headline
stringlengths
5
185
date
stringlengths
19
19
author
stringlengths
6
16
mail
stringlengths
15
30
category
stringclasses
9 values
sub_category
stringlengths
3
20
body
stringlengths
25
116k
link
stringlengths
30
34
Саудын Арабад суух Ираны Элчин сайдыг томилжээ
2023-05-25 09:06:29
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТЕХРАН. /Iran Daily/. Хоёр улсын дипломат харилцааг сэргээх тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Иран улс Саудын Арабад суух Элчин сайдаа томилсон талаар тус улсын төрийн хэвлэлүүд лхагва гарагт мэдээлжээ.Шинэ Элчин сайд Алиреза Энаяти нь Кувейт дэх Ираны Элчин сайд, Гадаад хэргийн сайдын туслах, ГХЯ-ны Персийн булангийн асуудал эрхэлсэн газрын ерөнхий захирлын албан тушаалыг хашиж байсан гэж "Iran Daily" сонин мэдээлсэн байна.Хоёр улс олон жил санал зөрөлдөөнтэй байсны эцэст харилцаагаа хэвийн болгох тухай гэрээнд гуравдугаар сарын 10-нд БНХАУ-д гарын үсэг зуржээ.2016 онд шиит шашны зүтгэлтэн Нимр аль-Нимрийг цаазлахыг эсэргүүцсэн жагсаалын үеэр Техран дахь Элчин сайдын яам болон Мешхед хот дахь Консулын газар нь халдлагад өртсөний дараа Саудын Араб Ирантай харилцаагаа тасалсан юм.Дипломат харилцаагаа сэргээх гэрээнд гарын үсэг зурахынхаа өмнө хоёр улсын Засгийн газар Ирак, Оманд хэд хэдэн үе шаттай яриа хэлэлцээ хийжээ. Тэд харилцаагаа хэвийн болгохоос өмнө Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний бүсэд сөргөлдөгч талуудыг олон жилийн турш дэмжиж байсан юм. Тодруулбал, Йеменд Саудын Араб нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газарт дэмжлэг үзүүлэх цэргийн эвслийг тэргүүлж байсан бол Иран улс нь нийслэл Сана болон хойд зүгийн өргөн уудам газар нутгийг хянадаг хусит босогчдыг дэмжиж байв.
https://montsame.mn/mn/read/319874
“Honda” компани “Формула 1” уралдаанд “эргэн ирэхээ” мэдэгджээ
2023-05-24 16:50:10
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
ТОКИО. /NHK/. “Формула 1” уралдаанаас 2021 онд нэрээ татсан Японы автомашин үйлдвэрлэгч “Honda Motor” компани 2026 оны уралдаанд “эргэн ирэхээр” болсноо мэдэгдлээ. Тус компани Английн “Aston Martin” компанид хос хөдөлгүүр нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд багаа “Aston Martin Aramco Honda” гэж нэрлэхээр болсон байна.“Honda Motor” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Мибе Тошихиро мэдэгдэхдээ, “Формула 1”-ээс олж авсан технологи, “ноу-хау”-г ирээдүйн цахилгаан тээврийн хэрэгсэл, тэр дундаа спорт загварууддаа шууд ашиглах боломжтой гэв. 1964 онд “Honda” дэлхийд шилдэгт тооцогддог энэхүү уралдаанд оролцсон Японы анхны автомашин үйлдвэрлэгч болж байв. Улмаар 1980-аад оны сүүлээс 1990-ээд оны эхэн үе хүртэлх уралдаанд тус компанийн хөдөлгүүрээр тоноглогдсон олон автомашин түрүүлж байсан түүхтэй.Гэвч 2021 онд компанийнхаа нөөц бололцоог автомашины хорт хийн ялгарлыг бууруулах технологид төвлөрүүлэхээр болсноо мэдэгдээд, уг уралдааныг албан ёсоор орхисон юм. Тус компани нь 2040 он гэхэд дэлхий даяар дан цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл худалдаалахыг зорьж буй.“Honda”-гийн мэдэгдсэнээр, 2026 оноос хэрэгжиж эхлэх дүрэм журмууд компанийнх нь тээврийн хэрэгслээс ялгарах хорт хийн ялгарлыг бууруулах бодлоготой нийцэж байгаа тул уралдаанд эргэн оролцохоор шийдвэрлэжээ.
https://montsame.mn/mn/read/319841
“COVID -19”-өөс аюултай шинэ цар тахалд бэлэн байхыг ДЭМБ уриалжээ
2023-05-24 15:55:37
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /WHO/. “COVID-19”-өөс аюултай шинэ цар тахлын аюул нүүрлэхийг үгүйсгэх аргагүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус Женевт болж буй ДЭМБ-ын жил тутмын чуулган дээр мэдэгдлээ."Шинээр өвчлөл тархааж, үхэлд хүргэх коронавирусний өөр хувилбар гарч ирэх аюул хэвээр байна. Түүнээс ч хавьгүй аюултай шинэ халдварт өвчин үүсгэгч тархах аюул мөн байсаар байна" гэж ДЭМБ-ын тэргүүн хэлжээ.Т.А.Гебрейесус дэлхий нийтээрээ энэ аюулд хамтын хүчээр хариу арга хэмжээ авахад бэлэн байхыг уриалсан байна.ДЭМБ-аас “COVID-19” цар тахалтай холбогдуулан 2020 онд зарласан онцгой байдлыг өмнө нь цуцалсан юм.
https://montsame.mn/mn/read/319833
Балбын газарчин Эверестийн оргилд 28 дахь удаагаа гарлаа
2023-05-24 15:19:38
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
КАТМАНДУ. /Reuters/. Балбын газарчин /ширваа/ Ками Рита Эверестийн оргилд 28 дахь удаагаа гарч дээд амжилт тогтоосон талаар холбогдох албаны төлөөлөгч мягмар гарагт мэдээлжээ. К.Рита сүүлийн долоо хүрэхгүй хоногийн хугацаанд хоёр дахь удаагаа гарсан нь энэ юм.Өдгөө 53 настай ширваа К.Рита далайн түвшнээс дээш 8849 метр өндөр уулын оргилд зүүн өмнөд нурууны уламжлалт замаар гарсан гэж Балбын Аялал жуулчлалын яамны төлөөлөгч Бигян Койрала мэдээлжээ. К.Рита өнгөрсөн долоо хоногт 27 дахь удаагаа амжилттай авирсан билээ. Анх 1953 онд Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари, ширваа Дэнзэн Норгай нарын гаргасан энэ зам нь өдгөө дэлхийн хамгийн өндөр оргилд хүрэх "хамгийн дөт бөгөөд аюулгүй зам" хэвээр байна. К.Рита Эверестийн оргилд анх 1994 онд гарч байсан бөгөөд түүнээсээ хойш үндсэндээ жил бүр авирсан байна. Энэ долоо хоногт Балбын өөр нэгэн ширваа Пасанг Даваа мөн тус оргилд 27 дахь удаагаа гарчээ. Харин Их Британийн уулчин Кентон Кул 17 удаа авирсан амжилтаар Эверестийн оргилд хамгийн олон удаа авирсан гадаадын иргэний амжилтыг эзэмшдэг. Гэсэн хэдий ч өнгөрсөн амралтын өдрүүдэд Эверестэд дахин хоёр хүн амиа алдсан нь уул олон уулчдад аюул учруулж байгааг дахин харуулсан явдал болжээ. Ингэснээр дөрөвдүгээр сараас хойш амь эрсэдсэн хүний тоо 11-т хүрсэн байна.
https://montsame.mn/mn/read/319831
Хятадын тусгай төлөөлөгч 26-нд ОХУ-д айлчилна
2023-05-24 14:27:28
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
МОСКВА. /TASS/. Евразийн асуудал эрхэлсэн БНХАУ-ын Засгийн газрын тусгай төлөөлөгч Ли Хуэй тавдугаар сарын 26-нд ОХУ-д айлчилна гэж эх сурвалж ТАСС агентлагт мэдээлжээ. Хятадын тусгай төлөөлөгч Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах асуудлыг хэлэлцэхээр Орос, Герман, Польш, Украин, Францад айлчилна гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь урьд нь мэдэгдсэн билээ. Ли Хуэй тавдугаар сарын 16-17-нд Киевт айлчилсан. Украины хямралыг шийдэх ямар нэгэн цогц арга гэж байхгүй бөгөөд БНХАУ  энэ асуудлыг шийдвэрлэхэд өөрийн гэсэн арга замаар дэмжлэг үзүүлнэ гэж тэрбээр мэдэгджээ. Хятадын тусгай төлөөлөгч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, түүний тамгын газрын дарга Андрей Ермак, Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нартай тус тусдаа уулзсан байна. Украин дахь мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулах санал бүхий баримт бичгийг Хятадын ГХЯ хоёрдугаар сард нийтэлсэн билээ.
https://montsame.mn/mn/read/319828
“Эргэж ирэхгүй намар” Европ, Ази тивийн үзэгчдийн хүртээл болно
2023-05-24 14:09:49
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОЁЛ УРЛАГ
ВАШИНГТОН. /Variety/. Өнгөрсөн жил Оскарын шагналд өрсөлдөхөөр шалгарсан “Эргэж ирэхгүй намар” Монголын бүрэн хэмжээний уран сайхны киног “Asian Shadows” кино борлуулалтын агентаар дамжуулан Европ, Ази тивд түгээх гэрээ байгуулжээ.Дунд эргэм насны нэгэн эр их хотоос төрсөн нутагтаа гэнэт дуудагдаж ирснийхээ дараа хадлан хадах ажилтай болж, хөдөө гэртээ хэсэг хугацаанд үлдэхээр болно. Тэрээр хадлан хадаж байх үедээ эмээ өвөөтэйгээ амьдардаг 10 настай Түнтүүлэй хүүтэй танилцаж дотно нөхөрлөнө. Эцэст нь тэд хоёулаа өөр өөрсдийн итгэл үнэмшлийг эргэн цэгнэхэд хүргэж буйг уг кинонд өгүүлнэ. Зохиолч Т.Бум-Эрдэнийн өгүүллэгээс сэдэвлэж, жүжигчин Б.Амарсайханы найруулсан энэхүү кино өнгөрсөн жил Ванкуверын олон улсын кино наадмын үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн бол дараа нь Миланы “FESCAAL” наадмаас мөн л үзэгчдийн шагналын эзэн болжээ. Түүнчлэн Миланы “Miworld Young” кино наадмын хоёр шагналыг хүртсэн байна. Үүнээс гадна, Түнтүүлэй хүүгийн дүрд тоглосон Г.Тэнүүн-Эрдэнэ "Fribourg IFF" наадмын шилдэг жүжигчний шагналыг хүртжээ.Энэхүү киног “Officine UBU” компани Итали улс болон итали хэлээр ярьдаг нутаг дэвсгэрт гаргах бол Тайваньд үзүүлэх зөвшөөрлийг "Joint Entertainment" компани авсан байна.
https://montsame.mn/mn/read/319808
“NASA” Японы буугч аппаратын үлдэгдлийнх байж болзошгүй зургуудыг дэлгэжээ
2023-05-24 12:50:38
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ТОКИО. /Kyodo/. Мягмар гарагт АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ Японы буугч аппаратын амжилтгүй газардсан Сарны хэсгийн зургуудыг дэлгэжээ.АНУ-ын “Lunar Reconnaissance Orbiter” тойрог замын аппаратын авсан зургуудад буугч аппаратын хэсгүүд гэж үзэж буй дөрвөн объект харагдаж байжээ. Токио хотод төвтэй “ispace” компанийн бүтээсэн уг аппарат нь 2.3 метр өндөр, 2.6 метр өргөнтэй байжээ. “NASA”-гийн “Twitter” хуудсанд мэдээлснээр, тойрог замын аппаратын камер “Hakuto-R Mission 1” буугч аппаратын унасан газрыг дурандаа буулгасан байна. Уг аппарат нь дөрөвдүгээр сарын 26-нд Саран дээр газардуулах оролдлогын үеэр холбоо тасарсан юм. “NASA” ирэх саруудад уг газрыг илүү нарийвчлан судална гэдгээ мөн мэдэгдсэн байна. Өнгөрсөн 12 дугаар сард Америкийн “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар хөөргөсөн буугч аппарат дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Сарны гадаргуугаас ойролцоогоор 100 км-ийн өндрөөс бууж эхэлжээ. “ispace” компанийн мэдээлснээр, аппарат өндрийг буруу тооцоолсны улмаас гадаргуу дээр унаж, газардахаас нь өмнө түлш нь дууссан гэж үзэж байгаа ажээ.
https://montsame.mn/mn/read/319811
Флорида муж улсын захирагч Р.Десантис ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөхөө зарлана
2023-05-24 11:24:08
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNN/. Флорида муж улсын захирагч Рон Десантис АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанд өрсөлдөнө гэдгээ зарлах гэж байгаа талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мягмар гарагт мэдээллээ.Р.Десантис лхагва гарагт “Twitter Spaces”-ээр Илон Масктай ярилцах бөгөөд энэ үеэрээ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлах төлөвтэй байна. Өдгөө 44 настай түүнийг нам доторх сунгаанд Ерөнхийлөгч асан Дональд Трампын хүчтэй өрсөлдөгч болно гэж шинжээчид үзэж байгаа юм.“Миний бие Рон Десантистай ярилцлага хийнэ, тэрбээр чухал мэдэгдэл хийх болно. Ийм зүйлийг нийгмийн сүлжээгээр дамжуулан шууд асуулт хариулттайгаар, урьдчилан бэлтгэхгүйгээр анх удаагаа хийх гэж байна” гэж “Twitter”-ийн эзэн И.Маск мягмар гарагт ярьжээ. Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, одоогоор хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжээгүй байгаагаа илэрхийлсэн байна. Үүнийхээр дараа тэрбээр "Р.Десантис “SpaceX”-ийн үүсгэн байгуулагчтай “Twitter Spaces”-ээр дамжуулан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлана" гэж мэдээлсэн “Fox News” телевизийн сэтгүүлчийн жиргээг хуваалцсан байна.
https://montsame.mn/mn/read/319804
Сүүлийн 50 жилд байгалийн гамшгийн улмаас 4 их наяд гаруй ам.долларын хохирол учирчээ
2023-05-24 11:18:00
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ЖЕНЕВ. /WMO/.  Сүүлийн 50 жилийн хугацаанд цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 2 сая хүн амиа алдаж, 4 их наяд гаруй ам.долларын эдийн засгийн хохирол учирчээ.Энэ талаар НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн цаг уурын байгууллагын (ДЦУБ) тайланд мэдээлжээ. Тайланд мэдээлснээр, 1970-аас 2021 оны хооронд 12 мянга орчим байгалийн гамшиг тохиосон байна. Энэхүү шинэ судалгааны тайланг Женев хотноо Дэлхийн цаг уурын конгресс эхэлж буйтай холбогдуулан нийтэлжээ. Зургаадугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх уг чуулганд оролцогчид 2024-2027 оны цаг агаар, уур амьсгал, гидрологийн гамшигт үзэгдлээс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн үр дагаварыг улс орнууд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг батална.Судлаачдын тодруулснаар, сүүлийн хагас зуун жилийн хугацаанд хөгжиж буй орнууд хамгийн их хохирол амссан байна. Цаг агаарын аюултай үзэгдлээс болж амиа алдсан хүмүүсийн 90 хувь, эдийн засгийн хохирлын 60 хувь нь хөгжиж буй орнуудад ногдож байна.Ялангуяа ядуу буурай орнууд, арлын жижиг улсуудын амссан хохирлыг ДНБ-тэй нь харьцуулахад асар өндөр байна. “Харамсалтай нь, хамгийн эмзэг бүлгүүд цаг агаар, уур амьсгал, устай холбоотой эрсдлийг үүрч байна" гэж ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас хэлжээ.ДЦУБ-ын тайланд дурдсанаар, сүүлийн 50 жилийн хугацаанд байгалийн гамшгийн улмаас буурай хөгжилтэй орнуудад зарим тохиолдолд ДНБ-ий 30 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн хохирол учирсан байна.  Арлын жижиг улсуудын хувьд байгалийн таван гамшиг тутамд ДНБ-ийх нь 5 гаруй хувьтай тэнцэхүйц хохирол учирсан бол зарим байгалийн гамшиг ДНБ-ийг бүхэлд нь сүйрүүлжээ.Ази тивд цаг агаар, уурын амьсгалын гамшигт үзэгдлээс болж сүүлийн 50 жилд хамгийн олон хүн буюу нэг сая орчим хүн амиа алдсанаас талаас илүү хувь нь зөвхөн Бангладеш улсад бүртгэгдсэн байна. Африк тивд байгалийн гамшгийн улмаас 733.585 хүн амиа алдсан тохиолдол бүртгэгдсэний 95 хувь нь ган гачгаас шалтгаалжээ.
https://montsame.mn/mn/read/319794
БНХАУ-аас АНУ-д суух шинэ Элчин сайд хоёр орны харилцааг зөв голдиролд оруулахыг уриаллаа
2023-05-24 10:27:46
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /Xinhua/. БНХАУ-аас АНУ-д суух шинэ Элчин сайд Се Фэн Хятад, Америкийн харилцааг зөв голдиролд оруулахын тулд Хятадтай яриа хэлэлцээгээ эрчимжүүлэх, санал зөрөлдөөнөө арилгах, хамтын ажиллагаагаа ахиулах чиглэлд хамтран ажиллахыг Вашингтонд мягмар гарагт уриалав.Тэрбээр Нью-Йорк хот дахь Жон Ф.Кеннедигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд мягмар гарагт хүрэлцэн ирснийхээ дараа хэвлэлд товч мэдээлэл өгөхдөө, “Ши Жиньпин дарга Хятадаас АНУ-д суух 12 дахь Элчин сайдаар томилсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм” хэмээн хэлжээ. “Хятадын ард түмний төлөөлөгчийн хувиар миний бие Хятадын эрх ашгийг хамгаалахын төлөө энд ирсэн бөгөөд үүнийг өөрийн чин үүрэг гэж үзэж байна. Би Хятадын ард түмний элчийн хувьд Хятад, Америкийн харилцан солилцоо, хамтын ажиллагааг сайжруулахын төлөө ирээд байна” гэж Се Фэн хэлсэн байна. “Өдгөө Хятад, АНУ-ын харилцаа ноцтой хүндрэл бэрхшээл, сорилтуудтай тулгарч байна. Миний хувьд Элчин сайдаар томилогдсон нь нэр төрийн хэрэг төдийгүй асар их үүрэг хариуцлага юм. Хамтран зүтгэгчдийнхээ хамтаар хүлээсэн үүргээ биелүүлэх болно” гэж тэрбээр онцлон тэмдэглэв.Се Фэний хэлснээр, БНХАУ-ыд дарга Ши Жиньпин харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах гэсэн гурван зарчмыг дэвшүүлсэн бөгөөд эдгээр нь шинэ эриний хамтын ажиллагааны үндэс суурь хийгээд зөв замыг илэрхийлж байна."АНУ Хятадтай нэг зүг рүү харж, Тайванийн асуудал зэрэг чухал, эмзэг асуудлуудыг Хятад, Америкийн гурван хамтарсан мэдэгдлийн зарчмын хүрээнд зүй зохистой шийдвэрлэж, хоёр орны ард түмний төдийгүй дэлхий дахины нийтлэг ашиг сонирхлын үүднээс ажиллана гэдэгт найдаж байгааг” тэрбээр нэмж хэллээ.Се Фэн, “Миний бие хамгийн сүүлд АНУ-д ажиллаж байснаас хойш 13 жил өнгөрч байна. Энэхүү 13 жилийн хугацаанд дэлхий нийт асар их өөрчлөлтийг гэтэлж ирлээ, АНУ ч мөн ялгаагүй” гэв.“Миний бие албан тушаалаа хаших хугацаандаа Америкийн нийгмийн бүхий л давхаргын төлөөлөлтэй өргөнөөр харилцаж, тус улсыг ойроос ажиглаж, сонсож, харилцан солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх арга замыг эрэлхийлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж тэрбээр хэлэв. Мөн хэвлэл мэдээлэл болон бусад салбарынхантай нөхөрлөхийг тэсэн ядан хүлээж байна. Хятад, АНУ-ын харилцаанд хувь нэмэр оруулахын төлөө хамтдаа зүтгэцгээе гэж Элчин сайд хэлжээ.
https://montsame.mn/mn/read/319791
Белгород мужид терроризмтой тэмцэх дэглэмийг цуцалжээ
2023-05-24 09:44:42
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
МОСКВА. /Anadolu/. ОХУ-ын Белгород мужид терроризмтой тэмцэх дэглэмийг цуцалсан тухай бүс нутгийн тэргүүн Вячеслав Гладков “Telegram” сувгаараа мэдээлсэн байна.“Белгород мужийн нутаг дэвсгэрт терроризмтой тэмцэх ажиллагааны эрх зүйн горимыг цуцлах шийдвэр гаргасан. Холбогдох баримт бичгийг нийтэлсэн” гэж тэрбээр бичжээ.Хорлон сүйтгэгч бүлэглэлүүд Белгород мужийн нутаг дэвсгэрт Украины талаас орж ирсэн гэж мужийн захирагч тавдугаар сарын 22-ны даваа гарагт мэдээлжээ. “Бүс нутгийг хорлон сүйтгэгчдээс цэвэрлэх ажил үргэлжилж байна. Грайворон, Новостроевка, Горький, Безымено, Мокрая Орловка, Глотово, Замостье, Сподарюшено хотын оршин суугчдын ихэнхийг нүүлгэн шилжүүлсэн” гэж мужийн захирагч "Telegram" сувгаараа мэдээлсэн байна.  Улмаар тус мужид терроризмын эсрэг ажиллагааны эрхзүйн горим тогтоожээ. ОХУ-ын Мөрдөн шалгах хороо уг хэрэг явдлын дараа терроризмын хэрэг үүсгэсэн бол тус улсын Батлан хамгаалах яам энэ мужид “70 гаруй хорлон сүйтгэгчийг устгасан” гэж мэдээлсэн байна. Украины талд байлдаж байгаагаа мэдэгдсэн “Оросын Эрх чөлөөний легион”, гуравдугаар сард Оросын Брянск мужид ийм гэнэтийн дайралтад оролцож байсан "Оросын сайн дурын корпус" гэсэн хоёр бүлэглэл Белгород руу дайралт хийснээ хүлээжээ. Харин Украины эрх баригчид тус мужид болсон хэрэг явдалд холбоогүй гэж мэдэгдсэн байна.
https://montsame.mn/mn/read/319782
Фото: Лондоны цэцгийн үзэсгэлэн
2023-05-23 17:27:52
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОНИН ХАЧИН
ЛОНДОН. /ВВС/. Лондон хотын Челси дүүрэгт жил бүр зохион байгуулдаг цэцгийн үзэсгэлэнд Хааны гэр бүлийн гишүүд, алдартнууд зочиллоо. Үзэсгэлэнг зохион байгуулагчид энэ жил мөнх бусыг үзүүлсэн хатан хаан II Элизабетийн дуртай цэцэгст онцгойлон анхаарал хандуулжээ.Үзэсгэлэнгийн сүүлчийн бэлтгэлийг хангаж буй бүсгүйУдвал цэцэгсийн үзмэрийг бэлтгэж буй цэцэрлэгчЧелси дэх үзэсгэлэнд цэцэг, цэцэрлэгийн дизайны аль алиныг нь танилцуулж байна. Алтан зул цэцэгсДизайнарууд өөрсдийн зохиомжид зориулж ямар ч сэдвийг сонгох боломжтойIII Чарльз хаан Японы ландшафтын алдарт дизайнер Ишихара Казуюкийн хамтХэвлэлийнхэнд зориулсан өдөр уран бүтээлчидДельфиниум буюу Хараалч цэцэг. Энэхүү цэцэг нь үзэсгэлэнтэй хэдий ч хүн, амьтанд маш хортой гэнэ "Сая жилийн өмнө бичсэн захидал" сэдэвт солонгос загварын цэцэрлэгт лимбэ эгшлүүлж буй солонгос бүсгүйУэльсийн гүнж үзэсгэлэнд зочилж, сургуулийн хүүхдүүдтэй ярилцавНарцисс цэцэгБонсай: “Rhododendron” модАлтан зул
https://montsame.mn/mn/read/319766
Японы цэргийн зардлын өсөлтийг санхүүжүүлэх эх үүсвэрийн тухай хуулийг баталжээ
2023-05-23 17:01:47
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Японы парламентын доод танхим  цэргийн зардлын өсөлтийг санхүүжүүлэх эх үүсвэрийн тухай хэд хэдэн хуулийн төслийг мягмар гарагт баталлаа.Энэхүү багц хуулийг Японы Либерал Ардчилсан нам тэргүүтэй эрх баригч эвсэл санаачилсан байна. Уг хуулийн төслүүдэд татварын бус орлогоор тусгай сан байгуулж, батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар тусгажээ. Түүнчлэн асар их хохирол учруулсан 2011 оны гуравдугаар сарын цунамид нэрвэгдсэн нутгуудыг сэргээн босгоход зориулж хүн амаас онцгой албан татвар хэлбэрээр цуглуулсан хөрөнгийн тодорхой хэсгийг батлан хамгаалах хэрэгцээнд зарцуулахаар тусгасан байна.Эрх баригч эвслийн энэхүү санаачилга Сангийн сайд Сүзүки Шүничид итгэл үзүүлэхгүй гэдгээ илэрхийлж байсан сөрөг хүчнийхний хурц шүүмжлэлтэй тулгарчээ. Сөрөг хүчнийхэн уг багц хуулийн төслийг батлах ажлыг удаашруулах оролдлого хийсэн боловч олонх болсон эрх баригч эвсэлд саад болж чадсангүй.Одоо энэхүү багц хуулийн төслийг эрх баригч эвсэл олонхын суудлыг эзэлдэг дээд танхим батлах ёстой.Японы Засгийн газар 2027 он гэхэд цэргийн зардлыг хоёр дахин өсгөж, НАТО-гийн орнуудын жишгээр  Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ)  2 хувьд хүргэхээр шийдвэр гаргасан билээ.
https://montsame.mn/mn/read/319756
Израилд утасгүй цэнэглэгчтэй зам дээр туршилтын жолоодлого хийж байна
2023-05-23 16:43:14
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОНИН ХАЧИН
ЙЕРУСАЛЕМ. /Xinhua/. Израилын өндөр технологийн “Electreon” компани утасгүй цэнэглэгчтэй зам дээр автомашинаар зогсолтгүй 100 цаг явах туршилт эхлүүлснээ даваа гарагт “Twitter” хуудсаараа мэдээлжээ.Тус компани нь автомашиныг жолоодож байх үед цэнэглэх боломжтой замын цэнэглэгч систем зохион бүтээсэн бөгөөд уг системээ бүтээхдээ замын гадаргуугийн доор байрлуулсан тусгай зэс ороомогт тулгуурласан байна.  Пүрэв гарагт дуусах 1500 км-ийн туршилтыг Израилын төв хэсэгт орших эргийн Бейт-Янай суурин дахь “Electreon” компанийн төв байранд тусгайлан барьсан 200 метр туршилтын зам дээр гүйцэтгэж байгаа ажээ.Энэ сарын эхээр “Electreon” компани Германы Бад-Беллинген хотод утасгүй цэнэглэх технологиор тоноглогдсон нийтийн автобусны чиглэлийг эхлүүлжээ. Тус компани мөн АНУ болон Европын хэд хэдэн оронд утасгүй цэнэглэгчтэй зам тавих талаар түншүүдтэйгээ гэрээ байгуулсан байна.
