Dataset Viewer
Auto-converted to Parquet Duplicate
headline
stringlengths
2
190
date
stringlengths
10
13
author
stringlengths
4
20
category
stringlengths
3
19
sub_category
stringlengths
3
19
body
stringlengths
1
169k
link
stringlengths
22
26
tags
stringlengths
2
310
Парисын төвд дэлбэрэлт болжээ
2023-06-22
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Парисын төвд Лхагва гаригийн үдээс хойш болсон дэлбэрэлтийн улмаас 37 хүн гэмтэж бэртжээ. Эндээс дөрвийнх нь биеийн байдал хүнд байна. Онцгой байдлын ажилтнууд барилгын нуранги дундуур хайлт хийж байгаа бөгөөд дор хаяж хоёр хүн сураггүй алга болсон байх магадлалтай байна. Үнэрч нохойн тусламжтайгаар нуранги доороос хүмүүсийг эрэн хайж байна.Гэрчүүдийн мэдээлснээр дэлбэрэлтээс өмнө хийн хурц үнэр ханхалж байсан. Ахуйн хэрэглээний хий алдагдсаны улмаас дэлбэрэлт болсон байж магадгүй ч шалтгааныг хараахан бүрэн тогтоогоогүй байна.Барилга эхэндээ галд автсан ч дараа нь галыг дарж чадсан гэж цагдаагийн дарга Лоран Нунез мэдэгдэв. Галыг цурманд оруулахад 270 орчим гал сөнөөгч ажилласан. Хэргийн газарт Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин мөн очжээ.Дэлбэрэлт нь нийслэлийн тавдугаар дүүргийн Сэйнт-Жак гудамж дахь дизайны сургууль болон католик шашны боловсролын төв байр байрладаг байранд болжээ. Тус дизайны сургууль нь Францын нийслэл дэх хоёр хэлээр ярьдаг анхны дизайны сургууль юм.Эх сурвалж: BBC
https://news.mn/r/2657064/
парис дэлбэрэлт, ахуйн хий
Пёньян: Блинкенийг гуйлгын айлчлал хийлээ гэв
2023-06-22
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Бээжинд айлчилсан. Түүний айлчлалыг "гутамшигтай гуйлгын айлчлал" гэж Хойд Солонгосын олон улсын харилцааны шинжээч Жонг Ён Хак өчигдөр /2023.06.21/ хэлжээ. Мөн энэ айлчлал нь Бээжинд шахалт үзүүлэх гэсэн АНУ-ын бодлого бүтэлгүйтсэний илрэл гэж үзэж байна. "Хоёр улсын харилцаа муудсан нь АНУ-ын эдийн засагт хүн цохилт болсон тул нөхцөл байдлыг намжаах зорилгоор Блинкен Хятад руу ниссэн. Сөргөлдөөн нь урьд өмнө байгаагүй цэргийн мөргөлдөөнийг өдөөж болно. Эхлээд өдөөн хатгачихаад дараа нь үзэл бодлын зөрүүтэй байдалд хариуцлагатай хяналт тавих тухай ярих нь АНУ-ын увайгүй байдлын илрэл юм. Блинкений айлчлал бол Хятадад шахалт үзүүлэх бодлого бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрсөн өдөөн хатгагчийн гутамшигт гуйлтаас өөр юу ч биш" гэж Жонг Ён Хак хэлэв.АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа Хятадад айлчилсан юм. Энэхүү айлчлалаар хоёр улсын харилцаанд томоохон дэвшил гаргаж чадаагүй ч гэлээ харилцаагаа тогтворжуулахаар тохиролцов. Эх сурвалж: YONHAP
https://news.mn/r/2657032/
АНУ Хятад, Хойд Солонгос АНУ, блинкен айлчлал
Японы хамгийн золгүй үеийнхэн
2023-06-22
Б.Анхтуяа
Дэлхий
Нийтлэл
1986-1991 оны хооронд үүссэн үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөс хагарсны дараа Япон улс эдийн засгийн ноцтой уналтад орсон. Үүнийг залгаад ажилгүйдэл газар авч, эдийн засгийн өсөлт удааширсан "алдагдсан 10 жил" үргэлжлэв. Ийнхүү Японы шинэ мянганыхан удаан хугацааны эдийн засгийн зогсонги байдалд өссөн бөгөөд энэ нь тэдний амьдралд өөрийн гэсэн ул мөрийг үлдээжээ. Программ хангамжийн инженерээр бие даан ажилладаг Исечи Макото 36 нас хүрснийхээ дараа л амьдралаа шинээр эхэлж чадах юм шиг санагдаж буйгаа ярьжээ. Тогооч болох хүсэлтэй эхнэрийнхээ хамтаар босгосон тэдний амьдрал одоо л өрнөөс салж, амьдралдаа жинхэнэ утгаар эхлүүлэхээр төлөвлөж байна. Исэчи Японы өмнөд эргийн Кагошима хотод өсч, дунд сургууль төгссөн. Ажлын гараараа жижиглэн худалдааны дэлгүүрт хөгжмийн зэмсэг зарах байдлаар эхлүүлж, хамтлагт гитарчин ч хийж байв. Эцэст нь тэрбээр мэдээллийн технологийн компанийг хамтлагийнхаа нэг гишүүний хамт байгуулжээ. Харамсалтай нь компани нь 2019 онд дампуурснаар 35 мянган ам.долларын өрөнд орсон байна. Тухайн үед эхнэр нь тогоочийн сургуульд суралцах гээд мөн л зээл авсан байв. Тэрбээр компаниа хааж, вэбсайт бүтээдэг чөлөөт уран бүтээлч болсон байна. Ерөнхийдөө технологийн мэдлэгээ тэрбээр "YouTube" дэх хичээлүүдийг олж авсан бөгөөд бие даан "Photoshop" ашиглаж сурчээ. Ийнхүү сүүлийн гурван жилийн хугацаанд өөрийгөө дайчилж ажилласны эцэст сарын орлого нь 7500 ам.долларт хүрсэн байна. Тэрбээр компани дампууруулсан өрөө одоо л дарж дуусч байгаа тул амьдралаа шинээр эхлэх боломжтой болсноо баяртайгаар ярьсан нь энэ. Тэд одоо Осака хотод гурван өрөө байранд нүүн орж, итали ресторан ажиллуулахаар төлөвлөж байна. Гэхдээ тэдний зорилго нь баяжих биш бас хүүхэдтэй болох төлөвлөгөөгүй. Японы бусад шинэ мянганыхны нэгэн адил Исэчи ч мөн адил байгаадаа сэтгэл хангалуун байна. Японы эдийн засгийн хямрал гүнзгийрч, байгалийн гамшгийг даван туулж байгааг харж өссөн тэдэнд энэ зэрэгтэй амьдарч байгаа нь л хангалттай мэт санагддаг гэнэ. "Pew" судалгааны төвийн тодорхойлсноор шинэ мянганы залуус 1981-1996 оны хооронд төрсөн тул өдгөө 27- 42 насныхан юм. АНУ-ын шинэ мянганыхан 2008 оны санхүүгийн их хямралын үеэр карьераа эхлүүлсэн бол Японы үе тэнгийнхэн нь бүх амьдралаа эдийн засгийн уналтад өнгөрүүлж байгаа гэсэн үг. Японд ойролцоогоор 27 сая хүн буюу тус улсын нийт хүн амын тавны нэг орчим нь шинэ мянганынхан. Харин АНУ-д амьдарч буй энэ үеийнхний тоо 72 сая, Хятадад 400 сая."Insider" мэдээллийн агентлаг энэ үеийнхнийг илүү сайн ойлгохын тулд Японы шинэ мянганыхны гурван төлөөлөл болон хоёр эдийн засагчтай ярилцав. Тэдний ажил мэргэжлийн хүсэл тэмүүлэл, мөнгө зарцуулах зуршил, санхүүгийн шийдвэр гаргалтуудын талаарх бидний олж мэдсэн зүйл нь Японд байдаг жирийн мянганыхныг тодорхойлолт юм.Исэчи болон түүний дүү Японы орчин үеийн эдийн засгийн хамгийн хүнд хямралын үед эцэг эх нь ипотек, автомашины зээлээ  төлөхийн тулд өдөр хоногийг хэрхэн тэмцэж өнгөрүүлж байгааг харж өссөн. Тухайн үед Японы ДНБ 1980-аад онд дунджаар 4 хувь орчим байсан  боловч 1990-ээд оноос хойш ихэнх жилүүдэд 1-3 хувь болж буурсан байв. Тодруулбал, 1991 оноос хойшхи 10 жилийг Японы "Алдагдсан арван жил" гэж нэрлэдэг бөгөөд тус улсын ажилгүйдлийн түвшин 1991 онд 2.1 хувь байсан бол 2002 онд 5.4 хувь болж түүхэн дээд хэмжээндээ хүрч хоёр дахин нэмэгджээ. Шинэ мянганыхны туулах зүдгүүр энэ алдагдсан арван жилээр зогссонгүй. 1997 оны Азийн санхүүгийн хямрал, 2011 оны Зүүн Японы их газар хөдлөлтийн гамшгийн гэрч болсон. Тиймээс тэд мөнгөнд хуучинсаг үзлээр ханддаг бөгөөд өмнөх аль ч үеийнхнээс илүү реалистик үзэлтнүүд юм. ОРОН СУУЦ ХУДАЛДАЖ АВАХЫГ ЧУХАЛЧИЛДАГГҮЙ Японы орон сууц өмчлөгчийн түвшин 1970-аад оноос хойш 60 орчим хувьтай хэвээр байна гэж "Статиста" мэдээлэв. Харин залуу үеийнхэн орон сууц худалдаж авах нь бага байна. 2018 онд нийт орон сууцны 26 хувийг 30-34 насныхан эзэмшиж байсан нь 1983 онд энэ насныхны эзэмшлээс 46 хувь байснаас буурчээ. Ижил хугацаанд 35-39 насныхны орон сууц эзэмших хувь хэмжээ 60-44 хувь болж буурсан байна. "Эдийн засаг тогтворгүй, орлого багатай байгаа энэ нөхцөлд орон сууц худалдаж авна гэдэг боломжгүй мэт санагдаж байна" хэмээн Исэчи тайлбарлажээ. Эцэг эхтэйгээ харьцуулахад Япон, Өмнөд Солонгосын шинэ мянганыхан орон сууц худалдан авахыг тэгтлээ хүсдэггүй.Гэсэн хэдий ч Киотогийн 37 настай, механик инженер Жин Гүжин Японы түрээсийн зах зээлд байр сууриа эзэлжээ. Тэрээр 2022 онд 430,000 ам.долларын зээл авч, хоёр үл хөдлөх хөрөнгөө хувиасаа засварлаад түрээсэлж эхэлсэн байна. Байраа сарын 470 ам.долларын хөлсөөр жилээр түрээслүүлээд жилдээ 5600 гаруй ам.долларын орлого олчихдог гэнэ. Ипотекийн сарын зээл, хүүгийн төлбөр нь 1000 ам.доллар тул түрээсийн орлогоороо тэрбээр орон сууцны зээлээ долоон жилийн хугацаанд бүрэн  төлж дуусна. Японы шинэ мянганыхан үхтлээ ажиллахгүй ч олон цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Жин сүүлийн 13 жилийн турш өдрийн 12 цагийг оффистоо өнгөрүүлж, гар утас, гэрэл зургийн камер зохион бүтээжээ. Тэрбээр өдөрт ердөө дөрвөн цаг л унтдаг гэнэ. Гэхдээ цар тахлын өмнөх үетэй харьцуулахад Жинээс бусад шинэ мянганыхны ажлын цаг багассан байна. Шинэ мянганыхан эдийн засгийн асуудалд хэтэрхий их санаа зовнидог тул цөөн хэд нь л гэр бүл зохиох талаар бодож, төлөвлөдөг.Токиогийн оршин суугч, 33 настай Суганума Нацүки 2021 онд ажлаасаа гарч микробиологийн судалгааны фирм байгуулжээ. Үе тэнгийнх нь зарим нь нэг юмуу хоёр хүүхэдтэй байхад тэрбээр нөхөртэйгээ хамт компани удирдан ажиллаж байгаа энэ үед хүүхэд төрүүлж өсөгөх тун хэцүү сорилт гэж үздэг байна. "Засгийн газар биднээс хүүхэдтэй болгооч гэж гуйж байна. Гэвч ихэнх хүмүүст хүүхдээ асрах мөнгө байдаггүй. Хүүхэдтэй болно гэдэг дэндүү аймшигтай" гэж тэрбээр "Insider"-д ярьжээ. Ярилцлагад оролцсон залуу үеийнхний гурван төлөөллийн хэн хэн нь хүүхэдтэй болох бодолгүй гэж ярьсан байна.  Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээлснээр Японд 2023 онд нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо сүүлийн 17 жилийн хамгийн бага хэмжээнд хүрчээ. Японы хүн амын өсөлт буурч байгаа нь шинэ тренд биш. Дэлхийн хоёрдугаар дайны дараах жилүүдэд тус улсын төрөлт 1947 онд  эрчимтэй өсч байсан бол 1960 оноос огцом буурч эхэлжээ. Улмаар 1970-аад оноос хойш төрөлт үргэлжлэн буурсаар байна. Засгийн газраас эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлэхийг дэмжиж, хүүхэд асрах шаардлагагүйгээр ажилдаа эргэн орох таатай орчныг бүрдүүлэх замаар  төрөлтийн түвшинг нэмэгдүүлэхийг хичээсэн. Гэвч консерватив үндэстэн ирээдүйдээ итгэлгүй байгаа тул тус улсын шинэ мянганыхан хүүхэд төрүүлэхгүй байна.ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
https://news.mn/r/2656921/
Японы хүн ам
Элон Маск: Би Модигийн шүтэн бишрэгч
2023-06-21
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди анх удаа АНУ-д төрийн айлчлал хийж байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Пүрэв гаригт Модиг Цагаан ордонд оройн зоогонд урьжээ. Энэ оройн зоогийн үеэр Нарендра Моди "Apple", "Google", "Microsoft" зэрэг технологийн аварга компанийн захирлуудтай уулзах төлөвтэй байна.Түүнчлэн Нарендра Моди өчигдөр "Тесла"-ийн гүйцэтгэх захирал Элон Масктай уулзжээ. Энэ үеэр Элон Маск Энэтхэгт шинэ үйлдвэрээ барих төлөвлөгөөгөө Модид танилцуулсан."Энэтхэг дэх ирээдүйг бодохоор маш их сэтгэл догдолж байна. Дэлхийн аль ч том улсаас илүү Энэтхэгт найдвар тавиж байна. Би бол Модигийн шүтэн бишрэгч. Тэр Энэтхэгт зөв зүйл хийхийг үнэхээр хүсдэг. Тэр нээлттэй байж, шинэ компаниудыг дэмжихийг хүсдэг. Тиймээс тэр биднийг Энэтхэгт их хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд хүргэж байна. Энэ нь бидний ч бас төлөвлөж буй зүйл. Зүгээр л тохиромжтой цагийг хүлээж байна" гэж Маск ярьжээ.Моди, Маск нар хамгийн сүүлд 2015 онд уулзсан. Тухайн үед Нарендра Моди Калифорни дахь "Тесла"-ийн үйлдвэрээр зочилсон юм.Шинжээчдийн үзэж буйгаар Энэтхэг улс нь "Тесла"-ийн хувьд асар их нөөц бололцоотой орон аж. "Энэтхэгт охин компани нь байдаг АНУ-ын компани бүр илүү өндөр өсөлт, үнэ цэнийг бүтээсэн. АНУ, Энэтхэгийн түншлэлийг бий болгох нь хоёр улсын хувьд адилхан ашигтай нөхцөл. Элон Маскийн хөрөнгө оруулалт нь Энэтхэгийн тогтвортой эрчим хүчний үйлдвэрлэлийг нар, салхины эрчим хүчээр хангахад чиглэнэ. Хөрөнгө оруулалтын бусад салбарт суурин батарей, цахилгаан тээврийн хэрэгсэл орно. Энэтхэг бол Теслагийн хувьд ирээдүйтэй зах зээл" гэж "Kotak Mahindra Asset Management"-ийн гүйцэтгэх захирал Нилеш Шах хэлэв.Эх сурвалж: CNBC
https://news.mn/r/2656890/
тесла үйлдвэр, Энэтхэг Тесла, элон маск нарендра моди, Нарендра Моди айлчлал
Байден Хятадын даргыг дарангуйлагч гэв
2023-06-21
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2023.06.20/ Хятадын дарга Ши Жиньпинийг дарангуйлагч гэж нэрлэжээ. "Тагнуулын төхөөрөмжөөр дүүргэсэн агаарын бөмбөлгийг нь буудаж унагасан явдалд Ши Жиньпин маш их бухимдсан. Яагаад гэвэл бөмбөлөг дотор тийм зүйл байгааг тэр мэдээгүй байсан юм. Дарангуйлагчдын хувьд юу болоод байгааг мэдээгүй байна гэдэг бол тун ичмээр явдал. Тэр агаарын бөмбөлөг нь тэгж явах учиргүй байсан юм. Замаасаа хазайчихсан байсан" гэж Байден хэлжээ.Эргэн сануулахад, энэ оны хоёрдугаар сард Хятадын тагнуулын агаарын бөмбөлөг АНУ-ын агаарын орон зай дээгүүр ниссэн. Энэ үйл явдал нь хоёр орны харилцааг улам хурцатгажээ.Түүнчлэн тэрбээр Хятадыг эдийн засгийн бодит хүндрэлүүдтэй тулгарсан гэжээ. Дэлхийн банкнаас энэ сарын эхээр мэдээлснээр АНУ-ын эдийн засгийн өсөлт 2023 онд 1.1 хувьтай байна. АНУ-ын энэ оны эдийн засгийн өсөлтийг 0.5 хувьтай байна гэж нэгдүгээр сард таамагласан боловч үүнээс хоёр дахин өндөр үзүүлэлттэй гарчээ. Харин Хятадын эдийн засгийн өсөлтийг нэгдүгээр сард 4.3 хувьтай байна гэж таамагласан бол бодит байдал дээр 5.6 хувьтай байна.Дашрамд дурдахад, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Хятад дахь айлчлал үр дүн муутай байна гэж үзэж байна. Удирдагчид ойрын хугацаанд дахин олон удаагийн айлчлал зохион байгуулах замаар харилцаагаа үргэлжлүүлэхээр тохирчээ. Тухайлбал, АНУ-ын Цаг уурын асуудал хариуцсан элч Жон Керри удахгүй Хятадад очиж магадгүй байна. Эх сурвалж: JAPAN TODAY
https://news.mn/r/2656895/
АНУ Хятад, Хятадын тагнуулын агаарын бөмбөлөг, блинкен айлчлал, Ши Жиньпин дарангуйлагч
"Цэрэгжсэн Япон" гэж нэрлэх хуулийн төслийг ОХУ батлана
2023-06-21
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Украин дахь дайнтай холбоотойгоор Японоос ОХУ-д эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Тиймээс үүний хариу арга хэмжээ болгож дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд зориулсан дурсгалын өдрийг "Цэрэгжсэн Япон" гэж нэрлэх хуулийн төслийг ОХУ баталлаа. ОХУ-ын парламентын доод танхим өчигдөр /2023.06.20/ энэхүү хуулийн төслийг баталсан бөгөөд ерөнхийлөгч гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр болох юм. Хуулийн төслийг парламентын доод танхимын Батлан хамгаалах хорооны дарга Андрей Картаполов тэргүүтэй албан тушаалтнууд жилийн өмнө танилцуулсан. 1945 оны дайнд Япон бууж өгсний маргааш буюу есдүгээр сарын 3-ны өдрийг ОХУ 2020 оноос хойш "Цэргийн алдрын өдөр" гэж нэрлэн тэмдэглэх болсон. Тэгвэл энэ нэршлийг "Цэрэгжсэн Японыг ялж, дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр" гэж өөрчлөх болж байна.Япон улс нь дайн эхэлснээс хойш хоёр улсын харилцаанд урьд өмнө байгаагүй найрсаг бус кампанит ажлуудыг эхлүүлсэн. Тэд АНУ, Европтой хамсан Москвагийн дээд удирдагчдад хориг арга хэмжээ авсан. Тиймээс энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэж доод танхимын гишүүд мэдэгджээ.Эх сурвалж: JAPAN TODAY
