text
stringlengths
0
125k
Монгол хэл нь Монгол улсын албан ёсны хэл юм. Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялга, үсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. Түүнээс Монгол үндэстний эх хэлийг Монгол хэл (монгол бичгээр монггул хэлэ, тод монголоор монггол хэлэн) гэдэг. Монгол хэл -, зууны нэг, - зуун, зууны гэх мэтээр шатлан хөгжиж зуунд "Орчин цагийн монгол хэл"-тэй золгосон юмсанжээ. Монгол хэлийг өрнөд, умард, дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгатай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялга юм гэж 1959 онд Ш.Лувсанвандан эрдэмтэн хэлсэн байдаг. 1206 онд Монгол үндэстэн бат тогтож, Согд, Уйгур ул сууриас өөрийн үсэг бичигтэй болжээ. Өнөө цагт хэлбэл монгол бичиг (1204?), Тод (1648) гэсэн хоёр янзын монгол үсэг, Монгол (1941) Буриад (1939) Халимаг (1941) гурван янзын кирилл үсгийн аль нэгийг нь ашиглан Монгол хэлээ тэмдэглэснийг Монгол бичиг үсэгтэй гэнэ. Өнөөдөр тусгүй ч Дөрвөлжин, Соёмбо, галиг, Вагиндрын зэрэг үсэг бичгийн уламжлал бас бий. Монгол хэл бичиг нь эгшиг зохицох ёстой, Алтай хэлний язгуурын ерөнхий шинж буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн дарааллаар өгүүлбрээ бүтээдэг. Нэр үг, үйл үгийн адаг нь тийн ялгал, дагавар, нөхцлөөр хувирдаг. Ангилал 1959 онд Монголын эрдэмтэн Ш.Лувсанвандан урьд нь монгол хэл аялгыг А.Руднев, Б.Я.Владимирцов, Г.Д.Санжеев, Н.Поппе, Н.Чингэлтэй нарын ангилж байсан саналыг харьцуулан үзээд харилцан зөрүүтэй зүйлсийг нь ойлгомжтойгоор тайлбарлажээ. Түүний дараа тэрээр өөрийн өвөрмөц саналаа дэвшүүлсэн байдаг Өрнөд аялга Шинжааны ойрд (60 000 орчим), Ижил мөрний халимагууд (100 000 орчим) Төв, өрнөдийн завсрын аман аялга Хөх нуур, Альшаа, Эзэнэ гол, Ховдын ойрдын аман аялга Умард аялга Байгалийн урд биеийн буриад, Байгалийн хойд биеийн буриад Төв, умардын завсрын аман аялга Сэлэнгийн аман аялга, баргын аман аялга Төв аялга Халх (1 000 000 орчим), Цахар (100 000 орчим), Ордос (60 000 орчим) Дорнод аялга Хорчин (540 000 орчим), харчин (350 000 орчим) Төв, дорнодын завсрын аман аялга Баарин, ар хорчин, найман, онниудын аман аялга гэж ангилагдана. Халх аялга Халх аялга нь Монгол Улсын нэг төв аялга юм. 3 сая гаруй хүн ам бүхий Монгол Улсын хүн амын 84 орчим хувийг эзлэх Халхуудын аялга бөгөөд түүнд тохируулан кирилл бичгээр тэмдэглэх бичгийн хэл болох Монгол хэл нь Монгол Улсын албан ёсны хэл (Монгол Улсын Үндсэн Хууль, 8 дугаар зүйл) болно. Хэд хэдэн дэд аялгад хуваагдана. 1941 оноос ЗХУ-ын нөлөөгөөр Монгол бичгийг халж, ө, ү үсгийг нэмж, орос үсгийн авч хэрэглэсэн нь одоогийн Монгол улсын бичгийн Монгол хэл юм. Цахар аялга Цахар аялга (Шулуун хөх хошуу) нь Өвөр Монголын нэг төв аялга юм. Өвөрлөгч аялга Өвөр Монголд албан ёсоор хэрэглэгдэх Монгол хэл нь нэг төв аялга болох Цахар аялгыг баримжаа авиа гэж нэрлэдэг. Албан ёсоор хэлийг тэмдэглэхэд хэрэглэдэг Монгол бичиг бол олон авиаг нэг үсгээр тэмдэглэх уламжлалтай байдаг болон өөр хэлтэн хүмүүстээ холилдон сууж байгаа зэргээс шалтгаалан Өвөр Монголд олон аялга байдаг. Өвөр Монголын төв хэсэгт тархсан Цахар аялга нь Халх аялгатай ялгаа тун бага байдаг бол, зүүн талын Хорчин, Харчин аялга нь дуудлага, авиагаараа нэлээд ялгаатай. Энэ нь Монгол хэлний зүүн аялга юм. Хойд этгээдэд Барга, түүнийг төрөл Буриад аялга, баруун талд Ойрад аялгад (Ордос аялга багтана) байна. Өвөр Монгол дахь, Монгол хэл нь албан ёсоор Урд Монголын, Ойрад, Барга-Буриад гэх гурван аялгад хуваагддаг. Урд Монголын аялга гэдэг нь Цахар, Ордос, Баарин, Хорчин, Харчин болон Алшаа аман аялгануудыг хамарна. Буриад аялга Буриад аялга нь Монгол хэлний хойд аялга болох бөгөөд зонхилох ярилцагчид нь ОХУ-ын Буриад улсад хэлээ Хори аялгад үндэслэн дүрэмжүүлж, 1939 онд ө, ү, гэсэн гурван үсэг нэмж орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Буряад хэлэн, Буряад-Монгол хэлэн хэмээн нэрлэгдэж байна. Монгол улс дахь Буриадууд Халх-Монгол кирил бичиг, Өвөр Монгол дахь Буриадууд Монгол бичгээр хэлээ тэмдэглэж байна. Буриад аялга нь дотроо 4 аман аялга багтаадаг. Эдгээр нь баруун (эхирид, булагад), дундад (алайр, түнхэн), зүүн (хори), урд (сонгоол, сартуул) аман аялганууд юм. Ойрад аялга Ойрад аялга нь Монгол хэлний баруун аялга юм. ОХУ-ын Халимаг, Монгол, Хятад гэх 3 улсад байх Ойрад аялганууд нь авиа, үг зүйн хувьд адил бөгөөд үгсийн сангийн хувьд улсын албан ёсны бичгийн хэлнээс хамааран зарим ялгаанууд ажиглагддаг. 1938 оноос Халимаг-Монгол хэлийг тэмдэглэхэд ә, һ, җ, ң, ө, ү зургаан үсэг нэмж, ъ үсгийг хасч орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Хальмг келн гэж нэрлэж байна. Ярилцагчдын тоо Явцуу утгаарх Монгол хэл нь Монгол улс болон, Өвөр Монголын Өөртөө Засах Оронд албан ёсны хэл юм. Нийтдээ 5.2 сая хүн тус хэлээр хэлэлцдэг гэсэн 2005 оны судалгааны үр дүн байдаг.. Хятад улс дахь хэлэлцэгсдийн тоог мэдээлэл дутуугаас болж яг нарийн тодорхойлоход төвөгтэй байдаг. 5.8 сая Монгол хүн Хятад улсад амьдарч байгаа гэх статистик байгаа боловч Монгол хэлээр хэлэлцэгсдийн тоо тэдний дотор буурч байгаа ба ялангуяа суурьшмал газруудад болон залуучуудын дунд буурч байна. Хятад улс дахь Монгол хэлээр ярилцагсдын ихэнх нь Өвөр Монголд байдаг бол Харчин болон Хорчин аялгаар ярилцагсад нь Өвөр Монголын зүүн талын залгаа мужуудад байна. Орост (1989 оны тооллогоор) 376 мянга орчим хүн буриадаараа ярьдаг. Үүний 86,6 -нь Буриад хэлийг, 13,3 -нь Орос хэлийг эх хэлээ хэмээн хариулсан байдаг. Халимаг хэлээр ярилцагсдын тоо тодорхойгүй байдаг. 1991 оноос хойш Буриад, Халимагт эх хэлүүд нь Орос хэлтэй зэрэгцэх албан ёсны хэл болсноор дунд сургуулиудад заан сургах болсон. Тулгамдсан асуудал Монгол улсаас өөр улсад амьдарч буй Монголчууд нь төрөхдөө эх хэлээрээ хэлд орох боловч сургуульд сурах, цаашлаад их дээд сургуульд сурах, төгсөөд ажил олох тэр орчин нь Хятад юмуу, Орос хэлээр байдаг тул улсынхаа албан ёсны хэрэгцээнд шахагдан монгол хэл нь орхигдож дайвар хэлний буюу судалгааны хэлний үүрэгтэй болж байна. Улсын албан ёсны хэл болох хятад, орос хэлний хүчтэй хүрээлэлд байгаа буриад, халимаг, өвөрмонголчууд эх хэл аажим аажмаар ийнхүү хэрэглээний хүрээ нь аяндаа багасаж, мөн нөгөө талаар үгсийн сангийн бүрэлдхүүн ихээхэн эрлийзжиж уугуул монгол хэлний чанараа алдан олон зуун жил харь хэлний хүрээлэлд байж салангид монгол хэл болсон могол, монгор, дунсян, баоань хэлтний хувь заяа руу аажимдаа дөтөлсөөр байна. Монгол хэлэнд тус үг нь байхад, оронд нь интернетээс орж ирсэн Англи, Орос хэлний үг томъёог шууд галигчлан хэрэглэх асуудал байгаа билээ. Цагаан толгой Мөн үзэх Кирилл Монгол бичгийн дүрэм Монгол бичиг Монголын түүхэн үсгүүд Монгол хэлний Халх-Буриад-Халимаг товч толь бичиг Монгол хэлний бүлэг Монгол хэлний хэл зүй Цагаан толгой Эшлэл Гадаад холбоос Монгол хэлний тайлбар толь бичиг . толь (Англи, Герман, Орос - Монгол хөрвөх) "Болор" толь (Англи, Монгол хөрвөх) Алтайн хэл зүй, Монгол хэлний толь бичигүүд (Кирилл Монгол, Буриад, Халимаг, Монгол бичиг) - . Грамматические категории знаменательных слов языка "Сокровенного сказания монголов" в сопоставлении с бурятским языком Монгольское языкознание в России в первой половине в. проблемы наследия . Дан ганц хэл Залгамал хэл бичиг Монголын соёл Монгол хэлний бүлэг Монголын хэл Эгшиг зохицох ёст хэл бичиг
Англи хэл нь Англид үүссэн, Энэтхэг-Европ хэлний аймгийн Роман-Германы хэлнээс салбарлаж үүссэн гэж хэлний шинжлэх ухаан үздэг. Энэ нь Их Британийн колоничлолын бодлогын үр дагавраар өнөөдөр дэлхийн хамгийн түгээмэл хэлнүүдийн нэг болоод байгаа бөгөөд Нэгдсэн Вант Улс, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Карибын орнуудад албан ёсны хэл гэж ашиглаж байна. Дэлхий дээр 340 сая хүн англи хэлийг төрөлх хэлээ гэж үздэг бөгөөд мөн тооны хүмүүс хоёрдогч хэлний хувиар ашиглаж ярьж байна. Орчин цагийн англи хэл нь эртний англи буюу англо-саксон хэлний нэгэн аялга байдлаар үүсч, 5 дугаар зууны үед Британид нэвтэрсэн Роман-герман хэлний аялгаар баяжсан хэл ажээ. Түүнчлэн тү Эшлэл Гадаад холбоос -д англи хэлний талаар --н онлайн толь -н онлайн толь Дан ганц хэл Европын Холбооны албаны хэл
Буддын шашин (Буддизм) нь НТӨ зуунд Сиддхатта Готамагийн үндэслэсэн ертөнцийг үзэх үзэл, шашин, гүн ухаан, бясалгал, гэгээрэлд хүрэх замнал юм. Түүх Буддын шашин нь одоогийн Бангладеш(Балба) улсын нутаг дэвсгэрт үүсэж, дэлгэрэн тархаж дэлхийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж иржээ. Буддизм нь МЭӨ 6-4-р зууны үед одоогийн Балба, Энэтхэгийн нутаг дэвсгэрт шрамана уламжлал хэлбэрээр үүсч, Ази тивийн ихэнх хэсэгт тархсан байна. Энэ бол Буддын шашинтнууд гэгддэг дэлхийн хүн амын 7 гаруй хувийг бүрдүүлдэг 550 сая гаруй дагагчтай, дэлхийн дөрөв дэх том шашин юм. Буддизм нь Буддагийн сургаал (МЭӨ 5-4-р зуунд амьдарч байсан Сиддхатта Готам нэртэй) болон тэдгээрийн дараагийн философийн тайлбарт үндэслэсэн олон уламжлал, итгэл үнэмшил, оюун санааны зан үйлийг агуулж салбаралсан урсгалууд гарсан. Буддын шашныг үндэслэгч Сиддарта Гаутама нь түүхэн бодит хүн байсан бөгөөд өнөөгийн Балба, Энэтхэг орны умар зүгт орших Сакьяа омгийн мэдлийн нутагт буюу Балбын Лүмбинид хаан хөвгүүн болж мэндэлсэн гэж эртний түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч 6 жил ууланд суун даяан хийн гэгээрч, "Гэгээнтний Дөрвөн Үнэн"-ий сургаалийг айлдсан нь Буддын гүн ухааны үндэслэл болсон байна.Тэрээр 45 жил өөрийн үзэл сургаалаа айлдасны эцэст 80 насандаа нирваан дүрийг олсон байдаг. Ийнхүү Буддын гүн ухаан нь дэлхийн анхдагч гүн ухаануудын нэг гэж зүй ёсоор тооцогддог бөгөөд философийн олон урсгалын дэвсгэр болсон гэж үздэг. Өнөө үед буддын шашин болон түүний гүн ухааны онолыг Ази тивийн олонхи орон, тухайлбал, Шри Ланка, Мьянмар, Тайланд, Камбож, Лаос, Энэтхэг, Балба, Хятад, Бутан, Вьетнам, Малайз, Сингапур,Түвд, Монгол, Япон, Солонгос зэрэг орны ард түмэн даган биширдгээс гадна сүүлийн жилүүдэд өрнөдийн орнуудад, тухайлбал, Канад, Америкийн Нэгдсэн Улс, Их Британи, Франц, Итали, Нидерланд зэрэг барууны маш олон орнуудад буддын бясалгал, гүн ухаан судлал идэвхтэй явагдан, сонирхогчдын тоо ч нэмэгдсээр байна. Буддагийн номлол 2600 шахуу жилийн нүүрийг үзэхдээ үндсэн гурван салаа урсгал болон салсан байдаг. Үүнд Их хөлгөний Буддизм, Теравада Буддизм, Тарнийн Буддизм ( []) гурав хамгийн олон дагагчтай томоохон урсгалууд болоод байгаа юм. Теравада Буддизм нь эдгээр 3 урсгалаас хамгийн анхдагч Буддизм нь бөгөөд 2600 жилийн хугацаанд Буддагийн айлдсан сургаалын дийлэнх хэсгийг хадгалж авч үлдсэн уламжлал нь юм. МЭӨ 200 аад оны үед Ашока хааны оролцоотойгоор Бүх Хуврагын 3-р Чуулганыг зохион байгуулж Буддагийн номонд элдэв засвар өөрчлөлт оруулахыг хориглосон байна. Учир нь тухайн үед буддист гэж өөрийгөө нэрлэсэн нийт 18 урсгал бий болсон байсан гэдэг. Эдгээр 18 урсгалын нэг нь Теравада юм. Сонирхолтой нь энэ 3-р чуулганд дээр Хятадад түгсэн Их хөлгөний буддистуудын, Түвдэд түгсэн Тарнийн буддистуудын аль алиных нь төлөөлөл байгаагүй гэдэг. Учир нь Их хөлгөний буддизм арай хожуу МЭ 5-р зууны үед үүссэн, харин Тарнийн буддизм нь Их хөлгөний урсгалаасаа салж үүссэн түүхтэй юм. Хятадад үүссэн Их хөлгөний буддизм нь өвлөж авсан уламжлалт судар номгүй байсан тул Теравада нарын олон зуун жил үе дамжуулан ирсэн Гурван Сагс Сударууд буюу пали хэл дээрх судараас зарим ойлголтоо авсан хэдий ч дийлэнх судараа өөр өөр цаг үед шинээр зохиож бичсэн юм. Их хөлгөний буддизм нь дотроо Чан (Зэн), Ёгачара, Ничирэн, Тиантай, Мадхямака зэргээр 30 гаруй урсгал болж салдаг. Харин Түвдийн буюу Тарнийн буддизм нь Невар, Шүгэндо, Шингон, Тэндай, Эсотерик, Нингма, Кагьюу, Сахъяа, Гэлүг гэж 9 орчим урсгал болж салдаг. Үүний Гэлүг гэдэг урсгал нь 11, 12-р зуунаас Монголд Түвдээр дамжин орж ирсэн байна. Буддын шашин Монголд Буддын шашин бүр Хүннүгийн үе буюу нийтийн тооллын өмнөөс Монголд нэвтэрч дэлгэрсэн байсан ч хэсэгтээ замхарсан байдаг. Үүний нэг баталгаа нь 2018 оноос хойш олдсон Хүннүгийн булшин дотроос гарч ирсэн буюу бидний мэдэх 8 зовхист цагийн хүрд тэмдэг буюу Гэгээрэгчийн 8 Замнал ийн билэгдэл тэмдэг билээ. Мөн Хэрлэн Барс хотын балгасын нурсан суврга зэргийг нэрлэж болно. Буддын шашны Монголын Эзэнт гүрний үе буюу Юань Улсын үд 1182-1270 онуудад буддын гүн ухааны зохиолуудыг монгол хэлнээ нэлээд орчуулсан байдаг. Үүнд сэтгэгч Саж Бандид Гунгаажалцан Сахъяа ёсны номлолын судраас монгол хэлнээ хөрвүүлж байсан гэдэг. Энэ үеийн сэтгэгчид тухайлбал Чойжи-Одсэр , Дарамбал , Содномгалсан , Ролбийдорж нарын Их хөлгөн судрын орчуулга болон тэдний өөрсдийн бичсэн тайлбар судрууд үе дамжин судлагдсаар байна. Сэтгэгч Чойжи-Одсэр гэхэд л 7-р зууны үеийн Энэтхэгийн сэтгэгч Шантидевагийн бичсэн "" хэмээх гүн ухааны бүтээлд зориулж 300 хуудас тайлбар судрыг бичсэн бөгөөд эл судрыг 1000 хувь хэвлэн түгээсэн байдаг. Мөн Дөрвөн мутарт Лхам бурхны түүх буюу " " судар мөн "Бурхан багшийн арван хоёр зохионгуй", " " буюу Оюун ухааны дээд хэмээх судруудыг орчуулжээ. Их орчуулагч Сэсрэв Сэнгэ Буддын сургааль "Алтангэрэл" хэмээх судрыг 1328 онд орчуулсан байдаг. 14-р зууны сүүл гэхэд Будон Ренчиндэв гэдэг хүн алдарт "Ганжуур, Данжуур"-ыг бүрэн эхээр нь цуглуулан Монголд оруулж ирсэн бөгөөд Лигдэн хааны үед бүрэн орчуулж дууссан байна. Буддын гүн ухаан бүр Хүннүгийн үе буюу нийтийн тооллын өмнөх Монголд нэвтэрч дэлгэрснээс хойш хөгжлийн 3 үе туулсан гэж үздэг. 17-р зууны үед амьдарч байсан Монголын Сүмбэ Хамба Ишбалжирын "Пагсам Чонсон" хэмээх бүтээл мөн Зава Дамдин гавжийн "Алтан Дэвтэр" хэмээх алдарт судруудад бичсэнээр энэ нь Буддизмын түрүү дэлгэрэлтийн үе гэж үздэг. Тухайлбал Нирун улсын үед Буддын шашин нь төрийн шашин байсан нь архологийн олон олдвороор батлагддаг. Буддын шашны 3-р дэлгэрэлт нь олон нийтэд түгэн дэлгэрсэн бодитой он тоолол нь Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын хүүг Дарнатын анхдугаар хувилгаан гэж зарлаж Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжилсөн үеэс эхтэй. Буддын шашны Монгол дахь дунд дэлгэрэлтийн үе буюу 13-14-р зууны үе, тухайлбал, Юань гүрний мөхөлийн өмнөхөн маш хүчтэй дэлгэрч, тухайн үед мөн ордны түшмэд язгууртнуудын хүрээнд тархсан бөгөөд Чойжи-Одсэр, Шаравсэнгэ тэргүүтэй нэрт эрдэмтэд төрөн гарч буддын гүн ухааны олон арван бүтээлээ туурвисан байдгаас "Буддизмын хос ёсны зарчим" хэмээх номлол нь тухайн үеийн монгол төрийн үндэс болж байсан байна. Сургаал 1. Хутагтын дөрвөн үнэн (Гэгээрэгчийн 4 үнэн) Товчлон үзүүлбэл Зовлон үнэн - Хүн болон аливаа амьд бүхэн энэ ертөнцөд төрөн буй болсноос үхэх хүртэл зовох нь үнэн. Зовлонгийн шалтгаан үнэн - Зовлонд шалтгаан байдаг. Тэр нь хүсэхээс, шунахаас үүдэлтэй байдаг. Зовлонг гэтлэх нь үнэн - Хүслийг огоорсноор, дарснаар зовлонгоос нэгэнт ангижирч болдог. Зовлонг дуусгах замнал үнэн - 8 замналаар явснаар Нирваан дүрийг олох буюу зовлонгоос бүрэн салдаг. Найман мөрт зам (Гэгээрэгчийн 8 Замнал) Найман зөв замаар явбал зовлонгоос ангижирч, нирван дүрийг олно гэж үздэг. Үүний дараалал нь тун чухал бөгөөд 1 дэх замнал буюу Зөв ойлголт, үзэл бодолтой байж гэмээ нь 2 дахь Зөв хандлага, арга барилыг бий болгож чадна. Гэхчилэн утга учиртай дараалал бүхий 8 замнал юм. Үүнд Зөв ойлголт, үзэл бодол Зөв хандлага, арга барил Зөв хэллэг, үнэн үг яриа Зөв үйлдэл, алхам Зөв орлого, амжиргаа Зөв зүтгэл, оролдлого Зөв оюун бодол, санаа Зөв төвлөрөл, бясалгал Буддагийн шавь гэж өөрийгөө үздэг эгэл хар хүн 5 эсвэл 8 сахил сахина. Харин хувраг хүн 227 гаруй сахил сахина. Таван сахил (Гэнэн Сахил гэж Монголчууд нэрлэдэг) 1. Аливаа амь таслахыг цээрлэ. 2. Бусдын өгөөгүйг авахгүй. 3. Буруу хурьцлыг цээрлэ. 4. Худал хэлэхийг цээрлэ. 5. Согтууруулах ундаа, ухааныг самууруулах хорт бодис хэрэглэхийг цээрлэнэ. Найман сахил 1.Аливаа амьтны амь таслахыг цээрлэ. Ач тус нь Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ нас урт, цог жавхаатай, өвчин эмгэггүй, эрүүл саруул болно. 2.Хулгай хийхийг цээрлэ. Ач тус нь Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ төгс эдлэлийг эрхшээж, бусдад үл хорлогдоно. 3.Буруу хурьцлыг цээрлэ. Ач тус нь Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ үзэсгэлэнт сайхан царай зүс, бие төрхтэй болж, сэрэл мэдрэхүйн эрхтэн нь бүрэн бүтэн байна. 4.Худал хэлэхийг цээрлэ. Ач тус нь Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ бусдад хууртагдан мэхлэгдэхгүй, бусад хүмүүс хэлсэн бүхнийг нь хүндэтгэн сонсох болно. 5.Архи, согтууруулах ундаа, тамхи, хар тамхи зэрэг мансууруулагч хорт бодис хэрэглэхийг цээрлэ. Ач тус нь Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ ой ухаан, санамж, сэрэхүй, мэдэрхүй сайтай , төгс билгүүнтэй болно. 6.Өндөр, тансаг ор суудлыг цээрлэ. Ач тус нь Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ бусдад хүндлэгдэн магтагдаж, таатай ор дэвсгэртэй болж, таатай аялж зорчих унаатай болно. 7.Буруу цагт буюу үдээс хойш идээ, ундаа зооглохыг цээрлэ. Ач тус нь Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ арвин их сайн ургац, жимс ногоо хураан авч, элдэв бэрхшээлгүйгээр идээ ундаа элбэг дэлбэг олдох болно. 8.Элдэв үнэртэн түрхэж, элдэв чимэг зүүлт зүүж, элдэв дуу бүжигт оролцох үзэхийг цээрлэ. Ач тус нь Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ анхилуун үнэртэй, гоо сайхан өнгө төрхтэй, өлзийт сайн бэлгэ найрагтай биетэй болно.Сайтар номхорсон бие, сэтгэлийг эрхшээж, Бурханы дээдийн номын дуу гаргана. Мөн үзэх Шашин Гүн ухаан Будда Их Майдар цогцолбор Эшлэл ВикипедиаОнцлох өгүүлэл Буддын шашин Дэлхийн шашин
Улаанбаатар ( улаганбагатур, улаан-баа-тар) нь Монгол Улсын нийслэл бөгөөд Монгол улсын цорын ганц саятан хот юм. 1992 оны шинэ нутаг дэвсгэрийн хуваариар үндсэн 6, дагуул 3, нийт 9 дүүрэгтэй, нутаг дэвсгэрийн хэмжээ 4,704.4 км2 газартай. 2021 оны эцсээр 1,649,172 хүн оршин сууж байна. Улаанбаатар хот Монгол Улсын төв хэсэгт хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн гол бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй уул, Баянзүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн оршдог. 1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө боссоноор Улаанбаатар хотын өмнөх суурин байгуулагджээ. 1778 он хүртэл олон газар нүүдэллэж байгаад одоогийн байрлалдаа тогтсон. Өмнө нь шашин, худалдааны төв байсан бол 1911 оноос улсын нийслэл болж, зуунд барилгажиж, аж үйлдвэржиж, зуунд их хотын төрх бүрдэж байна. Улаанбаатар Монгол Улсын улс төр, эдийн засаг, соёл, технологийн төв юм. Нэр 1639 онд Ширээт нуурын газар Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж орд өргөө барьсан нь өргөжсөөр Улаанбаатар болжээ. Түүхэндээ хэдэн нэрийг үдсэн. 1639 оноос Өргөө (), 1651 оноос Номын хүрээ (), 1706 оноос Их хүрээ (), 1912 оноос Нийслэл хүрээ () хэмээж байгаад 1924 оноос хойш Улаанбаатар () гэв. зууны эхэнд Улаанбаатар хотыг Богдын хүрээ, Да хүрээ, Хүрээ () гэхэд ойлгодог байсан. Одоо үед хотын нэрийг УБ, Нийслэл, Хот гэж товчлон ярихад тодорхой танина. Өрнө дахин дахь орнууд, түүний дотор оросууд 1924 он хүртэл Улаанбаатар хотыг Урга (Өргөө гэсэн үгнээс) гэж нэрлэж байсан. 1925 оноос хойш Оросоор Улан-Батор гэж нэрлэх болсон. Англи хэлэнд - гэсэн хэлбэр түгээмэл хэрэглэгддэг байсан ч орчин цагт гэсэн хэлбэр түгээмэл болж байна. Түүх Урьд үе Монголын нууц товчоонд тэмдэглэснээр 12-р зууны хоёрдугаар хагаст Хэрэйд аймгийн удирдагч Ван ханы өргөө нь Туулын хар шугуй гэдэг газар байв гэж тэмдэглэсэн нь одоогийн Улаанбаатар хот оршиж буй хөндийг гэж судлаачид таамагладаг. Их Монгол Улсын анхны нийслэл Хархорум хот нь Орхон голын хөндийд цогцолсон ба Юань Улс нуран унасны дараа Мин улсын довтолгоонд хоёр удаа галдан шатаагдсан. Түүнээс хойш монголчууд нэгдмэл байдалгүй болоод нүүдлийн иргэншилд бүрэн шилжиж, хот байгуулах завдалгүй дотоод, гадаадад тэмцэлдэн байлдацгааж байснаас үүдэн, амарлингуй байдлыг дэлгэрүүлэхээр 16-р зуунаас шарын шашинд сүсэглэснээр Монголд сүм хийдүүд баригдаж эхэлсэн юм. Ингэснээр Монголчуудын хот, хүрээ цогцлоох идэвх сэргэж, анхлан Абтай сайн хан Хар Хорум хотын бууринд Эрдэнэ зуу хийдийг босгожээ. Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхны Богд Жавзандамба хутагтаар өргөмжлөн 1639 онд өнөөгийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Их Монгол уулын өвөр, Бага Монгол уулын ар бэлийн Ширээт цагаан нуурын хөвөөнд байгуулсан хожмоо Шар бүсийн хот хэмээн нэрлэгдэх болсон Өргөө нь өнөөгийн Улаанбаатарын үүслийн үндэс болсон. Өргөө нь 1639-1778 онд Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу 28 удаа нүүдэллэсний эцэст 1778 онд одоогийн байгаа газар суурьшиж Их хүрээ нэртэй болжээ. Ингэж нүүлгэхдээ Эрдэнэ зуу хийдийн доторх мөнхийн галтай Баруун өргөөг нүүлгэн гаргаж Занабазарын өргөөтэй нэгдүүлж Ширээ цагаан нууранд аваачжээ. Баруун өргөө нь төрийн гал голомтын бэлгэдэл өргөө байжээ. Ингэж төр, шашны гол үнэт зүйлсийг нэгдүүлсэнээр нийслэл үүссэн гэж үздэг. 1756 онд анхны шашны сургууль болох "Цаниг" байгуулагдсан бөгөөд 1786 оноос манж амбанд Сэцэн хан, Түшээт хан хоёр аймгийг хариуцуулах болсон зэрэг олон шалтгаанаас Их хүрээ суурьших шаардлагатай болжээ. 1780-1870 оны хооронд 70 гаруй суурин сүм, дуган, ялангуяа өнөөгийн Гандантэгчэнлин хийд 1809 онд, Дамбадаржаалин хийд зэрэг баригджээ. 1861 онд Оросын консулын газар байгуулагджээ. Хүрээний хүн ам нэмэгдсээр 1910 онд 50 мянга гаруй болжээ. Орчин үе 1911 оны 12 дугаар сард Богд Хаант Монгол Улс тунхаглагдаж, Нийслэл хүрээ нэртэй болсон. 1919 онд Сю Шүжанээр толгойлуулсан Хятад цэрэгт хот эзлэгдсэн ба 1921 оны 2-р сард Барон Унгернээр толгойлуулсан цагаан цэргүүд Хятад цэргээс хүрээг чөлөөлж, Богдыг дахин хаан ширээнд залсан бол 3-р сард Хиагт хотыг чөлөөлсөн Монгол-Зөвлөлтийн цэргүүд цагаантнуудыг 6-р сард цохин дутаалгаснаас хойш нийслэл нь гадаадын цэргийн түрэмгийллээс чөлөөлөгдсөн. 1924 оны Монгол Улсын анхны Үндсэн хуулиар Улаанбаатар нэртэй болсон байна. Социализмын үед болон голдуу Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын тэтгэлэгтэйгээр хуучны гэр хороолол нь аажмаар байр орон сууцаар солигдож эхэлсэн. Наушки-Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн замууд 1949, 1956 онуудад баригдсанаар өрнө, дорнотой төмөр замаар холбогдсон бөгөөд кинотеатр, жүжгийн театр, музей зэрэг олноор баригджээ. Харин нөгөө талаас 1930-аад оны сүүлчийн хэлмэгдүүлэлтийн дараа социализмын өмнөх үеийн сүм, хийдүүд устгагдсан байна. Нэн орчин үе 1990 оны ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн төлөөх тэмцэл Улаанбаатарт өрнөжээ. Энэ тэмцлийн үр дүнд дэлхийд нээлттэй болсон явдлаас Улаанбаатар хот шинэ хөгжлийн үеэ эхлүүлжээ. Хөгжил, төвлөрөлийг дагаж нийслэлд хүн амын хэт төвлөрөл гаарч, сүүлийн 15 жилд хоёр дахин өсчээ. Өнөөдөр нийслэлд хүн ам ихэссэнээс гэр хороолол хүрээгээ улам тэлсээр байна. Мөн нийт Монгол улсын хүн амын 40 энд байгаагаас үүдэн олон нийгмийн, байгалийн, тээврийн бэрхшээлүүдтэй тулгарч байна. Сүүлийн жилүүдэд шинэ барилга олноор баригдаж байгаа бөгөөд орон сууцны үнэ маш их өсөж байгаа. Улаанбаатар хотын ирээдүйн төлөвлөлт нь Монгол улсын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төв болон хөгжих хэтийн хандлагатай байна. Газар зүй Улаанбаатар хот нь Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа тус тус хүрээлэгдсэн бөгөөд Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд байрладаг. Дунджаар далайн түвшнээс дээш 1351 м өндөрт оршдог. Нийт 4,704.4 км2 нутагтай. Уур амьсгал Улаанбаатар нь маш өндөр газарт, харьцангуй өндөр өргөрөгт, ямар ч эргээс хэдэн зуун километр зайтай оршдог зэрэг шалтгаанаас болж дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. Жилийн дундаж температур нь -1.3 . Богино, дулаан зунтай бөгөөд урт, маш хүйтэн, хуурай өвөлтэй. Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм, дундаж чийгшилт нь 69. Улаанбаатар хотын хаврын улирал нь 5 сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд дунджаар 5С, дулаахан өдрүүдтэйгээс гадна сэрүүхэн ч өдрүүдтэй. Мөн гэнэт цасан шуурга ч тавьдаг. Харин зуны улирал нь дунджаар 30С дулаан, бороотой, зарим тохиолдолд гэнэтийн мөндөр ордог. Намрын улиралд нарлаг налгар өдрүүд удаанаар үргэлжилдэг бөгөөд дундаж дулаан нь 7С. Моддын навчис шарлаж, аажмаар хүйтрэн цас аажмаар орж хэлдэг. Улаанбаатар хотод ихэвчлэн маш хүйтэн өвөл болдог. Дундаж температур нь -25С хүрдэг. Хэдийгээр өвөлдөө их хүйтэн байх ч үүл багатай нарлаг өдрүүдтэй үе олон байна. Засаг захиргаа Улаанбаатар хот нь Монгол Улсын Нийслэл юм. Засаг захиргааны хувьд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай гэсэн 9 дүүрэгт хуваагддаг. Дүүрэг бүр нь хороодод хуваагдана. Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүрэг нь хотын төвөөс алслагдсан байдаг. Хотыг 4 жил тутамд хотынхоо нийт иргэдээс сонгогддог Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал удирдах бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хотын даргын нэрийг дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьдаг бөгөөд Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд хотын даргыг 4 жилийн хугацаатайгаар томилдог. Хотын дарга нь Улаанбаатар хотын нийт газар нутагт Монгол улсын хуулийг хэрэгжүүлдэг бөгөөд ИТХ-даа тайлагнадаг. Нийслэлийн дүүргүүд Дүүрэг нь нийслэлийн засаг захиргааны нэгж юм. Нийслэл.9 дүүрэгтэй бөгөөд тэдгээр нь цааш хороодод хуваагдана. Дүүрэг бүр нь Улсын Их Хурлын сонгуульд тойрог болдог. Хүн ам зүй Улаанбаатар хотын хүн ам нь 2014 оны байдлаар 1,324,000 бөгөөд нягтшил нь квадрат километр тутамд 300 хүн. Нийт хотын хүн амын 67-ийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бөгөөд үүнээс 30 нь 16-аас доош насны хүүхдүүд байна. Тээвэр Олон улсын Улаанбаатарт хотын баруун өмнөд хэсэгт, 18 км зайд орших Чингис хаан олон улсын нисэх буудал байрладаг. Энэ нисэх буудлаас үндэсний тээвэрлэгч МИАТ төрийн өмчит компани Токио, Сөүл, Берлин, Москва, Эрхүү, Бээжин, Хонконг хотууд руу нислэг үйлддэг. Мөн гадаадтай Монголын төмөр замаар Транс-Сибирийн төмөр зам, Хятадын төмөр замын сүлжээтэй Москва, Бээжинтэй холбогддог. Хот дотор Улаанбаатар хотын доторхи тээврийн үйлчилгээг Нийслэлийн Нийтийн тээврийн газар удирдан зохион байгуулдаг ба нийтийн тээврийн үйлчилгээ нь Үндсэн, Туслах, Буухиа, Хот орчмын, Такси гэсэн ангиллаар зохион байгуулагддаг. Үйлчилгээнд троллейбус, автобус, рэйлбус, микробус, такси, дуобус зэрэг үйлчилдэг. Хотын тээврийн нэгэн онцлог нь хувийн машинтай иргэд хувиараа такси маягаар үйлчилэх явдал элбэг бөгөөд энэ нь бусад өөр улсын нийслэлд бараг ажиглагддаггүй онцлог үзэгдэл юм. Холбоо шуудан Улаанбаатар хотод анх 1919 онд телеграф холбоо байгуулагдаж олон улсын телеграфын сүлжээнд орсон тэрнээс өмнө энгийн цаасан хэлбрийн шуудан холбоо ажиллаж байв. 1924 онд Монголын Цахилгаан Холбооны газар үүсэн байгуулагдаж бүх шуудан харилцааг удирдаж нэгтгэсэн байна. 1995 онд анхны интернэт харилцааны Датаком ХХК-ий үйлчилгээгээр иргэдийн интернэт харилцааны эхлэл тавигдсан юм. Одоогоор Улаанбаатарт Монголын Цахилгаан ХК шугамын холбооны үйлчилгээг ба үүрэн утасны үйлчилгээг, Монгол Шуудан компани энгийн шуудангийн үйлчилгээг, 80 гаруй интернэт холболтын компаниуд, 4 үүрэн утасны хувийн компаниуд тус тус шуудан холбоо харилцааны үйлчилгээг хариуцаж байна. 2016 оны дундаас Улаанбаатарт 4 гар утасны холбоо нэвтэрсэн нь хотын иргэдийг дэлхийн аль ч өндөр хөгжилтэй хотын адилаар өндөр хурдны интернэтээр хөдөлгөөнт байдлаар харилцах боломжийг олгосон байна. Шинжлэх ухаан технологи Орчин үед хувийн компаниуд ба их сургуулиуд Улаанбаатарт өөрсдийн ба гадны дэмжлэгтэй судалгаа туршилтуудыг эрчимтэй хөгжүүлж импортыг орлох бүтээгдхүүн үйлдвэрллийг эрчимтэй хөгжүүлж байна. Нарны зайн шинэ технологийн үйлдвэр, цахилгаан станцын системийн удирдлагыг дотооддоо бүрэн бүтээх ажилууд 2011-2013 онуудад хувийн компаниудын оролцоотойгоор амжилттай хийгдэж Монголын шинжлэх ухаан технологийн хөгжлийг дэлхийн түвшинд ойртуулсан алхмууд хийгдэж байна. Улаанбаатар дахь 100 орчим их дээд сургуулиуд нь судалгаа шинжилгээг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн дэвшлийг хангах гол түшиц болж төсөл хөгжүүлэлтийн ажилууд хийгдэж байна. 2013 оноос имбэдэд системийн үйлдвэрллийн эхний суурь Улаанбаатар дахь мэдээллийн технологийн салбарт тавигдлаа. 2016 оноос 4 гар утасны холболт Улаанбаатарт нээгдэснээс хойш технологийн шинэ дэвшил хотын оршин суугчидын мэдээлэл түргэн шуурхай авах боломж эрс сайжирч гар утсаараа телевиз үзэх зэрэг шинэ үйлчилгээ ба бусад техноллогийн инновацыг хотын орчинд бүрдүүлж байна. Соёл урлаг Улаанбаатар хотод соёл урлагийн шинэ хандлагууд үндэсний уламжлалын нөлөөгөөр Европын соёл урлагтай өвөрмөцөөр хослон хөгжиж байна. Дуу хөгжим, драм, балетийн олон арван жилийн өвөрмөц хосолсон хөгжил ба үндэсний гар урлалын олон зуун жилийн ур ухааны баялаг өв сан энэ хотод төвлөрдөг. Одоогоор Улаанбаатар хотод 70 гаруй соёл урлагийн байгууллага олон нийтэд үйлчилж байна. Дэлгэмэл зураг Үйлдвэрлэл Энэ хотын нэг онцлог нь үндэсний хамгийн их үйлдвэрлэл үйлчилгээ төвлөрсөн бүс болдогт бөгөөд одоогоор 40000 орчим том жижиг компаниуд Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 46-ийг үйлдвэрлэж байна. Хотын бүсэд экологид хоргүй үйлдвэрллийг ихэсгэх ба хортой үйлдвэрллийг хотоос гаргах асуудал сүүлийн жилүүдэд хурцаар тавигдаж байна. Үүнд арьс боловсруулах үйлдвэрүүд нь УБ-ын бүсэд Туул голыг бохирдуулагч гол эх үүсвэр болж энэ талаар сайн эрс шийдэж чадахгүй байна. Аялал жуулчлал Улаанбаатар хот нь дэлхийд хосгүй үнэт үзмэртэй музейнууд, Буддын соёлын газрууд, хотын төв талбай болон хотын ойр орчмын аялал зугаалгын газруудтай. Сүүлийн үед олон үндэстний амтат хоолоор үйлчилдэг ресторанууд олноор нээгдсэн, мөн жуулчны байгууллагууд хотын аяллын хөтөлбөрт бүтээлчээр анхаарч байгаа нь Улаанбаатар хотод сонирхолтой аялал хийх боломжийг улам сайжруулж байна. х дүү хотууд 2012 оны 11 сарын 13-ы байдлаар Москва Эрхүү ын Хөх хот ын Чикаго ын Денвер ын Сөүл ын Оакланд ийн Анкара ын Пёньян Тайбэй Хавана Элст ийн Газиентип Алдартай хүмүүс Улс төр, нийгмийн зүтгэлтэн Дамдины Сүхбаатар Амарын Тайван Спортын алдартнууд Отрядын Гүндэгмаа, 2008 оны олимпын буудлагын төрлийн мөнгөн медальт Энхбатын Бадар-Ууган, 2008 оны олимпын боксын 56 кг-н жингийн аварга Очирбатын Бурмаа Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, жүдогийн ДАШТ-ний хүрэл медальт Цогбадрахын Мөнхзул, буудлагын спортын ААШТ-ний аварга Пүрэвдоржийн Сэрдамба, 2008 оны олимпын боксын 48 кг-н жингийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт Очирбатын Насанбурмаа Урлагийн алдартнууд Д.Энхжаргал Монгол Улсын "СТА", Алдарт "С "-ийн "" дахь "Уран Нугараач" Цэндийн Батчулуун, нэрт хөгжмийн удирдаач, МУАЖ, "Морин хуур" чуулгын даргаар ажиллаж байв. Тангадын Мандир, зураач, түүхч Болдын Сэргэлэн, балетчин, ДБЭТ-н даргаар ажиллаж байсан Дуучид Батмөнхийн Сарантуяа, МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Төмөрийн Ариунаа - МУГЖ Б.Батчулуун, Никитон хамтлагийн ахлагч, СГЗ Т.Бат-Оргил, монголын анхны кантри-рок дуучин Хайдавын Төмөрбаатар, МУГЖ, Баянмонгол чуулга Бавуудоржийн Тунгалаг, уртын болон нийтийн дуучин, МУГЖ Н.Ононы "Бүүвэйн дуу"-г сэргээн дуулжээ. Хөгжмийн зохиолчид Лувсанжамбын Мөрдорж Б.Долгион, хөгжмийн зохиолч, СГЗ Б.Ангирмаа, хөгжмийн зохиолч, продюссер Жүжигчид, найруулагчид Цэгмидийн Төмөрбаатар, МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг, "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Сэнгүмд тогложээ. Намсрайн Сувд, МУАЖ Дамбын Батсүх тайз, дэлгэц, хошин урлагийн жүжигчин, циркийн алиалагч, акробатч Балжиннямын Амарсайхан, Аравт кинонд тогложээ. Намнангийн Наранбаатар, Төрийн соёрхолт найруулагч Зураг Мөн үзэх Цахим холбоос Албан ёсны Улаанбаатар хотын албан ёсны цахим хуудас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Хотын даргын албан ёсны цахим хуудас Бусад Улаанбаатар хотын газрын зураг Улаанбаатар хотын гудамжийн нэрс Тэмдэглэл Эшлэл ВикипедиаОнцлох өгүүлэл ! Монголын хот Азийн нийслэл Саятан хот Монголын их сургуулийн хот Монголын нийслэл 1639 онд байгуулагдсан
