url stringlengths 23 26 | title stringlengths 3 190 | content stringlengths 0 105k |
|---|---|---|
https://news.mn/r/2712453/ | Хятад, АНУ-ын ерөнхийлөгч нар утсаар ярив | Хятад, АНУ-ын төрийн тэргүүн нар геополитик, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, хурцадмал байдлыг намжаах зорилгоор Мягмар гаригийн өглөө утсаар ярьжээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт, хар тамхитай тэмцэх сүүлийн үеийн хамтын хүчин чармайлт талаар ярилцсан байна. Жо Байден Тайванийн асуудлаар Хятадын үзэл баримтлалыг сайшаасан ч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Харин Ши Жиньпин АНУ-ын Хятад болон Хятадын компаниудад тавьсан хориг арга хэмжээг "Хятадын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийг таслан зогсоох арга" байсан гэж дурдсан байна.Түүнчлэн Өмнөд Хятадын тэнгист АНУ хөндлөнгөөс оролцож байгаа нь улаан шугамыг давсан асуудал гэв. "Хэрэв АНУ Хятадын өндөр технологийн хөгжлийг дарангуйлж, хууль ёсны хөгжлийн эрхийг нь хасахыг шаардах юм бол бид зүгээр суухгүй" гэж Хятадын төрийн тэргүүн хэлэлцээрийн үеэр мэдэгдсэн байна. Төрийн тэргүүн нарын хэлэлцээ хиймэл оюун ухаанаас эхлээд цэргийн харилцаа холбоо хүртэл үргэлжилсэн. Хэдий санал зөрөлдөөнтэй байсан ч илэн далангүй болж өрнөсөн гэж Цагаан ордон, Хятадын төрийн хэвлэлүүд тодорхойлжээ. Жо Байден ирээдүйд Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Хэдийгээр энэхүү яриа хэлэлцээ сөрөг динамикийг өөрчлөөгүй ч эдийн засгийн хүчирхэг орнууд тулгамдаж буй асуудлыг зохицуулахыг эрмэлзэж буйг дэлхий дахинд нотлох гэсэн үйл явдал гэж шинжээчид дүгнэлээ. Яриа 1 цаг 45 минут үргэлжилсэн ба хоёр орны удирдагчид харилцаа холбоонд тулгамдаж буй асуудлуудын нэгбүрчлэн ярьжээ. Ши Жиньпин АНУ-ын Тайванийг дэмжиж буй үйл явц нь эрсдэлийг бууруулах бус нэмнэ гэж мэдэгдэв. Америкийн ерөнхийлөгч "Тайванийн хоолойгоор дамжин энх тайван, тогтвортой байдал тогтоох болон Өмнөд Хятадын тэнгист хууль дээдлэх, чөлөөтэй зорчих эрх чөлөөг хадгалах нь нэн чухал гэж үзэж буйгаа онцолсон байна.Эх сурвалж: BBC |
https://news.mn/r/2712583/ | Тайвань: 70 хүн нуранги дор гацаад байна | Тайваньд өнөө өглөө /2024.04.03/ 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Тайванийн Газар хөдлөлтийн хяналтын агентлаг 7.2 магнитуд гэж мэдэгдсэн бол АНУ-ын Геологийн алба 7.4 гэжээ. "Associated Press" агентлагаас саяхан мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо ес хүрчээ. Мөн 934 хүн гэмтэж бэртэж, 70 хүн нурангид дарагдан гацсан байдалтай байна.Газар хөдлөлтийн голомт нийслэл Тайпэйгээс 150 гаруй км зайд орших уулархаг Хуалиень мужид байсан.Тайвань нь Номхон далайг тойрсон газар хөдлөлтийн хагарлын шугам болох "Галын цагираг"-ын дагуу оршдог. Энэ бүсэд дэлхийн ихэнх газар хөдлөлт болдог. Тайваньд ч газар хөдлөлт ойр ойрхон болдог тул иргэд нь харьцангуй бэлтгэл сайтай байдаг. Гэхдээ энэ удаагийнх төсөөлснөөс илүү хүчтэй байсныг иргэд хэлж байна.Нийслэл Тайпэйд оршин суудаг нэгэн иргэн ярихдаа "Би газар хөдлөлтөд дассан. Гэхдээ өнөөдөр би анх удаа газар хөдлөлтөөс болж нулимсаа дуслуулан айлаа. Газар хөдлөлтийн чичиргээнээр би сэрсэн. Урьд өмнө нь хэзээ ч ийм хүчтэй чичиргээ мэдэрч байсангүй" гэжээ.Газар хөдлөлтийн үеэр гар утасны сүлжээ тасалдсан тул Хуалиень дахь Тароко үндэсний цэцэрлэгт хүрээлэнд микро автобустай явж байсан 50 хүнтэй холбоо тасарсан гэдгийг мөн эрх баригчид мэдэгдлээ.Газар хөдлөлт болон түүний дараах чичирхийллийн улмаас 24 байршилд хөрсний гулгалт үүсч, 35 зам, гүүр, хонгил эвдэрчээ.Эх сурвалж: AP |
https://news.mn/r/2712713/ | Хятадын иргэд эх орноосоо дүрвэж байна | Мексикийн өмнөд Сан Франциско-дель Мар хотын далайн эргийн ойролцоо Хятадын найман дүрвэгч живсэн байдалтай олдов. Мужийн прокурорын албанаас эдгээр хүмүүс олон хоногийн турш АНУ-ын хил давах гэж аюултай боловч албаны анхаардаггүй маршрутыг сонгож явж байжээ. Оаксака мужийн прокурорын газраас цагаачид Гватемалын хилийн ойролцоох Чиапас мужийн Тапачула хотоос Пүрэв гаригт хөдөлсөн гэж мэдээлэв. Тэд завь хөмөрснөөс болж живсэн нь тогтоогдсон. Тухайн завины Мексик эзэн дүрвэгсдийн талаар болон завь юунаас болж осолдсон талаар мэдээлэл өгөөгүй байна. Прокурорын газраас хэрэг явдлыг мөрдөн шалгахаар холбооны агентлагууд болон цогцсуудыг танихын тулд Мексик дэх Хятадын Элчин сайдын яамтай хамтран ажиллаж байгаа гэж мэдэгдэв.Мексикээр дамжин АНУ-д нэвтрэхийн тулд Хятадаас дүрвэж буй хүмүүс сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн байна. АНУ-ын засгийн газрын тайланд дурдсанаар, 2023 онд Хятадын 37000 иргэн хууль бусаар хил давах оролдлого хийж, хилийн цагдаа нарт баригдсан. Жилд дунджаар 1200 хүн хил давахыг оролддог гэх судалгаа байдаг ч Хятадын дүрвэгсэд огцом нэмэгдсэн нь хүний эрхийн зөрчлөөс улбаатай гэж шинжээчид үзжээ. Хэдийгээр Мексик, Венесуэль, Гватемал зэрэг бүс нутгийн хөршүүдээс дүрвэгсдийн тоо багассаар байгаа ч хятадууд хамгийн хурдацтайгаар хилийн зөрчлийн тоог нэмж байна. АНУ-д 2022 оны сүүлээр далайгаар дамжин ирсэн хятад цагаач "CNN" -д түүний завь Тапачулагаас хөдөлсний дараа далайд хөмрөх шахсан гэж ярьжээ. Завь хөмрөх шалтгаануудын нэг нь даацын хэмжээ хэтэрснээс болдог. Дийлэнх дүрвэгсэд хоёр седантай тэнцэх завинд 30-40-лээ шахцалдан сууснаас болж жижиг хэмжээний шуурганд өртөн амь насаа алддаг аж. Хятадын удирдагч Ши Жиньпин "үндэсний сэргэн мандалт"-тай холбоотой бодлогуудыг шинэчилснээс хойш дүрвэгсдийн тоо огцом өссөн гэж албаныхан үзэж байна. Хүн амын тооноос хамааран ажлын байрны хомсдол үүсч, зах зээлийн урсгалд хохирсон олон мянган хятад амьдралаа шинээр эхлэхийн тулд дүрвэдэг. Нийт дүрвэгсдийн дийлэнх нь их дээд сургуулийн боловсролтой ч санхүүгийн эх үүсвэр, коммунист намын дарамт шахалтаас болж дүрвэдэг. Хүний эрх, үг хэлэх эрх чөлөө нь хязгаарлагдсан иргэд эх орноосоо дүрвэснээр амиа алдах болсон нь дэлхий нийтээр анхаарах асуудал гэж "CNN" агентлаг онцлов.Эх сурвалж:CNN |
https://news.mn/r/2712671/ | Тайвань: Нас барагсдын тоо 9 болж, 100 гаруй хүн шархдав | Тайваньд дөрөвдүгээр сарын 2-нд орон нутгийн цагаар өглөөний 7:58 цагт 7.4 баллын хүчтэй газар хөдөлж, 87,000 гаруй байшин цахилгаангүй болсон. Мөн ойролцоох Япон, Филиппин цунамийн эрсдэлээс сэрэмжлүүлэн, эрэг орчмын иргэдийг өндөрлөг газар очихыг зөвлөсөн байв. Газар хөдлөлтийн улмаас аврах баг газар хөдлөлт болсноос хойш одоог хүртэл нурангид дарагдсан 100 гаруй хүнийг аврахаар ажиллаж байна. Сүүлд гаргасан албан мэдээнд 9 хүн амь үрэгдэж,1000 гаруй хүн хүнд бэртжээ. Тайванийн гал түймрийн алба Хуалиень , Чиншүй мужуудад зам харгуй чулуугаар боогдож, нүхэн гарцууд нурсан байна. Түүнчлэн Чиншүй нүхэн гарцын өмнөх гүүр нуран унажээ. Хуалень мужийн хоёр уурхайд ажиллаж байсан 71 ажилчин газар хөдөлсний улмаас уурхайн гүнд гацсан байна.Тайбэй хотын цахилгаан, интернэт сүлжээ тасалдсан ба Япон,Филиппин улсууд цунамийн сэрэмжлүүлгээ буцаажээ. Тайваньд 1999 онд болсон 7.6 баллын хүчтэй газар хөдлөлт 2400 хүний амийг авч одсоноос хойш анх удаа газар хөдлөв. Газар хөдлөлт Тайванийн томоохон үйлдвэрүүдэд хүнд туссан. Дэлхийн томоохон чип үйлдвэрлэгч компани нөхцөл байдлыг үл харгалзан үйл ажиллагаагаа сэргээхийг зорьж байна. Тайбэй хотын эмнэлгүүд газар хөдлөлтийн улмаас эвдэрсэн ч хэвийн ажиллана гэж хотын захиргаа мэдээллээ. Нийслэлд дор хаяж долоон эмнэлэг зарим бүтцийн эвдрэл гарсан гэж мэдээлсэн. Дэлхийн хэмжээнд гэнэтийн газар хөдлөлтийг хэмжих нь тийм ч амар ажил биш юм.Дэлхийн царцдас огцом шилжих үед газар хөдлөлт болж, энерги нь газар хөдлөлтийн долгион хэлбэрээр цацруулан, заримдаа хүмүүс, барилга байгууламж, дэд бүтцэд мэдрэгддэг.Эх сурвалж: BBC |
https://news.mn/r/2712527/ | Хятад: 300 сая ахмад тэтгэврийн шинэчлэлийг хүлээж байна | 72 настай хятад тариачин Хуанчун Цао тэтгэвэрийн насанд хэдийнэ хүрсэн ч улсаас нэг ч юань авдаггүй. Түүнтэй адил Хятадын олон сая өндөр настан баяжиж амжилгүй тэтгэвэртээ гарчээ. Хуанчун Цао тэтгэвэр тогтоолгож чадаагүй учир хэдий өндөр насалсан ч зогсолтгүй ажиллахаас өөр аргагүй байна.Удааширч буй эдийн засаг, олон арван жил үргэлжилсэн нэг хүүхдийн бодлого нь Хятад улсад хүн ам зүйн томоохон асуудал болоод буй. Хятадын хүн амын тоо буурч байгаа тул төрөх эмнэлгүүдийн эрэлт ч багассан.Үүнтэй холбоотойгоор Хятад даяар төрөх эмнэлгүүд хаалгаа барьж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Гэтэл өдгөө тэтгэврийн сан улайсч, настайчуулаа асарч тэтгэх сан бүрдүүлэхэд цаг хугацаа, боломж нь хүрэлцэхгүй болжээ. Хятад улс нь ахмадууддаа тэтгэвэр өгдөггүй гэхэд болох цөөн хэдэн улсын нэг аж. Тодруулбал, тус улсын тэтгэврийн систем үндсэн гурван бүрэлдэхүүнтэй. Эдгээр нь төрөөс хариуцдаг үндсэн тэтгэврийн систем, ажил эрхлэгчдэд зориулсан сайн дурын тэтгэврийн систем, хувийн сайн дурын тэтгэврийн систем юм. Эндээс сүүлийн хоёр систем нь сайн хөгжөөгүй. Харин төрөөс хариуцдаг үндсэн тэтгэврийн систем нь доройтож, санхүүгийн ихээхэн дарамтад оржээ.Ирэх 10 жилийн хугацаанд 300 сая орчим хүн Хятадын ажиллах хүчний зах зээлээс хасагдах төлөвтэй байна. Өнөөдөр 50-60 настай байгаа тэдгээр хүмүүс насны бүлгээрээ Хятадын хүн амын хамгийн томоохон хувийг эзэлнэ. Тэднийг АНУ-ын хүн амтай жишин зүйрлэж болох юм. Википедиа хуудаснаа мэдээлснээр АНУ 313 сая хүн амтай.Тэтгэвэр тогтоолгож чадахгүй бол тэр олон ахмадыг хэн харж хандах вэ гэдэг асуудал үүсч буй.Дээр дурдсан Хуанчун Цао хуучнаар Хятадын аж үйлдвэрийн төв байсан Ляонин мужид амьдардаг. Эндхийн хүн амын дөрөвний нэг нь 65 ба түүнээс дээш настай. Тэрбээр эхнэртэйгээ модны наймаа эрхэлдэг ба жилд ойролцоогоор 20 мянган юанийн орлого олдог. Энэ байдлаараа тэд дахин дөрөв, таван жил л ажиллах боломжтойгоо хэлж буй. Таван жилийн дараа бие нь хүчрэхгүй бол ажилгүй болж, үр хүүхдүүддээ өөрийгөө даатгахаас өөр аргагүйд хүрнэ.Хятад улс үеийн үед ахмад настнаа асарч халамжлах үүргийг үр хойчдоо найдаж ирсэн. Хөгширсөн эцэг эхээ харах нь хүү, охины үүрэг байв. Гэвч нэг хүүхдийн бодлогоос болоод өнөөгийн ахмад настнуудад нь найдах хүү, охин үгүй болжээ. 1980-2015 оны хооронд Хятад улс “Нэг өрх нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлсэн.Өдгөө улс орны хөгжлийг дагаад залуус ч эцэг эхээсээ холдож, өөрсдөдөө анхаарал халамж тавих, аль эсвэл засгийн газраас олгодог тэтгэвэрт найдах нь элбэг болжээ.Гэвч Хятадын тэтгэврийн сан 2035 он гэхэд ямар ч мөнгөгүй болж магадгүй байгааг Хятадын төрийн мэдлийн Шинжлэх ухааны академи мэдэгджээ. Энэ нь Хятадын эдийн засагт хүнд цохилт болсон тахлын зогсолтоос өмнөх буюу 2019 оны тооцоолол юм. Тус улс сүүлийн жилүүдэд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тухай өргөн хүрээнд хэлэлцэх болсон. Хятад эрчүүд 60, эмэгтэйчүүд 55, ажилчин ангийн эмэгтэйчүүд 50 настай тэтгэвэртээ гардаг. Энэ нь дэлхийн хамгийн залуу тэтгэврийн насанд тооцогддог.Хятадын хүн ам нас ахих тусам цагаач ажилчид ч хөгширч байна. 2022 онд 85 сая орчим цагаач ажилчин 50-иас дээш настай байсан. Энэ нь нийт цагаач ажилчдын 29 хувь юм. Тэдний тэтгэвэр нэг бол хязгаарлагдмал хэмжээтэй, нэг бол огт тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна.Тус улсын дундаж наслалт 1960 онд 44 байсан бол 2021 онд гэхэд 78 болж нэмэгджээ. Энэ тоо 2050 он гэхэд 80 давах төлөвтэй байна. Өдгөө Хятадын нэг тэрбум 409 сая хүн амын 20 гаруй хувь нь 60-аас дээш насныхан байна.Тэтгэврийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Хятадын төрөөс хариуцдаг тэтгэврийн зардал дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас давсан байна.Хятадын Төрийн зөвлөл 2022 онд өндөр настай хүн амыг дэмжих төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүнд өндөр настны асрамжийн газрыг нэмэгдүүлэх, хувийн тэтгэврийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх зэрэг багтжээ. Гэвч тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн ажил удаашралтай байгаа ажээ. Тиймээс ирэх 10 жилд 300 сая хятад ахмад тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн үр шимийг хүртэх эсэхээ хүлээж байна.Эх сурвалж: BBC, REUTERS |
https://news.mn/r/2712765/ | Финланд: Гал нээсэн 12 настай сэжигтэн бусдад дээрэлхүүлдэг байсан | Финландын Вантаа хотын Виертола сургуульд орон нутгийн цагаар Мягмар гаригийн өглөөний 09.00 цагийн орчимд зургаадугаар ангийн сурагчдыг буудаж аминд нь хүрч, хоёр хүүхдийг хүнд гэмтээсэн 12 настай сэжигтэн бусдад дээрэлхүүлдэг байсан гэв. Цагдаагийн газрын мэдээлснээр тус сэжигтэн сургууль дээрээ бусад сурагчдад дээрэлхүүлдэг байсан тул гал нээх болсон гэжээ. Тэрбээр 2024 оны эхээр Виертола сургуульд шилжсэн гэж мөрдөн байцаагчид мэдэгдэв. Финланд улсад Лхагва гаригт үндэсний гашуудлын өдөр тохиож, барилга байгууламж дээрх тугуудыг хагас намируулан нас барсан хүүхдэд хүндэтгэл үзүүлжээ. Бусад хоёр сурагч эмнэлэгт хэвтсэн ба амь насанд нь аюул учруулахуйц гэмтэл авсан гэж цагдаа нар мэдэгдэв. Гал нээсэн 12 настай сэжигтэн одоогоор тодорхой хэн нэгнийг онилж байсан нь тогтоогдоогүй. Финланд улсад сургууль орчмын дээрэлхэлт жилээс жилд нэмэгдэж, 12 настай сурагчдын 8.6 хувь нь долоо хоногт ядаж нэг удаа дээрэлхэлтэд өртдөг гэх судалгаа бий. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн 2023 онд хийсэн судалгаагаар 2019 онд өсвөр насны дээрэлхэлт 7,2 хувь байсан бол сүүлийн таван жилийн дотор 2 хувиар өссөн байна.Мөн 2008 онд Туусула хотод 22 настай Матти Жухани Саари өөр сургуульд гал нээж, 10 хүний амийг хөнөөж, улмаар өөрийгөө буудсан юм. Эдгээр хэргийн дараа Финландын засгийн газар галт зэвсэг, ялангуяа гар буу, буу ашиглах талаар шинэ удирдамж гаргасан байна. Нордикийн улс галт зэвсэг худалдан авах өргөдөл гаргагчийн насны хязгаарыг 18-20 болгож, ур чадварын шалгалтыг нэвтрүүлсэн. Одоогоор Финландад 1.5 сая тусгай зөвшөөрөлтэй галт зэвсэг, 430 мянга орчим тусгай зөвшөөрөл эзэмшигчид байдаг аж. Тусгай зөвшөөрлийг орон нутгийн цагдаагийн хэлтэс олгодог болсон.Эх сурвалж:Reuters |