https://news.mn/r/2656887/
дэлхийн хоёрдугаар дайн, Цэрэгжсэн Япон, Цэргийн алдрын өдөр
Тайванийн тусгаар тогтнолыг АНУ дэмжихгүй гэжээ
2023-06-21
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Бээжин дэх айлчлал үргэлжилж байна. Тэрбээр Даваа гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Тайванийн тусгаар тогтнолыг АНУ дэмжихгүй" гэж хэлсэн нь анхаарал татав."Тайванийн хоолой, Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн өдөөн хатгасан үйл ажиллагаанд АНУ санаа зовж байна. Тайванийн тухайд АНУ-ын олон жил баримталсан Нэг Хятад бодлогыг би давтан хэлж байна. Тэр бодлого өөрчлөгдөөгүй. Энэ нь Тайванийн харилцааны тухай гэрээ, гурван талын хамтарсан мэдэгдэл, зургаа баталгааныхаа дагуу явж байгаа. Бид Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй. Бид статус-квогийн аливаа нэг талын өөрчлөлтийг эсэргүүцсээр байна. Асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг хүлээсээр байна. Мөн бид Тайванийн харилцааны тухай гэрээний дагуу үүрэг хүлээсэн хэвээр байна" гэж Блинкен хэлжээ.Энэхүү хэвлэлийн бага хурлын өмнө Блинкен Хятадын дарга Ши Жиньпин, Гадаад бодлогын тэргүүлэх дипломатч Ван И нартай уулзсан. Энэ үеэр Ван И Блинкений мэдэгдэлтэй яг ижил утгатай үг хэлсэн байна.Тодруулбал, энэ асуудал дээр Хятад улс хатуу байр суурьтай байгааг Ван И онцлоод, зөвшилцөх, буулт хийх боломж байхгүй гэжээ. Мөн АНУ-ыг Нэг Хятад бодлогыг баримталж, Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүүцэх ёстой гэж хэлжээ.Блинкений мэдэгдэл нь "Тайванийг хамгаалахын тулд АНУ хөндлөнгөөс оролцоно" гэсэн Жо Байдены өмнөх мэдэгдлүүдтэй зөрчилдөж байна. Байдены засаг захиргааны зарим консерватив үзэлтнүүд Блинкений мэдэгдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, АНУ болон Хятадын Коммунист намын стратегийн өрсөлдөөний танхимын сонгон шалгаруулах хороонд ажилладаг Жим Бэнкс энэ мэдэгдлийг "сул дорой байдлын нэг хэлбэр" гэж тодорхойлсон. Америкийн Гадаад бодлогын зөвлөлийн ахлах ажилтан Майкл Соболик хэлэхдээ Блинкенийг өмнөх амлалттайгаа зөрчилдөж байна гэсэн бол сенатор Марша Блэкбөрн АНУ-ын засаг захиргаа дээрэлхэгчдийн эсрэг зогссонгүй гэж шүүмжилжээ. Эх сурвалж: NEXT SHARK
https://news.mn/r/2656811/
АНУ Хятад, Энтони Блинкен, АНУ Тайвань, нэг хятад бодлого, блинкен айлчлал
Ойрхи Дорнод дахь усны дайн
2023-06-21
Наранжаргал Мандах
Дэлхий
Нийтлэл
Иран, Афганистан улсуудын хоорондын усны дайн 10 гаруй жил үргэлжилж байна. Тодруулбал, Афганистан улс 1950-иад онд Гильменд голоос Иран руу урсах усны урсгалыг хязгаарласан хоёр том далан барьжээ. Энэ нь Ираны эрх баригчдын уур хилэнг өдөөж, хоёр улсын харилцаа хурцадсан. Эцэст нь 1973 онд Иранд жил бүр 850 сая шоо метр ус олгох гэрээнд хоёр тал гарын үсэг зуржээ. Гэвч хоёр улс дахь хувьсгал, түрэмгийлэл, дайн дажин, засгийн газрын эрс өөрчлөлтүүд зэргээс хамаараад гэрээ хэзээ ч бүрэн утгаараа хэрэгжээгүй.Тэгвэл өдгөө хоёр улс өдөр ирэх тусам багасч буй усны нөөцийн хяналтыг гартаа авахаар өрсөлдөж байна. Сүүлийн хэдэн долоо хоногт хямрал улам хурцаджээ. Тодруулбал, тавдугаар сарын 27-нд хоёр улсын хилчид мөргөлдөж, гал нээсний улмаас Ираны хоёр хамгаалагч, Талибаны нэг цэрэг амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан юм.Талибаны засгийн газар өөрийн хэрэгцээг хангахын тулд Ираныг усан хангамжаас санаатайгаар хасч байна гэж Тегеран мэдэгдсэн. Харин Талибаны хувьд хур тунадас, гол мөрний усны түвшин огцом буурч байгаатай холбоотойгоор хангалттай нөөцгүй болсон гэсэн байр суурийг илэрхийлжээ.Иран улс усны хомсдолд нэрвэгдээд хэдэн жил өнгөрсөн. Одоо үүсээд буй нөхцөл байдал нь энэ хямралыг улам даамжруулах шинжтэй байна. "Энэ усны маргаан нь Ираны хувьд хөнгөн хуумгай авч үзэх зүйл биш. Ираны усны нөөц маш асуудалтай байгаа бөгөөд үүнээс болж сүүлийн жилүүдэд олон удаа иргэний үймээн самуун дэгдсэн" гэж Ойрхи Дорнод ба Хойд Африкийн ерөнхий шинжээч Торбёрн Солтведт хэллээ.Иранд 2021 оны зунаас эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Тухайн үед баруун Хузестан мужид усны хомсдол нүүрлэж, улмаар усан цахилгаан станцууд ч ажиллахад хүндрэлтэй болсон. Ингээд усан цахилгаан станцын ажиллагаа доголдсоноор цахилгаан тасарч, эсэргүүцлийн жагсаал эхэлжээ. "Цангасан хүмүүсийн бослого" гэж нэрлэсэн уг жагсаал нь удалгүй Ираны нийслэл эхлээд зэрэг зэрэг хэд хэдэн хотод тархсан байна.АНУ-ын хориг арга хэмжээ, доройтсон эдийн засаг, засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн зэргээс болоод Иран улс хэдийнэ асар их дарамт дор оршин буй. Олон таагүй зүйлийн дээр усны хямрал улам нэрмээс болов. Эрх баригчид улс даяар эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарах гэж тэмцсээр байна.АЮУЛТАЙ ХИЛАфганистан, Ираны хоорондын 1000 км орчим хилийн шугам үймээн самуунаар дүүрэн байдаг. "Иран, Афганистаны хил үргэлж хамгийн эмзэг сэдэв байсаар ирсэн. Энд хар тамхины хууль бус наймаа, хүний ​​наймаа, терроризм гэх мэт асуудал үргэлж байдаг. Эдгээрээс гадна усны эх үүсвэрийн асуудал нь хамгийн чухалд тооцогддог" гэж Атлантын зөвлөлийн ажилтан Камал Алам хэлжээ.Афганистанд олон арван жилийн турш тогтворгүй байдал, дайн дажин үргэлжилж байна. Тус улсын эрх баригч Талибаны засгийн газар орлогынхоо нэлээд хэсгийг хууль бус наймаанаас олдог.Афганистаны засгийн газрууд 1973 оны усны гэрээнээс хойш хоёр талын асуудлаа шийдэхдээ Ираны усны эмзэг байдлыг далимдуулдаг байсан. Үүнээс болоод хоёр тал хэд хэдэн удаа дайтах дөхсөн байна.УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ ХЯМРАЛЫГ УЛАМ ХУРЦАТГАЖ БАЙНА Цаг уурын өөрчлөлтөөс болж дайн тулаан, дүрвэгсдийн хямрал гарах эрсдэл нэмэгддэг гэдгийг эрдэмтэд эртнээс нааш анхааруулсаар ирсэн. "Гильменд голын сав газар нь анхнаасаа маш хуурай газар юм. Гэтэл уур амьсгалын өөрчлөлт, хэт газар тариаланжилт нь байдлыг улам дордуулж байна. Нэг талаасаа энэ бол мөргөлдөөний сонгодог хөшүүрэг, ховор нөөцийн төлөөх өрсөлдөөн" гэж Ойрхи Дорнод, Хойд Африкийн ахлах шинжээч Райн Болл хэлэв.Талибанчууд тавдугаар сард 1973 оны гэрээг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. "Гэвч сүүлийн жилүүдэд Афганистан болон бүс нутагт ган гачиг болж, усны түвшин буурсан. Иймээс мужууд ган гачигт нэрвэгдэж, хангалттай усгүй боллоо. Ийм нөхцөлд Иран улс байнга ус шаардаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохисгүй мэдэгдэл хийж байгаа нь хортой гэж үзэж байна" гэж мэдэгджээ.Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси энэ мэдэгдэлд хариу өгсөн. Тэрбээр Афганистаны удирдагчдад хандан "Ираны хилийн бүс нутгийн ард түмний эрхийг нэн даруй олгохыг шаардаж байна" гэжээ. Эбрахим Раисигийн мэдэгдлийн хариуд Талибаны командлагч "Иранд өгөх ус бидэнд байхгүй. Бидэн рүү битгий дайраарай. Бид айхгүй байна" гэжээ.Энэ дайралцааны дараа Тегеран мэдэгдэл хийж, талибанчуудыг Афганистаны эрх баригч байгууллага гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ онцолсон байна.Усны хомсдол нь дэд бүтцийн асар их хөрөнгө оруулалт шаарддаг маш төвөгтэй асуудал. Үүнийг шийдвэрлэх боломж хатуу хориг арга хэмжээнд өртсөн Иран, Афганистан хоёрын алинд нь ч байхгүй. Энэ хямрал Афганистаны газар тариалангийн үйлдвэрлэлд хор хөнөөл учруулж, сул дорой эдийн засгийг нь сүйтгэнэ. Цаашилбал, хүнсний хомсдол үүсгэнэ гэж үзэж байна.Эх сурвалж: CNBC
https://news.mn/r/2656753/
Иран афганистан, ойрхи дорнод усны дайн, усны дайн, иран афганистан усны дайн, Гильменд гол
ОХУ ойрын өдрүүдэд дроны халдлагаа эрчимжүүлж магадгүй
2023-06-20
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
ОХУ-ын арми өнгөрсөн шөнө /2023.06.20/ Украины цэргийн болон бусад дэд бүтцийн байгууламжийг онилж, агаараас довтолжээ. Украины арми Иранд үйлдвэрлэсэн 35 шахед дроны 32-ыг нь унагаасан байна. Эдгээрийг ОХУ-ын Брянск муж болон Азовын тэнгисээс харвасан. Хүний амь эрсэдсэн талаар мэдээлэл алга байна.Агаарын довтолгоо Киевээс эхлээд Украины ихэнх хот, мужийг хамарчээ. "Ираны дронуудын гол бай нь Киев байсан. Киевт 20 гаруй дроныг Украины Агаарын довтолгооноос хамгаалах хүчин устгаж чадсан. Агаарын довтолгооноос хамгаалах дуут дохио гурван цаг орчим үргэлжилсэн" гэж Киевийн цэргийн захиргааны дарга Серхий Попко хэлэв.Мөн Польшийн хилээс 70 км зайд орших Львов хотод иргэний дэд бүтэц цохилтод өртжээ. Тиймээс өглөөний ид ачаалалтай үеэр трамвайны чиглэлийг өөрчлөхөөс өөр аргагүй болсон байна. Яг ямар дэд бүтэц гэдэг нь тодорхойгүй байна. "Тэд асар чухал байгууламжид гурван удаа цохилт өглөө" гэж хотын захирагч Максым Козыцкый хэлжээ.ОХУ-ын арми зүүн өмнө зүгт орших аж үйлдвэрийн хот Запорожье руу искандер болон S-300 пуужингаар халджээ. Запорожьегийн цэргийн захиргааны дарга Юрий Малашкогийн хэлснээр оросууд харилцаа холбоо, хөдөө аж ахуй, газар тариалангийн дэд бүтцийг онилсон байна. Урьдчилсан мэдээллээс харахад Запорожье руу долоон пуужин харважээ.Дашрамд дурдахад, ОХУ ойрын өдрүүдэд дроны халдлагаа эрчимжүүлж магадгүй гэж Украины цэргийнхэн үзэж байна.Эх сурвалж: REUTERS
https://news.mn/r/2656719/
шахед дрон, ОХУ дроны халдлага
32 мянган хоригдлын Украин дахь гэрээний хугацаа дуусчээ
2023-06-20
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Украинд тулалдаж байсан 32 мянга орчим хоригдлын гэрээний хугацаа дуусаад гэртээ харьсан гэдгийг "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин хэллээ. Энэ нь зургадугаар сарын 18-ны байдлаарх нийт тоо юм. Тэдгээр хоригдол нь Луганск болон Донецк мужид хөлсний цэргийн хувиар байлдааны ажиллагаанд оролцсон аж.Түүнчлэн "Вагнер"-т элсээгүй энгийн хоригдлууд гэрээний хугацаагаа дуусгачихаад илүү их гэмт хэрэг үйлдсэн гэв. Тодруулбал, "Вагнер"-ын цэргүүд 83 гэмт хэрэг үйлдсэн нь энгийн хоригдлуудын үйлдсэн гэмт хэргээс 80 дахин цөөн тоо гэж Пригожин сайрхжээ."Вагнер" бүлэг өнгөрсөн зунаас Оросын хорих ангиудаас ялтан элсүүлж эхэлсэн. Улмаар энэ оны хоёрдугаар сард хоригдол элсүүлэх кампанит ажлаа зогсоож байгаагаа "Вагнер" зарлажээ. Ялтнууд Украинд зургаан сар тулалдаад, амьд үлдэж чадвал ялыг нь хөнгөлж, өршөөл үзүүлэхийг санал болгосон аж. Хоригдлуудын эрхийн төлөө тэмцэгч Ольга Романовагийн хэлснээр хувийн арми 48-49 мянган ялтныг элсүүлсэн байна. "Эндээс 30 мянга орчим хоригдол нь байлдааны үеэр амь үрэгдсэн" гэж тэр хэллээ. Тэгэхээр Пригожины хэлж буй 32 мянга гэдэг нь хэтрүүлсэн тоо байж болзошгүй гэж үзэж байна.Эх сурвалж: THE MOSCOW TIMES
https://news.mn/r/2656669/
Оросын шорон, Вагнерын цэргүүд, Ольга Романова
Энэтхэгт 45 хэм халж, 96 хүн нас барав
2023-06-20
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Энэтхэгийн хамгийн олон хүн амтай хоёр мужид хэт халалтын улмаас 96 хүн нас баржээ. Тодруулбал, Хойд Уттар Прадеш, зүүн Бихар мужуудад сүүлийн хэдэн өдөр 45 хэм хүртэл халжээ. Зургадугаар сард энэ мэт халах нь элбэг бөгөөд иргэд нойтон даавуугаар толгойгоо ороогоод гарцгаадаг. Гэвч нас баралтын талаас илүү хувь нь зөвхөн нэг л дүүрэгт бүртгэгдсэн байгаа нь анхаарал татав. Уттар Прадеш мужид бүртгэгдсэн нас баралтууд бараг бүгдээрээ Баллиа дүүрэгт байжээ. Бусад олон газар адилхан халж байхад яагаад зөвхөн Баллиа дүүрэгт олон хүн нас барсныг албахынхан шалгаж эхэлсэн. Баллиа руу илгээсэн шинжээчдийн баг нас баралтыг өөр хүчин зүйлээс үүдэлтэй байж магадгүй гэж таамагласан ч чухам юу болохыг олоогүй байна. Нас барсан хүмүүст эхлээд цээж өвдөх шинж тэмдэг илэрсэн. Гэтэл энэ нь халуунд нэрвэгдсэн хүний шинж тэмдэг биш гэдгийг шинжээчдийн баг хэлж байна.Шинжээчдийн багийн үзэж буйгаар нас баралт бохир устай холбоотой байж магадгүй. Баллиа дахь эмнэлэгт өндөр халуурч, бөөлжиж, гүйлгэж, амьсгалахад хүндрэлтэй байгаа 400 орчим хүн хэвтэн эмчлүүлж байна.Баллиа дүүрэгт эмнэлэг хүрэлцээгүй байгааг сөрөг хүчнийхэн шүүмжилжээ. "Төрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж муж даяар маш олон хүн амиа алдлаа. Тэд ард иргэддээ хэт халалтын талаар сэрэмжлүүлэх ёстой байсан. Сүүлийн зургаан жилд энэ дүүрэгт нэг ч эмнэлэг баригдаагүй. Хоол хүнс, эм тариа, эмчилгээний мөнгөгүй ядуу тариачид амиа алдаж байна" гэж Самажвади намын тэргүүн Ахилеш Ядав хэлэв. Хүний хүчин зүйлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий даяар цаг агаарын эрс тэс уур амьсгалыг бий болгож байна. Халууны давалгаанаас болж үер, ой хээрийн түймэр болсоор байна. Хэт халалтын үеэр Энэтхэг ихэвчлэн усны хомсдолд ордог. Тус улсад 2023 он гарсаар тэнгэр хангай галзуурав уу гэлтэй байгаа аж. Тухайлбал, цөлийн Ражастан мужид аадар бороо орсноор тосгон усанд автаж, үерийн ус хүний бэлхүүсээр татахуйц хэмжээнд хүрчээ. Гуравдугаар сард ердийнхөөс илүү чийглэг, дөрөвдүгээр сард ер бусын сэрүүн гэх мэтээр цаг агаарын эрс тэс уур амьсгал үргэлжилсээр байна. Эх сурвалж: THE GUARDIANS
https://news.mn/r/2656645/
энэтхэг хэт халалт, энэтхэг усны бохирдол
Титаникийн сэгийг судлахаар явсан 5 хүн сураггүй байна
2023-06-20
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
100 гаруй жилийн өмнө живсэн Титаникийн сэгийг баримтжуулахаар Атлантын далайн гүн рүү шумбасан гүний хөлөг сураггүй алга болжээ. Таван хүний бүрэлдэхүүнтэй явсан "OceanGate" экспедицийн багийнхныг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.Аялал Канадын Ньюфаундленд мужаас зургадугаар сарын 16-нд эхлээд, 18-нд сураггүй болсон. Канадын Аврах ажиллагааг зохицуулах төвөөс мэдээлснээр, хөлөг онгоц гүний шумбалтаа эхлүүлээд нэг цаг 45 минутын дараа Эргийн хамгаалалтын албанаас холбоо тасарчээ. Титаникийн сэг Ньюфаундленд мужийн Сэйнт Жонсоос 700 км зайд оршдог. Энэ нь тун алслагдсан бүс тул эрэн хайх ажиллагаа явуулахад хүндрэлтэй гэдгийг албаныхан хэлэв."Polar Prince" гүний хөлөг 10432 кг жинтэй, 4000 метр гүнд шумбах чадвартай. Гүний хөлөг Ням гаригийн өглөөний 06:00 цагаас эхлээд тооцвол 96 цагийн хүчилтөрөгчийн нөөцтэй байжээ.Титаникийн сэгийг баримтжуулах багт хөлгийн ахмад, археологич, далайн биологичид багтаж байна. Энэхүү найман өдрийн аялалд явахын тулд тэд 250 мянган ам.доллар төлсөн юм. Хөлгийн багт Их Британийн бизнесмен Хамиш Хардинг явжээ. Хардинг нь Гиннесийн гурван ч дээд амжилтыг эзэмшдэг тэрбумтан, адал явдалд дурлагч юм. Тэрбээр 2021 оны гуравдугаар сард далай судлаач Виктор Весковотой хамт Марианы хонхорын хамгийн гүнд шумбаж байжээ. Мөн 2022 оны зургадугаар сард "Blue Origin" компанийн "New Shepard" пуужингаар сансарт гарсан.Эх сурвалж: AP
