headline
stringlengths
5
185
date
stringlengths
19
19
author
stringlengths
6
16
mail
stringlengths
15
30
category
stringclasses
9 values
sub_category
stringlengths
3
20
body
stringlengths
25
116k
link
stringlengths
30
34
ЕХ Туркийн сонгуулийг “анхааралтай” ажиглана
2023-05-12 14:06:42
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /Anadolu/. Европын Холбоо /ЕХ/ “гол түнш”-ийнх нь хувьд Турк улсын сонгуулийг “анхааралтай” ажиглана гэж тус холбооны төлөөлөгч пүрэв гарагт мэдэгджээ.“Турк нь олон талаараа ЕХ-ны гол түнш бөгөөд бид тус улсын сонгуулийн мөчлөгийг ажигладаг бөгөөд удахгүй болох санал хураалтыг маш анхааралтай ажиглана” гэж Европын Комиссын өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэлийн төлөөлөгч Петер Стано хэлсэн байна. Сонгуулийг “ил тод, хүртээмжтэй” явуулах нь чухал гэж ЕХ үзэж байгааг тэрбээр онцолжээ.ЕХ санал хураалтыг мөн хэвлэл мэдээллийн олон талт байдлыг хангах, "улс төрийн бүх нам, нэр дэвшигчдэд шударга хандах" зэрэг “Туркийн баримталж буй ардчилсан стандартын дагуу” явуулна гэж хүлээж байна гэж П.Стано нэмж хэлсэн байна. Туркийн парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ ням гарагт болно.
https://montsame.mn/mn/read/318905
БНАКУ-д үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
2023-05-12 13:50:59
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
КИНШАСА. /Xinhua/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын (БНАКУ) зүүн нутгийн Өмнөд Киву мужид хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас амиа алдсан хүний тоо 438 болсон гэж мужийн эрх баригчид мэдээлжээ.Сураггүй болсон хүмүүсийн тоо тодорхойгүй хэвээр байна. Үерийн гамшигт Бушушу, Ньямукуби суурингууд хамгийн их нэрвэгджээ.  БНАКУ-ын Ерөнхийлөгч Феликс Чисекедийн шийдвэрээр байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх ажлыг удирдан зохицуулах Засгийн газрын комиссыг тус бүс нутагт илгээсэн байна. Үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан үндэсний хэмжээнд гашуудал зарлалаа гэж БНАКУ-ын “Actualite” мэдээллийн цахим хуудас мэдээлжээ.
https://montsame.mn/mn/read/318904
“Twitter” шинэ гүйцэтгэх захиралтай болно
2023-05-12 13:37:28
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ВАШИНГТОН. /Reuters/. “Twitter” компанийн шинэ гүйцэтгэх захирлыг олсон тухайгаа Илон Маск пүрэв гарагт мэдэгдсэн боловч түүний нэрийг дурдсангүй. “Х/Twitter-ийн шинэ гүйцэтгэх захирлыг ажилд авснаа мэдээлэхэд таатай байна. Тэрбээр зургаа орчим долоо хоногийн дараа ажилдаа орно” гэж И.Маск “tweet” хуудсандаа  бичжээ. Түүнчлэн И.Маск удахгүй нийгмийн сүлжээнийхээ технологийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал болж бүтээгдэхүүн, програм хангамж, системийн үйл ажиллагааг хянана гэдгээ мэдээлсэн байна. 2022 оны 10 дугаар сарын 7-нд И.Маск 44 тэрбум ам.доллароор “Twitter” компанийг худалдан авсныхаа дараа тус компанийн гүйцэтгэх захирал болсон юм.  Тэрбээр удалгүй 12 дугаар сард “энэ ажлыг авах хүн олдсон даруй” гүйцэтгэх захирлын ажлаа өгнө гэж мэдэгдсэн билээ.
https://montsame.mn/mn/read/318834
ОХУ, Украин, Турк, НҮБ хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ
2023-05-12 11:38:30
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
АНКАРА. /Anadolu/. Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх асуудлаар ОХУ, Украин, Турк, НҮБ-ын хооронд хийж буй хэлэлцээг техникийн түвшинд үргэлжлүүлэхээр болжээ. Энэ тухай Туркийн Батлан хамгаалах яам Истанбулд хоёр өдөр үргэлжилсэн талуудын хэлэлцээний дараа мэдэгдсэн байна. "Украин, ОХУ, НҮБ-ын оролцоотойгоор Истанбул хотноо зохион байгуулсан хоёр талын болон олон талын уулзалтын хүрээнд талууд ирэх хугацаанд үр тарианы санаачилгыг үр дүнтэй үргэлжлүүлэхийн тулд Турк улсад хийсэн хэлэлцээг техникийн түвшинд үргэлжлүүлж, дөрвөн талт хэлбэрээр үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцов” гэж тус яамны мэдэгдэлд дурджээ. Үр тарианы гэрээний асуудлаарх хоёр өдрийн хэлэлцээг үр дүнтэй болсон гэж Туркийн Батлан хамгаалах яам үзэж байна. “Хоёр өдөр талууд ажил хэрэгч, үр өгөөжтэй уулзалтууд хийлээ. Мөргөлдөөний улмаас Украины боомтуудад гацсан манай худалдааны хөлөг онгоцуудыг буцаах ажлыг зохицуулах тухайд талууд (ОХУ, Украин) энэ ажиллагааг төлөвлөх, явуулах талаар нааштай хандлага илэрхийлэв. Үүнээс гадна, энэхүү ажиллагаа нь бусад орны хөлөг онгоцуудыг Украины боомтуудаас буцаахад жишиг болно гэдэгт санал нэгдэв” гэж тус яам мэдэгдэлдээ дурджээ.
https://montsame.mn/mn/read/318892
ДЭМБ сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан зарласан онцгой байдлыг цуцалжээ
2023-05-12 11:32:09
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /WHO/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сармагчны цэцэг өвчний /mpox/ тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд зарласан онцгой байдлыг цуцалж байгаа талаар тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Швейцарын Женев хотноо пүрэв гарагт болсон цахим хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.“Өчигдөр онцгой байдлын асуудал эрхэлсэн хороо хуралдаж, сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд зарласан онцгой байдлыг цуцлах зөвлөмж гаргасан” гэж Т.Гебрейесус хэлсэн байна. Уг халдварын тархалттай холбогдуулан 2020 оны долоодугаар сард онцгой байдал зарлаж байсан юм. ДЭМБ-ын мэдээллээр, сүүлийн гурван сарын хугацаанд халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх гурван сарынхтай харьцуулахад 90 орчим хувиар буурсан байна. Гэхдээ сармагчны цэцэг болон “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан зарласан онцгой байдлыг цуцалсан ч аль аль нь шинэ давлагаа үүсгэх эрсдэлтэй хэвээр байгааг ДЭМБ-ын тэргүүн анхааруулжээ. Өнгөрсөн онд сармагчны цэцэг өвчний дэгдэлт гарснаас хойш дэлхийн 111 оронд 87 мянга гаруй тохиолдол илэрч, 140 хүн нас барсан гэж ДЭМБ мэдээлсэн байна.
https://montsame.mn/mn/read/318888
Суданы сөргөлдөгч талууд энгийн иргэдийг хохироохоос сэргийлэх баримт бичигт гарын үсэг зуржээ
2023-05-12 09:35:30
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЭР-РИЯД. /Al Arabiya/. Суданы арми болон Шуурхай хариу арга хэмжээ авах хүчин энгийн иргэдийг хохироохоос сэргийлэх тухай урьдчилсан хэлэлцээрт Саудын Арабын Жедда боомт хотноо гарын үсэг зурсан талаар “Al Arabiya” телевиз пүрэв гаргийн орой мэдээллээ.Сөргөлдөгч талууд Суданы ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавина гэдгээ цохон тэмдэглээд, бүслэлтэд байгаа бүсээс бүх энгийн иргэнийг гаргахыг зөвшөөрөхөөр тохиролцсон гэж дээрх сувгийн мэдээнд дурджээ.Мөн Суданы бүрэн эрхт байдал, эв нэгдлийг нотолсноос гадна, бусад орнуудын зуучлалын хүчин чармайлтыг сайшаасан байна. Түүнчлэн энгийн иргэдийг хохироох бүх халдлагыг зогсоохыг уриалсан байна.Талууд мөргөлдөөний хөлд нэрвэгдсэн Суданд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гал зогсоох хэлэлцээг Жеддад өнгөрсөн бямба гаргаас эхлүүлсэн юм. Саудын Араб пүрэв гарагт Порт-Судан хот руу 10 тонн хүнс, эмнэлгийн хэрэгсэл зэргийг тээвэрлэсэн тусламжийн дөрөв дэх онгоцоо илгээсэн гэж “SPA” агентлаг мэдээлжээ. Суданы нийслэл Хартум болон бусад бүсэд дөрөвдүгээр сарын 15-наас хойш зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа бөгөөд хоёр тал мөргөлдөөнийг өдөөсөн гэж харилцан бие биеэ буруутгасаар ирсэн. “Зэвсэгт мөргөлдөөний улмаас 550 хүн амиа алдаж, 4926 хүн шархадсан” гэж Суданы Эрүүл мэндийн яамнаас тавдугаар сарын эхээр мэдээлжээ.
https://montsame.mn/mn/read/318866
Боливи улс худалдаа хийхдээ юанийг ашиглахад бэлэн байгааг мэдэгджээ
2023-05-12 09:05:14
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ЛА-ПАС. /Reuters/. Боливи улс олон улсын худалдааны төлбөр тооцоонд юанийг ашиглахад бэлэн байгааг тус улсын  Ерөнхийлөгч Луис Арсе мэдэгджээ. Тэрбээр энэ тухай хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ Аргентин, Бразил улсууд Хятадтай хийх гүйлгээнд Азийн мөнгөн тэмдэгтийг ашиглаж байгааг дурдсан байна. Олон улсын худалдааны гүйлгээг, ялангуяа эрчим хүч, үр тариа зэрэг гол түүхий эдийн төлбөр тооцоог олон арван жилийн турш ам.доллароор хийсээр ирсэн билээ. “Бүс нутгийн хамгийн том эдийн засагтай хоёр улс Хятадтай байгуулсан гэрээнүүдэд хэдийнээ юаниар арилжаа хийж байна. Энэ хандлага бүс нутагт тогтох төлөвтэй байгаа бөгөөд Өмнөд Америкийн улсын хувьд бид ч мөн энэ чиг хандлагаас ангид байхгүй” гэж Ерөнхийлөгч Луис Арсе хэлжээ.Өнгөрсөн сард Аргентины Засгийн газар Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүний төлбөрийг ам.доллароор биш юаниар хийж эхэлнэ гэдгээ зарласан бөгөөд ингэснээр Төв банкны өр барагдуулах, импортыг санхүүжүүлэхэд шаардагдах багасаж буй ам.долларын нөөцийг хамгаалах үүднээс ихээхэн ач холбогдолтой гэж мэдэгдсэн байна.Энэ оны эхээр Хятад, Бразил улсууд юанийн клирингийг зохицуулалтыг бий болгох хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр талын худалдаанд ам.доллар давамгайлж буйг багасгах алхам хийжээ. "Латин Америкт бид үргэлж АНУ-ын нөлөөн дор байсаар ирсэн... Харин өнөөдөр олон улс орон Хятадтай гадаад худалдаагаа өргөжүүлж  байна. Бүх юм өөрчлөгдөж байна" гэж Л.Арсе хэлсэн байна.