Архангай аймаг нь Монгол Улсын 21 аймгийн нэг. Аймгийн төв нь Цэцэрлэг хот юм. Газар зүй Далайн төвшнөөс дээш дунджаар 2414 метр. Хамгийн өндөр цэг нь 3539 метр өндөр Харлагтайн сарьдаг уул. Хамгийн нам дор цэг нь 1290 метр өндөр Орхон Тамирын бэлчир юм. Хойд талаараа Хөвсгөл аймагтай, зүүн талаараа Булган аймагтай, өмнө талаараа Өвөрхангай аймагтай, баруун хойд талаараа Завхан аймагтай тус тус хиллэдэг. Дийлэнхдээ ойт хээр, тал хээр нутагтай, баруун урдуур нь Хангайн нуруу, баруун хойгуур нь түүний салбар болох Тарвагатайн нуруу оршдог ба зүүн болон төв хэсгээр тэдгээрээс эх авсан Орхон, Хануй, Тамир, Чулуут зэрэг томоохон голууд урсдаг. Энэ нутаг нь жуулчлалын нэгэн чухал газар бөгөөд Өгий, Тэрхийн цагаан зэрэг нуур болон Хорго, Тайхар чулуу зэрэг галт уулархаг тогтцоороо олны анхаарлыг татдаг. Хамгийн өндөр цэг нь Хангайн нурууны Харлагтайн сарьдаг (3539 м) ба хамгийн нам цэг нь Орхон-Тамирын бэлчир (1290 м) болно. Уур амьсгал Цэцэрлэг хотод агаарын дундаж температур нь жилд 0.1 бөгөөд, өвөл 1-р сард -15.6 хэм хүйтэн, зун нь 7-р сард 14.7 хэм дулаан байдаг. Хангайн нуруу нь монгол орны хамгийн их тунадастай нутгийн нэг бөгөөд Цэцэрлэг хотод жилд дунджаар 344 мм тунадас унана. Салхины дундаж хурд нь 2.6 мс бөгөөд хамгийн их салхитай байдаг 4-р сарын дундаж хурд нь 3.5 мс юм. Онцлог газар Аймгийн нутгийн хойд хэсэг нь пермийн ба чулуун нүүрсний галавын боржин, баруун өмнөд хэсгээр нь элсэн чулуу тархжээ. Тамирын голд төмрийн хүдэр, Суман голын савд галт уулын чулуу, үнэт чулууны баялаг бий. Аймгийн газрын хөрс сайн судлагдаагүй боловч сүүлийн үед эрэл, хайгуулын ажил ихээр явагдаж байна. Мөн Суваргахайрхан уул, Унтаа уул, Ямаат уул, Ноёнхангай уул, Хан Өндөр уул зэрэг сүрлэг уулстай. Эрдэнэмандал сумаас Хүннү гүрний үеийн Буган чулуу ихээр олддог. Мөн тухайн суманд Монголын эртний хаадын нэг болох Харуул хааны ордны туурь байдаг. Тамир, Орхон, Чулуут, Суман, Хануй, Хүнүй зэрэг том голууд оршдог. Хадат, Бор тал, Цагаан сүм, Мухар Хужирт, Бэлх ээрэг халуун хүйтэн рашаан олонтой. Архангай аймаг 2.1 сая малтай, үхрийн тоогоор 428 мянга буюу улсад тэргүүн байр эзэлдэг. Зүүн талын сумдад газар тариалан хөгжүүлж байна. Ургамал, амьтан Тус аймгийн нутагт 1700-гаад зүйлийн ургамал ургадгаас монгол алтан хундага, алтан гагнуур, вансэмбэрүү, бамбай, нохойн хошуу, царван, төллүүр, өргөст сарнай, таван салаа, ванжингарав, эрээгомбо, юмдүүжин, мягмансанжаа, хунчир, туйплан, шар, хөх дэгд, сөд өвс, говийн ганга, тарваган шийр, зүрхэн цэцэг, хурган чих, холтсон цэцэг, цагаан түрүү, чихэр өвс, хурган гоньд, эмийн багваахай, ягаан сэрдэг, цээнэ зэрэг эмчилгээний зориулалтаар ашиглагддаг ховор ургамлууд бий. Аймгийн нийт нутгийн 15.7 хувийг ой мод, 75 хувийг бэлчээр, 1.5 хувийг тариалангийн талбай эзэлдэг. Хуайс, боролзгоно, торлог, яргай, чаргай, ясиль, балгана, монос, тавилгана, шар мод, далан хайлс, гацуур, жодоо, сөөгөн ба бургасан царам, шинэс, хуш, хус, нарс, зожир өвс, улиас, бургас зэрэг тавь гаруй төрлийн модлог, бутлаг ургамал ургадгийн зэрэгцээ бүүргэнэ, цээнэ, согоон чих, бадаан, поврон, нохойн хошууны навч зэрэг цайны ургамал элбэг билээ. Аймгийн нутгийн зарим хэсэгт гичгэнэ, сонгино, халиар, халгай, тарна, гогод, бэрээх, мангир, хүнхээл, бандзоо, мөөг, ямаахай, зэрлэг жууцай, гоньд, хөмүүл, цагаан төмс, шар сэвэлгэнэ, цагаан сэвэлгэнэ, үхэр болон хурган мэхээр зэрэг хнсний ургамал элбэг тохиолдоно. Жимс, жимсгэний төрлөөс үхрийн нүд, үрэл, хар хад, аньс, нохойн хошууны үр, нэрс, өргөст тошлой, мойл, улаалзгана, дорнодын гүзээлзгэнэ, самар, долоогоно, тансаг үнэрт ургамлаас хонин болон ямаан арц, агь, ганга, даль, санхам, минжиннаваг зэрэг ургамлууд ургадаг. Нар, хур хосолсон хавар, зуны дэлгэр сайхан улиралд удвал, жамъянмядаг, шар яргуй, хөх яргуй, сэржмядаг, улаалзай, алтанзул, сарнай, цээнийн ягаан, намуу, цагаан лавай, бэрцэцэг, багваахай цэцэг цаг цагаар солигдон цэцэглэх үеэр уул, тал, хөндий ягаан, цагаан, шар, цэнхэр өнгөөр солонгорон жигдэрч үнэхээр үзэсгэлэн төгөлдөр харагддаг билээ. Аймгийн нутгийн зонхилох хэсэг уулын нугын хийгээд ойн саарал, элсэрхэг бор, хар, хар хүрэн хөрснөөс тогтоно. Аргаль, янгир, шилүүс, буга, зэрлэг гахай зэрэг ан амьтнаар элбэг. Түүх Сайн ноён хан аймаг Халхын сайн ноён хан аймаг 1725 онд байгуулагджээ.Халхын сайн ноён хан аймгийн дээд өвөг болох Хөндлөн Сайн ноён Хан бол Чингис хааны удам, Батмөнх Даян сэцэн хааны аравдугаар хүү Гэрсэнз Жалайр хун тайжийн гуравдугаар хүү, Онохуй үйзэн ноёны дөрөвдүгээр хүү юм. Тэрээр жарны шар морин жил буюу 1558 онд төрсөн бөгөөд ах Автай Сайн ханы хамтаар Халхад Шарын шашныг дэлгэрүүлэхэд хүчин зүтгэж байв. 1725 оны байдлаар Халхын Сайн ноён хан аймгийн нутаг умар зүг Чулуут голоос өмнө зүг Цэцэрлэг гол, дорно зүг Бор бургас, Олон нуураас өмнө зүг Халзан согоот, Хөл саяын даваа хүрч байв.1761 онд Өөлдийн хоёр хошууг Сайн ноён аймагт шилжүүлэн захируулж энэ үеэр аймгийн нутгийн хилийг умраас өмнө зүг Говь Гурван сайхан уул хүртэл, дорноос өрнө зүг Сэгс цагаан богд хүртэл өргөтгөж, анх байсан 19 засаг хошууг 24 болгосон ажээ. Сайн ноёны аймгийн чуулган Аймгийн чуулганыг Манжийн эзэн хааны зарлигаар 1728 онд бий болгожээ.Аймгийн чуулган тэр аймгийн дээд эрхийг барих газар байсан бөгөөд тэр үед чуулганы хуралдааныг чуулган чуулах буюу чуулган нийлэх гэж нэрлэж байсан байна.Манжийн хуулинд зааснаар аймгийн чуулганыг 3 жилд нэг удаа чуулж байсан боловч зарим дайн дажинтай үед тасалдах явдал ч тохиолдож байжээ. Аймгийн чуулганд чуулган дарга, жанжин, хошууны засаг ноёд,тэднийг дагалдсан түшмэд, бичээч нар оролцдог байв.Аймгийн чуулганы өдөр тутмын ажлыг засаг ноёд, дагуул түшмэл, бичээч нарын хамт 3 сараар жасаалан суух журмаар гүйцэтгэж байсан бөгөөд галч , зарлага, дахар хуяг зэрэг байнгын ажилчид үйлчилж байсан юм. Халхын Сайн ноёны аймаг нь Богд хаант Монгол улсын Сайн ноён хан аймаг болон өөрчлөгдөж Сайн ноён хан Намнансүрэн, Богд хаант Монгол улсын ерөнхий сайдаар томилогдож, Далай Чойнхор ван Цэрэнсодном Дотоод яамны дэд сайдаар томилогдов. Богд хаант Монгол улын Сайн ноён хан аймаг нь нутаг дэвсгэр, хүн ам, хошуу шавийн тоо, хөрөнгө малын хэмжээгээр улсад дээгүүр байр эзэлдэг томоохон аймгийн нэг байв.1918 оны байдлаар Сайн ноён хан аймаг 30619 өрхтэй,133748 хүн амтай байлаа.Бүх хүн амын 54,8 хувь нь эрэгтэйчүүд, 45,2 хувь нь эмэгтэйчүүд нийгмийн анги давхаргын хувьд нийт хүн амын 5,7 хувь тайж нар, 16,8 хувь хамжлага албат, 28,1 хувь нь сум албат, бүх эрэгтэйчүүдийн 39,2 хувь нь лам нар байв.Засаг захиргааны үндсэн нэгжүүд нь засаг хошуу 22, шавь 8, хязгаар газар 1 гэсэн 31 нэгэн нэгжээр бүрдэж байжээ.Эдгээр шавийг 6-13 удаа хэргэм зэрэг залгамжилсан засаг, гүн, бэйл,бэйс,вангийн зэрэг бүхий хар ноёд тамгатай хутагт захирагч байсан юм.Ардын засгийн газар 1922 онд Сайн ноён ханы аймагт хошууны засаг даргыг бий болгон ноёдын эрх хэмжээг хязгаарлах, аймгийн чуулган жасааг нутгийн төвд шилжүүлж суурьшуулах ажлыг эхний ээлжэнд хийлгэв.1922 оны 5 дугаар сарын 7-нд аймгийн чуулган даргын албан хэргийг чуулганы дарга Дүгэржав, дэд дарга Лувсанбалдан нарт хүлээлгэн өгч гүйцээв.Ингээд тус аймгийн чуулган, да жасааны өргөөг Цогтоо гүн Дашдоржийн хошууны нутаг (одоо Баянхонгор аймаг Бөмбөгөр сум) Дааган дэл гэдэг газраас нүүлгэн Заяын хүрээний газар шилжүүлэн суурьшуулсан юм. Ийнхүү Заяын хүрээ (одоо Архангай аймгийн төв Эрдэнэбулган сум) аймаг орны засаг захиргааны төв газар болов.1922 оны 9 дүгээр сард хошуу тамгын газруудын тамгыг хураан авах ажил эхлэн, 10 дугаар сараас шинээр аймаг байгуулах ажил хийгджээ. 1923-1931 онд Цэцэрлэг мандал уулын аймаг байгуулагдсан нь 1923 оны 1 дүгээр сарын 13-нд Засгийн газрын 58 дугаар тогтоолоор аймгийн суурин жасаадыг татан буулгаж мөн оны 6дугаар сарын 22 дугаар хурлаар аймгийн чуулганы дэргэдэх жанжин жасаадыг дагалдах аппаратынх нь хамтаар татан буулгасан юм.Ардын засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ний хурлын 39 дүгээр тогтоолоор аймгуудын нэрийг өөрчлөн Сайн ноён ханы аймгийг Цэцэрлэг мандал уулын аймаг болгон өөрчилжээ.1923-1924 онд хийсэн засаг захиргааны шинэ хуваариар Цэцэрлэг мандал аймаг нь 10 гэр 3610, баг 722, сум 250, хошуу 26-тайгаар байгуулагдсан байна. 1931 онд 71 сум, 16 хошуутай байсан тус аймгийг 35 сумтай Архангай аймаг болгосон. БНМАУ-ын Бага хурлын 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаар хурлын тогтоолоор 5 аймгийг 13 аймаг болгожээ. Ингэснээр 1930 оны эцсээр 71 сум, 16 хошуутай байсан Цэцэрлэг мандал аймаг 35 сумтай Архангай аймаг болон зохион байгуулагдав.1931 онд Архангай аймаг нь Наран, Их уул, Тосонцэнгэл, Цахир сумын нутгаар Завхан аймагтай, Их жаргалант, Баянзүрх, Чандмана, Шинэ идэр сумын нутгаар Хөвсгөл аймагтай, Могод, Гурванбулаг, Төв аймагтай, Бүрд, Шанх, Бат-Өлзий сумын нутгаар Өвөрхангай аймагтай хил залгаж байв.1931 оны 12 дугаар сарын тоо бүртгэлийн мэдээгээр үзэхэд Архангай аймаг 35 сум, 22285 өрх, 65333 хүн амтай, 1800000 малтай. Хүн ам зүй Архангай аймаг 2020 онд 94,254 хүнтэй байв. Нийт хүн амын 34.4 хувийг 0-16 насны хүүхдүүд, 33.9 хувийг 16-35 насны залуучууд, 5.6 хувийг 60-аас дээш насны хүн ам эзэлж байна. Үндсэндээ монгол үндэстэн. Халх ястан зонхилно. Нутгийн хуваарь Архангай аймаг 19 сум, түүний 99 багт хуваагддаг. Алдартан Эрдэмтэн Д.Цэвээндорж, Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Хотонт сум Лүнрэг Дандар - Дорно дахины анагаах ухаанд томоохон шинэчлэл хийсэн их оточ, Цахир сум Бадрахын Жадамбаа - Шинжлэх ухааны доктор, Цахир сум Очирбатын Чогний - Шинжлэх ухааны доктор, Цахир сум Гүррагчаагийн Лхагваа - Шинжлэх ухааны доктор, Цахир сум Дэлэгийн Сангаа - Шинжлэх ухааны доктор, Цахир сум Мишиг-Очирын Цогбадрах - Шинжлэх ухааны доктор, Цахир сум Равсалын Ринчинбазар - Шинжлэх ухааны доктор, Цахир сум Лхамсүрэнгийн Гүрбазар - Доктор., Цахир сум Раднаасүмбэрэлийн Вандангомбо - Доктор ., Цахир сум Пүрэвбазарын Адъяасүрэн - Доктор., Цахир сум Ванчинсүрэнгийн Бямбаа - Доктор., Цахир сум Балданхүүгийн Шижээ - Доктор., Цахир сум Батаагийн Хээрийнбаатар - Доктор., Цахир сум Раднаасүмбэрэлийн Гончигдорж -Шинжлэх ухааны доктор, Цахир сум Чимэддоржийн Даваадорж - Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Эрдэнэмандал сум Нацагдоржийн Цэрэнсодном - Эдийн засгийн ухааны доктор ., Эрдэнэмандал сум Самбуугийн Цэрэн-Очир - Шинжлэх ухааны доктор, Эрдэнэмандал сум Сэнгээгийн Гантулга - Хууль зүйн ухааны доктор , Ихтамир сум Чагнаагийн Пүрэвдорж - шинжлэх ухааны доктор, профессор, Жаргалант сум Дамдинжавын Даваадагва - Анагаах ухааны доктор, профессор, Өлзийт сум Баднааванчин Насан-Очир - Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Эрдэнэмандал сум Төмөр-Очирын Идэрхангай - Түүхийн ухааны доктор , дэд профессор, Батцэнгэл сум Гэндэнсүрэнгийн Ёндонгомбо-Техникийн ухааны доктор , Чулуут сум Балдоржийн Сандагдорж - Доктор . Хашаат сум Цэргийн зүтгэлтэн Рагчаагын Гүнчин-Иш - БНМАУ-ын ардын их хурлын депутат, хошууч генерал Хайрхан сум Гэлэгдоржийн Дэмид - БНМАУ-ын анхны маршал, өрлөг жанжин, Их Тамир сум Шагдарын Нацагдорж - Хошууч генерал, Цахир сум Пунцагийн Пүрэвбазар - Бригадын генерал, Цахир сум Лхамсүрэнгийн Лувсанпэрэнлэй - Хурандаа Тариат сум Улсын цолтой бөхчүүд Нацагийн Жамъян даян аварга, гавъяат тамирчин, Цахир сум Гэлэгжамцын Өсөхбаяр дархан аварга, Батцэнгэл сум Цэдэндоржийн Чимэд-Очир даян аварга, Хайрхан сум Чимэдрэгзэнгийн Санжаадамба Улсын аварга, Хашаат сум Баатарын ТөрБат- Улсын арслан Жаргалант сум 1938 онд улсад түрүүлсэн Далайн Жамц - Улсын арслан, Хотонт сум Рэнцэнбямбын Пүрэвдагва - Улсын арслан, Булган сум Нисэхийн" хэмээх Дашийн Лувсан (1925 оны нэгдүгээр сарын 1-нд төрсөн[1]) нь Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан юм. Хүү нь Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн улсын начин Л.Энхбаяр болно. Чагнаадоржийн Ганзориг - Улсын начин Булган сум Дамбийн Рагчаа Улсын гарьд, Булган сум Мягмарын Бадарч - Улсын заан, Цэнхэр сум Батсүхийн Зоригтбаатар -Улсын харцага, Батцэнгэл сум Дуламжавын Мөнх-Эрдэнэ - Улсын арслан, Булган сум Мишкагийн Батжаргал - Улсын харцага, Булган сум Гэлэгжамцын Батбаяр Улсын харцага, Батцэнгэл сум Түмэнсанаагийн Мөнгөнцоож - Улсын харцага, Батцэнгэл сум Гүсэмийн Жалаа - Улсын начин, Хашаат сум Аймгийн цолтой бөхчүүд Лувсансодовын Чимэд-Очир - Аймгийн арслан, Батцэнгэл сум Гэндэнгийн Цэдэнбал - Аймгийн арслан, Өгийнуур сум Дэмбэрэлийн Содномпил - Аймгийн арслан, Хайрхан сум Даншигийн цолтой бөхчүүд Рэнцэнбямбын Пүрэвдагва - Даншигийн Дархан аварга, Булган сум Бусад спорт Соронзонболдын Батцэцэг чөлөөт бөхийн дэлхийн аварга, Хашаат сум Урлаг Лэгшидийн Чуваамэд, Ардын зураач, УГЗ, Хашаат сум Ванчинсүрэнгийн Оросоо - Гавьяат жүжигчин, Цахир сум Өлзий-Утасын Баярмагнай, ЦДБЧ-н дуучин, МУАЖ Дэндэвийн Чимэд-Осор, БНМАУ-н Ардын Жүжигчин Гомбын Равдан, МУГЖ, Хашаат сум Цэндийн Доржготов МУСГЗ, шог зураач, төрийн шагналт зохиолч, Хашаат сум Соронзонболдын Батболд, Хүүхдийн элч уран бүтээлч, хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан, Багш, Батцэнгэл сум Бусад Л.Бямбадорж - адуучин, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Цахир сум М.Ганзориг - сансрын нисэгч, Цэцэрлэг сум Даваагийн Жигжидсүрэн - Улсын аварга малчин, Цахир сум Банзарын Хуягбаатар - Улсын аварга тууварчин, Цахир сум Бадрахын Жадамбаа, Гавьяат багш, Цахир сум Гончигын Халтархүү, Хөдөлмөрийн баатар, Цахир сум Аюурын Дангаасүрэн, , хилийн цэргийн тасгийн бага дарга байсан ба тасгаас нь Дүгэрийн Гуулин, Энхийн Шийлэг нарын Монгол улсын баатрууд төрөн гарсан байна. А.Дангаасүрэн Халхын голын дайнд оролцон "Эх оронч цол", "Байлдааны гавьяаны улаан тугийн одон, "Алтан гадас одон", "Халх голын ялалтын медаль", "Дотоод яамны хүндэт чекист цол тэмдэг, "Чойбалсангийн мэргэн буудагч медалиудаар шагнагджээ, Цахир сум Төмөөний Зундуй, , алтан гадас одонт , улсын аварга малчин , улсын их хурлын депутат, Хайрхан сум Данзангийн Цэрэнбатаа, Гавьяат барилгачин, Эрдэнэмандал сум Жалбуугийн Шажинбат, Гавьяат барилгачин, Эрдэнэмандал сум Мөн үзэх Тайхар чулуу Тамир гол Орхон гол Чулуут гол Суман гол Хануй гол Хүнүй гол Хөхсүмийн рашаан Баатархан уул Тэрхийн Цагаан нуур Чойдогийн боргио Цахим холбоос Архангай аймгийн албан ёсны цахим хуудас Архангай аймгийн ИТХ-ын цахим талбар Эшлэл ВикипедиаОнцлох өгүүлэл Монголын аймаг
Баянхонгор Монгол улсын аймаг. 1941 онд үүсэн байгуулагдсан. 116 мянган км нутаг, 82 мянган хүнтэй. Засаг захиргааны төв Баянхонгор (хот). Газар зүй Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм. Иймд нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм. Нутгийн хамгийн өндөр цэг нь Говь Алтайн нурууны оргил өргөгдсөн Их Богд уул бөгөөд хамгийн нам цэг нь Алтайн өвөр говьд өндөр юм. Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Баянхонгор аймгийн нутагт чулуун нүүрс, алт, барилгын материал элбэг байдаг. Байдраг, Түй зэрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мөн 95 хэм хүрдэг халуунтай Шаргалжуутын рашаан болон Өүхэг рашаан, Хүрэмт рашаан, Халиут рашаан, Өргөөтийн рашаан гэж сайн рашаанууд бий. Баянхонгор аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон ба нутгийн хөрс, дунд хэсгээр нь тал хээрийн хүрэн хөрс, урд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ. Уур амьсгал Баянхонгор аймагт агаарын дундаж температур нь жилд -0.7 бөгөөд 1 сард -18.4 хүйтэн, 7 сард 15 дулаан болдог. Жилд дунджаар 216.3 мм тунадас унана. Агаарын даралтын дундаж нь 1 сард 812 мм, 7 сард 808.5 мм байна. Салхины хурд жилийн дундажаар 3.1 мс бөгөөд хамгийн их салхитай, 5 сард 3.9 мс хүрнэ. Амьтан ургамал Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн говийн ургамал тархжээ. Гоёо, цулхир, вансэмбэрүү, лидэр, алтан гагнуур зэрэг ховор ургамал бий. Баянхонгор аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бүсэд оршдог амьтад тарвага, үнэг, чоно, ирвэс, аргаль, бор гөрөөс гээд бараг цөм байх бөгөөд дэлхийд нэн ховордсон мазаалай гэх амьтан цөөн тоогоор оршиж байна. Хүн ам зүй Баянхонгор аймаг 2020 оны байдлаар хүн ам 87,993 байна. Нутгийн хуваарь Баянхонгор аймаг 20 суманд хуваагдана. Цааш 105 баг болно. үо Алдартан Шинжлэх ухаан Барнасангийн Пүрэвсүрэн - Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн, Химийн шинжлэх ухааны Доктор, Профессор Спорт Шагдарын Чанрав бөх, бөх тайлбарлагч, Хүрээмарал сум Цэдэндамбын Нацагдорж чөлөөт бөх Пунцагийн Сүхбат бөх, Баян-Овоо сум (Баянхонгор) Зундуйн Дэлгэрдалай --- бөх, Дэлхийн самбо бөхийн 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл Мөнхбатын Уранцэцэг жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга, Баян-Овоо сум (Баянхонгор) Пүрэвийн Нямжанцан Улсын начин Доржсүрэнгийн Нямхүү бөх, Улсын начин, самбо, жүдо, үндэсний бөхийн дасгалжуулагч багш, Хүрээмарал сум Дэлээбазарын Сүхбат бөх, Улсын начин, Баянлиг сум Лхамдэмидийн Оломбаяр - Монгол улсын алдарт уяач, Баянлиг сум Урлаг Баатарын Санжид зураач Сэндэнжавын Дулам - Эрдэмтэн, багш Д.Отгонжаргал СТА, "" хамтлагийн дуучин Гончигийн Бирваа хөгжмийн зохиолч, Эрдэнэцогт сум Сэмбийн Гончигсумлаа хөгжмийн зохиолч, Өлзийт сум (Баянхонгор) Чойжилжавын Лхамсүрэн яруу найрагч, Баацагаан сум Тангадын Галсан зохиолч, Заг сум Дүгэрсүрэнгийн Лхамхүү МУСТА, Жүжигчин Бөмбөгөр сум (Баянхонгор) Бирваагийн Мөнхдорж МУАЖ, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Эрдэнэцогт сум Гончигийн Дашхүү - Хошин урлагийн нэрт жүжигчин, Богд сум Гэндэндоржийн Цэрэндондог зураач Данзангийн Нямаа зохиолч, Баян-Овоо сум (Баянхонгор) Догмидын Сосорбарам жүжигчин, Баян-Овоо сум (Баянхонгор) Магсаржаламын Баярмагнай жүжигчин, Маск продакшн Базарын Банзрагч - хөгжимийн зохиолч төв халхын алдарт морин хуурч Нийгэм Яндагийн Нямдорж - Хүн судлаач, АНУ-ын Кейс Вестерн Резервийн их сургуулийн доктор (Баян-Өндөр сум) Гомбожавын Занданшатар - Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дарга (Баацагаан сум) Эрэндоо Дамба Монгол Улсын анхны Гавьяат Усжуулагч Шадавын Лувсанвандан хэл шинжээч Дэнсмаагийн Дүнгэрдорж эмч, багш Дамдинжавын Гомбожав - Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Галуут сум Гомбын Манхан - Монгол Улсын хөдөлмөрийн баатар,Баянцагаан сум Гончигийн Лхаахүү - Монгол Улсын Ардын багш (Баян-Овоо) Нянцаннямын Алтанхуяг - Монгол Улсын төрийн соёрхолт, Галуут сум Цэвэлийн Шагдарсүрэн - Монгол Улсын төрийн соёрхолт, Галуут сум Ядамжавын Цэвэл Алдарт "Ногоон толь"-ийг зохиогч, эрдэмтэн, Галуут сум Доржсүрэнгийн Нямдорж, -ОХУ-ын Москва хотод ЗХАБ-ыг хангах чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, Хүрээмарал сум Зундуйн Дэлгэрдалай Монгол Улсын гавьяат тамирчин, Галуут сум Цэдэндамбын Бат-Эрдэнэ Монгол Улсын гавьяат холбоочин, Галуут сум Жамъянгийн Батбаяр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Данзангийн Баяраа Монгол Улсын гавьяат эмч Дандардоржийн Өлзий Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Халхын туульч Цэрэндоржийн Лувсанвандан - Монгол Улсын гавьяат тээвэрчин, Богд сум Бүдхүүгийн Хуушаан Монгол Улсын гавьяат багш Шархүүгийн Чимгээ Монгол Улсын гавьяат багш Цамбажавын Шарав Монгол Улсын гавьяат малчин Цэвэлийн Шагдарсүрэн Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан Бямбажавын Пүрэв - Очир Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн. Хэл шинжлэлч. Доктор. Профессор Чүлтэмийн Бизъяа Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Пүрэвийн Сэмнээ-Монгол улсын хошой аварга малчин, "Алтан төл"-ийн эзэн шагналт Пүрэвжалын Очир 1949 он Монгол Улсын гавьяат уурхайчин Баасангийн Сундуйжав 1949 он Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Баацагаан сум Халтмаагийн Баттулга - Төр нийгмийн зүтгэлтэн, Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч (Баянцагаан сум) Цахим холбоос Баянхонгор аймгийн албан ёсны цахим хуудас Эшлэл Монголын аймаг
Дорноговь (монгол бичгээр дорунагоби) аймаг нь Монгол Улсын зүүн аймаг бөгөөд 1931 онд байгуулагдсан. 2017 оны эцсээр 14 сум, 64 баг, 68606 хүн амтай бөгөөд олон хүн амын тоо хурдацтай нэмэгдэж байгаа юм. Аймгийн төв Сайншанд сум нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 450км-т оршдог. Дорноговь аймаг Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. БНХАУ-тай 600 км- урт газраар хиллэдэг. Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 61 хувь нь оршин сууж байна. Хүн ам Дорноговь аймагт 2017 оны эцсийн байдлаар 20844 өрхөд 68606 хүн ам оршин суудаг бөгөөд 1 кв.км нутаг дэвсгэрт 1.5 хүн ногдож байна. Тэдний 61 хувь нь Сайншанд хотод, 15.2 хувь нь сумын төвд, 24.2 хувь нь хөдөөд оршин суудаг. Хүн амын 48,7 хувь нь эрэгтэйчүүд, 51,3 хувь нь эмэгтэйчүүд байна. Нэг өрхөд дунджаар 3,4 хүн ногддог. Нийт 19,7 мянган ажиллагсад байгаа нь ажил эрхэлж байгаа нэг хүнд 2,6 хүн ноогдож байна. Хүн амын амьжиргааны түвшний үзүүлэлтээр тус аймаг улсын дунджаас дээгүүр байдаг. Нийт өрхийн 15.2 хувь, хүн амын 19,6 хувь нь амьжиргааны доод түвшинээс доогуур орлоготой амьдарч байна. Ажилгүйдлийн түвшин 2.6 байгаа юм. Газар зүй Дорноговь аймгийн нутаг бүхэлдээ говийн бүсэд багтдаг боловч өмнөд хэсэг нь говь, хойд хэсэг нь говь, хээр хосолсон нутаг юм. Дорноговь аймаг нь Монголын зүүн өмнөд хэсгийн талархаг гадаргатай хэсэгт оршдог. Гэхдээ энд Хутаг уул (1436 м), Оцол, Сансар, Их Багадулаан, Аргалант, Хан Баянзүрх хайрхан (1031 м) зэрэг уулууд бий, Нутгийн дундуур зүүн хойшоо баруун урагшаа их хотгор газар үргэлжилнэ. Аймгийн нутаг далайн түвшнээс дээш дунджаар 952 метрт оршино. Газар нутгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 1436 метр өргөгдсөн Хутаг уулХөвсгөл сум, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 700 метр өргөгдсөн Далантүрүүгийн говьУлаанбадрах сум юм. Дорноговь аймгийн нутагт том гол мөрөн, нуур байхгүй, харин газар доорхи усны их нөөц бий. Халзан уул, Бусийн Чулууны, Толь булгийн зэрэг рашаан устай. Нутгийн ихэнхэд говийн бор хөрс тархсан бөгөөд элс нилээд байдаг. Захын цэгүүд Хойд талын цэг - Зүүн уртрагийн 11000410511, хойд өргөргийн 4603715511 солбицолд орших Хүйтний хүрэн овоо Урд талын цэг - Зүүн уртрагийн 10805012511, хойд өргөргийн 4202314311 солбицолд орших Сулинхээр уулБаруун талын цэг - Зүүн уртрагийн 10703911511, хойд өргөргийн 4401815611 солбицолд орших Шинэ усЗүүн талын цэг - Зүүн уртрагийн 11105715011, хойд өргөргийн 4304413011 солбицолд орших Уяа дамбын хоёр овоо Нутгийн онцлог -Чингис хааны төрийн их цагаан сүлдний дагуул 8 тугийн нэг бага цагаан тугийг хааны удмын тайж нар үе залгамжлан тахиж ирсний дотор Мэргэн ван Гүршихийн эзэмшилд, тус аймгийн Хөвсгөл сумын нутагт Хутаг уул, Авдрантай уулын зүүн талд байх Сүлдэн хөх толгойд тахиж байжээ. -Дорноговь аймаг нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний мөнхийн бүтээл болох ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүх, бичиг, соёлын өв дурсгалыг хадгалж үлдсэн юм. Ноён хутагт 1803 онд Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутаг Шувуун шанд хэмээх газарт ядуу ард Дулдуйтын хүү болон төрж, хожим нь шашин төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, найруулагч, зураач, эм баригч, ая зохиогч, соён гэгээрүүлэгч хэмээн олноо алдаршиж, нэгэн биед багтаж ядсан их авьяас билэг, нэгэн хүн дааж ядсан өндөр их нэр хүндийн эзэн болсон юм. Тэрээр иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг, 120 гаруй дууны ая дан, 50 орчим сүм хийдийг цогцлоон бүтээж, уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагтаа хөгжүүлсэн шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн соён гэгээрүүлэгч байлаа. -Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны нутаг Цавгийн ам, Эрдэнэ овоо, Үүдийн ус орчимд 1906 оноос жижиг суурин үүсгэж, хилийн цэрэг суулгаж, телефон утасны хороо, гаалийн хэсэг ажиллуулж эхэлснээр өнөөгийн Замын-Үүдийн шав тавигджээ. Тэр цагаас хойш Замын-Үүд нь улам өргөжиж Монгол улсын эдийн засаг, бараа эргэлтийн үндсэн ачааг үүрч, өмнөд хөрштэй харилцах үүд хаалга болж байгаа бөгөөд одоо тус сумын нутагт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажил эхлээд байна. -Хилийн Замын-Үүд, Хангийн боомтууд нь Монгол Улсын эдийн засаг, бараа эргэлтийн үндсэн ачааг үүрч, өмнөд хөрштэй харилцах үүд хаалга болж байна. -1944 оны мичин жилийн зуднаар олон мянган адуун сүргийг хил дээр тогтоон барьсан гавьяат үйлсийг бүтээгсэд манай аймгийнхныг Их говийн зоригтнууд хэмээх хүндэт алдарт хүргэсэн билээ. -Халхын голд Японы түрэмгийлэгчдийг бут цохих тулалдаанд тус аймгийн эрэлхэг хөвгүүд оролцож, аугаа их Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялалт байгуулахад агт морь, эд хөрөнгө, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, ялалтыг хамтдаа байгуулсан юм. -1954 онд жилдээ 50 мянган тонн нефть үйлдвэрлэх хүчин чадалтай Зүүнбаяны нефтийн үйлдвэр, 1956 онд Улаанбаатар-Замын-Үүдийн 700 гаруй км төмөр зам ашиглалтанд орсон, жонш олборлох уулын гурван үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн зэрэг нь тус аймгийн төдийгүй Монгол улсын хөгжил дэвшилд түүхэн үүрэг гүйцэтгэх эдийн засгийн томоохон ололтууд байлаа.-Дорноговь аймаг мах, ноос, түүхий эд бэлтгэх ажлыг сайн зохион байгуулж, улсад тэргүүн байр эзэлсэн тул Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1942 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1974 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна. Түүх Дорноговь аймаг Х, Х зууны үеийн Монголын эзэнт гүрний үед Онгуд аймаг, Манжийн ноёрхлын үед Түшээт хан болон Сэцэн хаан аймаг, Автономит төрийн үед Богд хаан уулын аймагт багтаж байжээ. Чингис хааны төрийн 8 хөлт их цагаан сүлдний дагуул 8 тугийн нэг, бага цагаан тугийг одоогийн Хөвсгөл сумын нутаг Сүлдэн хөх толгойд тахиж байсан түүхтэй. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн юм. Иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг бичиж, 120 гаруй дууны үг аяыг зохиож,50 орчим сүм хийдийн барилгын зургийг зурж, бариулсан болон уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагт хөгжүүлсэн гавьяат үйлстэн байлаа. Эртнээс нааш хилийн хаалга болсон Замын-Үүдээс Чойрыг дамжин их Хүрээ ордог гүнж зам, Чуулалт хаалгаас Улиастай ордог харчин буухиа өртөөний зам гэж хоёр их зам тус аймгийн нутгаар дайран гардаг байв. Энэ нь гадаад худалдаа, соёл нэвтрэх зам болж байсан юм. 1911 онд Монголчууд Манжийн эсрэг тэмцэлдээ ялж, олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсыг байгуулахад Мэргэн вангийн хошуу нэрийг сэргээн тогтоосон байна. 1921 оны Ардын хувьсгалын дараагаар Монголын ард түмэн улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд шинэ шинэ өөрчлөлт хийж, амжилт олж, хөгжил дэвшлийн замд орсон юм. Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг шинэчлэн, аймаг байгуулах шийдвэрийг 1930 онд Улсын Бага хурлын Тэргүүлэгчид, Засгийн Газар шийдвэрлэж, улмаар 1931 онд Дорноговь аймгийг байгуулснаар тус аймгийн шинэ үеийн түүх эхэлсэн билээ. Байгаль, цаг агаар Тус аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг, говь хээр хосолсон нутагтай. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд 41 хэм хүртэл халж, өвлийн улиралд -40 хэм хүртэл хүйтэрдэг. Салхины дундаж хурд 4,2-4,6 мсек, зарим үед 35 мсек хүртэл ширүүсэх тохиолдол бий. Цаг агаарын тааламжгүй нөлөөлөл болох хүчтэй цасан ба шороон шуурга, ган, зудын аюул цөөн бус удаа тохиодог, сүүлийн жилүүдийн хуурайшилтын улмаас цөлжилтийн явц хурдасч байна. Говийн эмзэг байгалийг нөхөн сэргээх боломж хязгаарлагдмал. Гадаргын усны нөөц бараг үгүйгээс гүний усыг татаж ахуй амьдрал болон мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг. Аж үйлдвэр, тээвэр Гадаргад нь кайнозойн эриний хурдас их тархсан бөгөөд хайлуур жоншны орд олонтой. Зэс молибден (цагаан суварга), чулуун нүүрс (Алагтогоо), төмөр (Чандмань уул) болон барилгын түүхий эдийн баялаг нөөц бий. Хайлуур, жонш олборлох уурхай байдаг. Дорноговь аймгийн нутгаар төмөр зам нэвтрэн єнгөрөх бөгөөд Сайншанд хот нь манай орны төмөр замын чухал зангилаа юм. Дорноговь аймгийн Замын-Үүд нь Монголоос Хятад руу гарах хилийн том боомт юм. 2016 оноос Ханги боомт байнгын ажиллагаанд орсон. Боловсрол, соёл, эрүүл мэнд Дорноговь аймагт Ерөнхий боловсролын 5 сургууль, 17 дотуур байр, 21 цэцэрлэг, эрүүл мэндийн 72 байгууллага, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг эрүүл мэнд, боловсролын байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэрэмжит "Саранхөхөө" театр, Хүүхдийн ордон, Залуучуудын хөгжлийн төв, Иргэдийн хөгжил төв, Усан спорт сургалтын төв, Нийтийн номын сан, Орон нутгийн судлах музей, Ноён хутагт Данзанравжаагийн музей, "Миний нутаг" фм 101.5 радио, Бизнес радио 93.1, телевиз, телевиз Өнөөгийн Дорноговь, Дорноговийн шуудан сонин зэрэг соёл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Ургамал амьтан Хар сүүлт, хулан, янгир, аргаль зэрэг ховор ан амьтан элбэг. Алдартнууд Улсын баатар Дашийн Данзанваанчиг Хөдөлмөрийн баатар Наваантаяагийн Цэвэл (Үхэрчин) Сэргэлэнгийн Чимэддорж (Тэмээчин) Одсүрэнгийн Мажиг (Адуучин) Дарамын Даваасамбуу (Сум, нэгдлийн дарга) Насангийн Хүрээт (Тэмээчин) Чимэдийн Дүгэрээ (Эх баригч, бага эмч) Эдэвийн Батсүх (Усжуулагч) Гомбосүрэнгийн Очирбат (Барилгачин) Сэвжидийн Сүхбаатар (Бүжиг дэглээч) Ардын Жүжигчин Цэрэндуламын Сэвжид Цэндийн Батчулуун Данзанваанчигийн Ухнаа Ардын Зураач Лувсангийн Гаваа Ардын Уран Зохиолч Балжирын Догмид Улсын гавьяат Лувсангийн Нацагдорж (Байгаль орчны гавьяат ажилтан) Данзанваанчигийн Ухнаа (Урлагийн гавьяат зүтгэлтэн) Майдарын Дорж (Урлагийн гавьяат зүтгэлтэн) Доржийн Банди (Урлагийн гавьяат зүтгэлтэн) Лувсандоржийн Буянхишигт(Гавьяат жүжигчин) Доржийн Алтантуяа(Гавьяат жүжигчин) Гунгаагийн Зоригт (Гавьяат жүжигчин) Лувсанжамцын Нарантуяа (Гавьяат жүжигчин) Жамбалын Ёндонжамц (Гавьяат жүжигчин) Лодонгийн Ухнаа Бүжиг дэглээч Дугарын Гүрдорж (Урлагийн гавьяат зүтгэлтэн) Гэнэнгийн Цэрэн (Урлагийн гавьяат зүтгэлтэн) Дамбадоогийн Нацагдорж (Урлагийн гавьяат зүтгэлтэн) Цэдэвийн Баатаржав (Урлагийн гавьяат зүтгэлтэн) Цэдэнгийн Жамсран (Шинжлэх ухаан) Мижидийн Юндэн (Урлагийн гавьяат зүтгэлтэн) Дамжингийн Нямхүү (багш) Сугирын Цэрэндэжид (эмч) Хайргын Жамбал (хуульч) Балжирын Хэнмэдэх (Эмч) Гэндэнгийн Амгалан (Эмч) Чойрогийн Отгонбаяр (Багш) Зундуйн Алтангэрэл (Соёлын гавьяат зүтгэлтэн) Ч.Дугуйцагаан (Багш) У.Доёд (Багш) Ренчингийн Энхтайван (Малчин) Батдоржийн Бадарч (Багш) Цэрэнхүүгийн Шаравдорж (Хуульч) Шагдарсүрэнгийн Гүрбазар (Сэтгүүлч), СГЗ Лувсангийн Одончимэд (Соёлын гавьяат зүтгэлтэн) Балжирын Догмид (Соёлын гавьяат зүтгэлтэн) Галсангийн Жамьян (Соёлын гавьяат зүтгэлтэн) Сэвжидийн Сүхбаатар (Соёлын гавьяат зүтгэлтэн) Авидын Шартолгой (Соёлын гавьяат зүтгэлтэн) Спортын алдартнууд Өлзийбаярын Дүүрэнбаяр, 2014 оны жүдогийн залуучуудын ДАШТ-ний 100 кг-н аварга, Замын-Үүд сум Болормаагийн Ууганхүү, 2016 оны Риогийн Паралимпын хүрэл медальт тамирчин Олны танил хүмүүс Улсын их хурлын гишүүд Данзандаржаагийн Туяа Цэндийн Монгол Яйчилын Батсуурь Жамъянсүрэнгийн Батсуурь Төмөртогоогийн Энхтүвшин Борхүүгийн Дэлгэрсайхан Дэд бүтэц Төмөр замын урт 531 км Сайншанд-Замын-Үүд 232 км Сайншанд-Чойр 189 км Сайншанд-Зүүнбаян 50 км Айраг-Бор-Өндөр 60км Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан 1100 км төмөр зам баригдахаар болж, эхний ажлууд нь хийгдэж эхэлсэн. Авто зам 2014 онд Чойр-Сайншанд-Замын-Үүдийн 432 км урт сайн чанарын хатуу хучилттай зам ашиглалтанд орсон. Сайншанд-Зүүнбаян-Хөвсгөл-Ханги боомтын 260 км хатуу хучилттай авто замын зураг, төсөв хийгдээд байна. Агаарын зам Улаанбаатар-Бээжин чиглэл дайран өнгөрдөг. Олон улсын онгоц буух боломжтой нөөц аэродромтой. Цахилгаан хангамж Чойр-Айраг-Сайншанд-Замын-Үүд 110 кВСайншанд-Зүүнбаян 35 кВ, Томоохон Барилга - "ТОБЭМ" ХХК Орд газрууд - Улаанбадрах сумын Дулаан уулын ураны орд, Францын "Арво" групп - Мандах сумын Цагаан суваргын зэс молибдены орд, "МАК" ХХК - Хатанбулаг сумын Элстэйн төмрийн хүдрийн орд, Мон-Лаа ХХК - Даланжаргалан сумын Элдэвийн нүүрсний орд, "МАК" ХХК - Өргөн сумын шохой чулуу, цеолитын орд, цементийн үйлдвэр Сэнж сант ХХК Жонш- Монросцветмет нэгдлийн уулын үйлдвэр Өргөн, Айраг, Даланжаргалан суманд ажиллаж Монгол улсын жоншны 30 хувийг үйлдвэрлэж байна. - Даланжаргалан суманд Кэйвин инвест ХХК 98 хүртэл хувийн агуулгатай жонш баяжуулан Америк, Япон улсад экспортолдог. - Айраг суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Янтай уул ХХК жонш баяжуулан экспортолж байна. - Эрдэнэ суманд Коммод ХХК жоншны хайгуул, олзворлолт хийж байна. Газрын тос 1. Доншен газрын тос Монгол ХХК 97-р талбай2. " ХХК Тариач 3. " ХХК, Манас гоби ХХК Цагаан элс , Зүүнбаян 4. "Шунхлай энержи" ХХК Сулин хээр 5. "Сансарын геологи хайгуул" ХХК Төхөм хойд Х6. Зон Хэн Юу Тиан ХХК Галба Доншен Монгол ХХК нь Зүүнбаянд 2003 оноос газрын тосны хайгуул явуулж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заагдсан хайгуулын 5314 кв талбайд жилд 600 мянга орчим баррель түүхий нефть олборлож, экпортолж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөл ёсоор эрэл хайгуулын үе шат 2010 онд дуусах бөгөөд үүнээс хойш олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөгдсөн. Хөгжлийн тулгуур салбар 1. Ашигт малтмал - Газрын тос -Зэс молибден - Жонш - Нүүрс - Уран - Бусад 2. Боловсруулах үйлдвэр - Нефть -Хими - Кокс -Хий - Зэс - Төмөр 3. Хүний хөгжил - Техник, технологийн их сургууль байгуулах - Мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургуулийг өргөтгөх - Зам барилга, техникийн чиглэлээр түргэвчилсэн сургалт зохион байгуулах - Анагаах ухааны коллежийн статусыг дээшлүүлэх 4. Хөдөө аж ахуй - Мал аж ахуй - Газар тариалан 5. Аялал жуулчлал -Тур оператор, жуулчны бааз - Аялал жуулчлалын үйлчилгээний шинэ бүтээгдэхүүн - Бэлэг дурсгал ЖДҮ Сумд Айраг сум Алтанширээ сум Даланжаргалан сум Дэлгэрэх сум Замын-Үүд сум Иххэт сум Мандах сум Өргөн сум Сайхандулаан сум Сайншанд сум Улаанбадрах сум Хатанбулаг сум Хөвсгөл сум Эрдэнэ сум Цахим холбоос Дорноговь аймгийн албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн хараат бус мэдээллийн портал цахим хуудас Эшлэл ВикипедиаОнцлох өгүүлэл Монголын аймаг !
Дорнод (монгол бичгээр дорунаду) Монгол Улсын аймаг. Ерөнхий Дорнод аймаг 1931 онд байгуулагджээ. 1941 оноос Хорлоогийн Чойбалсангийн алдраар "Чойбалсан аймаг" гэж нэрлэгдэж байгаад 1963 оноос эргэн "Дорнод" хэмээн нэрлэгдэх болжээ. Газар нутгийн хэмжээ - 123,597 км. Хүн амын тоо - 74,200 (2007 оны эцсийн байдлаар). Засаг захиргааны төв - Чойбалсан хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 14 суманд хуваагддаг. Газар зүй Дорнод аймаг Монгол Улсын хамгийн зүүн талд оршдог. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Умард талаараа ОХУ (Өвөр Байгалын хязгаар), дорнод талаараа БНХАУ (ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол) гэх хоёр улстай хил залгана. Улс дотор Сүхбаатар, Хэнтий хоёр аймагтай хаяална. Тэгш тал газар зонхилно. Тус аймгийн нутагт байх Хөх нуурын хотгор (д.т.д. 560 метр) Монгол орны хамгийн нам дор газар гэгддэг. Дунд палеозой, Юра, Цэрдийн галавын чулуулаг болон дөрөвдөгчийн неогены хурдас их тархжээ. Хэрлэн, Онон, Улз, Халх зэрэг гол урсаж, Буйр, Хөх, Галуут, Яхь зэрэг нуур долгиотдог. Цагаан хүндийн, Утаатминчүүр, Эрээн, Цагаанчулуут, Дайхар зэрэг рашаан бий. Сумд Дорнод аймгийн нутаг засаг захиргааны хувьд дээд түвшинд 14 сум, дэд түвшинд 63 багт хуваагддаг. Дорнод аймгийн хүн амын тоо 2000 онд 75,373 байсан бол 2010 оны тооллогоор нийт хүн ам 69,552 болж буурчээ. Үүн дотор МУ-д оршин суугаа МУ-ын харьяат иргэн 68589, МУ-д оршин суугаа гадаадын харьяат болон харьяалалгүй хүн ам 284, гадаадад суугаа Дорнод аймаг, МУ-ын харьяат иргэн 679 бүртгэгджээ. - Аймгийн төв Чойбалсан хот багтана. Ан амьтан, ургамал Аймгийн нутгийн ихэнхээр хээрийн хүрэн хөрс голлох бөгөөд хойд ба бүр зүүн өмнөд захаар нь нугын хүрэн хөрс тархжээ. Хээрийн өвслөг ургамал ихтэй, манай орны хадлан бэлчээрийн хамгийн их нөөцтэй аймаг юм. Халиун буга, цагаан зээр, монгол тарвага зэрэг ан амьтан элбэгтэй. Аж үйлдвэр Мал аж ахуй, газар тариалан голлон хөгжүүлсэн бөгөөд барилгын материал, хүнсний үйлдвэр хөгжүүлсэн. Аймгийн төв Чойбалсан хот нь төмөр замын цэг бөгөөд энд зүүн аймгуудад үйлчилдэг дамжлага бааз ажилладаг. Дорнод аймагт ОХУ руу гарах хилийн боомт Эрээнцав, Ямалах боомт Чулуунхороот суманд, Ульхан боомт Баян-Уул сумын нутагт, Хятад улс руу гарах Хавиргын боомт Чойбалсан суманд, Баянхошууны болон Өвдөгийн боомтууд Халхгол суманд тус тус бий. Давс, нүүрс (Адуун чулуу), холимог металл, газрын тос, уран, барилгын материал зэрэг ашигт малтмалтай. Цахим холбоос Дорнод аймгийн албан ёсны цахим хуудас Эшлэл ВикипедиаОнцлох өгүүлэл Монголын аймаг
Дундговь (монгол бичгээр думдагоби) нь Монгол улсын говийн бүсийн аймаг юм. Дундговь аймаг нь Засаг захиргааны хувьд 15 сум, 66 багтай, 7469,0 мянган га нутаг дэвсгэртэй, газар нутгийн хэмжээгээр Монгол улсын нутаг дэвсгэрийн 4,5-ийг эзэлдэг, аймгийн төв Мандалговь нь нийслэл Улаанбаатар хотоос 265 км-т байрладаг, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудтай хиллэдэг. Дуу хуур, гүүний айраг, хонины махны чанараараа улсдаа алдартай. Улсын дунджаар малтай нэг өрхөд ногдох малын тоогоор эхний байруудад ордог. Байгалийн эрдэс түүхий эдийн багагүй нөөцтэйн дотор улсын хэмжээний судлагдсан хүрэн нүүрсний нөөцийн 58,0 хувь, гөлтгөнийн 32,3 хувь, эрдэс будгийн 53,4 хувь нь манай аймагт байна. Аймгийн төв болон бүх сумын төв эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, үүрэн телефоны сүлжээтэй. Нийслэлд ойр учир бага зардлаар говь тал хээр, түүний үзэсгэлэнт байгалийг үзэх боломжтой. Энэ утгаараа аялагчдын тоо жил бүр өсөж байна. Жилд нартай өдрийн тоо харьцангуй олон, салхины хурд их учир нар, салхины эрчим хүчийг ашиглах өргөн боломжтой. Сайхан-Овоо сумын нутагт Өгөдэй хааны өвөлжөө, Буган чулуун хөшөө, Замбага хайрхан уулын хүннүгийн үеийн булш, дундад зууны үед холбогдох шаазан хотын туурь, Гурвансайхан сумын нутаг Ярх уулын хуучин чулуун зэвсгийн бууц суурин, дарханы газар, хүрэл зэвсэг үйлдвэрлэлийн дурсгал, Дэлгэрхангай суманд Өгөдэй хааны нас эцэслэсэн газар, Адаацаг сумын Сүм хөх бүрдэд их хаадын намаржаа, Өлзийт сумын Дэл уулын хадны зураг, Дэлгэрийн Чойрын хийд, Эрдэнэдалай сумын сангийн далай хийдийн Цогчин дугана, дөрвөлжин булш, хиргисүүрийн дурсгалууд, эртний төрт улсуудын үед холбогдох булш бунхан, эртний бэхлэлт, цайз хэрэм зэрэг олон мянган жилийн турш хүмүүсийн аж төрж ирснийг илтгэх түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсээр нэн арвин. Эртний далайн ёроолын үлдэц бүхий Цагаан суварга, Морин толгойн цав, Өөш манхан зэрэг өвөрмөц тогтоцтой байгалийн шавар цав элсэн манхан, Их газрын чулуу, Бага газрын чулуу зэрэг боржин чулуун уул, заг, хайлаасан төгөл, Олдох, Гурван төгрөг, Эргэнэг, Хаяа, Нэмнээ, Номгон, Хайрхан, Загийн ус зэрэг үзэсгэлэнт газруудтай. Аймгийнхаа ард иргэдийн ахуй амьдралын хэвшил, уламжлал, байгалийн онцлог давуу тал, нөөц бололцоотой уялдуулан улсдаа Дуу хуурын өлгий нутаг хэмээн алдаршсан дуу хуур, эртний түүхэнд мөртэй үзэсгэлэнт Дундговь нутгийн аялал жуулчлал, гүүний айраг, ингэний хоормог, мах, хүрэн нүүрсний үйлдвэрлэлийг аймгийн брэндээр тодорхойлон бүс нутгийн төдийгүй улсын хэмжээнд эдгээр брэнд бүтээгдэхүүний үйлчилгээг бий болгож улмаар зарим бүтээгдэхүүнийг экспортод гаргах бодлого барин ажиллаж байна. Түүх Дундговь аймаг нь 1941 онд Өмнөговь аймгаас 8 сум, Дорноговь аймгаас 3 сум, Төв аймгаас 7 сум тус тус шилжүүлэн 18 сумтайгаар одоогийн Өлзийт сумын нутаг Ембүү дэрсэнэ ус гэдэг газар Шарангад аймаг нэртэйгээр байгуулагджээ. 1942 онд аймгийн нэрийг Дундговь хэмээн өөрчилж аймгийн төв одоогийн оршин байгаа Зоогийн Хар овооны энгэрт суурьшсан байна. "Дундговь" нэрийн учир Улсын бага хурлын тэргүүлэгчид тус аймгийг анх Шарангад нэртэйгээр байгуулах шийдвэр гаргаснаа төдхөн өөрчилж Дундговь хэмээн нэрлэхээр тогтоожээ. Энэ нь аливаа оноосон нэр хэн бүхэнд ойлгомжтой утга тодорхой байх шаардлагыг харгалзсаных аж. Шинээр байгуулагдаж буй аймгийн сумдын олонх нь Өмнөговь, Дорноговь аймгаас шилжиж байгаа говийн сум, энэ хоёр аймгийн нутгийн хойд хэсгээс таслагдаж буй говь тал, хээр талын заагт орших их говь ч биш, жинхэнэ хээр тал ч биш, цайдам хээр, говирхуу тал хосолсон нутагтай, ард түмэн нь говь нутгийнхны аж төрлийн хэвшилтэй зэргээс үүдэн дунд зэргийн говь гэсэн утгаар Дундговь гэж нэрлэсэн нь оносон хэрэг болжээ. Харин анх нэрлэсэн Шарангад нь хаа хол түгэж олны мэдэх болоогүй, чухамдаа тэрүүхэн хавийнхан нь мэдэх төдий газар усны нэр бөгөөд өдгөө Луус, Хулд сумын заагт оршино. Газар зүй Дундговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь хээрийн бүсийн зааг дээр оршдог. Нутгийн хамгийн өндөр цэг нь 1926 м өндөр, Дэлгэрхангай уул юм. Мөн Их, Бага газрын чулуу зэрэг уулс бий. Нутгийн хойд хэсэгт дээд палеозойн хурдас, өмнөд хэсгээр нь цэрдийн ба кайнозойн хурдас тархжээ. Дундговь аймгийн нутагт Онгийн голоос өөр том гол, нуур байхгүй. Тогоогийн, Дүүрэн Харганын, Олгой нуурын зэрэг рашаан бий. Уур амьсгал Аймгийн нутаг дэвсгэрийг уур амьсгалын хувьд хуурай, сэрүүн, уулын хээрийн муж (Эрдэнэдалайн хойд хэсэг, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэнгийн хойд хэсэг), нэн хуурай дулаавтар, цөлөрхөг хээрийн муж (Дэлгэрхангай, Хулд, Луус, Гурвансайхан, Өндөршил сумын хойд хэсэг, Сайхан-Овоо, Сайнцагаан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан сумдын нутаг), нэн хуурай дулаан, цөлөрхөг хээрийн муж (Дэлгэрхангай, Хулд, Гурвансайхан сумдын урд хэсэг, Өлзийт сумын нутаг) гэж 3 хуваадаг. Агаарын температурын дундаж хэмжээ өвлийн сард 16-19 хэм, зуны сард 17-21 хэм, жилд орох хур тундасны хэмжээ 95-150 мм. Амьтан ургамал Нутгийн хойд ба төв хэсгээр хээрийн хар хүрэн, цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ. Нутгийн хойд ба дунд хэсгээр хээрийн өвслөг ургамал, урд хэсгээр нь говийн ургамал ургана. Хар сүүлт, цагаан зээр, тарвага зэрэг ан амьтан амьдардаг. Нутгийн уулархаг газраар нь ирвэс, шилүүс, чоно, аргал, янгир нүүдэллэн амьдардаг байна. Хүн ам зүй Статистик мэдээ Дундговь аймгийн хүн амын тоо болон Улсын хэмжээнд эзлэх байр жилийн эцсийн байдлаар. ("Статистикийн мэдээллийн нэгдсэн сан"-аас) 1944 онд 27,582 хүн, улсын хэмжээнд 16-р байр 1956 онд 24,297 хүн, улсын хэмжээнд 18-р байр 1969 онд 30,706 хүн, улсын хэмжээнд 18-р байр 1979 онд 39,078 хүн, улсын хэмжээнд 19-р байр 1989 онд 49,320 хүн, улсын хэмжээнд 20-р байр 1999 онд 51,517 хүн, улсын хэмжээнд 19-р байр 2009 онд 40,776 хүн, улсын хэмжээнд 21-р байр 2019 онд 47,104 хүн, улсын хэмжээнд 21-р байр Алдартнууд Дундговь аймгаас төрөн гарсан уран бүтээлчид багш нар гээд олон олон алдартнууд төрөн гарсан билээ. Монгол улсын Баатар Улсын баатар Жигмэдийн Сэрээтэр Хөдөлмөрийн баатар, тракторч-комбайнч Доржийн Баттөр Хөдөлмөрийн баатар, малчин Жигмэдийн Жагварал Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, зууны манлай уртын дууч Н.Норовбанзад, Гавьяат жүжигчин , Ардын жүжигчин , Хөдөлмөрийн баатар Гонгорын Хайдав Монгол улсын Төрийн соёрхолт Төрийн шагналт , Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров Урлагийн гавъяат зүтгэлтэн , Төрийн шагналт кино зураглаач Ойдовын Уртнасан Төрийн шагналт, зохиолч Дарма Батбаяр Монгол улсын Ардын цолтон Гавьяат жүжигчин , Ардын жүжигчин , Хөдөлмөрийн баатар Гонгорын Хайдав Төрийн шагналт , Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров Урлагийн гавьяат зүтгэлтэн , Ардын зураач Цэрэнжавын Доржпалам Монгол улсын Ардын Багш Д.Төмөр, Монгол улсын Ардын Жүжигчин А.Дашпэлжээ Монгол Улсын Ардын жүжигчин А.Нэргүй,Н.Норовбанзадын анхны шавь Монгол улсын Гавьяатнууд Гавьяат алдарт зохиолч, яруу найрагч Сономбалжирын Буяннэмэх Урлагийн гавьяат зүтгэлтэн , Ардын зураач Цэрэнжавын Доржпалам Хүний гавьяат эмч Будын Хас (1971 - Ардын зураач Ц. Доржпаламын төрсөн ах) Гавьяат жүжигчин, балетчин Юндэндоогийн Цэрмаа Гавьяат жүжигчин, дуурийн дууч Пүрэвийн Цэвэлсүрэн (1976 - Ардын элч киноны Ариунаа) Гавьяат жүжигчин, дуурийн дууч, туслах найруулагч Гонгорын Батсүх (1976 - Морьтой ч болоосой киноны Гончиг) Гавьяат жүжигчин, дуучин Жавзмаагийн Нансалмаа (1990 - Морины) Гавьяат жүжигчин, алиалагч Дамбын Батсүх (1996 - Циркийн) Гавьяат тээвэрчин Юндэнгийн Идэрчулуун (2004 - Монголын төмөр замын ахмад ажилтан) Гавьяат жүжигчин Цэндийн Цэнд-Аюуш (2008 - Нийслэл хүү киноны Ягаан Гажид) Гавьяат жүжигчин, уртын дууч Сосорбурамын Цогтсайхан Гавьяат малын эмч Шархүүгийн Цэрэндорж Ерөөлч магтаалч Бархасын Эрдэнэбаатар Гавьяат жүжигчин, дуучин Цэрэнгийн Чулуунцэцэг Гавьяат жүжигчин, дуучин,Адилбишийн Дүнжмаа Монголын улсын хамгийн олон ромбо, энгэрийн тэмдэг цуглуулсан,Найдангийн Батсүх Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Найдансүрэнгийн Дариймаа Үндэсний сурын ууган мастер, Улсын мэргэн Шагдарын Жамбасамбуу Төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд Их бичгийн түшмэл, Зохиолч, яруу найрагч, Дипломатч, Улсын Хэвлэлийн Төв Газрын дарга, Өөлд овогт Будын Чимид Соёл Дундговь аймаг дуу хуурын өлгий нутаг гэгддэг. Эдийн засаг Дундговь аймаг нь 2020 оны эцсийн байдлаар 14212 өрхийн 47.104 мянган хүн амтай. Аймгийн суурин хүн ам нь насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр байгаа ба 0- 14 насны хүүхэд 30.3 хувь, 15-64 насны хүн ам 64.4 хувь, 65, түүнээс дээш насны хүн ам 5.3 хувь эзэлж байна. Хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох тэжээлгэгч хүн амын тоо 55.2 байна. Хүн ам зүйн ачаалал 2020 онд 2010 оноос 2.9 пунктээр буурсан байна. Хүн ам зүйн цонх үеийг ашиглан урт хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, ялангуяа ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарснаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хүн ам зүйн хүчин зүйл эергээр нөлөөлөх юм. Малын тоо 3,741,1. ДНБ-ний өсөлт 16,8. Ажилгүйдлийн түвшин 4,9. Хэрэглээний үнийн индекс 107,4 хувьтай байна.. Дэд бүтэц Дундговь аймаг нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Цахилгаан хангамж бүрэн шийдэгдсэн. Холбоо харилцаа мен сайн хөгжсөн. Хоёр сумаас бусад нь шилэн кабельд холбогдоход бэлэн болсон. Даланзадгад болон Улаанбаатар хотуудтай хатуу хучилттай авто замаар шууд холбогдсон. Энэ замын дагуу Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус, Хулд сумд байрлах ба Дэрэн, Дэлгэрхангай сумдын төв цаашид холбогдоход хамгийн ойр юм. Одоо Мандалговь - Чойр чиглэлийн авто замыг барих нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан, Гурвансайхан сумд аймгийн төв болон Улаанбаатартай холбогдоно. Эрдэнэдалай сумын Цагаан-Овоогоос Луус хүртэл зам тавих ирээдүй бий. Ингэснээр хамгийн захын гурван сум Сайхан-Овоо, Өлзийт, Өндөршилээс бусад нь замтай болох бодит боломж ойрхон байна. Аж үйлдвэр Дундговьд барилгын материалын, хүнсний үйлдвэрүүд байдаг. Чулуун нүүрс (Хүйтэнхонгор, Тэвш, Элгэн говь, Өвдөгхудаг, Сүүл-Өндөр), төмрийн хүдэр (Эрээн), гөлтгөнө (Таргат), Шохойн чулуу (Цахиурт), Шатдаг занар (Өвдөгхоолойн хошуу, Баянжаргалант), хайлуур жонш, барилгын материал зэрэг ашигт малтмал бий. Засаг захиргаа болон төрийн бодлого Аймгийн Дарга, Засаг дарга нар 1942 ондоо Зоогийн Хар овооны энгэрт 40-өөд гэртэй нүүж ирсэн. Аймгийн дарга нь аймгийн Бага Хурлын Дарга, амйгийн Хөдөлмөрчдын Бага Хурлын Дарга, амгийн Хөдөлмөрчдын Бага хурлын Тэрггүүлэгчдийн дарга, аймгийн Хөдөлмөрчдийн Хурлын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Дарга, 1990 оноос аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1992 оноос хойш аймгийн Засаг дарга гэж нэрлэж иржээ. Аймаг байгуулагдсанаас хойш өдгөө хүртэл дараах хүмүүс аймгийн засаг даргаар алба хашиж ирлээ. Чимидийн Мижид 1942 оны 1-р сарын 9 нд томилогдож, 1942 оны 2-р сарын 9 нд өөр ажилд томилогдсон Ч.Мижид Түшээт вангийн хошуу, одоогийн Эрдэнэдалай сумын нутагт малчны гэр бүлд 1905 онд төржээ. Дооровын Дашзэгвэ 1942 оны 2-р сарын 9 нөөс 1942 оны 7-р сард Түшээт вангийн хошуу, одоогийн Луус сумын нутагт Үйзэн суварга гэдэг газар малчны гэр бүлд 1893 онд мэндэлжээ. Маналжавын Дамдинсүрэн 1942 оны 7-р сараас, 1948 оны 11-р сард 1901 онд одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг төржээ Долгорын Чогсом 1948 оны 11-р сараас 1954 оны 7-р сар хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын сумын уугуул иргэн. Цэндийн Адьяа 1954 оны 7-р сараас 1957 оны 5-р сард тус аймгийн даргаар ажилласан. 1922 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Таван хөөвөр гэдэг газар малчны гэр бүлд төрсөн. Занданбалын Жигжид 1957 оны 5-р сараас 1962 оны 5-р сард ажилласан энэ хүн 1917 онд Өмнөговь амйгийн Манлай сумын нутагт малчны гэр бүлд төржээ. Тойвгоогийн Наранхүү 1962 оны 5-р сараас 1966 оны 5-р сарын хооронд ажилласан. 1934 онд Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт малчны гэр бүлд төржээ. Ваанжилын Жигмэд 1966 оны 5-р сараас 1970 оны 10-р сард ажилласан. Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд 1919 онд малчны гэр бүлд төрсөн. Дэндэвийн Ойдов 1970 оны 11-р сараас 1977 оны 5-р сард ажилласан. Сэцэн ваны хошуу, Цагаандэлгэр сумын нутагт Хүрээтийн гурван шовх гэдэг газар малчны гэр бүлд 1922 онд төрсөн. Готовын Чингэл 1977 оны 5-р сараас 1979 оны 7-р сарын ажилласан. Увс аймгийн Туруун суманд малчны гэр бүлд 1940 онд төржээ. Дамдины Гомбожав 1979 оны 7-р сараас 1980 12-р сард ажилласан. Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт Боорж гэдэг газар 1926 онд малчны гэр бүлд төржээ. Балжинхүүгийн Дамдинсүрэн Тус аймгийн 12 дахь даргаар хамгийн олон жил буюу 1980 оны 12-р сараас 1990 оны 4-р сард ажилласан. Завхан аймгийн Завханмандал суманд малчны гэр бүлд 1944 онд төржээ. Зундуйн Жанжаадорж 1990 оны 4-р сараас 1992 оны 9-р сард ажилласан. 1940 онд Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт малчны гэр бүлд төрсөн. Норпилийн Чагнаа 1992-1996 онд ажилласан. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт малчны гэр бүлд 1939 онд төрсөн. Жамбын Хүүхэнбаатар 1996 оны 11-р сараас 2000 оны 10-р сард ажилласан. Мандалговь хотод 1949 онд ажилчны гэр бүлд төрсөн. Жанчивдоржийн Адьяа 2000 оны 10-р сараас 2004 оны 10-р сад ажилласан. Дундговь аймгийн Өндөршил суманд 1948 онд төрсөн. Шоотонгийн Төрбат 2004 оны 10-р сараас 2010 онд ажилласан . Дундговь аймгийн Луус суманд 1963 онд төрсөн. Дамбабазарын Чандмань 2010-2012 онд ажилласан. Сумъяагийн Сүхбаатар 2012-2014 онд ажилласан. Сандагийн Од-Эрдэнэ 2014-2016 онд ажилласан. Оргын Бат-Эрдэнэ 2016 - 2020 онд ажилласан. Цагаанхүүгийн Мөнхбат 2020 оны 12 сарын 1-ээс аймгийн Засаг даргаар ажиллаж байна. Сумд Адаацаг сум Баянжаргалан сум Говь-Угтаал сум Гурвансайхан сум Дэлгэрхангай сум Дэлгэрцогт сум Дэрэн сум Луус сум Өлзийт сум Өндөршил сум Сайхан-Овоо сум Сайнцагаан сум Хулд сум Цагаандэлгэр сум Эрдэнэдалай сум Сүлд, бэлгэдэл Сүлд дуу Цахим холбоос Дундговь аймгийн албан ёсны цахим хуудас Эшлэл Монголын аймаг
Завхан (монгол бичгээр жабхан) нь Монгол улсын аймаг юм. 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм. 1931 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хантайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг байгуулах шийдвэр гарсан байжээ. Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа ОХУ-ын Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг. Газар зүй Монгол улсын баруун хойд хэсэгт дорнод уртрагийн 930 16'-аас 990 12', хойд өргөргийн 460 33'-аас 500 23' хооронд оршдог. Хойноос урд хүртэл 610 км, баруунаас зүүн хүртэл 520 км зайтай, уудам дэлгэр 82.5 мянган км нутаг дэвсгэртэй. Завхан аймаг эх орныхоо баруун хойд хэсэгт буюу Хангайн нурууны өндөрлөгийн баруун хэсэг, Их нууруудын хотгорын зүүн, Монгол Алтайн нурууны салбар уулсын хойд хэсэгт оршдог. Завхан аймгийн нутаг дэвсгэр нь Монгол орны дундаж өндрөөс 500 метр орчим илүү өндөрлөг газар байрлана. Аймгийн нутаг зүүнээс баруун тийш намсаж тогтжээ. Хангайн нурууны ноён оргил 4031 метр өндөр Отгонтэнгэр уул, хамгийн нам цэг Дөргөн нуурын хөвөөнд хилийн цэг 1132 метр далайн түвшнээс дээш 2000 метрт оршдог нь Төв Азийн уулархаг сэрүүн бүсэд хамарч, хур, чийг багатай хангай, хээр, говь хосолсон нутаг юм. Аймгийн нутагт Их нууруудын чиглэлийн Монгол элс, дунд хэсгээр Бор хярын элс, өргөргийн дагуу баруунаас нийт нутгийн 50 орчим хувьд түрж орсон байх ба хойд хилийн дагуух Тэсийн голд тармацаг элстэй байдаг. Аймгийн төв Улиастай нь Улаанбаатараас 1023 км алс оршдог байна. Ан амьтан, ургамал Сав газрын онцлогт дасан зохицсон хуурайсаг ургамлууд зонхилсон нийт 253 зүйл ургамлаас 29 нь эмийн найрлагад орох, ахуй, хүнс, гоёл чимэглэлийн зэрэг зориулалтаар хэрэглэгддэг байна. Энэхүү сав газарт 18 зүйлийн нэн ховор, ховор ургамал, 15 зүйл унаган ургамал, 3 зүйл үлдэц ургамал тэмдэглэгджээ. Одоогийн байдлаар сав газрын нийт нутаг дэвсгэрийн дийлэнх буюу 86-г бэлчээр эзэлж байгаа бөгөөд цөлийн хээрийн бэлчээрийн хэв шинж тэр дундаа зонхилж (38) байна. Сав газрын бэлчээрийн дийлэнхийг буюу 71-г зөвхөн зун-намрын улиралд ашигладаг. Хяргас нуур-Завхан голын сав газрын сээр нуруутан амьтдын судалгаанаас үзвэл Монгол оронд тэмдэглэгдсэн хөхтний 54.3, шувуудын 77.5, загасны 5.7, мөлхөгчдийн 27.3, хоёр нутагтны 16.7 байршин амьдардаг байна. Тус сав газарт тэмдэглэгдсэн мөлхөгчид, хоёр нутагтны зүйлийн бүрдэл нь харьцангуй ядмаг, нуур элбэгтэй, шувуудын хувьд чухал газрууд олонтой учраас Монгол оронд тэмдэглэгдсэн шувуудын ихэнх хувь нь байршдаг байна. Нэн ховор болон ховор шувуудын ихэнх нь усны шувууд бөгөөд тэдгээрийн гол идэш тэжээл болсон загасны зүйлүүдийн 50 нь ховордолттой зэрэгт хамрагддаг онцлогтой. Монгол орны бусад хэсгүүдэд тархац, нөөцийн хувьд хязгаарлагдмал амьтад энэ бүс нутагт байршин амьдардаг нь энэ сав газрын бас нэг онцлог бөгөөд олон улсын хэмжээнд ховордож болзошгүй ангилалд ордог замба жирх, бордуу шишүүхэй, говийн алагдаага, эмзэг ангилалд ордог тавруу атигдаахай, өөхлөг тажигдаахай зэрэг зүйлүүд амьдардаг байна. Нэн ховор хөхтний зүйлүүдээс Хомын талаар тахь, Завхан аймгийн Отгон, Алдархаан, Шилүүстэй сумдын нутаг, Говь-Алтай аймгийн Бурхан буудайн БНГ, Отгонтэнгэрийн ДЦГ-аар цоохор ирвэс, Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх, Нөмрөг ууланд баданга хүдэр нутагладаг гэсэн мэдээлэл байна. Нутгийн уулархаг хэсэгт уулын тайгын хөрс, баруун хэсэгт элс, Өмнөд хэсгээр нь хээрийн хүрэн хөрс тархжээ. Нутгийн хойд ба зүүн хэсэгт ой тайга, өмнөд хэсгээр нь хээрийн ургамал тархжээ. Завхан аймгийн нутагт ойн баавгай', гахай, говийн хар сүүлт гэхчилэн олон байгалийн бүсийн амьтан амьдардаг. Нэн ховор ургамал элбэгтэй үүнд вансэмбэрүү. Төрөл бүрийн жимс жимсгэнэ нэрс, аньс намартаа болц нь сайхан гүйцэж амттай болдог. Аж үйлдвэр Газар тариалан бага хөгжсөн. Завхан аймагт барилгын хүнсний машин засварын үйлдвэрийн газрууд бий. Монгол Улсын Их Сургуулийн салбар Эдийн засгийн дээд сурууль ажилладаг. Завхан аймаг ОХУ-руу гарах автозамын хилийн боомт Арцсуурь Тэс сумын нутагт бий. Хөдөө аж ахуй Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд илүү тохиромжтой, үржил хөрс бэлчээр сайтай голуудын хөндий тал хээр нутагт хүн ам нэлээд шигүү суудаг. Тосонцэнгэл сум нь хотожсон суурин юм. Баянзүрх, Зарт, Цэцүүх, Отгонтэнгэр, Улаан хаалга, Борбургас, Даян зэрэг амралт сувилалын газруудтай. Таван хошуу малтай бөгөөд хониороо улсад дээгүүр байранд ордог. Тулман хөхт ямаа, Булнайн сарлаг, Тэсийн голын адуу, Сартуулын ууцан сүүлт хонь, ноолуурын хар ямаа, Талын улаан үхэр зэрэг нутгийн үүлдрийн шилмэл мал зонхилон өсдөг. Тэс, Идэр, Богдын голын хөндийд төмс, хүнсний ногоо чацаргана тариалдаг. Завхан аймаг 2022 оны байдлаар нийт 3,721,059 малтай байна. Үүнээс адуу-271.568, тэмээ-8.701, үхэр-256,477, хонь-1,888,615, ямаа- 1,286,615 байсан. Сумд Алдартай хүмүүс Спортын алдартан Намжилын Баярсайхан, 1992 оны олимпын хүрэл медальт Цэдэндамбын Цэрэнпунцаг, үндэсний бөхийн улсын гарьд Махгалын Баяржавхлан, үндэсний бөхийн улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан үндэсний бөхийн улсын гарьд Батнасангийн Гончигдамба үндэсний бөхийн улсын гарьд Монхорын Дармаабазар үндэсний бөхийн улсын харцага Шүхэртийн Уламбаяр үндэсний бөхийн улсын харцага Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ үндэсний бөхийн улсын харцага Төрмөнхийн Бэгзсүрэн үндэсний бөхийн улсын харцага Цэрэннадмидын Сумъяабэйс үндэсний бөхийн улсын начин Урлагийн алдартан Бэгзийн Явуухулан, Яруу найрагч, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ламжавын Ванган, жүжгийн зохиолч, найруулагч, БНМАУ-ын Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Чүлтэмийн Алтан-Өлзий, тайз, дэлгэцийн жүжигчин, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Улс төр, нийгмийн зүтгэлтэн Жалханз хутагт С.Дамдинбазар Ардын Засгийн анхны ерөнхий сайд Дилов хутагт Б.Жамсранжав Монголын улс төрийн зүтгэлтэн, хутагт Батын Дорж, Монголын улс төр, цэргийн зүтгэлтэн, элчин сайд, БНМАУ-ын Улсын баатар, Монгол улсын анхны Армийн Генерал Пунсалмаагийн Очирбат, Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны ерөнхийлөгч Нацагийн Багабанди, Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Дэмчигжавын Моломжамц Монголбанкны ерөнхийлөгч , сангийн сайд Шагдарын Отгонбилэг, Монгол Улсын хөдөлмөрийн баатар (1996 он), Эрдэнэт үйлдвэрийн захирал (-2001 он) Рэгзээгийн Амарсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн(1996-2000 он), АСЗХ-ын дэд ерөнхийлөгч, ШУА-ын дэд ерөнхийлөгч, УБ хотын БЗД-ийн засаг дарга. Асарваанийн Шоовдор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Сэлэнгэ аймгийн ИТХ төлөөлөгч, Хөтөлийн Цемент Шохойн үйлдвэрийн гүйцэтгэх захирал. Дуламсүрэнгийн Оюунхорол - Монгол улсын их хурлын гишүүн 2008-2016, Байгаль орчин аялал жуулчлалын сайд 2014-2017 Цахим холбоос Завхан аймгийн албан ёсны цахим хуудас Эшлэл Монголын аймаг ! ! ! 1923 онд байгуулагдсан