https://montsame.mn/mn/read/319757
Ханхүү Алемайехугийн шарилыг эргүүлэн авах хүсэлтэд Их Британи татгалзсан хариу өгчээ
2023-05-23 16:25:08
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ЛОНДОН. /Sky News/. Виндзорын шилтгээн дэх Гэгээн Жоржийн сүмийн нутаг дэвсгэрт оршуулсан ханхүү Алемайехугийн (1861-1879) шарилыг эргүүлэн авах Этиопын эрх баригчдын хүсэлтэд Их Британи татгалзсан хариу өгчээ. "Ойролцоо нь оршуулсан бусад талийгаачдын газрыг хөндөхгүйгээр шарилыг гаргах боломжгүй" гэж хааны ордны хэрэг эрхлэх газрын төлөөлөгч мэдэгджээ. Виндзорын лам нар, канонууд хунтайжийн дурсамжийг хадгалах шаардлагатай байгаа тал дээр "нарийн мэдрэмжтэй" хандаж  байгаа боловч "нас барсан хүмүүсийн нэр хүндийг хамгаалах үүрэгтэй" гэж тэрбээр хэлжээ. "Энэ шалтгааны улмаас энэ хүсэлтийг зөвшөөрөх боломжгүй" гэж төлөөлөгч нэмж хэлсэн байна.Ханхүү Алемайеху нь Давид хааны дараах Израилын хаан ширээг залгамжлагч Соломон хаан, хатан хаан Шеба нарын үр удам болох Этиопын эзэн хаан II Теводрос, хатан хаан Тируворк нарын хүү байсан юм. 1868 онд Британи-Энэтхэгийн цэргийн нэгдсэн хүч II Теводросын өргөө Магдала цайзыг эзлэн авахад тэрбээр түрэмгийлэгчдэд бууж өгөхийн оронд амиа хорлохыг сонгожээ. Тухайн үед долоон настай байсан ханхүүг Тристрам Спиди гэдэг англи офицер, судлаач Англи руу авч явсан байна. Түүний амьдралыг хатан хаан Виктория (1819-1901) ихээхэн сонирхож байв. Залуу ханхүү 18 настайдаа цээжний гялтангийн эмгэгээр нас барахад хатан хаан түүнийг  Гэгээн Жоржийн сүмд оршуулахыг тушаасан байна.Этиоп улс хунтайжийнхаа шарилыг эргүүлэн авах хүсэлтэй байгаагаа 2007 онд мэдэгджээ.
https://montsame.mn/mn/read/319760
“TikTok” Монтана муж улсын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ
2023-05-23 14:50:22
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ВАШИНГТОН. /France24/. Хятадын “TikTok” компани АНУ-ын Монтана муж улсад дүрс бичлэг хийж хуваалцдаг аппликейшнд нь тавьсан хоригийг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.Тус компани “TikTok”-ийг хориглох тухай хуулийг Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх эрх чөлөөг зөрчсөн, Хятадын Засгийн газар хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтрэх боломжтой байж болзошгүй гэсэн “үндэслэлгүй таамаглалд” тулгуурласан гэж үзжээ. Өнгөрсөн долоо хоногт таван контент бүтээгч мөн Монтанагийн эсрэг нэхэмжлэл гаргасан бөгөөд тэд тус муж улсыг үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбогдуулан арга хэмжээ авах эрхгүй гэх зэрэг “TikTok”-ийн нэхэмжлэлтэй ижил үндэслэлүүдийг дэвшүүлжээ. Хоёр нэхэмжлэлийг Монтана муж улсын Мизула хотын шүүхэд гаргасан байна.Монтана муж улсын захирагч Грег Жанфорте “TikTok”-ийг хориглох тухай хуулийн төсөлд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт гарын үсэг зурсан юм. Харин контент бүтээгчид түүнээс хэдхэн цагийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргажээ. “TikTok”-ийг хориглох тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. “TikTok” нь АНУ дахь хэрэглэгчдийнхээ мэдээллийг Хятадын Засгийн газартай хуваалцаж байгаагүй, цаашид ч хуваалцахгүй бөгөөд америк хэрэглэгчдийн мэдээллийг АНУ-д хадгалах зэргээр хэрэглэгчдийн хувийн нууц, аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна гэж тус компани мэдэгджээ.
https://montsame.mn/mn/read/319739
Эверестээс эртний далайн гүний махчин амьтны үлдэгдэл олджээ
2023-05-23 14:17:50
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Шинжлэх Ухааны Академийн Сээр нуруутны палеонтологи, палеоантропологийн хүрээлэнгийн судлаачид 215-212 сая жилийн өмнө амьдарч байсан эртний далай тэнгисийн гүний махчин амьтны үлдэгдлийг Төвөдийн автономит дүүргийн нутаг дэвсгэрээс олжээ. Уг олдворыг Хималайн нурууны Жомолунгма (Эверест) ноён оргилын уулчдын кэмпээс 100 км зайтай, далайн түвшнээс дээш 4 мянган метр өндөр газраас олсон байна. Хэдэн сая жилийн өмнөх дэлхийн царцдасын тектоник хавтангийн хөдөлгөөний үр дүнд далайн гүнээс дээш өргөгдөж, өдгөө өндөр уул болсон газраас  уг чулуужсан үлдэгдлүүд олджээ.  Энэ амьтан нь урт хошуутай, хурц шүдтэй,  бие нь 10 гаруй метр урт бөгөөд гол төлөв загас, сээр нуруугүй амьтдаар хооллодог байсан аж. Сээр нуруу, хавиргууд нь маш сайн хадгалагдаж үлдсэн тул ихээхэн үнэ цэнтэй ховор олдворт тооцогдож байгааг судлаачид онцолж байна.
https://montsame.mn/mn/read/319729
БНАСАУ-ын удирдагчид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг уриалжээ
2023-05-23 12:24:21
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамны сайд Квон Ён Се Сөүл Пёньяны эсрэг “дайсагнах” санаа зорилго байхгүй гэдгийг цохон тэмдэглээд, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд өдөөн хатгасан үйлдлүүдээ зогсоож, хэлэлцээний ширээнд эргэн суухыг уриалжээ.Квон Ён Се сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мөн БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбогдуулан олон улсын зүгээс авсан хориг арга хэмжээ, хүнсний хомсдол зэргийн улмаас улс орных нь эдийн засгийн байдал улам дордож буйг эргэн харахыг Ким Жөн Унд уриалсан байна. “Бидэнд БНАСАУ-ын эсрэг дайсагнах санаа зорилго огтхон ч байхгүй бөгөөд статус-квог хүчээр өөрчлөхийг эрэлхийлээгүй” гэж Квон Ён Се Үндэстнээ нэгтгэх яамны сайдын албан тушаалыг хашиж эхэлснээсээ хойш нэг жилийн хугацаа өнгөрч буйг тохиолдуулан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгджээ. Мөн БНСУ-ын Засгийн газар БНАСАУ-тай ямар ч асуудлаар хэлэлцэхэд “бэлэн” байгааг илэрхийлээд, хамтын ажиллагаа, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг тус улсын удирдагчид хандан уриалсан байна.
https://montsame.mn/mn/read/319725
“Парис-2024” Олимпын галт бамбарыг Эйфелийн цамхагт суурилуулж магадгүй
2023-05-23 11:23:34
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ПАРИС. /Reuters/. “Парис-2024” Олимпын наадмыг зохион байгуулагчид Олимпын галт бамбарыг Эйфелийн цамхагт суурилуулахаар төлөвлөж байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж “Reuters” агентлагт даваа гарагт мэдээлжээ.Гэхдээ галт бамбарыг Олимпын наадмын турш буюу 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11 хүртэл тус цамхагт байрлуулах эсэх нь тодорхойгүй байна. “Галт бамбарыг техникийн шалтгааны улмаас Эйфелийн цамхгийн оройд байрлуулах боломжгүй” гэж эх сурвалж хэлжээ. Тодруулбал, цамхгийн оройд антенууд суурилуулсан байдаг тул тэнд байрлуулах боломжгүй байна. 2024 оны хавар Олимпын галыг Олимпын өлгий нутаг Грек улсад асаасны дараа Францын Марсель боомт хотноо завиар авчрах ажээ.
https://montsame.mn/mn/read/319719
Р.Эрдоган шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв
2023-05-23 10:53:29
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
АНКАРА. /TRT/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулахаар төлөвлөж байгаагаа даваа гарагт TRT телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ мэдэгдсэн байна."Бидний үндсэн ажлын нэг шинэ Үндсэн хууль хэвээр байна. Энэ асуудлыг бид намын эвсэл дотроо хэлэлцэж, шаардлагатай ажлуудыг хийнэ. Намуудын хооронд яриа хэлэлцээ өрнөнө, зөвшилцлийг эрэлхийлнэ. Хэрэв тэд санал гаргавал бид дүн шинжилгээ хийнэ" гэж тэрбээр хэлжээ.Турк улсын хувьд төрийн эргэлт хийсэн үеэс үлдсэн “өвөөс чөлөөлөгдөх” шаардлагатай гэж Р.Эрдоган үзэж байгаа аж. Тус улсад 1980 онд болсон цэргийн эргэлтийн дараа 1982 онд шинэ Үндсэн хуулийг баталжээ. Хэдийгээр нэлээд өөрчлөлт оруулсан боловч энэ хууль нь одоог хүртэл хэрэгжсэн хэвээр байгаа юм. Туркийн удирдагч мөн энэ сарын 28-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялбал улс орон "бүрэн өөрчлөгдөж", "ирээдүйг өөрөөр харах болно" гэж мэдэгджээ. Түүнчлэн олон өрсөлдөгч нь "улс төрийн цогцос" болно гэж хэлсэн байна. Р.Эрдоган Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар хоёр ч удаа бүх нийтийн санал асуулга явуулсан. Хамгийн гол өөрчлөлтийг 2017 оны бүх нийтийн санал хураалтаар баталсан бөгөөд тухайн үед парламентын засаглалыг Ерөнхийлөгчийн засаглалаар сольж, ерөнхий сайдын албан тушаалыг цомхотгон Еерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлсэн юм.Туркийн сөрөг хүчнийхэн Р.Эрдоганыг энэ алхмынх нь төлөө шүүмжилдэг бөгөөд төрийн тэргүүний эрх мэдлийг ихээхэн хумьж парламентат ёсыг сэргээж, бэхжүүлнэ гэж амлаж байна.
https://montsame.mn/mn/read/319713
ОХУ-ын Ерөнхий сайд БНХАУ-д айлчилж байна
2023-05-23 10:09:32
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ШАНХАЙ. /ТАSS/. ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Шанхай хотноо даваа гарагт хүрэлцэн иржээ. Энэ нь ОХУ-ын Засгийн газрын тэргүүний хувиар БНХАУ-д хийж буй түүний анхны айлчлал юм.Мягмар гарагт М.Мишустин Шанхай хотод Орос-Хятадын бизнес форумын нэгдсэн хуралдаанд оролцоно. Тэрбээр мөн нефть, химийн “Sinopec” корпорацын шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнд зочилж, Оросын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзана.Үүний дараа ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Бээжин хотыг зорино. Тэрбээр Бээжинд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн  Ерөнхий сайд  Ли Цян нартай хэлэлцээ хийх бөгөөд талууд хоёр талын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин айлчлалын талаар өмнө нь мэдэгдэхдээ, М.Мишустин болон Оросын төлөөлөгчдийн айлчлал нь Москва, Бээжингийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хүмүүнлэгийн болон бүс нутгийн солилцоог баяжуулж, "дэлхийн эдийн засгийг сэргээхэд хүчтэй түлхэц өгнө" гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Ши Жиньпин гуравдугаар сарын 20-22-нд Москвад айлчлах үеэрээ ОХУ-ын Засгийн газрын тэргүүнийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шинэ Ерөнхий сайдтай нягт холбоо тогтоохоор аль болох ойрын хугацаанд Хятадад айлчлахыг урьсан байна.
https://montsame.mn/mn/read/319698
АНУ-ын өрийн дээд хязгаарын асуудлаар тохиролцоонд хүрч чадсангүй
2023-05-23 09:45:03
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Reuters/. Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти нар дефолт зарлаж болзошгүй байгаа хугацаанаас өмнө өрийн дээд хязгаарыг хэрхэн өсгөх талаар тохиролцоонд хүрч чадаагүй боловч хэлэлцээгээ үргэлжлүүлэхээ амлажээ.К.Маккарти төсвийн зардлыг танахыг Цагаан ордноос шаардаж байгаа бол Ж.Байдены шинээр татвар ногдуулах саналыг Бүгд найрамдах намынхан эсэргүүцэж байгаатай холбоотойгоор Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч, Бүгд найрамдах намын гишүүн нар тохиролцоонд хүрч чадаагүй байна.“Дефолт зарлахгүй гэдгийг, мөн урагшлах цорын ганц арга зам нь хоёр намын төлөөлөгчид тохиролцоонд хүрэх явдал гэдгийг бид дахин нэг удаа нотоллоо” гэж Ж.Байден “үр бүтээлтэй” хэмээн тодорхойлсон уулзалтынхаа дараа мэдэгджээ.Харин К.Маккарти цаг гаруй үргэлжилсэн хэлэлцээний дараа сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, хэлэлцээнд оролцогчид нэгдсэн тохиролцоонд хүрэхийн тулд шөнөжин хамтран ажиллана хэмээгээд, бид үр бүтээлтэй хэлэлцээ хийсэн гэж бодож байна, хараахан тохиролцоонд хүрээгүй байна, гэхдээ хүрч чадна гэдэгт найдаж байна гэжээ. Тэрбээр мөн Ж.Байдентай өдөр бүр хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа ярьсан байна. Гэхдээ чинээлэг иргэдэд ногдуулах татварыг нэмэгдүүлэх, газрын тос, эмийн үйлдвэрлэлийн татварын цоорхойг хаах замаар алдагдлыг бууруулах Ж.Байдены төлөвлөгөөг хэлэлцэх бодолгүй байгаагаа илэрхийлжээ. К.Маккарти 2024 оны төсвийн зардлыг бууруулахад гол анхаарлаа хандуулж байгаа юм байна.Ардчилсан намынхан болон бүгд найрамдахчуудад зургаадугаар сарын 1 гэхэд өрийн таазыг өндөрсгөх эсвэл эдийн засагчдын анхааруулж буй эдийн засгийн хямралд хүргэж болзошгүй урьд хожид байгаагүй дефолт болох эсэх талаар тохиролцоонд хүрэхэд ердөө 10 хоногийн хугацаа үлдээд байна.
https://montsame.mn/mn/read/319697
Франц улс хүлэмжийн хийн ялгарлыг эрчимтэй бууруулах зорилт тавьжээ
2023-05-23 09:27:12
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ПАРИС. /AFP/. Францын Засгийн газар хүлэмжийн хийн ялгарлыг эрчимтэй бууруулах төлөвлөгөөгөө даваа гарагт танилцууллаа.  Уг төлөвлөгөөний дагуу ялгарлыг 2030 он гэхэд 1990 оны түвшнээс 50 хувиар бууруулах ёстой байна. Ерөнхий сайд Элизибет Борнын танилцуулсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд тээврийн салбараас эхлээд айл өрх хүртэлх эдийн засгийн салбаруудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан тоо баримтыг тусгажээ. Энэхүү төлөвлөгөөний зорилго нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах Францын зорилтыг ЕХ-ны 2030 оны зорилттой уялдуулан хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байна. Франц улс нь одоогоор хүлэмжийн хийн ялгарлаа 1990 оны түвшнээс 25 хувиар бууруулаад байгаа аж.
https://montsame.mn/mn/read/319694
AP: Э.Макроны түүхэн айлчлалаар чухал металл, Украины талаар голчлон хэлэлцлээ
2023-05-22 17:13:24
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
УЛААНБААТАР. /AP/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалынхаа үеэр нэн чухал металлууд нийлүүлэх, Украинд өдүүлсэн Оросын дайны талаар голчлон хэлэлцлээ.Э.Макрон ням гарагт нийслэл Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж, хиймэл дагуул, гар утас болон бусад гол технологиудад ашиглагдаж буй ашигт малтмалыг олборлох, нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа амлав.Энэхүү айлчлал нь Францын төрийн тэргүүний хувьд Техас муж улсаас хоёр дахин том газар нутагтай, 3 сая хүн амтай, далайд гарцгүй, Орос, Хятадын дунд оршдог ардчилсан Монгол Улсад хийсэн анхны айлчлал юм.Монголын тал нутаг, уул нурууд, элсэн цөлүүд нь нүүрс, зэс болон орчин үеийн эдийн засагт чухал ач холбогдолтой ашигт малтмалын асар их нөөцтэй.Э.Макрон Орос Украин руу довтолсон явдал гол сэдэв нь байсан "Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Монголд айлчилсан юм. Энэ мөргөлдөөн нь хүнсний үнийг өсгөж, дүрвэгсдийн тоог нэмэгдүүлж, дэлхийн хэмжээнд нөлөөлж байгааг Э.Макрон хэлжээ. НҮБ-ын мэдээллээр, Украины 8 сая гаруй иргэн орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн байна.“Европ тивд олон улсын хууль тогтоомжийн дагуу энх тайвныг сэргээн тогтоох нь” эцсийн зорилго юм. Миний бие түрэмгийлэлд өртөж буй улс орныг дэмжих хүсэл зоригоо Ерөнхийлөгчтэй хуваалцаж чадлаа” гэж Э.Макрон хэлжээ.
https://montsame.mn/mn/read/319673
“Долоогийн бүлэг”-ийн удирдагчдад Сасаки охины "цаасан шувууг" дурсгажээ
2023-05-22 16:45:50
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ХИРОШИМА. /Kyodo/. Японы Хирошима хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон удирдагчдад 1945 онд тус хотыг атомын бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш 10 жилийн дараа цацраг идэвхт бодисны хордлогоос үүдэлтэй лейкеми өвчнөөр нас барсан охины дурсгалд зориулан бүтээсэн цаасан тогорууны хуулбарыг дурсгасан гэж ойрын эх сурвалж даваа гарагт мэдээлэв.Бэлэг дурсгалын зүйлийг Сасаки Садакогийн орны дэргэд байсан цаасан тогоруунаас сэдэвлэн бүтээжээ. Охин 12 настайдаа лейкеми өвчний улмаас харамсалтайгаар нас барсан билээ.Зэвэрдэггүй гангаар хийгдсэн нэг грамм жинтэй дурсгалын эд зүйлс дээр “G7 HIROSHIMA” хэмээн сийлсэн байна. Тэдгээрийг оригами тогорууны эх хувийнх нь нугалаас, үрчлээсийг хуулбарлахын тулд хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан бүтээжээ.“Долоогийн бүлэг”-ийн удирдагчдыг баасан гарагт Японы баруун нутагт орших хотын Энхтайвны дурсгалын музейд зочлох үеэр нь Японы Ерөнхий сайд Кишида Фүмио болон Хирошима мужийн захирагч Хидехико Юзаки нар Сасакигийн түүхийг ярьж өгсөн гэж эх сурвалж хэлсэн байна. Оригами тогорууны хувийг удирдагчдын гэргий нар болон дээд хэмжээний уулзалтад уригдсан БНСУ тэргүүтэй бусад орны зочид төлөөлөгчдөд бэлэглэжээ. Сасакигийн төрөл төрөгсөд энх тайвныг цогцлоох, цөмийн зэвсгийг устгахын бэлгэдэл болсон цаасан тогоруунууд “энх тайван, энэрэн нигүүлсэхүйн хүсэл эрмэлзлийг илэрхийлэхэд тусална” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.АНУ 1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр Хирошимад атомын бөмбөг хаях үед Сасаки дөнгөж хоёр настай байжээ. Түүний гэр бүлийнхэн дэлбэрэлтийн төвөөс ердөө 1.6 км-ийн зайд байсан байна. Сасаки царагт идэвхт бодист хордсоны улмаас 10 жилийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 1000 цаасан тогоруу хийвэл хүсэл нь биелнэ гэсэн домгийг сонссоноосоо хойш олон зуун цаасан шувуу эвхжээ. Эдгэрнэ гэсэн найдлага тээсэн Сасаки 1955 оны 10 дугаар сард насан эцэслэх хүртлээ цаасан тогоруунуудаа эвхсээр байжээ. Тэрбээр нас барахынхаа өмнө гэр бүлийнхэндээ “баярлалаа” гэдэг үгийг хамгийн сүүлд хэлсэн байна. 1958 онд Хирошимагийн Энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд Сасаки охины хөшөө бүхий Хүүхдийн энх тайвны хөшөөг босгосон билээ.
https://montsame.mn/mn/read/319670
Сансрын нисгэгчдийн Саран дээр буулгах төхөөрөмжийг “Blue Origin” компани бүтээнэ
2023-05-22 16:34:17
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /NASA/. “Artemis” хөтөлбөрийн хүрээнд 2029 онд сансрын нисгэгчдийг Саран дээр буулгах төхөөрөмжийг “Blue Origin” компани 3.4 тэрбум ам.долларын өртгөөр бүтээхээр болсныг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) цахим хуудсаараа мэдээлжээ.АНУ-ын тэрбумтан Жефф Безосын эзэмшдэг “Blue Origin” компани “Blue Moon” модулийг “зохион бүтээж, туршиж баталгаажуулна” гэж NASA онцолжээ. Энэхүү төхөөрөмж нь Сарны гадаргуу дээр сансрын нисгэгч нарыг буулгахаас гадна Сар орчмын тойрог замын АНУ-ын “Gateway”станцад холбогдох функцтэй модуль байх аж. NASA-гийн төлөвлөгөөний дагуу 2029 онд “Artemis” хөтөлбөрийнх нь тав дахь үе шатанд дөрвөн сансрын нисгэгчийг “Orion” хөлгөөр Сарны станцад хүргэнэ. Сансрын уг хөлгийг “Space Launch System” хэт хүнд пуужингаар хөөргөх юм. Дараа нь сансрын нисгэгчдийн хоёр нь “Blue Moon” модулиар Сарны өмнөд туйл орчимд газардаж, ойролцоогоор нэг долоо хоногийн дараа буцаж Сарны станцтай холбогдох аж. “Artemis” -ын дөрөв дэх үе шатанд уг модулийг Сарны гадаргуу дээр автоматоор газардуулах туршилтыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.2021 оны дөрөвдүгээр сард NASA "Artemis" хөтөлбөрийн гурав дахь үе шатанд ашиглахаар төлөвлөж байгаа буулгах төхөөрөмжийг бүтээх компаниар Илон Маскийн "SpaceX" компанийг сонгосон юм. Саран дээр буулгах төхөөрөмжийг ийнхүү хоёр өөр компаниар бүтээлгэхээр сонгосон нь өрсөлдөөнийг нэмэгдүүлж, өртөг зардлыг бууруулан, Сарны гадаргуу дээр сансрын нисгэгчдийг газардуулах боломжийг нэмэгдүүлнэ гэж NASA мэдэгджээ.Сарыг эзэмших “Artemis” хөтөлбөрөө NASA 2019 онд танилцуулсан бөгөөд эхний үе шатанд  2022 оны 11 дүгээр сарын 16-нд “SLS” пуужингаар “Orion” сансрын хөлгийг хөөргөж, уг хөлөг Сарыг тойрон нисэж, 2022 оны 12 дугаар сарын 11-нд Дэлхий рүү буцаж ирсэн юм. Хоёр дахь үе шатанд манай гаргийн цорын ганц дагуул руу сансрын нисгэгчид жолоодлогот хөлгөөр нисэх бол 2025 онд гурав дахь үе шатанд “NASA” сансрын нисэгчдээ Саран дээр буулгах ажээ.
https://montsame.mn/mn/read/319663
Аргентинаас өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн яс олджээ
2023-05-22 16:16:14
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
БУЭНОС-АЙРЕС. /CONICET/. Аргентинаас манай гараг дээр 90 сая жилийн амьдарч байсан өвсөн тэжээлт аварга том үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн чулуужсан яс олдсон талаар тус улсын Шинжлэх ухаан, технологийн судалгааны үндэсний зөвлөл мэдээлжээ. Үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг “Chucarosaurus diripienda” хэмээн нэрлэсэн байна. "Бид хоёр метр орчим урт гуяных нь ясны хэмжээгээр энэхүү үлэг гүрвэлийг 40-50 тонн жинтэй, 30 орчим метр урт байсан гэж таамаглаж байна" гэж судалгааны багийн гишүүн Матиас Мотта ярилаа. Бусад аварга үлэг гүрвэлүүдтэй харьцуулахад шинэ төрөл зүйлийн яс нь нимгэн байсан хэмээн тэрбээр хэлээд “энэ нь бусад аварга гүрвэлүүдээс “туяхан биетэй” байх ёстой гэдэг таамаглалд хүргэж байгаа юм” гэж нэмж хэлжээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар, шинэ төрөл зүйл нь заруоподуудын төрөлд хамаарах аж. 2019 онд Рио-Негро мужид хийсэн экспедицийн үеэр олдсон хоёр эм үлэг гүрвэлийн чулуужсан ясыг эрдэмтэд одоо л судалж дуусжээ. Палеонтологичдын судалгааны үр дүн “Cretaceous Research” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байна.
https://montsame.mn/mn/read/319667
Саудын Арабын сансрын нисгэгчид ОУСС-ыг зорьжээ
2023-05-22 15:05:30
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /DW/. Америкийн сансрын хувийн компани болох "Axiom Space"-ын зохион байгуулж буй хоёр дахь арилжааны нислэг Олон улсын сансрын станц /ОУСС/ руу ням гарагт хөөрчээ.Энэхүү нислэгийн бүрэлдэхүүнд хөхний хорт хавдар судлаач бүсгүй Райана Барнави, нисгэгч Али Аль-Карни нар багтаж байгаа бөгөөд тэд ОУСС руу аялсан Саудын Арабын анхны сансрын нисгэгчид болж буй юм. “Axiom Mission 2” нислэгийн бүрэлдэхүүн “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар Флорида муж улс дахь Кеннедигийн нэрэмжит сансрын төвөөс орон нутгийн цагаар 17:37 цагийн орчимд хөөрсөн байна.Энэхүү багт мөн “NASA”-гийн сансрын нисгэгч асан Пегги Уистон, Америкийн бизнес эрхлэгч Жон Шоффнер нар багтжээ. П.Уистоны хувьд ОУСС руу дөрөв дэх удаагаа нисэж буй юм. Тэд сансрын станцын лабораторид 10 орчим хоногийг өнгөрүүлэхдээ шинжлэх ухаан, технологийн 20 гаруй туршилт хийх ажээ.Сансарт ниссэн Саудын Арабын анхны эмэгтэйХамгийн сүүлд Саудын Арабын иргэн 1985 онд сансарт ниссэн бөгөөд Агаарын цэргийн хүчний нисгэгч, хунтайж Султан бин Салман бин Абдулазиз АНУ-ын зохион байгуулсан нислэгт оролцож байжээ.Саудын Арабын эрх баригчид 2018 онд Сансрын комисс байгуулж, сансрын нисгэгчдийг сансарт илгээх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Р.Барнави нь сансарт ниссэн анхны саудын араб эмэгтэй болж байна. Саудын Арабын эмэгтэйчүүд хэдхэн жилийн өмнө машин жолоодох эрхтэй болсон билээ. “Бүс нутгаа төлөөлж, Саудын Арабын анхны эмэгтэй сансрын нисгэгч болж байгаа нь нэрийн төрийн хэрэг бөгөөд маш их баяртай байна. Өөрийн туршлагаа хүүхдүүдтэй хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Р.Барнави ярьжээ.