https://news.mn/r/2656588/
Титаник, OceanGate экспедиц, Хамиш Хардинг
Ван И, Блинкен нарын уулзалт 5 цаг гаруй үргэлжлэв
2023-06-20
Б.Анхтуяа
Дэлхий
Мэдээ
"Украинд ашиглахын тулд Орост цэргийн зэвсгийн тусламж үзүүлэхгүй байна гэж Хятад улс сүүлийн хэдэн долоо хоногт зөвхөн манайд  бус бусад олон оронд хандаж хэлж байгаа нь чухал үүрэг амлалт, бодлого юм" гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. Хэдийгээр Хятадын засгийн газраас ОХУ-д цэргийн тусламж үзүүлэхгүй гэж амласан ч хувийн хятад компаниудаар дамжуулан Орост хөнөөлт зэвсэг нийлүүлэх боломжтой гэдэгт санаа зовниж буйгаа мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ, "Зарим тохиолдолд ийм нийлүүлэлт нь Оросын цэргийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэж болно" гэв. Блинкен АНУ-ын топ дипломатын хувиар Хятадад айлчилж, дарга Ши Жиньпинтэй уулзсан бөгөөд хоёр орны харилцааг тогтворжуулахаар хичээж буй. Тэгвэл түүнийг Хятадын гадаад хэргийн сайд асан Ван И хүлээн авч уулзжээ. Орос-Украины дайнаар ярилцсан тэдний уулзалт 5 цаг гаруй үргэлжилсэн байна. Ван И одоо Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны комиссын газрын даргаар ажиллаж буй. ЭХ СУРВАЛЖ:  THE NEW VOICE OF UKRAINE
https://news.mn/r/2656553/
Ван И, АНУ Хятад, Блинкен Бээжин айлчлал
Тэсрэх бодисоор тоноглосон хүнгүй танкуудыг Украин руу илгээжээ
2023-06-20
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
ОХУ тэсрэх бодисоор тоноглосон хуучны Т-54/55 танкуудаа байлдааны талбар луу илгээж, алсаас удирдан дэлбэлэх гэж оролджээ. Гэхдээ энэ оролдлого үр дүнтэй байсан эсэх нь тодорхойгүй. ОХУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн амралтын өдрүүдэд телеграмдаа нийтлэхдээ "Украины бэхлэлтийг устгахад хүнгүй танкуудыг амжилттай ашигласан. Танкийг 3.5 тн орчим тротил болон таван ширхэг FAB-100 тэсрэх бөмбөгөөр дүүргэсэн" гэжээ. "FAB-100″ нь 100 кг жинтэй, агаараас хаях зориулалттай тэсрэх бөмбөг юм. Батлан хамгаалах яамны нийтлэлээс гадна Бернаул нэртэй ОХУ-ын танкийн командлагч мөн энэ талаар бичжээ. "Гар удирдлагатай тохиргоон дээр тавьсан танкаа 300 метрийн зайнаас дайсан руу чиглүүлээд явуулна. Танк дайсны байрлал руу ойртоод очмогц нь радио удирдлага ашиглан дэлбэлсэн. Дэлбэрэлт маш хүчтэй байсан. Олон удаа дэлбэрсэн. Үр дүнд нь дайсан маш их алдагдал хүлээсэн" гэжээ."Маринка дахь Украины байрлал руу зургаан тн тротил дүүргэсэн камиказэ танк илгээсэн боловч амжилт олоогүй тухай өөр нэгэн блоггер мөн бичсэн. Бичлэгүүдээс харахад тэсрэх бодис дүүргэсэн хүнгүй танкийг байлдааны талбарт илгээх оролдлого Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн шиг амжилттай болоогүй байх магадлалтай.Ямар ч төрлийн хуягт тээврийн хэрэгслийг энэ хэлбэрээр ашиглах нь зорилгоо амжилттай биелүүлэх магадлалыг нэмэгдүүлдэг аж. ОХУ хуучны Т-54/55 танкуудаас гадна "MT-LB" гинжит хуягт байлдааны машиныг мөн тэсрэх бодисоор тоноглосон байж магадгүй. Энэ мэтчилэн хуягт тээврийн хэрэгслийг тэсрэх бодисоор тоноглох нь ОХУ-ын шинэ тактик байж болзошгүй гэж үзэж байна. Эх сурвалж: THE WAR ZONE
https://news.mn/r/2656519/
Т-55 танк, Т-54 танк, Тэсрэх бодисоор тоноглосон танк, FAB-100 тэсрэх бөмбөг
"Блинкен Бээжинд маш сайн ажиллаж байна"
2023-06-20
Б.Анхтуяа
Дэлхий
Мэдээ
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Бээжин дэх айлчлалын хоёр дахь өдөр Хятадын дарга Ши Жиньпин хүлээн авч уулзсан бөгөөд хоёр орны харилцаанд ахиц гарч байгааг сайшаажээ. Уулзалтын үеэр Ши Жиньпин илтэд анзаарагдам эерэг үг хэллэг ашигласан бөгөөд талууд "зарим тодорхой асуудлаар" тохиролцоонд хүрсэн нь "маш сайн" гэж хэлснийг онцолжээ. Тэдний уулзалт 35 минут үргэлжилсэн бөгөөд хоёр орны харилцааг тогтворжуулахаар тохиролцсон байна. Гэхдээ уулзалтын талаар эцсийн мөчид л олон нийтэд мэдээлжээ. Уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр Блинкен хэлэхдээ, АНУ-д фентанил нийлүүлэхийг хориглох, зогсоох хэлэлцээрийн талаар нааштай ярьжээ.  "Бид хар тамхины урсгалын зогсоохын тулд хамтарсан хүчин чармайлт гаргаж, ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон" гэж тэрбээр мэдэгдэв. Синтетик хар тамхиний тархалт, хэрэглээ сүүлийн 10 жилийн хугацаанд АНУ даяар сүйрэлд хүрсэн гэж үзэж болно. АНУ-ын топ дипломатчийн 2018 оноос хойш анх удаа хийж буй айлчлал сөргөлдөөн, дайсагналцлыг бууруулах зорилготой. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэлдээ, "Блинкен Бээжинд маш сайн ажиллаж байна. Бид зөв замдаа орлоо" гэж сайшаасан байна. Вашингтоны зүгээс Хятадын талтай шууд харилцаа холбоотой байх нь Тайвань эсвэл Өмнөд Хятадын тэнгисийн маргаанаас болж дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын хооронд биет мөргөлдөөн үүсэхээс зайлсхийх түлхүүр гэж үздэг. Энэ сарын эхээр Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоц АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний эсминецээс 140 метрийн зайд ойртсон тохиолдол гарсан нь хоёр орны хооронд санамсаргүй мөргөлдөөн гарах аюултай нөхцлийг үүсгэж байв. Блинкений айлчлал өнгөрсөн хоёрдугаар сард болохоор товлосон байсан ч Хятадын тагнуулын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн хэргээс шалтгаалан цуцлагдсан. Түүнчлэн өнгөрсөн Даваа гаригт Хятадын гадаад хэргийн сайд асан Ван И хийсэн мэдэгдэлдээ, "АНУ хамтын ажиллагаа эсвэл зөрчлийн аль нэгийг нь сонгох ёстой" гэсэн бөгөөд Тайванийн асуудлаар Бээжинд "буулт хийх орон зай байхгүй" гэжээ. ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH 
https://news.mn/r/2656514/
АНУ Хятад, Энтони Блинкен
Балба залуус Оросын ч, Украины талд ч тулалдаж байна
2023-06-20
Б.Анхтуяа
Дэлхий
Нийтлэл
Орос улсаас хөрш Украинд бүрэн хэмжээний дайралт эхлүүлээд сар ч болоогүй байхад Пратап Баснет гэх балба залуу Киевийн талд тулалдаж байгаа тухай мэдээ олон улсын хэвлэлээр гарсан. Энэ мэдээ Балбад ялангуяа хамгийн ихээр анхаарал татжээ. Учир нь Балбын гадаад бодлого бол төвийг сахих, эвсэлд үл нэгдэх явдал юм. Гэвч дайны асуудалд Балбын засгийн газар АНУ болон барууныхны талд орж, Украины газар нутагт довтолсон Оросын түрэмгийллийг шүүмжилсэн. Гэтэл сүүлийн үед Балбын залуус олноороо ОХУ-ын зэвсэгт хүчинд элссэн тухай нотлох баримтууд ил болов.ОХУ-ын эрх баригчид тавдугаар сарын 16-нд Орост нэг жил цэргийн алба хаасны дараа тус улсын иргэншил авах боломжийг олгож, хууль журмыг хялбаршуулсан. Түүнээс хойш олон зуун балба залуу Оросын хүчинд гэрээт цэрэг болж нэгджээ. Тэдний зарим нь Балбын армид алба хаасан хүмүүс ч байгаа юм. Балбын армийн нөөц цэрэг хэлэхдээ,  Дубайд харуулын ажил хийж байхдаа Орос руу илүү сонирхолтой саналд "уруу татагдсан" гэж хэлжээ. Тэрбээр жуулчны визээр ОХУ-д нэвтэрснийхээ дараа цэрэг татах төвд очиж, армид элссэн гэв.  Оросын зэвсэгт хүчин түүнийг элсүүлэхийн тулд тавьсан шаардлагуудаа бууруулж байсныг тэрбээр онцолжээ. Тухайлбал, эхэндээ  армид элсч буй гадаадын иргэдийг орос хэлээр чөлөөтэй ярьдаг байхыг шаарддаг байсан бол сүүлдээ англи хэлээр ярьж чаддаг байсан ч болно гэж шаардлагаа бууруулсан байна. Армид элсүүлснийхээ дараа цэргийн хуаранд сургуулилалт хийлгэж эхэлсэн бөгөөд энэ нь Балбын зэвсэгт хүчний дадлагатай ижилхэн байсан гэнэ. Гэхдээ Балбын армиас ялгаатай нь оросууд илүү орчин үеийн зэвсэглэлтэй гэнэ. ОХУ-ын армид элссэн Балба улсын иргэдийн тодорхой тоо баримт байхгүй. Гэхдээ Балба залуус хувиараа Оросын армид элсч байгаа нь нууц биш.Балба улс залуучуудаа албан ёсны шугамаар Их Британи, Энэтхэгт цэргийн алба хаахаар илгээдэг эртний уламжлалтай. Балбын залуусыг 1815 оноос хойш Британийн армид "Британийн гурхууд" нэрээр татан оролцуулсан. Энэтхэгээс тусгаар тогтнолоо олж авсны дараа энэ уламжлал хадгалагдан үлджээ. Балбын гурхын нэгдэл мөн 1949 оноос хойш Их Британийн холбоогоор дахин Сингапурын цагдаад идэвхтэй ажиллаж байна. Үүнээс өөр Балбад залуучуудаа гадаадын цэргийн алба хаахаар илгээх хоёр улсын  гэрээ байхгүй. Балба бол дэлхий даяарх НҮБ-ын Энхийг сахиулах хүчинд цэрэг оруулж буй хоёр дахь том орон юм. Гэвч Балба НҮБ-ын мандатгүй улс руу цэргээ илгээдэггүй. Балбын төвийг сахисан гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг үл харгалзан тус улсын залуучууд зөвхөн албан ёсны шугамаар гадаадын цэргийн хүчинд ажиллаад зогсохгүй хувийн иргэний хувиар гадаадын хүчинд нэгдэж байна. Тухайлбал, Балба, Францын хооронд энэ талаар албан ёсны гэрээ байгуулаагүй ч олон мянган залуу Францын армийн Гадаад легионд элссэн гэсэн тооцоо бий. Түүнчлэн АНУ-ын иргэншил авах замуудын нэг нь тус улсын армид элсэх бөгөөд энэ нь балба цагаачдыг ихээр татдаг. АНУ-ын Иргэншил, цагаачлалын албаны мэдээлснээр, армид элсч, иргэншил авсан иргэдийнхнээ тоогоор Филиппин, Мексик, Хятад, Өмнөд Солонгос, Ямайка, Нигерийн дараа Балба улс  долдугаарт жагсчээ.Ерөнхийдөө Орос-Украины дайнд балбын залууч татагдан орж байгаа нь улс төрийн шалтгаангүй. Харин Балбын залуус гадаадын цэрэгт элсэх хүсэлтэй байгаагаа эртнээс харуулсан. Энэ динамикийн гурван үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Балба улс ширүүн тулалдааны олон жилийн түүхтэй бөгөөд дайны ур чадвараараа бахархах нь үндэсний сэтгэлгээний нэг хэсэг юм. Орчин үеийн Балба улс нь олон арван ноёдын цэргийн байлдан дагуулалтын дараа үүссэн. Дотоодын байлдааны туршлагаас гадна балбууд 1791 онд Түвд, Хятадын хамтын хүчинтэй тулалдаж байсан. 1815 оноос хойш Британийн бараг бүх дайнд Балбын залуус тус улсын нэрийн өмнөөс тулалдаж ирсэн. Энэтхэг тусгаар тогтнолоо олж авснаас хойш ч мөн адил. Албан ёсоор ч бай, хувийн ч бай Балба улс гадаадын армид тулалдахаар цэрэг илгээдэг эртний уламжлалтай.Мөн тэдгээр залуучуудад сонголт маш их хэрэгтэй байна. Балбад залуус хангалттай нөөц, боломж олж чадахгүй байна. Ажилгүйдэл, бага цалин, Балбын өөрийн армид сул орон тоо байхгүй зэрэг нь  залуучуудыг  гадаадын хүчинд элсэхэд түлхэц болсон бусад хүчин зүйлүүд юм. Балбын залуучууд хүндэтгэл, сайн цалин авч чадвал үзэл суртлын чиглэлээс үл хамааран бүх идэвхтэй цэрэгт элсэх хүсэлтэй гэдгийг харж болно. Тийм ч учраас бид Балбын залуучууд Украин, Оросын хүчний аль алиных нь талд тулалдаж байнаЭХ СУРВАЛЖ: THE DIPLOMAT
https://news.mn/r/2656311/
балба, Украины дайн
Өмнөд Солонгосын армийн дайны тусгай командлал Монголд иржээ
2023-06-19
Б.Анхтуяа
Дэлхий
Мэдээ
Монгол Улсад  болж буй НҮБ-ын олон улсын энхийг сахиулах ажиллагааны хамтарсан ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилготой олон улсын цэргийн сургуулиллатад Өмнөд Солонгосын армийн дайны тусгай командлал оролцож байна.  "Хааны эрэлд" цэргийн сургуулилалт өнөөдөр эхэлсэн бөгөөд долдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх юм. Үүнд, АНУ, Энэтхэг, Хятад, Катар зэрэг 35 орны 1100 орчим алба хаагч оролцож байгаа бөгөөд Өмнөд Солонгосын армийн дайны тусгай командлалын 35 хүний бүрэлдэхүүнтэй баг иржээ. Оролцогчид гар хийцийн тэсэрч дэлбэрэх төхөөрөмжид хариу арга хэмжээ авах, хохирогчдыг эмчлэх, цувааг дагах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагаа явуулах зэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцох ур чадвараа дээшлүүлэхэд анхаарлаа хандуулах ёстой."Цэргүүд хилийн чанад дахь энхийг сахиулах ажиллагааны үеэр тохиолдож болох хувилбаруудын дагуу олон үндэстний хүчинтэй хамт бэлтгэл сургуулилалт хийх явцдаа энхийг сахиулах ажиллагаа явуулах нэгдсэн ажиллагааны чадавхи, чадавхийг бэхжүүлэхээр төлөвлөж байна" гэж Өмнөд Солонгосын армийн хэвлэлийн мэдээнд дурджээ.АНУ, Монголын арми хамтарсан сургуулилалтыг 2003 онд эхлүүлсэн бол Өмнөд Солонгосын арми анх 2006 онд нэгдсэн бөгөөд олон улсын энхийг сахиулах хөтөлбөр болон өргөжсөн юм. 2019 оноос хойш Өмнөд Солонгос сондгой тоотой жил байлдааны тусгай командлалыг, тэгш тоотой жил Тэнгисийн явган цэргийн командлалыг сургуулилалтад илгээсэн.ЭХ СУРВАЛЖ: YONHAP
https://news.mn/r/2656378/
Хааны эрэлд, хамтарсан цэргийн сургуулилалт
Судан: Тусламж хүлээсэн хүүхдүүд өдөр бүр амиа алдсаар байна
2023-06-19
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Судан дахь мөргөлдөөн эхлээд хоёр сар өнгөрчээ. НҮБ-аас тооцоолсноор мөргөлдөөн эхэлснээс хойш 860 хүн амиа алдсан байна. Мөн 6000 хүн шархдаж, хагас сая хүн эх орноосоо дүрвэсэн. Харин дотоодын дүрвэгсдийн тоо 1.4 сая хүрчээ.Дүрвэгсдийн орчин нөхцөл тун хүнд байгааг албаныхан хэлж буй. Ариун цэврийн байгууламж байхгүй, хоол хүнс хангалтгүй.Мөргөлдөөнөөс өмнө хөрш Өмнөд Судан улсын иргэд Суданд дүрвэж ирдэг байв. Тодруулбал, Өмнөд Суданаас 2.2 сая хүн гадаадад, 2.3 сая хүн дотооддоо дүрвэсэн. Гэвч Суданд болж буй мөргөлдөөнөөс болж Өмнөд Суданы 800 мянга гаруй иргэн нутагтаа эргэж иржээ. Суданд байлдааны ажиллагаа эхэлснээс хойш өдөрт дунджаар 1500 хүн Өмнөд Суданд ирж байгааг НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг мэдээлэв. Энэхүү шинэ онцгой байдал нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа аж.Ийнхүү Өмнөд Судан, Судан улсууд аль аль нь дайн байлдаан, дүрвэгсдийн хямралд нэрвэгдээд байна.Суданы хямралд хариу арга хэмжээ авахад 253 сая ам.доллар шаардлагатай бол Өмнөд Суданд арга хэмжээ авахад 96 сая ам.доллар шаардагдана. НҮБ-ын Дүрвэгсдийн комиссын тоо баримтаас үзвэл, хямралаас хойш хоёр сар өнгөрөөд байхад олон улсын хандивлагчид нийт дүнгийн ердөө 10 хувийг л дээрх улсуудад зарцуулжээ. Олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж удаашрах зуур олон хүний амь нас хохирсоор байна. Хоол тэжээлийн дутагдал, ариун цэврийн шаардлага хангаагүй байдал нь халдварт өвчний тархалтыг өдөөж, хүүхдүүд олноор нас барж байна. Эх сурвалж: CNN
https://news.mn/r/2656319/
судан дахь мөргөлдөөн, өмнөд судан дүрвэгсэд
Орос цэргүүдийг яаралтай вакцинд хамруулна
2023-06-19