https://montsame.mn/mn/read/318829
Ж.Байден “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцож магадгүй
2023-05-11 16:38:37
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японы Хирошима хотноо ирэх долоо хоногт болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцож магадгүй талаараа үг цухуйлгажээ.Ж.Байден Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартитай дефолтоос зайлсхийхийн тулд улсын өрийн дээд хязгаарыг өсгөх эсэх асуудлаар санал зөрөлдөх болоод байгаа юм. Ж.Байден мягмар гарагт Конгрессын удирдлагуудтай уулзах үеэрээ хамтран ажиллахыг уриалсан байна. Гэвч уулзалтын дараа К.Маккарти, Засгийн газар өрийн таазыг өндөрсгөхийг хүсэж байгаа бол зардлаа үлэмж хэмжээгээр танах ёстой хэмээн хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хирошимаг зорихгүйгээр цахимаар оролцож магадгүй хэмээгээд, хэлэлцээний байдлаас хамааран ямар шийдвэр гаргахаа шийднэ гэсэн байна. Тэрбээр нэг хоногийн өмнө хэлэхдээ, айлчлалыг цуцалж “магадгүй, гэхдээ ийм магадлал бага” гэж байв. АНУ зургаадугаар сарын 1 гэхэд дефолт зарлахад хүрч болзошгүй гэж тус улсын Сангийн сайд Жанет Йеллен мэдэгдсэн бөгөөд Ж.Байдены хувьд уг асуудлыг хамгийн чухал зүйл гэж тодорхойлоод байгаа юм.
https://montsame.mn/mn/read/318831
“Toyota”-гийн үйл ажиллагааны ашиг түүхэн дээд үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байна
2023-05-11 14:31:26
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компанийн үйл ажиллагааны ашиг ирэх оны гуравдугаар сард дуусах энэ санхүүгийн жилд 3 их наяд иенд /22 тэрбум ам.доллар/ буюу түүхэн дээд үзүүлэлтдээ хүрэх төлөвтэй байгаа талаар тус компани лхагва гарагт мэдээллээ.Тодруулбал, “Toyota”-гийн үйл ажиллагааны ашиг 2023 оны санхүүгийн жилд өмнөх оныхоос 10 хувиар, цэвэр орлого 5 хувиар өснө гэсэн тооцоо гарчээ. Тус компанийн мэдээлснээр, хагас дамжуулагчийн хомсдолтой холбоотой асуудал намжсанаар үйлдвэрлэл нэмэгдэх төлөвтэй байна. Улмаар энэ онд түүхэндээ хамгийн олон буюу 11.4 сая тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ажээ.“Ази болон хөгжиж буй орнуудын зах зээл 2030 он гэхэд 30 гаруй хувиар тэлэх төлөвтэй байна. Бид хос цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслүүддээ гол анхаарлаа хандуулснаар орлогын бааз сууриа бэхжүүлэх болно” гэж “Toyota”-гийн тэргүүн Сато Кожи лхагва гарагт мэдэгджээ. “Toyota” мөн 2022 оны санхүүгийн жилийн орлогын тайлангаа танилцуулсан байна. Тус компанийн борлуулалт өнгөрсөн онд хоёр дахь жилдээ дараалан хамгийн дээд үзүүлэлтэд хүрч, 37 их наяд иен давжээ. Энэ нь өмнөх оныхоос 18 хувиар өссөн байна. Харин цэвэр ашиг 14 хувиар буурснаар сүүлийн дөрвөн жилд анх удаагаа буурсан дүн үзүүлжээ.
https://montsame.mn/mn/read/318813
БНСУ-д “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг цуцална
2023-05-11 11:24:39
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль “COVID-19” халдварын тархалттай холбогдуулан тогтоосон бүх хязгаарлалтыг үндсэндээ бүгдийг нь цуцлахаар болсныг өнөө өглөө мэдэгдлээ.Юн Сог Ёль коронавирусний халдварын тархалттай тэмцэх асуудлаарх хурлын үеэр хэлэхдээ, “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдэд долоо хоног заавал тусгаарлагдах шаардлага тавьж байгааг таван өдөр болгож бууруулна гэсэн байна. Мөн битүү орчинд амны хаалт зүүх журмыг хэвтэн эмчлүүлдэг өрөөтэй эмнэлгүүдээс бусад бүх газар цуцлахаар болсноос гадна хилээр нэвтэрсний дараа “PCR” шинжилгээ авах журмыг цуцлахаар болжээ. Эдгээр арга хэмжээ нь ирэх зургаадугаар сарын 1-нээс буюу “COVID-19”-ийн эрсдэлийн түвшнийг “ноцтой”-гоос “анхаарах” түвшинд хүргэж бууруулах үеэс хэрэгжинэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд зарласан онцгой байдлаа цуцалснаас хэдхэн өдрийн дараа дээрх шийдвэрийг гаргажээ.
https://montsame.mn/mn/read/318795
Их Британид "гурван эцэг эхтэй" анхны хүүхэд мэндэлжээ
2023-05-11 11:19:14
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ЛОНДОН. /The Guardian/. Их Британид удамшлын ховор өвчнүүд удамшихаас урьдчилан сэргийлэх үүднээс хиймлээр үр тогтоох аргыг ашигласнаар гурван өөр хүний ДНХ бүхий анхны хүүхдүүд мэндэлжээ. Ийм таван хүүхэд мэндэлсэн гэж Их Британийн Үр хөврөл, зохиомлоор үр тогтоох газраас лхагва гарагт мэдээлсэн боловч гэр бүлийн гишүүдийн хувийн нууцыг хамгаалах үүднээс дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. “Митохондрийн өвчин” гэх генийн ноцтой эмгэг эхээс хүүхдэд дамжихаас урьдчилан сэргийлэх шинэ аргыг хэрэглэсний ачаар гурван хүний генийн материалыг тээсэн хүүхдүүд төржээ. Уг аргыг "митохондрийн орлуулах эмчилгээ" гэж нэрлэдэг байна. Митохондр нь эд эсүүдийг эрчим хүчээр хангах үүрэг бүхий эсийн бүтцийн нэг хэсэг юм. Гэмтсэн митохондр нь тархи, зүрх, элэгний ноцтой эмгэг үүсгэснээр цагаас эрт нас барах шалтгаан болдог байна. Гэмтэлтэй митохондрууд нь зөвхөн эхийн генээр дамждаг тул зөвхөн эмэгтэй доноруудын ДНХ-г ашигладаг ажээ.Тодруулбал, нөхөн үржихүйн эмч нар гэмтсэн митохондри бүхий өндгөн эсээс генийн материал бүхий цөмийг гаргаж аваад, өмнө нь цөмийг нь гаргаж авсан, эрүүл донор эмэгтэйн өндгөн эсэд шилжүүлэн суулгана. Ингэснээр уг өвчнийг тээж буй мутацлагдсан генүүд эхийн анхны өндгөн эсэд үлдэж, өвчин удамшихаас сэргийлдэг байна. Эр эм бэлгийн эсүүд дэх митохондр нь өөрийн гэсэн ДНХ-тэй байдаг тул зохиомлоор тогтоосон үр хөврөл нь эцэг эхийн генийн материалаас гадна өөр эмэгтэйн эрүүл митохондр бүхий ДНХ-тэй байх тул хүүхэд эцэг эхийнхээ ДНХ-ийн 99.8 хувийг, донорын 37 орчим генийг (0.2 хувиас бага) өвлөдөг ажээ.Их Британийн парламент гурван хүний ДНХ-ийн дээжийг ашиглан зохиомлоор үр тогтоохыг зөвшөөрөх тухай хуулийн төслийг 2015 онд эцэслэн баталсан байна. Ингэснээр Их Британи ийм аргыг нэвтрүүлсэн анхны орон болсон. Тус улсад 200 орчим хүүхэд тутмын нэг нь митохондрийн өвчтэй төрдөг. Өнөөдрийн байдлаар 32 өвчтөн энэ эмчилгээнд хамрагдах зөвшөөрөл аваад байна.
https://montsame.mn/mn/read/318784
Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг хоёр сараар сунгаж магадгүй
2023-05-11 09:56:00
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ИСТАНБУЛ. /Reuters/. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг хамгийн багадаа хоёр сараар сунгаж магадгүй гэсэн бодолтой байгаагаа илэрхийлжээ. Гэрээг сунгах асуудлаарх холбогдох талуудын хэлэлцээ Истанбул хотноо лхагва гарагт эхэлсэн юм.ОХУ-ын тал үр тариа, бордооны экспортод нь тулгарч буй саад бэрхшээлийг арилгах шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд гэрээг тавдугаар сарын 18-ний өдрөөс цааш сунгахгүй гэдгээ мэдэгдсэн байна. М.Чавушоглу Москвагаас хүрэлцэн ирснийхээ дараа сэтгүүлчдэд дээрх мэдээллийг өгчээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцсэн асуудлуудад үр тарианы хэлэлцээр багтсан гэдгийг онцлоод, Истанбулд өрнөж буй хэлэлцээ нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Уг хэлэлцээ пүрэв гарагт мөн үргэлжилнэ.    Украины дайны улмаас улам даамжирсан дэлхийн хүнсний хямралыг даван туулахад хувь нэмрээ оруулахын тулд НҮБ, Турк өнгөрсөн оны долоодугаар сард Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг зуучилсан юм. Улмаар Орос, Украин, Турк, НҮБ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн Хамтарсан зохицуулалтын төвийг Истанбулд байгуулсан билээ.
https://montsame.mn/mn/read/318787
Японы зүүн хэсэгт 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2023-05-11 09:00:07
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО. /Kyodo/. Өнөө өглөө Японы зүүн нутгийн Чиба муж, Токио хотын орчимд 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн ч цунамийн түгшүүр зарлаагүй гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдээллээ.Чиба мужид хоёр эмэгтэй хөнгөн бэртсэн бол Токиод хэн нэгэн гэмтэж бэртсэн талаар мэдээлэл одоогоор алга байна. Газар хөдлөлтийн улмаас “East Japan Railway” компанийн Чиба мужаар дамжин өнгөрдөг зарим үйлчилгээг түр зогсоож, хойшлуулахад хүрчээ. Японд газар хөдлөлтийн эрчмийг долоон шатлалаар үнэлдэг бөгөөд орон нутгийн цагаар 04:16 цагийн орчимд газар хөдлөх үед Чиба мужийн Кисаразү хотод таваас дээш, Кимизү хотод таваас доош, Токиогийн Чиёда, Шинагава дүүрэгт дөрөвдүгээр түвшний чичирхийлэл мэдрэгджээ.Цаг уурын агентлагийн тодорхойлолтоор, таваас дээш түвшний чичирхийлэл мэдрэгдэх үед олон хүнд алхаж явахад хүндрэлтэй болдог байна. Чиба мужид 2012 оны гуравдугаар сараас хойш анх удаагаа таваас дээш шатлалд багтах газар хөдлөлт болсон гэж тус агентлаг мэдээлжээ. Өнөө өглөө болсон газар хөдлөлтийн голомт Чиба мужийн өмнөд хэсэгт 40 орчим км-ийн гүнд байжээ. Мэргэжилтнүүд эхэндээ 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж мэдээлж байсан ч хожим нь 5.2 магнитуд болгосон байна. Цаг уурын агентлагаас ойрын долоо хоногт дахин газар хөдөлж болзошгүйг анхааруулжээ.
