headline stringlengths 5 185 | date stringlengths 19 19 ⌀ | author stringlengths 6 16 ⌀ | mail stringlengths 15 30 ⌀ | category stringclasses 9 values | sub_category stringlengths 3 20 | body stringlengths 25 116k | link stringlengths 30 34 |
|---|---|---|---|---|---|---|---|
НАТО-гийн тэргүүн далангийн асуудлаарх шуурхай уулзалтыг даргална | 2023-06-08 10:50:54 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | БРЮССЕЛЬ. /AFP/. НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг Украины Нова Каховка хотын далан сүйдсэнтэй холбоотой асуудлаарх НАТО-Украины комиссын шуурхай уулзалтыг пүрэв гарагт даргалан явуулна гэдгээ мэдэгджээ."Нова Каховкагийн
далан сүйдсэн нь олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэн, экологийн
сүйрэлд хүргэж байна" гэж тэрбээр “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна. Мөн Украины Гадаад хэргийн сайд Дмитрий
Кулеба НАТО-Украины комиссын уулзалтад цахимаар оролцоно гэдгийг мэдээлжээ. Д.Кулебагийн
хувьд өөрийнх нь хүсэлтээр уг уулзалтыг зарласныг мэдэгдээд, Й.Столтенберг “хүмүүнлэгийн
тусламж үзүүлэхэд НАТО-гийн механизмыг ашиглана” хэмээн амласныг уламжилсан
байна. Тэрбээр мөн Орос даланг сүйтгэснээс ийм “хямрал” нүүрлэсэн гэх Киевийн байр
суурийг давтан мэдэгджээ. Харин ОХУ-ын тал
далан нурсан явдалд Украиныг буруутгаж байгаа юм.Үүнээс гадна, НАТО-гийн гишүүн Их Британи далан сүйдсэний хариуцлагыг аль нэг талд хүлээлгэхээс өмнө илүү их баримт цуглуулах шаардлагатай гэж үзэж байна. НАТО дахь Украины
өөр нэг гол холбоотон болох Францын хувьд Украинд тусламж илгээнэ гэдгээ
мэдэгдээд байгаа бөгөөд Ерөнхийлөгч Эммануэл Макрон Украины төрийн тэргүүнтэй утсаар
ярьсныхаа дараа “уг харгис хэрцгий үйлдлийг” зэмлэн буруушаажээ. | https://montsame.mn/mn/read/320835 |
Канадын түймрийн утааны улмаас АНУ-д агаарын бохирдлын сэрэмжлүүлэг гаргажээ | 2023-06-08 09:36:07 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | НЬЮ-ЙОРК. /CNN/.
Канадад гарсан ойн түймрийн өтгөн
утаа бүрхсэний улмаас АНУ-ын олон бүс нутаг, түүний дотор Нью-Йоркт агаарын чанар муудсан тул эрх баригчид лхагва гарагт иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргажээ.Нью-Йорк хотын захирагч Эрик Адамс хотыг улбар шар өнгийн утаа бүрхэж, агаарын бохирдлын түвшин урьд хожид байгаагүй хэмжээнд хүрснийг анхааруулсан байна. Улмаар агаарын тээврийн зарим нислэгийн хуваарийг өөрчилж, спортын арга хэмжээнүүдийг хойшлуулахад хүрчээ. Э.Адамс нөхцөл байдал маш хүнд байгааг тэмдэглээд, агаарын чанартай холбоотой сэрэмжлүүлгийг пүрэв гаргийн орой хүртэл гаргах төлөвтэй байна хэмээн твиттер хуудсандаа бичжээ. Тэрбээр иргэдэд амны хаалт зүүх, аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн байна.Нью-Йоркийн агаарын чанар ойн түймрийн утааны улмаас лхагва гарагт эрс муудаж, хамгийн муу үзүүлэлтэд хүрснийг Шведийн агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэгч “IQAir AG” компанийн хэмжилтийн мэдээлэл харуулжээ.
Канадын Засгийн
газрын мэдээллээр, лхагва гаргийн байдлаар улсын хэмжээнд 400 гаруй ойн түймэр асаж байгаагаас 230 гаруйг нь цурманд хараахан оруулаагүй байна. | https://montsame.mn/mn/read/320818 |
АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан М.Пенс ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв | 2023-06-08 08:59:56 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /CNN/.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Майк
Пенс 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанд өрсөлдөнө гэдгээ
лхагва гарагт албан ёсоор мэдэгдлээ.Тэрбээр сонгуулийн
кампанит ажлаа эхлүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг энэ долоо хоногийн эхээр
хүргүүлсэн юм. Улмаар ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас /БНН/ нэр дэвшихийн төлөө өрсөлдөнө гэдгээ лхагва гарагт Айова муж улсын Де-Мойн хотод албан ёсоор мэдэгджээ.М.Пенс цугласан
олонд хандан үг хэлэх үеэрээ, дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан үе болон
хоёр жилийн өмнө АНУ-ын Капитолын ордон руу халдсан явдлын талаар дурдаад,
тухайн үед Ерөнхийлөгч Дональд Трамп өөрөөс нь ерөнхийлөгч эсвэл Үндсэн хууль хоёрын
аль нэгийг сонгохыг шаардаж байсан хэмээн ярьсан байна.Тэрбээр үргэлжлүүлэн,
“Өөрийгөө Үндсэн хуулиас дээгүүр тавихыг хүсэж байсан хэнбугай ч АНУ-ын ерөнхийлөгчөөр
дахин сонгогдох ёсгүй” хэмээн хэлжээ. Түүнчлэн одоогийн Ерөнхийлөгч Жо Байден
болон “радикал зүүний үзэлтнүүд” Америкийг доройтуулан сулруулж, улс оронд инфляц, эдийн засгийн
хямрал зэрэг “маш олон асуудал” нүүрлээд байгааг онцолсон байна.
БНН-ын сунгаанд мөн Флорида муж улсын
захирагч Рон Десантис, Сенатч Тим Скотт, Өмнөд Каролина муж улсын захирагч асан
Никки Хейли тэргүүтэй улстөрчид нэрээ дэвшүүлээд байгаа бөгөөд тэд бүгд Д.Трампыг санал
асуулгуудад тэргүүлж байгааг мэдэж буй. Улмаар намын сунгаанд ялсан нэр
дэвшигч ирэх оны 11 дүгээр сард болох сонгуульд Ж.Байдентай өрсөлдөх төлөвтэй
байна. | https://montsame.mn/mn/read/320815 |
ЭЗХАХБ дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг үл ялиг ахиулжээ | 2023-06-07 16:16:51 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ПАРИС. /AFP/. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/ инфляц саарч, Хятад улс “COVID-19”-тэй тэмцэх хязгаарлалтуудаа цуцалсантай холбогдуулан дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг үл ялиг ахиулжээ.Парист төвтэй тус
байгууллага гуравдугаар сард дэлхийн эдийн засгийг энэ онд 2.6 хувиар өснө гэж таамаглаж
байсан бол энэ удаа уг үзүүлэлтийг 2.7 хувьд хүргэж ахиулжээ. Гэхдээ энэ нь
2022 оны 3.3 хувийн өсөлтөөс доогуур хэвээр байна. “Дэлхийн эдийн
засаг хүндхэн үеэс гарч эхэлж байгаа ч хүчтэй, тогтвортой өсөлтийн замдаа
ороход урт зам хүлээж байна” гэж ЭЗХАХБ-ын ахлах эдийн засагч Клейр Ломбарделли
эдийн засгийн хэтийн төлөвийн талаарх тайланд бичжээ. Харин 2024 оны
өсөлтийн төсөөллийг 2.9 хувьд хэвээр үлдээсэн байна. Эрчим хүчний эх
үүсвэрүүдийн үнэ буурч, нийлүүлэлтийн сүлжээнд үүсээд байсан саатал тасалдал
арилж, Хятад улс урьдчилан таамаглаж байснаас эрт хязгаарлалтуудаа цуцалсан нь
эдийн засгийн сэргэлтэд хувь нэмрээ оруулж байна гэж ЭЗХАХБ мэдээлжээ. Гэхдээ үнэ нь хэлбэлзэлтэй байдаг эрчим хүч, хүнсний үнийг хасаж тооцдог суурь инфляц
урьдчилан тооцоолж байснаас өндөр байгааг тайланд дурдаад, энэ нь хэрэглээний үнийг сааруулахын тулд бодлогын хүүгээ хэдийнээ өсгөөд
байгаа Төв банкуудын зээлийн өртгийг цаашид улам нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй хэмээн бичсэн байна.ЭЗХАХБ дэлхийн
хамгийн том эдийн засагт тооцогддог АНУ-ын 2023 оны өсөлтийн төсөөллийг 1.6
хувь, хоёр дахь том эдийн засагтай орох болох Хятадын өсөлтийг 5.4 хувьд хүргэж
тус бүр 0.1 хувиар ахиулсан байна. Мөн еврогийн бүсийн төсөөлөл 0.1 хувиар
өсгөж, 0.9 хувьд хүргэжээ. Түүнчлэн өмнөх тайланд агшина гэж таамаглаж байсан Их
Британийн эдийн засаг 0.3 хувиар өсөх тооцоо гарсан байна. Харин Германы
эдийн засгийн өсөлтийн талаарх төсөөллийг эрс бууруулж 0.0 хувьд, Японыхыг үл ялиг бууруулж 1.3 хувь болгосон байна. | https://montsame.mn/mn/read/320790 |
Монгол Улсын энхийг сахиулагчдыг НҮБ-ын медалиар шагнажээ | 2023-06-07 15:55:47 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ | БОР. /UNMISS/. Энх тайвны төлөө гарамгай зүтгэснийг нь үнэлж, Өмнөд Суданы
Бор хотноо Монголын 154 энхийг
сахиулагчийг НҮБ-ын медалиар шагнажээ.Энэ талаар Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS) “Twitter” хуудсандаа мэдээлсэн бөгөөд тэдний дөрөв нь эмэгтэй алба хаагч нар байлаа хэмээн онцолсон байна.Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт
хүчний 800 гаруй бие бүрэлдэхүүн оролцож
байгаа бөгөөд тэд Юнити мужид алба хааж байгаагаас гадна Бор хотод мотобуудлагын
батальонд үүрэг гүйцэтгэж байна.Монголын энхийг сахиулагчид
саяхан Бор хотод шилжин томилогдож үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тэд Өмнөд Суданы хүн амын амар
тайван амьдралыг хангах үйлсэд оролцож байна.
Монгол Улсын Зэвсэгт
Хүчин 2002 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн
ажиллагаанд оролцож байгаа билээ. | https://montsame.mn/mn/read/320785 |
Иран Саудын Арабад Элчин сайдын яамаа долоон жилийн дараа дахин нээлээ | 2023-06-07 15:22:28 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ТЕХРАН. /Anadolu/.
Иран улс дипломат маргааны улмаас долоон
жилийн өмнө хаагаад байсан Саудын Араб дахь Элчин сайдын яамаа мягмар гарагт
дахин нээжээ.Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж буйгаар, уг үйл ажиллагаанд Ираны Гадаад
хэргийн дэд сайд Ализера Бегдали, Жидда хот дахь Ираны төлөөлөгч Хассан
Зарнагар Абаргуи нар оролцжээ. Иран улс мөн
Саудын Арабын боомт хот Жиддад Консулын газраа лхагва гарагт дахин нээх
төлөвтэй байна.Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канаани Саудын Арабад дипломат төлөөлөгчийн газруудаа дахин нээхээр болсныг Өмнөд Африкт БРИКС-ийн уулзалтын хүрээнд хийсэн хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа мэдэгдсэн юм. Персийн булангийн
тус хоёр орон Ирак, Оманы зуучлалтайгаар хоёр жил хэлэлцээ хийсний эцэст өнгөрсөн
гуравдугаар сард дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцсон бөгөөд эцсийн
шатны хэлэлцээнд Хятад улс зуучилсан юм. Саудын Арабын тал
мөн Иранд дипломат төлөөлөгчийн газруудаа дахин нээх бэлтгэл ажлыг хийж байгаа
ч энэ талаарх төлөвлөгөө хараахан эцэслэн шийдэгдээгүй байгаа ажээ. 2016 онд шиитийн номлогч Нимр
аль Нимрийг Саудын Арабад цаазаар авсныг эсэргүүцсэн иранчууд Техран дахь Саудын Арабын ЭСЯ руу дайрсан нь
хоёр тал дипломат харилцаагаа таслах шалтгаан болжээ.
Өнгөрсөн сарын сүүлээр Ираны дипломатч Алиреза Энаятиг Саудын Арабад суух
шинэ Элчин сайдаар томилсон юм. Ираны Гадаад хэргийн яамны Персийн булангийн
асуудал эрхэлсэн газрыг даргалж байсан А.Энаяти нь урьд нь Иранаас Кувейтэд суух
Элчин сайдын албыг хашиж байжээ. | https://montsame.mn/mn/read/320773 |
Brand Finance: Manchester City дэлхийн хамгийн үнэтэй хөл бөмбөгийн брэнд | 2023-06-07 13:11:54 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | ЛОНДОН. /Brand Finance/. Английн хөл бөмбөгийн “Manchester City” клуб дэлхийн хамгийн үнэтэй хөл бөмбөгийн брэнд боллоо. Дэлхийн хөл бөмбөгийн клубүүдийн зэрэглэлийг Их Британийн “Brand Finance” зөвлөх компанийн албан ёсны цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн байна.“Manchester
City” клуб 1.562 тэрбум
ам.доллароор үнэлэгдэж байгаа нь өнгөрсөн оныхоос 23 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Ингэснээр
тус клуб нь хөл бөмбөгийн хамгийн үнэтэй брэндүүдийн чансааг сүүлийн дөрвөн жилийн турш тэргүүлж байсан Испанийн “Real Madrid”-ыг ардаа орхижээ. Мадридын клуб одоо 1.513 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа
бөгөөд өнгөрсөн оныхоос 255 сая ам.доллароор үнэ цэнээ алдсан байна. Хамгийн
үнэтэй брэндүүдийн эхний гуравт мөн 1.425 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй Испанийн
"Barcelona" клуб оржээ.Дөрөвдүгээрт Английн "Manchester United" ($1.412 тэрбум), тавдугаарт "Liverpool" (Англи,
1.411 тэрбум ам.доллар), зургаадугаарт "Paris Saint Germain" (Франц, $ 1.174 тэрбум), долоодугаарт "Bavaria" (Герман, $ 1.140 тэрбум), наймдугаарт "Arsenal" (Англи, $ 940 сая), есдүгээрт “Tottenham” (Англи, 931 сая ам.доллар), аравдугаарт "Chelsea" клуб (Англи,
893 сая ам.доллар) тус тус эрэмблэгдсэн байна. “Manchester
City” клуб энэ улиралд Английн Цом болон Премьер лигт түрүүлсэн бөгөөд зургаадугаар сарын
10-нд Аваргуудын лигийн финалд “Inter Milan”-тай тоглоно. | https://montsame.mn/mn/read/320741 |
Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Хятадад айлчилж магадгүй байна | 2023-06-07 11:14:35 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /Bloomberg/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ойрын долоо хоногт Хятадад айлчилж, тус улсын дарга Ши Жиньпин зэрэг дээд албан тушаалын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээр төлөвлөж байна гэж энэ талаар мэдээлэлтэй эх сурвалж “Bloomberg” агентлагт уламжилжээ.Хэдийгээр хоёр орны харилцаа "хүйтэн" хэвээр байгаа боловч АНУ өндөр түвшний харилцаа холбоог сэргээнэ хэмээн найдаж байна гэж эх сурвалж хэлсэн байна. Э.Блинкен энэ оны хоёрдугаар сард Бээжинд айлчлахаар төлөвлөж байсан боловч АНУ-ын эх газрын хэсгийн дээр Хятадын тагнуулын бөмбөлгийг илрүүлсний дараа айлчлалаа хойшлуулсан юм. Эх сурвалжийн хэлснээр, айлчлалын товыг хараахан тогтоогүй байгаа аж. | https://montsame.mn/mn/read/320745 |
Финланд улс ОХУ-ын ЭСЯ-ны есөн ажилтныг нутаг буцаана | 2023-06-07 10:18:46 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СТОКХОЛМ. /TASS/. Финланд улс ОХУ-ын Элчин
сайдын яамны /ЭСЯ/ есөн ажилтныг
Хельсинкээс нутаг буцаахаар төлөвлөж байгаа талаар тус
улсын Засгийн газрын цахим хуудсанд өнөөдөр нийтэлсэн мэдэгдэлд дурджээ."Финланд улс
ОХУ-ын ЭСЯ-ны есөн ажилтныг нутаг буцааж байна" гэж уг мэдэгдэлд дурджээ. Финландын тал тэднийг тагнуулын
үйл ажиллагаанд буруутгаж байгаа аж."Дипломат ажилтнуудыг нь нутаг буцаахаар болсныг ОХУ-ын Элчин сайдад мэдэгдэнэ" гэдгээ Финландын Гадаад хэргийн яам онцлон тэмдэглэсэн
байна.
ОХУ-ын
Гадаад хэргийн яам мөн Финландын консулын
газрын ажилтнуудын орон тоог цомхотгож байгаагаа Москвад суугаа тус улсын Элчин сайд Антти Хелантерад мэдэгджээ. | https://montsame.mn/mn/read/320732 |
Япон, АНУ, Австрали, Канад Зүүн Хятадын тэнгист хамтарсан сургууль хийжээ | 2023-06-07 10:07:31 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ТОКИО. /NHK/.
Японы тэнгисийн цэргийн өөрийгөө
хамгаалах хүчин АНУ, Австрали, Канадын тэнгисийн цэргүүдтэй Зүүн Хятадын
тэнгист хамтарсан сургуулилалт хийсэн талаараа мэдэгджээ.Өөрийгөө
хамгаалах хүчний мэдээлснээр, өнгөрсөн бямба гарагт эхэлсэн гурван өдрийн
сургуулилалтад Япон, АНУ-ын эскадрын мина тээгч зэрэг таван хөлөг онгоц оролцсон байна.Хөлөг онгоцнууд
мэдээлэл солилцохын тулд харилцаа холбооны системээ холбох замаар тактикийн
дадлага хийжээ. Өөрийгөө хамгаалах хүчин мөн таван хөлөг онгоцны зэрэгцэн хөвж
буй зургийг нийтэлсэн байна.Эдгээр дөрвөн
орон 2019, 2022 онд Номхон далай, Өмнөд Хятадын тэнгист хамтарсан сургуулилалт
хийж байсан бөгөөд энэ удаагийнх Зүүн Хятадын тэнгист хийсэн анхны сургуулилалт
болжээ.
“Энэхүү хамтарсан
сургууль нь Хятад улсын далай тэнгис дэх үйл ажиллагаа өсөн нэмэгдэж буй
энэ үед чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлооход чиглэсэн дөрвөн орны хамтын ажиллагааг бэхжүүллээ” гэж Өөрийгөө хамгаалах
хүчин мэдээлсэн байна. | https://montsame.mn/mn/read/320725 |
Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад Хятадын зарим компанийг оруулжээ | 2023-06-07 09:48:36 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /treasury.gov/. АНУ-ын Сангийн яам Ираны эсрэг хориг арга хэмжээний жагсаалтдаа Хятадын долоон иргэн,
зургаан компанийг оруулжээ."Өнөөдөр
АНУ-ын Сангийн яамны гадаадын хөрөнгийн хяналтын газар Ираны баллистик пуужингийн
хөтөлбөртэй холбогдуулан Иран, БНХАУ, Хонконгийн долоон иргэн, зургаан
компаниас бүрдсэн сүлжээнд хориг арга хэмжээ авлаа" гэж тус яамны цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.Сангийн яамны мэдээлснээр, уг жагсаалтад орсон хүмүүс Иранд "баллистик пуужинг зохион бүтээхэд оролцож буй гол хүмүүст
чухал мэдээлэл,
технологийг" олж авахад нь тусалсан байна. Тодруулбал, Иранд центрифуг, электрон хэрэгсэл зарсан гэж үзэж байгаа Хятадын компаниуд болон тэдэнтэй холбоотой хүмүүс хоригийн жагсаалтад багтжээ. Уг худалдан авалтыг Бээжин дэх Ираны цэргийн атташе
зохицуулж байсан бөгөөд түүнийг
мөн энэхүү жагсаалтад оруулсан аж.Хориг арга
хэмжээний жагсаалтад орно гэдэг нь АНУ дахь хөрөнгийг битүүмжилж, Америкийн иргэд, компаниудыг хоригт орсон этгээдүүдтэй бизнес хийхийг хориглоно гэсэн үг юм. | https://montsame.mn/mn/read/320727 |
НҮБ: Далан сүйдсэн нь иргэний дэд бүтцэд хамгийн их хохирол учруулж болзошгүй | 2023-06-07 09:30:26 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ВАШИНГТОН. /Reuters/. Украины Нова Каховка хотын далан сүйдсэн нь Оросын өдүүлсэн дайн эхэлснээс хойш “иргэний дэд бүтцэд хамгийн их хохирол учруулсан явдал” болж магадгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч бөгөөд яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффитс мэдэгджээ.Энэхүү далан нь
Херсон болон Днипро, Запорожье мужийн олон сая оршин суугчийн нэн чухал усны эх
үүсвэрийн хувиар бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой бөгөөд Херсоны
өмнөд хэсэг, Крымийн хойгийн газар тариалангийн усалгааны гол эх үүсвэр тул
газар тариалан, хүнсний үйлдвэрлэлд нөлөөлнө гэдгийг тэрбээр мягмар гарагт Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр үг хэлэхдээ онцолсон байна.Мөн хүмүүнлэгийн тусламжийн
байгууллагууд нэвтрэхэд хүндрэлтэй байгаа, Оросын цэргүүдэд эзлэгдсэн бүс
нутгуудад ноцтой нөлөө үзүүлэх төлөвтэй байна гэж М.Гриффитс нэмж хэлжээ. Түүнчлэн ширүүн урсаж
буй ус тэсрэх бодисоор бохирдох эрсдэл учирч, сум хэрэгслүүдийг өмнө нь
аюулгүйд тооцогдож байсан газрууд руу урсгаж аваачих аюултай байгааг тэмдэглэжээ.М.Гриффитс мөн
далан нурсан нь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, “Запорожье” атомын цахилгаан
станцын аюулгүй байдалд нөлөөлнө гэдгийг онцолсон байна. “Далан нурснаас үүдэлтэй
хохирол нь мөргөлдөөний улмаас зовж шаналж буй хүмүүсийн амьдралыг улам
хүндрүүлнэ. Үерт нэрвэгдсэн олон сая хүнд хүмүүнлэгийн тусламж хүргэж чадахгүй
байх нь маш аюултай үр дагавар учруулж болзошгүй” гэж тэрбээр хэлжээ. | https://montsame.mn/mn/read/320721 |
Хомо наледиуд нас барсан нэгнээ оршуулдаг байсныг харуулсан нотолгоо олджээ | 2023-06-07 09:08:19 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | НЬЮ-ЙОРК. /AP/. Хомо наледи гэж нэрлэгддэг жижиг тархитай хүний төрөл зүйл нь нас барсан
нэгнээ оршуулж, агуйн ханан дээр дүрс тэмдэг сийлдэг байсан байж магадгүй байгаа нь эртний хүний энэ төрөл зүйлийн хувьд гайхшруулам нээлт болжээ.300 мянга орчим жилийн өмнө амьдарч байсан гэж үздэг энэхүү төрөл зүйлийн чулуужсан үлдэгдлүүдийг Өмнөд Африкийн газар доорх
агуйнуудаас 10 гаруй жилийн өмнө олж байв. Харин өдгөө судлаачид тэднийг зөвхөн
том тархитай төрөл зүйлүүдэд л ажиглагддаг байсан нарийн төвөгтай зан үйлийг
хийх чадвартай байсныг харуулах нотолгоог олсон байна.“Хүний тархины гуравны
нэгтэй тэнцэх хэмжээний тархитай төрөл зүйлүүдтэй холбоотой гайхалтай нээлт
болж байна” гэж АНУ-д төвтэй Үндэсний геологийн нийгэмлэгийн санхүүжүүлсэн
судалгааг ахлан явуулсан антропологич Ли Бергер ярилаа.
Л.Бергер болон
түүний хамтран ажиллагсад нээлтийнхээ талаар цахимаар нийтэлсэн
судалгаандаа бичсэн байна. Уг судалгааг салбарын мэргэжилтнүүд хараахан хянан нягтлаагүй
байгаа бөгөөд хүн төрөлхтний сэтгэлгээ хэрхэн хувьсан өөрчлөгдсөн талаарх
өнөөгийн ойлголтыг өөрчлөхөд илүү их баримт нотолгоо шаардлагатай гэж зарим
эрдэмтэн үзэж байна. | https://montsame.mn/mn/read/320693 |
Францын үйлдвэрчний эвлэлүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулна | 2023-06-06 16:47:08 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ПАРИС. /France24/. Францын үйлдвэрчний эвлэлүүд тэтгэвэрт гарах насыг нэмэхийг орон даяар эсэргүүцэх өдөрт 500 мянга гаруй хүнийг татан оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд нийслэл Парисаас гадна, 250 гаруй хотод жагсаал цуглаан, ажил хаялт болно. Энэхүү 14 дэх удаагийн эсэргүүцлийн ажиллагааг тэтгэврийн насыг 62-64 болгон нэмэхийг хүчингүй болгох тухай сөрөг хүчнийхний боловсруулсан хуулийн төслийг пүрэв гарагт парламентаар хэлэлцэж санал хураахаас хоёр хоногийн өмнө зохион байгуулж буй юм.Францын үйлдвэрчний эвлэлүүд олон сарын турш жагсаал цуглаан зохион байгуулж тэтгэврийн шинэчлэлийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Улс орон даяар явуулж буй эсэргүүцлийн ажиллагааны зохицуулагчдын нэг Жерар Ре хэлэхдээ, энэ шинэчлэл нь хамгийн түрүүнд хамгийн бага орлоготой ажилчдад хүндээр тусна, учир нь тэд эрүүл мэндийн шалтгааны улмаас үргэлжлүүлэн ажиллах боломжгүй байдаг гэжээ. Засгийн газрын авч буй арга хэмжээ нь нэн ядуу амьдарч байгаа хүмүүсийн байдлыг улам л дордуулна гэж үйлдвэрчний эвлэлүүд үзэж байгаа аж. "Хүн бүрийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна" гэж Бүх нийтийн хөдөлмөрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Софи Бине хэлээд мягмар гарагт болох үйл ажиллагааны цар хүрээ хөдөлгөөний цаашдын хувь заяанд нөлөөлнө гэдгийг онцлон тэмдэглэжээ.Францад тэтгэвэрт гарах насыг 62-оос 64 болгож, зарим тусгай тэтгэврийн журмын хүчингүй болгох шинэчлэлийг нэгдүгээр сард танилцуулсан юм. Энэ шинэчлэлийг улс орон даяар тэр даруй эсэргүүцэж нийтийг хамарсан жагсаал, цуглааны давалгаа эхэлсэн. Францын Үндсэн хуулийн зөвлөл дөрөвдүгээр сарын 14-нд уг шинэчлэлийг дэмжиж, хуулийн төслийн хэд хэдэн заалтыг хассан боловч тэтгэвэрт гарах насыг хоёр жилээр нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ.Үүний дараа Ерөнхийлөгч Эммануэл Макрон уг баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ намраас хэрэгжиж эхлэх юм. | https://montsame.mn/mn/read/320691 |
Нова Каховкагийн даланг сүйтгэснийг “экоцид” гэж мэдэгджээ | 2023-06-06 14:56:44 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | КИЕВ. /CNN/. Украины Нова Каховка хот дахь усан цахилгаан станцын даланг сүйтгэсэн явдлыг “экоцид” (экологийн сүйрэлд хүргэх үйлдэл) гэж үзэж байгаагаа Украины өндөр албан тушаалтан мэдэгджээ.“Херсон мужийн
өмнөд хэсэг, Крымийн оршин суугчид ундны усгүй болж магадгүй нөхцөл байдал
үүссэний, мөн зарим суурин газрууд, шим мандал сүйдэж болзошгүй байгаагийн
хариуцлагыг оросууд хүлээх ёстой” гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын
дарга Андрей Ермак “Telegram”
хуудсаараа мэдэгдсэн байна. “Энэ бол экоцид. Хүмүүсийн
аюулгүй байдал өнөөдөр эн тэргүүний асуудал болоод байна. Бид дайсанд олон улсын
түвшинд хариуцлага хүлээлгэх ёстой” гэж тэрбээр нэмж хэлжээ.Украины
Ерөнхийлөгч Владимир Зеленский Нова Каховкад далан сүйдсэнтэй холбогдуулан
Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийг яаралтай хуралдуулна гэж тус
зөвлөлийн нарийн бичгийн дарга мэдээлсэн байна.Үерийн аюул
нүүрлэж болзошгүй бүсүүдээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хэдийнээ
эхэлсэн талаар Украинаас Херсон мужийн цэргийн засаг захиргааны
даргаар томилогдсон Александр Прокудин мөн мэдээлжээ.Украины
цэргийнхэн далан сүйдсэнд Оросыг буруутгаж байгаа бол Оросоос томилсон өндөр
албан тушаалтан уг явдлыг “ноцтой террорист халдлага” гэж мэдэгдсэн байна. | https://montsame.mn/mn/read/320674 |
Японд устөрөгчийн үйлдвэрлэлийг зургаа дахин нэмэгдүүлэх төлөвлөгөө баталжээ | 2023-06-06 14:39:06 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ТОКИО. /Nikkei/. Японы сайд нарын танхимын өнөөдрийн хуралдаанаар 2040 он гэхэд жилд үйлдвэрлэх устөрөгчийн хэмжээг зургаа дахин нэмэгдүүлж, 12 сая тоннд хүргэх зорилтыг баталжээ.Дээрх зорилтыг баталсантай холбогдуулан Японы эрх баригчид нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой болгох, устөрөгчийн үйлдвэрлэлийн зардлыг бууруулах технологийг хөгжүүлэх зорилгоор 15 жилийн дотор 15 их наяд иенийн хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлээс татахаар төлөвлөж байна. "Устөрөгчийн үйлдвэрлэл нь хэд хэдэн салбарт үр өгөөжөө өгөх боломжтой. Тухайлбал, энэ нөөцийг ашигласнаар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаас татгалзаж, эрчим хүчний салбарт тогтвортой байдлыг хангаж, манай улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна" гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.Япон улс устөрөгч, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах болон аж үйлдвэрийн салбараас ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийг дахин боловсруулах замаар 2050 гэхэд хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавиад байгаа юм. | https://montsame.mn/mn/read/320676 |
Хятад улс Хондураст Элчин сайдын яамаа нээжээ | 2023-06-06 14:20:36 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ТЕГУСИГАЛЬПА. /AFP/.
