text stringlengths 0 125k |
|---|
Монгол хэл нь Монгол улсын албан ёсны хэл юм. Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялга, үсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. Түүнээс Монгол үндэстний эх хэлийг Монгол хэл (монгол бичгээр монггул хэлэ, тод монголоор монггол хэлэн) гэдэг. Монгол хэл -, зууны нэг, - зуун, зууны гэх мэтээр шатлан хөгжиж зуу... |
Англи хэл нь Англид үүссэн, Энэтхэг-Европ хэлний аймгийн Роман-Германы хэлнээс салбарлаж үүссэн гэж хэлний шинжлэх ухаан үздэг. Энэ нь Их Британийн колоничлолын бодлогын үр дагавраар өнөөдөр дэлхийн хамгийн түгээмэл хэлнүүдийн нэг болоод байгаа бөгөөд Нэгдсэн Вант Улс, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Австрали, Шинэ Зелан... |
Буддын шашин (Буддизм) нь НТӨ зуунд Сиддхатта Готамагийн үндэслэсэн ертөнцийг үзэх үзэл, шашин, гүн ухаан, бясалгал, гэгээрэлд хүрэх замнал юм. Түүх Буддын шашин нь одоогийн Бангладеш(Балба) улсын нутаг дэвсгэрт үүсэж, дэлгэрэн тархаж дэлхийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж иржээ. Буддизм нь МЭӨ 6-4-р зуу... |
Улаанбаатар ( улаганбагатур, улаан-баа-тар) нь Монгол Улсын нийслэл бөгөөд Монгол улсын цорын ганц саятан хот юм. 1992 оны шинэ нутаг дэвсгэрийн хуваариар үндсэн 6, дагуул 3, нийт 9 дүүрэгтэй, нутаг дэвсгэрийн хэмжээ 4,704.4 км2 газартай. 2021 оны эцсээр 1,649,172 хүн оршин сууж байна. Улаанбаатар хот Монгол Улсын төв ... |
Архангай аймаг нь Монгол Улсын 21 аймгийн нэг. Аймгийн төв нь Цэцэрлэг хот юм. Газар зүй Далайн төвшнөөс дээш дунджаар 2414 метр. Хамгийн өндөр цэг нь 3539 метр өндөр Харлагтайн сарьдаг уул. Хамгийн нам дор цэг нь 1290 метр өндөр Орхон Тамирын бэлчир юм. Хойд талаараа Хөвсгөл аймагтай, зүүн талаараа Булган аймагтай, өм... |
Баянхонгор Монгол улсын аймаг. 1941 онд үүсэн байгуулагдсан. 116 мянган км нутаг, 82 мянган хүнтэй. Засаг захиргааны төв Баянхонгор (хот). Газар зүй Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог ... |
Дорноговь (монгол бичгээр дорунагоби) аймаг нь Монгол Улсын зүүн аймаг бөгөөд 1931 онд байгуулагдсан. 2017 оны эцсээр 14 сум, 64 баг, 68606 хүн амтай бөгөөд олон хүн амын тоо хурдацтай нэмэгдэж байгаа юм. Аймгийн төв Сайншанд сум нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 450км-т оршдог. Дорноговь аймаг Монгол орны зүүн өмнө... |
Дорнод (монгол бичгээр дорунаду) Монгол Улсын аймаг. Ерөнхий Дорнод аймаг 1931 онд байгуулагджээ. 1941 оноос Хорлоогийн Чойбалсангийн алдраар "Чойбалсан аймаг" гэж нэрлэгдэж байгаад 1963 оноос эргэн "Дорнод" хэмээн нэрлэгдэх болжээ. Газар нутгийн хэмжээ - 123,597 км. Хүн амын тоо - 74,200 (2007 оны эцсийн байдлаар). ... |
Дундговь (монгол бичгээр думдагоби) нь Монгол улсын говийн бүсийн аймаг юм. Дундговь аймаг нь Засаг захиргааны хувьд 15 сум, 66 багтай, 7469,0 мянган га нутаг дэвсгэртэй, газар нутгийн хэмжээгээр Монгол улсын нутаг дэвсгэрийн 4,5-ийг эзэлдэг, аймгийн төв Мандалговь нь нийслэл Улаанбаатар хотоос 265 км-т байрладаг, Төв... |
