headline stringlengths 5 185 | date stringlengths 19 19 ⌀ | author stringlengths 6 16 ⌀ | mail stringlengths 15 30 ⌀ | category stringclasses 9 values | sub_category stringlengths 3 20 | body stringlengths 25 116k | link stringlengths 30 34 |
|---|---|---|---|---|---|---|---|
"Фүкүшима-1" станцын цэвэрлэсэн усыг далайд асгах хугацааг хойшлуулжээ | 2023-01-13 15:10:29 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар 2011 оны хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас осол гарч байсан “Фүкүшима 1” атомын цахилгаан станцын /АЦС/ цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгаж эхлэх хугацааг энэ хавраас зун хүртэл хойшлуулахаар шийджээ. Энэ тухай тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Нишимура Ясүтоши өнөөдөр мэдэгдсэн байна. Холбогдох төлөвлөгөөг олон улсын байгууллагууд, тэр дундаа Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг баталсан гэдгийг тэрбээр онцолжээ.Цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг станцаас асгах ажлыг энэ хавар эхлүүлэхээр анх төлөвлөж байсан байна. "Усыг асгаж эхлэхээс өмнө бид аюулгүй байдлыг хангах, энэ талаар худал мэдээлэл тараахаас урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай бүх зүйлийг хийх болно" гэж сайд нэмж хэлжээ. Японы Засгийн газар “Фүкүшима 1” АЦС-ын цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгахыг 2020 оны дөрөвдүгээр сард албан ёсоор зөвшөөрсөн билээ.Одоогийн байдлаар станцын нөөцлүүр савуудад аюултай цацраг идэвхт бодисуудаас цэвэрлэсэн 1 сая 25 мянга гаруй тонн ус хуримтлагджээ. Энэ усыг 30 жилийн хугацаанд үе шаттайгаар далайд асгахаар төлөвлөсөн байна. Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (“IAEA”) энэ үйл явцад байнгын хяналт тавихаар төлөвлөжээ. Хэдийгээр усыг цэвэршүүлсэн ч цацраг идэвхт тритий агуулагдсан хэвээр байгаа аж. Японы Засгийн газар усыг далайд асгах үед энэ бодисын агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ундны усны тогтоосон стандартад нийцсэн байна гэж мэдэгдсэн юм. | https://montsame.mn/mn/read/311286 |
Үр хөврөлийн генийг өөрчилсөн хэргээр шийтгүүлсэн эрдэмтэн судалгаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна | 2023-01-13 14:41:16 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | МАДРИД. /El País/. Хятадад генийг нь өөрчилсөн үр хөврөлөөс ихэр хүүхэд төрүүлэх хууль бус туршилт хийсэн хэргээр ял шийтгүүлсэн ген судлаач Хэ Зянькуй шинжлэх ухааны судалгаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухайгаа тэрбээр Испанийн “El País” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. “Бүх зүйлийг хэтэрхий хурдан хийсэн гэдгээ би ойлгосон. Миний дараагийн судалгаа бүгдэд ил тод, нээлттэй байх болно. Мөн бидний ажлыг олон улсын эрдэмтдийн баг шалгана” гэж Хятадын ген судлаач хэлсэн байна. Шоронгоос хэдийнээ суллагдсан Хэ Зянькуй Бээжинд оффис түрээсэлсэн тухайгаа ярьжээ. Тэнд тэрбээр ашгийн бус шинэ байгууллагадаа хоёр ажилтантай ажиллаж байгаа аж. Түүний байгууллага “үр хөврөлийн биш харин хүүхэд, насанд хүрэгчдийн” генийн өвчнийг эмчлэх гэнэ. Тэрбээр мөн судалгааны ажилдаа тэрбумтнуудаас 137 сая орчим еврогийн хандив босгохоор төлөвлөж байгаагаа хуваалцжээ. 2019 оны 12 дугаар сард Хятадын өмнөд нутгийн Шэньжэнь хотын шүүхээс Хэ Зянькуйд генийг нь өөрчилсөн үр хөврөлөөс ихэр хүүхэд төрүүлэх хууль бус туршилт хийсэн хэргээр гурван жил хорих ял оноож, 3 сая юанийн /422.5 мянган ам.доллар/ торгууль ногдуулсан юм. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, 2016 онд тухайн үед Шинжлэх ухаан, технологийн өмнөд их сургуулийн доцент байсан тэрбээр арилжааны ашиг олох зорилгоор хүний генийг өөрчилсөн болох нь тогтоогджээ. Эрдэмтэнд хоёр хамтран зүтгэгч нь тусалсан байна. Тэд ХДХВ-ийн халдвартай эрчүүдтэй гэрлэсэн хэд хэдэн эмэгтэйг сонгон авч, туршилт нь ёс суртахуун-ёс зүйн хэм хэмжээнд нийцэж байгаа тухай баримт бичгийг хуурамчаар үйлдэн туршилтыг хууль ёсны дагуу явуулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, тэднийг төөрөгдүүлжээ. Судлаачид “CRISPR-Cas9” генийг засварлах аргыг ашиглан үр хөврөлийн ДНХ-г өөрчилсөн байна. 2018 оны 11 дүгээр сарын 8-нд Хятадын эрдэмтэн ДНХ-г нь өөрчилсний дүнд ХДХВ-ний халдварыг эсэргүүцэх чадвартай хүүхдүүд төрсөн гэж мэдэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан юм. | https://montsame.mn/mn/read/311281 |
ДЭМБ агаарын тээврийн зорчигчдод амны хаалт зүүхийг уриалжээ | 2023-01-13 13:39:11 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ЖЕНЕВ. /Euronews/.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ холын зайн нислэгийн үеэр амны хаалт зүүхийг агаарын
тээврийн зорчигчдод уриалжээ. АНУ-д “омикрон” хувилбарын дэд хувилбар хурдацтай
тархах болоод байгаа үед энэхүү зөвлөмжийг гаргасан байна. Европ тивийн
хэмжээнд “XBB.1.5” дэд
хувилбарын харьцангуй цөөн тохиолдол бүртгэгдсэн ч тоо нь нэмэгдэж байгааг
ДЭМБ болон Европын холбогдох албан төлөөлөгчид хэвлэлийн бага хурлын үеэр
тэмдэглэжээ.“Холын зайн нислэгээр
зорчих гэх мэт өндөр эрсдэлтэй үед амны хаалт зүүхийг зорчигчдод зөвлөж байна. Ялангуяа,
халдварын тархалт өндөр байгаа нутаг дэвсгэрээс ирж буй хүмүүст ийнхүү зөвлөх
хэрэгтэй” гэж ДЭМБ-ын Европын асуудал эрхэлсэн төлөөлөгч Кэтрин Смоллвуд
мэдээлсэн байна.
“Омикрон”-ы
халдварлах чадвар хамгийн өндөр хувилбарт одоогоор тооцогдож байгаа “XBB.1.5” нь АНУ-д нэгдүгээр сарын эхний долоо
хоногт илэрсэн нийт тохиолдлын 27.6 хувийг эзэлжээ. “XBB.1.5” дэлхийн хэмжээнд давлагаа үүсгэх эсэх нь
одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд “COVID-19”-ийн вакцинууд хүндээр өвчлөх, эмнэлэгт
хэвтэн эмчлүүлэх, нас барахаас сэргийлсэн хэвээр байгааг мэргэжилтнүүд хэлж
байна. | https://montsame.mn/mn/read/311269 |
Элвис Преслигийн ганц охин таалал төгсжээ | 2023-01-13 12:59:21 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ВАШИНГТОН. /People/. АНУ-ын домогт дуучин Элвис
Преслигийн ганц охин, дуучин Лиза Мэри Пресли 54 насандаа таалал төгсжээ. Энэ тухай “People” сэтгүүл дуучны ээж Присцилла Преслигийн мэдэгдлээс эш татан пүрэв гаргийн орой мэдээлсэн байна. “Миний сайхан охин Лиза Мэри
биднийг орхин одсон аймшигт мэдээг хуваалцахад надад хүнд байна” гэж дуучны ээж мэдээлжээ. Дуучны зүрх зогсож, ухаангүй байгаа тул хиймэл амьсгалын аппарат залгаад байна гэж “ТMZ” цахим хуудас пүрэв гаргийн өглөө эх сурвалжуудаас эш татан мэдээлж байв.Лиза Пресли дуучны замналаа эхлүүлснээсээ хойш “To Whom It May
Concern” (2003), “Now What” (2005), “Storm & Grace” (2012) гэсэн гурван цомог гаргасан байна. Тэрбээр олон жилийн турш Элвис Преслигийн нэрэмжит хандивын байгууллагыг удирдаж байжээ.Нэгдүгээр сарын 10-нд буюу мягмар гарагт болсон “Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслолд Лиза Пресли оролцжээ. Кино, телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг энэхүү наадмаас түүний эцгийн амьдралын тухай өгүүлсэн "Элвис" (2022) кинонд тоглосон жүжигчин Остин Батлер шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авсан билээ. | https://montsame.mn/mn/read/311253 |
Шведэд газрын ховор элементийн томоохон орд илрүүлжээ | 2023-01-13 12:38:20 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | СТОКХОЛМ. /BBC/. Шведийн төрийн өмчит уул уурхайн "LKAB" компани тус улсын хамгийн хойд хэсэгт орших Курина хот орчмоос нэг сая гаруй тоннын нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ өчигдөр буюу пүрэв гарагт зарлажээ. Энэ нь Европоос илэрч байсан ийм ордуудаас хамгийн том нь юм.Газрын ховор элемент нь гар утаснаас эхлээд алсын удирдлагатай пуужин, өндөр технологийн бүтээдэгдүүний үйлдвэрлэлийн гол түүхий эд билээ. Ийм төрлийн түүхий эдийг одоогоор Европт олборлохгүй байгаа бөгөөд Шведийн Эрчим хүчний сайд Эбба Буш энэхүү орд газрыг илрүүлснийг Европын Холбоо Хятадаас хамааралтай байдлаа багасгах арга зам гэж тодорхойлж байна.Түүнчлэн цахилгаан тээврийн хэрэгсэл, салхин сэнсний эрэлт, үйлдвэрлэл өсөх төлөвтэй байгаа тул ийм орд нээсэн нь ногоон шилжилтийн хувьд "шийдвэрлэх” ач холбогдолтой гэж үзэж байна.2021 онд ЕХ-нд ашигласан газрын ховор элементийн 98 орчим хувийг БНХАУ-аас импортолжээ. Пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Шведийн Эрчим хүчний сайд хэлэхдээ, ЕХ нь "эдгээр түүхий эдийн хувьд бусад орноос хэт хамааралтай байгаа" бөгөөд өөрчлөлт хийх шаардлагатай байна гэж мэдэгдсэн байна.“Цахилгаан эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт, хөгжил, Европын Холбооны бие даасан, Орос ба Хятад улсаас хараат бус болох үйл явцыг энэхүү уурхай эхлүүлнэ” гэж Эбба Буш мэдэгджээ. Гэхдээ шинээр илрүүлсэн ордын бүтээгдэхүүн 10-15 жилийн дараа зах зээлд гарч магадгүй байна. Учир нь байгаль орчны эрсдэлийн үнэлгээний улмаас ашиглалтын лиценз авахад нэлээд цаг хугацаа шаарддаг гэж “LKAB” компанийн гүйцэтгэх захирал Ян Мостром мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр "Европт энэ төрлийн түүхий эдийн олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд энэ үйл явцыг хурдасгахыг эрх баригчдад уриалсан байна. | https://montsame.mn/mn/read/311241 |
“TSMC” Японд хоёр дахь үйлдвэрээ байгуулахаар төлөвлөж байна | 2023-01-13 12:01:23 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ТОКИО. /Kyodo/. Тайванийн чип үйлдвэрлэгч “TSMC” компани Японы Күмамото мужид 8.6 тэрбум ам.долларын өртөг бүхий шинэ үйлдвэрээ байгуулсныхаа дараа тус улсад хоёр дахь чипийн үйлдвэрээ байгуулахаар төлөвлөж байна гэж компанийн гүйцэтгэх захирал Ч.Ч.Вэй пүрэв гарагт мэдэгджээ.“TSMC” мөн Европт үйлдвэрээ байгуулах боломжийг
судалж байгаа талаар тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Японд
хоёр дахь үйлдвэрээ байгуулах шийдвэрт Засгийн газрын дэмжлэг, хэрэглэгчдийн
хүсэлт зэрэг нь голлох хүчин зүйл болсон гэдгийг тэрбээр онцолжээ. Дэлхийн гэрээт чип үйлдвэрлэгч хамгийн том компани болох “TSMC” 5G сүлжээний
тоног төхөөрөмж, суурин компьютеруудад чипийнх нь эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор
2022 онд түүхэндээ хамгийн их орлого олсон талаараа мөн пүрэв гарагт мэдээлсэн
байна. Тодруулбал,
өнгөрсөн онд компанийн цэвэр орлогын хэмжээ 2021 оныхоос даруй 70.4 хувиар өсөж, 1.02 их наяд тайвань.долларт /33.5 тэрбум ам.доллар/, мөн борлуулалт
42.6 хувиар өсөж, 2.26 их наяд тайвань.доллар болсноор тус тус түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.
Күмамото мужид байгуулж буй “TSMC”-гийн үйлдвэр ойролцоогоор 1700 хүнийг ажлын байраар хангах төлөвтэй
байна. Ч.Ч.Вэй энэхүү үйлдвэрт 2024 оны 12 дугаар сараас үйлдвэрлэл явуулж
эхлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн ч хоёр дахь үйлдвэрийн талаар дэлгэрэнгүй
мэдээлэл өгөөгүй байна. | https://montsame.mn/mn/read/311258 |
Кремль: В.Путин цэрэг татлагын насыг нэмэгдүүлэх саналыг зарчмын хувьд дэмжсэн | 2023-01-13 10:49:18 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | МОСКВА. /Kremlin/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэрэг татлагын насыг нэмэгдүүлэх саналыг зарчмын хувьд дэмжсэн, гэхдээ энэ сэдвээр Батлан хамгаалах яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл авах шаардлагатай гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков пүрэв гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. "Үндэслэл, шалтгааныг Батлан хамгаалах яам /БХЯ/ танилцуулах ёстой. Зарчмын хувьд энэ саналыг төрийн тэргүүн дэмжсэн боловч нарийн ширийн зүйлийн талаар үндсэн эх сурвалж болох БХЯ-наас мэдээлэл авах ёстой" гэж Кремлийн төлөөлөгч хэлсэн байна. Цэрэг татлагын насыг 18-аас 21 болгож нэмэгдүүлэх, насны хязгаарыг 30 болгох саналыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн сард гаргасан юм.Төрийн Думын батлан хамгаалах асуудал хариуцсан байнгын хорооны дарга Андрей Картапов саяхан “Парламентын сонин”-д ярилцлага өгөхдөө, цэрэг татлагын насыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хийх бөгөөд нэг жилээс гурван хүртэл жил үргэлжилнэ гэдгийг тодруулжээ. Түүний хэлснээр, 2023 оны хаврын цэрэг татлагаар 30-аас доош насны иргэд татагдаж магадгүй байна. | https://montsame.mn/mn/read/311239 |
2022 он түүхэн дэх хамгийн дулаан тав дахь жил болжээ | 2023-01-13 10:46:03 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ЛОС-АНЖЕЛЕС. /NBC/.
Дэлхийн гадаргын 2022 оны дундаж
температур түүхэн дэх хамгийн дулаан тав дахь жилээр бүртгэгдсэн 2015 оныхтой
ижил байсан талаар АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэх
судлах төвтэй /NASA/ пүрэв гарагт
мэдээлжээ.Тодруулбал, 2022
онд дэлхийн температур “NASA”-гийн
суурь үеийн /1951-1980/ дунджаас цельсийн 0.89 хэмээр
өндөр байсныг “NASA”-гийн цаг уурын загварчлалын тэргүүлэх
төв болох Годдардын нэрэмжит сансар судлалын хүрээлэнгийн судлаачид тогтоосон
байна. “Дэлхийн дулаарах
явц түгшүүр төрүүлж байна. Ойн түймэр ихсэх, хар салхины эрч чангарах, ган
гачиг ноцтой хохирол дагуулах, далайн түвшин нэмэгдэх зэргээр үр дагаврууд
нь хэдийнээ ажиглагдах болоод байна” гэж “NASA”-гийн судлаач Билл Нельсон ярилаа.
Дэлхийн цаг уурын
орчин үеийн бүртгэлийг 1880 онд бүртгэж эхэлснээс хойших хамгийн дулаан жилүүд
сүүлийн есөн жилд тохиожээ. Энэ нь Дэлхий 2022 онд 19 дүгээр зууны сүүл үеийн дунджаас целсийн 1.11 хэмээр дулаарсан гэсэн үг хэмээн “NASA” мэдээлсэн байна. | https://montsame.mn/mn/read/311245 |
Ж.Байдены гэрээс нууцын зэрэглэлтэй баримт бичиг олджээ | 2023-01-13 10:24:27 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн Ерөнхийлөгч Жо Байдены хуульчид Уилмингтон хот дахь /Делавэр муж улс/ түүний гэрийн гараашаас “нууц” гэсэн тэмдэглэгээтэй баримт бичиг олсон тухай “Reuters” агентлаг пүрэв гарагт мэдээлэв. Тус агентлагийн мэдээлснээр, гарааштай зэргэлдээх өрөөнөөс бас нэг ийм баримт бичиг олджээ. Харин Делавэр муж улсын Рехобот-Бич хот дахь Ж.Байдены гэр бүлийн байшингаас нууцын зэрэглэлтэй материал олдоогүй байна. Америкийн засаг захиргаа олдсон баримт бичгүүдэд зохих боловсруулалтыг хийхэд “бүрэн дэмжлэг үзүүлж байна” гэж “Reuters” мэдээлжээ. Вашингтон хотод орших Ж.Байдены нэрэмжит Дипломат бодлого, дэлхийн хамтын ажиллагааны төвийн барилгаас олдсон дэд ерөнхийлөгч байх үеийнх нь нууц баримт бичгүүдээс Украин, Иран, Их Британийн тагнуулын мэдээлэл олдсон гэж “CNN” суваг энэ сарын 10-нд мэдээлж байв. Дараахан нь “ABC News” суваг судалгааны төв дэх оффисоос нь нууцын зэрэглэлтэй баримт бичгүүд илэрсэнтэй холбоотойгоор АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч хууль зөрчсөн эсэхийг шалгах гэж байна гэж мэдээлсэн байна. | https://montsame.mn/mn/read/311232 |
Украины энх тайвны төлөөх дээд хэмжээний уулзалт хоёрдугаар сарын 24-нд болж магадгүй | 2023-01-13 10:08:01 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | КИЕВ. /Xinhua/. Украины энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэх дээд
хэмжээний уулзалт хоёрдугаар сарын 24-ны өдөр болж магадгүй гэж Украинаас Туркт
суугаа Элчин сайд Василий Боднар мэдээлснийг “Ukrinform” агентлаг пүрэв гарагт уламжилжээ.НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн зуучлалаар явуулах дээд хэмжээний уулзалт
АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болох төлөвтэй байна гэж тэрбээр
ярьсан байна. Мөн В.Боднар
Украинд энх тайвныг тогтоохоор Киевийн санаачилсан төлөвлөгөөг дэмжиж, түүнийг
хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн Туркийн талд
талархал илэрхийлжээ.
Украины
Ерөнхийлөгч Владимир Зеленский Индонезийн Бали аралд өнгөрсөн 11 дүгээр сард
болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Орос-Украины дайныг
зогсоох 10 зүйл бүхий энхийн төлөвлөгөөг дэвшүүлсэн юм. | https://montsame.mn/mn/read/311230 |
Дэлхийтэй ойролцоо хэмжээтэй гараг илрүүлжээ | 2023-01-12 15:36:48 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | ЛОС-АНЖЕЛЕС. /ABC/.
Америкийн эрдэмтэд “TESS” хиймэл дагуулын цуглуулсан мэдээллийн
тусламжтайгаар Дэлхийтэй ойролцоо хэмжээтэй гараг илрүүлсэн талаар АНУ-ын
Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэн судлах төв /NASA/ мэдээллээ.“TOI 700 e” гэж нэрлэсэн гараг нь хэмжээгээрээ
Дэлхийн 95 хувьтай тэнцэх бөгөөд чулуурхаг гадаргуутай бололтой байна. Одон орон
судлаачид Дэлхийгээс ердөө 100 гэрлийн жилийн зайд орших “TOI 700” одой одны тойрог замаас урьд нь “b”, “c”, “d” гэсэн гурван гаргийг илрүүлээд байжээ. Харин “TOI 700 e”-г илрүүлэхэд дахин нэг жилийн хугацаа
шаардагджээ.“TOI 700” бол олон, жижиг, амьдрал байх боломжтой гараг
бүхий бидний мэдэж байгаа цөөхөн хэдэн системийн нэг юм. Энэ нь нэмэлт ажиглалт
хийхэд таатай боломж болж байна” гэж “NASA”-гийн мэргэжилтэн, судалгааг ахлан явуулсан Эмили
Гилберт ярьж байна. Түүний хэлснээр, “е” гараг нь “d” гаргаас 10 орчим хувиар жижиг тул “TESS”-ийн ажиглалт улам жижиг ертөнцийг олоход хэрхэн хувь нэмрээ оруулж байгааг харуулж байгаа ажээ.“TESS” Дэлхийн хойд тал бөмбөрцгийн тэнгэрийг ажиглах хоёр дахь жилийнхээ судалгааг саяхан дуусгасан тул мэдээллийн санд нь нуугдаж буй бусад сонирхолтой нээлтүүдийг тэсэн ядан хүлээж байгаагаа судлаачид тэмдэглэжээ. | https://montsame.mn/mn/read/311226 |
2022 онд хамгийн их “баяжсан” Оросын тэрбумнуудын жагсаалтыг гаргажээ | 2023-01-12 15:25:20 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | МОСКВА. /Forbes/. “Forbes” сэтгүүл 2022 онд хөрөнгө нь хамгийн их хэмжээгээр нэмэгдсэн ОХУ-ын 10 тэрбумтны жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтыг эрдэст бордоо үйлдвэрлэгч компаниудын нэгдэл болох "Акрон” группийн хяналтын багц хувьцаа эзэмшигч Вячеслав Кантор тэргүүлсэн байна. “Forbes” сэтгүүлийн тооцоолсноор, өнгөрсөн онд Канторын хөрөнгө 5.3 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Оросын бордоо үйлдвэрлэгчдийн хувьцаа өнгөрсөн онд Москвагийн бирж дээр үнэ нь өссөн цөөн хэдэн үнэт цааснуудын нэг байсныг “Forbes” онцолсон байна. Жагсаалтын хоёрдугаарт, өнгөрсөн онд хөрөнгө нь 4.2 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 11.5 тэрбум ам.доллар болсон "Фосагро" холдингийн захирлуудын зөвлөлийн гишүүн асан Андрей Гурьев болон түүний гэр бүл бичигджээ. Хөрөнгө оруулалтын “DST Global” сангийн эзэн Юрий Мильнер гуравдугаарт эрэмблэгдсэн байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард ОХУ-ын иргэншлээс татгалзаж буйгаа мэдэгдсэн түүний хөрөнгө 2.5 ам.доллароор нэмэгдэж, 7.3 тэрбум ам.доллар болжээ. Өнгөрсөн онд хамгийн их “баяжсан” Оросын 10 бизнес эрхлэгчийн жагсаалтад мөн Мөн "Еврохим" компанийг үүсгэн байгуулагч Андрей Мельниченко (хөрөнгө нь 2.1 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 27.5 тэрбум ам.доллар болсон), "ВСМПО-Ависма" корпорацын захирлуудын зөвлөлийн орлогч дарга Михаил Шелков (+1.6 тэрбум ам.доллар, 5.8 тэрбум ам.доллар), "Норебо" загас агнуурын холдингийн эзэн Виталий Орлов (+0.89 тэрбум ам.доллар, 1.9 тэрбум ам.доллар), эрчим хүч, тээвэр, аж үйлдвэрийн тэргүүлэгч компаниудад зориулж металл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Оросын томоохон компаниудын нэг болох ОМК-ийн захирлуудын зөвлөлийн дарга Анатолий Седых (+0.5 тэрбум ам.доллар, 1.8 тэрбум ам.доллар), "Протек" эмийн холдингийн эзэн Вадим Якунин (+0.49 тэрбум ам.доллар, 1.5 тэрбум ам.доллар), "М.Видео-Эльдорадо" группийн хувьцаа эзэмшигч Саид Гуцериев (+0.4 тэрбум ам.доллар, 1.7 тэрбум ам.доллар) нар багтсан байна. | https://montsame.mn/mn/read/311225 |
БНХАУ-ыг АНУ, Японы хувьд хамгийн ноцтой нийтлэг сорилт гэв | 2023-01-12 15:10:17 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /RT/. БНХАУ бол Вашингтон, Токио мөн тэдний холбоотнуудын хувьд хамгийн ноцтой нийтлэг сорилт юм гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. Тэрбээр лхагва гарагт Японы гадаад бодлогын болон батлан хамгаалах байгууллагын тэргүүн нартай уулзсаныхаа дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр ийн мэдэгдсэн байна. "Бид ардчилал, хүний эрхийн нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэх, олон улсын эрх зүйг хамгаалах, ямар ч улс дангаар шийдэж чадахгүй дэлхийн асуудлыг шийдвэрлэхэд дэлхий дахиныг үргэлжлүүлэн манлайлахын төлөө байна. Бид (АНУ болон Япон) БНХАУ бол манай холбоотнууд, түншүүдийн өмнө тулгарч буй хамгийн том стратегийн сорилт гэдэгтэй санал нийлж байна" гэж тэрбээр хэлжээ.Э.Блинкен мөн Вашингтон, Токио хамтдаа Украин улсыг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгийг цохон тэмдэглэсэн байна. “Эдгээр болон бусад сорилтын өмнө АНУ, Япон хамтын ажиллагааныхаа уялдаа холбоог, тэр дундаа хамтарсан сургуулилалтын тоог нэмэгдүүлэх зэргээр цэргийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэж байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Япон улс 2027 он гэхэд батлан хамгаалах зардлаа хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж байгааг сайшаажээ. | https://montsame.mn/mn/read/311219 |
“Galaxy S” загварын шинэ гар утаснуудыг ирэх сард танилцуулна | 2023-01-12 15:04:32 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ | СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Samsung Electronics” компани “Galaxy S” загварын шинэ гар утаснуудаа танилцуулах “Unpacked” арга хэмжээг ирэх сард зохион байгуулна
гэдгээ лхагва гарагт мэдэгджээ. “COVID-19” цар тахлын улмаас энэхүү арга хэмжээг гурван жилийн дараа уламжлалт
хэлбэрээр явуулах гэж буй нь энэ юм.“Galaxy
Unpacked” арга хэмжээ АНУ-ын
Сан-Франциско хотноо хоёрдугаар сарын 1-нд болно гэж дэлхийн ухаалаг гар утасны
хамгийн том үйлдвэрлэгч компани мэдээлээд, “Galaxy” инновацын шинэ эрин ирж байна хэмээн цахим
хуудсандаа цохон тэмдэглэсэн байна. Хэдийгээр “Samsung” шинээр танилцуулах гэж буй бүтээгдэхүүнүүдийнхээ
талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч “Galaxy S23” цуврал гар утаснуудаа олон нийтэд танилцуулах төлөвтэй
байна. “Unpacked” арга
хэмжээг “YouTube” платформ
болон компанийн цахим хуудсаар шууд дамжуулна.