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Украины эзлэгдсэн бүс нутгууд дахь Оросын цэргүүд болон Оросын паспорттой хүмүүсийг яаралтай вакцинжуулах аян эхэлснийг Украины партизаны "Атеш" хөдөлгөөн өчигдөр /2023.06.18/ мэдэгдэв. Одоогоор яг ямар вакцин хийж буй нь тодорхойгүй байна. "Атеш" хөдөлгөөний мэдэгдэлд дурдсанаар Орос улс Хола Пристан, Нова Каховка, Стара Збурьевка зэрэг суурин газруудад яаралтай вакцинжуулалтын ажлыг эхлүүлжээ. Херсон болон Крым дэх Оросын цэргийн алба хаагчдын дунд холер өвчин гарсан байж болзошгүйг эх сурвалж мэдээлэв. Холероор өвдсөн байж болзошгүй олон хүн цэргийн эмнэлэгт өдөр бүр хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс хойд Крымийн суваг дагуу байрласан ангиуд үйл ажиллагааны чадвараа алдаж, цэргүүд нь эмчилгээ хийлгэж байна гэв. Мөн хэд хэдэн цэрэг нас барсан байж болзошгүй.Энэ нь Каховка усан цахилгаан станцын далан дэлбэрч, үер болсонтой холбоотой гэж үзэж байна. Цэргүүд савласан эсвэл цэвэршүүлсэн ус хэрэглэх боломж хомс байгаагаас үүдэн аюултай эх үүсвэрээс ундны усаа хэрэглэж байгаа аж. Холерын вакцин хийлгэсэн тохиолдолд эхний жилдээ өвчнөөс 85 хувь хамгаалдаг.Каховка далан сүйрсний дараа Украины өмнөд хэсгийн усан хангамжаас холер болон е.коли бодис илэрсэн гэж Украины Байгаль орчны хяналтын ерөнхий газрын дарга Олех Павленко өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Байгаль орчны хяналтын ерөнхий газар өмнөд хэсэгт байнгын хяналт тавьж, усны дээжийг өдөр бүр шинжилгээнд хамруулж байна. "Онцгой бохирдол байхгүй ч гэлээ холер, гэдэсний савханцар илэрсэн. Одоогийн байдлаар түлш, тосолгооны материал, цөмийн химийн бодис үерийн устай холилдсоноос үүдсэн бохирдол нь нэн тэргүүний аюул болоод байна. Цаашлаад энэ нь Хар тэнгис рүү урсаж байна" гэж тэр хэлжээ. Мөн энэхүү үйл явдал нь түрэмгийлэгчид экологийн терроризмын ээлжит үйлдлээ бэлдэж байгаагийн нотолгоо байж магадгүй гэсэн таамаглал ч гарчээ. "Бид бүх зүйл тайван замаар шийдэгдэнэ гэж найдаж байна. Гэхдээ Оросын түүхийг хараад байхад тийм магадлал бага байна" гэж "Атеш" хөдөлгөөнийхөн мэдэгдэв. Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE
https://news.mn/r/2656286/
каховка далан, орос цэргүүд холер, орос цэргүүд вакцинжуулалт, холерын дэгдэлт
Хойд Солонгос хамгийн ноцтой алдаагаа хүлээн зөвшөөрөв
2023-06-19
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Хойд Солонгос улс тавдугаар сарын 31-нд цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн боловч бүтэлгүйтсэн. Тэд энэхүү бүтэлгүйтлээ энэ оны эхний хагаст гарсан хамгийн ноцтой алдаа дутагдал гэж хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал, "Маллигёнг-1" цэргийн тагнуулын хиймэл дагуулыг ачсан "Чоллима-1" пуужинг хөөргөсөн боловч пуужингийн хоёр дахь шатны хөдөлгүүр хэвийн бус байснаас үүдэн Шар тэнгист унасан. "KCNA" агентлагаас мэдээлснээр пуужингийн бүтэлгүйтэлд буруутай албан тушаалтнуудыг Ким Жон Ун хурцаар шүүмжилжээ. Мөн цэргийн тагнуулын хиймэл дагуулыг амжилттай хөөргөж чадаагүй шалтгааныг нарийвчлан шинжлэх тушаал өгсөн байна. Хойд Солонгосын пуужин хөөргөлт нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл ч гэлээ Пёньян ойрын хугацаанд хиймэл дагуулаа тойрог замд оруулах оролдогыг дахин хийнэ гэв. Эрх баригч Хөдөлмөрийн намын VIII төв хорооны гурван өдрийн чуулганаар Батлан хамгаалах болон дипломат стратегийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр Пёньян хүчирхэг цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр хичээж байгаагаа тодорхой мэдэгджээ. Солонгосын хойгийн нөхцөл байдал ээдрээтэй болж, хяналтаас гарч байгаа тул Пёньян цэргийн чадавхиа тасралтгүй шинэчилж, өөрийгөө хамгаалах чадавхиа бэхжүүлнэ гэв. Түүнчлэн энэ уулзалтын үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх, шинэ орон сууц барих зэрэг эхний хагас жилд дэвшүүлсэн зорилтуудаа дүгнэжээ. Эх сурвалж: YONHAP
https://news.mn/r/2656236/
хойд солонгос цэргийн тагнуулын хиймэл дагуул, нүб-ын аюулгүйн зөвлөл
300 украин хүүхдийг Чуваш улс руу авч явна
2023-06-19
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Запорожье мужийн Бердянск дүүргээс 300 шахам хүүхдийг Бүгд найрамдах Чуваш улс руу авч явж байгааг Мелитополь хотын дарга Иван Федоров Бямба гаригт мэдэгджээ. Тэдний 48 хүүхдийг нь хэдийнэ явуулсан бөгөөд үлдсэн хүүхдүүдийг үе шаттайгаар авч явах аж. Чуваш нь ОХУ-ын Ижил мөрний холбооны тойрогт хамаарах бүгд найрамдах улс юм. Энэ нь Москвагаас зүүн тийш 500 гаруй км зайд оршдог. Үүнээс гадна 2000 гаруй хүүхдийг Беларусь руу хүчээр зөөвөрлөсөн хэрэг мөн гараад буй. 6-15 насны бүтэн өнчин 2150 хүүхдийг Беларусийн нутаг дэвсгэрт байрлах амралтын бааз, сувилал зэрэг рүү явуулжээ. Украин хүүхдүүдийг албадан гаргахад Беларусь ямар үүрэг гүйцэтгэснийг албаныхан шалгаж байна. Их Британид төвтэй "Sky News" агентлаг тавдугаар сард мэдээлэхдээ уг хэрэгт Александр Лукашенкогийн засгийн газар оролцсон гэж байв. Хулгайлагдсан украин хүүхдүүдэд эх орных нь эсрэг суртал ухуулга хийж, төрөлх хэлээрээ ярихыг нь хориглож байгаа тухай мэдээлэл цахим сүлжээнд гарсан. НҮБ-ын Геноцидын тухай конвенцид "Хүүхдийг нэг бүлгээс нөгөө бүлэгт хүчээр шилжүүлэх нь үндэстэн, угсаатныг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн устгах зорилготой үйлдэл" гэж заасан байдаг. Оросууд  Донецк, Луганск, Запорожье, Херсон, Харьков мужуудаас 19 мянга гаруй украин хүүхдийг хулгайлсан гэх мэдээлэл байна. Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE
https://news.mn/r/2656201/
Украин хүүхдүүд, Бүгд найрамдах Чуваш улс
Мөсөн голуудаа аврахын тулд цахилгааны үнээ нэмнэ
2023-06-19
Б.Анхтуяа
Дэлхий
Мэдээ
 Швейцарийн иргэдийн дийлэнх нь өчигдөр хүлэмжийн хийн ялгарлыг эрс хязгаарлахын тулд цаг уурын шинэ арга хэмжээ авах зорилготой хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Эрдэмтэд болон байгаль орчны мэргэжилтнүүд Швейцарийн  мөсөн голууд хурдацтай хайлж буйг олны анхааралд хүргэж, аврах кампанит ажил өрнүүлсний үр дүнд бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 59.1 хувь нь хуулийн төслийг дэмжсэн байна.Швейцарь улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэх засгийн газрын төлөвлөгөөг баталсан. Үүний тулд гурван  тэрбум гаруй швейцарь франк (3.357 тэрбум ам.доллар) төсөвлөжээ. Үндсэрхэг үзэлтэй Швейцарийн Ардын намаас гаргасан дээрх хуулийн төсөлд цахилгааны үнийг өсгөхөөр заасан байна. Тус нам нь хуулийн төслийг хэлэлцүүлэх эсэхээр ард түмний дунд санал хураалт явуулахыг шаардсан.Швейцарийн мөсөн голууд хайлж, өнгөрсөн жил  эзэлхүүнийхээ 6 гаруй хувийг алдсан байна. Цюрих дэх Швейцарийн Технологийн хүрээлэнгийн мөстлөгч судлаач Маттиас Хусс зэрэг мэргэжилтнүүд Альпийн нуруунд болж буй өөрчлөлтийг онцлон харуулахын тулд мөнх цэвдэг хайлж буй мөсөн голууд болон чулуун гулсалтыг харуулсан  зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
https://news.mn/r/2656182/
Швейцарь, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт
Хятад, Орос хоёрын магадлал багатай хэлэлцээр
2023-06-19
Наранжаргал Мандах
Дэлхий
Нийтлэл
Орос улс Украинд түрэмгийлснээр худалдааны түншүүдийн тоо цөөрч, Хятадаас өөр сонголт багатай болсон. Хоёр улсын харилцаа, тэр дундаа байгалийн хийн хоолойн яриа хэлэлцээнд Бээжин давуу байдал үзүүлсээр л байна. "Сибирийн хүч – 2" яриа хэлэлцээний хурд, үр дүнг Бээжин тодорхойлно гэж "The diplomat" хуудас бичжээ. "Сибирийн хүч – 2" хэлэлцээр удаан хугацаанд зогсонги байх магадлалтай ч энэ нь Орос, Хятадын байгалийн хийн хамтын ажиллагааны цорын ганц бөгөөд хамгийн чухал вектор биш юм. ОХУ, Хятад хоёр улс өөр замаар, тодруулбал, Төв Азиар дамждаг шууд бус замаар байгалийн хийн урсгалаа нэмэгдүүлж байж болзошгүй. Тиймээс барууны орнууд "Сибирийн хүч – 2" хэлэлцээрт санаа зовохын оронд Төв Азид болгоомжтой хандах ёстой аж. ХЯТАД ЯАГААД БАЙГАЛИЙН ХИЙ ИМПОРТОЛДОГ ВЭ?Байгалийн хий нь Хятадын хотуудын агаарын чанарыг сайжруулах, цаашилбал, улс төрийн аюулгүй байдлын чухал ач холбогдолтой түүхий эд юм. 2013-2019 онд Хятадын агаарын тоосонцорын агууламж 38 орчим хувиар буурчээ. Тиймээс байгалийн хий нь Хятадын агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Байгаль орчны асуудал, ялангуяа хотын бохирдол зэрэг нь авторитар дэглэмүүдийн хувьд аюултай үзэгдэл юм. Тухайлбал, Тайванийн ардчиллын тэмцэл нь хотын агаарын чанарыг сайжруулахтай нягт холбоотой байсан. Мөн Польшийн "Эв санааны нэгдэл" хөдөлгөөн байгаль орчны бүлгүүдээс ихээхэн дэмжлэг авч байжээ. Харин Хятадад 2010-аад оны эхэн ба дунд үеэс байгаль орчныг хамгаалах хөдөлгөөн эрчимжиж эхэлсэн. Энэ нь мэдээж Коммунист намын хувьд аюулын харанга байсан тул эмх замбараагүй байдалд даруй хариу арга хэмжээ авч, эсэргүүцлийг дарсан аж. Үүний дараа Хятадын Коммунист намынхан агаарын бохирдлыг бууруулахын тулд илүү хүчтэй ялгаруулалтын стандарт, хяналтын технологийг хэрэгжүүлж, Бээжин зэрэг томоохон хотод нүүрсийг байгалийн хийгээр орлуулсан. Энэ арга хэмжээг дагаад Хятадын байгалийн хийн импорт 2011-2021 оны хугацаанд дөрөв дахин нэмэгджээ. Гэхдээ Бээжин хотын агаарын чанарын индекс буюу АЧИ 2023 онд огцом өссөн байна. АЧИ өсөхөд олон хүчин зүйл нөлөөлж байна. Хятадын хойд хэсэг өнгөрсөн өвөл байгалийн хийн хомсдолд орсон, Бээжинд илүү хүйтэн өвөл болсон, Covid-19-ийн дараах хөдөлгөөний өсөлт зэргийг энд дурдаж болно. Хятадын байгалийн хийн бодлого нь эрчим хүчний аюулгүй байдал болон Коммунист намын улс төрийн аюулгүй байдлын хэрэгцээ шаардлагаар тодорхойлогддог. Уур амьсгалын өөрчлөлт нь Бээжингийн хувьд нэн тэргүүний асуудал биш бөгөөд байгалийн хийн бодлогод төдийлөн нөлөөлдөггүй.Орос болон Туркменистан дахь байгалийн хийн үйлдвэрлэл нь метан ихээр ялгаруулдаг. Гэтэл метан нь нүүрстөрөгчийн давхар ислээс 80 дахин хүчтэй байдаг ажээ. Тэгэхээр нүүрснээс Оросын байгалийн хий рүү шилжих нь уур амьсгалын өөрчлөлтийн хувьд үр өгөөж багатай гэж үзэж байна. МАГАДЛАЛ БАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭРХятадын хувьд Оростой ойрын хугацаанд байгалийн хийн хоолойн шинэ гэрээ байгуулах сонирхол бага байна. "Сибирийн хүч – 2" гэрээг байгуулсан тохиолдолд АНУ, ялангуяа Европтой эдийн засаг, улс төрийн харилцаа муудна гэж Хятад дүгнэжээ. Тиймээс хийн хоолойн хэлэлцээрийг Украины дайн намжих хүртэл хойшлуулах магадлал өндөр байна.Хятад, Оросын гэрээ нь Европын материаллаг ашиг сонирхолд хохирол учруулна. Хэрэв уг хийн хоолой баригдвал Европын эрэлт хэрэгцээг хангах Оросын байгалийн хийн сав газрууд Хятад руу нөөцөө урсгах юм. Тиймээс ОХУ хоёр хэрэглэгчийг бие биенийх нь өөдөөс эсрэгцүүлэх нөхцөл бүрдэнэ. Цаашилбал, Хятадтай хийх худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх нь Оросын эдийн засгийг хүчирхэгжүүлнэ. Үндсэндээ "Сибирийн хүч – 2" хэлэлцээрийн материаллаг үр дагавар бага байж болох ч гэрээ нь өөрөө асар их бэлгэдлийн үр дагавартай юм.Кремльтэй дэд бүтцийн томоохон хэлэлцээр байгуулах нь мэдээж өдөөн хатгасан утга агуулгатай. Өөрөөр хэлбэл, Оросыг дэмжигч бөгөөд төвийг сахигч байр суурьтай байсан Хятад улс дэмжлэгээ илүү нээлттэй байдал руу шилжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр Хятад улс барууныхантай эвдрэлцэхийг хүсч байвал "Сибирийн хүч – 2" гэрээг ойрын хугацаанд байгуулна. "Сибирийн хүч – 2"-ын анхны хөрөнгө оруулалт нь техникийн болон геополитикийн томоохон эрсдэлийг үүрнэ. ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨӨР ХЭЛБЭРШуугиан тарьсан "Сибирийн хүч – 2" хэлэлцээрийг хийхгүй ч хоёр улс байгалийн хийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх өөр, чимээгүй арга замыг аль хэдийнэ судлаад эхэлжээ. Орос улс Төв Ази руу нэмэлт байгалийн хий экспортлохыг хичээж байгаа нь Хятад руу илүү их хэмжээний байгалийн хийг дамжуулах боломжийг бүрдүүлж байна.Дашрамд дурдахад, Хятадын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид болон үйлчилгээ үзүүлэгчид Оросын байгалийн хийн цогцолбор дээр ажиллаж байгаа аж. ОХУ байгалийн хийгээ Европ руу тээвэрлэхэд улам хүндрэлтэй болж буй тул тэдний сонголт Төв Ази болж байна. Ерөнхийлөгч Путин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Казахстан, Узбекистантай хийн холбоо байгуулах санал тавьсан. Энэ нь ОХУ-аас Төв Ази руу чиглэсэн шууд экспортыг нэмэгдүүлэх зорилготой. Мөн Казахстан, Узбекистаны хэрэгцээг хангах замаар эдгээр оронд бүтээгдэхүүнээ Хятад руу экспортлох боломжийг олгох юм. Мэдээж алсын зорилго нь Орос, Хятадын байгалийн хийн холболтыг шууд бусаар бий болгох гэж үзэж байна. Эх сурвалж: THE DIPLOMAT
https://news.mn/r/2656152/
Сибирийн хүч-2, Хятад Орос, хятад орос байгалийн хий
Блинкен Бээжинд ирлээ
2023-06-18
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнөөдөр /2023.06.18/ Бээжинд айлчилж байна. Хятадын тагнуулын бөмбөлөг АНУ-ын агаарын орон зайд ниссэнтэй холбоотойгоор Блинкен хоёрдугаар сард товлогдсон байсан айлчлалаа хойшлуулсан. Тэрбээр Жо Байденыг ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Хятадад айлчилж буй АНУ-ын засгийн газрын хамгийн өндөр албан тушаалтан юм.Энтони Блинкен Даваа гариг хүртэл Бээжинд саатна. Энэ хугацаандаа Гадаад хэргийн сайд Цин Ган, дээд дипломатч Ван И нартай уулзаж, хоёр орны стратегийн өрсөлдөөнийг зөрчилдөөн болгохгүйн тулд нээлттэй, тогтвортой харилцаа холбооны сувгийг бий болгохыг эрмэлзэнэ. Цин Ган, Ван И нараас гадна тэрбээр Хятадын дарга Ши Жиньпинтэй ч уулзаж магадгүй байна. Блинкений айлчлал нь дараа дараагийн айлчлал, уулзалтуудын замыг засна гэж найдаж байна. Тухайлбал, энэ оны сүүлээр болох олон талт дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин, Жо Байден нар уулзаж магадгүй юм. Энтони Блинкен Бээжинг зорихынхоо өмнө Баасан гаригт хэвлэлийн бага хурал хийж, үндсэн гурван зорилгоо танилцуулсан. Тодруулбал, хямралыг зохицуулах механизмыг бий болгох, АНУ болон холбоотнуудын ашиг сонирхлыг ахиулах, холбогдох асуудлуудын талаар шууд ярих, хамтын ажиллагааны боломжит салбаруудыг судлах гэсэн гурван үндсэн зорилготойгоор тэр Хятадад айлчилж байна. Мөн Хятадад хоригдож буй АНУ-ын иргэдийн асуудлыг улс төрийн зорилготой гэж үзэж байгаа талаар хэлэлцэнэ. Албаны хүний хэлснээр хоёр улсын хоорондын арилжааны нислэгийг нэмэгдүүлэх боломжийн талаар ч бас хэлэлцэж магадгүй аж. Эх сурвалж: REUTERS