https://montsame.mn/mn/read/319655
Le Monde: Э.Макрон Монгол Улсад богино хэмжээний боловч “геостратегийн” ач холбогдолтой айлчлал хийлээ
2023-05-22 14:00:37
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ПАРИС. /Le Monde/. Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Хирошимад болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаас буцах замдаа тавдугаар сарын 21-ний ням гарагт Монгол Улсад богино хэмжээний айлчлал хийлээ.Улаанбаатар хотын төв талбайд угтах ёслол болсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордон дахь хүндэтгэлийн өргөөнд Э.Макроныг хүлээн авч уулзав. Энэхүү айлчлал нь Орос, Хятадын дунд оршдог далайд гарцгүй тус улсад хийж буй Францын Ерөнхийлөгчийн анхны түүхэн айлчлал юм. "Э.Макрон Япон улсын Хирошима хотноо болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаас Парис руу буцах замдаа Улаанбаатарт “геостратегийн” ач холбогдолтой айлчлал хийхийг зорьж байна" гэж түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийн нэг хэлжээ. Монгол Улсын эрх баригчдын хувьд “гуравдагч хөршийн бодлогоо” онцолж, хоёр хөршийнхөө "сүүдрээс гарч" газар зүйн хувьд алслагдсан ч Өрнөдтэй уг бодлогоо хэрэгжүүлэхийг зорьж байна. Тус улсын гадаад худалдааны 80 гаруй хувийг Хятадтай хийж буй худалдаа эзэлдэг. Нүүрснээс ихээхэн хамааралтай Монгол Улс нь эрчим хүчний хангамжаа төрөлжүүлэхийг зорьж байгаа бөгөөд цахилгаан эрчим хүчнийхээ талаас илүү хувийг ОХУ-аас авдаг.Францын төрийн тэргүүн Орос Украинд халдсан довтолсноос хойш 15 сарын дараа хийсэн энэхүү айлчлалаа "маш чухал ач холбогдолтой" гэж онцолжээ.
https://montsame.mn/mn/read/319599
БНСУ, АНУ, Япон гурван талын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахаар тохиролцлоо
2023-05-22 13:51:43
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ХИРОШИМА. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар ням гарагт гурван талын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахаар тохиролцлоо гэж Юн Сог Ёлийн ажлын албанаас мэдээлэв.“Гурван орны удирдагчид “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон яриа хэлэлцээний үеэр энэхүү тохиролцоонд хүрсэн бөгөөд энэхүү уулзалт нь К.Фүмиогийн АНУ-д нэгдүгээр сард хийсэн айлчлал, мөн БНСУ-Японы харилцаанд шинэ хуудас нээсэн Юн Сог Ёлийн гуравдугаар сард Японд хийсэн айлчлал, дөрөвдүгээр сард Юн Ёог Ёлийн Вашингтонд хийсэн айлчлал К.Фүмиогийн, энэ сарын эхээр Сөүлд хийсэн айлчлалын дараа болж байгааг цохон тэмдэглэсэн” гэж ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч Ли До Ун мэдээлжээ. “Талууд гурван талын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахаар тохиролцлоо” гэж тэрбээр мэдэгдээд, БНАСАУ-аас учрах цөмийн аюул заналыг тогтоон барих хүчийг бэхжүүлэх, хууль дээдлэх зарчимд суурилсан олон улсын чөлөөт, нээлттэй дэг журмыг бэхжүүлэхийн тулд гурван талын стратегийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхээр тохиролцсон гэж нэмж хэлсэн байна. Юн Сог Ёль, Ж.Байден, К.Фүмио нар хамгийн сүүлд өнгөрсөн 11 дүгээр сард Камбожид гурван талын уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн өсөн нэмэгдэж буй аюул заналыг даван туулахын тулд пуужингийн анхааруулгын мэдээллийг цаг алдалгүй солилцохоор тохиролцсон юм. Ням гарагт болсон уулзалтын үеэр талууд пуужингийн довтолгооноос анхааруулах мэдээлэл солилцох, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт стратеги, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, Номхон далайн арлын орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон гэж Ли До Ун хэлсэн байна.
https://montsame.mn/mn/read/319628
Суданд долоо хоногийн хугацаатай гал зогсоохоор тохиролцжээ
2023-05-22 11:07:14
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ХАРТУМ. /Anadolu/. Суданы арми Шуурхай хариу арга хэмжээ авах хүчинтэй долоо хоногийн хугацаатай гал зогсоохоор тохиролцсон талаараа ням гарагт мэдэгджээ.Саудын Арабын Жидда хотноо бямба гарагт болсон нүүр тулсан хэлэлцээний үеэр сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна. Армийн мэдээлснээр, гал зогсоох дэглэм тавдугаар сарын 22-ноос хэрэгжинэ. “Бид гал зогсоох хэлэлцээрээ тууштай мөрдөхөө мэдэгдэж байна, түүнчлэн сөргөлдөгч тал үүнийг дагаж мөрдөнө гэдэгт найдаж байна” гэж армийн мэдэгдэлд дурджээ.Уг мэдэгдэлд дурдсанаар, хэлэлцээр нь зөвхөн “байлдааны галыг түр зуур зогсоох, энгийн иргэдийг чөлөөтэй зорчуулах, эрх нь зөрчигдөх, хүчирхийллээс хамгаалах” зэргээр хязгаарлагдана. Гэхдээ Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний зүгээс энэ талаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Арми болон хагас цэрэгжсэн бүлэглэлийн хооронд дөрөвдүгээр сарын 15-нд мөргөлдөөн эхэлснээс хойш 850 хүн амиа алдаж, 3300 гаруй хүн шархадсан гэж Суданы эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид мэдээлжээ.
https://montsame.mn/mn/read/319620
К.Фүмио “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг танилцууллаа
2023-05-22 10:01:38
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ХИРОШИМА. /NHK/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Хирошима хотноо ням гарагт өндөрлөсөн “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг дүгнэлээ. Дэлхийн анхны атомын бөмбөгдөлтөд өртсөн хотод болсон уг уулзалтын ач холбогдлыг тэрбээр өндрөөр үнэлэв.К.Фүмио хэлсэн үгэндээ, “Цөмийн дайнд ялагч гэж байхгүй, цөмийн дайныг хэзээ ч гаргаж болохгүй гэдгийг бид дахин нотоллоо. “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүний яриаг сонсож, бодит байдлыг нүдээр үзэж, хүмүүсийн энх тайвны төлөөх итгэл найдварыг мэдэрснийхээ дараа атомын бөмбөгдөлтөд өртсөн энэхүү хотод хийсэн мэдэгдэлдээ энэ талаар тодорхой илэрхийлсэн нь түүхэн ач холбогдолтой гэж би хувьдаа үзэж байна” гэв.Японы Ерөнхий сайд мөн дэлхийн өнцөг булан бүрд статус-квог хүчээр өөрчлөх гэсэн аливаа оролдлогыг тэвчиж болохгүй хэмээн онцолсон байна. “Долоогийн бүлэг” Украинд аль болох хурдан хугацаанд шударга ёс, бат бөх энх тайвныг цогцлоохын төлөө ажиллах болно гэж тэрбээр мэдэгджээ.“Бид Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Японд айлчлахыг урьж, “Долоогийн бүлэг” болон Украины хооронд хэлбэрэлтгүй эв санааны нэгдэлтэй байгааг харуулсны сацуу, хууль дээдлэх зарчимд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмын ач холбогдлыг дахин нотолж, түүнийг хамгаалах амлалтаа дэлхий дахинд тод томруун харуулсан нь чухал үйл явдал боллоо” гэж К.Фүмио хэлжээ.Оросын түрэмгийлэл сунжрахын хэрээр дэлхийн эдийн засагт инфляц, хүнс, эрчим хүчний хомсдол зэрэг ноцтой сорилтууд тулгарч байгааг К.Фүмио тэмдэглэв. Түүний хэлснээр, “Долоогийн бүлэг” тогтвортой өсөлтийг хангах хүчин чармайлтыг удирдан чиглүүлэхийн сацуу нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтцийг бэхжүүлэх замаар эдийн засгийн уян хатан байдал, олон улсын аюулгүй байдлыг сайжруулахын тулд бусад орнуудтай хамтран ажиллах ажээ.“Долоогийн бүлэг”-ийн удирдагчид мөн Украинд хэдий чинээ шаардагдана төдий хэмжээгээр санхүүгийн болон цэргийн тусламж үзүүлнэ гэдгийг В.Зеленскийд амласан байна. Үүний хариуд В.Зеленский “Долоогийн бүлэг”-ийн зүгээс үзүүлж буй дэмжлэгт талархал илэрхийлэв. Үүний зэрэгцээ В.Зеленский ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзжээ. Энэ үеэр Ж.Байден Украинд үзүүлэх цэргийн шинэ багц тусламжийн талаар танилцуулаад, үүнд сум, их буу, хуягт техникүүд багтаж байгааг хэлжээ. В.Зеленский мөн АНУ-ын дэмжлэгт маш их талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
https://montsame.mn/mn/read/319600
TASS: Монгол, Франц Улс чухал металл нийлүүлэхээр тохиролцлоо
2023-05-22 08:26:06
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
УЛААНБААТАР. /TASS/. Францад чухал металлуудыг нийлүүлэх талаар Парис Улаанбаатартай тохиролцлоо. Энэ тухай ням гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээний дараа сэтгүүлчдэд мэдэгдэв.“Бид эдийн засгаа нүүрснээс ангижруулах асуудлыг хөндсөн. Бид танай улсаас чухал металлуудыг нийлүүлэх замаар эрчим хүчний хараат бус байдлаа бэхжүүлэхийн тулд хамтран ажиллахаар шийдвэрлэлээ" гэж Э.Макрон мэдэгдээд чухам ямар металлын тухай яригдсаныг дурдсангүй. Тэрбээр Монгол Улс Францын цөмийн технологийн “Orano” корпорацтай хамтран ажиллах, тэр дундаа металлын олборлолтын салбарт хамтран ажиллах нь чухал болохыг онцлов.“Orano” компанийн цахим хуудсанд мэдээлснээр, тус компани нь Монголд 25 жил гаруй үйл ажиллагаа явуулж, 2000-аад оноос хойш хайгуул хийж байгаа бөгөөд 2015 онд тус улсад ашигт малтмалын ашиглалтын лиценз авчээ. Э.Макрон, У.Хүрэлсүх нар хэлэлцээ хийх үеэрээ мөн хоёр орны ногоон эрчим хүч, авто тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцжээ. Францын Ерөнхийлөгч ням гарагт Японд “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм. Энэ нь Францын төрийн тэргүүний Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм. Айлчлалынхаа хүрээнд Э.Макрон мөн тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, Улаанбаатарт 2022 онд нээгдсэн Чингис хааны музейг үзэж сонирхов.
https://montsame.mn/mn/read/319594
Reuters: Монголоос Франц руу нэн чухал металлууд нийлүүлнэ
2023-05-22 08:23:58
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ПАРИС. /Reuters/. Монгол Улс эрчим хүчний шилжилтдээ шаардлагатай нэн чухал металлуудыг Францад нийлүүлнэ гэж Ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсад анхны айлчлалаа хийх үеэрээ мэдэгдлээ.Францыг “гуравдагч хөршөө” хэмээн тодорхойлдог Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн хэвлэлийн хурлын үеэр тэрбээр, “Бид танай улсаас нэн чухал металлуудыг нийлүүлэх замаар эрчим хүчний хараат бус байдлаа бэхжүүлэхийн тулд хамтран ажиллахаар шийдсэн” хэмээн мэдэгджээ.Монголд ураны олборлолтыг хөгжүүлэхээр ажиллаж буй “Orano” групптэй өрнүүлж буй түншлэл нь гол үүрэг гүйтэтгэнэ гэж Э.Макрон нэмж хэлэв. Тэрбээр Японд болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоод буцах замдаа Монголд айлчилсан юм. Монголын нийт экспортын 80 орчим хувийг Хятад руу гаргадаг ч байгалийн арвин баялагтай тус улс хоёр том хөрш Хятад, Оросоос бусад орнуудтай худалдаа, уул уурхайн харилцаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Европ, Азийг холбогч гүүр болно гэж найдаж байна. Газрын ховор ашигт элементүүд нь өндөр технологийн үйлдвэрлэлийн олон процесст зайлшгүй шаардлагатай бөгөөд цахилгаан тээврийн хэрэгсэл, салхин турбин, зөөврийн электрон хэрэгсэл, микрофон, чанга яригч зэрэгт ашиглагддаг.
https://montsame.mn/mn/read/319595
Францыг уранаар хангахын тулд Монгол дахь “Orano” -гийн төслүүдийг эрчимжүүлнэ
2023-05-22 07:08:34
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ПАРИС. /EFE/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ ням гарагт Монгол Улсад анхны айлчлалаа хийлээ. Тэрбээр тус улстай олон салбарт, ялангуяа, Монгол дахь “Orano” компанийн төслүүдийг эрчимжүүлэх зэрэг эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор айлчилж буй юм.Э.Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Улаанбаатар хотноо албан ёсны хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ атомын цахилгаан станцын түлш болох ураны олборлолтоор мэргэшсэн Францын төрийн өмчит энэхүү компанийн эдгээр төслийн талаар дурджээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй “эрчим хүчний хараат бус байдлаа хэрхэн бэхжүүлэх” талаар ярилцлаа хэмээгээд Монгол Улс нь эрчим хүчний шилжилтэд шаардлагатай ашигт малтмалыг нийлүүлэх замаар үүнд хувь нэмрээ оруулах боломжтой гэж хэлсэн байна. Юуны өмнө энэ бүхнийг "байгаль орчин, нийгмийн шилдэг стандартад нийцүүлэн" хийнэ гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ. Э.Макрон “Orano”-гийн Монгол дахь үйл ажиллагаа нь "чухал хүчин зүйл”  байх болно хэмээгээд энэхүү ашигт малтмалын олборлолтыг "аюулгүй байдлын шилдэг туршлагыг баримталж, хүрээлэн буй орчны төрх байдал, орон нутгийн иргэдийн амьдралын хэв маяг, бүс нутгийн хөдөө аж ахуйн үйл ажиллагааг бүрэн хүндэтгэн" явуулна гэж дахин хэлсэн байна.Монгол Улсын Ерөнхийлөгч хариуд нь, дэлхийн дулаарлыг сааруулах тухай 2015 оны Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд хоёр улс цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэснийг онцлон тэмдэглэжээ.“Orano” нь Монголд үйл ажиллагаа явуулаад 25 жил гаруй болж байгаа бөгөөд уран олборлох хайгуулын ажил хийж байна. Тус компани нь Монголд дэлхийн томоохон ураны ордуудыг нээж, ашиглалтын гурван лиценз авч, хоёр удаа туршилтын олборлолтыг амжилттай хийжээ.Францын компани гучин жилийн турш олборлолт явуулахаар төлөвлөж байгаа "Зөөвч Овоо" төслийн уурхайн цогцолборын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар Монголын төрийн өмчит "МонАтом" компанитай хамтран ажиллаж байгаа юм.Францын цахилгаан эрчим хүчний 70 орчим хувийг 46 цөмийн реактор бүхий парк үйлдвэрлэдэг бөгөөд Э.Макроны Засгийн газар цэвэр эрчим хүчинд шилжих зорилтынхоо хүрээнд энэ эрчим хүчнээс гадна сэргээгдэх эрчим хүчний талаар ойрын хэдэн арван жилийн хугацаанд хатуу амлалт өгсөн юм. Орос, Хятадын дунд оршдог Монгол Улсын төрийн тэргүүнтэй Украины дайны талаар яриа өрнүүлсэн тухайгаа тэрбээр цохон тэмдэглээд, дайны үр дагавар зөвхөн Европоор хязгаарлагдахгүй гэдгийг онцолжээ.Э.Макрон хууль дээдлэх ёс, ардчиллын зарчмуудыг хамгаалж байгаад мөн талархал илэрхийлээд, “Монгол Улс энх тайван, олон улсын аюулгүй байдалд тулгуурласан олон талт тогтолцоонд хувь нэмрээ оруулж байна” хэмээн онцлон тэмдэглэв.Э.Макрон У.Хүрэлсүхийг Франц улсад ирэх аравдугаар сард албан ёсны айлчлал хийхийг урьжээ. Энэ нь Нант хотод Монголын түүхийн агуу зүтгэлтэн болох Чингис хааны тухай үзэсгэлэнг зохион байгуулахтай давхцаж байна.
https://montsame.mn/mn/read/319581
Э.Макрон: Монгол Улс ногоон шилжилтэд чухал металл нийлүүлнэ
2023-05-22 00:31:29
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
УЛААНБААТАР. /Bloomberg/. Монгол Улс ногоон эдийн засагт шилжих хүрээнд шаардлагатай чухал металлуудыг Францад нийлүүлэхээр тохиролцлоо гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ням гарагт тус улсад анхны айлчлалаа хийх үеэрээ мэдэгдэв.Энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, ялангуяа байгаль орчин, хөдөө аж ахуй, хүнсний аж үйлдвэрийн салбар дахь харилцааг эрчимжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Орос, Хятад хөршүүдээсээ хараат байдлыг бууруулах зорилготой гэж Э.Макроны ажлын албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ.Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэрээ, “Бид танай улсаас чухал металлуудыг нийлүүлэх замаар эрчим хүчний хараат бус байдлаа бэхжүүлэхийн тулд хамтран ажиллахаар шийдсэн” хэмээн мэдэгджээ.Францын “Orano SA” компанитай одоо өрнүүлж буй түншлэл нь чухал металлуудыг олборлоход гол түлхүүр болно гэж тэрбээр нэмж хэлсэн байна.Европын Холбоо цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэг хураагуурт шаардлагатай лити зэрэг цэвэр эрчим хүч, дижитал шилжилтэд чухал ач холбогдолтой нөөцийг эрэлхийлж байгаа юм. Мөн Хятад зэрэг цөөн тооны ханган нийлүүлэгчдээс хараат байдлаа багасгахыг эрмэлзэж буй.Э.Макрон мөн хоёр улс сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллахаас гадна Монголын эдийн засгийг нүүрснээс ангижруулахад хувь нэмрээ оруулахын тулд хоёр талын болон олон улсын санхүүжилтийн чиглэлээр ажиллана гэж хэлжээ.Энэ оны дөрөвдүгээр сард Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад айлчилсан бөгөөд он гарсаар Европын хоёр дахь орны төрийн тэргүүн тус улсад айлчилж байна.
https://montsame.mn/mn/read/319576
AFP: Францын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсад анхны айлчлалаа хийхээр хүрэлцэн ирлээ
2023-05-21 19:30:33
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
УЛААНБААТАР. /AFP/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон богино хэдий ч хоёр орны харилцаанд онцгой бэлгэдэлтэй айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Өрнөдийнхний стратегийн сонирхол нэмэгдэж буй, Хятад, Оросын дунд оршдог тус улсад Францын Ерөнхийлөгч түүхэндээ анх удаа айлчилж буй юм.Э.Макрон Японы Хирошима хотноо болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа оройны 18:30 цагийн орчимд нийслэл Улаанбаатарт газардсан тухай төрийн тэргүүнийг дагалдан явж буй төлөөлөгчдийн бүрэлдэхүүн дэх “AFP” агентлагийн гэрэл зурагчин мэдээллээ.Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Долоогийн бүлэг”-ийн уулзалтад гол зочноор оролцож, Барууны гол холбоотнууддаа төдийгүй Бразил, Энэтхэг зэрэг эвсэлд нэгдээгүй орнуудын удирдагчдад хандан үг хэлсэн юм. 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украин руу довтолсноос хойш Франц улс уг үйл явдлыг ил тодоор зэмлэн буруушаагаагүй орнуудтай яриа хэлэлцээ хийх чиглэлд хүчин чармайлтаа эрчимжүүлсээр байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Монгол юм.Э.Макрон Улаанбаатарт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хамт оройн зоог барина гэж Елисейн ордон мэдээлсэн билээ. Тэрбээр мөн 13-р зууны үеийн Монголын байлдан дагуулагч Чингис хааны музейг үзэж сонирхох бөгөөд музейн цуглуулгын зарим үзмэрийг Францын баруун хэсэгт орших Нант хотын түүхийн музейд ирэх 10 дугаар сард гаргахаар төлөвлөж буй үзэсгэлэнд үзүүлэх юм. Үүний дараа Э.Макрон Парисыг зорино. “Монгол Улсад буцах замдаа айлчилж буй нь анхны түүхэн айлчлал болж байгаагийн сацуу онцгой ач холбогдол өгч байна” гэж төрийн тэргүүнийг дагалдан яваа төлөөлөгчдийн нэг мэдээлжээ. “Монгол Улс бол Орос, Хятадын дунд оршдог, далайд гарцгүй орон хэдий ч либерал засаглалын загвартай орон бөгөөд хоёр том хөрштэйгээ илүү найдвартай, илүү сайн нөхцөлд хамтран ажиллахын тулд түншлэлээ төрөлжүүлэхийг эрмэлздэг. Францын Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр ОХУ-ын хөрш орнуудад ирж буй дарамтыг сулруулах, тэдэнд нэмэлт сонголт нээж өгөхийг зорьж байна” гэж Елисейн ордон мэдэгдсэн билээ. Хоёр талын түвшинд Франц улс нь Монгол Улстай ялангуяа, эрчим хүчний салбарт хамтран ажиллах ихээхэн чухал боломжууд бий гэж үзэж байна.Хойд Азийн өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улс нь сүүлийн жилүүдэд Хятад улсын өсөлт хөгжлийг сааруулах стратегийн нэг хэсгийн хувиар АНУ-ын сонирхлыг татах болоод байна. Монголын нийт экспортын 86 хувь нь Хятад руу гарч байгаагийн тал хувь нь нүүрс юм.
https://montsame.mn/mn/read/319545
“Quad”-ын удирдагчид уулзлаа
2023-05-21 12:11:49
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ХИРОШИМА. /Kyodo/. Япон, Австрали, АНУ, Энэтхэг буюу “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-нд ("Quad") оролцогч орнуудын удирдагчдын уулзалт бямба гарагт болжээ.Хирошимад болж буй “Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулсан уулзалтынхаа үеэр "Quad"-ын удирдагчид "айлган сүрдүүлэлт, дарамт шахалтаас" ангид бүс нутгийг бий болгохоор тохиролцож, Хятадын өсөн нэмэгдэж буй цэрэг, эдийн засгийн амбицын өмнө дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг хадгалах амлалтаа дахин нотолж нотолсон байна.Тэд мөн өрсөлдөөнийг “хариуцлагатай” удирдан чиглүүлэх, бүс нутгийн бусад түншүүдтэй “ил тод” хамтран ажиллах зэрэг Энэтхэг-Номхон далайн бүсэд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх түншлэлийн зарчмуудыг тодорхойлжээ. "Quad"-ын удирдагчид Хятад улс нь стратегийн ашиг сонирхолдоо эдийн засгийн арга хэрэгслийг ашиглах нь улам ихсэж байгааг харгалзан мэдэгдэлдээ дурдахдаа, "Бид бүх улс орон, ард түмэн бүгд түншлэл, харилцан хүндэтгэх зарчимд үндэслэн хэрхэн хамтран ажиллах, худалдаа хийхээ чөлөөтэй сонгох боломжтой бүс нутгийг бий болгохыг эрмэлзэнэ" гэж тус улсын нэрийг дурдалгүйгээр онцолжээ. "Quad" нь хоёр жилийн өмнө байгуулагдсан бөгөөд Хирошимад болж буй энэ чуулган нь дөрвөн  удирдагчдын биечлэн уулзаж буй гурав дахь дээд хэмжээний уулзалт юм. Тавдугаар сарын 23-24-нд Сидней хотноо болох ёстой байсан "Quad"-ын удирдагчдын ээлжит уулзалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Австралид хийх айлчлалаа хойшлуулсантай холбогдуулан цуцалсан билээ.
https://montsame.mn/mn/read/319526
БНСУ-ын Ерөнхийлөгч Японд хүрэлцэн иржээ
2023-05-20 11:29:11
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ХИРОШИМА. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хирошимад баасан гарагт хүрэлцэн иржээ.Тэрбээр мөн Япон улсын Ерөнхий сайд Кишида Фүмиотой хоёр талын уулзалт, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, К.Фүмио нартай гурван талын уулзалт хийх юм. Юн Сог Ёль нь “Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон БНСУ-ын дөрөв дэх төрийн тэргүүн болж байгаа бөгөөд түүний энэхүү гурван өдрийн айлчлалыг тэргүүн хатагтай Ким Кеон Хи дагалдаж байна. Өмнөд Солонгос нь “Долоогийн бүлэг"-ийн гишүүн орон биш хэдий ч Австрали, Бразил, Коморос, Кукийн арлууд, Энэтхэг, Индонез, Вьетнам улсын хамт уулзалтад зочноор уригдсан юм. Тэрбээр “Долоогийн бүлэг"-ийн өргөтгөсөн хуралдаанд оролцож хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүний асуудлаар үг хэлнэ. Уг хуралдаанаар дүрэм журамд суурилсан олон улсын дэг журам, хөгжиж буй орнуудтай харилцах бодлогын талаар хэлэлцэнэ. Түүний айлчлалын хамгийн чухал үйл явдал болох Ж.Байден, К.Фүмио нартай хийх гурван талын уулзалт ням гарагт болох төлөвтэй байна.
https://montsame.mn/mn/read/319498
В.Зеленский “Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно
2023-05-20 11:22:59
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ХИРОШИМА. /Kyodo/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тавдугаар сарын 21-нд “Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж албаны хүмүүс баасан гарагт мэдээлжээ.В.Зеленский энэхүү дээд хэмжээний уулзалтад өөрийн биеэр оролцоно гэдгийг Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Олексий Данилов төрийн телевизээр баталсан байна.Ерөнхийлөгч уг хуралд "биечлэн оролцох" нь Украины үндэсний эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж О. Данилов хэлжээ.В.Зеленский Арабын улсуудын холбооны уулзалтад оролцсоныхоо дараа Саудын Арабын Жидда хотоос баасан гарагт хөдөлж, бямба гаргийн үдэш Хирошимад хүрэлцэн ирнэ. Тэрбээр “Долоогийн бүлэг"-ийн ням гаргийн хуралдаанд оролцох аж.В.Зеленский гурван өдрийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хоёр талын уулзалт хийнэ гэж Украины хэвлэлүүд мэдээлжээ.