Өнгөрсөн долоо
хоногт “Samsung” санах ойн
чип, хэрэглээний электрон төхөөрөмжийн эрэлт саарч байгаатай холбоотойгоор өнгөрсөн
оны 10-12 дугаар сарын орлого буурах хандлагатай байгааг мэдээлсэн юм. Тодруулбал,
дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны орлого өмнөх оныхоос 69 хувиар унаж, 4.3 их
наяд вонд хүрэх төлөвтэй байгааг урьдчилсан төсөөлөл харуулжээ. | https://montsame.mn/mn/read/311220 |
“Союз Восток” хий дамжуулах хоолойн зураг төслийн явцын талаар хэлэлцжээ | 2023-01-12 12:14:20 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | МОСКВА. /TASS/. ОХУ-ын "Газпром", Хятадын “CNPC” компани 2023 оны хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг, тодруулбал, Алс Дорнодын чиглэлээр хий нийлүүлэх төсөл, Монголын нутгаар дайруулан тавих “Союз Восток” хий дамжуулах хоолойн зураг төслийг хэлэлцсэн байна. Энэ талаар "Газпром" компани лхагва гарагт хийсэн хамтарсан зохицуулах хорооны хурлын дараа мэдээлсэн байна. 2022 онд хийсэн ажлаа дүгнэж, 2023 оны үндсэн чиглэлүүдийн төлөвлөгөөг хэлэлцсэн уг хурлыг "Газпром"-ын орлогч дарга нар болох Виталий Маркелов, Елена Бурмистрова, “CNPC”-ийн дэд ерөнхийлөгч Хуан Юнжан нар даргалжээ."Газпром"-ын мэдээлснээр, тус компанийн төлөөлөгчид Монголын нутгаар дайруулан тавих “Союз Восток” хий дамжуулах хоолойн зураг төслийг боловсруулах ажлын явцыг Хятадын түншүүддээ танилцуулсан байна. Хурлын үеэр мөн компаниудын 2022 оны хоёрдугаар сард байгуулсан Алс Дорнодын чиглэлээр байгалийн хий худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилтийн явцад онцгой анхаарал хандуулжээ. Энэ нь Оросын дамжуулах хоолойгоор хий нийлүүлэх “Газпром” ба “CNPC”-ийн хооронд байгуулсан урт хугацааны хоёр дахь гэрээ юм. "Газпром" зүүн чиглэлээр буюу “Сибирийн хүч” хоолойгоор Хятад улс руу байгалийн хий найдвартай нийлүүлж байгааг хуралд оролцогчид онцоллоо” гэж тус компанийн мэдээлэлд дурджээ.2022 онд "Газпром" компани нь гэрээнээс давсан хэмжээгээр хийгээ тогтмол нийлүүлж, Хятад руу хий нийлүүлэх үүргээ давуулан биелүүлсэн бөгөөд шинэ оны эхнээс тус улс руу хийн хангамж ерөнхийдөө шинэ түвшинд гарсан гэж тус компанийн тэргүүн Алексей Миллер урьд нь мэдэгдсэн юм. Ирэх жилүүдэд ОХУ-аас Хятад руу экспортлох байгалийн хийн нийт хэмжээ жилд 48 тэрбум шоо метрт хүрэх бөгөөд Монголын нутгаар дамжуулан нийлүүлэх хэмжээг тооцвол жилд 100 тэрбум орчим шоо метр болно. | https://montsame.mn/mn/read/311216 |
Пакистанд 9.7 тэрбум ам.долларын тусламж дэмжлэг үзүүлэхээ амлажээ | 2023-01-12 11:38:50 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ИСЛАМАБАД. /VOA/.
Олон улсын хамтын нийгэмлэг Пакистаныг
сэргээн босгох үйл хэрэгт 9.7 тэрбум ам.долларын тусламж дэмжлэг үзүүлэхээ
амласан талаар тус улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф лхагва гарагт Исламабад
хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Ш.Шариф нар Швейцарын Женев хотноо энэ
долоо хоногт олон улсын бага хурал зохион байгуулсан юм. Исламын хөгжлийн банк,
Дэлхийн банк, Саудын Араб, Франц, АНУ, Хятад, Европын Холбоо нь томоохон
хандивлагчдын тоонд багтжээ.
Пакистанд өнгөрсөн оны 6-8 дугаар
сард хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны
улмаас нүүрлэсэн үерийн гамшигт 33 сая хүн нэрвэгдсэнээс 1700 орчим хүн амиа
алдаж, найман сая хүн орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсний сацуу 9.1 сая хүнийг ядуурал
руу түлхсэн гэж НҮБ, Пакистаны төлөөлөгчид мэдээлж байгаа юм. Пакистаныг
сэргээн босгоход урт хугацаанд 16.5 тэрбум ам.долларын дэмжлэг шаардлагатай
гэсэн тооцоо гарчээ. | https://montsame.mn/mn/read/311217 |
Хятад улс Өмнөд Солонгос, Японы жуулчдад виз олгохоо зогсоожээ | 2023-01-12 10:38:02 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | БЭЭЖИН. /BBC/. БНХАУ-ын эрх баригчид тус улсын жуулчдад хилээр нэвтрэх хязгаарлалт тогтоосны хариуд БНСУ, Японы иргэдэд богино хугацааны виз олгохоо зогсоожээ. Сөүлд суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдсэнээр, жуулчны хувиар Хятадад зорчих Өмнөд Солонгосын иргэдэд виз олгохыг түр зогсоосон байна. Японы иргэдэд ч мөн ийм арга хэмжээ авч байгаа талаар тус улсын хэвлэлүүдэд мэдээлжээ. Хоёр улс Хятадын иргэдийг "ялгаварлан гадуурхсан" хязгаарлалтаа цуцлах хүртэл ийм алхам хэвээр байх болно гэдгийг Бээжин цохон тэмдэглэсэн байна. БНСУ-ын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Хятадын иргэдэд жуулчны виз олгохоо зогсоожээ. Сөүлийн энэ алхамыг Хятадын ГХЯ "хүлээн зөвшөөрөх боломжгүй" бөгөөд "шинжлэх ухааны үндэслэлгүй" гэж мэдэгдсэн байна. Хятадын авсан хариу алхмын талаар БНСУ-ын ГХЯ-наас мэдэгдэл хийхдээ, Хятадаас ирж буй жуулчдын талаар баримталж буй бодлого нь "шинжлэх ухааны болоод бодит нотолгоотой нийцэж байна" гэжээ.Харин Японы эрх баригчид “COVID”-ийн шинжилгээний хариу нь “сөрөг” гарсан тохиолдолд Хятадын жуулчдыг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрч байгаа аж. | https://montsame.mn/mn/read/311205 |
Иранд 30 сэтгүүлч саатуулагдсан хэвээр байна | 2023-01-12 10:31:11 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ТЕХРАН. /AFP/. Иранд өрнөж буй эсэргүүцлийн жагсаалтай холбоотой
шалтгаанаар баривчлагдсан 30 сэтгүүлч саатуулагдсан хэвээр байгаа талаар
Техраны сэтгүүлчдийн холбооноос лхагва гарагт мэдээлжээ.Өнгөрсөн оны
есдүгээр сард 22 настай Махса Амини гэх бүсгүй толгойн алчуураа зохисгүй зүүсэн
гэх шалтгаанаар ёсзүйн цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа нас барсан явдлаас
хойш тус улсад дөрвөн сар орчмын турш жагсаал өрнөж байна. “Есдүгээр сарын
дунд үеэс хойш 70 орчим сэтгүүлч баривлагдсан. Тэдний зарим нь батлан даалтаар
суллагдсан бол 30 сэтгүүлч байцаалт өгөхөөр саатуулагдсан хэвээр байна” гэж
сэтгүүлчдийн холбооны мэдэгдэлд дурджээ. Саатуулагдаж буй
сэтгүүлчдийн нэрсийн жагсаалтад М.Аминигийн хэргийн талаарх мэдээллийг ил
болгоход оролцсон сэтгүүлчид болох Нилуфар Хамеди, Элахе Мохаммади нар багтсан
байна. Сэтгүүлчдээс хамгийн
сүүлд спортын сэтгүүлч Эхсан Пирборнашт ял оноосон талаар “Hammihan” сонинд лхагва гарагт мэдээлжээ. Түүнийг
ямар хэрэгт буруутгасан талаар тодорхой дурдаагүй ч 18 жилийн хорих ялаас 10
жилийг эдлэх ёстой хэмээн сонинд бичжээ.
10 дугаар сарын эцсээр Ираны 300 гаруй сэтгүүлч, гэрэл зургийн сурвалжлагч эрх баригчдыг хэвлэл
мэдээллийн салбарынхныг баривчилж, иргэний эрхийг нь зөрчиж байгааг буруутгасан мэдэгдэл гаргаж, хамтран
зүтгэгчдээ суллахыг уриалж байсан юм. | https://montsame.mn/mn/read/311206 |
Ж.Байден, К.Фүмио нар аюулгүй байдал, дэлхийн эдийн засгийн асуудлыг хэлэлцэнэ | 2023-01-12 09:20:29 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар нэгдүгээр сарын 13-ны баасан гарагт Цагаан ордонд болох яриа хэлэлцээний үеэр хамтын аюулгүй байдал, дэлхийн эдийн засаг, технологи, экспортын хяналтын асуудлыг хэлэлцэнэ гэж АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан “Reuters” агентлагт мэдээлжээ. Түүний хэлснээр, Хятад руу хагас дамжуулагч экспортлоход хяналт тавих асуудлыг уулзалтын үеэр хэлэлцэнэ. Энэ асуудлаар АНУ Японтой нягт хамтран ажиллаж буй бөгөөд тэд энэ талаар ижил байр суурь баримталдаг гэж үзэж байгаа гэдгийг албаны хүн нэмж хэлжээ. "Хяналтын арга хэмжээг хэдий чинээ олон улс дэмжинэ, төдий чинээ үр дүнтэй байх болно" гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. "Технологийн талаар, өөрсдийн энэ давуу талыг хадгалахын тулд зохих хяналт, хамгаалалтыг бий болгохын ач холбогдлыг хэлэлцэнэ" гэж АНУ-ын гүйцэтгэх засаглалын төлөөлөгч онцлон тэмдэглэжээ. К.Фүмио урьд нь экспортын хязгаарлалтаар дамжуулан дэвшилтэт хагас дамжуулагчийг ашиглах Хятад улсын боломжийг хязгаарлах Ж.Байдены оролдлогыг дэмжиж буйгаа мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч тэрбээр АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн оны 10 дугаар сард тогтоосон чип үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн экспортыг үлэмж хэмжээгээр хязгаарлахтай санал нийлээгүй юм.Аюулгүй байдлын асуудлуудын тухайдАНУ-ын засаг захиргааны төлөөлөгчийн үзэж байгаагаар, БНАСАУ-аас учирч буй аюул занал, Хятад улс цэргийн хүчээ зузаатгаж байгаа болон Украин дахь мөргөлдөөн зэрэг нь Япон улсыг аюулгүй байдлын салбарт илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд хүргэжээ. Аюулгүй байдлын тухай Америк-Японы гэрээ өргөжиж, сансрын орон зайг хамарч эхэлнэ гэж тэрбээр хэлсэн байна. БНАСАУ-ын бодлого "стратегийн бодит байдлыг илт өөрчилсөн". Пёньян цөмийн туршилт явуулах магадлалыг "илүү тогтворгүй" болгож байна гэж албаны хүн үргэлжлүүлэн хэлжээ. Түүний хэлж буйгаар, "Вашингтон энэ туршилтыг хэдийд ч болж магадгүй гэж тооцоолж байгаа аж. “Долоогийн бүлэг”-ийн орнуудад хийж буй Японы Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж байна. Тэрбээр одоогоор Франц, Итали, Их Британид айлчлаад байгаа бөгөөд энэ долоо хоногийн эцэст Канад, АНУ-д айлчилна. Япон улс энэ жил “Долоогийн бүлэг”-ийг даргалж байгаа юм. Тус бүлгийн дээд хэмжээний уулзалт тавдугаар сард Хирошима хотод болно. | https://montsame.mn/mn/read/311177 |
АНУ-д нислэгүүд хэвийн үргэлжилж эхэлжээ | 2023-01-12 09:04:36 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ВАШИНГТОН. /VOA/.
АНУ-ын Нисэхийн удирдах газрын /FAA/
системд гарсан доголдлын улмаас 5400
нислэгийг хойшлуулж, 900 нислэгийг цуцлахад хүрчээ. Хожим нь агаарын хөлгийн
нислэгийн хөдөлгөөний хэвийн үйл ажиллагаа аажмаар сэргэж эхэлсэн талаар тус
байгууллага мэдээлсэн байна.Нисэхийн удирдах
газар нисгэгчдэд аюулгүй байдлын мэдээлэл өгөх системд /NOTAM/ гарсан доголдолтой
холбогдуулан дотоодын бүх нислэгийг хэдэн цагийн турш түр зогсоохыг агаарын
тээврийн компаниудад үүрэг болгоод байсан юм. Цагаан ордны
зүгээс цахим халдлагад өртсөн гэх баримт нотолгоо байхгүй гэж эхэндээ мэдээлж
байсан ч Ерөнхийлөгч Жо Байден доголдол үүссэн шалтгааныг “бид мэдэхгүй байна” хэмээн хэлсэн байна.
Тэрбээр хэрэг явдлын шалтгааныг мөрдөн шалгах үүрэг чиглэлийг Тээврийн яаманд
өгчээ.
Ж.Байден орон нутгийн
цагаар лхагва гаргийн өглөө Тээврийн сайд Пит Буттижичтэй
утсаар ярьсан бөгөөд холбогдох албаныхан ямар шалтгаанаар доголдол үүсэх
болсныг хараахан тогтоогоогүй байна хэмээн сэтгүүлчдэд мэдээлжээ. | https://montsame.mn/mn/read/311194 |
Их Британи, Япон батлан хамгаалах салбарт томоохон гэрээ байгуулна | 2023-01-11 15:42:20 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ЛОНДОН. /BBC/. Их Британи болон Япон улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны түүхийнхээ хамгийн том гэрээнд лхагва гарагт буюу өнөөдөр гарын үсэг зурах бөгөөд энэ нь хоёр улс нутаг дэвсгэртээ харилцан цэрэг байрлуулах боломжийг олгоно гэж Их Британийн Ерөнхий сайд Риши Сунакийн ажлын алба мэдээлэв."Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг эрс хурдасгаж, Их Британи, Япон улс харилцан бие биенийхээ нутаг дэвсгэрт цэргээ байрлуулах боломжийг олгох баримт бичигт өнөөдөр (лхагва гарагт) гарын үсэг зурснаар олон жилийн хэлэлцээ дуусна" гэж Их Британийн Засгийн газрын цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна. Энэхүү гэрээ нь мөн талуудад илүү өргөн хүрээтэй, хүнд хэцүү цэргийн сургууль хийх, түүнчлэн цэрэг байрлуулах бусад үйл ажиллагаа явуулах боломжийг олгох бөгөөд энэ нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад Их Британийн үүрэг оролцоог бэхжүүлнэ гэж мэдэгдэлд онцолжээ.Уг баримт бичигт гарын үсэг ёслол Лондон хотноо болох бөгөөд Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, “G7”-ийн гишүүн орнуудаар хийж буй айлчлалынхаа хүрээнд Их Британид айлчлах Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар гарын үсэг зурна. Үүнээс хэдэн долоо хоногийн дотор гэрээг хоёр улсын парламентаар хэлэлцүүлэхээр өргөн барина. Уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар мөн худалдаа, эдийн засгийн аюулгүй байдал, Украинд үзүүлэх тусламжийн асуудлыг хэлэлцэнэ гэж Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдээлсэн байна. Их Британи нь Японтой “Харилцан нэвтрэлцэх гэрээ” буюу “Reciprocal Access Agreement” (RAA) гэрээг байгуулсан Европын анхны улс болно. Талууд энэхүү гэрээнд гарын үсэг тохиролцоонд 2022 оны тавдугаар сард хүрсэн бөгөөд уг гэрээ нь 1902 оноос хойших Лондон, Токиогийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хамгийн чухал баримт бичиг болох юм. Ташрамд дурдахад, өнгөрсөн оны 12 дугаар сард Япон, Их Британи болон Италийн Засгийн газар 2035 он гэхэд шинэ үеийн сөнөөгч онгоц хамтран бүтээх “Global Combat Air Program” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. | https://montsame.mn/mn/read/311173 |
Дэлхийн банк эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ | 2023-01-11 15:34:40 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВАШИНГТОН. /CNBC/.
Дэлхийн банк энэ онд дэлхийн эдийн засаг
1.7 хувиар өснө гэж таамаглаж байгаа нь 2022 оны дундуур танилцуулж байсан
өмнөх таамаглалаас 1.3 хувиар буурсан үзүүлэлт боллоо.Дэлхийн эдийн
засгийн хэтийн төлөвийн тайланд хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлтийн
төсөөлөл ерөнхийдөө бүгд буурчээ. Тухайлбал, 2023 онд 2.4 хувиар өснө гэж урьдчилан таамаглаж
байсан АНУ-ын ДНБ 0.5 хувиар тэлэх төлөвтэй байгаа бол Хятадын өсөлтийг
5.2-4.3 хувьд, Японы өсөлтийг 1.3-1 хувьд, Европ, Төв Азийн өсөлтийг 1.5-1
хувьд хүргэж тус тус бууруулсан байна.Мөн дэлхийн эдийн
засгийн байдал эмзэг байгаа тул инфляц хүлээгдэж байснаас өндөр гарах, түүнийг
хянахын тулд хүүг огцом өсгөх, “COVID-19” халдварын тохиолдол дахин нэмэгдэх, геополитикийн
хурцадмал байдал даамжрах зэрэг шинэ таагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд
уналтад орж болзошгүй гэдгийг тайланд сэрэмжлүүлжээ.
Дэлхийн банк мөн ирэх
2024 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өнгөрсөн зургаадугаар
сарынхаасаа 0.3 хувиар бууруулж, 2.7 хувьд хүргэсэн байна. | https://montsame.mn/mn/read/311176 |
Канад, АНУ, Мексикийн удирдагчид цэвэр эрчим хүчинд шилжих үйл явцыг хурдасгахаар тохиролцжээ | 2023-01-11 14:37:35 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ОТТАВА. /TASS/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Мексикийн Ерөнхийлөгч Андрес Лопес Обрадор, АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден нар цэвэр эрчим хүчинд шилжих үйл явцыг хурдасгахаар тохиролцлоо. Хойд Америкийн эдгээр орны удирдагчид мягмар гарагт Мексикийн Мехико хотноо болсон гурван талын дээд хэмжээний уулзалтын үеэр ийм тохиролцоонд хүрсэн байна."Бид Хойд Америкт утаагүй автомашины үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэн, илүү цэвэр түлш рүү шилжих замаар цэвэр эрчим хүчний шийдлүүдийг хэрэгжүүлж, эрчим хүчний шилжилтийг хурдасгана" гэж дээд түвшний уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд онцолжээ. Үүний гадна, Канад, АНУ болон Мексик улс нь уур амьсгалын тухай Парисын хэлэлцээрээр 2030 он хүртэл хүлээсэн үүргээ биелүүлж, биологийн олон янз байдлыг хамгаалах, ойрын ирээдүйд дэлхийн температурын өсөлтийг Цельсийн 1.5 хэмд тогтоон барих чиглэлээр хамтарсан хүчин чармайлт тавина гэж мэдэгдэлд дурджээ. Тэд мөн эдгээр чиглэлээр тивийн уугуул иргэдтэй хамтран ажиллах үүрэг хүлээсэн байна. | https://montsame.mn/mn/read/311164 |
"Алтан бөмбөрцөг"-ийн шилдгүүд тодорлоо | 2023-01-11 13:16:17 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ | НЬЮ-ЙОРК. /NBC/. Кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 80 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Беверли-Хиллз хотын "Беверли-Хилтон" зочид буудалд болж, "NBC" телевиз шууд дамжуулан үзүүллээ. Энэ жилийн наадмын гол шагналыг найруулагч Стивен Спилберг, жүжигчин Кейт Бланшетт, жүжигчин Остин Батлер нар хүртлээ. Стивен Спилберг "The Fabelmans" киногоороо "Алтан бөмбөрцөг"-ийн шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн байна. Холливудын алдарт найруулагч уг киногоо өөрийн өсвөр насны хүсэл эрмэлзэл, кино найруулагч болох замналынхаа эхний алхмыг хийсэн үеэ эргэн дурсаж бүтээжээ. Энэ төрөлд алдарт кино найруулагч Жеймс Кэмерон (The Way of Water, 2022), Дэн Кван болон Дэниэл Шайнерт (Everything Everywhere All at Once, 2021), Баз Лурман (Elvis, 2022), Мартин Макдона (The Banshees of Inisherin, 2022) нар өрсөлдсөн байна. Австралийн жүжигчин Кейт Бланшетт “Tar” (2022) кинонд бүтээсэн дүрээрээ энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Америкийн найруулагч Тодд Филдийн бүтээсэн уг кинонд хөгжимчдийнх нь нэг нь амиа хорлосны дараа амжилттай амьдрал нь аюулд орж байгаа Берлиний Филармонийн найрал хөгжмийн удирдаач Лидия Тар гэдэг эмэгтэйн тухай өгүүлдэг байна. Энэ төрөлд мөн Их Британийн жүжигчин Оливия Колман (Empire of Light, 2022), Америкийн жүжигчин Виола Дэвис (The Woman King, 2022), Куба, Испани гаралтай жүжигчин Ана де Армас (Blonde, 2022), АНУ-ын жүжигчин Мишель Уильямс (The Fabelmans, 2022) нар өрсөлжээ. Остин Батлер алдарт дуучин Элвис Преслигийн тухай Баз Лурманы найруулсан "Элвис" кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртлээ.“Инээдмийн болон мюзикл киноны шилдэг эмэгтэй гол дүр” төрөлд “Everything Everywhere All at Once” кинонд тоглосон Малайзын жүжигчин Мишель Йео “Алтан бөмбөрцөг” хүртэв. Түүнтэй Аня Тейлор-Жой (The Menu, 2022), Лесли Мэнвилл (Mrs. Harris Goes to Paris, 2022), Марго Робби (Babylon, 2022), Эмма Томпсон (Good Luck to You, Leo Grande, 2022) нар өрсөлдсөн байна. “Драм цуврал киноны шилдэг жүжигчин” төрөлд Америкийн жүжигчин, дуучин Зендея (Эйфория), “инээдмийн болон мюзекл цуврал киноны шилдэг эмэгтэй гол дүр” төрөлд Кинта Брансон (Abbott Elementary, 2021) нар шалгарчээ."Шилдэг инээдэм/мюзикл кино" төрөлд шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Ирландын жүжигчин Колин Фаррелл “The Banshees of Inisherin” эмгэнэлт инээдмийн кинонд бүтээсэн дүрээрээ хүртлээ. Стивен Спилбергийн "Fabelmans" ( 2022) кино "шилдэг драм кино" төрөлд шагнал хүртжээ. Спилбергийн кино Жеймс Кэмероны "Avatar: The Way of Water", Баз Лурманы "Elvis", Тодд Филдийн "Tar" болон Жозеф Косинскийн "Top Gun: Maverick" кино өрсөлдсөн байна. Энэ төрөлд ялагчийг Оскарын шагналт найруулагч, кино зохиолч Квентин Тарантино зарлажээ."Шилдэг мюзикл болон инээдмийн кино"-гоор Мартин Макдонагийн "The Banshees of Inisherin" (2022) шалгарсан бол Аргентин, Их Британи, АНУ-ын хамтарсан бүтээл болох "Аргентин, 1985" кино гадаад хэлээрх шилдэг кино төрөлд "Алтан бөмбөрцөг" хүртлээ."Шилдэг драм цуврал кино" төрөлд "Алтан бөмбөрцөг"-ийн шагналыг "Хаадын тоглоом" цувралын өмнөх үйл явдал болох "House of the Dragon" (2022) цуврал хүртэв. "Шилдэг инээдмийн болон мюзекл кино" төрөлд "Abbott Elementary" (2021) инээдмийн цуврал шилдгээр тодорчээ. | https://montsame.mn/mn/read/311152 |
Хунтайж Харригийн ном борлуулалтаараа дээд амжилт тогтоожээ | 2023-01-11 12:52:07 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ЛОНДОН. /Reuters/. Их Британийн хунтайж Харригийн “Spare” дуртгал ном худалдаанд гарсан эхний
өдрөө хамгийн их хувь борлогдсон уран зохиолын бус сэдэвтэй ном боллоо гэж “Transworld
Penguin Random House” хэвлэлийн
компани мэдээлжээ. Харри номдоо хувийн амьдралынхаа талаар
дэлгэсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм.“Номын борлуулалт
өндөр байна гэдгийг бид урьдчилан таамаглаж байсан ч хамгийн өндөр төсөөллөөс маань
ч даваад байна. Бидний мэдэж байгаагаар эхний өдрөө үүнээс олон хувь зарагдсан ном
бол өөр нэгэн Харригийн (Поттер) гол дүрийг нь бүтээсэн номууд юм” хэвлэлийн
компанийн гүйцэтгэх захирал Ларри Финли мэдэгджээ. “Transworld
Penguin Random House” компани Их
Британи дахь номын борлуулалтын мэдээллийг эш татан мягмар гарагт мэдээлснээр, “Spare” ном цаасан хэвлэл, электрон, аудио хувилбараар
нийтдээ 400 мянган хувь зарагдсан байна. Мөн Их Британи, АНУ, Австрали, Герман,
Канадад “Amazon”-ы шилдэг
борлуулалттай ном болжээ.