https://news.mn/r/2656147/
Энтони Блинкен, Блинкен Бээжин айлчлал
Лавров: Африкчуудын энхийн төлөвлөгөө цаасан дээр бичигдээгүй байна
2023-06-18
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Африкийн орнуудын удирдагчид Баасан гаригт Украинд айлчилсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэд үргэлжлээд ОХУ-ын Санкт Петербург хотод айлчилж, ерөнхийлөгч Путинтэй уулзлаа. Путин Олон улсын эдийн засгийн форумд оролцохоор Санкт Петербургт хүрэлцэн ирээд байсан.Айлчлалын багт Комор, Сенегал, Өмнөд Африк, Замби улсын ерөнхийлөгчид, Египетийн ерөнхий сайд, Бүгд найрамдах Конго, Угандагийн дээд төлөөлөгчид багтаж байна. Гурван цаг үргэлжилсэн уулзалтын дараа Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ "Африкчуудын гаргасан энх тайвны төлөвлөгөө нь 10 зүйлээс бүрдсэн боловч цаасан дээр бичигдээгүй байна. Хямралын жинхэнэ шалтгааныг барууныхан бий болгосон гэдгийг өнөөдрийн хэлэлцээнээс Африкийн холбооны түншүүд ойлгосон нь хамгийн чухал" гэжээ.Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ "Африкийн орнуудын дэвшүүлсэн энх тайвны санаачлагыг хэрэгжүүлэхэд маш хэцүү. Гэхдээ ерөнхийлөгч Путин үүнийг авч үзэх сонирхолтой байгаа. Тэр бидний байр суурийг хэлсэн. Бүх заалтыг бидний байр суурьтай уялдуулж болохгүй. Гэхдээ энэ нь үргэлжлүүлэн ажиллахгүй гэсэн үг бол биш" гэв. Орос, Украины хүнс, бордооны нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байдаг Африкийн хувьд 10 зүйлт санаачлаг нь онцгой ач холбогдолтой аж. "Энэ мөргөлдөөн Африкт сөргөөр нөлөөлж байна. Бүх дайн дуусах ёстой, үүнийг хурдасгахад бид туслах хүсэлтэй байна. Энх тайванд хүрэх зам маш хэцүү. Энэ мөргөлдөөнийг хожим биш эртхэн дуусгах шаардлагатай" гэж Өмнөд Африкийн ерөнхийлөгч Кирилл Рамафоса хэлжээ. Өмнөд Африк, Сенегал, Уганда улсууд мөргөлдөөнтэй холбоотойгоор ОХУ-ыг зэмлэхээс зайлсхийсэн бол Египет, Замби, Комор улсууд өнгөрсөн жил НҮБ-ын тогтоолд Оросын эсрэг санал өгсөн юм. Африкийн олон улс Москватай эртнээс ойр дотно харилцаатай байсан. Эх сурвалж: AP
https://news.mn/r/2656140/
ОХУ Африк, Кирилл Рамафоса, Африк энхийн төлөвлөгөө
АНУ-ын хамгийн аюултай хүн нас баржээ
2023-06-18
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Нэгэн цагт АНУ-ын хамгийн аюултай хүн гэж нэрлэгдэж байсан Даниел Эллсберг 92 насандаа таалал төгсөв. Даниел Эллсберг нь Пентагоны баримтууд буюу Вьетнамын дайны үеийн нууц баримтуудыг задруулсан хүн юм. Тэрээр хоёрдугаар сард нойр булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд Калифорни дахь гэртээ нас баржээ. Пентагоны баримт бичгийг тухайн үеийн Батлан ​​хамгаалахын сайд Роберт Макнамара 1967 онд захиалсан. Эл захиалгын дагуу Пентагоны албаныхан 1945-1967 онд Вьетнам дахь АНУ-ын оролцоог харуулсан 7000 хуудас тайланг нууцаар бэлтгэж байжээ. Гэвч тэдгээр баримт 1971 оны зургадугаар сард "The ​​New York Times" сонинд нийтлэгдсэн байдаг. Хэн гэгч этгээд энэ баримтыг дэлгэсэн нь үндэсний хэмжээний таавар болж байв. Редакци эх сурвалжаа хэзээ ч задруулаагүй боловч дайныг олон нийтийн өмнө илт буруушаадаг байсан Эллсберг яах аргагүй сэжигтэй байжээ. Сүүлийн жилүүдэд Эллсберг засгийн газрын ил тод байдлын төлөө тэмцэх болсон. Энэ үйл явдал тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсоны уур хилэнг өдөөсөн. Түүнчлэн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Хенри Киссинжер талийгаач Эллсбергийг "Ямар ч үнээр хамаагүй зогсоох ёстой Америкийн хамгийн аюултай хүн" гэж нэрлэж байжээ. Эх сурвалж: SKY NEWS
https://news.mn/r/2656102/
вьетнамын дайн, Даниел Эллсберг, Америкийн хамгийн аюултай хүн, АНУ-ын хамгийн аюултай хүн, пентагоны баримт бичиг
ОХУ далай доорх дэд бүтцийг онилж магадгүй
2023-06-18
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
"Хойд урсгал" хийн хоолой өнгөрсөн оны есдүгээр сард хорлон сүйтгэх ажиллагааны бай болсон. Энэ асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байгаа тул НАТО далайн гүн дэх эмзэг шугам хоолой, кабелийг хамгаалах зорилготой шинэ төв байгуулжээ. "Оросын хөлөг онгоцууд далай доорх чухал дэд бүтцийн зураглалыг идэвхтэй хийсэн. Тэд барууны амьдралыг тасалдуулахын тулд далай доорх кабелийн шугамууд болон бусад чухал дэд бүтцийг онилж магадгүй гэж болгоомжилж байна" гэж албаны хүн хэллээ.Түүнчлэн ОХУ фронтын шугамаас 100 км зайд байрлах нисэх буудалд нэмэлтээр 20 нисдэг тэрэг байршуулсныг Их Британийн Батлан хамгаалах яам өчигдөр /2023.06.17/ мэдэгдлээ. Ингэснээр ОХУ-ын арми Украины өмнөд хэсэгт давуу тал олж авах боломжтой гэж үзэж байна.ОХУ-ын арми мөн өдөр Херсон мужид цохилт өгснөөр 23 хүн гэмтэж бэртжээ. Эндээс гурав нь хүүхэд байсан гэдгийг Украины Дотоод хэргийн яам мэдэгдлээ. "Энгийн иргэдийн эсрэг их буу ашиглалаа. Хотын хэд хэдэн дүүрэгт нэгэн зэрэг дэлбэрэлт болов. Шархадсан хүмүүсийн дунд гурван хүүхэд байсан. Бүгд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Орон сууцны барилга болон бусад дэд бүтэц эвдэрч сүйдлээ" гэж яамны мэдэгдэлд дурджээ.Эх сурвалж: SKY NEWS
https://news.mn/r/2656100/
Хойд урсгал, далай доорх дэд бүтэц
"Их-7": Украины тээврийн дэд бүтцийг сэргээн босгоно
2023-06-18
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
"Их-7" бүлгийн Тээврийн сайд нар Японы Миэ мужийн Шима хотод хэлэлцээгээ эхлүүлжээ. Гурван өдрийн хэлэлцээр Баасан гаригаас эхэлсэн. Хирошимад болсон "Их-7"-ийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг илэрхийлэх дараа дараагийн уулзалтад ийнхүү Японд үргэлжилсээр байна.Энэ удаад долоон орны Тээврийн сайд нар тээврийн хүртээмжийг сайжруулахын тулд хамтран ажиллах талаар ярилцахын зэрэгцээ асуудлаа хэрхэн шийдвэрлэж буй санаачлагуудаа хуваалцана. Мөн хүн ам цөөрч буй бүс нутгуудад тулгарч буй тээврийн бэрхшээл, түүний шийдлийн талаар хэлэлцэх аж. Дэлхий дахинд тулгараад буй хүлэмжийн хийн ялгаралын асуудалтай холбоотойгоор тээврийн системийг нүүрстөрөгчгүйжүүлэх асуудлыг мөн хэлэлцэнэ. Украины шадар сайд Александр Кубраков энэхүү уулзалтад биечлэн оролцож байна. Тэрбээр Дэд бүтцийн хөгжлийн сайдын албыг мөн хашдаг. Дайны улмаас сүйдсэн Украины тээврийн дэд бүтцийг сэргээн босгоход хамтран ажиллах талаар "Их-7"-ийн сайд нар хэлэлцэнэ. Түүнчлэн түрэмгийллийн улмаас тасалдсан нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцэх ажээ.Эх сурвалж: NHK
https://news.mn/r/2656092/
Их-7, Их-7 Тээврийн сайд нар, Украины тээврийн дэд бүтэц, Александр Кубраков
Путин Беларусь руу эхний цөмийн зэвсгээ зөөснийг мэдэгдэв
2023-06-17
Б.Анхтуяа
Дэлхий
Мэдээ
Орос улсаас хөрш Беларусийн нутаг дэвсгэрт эхний ээлжийн тактикийн цөмийн зэвсгээ байршуулсан гэж Владимир Путин мэдэгдэв.ОХУ-ын Ерөнхийлөгч чуулга уулзалтын үеэр “Оросын нутаг дэвсгэр, муж улсад заналхийлсэн тохиолдолд цөмийн зэвсгийг ашиглах болно” гэж хэлсэн.Тактикийн цөмийн цэнэгт хошууг шилжүүлэх ажлыг зуны эцэс гэхэд дуусгана гэж Путин мэдэгдлээ.Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд Путин үг хэлснийхээ дараа асуултад хариулахдаа, “Энэ алхам нь гадаадын дайралтыг "хориглох" зорилготой бөгөөд биднийг стратегийн ялагдал хүлээж байна гэж бодож байгаа хэн бүхэнд сануулах зорилготой” гэж мэдэгдэв.Форумын модератороос тэдгээр зэвсгийг ашиглах боломжийн талаар асуухад тэрээр "Яагаад бид бүх дэлхийг заналхийлэх ёстой юм бэ? Оросын төрт ёсны байдалд аюул учирсан тохиолдолд эрс тэс арга хэмжээ авах боломжтой гэж би аль хэдийн хэлсэн" гэж хариулсан.Гэхдээ Оросоос дайн хийж буй Украинд  цөмийн зэвсэг ашиглахаар төлөвлөж байгаа шинж тэмдэг байхгүй гэж АНУ-ын засгийн газар мэдэгдэв. Путины мэдэгдлийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен хэлэхдээ, “Орос цөмийн зэвсэг хэрэглэхээр бэлтгэж байна гэсэн ямар ч шинж тэмдгийг бид олж харахгүй байна” гэжээ.Беларусь бол Оросын гол холбоотон бөгөөд Путин өнгөрсөн оны хоёрдугаар сард Украин руу эзлэн түрэмгийлэхэд түлхэц болсон юм.Тактикийн цөмийн зэвсэг нь байлдааны талбарт ашиглах, эсвэл хязгаарлагдмал цохилт өгөх зориулалттай жижиг цөмийн цэнэгт хошуу, дамжуулах систем юм. Эдгээр нь өргөн тархсан цацраг идэвхжилт үүсгэхгүйгээр тодорхой газар нутагт дайсны байг устгах зорилготой юм.Хамгийн жижиг тактикийн цөмийн зэвсэг нь нэг килотонн нь мянган тонн тэсрэх тротилтой тэнцэх чадалтай. Хамгийн том нь 100 килотонн жинтэй байж болно. Харьцуулбал, 1945 онд АНУ-ын Хирошимад хаясан атомын бөмбөг 15 килотонн жинтэй байжээ.ЭХ СУРВАЛЖ: ВВС
https://news.mn/r/2656022/
ОХУ Беларусь
Пёньян дипломат болон батлан ​​хамгаалах стратегиа өөрчилнө
2023-06-17
Б.Анхтуяа
Дэлхий
Мэдээ
Хойд Солонгосын  удирдагч Ким Жон Ун өчигдөр эхэлсэн намын чухал хуралд оролцож байна гэж тус улсын төрийн хэвлэл KCNA өнөөдөр мэдэгдэв. Тус хурлаар  олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийг даван туулахын тулд дипломат болон батлан ​​хамгаалах стратегиа өөрчлөн батлах гэнэ.Эрх баригч Хөдөлмөрийн намын төв хорооны өргөтгөсөн бүгд хурал Баасан гаригт эхэлж,  2023 оны эхний хагаст хэрэгжүүлсэн эдийн засгийн төслүүдийг хэлэлцсэн гэж KCNA мэдэгдэв. Уулзалт олон хоног үргэлжлэх бололтой.Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтад Пёньян "зайлшгүй" хариу өгөхийг анхааруулснаас хойш нэг цаг хүрэхгүй хугацааны дараа буюу Пүрэв гаригт Хойд Солонгос зүүн эргийн ойролцоогоос ойрын тусгалтай хоёр пуужин харвасан. Энэхүү сургуулилалт нь цэргийн хурцадмал байдлыг улам хурцатгаж байна гэж Хойд Солонгос мэдэгдэв.Өнгөрсөн сард Пёньян 2016 оноос хойш анх удаа хиймэл дагуул хөөргөж, тагнуулын хиймэл дагуул хөөргөх оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн юм.ЭХ СУРВАЛЖ: AOL NEWS
https://news.mn/r/2656019/
Хойд Солонгос
Өмнөд Африкийн ерөнхийлөгч энхийн даалгавартай Киевт ирлээ
2023-06-16
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Өмнөд Африкийн ерөнхийлөгч Кирилл Рамафоса өнөөдөр /2023.06.16/ Киев хотод айлчиллаа. Түүнийг Киевийн төмөр замын буудал дээр Африк, Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Максым Субх болон Өмнөд Африкаас Украинд суугаа Элчин сайд нар угтан авчээ. Кирилл Рамафоса нь мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх зорилгын хүрээнд энэхүү айлчлалыг хийж байна. Тэрбээр сүүлийн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагчид, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нартай энх тайвны хүчин чармайлтын талаар ярилцсан. Африкийн төлөөлөгчид өнөө орой Оросын Санкт-Петербург хотыг зорино. Тэд маргааш Путинтэй уулзах аж. Африкийн энх тайвны санаачлагад Өмнөд Африк, Замби, Комор, Бүгд найрамдах Конго, Египет, Сенегал, Уганда зэрэг орны удирдагчид багтаж байна. Эдгээр улс нь мөргөлдөөнөөс үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөг хангалттай мэдэрч буй. Эх сурвалж: CNN
https://news.mn/r/2655881/
Өмнөд Африк ОХУ, Кирилл Рамафоса, африк энх тайвны санаачлага
Генералаа хүлээсэн оросын 100 цэрэг пуужинд өртжээ
2023-06-16
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Генералынхаа үгийг сонсохоор бөөндөө хүлээж байсан 100 гаруй орос цэрэг "Himars" пуужингийн цохилтод өртөж нас барсан байж болзошгүй. Тодруулбал, Лхагва гаригт Луганск мужид фронтын шугамын ойролцоо энэ үйл явдал болсныг Оросын эх сурвалж мэдээлжээ. "Кременнагийн ойролцоо довтолгоо хийхээр цугларсан дивизүүдийн нэгэнд эмгэнэлт явдал тохиолдсон. Тэд нэг дороо хоёр цагийн турш бөөгнөрч, дивизийн командлагчаа хүлээж байсан. Генерал гарч ирэхээс өмнө тэд пуужингийн цохилтод өртсөн" гэж нэгэн блоггер бичжээ. Кременна гэдэг нь одоогоор ОХУ-ын мэдэлд байгаа хот бөгөөд фронтын шугамаас хэдхэн км зайд байдаг. Тиймээс их бууны системүүдийн тусгалд багтах боломжтой аж. Энэ үйл явдалд Зэвсэгт хүчний 20 дугаар ангийн командлагч, хошууч генерал Зураб Ахмедовыг буруутгаж байна. Хошууч генерал Ахмедовыг өнгөрсөн жил төлөвлөөгүй халдлага үйлдэж, 300 хүний амь насыг хохироосон гэж мөн буруутгаж байв. Дээрх халдлагын талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийгээгүй. Хэрвээ халдлага болсон нь батлагдвал Оросын арми хамгийн том хохирол амссан гэсэн үг юм."Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин ч халдлагын талаар ямар нэг тайлбар хийгээгүй. Тэрбээр Лхагва гаригт Италийн ерөнхий сайд Силвио Берлусконигийн оршуулгад оролцсон учир энэ талаар мэдээгүй гэжээ. Гэхдээ Пригожин Европын холбооны хоригт хамрагдсан байгаа учир Милан дахь оршуулгын ёслолд оролцсон эсэх нь эргэлзээтэй юм.Эх сурвалж: THE TELEGRAPH
https://news.mn/r/2655798/
силвио берлускони, берлускони оршуулга, кременна, Зураб Ахмедов
"iPhone" үйлдвэрлэгчээс автомашин үйлдвэрлэгчид шилжив
2023-06-16
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
"iPhone" үйлдвэрлэгч "Foxconn" компани цахилгаан автомашины салбарт хүч үзэхээр хичээж байна. Тус компанийн ТУЗ-ийн дарга Юн Лиу "BBC" агентлагт ярилцлага өгөхдөө "Бид зарим нийлүүлэлтийн сүлжээгээ Хятадаас холдуулж байгаа ч цахилгаан тээврийн хэрэгсэл нь ирэх 10 жилд өсөлтийг хангах гол хүчин зүйл болно. АНУ, Хятадын харилцаа хурцдаж байгаа тул бид хамгийн муу хувилбарт бэлтгэлтэй байх ёстой. Бизнесийн тасралтгүй төлөвлөлт хийсээр байна. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой зарим үйлдвэрүүдээ Мексик, Вьетнам руу аль хэдийнэ шилжүүлсэн" гэжээ. Дундаж давхаргынханд зориулсан, гэр бүлийн жийп машины цөөн хэдэн загварыг "Foxconn" хэдийнэ үйлдвэрлэжээ. Ойрын ирээдүйд дэлхийн цахилгаан автомашины зах зээлийн тав орчим хувийг эзэлнэ гэж тус компани найдаж байна. Мөн автомашин үйлдвэрлэлээ АНУ-ын Охайо муж, Тайланд, Индонези, Энэтхэгт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. ТУЗ-ийн дарга Юн Лиу танилцуулахаар авчирсан машиныхаа удирдлагын самбарыг заагаад "Эн бол том iPhone. Тиймээс бид үүнийг маш сайн мэддэг" гэв."Foxconn" групп нь Тайванийн нийслэл Тайпэйд байрладаг ба 1974 онд зурагтны эд анги үйлдвэрлэж эхэлсэн. Өдгөө энэ нь жилийн 200 тэрбум ам.долларын орлоготой дэлхийн хамгийн хүчирхэг технологийн компаниудын нэг болжээ. "iPhone"-оос эхлээд "iMac" хүртэл "Apple"-ийн бүтээгдэхүүний талаас илүү хувийг "Foxconn" үйлдвэрлэдэг. Жижиг эд анги үйлдвэрлэгчээс технологийн аварга болтлоо өссөн тус компани АНУ, Хятадын хурцадмал харилцаан дунд хүсээд байхааргүй байдалд оржээ. Тиймээс "Foxconn" компанийн төв байртай Тайвань нь хамгийн боломжит галын цэг болоод байна. Түүнчлэн барууны орнууд компаниудыг Хятадаас хараат байдлаа бууруулахыг уриалж буй. Эх сурвалж: BBC
