title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол шинээр илэрчээ
Манай улсад ХДХВ-ын 146, 147 дахь тохиолдол шинээр бүртгэгдлээ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр манай улсад ХДХВ-ын 146, 147 дахь тохиолдол шинээр бүртгэгдлээ. Өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр тус төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд сайн дураараа хандаж шинжилгээ өгсөн үйлчлүүл...
Техникийн захуудыг нэгтгэж "Авто худалдааны цогцолбор" байгуулна
Улаанбаатар хотын хэмжээнд автомашин худалдаалах аж ахуйн нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь импортоор орж ирж байгаа авто машины эрэлттэй холбоотой бөгөөд улсын хэмжээнд жилд дунджаар 45 000 авто машин шинээр нэмэгддэг гэсэн судалгаа байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд  авто ...
Т-Батаар 120 сая төгрөгийн орлого олжээ
Т-Батаарын үзэсгэлэн Т-Батаар үлэг гүрвэлийн олдворыг Чингисийн талбай дахь Үлэг гүрвэлийн түр музейд энэ оны зургаадугаар сарын 8-наас байрлуулаад гурван сарын хугацаа өнгөрч буй. Эхний нэг сард нь иргэдэд үнэ төлбөргүй үзүүлсэн бөгөөд энэ хугацаанд 267 мянган хүн үзэж сонирхжээ. Нээгдсэн анхны өдөр 15 мянга...
Ц.Мөнхбаяр нарт 10 жилийн ял оноогдох гэнэ
“Гал үндэстэн” холбооны 11 гишүүнийг саатуулсан ч гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэжээ “Гал үндэстэн” холбооны 11 гишүүнийг саатуулсан ч гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэжээ  “Гал үндэстэн” холбооны гишүүд өнгөрсөн даваа гарагт төрийн тусгай хам­гаалалттай Төрийн ордонд галт зэвсэг болон тэсрэх бөм­бөг авч орохыг з...
ДАШТ 2013: С.Батцэцэг мөнгө, Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ
С.Батцэцэг мөнгөн медаль хүртлээ Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63кг-д дэлхийн аварга С.Батцэцэг мөнгөн медаль хүртэж хошой медальтан, мөн 59кг-д ОУХМ Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртснээр дэлхийн аваргын хошой хүрэл медальтай болов.  63кг-д С.Батцэцэг ...
Дэлхийн анхны үл үзэгдэгч цамхаг Өмнөд Солонгост баригдана
"Tower Infinity" хэмээн нэрлэгдэж байгаа дэлхийн хамгийн анхны үл үзэгдэгч цамхаг БНСУ-ын Сөүл хотод удахгүй  баригдах энэ цамхгийг та олж харж чадахгүй ч байж магадгүй. Учир нь 450 метр орчим өндөртэй, "Tower Infinity" хэмээн нэрлэгдэж байгаа уг барилга дэлхийд хамгийн анхны үл үзэгдэгч технологитой байх ажэ...
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө
УИХ-ын чуулганы хуралдаан УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжий...
Энхтайваны гүүрний дэргэд автомашины ноцтой осол гарав
Энхтайваны гүүрний зам дээр осол гарав Хан-Уул дүүргийн нутагт уржигдар шөнө “Гранд Марк-II” загварын автомашины жолооч осол гаргаж,гудамжны гэрэлтүүлгийн шон мөргөжээ. Үүний улмаас автомашин хоёр хуваагдаж, дотор нь сууж явсан гурван хүн хүнд бэртсэн байна.  Ослын газарт 00.30 цагийн үед очиход “Хурд” компан...
Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ ХХ зууны Монголчуудын нэрт удирдагч, үндэсний эв нэгдлийг эрхэмлэгч интернационалч Ю.Цэдэнбалын мэндэлсний 97 жил өнөөдөр тохиож байна. Ю.Цэдэнбал нь социалист нийгмийн их бүтээн байгуулалтын жилүүдэд улс орноо тасралтгүй 44 жил удирдсан билээ. Энэ өдрийг т...
Ард Аюушийн өргөн чөлөөг Жамсранжавын гудамжтай холболоо
III, IV хорооллоос урагш явсан шинэ зам Ард Аюушийн өргөн чөлөөг Жамсранжавын гудамжтай холбосон 0.5 км авто замын зорчих хэсгийг өчигдөр бүрэн нээжээ. Энэ зам нь 3, 4 дүгээр хорооллоос урагш явсан шинэ зам юм. Уг замын барилгын ажлыг "Хангайн зам" ХХК он дамжуулан гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн а...
Эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдэгдэл гаргана гэв
МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж чуулганаар хэлэлцэх таван хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулсан байна. Ээлжит бус чуулганы тухайд МАН-ын бүлгийн байр суурь тодорхой байгаа. Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал хүндэрч бу...
Монгол Улс БНАСАУ-ын ард иргэдэд 1850 тонн гурилын тусламж үзүүллээ
Хүмүүнлэгийн шугамаар нийлүүлсэн 1850 тн гурилыг БНАСАУ-ын талд хүлээлгэн өглөө Монгол Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар нийлүүлсэн 1850 тн гурилыг БНАСАУ-ын талд хүлээлгэн өглөө. Тусламжийн гурилыг Кесон хотын өнчин хүүхдийн асрамжийн төв, ясли, сургууль, Пёньян хотын эх нялхсын эмнэлэг болон Монг...
iPhone-ыг хэрхэн хурдан цэнэглэх вэ?
