title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
Хөрөнгө оруулалтын хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
УИХ-ын ээлжит бус чуулган Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх юм байна. Харин УИХ-ын ээлжит бус чуулган үдээс хойш 14.00 цагт эхлэх бөгөөд Хөрөнгө оруулалтын болон Цөмийн энергийн тухай хуулийн ...
АНУ-аас Монголд 5.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо
Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэхүү гэрээний өөрчлөлтийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, АНУ-ын Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбэлл нар өнөөдөр үзэглэлээ. Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээг өөрчиллөө Нэмэлт өөрчл...
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдлөө
Ардчилсан намаас нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчээр ажиллаж байсан Д.Бадарсан, Д.Батбаяр, Л.Наранбаатар, Л.Нарантуяа, Б.Түвшин, Л.Сайнтөгс, Ц.Энхцэнгэл нарыг чөлөөлж, оронд нь Д.Байдраг, П.Батчимэг, Б.Отгонбаяр, Д.Оросоо, Ш.Одгэрэл, Д.Хүрэлбаатар нарыг ажиллуулахаар болжээ. Мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс С.Ононбаяр...
Ерөнхийлөгч АНУ-ын Олон Улсын Энх тайваны хүрээлэнд зочлов
Ерөнхийлөгч “International Peace Institute"-д зочлов Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-ын Нью-Йорк хотноо байрлах “International Peace Institute” буюу Олон улсын Энх тайваны хүрээлэнд зочлов. Олон улсын Энх тайвны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Тэржээ Руд-Ларсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор хүлээн ...
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн танилцуулгыг хийлээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт, Аж ахуйн нэгжийн орлогын а...
Автобусны зарим буудлуудыг нүүлгэх нь
Замын Цагдаагийн газраас “Баруун 4 зам”, “Бөхийн өргөө”, “64-р дэлгүүр”, “Зүүн 4 зам”, “Саппоро”-ийн автобусны буудлуудыг нүүлгэн шилжүүлэх талаар Нийслэлийн Тээврийн  газарт удаа дараа санал ирүүлсэн байна. Тодруулбал, Замын цагдаагийн газраас тус автобусны зогсоолууд нь замын хөдөлгөөнд саад учруулах, зам тээврийн ос...
Н. Алтанхуяг: Би сэтгүүлчийг шүүхэд өгдөггүй, өгөх ч үгүй
Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүр сэтгүүлчидтэй 30 минут уулздаг уламжлалтай. Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүр сэтгүүлчидтэй 30 минут уулздаг уламжлалтай. Энэ долоо хоногийн уулзалт өчигдөр Ерөнхий сайдын өрөөнд болов. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад нэг жил болж байгаа. Сайд нарын танх...
Улаанбаатарт 100-аас дээш настай 27 азай буурал амьдарч байна
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 62146 өндөр настан халамж үйлчилгээнд хамрагддаг.  Тодруулбал,  80-аас дээш настай 7144,  95-аас дээш настай 246, 100-аас дээш настай 27, алдар цолтой 1495 азай буурал Улаанбаатарт амьдардаг байна. Нийслэлд 100-аас дээш настай 27 өндөр настан байна Жил бүрийн аравдугаар сарын 1-...
Манай улс төмөр замын бетон дэрний үйлдвэртэй боллоо
Социализмын үед нийслэлийн 3,4-р хорооллыг босгосон түүхэн гавьяатай “Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг сэргээж, шинэ бүтээн байгуулалтын гол бэлтгэн нийлүүлэгч болгохоор өнгөрсөн хавар Засгийн газраас хөрөнгө төсөв баталсан билээ. Энэ хугацаанд энэ үйлдвэрт орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд суурилуулж, ...
Н. Номтойбаяр гишүүн хүн хутгалсан хэрэгт холбогдлоо
УИХ-ын гишүүн Н. Номтойбаяр -Энэ хэргийн талаар эрхэм гишүүн зөрүүтэй байр суурь илэрхийлж байлаа- Монголын удам залгасан хөрөнгөтнүүдээс хэзээний дуулиан шуугиан тарьдгаараа алдартай хэд, хэдэн хүн бий. Эдний нэг нь МАК компанийн захирал Нямтайширын хүү. Алтны магнатын эрх танхил хүү  хэзээнээсээ л хэрэг тар...
Гаалийнхан уут кофеноос ч импортын татвар авч байна
Бараа, бүтээг­дэхүүний том, жижгээс нь үл хамаарч 15 хувийн гаалийн албан татвар авто­матаар авдаг Гаалийнхан иргэдийг шулсаар байна Манай улсын гаалийн байгууллага “Буяныг гаргах­гүй, бузрыг оруулахгүй” гэх сүржин уриаг урдаа барьж иргэдийг шулсаар байна. Ингэхдээ гаалийн бай­цаагчид хуулиар түрий барьж гада...
Н.Номтойбаяр гишүүн хүн хутгалсан нь үнэн гэлээ
УИХ-ын гишүүн Н. Номтойбаяр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр уржигдар бие хамгаалагчаа хутгалсан гэх мэдээлэл гарсан. Харин өчигдөр Н.Номтойбаяр гишүүн “Ямар ч тийм зүйл болоогүй, харин над руу хүн хутга барьж дайрсан" гэх тайлбарыг өгч байсан юм. Тэгвэл өнөөдөр уг хэргийн хохирогч иргэн Б гэх 36 настай залуугийн г...
Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр 2013.09.27 Испани улсын Торремолинас хотноо 1979 оны есдүгээр сард  болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.  Дэлхийн аялал жуулчлалын...
