text
stringlengths
0
125k
Байконур сансрын нислэгийн төв (казах. Байқоңыр баян хөндий) 1957 оны 5-р сарын 15-нд ЗХУ-ын үед ашиглалтад оруулсан, хоёр дахь бөгөөд дэлхийн хамгийн том 6717 км талбайтай сансрын нислэгийн төв юм. Тус сансрын нислэгийн төв нь Бүгд Найрамдах Казахстан улсын Кызыл-орд мужийн Казалинск хот болон Жосалы тосгоны дунд ...
"Плесецк" сансрын нислэгийн талбай (ОХУ-ын Батлан хамгаалах яамны 1-р сансрын нислэгийн туршилтын талбай) Зөвлөлтийн болон Оросын батлан хамгаалахтай холбоотой сансрын хөтөлбөрүүдийн нэг хэсэг, түүнчлэн нисэгчгүй сансрын хөлгийн хэрэглээний, шинжлэх ухаан, арилжааны нислэгийг үйлддэг талбай юм. Европ тив дэх цорын ган...
Гарчиг Файлын удирдлагын систем үүсгэх Оршил Файлын удирдлагын систем нь дижитал өгөгдлийг зохион байгуулах, хадгалах, сэргээх боломжийг олгодог орчин үеийн компьютерийн системийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ нийтлэлд файлын удирдлагын системийг бий болгох, үүнд чухал бүрэлдэхүүн хэсгүүд, дизайны анхаарах зүйлс, хэр...
Звиад Константинес Гамсахурдиа (гүрж. , Звиад Константинес дзе Гамсахурдиа 1939 оны 3-р сарын 31-нд ЗХУ-ын Зөвлөлт Гүржийн Тбилиси хотод төрсөн 1993 оны 12-р сарын 31-нд Гүрж улсын Хобис мужийн Дзвели Хибула тосгонд нас барсан)- Гүржийн нийгэм, улс төр, төрийн зүтгэлтэн, зохиолч, эрдэмтэн, утга зохиол судлаач, тэрс ...
6 дугаар морьт дивиз нь 2 хороо (2 морьт суман, 1 пулемётын сумантай), их бууны дивизион, хуягт дивизион (хөнгөн болон дунд ангиллын хуягт сумантай), холбооны суман болон дивизийн сургууль, нийт 1531 хүн болон хээрийн 76 мм-ийн 4 их буу, танк эсэргүүцэх 45 мм-ийн 6 их буу, хүнд пулемёт 24, хөнгөн пулемёт 44, винтов 127...
1. буддизм. (пали ) Дээд зэргийн ухаарал, сэрэлт гэсэн утгатай. Төгс гэгээрэлд хүрэх гэдэг нь Нирваанд хүрэхтэй ижил утгатай. Зөвхөн өөрийн хичээл зүтгэлээр, буддын дээд сахилыг сахин, Буддагийн заасан сургаал номыг, төвлөрөл, бясалгалтай хослуулан хийж гэгээрлийн дөрвөн үе шатыг ухамсарлаж, Арахант түвшинд очих буюу...
Хорлоогийн Цэвлээ (1932 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Ямбатын өврийн бага хөгнийн аманд төрсөн) - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Радио, телевизийн Улсын хорооны дарга бөгөөд мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн захирлаар 1990 онд ажиллаж байсан, Монголын сэтгүүлзүйн их мастер, нэр...
Дамдины Ганзориг (1976 онд Улаанбаатар хотод төрсөн) -2020 оны 6-р сараас Монгол Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч. Намтар Тэрээр 1984-1994 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль төгссөн. 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгсөж эрхзүйч мэргэжилтэй болсон. 1999-2004 онд Сонгинохайрхан дүүрэгт шүү...