Утсаа унтраагаад цэнэглэвэл илүү хурдан цэнэглэгдэнэ  iPhone-ыг хурдан цэнэглэх энгийн таван аргыг хүргэж байна. 1. Хамгийн энгийн арга бол утсаа унтраагаад цэнэглэвэл илүү хурдан цэнэглэгдэнэ. Асаалттай нь цэнэглэмээр байвал сүлжээнээс салгах буюу “Airplane Mode” дээр тохируулбал мөн л түргэн цэнэглэгдэнэ. Э...
“2030 Усны нөөцийн бүлэг”-тэй хамтран 1.5 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ “2030 Усны нөөцийн бүлэг”-тэй хамтран ажиллахаар болсон билээ.  Хамтын ажиллагааны эхлэл болж 2011 оны тавдугаар сард судалгааны манай улсад баг ирж ажилласан юм. Мөн оны 2011 оны зургаадугаар сард Монгол орны усан хангамжийн ту...
Улаанбаатарын хүн амын сая гаруй нь газар хөдлөлтийн аюултай бүсэд ажиллаж, амьдарч байна
Газар хөдлөлт Монгол Улс нь газар хөдлөлтийн харьцангуй идэвхтэй бүс буюу аюул гарч болохуйц бүс нутагт оршдог. Бид онцгой байдлын үед ажиллах нөөц бололцоог хэмжиж, Улаанбаатар хотын барилгуудын бүтцийг судлаж, Газар хөдлөлтийг судлах сектороос гарсан мэдээлэл, Дэлхийн газар хөдлөлтийн статистикт үндэслэн эн...
"Форбс 400"-гийн ганц бие тэрбумтнууд
Мэдээж ганц бие баян хүнд гэрлэх боломж хамаагүй илүү байдаг байх. Тэгвэл хэн хэн гэдэг баян хүмүүс одоогоор ганц бие амьдарч байгааг харцгаая. Саяхан 2013 оны хамгийн баян 400 Америк хүнийг тодруулсан "Форбс" сэтгүүл бидэнд энэ боломжийг олгож байна. Гэхдээ эдгээрээс урьд нь огт гэрлэж байгаагүй гэсэн шалгуураар нийт ...
Солонгос улсаас зориулалтын бус тээврийн хэрэгслээр импортлогдох гэж байсан 52.6 тонн гахайн өөхийг устгахаар болжээ
Зориулалтын бус тээврийн хэрэгслээр импортлогдох гэж байсан гахайн өөх БНСУ-аас зохих зөвшөөрөлгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр импортлогдох гэж байсан 52.6 тн гахайн өөхийг Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид илрүүлжээ.  Чанарын шаардлага хангахгүй энэхүү бүтээгдэхүүнийг “Захиргааны журмаар х...
Жуулчны гээсэн 42 мянган долларыг эргүүлэн өгчээ
Үүргэвчинд бэлнээр 2.4 мянган доллар, 39.5 мянган долларын аяллын чек, бичиг баримт байжээ АНУ-ын Бостон хотод нэгэн орон гэргүй эр жуулчин эрийн мөнгө болон бичиг баримтынхаа хамтаар гээсэн үүргэвчийг нь олж өгч тусалжээ. Нэр нь тодорхойгүй байгаа тэнэмэл эр худалдааны төв дотроос  тэрхүү цүнхийг олоод цагда...
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хороо дэмжлээ
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруу...
Бүрэн шаталттай шинэ зуух авахдаа хуучин зуухаа заавал тушаана
Зааврын дагуу зуухаа хэрэглэвэл агаар цэвэршиж, уушгаа хамгаалахаас гадна зуухны үнийг 93 хувиар, түлшний зардлаа 30 хувиар хэмнэж, цахилгааны зардлаа 50 хувиар хөнгөлөх боломжтой Бүрэн шаталттай 45000 зуухыг нийслэлийн зургаан дүүргийн айл өрхөд хөнгөлөлттэй үнэээр өгөхөөр болсон билээ. Энэ дагуу энэ сарын 1...
Шилдэг таван Андройд ухаалаг утас
1.HTC One HTC One Үзэмжтэй 4.7 инч дэлгэц, Flipboard маягийн хуудаслагддаг homepage (BlinkFeed гэдэг), дунджаас дээгүүр үзүүлэлттэй камер зэрэг нь түүнийг Андройд тѳрѳлдѳѳ тэргүүлэх боломж олгож байна. Мѳн нүд булаам хѳнгѳн цагаан их бие, дууны ѳндѳр чанартай дуугаралт, универсал удирдлага (remote control) болох давх...
Биокомбинатын замын хучилтын ажил эхэлжээ
Нисэхийн товчооноос баруун тийш 1 км суурь хучилтын ажил хийгджээ Нисэхийн товчоо - Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Нисэхийн товчооноос баруун тийш 1 км суурь хучилтын ажил хийгдээд байна. "Тотал Инж" ХХК зам барилгын ажлыг хийж байгаа бөгөөд гүйцэ...
“Мишээл Экспо” төвийн арын төмөр замын гармаас Яармагийн гүүр хүртэл замыг хаана
Өнөөдөр оройн 23.00 цагаас “Мишээл Экспо” төвийн арын төмөр замын гармаас Яармагийн гүүр хүртэл замыг хаана Энэ сарын 18-н буюу өнөөдөр оройн 23.00 цагаас “Мишээл Экспо” төвийн арын төмөр замын гармаас Яармагийн гүүр хүртэл 1.6 км замын хөдөлгөөнийг хаахаар болжээ.  Харин замын хөдөлгөөнийг энэ сарын 25-ны 07...