Хятад улс Бүгд Найрамдах Хондурас Улсад Элчин сайдын
яамаа даваа гарагт албан ёсоор нээжээ. Төв Америкийн тус улс хэдхэн долоо
хоногийн өмнө Тайваниас дипломат харилцаагаа таслан Бээжинтэй тогтоосон юм.Бээжингийн засаг
захиргаа дипломат төлөөлөгчийн газрынхаа үйл ажиллагааг явуулах байрыг хараахан
тогтоогүй байгаатай холбоотойгоор ёслолын ажиллагаа Хондурасын нийслэл Тегусигальпа хотын нэгэн зочид буудалд болжээ.Түр элч Ю Бо
Хондурасын Элчин сайдын яамыг удирдаж, яамны байрыг хайх ажлыг хариуцна гэж албаны төлөөлөгчид мэдээлсэн байна. “Хондурас дахь
Хятадын ЭСЯ хоёр орны харилцааны цонх, индэр байх үүргээ гүйцэтгэхийн тулд чадах
бүхнээ хийнэ” гэж Ю Бо ёслолын үеэр хэлсэн байна. Хондурасын Гадаад хэргийн сайд Энрике Рейна сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, Ерөнхийлөгч Сиомара Кастро Хятадад энэ
сарын 9-13-ны өдрүүдэд анхны албан ёсны айлчлалаа хийхээр мягмар гарагт мордоно
гэжээ.Түүний хэлснээр,
айлчлалын үеэр хэд хэдэн санамж бичиг, баримт бичиг, гэрээ хэлэлцээрүүдэд гарын
үсэг зурах бөгөөд С.Кастро Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзана. Түүнчлэн Хятад
улс чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай яриа хэлэлцээ эхлэхээс ч өмнө Хондурасаас
амтат гуа, сам хорхой, гадил зэрэг бүтээгдэхүүнийг импортлох үүд хаалгыг
хэдийнээ нээгээд байгааг Э.Рейна нэмж хэлжээ.
Энэ оны
гуравдугаар сард Хондурас Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, БНХАУ-ын Засгийн газар нь бүх Хятадыг төлөөлж буй хууль ёсны цорын ганц Засгийн газар, харин Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Ингэснээр Тайваньтай дипломат харилцаатай орнуудын тоо 13
болж буурчээ. | https://montsame.mn/mn/read/320669 |
Эверест, Лхоце зэрэг уулнаас 35 мянга гаруй кг хог хаягдлыг түүжээ | 2023-06-06 14:06:24 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | КАТМАНДУ. /Xinhua/.
Балбын армиар ахлуулсан багууд
Эверест болон өөр гурван ууланд цэвэрлэгээ хийж, уулчдын үлдээсэн 35 мянга
гаруй кг хог хаягдлыг түүжээ.“Дөрвөн уулнаас
нийтдээ 35 708 кг хог хаягдал түүсэн” гэж Балбын армийн хэвлэлийн төлөөлөгч
Кришна Прасад Бандари “Xinhua” агентлагт мэдээлсэн байна. Тодруулбал,
гурван баг Эверест, Лхоце уулнаас 13 621 кг, Аннапурна, Барунце уулнаас тус тус
3567 кг, 18 529 кг хог хаягдал түүж цэвэрлэжээ. Уг цэвэрлэгээг
гуравдугаар сарын 28-нд эхлүүлж, Дэлхийн байгаль орчны өдөр дуусгасан
байна.Цэвэрлэгээ хийх
үеэр багийн гишүүдийг газарчилж байсан хоёр газарчин амиа алдаж, Балбын армийн дөрвөн
алба хаагч гэмтэж бэртсэн гэж арми мэдээлжээ.
Балбын арми
Эверест болон бусад өндөр уулнуудад 2019 оноос хойш хог цэвэрлэх ажлыг ахлан
явуулж байна. | https://montsame.mn/mn/read/320656 |
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Венесуэлийн Ерөнхийлөгчтэй уулзжээ | 2023-06-06 14:05:30 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ЖИДДА. /SPA/. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж
Мухаммед бен Сальман Аль Сауд тус хаант улсад албан ёсны айлчлал хийж буй Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротай хэлэлцээ хийжээ.Ерөнхийлөгч болон
угсаа залгамжлах хунтайж нар хоёр
талын харилцаа, хамтын ажиллагааны бүхий
л асуудлыг хэлэлцэж, "харилцан сонирхсон хэд хэдэн асуудлаар санал солилцлоо" гэж “SPA” агентлаг
мягмар гарагт мэдээлсэн байна. Н.Мадуро болон Мухаммед бен Сальман нарын яриа
хэлэлцээнд хоёр орны Гадаад хэргийн болон Эрчим хүчний сайд нар байлцжээ.Венесуэлийн
төрийн телевизийн "Venezolana de Televisión" сувгийн мэдээлснээр, энэхүү
уулзалтын үеэр эрчим хүч, газрын тос, хөдөө аж ахуй, соёл, харилцаа
холбоо, мэдээллийн салбарт хоёр талын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх
талаар хэлэлцжээ. Венесуэлийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хоёр орны
Засгийн газар хоорондын дээд түвшний комиссын хуралд оролцож буй албаны
хүмүүс багтсныг тус суваг онцолсон байна.Н.Мадуро Саудын
Арабын Хаант Улсад даваа гарагт хүрэлцэн иржээ. Үүнээс өмнө тэрбээр Анкарад Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы тангараг өргөх ёслолд оролцсон байна. | https://montsame.mn/mn/read/320648 |
"Фүкүшима-1" АЦС-ын усыг асгах хоолойг далайн усаар дүүргэж эхэлжээ | 2023-06-06 11:49:24 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ТОКИО. /NHK/. 2011 оны хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас осол гарч байсан "Фүкүшима-1" атомын цахилгаан станцын /АЦС/ цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах хоолойг далайн усаар дүүргэж эхэллээ гэж "Tokyo Electric Power" (TEPCO) компани мэдээлжээ.Цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг уг хоолойд байгаа далайн устай хольж, улмаар далайн эргээс 1 км зайд байгаа хоолойн амаар далайд асгах
юм. Холбогдох дэд бүтцийн
бүтээн байгуулалт зэрэг үлдсэн ажлыг зургадугаар сарын сүүлч гэхэд дуусгахаар төлөвлөж байна.Японы Засгийн газар цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгахыг 2020 оны дөрөвдүгээр сард зөвшөөрсөн билээ. Уг станцын оператор компани болох “TEPCO” усыг цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн гэж мэдэгдэж байгаа боловч тритий агуулагдсан хэвээр байгаа аж. Далайд асгахаас өмнөх АЦС-ын усан дахь тритийн
агууламж нь Олон улсын цацрагаас хамгаалах комисс болон Японы Засгийн
газраас тогтоосон аюулгүй байдлын стандартын дөчний нэг хувь, ДЭМБ-ын тогтоосон
ундны усны зөвшөөрөгдөх хэмжээний долоогийн нэг хувьтай тэнцэнэ гэж тус компани мэдэгджээ. Одоогийн байдлаар станцын нөөцлүүр ган саванд 1.25 сая гаруй тонн
цэвэрлэсэн ус хуримтлагдаад байгаа бөгөөд энэ усын 30 жилийн хугацаанд үе
шаттайгаар далайд асгахаар төлөвлөж байна. Олон улсын атомын эрчим хүчний
агентлаг (“IAEA”) энэ үйл
явцыг байнга хянах бөгөөд өнгөрсөн хугацаанд “IAEA”-ийн мэргэжилтнүүд станцыг хэд хэдэн удаа шалгажээ. | https://montsame.mn/mn/read/320637 |
АНУ, Энэтхэг батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ | 2023-06-06 11:19:46 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ШИНЭ ДЕЛИ. /VOA/. АНУ, Энэтхэгийн батлан хамгаалах байгууллагын өндөр албан
тушаалтнууд даваа гарагт Шинэ Дели хотноо уулзаж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцжээ. Энэхүү уулзалт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Вашингтонд хийх айлчлалаас хэдэн долоо хоногийн өмнө болж буй юм. Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх “Twitter” хуудсандаа мэдээлэхдээ, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтой
хийсэн уулзалтын үеэр “стратегийн ашиг сонирхлыг ойртуулж, аюулгүй байдлын
хамтын ажиллагааг сайжруулах” талаар хэлэлцлээ гэсэн байна. "Энэтхэг-АНУ-ын
түншлэл нь чөлөөт, нээлттэй, дүрэм журамтай Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг
цогцлооход чухал ач холбогдолтой. Бид бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, стратегийн түншлэлээ улам бэхжүүлэхийн тулд АНУ-тай нягт хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Р.Сингх мэдэгджээ.Уулзалтын дараа Л.Остин
Р.Сингхийг “хоёр орны хооронд гүн гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлэх, хамтарсан
сургуулилалт хийх, технологи солилцоход хувь нэмрээ оруулж ирснийг”
сайшаасан байна.Энэтхэгийн
Ерөнхий сайд Н.Моди зургаадугаар сарын 22-нд АНУ-д төрийн айлчлал хийх юм.
Хятадыг сөрөн зогсох хүчин чармайлтын хүрээнд АНУ Энэтхэгтэй харилцаагаа
гүнзгийрүүлэхийг эрмэлзэж байгаа ажээ. | https://montsame.mn/mn/read/320642 |
Судалгаа: Дэлхийн дулаарал газар тариалангийн гол бүс нутгуудын ургацад сөргөөр нөлөөлнө | 2023-06-06 11:05:09 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | БОСТОН. /tufts.edu/. Дэлхийн дулаарлын улмаас улаан буудай тариалдаг
АНУ, Хятадын гол бүс нутгуудад ойрын хэдэн арван жилд 6-16 жил тутамд их ган болж, хэт халах төлөвтэй байгааг Европ, Америкийн цаг уурчдын судалгаа харуулжээ. Энэ нь дэлхий нийтийн хүнсний аюулгүй
байдлыг бүхэлд нь дордуулна гэж Америкийн Тафтсын их сургуулийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Тодруулбал, “XX
зууны сүүл хүртэл зуун жилд нэг удаа нөмөрдөг байсан халууны давалгаа одоо АНУ-ын баруун дунд бүс нутагт зургаан жил
тутамд, Хятадын улаан буудай тариалдаг бүс нутагт 16
жил тутамд тохиолдохоор байгааг эрдэмтдийн
тооцоо харуулжээ. Цаг агаарын энэхүү хэвийн бус үзэгдэл нь дэлхийн газар тариалангийн гол бүс нутгуудын үр тарианы ургацад маш сөрөг нөлөө үзүүлэх болно" гэж Тафтсын их сургууль мэдээлжээ. Эрс тэс гэж нэрлэдэг цаг агаарын үзэгдэл нь дэлхийн дулаарлын үр дагавруудын нэг юм. Өвлийн улиралд үе үе хэвийн бус өндөр температурт хүрч дулаарах, зуны
улиралд хэт халах, олон хоногоор ширүүн бороо үргэлжлэн орох, мөн ган гачиг зэргийг эрдэмтэд цаг агаарын эрс тэс үзэгдэл гэж тодорхойлдог. Энэ үзэгдлийн тод жишээгээр өнгөрсөн
жил Европт болсон үер, энэ зун АНУ, Европыг нөмөрсөн халууны давлагаа, мөн ОХУ-д 2010 онд тохиосон хэт халуун зун зэргийг дурдаж болно.Тафтсын их сургуулийн профессор Эрин де Перезээр удирдуулсан Америк, Европын судлаачдын баг дэлхийн газар тариалангийн томоохон бүс нутгууд болох Америкийн
баруун дунд хэсэг болон Хятадын зүүн нутагт хэт халалт, цаг агаарын бусад
хэвийн бус үзэгдэл хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Дэлхийн хэмжээнд улаан буудайн ургацын үзүүлэлтээрээ Зүүн
Хятадын бүс нутаг эхний байрт,
АНУ-ын баруун дунд хэсэг дөрөвдүгээрт
жагсдаг. | https://montsame.mn/mn/read/320625 |
"Apple" компани шинэ “Vision Pro” төхөөрөмжөө танилцууллаа | 2023-06-06 10:23:06 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ | КУПЕРТИНО. /Verge/. Америкийн “Apple” корпорац жил бүр зохион байгуулдаг “Worldwide Developers Conference” (WWDC 2023) хөгжүүлэгчдийн бага хурлынхаа үеэр “Vision Pro” виртуал бодит байдлын (AR/VR) анхны төхөөрөмжөө танилцууллаа.“Vision Pro” нь хэрэглэгчдийг бодит болон хийсвэр холимог орчинд аваачих зориулалттай төхөөрөмж юм. Шинэ төхөөрөмжийн үнэ 3 500 ам.доллароос эхлэх бөгөөд 2024 оноос худалдаанд гарна."Apple"-ийн таблет дээрх бүх программыг уг төхөөрөмжид суулгажээ. Өөрөөр хэлбэл, янз бүрийн аппликэйшнийг нүдэндээ зүүсэн төхөөрөмжөөр харж, гараар болон дуу хоолойгоор удирдах юм. "Vision Pro" нь "Apple"-ийн бусад бүх төхөөрөмжтэй холбогддог байна.Шинэ төхөөрөмжөөр “FaceTime”-аар видео дуудлага хийж, ном уншиж, “3D” форматаар кино үзэж болохоос гадна, тоглоомын төхөөрөмжүүдтэй холбож тоглоом тоглох боломжтой. Түүнчлэн “Adobe Photoshop” программ дээр бодит цаг хугацаанд ажиллаж болох аж.“Apple” энэхүү төхөөрөмжөө M2 ба тусгайлан бүтээсэн R1 гэсэн хоёр чипээр тоногложээ. Уг төхөөрөмж нь “iSight” камертай бөгөөд зураг авах, видео бичлэг хийх боломжтой. “Apple” мөн шинэ төхөөрөмждөө ашиглах “VisionOS” үйлдлийн системийг танилцуулжээ. Аюулгүй байдлыг хангах үүднээс "Vision Pro”-д “Optic ID” таних системийг ашиглах аж. Энэхүү систем нь янз бүрийн үл үзэгдэх диодуудын тусламжтайгаар хэрэглэгчдийн нүдний солонгон бүрхэвчийг шинжилж, төхөөрөмжид нэвтрэхээр бүртгүүлсэн мэдээлэлтэй харьцуулдаг байна. Хэрэглэгчдийн “Optic ID”-гийн мэдээлэл нь бүрэн шифрлэгдсэн, программуудад нэвтрэх боломжгүй, “Apple”-ийн серверт хадгалагдахгүй аж.Тус компани мөн 15 инчийн шинэ “MacBook Air” зөөврийн компьютер болон “iOS 17”, “iPadOS 17” зэрэг “Apple”-ын бусад бүтээгдэхүүнд зориулсан программ хангамжийн шинэчлэлтүүдийг танилцуулсан байна. | https://montsame.mn/mn/read/320632 |
М.Пенс АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанд өрсөлдөнө | 2023-06-06 09:15:32 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /CNN/.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Майк
Пенс 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас /БНН/ нэр дэвшихийн
төлөө өрсөлдөхөөр сонгуулийн комисст холбогдох бичиг баримтаа даваа гарагт хүргүүлжээ.Өдгөө 63 настай дэд
Ерөнхийлөгч асан сонгуулийн кампанит ажлаа лхагва гарагт Айова муж улсаас албан
ёсоор эхлүүлнэ. Ингэснээр М.Пенс өөрийн хуучин дарга, Ерөнхийлөгч асан Дональд
Трамптай өрсөлдөхөөр болж байна.БНН-ын сунгаанд мөн Флорида муж улсын захирагч Рон Десантис, Сенатч Тим Скотт,
Өмнөд Каролина муж улсын захирагч асан Никки Хейли нар нэрээ дэвшүүлээд байгаа
юм. Түүнчлэн Умард Дакота муж улсын захирагч Дуг Бургум, Нью-Жерси муж улсын захирагч
асан Крис Кристи тэргүүтэй улстөрчид нэр дэвшиж магадгүй байна.
2021 оны
нэгдүгээр сард АНУ-ын Конгрессын ордон руу халдсанаас хойш М.Пенс
Д.Трампаас улам бүр хөндийрч зайгаа барих болжээ. Консерватив үзлийг баримтлагч гэдгээрээ
алдартай М.Пенс 2013 онд Индиана муж улсын захирагч болохоосоо өмнө 10 гаруй жил Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдон ажиллажээ. | https://montsame.mn/mn/read/320627 |
Ромын Папын элч Киевт айлчилсныхаа дараа ОХУ-ыг зорино | 2023-06-05 17:21:15 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | МОСКВА. /RIA Novosti/. Өнөөдөр Украинд хийх айлчлалаа эхэлж байгаа Ромын Папын элч төлөөлөгч, хамба лам Маттео Зуппи ОХУ-д
айлчилж, албаны хүмүүстэй уулзаж магадгүй байна. Энэ талаар Ромын Пап Францистэй
харилцаагаа хадгалж байгаа христийн хуучин итгэгчдийн холбооны тэргүүн Леонид Севастьянов мэдээлжээ.Италийн епископ буюу хамбуудын бага хурлын дарга Маттео Зуппи Украины мөргөлдөөнийг зохицуулах Папын элч төлөөлөгчийн хувиар зургаадугаар сарын 5-6-нд Киевт айлчилна гэж Ватиканы хэвлэлийн алба даваа
гаргийн өглөө мэдээлсэн юм."Хамба лам М.Зуппи
мөн ОХУ-д айлчилна. Тэрбээр өөрсдийн байр суурьт дүгнэлт хийж, Оросын талд тавих саналын
талаар Паптай зөвлөлдөхөөр Ватиканд буцаж ирэх ёстой. Үүний дараа
Москвад айлчилна" гэж Л.Севастьянов хэлжээ.Тэрбээр мөн Папын элч төлөөлөгч ОХУ-ын Гадаад хэргийн
сайд Сергей Лавровтой уулзаж магадгүйг онцлоод Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахыг ч үгүйсгэхгүй гэжээ. | https://montsame.mn/mn/read/320610 |
Тойрог замд явуулсан шинжлэх ухааны туршилтын дээжүүдийг дэлхийд авчирчээ | 2023-06-05 17:03:13 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын “Tiangong” сансрын станцаас “Shenzhou-15” жолоодлогот сансрын хөлгийн буцагч капсулаар шинжлэх ухааны туршилтын дээжүүдийн шинэ багцыг эх дэлхийд авчирлаа гэж тус улсын шинжлэх ухаан, технологийн өдөр тутмын сонинд өнөөдөр
мэдээлжээ.Дараачийн судалгаа, судалгааны ажлуудад зориулан дээжүүдийг сансрын технологийн салбарын эрдэмтдэд хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, “Shenzhou-15” сансрын хөлгийн буцагч капсулаар шинжлэх ухааны нийт 15 туршилтын дээжүүдийг буцаан илгээжээ. Хорь гаруй кг жинтэй багц дээжид эд эс,
хүж хорхой, салатны навчны нэг төрөл зэрэг
амьдралын олон хэлбэрүүд байгаа төдийгүй
хайлш, уян хальс зэрэг
материалууд багтсан байна.Эрдэмтэд амьдралын хэлбэрүүд дээр туршилт хийх үеэрээ молекулын болон эсийн биологи, тойрог замд хэрхэн өссөн болон бодисын солилцоонд нь дүн шинжилгээ хийнэ. Харин материалуудыг туршихдаа дэлхийн
таталцлын орчинд мэдэхэд хэцүү физик шинж чанар, химийн
өөрчлөлтийг нь лабораторид шинжлэх юм байна.“Shenzhou-15”-ын буцагч капсул ням гарагт ӨМӨЗО-ны Дунфэн
суурингийн буух талбайд газарджээ. | https://montsame.mn/mn/read/320602 |
Шведийг НАТО-д элсүүлэхийг зөвшөөрөхийг уриалжээ | 2023-06-05 15:03:40 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | АНКАРА. /DW/. НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг АНУ-ын тэргүүлсэн батлан хамгаалах эвсэлд нэгдэх Шведийн хүсэлтийг эсэргүүцсэн байр суурь баримтлахаа зогсоохыг Анкарад уриалжээ.“НАТО-гийн гишүүнчлэл Шведийг аюулгүй болгоод зогсохгүй НАТО, Туркийг улам хүчирхэг болгоно. Шведийг элсүүлэх асуудлыг аль болох ойрын хугацаанд эцэслэн шийднэ гэдэгт найдаж байна” гэж Й.Столтенберг Истанбул хотод зочлох үеэрээ мэдэгдсэн байна.Мөн саяхан Шведэд террорист байгууллагуудыг дэмжих асуудалтай холбоотой хатуу хуулиудыг танилцуулж, Анкаратай терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн талаар дурдаад, “Швед улс Туркийн санаа зовоосон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд дорвитой тодорхой алхмуудыг хийсэн” гэдгийг онцолжээ.Й.Столтенберг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы бямба гарагт болсон тангараг өргөх ёслолд оролцохоор өнгөрсөн амралтын өдрүүдэд Туркт айлчилсан юм. Туркийн засгийн эрхийг 20 жилийн турш барьж буй /ерөнхий сайд болон ерөнхийлөгчийн хувиар/ Р.Эрдоганы Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн гурав дахь хугацаа ийнхүү албан ёсоор эхэлжээ.НАТО-гийн тэргүүн мөн Туркийн шинэ Гадаад хэргийн сайд Хакан Фидантай хэлэлцээ хийжээ. НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтийг бүх гишүүн орны хууль тогтоох байгууллага соёрхон батлах ёстой. Финландын хүсэлтийг хамгийн сүүлд баталсан хоёр улс болох Турк, Унгарын хууль тогтоогчид Шведийн асуудлаар мөн санал хураалт явуулаагүй байгаа юм. | https://montsame.mn/mn/read/320594 |
А.Гутерреш: Хуванцар бохирдлоос ангижрахын тулд дэлхий нийт нэгэн цул болох ёстой | 2023-06-05 14:33:22 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | НЬЮ-ЙОРК. /un.org/. Олон улсын хэлэлцэгч талууд хуванцар бохирдлоос ангижрах тухай гэрээний төслийг 11 дүгээр сар гэхэд боловсруулж дуусгах үүрэг хүлээсэнтэй холбоотойгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш өнөөдөр тохиож буй Дэлхийн байгаль орчны өдөрт зориулсан илгээлтдээ хуванцар хог хаягдлын "гамшигт" үр дагаврыг даамжруулахгүй байхын чухлыг онцоллоо.“Жил бүр дэлхий даяар 400 сая тонн хуванцар хаягдаж байгаа бөгөөд гуравны нэг нь зөвхөн нэг л удаа хэрэглэгддэг” гэж А.Гутерреш хэлсэн байна.Бичил хуванцрууд бидний идэж буй хоол хүнс, ууж буй ус ундаа, түүгээр ч барахгүй амьсгалж буй агаарт байгааг тэрбээр онцлон тэмдэглэжээ."Хуванцрыг олборлодог түлшээр хийдэг тул бид хэдий чинээ хуванцар үйлдвэрлэж байна төдий хэмжээгээр олборлодог түлш шатааж, уур амьсгалын хямралыг дордуулж байна" гэж НҮБ-ын тэргүүн хэлээд гэхдээ бидэнд шийдлүүд бий, тухайлбал, өнгөрсөн долоо хоногт таван өдөр үргэлжилсэн хэлэлцээний дараа 130 гаруй улс хуванцар хаягдлыг бууруулах талаар заавал дагаж мөрдөх дүрэм журам боловсруулахыг дэмжсэнийг дурджээ. "Энэ бол олон зүйлийг амласан эхний алхам боловч бид бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй байна" гэж тэрбээр хэлээд хэрэв хүн төрөлхтөн хуванцрыг дахин ашиглах, дахин боловсруулах, хуванцраас татгалзахын тулд яг одооноос арга хэмжээ авбал хуванцар бохирдлыг 2040 он гэхэд 80 хувиар бууруулах боломжтойг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн (UNEP) шинэ тайлан харуулж байгааг цохон тэмдэглэсэн байна. "Бид хуванцраас хараат байдлаасаа салж, хог хаягдалгүй байхын төлөө тэмцэж, жинхэнэ хог хаягдалгүй эдийн засгийг бий болгохын тулд Засгийн газрууд, компаниуд, хэрэглэгчид нэг цул болон ажиллах ёстой. Хамтдаа цэвэр, эрүүл, бүх хүнд илүү тогтвортой ирээдүйг бүтээцгээе" гэж А.Гутерреш хэлжээ.НҮБ-ын мэдээллээр, жил бүр дэлхий даяар 400 сая тонн хуванцар хог хаягдал хаягдаж байгаагийн тэн хагас нь нэг удаагийн хэрэгслүүд бөгөөд дөнгөж 10 хувийг нь дахин боловсруулж байна.Түүнчлэн жил бүр 2200 ширхэг Эйфелийн цамхгийн жинтэй тэнцэхүйц хэмжээний буюу 19-23 сая тонн хуванцар хог хаягдал гол мөрөн, нуур, далай тэнгист хаягдаж байна. | https://montsame.mn/mn/read/320559 |
JAXA Саран дээр газардагч төхөөрөмжөө хэвлэлийнхэнд танилцуулжээ | 2023-06-05 11:12:07 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | ТОКИО. /NHK/. Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ сарнаа газардагч төхөөрөмжөө Кагошима муж
дахь сансар судлалын төвд хэвлэлийнхэнд танилцууллаа. Энэхүү төхөөрөмжийг Сарыг судлах ухаалаг газардагч /SLIM/ гэж нэрлэжээ.“JAXA” уг төслийн хүрээнд Саран дээр газардах технологийг туршиж, чулуулгуудыг нь судлах ажээ. Энэхүү төхөөрөмж нь ойролцоогоор 2.4 метр өндөр, 200 орчим кг жинтэй байна. Уг аппарат нь Сарны
тогоонууд болон гадаргуугийнх нь бусад онцлогийг тодорхойлоход туслах дүрс таних технологийг
ашиглах аж. “JAXA”-гийн
мэргэжилтнүүд төхөөрөмжөө буулгахаар төлөвлөж буй цэгээс зуун метрийн дотор газардуулахыг
зорьж байна.“SLIM” газардагчийг “H2A” пуужингаар тавдугаар сард хөөргөхөөр
төлөвлөж байжээ. Гэвч Японы шинэ “H3” пуужинг хөөргөх ажиллагаа амжилтгүй болсон тул наймдугаар
сар хүртэл хойшлуулаад байгаа бөгөөд түүнээс цааш ч хойшилж магадгүй байна.Өдгөө дэлхийн
гурван улс л Саран дээр сансрын хөлгөө амжилттай газардуулаад байгаа билээ. “SLIM”-ийн цуглуулсан мэдээллийг сансрын нисгэгчдийг Сар луу дахин илгээх зорилготой АНУ-ын “Artemis”
хөтөлбөрт ашиглахаар төлөвлөж байна.