https://news.mn/r/2655747/
foxconn, iphone үйлдвэр, foxconn цахилгаан автомашин
Путин мөнгө босгохын тулд өндөр татвар ногдуулав
2023-06-16
Б.Анхтуяа
Дэлхий
Мэдээ
Украинд дайн хийж буй ОХУ нь санхүүжилт босгохын тулд Оросын томоохон компаниуд болон тэдний эздэд нэг удаагийн өндөр дүнтэй, гэнэтийн татвар ногдуулжээ. Баталсан хуулийн төслийн дагуу Оросын томоохон компаниудад  10 хувийн нэг удаагийн татвар ногдуулсан байна.Сангийн яамнаас мэдээлснээр 2021 оноос хойш жилийн ашиг орлого нь 1 тэрбум рубль давсан компаниуд 10 хувийн татвар төлөх шаардлагатай болжээ. Ингэснээр 300 тэрбум рубль /ойролцоогоор 3.6 тэрбум ам.доллар/-ыг цуглуулж чадна гэж тооцсон байна.ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Андрей Белоусов энэ талаар хэлэхдээ, компаниуд өөрсдөө татвар төлөх санаачилга гаргасан гэж "Interfax" агентлагт мэдээлжээ. Тэрбээр "Тэд сүүлийн хоёр жилд ОХУ-ын төсвөөс ч давсан хэмжээний орлого олсон. Тиймээс тэд эх оронч сэтгэлээр татвар төлөхөөр зөвшөөрсөн" гэж мэдэгдсэн байна.Гэнэтийн татварын талаар Сангийн яамнаас тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд аль салбарт хамаарахыг тодруулаагүй. Гэхдээ "Financial Times" агентлагаас мэдээлэхдээ, ОХУ-ын өндөр орлоготой бордоо, металлын салбарынханд энэ татвар хамаарах магадлалтай гэнэ. Хэдийгээр эрчим хүчний салбар нь түүхий экспортын чухал хэсэг боловч барууны болон тэдний холбоотон орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээ, бойкотуудад орсон.Украинд хийж буй дайнаа санхүүжүүлэхийн тулд ОХУ нь гэнэтийн татвар ногдуулсан анхны тохиолдол энэ биш. Тухайлбал, өнгөрсөн жил дайнаас шалтгаалан байгалийн хийн үнэ олон жилийн дээд хэмжээнд хүрсний дараа  эрчим хүчний аварга Газпромоос ийм татвар авсан. Газпром 2022 оны эхний хагаст орлогоороо дээд амжилт тогтоосон ч оны сүүлийн хагаст Кремль татвар нэмснээс болж бүтэн жилийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 40 хувиар буурсан байна.Орос улс 2023 оны эхний улиралд  бараг 2.4 их наяд рублийн төсвийн алдагдалтай гарчээ. Гэтэл жилийн өмнөх 1 их наяд гаруй рублийн илүү орлоготой байсан. Тус улс улирлын эрчим хүчний орлого 45 хувиар буурч, 1.64 триллион рубль болсон байна.    ЭХ СУРВАЛЖ:  BUSINESS INSIDER
https://news.mn/r/2655775/
татвар, Путин, Украины дайн
Хятадын ерөнхий сайд анхны гадаад айлчлалаа Европт хийнэ
2023-06-16
Б.Анхтуяа
Дэлхий
Мэдээ
Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян томилогдсоноосоо хойших анхны гадаад айлчлалаа Европын орнуудаар эхлүүлэхээр бэлтгэж байна. Тодруулбал, Ли Цян ирэх Ням гаригт Германд айлчлах бөгөөд дараа нь Францад очих гэнэ. Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр түүний айлчлал ирэх долоо хоногийн Баасан гаригийг хүртэл үргэлжилнэ. Ли Цян нь өнгөрсөн гуравдугаар сард Хятадын төрийн зөвлөлийн дарга Ши Жиньпиний дараа орох хоёр дахь эрх мэдэлтнээр томилогдсон.АНУ-аас ирэх дарамт нэмэгдэхийн хэрээр Хятад улс нь Европтой харилцаагаа сайжруулахаар хичээж буйн илрэл нь түүний айлчлал болж байна. Герман, Франц нь Европын холбооны хамгийн том эдийн засгууд бөгөөд 27 гишүүнтэй тус байгууллагын гол хөдөлгөгч хүчүүд юм.Өмнө нь энэ долоо хоногийн Германы Социал демократ намын төлөөлөгчдийг хүлээж авч уулзах үеэрээ Ли Цян "Берлинтэй стратегийн түншлэлийн харилцаагаа шинэ шатанд гаргахад Хятад улс бэлэн байна" гэж хэлсэн юм. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадад айлчилсныхаа дараа Европ тив АНУ-аас хэт хараат байдлыг бууруулж, Тайванийн асуудлаарх Бээжин-Вашингтоны сөргөлдөөнд татагдан орохоос зайлсхийх хэрэгтэй гэж мэдэгдсэн.ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST
https://news.mn/r/2655749/
Хятад Европын холбоо, Ли Цян
Хорт хавдар тусаад эдгэсэн хүмүүст зориулсан хууль батлана
2023-06-16
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Итали улс хорт хавдраар өвдөөд эдгэсэн хүмүүст зориулж "Мартагдах эрхийн тухай" хуулийг батлах гэж байна. Эдгэрч буй өвчтөнүүдийг ялгаварлан гадуурхалтаас хамгаалах зорилготой энэ алхамаа тус улсын ерөнхий сайд Жоржиа Мелони Мягмар гаригт зарлажээ. "Бидний зорилго бол олон мянган итали хүний амьдралд сөргөөр нөлөөлж буй туйлын бодит асуудалд хариулт өгөх хуулийг хамгийн богино хугацаанд хэрэгжүүлэх юм" гэж ерөнхий сайд Жоржиа Мелони хэллээ.Энэхүү кампанит ажлыг Италийн Анагаах ухааны онкологийн нийгэмлэг хариуцан явуулж байна.Италид хорт хавдраар өвчилсөн 900 мянга гаруй хүн байдаг. Энэ хүмүүс эрүүл мэндийн түүхээсээ болоод банкнаас зээл авах, даатгалд хамрагдах, хүүхэд үрчлэх зэрэг зүйл дээр ялгаварлан гадуурхалтыг мэдэрч, хүндрэлтэй тулгардаг аж. Хуулийн төслийг засгийн газар маш анхааралтай судалж байна. Мөн парламентаар дамжуулан хуулийн хэрэгжилтийг хянаж, шаардлагатай туслалцааг үзүүлэх үүргийг Эрүүл мэндийн сайд Оразио Шиллацид өгчээ.Хуулийн төсөлд зааснаар, эдгэрч буй өвчтөнүүд эмчилгээ дууссанаас хойш 5-10 жил өнгөрсөн тохиолдолд байгууллагуудад өөөрийнхөө өмнөх статусын талаар мэдээлэл өгөхгүй байх боломжтой. Франц, Люксембург, Нидерланд, Бельги, Португал зэрэг улсад үүнтэй ижил төстэй хууль аль хэдийнэ хэрэгжээд эхэлжээ.Эх сурвалж: REUTERS
https://news.mn/r/2655699/
Хорт хавдар, мартагдах эрхийн тухай хууль, Жоржиа Мелони
Хятад, АНУ-ын харилцааны хоёр дахь боломж: Блинкений айлчлал
2023-06-16
Б.Анхтуяа
Дэлхий
Нийтлэл
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен зургадугаар сарын 18-19-ний өдрүүдэд Хятадад айлчилна. Түүний энэ айлчлал өнгөрсөн хоёрдугаар сард товлосон ч цуцлагдаад байсан юм. Хятадын Гадаад хэргийн яам болон АНУ-ын Төрийн департамент зургадугаар сарын 14-нд  тус тусдаа хэвлэлийнхэнд мэдэгдэл хийж, Блинкен ирэх амралтын өдрүүдэд Бээжинд айлчилна гэж мэдэгджээ.Блинкен өнгөрсөн 2021 оны өнгөрсөн нэгдүгээр сард төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд орсноос хойш Хятадад хийх анхны айлчлал болно. Өмнөх төрийн нарийн бичгийн даргууд буюу Майк Помпео, Рекс Тиллерсон, Жон Керри нар албан тушаалаа авснаас хойш гурван сарын дотор Хятадад айлчилж байсантай харьцуулахад түүний айлчлал хожимдсонд тооцогдож байна. АНУ-ын талын мэдэгдэлд,  "Төрийн нарийн бичгийн дарга Блинкен Хятадын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, хоёр орны  харилцааг хариуцлагатайгаар зохицуулахын тулд харилцаа холбооны нээлттэй шугамыг хадгалахын чухлыг хэлэлцэнэ" гэж онцолсон  байна. Тэрээр мөн хоёр талын анхаарал татсан асуудлууд, дэлхий нийтийн болон бүс нутгийн зөрчил, үндэстэн дамнасан нийтлэг сорилтуудын талаар боломжит хамтын ажиллагааны талаар хөндөн ярилцах гэнэ. Харин Хятадын Гадаад хэргийн яамны мэдэгдэл үүнээс хавьгүй богино байсан бөгөөд "Хоёр орны  хооронд тохиролцсоны дагуу АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен зургадугаар сарын 18-19-ний хооронд Бээжинд айлчлах болно" гэсэн байв. Ийнхүү хоёр талын мэдэгдэлд Блинкенийг Хятадын ямар албан тушаалтан хүлээн авч уулзахыг тодорхой дурдаагүй. Тиймээс түүнийг Хятадын дарга Ши Жиньпин эсвэл Гадаад хэргийн сайд асан Ван И нар хүлээж авч уулзах эсэх нь тодорхойгүй байна. Ван И өнгөрсөн оны намар Хятадын Коммунист намын Гадаад харилцааны комиссыг тэргүүлэхээр болж тушаал дэвшсэн билээ.  Түүнчлэн Блинкений айлчлал нь Хятадын гадаад хэргийн сайдын урилгаар биш АНУ-ын талаас шахаж шаардсаны дагуу хийгдэж буй мэт ойлгогдож байна. Ямартай ч энэ айлчлал Хятадын Гадаад хэргийн сайд Цин Ган болон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар утсаар ярилцсаны дараа зарлагдлаа. Тэд утсаар ярилцахдаа ямар асуудлыг хэлэлцсэнийг АНУ-ын талаас тодорхой мэдээллээгүй. "Зөвхөн Блинкен хоёр талын болон дэлхийн олон асуудлыг хөндсөн бөгөөд АНУ санаа зовниж буй салбарууд болон хамтын ажиллагааны боломжит салбаруудыг хөндөхийн тулд дипломат харилцаагаа үргэлжлүүлнэ гэдгээ тодорхой илэрхийлсэн" гэж мэдэгджээ. Үүний эсрэгээр Тайвань зэрэг үндсэн ашиг сонирхлын талаарх Хятадын байр суурийг "АНУ хүндэтгэх ёстой" гэсэн шаардлагын Бээжин тавьсан байна. Тодруулбал,  “Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо боль”, “Өрсөлдөөн нэрийн дор Хятадын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхолд халдахаа зогсоо” гэх мэтээр хатуу байр суурийг илэрхийлсэн байна. АНУ, Хятадын харилцаа энэ он гарсаар тагнуулын бөмбөлөг хөөргөсөн гэх мэт асуудлаас болж улам хурцадсан билээ. Ингэж хоёр талын Гадаад харилцааны албаныхан айлчлалын өмнө утсаар ярих нь харилцан нэгнийхээ байр суурийг тандах, тодорхойлох, хэлэлцэх асуудлаа тодруулах зорилготой байдгийг улс төрийн шинжээчид тайлбарлажээ. Мөн энэ нь хоёр тал харилцаагаа сайжруулахын тулд хоёул хичээж буйг харуулж байна гэж дүгнэв. АНУ -ын талаас Бээжинтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэж, Хятад улсын зүгээс "үндсэн ашиг сонирхлыг" хамгаалагчийн хувьд шударга байдлаа бэхжүүлэхийг зорьж байна. Гэхдээ Блинкений айлчлалыг хүлээн зөвшөөрснөөр Хятад улсад ч маргаан дагуулж байгаа аж. Өмнө нь өнгөрсөн хоёрдугаар сард Блинкенийг Бээжинд айлчлахыг урьсан мэдэгдэл гарсны дараа хятад шинжээчдийн зүгээс нэлээд шүүмжлэл дагуулжээ.
https://news.mn/r/2655607/
АНУ Хятад, Энтони Блинкен
Хятад энэ онд хамгийн олон саятнаа "алдана"
2023-06-15
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Хятад улс энэ онд хамгийн олон саятнаа алдах төлөвтэй байгааг "Henley & Partners" компани Мягмар гаригт тайлагнав. Эдийн засаг доройтож буйтай холбоотойгоор нэг сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 13500 иргэнээ Хятад алдана. Өөрөөр хэлбэл, чинээлэг иргэд улс орноо орхин дүрвэх магадлалтай байна. Энэтхэг, Их Британи улсууд Хятадын араас жагсаалтыг удаалав. Тодруулбал, Энэтхэгийн 6500 саятан, Их Британийн 3200 саятан тус тус эх орноо орхин дүрвэхээр байна.Хятадын дарга Ши Жиньпин саяхан нийтийн хөгжил цэцэглэлтийн арга хэмжээг авч эхэлсэн. Энэ нь Хятад дахь бизнес эрхлэгчдийн хувьд гадаадад гарах сэдэл болсон байж магадгүй юм. Нийтийн хөгжил цэцэглэлт гэх нэр томъёог "бялуу хуваалт" гэж Хятадын өндөр албан тушаалтан тайлбарлажээ. Засгийн газар ядууст туслахын тулд баячуудыг үгүйрүүлэхгүй гэдгийг онцолсон хэдий ч чинээлэг хүмүүс гадаадын улс руу хошуурсаар байна. Нөгөөтэйгүүр Covid-19-ийн хязгаарлалт ч үүнд нөлөөлсөн. Covid-19-ийн хязгаарлалт үгүй болсноор Хятадын эдийн засаг мэдэгдэхүйц сайжирч, тансаг зэрэглэлийн салбар нь улс орны нийт эдийн засгаас ч илүү хурдацтай өсчээ.Хятадын нийт баялгийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширч буй. Тиймээс гадагшаа урсаж буй хөрөнгийн хэмжээ ердийн үеийнхээс илүү хохирол учруулах магадлалтай байна.АНУ-ын хувьд энэ жил 2100 саятан эх орноосоо дүрвэсэн. Тус улс 2019 онд 10800 чинээлэг иргэнээ гадагшаа алдаж байсантай харьцуулбал энэ нь тун бага үзүүлэлт ажээ.Эх сурвалж: ROBB REPORT
https://news.mn/r/2655671/
хятадын саятнууд, Henley & Partners, хятад нийтийн хөгжил цэцэглэлт, Хятад бялуу хуваалт
Хамтарсан оффисоо дэлбэлсэн хэргээр Пёньяныг шүүхэд өгчээ
2023-06-15
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Хоёр Солонгосын хамтарсан харилцааны оффисыг дэлбэлсэн хэргээр Өмнөд Солонгос улс Хойд Солонгосын эсрэг 44.7 тэрбум воны нэхэмжлэл гаргажээ. Уг хэргийн гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, Өмнөд Солонгос хохирлоо нэхэмжилж буй нь энэ юм."Хойд Солонгос тус барилгыг дэлбэлсэн нь хууль бус, хүчирхийллийн үйлдэл. Энэ нь хоёр орны өмнөх гэрээг зөрчиж, харилцан хүндэтгэл, итгэлцлийг үндсээр нь сүйтгэсэн явдал" гэж Сөүлийн Нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ку Бёнсам хэллээ.Болсон явдлыг сөхвөл, 2020 оны зургадугаар сард Хойд Солонгос улс тэсрэх бөмбөг ашиглан Кэсон хот дахь харилцаа холбооны оффисыг дэлбэлсэн. Тус барилгыг Өмнөд Солонгосын тал барьжээ. Хойд Солонгос 2020 оны нэгдүгээр сард Covid-19-ийн улмаас хилээ хаасан тул дэлбэрэлт болох үед барилга хоосон байсан. Уг барилгыг сүйрүүлсэн нь Вашингтонтой хийсэн цөмийн хэлэлцээрийн гацаанаас үүдэн Сөүлд дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого гэж үзжээ. Ким Жон Ун 2022 он гарснаас хойш 100 орчим пуужин харвасан. Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр урвагч гэж цоллуулаад буй Юн Сук Ёл өмнөх ерөнхийлөгч Мүн Жэ Иний бодлогоос татгалзаж, Умардын талаар хатуу байр суурь баримталж байна.Эх сурвалж: AP
https://news.mn/r/2655595/
Ким Жон Ун, хоёр солонгосын хамтарсан харилцааны оффис, хойд солонгосын эсрэг нэхэмжлэл
Беларусьд Оросын цөмийн зэвсгүүд ирж эхэлжээ
2023-06-15
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
ОХУ тактикийн цөмийн зэвсгээ Беларусийн нутаг дэвсгэрт байршуулна гэж мэдэгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Цөмийн зэвсгийн байгууламж барих ажил долдугаар сарын эхээр дуусмагц зэвсгийг Беларусийн нутаг дэвсгэрт яаралтай шилжүүлнэ гэж Путин хэлсэн.Тэгвэл эхний ээлжийн зэвсгүүд Беларусьд ирснийг Александр Лукашенко мэдэгдлээ. Эдгээр зэвсгийн зарим нь АНУ-ын 1945 онд Хирошима, Нагасакид ашигласан атомын бөмбөгөөс гурав дахин хүчтэй аж. ЗХУ нуран унаснаас хойш Орос анх удаа энэ төрлийн зэвсгээ өөрсдийн нутаг дэвсгэрээс гадуур байршуулж буй нь энэ юм. Беларусьд Зөвлөлтийн үеэс үлдсэн хэд хэдэн цөмийн зэвсгийн байгууламж байдаг. Эдгээрээс ойролцоогоор тав, зургааг нь сэргээн ашиглаж байгааг Лукашенко хэлсэн юм.Путин гуравдугаар сард Беларусьд тактикийн цөмийн зэвсэг байршуулах тухай анх мэдэгдэхдээ АНУ энэ төрлийн зэвсгээ Европын орнуудад олон жилийн өмнөөс байршуулсан гэдгийг онцолж байв.Эх сурвалж: REUTERS
https://news.mn/r/2655510/
ОХУ Беларусь, орос цөмийн зэвсэг, оху тактикийн цөмийн зэвсэг
Оросын ЭСЯ-ыг Австралийн парламентын ордны дэргэд бариулахгүй
2023-06-15