Завхан (монгол бичгээр жабхан) нь Монгол улсын аймаг юм. 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм. 1931 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хантайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг байгуулах шийдвэр гарсан байжээ. Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, У... |
Өмнөговь (монгол бичгээр эмүнэгоби) Монгол Улсын аймаг. 1931 онд байгуулагдсан. Монголын хамгийн том газар нутагтай аймаг бөгөөд далайн түвшинээс дээш 1406 метр өндөрт оршдог. Аймгийн төв Даланзадгад хот Улаанбаатараас. 553 км зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 165.4 мянган ам км. 2010 оны байдлаар хүн амын тоо 6114, ма... |
Сэлэнгэ (монгол бичгээр - , сэлэнггэ) Газар усан Сэлэнгэ мөрөн Монгол Орос хоёр орноор урсдаг мөрөн Сэлэнгэ аймаг Монгол улсын аймаг Буриадын Сэлэнгэ аймаг Орос улсын Буриад орны аймаг Сэлэнгэ сум (Булган) Булган аймгийн сум Сэлэнгэ балгас Буриад орны суурин газар Хүн Сэвжидийн Сэлэнгэ Монголын жүжигчин Мөн үзэх |
Увс нь Монгол улсын аймаг юм. 1931 онд байгуулагдсан. 69585 км нутагтай. Увс аймаг нь чацарганаараа дэлхийд алдартай. Тус аймаг нь олон ястны өлгий нутаг юм. Хүн ам Увс аймаг хүн амын бүтцийн хувьд 0-14 Насныхан 33.8, 15-64 Насныхан 62.7, 65 ба түүнээс дээш насныхан 3.5-ийг эзэлдэг. Увс аймгийн хүн амын дундаж нас 24.1... |
Ховд () нь Монгол улсын аймаг юм. Аймгийн төв нь Ховд хот. Ховд хот нь Улаанбаатараас 1,580 км, харин МУ-ын зүүн хязгаар болох Дорнод аймгаас 2300-аад км-н зайд оршдог. Түүх Ховоо ховил хотгор хөндийг Ховд гэнэ.1755 онд Манж нар Зүүнгарын хаант улсыг эзэлж авсны дараа Зүүнгарын уламжлалт засаг захиргааны хэлбэрийг эвдэ... |
Эрдэнэт, Орхон аймгийн төв, Монгол Улсын хоёрдугаар их хот, улсынхаа аж үйлдвэрийн томоохон төв. Улаанбаатар хотоос ойролцоогоор 380км зайд орших бөгөөд засмал болон төмөр замаар нийслэл хоттой холбогдсон байдаг. Сумд Жаргалант гэх 1 дагуул сумтай Алдартай хүмүүс Спортын алдартнууд Орхан аймаг спортын олон алдартнуудт... |
Тайхар чулуу нь Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших, бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. зууны бичээс дурсгалын зүйл ихтэй. Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбарууд байдаг. Тайхар чулуу нь анх гурвалжин хэлбэртэй байсан бөгөөд 17-р зуунд Галданбошигт хайрт хатан... |
Тамир гол буюу Тамирын гол нь Монгол дахь гол. Тус гол нь Монголын нууц товчоонд ч Тамир нэрээрээ гардаг. Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсана. Хойд, Урд Тамир гол нийлсний дараа Тамир гол нэртэй болно. Ингэж Гурван-Тамир гол гэдэг нэр гарсан. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт,... |
Орхон (монгол бичгээр орхон) гол нь Монголын хамгийн урт гол. Хангайн нурууны Суварга хайрхан уулаас эх авч 1124 км урсаад Сэлэнгэ мөрний баруун талд Сүхбаатар хотын дэргэд нийлдэг хамгийн том цутгал нь юм. Усаа цуглуулах талбай нь 132,835 км бөгөөд энэ нь Сэлэнгийн манай нутагт дахь усаа цуглуулах талбайн 47 болно. Ор... |
Чулуут гол нь Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ. Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсга... |