https://news.mn/r/2712643/ | Милей 15 мянган ажлын байрыг цомхотгов | Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей албан тушаалаа хүлээж авсныхаа дараа улс орны зардлыг бууруулах эрс шийдэмгий шийдвэрүүд гаргаж эхэлсэн. Үүнийг "түрэмгий" кампанит ажил гэж олон нийт зарим нь шүүмжилж буй. Эдийн засгаа сайжруулах түрэмгий кампанит ажлын хүрээнд 15 мянган ажлын байрыг цомхотгожээ. Энэ нь Милейн либертари засгийн газрыг эсэргүүцэгчид болон үйлдвэрчний эвлэлүүдтэй сөргөөцөлдөхөд хүргэсэн.Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Мануэль Адорни цомхотголын талаар зарлаж, үүнийг Милейн амласан өөрчлөлтүүдийн гол түлхүүр гэж тайлбарлав.Ажлаас халагдсан хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж, Буэнос-Айрес болон ойролцоох бусад хотод ажлын байр руугаа дайран орж, бөмбөр нүдэн, шаардлага хүргүүлжээ. Мөн тус улсын хамгийн том үйлдвэрчний эвлэлийн холбоо болох Төрийн ажилчдын холбооныхон засгийн газрын байрны гадаа цугларч, жагсчээ.Ялгаварлан гадуурхалтын эсрэг үндэсний хүрээлэн, эдийн засаг, эрчим хүч, нийгмийн хамгааллын яам зэрэг агентлагууд уг цомхотголд өртсөн.Милей ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр улс орныхоо төсвийг тэнцвэржүүлнэ гэсэн амлалтыг өгсөн. Гэвч түүний авч буй арга хэмжээнүүд инфляцийг өсгөж, аргентинчуудын амьжиргааг улам хүндрүүлсэн гэж үзэж байна.Эх сурвалж: AP |
https://news.mn/r/2712675/ | Газа: Амиа алдсан хүмүүнлэгийн ажилтнуудын цогцсыг Египет рүү шилжүүлэв | Газын зурваст Израилийн агаарын довтолгооны үеэр амь үрэгдсэн хүмүүнлэгийн ажилтнуудын цогцсыг Египетийн Рафах хилийн боомт руу шилжүүлжээ. "World Central Kitchen" байгууллагын долоон ажилтан Даваа гаригт Израилийн агаарын цохилтод өртөн амиа алдсан. Тэдний гурав нь их британи, нэг нь австрали, нэг нь польш, нэг нь палестин, нэг нь АНУ-Канадын давхар иргэншилтэй иргэн байжээ.Цогцоснуудыг Каир дахь Элчин сайдын яамны төлөөлөгчид хүлээж авсны дараа тус тусынх нь эх оронд буцаах аж.Нас барагсдын дунд польш ажилтан байсан тул Польшийн Гадаад хэргийн яам Израилийн Элчин сайдыг дуудсан байна. Гадаад хэргийн дэд сайд Анжей Шейна хоёр улсын харилцааны шинэ нөхцөл байдал, болсон явдалд хүлээх ёс суртахуун, улс төр, санхүүгийн хариуцлагыг ярилцана гэжээ.Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху гэмгүй хүмүүсийн аминд хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, үүнийг эмгэнэлтэй бөгөөд санамсаргүй үйлдэл гэжээ. "Дайны үед ийм зүйл тохиолддог. Бид болсон явдлыг шалгаж, засгийн газруудтай харилцаж байна. Дахин ийм зүйл давтагдахгүйн тулд бид бүхнийг хийх болно" гэж тэр хэлжээ.Дашрамд дурдахад, аравдугаар сарын 7-нд мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурваст хүмүүнлэгийн дор хаяж 196 ажилтан амиа алдсан.Эх сурвалж: DPA INTERNATIONAL |
https://news.mn/r/2712178/ | Фото: Калиграфиар "Шинэ цас" оруулсан БҮТЭЭЛҮҮД | “Шинэ цас-2024” каллиграфийн шилдэг бүтээлүүдээс бүрдсэн үзэсгэлэн өчигдөр /2024.04.02/ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн долоо хоногийн турш үзэгчдэд дэлгэх бөгөөд энэ үеэр уран бүтээлчдийн зүгээс уулзалт хэлэлцүүлэг, үзүүлэн таниулах сургалт зохион байгуулах гэнэ. |
https://news.mn/r/2712714/ | Украины экс ерөнхийлөгч эргэн ирж магадгүй | Украины ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ оны гуравдугаар сарын 31-нд болох товтой байсан ч дайны цагийн хууулиар сонгуулийг зөвшөөрдөггүй. Тус улсын үндсэн хуульд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зөвхөн залгамжлагч тангараг өргөснөөр дуусгавар болно гэж заасан байдаг. Эндээс харвал одоогийн ерөнхийлөгч Зеленский таван жилийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч гэсэн ерөнхийлөгчийн албан тушаалаа үргэлжлүүлэх боломжтой аж. Түүний бүрэн эрхийн хугацаа тавдугаар сарын 20-нд дуусна.Тэгвэл Украины өмнөх ерөнхийлөгч Петр Порошенко хэзээ нэгэн цагт дээд албан тушаалдаа буцаж ирнэ гэж найдаж буйгаа Лхагва гаригт мэдэгджээ. Тэрбээр "Al Jazeera" хэвлэлд ярилцлага өгөхдөө "Гэхдээ сонгуулиас өмнө бид Оросыг ялах ёстой. Энэ дайн Украинаас хальсан. Энэ бол дэлхийн дэг журам, эрх чөлөө, ардчилалтай холбогдож байна. Бид энд тэмцэж, дэлхийг аварч байна" гэжээ.Эргэн сануулахад, Петр Порошенко 2019 оны сонгуульд Зеленскийд ялагдсан. Тэрбээр Европын эв санааны нэгдлийн намыг тэргүүлдэг.Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины сонгуулийн талаар байр сууриа илэрхийлэхдээ "ОХУ энэ өдрөөс хойш Зеленскийтэй ярилцах шаардлагагүй" гэжээ. Мөн ОХУ-ын "Шударга Орос – Үнэний төлөө" намын тэргүүн Сергей Миронов "Тавдугаар сарын 20-ноос хойш Зеленский дарангуйлагч болно" гэсэн байна.Эх сурвалж: DPA INTERNATIONAL |
https://news.mn/r/2712299/ | Казахстан шар усны үерт автаж, 16 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэв | Казахстанд цаг агаар дулаарч, цас ихээр хайлсан тул шар усны үерийн аюул нүүрлэжээ. Үерийн улмаас тус улсын зарим хэсэгт онц байдал зарлаж, 16 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Онцгой байдлын дэд сайд Бауыржан Сыздыковын Мягмар гаригт хэлснээр эдгээр хүмүүсийн 6000 гаруй нь хүүхэд аж. Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг сургуулийн биеийн тамирын заал гэх мэт газруудад байршуулсан байна.Нутгийн баруун хэсэгт үерийн усыг саатуулахын тулд цэргийн алба хаагчид элсэн овоо босгожээ. Цэргийн алба хаагчид 400 гаруй техник хэрэгслийн тусламжтайгаар үерийн бүсэд ажиллаж байна.Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев үүсээд буй нөхцөл байдалд хангалттай арга хэмжээ аваагүй гэж бүс нутгийн захирагчдыг зэмлэжээ. Мөн онцгой байдлын ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг Казахстаны бизнес эрхлэгчдээс хүссэн байна.Эрх баригчдыг улирлын чанартай гамшигийн өмнө хангалттай бэлтгэл базаагаагүйд эгдүүцсэн Коянды тосгоны оршин суугчид эсэргүүцэл илэрхийлсэн байна. Тэд гудамжнаа гарч, зам хаацгаажээ. Гэвч жагсагчдаас зургааг нь хууль бус жагсаалд оролцсон гэх үндэслэлээр торгосон байна. Коянды тосгон нь нийслэл Астана хотоос зүүн хойд зүгт 20 км зайд оршдог.Нүүлгэн шилжүүлэх төвд байрлаж буй Карима Исагулова гэх иргэн ярихдаа, "Би 2017 оны үерийн дараа байшингаа өөрийн зардлаар засч янзалсан. Энэ удаагийн үерийн хохирлыг нөхөн төлөхийг эрх баригчдаас шаардаж байна" гэв.Жил жилийн хаварт Казахстаны зүүн, баруун, төвийн бүсийн хот суурингууд шар усны үерт автдаг тухай "Radio free liberty" хэвлэл мэдээлжээ. Энэ жилийн шар усны үер 2012, 2017 оны түвшингээс давсан бөгөөд сүүлийн 30 жилд тохиолдсон хамгийн том үерт тооцогдоод байна.Эх сурвалж: Radio free liberty |
https://news.mn/r/2712357/ | Иран өшөө авахаа мэдэгдлээ | Сирийн нийслэл Дамаск хотод Ираны Консулын газрыг устгаж, нэр нөлөө бүхий хоёр генерал болон ажил албаа гүйцэтгэж явсан 10 хүний аминд хүрсэн Израильд зохих ёстой шанг нь хүртээнэ гэж Ираны засгийн газар мэдэгдэв. Түүнчлэн Даваа гаригт болсон халдлагын үеэр Сирийн дөрвөн хүн амиа алдсан. Ерөнхийлөгч Башар Асадын засгийн газар болон Ираны гол холбоотон байсан Хезболла мөн адил Израилийг “шийтгэж, өшөөгөө авна” гэж амласан байна.Ираны НҮБ-ын орлогч Элчин сайд Захра Эршади "Аюулгүй байдлын зөвлөл" дээр ойр орчмын хэд хэдэн иргэд халдлагын үеэр шархадсан гэж мэдэгдсэн. "Дипломат байр бүхэлдээ сүйрсэн тул нурангид дарагдсан хүмүүсийн эцсийн тоо тодорхойгүй байна" гэжээ.Израиль Даваа гаригт болсон халдлагын талаар мэдэгдэл гаргаагүй байна. Ираны хувьд Газад тэмцэж буй хамас, палестинчууд болон Хезболлад зэвсгийн тусламж хүргэдэг тул Израиль сануулга өгсөн байж магадгүй гэж олон улсын шинжээч нар үзжээ. Газын зурваст дайн эхэлснээс хойш бараг зургаан сарын өмнө Ливаны хилийн дагуу Израиль ба Хезболлагийн хоорондох мөргөлдөөн нэмэгдсэн юм. Эршади Израилийг бүс нутгийн болон олон улсын энх тайванд заналхийлж байна гэж буруутгаж, "Израилийн дэглэмийн үйлдсэн бүх гэмт хэрэгт АНУ хариуцлага хүлээх болно" гэж мэдэгдэв.Агаарын цохилтоор 2016 он хүртэл Ливан, Сири дэх Ираны Хувьсгалт гвардийн Кудс хүчнийг удирдаж байсан генерал Мохаммад Реза Захеди, түүний орлогч генерал Мохаммад Хади Хажриахими болон өөр таван офицер амь үрэгджээ.Халдлагад “Хезболла” бүлэглэлийн гишүүн Хуссейн Юсеф мөн амь үрэгдсэн байна.Ираны ерөнхийлөгч Эбрахам Раисигаар даргалсан Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөл Даваа гаригийн орой хуралдаж, Израилийн цохилтод шаардлагатай хариу арга хэмжээ авахаар шийджээ. "Бид тэднийг гэмт хэрэг болон үүнтэй төстэй үйлдлүүддээ харамсуулах болно" гэж Ираны төрийн удирдагч Аятолла Али Хаменеи хэлэв.АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Дамаскт болсон цохилтод АНУ ямар ч үүрэг гүйцэтгээгүй бөгөөд энэ талаар урьдчилж мэдээгүй гэж мэдэгджээ. НҮБ-д суугаа АНУ-ын дэд элчин сайд Роберт Вүүд "Бид энэ талаар Иранд шууд мэдэгдсэн" гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хэлсэн. АНУ энэ үйл явдлын талаар ямар ч мэдээллийг батлах боломжгүй" гэж мэдэгджээ.Газын зурваст аравдугаар сарын 7-нд дайн эхэлснээс хойш Ираны итгэмжлэгдсэн төлөөлөгчид халдлага үйлдлээ эрчимжүүлж, Хезболла болон Израилийн хооронд өдөр бүр хил дамнасан солилцоо, Ираны дэмжлэгтэй Хути босогчид Улаан тэнгисийн усан онгоц руу ойр ойрхон халдлага үйлдэж байна. Ираны объектуудад цохилт өгч байгааг хүлээн зөвшөөрөөгүй Израиль Даваа гаригийн өглөө Израилийн өмнөд хэсэгт байрлах тэнгисийн цэргийн бааз руу нисгэгчгүй онгоцоор халдсанд Ираныг буруутгасан юм.Эх сурвалж: APNews |
https://news.mn/r/2712426/ | Мексикийн сонгуульд нэр дэвшигчид амиа алдаж байна | Мексикийн хамгийн хүчирхийллээр дүүрэн хотын даргад нэр дэвшиж байсан Берта Жисела Гайтан кампанит ажлынхаа эхний өдөр буудуулж амиа алдав. Энэ үйл явдал тус улсын түүхэн дэх хамгийн их цус урсгасан сонгууль болж магадгүй гэж шинжээчид үзэж буйгаар амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ. Берта Жисела Гайтан Мексикийн эрх баригч нам болох Моренагаас нэр дэвшиж байсан. Тэрээр Селайя хотын ойролцоох хотод буудуулсан юм.Мөн Морена мужаас хотын зөвлөлд нэр дэвшсэн Адриан Герреро халдлагад өртөн амиа алдсан байна. Түүнчлэн, Мексикийн зургадугаар сарын 2-нд болох хотын даргын сонгууль өрсөлдөж байсан 22 нэр дэвшигчид кампанит ажлынхаа үеэр халдлагад өртөж, амиа алдсан байна.Селайя хот нь Мексикийн бусад мужуудаас ч олон хүн амины хэрэг гардаг Гуанахуатод байрладаг. Өнгөрсөн онд тус мужид 60 цагдаа амиа алджээ. Энэ хүчирхийлэл нь янз бүрийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийн газар нутаг, бизнесийн төлөөх тэмцлийг харуулж байна. Гайтан нас барахаасаа хэдхэн цагийн өмнө хэвлэлийн бага хурал хийж, авлигатай тэмцэх, Селайя хотын аюулгүй байдлыг сайжруулах илтгэлээ тавьж байсан. Улс төрийн хүчирхийллийн талаар судалгаа хийдэг "Data Cívica" судалгааны байгууллагын мэдээлснээр аллага тутмын найм нь хотын захиргааны түвшинд гарч байна. "Data Cívica"-ийн Итсаро Артета "Энэ бол зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл нутаг дэвсгэр эзэмших боломжтой газар юм.Хотын засаг захиргаа нь орон нутгийн төсөв, цагдаа нарыг хянадаг . Гэвч тэдгээр цагдаа нар хийх ёстой бүхнээ хийж байна уу, эсвэл зарим гэмт бүлэглэлийг хүчирхийлэл үйлдэхийг зөвшөөрч байна уу" гэв. Хохирогчид нь улс төрийн өөр өөр намуудаас гаралтай ч гэмт этгээдүүд ихэвчлэн одоогийн Ерөнхийлөгчийг эсэргүүцэж буй нэр дэвшигчийг онилдог. Өмнө нь 2021 оны сонгуулийн үеэр гарсан халдлагын дүн шинжилгээгээр 32 хүний аминд хүрэхийг завдаж 25 нэр дэшигчийг хөнөөжээ.Эх сурвалж: The Guardian |
https://news.mn/r/2712359/ | Хятад: Дэлхийн хамгийн өндөр бүсэд цахилгааны цамхаг босгов | Дэлхийн хамгийн өндөр бүсэд Хятад цахилгааны цамхаг босгосон орон боллоо. Тодруулбал, баруун өмнөд нутгийн Сычуань мужид 4797.9 метрийн өндөрт өндөр хүчдэлийн цамхагийг байршуулжээ. Энэ "Жиншан-Хубэй" төсөл нь 1901 км урттай бөгөөд Шизангийн өөртөө засах орон, Сычуань муж, Чунцин, Хубэй мужийн нутгийг дамнадаг.Хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шинэ цамхаг нь 800 киловольтын тогтмол гүйдлээр жил бүр 40 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүчийг Хятадын төв хэсэгт дамжуулна.Энэ нь тус улсын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад нэн чухал үүрэг гүйцэтгэх төсөл болох юм. Байршлын хувьд ургамал ногоо сийрэг ургадаг, хүйтэн уур амьсгалтай, гэнэт их цас ордог газар. Тиймээс энэ нь барилгын ажилд багагүй саад бэрхшээл учруулжээ.Эх сурвалж: CHINA NEWS |
https://news.mn/r/2712309/ | Тайвань: 4 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн шархадсан | НЭМЭЛТ: 13.10 ЦАГТТайванийн гал түймрийн албаны мэдээлснээр, Хуалиень мужид дөрвөн хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн шархадсан. Мөн зарим барилга эвдэрсний улмаас оршин суугчид нь нуранги доор гацсан байна. Хуалиень нь Тайванийн зүүн эрэгт, өргөн уудам уулархаг бүсэд оршдог. Энэ хавийн хотууд хүн ам багатай. Хуалиень хотын гол зам, төмөр замын шугамууд одоо тасалдсан тул аврах багийнхан тус бүсэд агаараар нэвтрэх шаардлагатай болж магадгүй юм.Тайбэй хүчтэй хөдөлж, хотын хэд хэдэн хэсэгт цахилгаан тасарсан байна.Тайваньд 87,000 гаруй байшин цахилгаангүй болсон гэж төрийн өмчит цахилгаан эрчим хүчний оператор Тайповер мэдэгдэв.Японы Цаг уурын агентлаг Миякожима болон Окинава арлуудад цунамийн сэрэмжлүүлгээ зөвлөмж болгон бууруулсан байна. Хэд хэдэн жижиг цунамигийн давалгаа Окинавагийн зарим хэсэгт хүрч, эрэг орчмын бүс нутгийг нүүлгэн шилжүүлэх тухай зөвлөмж гаргасан байна.НЭМЭЛТ: 10.50 цагтЭнэ удаагийн газар хөдлөлт нь 25 жилийн өмнө 2000 гаруй хүний аминд хүрч байсан "921" газар хөдлөлтөөс хойших хамгийн хүчтэй нь болохыг Тайванийн цаг уурын төв мэдээлжээ.ХЯТАД, ЯПОНД ЦУНАМИЙН ЭРСДЭЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭВТайваньд Лхагва гаригийн өглөө 7.4 магнинутын хүчтэй газар хөдөлж, ойролцоох Японд цунамийн эрсдэлээс сэрэмжлүүлэв. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлт Тайванийн зүүн эрэгт орших Хуалиень эргийн ойролцоо болсон байна. Тайванийн цаг уурын төв мөн 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийг тэмдэглэжээ. Газар хөдлөлтөөс болж хүний амь нас эрсдээгүй гэдгийг албаныхан мэдээлжээ.Тайванийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт дэлхийн гадаргаас 33 км гүнд байсан. Нийслэл Тайпэй хотод нэг минут гаруй хугацаанд чичиргээ мэдрэгдсэн ба мэдээллийн сувгуудаар барилга чичирч буй дүрс бичлэгийг үзүүлжээ.Японы "NHK" телевизийн мэдээлснээр, 30 см өндөр цунамийн давалгаа орон нутгийн цагаар өглөөний 09:14 цагт Йонагуни арлын эрэгт хэдийнэ хүрч эхэлсэн бол 10:00 цагийн үед Мияко, Яэяама арлуудад хүрч гурван метр хүртэл давалгаатай байх төлөвтэй байна.Японы өмнөд хэсэгт орших Окинава, Мияко, Яеяма арлуудын оршин суугчдыг далайн эргийн бүс нутгуудаас аль болох хол байхыг уриалав. Газар хөдлөлт Хятадын Шанхай хотод мөн мэдрэгдсэн гэж нэгэн гэрч Ройтерс агентлагт ярьжээ. Хятадын Фүжянь мужийн Фүжоу, Шиамэнь, Цюаньжоу, Ниндэ хотод мэдрэгдсэн гэж Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.Филиппиний газар хөдлөлт судлалын агентлаг Тайваньд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа цунамийн сэрэмжлүүлэг гаргаж, эрэг орчмын бүс нутгуудад Номхон далайд "цунамигийн өндөр давалгаа" тохиолдох төлөвтэй байгааг Ройтерс агентлаг мэдээлэв. Хэд хэдэн мужийн эрэг орчмын оршин суугчдыг нэн даруй өндөр газар руу нүүлгэн шилжүүлэх, эсвэл илүү хол газар руу нүүхийг зөвлөсөн гэж зөвлөмжид дурджээ.ЭХ СУРВАЛЖ: THE NEW YORK TIMES, REUTERS |