"Монгол Улсыг геополитикийн өрсөлдөөнд шатрын хүү болгож ашиглахгүй гэж амласан"
Ерөнхийлөгч өндөр түвшний уулзалтад үг хэллээ АНУ-ын Нью Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассабмлейн 68 дугаар чуулганд манай улсын Ерөнхийлөгч оролцож байгаа. Тэрбээр өчигдөр цөмийн зэвсгийг хураах асуудлаарх өндөр түвшний уулзалтад үг хэлсэн юм. Ингээд хэлсэн үгийг нь бүрэн эхээр нь хүргэж байна. Ноён...
Таван хуулийг ээлжит бус чуулганаар баталж чадсангүй
УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө Энэ сарын 16-наас эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулган дөнгөж сая өндөрлөлөө. Хоёр долоо хоног үргэлжилсэн уг хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай”, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газры...
“Тэнгис”-ийн өмнөх барилгын хэргийн шүүх хурал боллоо
“Тэнгис”-ийн өмнөх барилга Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах «Тэнгис» кино театрын урд талд баригдаж буй барилга дээрээс бэхэлгээний төмөр унаж хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 18-ны өдөр гарсан билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулж хохирогчийн ар гэрэ...
Шатарчид залуучуудын ДАШТ-д оролцлоо
Турк улсын Коциали хотноо Залуучуудын Дэлхийн АШТ энэ сарын 13-26-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд ТЕГ-ын “Эрч” спорт хорооны тамирчин, ОУШХ-ны мастер Уртнасангийн Насанжаргал, “Хан Алтай” клубын тамирчин, ОУШХ-ны дэд мастер Эрдэнийн Баасансүрэн, эмэгтэйчүүдийн ангилалд Сэлэнгэ аймаг...
Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалт ирэх хавраас эхлэх боломжтой гэнэ
Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалт ирэх хавраас эхлэх боломжтой гэнэ Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн ерөнхий чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотыг 8 дэд төвтэй байхаар заасан юм. Энэ баримт бичгийг УИХ-аас баталсан.  Энэ дагуу Нийслэлийн З...
ГССҮТ-ийн даргыг өөрчлөхөөр боллоо
Гэмтэл согог, судлалын үндэсний төв Эрүүл мэндийн сайд Н.Удвалын захирамжаар Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн даргаар Ц.Энхбаярыг томилсон билээ. Энэхүү шийдвэрийг тус эмнэлгийн эмч нар эсэргүүцэж төлөвлөгөөт хагалгаагаа хойшлуулан өнгөрсөн долоо хоногт ажил хаялт зарлаж дуулиан дэгдээгээд байсан.  Хари...
Ерөнхий сайдын тэвчээр алдарчээ
Олон нийтийн сүлжээ дэх жинхэнэ нэр нь үл мэдэгдэх нэгэн “од” бий. Тэр бол Танхай эмээ. Түүний бичсэн үг, үсэг, зураг хөрөг бүр өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай. Танхай эмээ гэгчийн ард чухам ямар хүн байгаа бол гэдэг хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байна. Тэрбээр өчигдөр өөрийн ээлжит шүүмжлэл бүхий хошин зургаараа Зас...
Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын айлчлал эхэллээ
Ноён Кан Чан Хийг УИХ-ын гишүүн М.Батчимэг болон бусад албаны хүмүүс угтлаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён  Кан Чан Хий манай улсад албан ёсны айлчлал эхэллээ. Ноён Кан Чан Хийг өчигдөр орой “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд газардсан байна. УИХ-ын дарга З.Энхболд ө...
Хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх төслийн явцын талаар мэдээлэл сонслоо
УИХ - ын ээлжит чуулган Засгийн газрын бямба гарагийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал нь 2014 оны Төсвийн төслийн тухай байлаа. Төсвийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ. “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн жилд 210 мянган тн хагас кок...
Хенри Фордын хэлсэн үгс
Хенри Форд Дэлхийд алдартай АНУ-ын Форд Мотор компанийг үндэслэгч бөгөөд анх удаагаа үйлдвэрлэлд угсралтын дамжлагыг нэвтрүүлсэн хүн бол Хенри Форд юм. Түүний үйлдвэрлэсэн Форд Т загвар нь Америкийн нийгэм, аж үйлдвэрлэлийн салбарт хувьсгал хийсэн. Тэрээр цуцашгүй ажил хэрэгч, зохион бүтээгч байсан бөгөөд АНУ...
Google компанийн 15 жилийн түүхийг тоогоор илэрхийлбэл
Мэдээллийн технологийн хамгийн том компаниудын нэг Google 15 нас хүрлээ. Ларри Пэйж, Сергей Брин нарын байгуулсан компани энэ богино хугацаанд хэрхэн ѳсч ѳндийснийг тоо баримтаас харцгаая. 1.    1998 онд анх нээгдэхдээ 26 сая веб хуудсыг индекслэж байсан бол одоо 60 их наяд хуудас индекслэдэг. 2.    Анх нээгдэхдээ ѳдѳ...
Танд хэр их хугацаа үлдсэн бэ?
www.mandal.mn
О.Ууганбаатар, Э.Энхбат нар хүрэл медаль хүртлээ
ОУХМ О.Ууганбаатар Казахстаны Алмата хотноо жүдо бөхийн Гран при тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнээс манай бөхчүүд гурван хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээний эхний өдөр 73 кг-ын жинд зодоглосон МУГТ Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртсэн бол бусад бөхчүүд тийм ч сайн байгаагүй.  Ерөөс энэ тэмцээнд манай ши...
