news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
Домогт “Битлз” хамтлагийн хуулбар “Bootleg Beatles” хамтлаг ирэх есдүгээр сарын 7-нд Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглох нь ээ. Монголд анх удаа ирж, Ливерпулийн дөрвөлийн дуунуудыг эгшиглүүлэх тус хамтлагийг НИТХ-ын төлөөлөгч буюу “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү хэсэг нөхдийн хамт урьж тоглуулахаар болсон ...
урлаг соёл
Хип хоп дуучин Quiza тун удахгүй ээлжит шинэ цомгоороо фенүүдээ доргиох гэж байна. Тэрхүү цомгийн нэр нь “Дунд голын дугуйлан” нэртэй бөгөөд “Best friends”, “Хүртсэнээрээ амьдарья”, “Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичье” зэрэг 13 дуутай гэнэ. Түүний шинэ цомог хэвлэлтэд явахад бэлэн болсон гэнэ. Уг цомгийг “Рro Sound...
урлаг соёл
Өнөөдөр Америкийн R&B дуучин, жүжигчин, продюссер Alicia Keys удахгүй шүтэн бишрэгчдэд нь хүрэх тав дахь шинэ цомгийнхоо нэрийг олонд зарлаж, нүүрний зургийг нийтэлсэн байна. Alicia Keys цомгоо “Girl on Fire” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нэрийг маш удаан бодож байж өгчээ. Тэрбээр энэ тухайгаа “Би одоо шинэ цомог дээрээ а...
урлаг соёл
Дуучин Б.Маралжингоо эргэн уран бүтээлдээ орсон тухай сайхан мэдээ байна. “Nature sound” студийн “Шинэ давалгаа” дуулаачийн дамжаанаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн дуучин Б.Маралжингоо өнгөрсөн хугацаанд хувийн амьдрал, мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр уран бүтээлээсээ түр хөндийрч, хаа нэгтээ томоохон тоглолт, шоун...
урлаг соёл
“The Lemons” хамтлагийн залуус анх удаа 40 хүнд зориулсан VIP тоглолт хийхээр болжээ. "WA Studio Sessions” нэртэй уг тоглолт наймдугаар сарын 25-ны өдөр болох бөгөөд зохион байгуулагчаар “White Arch Studio” ажиллаж байгаа гэнэ. VIP 40 үзэгч тус студид тухлан “The Lemons” хамтлагийнхантай цуг сууж, маш өндөр төвшний чих...
урлаг соёл
БНХАУ-ын соёлын сарыг Улаанбаатар хотноо энэ сарын 29-нөөс ирэх есдүгээр сарын 28-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Соёлын сарын нээлт энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд нээлтийн тоглолтоор эхэлнэ. Уг арга хэмжээний хүрээнд ирэх есдүгээр сарын 9-13-ны өдөр Улаан хадны түүх, соёлын олдворыг харуулсан гэрэл зург...
урлаг соёл
“Киви” хамтлагийнхан ирэх есдүгээр сард шинэ тоглолтоо хийхээр зэхээд байгаа гэнэ. Тус хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука өнгөрсөн хоёрдугаар сард анхны бие даасан цомгоо худалдаанд гаргаснаас хойш ур “Киви” хамтлаг тарсан гэх яриа чих дэлсэх болсон. Харин тэд үүнийг үгүйсгэхээр ирэх арванхоёрдугаар сард хий...
урлаг соёл
“Grunge Rock” урсгалаар 15 жилийн турш өөрсдийн уран бүтээлээ туурвин Монголын амьд хөгжмийн хөгжилд “Alternative Rock” чиглэлийг хөгжүүлэн араасаа маш олон хамтлагийг төрүүлэх гүүр нь болсон “Нисванис” хамтлагийнхан ирэх есдүгээр сарын 18-нд “Нисванисчуудын өдөр” тоглолтоо хийх гэж байна. Долоо дахь жилдээ болох гэж б...
урлаг соёл
Монголын амьд хөгжмийн “Fire” хамтлаг “Араншин” хэмээх анхны цомгоо гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн билээ. Тэд удахгүй амьд хөгжим, эрх чөлөөний галаа дүрэлзүүлж, хоёр дахь цомгоо сонсогчдодоо хүргэх нь ээ. Хамтлагийн дуучин Д.Даваадалай энэ талаар мэдээлэл өглөө. -“Fire” хамтлагаар сонин сайхан юу байна? -Ман...
урлаг соёл
“Outlaw” хамтлаг энэ жил 5 нас хүрч байгаа юм. Тэд хамтлагийнхаа төрсөн өдөрт зориулан иэрх есдүгээр сарын 14-нд “UB Palace”-ын “Open Air”-т тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Уг тоглолтод тус хамтлагийн “Зүрхгүй”, “Мөсөн хайр”, “Надаас бүү холдооч” зэрэг хит дуунууд нь эгшиглэхээс гадна шинэ уран бүтээлүүдээрээ ...
урлаг соёл
“Номин талст” хамтлагийн 15 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэд ирэх есдүгээр сарын 29-30-нд UB Palace-ын концертын их танхимд “Номин талст 15 жил” тоглолтоо хийхээр болсон юм. “Номин талст” хамтлагийнхан тоглолтынхоо өмнө фэнүүдэд зориулж нэгэн сюрприз бэлдээд байгаа гэнэ шүү. Энэхүү сюрприз бол 16 жилийн өмнө ...
урлаг соёл
Тун удахгүй “UB palace”-ын концертын их танхимд 15 жилийн ойн тоглолтоо хийх гэж байгаа “Номин талст” хамтлагийнхан шинэ клипээ дэлгэжээ. Тэд энэ удаад “Чинийх” нэртэй уран бүтээлээ хүргэлээ. Уг дуу нь удахгүй нээлтээ хийх “Хоёулаа унтах уу” киноны дуу гэнэ. Тус дууны үг, аяыг хөгжмийн продюсер Ганг зохиожээ. Уянгын ши...