“SLIM” төслийн багийн менежер Сакай Шиничиро
энэхүү даалгаврыг томоохон сорилт хэмээн тодорхойлоод, төсөл сүүлийн шатандаа
орж байгаа бөгөөд төхөөрөмжөө амжилттай газардуулахын тулд манай баг бүрэлдэхүүн
шаргуу ажиллаж байна хэмээн ярьжээ. | https://montsame.mn/mn/read/320557 |
БНАСАУ: Хиймэл дагуул хөөргөх талаараа ОУДБ-д урьдчилан мэдэгдэхгүй | 2023-06-05 10:21:41 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ хиймэл дагуул хөөргөх
оролдлогыг нь шүүмжилсэн тогтоол баталсантай нь холбогдуулан Олон улсын далайн
байгууллагыг /ОУДБ/ эрс шүүмжлээд, цаашид ийм хөөргөлтийнхөө
талаарх мэдэгдлийг урьдчилан хүргүүлэхгүй гэдгээ мэдэгджээ. Энэ талаар Солонгосын
төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.БНАСАУ хиймэл дагуул хөөргөх талаараа урьдчилан мэдэгдсэний хариуд ОУДБ ийм тогтоол гаргасан тул “Бид
үүнийг цаашид БНАСАУ урьдчилан мэдэгдэл хүргүүлэх шаардлагагүй болсныг илэрхийлсэн албан ёсны байр суурь гэж үзэх болно” гэж “KCNA”-гийн мэдээнд тодорхойлсноор тус улсын “олон улсын асуудал эрхэлсэн шинжээч” Ким
Мён Чоль мэдэгджээ.Тэрбээр мөн ОУДБ
нь АНУ-ын дур мэдэн явуулж буй үйл ажиллагааны шахалт дор, БНАСАУ-ын
бүрэн эрхт байдлыг авч үзэхгүй байгаа нь НҮБ-ын нэр хүндтэй байгууллагын олон
улсын тавцан дахь нэр хүндийг унагааж байна гэсэн байна.Өнгөрсөн лхагва
гарагт БНАСАУ цэргийн тагнуулын хиймэл дагуулаа тойрог замд оруулахыг оролдсон
боловч “ноцтой доголдол” гарсны улмаас амжилтгүй болсон. Улмаар Пёньян ойрын
хугацаанд хиймэл дагуулаа дахин хөөргөхийг оролдоно гэдгээ мэдэгдсэн юм.
БНАСАУ-ын тал мөн
Японы Эргийн хамгаалалтын албанд тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын
11-ний хооронд объект унаж болзошгүй далайн аюулын гурван бүсийн талаар мэдээлэл хүргүүлсэн
байна. | https://montsame.mn/mn/read/320553 |
Сирийн сөрөг хүчин Засгийн газартай шууд хэлэлцээгээ сэргээхэд бэлэн байгаагаа мэдэгджээ | 2023-06-05 09:56:42 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | БЕЙРУТ. /Rudaw/. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг тавдугаар сарын 19-нд Арабын улсуудын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа сөрөг хүчнийхэн Засгийн газартай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.Энэ тухай Сирийн сөрөг хүчний хэлэлцээ хариуцсан хороо Женевт хоёр өдөр үргэлжилсэн сөрөг хүчний фракцуудын хурлын дараа гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна. "Сирийн талаар ах дүү, найрамдалт улсуудын хүчин чармайлт эрчимжсэн нь Засгийн газартай шууд хэлэлцээ хийх таатай уур амьсгалыг бүрдүүлж байна” гэж уг мэдэгдэлд онцлоод “хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх замын зураглалыг тусгасан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2015 оны 2254 тоот тогтоолын дагуу тохиролцоонд хүрэх шаардлагатай байгааг” цохон тэмдэглэжээ. Сөрөг хүчнийхэн хэлэлцээ хариуцсан хороогоо Үндсэн хуулийн хорооны үйл ажиллагаанд оролцох зорилгоор 2018 онд байгуулжээ. Уг хорооны бүрэлдэхүүнд Сөрөг хүчний болон Хувьсгалт хүчний үндэсний эвсэл, Үндэсний зохицуулах хороо, Каир, Москвад төвтэй сөрөг хүчний төлөөлөгчид багтдаг байна. Үндсэн хуулийн хороог 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Сочи хотноо Сирийн үндэсний яриа хэлэлцээний конгрессоос баталсан тогтоолын дагуу байгуулсан бөгөөд Засгийн газар, сөрөг хүчин, иргэний нийгэм төлөөллөөс тус бүр 50 төлөөлөгч багтсан нийт 150 хүний бүрэлдэхүүнтэй юм. Энэхүү хороо нь Сирийн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар зөвлөмж боловсруулах үүрэгтэй бөгөөд гол хуульд өөрчлөлт оруулсны дараа НҮБ-ын ивээл дор бүх нийтийн сонгууль явуулна. Тус байгууллагын долоо дахь удаагийн хуралдаан хоёрдугаар сарын 6-нд болсон сүйтгэлт газар хөдлөлтийн улмаас хойшлогджээ. "Женев дэх яриа хэлэлцээнд оролцогчдын хооронд санал зөрөлдөөн, харилцан үл итгэх байдал байсаар байгаа нь Үндсэн хуулийн шинэчлэлийн төслүүдийн талаарх хэлэлцээнд шилжих боломжийг олгохгүй байна" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч, Норвегийн дипломатч Гейр Педерсен урьд нь мэдэгдэж байв. Харин Арабын улсуудын холбоо Сирийн гишүүнчлэлийг сэргээсний дараа "бүс нутаг дахь дипломат үйл ажиллагаа улс төрийн шийдлийг олох хүчин чармайлтад нааштай нөлөөлнө" гэж Норвегийн дипломатч үзэж байна. | https://montsame.mn/mn/read/320523 |
“ОПЕК+” олборлолтын төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцжээ | 2023-06-05 09:00:17 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВЕНА. /Reuters/.
Газрын тос олборлогч томоохон
орнуудын бүлэг “ОПЕК+” газрын
тосны олборлолтоо бууруулах одоогийн төлөвлөгөөгөө 2024 оны эцэс хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр
тохиролцжээ.Газрын тос
экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон ОХУ тэргүүтэй
холбоотнуудаас бүрддэг тус бүлгийн сайд нар Австрийн нийслэл Вена хотноо ням
гарагт хуралдсан юм. Африкийн зарим
орон болон бусад орон олборлолтын квотын талаар эсрэг байр суурьтай байсны улмаас
хэлэлцээнд хүндрэл учирсан хэдий ч дээрх тохиролцоонд хүрсэн байна. “ОПЕК+” 2022 оны 10 дугаар сард газрын тосны
олборлолтоо дараагийн сараас өдөрт хоёр сая торхоор танах шийдвэрт хүрсэн юм. Гэхдээ
энэ удаа 2023 оныг дуустал олборлолтоо нэмж бууруулахгүй байхаар шийдсэн байна.
Харин Саудын Араб
ирэх долоодугаар сард олборлолтоо сайн дурын үндсэн дээр өдөрт 1 сая торхоор
бууруулахаа мэдэгджээ. Тус улс газрын тосны үнийн уналтыг зогсоохыг эрмэлзэж
байна хэмээн шинжээчид үзэж байна. | https://montsame.mn/mn/read/320547 |
REUTERS: Ромын Пап 1300 орчим католик шашинтантай Монголд айлчилна | 2023-06-04 18:32:27 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ | ВАТИКАН. /Reuters/. Ромын Пап Францис наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлах гэж байгаа талаар Ватикан мэдэгджээ. Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни бямба гарагт хийсэн товч мэдэгдэлдээ, айлчлалыг тус улсын Ерөнхийлөгч болон католик шашны төлөөлөгчдийн урилгаар хийх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хэдэн долоо хоногт өгнө гэжээ.Өнгөрсөн оны наймдугаар сард Ромын Пап Францис Монгол дахь католик сүмийн тэргүүн, Италийн хамба Жиоржио Маренгог Монгол дахь католик шашны анхны их хамба ламаар өргөмжилсөн юм. Маренго өнгөрсөн сард Ромд очсон бөгөөд Паптай уулзаж айлчлалын талаар ярилцжээ. Францис Монголд айлчилж магадгүй талаараа анх өнгөрөгч хоёрдугаар сард Африкийн орнуудад айлчлаад буцах замдаа Папын онгоцонд сууж явсан сэтгүүлч нарт ярьсан юм. Монгол нь ердөө 1300 орчим католик шашинтантай ч Хятадтай хил залгаа оршдог учраас Ромын Католик сүмийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой. Ватиканы “Fides” номлолын үйл ажиллагааны мэдээллийн агентлагийн мэдээлснээр, 3.3 сая орчим хүн амтай Монголд 1300 орчим адис хүртсэн католик шашинтнууд байдаг аж. АНУ-ын Төрийн Департаментын мэдээллээр, хүн амынх нь 60 орчим хувь нь өөрсдийгөө шашин шүтлэгтэй гэж тодорхойлдог бол үлдсэн хэсэг нь шашин шүтдэггүй байна. Шашин шүтлэгтэй хүмүүсийн 87.1 хувь нь өөрсдийгөө буддистууд, 5.4 хувь нь лалын шашинтнууд, 4.2 хувь нь бөө мөргөл, 2.2 хувь нь христэд итгэгчид, 1.1 хувь нь бусад шашныг дагагч гэж тодорхойлдог аж. Хэдийгээр Монгол дахь католик шашинтнуудын тоо олон орны ихэнх сүм хийдтэй харьцуулахад бага боловч тус улс Ватиканд ихээхэн ач холбогдолтой. Учир нь Монгол Улс Хятадтай хиллэдэг, нягт харилцаатай. Харин Ватикан коммунист дэглэмтэй БНХАУ дахь католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулахыг хичээж байна.Католик шашинтнууд цөөнх байдаг газруудад айлчлах нь мөн “дэлхий, нийгмийн гадна орхигдсон” гэж түүний нэрлэж байгаа асуудлууд, хүмүүст анхаарал хандуулах бодлогынх нь нэг хэсэг юм.Тэрбээр 1.3 тэрбум гишүүнтэй Ромын Католик сүмийн тэргүүний суудалд арван жил залрахдаа Баруун Европын ихэнх нийслэлд очиж үзээгүй байна.Францис наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Португалд айлчилж, Лиссабонд Олон улсын залуучуудын өдөрт зориулсан үйл ажиллагаанд оролцохоос гадна, Фатимагийн дуганд зочлох юм. Тэрбээр мөн ирэх онд Энэтхэгт айлчилж магадгүй байна. | https://montsame.mn/mn/read/320521 |
Ж.Байден АНУ-ын өрийн таазыг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд гарын үсэг зуржээ | 2023-06-04 11:52:11 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус улсын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд гарын үсэг зурлаа. Жо Байдены хэлснээр АНУ-ын "эдийн засгийг хямрал, уналтад орохоос" урьдчилан сэргийлэхэд тусалсан уг хуулийн төслийг Конгрессын Сенатын танхим зургаадугаар сарын 1-нд, Төлөөлөгчдийн танхим тавдугаар сарын 31-нд баталсан юм. Цагаан ордон болон Конгресс дахь Бүгд найрамдах намынхны хэлэлцэн зөвшилцсөн энэхүү хуулийн төсөлд АНУ-ын өрийн дээд хэмжээг 2025 оны нэгдүгээр сарын 1 хүртэл нэмэгдүүлэхээр тусгасан байна.Талуудын хэлэлцэн тохиролцсоны дагуу 2024 оны санхүүгийн жилд батлан хамгаалах салбарт 886 тэрбум ам.доллар, ахмад дайчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 121 тэрбум ам.доллар, батлан хамгаалахын бус бусад хөтөлбөрт 637 тэрбум ам.доллар хуваарилах юм. | https://montsame.mn/mn/read/320522 |
Р.Эрдоган Туркийн Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө | 2023-06-04 09:00:09 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы тангараг өргөх ёслол бямба гарагт Анкара хот дахь тус улсын парламентын ордонд боллоо. Ийнхүү тэрбээр Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орж байна. Парламентын даргын үүргийг түр гүйцэтгэж буй Девлет Бахчели ерөнхийлөгчийн сонгуульд ялсныг гэрчлэх баримт бичгийг Р.Эрдоганд гардуулж, дараа нь тэрбээр Туркийн ард түмэнд тангараг өргөв.Тангараг өргөх ёслолд дэлхийн 78 орны төлөөлөгчид, тэр дундаа төр, засгийн 20 гаруй тэргүүн оролцжээ. Туркийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2028 он хүртэл үргэлжилнэ.Бямба гаргийн орой Р.Эрдоган мөн сайд нарын шинэ танхимын бүрэлдэхүүнийг танилцуулсан байна.Режеп Тайип Эрдоган тавдугаар сарын 28-нд болсон ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн дүнгээр 52.18 хувийн санал авсан юм. Эхний санал хураалт тавдугаар сарын 14-нд болсон бөгөөд түүний гол өрсөлдөгч нь сөрөг хүчний төлөөлөгч Кемал Кылычдароглу байв. | https://montsame.mn/mn/read/320517 |
Хятадын тусгай төлөөлөгч Европт хийсэн айлчлалаа дүгнэжээ | 2023-06-03 11:48:58 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | БЭЭЖИН. /unn/. Хятадын Засгийн газрын тусгай төлөөгч Ли Хуэй Украины хямралыг улс төрийн арга замаар зохицуулах асуудлаар Европт хийсэн айлчлалаа дүгнэжээ. Брюссель, Парис, Берлин, Варшавт хийсэн хэлэлцээ хаалттай хаалганы цаана болсон юм. Хятадын тусгай төлөөлөгч Украины Гадаад хэргийн сайдтай уулзаж буй болон Москвад уулзалт хийж буй зургууд л хэвлэлүүдээр гарсан. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хийсэн уулзалт нь энэ удаагийн айлчлалын сүүлийн уулзалт байлаа."Айлчлалын үр дүнгээс харахад талууд бүгд хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг дэмжиж байна гэсэн сэтгэгдэл надад төрсөн. Тэдэнд одоо хэлэлцээний ширээний ард суух нь хэцүү байж болох ч хэчнээн сул дорой байсан ч харилцан ойлголцол байдгийг бид алдах ёсгүй. Тухайлбал, Орос улс энхийн хэлэлцээг хэзээ ч эсэргүүцэж байгаагүй, асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг үргэлж дэмжиж ирсэн. Украины тал ч мөн энх тайвныг хүсэж, түүнийг эрхэмлэдэг" гэж Ли Хуэй баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.Тэрбээр хэлэхдээ, Хятад улс Украины хямрал болон бусад байр суурийн талаар баримталж буй Ши Жиньпин даргын "дөрвөн хэрэгцээ", "дөрвөн нэгдэл", "эргэн тунгаах гурван сэдэв"-ийн зарчмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, талуудтай яриа хэлцээгээ эрчимжүүлж, зөвшилцөлд хүрч, харилцан итгэлцлийг бэхжүүлэхээр ажиллана гэжээ."Украины өнөөгийн хямралын нөхцөл байдал тодорхойгүй зүйлээр дүүрэн хэвээр байна. Хятад улс итгэл найдварын гялбаа байгаа цагт идэвхтэй хүчин чармайлт гаргах ёстой гэж үзэж байна. Энэ гялбаа нөхцөл байдлыг намжааж, хэлэлцээг урагшлуулахад тусалдаг л юм бол Хятад улс идэвхтэй хүчин чармайлт гаргахад бэлэн байна" гэж Ли Хуэйгийн хийсэн хэвлэлийн бага хурлын дараа Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын “The Paper” сонинд бичсэнээр, Украины хямралын талаар Хятад, Европын байр суурь өөр байгаа талаарх асуултад хариулахдаа Ли Хуэй, "үнэндээ Хятад, ЕХ нь Украины хямралын талаар маш их зөвшилцөлд хүрсэн" гэжээ. "Энэ оны дөрөвдүгээр сард Францын Ерөнхийлөгч Э.Макроны Хятадад хийсэн айлчлалын үеэр Хятад, Франц хоёр улс Украины хямралын талаар олон чухал агуулгыг агуулсан хамтарсан мэдэгдэл гаргасан. Хоёр тал атомын цахилгаан станц болон энхийн зориулалтаар ашиглаж буй бусад цөмийн байгууламжид зэвсэгт халдлага хийхийг эсэргүүцэж, ийм цөмийн байгууламжуудын аюулгүй байдлыг хангахад Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн бүтээлч үүргийг дэмжиж байна. Мэдэгдэлд хоёр тал мөргөлдөөнд оролцогч талууд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг чанд баримтлах нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн” гэж тэрбээр хэлжээ. Ли Хуэйгийн хэлснээр, энэ нь Европын оронтой хамтран гаргасан Хятад улсын анхны ийм мэдэгдэл юм. Евразийн асуудал эрхэлсэн Хятадын Засгийн газрын тусгай төлөөлөгч Ли Хуэй тавдугаар сарын 15-26-ны хооронд Украин, Польш, Франц, Герман, Европын Холбооны төв Брюссель болон ОХУ-д айлчилсан юм. Тэрбээр бүх талтай "Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах" асуудлаар яриа хэлэлцээ хийж, харилцан санал солилцжээ. | https://montsame.mn/mn/read/320502 |
Энэтхэгт галт тэрэгний томоохон осол гарчээ | 2023-06-03 08:57:10 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн зүүн нутгийн Одиша мужид зорчигч тээврийн хоёр, нэг ачааны галт тэрэг мөргөлдсөний улмаас 233 хүн амиа алдаж, 900 орчим хүн гэмтэж бэртжээ. Осол баасан гаргийн орой Баласор хот орчимд гарсан байна. Урьдчилсан мэдээллээс үзвэл, орон нутгийн цагаар 19 цагийн орчимд зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, хурдан галт тэрэгтэй мөргөлдөж, улмаар зам дээр зогсож байсан ачааны галт тэргийг мөргөжээ. Ослын газарт түргэн тусламжийн 200 гаруй машин ирээд байна. Түүнчлэн 100 гаруй эмчийг жижүүрт нэмэлтээр дууджээ. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амиа алдсан хүний тоо нэмэгдэж магадгүй байна.Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, хохирогчдод шаардлагатай тусламжийг үзүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийж байна гэж твиттер хуудсандаа мэдэгджээ.Энэтхэгт төмөр замын янз бүрийн осол байнга гардаг ч ийм том хэмжээний осол болж байгаагүй байна. | https://montsame.mn/mn/read/320497 |
Канадад урьд өмнө гарч байгаагүй түймэр дэгджээ | 2023-06-02 16:26:26 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ТОРОНТО. /Toronto
Star/. Канадын Нова Скоша мужийн өмнөд
үзүүрт гарсан түймрийн улмаас 20 мянга орчим га талбай шатаж, галын дөл бараг 100 метрийн өндөрт хүрч байна гэж тус мужийн албаны хүмүүс мэдээлжээ.Үүний зэрэгцээ мужийн хамгийн том хот болох Халифаксын ойролцоо олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн өөр нэг түймэр ассаар байна. Түймрийн утаа өмнө
зүгт тархаж, АНУ-ын нутаг дэвсгэрт хүрээд байгаа аж. Албаны хүмүүсийн мэдээлснээр, пүрэв гаргийн өглөөний байдлаар Нова
Скоша мужийн өмнөд нутгийн Шельбурн тойрогт дэгдсэн томоохон хэмжээний түймэр үргэлжлэн
ассаар байна. Түймэрт хүний амь эрсдэж, түлэгдэж гэмтээгүй хэдий ч 50 орчим
байшин шатаж сүйджээ. Нова Скоша мужийн Байгалийн
нөөц газрын хэвлэлийн төлөөлөгч Дейв Роквүүд лхагва гарагт хэвлэлийнхэнд мэдээлэхдээ, түймэр “маш
хурдан тархаж”, түймрийн дөл 60-90 метр өндөрт хүрч байна гэжээ.Канадын Хатан хааны морьт цагдаагийн газрын (RCMP) орон нутаг дахь салбараас мэдээлснээр, тус бүсээс 6000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тэд мөн Халифакс хотын ойролцоох бүсээс 16 400 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Хотын ойролцоо дэгдсэн түймэр өнгөрсөн долоо хоногийн бямба гаргаас хойш үргэлжлэн асаж байгаа бөгөөд 836 га талбайг хамарч, 200 орчим байшин, барилга байгууламж шатаж сүйдсэн байна. Лхагва гарагт Нова
Скоша мужийн эрх баригчид ил задгай газар гал түлэх хоригийг зөрчсөн
тохиолдолд оногдуулах торгуулийн хэмжээг 237.50 канад доллар байсныг эрс нэмэгдүүлж 25 мянган канад доллар /18 000 ам.доллар/
болгожээ. | https://montsame.mn/mn/read/320458 |
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын асуудлаар яаралтай хуралдана | 2023-06-02 15:21:50 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ТОКИО. /NHK/.
НҮБ-ын Аюулгүй Зөвлөл БНАСАУ-ын
тагнуулын хиймэл дагуул хөөргөх оролдлогод авах хариу арга хэмжээний талаар
хэлэлцэхээр баасан гарагт яаралтай хуралдахаар болжээ.Япон, АНУ
тэргүүтэй орнууд яаралтай хуралдаан зарлахыг уриалжээ. Тэдний мэдэгдсэнээр, БНАСАУ хиймэл дагуулаа хөөргөхдөө баллистик пуужингийн технологи ашиглаж, Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг
зөрчсөн байна.Лхагва гарагт
БНАСАУ баруун хойд нутгийн Сохэ хөөргөх станцаас цэргийн тагнуулын хиймэл
дагуул тээсэн пуужинг хөөргөсөн талаараа мэдэгдсэн юм. Гэвч пуужин хоёр дахь угсрааны хөдөлгүүрт доголдол гарсны
улмаас хүчээ алдаж, Шар тэнгист унасан гэж уг мэдээнд дурджээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын эсрэг нэгдсэн арга хэмжээ авч чадаагүй
байгаа юм. АНУ, Япон болон бусад улс БНАСАУ-ыг шүүмжилсэн мэдэгдэл
гаргахыг уриалдаг бол Хятад, Орос АНУ-ыг Солонгосын хойгийн эргэн тойронд
хурцадмал байдлыг улам даамжруулж байна гэж буруутгасаар иржээ. | https://montsame.mn/mn/read/320451 |
Японд энэ жил хамгийн дулаан хавар тохиожээ | 2023-06-02 14:56:52 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ТОКИО. /Kyodo/.
Японд энэ хаврын агаарын дундаж
температур цаг уурын мэдээллийг 1898 оноос эмхэтгэж эхэлснээс хойших хамгийн дээд
үзүүлэлтэд хүрсэн талаар тус улсын Цаг уурын агентлаг пүрэв гарагт мэдээлжээ.Тодруулбал, энэ
оны 3-5 дугаар сарын дундаж температур 1991-2020 оны хоорондох 30 жилийн
дунджаас Цельсийн 1.59 хэмээр дулаан байжээ. Ингэснээр энэ үзүүлэлт 1998 онд 1.24
хэмд хүрч байсан өмнөх дээд үзүүлэлтийг шинэчилсэн байна. Дундаж температурыг
хэмжихэд бодит температур бус температурын хазайцыг ашигладаг байна.
"Агаарын температурын өсөлт дэлхийн дулаарлын нөлөөллөөс үүдэлтэй" гэж Цаг
уурын агентлагийн мэдэгдэлд дурджээ. Энэ оны гуравдугаар сард агаарын хэм
нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор Токиогийн интоорын мод цагаасаа эрт
цэцэглэж, 1953 оноос эхлүүлсэн ажиглалтын түүхэнд цагаасаа эрт цэцэглэсэн гурван
жилийн /2020, 2021/ нэг болжээ. | https://montsame.mn/mn/read/320447 |
Фредди Меркюүри “Bohemian Rhapsody” дуугаа анх "Mongolian Rhapsody" гэж нэрлэж байжээ | 2023-06-02 14:34:13 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН | НЬЮ-ЙОРК. /People/. Их Британийн домогт “Queen” хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркюүри “Bohemian Rhapsody” дуугаа анх “Mongolian Rhapsody” (“Монголын уран аялгуу”) гэж нэрлэж байжээ. 1991 онд 45 насандаа таалал төгссөн тэрбээр хамтлагийнхаа хамгийн алдартай дууг анх ингэж нэрлэж байсныг Лондоны “Sotheby's” дуудлага худалдааны ордонд дэлгэсэн түүний дууных нь ноорог нотолж байгаа ажээ. Арваад жилийн өмнө үйл ажиллагаагаа зогсоосон “British
Midland Airways” агаарын тээврийн компанийн тэмдэглэлийн дэвтрийн 15 хуудсан дээр хар, хөх өнгийн үзэг, харандаагаар бичсэн Меркюүригийн классик рок урсгалын энэхүү дууны ноорогт "Монголын" гэдэг
үгийг дарж, оронд
нь "Bohemian" гэж бичсэн байжээ.Хэдийгээр Меркюүри хит дууныхаа нэрийг яагаад өөрчилснийг ноорог дээрээ бичээгүй ч
"Bohemian Rhapsody" нь АНУ-д 10 сая гаруй удаа, дэлхий даяар “Spotify” болон “YouTube”-ээр 4
тэрбум гаруй удаа цацагдсан байна. Энэхүү
гар бичмэлд “Queen”
хамтлагийн "Don't Stop Me Now", "Somebody to Love", "We Are the Champions" зэрэг алдартай дуунуудынх нь ноорог ч бас
байгаа аж. Фредди Меркюүригийн 1980 онд Лондонд худалдаж авсан “Garden
Lodge” байшинд хадгалагдаж байсан энэхүү ноорог нь есдүгээр сард Лондон хотноо дуудлага худалдаанд орох тоглолтын хувцас, гэрийн тавилга, уран зураг зэрэг нийт 1500 эд зүйл бүхий, "Freddie Mercury: A World of His Own" нэртэй цуглуулгын нэг хэсэг юм. Уг цуглуулгын зарим эд зүйлийг зургаадугаар сарын 1-8-ны хооронд Нью-Йорк дахь "Sotheby's"-ийн дуудлага худалдаанд анх удаа тавих бөгөөд дараа нь Лос-Анжелес, Хонконгт дуудлага худалдаанд оруулсныхаа дараа наймдугаар сард Лондон руу буцна.Дуунуудынх нь ноорог 250-400 мянган ам.доллар, “Queen” хамтлагийн хамгийн сүүлчийн аялан тоглолтын үеэр "God Save the Queen" дууг дуулахдаа өмсөж байсан Меркюүригийн титэм, хувцас 75-100 мянган ам.долларт
хүрнэ гэж “Sotheby's” тооцоолж байгаа бөгөөд дуудлага худалдаанаас олсон орлогын зохих хувийг ХДХВ/ДОХ-той тэмцэх буяны байгууллагууд болох “Mercury Phoenix Trust”, “Elton John Aids Foundation” сангуудад хандивлах аж. | https://montsame.mn/mn/read/320427 |
Монголын энхийг сахиулагчид Өмнөд Суданы охидын сургуульд тоглоомын талбай тохижуулжээ | 2023-06-02 13:35:04 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ЖУБА. /UNMISS/. Өмнөд Судан дахь Монголын энхийг сахиулагчид Бентиу хотын охидын сургуульд тоглоомын талбай тохижуулж өгсөн талаар Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа /UNMISS/ “Facebook” хуудсандаа мэдээлжээ.