https://montsame.mn/mn/read/318771
“Samsung Electronics” БНСУ-ын шилдэг компаниудын жагсаалтад тэргүүлэх байр сууриа хадгалжээ
2023-05-10 16:24:13
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ. /Yonhap/. Дэлхийн технологийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг “Samsung Electronics” БНСУ-ын топ 500 компанийн жагсаалтыг дахин тэргүүллээ. 2022 оны шилдэг компаниудын жагсаалтад 42 компани шинээр нэмэгджээ.“Samsung Electronics”-ийн борлуулалт өнгөрсөн онд 302.2 их наяд вонд /228 тэрбум ам.доллар/ хүрснээр жагсаалтын эхний байрт бичигдсэн гэж “CEO Score” судалгааны байгууллага лхагва гарагт мэдээлсэн байна. Харин БНСУ-ын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани 142.5 их наяд воны борлуулалтаар хоёрдугаарт жагссан бол өнгөрсөн онд тавдугаарт бичигдэж байсан “Kia” компани /86.6 их наяд вон/ гуравдугаарт жагсжээ. Эдгээрийн араас “LG Electronics”, “Korea Electric Power”, “Hanwha Corp”, “GS Caltex Corp”, “Meritz Securities”, “SK Trading International”, “SK Innovation”, “Hana Bank” эхний 10-т орсон байна. Түүнчлэн шилдэг компаниудын жагсаалтад цэнэг хураагуур үйлдвэрлэгч “SK On” тэргүүтэй компаниуд шинээр нэмэгдсэн бол “Korea Ocean Business” зэрэг таван компани хасагджээ. Харин өнгөрсөн онд “Daewoo Engineering & Construction” компанийг худалдан авсан “Jungheung Construction” хамгийн олон буюу 326 дугаар байраас 75 дугаар байр луу ахисан амжилт үзүүлсэн байна. БНСУ-ын шилдэг 500 компаниудыг төрлөөр нь ангилбал, нефть-химийн компани хамгийн олон буюу 49 байсан бол араас нь автомашин, авто сэлбэг үйлдвэрлэгчид /44/, барилга, барилгын материалын компаниуд /37/, мэдээллийн технологийн компаниуд /35/ жагсжээ.
https://montsame.mn/mn/read/318749
Пакистан улс Оросоос газрын тос юаниар худалдаж авах хүсэлтэй байна
2023-05-10 15:40:00
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ИСЛАМАБАД. /Bloomberg/. Пакистан улс ОХУ-ын газрын тосыг юаниар худалдаж авах урт хугацааны гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Энэ талаар Пакистаны Эрчим хүчний сайд Хуррам Дастгир Хан “Bloomberg” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. “Урт хугацаагаар гэрээ байгуулбал бид төлбөрийг Пакистаны рупи болон Хятадын валютаар хийнэ гэж найдаж байна. Бид гарч болзошгүй бусад боломжуудыг ашиглахын тулд валютын своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай болж магадгүй” гэж тэрбээр хэлсэн байна. Оросын нефть, нефтийн бүтээгдэхүүнийг Пакистанд нийлүүлэх талаар хоёр улсын Засгийн газрын төлөөлөгчид энэ оны нэгдүгээр сард тохиролцоонд хүрчээ. ОХУ-аас импортлох бүтээгдэхүүн ирээдүйд түүхий газрын тосных нь хэрэгцээний 35 хүртэлх хувийг хангана гэж Пакистаны эрх баригчид тооцоолж байгаа аж. Тус улс газрын тос импортлох анхны захиалгаа дөрөвдүгээр сард өгчээ. Эхний ээлжид Оросын газрын тосыг Пакистаны “Refinery Limited" компани боловсруулна. Одоогоор Исламабад Оросоос газрын тос худалдан авах ганцхан хэлэлцэл хийгээд байгаа бөгөөд төлбөрийг нь ам.доллароор хийжээ.
https://montsame.mn/mn/read/318736
“Twitter”-т дуудлага хийж, мессеж илгээдэг болно
2023-05-10 14:35:31
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОНИН ХАЧИН
ВАШИНГТОН. /Reuters/. Мягмар гарагт “Twitter” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск нийгмийн сүлжээний платформдоо шинээр нэвтрүүлэх функцуудынхаа талаар мэдэгджээ.Тодруулбал, “Twitter” удахгүй дуудлага хийж, мессеж илгээдэг функцтэй болох гэнэ. Өнгөрсөн онд И.Маск “Twitter 2.0 The Everything App” хэмээх төлөвлөгөөнийхөө талаар танилцуулаад, энэ нь мессеж илгээх, урт жиргээ нийтлэх, төлбөр төлөх зэрэг шинэ функцуудтай байна гэж мэдээлж байсан. “Тун удахгүй та бүхэн нийгмийн сүлжээний платформ дахь хэнтэй ч дуудлага хийж, дүрсээ харж ярих боломжтой болно, ингэснээр та утасны дугаараа өгөхгүйгээр дэлхийн хаана байгаагаас нь үл хамааран хүмүүстэй ярих боломжтой болно” гэж И.Маск мягмар гарагт жиргэсэн байна. “Twitter”-ийн дуудлага хийх функц нь “бичил блогийн” уг платформыг “Meta” компанийн “Facebook”, “Instagram” зэрэг нийгмийн сүлжээний аппликейшнүүдтэй төстэй болгох юм.  И.Маскийн хэлснээр, “Twitter”-т шууд мессеж илгээх боломжтой функц лхагва гаргаас нээгдэнэ. Гэхдээ дуудлагын функцын талаар мэдээлэл өгөөгүй байна. Энэ долоо хоногт “Twitter” мөн олон жилийн турш идэвхгүй байсан хаягуудыг устгаж, архивлаж хадгалах ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.
https://montsame.mn/mn/read/318723
АНЭУ ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш орон болжээ
2023-05-10 14:22:46
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ДУБАЙ. /WAM/. Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) яриа хэлэлцээний түнш орон боллоо. АНЭУ-ыг ШХАБ-ын үйл ажиллагаанд яриа хэлэлцээний түншээр оролцох тухай харилцан ойлголцлын санамж бичигт тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Энэтхэгт болсон тус байгууллагын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын хүрээнд гарын үсэг зуржээ. Уг баримт бичигт ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин, Энэтхэгт суугаа АНЭУ-ын Элчин сайд Абдель Насер аш-Шаали нар гарын үсэг зурсан байна. АНЭУ-ын Гадаад хэргийн сайд шейх Абдалла бен Заид Аль Нахайян энэхүү үйл явдалтай холбогдуулан мэдэгдэхдээ, Евразийн улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлийг хангахад ШХАБ-ын гүйцэтгэх үүргийг онцолж, "нэгдмэл зорилгод хүрэх улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ийм нэгдлүүд онцгой ач холбогдолтой" гэж онцлон тэмдэглэв.
https://montsame.mn/mn/read/318725
Газрын тосны үнэ өсжээ
2023-05-10 11:54:32
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Xinhua/. АНУ стратегийн нөөцөө нэмэгдүүлэхийн тулд газрын тос худалдан авахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл цацагдсантай холбоотойгоор мягмар гарагт газрын тосны үнэ өсжээ.Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн газрын тосны зургаадугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 0.55 ам.доллар буюу 0.75 хувиар өсөж, нэг торх нь 73.71 ам.долларт хүрчээ. Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны үнэ 0.43 ам.доллароор /0.56 хувь/ өсөж, 77.44 ам.долларт хүрсэн байна. Мягмар гарагт “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа энэ оны сүүлээр засвар үйлчилгээ хийж дууссаны дараа стратегийн газрын тосны нөөцийг дүүргэхийн тулд түүхий газрын тос худалдан авч эхлэхээр төлөвлөж байгаа ажээ. Дээрх мэдээллийг гарсны дараа газрын тосны үнэд бодитой өөрчлөлт гарсан гэдгийг “Price Futures” группийн ахлах шинжээч Пил Флинн онцолжээ. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст зуны улирал эхэлж байгаагаас гадна Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын гишүүд олборлолтоо сайн дурын үндсэн дээр бууруулж байгаа тул газрын тосны үнэ цаашид өсөх хандлагатай байна.
https://montsame.mn/mn/read/318702
Ж.Байден Конгрессын оролцоогүйгээр дефолтоос зайлсхийх боломжийг судалж байгаагаа мэдэгджээ
2023-05-10 11:10:46
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгрессын оролцоогүйгээр дефолтоос зайлсхийх боломжийг судалж байгаагаа мягмар гарагт мэдэгджээ. “Би АНУ-ын Үндсэн хуулийн 14 дэх нэмэлт, өөрчлөлтийг ашиглах боломжийг судалж байна” гэж тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн байна. Ж.Байдены хэлэхдээ, түүний зөвлөхүүд энэ аргыг хууль ёсны гэж үзэж байна гэжээ. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн дөрөв дэх хэсэг нь өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх үүрэгтэй Конгрессыг тойруулан улсын өртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжийг Ерөнхийлөгчид олгож, дефолт зарлахаас зайлсхийх боломжтой гэж зарим шинжээч үзэж байгаа аж. Ж.Байден мягмар гарагт Цагаан ордонд Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти /Калифорни муж улсаас сонгогдсон Бүгд Найрамдах намын гишүүн/, Сенатын танхим дахь Бүгд Найрамдах намын бүлгийн дарга Митч Макконнелл /Кентакки муж улсаас сонгогдсон/ зэрэг Конгрессын удирдлагуудтай уулзжээ. Уулзалтын дараа Конгрессын гишүүд 14 дүгээр нэмэлт өөрчлөлтийг ашиглах Ерөнхийлөгчийн санааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна.  Одоогийн байдлаар 31.4 их наяд ам.долларт хүрээд буй Америкийн өрийн таазыг хууль тогтоогчид өсгөхгүй бол АНУ зургаадугаар сарын 1 гэхэд дефолт зарлахад хүрч болзошгүй гэж тус улсын Сангийн Жанет Йеллен тавдугаар сарын 7-нд Конгресст мэдэгдсэн. Харин Конгрессын Төлөөлөгчдийн танхимд олонх болж буй БНН-ын гишүүд төсвийн шинэчлэл хийхгүйгээр улсын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа юм.