урлаг соёл
Энэ жил 15 жилийн ой нь тохиож “Sweetymotion” тун удахгүй тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Хэдийгээр гадуур 15 жилийн ойдоо зориулан томоохон тоглолт хийх гэнэ гэж яригдаад байгаа ч тэд ямар хэмжээний тоглолт хийхээ хараахан эцэслэн шийдээгүй байгаа гэнэ. Ямар ч байсан ойдоо зориулсан өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд монго...
урлаг соёл
Америкийн дуучин Кристина Агилера өнгөрсөн долоо хоногт Лос-Анжеласт өөрийн “Your Body” дууны клипний зураг авалтыг дуусгажээ. Өдгөө 31 настай нэрт дуучин шинэ клипнийхээ талаар өөрийн Twitter-ээр шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан байна. Тэр шинэ клипээ үзэгч сонсогчдын хүртээл болгож байгаад сэтгэл маш их хөдөлж байна гэж...
урлаг соёл
Америкийн дуучин Pink “The Truth About Love” хэмээх зургаа дахь цомгоо шүтэн бишрэгчиддээ хүргэхээр ажиллаж байгаа гэнэ. Харин өнөөдөр Pink Лос-Анжелос хотноо хийгдэж буй нэгэн дууныхаа клипний зураг авалтын үеэр ногоон өнгийн торон дотуур хувцасныхаа дээгүүр бие нь нэвт гэрэлтсэн ногоон, цэнхэр өнгийн торон даашинз өм...
урлаг соёл
Америкийн нэрт дуучин, хөгжмийн зохиолч Ашер 11 настай Кайли хүүгээ алдсанаас хойш сэтгэлийн хүнд дарамтад орж, уран бүтээлээ хойш тавиад байсан юм. Саяхнаас тэрбээр Лос-Анжеласт нэгэн шинэ дууныхаа клипний зураг авалтад оролцох шийдвэр гаргаж, уран бүтээлдээ эргэн ирсэн байна. Өнгөрсөн долдугаар сард Ашер хүүгийнхээ х...
урлаг соёл
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат энэ намар буюу ирэх аравдугаар сарын эхээр дан хөгжмийн тоглолт хийхээр болжээ. Тэрбээр зөвхөн “Аравт” түүхэн киноны хөгжмийг тайзнаа толглон үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Тиймээс тайз, дэлгэц хосолсон уг тоглолтоо “АСА” циркт хийх бөгөөд тоглолтын зохион байгуулагч...
урлаг соёл
Их Британийн нэрт рок хамтлаг “The Rolling Stones” ирэх арваннэгдүгээр сард Нью-Йорк, Лондон хотод тоглолтоо хийх болсон тухайгаа өчигдөр буюу пүрэв гаригт Billboard-д өгсөн ярилцлагадаа албан ёсоор мэдэгджээ. Европт төдийгүй дэлхий даяар нэр алдар нь түгсэн тус хамтлагийн гишүүд 50 жилийн ойдоо зориулсан тоглолтын бэл...
урлаг соёл
“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Монгол поп-2” цомгийн ажилдаа орсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр энэ удаа тус цомгийнхоо шинэ дуунуудын бичлэгийг морин хуур, лимбэ хөгжимтэй хийлгэж байгаа бөгөөд “Монгол поп-2” цомгийн багт Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж, ...
урлаг соёл
Их Британийн нэрт рок хамтлаг “The Rolling Stones” ирэх арваннэгдүгээр сард өөрсдийн 50 жилийн ойгоо тэмдэглэж тоглолтоо хийнэ хэмээн мэдэгдэж байсан. Харин тэд энэхүү тоглолтон дээрээ дуулагдах дэлхий даяар хамгийн хит болж байсан дуунуудаараа “Come On" синглээ удахгүй гаргах гэж байгаагаа өчигдөр буюу мягмар гаригт м...
урлаг соёл
Өнөөдөр есдүгээрс сарын 1. Харин есдүгээр сарын 18 бол “Нисванисчууд”-ын өдөр. Энэ өдрийг тэвчээртэй хүлээж байгаа фэнүүд нь 2005 оноос хойш тэмдэглэж ирсэн метал хөгжмийн баяртаа “Булсара”, “Метроном”, “Профест”, “Зүгээр л”, “Хос сүх” зэрэг хамтлагийг урьжээ. Хамгийн содон зочид бол ОХУ-аас хүрэлцэн ирэх “Шторм” хамтл...
урлаг соёл
Домогт “Битлз” хамтлагийн хуулбар буюу дэлхийн анхны трибют хамтлаг болох “Beatles Bootleg” хамтлаг ирэх есдүгээр сарын 7-нд Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглох билээ. Монголд анх удаа ирж, Ливерпулийн дөрвөлийн дуунуудыг эгшиглүүлэх тус хамтлагийг “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү, Их Британи дах Монголын би...
урлаг соёл
Улсын филармонид тун удахгүй нэгэн өвөрмөц жазз хөгжмийн тоглолт болох гэнэ. Энэ сарын 11, 12, 13, 14-нд “Music therapy” нэртэй энергийн тоглолтыг хийх гэж байна. Уг тоглолтод Украин улсын “The Heavenly river” жазз хамтлаг болон Энэтхэгийн дуучин Санжай Талвар нар оролцох аж. Орчин үеийн жазз хөгжмийн урсгалаар дамжуул...
урлаг соёл
Кантри хөгжмийн шилдгүүдийг шалгаруулдаг “Country Music Association Awards” буюу “CMA” наадмын энэ жилийн шалгаруулалтын номинацид нэр дэвшигчид тодорчээ. Энэ удаагийн наадмын шилдэг эмэгтэй кантри дуучин номинацид Америкийн дуучин Тейлор Свифт нэр дэвшиж байгаа бөгөөд тэрбээр өөр хоёр ч номинацид нэр дэвшсэн байна. Ха...