Энхтайваны гүүрний урд хэсгийг засахад 210 саяыг зарцуулна
Энхтайваны гүүр Энхтайваны гүүрний урд хэсэгт үүссэн механик эвдрэлийг энэ оны зам засварын ажлын төлөвлөгөөний дагуу ирэх долоо хоногоос засч эхлэх нь.  Энэ талаар Нийслэлийн Авто замын газрын хяналтын мэргэжилтэн Б.Энхмандахаас тодруулахад  “Өнгөрсөн жилийн 11 сард тус гүүрний урд хэсэгт механик эвдрэл үүсч...
Бангкок хот руу сурагч солилцохоор боллоо
Тайландын нийслэл Бангкок хот Тайландын Вант Улсын Бангкок хотын ИТХ-ын дарга Пипат Лаппратана тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд зочид төлөөлөгчдийг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авч уулзлаа. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Юуны өмнө бидни...
“Саппоро”-гийн биеэ үнэлэгчид болон архичдыг баривчилжээ
Сонгинохайрхан дүүр­гийн цагдаагийн хэлтэс Нийс­лэлийн цагдаатай хамтарч “Сап­поро” хавийн биеэ үнэ­лэгч, архичдыг албадан баривчлах арга хэмжээ явуул­жээ. Шалгалтаар 24 биеэ үнэ­лэгч болон тэр хавиарх архичдыг түр хугацаагаар саатуулжээ. Тухайлбал биеэ үнэ­лэгчдийн хувьд 16-38 насны эмэгтэйчүүд бө­гөөд тэдний дунд гур...
А.Мурат: УИХ-ын гишүүн Р.Амаржаргал манай жигүүрийг дэмжинэ гэсэн
УИХ-ын гишүүн асан, АН дахь жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүн А.Мурат УИХ-ын гишүүн асан, АН дахь жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүн А.Мураттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -АН-д хэд, хэдэн фракц бий. Гэтэл та бүхэн яагаад жигүүр байгуулахаар болов гэдгээс ярилцлагаа эхэлье? -Намын жирийн гишүүд хэдэ...
Яармагийн замыг нээжээ
Яармагийн замыг нээжээ Чингисийн өргөн чөлөө “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг хоёр дахин өргөтгөн шинэчлэх ажлыг хийж байгаа билээ.  Уг ажил 10-р сарын 10-нд дуусах гэрээтэй ч тухайн чиглэлд хөдөлгөөний ачаалал хэт нэмэгдэж, зорчигчдод хүндрэлтэй байсан тул ажлыг 24 цагаар яа...
Хөдөлмөрийн зах зээлд үнэлгээ хийнэ
Хөдөлмөрийн сайд Я. Санжмятав Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдалд үнэлгээ хийж, учирч буй саад бэрхшээлүүдийг тодорхойлох, тэдгээрийг даван гарах санал боловсруулах зорилгоор Монгол Улсын Хөдөлмөрийн яам болон АНУ-ын РАНД корпорацитай хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг Хөдөлмөрийн сайд Я....
Чикагод Монгол Улсын Өргөмжит Консулын газар нээгдлээ
АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Өргөмжит Консулын газар нээлтийн ажиллагаа боллоо АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хот дахь Монгол Улсын Өргөмжит Консулын газрын нээлт болж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б. Алтангэрэл, Монгол Улсын Өргөмжит Консу...
Цементийн үнэ өсгөснийг шүүмжилж, хариуцлага нэхлээ
Ерөнхий сайд хариуцлага нэхэв Өнгөрсөн долоо хоногийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар цементийн үнэ нэмэгдсэн шалтгааныг сонсч, үнийн өсөлтийг хазаарлах боломжийн талаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлэл сонссон. Гэтэл өнөөдөр хүртэл цементийн үнэ буураагүй байгаа тул Ерөнхий сайд үнэ хазаарлах ямар ар...
Түлээ, нүүрсний үнийг тогтворжуулъя
Хорвоогийн дөрвөн өнгө сүлэлдэн оршдог талын Мон­голд сэрүүн цаг айсуй. Өглөө ажилдаа явах бүрт гэр хорооллын цэнхэр утаа хөвөрч, жихүүн өвлийг санагдуулж эхэллээ.  Нийс­лэлийн гэр хороол­лын айл өрхүүд түлээ, нүүрсээ ха­раахан бэлдэж амжаагүй байгаа ч энэ төрлийн бизнес эрхлэгчид аль хэдийнэ ажилдаа ор­чихож. Жаахан л...
Хүн амын өсөлтөө тооцож төлөвлөгөө боловсруулахыг НҮБ-аас зөвлөлөө
Монгол улсын хувьд жендерийн тэгш бус байдлын индекс буурчээ Хүн ам ба хөгжлийн асуудлаарх Үндэсний дээд хэмжээний уулзалт өнөөдөр боллоо. Монгол улсын хувьд жендерийн тэгш бус байдлын индекс 2005 оноос 2012 онд буурсан үзүүлэлттэй байна гэж НҮБ-ын Хүн амын, хөгжлийн сангаас хийсэн судалгаагаар гарчээ. НҮБ-ын хүн амын...
Нийслэлд нийт 13 газар л такси зогсоно
Таксины зогсоол Автозамын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл явахыг зөвшөөрөлтэй билээ. Харин маргаашнаас стандартын шаардлага хангасан такси мөн нэгдүгээр эгнээгээр зорчино.  Замын цагдаагийн газрын хяналтын камерт бүртгэгдсэн, такси үйлчилгээ эрхэлдэг 15 компанийн 579 такси нэгдүгээр эгнээ...
