Title stringlengths 4 61 | Text stringlengths 360 32.5k ⌀ |
|---|---|
Доод палеолитын үе | Чулуун зэвсгийн хамгийн эхний үе Африк тивд хамаардаг. 2,500,000-200,000 жилийн өмнөх үеийг хамрах бөгөөд харин Монголын доод палеолитын үе 800,000-100,000 жилийн өмнөх үеийг хамарна. Африк тивээс Евроазийг чиглэсэн их нүүдлийг дагаж бусад тивүүдэд тархсан гэж үздэг. Чулуун зэвсгийн дунд, сүүл үеийн олдворууд Евроазиас... |
Дунд палеолитын үе | Энэ цаг үе нь 300000-28000 жилийн өмнөх цаг үеийг хамрах бөгөөд Европ, Баруун хэсэгт Неэндерталууд оршиж байжээ. Баруун зүүн европ, евроазийн бүсээс археологийн олдворууд ихээхэн илэрдэг бөгөөд энэ цаг үед хамаарагдах Неандерталуудын нотолгоо баримт Африк, Австрали болон Америк тивээс олддоггүй байна.
Неандерталууд ах... |
Дээд палеолитын үе | Дээд палеолитын үе нь дэлхий нийтийг хамарсан мөстлөгийн эцсийн шатанд холбогдох ба палеолитийн төгсгөл юм.
Тухайн үед хур тунадас эрс багассаны улмаас тус орны томоохон уул нуруудаар, дунд палеолитын үед тогтсон мөсөн хучлага тал хөндий рүү бууж одоогийн Онон, Хэрлэн, Туул, Сэлэнгэ, Орхон зэрэг их гол мөрнүүд усаар у... |
Мезолитын үе | Хуучин чулуун зэвсгийн дараагийн үеийг дундад чулуун зэвсгийн үе буюу мезолит (12.000-7.000 жил) гэж нэрлэдэг ба палеолитоос неолит буюу шинэ чулуун зэвсгийн үед шилжих шилжилтийн үе болно. Мезолит гэдэг нь мезос-дунд, литос-чулуу гэсэн эртний грек үгнээс гаралтай. Палеолит, мезолит хоѐрын зааг ялгаа, чухам яг хэдий үе... |
Неолитын үе | Неолит буюу Шинэ чулуун зэвсгийн үед (эртний грекээр νέος неос ,шинэ, залуу‘ ба λίθος литос ,чулуу‘) хүмүүс газар тариалан эрхэлж хоол хүнсээ залгуулахаас гадна шавар вааран эдлэлийн урлал хөгжиж, чулуун зэвсэг нь илүү боловсронгуй чулууг гөлгөр болгон зүлгэдэг болсон байна.
Энэ цаг үеийг хүн төрөлхтний соёлын их хувь... |
Чулуун зэвсгийн үеийн урлаг | Чулуун зэвсгийн соёлын түүхийг судлах гол эх сурвалж нь тэр үеийн
урлагийн дурсгал юм.
Монголын чулуун зэвсгийн үеийн урлагт дээд палеолитын үе ба
мезолит, неолитын үеийн орон зайн урлагийн дурсгалууд хамаарна.
Монголын хүй нэгдлийн урлагийн дурсгалд агуйн болон хадны зураг,
чимэглэх урлагийн дурсгалууд багтана.
Дэлхий... |
Монголын хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үе | Хүрэл зэвсгийн уе. Монгол оронд амьдарч байсан эртний хүмүүс
нийгмийн хөгжлийн дагуу өөрийн аж ахуйг эрхлэн явуулж ирсэн ба тэдний
амьдрах ухаан өргөжин тэлэхийн хирээр төмөрлөгийг нээн олж ахуй
амьдралдаа хэрэглэх болжээ. Тэрхүү төмөрлөгийн анхных нь зэс байв.
Байгалийн цэвэр зэсийг ашиглан гоёл чимэглэл, хөдөлмөрийн ... |
Буган хөшөө | Буган чулуу нь Хүрэл зэвсгийн үед бичиг үсэггүй байх үед босгосон чулуун хөшөө бөгөөд ихэнх нь Монголд, бусад нь Төв Азийн баруун хэсгээр байдаг. Өндөр нь 1.5-7.5 м байх ба голчлон зүүн зүгт хандсан нь нарыг шүтэх үзэлтэй холбоотой. Дээр нь тамгатай төстэй тэмдгүүд бий. Гонзгой чулууг засч ихэнхдээ сүрлэг бугыг уран го... |
Улаан зосон зураг | Зос, бэхээр зурсан зурагт байгалийн тогтцоороо байгаа хад чулууны гадаргуу дээр болон агуйн хананд хүн, мал, амьтан, тэмдэг зэргийг тусгай найрлага бүхий зос, бэх, шороон будаг ашиглан зурсан зургуудыг оруулан үзэж болно. Зосон зураг нь зохиомж, зурсан арга барилын ялгаанаас хамаарч бүтээгдсэн он цагийн хувьд харилцан ... |
Хиригсүүр | Хиргисүүр буюу чулуун овоот булшны соёл нь Монголын баруун хэсгээр тархсан хүрэл зэвсгийн үе, төмөр зэвсгийн үеийн соёл юм. Энэ соёл 4000-5000 жилийн өмнөх учир киргизүүдтэй холбоогүй.[1] Зүүн тийш Хэнтий аймгийн баруун хилд хүрнэ. Хиргисүүр нь одоогоор сайн судлагдаагүй учир нь хиргисүүр нь голдуу тахилга тайлгын зори... |
Чандмань уулын булш | Түрүү төмрийн үеийн археологийн соёл.
Увс аймгийн төв Улаангом хотоос баруун өмнө тийш 1 км орчим зайд Чандмань уулнаа орших оршуулгын дурсгалт газар юм. Анх барилгын газар шорооны ажлын явцад санамсаргүй байдлаар илэрч, 1972-1974 оны хооронд Монгол-Зөвлөлтийн хамтарсан түүх-соёлын дурсгал судлах анги 40 гаруи... |
Дөрвөлжин булш | Дөрвөлжин булшны соёл нь Монгол орон дахь хүрэл зэвсгийн үеийн сүүл, Төмөр зэвсгийн эхэн үеийн буюу МЭӨ 1300-300 жилийн өмнөх археологийн соёл юм. Энэ соёл нь Сэлэнгэ-Дагуурын соёлын соёлын сууринд дээр бий болсон соёл байж болох юм.
Гадны зарим судлаачид энэ соёлыг Байгаль хавиар байсан Тунгусуудын Глазковын соёлын ү... |
Төв ази, Монгол орны нүүдэлчин овог аймгууд | Эрт дээр үеийн Төв Ази, Монгол оронд амьдарч, түүхийн сурвалжид
нэр тэмдэглэгдэн үлдсэн аймаг овгуудын дотроос анхных нь Ди нар байсан
бололтой байдаг. Ди нарын нэрийг эртний хятадаар тэмдэглэхдээ гал, нохой
гэсэн хоёр дүрс үсэг нийлүүлэн бичсэн байна.