урлаг соёл
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр домогт “Битлз” хамтлагийн залгамж халаа болсон “Bootleg Beatles” хамтлагийнхныг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын уулзалтын өрөөнд хүлээн авч уулзлаа. “Bootleg Beatles” хамтлаг монголд анх удаа зочилж байгаа бөгөөд маргааш Сүхбаатарын талбай...
урлаг соёл
Урлагийн салбарт хэдийнээ өөрийн байр суурийг эзлэн шилдэг хэмээх тодотголтой ч тэр бүр олны өмнө гарган өөрийгөө дөвийлгөөд байдаггүй даруухан нь дэндсэн эрхмүүд олон бий. Тэдний нэг “Нандин эрдэнэ”, “Улаанбаатарын үдэш” гээд алтан үеийн хит дууны эзэн, хүүхэд бүрийн мэддэг “Тавтай нойрсоорой”, поп хатагтай Сараагийн ...
урлаг соёл
Энэ жил Английн Ливрпүүлийн алдарт дөрвөл болох Битлз хамтлагийн 50 жилийн ой тохиож байгаа юм. 50 жилийн ойн хүрээнд "Beatles Fan Club"-ийн гишүүд ярилцан Монголдоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Bootleg Beatles” хамтлагийнханыг урьж, Нийслэл хотынхонд үнэ төлбөргүй жинхэнэ амьд тоглолтыг толилуулахаар шийдээд байгаа б...
урлаг соёл
Английн дуучин, Сэр Пол МакКартни хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Францын дээд шагнал, Легионы одонгоор шагнуулжээ. “Битлз” хамтлагийн гишүүн асан Сэр Пол МакКартнид Легионы одонг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Элисейн ордонд гардуулж өгсөн байна. Өчигдөр буюу бямба гаригт болсон энэ үйл явдалд Холли...
урлаг соёл
Канадын 26 настай поп дуучин эмэгтэй Карли Ре Жепсений клип нь 2012 оны зуны дууны хит-парадыг тэргүүлэв. Хөгжмийн сэтгүүл Billboard жил тутмын “Songs of Summer” чансаандаа тавдугаар сарын сүүлийн даваа гаригийн Дурсгалын өдрөөс есдүгээр сарын эхний даваа гаригийн Хөдөлмөрийн өдөр хүртлэх хугацаанд Америкийн чартад орж...
урлаг соёл
“Шар айраг” хамталгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү нийслэлчүүдээ бэлэг барин хэсэг нөхдийн хамт домогт “Битлз” хамтлагийн залгамж халаа болсон “Bootleg Beatles”хамтлагийг Монголд урьж авчраад байгаа билээ. Түүнтэй өнөөдөр болох гайхамшигт тоглолтын талаар цөөн хором ярилцлаа. -Өнөөдөр залуу “Битлз” тоглоно? -“Би...
урлаг соёл
Дэлхийн яруу найргийн өдөр Монголын яруу найргийн хүрээн дэх эрхэм нэгэн хатагтай Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм цолоор энгэр мялаалаа. Төрийн ордонд төрийн тэргүүнээс шагналаа гардсан тэрбээр сэтгэгдлээ хуваалцахдаа “Амьдралын мөн чанар, хүн чанарыг огоорохгүйгээр үгээ хэлж, утга зохиолын үнэт зүйлсийг орхигдуулах...
урлаг соёл
Улс тунхагласны баярт зориулан Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Монголын зохиолчдын эвлэлээс хамтран “Тусгаар тогтнол” яруу найргийн наадмыг энэ сарын 26-нд зохион байгуулах гэж буй. Энэхүү наадамд нэг яруу найрагч эх орон тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгээр оролцох бөгөөд яруу найргийн бүтээлийг энэ ...
урлаг соёл
Улс тунхагласны баярт зориулан “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбоо, “Монголын Зохиолчдын Эвлэл” хамтран “Тусгаар Тогтнол” яруу найргийн наадмыг арваннэгдүгээр сарын 26-ны өдөр 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулахаар болжээ. Монгол улсын халдашгүй дархан байдал, түүний үнэ цэнийг олон түмэнд ...
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд” утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах уралдааны бүртгэл эхэлжээ. Яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга бари...
урлаг соёл
Улс тунхагласны баярт зориулан “Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Монголын Зохиолчдын эвлэл хамтран “Тусгаар тогтнолын цом” яруу найргийн наадмыг арваннэгдүгээр сарын 26-ны 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулахаар болсон билээ. Харин тус наадмын II шатанд дараах 22 яруу найрагч шалгаран үлдс...
урлаг соёл
Улс тунхагласны баярт зориулан “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбоо, “Монголын Зохиолчдын Эвлэл” хамтран “Тусгаар Тогтнолын цом” яруу найргийн наадмыг арваннэгдүгээр сарын 26-нд буюу өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулсан юм. Тус наадмын II шатанд 22 яруу найрагч шалгаран үлдээд байснаас Гомбын С...
урлаг соёл
“Алтан бөмбөрцөг” эсвэл “Оскар” наадмын үеэр алдартнууд загварын алдаа гаргахаас зайлсхийж, сонгодог гоёлтойгоор ирцгээдэг. Харин “Грэмми” наадмын хувьд гэвэл туршилт хийх сайхан талбар гэхэд нэг их буруудахгүй. Зочид загварын “журам”-ыг хатуу мөрдөхгүйн дээр загварын шүүмжлэгчдийн бай болох нь түгээмэл. Харин өчигдөр ...
