headline
stringlengths 3
205
| date
stringlengths 10
26
| author
stringclasses 9
values | category
stringclasses 9
values | body
stringlengths 1
76.3k
| link
stringlengths 27
30
|
|---|---|---|---|---|---|
Urug.mn контент сайтын РЕДАКЦИЙН БОДЛОГО
|
3 жил, 7 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
1. Urug.mn эерэг, сайн сайхан бүхнийг түгээнэ, бүтээнэ2. Urug.mn шүгэл үлээгч нарыг дэмжинэ, шүгэл ч үлээнэ, баримт дэлгэнэ3. Urug.mn нийгмийн цөөнхийн нүд, чих болно4. Urug.mn ус, агаар мэт үгүйлэгдээд буй ёс зүйн кодоо ягштал мөрдөнө5. Urug.mn хэрэглэгчдээ олон эрээн баннераар “хүчирхийлэхгүй”6. Urug.mn бүх төрлийн бүх мэдээлэл багтаах гэж “халтуурдахгүй”7. Urug.mn хаанаас ч, хэн ч, хэзээ ч, юунаас ч хэрэглэж болохуйц тохиромжтой хэмжээгээр контент, мэдээгээ хүргэнэ8. Urug.mn Баабар нарын дараагийн үеийн нийтлэлч нарын шинэ талбар байна9. Urug.mn сайтын бүтээлүүд телевиз, цахим хэрэгслүүдээр цацагдана10. Urug.mn контент, мэдээнүүддээ график дүрслэл ашиглаж, судалгаа, баримтад тулгуурлана
|
https://www.urug.mn/news/11
|
“Бизнес өрөг” нэвтрүүлэг ээлжит төслөө АНУ-аас эхэллээ
|
3 жил, 7 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
“Бизнес өрөг” нэвтрүүлгийн нэг цуврал буюу 12 дугаарын бичлэгийг АНУ-ын Чикаго, Вашингтон ДС, Сиатли, Лос Анжелес хотуудад хийлээ. АНУ-д Монголын 30 мянга гаруй иргэн сурч, ажиллаж амьдарч, 300 гаруй бизнес эрхлэгчид бизнес эрхэлж байна. Үүнээс Чикаго хотод 10 мянга гаруй буюу хамгийн их Монгол иргэд амьдарч, хамгийн олон төрлөөр бизнес хийдэг юм. Америк дахь Монгол бизнес эрхлэгчдийн бизнесийг төрлөөр нь ангилбал:1. Тээвэр зуучлалын бизнес2. Хумсны салон3. Рестораны чиглэлийн бизнесүүд дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд амьдарч байгаа хотынхоо онцлогт тааруулж бизнесүүд нь төрөлжжээ. Бид харин нэвтрүүлгээрээ салбар салбарын бизнесүүдийн төлөөллийг орууллаа. Бизнес өрөг –Америкт нэвтрүүлэгт:1. С.Энхбаяр Чикаго, “Sukh agency” даатгалын компанийн захирал2. П.Солонго Чикаго, “Rainbow dental” шүдний эмнэлгийн үүсгэн байгуулагч, захирал3. П.Амгаа Чикаго, “I Codice” программ хангамжийн компанийн захирал4. С.Баяржаргал Чикаго, “Tegts Law” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, хуульч5. Л.Баясгалан Лос Анжелес, “DBN Carrier” олон улсын тээвэр зуучлалын компанийн захирал6. Б.МөнхнямВашингтон Д.С, “MCN” Consulting компанийн захирал7. Г.ОсмановWashington.D.C, “Imposta” санхүүгийн зөвлөх үйлчилгээний компаний захирал8. Т.ИтгэлСиатли, “Sora sushi” рестораны үүсгэн байгуулагч захирал9. Б.ГэрэлчимэгСиатли, Life coach, English teacher (Монгол руу онлайнаар хичээл заадаг)10. Г.Цолмон Сиатли, “Granite top” чулууны компанийн захирал11. Б.НансалмааТатварын компанийн захирал12. Технологийн компаниудад ажиллаж байгаа Монгол залуусын ярилцлага байв.330 сая хүн амтай АНУ хэдийгээр Дэлхийн хамгийн томд тооцогддог бизнес эрхлэхэд таатай зах зээл ч олон өрсөлдөөн дунд бизнесээ амжилттай авч явна гэдэг хөдөлмөр шаардсан ажил билээ. Тэдний бизнесээ хэрхэн босгосон сонирхолтой түүхүүдийг 2020.01.01-ээс эхлэн хүлээн авч үзээрэй.
|
https://www.urug.mn/news/12
|
Энтони Жошуа хүнд жингийн дэлхийн аварга цолоо буцаан авлаа
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
СПОРТ
|
Энтони Жошуа хүнд жингийн дэлхийн аварга цолоо буцаан авлаа
|
https://www.urug.mn/news/17
|
ВЛОГ
|
3 жил, 7 сар өмнө
|
Админ
|
ВЛОГ
|
ВЛОГ ТУН УДАХГҮЙ МЭДЭЭЛЭЛ ОРОХ БОЛНО.
|
https://www.urug.mn/news/19
|
Сонгогчдын боловсрол
|
3 жил, 7 сар өмнө
|
Админ
|
МЭДЛЭГ ХӨТӨЛБӨР
|
Сонгогчдын боловсрол
|
https://www.urug.mn/news/21
|
Нэвтрүүлэг бүрэн эхээрээ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Нэвтрүүлэг бүрэн эхээрээ
|
https://www.urug.mn/news/22
|
Монгол улс дижитал шилжилтэнд бэлэн үү?
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
ДЭЛХИЙ
|
Монгол улс дижитал шилжилтэнд бэлэн үү?
|
https://www.urug.mn/news/23
|
Асуудлын ард боломж байдаг
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
Асуудлын ард боломж байдаг
|
https://www.urug.mn/news/24
|
Сайжруулсан шахмал түлш
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
ДЭЛХИЙ
|
Сайжруулсан шахмал түлш
|
https://www.urug.mn/news/25
|
Urug.mn контент сайтын редакцийн бодлого
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
1. Urug.mn эерэг, сайн сайхан бүхнийг түгээнэ, бүтээнэ2. Urug.mn шүгэл үлээгч нарыг дэмжинэ, шүгэл ч үлээнэ, баримт дэлгэнэ3. Urug.mn нийгмийн цөөнхийн нүд, чих болно4. Urug.mn ус, агаар мэт үгүйлэгдээд буй ёс зүйн кодоо ягштал мөрдөнө5. Urug.mn хэрэглэгчдээ олон эрээн баннераар “хүчирхийлэхгүй”6. Urug.mn бүх төрлийн бүх мэдээлэл багтаах гэж “халтуурдахгүй”7. Urug.mn хаанаас ч, хэн ч, хэзээ ч, юунаас ч хэрэглэж болохуйц тохиромжтой хэмжээгээр контент, мэдээгээ хүргэнэ8. Urug.mn Баабар нарын дараагийн үеийн нийтлэлч нарын шинэ талбар байна9. Urug.mn сайтын бүтээлүүд телевиз, цахим хэрэгслүүдээр цацагдана10. Urug.mn контент, мэдээнүүддээ график дүрслэл ашиглаж, судалгаа, баримтад тулгуурлана
|
https://www.urug.mn/news/29
|
"Дижитал Дентал Оффис" эмнэлгийн үүсгэн байгуулагч, ерөнхий эмч Ж.Билгээ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ОНЦЛОХ 10 ИШЛЭЛ 1. Анх эмнэлэгээ байгуулж байхад санхүүгийн чадамж бага болохоор өөрөө хүнээ үзээд эмчилгээгээ хийна, захиалгаа авна, тоосоо арчиж шалаа угаана, 00-оо угаана гээд бүх зүйлээ өөрөө хийдэг байсан. 4дэх хүүхдээ төрүүлж байхдаа эмнэлэгээ нээж байсан юм. Төртлөө ажлаа хийгээд, төрөөд сар болоод л ажилдаа орж байсан. Эмч хүмүүс танд л үзүүлэх гэсэн юм танаар л эмчлүүлмээр байна гэсэн үгэнд их урамшчих нь. Нялх хүүхдээ ортой нь авчраад эмчилгээний өрөөнийхөө үүдэндээ тавиад л ажиллаж өгдөг байсандаа. 2. Японд докторт сурч байхдаа тэтгэлгээсээ хадгалсан хуримтлал, сурахынхаа хажуугаар эмнэлэгт ажилладаг байсан орлогоосоо хурааж тэндээс шүдний эмнэлгийн сайн тоног төхөөрөмж худалдаж аваад эмнэлгээ нээж байсан. Эмнэлгийн маань хамгийн чухал хөрөнгө оруулалт гэвэл тэр юм даа. 3. Нөхөр, 3н хүүхдээ орхиод Япон руу докторт сурахаар явах чанга байсан. Нөхрөө санана хүүхдүүдээ санана, тэд нар минь намайг сураг гэж ингэж хичээж байхад би цаг минут бүрийг үр дүнтэй ашиглах ёстой гээд өглөө 6д босоод сурахынхаа хажуугаар мэргэжлээрээ ажилладаг байсан. Орой метро зогсохтой уралдаж гэртээ ирнэ. Хүн амьдралын хэцүү бэрхшээл дундаас боломжийг олж хардаг гэж үнэн юм билээ. Тэндээс л нөхөр бид хоёр хоёулаа өөрсдийн бизнесээ эхлүүлж байсан. 4. 4 дэх хүүхдээ төрсний дараа эмнэлгээ байгуулж байсан. Одоо манай гэр бүл 5н хүүхэд 3н ач зээтэй. Олон хүүхэдтэй бизнес эхлүүлнэ, бизнес авч явна гэдэг хэцүү. Нөхөр минь миний ар талыг сайн хариуцаж авч явдаг болохоор л миний бизнес амжилттай сайн явж байгаа. Би нөхөртөө таван од өгчихсөн байгаа. Эмэгтэй хүн сайн ханьтай байхад бүх зүйлд өөртөө итгэлтэй болдог. 5. Эмчийн мэргэжил насаараа сурч дуусдаггүй мэргэжил. Байнга ингэж сургалтанд явах төвөгтэй биш үү гэж л байдаг юм. Хүн өгч байж авдаг. Би тэр хамгийн сүүлийн үеийн, шилдэг судлаачдын сургалтанд өндөр үнэ төлөөд ч хамаагүй явж сурч мэдэж ирэхгүй л бол манай үйлчилгээ сайжрахгүй. Нөгөө талдаа амархан хоцрогдоно. Жишээ нь хэдхэн жилийн өмнө гэхэд хоол идсэний дараа шууд шүдээ угаа гэдэг байсан бол одоо больсон. Хоол идсний дараа 20-30 минут өнгөрөөж байж шүдээ угаах хэрэгтэй. Тэр хугацаанд аман дотор хүчиллэг орчин үүсэн байдаг учраас шууд угаавал шүдний палан нимгэрэх аюултай гэж үздэг болсон. 6. Өөрөө ганцаараа яваад сураад байхаасаа илүү эмч нараа, сувилагч нараа гадагшаа дагуулж явж сургахыг хичээдэг. Хамт сураад ирэхээр залуусын маань нүд нь нээгдээд урам зориг ороод ирдэг болохоор бидний харах өнцөг нэг болно, бид ийшээ явж байна гэж ойлгуулахад амар болдог. 7. Менежментийн онолын дагуу сайн эмч байлаа гээд эмнэлэг удирдаж авч явж чадахгүй, сайн багш байлаа гээд сургууль удирдаж авч явж чадахгүй, менежер хүн удирдах ёстой гэдэг. Эмчилгээндээ анхаараад санхүүү маркетингдаа анхаарахгүй орхигдуулах тохиолдол байгаа. Гэхдээ харин бизнесийн хүн эмнэлэг удирдахаар эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ, эрүүл ахуй халдвар аюулгүй байдал үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг эхэнд тавихгүй зөвхөн бизнес гэж хараад бараа бүтээгдэхүүн борлуулах газар мэтээр хандаж байгаа тохиолдлууд сүүлийн үед их анзаарагддаг болж. 8. Нөхөр минь миний бизнест байнга тусалдаг. Гадаад харилцаан дээр минь их анхаарч олон газруудтай холбож өгдөг. Хоёулаа бизнес удирдаж байгаагийн давуу тал олон шүү. Заримдаа бие биенийхээ компанид бага хүүтэй зээл юмуу хүүгүй зээл өгнө хэ хэ. 9. Харин сүүлийн үед ганц эмчээс хамаарсан эмнэлэг болох вий гэж их анхаарч байгаа. Олон улсын сайн жишгүүдийг судалж үзэж байна. Ганц надаас хамаарвал манай эмнэлэг сайн эмнэлэг гэсэн үг биш. 10. Эрүүл мэндийн үйлчилгээний үнэ тогтоох хэцүү. Үнэтэй байна, хямдхан байна гэдэг. Нөгөө талдаа энэ бол үнэлэмжийн асуудал. Нэг ломб хийлээ гэхэд ямар материалаар хийж байна, тэр нь хэдий хугацаанд чанараа алдахгүй байх вэ гээд. Хамгийн эхний үйлчлүүлсэн үнэ үнэтэй санагдаж магадгүй ч олон дахин бага үнээр хийлгэсэн дээр үү гэж бодож эрүүл мэнддээ хөрөнгө оруулах хэрэгтэй. Олон улсад эмч нар өөрийн туршлага, сурсан мэдсэнээ үнэлж тухайн эмчийн цаг минутын үнэлгээ гардаг. Их үнэтэй байдаг. Одоогоор манайд бол энэ зарчим үйлчилдэггүй. Бид тоног төхөөрөмж, материалын зардлаа л үнэлдэг.
|
https://www.urug.mn/news/30
|
"Pigeon" корпорацийн ерөнхийлөгч Шигэрү Ямашита
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
1. Бидний гол баримталдаг зарчим нэг удаа хийгээд өнгөрөх биш удаан хугацаанд тогтвортой үр дүнтэй хийж хөгжих юм. 2. Манай Pigeon корпораци хайраас хайр төрдөг гэсэн философийг баримтлан ажилладаг. Бид ажилтнууддаа, хэрэглэгчиддээ хайртай байж, чанартай бүтээгдэхүүн хүргэж, тэдний юу хүсч байгааг хүргэж байж бизнес маань өргөжин тэлнэ.3. Бид одоогоос 40-өөд жилийн өмнө чанаргүй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж маш том эрсдэл хүлээж, бизнесийн түүхэндээ том сургамж авч байсан.Үйлдвэрт байнга чанарын шалгалт явуулах нь чухал. Нэг удаа ч алдаа гаргаж болохгүй. Тухайн үед бид зах зээлийн чанартай, чанаргүй бүх бүтээгдэхүүнүүдээ татаж авч бүх хэрэгдэгчиддээ сайжруулсан бүтээгдэхүүн буцааж өгч байсан. 4. Аливаа бизнес итгэлцэл, хүний харилцаан дээр тогтдог. Энэ харилцааг Монголчуудтай үүсгэж бүхий л ажлаа итгэлцэл дээр явуулж байна. 5. Манай компани удирдлагын багтаа 15 эмэгтэй удирдах ажилтантай. Цөөхөн сонсогдож байгаа ч Япондоо бол олон эмэгтэй удирдлагатай компанид ордог. Миний хувьд эмэгтэй хүн хүүхэд төрүүлээд өөрийн карьераа орхих нь буруу гэж боддог. Pigeon корпорацийн удирлагууд эмэгтэй ажилтнуудаа дэмжиж ажиллахыг хичээдэг. 6. Би Pigeo nкорпорацид 15 жил борлуулалт хариуцау ажилласны дараагаар Тайланд дахь Pigeon-ы үйлдвэрийн захиралаар ажиллах боломж олдсон нь аливаад тууштай, сэтгэлээсээ ажилласны үр дүн гэж боддог. 7. Бизнесийнхээ өнгөрсөн туршлагыг харахад манай хамгийн том харилцагч компани дампуурсанаар бид нийт орлогынхоо 90 хувийг Японы зах зээлээс олдог байсан ч маш их алдагдал хүлээж байсан кэйс бий. Үүнээс хойш бид олон улсын зах зээлээ тэлж ажиллаж буцаж сэргэсэн. Одоо нийт орлогынхоо 50 хувийг гадаадын зах зээлээс олж байна. 8. Японы ийм зүйр үг байдаг. Ямар нэг шинэ ажил эхэлж байгаа бол эхний гурван жил чулуун дээр сууж байна гэж бод.9. Монголд явуулж буй үйл ажиллагаа манай дэлхий даяар байгаа манай бусад компаниудтай харьцуулахад долоохон жилийн дотор хурдацтайгаар 4 дахин өссөн нь маш сайн үзүүлэлт юм. 10. Бизнесээрээ дамжуулж нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх нь хамгийн зөв арга зам. Pigeon корпорацийн хувьд хэрэглэгчид маань ихэвчлэн ээжүүд, хүүхдүүд, залуу гэр бүлүүд байдаг болохоор бид нийгмийн хариуцлагын хүрээнд тэднээс үргэлж судалгаа авч яг тохирох ажлуудыг хийхийр зорьж байна. Бид сүүлийн 33н жил Японд төрсөн хүүхэд бүрий тоогоор мод тарьж байна. Эмч нар бэлтгэх, сургахад анхаарч байна. Хятад улсад бага сургуулиуд барьсан.
|
https://www.urug.mn/news/31
|
Автомашинтай жагсаал тав хоног үргэлжилнэ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Авто зам ашигласны татварыг тав дахин нэмсэнтэй холбогдуулан МАХН, Үнэн ба зөв нам, "Босоо хөх Монгол" ТББ хамтран Сүхбаатарын талбайг тойрон автомашинтай жагсаал зохион байгуулж эхэллээ. Жагсаал өглөө 08.00-18.00 цаг хүртэл, таван өдрийн турш үргэлжлэх гэнэ. Шинэчлэн баталсан дүнгээр автомашин эзэмшигчдийн төлдөг байсан татвар хамгийн багадаа тав дахин нэмэгдэх аж. Тухайлбал, 2000 см3 хүртэл багтаамжтай тээврийн хэрэгсэл, үүний хамгийн гол төлөөлөл болох приус автомашины эзэмшигч 2019 онд авто зам ашигласан хэмээн 20 мянган төгрөг төлдөг байсан бол ирэх онд 100 мянган төгрөг төлөх ёстой болно. 2019 онд 12 тэрбум 795 сая 600 мянган төгрөг төвлөрсөн бол татварыг тав дахин нэмснээр ирэх жил төсөвт 73 тэрбум 579 сая 715 мянган төгрөг бүрдэх юм байна. Жагсаалд 1000 орчим иргэн нэгдэхээ илэрхийлсэн бөгөөд энэ тоо өсөх магадлалтайг зохион байгуулагчид дурдаж байна.
|
https://www.urug.mn/news/32
|
"Өрөг.мн" сайт нээлтээ хийлээ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
‘’Word media ’’ компаний хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилготой Өрөг.мн сайт өнгөрсөн тав дахь өдөр нээлтээ хийлээ. Тус сайт нь Монгол улсад эздээ ил тод зарласан анхны хэвлэл мэдээллийн байгууллага юм. Нээлтийн үйл ажиллагаа ‘’Их монгол тэнхимд’’ 17:00 цагаас эхлэн сэтгүүл зүйн болон бизнесийн төлөөлөл болсон олон хүндтэй зочид уригдан оролцсон байна.“Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд ил тод байх нь хараат бус эрүүл сэтгүүл зүй хөгжих гол хүчин зүйл юм. Бид эздээ зарласан нь зөвхөн эхлэл хойшдоо олон улсын сэтгүүл зүйн жишгээр ажиллах болно” хэмээн Өрөг.мн сайтын ерөнхий редактор У.Болортуяа онцоллоо.Контентоо сонгож үздэг болсон энэ цаг үед сошиал медиа мэдээлэл хүлээн авах гол хэрэгсэл мөн хэдий ч телевизийн видео контент үзэгчдийн хамгийн их итгэлийг хүлээдэг мэдээллийн хэрэгсэл юм. Тиймээс Өрөг.мн контент сайт өөрсдийн контентийг үйлдвэрлэж телевизүүдээр цацах юм.
|
https://www.urug.mn/news/33
|
ТАНИЛЦ: Өрөг.mn контент сайтын ЭЗЭД
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
WordMedia ХХК, Өрөг.mn контент сайтын нээлт 2019.12.06-нд 17.00 цагаас боллоо. Тэд Монголын сэтгүүл зүйн түүхэнд анх удаа эздээ зарлаж, редакцийн бодлогоо танилцууллаа. Urug.mn контент сайтын хувь эзэмшигч Б.Болорчимэг Urug.mn контент сайтын хувь эзэмшигч У.Болортуяа Urug.mn контент сайтын хувь эзэмшигч Д.Чинцогт Urug.mn контент сайтын хувь эзэмшигч Ц.Түвшинтөгс нар юм. Б.Болорчимэг, Болортуяа нар нь сайтын Ерөнхий редактор, Ерөнхий продюсерээр ажиллана. Харин Д.Чинцогт, Ц.Түвшинтөгс нар сайтын Ерөнхий найруулагч, IT инженерээр ажиллах юм.
|
https://www.urug.mn/news/35
|
ХАНИАДНААС САЛАХ ДОЛООН АРГЫГ ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
ХӨСҮТ-ээс томуу, томуу төст халдварын хандалтын тоог долоо хоног бүр амбулатори, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид, түргэн тусламжийн үйлчилгээг авсан хүмүүсийн тоо зэргийг харгалзан гаргадаг. Өнөөдрийн байдлаар 49 дэхь долоо хоногийн судалгаа гарч 5,8 хувь буюу өнгөрсөн долоо хоногийнхоос 0,3 хувиар нэмэгдэж Аденовирус , Рхиновирус зэрэг вирус, томуугийн хүрээний ‘’В’’-ийн халдварууд зонхилжээ.Сүүлийн өдрүүдэд хүйтний хэм нэмэгдэж байгаатай холбогдуулан ханиад томуунаас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай ХӨСҮТ-ын Халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах төвийн нэгжийн дарга Н.Сувдмаа-тай ярилцлаа.Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд1. Урьдчилан сэргийлэх үүднээс иргэд мэдээллийг найдвартай эх сурвалжаас авах хэрэгтэй. Мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөг авснаараа тухайн хүн ханиадаа бүрэн эмчлэх, бусдад халдварлуулахгүй байх бүрэн боломжтой. Өөрт тань хоолой өвдөх, нүд нуухтай, өндөр халуурах гэх мэт томуу, томуу төст өвчний зовуурь илэрвэл заавал эмчид хандах ёстой. Өөрөөр хэлбэл дам хүнээс сураг сонсож, дур мэдэн эм авч уухгүй байх хэрэгтэй.2. Хоногт доод тал нь найман цаг унтаж, ажлын ачааллаа зөв зохицуулах нь зүйтэй. Хэрэв тав хүртэлх насны хүүхэдтэй айл өрхүүд оройн 21:30 мин гэхэд унтуулж хэвших нь хүүхдийн өсөлтийн болон дархлаа дэмжих даавар ялгардаг байна.3. Мөн биеийн тамираар хичээллэж цусны эргэлтээ сайжруулах нь дархлааг дэмждэг. 4. Өөртөө цэгэн массаж тогтмол хийх нь дархлаа сэргээх ач холбогдолтой. Биеийнхээ тодорхой цэгүүд дээр дарж интэрферон бодис ялгаруулж дархлаагаа дэмжээрэй.5. Олон нийтийн газар явахаар болсон тохиолдолд амны хаалт зөв хэрэглэж сурах.6. Иргэн сайн дураар эмчид үзүүлээд ямар нэгэн харшлах заалтгүй бол улирлын томуугүйн эсрэг дархлаажуултал хамрагдаж болно.7. Өрөөний агаарыг тогтмол сэлгэж байх.Танд ханиад томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлэг, эмчийн заавар зөвлөгөөний дагуу эмчлээрэй. Өнгөрсөн 11-р сарын 8-наас эхлээд хүүхдийн кабинетүүд уртасгасан цагаар буюу 22 цаг хүртэл ажиллаж байна. Ханиад томуу хүрсэн тохиолдолд өөрсдөө дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөж байна.