https://news.mn/r/2712091/ | Өмнөд Солонгос шинэ хурдны галт тэргээ танилцуулав | Өмнөд Солонгосын Газар, дэд бүтэц, тээврийн яам 320 км/цагийн хурдтай “KTX-Cheongryong” нэртэй шинэ хурдны галт тэрэг бүтээжээ. "KTX" нь "Korea Train Express" гэсэн үгийн товчлол ба Өмнөд Солонгосын өндөр хурдны галт тэрэгний Корил компани ажиллуулах юм. Өмнөд Солонгосын хамгийн шинэ өндөр хурдны галт тэрэг болох "Cheongryong" нь өмнөх "KTX" загвараас хурдан ба зорчигчид Сөүлээс Бусан хүртэл 2 цаг 10 минут, Ёнсанаас Гванжу хүртэл 1 цаг 30 минут орчим явах боломжтой. Нээлтийн арга хэмжээнд оролцсон ерөнхийлөгч Юн Сук Ёол “Бид өндөр хурдны галт тэрэгний системээ үргэлжлүүлэн сайжруулж, зорчигчдод илүү хурдтай, илүү тохиромжтой болгох болно. Бидний зорилго бол орон даяар сүлжээгээ өргөжүүлж, орон даяар хоёр цагийн зайнд амьдрах орчныг бий болгох явдал юм” гэлээ."Cheongryong" нь цөөн зогсолт хийснээр холын замд хүрэх хугацааг багасгах зорилготой юм. Жишээлбэл, Сөүлээс Пусан хүртэлх чиглэл нь зөвхөн Дэжон, Дундэгү хотод зогсдог бол Ёнсанаас Гванжу руу явах нь зөвхөн Иксанд зогсдог. "Cheongryong" байгуулах төсөл нь анх 2007 онд Газар, дэд бүтэц, тээврийн яамны өндөр хурдны төмөр замын судалгаа, хөгжлийн хөтөлбөрийн дагуу эхэлсэн ба бүх эд ангийг дотоодод үйлдвэрлэсэн.Одоо байгаа "KTX" загваруудаас ялгаатай нь "Cheongryong" нь хуваарилагдсан эрчим хүчний системийг ашигладаг. Мөн цахилгаан эрчим хүчний нэгжүүд нь галт тэрэгний бүх хэсэгт тархдаг ба энэ нь илүү сайн хурдасгах, удаашруулах боломжийг олгоно. Энэхүү системийн бас нэг чухал давуу тал нь урд болон хойд зүтгүүрийн хэрэгцээг арилгаж, зорчигчдод илүү зай талбайг бүрдүүлдэг. "Cheongryong" нь өөр нэг "KTX" загвар болох "Sancheon"-аас 136 суудлаар илүү ба суудлын хонгилын өргөн өмнөхөөсөө 154 мм-ээр том юм. Солонгосын Газар,дэд бүтэц,тээврийн яам тавдугаар сард "Cheongryong"-ийн хоёр нэгжийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ба 2028 он гэхэд 31 нэгж нэмж оруулахаар төлөвлөж байна.Эх сурвалж: |
https://news.mn/r/2712185/ | "Хиймэл нар" туршилт ирээдүйн энергийн эх үүсвэр болно | Өмнөд Солонгосын эрдэмтэд цөмийн нэгдлийн туршилт явуулж нарны цөмөөс долоо дахин их буюу 100 сая хэмийн температурыг үүсгэн дэлхий дээд амжилтыг тогтоов. Энэхүү туршилт нь ирээдүйн энергийн эх үүсвэрт хүрэх цоо шинэ алхам болно гэж эрдэмтэд онцолжээ.Цөмийн нэгдэл нь нар болон бусад оддын гэрэлтүүлэх урвалыг давтаж, хоёр атомыг нийлүүлснээр асар их энерги ялгаруулахыг эрмэлздэг ба нэг элементийн хоёр атомыг нэгтгэж гурав дахь, илүү хүнд элементийн атомыг үүсгэдэг явц юм.Цэвэр эрчим хүчний уур амьсгалын шийдлийн "ариун дагшин" гэгддэг энэхүү нэгдэх явц нь нүүрстөрөгчийн бохирдолгүйгээр хязгааргүй энергийн эх үүсвэрийг бий болгоход тусална. Гэхдээ цөмийн нэгдлийн үйл явцыг мэргэшсэн түвшинд дэлхий дээр судлах нь их хүнд даваа юм. Одоогоор энэхүү туршилтыг устөрөгчийн плазм үүсгэхийн тулд маш өндөр температурт халаадаг токамак хэмээх пончик хэлбэртэй реакторт явуулж байна.Цөмийн нэгдэл үүсгэх "KSTAR" томакак"Өндөр температур болон өндөр нягтралшилтай плазма нь ирээдүйн цөмийн нэгдлийн дээд амжилтуудыг дахин тогтооход гол үүрэгтэй" гэж туршилтыг амжилттайгаар явуулсан "Fusion Energy" хүрээлэнгийн (KFE) дэргэдэх "KSTAR" судалгааны төвийн захирал Си-Ву Юн хэлэв. Тэрбээр цөмийн нэгдлийн туршилт явуулахад өндөр температурын плазма тогтворгүй шинж чанартай тул нэгдлээс үүсч буй температурыг хадгалах нь хамгийн хэцүү байсан гэжээ. "KFE"-ийн "хиймэл нар" гэгддэг хайлуулах судалгааны төхөөрөмж "KSTAR" нь 2023 оны арванхоёрдугаар сараас 2024 оны хоёрдугаар сарын хооронд хийсэн туршилтын явцад плазмыг 100 сая градусын температурт 48 секундийн турш барьж чадсан байна. Энэхүү амжилт нь 2021 онд тогтоосон 30 секундийн өмнөх рекордыг ахиулсан юм. "KFE"-ийн эрдэмтэд хайлуулах урвалын үр дүнд үүссэн дулаан, хольцыг ялгаж авдаг "дивертер"-д нүүрстөрөгчийн оронд вольфрам ашиглах зэрэг процессыг сайжруулснаар дулаанаа хадгалах цаг хугацааг уртасгаж чадсан гэж мэдэгдэв. Эдгээр туршилтын эцсийн зорилго бол 2026 он гэхэд плазмын 100 сая градусын температурыг 300 секундийн турш барих чадвартай болох ба энэ нь хайлуулах үйл ажиллагааг өргөжүүлэх "чухал цэг" гэж Си-Ву Юн мэдэгдэв. Эрдэмтдийн Өмнөд Солонгост хийж байгаа туршилт нь Францын өмнөд хэсэгт "ITER" гэгддэг Олон улсын термоядролын туршилтын реакторын бүтээн байгуулалтад нэмэр болох ёстой. "ITER" нь цөмийн нэгдэл үүсэх боломжтой эсэхийг нотлох зорилготой дэлхийн хамгийн том токамак юм. "KSTAR"-ийн ажил нь "ITER-ийн үйл ажиллагааны таамагласан гүйцэтгэлийг цаг тухайд нь баталгаажуулж, цөмийн нэгдэл үүсч хайлуулах эрчим хүчийг арилжааны болгоход ихээхэн тус болно" гэж Си-Ву Юн онцолжээ. "Fusion Energy" хүрээлэнгийн (KFE) дэргэдэх "KSTAR" судалгааны төвийн туршилт амжилттай болсноос гадна дэлхийн хэд хэдэн орон цөмийн энергийн эх үүсвэрийг бий болгох туршилтуудыг амжилттайгаар хийж байжээ. АНУ-ын Лоуренс Ливерморын үндэсний лабораторийн Үндэсний гал асаах байгууламжийн эрдэмтэд 2022 онд цөмийн нэгдлийн ачаар туршилтад зарцуулснаас илүү их энерги гаргаж авсан ба цөмийн хайлуулах урвалыг амжилттай хийж түүхэнд бичигдсэн аж.Энэ оны хоёрдугаар сард Английн Оксфорд хотын ойролцоох эрдэмтэд нэгдэх урвалын явцад урьд өмнө байгаагүй их эрчим хүч үйлдвэрлэж дээд амжилт тогтоосноо зарлав. Тэд таван секундийн турш 69 мегажоуль хайлуулах энерги үйлдвэрлэсэн нь ойролцоогоор 12 000 байшинг ижил хугацаанд эрчим хүчээр хангахад хангалттай юм.Гэсэн хэдий ч эрдэмтэд инженерийн болон шинжлэх ухааны ноцтой бэрхшээлүүдийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа тул цөмийн хайлалтыг энергийн зах зээлд арилжаалах нь холын төлөвлөгөө хэвээр байна. Их Британийн Манчестерийн их сургуулийн цөмийн хайгуулын судалгааны ажилтан Аниека Хан хэлэхдээ "Цөмийн хайлуулалт хараахан бэлэн болоогүй байгаа тул цаг уурын хямралыг даван туулахад бидэнд тусалж чадахгүй" гэв.Цөмийн нэгдэл болон цөмийн хайлш нь хоёулаа их хэмжээний дулаан ялгаруулдаг урвал боловч их хэмжээний эрчим хүч зарцуулах шаардлагатай болдог. Эдгээр туршилтууд нь амжилттай болж, улам өргөжин дэлгэрэх юм бол хүн төрөлхтний хамгийн дээд ололт амжилт болох юм. Мөн цөмийн нэгдлийн ахиц дэвшил үргэлжилбэл "зууны сүүлийн хагаст ногоон эрчим хүчний нэг хэсэг болох боломжтой" гэж судалгааны ажилтан Аниека Хан онцолжээ.Эх сурвалж:CNN,Futurism |
https://news.mn/r/2712395/ | Финланд: Гал нээсэн 12 настай сэжигтэн баривчлагдав | Финландын Вантаа хотын Виертола сургуульд орон нутгийн цагаар Мягмар гаригийн өглөөний 09.00 цагийн орчимд буудалцаан болжээ. Цагдаа нарын мэдээлснээр, 12 настай нэг хүүхэд амь алдаж, хоёр хүүхэд хүнд шархадсан тул эмнэлэгт хүргэгдсэн байна. Хэргийн сэжигтэн нь тус сургуулийн 12 настай сурагч гэнэ. Тэрбээр Финландын нийслэл Хельсинкийн хойд захад явган зугтаж байгаад цагдаа нарт баригдсан байна.Сургуульд гал нээхэд ашигласан буу нь 12 настай сэжигтний ойрын хамаатных аж.Ямар учраас халдлага үйлдэх болсон шалтгааныг Вантаа хотын мөрдөгчид шалгаж эхэлсэн. Виертола бага сургууль нь Хельсинкээс хойд зүгт 18 км оршдог. Тус сургууль нэгээс есдүгээр ангийн 800 орчим сурагч, 90 орчим ажилтантай. Финландын Ерөнхий сайд Петтери Орпо "Бид бүхэн хохирогчид, тэдний ар гэрийнхэн болон Виертола сургуулийн бусад оюутнууд, ажилтнуудтай хамт байна" гэж "Х" хуудаснаа нийтэлсэн.Финлянд улс ан агнуурын томоохон уламжлалтай бөгөөд буу эзэмших шаардлага өндөр юм. Өмнө нь 2007 онд 18 настай сурагч Пекка-Эрик Аувинен Финландын өмнөд хэсэгт орших Туусула хотын ахлах сургуульдаа гал нээж, найман хүний аминд хүрч, 10 хүнийг шархдуулсан. Тэрбээр халдлага үйлдсэнийхээ дараа гэр бүлийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэсэн амиа хорлосон тэмдэглэл үлдээж байжээ.Мөн 2008 онд Туусула хотод 22 настай Матти Жухани Саари өөр сургуульд гал нээж, 10 хүний амийг хөнөөж, улмаар өөрийгөө буудсан юм. Эдгээр хэргийн дараа Финландын засгийн газар галт зэвсэг, ялангуяа гар буу, буу ашиглах талаар шинэ удирдамж гаргасан байна. Нордикийн улс галт зэвсэг худалдан авах өргөдөл гаргагчийн насны хязгаарыг 18-20 болгож, ур чадварын шалгалтыг нэвтрүүлсэн. Одоогоор Финландад 1.5 сая тусгай зөвшөөрөлтэй галт зэвсэг, 430 мянга орчим тусгай зөвшөөрөл эзэмшигчид байдаг аж. Тусгай зөвшөөрлийг орон нутгийн цагдаагийн хэлтэс олгодог болсон.Эх сурвалж: CNN |
https://news.mn/r/2712399/ | ОХУ: Талибаныг террорист байгууллагын жагсаалтаас гаргана | ОХУ-ын эрх баригчид Афганистан дахь талибан удирдагчидтай хэлэлцэх чухал асуудлууд байгаа учир тус байгууллагыг террорист байгууллагын жагсаалтаас гаргахаар ажиллаж байгаа гэж мэдэгдлээ.Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Энэ бол манай зэргэлдээ улс. Ямар нэг байдлаар бид тэдэнтэй харилцдаг. Бид тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх хэрэгтэй. Үүний тулд харилцан яриа хэлэлцээ шаардлагатай. Иймд бид тэдэнтэй бусад улсын адил харилцдаг. Тэд бол Афганистан дахь бодит эрх мэдэл" гэж хэлэв.Песков тулгамдсан асуудал гэдэг үгээр чухам ямар асуудлыг хэлсэн нь тодорхойгүй. Гэхдээ өнгөрсөн сард Москва дахь "Крокус сити" концертын танхимын халдлагаар дор хаяж 144 хүн нас барсан нь сүүлийн 20 жилд болоогүй хамгийн аймшигтай халдлага байсан билээ. Уг халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэглэл хүлээсэн бөгөөд АНУ-ын албан тушаалтнууд ч энэ талаар тагнуулын мэдээлэлтэй гэж мэдэгдсэн.Талибанчууд 2021 онд Афганистаны эрх мэдлийг гартаа авсан. Тэд одоог хүртэл ОХУ-ын зүгээс гаргасан террористуудын жагсаалтад байгаа аж.Эх сурвалж: REUTERS |
https://news.mn/r/2712113/ | Японд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө | Японы хойд хэсгийн Иватэ болон Аомори мужид өнөөдөр /2024.04.02/ орон нутгийн цагаар 04:24 цагийн орчимд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлснийг тус улсын Цаг уурын агентлаг мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт Номхон далайн эрэг дагуух Иватэ мужийн хойд эрэг орчимд, 71 километрийн гүнд байжээ. Мөн цунамийн сэрэмжлүүлэг зарлаагүй аж.Японд газар хөдлөлтийн хүчийг 0-7 хүртэл хэмжүүрээр хэмждэг. Энэ удаагийн газар хөдлөлтийн хүчийг Иватэ болон Аомори орчимд тав гэж үнэлжээ.Дашрамд дурдахад, Токиогийн зүүн хэсэгт орших Чиба мужид ойрын хугацаанд хэд хэдэн удаа газар хөдлөлт болохыг Японы Цаг уурын агентлаг өнгөрсөн сард анхааруулж байсан. Энэ нь эрэг орчимд тектоник хавтангийн гулсалт илэрсэнтэй холбоотой. Тектоник хавтангийн гулсалтын байршлыг нарийвчилбал, Японы эх газрын хавтан ба Филиппиний тэнгисийн хавтангийн зааг дээр Босо хойг орчимд юм. Албаныхны мэдээлснээр хоёрдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн царцдасын хэвийн бус хөдөлгөөн илэрсэн байна.Тухайн бүс нутагт сүүлийн үед болсон газар хөдлөлтүүдийн хүчийг харгалзан үзвэл цаашид хүчтэй газар хөдлөх магадлалтайг Цаг уурын агентлагаас анхааруулжээ. Газар хөдлөлтийн хүч 5.0 магнитудаас давсан тохиолдолд хүмүүс ямар нэг тогтвортой, хөдөлгөөнгүй зүйлээс барих шаардлагатай болж, тавиур дээр байгаа эд зүйлс унадаг.Эх сурвалж: NHK |
https://news.mn/r/2712050/ | Москвагийн иргэдийг нүүлгэн шилжүүлэв | Оросын хууль хүчний агентлагууд Москвагийн Курский төмөр замын буудлаас иргэдийг нүүлгэн шилжүүлсэн тухай "Москвагийн төмөр зам"-ын хэвлэлээс мэдээллээ. Гэрчүүдийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 1-ний 13:00 цагийн орчимд Курский төмөр замын буудал болон ойролцоо орших Атриум худалдааны төвөөс иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Тухайн хэсэг газрыг минажүүлсэн байж болзошгүй тул иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.Иргэдийг нүүлгэн шилжүүлсний дараа буудлын талбайг битүүмжлэн бүсэлжээ. Тухайн үеийн дүрс бичлэгийг "Анхаараарай, Москва" гэсэн телеграм хуудас нийтэлсэн байна. Бичлэгээс харахад хүмүүс сандарч мэгдэлгүй төмөр замын буудлыг орхиж гарч байв. Төмөр замын яамнаас мэдэгдсэнээр энэ нөхцөл байдал галт тэрэгний хөдөлгөөнд нөлөөлөөгүй аж.Төмөр замын буудал орчмыг үнэхээр минажүүлсэн байсан эсэхийг шалгаж байна.Тэгвэл яг энэ мэдээлэлтэй зэрэгцээд Ленинградын амьтны хүрээлэнд мөн мина тавьсан байж болзошгүй тул иргэдийг нь нүүлгэн шилжүүллээ гэсэн мэдээллийг "RT" хэвлэл нийтэлжээ. Мөн Москвагийн хэд хэдэн фитнесс төвд тэсрэх бөмбөг байрлуулсан байна гэсэн мэдээллийн дараа иргэдийг нүүлгэн шилжүүлсэн тухай "Kursk news" мэдээллээ. Үл таних хүмүүс утсаар холбогдож, тэсрэх бөмбөг байрлуулсан гэсэн мэдээллийг анх өгчээ.Эх сурвалж: KURSK NEWS |