https://montsame.mn/mn/read/319496
Токиогийн хөрөнгийн биржийн гол индекс 32 жилийн дээд үзүүлэлтэд хүрч өсжээ
2023-05-19 16:44:09
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /NHK/. Токиогийн хөрөнгийн биржийн баасан гаргийн арилжаа дахин өсөлттэй эхэлж, Японы тэргүүлэх 225 компанийн хувьцааны ханшийг харуулдаг “Nikkei” индекс сүүлийн 32 жилийн дээд үзүүлэлтийг шинэчилжээ. Уг индекс долоон өдөр дараалан өссөн байна. Арилжаа нээгдсэнээс хойш эхний таван минутын дотор “Nikkei” индекс 1.05 хувиар өсөж, 30 900 нэгжид хүрсэн нь 1990 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Японы үндэсний мөнгөн тэмдэгтийн ам.доллартой харьцах ханш суларсаар байгаа нь Токиогийн хөрөнгийн биржийн индексүүд өсөхөд нөлөөлж байгаа гол хүчин зүйл хэвээр байна. Иенийн ханш сулрах нь гадаад зах зээл рүү чиглэсэн, гадаад валютаар ашиг олдог Японы олон том корпорацуудад ашигтай юм. Түүнчлэн АНУ-ын Ардчилсан намынхан болон Бүгд найрамдах намынхан өрийн дээд хязгаарын талаар тохиролцоонд хүрч, дефолтоос зайлсхийж чадах төлөвтэй байгаа талаарх мэдээ хөрөнгө оруулагчдад мөн нөлөөлжээ.  Иенийн ханш 0.49 хувиар суларч, нэг ам.доллар 138.49-138.5 иентэй тэнцсэн байна.
https://montsame.mn/mn/read/319467
Судалгаа: Дэлхийн нууруудын тэн хагас нь ширгэж байна
2023-05-19 16:43:55
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ЛОНДОН. /Reuters/. Дэлхийн нууруудын тэн хагасаас илүү хувь нь ширгэж байгааг пүрэв гарагт танилцуулсан нэгэн шинэ судалгаа харууллаа.Шинжлэх ухааны “Science” сэтгүүлд олон улсын судлаачдын багийн нийтлүүлсэн судалгаагаар ийм байдал үүсэхэд дэлхийн дулаарал, хүний буруутай үйл ажиллагаа голчлон нөлөөлснийг тогтоожээ.  Байгалийн нуур, усан сангууд нь дэлхийн цэвэр усны нөөцийн 87 хувийг бүрдүүлдэг бөгөөд дэлхийн нийт усны ердөө 3 орчим хувь нь л цэвэр ус байдаг. Улмаар судалгаанд усны менежментийн шийдэл хэрэгтэй байгааг цохон тэмдэглэжээ. Колорадогийн их сургуулийн ус судлаач Фанфан Яаогоор ахлуулан явуулсан судалгаагаар тогтоосноор, дэлхийн томоохон нуур, усан сангуудын ус 1990-ээд оны эхэн үеэс багасаж эхэлсэн байна. Дэлхийн амин чухал цэвэр усны нөөцүүдийн ус сүүлийн 30 орчим жилийн хугацаанд жилд ойролцоогоор 22 гигатонноор багассан гэж судлаачдын баг мэдээлжээ. Ийнхүү буурсны талаас илүү хувь нь хүний хэрэглээ, уур амьсгалын дулаарлаас үүдэлтэй нөлөөлөлтэй холбоотой байна. Судлаачид мөн хур тунадас, гол мөрний урсацын өөрчлөлт, тунадасжилт, температурын өсөлт зэрэг нь дэлхийн хэмжээнд нуурын усны түвшин багасахад нөлөөлсөн болохыг тогтоожээ. Тус багийнхан дэлхийн 2000 орчим нуур болон усан сангийн усны түвшний өөрчлөлтийг хэмжиж, 1992-2020 оны хооронд цуглуулсан хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн тайлангаа гаргажээ. АНУ-д л гэхэд 28 жилийн хугацаанд “Мид” нуурын усны түвшин нийт усныхаа гуравны хоёртой тэнцэх хэмжээгээр багассан байна.Мөн судалгаагаар хүний зохисгүй хэрэглээнээс болж Төв Азийн Аралийн тэнгис, Ойрхи Дорнодын Сөнөсөн тэнгис зэрэг нуурууд ширгэсэн нь тогтоогджээ. Түүнчлэн Афганистан, Египет, Монголын нууруудын усан гадаргын ууршилт ихэссэнд температурын өсөлт нөлөөлсөн байна. Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавраас зайлсхийхийн тулд дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 1.5 хэмд тогтоон барих шаардлагатай гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Одоогоор дэлхий Цельсийн 1.1 орчим хэмээр дулаараад байна.
https://montsame.mn/mn/read/319469
2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий логог танилцуулжээ
2023-05-19 16:35:02
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
ЛОС-АНЖЕЛЕС. /FIFA/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо (FIFA) 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) логог танилцуулжээ. Энэхүү логод ДАШТ зохиогдох оныг болон Алтан цомыг анх удаа бодит байдлаар дүрсэлсэн байна. ДАШТ-ийг зохион байгуулах АНУ, Канад, Мексикийн 16 хот тус бүрийн логог удахгүй олон нийтэд танилцуулна гэж FIFA мэдэгджээ.Лос-Анжелес хотын Гриффитын одон орон судлалын төвд болсон энэхүү танилцуулгын арга хэмжээнд FIFA-гийн Ерөнхийлөгч Жанни Инфантино, Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн аваргын цомыг хоёр удаа өргөсөн домогт Роналдо, Мексикийн шигшээ багийн хаалгач асан Хорхе Кампос, Канадын шигшээ багийн хаалгач асан Крейг Форрест, АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн хошой аварга болсон Карли Ллойд нар оролцжээ. 2026 оны ДАШТ АНУ, Канад, Мексик улсуудад болох бөгөөд хөл бөмбөгийн түүхэнд анх удаа 48 орны шигшээ баг оролцоно.
https://montsame.mn/mn/read/319466
Италид үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
2023-05-19 15:24:57
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
РОМ. /Anadolu/. Италийн зүүн хойд бүс нутагт үер болсны улмаас амиа алдсан хүний тоо 13 болж нэмэгдсэн гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.Мягмар, лхагва гаргуудад үргэлжлэн орсон аадар борооны улмаас Эмилия-Романья муж үерийн гамшигт нэрвэгдээд байгаа бөгөөд шинжээчид байгалийн гамшгийг уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай гэж үзэж байна.Италийн төрийн мэдлийн "ANSA” агентлагийн мэдээлснээр, үерт автсан хотын тоо 42 болж, 10 мянган хүн орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрсэн бол 34 мянган өрх гэрэл цахилгаангүй болжээ.  Нутгийн оршин суугчдад тусламж үзүүлэх, аврах ажиллагаанд оролцуулахаар тус бүс нутагт армийн анги нэгжүүдийг илгээжээ. Үер, хөрс гулгалтын улмаас хаагдсан замуудыг нээх, сэргээн засварлах ажил үргэлжилж байна.Байгаль орчин, эрчим хүчний  аюулгүй байдлын сайд Гильберто Пичетто пүрэв гарагт радиогоор хийсэн мэдэгдэлдээ тус мужид “онц байдал” зарлана гэжээ.
https://montsame.mn/mn/read/319456
“Samsung” Японд судалгаа хөгжүүлэлтийн төвөө байгуулахаар судалж байна
2023-05-19 15:14:36
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /NHK/. БНСУ-ын “Samsung Electronics” компани Японд хагас дамжуулагчийн судалгаа хөгжүүлэлтийн төвөө байгуулахаар судалж байгаа талаараа мэдэгджээ.“Samsung”-ийн удирдлагууд Японы Ерөнхий сайд Кишида Фүмио болон олон улсын томоохон чип үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй пүрэв гарагт уулзах үеэрээ энэ төлөвлөгөөнийхөө талаар дурдсан байна. Японд дэвшилтэт хагас дамжуулагч чипний судалгаа хөгжүүлэлтийн төвийг байгуулах асуудал одоогоор яригдаж байгаа гэж төлөөлөгчид хэлжээ. Түүнчлэн дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг Японы материал, чипний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компаниудтай хамтарсан судалгаа хийх боломжийн талаар хэлэлцэж байгаа ажээ. “Судалгаа хөгжүүлэлтийн төвийг Токио хотоос холгүй орших Ёкохама хотод байгуулж магадгүй байна” гэж энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжууд мэдээлсэн байна. “Samsung” компани нь Токиод гэр ахуйн цахилгаан барааны судалгааны төвтэй юм. “Reuters” агентлагийн мэдээлснээр, “Samsung” Японд чипний шинэ судалгааны төв байгуулахад 40 тэрбум иен буюу 290 сая орчим ам.долларын хөрөнгө оруулах төлөвтэй байна. Уг мэдээнд “Samsung” төсөлдөө татаас олгох хүсэлтийг Японы Засгийн газарт тавьж магадгүй хэмээн бичжээ. Мөн Японы Аж үйлдвэрийн яам, “Хэрэв “Samsung” компаниас хүсэлт ирүүлбэл татаас хэлбэрээс тусламж үзүүлэх боломжийг судалж үзнэ” гэж мэдэгдсэн байна. АНУ, БНХАУ-ын өрсөлдөөн улам ширүүсэж байгаа энэ үед Япон улсын хувьд эдийн засгаа дэвшилтэт хагас дамжуулагчаар тогтвортой хангах нь улам бүр чухал болоод байгаа юм. “Samsung”-ийн төлөөлөгчдийн хэлснээр, тус компани Японы компаниуд болон Засгийн газартай судалгаа хөгжүүлэлтээ сайжруулах талаар хэлэлцэж байгаа ч ямар нэгэн шийдэлд хараахан хүрээгүй байгаа ажээ.
https://montsame.mn/mn/read/319463
Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт: Шианийн тунхаглалыг баталлаа
2023-05-19 14:34:54
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /CCTV/. Казахстан, Киргиз, Хятад, Тажикистан, Туркменстан, Узбекистан улс Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтын Шианийн тунхаглалд гарын үсэг зурлаа. Энэ тухай БНХАУ-ын дарга Ши Жиньпин гарын үсэг зурах ёслолын дараа сэтгүүлчдэд мэдэгджээ. "Бид Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтын Шианийн тунхаглалд гарын үсэг зурж, уулзалтын үр дүнгийн жагсаалтыг баталсны сацуу Хятад, Төв Азийн харилцааны цаашдын хөгжлийн төлөвлөгөөг тодорхойллоо" гэж Ши Жиньпин мэдэгдсэн байна. БНХАУ болон Төв Азийн түншүүд бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын асуудлаар бие биенээ тууштай дэмжинэ гэж БНХАУ-ын дарга онцлон тэмдэглэв. Талууд мөн улс бүрийн үндэсний онцлогт нийцүүлэн сонгосон бие биеийнхээ хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, аливаа шалтгаанаар дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцнэ."Бид терроризм, салан тусгаарлах үзэл, экстремизм, мансууруулах бодисын хууль бус наймаа, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бүх хэлбэртэй тууштай тэмцэх болно" гэж Ши Жиньпин хэлжээ.Талууд НҮБ-ын Дүрмийн зорилт, зарчмуудыг дагаж мөрдөж, олон талт байдал, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хууль тогтоомж, олон улсын харилцааны хэм хэмжээг тууштай баримталж, олон улсын шударга ёсыг хатуу сахин хамгаалахыг зорьж байна гэж Хятадын удирдагч тэмдэглэсэн байна.Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт тавдугаар сарын 18-19-нд Хятадын баруун хойд нутгийн Шэньси мужийн засаг захиргааны төв Шиань хотноо болсон юм. Талуудын баталсан тунхаглалыг бүрэн эхээр нь хараахан нийтлээгүй байна. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд мөн Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны механизмын тухай хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зуржээ.
https://montsame.mn/mn/read/319450
Хатан хаан Элизабетийг оршуулах ёслолд 200 сая ам.доллар зарцуулжээ
2023-05-19 13:55:58
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /CNBC/. Их Британийн Засгийн газар хатан хаан II Элизабетийг оршуулах төрийн ёслолд 162 сая орчим фунт стерлинг /201.4 сая ам.доллар/ зарцуулсан талаар тус улсын Сангийн яам пүрэв гарагт мэдээлэв.Их Британийн түүхэнд хамгийн олон жил төр барьсан хатан хаан 2022 оны есдүгээр сарын 8-нд 96 насандаа Шотландын Балморал шилтгээнд таалал төгссөн билээ. Хатан хааныг таалал төгссөнтэй холбогдуулан үндэсний хэмжээнд 10 хоногийн гашуудал зарлаж, түүнийг оршуулах төрийн ёслол Вестминстерийн сүмд есдүгээр сарын 18-ний өдөр болсон юм.Гашуудал зарлах үеэр Лондон хотноо хатан хааны шарилд 250 мянга орчим хүн хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Лондоны гудамжинд 24 цаг гаруйн турш дараалал үүсэж байв. II Элизабетийг Виндзорын шилтгээний нутаг дэвсгэрт орших VI Георг хааны дурсгалын сүмд түүний нөхөр Эдинбургийн гүн Филипийн дэргэд оршуулсан билээ.Оршуулгын ёслолын зардлын талаарх шинэ тайлан мэдээнд дурдсанаар, Дотоод хэргийн яам 73.68 сая фунт стерлинг, Соёл, хэвлэл мэдээлэл, спортын яам 57.42 сая фунт стерлинг, Тээврийн яам 2.565 сая фунт стерлинг, Гадаад хэргийн яам 2.096 сая фунт стерлинг, Батлан хамгаалах яам 2.89 сая фунт стерлинг зарцуулжээ. Ташрамд дурдахад, хатан хааны угсаа залгамжлагч, ууган хүү III Чарльзыг тавдугаар сарын 6-ны өдөр хаан сэнтийд залсан билээ. Гурван өдөр үргэлжилсэн энэхүү баяр ёслолын үйл ажиллагаанд 50-100 сая фунт стерлингийг зарцуулсан гэх урьдчилсан тооцоо гарсан байна.
https://montsame.mn/mn/read/319444
Башар Асад бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Жиддад хүрэлцэн иржээ
2023-05-19 13:51:03
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЭР-РИЯД. /АР/. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Саудын Арабын Жидда хотод пүрэв гарагт хүрэлцэн иржээ.Тэрбээр 2011 онд Сирид зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш газрын тосоор баялаг энэхүү улсад анх удаа айлчилж байгаа бөгөөд Арабын ертөнцөд эргэн ирж буйнх нь баталгаа болж байна. Баасан гарагт эхэлж байгаа Арабын улсуудын холбооны /АУХ/ орнуудын дээд хэмжээний уулзалтад Б.Асад оролцож буй нь 12 жил тасалдсаны дараа харилцаагаа хэвийн болгох чухал алхам болж байна. Сирийн удирдагч эрх мэдлээ хадгалахын тулд Арабын бус холбоотнууд болох Иран, Оростой түншилж байсан юм.Саудын Арабын Жидда хотноо хуран цуглаж буй 22 гишүүнтэй АУХ нь Сирийн гишүүнчлэлийг саяхан сэргээсэн бөгөөд нэгэн цагт бүс нутагтаа "цөлөгдсөн хүнд" тооцогдож байсан Б.Ассадыг эгнээндээ ийнхүү эргүүлэн нэгтгэж байна. Сирийн Ерөнхийлөгчийг өнгөрсөн долоо хоногт дээд хэмжээний уулзалтад албан ёсоор урьжээ. Б.Асадыг АУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абул Гейт, ариун Мекка хотын дэд захирагч хунтайж Бадр бен Султан болон хэд хэдэн албаны хүмүүс угтан авсан байна.
https://montsame.mn/mn/read/319442
“Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт: Хэн хэн оролцож, юуны талаар хэлэлцэх вэ?
2023-05-19 13:18:52
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /AP/. Дэлхийн хамгийн хүчирхэг ардчилсан долоон орны удирдагчид Дэлхийн II дайны төгсгөлд атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотноо дээд хэмжээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирээд байна. Энэ удаагийн уулзалтаар хөгжиж буй томоохон орнууд дэлхийн тавцанд шинээр гарч ирж байгаагаас өгсүүлээд аюлгүй байдлын асуудлууд, тэр дундаа Хятад, Умард Солонгос, Оросоос учрах аюул занал өсөн нэмэгдэж байгаад анхаарал хандуулах төлөвтэй байна. Ингээд уулзалтад хэн хэн оролцох, ямар асуудлуудыг хэлэлцэх талаар хүргэж байна. “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын тухайд“Долоогийн бүлэг” бол аж үйлдвэржсэн тэргүүлэгч орнуудын албан бус бүлэг бөгөөд Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ-аас бүрдэнэ.Энэ жил Япон улс ээлж ёсоор “Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд гишүүн бус улс орон болон олон улсын байгууллагын удирдлагууд зарим хуралдаанд нь оролцдог уламжлал тогтоод байна.Удирдагчид эдийн засгийн бодлого, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, жендэр зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг.Анхны дээд хэмжээний уулзалт нь 1975 онд Францад болсон бөгөөд Арабын газрын тосны хоригийн дараа үүссэн эдийн засгийн хямралтай тэмцэх талаар хэлэлцэхээр тухайн үеийн “Зургаагийн бүлэг”-ийн хурлыг зохион байгуулж байжээ. Түүнээс жилийн дараа Канад долоо дахь гишүүн болжээ. ОХУ 1998 онд “Наймын бүлэг”-т нэгдсэн ч 2014 онд Москва Крымийг өөртөө нэгтгэсний дараа хасагдсан юм. Уулзалтад хэн хэн ирэх вэ?Энэ жил Австрали, Бразил, Коморос, Кукийн арлууд, Энэтхэг, Индонез, БНСУ, Вьетнамын удирдагчид уригдаж байгаа бөгөөд Японы Ерөнхий сайд Кишида Фүмио “Дэлхийн өмнөд хэсэг” дэх хөгжиж буй орнууд болон АНУ-ын холбоотнууд, түншүүдтэй холбоо тогтоохын чухлыг онцолж байна. “Долоогийн бүлэг”-ийн бүрэлдэхүүнд багтдаггүй орнуудын удирдагчдыг урьсан нь хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд өргөжүүлэх зорилготой ажээ.“Долоогийн бүлэг”-ийн орнууд 40 жилийн өмнө дэлхийн эдийн засгийн 50 хувийг бүрдүүлдэг байсан бол өдгөө 30 орчим хувь болж буурчээ. Хятад, Энэтхэг, Бразил зэрэг хөгжиж буй орнуудын эдийн засаг хурдацтай өсөж байгаа нь дундаж чинээлэг орнуудын өсөлтөөс улам бүр хамааралтай болж буй дэлхийн эдийн засгийг удирдан чиглүүлэхэд гүйцэтгэх “Долоогийн бүлэг”-ийн үүрэг, ач холбогдлынх нь талаарх асуултууд урган гарч ирэхэд хүргэж байна.Энэ удаагийн уулзалтад НҮБ, Олон улсын эрчим хүчний агентлаг, Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын удирдагчид мөн уригджээ.Яагаад Хирошимад зохион байгуулж байгаа вэ?Хирошима бол К.Фүмиогийн төрөлх хот юм. Тэрбээр уулзалтыг зохион байгуулах газраар энэхүү хотыг сонгосон нь цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх асуудлыг энэ жилийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын эн тэргүүнд тавихаар шийдсэнийг харуулж байна.Сүүлийн үед Орос Украинд цөмийн зэвсэг хэрэглэнэ хэмээн заналхийлж байгаагаас гадна, Хятад, Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр зэргээс шалтгаалан цөмийн зэвсгээс ангижрах зорилгод хүрэхэд улам хэцүү болж байна.АНУ-ын цөмийн шүхрээр хамгаалагдсан Япон хүртэл цөмийн зэвсгээс ангижрах амлалт нь хий хоосон гэх шүүмжлэлд өртөх болжээ. Харин К.Фүмио өнөөгийн хүнд хэцүү бодит байдал болон цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг цогцлоох үзэл санааны хооронд бодитой “замын зураглал” гаргахыг эрмэлзэж байна.Баасан гарагт К.Фүмио Хирошимагийн энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн ирсэн удирдагчдыг угтан авчээ. Тэрбээр мөн цөмийн зэвсэгтэй орнуудын тэргүүн нарыг атомын бөмбөгдөлтийн уршгийг харуулсан музейд зочлуулсан юм. Түүнчлэн атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн төлөөлөлтэй уулзсан байна. К.Фүмио өнгөрсөн бямба гарагт Хирошимад дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ, “атомын бөмбөгдөлтийн уршиг, үр дагаврыг өөрийн нүдээр харж, бодит байдлын талаар зөв ойлголттой болох нь цөмийн зэвсгээс ангижрах аливаа хүчин чармайлтын эхний алхам болно хэмээн найдаж байна” гэж хэлжээ. Эн тэргүүнд ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?“Долоогийн бүлэг”-ийн удирдагчид Украинд өдүүлсэн ОХУ-ын дайныг эрс зэмлэн буруушааж, Киевт үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлах төлөвтэй байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уулзалтад биечлэн оролцож магадгүй байна. Түүнчлэн Тайваньд Бээжингээс учирч буй аюул занал нэмэгдэж байгаад, мөн барууны ардчилсан орнуудын эдийн засаг, нийлүүлэлтийн хэлхээний Хятадаас хараат байдлыг бууруулах арга замуудад анхаарлаа хандуулах ажээ. Мөн Орос, Хятадын талаар харилцан адилгүй үзэл бодол, харилцаа холбоо бүхий, барууны гүрнүүдийн колони байсан дэлхийн өмнөд хэсгийн орнуудын хөгжилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд “Долоогийн бүлэг” тэдгээр орнуудад эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, дэд бүтцийн салбарт илүү их дэмжлэг үзүүлэх төлөвтэй байна. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд өөр ямар үйл явдлууд болох вэ?К.Фүмио, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нартай уулзаж, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, тэр дундаа цөмийн тогтоон барих хүчний талаар нягт хамтран ажиллах талаар ярилцах төлөвтэй байгаа нь олны анхаарлыг татаж байна. Мөн Японы Ерөнхий сайд К.Фүмио, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нар 1910-1945 оны Солонгосын хойг дахь Японы колончлолоос үүдэлтэй маргааны улмаас сэв суугаад байсан харилцаагаа сэргээж буй энэ үед Хирошимагийн атомын бөмбөгдөлтөд өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд хамтдаа хүндэтгэл үзүүлэх ажээ.
https://montsame.mn/mn/read/319427
Титаник хөлгийн анхны бүрэн хэмжээний “3D” зургийг бүтээжээ
2023-05-19 12:22:39
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ЛОНДОН. /ВВС/. Эрдэмтэд Атлантын далайн ёроолд 3800 метрын гүнд буй Титаник хөлөг онгоцны үлдэгдлийн анхны бүрэн хэмжээний дижитал зургийг бүтээжээ. Сүйрсэн Титаник яг л хуурай газар ил хэвтэж байгаа мэт харагдах, гайхалтай гурван хэмжээст зургийг бүтээхдээ далайн гүний зураглалын аргыг ашигласан байна. Судлаачид энэхүү зураг нь 1912 онд мөсөн уултай мөргөлдсөнийхөө дараа уг хөлөг онгоцонд яг юу тохиолдсон талаар илүү их зүйлийг олж мэдэхэд тус дөхөм болно гэдэгт найдаж байгаа ажээ.Дөнгөж үйлдвэрээс гарсан Титаник хөлөг Саутхемптоноос Нью-Йорк хүрэх анхны аяллынхаа үеэр мөсөн уул мөргөж, живсний улмаас 1500 гаруй хүн амиа алдсан юм.“Энэ хөлөг онгоцны талаар одоог хүртэл хариултаа хүлээж буй олон асуулт бий. Энэхүү загвар нь Титаникийн түүхийн талаар нотолгоонд тулгуурласан судалгааны анхны том алхмуудын нэг болж байна” гэж Титаникийн шинжээч Паркс Стефенсон ярилаа. Анх 1985 онд Титаникийн үлдэгдлийг олсноос хойш өргөн хүрээний судалгаа хийгдсэн боловч далайн гүний харанхуйгаас болоод зарим чухал хэсгийн зургийг л хэсэгчлэн авч байснаас асар том хөлөг онгоцыг бүхэлд нь харуулсан зураг дарах боломжгүй байв.Харин шинээр скандаж гаргаж авсан загвар нь сүйрсэн Титаникийг бүхэлд нь харах боломж олгож буй юм. Хөлгийн скан зургийг далайн гүний зураглалын “Magellan Ltd” компани болон төслийн талаар баримтат кино хийж байгаа “Atlantic Productions” компани 2022 оны зун авчээ. Төслийн багийнхан 200 гаруй цаг ажиллаж, усны гүнд алсын удирдлагатай шумбагч төхөөрөмжөөр хөлөг онгоцны зургийг тал бүрээс нь авчээ. Судлаачид 700 мянга орчим дүрс авсны эцэст бүрэн хэмжээний "3D" загварыг бүтээсэн байна. Живсэн хөлөг онгоцыг далай аажмаар үгүй хийж байгаа бөгөөд түүний яс бие бичил биетүүдэд идэгдэж, хэсэг хэсэгт задарсаар байгаа ажээ. Харин одоо "3D"  загвартай болсон тул Титаник нууцаа дэлгэнэ гэж судлаачид найдаж байна.
https://montsame.mn/mn/read/319416
БНХАУ-ын дарга Төв Азийн орнуудын удирдагчидтай хэд хэдэн уулзалт хийлээ
2023-05-19 10:40:18
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ШИАНЬ. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт оролцохоор, түүнчлэн төрийн айлчлал хийхээр тус улсад хүрэлцэн ирсэн Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой пүрэв гарагт хэлэлцээ хийлээ. Уулзалтын үеэр Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Тажикистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны хүчин чармайлтаар хоёр талын харилцаа сайн хөрш, найрамдалт харилцаанаас стратегийн түншлэлийн харилцаанд, улмаар иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрч үсрэлт хийсэн хэмээн цохон тэмдэглэв.Үүний сацуу Хятадын удирдагч 2019 онд Тажикистанд айлчлах үеэрээ Эмомали Рахмоны хамт Хятад-Тажикистаны хөгжил, аюулгүй байдлын нийгэмлэгийг байгуулсныг зарлаж, энэхүү бүтээн байгуулалтад өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ирээдүйтэй ахиц дэвшил гарсныг дурдлаа. Ши Жиньпиний цохон тэмдэглэснээр, Хятад-Тажикистаны харилцаа нь түүхэн гүн гүнзгий үндэс суурьтай, улс төрийн бат бөх суурьтай.Хятад улс нь шинэ нөхцөлд хоёр орны ард түмний гэрэлт ирээдүйд анхаарлаа хандуулж, олон салбарт хамтын ажиллагааны түвшнийг ахиулж, үеэс үед уламжлагдан ирсэн нөхөрлөл, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар тодорхойлогддог Хятад-Тажикистаны хамтын ажиллагааг урагшуулахад Тажикистан улсын хамтаар хүчин чармайлт тавихад бэлэн байна гэж Ши Жиньпин хэллээ. Хятадын дарга мөн Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров нартай уулзсан байна.  Ши Жиньпин С.Бердымухамедовтой уулзах үеэрээ энэ оны нэгдүгээр сард Хятадад хийсэн түүний төрийн айлчлал амжилттай болж, тэд хамтдаа хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд ахиулсныг дурдаад Хятад улс Туркменистантай хамтын чармайлтаар хоёр ард түмний сайн сайхны төлөө хоёр талын харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байгааг цохон тэмдэглэжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар хоёр талын болон олон талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлууд, удахгүй болох Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлууд, мөн дээд түвшний уулзалтуудын үеэр хүрсэн тохиролцооны хэрэгжилт, хамтарсан төслүүдийн талаар хэлэлцсэн байна. Ши Жиньпин хоёр талын хэрэгжүүлж буй төслүүд нь Хятад-Киргизийн хамтын ажиллагаанд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хоёр орны удирдагчид харилцан визний шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр зэрэг 23 баримт бичигт гарын үсэг зуржээ. Төв Азийн таван орны Ерөнхийлөгч нар Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Шэньси мужийн Шиань хотод хүрэлцэн ирсэн байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров нар лхагва гарагт Шиань хотод хүрэлцэн ирсэн бол тавдугаар сарын 18-ны пүрэв гарагт Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Туркменистаны ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар иржээ.