|
https://www.urug.mn/news/37
|
Геройн зөөсөн гэх Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг шүүх хурал хойшиллоо
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
Монгол улсын иргэн 40 настай Б.Баттүшиг, 47 настай С.Эрдэнэбаяр нарын 70 кг геройн зөөсөн хэрэгт холбогдох хоёр дахь удаагийн шүүх хурал Германы цагаар өчигдөр болох байсан ч хойшиллоо. Германы Дрезден хотын шүүхийн байрХэргийг сануулбал Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нар нь 2019 онытавдугаар сарын 3-ны өдөрГерман улсынДрезденхотод 70кг геройн тээвэрлэж явсан ньбаригдаж, одоог хүртэл тус улсад саатуулагдаж байна. Тэд геройноо 140 ширхэг хэсэг болгон тус бүрийг 500 граммаар савласан байжээ. Машинаас олдсон 70 кг геройн Эл үйлдлийг шүүх анхны хурал 2019 оны 11-р сарын 26- нд болсон юм.Б.Баттүшигэхний шүүх хуралд тайлбар хэлэхдээ “Бид Монголын тагнуулын офицерууд. Европт хар тамхины хэрэгтэй холбоотой ажил хийж байсан” хэмээн ярьсныг Германы хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тэдэнд Германы прокуророос есөн жилийн ял төлөвлөсөн юм.
|
https://www.urug.mn/news/38
|
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танаас ШУУД АСУУЯ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
473 жилийн настай Луврын музей, 850 жилийн настай Парисын дарь эхийн сүм, 132 жилийн настай Эйфлийн цамхагаа Франц улсын соёлын сайд хуучин гээд нураачихаагүй байна. Энэ мэт жишээг хэдэн мянгаар нь нэрлэнэ.Харин 63 жилийн настай соёлын өвд бүртгэсэн Байгалийн түүхийн музейгээ Ё.Баатарбилэг та хуучин гээд нураачихлаа.Одоо Байгалийн түүхийн музей хаана байна вэ?Танаас хариултаа авахаар 2019 оны12-р сарын 16-нд очих болно. Энэ үед Байгалийн түүхийн музейн газрын гэрчилгээг яагаад 2019 оны 1-р сарын 22-ны өдрөөр байгааг тайлбарлах баримтаа бэлдсэн байна уу. Газрын хугацааг 15 жилээр сунгасан гэж хариулах бол өмнөх гэрчилгээнүүдээ авчирна уу. Энэ газар хэний нэр дээр байгааг бид хамтдаа үзэх эрхтэй.
|
https://www.urug.mn/news/40
|
Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Төмөрбаатартай ярилцлаа. Таван жил татварын улсын байцаагч хийсэн тэрээр “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” гэлээ. Татварын байгууллага улсын төсөв бүрдүүлдэг тул ажил мэргэжлээрээ бахархдаг. Тиймээс ч татвар төлөгч нартай эелдэг сайхан харилцаж, зөвлөгөө мэдээлэл өгч, хуулиа мэдэхгүйгээс үүдэн янз бүрийн эрсдэлд орохоос нь сэргийлж ажилладаг гэв. Мөн тэрээр ажилд маань сайн сайхан зүйл бий ч хүндрэл бэрхшээл бишгүй. Жишээ нь татвар төлөгч нар өөрийн буруутай, хуулиа сайн мэдэхгүйгээс үүдэж уурлах, загнах, ширээ цохих, бичиж буй балаа шидэх, хаалга савах зэргээр бухимдлаа илэрхийлдэг. Гэхдээ ачаалалтай, хэцүү гэж ялархдаггүй. Аль болох тэвчээртэй хандаж, зөвлөгөө, хуулийн туслалцаа үзүүлээд үддэг гэлээ. Т.Төмөрбаатар татвар гэх сайхан айлын гишүүн болоод сэтгэл хангалуун амьдарч байгаагаа ийнхүү хуучлав. Видео ярилцлагыг дор хэсгээс үзнэ үү.
|
https://www.urug.mn/news/41
|
Ахмад настнуудаа анхааръя
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Таны үр хүүхдийг өсгөж буй аав, ээждээ хэзээ анхаарал хандуулсан бэ? Монгол улсад тэтгэврийн насны 300 гаруй мянган хүн бий. Эдгээрийн дийлэнх нь тэтгэвэрт гарсаныхаа дараа ач, зээгээ харж амьдардаг. Орчин цагт Монгол ахмадуудын амьдралын энэ хэмнэл буруу гэх шүүмж бий. Нөгөөтэйгүүр үндэсний уламжлал, хамтач, нэгэндээ тусалдаг соёл хэмээн сэтгэл засалч тайлбарлаж байна. Энэ нь мэдээж айл гэр бүлийн асуудал.Харин бид ахмадуудтай уулзаж, тэднийг юу хийдэг, юу хиймээр байгааг асуухад “аялмаар, сайхан зүйлс үзмээр, бүр нэг чөлөөтэй хамаагүй явмаар санагддаг” гэх мэтээр бодлоо хуваалцав. Тэтгэврийн мөнгө нь хүсэл мөрөөдөлд нь хүрэлцээ муу, төрийн зүгээс өдөр өнжүүлэх гэх мэт үйлчилгээ хүртээмжгүй нь үнэн.Гэхдээ танд тусалж, таны үр хүүхдийг өсгөлцөж буй ээж, аавдаа та хамгийн сүүлд хэзээ анхаарал хандуулсан бэ? Хэзээ зүгээр л ярилцаж суусан бэ? Тэд тэтгэвэрт гарсаны дараа сэтгэл зүйн хувьд ганцаардах, гутрах гэх мэт асуудалд орох өндөр магадлалтайг сэтгэл зүйч сануулж байна.Тэдний нас дээр гарсан ч хүн шүү дээ...
|
https://www.urug.mn/news/43
|
Геройн зөөсөн гэх Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарын тухай 7 баримт
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
Монгол улсын иргэн 40 настай Б.Баттүшиг, 47 настай С.Эрдэнэбаяр нар нь 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр Герман улсынДрезденхотод 70кг геройн тээвэрлэж явсан ньбаригдаж, одоог хүртэл тус улсад саатуулагдаж байна. Тэдний эл үйлдлийг шүүх анхны хурал 2019 оны 11-р сарын 29 нд болсон.Б.Баттүшигэхний шүүх хуралд тайлбар хэлэхдээ “Бид Монголын тагнуулын офицерууд. Европт хар тамхины хэрэгтэй холбоотой ажил хийж байсан” хэмээн ярьсныг Германы хэвлэлүүд мэдээлсэн билээ. Харин хоёр дахь удаагийн шүүх хурал хойшлоод байна. Тэд геройноо 140 ширхэг хэсэг болгон тус бүрийг 500 граммаар савласан байжээ.Хэрэгт холбогдсонС.Эрдэнэбаяр ньТурк дахь элчин сайдын яамны жолоочоор томилогдоод удаагүй байхдаа ийнхүү геройн зөөсөн хэргээр саатуулагдлаа.С.Эрдэнэбаяр баригдсан даруйдаа Турк дах консул асан Э.Мөнх-Очир руу утас цохисон. Тэрээр 23-р сургуульд Э.Мөнх-Очирын доод ангид сурч байв.С.Эрдэнэбаяр нь Ерөнхийлөгч асан П.Очирбатын үеэл дүүС.Эрдэнэбаяр нь ГХЯ-нд жолоочоор 23 жил ажиллаж буй.С.Эрдэнэбаяр нь1996-2000 Берлины ЭСЯ-д жолоочоор,2000 онд Л.Эрдэнэчулуунсайдын жолоочоор,2002-2006 ондЖеневтжолоочоор,2008-2012 онд Д.Цогбаатарсайдыг ТНБД байхад жолоочоор,2014 ондВашингтонджолоочоор,2018 ондД.Цогтбаатар сайдын жолоочоор тус тус ажиллаж байв.Геройны хэргээр саатуулагдсан Б.Баттүшиг ньТагнуулын сургууль төгссөн. Тагнуулч.Б.Баттүшиг ньТагнуулын Ерөнхий Газраас ГХЯ-д санал болгосноор томилогдсон.Б.Баттүшигийн баз ГХЯ-ны аудит, дотоод хяналтын газрын захиралБ.Баярсайханюм.Тэдэнд Германы прокуророос есөн жилийн ял төлөвлөсөн юм.
|
https://www.urug.mn/news/44
|
“Д.Одбаяр огцор” жагсаалыг Өрөг.mn шууд дамжуулна
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
2019.12.12-нд 12:00 цагаас Үндсэн хуулийн цэцийн гадна талбайд “Ялгаварлалыг Хариуцлагажуулъя” нэгдлээс цэцийн гишүүн Д.Одбаярыг огцруулахыг шаардаж, жагсана.Мөн төрийн ордонд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр яллагдагчаар татагдсан талаараа хэвлэлийн бага хурал хийнэ. Дээрх үйл явдлыг Өрөг.mn шууд дамжуулна
|
https://www.urug.mn/news/45
|
Бөгс барьсан хэрэгтэн Д.Одбаяр гэж хэн бэ?
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
Жагарномч ДОРЖИЙН ОДБАЯР нь Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. 1985 онд Дорнод аймгийн 10 жилийн I сургууль, 1987 онд Москва хотын Залуучуудын дээд сургууль, эвлэлийн ажилтан, 1997 онд Энэтхэгийн эрх зүйн үндэсний их сургууль, эрх зүйч, 2000 онд Голландын Клингиндаелийн академи, дипломатч.Ажилласан байдал: 1987-1989 онд Дорнод аймгийн Пионерийн зөвлөлийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, 1990-1991 онд МХЗЭ-ийн гүйцэтгэх хорооны тэргүүлэгч гишүүн, 1991-1992 онд Монголын Залуучуудын холбооны хяналтын зөвлөлийн дарга, 1997-2000 онд Хууль зүйн яамны ахлах мэргэжилтэн, Олон улсын эрх зүйн тасгийн ахлагч, газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 2000-2004 онд Дорнод аймгийн Засаг дарга, 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2013-2016 онд “Альтернатив энерги” ХХК-ний зөвлөх.2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон.2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдон ажиллаж байгаад Корэйн эйр компанийн онгоцоор үйлчлүүлж байхдаа үйлчлэгч эмэгтэйн бөгс илсэн үндэслэлээр буруутгагдаж, тус улсын шүүхээс торгуулах ял сонссон билээ. Д.Одбаяр ирээд ҮХЦ-ийн даргын суудлаа өгсөн ч ҮХЦ-ийн гишүүнээсээ буугаагүй юм.
|
https://www.urug.mn/news/46
|
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийж байна
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
.
|
https://www.urug.mn/news/47
|
Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдлаа
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
Өргөн нэвтрүүлгийн хуулийг гурван жилийн хугацаанд хэлэлцсэний эцэст УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр батлагдлаа. Хуулийн төсөлд өргөн нэвтрүүлэг, олон нийтийн радио, телевизийн болон арилжааны радио, телевизийн үйлчилгээг зэргийг хамруулсан байна.Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгажээ.Тухайлбал, төслийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гадаадын хөрөнгө оруулагч этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох” гэсэн агуулгатай 7.4.6 дахь заалтыг нэмсэн.Өргөн нэвтрүүлгийн телевиз, олон сувгийн дамжуулах хэрэглэгч байгуулгуудийн хооронд орлого хураах зарчмаар 15 хувиас доошгүй байх. Олон сувгийн дамжуулах санд жилд 700 гаруй хөргөнө төвлөрүүлдэг байсныг цуцлан, энэ төрлийн хөрөнгийг ахин төвлөрүүлэхээргүй болгон хуульчилсан байна. Хуулийн хэрэгжилт хамрах хүрээнд хөдөө орон нутагт цацагдаг радио, IPTV зэргийг ч хамруулна.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан байгуулагдсан ба түүгээр дамжуулан үйлчилгээ эрхэлж байгаа телевиз, арилжааны телевиз, орон нутгийн суваг, радио энэ сангаас үйл ажиллагаа сайжруулах боломжтой. Энэхүү хуулийг баталсан өдрөөс дагаж, мөрдөх юм.
|
https://www.urug.mn/news/48
|
Ерөнхийлөгч Х.Баттулга Трампын хүүд НЭН ХОВОР амьтан агнах зөвшөөрөл өгчээ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
2019 оны 8-р сард Дональд Трампын хүү Монголд ирэх үеэрээ Монголын УЛААН НОМД орсон буюу нэн ховор амьтан болох аргаль, халиун буга агнажээ. Харин ан хийх зөвшөөрлийг Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 9-р сарын 2-нд буюу сарын дараа нэхэн олгосон байна. Трампын бага хүү ан агнахдаа лазеран овоо хараатай буу хэрэглэж, шөнө агнажээ. Түүнтэй хамт явсан хөтөч аргалыг төхөөрөх гэхэд зогсоож, аргалын эвэр, арьсыг гэмтээж, муухай болгохгүй гэсэн үүднээс аргалын биеийг бүхлээр нь мөнгөлөг цаасаар ороож өгсөн байна. Хачирхалтай нь Трампын хүү Монголоос агнасан ангийн олзоо АНУ-ын хил давуулж чадахгүй байгаа аж. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ангийн олзыг хилээр нэвтрүүлэхийг эсэргүүцдэг билээ.Нийтлэл англи хэл дээр унших холбоосhttps://www.propublica.org/article/trump-inc-podcast-donald-trump-jr-went-to-mongolia-got-special-treatment-from-the-government-and-killed-an-endangered-sheep?fbclid=IwAR39r5BQFukiWX6AEeqliiy6lhB4MhLPiY9zAd1-NosYUsDzCwL1tXDZqmQУЛААН НОМ гэж юу вэ?Хамгаалах шаардлагатай, нэн ховор амьтан ургамлын жагсаалтыг УЛААН НОМД оруулдаг билээ. Улаан ном нь Амьтан, Ургамал гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Нарийвчлан задалбал,Амьтанд Хөхтөн, Шувуу, Мөлхөгч, Хоёр нутагтан, Загас, Дугуй амтан, Хавч хэлбэртэн, Шавж, Зөөлөн биетэн, Ургамалд Дээд ургамал, Доод ургамал/Хөвд, Замаг, Хаг, Мөөг/ гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа юм.2013 онд Монгол улс Улаан номоо 3 дах удаагаа шинэчлэн хэвлүүлсэн билээ. Мөн Дэлхийн Улаан ном ч гэж байдаг юм.НЭН ХОВОР амьтан гэж юу вэ?Монгол улсын хэмжээнд сvvлийн 10 гаруйхан жилийн дотор ховор болон элбэг ан амьтдын тоо толгой багассаар сvйрлийн ирмэгт ирээд байгааг Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдээлсэн байдаг.Ховор, нэн ховор амьтдын тоо толгой арав гаруйхан жилд 70-90 хувь огцом буурсан,ховор амьтнаар ч зогсохгvй элбэг гэж vзэгддэг агнуурын ач холбогдолтой амьтад тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч цөөрсөн юм.
|
https://www.urug.mn/news/52
|
Дэлхийн миссд өрсөлдөж буй М.Цэвэлмаагийн видео танилцуулга
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
#MandakhTsevelmaa #MissWorldMongolia #MissWorldЭнэхүү бичлэгийг үзэх бүрд multimedia номинацад нөлөөлөх тул хэрэв танд таалагдвал лайк дарж, шээр хийх хэрэгтэй. Дэлхийн миссийн тэмцээн өнөөдөр 22 дэх өдөртэйгөө золгож байна.Хоёр өдрийн дараа буюу 12-р сарын 14-нд финалын шалгаруулалт болно.Манай улсыг төлөөлөн оролцож буй М.Цэвэлмаа одоогоор хамгийн гол номинацуудын нэг зорилго бүхий гоо үзэсгэлэн шалгаруулалтын шилдэг 10-т багтсан юм.
|
https://www.urug.mn/news/55
|
УЛААНБААТАР ХОТЫН БАГШ НАР ДОЛОО ХОНОГТ 20 ЦАГААР ИЛҮҮ АЖИЛЛАЖ БАЙНА
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Улаанбаатар хотын бага ангийн багш нар хувийн амьдралаа марттал долоо хоногт 20 цаг илүү ажиллаж, 50-70 хүүхдэд хичээл зааж байна. Бид тэдний төлөөлөл ХУД-ийн 18-р сургуулийн бага ангийн багш Б.Бямбацэрэнтэй уулзлаа. Түүний ангид 66 хүүхэд суралцдаг. Б.Бямбацэрэн багш зөвхөн хичээл заадаггүй өглөөнөөс оройн 22 цаг хүртэл 66 хүүхэд тус бүрийн дэвтэр засаж, даалгавар шалгаж, хичээлийн хэрэглэгдэхүүн бэлдэж, анги танхимаа цэгцэлж, дээд шатны байгууллагууддаа олон төрлийн тайлан бичиж, судалгаа бөглөхөд цагаа зарцуулдаг. Сүүлийн жилүүдэд бага ангийн багш нарт нэмэгдсэн бас нэг ачаалал нь агуулга муутай сурах бичиг орлох “номыг” өөрсдөө хийдэг болжээ.Уг нь манай улс Кембридж хөтөлбөр зэрэг олон хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн, хэрэгжүүлдэг...Гэвч багш нар ийм ачаалалтай, үзүүлэлт Дэлхийд 101-р байр.... ?
|
https://www.urug.mn/news/56
|
ЭХ ОРОН ҮЗЭЛ ТАТВАР ТӨЛӨХӨӨС ЭХЭЛНЭ
|
3 жил, 6 сар өмнө
| null |
НИЙГЭМ
|
Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Төмөрбаатартай ярилцлаа. Таван жил татварын улсын байцаагч хийсэн тэрээр “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” гэлээ. Татварын байгууллага улсын төсөв бүрдүүлдэг тул ажил мэргэжлээрээ бахархдаг. Тиймээс ч татвар төлөгч нартай эелдэг сайхан харилцаж, зөвлөгөө мэдээлэл өгч, хуулиа мэдэхгүйгээс үүдэн янз бүрийн эрсдэлд орохоос нь сэргийлж ажилладаг гэв. Мөн тэрээр ажилд маань сайн сайхан зүйл бий ч хүндрэл бэрхшээл бишгүй. Жишээ нь татвар төлөгч нар өөрийн буруутай, хуулиа сайн мэдэхгүйгээс үүдэж уурлах, загнах, ширээ цохих, бичиж буй балаа шидэх, хаалга савах зэргээр бухимдлаа илэрхийлдэг. Гэхдээ ачаалалтай, хэцүү гэж ялархдаггүй. Аль болох тэвчээртэй хандаж, зөвлөгөө, хуулийн туслалцаа үзүүлээд үддэг гэлээ. Т.Төмөрбаатар татвар гэх айлын гишүүн болоод сэтгэл хангалуун амьдарч байгаагаа ийнхүү хуучлав.
|
https://www.urug.mn/news/57
|
Өнөөдөр, Маргааш, Нөгөөдөр Улаанбаатарт юу болох вэ?
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
2019.12.13-нд 17:30 цагаас МУИС-ийн номын санд Үй Хуа "Цусаа худалдсан тэмдэглэл" номын нээлт 2019.12.14-нд Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" дуурь Улсын дуурь бүжгийн Эрдмийн Театрт 2019.12.14-нд Make Your Own Xmas Gift Mug арга хэмжээ Little heaven in UB-д болно 2019.12.13-нд Friday Comedy Night тоглолт UB Comedy Club-д болно 2019.12.14-нд Saturday Comedy Night UB Comedy Club -д болно 2019.12.14, 15-нд 13:00, 16:00 цагуудаас “ХУНТ НУУР" хүүхэлдэйн жүжиг 5 болон түүнээс дээш насныханд зориулан 50 минут тоглоно. Хүүхэлдэйн театрт. Тасалбар 5000 төгрөг. Тасалбар захиалах: 99270651
|
https://www.urug.mn/news/58
|
Хүүхдүүддээ "Хунт нуур" үзүүлээрэй
|
3 жил, 6 сар өмнө
| null |
НИЙГЭМ
|
Хүүхэлдэйн урлагийн нэрт жүжигчин МУГЖ Л.Чимэддоржийн 81 жилийн ойд зориулан бүтээсэн П.И.Чайковский "ХУНТ НУУР" хүүхэлдэйн жүжгийн нээлт 2019 оны 12 дугаар сарын 13-ны 18:00 цагаас Улсын хүүхэлдэйн театрт болж хөшигөө нээлээ.Тус уран бүтээл 2019 оны 12 дугаар сарын 14, 15, 25, 26, 27, 28, 29 -ний өдрүүдэд 13:00, 16:00 тус тус тоглож үзэгч, хүүхэд багачуудын хүртээл болно.
|
https://www.urug.mn/news/61
|
The HU алдарт хөтлөгч, дуучин Jacoby Shaddix-тэй хамтарсан бүтээлээ цацлаа
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
The HU хамтлаг алдарт хөтлөгч, дуучин Jacoby Shaddix-той хамтарсан уран бүтээлээ 22 цагийн өмнө цацлаа. Энэхүү бүтээл нь Wolf Totem дууных нь шинэчилсэн хувилбар юм. Шүүмжлэгчид бүтээлийг илүү чанаржсан тухай бичжээ. Тэдэнтэй хамтарсан Jacoby Dakota Shaddix бол Америкийн хөгжимчин, дуучин, дуу зохиогч, реппер, телевизийн хөтлөгч, жүжигчин. Papa Roach хамтлагийн үүсгэн байгуулагч билээ. Shaddix нь мөн MTV шоу нэвтрүүлгийн хөтлөгч байсан юм. Хү хамтлаг Герман, Норвеги, Швед, Польш, Чех, Австри, Швейцар, Франц, Бельги, Англи, Австрали, Шинэ Зеланд улсуудаар аялан тоглож, фестивалиудад оролцохоор төлөвлөөд байгаа юм байна.
|
https://www.urug.mn/news/64
|
Дэлхийн мисс: М.Цэвэлмаа топ 40 миссийн нэг боллоо
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Гоо сайханы олимп гэгддэг 69 дэх удаагийн Дэлхийн миссийн тэмцээн Лондон хотноо болж, 130 мисс өрсөлдөж өндөрлөлөө. Монгол улсаас 22 настай, эмч мэргэжилтэй М.Цэвэлмаа оролцлоо. Тэрээр зорилго бүхий гоо сайхан төрөлд шилдэг 10, авьяас төрөлд шилдэг 20, Head To Head шалгаруулалтад багаараа 4, Мультимедиа төрөлд 7 сая лайк авч 3-р байранд орсоноор топ 40 миссийн нэгээр шалгарч тэмцээнээ дуусгалаа. Манай улсын миссүүдээс 2016 онд Дэлхийн миссд оролцож байсан А.Баярцэцэг топ 11-т орсноор Монголын дээд амжилтыг “эзэмшиж” байна.
|
https://www.urug.mn/news/65
|
Танилц: 2019 оны ДЭЛХИЙН мисс
|
3 жил, 6 сар өмнө
| null |
НИЙГЭМ
|
Гоо сайханы олимп гэгддэг 69 дэх удаагийн Дэлхийн миссийн тэмцээн Лондон хотноо болж, 130 мисс өрсөлдөж өндөрлөлөө. Энэ удаагийн Дэлхийн миссийн тэргүүн титмийг Ямайк улсын гоо бүсгүй Toni Ann Singh тэргүүндээ заллаа. Харин гуравдугаар байранд Энэтхэг, хоёрдугаар байранд Франц улсын миссүүд тус тус шалгарлаа. Ямайк улсыг төлөөлж оролцсон Toni Ann Singh нь 23 настай, авьяас төрөлд тэргүүлсэн, саяхан АНУ-д Флорида мужийн их сургуулийг дүүргэсэн, 14 жилийн өмнө АНУ-д цагаачилсан аж. Харин Монгол улсыг төлөөлж оролцсон гоо бүсгүй М.Цэвэлмаа шилдэг 40-д багтаж, зорилго бүхий гоо сайхан төрөлд шилдэг 10, авьяас төрөлд шилдэг 20, Head To Head шалгаруулалтад багаараа 4, Мультимедиа төрөлд 7 сая лайк авч 3-р байранд орж тэмцээнээ өндөрлөлөө. 2019 оны Дэлхийн миссийн зургуудыг үзнэ үү.