https://montsame.mn/mn/read/318693
Болгарын сүүн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэнэ
2023-05-10 10:50:07
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
СОФИ. /ВТА/. Монгол Улс “Lactobacillus bulgaricus” бактеритай болгар таргийг үйлдвэрлэх Азийн хоёр дахь улс болох  гэж байна.Болгарын төрийн өмчит сүүн бүтээгдэхүүний “LB Bulgaricum”, Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн томоохон компаниудын нэг болох “АПУ” компаниудын хооронд лиценз ашиглах тухай гэрээнд гарын үсэг зурсан талаар Болгарын Эдийн засаг, аж үйлдвэрийн яам лхагва гарагт мэдээлжээ.Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Никола Стоянов Ази тивийн зах зээлд гарах  санаачилгыг анх гаргаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянаагийн идэвхтэй дэмжлэгтэйгээр уг гэрээг байгуулжээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд дээрх хоёр эрхэм оролцсон байна."Энэхүү хамтын ажиллагааны тухай яриа хэлэлцээ өнгөрсөн оны 12 дугаар сард эхэлсэн бөгөөд ердөө дөрөвхөн сарын дотор энэ ажлыг эцэслэн бид өнөөдөр тус гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр жинхэнэ Болгарын тараг Монголд худалдаалагдах боломжтой болж байна" гэж сайд Никола Стоянов хэллээ.
https://montsame.mn/mn/read/318687
“Хү” хамтлаг “Бий биелгээ” дууныхаа акустик хувилбарыг цацжээ
2023-05-10 10:39:14
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОЁЛ УРЛАГ
ТОРОНТО. /Brave Words/. Дэлхийд алдар нэрээ цуурайтуулж байгаа Монголын “Хү” рок хамтлаг 2022 онд гаргасан “Rumble Of Thunder” цомгийнхоо удахгүй гарах “люкс” хувилбарын шинэ клип, шинэчлэгдсэн дуунуудаараа сонсогчдын сонирхлыг татсаар байна. Саяхан тэд Монголын уламжлалт бүжгээ магтан дуулсан “Бий биелгээ” дууныхаа акустик хувилбарыг цацаад байна.Ирэх зургаадугаар сарын 30-наас худалдаанд гарах “Rumble Of Thunder: Deluxe” цомогт үндсэн цомгийн дуунуудаас гадна нэмэлт долоон дуу багтах бөгөөд тэдгээрийн дөрөв нь акустик найруулга, гурав нь дэлхийн нэр хүндтэй уран бүтээлчидтэй хамтран шинээр бичүүлсэн уран бүтээлүүд ажээ. Тэд Америкийн алдарт “Alice In Chains” рок хамтлагийн дуучин Уильям Дювальтай хамтран “This Is Mongol” дуугаа, мөн “System of a Down” хамтлагийн дуучин Серж Танкян, “Bad Wolves” хамтлагийн дуучин DL нартай хамтран “Black Thunder” дуугаа цацаад байгаа юм.“Rumble of Thunder” цомгийн “Mother Nature” /Байгаль эх/ дуунд Монголын соёл хийгээд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах хосгүй үнэт зүйлс, хүн байгалийн хүйн холбоог тод харуулдаг. Энэхүү ёс уламжлалыг үргэлжлүүлж байгаагийн илэрхийлэл болгон “Хү” хамтлагийнхан Монголын зүүн өмнөд хэсэгт “Шамбала-2056” төсөлтэй хамтран 12 мянган Сибирийн хайлаас модыг хамтлагийнхаа логоны хэлбэрээр тарихаар төлөвлөж байгаагаа саяхан зарласан билээ. Өнөөдрийг хүртэл “Хү” хамтлаг дижитал платформуудаар нийтдээ 329 сая гаруй, “Youtube”-д 300 сая гаруй хандалт аваад байгаагаас гадна, “Billboard”-ын шилдэг рок цомгуудын жагсаалтад хоёр цомог нь бичигдэж, аялан тоглолтынх нь тасалбарууд дэлхий даяар борлогдож дууссан амжилт үзүүлээд зогсохгүй “Download”, “Coachella”, “Lollapalooza” тэргүүтэй дэлхийн хамгийн том хөгжмийн наадмуудад оролцоод байна гэж Канадын “Brave Words and Bloody Knuckles” хүнд металл, рок хөгжмийн сэтгүүл цахим хуудсандаа онцлон бичжээ.
https://montsame.mn/mn/read/318684
М.Гриффитс үр тарианы гэрээний талаар хэлэлцэхээр Туркт айлчилна
2023-05-10 08:47:30
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Anadolu/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч бөгөөд яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффитс Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар хэлэлцэхээр Туркийг зорьжээ.“М.Гриффитс Саудын Арабын Жедда хотоос Истанбул руу хөдөлсөн” гэж НҮБ-ын хэвлэлийн албаны төлөөлөгч Фархан Хак мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Энэ долоо хоногт өндөр түвшний уулзалт болно гэдэгт бид найдаж байна гэж тэрбээр нэмж хэлжээ. Турк, ОХУ, Украин, НҮБ-ын төлөөлөгчид Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар Истанбул хотноо тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд хэлэлцээ хийнэ гэж Туркийн Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдэгдсэн юм. Уг гэрээний хугацаа тавдугаар сарын 18-ны өдөр дуусна. Өнгөрсөн долоодугаар сард Истанбулд дөрвөн талын байгуулсан үр тарианы гэрээг дахин сунгахаар тохиролцохын тулд ОХУ бордоогоо экспортлоход тулгарч буй саад бэрхшээлийг арилгахыг хүсэж байгаа юм байна.
https://montsame.mn/mn/read/318675
“Foxconn” Энэтхэгт томоохон газар худалдан авчээ
2023-05-09 16:31:52
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ШИНЭ ДЕЛИ. /AFP/. “Apple” компанийн “iPhone” гар утасны гол үйлдвэрлэгч, Тайванийн “Foxconn” компани Энэтхэгийн технологийн төв гэгддэг Бенгалуру хотын захад томоохон газар худалдан авчээ.Тодруулбал, “Foxconn”-ы охин компани болох “Foxconn Hon Hai Technology India Mega Development” Бенгалуругийн нисэх буудлын ойролцоо 1.2 сая хавтгай дөрвөлжин метр газрыг гурван тэрбум рупигээр /37 сая ам.доллар/ худалдан авсан байна. “Apple” компани “удахгүй” “iPhone” гар утаснуудаа манай мужид үйлдвэрлэж, “100 мянга орчим ажлын байр” шинээр бий болгоно гэж Энэтхэгийн Карнатака мужийн тэргүүн сайд Басавараж Боммай энэ оны гуравдугаар сард мэдээлээд байжээ.  Тухайн сард мөн “Bloomberg” агентлаг “Foxconn” Карнатака дахь шинэ үйлдвэртээ 700 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа талаар нэрээ нууцалсан эх сурвалжуудыг эш татан мэдээлээд байсан юм. “Bloomberg”-ийн мэдээллээр, өнгөрсөн оны байдлаар Энэтхэг улс “Apple”-ийн “iPhone” гар утасны үйлдвэрлэлийн долоон хувийг эзэлж байсан нь АНУ, Хятад, Япон зэрэг орнуудаас хол хоцорсон үзүүлэлт аж.
https://montsame.mn/mn/read/318657
Украины сэтгүүлчид Пулитцерийн шагнал хүртжээ
2023-05-09 16:18:53
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
НЬЮ ЙОРК. /VOA/. 2023 оны Пулитцерийн шагналын эздийг мягмар гарагт шилжих шөнө зарлажээ. Энэ жил хамгийн нэр хүндтэй төрөл болох “Нийгэмд үйлчилсний төлөө” (Public Service) шагналыг “Associated Press” (AP) агентлагийн украин сэтгүүлчид хүртлээ. Уг шагналыг Украины зураглаач, баримтат кино бүтээгч Мстислав Чернов, гэрэл зурагчин Евгений Малолетка, продюсер Василиса Степаненко болон Европын сурвалжлагч Лори  Хинант нарт олгожээ.М.Чернов, Е.Малолетка, В.Степаненко нар нь байлдааны ажиллагааны үеэр Мариупольд үлдсэн барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн цорын ганц төлөөлөгчид байсан юм. Чухам тэд Оросын бөмбөгдөлтөд өртсөн Мариуполийн амаржих газрын тухай мэдээг нийтэлжээ. Харин Евгений Малолетка "Мэдээний гэрэл зураг" төрөлд Пулитцерийн шагналыг "Associated Press" агентлагийн бусад гэрэл зурагчидтай хамт хүртсэн байна.Үүнээс гадна, Украины Буча хотын энгийн иргэдийн амь насыг хөнөөсөн үйл явдлыг сайтар нягтлан мэдээлснийх нь төлөө  "Олон улсын сурвалжлага" шагналыг “The New York Times” сонинд олгожээ. Пулитцерийн шагнал нь АНУ-ын сэтгүүл зүй, уран зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэгд тооцогддог бөгөөд шагналтнуудыг Нью-Йоркийн Колумбын их сургуулиас жил бүр тодруулдаг.
https://montsame.mn/mn/read/318639
ОХУ-д Ялалтын баярын парад боллоо
2023-05-09 15:51:49
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
МОСКВА. /TASS/.  Аугаа эх орны дайны ялалтын 78 жилийн ойд зориулсан цэргийн парад Москва хотын Улаан талбайд боллоо. Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд 120 гаруй нэгж зэвсэг, цэргийн техник, 10 мянга гаруй цэргийн алба хаагч, түүнчлэн Украин дахь цэргийн ажиллагаанд оролцож буй анги нэгтгэлүүд оролцлоо. Энэ жил парадад агаарын довтолгооноос хамгаалах С-400 систем, БТР-82А хуягт тээвэрлэгч, “Искандер-М” пуужингийн цогцолбор, “Ярс” цогцолбор, “Бумеранг” хуягт тээвэрлэгч зэрэг Оросын орчин үеийн техникүүд оролцсон бол Зөвлөлтийн үеийн техникүүдээс зөвхөн “Т-34” танк жагсав. Ялалтын парадад Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян зэрэг долоон орны удирдагчид хүрэлцэн иржээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Москвад хүрэлцэн ирсэн ТУХН-ийн орнуудын удирдагчид Ялалтын парадын дараа Москва хотын Александрын цэцэрлэгт хүрээлэн дэх Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөв.