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Австралийн Төлөөлөгчдийн танхим өнөөдөр /2023.06.15/ Оросын Элчин сайдын яамны шинэ барилгыг аюулгүй байдлын үүднээс парламентын ордныхоо ойролцоо бариулахаас сэргийлэх хууль баталжээ. Аюулгүй байдлын агентлагуудын зөвлөмжийг үндэслэн оросуудын газар түрээслэх үйл явцыг энэ хуулийн дагуу хориглох аж."Парламентын ордны ойролцоо Оросын шинэ байгууламж бий болох эрсдлийн талаарх аюулгүй байдлын маш тодорхой зөвлөгөөг засгийн газар хүлээж авсан. Түрээсийн газрыг албан ёсны дипломат газар болгохгүйн тулд бид шаргуу ажиллаж байна. Австралийн засгийн газар ОХУ-ын Украин дахь хууль бус, ёс суртахуунгүй түрэмгийллийг буруушааж байна. Энэ бол Австралийн үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцсэн шийдвэр. Сөрөг хүчнийхэн болон сенат энэ хэрэг дээр хамтран ажиллаж байгаад талархаж байна" гэж Австралийн ерөнхий сайд Энтони Албанез хэллээ.Оросын түрээсийн газрын эсрэг талд байрлах Хятадын Элчин сайдын яамтай холбоотой аюулгүй байдлын асуудал байгаа юу гэж түүнээс асуухад тэр тодорхой хариулт өгөөгүй.Ярралумла дахь дипломат бүсэд 2008 онд оросууд газар түрээсэлсэн. Түрээсийн нөхцлөөр Орос гурван жилийн дотор барилгын ажлыг дуусгахаар тохиролцсон ч Элчин сайдын яамыг хэсэгчлэн барьсан хэвээр байна. Элчин сайдын яамны түрээсийн асуудлыг зохицуулдаг ерөнхий газар Оросын түрээсийн гэрээг цуцлах шийдвэр гаргахдаа "Дуусаагүй ажил нь дипломат төлөөлөгчийн газруудад зориулагдсан талбайн ерөнхий үзэмж, ач холбогдол, нэр хүндийг гутааж байна" гэж үзжээ. Одоогийн байдлаар Оросын Элчин сайдын яам Гриффит хотын захад байрлах хуучин ЗХУ-ын Элчингийн байранд байрлаж байна. Энэ нь парламентын ордноос хол юм. "Оросын Элчин сайдын яам Гриффитдээ үлдэнэ" гэж Энтони Албанез хэллээ. Канберра дахь Элчин сайдын яамны хоёр дахь барилгын гол асуудал бол парламентын ордонтой шууд залгаа орших түүний байршил болоод байна. Эх сурвалж: AP
https://news.mn/r/2655495/
ОХУ-ын Элчин сайдын яам, Энтони Албанез, ОХУ Австрали
Аз жаргалтайгаар хүүхдээ асардаг нийгмийг бүтээх төлөвлөгөө
2023-06-15
Наранжаргал Мандах
Дэлхий
Нийтлэл
Японы ерөнхий сайд Фүмио Кишида Мягмар гаригт төрөлт буурч буйн эсрэг өргөн хүрээтэй багц арга хэмжээг танилцууллаа. Хүн амын хөгшрөлт нь дэлхийн гурав дахь том эдийн засагт ноцтой заналхийлж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Кишида дорвитой алхам хийхээр төлөвлөв.Фүмио Кишида энэ долоо хоногт парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль зарлаж магадгүй гэх таамаглал гарч ирээд буй. Энэ таамаглалтай зэрэгцэн Фүмио Кишида шинэ бодлогоо зарлалаа.Тэрбээр “2030 он гэхэд төрөлт буурах хандлагыг өөрчлөх сүүлчийн боломж яг одоо л байна. Төрөлт бага байгаа нь манай улсын нийгэм, эдийн засгийг бүхэлд нь хамарч буй асар том асуудал. Энэ асуудлыг шийдэхгүй бол Японы эдийн засаг, нийгэм хумигдаж, нийгмийн хамгааллын тогтолцоог хадгалахад хэцүү болно” гэжээ.Багц арга хэмжээний хүрээнд хүүхэдтэй гэр бүлүүдэд илүү их мөнгө олгох, ийм олон зуун мянган өрхийг орон сууцаар хангах зэрэг арга хэмжээ авна. Энэ мэт арга хэмжээ авснаар 2030-аад он гэхэд хүүхэд асаргаанд зориулах зардал одоогийн 4.7 их наяд иенээс хоёр дахин нэмэгдэх юм.Парламентын доод танхимын сонгууль 2025 оны сүүлч хүртэл явагдахгүй ч гэлээ Кишида ирэх есдүгээр сард болох манлайллын өрсөлдөөний өмнө намаа атгах хүсэлтэй байна гэж шинжээчид үзжээ. Тэрбээр ээлжит бус сонгуулийн төлөвлөгөөний талаар ярихаас зайлсхийсэн. Энэ шийдвэрт олон хүчин зүйл нөлөөлөх юм. Парламентын чуулган зургадугаар сарын 21-нд дуусна. Энэ үеэр Кишида засгийн газарт итгэл үзүүлэхгүй байх тухай саналыг өргөн барьж магадгүй. Ийм санал өргөн барьсан тохиолдолд ээлжит бус сонгууль явуулахад хүргэж болзошгүй аж.САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭР ТОДОРХОЙГҮЙЯпоны төрөлтийн индекс 1990 онд 1.57 байсан бол өнгөрсөн онд 1.26 болж буурчээ. Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч ийнхүү түүхэн доод хэмжээндээ хүрлээ. 2022 онд төрөгсдийн тоо 1970-аад оны эхэн үеийнхээс 40 хувиар бага байна.Кишидагийн төлөвлөгөөнд дурдсанаар засгийн газар ирэх гурван жилд хүүхэд асаргаанд 3.5 их наяд иен зарцуулна. Үүнд хүүүхэд асрах тэтгэмж, хүүхэд асрах чөлөө авсан хүмүүст үзүүлэх дэмжлэг зэрэг багтах юм. Гэсэн хэдий ч засгийн газар энэ арга хэмжээг яг яаж санхүүжүүлэхээ хараахан тодорхойлоогүй байна.Ойрын хугацаанд татвар нэмэгдүүлж магадгүй гэх айдас иргэдийн дунд үүссэн. Гэхдээ Кишида энэ магадлалыг үгүйсгээд, тусгай бонд гаргах замаар санхүүжилтийн цоорхойг нөхнө гэжээ. Хэрхэн тогтвортой санхүүжилтийн эх үүсвэртэй болох нарийн төлөвлөгөөг энэ оны эцэс гэхэд боловсруулж дуусна гэж албаныхан хэлэв.ЮУНД Ч САНАА ЗОВОХГҮЙГЭЭР ХҮҮХЭД АСРАХЫН БАЯР БАЯСГАЛАНГ МЭДЭРДЭГ НИЙГМИЙГ БҮТЭЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНАЯпоны засгийн газар энэ оны гуравдугаар сард бодлогын төслөө анх танилцуулж байсан. Бодлогын төсөлд хүүхэд асрах үйлчилгээг сайжруулах, хамтран хүмүүжүүлэх, өрх толгойлсон эцэг эхчүүдийг дэмжих тогтолцоо багтсан байна. “Орчин үеийн залуус болон хүүхэд хүмүүжлийн ажил эрхэлдэг хүмүүс ямар нэг зүйлд санаа зоволгүйгээр хүүхэд асрахын баяр баясгаланг мэдэрдэг тийм нийгмийг бүтээхээр зорьж байна” гэж Хүүхдэд зориулсан бодлого хариуцсан сайд Масанобу Огура хэлж байв.Хүүхдээ асардаг эцэг эхчүүдэд ажлын уян хатан цагийг санал болгохоор төлөвлөжээ. Тодруулбал, хүүхдийг бага сургуульд орох хүртэл эцэг эхийнх нь ажлын цагийг богиносгон, зайнаас ажиллах, уян хатан хуваарьтай байх зэрэг зохицуулалтыг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.Одоогийн байдлаар Японд хүүхдийг гурван нас хүртэл нь сар бүр 15 мянган иенийн хүүхэд асрах тэтгэмж олгодог. Гурван наснаас хойш бүрэн дунд сургуулиа төгсөх хүртэл нь 10 мянган иенийн тэтгэмж олгодог. Эдийн засгийн дарамтаас шалтгаалаад Японд нэгээс дээш хүүхэдтэй өрхийн тоо буурсаар байна. Тиймээс шинэ бодлогын дагуу хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд санхүүгийн асуудалгүй болгохын тулд гэр бүлүүдэд олгох мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.Мөн шинээр төрсөн хүүхэд бүрт төрөөс 100 мянган иен олгох болжээ. Гэхдээ энэ нь түр зуурын арга хэмжээ аж.Үүний зэрэгцээ хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургуулийн үдийн цай хөтөлбөр, боловсролын тэтгэлэг, оюутны зээл зэргийг ч шинэ бодлогод тусгаж байна. Бага орлоготой өрхийн хүүхдүүдийн коллежид элсэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор сургалтын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх, тэтгэлэг олгох гэх мэт арга хэмжээ авах юм. Цаашилбал, 2024 оноос магистрантурт суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрийг хойшлуулах тогтолцоог нэвтрүүлнэ.Эх сурвалж: REUTERS, JAPAN TIMES
https://news.mn/r/2655414/
Фүмио Кишида, япон төрөлт, төрөлт буурах
ОХУ-аас Хойд Солонгост газрын тос нийлүүлж эхэлжээ
2023-06-14
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
ОХУ 2020 оноос хойш анх удаа Хойд Солонгост газрын тос илгээснийг энэ долоо хоногт гаргасан шинэ тайлангаар илрүүлжээ. Хориг арга хэмжээнд өртсөн улс руу ийнхүү газрын тос нийлүүлж байгаа нь Пёньянаас Москвад зэвсэг илгээсэн байж болзошгүй гэх таамаглалыг улам баталгаажуулав.Тайланд дурдсанаар ОХУ 2022 оны арванхоёрдугаар сараас Хойд Солонгос руу нефтийн бүтээгдэхүүн илгээж эхэлжээ. Энэ нь одоо үргэлжилж байгаа аж. Үүнээс өмнө хамгийн сүүлийн тээвэрлэлтийг 2020 оны аравдугаар сард хийсэн. Нийлүүлэлтээ дахин эхлүүлснээс хойш 67 мянган баррель газрын тос Хойд Солонгост хүрчээ.Хиймэл дагуулын зургаас харахад ОХУ, Хойд Солонгос улсууд дан төмөр замаар дамжуулан худалдаагаа сэргээсэн бололтой. Covid-19-тэй холбоотойгоор 2020 оны хоёрдугаар сард төмөр зам хаагдаад байсан.АНУ сүүлийн саруудад ОХУ-д сум, явган цэргийн пуужин, зэвсэг, сум зэргийг илгээсэн гэж Хойд Солонгосыг буруутгаж байна. Цаашдаа ч илүү олон цэргийн техник нийлүүлэх вий гэж санаа зовж байгаагаа АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм. Хойд Солонгос энэ мэдэгдлийг үндэслэлгүй цуурхал гэж үгүйсгэж байна. Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн тооцоолсноор Хойд Солонгост 21600 орчим их бууны арсенал байдаг. Гэхдээ энэ нь тулааны хувь заяаг өөрчлөхүйц тийм нөлөөтэй зэвсэг биш гэдгийг АНУ мэдэгджээ. Гэсэн ч борлуулалт нь Хойд Солонгосын орлогын урсгалыг нээх давуу талтай юм. Эх сурвалж: BLOOMBERG
https://news.mn/r/2655385/
оху хойд солонгос, оху газрын тос, хойд солонгос нефтийн бүтээгдэхүүн импорт
Трампийг дэмжигчид шүүхийн гадна цугларчээ
2023-06-14
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп өчигдөр /2023.06.13/ Майамид ирж, шүүх хуралд оролцжээ. Түүнийг 37 зүйл ангиар буруутгаж буй бөгөөд энэ нь Трампийн эсрэг үүсгэж буй хоёр дахь эрүүгийн ял юм. Энэ удаад түүнийг үндэсний аюулгүй байдалд хамаарах нууц бичиг баримттай зүй бусаар харьцсан хэрэгт буруутгав.Энэ үеэр Трампийг дэмжигчид Майамигийн шүүхийн гадна цугларчээ. Сонгуулийн санал хураалтыг үгүйсгэгч Кари Лэйк "Хэрвээ прокурорууд ерөнхийлөгч Трамп руу очихыг хүсвэл намайг болон надтай адил 75 сая америк хүнээр дамжин өнгөрөх хэрэгтэй болно" гэж анхааруулжээ. Лос Анжелес хотын иргэн Грегг Донован шүүхийн зүүн хаалганы өмнө "Трамп-ДеСантис 2024" гэсэн лоозон барьж зогссон байв. Дональд Трамп ийнхүү энэ жил хоёр дахь удаагаа шүүх хуралд оролцлоо. "Ийм гунигтай өдөр ийм халуун дотноор угтаж авсанд баярлалаа" гэж тэр хотынхонд хандан хэлжээ. Шүүх хуралдааны эцэст ямартай ч түүний дотоодод болон гадаадад аялах эрхийг хязгаарласангүй. Гэхдээ Трамптай хамт шүүгдэж буй Уолт Наутатай хэргийн талаар хэлэлцэхийг нь зөвшөөрөөгүй аж. Дараагийн шүүх хурлын тов хараахан зарлагдаагүй байна.Эх сурвалж: BBC, USA TODAY
https://news.mn/r/2655365/
Дональд Трамп, трамп шүүх хурал, Трампийг дэмжигчид
Буруу менежментээс болж Казахстаны түймэр даамжирч байна
2023-06-14
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Казахстан улсын зүүн хойд хэсэгт орших "Семей орманы" байгалийн нөөц газарт зургадугаар сарын 8-ны үд дунд гал гарсан. Гал түймэр нэг өдрийн дотор 30 мянган га газрыг хамарч, улмаар таван өдрийн дараа энэ тоо хоёр дахин нэмэгджээ.Гал түймэр унтраах ангийн 14 алба хаагч нас барлаа. Энэхүү харамсалтай явдалтай холбоотойгоор зургадугаар сарын 12-ныг Казахстан улс гашуудлын өдөр болгон зарласан. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев зургадугаар сарын 11-нд Вьетнамд айлчлахаар төлөвлөж байсан боловч төлөвлөгөөгөө өөрчилжээ. Тэрбээр оронд нь Абай мужийг зорьж, гал түймэрт амиа алдсан хүмүүсийн ар гэртэй уулзсан.Аянга буусны улмаас гал түймэр гарсан гэж орон нутгийн эрх баригчид анхандаа мэдэгдэж байв. Гэвч Аюулгүй байдлын алба сүүлд нь галдан шатаасан үйлдэл байж магадгүй гэжээ.Олон км үргэлжилсэн элсэн манхан дундуур гал унтраах техник хэрэгсэл явахад хүндрэлтэй байгаа тул галыг унтраах ажил удааширч байна. Тусгай зориулалтын машин дутагдалтай, дулаан уур амьсгал, салхины чиглэл байнга өөрчлөгдөж байгаа зэрэг нь үйл ажиллагааг улам удаашруулж буй хүчин зүйл аж. Онцгой байдлын ажилтнуудын нөөц бололцоо хомс байгааг ажилтнуудын ар гэр хэлж байна. Тухайлбал, нэгэн хохирогч галын голомт руу тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр бус хувийн машинтайгаа явжээ.Авлига, буруу менежментийн улмаас хүний амь ингэтлээ олноор эрсэдсэн гэж иргэд бухимдаж байна. Тодруулбал, "Семей орманы" байгалийн нөөц газрын гурван албан тушаалтан түймрээс хэдхэн хоногийн өмнө их хэмжээний мөнгө завшсан хэргээр 10 жилийн ял авчээ. Галыг шуурхай илрүүлэх системд зориулагдсан мөнгийг завшаагүй бол энэ олон хүн нас барахгүй байх боломж байсан гэж үзэж байна. Мөн хатуу хучилттай зам байхгүй учир галын машин зорьсон цэгтээ хурдан хүрч чадаагүй. Албаны хүмүүс зам барих мөнгө байхгүй гэж хэлсэн атлаа Токаев тэргүүтэй хүмүүсийг ирэхэд замаа засчихсан байжээ. Эх сурвалж: EURASIA NET
https://news.mn/r/2655302/
казахстан түймэр, "Семей орманы" байгалийн нөөц газар
Беларусь улс Оросын цөмийн зэвсэгийг эргэлзэлгүй ашиглана
2023-06-14
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Беларусь улс түрэмгийлэлтэй тулгарах юм бол нутаг дэвсгэрт нь байрлуулсан Оросын тактикийн цөмийн зэвсэгийг эргэлзэлгүй ашиглана гэдгээ мэдэгдэв. "Өнөөдөртөө энэ зэвсгийг ашиглах хориотой байна. Гэхдээ Беларусь улс түрэмгийлэлтэй тулгарах юм бол эргэлзээд байх зүйл үгүй" гэж тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр /2023.06.13/ хэлжээ.ОХУ-ын ерөнхийлөгч Путин энэ оны эхээр хөрш, холбоотон Беларусийн нутаг дэвсгэрт богино тусгалын цөмийн зэвсэгээ байршуулах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан. Энэ нь Украинд цэргийн тусламж үзүүлж буй барууныханд өгөх анхааруулга гэж тэр үзжээ. Цөмийн зэвсгээ Орос өөрсдийн хяналтдаа байлгана гэж Путин хэлсэн ч Лукашенкогийн мэдэгдэл үүнтэй зөрчилдөв. ОХУ одоогоор Лукашенкогийн мэдэгдэлд албан ёсоор хариу өгөөгүй байна.Түүнчлэн "Беларусьд цөмийн зэвсэг байршуулах хүсэлтийг анх тавьсан хүн нь би. Энэ нь болзошгүй түрэмгийллээс сэргийлэх арга юм. Ийм зэвсэгтэй улстай тулалдахыг хэн ч хүсэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол урьдчилан сэргийлэх зэвсэг" гэж Лукашенко хэлжээ.Путин, Лукашенко нар өнгөрсөн Баасан гаригт уулзсан. Энэ үед Путин цөмийн зэвсгийн байгууламж барих ажил долдугаар сарын 7-8-ны хооронд дуусна гэжээ. Байгууламжийн ажил дуусмагц цөмийн зэвсгийг Беларусийн нутаг дэвсгэр лүү яаралтай шилжүүлэх аж. Хэчнээн цөмийн зэвсэг Беларусь руу илгээх нь тодорхойгүй байна. АНУ-ын засгийн газрын үзэж буйгаар Орост 2000 орчим тактикийн цөмийн зэвсэг байдаг.Беларусь нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхдаа Зөвлөлтийн цөмийн зэвсгийн багагүй хувийг эзэмшдэг байсан. Эдгээр зэвсгийг 1991 онд ЗХУ задран унасны дараа Орос руу эргүүлэн татжээ.Эх сурвалж: NBC
https://news.mn/r/2655280/
оху тактикийн цөмийн зэвсэг, лукашенко путин, Беларусьд цөмийн зэвсэг байршуулах
Фүжи ууланд хязгаарлалт тогтооно
2023-06-14