Ди нарын нэрийн зурлагад тийнхүү нохой дүрслэгдэн орсон монгол,
түр... |
Хүннү | Хүннү улс (хят. 匈奴, Xiōngnú)ᠾᠦᠩᠨᠦ нь НТӨ 209 – НТ 93 онд өнөөгийн монголын газар нутагт оршиж байсан нүүдэлчдийн холбоот улс юм. Нүүдэлчдийн байгуулсан Эзэнт гүрний дотроос анхны бөгөөд хамгийн удаан хугацаанд оршин тогтносон гүрэн юм. Нүүдэлчдийн эзэнт гүрний үндсэн бүтэц, зохион байгуулалтыг Хүннү гүрний үед бий болг... |
Сяньби | Монгол хэлт эртний овог, аймгуудын байгуулсан хоёрдахь төр улс, хаант засаглалтай
Сяньбичууд тархай бутархай хэвээр байсаар II зууны дунд үе хүрчээ. Сяньбийн Сухэ аймгийн тэргүүн Таньшихуай (136-186 он) арван тав, зургаа настайдаа эрэлхэг, цовоо сэргэлэнгээрээ олонд гайхагдаж удалгүй Сяньбийн их толгойлогч, хаан болжэ... |
Ухуань | Монгол хэлт угсаа-соёл-улс төрийн томоохон нийтлэг, нэгдэл
Ухуанийг Дунхугийн шууд удмын аймаг гэж эртний хятад сурвалжид тэмдэглэсэн. Модун шаньюйд ялагдсан Дунхугийн нэг хэсэг Ухуань ууланд нүүж очоод ийм нэртэй болсон гэж сурвалжид бичжээ. Ухуань (烏桓; увань, 烏丸 <*ʔá-wán) гэсэн нэрийг Э.Пуллиблэнк 1962 онд “Авар”... |
Муюн | Муюн (ханз: 慕容 < maγlʊn < *mɔγlʊn; Монгол хэлний «мөрөн» гэдэг үгтэй холбоотой байж болох юм) нар нь эртний Дунху гэгдэж байсан зүүн талын нүүдэлчин овог аймгийн холбоонд багтаж байсан нэгэн аймаг юм. Энэ аймаг нь хожим Сяньбигийн холбоонд байж байгаад 235 онд Кэбинэн хаан алагдснаас Сяньби улс мөхөөд, олон аймаг бие д... |
Тоба | Тоба (Хятад: 拓跋 < tʰaγbat <*tʰaγbač, Түрэг бичиг: 𐱃𐰉𐰍𐰲 Tabγač, Түрэг хэлний "газрын эзэн") нь Сяньбигаас салбарласан эртний аймаг юм. Хүннү эхтэй, сяньби эцэгтэй хүмүүс тобачууд болсон гэж үздэг.
Түүх
III зуун сүүл үеэс Ливэй ханы үеэс говиос өмнө зүг нүүж одоод, нилээд хүчирхэг болсон. Нэг үе улс байгуулж, байсны... |
Жужан | Нирун улс (ᠿᠡᠤᠿᠧᠨ) нь Хүннү улс, Сяньби нарын шууд залгамж болсон, 330-аад оны орчим анх эмхлэгдсэн гэж үздэг улс юм. Язгуур монголчуудын шууд өвөг, нирунчуудыг зарим түүхэнд хүннүгээс, зарим сурвалжид дунхугаас (сяньбигаас) гаралтай гэж бичжээ.
Нэр
Түүхч Гүнжийн Сүхбаатар хятад хэл дээр тэмдэглэгдсэн нэрийг нь "нирун... |
Түрэг | Эртний түрэг хэлт угсаатны байгуулсан төр улс.
Түрэг улсын түүхийг хоёр хуваадаг. 552 онд Бумын хаан байгуулж, 628 онд Монгол орныг алдаж дараа нь 630 онд мөхсөн Түрэг улсыг түүхэнд Түрэгийн түрүү үеийн хаант улс, 679-690 онд Говийн өмнө Тангийн эсрэг бослого дэгдээж Иньшань (Газал) уулын ар өвөр этгээдийн зурвас нутг... |
Уйгурын хаант улс | Түрэг улсыг мөхсөний дараа түүний байр суурийг Уйгарууд эзэлж YIII-IX зууны үед монгол нутагт оршин тогтнож байв. НТ 740 оны үед Түрэг улсын захиргаанд байсан уйгарууд бослого гарган өөрийн улсыг байгуулан 100 орчим жил оршин тогтносон. Уйгарын нүүдэлчид оршин сууж байсан газар нь хуучин хүннү (МЭӨ II— IV зуун), түрэги... |
Киргисийн хаант улс | Кыргыз
Монголын газар нутгийн зарим хэсгийг захирч байсан эртний түрэг хэлт үндэстний байгуулсан төр улс.
Алтай-Саяны уулсаар амьдарч байсан эртний түрэг хэлт ард түмэн. Сурвалжид анх НТӨ 201 онд нэр нь дурдагдсан. Эрт үедээ гэгүнь, гяньгүнь, гйегйес, хягас гэхчилэн нэрийг нь хятад үсгээр тэмдэглэж иржээ. Тэд ан... |
Хятан | Хятан
Дунхугийн удмын эртний сурвалжит монгол хэлт аймаг
Киданы (Хятан) гарал үүслийн талаар гурван онол байдаг. Абел-Ремюза (1820), Клапрот (1826), Э.Паркер (1900) нар киданчуудыг Тунгус гаралтай гэж үзсэн. Гучин зургаан кидан үгтэй В.Шоттын (1879) бэсрэг толь, судалгаанд тулгуурлаж Х.Ховорт (1881) киданчуудыг монгол... |
Монгол угсаатны удам гарал | null |
Хамаг Монгол улс | Хамаг Монгол нь 12-р зууны үед Боржигин овог аймгуудыг нэгтгэсэн Онон мөрний эх хавьд нутагладаг монгол улс байжээ. 1130-аад, 1140-өөд онуудад Хамаг Монголыг Хабул хаан захирч байсан. Хабул хаан Алтан улсын эсрэг удаа дараа амжилттай дайтсаны эцэст ашигтай найрамдлын гэрээ байгуулж өөрийгөө Хамаг Монголын хаан гэж хүлэ... |
татар | Татар аймаг нь Монгол нутагт оршин тогтнож байсан хүчирхэг аймаг юм. XII зууны үед Чингис хааны захиргаанд оржээ. Хожим энэ нэр Алтан Ордны захиргаанд байсан зарим түрэг аймаг татар нэрээр нэрлэгдэх болсноос хооронд нь андуурах тохиолдол гардаг. Гэхдээ ОХУ-д байгаа татарууд түрэг хэлний өөр өөр салбар хэлээр ярьдаг, ге... |
Хэрэйд | Хэрэйд НТӨ III зуун Хүннү улсын үед Хүннүгийн бүрэлдхүүнд байжээ. Хожим нь өмнөд Хүннү нь Хан улстай холбооны улс үүсгэн дагаж ороход Хэрэйдүүдийн зарим нь тэр дагаж орогсодын дунд байсан аж. Хятадууд Хэрэйд гэх үгийг Хэлүнь гэж дууддаг болохыг ӨвөрМонголын судлаачид нотлон өгүүлдэг юм. Хэрэйдүүд эрт цагтаа бөө шүтлэгт... |
Найман | Найман нь XIII зууны аймаг юм.[1][2][3][4]
Түүх
Оросын түүхч Лев Гумилёв найманы нэрийг киданы эртний нэгэн ноён 8 хүүтэй байсантай холбон тайлбарлажээ. Кидан улс унасны дараа баруун зүгт нүүн Хар Кидан улсыг байгуулсан хар киданчуудын зарим нь найман аймаг болсон гэж Гумилёв үзсэн байна. Алан Саундерс тэднийг монголж... |
Их Монгол улс | 1206 онд Чингис хаан язгуурын монголчуудаа нэгтгэн байгуулсан улс.