https://montsame.mn/mn/read/319419
“Долоогийн бүлэг”-ийн удирдагчид Хирошимагийн музейд зочилно
2023-05-19 09:55:34
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ХИРОШИМА. /Kyodo/. “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид 1945 оны АНУ-ын атомын бөмбөгдөлтийн уршгийг харуулсан Хирошима дахь музейд өнөөдөр зочилно. Япон улс цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлоох зорилгоор урьд өмнө болж байгаагүй энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон зэрэг цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн удирдагчид оролцох уг арга хэмжээгээр дэлхийн анхны атомын бөмбөгдөлт болсон Японы баруун нутгийн хотод болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний гурван өдрийн уулзалт эхлэх юм.Дээд хэмжээний уулзалтыг даргалагч бөгөөд Хирошимагийн тойргийг төлөөлдөг Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ОХУ Украинд өдүүлсэн дайндаа цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүлж, Хятад цөмийн хүчнээ эрчимтэй зузаатгаж байгаа энэ үед цөмийн зэвсгээс ангижрах асуудлыг дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх сэдэвт гол асуудал болгон тавьсан байна.К.Фүмио удирдагчдыг атомын бөмбөг хэрэглэснээс үүдэлтэй “бодит байдлыг” анхааралтай үзэх шаардлагатай байгааг онцлоод, үүнийг цөмийн зэвсгээс ангижрах бүх хүчин чармайлтын “эхлэх цэг” гэж тодорхойлжээ. Ж.Байден Хирошимад хөл тавьсан АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч болж байгаа юм. Түүнээс өмнө Барак Обама 2016 онд Японы төв нутагт болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа тус хотод айлчилсан АНУ-ын анхны төрийн тэргүүн болсон боловч Дэлхийн II дайныг хурдан дуусгахын тулд Японд атомын бөмбөг хаях шаардлагатай байсан гэж АНУ-д олон хүн үздэг тул ийм өндөр түвшний айлчлалууд нь эмзэг сэдэв байсаар иржээ.АНУ 1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошимад анхны атомын бөмбөгөө, түүнээс гурван хоногийн дараа Нагасаки хот дээр хоёр дахь атомын бөмбөгийг хаясан. Атомын бөмбөгдөлтийн улмаас 1945 оны эцэс гэхэд 210 мянга орчим хүн амиа алдсаны дийлэнх нь энгийн иргэд байсан гэсэн тооцоо бий. Япон улс тухайн оныхоо наймдугаар сарын 15-нд бууж өгснөөр Дэлхийн II дайн дууссан түүхтэй.Өдгөө Япон улс нь атомын бөмбөгдөлтөд өртсөн дэлхийн цорын ганц орон хэвээр байна. Гэхдээ БНХАУ, ОХУ, БНАСАУ-аар хүрээлэгдсэн Азийн тус улс дэлхий ертөнцийг цөмийн зэвсгээс ангижруулахыг эрмэлзэхийн сацуу АНУ-ын цөмийн хамгаалалтын шүхэрт найдлага тавьдаг.Ж.Байден айлчлалынхаа үеэр Хирошимад атомын бөмбөг хэрэглэсэн асуудлаар АНУ-ын нэрийн өмнөөс хүлцэл өчих бодолгүй байна гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан өмнө нь мэдэгдсэн юм.Хирошимагийн музейд шатсан, урагдсан хувцас, шатсан өдрийн хоолны хайрцаг, цацраг идэвхт бодист хордсоны улмаас унасан хүний үс зэрэг атомын бөмбөгдөлтийг харуулсан 100 мянга орчим үзмэр, гэрэл зураг болон бусад эд зүйлс хадгалагддаг. Түүнчлэн атомын бөмбөгдөлтийн аймшигт уршиг, үр дагаврыг харуулах гол байгууламжид 500 орчим эд зүйлсийг дэлгэсэн байдаг. 2016 онд тухайн үеийн Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан К.Фүмио Хирошимад “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулж, сайд нарыг музейд авчирч байсан юм. Тэд мөн тус хотын Энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэн дэх атомын бөмбөгдөлтөд өртөн амь үрэгдэгсдэд зориулсан хөшөөнд цэцэг өргөж байв. Гэхдээ “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид хамтдаа музейг үзэж байгаагүй юм. “Долоогийн бүлэг” нь Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ, мөн Европын Холбооноос бүрддэг. Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг цогцлоохыг эрмэлзэж байгаагаа илэрхийлснийхээ төлөө 2009 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байсан Б.Обама 2016 онд дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд үг хэлж, Японоор "хибакүша" хэмээн нэрлэдэг, атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж байжээ. Тэрбээр мөн музейд зочилсон боловч үүдний танхимд дэлгэсэн бэлгэдлийн үзмэрүүдийг л үзэж, энэ нь 10 минут орчим үргэлжилсэн байна. Ж.Байден Б.Обамагийн засаглалын үед дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан билээ.
https://montsame.mn/mn/read/319411
НҮБ ирэх таван жил түүхэн дэх хамгийн дулаан жилүүд болох төлөвтэй байгааг анхааруулжээ
2023-05-18 16:48:56
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ЖЕНЕВ. /DW/. НҮБ-ын цаг уурын байгууллага ирэх таван жил цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан жилүүд болох төлөвтэй байгаа талаар лхагва гарагт анхаарууллаа.“Ирэх таван жилийн ядаж нэг нь, эсвэл таван жил бүхэлдээ түүхэн дэх хамгийн дулаан байх магадлал 98 хувьтай байна” гэж Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/ мэдээлжээ. ДЦУБ-ын мэдээлснээр, хүлэмжийн хий болон “Эль-Нино” хэмээх байгалийн үзэгдлийн нөлөө нь 2023-2027 онд агаарын температурыг өсгөх төлөвтэй байна. “Ирэх саруудад “Эль-Нино” үзэгдэл болж, хүний буруутай үйлдлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлттэй зэрэгцсэнээр дэлхийн температурыг урьд ажиглагдаж байгаагүй түвшинд хүргэнэ” гэж ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас мэдэгджээ. “Эль-Нино, “Ла-Нина” нь дэлхийн олон бүс нутагт цаг уурын эрс тэс үзэгдлийг бий болгодог байгалийн үзэгдэл юм. Ерөнхийдөө “Эль-Нино” нь дэлхийн дундаж температурыг өсгөдөг бол “Ли-Нина” нь эсрэгээрээ сэрүүн болгодог. “ДЦУБ агаарын температур түр зуур цельсийн 1.5 хэмийн босгыг давах төлөвтэй байгааг анхааруулж байна” гэж П.Таалас сэрэмжлүүлээд, энэ нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, усны менежмент, хүрээлэн буй орчинд “ихээхэн үр дагавар учруулна” гэдгийг онцолжээ. Бид бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж профессор анхааруулсан байна. Тавдугаар сарын 22-ноос зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд болох Дэлхийн цаг уурын конгрессыг угтан шинэ тайланг танилцуулжээ. Энэхүү конгрессын үеэр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход дэмжлэг үзүүлэхийн тулд цаг агаар, цаг уурын үйлчилгээнүүдийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцэнэ. ДЦУБ-ын тооцоогоор, 2023-2027 онд дэлхийн гадаргуу орчмын температур 1850-1900 оны дундаж суурь үзүүлэлтээс цельсийн 1.1-1.8 хэмээр өндөр байх төлөвтэй байна. 2022 онд дэлхийн температур уг дунджаас цельсийн 1.15 хэмээр нэмэгдэж байсан бол 2015-2022 он түүхэн дэх хамгийн халуун жилүүд болж, улмаар 2016 он хамгийн халуун жил болж тэмдэглэгджээ.
https://montsame.mn/mn/read/319384
Олимпын наадмын аюулгүй байдлыг хангахад хиймэл оюун ухаан ашиглана
2023-05-18 16:42:06
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ПАРИС. /TASS/. Олимпын наадмын үеэр Парисын гудамжуудад аюулгүй байдлыг хангахын тулд видео хяналтын системд хиймэл оюун ухаан ашиглах талаар тусгасан “Олимпын наадмын тухай" хуулийн төслийг Францын Үндсэн хуулийн зөвлөл (ҮХЗ) дэмжжээ. Энэ талаар тус улсын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманен мэдээлсэн байна.  “2024 оны Олимпын наадмын тухай, тэр дундаа видео хяналтын камерын дүрсийг алгоритмаар боловсруулах тухай хуулийн төслийг дөнгөж сая баталсан Үндсэн хуулийн зөвлөлийн шийдвэрийг би талархан хүлээн авч байна. Энэхүү чухал үйл явдлын аюулгүй байдлыг хангах нь бидний эн тэргүүний зорилт юм" хэмээн сайд “Twitter” хуудсандаа бичжээ.Ийм алгоритмууд нь тодорхой тооны хүмүүст анхаарлаа төвлөрүүлж ажиглахад бус харин зодоон цохион, эвдэн сүйтгэх зэрэг стандарт бус, аюултай нөхцөл байдлыг тодорхойлдог гэж "Le Monde" сонинд тодотгосон байна.  Харин зүүний үзэл баримтлагч намуудаас сонгогдсон парламентын гишүүд аюулгүй байдлын эдгээр арга хэмжээнүүд нь "хүний нэр төрийг хамгаалах зарчим, хувь хүнд ял шийтгэл оноох зарчим, түүнчлэн хувийн амьдралыг хүндэтгэх эрхийг дагаж мөрдөж байгаад" эргэлзэж байгаагаа илэрхийлээд уг хуулийн төсөл нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцэхийг шаардсан байна. Тэд хуулийн төсөлд заасан арга хэмжээнүүд нь зөвхөн Олимпын болон паралимпын наадмын үеэр төдийгүй Олимпын наадам дууссанаас хойш нэг жилийн хугацаанд буюу 2025 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэхээр байгаад онцгой санаа зовж байгаа аж.Үндсэн хуулийн зөвлөл сөрөг хүчний шаардлагыг дэмжээгүй байна.
https://montsame.mn/mn/read/319383
АНУ-ын өрийн дээд хязгаарын талаарх нааштай мэдэгдэл газрын тосны үнийг өсгөв
2023-05-18 15:58:21
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Investor/. АНУ-д өрийн таазтай холбоотой хэлэлцээ нааштай болох төлөвтэй байгаатай холбоотойгоор лхагва гарагт газрын тосны фьючерс хэлцлийн үнэ өсжээ.Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх газрын тосны зургаадугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.97 ам.доллар буюу 2.78 хувиар өсөж, 72.83 ам.долларт хүрчээ. Мөн Лондоны “ICE” биржийн арилжааны явцад “Brent” маркийн газрын тосны долоодугаар сард нийлүүлэх үнэ 76.96 ам.долларт хүрч, 2.05 ам.доллароор /2.78 хувь/ өссөн байна. АНУ-ын Конгрессын удирдлагууд мягмар гарагт Ерөнхийлөгч Жо Байдентай хоёр дахь удаагаа уулзсаныхаа дараа өрийн дээд хязгаартай холбоотой хэлэлцээ нааштай болох төлөвтэй байгааг лхагва гарагт мэдэгдсэн юм. Ж.Байден мөн Конгрессын удирдлагуудтай үр бүтээлтэй уулзалт хийснээ цохон тэмдэглээд, “бид төсвийн талаар тохиролцоонд хүрч, Америк дефолт зарлахгүй гэдэгт миний бие итгэлтэй байна” хэмээн Ази тивийг зорихынхоо өмнө мэдэгджээ.Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти лхагва гарагт ярилцлага өгөх үеэрээ, АНУ дефолт зарлахгүй гэсэн өөдрөг бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.Өрийн таазтай холбоотой нааштай мэдэгдэл газрын тосны үнийг өсгөснөөс гадна өнгөрсөн долоо хоногт Америкийн газрын тосны олборлолт буурсан нь газрын тосны үнэ өсөхөд мөн нөлөөлсөн гэж “FX Empire” компанийн шинжээч Владимир Зернов мэдээлжээ.
https://montsame.mn/mn/read/319378
Их Британи, Японы стратегийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурна
2023-05-18 14:38:16
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЛОНДОН. /Gov.UK/. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Японы Засгийн газрын тэргүүн Кишида Фүмио нар хоёр орны стратегийн түншлэлийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна. Энэ талаар Их Британийн засгийн газрын тэргүүний хэрэг эрхлэх газар лхагва гаргийн орой мэдээлжээ.“Хирошимагийн хэлэлцээр” гэж нэрлэгдэх энэхүү баримт бичигт хоёр орны батлан хамгаалах салбар, худалдаа, шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар тусгасан байна. “Ерөнхий сайд К.Фүмио бид хоёр Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, хамтын үнэт зүйлсээ, түүний дотор чөлөөт, шударга худалдааг хамгаалахын ач холбогдлын талаар маш төстэй үзэл бодолтой байдаг. Хирошимагийн хэлэлцээр нь хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг тэлэх, хамтдаа эдийн засгаа өсгөх, дэлхийд тэргүүлэх шинжлэх ухаан, технологийн мэдлэгээ улам өргөжүүлэх боломжийг олгоно" гэж Р.Сунак мэдэгджээ.Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд хамтарсан цэргийн сургуулилалтыг эрчимжүүлж, уг сургуулилалтад оролцох Их Британийн цэргийн албан хаагчдын тоог  хоёр дахин нэмэгдүүлэх аж. Удахгүй хийх “Vigilant Isles 2023”  хамтарсан сургуулилалтад Их Британийн 170 цэргийн албан хаагч оролцох юм.Мөн хоёр орон кибер аюулаас хамгаалах чиглэлээр туршлага солилцох ажлыг эрчимжүүлнэ.Уг хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх “ногоон” шийдлүүд болон хагас дамжуулагчийн шинэ технологийг  боловсруулах, үйлдвэрлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ. Р.Сунак Их Британиийн төслүүдэд хэрэгжих Японы бизнесийн томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг зарлах төлөвтэй байна.
https://montsame.mn/mn/read/319354
AFP: Францын Ерөнхийлөгч түүхэндээ анх удаа Монгол Улсад айлчилна
2023-05-18 12:57:14
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ПАРИС. /AFP/. Өрнөдийнхний сонирхлыг улам их татах болоод байгаа, Хятад, Оросын дунд орших далайд гарцгүй Монгол Улсад Францын Ерөнхийлөгч анх удаа айлчлах гэж байна. Ерөнхийлөгч Эммануэл Макрон Японд "Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа ням гарагт тус улсад айлчилна гэж Елисейн ордон мэдээлжээ. Францын Ерөнхийлөгч “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор баасан гарагт Хирошимаг зорих юм. Тэрбээр ням гарагт дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаарх хэвлэлийн хуралд оролцсоныхоо дараа Улаанбаатарт богино хэмжээний айлчлал хийх бөгөөд энэ нь түүний Ерөнхийлөгчийн хувиар тус улсад хийсэн анхны айлчлал болно. Э.Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хэлэлцээ хийх бөгөөд дараа нь хоёр удирдагч оройн зоог барина. Францын Ерөнхийлөгч мөн 13-р зууны үеийн байлдан дагуулагч Чингис хааны музейг үзэж сонирхоно. Тэрбээр тухайн өдрийнхөө орой Парис руу буцна. “Орос, Хятадын дунд орших далайд гарцгүй Монгол Улс бол сонгууль явуулдаг либерал засаглалын загвартай, хоёр том хөрштэйгээ илүү найдвартай, илүү сайн нөхцөлд хамтран ажиллахын тулд түншлэлээ төрөлжүүлэхийг эрмэлздэг орон юм” гэж  Елисейн ордноос гаргасан мэдэгдэлд онцолжээ.Францын Ерөнхийлөгч Монголд айлчлах үеэрээ ОХУ-ын хөрш орнуудад ирж буй дарамтыг сулруулах, тэдэнд нэмэлт сонголт нээж өгөх Парисын эрмэлзлийн нэг хэсэг болох “геостратегийн түвшний чухал асуудлыг” хэлэлцэнэ гэж мэдэгдэлд дурдсан байна. “Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 хувь нь нүүрснээс хамааралтай, ногоон эдийн засагт шилжихэд бэрхшээлтэй тулгарч байгаатай холбоотойгоор хоёр талын түвшинд “хамтран ажиллах томоохон боломж бий” гэж Францын эрх баригчид үзэж байгааг мөн дурджээ.
https://montsame.mn/mn/read/319296
Монтана “TikTok”-ийг хориглосон АНУ-ын анхны муж улс болжээ
2023-05-18 11:56:35
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ВАШИНГТОН. /Reuters/. Монтана муж улсын захирагч Грег Жанфорте Хятадын “TikTok” аппликейшнийг хориглох тухай хуульд лхагва гарагт гарын үсэг зурснаар ийм шийдвэр гаргасан АНУ-ын анхны муж улс боллоо.“Монтаначуудын хувийн мэдээллийг Хятадын Коммунист намаас хамгаалахын тулд миний бие “TikTok”-ийг хориглолоо” гэж Г.Жанфорте “Twitter” хуудсандаа мэдэгдсэн байна. Хориг 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Уг хуулиар аппликейшний дэлгүүрүүдийг /app store/ хэрэглэгчдэд “TikTok”-ийг татаж авахыг санал болгохыг хориглоно. Хэрэв дэлгүүрүүд хоригийг зөрчсөн тохиолдолд 10 мянган ам.доллар, мөн хоригийг үргэлжлүүлэн зөрчих өдөр бүрд 10 мянган ам.доллароор торгох юм байна.“TikTok” аппликейшн нь АНУ-д 150 сая гаруй хэрэглэгчтэй юм. Монтана муж улсын хууль тогтоогчид “TikTok”-ийг хориглох саналыг дөрөвдүгээр сард дэмжжээ. Хятад улс хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтрэх боломжтой байж болзошгүй гэх болгоомжлолтой холбоотойгоор АНУ тэргүүтэй хэд хэдэн улс орон “TikTok”-ийг Засгийн газрын төхөөрөмжүүдэд хэрэглэхийг хэдийнээ хориглоод байгаа юм.
https://montsame.mn/mn/read/319346
Ж.Байден БНСУ, Японы удирдагчидтай гурван талын дээд хэмжээний уулзалт хийж магадгүй
2023-05-18 10:05:58
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Yonhap/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японд болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНСУ, Японы удирдагчидтай гурван талын дээд хэмжээний уулзалт хийхийг хичээнэ гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан лхагва гарагт мэдэгдлээ.Гэхдээ Ж.Байдены “шахуу хуваарийн” улмаас ямар нэгэн төлөвлөгөө хараахан гараагүй байгааг тэрбээр нэмж хэлжээ. Ж.Байден БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Ёог Ёль, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нартай гурван талын уулзалт хийх төлөвтэй байгаа эсэх талаар асуухад Ж.Салливан, энэ бүхэн үндсэндээ төлөвлөгөөнөөс хамаарна гэж хариулсан байна. “БНСУ, Японы хоёр талын харилцаа бэхжиж байгаа нь гурван талын харилцаа, хамтын ажиллагаа бэхжихийн үндэс суурь юм. Иймд шахуу хуваарьт цаг гаргаж чадвал гурван талын уулзалтыг хийхийг хичээнэ” гэж Ж.Салливан “Долоогийн бүлэг”-ийн уулзалт болох Японы Хирошима хотыг зорихынхоо өмнө сэтгүүлчдэд мэдээлжээ. БНСУ нь “Долоогийн бүлэг”-ийн гишүүн биш хэдий ч зочин орны хувиар уригдаад байгаа юм. Энэхүү бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд гурван орны удирдагчид уулзах төлөвтэй байгаа талаар Сөүлийн холбогдох албаны төлөөлөгчид урьд нь мэдээлээд байсан билээ. Ж.Салливаны хэлснээр, АНУ-ын тал хоёр гурван талын уулзалт хийх боломжтой эсэхийг тогтоохын тулд хуваариуд дээр ажиллаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн шийдвэрийн талаар батлан мэдэгдэх боломжгүй байгаа ажээ. Юн Ёог Ёль өнгөрсөн сард К.Фүмиотой хоёр талын дээд хэмжээний уулзалт хийхээр Токио хотноо хүрэлцэн очсоноор Японд сүүлийн 12 жилийн хугацаанд ийм зорилгоор айлчилсан анхны БНСУ-ын Ерөнхийлөгч болсон юм. К.Фүмио мөн энэ сарын эхээр БНСУ-д айлчилснаар хоёр талын дээд хэмжээний уулзалт хийхээр Сөүлд сүүлийн 12 жилийн хугацаанд хүрэлцэн очсон анхны Японы удирдагч болсон билээ.
https://montsame.mn/mn/read/319331
Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг хоёр сараар сунгажээ
2023-05-18 08:55:52
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
АНКАРА. /DW/. Украинаас дэлхийн зэх зээл рүү үр тариа нийлүүлэхийг зөвшөөрсөн гэрээг дахин хоёр сараар сунгах тохиролцоонд хүрсэн талаар Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган лхагва гарагт мэдэгдлээ.“Манай улсын хүчин чармайлт, Орос нөхдүүдийн дэмжлэг, Украин нөхдүүдийн оруулсан хувь нэмрээр Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг дахин хоёр сараар сунгахаар шийдвэрлэлээ” гэж Р.Эрдоган телевизээр үг хэлэх үеэрээ мэдэгджээ. Украин, Оросын төлөөлөгчид мөн дайн үргэлжилж байгаа хэдий ч Хар тэнгисийн боомтуудаас экспортыг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн гэрээг сунгасныг баталсан байна. Тухайлбал, Украины Шадар сайд Александр Кубраков үр тарианы коридорыг долоодугаар сарын 18 хүртэл нээлттэй байлгахаар болсныг батлаад, “бид санаачилгыг сунгасныг сайшааж байна, гэхдээ энэ нь үр дүнтэй байх хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэж байна” гэж “Facebook” хуудсандаа бичсэн байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэхдээ, “Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг хоёр сараар сунгахаар болсон талаар Туркийн Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдлийг бид баталж байна” гэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Туркийн зуучилсан хэлэлцээрийг сайшаагаад, Украин, Оросын хүнсний бүтээгдэхүүн дэлхий нийтийг хангадаг тул эдгээр хэлэлцээр нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтойг онцолсон байна. Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг өнгөрсөн оны долоодугаар сард анх байгуулсан бөгөөд энэ оны гуравдугаар сард 60 хоногоор буюу тавдугаар сарын 18 хүртэл сунгасан юм. Энэхүү санаачилгын хүрээнд Украины боомтуудаас 30.3 сая тонн үр тариаг экспортолсон байна.
https://montsame.mn/mn/read/319324
Европын өмнөд хэсэгт ган гачигтай зун болохыг анхааруулжээ
2023-05-17 17:19:19
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
БРЮССЕЛЬ. /Reuters/. Энэ зун Европын өмнөд хэсэг их ган гачигт нэрвэгдэх төлөвтэй байна. Зарим бүс нутагт хэдийнэ усны хомсдол нүүрлээд байгаа бол тариаланчид хэдэн арван жилийн турш байгаагүй их хэмжээгээр ургац алдана гэж тооцоолж байна.Цаг уурын өөрчлөлт тус бүс нутгийг улам халуун, хуурай болгож байгаа тул олон жил дараалсан ган гачгийн улмаас газрын гүний усны нөөц шавхагджээ. Испани, Францын өмнөд хэсэг, Италид хөрсний хуурайшилт дээд хэмжээндээ хүрсэн байна. Мөн гол мөрөн, усан сангуудын усны түвшин доошилж байгаа нь энэ зун усан цахилгаан станцын үйлдвэрлэл долголдоход хүргэж болзошгүй байна.Агаарын температур хэдийнээ зуны аагим халууны түвшинд хүрч халж байгаа тул эрдэмтэд Европт дахин ган гачигтай зун болно гэж анхааруулж байна. Энэ жилийн хувьд, Испанид байдал хамгийн хүнд байгаа аж."Энэ зун ган гачгийн нөхцөл байдал өнгөрсөн жилийнхээс улам дордоно" гэж Испанийн Аликантегийн их сургуулийн газарзүйн шинжилгээний профессор Хорхе Олсина хэлсэн байна.Тус улсын Хөдөө аж ахуйн сайд Луис Планас Европын Холбооноос яаралтай тусламж олгохыг хүссэн захидалдаа, "Ган гачгийн байдал асар ноцтой байгаа тул түүний уршгийг дан ганц үндэсний сангийн зардлаар шийдвэрлэж чадахгүйд хүрч болзошгүй" гэж анхааруулжээ. Уг захидлыг тэрбээр Европын комисст дөрөвдүгээр  сарын 24-нд илгээсэн байна.
https://montsame.mn/mn/read/319301
Помпей хотоос хоёр хүний араг яс шинээр олджээ
2023-05-17 16:13:56
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
РОМ. /DW/. Помпей хотод малтлага хийж буй археологичид хоёр хүний араг яс шинээр илрүүлсэн талаараа мягмар гарагт мэдээлжээ.Ромын энэхүү хот нь Италийн өмнөд нутгийн Неаполь хотоос холгүй оршдог байсан бөгөөд МЭ 79 онд Везуви галт уулын дэлбэрэлтийн улмаас сүйрсэн түүхтэй. Уг хот галт уулын үнс нураманд хучигдсан тул олон оршин суугчдынх нь цогцос хадгалагдан үлдсэн юм. Харин сүүлд олдсон хоёр хүний араг ясыг 55 орчим насны эрэгтэй хүмүүсийнх гэж үзэж байна. Урьд нь ханын зургууд, луусны араг яс олдож байсан “Chaste Lover” гэгддэг байгууламжид малтлага хийх үеэр араг яснуудыг олжээ.Хоёр эрэгтэйг газар хөдөлж, хана нурсны улмаас амиа алдсан гэж үзэж байгаа бөгөөд нэг нь гараа өргөсөн байжээ. Помпейн археологийн хүрээлэнгийн мэдээлснээр, эрэгтэй ханын өрлөг нурахаас өөрийгөө хамгаалахын тулд гараа өргөсөн байх магадгүй гэж таамаглаж байна.“Тэд барилга нурах үеэр авсан олон гэмтэл бэртлээс болж нас барсан байж магадгүй” гэж тус хүрээлэнгийн мэдэгдэлд дурджээ. Италийн Соёлын сайд Генаро Санжулиано олдворын тухайд хэлэхдээ, "аймшигт дэлбэрэлтийн талаар дахиад хэчнээн олон зүйлийг олж мэдэх хэрэгтэй байгааг энэхүү олдвор харуулж байна гэжээ. Түүнчлэн нэгэн төлөөлөгч, “Помпей хотыг хоёр хоногийн дотор сүйрүүлж, олон оршин суугчдынх нь амь насыг авч одсон гамшигт үйл явдлын талаар ойлгож мэдэхэд орчин үеийн малтлагын техник хэрэгслүүд тус дөхөм болж байна” гэж хэлсэн байна.Өдийг хүртэл Помпей хотоос 1000 гаруй хүний цогцос, үлдэгдэл олджээ. Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сард археологичид залуу боол болон түүний эзнийх байх магадлалтай хоёр цогцсыг илрүүлсэн юм. Археологичдын тооцоолсноор, Помпейн оршин суугчдын 15-20 хувь нь галт уулын дэлбэрэлтийн улмаас, голчлон температурын огцом өөрчлөлтөөс болж цусны даралт огцом дээшилж, доошилсноос зүрхний шигдээс, тархинд цус харвасны улмаас амиа алджээ. Түүнчлэн галт уул дэлбэрэхээс өмнө болон дэлбэрэх үеэр болсон газар хөдлөлтүүдэд олон хүн амь насаа алдсан байна.