https://montsame.mn/mn/read/318652
Европын Комиссын тэргүүн Киевт хүрэлцэн очжээ
2023-05-09 15:51:22
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
КИЕВ. /Reuters/. Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Европын өдрийг тохиолдуулан Украины нийслэл Киев хотноо хүрэлцэн ирснээ “Twitter” хуудсаараа мэдэгджээ.“Киевт дахин ирэх таатай байна. Бидний эрхэмлэдэг үнэт зүйлсийг өдөр бүр хамгаалдаг газар учир Европын өдрийг тэмдэглэхэд тохиромжтой юм. Тавдугаар сарын 9-нийг Украинд ч мөн Европын өдөр болгон тэмдэглэх Ерөнхийлөгч Владимир Зеленскийн шийдвэрийг би хувьдаа сайшааж байна” гэж У.Лейен бичсэн байна.Украины Ерөнхийлөгч даваа гарагт Киевийн хууль тогтоогчдод өргөн мэдүүлсэн хуулийн төсөлдөө Дэлхийн II дайны ялалтын өдрийг нэг өдрөөр урагшлуулан тавдугаар сарын 8-нд шилжүүлэхийг санал болгожээ. Улмаар тавдугаар сарын 9-ний өдрийг Украинд Европын өдөр болгон тэмдэглэнэ гэж тэрбээр мэдэгдсэн байна.
https://montsame.mn/mn/read/318651
Суданы сөргөлдөгч талуудын хэлэлцээнд ахиц дэвшил гараагүй байна
2023-05-09 14:36:14
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЭР-РИЯД. /DW/. Улаан тэнгисийн эргийн Жедда хотноо болж буй Суданы сөргөлдөгч талуудын хэлэлцээнд ямар нэгэн ахиц дэвшил гараагүй байна.Суданы арми болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчний хооронд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөний улмаас олон зуун хүн амиа алдаж, олон мянган хүн шархдаад байна. Саудын Арабад өнгөрсөн бямба гарагт эхэлсэн хэлэлцээнд талууд тус бүр нэг төлөөлөгчөө илгээжээ. Гэхдээ Саудын Арабын дипломатч даваа гарагт “AFP” агентлаг мэдээлэхдээ, одоогоор “ямар нэгэн ахиц дэвшил” гараагүй байна гэв. “Бүрмөсөн гал зогсоох асуудлыг хэлэлцээгүй байна. Талуудын аль аль нь тулалдаанд ялах чадвартай гэдэгтээ итгэлтэй байна” гэж дипломатч нэмж хэлжээ. Түүнчлэн талуудын хувьд мөргөлдөөнийг зогсоохоос илүүтэй аюулгүй гарц бий болгох зэрэг хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд яриа хэлэлцээ хийж байгаагаа илэрхийлсэн байна. Суданд дөрөвдүгээр сарын 15-нд мөргөлдөөн эхэлснээс хойш хэд хэдэн удаа гал зогсоохоор тохиролцсон ч бүгд төд удалгүй зөрчигджээ. Хэлэлцээ “ирэх өдрүүдэд” үргэлжлэх төлөвтэй байна гэж Саудын Арабын Гадаад хэргийн мэдээлсэн ч тодорхой хугацааны талаар мэдэгдэлдээ дурдаагүй байна. Тус яам мөн “мөргөлдөөнийг бүрмөсөн зогсоох тохиролцоонд хүрэхийн тулд өргөтгөсөн бүрэлдэхүүн бүхий хэлэлцээ хийхийг” уриалжээ.
https://montsame.mn/mn/read/318636
“Virgin Galactic” ирэх сард арилжааны нислэг үйлдэнэ
2023-05-09 13:45:49
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОНИН ХАЧИН
САНТА-ФЕ. /Reuters/. Сансрын аялал жуулчлалын “Virgin Galactic” компани сансрын нислэгийн системийг турших нислэгээ энэ сард сэргээж, сансрын арилжааны нислэгээ зургаадугаар сард эхлүүлж байгаагаа даваа гарагт зарлалаа. Тодруулбал, компанийн дөрвөн ажилтан оролцох “Unity 25” нислэгийг тавдугаар сарын сүүлчээр үйлдэнэ гэж Британийн тэрбумтан Ричард Брэнсоны үүсгэн байгуулсан “Virgin Galactic” компани мэдээлжээ. Ричард Брэнсон 2021 оны долоодугаар сард тус компанийн хамгийн сүүлийн сансрын нислэгт оролцсон билээ."Unity 25" бол зургаадугаар сарын сүүлчээр арилжааны үйлчилгээ үзүүлэхээс өмнө сансрын нислэгийн бүх систем болон сансрын нисгэгчдийн туршлагад эцсийн үнэлгээ хийх нислэг юм" гэж "Virgin Galactic" мэдэгджээ.“Unity 25” нь далайн түвшнээс дээш 80 км-ийн өндөрт сансарт үйлдсэн, тус компанийн тав дахь сансрын нислэг болох юм. Тавдугаар сарын нислэг нь сансрын нислэгийн системийн сүүлчийн туршилт болно гэж мэдэгдсэний дараа тус компанийн хувьцаа 4 хувиар өссөн байна. Нийлүүлэлтийн сүлжээний хямрал, ажиллах хүчний хомсдол зэргээс шалтгаалан “Virgin Galactic” өнгөрсөн оны тавдугаар сард арилжааны нислэгээ 2023 оны эхний улирал хүртэл хойшлуулсан юм.“Virgin Galactic” арилжааны нислэгийн 800 тасалбар зарснаас 2005-2014 оны хооронд 200 000-250 000 ам.долларын үнэтэй 600 тасалбар, тус бүр нь 450 000 ам.долларын үнэтэй 200 тасалбар заржээ.
https://montsame.mn/mn/read/318626
“LinkedIn” ажилтнуудаа цомхотгож, Хятадын зах зээлээс гарна
2023-05-09 13:03:39
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Reuters/. “Microsoft” корпорацын эзэмшдэг “LinkedIn” олон нийтийн сүлжээ зах зээлийн эрэлт хэлбэлзэлтэй байгаатай холбогдуулан 716 ажлын байраа цомхотгож, Хятадад ажил хайх аппликейшнээ хааж байгаагаа даваа гарагт мэдэгджээ. Нийт 20 мянган ажилтантай “LinkedIn”-ий орлого сүүлийн нэг жилийн турш улирал бүр нэмэгдсэн боловч тус компани дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв муудаж байгаатай холбогдуулан ажилтнуудаа цомхотгож буй технологийн компаниуд, түүний дотор толгой компанийнхаа жишгийг дагаж байгаа аж.“Layoffs.fyi” судалгааны байгууллагын мэдээллээр, сүүлийн зургаан сарын хугацаанд дэлхий даяар технологийн салбарт 270 мянга гаруй ажлын байр цомхотголд оржээ.“LinkedIn”-ий гүйцэтгэх захирал Райан Росланский ажилтнууддаа бичсэн захидалдаа, "борлуулалт, үйл ажиллагаа, захиргааны багт ажлын байрыг цомхотгох шийдвэр нь компанийн үйл ажиллагааг оновчтой болгоход чиглэсэн бөгөөд шийдвэр гаргах явцыг түргэсгэхийн тулд ажил үүргийн давхардлыг багасгах зорилготой" гэжээ."Зах зээл болон хэрэглэгчдийн эрэлт улам бүр хэлбэлзэж байгаатай холбоотойгоор, түүнчлэн шинээр хөгжиж, тэлж буй зах зээлд илүү сайн хүрч ажиллахын тулд бид борлуулагчдын хэрэглээг өргөжүүлж байна" гэж тэрбээр бичсэн байна. Энэхүү өөрчлөлтийг хийснээр 250 шинэ ажлын байр бий болох бөгөөд цомхтголд өртсөн ажилтнууд эдгээр ажлын байранд өргөдөл гаргах боломжтой гэдгийг Р. Росланский мэдээлжээ. "LinkedIn" мөн Хятадад санал болгож буй ажлын байр хайх программыг хааж байгаагаа мэдэгдсэн байна. Одоо ашиглаж буй “InCareers” аппликейшнээ наймдугаар сарын 9-нд хаана гэж мэдээлжээ. Тус компани үндсэндээ 2021 онд Хятадын зах зээлээс гарахаар шийдсэн юм."Бидний эхний үед олсон амжилтыг үл харгалзан “InCareer” нь ширүүн өрсөлдөөн, макро эдийн засгийн амаргүй уур амьсгалтай тулгарсан нь эцэстээ биднийг үйлчилгээгээ зогсоох шийдвэр гаргахад хүргэлээ" гэж тус компани цахим хуудсынхаа хэрэглэгчдэд мэдээлсэн байна.
https://montsame.mn/mn/read/318603
БНСУ, Японы Батлан хамгаалахын сайд нар ирэх сарын эхээр уулзах төлөвтэй байна
2023-05-09 12:15:53
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ, Японы Батлан хамгаалахын сайд нар ирэх сарын эхээр хоёр талын хэлэлцээ хийх төлөвтэй байна гэж олон эх сурвалж даваа гарагт мэдээлжээ. Хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын дараа талууд аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа юм.БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Жон Суп Японы Батлан хамгаалахын сайд Хамада Ясүказүтэй Сингапурт зургаадугаар сарын 2-4-ний өдрүүдэд болох Шангри-Лагийн яриа хэлэлцээний хүрээнд уулзах төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Хэрэв биеллээ олбол энэхүү хэлэлцээ нь БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, Японы Ерөнхий сайд нарын өнгөрсөн ням гарагт хийсэн дээд хэмжээний уулзалтаас сар хүрэхгүй хугацааны дараа болох юм. Хоёр орны удирдагчид сүүлийн хоёр сарын хугацаанд хоёр удаа уулзаад байгаа билээ. Түүнчлэн 2019 оны 11 дүгээр сараас хойш хоёр орны Батлан хамгаалахын сайд нар анх удаагаа сайд нарын түвшний хэлэлцээ хийх гэж буй нь энэ юм. Талууд аюулгүй байдалтай холбоотой олон асуудлаар хэлэлцэх төлөвтэй байна. БНСУ-ын Батлан хамгаалахын яам мөн Сингапурт болох яриа хэлэлцээний үеэр АНУ, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд нартай тусдаа хэлэлцээ хийх, мөн Вашингтон, Токиотой гурван талын уулзалт хийхээр төлөвлөж байгаа ажээ.