Өмнөговь (монгол бичгээр эмүнэгоби) Монгол Улсын аймаг. 1931 онд байгуулагдсан. Монголын хамгийн том газар нутагтай аймаг бөгөөд далайн түвшинээс дээш 1406 метр өндөрт оршдог. Аймгийн төв Даланзадгад хот Улаанбаатараас. 553 км зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 165.4 мянган ам км. 2010 оны байдлаар хүн амын тоо 6114, малын тоо толгой 1014300.Тэмээний тоогоор улсад тэргүүлдэг бөгөөд 8800 Тэмээтэй. Өмнөговь аймаг 1931 онд байгуулагджээ. Алдарт Говь гурван сайхан уул., Борзон., Галба., Зээмэг., Заг., Сүүж. гэх мэт олон зуун км үргэлжлэх өргөн их говиудтай.Монгол лсын хамгийн дулаан бүсүүдийн нэг бөгөөд хамгийн их салхилдаг нутаг юм. Өмнөговь аймаг нүүрс, зэс, алтны том ордуудтай. 250 гаруй төрлийн говийн ургамал ургадаг. Социализмын үед 60 гаруй сүм хийдтэй байв. Монгол орны өмнөд хил хязгаар болох бүс нутаг учраа 40-60 морьтой 130 гаруй өртөөтэй байжээ. 1954 он хүртэл 8-10 мянган тэмээгээр жин тээж хойд хилийн Цагаан эрэг-ийн бааз хүртэл 2000 км замыг олон хоног сар явж улсын бэлтгэлийн ноос, түүхий эд, малын тэжээл, өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн тэмээн жингээр зөөдөг байсан. 1954 онд Өмнөговийн авто бааз байгуулагдаж тэмээн жинг халсан юм. 1957 онд анх Улаанбаатараас Даланзадгадад анхны нисэх онгоц бууж, 1966 оноос хойш байнгын нислэг үйлдэх болжээ. Социализмын бүтээн байгуулалтаар тус аймаг шалгарч 1943 онд Алтан гадас одонгоор шагнагдсан. Өмнөговь аймгийн 9 гайхамшигаар Говь гурван сайхан уул, Баянзаг., Нэмэгт уул. ба Хэрмэн цав., Галбын говь., Ноён богд. ба Толь хад, Агуй улаан цав., Хонгорын элс, Сангийн далай., Галбын гурван хийд зэрэг газрууд тодорчээ. 1923 оны дундуур хуучин дөрвөн аймгийг өөрчлөн байгуулах Засгийн газрын шийдвэр, мөн аймгийн захиргаа (яам) байгуулах дүрмийг батлан гаргажээ. Монгол улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарьт өөрчлөлт оруулах тухай шийдвэр 1928 оноос эхлэн шат дараалан гарчээ. Аймаг, хошуудын газар нутгийн хэмжээ асар уудам, газрын дундыг олж төвлөж чадаагүй зэргийг харгалзан 1931 онд орон нутгийн засаг захиргааны бүтцийн өөрчлөлт хийсэн билээ. Энэ өөрчлөлтөөр урьд нь 5 аймаг, 72 хошуу, 525 сум байсныг 12 аймаг, 324 сум болгон зохион байгуулагдахад Өмнөговь аймаг шинээр байгуулагдсан байна. Ингэхдээ Богд Хан уул, Цэцэрлэг Мандлын аймгуудаас газар нутаг таслан зохион байгуулсан байна. Газар зүй Өмнөговь аймаг нь 165,0 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутгийн хэмжээгээрээ Монгол улсдаа хамгийн томд ордог аймаг юм. Аймгийн нутаг нь говь цөлийн мужид багтах бөгөөд дунджаар д.т.д. 1300-1600 м өндөрт оршино. Энд Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан, Сэврэй, Ноён богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтана уул, Гилбэнт зэрэг д.т.д. 3000 м хүртэл өндөр өргөгдсөн уул нурууд болон 100 гаруй км үргэлжилсэн Хонгорын элс, хэдэн 100 км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг, Сүүжийн алдарт их говиуд бий. Хадат, Нэмэгт, Зөөлөн, Энгэр бүлээн, Талхит зэрэг олон хүйтэн рашаан, Элгэн, Салхитын халуун рашаан устай. Хөдөө талын хөрс нь зэс, тугалга, чулуун нүүрс, төмрийн хүдэр, гантиг, хайлуур жонш, цасан ба утаат болор зэрэг үнэт эрдэнийн баялаг арвинтай. Үүнд маш их дулаан гаргадаг Тавантолгойн чулуун нүүрс олон миллярд тонн нөөцтэй. Амьтан ургамал Ган халуунд тэсвэртэй, шим тэжээл сайтай, жижиг навчит тачир ургамал голлосон 250 гаруй төрлийн ургамалтай бөгөөд түүний дотор хунчир, алтан үндэс, дэгд, сэржмядаг зэрэг олон төрлийн эмийн ургамал элбэг. Хармаг, гоёо, цулхир зэрэг амтлаг ургамал, хайлс, заг, тоорой, жигд гэх мэт мод ургана. Хар сүүлт, цагаан зээр, шилүүс, үнэг, хярс, туулай, дорго, суусар элбэг бөгөөд хулан, аргаль, мазаалай, янгир, хавтгай зэрэг ховор амьтад ч бий. Өмнөговь аймгийн есөн гайхамшиг Хонгорын элс- Зүүн шургуул, Баруун шургуул Баянзаг- Цахиуртын хөндий, Төгрөгийн ширээ Говь гурван сайхан уул- Ёлын ам, Дүнгэнээ, Мухар шивэртийн ам Нэмэгт, Хэрмэн цав- Зуун мод, Зулганай, Наран даац Ноён богд, Толь хад- Саран хөндий, Гурван түшмэл Алгуй улаан цав- Сэврэй хайрхан, үлэг гүрвэлийн яс, Тогоонтөмөр хааны ордны буурь Галбын говь- Галбын гурван хийд, Ундайн гол, Ханбогд хайрхан, Мэлхий цохио, Ловон чомбын агуй, Шар цавын үлэг гүрвэлийн мөр Сангийн далай хийд Ноён, Сэврэй хийцийн мөнгөн эдлэл Тээвэр Даланзадгад нисэх буудал нь 1 шороон зурвастай бөгөөд Улаанбаатар руу байнгын нислэгтэй. Мөн хатуу хучилалтай засмал замаар Цогт-Овоо сумын төв, Дундговь аймгийн төв Мандалговийг дайран өдөрт хоёр удаа автобусаар тээвэр хийж үйлчилдэг. Хүн ам Өмнөговь аймаг 2022 оны эцэст урьдчилсан байдлаар 71493 хүн амтай болж 2019 оны эцсийн хүн амын мэдээнээс 2.3 хувиар буюу 1591 хүнээр өслөө. Нийт хүн амын 50.2 хувь буюу 35885 эрэгтэйчүүд, 49.8 хувь буюу 35608 эмэгтэйчүүд эзлэж байна. Насны бүтцээр ангилвал 32.8 хувийг 0-14 насны хүүхэд, 52.8 хувийг 15-59 насны, 14.4 хувийг 60-с дээш насны хүн ам эзэлж байна. Өрхийн тоо урьдчилсан байдлаар 21989 болж өмнөх оноос 892 өрхөөр буюу 4.1 хувиар өссөн дүнтэй байна. Боловсрол Аймгийн хэмжээгээр 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн 22 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 476 бүлэгт өдрийн ангийн 14134 сурагчид хамрагдан суралцаж байна. Тус хичээлийн жилд аймгийн хэмжээнд 20 дотуур байранд 831 хүүхэд амьдарч байна. Нутгийн хуваарь Цахим холбоос Өмнөговь аймгийн албан ёсны цахим хуудас Эшлэл Монголын аймаг
Сэлэнгэ (монгол бичгээр - , сэлэнггэ) Газар усан Сэлэнгэ мөрөн Монгол Орос хоёр орноор урсдаг мөрөн Сэлэнгэ аймаг Монгол улсын аймаг Буриадын Сэлэнгэ аймаг Орос улсын Буриад орны аймаг Сэлэнгэ сум (Булган) Булган аймгийн сум Сэлэнгэ балгас Буриад орны суурин газар Хүн Сэвжидийн Сэлэнгэ Монголын жүжигчин Мөн үзэх
Увс нь Монгол улсын аймаг юм. 1931 онд байгуулагдсан. 69585 км нутагтай. Увс аймаг нь чацарганаараа дэлхийд алдартай. Тус аймаг нь олон ястны өлгий нутаг юм. Хүн ам Увс аймаг хүн амын бүтцийн хувьд 0-14 Насныхан 33.8, 15-64 Насныхан 62.7, 65 ба түүнээс дээш насныхан 3.5-ийг эзэлдэг. Увс аймгийн хүн амын дундаж нас 24.1 байна. Угсаатны бүрэлдэхүүн Монгол үндэстэн-92.2 Дөрвөд-42.3 Баяд-34.2 Халх-13.6 Элжигэн-1.1 Сартуул-0.2 Мянгад-0.5 Өөлд-0.1 Захчин-0.1 Буриад-0.1 Түрэг угсаатан-7.6 Хотон-7.4 Хасагууд-0.3 Шашин шүтлэг 88-Буддизм 5.4-Исламын шашин 1.9-Бөө 1.2-Христ Түүх 1686 онд Ойрад Монголын их хаан Галдан бошигт Хархираа голоос суваг татуулж, Увс нуурын хотгор Гурван тээл, Арсай, Мянган бэл, Хар толгой, Бор үзүүр зэрэг газруудад тариа тариалж эхэлсэн нь суурин амьдралын үндэс тавигдаж улмаар Улаангом сум (хотын) анхны шав тавигдсан гэж үздэг. Ийнхүү газар тариалангийн суурин (үнийг гэрчлэх ул үндэс нь Арсайн суурин байж болох юм) нь Увс аймагт анх тавигджээ. 1871 онд Чандмань уулын орчимд Дэчинравжаалан хөндийн анхны дацан болох Лүүжин дацан байгуулагдсан нь Улаангомын хүрээний анхны суурь болсон байна. Лүүжин Дацангийн дэргэд Цогчин дуган, олон сүм баригдаж, лам хуврагууд олноор шавилан сууснаар Баянчандмань уулын хошуу байгуулагдаж, хошууны тамгын газар төвлөрснөөр Улаангомын хүрээ нэртэй болсон байна. Улаангомын хүрээ нь сүсэгтэн олны дунд ихээхэн нөлөөтэй болж 1915 оны үед 1500 гаруй лам хуврагтай болж, Дөрвөдийн Зоригт Далай хааны өргөө байрлаж байсан зэрэг нь хошууны шашин, улс төр, засаг захиргааны төв болж өргөжихөд нөлөөлсөн байна. 1931 оны 2 сард Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор засаг захиргааны хуваарийг шинэчлэн Чандмань уулын аймгийг Увс, Ховд хоёр аймаг болгосноор Улаангом нь Увс аймгийн улс төр, эдийн засаг, соёл боловсролын төв болон өргөжин хөгжих эхлэлээ тавьсан юм. Чандмань уулын аймгийн анхдугаар их хурлын 1925 оны 11 сарын 21-ний өдрийн 4-р тогтоолд "Аймгийн эрх барих газар аймгийн захиргаааг сонгон байгуулж, Дөрвөдийн аймгийн хуучин нэр болох "Дөрвөд далай хан аймаг" нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэж, төвийг Улаангомд суурьшуулахаар тогтжээ. Чандмань уулын аймаг нь 8 хошуу, 41 сум, 115 баг, 660 арванаар бүрдэл болон байгуулагдсан болой" гэжээ. Энэхүү 41 сумын 13 нь одоогийн Ховд аймгийн, бусад 28 нь Увс аймгийн сумд байжээ. 1925 - 1931 онуудад Чандмань уулын аймаг 1931 - 1932 онд Дөрвөдийн аймаг 1933 оноос Увс аймаг гэж тус тус нэрлэжээ. 1931 онд Чандмань уулын аймгийг 2 аймаг болгоход Увс аймаг 16 сум, 150 баг, 9133 өрх, 43188 хүн амтай байжээ. 1933 онд Увс аймгийн жилийн төсөв 140.0 мянга төгрөг байсан бол 1961 онд 6,6 сая төгрөг, 1981 онд 33,7 сая, 1990 онд 78,4 сая төгрөг болж өсчээ. Увс аймгийн төв нь Улаангом сум юм. 1957 онд барилгын 3-р ангийг тус суманд байгуулснаар орчин үеийн хийц загвар бүхий олон сайхан барилга байгууламж баригдан Улаангом сум хотших төлөвөө олсон юм. 1942 онд Идэш тэжээлийн хүнсний комбинат, 1959 онд гурилын үйлдвэр ашиглалтанд орсноор Улаангом төдийгүй Увс аймгийн хүнсний хангамж эрс сайжирсан юм. 1959 онд Улаангом сумаас Улаангом хотыг тусгаарлан орон сууц гудамжны 4-р хороо, хотын АДХГЗ байгуулагдсан нь хотыг төлөвлөгөөтэй хөгжүүлэх өргөн бололцоог нээж өгсөн юм. Улаангом суманд одоо Увс аймгийн нийт хүн амын 30 шахам хувь буюу 27.0 мянга гаруй хүн оршин амьдарч байна. Одоо Улаангом сум нь засаг захиргааны хувьд есөн багтай бөгөөд долоон баг нь Улаангом хотод, хоёр баг нь хөдөө аж ахуй, мал аж ахуй эрхэлж байна. Газар зүй Увс аймаг нь Монголын баруун хэсэгт Хан Хөхий, Хархираа, Түргэний уулс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр уул нь 4116 м өндөр Хархираа уул юм. Хархираа Түргэний уулс нь залуу атираат уул бөгөөд Хяргас, Увс нуурын хотгороор шинэ төрмөлийн эриний хурдас тархжээ. Чулуун нүүрс (Нүүрст хотгор, Хар Тарвагатай) бий бөгөөд барилгын материалын баялагтай мөн жамц давсны асар их нөөцтэй Шүдэн уул энд бий. Увс аймгийн нутгаар Тэс, Нарийн, Завхан, Ховд зэрэг том голууд урсах бөгөөд Увс, Хяргас, Үүрэг, Ачит гэхчлэн том нуурууд оршино. Хартэрмэсийн, Хавцал Боомын, Бургастайн зэрэг рашаан ус бий. Аймгийн нутгийн ихэнх хэсэгт хээрийн цайвар хүрэн хөрс, уулархаг нутгаар уулын нугын талийн ба хар шороон хөрстэй, нуурын хэсгээр хөндий газраар намгархаг элсэрхэг хөрстэй, уулархаг нутгаараа ой хөвч, тагийн ургамалтай, нууруудын хотгороор говийн ургамал ургана. Мөн ой хөвчийн буга зэрэг амьтнаас эхлээд говийн хар сүүлт гэхчилэн ан амьтан элбэгтэй. Увс аймгийн 7 сум ОХУ-тай хиллэдэг. Түүх соёлын дурсгалт газрууд -Өмнөговь сумын Мунживын Дамбийжаагийн туурь, -Өмнөговь сумын Арлын хоогийн эртний туурь -Өмнөговь сумын Хүрэн үзүүрийн хадны зураг -Өмнөговь сумын Хөх оройн хадны зураг -Өмнөговь сумын Мунживын хадны зураг -Өмнөговь сумын Бор хагийн хос хяргисүүр -Өмнөговь сумын Ацаан бэлийн хадны зураг, хүн чулуу -Өмнөговь сумын Шар булгийн хадны зураг, хөшөө чулуунууд -Өмнөговь сумын Ховд голын хавцалын хадны зураг, хөшөө чулуунууд Сагил сум, Ганц харгайтын бичигт хадны зураг Зүүнхангай сум, Зураагийн улаан хадны зураг Сагил сум, Зүүн турагийн тэрэм хадны зураг Сагил сум, Их сарын хадны зураг Сагил сум, Можоогийн хадны зураг Давст сум, Мөнгөт Цахирын хадны зураг Наранбулаг сум, Наранбулагийн хадны зураг Сагил сум, Үнхэлцэгийн хадны зураг Давст сум, Тэхтийн давааны хадны зураг Сагил сум, Хад үзүүрийн хадны зураг Баруутуруун сум, Хар Цагаан усны хадны зураг Сагил сум, Цагаан өтөгийн хадны зураг Өмнөговь сум, Шар булгийн онцын хадны зураг Сагил сум, Шовгор хадны зураг Давст сум, Бор НурганыХүүхдийн овооны хүн чулуу Наранбулаг сум, Жаажаагийн хөтөлийн хүн чулуу Хяргас сум, Нийчийн амны хүн чулуу Хяргас сум, Овгор Хяргасын хүн чулуу Тариалан сум, Халхайтын дэнжийн хүн чулуу Малчин сум, Хөтөл нуурын Улаан толгойн хүн чулуу Малчин сум, Баянмандал уулын хүн чулуу Улаангом хот, Чандмань уулын булш Бөхмөрөн сум, Ачит нуурын түрэг бичээс Хяргас сум, Да лам Цэрэнчимэдийн гэрэлт хөшөө Аймгийн музей, Долоодойн түрэг бичээс Аймгийн музей, Долоодойн хөшөөний уйгар бичээс Сагил сум, Төмөр цоргын түрэг бичээс Улаангом сум, Харлаг бэйсийн сүм Түргэн сум Дэлгэр мөрний дэнжийн хүн чулуунууд Сумд Баруунтуруун сум Бөхмөрөн сум Давст сум Завхан сум Зүүнговь сум Зүүнхангай сум Малчин сум Наранбулаг сум Өлгий сум Өмнөговь сум Өндөрхангай сум Сагил сум Тариалан сум Тэс сум Түргэн сум Улаангом сум Ховд сум Хяргас сум Цагаанхайрхан сум Аж үйлдвэр Увс аймаг нутгийн зүүн хэсэгт газар тариалан хөгжүүлсэн, аймгийн төв Улаангомд барилгын, хүнсний үйлдвэрүүдтэй. Увс аймагт ОХУ руу гарах хилийн боомт Давст сумын нутагт Боршоо, Тэс сумын нутагт Тэс боомт бий. Цахим холбоос Увс аймгийн албан ёсны цахим хуудас Эх сурвалж Монголын аймаг
Ховд () нь Монгол улсын аймаг юм. Аймгийн төв нь Ховд хот. Ховд хот нь Улаанбаатараас 1,580 км, харин МУ-ын зүүн хязгаар болох Дорнод аймгаас 2300-аад км-н зайд оршдог. Түүх Ховоо ховил хотгор хөндийг Ховд гэнэ.1755 онд Манж нар Зүүнгарын хаант улсыг эзэлж авсны дараа Зүүнгарын уламжлалт засаг захиргааны хэлбэрийг эвдэн Манж чин улсын Ховдын хязгаар хэмээх засаг захиргааны зохион байгуулалтыг бий болгожээ. Ховд хязгаар гэдэгт Дөрвөдийн нэг чуулган хоёр аймаг, 16 хошуу, Торгуудын чуулган гурван хошуу, Алтайн Урианхайн 7 хошуу, Захчины хоёр хошуу, Өөлд, Мянгадын нэг нэг хошуу тус тус багтаж байв. Богд хаант улсын үед Ховдын хязгаар нь Монгол Улсын зургаан аймгийн хоёр нь болжээ. Дөрвөдийн Зүүн гарын Бат-Ерөөлт төгс хүлэг Далайхан аймаг 12 хошуутай хөвөөт цагаан өнгөт тугтай, Баруун гарын Зоригт хан аймаг нь 15 хошуу, хөвөөт шар тугтай байжээ.1921 оны хувьсгалын дараа баруун хязгаарын ар түмний анхдугаар хурал Дөрвөд хэмээх яс угсаагаар ялгаатай хуучин нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэхээр шийдвэрлэжээ. Эл аймагт Цамбагарав уулын, Төгс буянтхан уулын, Баян Чандмань уулын, Ханбаатар хайрхан уулын 8 хошуу, 41 сум, 115 баг хамрагдаж байв. БНМАУ-ын Засгийн газраас 1931 оны 02 дугаар сард Хошуудыг өөрчилж эдийн засгийн талаар аймагчлах хууль гаргажээ. Нутаг дэвсгэрийг шинэчлэн ангилах тухай хуулийг баримтлан Чандмань уулын аймгийг Ховд, Увс хоёр аймаг болгон байгуулжээ. БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар хурлын тогтоолоор Жаргалант төвтэй Ховд аймгийг Алтай, Алтантээл, Манхан, Үенч, Булган, Цагаанбулан(Мянгад), Буянт, Эрдэнэбүрэн, Дарви, Чандмань, Хайрхан, Цэцэг, Мөнххайрхан гэсэн 13 сумтай байгуулжээ. Засаг захиргааны нэгж Ховд аймагт Захчин 5 сум , Халх 3 сум, Урианхай 2 сум, 1 өөлд, 1 торгууд, 1 мянгад, 1 дөрвөд сум бий. Хүн ам Эдгээр ястан, үндэстнүүд нь бүгд өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас зэрэг соёлын ялгаанууд, мөн уран зохиолын, урлагийн, дуу хөгжмийн уламжлалуудтай юм. Ховд аймгийн олон ястан иргэд өөр өөрийн онцлог аман аялага бүхий Монгол хэл-ээр харилцах ба Жаргалант сум, Ховд сум, Буянт сум, Булган сум зэрэг зарим сумдад олноор суурьшсан казакууд Монгол хэл ба Казах хэл-ээр харилцдаг. Ховд аймгийн хүн амын өсөлт нь 1991 онд зогсжээ. Үүний дараа аймгаас гарах хөдөлгөөн нь байгалийн өсөлтийг болиулж аймгийн хүн амыг 87,000 92,000 байлгахад хүрчээ. Газар зүй Ховд аймаг нь Алтайн нуруу Монгол Алтайн их уулст оршино, Энд Мөнххайрхан,Хөхсэрх,Баатар хайрхан,Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Уулархаг нутгаар кембрийн өмнөх үе ийн суурь чулуулаг, нутгийн өмнө захаар дөрөвдөгчийн хурдас тархжээ. Нүүрс (Хөндлөн), гянта гануур (Бодонч), болор (Оошигийн ус, Цагаантолгой) бий бөгөөд барилгын материалын баялаг бий. Ховд аймгийн нутгаар Ховд гол , Буянт гол, Булган гол, Чонохарайх гол, Цэнхэр гол зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуур, Цэцэг нуур зэрэг том, жижиг нуурууд оршдог.Нэвтийн рашаан, Булганы рашаан, Индэртийн рашаан зэрэг рашаан ус олон бий. Амьтан ургамал Өндөр уулаар хад асга, тагийн бүсийн хөрс, нутгийн хойд хэсгээр хээрийн цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь Говийн саарал хөрс тархжээ. Уулархаг нутгаар тагийн бүсийн ба уулын хээрийн ургамал, өмнөд хэсгээр нь говийн ургамал ургана. Дэлхийд ховордсон хулан, хавтгай, бөхөн ,азийн шар минж зэрэг олон ан амьтан амьдарна. Ийм учраас Булган гол, Хөхсэрхийн нурууг дархлан хамгаалжээ. Ховд аймаг ямаа олонтой. Аймгийн олон суманд хүнсний ногоо тухайлбал амтат гуа, тарвас тариалдаг.Булган суманд Монголдоо ховор жимс тариалдаг . Ховд аймагт Хятад улс руу гарах хилийн боомт Ярант, Байтаг хоёр Булган суманд байдаг юм. Уур амьсгал Ховд нь маш эрс тэс уур амьсгалтай. Зун 40 хүрч байхад өвөл -35 хүрдэг. Уур амьсгал нь хуурай. Эдийн засаг Ховд аймаг нь Монголд тарвасаараа алдаршсан. Ховдод Дөргөний усан цахилгаан станцыг барьж дууссан. Тээвэр Ховд нисэх буудал нь 2 зурвастай ба үүний нэг нь засмал. Улаанбаатар, Мөрөн, Булган хотууд руу нислэгтэй. Алдартай хүмүүс Цахиагийн Элбэгдорж - Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч, Зэрэг сум Дамдины Дэмбэрэл - Монгол Улсын Их Хурлын дарга, Манхан сум Чимэдийн Сайханбилэг - Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд, Алтай сум Баярхүүгийн Бат-Өлзий - Монгол Улсын Заан, Зэрэг сум И.Норовжав - Монгол Улсын Гавьяат Холбоочин, Холбооны Сайд Асан,Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөлийн Гишүүн Буянт сум Начингийн Баасанжав - Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Эмч, зүрхний мэс засалч, Цэцэг сум Жалелийн Хайрулла - Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Эмч, тархины мэс засалч, Булган сум Чулууны Далай - түүхийн шу-ны доктор, академич, Зэрэг сум Түвдийн Дорж-Академич, доктор, профессор,Булган сум М.Буяндэлгэр-доктор, профессор, Булган сум М.Өлзийтогтох. Эрдэмтэн, доктор, Мөнххайрхан сум С.Жанцан, Доктор, Чандмань сум Ш.Жигжидсүрэн, Чандмань сум Г.Ширнэн, Эрдэмтэн, Эдийн засагч, Мянгад сум Бөхчулууны Бат-Эрдэнэ, Доктор, Цагдаагийн дэд комиссар, Алтай сум (Ховд) Түвдийн Дорж Монгол улсын шинжилэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол, Орос 2 улсын академич, доктор, Монгол улсын анхны эмират профессор, Булган сум Үснэхийн Сүхбаатар Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, тоо физикийн ухааны доктор, профессор, Буянт сум Улс төр, нийгмийн зүтгэлтэн И.Норовжав - Монгол Улсын Гавьяат Холбоочин, Холбооны Сайд Асан,Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөлийн Гишүүн Галсандагвын Нямдаваа - МҮАН-МСДН-ийн ардчилсан эвслийн гишүүн. 1990-1992 Засгийн газрын харьяа Авто тээврийн газрын дарга, 1996-1998 Дэд бүтэцийн хөгжлийн сайд, 1998-2000 МИАТ ХХК-н гүйцэтгэх захирал, 2015-2016 ИНЕГ-н дарга, Чандмань сум Банзаржавын Баасанжав - МАХН-ын нарийн бичгийн дарга, Мянгад сум Цэргийн зүтгэлтнүүд Цэндийн Олзвой, Монгол улсын баатар, Манхан сум Пунцагийн Чогдон, Монгол улсын баатар, Дарви сум Баянбалын Тэгшээ, - Монгол улсын баатар, Чандмань сум Б.Бадам, Монгол улсын баатар, Булган сум Э.Шилэг, Монгол улсын баатар, Булган сум Хошууч генерал Л.Баябазар Хошууч генерал Ц.Галсан Манхан сум ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар гарнизоны захирагч асан 1986-1989 онд парад командласан Дэслэгч генерал Агваанжанцаны Жамсранжав, Мянгад сум Базарын Очир, партизан, Дарви сум Ж.Бямбадорж, Чандмань сум Б.Ширчинхүү, Чандмань сум Б.Гавал, Чандмань сум Ц.Гомбо, Чандмань сум Д.Лувсандамба, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Чандмань сум Ю.Жаргал, Хошууч генерал, Чандмань сум А.Дагва, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Цэцэг сум Урлагийн алдартнууд П.Чилхаажав - Урлагийн гавъяат зүтгэлтэн, бүжиг дэглээч, Дуут сум Д.Сундуй, Гавъяат жүжигчин, Чандмань сум Н.Сэнгэдорж, Гавъяат жүжигчин, Чандмань сум Д.Лувсандаш, Гавъяат жүжигчин, Чандмань сум Б.Энхтайван, Соёлын тэргүүний ажилтан Мөст сум Дуучид Пүрэвжавын Ганбат, дуурийн дуучин, МУГЖ, Чандмань сум Баартуугийн Зангад, дуурийн дуучин, Ардын Жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Буянт сум М. Яасай, Ардын Жүжигчин, Жаргалант сум Аюушийн Загдсүрэн, дуурийн дуучин, Монгол Улсын Ардын Жүжигчин, Эрдэнэбүрэн сум Д.Машлай - СГЗ, тэргүүний геологич, дуучин, "Оюутан ахуй цаг", "Зулзган хус" гэх мэт олон дууг дуулжээ. Эрдэнэбүрэн сум Л.Оюунчимэг, СТА, "Баянмонгол" чуулгын дуучин, Эрдэнэбүрэн сум Б.Сийлэгмаа - Гавъяат жүжигчин, Дуут сум Лувсандамбын Цэрэнпил, ЦДБЧ-н дуучин, Гавъяат жүжигчин, Тэрбиш, Лхам, Төмөр нарын дараа "Амрагийн дуу"-г (Цэнхэр дурдан алчуур) олон арван жил дуулжээ. Мөн "Чамайг үдье", "Цэргийн вальс" зэрэг олон алдартай дууг дуулжээ. Охин Чадраабалын Туул 1997 онд, охин ЦДБЧ-н дуучин Ч.Баярмаа нь 2014 онд МУГЖ болжээ. Чандмань сум Чадраабалын Туул, МУГЖ, Чандмань сум Чадраабалын Баярмаа, МУГЖ, Чандмань сум Б.Дугараа, МУГЖ, Булган сум Ц.Цэндсүрэн, МУГЖ, Цэцэг сум Нанжидийн Сэнгэдорж, Хөөмийч, МУГЖ, Чандмань сум Садаагийн Сүндэд, МУАЖ, Буянт сум Баадайгийн Даваажаргал МУСТА Алтай сумын харьят Хөгжимчид Б.Авирмэд, Төрийн соёрхолт туульч, Мөнххайрхан сум П.Наранцогт - Баруун Монголын алдарт цуурч, Дуут сум Д.Цэрэндаваа, СГЗ, хөөмэйч, магтаалч П.Сэнгэдорж, МУГЖ, хөөмийч Хөгжмийн зохиолч Н.Мяасүрэн, Ардын жжигчин, Дарви сум Жамъянгийн Чулуун, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, Зууны манлай удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч, Жаргалант сум Чойсүрэнгийн Жамсранжав, Хөгжмийн нэрт удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Буянт сум Нацагийн Цолмон, Хөгжмийн зохиолч, нэрт удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Зэрэг сум Жүжигчин, найруулагчид Л.Жамсранжав, МУАЖ, Мянгад сум Д.Мэндбаяр, МУАЖ, Манхан сум Б.Балжинням, Төрийн соёрхолт кино найруулагч, Чандмань сум Зундуйн Пүрэв, Гавъяат жүжигчин, Дарви сум Зундуйн Галсанданзан, Гавъяат жүжигчин, Дарви сум Ц.Гомбосүрэн, МУАЖ, найруулагч, Манхан сум Бадрах Сумхүү, МУУГЗ, Буянт сум Доржийн Найдан, Гавъяат жүжигчин, Дарви сум Сандагийн Мэндээ, МУГЖ, Буянт сум Зохиолч, яруу найрагчид Лха.Дарьсүрэн,Зохиолч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Дуут сум Д.Содном, Ард Аюуш киноны зохиолч, Дарви сум Маналжавын Тогмид, МНТ-ны тухай зэрэг олон судалгааны өгүүлэл бичиж мөн 1993 онд АНУ, Японы телевизийн хамтран хийсэн "Монголын Их Гүрэн" баримтат киноны зохиогч, зөвлөхөөр ажиллажээ, Чандмань сум Спортын алдартнууд Равдангийн Даваадалай, 1980 оны Москвагийн олимпын жүдогийн 71 кг-ийн жингийн хүрэл медальт, МУГТ, улсын начин, самбо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн УАШТ-ний 21 удаагийн аварга, Дарви сум Авирмэдийн Энхээ, чөлөөт бөхийн ДАШТ-ний 1985 оны 62 кг жингийн мөнгө, 1986 оны хүрэл медальт тамирчин, Зэрэг сум Цэрэнбаатарын Хосбаяр, МУ-н гавъяат дасгалжуулагч, Зэвсэгт Хүчний "Алдар" спорт хорооны дасгалжуулагч, чөлөөтийн дэлхийн аварга Сүхээгийн Цэрэнчимэдийн анхны дасгалжуулагч, Чандмань сум Цэрэнбаатарын Энхбаяр - чөлөөт бөхийн тамирчин, Чандмань сум Цэрэнбаатарын Цогтбаяр, 1993 оны чөлөөт бөхийн ДАШТ-ны 57 кг-н хүрэл медальт тамирчин, МУГТ, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Чандмань сум Цогтбазарын Энхжаргал - 2005 оны чөлөөт бөхийн ДАШТ-ны хүрэл медальт тамирчин, Эрдэнэбүрэн сум Г.Оюунболд - боксын дасгалжуулагч, Зэрэг сум, Ч.Цэвээнпүрэв, Д.Лхагва, У.Мөнх-Эрдэнэ нарын дасгалжуулагч Ёндондаш, дэлхийг тойрсон "Таван хуруу" багийн гишүүн, олон улсын хэмжээний мастер, Дарви сум Ц.Батцэцэг, 2015 оны жүдогийн УАШТ-ний 78 кг-ын жингийн алт, 2015 оны самбогийн УАШТ-ний 72 кг-ын жингийн хүрэл медальт, 2015 оны жиү-жицүгийн УАШТ-ний 75 кг-ын жингийн алтан медальт тамирчин Б.Эрхэмбаяр. Уулын спортын мастер, Мөнххайрхан сум Ц.Бөхөө. Хөнгөн атлетикийн спортын мастер, Мөнххайрхан сум Чадраабалын Бямбадорж - Улсын заан, Чандмань сум Чогсомын Батзориг - Улсын заан, Чандмань сум Т.Амартүвшин - Улсын харцага, Эрдэнэбүрэн сум Түвшинбаярын Ариунзаяа, 2015 оны таеквондогийн ДАШТ-н аварга, Эрдэнэбүрэн сум Түвдэнжамбын Бат-Эрдэнэ - Улсын начин1994- Эрдэнэбүрэн сум Бусад Сономцэвээний Цогтгэрэл, Хөдөлмөрийн баатар, Дарва сум Х.Бадамсэд, Ардын багш, Булган сум (Ховд) Р.Лувсан, Хөдөлмөрийн баатар, Булган сум Ж.Отгонцагаан, Хөдөлмөрийн баатар, Булган сум Р.Батхишиг Монгол улсын хүүхдийн гавьяат эмч, Булган сум Д.Харай, Хөдөлмөрийн баатар, Ховд сум Ж.Батлай, Хөдөлмөрийн баатар, Булган сум Х.Түвшин, Хөдөлмөрийн баатар, Булган сум Р.Хашбаатар, Хөдөлмөрийн баатар, Булган сум Б.Баадай, Хөдөлмөрийн баатар, Булган сум М.Бааст, Хөдөлмөрийн баатар, Булган сум Оомборын Лхагважав, гавъяат барилгачин, Мөст сум Ц.Намжил, гавъяат уурхайчин, Дарви сум Д.Самбуупүрэв, гавъяат эмч, Дарви сум М.Цэрэнханд, гавъяат багш, Дарви сум И.Даваа, гавъяат нэгдэлчин, Дарви сум Д.Баасанжав, Гавъяат эмч, Дуут сум О.Батсүх. Монгол улсын хүний гавъяат эмч, Мөнххайрхан сум Д.Бямбахүү. Монгол Улсын хүний гавьяат эмч, Мөст сум З.Хийров. Хөдөлмөрийн баатар Мөст сум Ч.Баттулга. Монгол Улсын ургацын аварга, Мөст сум Г.Сэсээр. Дипломатч, гадаад харилцааны нэртэй зүтгэлтэн, Мөнххайрхан сум Г.Дашган. Монгол улсын гавъяат багш, дугуйн спортын мастер, Мөнххайрхан сум Ц.Олдох. Улсын аварга малчин, Мөнххайрхан сум М.Баттулга, Улсын Гавьяат малчин, Мөнххайрхан сум Ж.Намсрай, Гавъяат тээвэрчин, Мөнххайрхан сум Д.Лхагва, Гавъяат малчин, Чандмань сум Х.Даваахүү, Гавъяат эмч, Чандмань сум Цэрэндашийн Дамиран, Гавъяат барилгачин, улс төрч, Чандмань сум Г.Нямдаваа - улс төрч, Чандмань сум Маналжавын Тогмид, Зохиолч, Чандмань сум Р.Чадраабал, Хөдөлмөрийн баатар хоньчин, Чандмань сум Д.Лхагва, Гавъяат малчин, Чандмань сум С.Базардарам, Улсын аварга малчин, Чандмань сум Ж.Гончиг, Улсын аварга малчин, Чандмань сум Г.Дамдиндорж, Улсын аварга малчин, Чандмань сум Б.Лхагвацэрэн, Улсын аварга малчин, Чандмань сум С.Цэвээнсүрэн, Хүний гавьяат эмч, Буянт сум Ц.Даваахүү, Хүний гавьяат эмч, Чандмань сум Л. Хашхүү Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон Манхан сум (Ховд) Цахим холбоос Ховд аймгийн албан ёсны цахим хуудас Эшлэл Монголын аймаг !