https://montsame.mn/mn/read/319294
Сиднейд болох “Quad”-ын удирдагчдын уулзалтыг цуцалжээ
2023-05-17 15:40:06
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
КАНБЕРРА./АВС/. АНУ, Япон, Энэтхэг, Австрали буюу “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-ний /"Quad"/ гишүүн орнуудын удирдагчдын уулзалтыг цуцалсныг Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе өнөөдөр мэдэгджээ. Тавдугаар сарын 23-24-нд Сидней хотноо болох ёстой байсан "Quad"-ын удирдагчдын ээлжит дээд хэмжээний уулзалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Австралид хийх айлчлалаа хойшлуулсантай холбогдуулан цуцалсан байна.Ерөнхийлөгч Ж.Байден улсынхаа дотоодын улс төрийн асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай болж, энэ сарын эцсээс өмнө дефолтоос зайлсхийх асуудлыг Бүгд найрамдах намынхантай хэлэлцэж байгаа юм.  “АНУ-ын өрийн асуудлыг зургаадугаар сарын 1 гэхэд шийдвэрлэхгүй бол тус улсын эдийн засагт ноцтой үр дагавар учирч, улмаар дэлхий нийтийн эдийн засагт нөлөөлнө. Иймээс түүний айлчлалаа хойшлуулах шийдвэрийг ойлгож  байна” гэж Э.Албанезе хэлжээ.“Дөрвөн улсын удирдагчид буюу Ерөнхийлөгч Ж.Байден, Ерөнхий сайд К.Фүмио, Ерөнхий сайд Н.Моди болон миний бие “Долоогийн бүлэг"-ийн уулзалтын үеэр ирэх бямба, ням гаргуудад Хирошимад байх тул энэ хугацаанд бид амжиж уулзахаар төлөвлөж байна. Үүнээс гадна, Ерөнхийлөгч Ж.Байдентай хоёр талын уулзалт хийнэ” гэж Э.Албанезе мэдэгдсэн.Энэтхэг, Австрали улс нь  “Долоогийн бүлэг"-ийн гишүүн орон биш хэдий ч Хирошимад болох уулзалтад уригджээ.
https://montsame.mn/mn/read/319283
“Fifty Fifty” хамтлаг “Billboard Hot 100” жагсаалтад найм дахь долоо хоногтоо бичигдлээ
2023-05-17 14:01:48
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОЁЛ УРЛАГ
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Fifty Fifty” охидын хамтлаг “Cupid” дуугаараа “Billboard Hot 100” дууны жагсаалтад найм дахь долоо хоногтоо дараалан бичигдээд байна.Тодруулбал, Америкийн “Billboard”-ын шилдэг дуунуудын энэ долоо хоногийн жагсаалтад “Cupid” дуу өмнөх долоо хоногийнхоосоо хоёр байр ахиснаар 17 дугаар жагссан байна. Ингэснээр шинэ залуу охидын хамтлагийн амжилт энэ цаг үеийн хамгийн алдартай “K-pop” охидын хамтлагт тооцогдож буй “BLACKPINK”-ийн амжилттай эн зэрэгцэж, хоёр хамтлаг “Billboard”-ын жагсаалтад хамгийн удаан багтсан “K-pop” охидын хамтлаг болжээ. 2020 онд “BLACKPINK” Америкийн дуучин Селена Гомезтой хамтран гаргасан “Ice Cream” дуугаараа найман долоо хоног дараалан “Billboard”-ын жагсаалтад багтаж байсан юм. “Fifty Fifty” хамтлаг “Hot 100” дууны жагсаалтад гуравдугаар сарын 28-нд анх бичигдсэнээр өнгөрсөн 11 дүгээр сараас уран бүтээлээ цацаж эхэлснээсээ хойш хамгийн хурдан энэхүү жагсаалтад багтсан хамтлаг болжээ. Түүнээс хойш байраа ахиулсаар өдгөө шилдэг 20-т багтаад байгаа нь энэ юм.Ташрамд дурдахад, Өмнөд Солонгосын “BTS” хөвгүүдийн хамтлагийн гишүүн Шюга мөн анхны ганцаарчилсан “D-Day” цомгоороо энэ долоо хоногийн “Billboard 200” шилдэг цомгийн жагсаалтын 36 дугаарт жагссанаар уг жагсаалтад гурав дахь долоо хоногтоо багтсан байна.
https://montsame.mn/mn/read/319276
Хятад улсад гэрлэх, хүүхэд төрүүлэх "шинэ эриний" соёлыг төлөвшүүлнэ
2023-05-17 13:49:36
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
БЭЭЖИН. /Global Times/. Хятад улсын эрх баригчид гэрлэх, хүүхэд төрүүлэх "шинэ эриний" соёлыг төлөвшүүлэх зорилгоор 20 гаруй хотдоо туршилтын төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд эрх баригчдын хийж буй сүүлийн алхам юм.Тодруулбал, хүн ам, төрөлттэй холбоотой Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлдэг байгууллага болох Хятадын гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэг эмэгтэйчүүдийг гэрлэж, хүүхэд төрүүлэхийг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн төслүүдийг эхлүүлнэ гэж “Global Times” сонин мэдээлжээ.Эдгээр төслийн гол зорилго нь гэрлэлтийг дэмжих, зохих насандаа хүүхэдтэй болох, эцэг эхчүүдийг хүүхэд өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагыг хуваалцахад урамшуулан дэмжих, "хэт өндөр үнэтэй сүйн бэлэг өгдөг байдлыг" болон бусад хуучирсан ёс заншлыг хязгаарлахад оршиж байгаа аж.Туршилтын төсөлд Гуанжоу мужийн үйлдвэрлэлийн төв болсон хотууд, мөн Хэбэй мужийн Ханьдан зэрэг хот багтжээ. “Global Times” сонинд бичсэнээр, өнгөрсөн онд  20 хотод түүний дотор Бээжинд ийм төслүүд хэрэгжүүлж эхэлсэн байна."Залуусыг гэрлэлт, хүүхэд төрүүлэх тал дээр нийгэм илүү чиглүүлж өгөх ёстой" гэж Хятадын хүн ам зүйч Хэ Яфу уг хэвлэлд ярьжээ. Иргэдийг хүүхэдтэй болохыг дэмжих зорилгоор татвар, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, гурав дахь хүүхдээ үнэ төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй сургах зэрэг арга хэмжээг Хятадын мужуудад авч байгаа үед ийм төслүүд хэрэгжүүлж байна.
https://montsame.mn/mn/read/319270
Каннын наадамд толилуулах “Баавгай болохсон” киноны анхны трейлерыг цацжээ
2023-05-17 12:12:13
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОЁЛ УРЛАГ
ПАРИС. /deadline/. Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд  Монгол Улсаас анх удаа нэр дэвшээд байгаа “Баавгай болохсон” бүрэн хэмжээний уран сайхны киног тавдугаар сарын 21-нд толилуулах гэж байгаатай холбогдуулан Францын "Urban Sales" компани уг киноны анхны трейлерыг цацжээ.П.Золжаргалын “Амигдала фильмс” болон “Urban Factory Production” компанийн хамтран бүтээсэн энэхүү кинонд Монголын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй гэр хорооллын ахлах ангид сурдаг нэгэн хүү амьдралаа өөрчлөхийн тулд физикийн олимпиадад оролцож дээд сургуулийн тэтгэлэг авч байгаа түүхийг өгүүлнэ.Ээж нь эрдэм номгүй тул хөдөө очиж ажиллахаар болж хүүгээ хоёр дүүтэй нь Улаанбаатарт орхин явахаар болдог аж.П.Золжаргал уг киног “Urban Factory” компанийн Фредерик Корвез, Мэйва Савиньен нартай хамтран бүтээсэн бөгөөд С.Батхишиг продюсерээр хамтран ажиллажээ.  Тэрбээр 2017 онд Токиогийн олон улсын "Talents Tokyo" кино наадмын үеэр Ф.Корвезтэй танилцаж, харин дараа нь Ториногийн кино лаборатори, Локарногийн кино наадам, Хонконгийн Азийн киноны санхүүжилтийн форум зэрэг олон улсын лаборатори, хамтын бүтээлийн зах зээлээр дамжуулан киногоо бүтээжээ.Ү.Батцоож, Ц.Номинжигүүр, Б.Төгөлдөр зэрэг ихэнх нь мэргэжлийн бус жүжигчдээс бүрдсэн киноны багийнхан ням гарагт болох ёслолд оролцох төлөвтэй байна.  П.Золжаргал Монголын залууст итгэл найдвар, урам зориг өгөхийн тулд энэ киног бүтээсэн хэмээгээд "Энэ бол гашуун түүх, гэхдээ өсвөр насны хүү амьдралынхаа төлөө хэрхэн зүтгэж буй түүхээр дамжуулан би хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломжтой байх шийдлийг санал болгохыг хүссэн юм" гэж ярилаа.
https://montsame.mn/mn/read/319224
НҮБ-ын тэргүүн Хирошимад айлчилна
2023-05-17 10:51:10
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болох арга хэмжээнүүдэд оролцохоор Японы баруун нутгийн Хирошима хотод айлчилна гэж тус байгууллага мягмар гарагт мэдээлэв.“А.Гутерриш Нью-Йоркоос лхагва гарагт мордож, Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдын гурван өдрийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзана” гэж НҮБ-ын мэдэгдэлд дурджээ. Дээд хэмжээний уулзалт баасан гаргаас ням гарагт болно.  НҮБ-ын тэргүүн бямба гарагт санхүүгийн тогтолцоог сайжруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг асуудлаар хэлэлцэх уулзалтуудад оролцож, ням гарагт хэвлэлийн бага хурал хийх ажээ.
https://montsame.mn/mn/read/319239
БНАСАУ-ын удирдагч цэргийн тагнуулын хиймэл дагуулыг шалгажээ
2023-05-17 10:28:37
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун улсынхаа анхны цэргийн тагнуулын хиймэл дагуулыг шалгаж, “цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөнд” зөвшөөрөл олголоо гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлжээ."Ким Жөн Ун Хиймэл дагуул хөөргөхөд бэлтгэх байнгын бус хорооны үйл ажиллагааг биечлэн шалгаж, хөөргөхөд бүрэн бэлэн байгаа цэргийн тагнуулын 1-р хиймэл дагуулыг үзэж шалгалаа. Тэрбээр мөн тус хорооны цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав"  гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.Ким Жөн Ун “АНУ-ын империалистууд, БНСУ-ын хорон санаат утсан хүүхэлдэйнүүд Умардтай сөргөлдсөн үйлдлээ улам нэмэгдүүлэх тусам тэднийг тогтоон барихын тулд “илүү шударга, ил тод, эрс шийдэмгий” өөрийгөө хамгаалах эрхээ эдлэх болно” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
https://montsame.mn/mn/read/319230
Ж.Байден Папуа Шинэ Гвиней, Австралид хийх айлчлалаа цуцалжээ
2023-05-17 08:42:42
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улсын өрийн таазтай холбоотой хэлэлцээ үргэлжилж байгаатай холбогдуулан Папуа Шинэ Гвиней, Австралид хийх айлчлалаа цуцалж байна гэж Цагаан ордон мягмар гарагт мэдэгдлээ.Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьерийн мэдээлснээр, Ж.Байден айлчлалаа “хойшлуулж” буйгаа мэдэгдэхээр Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезетэй мягмар гаргийн өглөө утсаар яриад, Ерөнхий сайдыг албан ёсны айлчлал хийхийг урьжээ. Мөн Ерөнхийлөгчийн баг Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайдтай холбоо тогтоосон гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна. Ж.Байден Номхон далайн бүсэд долоо хоногийн хугацаатай айлчлахаар төлөвлөж байсан юм. Тэрбээр Япон улсад лхагва гарагт хүрэлцэн очно. Мягмар гаргийн өглөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Цагаан ордон Папуа Шинэ Гвиней, Австралид хийх айлчлалын төлөвлөгөөг дахин авч үзэж байгаа талаар мэдээлээд байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Конгрессын удирдлагуудтай өрийн дээд хязгаарын талаар хэлэлцэж байгаа юм. АНУ зургаадугаар сарын 1 гэхэд дефолт зарлахад хүрч болзошгүй гэдгийг Сангийн яам анхааруулсаар байгаа бөгөөд Сангийн сайд Жанет Йеллен ийм нөхцөл байдал нь дэлхийн эдийн засгийн хямралыг өдөөж болзошгүйг сэрэмжлүүлээд байгаа юм.
https://montsame.mn/mn/read/319221
АНУ-д томуугийн универсаль вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ
2023-05-16 16:41:41
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
ЛОС-АНЖЕЛЕС. /CNBC/. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн /NIH/ судлаачдын гарган авсан томуугийн универсаль вакцины эмнэлзүйн туршилтыг тус улсад эхлүүлжээ. Гарган авсан вакцин нь томуугийн олон төрлийн вирусээс хамгаалж, урт хугацаанд дархлаа тогтоож, улмаар хүмүүс жил бүр вакцин хийлгэх шаардлагагүй болно гэж эрдэмтэд найдаж байна.Уг вакцин нь “Moderna”, “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакцинуудтай адил матрицын РНХ /рибонуклейн хүчил/ дээр суурилсан байна.  “NIH” нь “Moderna”-гийн хэрэглэсэн мРНХ платформыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.Эмнэлзүйн туршилтад сайн дураар оролцох хүмүүсийг Хойд Каролина муж улсын Дарем хот дахь Дьюкийн их сургуульд элсүүлж эхэлжээ. “NIH”-ийн мэдээлснээр, нэгдүгээр үе шатны энэ туршилтаар “H1ssF-3928 mRNA-LNP” нэртэй туршилтын вакцины аюулгүй байдал, дархлааны хариу урвал үүсгэх чадварыг шалгана.Туршилтад 18-49 насны, эрүүл саруул 50 хүртэлх сайн дурынхныг хамруулах бөгөөд тус бүр 10 оролцогчтой судалгааны гурван бүлэгт 10, 25, 50 микрограмм туршилтын вакциныг тарина. Улмаар холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийж, зохих тунг тодорхойлсны дараа нэмэлт 10 оролцогчийг бүртгэх ажээ. Судалгаанд мөн улирлын томуугийн эсрэг одоогийн хэрэглэж буй вакцинд хамрагдах хэсэг оролцогчийг хамруулна. Ингэснээр судлаачид туршилтын вакцин болон улирлын томуугийн эсрэг вакцины дархлаа үүсгэгч чанар, аюулгүй байдлыг шууд харьцуулах боломжтой болно гэж “NIH” мэдээлсэн байна.
https://montsame.mn/mn/read/319197
Каннын олон улсын кино наадам өнөөдөр эхэлнэ
2023-05-16 16:12:43
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОЁЛ УРЛАГ
ПАРИС. /Festival de Cannes/. Каннын олон улсын кино наадам өнөөдөр эхэлнэ. Дэлхийн кино урлагийн алдартнууд, шинэ уран бүтээлчид орон нутгийн цагаар 19.00 цагт эхлэх наадмын нээлтэд оролцохоор Каннын эрэг дагуух алдартай цэцэрлэгт гудамжинд орших кино наадмын ордонд цуглана. Нээлтийн ажиллагааг Франц-Италийн жүжигчин Кэтрин Денев, Марчелло Мастроянни нарын охин Чиара Мастроянни хөтлөх бол  наадмын шүүгчдийн тэргүүлэгчээр Шведийн найруулагч Рубен Остлунд сонгогджээ.Энэ жилийн наадам түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчийн удирдлагын үед зохиогдож байгаагаараа онцлогтой. Германы продюсер Айрис Кноблох 2022 оны долоодугаар сарын 1-нээс сэтгүүлч, олон нийтийн зүтгэлтэн Пьер Лескюрын оронд Каннын кино наадмын ерөнхийлөгчөөр томилогджээ. 76 дахь удаагаа зо­хиог­дож буй наадмыг жүжигчин, найруулагч Майвинн Ле Бескогийн "Jeanne du Barry” түүхэн киногоор нээнэ. Энэ кинонд Жанне Вобернье гэдэг бүсгүй XV Людовик хаантай уулзсаныхаа дараа Францын хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг болсон тухай өгүүлнэ. Хааны дүрд Жонни Депп тоглосон агаад сүүлийн гурван жилийн хугацаанд түүний тоглосон анхны томоохон гол дүр юм. Найруулагч Б.Майвинн өөрөө киноныхоо эмэгтэй гол дүрийг бүтээжээ. Уг кинонд мөн жүжигчин Пьер Ришар тоглосон байна. Наадмын зохион байгуулагчид энэ жил үндсэн уралдаанд оролцох 21 киног сонгосон бөгөөд гол шагналын төлөө найруулагч Уэс Андерсоны “Asteroid City”, найруулагч Вим Вендерсийн “Perfect Days” болон найруулагч Аки Каурисмякийн "Kuolleet lehdet” кинонууд өрсөлдөнө.Энэ жил анх удаа үндсэн уралдаанаас гадуурх “Un Certain Regard” төрөлд Монголын найруулагч Пүрэвдашийн Золжаргалын “Баавгай болохсон” (If only I could hibernate) кино нэр дэвшсэн билээ. 2023 оны кино наадмын хүндэт шагналыг АНУ-ын жүжигчин Майкл Дугласт гардуулна. Кино наадмыг зохион байгуулагчдын үзэж байгаагаар, өдгөө 78 настай жүжигчний "гялалзсан амжилтыг үнэлж", энэхүү шагналыг түүнд олгохоор болжээ.
https://montsame.mn/mn/read/319188
НҮБ Украины үр тарианы гэрээний талаарх хэлэлцээг үргэлжлүүлнэ
2023-05-16 14:52:46
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /Anadolu/. Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг сунгах асуудлаарх хэлэлцээг ойрын өдрүүдэд үргэлжлүүлнэ гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч бөгөөд яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффитс даваа гарагт мэдэгджээ. Уг гэрээний хугацаа тавдугаар сарын 18-ны өдөр дуусна.Турк, Орос, Украин, НҮБ-ын төлөөлөгчид үр тарианы гэрээг сунгах талаар хэлэлцэхээр өнгөрсөн долоо хоногт Истанбул хотноо өндөр түвшний хоёр өдрийн уулзалт хийсэн ч ямар нэгэн тохиролцоонд хүрч чадаагүй юм. “Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг сунгах нь ихээхэн ач холбогдолтой. Сүүлийн долоо хоногуудад бид гэрээг сунгах, түүнчлэн үр өгөөжтэй, урьдчилан таамаглахуйц байдлаар үйл ажиллагаа явуулахад шаардлагатай сайжруулалтын талаар холбогдох талуудтай эрчимтэй хэлэлцээ өрнүүлсэн. Энэ хэлэлцээ ойрын өдрүүдэд үргэлжилнэ” гэж М.Гриффитс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. Турк, НҮБ, Орос, Украин өнгөрсөн долоодугаар сард Украины Хар тэнгисийн гурван боомтоос үр тарианы экспортыг үргэлжлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. ОХУ энэхүү гэрээг дахин сунгахын тулд бордооныхоо экспортод тулгарч буй саад бэрхшээлийг арилгахыг эрмэлзэж байгаагаа мэдэгджээ. Хэдийгээр Оросын хүнс, бордооны экспортод хориг тавиагүй ч банк санхүүгийн хязгаарлалт экспортод нь нөлөөлж байгаа аж. НҮБ-ын мэдээллээр, өнгөрсөн наймдугаар сараас хойш Украинаас 30 сая гаруй тонн үр тариа, хүнсний бүтээгдэхүүн экспортолсон байна.
https://montsame.mn/mn/read/319180
Ж.Байден Ази, Номхон далайн бүсэд хийх айлчлалын хугацаагаа богиносгох төлөвлөгөөгүй байна
2023-05-16 14:27:38
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Mainichi/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өрийн таазыг өндөрсгөхтэй холбоотой асуудалтай холбогдуулан Ази, Номхон далайн бүс нутагт хийх долоо хоногийн айлчлалаа богиносгох төлөвлөгөөгүй байна гэж Цагаан ордон даваа гарагт мэдэгджээ.Ж.Байден “Долоогийн бүлэг”-ийн энэ оны дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөсний дагуу Японы Хирошима хотыг лхагва гарагт зорьж, дараа нь Папуа Шинэ Гвиней, Австралид холбогдох уулзалтуудыг хийнэ гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдээлсэн байна. “Одоогоор айлчлалын хугацааг богиносгох, цуцлах талаар ямар нэгэн төлөвлөгөө байхгүй” гэж Ж.Кирби цахим хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч зургаадугаар сарын 1 гэхэд зарлаж болзошгүй байгаа дефолтоос зайлсхийхийн тулд Конгрессийн удирдлагуудтай хэлэлцээ хийж байгаа юм. Ж.Байден мягмар гарагт тэдэнтэй уулзах боловч бүгд найрамдахчууд өрийн дээд хязгаарыг өсгөх эсвэл түдгэлзүүлэх арга хэмжээ авах хүсэлтийг нь эсэргүүцсэн хэвээр байна.
https://montsame.mn/mn/read/319159
Канадын Ерөнхий сайд ойн түймэр дэгдээд байгаа мужийн байдалтай танилцжээ
2023-05-16 14:26:42
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ОТТАВА. /Reuters/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо томоохон газар нутгийг хамарсан ойн түймэр дэгдээд байгаа Альберта мужийн нөхцөл байдалтай даваа гарагт танилцжээ.Альберта муж нь Канадын газрын тос олборлогч гол муж бөгөөд ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл буураад байгаа төдийгүй ойрын 10 орчим хоногт бороо орохгүй гэж цаг уурчид таамаглаж байна. Тус мужийн нийслэл Эдмонтон хотноо Ж.Трюдо түймэр унтраах, сэргээн босгох ажилд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргаас хойш дайчлагдан ажиллаж буй Канадын цэргүүдтэй уулзаж нөхцөл байдлын талаар шинэ мэдээлэл авчээ. Ойрын өдрүүдэд нэмэлт хүч дахин ирэх төлөвтэй байна гэж Альберта мужийн засаг захиргаа мэдээлсэн байна. Альберта мужид дэгдсэн түймэр томоохон нутаг дэвсгэрийг хамарсны улмаас 30 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрч, газрын тосны нийт олборлолтын 3.7 орчим хувь буюу өдөрт 319 мянга орчим торх газрын тосны олборлолт зогсжээ.Канадын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн албаны мэдээлснээр, тавдугаар сарын эхний 11 хоногт Альберта мужийн зарим нутгуудаар, түүний дотор Эдмонтон хотод агаарын температур хэт халсан үзүүлэлт бүртгэгдсэн байна. Ж.Трюдод нөхцөл байдлын талаар илтгэсэн офицеруудын нэг болох дэд хурандаа Бен Шмидт хамгийн их эрсдэлтэй байгаа бүс нутгуудын байдлыг танилцуулаад, ойрын өдрүүдэд бороо орохгүй гэсэн цаг агаарын урьдчилсан төлөв нь “байдлыг улам дордуулж болзошгүй байгааг" хэлжээ.Даваа гаргийн үдээс хойших байдлаар Альберта мужид нийт 90 түймэр дэгдсэнээс 23 нь хяналтаас гарч, 17 400 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар 74 түймэр асаж, 16 500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.“Нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна” гэж Альберта мужийн ойн түймэртэй тэмцэх албаны ажилтан Кристи Такер хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлж байв.Ж.Трюдо нь баасан гарагт Японд болох “Долоо бүлэг”-ийн уулзалтаас өмнө БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзахаар мягмар гарагт Сөүл хотыг зорих ёстой юм. Гал түймрийн улмаас Канадын түүхий газрын тосны үнэ сүүлийн хэдэн сарын дунджаас өсөөд байна.
https://montsame.mn/mn/read/319160
АНУ дефолт зарлахад хүрч болзошгүйг дахин анхааруулжээ
2023-05-16 10:56:53
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /CNN/. АНУ зургаадугаар сарын 1 гэхэд дефолт зарлахад хүрч болзошгүй байгааг Сангийн сайд Жанет Йеллен даваа гарагт Конгрессын удирдлагуудад хаягласан захидалдаа дахин анхааруулжээ.Хэрэв Конгресс зургаадугаар сарын эхэн үе гэхэд өрийн дээд хязгаарыг өсгөх эсвэл түдгэлзүүлэх арга хэмжээ авахгүй бол Сангийн яам Засгийн газрын үүргийг биелүүлж чадахгүй болно гэж Ж.Йеллен захидалдаа тэмдэглэсэн байна. Дефолт зарлахад хүрч болзошгүй байгаа талаар АНУ-ын Сангийн сайд тавдугаар сарын эхээр анхааруулж байсан юм. Сангийн сайд хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, Нэгдсэн улсын орлого, зарлагын талаарх нэмэлт мэдээлэлтэй танилцсаныхаа дараа ийм дүгнэлтийг дахин хийжээ.“Өрийн таазыг өндөрсгөх эсвэл түдгэлзүүлэх шийдвэрийг “эцсийн мөч хүртэл хойшлуулах” нь бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн итгэлийг хөсөрдүүлж, татвар төлөгчдийн хувьд богино хугацааны зээлийн өртөг нэмэгдэхээс гадна, АНУ-ын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэж Ж.Йеллен анхааруулсан байна. Төсөв, өрийн таазын асуудлаар Конгрессын удирдалгуудтай хийх АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хоёр дахь уулзалт өнгөрсөн баасан гарагт болох байсан ч энэ мягмар гарагт болгож хойшлуулжээ. Талууд 2024 оны санхүүгийн жилийн төсвийн асуудлаар өнгөрсөн мягмар гарагт хэлэлцсэн ч дорвитой үр дүнд хүрч чадаагүй юм.Хэдийгээр Ж.Байден хоёр дахь уулзалтыг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлсэн боловч Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти даваа гарагт мэдэгдэхдээ, уулзалтаас өмнө өрийн таазын асуудлаарх хэлэлцээнд “ямар ч ахиц дэвшил” гараагүй гэсэн байна.