Хануй гол (Монгол бичгээр ) нь Хангайн гол нурууны Хан-Өндөр уулаас эх аваад зүүн хойшоо 421 км урсаад Сэлэнгийн баруун хэсэгт нийлдэг гол. Усаа цуглуулах талбай нь 14620 км квадрат. Хануй голын савд унтарсан галт уул олон бий. Дээд хэсэгийн хөндий нь ойтой. Гулдрал нь их тахиралдана. Түүний өргөн нь 110 м, гүн нь 2.2 ... |
Суман гол нь Тэрхийн цагаан нуураас эх авч 60 орчим км урсаад Чулуут голд цутгадаг. Суман гол эгц хүрмэн чулуун хавцал (өргөн нь 30, өндөр нь 10 орчим м) үүсгэж дундуур нь урсана. Чулуут голоос дутахгүй их устай. Усны дундаж урсац нь 11,3м3с байна. Суман гол жижиг хүрхрээ, боргио ихтэй. Тэрхийн цагаан нуурт цутгадаг Хо... |
Архангай аймгийн нутагт орших Хүнүй гол нь Хангайн нурууны салбар уулс Бугатын нурууны урд өврөөс эх авч зүүн хойшоо Их тамир сумын Бугат баг, Эрдэнэмандал сумын Идэр-Улаан баг, Хайрхан сумын нутгаар нийт 120км урсаад Хануй голд цутгадаг. Хойд мөсөн далайн ай савд багтдаг гол юм. Энэ голын савд нуур намаг ихтэй. Томоох... |
Хөхсүмийн рашаан нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт хойд өргөрөгийн 4715', зүүн уртрагийн 10158'-ын солбилцолд орших гидрокарбонат кальц магний натрийн найрлагатай рашаан юм. Архангай аймгийн газар зүй |
Баатархан уул нь Архангай аймгийн Чулуут голын баруун биед Булагийн нуруунаас зүүн тийш, Ангархайн Булуу уулын хойд талд орших 2708 м өндөр уул юм. Азийн уул Монголын уул Хангайн нуруу Архангай аймгийн газар зүй |
Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5... |
Чойдогийн боргио нь Архангай аймгийн Чулуут, Суман голуудын бэлчирээс доош ойрхон орших 2 метр орчим эгц хадан босго руу буудаг боргио юм. Чулуут голд үүнээс доош хэд хэдэн том боргио бий. Монголын боргио Архангай аймгийн газар зүй |
Ази дэлхийн хамгийн том газар нутаг, хамгийн олон хүнтэй тив юм. Дэлхийн бөмбөрцгийн дорнод болон умард хагаст гадаргуугийн 8.7, хуурай газрын 30-ийг эзлэн оршиж байна. Ази тивд хүн төрөлхтний 60 хувь болсон 4.4 тэрбум хүн аж төрөн сууж байна. Ази тивд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 47 улс байдаг. Ази тив Европ тивтэй... |
Ислам (Араб Аль-Ислам) эсвэл Исламын шашин нь 7-р зуунд Арабын элч Мухаммедэд илгээгдсэн шашин юм. Энэхүү шашныг шүтэгч хүнийг мусульман гэдэг. Мусульманчууд Аллах Мухаммедэд Коран судрыг илгээсэн гэж үздэг. Энэ шашин нь итгэгчдийн тоогоор 1,8 тэрбум буюу дэлхийн хоёрдугаарт ордог том шашин бөгөөд дэлхийн 125 орчим ул... |
Түүх () гэж хүний амьдрал, нийгмийн үйл явцыг цаг хугацаа, тухайн орчинтой нь уялдуулан задлан шинжилж, үр дагавар нөхцөл, харилцаа холбоо дэс дараа зэргийг нь сийрүүлэн баримтжуулах шинжлэх ухаан юм. Илүү өргөн утгаараа тэрхүү баримтад "үйл явц" гэж ойлгож болно. Бас хүний амьдралаас гадна ямар нэгэн үзэгдэл,зүйлсд ч ... |
Эдийн засаг ( эрт.грек. гэр, аж ахуй дүрэм шууд этгаар. гэрийн аж ахуй эрхлэх) -аж ахуйн үйл ажиллагаа бөгөөд үйлдвэрлэл, хуваарилалт, солилцоо, хэрэглээний тогтолцоонд бүрэлддэг нийгмийн харилцааны цогц үйл ажиллагааг судалдаг шинжлэх ухаан юм. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд иргэдийн амьжиргааг хангах үр өгөөж тас... |
Улс төр (Англи Орос Политика) гэдэг нь ард түмэн, иргэд, сонирхлын бүлгүүдийн шийдвэр гаргах үйл явц юм. Үүнд нийгмийн доторх шашны, мэдлэгийн, ажил хэрэгч үйлээр нэгдэх сонирхлын бүлгүүд ордоггүй. Харин иргэний засаглалыг багтаасан улс болон төрийн үйл ажлыг эрхлэх шинжлэх ухаан болоод арга чадвар гэж үзэж болно. Ний... |