Лондонд эхлүүлсэн хэлэлцээр Улаанбаатарт үргэлжилнэ
Оюутолгойн далд уурхайд хөрөнгө босгох санхүүжилтийн асуудлаар Лондонд эхлүүлсэн хэлэлцээр өнгөрсөн баасан гаригт өндөрлөжээ. Улсаа төлөөлж  хүлгийн жолоог тийш залсан “Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ын гишүүд наашаа зүглэсэн гэх мэдээлэл байгаа ч Да.Ганболд тэргүүтэй нөлөө бүхий хэд хэдэн эрхэм тэнд үлдсэн байна. “Р...
Хятадын экспорт болон импортын өсөлт таамаглаж байснаас илүү хувиар өслөө
Гадаад зах зээлийн орчин таатай болж эхэллээ   "Мандал" Даатгал нь сар бүр Market Update буюу дотоодын болон олон улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тойм мэдээллийг хүргэдэг билээ. Энэхүү зах зээлийн тойм мэдээллийг “Mandal Asset Management”-ээс сар бүр гаргадаг бөгөөд наймдугаар сарын мэдээгээ уншина уу. ГАДА...
Шинзо Абэ манай Ерөнхийлөгчийг гэртээ урив
Шинзо Абэ, Элбэгдорж нар Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Токио хотын Шибуя дүүрэг дэх гэртээ урьж уулзав.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоод буцах замдаа Токиогоор дайрч өнгөрсөн юм. Ерөнхий сайд Ш.Абэ саяхан Монгол ...
Гадаад паспортынхаа хүчинтэй хугацааг нягтлахыг сануулж байна
Гадаад паспорт Хилийн чанадад зорчиж буй манай иргэд гадаад паспортынхаа хүчинтэй хугацааг зургаан сараас багагүй байлгах ёстойг нягталж шалгаагүйн улмаас хүндрэл учирч, паспортоо сунгуулахын тулд нислэгээ хойшлуулах, цаг хугацаа алдах зэрэг асуудалтай тулгарч байна. Ялангуяа, Хонконгийн олон улсын нисэх буудлаар дамж...
Оюутны виза карт хүчингүй боллоо
Оюутны виза карт хүчингүй боллоо Нийслэлд нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог оюутнууд өнөөдрөөс эхлэн шинэ смарт картаар үйлчлүүлж эхэлж байна. Харин хуучин виза карт нь хүчингүй болж байгаа юм. МОХ Төрийн банктай хамтран нэвтрүүлж буй смарт картаар нийтийн тээврээр үнэгүй зорчихоос гадна банкны гүйлгээ хийх...
Намрын чуулганыг морь цагт нээнэ
УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 16-27-нд болж өнгөрсөн. Харин УИХ-ын 2013 оны намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Чуулганы нээлт 11.40 цагт болох юм байна. УИХ-ын чуулган Нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдана. УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мо...
Жил бүрийн аравдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих” сар болголоо
Жил бүрийн аравдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлалаа Хүн амын насжилтын асууд­лаарх үндэсний стра­тегийн хэрэгжилтийг эрчим­жүү­лэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2013 оны есдүгээр сарын 26-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын 356 дугаар тушаалаар жил бүрийн аравдугаар сарыг “Ахмадын эрүүл...
Такси нэгдүгээр эгнээгээр явж эхэллээ
Такси нэгдүгээр эгнээгээр явж эхэллээ Өнөөдрөөс стандартын шаардлага хангасан такси 1-р эгнээгээр явж эхэллээ. ЗЦГ-ын  хяналтын камерт бүртгэгдсэн такси үйлчилгээ эрхэлдэг 15 компанийн 579 такси 1-р эгнээргээр зорчих эрхтэй бөгөөд таксины өнгө үзэмж, стандартын шаардлагад нийслэлийн Тээврийн газар хяналт тави...
Монгол хүн НҮБ-д ажиллах боломжтой боллоо
Гадаад харилцааны сайд Л.Болд Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож, Нью-Йоркт ажиллах үеэрээ Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч В.Хонгтой уулзлаа. НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт Монгол иргэдийг гэрээгээр ажиллуулна. Энэ үеэр НҮБ-ын Нарийн бич...
Л.Эрдэнэчимэг: Цэцэрлэгийн хүртээмжгүйгээс хүүхэд гэртэйгээ шатсан эмгэнэл давтагдсаар байна
Төрийн ордонд “Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурлаас хойшхи 20 жилд” сэдэвт үндэсний дээд хэмжээний уулзалт өчигдөр болов. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс дараах асуудлуудыг тодруулсан юм.  -Өнөөдөр /өчигдөр/ хүн амын хөгжлийн асуудлын та­лаарх бага хурлаас хойшхи 20 жилийн ху...
Манай Улс Сьерра Леон Улстай дипломат харилцаатай боллоо
Монгол Улс Сьерра Леон Улстай дипломат харилцаатай боллоо НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Сьерра Леон Улстай дипломат харилцаа тогтоолоо. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд,...
Компанийн удирдлага ял сонссон ч барилгын ажил үргэлжилнэ
Тэнгис кинотеатрын өмнө барьж буй барилга Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг, “Тэнгис” кинотеатрын өмнө барьж буй барилгын тулгуур төмөр унаж, оюутан залуугийн аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд гарсан. Уг хэрэгт холбогдуулан барилгын ажлыг гүйцэтгэж буй “Мудун спед” компанийн за...
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар юу ярив
Засгийн газрын хуралдаан Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын 2014 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Ирэх оны нэгдсэн төсөв болон Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн төсвийн төслийг холбогдох хууль тогтоомжийн төслийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуваарь ёсоор Засгийн ...
Таныг яагаад олон хүн Twitter-т дагахгүй байна вэ?