урлаг соёл
Жон Рональд Рүэл Толкин нь ховорхон төрдөг авьяаслаг зохиолч байсан бөгөөд дэлхийн зөгнөлт зохиолын үндэс суурийг тавьсан хүн. Орчуулагч-яруу найрагч Жамсрандоржийн Оюунцэцэгийн орчуулсан "ХОББИТ" ном худалдаанд гарлаа. Ж.Р.Р.Толкины 1937 онд хэвлүүлэн гаргасан энэ ном нь дэлхийн хүүхдүүдийн унших дуртай номын нэг бөгө...
урлаг соёл
Нийгмийн зүтгэлтэн, их сэтгэгч, тайз дэлгэцийн урлагийн нэрт онолч, найруулагч, жүжигчин В.Э.Мейерхольдын бүтээлийн түүвэр монгол хэлнээ орчуулагдан гарсан бөгөөд өнөөдөр нээлтээ хийх юм байна. Номын нээлт Оросын шинжлэх ухаан соёлын төвд 15.00 цагаас болно. Номын нээлтийн ёслолд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчла...
урлаг соёл
Энэ сарын 12-нд “Эрдэнэт” үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордонд Эрдэнэтийн сэтгүүлч, уран бүтээлчдийн “Он цагийн орчил” номын нээлт боллоо. Монгол улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100 жил, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 35 жилийн ойд зориулан МСЭ-ийн Орхон аймгийн салба...
урлаг соёл
Шведийн зохиолч Стейг Ларссоны “Милленниум” цувралыг үргэлжлүүлэхээр болсон тухай Шведийн хэвлэлийн компаниас албан ёсоор мэдэгджээ. “Луун шивээст охин”, “Галаар наадагч охин”, “Зөгийн үүрийг түйвээсэн охин” гээд гурван цуврал зохиол нь 2005-2007 онд хэвлэгдэж, дэлхий даяар 75 сая гаруй хувь борлогдсоноос гадна Шведэд ...
урлаг соёл
“АртЛар Хаус Паблишинг”-ийн анхны бүтээл болох “Цагаан товчоо” номоос “Үүрдийн улаан орон” үлгэрийг онцлон хүргэж байна. Зохиолч Б.Сэлэнгийн “Цагаан товчоо” ном нь од эрхэс, амьд ертөнцийн далд ертөнцийн шүтэлцээг илэрхийлсэн дорнын цаг тоолол болох 12 жилийн амьтдын бэлгэдэл, онцлогийг агуулж илэрхийлсэн үлгэрүүдийг б...
урлаг соёл
“Миний найз” хүүхдийн танин мэдэхүйн шинэ цуврал ном худалдаанд гарлаа. Зураач Ц.Цэнгэл, Б.Нарантулга нарын шинэ бүтээл энэхүү ном нь хоёроос таван насны бяцхан хүүхдүүдэд зориулсан олон амьтдын дүрс хэлбэртэй хүүхдийн сонирхол татхаар бүтээл аж. Уг номыг дэлхийн жишигт нийцүүлэн шинэ технологоор хэвлүүлсэн бөгөөд номы...
урлаг соёл
Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг тухайн оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадам өнөөдөр 18:00 цагаас Нийслэлийн hүүхэд оалуучуудын Ордонд болно. Тус наадам Яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал ш...
урлаг соёл
Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан, залуу яруу найрагч Э.Гантулга, Г.Баяр нарын гурвалсан номын хурим энэ сарын 24-ний 12 цаг 24 минутад “Интер ном” номын их дэлгүүрт болoхоор болжээ. Эдгээр яруу найрагч нэгэн үеийн яруу найргийн андууд юм. Саяхан яруу найрагч Н.Минжинсайхан яруу найргийн “Нав...
урлаг соёл
МЗЭ-ээс зохион байгуулдаг шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадам энэ сарын 21-нд болж өнгөрлөө. Энэ удаагийн “Алтан-Өд” наадмыг зохиолчдын шинэ жилтэй хамтатган зохион байгуулсан юм. 2013 оны шилдэг бүтээлийн эздээр яруу найргийн төрөлд Г.Баяр “Танихгүй цэцгийн үр” номоороо, хүүрнэл зохиолын төрөлд Б.Баярсайхан “Т...
урлаг соёл
Хүүхэд ахуйдаа уншиж байсан “Алиса гайхамшгийн оронд” Хятад оронд хоригдож байж. Амьтад хүний хэлээр яриад байхаар нь айсан уу яасан, байж боломгүй хэрэг гээд хориглочихож л дээ. Гайхалтай зохиолыг хориглосон шалтгаануудаас магадгүй энэ хамгийн “элэг хөшим” нь байх. Улс төр, шашин шүтлэг, садар самуун агуулга, хараал е...
урлаг соёл
Британийн “Specsavers National Book Awards”-ын оны шилдэг номоор Нил Гейманы “Замын төгсгөл дэх далай” (“The Ocean at the End of the Lane”) роман шалгарчээ. Гейманы роман нь интернэтийн нээлттэй санал асуулгаар шилдгээр тодорсон байна. “Замын төгсгөл дэх далай” роман бусад өрсөлдөгч Малала Юсуфзай, Роберт Харрис, Кейт ...
урлаг соёл
Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангаас “Р.Чойномын нүүрний хэв” хэмээх бүтээл гаргажээ. Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномыг бие барахад нь түүний нүүрний хэвийг авч хадгалсан байжээ. Гэвч Р.Чойномын нүүрний хэв хадгалагдаж байсан газраасаа алдагдсан байна. Харин “Өд” сангийнхан түүний араас уйгагүй хөөцөлдөж, найм...
урлаг соёл
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиогддог оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “Болор цом-31” энэ сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болно. Тус наадмыг өнөө жил Өвөрхангай аймагт зохиож байгаа нь орон нутагт дөрөв дэх удаагаа болж буй юм. “Болор цом-31” наадамд оролцох ...