“Өмнөд Судан дахь
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй монгол цэргүүд Бентиу хотын
охидын сургуулийн гадна талбайг тохижуулж, бичгийн хэрэгсэл, хувцас, өөрсдийн гараар хийсэн тоглоомууд хандивлалаа. Охидын сургуулийн хамт олны зүгээс талархал илэрхийлэв. Энх тайван ийм үйлээс эхэлдэг” гэж UNMISS онцолжээ. Өмнөд Суданд
энгийн иргэдийг хамгаалах, мөргөлдөөний хөлд нэрвэгдсэн улсад бат бөх энх тайвныг
тогтоохоор дэлхийн 73 улсын 20 мянга орчим энхийг сахиулагч, түүний дунд
Монголын 800 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. | https://montsame.mn/mn/read/320437 |
Хамгийн эртний птерозаврын үлдэгдэл Австралиас олджээ | 2023-06-02 11:41:31 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | ПЕРТ. /Curtin
University/. Эрдэмтэд 107 сая орчим жилийн өмнө өнөөгийн
Австралийн нутаг дэвсгэрт буюу өмнөд туйлын бүсэд амьдарч байсан эртний хоёр
птерозаврын үлдэгдлийг Викториа мужийн музейн агуулахаас олжээ. Энэ олдворууд нь
одоогийн байдлаар өмнөд тивийн нутаг дэвсгэр дээрх нисдэг гүрвэлийн хамгийн эртний
төлөөлөгчид юм гэж Куртиний
их сургуулийн хэвлэлийн алба мэдээлсэн байна."Цэрдийн галавын
үед Австрали тив одоогийн байрлалаасаа өмнө зүгт оршиж байсан бөгөөд тэр үед
Викториа муж өмнөд туйлын тойрог дотор байсан тул өвлийн улиралд хэдэн долоо
хоногийн турш нарны гэрэл үздэггүй байжээ. Хүрээлэн буй орчны ийм хүнд нөхцөлд птерозаврууд
амьд үлдээд зогсохгүй өсөж үржиж чадсаныг бидний нээлт харуулж байна" гэж судалгааны
багийн ахлагч Адель Пентланд хэлжээ.Судлаачид зарим төрлийн птерозаврууд нь туйлын өдөр, шөнийн нөхцөлд дасан
зохицсон байсныг тогтоожээ. Эрдэмтэд "Үлэг гүрвэлийн булан" гэгддэг далайн тохойгоос олдсон чулуужсан олдворуудыг судалж байхдаа энэхүү нээлтийг хийсэн байна. Уг газраас палеонтологичид сүүлийн арав гаруй жилд Цэрдийн галавын эхэн үед туйлын бүсэд амьдарч
байсан хэдэн арван үлэг гүрвэл болон бусад эртний амьтдын үлдэгдлийг олжээ.Эдгээр малтлагын
үеэр палеонтологичид эхэндээ гарал үүсэл нь тогтоогдоогүй маш олон тооны чулуужсан үлдэгдэл олсныг Викториа мужийн музейн агуулахад хадгалж байсан байна.Австралийн судлаачид саяхнаас тэдгээрийг дахин судалж эхэлсэн бөгөөд 107 сая орчим жилийн өмнө туйлын бүсэд амьдарч байсан Австралийн
хамгийн эртний хоёр птерозаврын чулуужсан уг үлдэгдлүүд байсныг тогтоожээ.Хоёр олдворын нэг нь нас бие гүйцсэн эмэгчин птерозаврынх бөгөөд далавчных нь урт дэлгэсэн үедээ 2 метрээс давдаг байна. Харин хоёр дахь нь птерозаврын зулзаганы үлдэгдэл аж. Нисдэг гүрвэлийн зулзаганы яс өмнө нь Австралиас тэр дундаа Цэрдийн галавын эхэн үед өмнөд туйлын байрлалд оршиж байсан бүс нутгаас хэзээ ч олдож байгаагүйг А.Пентланд онцолжээ.Птерозаврын
зулзаганы үлдэгдэл олдсоноор, эдгээр гүрвэлүүд нь өмнөд туйлын нөхцөлд амьд үлдэж чадсан төдийгүй үүрээ засаж, өсөж
үржиж чадсаныг харуулж байна гэж эрдэмтэд хэлжээ. А.Пентланд болон
түүний багийнхан энэхүү таамаглалыг батлах нотолгоог дараагийн малтлагаар олно гэж найдаж байгаа аж. Түүнчлэн туйлын
птерозаврууд ямар нөхцөлд өсөж торниж
байсан талаар ойлголттой болно гэж найдаж байна. Ташрамд дурдахад,
птерозавр нь хамгийн анх нисэж сурсан сээр нуруутан бөгөөд эдгээр нисдэг гүрвэл
нь Триасын үеийн төгсөлд буюу 220-210 сая орчим жилийн өмнө үүссэн гэж палеонтологичид үздэг. | https://montsame.mn/mn/read/320352 |
И.Маск “дэлхийн хамгийн чинээлэг эрхэм” цолоо эргүүлэн авчээ | 2023-06-02 11:32:23 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВАШИНГТОН. /Bloomberg/.
Америкийн “Tesla”, “SpaceX”, “Twitter” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск
хөрөнгийнхөө хэмжээгээр Францын “LVMH” группийн тэргүүн Бернар Арног гүйцсэнээр дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн цолоо эргүүлэн авсныг “Bloomberg
Billionaires Index”-ийн тоо баримт
харуулжээ.Тодруулбал, цахилгаан
автомашин үйлдвэрлэгч компанийнх нь хувьцаа тавдугаар сард 24 хувиар өссөнөөр И.Маскийн
хөрөнгө энэ онд 40.3 хувиар өсөж, 192 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2022 оны 12
дугаар сард 51 настай И.Маск “дэлхийн хамгийн чинээлэг эрхэм” цолоо 74 настай
Б.Арнод алдсан юм. Б.Арногийн хувьд одоо 187 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр
жагсаалтын хоёругаарт бичигдэж байна.И.Маск нь “Tesla” компанийн хувьцааны 14 орчим хувь, “SpaceX”-ийн хувьцааны 40 гаруй хувийг эзэмшдэг
бол Б.Арно “LVMH” группийн
хувьцааны 60 орчим хувийг эзэмшдэг байна. Харин тэдний араас
“Amazon” компанийг үүсгэн
байгуулагч, 59 настай Жефф Безос 144 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр удаалжээ. | https://montsame.mn/mn/read/320425 |
Оросоос импортолсон Хятад, Энэтхэгийн газрын тосны хэмжээ эрс өсжээ | 2023-06-02 10:51:32 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ИСТАНБУЛ. /Anadolu/. ОХУ-аас импортолдог Хятад, Энэтхэгийн газрын тосны хэмжээ тавдугаар сард эрс нэмэгдэж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрснийг пүрэв гарагт танилцуулсан тайлан мэдээ харуулжээ.Тодруулбал, газрын тосны ачаа тээврийн мэдээллийн “Vortexa”, түүхий эдийн зах
зээлийн “Kpler” компанийн тайланд мэдээлснээр, дэлхийн газрын тосны хамгийн том болон гурав дахь
том импортлогч тус орнууд ОХУ-аас тухайн сард нийтдээ 110 сая торх газрын тос
худалдан авсан байна.Энэ нь дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад 10 орчим хувиар өссөн үзүүлэлт
болохыг тайланд дурджээ. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон түүний холбоотнуудын /ОПЕК+/ эгзэгтэй уулзалтын өмнө
импорт ийнхүү дээд үзүүлэлтэд хүрсэн байна. "ОПЕК+" бүлгийн гишүүд зургаадугаар сарын
4-ний өдөр хийх уулзалтаараа олборлолтынхоо хэмжээг одоогийн түвшинд хэвээр
үлдээх төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээлжээ.Өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш "ОПЕК+" олборлолтоо өдөрт хоёр
сая торхоор танаад байгаа бөгөөд дөрөвдүгээр сард "ОПЕК"-ийн зарим гишүүд сайн
дурын үндсэн дээр олборлолтоо тавдугаар сараас энэ оны эцэс хүртэл өдөрт 1.66
сая торхоор бууруулахаар шийдвэрлэсэн.Тус байгууллагын бүрэлдэхүүнд багтдаг Саудын Араб, Ирак, АНЭУ, Кувейт, Алжир, Оман
зэрэг орнууд нь түүхий газрын тосны экспортын орлогоос ихээхэн хамааралтай бөгөөд эдийн засгаа дэмжихийн тулд газрын тосны үнийг өсгөх шаардлагатай байгаа
юм.
2022 оны 10 дугаар сард гаргасан шийдвэр нь коронавирусний цар тахал дэгдсэнээс
хойш газрын тосны олборлолтыг хамгийн их хэмжээгээр бууруулсан шийдвэр болсон бөгөөд дэлхийн газрын тосны эрэлтийн 2
орчим хувийг эзэлж байна. | https://montsame.mn/mn/read/320413 |
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэллээ | 2023-06-02 10:21:39 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СИНГАПУР. /asean.org/. “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” гэж нэрлэгддэг Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хамгийн том чуулган өнөөдөр Сингапурт эхэллээ. Чуулганд АНУ, Хятад, Япон, Австрали, Европын Холбооны орнууд зэрэг 49 улсын батлан хамгаалах байгууллага, зэвсэгт хүчин, тагнуулын байгууллагуудын дарга нар, өндөр албан тушаалын төлөөлөгчид оролцоно.Ази, Өрнөдийн орнуудын 600 орчим төлөөлөгч оролцох дөрвөн өдрийн чуулганы хүрээнд кибер болон технологийн өрсөлдөөний нөхцөлд аюулгүй байдалд учирч буй аюул занал, бүс нутгийн цөмийн аюулгүй байдал, Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдал, бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах зэрэг өргөн хүрээний сэдвээр олон тооны нэгдсэн хуралдаан, тусгай хуралдаан зохион байгуулна. "Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын манлайлал" сэдэвт нэгдсэн хуралдаанд хэлэх Пентагоны тэргүүн Ллойд Остиний үг, мөн уг хуралдааны үеэр аюулгүй байдлын асуудлаарх Хятадын шинэ санаачилгыг танилцуулах тус улсын Батлан хамгаалахын сайд Ли Шанфугийн хэлэх үг онцгой анхаарал татах төлөвтэй байна.Украины асуудлаар аль нэг хуралдааныг албан ёсоор нэрлээгүй боловч чуулганы ихэнх хэлэлцүүлэг, илтгэлийн үеэр хөндөгдөнө. "Евро-Атлантын болон Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал" нэртэй хуралдаанд Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников оролцох төлөвтэй байна.Түүнчлэн Ллойд Остин, Ли Шанфу нарын уулзалтыг энэхүү чуулганы үеэр зохион байгуулах Вашингтоны саналд Бээжин татгалзсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор АНУ, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд нар олны анхаарлын төвд байна. Чуулганы хүрээнд мөн Австрали, АНУ, Филиппин, Японы Батлан хамгаалахын сайд нарын дөрвөн талт хэлэлцээ анх удаа болох төлөвтэй байна. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, талууд шинэ хэлбэрээр бүс нутгийн аюулгүй байдлын асуудал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн далай тэнгис дэх Хятадын үйл ажиллагаа дөрвөн талын хэлэлцэх гол асуудлуудын нэг байна гэж таамаглаж байна. Хэлэлцээнд оролцогчид Бээжингийн "нэг талын үйл ажиллагаа"-ны эсрэг Өмнөд Хятадын тэнгист хамтарсан эргүүл хийх боломжийг хэлэлцэхээр төлөвлөж байгааг Японы хэвлэлүүд онцолсон байна. “Шангри-лагийн яриа хэлэлцээ”-г 2002 оноос хойш жил бүр хийж ирсэн боловч 2020, 2021 онуудад коронавирусний цар тахлын улмаас уг чуулган хоёр жил завсарласан юм. | https://montsame.mn/mn/read/320411 |
НАТО-гийн тэргүүн Туркт айлчилна | 2023-06-02 09:06:20 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ОСЛО. /AFP/.
Режеп Тайип Эрдоган Туркийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоны дараа Шведийн гишүүнчлэлийг батлахад түлхэц үзүүлэх
зорилгоор Турк улсад “ойрын хугацаанд” айлчилна гэж НАТО-гийн тэргүүн Йенс
Столтенберг пүрэв гарагт мэдэгджээ.“Шведийг
НАТО-гийн гишүүн болно гэдэгт миний бие итгэлтэй байгаа бөгөөд аль болох ойрын
хугацаанд гишүүнээр элсүүлэхийн төлөө бид ажиллаж байна” гэж Й.Столтенберг
Норвегийн нийслэл Осло хотноо болсон НАТО-гийн Гадаад хэргийн сайд нарын
уулзалтын үеэр хэлсэн байна. Мөн Р.Эрдогантай энэ
долоо хоногийн эхээр утсаар ярьж, Шведийг гишүүнээр элсүүлэх асуудалд ахиц дэвшил
гаргахын чухлыг онцолсон гэдгээ НАТО-гийн тэргүүн хэлжээ. НАТО-гийн
орнуудаас өдгөө Турк, Унгар л Шведийн гишүүнээр элсэх хүсэлтийг соёрхон
батлаагүй байгаа юм. Финланд улс энэ
оны дөрөвдүгээр сард НАТО-д албан ёсоор элссэн билээ. Өнгөрсөн ням гарагт
Туркийн Ерөнхийлөгчөөр дахин таван жилийн хугацаатай улиран сонгогдсон
Р.Эрдоганы хувьд Шведийг “террористуудыг”, тэр дундаа Курдийн Ажилчны намын
гишүүдийг орогнуулж байна гэж буруутгасаар иржээ. Харин Шведийн
Гадаад хэргийн сайд Тобиас Биллстрем мэдэгдэхдээ, Стокхолм НАТО-д элсэхэд
шаардлагатай “бүх үүрэг амлалтаа” биелүүлсэн хэмээгээд, Турк, Унгарт хандан
Шведийг эвсэлд нэгдэхийг зөвшөөрөхийг уриалсан байна. “Турк, Унгар улсууд
Шведийн хүсэлтийг соёрхон батлах үйл явцыг эхлүүлэх цаг нь болсон”
гэдгийг тэрбээр онцолжээ.
Шведэд терроризмтой тэмцэх шинэ хууль пүрэв гаргаас хэрэгжиж эхэлснийг Т.Биллстрем Туркийн талтай байгуулсан баримт бичгийн сүүлийн алхам хэмээн тодорхойлоод, тус улсын төлөөлөгчидтэй ойрын долоо хоногт хийх уулзалтын үеэр гишүүнчлэлийн асуудлаар
томоохон алхам хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. | https://montsame.mn/mn/read/320399 |
Дэлхий дахинд нийгмийн хамгаалалд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн тоо улам бүр нэмэгджээ | 2023-06-01 17:54:58 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ЖЕНЕВ/НЬЮ-ЙОРК. /ilo.org/. Дэлхий нийтэд тулгарч буй хямралаас үүдэн сая сая хүүхэд ядууралд өртөх нь нэмэгдэж байгаа тул нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг шинээр гарсан тайлан анхаарууллаа. Нийгмийн хамгаалалд хамрагдах боломжгүй хүүхдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь тэднийг ядуурал, өлсгөлөнд нэрвэгдэх, ялгаварлан гадуурхагдах эрсдэлд хүргэж байна гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) болон НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран гаргасан тайланд дурджээ.“Тоо томшгүй шалтгаан: Бүх хүүхдийн нийгмийн хамгааллыг бэхжүүлье” нэртэй уг тайланд дурдсанаар 2016-2020 он хүртэлх хугацаанд хүүхдийн тэтгэмж (бэлэн мөнгөөр эсвэл татварын хөнгөлөлт хэлбэрээр олгодог) гэх зэрэг нийгмийн амин чухал хамгаалалтад хамрагдаж чадахгүй байгаа 0-15 насны хүүхдийн тоо дэлхий даяар 50 саяар нэмэгдэж, 1.46 тэрбумд хүрсэн байна. “Хамгийн чухал нь, бүх хүүхдийн нийгмийн хамгаалалд хангалттай хэмжээгээр хөрөнгө оруулах, тэр дундаа хүүхэд бүрд мөнгөн тэтгэмж олгох замаар гэр бүлүүдийг дэмжих нь ёс зүйтэй, оновчтой сонголт бөгөөд тогтвортой хөгжих, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх үндсэн арга зам юм” хэмээн ОУХБ-ын Нийгмийн хамгааллын газрын дарга Шахра Разави хэллээ.Тайланд дурдсанаар, 2016-2020 онд хүүхэд, гэр бүлд үзүүлэх дэмжлэг дэлхий даяар хумигдсан бөгөөд 2030 он гэхэд нийгмийн хамгааллын хамрах хүрээг өргөжүүлэх тухай тогтвортой хөгжлийн зорилгоо биелүүлэх ямар ч улс орон байхгүй байна. Тухайлбал, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад нийгмийн хамгааллын хамрах хүрээ 51 хувиас 42 хувь хүртэл огцом буурчээ. Бусад олон бүс нутагт мөн энэ хүрээ нэмэгдээгүй, бага хэвээр байна. 2016 оноос хойш Төв Ази, Өмнөд Азийн бүс нутаг, Зүүн Ази, Зүүн өмнөд Азийн бүс нутаг, Сахарын цөлөөс урагш орших Африкийн бүс, Баруун Азийн бүс нутаг, Хойд Африкт тус тус 21 хувь, 14 хувь, 11 хувь, 28 хувьтай байна.Нийгмийн хамгааллын тогтолцооноос гадуур байгаа хүүхэд бүр ядуурал, өвчин эмгэгт өртөж, боловсрол, хоол тэжээлийн дутагдалд орж, насанд хүрэхээсээ өмнө гэрлэх, хөдөлмөр эрхлэх өндөр эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулжээ.Дэлхий даяар хүүхдүүд үгээгүй ядууралд өртөх магадлал насанд хүрэгчдээс хоёр дахин их байгаа бөгөөд 356 сая хүүхэд үгээгүй ядуу амьдарч байна. | https://montsame.mn/mn/read/320390 |
Германы инфляц тавдугаар сард буурчээ | 2023-06-01 11:05:18 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | БЕРЛИН./DW/. Германд шатахууны үнэ буурч, нийтийн тээврээр зорчих нэгдсэн тасалбар нэвтрүүлсэнтэй холбоотойгоор инфляц тавдугаар сард буурч, өнгөрсөн оны гуравдугаар сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрчээ.Тус улсын Статистикийн газраас мэдээлснээр, тавдугаар сард хэрэглээний үнэ жилийн дунджаар 6.1 хувиар өссөн байна. Дөрөвдүгээр сард инфляц 7.2 хувьтай байжээ. Судлаачдын үзэж
байгаагаар, инфляц буурахад
эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ онцгой нөлөөлсөн байна. Эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ дунджаар ердөө 2.6 хувиар (дөрөвдүгээр
сард 6.8 хувь) өссөн бөгөөд Холбооны улсын олон мужид шатахуун түгээх станцуудын
түлшний үнэ буурсан үзүүлэлттэй байна.Мөн тавдугаар
сард нийтийн тээврийн бүх хэрэгслээр
зорчих 49 еврогийн үнэтэй нэгдсэн тасалбарыг
нэвтрүүлсэн нь эерэг нөлөө үзүүлсэн
бөгөөд энэ нь Германы арав орчим
сая иргэдийн тээврийн зардлыг бууруулжээ.Германы Засгийн газар тавдугаар сард инфляц буурсан үзүүлэлттэй гарсныг нааштай эерэг хандлага гэж үзэж байна. Тус улын Эдийн засгийн яамны төлөөлөгч “Инфляцын
хөшүүргүүд, ялангуяа эрчим хүчний үнэ дахин суларлаа” гэж онцлон тэмдэглэжээ. | https://montsame.mn/mn/read/320369 |
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өрийн дээд хязгаарын тухай хуулийн төслийг баталжээ | 2023-06-01 10:36:55 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /CNBC/.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим зургаадугаар сарын 5-ны өдрөөс өмнө дефолт зарлахаас зайлсхийх хуулийн төслийг лхагва гарагт баталлаа.Бүгд найрамдах намынхан олонх болж буй Төлөөлөгчдийн танхим уг хуулийн төслийг 314-117 саналын харьцаатайгаар баталж, Сенатын танхимд илгээжээ. Эцсийн санал хураалтад Ардчилсан намын 165, Бүгд найрамдах
намын 149 гишүүн Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКарти, Ерөнхийлөгч Жо
Байден нарын хэлэлцэн тохиролцсон
хуулийн төслийг дэмжсэн байна.Засгийн газрын
31.4 их наяд ам.долларын өрийн таазыг 2025 оны нэгдүгээр сар хүртэл өсгөх хуулийн төсөлд Ж.Байден
гарын үсэг зурахаас өмнө Сенатын танхим батлах ёстой юм. Өрийн хэмжээ нэгдүгээр сард таазандаа тулаад байсан боловч Сангийн яам АНУ холбогдох төлбөрүүдээ үргэлжлүүлэн төлөх арга
хэмжээг авч байв.Ж.Байден
санал хураалтын дараа хийсэн мэдэгдэлдээ, “Өнөө орой Төлөөлөгчдийн
танхим дефолт зарлахаас зайлсхийж, улсын
эдийн засгийн сэргэлтийг
хамгаалахын тулд чухал алхам
хийлээ. Энэхүү төсвийн хэлэлцээр бол хоёр намын тохиролцоо бөгөөд талуудын аль нь ч хүсэж байсан бүхнээ авч чадаагүй” хэмээн тэмдэглэжээ.
АНУ-ын төрийн тэргүүн мөн К.Маккарти
болон түүний багийнханд “шударгаар”
хэлэлцээ хийсэнд талархал илэрхийлжээ. Түүнчлэн Сенатын танхимд хандан хуулийн төслийг аль болох
хурдан батлахыг уриалсан байна. | https://montsame.mn/mn/read/320372 |
Хятадын эрдэмтэд квант харилцаа холбооны шинэ дээд амжилт тогтоов | 2023-05-31 16:31:08 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эрдэмтэд өндөр хурдтай квант түлхүүрийн түгээлтийн (Quantum Key Distribution/QKD) технологийг ашиглан 1002 км урттай шилэн кабелиар өгөгдөл дамжуулж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Жинаний Квантын технологийн хүрээлэн, Шанхайн микросистем, мэдээллийн технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн мэдээлснээр, ийм зайд секундэд 0.0034 бит хурдтайгаар мэдээлэл дамжуулсан байна. Тэдний ололт амжилтын талаарх цуврал нийтлэл “Physical Review Letters” сэтгүүлд нийтлэгджээ. Өмнө нь харилцаа холбооны ийм технологийг ашиглан мэдээлэл дамжуулсан хамгийн хол зай нь 830 км байв. Сүүлийн жилүүдэд уламжлалт электроникт суурилсан холбоо харилцааны сонгодог системүүд хүчин чадлынхаа хязгаарт тулаад байгаа юм. Тиймээс дэлхийн эрдэмтэд физикийн өөр зарчмуудад тулгуурлан төхөөрөмжүүдийг судалж, хөгжүүлж байна.Тэдгээрээс хамгийн ирээдүйтэй чиглэл нь оптик диапазоны цахилгаан соронзон долгионыг ашиглан дохио үүсгэх, дамжуулах, боловсруулах арга замыг судалдаг фотоникийн салбар юм.Одоо фотоникийн цар хүрээ нэлээд өргөжиж, хэт өргөн зурвасын богино долгионы дохиог (радио фотоник) үүсгэх, дамжуулах, боловсруулах системүүд, түүнчлэн өгөгдөл дамжуулах, боловсруулах квант системүүд (квант фотоник) бий болжээ. | https://montsame.mn/mn/read/320347 |
АНУ-ын хууль тогтоогчид өрийн таазын талаар санал хураана | 2023-05-31 16:08:14 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Засгийн
газрын захиран зарцуулах мөнгө дуусахад долоо хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байгаа энэ үед Конгрессын
Төлөөлөгчдийн танхим улсын өрийн дээд
хязгаарыг өсгөх тухай хуулийн төслийн талаар лхагва гарагт санал хураах
төлөвтэй байна.АНУ-ын
Ерөнхийлөгч Жо Байден, Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти нар Бүгд
найрамдах намынхны шаардаж буй зардлаа танах зэрэг буулт хийх арга хэмжээнүүдэд дэмжлэг
авахаар ажиллаж байна. Мягмар гарагт Төлөөлөгчдийн танхимын дүрмийн хороо уг хууль төслийн талаар санал хураалт явуулах зөвшөөрөл олгожээ. Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах намынхан ялимгүй олонхын, Сенатад Ардчилсан намын гишүүд ялимгүй олонхын суудал эзэлдэг, мөн хоёр намын жигүүрүүд хэлэлцээрийн нөхцөлүүдэд сэтгэл дундуур байгаа тул дээрх хуулийн төслийг батлахад хангалттай дэмжлэг авч чадах нь тодорхойгүй байна.Өнгөрсөн долоо
хоногт Сангийн сайд Жанет Йеллен Конгресс зургаадугаар сарын 5 гэхэд өрийн дээд
хязгаарыг өсгөхгүй бол Засгийн газар санхүүгийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ
гэдгийг анхааруулсан юм. Түүнчлэн өрийн таазтай холбоотой шийдвэрийг
“эцсийн мөч хүртэл хойшлуулах” нь бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн итгэлийг
хөсөрдүүлж, АНУ-ын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэдгийг сануулсан билээ. | https://montsame.mn/mn/read/320345 |
“Запорожье” АЦС-ыг хамгаалах таван зарчмыг санал болгожээ | 2023-05-31 12:52:01 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | НЬЮ-ЙОРК. /NHK/.