Таныг яагаад олон хүн Twitter-т дагахгүй байна вэ? Жиргээчдийн сүлжээнд нэгдсэн хүмүүс аль болох олон хүн дагуулахыг хүсдэг. Гэхдээ энэ нь тийм ч амархан биш. Ихэнхдээ хүмүүс Twitter-ын “Profile summary” хуудсыг богинохон хугацаанд үзээд “Follow” товчыг дарах үгүйгээ шийддэг байна. Энэ богинохон хугацаанд л б...
Оюутолгойн хэлэлцээр Улаанбаатарт үргэлжлэхээр болжээ
Оюутолгойн ТУЗ-ийн ХБХ, 2013 “Эрдэнэс Оюу Толгой" компаниас Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. ОТ-н Монголын талын ТУЗ-ийн гишүүд өнгөрсөн сарын 23-27-ны хооронд Лондон хотноо ОТ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцоод ирсэн юм. ТУЗ-ийн гишүүн Уул уурхайн яамны Стратеги, бодлого, төлөвлөлт...
Н.Номтойбаяр сайн дураараа шалгуулахаар болжээ
УИХ-ын гишүүн Н. Номтойбаяр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэмт хэрэгт холбогдсон  талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Цагдаагийн газраас түүнд эрүүгийн хэрэг үйлдсэн хэмээн хэрэг үүсгээд байгаа гэсэн бол үүнийг гишүүн өөрөө үгүйсгээд байгаа. Энэ ч үүднээс тэрбээр албан ёсны байр сууриа ...
Иргэн Ц.Мөнхбатын маргааныг хэлэлцэнэ
Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Мөнхбатын өргөдлийн дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлаар үүсгэсэн маргааныг аравдугаар сарын 09-нд Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэхээр болжээ.   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх ...
УИХ-ын намрын чуулганы нээлтэд 48 гишүүн иржээ
УИХ-ын чуулган УИХ-ын намрын чуулган 11.50 цагт гишүүдийн 63.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд УИХ-ын 76 гишүүнээс 48 нь хүрэлцэн иржээ.  УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын намрын чуулганаар 2014 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын ...
А.Шоовдорыг батлан даалтад гаргахгүй гэжээ
“Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн удирдлагуудын хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа бөгөөд захирал А.Шоовдорыг цагдан хорих хугацааг дахин сунгахаар болжээ. Харин хамт шалгагдаж буй дэд захирал Д.Валяхүү, Үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга нарын долоон хүнийг гадуур шалгаж байгаа юм. Хэдийгээр А.Шоовдорын ...
Авлига авсан цагдаа нарыг шүүнэ
Баянгол дүүргийн шүүх Хилээр хууль бусаар самар гаргахыг завдсан Хятадуудаас их хэмжээний авлига авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа цагдаа нарын хэргийг өчигдөр Баянгол дүүргийн шүүхэд хянан хэлэлцсэн хэдий ч дуусгаагүй. Энэхүү авлигын хэрэг нь эзэн холбогдогч олонтой тул хэргийг шүүх хуралдаан өнөөдөр дахин үрг...
Урт цагааны барилгыг нураана
Урт цагаан 1954 онд ашиглалтад оржээ Энэ жил СТӨ-г нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж засварласан. Харин Урт цагааны барилгыг нурааж шинээр барилга барихаар болжээ. Нийслэлийн өмчит обьектод дээрх хоёр том байгууламж багтдаг.  Түүх сөхвөл Урт цагаан 1954 онд, Соёлын төв өргөө 1989 онд ашиглалтад орж байсан бай...
АНУ-д төрийн ажил зогсч, 800 000 төрийн албан хаагч ажилгүй боллоо
АНУ-ын Конгресс АНУ-ын Конгресс Төсвийн тухай хуулийн төслийг өчигдөр хэлэлцээд Сенат руу буцаах шийдвэр гаргажээ. Энэ нь гурав дахь удаагийнх учир одоо тэндэнд төсвөө батлахад ганцхан цагийн л хугацаа үлдээд байв.  Хэрвээ ингэж чадахгүй бол аравдугаар сарын 1-нээс /АНУ-ын цаг  Монголоос 12 цагаар хоцордог/ э...
Монголын асуудал “Рио тинто”
Рио тинто Дэлхийн уул уурхайд шинэ хуудас эхлүүлээд байгаа Оюутолгойд Монголыг төлөөлөх ТУЗ-ийн гишүүд солигдоод удаагүй байна. ТУЗ-ийн өмнөх гишүүдээс ялгаатай нь эдийн засгийн талаар шаггүй мэдлэгтэй хэмээн олон нийт тэднийг онцолж байгаа. Иймдээ ч шинэхэн гишүүд гадаад захирлуудтай ширээний ард суухдаа суд...
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа
УИХ дахь АН-ын бүлэг хуралдав УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналуудад Ардчилсан намын бүлэг ямар  байр суурь илэрхийлэх  тухай хэлэлцэж шийдвэрлэжээ.  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж байсан ч  тус хуулийн төслийг боловсруулах ...
Засгийн газрын тэргүүн өмнөд хөршийг зорино
БНХАУ-ын нийслэл Бээжин Ерөнхий сайд энэ сард Хятад улсад албан ёсны айлчлал хийнэ. Үүнтэй  холбогдуулан айлчлалын үеэр хөндөж хэлэлцэхээр төлөвлөж буй зарим асуудлын талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шяолунтай өнөөдөр санал солилцлоо. Засгийн газрын тэргүүний айлчлалын...
Нийслэлийн хамгийн ахмад иргэн 108 настай
Нийслэлийн хамгийн ахмад иргэн 108 настай С.Бүтэмж гуай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1991 оны чуулганаас 10 сарын 01-ний өдрийг Олон улсын  Ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгон  зарласан. Үүнээс хойш манай улс Монголын Ахмадын өдрийг 22 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд Нийслэлийн Ахмадын байгууллага үүсч...