XIII зуунд Чингис хаан тархай, бутархай оршиж байсан монголчуудаа нэгтгэн Их Монгол улсыг байгуулсны гол ач холбогдол нь бүх монголчууд нэгэн төрийн жолоонд нэгдсэнээр дотооддоо эв нэгдэл батжин хүчирхэгжиж , олон улсад Монгол улсын нэр хүнд өсч дэлхий... |
Уналт | Гэвч тэрбээр их эзнийхээ итгэлийг даалгүй, хаан төрд тэрсэлж, цаазын тавцанд очсон түүхтэй.
Гүйцэтгэж байсан үүргээс нь хөөн үзэхэд Тодой чэрби мал аж ахуйн сайд, Тататунга захиргаа, боловсролын сайдын зиндаанд ажиллаж байсан байна. Зарим хүмүүс төр, түмний өмнө байгуулсан баатарлаг гавъяа, цэргийн удирдакх ур чадвар... |
Монгол аймгуудын аж ахуй | Монгол аймаг уул нь ан аннахд түшиглэн аж амьдраж байгсан анчин аймаг болно. Тэд, баруунш гурван голын сав газраар нүүдлэн ирсэнээс хойш сая мал аж ахуй эзэннэгсэн бололтой. 11-13-дугаар зууны үед монгол нутагт амьдраж байгсан аймгуудыг тэдний аж амьдралаар нь“ойгийн иргэн”ба“талын нүүдэлчин”гэж хоёр үндсэн бүлэгт хува... |
Чингис хаан | Их эзэн богд Чингис хаан (~1162 оны 11 сар – 1227 оны 5 сарын 31) 1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын Эзэнт Гүрнийг байгуулсан Монголын их хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрбээр монголын болон дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн удирдагчдын нэг ... |
Мэргидийг дарсан ба Хамаг Монголын хаан болсон нь | 1180 оны үед Гурван Мэргид цэрэглэн ирж өмнө Мэргидийн Их Чилэдү эхнэр Өүлэнийг Есүхэй баатарт булаалган алдсаны өшөөг авахаар ирэн Бөртэ үжинийг булаан авч Чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүжин өмнө нь түүнийг ивээлдээ багтаахаа амласан Хэрэйдийн Тоорил ханд очиж тусламж хүссэнд хүлээн авч Жадаран аймгийн Жамухатай хүч ха... |
Жамуха, Татар, Жүрхин, Тайчуудтай тэмцэлдсэн нь | Түүний хойно Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны харьяатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан өөрийн 13 хүрээнээс мөн цэрэг дайчлан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд Арван гурван хүрээний тулалдаан гэж нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн ... |
Нутаг дэвсгэр, зохион байгуулалт | Чингис хаан улсаа ерөнхий гурван түмэн буюу хэсэгт хуваагаад, дотор нь бага түмэн болгосон. Бага түмнээ 5 мянгат, мянгатаа зуут, зуутаа аравт болгон хуваажээ. Их цэргийн тоо нь эхлээд 95000 байгаад сүүлдээ "...тэд нь 129,000 хүнтэй байв..."[1] Чингис хаан ийнхүү мянгатын тогтолцоог яаравчлан бүрдүүлсэнээр Их Монгол Улс... |
Төрийн байгуулалт | Өмнөх үеийн төр ёсны уламжлалд тулгуурлан шинэ тутам байгуулагдсан Монголын төр нь хэлбэрийн хувьд хэмжээгүй эрхт хаант засгийн төрхтэй боловч мөн чанараараа ардчиллын олон бүрдлийг өөртөө агуулсан, тун өвөрмөц шинж бүхий төр байв. Төрийн дээд эрхийг баригч нь их хаан байв. Их хаан бол тэнгэрээс заяат хэмээн өргөмжлөгд... |
Монголчууд Алтан улсыг дайлсан нь | Зүрчидийн алтан улс нь 50 орчим сая хүнтэй, 50 орчим түм цэрэгтэй (12 нь морин, 38 нь явган) Сүн, Кидан, Монгол, Солонгос зэрэг вассал улсаар хүрээлэгдсэн хүчирхэг гүрэн байв. Киданы дор байгаад Сүнтэй нийлж унагасан Монгол Алтан улс (1125-1234) 1135-1147 дайны эхэн үе 1162-1189 дайны дараахи үе. Энэ үед Сүн, Кидан улс... |
Монголчууд Тангудыг дайлсан нь | Чингис хаан Тангудын сул талыг сайн мэдэж байв. Өдөр ирэх тусам хүчирхэгжиж байсан Чингисхаан, урьд 1205 онд Хэрэйдийн ноёдыг бүгүүлж байсны улмаас довтлогоонд өртөн сургамж авч байсан Тангуд улстай харилцах харилцаандаа болгоомжтой хандаж байв. Чингисхаан 1207 онд цэрэг илгээж, Алашаад цөмрөн улмаар Валохай хотыг эзлэ... |
Монголчуудын Хорезм рүү хийсэн дайралт | Монголын эзэнт гүрэн 1221-1327 оны хооронд Хорезмын газар нутаг руу хэд хэдэн хийж байжээ. Монголчууд Кашмер болон түүний харъяат мужуудыг эзлэн авсан боловч монголчуудын Дэли Султанаас авах өшөө хонзон нь бүтсэнгүй.