урлаг соёл
Монголын зохиолчдийн эвлэлийн 85 жилийн ойн өдрийг тохиолдуулан МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр дараах нэр бүхий зохиолчдийг МЗЭ-ийн нэрэмжит шагналаар шагнасан байна. Үүнд: Ж.Алтангэрэл “Хар дардас”, С.Бадамжав “Сэтгэлийн гэгээн ээж”, Г.Баярхүү “Эх орон танаа”, Ц.Ичинхорлоо “Гийгүүлэн”, Б.Цэрэнжамц “Наран даль”, ...
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/ үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой өнөөдөр тохиож байна. Анх тэртээ 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр нэрт зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх зэрэг зохиолчид анх үүсгэн байгуулж байсан юм. Энэхүү ойн өдөрт зориулан МЗЭ-ийн дарга удирдлага, гишүүд их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өр...
урлаг соёл
Монголын утга зохиолыг тархиндаа зурж, номондоо урлаж, мөрөн дээрээ үүрч яваа мянга, мянган зохиолчдод баярын мэнд хүргэе. Тэд жил бүрийн энэ өдрийг хүсэн хүлээж баяр, талархлын үгсийг хүүрнэцгээхийн зэрэгцээ магтаал, шагналын хурд даруулах нь бий. Учир нь тэртээ 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр нэрт зохиолч Д.Нацаг...
урлаг соёл
Сүүлийн жилүүдэд “унтаа байна” хэмээн шүүмжлүүлэх болсон утга зохиолын шүүмж судлалын салбарт нэгэн гэрэл асчээ. Ийн “том” тодорхойлохын учир нь МУИС-ийн төгсөх ангийн оюутан Х.Чойдогжамцийн гаргасан “Тайлахуйн чинад” анхны шүүмжийн номтой холбоотой юм. Хэдийгээр түүний анхны ном боловч, түүний багш профессор Д.Галбаат...
урлаг соёл
“Шасу” төвөөс өнгөрсөн арван нэгдүгээр сард “Цахим болор цом” зарласан билээ. Зарлаад дөнгөж сар гаруй болж буй фэйсвүүкийн “Цахим болор цом”-д хориод хүний жар гаруй шүлэг ирээд байна. Цахим болор цом олон талын боломжийг яруу найрагчдад олгож байгаа юм. Тайзан дээр залуу хүн гарч унших нь илүү зохимжтой байдаг бол эн...
урлаг соёл
Сэтгүүлч анд маань хоёр дахь номоо хэвлэлтээс гаргажээ. Нэгэн үе “Өнөөдөр” сониноор овоглогдож явсан, одоо бол харин “mining”-ийн хэмээн хэлэгдэх болсон сэтгүүлч Лунтангийн Болормаа хоёр дахь номоо “Завгүй” хэмээн нэрийджээ. Өдөр тутмын сонины “гал тогоо” гэж бидний хэлдэг редакцийн ажил хэрхэн өрнөдөг, “Өнөөдөр” сонин...
урлаг соёл
“Болор цом-31” яруу найргийн наадам энэ сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болохоор төлөвлөгдсөн. Энэ сарын 20-ныг хүртэл оролцогч тус бүрээс хоёр шүлэг, бүртгэлийн хураамжийн хамт хүлээн авч байгаа юм билээ. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны мэндэлсний 80 жилийн ой энэ жил тохиож буй...
урлаг соёл
Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан уул-2014” хайрын шүлгийн наадам 16 дах жилдээ болох гэж байна. Өнгөрсөн жил “Монгол хэлний яруу сайхны төлөө” уриатайгаар зохион байгуулагдсан энэхүү наадамд 150 орчим хайрын шүлгийн тэнгэрлэг яруу найрагчид үгийн урнаар уралдаж байсан юм...
урлаг соёл
"Интерном" номын дэлг үү рээс ө нг ө рс ө н долоо хоногийн хамгийн их б орлуулагдсан, шилдэг номуудын жагсаалтыг гарга жээ . Үү нээс у ран зохиолын шилдэг борлуулалттай номоор МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Сарантуяагийн "Сорхугтани" ном, у ран зохиолын бус т ө р ө лд Жак Уэтерфордын "Монголын их хатдын нууц товчоо" гэ...
урлаг соёл
“Мөнгөн цом” яруу найргийн баяр энэ сарын 21-нд 17.00 цагаас 22 дахь жилдээ зохиогдох гэж байна. Тус наадмыг Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил Монголын хүүхдийн ордонд болох ажээ. Тус наадмын гол онцлог нь яруу найрагчдыг шүлгээр нь бус тухайн жилд гарга...
урлаг соёл
Дорнын яруу найрагч, “Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” хэмээн алдаршсан суу билигт хүмүүн Данзангийн Нямсүрэнгийн яруу найргийн 3 ботийг үзэг нэгт анд нөхөд нь 2010 онд хэвлүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрч, “Ирж буй цаг”, “Амитаба”, “Сарны цагаан үүлс” хэмээх ботиуд нь өдгөө уншигчдын дунд эрэл сурал болсоор байн...
урлаг соёл
Ном шимтэн уншигч хэн бүхний чамин сонголт бол “Британника” нэвтэрхий толь. Уг нэвтэрхий толийг анх “Нэпко” хэвлэлийн газар анх оруулж ирж, уншигчдын хүртээл болгож байлаа. Тус компанийн уншигчиддаа барих дараачийн бэлэг бол “Taschen”. Та сонссон уу? Үнэнийг хэлэхэд хотын төв хэсэгт болж байгаа хоёр өдрийн хугацаатай ө...
урлаг соёл
Энэ жил 31 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Болор цом” наадмын шүлэг авах, бүртгэлийн хугацаа өнөөдөр дуусгавар болно. Яруу найрагчдын хоёр шүлгийг бүртгэлийн хураамж болох 2000 төгрөгийн хамт МЗЭ дээр хүлээн авч байгаа юм. Тус наадам энэ сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болох бөгөөд энэ долоо хоногтоо ...