Эрдэнэт, Орхон аймгийн төв, Монгол Улсын хоёрдугаар их хот, улсынхаа аж үйлдвэрийн томоохон төв. Улаанбаатар хотоос ойролцоогоор 380км зайд орших бөгөөд засмал болон төмөр замаар нийслэл хоттой холбогдсон байдаг. Сумд Жаргалант гэх 1 дагуул сумтай Алдартай хүмүүс Спортын алдартнууд Орхан аймаг спортын олон алдартнуудтай Мягмардуламын Нандинцэцэг, Эрдэнэт хот, 2014 оны Азийн наадмын 51 кг-н хүрэл медальт Сагсан бөмбөгийн ОУХМ Шаравжамц. Чөлөөт бөхийн улсын аварга, ОУХМ, аймгийн арслан Батзул. Чөлөөт бөхийн улсын аварга, ОУХМ Болортуяа. Ширээний теннисний спортын мастер Х.Дамдинбаяр, Х.Эрдэнэбаяр. Паралимпийн аварга, дэлхийн аварга, МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Содномпэлжээ. Дэлхийн шатрын их мастер (Хамгийн залуудаа их мастер болсон монгол шатарчин, 16 настайдаа), өсвөрийн дэлхийн аварга Д.Батсүрэн. МУ-ын начин Б.Эрдэнэхүү. МУ-ын даян мэргэн, төрийн наадмын түрүү харваач Б.Ёндон. Улс төр, нийгмийн зүтгэлтэн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван. МУ-ын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрдэнэс Таван толгой компанийн захирал Ганхуяг. Цэргийн зүтгэлтнүүд Бусад Цахим холбоос Орхон аймгийн албан ёсны цахим хуудас Эх сурвалж Монголын аймаг
Тайхар чулуу нь Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших, бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. зууны бичээс дурсгалын зүйл ихтэй. Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбарууд байдаг. Тайхар чулуу нь анх гурвалжин хэлбэртэй байсан бөгөөд 17-р зуунд Галданбошигт хайрт хатан Анудаа зориулан чулууг дөрвөлжилсөн түүхтэй. Мөн дээгүүр нь чулуу шидэж давуулах эр хүний хүчийг сорьдог. Архангай аймгийн газар зүй
Тамир гол буюу Тамирын гол нь Монгол дахь гол. Тус гол нь Монголын нууц товчоонд ч Тамир нэрээрээ гардаг. Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсана. Хойд, Урд Тамир гол нийлсний дараа Тамир гол нэртэй болно. Ингэж Гурван-Тамир гол гэдэг нэр гарсан. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км. Хойд Тамир дээд хэсэгтээ эгц хажуутай нарийн хөндийгөөр урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Урд тамир гол нь дээд хэсэгтээ Хошгот, Архошгот зэрэг голуудыг нийлүүлэн авч урсдаг, түргэн урсгалтай, жинхэнэ уулын гол юм. Тамирын хөндий нь их өргөснө. Голдрилын өргөн нь 40 - 70 м, гүн нь 2-3 м, урсгалын хурд нь 2 мс хүрнэ. Тамирын голын савд төмрийн хүдрийн баялаг орд бий. Урд Тамирын голоос эртний төрмөлийн эриний түүх дурсгалын зүйл олддог. Хойд Тамир голын эхэнд байгалийн үзэгсэлэнт газрууд бий. Чадраабалын Лодойдамбын Тунгалаг тамир романы нэр. Азийн гол мөрөн Монголын гол мөрөн Архангай аймгийн гол мөрөн
Орхон (монгол бичгээр орхон) гол нь Монголын хамгийн урт гол. Хангайн нурууны Суварга хайрхан уулаас эх авч 1124 км урсаад Сэлэнгэ мөрний баруун талд Сүхбаатар хотын дэргэд нийлдэг хамгийн том цутгал нь юм. Усаа цуглуулах талбай нь 132,835 км бөгөөд энэ нь Сэлэнгийн манай нутагт дахь усаа цуглуулах талбайн 47 болно. Орхон голын эхний хэсгийг Хангайн нурууны Байгалийн цогцолборт газарт багтаасан. Орхон эхний хэсэгтээ Улиастай гол, Цагаан Гүүт гол, Тонгорог гол, Цагаан гол, Улаан гол зэрэг олон голуудыг нийлүүлж авдаг. Мөн жаахан доошлоод зүүн талаасаа Тамир гол, Хавчуу гол, баруун гараасаа Нарийн гол (Хөгшин Орхон), Туул гол, Хараа гол, Ерөө гол, Шарын гол зэрэг олон голыг нийлүүлдэг. Эх хэсэгтээ уулархаг газраар урсдаг, хөндийдөө хүрмэн чулуун гүн хавцалтай, адаг хэсэгтээ их өргөн болдог. Туул гол нийлсний дараа Орхон гол нь олон салаа болж урсдаг, Голын өргөн нь ихэссээр 150 м хүрнэ. Ерөө гол нийлснээс хойш усны түвшин нь хурдан дээшилдэг. Орхоны хөндий нь нугатай, тариалангийн ихээхэн талбайтай. Эрдэнэ-Зуу (Өвөрхангай) орчимд Орхоны усыг усжуулалтад ашигладаг. Энд 8150 га талбайг услах чадалтай. Услалтын системийн суваг байдаг. Суваг дээр 528 квт чадалтай усан цахилгаан станц бий. Энэ бол манай улсын анхны усан цахилгаан станц юм. Орхон голыг Туулын адаг хүртэл усан замд ашиглаж болно гэж үздэг. Хөндий нь их өргөсч 10 км, голын өргөн нь 250 м, усны гүн нь 3.5 м, урсгалын хурд нь 2.5 мс хүрнэ. Усны сүлжээний нягтшил нь 0.08 кмкм. Орхон гол 11-р сард хадаалж 130 орчим хоног хөлдүү байна. Гүн нь 3.5 м, урсгалын хурд нь 2.5 мс хүрнэ. Орхоны адаг нь (Сүхбаатар хотын орчимд) 602 м өндөрт байдаг. Адаг хавьдаа усны дундаж урсан өнгөрөлт нь 116 мс, урсацын модуль 0.76 лс.км болдог. Усжуулахад ашигладаг. Орхонд зэвэг, цурхай, булуу цагаан, алгана, гутаар зэрэг загас бий. Орхон гол нь зууны "Халх журам" хуулиар хүрээний орчмоос амьтан агнахыг хориглосон газрыг цаад хил бож байв. Түүхийн баримтууд Орхон голын хөндий нь эртний монгол орны нутаг дэвсгэрийн хувьд хүн ам төвлөрөн суух хамгийн тохиромжтой бүс нутгуудын нэг байсан байна. Ийм учраас энд Эртний түрэг, Уйгур болон Хиргисийн хант улсуудын төв суурин газар нийслэл хотууд нь байсан болох нь археологийн судалгаагаар батлагджээ. Түүнээс гадна Орхоны хөндийд Их Монгол улсын нийслэл Хархорин хотын туурь байдаг. Мөн Орхоны хөндийгөөс эртний Хүннүгийн үеийн археологийн олдвор хүртэл олддог байна. Ер нь Орхоны хөндий нь монгол орны түүх соёлын төдийгүй дэлхийн хүн төрөлхтөний түүх соёлын дурсгалын хувьд үнэлж баршгүй үнэт өв тул 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалыг ЮНЕСКО Дэлхийн өв болгон бүртгэжээ. Цахим холбоос Азийн гол мөрөн Монголын гол мөрөн Евразийн тал Архангай аймгийн гол мөрөн Булган аймгийн гол мөрөн Сэлэнгэ аймгийн гол мөрөн Сэлэнгэ мөрний голын систем
Чулуут гол нь Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ. Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2 мс ,усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ. Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Чулуут гол нь Тээлийн голын (их замын гүрнээс доош) адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 40-60 орчим м гүн хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана. Энэ хүрмэн чулуу нь Хорго орчмын галт уулын дэлбэрэлтийн үед урсан ирсэн магмын бүтээгдхүүн юм. Чулуут голд Ихжаргалант гол, Хүрэмт гол, Туул гол, Ажирга гол, Хангал, Бумбат гол, Өлзийт гол, Мөрөн гол, Уужим гол, Даага гол, Ацат гол, Тээл гол, Суман гол зэрэг олон гол горхи цутгана. Чулуут голын савд хойд өргөрөгийн 4749', зүүн уртрагийн 10015'-ын солбицолд гидро-карбонат сульфат натрийн найрлагатай, үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаах чанартай халуун, бүлээн рашаан оршдог. Энэ голын савд Чулуут, Тариат, Жаргалант, Цэцэрлэг сумдын нутагт орших Чулуут голын хадны зургийг 1998 онд улсын хамгаалалтад авчээ. Азийн гол мөрөн Монголын гол мөрөн Архангай аймгийн гол мөрөн Сэлэнгэ мөрний голын систем Хөвсгөл аймгийн гол мөрөн
Хануй гол (Монгол бичгээр ) нь Хангайн гол нурууны Хан-Өндөр уулаас эх аваад зүүн хойшоо 421 км урсаад Сэлэнгийн баруун хэсэгт нийлдэг гол. Усаа цуглуулах талбай нь 14620 км квадрат. Хануй голын савд унтарсан галт уул олон бий. Дээд хэсэгийн хөндий нь ойтой. Гулдрал нь их тахиралдана. Түүний өргөн нь 110 м, гүн нь 2.2 м урсгалын хурд нь 0,5-3,5 мс хүрнэ. Сайртай чулуурхаг ба хурмэн чулуун хавцалаар урсана. Усны дундаж урсан өнгөрөлт нь секундэд 15 шоо метр. Хануйд Сэлэнгийн савын загас бий. Хүнүй зэрэг хэд хэдэн голуудыг нийлүүлж авна. Хануй голын хөндийд Булган аймгийн Баян-Агт сумын нутагт хойд өргөрөгийн 4910', зүүн уртрагийн 10221'-ын солбилцолд гидрокарбонат, хлорид ,натри, кальцийн найрлагатай рашаан бий. Хүнүй гол Азийн гол мөрөн Монголын гол мөрөн Архангай аймгийн гол мөрөн Булган аймгийн гол мөрөн Сэлэнгэ мөрний голын систем
Суман гол нь Тэрхийн цагаан нуураас эх авч 60 орчим км урсаад Чулуут голд цутгадаг. Суман гол эгц хүрмэн чулуун хавцал (өргөн нь 30, өндөр нь 10 орчим м) үүсгэж дундуур нь урсана. Чулуут голоос дутахгүй их устай. Усны дундаж урсац нь 11,3м3с байна. Суман гол жижиг хүрхрээ, боргио ихтэй. Тэрхийн цагаан нуурт цутгадаг Хойд Тэрхийн голыг Суман голын эх нь гэж үздэг. Сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлтийн улмаас хур тунадас эрс багасч, Тэрхийн цагаан нуурын усны түвшин доошлохын хэрээр Суман голын усны урсац эрс багассан байна. Зүүлт тайлбар Азийн гол мөрөн Монголын гол мөрөн Архангай аймгийн гол мөрөн Сэлэнгэ мөрний голын систем
Архангай аймгийн нутагт орших Хүнүй гол нь Хангайн нурууны салбар уулс Бугатын нурууны урд өврөөс эх авч зүүн хойшоо Их тамир сумын Бугат баг, Эрдэнэмандал сумын Идэр-Улаан баг, Хайрхан сумын нутгаар нийт 120км урсаад Хануй голд цутгадаг. Хойд мөсөн далайн ай савд багтдаг гол юм. Энэ голын савд нуур намаг ихтэй. Томоохон цутгалууд нь Их халзангийн гол, Бага Халзангийн гол, Өлтийн гол, цоргын гол, Уртын гол, Урт шивиртийн гол, жарантайн уруунуус усжих голууд, Хоолойн гол зэрэг болно. Голын хөндйид Хунт, Дуут, Гүн нуур зэрэг 10 гаруй нуур бий. Хүнүй голын сав дагуу үржил шим сайтай нугын бэлчээр, эхэн хэсэгтээ ойт хээрийн бүс зонхилдог бол адаг хэсэг рүүгээ тал хээрийн бүс рүү шилжинэ. Ус нь тунгалаг, намар 11 сард хөлдөж, хавар 4 сард гэсэж урсдаг. Нэрний хувьд Хүннү гэдэг үгээс гаралтай гэж Б.Ринчен гуай бичсэн байдаг. Хүнүй голын сав нутагаас Хүннү гүрний түүх, дурсгалын зүйлс ихээр олддог бөгөөд Үүнээс дурьдвал Хайрхан суманд орших Хүннүгийн үеийн хамгийн том булш болох Гол модны дурсгал байдаг. Мөн Хүнүй болон Хануйн голын бэлчирийн ойр Илжгин чихт хааны балгас оршдог. Түүхэн дурсгалт газар Хүнүй голын хөндийд түүхэн дурсгалт олон газар байдаг. Бурхантын амны буган хөшөө Уртын амны буган хөшөө, Гол модны булш зэрэг нийт 50 гаруй цэг бий. Үннэс хамгийн том нь гол модны дурсгалт газар юм. Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалт газар болох Гол мод 1 нь Архангай аймгийн Хайрхан сумын төвөөс зүүн урагш 35 км-ийн зайд, Хайрхан, Эрдэнэмандал сумын нутагт, Хүнүй голын хөндий залгасан өвс ургамалтай, модорхог 400 га газрыг эзлэн оршино. Нийт 500 орчим булштай. Анх 1956 онд Монголын археологич Ц.Доржсүрэн илрүүлж, 26 жижиг булшийг малтан шинжилжээ. Монгол-Францын хамтарсан археологийн экспедиц 2000- 2011 онд Гол модонд Хүннүгийн язгууртны булш малтах төсөл хэрэгжүүлж, язгууртны 2 том булш (1, 20-р булш), дундаж хэмжээтэй булш 1 (79-р булш), дагуул болон жижиг 15 булш малтан судалсан нь Хүннүгийн язгууртны булшны бүтэц, зохион байгуулалт, оршуулгын зан үйлийг тодруулан судлахад чухал хэрэглэгдэхүүн болсон юм. Хүннүгийн язгууртны булш нь ерөнхий бүтцийн хувьд уруу нь харуулсан пирамид хэлбэртэй. Эртний египетчүүд нас эцэслэсэн хаадын булш болох пирамидыг газрын хөрсөн дээр байгуулдаг байсан бол Талын анхны эзэнт гүрнийг цогцлоогч Хүннү нар газрын хөрсөн доор 20 гаруй метр гүнтэй пирамид мэт хэлбэртэй гүн нүх бүхий бунхант оршуулгыг бүтээдэг байсан билээ. Энэхүү баримт нь Хүннүгийн язгуутны булш нь бүтэц, зохион байгуулалтын хувьд уран барилгын сүрлэг, нарийн бүтэц бүхий дурсгал болохыг харуулж байна. Эдгээр булшны малтлагаас зэс, төмрийн хайлшаар хийсэн эд өлгийн зүйлс, сүйх тэрэгний эд ангиуд, авсны алтан чимэглэлүүд, торго, эсгий ширдэгний тасархай, ноос, арьс, үслэг эдлэлийн зөөлөн болон эрдэсшсэн үлдэгдлүүд олдсон. Үүний зэрэгцээ усан болор, шилэн сувс, хуван эдлэл зэргийг илрүүлэн олсон нь олон улсын худалдаа солилцоонд хүннүчүүд идэвхтэй оролцож байсныг гэрчилнэ. Мөн хүннүчүүдийн оюуны соёлын гайхамшигт дурсгал болох хөлөгт тоглоом, Хүннүгийн амьтны загварт урлагийн содон дүрслэл болох бэлгэт гөрөөс буюу ганц эвэрт домгийн амьтны дүрст алт шармал мөнгөн хөөмөл хударга, хөмөлдрөгийн чимэглэл зэрэг зүйлс олджээ. Азийн гол мөрөн Монголын гол мөрөн Архангай аймгийн гол мөрөн
Хөхсүмийн рашаан нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт хойд өргөрөгийн 4715', зүүн уртрагийн 10158'-ын солбилцолд орших гидрокарбонат кальц магний натрийн найрлагатай рашаан юм. Архангай аймгийн газар зүй
Баатархан уул нь Архангай аймгийн Чулуут голын баруун биед Булагийн нуруунаас зүүн тийш, Ангархайн Булуу уулын хойд талд орших 2708 м өндөр уул юм. Азийн уул Монголын уул Хангайн нуруу Архангай аймгийн газар зүй
Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг бас тэр нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг. Тус нуурыг 2011 онд мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ. Нэрний гарал Тэрхийн цагаан нуурын зүүн эрэг дээр овоо бүхий дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хархад үзсэглэнтэй сүртэй байдаг нь домог бишээ. домог нь Нуур буй газар урьд өвс бэлчээр сайтай уужим тал байжээ. Тал дунд нэг худаг байсан бөгөөд өвгөн эмгэн хоёр тэр худгаас ус аваад худгаа тагладаг байжээ. Гэтэл эмгэн нь нэг удаа ус аваад худгаа таглахаа мартчихжээ. Тэр шөнө худаг нь оргилж алтан дэлхийг усны үер авах аюул нөмөрсөн үед Их Монгол гэгч нэгэн их хүчтэн Уран мандал уулын оройг тасдан аваад худгийн ам руу шидэн хаасанд хальсан ус нуур болон тогтжээ. Ийнхүү гэнэт нуур тогтсоныг нутгийн нэгэн хүн хараад тэр их нуур-ыг хараач гэсэнд уг нуурыг тэгэж нэрлэж байснаа хожим нь Тэрхийн цагаан нуур болон хувирчээ. Их Монгол авчирч худгийн амыг хаасан гэдэг толгойг Нуурын дунд толгой буюу Санхам толгой Санхам гэдэг ургамал ургадаг гэдэг бөгөөд үнэхээр ч Нуурын дунд толгойг Уран мандал уулын оройд аваачаад тавьчихвал яг эвээрээ таарах шинжтэй ба энэ нутагт зөвхөн нуурын дунд толгой Уран мандал ууланд л Санхам гэдэг ургамал ургадаг аж. Цахим холбоос Азийн нуур Монголын нуур Архангай аймгийн нуур Монгол дахь Рамсарын ус, намгархаг газар
Чойдогийн боргио нь Архангай аймгийн Чулуут, Суман голуудын бэлчирээс доош ойрхон орших 2 метр орчим эгц хадан босго руу буудаг боргио юм. Чулуут голд үүнээс доош хэд хэдэн том боргио бий. Монголын боргио Архангай аймгийн газар зүй
Ази дэлхийн хамгийн том газар нутаг, хамгийн олон хүнтэй тив юм. Дэлхийн бөмбөрцгийн дорнод болон умард хагаст гадаргуугийн 8.7, хуурай газрын 30-ийг эзлэн оршиж байна. Ази тивд хүн төрөлхтний 60 хувь болсон 4.4 тэрбум хүн аж төрөн сууж байна. Ази тивд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 47 улс байдаг. Ази тив Европ тивтэй холбоотой бөгөөд Евразийн эх газар хэмээнэ. Тэгээд Ази, Европын хил хязгаарыг хэд хэдэн янзаар зурдаг. Дийлэнх олонхын үздэгээр баруун тал нь Улаан тэнгис, Суэцийн суваг, Хар тэнгис, Кавказын нуруу, Каспийн тэнгис, Урал гол, Уралын нуруугаар зурдаг. Зүүн тал нь Номхон далай хүрч, өмнөд талаараа Энэтхэгийн далай, умард талаараа Умард мөсөн далайд тулдаг. Ази тив эртний түүхтэй, эртний соёлтой, яс үндэс, хэл соёл, төр засгийн уламжлал олон янз, байгалийн тогтоц өвөрмөц, газар газарт харилцан адилгүй байна. Газар зүй Бүсчлэл, улс орон Тайлбар Египет-н хэсэг (Синайн хойг) нь газар зүйн хувьд Баруун Азид байрлана. Лавлах бичиг Еврази Тив
Ислам (Араб Аль-Ислам) эсвэл Исламын шашин нь 7-р зуунд Арабын элч Мухаммедэд илгээгдсэн шашин юм. Энэхүү шашныг шүтэгч хүнийг мусульман гэдэг. Мусульманчууд Аллах Мухаммедэд Коран судрыг илгээсэн гэж үздэг. Энэ шашин нь итгэгчдийн тоогоор 1,8 тэрбум буюу дэлхийн хоёрдугаарт ордог том шашин бөгөөд дэлхийн 125 орчим улсад дэлгэрсэн харьцангүй залуу шашин юм. Исламын шашны үндсэн хэл нь араб хэл. Ихэнхи мусульманчуд (85-90 ) суннит урсгалыг дагадаг бөгөөд бусад нь шиит, ибадит урсгалыг баримталдаг байна. Исламын шашин шүтлэг нь үүсгэн байгуулагч зөнч Мухаммед амьдралынхаа туршид боловсруулсан таван үндсэн шашны үүрэг (Аркан ад-дин) дээр суурилдаг байна. Үүнд итгэл үнэмшлээ дагах (Шахада), мөргөл залбирал (Араб- "салят", Перс- "намаз" буюу залбирал), Рамадан сард мацаг барих (Араб- "саум", Перс- "ураза"), өглөг (закят - орлогынхоо 2.5 ядууст өгөх) бөгөөд Меккад очиж мөргөл үйлдэх (хаж). Исламыг албан ёсоор дагадаг Дэлхийн 28 оронд Исламын шашныг төрийн буюу албан ёсны шашин гэж үздэг орнууд. Суннит Алжир Афганистан Бангладеш Бруней Египет Йордан Йемен Катар Казахстан Коморос Киргиз Мавритани Малайз Мальдив Марокко Арабын Нэгдсэн Эмират Пакистан Саудын Араб Сомали Судан Ливи Тунис Ирак (Энэ хоёр фракцын тоо ойролцоо) Палестины үндэсний захиргаа Шийт Бахрейн Иран Ирак (Энэ хоёр фракцын тоо ойролцоо) Ибадит Оман Нэр Араб хэлнээс галигласан "Аль-Ислам" гэх үгийг монголчилбол албадлагагүйгээр бурхныг дагах гэсэн утга бүхий туйлын үнэн (дэвөтэ), аль эсвэл хязгааргүй энх амгалан гэдэг агуулгатай ажээ. Дэлхийн бүх хэлэнд исламын шашин, мусульман хэмээн хэлэгддэг. Түүх Исламын шашин МЭ 622 онд Аллахаас илгээгдсэн, энэ шашин дэлхийн төгсгөл хүртэл хүчинтэй гэж итгэгчид нь үзэх ба Коран сударт тайлагдаагүй ойлгомжгүй зүйлс маш их бөгөөд хүмүүс хөгжлийнхөө хэрээр ойлгох нь тодорхой хэмээн үздэг байна. Коранд өнгөрсөн ирээдүйн тухай товч тодорхой бичигдсэн байдаг. Аллах бүхнийг бүтээсэн ба бүх өвчнийг эмчлэх жорыг бүтээсэн. Мухаммед элч Аллахын тааллаар илгээгдсэн хамгийн сүүлчийн элч бөгөөд, Иса (Есүс) элч дэлхийд ирнэ, гэхдээ дэлхийн төгсгөл ойртоход том том үзэгдлүүд болох үед ирж 40 жил Иса (Есүс) элч мусульманчуудын дунд амьдарна, гэхдээ тэр Даджал (нэг гартаа гал нөгөө гартаа ус барьсан)-ийг хөнөөнө гэж Аллах Мухаммедед айлдсан гэж итгэдэг. Даджал нь хүчтэй нэгэн бөгөөд хүмүүст галыг сонго эсвэл усыг сонго гэж тушаах бөгөөд нар мандах зүгээс ирнэ гэсэн байна, дэлхийн төгсгөлийн үед Даджалийн гар дахь галыг сонгогчид диваажинд, харин ус нь гал болон хувирна гэсэн байна. Исламын урсгалууд Исламын урсгалуудын хамгийн том нь Суннитуудын бүлэг. Энэ нь Мухаммедийн сургаал Суннаг дагалдах хүн гэсэн утгатай ажээ. Суннит дотор урсгал байхгүй боловч Исламын хуулийн тайллаас шалтгаалж 4 хэсэгт хуваагддаг. Дараагийн том урсгал нь Шийт (Алигийн бүлэг гэдэг үгний товчлол) буюу 4-р Халиф Алиг шүтэн бишрэгчид юм. Мухаммед нь Алид өөрийнхөө нууцыг дамжуулсан учраас Мухаммедийн цорын ганц дамжуулагч нь Али гэж үздэг байна. Дотор нь 12 Имамын бүлэг, Исмаилын бүлэг, Сайтын бүлэг гэж хуваадаг. үнээс гадна Вахифф, Хааф гэх мэтийн урсгалууд байдаг. Монгол улс дахь мусульманчууд Монгол улсад Исламын шашныг хүн амын 3-5 орчим хувь нь дагаж мөрддөг. Эдгээр итгэгчдийн дийлэнх нь казак үндэстэн бөгөөд гол төлөв Монгол улсын баруун хязгаарын Баян-Өлгий аймаг (аймгийн нийт хүн амын 88.7) болон Ховд аймагт (аймгийн нийт хүн амын 11.5, Ховд, Буянт сум) оршин суудаг. Эдгээр аймгуудаас гадна Исламын шашин шүтдэг казах үндэстнүүд цөөн тоогоор улс даяар янз бүрийн хот, суурин газруудад тархсаныг олж болно. Мөн үзэх Шашин Мухаммад
Түүх () гэж хүний амьдрал, нийгмийн үйл явцыг цаг хугацаа, тухайн орчинтой нь уялдуулан задлан шинжилж, үр дагавар нөхцөл, харилцаа холбоо дэс дараа зэргийг нь сийрүүлэн баримтжуулах шинжлэх ухаан юм. Илүү өргөн утгаараа тэрхүү баримтад "үйл явц" гэж ойлгож болно. Бас хүний амьдралаас гадна ямар нэгэн үзэгдэл,зүйлсд ч гэсэн хэрэглэгдэх тохиолдол байдаггүй юм Хүн төрөлхтний түүхийг анх системчлэн бичсэн хүмүүс нь Эртний Грекийн Плутархи, Хятадын Хань улсын түүхч Сы Ма Цянь нар болно. Плутархи нь эртний Грекийн улс төр, нийгэм, дипломат, дайн байлдааны түүхийг тухайн үеийн бага Азид байсан Ассирийн Эзэнт гүрэн болон Грекийн зөрчил дээр тулгуурлан бичжээ. Өөрөөр хэлбэл, Газар дундын тэнгисийг ноёрхох эрхийн төлөөх Европ Азийн хоёр гүрний зөрчилдөөнийг харуулжээ. Тэгвэл Сы Ма Цянь Хятадын анхны нэгдмэл улс болох Цинь улсаас эхэлсэн Хятадын хаант засаглалыг хэрхэн зөвтгөх, мөн ертөнцийн цорын ганц соёл иргэншилт улс болох Хань гүрэн болон түүнийг тойрсон бүдүүлэг харанхуй улсуудын тухай номлосноороо онцлог юм. Өөрөөр хэлбэл хятад төвт түүхийн үзлийг Сы Ма Цянь анх удаа түүх бичлэгийнхээ үндсэн философи болгожээ. Хятад улсын өнөөдрийн түүх судлал Сы Ма Цяний үеэс ер өөрчлөгдөн хөгжиж чадаагүй байна. Монголын түүх бичлэг эртнээс Хятад, Перс, Орос зэрэг орнуудад бичигдэж ирсэн бөгөөд Монголчууд өөрсдөө түүхээ идэвхтэй бичиж эхэлсэн үе нь нэлээд хожуу 16 дугаар зуунаас эхэлнэ. Алтан товч, Эрдэнийн эрх, Асрагч нэртийн түүх зэрэг юм. Орост түүхийн гуйвуулгын эсрэг төрийн комисс ажилладаг. Европчууд 19-р зуунаас эхлэн түүх, угсаатны зүйг тагнуулын зорилгоор идэвхтэй хэрэглэж эхэлжээ. Монголд 19-р зууны сүүл 20-р зууны эхээр ирж байсан Оросын болон европын бусад судлаачдын дунд цэргийн офицерууд нилээдгүй байв. Н.Пржевальский Монголыг Орост нэгтгэхийг хаандаа зөвлөж байсан байдаг. Холбогдох категорууд Байршлаар нь Монгол Африк Америк Ази Европ Австрали, далайн орон Антарктид Бусад Байгалийн түүх Шашны түүх Шинжлэх ухаан, технологийн түүх Өөр төрлүүд (Түүхийн шинжлэх ухааны салбар биш) Соёлын хөдөлгөөнүүд Эдийн засгийн түүх Урлагийн түүх Кино урлагийн түүх Эдийн засгийн сэтгэлгээний түүх Сэтгэлгээний түүх Хүмүүсийн түүх (намтар) Уран зохиолын түүх Математикийн түүх Сэтгэл мэдрэлийн эмгэгийн түүх Гүн ухааны түүх Физикийн түүх Одоогийн улс гүрний түүх Шашны түүх Жүжгийн түүх Түүхийн тэмдэглэлийн түүх Устсан улс, гүрнүүдийн түүх Хуулийн түүх Микротүүх Дайны түүх Түүхийн гүн ухаан Нэмж унших Нийгмийн шинжлэх ухаан Антропологи Соёлын антропологи Этнопсихологи - Гадны холбоос " , , " " ," , " ." . . . . . - .