Хийтэй бизнес
Мэдээллийн уламжлалт хэрэгсэл болох сонин, сэтгүүл, радио, зурагт дээр 1990-ээд оноос интернэт, 2000 оноос гар утас нэмэгдэж, хэвлэл мэдээлэл эдийн засгийн томоохон салбар болж байна. Хэвлэлийн Хүрээлэнгийн тайлангаар (2011 оны эцсийн байдлаар) Монголд 126 сонин, үүнээс өдөр тутмын 16, долоо хоног тутмын 30 сонин гарч ...
Н. Номтойбаяр: Тэр өдөр хэн нэгэн хутга мэсэнд өртсөн зүйл байхгүй, хохирогч байхгүй
УИХ-ын гишүүн Н. Номтойбаяр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр холбогдоод байгаа хэргийнхээ талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тодруулбал,  есдүгээр сарын 25-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших МУИС-ийн хоёрдугаар байрны дэргэдэх “Le Triskell” хэмээх франц ресторанд болсон хүйтэн мэсээр нэгийгээ гэм...
Нийтийн тээврийн зогсоолуудад шалгалт хийхээр болжээ
Зогсоолын нэгдсэн үзлэгт төвийн зургаан дүүрэг, зуслангийн эцсийн болон дундын зогсоолууд хамрагдана Шалгалтаар  мэргэжлийн байгууллагууд хамтран нийтийн тээврийн үйлчилгээний автобусны дундын болон эцсийн зогсоолын байршлыг тогтоож, баталгаажуулах аж. Зогсоолын нэгдсэн үзлэгт төвийн  зургаан дүүрэг, зусла...
Манай тамирчид 18 алтан медальтай ирлээ
Оюун ухааны академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатар Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн Хонконгд болж өндөрлөлөө. Хоёр өдөр үргэлжилсэн тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцсон бөгөөд 18 алт, зургаан мөнгө, 15 хүрэл нийт 39 медаль хүртэж багаараа хоёрдугаар байрт орсон баяртай мэдээ бидэнд ирлээ. Ол...
“Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулжээ
Монгол банкны ерөнхийлөгч Х.Золжаргал “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа. “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулжээ Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-...
Энэ сарын 15 гэхэд бүх оюутан смарт карттай болно
Оюутнууд өнөөдрөөс нийтийн тээврээр зорчихдоо шар виза картаар бус смарт карт хэрэглэж эхлэхээр болсон. Энэ талаар МОХ-ны Нийтийн тээврийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Г.Ууганбаяраас тодрууллаа.  Шинээр тараагдаж байгаа смарт карт өмнөхийгөө  бодвол олон талын ашигтай гэсэн. Энэ талаар тодруулаач? -Энэхүү смарт кар...
Байнгын хороод дахь гишүүдийн хуваарилалтыг хуульд нийцүүлэхийг шаардана гэв
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаа хийлээ.  МАН-ын бүлгийн хувьд ээлжит бус чуулганаас намрын чуулганд хэлэлцүүлэхээр шилжүүлсэн таван хуулийн төслөөс Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөлд тусгах саналуудын тала...
Бүгд Найрамдах Суринам Улстай дипломат харилцаа тогтоолоо
Монгол Улс Бүгд Найрамдах Суринам Улстай дипломат харилцаа тогтоолоо Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцсон юм.  Дипломат ха...
Сонгодог урлагийн их өргөө үзэгч таныг хүлээж байна
Монголын сонгодог урлагийн их өргөө болсон УДБЭТ-ын хамт олон 51 дэх тоглолтын улирлынхаа нээлтийг хийхээр шамдан ажиллаж байна. Энэ жил театрын тоглолтын улирлыг төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дууриар нээх аж. Театр гадна, дотор засвар хийж өнгөлөг, тодхон болж үзэг...
"Петровис"-оос бусад нь ерөнхий сайдыг үл тоов
Сүүлийн хоёр долоо хоног зарим ШТС-ууд АИ-92 болон дизелээс бусад шатахууныг "Тог тасарсан”, “Засвартай”, “Дууссан” гэсэн шалтгаанаар зарахгүй байв. Тухайлбал “Содмонгол”, “Жаст ойл” зэрэг компани. “МТ ойл” ч гэсэн АИ-92 бензинээ элдэв шалтгаар зарахгүй байсан юм. Энэ тухай манай сонин анхлан хөндөж “Шатахуунаар бойкот...
73 настай Excel зураач Тацуо Хориучи
73 настай Тацуо Хориучи Тэтгэвэрт гарахынхаа өмнөхөн буюу 13 жилийн өмнө Тацуо Хориучи гуай ямар нэгэн шинэ зүйл сурахаар шийдсэн байна. Тэрээр одоо 73 настай. Тэгээд компьютер дээр зураг зурж сурахаар шийджээ. Компьютер худалдаж аваад, зургийн програм худалдаж авах гэтэл их үнэтэй байсан байна. Тиймээс бэлэн байсан M...
1000 оюутны байр удахгүй ашиглалтад орно
1000 оюутны дотуур байр УИХ-ын гишүүн А.Тлейхан, Ц.Даваасүрэн, С.Бямбацогт нарын санаачилгаар Арслантай гүүрний урд байрлах оюутны хотхонд “1000 оюутны байр” шинээр бариулсан билээ. Хоёр корпус бүхий уг байрыг 2011 оны тавдугаар сараас эхлэн барьж, өнгөрсөн оны наймдугаар сард ашиглалтад өгөх ёстой байсан. Ан...
iPhone-ы тусламжтай гэртээ шар айраг исгэдэг болно
iPhone-оо Brewbot машинтай Bluetooth-ээр холбоно Гэрийн нөхцөлд шар айраг исгэх нь нэлээд ярвигтай, туршлага, тэвчээр шаардсан ажил. Тэгвэл нэгэн компани хялбар аргаар гэртээ шар айраг хийх машиныг зохион бүтээж байгаа юм байна. Brewbot машиныг ашиглан хэн ч шар айраг үйлдвэрлэж болно. Ингэхдээ та iPhone-оо B...