|
https://www.urug.mn/news/67
|
Америкт анзаарсан хэдэн зүйл
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
ДЭЛХИЙ
|
Улаанбаатарт амьдардаг бид амжихгүй бүтэхгүй байгаа бүхнээ түгжрэл рүү чихдэг. Түгжрэлээс болоод л өнөөдөр юу ч амжуулж чадсангүй, түгжрээгүй бол фитнестээ явчихсан, ажлаа дуусгачихсан, дэлгүүр хэсчихсэн, хэд хэдэн хүнтэй уулзчихсан гэх мэтээр олон юм амжуулж болох тухай ярьцгаадаг. Би ч тэгж бухимддаг хүмүүсийн нэг. Харин Америкт нэг сар ажиллахдаа түгжрэлгүй замаар явж байгаа ч өдөрт нэг л ажил амжуулж байлаа. Өвөл таараад ч тэр үү өдөр богиносчихсон, нэг ажил амжуулаад л өдөр өнгөрчихнө. Бүх газар нь хол хол зайтай. Машингүй л бол нэг ажлаа ч бүтээхгүй. Харин бидний Улаанбаатар “жижигхэн”. Алхаад, алхаад явахад л ажлуудаа амжуулж болохоор, хотын төвдөө бүх зүйл нь бий гэхэд хилсдэхгүй. Өмнө нь Азийн орнуудаар л аялж үзсэн надад Чикаго хотын онгоцны буудалд буугаад л холхилдсон олон машиныг хараад яг л Улаанбаатар шиг санагдсан. Америк ч бас түгжирдэг. Хотын төв рүүгээ өглөө, орой ажил цуглах, тарах цагаар манайх шиг л түгжирч байна лээ. Давуу тал нь аль зам түгжирсэн эсэхийг хараад тойруу ч хамаагүй түгжрэлгүй зам сонгоод явчихдаг юм билээ.Улаанбаатарын нийтийн машины зогсоолыг төлбөртэй болголоо гээд шүүмж, эсэргүүцэл гараад байсан. Америкийн хотын төвөөр бол зогсоол маш үнэтэй. Иргэд нь төв рүү орох ажилтай бол урьдчилж зогсоолоо онлайнаар захиалаад очдог, машинаа тавьчихаад буугаад төлбөрөө төлчихдөг үйлдэлдээ огт бухимддаггүй. Төв рүү машинаар орох бол төлбөрөө төл. Ийм энгийн. 4. Хүлээцтэй байгаад сурчихсан хүмүүс байна лээ. Гэртээ тавилгаа захиаллаа нэгээс дөрвөн сар хүлээнэ. Баримт бичиг шинээр хөөцөлдөхөд их удаан хүлээнэ гээд бүх ажилд цаг их зарцуулна. Иргэд нь энэ бүхнийгээ хүлээн зөвшөөрөөд, ямар ч ажилдаа цаг хугацаагаа төлөвлөж хүлээцтэй байгаад сурчихаж. Харин бид гурван минутын үйлчилгээ авахдаа ч удаан гэж бухимддаг шүү дээ.5. Дүрэм журмаа их сайн биелүүлдэг хүмүүс юм. Замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй, зогсоолгүй газар машинаа тавихгүй, хашааны зүлгээ цагтаа тайрдаг гээд бүгд дүрмийн дагуу. Торгууль нь маш өндөр болохоор л иргэдээ журамтай болгочихсон юм шиг санагдсан. Хамгийн бага торгууль 100 доллараас эхэлнэ. 6. Хотын төвөөс бусад газраар холхилдоод байх хүн анзаарагдахгүй, ер нь их тайван орон юм. Бүх юм голдиролын дагуу. Хийх юм нь тодорхой. Тэр ингэчихэж манайх ингэнэ, тийм эвент зохионо, оролцоно гэж бужигнахгүй нам гүм сайхан ч юм шиг.7. Гэхдээ л оволзсон Улаанбаатар минь амьдрах орчны хувьд Америкийг гүйцэхгүй ч залуу хүнд үргэлж шинэ санаа, ажлын хувьд тэмцэл өрнөж байдаг “амьд” орчин. Тэнд уулзсан ихэнх Монголчууд “Монголдоо очихоор эрч хүч ороод ирдэг” Монголд байгаа залуучуудад хийхгүй юм байхгүй үнэхээр эрч хүчтэй хэмээн сайшааж байна лээ.
|
https://www.urug.mn/news/69
|
ӨНӨӨДРӨӨС ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
12-р сарын 16-нд Улаанбаатар хотод өдөртөө -17 хэм, цас орно. Шөнөдөө -12 хэм, ялимгүй цастай. Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ. Арван хоёрдугаар сарын 16, 18-нд зарим газраар, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн нутгаар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүрнэ. Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
|
https://www.urug.mn/news/70
|
Монгол эмэгтэйчүүд: Бөгсөнд гар хүрвэл тоохгүй л өнгөрнө
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Корэйн Эйр компанийн онгоцоор Монгол-Сөүл чиглэлд зорчиж явахдаа үйлчлэгч эмэгтэйн бөгсөнд хүрсэн хэргээр тус улсын шүүхээс торгуулж, саатуулагдсан билээ. Харин манай Монгол эмэгтэйчүүдээс гудамж, олон нийтийн талбайд танихгүй хүн биед нь хүрвэл ямар хариу үйлдэл үзүүлэхийг асуулаа. Тэд тоохгүй л өнгөрнө, цагдаа шүүхээр явбал их цаг алдана. Энэ бол хаалттай сэдэв гэж боддог мэтээр хариуллаа.Эмэгтэйчүүд өөрсдөө бэлгийн дарамтны талаар ойлголт муу, манай улсын хуульд ч энэ талаар зохицуулалт байхгүйг мэргэжлийнхэн хэллээ. Бэлгийн дарамтад орвол тоохгүй өнгөрөх буруу хандлагаасаа салахгүй бол бэлгийн халдлага даамжирсаар байх болно. Тиймээс нийтээрээ энэ талаарх ойлголтоо дээшлүүлэх шаардлагатай байна.
|
https://www.urug.mn/news/71
|
БҮГД ТЭГШ ШУДАРГА ТАТВАРАА ТӨЛЬЕ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Д.Даваажаргал ярихдаа “Хүмүүсийн харилцаа янз бүр. Миний хувьд 170 орчим аж ахуйн нэгжийг хариуцан, татвар хураадаг. Тэр бүхэнд л тохируулж ажиллахыг хичээдэг. Хэцүү татвар төлөгч нар ч байдаг. Татварын хуулийн мэдлэггүйгээсээ ч болдог юм уу, татвараас зайлсхийн зугтдаг. Мөн татварын албандаа ирээд үйлчилгээгээ авдаггүй, бид үйлчилхэд бэлэн байгаа шүү дээ. Мэдээллийн харилцаа холбоо сайн хөгжсөн байгаа тул интернет орчинд бол үйлчилгээгээ сайн үзүүлж байгаа. Татвар төлөгчид ба бид харилцан хоорондоо бие биенээ ойлголцож ажиллах нь чухал байна” хэмээн ярилаа. Татварын Ерөнхий Газар татвар төлөгчдөө эрсдэлд оруулахгүйн тулд сургалт сурталчилгаа явуулж, татвараа хугацаандаа төлсөн талархлын мессеж, төлөхгүй нэг удаа хоцорвол вэб сайтаар болон масс мессежээр хуулийн хугацаа чинь боллоо гэж төлөхийг сануулах зэргээр ажиллаж, аль болох торгох, хураах биш ҮЙЛЧИЛЖ ажиллаж байгаа гэв. Видео мэдээг үзнэ үү.
|
https://www.urug.mn/news/72
|
ЗАМЫН ХУРААМЖ НЭМЭГДЭХГҮЙ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
Өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, замын хураамжийг 5 дахин нэмэх НИТХ-ын тогтоолыг 79.10 хувийн саналаар хүчингүй болголоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг, чиглэл өгсний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг хуучин буюу 2013 онд баталсан хэвээр үлдэхээр тооцоолол хийж, төсөвт өөрчлөлт оруулахаар төлөвлөн асуудлыг нийслэлийн ИТХ-д өргөн барисан байсан. Авто зам ашигласны төлбөр, хураамжийг хэвээр үлдээснээр газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалаас олох орлогыг нэмэгдүүлж, зарим урсгал зардлыг хэмнэж тэнцвэржүүлэхээр тооцсон байна.
|
https://www.urug.mn/news/73
|
Фейсбүүкийн ажилтнуудын мэдээлэл байсан хард диск хулгайлагджээ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
ДЭЛХИЙ
|
Хэрэг явдал арваннэгдүгээр сарын 17-нд болж, компаний ажилтнууд 19-нд мэдсэн байна. Алдагдсан хард дискт цалингийн мэдээлэл, ажилтнуудын нэрс, дансны сүүлийн дөрвөн орон зэрэг мэдээллүүд байжээ. Мөн 2018 онд фейсбүүкт ажилласан АНУ-ын 29 мянга гаруй иргэний мэдээлэл агуулагдаж байсан аж. Харин фейсбүүк хэрэглэгчдийн мэдээлэл байхгүй байсан хэмээн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.Өнгөрсөн баасан гаргаас эхлэн фейсбүүк компани мэдээлэл нь алдагдсан ажилчид руугаа анхааруулга явуулсан аж. Фейсбүүк компани алдагдсан мэдээллээ олж авахын тулд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм байна.
|
https://www.urug.mn/news/74
|
С.Зориг агсны фото
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
"F U L L P H O T O" гэх фейсбүүк хуудаст 1990 оны Улаанбаатар хот тухайлбал, С.Зориг агсны зургийг нийтэлсэн байв. ЭХ СУРВАЛЖ: https://www.gettyimages.com
|
https://www.urug.mn/news/75
|
Ш.Алтантуяаг хөнөөх захиалгыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийг өгсөн гэв
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Монгол улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр 2015 онд цаазын ял сонссон Азила Хадри захиалагчаа илчиллээ. Тэрээр Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак Ш.Алтантуяаг алах тушаал өгсөн гэв. Тушаахдаа Ш.Алтантуяа бол “гадаадын аюултай тагнуул,олон нууц мэдээлэл мэдэж байгаа, тиймээс алах хэрэгтэй” гэсэн хэмээн ярьжээ. Тэрхүү тагнуулын эмэгтэйг устгахдаа тэсрэх бодис ашигласан, учир нь ул мөрийг нь арилгах шаардлагатай байсан гэв.Энэхүү мэдүүлгийг өгсөн Азила нь хэргээ дахин шүүлгүүлхээр Малайзын шүүхэд хандаад байгаа юм байна.Харин Ерөнхий сайд асан Нажиб уг мэдүүлгийг няцаасан ба хуурамч гэж мэдэгдсэн байна.Мөн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэмээн буруутгагдсан хоёр хүнээс гадна улс төрийн шинжээч асан Абдул Разак Багиндааг 2008 оны 10-р сарын 31-нд Малайзын Дээд шүүх нь цагаатгасан юм. Эх сурвалж: https://www.straitstimes.com/asia/se-asia/najib-gave-altantuyas-shoot-to-kill-order-ex-police-commando-on-death-row-claims
|
https://www.urug.mn/news/76
|
Эмнэлгүүдэд 1001 ширхэг хүүхдийн ор нэмж тавина
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Улаанбаатар хотын Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд 1033 ширхэг хүүхдийн ортой ажиллаж байна. Харин томуугийн идэвхжил, дэгдэлт их байгаа тул ороо 1001 ширхэгээр нэмэхээр боллоо.2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 8, 13, 14, 16, 23 дугаар хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгтЧингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн насанд хүрэгчдийн Дотор /1-12 хороо/, Мэдрэл /бүх хороо/-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нийт 100 орыг “Ачтан” эмнэлэгт,Сонгинохайрхан дүүргийн 1,3,13,14,15,19,27,31дүгээр хороодын насанд хүрэгчдийн дотрын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг “Мөнгөнгүүр” эмнэлэгт,Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх 90 орыг тус дүүргийн Эрүүл мэндийн төвд,2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа хүүхдийн эмнэлэгт шилжүүлэх ажлыг тус тус зохион байгуулсан.Түүнчлэн 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд 30 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулж байна.Томуу, томуу төст өвчний зөвлөгөө, мэдээллийг хүргэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд “Хүүхдийн зөвлөгөө өгөх утас”-ыг нээж, “Хүүхдийн кабинет”-уудыг уртасгасан цагийн хуваариар ажиллуулж байна. Мөн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл өрх, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийг ажлын өдөр 17:30-19:00, ням гарагт 10:00-16:00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ыг ажлын өдөр 16:00-22:00, бямба гаригт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар тус тус ажиллуулахаар боллоо. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
|
https://www.urug.mn/news/77
|
Т.АНАНД: НЭН ХОВОР АМЬТАН АГНАСАН МӨНГӨ ХААЧДАГ НЬ ТОДОРХОЙ БУС БАЙНА
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Монгол улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын том хүүд халиун буга, аргаль агнах зөвшөөрөл агнасных дараа олгосон тухай нийтлэл Propublica –д нийтлэгдсэн билээ. Энэхүү нийтлэлийг Монголын эрэн сурвалжлах сэтгүүлч Т.Ананд Propublica-ийн сэтгүүлчтэй хамтран бичжээ. Бид сэтгүүлч Т.Анандтай уулзаж нийтлэлийнх нь талаар товч тодрууллаа.Нэн ховор буюу улаан номд орсон амьтныг агнах зөвшөөрөл жил бүр квотоор гардаг. Гэхдээ агнах юм бол нэн ховор гэж тодотгох ямар шаардлага байдаг юм бол?Тухайн амьтны нөөцөөс хамаарч, нас биед хүрснийг агнаж болно гэж үздэг. Гэвч мэргэжлийн судлаачийн хэлж байгаагаар ихэнх зэрлэг амьтад буюу 70-80 хувь нь нас бие гүйцдэггүй. Гэтэл агнах боломжтой, нас биед хүрсэн хэдэн Аргаль байгаагаа манай Засгийн Газар, Байгаль орчны яам мэдэхгүй. Өөрөөр хэлбэл агнаж болох хэчнээн Аргаль, Угалз байгаагаа мэдэхгүй байж алаад байна гэсэн үг.Бас нэг асуудал нь нэн ховор амьтдаас цөөн хэдийг мөнгөөр агнуулах, тэр орлогоо тухайн орон нутагт болон ан амьтныг хамгаалах ажилд зарцуулах хуультай. Монголын мэдээллүүдийг харвал энэ орлого улс төрч, бизнес эрхлэгчдэд очдог тухай байсан. Доналд Трампын хүүгийн агнасан Аргаль, Угалзны мөнгө хаашаа орсон бол?Энэ мэдээллийг олоход их хэцүү байсан. Одоо хүртэл олж чадаагүй байна. Доналд Трампын хүү Х.Баттулга Ерөнхийлөгчтэй уулзсан юм билээ. Харин ан агнах зөвшөөрлийг БОАЖЯ-аас авсан уу?Х.Баттулга Ерөнхийлөгчтэй уулзаж, юу ярьсан талаар надад мэдээлэл алга. Харин ан агнах зөвшөөрлийг БОАЖЯ өгдөг. Тухайн жилдээ тэдэн Тэх, тэдэн Угалз агнана гээд квот гаргадаг. Гэтэл энэ квот бүхий тоо нь жил ирэх тусам өсөж байгаа. Жишээ нь 2019 онд 79 Угалз агнах квот гарсан байсан нь 86 болж өөрчлөгдсөн.Манай улсад 1970-1980 онд 50-60 мянга гаруй Угалз байсан, харин 1990-ээд онд энэ тоо 15 мянга болж Угалзийн тоо толгой цөөрсөн юм билээ. Угалз ихэвчлэн баруун аймгуудад бий. Гэтэл энэ нутгаар хамгийн их цөөрсөн. 2009 онд хамгийн сүүлд манай улс нэн ховор амьтдаа тоолсон. Тэр тооллогоор 18 мянган тоо толгойн нөөц байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгээд энэ цаг мөчөөс хойш ангийн зөвшөөрөл олгох гэх мэтээр хууль эрх зүйн орчноо сайжруулсан ч яг ангийн нөөц нь хэд юм, биологийн нөөц буюу үржлийн тухай мэдээлэл гэх мэт судалгааны хувьд, хуулийн хэрэгжилтийн тал дээр маруухан. Яг жилд хэчнээн ан хийж болох талаарх мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт огт байхгүй.Аргаль, Угалзны тоо толгойгоо бид огт мэдэхгүй гэсэн үг юм байна, тийм үү?Ийм төрлийн судалгааг хийхэд хэцүү, амаргүй. Албан ёсоор 18 мянга гэсэн тоо явж байгаа. Гэвч энэ нь 2009 оны тооллого. Тэгээд ТББ, амьтны эрх ашгийг хамгаалах байгууллагууд тооллого хийж, судалгаа явуулъя гэхээр төсөв санхүү байхгүй. Төр дэмждэггүй юм билээ. Судлаачид илүү сайн хэлж өгөх байх.Энэ сэдвийг хөндөх болсон хамгийн том шалтгаан, асуудал нь юу вэ?Агнаж болох амьтныхаа тоо нөөцийг бүрэн судлаагүй байж, агнуулаад байгаа нь асуудал.Аргаль, Угалз агнах зөвшөөрлийг хэдэн төгрөгөөр худалдаж авдаг юм бэ?24 мянган доллараас 50 мянган доллар гэсэн мэдээлэл олсон. Нийтлэлдээ Доналд Трампын хүүг онцолсон нь ямар учиртай вэ? Дэлхий түүнийг мэдэх учраас уу?Ер нь бол тийм. Гэхдээ хүмүүс үүнийг буруу ойлгоод байна. Энэ хүн бол АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү мөн. Гэхдээ энгийн, хувь хүн. Дипломат хүрээний хүн биш. Гэтэл энэ хүнд дипломат хүрээний үйлчилгээг манай улс үзүүлсэн нь бидний татварын мөнгийг л үрж байгаа хэрэг л дээ.Доналд Трампын хүү ан агнасныхаа дараа зөвшөөрөл авсан байсан шүүү дээ?Тийм. Уг нь бол манай улсын ан агнуурын тухай хууль хатуу боловч, хэрэгждэггүйийн жишээ. Энэ асуудлаар БОАЖЯ-аас ерөнхий мэдээлэл авах гэж үзсэн боловч одоо хүртэл өгөөгүй. 2019 оны 11-р сарын 06-нд БОАЖЯ-ны мэргэжилтэн н.Номин-Эрдэнэ гэж хүнд хандсан. Тухайн үед гадаадад явж байна, эргээд хариу өгье гээд өгөөгүй л байна даа.Нийтлэлийг Англи хэл дээр унших болhttps://www.propublica.org/…/trump-inc-podcast-donald-trump…
|
https://www.urug.mn/news/78
|
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХУУЛЬ зөрчсөн үү?
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
Улаанбаатар хотод зам ашигласны төлбөрийг нэмэх тогтоолыг НИТХ гаргасан. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ шийдвэрээ “эргэж хар” хэмээн НИТХ-д үүрэгдсэн юм. Ингэснээр өчигдөр буюу 2019.12.16-ны НИТХ-ын төлөөлөгчдийн 79.10 хувийн дэмжлэгээр дээрх тогтоолыг цуцалж, машины татварыг нэмэхээ болилоо. Өөрөөр хэлбэл нэгэнт гаргасан тогтоолоо Ерөнхий сайдад “загнуулсаныхаа” дараа солилоо гэсэн үг. Машины татвар нэмэх нь зөв эсвэл буруу тухай энд бичээгүй. Харин иргэдээс сонгогдсон төлөөлөгчдийн шийдвэрийг ЕРӨНХИЙ САЙД өөрчлөхөд нөлөөлсөн нь хуулиас давсан үйлдэл үү? Эсвэл хууль ёсных уу? Дарга ирж загнасны дараа шийдвэрээсээ эргэж буцах юм бол НИТХ гэж байгаагийн хэрэг байгаа юу?Энэ талаар эрх зүйч Б.Мягмардоржоос тодрууллаа.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох бөгөөд үүнийг Үндсэн хуулийн 59 дугаар зүйлийн 59.2-т тодорхойлсон байдаг. Мөн Үндсэн хуулийн 62.1-т зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллага ямар асуудлал шийдвэрлэхийг тодорхойлоод өгчихсөн.Энд зааснаар “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.” гэсэн байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (МУЗЗНДНТУтХ) – д зааснаар шийдвэр гаргажээ. Үүнд: тухайлбал тус хуулийн 18, 19-р зүйлүүд хамаарна.Харин Ерөнхий сайд тэдний шийдвэрт “нөлөөлөх” эрхтэй эсэх нь дараагийн асуудал болж байна. Дээд шатны байгууллагаас тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргаж үл болох тухай мөн Үндсэн хуулинд заасан байдаг (62 дугаар зүйлийн 2 дахь хэсэг). Үүнийг Ханнс-Зайдел сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон Эрх зүйн боловсрол академиас гаргасан Үндсэн хуулийн тайлбарт нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээнд хамаарах, тус байгууллагын шийдвэрлэх асуудлаар бусад субьект шийдвэр гаргахыг хязгаарлаж өгсөн гэж тайлбарласан байдаг.Нэг талаас, Ерөнхий сайд шийдвэр гаргаагүй бөгөөд тус шийдвэрийг хууль зүйн бичиг баримт болгон гаргаж буй эцсийн субьект нь НИТХ гэж тайлбарлаж болох юм. Гэтэл нөгөө талаас, Ерөнхий сайдын “үүрэг” өгсөн гэх амаар гаргасан шийдвэрийн улмаас НИТХ тус шийдвэрээ дахин хэлэлцсэн бөгөөд, шийдвэрийн төрөл нь аман болон бичгэн гэж байх тул Ерөнхий сайдыг өөрийн эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар Нийслэл хотын нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээнд хамаарах асуудал нөлөөлсөн гэж үзэж болохоор байна.