https://montsame.mn/mn/read/319141
ЕХ-ны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
2023-05-16 09:54:22
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
БРЮССЕЛЬ. /Reuters/. Эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ буурч байгаатай холбоотойгоор  Европын Холбооны /ЕХ/  эдийн засгийн өсөлт 2023 онд 1 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа боловч инфляц өндөр хэвээр байх төлөвтэй байна гэж Европын Комисс /ЕК/ даваа гарагт мэдэгджээ. Эдийн засгийн төлөв байдлын талаарх ЕК-ын хаврын тайланд дурдсанаар, ЕХ-ны Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ энэ онд 1 хувиар, 2024 онд 1.7 хувиар өсөх төлөвтэй байна. "Эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ буурч байгаа нь эдийн засгийн төлөв байдлыг сайжруулсан" бөгөөд өвлийн тайланд ДНБ-ийг 0.8 хувиар өснө хэмээн урьдчилан таамаглаж байсныг 1 хувьд хүргэн ахиуллаа гэж тайланд дурджээ. “Эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ мэдэгдэхүйц буурч байгаа нь эдийн засагт нөлөөлж, компаниудын үйлдвэрлэлийн зардлыг бууруулж байгаагийн зэрэгцээ хэрэглэгчид ч мөн эрчим хүчний төлбөр нь буурч байгааг харж байна” гэж ЕК-ын тайланд бичсэн байна.Гэхдээ “инфляц өндөр хэвээр” буюу 2023 онд 6.7 хувьд хүрэх төлөвтэй байгааг мөн цохон тэмдэглэжээ. Энэ нь өвлийн тайлангийн урьдчилсан таамаглалтай /6.4 хувь/ харьцуулахад бага зэрэг өссөн үзүүлэлт юм. Цалингийн өсөлт инфляцаас хоцорч байгаа тул хүн амын эрчим хүчний хэрэглээ багассан хэвээр байхаас гадна, мөн "санхүүжилтийн нөхцөл байдал улам чангарах төлөвтэй байна" гэж ЕК мэдэгджээ.
https://montsame.mn/mn/read/319131
БНХАУ-ын тусгай төлөөлөгч 16, 17-нд Киевт айлчилна
2023-05-16 09:42:05
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЛОНДОН. /Reuters/. Евразийн асуудал эрхэлсэн Хятадын тусгай төлөөлөгч Ли Хуэй Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх зорилгоор Европт хийх айлчлалынхаа хүрээнд тавдугаар сарын 16, 17-нд Киевт хүрэлцэн ирнэ гэж “Reuters” агентлаг Украины Засгийн газар дахь эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Хятадын тусгай төлөөлөгч Украины хямралыг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхээр тавдугаар сарын 15-наас эхлэн ОХУ, Герман, Польш, Францад айлчилна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь урьд нь мэдээлсэн юм. Хятадын дипломатчийн хэлснээр, Бээжин Украины нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд энэ улсын хямралын нөхцөл байдлыг тайван замаар шийдвэрлэх үйл явцад идэвхтэй оролцохыг эрмэлзэж байна. Тэрбээр даваа гарагт ээлжит хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, Евразийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ли Хуэйгийн айлчлалын талаар Бээжин зохих хугацаанд нь дэлгэрэнгүй мэдээлнэ гэжээ. Хятад улс Украины хямралыг зохицуулах 12 заалт бүхий энхийн төлөвлөгөөгөө хоёрдугаар сарын 24-нд танилцуулсан билээ. Европын дипломат албаны тэргүүн Жозеп Боррель мөн Украины мөргөлдөөнийг шийдвэрлэхэд Хятадтай "нухацтай хамтран ажиллахад" Европын Холбоо бэлэн байгааг хэлсэн юм.
https://montsame.mn/mn/read/319133
Туркийн ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болно
2023-05-16 09:12:11
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
АНКАРА. /Аnadolu/. Турк улсад ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч эхний шатанд ялахад шаардагдах санал авч чадаагүй тул хоёр дахь шатны сонгуулийг тавдугаар сарын 28-нд зохион байгуулна гэж тус улсын сонгуулийн дээд хороо даваа гарагт зарлажээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд нэр дэвшигчдийн хэн нь ч 50 хувийн санал авч чадаагүй, гэхдээ одоогийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган саналын тоогоор тэргүүллээ гэж Туркийн сонгуулийн дээд хорооны дарга Ахмет Енер хэлсэн байна. Ням гарагт болсон сонгуулийн ирц 88.92 хувь, гадаадад амьдарч байгаа Турк иргэдийн ирц 52.69 хувьтай байлаа гэж А.Енер мэдээлжээ. Хоёрдугаар шатанд Турк улсын одоогийн Ерөнхийлөгч Р.Эрдоган, сөрөг хүчнээс нэр дэвшигч Кемал Кылычдароглу нар өрсөлдөнө.  А.Енерийн мэдээлснээр, сонгуулийн эхний шатанд Р.Эрдоган сонгогчдын 49.51 хувь, К.Кылычдароглу 44.88 хувийн санал авчээ.
https://montsame.mn/mn/read/319123
Украины Ерөнхийлөгч Их Британид гэнэтийн айлчлал хийж байна
2023-05-15 16:20:05
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЛОНДОН. /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Их Британийн Ерөнхий сайд Риши Сунактай хэлэлцээ хийхээр тус улсад хүрэлцэн ирсэн талаараа “Twitter” хуудсаараа мэдэгджээ.Энэхүү айлчлал нь Оросын цэргүүдийн эсрэг сөрөх довтолгоогоо эхлүүлэхийн өмнө цэргийн дэмжлэг авах зорилгоор Европын гол холбоотон болох хэд хэдэн оронд хийж буй айлчлалынх нь нэг хэсэг болж байна.“Өнөөдөр Лондонд байна. Их Британи бол газар болон агаарт бидний чадавхыг өргөжүүлэх тал дээр эн тэргүүнд дэмжлэг үзүүлж байгаа билээ. Өнөөдөр энэ хамтын ажиллагаа үргэлжлэх болно” гэж В.Зеленский “Twitter” хуудсандаа бичжээ. Түүнчлэн тэрбээр “Би анд нөхөр Ришитэйгээ уулзана. Бид ганцаарчилсан болон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй бодитой хэлэлцээ хийнэ” хэмээн бичсэн байна.Их Британи өнгөрсөн долоо хоногт Киевт алсын тусгалтай далавчит пуужинг нийлүүлж эхэлсэн анхны улс болсон юм.В.Зеленский сүүлийн өдрүүдэд Парис, Ром, Берлинд айлчлаад байгаа бөгөөд ням гарагт Германы баруун нутгийн Аахен хотод түүнд болон Украины ард түмэнд Оросын түрэмгийллийг эсэргүүцэхэд гаргаж буй хүчин чармайлтынх нь төлөө Их Карлын шагналыг гардуулжээ. Мөнгөн шагнал дагалддаггүй, бэлгэдлийн чанартай энэхүү шагналыг 1950 онд Европыг нэгтгэхийн төлөө гаргасан хүчин чармайлтыг алдаршуулах зорилгоор санаачилсан байна. Украины Ерөнхийлөгч ням гарагт Германы Канцлер Олаф Шольцтой уулзсан бол дараа нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хэлэлцээ хийжээ. Тэрбээр Ромд бямба гарагт мөн Ромын пап Францис, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нартай уулзсан байна.
https://montsame.mn/mn/read/319090
Балбын газарчин Эверестийн оргилд 26 дахь удаагаа гарчээ
2023-05-15 16:03:00
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
КАТМАНДУ. /DW/. Балбын газарчин /шерпа/ Пасанг Даваа ням гарагт Эверестийн оргилд 26 дахь удаагаа гарчээ. Ингэснээр дэлхийн хамгийн өндөр ууланд хамгийн олон удаа авирсан Балбын өөр нэгэн газарчны тогтоосон амжилттай эн зэрэгцсэн байна.Өдгөө 46 настай Па Даваа нь Унгарын уулчны хамт Эверестийн оргилд гарсан гэж нэгэн албаны төлөөлөгч мэдээлжээ.Балбын талаас Хималайн оргилд гарсан амжилтыг бүртгэдэг мэдээллийн сангийн /Himalayan Database/ мэдээллээр, Па Даваа үүнээс өмнө энэхүү оргилд 25 удаа /2022 онд хоёр удаа/ гарчээ. Өөрөөр хэлбэл, 1998 онд анх удаа амжилттай авирснаасаа хойш тэрбээр бараг жил бүр оргилд гарсан гэсэн үг юм.Далайн түвшнээс дээш 8849 метр өндөр уулын оргилд түүнээс гадна ердөө ганцхан хүн л мөн адил 26 удаа гарч байсан нь Балбын Ками Рита хэмээх шерпа юм. К.Ритагийн хувьд өдгөө өөрийн амжилтыг эвдэж, Эверестийн оргилд 27 дахь удаагаа гарахаар АНУ-ын уулчдын багийг газарчлан явж байгаа ажээ. Балба улсад дэлхийн хамгийн өндөр, 8000 метрээс дээш өндөртэй 14 оргилын найм нь оршдог. Шерпа нарын хувьд ууланд авирах ур чадвараараа алдартай бөгөөд гадаадын үйлчлүүлэгчдэдээ ууланд газарчлан амьжиргаагаа залгуулдаг. Энэ оны дөрөвдүгээр сард гурван шерпа уулын аюултай хэсэгт гүн ангал руу унасны дараа энэ жилийн авиралт бага зэрэг хойшилжээ. Аврагчид тэднийг одоог хүртэл олж чадаагүй байгаа юм байна.
https://montsame.mn/mn/read/319076
Шинэ төслүүдэд оруулсан ГШХО-ын хэмжээгээр Дубай дахин тэргүүлжээ
2023-05-15 15:13:21
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ДУБАЙ. /Arabian Buisness/. 2022 онд шинэ бизнест (Greenfield FDI) оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын /ГШХО/ хэмжээгээр Дубай дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгаллаа гэж угсаа залгамжлах хунтайж Хамдан бен Мухаммед Аль Мактум ням гарагт мэдээлжээ.“Өнгөрсөн онд Дубай шинэ бизнест жилийн өмнөхөөс 89.5 хувиар их буюу 47 тэрбум дирхамын (12.8 тэрбум орчим ам.доллар) ГШХО татаж, хоёр дахь жилдээ дэлхийд тэргүүллээ" гэж Дубайн угсаа залгамжлах хунтайж “Twitter” хуудсандаа бичжээ. Засгийн газрынх нь хэвлэлийн албанаас мэдээлснээр, Дубайн шинэ төслүүдэд АНУ (20 хувь), Их Британи (13 хувь), Энэтхэг (12 хувь), Франц (5 хувь), Швейцар улс (4 хувь) хамгийн их хөрөнгө оруулсан байна."Financial Times" сонины дүн шинжилгээний алба болох “fDi Intelligence”-ийн мэдээллээс эш татан "Arabian Buisness" цахим хуудсанд мэдээлснээр, 2020 оны гуравдугаар сараас хойш буюу коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш ГШХО-ын хэмжээгээр АНЭУ дэлхийд тэргүүлжээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) вирусний дэгдэлтийг цар тахал гэж тодорхойлсон 2020 оны гуравдугаар сараас хойш тус улсад ГШХО-ыг татсан төслийн тоо хамгийн их хувиар өссөн байна.Тодруулбал, "Covid-19" дэгдсэнээс хойших гурван жилд 792 төсөлд ГШХО татсан нь цар тахлын өмнөх гурван жилийнхээс илүү байгаа юм. Үүнд "Covid-19" дэгдсэнээс хойш 1469 төсөлд ГШХО татсан Дубайн үзүүлэлт голлон нөлөөлжээ. Гадаадын хөрөнгө оруулалт татсан Дубайн шинэ төслүүдийн гуравны хоёр орчим нь (62.5 хувь) нь технологи, бизнес болон санхүүгийн үйлчилгээний салбарын төслүүд байна. "fDi Intelligence" дэлхийн чансаанд Арабын орнууд эхний гуравт эрэмблэгдсэн байна. АНЭУ-ын дараа Саудын Араб, Катар улс бичигджээ. Харин Хятад, Их Британи, Франц, АНУ, ОХУ-д ГШХО-ын үзүүлэлт хамгийн их хувиар буурсан байна.
https://montsame.mn/mn/read/319062
Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг 100 хувь тоолж дуусжээ
2023-05-15 13:48:00
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ИСТАНБУЛ. /TRT Haber/. Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг 100 хувь тоолж дууслаа гэж “TRT Haber” телевиз мэдээлжээ. Тус телевизээр санал хураалтын урьдчилсан дүнгээс эш татан мэдээлж байгаагаар, Туркийн одоогийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган сонгогчдын 49.24 хувь, түүний гол өрсөлдөгч Кемал Кылычдароглу 45.06 хувийн санал авсан байна. Эхний шатанд ялахын тулд нэр дэвшигчид 50-иас дээш хувийн санал авах ёстой юм. "АТА" эвслээс нэр дэвшигч Синан Оган 5.28 хувийн саналаар гуравдугаарт оржээ. Тэрбээр хоёр дахь шатны сонгууль явуулсан тохиолдол хэнийг дэмжихээ хараахан зарлаагүй байна. Сонгуулийн эцсийн дүнг Туркийн сонгуулийн дээд хороо зарлах бөгөөд хоёр дахь шатны сонгуулийн талаар мөн шийдвэрээ гаргана.Сонгуулийн хороо 53.9 сая санал хуудаснаас 1.21 сая гаруйг нь хүчингүйд тооцжээ. Сонгуулийн ирц 88.8 хувиас давсан байна. Гадаадын орнуудад саналын хуудас тоолох ажил үргэлжилж байна.Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үе шат тавдугаар сарын 14-нд болсон. Төрийн тэргүүний албан тушаалын төлөө тус улсын одоогийн Ерөнхийлөгч өдгөө 69 настай Эрдоган, сөрөг хүчний нэр дэвшигч 74 настай Кылычдароглу, "АТА" эвслээс нэр дэвшигч 55 настай Синан Оган гэсэн гурван хүн өрсөлдөж байгаа юм. Дөрөв дэх нэр дэвшигч болох “Memleket” намын дарга Мухаррем Инже сонгууль болохоос гурав хоногийн өмнө нэрээ татжээ.
https://montsame.mn/mn/read/319060
“Samsung”-ийн тэргүүн “Tesla”-гийн гүйцэтгэх захиралтай уулзжээ
2023-05-15 11:44:41
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ. /Yonhap/. “Samsung Electronics” компанийн тэргүүн Ли Жэ Ён “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай уулзсан талаар “Samsung” компани ням гарагт мэдээллээ.Ли Жэ Ён И.Масктай Калифорни муж улс дахь Цахиурын хөндийд байрладаг “Samsung Electronics”-ийн хагас дамжуулагчийн судалгааны төвд өнгөрсөн лхагва гарагт уулзжээ. Хэдийгээр тэд янз бүрийн арга хэмжээний үеэр уулзаж байсан ч анх удаагаа хувийн уулзалт хийсэн нь энэ юм. Салбарын эх сурвалжуудын мэдээлснээр, “Samsung”, “Tesla” бүрэн автомат жолоодлоготой автомашинуудад зориулсан чип зэрэг шинэ үеийн мэдээллийн технологийн салбарын технологиудыг хөгжүүлэх чиглэлээр түншлэхийг эрмэлзэж байгаа ажээ. Улмаар сүүлд болсон уулзалт нь хоёр компанийг автомашины чипний салбарт түншлэлээ өргөжүүлэх замыг нээж магадгүй гэдгийг шинжээчид хэлж байна. Автомашины чипний дэлхийн зах зээл 2024 онд 400 тэрбум ам.доллар, цаашлаад 2028 онд 700 тэрбум ам.доллароор үнэлэгдэх тооцоо гараад байгаа юм.   Ли Жэ Ён АНУ-д 22 хоногийн аялал хийснийхээ дараа баасан гарагт эх орондоо эргэн иржээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, тэрбээр “Microsoft”-ийн гүйцэтгэх захирал Сатья Наделла, “Google”-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай тэргүүтэй бизнесийн салбарын манлайлагчидтай уулзсан байна.
https://montsame.mn/mn/read/319042
Тайландын парламентын сонгуульд сөрөг хүчин тэргүүлж байна
2023-05-15 11:16:09
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БАНГКОК. /Xinhua/. Тайландын парламентын доод танхимд сөрөг хүчний намууд олонхын суудал авах төлөвтэй байгааг Сонгуулийн хорооноос танилцуулсан урьдчилсан дүн харуулж байна.Тус хорооны өнөө өглөөний шинэчилсэн мэдээллээр, саналын хуудасны 99 орчим хувийг тоолсны дараах байдлаар сөрөг хүчний хоёр гол нам болох “Урагшаа хөдөлгөөн” болон “Тайландын төлөө” нам Төлөөлөгчдийн танхимд тойргоосоо сонгогдох 400 суудлын 113, 111 -ийг тус тус авах төлөвтэй байна.Залуу сонгогчдын дунд ихээхэн нэр хүндтэй байгаа “Урагшаа хөдөлгөөн” нам мөн 14 сая гаруй санал авснаар намын жагсаалтаар шийдэх 100 суудлын санал хураалтад ялах төлөвтэй байна. Түүний араас “Тайландын төлөө” 10 сая санал авснаар бичигдэж байна.Сонгуулийн хороо намын жагсаалтаар авах 100 суудлын талаар хараахан зарлаагүй байгаа ч сөрөг хүчний хоёр нам парламентын доод танхимд ердийн олонх болсон гэж Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тооцоолж байна. Энэ удаагийн сонгуульд 52 сая гаруй сонгогч санал өгөх эрхтэй. Төлөөлөгчдийн танхимын 500 гишүүний 400 нь тойргоосоо шууд сонгогдох бол 100 нь намын жагсаалтаар сонгогдоно.Ерөнхий сайд Прают Чан-Очагийн “Тайланд үндэстний нэгдэл” нам 23 суудал авах төлөвтэй байгаа ч намын жагсаалтаар 4.6 сая саналтайгаар гуравдугаарт жагсаж байна. Сонгуулийн албан ёсны дүнг Сонгуулийн хороо баталгаажуулах бөгөөд 60 хоногийн дотор гарах ёстой. Үүний зэрэгцээ, 2017 оны Үндсэн хуулийн дагуу шинэ Ерөнхий сайд парламентын 500 гишүүн, 250 сенатчийн ердийн олонхын санал авах шаардлагатай тул улс төрийн намууд эвсэл байгуулах хэлэлцээг эхлүүлэх төлөвтэй байна.
https://montsame.mn/mn/read/319032
Цагаан ордон: Ж.Байден К.Фүмиотой тавдугаар сарын 18-нд Хирошимад уулзана
2023-05-15 09:26:23
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Kyodo/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японы баруун нутгийн Хирошима хотноо болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой тус хотод хэлэлцээ хийнэ гэж Цагаан ордон мэдэгдэв.Ж.Байден Вашингтоноос лхагва гарагт мордож, Хирошимад пүрэв гарагт хүрэлцэн ирэх бөгөөд энэ нь түүний хувьд 2021 онд үүрэг ажилдаа орсноосоо хойш Япон улсад хийж буй хоёр дахь айлчлал болох юм. “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт баасан гаргаас ням гарагт болно. Хамгийн сүүлд Вашингтонд нэгдүгээр сард уулзсан Ж.Байден, К.Фүмио нар хоёр орны аюулгүй байдлын эвслийн бат бөх байдлыг нотлохын сацуу Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөө болон Украин дахь Оросын дайнд үзүүлэх хариу арга хэмжээний талаар хэлэлцэх төлөвтэй байна. Ж.Байден Хирошимад хүрэлцэн очсоноор Дэлхийн II дайны сүүлчийн өдрүүдэд АНУ-ын атомын бөмбөгдөлтөд өртсөн хотод зочилсон АНУ-ын хоёр дахь ерөнхийлөгч болно.
https://montsame.mn/mn/read/319018
Туркт хоёр дахь шатны сонгууль болох магадлалтай байна
2023-05-15 08:45:41
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
АНКАРА. /Аnadolu/. Турк улсад ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч эхний шатанд ялахад шаардагдах 50 хувийн санал авч чадаагүй байгаа бөгөөд одоогоор ердөө гурван хувийн саналыг тоолох үлдээд байна. Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол тавдугаар сарын 28-нд болох хоёрдугаар шатанд ялагч тодорно.Туркийн ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг түүхэн сонгууль гэж нэрлэж байна. Учир нь Режеп Тайип Эрдоганы 20 жилийн засаглалын хугацаанд сөрөг хүчний нэр дэвшигч анх удаа ялах боломж гарч ирсэн юм.Саналын хуудасны 97.67 хувийг тоолсны дараах байдлаар Р.Эрдоган 49.35 хувийн санал авсан байна. Харин түүний гол өрсөлдөгч,  сөрөг хүчний зургаан намын “Үндэсний холбоо”-ноос нэр дэвшигч Кемал Кылычдароглуд сонгогчдын 44.98 хувь нь саналаа өгчээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өөр нэг нэр дэвшигч Синан Оган 5.24 хувийн санал авсан байна. Хоёр гол нэр дэвшигч урьдчилсан дүнгийн талаар аль хэдийнээ тайлбар хийгээд байна. Р.Эрдоганы хувьд эхний шатанд ялна гэж найдаж байгаагаа илэрхийлээд, гэхдээ хэрэв ард түмний хүслээр хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болбол тэрбээр татгалзахгүй хэмээн нэмж хэлжээ.Харин түүний өрсөлдөгч Кемал Кылычдароглу хоёрдугаар шатны санал хураалтад ялна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгджээ.
https://montsame.mn/mn/read/319007
Харвардын их сургуулийн оюутан Б.Түшигжаргал: Энгийн хүмүүсийн амьдралыг боловсрол өөрчилж чадна
2023-05-14 15:12:57
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
МАССАЧУСЕТС. /Harvard Law School/. Харвардын Хуулийн сургуульд Фулбрайтын тэтгэлгээр суралцаж буй Болдын Түшигжаргал хэмээх монгол оюутныг тус сургууль онцолсныг хүргэж байна.Өдгөө магистрт сурч буй Б.Түшигжаргал ухаан орсон цагаасаа л маш олон зүйл сонирхдог байсан учир нэг дээр нь төвлөрөх нь хүндхэн сонголт байсаар иржээ. Тэрбээр бяцхан охин байхдаа л шинжлэх ухаан, физик, одон оронд сонирхолтой байсан төдийгүй цэцэрлэгт байхаасаа эхлэн дууны уралдаан тэмцээнд оролцжээ. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуульд элсэн орсон ч бичих сонирхолтой, монгол хэлний хичээлдээ дуртай байв. Сонирхлыг нь татсан зүйлс олон байсан учраас өөртөө тохирох мэргэжлээ зөв сонгож чадах эсэхдээ санаа зовж байжээ. "Янз бүрийн л зүйл сонирхдог байсан, гэхдээ зарим нь тийм ч ач холбогдолтой биш байсан” гэж энэ жил Фулбрайтын тэтгэлэг болон АНУ, Канадад магистрт суралцаж бусад орны эмэгтэй оюутнуудыг дэмждэг “Delta Kappa Gamma World Fellowship” тэтгэлгийг авч чадсан Б.Түшигжаргал дурсан ярилаа. Өөртөө тохирох мэргэжлээ сонгоход нь түүнд дэлхийд алдартай мөрдөгч хэрэг болжээ. Түшигжаргал ахлах сургуульд байхдаа "BBC" телевизийн “Шерлок” цуврал киноны шүтэн бишрэгч болсон байна. Киноны гол дүр Шерлок Холмс нарийн төвөгтэй нууцуудыг тайлахдаа зөвхөн логик сэтгэлгээ төдийгүй бусад олон ур чадварт тулгуурлаж байгааг тэр олж харжээ. Ингээд агуу хуульч, хувийн мөрдөгч нарын аль аль нь логик сэтгэлгээ, бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байдгийг анзаарч ажигласан байна. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2019 онд төгссөн Түшигжаргал ангийнхаа шилдэг оюутнуудын нэг байсан бөгөөд их сургуульд байхдаа хэлэлцээ хийх, арбитр зэргийг сонирхох болжээ. Японы Токио хотноо зохиогдсон Их сургууль хоорондын хэлэлцээ хийх урлагийн тэмцээнд Түшигжаргал сургуулийнхаа багийн бүрэлдэхүүнд багтан оролцсон бөгөөд Монголын баг анх удаа уг тэмцээнээс сертификат авчээ. Тэмцээнд бэлдэж байхдаа Харвардын Хэлэлцээ хийх төслийн хамтран үүсгэн байгуулагч, олон улсын эрх зүй ба хэлэлцээ хийх арга зүйг үндэслэгчдийн нэг Рожер Фишерын хамтран бичсэн алдарт бүтээл болох “За гэж хэлүүлэхүй” номыг ангийнхантайгаа хамт уншсан байна. Монгол багш нарынхаа нэг А.Мандуулын зөвлөгөөнөөс урам зориг авснаар тэрбээр Харвардын хуулийн сургуульд үргэлжлүүлэн суралцахаар шийджээ.Гэхдээ эхлээд олон улсын арбитрын чиглэлээр мэргэшсэн хуулийн компанид Улаанбаатарт гурван жил ажиллажээ. Түүний ажилласан олон төслийн нэг нь Монгол, Япон, Хятадын хөрөнгө оруулагчдын консорциумын нар, салхины эрчим хүчний төсөл байсан бөгөөд уг төсөлд зөвлөгөө өгчээ. “Багийн бүрэлдэхүүн маань цомхон байсан болохоор шинэхэн ажилтан надад ч кейсүүд, асуудлууд дээр шууд ажиллах боломж олдсон" гэж Түшигжаргал ярилаа. Тэрбээр мөн хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох зорилготой Монголын ашгийн бус байгууллагад үйл ажиллагааныхаа хүрээг олон улсын түвшинд тэлэхэд нь зөвлөгөө өгөх "pro-bono" буюу үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх төслийг санаачилжээ. Мөн “Бүдэг цэнхэр цэг” нэртэй цахим боловсролын платформ, шинжлэх ухааны клубийг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд  уг платформ нь 18 мянган дагагчтай юм.Түшигжаргал 2018 оны зун Канзас муж улсын Лоуренс хотод АНУ-ын Төрийн департаментын судалгааны хүрээнд Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрт хамрагдан "дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гайхалтай эмэгтэйчүүдтэй” хамт суралцжээ. “Канзас бол Кембрижээс тэс өөр" гэж тэр инээд алдан хэлээд харин төрөлх гэрээс маань тийм ч өөр биш гэлээ. Яагаад гэвэл Канзаст фермерийн аж ахуй эрхэлдэг нэгэн айлд амьдарч байсан болохоор "яг л Монголд өвөө, эмээтэйгээ, гэртээ байгаа юм шиг л санагдаж байсан" гэж ярилаа.Харвардын Хуулийн сургуульд энэ жил Түшигжаргал хэлэлцээ хийх, арбитрын талаар хэд хэдэн хичээлд суусан бөгөөд үүнд хэлэлцээ хийх семинарын хичээл багтжээ. "Та хэлэлцээ хэрхэн хийх талаар суралцаж байна гэж бодож магадгүй, гэхдээ үндсэндээ та өөрийгөө, өөрөөр хэлбэл таны боловсрол, мэргэжлийн суурь, соёл, сэтгэлгээ хэлэлцээ хийх үед таны зан төлөвт хэрхэн нөлөөлж байгааг суралцана гэсэн үг. Хэрхэн үр дүнтэй хэлэлцээ хийх талаар бас өөрийнхөө талаар маш их зүйлийг сурч мэдсэн" гэж тэрбээр семинарын үеэр өөрийг нь гайхшруулсан зүйлсийн талаар ярилаа."Харвардын нэг давуу тал бол үе тэнгийн оюутнууд маань үнэхээр гайхалтай"Америкийн хууль эрх зүйн профессор Майкл Кларманы заасан “Үндсэн хуулийн эрх зүй: Эрх мэдлийг хуваарилах нь, федерализм ба 14 дүгээр нэмэлт заалт” гэдэг хэлэлцээ хийх урлагаас тэс өөр хичээлд дурласан нь Түвшинжаргалын олон зүйл сонирхдогийн бас нэг илрэл юм. “Профессор М.Кларманы хичээл нийгэм, улс төрийн нөхцөл байдал, түүхийн өнцгөөс тайлбарлаж байгаа нь ялангуяа Монголын хуулийн сургуульд сурч байхдаа энэ талаар огт бодож үзээгүй байсан болохоор миний хувьд “нүдийг маань нээх шиг” болсон доо” гэж тэрбээр сэтгэгдлээ хуваалцлаа.  “Үе тэнгийнхээ маш гайхалтай оюутнуудтай хамт суралцаж байгаа маань Харвардын давуу талуудын нэг гэж би боддог. Манай ангийнхан бүгд үнэхээр мундаг болохоор тэднээсээ, багш нараасаа сурах зүйл их байна. Энэ бол бас нэг боломж шүү дээ. Сайн боловсрол гэдэг маш чухал, учир нь би дундаж амьдралтай гэр бүлээс гаралтай, ээж маань намайг ахлах ангид сурч байхад илүү сайн сургууль руу шилжүүлэхийн тулд зээл авч байсан” гэж тэрбээр хэлээд “шинэ сургуульд гайхалтай хүмүүс, гайхалтай ангийнхантайгаа хамт суралцах боломж олдсон учраас энэ бол амьдралыг минь өөрчилсөн хамгийн сайхан мөчүүдийн нэг байсан. Харвардад ирсэн маань ч мөн адилхан. Боловсрол энгийн хүмүүсийн амьдралыг өөрчилж чадна. Харвардын Хуулийн сургуулийн бүх боломжид би үнэхээр талархаж байна" хэмээн ярилаа. Түшигжаргал долоодугаар сард Нью-Йорк муж улсын хуульчдын холбооны хуралд суухаар төлөвлөж байгаа бөгөөд Монголд очоод хуулийн профессор болох хүсэлтэй. МУИС-ийн оюутны баг энэ жил Филип С.Жессапын нэрэмжит Олон улсын хуулийн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд оролцон түрүүлж анх удаа “Шилдэг шинэ баг”-ийн шагналыг хүртжээ. “Би тэднээр маш их бахархаж байна” гээд хэзээ нэг өдөр тэмцээнд оролцох оюутны багийн удирдагч багш болохсон гэж мөрөөддөг гэв.Түшигжаргал хуулийн хичээлээ судлахын хажуугаар бусад сонирхолдоо ч цаг зав гаргадаг. Хичээлийн ачаалал стрессээ тайлах хэрэг гарвал Харвардын төгөлдөр хуурын сургуулилалтын танхимд очиж хөгжим тоглоно. Мэдээж тэрбээр өөрийгөө төгөлдөр хуурын анхан шатны түвшний тоглогч гэсэн л дээ. Түүнчлэн Бостон хотын соёлын үзүүлбэрүүд түүний дотор “Хамилтон” алдарт хөгжимт жүжгийг үзэж амжжээ. “Энэ жүжгийг үзэх юмсан гэж үргэлж бодож байсан, ялангуяа, профессор Кларманы хичээлийн дараа бүр ч илүү үзэхийг хүссэн” гэлээ. Оюутны хотхон дотроо Түшигжаргалын хамгийн дуртай газар бол Шинжлэх ухааны төвийн дээвэр дээр байдаг одон орны ажиглалтын талбай юм. Тэнд очиж "Clay" сансрын дуран авайгаар тэнгэрийн уудмыг дурандан хүүхэд насныхаа хүсэл тэмүүлэлд умбах сайхан байдаг, “Мэдээж би мэргэжлийн одон оронч биш л дээ, гэхдээ дурангаар ажиглалт хийх дуртай”. Урьд өмнө нь дурангаар харж байгаагүй зүйлээ ажиглав уу? гэж асуухад тэрбээр “Бархасбадь, Санчир гараг” гэж хэлээд инээмсэглэв.