Эдийн засаг ( эрт.грек. гэр, аж ахуй дүрэм шууд этгаар. гэрийн аж ахуй эрхлэх) -аж ахуйн үйл ажиллагаа бөгөөд үйлдвэрлэл, хуваарилалт, солилцоо, хэрэглээний тогтолцоонд бүрэлддэг нийгмийн харилцааны цогц үйл ажиллагааг судалдаг шинжлэх ухаан юм. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд иргэдийн амьжиргааг хангах үр өгөөж тасралтгүй нэмэгдсээр байдаг байна. Эдийн засгийн үйл явц нь хүн ба нийгмийн хязгаарлагдмал нөөц, хүний хязгааргүй хэрэгцээний зөрчилдөөнтэй нөхцөлд явагддаг нарийн төвөгтэй, бүх зүйлийг хамарсан цогц тогтолцоо юм. Удиртгал Үйлдвэрлэл ба хуваарилалтын тухай яриа нь урт түүхтэй хэдий ч орчин үеийн утгаараа эдийн засгийн онолыг голдуу 1776 онд Адам Смитын Үндэстнүүдийн Баялаг номыг хэвлэгдсэнээс хойш авч үздэг. Энэ судалгаандаа Смит дараахь сэдвийг тусгасан Улс төрийн эдийн засаг нь төрийн түшээ буюу хууль тогтоогчийн тухай шинжлэх ухааны салбар гэж хэлэгдэх ба нэгдүгээрт ард түмэнг хангалттай орлого эсвэл бараагаар хангах буюу илүү тодоруулбал өөрсдийгөө тийм хэмжээний орлого эсвэл амь зуух зүйлсээр хангахад туслах, хоёрдугаарт төр буюу улс орноо нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд хангалттай орлогоор хангах гэсэн хоёр үндсэн ойлголтыг гаргаж ирсэн. Энэ нь ард түмэн болон төр засгийг баяжуулахад зориулагдан гарч ирсэн. Смит нь 'улс төрийн эдийн засаг' гэж нэрлэж байсан, гэхдээ 1870 оноос хойш "эдийн засаг" гэсэн нэршил голчлон хэрэглэгдэх болсон. Эдийн засгийн хөгжлийн түүх Хүй нэгдлийн нийгэмд эдийн засгийн хөгжлийн түвшин доогуур байсан нь хэрэглээ зөвхөн хүний амьд үлдэж оршин тогтнохын төлөө тэмцлийн хэмжээнд байв. Анх эртний хүмүүс ан агнах, жимс ногоо цуглуулах замаар амьжиргаагаа залгуулж байсан бол шинэ чулуун зэвсгийн хувьсгалын үр дүнд газар тариалан, мал аж ахуй үүссэн байна. Нийгмийн хөгжил нь хөдөлмөрийн хувиарлалтад хүргэсэн - газар тариалангийн болон бэлчээрийн мал аж ахуйн овог аймгууд бий болж, гар урчууд гарч ирсэн бөгөөд тэдний анхных нь дархчууд байжээ. Улмаар нийгмийн тэгш бус байдал үүсч, нийгмийн давхарга, төр бий болсон бөгөөд боолчлолын нийгэм үүссэн байна. Бараа солилцоо (бартер) аажмаар хөгжиж байгаад мөнгө гарч ирснээр худалдаа болж хувирсан байна. Европод "Загалмайтны аян дайн" эхэлснээр дундад зууны үед Европт байхгүй байсан амтлагч, торго болон бусад бараа бүтээгдэхүүнийг тэд өөртөө нээсэн байна. Энэхүү нээлт нь Дорнод-Өрнөдийн орнуудын хоорондох худалдааг өргөжүүлж, худалдааны өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд хүргэсэн юм. 15-р зууны сүүлчээс газарзүйн томоохон нээлтийн эрин үе эхэлсэн нь дэлхийн эдийн засаг үүсч, анхдагч хуримтлалын эрин үеийг бий болгосон байна. 18-р зууны сүүлийн хагаст Европт аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн бөгөөд энэ нь хамгийн өндөр хөгжилтэй орнуудад 19-р зууны эцэс гэхэд хүн амын дийлэнх нь хөдөө аж ахуйд ажиллахаа больж аж үйлдвэрт ажиллах болсон юм. 20-р зуунд хэд хэдэн оронд захиргаа-командлалын ЗХУ, БНМАУ, БНХАУ зэрэг орнууд социалист эдийн засаг бий болсон. Бусад ихэнхи оронд капитализм хөгжиж байсан. 20-р зууны хоёрдугаар хагаст шинжлэх ухаан, мэдээллийн технологийн хувьсгал эхэлсэний улмаас өндөр хөгжилтэй орнуудын аж үйлдвэрийн нийгэм нь аж үйлдвэрийн дараах нийгэм болон хувирч байна. Эдийн засгийн хэбэрүүд зах зээлийн, төлөвлөгөөт, уламжлалт, холимог, Эдийн засгийн онолын судлах хүрээ Микро эдийн засаг Микро эдийн засаг нь бизнес болон өрхийн аж ахуй гэх мэт оролцогчдын эдийн засгийн зан байдал болон нэгж зах зээл бүрт өгөгдсөн хомсдол болон засгийн газрын зохицуулалтад тулгуурлан тэдний хоорондын харилцааг судалдаг. Микро эдийн засагт, ерөнхий тэнцвэрийн онол нь тэнцвэр лүү чиглэсэн хөдөлгөөн болон харилцааг багтаан нийт зах зээлийг нэгтгэдэг. Товчоор Пүүс компаниуд болон банк санхүүгийн дотор явагдах үйл ажиллагаа. Макро эдийн засаг Макро эдийн засаг нь улс орны дотоод нэгж хэсэг, түүний хэсэгчлэгдсэн ойлголтыг нэгтгэн авч үздэг бөгөөд эдийн засгийн хөгжлийг бүхэлд нь болон хөгжлийг тодорхойлж байгаа эдийн засгийн үйл явцуудын харилцан хамаарлыг судалдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн үзэгдлийг улс үндэстний түвшинд авч судалж байгаа үйл явцыг макро эдийн засаг гэнэ. Нөгөө талаасаа эдийн засгийн механизмуудыг нийлмэл байдлаар судлана. Товчоор бол Улсад нөлөөтэй болон олон улсын эдийн засаг судлана.жишээ ньХямрал,ажилгүйдэл гэх мэт... Холбогдох салбар ухаан, бусад өвөрмөц онцлог эдийн засаг нь хүний амьдралд амин чухал зүйлсийг төлөвлөж,эмх цэгцтэй амьдралыг цогцлоож өгдөг. Математикийн болон тооны аргууд Эдийн засгийн шинжлэх ухаан нь ихэнхидээ геометрын арга, мөн түүнчлэн хүүрнэх аргуудыг ашигладаг. Эдийн засгийн буюу эдийн засгийн ухааны нарийн шинжилгээ хийхэд бусад ерөнхий математикийн болон тооны аргуудыг өргөн ашигладаг. Үүнд дараахь аргууд багтана. Математикийн эдийн засгийн ухаан Эконометрикс Үндэсний нягтлан бодох бүртгэл Нарийвчилсан салбарууд Хөгжлийн эдийн засаг Хүрээлэн буй орчны эдийн засаг Санхүүгийн эдийн засаг Тоглоомын онол Аж үйлдвэрийн зохион байгуулалт Мэдээллийн эдийн засаг Олон улсын эдийн засаг Хөдөлмөрийн эдийн засаг Хууль зүй ба эдийн засаг Төрийн санхүү Сэтгэл ханамжийн эдийн засаг Стратегийн эдийн засаг Менежментийн эдийн засаг Эдийн засгийн ойлголтууд Эрэлт ба нийлүүлэлт Үнэ ба тоо хэмжээ Ахиуц Эдийн засгийн шалтгаан Эдийн засгийн ухааны түүх болон сургаалиуд Меркантилизм Физиократизм Сонгодог эдийн засгийн ухаан Марксист эдийн засгийн ухаан Шинэ сонгодог эдийн засгийн ухаан Кейнсийн эдийн засгийн ухаан Бусад сургууль болон сургааль Эдийн засгийн ухааны түүхэн тодорхойлолт Баялгийн тодорхойлолт Сэтгэл ханамжийн тодорхойлолт Эдийн засгийн онолын шүүмжлэл Эдийн засаг нь шинжлэх ухаан мөн үү? Нөхцлүүдийн шүүмжлэл Нөхцлүүд ба судалгаа Шүүмжлэл ба зөрчил Баялаг ба хомсдлын тодорхойлолтын тухай шүүмжлэл Бусад ойлголтуудын талаарх шүүмжлэл Эдийн засаг ба улс төр Ёс суртахуун ба эдийн засаг Нийгэмд үзүүлэх нөлөө Мөн үзэх Зар сурталчилгаа Нобелийн эдийн засгийн шагнал Бартер Тооцон бодох эдийн засаг Зээлд суурилсан мөнгөний систем Эдийн засгийн тусламж Эдийн засгийн хямрал Эдийн засгийн хөгжил Эдийн засгийн үзүүлэлтүүд - Эдийн засагч Валютын ханш Глобал эдийн засаг Үндэсний нийт аз жаргал Дотоодын нийт бүтээгдэхүүн Үндэсний нийт бүтээгдэхүүн Аз жаргалын эдийн засаг Маркетинг Мөнгөний бодлого Мөнгө Мөнгөний нийлүүлэлт Нийлүүлэлт Худалдаа Худалдааны алдагдал Америк доллар Баялаг Дэлхийн банк Дэлхийн эдийн засаг Тэмдэглэл Эдийн засаг бол бизнес, улс төр, боловсрол, бүтэгдэхүүнийг хэлнэ. Дэлгэрүүлж унших - . . . , -, 2002. - . - - . - - . Гадаад холбоос Ерөнхий мэдээлэл Институт, байгууллагууд , - - ' , , , , , . - . . - Эдийн засгийн нэвтэрхий толь
Улс төр (Англи Орос Политика) гэдэг нь ард түмэн, иргэд, сонирхлын бүлгүүдийн шийдвэр гаргах үйл явц юм. Үүнд нийгмийн доторх шашны, мэдлэгийн, ажил хэрэгч үйлээр нэгдэх сонирхлын бүлгүүд ордоггүй. Харин иргэний засаглалыг багтаасан улс болон төрийн үйл ажлыг эрхлэх шинжлэх ухаан болоод арга чадвар гэж үзэж болно. Нийгмийн нэг бүлэг нөгөө хэсэгтэй харилцахдаа хүч хэрэглэх эрх дээр тулгуурласан засаглалын онцгой төрөл гарч ирэх үеэс улс төр үүссэн ажээ. Үүнийг төрийн засаглал гэж болно. Иймд аливаа засаглалын харилцаа үйл ажиллагааны зөвхөн төрийн эрх мэдэлтэй холбогдох тэр хэсгийг улс төр гэж ойлгож болно. Төр улс 6000 жилийн өмнө үүссэн гэж үздэг. Г.Алмондын улс төрийн системийн ангилал Англи-Америкийн Нэг төрлийн улс төрийн системтэй, уг системийн зорилго түүнд хүрэх арга зам,механизм нь либерал үнэт зүйлдээ тулгуурладаг. Эх газрын Төлөөллийн ардчиллын зэрэгцээ шууд ардчиллын үзэл санааг эрхэмлэдэг янз бүрийн үзэл суртал,уламжлал бүхий улс төрийн намуудын улс төрийн системд гүйцэтгэх үүрэг, иргэдийн улс төрийн оролцоо өндөр байдаг. Аж үйлдвэржилтийн өмнөх ба аж үйлдвэржсэн Улс төрийн соёл нь уламжлалт болон өрнөдийн үнэт зүйлсийн аль алиныг нь багтаасан, зарим тохиолдолд хослуулсан олон янз байдгаараа онцлогтой. Тоталитар Эрх мэдлийг хэт төвлөрүүлж, албадлага, хүчирхийлэл хэрэглэдэг. Эшлэл Аристотель Хүн бол улс төрийн амьтан . Дэвид Истон Улс төр гэдэг бол засгийн эрх мэдлийг ашиглан нийгэмдэх үнэт зүйлсийг хуваарилан байршуулах үйл явц мөн. Г.Лассуэл Улс төр гэдэг бол " Хэн, юуг, хэзээ, хэрхэн олж авч буй тэмцэл" "Хүнд угаас эрх мэдэл рүү тэмүүлэг чанар оршдог. Эрх мэдэл бол баялаг, нэр хүнд, эрх чөлөө зэргийг олж авч,улмаар амьдралаа сайжруулах арга хэрэгсэл юм. Ф. Бро -"Улс төр нь хүмүүсийг удирдах урлаг юм". М. Вебер -" Улс төр бол эрх мэдэлд оролцох түүнийг хуваарилан нөлөөлөхийн төлөө эрмэлзэн тэмцэх явдал" бөгөөд төр улсын доторх хүмүүсийн олон янзын бүгдийг хамаарсан онцлогтой.
Хэл гэдэг нь хүний ерөнхий ойлголт, үзэл бодол, утга санаа зэргийг илэрхийлж хоорондоо харьцахад хэрэглэгддэг дохио зангаа, дүрэм зүй, тэмдэглэгээ, дуудлага, үг зэргийг бүхэлд нь хамруулсан систем юм. Фердинанд де Саушюр нь анхлан хэл судлалыг кодчилон судлаж, шинжлэх ухааны түвшинд авчран нийтэд хүргэсэн байна. Хүний хэл Хэл шинжлэл Хэл шинжлэл нь хүний хэлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарладаг хүмүүнлэгийн ухааны салбар шинжлэх ухаан юм. Хүн төрөлхтний хэл, түүний гарал үүсэл, мөн чанар, үүрэг, түүнчлэн дэлхийн олон хэлний бүтэц, тогтолцоо, хөгжил, зүй тогтол, төрөл, хэв маягийг судалдаг шинжлэх ухааныг хэл шинжлэл гэнэ. Хэл шинжлэлийн ухаан нь зууны эхэн үеэс шинжлэх ухаан болон хөгжиж ирсэн гэж үзэж болно. Хэл шинжлэлийн ухааны хөгжлийн тоймыг авч үзвэл хэл шинжлэлийн судлах зүйл, судалгааны арга, салбар ухаан зэргийг тогтооход чиглэгдэж байв. Хэлний тухай шинжлэх ухааныг хэл шинжлэл гэдэг. Хүмүүс өөр хоорондоо харилцаж, саналаа солилцож, улмаар нийгмээ хөгжүүлж, урагшуулж байдаг маш чухал хэрэглүүр болох хэлний үүсэн хөгжиж ирсэн түүхэн зүй тогтол, мөн чанар хийгээд хөгжлийн ирээдүйн төлөвийг хэл шинжлэл судалдаг. Хэл шинжлэлийг гурван үндсэн хэсэгт болгон үздэг. Хэл шинжлэлийн удиртгал Хэл шинжлэлийн түүх Ерөнхий хэл шинжлэл эдгээр болно. Хэл шинжлэлийн удиртгалын зорилго нь ерөнхий хэл шинжлэлийн үндсэн асуудлууд, хэл шинжлэлийн гол ойлголт, шинжилгээний арга болон нэр томьёо зэргийг судалдаг. Хэл шинжлэлийн түүхийн зорилго нь хэлний тухай сургаалын түүхэнд байсан эрдэм шинжилгээний олон дэг, чиглэл, дэлхий дахины нэрт хэлний шинжлэлтэн нарын бүтээл, орчин үеийн хэл шинжлэлд тэдний эзлэх байр зэргийг авч үздэг. Ерөнхий хэл шинжлэлийн зорилго нь орчин үеийн дэлхий дахины хэл шинжлэлийн гол асуудлуудтай танилцуулахад оршдог. Ангилал Хэлийг судалдаг шинжлэх ухаан бий болсноос хойш олон олон үзэл баримтлал бий болон нарийсан хөгжсөөр ирсэн бөгөөд тухайлбал хэл шинжлэл орчин үед дараах гурван чиглэлээр хөгжиж байна Онолын хэл шинжлэл Танихуйн хэл шинжлэл Үүсгүүр хэл шинжлэл Авиалбар зүй Үг зүй Өгүүлбэр зүй Үгийн сан судлал Утга зүй Бодит хэл шинжлэл Тодорхойлох хэл шинжлэл Хүн судлалын хэл шинжлэл Харьцуулсан хэл шинжлэл Үгийн гарал судлал Түүхэн хэл шинжлэл Авиа зүй Нийгэм хэл шинжлэл Хавсарга хэл шинжлэл Компьютер хэл шинжлэл Шүүх эмнэлгийн хэл шинжлэл Хэл эзэмшихүй Хэлний үнэлгээ Хэлний хөгжил Хэлний боловсрол Хэл шинжлэлийн хүн судлал Мэдрэл хэл шинжлэл Сэтгэц хэл шинжлэл Найруулга зүй [] Хэлний ангилал Гол өгүүлэл Хэлний аймаг ба хэлнүүд Дэлхий дээрх хэлнүүдийг төстэй байдлаар нь хэд хэдэн бүлэгт ангилдаг. Томоохноос нь дурьдвал, Энэтхэг-Европ хэлнүүд, Афро-Ази хэлнүүд, Хятад-Төвөд хэлнүүд, Угро-Фин хэл, Австрали-Ази хэл болно. Монгол хэл нь Алтай хэлний язгуурт багтдаг. Зохиомол хэл Гол өгүүлэл Зохиомол хэлнүүд Дэлхийн нийтээр чөлөөтэй саадгүй хэлэлцэх, энх тайвны зорилгоор хоёр зохиомол хэлийг зохиосон боловч төдийлөн амжилт олоогүй. Үүнд Волапюк болон Эсперанто гэсэн 2 хэл багтдаг. Волапюк хэл төдийлөн нийтийн хэрэглээнд хэрэглэгдэж чадаагүй, Эсперанто хэл нь туслах хэлний үүргийг одоо ч гүйцэтгэж байна. Өөр нэг алдартай төлөвлөсөн хэл бол Славян хоорондын хэл юм. Амьтны хэл Гол өгүүлэл Амьтны хэл Амьтны хэл гэдэг бол хүний хэлтэй төстэй боловч үг үсэг биш дуу авиагаар хоорондоо ойлголцдог хэл юм. Жишээлбэл Муур Муур мяав гэж дуугардаг. Гэтэл энэ нь яг юу гээд байгааг бид ойлгодоггүй. Тиймээс хүн ба амьтан хоорондоо өөр өөрийн гэсэн дуу авиа хэл яриагаар ойлголцдог. Мөн үзэх Угсаатны зүй Мөхсөн хэл Хэлний бодлого Хэлний боловсрол Нэршил Дүрэм зүй Хэл шинжлэл, Хэл шинжлэлийн түүх Хэлний гүн ухаан Орчуулга Цахим холбоос Розетта төсөл Дэлхийн хэлнүүдийн тухай мэдээлэл (англиар) Дэлхийн хэлнүүдийн тухай мэдээлэл (англиар)
Косын Хиппократэс анагаах ухааны эцэг гэгдэх, эртний грекийн уг эмчийг олон хүн анагаах ухааны түүхэн дэхь хамгийн алдартай хүмүүсийн нэгт тооцдог билээ. Косийн анагаах сургуулийн тэргүүлэгч. Түүний гэгдэх бичмэлүүд нь тухайн үеийн хийсвэр сэтгэлгээтэй, ид шидийн маягтай "эмчилгээг" үгүйсгэж, анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй болгож нэг салбар нь болгосон билээ. Хиппократэсийн онолоор хүний зан чанар нь бид орших 4 шингэний хоорондын харьцааг илэрхийлдэг (шар цос, хар цос, цус болон салс) гэдэг байсан бөгөөд хожим Галенд их нөлөө үзүүлсэн болно. Хиппократиц корпус (Хиппократэсийн бичлэгүүд) гэж ихэнх нь ойролцоогоор МЭӨ 430-аас 330-ийн хооронд бичигдсэн анагаахын сэдэвтэй 60 орчим бичлэгийн хураамж билээ. нэн хэрэг дээрээ өөр хоорондоо үзэл бодлын зөрөөтэй олон хүний бүтээлийг Александрын Номын Сангийн алдаагаар Хиппократэс нэрэн доор ангилсанаас үүссэн зүйл. Бичлэгүүдийн ихэнхийг Хиппократэсээс өөр зохиогчид нэмэрлэсэн гэгддэг, тухайлбал Полибус хүргэнийх нь бүтээл гэгддэг. Эдгээр бичлэгүүдийн хамгийн нэрд гарсан нь Хиппократэсийн Тангараг, "юуны түрүүнд бүү гэм бол" ([ ])гэсэн цаг түүхийн шуургыг давж үлдсэн гол санаатай, мөн л Хиппократэсийн нэрэн доорх өөр хүний бүтээл гэгддэг. Кос Эртний Грекийн эмч МЭӨ 5-р зуунд төрсөн МЭӨ 4-р зуунд өнгөрсөн
ГНУ чөлөөт баримт бичгийн лиценз нь чөлөөт баримт бичгийг чөлөөтэй гэж тодорхойлох лиценз юм. Чөлөөтэй гэдэг нь бүх зүйл нь үнэ төлбөргүй байхыг хэлнэ. Зохиогчийн эрх зүй Чөлөөт агуулга Чөлөөт мэдлэг
Үйл хөдлөл, болц, явц, хөдөлгөөнийг нэрийдсэн үгийг үйл үг гэнэ. Үйл үг нь хүн ба юмны үйл хөдлөл, байдлыг зааж, яав? яаж байна? яасан? яах? зэрэг асуултад хариулагдана. Үйл үгийн үндсэн шинж Үйл үг нь тухайн хэлний үндсэн уугуул үгсийн сангийн гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд аливаа хэлний язгуур үйл үгийн дотор харь хэлний үг байдаггүй. Үйл үгийг үгийн сангийн бодит утгаар нь 1. үйл хөдлөл заахяв, гүй, бич, 2. явц заах бод, хөгж, сэтгэ, 3. байдал заах царц, гялай, хагаргэж ангилж болно. Гэхдээ хэл зүйн хувьд онц ач холбогдолгүй. Үйл үгийг үгийн сан - учирзүйн үүднээс идэвхтэй, идэвхгүй гэж 2 хуваана. Тухайн үйлийг гүйцэтгэх эзний өөрийнх нь зоргоор биелэгдэх үйлийг идэвхтэй үйл үг гэнэ. Ж яв-, ир-, бос-, суу-, бич-, унш-, бод- гэх мэт. Харин үйлийн эзний хүслээс шалтгаалахгүй, гаднын нөлөөгөөр үйлдэгдэх үйлийг идэвхгүй үйл үг гэнэ. Ж хөлд-, царц-, цоор-, Үйл үгийг үгийн сан-хэлзүйн шинжээр нь тусах, эс тусах гэж 2 ангилна. үйлийн эзнээс гадна үйлэнд өртөх зүйлд чиглэх үйл үгийг туслах үйл үг гэнэ. Ж Үйлд өртөх зүйл нь хэлзүйн хувьд тусагдахуун нь заахын тийн ялгалаар хэлбэржиж үйл үгэнд захирагдан шууд тусагдахуун болно. Энэ нь тусах үйл үг. Хэлзүйн талаар заахын тийн ялгалтай шууд тусагдахууныг захирч чадахгүй үйл үгийн эс тусах үйл үг гэнэ. Монгол хэлний үйл үгийн язгуурын араас 1. дагавар 2. хэвийн нөхцөл 3. байдлын нөхцөл 4. холбох, төгсгөх нөхцөлөөр хувирна. Эхний 3 заавал хэлзүйжсэн үйл үгэнд байдаг. Харин холбох, төгсгөх нөхцөлийн хувьд аль нэг нөхцөл нь ордог. Холбоо үг, өгүүлбэрт орсон үйл үгийг үйл үгтэй, нэр үгийг үйл үгтэй холбох тусга нөхцөлтэй. Ж очиж уулз, яваад ир, явсан хүн, уулзах газар гэх мэт Үйл үгийг бусад үгсийн аймагтай харьцуулбал захирах чадвараар илүү. Үйл үг нь өмнөх үгээ нэр,үйлийн ихэнх холбох нөхцөл, үгийн үндэс, захируулан холбох үгээр захирч, холбоо үг, өгүүлбэрийн доторх үгсийн хэлзүйн хэлбэржилтийг тогтоох гол тулгуур нь болдог. Үйл үг нь өгүүлбэрт ихэвчлэн өгүүлэхүүн гишүүн, зарим тохиолдолд өгүүлэгдэхүүн, тусагдахуун, байц гишүүн болдог. Монгол хэлний үйл язгуур нь тогтсон нэг л хувилбартай учир ганц үндэст үг юм. Монгол хэлний үйл үгийг хувилах шинжээр нь төгс, дутмаг гэж хоёр ангилна. Орчин цагийн Монгол хэлэнд а-(ажээ, агсан, асан, агаад), бө-(бөгөөд, билээ, буй) язгуурт хоёр үйл үг үйлийн нөхцөлөөр дутмаг хувилна. Бусад үйл үг үйлийн нөхцөлөөр бүрэн хувилдаг. Үйл язгуур дагавар хэв байдал холбохтөгсгөх нөхцөл Дагавар үг үүсгэх, үндэс үүсгэх Хэвийн дагавар үндэс үүсгэх өөрөө үйлдэх хэв - 0 хэлбэртэй бусдаар үйлдүүлэх хэв - уул (үүл), лга (лгэ, лго, лгө), га (гэ,го,гө), аа (ээ,оо,өө) бусдын эрхэнд үйлдэгдэх хэв - гд, д, т харилцан үйлдэлдэх хэв - лд хамтран үйлдэлцэх хэв - лц Байдлын дагаварүндэс үүсгэх энгийн үйлдэх байдал - 0 хэлбэртэй бүрмөсөн үйлдэх байдал - чих (ч) эрчимтэй үйлдэх байдал - схий түр үйлдэх байдал - зна (знэ, зно, знө) олноороо үйлдэх байдал - цгаа (цгээ, цгоо, цгөө) Холбох болон төгсгөх нөхцөл үндэс үл үүсгэх Зэрэгцүүлэн холбох нөхцөл зэрэгцэн холбох - ж (ч) урьдчилан холбох - аад (ээд, оод, өөд) хам холбох - н үргэлжлэн холбох - саар (сээр, соор, сөөр) Угсруулан холбох нөхцөл дутагдан холбох - вч бэлтгэн холбох - магц (мэгц, могц, мөгц) угтан холбох - тал (тэл, тол, төл) дагалдан холбох - хлаар (хлээр, хлоор, хлөөр) болзон холбох - вал, бал (бэл,бол,бөл) далимдан холбох - нгуут (нгүүт) дашрамдан холбох - нгаа (нгээ, нгоо, нгөө) үгүйсгэн холбох - лгүй Цагаар төгсгөх нөхцөл энгийн ирээдүй цаг - на(нэ,но, нө) мэдэгдээгүй өнгөрсөн цаг - жээ (чээ) саяхан мэдэгдэж өнгөрсөн цаг- лаа (лээ, лоо, лөө) мэдэгдэж өнгөрсөн цаг- в Биеэр төгсгөх нөхцөл шийдэн хүсэх - я, е, ё, ю даалган захирах - сугай, сүгэй тушаан захирах - 0 хэлбэртэй зөвлөн захирах - аарай (ээрэй, оорой, өөрэй) шаардан захирах - аач (ээч,ооч,өөч) хүндэтгэн захирах - гтун (гтүн) сануулан захирах - уузай (үүзэй) зөвшөөрч захирах - г ерөөн хүсэх - тугай (түгэй) мөрөөдөн хүсэх - аасай (ээсэй, оосой, өөсэй) Үгийн төрөл
Монгол Улсын төрийн далбаа нь Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас буюу 1992 оны 2 сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн. Үндсэн хуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт "Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 12-ын харьцаатай байна." гэж заажээ. Монгол Улсын үндсэн хуульд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ хэмээн заажээ. Төрийн далбаан дээр дүрсэлсэн Соёмбо тэмдэг нь Анхдугаар богд Занабазар 1686 онд бүтээсэн 90 гаруй Соёмбо үсгийн бүх шинжийг агуулсан толгой үсэг юм. Түүний бэлгэдэл нь Монгол Улс эгнэгт мандан бадарч, Монголын ард түмэн эв найрамдалтай, шударга ёсыг сахин, гадаад, дотоодын дайснаг дарж, өнөр өтгөн болж, цэцэглэн хөгжих гүн утгыг агуулдаг байна. Монгол улсын төрийн далбааны өдрийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг санаачлан батлуулсан. 2009 оноос жил бүрийн 7 дугаар сарын 10-нд тэмдэглэж буй бөгөөд энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулдаг болжээ. Харин 2010 оноос тухайн үеийн Монгол улсын Төрийн ёслолын албаны дарга А.Батсайханы гаргасан санаачилгаар уг өдөр 1991 оноос хойш хийгээгүй байсан Монгол Улсын Цэргийн ёслолын жагсаалыг сэргээж, төрийн далбаагаа нийслэлийн төв талбай буюу Д.Сүхбаатарын талбайд мандуулж хүндэтгэл үзүүлж цэргийн ёслолын жагсаал үйлддэг болсон түүхтэй. Өнгө, хэмжээ Монгол Улсын Төрийн ёслолын албанаас 2010 онд санаачилсаны дагуу Стандарт хэмжил зүйн газар 2012 оны 2 дугаар сарын 22-ноос 62622011 стандарт (Монгол Улсын Төрийн далбаа. Ерөнхий шаардлага) - баталж мөрдөж эхэлсэн байна. Стандартын 2.1-д заасан зориулалтаар төрийн далбааг үйлдэх, дүрслэх (оёх, зурах, сийлэх, хэвлэх,хатгах, наах, цоолборлох, барлах)-д иргэд, аж ахуйн нэгж, байгууллага энэхүү стандартыг заавал дагаж мөрдөнө гэжээ. Монгол улсын Төрийн далбааг байнга мандуулах болон байршуулах газрууд Монгол Улсын Төрийн далбааг Монгол Улсын Төрийн ордон Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын байр Монгол Улсаас гадаад орон, олон улсын байгууллагад суугаа дипломат болон худалдааны бүрэн эрхэт төлөөлөгч, консулын байранд байнга мандуулна. Монгол Улсын Төрийн далбааг Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн хуралдааны танхим Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн албан тасалгаа Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, бүх шатны засаг даргын албан тасалгаа Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, консулын албан тасалгаа Хилийн төлөөлөгч, хилийн анги, салбарын даргын албан тасалгаанд байнга байршуулна. Монгол Улсын Төрийн Далбааны түүх Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй. 1960 оны далбаа Одоогоос 60 гаруй жилийн өмнө буюу 1960 оны Үндсэн хуулийн 91 дүгээр зүйлд улсын далбааны тухай заахдаа, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улсын сүлдийг үндэслэн хийнэ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд тэгэхдээ гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан таван хушуу, түүний доор мөн алтан соёмбо үсэг байна. Далбааны өргөн урт хоёр нэгийн харьцах хоёрын харьцаатай байна хэмээсэн байдаг. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбаа 1945-1992 он Түүхэн далбаанууд Жич АНУ 6-р сарын 14, ОХУ 8-р сарын 22, Итали 1-р сарын 7, Аргентин 6-р сарын 20-нд Төрийн далбааны өдрөө бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг бол Европийн холбоо 5-р сарын 9-ний өдөр далбааныхаа өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг ажээ. Эшлэл Төрийн далбаа
Нацагийн Багабанди (1950 оны 4-р сарын 22-нд Завхан аймгийн Яруу суманд төрсөн) нь Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч юм. Намтар Нацагийн Багабанди 1950 оны дөрөвдүгээр сарын 22-нд Завхан аймгийн Яруу сумын нутагт малчин ард Нацагийн тав дахь хүүхэд болж төрсөн, эхнэр, хоёр хүүхэдтэй. Эхнэр А.Оюунбилэг 1975 онд УБДС төгссөн, багш мэргэжилтэй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Хүний төлөө" сангийн тэргүүн. Боловсрол Тэрээр 1958-1968 Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургуульд сурав ахлах ангийг нь Довчингийн Цэрэндорж багшийн 10б ангийг төгсөв, 1969-1972 Зөвлөлт Холбоот Улсын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, 1975-1980 Украины Одесса хотын Хүнсний технологийн дээд сургууль, 1984-1987 Москва хотод ЗХУКН-ын Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн хүнсний инженер технологич мэргэжилтэй. Эрдмийн зэрэг цол 1987 онд философийн ухааны дэд доктор хүртсэн Ажилласан байдал 1972-1975 онд Улаанбаатар хотын Архи пивоны комбинатад засварчин, механикч инженер 1980-1984 онд Төв аймгийн МАХН-ын хорооны хэлтсийн эрхлэгч. 1987-1990 онд МАХН-ын Төв Хороонд лектор-суртал нэвтрүүлэгч, тасгийн эрхлэгч, хэлтсийн зөвлөх 1990-1992 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга 1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын Бүлгийн ахлагч 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан. Бүтээлүүд Проблемы формирования общественного сознания труженников монгольского села, 1987 (кандидатская диссертация) "Монголын малчдын ухамсрын төлөвшил" НУА-ын эрдэм шинжилгээний сэтгүүл, 1987 (өгүүлэл) "Хөдөөд зохиох олон түмний ажил", "Үнэн" сонин, 1986 (өгүүлэл) "Монгол суртал" "Үнэн" сонин, 1991 (өгүүлэл) "Монгол ариншин" Улаанбаатар хот, 1992 ном 1990-1992 онд Монголын нийгмийн улс төрийн шинэчлэл, зах зээлийн сэдвээр туурвисан хамтын бүтээлүүд 1992-1997 онд Үндэсний баяр, улс тунхагласны ойн хурал, эрдэм шинжилгээний хурлуудад тавьсан улс төр, судалгааны илтгэлүүд илтгэлүүд Ерөнхийлөгч Шинэ зууны өмнөх бодомж, санамж, Улаанбаатар хот 1998 ном Ерөнхийлөгчийн бодлого, сэтгэл. Улаанбаатар хот 2000 ном Сонгуульт ажил 1980-1984 Төв аймгийн Ардын хурлын депутат 1990-1992 МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн 1992-1996 МАХН-ын Бага хурлын гишүүн, МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн 1992-1997 Улсын Их Хурлын гишүүн 1997 оны 2-6 дугаар сар МАХН-ын дарга МАХН-ын ХХП их хурлаас Шагнал, алдар цол 1991 Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медаль 2000.4.19 ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар "Найрамдал" одонгоор Орден Дружбы 2006 онд Сүхбаатарын одонгоор 2005 онд АНУ-ын Индиана мужийн Блүүмингтон хотын хүндэт иргэн Унгар Улсын Гавьяаны одон Хүндэт доктор цол 1995 онд Украин улсын Одесса хотын Хүнсний технологийн улсын академийн хүндэт доктор цол 1998 онд Казахстан улсын Абайн нэрэмжит Алматыгийн улсын их сургуулийн хүндэт доктор цол 1998 онд БНТУ-ын Анкарагийн Их сургуулийн хүндэт доктор цол 1998 онд Японы Сэншюү Их сургуулийн хүндэт доктор цол 1999 онд Удирдлагын Академийн хүндэт доктор цол 2005 онд АНУ -ын Индианагийн Их сургуулийн хүндэт доктор цол Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын дарга Монгол Улсын Их Хурлын гишүүн Монгол Ардын Намын дарга Монгол Ардын Намын гишүүн МАХН-ын удирдлагын зөвлөлийн гишүүн Санкт-Петербургийн их сургуулийн төгсөгч Украины их сургуулийн төгсөгч Унгар Улсын Гавьяаны одон шагналтан (их загалмай одонгийн гинжтэй) Сүхбаатарын одон шагналтан Найрамдлын одон шагналтан Чингис хаан одон шагналтан Удирдлагын Академийн хүндэт доктор АНУ-ын их сургуулийн хүндэт доктор Украины их сургуулийн хүндэт доктор Казахстаны их сургуулийн хүндэт доктор Туркийн их сургуулийн хүндэт доктор Японы их сургуулийн хүндэт доктор АНУ-ын хүндэт иргэн Улиастайн хүн Яруугийн хүн Монголчууд 1950 онд төрсөн