Олон улсын атомын эрчим хүчний
байгууллагын /ОУАЭХА/ тэргүүн Рафаэль Гросси Украины “Запорожье” атомын
цахилгаан станцын /АЦС/ аюулгүй байдлыг хангах таван зарчмыг санал болгожээ. Уг станц нь 2022 оноос хойш Оросын цэргүүдийн хяналтад байгаа юм.ОУАЭХА-ийн
тэргүүн мягмар гарагт Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Аюулгүйн
Зөвлөлийн хурлын үеэр саналаа дэвшүүлсэн байна. Тэрбээр хэлэхдээ,
станцын аюулгүй байдал “маш эмзэг, аюултай” хэвээр байгааг цохон тэмдэглээд,
тус бүсэд байлдааны ажиллагаа үргэлжилж, ойрын хугацаанд улам эрчимжиж магадгүй
байгааг онцолжээ.Түүний санал болгосон зарчмуудад, АЦС-ын бүсээс болон уг станц руу ямар ч дайралт хийх ёсгүй түүнчлэн станцын байрыг хүнд зэвсгийн агуулах, баазын зориулалтаар
ашиглаж болохгүй гэж заажээ. Мөн станцын цахилгаан
хангамжийн аюулгүй байдлыг тогтвортой хангахын тулд бүхий л хүчин чармайлтыг гаргах ёстойг
дурдсан байна.Р.Гросси Орос,
Украины талуудын аль алинаас таван зарчмаа дагаж мөрдөхийг хүссэн ч Орост станцыг орхин явахыг уриалаагүй байна. Их буугаар
галласны улмаас цахилгаан хангамж нь удаа дараа тасалдаад байгаа АЦС-ын аюулгүй
байдалд олон нийт санаа зовних болоод буй энэ үед ОУАЭХА дээрх саналыг
дэвшүүлжээ. Р.Гросси Орос,
Украины төлөөлөгчидтэй хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн боловч төдийлөн үр дүнд хүрээгүй байна. | https://montsame.mn/mn/read/320315 |
Дэлхий орчмын тойрог замд буй хүний тоо өмнөх дээд амжилтыг эвдэв | 2023-05-31 12:18:02 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН | МОСКВА. /RIA Novosti/. Хятадын "Шэньжөү-16" сансрын хөлгийг хөөргөсний дараа Дэлхий орчмын тойрог замд нэгэн зэрэг ажиллаж байгаа хүний тоо 17-д хүрч, өмнөх дээд амжилт эвдэгджээ. Өмнөх дээд амжилтыг 2021 оны есдүгээр сарын 16-нд тогтоож байсан бөгөөд тухайн үед Дэлхий орчмын тойрог замд нийт 14 хүн гарсан байжээ. Тодруулбал, Олон улсын сансрын станц (ОУСС) дотор долоон хүн (ОХУ-ын хоёр, АНУ-ын гурав, Японы нэг, Францын нэг иргэн), Хятадын "Шэньжөү-12" сансрын хөлгөөр гурван сансрын нисгэгч, АНУ-ын “Crew Dragon” сансрын хөлгийн арилжааны нислэгийн багийн 4 америк иргэн сансарт гарсан байв. Үүний өмнөх дээд амжилт 25 жилийн турш эвдэгдээгүй юм. 1995 оны гуравдугаар сард Оросын “Мир” станц дотор зургаа, АНУ-ын “Endeavor” сансрын хөлөг дотор долоо буюу тойрог замд нийт 13 хүн нэгэн зэрэг ажиллаж байв. "Шэньжөү-16" сансрын хөлгийг тавдугаар сарын 30-нд "Чанжэнь-2" пуужингаар хөөргөсөн бөгөөд уг хөлгөөр Хятадын гурван сансрын нисгэгч “Тяньгун” сансрын станц руу ниссэн байна. Хятадын сансрын станцад тус улсын мөн гурван сансрын нисгэгч ажиллаж байгаа бөгөөд уг хөлгөөр дэлхий рүү буцах юм. Энэ нь Хятадын тойрог замын станцын багийн ээлж солигдох хоёр дахь ажиллагаа болно.ОУСС-д одоогийн байдлаар ОХУ-ын "Союз МС-23" сансрын хөлгийн баг, АНУ-ын “Crew Dragon” хөлгийн баг болон “Axiom Space AX-2” хувийн компанийн арилжааны нислэгийн багийн нийт 11 хүн буюу "Союз МС-23" сансрын хөлгийн багийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Сергей Прокопьев, Дмитрий Петелин, мөн Америкийн иргэн Фрэнк Рубио нар, “Crew-6” хөлгийн багт АНУ-ын Стивен Боуэн, Уоррен Хобург, Оросын сансрын нисгэгч Андрей Федяев, АНЭУ-ын сансрын нисгэгч Султан Алнеяди нар ажиллаж байна.“Axiom Space AX-2” хувийн компанийн арилжааны нислэгийн багийг “NASA”-гийн сансрын нисгэгч асан Пегги Уистоны ахалж байгаа бөгөөд түүнтэй хамт Америкийн бизнес эрхлэгч Жон Шоффнер, Саудын Арабын сансрын анхны эмэгтэй нисгэгч Райана Барнави, нисгэгч Али Аль-Карни нар ниссэн юм. | https://montsame.mn/mn/read/320310 |
Украины эзлэгдсэн газар нутгийг Оросын мэдэлд үлдээхийг санал болгосон гэх мэдээллийг няцаав | 2023-05-31 11:18:01 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | БЭЭЖИН. /rbc/. Хятадын тусгай төлөөлөгч Ли Хуэй Европт хийсэн айлчлалынхаа үеэр Украины түр эзлэгдсэн газар нутгийн зарим хэсгийг ОХУ-ын мэдэлд үлдээхийг санал болгосон гэх “The Wall Street Journal” сонины мэдээг Хятадын Гадаад хэргийн яамны /ГХЯ/ хэвлэлийн нарийн бичгийн дарга Мао Нин няцаажээ. “Хятад улс тусгай төлөөлөгч Ли Хуэйн айлчлалын талаарх мэдээллийг цаг тухайд нь нийтэлсэн. Баттай мэдээлэл авахыг хүсвэл тэндээс лавлана уу. Мөн Украины Гадаад хэргийн сайд бусад талуудтай холбогдсон гэдгээ, тусгай төлөөлөгч Ли Хуэй "Wall Street Journal"-ын мэдээлж байгаа мэдэгдлийг хийсэн гэж нэг ч улс мэдээлээгүй гэдгийг олон нийтэд мэдэгдсэн талаар би бас мэдэгдэж байсан" гэж Мао Нин хэлсэн байна.Энэ сард Киев, Варшав, Берлин, Парис, Брюссельд айлчилсан Хятадын тусгай төлөөлөгч Ли Хуэй Украины түр эзлэгдсэн гар нутгийн зарим хэсгийг ОХУ-ын мэдэлд үлдээж, Украинд нэн даруй гал зогсоохыг Европын засгийн газруудад уриалсан гэж “The Wall Street Journal” Өрнөдийн албаны хүмүүсийг эх сурвалж болгон мэдээлжээ. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх Михаил Подоляк тус хэвлэлийн мэдээлэлд хариу тайлбар хийхдээ, “ямарваа нэг буулт хийсэн хувилбар” бол “ардчиллын ялагдлыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн үг юм гэж цохон тэмдэглэсэн байна. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мөн уг мэдээллийг няцаажээ. | https://montsame.mn/mn/read/320228 |
Хятадын Гадаад хэргийн сайд Чинь Ган И.Масктай уулзжээ | 2023-05-31 09:58:04 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд
Гадаад хэргийн сайд Чинь Ган Америкийн “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон
Масктай Бээжин хотноо мягмар гарагт
уулзжээ.Хятадын шинэчлэл нь урьд хожид байгаагүй хөгжлийн боломж, зах зээлийн эрэлт хэрэгцээг бий
болгоно гэж Чинь Ган уулзалтын
үеэр цохон тэмдэглээд, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдэд суурилсан, Хятадын автомашины аж үйлдвэрийн хэтийн төлөв өргөн
байна гэв.Мөн Хятад улс нээлттэй байдлыг үргэлжлүүлэн өндөр түвшинд ахиулж, “Tesla” болон бусад гадаадын компаниудад илүү зах
зээлд чиглэсэн, хууль тогтоомжид суурилсан, олон улсын бизнесийн орчныг
бүрдүүлнэ гэж Чинь Ган хэлэв.Тэрбээр үргэлжлүүлэн
хэлэхдээ, Хятад, Америкийн эрүүл,
тогтвортой, бүтээлч харилцаа нь хоёр орны
төдийгүй дэлхийн нийтийн ашиг сонирхолд нийцнэ хэмээгээд, хоёр тал
харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг зөв зарчмыг
баримталж, “аюултай жолоодлогоос” зайлсхийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг
дэмжихийн тулд “илүү шаргуу
ажилласнаар” ийм харилцаа бий болно гэдгийг нэмж хэлсэн байна.
Хариуд нь И.Маск,
АНУ болон Хятад улс нь
хоорондоо уялдаа холбоотой, салшгүй ашиг сонирхлыг хуваалцдаг гэдгийг онцлоод, “Tesla” зөрчил маргааны эсрэг байр суурьтай байгаа бөгөөд Хятад
дахь бизнесээ үргэлжлүүлэн өргөжүүлж, тус улсын хөгжлийн боломжуудыг хуваалцахад бэлэн байна гэжээ. | https://montsame.mn/mn/read/320305 |
В.Зеленский Өмнөд Солонгосыг агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл нийлүүлэхийг уриалжээ | 2023-05-31 09:19:24 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СӨҮЛ. /Chosun Ilbo/. БНСУ Киевт шаардлагатай байгаа агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл нийлүүлнэ гэж найдаж буйгаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Chosun Ilbo” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.Мягмар гарагт нийтлэгдсэн ярилцлагадаа В.Зеленский Сөүл зэвсгийн нийлүүлэлтдээ хязгаарлалт тавьсныг анхааралдаа авч байгаа ч эдгээр зарчим нь эрчим хүчний дэд бүтцийн байгууламжуудыг хамгаалах
хамгаалалтын систем, тоног төхөөрөмжид хамаарахгүй гэж үзэж байгаагаа тэмдэглэсэн байна."Агаарын довтолгооноос хамгаалах систем нь зэвсэг биш, зөвхөн хамгаалалтын зориулалттай тоног төхөөрөмж юм. Украиныг
сэргээн босгохын тулд бидэнд
"тэнгэрийн бамбай"
хэрэгтэй байна. Энэ тал дээр БНСУ бидэнд тусална гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна" гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Түүний гэргий Олена Зеленская Сөүлд тавдугаар сарын эхээр айлчлах үеэрээ мөн агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл нийлүүлэхийг БНСУ-д уриалсан юм. Украины Ерөнхийлөгч мөн ОХУ-аас Беларусийн нутаг дэвсгэр лүү стратегийн бус цөмийн зэвсэг шилжүүлэн байрлуулж буй талаар тайлбар өгчээ “Украин улс Оросын цөмийн зэвсэгтэй холбоотой аюул занал, арга хэмжээнээс айхгүй. Энэ бол Украин, Европыг айлган сүрдүүлэх
зорилготой улс төрийн заль мэх" гэдэгт итгэлтэй байна гэж В.Зеленский хэлсэн байна.Беларусийн
Ерөнхийлөгч Александр Лукашенко Оросын стратегийн бус цөмийн зэвсгийг нутаг дэвсгэрт нь шилжүүлэн байрлуулж эхэлсэн
гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. БНСУ өнөөг хүртэл Киевт санхүүгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлж, дуулга малгай зэрэг цэргийн хэрэгсэл илгээж
байсан ч зэр зэвсэг нийлүүлээгүй юм. Дөрөвдүгээр сард Юн Сог Ёль "дайны хуулийг бүдүүлгээр зөрчсөн"
тохиолдолд Сөүл зэвсэг нийлүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдсэн билээ. | https://montsame.mn/mn/read/320273 |
БНАСАУ хиймэл дагуулынх нь хөөргөлт амжилтгүй болсныг хүлээн зөвшөөрчээ | 2023-05-31 08:43:49 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ПЁНЬЯН. /Yonhap/.
Өнөө өглөө хөөргөсөн цэргийн тагнуулын
хиймэл дагуул тээсэн пуужин хөдөлгүүрийн доголдлын улмаас Шар тэнгист унасан
бөгөөд хоёр дахь хөөргөлтийг “аль болох ойрын хугацаанд” явуулахаар төлөвлөж
байна гэж БНАСАУ мэдэгджээ.Солонгосын төв
цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, Пёньян баруун эргийн пуужин хөөргөх станцаасаа 06 цаг 27 минутын орчимд шинэ төрлийн “Malligyong-1” пуужинд суурилуулсан “Chollima-1” цэргийн тагнуулын хиймэл дагуулаа хөөргөсөн байна. Гэвч зөөгч пуужин
“хэвийн нислэгийн үеэр эхний угсраа салсны дараа хоёр дахь угсрааны хөдөлгүүрт доголдол
гарсны улмаас хүчээ алдаж, Шар тэнгист унасан гэж “KCNA” агентлаг мэдээлжээ.
Хөөргөлт амжилтгүй
болсон нь “шинэ төрлийн хөдөлгүүрийн системийн найдвартай, тогтвортой байдал сул,
ашигласан түлшний шинж чанар”-тай холбоотой гэдгийг сансрын
технологийн хөгжлийн газрын хэвлэлийн төлөөлөгчийг эш татан мэдээлсэн байна.Умардын тал хиймэл
дагуул хөөргөхөд илэрсэн “ноцтой” доголдлуудыг сайтар судалж, тэдгээрийг
арилгахын тулд шаардлагатай арга хэмжээг авна хэмээн мэдэгдээд, “хиймэл дагуулаа аль болох ойрын хугацаанд дахин хөөргөхөө” амлажээ.
Пёньян мягмар
гарагт мэдэгдэхдээ, тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж буй нь АНУ
болон БНСУ-ын “аюултай” цэргийн сургуулилалтыг цаг тухайд нь хянахад “зайлшгүй
шаардлагатай” гэсэн байна. | https://montsame.mn/mn/read/320294 |
И.Маск Хятадад энэ долоо хоногт айлчилж магадгүй | 2023-05-30 16:27:37 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск Хятадад энэ долоо хоногт айлчилж магадгүй тухай уг мэдээлэлд ойр гурван хүн мэдээлжээ. Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаанд тус улсад хийсэн түүний анхны айлчлал болох юм.И.Маск Хятадын
өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзаж, “Tesla”-гийн Шанхай дахь үйлдвэрт зочилно гэж эх
сурвалжуудын хоёр нь мэдээлсэн байна. Одоогоор И.Маск хэнтэй уулзах, юуны
талаар хэлэлцэх нь тодорхойгүй байна. Айлчлалын талаар мэдээлэл өгсөн хүмүүс
нэрээ нууцлахыг хүсжээ.“Tesla” болон Хятадын Төрийн зөвлөлийн
мэдээллийн албанаас энэ талаар тодруулга хүсэхэд хариу өгөөгүй байна. И.Маск Хятадад дөрөвдүгээр сард айлчилж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзахаар төлөвлөж байна гэж "Reuters" агентлаг өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байв.
Хятад улс нь “Tesla”-гийн хувьд АНУ-ын дараа хоёрдугаарт
ордог том зах зээл бөгөөд Шанхайн үйлдвэр нь үйлдвэрлэлийнх нь хамгийн том төв
юм. | https://montsame.mn/mn/read/320250 |
Швейцарт энэ хавар ердийнхөөс 1.5 хэмээр дулаан байжээ | 2023-05-30 16:20:37 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | БЕРН. /Swiss
Info/. Швейцарт энэ хавар олон
жилийн дунджаас Цельсийн 1.5 хэмээр дулаан байсан талаар цаг уурчид мэдээлжээ.“SRF” телевизээр мэдээлснээр, тус улсын өмнөд нутгаар 1961-1990 оны дунджаас Цельсийн 2 хэмээр
дулаан байжээ. Ялангуяа гуравдугаар сард онцгой дулаарч, дунджаас 3 орчим хэмээр дулаан өдрүүд үргэлжилжээ. Гуравдугаар сарын 13-нд Базель хотод 23.4
хэмд хүрч дулаарсан нь хамгийн дээд үзүүлэлт болсон байна. Альпийн нурууны хойд хэсгээр энэ хавар ерөнхийдөө үүлэрхэг, бороо хур ихтэй, бүрхэг байсан байна. Үүний зэрэгцээ
Швейцарын төв, зүүн нутгаар сүүлийн хэдэн 10 жилд үзэгдээгүй их бороо оржээ.
Тухайлбал, Гларус хотод хаврын улиралд хамгийн их буюу 500 мм хур тунадас
унасан байна. Харин өмнөд
нутгийн Тичина мужийн Лугано зэрэг хотуудад хэт хуурайшилттай байв. “SRF Meteo”
телевизийн “SRF Meteo” цаг уурын нэвтрүүлгийн мэргэжилтнүүд энэ зуны цаг агаарын найдвартай
урьдчилсан мэдээг зургаадугаар сарын эцэс, долоодугаар сарын эхээр л гаргах
боломжтой гэж мэдээлжээ. | https://montsame.mn/mn/read/320262 |
“Mitsubishi Motors” Хятад дахь үйлдвэрлэлээ түр зогсоох хугацааг сунгахаар болжээ | 2023-05-30 15:49:13 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ТОКИО. /Reuters/. Хятадын зах зээлд тулгарч буй бэрхшээлтэй холбоотойгоор “Mitsubishi Motors” корпорац дэлхийн автомашины хамгийн том зах зээл болох тус улсад үйлдвэрлэлээ түр зогсоох хугацааг цааш сунгахаар болсон талаар “Yomiuri” сонин өнөөдөр мэдээлжээ. “Mitsubishi Motors” Хятад дахь үйлдвэрлэлээ хэдийд үргэлжлүүлэх асуудлаар түншүүдтэйгээ яриа хэлэлцээ хийж байгаа, үйлдвэрлэлийг дахин эхлүүлэх хугацааны тухайд одоогоор хэлж мэдэхгүй байна гэж компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.Тус компани “Outlander sport utility” (SUV) загварынхаа Хятад
дахь үйлдвэрлэлийг тавдугаар сарыг дуустал
гурван сарын хугацаагаар түр
зогсоосноо өнгөрсөн сард мэдэгдсэн юм байна. “SUV” загвар нь Хятадын цахилгаан автомашины
зах зээлд хамгийн
их хувийг эзэлдэг бөгөөд цахилгаан машины үнэ хямдарч, үндэсний болон гадаадын олон
брэндийн шинэ загварууд гарсан нь бензин хөдөлгүүрт автомашины борлуулалтыг бууруулжээ.
Хятад улсад 2012 онд салбараа байгуулсан “Mitsubishi
Motors” компани тус улсад үйлдвэрлэлээ хэзээ дахин эхлүүлэхээ
шийдээгүй байна гэж “Yomiuri”
нэрээ нууцалсан олон эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна.Цахилгаан машины
хэрэглээнд хурдацтай шилжиж, дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины худалдан авалт багассан тул тус компани төдийгүй Японы бусад автомашин үйлдвэрлэгчид Хятадад борлуулалтын хямралтай тулгараад байна. “Outlander”-ийнхээ шинэ загварыг “Mitsubishi Motors” өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадад танилцуулжээ. | https://montsame.mn/mn/read/320220 |
Энэтхэг “Чандраян-3” аппаратаа долоодугаар сард хөөргөнө | 2023-05-30 14:34:02 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэг улс Сарыг судлахаар илгээх гурав дахь аппарат болох “Чандраян-3”-ыг энэ оны долоодугаар сард хөөргөнө гэж тус улсын Сансар судлалын байгууллагын /ISRO/ дарга С.Соманат даваа гарагт мэдэгдлээ. Энэтхэгийн өмнөд
хэсгийн Андхра Прадеш мужийн Бенгалийн булангийн Шрихарикота арлын сансрын буудлаас хоёр дахь үеийн навигацийн хиймэл дагуул “NSV-01”-ийг
амжилттай хөөргөсний дараа С.Соманат ийнхүү мэдэгджээ.Энэ оны
хоёрдугаар сард “Чандраян-3” гол туршилтаа амжилттай давсан байна. 2021 онд
Энэтхэгийн Сансар судлалын яамны дэд сайд Житендра Сингх, “COVID-19” цар тахлын
улмаас “Чандраян-3”-тай холбоотой үйл ажиллагаа саатаж байгаа талаар мэдээлж
байжээ. “Чандраян-2” аппаратыг
2019 оны долоодугаар сарын 22-нд Шрихарикота арлаас хөөргөсөн юм. Гэвч 2019 оны
есдүгээр сарын 7-нд Саран дээр зөөлөн газардах оролдлого хийхийн өмнөхөн холбоо
тасарсан байна.Хожим нь АНУ-ын
Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ Сарыг тойрон эргэдэг хиймэл дагуул нь “Чандраян-2”-ын
буугч аппаратын үлдэгдлийг олсон тухай мэдээлж байсан билээ. | https://montsame.mn/mn/read/320233 |
Цөлжилтийн асуудлаарх бага хурлыг Монгол Улсад зохион байгуулна | 2023-05-30 12:06:08 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ | РОМ. /AsiaNews/. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод (“UNCCD”) нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг (“COP 17”) 2026 онд Монгол Улсад зохион байгуулна гэж тус улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам даваа гарагт мэдээлжээ. Энэхүү бага хурлыг зохион байгуулснаар цөлжилт болон эрчим хүчний шилжилтэд зайлшгүй шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлт хоорондын харилцан уялдааны талаар олон улсын хамтын нийгэмлэгийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх боломжийг Монгол Улсад олгох юм. Цөлжилт нь Монгол Улсын хамгийн том сорилтуудын нэг болоод байгаа билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй тус улсын Засгийн газар мөн цөлжилтийн асуудлыг 2021 оноос хойш тэргүүлэх чиглэлүүдийнхээ нэг болгосон. Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан "Цөлжилтийн атлас"-аас үзвэл Монгол орны нутаг дэвсгэрийн 76 гаруй хувь нь цөлжилтөд өртжээ.Газрын доройтлын төлөв байдал тухайн бүс нутгаас хамаарч янз бүр байгаа хэдий ч нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувь нь хүчтэй болон нэн хүчтэй доройтсон бөгөөд энэ нь хөдөө аж ахуй, бэлчээрийн мал аж ахуйн үйл ажиллагаанд зориулагдсан газар нутгийн 90 орчим хувьд аюул учруулж байна. Үүний цаана Говь цөлийн бүсийн тэлэлт, газар тариалан, уул уурхай зэрэг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй олон хүчин зүйлс бий.Монгол Улс нь эрчим хүчний шилжилтэд хамгийн их үүрэгтэй нүүрс, зэс, алт, газрын ховор элементүүдээр баялаг тул ялангуяа уул уурхайн асуудал өнөөдөр онцгой чухал асуудал болоод байна.Уул уурхай нь Монгол Улсын аж үйлдвэрийн гол салбар хэвээр байгаа бөгөөд Дэлхийн банкны мэдээллээр, 2021 онд ДНБ-ийх нь 22 орчим хувь, экспортынх нь 80 гаруй хувийг эзэлжээ.2020 онд Монголын Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөгөө зарласан ч зэс, газрын ховор элементүүдийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа нь энэ төлөвлөгөөг удаашруулах төлөвтэй байна.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний шилжилтэд шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтэд Монгол Улсыг голлох үүрэгтэй оролцуулахыг зорьж байна.2019 онд тус улсын ДНБ-ий 7 гаруй хувийг эзэлж байсан аялал жуулчлалын салбар “COVID-19” цар тахлын үед хүнд цохилтод орсноос гадна, Оросын нислэгийн чиглэлүүд хориг арга хэмжээнд өртөхөд хүргэсэн Украины дайнаас үүдэлтэй хүндрэл бэрхшээлүүд бий. Уул уурхайн салбарын өсөн нэмэгдэж буй ач холбогдол цөлжилтийн асуудалтай зэрэгцэн тавигдахын хэрээр газрын доройтлыг бууруулахад ихээхэн хүчин чармайлт шаардагдах нь дамжиггүй.Монголын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг бол “Нэг тэрбум мод” тарих томоохон төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ энэ жил 40 гаруй сая мод тарих төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. Гэсэн хэдий ч уул уурхайн салбарт илүү тогтвортой хөгжлийг анхаарах үүрэг амлалтгүй цөлжилттэй тэмцэх нь үр дүнгээ өгөх нь юу л бол. | https://montsame.mn/mn/read/320193 |
Суданд гал зогсоох дэглэмийг сунгажээ | 2023-05-30 11:14:35 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ХАРТУМ. /DW/.
Даваа гарагт Суданы арми болон
Шуурхай хариу арга хэмжээ авах хүчин гал зогсоох дэглэмээ дахин таван хоногоор
сунгахаар тохиролцсон талаар Саудын Араб, АНУ-ын эрх баригчид мэдээлжээ.Саудын Араб,
АНУ-ын хамтарсан мэдэгдэлд, сөргөлдөгч талууд гал зогсоох дэглэмийг олон удаа зөрчсөнийг
хүлээн зөвшөөрсөн хэдий ч уг тохиролцоо нь хүмүүнлэгийн тусламжийн ажиллагааг
хөнгөвчилж байгааг цохон тэмдэглэжээ. “Талууд гал
зогсоох дэглэмээ сунгасан нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, зайлшгүй
шаардлагатай үйлчилгээг сэргээх, түүнчлэн тохиролцоог илүү урт хугацаагаар
сунгах талаар хэлэлцэхэд тус дөхөм болно” гэж хоёр орны мэдэгдэлд дурджээ.
Суданд дөрөвдүгээр
сарын дунд үеэс эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас олон зуун хүн амиа алдаж,
нэг сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэхээс аргагүйд хүрээд байна. Үүнээс
гадна олон зуун мянган хүн хөрш орнууд руу дүрвэжээ. | https://montsame.mn/mn/read/320212 |
Косово дахь сербиүд болон НАТО-гийн энхийг сахиулагчдын хооронд мөргөлдөөн болжээ | 2023-05-30 10:00:02 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ПРИШТИНА. /AFP/. Косовогийн хойд хэсэгт орон нутгийн сонгуулийг эсэргүүцэн жагсагч сербиүд НАТО-гийн энхийг сахиулагчид болон цагдаа нартай мөргөлджээ. Жагсагчид Звечан хот дахь орон нутгийн зөвлөлийн барилга руу дайран орохыг завдсаны дараа тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, чимээ гаргагч гранат хэрэглэсэн байна. НАТО-гийн цэргүүд мөн орон нутгийн засаг захиргааны хоёр өөр барилгын эргэн тойронд хамгаалалтын бүс байгуулжээ. Даваа гаргийн мөргөлдөөний улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн дунд Италиас ирсэн НАТО-гийн 11 цэрэг байгаа бөгөөд тэдний гурвынх нь биеийн байдал хүнд байна. Нийтдээ 25 энхийг сахиулагч, түүнчлэн 50 жагсагч гэмтэж бэртсэн гэж мэдээлж байна. AFP агентлагийн мэдээлснээр, Звечан дахь НАТО-гийн энхийг сахиулагчид эхлээд жагсагчдыг цагдаа нараас холдуулахыг оролдсон боловч дараа нь бамбай, бороохой ашиглан жагсагчдыг тараажээ. Жагсагчид цэргүүд рүү чулуу, шатамхай бодис бүхий лонх шидсэн гэж тус агентлаг мэдээлсэн байна.НАТО цэргүүд рүү нь халдсаныг “хүлээн зөвшөөрч боломгүй” үйлдэл хэмээн мэдэгдээд талуудад "хурцадмал байдлыг улам дэвэргэх үйлдлээс татгалзаж", яриа хэлэлцээ хийхийг уриалжээ. Түүнчлэн зарим жагсагч Украины эсрэг Оросын түрэмгийллийн бэлгэдэл болох Z үсгийг НАТО-гийн тээврийн хэрэгсэл дээр шүршиж зурсан гэж мэдээлж байна.Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор армиа бүрэн өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон мөргөлдөөний дараа тэрбээр армийн ангиудыг Косовогийн хил рүү илгээжээ. Хүн амын дийлэнхийг сербиүд бүрдүүлдэг хойд нутгийн дөрвөн хотод дөрөвдүгээр сард болсон орон нутгийн засаг захиргааны сонгуулийг эсэргүүцсэнээр үймээн самуун эхэлжээ. Уг сонгуулиар албаничууд нутгийн зөвлөлийг хяналтдаа авсан байна. Сонгуулийн ирц дөнгөж 3.47 хувьтай байсан аж.Серби болон голдуу албани үндэстнүүдийн хооронд олон жил мөргөлдөөн болсны эцэст Косово 2008 оны хоёрдугаар сард Сербиэс тусгаар тогтнолоо зарласан юм.Өөрийгөө зарлан тунхагласан Косово улсыг дэлхийн зарим улс орон, түүний дотор АНУ, Европын Холбооны гишүүн орнуудын ихэнх нь хүлээн зөвшөөрсөн боловч Серби улс болон Косово дахь ихэнх угсаатан сербиүдийн нэгэн адил хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар иржээ. | https://montsame.mn/mn/read/320198 |
БНАСАУ тагнуулын хиймэл дагуулаа зургаадугаар сард хөөргөхөө мэдэгджээ | 2023-05-30 09:29:22 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ПЁНЬЯН. /KCNA/.