https://news.mn/r/2712023/ | Туркийн сөрөг хүчний удирдагч ялалтаа тэмдэглэж байгаад нас баржээ | Туркийн орон нутгийн сонгуульд ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон түүний AK нам сөрөг хүчинд ялагдсан тухай бид өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл сөрөг хүчний Бүгд найрамдах намын дэд дарга Мехмет Палаз ялалтын баяраа тэмдэглэж байгаад нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Ялалтын баярын үеэр намын гишүүд тагтан дээр гарч ирж, тэднийг дэмжсэн олон байшингийн доор цугласан байжээ. Энэ үед байшингийн тагт гэнэт нурж унаснаар Мехмет Палаз нас барсан байна.Түүнчлэн өөр найман хүн эмнэлэгт хүргэгджээ. Эндээс гурван хүн нь хүнд шархаджээ.Мехмет Палаз анх эмнэлэгт хүргэгдсэн боловч очсон хойноо удалгүй нас барсан байна.Эргэн сануулахад сөрөг хүчний Бүгд найрамдах нам энэ удаагийн сонгуулиар үндэсний хэмжээнд 38 хувийн санал авснаар эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын эсрэг томоохон ялалт байгуулсан юм. Ийнхүү Бүгд найрамдах нам Туркийн 81 мужаас дор хаяж 35-ынх нь нийслэл, томоохон хотуудыг хяналтдаа авах болжээ. Шударга ёс, хөгжлийн нам 24 мужийн нийслэлд л ялалт байгуулж, сонгуулийн өмнөх суудлынхаа гуравны нэгээс илүүг алдсан байна.Mehmet PalazЭх сурвалж: PRAVDA, DAILY HUNT |
https://news.mn/r/2712059/ | Хойд Солонгосын пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унав | Хойд Солонгосын хөөргөсөн пуужин мягмар гаригийн өглөөний 06:52 цагийн орчим Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэж Токиогийн албаны хүмүүс мэдэгдэв. Одоогоор эдийн засгийн онцгой бүсэд байсан усан болон нисэх онгоцнуудад хохирол учраагүй. Хойд Солонгосын зүгээс өнгөрсөн нэгдүгээр сард хатуу түлшээр ажилладаг дунд тусгалын баллистик пуужин амжилттай туршсанаа зарласан юм. Хатуу түлшээр ажилладаг пуужин шингэн түлшээр ажилладаг пуужингаас илүү хурдан харвах боломжтой ба Хойд Солонгос нам өндөрт удаан хугацаанд нисч чаддаг далавчит пуужингуудыг нэг, хоёрдугаар сард туршсан байна. Пхеньян баллистик пуужин дээр тактикийн цөмийн цэнэгт хошуу суурилуулахыг оролдохоос гадна “газар-хөл” ангиллын шинэ пуужин туршсанаа зарласан юм. Хойд Солонгосын арми гуравдугаар сарын 18-нд хэт том олон пуужин харвагч гэж нэрлэдэг ойрын тусгалтай баллистик пуужингаар харвах сургуулилт хийсэн байна.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дор хаяж зургаан пуужин нэгэн зэрэг харваж буйг харуулсан видео, гэрэл зургийг нийтэлжээ. Пхеньян мөн гуравдугаар сарын 19-нд шинэ төрлийн дунд тусгалын хэт авианы пуужингийн хатуу түлш хөдөлгүүрийн газрын тийрэлтэт туршилтыг амжилттай хийснээ зарлав. Туршилт амжилттай болсон нь төслийг дуусгах боломжийг олгосон гэжээ.Эх сурвалж:NHK Japan |
https://news.mn/r/2711945/ | АНУ-д инфляци өсч, эдийн засгийн түвшин буурав | АНУ-ын үнийн өсөлт хэрэглэгчдэд дарамт учруулж байна гэж тус улсын инфляцийн тайланд дурджээ. Холбооны нөөцийн сангийн /ХНС/ инфляцийн тайланд хувь хүний хэрэглээний зардлын индекс 2023 оны хоёрдугаар сараас 2024 оны хрёрдугаар сар хүртэл 2,5 хувь өссөн байна. Мөн сар сараар харьцуулсан индексд энэ оны хоёрдугаар сарын хувь хүний зардал нэгдүгээр сарын үзүүлэлтээс 2,4 хувиар өссөн байна. Жилийн инфляцийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйл нь өнгөрсөн сард эрчим хүчний үнэ 2.3 хувиар өссөнтэй холбоотой. Худалдааны яамны өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр ХНС инфляцийг 2 хувь хүртэл бууруулах зорилго нь биелэгдэшгүй гэв.Гэхдээ ХНС-ын дарга Жером Пауэлл үүнд санаа зовсонгүй. Пауэлл Сан Францискогийн ХНС-аас зохион байгуулсан арга хэмжээний үеэр үнийн өсөлтийн үзүүлэлт нь хүлээлттэй бараг нийцэж байсан гэжээ.Мэдээлэл Төв банкны таамаглалтай нийцэж байвал ерөнхийдөө сайн гэж тэрбээр нэмж хэлэв. АНУ-ын Төв банк эрчим хүч, хүнс оруулаагүй инфляцийн тайланд сэтгэл хангалуун байгаа бололтой. Өргөн хэрэглээний хоол хүнс, эрчим хүчний үнийг хасаж гаргасан тайланд нэг жилийн инфляцийн түвшин 2,9 хувиас 2,8 хувь болж буурсан байна. Мөн сар бүрийн инфляцийн тооцоолол 0,5 хувиас 0,3 хувь болж буурсан тул суурь үзүүлэлтүүд хүлээлттэй нийцэж байна гэж Төв банк мэдэгдэв.Хэдийгээр сүүлийн үеийн эдийн засгийн мэдээллүүд хэрэглэгчдийн зарцуулалт удааширч байгааг харуулсан ч өнгөрсөн долоо хоногт гарсан нэгдүгээр сарын индекс хэрэглэгчид худалдан авалтаа ихэсгэсэн гэдгийг онцлов. Хэрэглэгчийн зарцуулалт нэгдүгээр сард 0.2 хувиас өнгөрсөн сард 0.8 хувиар өссөн байна. Энэ нь нэг жил гаруйн хугацаанд гарсан хамгийн том өсөлт юм.Үндэсний ахлах эдийн засагч Кэти Бостянчич "Нэгдүгээр сарын үзүүлэлт нь хэрэглэгчид тахал өвчинтэй холбоотой 2.1 их наяд ам.долларын хадгаламжийг бүхэлд нь ашигласан болохыг онцолж байна.Үүнийг зээлийн картын өр нотолж байгаа ба энэ нь дээд амжилт юм. Хөдөлмөр эрхлэлтийн өсөлт хүчтэй хэвээр байгаа бол энэхүү үзүүлэлт нь их хэмжээний зардлын үндэс суурь болж чадна. Гэхдээ хэрэглэгчид ерөнхийдөө хөдөлмөрийн зах зээлээс чөлөө авахад бэлэн биш байна" гэжээ.Инфляцийн сүүлийн үеийн мэдээлэл нь ХНС-ийн хүүг бууруулах төлөвлөгөөг өөрчлөх магадлал багатай юм. Пауэлл тэргүүтэй төв банкныхан 2 хувийн инфляцид хүрэх нь хэцүү байна гэж дохио өгсөн.ХНС-ын захирагч Кристофер Уоллер энэ долоо хоногийн ихээр үнийн өсөлтийг 2 хувьд хүргэхийн тулд эдийн засгийн салбарууд яарахгүй байна гэв. ХНС-ын ажилтнууд энэ онд гурван удаа хүүгээ бууруулна. Хөрөнгө оруулагчид эдгээр гурвын эхнийх нь зургадугаар сард болно гэж таамаглаж байна. Эх сурвалж: CNN |
https://news.mn/r/2712071/ | Аль-Шифа эмнэлэгт 14 хоног үргэлжилсэн дайралтыг зогсоов | Газын хойд хэсэгт орших Аль-Шифа эмнэлэгт хоёр долоо хоногийн турш "террористуудын эсрэг"ажиллагаа явуулж дууссан тул цэргүүдийг татсан гэж Израилийн арми мэдэгдэв. Газын албаны хүмүүс Аль-Шифа эмнэлэгт болсон халдлагад дор хаяж 400 хүн амь үрэгдсэн ба Израилийг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байна. Түүнчлэн, Израиль олон улсын хууль тогтоомж, хүмүүнлэгийн хууль, протоколыг зөрчсөн "илэрхий гэмт хэрэг" үйлдсэн тул дэлхийн бүх улс орон, НҮБ болон бусад байгууллагуудыг Израилийг буруутгахыг уриалав. Израиль өнгөрсөн аравдугаар сард цэргийн довтолгоогоо эхлүүлснээс хойш Даваа гаригийн байдлаар уг анклав дахь амиа алдагсдын тоо 32,845-д хүрсэн гэж Газын эрүүл мэндийн албаныхан мэдэгдэв.Израиль хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн дайны үеэр алан хядах байгууллагатай холбоотой 500 орчим сэжигтнийг баривчилсан ба 200 террористыг устгасан гэж мэдэгджээ. Барилга байгууламжийн сүйрлээс бусдаар энгийн иргэдийн амь насанд аюул заналхийлээгүй ба Аль-Шифа эмнэлэгт хорогдож байсан 6000 гаруй хүнд тусламж үзүүлсэн гэж мэдээлсэн байна. Тус мэдэгдэлийг ДЭМБ үгүйсгэж, нөхцөл байдал төсөөлснөөс ч харгис байсан гэв. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс "Бүслэлт эхэлснээс хойш эмнэлэгт байсан 21 өвчтөн нас барсан бол 107 өвчтөн эмнэлэгт үлдсэн. Дайралтаас зугатаж чадаагүй 107 хүний дунд бага насны хүүхдүүд байсан ба эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалттай авч чадаагүйгээс биеийн байдал нь дордсон" гэжээ. Тедрос Адханом цахим хуудаснаа "Өчигдрөөс хойш 15 хүний дунд нэг шил ус байна. Ариун цэврийн шаардлага хангаагүйгээс болж иргэдийн дунд халдварт өвчин тархсан" гэж нийтлэв. Ройтерс агентлаг Аль-Шифа болон ойр орчмын газруудад сүйрлийн цар хүрээг харуулсан бичлэгийг нийтэлж, олон хүний цогцсыг оршуулсан гэж үздэг түр оршуулгын газрыг харуулсан байна. Эх сурвалж:AP |
https://news.mn/r/2711743/ | Монгол залуус гадаадад цагаачлах болсон 3 том шалтгаан | "LETU Mongolia" англи хэл, бизнесийн их сургуулийн захирал, дата аналист Роберт Риц Монгол улсад тулгамдаж буй асуудлууд иргэдийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж буйг тайлбарлажээ. Мөн залуус яагаад гадны орон руу цагаачлах замыг сонгож буйг "Brain Drain Index"-д тулгуурлан тайлбарласан байна.Тус индексээр ядуу буурай орны иргэд мөнгө болон амьдралын таатай нөхцөлтэй улс орныг сонгож, цагаачилсан тоо баримтыг хэмждэг. Ингэхдээ нийт 177 орны статистик үзүүлэлтэд тулгуурлан хэмжжээ. Монгол улсын хувьд 2007-2023 оны хооронд "Brain Drain Index"-д 123 дугаарт жагссан байна.Роберт Риц:-Монголын "Brain Drain Index" маш том асуудал болоод байна. Монгол Улсын 2016-2023 оны индексийн үзүүлэлтийг харцгаая. Хэрвээ эдгээр асуудал шийдвэрлэгдэхгүй бол индекс улам өсөх болно.
Улаанбаатар хотын орчин. Түгжрэл, бохирдол, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх газар байхгүй нь хамгийн том асуудал. Түгжрэл хэдэн цагаар ч хамаагүй үргэлжилдэг. Хэрэв би өдөр бүр ажил руугаа машинаар явбал үнэхээр залхаж гадагшаа явах болно. Энэ нь үнэхээр аймшигтай ба ДНБ-г жилд 1-2 хувь бууруулдаг. Агаарын бохирдлоос болж монголчууд цалингаа эм тарианд зарцуулж байна. Агаарын бохирдол нь амьсгалын замын халдварт өвчнийг нэмэгдүүлж, сэтгэн бодох чадварт нөлөөлдөг. Бохир агаараар амьсгалж буй үед эрүүлээр бодож чадахгүй.
Өндөр цалинтай ажлын байр хомс. Хэрэв та физикч бол Монгол амьдрахад хамгийн тохиромжгүй улс. Энэ нь маш олон салбарын хувьд үнэн бодит зүйл. Уул уурхай, санхүү бол Монголд мөнгө хийдэг цорын ганц салбар.
Хүүхдэд зориулсан орчин муу. Бага насны хүүхдүүд хагас цаг хичээллэдэг ч анги дүүргэлт нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн. Энэ асуудал 10 жилийн дараа л гайгүй болох боломжтой. Жил ирэх тусам төрөлтийн тоо багасч байна. Тэр хүртэл хүүхдэд зориулсан орчин муу байгаа нь эцэг эхийн хувьд хамгийн том асуудал болсон.Эдгээр гурван асуудал нь Монголд гэр бүлээрээ аз жаргалтай амьдрахад хамгийн том бартаа болоод байна. Хэрэв ухаалаг, хөдөлмөрч монголчуудаа эх оронд нь авч үлдэхийг хүсвэл эхлээд дээрх гурван асуудлыг шийдэх хэрэгтэй байна.2016-2023 оны хооронд гадаад орон руу цагаачилсан монголчуудийн жил ирэх тусам нэмэгдсэн үзүүлэлт Эх сурвалж: Robert Ritz on X: "Mongolia’s brain drain is a massive problem. Here is the “Brain Drain Index” for Mongolia from 2016-2023. This brain drain will continue until these challenges are resolved: 1. Environment in Ulaanbaatar Traffic, pollution, and lack of things to do with your family are the… https://t.co/SR9UTJissq" / X (twitter.com) |
https://news.mn/r/2711873/ | Модон луу жилийн СОНГУУЛИУД | Хүн төрөлхтөний хувьд 2024 он бол дэлхийн ардчилал эргэлтийн цэгтээ хүрч, хэмжээлшгүй эрхт дэглэм рүү ухрах эсэхийг сонгох чухал жил. Тодруулбал, дэлхийн хүн амын тал орчим хувь буюу 3.8 тэрбум хүн хууль тогтоох байгууллага, ерөнхийлөгчөө сонгох чухал сонголтыг хийнэ. Монгол Улсын тухайд ирэх зургадугаар сард анх удаа томсгосон тойргоор парламентын 126 гишүүнийг сонгоно.Европын холбоог нэмээд нийт 64 улс 2024 онд сонгууль явуулахаар төлөвлөснөөс он гарсаар ОХУ, Тайвань, Иран, Беларусь зэрэг томоохон орны сонгууль болов. Үүнээс гадна Португал, Индонези, Пакистан, Бангладеш, Сенегал, Камбож, Азербайжан, Финланд гэх мэт орон сонгуулиа хийлээ.Эндээс онцлууштай нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бүрэн эрхийн хугацаагаа дахин зургаан жилээр сунгаж, 2030 он хүртэл төрийн жолоог атгах болсон явдал байв. Мөн Тайванийн удирдагчаар эрх баригч Ардчилсан дэвшилтэт намаас нэр дэвшигч Лаи Чин-тэ сонгогдсон.Одоо хамгийн ойрын хугацаанд Өмнөд Солонгосын сонгууль дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болох гэж байна.Өмнөд Солонгосын хувьд 51.8 сая хүн амтай. Ерөнхийлөгч Юн Сук Ёл 2022 оны тавдугаар сард албан тушаалаа хүлээж авсан. Энэ удаад 300 гишүүнтэй Үндэсний ассамблейн шинэ гишүүдийг сонгох юм. Бүх нийтийн сонгуулийн албан ёсны кампанит ажил гуравдугаар сарын 28-нд эхэлжээ. Сонгуулийн системийн хувьд тус улс ерөнхийлөгчөө таван жилийн хугацаатай сонгодог. Харин Үндэсний ассамблейн 300 гишүүн дөрвөн жилийн хугацаатай сонгогддог. Тэдний 253 нь нэг мандаттай тойргоос олонхийн саналаар шууд сонгогддог бол үлдсэн 47-г нь пропорциональ төлөөллийн системээр сонгоно.Өнгөрсөн удаагийн сонгууль 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд болсон. Энэ сонгуулиар Ардчилсан нам 180 суудал авч ялсан бол Нэгдсэн ирээдүй нам 103, Шударга ёс нам нэг суудал авчээ.Энэ жилийн сонгуульд өрсөлдөх гол намууд нь Солонгосын ардчилсан нам, Ардын хүч нам, Ногоон-Шударга ёс нам, Шинэ ирээдүй нам юм. Тэр дундаа эрх баригч Ардын хүч нам, Ардчилсан нам хоёрын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна.Өмнөд Солонгосын араас Энэтхэгийн сонгууль болно. Тодруулбал, Энэтхэгийн бүх нийтийн сонгууль дөрөвдүгээр сарын 19-нд эхэлж, зургадугаар сарын 4-нд эцсийн дүнг танилцуулах аж. Улс даяар 960 сая гаруй хүн санал өгнө. Энэ нь 2019 оны сонгуулиас 150 сая орчим хүнээр илүү гэсэн үг.Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн том хэмжээний бүх нийтийн сонгууль болно. Санал өгөх хүний тоогоороо ч, үргэлжлэх хугацаагаараа ч энэ удаагийн сонгууль хамгийн хамгийн нь болж байна.Сонгуулийн санал хураалт зургаан долоо хоногийн турш долоон үе шаттайгаар үргэлжилнэ. Энэ удаагийн сонгуулиар 18 дахь Лок Сабхагийн 543 гишүүнийг сонгоно.Сүүлийн үеийн санал асуулгын дүнгээс харахад ерөнхий сайд Нарендра Модигийн нам буюу эрх баригч Бхаратия Жаната нам парламентад олонхийн суудлаа хадгалж үлдэх магадлал өндөр байна. Энэтхэгчүүд сонгуулиа “EVM” буюу цахим машинаар өгнө. Гэвч энэ машинуудыг хакердах боломжтой гэж иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандаж буй. Харин санал хураалт явуулах Энэтхэгийн Сонгуулийн хороо, Дээд шүүх гэсэн байгууллагууд үүнийг үгүйсгэжээ. Энэ асуудалтай холбоотойгоор тус улсын Конгрессын удирдагч Ганди 1990-ээд оны сүүл үеийг хүртэл ашигласан цаасан саналын хуудсыг эргүүлэн авчрахыг шаардсан байна. Уг шаардлагыг нь Дээд шүүх хүлээж аваагүй аж.Гэсэн хэдий ч цаасан саналын хуудсыг эргүүлэн авчрахыг шаардсан дуу хоолой хүчтэй байна. Тухайлбал, Энэтхэгийн төв мужийн Мадхья Прадеш мужийн ерөнхий сайд асан Дигвижай Сингх бол цахим машины эсрэг тууштай тэмцэгч. Тэрбээр санал хураалтыг цаасаар авахыг шаардаж буй шүүмжлэгчдийг тэргүүлж байна.Энэтхэгийн Үндсэн хуулийн 83 дугаар зүйлд зааснаар Лок Сабхагийн сонгуулийг таван жилд нэг удаа явуулдаг. 543 гишүүн бүгд нэг мандаттай тойргоос эхний санал хураалтаар сонгогддог.Өмнөд Солонгос, Энэтхэгийн дараа Европын холбоо, АНУ, Мексик, Гүрж, Молдав, Литва зэрэг улсад сонгууль болно.Европт ирэх зургадугаар сард болох Европын холбооны сонгууль нь хэт барууны намууд, магадгүй Франц, Германд эрх мэдлийг авах, Брюссель болон Европын холбоонд исламын шашинтнуудын эсрэг дайсагнасан үндсэрхэг засгийн газар байгуулагдах магадлалтай. Эдгээр намууд эрх мэдэлд хүрэхийн тулд сонгуулийн дараагийн өдрөөс л бие даасан шүүх засаглал, чөлөөт хэвлэл гэх мэт Европын ардчиллын гол сууриудад заналхийлнэ гэж олон улсын ажиглагчид үзэж байна.Эх сурвалж: TIME, ELECTION GUIDE, AL JAZEERA |