Хэл гэдэг нь хүний ерөнхий ойлголт, үзэл бодол, утга санаа зэргийг илэрхийлж хоорондоо харьцахад хэрэглэгддэг дохио зангаа, дүрэм зүй, тэмдэглэгээ, дуудлага, үг зэргийг бүхэлд нь хамруулсан систем юм. Фердинанд де Саушюр нь анхлан хэл судлалыг кодчилон судлаж, шинжлэх ухааны түвшинд авчран нийтэд хүргэсэн байна. Хүний ... |
Косын Хиппократэс анагаах ухааны эцэг гэгдэх, эртний грекийн уг эмчийг олон хүн анагаах ухааны түүхэн дэхь хамгийн алдартай хүмүүсийн нэгт тооцдог билээ. Косийн анагаах сургуулийн тэргүүлэгч. Түүний гэгдэх бичмэлүүд нь тухайн үеийн хийсвэр сэтгэлгээтэй, ид шидийн маягтай "эмчилгээг" үгүйсгэж, анагаах ухааныг шинжлэх ух... |
ГНУ чөлөөт баримт бичгийн лиценз нь чөлөөт баримт бичгийг чөлөөтэй гэж тодорхойлох лиценз юм. Чөлөөтэй гэдэг нь бүх зүйл нь үнэ төлбөргүй байхыг хэлнэ. Зохиогчийн эрх зүй Чөлөөт агуулга Чөлөөт мэдлэг |
Үйл хөдлөл, болц, явц, хөдөлгөөнийг нэрийдсэн үгийг үйл үг гэнэ. Үйл үг нь хүн ба юмны үйл хөдлөл, байдлыг зааж, яав? яаж байна? яасан? яах? зэрэг асуултад хариулагдана. Үйл үгийн үндсэн шинж Үйл үг нь тухайн хэлний үндсэн уугуул үгсийн сангийн гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд аливаа хэлний язгуур үйл үгийн дотор харь хэлн... |
Монгол Улсын төрийн далбаа нь Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас буюу 1992 оны 2 сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн. Үндсэн хуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт "Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх... |
Нацагийн Багабанди (1950 оны 4-р сарын 22-нд Завхан аймгийн Яруу суманд төрсөн) нь Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч юм. Намтар Нацагийн Багабанди 1950 оны дөрөвдүгээр сарын 22-нд Завхан аймгийн Яруу сумын нутагт малчин ард Нацагийн тав дахь хүүхэд болж төрсөн, эхнэр, хоёр хүүхэдтэй. Эхн... |
Франц Улс ( [], албан ёсоор [] монгол хэлээр Бүгд Найрамдах Франц Улс) нь Баруун Европт орших тив дамнасан, ардчилсан, нэгдмэл төрийн байгууламжтай улс юм. Европ дахь үндсэн газар нутгаас гадна далайн чанад газар нутагтай. Францын үндсэн орон өмнө зүгийн Газар дундын тэнгисээс, умард зүгт Ла-Маншийн хоолой, Умард тэ... |
Уур амьсгал гэдэг нь удаан хугацааны туршид дунджилсан, цаг агаарын нөхцөл (байдал) юм. Уур амьсгалын бүсүүдийг агаарын температур болон хур тунадасны хэмжээн дээр тулгуурлан ангилна. Эртний уур амьсгал судлал нь нуурын ёроолын шавар, мөнх цас болон мөс, модны жилийн цагираг, шүр зэргийг судлан, түүнийхээ үр дүнд өнгөр... |
Улс төрийн Боловсролын Академи (товчлол УТБА) нь 1993 онд байгуулагдсан. Академийн төв нь Улаанбаатар хотод байрладаг. 1997-2015 онуудын хооронд Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд зэрэг 6 аймагт өөрийн салбар нэгжээ байгуулан ажлуулж байсан. Улс Төрийн Боловсролын Академи нь хүний эрх, эрх чөлөө, а... |