БНАСАУ цэргийн тагнуулын анхны
хиймэл дагуулаа зургаадугаар сард хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь
АНУ-ын цэргийн үйл ажиллагааг цаг тухайд нь ажиглах зорилготой гэж БНАСАУ-ын
цэргийн хэрэг хариуцсан өндөр албан тушаалтан өнөө өглөө мэдэгджээ.“Хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж буй БНАСАУ-ын ажиллагаа нь байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэхэд “зайлшгүй”
шаардлагатай юм” гэж эрх баригч Хөдөлмөрийн намын Цэргийн төв зөвлөлийн дэд
дарга Ри Пён Чоль мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг
уламжилсан байна.“Бид одоогийн болон ирээдүйн аюул заналыг цогцоор нь авч үзэж, тогтоон барих хүчин
чадлаа бэхжүүлэх үйл ажиллагааг илүү нарийвчлан хэрэгжүүлэх болно” гэж Ри Пён
Чоль хэлжээ. БНАСАУ тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 11-ний хооронд
хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөгөө Японд мэдэгдээд байгаа юм.Пёньян цэргийн
тагнуулын анхны хиймэл дагуулаа пуужинд суурилуулах бэлтгэл ажил дууссанаа
зарлаад байгаа тул хэдийд ч хөөргөж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Мөн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун саяхан цэргийн тагнуулын хиймэл дагуулыг хөөргөх
бэлтгэлийг хангах үүрэг бүхий байнгын бус хорооны үйл ажиллагаатай танилцаж, “цаашдын
үйл ажиллагааных нь төлөвлөгөөг” баталсан юм. | https://montsame.mn/mn/read/320197 |
Түүхэнд анх удаа цахилгаан машин хамгийн их борлуулалттай автомашин болов | 2023-05-29 17:18:00 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | НЬЮ-ЙОРК. /The Verge/. Дэлхийн түүхэнд анх удаа цахилгаан автомашин хамгийн их борлуулалттай машин болжээ. Тодруулбал, Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Teslа” компанийн “Model Y” загвар энэ оны эхний улиралд дэлхий даяар хамгийн их худалдаалагджээ. “The Verge” цахим хуудсанд мэдээлж буйгаар, “Teslа” энэ оны эхний гурван сард дэлхий даяар 267 мянга гаруй "Model Y" загварын машин зарсан нь өнгөрсөн оны эхнийн улирлын борлуулалтаас 69 хувиар өссөн байна. Хоёрдугаарт, 256.4 мянган ширхэг зарагдсан үзүүлэлтээр "Toyota Corolla" орсон бол эхний гуравт 214 мянга гаруй ширхэг худалдаалагдсан "Toyota Hilux" багтсан байна. Хамгийн их борлуулалттай таван автомашины тоонд мөн "Toyota RAV4" (211 мянга) болон "Toyota Camry" (166.2 мянга) оржээ. 2022 онд “Teslа” компанийн орлого дээд амжилт тогтоосон талаар мэдээлсэн билээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд “Teslа” 24.318 тэрбум ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеийнхээс 37 хувиар, өмнөх сарынхаас 13 хувиар өссөн үзүүлэлт юм. 2022 оны нийт орлого нь 81.462 тэрбум ам долларт хүрч, 2021 оныхоос 51 хувиар өссөн байна. | https://montsame.mn/mn/read/320168 |
Хятад улс 2030 он гэхэд Саран дээр сансрын нисгэгчдээ газардуулна | 2023-05-29 16:31:41 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс 2030 он гэхэд Саран дээр сансрын нисгэгчдээ газардуулахаар төлөвлөж байгааг тус улсын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар /CMSA/ өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгдэв.Уг газрын дэд дарга Линь Сичяны мэдэгдсэнээр, тус улс Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийнхөө Саран дээр газардах үе шатыг саяхан эхлүүлсэн байна.“Энэхүү хөтөлбөрийн ерөнхий зорилго бол 2030 он гэхэд Хятад улс Саран дээр анх удаа сансрын нисгэгчдээ буулгаж, шинжлэх ухааны судалгаа болон холбогдох технологийн туршилтуудыг хийх явдал юм” гэж тэрбээр нэмж хэлжээ.Түүний ярьснаар, ерөнхий зорилгод мөн Дэлхий, Сар хоёрын хооронд жолоодлогот хөлгөөр аялах, Сарны гадаргуу дээр богино хугацаанд оршин суух, хүн-роботын хамтарсан судалгаа хийх, түүнчлэн газардах, нисэх, дээж авах, судалгаа хийх зэрэг олон төрлийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай гол технологиудыг эзэмших явдал багтах ажээ.Саран дээр сансрын нисгэгчээ буулгах Хятадын хөтөлбөр нь Дэлхий орчмын сансрын орон зайгаас эхлээд сансар огторгуйн гүн рүү жолоодлогот нислэг үйлдэх технологийн үсрэнгүй хөгжлийг ахиулж, Сар, Нарны аймгийн үүсэл, хувьслын талаарх хүн төрөлхтний ойлголтыг гүнзгийрүүлж, Сарны шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулна гэж тэрбээр онцолсон байна.“CMSA” нь зорилгодоо хүрэхийн тулд шинэ үеийн “Long March-10” пуужингийн судалгаа, хөгжүүлэлт, шинэ үеийн сансрын жолоодлогот хөлөг, Саран дээр буугч болон Саран дээр буух хувцас, түүнчлэн шинэ хөөргөх талбай, байгууламж, тоног төхөөрөмжийг барьж, турших зэрэг олон төрлийн судалгааг хийх ажээ. | https://montsame.mn/mn/read/320163 |
БНАСАУ хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж буйг хатуу шүүмжилжээ | 2023-05-29 14:16:15 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СӨҮЛ. /Yonhap/.
БНСУ ойрын долоо хоногт
хиймэл дагуул хөөргөх БНАСАУ-ын төлөвлөгөөг
эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд, хөөргөсөн тохиолдолд Пёньянаар “зохих төлөөс”-ийг нь төлүүлнэ гэж “хатуу анхааруулжээ”.“Бүс нутгийн энх тайванд заналхийлсэн
өдөөн хатгасан үйлдлүүдийн талаарх БНАСАУ-ын
мэдэгдлийг эсэргүүцэж байгаагаа хатуу анхааруулж, пуужин
хөөргөх хууль бус төлөвлөгөөгөө нэн даруй цуцлахыг уриалж байна” гэж Сөүлийн Гадаад
хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лим Со Сук мэдэгдсэн байна.Хэрэв хиймэл
дагуулаа хөөргөвөл
Умардын тал “зохих төлөөсөө төлөхөөс өөр аргагүйд хүрнэ” гэдгийг тэрбээр анхааруулжээ.Пёньян тавдугаар
сарын 31-ээс зургаадугаар сарын 11-ний хооронд хиймэл дагуул тээгч сансрын
пуужин хөөргөхөө Токиод мэдэгдсэн талаар Японы хэвлэлүүд мэдээлээд байгаа юм. Хиймэл дагуул хөөргөхөд баллистик
пуужингийн технологи ашигладаг тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын дагуу ийм ажиллагааг хориглосон байдаг.БНСУ өнөө өглөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Пёньян цэргийн тагнуулын анхны хиймэл
дагуулаа пуужинд суурилуулах
бэлтгэл ажил дууссаныг зарласантай холбоотойгоор зургаадугаар сарын эхээр хөөргөж магадгүй гэсэн
таамаглал гараад байжээ. | https://montsame.mn/mn/read/320141 |
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Кени улсад айлчилж байна | 2023-05-29 12:55:49 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | НАЙРОБИ. /TASS/.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей
Лавров Бүгд Найрамдах Кени Улсын нийслэл Найроби хотноо даваа гарагт хүрэлцэн ирлээ.Найробид С.Лавров тус улсын улс төрийн удирдлагуудтай
уулзана. ОХУ-ын Гадаад хэргийн сайд хамгийн сүүлд Кени улсад 2010 онд айлчилж
байв.Энэ оны эхээр
Оросын дипломат албаны тэргүүн Африк тивийн орнуудаар хоёр удаа цуврал айлчлал хийсэн юм. С.Лавров нэгдүгээр сард Өмнөд Африк, Эсватини, Ангол, Эритрейд айлчилж,
хоёрдугаар сард Мали, Мавритани, Судан улсуудад айлчилсан юм. ОХУ-ын Гадаад
хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захаровагийн мэдээлснээр, зургаадугаар сарын 1-2-ны өдрүүдэд С.Лавров Кейптаунд
болох БРИКС-ийн орнуудын
(Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) Гадаад хэргийн сайд нарын уулзалтад
оролцоно. | https://montsame.mn/mn/read/320123 |
Эрдоган Турк орныг хэрхэн өөрчлөв? | 2023-05-29 12:52:10 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | АНКАРА. /BBC/. Туркийг 20 жил удирдсан Режеп Тайип Эрдоган ээлжит сонгуульд төвөггүйхэн ялж, улс орноо дахин таван жил удирдахаар боллоо. Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад Эрдоган сөрөг хүчнээс нэр дэвшигч Кемаль Кылычдароглугаас хоёр саяар илүү санал авчээ.Санал хураалт, санал тоолох ажлыг зохион байгуулахтай холбоотой ноцтой гомдол гараагүй хэдий ч Турк улсад сонгуулийн хороо, шүүх нь ерөнхийлөгчийн хяналтад байдаг, үг хэлэх эрх чөлөө хязгаарлагдмал, нэртэй сөрөг хүчнийхэн шоронд сууж байгаа эсвэл шүүхээр явж байгаа тул сөрөг хүчнийхэн сонгуулийг чөлөөт сонгууль болсон гэж үзэхгүй байгаа аж. Хоёр долоо хоногийн өмнө болсон эхний шатны санал хураалтад ялахад Эрдоганд санал дутсан бол хоёр дахь шатны сонгуулиар 52 гаруй хувийн санал авчээ. Эрх чөлөө хумигдсан, хоёрдугаар сард болсон сүйтгэлт газар хөдлөлт, удаан үргэлжилсэн эдийн засгийн хямралын үеэр илэрсэн төрийн удирдлагын алдаа дутагдал зэргээс шалтгаалан сонгогчид уламжлалт нэр дэвшигчээс татгалзаж, өөрчлөлтийг дэмжинэ гэж сөрөг хүчин найдаж байв. Гэсэн хэдий ч хоёр хуваагдсан тус улсад ардчилсан, шашингүй, Европ чиг баримжаатай Туркийг үгүйлдэг хотын оршин суугчид бус харин нийгмийн амьдралыг исламжуулах явц, авторитаризм, цэргийн хүч, дэлхий дахин дахь нөлөөллийг бэхжүүлэхэд чиглэсэн консерватив бодлогыг нь дэмждэг Эрдоганы гол сонгогчид төвлөрсөн бүс нутгийнхан түүнийг ялалтад хүргэжээ. Өдгөө 69 настай Режеп Тайип Эрдоган Турк орны 20 жил удирдахдаа шинэчлэгч ерөнхий сайдаас автократ ерөнхийлөгч болж, Туркийг Европын зах хязгаарт орших шашин, төр хоёр нь ангид чинээлэг бус ардчилсан орноос бүс нутгийн исламын гүрэн болгон өөрчилжээ.Ардчилалаас автократ дэглэм рүү2003 онд Ерөнхий сайд болсон даруйдаа Эрдоган парламентын засаглалтай тус улсыг ерөнхийлөгчийн засаглалтай болгох хөрс суурийг бэлдэж эхэлсэн юм. Тэрбээр 2010 онд Ерөнхийлөгчийг парламентаас бус ард түмэн сонгодог байх нөхцөлийг бүрдүүлж, улмаар 2014 онд Ерөнхий сайдын гурав дахь бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа Ерөнхийлөгч болжээ.2017 онд тэрбээр бүх нийтийн санал асуулга явуулж, Ерөнхий сайдын эрх мэдлийг хумьж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг дээд зэргээр нэмэгдүүлсэн юм. Жилийн дараа Эрдоган дахин сонгогдож, үндсэндээ Туркийг цор ганцаар удирдах болов. Парламентын ардчиллын хяналт, тэнцвэрийн тогтолцоо алдагдаж, Турк автократ улс болжээ. Засгийн газар, сонгуулийн хороо, шүүх, цагдаа, арми нь ерөнхийлөгчийн хяналтад оров. Эрх мэдлийг ийнхүү төвлөрүүлсэн нь Туркийн курдүүд, кипрүүдтэй эвлэрэх итгэл найдварыг үгүй хийсэн бол ЕХ-ны гишүүн болох алс холын мөрөөдөл бүрмөсөн сарнижээ.Шашин, төр нь ангид улсаас исламын орон рууЭрдоган шашин, төр нь ангид улсыг хүлээн авсан ч засаглалынхаа хоёр дахь арван жилд Туркийг лалын шашин нийгэм, төрийн амьдралын гол цөм болсон улс болгожээ. Түүний үед сургууль, ажил дээрээ толгойн алчуур, гивлүүр зүүх хоригийн цуцалсан боловч Эрдоган Истанбулын алдарт Гэгээн Софиягийн цогчин дуганын музейг Айя-София сүм болгон Орчин үеийн Турк улсыг үндэслэгч эцэг гэгддэг Мустафа Кемаль Ататюркийн ухаалаг шийдвэрийг хүчингүй болгожээ. Шашин, төрийг ангид байлгах зарчим аажмаар орхигдов.Эрдоганы үзэл бодол нийгэм, улс төрийн амьдралын нэг хэсэг болон тогтов. Ерөнхийлөгчийн бүх үзэл бодол хараахан хуулиар албан ёсны болоогүй ч чиглэлийг тодорхойлж өгчээ. Тэрбээр феминистуудыг гутаан доромжилж, хүйсийн тэгш байдлыг үгүйсгэж, гэр бүлдээ үнэнч бус байдлыг гэмт хэрэгт тооцохыг санал болгож, бүх мусульманчуудыг гэр бүл төлөвлөлтөөс татгалзахыг уриалж байв. Тархай бутархай нийгмээс хуваагдмал нийгэм рүүЭрдоганы дүр төрх, бодлого түүний дэмжигчдийг л нэтгэснээс улс үндэстнээ нэгтгээгүй юм. 20 жилийн өмнө Туркийн нийгэм тархай бутархай, олон дуу хоолойтой байсан бол одоо ерөнхийлөгчийг болон түүний үзэл бодлыг дэмжигчид ба эсэргүүцэгчид гэсэн хоёр том бүлэг болон хуваагджээ. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний нам хэт барууны үзэлт лалын шашинтнууд, үндсэрхэг үзэлтнүүдтэй илүү ойр болжээ. Курдүүд, алавитууд зэрэг иргэний төрийг дэмжигчид эцэстээ Эрдоганы эвлэршгүй дотоодын дайснууд болов. Учир нь тэд нэг л өдөр зөвхөн тэдний ашиг сонирхол төдийгүй амь нас нь аюулд орох Исламын султант улсад сэрэхийг хүсээгүй юм.Амьдрал сайжирсан боловч дараа нь буцаад дордовЭрдоганыг засгийн эрх барьсан 20 жилд Туркийн ард иргэдийн аж амьдрал эрс дээшилжээ. Эхний 10 жил улс орны эдийн засаг жилд 8 хувиар өсөж, нэг хүнд ногдох үндэсний баялаг бараг гурав дахин өсөж, 2003 онд 4 700 ам.доллар байсан бол 2013 онд 12 500 ам.доллар болжээ.Энэ бүхэн либерал эдийн засгийн бодлого, Европтой интеграцчлагдах явцын ачаар өрнөсөн юм. Гаднынхан Туркт хөрөнгө оруулахдаа баяртай байсан бол Эрдоган дэд бүтцийн томоохон төслүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг харамласангүй.Гэвч хоёр дахь арван жилд өсөлт хоёр дахин удааширч, нэг хүнд ногдох ДНБ өсөхөө больж, тэр ч байтугай буурч, үнэ 2001 оноос хойш байгаагүй хурдацтай буюу жилд 60 гаруй хувиар өсөж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш хэд хэдэн удаа унав.Эрдоганы эдийн засгийн зоримог туршилтын үр дагавар ард иргэдэд мэдрэгдэх болов. Бүх байгууллагыг эрхшээлдээ оруулсны дараа тэрбээр Төв банкны зээлийн бодлогод хөндлөнгөөс оролцож эхэлжээ. Үүнээс үүдэн хямрал үргэлжилж, амьжиргааны түвшин унасан байна. Эрдоган дэлхийн эдийн засагчдаас илүү ухаантай гэдгээ баталж чадах уу, үгүй юу гэдэг нь нээлттэй асуулт хэвээр байна.Гэсэн хэдий ч Эрдоганы үед гарсан Туркийн эдийн засгийн хөгжлийн 20 жилийн үр дүн нэлээд эерэг байна. Ард түмэн илүү сайхан, баян чинээлэг амьдарч эхэлсэн бөгөөд эдийн засгийн гол салбарууд болох эрчим хүч, аялал жуулчлал, тээвэр, аж үйлдвэр тогтвортой эсвэл хурдацтай хөгжсөн юм. Туркийн нөлөө дэлхий дахинд нэмэгдэвОдоогоос хорин жилийн өмнө Турк улс нам жим орон байсан бол бүс нутагт гол үүргийг АНУ гүйцэтгэж байв. Эрдоганыг 2003 оны гуравдугаар сард Ерөнхий сайдын албан тушаалыг авснаас долоо хоногийн дараа АНУ Ирак руу довтолсон юм. "Арабын хавар", Сирийн дайн өрнөсөн хорин жилийн дараа АНУ Ойрх Дорнодыг үндсэндээ орхиж, харин Эрдоган Туркийг Иран, Орос, Персийн булангийн орнуудын хамт бүс нутгийн гол тоглогчдын нэг болгохын тулд энэ нөхцөл байдлыг ашиглажээ.Исламын ертөнцөд нөлөөгөө улам бэхжүүлэхийн зэрэгцээ Эрдоган Туркийг Европын орлуулшгүй түнш болгон хувиргав. Тэрбээр Сириэс Европын Холбоо /ЕХ/ руу дүрвэгсдийн урсгалыг хааж, ЕХ-ны олон тэрбум еврогоор олон сая сиричүүдийг Туркт байрлуулсан юм. Мөн өнгөрсөн жил Украин, Оросын хооронд үр тарианы асуудлаар гэрээ байгуулахад гол зуучлагч болсон билээ. Хорин жилийн өмнө Турк улс ерөнхийдөө Өрнөдийнхний хөрөнгө мөнгөөр өсөж өндийж байсан бол одоо тэдний ивээл тусламжид найдах шаардлагагүй болжээ. | https://montsame.mn/mn/read/320118 |
Иран-Афганистаны хилийн бүсэд мөргөлдөөн болжээ | 2023-05-29 11:13:23 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ДУБАЙ./Reuters/. Иран-Афганистаны хилийн харуулын постын ойролцоо буудалцаан болж, Ираны хоёр
хилийн цэрэг, "Талибан"-ы нэг дайчин амь үрэгдсэн талаар талибуудын хэвлэлийн
төлөөлөгч болон Ираны төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.Түүнчлэн хэд хэдэн хүн шархадсан уг буудалцаан чухам юунаас болсон нь тэр даруй тодорхой болоогүй ч, ус ашиглах эрхийн асуудалтай холбоотой хоёр орны хооронд хурцадмал байдал үүсээд байгаа үед гарсан байна. Иран улс
Афганистаны "Талибан"-ы удирдагчдыг 1973 оны гэрээг зөрчиж, хуурайшилт ихтэй Ираны зүүн бүс нутаг руу урсдаг Хелманда голын
усны эргэлтийг хязгаарласан хэмээн буруутгаж байгаа юм. Харин талибууд үүнийг үгүйсгэсэн байна."Өнөөдөр
Нимроз мужид Ираны хилийн цэрэг Афганистаны тал руу гал нээж, бид хариу гал нээсэн" гэж "Талибан"-ы Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Абдул Нафи Такор мэдэгджээ. "Одоо нөхцөл
байдал хяналтад ороод байна. Исламын Эмирт улс хөршүүдтэйгээ дайтахыг хүсэхгүй байна" гэж тэрбээр хэлсэн байна. | https://montsame.mn/mn/read/320104 |
“The Little Mermaid” нээлтээ хийсэн долоо хоногтоо тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ | 2023-05-29 11:10:15 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ | ЛОС-АНЖЕЛЕС. /AP/.
Америкийн “Disney” компанийн уран бүтээл “The
Little Mermaid” уран сайхны
кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 95.5
сая ам.долларын орлого олсноор "Box Office"-ын жагсаалтыг тэргүүлжээ.Мюзикл, уран
зөгнөлт жанрын энэхүү кино нь “Disney”-ийн 1989 онд үзэгчдийн хүртээл болгож байсан ижил нэрт хүүхэлдэйн киноны
уран сайхны хувилбар юм. Данийн нэрт зохиолч Ханс Кристиан Андерсений 1837 онд
туурвисан үлгэрээс сэдэвлэсэн кинонд адал явдал эрэлхийлэгч Ариэль хэмээх залуу,
үзэсгэлэнтэй лусын дагинын талаар өгүүлдэг. Америкийн найруулагч,
продюсер Роб Маршаллын найруулсан “The Little Mermaid” уран сайхны киноны гол дүрийг Америкийн жүжигчин Холли Бейли
бүтээсэн бөгөөд Дэвид Диггс, Жейкоб Тремблей, Аквафина, Жона Хауэр-Кинг, Арт
Малик нарын жүжигчид тогложээ. “The
Little Mermaid” нь одоогоор “Rotten
Tomatoes” кино үнэлгээний цахим
хуудасны мэдээллээр, 67 хувийн үнэлгээтэй байна. Мөн кино
үзэгчдийн зүгээс “A” үнэлгээ өгснийг зах зээлийн
судалгааны “CinemaScore” цахим хуудасны мэдээлэл харуулж байна.Харин “Universal
Pictures” компанийн уран бүтээл “Fast
X” уран сайхны кино өнгөрсөн долоо хоногт 23.02 сая ам.долларын
орлого олсноор “Box Office”-ын
жагсаалтын хоёрдугаар байр луу ухарчээ. Нээлтээ хийгээд хоёр долоо хоногийг
үдэж буй энэ кино Хойд Америкийн зах зээлээс нийтдээ 108 сая ам.долларын ашиг
орлого олоод байна.
Өнгөрсөн долоо
хоногийн жагсаалтын гуравдугаарт “Disney”, “Marvel Studios”-ын
хамтарсан уран бүтээл “Guardians of the Galaxy: Vol. 3” кино 19.95 сая ам.долларын
орлоготойгоор бичигджээ. Ингэснээр Хойд Америкийн зах зээлээс 299.4 сая
ам.доллар, дэлхийн зах зээлээс нийтдээ 731 сая ам.долларын орлого олсон байна. | https://montsame.mn/mn/read/320116 |
Суданы сөргөлдөгч талуудад гал зогсоох дэглэмээ сунгахыг уриалжээ | 2023-05-29 11:05:37 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ХАРТУМ. /Reuters/.
Саудын Араб, АНУ-ын эрх баригчид
Суданы сөргөлдөгч талуудад гал зогсоох дэглэмээ сунгахыг ням гарагт уриалжээ.Суданы арми,
Шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийхэн Саудын Арабад хийсэн хэлэлцээнийхээ
үеэр долоо хоног гал зогсоохоор тохиролцсон бөгөөд энэ хугацаа даваа
гарагт дуусах юм. Үүнтэй холбогдуулан
Саудын Арабын Гадаад хэргийн яам гал зогсоох дэглэмээ сунгах асуудлаар
тохиролцоонд хүрэхийн тулд хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг Суданы арми болон
Шуурхай хариу арга хэмжээ авах хүчинд уриалжээ. Хэдийгээр гал зогсоохоор
тохиролцсон ч өнгөрсөн өдрүүдэд нийслэл Хартум тэргүүтэй бусад хотод
арми, хагас цэрэгжсэн бүлэглэлийн хооронд дахин мөргөлдөөн гарсан байна. Бямба гарагт
Шуурхай хариу арга хэмжээ авах хүчин гал зогсоох дэглэмийг сунгах талаар
хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд, хэдийгээр бүрэн төгс хэрэгжихгүй байгаа
ч тохиролцоог сунгах нь ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагааг
хөнгөвчилнө гэдгийг мэдэгдэлдээ дурджээ.
Суданд энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 863 хүн амиа алдаж, олон
мянган хүн шархадсан бөгөөд хохирогчдын тоо цаашид улам нэмэгдэж болзошгүй
байна гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид мэдээлж байна. | https://montsame.mn/mn/read/320114 |
Оманы султан Техранд “түүхэн айлчлал” хийж байна | 2023-05-29 10:56:07 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ТЕХРАН. /AFP/. Иран болон Өрнөдийн хооронд удаан хугацааны турш зуучлагч байсаар ирсэн Оманы султан Хейсам бен Тарик Аль Саид Иранд айлчилж байна. Тэрбээр хоёр өдрийн айлчлал хийхээр ням гарагт Техранд хүрэлцэн иржээ. Гадаад хэргийн сайд нь "түүхэн" хэмээн тодорхойлсон айлчлалынхаа хүрээнд Оманы султан Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиситэй уулзаж, хэлэлцээ хийжээ. "Техран, Маскат нь бүс нутгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн ард түмний аюулгүй байдал, энх тайван, хөгжил цэцэглэлтийг бэхжүүлэх талаар нийтлэг үзэл бодол баримталдаг" гэж Э.Раиси хэлснийг Ираны төрийн тэргүүний цахим хуудсанд онцолсон байна.Оманы албан ёсны мэдээллийн агентлагийн мэдээлснээр, талууд харилцан ойлголцлын болон хөрөнгө оруулалтыг дэмжих тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. Султан Хейсам бен Тарик Аль Саид Э.Раисиг Хятадын зуучлалаар Саудын Арабтай харилцаагаа сэргээх талаар яриа хэлэлцээ хийхээр Оманд айлчилснаас хойш нэг жилийн дараа Иранд айлчилж байна. Саудын Араб, Иран долоон жилийн өмнө тасалсан дипломат харилцаагаа сэргээхээр болсноо өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн билээ. Султаны айлчлалын өмнөхөн "Asharq al-Awsat" сонин Оманы Гадаад хэргийн сайд Саид Бадр Хамад Аль-Бусаидигийн мэдэгдлээс эш татан мэдээлэхдээ, "энэхүү түүхэн" айлчлал нь "бүс нутаг болоод дэлхийн хэмжээнд үр өгөөжөө өгнө" гэж Оман өөдрөгөөр харж байна гэжээ.Оман нь Ирантай нягт харилцаатай бөгөөд 2015 онд Иран болон дэлхийн гүрнүүдийн хооронд Техраны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээр байгуулахад Иран, АНУ-ын хооронд зуучлалын үүрэг гүйцэтгэсэн юм. "Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө" гэж нэрлэгддэг уг хэлэлцээрт гэрээнд гарын үсэг зурахын өмнө Оман нь АНУ-Ираны нууц яриа хэлэлцээг зохион байгуулсан гэж мэдээлдэг. Энэхүү төлөвлөгөө нь Ираныг цөмийн хөтөлбөрөө хязгаарласны хариуд олон улсын хориг арга хэмжээнээс чөлөөлж байв. | https://montsame.mn/mn/read/320108 |
БНАСАУ тагнуулын хиймэл дагуулаа ойрын хугацаанд хөөргөхөөр төлөвлөж байна | 2023-05-29 09:47:11 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ тавдугаар сарын 31-нээс зургаадугаар
сарын 11-ний хооронд хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа талаар мэдээлэл авсан гэж Японы эргийн
хамгаалалтын алба өнөө өглөө
мэдэгджээ.БНАСАУ-ыг
алсын зайн тусгалт баллистик
пуужин харвахаар бэлтгэж байна хэмээн таамаглаж байна. Пёньяны зүгээс мэдэгдэхдээ, тухайн
хугацаанд объект унаж болзошгүй далайн аюулын бүсийг тодорхойлно гэжээ. Үүнтэй холбоотойгоор Японы Ерөнхий сайдын ажлын алба пуужин харвах туршилт явуулахгүй байх талаар Пёньянд уриалахын тулд Сөүл, Вашингтонтой үргэлжлүүлэн хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа “Twitter” хуудсаараа мэдэгджээ. Түүнчлэн болзошгүй нөхцөл байдалд бэлтгэхийн
зэрэгцээ мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийнэ гэсэн байна.БНАСАУ-ын цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулыг
хөөргөхтэй холбоотой бэлтгэл ажлыг 2023 оны дөрөвдүгээр сар гэхэд дуусгана гэж тус улсын Үндэсний сансрын технологийн хөгжлийн газар өнгөрсөн оны 12 дугаар сард мэдээлж байсныг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжилж
байв.