Харри болон түүний гэргий
Меган нар 2020 онд хааны гэр бүлтэй холбоотой үүргээсээ татгалзаж, шинэ амьдралаа
эхлүүлэхээр Калифорнийг зорьсон. Өнгөрсөн сард тэдний “Harry & Meghan” баримтат кино “Netflix” платформд тавигдсан юм.
Хааны гэр бүл ном болон ярилцлагын талаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй бөгөөд цаашид ч хийх төлөвгүй байна. | https://montsame.mn/mn/read/311156 |
Итэвонд болсон эмгэнэлт явдлыг мөрдөн шалгасан ажиллагааны дүнг танилцуулна | 2023-01-11 11:37:03 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итэвон дүүрэгт болсон
эмгэнэлт явдлыг мөрдөн шалгах үүрэг хүлээсэн цагдаагийн тусгай баг энэ долоо
хоногт мөрдөн шалгах ажиллагаагаа дуусгаж, мэдээлэл хийхээр төлөвлөж байна.Итэвон дүүрэгт
өнгөрсөн 10 дугаар сарын 29-ний өдөр 159 хүний амь насыг авч одсон эмгэнэлт
явдлын үнэн мөнийг тогтоох зорилгоор тусгай багийг 11 дүгээр сарын 1-ний өдөр
байгуулсан юм. Мөрдөн шалгах баг
Ёнсан дүүргийн Цагдаагийн газрын дарга асан Ли Им Жэ, Ёнсан дүүргийн дарга Пак
Хи Ён тэргүүтэй 10 гол сэжигтнийг прокурорын байгууллагад шилжүүлэн өгчээ.
Уг хэрэг явдалд
яам болон нийслэлийн захиргаанд хариуцлага тооцох хууль зүйн үндэслэл байхгүй
байгаа тул тус багийнхан Дотоод хэргийн яам болон Сөүл хотын захиргааны албан
тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэхгүй байх төлөвтэй байна. | https://montsame.mn/mn/read/311146 |
Остин Батлер “Элвис” кинонд бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг” хүртлээ | 2023-01-11 10:56:03 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ | НЬЮ-ЙОРК. /NBC/. Америкийн жүжигчин, дуучин Остин Батлер Элвис Преслигийн дүрээрээ "Алтан бөмбөрцөг" наадмын "Драм киноны шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналын эзэн боллоо. Энэ номинацид мөн Брендан Фрейзер “The Whale” (2022) кинонд бүтээсэн дүрээрээ, Хью Жекман “The Son” (2022) киноны гол дүрээрээ, түүнчлэн Билл Най (Living, 2022), Жереми Поп (The Inspection, 2022) нар өрсөлджээ. "Инээдмийн болон мюзикл киноны шилдэг эрэгтэй гол дүр” төрөлд Колин Фаррел "The Banshees of Inisherin" (2022) кинонд бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг” хүртлээ. "Уран сайхны киноны шилдэг туслах дүр"-ийн шагналыг манай ертөнцийн жирийн нэгэн эмэгтэй зэрэгцээ ертөнцөд муу муухай зүйлтэй тэмцэж буй тухай "Everything Everywhere All at one" (2021) кинонд тоглосон Вьетнам гаралтай америк жүжигчин Ке Хуй Куан авчээ. Кино, телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 80 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотноо болж байгаа бөгөөд “NBC” телевиз шууд дамжуулж байна. | https://montsame.mn/mn/read/311141 |
Газрын тосны үнэ өсөж байна | 2023-01-11 10:12:00 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | НЬЮ-ЙОРК. /Xinhua/.
Хятад улсын газрын тосны эрэлтийн
хэтийн төлөв сайжирсантай холбоотойгоор мягмар гарагт үнэ өсжээ.Тодруулбал, Нью-Йоркийн
биржид “WTI” маркийн нэг торх
газрын тосны үнэ хоёрдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 49 цент буюу
0.7 хувиар өсөж, 75.12 ам.долларт хүрсэн байна. Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн нефтийн гуравдугаар сард нийлүүлэх үнэ
45 центээр /0.6 хувь/ өсөж, 80.1 ам.долларт хүрчээ. Хятад улс хилээ
нээсэнд хөрөнгийн зах зээлийн арилжаа эрхлэгчид ихээхэн найдлага тавьж байгаа
үед үнэ ийнхүү өссөн байна.“Хятадад “COVID-19” халдварын одоогийн давлагаа оргил
цэгтээ хүрч, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнээр газрын тосны үнэ дахин өснө гэдэгт
бид итгэлтэй байна” гэж “Commerzbank Research” судалгааны байгууллагын эрчим хүчний шинжээч
Карстен Фрич мягмар гарагт хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. Гэхдээ инфляцыг
бууруулахын тулд томоохон төв банкууд бодлогоо чангатгаж байгаа нь дэлхийн
эдийн засгийн өсөлтийг сааруулах вий гэсэн болгоомжлол зах зээлд нөлөөлсөн
хэвээр байна. | https://montsame.mn/mn/read/311135 |
Япон, Итали аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээ эхлүүлнэ | 2023-01-11 09:03:58 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | РОМ. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Италийн Ерөнхий
сайд Жоржиа Мелони нар батлан хамгаалах салбарын хамтын
ажиллагаагаа бэхжүүлэх аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээг эхлүүлэхээр
тохиролцжээ.Талууд Италийн
нийслэл Ром хотноо мягмар гарагт хийсэн анхны биечилсэн уулзалтынхаа үеэр хоёр орны Гадаад
хэрэг, Батлан хамгаалахын сайд нарыг оролцуулсан яриа хэлэлцээг зохион
байгуулах талаар хэлэлцсэн байна. Япон “2+2” хэлбэрийн аюулгүй байдлын асуудлаарх
яриа хэлэлцээг АНУ, Австрали, Их Британи, Франц, Герман, Энэтхэг, Индонез,
Орос, Филиппиний талуудтай өрнүүлсээр ирсэн юм. К.Фүмио дээд
хэмжээний уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр, Токио, Ром хоёр талын
аюулгүй байдал, батлан хамгаалахын хамтын ажиллагаанд тодорхой ахиц дэвшил
гарсны дараа аюулгүй байдлын асуудлаарх уулзалтыг явуулж эхлэхээр шийдсэн гэж
мэдээлсэн байна. Мөн Япон, Итали,
Их Британи 2035 он гэхэд шинэ үеийн сөнөөгч онгоцыг хамтран бүтээх тухай өнгөрсөн
сард анх олон нийтэд танилцуулсан төлөвлөгөөний талаар дурдаад, энэхүү төсөл нь
Японы хувьд АНУ-аас бусад улс орнуудтай хамтран хөгжүүлэх анхны батлан хамгаалахын техник хэрэгсэл болно гэдгийг онцолжээ. Хоёр орны
удирдагчид мөн статус-квог хүч хэрэглэн дангаар өөрчлөх аливаа оролдлогыг эсэргүүцэж
байгаагаа илэрхийлсний сацуу дүрэмд суурилсан, чөлөөт, нээлттэй олон улсын дэг
журмыг сахин хамгаалах үүрэг амлалтыг дахин нотолсон байна.
“Долоогийн бүлэг”-ийн
орнуудад хийх айлчлалаа нэгдүгээр сарын 9-ний өдрөөс Францаас эхлүүлсэн К.Фүмио
Италид айлчилсныхаа дараа Их Британи, Канад, АНУ-ыг зорино. Япон улс энэ
онд “Долоогийн бүлэг”-ийг даргалж байгаа бөгөөд тавдугаар сард Хирошима хотод дээд
хэмжээний уулзалт зохион байгуулах юм. | https://montsame.mn/mn/read/311130 |
Зэсийн үнэ сүүлийн хагас жилийн дээд түвшинд хүрлээ | 2023-01-10 16:43:42 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | НЬЮ-ЙОРК.
/PRIME/. Зэсийн хамгийн том
хэрэглэгч Хятад улс хилээ нээсний дараа зэсийн үнэ сүүлийн хагас жилийн
дээд түвшиндээ хүрчээ.Нью-Йоркийн “Comex” биржийн арилжааны явцад гуравдугаар сард нийлүүлэх зэсийн фьючерс
хэлцлийн үнэ 3 хувиар өсөж нэг тонн зэсийн үнэ 8866 ам.доллар болсон нь
2022 оны зургаадугаар сарын 21-ээс хойших хамгийн дээд үзүүлэлт болсон байна.
Лондоны металлын бирж (“LME”) дээр гурван сарын дараа нийлүүлэх нэг тонн зэсийн
үнэ 3.14 хувиар өсөж 8859.5 ам.доллар, хөнгөн цагааны үнэ 6.23 хувиар өсөж
2438.5 ам.доллар, цайрын үнэ 6.02 хувиар өсөж 3205.5 ам.долларт
хүрчээ.
Зэсийн хамгийн том
хэрэглэгч болох Хятад улс “ковидыг тэглэх” бодлогоо зөөлрүүлж хилээ нээснээр
зэсийн эрэлт нэмэгдэж улмаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна. | https://montsame.mn/mn/read/311109 |
Дэлхийн хүн амын 90 хувь нь хэт халалт, ган гачигтай зэрэг нүүр тулна гэж таамаглаж байна | 2023-01-10 16:41:11 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ОКСФОРД. /Nature Sustainability/. Дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь хэт халалт, ган гачигт зэрэг нэрвэгдэнэ гэж Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэд урьдчилан таамаглаж байна. Уур амьсгалын энэхүү хямрал нь нийгмийн тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж, агаар мандалд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах хүчин чармайлтыг сулруулна гэж эрдэмтдийн судалгааны өгүүлэлд дурджээ. Хэт халалт, ган гачиг хосолсон үзэгдэл нь (compound drought–heatwave, CDHW) хүн төрөлхтний тогтвортой хөгжилд заналхийлж буй уур амьсгалын хамгийн муу хүчин зүйлүүдийн нэгд тооцогддог байна. Дэлхийн дулаарал нь хэт халалт, ган гачигт хэрхэн нөлөөлөхийг урьдчилан таамаглахын тулд судлаачид 111 элементээс бүрдсэн уур амьсгал-ус судлалын томоохон загварчлалыг ашиглажээ. Нүүрстөрөгчийн ялгарал дээд цэгтээ хүрч, байдал хамгийн муугаар эргэсэн тохиолдолд дэлхий даяар хэт халалт, ган гачиг хосолсон үзэгдлийн давтамж 10 дахин нэмэгдэж, XXI зууны эцэс гэхэд хөдөө аж ахуйн эко систем болон нийгэм-эдийн засгийн бүтээмжид жигд бус сөрөг нөлөө дагуулахаар байгааг дээрх загварчлал харуулсан байна. Түүнчлэн чийгийн дутагдал болон халуун цаг агаар нь хуурай газрын экосистемийн нүүрстөрөгчийн шингээлтийг удаашруулж, хүчилтөрөгчийн үйлдвэрлэлийг ихээхэн хэмжээгээр бууруулах аж. Үүнээс гадна, ядуу хүмүүс ихэвчлэн эрсдэлтэй бүсэд амьдардаг, дасан зохицох чадвар нь хязгаарлагдмал байдаг тул тэд чинээлэг хүмүүсээс илүү их байгалийн гамшигт өртөж болзошгүй байгаа нь нийгмийн тэгш бус байдлыг улам нэмэгдүүлэх гэнэ. | https://montsame.mn/mn/read/311094 |
Озоны давхарга аажмаар нөхөгдөж байна | 2023-01-10 16:15:49 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ВАШИНГТОН.
/CNBC/. Дэлхийн озоны
давхарга 40 жилийн дотор нөхөгдөх төлөвтэй байгаа талаар НҮБ-ын дэмжлэг бүхий
судлаачдын ажлын хэсэг даваа гарагт мэдэгдлээ.Озоны давхаргыг
задалдаг бодисыг үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглох тухай Монреалийн протокол 1987
онд батлагдсанаас хойш дөрвөн жил тутамд озоны давхаргын нөхөгдөх явцын тухай шинжлэх
ухааны үнэлгээ дүгнэлтийг гаргасан иржээ. Озоны
давхарга нь Дэлхийг Нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг давхарга юм. Эрдэмтдийн
ярьж буйгаар, озоны давхарга аажмаар нөхөгдөж байгаа тул тодорхой хугацаа
шаардлагатай байна. Иймд дэлхий нийт одоогийн бодлогуудаа үргэлжлүүлэн
хэрэгжүүлбэл энэ давхарга 2040 он гэхэд озоны цоорол ажиглагдахаас өмнөх 1980
оны түвшинд хүрч сэргэх төлөвтэй байна.Эрдэмтэн судлаачид,
байгаль хамгаалагчдын хувьд озоны давхаргыг задалдаг бодисыг хориглох
шийдвэрийг байгаль орчныг хамгаалах чиглэлд гаргасан хамгийн чухал ололт
амжилтуудын нэг хэмээн сайшааж ирсэн бөгөөд хорт хийн ялгарлыг зохицуулахад
жишиг болно гэж үздэг. Дэлхийн цаг уурын
байгууллагын /ДЦУБ/ тэргүүн Петтери Таалас хэлсэн үгэндээ, “Озоны
давхаргыг хамгаалах шийдвэр нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлэх
арга хэмжээний жишиг болж байгааг цохон тэмдэглээд, озоныг задалдаг химийн
бодисуудаас татгалзаж чадсан нь цаашид олборлодог түлшний хэрэглээнээс шилжих,
хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаарын температурын өсөлтийг тогтоон барихын
тулд хүн төрөлхтөн юу хийж чадахыг, юу хийх ёстойг нь тодотгон харуулж байна”
гэв.
Судлаачдын тогтоосноор,
хлорфторт нүүрстөрөгчийн ялгарал 2018 он хүртэл түүхэн дээд үзүүлэлтэд
хүрснээсээ хойш буурч эхэлсэн бол хлорынх 1993 онд дээд цэгтээ хүрснээсээ хойш 11.5
хувиар, бром 1999 онд дээд цэгтээ хүрснээсээ хойш 14.5 хувиар буурсан байна. Энэхүү
судалгаанд ДЦУБ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, АНУ-ын Далай тэнгис, агаар
мандал судлалын төв, Агаарын
нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв, Европын Комиссын судлаачид оролцжээ. | https://montsame.mn/mn/read/311100 |
Японы Ерөнхий сайд, ОУЭХА-ийн тэргүүн нар уулзжээ | 2023-01-10 15:44:47 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ТОКИО. /NHK/.
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио,
Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ тэргүүн Фатих Бирол нар Францын Парис
хотноо даваа гарагт уулзжээ.Уулзалтын үеэр
талууд дэлхийн эрчим хүчний хямралыг зохицуулах чиглэлд хамтран ажиллахаар
тохиролцсон байна. Ф.Бирол Европ болон хөгжиж буй орнуудын эрчим хүчний
салбарын нөхцөл байдлын талаар товч танилцуулаад, Япон улс энэ онд “Долоогийн
бүлэг”-ийг даргалж байгаатай холбогдуулан ихээхэн найдлага тавьж байгаагаа
илэрхийлжээ.
Үүний хариуд
К.Фүмио, олон улсын хамтын нийгэмлэг эрчим хүчний хямралтай нүүр тулаад байгаа
энэ цаг үед ОУЭХА голлох үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэсэн байна.
Мөн Японы эрчим хүчний бодлого, тэр дундаа атомын цахилгаан станцын ашиглалтын
талаар түүнд тайлбарлажээ. Ф.Бирол Японы төлөвлөгөөнүүдийг сайшаан хүлээн авсан
байна. | https://montsame.mn/mn/read/311103 |
“Coca-Cola”, “PepsiCo” компаниудын үнийн асуудлыг шалгаж эхэлжээ | 2023-01-10 15:29:07 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВАШИНГТОН. /Politico/. АНУ-ын Худалдааны Комиссоос “Coca-Cola” болон “PepsiCo” компани дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэхдээ үнийн ялгавартай байдал үүсгэж байж болзошгүй гэж үзэн урьдчилсан шатны шалгалтыг эхлүүлсэн талаар "Politico" сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, өнгөрсөн сард АНУ-ын Худалдааны Комисс “Walmart” зэрэг жижиглэнгийн худалдаа эрхэлдэг сүлжээ дэлгүүрүүдээс ундааны нийлүүлэлт яаж хийгддэг, барааны үнийг яаж тогтоодог талаар мэдээлэл өгөхийг хүсжээ. Тус комисс “Coca-Cola” болон “PepsiCo” компанийн үнийн бодлого 1936 онд батлагдсан Робинсон-Патманы хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж байгаа бөгөөд уг хуульд үйлдвэрлэгчдийг жижиглэнгийн худалдаачдад бүтээгдэхүүнээ ижил нөхцөлөөр нийлүүлэхийг үүрэг болгодог аж.АНУ-ын Худалдааны Комисс нь 1988 оноос хойш энэхүү хууль тогтоомжийн дагуу шалгалт хийгээгүй байна. Комиссын тэргүүн Альваро Бедойя энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавихыг Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны монополын эсрэг бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгожээ. “PepsiCo”, “Coca-Cola”, “Walmart” болон АНУ-ын Худалдааны комиссын төлөөлөгчид энэ асуудлаар сонинд тайлбар өгөхөөс татгалзсан байна. | https://montsame.mn/mn/read/311085 |
Хил нээгдсэний дараа Хятадын жуулчид Азийн орнууд руу хамгийн их зорчжээ | 2023-01-10 14:20:14 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | БЭЭЖИН. /Global Times/. Аялал жуулчлалын хязгаарлалтыг цуцалсны дараа Хятадын жуулчид Австрали болон Зүүн-Өмнөд Азийн орнууд руу хамгийн их зорчжээ гэж тус улсын “Global Times” сонин өнөөдөр мэдээлэв. Хятадын аялал жуулчлалын оператор “trip.com” цахим хуудасны статистик мэдээллээс эш татан тус хэвлэлд мэдээлснээр, тус улсын иргэд хамгийн их зорчдог орнуудын жагсаалтад Австрали, Индонез, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, Тайланд болон Япон багтсан байна. Чуньзе буюу Хаврын баярын амралтыг /нэгдүгээр сарын 21-нээс 27 хүртэл үргэлжилнэ/ тохиолдуулан хамгийн их зорчдог 10 чиглэлийн тоонд мөн Их Британи, Хонконг, Макао орсон байна. Эдгээр орон нь газарзүйн хувьд ойрхон, мөн Хятадын иргэд визний хялбаршуулсан журмаар зорчдог тул тийнхүү Хятадаас аялагчдын урсгалд дарагддаг аж.Жишээлбэл, Тайландад Хятадаас ирсэн жуулчид тус улсад ирсэн даруйдаа виз авах боломжтой. Гэхдээ визний хүчинтэй байх дээд хугацаа энэ оны гуравдугаар сарыг дуустал 30 хүртэл хоног байх аж. Тайландын эрх баригчид энэ оны эхний улиралд Хятадаас 300 мянга орчим жуулчин ирнэ гэж тооцоолж байгаа бөгөөд энэ тоо оны эцэс гэхэд 5 саяд хүрч магадгүй байна. Энэ нь цар тахлын өмнөх үеийнхээс хамаагүй бага үзүүлэлт юм. 2019 онд Тайландад 11 сая хятад жуулчин ирж байжээ. Гэсэн хэдий ч ДНБ-ийх нь жилийн өсөлтийн хурдацыг 0.6 нэгжээр нэмэгдүүлнэ гэж Тайландын эрх баригчид үзэж байгаа ажээ. Цар тахлын өмнө буюу 2019 онд Хятадаас 150 сая гаруй жуулчин дэлхийн улс орнуудад аялжээ. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр, 2019 онд Хятадын аялагчид хилийн чанадад 254.6 тэрбум ам.доллар зарцуулсан нь хамгийн их үзүүлэлт бөгөөд дэлхийн аялал жуулчлалын зардлын 20 орчим хувийг эзэлсэн байна.Хятадын эрх баригчид нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн хилийн чанадаас тус улсад ирж буй иргэдэд тогтоосон хорио цээрийн дэглэмийг болон гадаадад хийх аялалд тавьсан хязгаарлалтыг цуцалсан билээ. | https://montsame.mn/mn/read/311078 |
Австралийн нээлттэй тэмцээнд оролцогчдоос “COVID-19”-ийн шинжилгээ өгөхийг шаардахгүй | 2023-01-10 12:16:22 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | КАНБЕРРА. /BBC/. Австралийн нээлттэй тэмцээнд оролцох тамирчид “COVID-19”-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй болж байгаагаас гадна халдвар авсан байсан ч тэмцээндээ оролцох боломжтой болжээ.“Энэ цаг мөчид бид
олон нийтийн дунд мөрдөж буй журмыг дагах хүсэлтэй байна” гэж тэмцээнийг
зохион байгуулах холбооны дарга Крейг Тайли мэдэгдсэн байна. Мөн бие нь тавгүйрхсэн
тохиолдолд гэртээ байх хэрэгтэйг, эмнэлгийн ажилтнууд тамирчдыг нэг бүрчлэн
хянаж ажиглана гэдгийг тамирчид, ажилтнууддаа тодорхой мэдэгдсэн гэж нэмж хэлжээ. Өнгөрсөн онд
тэмцээнд оролцогчид өдөр тутам шинжилгээ өгч, хариугаа эерэг
гарсан тохиолдолд тусгаарлагдахаас гадна тэдэнд вакцинд хамрагдсан байх шаардлагатай
байсан юм. Үүнтэй холбоотойгоор
есөн удаагийн аварга Новак Жокович “COVID-19”-ийн вакцинжуулалтын статусынхаа улмаас тус тэмцээнд оролцож чадаагүй билээ.
Талбайн теннисний
дөрвөн Их дуулгын нэг Австралийн нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 16-29-ний
өдрүүдэд болно. | https://montsame.mn/mn/read/311082 |
Наран дээр хүчтэй дэлбэрэлт болжээ | 2023-01-10 11:32:16 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | МОСКВА. /TASS/. Нарны идэвхжлийн хамгийн хүчтэй “Х” ангиллын дэлбэрэлт өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нд бүртгэгдсэн талаар ОХУ-ын Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны Хэрэглээний геофизикийн хүрээлэн мэдээлжээ. Тус хүрээлэнгээс мэдээлснээр, “Нарны "3184" бүлэг толбонд “Х1.9” зэрэглэлийн дэлбэрэлт болж, 20 минутын турш үргэлжилжээ. Өчигдөр мөн хүч багатай “М” зэрэглэлийн хэд хэдэн дэлбэрэлт болсныг эрдэмтэд мөн бүртгэсэн байна.Энэ дэлбэрэлт нь шинэ он гарснаас хойш болж буй “Х” ангиллын гурав дахь дэлбэрэлт бөгөөд өмнөх хоёр дэлбэрэлт нь нэгдүгээр сарын 6-нд бүртгэгджээ. Нар бол буцалж буй плазмын бөмбөрцөг бөгөөд гадаргуу нь маш хүчтэй цахилгаан соронзон оронтой. Энэхүү цахилгаан соронзон орны хүрээ хязгаар нь Нарны илүү нягт давхаргаас байнга дээш хальж, тэсрэх, задрах “хөдөлгөөнд” оршдог тул Нарны толбо, дэлбэрэлт, титмийн хүчтэй шидэлт зэрэг үзэгдлийг үүсгэдэг.Нарны дэлбэрэлтийн рентген цацрагийн хүчийг “A, B, C, M, X” зэрэглэлээр ангилах ба “Х” нь хамгийн хүчтэй ангилал юм. | https://montsame.mn/mn/read/311070 |
Украины батлан хамгаалахын зардал ДНБ-ий 32.5 хувьтай тэнцжээ | 2023-01-10 10:46:09 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | КИЕВ. /Xinhua/. Украины 2022 оны батлан хамгаалахын зардал
дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 32.5 хувьтай тэнцсэн
талаар тус улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн
бичгийн дарга Алексей Данилов даваа гарагт мэдэгджээ. Өнгөрсөн онд
Украин үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын салбартаа 1.536 их наяд гривн /ойролцоогоор 42 тэрбум ам.доллар/ зориулсан гэж А.Данилов “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна. Мөн батлан
хамгаалах салбарыг санхүүжүүлэх нь Засгийн газрын тэргүүлэх чиглэл хэвээр
байгааг онцолжээ.