Ц.Элбэгдорж: Хөрөнгө оруулагчдын сэтгэл дэвтэж эргэж иртэл ажиллах ёстой
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ”-ний нээлт дээр үг хэллээ Есдүгээр сарын 15 буюу ням гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатарт үйл ажиллагаагаа эхлүүлээд буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, Монгол Улсын Засгийн газар хамтран зохион ...
Явган хүний зам дээр рекламны самбар зөвшөөрөлгүй байршуулсан байжээ
“Улаанбаатар сан”-гийн зөвшөөрөлгүй байрлуулсан рекламны самбар Зуун айлын явган хүний зам дээр өнгөрөгч өдрүүдэд рекламны самбар байрлуулсан гэх мэдээлэл иргэдээс ирээд байгаа. Энэ талаар Хотын ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяраас тодруулахад: Явган хүний зам дээр “Улаанбаатар...
“Нарантуул”-ын хэргийн сэжигтнүүдийг батлан даалтад гаргажээ
Гал гарахад тэсэрч, дэлбэрэх бодисын нөлөө байгаагүй “Нарантуул”-ын худалдааны төвийн хүнсний зах өнгөрсөн сарын 23-нд шатсан. Үүний улмаас нэг хүн амь үрэгдэж, олон иргэн эд бараагаараа хохирсон билээ. ЦЕГ-ын даргын тушаалаар уг хэргийг шалгах Ажлын хэсэг тухайн өдөр байгуулагдсан. Ингээд энэ хэрэгт есөн хүн...
Тагнуулын байгууллага "гэнэтийн шалгалт'-д бүдрэв
Цагдаагийнхан тэсрэх бөмбөг байгаа эсэхийг шалгав Монгол төрийн нүд, чих болсон ТЕГ өчигдөр болсон үйл явдалд таварцаглаж орхив. Энэ тухай яриа ёстой л хуурай өвсөн ассан түймэр шиг газар авч дэлхийн ан­хаарлыг татчихлаа.  Ир­гэ­дийн ярьж буйгаар “Аливаа улсын тагнуулын бай­гууллага гарч болзошгүй аюул тотгор...
Ээлжит бус чуулганаар таван хуулийн төсөл хэлэлцэнэ
Ээлжит бус чуулганаар таван хуулийн төсөл хэлэлцэнэ Өнөөдөр эхэлж буй УИХ-ын ээлжит бус чуулганаар таван хуулийн төслийг хэлэлцэх юм. Үүнд: хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац б...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана
Эдийн засгийн байнгын хороо Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болох юм байна. Байнгын хороогоор Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг даг...
ОУХМ Э.Сумьяа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Чөлөөт бөхийн барилдааны ДАШТ-д Э.Сумьяа мөнгөн медаль хүртлээ Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн барилдааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ Э.Сумьяа мөнгөн медаль хүртсэн сайхан мэдээ байна.  Тэрбээр нэгдүгээр тойрогт хийлсэн бөгөөд Вьетнам, БНАСАУ, АНУ-ын бөхчүүдийг ялж мөнгөн...
П.Баатартуул: Хэрэглэгчдийг халаалт болон халуун усаар таслахгүй
Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил, тэр дундаа орон сууц нийтийн аж ахуйн салбарт өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатандаа явагдаж байгаа талаар ОСНААУГ-ын Инженерийн бодлогийн хэлтсийн дарга П.Баатартуулаас тодрууллаа.  -ОСНААУГазрын өвлийн бэлтгэл ажлын явц хичнээн хувьтай байна вэ? Засварын ажил дууссан уу. 2013-...
Манай улсад олон улсын есөн тэмцээн зохион байгуулагдана
Засгийн газрын ээлжит бус хуралдаан Монгол Улсад 2014 онд жүдо бөх, чөлөөт бөх, шатар, олс таталт, гандбол, тэшүүр, марафон гүйлтийн олон улсын чанартай есөн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарчээ. Тодруулбал,  - Жүдо бөхийн “Чингис хаан 2014” Гран-При тэмцээнийг 2014 оны 7 дугаар сард, - Жүд...
Баянмонгол хороолол Нарны замтай холбогдлоо
Барилгын ажлын явц 88 хувьтай, зорчих хэсгээ бүрэн нээж тээврийн хэрэгслийг нэвтрүүлж эхэлжээ Нарны замаас урагш Баянмонгол хороолол хүрэх 200 метр авто замыг төмөр замын доогуур гарах автомашины нүхэн гарцын хамт "Туулын гүүр далай" ХХК-ийн замчид гүйцэтгэж байгаа. Барилгын ажлын явц 88 хувьтай, зорчих хэсгэ...
Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулган УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар эхлээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.  Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүн Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Батчимэг, А.Бакей, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нар санал хэлэв. Үг х...
Манай улсад уул уурхайн салбарт ажиллагчдын дундаж цалин хамгийн өндөр байна
ҮСХ-оос энэ оны эхний 8 сарын нийгэм-эдийн засгийн мэдээллийг гаргажээ Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний 8 сарын нийгэм-эдийн засгийн мэдээллийг гаргажээ. Тус тайланд ажиллагчдын дундаж цалин 2013 оны 2-р улирлын байдлаар хэд болсон талаарх мэдээлэл орсон байна. Энэ оны хоёрдугаар улирлын судалгаа...