Оршил
Жалал ад динийг Самаркандаас эхлэн мөшгөж, 1221 онд Индусын тулалдаанд ялжээ, Чингис хаан 2 түм ... |
Монголчууд Сартуулыг дайлсан нь | Одоогийн Шинжаан-Уйгур, Зүүнгар, Киргиз, Казакстаны зүүн хэсэгт Тарвагатайгаас Кашгар, Хамигаас Чүй голбын завсар Хар Кидан оршиж Хипчак, Их монгол, Тангуд, Хорезмтой хиллэж байв. 1 сая орчим хүн, 3 түм цэрэгтэй, төмөрлөгийн үйлдвэр хөгжсөн орон байв. Гүр хаан нь Хүчүлүгийг дэргэд байлган эцэст нь өөрөө алагдаж, 1211 о... |
Нас нөгцсөн нь | 1227 онд Тангуудыг ялсны дараа Чингис хаан нас барсан (Монголын нууц товчоонд тэмдэглэснээр), Түүний үхлийн шалтгаан нь эргэлзээ ихтэй тодорхой бус олон таамаглалууд байдаг, Зарим түүхч түүнийг биеийн ядаргаа, дайнаас авсан шарх гэмтлийн улмаас өнгөрсөн гэдэг байхад, хулан авлаж байхдаа мориноос унаснаас өвчин үгдрэхэд... |
Чингис хааны булшны нууц | Дэлхийн талыг байлдан дагуулсан их хааны булшийг өнөө хүртэл эрсээр байна. Марко Поло "Чингис хааны үр удмын их хаадыг бүгдийг нь Алтай хэмээх том ууланд нутаглуулдаг байсан. Хаан хаана ч нас барсан байсан хамаагүй дөч хоногийн дотор энэ ууланд авчирч харин шарилыг авч ирэхэд дагалдан ирсэн бүгдийн амийг сэлмээр цавчин... |
Гэр бүл | Чингис хааны Өвөг дээдэс
Элэнц өвөг: Хабул хан
Өвөг эцэг: Бартан баатар
Эмээ: баргуд овгийн Сунигул үжин
Эцэг: Есүхэй баатар
Эх: олхонууд аймгийн Өэлүн үжин
Ах дүүс
Бэгтэр (төрсөн он 1163): Сочигэл хатнаас төрсөн
Жочи Хасар (төрсөн он 1164)
Бэлгүтэй (төрсөн он 1164): Сочигэл хатнаас төрсөн
Хачиун алчи (төрсөн он 1166)
... |
Чингис хааны дараах хаадын үеийн Монгол | Чингис хааныг таалал төгссөний дараа түүний гэрээсийг биелүүлэх хүн нь Их ноён хэмээн алдаршсан Толуй байв. Тэрбээр дараачийн Их хааныг хаан ширээнд өргөмжлөх хүртэл хоёр жил шахам төрийн хэргийг хамаарч байв. Жил,сар, өдрийн сайныг сонгон товлож 1229 оны есдүгээр сард Өгэдэйг хаан өргөмжлөх Их хуралдайг Хэрлэнгийн хө... |
Өгөдэй хаан | Өгэдэй хаан (ᠥᠭᠡᠳᠡᠢᠬᠠᠭᠠᠨ, ойролцоогоор 1186 он - 1241 оны 12-р сарын 11) нь Чингис хааны гуравдугаар хүү бөгөөд өөрийн эцгийн дараах Монголын эзэнт гүрний хоёр дахь их хаан байв. Тэрээр эцгийнхээ байгуулсан эзэнт гүрний тэлэлтийг үргэлжлүүлсэн ба Европ дахь монголчуудын довтолгоон, Хятад дахь Монголын байлдан дагуулалт... |
Гүег хаан | Гүюг хаан (, * 1206 оны 3 сарын 19-нд; † 1248 оны 4 сарын 20-нд) нь Их Монгол Улсын гурав дахь их хаан байжээ. Тэрээр Өгэдэй хааны ууган хүү ба Чингис хааны ач байсан бөгөөд 1246 оноос 1248 он хүртэл хаан ширээнд суусан байна. Түүний эх нь Мэргид аймгийн Дөргэнэ (түүнийг түүхийн сурвалж бичгүүдэд Туракина, Турхан, Найм... |
Мөнх хаан | Мөнх хаан (ᠮᠥᠩᠬᠡᠬᠠᠭᠠᠨ,1209 дүгээр оны 1 сарын 10 өдөр — 1259 дүгээр оны 8 сарын 11-ий өдөр) нь Их Монгол Улсын дөрөв дэх (1251 оны 6 сарын 1-ээс 1259 оны 8 сарын 11) их хаан байв. Мөнх хааны үед гадаад орнуудаас Аббасидын Халифат Улс, Сири дэх хотууд, Дали улс, Өмнөд Сүн улс, Гуулин улс зэрэг олон улсуудыг цэрэг зэвсги... |
Хубилай хаан | "Хөх Монгол Усын" cударын 12р дэвтэрээс олж батлав. [9]
Наяны бослого
Ан агнуурын зураг
1274 онд Хубилай хаан Зүрчид дахь Монголын төлөөлөгчөөр Лянь Хихианыг томилсон. Чингис хааны дүү Бэлгүтэйгийн 4 дэх үеийн ач 1287 онд Наян нь өдөөн хатгажээ. Наян нь Төв Ази дахь Хубилайн өрсөлдөгч болох Хайдутай холбоо тогтоожээ.... |
Төмөр өлзийт хаан | Төмөр Өлзийт хаан (1265 оны 10 сарын 15-ий өдөр —1307 оны 2 сарын 10-ий өдөр) нь Юань улсын хоёрдугаар хаан, Их Монгол Улсын зургаадугаар хаан,1294 оны 5 сарын 10 өдөр —1307 оны 2 сарын 10 болтол сууринд заларч байв. Монголоор цолыг Өлзийт хаан гэж хятадаар Чэнзун хэмээн нэрийдэв. Өлзийт хаан бол Чингимийн (Хубилайн хө... |
Хайсан хүлэг хаан | Хайсан хүлэг хаан ( 1281 он 8-р сарын 4-ий өдөр- 1311 он 1-р сарын 27-ий өдөр) — Юань Улсын гуравдугаар хаан байв. 1307–1311 онд төр барьсан.
Нэр, цол
Төрсөн нэр — Хайсан, хятад галиг нэр — Хайшань (海山 Hǎishān). Нэхэн өргөмжилсөн монгол нэр — Хүлэг, сүмийн хятад нэр — Үзун (武宗 Wǔzōng). 1308–1311 оны хятад оны цол — Жи... |
Аюурбарбад буянт хаан | Аюурбарбад буянт хаан (1285 он 4 сарын 9-ий өдөр- 1320 он 3 сарын 1-ий өдөр) — Юань улсын дөрөвдүгээр хаан байв. 1311–1320 онд төр барьсан.