2022 оны хоёрдугаар
сарын 24-нд дайны байдал зарласныхаа дараа Украин 2022 оны батлан хамгаалахын
зардлаа 1.231 их наяд гривнээр /ойролцоогоор 33.66 сая ам.доллар/ нэмэгдүүлжээ. Харин энэ онд батлан хамгаалах салбарын хэрэгцээг хангахад 1.141
их наяд гривн зарцуулахаар төлөвлөж байна. | https://montsame.mn/mn/read/311075 |
Япон, АНУ цөмийн шинэ реактор барихаар тохиролцжээ | 2023-01-10 10:13:19 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ТОКИО. /Kyodo/. Япон, АНУ дараагийн үеийн цөмийн реактор барих чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тохиролцоонд хүрчээ. “Kyodo” агентлагийн мэдээлснээр, холбогдох гэрээг Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Нишимура Ясүтоши, АНУ-ын Эрчим хүчний сайд Женнифер Грэнхольм нарын уулзалтын үеэр байгуулсан байна. Тодруулбал, талууд дараагийн үеийн цөмийн реактор, тэр дундаа жижиг модульчлагдсан реакторуудыг "Япон, АНУ-д түүнчлэн гуравдагч орнуудад" хөгжүүлэх, барих талаар хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Үүнээс гадна, байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлын бусад асуудлаар хамтран ажиллахаар төлөвлөсөн байна. | https://montsame.mn/mn/read/311069 |
Калифорнид онцгой байдал зарлажээ | 2023-01-10 09:59:51 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ВАШИНГТОН. /The White House/. АНУ-ын
Ерөнхийлөгч Жо Байден цаг агаарын хүнд нөхцөлийн улмаас Калифорни муж улсад онцгой байдал зарлав.“Ерөнхийлөгч Жо Байден Калифорни муж улсад онцгой байдал зарлаж, энэ оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн
үргэлжилж буй хүчтэй шуурга, үер, хөрсний гулгалтын улмаас үүссэн онцгой байдлын үед
муж улсын түвшинд орон нутгийн эрх баригчдын авч буй арга хэмжээнд Холбооны улсын Засгийн газраас нэмэлт
дэмжлэг туслалцаа үзүүлэхийг үүрэг болголоо” гэж Цагаан ордон мэдээлжээ. Даваа гаргийн өглөөний байдлаар хүчтэй салхи,
ширүүн борооны улмаас Калифорнид 120 мянга гаруй өрх гэрэл цахилгаангүй болжээ. Халуун орны бүс нутгаас ирж буй их
хэмжээний чийгтэй агаарын урсгалын улмаас Калифорнид ширүүн бороо,
уулархаг нутгаар цас үргэлжлэн орно гэж цаг
уурчид мэдээлсэн байна. | https://montsame.mn/mn/read/311064 |
Японы нийслэлийн бүсийн инфляц 41 жилийн дээд түвшинд хүрчээ | 2023-01-10 09:45:49 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ТОКИО. /Kyodo/. Өнгөрсөн оны 12 дугаар сард Японы нийслэлийн бүсэд хэрэглээний суурь инфляц сүүлийн 40 жил, найман сарын дээд түвшинд хүрчээ. Тус улсын Засаг захиргаа, холбоо харилцааны яамны мэдээллээр, Токио хотын засаг захиргаанд харьяалагддаг 23 бүсийн хэрэглээний суурь инфляц 2022 оны 11 дүгээр сарынхтай харьцуулахад 0.4 суурь нэгжээр өсөж, 4 хувьтай гарсан байна. Нийслэлийн бүсийн хувьд энэ нь 4.2 хувьд хүрч байсан 1982 оны дөрөвдүгээр сараас хойших инфляцын хамгийн өндөр түвшин юм. Өнгөрсөн оны 12 дугаар сарын үндэсний хэмжээний инфляцын түвшний мэдээ энэ сард гарах төлөвтэй байна. Японд инфляц есөн сар дараалан Төв банкны зорилтот түвшнээс давж байгаа бөгөөд тус улсын Төв банк инфляцыг 2 хувьд хүргэхийн тулд зах зээлийг эрчимжүүлэх үүднээс бодлогын хүүг хасах түвшинд барьж, мөнгөний хэт зөөлөн баримталж байгаа юм. Энэ нь иенийн ханш сулрах гол шалтгаануудын нэг болж буй. Учир нь үнийн хэт өсөлттэй тэмцэхийн тулд бодлогын хүүгээ өсгөдөг Барууны орнуудтай хүүгийн зөрүүгээс болж ам.доллароор илэрхийлэгдэх хэрэгсэлд хөрөнгө оруулах нь илүү ашигтай болдог байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Японы Төв банк 10 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт заасны өгөөжийг 0.25 хувиас 0.5 хувь болгох гэнэтийн шийдвэр гаргасны дараа иенийн ханш бага зэрэг чангарчээ. | https://montsame.mn/mn/read/311063 |
Индонезид хүчтэй газар хөдөлжээ | 2023-01-10 09:14:40 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ЖАКАРТА. /Reuters/. Индонезийн зүүн нутгийн Танимбар мужийн ойролцоо даваа
гаргаас мягмар гарагт шилжих шөнө 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цунамийн
түгшүүр зарласан ч далайн түвшинд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаагүй тул хожим нь цуцалжээ.Хүчтэй газар
хөдлөлтийн дараа хамгийн багадаа дөрвөн чичирхийлэл бүртгэгдсэн нь
Австралийн хойд нутгийн зарим хэсэгт мэдрэгдсэн байна. Индонезийн Байгалийн гамшгийн
уршгийг арилгах хорооноос гаргасан эхний мэдээллүүдээр, байшин барилгуудад бага, дунд
зэргийн хохирол учирчээ. “02:47 цагийн
орчимд 130 км гүнд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон” гэж Индонезийн Цаг
уур, геофизик судлалын
агентлагийн мэдээлэлд дурджээ. Харин
цунамийн түгшүүрийг 05:43 цагийн орчимд цуцалсан байна. “Газар хөдлөлтийн
голомт орчимд хийсэн ажиглалтаар далайн түвшинд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаагүй”
гэж тус агентлагийн дарга Двикорита Карнавати хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл
өгөх үеэрээ тэмдэглэжээ. Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв газар хөдлөлтийн хүчийг анх 7.7 магнитуд
гэж мэдээлж байсан боловч хожим нь 7.6 магнитуд болгон мэдээллээ шинэчилсэн байна.
Газар хөдлөлтийн
дараа дөрвөн чичирхийлэл мэдрэгдсэнээс хамгийн хүчтэй нь 5.5 магнитуд байсан талаар Цаг уур, геофизик судлалын агентлаг мэдээлжээ. Одоогийн байдлаар байгалийн гамшигт
үзэгдлийн улмаас учирсан хохирлыг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. | https://montsame.mn/mn/read/311062 |
Тайландын эрх баригчид жуулчдаас вакцины гэрчилгээ шаардах шийдвэрээ цуцалжээ | 2023-01-09 17:14:44 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД | БАНГКОК. /The Phuket News/. Тайланд улс нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн гадаадын жуулчдаас "Ковид 19"-ийн вакцины гэрчилгээ шаардана гэсэн журмаа цуцалжээ."Дэлхий даяар дархлаажуулалт хангалттай хийгдэж байгаа тул Тайландын Эрүүл мэндийн яамнаас хоёр өдрийн өмнө гаргасан шийдвэрээ өнөөдөр цуцалж байна. Тайланд улс вакцин хийлгэсэн болон хийлгээгүй бүх хүнд нээлттэй" гэж тус улсын Шадар сайд бөгөөд Эрүүл мэндийн сайд Анутин Чарнвиракул даваа гарагт мэдэгдсэн байна.Дээрх шийдвэр нэгдүгээр сарын 9-нөөс нэгдүгээр сарыг дуустал хэрэгжих бөгөөд 18-аас дээш насны бүх хүнд хамаарна. Тайландад ирэх гадаадын иргэдээс коронавирусний вакцинд бүрэн хамрагдсаныг баталгаажуулсан гэрчилгээ шаардана гэж "Bangkok Post" сонин тус улсын Иргэний нисэхийн удирдах газрын мэдэгдлээс эш татан өнгөрсөн бямба гарагт мэдээлсэн юм. | https://montsame.mn/mn/read/311044 |
Египетийн зүүн хойд нутагт цас оржээ | 2023-01-09 16:18:16 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | КАИР. /Ad Dustour/. Нэгдүгээр сарын 9-ний даваа гарагт шилжих шөнө Египетийн зүүн хойд нутгийн зарим хэсгээр цас оржээ.Тус улсын Шаркия мужийн зарим хот, тосгодын зам талбай, байшингуудын дээвэр нойтон цасанд "дарагдсан", авто замууд "мөсөөр хучигдсан" зургууд орон нутгийн сонинуудад хэвлэгдсэн байна. Шаркия мужийн Эль-Ашир-мин-Рамадан хотЦаг агаарын таагүй үзэгдэл мөн Каир хотод ажиглагдсан бөгөөд хотын эрх баригчид ширүүн бороо, нойтон цас холилдон орсны дараа зам, нийтийн аж ахуйн үйлчилгээнд онцгой байдлын дэглэм тогтоожээ. Тус хотын олон гудамж усанд автаж, зарим нүхэн гарц хаагдаж, Нил мөрөн дээгүүрх гүүрний тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарлагдсан байна. Египетийн төв болон хойд хэсэгт агаарын температур огцом буурч, Газрын Дундад тэнгисийн эргээс хүчтэй аадар бороо орсны дараа эдгээр арга хэмжээг авчээ. Шөнийн цагаар агаарын температур -10 хэмээс доош унаж байгаа нь төвийн халаалтын системгүй Каир болон бусад хотын хувьд хүндрэл үүсгэж байна. Цаг уурчдын мэдээлснээр, ойрын хэдэн өдөрт цас, бороотой байх төлөвтэй. Жилд унах хур тунадасны хэмжээ нь 27 мм байдаг Египет улсын хувьд цас бороо орох нь ховор тохиолддог үзэгдэл юм. Нийслэл Каир хотод нь 112 жилийн дараа анх удаа цас орсон тухай мэдээ 2013 онд дуулиан болж байв. | https://montsame.mn/mn/read/311020 |
Англид нэг удаагийн хуванцар хоолны хэрэгслийг хориглоно | 2023-01-09 16:10:07 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ЛОНДОН. /BBC/. Англид хуванцар хоолны хэрэгсэл, таваг, хоол зөөх
тавиур зэрэг нэг удаагийн хэрэгслүүдийг хориглохоор болсныг тус улсын эрх
баригчид нотолжээ. Шотланд, Уэльст хэдийнээ мөрдөж эхэлсэн ийм хоригийг Англид хэзээнээс
хэрэгжүүлж эхлэх нь тодорхойгүй байна.“Ирээдүй
хойч үедээ өвлүүлэн үлдээх байгаль орчноо хамгаалахад энэхүү алхам хувь нэмрээ оруулна” гэж Байгаль
орчны сайд Тереза Коффи мэдэгджээ. Байгаль хамгаалагч идэвхтнүүдийн хувьд энэ хоригийг
сайшааж байгаа ч хуванцрын хэрэглээг бууруулах чиглэлээр илүү өргөн хүрээг хамарсан стратегийг
боловсруулахыг уриалсаар байна. Англид жил бүр нэг удаагийн 1.1 тэрбум хуванцар таваг, дөрвөн тэрбум гаруй хуванцар хоолны
хэрэгсэл хэрэглэдэг гэсэн Засгийн газрын тооцоо гарчээ. Хуванцар хаягдал
нь задрахгүй байх нь түгээмэл бөгөөд хогийн цэгт олон жилийн турш хадгалагддаг.
Хэдийгээр хүнсний эрүүл ахуйг хангахад ашиг тустай боловч хог хаягдал болон
хувирч, улмаар хөрс, усыг бохирдуулдаг.
Байгаль орчны яамнаас
гаргасан мэдээллээр, Англид жилд нэг хүн нэг удаагийн 18 хуванцар таваг, 37
хоолны хэрэгсэл хэрэгсэл хэрэглэдэг ч тэдгээрийн ердөө 10-хан хувийг дахин
боловсруулдаг байна. Шотланд, Уэльст ижил хориг өнгөрсөн оноос хэдийнээ
хэрэгжиж эхлээд байгаа бол Англид нэг удаагийн хуванцар соруул, шингэн хутгагч, чих
цэвэрлэх хөвөнг 2020 оноос хориглосон юм. | https://montsame.mn/mn/read/311022 |
АНУ, Испани, Португал, Франц, Итали улсуудын эрх баригчид Лула да Силваг дэмжиж байна | 2023-01-09 15:41:16 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | БРАЗИЛИА. /CNN/. Бразилд болсон эсэргүүцлийн жагсаалыг буруушааж, Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силваг дэмжиж байгаагаа АНУ, Испани, Португал, Франц, Итали улсуудын эрх баригчид илэрхийлжээ. “Ардчилал хийгээд тайван замаар эрх мэдлийг шилжүүлэн өгөх үйл явцад халдаж байгааг буруушааж байна. Бразилын ардчилсан институцүүд бидний бүх талын дэмжлэгийг авч байгаа бөгөөд Бразилын ард түмний хүсэл зориг хөсөр хаягдах ёсгүй. Ерөнхийлөгч Лула да Силватай үргэлжлүүлэн хамтран ажиллахыг би тэсэн ядан хүлээж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна.Тэрбээр ням гарагт Техас муж улсын Эль-Пасо хот дахь Америк-Мексикийн хилийн бүсэд Ерөнхийлөгчийн хувиар анх удаа айлчлах үеэрээ Бразилын нөхцөл байдлыг “цочирдмоор” гэж тодорхойлсон байна. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес мөн Бразилын одоогийн Ерөнхийлөгчийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. "Би Ерөнхийлөгч Лула да Силва болон Бразилын ард түмний чөлөөт, ардчилсан сонголтыг дэмжиж байна" гэж Санчес олон нийтийн сүлжээнд бичжээ.“Бид Бразилын Конгресст халдсан явдлыг хатуу зэмлэн буруушааж, ардчиллын хэвийн байдалд нэн даруй эргэн орохыг уриалж байна" гэж тэрбээр нэмж дурдсан байна. Португалын засгийн газар мөн мэдэгдэл гаргаж, Бразилын нийслэлд гарсан "хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг" буруушаажээ."Португалын Засгийн газар хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг буруушааж, дэг журам, хууль ёсыг сэргээхэд Бразилын эрх баригчдад ямар ч болзолгүйгээр дэмжлэг үзүүлэхээ дахин илэрхийлж байна" гэж мэдэгдэлд дурдсан байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн дэлхийн бусад удирдагчтай нэгдэн, Бразилын Ерөнхийлөгчийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. “Бразилын ард түмний хүсэл зориг, ардчилсан институцийг хүндлэх ёстой! Ерөнхийлөгч Лула да Силва ямар ч болзолгүйгээр Францын дэмжлэгт найдаж болно" гэж Макрон олон нийтийн сүлжээндээ бичжээ.Түүнчлэн Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель, ЕХ-ны дипломат байгууллагын тэргүүн Жозеп Боррель нар Бразилд үүссэн эмх замбараагүй байдлыг буруушааж, тус улсын эрх баригчидтай сэтгэл санаагаар хамт гэдгээ илэрхийлсэн байна. Өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Жаир Болсонаруг дэмжигчид ням гарагт буюу нэгдүгээр сарын 8-нд нийслэл Бразилиа хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улмаар ерөнхийлөгчийн ордон, дээд шүүх, парламентын ордон гэсэн засгийн газрын гол гурван байр луу дайран орсон байна. Тэд одоогийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силваг эсэргүүцэж, санал хураалтын дүнг эргэн харахыг шаарджээ. Янз бүрийн мэдээгээр 200-400 хүн саатуулагдсан бөгөөд хотод онц байдал тогтоогоод байна. “CNN Brasil” сувгаар мэдээлснээр, одоогийн байдлаар засгийн газрын гол байруудыг жагсагчдаас чөлөөлжээ. Бразилын Ерөнхийлөгчийн сонгууль 2022 оны 10 дугаар сард болсон бөгөөд 2003-2011 онд тус улсын Ерөнхийлөгч асан Лула да Силва хоёр дахь шатны сонгуулиар 50.9 хувийн санал авч ялсан бол Жаир Болсонаруд сонгогчдын 49.10 хувь нь саналаа өгчээ. Сонгуулийн дүн гарсны дараа янз бүрийн мужуудад Болсонаруг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн. Жагсагчид Рио-де-Жанейро, Сан-Пауло болон бусад хотод стратегийн ач холбогдолтой хурдны замуудыг хааж байв. Жаир Болсонару дэмжигчдэдээ хандан хууль бус алхам хийхээс зайлсхийхийг уриалж байлаа. 11 дүгээр сарын эцсээр тэрбээр санал хураалтын цахим машинд алдаа гарсан байж болзошгүй хэмээн санал хураалтын дүнг хэсэгчлэн хүчингүй болгохыг шаарджээ. Бразилын Сонгуулийн дээд шүүх түүний хүсэлтийг хүлээж аваагүй байна. Лула да Силва нэгдүгээр 1-нд ерөнхийлөгчийн тангараг өргөжээ. | https://montsame.mn/mn/read/311024 |
“Avatar 2” 2022 оны хамгийн их ашиг орлоготой кино болжээ | 2023-01-09 14:27:41 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ | ВАШИНГТОН. /CNBC/. Америкийн алдарт жүжигчин Том Крузын тоглосон “Top
Gun: Maverick” уран сайхны кино 2022
онд ашиг орлогоороо “Jurassic
World”, “Minions” болон “Marvel” студийн гурван киноны амжилтыг хялбархан
гүйцэж түрүүлсэн ч Канадын найруулагч Жеймс Камероны уран бүтээлийг илүүрхэж чадсангүй.Тодруулбал, “Avatar:
The Way of Water” кино дэлхий дахины кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэлсэн гурав дахь долоо хоногтоо “Maverick”-ийн 2022 онд тогтоогоод байсан амжилтыг эвдэж, 12
дугаар сарын 16-ны өдрөөс хойш дэлхийн зах зээлээс 1.51 тэрбум ам.долларын орлого олоод
байгааг “Box Office Mojo” цахим хуудасны мэдээлэл харуулжээ. Ингэснээр “Avatar 2” 2022 оны хамгийн их ашиг орлоготой
кино болж, бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кинонуудын жагсаалтын
эхний 10-т бичигдэж эхэлжээ. Харин 2015 онд үзэгчдийн хүртээл болсон “Furious
7” уран сайхны кино 11 дүгээр байр
луу ухарсан байна.
Соёл урлагийн
салбарын шинжээчдийн хувьд, “Avatar”-ын шинэ ангийг ойрын хугацаанд эрчээ алдахгүй гэж таамаглаж байгаа бөгөөд
ирэх сард “Ant-Man and the Wasp: Quantumania” киног нээлтээ хийх хүртэл тасалбарын
борлуулалтаараа тэргүүлсэн хэвээр байна гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаа ажээ. Энэхүү киног
нээлтээ хийхийн өмнөхөн өгсөн ярилцлагадаа “зардлаа нөхөхийн тулд наад зах нь 2
тэрбум ам.долларын орлого олох шаардлагатай” гэж хэлж байсан Ж.Камероны хувьд энэ
нь таатай мэдээ юм. Ийнхүү түүний найруулсан “Avatar”-ын эхний анги (2.92 тэрбум ам.доллар), “Titanik” (2.2 тэрбум ам.доллар) гэсэн гурван кино
нь дэлхийн хамгийн их ашиг орлого олсон 10 кинонд багтсан амжилт үзүүлж байна. | https://montsame.mn/mn/read/311018 |
Газрын тосны үнэ өсөж эхэлжээ | 2023-01-09 14:19:28 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ЛОНДОН. /RT/. Хятадад ковидын эсрэг хязгаарлалтыг сулруулсантай холбоотойгоор даваа гарагт дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөж эхэлжээ. Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн газрын тосны гуравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.27 хувиар өсөж, нэг торх нь 79.57 ам.долларт хүрсэн бол “ WTI” нефтийн үнэ 74.79 ам.доллар болж, 1.38 хувиар өссөн байна. БНХАУ-ын эрх баригчид коронавирусний халдвартай тэмцэх хатуу арга хэмжээгээ 2022 оны 12 дугаар сарын эхнээс аажмаар зөөлрүүлж буй. Өнгөрсөн ням гарагт буюу нэгдүгээр сарын 8-наас тус улс гадаадын иргэдэд хилээ нээсэн билээ. Үүнтэй холбоотойгоор шатахууны эрэлт нэмэгдэнэ гэсэн найдвар сэргэж, газрын тосны зах зээлд үнэ 1 гаруй хувиар өсөх хандлага ажиглагдаж байна. | https://montsame.mn/mn/read/311016 |
Пакистан, НҮБ олон улсын бага хурал зохион байгуулна | 2023-01-09 12:44:28 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ИСЛАМАБАД. /VOA/. Өнгөрсөн онд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр нүүрлэсэн
үерийн гамшигт нэрвэгдсэн Пакистаныг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх зорилго
бүхий олон улсын бага хурал даваа гарагт болно.Пакистан, НҮБ-ын талуудын Швейцарын Женев хотноо зохион байгуулах бага хуралд төр, засгийн тэргүүн нар, олон улсын
санхүү, хөгжлийн байгууллагын төлөөлөгчид тэргүүтэй 40 орны төлөөлөл оролцоно
гэж зохион байгуулагчид мэдээлжээ.Пакистаны Ерөнхий
сайд Шехбаз Шариф, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар эвдэрч
сүйдсэн дэд бүтцийг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд тэсвэртэй байдлаар сэргээн
босгож засварлахад зориулж ойролцоогоор 16.3 тэрбум ам.долларын тусламж дэмжлэг
эрэлхийлж байна. НҮБ-ын
мэдээлснээр, Пакистанд 2022 онд хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас нүүрлэсэн
үерийн гамшгийн улмаас нийт нутгийн гуравны нэг нь усанд автаж, 33 сая хүн
нэрвэгдсэнээс гадна 1700 орчим хүн амиа алдаж, найман сая хүн орон гэрээ орхин
явахаас өөр аргагүйд хүрчээ. Үерийн улмаас хоёр
сая гаруй хүн орон гэргүй болж, үр тариа сүйдэж, олон мянган км авто зам, төмөр
зам зэрэг амин чухал дэд бүтэц эвдэрч сүйдсэн байна. А.Гутерриш Пакистаны үерт
нэрвэгдсэн бүс нутгуудад есдүгээр сард айлчилж, нөхцөл байдалтай биечлэн
танилцсан юм. НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөрийн Пакистан дахь суурин төлөөлөгч Кнут Остби даваа гарагт болох бага
хурлын өмнө хэлсэн үгэндээ, дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж
байгаагаас шалтгаалан байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэсэн гэдгийг тодотгосон байна. Үерийн ус
одоогийн байдлаар ерөнхийдөө татраад байгаа боловч гамшгийн дараах олон улсын
дэмжлэгтэй судалгаагаар Пакистаныг сэргээн босгоход урт хугацаанд 16.5 тэрбум
ам.долларын дэмжлэг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Пакистан, НҮБ-ын
төлөөлөгчдийн мэдээлж буйгаар, өдгөө олон сая хүүхэд үерийн бохир, тогтсон усны
орчимд амьдарч байгаа нь амь нас, эрүүл мэндийг нь эрсдэлд оруулж байна.
“Байгалийн
гамшигт үзэгдлээс үүдэлтэй үр дагавар нь ойролцоогоор есөн сая хүнийг ядуурал
руу түлхэж болзошгүй гэсэн тооцоог бид гаргасан. Пакистанд нүүрлэсэн үерийн гамшиг
бол дэлхий дахины асуудал. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ийм гамшиг аль
ч улс оронд тохиож болзошгүйг харгалзан зохистой алхмыг хэрэгжүүлэх хэрэгтэй”
гэж К.Остби тэмдэглэжээ. | https://montsame.mn/mn/read/311006 |
Хятад улс гурван жилийн дараа хилээ нээлээ | 2023-01-09 12:34:45 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД | БЭЭЖИН. /ВВС/. Хятадын эрх баригчид 2020 оны гуравдугаар сараас хойш хэрэгжүүлж байсан хязгаарлалтаа цуцалж, гадаадын жуулчдад хилээ нээлээ.Хятадад зорчиж буй гадаадын иргэд тусгаарлалтад орохгүй хэдий ч урьдын адил 48 цагийн өмнө хийлгэсэн “PCR” шинжилгээний сөрөг хариуг үзүүлэх ёстой. Эрх баригчид мөн ням гаргаас эхлэн гадаадын иргэдэд энгийн виз болон түр оршин суух зөвшөөрөл олгож эхэлжээ. Түүнчлэн Хятадын эх газрын иргэд гадаад паспорт авах эрх нь нээгдсэн байна. Ням гарагт мөн Хятадын эх газар болон Хонконгийн хоорондох далайн болон хуурай замын тээвэр нээгдсэн хэдий ч өдөр тутмын зорчигчдын тоог хязгаарлаж, 48 цагийн өмнө хийлгэсэн шинжилгээний сөрөг хариу шаардана. Цагаан сар буюу хаврын баярын аялал Хятадад хэдийнээ эхэлчихсэн бөгөөд ойрын хугацаанд л гэхэд 400 мянга орчим зорчигч Хонконгоос эх газар луу зорчих төлөвтэй байна. Энэ жил Хятадын цагаан сар нэгдүгээр сарын 22-нд тохиох юм. Царт тахлаас өмнө Хятадын цагаан сарын үеэрх аялал нь дэлхийн жил бүрийн хамгийн том шилжилт хөдөлгөөнд тооцогддог байв. Энэ жил хоёр тэрбум хүн зорчих төлөвтэй байгаа нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их байна. Ням гарагт аялагчдаар дүүрсэн хоёр давхар автобусууд Хонконг-Жухай-Макао чиглэлийн гүүрэн дээр ирж, энд зорчигчид Гуандон муж руу зорчих автобусууд шилжин сууж байлаа. Тэдний дунд баярын үеэр гэртээ харьж буй оюутнууд цөөнгүй байв. Орон нутгийн автобусны зарим жолооч нар ирж буй аялагчдаас вирусний халдвар авах вий гэж санаа зовж байгаагаа, тэднийг вирусээс илүү найдвартай хамгаалах арга хэмжээ авахыг компаниудынхаа удирдлагуудаас хүсэж байгаагаа "ВВС"-ийн сурвалжлагчид ярьжээ.Хятадын эрх баригчдын баримталсан “ковидыг тэглэх” бодлогын улмаас сүүлийн гурван жилийн хугацаанд тус улс “бараг бүрэн тусгаарлалтад” байсан. Өнгөрсөн оны 11 дүгээр сард олон тооны шинжилгээ өгөх, сэжигтэй тохиолдлын үед тусгаарлалтад орох зэрэг ковидын эсрэг авсан арга хэмжээг эсэргүүцсэн жагсаалын дараа Бээжингийн эрх баригчид бодлогоо зөөлрүүлсэн хэдий ч “ковидыг тэглэх” бодлогыг цуцалсан тухай албан ёсоор мэдэгдээгүй. “Ковидыг тэглэх” бодлогыг зөөлрүүлснээс хойш халдвар болон нас баралтын тоо эрс нэмэгдэж, эмнэлгүүд, шарил чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй байгаа хэдий ч эрх баригчид халдвар, нас баралтын тоог зарлахаа зогсоогоод байгаа юм. Хятадын эрх баригчдын өгч буй статистикийн мэдээ эргэлзээтэй байгаатай холбоотойгоор коронавирусний шинжилгээний сөрөг хариуг заавал шаардах журмыг 10 гаруй улс хэрэгжүүлж эхлээд байна. | https://montsame.mn/mn/read/310997 |
Хүйтэн дайны үеийн хамгийн алдартай тагнуулч эмэгтэй суллагджээ | 2023-01-09 11:05:36 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ВАШИНГТОН. /The Washington Post/. Хүйтэн дайны үеийн хамгийн алдартай тагнуулчдын нэг гэгддэг Ана Монтес АНУ-ын шоронд 20 гаруй жил хоригдсоны эцэст суллагдсан талаар “The Washington Post” сонин мэдээлжээ.Өдгөө 65 настай Монтесийг биеэ зөв авч явсан тул хугацаанаас өмнө сулласан аж. Тэрбээр Техас муж улсын Форт-Ворт дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний нисэхийн баазын шоронд хоригдож байсан байна.Монтес АНУ-ын Батлан хамгаалах яамны тагнуулын газарт шинжээчээр ажиллаж байхдаа 20 шахам жил Куба улсын талд тагнуул хийжээ. 2001 онд баривчлагдсаных нь дараа түүнийг Кубад явуулж байсан АНУ-ын тагнуулын бараг бүх ажиллагааг илчилсэн гэж эрх бүхий байгууллагууд мэдэгдэж байв. Монтес АНУ-д баривчлагдаж байсан тагнуулууд дундаас хамгийн "аюултай", Америкийн тагнуулын албаны түүхэн дэх хамгийн их хэмжээний хохирол учруулсан тагнуулуудын нэгд тооцогддог аж. Хүйтэн дайны үеийн бусад алдартай тагнуулчдаас ялгаатай нь Монтес өөртөө санхүүгийн ямар ч ашиг олох зорилгогүйгээр зөвхөн үзэл суртлын шалтгаанаар Кубад тусалсан гэдгийг Америкийн прокурорууд хүлээн зөвшөөрч байжээ. Пуэрто-Рико гаралтай Монтес 2002 оны гуравдугаар сард хэргээ хүлээжээ. 2002 онд түүнд Америкийн дөрвөн тагнуулчийг илчилсэн, асар их нууц материал задруулсан хэргээр 25 жил хорих ял оноосон байна. Тухайн үед Кубын эрх баригчид Монтесийг тус улсын тагнуулын албанд мэдээлэл өгдөг байсныг хүлээн зөвшөөрч, нууцын зэрэглэлтэй мэдээллийнхээ төлөө ямар ч төлбөр аваагүй гэдгийг онцолж байв.Шоронгоос суллагдсаныхаа дараа Монтес таван жилийн турш хараа хяналтад байх бөгөөд интернэтийн хэрэглээг нь мөн хянана. Түүнд засгийн газарт ажиллах, гадаадын тагнуулуудтай зөвшөөрөлгүй холбоо тогтоох, уулзахыг хоригложээ. | https://montsame.mn/mn/read/310992 |
Норвег улс Германы хийн хамгийн том нийлүүлэгч болжээ | 2023-01-09 10:32:24 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | БЕРЛИН. /Reuters/. Норвег 2022 онд Германы хийн хамгийн том
нийлүүлэгч ОХУ-ыг гүйцэж түрүүлж, хийн импортынх нь 33 хувийг эзэлсэн талаар Холбооны
сүлжээний агентлаг /Bundesnetzagentur/ мэдээлжээ.“Норвег өдгөө
манай улсын эрчим хүчний хамгийн чухал нийлүүлэгч боллоо” гэж Германы Эдийн
засаг, уур амьсгалын асуудал эрхэлсэн сайд Роберт Хабек онцлоод, хоёр орон
эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр зорьж байгааг тэмдэглэсэн
байна. Германы хийн
хамгийн том нийлүүлэгч байсан ОХУ 2021 онд Европын хамгийн том эдийн засагтай
орны хийн импортын тэн хагасаас илүү хувийг бүрдүүлж байсан бол 2022 онд ердөө 22
хувийг нь л эзэлсэн болохыг “Bundesnetzagentur” агентлагийн мэдээлэл харуулжээ.