https://news.mn/r/2711839/ | Навальныйн дэмжигчид өшөө авч эхэлжээ | ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальный нас барсны дараахан Кремлийг эсэргүүцэгч хакерууд өшөө авч эхэлжээ. Тэд Оросын шоронгийн системд халдаж, Навальныйн зургийг “Урт удаан наслаарай Алексей Навальный” гэсэн бичигтэйгээр байршуулсан байна.Түүгээр ч үл барам олон мянган хоригдлын мэдээллийн санд халджээ. Уг мэдээллийн санд хоригдлуудын мэдээллээс гадна тэдний гэр бүл, төрөл төрөгсөд, холбогдох хүмүүсийнх нь мэдээлэл багтана. Энэ бүхний үр дүнд хэн нэг нь тэдэнтэй холбогдож, Навальныйд юу тохиолдсон талаар мэдээлэл өгнө гэдэгт найдаж буй аж.Мэдээллийн санд 800 мянга орчим хоригдол болон тэдний холбоо хамаарал бүхий хүмүүсийн мэдээлэл байгаа гэв.Мөн шоронгийн хоригдлуудад гэр бүлийнхэн нь хүнс худалдаж авч өгөх зориулалттай цахим хуудсанд хакерууд халдаж, бүтээгдэхүүнүүдийнх нь үнийг нэг рубль болгон өөрчилсөн байна. Энгийн үед ихэнх бараа нь нэг ам.доллараас дээш үнэтэй байдаг. Хоригдлууд зоосоор хоол хүнс худалдаж авч эхэлснийг шоронгийн ажилтнууд анзаарах хүртэл багагүй хугацаа зарцуулжээ.Эх сурвалж: CNN |
https://news.mn/r/2711864/ | Хойд Солонгос энэ онд хиймэл дагуул хөөргөхөө дахин батлав | Хойд Солонгос энэ онд хэд хэдэн тагнуулын хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөгөө дахин баталжээ. Тус улс өнгөрсөн арваннэгдүгээр сард анхны ийм хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн. Өмнөд Солонгосын төрийн мэдлийн төв мэдээний агентлаг Даваа гаригт мэдээлснээр Хойд Солонгос өнгөрсөн жил тагнуулын хиймэл дагуул “Маллигёнг-1”-г амжилттай хөөргөсөн нь үндэсний батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд томоохон ахиц дэвшил авчирсан гэв. Түүнчлэн Хойд Солонгосын сансрын агентлаг тогтвортойгоор бүтээн байгуулалтаа нэмэгдүүлж, шинэ эринд хүрэхийг зорьж байна.Пёньян 2024 онд гурван тагнуулын хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөгөө өмнө нь мэдэгдэж байсан. Өмнөд Солонгосын хэвлэлүүд өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосыг нутгийн баруун хойд хэсэгт орших Сохае хиймэл дагуул хөөргөх станцаас цэргийн хоёр дахь хиймэл дагуул хөөргөхөөр бэлтгэж байна гэж мэдээлжээ.Харин Өмнөд Солонгос дөрөвдүгээр сарын эхээр хувийн хэвшлийн пуужин ашиглан АНУ-аас хоёр дахь цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөв. Холбогдох улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа ба Хойд Солонгос хөрш Өмнөд Солонгосыг хиймэл дагуул хөөргөхөөс өмнө төлөвлөгөөгөө хэрэгжүүлж магадгүй гэсэн таамаглалаас үүдэн олон улс Пёньянд тавих хяналтаа эрчимжүүлэв.Эх сурвалж:NHK |
https://news.mn/r/2712037/ | Израилийн хүчин Ираны генералуудыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байна | Сирийн нийслэл Дамаск дахь Ираны консулын байр руу Израилийн цэргүүд цохилт өгсний улмаас долоон офицер амь насаа алдсан гэв. Иран болон Сирийн засгийн газар тус халдлагыг буруутгаж, хохирол учруулсан Израильд арга хэмжээ авах хэрэгтэй гэж мэдэгдэв. Израиль тус мэдэгдэлд хариу өгөөгүй боловч Сири дэх бай руу олон зуун удаа цохилт өгснөө хүлээн зөвшөөрч, Хувьсгалт гвардийн зэвсэглэсэн, санхүүжүүлж сургадаг Иран болон холбоотон зэвсэгт бүлэглэлүүд рүү дайрсан гэж мэдэгджээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Газын зурваст дайн эхэлснээс хойш Хизболла болон Ливан, Сири дэх Ираны дэмжлэгтэй бусад бүлэглэлүүд Израилийн хойд хэсэгт хил дамнасан халдлага үйлдсэний хариуд Израиль цохилтоо нэмэгдүүлсэн гэж мэдээлжээ. Гэхдээ Даваа гаригийн цохилт үнэн хэрэгтээ Израиль Иран болон түүний холбоотнуудын тэвчээрийг шалгасан, дарамт учруулсан үйл явдал болсон гэж олон улсын шинжээч нар үзэж байна.Сирийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Даваа гаригийн 17:00 цагийн орчимд Дамаск хотын баруун хэсгийн Меззе дүүргийн хурдны зам дагуух Ираны консулын байрыг Израилийн нисэх онгоцнууд онилсон байна. Сирийн агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин хариу пуужин хөөргөж, дайралтыг зогсоох гэж үзсэн ч консулын байр оногдож, дотор нь байсан хүмүүс хүнд шархадаж, амь насаа алджээ. Хэдэн хүн амь алдсан албан тоог нийтэд зарлаагүй ч нуранги доор дарагдсан хүмүүсийг аврах ажилгаа явагдаж байна гэв.Ираны Элчин сайд Хоссейн Акбари "Израилийн F-35 сөнөөгч онгоцууд миний оршин суугаа газар, Ираны офицер, генералуудыг болон Элчин сайдын яамны консулын байрыг харгис хэрцгийгээр онилсон" гэв. Ираны төрийн телевизэд зарим дипломатууд болон 5-7 хүн амь үрэгдсэн гэж мэдээлсэн байна. Ираны Хувьсгал гвардын гаргасан тайланд Бриг-ген Мохаммад Реза Захеди, генерал Мохаммад Хади Хажи-Рахими командлагч нар нас барсан гэж мэдэгдсэн ба 63 настай Захеди нь Хувьсгалт гвардийн хилийн чанад дахь үйл ажиллагаа явуулдаг Кудсын хүчний ахлах албан тушаалтан байжээ. Захеди 2008-2016 оны хооронд Ливан, Сирид командлагчаар ажиллаж байсан бол Хажи-Рахими нь түүний орлогч байв. Захеди нь олон жилийн турш онилсон аллагын кампанит ажлын үеэр Израилийн гарт амиа алдсан гэж үздэг Ираны хамгийн алдартай хүмүүсийн нэг юм. Израиль өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Дамаскийн хойд хэсэгт орших Алеппо хот руу пуужингаар харваж Сирийн 28 цэрэг, Ираны дэмжлэгтэй Ливаны зэвсэгт бүлэглэлийн долоон хүн болон, 53 энгийн иргэд амь насаа алдсан юм.Эх сурвалж: ВВС |
https://news.mn/r/2711554/ | Истанбулыг удирдах тулаан ирээдүйн түлхүүр болно | Сая сая турк иргэн томоохон хотуудыг удирдах удирдагчийг сонгохын зэрэгцээ Режеп Тайип Эрдоган сөрөг хүчний хяналтыг эргүүлэн татаж чадах эсэхийг шийдэх чухал мөч өрнөж байна. Туркийн эдийн засаг, соёлын хүчирхэг хот Истанбулын хотын дарга Экрем Имамоглу таван жилийн өмнө сөрөг хүчинд нэгдсэнээр одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы засаглал нуран унах магадлалтай болов. Нийт 16 сая хүн амтай Истанбул хотод төрж, өссөн Эрдоган ирэх дөрвөн жилд дахин засаглалаа эргүүлэн авахыг хүссэн ч сөрөг хүчний дарамт, шалгуурыг давж чадах нь эргэлзээтэй хэвээр. Мөн энэ удаагийн сонгуулийн дүн Эрдоган болон түүний "AK” нам ирэх жилүүдэд тогтвортой байх эсэхийг шийднэ.
"Истанбул бол түүний гэр. 2019 оны орон нутгийн сонгуульд Истанбул хотыг сөрөг хүчинд алдсан нь түүний хувьд маш хүнд байсан" гэж Истанбулын Медиполийн их сургуулийн харилцааны тэнхимийн ажилтан, Генар улс төрийн судалгааны төвийн дарга Ихсан Акташ хэлэв.Эрдоган улс төрд орохоосоо өмнө 1970-аад оны үед Истанбулд Симитс хэмээх гүнжидийн талхтай зууш зарж өссөн тул өөрийн төрөлх хотоо удирдах нь чухал гэж үздэг аж. Тэрбээр Бейоглютен дүүргийн Исламын намын залуучуудын салбарыг тэргүүлж, хотын дарга, ерөнхий сайд, эцэст нь Туркийн ерөнхийлөгч болтлоо шат ахисан.Эрдоган өнгөрсөн жилийн сонгуулиар гурав дахь удаагаа сонгогдсон ч сөрөг хүчний "CPH” нам таван жилийн өмнөх шиг Туркийн томоохон хотуудыг эргүүлэн авна гэж найдаж байна. Өмнө нь 2019 он хүртэл эрх баригч "АК" нам болон түүний өмнөх исламистууд 25 жилийн турш хоёр том хотыг удирдаж байсан. Истанбул хотод сөрөг хүчнийхэн "AK” намын нэр дэвшигчийг хоёр ч удаа ялсан ч "AK" нам сөрөг хүчнийг зөрчил гаргасан гэж үзэж, албаны хүмүүс дахин санал хураалт явуулахыг тушаажээ. Тус хотын Исик их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Седа Демиралп “Хэдийгээр өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Эрдоганд ялагдсан ч Истанбулд ялах, Туркт ялах хоёрын хооронд хүчтэй холбоо байсаар байна. Хэрэв Имамоглу Истанбулыг авч үлдэж чадвал сөрөг хүчнийхэн 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд ихээхэн найдвар тээсээр байх болно” гэжээ.Ихсан Акташ хэн ялсан нь Истанбулаас цааш асар их нөлөө үзүүлнэ гэдэгтэй санал нэг байгаа ба "Та Истанбулын дэмжлэгийг авснаар шууд үндэсний улс төрд тоглогч болно. Мөн дэлхийн хэмжээнд ч гэсэн" гэж ярьжээ.Тус хот 85 сая орчим хүн амтай ба Туркийн хүн амын тавны нэг нь оршин суудаг. Истанбул нь улс төр, угсаатны, шашин шүтлэг, эдийн засгийн янз бүрийн гарал үүсэлтэй олон янзын сонгогчидтой. Истанбулыг удирдах хүн нь худалдаа, аялал жуулчлал, санхүү зэрэг Туркийн эдийн засгийн нэлээд хэсгийг хянадаг.Истанбул дахь Эрдоганы намаас энэ жил нэр дэвшихээр сонгогдсон нэр дэвшигч нь Байгаль орчин, хотжилтын сайд асан 47 настай Мурат Курум юм. Гэхдээ энэ жилийн сонгууль Экрем Имамоглу, Эрдоган хоёрын уралдаан болж магадгүй юм. Бизнесмэн асан, 52 настай Имамоглу хотын хэнд ч танигдаагүй дундаж амьдралтай Бейликдузу дүүргийн захирагчийн албан тушаалаас улс төрийн гараагаа эхлүүлсэн бөгөөд түүнийг ерөнхийлөгч Эрдоганы сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том өрсөлдөгч гэж үздэг байна.
Имамоглу "2019 онд бид нэг бүлгийг хаасан бөгөөд гуравдугаар сарын 31-нд "AK” нам түүх болон үлдэнэ" гэж Бейликдузу хотод болсон жагсаал дээр дэмжигчиддээ хэлэв.Дахин ялалт байгуулах нь түүний улс төрийн нөлөөг бэхжүүлж, дөрвөн жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх замыг нь засна гэж улс төрийн тоймчид үзэж байна. Анкара хотын захирагч Мансур Явас мөн 2028 онд нэр дэвшихээр төлөвлөж байгаа ба түүний ялалтад хүрэх зам нь илүү найдвартай гэж олон улсын улс төрчид үзэж байна.Одоогоор Экрем Имамоглу хтын сонгуулийн ажилдаа анхаарлаа хандуулж байна. Тэрбээр Туркийн өдөр тутмын "Cumhuriyet" сонинд "Би Истанбулын талаар маш том мөрөөдөлтэй, өөр юу ч мөрөөддөггүй. Энэ мөрөөдлөө биелүүлж байна" гэжээ. Имамогоу таван жил албан тушаалдаа ажиллахдаа Турк улс эдийн засгийн хямралд өртөж байсан ч хотын даргийн хувьд төмөр замын системийг өргөтгөх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байшин барих томоохон хөтөлбөрийг онцолж байжээ.Гэхдээ Истанбулынхныг зовоож буй өөр нэг томоохон асуудал бий. Өнгөрсөн жил Туркийн өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас 53 мянга гаруй хүн амиа алдсан ба газар хөдлөлт судлаачид Истанбулд дахин хэзээ ч хүчтэй газар хөдлөлт болж болзошгүйг анхааруулж байна. Хуучин, эвдэрсэн барилгуудыг нурааж, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барих төлөвлөгөө нь "АК"-ын хэлэлцэх асуудлын нэг юм.Ерөнхийлөгч Эрдоган болон дээд сайд нар Истанбулыг эргүүлэн авахыг хувийн зорилго болгож, гуравдугаар сарын 31-ээс шинэ эрин үеийг амлаж байна. Тэрбээр тус хотод болсон жагсаалын үеэр олон зуун мянган дэмжигчдэд хандан “Истанбулыг жинхэнэ эзэнд нь буцааж өгнө” гэж амласан. Өдгөө 70 настай Эрдоганы хувьд энэ удаагийн сонгууль нь сүүлчийн сонгууль болно гэж өмнө нь хэлж байсан. Тэрбээр гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа ба үндсэн хуулийн дагуу 2028 оноос хойш төрийн эрх барих боломжгүй. Гэвч Эрдоган одоохондоо залгамжлагчаа сонгоогүй байгаа ба Ихсан Акстас түүнийг "AK" намын даргаар хэн томилохыг тодорхойлох нь туйлын хэцүү гэж үзэж байна. "Бид санал асуулгад оролцогчдоос Эрдоганы оронд хэнийг харахыг хүсч байна вэ гэж асуухад тэд хэнийг ч бодож чадахгүй. Энэ бол намын хувьд сорилт юм" гэв. Эрдоган Истанбул хотыг дахин удирдах боломжтой бол 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, засаглалаа үргэлжлүүлэхийг хичээнэ гэж шүүмжлэгч нар үзжээ. Сүүлийн үеийн сонгуулиас ялгаатай нь сөрөг хүчин нэгдмэл байхаа больсон ба санал асуулгын дүнгээр Истанбул дахь уралдааны дүн хол зөрж магадгүй гэдгээрээ давуу талтай.Экрем Имамоглу 2019 онд үндсэрхэг үзэлтнүүд, секуляристууд, либералууд, консерваторууд, исламистууд болон хамгийн чухал нь курдуудын зургаан намын эвслийн дэмжлэгтэйгээр ялалт байгуулсан. Истанбул нь маш олон курд хүн амтай юм.Гэвч өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа сөрөг хүчин нуран унасан ба Курдыг дэмжигч “DEМ" нам зэрэг сөрөг хүчний бусад намууд энэ удаагийн сонгуульд өөрийн нэр дэвшигчидтэй болсон. Энэ нь Имамоглугийн ялах магадлалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Гэхдээ өөр нэг эргэлт Мурат Курумын итгэл найдварыг сүйтгэж магадгүй аж. Консерватив болон шашин шүтлэгтэй сонгогчид "AK" намаас өөр хувилбар хайж байгаа тул Шинэ халамжийн нам хэмээх шинэ исламист нам илүү санал авч магадгүй юм.Эх сурвалж: BBC |
https://news.mn/r/2711708/ | Эрдоган сөрөг хүчинд ялагдав | Туркийн орон нутгийн сонгуульд ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон түүний "AK" нам сөрөг хүчинд ялагдлаа. Тус сонгуулиар Туркийн 81 муж даяар 30 хот, 1351 дүүргийн дарга, мөн мужийн 1251, хотын 20500 зөвлөлийн гишүүнийг сонгосон байна. Тэгвэл тус сонгуульд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы "Шударга ёс, хөгжлийн нам буюу АК" Өзгүр Өзелийн Бүгд найрамдах ардын намд ялагдав.Одоогийн байдлаар саналын хуудасны 99 хувийг тоолж дууссан бол Өзелийн нам нийт саналын 37.69 хувийг авсан. Харин Эрдоганы нам 35.53 хувийг авчээ. Гол өрсөлдөгч болох Истанбул хотын захирагч, Бүгд найрамдах ардын намын Екрем Имамоглу захирагчийн сонгуульд 10 гаруй хувиар тэргүүлж ялалт байгуулснаар үргэлжлүүлэн албан тушаалаа хаших юм. Мөн Бүгд найрамдах ардын нам тус улсын нийслэл Анкара болон бусад 15 хотод захирагчийн суудлыг авсан.Энэхүү сонгууль нь Эрдоган болон түүний намын хувьд засгийн газрын эрхийг барьсан 20 гаруй жилд болсон хамгийн том ялагдал болов.Эрдагон 16 сая хүн амтай мега хотыг шинэ эрин зуунд авчирна гэж амлаад байсан ч сөрөг хүчний намд ялагдсанаар түүний улс төрийн замнал дуусаж магадгүй юм. Хэрэв "АК" нам орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан бол Эрдоган үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 2028 он болохоос өмнө ерөнхийлөгчийн албаа үргэлжлүүлэн хаших арга сэдэх байсан гэж олон улсын шинжээчид үзсэн. Мөн нийслэл Анкара хотод Ардчилсан намын Мансур Явас өрсөлдөгчөөсөө 59 хувийн саналаар маш хол түрүүлж, дэмжигчид хотын бүх гол замыг хааж, туг далбаагаа мандуулж, машины дуут дохиог хангинуулж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 61 сая орчим иргэн оролцох эрхтэй байсан бол нэг сая гаруй залуу сонгогч анх удаа саналаа өгсөн. Тус улсын 81 аймагт сонгуулийн ирц 77 гаруй хувьтай байна гэсэн тооцоо гарчээ.Эх сурвалж:ВВС |