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Фүжи уулыг зоригсодын тоо эрс өсч, уулан дээрх амралтын бүхээгийн эрэлт ч нэмэгдэж байна. Тиймээс хүмүүсийн ид ууланд авирдаг зуны улиралд тодорхой хязгаарлалтын дагуу аялал жуулчлалын бүс рүү нэвтрүүлэх гэх мэт хөл хөдөлгөөнийг хянах арга хэмжээ авах шаардлагатай болжээ. Энэ жил урьд өмнө байгаагүй хэмжээгээр олон хүн Фүжи ууланд авирах төлөвтэй байгааг орон нутгийн эрх баригчид болон аяллын компаниуд мэдээлэв.Тиймээс холбогдох албан тушаалтнууд Даваа гаригт Яманаши мужийн захирагчид өргөдөл гаргажээ. Фүжи уулын хамгийн алдартай явган аяллын зам Яманаши мужид харьяалагддаг.Фүжи уулыг зорих аялагчдын тоо эрс нэмэгдсэн нь нэгдүгээрт, Covid-19-ийн хязгаарлалт үгүй болж, гадаадын жуулчид ирэх болсонтой холбоотой. Хоёрдугаарт, энэ жил Фүжи уулыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэсэний 10 жилийн ой тохиож байна.Японы хамгийн өндөр уул Фүжи нь 3776 метр бөгөөд жилийн ихэнх үед цасаар хучигдсан байдаг. Ууланд авирагчдын хувьд долдугаар сараас есдүгээр сарын хооронд авиралт нээлттэй. Нар мандахыг харах гэж олон мянгуулаа шөнийн авиралт хийдэг. Дундаа амрахгүйгээр шууд үргэлжлүүлэн авирах нь өндрийн өвчин, гипотерми үүсгэх эрсдэлтэй тул хүмүүс амралтын бүхээг захиалдаг аж. Түүнчлэн уулын бүс жуулчны хөлд дарагдсанаар чулууны нуралт үүсэх эрсдэлтэй.Хэрвээ авирагчдын тоо хэт олширвол тодорхой хугацаанд аялал жуулчлалын бүс рүү нэвтрэхийг хориглох саналтай байна. Гэхдээ хэдэн аялагчийг хэт олон гэж тооцох вэ гэдгээ эрх баригчид мэдэгдээгүй.Эх сурвалж: JAPAN TODAY
https://news.mn/r/2655264/
Фүжи уул, япон аялал жуулчлал
Одоогоор хэсэгчилсэн дайчилгаа зарлах шаардлага байхгүй
2023-06-14
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
ОХУ-ын ерөнхийлөгч Путин өчигдөр /2023.06.13/ сэтгүүлчидтэй уулзаж, дайны талаарх сүүлийн үеийн мэдээллийг өгчээ. Тэрбээр "Өөрийн нутаг дэвсгэрийг хамгаалахын тулд Украины илүү их газар нутгийг булаан авах тушаал өгч болно. Украины арми сөрөг довтолгооноос маш их хохирол амссан" гэж хэллээ. Путины мэдэгдсэнээр сүүлийн өдрүүдэд Украин 160 танк, 360 гаруй хуягт техникээ алдсан бол Орос 54 танк алдсан гэв. Мөн Оросын хил орчмын бүс нутгууд халдлагад өртөж буй тул ийм халдлагыг зогсоох арга хэмжээ авч магадгүй байна.Одоогоор хэсэгчилсэн дайчилгаа зарлах шаардлагагүй гэж Путин хэллээ. "Цаашид цэрэг татах эсэх нь ОХУ юунд хүрэхийг хүсч байгаагаас хамаарна. Зарим ажиглагчид бидэнд нэг сая, хоёр сая цэрэг хэрэгтэй гэж хэлж байна. Мөн бидэнд Украиныг дуурайж дайны байдал зарлах шаардлага байхгүй. Улс оронд ямар нэгэн онцгой дэглэм, байлдааны хууль тогтоох үндэслэл байхгүй" гэв. Эргэн сануулахад, өнгөрсөн жил хэсэгчилсэн дайчилгаагаар 300 мянган цэрэг татсан.Украины ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн Бямба гаригт буюу зургадугаар сарын 10-ны өдөр сөрөг довтолгоо эхэлсэн гэдгийг албан ёсоор зарласан. Харин Путин хэлэхдээ сөрөг довтолгоо зургадугаар сарын 4-нд эхэлсэн гэлээ.ОХУ-ын армийн зэвсгийн хангамжийн талаар Путин ярьсан. "Оросын зэвсгийн чанар сайжирч байгаа ч өндөр нарийвчлалтай сум, нисгэгчгүй онгоц дутагдаж байна. Цэргийн тусгай ажиллагааны явцад олон зүйл дутагдаж байгаа нь тодорхой болсон. Бидэнд байхын хувьд байгаа ч хангалттай биш. Бид энхийн хэлэлцээнд нээлттэй боловч мөргөлдөөнийг зогсоох ганц арга нь барууны орнууд Киевт зэвсэг нийлүүлэхгүй байх явдал юм" гэв.Дашрамд дурдахад, ОХУ сүүлийн нэг жилийн хугацаанд гол зэвсгийн үйлдвэрлэлээ 2.7 дахин нэмэгдүүлсэн.Эх сурвалж: AL JAZEERA
https://news.mn/r/2655242/
хэсэгчилсэн дайчилгаа, украин сөрөг довтолгоо
Берлусконигийн үхэл Италийн ерөнхий сайдад хүч нэмнэ
2023-06-14
Б.Анхтуяа
Дэлхий
Нийтлэл
 Сильвио Берлусконигийн оршуулгын ёслолд оролцохоор Лхагва гарагт Миланы гайхамшигт готик Дуомо сүмд цугласан олны дундаас Италийн анхын эмэгтэй Ерөнхий сайд Жоржиа Мелони тодорч байв. Италийн Засгийн газрыг тэргүүлэхэд Жоржиад хамгийн их тус болсон хүчин зүйл нь Берлусконигийн нөлөө байсан. Тэрбээр Жоржиаг 2008 онд 31 настайд нь Италийн түүхэн дэх хамгийн залуу засгийн газрын сайд болгож байв. Улмаар өнгөрсөн жил тансаг харшдаа барууны жигүүрийнхэнтэй тансаг оройн зоог барих үеэрээ Ерөнхий сайд Марио Драгиг Засгийн газрын тэргүүнээс унагаах ажлыг удирдан явуулсан. Мариог огцорсны дараа Берлусконигийн Форза Итали намаас Жоржиагийн хэт барууны бүлэгтэй эвслийн гэрээ байгуулж, түүнийг засгийн эрхэнд гаргасан юм. Тэрбээр Жоржиагийн хувьд ашигтай хамтарч байгаад зогсохгүй өөрийн гэсэн улс төрийн загварыг бий болгоход нь тусалсан. "Тэд хоёулаа жирийн хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг  хэлүүлэлгүйгээр шийдвэрлэхийг хичээдэг" гэдгийг Ром дахь Луисын их сургуулийн профессор Орсина мэдэгджээ. Тухайлбал, Жоржиа өнгөрсөн жил Италийн сонгуульд сонгогчдын саналыг авахдаа татварыг бууруулж, жижиг бизнес эрхлэгчдэд туслахыг хүсч буй даруу нэгний дүр эсгэсэн нь Берлусконигийн арга барилтай тун ижил гэж тэрбээр тайлбарлав.Берлусконигийн "Mediaset" телевизийн сувгууд нь түүнд 10 жилийн турш засгийн эрх барьж байхдаа олон нийтийн санаа бодолд нөлөөлөх боломжийг олгосон. Түүнчлэн эдгээр сувгууд нь баруун жигүүрийн популизмын давалгааг бий болгож, Жоржиаг хөгжих боломжийг олгосон ч энэ нь улс төрийн зохион байгуулалтаас илүү арилжааны зорилготой байв. 1994 онд Италийн Мелонигийн ах дүүсийн пост-фашистыг авчирч баруун жигүүрийн эвсэл байгуулснаараа Берлускони бүлэглэлээ үндсэн урсгалд оруулах нөхцөлийг аль хэдийн бэлтгэсэн байв. "Берлускони байгаагүй бол Жоржиа байхгүй байх байсан" гэж Берлусконигийн засгийн газруудын Соёлын яамны сайд асан Витторио Сгарби ярьжээ. Үүний зэрэгцээ, Жоржиагийн одоогийн эвсэлд Форза Италиа байсан нь  Европ болон АНУ-д хүлээн зөвшөөрөгдөхөд түлхэц болсон байна. ХОЛБООТНУУД БАС ӨРСӨЛДӨГЧИДТэд эрх тэгш харилцаатай байсан ч хурцадмал байдал үүсэх үе ч байв. Жоржиа 2012 онд Берлусконигийн "Эрх чөлөөний хүмүүс" намаас салж, Италийн ах дүүс намтай нэгдсэн. 2016 онд Берлускони Ром хотын даргад нэр дэвшихэд Жоржиа жирэмсэн байсан гэх үндэслэлээр түүнийг эсэргүүцэж байсан. Жоржиа үүнийг мартсангүй. Берлускони 2017 онд долоо хоног тутмын "Темпи" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, "Жоржиагийн шийдэмгий, ур чадвар, оюуны зориг, аналитик чадварыг үргэлж үнэлдэг" гэж хэлсэн. Гэвч түүнийг мэргэн ухаантай ахмад төрийн зүтгэлтэн гэж харж, түүнээс зөвлөгөө авахыг хүлээж байсан тул Жоржиа эрх мэдлийн шат ахих  тусам зөрчил үүсдэг байв. Харин Жоржиа телевизэд өгсөн ярилцлагадаа нэг удаа "Берлусконид ямар ч өргүй" гэж хэлснээсээ хойш хэсэгтээ зурагтаар гараагүй. Мөн өнгөрсөн жилийн сонгуулийн өдөр тэрбээр Берлусконигоос “бага зэрэг” айж байна гэж хэлснийг гэрчүүд дурсчээ. Сонгуулийн үеэр 46 настай Жоржиа "хөгшин эр"-ийн тусламжгүйгээр намынхаа удирдлагыг авч чадсан. Түүний нам сонгуульд 26 хувийн санал асван бол Берлусконигийнх 8 хувийн санал авчээ. Сонгуулийн үр дүнг Берлускони хүлээж авахад хэцүү байсан бололтой. Эвсэл байгуулах хэлэлцээний үеэр  Берлускони түүнийг "хэт даварсан, бардам, дээрэнгүй" гэж бичсэн цаасны хамт зургаа авахуулжээ. Форза Италиа эвслийн хүрээнд ч гэсэн засгийн газрын олон арга хэмжээг эсэргүүцэж байна. Үүнд, зөвшөөрөлгүй цугралттай тэмцэх тогтоол, бэлэн мөнгөний төлбөрийн хязгаарлалт, ногоон татаасыг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна. 1990-ээд онд Берлускони Ерөнхий сайдаар сонгогдсон анхны бүрэн эрхийн хугацаанд Жоржиа Ром дахь бүлэг радикал найзуудын хамт хэт барууны үзэлтэй улс төрд суралцаж байсан өсвөр насны хүүхэд байжээ. Тэрээр тэмцэгч гэж харагдах дуртай популист удирдагч болж өссөн. Харин одоо Берлусконигийн үхэл Жоржиаг улам хүчирхэгжүүлнэ гэж ажиглагчид харж байна. Форза Италиагийн парламентын гишүүд эсвэл тэдний сонгогчдод өөр улс төрийн суудал цөөн байгаа тул үүсгэн байгуулагч удирдагчгүйгээр намын ирээдүй тодорхойгүй байна. Энэ үед Жоржиа нь Берлусконигоос илүү алс барууны үзэлтэй мэт харагддаг. Үнэндээ тэд нэг төрлийн сонгогчдын саналыг хуваадаг байсан юм.ЭХ СУРВАЛЖ: POLITICO
https://news.mn/r/2655121/
силвио берлускони
Хятад, тайвань цэргүүдийг ялгах гарын авлага гаргажээ
2023-06-13
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
Тайванийн арми өнөөдөр /2023.06.13/ иргэний хамгаалалтын шинэчилсэн гарын авлагыг гаргажээ. Энэхүү гарын авлагад анх удаа хятад, тайвань цэргүүдийг дүрэмт хувцас, өнгөлөн далдлалт, таних тэмдэг зэргээр нь хэрхэн ялгах тухай дурдсан байна.Орос улсаас Украинд түрэмгийлсний дараа Тайвань анх ийм гарын авлага гаргасан. Бээжинтэй хурцадмал харилцаатай үед гарсан уг гарын авлагад ухаалаг гар утасны программ ашиглан тэсрэх бөмбөгнөөс хамгаалах байр, ус, хүнсний хангамжийг хэрхэн олох, мөн яаралтай тусламжийн иж бүрдэл бэлтгэх зөвлөмж багтжээ. Украин дахь мөргөлдөөний нөхцөл байдлыг харгалзан Тайванийн Батлан хамгаалах яам гарын авлагаа шинэчлэн сайжруулах болсон аж.Шинэчлэлтэд багтсан өөрчлөлтүүдийн нэг нь Тайванийн цэргийн алба хаагчид болон хятад цэргүүдийн зураглалыг багтаасан явдал байв. "Тэднийг ялгахад үнэхээр хэцүү" гэж Тайванийн Бүгд найрамдах Батлан хамгаалахын дайчилгааны агентлагийн дарга Шэн Вэй Чи хэлжээ. Хятад цэргүүд Ардын чөлөөлөх армийн дүрэмт хувцас өмсдөг хэдий ч Тайваньд довтолбол өөр хувцас өмсөж магадгүй гэж үзэж байна. Түүнчлэн гарын авлагад Тайванийн яаралтай тусламжийн ажилтнууд, цагдаа нарыг харуулжээ. Гарын авлага шинэчлэх ажлын хүрээнд тэсрэх бөмбөгнөөс хоргодох байруудыг мөн шалгаж байна. Тодруулбал, иргэд олоход хялбар гэдэг үүднээс тэмдэг тэмдэглэгээг нь шинэчилж байгаа бөгөөд анивчдаг гэрлээр солиж магадгүй аж. Эх сурвалж: REUTERS
https://news.mn/r/2655186/
хятад тайвань, Тайвань иргэний хамгаалалтын гарын авлага
Хэдэн мянган км-ийн цаана суучихаад геополитик ярьж байна
2023-06-13
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
ОХУ-ын арми өнгөрсөн шөнө /2023.06.13/ Украины төв хэсгийн Кривой Рог хот руу пуужингаар довтоллоо. Довтолгооны улмаас дор хаяж зургаан хүн нас барж, 25 хүн гэмтэж бэртжээ. Мөн иргэний дэд бүтцэд багагүй хохирол учирсан байна. Орон сууцны барилгын нуранги доор дахиад ч хүмүүс байх магадлалтай гэдгийг хотын дарга Олександр Вилкул хэлэв.Мягмар гаригийн өглөөгүүр Украин даяар агаарын довтолгооноос хамгаалах дуут дохио хангинасан. Албаныхны мэдэгдсэнээр Украины агаарын довтолгооноос хамгаалах систем 14 далавчит пуужингийн 10-ыг нь устгаж чаджээ. Мөн Иранд үйлдвэрлэсэн дөрвөн дроныг устгасан байна."Удаан хүлээсэн сөрөг довтолгоо амаргүй байгаа ч Украины арми урагшилсаар л байна" гэж ерөнхийлөгч Зеленский хэллээ. Сүүлийн долоо хоногийн байдлаар Украины арми Донецк мужид долоон сууринг чөлөөлөөд байна. Мөн Мокри Ялы голын дагуу орших Блаходатне, Нескучне, Макаривка, Сторожеве зэрэг хэдэн хэдэн сууринг чөлөөлжээ.Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк өнгөрсөн шөнийн довтолгооны талаар твиттертээ дурдахын зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэг амин чухал шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй байна гэлээ. "Кривой Рогт орон сууцны барилга цохилтод өртлөө. Хэчнээн хүн нуранги дор байгааг мэдэхгүй байна. Иймэрхүү зүйл шөнө бүр болж байна. ОХУ яах аргагүй Украиныг устгаж байна. Украинаас хэдэн мянган км-ийн цаана суучихаад геополитик, хурцадмал байдлын тухай яриж болно. Гэхдээ энд гол шийдвэрүүдийг гаргах хэрэгцээ байсаар л байна"  гэж тэр хэлжээ.Эх сурвалж: THE GUARDIAN
https://news.mn/r/2655084/
украин сөрөг довтолгоо, кривой рог
Кадыровын арми Батлан хамгаалах яамтай гэрээлэв
2023-06-13
Наранжаргал Мандах
Дэлхий
Мэдээ
ОХУ дахь хувийн цэргийн компаниудыг Батлан хамгаалах яам хянах тухай шийдвэрийг Сергей Шойгу танилцуулсан. Энэ дагуу "Вагнер" тэргүүтэй хувийн цэргийн компаниуд долдугаар сарын 1 гэхэд яамтай гэрээ байгуулах ёстой болжээ. Яамнаас мэдэгдсэнээр энэхүү гэрээ нь сайн дурын нэгдэлд шаардлагатай эрх зүйн статусыг олгох, иж бүрэн дэмжлэг үзүүлэх, даалгаврын гүйцэтгэлийг зохион байгуулах стандарт арга барилыг бий болгох зорилготой. Цаашилбал, сайн дурынхан болон тэдний гэр бүлийнхэнд зориулсан нийгмийн хамгаалал, дэмжлэгийг сунгахаар төлөвлөж байна.Гэвч "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж, яамтай ямар ч гэрээ байгуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Пригожин эсэргүүцсэн мэдэгдэлдээ "Энэ тушаалын дараа яг юу болох юм? Бидэнд зэвсэг, сум өгөхгүй шүү дээ. Яг нөхцөл байдал ширүүсээд ирмэгц зэвсэг, сум барьж ирээд, туслаач гэж гуйна биз" гэжээ.Пригожин ийнхүү эсэргүүцсэн бол Чеченийн удирдагч Рамзан Кадыровын дайчид гэрээнд гарын үсэг зуржээ. Тодруулбал, Ахмат дахь отрядын хөлсний цэргүүд камерын өмнө гэрээ байгуулж байгаа зураг цахим сүлжээнд нийтлэгдэв. Гэрээнд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга Алексей Ким, Оросын Тусгай хүчний их сургуулийн захирал Адам Дашаев нар гарын үсэг зуржээ."Сайн дурын анги, отрядын захирагч нар энэ гэрээнд гарын үсэг зурахдаа баяртай байх болно. Учир нь гэрээнд гарын үсэг зурснаар тэд Батлан хамгаалах яамтай ижил статустай болно" гэж Төрийн думын гишүүн Адам Делимханов хэллээ.Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
https://news.mn/r/2654994/
Рамзан Кадыров, чеченийн удирдагч, Чеченийн арми
End of preview. Expand in Data Studio

Dataset Card for Dataset Name

Dataset Summary

This dataset card aims to be a base template for new datasets. It has been generated using this raw template.

Supported Tasks and Leaderboards

[More Information Needed]

Languages

[More Information Needed]

Dataset Structure

Data Instances

[More Information Needed]

Data Fields

[More Information Needed]

Data Splits

[More Information Needed]

Dataset Creation

Curation Rationale

[More Information Needed]

Source Data

Initial Data Collection and Normalization

[More Information Needed]

Who are the source language producers?

[More Information Needed]

Annotations

Annotation process

[More Information Needed]

Who are the annotators?

[More Information Needed]

Personal and Sensitive Information

[More Information Needed]

Considerations for Using the Data

Social Impact of Dataset

[More Information Needed]

Discussion of Biases

[More Information Needed]

Other Known Limitations

[More Information Needed]

Additional Information

Dataset Curators

[More Information Needed]

Licensing Information

[More Information Needed]

Citation Information

[More Information Needed]

Contributions

[More Information Needed]

Downloads last month
2