ОХУ-аас нийлүүлэх
хийн хэмжээ өнгөрсөн оны туршид буурч, есдүгээр сард бүрмөсөн зогссон байна. Германы
Засгийн газар хийн хангамжийг
баталгаажуулахын тулд эрчим
хүч хэмнэх хөшүүргийг бий болгож, өвлийн халаалтын улирлаас өмнө хийн агуулахуудаа
дүүргэх ажлыг эрчимжүүлжээ. | https://montsame.mn/mn/read/310991 |
"Twitter" шинэ функцтэй болно | 2023-01-09 10:24:13 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | НЬЮ-ЙОРК. /TASS/. “Twitter” олон нийтийн сүлжээг хөгжүүлэгчид текст форматлах функц нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг Илон Маск ням гарагт мэдээлжээ. "Энэ улирлын сүүлчээр бид мөн тодруулах, доогуур зураас тавих, үсгийн хэмжээг томруулж, жижгүүрлэх гэх мэт хамгийн энгийн форматлах функцүүд нэмж оруулна" гэж И.Маск өөрийн твиттер хуудсанд бичсэн байна.Эдгээр сонголтууд нь үндсэндээ урт жиргээнд зориулагдсан гэж тэрбээр тайлбарлав. Ийм урт жиргээг хэрэглэгчид хоёрдугаар сард оруулах боломжтой болно гэж тэрбээр нэгдүгээр сарын 7-нд мэдэгдсэн. Гэхдээ шинэ хэрэгслийг богино жиргээнд ч ашиглаж болох аж. | https://montsame.mn/mn/read/310990 |
Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 14.3 хувиар өсжээ | 2023-01-09 09:04:17 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | РОМ. /Xinhua/. Орос, Украины хооронд
үргэлжилж буй мөргөлдөөнөөс үүдэн
эрчим хүч, бордооны үнэ нэмэгдэж,
улмаар дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 2022 онд өмнөх оныхоос 14.3 хувиар
өссөн талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/ мэдээлжээ.Тодруулбал, үр
тарианы үнэ 2021 оныхоос 17.9 хувиар, ургамлын тосны үнэ 13.9 хувиар, сүүн
бүтээгдэхүүний үнэ 19.6 хувиар, махны үнэ 10.4 хувиар, элсэн чихрийн үнэ 4.7
хувиар тус тус өссөн болохыг Италийн нийслэл Ром хотноо төвтэй ХХААБ-ын индекс
харуулсан байна. 2022 оны 12
дугаар сард ХХААБ-ын хүнсний үнийн индекс өмнөх сарынхтай харьцуулахад 1.9 хувиар буурснаар
ес дэх сардаа дараалан буурсан дүн үзүүлжээ. Гэвч энэ үзүүлэлт 2022 оны эхний
саруудад огцом өссөн тул 2021 оны дунджаас ийнхүү өндөр гарсан байна. ХХААБ хүнсний үнэ
өсөж байгаа нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд, ялангуяа ядуу буурай орнуудад
аюул учруулж байгаа талаар удаа дараа сэрэмжлүүлсээр ирсэн юм. “Дэлхийн хэмжээнд хүнсний үнэ өндөр түвшинд хэвээр байж, олон гол нэрийн бүтээгдэхүүн дээд цэгтээ хүрэх дөхөж байгаагаас гадна цагаан будааны үнэ өсөж, нийлүүлэлтийн хэтийн
төлөвтэй холбоотой олон эрсдэл байсаар байгаа тул сонор сэрэмжтэй байж,
дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад
онцгой анхаарал хандуулах нь чухал
байна” гэж ХХААБ-ын ахлах
эдийн засагч Максимо Тореро сэтгүүлчдэд
мэдээлжээ.
Дэлхийн хүнсний үнийн
индексийг нийт 23 бүлэгт ангилсан 73 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг суурь
жилтэй харьцуулан тооцдог. ХХААБ-ын дараагийн индексийг 2023 оны хоёрдугаар
сарын 3-нд гаргахаар товлоод байна. | https://montsame.mn/mn/read/310974 |
Тусгай нүдний шил шаардлагагүй "3D" зөөврийн компьютер танилцуулжээ | 2023-01-08 11:23:50 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ | ЛАС-ВЕГАС. /The Verge/. Тайваньд төвтэй үндэстэн дамнасан “AsusTek Computer Inc” корпорац “CES2023” үзэсгэлэнгийн үеэр тусгай нүдний шилгүйгээр гурван хэмжээст контент үзэх, ийм контентууд дээр ажиллах боломжийг хэрэглэгчдэд олгох дэлхийн анхны зөөврийн компьютер бүтээснээ танилцууллаа. Ийм технологийг өмнө нь цөөн тооны зөөврийн компьютер болон дэлгэцэнд ашиглаж байсан бол “Asus” анх удаагаа зөөврийн компьютерын “OLED” дэлгэц дээр хэрэгжүүлж байгаа ажээ.Энэ оны хоёрдугаар улиралд худалдаанд гарах “ProArt StudioBook 16 3D OLED” (H7604) болон “Vivobook Pro 16 3D OLED” (K6604) зөөврийн компьютеруудад “Spatial Vision” технологийг ашиглах боломжтой болно. “Spatial Vision” нь тусгай нүдний шилгүй зөөврийн компьютерт зориулсан “3D OLED” дэлгэцийн дэлхийн анхны технологи гэнэ. Энэ технологид хоёр тал нь гүдгэр линз болон хяналтын камерын дэвшилтэт технологийг хослуулан ашиглах ажээ. Эдгээр нь нүд тус бүрд тусдаа дүрслэл үүсгэж, байрлалыг нь тохируулахын тулд толгой болон нүдний хөдөлгөөнийг хянах аж.Ийм дэлгэцээр хэрэглэгчид 2D болон 3D горимуудын хооронд шилжих боломжтой гэнэ. Зөөврийн компьютерууд нь 3200x2000 нягтаршилтай, 120 Гц хүртэлх давтамжтай шинэчлэх боломжтой 16 инчийн "OLED" дэлгэцээр тоноглогдсон байх юм. | https://montsame.mn/mn/read/310964 |
Энэтхэгийн сөнөөгч онгоцны эмэгтэй нисэгч хилийн чанадад хийх сургуулилалтад анх удаа оролцоно | 2023-01-08 10:24:51 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ШИНЭ ДЕЛИ. /ANI/. Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцны эмэгтэй нисэгч хилийн чанадад хийх сургуулилалтад анх удаа оролцохоор болжээ. “ANI” агентлагийн мэдээлснээр, нисэх хүчний салбар ангийн дарга Авани Чатурведи энэ сарын 12-26-ны хооронд Японд хийх “Veer Guardian 2023” агаарын цэргийн хамтарсан сургуулилалтад улсынхаа нисэгчдийн бүрэлдэхүүнд орох ажээ. Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний эмэгтэй офицерууд өмнө нь улс оронд нь ирсэн гадаадын бие бүрэлдэхүүнтэй хамтарсан сургуульд оролцож байсан боловч хилийн чанадад зохион байгуулсан сургуулилалтад оролцож байгаагүй ажээ. Чатурведи бол Жодпур агаарын баазын Су-30 MKI сөнөөгч онгоцны нисгэгч юм. Тэрбээр улсынхаа сөнөөгч онгоцны анхны гурван эмэгтэй нисэгчийн нэг юм.Дээрх сургуулилалтад Энэтхэгийн талаас Су-30МКИ загварын дөрвөн нисэх онгоц, цэргийн тээврийн хоёр Си-17 "Глоубмастер-3" нисэх онгоц, түлш цэнэглэгч Ил-78 нисэх онгоц оролцоно гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас бямба гарагт нийтэлсэн хэвлэлийн мэдээнд дурджээ. Энэ мэдээллээр Японы Өөрийгөө хамгаалах агаарын хүчний “F-2” загварын дөрвөн сөнөөгч онгоц, “F-15” загварын дөрвөн сөнөөгч онгоц хоёр улсын хамтарсан сургуулилалтад оролцох аж. “Энэхүү сургуулилалт нь хоёр орны стратегийн харилцаа, батлан хамгаалахын салбарын нягт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бас нэгэн алхам болно" гэж Энэтхэгийн Батлан хамгаалах яам мэдэгджээ. | https://montsame.mn/mn/read/310961 |
Тайландад ирэх гадаадын иргэдээс вакцины гэрчилгээ шаардана | 2023-01-08 09:25:49 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | БАНГКОК. /The Bangkok Post/. Тайландад ирэх зорчигчдоос коронавирусний вакцинд бүрэн хамрагдсаныг баталгаажуулсан гэрчилгээ шаардана гэж тус улсын Иргэний нисэхийн удирдах газар мэдэгджээ. Энэхүү журам нь "Тайландын цагаар нэгдүгээр сарын 9-ний даваа гаргийн 01:00 цагаас хэрэгжиж эхлэх бөгөөд энэ сарын эцэс хүртэл хүчинтэй байх ажээ". Тус улсын Иргэний нисэхийн удирдах газраас мэдээлснээр, 18-аас дээш насны зорчигчид нислэгт бүртгүүлэхдээ ДЭМБ болон Тайландын Нийгмийн эрүүл мэндийн яамнаас баталсан вакцинуудыг хийлгэсэн тухай эсвэл 180-аас доошгүй хоногийн өмнө авсан "COVID-19"-өөс эдгэрсэн гэрчилгээг үзүүлэх ёстой. Вакцин хийлгээгүй хүмүүсээс вакцинжуулалтаас татгалзах болсон шалтгааныг тайлбарласан бичиг шаардана. Харин Тайландаар дамжин бусад улс руу зорчиж буй транзит зорчигчид гэрчилгээ үзүүлэх шаардлагагүй байна.Тайландын эрх баригчид цар тахлын улмаас гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхэд тогтоосон бүх хязгаарлалт болон онц байдлын дэглэмийг 2022 оны 10 дугаар сарын 1-нд цуцалж, тус улсад ирж буй хүмүүс “COVID-19”-ийн вакцинжуулалтын гэрчилгээ, шинжилгээний хариу үзүүлэх шаардлагагүй болсон байсан юм. | https://montsame.mn/mn/read/310959 |
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргыг 15 дахь удаагийн оролдлогоор сонгожээ | 2023-01-08 08:38:24 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд Найрамдах намын бүлгийн дарга Кевин Маккарти баасан гаргийн орой 15 дахь шатны санал хураалтын дүнгээр “спикерээр” сонгогдлоо. Тэрбээр 216 санал авсан бол түүний гол өрсөлдөгч Ардчилсан намын Хаким Жеффрис 212 санал авчээ.Санал хураалт явуулсан хурлыг Америкийн телевизийн гол сувгууд шууд дамжуулсан байна. Өмнөх шатны санал хураалтад Маккарти мөн ийм тооны санал авсан, гэхдээ энэ ялахад хангалтгүй байв. Сүүлийн шатны санал хураалтад зургаан гишүүн нэр дэвшигчдийн аль нэгэнд нь санал өгөөгүй бөгөөд энэ нь Маккартийн ялалтыг баталгаажуулсан юм.АНУ-ын Төлөөлөгчдийн танхим нийт 435 суудалтай бөгөөд танхимын даргын сонгуульд ялахын тулд 218 санал авах шаардлагатай. Төлөөлөгчдийн танхимын дарга нь Америкийн Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч ямар нэг шалтгаанаар үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх гурав дахь том албан тушаал юм.Ямар хуулийн төслийг хэлэлцэж, санал хураахыг Төлөөлөгчдийн танхимын дарга, түүний орлогч, хороодын дарга нар тогтоодог. Тэд хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож, хэлэлцүүлгийг зохицуулах дүрмийг тодорхойлдог.Бүгд найрамдах намын бүлэг намын гишүүнээ дэмжихээс татгалзсан тул танхимын даргыг сонгох санал хураалтыг 15 удаа явуулах шаардлагатай болжээ. Гэсэн хэдий ч тэдний зарим нь байр сууриа өөрчилсөн байна. CNN сувгаар мэдээлснээр, Бүгд Найрамдах намын зарим гишүүн Ерөнхийлөгч асан Дональд Трамптай утсаар ярьсны дараа байр сууриа өөрчилжээ. Хамгийн сүүлд 100 жилийн өмнө буюу 1923 онд Төлөөлөгчдийн танхимын даргыг эхний шатанд сонгож чадахгүй нөхцөл байдал үүсэж байв. Тухайн үед есөн шатны санал хураалт явагдаж байжээ.АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Маккарти сонгогдсонд баяр хүргэж, "бүгд найрамдахчуудтай аль болох хамтран ажиллахад" бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.Төлөөлөгчдийн танхимын өмнөх дарга нь Ардчилсан намын Нэнси Пелоси байсан билээ. Тэрбээр 2022 оны 11 дүгээр сард албан тушаалаасаа огцорч байгаагаа зарласан. Тухайн үед завсрын сонгуулиар бүгд найрамдахчууд Төлөөлөгчдийн танхимд хяналтаа эргүүлэн тогтоох төлөвтэй байсан бөгөөд сонгуулийн дүн ч тийм гарсан билээ. | https://montsame.mn/mn/read/310958 |
Хятадаас “үлэг гүрвэлийн толгойтой” шувууны чулуужсан яс олджээ | 2023-01-07 10:24:48 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | БЭЭЖИН. /Science Alert/. Хятадын нутгаас гавлын яс нь үлэг гүрвэлийнх төстэй, 120 сая орчим жилийн тэртээ амьдарч байсан “Cratonavis Zhui” хэмээх эртний шувууны чулуужсан араг яс олжээ. Судлаачид энэ олдворыг Хятадын хойд хэсэгт Цэрдийн галавын үед үүссэн тунамал чулуулгуудад малтлага хийх үеэрээ илрүүлсэн байна.Тус улсын Шинжлэх ухааны академийн (CAS) палеонтологич Жоу Жунхэгээр ахлуулсан эрдэмтэд өндөр нарийвчлалтай компьютерын томограф ашиглан гавлын ясыг судалж эхэлжээ.Эрдэсжүүлсэн ясны дижитал хувилбарыг ашиглан эрдэмтэд шувууг амьд байх үеийнх шиг нь гавлын ясны хэлбэр, үйл ажиллагааг нь сэргээсэн бөгөөд ингэхэд “Cratonavis”-ын гавлын яс нь шувууныхтай адил бус харин Тираннозавр рекс гэх мэт үлэг гүрвэлийнхтэй бараг ижил байсныг харуулсан байна. "Гавлын ясны анхдагч онцлогууд нь “Cratonavis” зэрэг Цэрдийн галавын үеийн ихэнх шувууд тархины хальс, доод эрүүнээс үл хамааран дээд хошуугаа хөдөлгөж чаддаггүй байсныг харуулж байна" гэж Хятадын ШУА-ийн палеонтологич Жихен Ли хэлжээ. Эрдэмтдийн ярьснаар, энэхүү олдвор нь орчин үеийн шувуудын хувьслыг судлахад тус дөхөм болно. | https://montsame.mn/mn/read/310951 |
Туркт хамгийн дулаан 12 дугаар сар болжээ | 2023-01-06 16:06:09 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | АНКАРА. /Anadolu/. Туркт өнгөрсөн 50 гаруй жилийн түүхэн дэх хамгийн
дулаан 12 дугаар сар болж өнгөрсөн талаар тус улсын Байгаль орчин, хотжилт, уур
амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Мурат Курум пүрэв гарагт мэдэгджээ."2022 оны 12
дугаар сар сүүлийн 52 жилийн хугацаан дахь хамгийн дулаан сар болсноос гадна
хур тунадас эрс багассаныг" М.Курум үндэсний цаг уурын агентлагийн тайланг эш татан
мэдээлэл хийх үеэрээ тэмдэглэсэн байна.
Туркийн Цаг уурын
албаны мэдээлснээр, 1991-2020 онд 12 дугаар сарын агаарын дундаж температур
цельсийн 4.8 хэм байсан бол өнгөрсөн оны мөн сард энэ үзүүлэлт цельсийн 3.2
хэмээр нэмэгдэж, 8 хэмд хүрчээ. | https://montsame.mn/mn/read/310942 |
“Sony-Honda”-гийн хамтарсан үйлдвэр цахилгаан автомашины туршилтын загвараа танилцуулжээ | 2023-01-06 15:46:01 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН | ТОКИО. /Kyodo/.
АНУ-ын Лас-Вегас хотноо болж буй Хэрэглээний
цахилгаан барааны үзэсгэлэнгийн /CES/ үеэр Японы “Sony Group”, “Honda Motor” компаниудын хамтарсан үйлдвэр “Afeela” брэндийн шинэ цахилгаан
автомашиныхаа туршилтын загварыг танилцуулжээ.“Sony
Honda Mobility” компанийн дөрвөн
хаалгатай седан ангиллын шинэ автомашин нь урд гэрлийнхээ хооронд өөрийн хүссэнээр
сольж болох дижитал дэлгэцтэй, их биеийн дотор болон гадна хэсгүүдэд ослоос сэргийлэх
олон тооны мэдрэгчтэй байна. Токио хотод
төвтэй хамтарсан үйлдвэр автомашинаа автомат жолоодлогын гуравдугаар түвшний
технологи буюу тодорхой нөхцөлт автоматжуулалт, мөн хөдөлгөөнт сүлжээний тавдугаар
үеийн системээр тоноглохоор төлөвлөжээ. Мөн зорчигчид “Sony”-гийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар олон
дэлгэцээр кино үзэж, тоглоом тоглох боломжтой байна. “Sony
Honda Mobility” энэхүү тээврийн
хэрэгслээ Хойд Америк дахь “Honda” компанийн үйлдвэрт үйлдвэрлэх бөгөөд 2025 оны эхний хагасаас захиалга авч
эхэлж, Хойд Америкийн зах зээлд 2026 оны хавраас, Японд мөн оны сүүлийн хагасаас нийлүүлэх төлөвтэй байна.
Дэлхий нийт бензин
хөдөлгүүртэй автомашины хэрэглээнээс цахилгаан тээврийн хэрэгсэл рүү хурдацтай
шилжиж байгаатай холбогдуулан автомашин үйлдвэрлэгчид бусад салбарын
төлөөллүүдтэй түншлэлийн харилцаагаа эрчимжүүлж байгаа энэ үед “Sony”, “Honda” 50-50 хувийн эзэмшил бүхий хамтарсан үйлдвэр
байгуулахаар болсон талаараа 2022 оны гуравдугаар сард анх мэдэгдсэн билээ. | https://montsame.mn/mn/read/310939 |
Ши Жиньпин АНУ-д суух шинэ Элчин сайдаа томилоогүй байна | 2023-01-06 15:38:24 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12 дугаар сарын 30-наас тус улсын Гадаад хэргийн сайдын албыг хашиж байгаа Чинь Ганыг явсны дараа Вашингтонд суух шинэ Элчин сайдаа томилоогүй байна.Энэ нь зургаан улс дахь Хятадын дипломат төлөөлөгчийн газрууд, мөн улс төр, бүс нутгийн холбоодын тэргүүн нарын засварласан жагсаалтаар нотлогдож байгаа бөгөөд жагсаалт баасан гарагт Хятадын ГХЯ-ны цахим хуудсанд нийтлэгджээ. “БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (БХАТИХ) Байнгын хорооны шийдвэрийн дагуу саяхан хэд хэдэн дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг шинээр томиллоо” гэж Хятадын ГХЯ-ны мэдээлэлд дурдсан байна.Жагсаалтаас үзвэл, Хятадын удирдлага АНУ, Бангладеш, Бразил, Коморын арлууд дахь Элчин сайд нараа, мөн Зүүн-Өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН) болон Европын Холбооны дэргэдэх дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг сольж, шинээр томилжээ. Харин БНХАУ-ын АНУ дахь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний албан тушаал эзэнгүй хэвээр байна.Чинь Ган 2021 оны долоодугаар сараас хойш Вашингтон дахь Хятадын Элчин сайдаар ажиллаж байв. Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон БНХАУ-ын Коммунист Намын XX их хурлын дараа тэрбээр 20 дахь удаагийн сонгуулийн Төв хорооны бүрэлдэхүүнд орж, Гадаад хэргийн сайдын албан тушаалд нэр дэвших болжээ.БХАТИХ-аас Чинь Ганыг Хятадын Гадаад хэргийн сайдаар томилох шийдвэрийг 12 дугаар сарын 30-нд гаргасан байна. | https://montsame.mn/mn/read/310908 |
АНУ-ын хамгийн өндөр настай эмэгтэй таалал төгсжээ | 2023-01-06 14:57:28 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ВАШИНГТОН. /New
York Post/. АНУ-ын
хамгийн өндөр настай эмэгтэй болох Бесси Хендрикс 115 насандаа таалал төгсжээ. Геронтологийн судалгааны багийн мэдээлснээр, Хендрикс дэлхийн хамгийн өндөр настай дөрөв дэх хүн байжээ. Тэрбээр 1907 оны 11 дүгээр сарын 7-нд Айова муж улсад төрсөн бөгөөд таван хүүхэд төрүүлсэн байна. Бесси Хендрикс 110 нас хүрэхдээ өгсөн ярилцлагадаа, урт насалж буйн нууц нь “шаргуу хөдөлмөрч" байсны ач хэмээж байжээ. | https://montsame.mn/mn/read/310930 |
Дэлхийн мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд хайлж үгүй болох төлөвтэй байна | 2023-01-06 14:48:44 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | Чилийн өмнөд
хэсэгт орших Магалланес мужийн Дарвин уулын мөсөн гол /2022 оны есдүгээр сар/ВАШИНГТОН. /AFP/.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн
мөсөн голуудын тэн хагас нь, тэр дундаа жижиг голууд энэ зууны эцэс гэхэд хайлж
үгүй болох төлөвтэй байгаа ч дэлхийн дулаарлыг тогтоон барьснаар заримыг нь хадгалж
авч үлдэх боломжтой болохыг нэгэн шинэ судалгаагаар тогтоожээ.Дэлхийн 215 мянган мөсөн
голын хэтийн төлөв байдлын талаарх хамгийн дэлгэрэнгүй судалгааг Америкийн “Science” сэтгүүлд пүрэв гарагт нийтэлсэн байна. Мөсөн гол
хайлснаас үүдэн далайн түвшин нэмэгдэх, цэвэр усны нөөц хомсдох тул ийм үр
дагавраас сэргийлэхийн тулд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь чухал ач
холбогдолтой болохыг судлаачид онцлон бичжээ. Судалгаагаар бодлого
боловсруулагчдад чиглэл болохын тулд дэлхийн дулаарал мөсөн голуудад хэрхэн
нөлөөлөхийг тодорхойлохдоо дэлхий цельсийн 1.5 хэм, 2.0 хэм, 3.0 хэм, 4.0
хэмээр дулаарах дөрвөн хувилбарыг гаргасан байна. Ослогийн их сургуулийн
судлаач, судалгааг ахлан явуулсан Регина Хок, агаарын хэм нэмэгдэх тусам голууд улам
хурдацтай хайлж, устаж үгүй болно хэмээгээд, энэ өсөлтийг бууруулж чадвал төдий
чинээгээр мөсөн гол үгүй болохоос сэргийлж чадна гэв.Дэлхийн улс
орнууд Парисын гэрээгээр тохиролцсончлон дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн
өмнөх үеийнхээс цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилтдоо хүрсэн ч 2100
он гэхэд дэлхийн мөсөн голуудын 49 хувь нь хайлж үгүй болно гэж судлаачид
тооцоолжээ. Жижиг мөсөн
голууд эхэлж хайлах тул энэ нь дэлхийн мөсөн бүрхүүлийн массын 26 орчим хувьтай
тэнцэнэ. Цаашлаад дэлхий 2.7 хэмээр дулаарахад Төв Европ, Канадын баруун хэсэг
АНУ, Шинэ Зеландын мөсөн гол ерөнхийдөө бүхэлдээ хайлж үгүй болох тооцоо
гарчээ. Харин Европын
Альп, Кавказ, Андын нуруу, мөн АНУ-ын баруун хэсэг зэрэг харьцангуй цөөн мөсөн
голтой бүс нутгууд энэ зууны эцэс гэхэд аль ч хувилбараас үл хамааран ерөнхийдөө
бүх мөс нь хайлна гэж Р.Хок хэллээ. “Бодлого
боловсруулагчдаас их зүйл хамаарна”Дэлхийн
температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс цельсийн 4 хэмээр нэмэгдэх хамгийн
таагүй хувилбараар бол Аляскагийнх шиг том мөсөн голууд хайлж, энэ зууны эцэс
гэхэд бүх мөсөн голын 83 хувь нь устаж үгүй болно.Жуулчид АНУ-ын Аляска муж улсын Палмер хотын ойролцоох Матануска мөсөн голыг үзэж сонирхох аяллын үеэр мөсөн
дээгүүр алхаж буй нь /2022 оны долоодугаар сар/Мөсөн голууд
хайлснаар далайн түвшин улам нэмэгдэнэ. Р.Хокийн тайлбарлаж буйгаар, судалж буй мөсөн голууд нь
дэлхийн бүх мөсөн давхаргын ердөө нэгхэн хувийг эзэлж байгаа бөгөөд Гренланд, Антарктидын
мөсөн давхаргатай харьцуулахад хамаагүй бага байна.Гэсэн хэдий ч мөсөн
голууд өнгөрсөн 30 жилийн хугацаанд далайн түвшнийг Гренланд, Антарктидын мөсөн
давхаргыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээгээр нэмэгдүүлжээ. Дэлхийн цельсийн
1.5 хэмийн дулаарал нь далайн дундаж түвшнийг 9 см-ээр нэмэгдүүлэх бол 4.0
хэмээр дулаарвал 15 см-ээр нэмэгдэх төлөвтэй байна. Хэдийгээр 9-15
см-ийн хооронд тийм ч их зөрүү байхгүй мэт боловч судлаачид далайн түвшин
нэмэгдэхээс илүүтэй хүн төрөлхтөнд улам их гарз хохирол дагуулах далайн шуурганы
давтамж ихсэхэд санаа зовниж байна. Үүний сацуу мөсөн
голууд хайлж үгүй болох үзэгдэл нь манай гаргийн хоёр тэрбум гаруй хүний ундны
усны эх үүсвэрт нөлөө үзүүлнэ. Ийм голууд нь зуны улиралд бороо их ороогүй,
халуун үед усны хомсдолыг нөхдөг гэж Р.Хок ярилаа. НҮБ-ын уур
амьсгалын асуудал эрхэлсэн судлаачдын гаргасантай харьцуулахад илүү бүрхэг гэж
үзэж болох судалгааны төсөөллүүдийг мөсөн гол бүрийн массын олон арван жилийн
ажиглалт, компьютерийн загварчлалыг ашиглан тооцоолжээ.