Франц Улс ( [], албан ёсоор [] монгол хэлээр Бүгд Найрамдах Франц Улс) нь Баруун Европт орших тив дамнасан, ардчилсан, нэгдмэл төрийн байгууламжтай улс юм. Европ дахь үндсэн газар нутгаас гадна далайн чанад газар нутагтай. Францын үндсэн орон өмнө зүгийн Газар дундын тэнгисээс, умард зүгт Ла-Маншийн хоолой, Умард тэнгис, дорно зүгийн Райн мөрнөөс өрнө зүгийн Атлантын далай хүрнэ. Францчууд эх орноо геометрийн "6 өнцөгт" дүрстэй ижил байдгаас шалтгаалан хэмээн нэрийднэ. Франц нь хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь нэгдмэл. Нийслэл нь Парис хот. Эх газрын Франц нь Бельги, Люксембург, Герман, Швейцар, Итали, Монако, Андорра, Испани улсуудтай хиллэдэг. Мөн Францын газар нутаг болох Францын Гвиана нь Бразил, Суринам улсуудтай, Сен-Мартен нь Нидерландын Антилын арлуудтай тус тус хил залгана. Ла-Маншийн хоолойгоор Их Британитай хил залгадаг. 17 дугаар зууны сүүл үеэс 19 дүгээр зууны эхэн үе хүртэл Франц нь дэлхийн хамгийн хүчирхэг орон гэж тооцогдож байв. 18, 19-р зуунд Франц нь баруун Африк, зүүн өмнөд Азид, маш том колонийн гүрнийг байгуулж чадсан бөгөөд тухайн нутгуудын соёл урлаг, улс төрд ихээхэн нөлөөлж ул мөрөө үлдээсэн юм. Франц нь өндөр хөгжилтэй орон бөгөөд эдийн засаг нь номинал үндэсний нийт бүтээгдэхүүнээр (ҮНБ) дэлхийд зургаад, худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ-ээр наймд жагсдаг. Мөн жил бүр 82 сая гадаадын жуулчдыг хүлээн авдаг (бизнесийн зорилгоор ирсэн хүмүүсийг тооцсон, гэхдээ 24 цагаас доош байсан хүмүүсийг мөн тооцоогүй), жуулчдынхаа тоогоор тэргүүлдэг. Франц нь Европын Холбоог анх байгуулсан орнуудын нэг бөгөөд гишүүн орнуудаас хамгийн их нутаг дэвсгэртэй. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагыг байгуулсан орнуудын нэг бөгөөд Франкофон, Их Найм, Латины холбоо зэрэг байгууллагуудын гишүүн. Үүнээс гадна НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд цөмийн зэвсэгтэй орон юм. Дэлхийд франц хэлээр 300 сая орчим хүн ярьдаг. Түүх Балар эрт үе Франц оронд хуучин чулуун зэвсгийн үед хамаарах хадны сүг зураг их байдаг. Алдарт Ласко агуйн сүг зураг гэхэд 19600 жилийн тэртээ зурагджээ. Мөсөн галавын төгсгөлд дулаарч, МЭӨ 7000 оны үеээс шинэ чулуун зэвсгийн үед дэвшиж, газар тариалан үүссэн. МЭӨ 3000 оноос алт, зэс, хүрэл төмрийн эринд дэвшжээ. Энэ үеийг төлөөлсөн Карнакийн чулуу гэж газар байдаг. Галл нутаг МЭӨ 600 оны орчим грек худалдаачид Францын өмнөд эргийг Массал (өнөө Марсель) хэмээн суусан нь Францын хамгийн эртний хот юм. Энэ үед Альпийг дагаад кельт угсааны отог аймаг Францад нэвтрэн байжээ. Ромын түүх бичигт бичсэнээр энэ үе, түүнээс хойш Францыг Галл хэмээж байв. Галл нь Францыг төдийгүй, умар Итали гэх мэт эргэн тойрныг хамарсан нэр. МЭӨ 390 онд галлын Бренн хэмээх толгойлогч Ромыг довтлож байв. МЭӨ 125 онд Галлын өмнөд хэсгийг Ром эзэлж гэсэн нь өдгөө Прованс нутгийн нэр болон хоцорчээ. МЭӨ 52 онд кельтийн аверн аймгийн Верцингеториг галлын цэргийг хураан засч Юлий Цезарьтай тэмцээд бараагүй. Ромын мэдэлд байсан таван зуун жилийн Галлд Лион (Галлын төв байсан) мэтийн олон хот балгас ром хийцээр зээл, театр, амфитеатр, халуун усны онгоцтой байдлаар баригдаж байжээ. зуунд герман угсааны аймгийн довтолгоо ширүүсч Ромын үеийг төгсгөсөн. Франк улс Умард хязгаарт байсан франкууд давшиж төв Галлыг эзэлж авав. 498 онд 1-р Хлодвиг ван католик шашинд орсон анхны герман байлдан дагуулагч болжээ. Франкууд христэд итгэж, аажмаар герман бус роман төрлийн хэлтэн болж галлчуудаас ялгарсангүй тул Галлыг хойшид Франк гэдэг болжээ. Хлодвигийг өнгөрсний дараа дөрвөн хөвүүн нь улсыг хуваан захирч, дараа нь гурав, хоёр болоод 679 онд 3-р Теодорих дахин нэгтгэж авчээ. Хааны ургийн чадал доройтох үед ордны даамал Пипин төр эргүүлж улсын ван суугаад түүний ор залгасан Их Карл хойд, урдгүй газар нутгаа ихээр тэлэв. 843 онд Вердений гэрээгээр Карлын гурван ач эзэнт гүрнийг хуваахад баруун хэсэг нь Халзан 2-р Карлд ирсэн нь томорсоор зуунаас хойш түүхнээ Франц гэгдсэн юм. 8431792 он зуунд викингчүүд довтолсоор умард эрэгт Нормандын гүнт улс -ыг байгуулж, харин Францын вангийн хүч доройтож нийслэл хавиа л захирч байв. Иймээс 987 онд каролийн удам түлхэгдэж, капетийнхан хаан ширээнээ гарч ирсэн. Тэгээд Загалмайтны аян дайн, дотоодын шашны бослоготой (1170 оны вальдены хөдөлгөөн, 12091229 оны Альбигойн дайн) тэмцэж байлаа. Вангийн титэм 1328 онд валуа, хоёр зууны дараа бурбон овогтонд шилжжээ. Зуун жилийн дайн -д эхлээд Англи эзэрхэн давшсан ч Франц ялж газар нутгаа хадгалж төгссөн энэ үед зоригт Жанна дАрк тодорсон билээ. 11-р Людовик -ийн үеэс вангийн эрх хязгааргүй өсч, Франц ч дараагийн зуунуудад Европын улс төрийн гол тоглогч, франц хэл Европын орнуудын язгууртаны хэл болжээ. 14941559 онд Франц улс Италийн дайнд оролцов. Улс дотор шинэ протестант, хуучин католик номлолоор талцан дайтаж 1572 оны Варфоломейн шөнө 30000 хүн хядагдаж байсан түүхтэй. 16351659 онд Испани, 16721678 онд Нидерландтай байлдаж, 16881697 онд Пфальцийн, 17011713 онд Испанийн өвийн төлөө дайнд оролцож байжээ. Үүний хажуугаар Жак Картье далайчин 1534 онд Америк тивийн Ньюфаундлендад газардсанаас эхлэн Франц улс колоничлох аянд эхэлсэн юм. Эхний ээлжинд Шинэ Франц гэж байсан нь 1760 оноос алдарч АНУ, Канад болон өөрчлөгдсөн бол Карибын тэнгис хавийн Францын Өрнө Энэтхэг колониос ихэнх нь Францын мэдэлд үлдэж, Хаити, Сент-Льюс зэрэг зарим нь тусгаар тогтножээ. 1624 онд өрнө Африкийн Сенегалд газардаж, 1763 онд Өмнөд Америк дахь Гвианыг колоничлон авчээ. Британитай колони булаацалдаад 1763 онд Шинэ Францыг алдан ялагдав. Үүнээс ван Америкийн тусгаар тогтнолыг дэмжиж, санхүүгээ доройтуулаад өөрөө хусуулжээ. Сэргэн мандалтын энэ үед А. Лавуазье нарын олон эрдэмтэн төрж гарсан. Хувьсгалаас хойш 1789 онд Бастилийн цайзыг эзэлж авсанаар эхэлсэн Францын хувьсгал вангийн хэмжээгүй эрхийг хязгаарлаж хэмжээт эрх болгоод зогсолгүй хүний эрх, иргэний эрхийг тунхаглаж, 1792 онд Бүгд Найрамдах Франц Улсыг байгуулав. Европын бусад орны Хаан засаглалтай орнууд шинэ дэглэмд дургүйцэж франц Хаант засгийн хуучин эрхийг сэргээхийг оролдож олон улсын тэмцэлдээн болсон ч хүчээ авсан Францын хувьсгалчид 17921802 оны хооронд ялан дийлж чадсан юм. Францад 1793-1796 оны хооронд л гэхэд 200,000450,000 хүний амь үрэгдсэн гэдэг. Наполеон Бонапарт 1799 онд Засгийн эрхэнд гарч 1804 онд Францын хаан болов. Францыг эсэргүүцсэн Их Британи тэргүүтэй Европын орнуудтай Францын дотоодын хамсаатнуудынхаа хамтаар дайтаж бүгдийг ялж нутгаа тэлсэн боловч 1812 онд Оросыг ялж чадалгүй буцаад 1815 онд Ватерлоод Ангилд ялагдснаар угуул нутагтаа эргэн ирж, Бурбон овогтон Хааны суудалд дахин эргэн гарчээ. 1830 оны долоодугаар сард төр дахин гүнзгий хувьсч, Бүгд найрамдах улсаа хоёр дахь удаагаа байгуулав. Үүний дагуу 1848 онд Европ даяар хувьсгал гарч боолчлолоос татгалзаж, сонгуульд нийгмийн бүх ангийн эрчүүд санал өгдөг эрхтэй болсон юм. 1870 онд Пруссийн Хант Улс нэгдэн байгуулагдахыг сөрж байлдаж байсан бол Дэлхийн нэгдүгээр дайнд Антантын, хоёрдугаар дайнд Холбоотны тал гээд мөн Германы эсрэг талд орж дайтаж байв. дайнд хүн амынхаа 4 (1.2 сая)-ийг алдсан бол дайнд 55 түмэн (1.35) амь үрэгдсэн байна. Дайны уршигаар туйлдсан Франц улс колони улс руугаа эргэж хандсан. Энэтхэг-Хятадын хойг дахь колонио сэргээхийг хүссэн ч вьетнам, лаос бууж өгсөнгүй 1954 оны Женевийн бага хурлаар эдгээр орнууд тусгаар болсон юм. Тэр жил хамгийн чухал колони Алжир Францын эсрэг босоод 1962 онд санасандаа хүрэхтэй зэрэгцэн 1956 онд Тунис, Марокко, 1960 онд бусад олон орон Францаас тусгаар тогтносон. Францын харьяанд үлдсэн нь бас цөөнгүй бөгөөд өдгөө Францын далайн чанад аймаг, нутаг дэвсгэр гэгддэг. Тавдугаар БНУ 1958 оны 10 дугаар сарын 14-д Францад шинэ Үндсэн хууль мөрдөж эхэлснээр өнөө хүртэл үргэлжилж буй Тавдугаар Бүгд найрамдах улс хэмээх эрин эхэлжээ. Гол өөрчлөлт гэвэл парламентын эрх мэдэл давамгайлж байсныг халж ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгай болсон хэрэг юм. Тэр үед генерал Шарль де Голль ерөнхийлөгч байсан. Дайны дараа хурдацтай аж үйлдвэржиж, нийгмийн бүх салбар дэвшин хөгжсөн байна. 1960 онд цөмийн зэвсэгтэй болж дэлхийн тавцанд нөлөөгөө тэлэн өргөсөн юм. Мөн НАТО, Европын холбоог байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулсан юм. Улс орон Төр засаг Франц улс нэгдмэл төрийн тогтолцоо бүхий, Ерөнхийлөгчийн эрх мэдэл давуу бүгд найрамдах засагт төрийн хэлбэртэй, ардчилсан улс төрийн тогтолцоотой орон юм. Одоо үйлчилж буй Үндсэн хууль нь 1958 оны 10 дугаар сарын 4-нд батлагджээ. Шинэ Үндсэн хуулийн дагуу төр улс болон Засгийн газрын тэргүүн нь ерөнхийлөгч бөгөөд бүх нийтийн шууд сонгуулиар 5 жилийн хугацаатай (2000 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөс өмнө 7 жил байсан) сонгогддог. Одоогийн буюу улсын түүхэн дэх 25 дахь ерөнхийлөгч Эмманюэл Макрон 2017 оны 5 сард Тангараг өргөж ажлаа хүлээж авсан. Франц улсын хууль тогтоох байгууллага бол хоёр танхимтай Парламент. Үүнд 348 суудал, 9 жилийн хугацаатай Дээд танхим Сенат , 577 төлөөлөгч 5 жилээр сонгогддог Доод танхим Үндэсний Ассамблей хоёр орно. Францын Сенат Засгийн газрын үйл ажиллагааг хянадаг бол Үндэсний ассамблей гүцэтгэх засаглалыг (сайд нар)-ыг томилж, огцруулах эрхтэй. Харин нөгөө талаас улсын Ерөнхийлөгч Үндэсний Ассамблейг тарааж, шинэ сонгууль зарлан явуулах онцгой эрхтэй. 2020 оны 7 дугаар сараас Засгийн газрыг Жан Кастекс тэргүүлж байна. 1980-аад оноос хойш Францын намууд үндсэн хоёр чигтэй болж тогтсон. Энэ нь Социалист Нам (одоо эрх барьж буй) манлайлж, Европ Экологи Ногоон, Зүүний Нам, Эрс Зүүн Нам зэрэг намыг багтаасан зүүн-төвийн баримжаатай Ардын Хөдөлгөөний Холбоо нам тэргүүлж байгаа, урьд Францын Ардчилсан Холбоо гэдэг нам байсан баруун-төвийн баримжаатай хоёр юм. Франц улс Нэгдсэн Үндэстний Байгууллага , НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл , ДХБ , Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага зэрэг олон улсын байгууллагын гишүүн юм. Орон нутаг Франц улсын нийт нутаг дэвсгэр 673,843 кв.км. Европ дахь үндсэн их газрын Франц орон, далайн чанад газар гэж хоёр хуваан үздэг. Үндсэн Франц орон 18 режион (муж) болж хуваагдана (2015 оны хүртэл 22 муж). Дотроо 96 департаменттай. Далайн чанадын олон нутгаас 5 нь муж буюу аймаг газар болно. Ингэхээр Франц улс нийлээд 27 муж, түүний 101 нь департамент. Департамент цааш 342 рондисман, 4058 кантон, 36766 коммун (суурин) болж задардаг. Газар усан Эх газрын Францын газрын гадаргын гуравны хоёр нь тэгш тал юм. Үлдэх хэсэгт нь Альпийн нуруу (Баруун Европын хамгийн том нуруу), Пиренейн уулс, Юра, Төв өндөрлөг, Восжийн толгод зэрэг уул нурууд байна. Далайд 4 гарцтай Ла Манш, Хойд тэнгис, Атлантын далай, Газар дундын тэнгис. Франц улсын эргийн бүс нутаг нь 5500 км. Байгалийн нөөц Хөдөө аж ахуй ба ойн үйлдвэрийн 48 сая га талбайгаас 82 нь томоохон хотуудад бий. Франц улсад 136 нэр төрөл модны эфирийн тос гаргаж авч байгаа нь Европын орнуудын хувьд онцгой тохиолдол юм. Франц улс байгалийнхаа нөөц өвийг хадгалан хамгаалахын тулд төрөөс дараах газруудыг бий болгожээ. Үүнд Байгалийн нөөц газар 132 Биологийн хамгаалалтай бүс нутаг 463 Далайн эрэг хавийг хамгаалах байгууллага 389 газрыг хамгаалалтад авчээ. Газар нутгийн 7-тай тэнцэх хэмжээний талбай бүхий 35 дархан цаазтай газар байгуулсан. Байгаль орчныг хамгаалахад 22,1 тэрбум евро зарцуулсан ба оршин суугч бүрээс 378 евро буюу 2480 франк гаргасан. Нийт төсвийн дөрөвны гурвыг бохир ус, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зарцуулдаг. Олон улсын хэмжээнд НҮБ-аас гаргасан байгаль цаг уур, цөлжилтийн тухай гэрээ, хэлцэлд Франц улс идэвхтэй оролцсоор ирсэн. Уур амьсгал Уур амьсгалын гурван төлөвтэй баруун хэсэгтээ далайн чийглэг уур амьсгалтай өмнө зүгт Газар дундын тэнгисийн дулаан уур амьсгалтай төв ба зүүн хэсгээрээ эх газрын уур амьсгалын шинж давамгайлдаг. Нийгэм Хүн амын тоо 2013 оны 1-р сарын 1-ны байдлаар Франц оронд 63,702,000, далайн чанад нутаг дэвсгэрт 2,692,000, тэдгээрийн нийлбэр Франц улсад 66,394,000 хүн амьдарч байна. Хүн амын тоо жилд дунджаар 0.6-иар өсч байгаа. Хүн амын олноор дэлхийн 194 улсаас 21-р байранд, 1 км2 талбайд 116 хүн ноогддогоороо 89-рт жагсдаг. 2018 оны байдлаар нийт 14 сая цагаачид ба тэдний үр удам (Францын хүн амын 20.9) байжээ. Францын ГХЯ-ны мэдээлсэнээр Франц улсад 5 сая орчим лалын шашинтан амьдарч байгаа ажээ. Францын 1-3 сая хүн амтай хотууд Парис 2,2 сая , Марсель 1,6 сая , Лион 1,4 сая , Лилль 1,3 сая , Тулуз 1,1 сая . Ард түмэн Кельт, ром, герман угсааны овог аймгаас эрт дээр бүрэлдсэн франц үндэстэн бол Франц улсын үндсэн хүн ам. Колонит орны онцлогоор Франц хүн амын их нүүдэл шилжилтэд өртсөн. Цагаачид Франц руу ирж, францчуудаас Америк тив гэх мэт орноо суусан нь тоймгүй болсон тул 1872 оноос эхлэн хүн ардын яс үндсийг бүртгэхээ байжээ. 2004 оны судалгаанд Франц орныхны 85 хувь нь цагаан арьстан, 10 хувь нь Умард Африкийн цагаач, 3.5 хувь нь хар арьстан, 1.5 хувь нь Азийн цагаачид байна гэжээ. Онцловол зуунаас Итали, мөн эргэн тойрны Испани, Португал, Грек, Польш, Туркээс олон мянгааар шилжин ирж байв. 1950-иад оноос хойш магреб (Алжир, Марокко, Тунисаас) хүмүүс ирж франц соёлтон болжээ. Хот суурин Хавсралт Зүүлт, тайлбар Цахим холбоос Бүгд Найрамдах Улс Их наймын орон Европын орон Өмнөд Америкийн орон Европын зөвлөлийн гишүүн Европын Холбооны гишүүн орон Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон ЭЗХАХБ-ын гишүүн орон
Уур амьсгал гэдэг нь удаан хугацааны туршид дунджилсан, цаг агаарын нөхцөл (байдал) юм. Уур амьсгалын бүсүүдийг агаарын температур болон хур тунадасны хэмжээн дээр тулгуурлан ангилна. Эртний уур амьсгал судлал нь нуурын ёроолын шавар, мөнх цас болон мөс, модны жилийн цагираг, шүр зэргийг судлан, түүнийхээ үр дүнд өнгөрсөн цаг үеийн уур амьсгалын талаарх мэдээллийг гаргаж авдаг салбар шинжлэх ухаан юм. Уур амьсгалын загварчлалууд нь ирээдүйд гарч болзошгүй уур амьсгалын өөрчлөлтийг урьдчилсан таамаглахад хэрэглэгдэнэ. Тодорхойлолт Уур амьсгал (эртний Грекээр ) гэдгийг нийтлэг тохиолдолд урт хугацаанд дунджилсан цаг агаар гэж тодорхойлдог байна. Цаг агаарыг дунджилах хугацаа нь жирийн нөхцөлд 30 жил боловч, тодорхой бусад зорилгын үүднээс энэ хугацааг өөрчилж болно. Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлт судлах хорооны тодорхойлолтоор Уур амьсгал гэдэг нь явцуу утгаараа бол "дундаж цаг агаар" бөгөөд үүнийг илүү нарийвчилбал, сараас мянган жил, сая жилийн хугацаан дахь цаг агаарын дундаж хэлбэлзэлийн статистик үзүүлэлт юм. Дэлхийн цаг уурын байгууллага нь уур амьсгалыг тодорхойлохдоо 30 жилийг, үндсэн хугацаа болгон авдаг байна. Уур амьсгалыг тодорхойлоход хэрэглэгддэг үзүүлэлт нь температур, хур тунадас, болон салхи байна. Уур амьсгал гэдэг нь өргөн хүрээгээр бол уур амьсгалийн системийн, статистик тодорхойлолтыг агуулсан төлөв байдал юм. Уур амьсгал ба цаг агаарын үндсэн ялгааг энгийн үгээр доорхи байдлаар тайлбарлаж болно. "Уур амьсгал гэдэг нь чиний төсөөлж, хүлээж буй нөхцөл, харин цаг агаар гэдэг чиний харж, мэдэрч байгаа нөхцөл". Уур амьсгалд өргөрөг, өндөр, хуурай газар, усны харьцаа, далай, тэнгис, уул нурууд, далайн урсгал, далайн усны дулааны энергийн хувиарлалт , ургамлын бүрхэвч, хүлэмжийн хийн эффект зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Ангилал Орчин үеийн уур амьсгалын бүсүүдийн ангилал нь температур ба хур тунадасны хэмжээн дээр тулгуурлах тул уур амсьгалын бүсүүдын зураг нь ургамлын бүрхэвчийн зурагтай ойролцоо харагдана. Коппены ангилалаар, Дэлхийн уур амьсгал 5 үндсэн ангид (заримдаа 6 ангид), хэд хэдэн дэд ангид хуваагдана. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорхи сэдвүүдээс үзнэ үү. Тропикийн уур амьсгал Субтропикийн уур амьсгал Хуурай уур амьсгал Хагас хуурай уур амьсгал Далайн уур амьсгал Эх газрын уур амьсгал Уулын уур амьсгал Субарктикийн уур амьсгал Туйлын уур амьсгал Антарктидын уур амьсгал Коппений уур амьсгалын ангилал Уур амьсгалын бүртгэл мэдээ Орчин үе Орчин үеийн уур амьсгалын мэдээ нь термометр, барометр зэрэг багажуудаар хэмжсэн хэмжилтүүд дээр тулгуурлана. . Эртний уур амьсгал Эртний уур амьсгал судлал нь Дэлхийн өнгөрсөн түүхийн хугацаанд тохиолдсон уур амьсгалын өөрчлөлт, түүний давтамжийг, мөнх цас, мөс, модны жилийн цагираг, тунадас, шүр, чулуу зэргийн судалгаанаас гарган авсан мэдээлэл дээр тулгуурлан судлана. Уур амьсгалын өөрчлөлт Дэлхийн, эсвэл тодорхой бүс нутгийн уур амьсгал нь арваас мянган жилийн хугацаанд өөрчлөгдөж байдаг ба үүнд дэлхийн дотоод болон гадаад хүч, харин сүүлийн үед хүний үйл ажиллагаа нөлөөлж байна. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг үгийг сүүлийн үед зөвхөн орчин үеийн уур амьсгалын өөрчлөлт буюу дэлхийн дулаарал гэдэг утгаар хэрэглэж байгаа болно. Энэ нь дэлхий дээр аж үйлдвэржилт явагдаж эхэлснээс хойшхи хүний үйл ажиллагаатай холбоотой. Дэлхий өнгөрсөн түүхийн хугацаанд 4 том мөстлөг болж өнгөрсөн байна. Эдгээр мөстлөгийн үеүдийн хооронд "мөстлөг дундын үе" байна. Мөстлөгийн үеэр хуримтлагдсан цас ба мөс нь нарны энергийг ихээр ойлгох ба улмаар агаарын температур буурна. Галт уулын идэвхижилтээр үүссэн хүлэмжийн хий дэлхийн агаарын температурыг ихэсгэн, "мөстлөг дундын үеийг" бий болгоно. Мөстлөг явагдах гол шалтгааныг эх газрын байрлал (тивүүд нүүж шилждэг), дэлхийн орбитын өөрчлөлт, нарны энергийн өөрчлөлт, галт уулсын идэвхижилтэй холбон тайлбарладаг . Уур амьсгалын загварчлал Уур амьсгалын загварчлал нь Дэлхийн агаар мандал, далай, эх газар, мөсний харилцан хамаарлыг судлахад хэрэглэгддэг аргачлал юм. Уг аргын эцсийн зорилго нь ирээдүйд тохиолдож болзошгүй уур амьсгалын өөрчлөлтийг таамаглахад чиглэнэ. Сүүлийн үед нилээд хүчтэй яригдаж буй загварчлал бол нүүрстөрөгчийн давхар ислийн агуулгын ихсэлтээс үүдсэн агаарын температур нэмэгдэх үзэгдлийг судлахад зориулсан загварчлалууд юм (Дэлхийн дулаарал сэдвийг үзнэ үү). Мөн үзэх Дэлхийн дулаарал Цаг агаар Ишлэл Гадаад холбоос - ? ? - -
Улс төрийн Боловсролын Академи (товчлол УТБА) нь 1993 онд байгуулагдсан. Академийн төв нь Улаанбаатар хотод байрладаг. 1997-2015 онуудын хооронд Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд зэрэг 6 аймагт өөрийн салбар нэгжээ байгуулан ажлуулж байсан. Улс Төрийн Боловсролын Академи нь хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг бэхжүүлэх, иргэний боловсрол олгох, судалгаа эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулсан Монгол Улсын ууган иргэний нийгмийн байгууллага мөн. - Азийн Барометр Олон улсын Судалгааны төслийн багийн гишүүн. - Ардчилал Судлалын Хүрээлэнгүүдийн сүлжээний гишүүн. Олон улсын Азийн Ардчилал судлалын холбооны гишүүн Монголын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны гишүүн 2005 оноос УТБА ҮНДСЭН ЗОРИЛГО Монгол оронд хувь хүн бүрийн эрх, эрх чөлөөт байдлыг хүндэтгэж хүлээн зөвшөөрсөн, эв санааны нэгдэлд тулгуурласан нийгмийн дэг журам, эрх зүйт, ардчилсан төр бүрэлдэх, хөгжин бэхжих үйл хэрэгт тус дэмжлэг үзүүлэх нь Улс төрийн Боловсролын Академийн Үндсэн зорилго мөн. Үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, олон ургальч үзэлд тулгуурласан нээлттэй нийгэм бүрэлдүүлэх, иргэний ардчилсан нийгэм, эрх зүйт төрийг төлөвшүүлэх, парламентын засаглал, олон намын тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн удирдлагын тогтолцоог ардчилах, боловсронгуй болгох, төвлөрлийг сааруулах үйл хэрэгт дэмжлэг үзүүлнэ. ЗОРИЛТ Хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх Олон ургальч үзэлд тулгуурласан нээлттэй нийгэм бүрдүүлэх Иргэний ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх Парламентын засаглал, олон намын тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай эрдэм шинжилгээ, судалгааны аргачлалаар туслалцаа үзүүлэх Нийгмийн удирдлагын тогтолцоог ардчилах, боловсронгуй болгох, төвлөрөлийг сааруулах үйл хэрэгт дэмжлэг үзүүлэх ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ Бидний үйл ажиллагаа бүхэлдээ иргэн төвтэй боловсрол олгоход чиглэгдсэн байна. Үүний хүрээнд ШИНЭ ТОЛЬ эрдэм шинжилгээний сэтгүүлийг эрхлэн гаргадаг бөгөөд уг сэтгүүл нь улс төр судлал, эдийн засгийн онол, социологи, хууль эрх зүй, сэтгэл судлалын салбарын эрдэмтэн, судлаач, оюутнуудын сурлага, хөдөлмөрт ихээхэн түлхэц өгдөг бүтээл юм. ШИНЭ СОНГОГЧ төслийн хүрээнд анхлан улс төрийн сонголт хийх гэж байгаа залуустаа зориулан төрөл бүрийн воркшоп хэрэгжүүлэх замаар улс төрийн сонголт, сонгууль, сонгуулийн мөн чанар, саналын үнэ цэнэ зэрэг ойлголтуудыг олгох интерактив хөтөлбөр. БАРОМЕТР Азийн Барометрийн албан ёсны гишүүн байгууллага болохын хувьд 4 жил тутамд МУ-ын эдийн засаг, нийгэм, орчны судалгаа гүйцэтгэхээс гадна дотоодын улс төрийн сонгууль, улс төрийн үйл явцын шинжилгээ тогтмол хийж гүйцэтгэж байна. "ЦАХИМ НОМЫН САН" - нээн ажлуулж эрдэм шинжилгээний бүтээл байршуулах замаар бүх нийтийн боловсролыг түгээж байна. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨР-ыг 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа базааж байна Гэрчилгээ УБТА нь Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй, ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Бүтэц бүрэлдэхүүн Академийн эрх барих дээд байгууллага болох Удирдах зөвлөлийг 2 жилийн хугацаагаар сонгодог. Удирдах зөвлөлийг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Др. Дамбын Ганбат тэргүүлж, Гүйцэтгэх захиралаар улс төр судлаач, магистр Базарваанийн Ариунбаяр ажиллаж байна. Хамтын ажиллагаа Академи нь ардчиллын тухай мэдлэгийг нийтэд түгээж, улс төрийн боловсролыг иргэдэд эзэмшүүлэхдээ дотоодын болон гадаадын байгууллага, хувь хүнтэй хамтран ажилладаг. 1993 оноос ХБНГУ-ын Конрад Аденауэрын Сантай нягт хамтран ажиллаж байна. Мөн үзэх Манай албан ёсны веб сайт Монголын их сургууль 1993 онд байгуулагдсан
Шашин нь хүмүүсийн үйлддэг, аливаа номлолыг дагадаг сүсэг бишрэл, ёс суртахуунуудыг хэлнэ. Энэ нь дотроо ертөнцийг үзэх үзэл, соёл болон итгэлийн системийг агуулж өөрийн гэсэн ёс зүй түүнээс үүдсэн ёс суртахууны үнэт зүйлс, дагаж мөрдөх ёстой хууль дүрмийг агуулж байдаг. Шашин нь өөрөө институттай -сүм хийдтэй -сургуультай -сүсэгтэн олонтой -өөрийн гэсэн шавьтай байдаг Түүх Аливаа шашин тухайн эриний ард түмний соёл иргэншлийн нэгэн гол хэсэг, түүнийг агуулан хадгалагч хүч нь болж байдаг. Энэхүү соёл иргэншлийн гол хэсэг болох шинжлэх ухааныг ангиллын тодорхой хуваарьт оруулах шаардлага аяндаа гарч ирдэг. Энэ ангиллын эхэн хэсэг нь түүхийн хэсэг, удаах нь судлалын хэсэг, эцсийнх нь дүгнэлт тодорхойлолтын хэсэг болдог. Хүн төрөлхтний түүхэнд олон шашин буй болж өөр өөрсдийн номлолын дагуу ертөнцийг үзэх үзлээ боловсруулж иржээ. Эдгээрээс дэлхийд үндсэн шашин гэж тооцогддог Хиндү шашин 4000 жил, Иудейн шашин 3670 жил, Заратуштрын шашин 3000 жил, Буддын шашин 2545 жил, Христийн шашин 2000 жил, Исламын шашин 1521 жил, Бахай Шүтлэг 165 жил оршин сургаал номлолоо хөгжүүлж ирсэн байна. Зарим хүмүүсийн хувьд шашин гэдэг нь амьдралынх нь зааврыг өгдөг, удирдуулдаг зүйл билээ. Цахим холбоос Ертөнцийг үзэх үзэл
Физик , "байгаль" ба (), "байгалийн тухай мэдлэг" гэдгээс гаралтай) нь матери, энерги, орон зай ба цаг хугацааг захирдаг тулгуур хуулиудыг нээх болон ойлгох зорилготой шинжлэх ухаан юм. Физикт ертөнц ба түүний харилцан үйлчлэлүүдийн эгэл хэсгүүд, мөн тулгуур зарчмуудын хүрээнд сайн ойлгож болохуйц системүүдийг шинжлэх явдлыг авч үздэг. Бүх атомын дотоод дахь харилцан үйлчлэлийг бүрэлдүүлж буй квант механикийн үзэгдлүүдийг оролцуулан ертөнцийн хамгийн үндсэн ажиллагааг судалдаг тул физикийг тулгуур шинжлэх ухаан гэж үзэж болох ба үүн дээр хими, дэлхий судлал, биологи, ба нийгмийн шинжлэх ухаанууд тогтож байдаг. Үндсэн физикт гарсан нээлтүүд бусад бүх шинжлэх ухаануудад чухал нөлөө үзүүлдэг. Оршил Физик нь туршлагын үр дүнг тайлбарлах онолын загвар боловсруулах, үнэн загвартаа тулгуурлан дараагийн шатны туршлагын үр дүнг тооцох маягаар шинжлэх ухааны аргыг ашиглан байгалийг таньж мэдэх оролдого хийдэг. Анх физик нь байгалийн философийн нэг хэсэг байсан ба 19-р зуунд философиос салж биеэ даасан позитив шинжлэх ухаан болон хөгжжээ. Физикчид кваркуудаас хар нүхийг хүртэл, тусгаар атомоос хэт дамжуулагч хүртэл өргөн хүрээний физик үзэгдлүүдийг судалдаг байна. Физикийн тулгуур онолууд Сонгодог механик (классик механик) нь биесийн харилцан байршил өөрчлөгдөх хамгийн энгийн хөдөлгөөний шалтгаан, зүй тогтолыг судалдаг физикийн салбар юм. Сонгодог механикийн үндсэн хуулиудыг томьёолсон Ньютоны нэрээр "Ньютоны механик" гэж ярьдаг. Сонгодог механик нь хөдөлгөөнгүй биетүүдийг загварчилдаг статик, хөдөлж буй биетүүдийг загварчилдаг кинематик, ба хүчний үйлчлэл дор буй биетүүдийг загварчилдаг динамик гэсэн хэсгүүдэд хуваагддаг. Цахилгаан соронзон хэмээх салбар нь цахилгаан соронзон орны шинж чанарыг судална. Цахилгаан цэнэгтэй байх нь бөөмсийн үндсэн шинж чанар бөгөөд түүнтэй холбоотой үзэгдлүүдйиг энэ салбарт авч үздэг. Термодинамик нь дулааны үйлчлэл ба энергийн нэг төлөвөөс нөгөөд шилжих хувирал, эдгээрийн температур, даралт, эзэлхүүн, механик үйлчлэл, ажил зэрэгт нөлөөлөх нөлөөллийг судалдаг физикийн хэсэг юм. Тэлж буй хийнээс ашигтай ажил гаргадаг дулааны машиныг сайжруулах гэсэн оролдлогуудаас термодинамик үүссэн байдаг. Статистик механик нь термодинамиктай нягт холбоотой онол ба бүрдүүлж буй жижиг хэсгүүдэд нь статистикийн зарчмуудыг хэрэглэн макро системүүдийг судалдаг. Квант механик нь атомын хэмжээний ба түүнээс жижиг системүүд, тэдгээрийн цацрагтай харилцан үйлчлэлцэх үйлчлэлийг ажиглагдах хэмжигдэхүүнүүдийн тусламжтай судалдаг онолын физикийн салбар юм. Квант механик нь бүх төрлийн энергийг багц багцаар цацардаг гэсэн ажиглалтад үндэслэдэг. Харьцангуйн онол нь дараах хоёр онолоос бүтнэ Харьцангуйн тусгай онол нь вакум дахь гэрлийн хурд тогтмол ба гэрэл үүсгэгч ажиглагчийн аль алинаас хамаарахгүй, мөн бүх инерциал тооллын системүүд дэх физикийн хуулиудын математик илэрхийлэл ижил байна гэсэн хоёр постулат дээр үндэслэгддэг. Эдгээр нь масс ба энергийн эквивалент чанар, хурдтай биеийн масс, хэмжээ ба хугацаа өөрчлөгдөх үзэгдлүүдэд хүргэдэг. Харьцангуйн ерөнхий онол, нь дээрх онолын гравитацийг оролцуулан тооцсон өргөтгөл юм. Физикийн салбарууд Физикийн өнөөгийн судалгаанууд материаллаг ертөнцийг өөр өөрийн талаас тусгайлан судалдаг хэд хэдэн том салбарт хуваагддаг. Хатуу ба шингэн биеийн физик нь ихэнх үнэлгээгээр физикийн хамгийн том салбар бөгөөд бидэнтэй өдөр бүр дайралддаг ердийн хатуу болон шингэн биетүүд гэх мэт бодисын хэсгүүдийн шинж чанар атомыг бүрдүүлэгч хэсгүүдийн шинж чанарууд болон тэдгээрийн хоорондын харилцан үйлчлэлүүдээс яаж урган гарч буйг судалдаг. Атом, молекулын физик ба оптик нь цөөн хэдэн атом молекулуудын (жишээ нь гэрэлтэй харилцан үйлчлэх) шинж чанаруудыг судалдаг. Сүүлийн үед энэ салбарын үлэмж хэсэг хэт өндөр вакуумд хашигдсан саяас тэрбум хүртэлх тооны атомын хамтын шинж чанарыг судалж байна. Энд жишээлбэл Бозе-Эйнштэйний конденцат хамаарах бөгөөд энэ салбар хатуу ба шингэн биеийн физиктэй нягт холбоотой. "Их энергийн физик" гэж бас нэрлэгддэг эгэл бөөмийн физик нь бүх материйг бүрдүүлж буй эгэл бөөмсийг оролцуулан атомоос үлэмж жижиг хэмжээтэй бөөмсийг судалдаг. Астрофизик нь физикийн хуулиудыг тэнгэрт явагдаж буй үзэгдлүүдийг тайлбарлахад хэрэглэнэ. Энд Нар ба нарны аймгийн бусад биетүүдээс эхлэн ертөнцийг бүхэлд нь авч үздэг. Хорьдугаар зуунаас эхлэн физикийн тусгаар салбарууд маш нарийн болж хөгжсөн бөгөөд одоо үед физикчид бүх амьдралынхаа турш зөвхөн нэг салбарт ажиллах нь хэвийн үзэгдэл болоод байна. Альберт Эйнштейн ба Лев Давидович Ландау мэт физикийн олон салбарт амжилттай ажилладаг физикчид өнөө үед маш цөөрчээ. Дорх хүснэгтэд физикийн нилээд хэдэн салбар ба дэд салбарыг жагсааж үзүүлэв. ВикипедиаОнцлох өгүүлэл Шинжлэх ухааны мэргэжлийн салбар