Венесуэл америкийн гурван Дипломатчийг хөөж явуулав
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Венесуэлийн эрх баригчид “тааламжгүй этгээд” хэмээн зарлав. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро орон нутгийн телевизээр мэдэгдсэн хэмээн AFP агентлаг өчигдөр уламжиллаа. Н.Мадурогийн хэлснээр бол, есдүгээр сарын эхээр сөрөг хүчнийхэн Венесуэлийн эрчим хүчний ...
Самрын эзэн хятадуудаас хахууль авсан цагдаа нарт таван жил хорих ял оноов
Баянгол дүүргийн шүүх БНХАУ руу хууль бусаар их хэмжээний самар гаргахыг завдсан хятадуудаас 40 сая төгрөгийн авлига авч суллаж явуулах гэж байсан цагдаагийн ажилтан У.Раднаабазар тэргүүтэй таван хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүх хоёр өдрийн турш хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуучнаар НХЭГ-ын ажилтан У.Ра...
"С.Зоригийн хэргийг илрүүлээгүйн алдааг улс төрчид хүлээн зөвшөөрөх ёстой"
Улс төр судлаач Л.Эрдэнэтуул “Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор улс төр судлаач Л.Эрдэнэтуулыг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа. -С.Зориг бусдын гарт амь насаа алдсан энэ өдрийг  жил болгон хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж өнгөрүүлдэг.   Түүний дотнын анд, хамтран зүтгэгч байсан хүний  хувьд энэ өдөр...
Цементийн үндэсний аюулгүй байдал
Цементийн үндэсний аюулгүй байдал Өнгөрсөн даваа га­рагийн Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-аар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн багагүй бухимдуулж, улай­­­­­тал нь уурлуулсан. Гэх­­­дээ асуудлын гол нь Р.Эрдэнэбүрэн даргадаа биш, сүүлийн үед үүсээд бай­­га...
Жастин Тимберлейк: Мөнгө хэзээ ч амар хялбар аргаар олдож байгаагүй
Va-Bank киноны зураг авалтын үеэр Америкийн нэрт дуучин Жастин Тимберлейк  “Va-банк” хэмээх кинонд Ричи Ферстийн дүр бүтээжээ.  Түүний бүтээсэн дүр нь Уолл-стритэд карьер хөөгөөд бүтэлгүйтмэгцээ Пристонд аспирантурт суралцахаар шийддэг. Сургалтын төлбөр ч үгүй Ричи онлайн казино тоглож, мөнгө олохоор шийднэ. ...
Улаанбаатарын иргэдийн 50 гаруй хувь нь 15-44 насныхан
Улаанбаатарын иргэдийн 50 гаруй хувь нь залуучууд Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1 226 991 иргэн амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэ нь 4 жилийн өмнөхтэй харьцуулахад нийслэлийн хүн ам 15 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Нийслэлийн нийт хүн амын  580981 нь эмэгтэй, 646010 нь эрэгтэй. Харин насны бүлгээр анг...
Тэвчиж болох зардлуудыг тана гэв
Орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийв Засгийн газрын тэргүүн өнөөдөр аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Цахим хуралд Дорнод, Дорноговиос бусад аймгийн бүх сумын удирдлагууд хамрагдлаа. Ирэх оны төсөв зохиохдоо салбарын сэтгэлгээгээр биш багийн сэтгэлээр хандаж, тэвчиж болох зардлуудыг танахыг  ...
Залуучуудын ДАШТ-д өрсөлдөх бүрэлдэхүүн тодорлоо
Олон улсын жүдо бөхийн холбооны залуучуудын ДАШТ энэ сарын 23-27-нд Словенийн нийслэл Люблянад болно Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-27-нд Словенийн нийслэл Любляна хотод болно. 18 дахь удаагийн тэмцээн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жин боло...
"Багануурын нүүрсийг гал алдахааргүй нөөцөлсөн"
Улаанбаатарт өнөөдөр нэг тонн нүүрс 280-300 орчим мянган төгрөгөөр зарагдаж байгаа. Тэгвэл зах зээлийн энэ ханшийг бууруулах боломжийг “Нүүрс” хөтөлбөр олгох нь. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас иргэдэд Багануурын уурхайн нүүрс нэг тн нь 80 мянган төгрөгөөр очиж эхэлснээс зах зээлд дэх нүүрсний үнэ 100-120 мянган төг...
Израильчууд араб хүнийг анх удаа өргөмжлөв
Израилийн “Яд Вашем” музей-архив Израилийн “Яд Вашем” музей-архив Дэлхийн хоёрдугаар дайны үед хэд хэдэн еврей хүнийг нацистуудаас аварсан Егинетийн эмч Мохаммед Хельмийг “Ард түмний энхийн элч” хэмээн зарлав. AFP агентлагийн мэдээлснээр, М.Хельми нь еврейчүүдийн зүгээс энэ хүндлэлийг хүртсэн анхны араб хүн б...