Зайсангийн хойд уулзварыг өнөө орой хаана
Зайсангийн газрыг зарсан сайд нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо Зайсан толгойн хойд уулзвараас зүүн тийш Америк сургууль руу эргэх гарц хүртэлх хэсгийн авто замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу 9 сарын 17-ны 22:00 цагт хаахаар болжээ. Учир нь автозамын 540 метр хэсэгт  хучилтын ажил хийх юм байна. Харин энэ сарын...
Албан газруудын халаалтыг аравдугаар сарын 1-нээс өгнө
Байгаль цаг уурын олон жилийн дундаж, энэ жилийн цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг орон сууц, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэгийн халаалтын хугацааг 2013 оны 09 дүгээр сарын 15-наас 2014 оны 05 дугаар сарын 15-ны хооронд байхаар тогтоожээ. Одоогоор орон с...
Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээ түр хойшлууллаа
Уул уурхайн сайд Д.Ганхуяг гишүүдийн асуултад хариуллаа Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг түр хо...
Цоо шинэ өнгө төрх бүхий iKon.mn вэбсайт нээлтээ хийлээ
Эрхэм уншигч, хэрэглэгч таны яг одоо зочилж буй iKon.mn сайт энэ өдрөөс эхлэн таны мэдээ, мэдээллийн хэрэгцээг хангахаар үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байна. Бенекрафт ХХК-ийн эрхлэн гаргаж буй iKon брэндийн анхны бүтээгдэхүүн болох мэдээллийн портал сайт нь танд мэдээлэл авах, түгээх олон давуу тал, дэвшилтэт т...
Нисэхийн "Цагаан хаалга"-ыг буулгахаар боллоо
Хан-Уул дүүрэгт байрлах Нисэхийн цагаан хаалга Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний авто замын өргөтгөл, шинэчлэлтийн  ажилтай холбогдуулан Яармагийн гүүрээс Нисэх, Нисэхийн товчоо хүртэлх 13.7 км замын трасст орж буй нисэхийн “Цагаан хаалга”-ыг буулгахаар боллоо.  Харин “Хөшигийн ...
"Дараагийн ээлжийн сэтгүүлчдийг АНУ руу арваннэгдүгээр сард явуулна"
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Мон­голын хэвлэл мэдээллийн байгуул­лагуудын сэтгүүлчдийг АНУ-д нэг сарын хугацаагаар англи хэлний мэдлэг, сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах ажлыг эхлүү...
Цагаан сараар гурван өдөр амардаг байх хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн С.Батболд "Цагаан сар"-аар гурван өдөр амардаг байх хуулийн төсөл өргөн барилаа УИХ-ын гишүүн С.Батболд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.   Хууль санаачлагч дэлхийн улс ү...
Элчин сайд Б.Даваадорж мөнгө угаасан хэрэгт холбогдолгүй болжээ
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Даваадорж Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Даваадоржийг эрүүгийн хэрэгт холбогдуулан тус улсад шалгаж, хилээр гарахыг нь хориглосон тухай мэдээлэл өнгөрсөн зун хэвлэлээр цацагдсан. Түүний данс руу манай улсаас дөрвө...
Төсвийн мөнгийг архи согтууруулах ундаанд зарцуулахыг хориглолоо
Аливаа баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээний үер Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авахыг хориглосон захирамжийг Э.Бат-Үүл дарга гаргажээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд төсвийн хөрөнгийг хэмнэх, үр ашиггүй зардлыг багасгах, архидан согтуурахаас урьдчи...
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцоно
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцоно Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  2013 оны 9 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  68 дугаар чуулганд оролцоно. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд 102 улс төрийн тэргүүний, 49 улс Засгийн газрын тэргүүний, 42 у...
Өөрийгөө буудсан эмэгтэй эмнэлэгт хүргэгдлээ
Эмэгтэй хүн өөрийгөө бууджээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 37 настай О гэгч эмэгтэй өөрийгөө буудаж эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ.  Тэрбээр “ТОЗ-8” мар­кийн буугаар өөрийн баруун хөлийн өвдөгний дээд хэсэгт буудсан байна. Улмаар ар гэрийнхэн нь яаралтай эмнэлэгт хүргэсэн аж.  Одоогоор түү...
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилнэ
Ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилнэ Ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид г...
Дэлхийн олон улсад гайхагддаг каберет циркчид Монголд ирнэ
Каберет циркчид манай улсад ирж тоглолтоо хийнэ Дэлхийн олон улсад гайхагддаг каберет циркчид манай улсад ирж тоглолтоо хийх нь.  Америк, Өмнөд Африк, Герман, Украйн, Унгар, Хятад, ОХУ болон Монголын уран бүтээлчдийн хамтарсан циркийн өвөрмөц шоу тоглолт энэ сарын 22-30-нд “Баянгол” ресторанд болно.   Монте-Карлогийн ...
ОУХМ Г.Мандахнаран хүрэл медалийн эзэн боллоо
Чөлөөт бөхийн барилдааны ДАШТ-ээс Г.Мандахнаран хүрэл медаль авлаа Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ өдөр Монголын баг тамирчид хүрэл медаль хүртэж, гараагаа амжилттай эхлүүлсэн сайхан мэдээ байна.   Тэрбээр эхний тойрогт хийлж, ...
Энэ улиралд оюутнуудын 70 мянган төгрөг нэмэгдэхгүй
Төсөвт өөрчлөлт оруулна Цалингийн доод хэмжээ есдүгээр сарын 1-ний өдрөөс 192 мянган төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотой оюутны тэтгэлэг нэмэгдэх ёстой. Учир нь оюутны тэтгэлэг олгох журманд “Үндэсний тэтгэлэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна” гэж заасан байдаг.  Тэгвэл С...