|
https://www.urug.mn/news/79
|
Танилц: Америкийн тэргүүн баячууд ба амьдардаг сууц
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
ДЭЛХИЙ
|
Та “Forbes 400: Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалт" -ыг хамгийн сүүлд хэзээ шалгасан бэ?1-р байр:Билл Гейтс 23 дахь жилдээ 81 тэрбум долларын хөрөнгөөр тэргүүллээ.2-р байр:Amazon.com-ийн гүйцэтгэх захирал Жефф Безос 20 тэрбум долларын ашиг олж 67 тэрбум доллараар хөрөнгөө өсгөж, АНУ-ын хоёр дахь баян хүн боллоо. Технологийн компаниудын хувьцааны ханш өсч байгаагийн ачаар энэ салбарын гүйцэтгэх захирлуудын хөрөнгө хурдацтай өсөж байна.3-р байр:Билл Гейтсийн найз Уоррен Баффет 15.5 жилийн хугацаанд анх удаа 65.5 тэрбум долларын хөрөнгөтэйгээр гуравдугаар байр руу “унав”.4-р байр: Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг 55.5 тэрбум долларын хөрөнгөтэйгээр орлоо.5-р байр:Oracle-ийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон орлоо. Тэрээр 2007 оноос хойш анх удаа 5-р байр руу унаж байгаа нь энэ юм. Түүний хөрөнгө нь 49.3 тэрбум доллар. 6-р байр: 45 тэрбум долларын хөрөнгөтэй Нью-Йорк хотын дарга асан Майкл Блумберг.Эдгээр зургаан тэрбумтаны хөрөнгө нь 363.3 тэрбум доллар болж байна. Мөн эдгээр хүмүүсийн байгуулсан компаниудын хувьцаа ч хэвээр байгаа юм. Гэхдээ тэдний хөрөнгийн нэгээхэн хэсэг нь үл хөдлөх хөрөнгөд байдаг. Жишээ нь Ноён Гейтс Вашингтонд 170 сая долларын үнэтэй харш эзэмшдэг.Эдгээр зургаан баяны орон сууцтай танилцана уу.1. Билл Гейтсийн амьдардаг сууц, өртөг 81 тэрбум доллар: Медина, ВашингтонНоён Гейтс, 60 настай. Ихэнх цагаа 66,000 квадрат талбайтай Медина, Вашингтон дахь харшид өнгөрөөдөг. Энэ харшаас Вашингтоны нуурыг тойрон харах боломжтой.2. Жефф Безосын амьдардаг сууц, 67 тэрбум долларын өртөгтэй. Медина, Вашингтон52 настай ноён Безос цахим худалдааны эзэнт гүрнээ байгуулах явцдаа олон жилийн турш асар их хэмжээний үл хөдлөх хөрөнгө авч, өнгөрсөн жил Америкийн хамгийн том газар өмчлөгчдийн жагсаалтад 26-р байр эзэлсэн. Оршин суух байрны хувьд Баруун Техас дахь 165,000 акр газартай, Вашингтоны мужийн усан сангийн байшин, Манхэттэний Century Tower-тай холбоотой гурван орон сууцтай. Түүний Амазоны төв байр болох Вашингтоны Медина дахь байшин нь 5.35 акр ба 29,000 хавтгай дөрвөлжин метр талбайтай. Үндсэн гэрээс гадна Вашингтоны нуур дээр асран хамгаалагчийн зуслангийн байшин, 4500 квадрат фут талбайтай boathouse бий.3. Уоррен Баффетийн амьдардаг сууц, Омаха, НебраскаДэлхий дээрх хамгийн ухаалаг хөрөнгө оруулагч гэгддэг 86 настай ноён Баффет даруухан амьдардаг гэдгээрээ алдартай. Тэр гэрээ 1958 онд 31,500 доллараар худалдаж авсан. Небраска мужийн Омаха дахь буланд байрладаг. Ноён Баффет тэр үеэс хойш энд амьдарчээ. 1921 онд барьсан уг байшин нь 65.5 тэрбум гаруй долларын өртөгтэй.4. Марк Цукербергийн амьдардаг сууц, Пало Алто, КалифорниаХамгийн залуу, баян бизнес эрхлэгч хөрөнгийнхөө ихэнх хэсгийг сургууль, эрүүл мэнд болон бусад буяны байгууллагуудад хандивладаг. Түүний үл хөдлөх хөрөнгийн багцад Пало Алто дахь байшин, Сан Франциско дахь Долорес Паркийн ойролцоо байрлах 9.9 сая сая долларын үл хөдлөх хөрөнгө багтжээ.32 настай ноён Цукерберг хувийн нууцаа хадгалахын тулд дараагийн жилүүдэд байшингийнхаа ойролцоох дөрвөн байшинг 43.8 сая доллараар авна гэжээ. Гэхдээ тэр дөрвөн байшинг нурааж, сэргээн босгох төлөвлөгөө нь гацаанд ороод байгаа юм байна.5. Ларри Эллисоны амьдардаг сууц, Вудсайд, КалифорниаOracle-ийн гүйцэтгэх захирал, 72 настай Ларри Эллисон үл хөдлөх хөрөнгийн их багцтай. Тэрээр Малибу болон Тахо нуур орчмын бүх хорооллын томоохон хэсгийг худалдаж авсан. Род-Айленд мужийн Ньюпорт дахь 70 сая долларын харшийг эзэмшдэг. Японы Киото хотын цэцэрлэгт хүрээлэнг 2012 онд 500 сая доллараар худалдаж авсан, Хавайн зургаа дахь том арал болох Ланайнгазар нутгийн 98 хувийг эзэмшдэг юм. Түүний Калифорниа мужийн Вудсайдад байдаг үл хөдлөх хөрөнгө нь 110 сая долларын өртөгтэй, 16-р зууны үеийн Японы архитектурын дагуу загварчилсан бөгөөд 2,3 акр нууртай, гар аргаар бүтээжээ.6. Майкл Блумбергийнамьдардаг сууц, Манхэттен, Нью ЙоркНью-Йорк хотын дарга асан, 74 настай Майкл Блумберг Дэлхийн өнцөг булан бүрт арав гаруй өмчтэй. Тэр ихэнх цагаа Upper Estate Side хотхонд өнгөрөөдөг боловч Нью Йорк дахь Хэмптонс, Лондон, Бермуд, Колорадо, Флорида зэрэгт газрууд эзэмшдэг. 1989 оноос хойш тэрээр одоогийн оршин суугаа газрынхаа хажууд байрлах Хотын хоршооны зүүн 19-р хороог аажим аажмаар худалдан авч эхэлсэн юм.Эх Сурвалж: CNN
|
https://www.urug.mn/news/80
|
Амай гадаадад биш Монголд бөөр шилжүүлэн суулгах боломжтойг харууллаа
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Дэлхийн 86 улс орныг 11 жилийн хугацаанд тойрч, судалгаа хийж бадарчилсан Ж.Золбаяр буюу Амай сүүлийн хоёр жилийн хугацаанд бөөрний дутагдалд орж, 1-р эмнэлгийн диализийн тасагт эмчлүүлсэн юм. Харин тэр 20 гаруй өдрийн өмнө бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орж, амжилттай болсон. Бид түүнтэй энэ талаар нь ярилцахаар цаг товлолоо.Түүнтэй уулзсан шалтгаан нь Монгол улсын иргэд гадаад улсад эмчилгээ хийлгэж, их хэмжээний зардал гаргадаг. Тухайлбал Монгол банкнаас гаргасан судалгаагаар 2011-2014 онд гадаад улс руу эмчлүүлэх зорилгоор аялсан Монгол иргэд хамгийн багадаа жилд дунджаар 58 сая долларыг зарцуулсан бөгөөд ихэвчлэн БНСУ, БНХАУ, Энэтхэг, Тайланд улсууд руу явсан байдаг. Энэ үзүүлэлт жил бүр өсдөг гэдгийг ЭМЯ мэдээлсэн.Харин Амай Монголдоо 24 сая төгрөгөөр бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлгэсэн нэгэн “түүх” юм. Түүнд кадавр донорын бөөр шилжүүлсэн.Амай “2 жилийн хугацаанд эрүүл болгоно гэсэн бүх хүнд хандсан, эрүүл болгоод өгье гээд Христийн пастороос эхлээд зөндөө ч хүмүүс ирсэн. Лам, бөө, долоодог, үлээдэг гээд нисдэгээс бусадтай нь л уулзлаа. Хүний өвчнөөр тоглож, мөнгө босгох гэсэн хүмүүс ямар их байдгийг олж харлаа. Эцэст нь шинжлэх ухаан намайг аварлаа” гэв.Мөн тэрээр “Эрүүл мэндийн салбарт маш их хэмжээний мөнгө эргэлддэг тул мэргэжлийн бус хүнээр энэ салбарыг толгойлуулдаг юм байна. Эрүүл мэндийн салбар шинэчлэгдэж, системээ өөрчилж чадвал манай эмч эмнэлгийн ажилтнууд их ачаалал дунд үнэхээр чадварлаг ажилладаг, гологдохгүй” гэж ахин дахин хэлсэн юм.Дэлхийн 86 улс орныг 11 жил тойрохдоо мопидноос онхолдон шархдаж, дайнтай улсын цэргүүдэд буу тулгуулж, өвдөж, далайн хүчтэй салхийг туулсан гэх мэт эгээ л кино шиг адал явдалтай хувь тавиланг Амай бүтээсэн. Харин 40 эргэм насандаа үхэж магадгүй тухай бодолтой байсан тэр өнөөдөр ихийг хийнэ гээд инээж сууна. Амай үзэгч танд нэгэн захиа хэлсэн. “Ямар ч адармаатай, хүнд хэцүү, зүйл байсан амьдраад л туулаад л байх хэрэгтэй” гэж....
|
https://www.urug.mn/news/81
|
АМЕРИКИЙН ТАТВАР, БИЗНЕС ОРЧНООС АНЗААРСАН 10 ЗҮЙЛ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
“Бизнес өрөг” нэвтрүүлэг нэг цуврал буюу 12 дугаараа АНУ-ын Чикаго, Вашингтон ДС, Сиатли, Лос Анжелес хотуудад хийлээ. Тус улсад Монголын 30 мянга гаруй иргэн амьдарч, 300 гаруй бизнес эрхлэгч бизнес эрхэлж байна. Америкт компани нээхээр бол заавал бүртгэлийн газар очих шаардлагагүй, бичиг баримтаа бүрдүүлээд гэрээсээ ч нээж болно. Монголд хязгаарлагдмал хариуцлагатай компани, хувьцаат компани л гэсэн ерөнхий хоёр хэлбэр л байдаг бол Америкт компанийн олон хэлбэрээс сонгож бүртгүүлэх боломжтой. Төрлөөсөө шалтгаалаад татварын эрх зүйн үүргүүд нь өөр өөр. Жишээ нь Америкт үйл ажиллагаа явуулж байгаа Монголын ихэнх компаниуд S Corporation төрлийн ангилалд бизнес эрхэлдэг. Энэ нь Small Corporation үгийн товчлол ба энэ төрлийн компани татварын хувьд уян хатан нөхцөлд татвар төлөх боломжтой. Ашгаасаа татвараа хасаад орлогоо хувь хүн дээрээ бодуулж татвараа хувь иргэнээрээ төлж болдог. Тиймээс ч Монгол бизнес эрхлэгчид энэ төрлийг сонгон ажилладаг байна. Монголд жижиг, том бүх бизнесүүд ашгийн 10 хувь төлдөг /том сегмент уг нь 25 хувь төлөх ёстой. Гэхдээ компаниуд орлогоо хэд хэдэн компанид хуваагаад их цөөхөн газар 25 хувийн татвар төлдөг/. Америкт бизнесийн татварын хувьд маш олон шатлалтай, ерөнхийдөө 10-37 хувийн татвар төлнө. Гарааны бизнес болон жижиг бизнесүүддээ боломж олгох үүднээс ашиггүй ажилласан жилүүдийнхээ татварыг ашигтай ажилласан жилээсээ хасуулж болдог нь том давуу тал үүсгэдэг байна. Америкт иргэн бүр татвараа сайн төлдөг. Тэр нь эргээд тухайн хүний санхүүгийн гол үзүүлэлт болдог учраас иргэн бүр татвар төлөлтдөө хариуцлагатай ханддаг. Манайд хүн амын орлогын албан татвар төлөх ёстой ч иргэд сайн дураараа төлөх нь бага. Эргээд төлсөн татвар нь юунд зарцуулагдаж байгаа нь тодорхой бус байдагтай ч холбоотой. Харин Америкт иргэн таны өнгөрсөн жил төлсөн татвар ийм зүйлд зарцуулагдсан болно гэсэн тайлан айл бүрийн шууданд ирдэг. Мөн Америк айл татвараа төлчихөөд жилийн эцэст татвараа бодуулсны дараа оюутантай эсэх, олон хүүхэдтэй эсэх, өрх толгойлсон эсэх, орлого нь хүрэлцээтэйг нь харгалзаж улсаас тэтгэмж өгдөг. Америкийн иргэний татвар 10-38 хувийн шатлалтай. Ямар ч үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд бизнесүүд өөрсдийн үндсэн үйл ажиллагаандаа л анхаардаг. Маркетинг, IT сервис, санхүүгийн үйлчилгээнүүдээ тухайн чиглэлийн компаниудаас нь гэрээгээр авчихдаг. Монголд бол компаниуд маркетингаа хийнэ, нягтлан авна, IT инженертэй байх ёстой гэх мэт зайлшгүй олон шаардлагатай тулгардаг.Монголд нэг бизнес олон төрлийн үйл ажиллагаа явуулж, олон салбарт орж ажиллахгүй л бол амьд үлдэх хэцүү. Компани бүр барилгын бизнестэй, үл хөдлөхтэй гэхэд хилсдэхгүй. Америкт бол хангалттай зах зээл байгаа болохоор үндсэн бизнестээ л анхаардаг. Сүртэй сүртэй менежментийн бодлого, гүйцэтгэх захирлын ч хэрэг байдаггүйг зарим хүмүүс хэлж байсан шүү. Америкт бизнес эрхэлж байгаа ямар ч компани харилцагчийн үйлчилгээ, чанартаа сайн анхаардаг. Нэг харилцагчийг ч сэтгэл дундуур гаргахгүй гэж хичээж ажилладаг. Хэдийгээр том зах зээл ч гэсэн өрсөлдөөн дунд ялгарч үлдэх хэцүү учраас нэг хэрэглэгч ч гэсэн манай бизнесийн гол харилцагч гэж үздэг. Нэвтрүүлэгт орсон зочдын анхны хэрэглэгчээ олж байсан түүхүүд сургамжтай, сонирхолтой байсан тул энэ хэсгийн үргэлжлэлийг “Бизнес Өрөг- АНУ-аас” цувралаас үзээрэй.Хамгийн гол маркетинг review-ээр явдаг. Хэрэглэгч үйлчлүүлэгч шударгаар review-ээ өгдөг болохоор review-ээ сайн байлгах тал дээр маш их анхаардаг. Уулзаж ярилцсан ихэнх бизнесүүд арван жил болчихсон үйл ажиллагаа нь хэдийнэ тогтворжчихсон болоод тэр үү бизнесийн хувьд дараагийн түвшиндээ гарах болчихсон харагдсан ч яарахгүй тайван байгаа анзаарагдсан. Монголд бол тогтворжчихлоо гэж санаа амарч хэзээ ч болохгүй ахиад өөр бизнес рүү ордог шүү дээ.Америк 330 сая хүнтэй, том зах зээл болохоор тэнд эхлүүлсэн бизнес болгон амжилттай явж байгаа юм биш. Тэнд ажиллаж байгаа хүмүүс эх орондоо ажиллаж амьдарч байснаасаа илүү “давчуу” нөхцөлд шахуулж ажиллаж бизнесүүдээ амжилттай авч явж байна.
|
https://www.urug.mn/news/82
|
Америкт ирээд л "ажил хийж" сурсандаа
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
"Монголд байхдаа ганзгын үеэс эхлээд л урагшаа хойшоо наймаа зөөдөг, баар ажиллуулдаг, одоогоор бол бизнес эрхлэгч байж олон юм хийдэг байсан. Гэхдээ Америкт ирээд л “ажил хийж" сурч хүн болсон доо. 2004 онд өөрийн чулууний бизнесээ эхлүүлэх хүртлээ ресторанд аяга угаагч хииж, пиззаны газар зөөгч хийж олон л хар бор ажил хийж үзсэн. Анх солонгос эзэнтэй жижиг дэлгүүрт ажиллаж байхдаа Солонгос эзэндээ удаан хөдөллөө, ажил муу хийлээ гэж загнуулаад их л гутарч байсан. Одоо бол тэр хүнийг ойлгож байна. Монголдоо байхдаа хөнгөн амар ажил хөөсөн, биеэ дайчлахгүй, ажил хийж чаддагүй л байсан билээ." М.Дэлгэрцогт АНУ, Вашингтон ДС хот, "Pyramid Granite" компанийн захирал Монголд байгаа байраа зараад 80 мянган доллараар хямд үнэтэй хуучин хөрөө худалдаж аваад найзтайгаа, дүүтэйгээ бизнесээ эхлүүлж байсан нь одоо 20 гаруй Монгол ажилтантай "Northern Virginia", "Washington Union" гээд том сэтгүүлүүдээс “Вашингтон орчмын хамгийн чанартай 5н чулууны бизнес”-т нэрлэгдсэн бизнес болжээ.
|
https://www.urug.mn/news/83
|
БНСУ: Элчинд виз мэдүүлэхдээ анхаарах зүйлс
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ: БНСУ-д зорчих визэнд саад учруулсан үйлдэлд захиргааны арга хэмжээ батлах, хэрэгжүүлэх журмыг 2019 оны 12 дугаар сарын 2-ноос мөрдөж эхэллээ. Үүнд:Уригч тал хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг ч мөн адил виз мэдүүлэгчийн визний материал шалгах үйл явц болон үр дүнд нөлөөлж болно.Солонгос улсын хилийн чанад дахь бүх дипломат байгууллагын харьяа ажилтанд (захиргааны ажилтан хамаарна) шууд болон шууд бусаар мөн хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг визний материал шалгах үйл явцад хүндрэл учруулсан тохиолдолд арга хэмжээ авна.Авах арга хэмжээ: Зүй бус үг, хүчирхийлэл, дарамтлах, сүрдүүлэх зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг 1-3 жил хүртэлх хугацаанд хязгаарлана. Худал мэдүүлэг өгөх, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг 6 сараас 3 жил хүртэлх хугацаанд хязгаарлана. БНСУ-ын визтэй холбоотой виз зуучлагч брокероос болгоомжлох талаар БНСУ нь хууль журмын дагуу визний материалыг шалгадаг. “БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан, танил Солонгос хүний тусламжтайгаар виз гаргаж өгнө” гэж хэлж байгаа хүн бол виз зуучлагч брокер юм. БНСУ-ын ЭСЯ нь ямар ч тохиолдолд Монгол Улсын иргэний паспортыг шуудан болон хүнээр дамжуулан хүлээн авдаггүй болно. Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
|
https://www.urug.mn/news/84
|
Төв талбайд “өрсөн” чулууг шинэчилнэ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 15-ны орой дөрвөлжин чулуу байршуулсан. Энэхүү асуудалд иргэдийн шүүмжлэл ч тасарсангүй. Харин өнөөдөр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан холбогдох албан тушаалтны хамт мэдээлэл хийлээ. Чулууг эх орондоо үйлдвэрлэж байгаа бөгөөд нийт өртөг нь 100 гаруй сая төгрөгөөр бүтжээ. Төрийн тусгай хамгаалалтын албаны орлогч дарга б.Алтаншагай “Эдгээр чулууг иргэдийн аюулгүй байдлын төлөө байршуулсан. Сүхбаатарын талбайд арга хэмжээ болоход машинтай иргэдийг нэвтрүүлэхгүй. Зуны цагт иргэд талбайгаар их явдаг учир аюул ослоос хамгаалах зорилготой гэв.Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан “Энэ чулуунууд нийслэлийн төв талбайд байхад өнгө үзэмжид зохицохгүй байна. Шинэчилж хотын өнгө төрхөд таарахаар хийцээр засварла” хэмээлээ.Зураг- MNB.mn
|
https://www.urug.mn/news/85
|
“Pyramid Granite” компанийн захирал М.Дэлгэрцогтын амьдралаас “ ухаарах” 10 зүйл
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
Анх 1998 онд 33 настайдаа, Америк руу богино хугацаанд англи хэлээ сайжруулъя гэж очиж байлаа. Тэгсэн Англи хэлийг тийм ч хурдан сурчихдаггүй юм байна. Тэгээд гэр бүлээ дуудаж Америкт амьдрахаар болсон доо. Нэг мэдэхэд л 21 жил өнгөрчихжээ.2004 онд өөрсдийн чулууны бизнесээ эхлүүлэх хүртлээ янз бүрийн л ажил хийж байлаа. Ресторанд аяга угаагч хийж, пиццаны газар ажиллаж, олон хар бор ажил хийж явсан. Гэхдээ хийж байгаа ажил бүрээсээ яаж ажилладаг бизнесийн гол үйл ажиллагааг сурч, өөрөө бизнесээ эхлүүлнэ дээ гэж бодож байв.Солонгос эзэнтэй жижиг дэлгүүрт ажиллаж байхдаа Солонгос эзэндээ удаан хөдөллөө, ажил муу хийлээ гэж загнуулж зогсохдоо их гутардаг байсан. Одоо бол тэр хүнийг ойлгож байна. Би тухайн үедээ үнэхээр л ажил хийж чаддаггүй байсан.Монголд байхдаа хөнгөн, биед амар ажил хөөж, биеэ дайчлахгүй, ажил хийж сураагүй байснаа АНУ-д ирээд ойлгосон. Уг нь Монголд байхдаа ганзагын наймааны үеэс эхлээд л урагшаа хойшоо наймаа зөөдөг, баар ажиллуулдаг, одоогоор бол бизнес эрхлэгч байсан. Гэхдээ Америкт ирээд л “ажил хийж сурсан” даа.2004 онд Монголд байсан байраа зараад 80 мянган доллараар хямд үнэтэй, хуучин хөрөө аваад найзтайгаа дүүтэйгээ нийлээд чулууны бизнесээ эхлүүлсэн. Боломжтой болохыг хүлээлгүй зоригтой эхлүүлсэндээ одоо баярладаг.Чулууны бизнес гэдэг нь гал тогоо, ванны өрөөний тавцан чулуу, камин зуухны хана, том үйлчилгээний төвүүдийн чулуун хана хийдэг бизнесийг хэлж байгаа юм.Манайх Вашингтон ДС хотод нээгдэж байсан анхны Монгол чулууны компани байсан. Одоо энэ хот орчим Монголчуудын ажиллуулдаг 10 гаруй жижиг том чулууны компаниуд байна. Манай компанид 20 Монгол залуу ажиллаж байна.Анх бизнесээ эхлүүлээд эхний 2-3 сар ямар ч хэрэглэгч байгаагүй. Өөрсдөө бид байгууллагуудын үүд тогшоод, компаниа танилцуулаад явдаг байсан. Амралтын өдөр эхнэр хүүхдүүдтэйгээ том худалдааны төвийн машины зогсоол дээр байгаа машинууд дээр 4000 орчим утастай танилцуулгаа тарааж байж билээ. Тэгж л анхны хэрэглэгчээ олсон.Тэгж олсон хэрэглэгчээ алдахгүй байхын тулд хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгах гэж их л хичээж ажиллана даа. Америкт бизнес хийхэд чанар чухал, дээр нь хэрэглэгчийн сэтгэл ханамж маш чухал. Хамгийн сайнаараа үйлчлээд, өөр хүсэж байгаа ганц хоёр хүсэлтийг нь нэмж хийж өгөөд сэтгэл хангалуун үлдээвэл дараа нь тэр хэрэглэгчид найзыгаа, хамаатнуудаа чирээд л аваад ирдэг. Бид энэ төрлийн Америкийн томоохон компаниудтай харьцуулахад дунд зэргийн л компани. Гэхдээ хэдэн жилийн өмнө “Northern Virginia”, “Washington Union” гээд том сэтгүүлүүдийн “Вашингтон орчмын хамгийн чанартай ТАВАН чулууны бизнес”-т нэрлэгдэж байсан. Энд бол ийм шагнал үзэгчдийн сэтгэгдлээр тодорхойлж шалгаруулдаг болохоор шударга явагддаг. Ярилцлагыг доорхи линкээр үзнэ үү.http://urug.mn/news/83
|
https://www.urug.mn/news/86
|
2020.01.01-ээс хэрэгжиж эхлэх Татварын багц хуулиас онцлох 10 заалт
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Татварын багц хуулийн шинэчлэл хэрэгжиж эхэлнэ. Багц хуулийн шинэчлэлээр татвар төлөгч ААН-ийг дэмжсэн олон заалтууд нэмэгджээ. 1. Жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч жилд 1 удаа тайлан гаргаж, нийт борлуулалтын орлогын 1 хувиар орлогын татвар төлөх хялбаршуулсан горимыг сонгон хэрэглэх боломжийг олгоно.2. Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд 2 удаа тайлагнаж, татвар ногдуулах орлогын 1 хувиар татвар төлнө. Жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд 2 удаа тайлагнан татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварын 90 хувийг буцаан авна. 25 хувийн татвар төлөх босгыг 3 тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлэн 6 тэрбум төгрөг болгосон. - Татварын тайлангаар гарсан алдагдлыг салбар харгалзахгүйгээр 4 жилийн хугацаанд шилжүүлэн тооцно.3. Татварын хяналт шалгалт хийх, нөхөн ногдуулалтын акт гаргах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсныг 4 жил болгон буурууллаа.4. Амьдран суух зориулалтаар анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл худалдан авсан иргэнд 3 сая төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлдэг байсныг 6 сая төгрөг болгон нэмэгдүүллээ. 5. Ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт эдлүүлнэ. 6. Ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт эдлүүлнэ. 7. Ирүүлсэн татварын тайлангийн тоон мэдээлэл зөрүүтэй, алдаатай байвал татвар төлөгчид эргэн мэдэгдэж 3 хоногийн дотор залруулах боломжийг олгоно.8. Татварын тайланг 1 жилийн дотор аливаа торгуульгүйгээр залруулах боломжийг олгоно. - Татварын албаны үндэслэлгүй хураасан илүү төлөлтийг нэн тэргүүнд алдангийн хамт буцаан олгоно.9. Хуульд заасан нөхцөл үүссэн, хүндрэлтэй татвар төлөгчийн өр төлөх хугацаа 2 сар хүртэл сунгадаг байсныг 2 жил хүртэл болгон нэмэгдүүлсэн.10.Татварын хяналт шалгалтыг бүх аж ахуйн нэгжүүдэд бус зөвхөн эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тохиолдолд хийнэ. 2018 оны Татварын албанд нийт 100,919 татвар төлөгч тайлан ирүүлснээс 3.4% нь 1.5 тэрбум төгрөгөөс их борлуулалтын орлоготой байжээ. Үлдсэн 96.6 хувь нь 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүд шинэ хуулиар төсөвт төлсөн орлогын албарын татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан авна.Ингэхдээ олон улсад тогтсон жишгийн дагуу эхлээд орлогоо тайлагнаж, татвараа 10%-аар нь төлөөд дараа нь буцаан авах зарчмаар хөнгөлөлт эдэлнэ.