2016 онд БНАСАУ
ажиглалтын хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөгөө Олон улсын далайн байгууллагад мэдэгдсэнийхээ дараа олон улсын зүгээс удаа дараалан өгсөн анхааруулгыг үл тоон алсын зайн тусгалт пуужинг харваж байжээ. | https://montsame.mn/mn/read/320095 |
Р.Эрдоган Туркийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо | 2023-05-29 03:42:03 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | АНКАРА. /Anadolu/. Туркийн ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн ялагчаар тус улсын одоогийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган тодорсныг Сонгуулийн дээд зөвлөлийн /СЕХ/ дарга Ахмет Йенер зарлалаа. Түүний мэдэгдсэнээр, саналын хуудасны 99.43 хувийг тоолсны дараах байдлаар Режеп Тайип Эрдоган 52.14 хувийн санал, Кемаль Кылычдароглу 47.86 хувийн санал авчээ.“Одоогийн төрийн тэргүүний төлөө 27 сая 513 мянга 587 сонгогч саналаа өгсөн бол 25 сая 260 мянга 210 сонгогч Кылычдароглуг дэмжсэн байна. Саналын зөрүү хоёр сая 253 мянга 478 болсон” гэж СЕХ-ны дарга хэллээ. | https://montsame.mn/mn/read/320087 |
"Сибирийн хүч": Хятад улс хийн хоолойн асуудлаар Москваг хүлээхээс өөр аргагүй байдалд оруулж байна | 2023-05-29 03:25:28 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ЛОНДОН. /FT/. ОХУ-ын Ерөнхий сайд Хятадад хийсэн айлчлалаараа Москвагийн удаан хүлээсэн хариуг авч чадалгүй буцлаа. Өөрөөр хэлбэл Ази тив рүү эрчим хүчний урсгалыг өөрчлөх зорилготой томоохон төсөл болох "Сибирийн хүч 2” хийн хоолойн талаар Бээжин тодорхой амлалт өгсөнгүй гэсэн үг юм.Арав гаруй жилийн өмнө Оросыг "дорно зүг рүү эргүүлэх" зорилгоор санаачилсан Монголоор дамжуулан Хятад руу тавих энэхүү хоолой нь хийн борлуулалтыг төрөлжүүлж, орлогоо нэмэгдүүлэх, Кремльд илүү их дипломат эрх мэдэл өгөх арга байв. Москва хориг арга хэмжэээнд өртөхөөсөө өмнө Европ руу хий нийлүүлэх шинэ гарц хайж байсан бөгөөд Сибирийн өмнөд хэсгийн уулархаг бүс нутгийн нэрээр анх "Алтай" гэж нэрлэж байсан уг төсөл нь Украинд түрэмгийлснээс нь хойш дахин ач холбогдолтой болсон юм.Шинжээчдийн үзэж байгаагаар, төсөл удааширч байгаа нь эдийн засгийн хувьд илүү хүчирхэг хөрштэйгээ харьцах үед Москвагийн хэлэлцээ хийх бяд дайны үед хэр сул болсныг харуулж байна.Оросын хий дамжуулах өөр нэг хоолой болох “Сибирийн хүч” 2019 онд ашиглалтад орсон бөгөөд 2024 он гэхэд хамгийн дээд хүчин чадал нь жилд 38 тэрбум шоо метрт хүрэх төлөвтэй байна. Гэхдээ энэ хоолой нь Зүүн Сибирийн хийн шинэ орд газарт түшиглэн барьсан хоолой бөгөөд Европ руу хий экспортолдоггүй болохоор Москвагийн төрөлжүүлэх стратегид ашиг тусаа өгсөнгүй.Харин “Сибирийн хүч 2” (СХ2) төсөл нь Европын зах зээлд хэд хэдэн хоолойгоор дамжуулан хий экспортолдог Оросын зүүн хойд хэсэгт оршдог Ямалын хойгоос Хятадыг хийгээр хангах төсөл юм. Өөр хувилбаруудыг эрэлхийлэхдээ Москва стратегийн ач холбогдолтой сонголтыг чухалчилдаг байсан бол одоо цорын ганц сонголттой үлджээ. "Илүү ашигтай тохиролцоонд хүрэхийн тулд Бээжин хэлэлцээгээ сунжруулж байсан түүхтэй. Ийм тохиолдол “Сибирийн хүч 1” төслийн асуудлаар хэлэлцээ хийж байх үед гарч байсан" гэж Европын гадаад харилцааны зөвлөлийн Хятадын бодлогын шинжээч Алиса Бачульска хэллээ. "Украины эсрэг хийсэн Оросын түрэмгийлэл сунжирсан дайн болж хувирсан тул Москватай хийх хэлэлцээнд байр суурь нь улам л бэхжинэ гэж Бээжин үзэж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам Хятадын талд уг хоолойгоор дамжуулан авах хийн үнийг бууруулах боломж нэмэгдэнэ” гэж тэрбээр нэмж хэлэв.Хятад-Оросын хийн хоолойн талаарх яриа хэлэлцээ дайнаас хэдэн сарын өмнө эрчимжиж эхэлсэн. Бээжингийн Олимпын үеэр Владимир Путин, Ши Жиньпин нар 25 жилийн хугацаатай, Алс Дорнодын хий дамжуулах хоолойн гэрээ байгуулснаас гадна "СХ 2” төслийн тухай гарцаагүй ярилцсан" гэж Колумбын их сургуулийн Дэлхийн эрчим хүчний бодлогын төвийн судлаач Татьяна Митрова хэлжээ.Гэвч үүнээс хойш ОХУ “СХ 2”-ыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа удаа дараа онцлон тэмдэглэж байсан бол Бээжин илт дуугүй байсаар ирсэн. Гуравдугаар сард Ши Жиньпин Кремльд айлчлах үеэрээ “СХ 2”-ын сэдвээс зайлсхийж байсан бол Путин энэ төслийн гэрээг хийсэн мэт "бараг бүх заалтуудыг эцэслэн тохиролцсон" гэж мэдэгдсэн юм.Аль нэг нийлүүлэгчээс хэт их хамааралтай болохгүйг хичээж, Хятад улс байгалийн хийг хэрэгцээнээсээ илүү их хэмжээгээр нийлүүлэх гэрээг идэвхтэй байгуулж байна гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн хийн шинжээч Гергели Молнар ярив. Түүний хэлснээр, Хятад улс хийн нийлүүлэлтийнхээ дөнгөж 5 гаруй хувийг ОХУ-аас авдаг бөгөөд Оросоос одоогийн маршрутаар дамжуулан авч буй хийн хоолойн нийлүүлэлтийг “СХ 2” төслийн гэрээний хамт бүрэн хүчин чадалд нь хүргэн нэмэгдүүлснээр 2030-аад оны эхээр энэ хэмжээ 20 орчим хувьд хүрч нэмэгдэх юм.Хятад улсад энэ хоолой үнэхээр ашигтай. Бээжин эрчим хүчнийхээ эх үүсвэрийг төрөлжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд ялангуяа Өрнөдийн орнуудтай геополитикийн юм уу эсвэл цэргийн хурцадмал байдал үүссэн тохиолдолд далайн замаас илүү аюулгүй байх Орос, Төв Азиас хуурай газраар хангах арга замыг эрэлхийлж байна. “Алс холын Ойрхи Дорнодтой харьцуулахад байгалийн хийг Оросоор дамжуулан хуурай газраар тээвэрлэх нь илүү аюулгүй” гэж Шиамэний их сургуулийн Хятадын эрчим хүчний бодлогын судалгааны хүрээлэнгийн дарга Лин Боцян хэлсэн байна. Хэлэлцээрийг зөвшөөрөхөд Украины дайны нөхцөл байдлаас үүдэлтэй геополитикийн хүндрэлүүд бий. Гэхдээ Хятадын зарим бодлогын шинжээчид Бээжин ОХУ-тай эрчим хүчний илүү гүнзгий түншлэлийн харилцаа тогтоох нь цаг хугацааны л асуудал гэж үзэж байна. “Үнэн хэрэгтээ Хятад улс Оросын газрын тос, байгалийн хийг ашиглах боломжоос татгалзана гэж хэн ч таамаглах ёсгүй” гэж Бээжинд төвтэй Хятад ба Даяаршлын төвийн дэд ерөнхийлөгч Виктор Гао ярьжээ. "Иймэрхүү худалдаа бол хэвийн, тайван худалдаа юм. Орос, Хятадын эрчим хүчний асар их хэмжээний худалдаа нь "яваандаа дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн хэлбэр өөрчлөгдөхөд хүргэнэ... Өрнөдийнхөн үүнд гайхах хэрэггүй. ОХУ-ын хувьд “СХ 2” хоолойг тавих нь Европын Холбооны зах зээлээс алдсан хэсгээ нөхөх цорын ганц арга зам юм. Энэ зах зээл нь Ямалын хойгоос олборлодог хийн ихэнхийг импортолдог байв. Гэхдээ Хятад одоогоор шинэ хоолой тавихыг зөвшөөрөх сонирхолгүй байна.Хятад улс хуурай газрын бусад хангамжийг хөгжүүлэхээр үнэхээр завгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Төв Азийн орнуудтай хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин "D шугам" гэж нэрлэгддэг хоолойг тавихыг дэмжсэн бөгөөд энэ нь Хятад улс Туркменстанаас байгалийн хий импортлох бүс нутгийн дөрөв дэх хоолой болно. Өнгөрсөн онд Туркменстанаас Хятад руу гурван хоолойгоор 35 тэрбум орчим шоо метр хий экспортолсон байна. Тэгвэл, “Сибирийн Хүч” хоолойгоор 16 тэрбум шоо метр хийг ОХУ-аас экспортолжээ. “СХ 2” хоолойг нэмээд ч ОХУ-ын Европын экспортоос алдсан хэмжээгээ нөхөж чадахгүй. Хийн үнэ ч бас буурна. Оросын хэлэлцээрийн байр суурь илүү хүчтэй байсан үед байгуулсан гэрээнд “Сибирийн хүч” хоолойгоор нийлүүлэх хийн үнийг Европын зах зээлийн ханшаас хамаагүй доогуур тогтоосон байдаг."Газпром Нефть" компанийн стратегийн асуудал эрхэлсэн захирал асан, Олон улсын энх тайвны төлөөх Карнегийн төвийн ахлах ажилтан Сергей Вакуленко хэлэхдээ, Орос бусад улсын хийн хоолойгоор дамжуулан нийлүүлэгчдэд Хятадын төлдөг үнээр ч тохиролцож чадахгүй гэжээ. Эдгээр хүчин зүйлийг харгалзан “СХ 2” нь Газпромд жилд ойролцоогоор 12 тэрбум ам.долларын орлого оруулах бөгөөд үүнээс 4.6 тэрбум ам.долларын татвар, шимтгэл төлнө гэж “BCS Global Markets” компанийн нефть, хийн ахлах шинжээч Рональд Смит үзэж байна. Энэ хэмжээнд 2023 онд ОХУ-ын эрчим хүчний сарын дундаж орлогын талаас багатай тэнцэхүйцээр өөрчлөлт гарах магадлал багатай юм. Гэвч төсвийн алдагдал хөөрөгдөж, дайны зардал өсөж, Европт нийлүүлэх байгалийн хийн хэмжээ багасахын хэрээр Кремль нэмэлт орлого олохын тулд аргаа барж байна. Колумбын их сургуулийн Т.Митрова хэлэхдээ, "Энэ хийд өөр очих газар байхгүй" гэлээ. | https://montsame.mn/mn/read/320013 |
АНУ-ын өрийн дээд хязгаарыг өсгөх талаар зарчмын тохиролцоонд хүрчээ | 2023-05-28 14:38:20 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН.
/CNBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти нар дефолт зарлахаас зайлсхийхийн
тулд улсын өрийн таазыг өндөрсгөх талаар “зарчмын тохиролцоонд” бямба гарагт хүрчээ.“Ийнхүү
тохиролцоонд хүрсэн нь чухал алхам бөгөөд буулт хийснийг илтгэн харуулж байна. Маргааш
хэлэлцээний багууд хууль тогтоомжийн эх бичвэрийг эцэслэн боловсруулж, Төлөөлөгчдийн
болон Сенатын танхим руу явуулна” гэж Ж.Байден мэдэгдсэн байна.Төлөөлөгчдийн
танхимын дарга К.Маккарти мөн энэ тухай нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан
мэдэгдэхдээ, өрийн таазыг өндөрсгөх тухай хуулийн эх бичвэрийг ням гарагт хууль
тогтоогчдод танилцуулж, Төлөөлөгчдийн танхим лхагва гарагт санал хураана гэжээ.
Конгресс ирэх зургаадугаар
сарын 5-ны өдөр гэхэд өрийн дээд хязгаарыг өсгөх эсвэл түдгэлзүүлэх арга хэмжээ авахгүй
бол Сангийн яам Засгийн газрын үүргийг биелүүлж чадахгүйд хүрнэ гэж АНУ-ын
Сангийн сайд Жанет Йеллен баасан гарагт анхааруулаад байсан билээ. | https://montsame.mn/mn/read/320080 |
Каннын кино наадмын дээд шагналыг “Anatomy of a Fall” хүртлээ | 2023-05-28 11:04:40 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ | КАНН. /DW/.
Каннын кино наадмын 76 дахь удаагийн
шагнал гардуулах ёслолын хаалтын үйл ажиллагаа бямба гарагт болж, Францын
триллер жанрын уран бүтээл наадмын дээд шагнал болох “Алтан дал модны мөчир”-ийг
хүртлээ.Энэ удаагийн
наадам хамгийн олон эмэгтэй найруулагч өрсөлдсөнөөрөө онцлогтой байсан бөгөөд дээд
шагналын төлөө 21 кино өрсөлдсөний долоо нь эмэгтэй найруулагчдын бүтээл
байлаа. Улмаар хүчтэй өрсөлдөөн өрнөсний
эцэст Францын найруулагч бүсгүй Жюстин Трие “Anatomy of a Fall” киногоороо “Алтан дал модны мөчир”-ийн
эзнээр тодорчээ. Өдгөө 44 настай тэрбээр Каннын наадмын түүхэнд энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж буй гурав дахь эмэгтэй болов.Триллер жанрын “Anatomy of a Fall” кинонд Германы жүжигчин Сандра Хюллер
нөхрийнхөө үхэлд буруутгагдаж, улмаар өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотлохыг хичээж
буй зохиолчийн дүрийг бүтээжээ. Ж.Трие шагналаа гардан авах үеэрээ саяхан өрнөсөн
эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан Францын Засгийн газрыг шүүмжилсэн байна. Энэ удаагийн
наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд Туркийн жүжигчин Мерве Диздар “About
Dry Grasses” кинонд бүтээсэн
дүрээрээ шалгарчээ. Тус киног 2014 онд “Алтан дал модны мөчир” шагналыг хүртэж
байсан Туркийн найруулагч Нури Бильге Жейлан бүтээсэн байна. Харин “Шилдэг
эрэгтэй жүжигчин”-ээр Японы жүжигчин Кожи Юкүшо тодорчээ. Германы найруулагч Вим
Вендерсийн “Perfect
Days” нэртэй кинонд тэрбээр
Токиод ариун цэврийн өрөөний цэвэрлэгч хийдэг хүний дүрд тогложээ.
Түүнчлэн “Алтан дал
модны мөчир”-ийн дараа хоёрдугаарт бичигдэх Гранпри шагналыг Британийн
найруулагч Жонатан Глейзер “Zone
of Interest” киногоороо
хүртсэн бол “Шилдэг найруулагч”-аар Вьетнам гаралтай Франц найруулагч Тран Ань
Хунг шалгарлаа. | https://montsame.mn/mn/read/320075 |
Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болно | 2023-05-28 09:37:45 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | АНКАРА. /Anadolu/. Турк улсад тавдугаар сарын 14-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтад нэр дэвшигчдийн хэн нь ч санал өгсөн нийт сонгогчийн олонхын саналыг аваагүй тул хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр болно. Орон даяар санал авах
байрууд орон нутгийн цагаар өглөөний 08:00 цагт нээгдэж, оройны 17:00 цагт
хаагдана. Энэ удаагийн сонгуульд 60 сая гаруй сонгогч санал өгөх эрхтэй бөгөөд 4.9 сая сонгогч анх удаагаа саналаа өгнө. Улсын хэмжээнд 192 мянга
орчим саналын хайрцаг байрлуулжээ. Сонгуулийн хоёр
дахь шатанд Туркийн одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, сөрөг хүчний Бүгд
найрамдах ардын намын дарга Кемал Кылычдароглу нар өрсөлдөнө. Эхний шатанд
Р.Эрдоган 49.51 хувь, К.Кылычдароглу 44.88 хувийн санал тус тус
авсан билээ.
Туркийн Ерөнхийлөгч
Р.Эрдоган бямба гарагт
ард иргэддээ хандан сонгуульд
идэвхтэй оролцохыг уриалжээ. “Маргааш Туркийн агуу ялалтын төлөө саналаа өгцгөөе” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна. | https://montsame.mn/mn/read/320073 |
“COP30” Бразилын Белен хотод болно | 2023-05-27 11:34:52 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | БРАЗИЛИА. /CNN/. НҮБ Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцид нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 30 дахь удаагийн чуулганыг /COP30/ зохион байгуулах орноор Бразил улсыг сонгож, Амазоны Белен хотод 2025 онд зохион байгуулахаар болжээ. Энэ тухай Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва баасан гарагт мэдэгдлээ.“Миний бие Египет, Парис, Копенхагенд болсон чуулгануудад оролцож байсан. Амазоны ширэнгэн ойтой холбоотой асуудал чуулганы үеэр байнга хөндөгддөг. Иймд Амазоны талаар, гол мөрөн, ой мод, ан амьтдынх нь талаар илүү их таньж мэдэх боломжийг бүрдүүлэхийн тулд яагаад энд зохион байгуулж болохгүй гэж гэсэн бодол төрсөн” гэж Лула да Силва “Twitter” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгийнхээ үеэр тэмдэглэжээ.Бразилын Гадаад хэргийн сайд Мауро Виейрагийн мэдээлснээр, НҮБ “COP30” бага хурлыг зохион байгуулах Бразилын хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн байна. Лула да Силва өнгөрсөн онд Египет улсын Шарм-эль-Шейх хотноо болсон “COP27”-гийн үеэр уг хүсэлтийг тавьсан юм.Белен хот нь Амазоны ширэнгэн ойн захад оршдог, Бразилын хойд нутгийн хот бөгөөд Амазон мөрний эрэг дагуу оршдог Пара мужийн нийслэл юм. “СОP” нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн заалтуудын хэрэгжилтийг үнэлж дүгнэх, шинэ дүрэм журмуудыг боловсруулах, оролцогч талуудын хүлээсэн үүргийг хэлэлцэх зорилгоор жил бүр хуралддаг чуулган билээ. | https://montsame.mn/mn/read/320049 |
АНУ-ын өрийн таазтай холбоотой шийдвэр гаргах эцсийн хугацааг хойшлуулжээ | 2023-05-27 09:59:53 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /CNBC/.
Баасан гарагт АНУ-ын Сангийн сайд
Жанет Йеллен улсын өрийн таазтай холбоотой шийдвэрийг гаргах эцсийн хугацааг
зургаадугаар сарын 1-нээс 5-ны өдөр болгон хойшлуулснаар Цагаан ордон болон
Конгрессын удирдлагуудад тохиролцоонд хүрэхэд илүү их цаг хугацаа гарч ирлээ.“Хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд дүн шинжилгээ
хийсний дүнд бид хэрэв Конгресс зургаадугаар сарын 5 гэхэд өрийн дээд хязгаарыг өсгөх эсвэл
түдгэлзүүлэх арга хэмжээ авахгүй бол Сангийн яам Засгийн газрын үүргийг
биелүүлж чадахгүй болно гэж
тооцоолж байна” гэж Ж.Йеллен Конгрессын удирдлагуудад хаягласан захидалдаа
тэмдэглэжээ. Сангийн сайд
даваа гарагт илгээсэн захидалдаа, Конгресс дээд дурдсанчлан холбогдох шийдвэр тохиролцоонд хүрч
чадахгүй бол АНУ зургаадугаар сарын эхэн үе гэхэд, тодруулбал зургаадугаар
сарын 1 гэхэд дефолт зарлахад хүрч болзошгүй хэмээн анхааруулан мэдэгдээд байсан
юм. Гэвч өрийн таазтай холбоотой шийдвэр гаргах эцсийн хугацааг зургаадугаар сарын 1-нээр товлосонтой холбоотой асуултуудыг Конгресс дахь Бүгд найрамдах намын зарим гишүүд дэвшүүлснээс гадна энэ хугацаа нь судалгааны бусад байгууллагуудын тооцоотой харьцуулахад хэдэн өдрийн өмнө байжээ.“Өрийн таазыг өндөрсгөх эсвэл түдгэлзүүлэх шийдвэрийг “эцсийн мөч хүртэл хойшлуулах” нь бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн итгэлийг хөсөрдүүлж, татвар төлөгчдийн хувьд богино хугацааны зээлийн өртөг нэмэгдэхээс гадна, АНУ-ын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэдгийг Ж.Йеллен баасан гарагт дахин анхааруулсан байна. | https://montsame.mn/mn/read/320046 |
Хятадын хойд нутгаас үлэг гүрвэлийн чулуужсан мөрнүүд олджээ | 2023-05-26 16:11:30 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | ХӨХ ХОТ. /Xinhua/.
Хятадын хойд нутгийн ӨМӨЗО-ны нутгаас 120 сая орчим жилийн өмнөх үеийн үлэг гүрвэлүүдийн 53 чулуужсан мөр олдсон талаар орон нутгийн эрх баригчид
мэдээлжээ.Хамгийн том нь 43 см урттай мөрнүүдийг Ордос хотын Отог хошууны үлэг гүрвэлийн олдворын
үндэсний байгалийн нөөц газраас илрүүлсэн байна.Судлаач
Жан Лифүгийн хэлснээр, энэхүү газарт
Цэрдийн галавын үед буюу үлэг
гүрвэлүүд амьдарч байх үед намгархаг газар, гоёмсог ургамлуудтай нуурууд
байжээ. Шинээр олдсон мөрнүүд нь махчин үлэг гүрвэлүүдийнх гэж тэрбээр ярьсан байна.Отог хошууны
үлэг гүрвэлийн олдворын үндэсний байгалийн
нөөц газар нь 46 410 га талбайг хамардаг бөгөөд Хятад дахь үлэг гүрвэлийн ул мөр бүхий цорын ганц үндэсний байгалийн
нөөц газар юм. Эндээс үлэг
гүрвэлүүдийн 10 гаруй төрлийн
10 мянга орчим ул мөр
олдсоноос гадна сээр нуруутан амьтад, загас, яст мэлхий, матар, сээр
нуруугүйтэн амьтдын чулуужсан
үлдэгдэл ч мөн олдож байжээ.Мэргэжилтнүүд чулуужсан
олдворуудыг хамгаалах ажлыг явуулж
байна гэж Ордосын баруун хэсэгт орших байгалийн
нөөц газрын удирдах албаны ажилтан Дан Жанпин хэлсэн байна. | https://montsame.mn/mn/read/320008 |
“Apple” чип үйлдвэрлэгч дотоодын компанитай томоохон гэрээ байгуулжээ | 2023-05-26 15:31:49 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ | КУПЕРТИНО. /BBC/. АНУ-ын “Apple” компани төхөөрөмжүүддээ дотооддоо үйлдвэрлэсэн эд ангиудыг түлхүү ашиглах зорилгоор бичил чип үйлдвэрлэгч “Broadcom” компанитай олон тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ.Урт хугацаагаар байгуулсан уг гэрээний хүрээнд хоёр компани хамтран Америкт “5G” сүлжээний төхөөрөмжүүдийн бүрэлдэхүүн хэсгүүдийг үйлдвэрлэнэ. Энэхүү гэрээ нь АНУ-ын эдийн засагт 430 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах “Apple”-ийн төлөвлөгөөний нэг хэсэг юм. Уг төлөвлөгөөгөө тус компани 2021 онд танилцуулсан. Дотооддоо үйлдвэрлэсэн бичил чип рүү шилжих шийдвэрийг өндөр технологийн салбарт Бээжин, Вашингтоны хооронд өрнөж буй худалдааны дайн ширүүсэж байгаа үед гаргаж байна. Удаан үргэлжилж буй энэ сөргөлдөөний явцад АНУ-ын эрх баригчид Хятадын бичил чипийн үйлдвэрлэлд хэд хэдэн хязгаарлалт тавьж, хагас дамжуулагчийн салбараа хөгжүүлэхэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгаа юм. Бээжин ч мөн мөчөөгөө өгөөгүй бөгөөд Америкийн “Micron Technology” компанийн бүтээгдэхүүнүүд үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж энэ долоо хоногийн мэдэгдсэн. Сүүлийн саруудад Бүгд найрамдах болон Ардчилсан намын аль алиных нь хууль тогтоогчид Америкийн технологийн аварга компаниудад шахалт үзүүлэх нь улам нэмэгджээ. Тэд Америкийн компаниудыг Хятадын үйлдвэрлэгчид болон эд ангиудаас хэт хамааралтай болсон гэж үзэж байгаа аж.Үүнтэй холбоотойгоор “Apple” ханган нийлүүлэгчдийнхээ сүлжээг аажмаар өөрчилж байгаа бөгөөд тус компанийн төхөөрөмжүүдийг Хятадаас гадуур, ялангуяа Энэтхэг, Вьетнамд үйлдвэрлэж байна. “Apple” компани мөн Тайванийн "TSMC" компаниас Аризона дахь үйлдвэрт нь үйлдвэрлэсэн хагас дамжуулагчийг худалдаж авахаар болсноо өнгөрсөн онд мэдэгдсэн юм. Түүнчлэн Хятадаас үйлдвэрлэлээ гаргах шинэ стратегийнхаа хүрээнд “iPhone 14” ухаалаг гар утсаа Энэтхэгт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа зарласан. Энэ оны дөрөвдүгээр сард Энэтхэгийн Дели, Мумбай хотуудад “Apple” ухаалаг гар утасны жижиглэн худалдааны анхны дэлгүүрүүд нээгдсэн билээ. | https://montsame.mn/mn/read/320004 |
38 North: БНАСАУ-ын пуужин хөөргөх шинэ талбайн барилгын ажил “асар хурдтай” явагдаж байна | 2023-05-26 15:03:04 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ПЁНЬЯН. /NHK/.