Нэр, цол
Төрсөн нэр — Аюурбарбад (самгарди хэлээр: आयुर् पार्वत, Āyur-parvata; Аюурбарвад[1]). Нэхэн өргөмжилсөн монгол нэр — Буянт, сүмийн хятад нэр — Юань Рэньзун (元仁宗 Rénzōng).... |
Шадбал гэгээн хаан | Шадбал[1] гэгээн хаан (1303–1323 он; 20 насалсан) — Юань улсын тавдугаар хаан байв. 1320–1323 онд төр барьсан.
Ханхүү
Шадбал (самгарди хэлээр: शुद्ध पाल्) 1302 оны 2 сарын 2-нд Аюурбарбад буянт хааны ахмад хүү болж, хонгирад овогт Раднашири хатнаас төрсөн.
Хайсан хүлэг, Аюурбарбад буянт ах дүү хоёр хаан өөрсдийнх нь ... |
Есөнтөмөр хаан | Есөнтөмөр[1] (Yesün Temür; 1293–1328) — Юань улсын 1323-1328 онд төр барьсан зургаа дахь хаан.
Жин ван
Есөнтөмөр 1293 оны 11 сарын 28[2][3] -нд хонгирадын Буянхэрмэш хатнаас төрсөн. Гамала (1258-1303) жин вангийн хүү, Чингимийн ач, Хубилай хааны гуч юм.
Есөнтөмөр Гамала эцгийн цол буюу жин ван (жонон) цолыг 1303 онд ... |
Аригиба хаан | Аригиба (Рагибаха[2]/Ражабаг[3][4], 1320–1328) — Юань улсын долоодугаар хаан байв. 1328 онд нэг сарын турш хаан суусан.
Бага нас
Аригиба (самгарди хэлээр: राज पिक, тө. ར་ཁྱི་ཕག, ra khyi phag) 1320 оны цагаан бичин жил хожмын Есөнтөмөр хааны Бабухан хатнаас мэндэлсэн. Гамалагийн ач, Чингимийн гуч хүү юм. 1324 онд эцэг ... |
Хүслэн хаан | Хүслэн Хутагт хаан ( 1300 он 12 сарын 22-гийн өдөр- 1329 он 8 сарын 30-ий өдөр), Юань улсын есдүгээр хаан, монгол хаант улсын арван гуравдугаар их хаан, 1329 он 2 сарын 27-ий өдрөөс 1329 он 8 сарын 30-ий өдөр болтол сууринд байж, сууринд сууж 185 өдөр суужээ.
Хаан сууринд суухын өмнөх үе
Хүслэн Хутагт хаан буюу Хүслэн... |
Тугтөмөр хаан | Тугтөмөр заяат хаан[1] (1304 он 2 сарын 16-ий өдөр- 1332 он 9 сарын 2-гийн өдөр) — Юань улсын наймдугаар хаан байв. 1328-1329, 1329-1332 онд төр барьсан.
Намтар
Нэр
Хааны нэрийг Юань улсын судрын 32-р дэвтэрт Түтөмөр (图帖睦尔, tútiēmùěr), 1328-1332 оны үед бүтээгдсэн "Ямандаг бурхны мандал" (Vajrabhairava mandala[2]) гэх... |
Ринчинбал хаан | Ринчинбал хаан (1326 он 5 сарын 1-ий өдөр- 1332 он 12 сарын 14-ий өдөр) — Юань улсын аравдугаар хаан байв. 1332 онд 2 сар хаан суусан.
Бага Нас
Ринчинбал ( Ринчинбал гэдэг нь “эрдэнэцогт” гэсэн үг[1]) 1326 оны 5 сарын 1-нд хожмын Хүслэн хутагт хааныг Цагаадайн улсын нутагт байхад хоёрдугаар хүү нь болон төржээ. Эх нь ... |
Тогоонтөмөр хаан | Тогоонтөмөр ухаант хаан (ᠲᠤᠭᠤᠨᠲᠡᠮᠤᠷ
ᠤᠬᠠᠭᠠᠲᠤ
ᠬᠠᠭᠠᠨ, *1320 оны 5 сарын 25-ий өдөр — 1370 оны 5 сарын 27-ий өдөр) — Юань улсын арван нэгдүгээр буюу сүүлчийн хаан байв. 1333-1370 он хүртэл 37 жил төр барьсан. 1368 онд Дотор газрыг хятадын Мин улсад алдсан ч уугуул Монгол орноо захиран суужээ.
Бага нас
Тогоонтөмөр 1320 оны... |
Аюушридар хаан | Аюушридар билэгт хаан нь 1338 оны шар барс жил төржээ. Тогоонтөмөр хааны солонгос хатнаас төрсөн ахмад хөвгүүн юм. Монголын уугуул нутаг, Хархорум хотноо нийслэллэж 1370 оны цагаан нохой жил дор Монгол удмын хаан ширээнд суужээ. Хятадын Мин улсын эсрэг амжилттай тэмцэж байсан бөгөөд 1378 оны шар морин жил таалал төгсжэ... |
Төгстөмөр хаан | Төгстөмөр усхал хаан (ᠲᠡᠭᠦᠰᠲᠡᠮᠦᠷ
ᠤᠰᠬᠠᠯ
ᠬᠠᠭᠠᠨ, *1342 оны 3 сарын 7-ий өдөр — 1388 оны 11 сарын 1-ий өдөр) нь Аюушридар хааны дүү бөгөөд 1342 онд төрж 1378 онд хаан ширээнд сууж арван жил төр бариад 1388 онд хорлогджээ.
1378 онд Аюушридар хааны дүү Төгстөмөр нь Усхал цолтой хаан ор залгамжилжээ. Түүний хаанчлалын жилүүд... |
Зоригт хаан | Зоригт хаан (1358-1391) бол Их Монгол Улсын бутралын дараах монгол хаан байв. Зоригт хааны хэн болох тухай эргэлзээтэй асуудлууд байдаг. 1389-1393 оны орчимд монгол болоод төв Азийн Төмөрийн улсын түүхэн шастирд Зоригт хаан, Энх хаан гэсэн 2 өөр хүний нэр дурддаг. Лувсанданзан гүүшийн бичсэн "Алтан товч" ба Абулгази Ба... |
Энх хаан | Энх хаан[1] нь 1391-1394 онд Монголыг хаанчилж байжээ. Энх хааны тухай мэдээлэл түүхэнд маш ховор байдаг бөгөөд Мин улсын түүхэнд дурдагдсан байдаг учраас одоо хүртэл түүхч судлаачдын дунд Монголын хаан байсан эсэх талаар маргаантай байна. Монголын түүхийн энэ зурвас үеийн талаар судлаач нар дараах 2 саналтай байна.