https://news.mn/r/2711492/ | Амь насанд халтай бүтээгдэхүүний үйлдвэрт нэгжлэг хийв | Холестерин бууруулах үйлдэлтэй нэмэлт бүтээгдэхүүн ашигласан таван хүн нас барсан гэх мэдээллийн дараа Японы Эрүүл мэндийн яам тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Осака хотын Кобаяши эмийн үйлдвэрт нэгжлэг хийжээ. “Beni Koji” гэх улаан буудайнаас гаргаж авсан нэмэлт нь хүмүүсийн өдөр тутамд ашиглагддаг бүтээгдэхүүн боловч нас баралт юунаас болж үүссэнийг мэдэхийн тулд Бямба гаригт шалгалт явуулсан байна. “Beni Koji” хийхэд ашигладаг улаан буудайн цардуулыг мөн хүнсний нэмэлт будгаар ашигладаг ба Эрүүл мэндийн яамнаас иргэдэд “Beni Koji”-г хэрэглэхгүй байхыг анхааруулав. Нас барагсдаас гадна 114 хүн тус бүтээгдэхүүнээс болж өвчилсөн гэх мэдээллийн дагуу мөрдлөгө эхэлсэн. Компанийн зүгээс тодорхой хариулт өгч чадаагүй ба “Beni Koji” уусан хүмүүс бөөрний дутагдалд орсон шалтгааныг тодруулахыг хичээж байна гэв.Тус компани Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэх хуудас авснаас хоёр сарын дараа буюу гуравдугаар сарын 22-нд “Beni Koji”-г эмийн сангуудаас татан авчээ. Эмчийн зааваргүй олгодог “Beni Koji”-г эртхэн худалдахаа больж, олон нийтэд хохирол учруулсандаа Кобаяши үйлдвэрийн захирал Акихиро Кобаяши албан ёсоор уучлалт гуйсан байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд нэг сая багц “Beni Koji” борлуулагдсан ба Хятад, Тайвань зэрэг бусад үйлдвэрлэгч орнууд руу экспортлогджээ. Японы Засгийн газар нэмэлт тэжээлтэй холбоотой өвчний эсрэг эрүүл мэндийн бүтээгдэхүүний зөвшөөрлийн тогтолцоог бий болгохыг тушаасан ба тавдугаар сард бүтээгдэхүүнтэй холбоотой тайлан гарах ёстой аж.Хятадын хэрэглэгчдийн холбоо Баасан гаригт Кобаяши бүтээгдэхүүний эрсдэлд санаа зовниж байгаагаа илэрхийлж, хэрэглээгээ зогсоохыг хэрэглэгчдэд уриалсан гэж төрийн хэвлэл мэдээллээ. Эх сурвалж: Aljazeera |
https://news.mn/r/2711495/ | Газа: АНУ Израильд тэсрэх бөмбөг, тийрэлтэт онгоц илгээнэ | АНУ Израилийн хүчинд олон тэрбум ам.доллар бүхий тэсрэх бөмбөг, тийрэлтэт онгоц илгээх хэлэлцээр байгуулав. Энэ нь Газын зурвасын Рафах руу халдан довтолж энгийн иргэдийн амь нас аюулд ороод байна гэж “Washington Post” сонин нийтэлжээ.Шинэ зэвсгийн багцад 2000 фунтын жинтэй 1800 гаруй “MK84” бөмбөг, 500 гаруй “MK82” 500 фунтын бөмбөг багтсан гэж Пентагон болон Төрийн департамент мэдэгдэв. НҮБ-аас Израилийг Газа дахь энгийн иргэдийг онилж буйг буруутган, гал зогсоохыг шаардсан ба АНУ-ын Батлан хамгаалах яамны дарга Антони Блинкен мөн адил хоёр орны харилцаагаа авч үлдэхийг тулд дайныг зогсоохыг хүссэн нь саяхан. Гэвч өнгөрсөн Баасан гаригт АНУ 1000 фут зайг онилж чадах бөмбөг илгээх болсон нь “Израилийн дайны үеэр амссан хохирол, үйл явдлуудтай холбоотой” гэж тайланд тусгажээ. АНУ Израиль улсад жил бүр 3,8 ам.долларын цэргийн тусламж үзүүлдэг юм байна. “Aljazeera” агентлагийн мэдээлснээр АНУ НҮБ-ын Израильд тавьсан шаардлагийг дэмжсэн ч 2,5 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлнэ.Олон улс, тэр дундаа Вашингтоны зүгээс дайныг зэмлэн буруушааж байгаа үед Израиль тун удахгүй Газын зурвасын хамгийн өмнөд хэсэгт орших Египеттэй хил залгаа оршдог, 1.5 сая орчим албадан дүрвэсэн Палестинчууд орогнож байгаа Рафах хот руу хуурай замын дайралт хийнэ гэж мэдэгдлээ.Палестины Гадаад хэргийн яам АНУ-ыг шүүмжилж, “Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху энгийн иргэдийг хөнөөх болон нь өөр улсаас зэвсэг авах нь урьд өмнө хэзээ ч байгаагүй зарчим, ёс суртахууны зөрчил” гэж бичжээ.АНУ-ын сенаторууд Ерөнхийлөгч Жо Байденыг Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүрэх хүртэл Израильд үзүүлэх цэргийн тусламжаа зогсоохыг уриалав. Олон улс орон, хүний эрхийн байгууллагууд Израилийг өлсгөлөн зарласан Газад саадгүй тусламж хүргэхийг зөвшөөрөх ОУХБХ-ны тушаалыг биелүүлэхийг мөн уриалсан байна. Эх сурвалж: Aljazeera |
https://news.mn/r/2711609/ | Израильчууд ерөнхий сайдаа эсэргүүцэж, сонгууль явуулахыг шаардав | Израилийн мянга мянган жагсагч ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон түүний засаг захиргааг эсэргүүцэж, эрт сонгууль явуулахыг шаардаж байна. Хамас аравдугаар сарын 7-нд Израилийн нутаг дэвсгэрт дайрснаас хойш тус улсын цэргийн хүчин Газын Рафах руу довтолж, олон сая гэм зэмгүй Газын иргэдийг дайны хохирогч болгож байна гэж жагсагчид үзжээ.Түүнчлэн Израилийн улс төр геополитикийн хурцадмал байдлаас үүдэн улс төрийн намууд хоёр хуваагдах болов.Израиль, Хамасын дайнаас болж израильчууд ерөнхий сайд Нетаньяхуг албан тушаалаас нь огцруулахыг хүсч, Иерусалим хотын хойд Бегин булвардын гол замын хөдөлгөөнийг хаасан. Цагдаа нар жагсагчдын эсрэг усан буугаар үнэрт ус цацаж, жагсаалыг тараахыг оролдсон ба хэд хэдэн хүнийг баривчилсан байна.Беньямин Нетаньяхуг огцрохыг шаардсан лоозонгуудаас гадна Хамаст барьцаалагдсан 134 хүнийг яаралтай суллах хэлэлцээр байгуулахыг шаардсан уриаг жагсагчид барьсан байжээ. Хамаст барьцаалагдсан хүмүүсийн ар гэр жагсаалд оролцсон ба Израилийн арми Рафах руу довтлох бүрт барьцааны иргэдийн амь нас яригдах магадлалтай гэж тэд үзэж байна. Одоогоор барьцааны иргэдийн амьд эсэхийг мэдэхгүй байгаа нь Нетаньяху болон түүний засаг ажлаа сайн хийж чадахгүй байна гэх шүүмжлэлийг өдөөсөн. Иймд сөрөг намынхан эрт сонгууль явуулахыг дэмжив. Эсэргүүцэгчид болон Нетаньяхуг шүүмжлэгчид ардчиллын дайснууд хэдийнэ Израилийн төрд шингэсэн гэж үзэж байна. Үүнээс гадна, Сангийн сайд Безалел Смотрих тэргүүтэй Шашны сионизм нам болон парламентын гишүүн Охад Тал "Хамаст цэргийн шахалт үзүүлэхээс өөр аргаар барьцаалагдсан хүмүүсийг суллана гэдэгт итгэх нь гэнэн явдал. Хамас хэлэлцээрээр барьцаалагдсан хүмүүсийг тийм амархан суллаж, дараа нь бид бүх террористуудыг устгах боломжтой болно гэж бодохгүй байна. Энэ тийм ч энгийн зүйл биш юм. Хэрэв барьцаалагдсан хүмүүсийг буцааж авчирч, бүх зүйлийг хэвийн болгох товчлуур байсан бол израиль хүн бүр энэ товчлуурыг дарах байсан. Гэхдээ энэ нь бодож байгаа шиг амар биш юм" гэжээ. Беньямин Нетаньяху эх орноо аюулгүй байлгаж чадах цорын ганц хүн гэж өөрийгөө хэлдэг байсан. Израильчууд ч түүнд итгэсэн. Нетаньяху палестинчуудыг удирдаж, еврейчүүдийг суурьшуулж, энхийн хэлэлцээрт шаардлагатай буулт, золиосол хийхгүйгээр дайнд ялж чадна гэж үзсэн боловч өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Хамас хилийн зурвасыг дайрснаар бүх зүйл өөрчлөгдсөн юм. Жагсагчдын хувьд Нетаньяху өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрөөгүйгээс үүдэн олон хүнийг хохироосон ба АНУ-аас нууц зэвсэг авч, дайныг улам хурцатгаж байна. Жагсаал үргэлжилсээр байгаа ба Нетаньяху эрт сонгууль явуулахыг үгүйсгэж, Рафах дахь Хамасын хүчний эсрэг шинэ дайралт хийхээр шийдсэнээ мэдэгдлээ. Израильчууд Хамасыг устгах тал дээр дэмжлэг үзүүлж байгаа ч дайныг зохицуулж, барьцаалагдсан хүмүүсийг суллаж чадаагүй нь Беньямин Нетаньяхугийн карьерыг дуусгаж ч магадгүй байна.Эх сурвалж:BBC |
https://news.mn/r/2711642/ | Хар тэнгисийн флотод ганц “дайчин” үлджээ | Украины арми Оросын Хар тэнгисийн флот руу хэд хэдэн удаа амжилттай довтолсны дараа флотод ганц л хөлөг үлджээ.“Ганц ч пуужин харваж амжаагүй нэг хөлөг байгааг эс тооцвол ихэнх ангийг нь нүүлгэн шилжүүлсэн. Крымд үлдсэн цорын ганц хөлөг бол Циклон байлдааны хөлөг. Хар тэнгисийн флотыг нэгэн цагт Крым дахь Оросын гол хүчин гэж үздэг байсан ч одоо бараг бүхэлдээ өөр газар луу шилжчихээд байна” гэж Украины армийн ахмад Дмитрий Плетенчук хэлжээ.Украины арми Оросын Хар тэнгисийн томоохон боомт болох Севастопольд байрласан хөлөг онгоцуудад пуужин, нисгэгчгүй нисэх онгоцоор амжилттай цохилт өгсөөр байна. Хар тэнгис дэх Оросын хөлөг онгоцны 25 хувь нь живсэн эсвэл гэмтсэн гэж Их Британийн Хатан хааны тэнгисийн цэргийн ахлах офицер өнгөрсөн сард мэдэгджээ.Өнгөрсөн амралтын өдрөөр Украин мөн Севастополь дахь Оросын флотод цохилт өгөхөд дөрвөн хөлөг онгоц өртсөн байна. Эдгээр нь “Ямал”, “Азов”, “Иван Хурс”, “Константин Ольшанский” гэсэн хөлгүүд юм.“Константин Ольшанский” хөлгий 2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэхдээ Украинаас булаан авсан аж.Севастополь боомт тогтмол цохилтод өртсөн тул Хар тэнгисийн хамгийн үнэ цэнтэй зарим эд хөрөнгийг Новороссийск боомтод байршуулжээ. Мөн флотын командлагч адмирал Виктор Соколов дараалсан цохилтуудаас болж ажлаасаа халагдсан байна.Эх сурвалж: BUSINESS INSIDER |
https://news.mn/r/2711717/ | Израилийн төлөөлөгчид гал зогсоох асуудлаар Египетэд ирэв | Израилийн төлөөлөгчид Газын зурвас дахь дайны галыг зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлыг хэлэлцэхээр Египетэд очсоныг тус улсын төрийн мэдээллийн агентлаг Ням гаригт мэдээлэв. Израилийн төлөөлөгчид Газын Рафах хоттой хиллэх Египет улсын албан тушаалтнуудтай гал зогсоох болон хил давж дайтахгүй байх талаар ярилцсаны дараа Хамас бүлэглэл өөрсдийн саналаа илэрхийлэх төлөвтэй байна.Хамас өмнө нь Израилийн засгийн газарт Газын зурвасаас гарах, дайны галыг бүрэн зогсоох, өмнөд зүгт дүрвэсэн палестинчуудыг хойд зүг рүү буцахыг зөвшөөрөх гэрээ байгуулахыг шаардаж байсан ч ерөнхий сайд Беньямин Нетаньяху татгалзсан юм. Тэгвэл Ням гаригт болсон жагсаалын дараа Израилийн төлөөлөгчдийн баг дахин хэлэлцэхээр шийдсэн бололтой.АНУ-ын "AXIOS" агентлагийн мэдээлснээр, Хамас бүлэглэлийн шаардлагыг авч үзэн барьцааны хүмүүсийг суллах боломжтой гэж Израилийн тагнуулын алба болон хэлэлцэгчдийн баг мэдэгдсэн ч ерөнхий сайд Беньямин Нетаньяху татгалзсаар байгаа юм. Израилийн парламентын хэд хэдэн гишүүн ерөнхий сайд Беньяминийг уян хатан чанаргүй гэж шүүмжилсэн ба үргэлжлүүлэн улс орныг удирдах шаардлагагүй гэж үзэв. Хамасын шаардлага болон Израилийн санал хүсэлтийг зохицуулах чадваргүй гэж буруутгагдаж буй Беньяминийг огцруулах жагсаал Ням гаригаас эхэлсэн бөгөөд тус улсын төлөөлөгчид нөхцөл байдлыг үл харгалзан Хамас бүлэглэлтэй хэлэлцээ хийхээр явжээ. Эх сурвалж: NHK NEWS |
https://news.mn/r/2711690/ | Мьямар залуус цэрэг татлагаас зугтаж байна | Мьянмар дөрөвдүгээр сарын дунд үеэс эхлэн 18 ба түүнээс дээш насны иргэдийг цэрэг татлагад хамруулна гэж өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын төрийн дэмжлэгтэй агентлаг мэдээлсэн байна. Мьянмарт 2021 оны төрийн эргэлтээс хойш ардчиллыг дэмжигч хүчнүүд болон угсаатны зэвсэгт байгууллагуудын бослогыг дарах гэж оролдож байгаа тул цэргийн хомсдолд орсон.Тэгвэл сайн дураараа цэргийн алба хаах хүсэлт гаргасан 184 залууг нийслэл Нейпьитов хотод бүртгэхээр дуудсан тухай тус улсын телевиз өнгөрсөн Баасан гаригт мэдээлэв.Орон нутгийн хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэргийн офицерууд тус улсын хамгийн том Янгон хот болон бусад газарт залуучуудыг хүчээр цэрэгт элсүүлэхийн тулд гэрт нь очдог гэж шүүмжилжээ. Цэрэг татлага зарласнаас хойш Мьянмарын залуучууд хөрш Тайланд руу дүрвэж, эсвэл ардчиллыг дэмжигч хүчинд нэгдсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар хунта цэрэг татлагыг төлөвлөснөөс эрт хэрэгжүүлсэн байж магадгүй юм. Мьянмарын эрх баригч хунта дөрөвдүгээр сарын эцэс гэхэд 5000 цэрэг татахаар зорьж байгаа ба жилийн сүүл гэхэд тус тоог 60 мянга хүргэнэ гэж цэргийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Зав Мин Тун мэдэгдэв.Цэрэг татлагыг эрчимжүүлэхийн тулд Мьянмарын арми 18-35 насны эрэгтэйчүүдийг олон нийтийн газар, орон гэрээс нь хүчээр авч явж байна. Тухайлбал, Зүүн Азийн хэд хэдэн улсыг хамардаг "Milk Tea Alliance-Friends of Myanmar" холбооны идэвхтэн 25 настай Роберт Миннийг Янгон дахь шалган нэвтрүүлэх цэг дээр саатуулж, армид хүчээр элсүүлэхийг оролджээ. Хунтагийн цэргүүд түүний утсыг хүчээр хураан авч, хувийн орон зайд нь халдсан гэж "VoaNews"-т ярьжээ. Тэрбээр армид элсэхгүйн тулд 50 мянган MMK (Бирмийн кят) буюу 23.80 ам.доллар цэрэг тус бүрт өгсөн гэв. Хунтагийн мэдээлснээр Мьянмарын 56 сая хүн амаас 14 сая нь буюу 6.3 сая эрэгтэй, 7.7 сая эмэгтэй цэргийн алба хаах эрхтэй. Эх сурвалж:Voanews |
https://news.mn/r/2711525/ | Оросын аюулгүй байдлын алба террорист халдлага болохыг мэдэж байсан гэв | “Крокус Сити Холл”-д 143 хүний аминд хүрсэн террорист халдлага болохыг Оросын Аюулгүй байдлын алба хэд хоногийн өмнөөс мэдэж байсан гэх нотлох баримтыг Их Британид төвтэй Мөрдөн байцаах хороо олж авсан гэв. Лондонд төвтэй “Dossier” бүлгийн мэдээлснээр, “ISIS-К” буюу “ISIS” террорист бүлэглэлийн Төв Ази дахь салбар радикал болсон тажик үндэстэн уг хэрэгт холбогдсон байж болзошгүйг баримтууд харуулжээ.“Dossier” төв нь Кремлийн шүүмжлэгч болсон Оросын газрын тосны магнат, цөллөгт байсан Михаил Ходорковскийн дэмжлэгтэй Оросын мөрдөн байцаах бүлэг юм. Энэ нь өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний дэглэмийн талаарх нарийн ширийн зүйлийг олж илрүүлж, ихэвчлэн Оросын засгийн газрын доторх баримт бичгүүдийг ашиглаж, задруулсан байдаг."Террорист халдлага болохоос хэд хоногийн өмнө Аюулгүйн зөвлөлийн гишүүд тажикистан иргэдийг Оросын нутаг дэвсгэрт террорист халдлагад ашиглаж болзошгүй гэсэн сэрэмжлүүлгийг хүлээн авсан" гэж тус бүлэглэлийн Ням гаригт гаргасан хамгийн сүүлийн тайланд тусгажээ. "Крокус Сити Холл руу халдлага болохоос өмнө тагнуулын албаны ойрын эх сурвалж энэ тухай Dossier Center-т мэдэгдсэн" гэж тус бүлэг мэдэгдэв. Кремль “CNN”-ийн “Dossier Center”-ийн тайланд тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.Эх сурвалж: BBC |
https://news.mn/r/2711498/ | АНУ: Эрх чөлөөг хязгаарласан албан тушаалтнуудад хориг тавина | Хонгконгт үндэсний аюулгүй байдлын тухай хатуу хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэд хоногийн дараа АНУ "эрх, эрх чөлөөг" дарангуйлсан тус улсын албан тушаалтнуудад визний шинэ хязгаарлалт тавина гэж мэдэгдлээ. Хонгконгтйн 23 дугаар зүйл гэж нэрлэгдэх уг хууль нь засгийн газарт эх орноосоо урвасан, тагнуул хийсэн, үймээн самуун дэгдээсэн, Хонконгийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэлээр бүх төрлийн эсэргүүцлийг таслан зогсоох шинэ эрх мэдлийг олгодог. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен уг хуулийг Хятад улс гадаад дахь идэвхтнүүдийг айлган сүрдүүлэх кампанит ажлыг үргэлжлүүлэхэд ашиглаж, Хонгконгийн эрх чөлөөний тэмцлийг дарах гэсэн оролдлого хэмээн буруутгасан байна.