Гал үндэстнийхэн Төрийн ордны хойд цэцэрлэгт буутай нэвтэрчээ
"Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийж гишүүд "дуу орж" эхэллээ. Үүний зэрэгцээ бас нэгэн "сонирхолтой" үйл явдал Төрийн ордны арын цэцэрлэгт өнөөдөр өглөө боллоо. Тодруулбал "Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй бүлэг хүмүүс Төрийн ордны хой...
Оюу толгойн баг Рио Тинтотой хэлэлцээ хийхээр Лондонг зорино
“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн анхны гадаад айлчлалаа Япон улсад хийсэн. Айлчлал амжилттай боллоо гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг пүрэв гариг бүр болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт удаа...
С.Тунгалагийг шүүх буруутай гэж үзлээ
Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалаг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалаг өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэргийг гурван жилийн турш шалгаж, өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Чингэлтэй...
“Централ тауэр”-т нэгжлэг хийж байна
“Централ тауэр”-т нэгжлэг хийж байна УИХ-ын ээлжит бус чуулган эхлэхтэй зэрэгцэн “Гал үндэстэн” холбооныхон өнөө өглөө Төрийн ордны хашаанд буу, тэсрэх бөмбөг авч нэвтрэн орсон хэрэг гараад байгаа талаар бид мэдээлсэн.  13.00 цагийн үед Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд бөмбөг байрлуулсан гэх мэдээллийн да...
Ажлын байранд мѳрдвѳл зохих технологийн ёс зүйн найман хэм хэмжээ
Орчин үеийн ажлын байр буюу оффис нь таны хувьд хамт ажиллагсдынхаа дунд биеэ зѳв авч явах, нийтлэг нэгэн хэм хэмжээнд байхыг шаарддаг билээ. Энэ нь зѳвхѳн эелдэг даруу байх тухай асуудал биш. Судалгаагаар доор дурдсан технологийн хэм хэмжээг байнга зѳрчдѳг хүн албан тушаал ѳгсѳх боломжоор бусдаасаа доогуур байдаг гэнэ...
ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргыг шинээр томиллоо
ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар Т.Дашзэвэгийг томилжээ Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар томилогдоод удаагүй байсан хурандаа Д.Цогтбаатарыг Монголд ирээд сураггүй болсон ХБНГУ-ын иргэн Клойбер Максимлян Лёонхардтай холбоотой хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ. ...
Засгийн газар, холбогдох яамд, Монголбанкны удирдлагатай зохих хариуцлага тооцохыг шаардаж байгаагаа мэдэгдлээ
УИХ-ын чуулган Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай холбогдох төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбоотой асуулт-хариулт явагдлаа. Хэлэлцүүлгийн эхэнд Эдийн засгийн хөг...
Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого эхэллээ
Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажил энэ сарын 20-ноос албан ёсоор эхэллээ.  Тооллого, бүртгэлжүүлэх ажлыг  2 үе шаттай явуулах бөгөөд 1-р шат нь дүүргийн салбар комисс өөрийн нутаг дэвсгэртээ  2013  оны 9-р сарын 20-ноос  11-р сарын 01 хүртэл  ажлын  30 хоногийн хугацаатай зохион ...
Мянганы сорилтын санг татан буулгав
Мянганы сорилтын санг татан буулгав Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа есдүгээр сарын 17-нд дуусгавар болж байгаатай холбогдуулан Монголын Мянганы сорилтын санг татан буулгалаа.  Тус сан нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Мянганы сор...
Интернэтээр худалдаж авч болох сансрын найман эд зүйлс
Хэрвээ та мѳнгѳтэй л бол сансар огторгуйтай холбоотой олон зүйлсийг худалдаж авч болох юм байна. Эдгээрээс хамгийн сонирхолтой наймыг нь энд харуулъя. 1. Сарны чулуу Сарны чулуу 25 миллиграм сарны чулууны хэлтэрхийг та 99.99 ам доллараар ThinkGeek (http://www.thinkgeek.com/product/f39b/) сайтаас худалдаж авч болно. ...
Онцлох бүтээгдэхүүн: Ухаалаг гар утсанд зориулсан Sony QX10/QX100 дуран
Sony QX10/QX100 дуран "Sony" корпорациас гэрэл зураг сонирхогчдод зориулсан шинэ бүтээгдэхүүнээ 9 сарын 25-аас зарж эхлээд байна. Энэ нь QX тѳрлийн дижитал гэрэл зургийн дуран бѳгѳѳд таны iOS болон Android тѳрлийн гар утсыг мэргэжлийн фото камер болгох ид шидтэй. 10x болон 100x оптик zoom-тэй хоёр хувилбартай. 18 Мега...
Ерөнхийлөгч Бан Ги Мүнтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзлаа Хүн төрөлхтний парламент гэгдэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дахь удаагийн чуулганд Дэлхийн 102 орны Төрийн тэргүүн, 49 Улсын Засгийн газрын тэргүүн, 42 улс Гадаад хэргийн сайдын түвшинд оролцохоор АНУ-ын Нью-Йорк х...
Нийслэлд засвартай байгаа замууд
Улаанбаатар Нийслэлд зам засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Нийслэлийн автозамын газрын захиалгаар хийгдэж байгаа  39-р сургуулийн уулзвараас “Хүчит шонхор” зах хүртэлх 700 метр авто замын засварын ажил  өнөөдөр дуусч, хөдөлгөөнийг 23:00 цагаас нээх аж. “Хүчит шонхор” захаас “Нарантуул-2” захын далан да...