Т... |
Элбэг нигүүлсэгч хаан | Элбэг нигүүлсэгч 1362 оны цагаагчин үхэр жил төрж 1399 оны шаргачин туулай жил таалал төгсчээ. 1393/94 оны харагчин тахиа жил хаан ор суусан. Хаан 38 насалжээ.
Намтар
Гарал үүсэл
Тэрээр Энхзоригт хааны дүү бөгөөд өөрийн ахаа хөнөөж хаан ширээнд суусан гэх “Эрдэнийн товч” сурвалжид тэмдэглэгдсэн байдаг.
Гэвч Монголын ... |
Гүнтөмөр хаан | Гүнтөмөрийн гарал үүслийн тухайд “Эрдэнийн товч” зэрэг Монгол шастируудад түүнийг өмнөх Элбэг нигүүлсэгч хааны их хөвгүүн хэмээн тодорхойлсон бөгөөд Төмөрийн улсад эмхэтгэсэн Персийн түүхийн материалд Алтан ургийн бусад салбарууд хэмээн дүрсэлсэн байдаг.[баримт хэрэгтэй] Гэвч Гүнтөмөрийн “Эрдэнийн товч”-д мэдээлсэнээс ... |
Өрөгтөмөр хаан | Өрөгтөмөр[2] юмуу Ёлтөмөр нь 1402 оны Хар морин жил хаан ширээг булаан авч 1408 оны хар хулгана жил алагджээ. Өрөгтөмөр нь 15-р зууны эхэн үед Монгол улсыг түр саатуулсан удирдагч юм. Төмөрийн улсад эмхэтгэсэн янз бүрийн түүхийн материалаас үзэхэд, Гүнтөмөрийн дараа хаан ширээнд суусан нь Өгэдэй хааны гэр бүлийн Өрөгтө... |
Өлзийтөмөр хаан | Өлзийтөмөр хаан нь 1379 онд Элбэг нигүүлсэгч хааны хүү болон мэндэлжээ. Хаан ширээний тэмцлийн улмаас 1400 оны орчимд Самарканд хотод очиж Доголон Төмөрийн ивээлд амьдарч байсан. Зүүн Монголын Аругтай тайш, өөрийн Өрөгтөмөр хааныг хөөн явуулж, оронд нь түүнийг залан ирж Монголын хаан болгожээ. 1408-1412 оны хооронд Мон... |
Дэлбэг | Дэлбэг хаан нь 1395 оны хөхөгчин гахай жил төрж, 1415 оны цагаан туулай жил таалал төгсчээ. 1411 оны цагаагчин туулай жил хаан ор суусан.[1] Дэлбэг Хаан 20 насалсан. “Эрдэнийн товч”-ын материалаас үзвэл Өлзийтөмөр хаанын хүү. Персийн түүхийн номд “Хабиб ал-сияр” (агуу намтар), Абулгази ханы бичсэн "Шажрат ул Атрак"-д т... |
Ойрадай хаан | Ойрадай хаан бол улс төрийн бутралын үеийн Монгол улсын хаан юм. Тэр 1415 онд Ойрад аймгийн тусламжтайгаар Дэлбэг хааныг хороож, зүүн Монголын Аругтай тайшийн цэргийн хүчийг бут ниргэж хаан суусан юм. Тэр бол Аригбөх хааны удмын хүн.
Түүний хаанчлалын жилүүдэд болсон гол үйл явдал нь Зүүн Монгол-Ойрадын дайн тулалдаан... |
Адай хаан | Адай хаан (1376[баримт хэрэгтэй]/1390[3]-1438) 1390 онд төрж, 1425 оны хөхөгчин могой жилд хаан сууринд заларч, 1438 оны шар морин жилд тэнгэр болсон. Хаан 48 насалжээ. Түүний уг гарлыг Монголын түүхийн сурвалж бичиг Саган сэцэний Эрдэнийн товчид "Хорчин Отчигин эзний үр"[4], Мэргэн гэгээний Алтан товчид "Хавт Хасарын ... |
Тайсун хаан | Тайсун хаан хэмээх Тогтобух нь 1410 онд мэндэлсэн.[2] Дөчин Дөрвөн хоёрын Монгол Улсын Их Хаан байсан. Тогтобух нь Ажай тайжийн их хөвгүүн бөгөөд хожим нь Тогоон тайш тэргүүтэй Ойрадын ноёд баатруудын дэмжлэгтэйгээр 1434 онд Ойрадууд түүнийг хаан суудалд залжээ.
Түүний бага насны талаар хамгийн анх Мин улсын судар дах... |
Агваржин хаан | Агваржин хаан нь 1423 оны харагчин туулай жил дор төрсөн. Тайсун хааны дүү юм. 1452 оны хар бичин жил дор хаан ширээнд сууж 1453 онд алагджээ.
Намтар
Баруун түмний жонон байсан Агваржин нь Ойрадын Эсэн тайштай хуйвалдан өөрийн ах хаан Тайсунг хаан ширээнээс нь унаган үхэлд хүргээд урьдын тохиролцсон ёсоор Монгол улсын ... |
Эсэн тайш | Эсэн тайш (ᠡᠰᠡᠨ ᠲᠠᠢᠱᠢ) нь Тайсун хааны ерөнхий сайд байсан Ойрадын Тогоон тайшийн хүү бөгөөд 1407 оны улаагчин гахай жил төржээ. Тэрбээр XV зууны дундуур Алтан ургийг алан хядах замаар төрийн эргэлт хийж, Монгол, Ойрадыг нэгтгэн төрийн эрхийг гартаа авч, 1452 оны хар бичин жилд бүх Монголын хаан хэмээн өөрийгөө зарлажэ... |
Махагүргис хаан | Махагүргис буюу Үхэгт хаан 1448 оны улаан барс жил төрж, 1465 онд таалал төгсчээ.[1] 1454 оны хөхөгчин гахай жил хаан ор суусан хэдий ч бүх эрх мэдлийг Харчины Болай тайш атгаж байсан. Тэрээр Тайсун хааны хөвгүүн юм. Түүнийг төрөөд удаагүй байтал Эсэн тайш Хангай, Завхан дахь дөрвөн Ойрад руу довтолж, түүний ээжийн ам... |
Молон хаан | Дөчин түмэн Монгол Улсыг нэгэн хэсэг захирч явсан Молон хаан нь 1437 оны улаагчин могой жил Тайсун хааны ахмад хүү болон төржээ. 1465 онд үхэгт хаан Махкургисыг хорлогдсоны дараа Монголын 28 дахь хаан болон хаан ширээнээ суужээ. Хаан ширээнээ суусны дараа Муулихай ван өмнө зүг цэрэглэж Ниншиань, Хиюванийг довтлон бут ц... |
Мандуул хаан | Мандуул хаан (1438-1479) нь Монголын хаан байжээ, тэрээр Тайсун хааны эцэг нэгт дүү юм. Молон хааны дараа Зорголын зоо гэх газарт хаан суусан. Мандуул нь Цахарыг захирч сууж асан анхны хаан болно.