https://montsame.mn/mn/read/318620
“Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлыг тогтоож байна
2023-05-09 10:01:18
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. Японы эрх баригчид Хирошима хотноо 10 хоногийн дараа эхлэх “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлуудыг эцэслэн тогтоох шатандаа оржээ.Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах Японы Ерөнхий сайд Кишида Фүмио даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Долоогийн бүлэг” Украинтай эв санааны нэгдэлтэй байгааг энэхүү уулзалтаар дахин нотлох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.Тэрбээр мөн удирдагчид Энэтхэг-Номхон далай, тэр дундаа, Зүүн Азид тулгарч буй сорилтуудын талаар хэлэлцэнэ гэдгийг хэлжээ. Түүнчлэн “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдын дэлхий дахинд илгээх "мессежийг" эцсийн мөчид эцэслэн шийднэ гэсэн байна. Японы эрх баригчид Украин, Хятад, БНАСАУ болон цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх асуудлыг хэлэлцэх асуудлын эн тэргүүнд тавихаар төлөвлөж байна. Мөн коронавирусний цар тахлын дараах дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс гадна хиймэл оюун ухаан зэрэг дижиталчлалтай холбоотой асуудлуудыг авч үзэж байна. Хиймэл оюун ухаант технологийн хэрэглээний тухай дүрэм журмыг боловсруулах нь шинээр урган гарч ирж буй сорилт болоод байгаа юм. Гадаад хэргийн яам мөн удирдагчдын гэргий нарт зориулсан хөтөлбөрүүдийг танилцуулсан бөгөөд үүнд Хирошима хотын ойролцоох Мияжима аралд зочлох ажиллагаа багтжээ. Энд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ Дэлхийн өвд бүртгэгдсэн Ицүкүшима сүм байдаг. Мөн нутгийн зоогийн жишээ болгон “окономияки” амсах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
https://montsame.mn/mn/read/318592
Л.Месси оны шилдэг тамирчнаар шалгарчээ
2023-05-09 10:00:21
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
ПАРИС. /BBC/. Спортын салбарын Оскарын наадам гэгддэг “Laureus World Sports Awards” шагнал гардуулах ёслол Францын нийслэл Парис хотноо даваа гарагт боллоо.Аргентины хөлбөмбөгч Лионель Месси “Оны шилдэг тамирчин”-аар шалгарчээ. “Л.Месси “Оны шилдэг тамирчин”, “Оны шилдэг баг”-ийн шагналыг нэг онд хүртсэн анхны тамирчин болж түүхэнд бичигдлээ” гэж “Laureus” академи мэдэгдсэн байна. Л.Месси Катарт болсон 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентины шигшээ багийг ахлан 2018 оны аварга Францын шигшээ багийг торгуулийн цохилтоор илүүрхэж, аваргын цомыг өргөсөн билээ. “Laureus World Sports Awards-2023” наадмын “Оны шилдэг баг”-аар дээр дурдсанчлан Аргентины шигшээ баг шалгарсан бол “Оны шилдэг эргэн ирэлт” шагналын эзнээр “Манчестер Юнайтед” клубийн тамирчин Кристиан Эриксен тодорчээ. Өдгөө 31 настай, Данийн хөлбөмбөгч К.Эриксен 2021 онд болсон “Евро-2020” тэмцээний үеэр зүрх нь зогсож, улмаар хэдэн сарын турш талбайд гараагүй ч 2022 оны нэгдүгээр сард “Брентфорд” клубтэй гэрээ байгуулсан юм. “К.Эриксен хөл бөмбөгийн хамгийн дээд зэрэглэлийн тоглолтууддаа эргэн ирсэн нь үнэхээр гайхалтай үйл явдал боллоо” гэж “Laureus” академи онцолжээ. Мөн “Оны шилдэг эмэгтэй тамирчин”-аар Ямайкийн хөнгөн атлетикч Шелли-Энн Фрейзер-Прайс тодорсон байна.
https://montsame.mn/mn/read/318599
Хятад-Төв Азийн анхны дээд хэмжээний уулзалт болно
2023-05-09 09:19:43
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх долоо хоногт Төв Азийн таван орны удирдагчидтай хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт хийнэ. Тавдугаар сарын 18-19-нд болох энэхүү дээд хэмжээний уулзалтад Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистаны удирдагчид оролцоно гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдээлжээ. Шиань хотноо болох уг дээд хэмжээний уулзалт нь 31 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш зохион байгуулж буй анхны дээд түвшний уулзалт бөгөөд эдийн засгийн болон дипломат харилцааг бэхжүүлэх зорилготой гэж тус яам мэдээлсэн байна.   Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь даваа гарагт мэдэгдэхдээ, Ши Жиньпин Хятадын энэ оны анхны томоохон дипломат үйл явдал болох энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр үндсэн илтгэлийг тавих бөгөөд удирдагчид “улс төрийн чухал баримт бичгүүдэд” гарын үсэг зурна гэжээ. Хятадын Худалдааны яамнаас өнгөрсөн сард гаргасан мэдээллээр, 2022 онд Төв Ази руу хийсэн тус улсын экспортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60 хувиар өсөж, 1.4 тэрбум ам.доллар болжээ.
https://montsame.mn/mn/read/318589
Канад улс Хятадын дипломатчийг нутаг буцаахаар болжээ
2023-05-09 08:39:17
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОРОНТО. /АР/. Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли Торонто хот дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газрын дипломат ажилтан Жао Вэйг “персона нон грата” /тааламжгүй этгээд/ гэж зарлав. "Канад улс Жао Вэйг “персона нон грата” гэж зарлахаар шийдлээ. Манай улсын дотоод хэрэгт аливаа хэлбэрээр хөндлөнгөөс оролцохыг бид тэвчихгүй" гэж тус улсын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ.  “Энэ шийдвэрийг бүх хүчин зүйлийг сайтар судалсны эцэст гаргасан” гэдгийг мөн онцлон тэмдэглэсэн байна.Хятадын дипломатчийг "Консерватив намаас сонгогдсон парламентын гишүүний гэр бүлийн талаар тагнуулын мэдээлэл цуглуулсан хэрэгт холбогдуулан" нутаг буцааж байна гэж Канадын хэвлэлүүд мэдээлжээ. Харин Оттава хот дахь Хятадын Элчин сайдын яам дипломат ажилтныг нь нутаг буцаах шийдвэрийг эрс буруушааж, Канадын Засгийн газарт эсэргүүцлийн нот бичиг илгээсэн байна.
https://montsame.mn/mn/read/318583
Хятад улсын дахин ашиглах боломжтой туршилтын сансрын хөлөг амжилттай газарджээ
2023-05-08 17:14:18
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улсын дахин ашиглах боломжтой туршилтын сансрын хөлөг тус улсын баруун хойд нутгийн Ганьсу мужийн "Жюцюань" сансрын буудалд өнөөдөр амжилттай газардлаа.Энэ хөлөг нь сансрын тойрог замд 276 хоног ажиллаад буцаж ирсэн аж. Туршилт амжилттай болсноор сансрын уудмыг ирээдүйд энх тайвны зорилгоор ашиглахад зориулагдсан илүү тохиромжтой, зардал багатай олон удаа ашиглах Хятадын технологийн хөгжлийн судалгаанд үсрэнгүй түлхэц өгснийг нотолж байна.Хятад улс сансрын үндэснийхээ хөтөлбөрийг идэвхтэй хөгжүүлж, цаг уур орчны судалгаа, харилцаа холбоо, навигацийн хиймэл дагуул бүтээж, цаашилбал  сарны судалгаа шинжилгээний технологийг боловсруулж байна. Мөн түүнчлэн Хятадын мэргэжилтнүүд жижиг гаргууд, Ангарагийг судлах төслийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тойрог зам дахь БНХАУ-ын сансрын станцыг  угсарч  дуусгаад байгаа билээ.
https://montsame.mn/mn/read/318560
Украинд тавдугаар сарын 9-ний өдрийг Европын өдөр болгон зарлав
2023-05-08 17:06:10
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
КИЕВ. /unn/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тавдугаар сарын 9-ний өдөр тус улсад Ялалтын баярын оронд Европын өдрийг тэмдэглэх тухай зарлигт даваа гарагт гарын үсэг зуржээ. Уг баримт бичгийг төрийн тэргүүний цахим хуудсанд нийтэлсэн байна."Өнөөдөр би Европын өдрийг тэмдэглэх тухай зарлигт гарын үсэг зурлаа. Маргаашаас буюу тавдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн жил бүр бид нацизмыг устгасан бүх европчуудын түүхэн эв нэгдэл, рашизмыг ялах эв нэгдэл, энх тайвныг ойртуулах эв нэгдлээ тэмдэглэх болно" гэж тэрбээр хэлсэн үгэндээ мэдээлжээ. Үүнээс гадна, тэрбээр тавдугаар сарын 8-ны өдрийг Дурсан санах, нацизмыг ялсан өдөр болгох тухай хуулийн төслийг Дээд Радад өргөн мэдүүлсэн гэдгээ мэдэгдсэн байна. Өмнө нь тавдугаар сарын 9-нд украинчууд Дэлхийн хоёрдугаар дайнд нацизмыг ялсны баяр, харин тавдугаар сарын 8-нд Дурсамж, эвлэрлийн өдрийг тэмдэглэж байсан юм. 2015 оноос хойш Дурсамж, эвлэрлийн өдрийг Украинд бүх нийтийн амралтын өдөр болгожээ. Украинд Европын өдрийг тавдугаар сарын гурав дахь бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг байв.
https://montsame.mn/mn/read/318555
Японы хурдны замууд цахилгаан тээврийн хэрэгсэлд илүү "таатай" болно
2023-05-08 17:03:46
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО. /NHK/. Японд цахилгаан тээврийн хэрэгслүүдийн жолооч нарт хурдны замаар явахад илүү "таатай" боломж бүрдүүлэхийн тулд замын оператор компаниуд ирэх гурван жилд цэнэглэгч станцуудынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тус компаниуд энэ оны гуравдугаар сарын эцэс гэхэд 511 цэнэглэгч станцыг суурилуулаад байгаа бол 2026 оны гуравдугаар сар гэхэд энэ тоог 1100 болгох зорилт дэвшүүлжээ.Мөн Японы төлбөртэй хурдны замуудыг цахилгаан тээврийн хэрэгслүүдэд улам ээлтэй болгохын тулд оператор компаниуд жолооч нараас давхар төлбөр авч байгааг болиулахаар болсон байна. Одоогоор цахилгаан тээврийн хэрэгслүүдийн жолооч нар цэнэглэгч станц байхгүй тохиолдолд хурдны замаас гарах шаардлагатай болдог бөгөөд эргээд зам руу орохдоо дахин төлбөр төлдөг байна. Харин 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн утасгүй төхөөрөмж суулгасан тээврийн хэрэгслүүд хурдны зам руу тодорхой хугацаанд эргэн орсон тохиолдолд дахин төлбөр төлөх шаардлагагүй болох ажээ.