Антони Блинкен визний хоригт орсон Хонгконгийн албан тушаалтнуудын нэрийг хэлээгүй ба "1997 оны долоодугаар сарын 1-нээс өмнө Хонконгт үйлчилж байсан хуультай уг хууль адил байхгүй гэдгийг би энэ жил баталж байна" гэжээ. Хонконгийн засгийн газар хориг арга хэмжээ болон визний хязгаарлалт нь "үндэсний аюулгүй байдлыг хамгаалж буй албан тушаалтныг айлгах зорилгоор улс төрийн жигшүүрт арга заль мэх" гэж мэдэгджээ. Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яам Хонконгийн эсрэг “үндэслэлгүй ганц талын хориг арга хэмжээ авна” гэсэн АНУ-ын заналхийллийг тууштай эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв. Вашингтон өмнө нь Хонконгийн эрх баригчдад визний хязгаарлалт болон бусад хориг арга хэмжээ авч байсан ба шинэ хуулийг иргэнй эрх чөлөөг алдагдуулсан хэмээн буруутгаж, АНУ-ын хуулийн дагуу нутаг дэвсгэрт удаан эдэлж байсан эдийн засгийн онцгой боломжуудыг зогсоож байгаагаа зарласан байна.Эх сурвалж: Aljazeera |
https://news.mn/r/2711283/ | "FTX”-ийн үүсгэн байгуулагч "Crypto King” луйврын хэргээр 25 жилийн ял авлаа | "FTX” үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фрид үйлчлүүлэгчдээсээ олон тэрбум ам.доллар залилсан хэргээр 25 жилийн ял авчээ. Тэрбээр 2022 оны арваннэгдүгээр сард гэнэт дампуурсан “FTX”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба сая сая хэрэглэгчдийг данснаасаа гарган, мөнгөө авах боломжгүй болгосон. Шүүхээс 100 жилийн ял ногдуулах боломжтой байсан ч өмгөөлөгчид нь хэтэрхий зэрлэг шийтгэл гэж үзсэн тул таван жилийн хугацаатай шоронд суух нь илүү тохиромжтой гэжээ.Прокурорууд олон нийтийг луйварчдаас хамгаалах шаардлагатай тул хатуу шийтгэл нь бусад гэмт хэрэгтнүүдийг таслан зогсоох болно гэж үзэн Банкмен-Фридийг 40-50 жил хорихыг шүүгчээс хүссэн юм.
"Шүүгдэгч олон жилийн хугацаанд хэд хэдэн тив даяар хэдэн арван мянган хүн, компанийг хохироосон" гэж прокурорууд шүүхэд гаргасан мэдэгдэлдээ дурджээ.Прокурорууд мөн Банкман-Фрид шинэ салбар дахь нөлөө, ноёрхлоо тогтоох эрэл хайгуулаа эрчимжүүлэхийн тулд хөрөнгөө зориулалтын бусаар зарцуулж, үйлчлүүлэгчид, хөрөнгө оруулагчид болон зээлдүүлэгч нарт 10 тэрбум ам.долларийн хохирол учруулсан ба зардлаа нөхөхийн тулд “FTX” хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хууль бусаар ашигласан гэж мэдэгджээ. Үүнд Карибын тэнгист тансаг эд хөрөнгө худалдаж авах, Хятадын албаны хүмүүс болон хувийн онгоцонд хахууль өгсөн гэх мэт хэргүүд багтана.
Манхэттенд болсон шүүх хурлын үеэр шүүгч Льюис Каплан үйлчлүүлэгчийн мөнгийг ийм байдлаар ашиглаж байгаа талаар ямар ч мэдлэггүй гэж гэрчийн суудал дээр худлаа хэлсэн гэж мэдэгджээ.Шүүгч мөн Банкмен-Фридийн хохирогчдод нөхөн төлбөрийг бүрэн төлнө гэсэн мэдэгдлийг "төөрөгдүүлсэн, логикийн хувьд алдаатай" гэж тодорхойлсон. Шүүгч Каплан "Лас Вегаст үйлчлүүлэгчдийн мөнгөөр бооцоо тавьсан хулгайч хожсон мөнгөө ашиглан ялын хөнгөлөлт эдлэх эрхгүй" гэж сануулсан байна. Шүүх хурал дээр Банкман-Фрид ялын тогтоол сонсхоосоо өмнө бүх хохироосон хүмүүсээсээ уучлалт гуйсан мэдэгдэл хийжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Нью-Йоркийн тангарагтны шүүх түүнийг хоёр залилан, таван удаа хуйвалдааны хэрэгт буруутгахад ердөө таван цаг хагасын хугацаа зарцуулсан байна.
“FTX” нь хөрөнгө оруулагчдад “Bitcoin”-ээс эхлээд “Shiba Inu Coin” гэх мэт олон арван виртуал валют худалдаж авах боломжийг олгодог байсан. Банкмен-Фридийн хохирогчдын 80,000 орчим нь Их Британид амьдардаг бөгөөд зарим нь амьдралынхаа турш цуглуулсан хадгаламжаа алдаж байна.Эх сурвалж: Skynews |
https://news.mn/r/2711338/ | Орос улс Хойд Солонгосын хориг арга хэмжээг дагаж мөрддөг НҮБ-ын хяналтын байгууллагыг хаав | БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг олон жилийн турш хянаж байсан НҮБ-ын шинжээчдийн зөвлөлийг Орос хаалаа.
Өнгөрсөн долоо хоногт тус хороо Умард Солонгосын баллистик пуужин гэх мэт зэвсгийг Украинд ашиглахаар Орос худалдаж авсан тул Москва дүрэм зөрчсөн гэх мэдээллийг шалгаж байна гэж мэдэгдэж байв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2006 оноос хойш Пхеньяны цөмийн зэвсгийн хөтөлбөртэй холбогдуулан хэд хэдэн хориг арга хэмжээ авч байгаа билээ.Эдгээр хязгаарлалтууд хүчинтэй хэвээр байгаа боловч зөрчлийг хянах зорилгоор байгуулагдсан шинжээчдийн бүлгийг одоо татан буулгах болов. НҮБ-ын Пүрэв гаригт болсон Аюулгүйн Зөвлөлийн санал хураалтаар Орос байнгын гишүүний хувьд хориг тавих эрхээ ашиглаж, гишүүнчлэлийг сунгахад хориг тавьсан ба Пхеньяны хамгийн ойрын холбоотон Хятад улс түдгэлзсэн байна.
ОХУ-ын хориг нь АНУ, Их Британи, Өмнөд Солонгос болон барууны бусад холбоотнуудын шүүмжлэлийн давалгааг өдөөжээ. Москва, Пхеньяны удирдагчдын нэг жилийн хугацаанд олны анхаарлыг татсан олон нийтийн уулзалт хийсний дараа НҮБ-ын хяналтыг зогсоож байгаа нь нууц наймаа улам дэлгэрнэ гэх сэрдлийг төрүүлж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс 14 жилийн турш шинэчлэгддэг уг зөвлөлийг Орос анх удаа хааж байгаа нь энэ юм.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Орос улс хориг тавьсан нь Хойд Солонгосын зэвсгийг дайнд ашигласан гэх "буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөнтэй адил" гэж мэдэгджээ. АНУ, Их Британи, Франц бүгд Москва Украин дахь байлдааны талбарт зориудаар Хойд Солонгосоос зэвсэг худалдаж авсаар байхын тулд харуулын дууг хааж байна гэж Зөвлөлд мэдэгджээ.Эх сурвалж: BBC |
https://news.mn/r/2711260/ | Зүүн өмнөд Азид хүн худалдаалах гэмт хэрэг хямралын түвшинд хүрчээ | Зүүн өмнөд Азид хүн худалдаалах, хүний наймаанаас үүдэлтэй залилангийн гэмт хэргүүд хямралын түвшинд хүрч, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд жил бүр ойролцоогоор гурван их наяд ам.долларын хууль бус орлого олдог гэж Интерпол мэдэгдэв. Олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн нэг бүлэглэл жилд 50 тэрбум ам.долларын ашиг олдог гэж Интерполын ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Сток мэдэгдээд, дэлхийн санхүүгийн системээр жил бүр 2-3 их наяд долларын хууль бус мөнгө урсдаг гэдгийг онцоллоо. Тус мөнгө нь Францын эдийн засаг Олон улсын валютын сангийн мэдээгээр 3.1 их наяд ам.доллартай тэнцэнэ. Хар тамхины наймаа нь зохион байгуулалттай гэмт хэргийн орлогын 40-70 хувийг бүрдүүлдэг ч гэмт хэргийн бүлэглэлүүд эдгээр сүлжээг ашиглан хүн, зэвсэг, хулгайн бүтээгдэхүүнийг хууль бусаар зөөвөрлөж байна.Интерпол 2021 онд Ази дахь үйл ажиллагааныхаа үр дүнг танилцуулж, дэлхийн 34 улсад 3500 орчим гэмт бүлгийн хүнийг баривчилж, хууль бусаар олсон 300 сая ам.долларын хөрөнгийг хураан авсан байна. Гэмт бүлэлглэлээс амьд үлдсэн хүмүүсийн мэдүүлэг, ТББ-ын кампанит ажил, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн гурван жилийн хугацаанд Зүүн өмнөд Азид үйл ажиллагаа явуулж буй онлайн луйврын бүлэглэлүүдийн хэрэг улам бүр илчлэгдэж, ихэнх нь дэлхийн өнцөг булан бүрт, тэр дундаа АНУ-д чиглэсэн боолын хөдөлмөрийг ашиглаж байгааг олж тогтоосон. Азийн өнцөг булан бүрээс ирсэн хохирогчдыг бүс нутгийн хэмжээнд хууль ёсны мэт санагдах ажилд хууран мэхэлж, улмаар орон нутгийн эрх баригчдын тусламж багатай эсвэл огт тусламжгүйгээр албадан хөдөлмөрлөх, дур зоргоороо баривчлах, хүний нэр төрийг гутаан доромжлох, эрүүдэн шүүх зэрэг ноцтой хүчирхийлэлд өртөж, залилан мэхлэх газруудад худалдагддаг.НҮБ-ын өнгөрсөн жилийн тайланд дурдсанаар бүс нутаг даяар хэдэн зуун мянган хүн онлайн гэмт хэрэгт худалдаалагдаж байна.НҮБ-ын тооцоолсноор 2021 оны цэргийн эргэлтээс хойш иргэний дайнд автсан Мьянмар даяар 120,000 орчим хүн, Камбож болон бусад газарт 100,000 хүн орчин үеийн боолчлолтой адил нөхцөлд хоригдож байж магадгүй. Эх сурвалж: CNN |
https://news.mn/r/2711404/ | Хятад: Дотоодын цагаач ажилчид тэтгэвэртээ гарч чадахгүй байна | Хятадын хөдөө тосгоноос ажил хайн хот газарт ирсэн цагаач ажилчид тэтгэвэртээ гарах ч эрхгүй байна. Тэд өөрөө хэзээ ч дотор нь амьдарч хүчрэхээргүй орон сууцны хорооллыг барих гэх мэтээр Хятадын эдийн засгийг хүчирхэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Гэвч тэдэнд тэтгэвэр гэсэн ойлголт байхгүй аж. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж ч хомс байна.Хятадын хүн ам нас ахих тусам цагаач ажилчид ч хөгширч байна. 2022 онд 85 сая орчим цагаач ажилчин 50-иас дээш настай байсан. Энэ нь нийт цагаач ажилчдын 29 хувь юм. Тэдний тэтгэвэр нэг бол хязгаарлагдмал хэмжээтэй, нэг бол огт тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна.Гэтэл энэ салбарт насаар ялгаварлан гадуурхах үзэгдэл түгээмэл аж. Барилга, үйлдвэрийн ажлын байруудад залуу хүнийг ажиллуулах сонирхол илүү өндөр байна. Тиймээс цалин хэчнээн бага байсан ч ажил хийх сонирхолтой цагаачид олширчээ. Зарим нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд долоо хоногийн долоон өдөр ажилладаг аж. Нас нь өндөр болсон ч, бие нь өвдсөн ч ажлаасаа гарч зүрхэлдэггүй. Яагаад гэвэл энэ ажлаасаа гарлаа гэхэд дараагийн ажил байхгүй, тэтгэвэр байхгүй, хөдөлмөрийн агентлагууд дахин залгахгүй гэж тэд айж байна.Хятадад эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас нь компани, ажлын төрлөөс хамааран 50 эсвэл 55 нас байдаг. Эрэгтэйчүүдийн хувьд 60 байна.Эх сурвалж: AP |
https://news.mn/r/2711319/ | "F-16"-г байрлуулсан барууны баазууд Оросын бай болно | ОХУ-ын арми НАТО-ийн гишүүн орон руу дайрч магадгүй гэх таамаг яриа гарсан. Тэгвэл ерөнхийлөгч Путин үүнийг утгагүй, хоосон яриа гэж үгүйсгэжээ. Гэхдээ Украинд нийлүүлэх "F-16" онгоцуудыг байрлуулсан барууны баазууд Оросын хууль ёсны бай болно гэдгийг анхаарууллаа.Тэрбээр Лхагва гаригт мэдэгдэл хийхдээ "Украины дараа Европ руу довтлохоор төлөвлөж байна гэсэн мэдэгдэл бол дэмий хоосон зүйл. АНУ-ын батлан хамгаалахын төсөв Оросоос 10 дахин их. Ийм нөхцөлд бид НАТО-ийн эсрэг дайн хийнэ гэж байх уу? Байж болшгүй зүйл" гэжээ.Барууны орнууд өнгөрсөн онд 42 ширхэг "F-16" онгоц Украинд нийлүүлэхээр амласан. Энэ хүрээнд Украины нисгэгчид хэдэн сарын турш барууны орнуудад жолоодлогын сургалтад хамрагджээ.Онцлог нь "F-16" онгоцыг хөөрөөгүй, газар дээр байх үед нь хамгаалахын тулд өндөр стандарт бүхий хөөрөх зурвас, талбай шаардлагатай байдаг. Украины агаарын баазууд энэ шаардлагыг хангаж чадах эсэх нь тодорхойгүй байна.Эх сурвалж: JAPAN TODAY |
https://news.mn/r/2711270/ | Францын парламент үсний засалтаар ялгаварлан гадуурхахыг хориглоно | Франц улс ажлын байран дахь үсний засалтаар ялгаварлан гадуурхахыг хориглоход нэг алхам ойртлоо. Уг хуулийн төслийг Үндэсний ассемблэйд баталж, одоо Сенатаар хэлэлцэх болно. Энэ хуулиар ажил олгогчид үсээ засуулахыг шаардахаас гадна афрос, дреадлок, сүлжсэн үсээ бусдын нөлөөгөөр далдалхыг хориглоно. Энэхүү хууль нь ажлын байрны дарамттай тулгарсан хүмүүст, ялангуяа өнгөт арьстай хүмүүст дэмжлэг үзүүлнэ гэж зохиогч найдаж байна.
Уг хуулийн төсөл нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахыг тусгайлан заагаагүй ч энэ нь хуулийн үндсэн сэдэл юм.Энэ нь мөн шаргал үст, улаан үстэй хүмүүсийг хамгаалахаас гадна "үсний гадуурхал" гэж нэрлэгддэг халзан хохирогчдыг хамгаалах болно.Францын Карибын тэнгисийн Гваделупа арлын парламентын гишүүн Оливье Серва уг төслийг санал болгож, хар арьст эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь ярилцлагын үеэр үсээ хэрхэн зассанаас болж ажилд орохоос татгалзсан хариу авдаг гэж онцолсон Америкийн судалгааг танилцуулав.Гэвч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгчид уг хуулийн төсөлд "арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах" гэсэн нэр томьёог тусгаагүй нь асуудалтай гэж үзэж байгаа ба олон нийтийн зүтгэлтэн зэрэг олон хүн төрөлхийн үснийх нь ургалтаас болж онлайнаар сөрөг сэтгэгдэлтэй тулгардаг байна.