Р.Хокийн
хэлснээр, хүн төрөлхтөн дэлхийн дулааралтай дорвитой тэмцсэнээр мөсөн голын
хайлж устаж үгүй болох явцыг сааруулж удаашруулах боломжтой бөгөөд бодлого
боловсруулагчдаас их зүйл хамаарах ажээ. | https://montsame.mn/mn/read/310936 |
“McDonald's” Казахстанд үйл ажиллагаагаа зогсоожээ | 2023-01-06 14:43:00 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | АСТАНА. /Kazinform/. Казахстан дахь “McDonald’s” брэндийн түргэн хоолны сүлжээ зоогийн газрын бизнесийг эрхэлдэг "Food Solutions KZ" компани нь нийлүүлэлтийн асуудалтай холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоож
буйгаа пүрэв гарагт мэдээлжээ. Орон нутгийн нийлүүлэлт тасалдсаны улмаас Казахстан дахь “McDonald’s”-ын зоогийн газруудыг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 18-наас түр хаасан талаар өмнө нь тус компани мэдээлж байсан юм. Энэ нь тус компани гадаадаас импортоор оруулж ирдэг байсан түүхий эдээ орон нутгаас бэлтгэж эхэлсэнтэй холбоотой гэж Казахстаны шадар сайд бөгөөд Худалдаа, интеграцын сайд Серик Жумангарин өнгөрсөн оны 11 дүгээр сарын 29-нд мэдээлж байв. "Food Solutions KZ" компани үйл ажиллагаагаа сэргээх, шинэ нэрээр түргэн хоолны газрууд нээх хугацаагаа ойрын хугацаанд зарлана гэдгээ мэдэгджээ. "Шилжилтийн өдрөөс хойших компанийн үйл ажиллагаатай холбоотой бүх асуултад бид хариулна" гэж тус компанийн мэдээлэлд дурдсан байна. Компанийн үйл
ажиллагааг зогсоох шийдвэр нь зөвхөн нийлүүлэлтийн асуудалтай холбоотой бөгөөд Украин, Беларусийн эргэн тойронд үүсэн нөхцөл байдал болон Казахстан, Беларусь, мөн ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт “McDonald’s”-ын франчайз эзэмшигч Кайрат
Боранбаевийн баривчилгаатай огт хамааралгүй гэдгийг компани мөн мэдээлсэн байна. "Forbes Казахстан" сэтгүүлийн хувилбараар тус улсын хамгийн баян бизнес эрхлэгчдийн жагсаалтад 14 дүгээрт бичигддэг Кайрат Боранбаев нь өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр хийн салбарт хөрөнгө шамшигдуулсан хэргээр Астана хотын шүүхийн өмнө зогссон юм. “McDonald’s” /"Food Solutions KZ"/ компани нь Казахстанд зургаан жил
гаруй үйл ажиллагаагаа эрхэлж байгаа бөгөөд нийт 24 салбар ажиллуулж, 2000 орчим хүнийг ажлын байраар хангаж байжээ. | https://montsame.mn/mn/read/310917 |
“Samsung”-ийн орлого ихээхэн буурах төлөвтэй байна | 2023-01-06 11:28:51 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | СӨҮЛ. /CNBC/. Дэлхийн зах зээлд санах ойн чипийн эрэлт буурснаас
шалтгаалан үнэ нь унах болсонтой холбоотойгоор БНСУ-ын “Samsung” компанийн энэ долоо хоногт танилцуулах 2022
оны дөрөвдүгээр улирлын орлого огцом буурч магадгүй байна.“Samsung”-ийн өнгөрсөн улирлын үйл ажиллагааны
орлого 7.18 их наяд вонд хүрэх төлөвтэй байна гэж “Refinitiv” компани шинжээчдийн төсөөллийг эш татан тооцоолжээ. Энэ нь 2021 оны дөрөвдүгээр улирлынхаас ойролцоогоор 50 хувиар буурсан
үзүүлэлт юм. Харин зарим
шинжээчийн хувьд дээр дурдсанаас тааруу тооцооллыг гаргажээ. Тухайлбал, “Macquarie
Research” байгууллагын шинжээчид “Samsung”-ийг тухайн улиралд 5.5 их наяд воны орлого олсон хэмээн таамаглаж байгаа нь 2016 оны гуравдугаар улирлаас хойших хамгийн сул үзүүлэлт болно. “Daiwa Capital Markets” компанийн шинжээчдийн хувьд, үйл ажиллагааны орлогыг нь 4.9 их наяд вонд
хүрнэ гэж тооцоолж байгаа нь өмнөх оныхоос 65 хувиар буураад зогсохгүй 2015 оны
дөрөвдүгээр улирлаас хойших улирлын хамгийн тааруу үзүүлэлт болох төлөвтэй байна. Санах ойн чипийн
үнэ сүүлийн үед хурдацтай унах болоод байгаа юм. Харин “Samsung” нь зөөврийн компьютер, ухаалаг гар утас гэх
мэт төхөөрөмжүүдэд түлхүү ашигладаг “NAND”, “DRAM” чипийн "дэлхийн хамгийн том
тоглогч" билээ.
Өнгөрсөн оны
дөрөвдүгээр улиралд “NAND”, “DRAM” чип бүхий зөөврийн компьютер зэрэг
бүтээгдэхүүнүүдийн эрэлт тун тааруухан байсан нь ийм чипийн үнийг огцом унахад
хүргэжээ. Энэ нь цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгчид болон бусад компаниудыг ийм
төрлийн чипээ нөөцлөхөд хүргэж, улмаар “Samsung”-ийн чипийн эрэлт улам буурахад нөлөөлсөн байна. | https://montsame.mn/mn/read/310915 |
Токиод хүүхэд бүрд мөнгөн тэтгэмж олгоно | 2023-01-06 11:27:08 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | TОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотын эрх баригчид тус хотын 18-аас доош насны бүх хүүхдэд сар бүр 5000 иен олгохоор төлөвлөж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Өрхийн орлогоос үл хамааран
хүүхэд бүрд олгох энэхүү мөнгөн тэтгэмжийг 2023 оны санхүүгийн жилээс олгож эхлэх бөгөөд одоогийн байдлаар 1.93 сая хүүхэд энэ мөнгөн тэтгэмжид хамрагдах
аж. Энэхүү арга хэмжээ нь төрөлт эрс буурч буйг зогсоох зорилготой тул Токиогийн эрх баригчид шаардлагатай санхүүжилтийг төсөвт суулгахаар ажиллаж байна. Японы 2023 оны санхүүгийн жил нь дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ.
Токио хотын дарга Юрико Коике лхагва гарагт иргэддээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ, өнгөрсөн онд төрсөн хүүхдийн тоо урьдчилан тооцоолж байснаас 11 жилийн өмнө 800 мянгаас доошилж буурсныг дурдаад энэ нь нийгмийн үндэс суурийг ганхуулж буй цочирдмоор нөхцөл байдал болохыг тэмдэглэсэн байна. “Бид энэ асуудлыг дахин хойш тавих эрхгүй. Токио хот тодорхой арга хэмжээнүүдийг шинээр санаачлан хэрэгжүүлж, түүчээлэн ажиллах болно” гэж тэрбээр онцолжээ. | https://montsame.mn/mn/read/310895 |
“Amazon” компани 18 мянга гаруй ажилтнаа цомхотгоно | 2023-01-06 10:34:29 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | САН-ФРАНЦИСКО. /Xinhua/. АНУ-ын “Amazon” компанийн гүйцэтгэх захирал Энди Жесси 18 мянга гаруй ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ.Өнгөрсөн оны 11 дүгээр сард тус компани 2023 онд 10 мянган ажилтнаа цомхотгоно гэж мэдэгдэж байсан бол цомхотголд оруулах ажилтны тоог нэмэх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг гаргахад тун хүнд байснаа “Amazon”-ы гүйцэтгэх захирал өөрийн блогт хуваалцсан байна. Түүний хэлснээр, цомхотголын ихэнх нь хүний нөөцийн хэлтэс болон "Amazon"-ы дэлгүүрүүдэд ажилладаг хэд хэдэн багт хийгдэх аж. “Энэхүү өөрчлөлт нь бидэнд илүү чадамжтай бүтцээр урт хугацааны зорилтоо хэрэгжүүлэхэд тус дөхөм болно. Орон тоогоо нэмэх бус цомхотгож буй энэ цаг үед ч бид илүү санаачилгатай байж, нөөц бололцоогоо шавхан чармайн ажиллаж чадна гэдэгт итгэж байна” гэж Жесси блогтоо бичжээ. Ташрамд дурдахад, “Amazon” компани нь нийт 1.5 сая ажилтантай, АНУ-ын хоёр дахь том компани юм. | https://montsame.mn/mn/read/310860 |
ОХУ-ын Ерөнхийлөгч зул сарын баяраар гал зогсоохыг үүрэг болгожээ | 2023-01-06 10:07:28 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | МОСКВА. /Кremlin/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үнэн алдартны шашны зул сарын баярыг тохиолдуулан Украины фронтод гал зогсоохыг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд үүрэг болгожээ. “Хамба лам Кириллийн хүсэлтийг харгалзан Украины нутаг дэвсгэрт байлдааны бүх шугамын дагуу 36 цагийн турш гал зогсоохыг ОХУ-ын Ерөнхийлөгч Батлан хамгаалахын сайдад үүрэг болголоо” гэж Кремлийн хэвлэлийн алба В.Путиний зарлигаас эш татан пүрэв гарагт мэдээлсэн байна. Гал зогсоох хугацаа Москвагийн цагаар нэгдүгээр сарын 6-ны 12:00 цагаас эхэлж, нэгдүгээр сарын 7-ны 24:00 цаг хүртэл үргэлжлэх аж. ОХУ-ын Ерөнхийлөгч мөн зул сарын баярыг тохиолдуулан гал зогсоохыг Украины талд уриалсан боловч Киев хүлээж аваагүй байна. “Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрийг орхих ёстой. Тэгсэн цагт л “түр эвлэрэл” эхэлнэ” гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдэгдэлд дурджээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарласан гал зогсоох дэглэмийг "жаахан хүчилтөрөгч олох гэсэн оролдлого" гэж мэдэгдсэн байна. Христийн шашны гурван гол урсгалын нэг болох үнэн алдартны шажинтнууд нэгдүгээр сарын 7-нд Есүс Христийн мэндэлсэн өдөр буюу зул сарын баярыг тэмдэглэдэг уламжлалтай. | https://montsame.mn/mn/read/310897 |
АНУ-Японы аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээгээр БНАСАУ-ын талаар хэлэлцэнэ | 2023-01-06 09:02:06 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /Yonhap/. Ирэх долоо хоногт Вашингтон хотноо болох АНУ-Японы
аюулгүй байдлын асуудлаарх жил тутмын яриа хэлэлцээний үеэр хэлэлцэх асуудалд
БНАСАУ-ын учруулж буй аюул заналтай холбоотой асуудал багтана гэж Төрийн
департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс пүрэв гарагт мэдээлжээ.БНАСАУ ойрын
өдрүүдэд юм уу ойрын долоо хоногт “ахин өдөөн хатгасан үйлдэл” хийж болзошгүй
гэдгийг тэрбээр мэдэгдлийнхээ үеэр цохон тэмдэглэсэн байна.“БНАСАУ-ын зүгээс
бидэнд учирч буй аюул заналхийлэл, сорилтууд мэдээжийн хэрэг хэлэлцэх асуудлын
жагсаалтад багтах болно, ялангуяа БНАСАУ өдөөн хатгалгаа нэмэгдүүлж, ойрын
өдрүүдэд юм уу ойрын долоо хоногт дахин өдөөн хатгасан үйлдэл хийхээр төлөвлөж
байж магадгүй энэ үед” гэж Н.Прайс ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. АНУ-Японы Аюулгүй
байдлын асуудлаарх зөвлөлдөх хурал Вашингтонд ирэх лхагва гарагт болох бөгөөд хоёр
орны Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийх юм. “2+2” хэлбэрийн гэгддэг энэхүү уулзалт нь
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нарын Цагаан
ордонд баасан гарагт хийх хоёр талын дээд хэмжээний уулзалтаас хоёр өдрийн
өмнө болно. БНАСАУ өнгөрсөн
онд түүхэндээ хамгийн олон буюу 70 гаруй баллистик пуужин харвасны дунд найман
тив алгасагч баллистик пуужин байсан юм. Тус улс урьд нь жилд хамгийн олондоо 25
пуужин харваад байжээ. Үүний зэрэгцээ
Сөүл, Вашингтоны эрх баригчид Пёньяныг цөмийн долоо дахь туршилтаа хэзээ мөдгүй явуулж магадгүй байгааг анхааруулсаар байгаа юм.
БНАСАУ цөмийн
зургаа дахь буюу хамгийн сүүлийн туршилтаа 2017 оны есдүгээр сард хийжээ. | https://montsame.mn/mn/read/310887 |
Швейцарын эрдэмтэд усны уураас устөрөгч гаргаж авдаг төхөөрөмж бүтээжээ | 2023-01-05 16:13:43 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | БЕРН. /eenergy.media/. Швейцарын эрдэмтэд агаараас усны уурыг шингээж, гэрэл ашиглан устөрөгч, хүчилтөрөгч болгон задалдаг төхөөрөмж бүтээсэн байна. Ийм төхөөрөмжийг нарны эрчим хүчний нөөцийг устөрөгчийн түлш хэлбэрээр бий болгоход ашиглаж болно гэж Лозаннагийн Политехникийн сургуулийн (EPFL) хэвлэлийн алба мэдээлэв. "Бид Нарны энергийг устөрөгч үйлдвэрлэхэд ашигладаг системийг бий болгоход маш энгийн бөгөөд өргөжүүлэх боломжтой аргыг боловсруулж чадсан" гэж EPFL-ийн судлаач Марина Каретти ярилаа.Сүүлийн 20 жил физикчид усны ууранд агуулагдах усны молекулуудыг гэрэл эсвэл эрчим хүч ашиглан хүчилтөрөгч, устөрөгч болгон ялгадаг олон тооны катализатор эсвэл ус задлах төхөөрөмжүүдийг бүтээжээ. Одоогоор ийм төхөөрөмжүүдийг амьдрал дээр хэрэглэдэг болтол хол байгаа ба үүнд устөрөгч, хүчилтөрөгчийн үйлдвэрлэлийн өртөг их, бүрдүүлж байгаа хэсгүүдийнх нь бат бөх чанар муу зэрэг хүчин зүйлс саад болж байгаа ажээ. Устөрөгчийн энэ үүсгүүрийг нүдэнд ил хийн тархалтын электродуудыг хөгжүүлсний ачаар бүтээсэн байна. Цахиурын ислийн сэмэрдэс, цагаан тугалганы ислийн ялтсаас бүрдсэн сиймхий, тунгалаг тусгай бүтцийг ингэж нэрлэдэг бөгөөд дотор нь фторын атомын жижиг хэсгүүд байдаг аж. Энэ бүтцийн холбоосууд нь /нити/ агаарт байгаа усны молекулуудыг идэвхтэй шингээдэг бол цагаан тугалганы ислийн ялтсууд болон тэдгээрт холбогдсон металл ба полимерийн нэгдлүүдийн давхаргууд нарны цацрагийг шингээж, энергийг нь цахилгаан гүйдэл болгон хувиргадаг байна. Энэхүү материалыг ашиглан эрдэмтэд нарны устөрөгчийн үүсгүүрийн загварыг бүтээжээ. Энэ нь хийн тархалтын электрод болон мембран бүхий сав бөгөөд энэ үүсгүүр нь зөвхөн устөрөгчийн түлшийг өөрөөрөө дамжуулдаг аж. Туршилтын явцад уг төхөөрөмж нь усны уурыг амжилттай шингээж, задалжээ. Ингэхдээ төхөөрөмжид шингэсэн гэрлийн энергийн 40 орчим хувийг ашиглан усыг задалж байгааг дараагийн туршилт харуулсан байна. Физикчдийн хэлснээр, энэ төхөөрөмж нь хүний оролцоогүйгээр маш удаан ажиллах чадвартай гэнэ. Харин түүнийг ажиллуулахын тулд нарны гэрэл, цэвэр агаар зайлшгүй хэрэгтэй байна. Цаашдын туршилтууд нь хүн төрөлхтнийг устөрөгч дээр суурилсан сэргээгдэх эрчим хүчийг бий болгоход ойртуулна гэж эрдэмтэд найдаж байна. | https://montsame.mn/mn/read/310859 |
Украинаас дүрвэгсдийн тоо 8 саяд дөхжээ | 2023-01-05 14:34:59 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ЖЕНЕВ. /UNHCR/. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал
эрхэлсэн Дээд комиссарын газраас “Украины дүрвэгсдийн нөхцөл байдал”-ын талаарх шинэ тайлангаа лхагва гарагт танилцуулжээ. 2022 оны хоёрдугаар
сарын 24-нөөс хойш Украинаас нийтдээ 7.915.287 хүн Европын 44 улс руу дүрвэн гарсан байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд дүрвэгсдийн тоо 18 462-оор нэмэгджээ.Тайланд дурдсанаар, 2022 оны хоёрдугаар сарын 24-нээс 2023 оны нэгдүгээр
сарын 3-ны хооронд хамгийн олон дүрвэгч хүлээн авсан улсуудын тоонд ОХУ
(2.852.395), Польш (1.553.707), Герман (1.021.667), Чех (476.025), Итали (173.231), Испани (164.705), Их Британийн Нэгдсэн Вант Улс (152.200), Болгар (148.451), Франц (118.994), Румын (106.786), Словак (105.205) Молдова (102.103) орж байна. Бусад улс оронд дүрвэгсдийн тоо 100 мянгаас хэтрэхгүй байгаа аж. Дүрвэгсдийн 3.2 сая нь дүрвэгчийн
статус хүссэн өргөдөл гаргасан бол 4.9 сая нь тухайн улсын түр хамгаалалт ба
дэмжлэг туслалцааны хөтөлбөрт хамрагдаж байна. Түүнчлэн Дээд комиссарын газрын тайланд мөн 2022
оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш хөрш орнуудын хилээр Украины нийтдээ 17.1 сая иргэн дүрвэн гарсан бол 9.1 сая нь эх орондоо буцсан гэж дурджээ. | https://montsame.mn/mn/read/310855 |
Хэт халах үзэгдлийн давтамж улам ихэснэ | 2023-01-05 14:29:25 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | СТОКХОЛМ. /Xinhua/. Европт сүүлийн жилүүдэд нүүрлэсэн хэт халах
үзэгдлийн давтамж цаашид улам ихэсэж, үлэмж хохирол дагуулах төлөвтэй байгаа
талаар Шведийн судлаач Микаэль Карлссон ярьжээ.“Арваадхан жилийн
өмнө бидний урьдчилан таамаглаж байсан нөхцөл байдал эдүгээ нүүрлэх болоод
байгаад санаа зовниж байна” гэж “Uppsala” их сургуулийн дэд профессор Шведийн “SVT” телевизэд хэт халах үзэгдлийн талаар ярилцлага
өгөх үеэрээ хэлсэн байна. Польш, Чехэд саяхан
цельсийн 19 хэмд, Нидерландад 17 хэмд хүрч дулаарсан байна. Агаарын температурын
түүхэн дээд үзүүлэлтүүд ийм богино хугацаанд бүртгэгдсэнийг “ердийн бус”
үзэгдэл гэж “SVT” телевизийн
цаг уурын нэвтрүүлэгч Тора Томасдоттир тодорхойлжээ. “Ийнхүү дулаарч байгааг уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбон тайлбарлах аргагүй ч цаашид
агаарын температур улам нэмэгдэж, хэт халах үзэгдлийн давтамж улам ихсэх нь
эргэлзээнгүй” гэж М.Карлссон ярьж байна. Сүүлийн өдрүүдэд Европт дулааран температур
түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн бол Хойд Америкт эрс хүйтэрч, цасаар шуурч байна.
Шведийн судлаач
эдгээрийг дэлхийн дулаарлын нөлөөтэй шууд холбон тайлбарлахаас зайлсхийж байгаа
ч уур амьсгалын өөрчлөлтөөс учрах хохирол мэргэжилтнүүдийн гаргаад байгаа урьдчилсан
тооцооллуудаас хэтрэх төлөвтэй байгааг цохон тэмдэглэжээ. | https://montsame.mn/mn/read/310856 |
АНУ-ын ХНС 2023 онд бодлогын хүүгээ бууруулах төлөвгүй байна | 2023-01-05 13:07:05 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн /ХНС/ бодлого боловсруулагчид инфляцыг бууруулахад гол анхаарлаа хандуулж, энэ
онд бодлогын хүүг бууруулах төлөвгүй байгааг лхагва гарагт танилцуулсан 12
дугаар сарын бодлогын асуудлаарх хуралдааны протоколд тэмдэглэжээ.Энэхүү
хуралдаанаар 75 суурь нэгжээр дөрөв дараалан өсгөөд байсан бодлогын хүүг 50
суурь нэгжээр өсгөж, сүүлийн 15 жилийн дээд үзүүлэлт болох 4.25-4.5 хувьд хүргэсэн юм. Улмаар талууд инфляц зорилтот
түвшинд хүрч буурна хэмээн дүгнэхэд илүү их тоо баримт шаардлагатай гэж үзэж,
хатуу бодлогыг үргэлжлүүлэн баримтлахаар болжээ.