урлаг соёл
“Цагаан уул - 2014” хайрын шүлгийн наадам 16 дахь жилдээ болох гэж буй. Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг тус наадамд өнгөрсөн жил 150 орчим хайрын шүлэгч оролцож байсан юм. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэх...
урлаг соёл
Тэртээ 1983 онд Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсан анх санаачлан зохион байгуулснаас хойш өдгөө 31 дэх удаагаа зохиогдох гэж байгаа яруу найргийн “Болор цом” наадам энэ жил Өвөрхангай аймгийн төвд болох гэж байгаа билээ. Нэрт найрагч Пүдо /Дэндэвийн Пүрэвдорж/ агсаны 80 насны...
урлаг соёл
“Болор цом-31” наадмын хоёрдугаар шатанд шалгарсан яруу найрагчдын нэрс тодорчээ. Энэ жилийн хувьд нийтдээ 200 шахам уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ ирүүлснээс өчигдөр орой Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн шүүлтүүрээр 25 яруу найрагчийг дараачийн шатанд тэнцүүлсэн байна. Үүнд: Д.Алтангэрэл Б.Батсайхан Б....
урлаг соёл
Хайрын дууч “Салхи” хамтлагийнхан хайрын баярыг угтан тоглолт хийхээр болжээ. Тэд анх 1998 оноос хойш туурвисан уран бүтээлүүдээ нэгтгэн “Эрхэмсэг хөг”, “1998” гэх цомгуудаа аваад удаагүй байгаа бөгөөд тус цомгийн нээлтэд зориулж хоёрдугаар сарын 14, 15-нд “Strings” клубт 19:00 цагаас тоглолт хийхээр зар тараалаа. Тэд ...
урлаг соёл
Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооноос зохион байгуулдаг "Мөнгөн цом" яруу найргийн наадмын тэргүүн байрыг МУБИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, яруу найрагч Ж.Батбаатар хүртжээ. 22 дахь удаагаа зохион байгуулагдаж буй наадамд тухайн жилийн яруу найргийн шилдэг номыг шалгаруулдгаараа онцлогтой бөгөөд наадамд...
урлаг соёл
“Болор цом” наадамд оролцохоор яруу найрагчид, яруу найраг сонирхогчид өврийн хангай нутгийн зүг хүлгийн жолоог залж эхэллээ. Учир нь МЗЭ-ээс зохион байгуулдаг 31 дэх удаагийн “Болор цом” наадам энэ жил Өвөрхангай аймагт нэгдүгээр сарын 25-нд буюу маргааш болохоор товлогдсон юм. Утга зохиолын хүрээнийхний дунд гарч бай...
урлаг соёл
Монсудар хэвлэлийн газар болон Монгол хэл, соёлын хүрээлэнгээс санаачлан монголчуудын уламжлалт өв соёл, нүүдэлчин амьдралын тухай бүрэн хэмжээний мэдээлэлтэй тайлбар толийг эрхлэн гаргалаа. “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” цуврал ботийн тэргүүн дээж уншигч таны гарт ийнхүү хүрч байна. “Монсудар” хэвлэлийн газраас эрх...
урлаг соёл
Анх 1983 онд болсноос хойш 31 дэх жилтэйгээ золгож буй "Болор цом" яруу найргийн наадам Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо өнөөдөр боллоо. Өнөө жил 25 найрагч тайзнаас үзэгдчдэд шүлгээ уншиж сонирхуулснаас тавын даваанд яруу найрагч Г.Батсайхан, Л.Моломжамц, Д.Өсөх-Эрдэнэ, Ч.Ууганбаяр, О.Цэнд-Аюуш нар шалгарсан юм. Тэ...
урлаг соёл
-Уламжлал, ёс заншлаа хадгалан хамгаалах явдал бол түүнийг шүтэн биширсээр өнгөрсөн үед нь үлдээж хоцроох бус харин бүтээлчээр хандаж өнөөгийн хөгжлийн түлхүүр болгох чухал зорилт юм- Монсудар хэвлэлийн газар болон Монгол хэл, соёлын хүрээлэнгээс санаачлан монголчуудын уламжлалт өв соёл, нүүдэлчин амьдралын тухай бүрэн...
урлаг соёл
"Болор цом" яруу найргийн наадам өнгөрсөн бямба гаригт /I.25/-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болж, 31 дэх удаагийн найргийн наадамд яруу найрагч Л.Моломжамц түрүүлж, О.Цэнд-Аюуш, Б.Батсайхан, Ч.Ууганбаяр, Д.Өсөх-Эрдэнэ нар айргийн тавд шалгарсан билээ. Ардын уран зохиолч Б.Лхагвсүрэн, Т.Галсан, яруу найрагч Б.Г...
урлаг соёл
Сэтгуүлч, яруу найрагч Цээнзэнгийн Галбадрах "Монголын цуут" нэртэй шинэ номоо өлгийдсөний баяраа өнгөрсөн баасан гаригт "Интерном"-д хийлээ. "Монголын цуут"-ын хуримд зохиолч, сэтгүүлч, тамирчид, яруу найрагчид гээд олны танил эрхмүүд цутласан. Учир нь Ц.Галбадрахын шинэ номын баатрууд бүгд тамирчид. Тэрбээр спортын е...
урлаг соёл
Төрт ёс, хаадын сангаас санаачлан түүхэн туужсын уралдаан зарлаж, үр дүнд нь “Хатан цадиг” хэмээх шинэ ном бүтээжээ. Өмнө нь зохиолч, судлаач, уран бүтээлчдийн дунд мөн ийм уралдаан зарлаж, “Хаадын цадиг” цувралыг бүтээсэн бол үүний үргэлжлэл болгож “Хатан цадиг”-ийг уншигчдадаа өргөн барьж байна. Номонд таван өөр зохи...