БНАСАУ-ын баруун хойд нутагт пуужин хөөргөх шинэ талбай барих
ажил “асар хурдтай явагдаж
байна” гэж АНУ-д төвтэй “38
North” ажиглалтын байгууллага мэдээлжээ.Тус байгууллагын шинжээчид дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 23-ны хооронд хиймэл дагуулаас авсан, Умард Пёнган муж дахь “Сохэ” хиймэл дагуул хөөргөх станцын зургуудад дүн шинжилгээ хийсэн байна. Пёньян пуужин хөөргөх шинэ талбайг уг станцаас зүүн тийш эрэг орчмын бүсэд барьж байгаа бололтойг дөрөвдүгээр сарын
30-нд авсан зураг харуулж байна гэж шинжээчид мэдээлжээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тус улсын тагнуулын анхны хиймэл дагуулыг хөөргөхөөс өмнө шалгасан талаар Умардын хэвлэлүүд энэ
сарын 16-нд мэдээлсэн юм. Үүний сацуу хиймэл дагуулыг
пуужинд ачихад бэлэн болсон гэж мэдээлсэн. Түүнчлэн Ким Жөн Ун цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг
баталсан гэж мэдээлсэн боловч хиймэл
дагуулыг хөөргөх хугацаа тодорхойгүй хэвээр байгаа нь холбогдох улс
орнуудыг сонор сэрэмжтэй байхад хүргэж байна. | https://montsame.mn/mn/read/319996 |
Япон: Оросын цөмийн зэвсгийг Беларусьт байрлуулах нь байдлыг улам хурцатгана | 2023-05-26 13:23:33 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ТОКИО. /Yomiuri/. Оросын стратегийн бус цөмийн зэвсгийг Беларусь улсад шилжүүлэн байрлуулах нь Украиныг тойрсон хурцадмал байдлыг улам даамжруулна гэж Японы Засгийн газар үзэж байгааг тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү мэдэгджээ. "Оросын тактикийн цөмийн зэвсгийг Беларусийн нутаг дэвсгэрт байрлуулах шийдвэрийг бид буруушааж байна. Энэ нь Украин руу хийсэн Оросын довтолгоо үргэлжилж байгаа энэ үед хурцадмал байдлыг улам даамжруулна” гэж тэрбээр мэдэгджээ. М.Хироказүгийн цохон тэмдэглэснээр, Япон улс нь "атомын бөмбөгдөлтөд өртсөн цорын ганц улсын хувиар цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл үүсэхийг огт хүлээн зөвшөөрч болохгүй гэж үзэж байна”.ОХУ, Беларусийн Батлан хамгаалахын сайд нар пүрэв гарагт Минск хотноо Оросын цөмийн зэвсгийг Беларусийн нутаг дэвсгэрт тусгай агуулахад хадгалах журмыг тодорхойлсон баримт бичигт гарын үсэг зурсан байна. ОХУ-аас Беларусийн нутаг дэвсгэрт стратегийн бус цөмийн зэвсгийг шилжүүлэн байрлуулах ажил хэдийнэ эхэлсэн гэж тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко мөн мэдэгджээ.ОХУ Беларусийн талын хүсэлтээр тактикийн цөмийн зэвсгээ тус улсын нутаг дэвсгэрт байрлуулна гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 25-нд мэдэгдсэн юм. | https://montsame.mn/mn/read/319988 |
Армени, Азербайжан улс бие биеийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүлээн зөвшөөрнө | 2023-05-26 11:45:40 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | МОСКВА. /TASS/. Армени болон Азербайжан улс бие биенийхээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүлээн зөвшөөрөх талаар тохиролцоонд хүрчээ.Энэ тухай Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын өргөтгөсөн хуралд үг хэлэхдээ мэдэгдсэн байна. "Армени, Азербайжан улсууд бие биеийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүлээн зөвшөөрөх талаар тохиролцсон гэдгийг баталж байна. Энэхүү тохиролцоонд тулгуурлан бид харилцаагаа шийдвэрлэх чиглэлд нэлээд ахицтай явж байна гэж хэлж болно" гэж тэрбээр мэдэгджээ. Ерөнхий сайд мөн олон улсын механизмын хүрээнд "Уулын Карабахын оршин суугчдын эрх, аюулгүй байдлыг хангах асуудалд анхаарал хандуулжээ. "Баку, Степанакертын (хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын нийслэл) хооронд хэвийн ажил хэрэгч яриа хэлэлцээ удахгүй эхэлнэ гэж найдаж байна" гэж тэрбээр хэлсэн байна.Никол Пашинян баруун өмнөд хэсэгт нь Уулын Карабахын нутаг дэвсгэр оршдог Азербайжаны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрч байгаагаа даваа гарагт Ереванд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Гэхдээ тэрбээр Арменийн хүн амын аюулгүй байдлыг хангах болзол тавьжээ. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт тавдугаар сарын 24, 25-нд Москва хотноо болсон байна. | https://montsame.mn/mn/read/319979 |
“Neuralink” тархины чипээ хүн дээр турших зөвшөөрөл авчээ | 2023-05-26 10:38:10 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ВАШИНГТОН. /DW/. Америкийн тэрбумтан Илон Маскийн “Neuralink” компани компьютер, гар утсыг бодлоороо удирдан ашиглах боломжтой чипээ хүн дээр турших зөвшөөрлийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас /FDA/ авсан талаараа пүрэв гарагт
мэдэгдлээ.Энэхүү
зөвшөөрөл нь “манай технологи хэзээ нэг өдөр олон хүнд туслах боломжийг нээх
анхны чухал алхам болж байна” гэж тус компани “Twitter” хуудсаараа хийсэн мэдэгдэлдээ онцолжээ. Мэдрэлийн олон төрлийн эмгэгийг
эмчлэхийн тулд хүмүүсийн тархинд суулгах боломжтой чип бүтээх нь “Neuralink” компанийн зорилго юм. Хүнс, эмийн
чанарын хяналтын газраас зөвшөөрөл олгосон туршилтынх нь цар хүрээ одоогоор
тодорхойгүй байна. “Neuralink” туршилтад оролцох өвчтөнүүдийг элсүүлэх ажил хараахан эхлээгүй байгааг мэдээлжээ.Тархины имплантууд
нь хэзээ нэгэн цагт хүн төрөлхтнийг ирээдүйн супер ухаалаг компьютеруудтай зэрэгцэх түвшинд хүргэх хүчтэй болж ч магадгүй байгаа билээ. “Neuralink” нь энэ
салбарт хүчин зүтгэж буй цорын ганц компани биш юм. Дэлхий даяар олон
компанийн судлаачид тархинд зориулсан хиймэл оюун ухааныг, жишээлбэл, нуруу нугасны хүнд гэмтэлтэй хүмүүс тархины долгионыг ашиглан ярьж, бичиж чаддаг болох боломжтой технологийг хөгжүүлэхээр ажиллаж
байна. Тухайлбал, “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк
Цукерберг мэдрэлийн интерфэйс хөгжүүлдэг гарааны компани болох “CTRL-labs”-ыг 2019 онд худалдан авч, "хүмүүсийн
төхөөрөмжүүдтэй харилцан ажиллах арга барилыг үндсээр нь өөрчлөх зорилготой", “Facebook”-ийн “Reality Labs” судалгааны нэгжтэйгээ нэгтгэжээ. | https://montsame.mn/mn/read/319969 |
Иран шинэ баллистик пуужин үзүүлжээ | 2023-05-26 09:50:56 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ТЕХРАН. /IRNA/. Иран улс дотооддоо
бүтээсэн хамгийн сүүлийн үеийн “Хейбар” баллистик
пуужингаа пүрэв гарагт үзүүлж,
амжилттай туршсан талаар тус улсын “IRNA” агентлаг мэдээлэв.Стратеги, тактикийн үзүүлэлтүүд бүхий уг пуужин нь 2000 километрийн тусгалтай, 1500 кг цэнэгт хошуу тээх хүчин
чадалтай гэж “IRNA” мэдээлээд, шинэ зэвсгийн удирдлага, хяналтын систем нь цахим
дайны халдлагаас бүрэн хамгаалж ажилладаг гэжээ.Пуужинг үзүүлэх ёслолын
үеэр Батлан хамгаалахын сайд Мохаммад Реза Гараи Аштиани “Хейбар” пуужин нь радарт үл илрэх технологиор тоноглогдсон тул дайсны агаарын довтолгооноос хамгаалах системээс зайлсхийх боломжтой гэдгийг онцолжээ. | https://montsame.mn/mn/read/319961 |
Өмнөд Солонгост төрөлт дахин буурчээ | 2023-05-26 09:15:31 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д гуравдугаар сард шинээр
төрсөн хүүхдийн тоо дахин хамгийн бага үзүүлэлтэд хүрч, Ази тивийн дөрөв дэх эдийн засагтай улсын хүн ам
зүйн хямралыг хүндрүүлсээр байна.Энэ оны гуравдугаар
сард ердөө 21 138 хүүхэд мэндэлсэн нь жилийн өмнөхөөс 8.1 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд
БНСУ-ын Статистикийн үндэсний агентлаг 1981 оноос эхлэн сар тутмын мэдээллийг
эмхэтгэж эхэлснээс хойших гуравдугаар сарын төрөлтийн хамгийн доод үзүүлэлт
болжээ.Өмнөд Солонгост шинээр
төрсөн хүүхдийн тоо 88 сар дараалан буурч байна.Төрөлт багасаж
байгаа нь Өмнөд Солонгосын хувьд томоохон хямралын нэг болоод байна. Орон
сууцны үнэ өндөр, эдийн засгийн тодорхой бус байдлаас болж залуу үеийнхэн хүүхэдтэй
болохоо хойшлуулах буюу эсвэл бүр хүүхэд төрүүлэхгүй байх хандлага түгээмэл
болжээ.Тус улсын нэг эмэгтэйд
оногдох төрөлтийн тоо буюу нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлсэн
хүүхдийн дундаж тоо 2023 оны нэгдүгээр
улиралд 0.81 болж, өмнөх жилийнхээс 0.06
пунктээр буурсан байна.Жилийн
эхээр шинээр төрж буй хүүхдийн тоо илүү олон байдаг учраас энэ үзүүлэлт цаашид үргэлжлэн
буурах төлөвтэй байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.Үүний зэрэгцээ
нас баралт төрөлтөөс давсан хэвээр байгаа бөгөөд энэ хандлага 2020 оноос хойш
үргэлжилсээр байгаа аж. Гуравдугаар сард 28 922
хүн нас барсан нь жилийн өмнөхөөс 35.2 хувиар буурсан үзүүлэлт боловч хүн амын тоо 7 784 өөр буурчээ. “COVID-19” цар
тахлын нөлөө багассан тул хүн амын дунд нас баралт буурсан байна.Цар тахлын хязгаарлалтуудыг цуцалсны дараа олон хос хуримаа хийж, 18 192 гэрлэлт бүртгэгдсэн нь өмнөх жилийнхээс 18.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн хугацаанд гэр
бүл цуцлалтын тоо 4.7 хувиар өсөж, 8 255 болжээ. | https://montsame.mn/mn/read/319940 |
Канад, Саудын Араб дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцжээ | 2023-05-26 08:37:04 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ОТТАВА. /Reuters/. Канад, Саудын Араб дипломат
харилцаагаа сэргээж, шинэ Элчин сайд нараа томилох шийдвэр гаргасан талаар Канадын Гадаад хэрэг, худалдаа, хөгжлийн яам
мэдэгджээ.“Энэхүү алхам нь харилцан хүндэтгэх зарчим, нийтлэг ашиг сонирхолд
тулгуурласан бөгөөд Канад Улс Саудын Арабын Хаант Улсад суух шинэ Элчин сайдаар Жан-Филипп Линтог томиллоо” гэж уг мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Канадын Ерөнхий
сайд Жастин Трюдо, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед Бин Салман нарын өнгөрсөн 11 дүгээр
сард Ази-Hомхон далайн бvс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /APEC/ дээд хэмжээний уулзалтын хүрээнд хийсэн хэлэлцээний дараа ийм
шийдвэр гаргаж байгааг мэдэгдэлд мөн дурджээ.
Саудын Арабын Гадаад хэргийн яам мөн Канадтай дипломат харилцаагаа сэргээснээ мэдэгдсэн
байна. 2018 оны наймдугаар
сард Саудын Арабын эрх баригчид
дипломат маргааны улмаас Канад Улстай
дипломат харилцаагаа тасалж, Элчин сайдыг нь нутаг буцааж байв. | https://montsame.mn/mn/read/319957 |
Тархи, нугасандаа имплант суулгуулснаар алхаж чаддаг болжээ | 2023-05-25 16:54:19 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | ЦЮРИХ. /BBC/. 12 жилийн өмнө унадаг дугуйн ослын улмаас саажилттай болсон Нидерландын иргэн Герт-Жан Оскамын амьдрал тархины суулгацын шинэ технологийн ачаар үндсээрээ өөрчлөгджээ.Тархинд нь суулгасан утасгүй электрон имплант нуруунд нь суулгасан хоёрдогч суулгацаар дамжуулан түүний бодлыг хөл рүү нь дамжуулдаг байна. Одоогоор уг технологи нь туршилтын шатандаа байгаа боловч шинжээчдийн хэлж байгаагаар маш ирээдүйтэй юм. Герт-Жан одоо алхаад зогсохгүй босоогоороо зогсож, шатаар өгсөж уруудаж чадаж байгаа ажээ. “Би яг л дөнгөж хөлд орж байгаа хүүхэд шиг өөрийгөө мэдэрч байна. Урт удаан замыг туулж байж энэ бүхэнд хүрсэн, гэсэн хэдий ч би одоо хөл дээрээ зогсож, тэр ч бүү хэл найзуудтай шар айраг ууж байна. Энэ бол энгийн хүмүүсийн тэр бүр анзаараад байдаггүй тийм таатай мэдрэмж юм” гэж Оскам Би-Би-Си-д ярилцлага өгөхдөө хэлжээ. “Nature” сэтгүүлд мэдээлж байгаагаар, энэхүү шинэ технологийг Швейцарын эрдэмтэд бүтээжээ. Харин имплантыг шилжүүлэн суулгах нарийн төвөгтэй ажилбарыг Лозаннагийн их сургуулийн профессор, мэдрэлийн мэс засалч Жоселин Блох хийсэн байна. Профессорын хэлснээр, энэ бүх технологи нь хөгжүүлэлтийнхээ эхний үе шатанд байгаа бөгөөд саажилттай хүмүүст өргөнөөр ашиглах хүртэл олон жил шаардагдана. Гэсэн хэдий ч эрдэмтэд энэ үйл явцыг хурдасгахын тулд бүхий л хүчин чармайлтаа тавихыг зорьж байна. “Бидний хувьд шинжлэх ухааны туршилт хийх нь чухал бус харин дахин хэзээ ч алхаж чадахгүй гэдэг үгийг эмч нараас сонсож байгаа нугасны гэмтэлтэй хүмүүст энэхүү технологийг ашиглах боломжийг олгох нь чухал юм” гэж профессор Блох ярилаа. Герт-Жан Оскамын бие даан явах чадварыг сэргээх мэс заслыг 2021 оны долоодугаар сард хийжээ. Профессор Блох түүний гавлын ясны хоёр талд, хөдөлгөөнийг удирдах үүрэгтэй тархины хэсэгт таван сантиметрын диаметртэй хоёр сүв гаргажээ. Эдгээр сүвэнд тархины дохиог, өөрөөр хэлбэл Герт-Жаны хүслийг толгой дээрээ зүүх тусгай малгайд суурилуулсан хоёр мэдрэгч рүү дамжуулдаг хоёр имплантыг суулгасан байна. Эдгээр дохиог нугасны хоёр дахь суулгацаар дамжуулан хөлний булчингуудад өгөх мэдээлэл болгон хувиргах алгоритмыг Швейцарын эрдэмтэд боловсруулжээ. Профессор Блох энэ хоёр дахь суулгацыг алхах үйл явцад оролцдог мэдрэлийн төгсгөлтэй холбосон байна. Мэс засал хийлгэснээсээ хэдэн долоо хоногийн дараагаас бэлтгэл дасгал хийсний эцэст саажилттай Герт-Жан зөвхөн хөл дээрээ босоод зогсохгүй түрдэг таягны тусламжтайгаар явж байгаа аж. | https://montsame.mn/mn/read/319937 |
Нарны эрчим хүчний хөрөнгө оруулалт газрын тосныхыг давна | 2023-05-25 16:47:13 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ПАРИС. /AFP/.
Цэвэр эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө мөнгө олборлодог түлшнийхээс давж байгаатай холбоотойгоор энэ
онд нарны эрчим хүчний хөрөнгө оруулалт түүхэндээ анх удаагаа газрын тосныхыг
давах төлөвтэй байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ өнөөдөр мэдээллээ.Хэдийгээр энэ нь
сайшаалтай үзүүлэлт хэдий ч 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн
зөрүүг тэглэхийн тулд хурдацтай бууруулах ёстой олборлодог түлшний хөрөнгө
оруулалт өссөн хэвээр байгааг ОУЭХА анхааруулжээ.“Цэвэр эрчим
хүчний cалбар хүмүүсийн төсөөлж байгаагаас ч илүү хурдацтай
хөгжиж байна” гэж ОУЭХА-ийн тэргүүн
Фатих Бирол эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын талаарх хамгийн сүүлийн
үеийн тайланг танилцуулах үеэрээ мэдэгдсэн байна.ОУЭХА-ийн
мэдээллээр, цэвэр эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт энэ онд 2021 оныхоос
24 хувиар өсөж, 1.7 их наяд ам.доллар давах төлөвтэй байгаа бол олборлодог түлшний хөрөнгө оруулалт 15 хувиар өсөх тооцоо гарчээ.
Цэвэр эрчим хүч,
олборлодог түлшний салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ ердөө тавхан жилийн өмнө тэнцүү байсан юм. Харин газрын тос, байгалийн хийн үнэ ихээхэн өссөн болон ханган нийлүүлэлттэй холбоотой
болгоомжлол бий болсон зэрэг хүчин зүйлс сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. | https://montsame.mn/mn/read/319936 |
Суданд мөргөлдөөний улмаас нэг сая гаруй хүн дотооддоо дүрвэжээ | 2023-05-25 15:08:44 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ХАРТУМ. /Anadolu/. Суданы арми, Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний
хооронд өнгөрсөн сард зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш нэг сая гаруй хүн дотооддоо
дүрвээд байна гэж Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /ОУШХБ/ лхагва гарагт мэдээлжээ.НҮБ-ын агентлаг хүмүүнлэгийн тусламж үзүүлэх аюулгүй нөхцөлөөр хангаж, эмзэг бүлгийнхэнд
тусламж үзүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийг бүх талд уриалсан байна. “Сүүлийн 40
хүрэхгүй хоногийн хугацаанд нэг сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвээд байна. Олон
хүн дүрвэхийн хэрээр хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээ шаардлага улам бүр
нэмэгдэж байна” гэж тус байгууллага мэдээлжээ.ОУШХБ-ын
мэдээллээр, зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 1 361 308 хүн дүрвээд байгаагийн
1 042 114 нь дотооддоо, 319 194 нь хөрш орнууд руу дүрвэсэн байна. Суданы эрүүл
мэндийн байгууллагын төлөөлөгчдийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 15-наас хойш
863 энгийн иргэн амиа алдаж, 3531 хүн шархаджээ. | https://montsame.mn/mn/read/319929 |
Флоридагийн захирагч ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ | 2023-05-25 13:58:03 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /AP/.
Флорида муж улсын захирагч Рон
Десантис АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанд
өрсөлдөнө гэдгээ лхагва гарагт мэдэгдээд, “Агуу Америкийг эргүүлэн авчрах үйл хэргийг” удирдан
манлайлахаа амлав.“Бидэнд удирдан
манлайлах зориг, ялах хүч хэрэгтэй. Рон Десантис миний бие агуу Америкийг эргүүлэн авчрах үйл хэргийг удирдан манлайлахаар ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөнө” гэж Р.Десантис “Twitter” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгийнхээ үеэр
мэдэгджээ. Тэрбээр лхагва
гаргийн өглөө Нэгдсэн улсын сонгуулийн комисст нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ
хүргүүлсэн байна. Р.Десантис нь ерөнхийлөгчийн
сонгуульд өрсөлдөхөө хэдэн сарын өмнө албан ёсоор зарласан АНУ-ын Ерөнхийлөгч
асан Дональд Трампын холбоотон байсан бөгөөд Бүгд найрамдах намын
сунгаанд хамгийн том өрсөлдөгчид нь тооцогдож байна. Санал асуулгуудын дүнгээс
үзэхэд, Д.Трамп БНН-ын бусад төлөөлөгчдөө тэргүүлсэн хэвээр байна.
Өдгөө 44 настай Р.Десантис
Йелийн их сургуульд түүхийн чиглэлээр суралцаж, Харвардын хуулийн
сургуулийг дүүргэжээ. Тэнгисийн цэргийн офицер байсан Р.Десантис анх 2012 онд
Конгресст сонгогдсон байна. Тэрбээр 2018 онд Флорида муж улсын захирагчаар
сонгогдож, 2022 онд улиран сонгогдсон билээ. | https://montsame.mn/mn/read/319887 |
Хятадын сүүлчийн эзэн хааны бугуйн цаг 6.2 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ | 2023-05-25 13:50:13 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН | ХОНКОНГ. /South
China Morning Post/. Хятадын сүүлчийн эзэн хаан Айсингиоро Пү И-гийн зүүж байсан тансаг зэрэглэлийн "Patek Philippe" бугуйн цаг Хонконгт 48.9 сая хонконг доллар буюу 6.2 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ.86 жилийн түүхтэй “Reference 96 Quantieme Lune” загварын энэхүү цаг нь цуглуулагчдын дунд өндрөөр үнэлэгддэг бол дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан загвар нь "Patek Philippe Grandmaster Chime" юм. 2019 онд Швейцарт болсон дуудлага худалдаагаар энэ загвар 31.2 сая ам.долларын үнэ хүрчээ. Хонконгийн Баруун Коулуны соёлын дүүрэг дүүрэг дэх "Phillips Asia" дуудлага худалдааны ордонд болсон дуудлага худалдаагаар Хятадын сүүлчийн эзэн хааны эдэлж хэрэглэж байсан дэвүүр, тэмдэглэлийн дэвтэр зэрэг бусад эд зүйлсийг мөн үнэ хаялцуулсан байна.Гэхдээ Пү И-гийн алдарт цагийн эцсийн үнэ нь Египетийн хунтайж Мохаммед Али Тевфикийн эдэлж байсан ийм брэндийн цаганд санал болгож байсан үнээс хамаагүй бага байна. Мохаммед Тевфикийн "Patek Philippe" 2021 онд 9.5 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ. Пү И 1908 онд дөнгөж хоёрхон настайдаа Хятадын
эзэн хаан болж, Шиньхайн хувьсгалын дараа 1912 онд хаан ширээнээсээ буухад хүрчээ.Ташрамд дурдахад, 1987 онд Италийн нэрт кино найруулагч Бернардо Бертолуччи Пү И-гийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Сүүлчийн эзэн хаан” уран сайхны киногоороо Оскарын
шагнал хүртсэн юм. | https://montsame.mn/mn/read/319871 |
Японы Ерөнхий сайд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох төлөвтэй байна | 2023-05-25 11:22:45 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ТОКИО. /NHK/.
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх
долоодугаар сард болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж
байгаа талаар Засгийн газрын эх сурвалжууд мэдээлэв.Эх сурвалжуудын
мэдээлснээр, К.Фүмио Литва улсад болох дэлхийн хамгийн том цэргийн эвслийн
уулзалтад түнш орны төлөөлөгчийн хувиар оролцох бодолтой байгаа ажээ. Оросын өдүүлсэн
дайн үргэлжилсээр байгаатай холбоотойгоор уулзалтын үеэр Украинд дэмжлэг
үзүүлэх талаар голчлон хэлэлцэх төлөвтэй байна.Япон улс энэ
сарын эхээр Хирошима хотдоо “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг
зохион байгуулсан билээ. Литвад хүрэлцэн
очих үеэрээ К.Фүмио Япон улс Украины асуудлыг зохицуулахад үргэлжлүүлэн хувь
нэмрээ оруулахыг эрмэлзэж буйг илэрхийлэхийг зорьж байгаа ажээ.Түүнчлэн Орос,
Хятад хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хандлагатай байгаа тул К.Фүмио НАТО-той харилцаа, хамтын ажиллагаагаа
гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаа юм байна. Тэрбээр Европ болон Энэтхэг-Номхон
далайн бүс нутгийн аюулгүй байдал салшгүй холбоотой гэсэн Японы байр суурийг цохон
тэмдэглэх төлөвтэй байна.
К.Фүмиогийн хувьд
НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад хоёр дахь удаагаа оролцох гэж буй нь энэ юм. Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сард уг уулзалтад оролцсон Японы анхны
Ерөнхий сайд болсон билээ. | https://montsame.mn/mn/read/319901 |
Домогт дуучин Тина Тернер таалал төгсжээ | 2023-05-25 10:56:25 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ | НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын домогт дуучин Тина Тернер 83 насандаа лхагва гарагт таалал төгсжээ. “Рок-н-роллын хатан хаан" гэгддэг дуучныг таалал төгссөнийг түүний төлөөлөгч “Facebook” хуудсаар мэдээлсэн байна.Тина Тернер удтал хүндээр өвчилж байгаад Швейцарын Цюрихээс холгүй орших Кюснах хот дахь гэртээ амьсгал хураажээ. Тэрбээр уран бүтээлийн замналынхаа турш дэлхий даяар 150 сая хувь цомог борлуулж, Грэммийн шагналыг 12 удаа хүртэж, 1991 онд Рок-н-Роллын алдрын танхимд нэрээ мөнхөлжээ.Тина анх нөхрийнхөө “The Kings of Rhythm” хамтлагийн туслах дуучин байсан бөгөөд удалгүй гоцлол дуучин болж, 1960-аад оны эхээр уг хамтлаг нэрд гарч эхэлжээ. 1973 онд тэдний “Nutbush City Limits” дуу АНУ-д хит болж байв. 1978 онд гэр бүлээ салгаж, 1980-аад оноос ганцаарчилсан уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Тэрбээр 1980-аас 90-ээд оны дэлхийн хамгийн алдартай рок, поп дуучин байсан билээ. | https://montsame.mn/mn/read/319886 |
Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхий сайдтай уулзав | 2023-05-25 09:55:55 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | БЭЭЖИН. /Xinhua/.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинтэй Бээжин хотноо лхагва
гарагт уулзжээ.Ши Жиньпин ОХУ-ын
Ерөнхийлөгч Владимир Путинд чин сэтгэлийн мэндчилгээ дамжуулахыг М.Мишустинаас хүсээд гуравдугаар сард тус улсад хийсэн төрийн айлчлал нь амжилттай болж, В.Путинтэй Хятад, Оросын харилцаа, олон салбарын хамтын
ажиллагааны талаарх цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлсныг онцолжээ. Энэ нь хоёр орны харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, ард түмний
хүсэл эрмэлзэл, цаг үеийн чиг хандлага юм гэж тэрбээр хэлсэн байна.БНХАУ-ын дарга мөн хоёр
тал Хятад-Оросын харилцааны
асар их нөөц боломж, өргөн хэтийн төлөв,
хүчтэй хөшүүргийг ашиглан
олон салбарын хамтын ажиллагааг ахиулж, шинэ эринд иж бүрэн стратегийн хамтын
ажиллагааны түншлэлийн
харилцаагаа баяжуулна гэдэгт итгэлтэй байна гэв.Хятад, Орос хоёр орон өөрсдийн язгуур ашиг сонирхолтой
холбоотой асуудлаар харилцан
бие биенээ тууштай дэмжиж, НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС, “Хорийн бүлэг” зэрэг олон талт
талбарт хамтын ажиллагаагаа
эрчимжүүлэх ёстой гэж Ши Жиньпин цохон тэмдэглэлээ. Хоёр тал эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын
ажиллагааны түвшинг ахиулж, хоёр талын хамтын ажиллагааны институц, механизмыг
боловсронгуй болгож, эрчим хүч, дэд
бүтцээр холбогдох чиглэлд хамтын ажиллагааг уялдуулан өргөжүүлж, эдийн засгаа өсгөх шинэ зорилгуудыг бий болгохын тулд цаашид нөөц
бололцоогоо ашиглах ёстой гэж Ши Жиньпин тэмдэглээд, ард түмэн хоорондын болоод соёлын харилцааг өргөжүүлэх
хэрэгтэйг нэмж хэлжээ.Мөн Хятад
улс нь бүс нутгийн илүү нээлттэй, том зах зээлийг бий болгоход хувь нэмрээ оруулах, дэлхийн аж үйлдвэр,
нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, жигд байдлыг хангах, бүс нутгийн улс
орнуудад бодит үр ашиг авчрахын тулд “Бүс ба зам”
санаачилга болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлд Орос, Евразийн эдийн засгийн холбооны
гишүүн орнуудтай хамтран ажиллахад бэлэн
байна гэв.Хятадад
албан ёсны айлчлал хийж буй
М.Мишустин хариуд нь В.Путин чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөснийг Ши Жиньпинд уламжлав. Ши Жиньпиний гуравдугаар сард
Орост хийсэн түүхэн төрийн айлчлал маш амжилттай болж, Орос Хятадын иж бүрэн
стратегийн түншлэлийн хамтын
ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлснийг тэрбээр онцоллоо.М.Мишустин
үргэлжлүүлэн хэлэхдээ, Хятад
улстай хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн чухал тохиролцоог хэрэгжүүлж, өндөр дээд түвшний уулзалтууд, холбогдох механизмыг бүрэн ашиглан
олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэв. | https://montsame.mn/mn/read/319877 |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.