Карибын тэнгисийн арлын Францын телевизэд ажиллаж байсан Гваделупагийн сэтгүүлч Гилейн Конкут хэлэхдээ хүмүүс түүнийг мэргэжлийн харагдахын тулд үсээ зассан байх ёстой гэж үргэлж хэлдэг байсан гэжээ.Тэрбээр Францын Олон Улсын Радиод хэлэхдээ "2015 онд би натурал үс засалтдаа буцахаар шийдсэн нь надад маш хэцүү байсан. Учир нь би төрөлхийн үсэндээ дасаагүй байсан болохоор хүмүүс юу гэж хэлэхээс айж байсан" гэжээ.Эх сурвалж: Aljazeera |
https://news.mn/r/2711415/ | Өмнөд Африкт автобус гүүрнээс унаж, 45 хүн нас баржээ | Өмнөд Африкт мөргөлчдийг тээвэрлэж явсан автобус уулын гүүрнээс унаснаар дор хаяж 45 хүн амь үрэгджээ. Амьд үлдсэн цорын ганц хүн нь найман настай хүүхэд аж. Мөргөлчид Улаан өндөгний баярын цуглаанд оролцохоор Ботсванаас Лимпопогийн Мориа хот руу хөдөлжээ.Автобус Ммаматлакалагийн гүүрээр гарч явахдаа хазайж, улмаар 50 метр гүн жалга руу унасан байна. Тус гүүр нь Өмнөд Африкийн нийслэл Преториа хотоос хойд зүгт 200 км-ийн зайд орших Мокопане хотын ойролцоо байдаг.Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Гэсэн хэдий ч олон хүний цогцос танигдахын аргагүй шатаж, автобусны сэгэнд дарагдаж, зарим нь хол шидэгджээ.Хохирогчид бүгд Ботсванын иргэд байсан. Өмнөд Африкийн ерөнхийлөгч Кирилл Рамафоса Ботсванын ерөнхийлөгч Мокгветси Масиситэй утсаар холбогдож эмгэнэл илэрхийлжээ.Өмнөд Африкийн засгийн газар Улаан өндөгний баярын үеэр жолооч нарт байнга анхааруулга хүргүүлдэг. Энэ үеэр замууд маш их ачаалалтай, аюултай болдог аж. Өнгөрсөн жил л гэхэд Улаан өндөгний баярын үеэр зам тээврийн ослоор 200 гаруй хүн нас баржээ.Эх сурвалж: AP |
https://news.mn/r/2711400/ | Европ дайнд бэлэн биш байгааг анхааруулав | Европ тив "дайны өмнөх эрин"-д шилжсэнийг Польшийн ерөнхий сайд Дональд Туск анхаарууллаа. Украин ялагдсан тохиолдолд Европын хүн бүр аюулгүй байх боломжгүй болно гэв.Тэрбээр Европ дайнд бэлэн биш байгааг анхааруулаад, "Би хэнийг ч айлгамааргүй байна. Гэхдээ дайн гэдэг өнгөрсөн цагийн зүйл биш болчихоод байна. Хоёр жилийн өмнө эхлээд үнэн бодит зүйл болчихсон шүү дээ" гэжээ.Москва дахь "Крокус сити" концертын танхимд болсон халдлагад ОХУ хэдийнэ Украиныг буруутгаад эхэлсэн гэдгийг мөн Туск онцоллоо. Украинд иргэний байгууламжууд халдлагад өртөх нь олширсон тул Путинд үүнийгээ зөвтгөх шалтаг хэрэгтэй байгаа гэж тэр үзэж байна.ОХУ-ын армийг Украинд сүүлийн долоо хоногуудад идэвхтэй довтлохтой зэрэгцээд тэр энэ мэдэгдлийг хийв. Украины агаарын хүчин 58 дрон болон 26 пуужинг саатуулж чаджээ. Ерөнхий сайд Денис Шмихалын хэлснээр зургаан дүүрэгт эрчим хүчний дэд бүтэц гэмтсэн байна.Эх сурвалж: BBC |
https://news.mn/r/2711410/ | Украины эрчим хүчний дэд бүтцэд 99 дрон, пуужингаар халджээ | ОХУ-ын арми Баасан гаригт Украин даяарх эрчим хүчний дэд бүтцийн байгууламжууд руу 99 дрон, пуужингаар халджээ. Орон даяар агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дохиолол дуугарч, 10 мужид гал гарав.ОХУ сүүлийн өдрүүдэд Украины дэд бүтцэд халдах довтолгоогоо эрчимжүүлж байна. Тухайлбал, Харьков мужийн цахилгаан станц гуравдугаар сарын 22-ны өдөр дроны цохилтод өртсөнөөр 700 мянган хүн тоггүй болжээ.Баасан гаригийн цохилтод Украины төрийн өмчид Укрэнерго компанийн дулааны болон усан цахилгаан станцууд өртжээ. Энэ мэдээллийг Украины ерөнхийлөгч Зеленский батлаад, үүнээс болж 2023 оны зургадугаар сард болсон Каховка далангийн гамшигтай ижил хохирол учрах магадлалтай гэлээ.Украины хамгийн том хувийн цахилгаан эрчим хүчний оператор "DTEK" ч бас халдлагад өртжээ. Тус операторын гурван ч дулааны цахилгааны станц халдлагад өртсөнөөр Одесса хотод цахилгаангүй болсон байна.Өнгөрсөн өвөл ОХУ-ын арми Украины эрчим хүчний дэд бүтцүүдийг идэвхийлэн онилсон. Украинчууд болон барууны орнууд "ОХУ энэ онд ч бас танил стратегиэ ашиглана" гэж таамаглаж байв. Гэвч ОХУ оронд нь Украины батлан хамгаалахын салбарыг онилсон юм.Эх сурвалж: AP |
https://news.mn/r/2711359/ | Балтиморын гүүрийг цэвэрлэхэд зориулж 60 сая доллар баталлаа | АНУ-ын зүүн эргийн хамгийн хөл хөдөлгөөнтэй Балтимор боомт дахь Фрэнсис Скотт-Ки гүүрний нэг баганыг Мягмар гаригийн 01:30 цагийн үед чингэлэгт усан онгоц мөргөснөөр гүүр нурсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Гүүрээр тухайн үед зорчиж байсан машинууд болон 20 орчим хүн гол руу унасан.Тэгвэл энэ том ослын дараа усан онгоцны сэгийг зайлуулж, гүүрийг цэвэрлэх төлөвлөгөөг Мэрилэнд мужийн захирагч Уэс Мур танилцууллаа. Гүүрийг цэвэрлэхийн тулд Байдены засаг захиргаа яаралтай тусламжийн сангаас 60 сая ам.доллар зарцуулахаар баталжээ."Дали" нэртэй чингэлэгт хөлөг нь 288.95 метр өндөртэй бөгөөд Эйфелийн цамхагтай бараг тэнцүү аж.Мэрилэнд мужийн захирагч Уэс Мур нөхцөл байдлыг 2021 онд Суэцийн сувагт гацсан ачааны хөлөг онгоцыг зайлуулахад таван долоо хоног зарцуулсан хэрэг явдалтай харьцуулжээ. Гэвч энэ удаад гүүр хөлөг онгоцны дээр нурснаараа ялгаатай. Өөрөөр хэлбэл, хөлөг онгоцны дээр 3000-4000 тонн ган төмөр унасан гэсэн үг юм.Өдгөө ослын газарт АНУ-ын армийн инженерүүдийн корпусын 32 ажилтан, Тэнгисийн цэргийн 38 гэрээт ажилтан үүрэг гүйцэтгэж байна. Баасан гаригт 1000 тоннын даацтай кранаар онгоц, гүүрний сэг, төмрийг зайлуулжээ."Дали" хөлөг онгоц олон мянган чингэлэг тээвэрлэж явснаас 56 нь аюултай ачаа тээвэрлэж явсан байна. Үүнд, лити батерей, үнэртэй ус зэрэг зүйл багтжээ.Эх сурвалж: BBC |
https://news.mn/r/2711071/ | Пёньян: Оросын газрын тосыг зэвсгээр наймаалцаж байна | АНУ, Өмнөд Солонгос улсууд Хойд Солонгосын хууль бус газрын тосны импорттой тэмцэх ажлын хэсэг байгуулжээ. Хойд Солонгос улс Оросын тусламжтайгаар НҮБ-ын хоригийг тойрч гарч байна. Тодруулбал, Хойд Солонгос НҮБ-аас тогтоосон дээд хязгаараас хэтэрсэн хэмжээгээр газрын тос импортолж байгаа нь Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл аж.ОХУ, Хойд Солонгосын харилцаа улам бүр эрчимжиж буй нь олон улсын анхаарлыг татах болсон. Тэд газрын тосоор зэвсэг солилцож байна.АНУ, Өмнөд Солонгосоос томилогдсон ажлын хэсэгт дипломат харилцаа, тагнуул, хориг арга хэмжээ, далай тэнгисийг хориглох асуудал хариуцсан яам, агентлагийн 30 гаруй албан тушаалтан багтжээ.Газрын тос бол Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөгжүүлэлт, цэрэгжилтэд зайлшгүй шаардагдах нөөц юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2017 онд баталсан тогтоолоор Хойд Солонгосын импортлох боловсруулсан нефтийн хэмжээг жилд 500 мянган баррель хүртэл байхаар хязгаарласан. Гэвч Пёньян хоригийг зөрчиж, хууль бус арга ашигласаар иржээ. Аюулгүйн зөвлөлийн тайланд дурдсанаар Хойд Солонгос өнгөрсөн оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл 1.5 сая гаруй баррель боловсруулсан газрын тос импортолсон байна.Хойд Солонгосоос ОХУ руу өнгөрсөн оны долдугаар сараас хойш 7000 орчим чингэлэг сум илгээжээ. Харин ОХУ хариуд нь Хойд Солонгос руу 9000 гаруй чингэлэг илгээсэн байна. Уг чингэлэгүүдэд хоол хүнс, зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд тээвэрлэсэн.Хиймэл дагуулаас авсан зургуудыг харахад гуравдугаар сард ОХУ-ын Алс Дорнод дахь Восточный боомтоос нефтийн бүтээгдэхүүн авахаар Хойд Солонгосын таван хөлөг онгоц гарчээ. Танкерууд гурван долоо хоног хүрэхгүй хугацаанд 125 мянган баррель боловсруулсан нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэсэн байж болзошгүй.Эх сурвалж: UPI |
https://news.mn/r/2711203/ | Ромын Пап лам Улаан өндөгний баярын өмнөх ёслолоо үйлдлээ | Ромын Пап лам Франциск Пүрэв гаригт даруу төлөв байдлыг онцолсон ёслолын үеэр Ромын шоронд хоригдож байсан 12 эмэгтэйн хөлийг угаав. Тэрбээр анх удаа тусгай ёслолын үеэр хөл угаах зан үйлийг хийлээ. Сүүлийн үед эрүүл мэнд, хөдөлгөөний бэрхшээлтэй болсон 87 настай Пап лам Ром дахь Ребиббиа шоронд болсон ёслолыг удирдаж, тэргэнцэрээсээ эмэгтэй хүн бүрийн хөлийг угааж өгсөн ба олон хүн нулимс дуслуулж байв. Хөл угаах зан үйл нь Улаан өндөгний баярын өмнөх Пүрэв гаригт болдог ба Есүс Христ нас барахаас өмнөх шөнө шавь нарынхаа хөлийг угааж өгсөн үйл явдлыг хүндэлж, дуурайх зорилготой юм.Пап лам Франциск 2024 оны гуравдугаар сарын 28-ны Пүрэв гаригт Ромын зах дахь Ребиббиа шоронд хоригдож байсан 12 эмэгтэй хоригдлын хөлийг угааж, хөлийг нь үнсэж байгаа нь түүний үйлчлэл, даруу байдлыг онцлон тэмдэглэх зорилготой зан үйл юм.Франциск анх Пап ламаар сонгогдсон үеэсээ хойш хөл угаах зан үйлыг зөвхөн Ватиканд хийдэг байсан. Тэрбээр хоригдол, дүрвэгсэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөлийг угааж өгч Улаан өндөгний баяраа тэмдэглэдэг байжээ. Олон жилийн турш Франциск эмэгтэйчүүд болон мусульманчуудын хөлийг угааж байсан бол сүмийн нэрт түүхч, зохиолч Майкл Уолш, литургийн мэргэжилтэн Фр Энтони Рафф нар “CNN”-д Пап лам ёслолын үеэр зөвхөн эмэгтэйчүүдийн хөлийг угааж байгаа нь анхны тохиолдол гэж онцолсон байна. Пап лам сонгогдсон анхны жилүүддээ сүмийн дүрэмд өөрчлөлт оруулж, ёслолд эмэгтэйчүүдийг албан ёсоор оролцуулсан нь Ватиканы эсэргүүцэлтэй тулгарсан юм. Түүний өмнөх Ерөнхийлөгч XVI Бенедикт эрчүүдийн хөлийг л угаадаг байсан бол сүүлдээ лам нарын хөлийг л угаах горимд шилжсэн байна.Эх сурвалж: CNN |
https://news.mn/r/2711107/ | Газын зурвас дахь өлсгөлөнг үүсгэсэн бүхэн дайны "гэмт хэрэгтэн" | Олон сарын турш Газын зурваст дайн дэгдэж энгийн иргэд, хүүхэд хөгшид хохирч буй үйл явдал нь хүмүүнлэгийн гамшиг, их өлсгөлөн болж буйг НҮБ-ын тайлан нотоллоо.Тус тайлан ил болсноор Израилын зүгээс Палестины энгийн иргэдийн аюулгүй байдалд санаа тавьж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгааг анхааруулав.НҮБ-ын хүний эрхийн хамгийн өндөр албан тушаалтан Волкер Тюрк Израилын Газын зурваст хийж буй дайралтыг буруутган, өлсгөлөнг дайны зэвсэг болгон ашиглаж байж магадгүй гэв. Хэрэв Израилын засгийн газар Газа дахь дайралтаа үргэлжлүүлсээр байвал өлсгөлөн улам даамжирч, дайны гэмт хэрэг үүсэх нь тодорхой гэж НҮБ үзэж байна. Гэвч НҮБ-ын дээд албан тушаалтны мэдэгдлийг Израилын Бенжамин Нетаньяхугийн Ликуд намын ахлах улстөрч, Эдийн засгийн сайд Нир Баркат үгүйсгэж, хий дэмийрэл гэжээ.Нир Баркат болон түүний намын үзэж буйгаар Израил улс НҮБ болон АНУ-ын Газад зориулсан тусламжийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа ба Хамас бүлэглэлээс болж өлсгөлөнд нэрвэгдсэн иргэд зохих ёстой тусламжаа авч чадахгүй байгаа гэв.Мөн дийлэнх хүнсний тусламж Египетийн Рафах хилийн дагуу гацсан ба Израил тодорхой шалгалт хийсний дараа тусламжийн багцыг нэвтрүүлнэ гэж Нир Баркат тайлбарлажээ. Хүнс, эмнэлгийн тусламж иргэдэд хангалттай хүрэхгүй байгаагийн нэг шалтгаан нь агаараар зөөж, буулгах аж. АНУ, Их Британи зэрэг улсууд геополитикийн нөхцөл байдал хурцадмал байгаа тул агаарын тээврээр тусламжийн багц буулгаж байгаа ч ихэнх нь далайн усанд унаснаар палестинчүүд живэх эрсдэлтэй болсон. Хуурай газар буусан тусламжийн багцыг иргэд булаалцалдан амь насаа алдах тохиолдол ч гарав. Ерөнхийдөө Израил болон Хамас дайнаас гадна хүмүүнлэгийн гарц нээхгүй бол өдөрт хэдэн зуугаараа өлсгөлөнд нэрвэгдэн амь эрсдэх гэнэ. АНУ хүмүүнлэгийн багуудтай хамтран түр боомт барих ажлыг эхлүүлээд байгаа ч хэзээ бүрэн ашиглалтад орох нь тодорхойгүй байна.Хэрэв Израил хуурай замын нэвтрэх эрхийг хүмүүнлэгийн байгууллагуудад олгох юм бол Газад хагас цагийн дотор хэдэн арван тонн тусламж очих боломжтой ба энгийн иргэд өлсгөлөнгөөс гарах боломжтой аж.Гэсэн хэдий ч Израил санаатайгаар тусламжийн цуваад саад хийж буй хэд хэдэн баримт олдсон гэж НҮБ-ын дээд албан тушаалтан Волкер Тюрк мэдэгдэв. Хамас аравдугаар сарын 7-нд Израил руу довтолсны дараа Израилын цэргийн хүчин хариу довтолж, Газын энгийн иргэдийг хүчирхийлсэн нь буруу бөгөөд тусламжийн цувааг санаатай саатуулах нь байж боломгүй хэрэг гэж Тюрк хэлэв. Түүний хувьд нөхцөл байдал ямар ч байсан энгийн гэм зэмгүй хүмүүсийг зовоох нь гэмт хэрэг ба хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.ИЗРАИЛ ӨЛСГӨЛӨНГ ЗЭВСЭГ БОЛГОН АШИГЛАЖ БАЙНА ГЭВ"Хүмүүнлэгийн чиглэлээр явсан ажилчид маань Газа хүрэх замд хэд хэдэн шалгалт, улаан туузаар хаасан зам болон саадтай таарсан гэж мэдээлсэн. Онцгой байдлын ямар ч хэрэггүй энэ бүх саад тотгор нь Израилын явуулга гэж үзэж байна. Тусламж хүргэхийн тулд үндэслэлгүй олон шалгалттай таарах ёсгүй. Бид Израил санаатайгаар өлсгөлөн зохион байгуулж, зэвсэг болгон ашиглаж байна гэж бодож байна. Баримт нь ч бий" гэж Тюрк "BBC" -д ярьжээ. Газын зурваст болсон хүмүүнлэгийн сүйрлийн талаар ил болсон газрын зураг, мэдэгдэл, статиск тоо нь өнгөрсөн долоо хоногт олон улсын донсолгосон байна. Эдгээр бүх баримт, судалгаа нь Израил улс Хамасын эсрэг хийж буй дайны арга барилаа нэн яаралтай солих ёстойг харуулжээ. Энэхүү судалгаа нь олон улсын нэр хүндтэй сүлжээ болох "IPC" гэгддэг Хүнсний аюулгүй байдлын нэгдсэн шатлал, ангиллын хамгийн сүүлийн үеийн тайлан юм. Энэ нь өлсгөлөнгийн цар хүрээг хэмжихийн тулд засгийн газар, НҮБ болон тусламжийн агентлагуудад улс төрийн бус мэдээлэл өгдөг. Тус судалгаагаарГазын зурваст 1.1 сая хүн буюу нийт хүн амын тал хувь нь хүнсний аюулгүй байдлын гамшигт нэрвэгдээд байгаа тул их өлсгөлөн удахгүй болохыг харуулсан байна. Газын зурваст гал зогсоож, тусламж үзүүлэхгүй бол ойрын найман долоо хоногийн дотор өлсгөлөн хэзээ ч тохиолдож болохыг судалгаанд тусгасан аж.Израилын дайралтын дараа Газад үйл ажиллагаа явуулж буй цөөхөн эмнэлгүүдийн нэгэнд өвчтэй өлсгөлөн хүүхдүүдээ авчирсан палестин эцэг эхчүүдийн хувьд статистик мэдээг хүлээх шаардлагагүй. Учир нь тэд өдөр бүр өлссөнөөсөө болж бие нь дордож буй хүүхдүүдээ харж, тусламж ирэхийг хүлээдэг. Газа бол өвчин тусаад эдгэж болох газар биш."BBC”-д ажилладаг Палестины чөлөөт сэтгүүлчийн очсон эмнэлэгт нэг залуу охин орон дээр хагас ухаантай хэвтэж байв.НҮБ-ЫН ГАЛ ЗОГСООХЫГ ШААРДСАН ТОГТООЛЫГ ИЗРАИЛ ҮЛ ТООМСОРЛОВНура Мохаммед охин уушиг, элэгний фиброзтой ба тайван цагт ч үхэх эрсдэлтэй. Дайн эхэлснээс хойш хэдэн сар өлсч, эмнэлгийн зөв тусламж авч чадаагүй түүний бие хурдан муудаж байна. Ээж нь “Миний охин хөдөлж чадахгүй байна. Тэр цус багадалттай, байнга унтдаг, идэх тэжээллэг зүйл байхгүй" гэж сэтгүүлчид ярьжээ. Гэсэн хэдий ч Нура эмнэлэгт очиж чадсан цөөн хүмүүсийн нэг юм. Эмнэлгийн тусламж нэн шаардлагатай нэг сая гаруй Газачуудын дийлэнх нь эмнэлэгт очиж эмчлүүлнэ гэх сонголт хийхгүй. Газын хүмүүнлэгийн сүйрлийн нотолгоо асар их байна. Эмнэлгээс авсан зургуудад үе мөч нь хавдсан, гар хөл нь туранхай, арьсны үрэвсэлтэй, цочмог хоол тэжээлийн дутагдлын сонгодог шинж тэмдэг бүхий хүүхдүүдийг харуулжээ. Нэн даруй гал зогсоохыг шаардсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг Израил үл тоомсорлов. Израилын эдийн засгийн сайд Нир Баркат аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийг бүрмөсөн устгаж, барьцаалагдсан хүмүүсийг суллах Израилийн дайны зорилгод юу ч саад болохгүй гэж мэдэгдээд байна.Дэлхий даяарх холбоотнууд Израилийн стратегийн зорилтыг дэмжиж байна гэж тэрбээр мэдэгдсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас эхлээд Израилын олон түнш орнууд тус улсын дайны арга барилыг буруутгаж байгаа.
Израилын мэдэгдэлд НҮБ-ын дээд албан тушаалтан Тюрк "Миний тэдэнд хэлж чадах ганц зүйл гэвэл олон улсын зөвшилцөл урьд өмнө байгаагүйгээр бий болно. Энэ долоо хоногийн Аюулгүйн зөвлөлийн хурлаар дайны гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэх томоохон шийдэл гарна. Хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа энэ үед галыг зогсоохыг шаадаж байна. Энэ бол миний өгөх хариу" гэж мэдэгджээ.Эх сурвалж: BBC, Aljazeera |
https://news.mn/r/2711007/ | Чернобылийн сүйрлийн үед ашиглаж байсан нэн ховор машиныг устгажээ | Чернобылийн сүйрлийн дараа ашиглаж байсан Зөвлөлтийн үеийн нэн ховор хуягт машиныг Украины арми устгажээ. "Ладога" гэх цөмийн командлагч машиныг украинчууд нисгэгчгүй онгоцоор онилж устгасан байна.Цөмийн гамшиг тохиолдсон үед Кремлийн удирдах албан тушаалтнуудыг аюулгүй газарт хүргэх зорилгоор уг машиныг 1970-аад онд зохион бүтээжээ. 1986 онд Чернобылийн сүйрлийн дараа тус машиныг анх удаа ослын газарт илгээн, бодитоор туршиж үзсэн байдаг. Т-80 байлдааны танкийн явах эд ангиудыг ашиглан үйлдвэрлэсэн "Ладога" машиныг Чернобылийн дэлбэрэлтийн дараа гамшгийн бүсэд сайн ажилласан гэж дүгнэжээ.Дотор талын зургуудыг харахад уг машиныг яах аргагүй Зөвлөлтийн үеийн дээд албан тушаалтнуудад зориулжээ.Байлдааны талбарт "Ладога" машиныг гаргаж ирсэн нь ОХУ тулаанд нэрвэгдсэн танкийн флотоо шинэчлэхийг эрмэлзэж буйг илэрхийлнэ. Украины Батлан хамгаалах яамны тооцоогоор 2022 оны хоёрдугаар сарын 24-нд бүрэн хэмжээний дайралт эхэлснээс хойш Оросын арми 6904 танкаа алдсан байна.Эх сурвалж: THE TELEGRAPH |
End of preview. Expand
in Data Studio
No dataset card yet
- Downloads last month
- 7