урлаг соёл
Дэлхийн шилдэг кинонуудын хөгжмийг Морин хуурын үндэсний чуулгын уран бүтээлчид тоглохоор болжээ. “Playing Love” тоглолт гуравдугаар сарын 6-7-ны өдөр Соёлын төв өргөөнд болох юм байна. Морин хуурын үндэсний чуулгын хамт олон өнгөрсөн жил “Ну Погоди” хүүхэлдэйн киноны аяыг морин хуураар амилуулж үзэгч олноо айхшируулж ...
урлаг соёл
Би тэр бүсгүйг багаас нь мэднэ. Сүүдэртэйгээ хөөцөлдөж гүйхэд нь өлмийд нь гишгэгдсэн цэцэг “дахиад гишгээч” гэх шиг навчаа дэвсч өгдөг байсан. Зуны халуу шатахад хэцэн дээр тохсон цэнхэр даавуун дундуур гүйхэд сэрүү татаж, намирсан даавуун дундаас гарч ирэхэд нүдийг нь сохлох шахам нар тусахад сүүдэр рүү харайн одож б...
урлаг соёл
Монгол түмний үндэсний баяр сар шинэ болж байгаатай холбогдуулсан зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн "Хаан найргийн хатан Дулмаа" хэмээн алдаршсан яруу найрагч Ш.Дулмаа, "Цэнхэрлэн харагдана" "Хулангийн шанд" "Ус уухын заяа" ином бү...
урлаг соёл
МЗХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам энэ жилээс эхлэн аймаг бүрт зохион байгуулагдаж байгаа. Аймагтаа шилдгээр тодорсон гурван найрагч улсын хэмжээнд зохион байгуулах “Цагаан-Уул” наадамд оролцох юм. Хоёрдугаар сарын 8-ны өдөр Ховд аймаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам...
урлаг соёл
16 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй хайрын шүлгийн “Цагаан уул” наадам Гэгээн хайрын валентиний өдөрболох ажээ. Оросын шинжлэх ухааны соёлын төвд зохион байгуулах “Цагаан уул” наадам энэ жил хамрах хүрээгээ тэлсэн байна. Наадмын эхний шалгаруулалт аймаг, аймагтаа болж, эхний гурван байрт шалгарсан найрагч...
урлаг соёл
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, яруу найрагч Чермоны Дагмидмаа “Усны сар” хэмээх яруу найргийн шинэ номоо гаргажээ. Тэрээр “Сарны халуун” /2008/, “Хөл нүцгэн шувууд” /2008/, “Нууранд хоносон сар” /2011/, “Нар ачсан тэмээ” /2011/ зэрэг бүтээлүүд хэвлүүлж байсан бөгөөд МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагнал...
урлаг соёл
Монголын залуучуудын холбоо, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын Зохиолчдын эвлэл хамтран 16 дах жилдээ зохион байгуулж буй хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын хоёрдугаар шатанд30 залуу яруу найрагч тэнцсэн байна. Өнөө жилийн наадмыг гэгээн хайрын өдрөөр зохион байгуулж байгаа төдийгүй аймаг орон нутгаасаа шалг...
урлаг соёл
Монголын Залуучуудын холбоо, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран 16-дахь жилдээ залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, монгол хэлээ түгээн дэлгэрүүлэх олон нийтэд сурталчлах зорилготой зохион байгуулж буй хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын ...
урлаг соёл
Монголын залуучуудын холбоо, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын Зохиолчдын эвлэл хамтран 16 дах жилдээ зохион байгуулж буй хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын шилдэг найрагч өнөөдөр тодорно. Өнөө жилийн наадмыг гэгээн хайрын өдрөөр зохион байгуулж байгаа төдийгүй аймаг орон нутгаасаа шалгарсан залуус шандас со...
урлаг соёл
БНТУ-ын нийслэл Анкара хот дахь Хажэтэпэ их сургуулийн Туркиат судлалын хүрээлэнд Монгол хэл, соёл судлалын төв байгуулах шийдвэрийг гаргажээ. Тус төвийн эрхлэгчээр тус хүрээлэнгийн судлаач, доктор Бүлэнт Гүлийг томилсон байна. Тэрбээр 2001-2002 онд МУИС-ийн Түрэг хэлний тэнхимд нэг жил ажилласан, монгол хэл мэддэг суд...
урлаг соёл
Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан-Уул” яруу найргийн наадам өнөөдөр боллоо. Тус наадмыг хоёрдугаар шатанд Улаанбаатар хотоос 30 яруу найрагч үлдсэн бол хөдөө орон нутгаас 20 яруу найрагчид оролцсон юм. Энэ удаагийн наадмын ерөнхий шүүгчээр утга зохиол шүүмжлэгч доктор П.Ба...
урлаг соёл
Яруу найрагч А.Эрдэнэ-Очирыг мөнгөн үеийн найрагчдын нэг гэдгээр андахгүй. Тэрбээр өөрийн төрж өссөн нутаг Дорноговь аймгийн Улаанбадрах сумандаа жин тээж ном хүргэж байна хэмээн зүүдэлж, зүүдээ биелүүлэхийн тулд ном цуглуулж эхэлсэн билээ. Үзэг нэгт нөхөд нь болоод номын нөхөр болсон олон хүн түүний сайн үйлсийн санаа...
урлаг соёл
Сүүлийн үед хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ховор байгаагаас мэдээ мэдээллээ интернэтийн орчноос авах нь ихэссэн. Хэдийгээр интернэтээс хүүхдүүд олон төрлийн мэдээлэл авах боломжтой ч тэр бүр хэрэгцээтэй өөрсдийн насанд тохирсныг сонгох нь бага байгаа юм. Тиймээс хүүхэд бүрийн танин мэдэхүй, хэрэглээ, мэдээлл...