https://montsame.mn/mn/read/318734
Тайландад парламентын сонгууль болж байна
2023-05-14 15:04:40
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БАНГКОК. /Bangkok Post/. Тайландад парламентын сонгуулийн санал хураалт ням гарагт болж байна. Санал авах байрууд орон нутгийн цагаар 17:00 цагт хаагдана. Тус улсын Засгийн газрыг тэргүүлж байсан Таксин Чинаватын охин Фетонг Тхан Чинаватыг Ерөнхий сайдын хувиар нэр дэвшүүлээд байгаа сөрөг хүчний “Тайландын төлөө” нам олонхын санал авч магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Үүний зэрэгцээ шинжээчид энэ нам залуусын дунд ихээхэн нэр хүндтэй “Ирээдүйн нам”-ыг татан буулгаж байгуулсан “Урагшаа хөдөлгөөн” гэх нэртэй улс төрийн нэгдлийн улмаас сонгуульд итгэл төгс ялахад амаргүй байна гэж үзэж байна. Тайландын Засгийн газрын одоогийн тэргүүн Прают Чан-Оча энэ удаад “Тайланд үндэстний нэгдэл” намаас нэр дэвшжээ. Энэ удаагийн сонгуульд 67 намын 6 600 орчим нэр дэвшигч оролцож байна. Үүний сацуу 42 намаас 62 нэр дэвшигч Ерөнхий сайдын албан тушаалын төлөө өрсөлдөх юм. Тайландад 52 сая орчим хүн санал өгөх эрхтэй, вант улс нь 66.09 сая хүн амтай.2014 оны тавдугаар сард Тайландад гарсан цэргийн эргэлтээр генерал Прают Чан-Оча засгийн эрхэнд гарч, Ерөнхий сайд болсон. 2017 онд тус улсын Үндсэн хуулиар Засгийн газрын тэргүүний бүрэн эрхийн хугацааг найман жилээр хязгаарлахаар заасан байна. 2019 оны гуравдугаар сарын 24-нд тус улсад долоон жилийн хугацаанд анх удаа парламентын сонгууль болсон юм. Мөн оны зургаадугаар сарын 5-нд тус улсын парламентын гишүүдийн олонх нь Прают Чан-Очаг дэмжсэн тул тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалд хэвээр үлджээ.
https://montsame.mn/mn/read/318987
В.Зеленский Берлинд хүрэлцэн иржээ
2023-05-14 12:06:16
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЕРЛИН. /breakingnews/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын түрэмгийллийг няцаах зэвсэг нийлүүлэх талаар Германы удирдагчидтай хэлэлцээ хийхээр ням гаргийн өглөө Берлинд хүрэлцэн иржээ.  Тэрбээр энэ тухайгаа твиттер хуудсандаа мэдээлсэн байна. В.Зеленский бямба гарагт Ромоос “Luftwaffe”-ийн /Германы Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний нэр/ онгоцоор Германы нийслэл рүү нисжээ. Тэрбээр Пап лам Францис, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нартай Ромд уулзсан юм. Германы Канцлер Олаф Шольц болон бусад өндөр албан тушаалтнуудтай уулзсаны дараа хоёр удирдагч Аахенд очих төлөвтэй байгаа бөгөөд тус хотод В.Зеленский болон Украины ард түмэнд Их Карлын нэрэмжит шагналыг олгох аж. Карлын нэрэмжит шагналыг өмнө нь Германы Канцлер асан Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон нар хүртэж байжээ.
https://montsame.mn/mn/read/318989
Шведийн дуучин "Eurovision"-д хоёр дахь удаагаа түрүүллээ
2023-05-14 10:14:43
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОЁЛ УРЛАГ
ЛОНДОН. /BBC/. “Eurovision” тэмцээний тэргүүн байрыг Шведийн дуучин Лорин “Tattoo” дуугаараа эзэлжээ. Тэрбээр 2012 онд тус тэмцээнд түрүүлж байсан юм. Лорин нь инди поп, инди рок, транс, трип хоп урсгалаар дуулдаг. Өдгөө 39 настай дуучин бүсгүй Стокхольм хотод Мароккогоос цагаачилж ирсэн лалын шашинт гэр бүлд төржээ. 2004 онд тэрбээр “Idol” шоунд оролцож, дөрөвдүгээр байрт орсон байна. 2012 онд “Euphoria” дуу нь түүнд "Eurovision"-ы анхны ялалтыг авчирчээ. Нийтдээ Шведийн дуучид энэхүү тэмцээнд долоон удаа түрүүлсэн нь сүүлийн 27 жилийн хугацаанд түрүүлээгүй байгаа ирландчуудын тоотой ижил үзүүлэлт юм.Шүүгчид, үзэгчдийн санал хураалтын дүнгээр Лорин Европын дууны 67 дахь удаагийн уралдааны бямба гаргийн төгсгөлийн шатанд 583 оноо авчээ. Түрүүлэх магадлалтай оролцогчдын нэгд тооцогдож байсан Финландын реп дуучин Kaarija (Каяриа, жинхэнэ нэр нь Йэре Пеухенен) 526 оноогоор хоёрдугаар байрт орсон байна. Лорин хөгжмийн салбарын мэргэжилтнүүдээс илүү санал авсан бол Скандинавын өрсөлдөгч нь үзэгчдээс илүү санал авчээ.Гуравдугаар байрт Израилын оролцогч Ноа Кирель /362 оноогоор/, дөрөвдүгээр байрыг Италийн Марко Меньони /350 оноо/, тавдугаар байрыг Норвегийн дуучин Александра /268 оноо/ тус тус эзэлсэн байна. Энэ жил уг тэмцээнийг Их Британи улс Украины нэрийн өмнөөс зохион байгуулсан бөгөөд төсгөлийн шат Ливерпүүл хотод болжээ. Өнгөрсөн оны "Eurovision" дууны уралдаанд Украины "Kalush Orchestra" хамтлаг түрүүлсэн боловч Оростой хийж буй дайны улмаас Киев эсвэл тус улсын өөр хотод уралдаан зохион байгуулах боломжгүй болсон юм.
https://montsame.mn/mn/read/318986
"Союз Восток" хийн хоолойн зураг төслийн ажлын явцын талаар хэлэлцжээ
2023-05-13 15:28:29
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /TASS/. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан БНХАУ руу тавих "Союз Восток" хийн хоолойн төслийн зураг төсөл, хайгуул шинжилгээний ажил эцсийн үе шатандаа явж байна гэж "Газпром" компанийн мэдээлэлд дурджээ.Монголын Засгийн газар болон "Газпром" компанийн хамтарсан ажлын хэсгийн хуралдаан Улаанбаатар хотод "Газпром"-ын орлогч дарга Виталий Маркелов, Монгол Улсын шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан нарын удирдлага дор болсон байна. “Хуралд оролцогчид "Союз Восток" хийн хоолойн төслийн зураг төсөл, хайгуул шинжилгээний ажлын явцын талаар ярилцлаа. Уг ажил батлагдсан төлөвлөгөөний дагуу бүрэн хийгдэж, эцсийн шатандаа явж байгааг онцлон тэмдэглэв" гэж тус компанийн хэвлэлийн мэдээнд дурдсан байна.2022 оны нэгдүгээр сард “Газпром” компани “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болох "Союз Восток" хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай тэмдэглэлд Монголын талтай үсэг зурснаа мэдээлсэн билээ. 2022 оны 11 дүгээр сард ОХУ-ын шадар сайд Виктория Абрамченко уг хоолойн зураг төслийн ажил 2023 онд дуусна гэж мэдэгдсэн. Хий дамжуулах энэхүү хоолой тавигдсанаар Хятад улс руу жил бүр 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжтой болно. Монголын нутгаар дайран өнгөрөх хийн хоолойн нийт урт 962.9 км болох бөгөөд төслийн барилгын ажил 2024 онд эхэлж, 2027-2028 онд ашиглалтад орж магадгүй байна.
https://montsame.mn/mn/read/318969
БНСУ-ын Агаарын цэргийн хүчний сургуулилалт эхэлжээ
2023-05-13 15:26:17
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Агаарын цэргийн хүчин (АЦХ) Чонжу хотын баазад “Soaring Eagle” томоохон сургуулилалтаа эхлүүлжээ.Тогтмол зохион байгуулдаг энэхүү сургуулилалтад 260 орчим цэргийн алба хаагч, 60 орчим нисэх онгоц, түүний дотор радарт  баригддаггүй F-35A  болон F-15K, KF-16 сөнөөгч онгоцнууд, түлшний танкер KC-330 оролцоно гэж АЦХ мэдээлсэн байна.  Тавдугаар сарын 19 хүртэл үргэлжлэх сургуулилалтад оролцогчид "дайсны чухал хэрэгсэл, байгууламж, өдөөн хатгалгын эх сурвалжуудад" цохилт өгөх тактик боловсруулна. Түүнчлэн их бууны суман, хөдөлгөөнт пуужингийн цогцолбо зэрэг газрын байнуудад богино хугацаанд шуурхай урьдчилсан цохилт өгөх сургуулилалт хийнэ гэж АЦХ мэдээлжээ.“Энэ удаагийн сургуулилалтын зорилго нь үргэлжилсээр байгаа өдөөн хатгалга, аюул заналд шуурхай хариу арга хэмжээ авах, цохилт өгөх боломжуудыг шалгах замаар үйл ажиллагааны чадавхыг сайжруулахад оршино” гэж уг сургуулилалтын командлагч АЦХ-ний хурандаа Вон Квон Су мэдээлжээ.АЦХ-ний “Soaring Eagle” сургуулилалтыг 2008 оноос хойш жил бүр нэгээс хоёр удаа тогтмол хийдэг аж.
https://montsame.mn/mn/read/318923
Дубайд жилийн турш бороо ордог гудамж нээгдэнэ
2023-05-13 14:55:26
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОНИН ХАЧИН
ДУБАЙ. /The National News/. Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай хотын эрэгт жилийн турш бороо ордог гудамж удахгүй нээгдэнэ. “Cote d’Azur Monaco” хэмээх зочид буудалд нээгдэх энэхүү нэг км үргэлжлэх гудамжид цаг агаарыг хянах системийн тусламжтайгаар өдөр бүр тогтмол +27 хэм, агаарын чийгшил 60 хувьтай, салхины хурд 5 км/ц байх аж. Гудамжны барилгын нүүрэн талд суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь удахгүй мөн цас оруулж, цас, цасан шуурга үүсгэх гэнэ. Төслийг хэрэгжүүлэгч “Kleindienst” групп Европын чийглэг уур амьсгалыг халуун Арабад зуны саруудад авчрахыг хүсжээ. Зочид буудлын зочид энэ гудамжаар үнэ төлбөргүй алхаж болох бол бусад бүх жуулчин 800 387 673 дугаар луу залгаж 300 дирхам буюу 81.70 ам.долларын үнэтэй орох тасалбар захиалж болно.
https://montsame.mn/mn/read/318967
Р.Эрдоган сонгуулийн дүн яаж ч гарсан хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгджээ
2023-05-13 13:08:59
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тавдугаар сарын 14-нд товлогдсон сонгуульд ялагдвал ерөнхийлөгчийн албан тушаалаа ардчилсан замаар өгөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ."Бид Туркт ардчилсан замаар засгийн эрхэнд гарсан. Бид засгийн эрхэнд гарсан шиг, хэрэв манай ард түмэн өөрөөр шийдэж, сөрөг хүчний нэр дэвшигчийн төлөө саналаа өгвөл бид ардчилалд шаардлагатай бүхнийг хийнэ. Сонгуулиар гарах аливаа үр дүнг бид хууль ёсны гэж үзнэ” гэж тэрбээр сонгууль болохоос хоёр хоногийн өмнө Туркийн хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Үүний сацуу Р.Эрдоган “Туркийн ард түмэн энэ ням гарагт болох сонгуульд түүнийг болон түүний "Шударга ёс, хөгжлийн нам"-ыг дэмжинэ" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.Туркийн Ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын 14-нд болно. Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, сөрөг хүчний удирдагч Кемал Кылычдароглу нар төрийн дээд албан тушаалд гол өрсөлдөгчид тооцогдож байна. Эхний шатанд ялахын тулд 50 хувийн санал дээр нэмээд нэг санал авах шаардлагатай. Эс бөгөөс хоёрдугаар шатны сонгууль тавдугаар сарын 28-нд болно.
https://montsame.mn/mn/read/318966
АНУ-ын химийн зэвсгийг намар гэхэд устгаж дуусна
2023-05-13 08:16:15
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /FOX news/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ намар гэхэд тус улсын химийн зэвсгийний нөөцийг бүрэн устгана гэж мэдэгдлээ."Бид намар гэхэд химийн зэвсгийн нөөцийг устгах ажлыг дуусгах шатандаа явж байгаа бөгөөд энэ бол зэвсэг хураах салбарт чухал үйл явдал юм" гэж Ж.Байден Химийн зэвсгийг хориглох тухай конвенцын хэрэгжилтийг хянан хэлэлцэх бага хурлын өмнө хийсэн мэдэгдэлдээ дурджээ.АНУ нь дэлхий даяар үйлдвэрлэх, ашиглах, нөөцлөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд Химийн зэвсгийг хориглох байгууллагын хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжихээр төлөвлөж байгааг Ерөнхийлөгч цохон тэмдэглэсэн байна. "Бусад улс орнуудыг Конвенцод нэгдэхийг уриалахын тулд бид бүгд  хамтран ажиллах хэрэгтэй" гэж тэрбээр онцолжээ.Химийн зэвсгийг хориглох тухай конвенцын хэрэгжилтийг хянан хэлэлцэх тавдугаар бага хурал Хааг хотод тавдугаар сарын 15-19-нд болно. Химийн зэвсгийг хориглох тухай конвенц 1997 оны дөрөвдүгээр сарын 29-нд хүчин төгөлдөр болсон. Үүнээс хойш химийн зэвсэг эзэмшигч орнууд зэвсгийнхээ нөөцийн 98 орчим хувийг устгасан байна.
https://montsame.mn/mn/read/318952
"Perseverance" Ангараг дээр ширүүн гол урсаж байсны ул мөр байх магадлалтай зургуудыг илгээжээ
2023-05-12 21:27:47
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /NASA/. Ангараг гараг дээр нэгэн цагт ширүүн урсгалтай гол урсаж байсныг нотлох ул мөр байх магадлалтай шинэ зургуудыг “Perseverance” сансрын төхөөрөмж авсан талаар АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэн судлах төв /NASA/ пүрэв гарагт мэдээллээ. Энэхүү ажиглалт нь эрдэмтдийг Улаан нүдэн гараг дээр эрт үед ус хэрхэн урсаж байсныг дахин эргэцүүлэн бодоход хүргэж байна.Ийм гол устай орчныг судалж ойлгох нь эрдэмтдэд Ангараг гаргийн чулуулагт хадгалагдан үлдсэн байх магадлалтай эртний бичил биетний амьдралын ул мөрийг хайж олоход нь тус нэмэр болж магадгүй гэж “NASA” мэдээлжээ. “Perseverance” өөрөө явагч төхөөрөмж одоогоор 250 метр өндөр тунамал чулуулгийн овоолгын сэнс хэлбэртэй орой хэсэг болон урсаж буй устай төстэй тахиралдсан давхаргуудыг судалж байгаа аж.Ангараг дээрх “Perseverance”-ийн зорилго нь астробиологи, тэр дундаа эртний бичил биетний амьдралын ул мөрийг хайх юм. Түүнчлэн геологи, өнгөрсөн цаг үеийнх нь цаг уурын онцлогийг тодорхойлсноор хүн төрөлхтөний уг гаргийг судлах замыг нээхийн зэрэгцээ Ангарагийн чулуулаг, сул хөрсийг /реголит/ цуглуулж хадгалах анхны хөтөлбөр болохыг зорьж байгаа ажээ.
https://montsame.mn/mn/read/318930
Монгол, Чех Улсын Гадаад харилцааны сайд нар уулзав
2023-05-12 17:40:45
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ПРАГА. /MFA of the Czech Republic/. Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавский тавдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Чех, Монгол Улсын сайд нар хоёр орны харилцааг нааштайгаар үнэлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэв."Эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын дараагийн хуралдаанаар цаашдын худалдааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Энэхүү уулзалт ирэх намар Улаанбаатар хотод болох бөгөөд бид түүхий эдийн бодлого, уул уурхайн салбарт голлон анхаарна" гэж Чех Улсын дипломат албаны тэргүүн уулзалтын эхэнд хэллээ.Сайд Я.Липавский Монгол Улсад зорчих Чехийн жуулчдын визийн журмыг цуцалж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг сайшаав. "Монгол Улс 2024 оноос эхлэн Чех Улсад тэтгэлэгт хөтөлбөрөөр оюутнуудаа сургаж эхлэх гэж байгаад баяртай байна. Мөн Монгол Улс Чехийн  Засгийн газрын “Чадварлаг ажилтан” хөтөлбөрт нэгдэж байгаад би баяртай байна. Ийнхүү Монгол Улсын иргэд Чех Улсын амжилтад хувь нэмрээ оруулж байна" гэж тэрбээр хэллээ.Чех бол хамгийн олон монгол хүн амьдардаг Европын Холбооны улс бөгөөд Солонгос, АНУ-ын дараа гуравт ордог.Мөн энэ оны зургаадугаар сараас Прага-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийхээр болсныг Б.Батцэцэг сайд дурдлаа.Чехийн Гадаад хэргийн сайд Монгол, АНУ-ын хамтран зохион байгуулдаг "Хааны эрэлд" цэргийн сургуульд энэ жил тус улсын армийн ажиглагчид оролцоно (2016 оноос хойш анх удаа) гэдгийг баталж, Монгол Улсын Зэвсэгт хүчинд техниик хэрэгсэл нийлүүлэх Чех Улсын сонирхол хэвээр байгааг нотлов.Мөн Монгол Улсын ойжуулах төсөл болон Прага хотын амьтны хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Тахийг эх нутагт нь нутагшуулах" төслүүдэд үргэлжлүүлэн оролцоно. Тэрбээр энэхүү төслийг хамтран хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, хамтын ажиллагаа цаашид амжилттай үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа Монгол Улсын сайдад илэрхийлэв.
https://montsame.mn/mn/read/318942
АСЕАН-ы удирдагчид их гүрнүүдийн тэмцэлд оролцохоос зайлсхийхээр тохиролцжээ
2023-05-12 16:21:01
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЛАБУАН-БАЖО. /TASS/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны (АСЕАН) удирдагчид их гүрнүүдийн тэмцэлд оролцохоос зайлсхийхээр тохиролцжээ. Энэ тухай Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим мэдэгдсэн байна. "АСЕАН-ыг чөлөөт бүс болгон бэхжүүлж, их гүрнүүдийн тэмцэлд оролцохоос зайлсхийх хэрэгтэй гэдэгт удирдагчид санал нэгдсэн" гэж тэрбээр хэлснийг Индонезын “КOMPAS” сонин эш татжээ.АСЕАН-ы 42 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Индонезын Лабуан-Бажо хотноо тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болсон. Уулзалтад оролцогчид Мьянмарын байдал, мөн холбооны эдийн засаг, нийгэм-соёлын хөгжлийн асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн Зүүн Тиморыг бүс нутгийн эвсэлд 11 дэх гишүүнээр элсүүлэх замын зураглалыг баталсан байна. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоог 1967 онд байгуулсан бөгөөд өдгөө Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппин гэсэн 10 орныг нэгтгэж байна.
https://montsame.mn/mn/read/318932
БНХАУ-ын тусгай төлөөлөгч Украин, Польш, Франц, Герман, ОХУ-д айлчилна
2023-05-12 15:52:33
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ-ын тусгай төлөөлөгч Ли Хуэй Украины хямралыг улс төрийн арга замаар зохицуулах асуудлыг хэлэлцэхээр Украин, Польш, Франц, Герман, ОХУ-д хийх айлчлалаа тавдугаар сарын 15-нд эхлүүлнэ гэж Хятадын Гадаад хэргийн яамны /ГХЯ/ хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. “Тавдугаар сарын 15-наас эхлэн Евразийн асуудал эрхэлсэн БНХАУ-ын Засгийн газрын тусгай төлөөлөгч  Ли Хуэй Украин, Польш, Франц, Герман, Орос зэрэг таван оронд айлчилж, Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх талаар бүх талтай хэлэлцэнэ" гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь баасан гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ, Ли Хуэйн энэхүү айлчлал нь Хятад улс энх тайван, яриа хэлэлцээг дэмжиж байгаагийн бас нэг илрэл юм гэж онцлон тэмдэглэв. Дипломатчийн хэлснээр, энэ нь Хятад улс нь "энх тайвны талд бат зогсож байгааг бүрэн харуулж байна".Орос, Украины зөрчил сунжирч, хурцдаж байгаа энэ үед Хятад улс гал зогсоох, энхийн хэлэлцээг эхлүүлэх, байдлыг цаашид хурцатгахгүй байх талаар олон улсын зөвшилцөлд хүрэхэд үр бүтээлтэй үүргээ үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж ГХЯ-ны төлөөлөгч цохон тэмдэглэжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпинь дөрөвдүгээр сарын сүүлчээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаа ярих үеэрээ Хятад улс Евразийн асуудал эрхэлсэн Засгийн газрын тусгай төлөөлөгчөө Украин болон бусад оронд илгээж, Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах талаар дэлгэрэнгүй санал солилцоно гэж мэдэгдсэн билээ.
https://montsame.mn/mn/read/318924
Хятад, АНУ-ын өндөр албан тушаалын төлөөлөгчид хоёр талын харилцааны талаар хэлэлцжээ
2023-05-12 15:12:28
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВЕНА. /Xinhua/. Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга Ван И, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нар Австрийн нийслэл Вена хотноо лхагва, пүрэв гарагт хоёр талын харилцааны талаар илэн далангүй, гүн гүнзгий агуулгатай, үр бүтээлтэй хэлэлцээ хийжээ.Хоёр тал Хятад-Америкийн харилцаанд тулгарч буй саад тотгорыг арилгах, дордож буй харилцааг тогтворжуулах талаар хэлэлцсэн байна.ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ван И мөн Тайванийн асуудлаарх Хятадын талын байр суурийг тодорхой тайлбарлажээ.Талууд мөн Ази-Номхон далайн бүс нутаг, Украины нөхцөл байдал болон харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн  бусад асуудлаар санал солилцсон байна. Түүнчлэн энэхүү стратегийн харилцааны сувгаа үргэлжлүүлэн ашиглахаар тохиролцжээ.
https://montsame.mn/mn/read/318918