https://montsame.mn/mn/read/318552
Сири улс 10 гаруй жил тусгаарлагдсаны эцэст Арабын ертөнцөд эргэн ирж байна
2023-05-08 15:56:53
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
КАИР. /BBC/.  Башар Асадын дэглэмийг эсэргүүцсэн жагсаалыг хүч хэрэглэн дарж, улмаар иргэний дайн дэгдсэний дараа Сиритэй таслаад байсан харилцаагаа Арабын ертөнц сэргээлээ. Тодруулбал, Арабын улсуудын холбоо Египетэд ням гарагт болсон уулзалтынхаа үеэр Сири улсын гишүүнчлэлийг сэргээжээ.  Уг уулзалтад тус холбооны гишүүн 22 орноос 13 улсын Гадаад хэргийн сайд нар оролцсон байна. Одоо Башар Асад тавдугаар сарын 19-нд Эр-Риядад болох нөлөө бүхий энэхүү байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох урилгыг авах нь баталгаатай болж буй юм. Тэрбээр Сирид 300 мянган хүний амийг авч одсон дайнаас болж Арабын ертөнцөөс таслагдсан юм. НҮБ-ын тооцоолсноор, дахиад 100 мянга орчим хүн сураггүй алга болсон эсвэл эрүүгийн газарт хоригдсон бол 21 сая хүн амынх нь хоёр хүний нэг нь дүрвэгч болсон байна. 2011 оны 11 дүгээр сард Арабын орнуудын холбоо Сири улсын гишүүнчлэлийг түр зогсоосон бөгөөд харилцаа хэвийн болох шинж тэмдэг жилийн өмнө л ажиглагдаж байв. Өнгөрсөн оны гуравдугаар сард Асад мөргөлдөөн эхэлснээс хойш анх удаа Арабын оронд (Арабын Нэгдсэн Эмирт Улс) айлчилсан бөгөөд ерөнхийдөө тэрбээр энэ хугацаанд Орос, Иранаас өөр улсад айлчлаагүй гэж хэлж болно.Чухамдаа Саудын Арабын гол өрсөлдөгч Ираны байр суурь бэхжиж байгаа нь Арабын ертөнц болон Сири хоорондын харилцаа дулаарч буйн шалтгаан гэж шинжээчид үзэж байна. Ассадыг ганцаардуулах үед Техран түүнийг байнга дэмжиж, Сири дэх цэргийн оролцоогоо өргөжүүлжээ. Арабын орнуудын Гадаад хэргийн сайд нарыг Египетэд уулзахын өмнө Асад Ираны Ерөнхийлөгчтэй уулзсан бөгөөд Сирийн гишүүнчлэлийг сэргээх нь Ойрхи Дорнод дахь Ираны байр суурийг сулруулах зорилготой гэсэн ажиглагчдын таамаглалыг энэ уулзалт улам бататгав.Арабууд Ассадыг хүрээндээ буцааж оруулсан боловч болзолгүйгээр хүлээж авахыг хүссэнгүй. Тэд Сири улс иргэний дайныг эцэс болгож, түүнээс үүдэлтэй цагаачлалын хямралыг намжааж, мөн мансууруулах бодисны наймааг таслан зогсоох ёстой гэж цохон тэмдэглэжээ. Эдгээр үйл явцад гарах ахиц дэвшлийг Египет, Саудын Араб, Ливан, Иордан, Иракийн төлөөлөгчид бүхий тусгайлан байгуулсан комисс хянана.
https://montsame.mn/mn/read/318541
III Чарльзыг хаан сэнтийд залах ёслолын хүндэтгэлийн концерт боллоо
2023-05-08 15:52:47
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОЁЛ УРЛАГ
ЛОНДОН./ВВС/. III Чарльзыг хаан сэнтийд залах ёслолын хүндэтгэлийн концерт Виндзорын шилтгээний цэцэрлэгт хүрээлэнд ням гаргийн орой боллоо.Энэхүү хүндэтгэлийн концертыг 20 мянган хүн шууд үзсэн бөгөөд тэд тоглолтын тасалбарыг бүх нийтийн сугалаагаар хожжээ. III Чарльзыг хаан сэнтийд залах ёслолд зориулсан энэхүү тоглолтыг “BBC One” телевиз, “BBC Radio 2” радиогоор шууд дамжуулсан байна.Уэльсийн хунтайж Уильям концертыг нээж үг хэлэхдээ, Чарльз хааны сүүлийн 50 жилийн амжилтыг онцолж “Аав аа, бид Танаараа маш их бахархаж байна” хэмээн хэлсэн байна. Чарльз хаан, Камилла хатан хоёр хөх, цэнхэр өнгөөр ижилсэн хослол өмсөж, олон нийтэд даллан баяр хүргэж байлаа. Уэльсийн гүнж,  Ульям болон түүний том хүү хунтайж Жорж, гүнж Шарлотте нар хаан, хатны баруун гар талд суусан бол зүүн гар талд нь Эдинбургийн хунтайж, гүнж нар сууцгааж, тэдний арын эгнээнд Ерөнхий сайд Риши Сунак суусан байна. Жүжигчин Хью Бонневилле (Паддингтон, Даунтон Абби киноны гол дүрд тоглосон) концерт эхэлснийг зарлаж, урлагт хайртай хаандаа талархаж буйгаа илэрхийлжээ. Энэхүү концертод алдарт дуучин Андреа Бочелли, Сэр Брин Тервиль болон Лайонел Ричи, Олли Мерс, Кэти Перри нар дуулж, “Royal Shakespeare Company”, “Хаант улсын балет”, “Хаант улсын Соёлын коллеж”, "Хаант улсын Хөгжмийн коллеж”, "Хаант улсын Дуурь”-ийн хамт олон уран бүтээлээ толилуулжээ.Түүнчлэн Британийн домогт жүжигчин Жоан Коллинз, Пирс Броснан, Том Круиз зэрэг олон жүжигчин, дуучин дүрс бичлэгээр мэндчилгээ илгээжээ.Концертын үеэр анх удаа олон байршилд 1000 дронын үзүүлбэр болсныг тодруулбал, Кардифт 140 метрын урттай Уэльшийн лууг дүрсэлсэн бол Корнуоллын “Eden Project”-ын дээгүүр усан дуслууд, амьтны дүрсүүдийг үзүүлжээ.Концертыг "Take That" хамтлаг Виндзорын шилтгээний Гэгээн Жоржийн сүмийн найрал дуучдын хамт “Never Forget” дуугаараа өндөрлөсөн байна.
https://montsame.mn/mn/read/318535
Суданы хямралыг зохицуулах сайд нарын хороо байгуулжээ
2023-05-08 15:52:02
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
КАИР. /Xinhua/. Арабын улсуудын холбооны зөвлөл Суданд үүсээд буй хямралыг зохицуулах зорилгоор тус улсын сөргөлдөгч талууд болон нөлөө бүхий орнуудтай холбоо тогтоох бүлгийг сайд нарын түвшинд байгуулах тогтоолыг ням гарагт гаргажээ.Египетийн нийслэл Каир хотноо болсон зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр гаргасан уг тогтоол нь Суданы арми болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчний хооронд дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш үүсээд буй мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэхэд чиглэсэн Арабын орнуудын хүчин чармайлтыг эрчимжүүлэх зорилготой байна. Тогтоолын дагуу холбоо тогтоох бүлэг нь Саудын Араб, Египет болон Арабын улсуудын холбооны орнуудын төлөөлөгчдөөс бүрдэнэ гэж мэдэгдэлд нь дурджээ. Энэхүү бүлэг нь Суданы сөргөлдөгч талууд, бүс нутгийн болон олон улсын тавцан дахь нөлөө бүхий орнууд, холбогдох олон улсын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох юм. Улмаар Суданд бүрмөсөн гал зогсоож, хямралын шалтгааныг арилгахыг зорьж байгаа бөгөөд цаашид Суданы иргэд, дүрвэгсдэд хүмүүнлэгийн болон эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхийн тулд олон улсын тусламжийн байгууллагуудтай хамтран ажиллана. Мөн хөрш зэргэлдээ орнуудад орогнож буй хүмүүст туслах чиглэлд ажиллах юм байна. Арабын улсуудын холбооны зөвлөл мөн Суданы бүрэн эрхт байдал, эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хүндэтгэж, мөргөлдөөн өдөөх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд аюул занал учрахаас сэргийлэхийн тулд дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохгүй байх шаардлагатайг цохон тэмдэглэжээ.
https://montsame.mn/mn/read/318547
Саудын Арабын анхны эмэгтэй сансрын нисгэгч сансарт ниснэ
2023-05-08 13:20:04
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ЭР-РИЯД. /Anadolu/. Саудын Арабын анхны эмэгтэй сансрын нисгэгч Олон улсын сансрын станцыг /ОУСС/ тавдугаар сарын 21-нд зорино гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ мэдээлжээ. Тодруулбал, хөхний хорт хавдар судлаач Райана Барнави, Саудын Арабын эрэгтэй сансрын нисгэгч Али Аль-Карни нар тавдугаар сарын 21-нд “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгөөр хийх “Axiom Mission 2” нислэгийн бүрэлдэхүүнд багтах ажээ.“NASA”, “Axiom Space” компани 10 өдөр үргэлжлэх “Axiom Mission 2”-ын баг бүрэлдэхүүнийг Кеннедигийн нэрэмжит сансрын төвөөс “Falcon 9” пуужингаар тавдугаар сарын 8-нд хөөргөхөөр төлөвлөж байсан ч 21-ний өдөр болгон хойшлуулжээ.Саудын Арабын хоёр сансрын нисгэгч ОУСС-д зургаан сарын хугацаатай даалгавар гүйцэтгэж буй АНЭУ-ын сансрын нисгэгч Султан Аль Неядитэй хамтран ажиллах төлөвтэй байна. “Axiom Mission 2” нислэгт “NASA”-гийн сансрын нисгэгч асан Пегги Уистон командлагчаар, Жон Шоффнер нисгэгчээр тус тус ажиллах ажээ. Саудын Араб сансар судлалын хөтөлбөрөө 2018 оноос хэрэгжүүлж, өнгөрсөн оноос сансрын нисгэгчдээ сансарт илгээх хөтөлбөрийг эхлүүлсэн юм. Энэхүү хөтөлбөр нь сансрын нисгэгчдийг урт болон богино хугацааны сансрын нислэгт бэлтгэх, эрүүл мэнд, тогтвортой хөгжил, сансрын технологийн чиглэлээр шинжлэх ухааны туршилт, судалгаа хийх боломжийг олгодог байна.
https://montsame.mn/mn/read/318522
Япон, БНСУ-ын удирдагчид аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллана гэдгээ нотоллоо
2023-05-08 11:55:31
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
СӨҮЛ. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нар Сөүл хотноо ням гарагт уулзах үеэрээ БНАСАУ зэрэг Азид өсөн нэмэгдэж буй аюулгүй байдлын аюул заналыг зохицуулах чиглэлд хамтран ажиллана гэдгээ нотоллоо.Сөүл хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр К.Фүмио, Юн Сог Ёль нар мөн Япон улс Фүкүшима атомын цахилгаан станцын цацраг идэвхт бодисоос цэвэршүүлсэн усыг далайд асгахаар төлөвлөж байгаатай холбогдуулан шинжлэх ухааны судалгаа хийх шинжээчдийг илгээхээр тохиролцжээ. Энэ сарын сүүлчээр Хирошима хотод “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ёстой К.Фүмио хоёр орны ойрын холбоотон болох АНУ нь Ази дахь аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдалд илүү болгоомжтой хандах болсон тул БНСУ-тай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байна.Япон, БНСУ-ын хамтын ажиллагаа нь “олон улсын өнөөгийн байдал, дэлхийн хямралын үед хоёр орны нийтлэг ашиг сонирхолд төдийгүй дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой” гэж Юн Сог Ёль К.Фүмиотой хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр онцлон тэмдэглэжээ. К.Фүмиогийн хувьд, Япон, БНСУ-ын яриа хэлэлцээ сүүлийн хоёр сарын хугацаанд “эрчимтэй урагшилж” байгааг хэлээд, хоёр талын харилцаа “сайжрах үе шатандаа орж байгааг” удирдагчид нотолсон гэж нэмж хэлжээ. Тэрбээр мөн дайны үеийн хөдөлмөртэй холбоотой асуудлыг хөндсөн байна. Хэдийгээр олон хүн өнгөрснөөсөө сургамж авч, урагш алхдаг ч өнгөрсөн үеийн гашуун дурсамжийг мартаагүй байгаа тул зүрх сэтгэл нь шимширдэг гэж тэрбээр хэлжээ. Ням гарагт К.Фүмио, Юн Сог Ёль нар хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхийн тулд эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр мөн тохиролцжээ. Түүнчлэн Юн Сог Ёль баасан гарагт Японы төв нутгийн Ишикава мужид болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудад байгалийн гамшгийн уршгийг түргэн арилгана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. К.Фүмио Юн Сог Ёлийг “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад зочны хувиар урьжээ. Дөрөвдүгээр сарын сүүлчээр Юн Сог Ёль АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийхээр тус улсад төрийн айлчлал хийсэн юм. Тэрбээр тухайн үед хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр, БНСУ, Япон, АНУ “Долоогийн бүлэг”-ийн уулзалтын хүрээнд гурван талын дээд хэмжээний уулзалт хийнэ гэдгийг мэдэгдсэн билээ.