ХНС-гийн инфляцын
гол хэмжүүр болох хэрэглээний үнийн индекс сүүлийн саруудад урьдчилан төсөөлж байснаас
нааштай гарсан юм. Гэсэн хэдий ч ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл, үнэ тогтворжиход хол байгааг хүмүүс
ойлгох ёстой гэж 12 дугаар сард болсон хуралдааны дараа мэдэгдсэн байна. | https://montsame.mn/mn/read/310850 |
“CES-2023” үзэсгэлэн Лас-Вегас хотноо нээгдлээ | 2023-01-05 13:05:12 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ | ЛАС-ВЕГАС. /BBC/. Технологийн ертөнцийн хамгийн том үйл явдлуудын нэг болох “CES-2023” үзэсгэлэн АНУ-ын Лас-Вегас хотноо нэгдүгээр сарын 5-ны пүрэв гарагт буюу өнөөдөр нээгдлээ. Дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлдог уг үзэсгэлэнд 173 орны 3200 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулна гэж зохион байгуулагчид нь мэдээлэв. Энэхүү үзэсгэлэнг “дэлхийн хамгийн шинэлэг
технологи, инновацыг бүтээгчдийн цугларал” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ жилийн үзэсгэлэнд
дэлхийн хамгийн том 500 компаниас 323 нь оролцож байгаа ажээ.Үзэсгэлэнгийн үеэр 200 гаруй бага
хурал, дугуй ширээний уулзалт ярилцлага зохион байгуулагдах бөгөөд 750 орчим илтгэгч оролцоно.Энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд 100 мянга хүртэл хүн зочилно гэж зохион байгуулагчид тооцоолж байна. | https://montsame.mn/mn/read/310839 |
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим шинэ даргаа дахин сонгож чадсангүй | 2023-01-05 11:49:07 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим лхагва гарагт тав дахь удаагийн оролдлогоороо шинэ даргаа дахин сонгож чадсангүй.Өнгөрсөн
оны 11 дүгээр сард болсон сонгуулийн дүнгээр Бүгд
Найрамдах нам Конгрессын доод танхимыг хяналтдаа авсан боловч тус танхим дахь намын бүлгийн дарга Кевин Маккарти
тав дахь шатны санал хураалтаар даргын суудлыг авч чадаагүй
байна. Төлөөлөгчдийн танхимын лхагва гарагт болсон
хуралдааны үеэр дөрөв ба тав дахь удаагийн санал хураалт болж аль алинд нь Кевин Маккарти 201 санал авсан байна. Мягмар гарагт болсон гурав
дахь шатны санал хураалтаар тэрбээр 202 санал авсан тухай өмнө нь мэдээлсэн
билээ. Төлөөлөгчдийн танхимын даргын
сонгуульд ялахын тулд 218 санал авах ёстой юм. Тав дахь шатны санал хураалтад өмнөх шигээ Маккартиг дэмжээгүй бүгд найрамдахчууд Байрон Дональдсыг (Флорида муж улсаас сонгогдсон) өөр нэр дэвшигчийн хувиар доод танхимын даргын суудалд нэр дэвшүүлжээ. Түүний төлөө Бүгд Найрамдах намын 20 гишүүн саналаа өгсөн байна. Индиана муж улсаас Конгресст сонгогодсон Бүгд Найрамдах намын гишүүн, украин гаралтай Виктория Спартц нэр дэвшигчдийн аль алинд нь саналаа өгөөгүй байна. Ардчилсан намын Хаким Жеффрис өмнөх бүх санал хураалтын адил 212 гишүүний дэмжлэгийг авчээ. Төлөөлөгчдийн танхим нь шинэ бүрэлдэхүүнээрээ
нэгдүгээр сарын 3-ны мягмар гарагт хуралдаж даргаа сонгох байсан боловч гурван
удаагийн оролдлогоор сонгож чадалгүй хуралдаанаа өндөрлөж лхагва гарагт дахин
хуралдсан бөгөөд зургаа дахь шатны санал хураалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байна. Хамгийн сүүлд 1923 онд ийм
тохиолдол гарч байжээ. Тухайн үед Төлөөлөгчдийн танхимын даргыг сонгохын тулд
есөн шатны санал хураалт явагдсан байна. Энэ удаад мөн нэр дэвшигчдийн аль нэг
нь олонхын санал авах хүртэл сонгууль үргэлжилнэ. Төлөөлөгчдийн танхимын даргыг
сонгохоос өмнө шинэ бүрэлдэхүүн тангаргаа өргөж, хууль тогтоох үйл ажиллагаагаа
эхлүүлэх боломжгүй аж. Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн дэмжлэгийг
авахын тулд Кевин Маккарти зарим буулт хийсэн тухай
өмнө Америкийн хэвлэлээр мэдээлж
байсан. Тэрбээр Төлөөлөгчдийн танхимын даргын тушаалд байх хугацаа болон
нөхцөлийн талаар зарим буулт хийсэн боловч бүгд найрамдахчууд энэхүү алхмыг
хангалтгүй байна гэж үзжээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп лхагва гарагт
Кевин Маккартийг дэмжихийг уриалж, өөрийн намын гишүүдэд үг хэлэхдээ, “Конгрессийн
сонгуульд ялсан агуу амжилтаа шившигтэй ялагдал болгон хувиргамааргүй байна”
гэжээ. | https://montsame.mn/mn/read/310834 |
Газрын тосны үнэ дахин унажээ | 2023-01-05 11:34:06 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | НЬЮ-ЙОРК. /Anadolu/.
Дэлхийн эдийн засгийн төлөв байдал
газрын тосны хэрэглээнд нөлөөлөх төлөвтэй байгаатай холбоотойгоор мягмар гарагт
4 гаруй хувиар унаад байсан газрын тосны үнэ лхагва гарагт дахин буурчээ.Тодруулбал, олон улсын
жишиг “Brent” маркийн газрын
тосны торхын үнэ лхагва гарагт 0.43 хувиар буурч, 81.74 ам.долларт хүрсэн бол Америкийн
жишиг “WTI” маркийн нефтийн
үнэ 0.55 хувиар унаж, 76.50 ам.долларт хүрсэн байна. Мягмар гаргийн арилжаагаар
хоёр маркийн газрын тосны үнэ аль аль нь огцом уналт үзүүлж, “Brent” маркийн газрын тосны үнэ ойролцоогоор 5 ам.доллароор
унаад байсан юм. Олон улсын
валютын сангийн /ОУВС/
тэргүүн Кристалина Георгиева 2023
онд дэлхийн эдийн засгийн гуравны нэг нь уналтад орж болзошгүй байгааг
анхааруулсны дараа газрын тосны эрэлт буурах вий гэсэн болгоомжлол үүсжээ. “Эдийн засаг нь уналтад ороогүй
орнуудад ч олон зуун сая хүнд уналтад орсноос өөрцгүй санагдах бололтой байна” гэж К.Георгиева “CBS”
телевизэд саяхан ярилцлага өгөх
үеэрээ тэмдэглэн хэлсэн юм. АНУ, Европын
Холбоо, Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа тул дэлхийн ихэнх улс орнуудын
хувьд айлчлан ирж буй он өнгөрсөн жилийнхээс хүндхэн байх төлөвтэй байгааг тэрбээр
сэрэмжлүүлжээ.
Мөн ЕХ Украинд
болж буй дайнд “хүчтэй” нэрвэгдэж, тус холбооны орнуудын тэн хагас нь уналтад орж
болзошгүйг онцлоод, бодлогын хүү, ам.долларын хүчтэй өсөлт
зэргээс шалтгаалан хөгжиж буй эдийн засагтай орнуудын хэтийн төлөв улам бүр бүрхэг болж байгааг нэмж хэлсэн байна. | https://montsame.mn/mn/read/310836 |
Иранд алдартай эмэгтэй жүжигчнийг суллажээ | 2023-01-05 09:56:05 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ТЕХРАН. /Reuters/. Ираны алдарт жүжигчин Таране Алидусти батлан
даалтаар суллагдсан талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл лхагва гарагт
мэдээллээ. Тэрбээр Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалыг хүч хэрэглэн дарж
байгааг шүүмжилснийхээ төлөө баривчлагдаад байжээ.2017 онд “Oscar”-ын шагнал хүртсэн “The Salesman” кинонд бүтээсэн дүрээрээ олонд танигдсан жүжигчин
11 дүгээр сард “Instagram”
хуудсандаа эсэргүүцлийн жагсаалын гол уриа лоозон болох “Эмэгтэй хүн, Амьдрал,
Эрх чөлөө” хэмээн курд хэлээр бичсэн цаасыг барин толгойн алчуургүй зургаа нийтлэх
зэргээр жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийлж байжээ. “12 дугаар сарын
17-нд баривчлагдаад байсан Т.Алидустийг өнөөдөр батлан даалтаар суллалаа” гэж “ILNA” агентлаг жүжигчний өмгөөлөгчийн мэдэгдлээс эш татан
мэдээлсэн бөгөөд түүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Түүний дараа Техран хотын “Evin” шоронгийн урд авхуулсан Т.Алидустийн гэрэл
нийгмийн сүлжээнд тархжээ.
Залуу курд бүсгүй
Махса Амини толгойн алчуураа зохисгүй зүүсэн гэх шалтгаанаар ёсзүйн цагдаа нарт
баривчлагдсаныхаа дараа нас барсан явдлаас үүдэн Иранд эсэргүүцлийн жагсаал
өрнөх болсон юм. Норвегид төвтэй “Iran Human Rights” байгууллагын мэдээлснээр, баривчлагдсан
жагсагчдын 100 орчимд цаазын ял ногдуулж магадгүй байна. | https://montsame.mn/mn/read/310829 |
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэ гишүүд үүрэгт ажилдаа оржээ | 2023-01-05 09:54:52 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | НҮБ. /un.org/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинээр сонгогдсон байнгын бус таван гишүүн буюу Мальта, Мозамбик, Швейцар, Эквадор, Япон улс мягмар
гаргаас эхлэн үүрэгт ажилдаа оржээ.Хоёр жилийн хугацаагаар шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн
эрх албан ёсоор нэгдүгээр сарын 1-нээс
эхэлсэн боловч Аюулгүйн Зөвлөлийн шинэ жилийн баярын дараах 2023 оны анхны ажлын
өдөр нь нэгдүгээр сарын 3 буюу мягмар гарагт тохиосон аж. Шинэ гишүүн улсуудын төрийн далбааг залах ёслолоор тэдний
үүрэгт ажилдаа орсныг баталгаажууллаа. Энэхүү төрийн далбаа залах ёслолыг
Казахстан улсын санаачилгаар 2018 оноос зохион байгуулдаг болжээ.Казахстаны байнгын төлөөлөгч Акан Рахметуллин ёслолын
ажиллагааг даргалж хэлсэн үгэндээ, дэлхийн энх тайван, аюулгүй байдлын тулгамдсан асуудалд Аюулгүйн Зөвлөлийн шинэ
гишүүд нухацтай хандана гэдэгт итгэлтэй байна гэв. Шинээр
сонгогдсон гишүүн улсуудын байнгын төлөөлөгч бүр Аюулгүйн Зөвлөлийн танхимын
гадна байрладаг хэсэгт өөрийн улсын тугийг залахын өмнө товч үг хэлсэн байна.НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд нийт 15 гишүүн орон
ордог. АНУ, БНХАУ,
Их Британи, ОХУ, Франц гэсэн таван улс байнгын гишүүн орнууд юм. Байнгын бус
10 орныг НҮБ-ын Дүрмийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас хоёр жилийн хугацаатай сонгодог
байна. Албани, Арабын Нэгдсэн
Эмирт Улс, Бразил, Габон, Гана улсуудын байнгын
бус гишүүний бүрэн эрхийн хугацаа ирэх жил дуусна. | https://montsame.mn/mn/read/310822 |
"Apple"-ийн зах зээлийн үнэлгээ унажээ | 2023-01-05 09:48:03 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын “Apple” компанийн хувьцааны зах зээлийн үнэ 2021 оны гуравдугаар сараас хойш анх удаа 2 их наяд ам.доллароос доошилж уналаа.Жилийн өмнө тус компани зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд ам.долларт хүрсэн дэлхийн анхны компани болж байсан билээ. Дэлхийн санхүүгийн зах зээлийн мэдээлэл, дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч “Refinitiv Eikon” компанийн мэдээлснээр, “Exane BNP Paribas” компанийн шинжээч Жером Рамел компанийн үнэлгээг "маш сайн"-аас "дундаж" болгож, зорилтот үнийг 180 ам.доллараас 140 ам.доллар болгон бууруулсны дараа лхагва гарагт “Apple”-ийн хувьцаа 3.7 хувиар буурч, 125.07 ам.доллар болжээ.Түүнчлэн дэлхийн эдийн засаг удааширч, инфляц өндөр байгаа нь “Apple”-ийн төхөөрөмжүүдийн эрэлтийг бууруулж болзошгүй гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд нэмэгджээ. “Nikkei” сонинд эх сурвалжаас эш татан мэдээлснээр, “Apple” нийлүүлэгчдэдээ чихэвч, цаг, зөөврийн компьютерынхоо эд ангиудыг цөөн тоогоор үйлдвэрлэх захиалга өгсөн байна.Хувьцааных нь үнэ унасны улмаас “Apple”-ийн зах зээлийн үнэлгээ 1.99 их наяд ам.доллар болжээ. Хэдийгээр үнэлгээ нь унасан ч тус компани “Microsoft” корпорацийг ардаа орхижээ. “Microsoft”-ийн зах зээлийн үнэлгээ 1.8 их наяд доллароор хэмжигдэж байгаа аж. | https://montsame.mn/mn/read/310828 |
“Омикрон”-ы “XBB.1.5” хувилбарын халдварлах чадвар хамгийн өндөрт тооцогдож байна | 2023-01-05 09:21:22 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД | ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-д сүүлийн үед давамгайлан тархах болоод байгаа коронавирусний “омикрон”
хувилбарын “XBB.1.5” дэд
хувилбарын халдварлах чадвар хамгийн өндөрт тооцогдож байгаа ч хүндээр
өвчлүүлдэггүй бололтой байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.ДЭМБ-ын халдварт өвчний
тархвар судлаач Мария Ван Керхове хэлсэн үгэндээ,
дэлхий даяарх эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд уг дэд хувилбар АНУ-ын зүүн
хойд нутагт хурдацтай тархаж байгаад санаа зовниж байгааг тэмдэглэжээ. АНУ-д “XBB.1.5”-аар халдварласан
хүмүүсийн тоо ойролцоогоор хоёр долоо хоног тутам хоёр дахин нэмэгдсэнээр давамгайлан
тархаж буй хувилбарын тоонд ороод байгаа юм. М.Керхове Швейцарын Женев хотноо хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд
мэдээлэл өгөх үеэрээ, “XBB.1.5” нь одоогоор илэрсэн дэд хувилбаруудаас халдварлах
чадвар нь хамгийн өндөр байгааг онцлоод, энэ нь дэд хувилбарын мутациуд вирусийг
эсэд нэвтрэх, амархан үржих нөхцөлийг бүрдүүлсэнтэй холбоотой хэмээн
тайлбарлажээ. “Одоогоор “XBB.1.5” нь 29 оронд илрээд байгаа ч цаашид өргөн хүрээг хамран тархаж болзошгүй
байна. Вирусний генийн дарааллыг тогтоох шинжилгээ дэлхийн хэмжээнд буурах болсон
тул “COVID-19”-ийн хувилбаруудын тандан судлахад хүндрэлтэй болоод байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
ДЭМБ-д одоогоор “XBB.1.5”-аар халдварласан тохиолдолд хүндээр өвчлөх эсэхтэй
холбоотой мэдээлэл байхгүй хэдий ч өмнөх хувилбаруудтай харьцуулахад илүү гэж
үзэх шинж ажиглагдахгүй байгааг М.Керхове мөн онцолсон байна. ДЭМБ-ын зөвлөх бүлэг уг
дэд хувилбарын эрсдэлийн үнэлгээг ойрын өдрүүдэд танилцуулах ажээ. | https://montsame.mn/mn/read/310827 |
Японы Ерөнхий сайд "G7"-ийн орнуудад хийх айлчлалаа 9-нд эхлүүлнэ | 2023-01-05 09:18:34 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудад хийх айлчлалаа нэгдүгээр сарын 9-нд эхлүүлнэ гэж мэдэгдэв."Би нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн Франц, Итали, Их Британи, Канад, АНУ-д айлчилна" гэж тэрбээр лхагва гарагт энэ оны анхны хэвлэлийн бага хурлаа хийхдээ мэдэгдээд, эдгээр улсын удирдагчидтай "G7"-ийн хүрээнд хийж буй хамтын ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа тэмдэглэжээ. Айлчлалын үеэр эдгээр орны удирдагчидтай бүс нутгийн болон олон улсын асуудлууд, тэр дундаа Украины байдал, түүнчлэн хоёр талын харилцаа зэрэг өргөн хүрээний сэдвээр хэлэлцэхээр төлөвлөж байна гэж Японы Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. К.Фүмио мөн "Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ашиг сонирхол, оролцоогоо бэхжүүлж буй" эдгээр улстай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа батлах бодолтой байна.Японы Ерөнхий сайд нэгдүгээр сарын 9-нд Парист айлчилсныхаа дараа нэгдүгээр сарын 10-нд Ромд, нэгдүгээр сарын 11-нд Лондонд хүрэлцэн очих бол нэгдүгээр сарын 12-нд Оттавад айлчилна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хийх уулзалтыг Вашингтонд нэгдүгээр сарын 13-нд товложээ. Тэд Украин дахь ОХУ-ын цэрэг дайны ажиллагаа, Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр мөн Тайванийг тойрсон нөхцөл байдлын талаар хэлэлцэх төлөвтэй байна.Япон улс энэ онд “Долоогийн бүлэг”-ийг даргалж байгаа бөгөөд тавдугаар сард Хирошимад дээд хэмжээний уулзалт зохион байгуулах юм. Энэ хот 1945 оны наймдугаар сарын 6-нд Америкийн атомын бөмбөгдөлтөд өртөж, 1945 оны наймдугаар сарын 9-нд АНУ атомын бөмбөг хаясан Нагасаки хотын хамт цөмийн зэвсгийг байлдааны ажиллагаанд ашигласан дэлхийн цорын ганц газар болсон билээ. Сонгуулийн тойрог нь байрладаг Хирошима хотыг дээд хэмжээний уулзалт зохион байгуулах газраар сонгосны шалтгаанаа К.Фүмио тайлбарлахдаа, цөмийн зэвсгээс татгалзах хүчтэй дохиог дэлхий дахинд өгөх зорилготой гэжээ. | https://montsame.mn/mn/read/310802 |
“Danuri” төхөөрөмж Дэлхий, Сарны зургуудыг илгээжээ | 2023-01-04 16:45:41 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Danuri” сансрын автомат төхөөрөмж Сарны тойрог замд амжилттай
орсныхоо дараа Дэлхий, Сарны зургийг илгээсэн талаар тус улсын Сансар судлалын
төв мягмар гарагт мэдээллээ.“Danuri” 12 дугаар сарын
17-ноос хойш гурван маневр гүйцэтгэж, 27-ны өдрөөс Сарыг тойрон
эргэж эхэлсэн юм. Эхний зургийг 12
дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь маневрээ хийх үеэрээ Сарнаас 345 км зайд байхдаа
авсан бол хоёр дахь зургийг түүнээс дөрвөн өдрийн дараа Сарыг тойрч байх үедээ
авчээ. Дэлхийгээс
хөөрөөд 145 хоногийг үдэж байгаа “Danuri” одоо 1.62 км/сек-ийн хурдтайгаар манай гаргийн дагуулыг тойрон эргэж
байгаа бөгөөд судалгаа, шинжилгээ хийх үндсэн ажиллагааны горимдоо энэ сараас шилжинэ.
Сансрын төхөөрөмж
хоёрдугаар сараас эхлэн бүтэн жилийн турш ажиллах хугацаандаа сарны гадаргын төлөв
байдал, соронзон хүч, гамма туяа болон бусад шинж чанарыг судална. Мөн ирээдүйд
илгээх төхөөрөмжүүдэд зориулан буух боломжтой газруудыг тодорхойлох ажээ. | https://montsame.mn/mn/read/310783 |
Дэлхий өнөөдөр Наранд хамгийн ойр цэгт хүрнэ | 2023-01-04 15:15:03 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | МОСКВА. /TASS/. Нэгдүгээр сарын 4-ний лхагва гарагт буюу өнөөдөр Дэлхий тойрог замынхаа Наранд хамгийн ойр цэгт /перигели/ хүрнэ. Энэ үед огторгуйн дурангаар харвал Нарны дүгэрэг манай гараг нарнаас хамгийн хол зайд байдаг долоодугаар сарынхаас гурван хувиар томорч харагддаг ажээ.Жилд ганцхан удаа нэгдүгээр сарын эхээр ийн ойртдог бөгөөд энэ үед Дэлхий, Нар хоёрын хоорондын зай жилийн хамгийн бага зай буюу 147.098.925 км болдог байна. Харин хамгийн хол үедээ 152 гаруй сая км зайтай байдаг аж.Нарны дүгэргийн хэмжээ хагас жилийн турш аажмаар өөрчлөгддөг тул энэхүү харагдах ялгаа нь тийм ч их мэдрэгдэхгүй гэж одон орончид мэдээлж байна. | https://montsame.mn/mn/read/310782 |
Алтны үнэ 1850 ам.доллароос дээшилж өсжээ | 2023-01-04 13:59:31 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | НЬЮ-ЙОРК. /prime/. Шинэ он гарсны дараа алтны үнэ мэдэгдэхүйц өсөж, өнгөрсөн оны зургаадугаар сараас хойших дээд хэмжээндээ хүрсэн бол зах зээлүүд АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сангийн /ХНС/ 12 дугаар сарын хурлын протоколыг, мөн худалдааны мэдээллийг харуулдаг макро эдийн засгийн статистик мэдээ нийтлэгдэхийг хүлээж байна. Мягмар гарагт Нью-Йоркийн “Comex” биржийн арилжааны явцад хоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ нэг унц нь 1850 ам.доллароос дээшилж өсөж, 1856.6 ам.доллар болсон нь 2022 оны зургаадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Үүний зэрэгцээ мөнгөний фьючерс үнэ 2.29 хувиар өсөж, нэг унц нь 24.59 ам.долларт хүрчээ.Хөрөнгө оруулагчид АНУ-ын ХНС-гийн 12 дугаар сарын хурлын протоколыг лхагва гарагт нийтлэхийг хүлээж байна. Зах зээлүүд ХНС-ийн бодлогын талаар мэдээлэл авна гэж найдаж байна. Шинжээчдийн таамаглалд үндэслэн “CME Group”-ын мэдээлснээр, хоёрдугаар сард ХНС бодлогын хүүгээ дахин 0.25 хувиар нэмэгдүүлж, жилийн 4.5-4.75 хувь болгож магадгүй байна.Тэгвэл баасан гарагт АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээлэл гарна. Шинжээчдийн мэдээлснээр, өнгөрсөн 12 дугаар сарын ажилгүйдлийн үзүүлэлт 11 дүгээр сарын түвшинд 3.7 хувьтай хэвээр байсан бол хөдөө аж ахуйн бус эдийн засгийн салбарт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоо өмнөх сард 263 мянгаар өссөний дараа 200 мянгаар нэмэгджээ.Үүнээс гадна, хөрөнгө оруулагчид АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурч байгаад анхаарлаа хандуулж байна. Тодруулбал, 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж (US Treasuries) өмнөх хаалтын түвшнээс 3.748 хувиар буурч 3.831 хувь болжээ. | https://montsame.mn/mn/read/310773 |
К.Фүмио, Ж.Байден нар Вашингтонд уулзана | 2023-01-04 13:56:07 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ТОКИО. /Nippon/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио АНУ-ын Ерөнхийлөгч
Жо Байдентай Цагаан ордонд нэгдүгээр сарын 13-ны өдөр уулзана гэж тус ордны
хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мягмар гарагт мэдээлжээ.“Ерөнхийлөгч
Байден Японы үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн стратеги хийгээд энэ онд “Долоогийн
бүлэг”-ийн орнуудыг даргалж буйг нь бүрэн дэмжиж байгаагаа нотолно” гэж К.Жан-Пьерийн
мэдэгдэлд дурдсан байна. К.Фүмиогийн хувьд
Цагаан ордонд хийсэн анхны айлчлал энэ болох юм. “Хоёр орны удирдагчид
АНУ-Японы эвсэл түүхэнд байгаагүйгээр хүчирхэгжсэнийг цохон тэмдэглэж, угтаж буй
оныхоо түншлэлийн чиг шугамыг тодорхойлох болно” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн
бичгийн дарга хэлжээ.