Мандуул нь Ажай тайжийн 3-р хөвгүүн бөгөөд 1475 онд Уйгудын Бэгэрсэн, Юншээбүгийн Исман (Исмаил) зэрэг хүмүүсийн дэмжлэгтэ... |
Батмөнх даян хаан | Батмөнх (1464-1517) буюу Даян хаан нь 1470/1480-1517 оны хооронд Монгол улсыг удирдаж байсан Монголын хаан юм. Тэрбээр Боржигин овгийн Баянмөнх жононгийн урианхайн Шихэр тайху нарын хөвүүн болж мэндэлжээ.[1]
Бага нас
Батмөнх нь 1464 онд Баянмөнх жононгийн ганц хүү болон мэндэлжээ. Түүний эх нь Урианхайн Шихэр тайху. О... |
Барсболд хаан | Барсболд сайн алаг хаан (Барсболод жинон, 1488-1519) нь 1488 оны шар бичин жил төрж, 1519 оны шаргачин туулай жил таалал төгсчээ. 1517 оны улаагчин үхэр жил хаан суусан ба 31 насалсан. Батмөнх Даян хаан, Мандухай сэцэн хатны хөвгүүн бөгөөд түүний ихэр нь Арсболд юм. Учир нь аян дайны цагт, дайны утаанд мэндэлсэн тул ба... |
Боди алаг хаан | Боди Алаг хаан 1504 оны хөхөгчин үхэр жил төрж, 1547 оны улаагчин хонин жил таалал төгсчээ. 1519 оны цагаан луу жил хаан ор суусан. Хаан 42 насалжээ. Тэрээр Батмөнх Даян хааны хүү Төрболдын ууган хүү юм. Даян хаан түүнийг хаан ширээ залгамжлагчаар тодруулсан. Даян хааныг нас барсны дараа Боди Алаг хаан Монголыг удирдах... |
Дарайсүн Гүдэн хаан | Дарайсүн Гүдэн хаан нь 1520 оны цагаан луу жил төрсөн Боди Алаг хааны ахмад хөвгүүн.
Лу алтан товчид өгүүлсэн нь:... Энэ хааны үед төр улс төвшдөж зургаан их улс /зургаан түмэн/ нэгдэж энхжин жаргуулав гэжээ.
Улс төрийн үйл ажиллагаа
Дарайсүн 1548 оны шар бичин жил дор хаан ширээнд суужээ. Боди Алаг хааныг төр барьж ... |
Түмэн засагт хаан | Түмэн Засагт хаан хэмээн алдаршсан, Дарайсүн Гүдэн хааны ууган хүү тэрбээр 1539 оны шаргачин гахай жилд төрсөн бөлгөө.
Түмэн Засагт хаан нь бутралын үеийн бага хаадын нэг бөгөөд Монгол гүрнийг захиран суудаг байжээ.
Улс төрийн үйл ажиллагаа
Түүнийг хаан ширээнд сууж байх хугацаанд монголчуудын эв нэгдэл дахин нэг сэр... |
Буян сэцэн хаан | Буян сэцэн хаан нь Түмэн засагт хааны ахмад хөвгүүн юм. 1555 оны хөхөгчин туулай жил дор төржээ. Тэр 1593 оны харагчин могой жил хаан ширээнд сууж энэ хугацаанд шашин төрөөр ерөнхий улсыг энхжүүлсэн гэжээ. Тайсун хааны алдсан хасбуу тамгыг олов хэмээн сурвалжид бичсэн байдаг. Энэ нь Эсэн хаанаас [[Түмэн засагт хаан|хүр... |
Лигдэн хаан | Лигдэн Хутагт Хаан (1588–1634) нь 1604-1634 оны хооронд Эзэн Чингис хааны удмын сүүлчийн их хаан юм. Хиад Боржигин овогтон.
Нэр, цол
Лигдэн хутагт хааны нэрийг түүх бичлэгт Лигдэн, Линдан гэж хоёр өөр байдлаар бичсэн байдаг. Лигдэн хааны нэрийг төвөд хэлээр Лиг-дан (རྦད་དེ) гэж бичсэн нь, монгол хэлээр сайтар төгөлдөр... |
Цагаадайн улс | Цагаадайн улс
1222-1370 оны хооронд Дундад Азид оршин тогтнож байсан Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүний улс.
Чингис хааны хоёр дахь хүүгийн нэрээр түүхэнд мөнхөрсөн Цагаадайн улсын нутаг дэвсгэр нь өнөөгийн Казахстан, Киргизстан, Узбекистан, Таджикистан, Туркменистан, Афганистан болон БНХАУ-ын Синьцзян Уйгурын өөртөө... |
Цагаадайн улс 2 | Цагаадайн Улс Их Монгол Улсын залгамжилсан дөрвөн Монголын хант улсын нэгэн байв. Чингис хааны цэрэг 1219-1225 оны хооронд Дундад Азид төвлөн байсан Сартуул улсыг байлдан дагуулж мөхөөж газар нутаг хүн ардыг нь харъяандаа оруулсан. Чингис хаан амьд ахуйдаа дөрвөн их хүүдээ улсаа хуваан өвлүүлэхээр заасан байдаг. Цагаад... |
Цагаадайн улс 3 | Алба, татвар
Дээрх хоёр баримтаас үзэхэд монголчуудын үед Дундад Азид шашны байгууллагын эзэмшил газар эрчимтэй өргөжин тэлж лалын шашны санваартангуудын нийгмийн байр суурь үлэмж дээшилж байсныг гэрчилж байна. Жишээлбэл, ХIII зуунд Дундад Азийн санваартан Сейфид-дин Бохарзи анх удаа “шейх ал-олам” буюу дэлхийн шейх цо... |
Юань 1 | Их Юань Улс бас өөрөөр Дай Өнь (Үнь) хэмээх Их Монгол Улс[8][9][10] (монгол бичиг: ᠳᠠᠢ ᠦᠨ ᠤᠯᠤᠰ
ᠬᠡᠮᠡᠬᠦ
ᠶᠡᠬᠡ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ[11]; галиг: Dai Ön kemeku yeke Mongɣol ulus[11]; ханз: 大元; пиньинь: Dà yuán) (1271–1368) нь Чингис хааны байгуулсан, Их Монгол Улсын үргэлжлэл тул түүхэн дэх хамгийн том газар нутагтай эзэнт гүрнийг уд... |
Ар Монгол | Ар Монгол гэдэг нь 1691-1911 оны хооронд Манж Чин Гүрний харьяанд оршин байсан эдүгээ цагийн Монгол Улс болон Тува улсыг нийлүүлсэн газар нутгийн түүхэн улс төрийн зорилготой өгсөн нэршил юм.