Охины аминд хүрсэн хоёр сувилагчийг ажлаас нь халжээ
Хэдхэн хоногийн өм­нө Т.Маралжингоо гэх бяцхан охин эмч нарын ха­риуцлагагүйгээс болж амиа алдсан хэрэг гарсан билээ. Улмаар охины ээж Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хан­дан охиных нь аминд хүрсэн эмч, сувилагч нарт хариуц­лага тооцож өгөхийг хүссэн юм. Үүний дагуу Сүхбаатар дүүр­­гийн нэгдсэн эмнэл­гийн сувилагч Л.Оюун­г...
Хогны уутыг айл өрхүүд үнэгүй, аж ахуйн нэгжүүд 95 төгрөгөөр худалдаж авна
Хогны уутанд гурван тэрбум гаруй төгрөг зарцуулжээ Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Хог хаягдлын шинэ менежмент” хөтөлбөрийг энэ зун хэрэгжүүлсэн. Эхний ээлжинд туршилтын журмаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн айлуудыг хамруулсан бол өнөөдрөөс нийслэлийн 317 мянган өрхийг хамруулж, хэрэгжүүлэх...
Зүүн дөрвөн замын уулварыг гурав хоногийн хугацаатай хаажээ
Зүүн дөрвөн замын уулзварыг засаж байна Нийслэлд зам засварын ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээнд Зүүн дөрвөн замын уулзварын замын хөдөлгөөнийг өчигдөр оройноос хаажээ. Харин энэ сарын 4-ний 22.00 цагт нээх юм байна. Замын 6500 м2 талбайд асфальтбетон хучилт шинээр хийхээр болсон тул ийн хөдөлгөөнийг нь хаажэ...
Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг чуулганы хуралдаанд оруулахаар боллоо
Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар таницуулав Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганаар анхны хэлэлцүүлгийг нь дэмжсэн Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсө...
Онгоцны сүйрэлд өртөх магадлал 14 сая хүн тутамд НЭГ тохиолддог
www.mandal.mn
Хууль зүйн байнгын хорооны хурал хойшлогдлоо
Хууль зүйн байнгын хорооны хурал хойшлогдов Тус хорооны хурал өнөөдөр товлогдсон юм. Харин Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ...
БНСУ-ын эрх баригч хүчин Монголын Засгийн газрыг уучлал гуйхыг хүлээж байна гэдэг нь ташаа мэдээлэл аж
Гадаад харилцааны яам Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “БНСУ-ын эрх баригч хүчин Монголын Засгийн газрыг уучлал гуйхыг хүлээж байна” гэсэн ташаа мэдээлэл гараад байгаа. Үүнтэй холбогдуулан ГХЯ-аас дараах тодруулгыг хийлээ.  Дээрхи мэдээлэлд дурдагдсан БНСУ-ын эрх баригч Сэнүри намын дарга Хван Ү Ёо-ийн ...
“Их талын жазз” олон улсын VII наадам эхэллээ
“Их талын жазз” олон улсын VII наадам “Их талын жазз” олон улсын VII наадам энэ сарын 1-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Наадмын хүрээнд энэ сарын 6-ны 15.00 цагт Чингис хааны талбайд нээлттэй тоглолт, “Юби Жазз” клубд жазз тоглолт үдэш бүр 20.00 цагт, хаалтын гала тоглолт УДБЭТ-т энэ сарын ...
Намрын чуулганы хуралдаан эхэллээ
УИХ - ын чуулганы нэгдсэн хуралдаан Аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хууль т...
iOS7-ын хэн бүхний илрүүлж амжаагүй боломжууд
Хэрвээ та Apple төхөөрөмжтэй бол iOS7 үйлдлийн систем суулгаж амжсан гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн хувилбар таны хуучин iPhone, iPad-ыг шинэ төхөөрөмж мэт болгож чаддаг ид шидтэй. Маш олон шинэ боломжууд нэмэгдсэнийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гэхдээ энэ удаа зарим нэг анзаарагдаагүй, нийтэд зарлагдаагүй шин...
Татварын байцаагч бүсгүйн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хойшиллоо
Баянгол дүүргийн шүүх Чингэлтэй дүүргийн татварын байцаагчаар ажиллаж байсан Э бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан хэрэг өнгөрсөн долоодугаар сард гарсан. Энэхүү хэргийн сэжигтэнээр түүний найз Ц.Туяаг татан эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Ц.Туяад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд болох б...
С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Жил бүрийн аравдугаар сарын 2-нд С.Зориг агсны хөшөөнд гэр бүлийнхэн, анд нөхөд, ард түмэн нь дурсч цэцэг өргөдөг уламжлалтай.  Одоогоос яг 15 жилийн өмнө яг энэ өдөр УИХ-ын гишүүн, Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг бусдын гарт аймшигтайгаар хорлогдон амиа алдсан харамсалтай хэрэг гарч Монголын ард түмний сэтг...
Өмнөд Солонгос "булчингаа чангалж" үзүүлэв
Зэвсэгт хүчнийхээ 65 жилийн ойн баярын жагсаал Хойд Солонгосын зүгээс байнгын заналхийлэлд өртдөг Өмнөд Солонгос улс өчигдөр Зэвсэгт хүчнийхээ 65 жилийн ойгоор хамгийн сүүлийн үеийн холын тусгалын пуужин оролцсон цэргийн баярын нүсэр жагсаал хийлээ. Сөүлээс өмнө зүгт байдаг Соннам хотын агаарын дэргийн баазад...
Килиманжарод Монгол тамирчид авирна
Аялал аравдугаар сарын 12-19-ний хооронд үргэлжлэх бөгөөд 17-ны өдөр “Хайрхан” аялагч клубийн тамирчид 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр Африк тивийн ноён оргил болох 5895 метрийн өндөрт байрлах Килиманжаро ууланд гарахаар болсон байна. Аялал аравдугаар сарын 12-19-ны хооронд үргэлжлэх бөгөөд 17-ны өдөр уулын оргил...