Ирээдүйд таны аяллыг хялбарчлах есөн цүнхний загвар
Анх 1970-аад оноос аяны цүнхнүүд дугуйтай болж эхэлжээ. Тэр цагаас хойш дорвитой ѳѳрчлѳлт огт ороогүй гэдэг. Харин ойрын үед дараахь есөн загварын цүнх бидний амьдралыг ѳѳрчлѳх аж. Эдгээрийн зарим нь хэрэглээнд гарсан бол зарим нь загвар тѳдий байгаа гэнэ. 1. Power bag цүнх (http://www.mypowerbag.com/briefcases.html) ...
iPhone-ы флаш гэрлийг ашиглаж болох зургаан арга
iPhone-ы флаш гэрлийг янз бүрийн аргаар ашиглаж болох нь Таны iPhone-ы флаш гэрэл нь камераар зураг авахад хэрэглэгдэх үндсэн зориулалттай. Тэгвэл амьдрал дээр энэ боломжийг ѳѳр олон зорилгоор ашиглах боломжтой ажээ. Ингээд танд хэрэг болж мэдэх зургаан аргыг танилцуулж байна. 1. Гар чийдэн болгох Хамгийн түг...
Таван дүүргийн 24 сургууль сурагчдын автобустай болжээ
Энэ хичээлийн жилд  32 сургууль 102 автобусаар 3400 хүүхдийг тээвэрлэхээр төлөвлөсөн байгаа. Харин есдүгээр сарын 16-ны байдлаар таван дүүргийн 24 сургууль 85 автобусаар 1940 хүүхдийг тээвэрлэж эхэлжээ. Үүн дээр нэмээд долоон дүүргийн 36 сургууль хүүхэд тээвэрлэх автобус худалдан авах саналаа нийслэлийн Боловсролын газ...
Яармагийн гүүрнээс “Мишээл экспо” хүртэл замыг маргааш нээнэ
2013.09.26-нд Яармагийн гүүрнээс “Мишээл экспо” төвийн арын төмөр замын гарам хүртэл 1.8 км замыг нээнэ “Гудамж” төслийн хүрээнд “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг хоёр дахин өргөтгөн шинэчлэх ажлыг “Наранбулаг Хан” болон “Монроуд” ХХК гүйцэтгэж байгаа. Уг ажил ирэх сарын 15-нд...
Хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна
Чингисийн талбай дээр нээлттэй хаалганы өдөрлөг болж байна Чингисийн талбай дээр Хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Өдөрлөгийн үеэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, “Монгол ур чадвар - Улаанбаатар 2013” мэргэжлийн тэмцээн болно. Энэ тэмцээнд мэргэжил, сургалт үйлдв...
Монгол улс 1.2 сая ажиллах хүчинтэй
Манай орон энэ оны хоёрдугаар сарын байдлаар 1.2 сая ажиллах хүчинтэй байна. Энэ нь нийт хүн амын 42 орчим хувийг эзэлж буй юм. Эдийн засгийн идэвхтэй буюу хөдөлмөр эрхлэх боломжтой 15 ба түүнээс дээш насны  1.2 сая хүнээс 1.1 сая нь өнөөдөр идэвхтэй ажил, хөдөлмөр эрхэлж байна.   Үндэсний стататискийн хорооны мэдээллэ...
50, 100-тын дэвсгэрт их хэмжээгээр БНХАУ руу гаргахыг оролдов
50-т, 100-тын дэвсгэрт Манай улсын мөнгөн дэвсгэртийг хятадууд их хэмжээгээр авч байна гэх мэдээлэл үе үе дуулдах болсон. Ялангуяа Цагаан сар ойртох тусам энэ төрлийн зөрчил нэмэгддэг талаар хууль хяналтын байгууллагынхан мэдээлдэг. Гэтэл энэ баяр болоогүй байхад их хэмжээгээр хил нэвтрүүлэхийг завдсан хэрэг ...
Намрын чуулганы хуралдааныг 09.00 цагт эхлүүлж байхаар болжээ
УИХ - ын чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын  2013 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09.00 цагаас эхэлж, үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлж байхаар болжээ. Энэ тухай захирамжийг З.Энхболд дарга гаргасан байна. Мөн захирамжид заасан цагийн хуваарьт нийц...
ДБЭТ-ын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатарыг цагдаагийнхан шалгаж эхэлжээ
ДБЭТ-ын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатарыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсээс эрүүгийн хэрэгт шалгаж эхэлсэн тухай мэдээлэл дуулдав. Тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Г.Эрдэнэбаатарт холбогдох асуудл...
ДАШТ 2013: О.Насанбурмаа, О.Бурмаа нар хүрэл медаль авлаа
О.Насанбурмаа, О.Бурмаа нар Энэ сарын 18-аас эхлэн Унгар улсын нийслэл Будапешт хотын “Papp Laszlo Sportarena” спортын цогцолборт болж байгаа сонгомол барилдаан, эрэгтэй эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 67, 72, сонгомол барилдааны 55 кг-ын ж...
Монголбанкийг шалгах ажлын хэсгийг С.Дэмбэрэл ахална
УИХ-ын гишүүн С. Дэмбэрэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороонд зарим хууль, тогтоомжийн хэрэгжилттэй шалгаж танилцах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээр ахлуулан байгуулжээ. Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямб...