Япон улс үндэсний
аюулгүй байдлын гурван үндсэн баримт бичгийг саяхан шинэчлэн боловсруулсантай
холбогдуулан К.Фүмио, Ж.Байден нар Япон-АНУ-ын эвслийн тогтоон барих, хариу
арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх талаар хэлэлцэх төлөвтэй байна. | https://montsame.mn/mn/read/310775 |
Канадад гадаадын иргэдэд орон сууц худалдаж авахыг хориглосон шийдвэр хэрэгжиж эхлэв | 2023-01-04 13:01:13 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ТОРОНТО. /BBC/. Гадаадын зарим иргэнд байр, орон сууц худалдаж авахыг хоёр жилийн хугацаагаар хориглосон шийдвэр Канадад хэрэгжиж эхэлжээ. Канадын иргэн биш эсвэл байнга оршин суудаггүй хүмүүст байр, орон сууцны үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг нэгдүгээр сарын 1-нээс хориглосон бөгөөд энэ журмыг зөрчсөн тохиолдолд 10 000 канад долларын торгууль төлнө.Харин дүрвэгсдийн статус хүссэн хүмүүс, түр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаадын иргэд болон Канадад таваас дээш жил амьдарч буй оюутнууд энэхүү хоригт хамаарахгүй гэдгийг тус улсын Засгийн газар хориг үйлчилж эхлэхээс 11 хоногийн өмнө буюу 12 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн байна. Канадын эрх баригчдын эл шийдвэр нь орон сууцны дэлхийн хамгийн хүртээмжгүй зах зээлүүдийн нэг болох тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн байдлыг сайжруулах зорилготой юм. Өнгөрсөн зуны байдлаар Канад улсад орон сууцны дундаж үнэ татвараа төлсөн өрхийн дундаж орлогоос 11 дахин их буюу 777.200 канад доллар /568.000 ам.доллар/ байжээ. Дээрх хориг нь Канадын орон сууцны зах зээлд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байна гэж зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байна. Статистикийн мэдээгээр байр, орон сууцны үнэ хамгийн өндөр байдаг Онтарио, Британийн Колумб зэрэг мужид нийт байр, орон сууц өмчлөгчдийн 6 хүрэхгүй хувийг гадаадын иргэд эзэлдэг ажээ. Канадын байр, орон сууцны асуудал эрхэлсэн сайд Ахмед Хусейн хориг хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан мэдэгдэхдээ, орон сууцыг өөрсдөө амьдарч гэр бүлээ өсгөх газар гэхээсээ илүүтэй зөвхөн бараа таваар мэтээр худалдан авч буй байдлыг хязгаарлах зорилгоор энэ хоригийг хэрэгжүүлж байна гэжээ. "Энэ журмаар дамжуулан бид орон сууцыг энэ улсад амьдарч буй бүх хүний сайн сайхны төлөө канадчуудын эзэмшилд байлгах арга хэмжээ авч байна” гэж тэрбээр онцолсон байна.Канадад орон сууцны үнэ 2022 онд бага зэрэг буурсан хэдий ч 10 жилийн өмнөхөөс харьцангуй өндөр хэвээр байгаа аж. Өнгөрсөн онд орон сууцны дундаж үнэ 2013 оныхтой харьцуулахад 48 хувиар өсөж, 522.951 канад долларт хүрчээ. Харин өрхийн дундаж орлого байр, орон сууцны үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа юм. Сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд, 2015-2020 оны хооронд татвараа төлсний дараах өрхийн дундаж орлого 9.8 хувиар өсжээ. | https://montsame.mn/mn/read/310757 |
БНСУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ | 2023-01-04 11:33:25 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ огцом өссөнөөр гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 2022 онд түүхэнд дээд үзүүлэлтэд хүрснийг мягмар гарагт танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа.Солонгосын
Статистикийн хорооны мэдээлснээр, өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ өмнөх
оныхоос 3.2 хувиар өсөж, 30.45 тэрбум ам.долларт хүрчээ. Ингэснээр түүхэндээ анх
удаа 30 тэрбум ам.долларын босгыг давсан байна. Тодруулбал, аж
үйлдвэрийн салбарт оруулсан ГШХО 149.4 хувиар өсөж, 12.48 тэрбум ам.долларт хүрсэн бол
дотоодын үйлчилгээний салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалт 29.6 хувиар
бууран 16.59 тэрбум ам.долларт хүрчээ. ГШХО-ыг улс орноор
авч үзвэл, АНУ-аас оруулсан хөрөнгө оруулалт 65.2 хувиар өсөж, 8.69 тэрбум
ам.долларт хүрчээ. Харин Европын Холбооны хөрөнгө оруулалт 36.9 хувиар буурсан
дүн үзүүлж, 8.07 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Түүнчлэн үйлдвэр байгуулах,
ажлын байр бий болгох зэрэг боломжийг бүрдүүлдэг шинэ төслүүдэд оруулсан хөрөнгө
оруулалт мөн 2022 онд өмнөх оныхоос 23.4 хувиар өсөж, шинэ дээд үзүүлэлт болох 22.32
тэрбум ам.долларт хүрчээ. | https://montsame.mn/mn/read/310760 |
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга БНХАУ-д айлчилна | 2023-01-04 11:09:25 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ойрын долоо хоногт БНХАУ-д айлчилж, тус улсын Гадаад хэргийн шинэ сайд Чинь Гантай уулзана гэж Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс мягмар гарагт мэдээлжээ. Хятад улс АНУ-д сууж байсан Элчин сайдаа Гадаад хэргийн сайдаар томилсон тухай тус улсын төрийн хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн билээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен шинэ оны эхний өдөр Хятадын шинээр томилогдсон Гадаад хэргийн сайдтай утсаар ярьсан юм. Өдгөө 56 настай Чинь Ган нь 2021-2022 онд АНУ-д Элчин сайдаар сууж байв. Тэрбээр Хятад-Америкийн харилцааны хамгийн хүнд үед буюу 2021 оны 7 дугаар сард АНУ-д суух Элчин сайдаар томилогдож байжээ.Харин өнгөрсөн 10-аад жилд Хятадын Гадаад хэргийн сайдаар ажилласан Ван И ХКН-ын Төв хорооны Гадаад хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон байна. | https://montsame.mn/mn/read/310756 |
“JAXA” сансрын нисэгч элсүүлэх эцсийн шатны сорилоо явуулна | 2023-01-04 10:38:22 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | ТОКИО. /NHK/. Японы Сансар судлалын агентлаг /JAXA/
сансрын нисэгч элсүүлэх эцсийн
шатны сорилоо
удахгүй явуулахаар болжээ.
Энэхүү сорилд
тэнцсэн хүмүүс Сарыг судлах олон улсын төсөлд оролцох юм.“JAXA” сансрын нисэгчийн сонгон шалгаруулалтаа
өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлүүлж, ярилцлага авах, бие бялдрын хөгжлийг
шалгах зэрэг олон шалгуурыг явуулжээ. Нийтдээ 4127 хүн
сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ ирүүлснээс 12 дугаар сарын сүүл гэхэд 10
хүн шигшигдэн үлдсэн байна. Тэдний дунд найман эрэгтэй, хоёр эмэгтэй хүн байгаа
аж. “JAXA” сүүлийн сорилынхоо талаар одоогоор
дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Өмнөх шатанд оролцогчид долоо хоногийн турш
тусгаарлагдсан, хаалттай орон зайд хамтдаа цагийг өнгөрөөж, АНУ-ын “NASA” агентлагийн сансрын нисэгчидтэй
ярилцлага хийж байжээ.
Эцсийн шатны
сорилын дүнг ирэх хоёрдугаар сард танилцуулах төлөвтэй байна. “JAXA” 2009 онд гурван эрэгтэйг сансрын нисэгчээр
элсүүлснээсээ хойш анх удаа шинэ сансрын нисэгчдийг сонгон шалгаруулах гэж буй нь
энэ ажээ. | https://montsame.mn/mn/read/310754 |
Төлөөлөгчдийн танхимын даргыг 100 жилд анх удаа эхний шатны санал хураалтаар сонгож чадсангүй | 2023-01-04 10:29:51 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /TASS/. Мягмар гарагт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим гурав дахь удаагийн оролдлогоор спикерээ сонгож чадсангүй. Хэдийгээр Бүгд Найрамдах нам Конгрессын доод танхимыг хянаж байгаа боловч тус танхим дахь намын бүлгийн дарга Кевин Маккарти хууль тогтоох байгууллагын шинэ бүрэлдэхүүний ажлын эхний өдөр явагдсан гурван шатны санал хураалтаар олонхын дэмжлэгийг авч чадаагүй байна. Гурав дахь шатны санал хураалтын дүнгээр түүний гол өрсөлдөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Хаким Жеффрис 212 хүний дэмжлэгийг авсан бол бүлгийн дарга өөрөө 202 санал авчээ. Төлөөлөгчдийн танхимын даргын сонгуульд ялахын тулд 218 санал авах ёстой юм.Үүний сацуу гурав дахь шатны санал хураалтын дүнгээр бүлгийн даргаа дэмжээгүй Бүгд Найрамдах намын гишүүдийн тоо хоёр болон эхний шатанд 19 байсан бол 20 болж нэмэгдсэн байна. Тэд намынхаа өөр нэг гишүүн болох Жим Жорданыг дэмжжээ. АНУ-ын Конгрессын гишүүд сүүлийн 100 жилд анх удаагаа Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргыг эхний шатанд сонгож чадсангүй. Хамгийн сүүлд 1923 онд ийм тохиолдол гарч байжээ. Тухайн үед Төлөөлөгчдийн танхимын даргыг сонгохын тулд есөн шатны санал хураалт явагдсан байна. Энэ удаад мөн нэр дэвшигчдийн аль нэг нь олонхын санал авах хүртэл сонгууль үргэлжилнэ. Төлөөлөгчдийн танхим АНУ-ын цагаар лхагва гаргийн үд дунд хуралдаанаа үргэлжлүүлнэ. Төлөөлөгчдийн танхимын даргыг сонгохоос өмнө шинэ бүрэлдэхүүн тангаргаа өргөж, хууль тогтоох үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй аж. | https://montsame.mn/mn/read/310752 |
Газрын тосны үнэ унажээ | 2023-01-04 09:07:06 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | НЬЮ-ЙОРК. /Reuters/. Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвт шинжээчид
санаа зовних болоод байгаа энэ үед газрын тосны үнэ мягмар гарагт огцом унажээ.Тодруулбал, Нью-Йоркийн
биржид “WTI” маркийн газрын
тосны хоёрдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 3.33 ам.доллар буюу 4.15
хувиар унаж, 76.93 ам.долларт хүрсэн бол Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны гуравдугаар сард нийлүүлэх
үнэ 3.81 ам.доллароор /4.43
хувь/ буурч, 82.1 ам.долларт
хүрсэн байна. Дэлхийн эдийн
засгийн өсөлт саарч, улмаар газрын тосны эрэлт буурах вий гэдэгт сүүлийн үед хөрөнгийн
зах зээлийн арилжаа эрхлэгчид санаа зовних болжээ. Олон улсын
валютын сангийн /ОУВС/ тэргүүн Кристалина Георгиева саяхан
өгсөн ярилцлагынхаа үеэр, 2023 онд дэлхийн эдийн засгийн гуравны нэг нь уналтад
орох эрсдэлтэй байгааг цохон тэмдэглээд, энэ он өнгөрсөн жилээс “хүндхэн”
өнгөрөх төлөвтэй байгааг сэрэмжлүүлсэн юм.
Үүнээс гадна АНУ-ын мөнгөн тэмдэгтийн
ханш чангарч байгаа нь ч мөн газрын тосны үнэд нөлөөлж байна. Мягмар гаргийн арилжаагаар голлох
зургаан валютын эсрэг ханшийг нь илтгэдэг ам.долларын индекс 0.95 хувиар өсөж,
104.5070 нэгжид хүрчээ. | https://montsame.mn/mn/read/310749 |
Норвегид цахилгаан автомашины борлуулалт ихээхэн өсжээ | 2023-01-03 17:30:54 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ОСЛО. /DW/. Норвегичууд 2022 онд түүхэндээ хамгийн олон цахилгаан
автомашин худалдан авсныг даваа гарагт танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа.Норвегийн Зам
тээврийн холбооны /OFW/ мэдээлснээр,
өнгөрсөн онд шинээр бүртгүүлсэн таван автомашин тутмын дөрөв нь цахилгаан
автомашин байжээ. Тодруулбал, 2022
онд улсын хэмжээнд 138 265 цахилгаан автомашин худалдаалагдсан нь суудлын
автомашины нийт борлуулалтын 79.3 хувийг эзэлсэн байна. Ингэснээр 2021 онд 65
хувьд хүрээд байсан түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилжээ. Америкийн
цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани Норвегийн зах зээлд худалдаалагдсан цахилгаан автомашинуудын 12.2
хувийг эзэлснээр жагсаалтын эхэнд бичигдсэн байна. Харин Европын
Холбоонд 2022 оны эхний есөн сарын хугацаанд шинээр бүртгэгдсэн автомашинуудын ердөө
8.6 хувийг цахилгаан автомашин эзэлжээ. Норвегийн эрх
баригчид цахилгаан автомашиныг татвараас чөлөөлөх зэрэг хэд хэдэн хөнгөлөлт урамшууллыг
иргэддээ санал болгосон нь цахилгаан автомашиныг сонгон унахад хувь нэмрээ
оруулсан байна. Гэхдээ энэ оны
нэгдүгээр сарын 1-нээс эхлэн өндөр үнэтэй цахилгаан автомашин худалдан авах
хүмүүс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх шаардлагатай болж байгаа юм. Цахилгаан
автомашиныг татвараас чөлөөлсөн нь хорт хийн ялгарлыг бууруулахад нааштай үр
нөлөө үзүүлсэн хэдий ч Засгийн газрыг ойролцоогоор 4 тэрбум ам.долларын алдагдал
хүлээхэд хүргэсэн гэж Сангийн яам мэдээлжээ.
Үүний зэрэгцээ
цахилгаан автомашин эзэмшигчид авто зам ашигласны хураамж, зогсоолын төлбөр зэрэгт
хөнгөлөлт эдэлдэг байна. 5.5 сая хүн амтай Норвег улс 2025 он гэхэд бүх
автомашиныг хорт утаа ялгаруулдаггүй цахилгаан, устөрөгчийн хөдөлгүүртэй болгох
зорилт дэвшүүлээд байгаа ажээ. | https://montsame.mn/mn/read/310727 |
Макао, Хонконгоос БНСУ-д ирж буй зорчигчдоос "COVID-19"-ийн шинжилгээний сөрөг хариу шаардана | 2023-01-03 16:41:06 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | СӨҮЛ. /Yonhap/. Макао, Хонконгоос БНСУ-д ирж
буй зорчигчдоос "COVID-19"-ийн шинжилгээний сөрөг хариу шаардах болсныг "Yonhap" агентлаг мэдээлэв.БНСУ-ын
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн (KDCA) шийдвэрээр энэ бямба гаргаас Макао, Хонконгийн иргэд онгоцонд суухын
өмнө короновирусний "PCR" шинжилгээ нь сөрөг гарсныг
нотолсон гэрчилгээг үзүүлэх шаардлагатай болжээ.БНСУ-ын эрх баригчид Хятадаас ирж буй хүмүүсээс "COVID-19"-ийн шинжилгээний сөрөг хариуг заавал
үзүүлэх шаардлагыг даваа гаргаас тавьж эхэлжээ. Харин пүрэв гаргаас эхлэн Хятадын иргэд БНСУ-д ирэхээсээ өмнө 48 цагийн дотор "PCR" шинжилгээ хийлгэсэн байх, эсвэл 24 цагийн
дотор эсрэг төрөгч илрүүлэх шинжилгээ өгсөн байх ёстой.Омикроны шинэ дэд хувилбар тархах эрсдэлтэй байгаатай холбоотойгоор БНСУ-д урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлж эхэлжээ. Сүүлийн үед дэлхий даяар хурдацтай тархаж
буй омикроны "XBB 1.5" хувилбартай холбоотой нөхцөл байдлыг Сөүл ажиглаж байна.“KDCA”-ийн мэдээлснээр омикроны "XBB 1.5" хувилбарын анхны тохиолдол тус улсад 12 дугаар сарын 8-нд илэрсэн бол одоогийн байдлаар нийт 13 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Коронавирусний халдвар анх дэгдсэн Хятад улс 2020 оноос хойш хөл хорио тогтоох,
халдвартай хүнтэй ойр харилцсан хүмүүсийг заавал тусгаарлах зэргээр арга хэмжээ авч, "ковидыг тэглэх" бодлого баримталж байв. Харин өнгөрсөн 12
дугаар сараас зарим хязгаарлалтыг цуцалсан нь өвчлөл, нас баралтын тоо огцом өсөхөд хүргэжээ. Хятадын
эрх баригчид тус улсад зорчин ирэгсдийг
заавал тусгаарлах журмаа нэгдүгээр сарын 8-наас цуцлахаар төлөвлөж байна. Хонконгийн засаг захиргаа мөн нэгдүгээр сарын 8-наас Хятадын засаг захиргааны тус онцгой бүс болон эх газрын хооронд зорчигчдыг хорио цээрийн ийм дэглэм оруулах журмаа цуцлахаар болжээ. | https://montsame.mn/mn/read/310722 |
Хорватын аялал жуулчлалын орлого түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ | 2023-01-03 14:41:40 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ЗАГРЕБ. /Xinhua/. Хорват улсын аялал жуулчлалын салбарын орлого 2022
онд 13 тэрбум еврод буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байгаа талаар
тус улсын Аялал жуулчлалын сайд Николина Брняк даваа гарагт мэдээлжээ.Өнгөрсөн онд
Хорватаар аялсан жуулчдын тоо цар тахал дэгдэхээс өмнөх 2019 оны түвшинд ерөнхийдөө хүрч
өссөн гэдгийг Н.Брняк нэмж хэлсэн байна. Тодруулбал, 2022
оны эхний есөн сарын байдлаар аялал жуулчлалын орлого хэдийнээ 11.6 тэрбум
ам.долларын босгыг давснаар 2019 оны өмнөх дээд үзүүлэлтийг /10.5 тэрбум ам.доллар/ шинэчилжээ.Хорват улс өнгөрсөн
онд 18.9 сая жуулчин хүлээн авсан нь 2021 оныхоос 37 хувиар, 2020 оныхоос 91
хувиар тус тус өссөн үзүүлэлт болжээ. “Аялал жуулчлалын
салбарын ололт амжилтыг ахиулж, эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахын тулд
бид 2023 онд чанар, тогтвортой байдал, инновац зэрэгт түлхүү анхаарал хандуулна”
гэж Н.Брняк хэлсэн үгэндээ цохон тэмдэглэжээ. | https://montsame.mn/mn/read/310721 |
Бразилчууд домогт хөлбөмбөгчинтэйгээ салах ёс гүйцэтгэж байна | 2023-01-03 14:19:56 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | САН-ПАУЛУ. /G1/. Домогт хөлбөмбөгчин Пелетэй салах ёс гүйцэтгэх ёслол Бразилын Сан-Паулу хотын "Сантос" цэнгэлдэх хүрээлэнд даваа гарагт эхэлжээ. Пелегийн шарилыг хамгийн шилдэг гоолуудынхаа нэгийг оруулж байсан цэнгэлдэх хүрээлэнд байрлуулжээ. Хөлбөмбөгчнийг мягмар гарагт буюу өнөөдөр оршуулах юм. Оршуулах ёслолын өмнө домогт хөлбөмбөгчний шарилыг Сантос хотын гудамжаар авч явна. Оршуулах ёслолд Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва оролцох төлөвтэй байна. Пелегийн шүтэн бишригчид түүнтэй салах ёс гүйцэтгэхээр цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы урд талд урт дараалал үүсгэжээ. Тэдний зарим нь үүр цайхаас өмнө ирж дараалалд зогссон байна. Хөл бөмбөгийн бүх цаг үеийн хамгийн агуу тамирчдын нэг, хөл бөмбөгийн хаан хэмээх эрхэм хүндэтгэлийг зүй ёсоор хүлээсэн, Бразилын домогт довтлогч Пеле удаан хугацааны туршид хүндээр өвдсөний эцэст 2022 оны 12 дугаар сарын 29-нд 82 насандаа таалал төгссөн юм. Тэрбээр сүүлийн жилүүдэд хорт хавдрын эмчилгээ хийлгэж байжээ. | https://montsame.mn/mn/read/310718 |
Японы супер компьютер 2025 он гэхэд квант тооцоолол хийдэг болно | 2023-01-03 13:38:40 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | ТОКИО. /Nikkei/. Японы Байгалийн шинжлэх ухааны “RIKEN” хүрээлэнгийн мэргэжилтнүүд “Fujitsu” компанийн шинжээчидтэй хамтран 2025 он гэхэд квант тооцоолол ба супер компьютерын хүчин чадлыг хослуулан ашиглахаар төлөвлөж байна. Ингэснээр шинэ эм, материал гарган авах, бусад өндөр технологийн салбарыг хөгжүүлэхэд ашиглах нарийн төвөгтэй тооцооллыг хийх боломжтой болно гэж “Nikkei” сонин мэдээлжээ. Квант компьютерууд нь энгийн супер компьютертэй харьцуулахад 100 сая дахин хурдан тооцоолол хийх хүчин чадалтай боловч одоо байгаа квант компьютерууд нь маш хүчтэй хөргөлтийн систем шаарддаг бөгөөд ажиллахад тогтворгүй байдаг ажээ.Харин “RIKEN” хүрээлэнгийн мэргэжилтнүүд бүтээж буй квант компьютерээ “Fujitsu” компанитай хамтран бүтээсэн дэлхийн хоёр дахь хамгийн хурдан супер компьютер болох “Fugaku”-тай холбохоор төлөвлөж байгаа ажээ. Квант компьютер нь их хэмжээний өгөгдөлд гол тооцооллыг хийх бол “Fugaku” нь оновчтой шийдлийг олох дүн шинжилгээг хийх гэнэ. Японы анхны квант компьютерыг гуравдугаар сарын эцэс гэхэд Токиогоос холгүй орших Вако хотод бүтээх төлөвтэй байна. Квант компьютерыг “Fugaku”-тай холбох технологийг бүтээхдээ “RIKEN” хүрээлэн “Toyota”, “Hitachi”, “Sony” компаниудтай хамтран ажиллах ажээ. Квант тооцоолол ба супер компьютерын хүчин чадлыг хослуулан ашиглах арга нь маш их ирээдүйтэй гэж шинжээчид үзэж байна. Ийм технологи дээр “Google”, “Amazon” компаниуд мөн ажиллаж байгаа ажээ. “Boston Consulting Group”-ын тооцоолсноор, 2040 он гэхэд квант тооцоолол жил бүр 850 тэрбум ам.долларын ашиг авчрах гэнэ. | https://montsame.mn/mn/read/310713 |
БНСУ-ын цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсжээ | 2023-01-03 12:57:31 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын ихэнх нутгаар хүйтэрч, их хэмжээний цас
орсонтой холбоотойгоор 12 дугаар сард цахилгаан эрчим хүчний хэрэглээ шинэ дээд
үзүүлэлтэд хүрсэн талаар тус улсын цахилгаан түгээх сүлжээнээс өнөөдөр
мэдээлэв.БНСУ-ын цахилгаан эрчим хүчний сарын дундаж хэрэглээ өнгөрсөн сард 82 716
мВт хүрсэн нь өмнөх оны мөн үеийхээс 5.1 хувиар өссөн гэж Солонгосын цахилгаан
түгээх сүлжээний мэдэгдэлд дурджээ. Цахилгаан эрчим хүчний сарын хэрэглээ өнгөрсөн оны долоодугаар сард хамгийн дээд үзүүлэлтэд /82 007 мВт/ хүрээд байжээ. Харин эрчим хүчний хэрэглээ өвлийн сард түүхэндээ
анх удаа 80 мянган мВт давсан тохиолдол энэ болжээ.Тодруулбал, ихэнх
нутгаар эрс хүйтэрч, их хэмжээний цас орсон өдрүүдэд буюу 12 дугаар сарын
19-нөөс таван хоногийн турш эрчим хүчний өдрийн дундаж хэрэглээ 90 мянган мВт-аас
давж, 12 дугаар сарын 23-нд түүхэн дээд үзүүлэлтэд /94 509 мВт/ хүрч өссөн байна.
БНСУ-ын цахилгаан
эрчим хүчний хэрэглээ нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногт оргил цэгтээ
хүрнэ гэсэн урьдчилсан тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Засгийн газар өвлийн
улиралд өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний эрэлтийг хангахын тулд атомын
цахилгаан станцуудыг бүрэн ашиглана гэж албаны төлөөлөгчид мэдээлсэн байна. | https://montsame.mn/mn/read/310697 |
Дубайд согтууруулах ундааны худалдааны 30 хувийн татварыг цуцалжээ | 2023-01-03 11:37:59 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | КАИР. /TASS/. Дубайн эрх баригчид согтууруулах ундааны худалдаанд тухайн барааны үнийн дүнгийн 30 хувийн татвар
оногдуулдаг байсныг цуцлах шийдвэр гаргасан байна. Энэ тухай АНЭУ-д согтууруулах ундааны жижиглэн худалдаа эрхэлдэг "Maritime and Mercantile International" (MMI) компани мэдэгджээ. “Энэхүү шинэ журам нь Дубай болон АНЭУ-ын хэмжээнд согтууруулах ундааны хариуцлагатай,
аюулгүй хэрэглээг хангахад чухал ач холбогдолтой" гэж ”MMI" компанийн мэдэгдэлд дурдсан байна. Тус компани нь мөн Дубай
дахь өөрийн бүтээгдэхүүний худалдааны сурталчилгаандаа “Энэ барааг авах гэж өөр Эмирт
руу зорчих шаардлагагүй боллоо” гэсэн өгүүлбэрийг тодотгон ашиглаж байгаа аж.Сүүлийн жилүүдэд Дубайд согтууруулах ундааны худалдаанд тавьдаг журмыг аажмаар сулруулж байгаа юм. Тухайлбал, Рамадан сарын үеэр өдрийн цагаар согтууруулах ундаа худалдан авах боломжтой болоод удаагүй байгаа бол цар тахлын үеэр гэртээ согтууруулах ундаа хүргүүлэх боломжтой болжээ. Гэсэн хэдий ч дээр дурдсан 30 хувийн татвараас болж Дубайн
иргэд согтууруулах ундааг татваргүй, бөөний үнээр худалдан авахын тулд хөрш зэргэлдээх Умм-эль-Кайвайн хот руу зорчиж байжээ. АНЭУ-ын Эмирт бүр өөрийн гэсэн согтууруулах ундааны бодлоготой. Тухайлбал, Шаржа хотод согтууруулах ундаа хэрэглэх хориотой.АНЭУ-д 21-ээс дээш насны лалын шашинт бус хүмүүс тусгай
картаар согтууруулах ундаа худалдан авах эрхтэй байдаг бөгөөд энэ картыг Цагдаагийн
газраас олгодог. Хэрэв ийм картгүй иргэд согтууруулах ундаа худалдан авах эсвэл
хэрэглэвэл торгуулах, цаашилбал баривчлагдах шийтгэл оногдуулдаг байна. | https://montsame.mn/mn/read/310652 |
АНУ-д дахин их хэмжээний цас орохыг цаг уурчид анхааруулжээ | 2023-01-03 10:56:08 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын нутаг дэвсгэрт ойрын өдрүүдэд дахин их хэмжээний цас орж, хүчтэй хуй салхи шуурахыг АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас мэдээлжээ.“АНУ-ын төвийн бүсийн Канзас,
Небраска, Оклахома, Техас муж улсын нутгаар болон Дундад Өрнөд бүсийн дээд хэсэгт орших Айова, Висконсин, Миннесота, Мичиган, Хойд ба Өмнөд Дакота муж улсыг хүчтэй шуурга дайрч, нойтон цас, цасан
шуурга дагуулна”. Түүнчлэн Арканзас, Луизиана болон Техас муж улсын нутгаар хүчтэй хуй салхи шуурч, Аризона, Колорадо, Нью-Мексик болон Юта муж улсын нутагт их хэмжээний цас орохыг АНУ-ын Үндэсний цаг уурын алба твиттер хуудсаараа даваа гарагт анхааруулсан байна. Өнгөрсөн оны сүүлийн 7 хоногт АНУ-ын ихэнх нутгаар эрс хүйтэрч, хүчтэй цасан шуурга шуурч, их хэмжээний цас орсон билээ. Тус улсын олон муж улсад хүйтний эрч чангарч агаарын температур огцом буурсан. Цаг агаарын таагүй нөхцөл байдлын талаарх сэрэмжлүүлэг нь АНУ-ын төвийн болон зүүн нутагт оршин суудаг 175
сая гаруй иргэдийн хэвийн амьдралд зарим өөрчлөлт оруулаад байгаа аж. | https://montsame.mn/mn/read/310698 |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.