|
https://www.urug.mn/news/88
|
Таны хувь хүний хөгжилд хэрэг болох таван кино
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
1.The Social Network Facebook-ыг үндэслэгч Mark Zuckerberg-ийн амжилтын тухай өгүүлсэн The Social Network киног мэдэхгүй хүн гэж бараг үгүй байх. Энэхүү кино нь амжилтанд хүрэхийг хүссэн хүн бүрийг урамшуулан зоригжуулах кино бөгөөд энд амжилт гэдэг сул талуудыг ч агуулдаг гэдгийг харуулдаг. Мөн энгийн яриа ашигласан учраас энэ киног үзсэнээр англи хэлээ сайжруулах боломжтой. Хүн бүр фэйсбүүкийг мэддэг учраас танд энэ киног үзэхэд их ойрхон сэтгэгдэл төрүүлэх байх. 2.Limitless Хүний тархи ямар агууг бид тархиныхаа маш жижиг хэсгийг л ашигладаг талаар энэ кинонд гарна. Боломж үргэлж байдаг. Гагцхүү түүнийг олж харах нь чухал. Бидэнд маш их нөөц бололцоо байгаа бөгөөд түүнийгээ нээж илрүүлэх, тэгээд түүнийгээ цааш хөгжүүлж өөрийгөө хаа хүрэх тэр хүртэл нь явах хэрэгтэйг харуулна.3. Yes Man! Yes man кинонд Жим Кэри хувь хүний хөгжлийн семинарт сууж өөрт ирж байгаа бүх зүйлд тийм гэж хэлснээр түүний амьдралд хэрхэн өөрчлөлт гарч байгаа талаар гарна. Энэ бол хувь хүний хөгжлийн талаарх кинонуудын нэг яах аргагүй мөн. Гэртээ зүгээр сууснаар таны юу ч өөрлөгдөхгүй, танд ямар ч үр өгөөж авчрахгүй харин ямар нэгэн зүйл хийж хөдөлвөл энэ амьпдрал ямар сонирхолтой ямар их зүйл энэ хорвоод байдгийг та олж мэдэх болно.4. The Bucket List Энэ кино бол хувь хүний хөгжлийн талаар хийгдсэн классик кинонуудын нэг. 2 өвчтэй хөгшин үхэхээ зүгээр хүлээгээд суух биш ганц олдох энэ амьдралдаа хүссэн бүх зүйлсээ хийж үзэхээд үхэхийг хүсдэг. Бид одоо байгаа амьдралдаа хэтэрхий дасчихсан бас тэр нь бидэнд их тухтай санагддаг ч бид үнэхээр юу хүсэж байгаагаа, хэн болохыг хүсдэгээ заримдаа мартчихсан байдаг. Тухтай байдаг хэсгээсээ гарч шинийг эрэлхийлж, өөрийгөө хөгжүүлж нэг л олдох амьдралаа маш сонирхолтой өнгөрүүлэх талаар та энэ киноноос үзэх боломжтой.5. The Karate Kid Энэ кино бол хэрхэн зодолдож, өрсөлдөгчөө хэрхэн ялан дийлж, хэрхэн өөрийн ур чадвараа ашиглах талаар каратед суралцдаг бяцхан хүүгийн тухай гайхамшигтай кино юм. Хүн ямар ч ур чадвараа хөгжүүлэхэд хэцүү байдаг ба үнэхээр хичээвэл юунд хүрч болдогийг харуулна. Хүн зорилгодоо хүрэхэд үргэлж шаргуу хөдөлмөрлөж байх хэрэгтэй. Түүнчлэн зорилгодоо хүрэх тэр цагт чиний хэн байсан, хаанаас ирсэн чинь хэнд ч хамаагүй бөгөөд чи өөрийн зорилгодоо тууштай байсан чинь л хамгаас чухал байдаг талаар та энэхүү киноноос үзэж болно.
|
https://www.urug.mn/news/89
|
Л.ЗОЛБААТАР: У.ХҮРЭЛСҮХ ЯДУУ АРД ТҮМНЭЭ АВРААД БАЙГАА РОБИН ГҮҮДИЙН ДҮР БҮТЭЭЖ БАЙНА
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
Л.ЗОЛБААТАР: У.ХҮРЭЛСҮХ ЯДУУ АРД ТҮМНЭЭ АВРААД БАЙГАА РОБИН ГҮҮДИЙН ДҮР БҮТЭЭЖ БАЙНА Топ улс төрчдийн рейтингийг У.Хүрэлсүх тэргүүлж, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар эзэмшиж байгаа учир?У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын улс төрчид 10 оноо авах ёстойгоос 1-3 оноо авч байгаа нь ДЭМЖЛЭГ өндөртэй улс төрч гэж үзэхэд болох уу?Сонгуулийг мажоритор тогтолцоогоор хийвэл энэ гурван улс төрчийн рейтинг МАН-д эерэгээр нөлөөлөх үү?Сөрөг хүчин болох АН-ын дэмжлэг бага байгаа хүчин зүйл ?АН-д рейтинг өндөртэй буюу нүүр царай бүхий улс төрч, залгамж залуу үе байна уу?Иргэдийн 60 хувь нь МАН, АН аль алиныг нь дэмжихгүй гэж байгаа шалтгаан? АН-ын дарга С.Эрдэнэ муу улс төрчдийн жагсаалтыг тэргүүлэх болсон үг, үйлдэл юу вэ? Дээрх асуултад хариулт авлаа.Улаанбаатар хотын иргэдээс 2014 оноос хойш сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEK судалгааны компанийн хийсэн судалгаа, мэдээлэл хүргэж байна.
|
https://www.urug.mn/news/90
|
ТАВАН МИНУТ ЧАЛЛАНЖ ЭХЭЛЛЭЭ: Н.АМАРЗАЯА ТА ТАЙЛАНГАА ТАВИНА УУ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
УИХ-ын гишүүд тайлангаа тавих цаг ирлээ. Өөрсдийн хөлсөлсөн багаар төлбөртэй мэдээ бичүүлж, сэтгүүлд хэвлүүлснээ тараах биш олон нийтийн өмнө, олон нийтийн хэрэгслээр тайлангаа үнэн зөвөөр тавина уу.ТАВАН МИНУТ ЧАЛЛАНЖ ЭХЭЛЛЭЭ35 Үсгийн дарааллаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа таныг тайлангаа тавихыг хүсэж байна.
|
https://www.urug.mn/news/91
|
ДЭЛХИЙН ХАМГИЙН АЛДАРТАЙ 10 ХӨРӨГ ЗУРАГ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
ДЭЛХИЙ
|
Алдартай бүтээл гэдэг нь субьектив нэр томъёо байсан тул CNN Style- Google-д хандан сүүлийн таван жилийн хугацаанд Дэлхийн аль зураг хайлтын үр дүнг тэргүүлж байгааг харлаа.Бид "Мона Лиза", "Канагавагийн агуу давалгаа", "Салаватор Мунди" зэрэг олон арван алдартай бүтээлийг "Nighthawks" гэх мэт илүү орчин үеийн бүтээлүүд, тэр ч байтугай "Нохой тоглож буй покер" цуврал бүтээлүүдтэй харьцуулж үзсэн.Эдгээр үр дүнд үндэслэн эдгээр нь дэлхийн хамгийн их хайсан 10 зургийг толилуулж байна.1. "MONA LISA" Зураач: Леонардо да ВинчиЗургийг бүтээсэн байж болох огноо: 1503-аас 1519 онХаана үзэж болох: Луврын музей (Парис)Дэлхий дээрх хамгийн алдартай зураг бол нууцлаг эмэгтэйн инээмсэглэл бүхий хөрөг. Зураг дээрх бүсгүйг Флоренцын худалдаачин Франческо дель Джокондоны эхнэр Лиза Жерардини гэдэг ч мэргэжилтнүүд итгэлгүй байдаг. Энэхүү бүтээл нь Италийн хамгийн эртний хөрөг юм.2. "LAST SUPPER"Зураач: Леонардо да ВинчиТооцоолсон огноо: 1495 - 1498Хаанаас үзэх вэ: Санта Мариа делле Граци (Милан, Итали)Жинхэнэ "Сэргэн мандалтын хүн" Леонардо да Винчи бол энэ жагсаалтад хоёр удаа орсон цорын ганц уран бүтээлч юм.Шашны төсөөлөл урлагийн зонхилох сэдэв байсан эрин үед "Эцсийн зоог" нэртэй бүтээл туурвив. Зурагт Есүсийг цовдлогдохоосоо өмнө шавь нартайгаа талх хувааж байгаа тухай дүрсэлсэн байдаг.Энэ зураг нь 4.6 метр өндөр, 8.8 метр өргөнтэй.3. " STARRY NIGHT" Зураач: Винсент ван ГогОгноо: 1889 онХаана үзэх болох вэ: Орчин үеийн урлагийн музей (Нью-Йорк хот)Зургийн гайхалтай цэнхэр, шаргал өнгө, мөрөөдөл, нам гүм уур амьсгал хэдэн арван жилийн туршид урлаг сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн.4. " THE SCREAM"Зураач: Эдвард МункОгноо: 1893 онХаанаас үзэх вэ: Үндэсний музей (Осло, Норвеги - 2020 онд нээгдэнэ), Мүнч музей (Осло - 2020 оны 5-р сар хүртэл)"Хашгираан" бол ганц уран бүтээл биш. Британийн музейн блогт бичсэнээр хоёр зураг, хоёр пастел, дараа нь тодорхойгүй тооны хэвлэмэл хуудас байдаг. Уг зураг 2012 онд нэг дуудлага худалдаагаар бараг 120 сая доллараар зарагдсан байв.4. "GUERNICA"Зураач: Пабло ПикассоОгноо: 1937 онХаанаас үзэх вэ: Museo Reina Sofia (Madrid)Зурагт Испанийн иргэний дайны үеэр Баскийн бүсийн Герника хотыг Германы агаарын бөмбөгдөлтөд өртсөнийг дүрсэлсэн юм. Энэхүү зураг нь Пикассо загварын өвөрмөц хэв маягтай бөгөөд дайны аймшгийг няхуур шингээсэн нь зургийг 20-р зууны соёл, түүхийн чухал хэсэг болгосон юм.5. "KISS"Зураач: Густав КлимтТооцоолсон огноо: 1907-1908 онХаанаас үзэх вэ: Дээд Белведере музей (Вена, Австри)7. "GIRL WITH A PEARL EARRING"Зураач: Иоханнес ВермеерТооцоолсон огноо: 1665Хаанаас үзэх вэ: Мауритшуис (Гаага, Нидерланд)Энэ бүтээл"Мона Лиза" -тай их харьцуулагддаг. Загварын ялгаатай байдлаас гадна техникийн хувьд "Сувдан ээмэг бүхий охин" нь хөрөг биш, харин "триони" - хэтрүүлсэн шинж чанар бүхий хуурамч дүрсийг зурахад зориулсан гэгддэг.8. " THE BIRTH OF VENUS"Зураач: Сандро БоттичеллиТооцоолсон огноо: 1485Хаанаас үзэх вэ: Le Gallerie Degli Uffizi (Флоренс, Итали)Шилдэг 10-т багтсан хамгийн эртний уран зураг.9. " LAS MENINAS" Зураач: Диего ВелазкесОгноо: 1656 онХаанаас үзэх вэ: Museo del Prado (Мадрид)Мадрид бол энэ хамгийн алдартай 10 зургийн хоёрыг үзэж болох цорын ганц хот юм. Эхнийх нь 5-р байрны "Гуерника", 9-р байрны "Лас Манинас" юм.10. ''CREATION OF ADAM''Зураач: МикеланджелоОгноо: 1508-1512Хаанаас үзэх вэ: Систин Чапел (Ватикан хот)Нэрт зураач Микеланджелогийн хийсэн хамгийн алдартай бүтээл нь Систин Капел.
|
https://www.urug.mn/news/92
|
УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ БЭЛГИЙН ДАРАМТЫГ ХУУЛЬЧЛААЧ!!! ОХИДОД “ТУСЛААЧ”
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
Өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар бэлгийн дарамт гэж юуг хэлэх, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд ямар хариуцлага оноох тухай хуулийн зохицуулалт алга. Энэ зуур олон мянган эмэгтэйчүүд бие, сэтгэл санаагаараа хохирсоор. Тухайлбал 5 өдрийн өмнө Монгол улсынохидын өсвөрын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид бэлгийн дарамтад орсон тухай нэвтрүүлэг цацагдав. Энэ мэт охид хохирогч болж буй олны анхаарлын төвд орсон олон хэргүүд бий.Баримт 1: Одоогоос хоёр жилийн өмнө улсын хэмжээнд ганцхан байх сонсголгүй хүүхдүүдийн 29-р сургуулийн сурагч охидод багш нар нь бэлгийн дарамт үзүүлдэг тухай ярив. ТББ-уудын судалгаагаар ч ийм хариу гарсан. Гэвч энэ хэрэг явдлын мөрөөр Монгол улсын цагдаа, прокурор хэрэг үүсгээгүй, хэнд ч хариуцлага тооцоогүй. Нотлогдоогүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нотлогдоогүй биш нотлох гэж хүсээгүй ч байж мэднэ. Дүлий охид энэ тухайгаа яриад л өнгөрсөн...Энэ тухай дэлгэрэнгүй нэвтрүүлгийг Ийгл тв.ийн Эрэн Сурвалжлагч нэвтрүүлгээс үзэж болно.Баримт 2: Livetv.mn сайтын эрэн сурвалжлах сэтгүүлч С.Будрагчаа Монголын хөлбөмбөгийн холбооны менежер Б.Учралсайханыг өсвөрийн хөлбөмбөгийн шигшээ багийн охидыг зодсон, хүчирхийлэх гэж оролдсон талаарх нэвтрүүлэг бэлтгэн цацав. Энэхүү нэвтрүүлгийн дараа хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч Х.Азжаргал бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Учралсайханыг ажлаас нь чөлөөлсөн тухай мэдэгдэл гаргажээ. Өөрөөр хэлбэл хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.Энэ тухай дэлгэрэнгүй нэвтрүүлгийг Livetv.mnБэлгийн дарамт үйлдэгч ажлаасаа халагдаад л болоо юу? Нэг охиныг биш бүр олныг... хүчирхийлэхийг завдсан шүү дээ...Гэтэл энэ хэргийн мөрөөр ажиллах талаар цагдаа, прокурорын мэдэгдэл, мэдээлэл одоо хүртэл алга.УИХ-ын гишүүдээ бэлгийн дарамттай холбоотой хэргийг хуульчилж, охидыг яаралтай “хамгаалаач”. Хүнлэг энэрэнгүй ардчилсан улсад бэлгийн дарамтыг зохицуулсан хуульгүй байгаа нь ХҮНЛЭГ, ЭНЭРЭГҮЙ биш нийгэм юм. НҮБ-аас Монгол улсад ажлын байрны бэлгийн дарамт газар авсаныг сануулсан. Өөрөөр хэлбэл бэлгийн дарамтны олон хэлбэр манайд дархлаагаа тогтоосон. Та вакумаасаа гар. Мэдээлэл олж хар!!! Охидыг дарамталж болдог, байх л зүйл гэх нийгмийн буруу хандлагын эсрэг охидоо хамгаалах “соёл”-ын дархлааг нийгэмд суулгах үрийг тариач. Бэлгийн дарамтын талаарх охидын ойлголт ямар байдаг вэ? Энэ тухай мэдээг
|
https://www.urug.mn/news/93
|
2020 ОНД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 4 СУМД ШИНЭ СУРГУУЛЬ БАРЬЖ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
2020 оныг Өмнөговь аймгийн Засаг даргын Захирамжаар БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ ДЭМЖИХ ЖИЛ болгон зарласан. Боловсролын салбарыг дэмжих жилд Цогтцэций, Баян-Овоо, Номгон, Цогт-Овоо сумдад 960 болон 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулна.
|
https://www.urug.mn/news/94
|
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРНЫ ХҮҮХДИЙН ХООЛНЫ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ НЭМЭХЭЭР БОЛЛОО
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоов.2012 оноос хойш өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2400, дотуур байрны хүүхдийнх 2315, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байсан юм.Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг болгохоор боллоон. 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнх бол 2400 төгрөг байхаар шийдвэрлэв. Эдгээр шийдвэрийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх юм байна.2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн давхардсан тоогоор 640 гаруй мянган хүүхэд хамрагдах судалгаа гарчээ.
|
https://www.urug.mn/news/95
|
АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУД ЭХ ОРОН РУУГАА САРД ДУНДЖААР 1.5 САЯ ДОЛЛАР ИЛГЭЭДЭГ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
“Бизнес Өрөг” нэвтрүүлэг нэг цуврал 12 дугаараа АНУ-аас бэлтгэсэн билээ. Америк дахь олон Монгол хүнтэй уулзаж, ярилцаж мэдээлэл цуглуулсны хувьд цувралаар Америк орны тухай, Америк дахь Монголчуудын тухай мэдээлэл хүргэж байна.Монголчуудын ажиллаж амьдардаг орны тоогоор Солонгос улс тэргүүлдэг. Харин 30 гаруй мянган Монголчууд амьдарч байгаа АНУ удаалдаг юм. Америкт цалин өндөр, амьдрах орчин сайхан ч өртөг өндөр тул төдийлөн сайн мөнгө хадгалж чаддаггүй байна. Тэдний Америкд байгаа шалтгаан нь “хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч л эх орноосоо гарсан” гэх нь дийлэнх хувийг эзэлж байв. Харин тэд Монгол дах гэр орон, аав ээж,ойр дотны хүмүүс рүүгээ сард дунджаар 100 доллар илгээдэг. 30 гаруй мянган Монгол байдаг хэмээн дундчилж бодвол тэд эх орон руугаа сар бүр 1,5 сая долларын “хөрөнгө оруулалт” хийдэг болж таарч байгаа юм.Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудыг биеийн амрыг харж, сайхан орчин хөөж эх орноосоо явсан гэж олон хүн шүүмжилдэг. Гэхдээ сайн талуудыг нь харвал тэдний оролцоо, хувь нэмэр их. Жишээ нь “Лантуун дохио” ТББ-ын “Ид шидийн орон 1” төсөл хоёр жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ байгууллагын бүх урсгал зардлыг Америк дахь Монголчууд өдөрт нэг доллар хандивлах байдлаар хариуцаж ажилладаг юм. Мөн Ажиа гэгээний 2012 онд Монголд эмнэлэг барих ажилд Вашингтон ДС хотод байдаг Монголчууд гэхэд 55 мянган доллар босгож өгч байжээ. Энэ бол мөнгөн дүн. Үүнээс гадна гадаадад байгаа Монголчууд өндөр хөгжилтэй орны олон сайн жишиг, стандарт, соёлоос суралцаж ирж эх орондоо нэвтрүүлэх нь бас нэгэн чухал хөрөнгө оруулалт билээ. Технологийн дэвшил, ноу хау бүр тухайн улс орны ДНБ-ний өсөлтөд нөлөөлдөг тухай “онол” сургуульд заадаг. Ингэж үзвэл тэдний хувь нэмэр шууд болон шууд бус замаар арвин их байгаа юм.
|
https://www.urug.mn/news/96
|
МОНГОЛЫН “АМАР АБАКУС” СОРОБАН САМПИНГИЙН СУРГАЛТ АМЕРИКИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЛАА
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Нийслэлийн дүүрэг бүрт сургалтын төвтэй Оюуны хөгжлийг дэмжих академи АНУ-ын Вашингтон ДС хотод салбараа нээжээ. Тэрээр «Манай соробан сампингийн сургалт одоогоор Монгол хүүхдүүдийн дунд хичээллэж байна. Насанд хүрэгчид, Америк иргэд их сонирхож асууж байгаа тул бид төвөө эндээ богино хугацаанд өргөжүүлээд явна. Америкт ямар ч бизнес эрхлэхийн тулд тухайн чиглэлээрээ сургалтанд сууж зайлшгүй лиценз авдаг. Нэг хүүхдийн сурах орон зайн хэмжээ, тохижолт зэрэг нь бүгд стандартын дагуу байх ёстой байдаг. Бид 100 хуудас бүхий стандартыг мөрдөж ажиллаж байгаа." Гэж ярьж байсан юм. Америкт ойрын хэдэн жилдээ боловсролын чиглэлийн бизнес маш сайн хөгжинө гэсэн судалгаа гарсан байна.