Монгол хүн сард 800гр жимс иддэг байна
Сард 6,8 кг мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэг Нийслэлийн Статистикийн газраас гаргасан судалгаагаар хотод амьдарч буй нэг хүн сард дунджаар 6,8кг мах, махан бүтээгдэхүүн, 7,7кг сүү, сүүн бүтээгдэхүүн, 10,3кг гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. Тэгэхээр монголчууд бид мах, гурил, сүү гурваа хамгийн ихээр х...
ДАШТ 2013: Манай эмэгтэй тамирчид багийн дүнгээр хоёрт орлоо
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс медаль авсан тамирчид Унгар улсын нийслэл Будапешт хотноо тав хоног үргэлжилсэн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс манай эмэгтэй тамирчид таван медальтай ирлээ. Тодруулбал, Гавьяат тамирчин О.Батцэцэг, ОУХМ Э.Сумьяа нар мөнгө, Гавьяат тамирчин О.Бурмаа, ОУХМ Т.Мөнхтуяа, Гавьяат та...
Ерөнхийлөгч АНУ-аас А.Меркельтэй утсаар холбогдов
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ХБНГУ-ын Канцлераар дахин сонгогдсон А.Меркельтэй утсаар ярьж баяр хүргэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт ит...
Хилээр тарвага гаргахыг завджээ
Тарвага Хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр ангийн гаралтай хориглосон бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэж буй мэдээллийг тус ангийнхан авчээ. Энэ дагуу шалгаснаар нутгийн иргэд агнасан хэд хэдэн тарвагаа бүтнээр нь хойд хөрш рүү гаргах гэж байсныг илрүүллээ. Уг хэргийг Увс аймгийн харьяат Б.Эрдэнэбилэг...
Google компани дэлхийн улс орнуудын үндсэн хуулиудтай танилцах “Constitute” веб сайт нээлээ.
Constitute веб сайтын нүүр хуудас Хайлтын системын аварга Google компани 9 сарын 23-нд 160 гаруй орны үндсэн хуулиудыг багтаасан “Constitute” веб сайтыг нээсэн байна. Энэ сайт нь Google Ideas уралдаанд шалгарч санхүүжигдсэн Comparative Constitutions Project (http://comparativeconstitutionsproject.org/) тѳслий...
“Сүнжидмаа” дуулалт жүжиг дахин амиллаа
“Сүнжидмаа” ардын дууны домгоос сэдэвлэн бүтээсэн дуулалт жүжиг Эрт үеэс уламжлагдан ард түмний дунд мөнхөд дуулагдсаар ирсэн “Сүнжидмаа” ардын дууны домгоос сэдэвлэн бүтээсэн дуулалт жүжиг үзэгч олондоо хүрэх гэж байна. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан Ахмадын өдрийг тохиолдуулан аравдугаар сарын 04, ...
Багануур дүүрэг хамгийн олон малтай
Нийслэлд 308460 мал байна Нийслэлийн есөн дүүрэгт нийт 308460 толгой мал тоологджээ. Үүнээс  Багануур дүүрэг 109439 Сонгинохайрхан дүүрэг 62654 Налайх дүүрэг 39986 Баянзүрх дүүрэг  39081 Хан-Уул дүүрэг 35780 Багахангай дүүрэг 16349 Сүхбаатар дүүрэг 3626 Чингэлтэй дүүрэг 1528 Баянгол дүүрэг 17 толгой малтай б...
Зарим газар цахилгааны хязгаарлалт хийж эхэллээ
Цахилгаан хязгаарлана Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх ажил үргэлжилж байгаа аж. Иймээс зарим газраар цахилгаан эрчим хүчийг түр хугацаанд хязгаарлаж байгаа талаар Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК-иас мэдээллээ. Энэ сарын буюу есдүгээр сарын сүүлийн өдрүүдэд доорх газруудад засвар хийх юм...
Олон улсад хамгийн эрэлттэй мэргэжил сувилагч бол Монголд ...
Засгийн газар “Ажилтай, Орлоготой Монгол хүн” сэдэвт хөдөлмөрийн салбарын арга хэмжээг есдүгээр сарын сүүлийн долоо хоногт зохион байгуулсан билээ. Энэ хүрээнд Монгол улсад төдийгүй олон улсад хамгийн хэрэгцээтэй байгаа мэргэжил, ажлын байрны тухай мэдээллийг хүргэж байна. Дэлхийн дахинд эрэлттэй 20 мэргэжлээс сонирхво...
Ж.Батзандан гишүүн шинэ хуулийн төсөл боловсруулжээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийв УИХ-ын гишүүн Ж.Батзандан шинэ хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-ын даргад өргөн барихад бэлэн болоод байгаа аж. Түүний мэдээлсэнээр, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай б...
Бодлогын хомсдол
Монголчууд зөвхөн хурдны самбартай эдийн засгийн машинд суучихсан гэлтэй. Жолоочид хаашаа, ямар зардлаар явах нь биш, зөвхөн хэрхэн хурдлах нь чухал ажээ. Манай улс эдийн засгийн бодлогын хомсдолд ороод байна. Аль ч бодлогын цөм нь зарчим байдаг. Эдийн засгийн бодлогын тэр цөм нь байхгүй учир Монголын төр засаг маш оло...
Компанийн захирлууд чуулж байна
Компанийн захирлуудын дээд хэмжээний чуулган Эдийн засгийн хүндрэлийг даван туулах уу гэсэн асуултад хариу өгөхөөр Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын гишүүн 600 гаруй компанийн захирлууд Төрийн ордонд чуулж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Компанийн захирлуудын дээд хэмжээний чуулган”-д оролцогчдод ханд...