Шашин нь хүмүүсийн үйлддэг, аливаа номлолыг дагадаг сүсэг бишрэл, ёс суртахуунуудыг хэлнэ. Энэ нь дотроо ертөнцийг үзэх үзэл, соёл болон итгэлийн системийг агуулж өөрийн гэсэн ёс зүй түүнээс үүдсэн ёс суртахууны үнэт зүйлс, дагаж мөрдөх ёстой хууль дүрмийг агуулж байдаг. Шашин нь өөрөө институттай -сүм хийдтэй -сургуул... |
Физик , "байгаль" ба (), "байгалийн тухай мэдлэг" гэдгээс гаралтай) нь матери, энерги, орон зай ба цаг хугацааг захирдаг тулгуур хуулиудыг нээх болон ойлгох зорилготой шинжлэх ухаан юм. Физикт ертөнц ба түүний харилцан үйлчлэлүүдийн эгэл хэсгүүд, мөн тулгуур зарчмуудын хүрээнд сайн ойлгож болохуйц системүүдийг шинжлэх... |
Википедиа () Америкийн Викимедиа сан хэмээх төрийн бус байгууллагын сервер дээр хадгалагдсан, хэн ч хувь нэмэрлэж, хянан шүүж, засаж шинэчилж болох, нийтийн хэрэглээний цахим нэвтэрхий толь юм. Википедиа дэлхийн хамгийн их ашиглагддаг арван цахим талбарт багтдаг бөгөөд олон сая хүнд энгийн мэдлэгийн сурвалж бичиг болд... |
Төрийн сүлд гэдэг нь улсын бэлгэдэл тэмдэг. Ихэнх тохиолдолд төрийн далбаанаас дизайн нь нарийн төвөгтэй байдаг бөгөөд тухайн улсын уламжлал, соёл, зан заншил, түүхийг илтгэдэг. Иймээс тэр улсын тухай төрийн сүлднээс нь мэдэх боломжтой. Монгол улсын төрийн сүлд Мөн үзэх Төрийн сүлдүүдийн жагсаалт Төрийн далбаа |
Соёмбо нь Өндөр гэгээн Занабазарын зохиосон, монгол, санскрит, төвөд үг бичихэд зориулагдсан бичиг юм. Соёмбо үсэг Боржигин овогт Гомбодоржийн Занабазар 1686 онд монгол, санскрит, төвөд үг бичихэд зориулан энэтхэг, ланз, нагар үсгүүдээс санаа авч 90 үсэг бүхий Соёмбо үсгийг зохиожээ. Соёмбо үсэг санскрит хэлээр "өөрөө ... |
Аливаа нэг улсын бэлгэ тэмдэг болдог далбааг (монгол улсынхаас бусад нь туг гэж ойлгогдож болно) төрийн далбаа (төрийн туг) гэнэ. Ихэвчлэн тухайн улсын төр засгийн хүрээнд залж мандуулдаг боловч онцгой тохиолдолд иргэн бас мандуулж болдог. Иймэрхүү өргөн хэрэглээ болон англи, орос зэрэг хэлнээс орчуулагдах байдал зэргэ... |
Биологи буюу Амин судлал ( амьдрал ба энд судлал, мөн үзэх -логи) нь амьд организм түүний амьтай материйг судалдаг шинжлэх ухаан юм. Судлах зүйл, амьд амьдралыг танин мэдэхийн тулд судалдаг боловч зарим амьгүй (амьтай ба амьгүй зүйлийн хоорондох) зүйлийг ч бас судалдаг (вирус, вироид, прион), ба ер нь биологийн судлах ... |
Өндөр гэгээн Занабазар бол Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт байв. Тэрээр 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн болж, Ханджамц хатанаас одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар Ишдорж нэртэйгээр... |
Эсийн биологи гэдэг нь эсийг судалдаг, биологийн нэг салбар ухаан юм. Бүх бие организм нь эд эсээс бүрддэг учраас эсийн биологийг биологийн шинжлэх ухааны үндэс гэж хэлж болно. Анх Английн эрдэмтэн Р.Гук 1665 онд өөрийн зохион бүтээсэн микроскопоор ургамлын үйсний нимгэн зүсмийг харж эсийг нээснээр эсийн биологийн суур... |
Эсийн нэг хуваагдлаас нөгөө хуваагдлын хооронд болох үе шат, тэдгээрт дарааллан өрнөх үйл явцыг эсийн цикл гэнэ. Эсийн циклийн үргэлжлэх хугацаа орчны хүчилтөрөгчийн хангамж, гэрэл, дулаан зэргээс шалтгаалан нэлээд хэлбэлзэлтэй байна.Эсийн цикл нь хэд хэдэн үе шатаас бүрдэнэ. Нэгдүгээр үе шат нь эсийн өсч, хэмжээгээр т... |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.