|
https://www.urug.mn/news/97
|
100 САЯАР ШАГНУУЛСАН АКАДЕМИЧ Б.БЯМБАА: БИ МОНГОЛЫН ТӨРД “ӨРТЭЙ”
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Монгол улсын шинжлэх ухааны шилдэг бүтээлийн 2019 оны шагналын эзэн Б.Бямбаагийн шагнал авсан талаараа хэвлэлд өгсөн анхны ярилцлагыг хүргэж байна. Бадарчийн Бямбаа. 22 наснаасаа эрдэм судлалын ажлаа эхэлсэн. Түүний 45 жилийн хөдөлмөрийн үр шимийн нэг хэсэг “Паразит өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлээрээ 2019 оны Монгол улсын шинжлэх ухааны шилдэг бүтээлийн эзэн боллоо. Тиймээс түүнийг 2019.12.19-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх 100 сая төгрөгөөр шагнав. Академич Б.Бямбаагийн энэхүү бүтээл нь малын гадна талын 54, дотор талын 180 нийт 234 төрлийн паразитыг устгах юм. Паразит гэдэг нь та бидний мэддэгээр хамуу, хачиг ширх, шалз, гуу зэрэг юм. Малын паразит өвчний эсрэг эм, туулга хийх болсон сэдэл нь тухайн үед Монгол улс АНУ-аас малдаа 220 доллараар паразитийн эсрэг эм худалдан авдаг байж. Үүнийгээ малчдад 80 мянгаар зарж, үлдсэн мөнгийг улсын төсвөөс гаргадаг байв. Энэ нь Б.Бямбаа докторыг өөрсдөө эмээ гаргая, бүтээе гэх сэдэлд хөтөлжээ. Тэрээр энэхүү бүтээлээ гарган авахын тулд 1975 оноос хойш паразитаа судалж, 1991 оноос эмийн технологио боловсруулж, 2002 оноос үйлдвэрлэж эхэлжээ. Малын паразиттай тэмцэх энэхүү эм, туулгыг гаргаж авсан ч үйлдвэрлэх гэхэд бэрхшээл тулгарчээ. Учир нь малын эмийн үйлдвэр тухайн үед Монголд байхгүй байж. Азаар Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээл зарлагдаж, шалгараад 110 мянган доллараар үйлдвэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл эрдэмтнээс үйлдвэрлэгч болжээ. Б.Бямбаа доктор 28 эмийн технологи шинээр боловсруулж патент эзэмшиж байна. Энэхүү 100 саяын шагнал авсан бүтээл нь Дэлхийн шилдэг авьяаслаг зохион бүтээгчийн шагнал хүртсэн юм. Мөн Б.Бямбаа доктор Оросын шинжлэх ухааны академийн гишүүн. Тэрээр Монгол улсыг шинжлэх ухаанд зарцуулах мөнгөө нэмэгдүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шинжлэх ухаанд нийт төсвийн 2 хувийг зарцуулах ёстой хуулиа дагаж, 2020 он гэхэд 1 хувь болгоно гэсэн амлалтдаа хүрээсэй гэв. АКАДЕМИЧ Б.БЯМБААГИЙН ШАГНАЛ АВЧ БУЙ АГШИН
|
https://www.urug.mn/news/98
|
STEVE MCCURRY-ИЙН ХҮН БА АМЬТДЫН ХАРИЛЦААГ ХАРУУЛСАН ГАЙХАЛТАЙ ЗУРГУУД
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
ДЭЛХИЙ
|
Steve McCurry бол баримтат гэрэл зургийн домогт зурагчин юм. Тэр 1985 онд хэвлэгдсэн цэнхэр нүдтэй "Афганистаны бүсгүй" хэмээх хөргөөрөө анх олонд танигдсан.Хүн ба амьтны тухай зураг авах санаа түүнд бага залуу наснаас нь байжээ.McCurry-ийн шинэ ном саяхан худалдаанд гарсан ба ном нь Азиас Өмнөд Америк, Хойд Америк, Европруу уншигчдыг аялуулах гайхалтай мэдрэмж өгнө хэмээн шүүмжлэгчид бичжээ.
|
https://www.urug.mn/news/99
|
ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖААС ӨМХИЙ ҮНЭР ЯЛГАРАХГҮЙ ГЭВ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг 2024 он гэхэд шинэчилж дуусгахаар ажиллаж байна.Энэ хүрээнд одоогийн байгаа цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмж давхар ашиглах, 50-60 жил хуримтлагдсан хур лагийг үнэргүй болгох, боловсруулах зэрэг шат дараатай арга хэмжээ авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар лагийн талбайг үнэргүйжүүлэн хөрс, бордоо болгох ажил дуусаад байна.Энэ нь 5-15 км-ын радиуст өмхий үнэр тараадаг гол эх үүсвэр байхгүй болсон гэсэн үг юм байна.Хуримтлагдсан 800 мянга орчим метр.куб лагийг Японы технологийн дагуу хоёр жилийн хугацаанд усгүйжүүлж үнэргүйжүүлэн бордоо болгоод байна. Бордоог байгаль орчны нөхөн сэргээлт хийх, хог хаягдлыг дарж булшлахад ашиглах боломжтой.Үнэргүйжүүлэх, хөрс, бордоо болгох төслийн гүйцэтгэгчээр “ХовдТул”, “Экотайхи” ХХК ажиллажээ. Эх сурвалж: Засгийн Газар
|
https://www.urug.mn/news/100
|
ХЗБХ: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ОРОН ТООНЫ ГИШҮҮНЭЭР Н.ХҮДЭРЧУЛУУНЫГ ТОМИЛОХЫГ ДЭМЖЛЭЭ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны (2019.12.18) хуралдаан 11 цаг 03 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Х.Нямбаатар нэр дэвшигчийн талаар танилцуулсан. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос тус бүр нэг нэр дэвшигч санал болгох хуулийн зохицуулалттай. Энэ дагуу Хууль зүйн байнгын хорооноос Нанжидын Хүдэрчулууныг нэр дэвшүүлж байгаа аж. Тэрбээр 1981 онд Говь-Алтай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, халх. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1989-1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль, 2000-2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч-статистикч мэргэжлээр төгссөн. 2005-2007 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2009-2012 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 2004-2016 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч, 2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлтсийн дарга, 2017 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа талаар Байнгын хорооны дарга танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асуух, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 10 гишүүний 7 нь Нанжидын Хүдэрчулууныг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр томилохыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
|
https://www.urug.mn/news/101
|
ӨНӨӨДӨР 100 САЯАР ШАГНУУЛСАН АКАДЕМИЧ Б.БЯМБААГИЙН ТУХАЙ 5 БАРИМТ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Монгол улсын шинжлэх ухааны шилдэг бүтээлийн 2019 оны шагналын эзэн Б.Бямбаагийн шагнал авсан талаараа хэвлэлд өгсөн анхны видео ярилцлагыг эндээс үзнэ үү. https://www.facebook.com/plugins/video.php?href=https://www.facebook.com/110938923699422/videos/460002911380427/1. Бадарчийн Бямбаа. 22 наснаасаа эрдэм судлалын ажлаа эхэлсэн. Түүний 45 жилийн хөдөлмөрийн үр шимийн нэг хэсэг “Паразит өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлээрээ 2019 оны Монгол улсын шинжлэх ухааны шилдэг бүтээлийн эзэн боллоо.2. Академич Б.Бямбаагийн энэхүү бүтээл нь малын гадна талын 54, дотор талын 180 нийт 234 төрлийн паразитыг устгана. Паразит гэдэг нь та бидний мэддэгээр хамуу, хачиг ширх, шалз, гуу зэрэг юм. Малын паразит өвчний эсрэг эм, туулга хийх болсон сэдэл нь тухайн үед Монгол улс АНУ-аас малдаа 220 доллараар эм худалдан авдаг байж. Үүнийгээ малчдад 80 мянгаар зарж, үлдсэн мөнгийг улсын төсвөөс гаргадаг байв. Энэ нь Б.Бямбаа докторыг өөрсдөө эмээ гаргая, бүтээе гэх сэдэлд хөтөлжээ. 3. Б.Бямбаа доктор энэхүү бүтээлээ гарган авахын тулд 1975 оноос хойш паразитаа судалж, 1991 оноос эмийн технологио боловсруулж, 2002 оноос үйлдвэрлэж эхэлжээ.4. Малын паразиттай тэмцэх энэхүү эм, туулгыг гаргаж авсан ч үйлдвэрлэх гэхэд бэрхшээл тулгарчээ. Учир нь малын эмийн үйлдвэр тухайн үед Монголд байхгүй байж. Азаар Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээл зарлагдаж, шалгараад 110 мянган доллараар Б.Бямбаа доктор үйлдвэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл эрдэмтнээс үйлдвэрлэгч болжээ. 5. Б.Бямбаа доктор 28 эмийн технологи шинээр боловсруулж патент эзэмшиж байна. Энэхүү 100 саяын шагнал авсан бүтээл нь Дэлхийн шилдэг авьяаслаг зохион бүтээгчийн шагналыг хүртсэн юм. Б.Бямбаа доктор Оросын шинжлэх ухааны академийн гишүүн. Энэ академид Монгол улсаас палетнлогич, академич Р.Барсболд, Б.Бямбаа нар байдаг аж.
|
https://www.urug.mn/news/102
|
ШИНЖЛЭХ УХААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛД ОЛГОДОГ 100 САЯЫН ТАЛААР МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
2010 оноос эхлэн Монгол улсын засгийн газар жил бүр шинжлэх ухааны шилдэг бүтээлийг шалгаруулж, 100 сая төгрөг олгодог болсон билээ. Энэхүү бүтээлийг одоогоор таван хүн гардаад байна. Эхний шагналыг Академич, Физикч Х.Намсрай, хоёр дахь нь Академич, химич Д.Батсүрэн, гурав дахь нь химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлням, дөрөв дэх шагналыг инженер Н.Нацагнямд олгосон билээ. Харин тав дахь удаагийн 100 саяын шилдэг бүтээлийг хөдөө аж ахуйн салбараас анх удаа академич, доктор, профессор Б.Бямбаа хүртлээ.Энэхүү 100 саяын шагнал олгоход нийт дөрвөн шалгуур тавьдаг. Нэгдүгээрт бүтээл нь Дэлхийд хэр үнэлэгдсэн бэ?,хоёрдугаарт бүтээлээ патентаар баталгаажуулсан эсэх,гуравдугаарт үйлдвэрлэлд нэвтэрсэн эсэх, дөрөвдүгээрт эдийн засгийн үр дүн нь өндөр эсэхийг харгалзаж нэр дэвшсэн бүтээлүүдийг сонгон шалгаруулж олгодог юм.
|
https://www.urug.mn/news/103
|
ДЭЛХИЙ: ШИНЭ ЖИЛИЙН БАЯР ӨНГӨРӨӨХ 10 САЙХАН ГАЗАР
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
ДЭЛХИЙ
|
1. Сидней Австралийн Сидней бол шөнө дунд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх санааг гаргасан хот юм. Энд салют буудлагын томоохон үзүүлбэр болж, Сидней боомтод Дуурийн театр, Харбор гүүрэн дээр шинэ жилийн үзэсгэлэнт төрх бүрддэг юм.2. Тайвань, ТайбэйТайвань арлын нийслэл Тайбэй хотод шинэ жилийн баяр их сайхан болдог гэсэн жуулчдаас авсан судалгааны дүгнэлтүүд бий. Энэ хотын хамгийн өндөр барилга Тайпей 101 бол салют харах мартагдашгүй газар юм.3. БангкокБангкок нь Азийн хамгийн гоё шөнийн амьдралтай хотуудын нэг.Бангкокт шинэ он угтах гол газрууд бол Таймс талбай, CentralWorld Plaza, Чао Фрая голын дагуух Азиатын дэлгүүр, зугаа цэнгэлийн газар юм.4. ДубайДубай дахь Дэлхийн хамгийн өндөр цамхаг болох Бурж Халифаас салют буудуулдаг. Бурж Халифа бол дэлхийн хамгийн их анхаарал татсан тэнгэр баганадсан барилгуудын нэг юм.5. МоскваМосквагийн түүхэн Улаан талбай нь хамгийн хүйтэн, гэхдээ шинэ жилийн баярын салютын дэлгэцийн хамгийн үзэмжтэй тохиргоо хийдэг байна.6. Кейп ТаунКейп Таун бол Африкт төдийгүй Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй байрлалтай хотуудын нэг юм. Шинэ жилийн баярын салют энэ бүхнийг илүү гайхалтай болгодог.7. ЛондонТемза дагуу Стелонд Лондон үргэлж шинэ жилийн баярын салютын гайхалтай төрхтэй байдаг.8. Рио-де-ЖанейроХэрэв та шинэ жилээ 2 сая орчим хүнтэй халуун далайн эргийн амралтын газарт үдье гэвэл Рио-де-Жанейро руу яваарай. Копакабана далайн эрэг дээр болох гол цугларалт нь олон төрлийн хөгжмийн жүжиг, салют тоглодог уламжлалтай.9. Нью Йорк Таймс талбай - Шинэ жилийн өмнөх хамгийн тод цэг. Манхэттэн дэх Таймс талбай.10. Лас Вегас Шөнө дундын үед янз бүрийн казинод барилгуудынхаа дээврээс салхинд хийсэх гайхалтай шинэ жилийн нээлтийг үзэж болно. Уг шоуг Stratosphere Tower дээрээс үзэх боломжтой.
|
https://www.urug.mn/news/104
|
ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЭГ ЖИЛ ОЛГОХГҮЙ ГЭВ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
Хайгуулын тусгай зөвшөөрөл нэгж ил олгохгүйАшигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэгжилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэлээ.Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан 40 хүнтэй ажлын хэсэг 100 гаруй хоног ажиллан 2889 тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх юм. Үүнийг иргэд, төрийн байгууллагууд ашиглах боломжтой.Цаашид хариуцлагатай уул уурхай эрхлэхтэй холбоотой хууль, дүрэм, журмыг мөрдүүлэх чиглэлээр ажиллана.Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр сүүлийн гурван жилд уул уурхайн 700 гаруй тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Ингэснээр 3500 орчим байсан тусгай зөвшөөрлийн тоо 2889 болж буурчээ.Үүний 1664 нь ашиглалтын, 1225 нь хайгуулын тусгай зөвшөөрөл юм.Цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны зардлын хэмжээг нэмлээЦэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоов. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг болголоо.1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнх бол 2400 төгрөг байхаар шийдвэрлэв.Үүнийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн давхардсан тоогоор 640 гаруй мянган хүүхэд хамрагдах судалгаа гарчээ.Хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, зайлшгүй шаардлагатай илчлэг, шим тэжээлийн шаардлага хангасан, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнсний бүтээгдэхүүн бэлдэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаН.Цагаанхүүд үүрэг болгов.2012 оноос хойш өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2400, дотуур байрны хүүхдийнх 2315, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байсан юм.Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулавЗасгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолооор Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болгосон.Энэ нь улс, бүс нутгийн чанартай томоохон худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг бие даасан мэргэжлийн байгууллагын тогтолцоог алдагдуулсан гэж үзлээ.Яам, агентлаг болон төрийн бусад байгууллага бодлого боловсруулах үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ худалдан авах ажиллагаа хариуцах болсон нь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удаашрах, өртөг зардал нэмэгдэх, цаг алдах зэрэг сөрөг тал бий болгосон байна.Онцгой байдлын албанд гал унтраах 72 автомашин авнаОнцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэхтэй холбоотой төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Зээлийн хөрөнгөөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас гал унтраах 72 автомашин, тоног төхөөрөмж худалдан авч Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн газар, хэлтэс толгоно.15.4 сая еврогийн зээлийн хугацаа долоон жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа хоёр жил байх юм. Одоогийн шаардлага, стандартаар Онцгой байдлын албаны аврах, гал унтраах 68 ангид есөн нэр төрлийн 501 гал унтраах автомашин байх ёстой. Гэсэн ч зургаан нэр төрлийн 240 автомашинтай байгаа нь албаны бэлтгэл, бэлэн байдлын түвшин 48 хувьтай гэсэн үг юм. Энэ нь улсын хэмжээнд гарч байгаа ой, хээрийн болон обьектын түймэрт түргэн шуурхай очих, бүрэн унтраахад ихээхэн хүндрэл учруулж байна.Сайжруулсан шахмал түлшийг НӨТ-аас чөлөөлөхтэй холбоотой төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ“Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.Сайжруулсан шахмал түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор нэг тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон.Гэвч түлшийг НӨАТ тооцсон өртгөөр борлуулахад нэг тонн нь 165 мянган төгрөг буюу тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлнө гэж үзжээ.Улаанбаатар хотын дулаан хангамжийн дэд бүтцийг шинэчлэнэ“Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Төслийг Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх юм.10 сая ам.долларыг шугам сүлжээг сэргээн засварлах, шинээр суурилуулах, насос, хяналтын самбар зэрэг эрчим хүч хэмнэх горимтой хий шахах станц суурилуулах, төвийн дулааны дэд станцуудыг сайжруулах, эрчим хүчний төв барих, шөнийн цагаар үйлдвэрлэсэн эсвэл дулааны болон цахилгаан станцуудын илүүдэл дулааныг хадгалж дулаан түгээлтийн үр ашгийг нэмэх аккумуляторууд суурилуулах зэрэгт зарцуулна.Зээлийн хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1 хувь байх юм. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь төслийг хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 1.5 сая ам.долларын санхүүжилт бүхий техникийн туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэжээ. Эх сурвалж: Засгийн Газар
|
https://www.urug.mn/news/105
|
АКАДЕМИЧ Б.БЯМБААД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Тэрээр Монгол улсыг шинжлэх ухаанд зарцуулах мөнгөө нэмэгдүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шинжлэх ухаанд нийт төсвийн 2 хувийг зарцуулах ёстой хуулиа дагаж, 2020 он гэхэд 1 хувь болгоно гэсэн амлалтдаа хүрээсэй гэв.
|
https://www.urug.mn/news/106
|
Г.ЗАНДАНШАТАР: ХАР ТАМХИНЫ ХЭРЭГ МОНГОЛЫГ ДЭЛХИЙД ШОРООТОЙ ХУТГАЛАА
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай өнөөдөр /2019.12.18/ уулзав.Уулзалтын эхэнд тэрбээр хэлэхдээ “Монгол төрийн алтан аргамж болсон дипломат албанд зүтгэж, хилийн чанадад улс орноо төлөөлөн сууж буй та бүхэнтэй оны босгон дээр, Орчин үеийн дипломат алба үүсгэн байгуулагдсаны 108 жилийн өмнө уулзаж байгаадаа баяртай байна.Өнгөрсөн оны хувьд үр бүтээлтэй, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжаасаа гадна агуулгаар баян өргөн их амжилтаар дипломат албаны 108 жилийн ойгоо угтаж байгаа явдалд Гадаад харилцааны сайд, та бүхэн дээчин сэтгэлийн баяр хүргэж, талархал илэрхийлж байна. УИХ-аас МонголУлсын эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталж, ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг хэрэгжүүлж, нийгэм эдийн засгийн салбарт нийтдээ 1250 гаруй хууль, тогтоомж баталсан. Манай улсын засаглалын хэлбэрийг гадаад, дотоодод сайн, муугаар ярих нь байдаг.Дэлхий нийтээрээ парламентыг сайн, муугаар ярьдаг юм байна.Өндөр дээд хэмжээний айлчлалуудын үеэр гадаадын эрдэмтэн, судлаачид өндөр дээд хэмжээний зочдын хэлж байсан зүйлээс би энэ яриаг эхлэх нь зүйтэй байх гэж бодож байна.Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын үеэр Путин Ерөнхийлөгчөөрөө болон хамт явсан сайд дарга нар “Монгол Улс сүүлийн таван жилд маш эрчимтэй хөгжжээ" гэж хэлсэн. Их тэнгэрт болсон хүлээн авалтын үеэр ОХУ-ын сайд, дарга нар тойрч зогсож байгаад Улаанбаатарыг "Северный Хонконг" гэж нэрлэхээр болжээ.Их хөгжсөн байна” гэж ярьж байхыг манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар уулзалтын үеэр цохон тэмдэглэж байсныг хэлмээр байна.Эрдэмтэн мэргэд "Монголын залуус ямар хурдацтай бие даасан, чөлөөтэй сэтгэдэг хөгждөг болчихсон юм бэ.Маш хүчтэй байна.Зөвхөн бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжлийг хэлээгүй, хүнийх нь хөгжлийн хувьд ярьж байна.Залуучуудын чөлөөт сэтгэлгээ, ухаан боловсрол, чадвар маш сайн байна гэж байна.Хүний хөгжлийн хувьд Монгол Улсын засаглалын хэлбэр үнэхээр үр өгөөжтэй юм байна гэдгийг яриад байгаа юм.Үүний нэг жишээ нь манай “The Hu” хамтлаг яаж гарч ирж, Монгол Улсыг цуурайтуулж байна. “Moon dance” хамтлаг олон улсад яаж гарч байна. Манай ой тогтоолтын хүүхдүүд дэлхийд өрсөлдөж, оюун ухаанаа гайхшируулж байна.Ийм олон жишээг дурдаж болно” гэв.Мөн тэр бээр УИХ одоогийн парламентын засаглалаа бэхжүүлэхэдчиглэсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Монгол төрийн томоохон үйл хэргийг гурван парламент дамжиж, 10 гаруй жил мэтгэлцэж ярилцсан асуудлыг гүйцэтгэсэн болон хууль эрх зүйн чиглэлд тодорхой өөрчлөлтүүд оруулж ажилласнаа танилцууллаа.Төрийн албаны шинэчлэлийг мерит зарчимд тулгуурласан мэргэшсэн, чадварлаг, тогтвортой төрийн албыг бэхжүүлэхэд чиглэгдсэн зохицуулалтууд хийгдэх юм байна.Г.Занданшатар "Төрийн албанд байгаа нийтлэг дутагдлыг төрийн албаны менежментийн онол арга зүйд таван категорт хуваагаад байгаа юм. Нэгд, ялагч нар.Өгсөн үүрэг даалгаврыг улс орон, ард олныхоо төлөө, өргөсөн тангарагтаа үнэнч байж сайн хэрэгжүүлээд зогсохгүй санаачилгатай ажилладаг. Хоёрт, сайн гүйцэтгэгч гэж байна.Өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэдэг.Гуравдугаарт, муу гүйцэтгэгч.Өгсөн үүрэг даалгаврыг хагас дутуу хийдэг.Дөрөвдүгээрт, зомби нар гэж байна.Амьд үхдэл шиг байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, санаачилгагүй.Хувиа бодоод, довоо шарлуулаад явж байвал гэсэн үзэл баримтлалаар явдаг.Тавдугаарт, хорлон сүйтгэгч нар.Ийм улсуудаас болоод МонголУлсын төсөвт Төрийн албаны зөвлөлийн судалгаагаар 810 сая төгрөгийн хохирол учирсан байна.Буруу шийдвэр гаргасны улмаас учирсан хохирол.Авлига хээл хахуулийн улмаас учирсан хохирлыг тоолж хэмжээд баршгүй.АТГ хоёр их наяд гэж хэлж байгаа.Дипломат албанд ажиллаж байгаа хүмүүсийг яг ингэж ангилж болно.Хорлон сүйтгэгчдээс нь эхэлье.Хар тамхины хэрэг дэлхийд МонголУлсын дипломат алба төдийгүй МонголУлсын төрийг шороотой хутгалаа.Энэний хохирлыг мөнгөөр үнэлэх аргагүй.Наанадаж өөрийнхөө карьерыг, цаанадаж дипломат албаны нэр сүрийг, хамгийн гол нь Монгол Улсын нэр хүнд, цэнхэр паспортын чадамжийг алдагдуулсан хариуцлагагүй үйлдэл. Энэ бол хамгийн том хорлон сүйтгэх ажиллагаа.Энэ бол саарал жагсаалтад ороход шууд нөлөөлсөн бас нэг зүйл.Бусад дөрвийг нь яриад яах вэ. Зомби шиг ажиллаж байгаа, муу гүйцэтгэгч байгаа. Ялагч шиг ажиллаж байгаа хүмүүс бас байна. Одоо бүгдээрээ төрийн алба, дипломат алба ялагч шиг санаачилгатай, төр ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж олон түмнийхээ төлөө сэтгэлтэй ажиллах шаардлагатай.Энэ бол ардчилсан хувьсгалын 30 жилийн дараа шинэ 30 жилийн зорилтод шинээр тавигдаж буй.Өндөр ёс зүйтэй, сахилга хариуцлагатай ажиллах.Энийг л та бүхнээс шаардаж ажиллах болно.Ийм учраас хууль эрх зүйн эдгээр өөрчлөлт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг сайтар судлан таньж, гадаад орчинд зөв таниулах, сурталчлах ажил дипломат албаны төлөөлөгчид та бүхний нэн тэргүүний үүрэг, зорилт байх ёстой шүү” гэв.Эх Сурвалж: УИХ
|
https://www.urug.mn/news/107
|
ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН КАЗАХСТАНЫ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон. Айлчлалын үеэр хэлэлцэн тохиролцсон болон гэрээ, хэлэлцээрт тусгасан асуудлыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа гэдэгт талууд санал нэгдэв.Баруун болон төвийн аймгуудад болсон үерийн хохирлыг арилгахад Казахстан Улс тусламж үзүүлсэн, Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлэв. Талууд худалдаа, эдийн засгийн харилцаагаа улам өргөжүүлэх, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
|
https://www.urug.mn/news/108
|
НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНД ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорууд болон дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагчдын хамтарсан 4 ажлын хэсэг энэ оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18-аас 22 цагийн хооронд дүүргийнхээ 8-12, 7, 20, 28 дугаар хороодын нутаг дэвсгэрт түүхий нүүрсээр галладаг 27 уурын зуухны үйл ажиллагааг гэнэтийн байдлаар шалгажээ.Шалгалтаар дээрх хороодод түүхий нүүрс түлж буй айл байгаа эсэх, гэрээний дагуу уурын зуухнуудын яндангийн хэсэгт утаа шүүгч суурилуулсан эсэх, нүүрс алдагдах, зарж борлуулахаас урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлсэн эсэхийг газар дээр нь үзэж, танилцсан байна.Агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн тус шалгалтаар ил задгай нүүрсээ байлгадаг, харуул хамгаалалт муу, тоног төхөөрөмжид шүүлтүүр суулгасан эсэх нь тодорхойгүй зэрэг хэд хэдэн зөрчил илэрчээ. Иймд шалгалтын ажлын хэсгээс зөрчил илэрсэн газруудад тодорхой заавар, зөвлөмжийг өгч, зөрчлийг арилгах, дахин гаргахгүй байх талаар хугацаатай үүрэг өгч ажилласан байна. Эх сурвалж:БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
|
https://www.urug.mn/news/109
|
ШУУД: УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААР СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна
|
https://www.urug.mn/news/110
|
Х.ЦЭРЭНБАТ САЙДАА БИТГИЙ ХУДЛАА ЯРЬ!!!