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
УИХ-ын ээлжит бус чуулган УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан 14.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Ингээд хэлэлцэх асуудлын дэ...
Э.Эрдэнжамъянг шүүнэ
Сүхбаатар дүүргийн шүүх Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Тэрбээр мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа. Тэрбээр есдүгээр сарын 5-нд товлогдсон хурлын үеэр  “Миний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэгт итгэ...
Хууль зүйн дэд сайдын хэргийг мөрдөн байцаалтад буцаав
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян Э.Эрдэнэжамъянд сайдад холбогдох хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалт явуулах  шийдвэр гаргалаа.  Түүнийг Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлахыг зогсоох захидал Интерполд илгээж мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан гэж үзэн, АТГ...
Есдүгээр сарын 28-ны шөнө Яармагийн гүүрнээс ТЭЦ3-ийн уулзвар хүртэл замыг хаахаар болжээ
ТЭЦ3-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замыг хугацаанаас нь өмнө нээнэ “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг тодорхой хугацаагаар хэсэгчлэн хааж байгаа билээ. Хуваарийн дагуу энэ долоо хоногийн хагас сайн өдөр буюу 9 сарын 2...
Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх шаардлагад бүрхэг хариу өглөө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж энэ сарын 20-ны дотор хариу өгөхийг хүссэн. Энэ шаардлагын хариу тус холбоонд ирсэн байна. Тодруулбал УИХ-ын Тамгын газраас “Улс орны эдийн засгийн тулгам...
Twitter-ын хамгийн олон дагагчтай нь Барак Обама
Twitter-ын хамгийн олон дагагчтай 15 улс тѳрч Twitter-ын хамгийн олон дагагчтай 15 улс тѳрчийн жагсаалтыг сонирхуулж байна.  1.    Барак Обама (Barack Obama) Албан тушаал:    АНУ-ын Ерѳнхийлѳгч Дагагчдын тоо:    33.6 сая 2.    Мишел Обама (Michelle Obama) Албан тушаал:    АНУ-ын Тэргүүн хатагтай Дагагчдын ...
Нью-Йорк муж автомашины ослыг бууруулахын тулд “Texting Zones” байгууллаа
Нью-Йорк мужийн амбан захирагч Андрю Куомо Нью-Йорк мужийн амбан захирагч Андрю Куомо саяхан хурдны замуудын дагуу текст мэссэж бичих цэгүүдийг байгуулснаа зарлалаа. Сүүлийн жилүүдэд АНУ-ын муж улсууд текст мэссэжтэй холбоотой авто замын ослыг бууруулах талаар нэлээд арга хэмжээ авч байгаа боловч ухаалаг гар ...
Таны хөлний тухай 17 сонирхолтой баримт
http://www.mandal.mn/
NBA-ын одын бүжиг
NBA-ын од Кайри Ирвинг NBA-ын од Кайри Ирвинг зѳвхѳн сагсан бѳмбѳгийн сайн тоглогч тѳдийгүй сайн бүжигчин ажээ. Саяхан тэрээр UNICEF-ээс зохион байгуулсан хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцож ѲАБНУ-ын нэгэн дунд сургуульд зочилжээ. Энэ үеэр урьдаас огт зохион байгуулаагүй нэгэн үйл явдал болсон байна. Сурагчид ...
Сонгдо-гийн эмч нар өвчтөнөө хохироожээ
Улаанбаатар Сонгдо эмнэлэг Монголын Эрүүл мэн­дийн салбарт хамгийн сайн тоног төхөөрөмжтэй, эм­чил­гээ үйлчилгээ нь дээд зэргийн гэж үнэлэгддэг “Сон­гдо” эмнэлэгт МХЕГ-аас өргөтгөсөн шалгалт хийж эхлээд байна.  Тухайлбал тус эмнэл­гээр үйлчлүүл­сэн иргэн Б-гийн шинжилгээний ха­риуг норм стандартын дагуу авааг...
Санамж бичиг үзэглэлээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Л.Болд 9 дүгээр сарын 25-ны өдөр Нидерландын Засгийн газар зохион байгуулсан “Маргааныг энхийн замаар  шийдвэрлэх нь“ сэдэвт  Сайд нарын арга хэмжээнд Олон улсын Шүүхийн дарга, Олон улсын Байнгын Арбитрын Шүүхийн дарга, НҮБ-ын Ерөнхий нарий...
Дээд шүүх АТГ-ын мөрдөн байцаагчийг дахин цагаатгав
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой нарын гурван хүнд холбогдох хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцэв. Тэднийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас хоёр дахь удаагаа шалгасан юм. Сэлэнгэ а...
Батаарыг хилээр гаргасан хэргийг түдгэлзүүллээ
Батаарыг хилээр гаргасан хэргийг түдгэлзүүлэв Үлэг гүрвэлийн чулуужсан яс хилээр гаргаж, алс холын Англи, АНУ-д худалдсан хэргийг УМБГ-т шалгаж буй билээ. Энэ хэрэгт холбогдуулж хэд хэдэн хүнийг цагдан хорьж байгаад батлан даалтад гаргаад байгаа. Уг хэргийн гол зохион байгуулагч, АНУ-ын иргэн Э.Прокопитой  хо...
Сайд Л. Болд АОХН-ийн удирдах зөвлөлийн хуралд үг хэлэв
Гадаад харилцааны сайд Л. Болд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л. Болд энэ сарын 25-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн X дугаар хурлын өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв. Л.Болд:АОХН-ийн шинэ дарга Эл Сальвадор улсыг дэмжиж аж...