“Ар Монгол буюу Гадаад Монгол” гэдэг нэр томьёо 1632 оны үед анхлан гарчээ. Анхандаа үүгээр Манжид дагаар ороод байсан дотоод з... |
Зүүнгарын хаант улс | Зүүнгарын хаант улс ойрад буюу монгол угсааны улс бөгөөд түүхчид Зүүнгарыг нүүдэлчдийн сүүлчийн эзэнт гүрэн гэж бичдэг. Ойрадууд Монгол улсаас салан тусгаарлах урт тэмцэл явуулсанаараа алдартай бөгөөд 1678 оноос өөрсдийн Зүүнгар улсыг байгуулжээ. Зүүнгар нь Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг,... |
Богд хаант монгол улс | Олноо Өргөгдсөн Монгол Улс (түүхэн бичиглэлд — Богд Хаант Монгол Улс) нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Манж Чин улсаас тусгаар тогтнолоо зарласан, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дараах улс[2][3].
1911 оны 12 сарын 29-нд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд з... |
Хиагтын гэрээ | Хиагтын гэрээ (Франц: L'accord tripartite de Kiakhta,[2] Орос: Кя́хтинский догово́р) -1915 оны 5-р сарын 25-нд Хиагт хотод Монгол, Орос болон байгуулагдаад удаагүй байсан Дундад Улсын төлөөлөгчдийн байгуулсан гэрээ. Гурван улсын гэрээ нь колоничлол ид ноёрхож байсан цаг үед байгуулагдсан бөгөөд энэ үед их гүрнүүд бага ... |
Ардын хувьсгал | Ардын хувьсгал — 1920-иод оны үндэсний ардын хувьсгал нь харийн түрэмгийлэгч, хуучин феодалуудыг түлхэн унагасан.
Нууц бүлгүүд байгуулагдсан нь
1919 онд Оросын консулын сургуулийн багш Догсомын Бодоо Консулын дэнжийн нууц бүлгэмийг, гаалийн хорооны түшмэл Солийн Данзан Зүүн хүрээний нууц бүлгэмийг үүсгэн байгуулжээ. К... |
БНМАУ | Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол 1924-1992 оны хооронд оршин тогтнож байсан нэг намын тогтолцоотой Бүгд найрамдах засаглалтай социалист улс юм. 1989 онд болсон Ардчилсан Хувьсгалын үр дүнд шинэ Үндсэн хууль батлагдан, Монгол Улс байгууллагдсан.
Монголын түүх
Он цагийн дараалалУлсуудУдирдагчидЯзгууртнуудСоёлУлс төрГа... |
Халх голын дайн | Халхын голын байлдаан нь зарлагдаагүй БНМАУ болон ЗХУ-Япон хилийн дайн буюу Япон-Зөвлөлтийн дайны гол байлдаан байжээ. Энэ байлдаан Японд Номунханы хэрэг[5] гэж нэрлэгдсэн. Номунхан гэж Монгол - Манжийн хилийн орчим дахь уул ажээ.
Дайны урьдач нөхцөл
Ямартай ч 1939-онд Халх голд болсон энэхүү байлдааны ажиллагааг дайн... |
Халх голын дайн 2 | null |
Халх голын дайн 3 | Агаарын тулалдаан
Японы нисэгч нар
Kи 27 буюу Зөвлөлтүүдийн нэрлэж байсан И-97
Зөвлөлтийн буудан унагагдсан сөнөөгч онгоц
И-16
Японы буудан унагагдсан сөнөөгч онгоц
1939 оны тавдугаар сарын эхэн гэхэд Халх голд Японы, Зөвлөлт-Монголын цэргийн ихээхэн хүч хуримтлагдаад байлаа. Тавдугаар сарын 1 гэхэд Японы цэрги... |
Халх голын дайн 4 | Чойбалсан хот өртсөн нь
Үндсэн өгүүлэл: Японы нисэх хүчин Баянтүмэн, Тамсагбулагийг бөмбөгдсөн нь
Чойбалсан хотыг бөмбөгдөж цөөн тооны барилга байшинг устгасан байсан ба одоо тухайн бөмбөгдсөн газарт нь дэлбэрч буй бөмбөгний хэлбэртэй хөшөө байдаг юм.Чойбалсан хотыг Монголын баатар хот гэж ярилцдаг. Учир нь энэ хот бөм... |
Халх голын дайн 5 | 22-р хорооны хэрэг явдал
Үндсэн өгүүлэл: 22-р хорооны хэрэг явдал
Гурав дахь цохилтоо авсны дараа сэтгэл түгшсэн Токиогийн дээд Командлал цаг хожихоор тушаал өгч стратегийн амин судас болсон Манжуур-Хайлаарын төмөр замын зангилаанд 15 хан км зайтай Халх гол, Нөмрөгийн голын бэлчир дэх Мана уулын орчим япончууд 9 дүгээр... |
Улс төрийн бутралын үе | Юань гүрнийг эсэргүүцсэн бослого удаа дараалан гарсаар босогчид 1368 онд Дайдуг эзлэн Тогоонтөмөр хаан Дайду хотоос хөөгдөн Юань гүрэн үндсэндээ мөхөв. Хойд зүгт нүүсэн тэдний улсын нэрийг Курё “Умард Юань” гэж нэрлэсэн.[10][11] Тэнд хөөгдөж ирсэн монголчууд Хятадыг дахин эзлэхийг оролдсон боловч 1390-ээд онд энэ бодло... |
Социализмын үе | Социализмын үе (1924-1990)
Үндсэн өгүүлэл: Бүгд Найрамдах Монгол Ард Улс
Дамдины Сүхбаатар
Монгол улс хэдийгээр бүрэн тусгаар тогтносон боловч 1921 оны хувьсгалаас хойш 68 жилийн турш ЗХУ-ын нөлөөнд, улс төр, эдийн засгийн хувьд хараат байдалд Зөвлөлтийн заавараар тэдний загварыг баримтлан хөгжиж ирсэн. Гэвч түүхийн э... |
Догсомын Бодоо | Догсомын Бодоо (1885 - 1922) нь Монгол Улсын дөрөв дэх ерөнхий сайд, Консулын дэнжийн нууц бүлгийн үндэслэн байгуулагч, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монголын төрийн нэрт зүтгэлтэн хүн байв. 1922 оны 8 дугаар сарын 31-нд улс төрийн хилс хэргээр цаазаар авахуулсан байна.
Ардын намыг үүсгэн байгуулалцсан нь
Үнд... |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.