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
Үнэн: Доналд Трампын том хүү Монгол улсад 2019 оны 8-р сард ирээд, аялаад, ан хийгээд 8-р сарын 25-нд буцсан. Тэрээр Монголын улаан номд багтдаг буюу нэн ховор халиун буга, аргаль агнасан юм. Энэ талаар Propublica-д эрэн сурвалжлах нийтлэл ч гарсан билээ. Мөн Доналд Трампын хүү өөрийн инстаграм хуудаст 8-р сард аялсан зургуудаа оруулсан. Харин Доналд Трампын хүүгийн агнасан халиун буга, аргалийг агнах зөвшөөрлийг Монгол улс 2019 оны 9-р сарын 2-нд нөхөн олгосон баримт бий. Худал:Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнөөдөр /2019.12.19/ сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа "Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэн нэг хүн тусгай зориулалтын ангийн үйл ажиллагаа явуулахдаа хууль дүрмийн дагуу зөвшөөрлөө авдаг. Тэр дагуу л зөвшөөрлөө авсан. Нөхөж авсан гэдэг юм байхгүй" хэмээн худал ярьжээ.Н.Цэрэнбат сайдаа хэрвээ Доналд Трампын хүүд ан хийх зөвшөөрлийг нөхөн олгоогүй юм бол, Монголын хууль гадны иргэний өмнө "сөхрөөгүй" юм бол тухайн цаг үед нь олгосон зөвшөөрөл бүхий баримтаа үзүүлнэ үү.Энэ талаар Propublica-д эрэн сурвалжлах нийтлэл хамтран бичсэн сэтгүүлч Т.Анандын ярилцлагыг уншина уу. http://urug.mn/news/78
|
https://www.urug.mn/news/111
|
'A QUIET PLACE' 2 НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
'A Quiet Place' 2 киноны бүрэн хэмжээний трейлерийг Шинэ жилийн өдөр хүртэл хүлээх хэрэгтэй боллоо. Гэхдээ тэд бидэнд бэлэг барьж 30 секундын анхны трэйлэр биш трэйлэр цацлаа.'A Quiet Place' кинонд Дэлхийн хүн ам цөөрсөн, дуу чимээгээр хүн иддэг ямар нэг зүйлийн тухай үзүүлдэг. Түүнд идүүлэхгүйн тулд нэгэн гэр бүл хэрхэн ямар ч чимээ гаргахгүй аж төрж байгааг кинонд дүрсэлнэ. Анхны анги нь $ 340 сая долларын ашиг авчирсан. Харин хоёр дахь анги нь 2020 оны 3-р сарын 20-нд нээлтээ хийнэ.
|
https://www.urug.mn/news/113
|
Б.ГАН-ЭРДЭНЭ: АМЬДРАХ ГЭЖ ЭРҮҮЛ БАЙХЫГ ХЭЛНЭ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
Бат-Эрдэнийн Ган-Эрдэнэ. Ойр тойрны хүмүүсийнх нь дууддагаар Гарьдаа. Seiko брэндийн цаг засдаг Монгол дахь ганц мэргэжилтэн.Архи, тамхи хэрэглэдэггүй. Спортоор хичээллэдэг, спортын дэд мастер цолтой. Харин одоо ТЭР тархины хавдартай.Өвчтэй гэж гутрахгүйгээр АМЬДРАХЫН тулд тэмцэж, намайг байхгүй болоход эхнэр маань өндөр цалинтай ажилд ороосой гэж төлөвлөөд Солонгос руу сургуульд явуулчихаад, хоёр хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь зөөж, толгой нь эргэж, бие нь өвдсөн ч шүд зуугаад ажлаа хийж буй залуу. ГАРЬДАА: “АМЬДРАХ ГЭЖ ЭРҮҮЛ БАЙХЫГ ХЭЛНЭ” Видео мэдээг эндээс үзнэ үү.
|
https://www.urug.mn/news/114
|
2019 ОНЫ УЛААН ХИВСНИЙ ЁСЛОЛЫН СОНИРХОЛТОЙ МӨЧҮҮД
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
ДЭЛХИЙ
|
Билли Портерын tuxedo даашинз Тимотей Чаламетын бэхэлгээ2019 оны 1-р сард Беверли Хилтон зочид буудалд болох "Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах 76 дахь удаагийн ёслолд.Lady GagaMugler Couture дахь Cardi BЖаред Летогийн толгой тасарлааЖемма Чан ба "Галзуу баян Азиуд"Гвендолин Кристи бурхдын сувагZendaya-ийн Үнсгэлжингийн мөч
|
https://www.urug.mn/news/115
|
АМЕРИКИЙН “КОКА КОЛА” КОМПАНИЙН СТРАТЕГИЙН ЗӨВЛӨХ, GEORGETOWN ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР DR. THOMAS COOKE-ИЙН БИЗНЕСИЙН НАЙМАН ЗӨВЛӨГӨӨ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
ДЭЛХИЙ
|
Америкийн “Кока Кола” компанийн стратегийн зөвлөх, Georgetown Их Сургуулийн профессор Dr. Thomas Cooke-ийн Бизнесийн найман зөвлөгөө
|
https://www.urug.mn/news/116
|
БНХАУ-ЫН ӨМӨЗО-Ы БАЯННУУР ХОТОД ЛОГИСТИКИЙН ТӨВ НЭЭГДЛЭЭ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотноо Орчин үеийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний ложистикийн В хэлбэрийн төв болон Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны нээлтийн ёслол 2019.12.19-нд болж, нээлтийн арга хэмжээнд талаас МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин оролцлоо.МҮХАҮТ болон ӨМӨЗО-ны Баяннуур хотын Худалдааг дэмжих хорооны хамтран хэрэгжүүлж буй "Хил дамнасан цахим худалдаа e-Export" төслийн хүрээнд БНХАУ-ын зах зээлд борлуулагдах бараа бүтээгдэхүүнүүд энэхүү төвийн гаалийн баталгаат агуулахад хөнгөлөлттэй нөхцөлөөр байрших юм. Ийнхүү Монголд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд нээлттэй борлуулах ажил албан ёсоор эхэллээ.ЭХ СУРВАЛЖ- https://www.mongolchamber.mn/a/220
|
https://www.urug.mn/news/117
|
АНУ-ЫН САНТА КРУЗЕ ХОТОД МОНГОЛ ХООЛНЫ РЕСТОРАН АЖИЛЛУУЛДАГ ЭМЭГТЭЙТЭЙ ЯРИЛЦЛАА
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Тэрээр анх 2004 онд АНУ-д аялал жуулчлалын чиглэлээр сурахаар очиж байжээ. Сургуулиа төгсөөд Америкийн хамгийн том сүлжээ дэлгүүрүүдийн нэг Macy’ s моллд менежерээр 5 жил ажилласны дараа АНУ-ын Калифорни мужийн Санта Крузе хотод өөрсдийн Монгол хоолны ресторанаа нээсэн байна. Хэдийгээр түүний амьдардаг Санта Крузе хотод нь Монголчууд маш цөөхөн амьдардаг ч гэлээ Монголын тухай мэдээлэл багатай газар монгол хоолоо сурталчилан таниулах зах зээл байгаа гэж харан ресторанаа нээж байжээ. Анх манай ресторанд үйлчлүүлэгчид эргэлзсэн янзтай орж ирдэг байсан бол одоо хотынхоо хамгийн өндөр рэйтингтэй ресторануудын нэг болж чадсан гэж тэрээр ярьж байлаа. Түүний рестораны бизнест өгч байгаа таван зөвлөгөө 1. Өөрсдийн брэнд бүтээгдэхүүн үйлчилгээ буюу ялгарлаа маш зөв тодорхойлж түүнийгээ хэрэглэгчиддээ мэдрүүлдэг байх хэрэгтэй. Манай рестораны ялгарал бол хотынхаа анхны бөгөөд цорын ганц Монгол хоолны ресторан байсан. 2. Үйлчилгээний бизнес хэрэглэгчээ маш сайн сонсож, тэдний юу хүсэж байгааг өгч чаддаг байх хэрэгтэй. Манай бизнес амжилттай явж байгаагийн нэг хүчин зүйл бол хэрэглэгчдийг маш сайн сонсож тэдэнтэй сайхан харилцаж, татаж чаддаг болсон. 3. Бизнесээ эрхэлж байгаа газрынхаа хэрэглэгчдийн онцлогийг зөв мэдэрч бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлж байх хэрэгтэй. Жишээ нь манай ресторан байдаг хэсгийн хүмүүс органик бүтээгдэхүүн хэрэглэх дуртай, цагаан хоолтон хүмүүс их байдаг болохоор бид монгол хоолоо бага зэрэг өөрчилж веган бууз, хуушуур гаргасан. 4. Менежер, зөөгч зэрэг хэрэглэгчидтэй нүүр тулж харилцдаг ажилтнуудаа байнга сургаж байх хэрэгтэй. Үйлчилгээний ажилтны харилцаа хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд шууд нөлөөлдөг. 5. Нэг ширхэг бууз авсан хэрэглэгчийг ч ялгахгүй харилцах хэрэгтэй.
|
https://www.urug.mn/news/118
|
ХОДООДНЫ ХАВДАР ТУСАХГҮЙН ТУЛД ТАНЫ ЗААВАЛ МЭДЭХ 8 ЗҮЙЛ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Монгол улсад ходоодны хорт хавдраар нас барж байгаа хүний тоон үзүүлэлт хавдраар нас барж байгаа үзүүлэлтийн хоёрдугаарт ордог. Монгол улсад 40-өөс дээш насны 851 мянган хүн байдаг гэсэн 2018 оны статистик байна. Энэ насныханд хелико бактерийн халдвар 76 хувьтай буюу дөрвөн хүн тутмын гурав нь хелико бактерийн халдвартай байдаг байна. Халдвартай хүмүүс нэгээс гурван жилийн дотор ходоодоо дурандуулах шаардлагатай. 1. Ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай иргэдийн тоо 851 мянга боловч улсын хэмжээний дурангийн оношилгооны нөөц хувийн болон улсын бүх эмнэлгүүдийнх нийлээд жилд 80 мянган хүн дурандах л хүчин чадалтай. Гэвч жилд багадаа 283,000 дурангийн шинжилгээ хийх шаардлагатай байдаг. 2. Нэг үеэ бодвол иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилж урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагддаг болж, ходоодоо дурандуулдаг болж байна. Гэтэл манай улсын нийт дурангийн тоо дурандуулах шаардлагатай хүний тооны 25 хувьд нь ч хүрэлцдэггүй. Энэ нь хавдрын эрт илрүүлэлтийн хэмжээ 10 хувьтай байгаагийн нэг шалтгаан юм. 3. Солонгос улс 35 нас хүрсэн иргэдээ улсын эрүүл мэндийн даатгалаараа 2 жил тутам ходоодыг нь дуранддаг. Тийм ч учраас Солонгос улс ходоодны хавдрын өвчлөлөөр Дэлхийд тэргүүлдэг ч энэ өвчнөөр нас барж байгаа нь маш бага. 4. Ходоодоо дурандуулахаас айх хэрэггүй. Сүүлийн үеийн эрүүл мэндийн багаж тоног төхөөрөмж хөгжиж, сайжирсан. Мөн унтуулгатай орж болдог учраас та дуран хийлгэхээс айж оношилгоонд хамрагдахаа хойшлуулж болохгүй. 5. Иргэд ходоодоо дурандуулахдаа тухайн эмнэлгийнхээ дурангийн халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу хэр сайн хийж байгааг нь хянаж сонгох хэрэгтэй. Жишээ нь улсын эмнэлгүүдэд маш цөөхөн ходоодны дуран байдаг бөгөөд өдөрт 10 гаруй хүн дурандлаа гэхэд дуран багаж хэрэгслээ ариутгаж амждаг эсэх нь эргэлзээтэй. Тиймээс эмнэлгээ хянаж, эмнэлэг, эмч сувилагчаас нь асуух, шаардах хэрэгтэй. Учир нь ходоодны дурангийн багаж тоног төхөөрөмжөөр халдвар маш их дамждаг. 6. Таны эрүүл мэндийн байдал, эмч ажилтны ур чадвараас шалтгаалж нэг хоёр удаагийн ходоодны дурангийн оношилгоонд ходоодны хавдрын эрт илрүүлэлт илрэхгүй байх магадлалтай. Тиймээс та 40 нас хүрсэн бол 2-3 жил тутамд зайлшгүй ходоодоо дурандуулж, оношлуулж хэвшээрэй. 7. Бусад оронтой харьцуулахад Монголд дурангийн оношилгоог маш хямд үнээр хийдэг. 8. Улаан хоолойн хавдар, ходоодны хавдарыг эрт үед нь оношилбол бүрэн эмчлэх боломжтой.
|
https://www.urug.mn/news/119
|
САЯХАН БАТЛАГДСАН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ОНЦЛОХ 6 ЗААЛТ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
УИХ Сонгуулийн хуулийн талаар хоёр өдөр хуралдаж, баталлаа. Тус хуульд тусгагдсан онцлох заалтуудыг таньд хүргэж байна. 1. Сонгуулийн сурталчилгааг 18 хоног байсныг 22 хоног болгов.2. Хандив иргэн 5, аж ахуй нэгж 20 болгож нэмэв.3. Эвсэж сонгуульд өрсөлдөж болно.4. Шилжилт хөдөлгөөнийг 2-р сарын нэгнээс хязгаарлана.5. Гадаадад байгаа монголчууд санал өгөхгүй.6. Авилга албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байсан хүмүүс нэр дэвших эрхгүй.
|
https://www.urug.mn/news/120
|
3-Р ЭМНЭЛГИЙН ДАРГА Ц.ТӨМӨР-ОЧИР: АЖИЛЧДАА ШИНЭ ЖИЛ ТЭМДЭГЛЭХ МӨНГӨӨ ӨӨРТӨӨ БОЛОН ГЭР БҮЛДЭЭ ЗАРЦУУЛААСАЙ ГЭЖ ХҮССЭН
|
3 жил, 6 сар өмнө
| null |
НИЙГЭМ
|
П.Н.Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлэг шинэ жилийн баяр хийхгүй. Харин тухайн хамт олон 2019 онд амжилттай ажилласан тул төрийн үйлчилгээний байгууллагуудад олгодог жил бүрийн үр дүнгийн урамшууллаа журмын дагуу ажилтан бүрдээ 300 мянган төгрөгийг цалин дээр нь нэмж оруулсан байна. Мөн энэ жил яагаад нэгдсэн шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулаагүй тухай Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-очироос тодрууллаа.-Төсвийн байгууллагад шинэ жил хийнэ гэсэн төсөв байдаггүй.Бид өмнө нь 12-р сард ордог байсан үр дүнгийн урамшууллаасаа төсөв босгоод нэгдсэн шинэ жил хийдэг байлаа. Арга хэмжээндээ дунджаар 150 мянган төгрөгийн хураамж өгдөг.Үүнээсээ гадна манай байгууллага нийт 750 гаруй ажилчдын 96 хувь нь эмэгтэй ажилтан байдаг.Тэдгээр эмэгтэйчүүд нүүрээ будуулах, үс, хумсаа янзлуулахаас эхлээд их хэмжээний зардал гаргадаг. Эрүүл мэндийн салбарын ажилтны цалин бага энэ мэт зардлууд зарим ажилчдад маань хүнд тусдаг.Эдийн засгийн хүнд цаг үед мөнгөө ресторанд зарцуулах нь ухаалаг зардал биш юм. Мөн эдийн засгийн хэмнэлт гэж нэг талаас нь харж гаргасан санал байгаа юм. Бас шинэлэг байдал гэж ойлгож болох юм.Гэхдээ 2019 онд 3-р эмнэлгийн хамт олон юу хийж бүтээсэн бэ гэдгээ тайлагнана.Мөн эрүүл мэндийн сайдын уриалга хэрхэн хэрэгжсэн болон эмнэлгийн аль тасаг сайн ажилласан,оны шилдэг ажилтан, манай эмнэлэг энэ онд хэрхэн үр дүнтэй байсан зэргийг баярын хурлаараа дүгнэн хэлэлцэнэ.Энэ оны хувьд эрүүл мэндийн салбарт онцлог жил байсан. Инээмсэглэл эерэг хандлагын жил хэмээн зарласан. Эмнэлгийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгч болон хамтран ажиллагчидтайгаа эелдэг харилцаж,түргэн шуурхай хүртээмжтэй ажиллаж чадсан амжилттай жил байлаа.Энэ удаагийн шинэ жилийн онцлог нь архигүй, эмнэлэг дээрээ баярын хурлаа хийнэ.Мэдээж хэрэг баярын уур амьсгал оруулж, ажилчдын сэтгэлийг сэргээсэн, соёл урлагийн төлөөлөл ирнэ. Өөрөөр бол ирэх жилийн ажилд нь урам зориг өгсөн баяр хийнэ гэж ойлгож болох юм. Шинэ жилийн баяр огт тэмдэглэхгүй гэж өрөөсгөл ойлгох хэрэггүй энэ жилийн баяр ийм онцлогтой. Ерөнхийдөө хөдөлмөрлөж олсон цалингийнхаа багагүй хэсгийг нэг өдрийн дотор ресторанд үрэхээс илүү өөртөө болон гэр бүлийнхээ баярт зарцуулах хэрэгтэй гэж уриалсан юм хэмээлээ. Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилагч Г.Наранчимэг: Миний хувьд энэ жил шинэ жил хийхгүй гэдэг нь их харамсалтай санагдсан. Учир нь эмэгтэй хүн ганц энэ өдрөөр эмэгтэйлэг гэдгээ харуулдаг сайхан баяр юм шиг санагддаг. Бид чинь мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалж хумсаа ургуулж, будаж болдоггүй шүү дээ. Энэ өдөр л ганц гангарч авдаг байсан. Энэ жил үзэсгэлэнтэй байгаагаа харуулж чадахгүйн гэж бодохоор жаахан харамсалтай юм.Статистик эмч А.Болормаа: Энэ жилийн хувьд шинэ жилээ ‘’нүсэр’’ хийгээгүй нь таалагдаж байна. Эмч, сувилагч нарын баяр гээд хангалттай олон баяр байгаа юм шиг санагддаг. Өнөөдөр захиргааны хэсгийнхэн тайлангийн хурал зохион байгуулж байна. Иймд баярын уур амьсгал оруулах үүднээс ижилхэн хувцсаар жигдэрч ажилчдаа хүндэтгэлтэйгээр хурлын танхимдаа хүлээн авч байгаа юм.
|
https://www.urug.mn/news/121
|
ХАНИАДНААС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ ?
|
3 жил, 6 сар өмнө
| null |
НИЙГЭМ
|
Сүүлийн өдрүүдэд томуу, томуу төст өвчлөгчдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас томуугийн эсрэг хамтдаа уриад доор доорх зураан зөвлөмжийг хүргэж байна.-Шаардлагагүй тохиолдол олон нийтийн газар явахгүй байх, гэртээ байх хугацаандаа чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх.-Жимсгэнэ төрлийн аньс, чацаргана, аарц, нэрсний халуун, шингэн зүйл ууж хэрэглэх-Давс, содын уусмалаар хоолойгоо зайлж хэвших-Гадуур гарах тохиолдолд амны хаалтыг зүүж байх-Гараа тогтмол савандаж угаах-Хэрэв өвдсөн тохиолдолд заавал эмчийн зөвлөгөөний дагуу эм уух хэрэгтэй.
|
https://www.urug.mn/news/122
|
"IELTS"-ИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦЭХ ЭСЭХЭЭ ШАЛГАХ БОЛОМЖТОЙ ҮНЭГҮЙ ВЭБҮҮД
|
3 жил, 6 сар өмнө
| null |
НИЙГЭМ
|
IELTS шалгалтад бэлдэгчдэд туслах хамгийн гол зүйлсийн нэг бол "Mock test" буюу жишиг шалгалт. Эдгээр вебүүд нь ‘’IELTS”-ын шалгалтуудтай хамгийн дөхөм жишээнүүдтэй бөгөөд өөрийн англи хэлний түвшнээ шалгах, өөрийгөө сориход тань туслах вэб сайтууд юм. Бодит IELTS шалгалт нь 9 хүртэлх оноогоор дүгнэгддэг бөгөөд та жишиг тест хийснээр өөрийгөө ямар түвшинд явж буйгаа харах боломжтойгоос гадна юун дээр алдаж буйгаа мэдэж авах боломжтой. Мэдээж өөрийн хийсэн материал дээр дүгнэлт хийж, албан ёсны шалгалтад хэрхэн бэлдэх, шалгалтад ямар төрлийн дасгал ирэх талаар төсөөлөлтэй болох юм.1. BRITISH COUNCILЭнэхүү сайтад IELTS-ийн тухай бүхий л ойлголтыг багтаасан маш олон зөвлөгөө, мэдээ мэдээллүүд бий. Мэдээж маш олон жишиг тестүүд байгаа.2. IELTS-EXAMХэрэглэхэд хялбар, маш энгийн гэх дөрвөн үг л энэ сайтыг тодорхойлох болно. Шинээр нэмэгдсэн болон хуучин мэдээллүүд нь бүгд эрэмбэ дараатай байрлах бөгөөд хүссэн хүн бүр ашиглах боломжтой аж.IELTS шалгалт өгөхөд үгийн сан маш сайн байх хэрэгтэй. Сайн бэлдэхийн тулд хаанаас нь эхэлж, ямар үг цээжлэх арга барилаа олж авах нь маш чухал. Энэ тал дээр IELTS-Exam сайт танд туслах болно. Шалгалт өгөхөд шаардлагатай үгсийн жагсаалт жишээтэй байгаа гээд бод доо. Мөн хэрэгцээт дүрмүүдийг багтаажээ.4. IELTS ESSENTIALSШалгалтыг бие даан бэлдэж буй хүмүүст хамгийн ихээр урам зориг өгч чадах зүйл бол тухайн шалгалтыг амжилттай өгсөн хүмүүсийн түүх. Боломжгүй мэт санагдсан зүйлийг боломжтой гэдгийг харуулж чадсан хүмүүсийн арга барил, зорилгодоо хүрсэн замууд танд чухал биш гэж үү? Та ч мөн хожмын нэгэн өдөр хүссэн оноогоо аваад энэхүү сайтад өөрийн арга барилаа хуваалцах боломжтой шүү дээ.5. IELTS ONLINE TESTSТа сайт руу хандсан тохиолдолд академик болон ерөнхий IELTS гэсэн хоёр төрлөөс өөрийн өгөх чиглэлийг сонгоно. Ингэснээр танд жишиг шалгалтуудаас сонголт хийх цонх гарч ирэх ба дурын шалгалтаа сонгож өгнө. Хамгийн гайхалтай нь ярианы шалгалтаас бусад нь яг IELTS-ийн жишгээр явагдах бөгөөд дэлгэцийн доод хэсэгт цаг явж эхлэх болно. Ийнхүү шалгалт дууссаны дараа таны оноог автоматаар бодож өгнө. Өөрийгөө ямар түвшинд явж буйгаа мэдэж болох хамгийн шилдэг сайт шүү.6. MINI IELTSЭнэхүү вэб сайт дээр сонсох болон бичих ур чадварын шалгалтыг өгөх боломжтой бөгөөд хаана алдсан, зөв хариулт нь аль байсан гэдгийг тайлбарладаг. Нэг давуу тал нь энэхүү сайтад та заавал гишүүнээр элсэж нэвтэрч орох шаардлагагүй байна.7. IELTS PODCASTСонсох чадвараа сайжруулахын тулд заавал дуу сонсох шаардлагагүй ээ. Учир нь бидэнд подкаст байгаа шүү дээ. IELTS-д бэлдэж эхэлсэн бол подкаст сонсож хэвшээрэй. Гэхдээ хаанаас сонсохоо мэдэхгүй байна уу? Мэдээж энэ сайт танд туслах болно.IELTS-ийн унших, сонсох, бичих, ярих чадваруудын талаар, тэдгээрт хэрхэн бэлдэх тухай подкастуудыг энэхүү сайтаас авах боломжтой. Подкаст сонсоход маш олон давуу тал бий. Гадуур алхаж байхдаа, автобусанд эсвэл хэн нэгнийг хүлээж зогсохдоо подкастаа сонсож үнэгүй, цэгцтэй, баримттай мэдээлэл авч чадна шүү дээ.Эцэст нь IELTS өгөхөөр сэтгэл шулуудсан тэр өдрөөсөө эхэлж цаг минутаа нарийн төлөвлөөрэй. Хамгийн чухал нь өдөр бүр ямар нэгэн байдлаар заавал бэлдэж хэвшээрэй.