урлаг соёл
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамнаас эрхлэн “Монголын Ил хаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйл” номыг саяхан хэвлүүлэв. Уг номонд Туркийн Сивас, Амасиа хотуудад Монголын Ил хаант улсын төрийн зүтгэлтнүүд болон хатдын зарлиг, хөрөнгөөр 13-14 дүгээр зуунд ...
урлаг соёл
“Монголын гэгээрэл ариун номын орон төв”-ийн тэргүүн Н.Оюунчимэгтэй уулзаж ярилцлаа. Тэрээр Өндөр гэгээн Занабазарын тухай “Өндөр гэгээнтний цадиг адистад арлаг аврал” ном бүтээсэн бөгөөд амьдралынхаа гуч орчим жилийг зөвхөн Өндөр гэгээний амьдрал, уран бүтээл, оюуны гэгээрлийг судалсан нэгэн юм. -Юуны өмнө танд энэ өд...
урлаг соёл
Ай хөгийн амьдрал чи хэдий агуу ч чамаас би огт үл айна. Хүчит шуурганд хөөсрөн эргэлдэх хар бараан хөлгүй далай руу живэхээ мэдэж байсан ч шижим ч хийлгүй зүтгэнэм. Тэнгэрт гуагачих тэр хэдэн хэрээ шиг тэсгэл алдан намайг хүлээж суугаа үхэл чамаас би, үхэж байсан ч айхгүй ээ. Намайг ертөнцөд хүн шиг амьдарч чадсан уу ...
урлаг соёл
МЗЭ-ийн болон Залуу зохиолчдын нэгдлийн гишүүн, “Алтан Өд-2013” наадмын шагналт яруу найрагч Ганболдын Баяр “Тэнгэрийн сүм-Эх орон” тайлан тоглолтоо тун удахгүй хийхээр болжээ. Тэрээр “Дүү минь”, “Миний аавын цагаан овоо”, “Нүдэн гоо”, “Бурхан залуу нас”, “Чамд амжилт хүсье” зэрэг 20 орчим дууны шүлэг бичсэний олонхи н...
урлаг соёл
Бүгд Найрамдах Турк улсын Кайсери хотод суугаа Монгол Улсын Өргөмжит консул, ноён Хасан Хаскараманы санаачлагаар зохиолч Рыфат Сэртоглугийн бичсэн “Чингис хааны Монгол” ном турк хэл дээр хэвлэгдэн гарлаа. Уг номыг дунд сургуулийн хүүхдүүдэд зориулж товч, энгийн хэллэгээр бичсэн бөгөөд Чингис хааны бага болон залуу насн...
урлаг соёл
Ээж. Энэ гуравхан үсэг ямар их зүйлийг дотроо агуулна вэ? Өдөр бүр, цаг тутамд энэ гурван үсгийг дуудаж байсан боловч тарни мэт сүсэглэн, гүн гүнзгий утга агууллагыг нь ойлгоогүй л явж. Бага байхдаа би ижийгээ хэзээ унтаж, хэзээ сэрдэгийг мэддэггүй, хар залуугаараа явчихсан аавын минь араас урсах нулимсаа биднээс нууж,...
урлаг соёл
Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тохиолдуулан, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан “Эх орны цэрэг” яруу найргийн наадам өчигдөр/03.12/ Батлан хамгаалахын их сургууль дээр болж өндөрлөлөө. Халх голын ялалтын 75 жилийн ойд зориулсан энэ удаагийн наадамд 30 шахам яруу найрагч цэрэг, эх орны сэдэвт шүлгээ уншиж өрсөлдсөнөөс МЗЭ-...
урлаг соёл
-Хаврын тэргүүн сард төрийн дээд Алтангадас одонгоор шагнуулсан, сэтгүүлч Гончиглувсангийн Энхбаатар ах маань “Зөрж өнгөрөөгүй” гэх шинэхэн номоо “өлгийдөн” авчээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг уншигч олонтой нь уулзуулж байсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас бүтсэн энэ ном эрхгүй бодол булаана- Хувьдаа түүнийг хуулахыг...
урлаг соёл
Гэгээн хайрын өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн баяр мөн эр цэргийн баярыг угтаж “ЗУУН ЯРУУ НАЙРАГЧ-ЗУУН ХАЙРЫН ШҮЛЭГ” шилмэл түүврийг “Залуу Зохиолчдын нэгдэл”-ээс эрхлэн хэвлүүлж, уншигч олныхоо хүртээл болгоод байгаа билээ. Харин тус ном өнөөдрөөс “Интерном” номын дэлгүүрээр 24700 төгрөгөөр худалдаалагдаж эхэлжээ....
урлаг соёл
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг энэ өдрийг тохиолдуулан Монголын яруу найрагч бүсгүйчүүдийнхээ нандин шүлгийг хүргэж байна. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, яруу найрагч Ш.Дулмаа Орчлонд би ... Сайхан эрийн харцанд согтож явсаан би Салгуу замын эрхээр хагацаж ...
урлаг соёл
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 93 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал хэдийнэ тогтжээ. Хийморьлог эрчүүддээ баярын мэнд хүргэхийн ялдамд эх хэлнийхээ дайчин харуул болсон яруу найрагчдын бүтээлээс дээжлэн хүргэж байна. Ардын ур...
урлаг соёл
-Реализмын суут төлөөлөгч Габриэль Гарсиа Маркес “100 жилийн ганцаардал”, “Үхлийн хөтөч” зэрэг сонгодог бүтээлээрээ дэлхийн утга зохиолд өөрийн нэрийг тодоор сийлж үлдээсэн нэгэн билээ- Колумбийн суут зохиолч Габриэль Гарсиа Маркес 87 нас хүрч байна. Хоёр жилийн өмнө цацагдсан өвгөн зохиолчийг зохиол бичихээ болиод уда...
урлаг соёл