Википедиа () Америкийн Викимедиа сан хэмээх төрийн бус байгууллагын сервер дээр хадгалагдсан, хэн ч хувь нэмэрлэж, хянан шүүж, засаж шинэчилж болох, нийтийн хэрэглээний цахим нэвтэрхий толь юм. Википедиа дэлхийн хамгийн их ашиглагддаг арван цахим талбарт багтдаг бөгөөд олон сая хүнд энгийн мэдлэгийн сурвалж бичиг болдог. Жимми Уэйлс, Ларри Сэнгер хоёр удирдан 2001 оны 1 сарын 15-нд англи хэлээр анхлан гаргасан ба удалгүй олон хэлээр бичигдэх сүлжээ болж өдгөө 291 хэл бичгээр Википедиа нээгдэж, хамгийн ихдээ 5 сая, бүгд 37 сая хуудас өгүүлэл бичигдээд байна. 2014 оны статистикт дурдсанаар сар бүр 500 сая хүн, 18 тэрбум удаа тус сайтын хуудсыг нээж харж байв. Википедиа олон хүнд тус болж талархлыг хүлээж, мөн олон хүнээс сөрөг шүүмж авч байгаа. Нэр Хавай хэлний (түргэн), англи хэлний (нэвтэрхий толь) гэсэн хоёр үгний нийлэмж юм. Түүх Америкийн компанийн захирал Жимми Уэйлс англи хэлээр нийтээр засч болох цахим нэвтэрхий толь бүтээхийг зорьсныг ерөнхий хянан тохиолдуулагч Ларри Сэнгер гүйцэлдүүлжээ. 2000 оны 3 сарын 9-нд нэрээр эхэлсэн төсөл 2001 оны 1 сарын 15-нд өнөөгийн Википедиа болж өөрчлөгдсөн юм. Эхэндээ дан англи хэлнийх байхдаа хаягтай байсан бол олон хэлнийх болоод 2002 оноос хойш хаягтай болсон. 2001 оны 8-р сард 8000 өгүүлэл, 2001 оны төгсгөлд 18 хэлээр 20000 өгүүлэл бичигдээд байв. 2002 онд 26, 2003 онд 46, 2004 онд 161 хэлний Википедиа нээгдсэн байв. 2007 онд хамгийн том сан болох англи хэлний хувилбар нь сая өгүүлэлтэй болж байсан ба 15-р зууны Юнлөгийн их тэмдэглэл-ээс илүү зүйл бичигдсэн нэвтэрхий толь болж дэлхийн дээд амжилт тогтоожээ. 2009 оноос эхлээд Википедиад хувь нэмэрлэгч хүний тоо аажим буурч эхэлсэн. 2013 оны нэгэн судалгаагаар 2007 онтой харьцуулахад хувь нэмэрлэгчийнхээ 13-ийг алдсан гэжээ. Нэг талаар үүнд олон сая хэрэглэгчтэй хэлнээ өгүүлэх зүйлийн тоо гүйцэж ханаж буй нь нөлөөлөв. Дүрэм журам Үндсэн таван ойлголт Википедиа бол нэвтэрхий толь юм (мэдээ, сонин сэтгүүл, зар сурталчилгаа болгохгүй байх) Википедиад хөндлөнгийн хүний нүдээр бичнэ (нийтээр хүлээн зөвшөөрөх, илэрхий үнэн зүйлсийг тоочих) Википедиаг хэн ч бичиж, засварлаж, түгээж болно (зохиогчийн эрх зөрчсөн бол Википедиад байх ёсгүй) Хувь нэмэрлэгч, засварлагч нар эвтэй байна (хэрэв нөгөө Викичинтэйгээ санаа зөрөлдвөл соёлч, ухаалаг хэлэлцэнэ) Википедиа хөдлөшгүй зүйл биш (бодлого журамтай, түүхийг хадгалж байдаг учраас алдааг засах боломжтой) Бусад зүйлээс салгаж үзэх Википедиа толь бичиг биш (үгийн утга, орчуулга, тайлбарын тухай товч бичих бол Вики тольд бичнэ). Википедиа файлын сан биш (хэрвээ зураг, дуу дүрсийн талаар бол Викимедиа агуулахад оруулна) Википедиа мэдээ сураг өгөх газар биш (үүнийг хийхийг хүсвэл Вики мэдээд бичнэ) Википедиа хувийн үзэл бодол, онол, судалгаа, нээлт, санал бодлоо илэрхийлэх талбар биш Википедиа хувийн хэлэлцүүлэг, хөөрөлдөх газар, блог биш Шүүмжлэл Википедиаг хүмүүс ихээр хэрэглэхийн хэрээр Википедиагийн өгүүллийн үнэн эсэхэд шүүмжлэлтэй хандах болсон. Америкийн нэгэн сэтгүүлч Википедиа дахь мэдээллийг үнэн, тал нь үнэн, худал гэж гурван хэсэг болгон үзсэн байдаг. Аливаа шүүмжлэгч нар Википедиагийн хуудсыг хэн ч хэзээ ч засварлаж болдог нь түүнд итгэх итгэлийг алдагдуулж байна гэдэг. Ялангуяа эрдэм шинжилгээ, эмнэлгийн мэргэжлийн дутмаг мэдээ Википедиад орсоноор буруу мэдээ уншигчид очих эрсдэлтэй. Монгол хувилбар 2015 оны 12-р сарын 12-ны байдлаар Бусад хувилбар Мөн үзэх Анциклопедиа Лавлах бичиг Гадаад холбоос Википедиагийн нүүр хуудас Монгол Википедиагийн статистик Викимедиа 2001 онд байгуулагдсан
Төрийн сүлд гэдэг нь улсын бэлгэдэл тэмдэг. Ихэнх тохиолдолд төрийн далбаанаас дизайн нь нарийн төвөгтэй байдаг бөгөөд тухайн улсын уламжлал, соёл, зан заншил, түүхийг илтгэдэг. Иймээс тэр улсын тухай төрийн сүлднээс нь мэдэх боломжтой. Монгол улсын төрийн сүлд Мөн үзэх Төрийн сүлдүүдийн жагсаалт Төрийн далбаа
Соёмбо нь Өндөр гэгээн Занабазарын зохиосон, монгол, санскрит, төвөд үг бичихэд зориулагдсан бичиг юм. Соёмбо үсэг Боржигин овогт Гомбодоржийн Занабазар 1686 онд монгол, санскрит, төвөд үг бичихэд зориулан энэтхэг, ланз, нагар үсгүүдээс санаа авч 90 үсэг бүхий Соёмбо үсгийг зохиожээ. Соёмбо үсэг санскрит хэлээр "өөрөө буй болсон гэгээн үсэг" (сваямбху) гэсэн утгатай. Занабазар эл бичгээ зохиосон учраа тайлбарлахдаа төвөд, самгарди хэлний үгийг тэмдэглэх боломжийг улам нарийн болгох санаа агуулснаа дурдсан байдаг. Соёмбо үсгийг 200 гаруй жил Халхын хүрээ хийдэд сүмийн барилгын чимэглэлд хэрэглэж байсан бөгөөд төрийн тамга, ном судрын толгой үсгийг бичиж уламжилсан нь бидний үед бичиг соёлын гайхамшигт дурсгал болон үлджээ. Соёмбо үсгийн бичлэг нь зүүнээс баруун тийш бичих журамтай бөгөөд зурлага нь хичээнгүй бичгийн хэлбэрийг баримтална. Эл үсгээр буддын шашны цөөн бус ном судар бичигдсэн гэх мэдээ байх боловч харамсалтай нь уламжлан хадгалагдаж ирсэнгүй. Энэ нэгэн зүйл үет үсэг нь зурлага их төвөгтэй байснаас болж их дэлгэрсэнгүй. Соёмбо тэмдэг Өндөр гэгээнээс ч өмнө соёмбо байсан бөгөөд тэрээр дөрвөлжин бичиг, тамга бичиг, Монгол бичиг зэрэг олон бичиг үсгийг судалж, Монгол түмэн минь тамга бичгийг бүү мартаасай гэх хүсэл зорилготойгоор Соёмбыг бүтээжээ. Эртний тамга үсэгт шид байдаг. Түүний шидийг түмэн олон шүншиглэж, хүч чадалтайг нь бүү мартаасай гэж бодож зохиосон. Соёмбыг ойлгоё гэвэл Монгол гэрээ хар. Хамгийн дээр нь гал байгаа.Зүгээр л, гал асахын тулд нар сарнаас илч авсан. Доошоо харсан гурвалжин бол газрын шим, зүлэг. Тулган дахь хий, чийг, тоос буюу арга билэг тэнцэж илчээ өгч асна. Голынх нь арга билэг бол Тулга. Бүх зүйл тэнцэж гал асна. Босоо 2 багана бол Хаан, Хатан хоёр. Эр эм заяа тэрэн галыг манаж, асааж, байж голомт үүсдэг. СОЁМБО-ГОЛОМТ гэсэн үг. Голомтоо сахь! Хэн гэдгээ мэд! Галаа асаа! Зүрхээ чагна! Сэтгэлдээ энэ Монголоо агуул! гэсэн санааг БИЛЭГДЭЖ бүтээсэн байна. "Гал асахын тулд нар сарнаас илч авсан" нь тэнгэртэй шүтэлцжээ. Галын боловсрол нь хамгийн эртний, хамгийн анхдагч, хамгийн том ухаан. "Тэнгэр Газар"-ын хооронд дэлхийн голомт Монгол оршино. Үүслийн 3 эрдэнэдээ шүншиглэсэн, энэхүү ГОЛОМТ МӨНХӨД АСАЖ, ҮҮРД БАДАРЧ байх заяагаа Хаан Хатан ухаанаар залж чиглүүлэн дүүргэж чадвал хүмүн төрөлхтөн амгаланжина гэх санааг энд багтаажээ. Соёмбо дахь. Нар, сар, гал дүрс нь дунд чулуун зэвсгийн үед хаданд мөнхрөн үлдсэн бөгөөд цаад агуулгаараа Мөнх Тэнгэрийн сүлд билэгдэл юм. Учир нь нар сар 2 нь тэнгэрийг төлөөлж, гал нь мөнх бадрахын билэгт утга бөгөөд нийлүүлж уншвал өнгөрсөн, одоо, ирээдүй цагт Монгол МӨНХ гэх утгыг илэрхийлнэ. Хүннү монголчууд нар, сар, галын дүрстэй сүлдтэй байсан нь Их Монгол Улсын далбаан дээр ч дүрслэгдсэн байдаг. Хожим энэ сүлд соёмбонд хэрэгдэгдэх болжээ. "Соёмбо" хэмээх санскрит үг нь "өөрөө гарсан гэгээн" гэдэг утгыг агуулдаг бөгөөд улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулсан. Соёмбо нь ертөнцийн үүсэх эх сурвалж хэмээн дорно дахины гүн ухаанд үздэг хий, гал, шороо, ус гэсэн язгуур махбодуудыг дор нь байрлуулж, сав ертөнцийн оршилыг бэлэгдсэн шороо, ус, гал, хий огторгуйг дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлжээ. Улс төрийн бэлгэдэл нь соёмбын дээд талд нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн-одоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг, нар сар нь монголын ард түмэн цэцэглэн хөгжих, гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг, дундах загас нь өнөр өтгөн, сонор соргогийг, хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг төсөөлдөг. Соёмбын бам үсэг нь арга билэг хослохыг, доорх бадам нь язгуурын төр шашнаа мандуулан хөгжүүлэхийг бэлгэджээ. Ийнхүү соёмбо сүлд нь дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг юм. Зураг Эшлэл Монгол бичиг үсэг
Аливаа нэг улсын бэлгэ тэмдэг болдог далбааг (монгол улсынхаас бусад нь туг гэж ойлгогдож болно) төрийн далбаа (төрийн туг) гэнэ. Ихэвчлэн тухайн улсын төр засгийн хүрээнд залж мандуулдаг боловч онцгой тохиолдолд иргэн бас мандуулж болдог. Иймэрхүү өргөн хэрэглээ болон англи, орос зэрэг хэлнээс орчуулагдах байдал зэргээс монгол хэлээр улсын далбаа (улсын туг), үндэсний далбаа (үндэсний туг) гэж бас нэрлэгдэх боломжтой мэт байдаг. Монгол улсын бэлгэ тэмдгийн дотор төрийн далбаа, төрийн туг гэж хоёр янз байдаг болохоор Монгол улсын ийм төрлийн бэлгэ тэмдгийг зөвхөн төрийн далбаа гэж нэрлэх ёстой. Харин бусад улсынхыг далбаа гэхгүй туг гэж нэрлэж болох мэт байдаг. Зарим улсын төрийн далбаа мандуулах газар орноор нь газрын, далайн тэнгисийн гэж, мандуулах эрхт эзнээр нь цэргийн (эсвэл дайны), иргэний, улсын (эсвэл төрийн), үндэсний гэх мэтээр олон хувилбартай байдаг. Мөн үзэх Бүрэн эрхт улсуудын төрийн далбааны зургийн цомог Монгол улсын төрийн далбаа Төрийн бэлгэ тэмдэг
Биологи буюу Амин судлал ( амьдрал ба энд судлал, мөн үзэх -логи) нь амьд организм түүний амьтай материйг судалдаг шинжлэх ухаан юм. Судлах зүйл, амьд амьдралыг танин мэдэхийн тулд судалдаг боловч зарим амьгүй (амьтай ба амьгүй зүйлийн хоорондох) зүйлийг ч бас судалдаг (вирус, вироид, прион), ба ер нь биологийн судлах судлагдахууныг яг тухайлан тодорхойлон зааглах боломжгүй юм. Энэ шинжлэх ухаан нь олон салбар ухааныг багтаадаг Биологид амьд организмыг төрөлжүүлэн үзэж аливаа амьд организм хэрхэн оршин тогтнодог болон хоорондоо буюу бусад организмтай мөн хүрээлэн буй орчинтой хэрхэн зохицон оршдог тухай гол анхаарлаа чиглүүлдэг байна. Энэ шинжлэх ухаан нь олон салбар ухааныг багтаадаг ба тэдгээрийн салбар шинжлэх ухаануудын зарим болох ургамал судлал, амьтан судлал зэрэг нь эртний шинжлэх ухаан боловч аливаа амьтад, амьд организм нь үндсэндээ ижил бүтэцтэй болохоор бүхэлд нь судлах нь оновчтой гэж хэсэг эрдэмтэд үзсэнээс үүдэн 19-р зууны үеэс эхлэн биологийн шинжлэх ухаан нь бүрэн утгаараа цогцоор хөгжиж эхэлсэн түүхтэй. Одоо биологийн шинжлэх ухаан хамгийн түгээмэл томоохон шинжлэх ухаан гэж тооцогддог болсон. биологийн шинжлэх ухаанд эволюцийн онол нь үндсэн тулгуур онол юм. Биологийн салбар шинжлэх ухаанууд Агропедиа -- Анатоми -- Биоархеологи -- Биохими -- Молекул биологи -- Биогеохими -- Биомеханик -- Биофизик -- Биотехнологи -- Органик хими -- Ургамал судлал -- Эсийн биологи -- Хөгжлийн биологи -- Экологи -- Эволюци -- Ургамал ба амьтны аймаг -- Генетик -- Гистологи -- Иммунологи -- Анагаах ухаан -- Микробиологи -- Палентологи -- Патологи -- Философи -- Хэвлэл -- Таксономи -- Вирусологи -- Амьтан судлал Байгалийн шинжлэх ухаан Шинжлэх ухааны мэргэжлийн салбар
Өндөр гэгээн Занабазар бол Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт байв. Тэрээр 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн болж, Ханджамц хатанаас одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар Ишдорж нэртэйгээр төржээ. 1640 онд Далай лам , Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан Занабазарыг 5 настай байхад нь анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ. Тэрээр бага наснаасаа Бурханы шашны тунгаамал шижир алт мэт шарын шашны судар хийгээд тарнийн сургаал, номлол, зан үйлд суралцаж улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Чойжилжанцан Богдод бараалхан шавь орж шашны таван их ухааныг заалган эш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа буцан ирж номын хүрээ хийд, сургуулийг олноор байгуулсан. Түүний өргөсөн Занабазар гэдэг нэр нь 'аянгат (жнана)-цэцэн билэг (важра)' гэсэн утгатай Санскрит гаралтай үг. Занабазар 1723 онд Бээжингийн Шар сүмд нас баржээ. Өдгөө Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей Улаанбаатар хотод байдаг. Намтар Занабазар 1635 оны билгийн тооллын 9-р сарын 25-ны өдөр (одоогийн Өвөрхангай аймгийн) Есөн зүйл гэдэг газар, Боржигон овогт халхын түшээт хан Гомбодоржийн гэр бүлд төржээ. Гэгээн Сэцэн хан Шолой эцэг эхтэй нь уулзахаар ирээд түүнийг сайн лам болох юм гэсэн санал хэлээд өөрийн алдарын хэсэг Гэгээн (мон. гэрэл, дээд) нэр хайрлаад морджээ. Далай лам, Панчин ламд энэ боломжийг олгуулахаар элч илгээхээр шийджээ. Аман түүх Түшээт хаан Гомбодоржийн хатан Ханджамцад аягачин болж явсан эгч дүү хоёр хүүхэн байв. Тэр цагт Өндөр Гэгээнтэн Түшээт хааны агь болон мэндлэхэд хоёр аягачин хүүхний эгчээр эх бариулж аваад энхрийлэн өсгөв. Бага хүүхний хоёр хөхнөөс гэнэтэд шалтгаангүй байтал их сүүн асгаран гарсныг Өндөр Гэгээн шимэн зооглож лагшин өрнөн боловсроод их хүүхнийг Авайэжий, бага хүүхнийг Далай эжий хэмээн нэрийдэж Өндөр Гэгээнтнээс 32 сүүдэр зооглосон Энх Амгалангийн тавдугаар 1666 онд өөрийн мутраар хар торгон дээр есөн зүйлийн эрдэнэсээр зурсан Балданлхам сахиус гайхамшигийн адистадтай нэгнийг хайрлав. Далай эжийд мөн тэр мэт бүтээсэн Махагал сахиус нэгнийг хайрлав. Тэр цагаас эхлэн хоёр аягачин, садан төрөл, отог хамжилгын хүмүүс нийтээр тэр хоёр сахиусыг өргөө байгуулан залж өдөр бүр жасаа хурлыг хурдаг заншил тогтсон. Бас Халх нийтээр Манжийн хааны төрд орохын үест Өндөр Гэгээнтэн Авай эжий, Далай эжий хоёрт хятад барын шунхан Ганжуур гүйцэд нэг нэгийг хайрласныг хойно Авай эжийг Үйзэн засаг Хаймчигийн үед манай хошууны Аавхүү ноён хэмээх тайжид худ худгай болгон өгч дацан хурал хамжлага сэлттэй уул хошуунд нийлүүлэн захируулсан ба бас Далай эжийг Дээрхийн шавийн Дархан ноёнд худ худгай болгон өгч хувийн хурал хамжлага сэлттэй Их шавьд нийлүүлсэний дараа хар шар олон сүсэгтэн өглөгийн эзэд Цахиурт хэмээх газар хурлын дуган барьж бурхан шүтээн олныг бүтээгээд жас сан байгуулан үргэлжийн хурал гаргасан амуй. .. гэжээ. Уг дацан нь 20-р зууны эх буюу 1910-аад оныг хүртэл 5-6 ламтай цагийн хурал хурж байгаад тодорхой бус шалтгаанаар хаагджээ. Дуганыг хэзээ нураасан нь тодорхойгүй ба одоо дуганын туурь тус газарт Жум хэмээх нутгийн лам хуучин дуганыг сэргээн засварласан болно. Панчин лам Далай ламтай холбоо барисан нь Далай лам Занабазарт Төвөдийн багш Жамбалын Номун ханыг, харин Бэнса лам хутагт Лувсан Данзанг илгэээжээ. 13 насандаа 1647 онд, Занабазар нүүдэлчдийн сүм Брайбунгаджигандан-шаддублин(мөн Баруун хүрээ Манх-хийд) түүний овог Абатай-Эрэдэнэ-Зуу тэнд бараг жил суралцсан нээлтэд оролцсон. 15 насандаа 1649 оны эцэст цастын орны Лхас хот уруу явсан. Төвөдийн нийслэлд жил хагас байхдаа Занабазар, Вадирагын 5-р Далай ламыг залах ёслолд орж, тэнд түүнийг хувилгаанд өргөмжлөн, Жавзандамба түүнд өөрийн тамгатай торгон балдахин бэлтгэсэн. Дараа нь Ташилунпо хийдэд Шигадзед Занабазар Панчин ламыг төлөөлсөн байв. Тэр түүний их багш нь болсон. Мөн Занабазар Гандан Пунцоглин хийдэд зочлов. Түүхийг 1642 онд Таранатха үндэслэсэн, дараа нь гелугийн сургуульд эзлэгдсэн. Занабазар Түвдэд айлчилсаны дараа олон төвд тангуд ламтай эх орондоо ирсэн. 1653 оны эхээр Занабазар Говийг туулж, Өвөр Монголын хаа нэгэнтээ 5-р Далай ламтай уулзсан. Тэр Чин улсын Эеэр засагч хаантай уулзаад ирж, мөн түүнийг Эрдэнэ Зуу хүртэл дагалдан явжээ. 1655 оны намар дахиад Төвдөд өөрийн багш Панчин ламд бараалхжээ. Түүнтэй, бас Далай ламтай уулзаад 1656 оны намар Занабазар Халхад ирэв. Халх-Орос, Зүүнгарын дайн, Халхын хант улсууд Манжид дагаар орсон нь Тухайн үед Халх Монголын хант улсууд баруун, зүүн хоёр гарт хуваагдан Халхын Алтан ханы улс, Халхын Засагт ханы улс, Түшээт ханы улс, Сэцэн ханы улс гэж дөрвөн ханлиг улсаас тогтон байлаа. Халхын хант улсуудын нутгийн умарт талаас Оросын булаан эзлэгчид, Сибирийг эрхшээлдээ оруулж Байгаль нуурт тулж ирээд байв. Мөн өмнөд этгээдэд орших Манж нар Зүүн азид ноёрхолоо тогтоон Монголчуудын дийлэнхийг эзлэн авч Монгол төрийн гал голомтыг сахин хадгалж буй Халх Монголчуудад түрэмгийлэн байжээ. Халхын хант улсуудын баруун этгээдэд орших, Алтай орчмын Ойрадын ноёрхох хоёр аймаг Цорос, Хошуудын хооронд эрх мэдлийн төлөөх дайн үүсч, энэ тулааны ялагч Цоросын Эрдэнэбаатар хунтайжийн хүү Галдан, Ойрадын Зүүнгарын хант улсыг үндэслэн байсан үе ажээ. Халхын Алтан хан Лувсанренчин 1662 онд Засагт хан Ванчигийг хөнөөж Халхын баруун гарт үймээн дэгдээсэн нь Халхын хант улсуудыг хамарсан үймээн самуун болж хувирсан төдийгүй Халхын хант улсуудын дотоодын маргаан дээр Зүүнгар, Төвд, Манжийн зүгээс идэвхтэй хутгалдан оролцох болсон байна. 1667 онд Зүүнгарын хант улс, Халхын баруун гарын Алтан ханы улсад довтлон мөхөөжээ. Халхын хант улсууд олон жил үргэлжилсэн үймээний эцэст хоёр холбоотны хэсэг хуваагдсан нь газар нутаг, албат харьяатын асуудлаар Орос улстай дайн тулааны байдалтай байсан, Халхын Түшээт Чахундорж хан тэргүүтэй Сэцэн хан, Халхын Алтан ханы улсын залгамж болох, Засагт ханы улсад хамаарах Хотогойд, Элжигин, Дархадын ноёдын эвсэл, үүссэн бол албат иргэдийн маргаанаас болон Түшээт хан Чахундоржтой эе эвдэрсэн Засагт ханы улс, Зүүнгарын хант улстай холбоолжээ. Монгол газар нутагт халдан булаан эзэлж буй Оросын түрэмгийлэгчдийн эсрэг, Халхын Түшээт хан Чахундорж тэргүүлэн 1660 оны сүүлчээс шууд цэрэглэн тулалдах болсон байна. Зүүнгарын хант улсын хан Галдан Монгол нутагт түрэмгийлж буй Оросуудад буумтгай, эв найр тавьсан бодлого явуулсан нь Халх Монголчуудад маш их дарамтыг үзүүлжээ. Халхын хант улсуудын хямрал маргаанд хөндлөнгөөс оролцох болсон Төвдүүд анхлан, 1682 онд Халхын баруун зүүн гарыг эвлэрүүлэх чуулган хийхийг оролдсон боловч Түшээт хан эрс татгалзанаас амжилт олоогүй өнгөрчээ. Улмаар Манж, Төвд, Зүүнгарын оролцоотойгоор Халхын хант улсуудын ноёдын чуулган, Төвдийн Далай ламын элч, Галдан ширээт хутагтын удирдлаган дор, 1686 онд Заг байдрагийн Хүрэн бэлчир хэмээх газар болж Халхын баруун, зүүн гарын найрамдах ёслолыг хийсэн байна. Уг чуулганд Халхын Түшээт хан Чахундорж оролцоогүй бөгөөд, Халхын хант улсуудын дотоод хэрэгт, гадны улсын зүгээс, хутгалдан орохыг эрс эсэргүүцэж байсан байна. Түшээт хан Чахундорж түүний холбоотнууд 1688 онд Халхын Түшээт хан Чахундоржийн удирдлаганд, Байгаль нуур орчмын нутагт түрэмгийлж буй Оросуудын цайз, шивээг устгаж, шахан гаргахаар цэрэглэж Хотгойд, Дархадын ноёд, Байгаль нуурын баруун этгээдийн Түнхэний шивээ, Түшээт хан цэрэг, Байгалийн өвөр Сэлэнгэ, Үдийн шивээ, Цэцэн ханы цэрэг, Нерчүүгийн шивээг довтлон байх ахуйд, Засагт хан Шар, Зүүнгарын Галдан бошигт хантай хоёрын эвсэл гэгчийг байгуулан ар талаас нь цэрэглэн, дайрах гэж буй баттай мэдээ авсан, Чахундорж түрүүлэн хөдөлж түмэн цэрэг дайчлан, Засагт ханы нутагт довтолжээ. Энэ тулаанд, Засагт хан Шар, түүний хүргэн Галдан бошигтын дүү Доржжав нар алагдсан байна. Энэ хэрэг явдлын дараа Түшээт хан Чахундорж, Зүүнгарын Галдан ханд хандан чуулган хийх санал тавьсан ч Галдан бошигт үл зөвшөөрөн гурван түмэн цэрэгтэй, Халхын нутагт цөмрөн орсон бөгөөд, Буриад нутагт Оросуудын эсрэг дайтан байгаад Галдан бошигтыг тосон тулалдахаар яаравчлан, Халхын нутагт буцан ирсэн, Түшээт хан Чахундоржийн хүү Галдандоржийн удирдсан түмэн цэргийг, Төмөрт хэмээх газар, Халхын Сэцэн ханы Нерчүүгийн шивээг дайлж буй цэргийн хүчийг Онон голд цохижээ. Улмаар Түшээт ханы гол хүчийг Олгой нуур хэмээх газар, 1688 оны намрын тэргүүн сард ялснаар Халхын Түшээт хан энэ дайнд ялагдал хүлээжээ. Өндөр гэгээн Занабазар Галдан бошигтийн цэргийн хөлөөс дайжин, Ерөөгийн рашаан, Хагийн хар нуур, Сэцэн ханы нутаг Өгөөмөрөөр дамжин Манж чин улсын мэдэлд орсон Өвөр Монголын нутагт дүрвэн орсон байна. 1688 оны билгийн улирлын 9-р сард Зүүнгарын Галдан болон, түүний холбоотон Орост ялагдан нутгаасаа дүрвэсэн, нөгөө талаар Манж чин гүрний Энх-Амгалан хааны хяхан хавчсан хэцүү цаг үед Өвөр Монголын Сөнид аймгийн Ар Элстэй хэмээх Халхын ноёд чуулган хийжээ. Үүнээс хойш Халхын Өндөр гэгээн Занабазар тэргүүлэн Манж чин гүрэнтэй олон удаагийн яриа зөвшлийн эцэст 1691 онд Долнуурын хэлэлцээрийг хийж, тус тусдаа хатуу үүрэг харилцан хүлээсэн түшмэг улс болох шийдвэрт хүрчээ. Тэр үүргийн дотор, хятадын тариачид бослого тэмцэл гаргавал Монгол улс морьт цэрэг хөдөлгөн дарж өгөх ёстой байжээ. Халх Монголын нутагт гаднын хүчин халдвал Манж гүрэн цэргийн хүчээр хамгаална. Монгол нутагт хятад хүн байнга оршин суух, газар хагалж тариа тарих, Монгол хүнтэй гэрлэхийг Манжийн хуулиар хориглоно гэсэн хатуу заалт орсон байдаг. Өндөр гэгээн Занабазар бүхий л амьдралаа Монгол түмнийхээ амгалан энх амьдралын төлөө зориулсан бөгөөд 1696 онд Монгол туургатны эвдрэл тэмцлийг амирлуулах Жанлавцогзол сургаалаа айлдаж, 1722 онд Зүүнгарын элч Чойнамхааг дагуулан Бээжинд заларч, Манжийн Энх-Амгалан хаантай, Манж-Зүүнгарын найрамдлын хэлэлцээрийг байгуулахад хүчин чармайлт гаргаж, Манжийн зүгээс Зүүнгар улсад хийх түрэмгийлэлийг зогсоож байжээ. Таалал төгсөв Занабазар 89 насандаа Чин улсын нийслэл Бээжингийн ойролцоо Шар сүмд зочилохдоо 1723 оны хаврын эхэн сарын 14-ний өдөр учир битүүлэгээр таалал төгсөв. Түүний шарилыг эхлээд Их хүрээнд, дараа нь "Амарбаясгалант хийдэд" байрлуулав. Энэ нь Чин улсын Найралт төв хааны тушаалаар 1726 онд байгуулсан хийд юм. Богд гэгээн нь Занабазарын ач, мөн Түшээт ханы гэр бүлээс тодорчээ. Шашны үйл ажиллагаа, Халхад хийд байгуулсан нь Түвдээс Занабазар эх орондоо ирээд Эрдэнэзуугийн сургуультай холбоотой хийдийн ойролцоо амьдрахыг хүсэхгүй байгаагаа зарлаж, нүүдлийн хийд Их хүрээг байгуулж 7 аймгийг харьяалж байв. Нүүдлийн хийд нэг газраас нөгөө газарт нүүдэлсээр эцэст нь Халхын нийслэл болов. Мөн Халхад ирснийхээ дараа тэр Базардара-хүрээг Табун-идзаагурт байгуулав. 1654 онд Хэнтийн ууланд (одоогийн Төв аймагт) Занабазар Рэбугежээгандан-шадувлин-номын их-хүрээг байгуулав. 1654 онд Шивээт уул (одоогийн Өвөрхангай аймагт) 19 настай Занабазар "Аз жаргалтай ганцаардлын хийд, өндөр Гэгээний урлан" (Төвхөн хийд) өөрийн урлангаа байгуулав. Соёмбо үсгийг зохиосон нь 1686 онд Занабазар шинэ "Соёмбо" үсэг зохиов. Энэтхэгийн бичиг үсэг "Ланча" дээр үндэслэн, Төвдийн Пагва ламын "Дөрвөлжин үсэг" дээр тулгуурласан. Шинэ үсэг нь 3 хэлний авиа зүйн ялгааг бүрэн харуулж чадсан- санскрит, төвд ба монгол. Энэ нь одоо хүртэл гоёл чимэглэлийн зорилгоор Монголын буддистууд ашиглаж байна. Энэ бэлэгдэл зууны Монгол улсын бэлгэ тэмдэг болж, одоо үед Монголын далбаан дээр байрлаж буй Соёмбо юм. Уран баримал Занабазар буддын, бодисва, буддын зүтгэлтнүүдын шавар барималуудаараа алдартай. Тэр уран барималтай анх 1650 онд Лхасд очихдоо танилцжээ. Непалын уран барималчид Поталын ордон барихыг ажиглажээ. Занабазарын уран бүтээл Непалыхтай адил, харин төвдийнхтэй адилгүйг ажиглаж байв. Нилээд алдартай бүтээл нь Цагаан Дарь эх, Ногоон Дарь эх, Баджара Будда. Эмэгтэйлэг, мэдрэмжтэй дүрслэл Ногоон Дарь эхэд харагдана, түүний хамгийн сайн бүтээлийг Европын сэргэн мандалтын уран барималтай адилтгадаг. Эрдэмтэн Б.Ринчен Занабазарыг Монголын Микеланжело гэж нэрлэсэн байдаг. Өндөр гэгээний урлагийн бүтээл 2 ч удаа устгагдах аюулд өртөж, зарим нь гэмтсэн. Анхны удаа Зүүнгар зууны төгсгөлд Халх руу халдахад, хоёр дахь удаагаа зууны 30-аад оны Чойбалсангийн шашны эсрэг хэлмэгдүүлэлтийн үед. Занабазарын тусгай хэв маяг нь "Занабазарын дэг сургууль" хэмээн нэрлэгджээ. Цахим холбоос Амарбаясгалант хийд Соёмбо үсэг Монголын уран барималч Важраяна буддын шашны хүн 1 Өвөрхангайнхан Монголчууд 1635 онд төрсөн 1723 онд өнгөрсөн
Эсийн биологи гэдэг нь эсийг судалдаг, биологийн нэг салбар ухаан юм. Бүх бие организм нь эд эсээс бүрддэг учраас эсийн биологийг биологийн шинжлэх ухааны үндэс гэж хэлж болно. Анх Английн эрдэмтэн Р.Гук 1665 онд өөрийн зохион бүтээсэн микроскопоор ургамлын үйсний нимгэн зүсмийг харж эсийг нээснээр эсийн биологийн суурь тавигдсан. Эсийн биологи нь нэг эст бактер, протоз зэргийг судлахаас гадна олон эст хүн, ургамал зэргийг судалдаг. Эсийн дотоод бүтэцийг судлах мэдэх нь бүх төрлийн биологийн шинжлэх ухаануудад чухал байдаг. Эсийн биологи нь генетик, биохими, молекул биологи, иммунологи, хөжлийн биологитой гүн холбоотой ухаан юм. Уургийн хөдөлгөөн Эсийн дотоод хэсэг бүрт тодорхой өөр төрлийн уургууд агуулагдана. Эсийн биологийн чухал хэсэг нь эс дотор уураг шилжих ба эсээс уураг гадагшлах молекулын механизмыг судлахад оршдог. Ихэнх уураг нь дотор рибозомоор сентизэлдэг. Рибозом нь цөмийн хүчлийг агуулж цааш аминхүчлүүдтэй нэгдэж уургийг бий болгодог. Эдгээр нь -д болон дангаараа мөн цитоплазмд агуулагддаг. Эсийн эрхтэнцрүүд Бөөм Бөөм нь бөөрөнхий хэлбэртэй. Эсийн доторх хамгийн том эрхтэнцэр, дунджаар 10мкм хэмжээтэй. Бөөм нь бөөмийн бүрхүүл, бөөмийн шингэн-кариоплазм, бөөмхөн гэсэн хэсгүүдээс бүрддэг. Бөөм нь эсийн удамшлын материалын ихэнх хэсгийг хадгалж, эсийн бүтэц үйл ажжиллагааг удирддаг. Бөөмийн бүрхүүл нь бөөмийн дотоод орчныг цитоплазмаас тусгаарласан хоёр давхар мембран м. Бөөмийн мембран нь эсийн плазман мембранын адил уураг өөх тосны молекулаас тогтоно.
Эсийн нэг хуваагдлаас нөгөө хуваагдлын хооронд болох үе шат, тэдгээрт дарааллан өрнөх үйл явцыг эсийн цикл гэнэ. Эсийн циклийн үргэлжлэх хугацаа орчны хүчилтөрөгчийн хангамж, гэрэл, дулаан зэргээс шалтгаалан нэлээд хэлбэлзэлтэй байна.Эсийн цикл нь хэд хэдэн үе шатаас бүрдэнэ. Нэгдүгээр үе шат нь эсийн өсч, хэмжээгээр том болох үе. Эс нь тодорхой нэг хэмжээнд хүрээд дараагийн үе шат буюу ДНХ-ийн синтез эхэлнэ. Эсийн удамшлын мэдээ хуулбарлагдана . Дараагийн үе шатанд эс нь хуулбарлах үйл явцыг шалгаж, эс дэх энергийн нөөц нэмэгдэнэ, хоер эс болж хуваагдахад бэлтгэнэ. Хромосом нь хуваагдаж хоер охин эс үүснэ. Охин эсүүд нь хромосомын ижил тогтолцоотой байна. Охин эс үүссэний дараа эсүүд эргээд нэгдүгээр үе шатандаа буцаж очсноор нэг цикл дуусна. Эсийн амьдралын циклийн хугацаа нь эсээсээ хамаарч янз янз байдаг. Ихэнх сүүгээр бойждог амьтан болон хүний эсийн цикл 10-30 цаг үргэлжилдэг. Эхний үе шатанд орсон эсүүд заавал бүх циклийг дуустал байдаггүй, тэд 0 буюу амралтын байдалд байж болдог. Бактерийн эс 20 минут тутамд, гэдэсний дотор хананы хучуур эдийн эс 8-10 цаг тутамл, мэдрэлийн эс хуваагдахгүй. Эсийн биологи Биологийн процесс