|
https://www.urug.mn/news/123
|
ГЭРИЙН НӨХЦӨЛД АРХИ ХУУРАМЧААР ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙЖЭЭ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Эрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн мэдээллийн дагуу НМХГ-аас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрийн нөхцөлд нэр бүхий компанийн архийг хуурамчаар үйлдвэрлэж байсан нөхцөл байдалд хяналт шалгалт явууллаа. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар гар аргаар архи үйлдвэрлэх хориотой,гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус архийг ямар спиртээр хийсэн, сав баглаа боодол, найрлага зэргийг тодруулахаар ажиллаж байна.Иймд иргэд энэ төрлийн бүтээгдэхүүн худалдаж авахдаа хаяг шошго хуучин эсэх, үйлдвэрлэсэн хугацаа, цэвэр байдал, шилний сэв, зэргийг сайтар харж албан ёсны худалдааны газраас сонгож авахыг зөвлөж байна.
|
https://www.urug.mn/news/125
|
НӨАТ-ын БУЦААН ОЛГОЛТЫГ 2020 ОНЫ 1-р УЛИРАЛД ОЛГОНО
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд олгоно хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ. Иймд иргэд бүртгүүлсэн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхээ шалгахыг анхаарууллаа. Мөн 2019 оны төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн 23:59:59 цагаар дуусгавар болох тул амжиж бүртгүүлэхийг сануулж байна.
|
https://www.urug.mn/news/126
|
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ШААРДЛАГАТАЙ АВТОМАШИНААР ПАРКАА ШИНЭЧИЛЛЭЭ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Нийслэлийн Цагдаагийн газрын албан хаагчдын 2019 оны тайлангийн хурал боллоо. 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, ирэх оны ажлын амжилтаа ахиулан бататгах төлөвлөгөөгөө хэлэлцсэний зэрэгцээ ажил үйлсээрээ манлайлсан цагдаагийн албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Тайлангийн хуралд НИТХ-ын дарга Р.Дагва болон хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Цагдаагийн газрын удирдлагууд, ажилтан албан хаагчид оролцлоо.2019 онд тус газраас олон нийтийн хандлагыг өөрчлөх зорилгоор “Нэг хором”, “Яараад яахав дээ”, “Ойлгоё Хүндлэе” зэрэг нийгэмд үр өгөөжөө өгсөн аянуудыг амжилттай зохион байгуулж хэрэгжүүлсэн гэж тайлангийн хурлын үеэр танилцуулж байв. Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн зүгээс Нийслэлийн цагдаагийн газарт шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэх тал дээр дэмжлэг үзүүлэн ажилласны үр дүнд 2019 онд Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэгдэж байгаа гэмт хэрэг 20 хувиар буурч, Гэмт хэргийн илрүүлэлт 10 гаруй хувиар өссөн сайн үзүүлэлт гарчээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлчүүдийн аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч ажилладаг цагдаагийн албан хаагчдад баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ. “Ирэх жилүүдэд цагдаагийн байгууллагын бааз суурь, техник тоног төхөөрөмж зэргийг сайжруулж парк шинэчлэл хийхэд онцгой анхаарна. Энэ удаа 20 гаруй автомашины парк шинэчлэлийг хийлээ. 2020 онд туулах чадвар өндөртэй 65 автомашинаар парк шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Нийслэл хотын хөгжлийн гол шалгуур үзүүлэлтүүдийн нэг бол иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах байдаг. Тиймээс энэ чиглэлийн салбаруудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч, илүүтэй дэмжиж ажиллана. Мөн 2020 онд Яаралтай түргэн тусламжийн газрын парк шинэчлэлийг хийхийн зэрэгцээ Улаанбаатар хотын хэмжээн дэх хяналтын камеруудыг шинэчилж сайжруулах, нэгдсэн стандарт мөрдүүлдэг болно” гэв.
|
https://www.urug.mn/news/127
|
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИГДСАН ТООСГОН ГАРААШИЙГ АЛБАДАН БУУЛГАЖ, ГАЗАР ЧӨЛӨӨЛЛӨӨ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчил арилгаж, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор газар чөлөөлөх ажлыг шат дараатай гүйцэтгэж байгаа юм. Энэ хүрээнд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн зүүн талд буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 39, 40-р байрны хооронд байрлах зөвшөөрөлгүй баригдсан 20 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газар чөлөөллөө.Энэхүү ажилд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, 6 дугаар хорооны Засаг даргын ажлын алба хамтран оролцлоо. Зөвшөөрөлгүй барьсан гараашийн эздэд газрын чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн ч төрийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй тул ийнхүү албадан газар чөлөөллөө. Чөлөөлөгдсөн газарт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны цогцолбор барилга баригдах ба ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, хүртээмжтэй болох юм.НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА
|
https://www.urug.mn/news/128
|
ХОЙД ААВДАА ЗОДУУЛЖ НАС БАРСАН 2 НАСТАЙ ХҮҮГИЙН ЭЭЖИЙН СЭТГЭЛ САНАА ХҮНД БАЙНА
|
3 жил, 6 сар өмнө
| null |
НИЙГЭМ
|
2019 оны 12-р сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн төвийн 4-р багт 2 нас 11 сартай хүү гадны нөлөөтэй нас барсан билээ. Энэ хэрэгт хүүгийн хойд аавыг сэжиглэн, Хэнтий аймгийн цагдаагийн газарт саатуулаад байна. Эх сурвалжийн мэдээллээр сэжигтэн Х нь шоронд ял эдэлж байгаад энэ оны 6-р сард суллагдсан. 10-р сараас хойш талийгч хүүгийн ээжтэй хамтран амьдрах гэж ирэн очин байсан гэлээ. Сэжигтэн Х нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа шиг 1996 оных биш. Хүчин, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг хэргээр шүүхээс ял сонсож байсан этгээд юм байна.Хэрэг явдал гардаг өдөр тэд найз нөхдийн хамт ууж, идэж байгаад ээжийг нь гарсаны дараа хүүг зодож, улмаар хүүг өглөө нь нас барсныг мэдсэн гэж буй. Харин талийгч 2 настай хүүгийн төрсөн дүү 1 настай хүү зодуулсан, одоогоор Хэнтий аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хүүг ээжийнх нь төрсөн эгч Улаанбаатар хотоос очин сахиж байгаа юм. Аймгийн эмчийн мэдээлснээр хүүгийн биеийн байдал тогтворжсон гэлээ.Харин хоёр хүүгийн ээжийн сэтгэл санаа хүнд байгаа, шоконд орсон, ярилцаж мэдээлэл авах боломжгүй, хэсэг хугацааны дараа цаашид яахыг шийдэх хэрэгтэй хэмээн Хэнтий аймгаас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвд мэдээллээ.Манай сурвалжлах баг Хэнтий аймагт ажиллаж байгаа ба сурвалжлага тун удахгүй хүргэнэ.
|
https://www.urug.mn/news/131
|
НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, С.Бямбацогт нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2019.12.23) өргөн мэдүүлэв.Упсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн өселтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үе шаттай, тодорхой арга хэмжээний нэг нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.Уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчдийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударгаар өрсөлдөх боломжийг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн таатай орчин бүрдсэн. Энэ үндсэн дээр 2015 оноос иргэн, аж ахуйн нэгжийн худалдан авсан бараа, үйлчилгээний үнийн дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог болсон бөгөөд ингэснээр сар бүр дунджаар 700 мянга орчим татвар төлөгч татварын баримтаа бүртгүүлдэг болоод байгаа аж. Тухайлбал, татварын алба 2019 оны эхний дөрвөн сард улсын төсөвт 1545.4 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлснээс 23.3 хувь буюу 313.7 тэрбум төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос төвлөрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийн нэмэгдсэн орлогын албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 50.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.Хууль хэрэгжиж эхэлснээс хойш борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн шаардлага хангасан татвар төлөгчийн тоо 2016 онд 2337, 2017 онд 2934, 2018 онд 3638-аар, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар 1027-оор нэмэгджээ. Мөн посс машин хэрэглэгчийн тоо 2016 онд 65.199, 2017 онд 88.010, 2018 онд 118.876 болж өсөн, мэдээллээ цахим төлбөрийн баримтын санд илгээж хэвшжээ. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг сүүлийн гурван жилийн байдлаар авч үзэхэд татвар ногдуулалт болон төвлөрүүлэлт жил дараалан нэмэгдсэн байна.Үүний зэрэгцээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу албан татварын 20 хүртэл хувийг буцаан олголтын урамшуулал хэлбэрээр 2016 онд 499.650 татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум төгрөг, 2018 онд 793.070 татвар төлөгч иргэнд 121.4 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна.Гэвч судалгаанаас үзэхэд улсын төсөвт төвлөрч буй татварын орлогын хэмжээ жилээс жилд өссөн дүнтэй байгаа ч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт төдийлэн их биш байгаа нь ирээдүйд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт зогсонги байдалд хүргэх эрсдэл дагуулах магадлалтай байна. Иймээс нийт татвар төлөгчийн бүртгэлтэй худалдан авагчийн татварын ачааллыг бууруулах буюу буцаан олголтыг хувийг нэмэх замаар эрчимжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлж, улмаар далд эдийн засгийн хэмжээг бууруулах, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангах шаардлагатай байна гэж төсөл санаачлагч үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт сайжирч, улсын төсөвт төвлөрөх татварын орлого нэмэгдэж байгаа нь иргэдэд олгох буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Хуулийн төсөл батлагдаж, бараа, үйлчилгзэ худалдан авалтын дараах нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлснээр иргэдийн зүгээс байгууллага, аж ахуйн нэгжид тавих хяналт сайжирч, татварын орлогын бааз өргөжих боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.Дэлхийн бусад орнуудад ч нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээ өндөр байдаг аж. Тухайлбал, БНСУ-д үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буцаан олголт олгодог бол Швейцарьт 7.7, Японд 8, Люксембургт 17.1, Германд 19, Англи, Австри, Монакод 20, Португали, Грект 23, Дани, Испани, Норвеги, Швед зэрэг улсад 25 хүртэлх хувийг буцаан олгодог байна.
|
https://www.urug.mn/news/132
|
АЖИЛТАНДАА БАЙРНЫ УРЬДЧИЛГАА, ОЛИМП ҮЗЭХ ЭРХ, МАШИН БЭЛЭГЛЭСЭН КОМПАНИУД
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Хоёр он солигдох гэж байгаа энэ мөчид албан байгууллага бүр шинэ жилийн баяраа тэмдэглэж, өнгөрсөн жилийн ололт амжилтаа дүгнэдэг. Байгууллагуудын шинэ жилийг ажиглавал ажилтнуудаа шагнах шагнал, бэлэг өндөр болж байна.Жишээ ньМакс групп байгууллагынхаа 43 ажилтандаа хашаа байшин, орон сууцны урьдчилгаа болгож 8-20 сая төгрөгийн урамшуулал олгожээ. Хүний нөөцийн тогтвортой бодлогын хүрээнд жил бүр тогтмол хэрэгждэг энэхүү хөтөлбөрт нийт 300 орчим ажилтан хамтрагдсан байна.Петровис групп шилдэг ажилтнаа “Токио -2020” олимп үзэх эрхээр шагнасан байна.Оюун ухааны академи шилдэг ажилтандаа Приус-30 автомашин бэлэглэжээ.Барилгын дохиолол хамгаалал , домофон системийн “White House” ХХК шилдэг гурван ажилтандаа хоёр өрөө байрны үнийн 70 хувийг байгууллагаас нь даах батламж, шилдгийн шилдэг хоёр ажилтнаа гурван өрөө байрны түлхүүрээр шагнажээ. Ард санхүүгийн нэгдэл шилдэг ажилтануудаа гадаадад хосоор аялах эрхээр шагнаж, орон нутгийн салбартаа машин бэлэглэжээ. Хүний нөөцийн тогтвортой бодлого гэдэг бол компанийн хамгийн чухал асуудал. Тиймээс ажилтантай оруулж байгаа хөрөнгө оруулалт бол компанидаа оруулж байгаа хөрөнгө оруулалт юм.
|
https://www.urug.mn/news/133
|
Ө.ЭНХТҮВШИН НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧТАЙ УУЛЗЛАА
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. НҮБ-д олон жил ажиллаж, тэр дундаа БНАСАУ-д алба хашсан, Зүүн Хойд Азийн бүс нутгийн нөхцөл байдлын талаар мэдлэгтэй хүн Монгол Улсад томилогдон ирсэнд талархаж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийлэв. Мөн НҮБ нь Монгол Улсын хөгжлийн бодлогыг тууштай дэмжиж ирснийг тэмдэглэв. НҮБ-аас дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тууштай хэрэгжүүлэн 2019 онд “Үндэсний сайн дурын илтгэл”-ээ тайлагнаж “Тогтвортой хөгжлийг хангах үндэс суурь бүрдсэн” гэсэн үнэлгээ авсныг хэлэв.Монгол Улс нь хөгжлийн чадавхи, нөөц, боломж сайтай орон гэж үздэгээ НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра илэрхийлэв. “НҮБ-аас 2017-2021 онд Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ“ баримт бичиг хэрэгжүүлдэг. ”Хөгжлийн хүртээмжтэй өсөлт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих, Нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн чанартай, тэгш үйлчилгээг нэмэгдүүлэх, Олон нийтийн оролцоо, хариуцлагыг бэхжүүлэх” гэсэн үндсэн чиглэл бүхий, 79 сая ам.долларын төсөл, хөтөлбөрт үнэлгээ өгч, хөгжлийн шинэ баримт бичиг боловсруулахаар төлөвлөж байгааг хэлэв. Цаашид харилцан уялдаатай, нэгдмэл, залгамж чанартай, тогтвортой байдлыг хангасан, сайжруулсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай гэдэгт талууд санал нэгдлээ. Уулзалтаар үер, ой, хээрийн түймэр, зуд, ган гачиг, малын гоц халдварт өвчин, газар хөдлөлт зэрэг гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
|
https://www.urug.mn/news/134
|
УЛС ТӨРИЙН ӨРӨГ: ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН РЕЙТИНГ 0.1 ПУНКТЭЭР УНАЛАА
|
3 жил, 6 сар өмнө
| null |
УЛС ТӨР
|
2014 оноос хойш сар бүр MЭK судалгааны компани улс төрчид ба Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч, Хотын даргын рейтинг тогтоох судалгааг хийсээр ирсэн билээ. Энэ сарын судалгааг 2019 оны 12-р сарын 21-23ны өдрүүдэд Улаанбаатар хотын 780 иргэнээс квотчилсон, санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэн цуглуулсан байна.12-р сарын судалгаагаар Ерөнхийлөгч Х.Баттулгын рейтинг 0.1 пунктээр унажээ.. Шалтгаан нь иргэдийн анхаарал татах үйл ажиллагаа явуулаагүйд гэж дүгнэсэн байна.
|
https://www.urug.mn/news/135
|
УЛС ТӨРИЙН ӨРӨГ: ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТААЛАГДДАГГҮЙ УЛС ТӨРЧИЙГ С.ЭРДЭНЭ ТЭРГҮҮЛЛЭЭ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
Архангай аймгийн МАН-ын хороо 2019 оны шилдэг улс төрчийн шагналаа АН-ын дарга С.Эрдэнэд өгч буй зураг цахим орчинд тархаж, иргэд олон янзын байр сууриар хүлээн авч байв.Харин 12-р сарын улс төрчдийн рейтинг тогтоох MЭK компанийн судалгаагаар АН-ын дарга С.Эрдэнэ үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийг тэргүүллээ.АН-ын рейтинг бага, дарга нь үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийн нэгт, намаас нь үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийн дунд нэг ч хүн байхгүй байгаа нь 2020 оны сонгуульд энэ нам лидергүй “бүрхэг” оролцох байдал харагдаж байна. Дээрх зурагт үйл ажиллагаа нь таалагддаггүй таван улс төрч байгаа юм.
|
https://www.urug.mn/news/136
|
УЛС ТӨРИЙН ӨРӨГ: С.АМАРСАЙХАНЫ РЕЙТИНГ УНАЖ, У.ХҮРЭЛСҮХИЙНХ ӨСӨВ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
УЛС ТӨР
|
Нийслэлийн засаг дарга С.Амарсайханы рейтинг өнгөрсөн сараас 0.1 пунктээр унав. Учир нь гаргасан шийдвэртээ тууштай бус, эргэж буцсан хэмээн иргэд дүгнэжээ. Өнгөрсөн сард хотын дарга С.Амарсайхан эргэж буцсан хоёр “шийдвэр” гаргасан юм. Эхнийх нь замын татварыг нэмнэ гэж байснаа Ерөнхий сайдад “загнуулаад” больсон. Хоёр дахь нь Сүхбаатарын талбайд чулуу байрлуулсан ч иргэдийг шүүмжлэнгүүт буцаагаад авсан. Уг нь тэр чулууг байрлуулахын тулд төсвөөс 150 сая төгрөг зарцуулсан билээ.Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг улс төрчдийг тэргүүлж байна. Гэхдээ бас үйл ажиллагаа таалагддаггүй таван улс төрчийн тавдугаарт орсон юм.У.Хүрэлсүхийн дэмжлэг 10 оноо авах ёстойгоос 6.4 оноотой байна. Түүний ОХУ-д хийсэн айлчлал, дүр зураг иргэдэд ихээхэн таалагджээ.
|
https://www.urug.mn/news/137
|
Н.ӨНӨРЦЭЦЭГ: БИД МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ГАЗАР ДЭЭРЭЭС НЬ ШУУРХАЙ, ЭВЛҮҮЛЭГГҮЙ ХҮРГЭДЭГ УЧРААС ҮЗЭГЧДЭД ӨӨРСДӨӨР НЬ ДҮГНЭЛТ ХИЙХ БОЛОМЖИЙГ ОЛГОДОГ
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
НИЙГЭМ
|
Түүнийг Нарангийн Өнөрцэцэг гэдэг. ТМ-ийн Өнөрөө, "Танил хүн" нэвтрүүлгийн Өнөрөө гэдгээр нь хүмүүс таньдаг байсан бол одоо харин Заригийн Өнөрөө гэдгээр нь андахгүй.Сургуулиа төгсөөд Анх Бизнес мэдээ сониноос сэтгүүлчийн ажлын гараагаа эхлэж, ТМ тв-д сурвалжлагач, ахлах редактор, мэдээний албаны дарга болж дэвшиж ажиллажээ. 2 жилийн өмнөөс харин өөрийн Зариг.мн сайтаа нээн өрх тусгаарлан амжилттай ажиллаж явна.Мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд шуурхай байдлаар газар дээрээс нь монтажгүй шууд хүргэхийг зорьдог түүний болон зариг.мн сайтын гол онцлог нь тодруулга, ярилцлага өгч байгаа хүнийхээ биеийн хэлэмж, үнэн бодит байдлыг ямар ч эвлүүлэг, найрууллагагүй хүргэдэг.Зариг.мн сайт үүсгэн байгуулагдаад хоёрхон жил болж байгаа ч хойд аавдаа зодуулсан хоёр хүүхдэд аян өрнүүлж орон байртай болгосон, УИХ-ын гишүүний Монгол банкаар төлүүлсөн 10н тэрбумын асуудлыг илрүүлсэн гээд том жижиг олон асуудлыг мэдээллэхээс гадна шийдвэрлэж, шийдэх байгууллагат хүргэж чадсан байна.Сэтгүүлчийн ажил цаг наргүй ч гэсэн нийгэм дэх асуудлыг хөндөж асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж чадаж байгаа нь сайхан. Гэхдээ сошиалаас нэр зураг нь үл мэдэгдэх хаягнаас хувь хүн рүү дайрч, элдэв зураг эвлүүлж тавихад эмэгтэй хүний хувьд ч тэр ээж аавынхаа өмнөөс нь их л эмзэглэдэг юм. Гэхдээ ажил хийж явахад асуудал гарахгүй байна гэж байхгүй ээ.Одоо харин нийгэмд байгаа илүү том асуудлуудыг ул сууриар нь өөрчлөхөд хэвлэл мэдээллийн үүргээ сайн гүйцэтгэхийг зорьж ажиллаж байна гэж тэрээр ярьсан юм.Видео мэдээллийг эндээс үзнэ үү.
|
https://www.urug.mn/news/138
|
С.ОЮУНЦЭЦЭГ:БИД АМЕРИКТ ӨӨРСДИЙН БРЭНД ЦУУГАА ХУДАЛДААНД ГАРГАСАН
|
3 жил, 6 сар өмнө
|
Админ
|
ДЭЛХИЙ
|
Манай гэр бүл АНУ-ын Санта Крузе хотод Монгол хоолны ресторан ажиллуулж байгаад хэдхэн жилийн өмнөөс өөрсдийн брэнд бүтээгдэхүүн болох хоолны соус , цуу үйлдвэрлэж эхэлсэн. Сармистай, мөөгтэй, соё соустай, халуун ногоотой гээд дөрвөн төрлийн цуу соус гаргаж байна.Анх ресторанаа дөнгөж ажиллуулж эхэлж байхдаа Монголоос хүн ирэх үед чинсү гээд цуу захиж авчруулж хоолондоо дагалдуулж өгдөг байлаа.Сүүлдээ өөрсдөө ийм цуу хийж үзье гээд утршиж үзсэн. Уг нь анхандаа бид худалдаална гэж бодоогүй. Тэгсэн манай рестораны үйлчлүүлэгчдэд соусууд маань маш их таалагдаад, сав, амталгаан дээрээ анхаараад үйлдвэрлэж худалдаалж эхэлсэн.Америкт шинэ бүтээгдэхүүн гаргана гэдэг бол орц найрлагаа мэргэжлийн газраар нь баталгаажуулна, бар кодоо авахын тулд зөвшөөрөл авна, цууныхаа дээжийг байнга шалгуулна гээд маш олон хяналттай байдаг.Одоогоор бид цуугаа Санта Крузе хотдоо гурван хүнсний дэлгүүр, өөрийн болон бусад ресторануудаар худалдаалж байгаа.Бидний холын зорилго бол бүх рестораны ширээн дээр байдаг цуу, кетчупны оронд манай цуу байгаасай гэж зорьж байна.Удахгүй бид Америкийн хамгийн том бөөний дэлгүүр Costco дэлгүүрээр борлуулах зорилготой байгаа. Тэгвэл үйлдвэрээ илүү томруулж их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх юм.Видео мэдээг эндээс үзнэ үү.
|
https://www.urug.mn/news/139
|
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.