https://montsame.mn/mn/read/318506
Вьетнамд агаарын температур 44.1 хэм хүрчээ
2023-05-08 11:31:43
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ХАНОЙ. /ВВС/. Вьетнамд урьд өмнө тохиож байгаагүй хамгийн өндөр температур бүртгэгдэж Цельсийн 44 гаруй хэмд хүрч халжээ.  Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ үзүүлэлт удахгүй эвэгдэнэ гэж шинжээчид таамаглаж байна.Температурын дээд үзүүлэлт Вьетнамын умард нутгийн Тан Хоа мужид бүртгэгджээ. Мужийн эрх баригчид өдрийн хэт халуун цагаар гэрээсээ гарахгүй байхыг иргэддээ анхааруулсан байна. Зүүн өмнөд Азийн бусад орнуудад мөн хэт халуун цаг агаар ажиглагдаж байна. Тухайлбал, Тайландын баруун нутгийн Maк мужид агаарын температур Цельсийн 44.6 хэмд хүрсэн тухай мэдээлжээ. Мөн Мьянмарын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нь мэдээлж байгаагаар, дорно зүгийн нэгэн хотод сүүлийн арван жилийн хамгийн өндөр температур болох 43.8 хэм бүртгэгдсэн байна. Эдгээр хоёр улсад борооны улирал эхлэхээс өмнө аагим халуун болдог хэдий ч энэ удаад өмнөх температурын үзүүлэлтүүдийг эвдсээр байгаа аж.  Вьетнамын төв хэсгийн Дананг хотын фермер Нгуен Ти Лан “AFP” агентлагт ярихдаа, халууны улмаас ажлаа маш эртлэн эхэлж, 10 цаг гэхэд дуусгах хэрэгтэй болоод байгаа гэжээ.Температурын өмнөх дээд үзүүлэлт Вьетнамд тус улсын төв хэсэгт орших Ха Тин мужид 4 жилийн өмнө бүртгэгдэж байсан бөгөөд 43.4 хэм хүртэл халж байжээ.Түүнчлэн Бангладеш улсын нийслэл Дака хотод 1960 оноос хойших хамгийн халуун өдөр бүртгэгдсэн бол Энэтхэгийн зарим нутгаар агаарын температур олон жилийн дунджаас 3-4 хэмээр өндөр халж байна гэж тус улсын цаг уурын байгууллага мэдээлсэн байна. Ташрамд дурдахад, дөрөвдүгээр сард Испанид энэ сарын хамгийн өндөр температур бүртгэгдсэн бөгөөд, тус улсын өмнөд хэсэгт орших Кордоба нисэх онгоцны буудалд агаарын температур 38.8 хэмд хүрчээ.Мөн дэлхийн температурын өсөлтийг 2030 он гэхэд Цельсийн 1.5 хэмээс дээш хэтрүүлэхгүй байх зорилт биелэхгүй байх магадлалтай гэж цаг уур судлаачид гуравдугаар сард мэдээлж байв.
https://montsame.mn/mn/read/318484
Дэлхийн Банкны 14 дэх Ерөнхийлөгчийг сонгожээ
2023-05-08 10:53:31
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /The World Bank/. Дэлхийн Банкны /ДБ/ 14 дэх Ерөнхийлөгчөөр Ажэй Бангаг сонгожээ. Түүний таван жилийн хугацаатай бүрэн эрхийн хугацаа зургаадугаар сарын 2-ноос эхэлнэ.“General Atlantic” компанийн дэд ерөнхийлөгчийн албыг саяхан хашиж байсан Ажэй Банга нь үүнээс өмнө 24 мянган ажилтантай “Mastercard” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын ажлыг гүйцэтгэж байв. Тэрбээр мөн Олон улсын худалдааны танхимын хүндэт дарга, дэд дарга, “Төв Америкийн түншлэл” байгууллагын дэд даргын албыг хашиж байснаас гадна, Америкийн Улаан загалмай нийгэмлэг, “Kraft Foods”,  “Dow Inc” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд багтаж байжээ. "Mastercard"-ын тэргүүн асан нь 14 дэх Ерөнхийлөгчийн хувиар ДБ-ны бүх байгууллагыг, тэр дундаа толгой байгууллага болох Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкийг удирдана. Өдгөө 63 настай Банга тус банкны Ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшсэн цорын ганц нэр дэвшигч болжээ. Энэхүү албан тушаалд нэр дэвшүүлэх үйл явц "нээлттэй, ил тод" байсан бөгөөд гишүүн орон бүр холбогдох саналыг гаргах боломжтой байсныг ДБ онцолсон байна.
https://montsame.mn/mn/read/318479
Хятадын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 6 хувиар өсөх төлөвтэй байна
2023-05-08 09:18:05
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эдийн засаг бүхэлдээ сэргэснээр 2023 онд эрчим хүчний хэрэглээ тогтвортой өснө гэж тус улсын Цахилгаан эрчим хүчний зөвлөл урьдчилан таамаглаж байна. Тодруулбал, цахилгаан эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн оныхтой харьцуулахад 6 орчим хувиар өсөж, 9.15 их наяд кВт.цагт хүрнэ гэж тус зөвлөлийн тайланд дурджээ. Түүнчлэн энэ оны хоёрдугаар улиралд мэдэгдэхүйц өсөлт үзүүлэх төлөвтэй байна.Эхний улиралд нийт эрчим хүчний хэрэглээ 2.12 их наяд кВт.цаг болсон нь жилийн өмнөхөөс 3.6 хувиар өссөн байна. 2023 оны эцэс гэхэд тус улсын эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадал 2.8 тэрбум кВт давж, 52.5 хувийг нь уламжлалт бус эх үүсвэрээс үйлдвэрлэх төлөвтэй байна гэж тайланд тэмдэглэжээ.
https://montsame.mn/mn/read/318491
Суданы сөргөлдөгч талууд шууд хэлэлцээгээ эхлүүлжээ
2023-05-07 12:15:51
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЭР-РИЯД. /Anadolu/. Суданы арми болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчний төлөөлөгчид Саудын Арабад анхны нүүр тулсан хэлэлцээгээ эхлүүлжээ. “Сөргөлдөгч талуудын хэлэлцээ Жедда хотноо болж байна” гэж Саудын Арабын төрийн мэдлийн “SPA” агентлаг мэдээлсэн байна. Баасан гарагт Саудын Араб, АНУ олон зуун хүний амь насыг авч одсон мөргөлдөөнийг зогсоох зорилго бүхий “хэлэлцээний өмнөх яриа хэлэлцээ” эхэлснийг сайшаасан мэдэгдэл гаргасан юм. Саудын Араб-АНУ-ын хамтарсан мэдэгдэлд, Судан үндэстэн, ард түмний ашиг сонирхлыг харгалзан үзэж, гал зогсоох, мөргөлдөөнийг эцэс болгох хэлэлцээнд идэвхтэй оролцохыг сөргөлдөгч талуудад уриалсан байна. Суданы армийн командлагч Абдель Фаттах аль-Бурхан болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчний командлагч Мохаммед Хамдан Дагало нар цэргийн аюулгүй байдлын шинэчлэлтэй холбоотой асуудлаар санал зөрөлдөж, улмаар дөрөвдүгээр сарын 15-нд мөргөлдөөн эхэлснээс хойш 550 гаруй хүн амь үрэгджээ.
https://montsame.mn/mn/read/318466
Японы Ерөнхий сайд БНСУ-д айлчилна
2023-05-07 09:38:21
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио БНСУ-д хоёр өдрийн айлчлал хийхээр Токиогоос өнөө өглөө мордлоо. Японы Ерөнхий сайд БНСУ-д хоёр талын дээд хэмжээний уулзалт хийхээр сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаагаа айлчлах гэж буй нь энэ юм.К.Фүмио БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой ням гарагт уулзахаар товложээ. Сөүлийг зорихынхоо өмнө К.Фүмио сэтгүүлчдэд, Юн Сог Ёльтой “харилцан итгэлцэл дээр тулгуурлан” илэн далангүй санал бодлоо солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.Мөн энэ сарын сүүлчээр Хирошима хотноо болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад Юн Сог Ёлийг уриад байгаатайгаа холбогдуулан дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцох хүсэлтэй байгаагаа тэрбээр нэмж хэлжээ. Хоёр орны удирдагчид БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөр зэрэг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар тохиролцох төлөвтэй байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх асуудлуудад мөн хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, экспортын хязгаарлалт зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал багтаж магадгүй байна.Талууд мөн дайны үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг зохицуулах төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх мэдээллийг солилцох төлөвтэй байгаа бөгөөд БНСУ-ын Засгийн газар уг төлөвлөгөөг санаачилсан юм. Хоёр орны удирдагчид энэ оны гуравдугаар сард Токио хотноо уулзаж, гуравдагч тал зуучлагч болж асуудлыг шийдвэрлэхэд оролцдог дипломат ажиллагааг сэргээхээр тохиролцсон билээ. “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Япон, БНСУ, АНУ-ын төрийн тэргүүн нар гурван талын хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаатай холбоотойгоор К.Фүмио мөн энэхүү айлчлалынхаа үеэр уг уулзалтын бэлтгэлийг хангахыг зорьж байгаа ажээ.
https://montsame.mn/mn/read/318459
III Чарльзыг хаан сэнтийд заллаа
2023-05-06 19:17:51
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЛОНДОН. /BBC/. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын /ИБУИНХУ/ хаан III Чарльзыг хаан сэнтийд залах ёслол Лондон хотын Вестминстерийн сүмд ёслол төгөлдөр боллоо.  Хаан Чарльз гэргий Камиллагийн хамтаар Букингемийн ордноос баяр хүргэсэн олны дундуур морин тэргээр Вестминстерийн сүмд хүрэлцэн ирсний дараа ёслолын үйл ажиллагаа орон нутгийн цагаар 11 цагт эхэлсэн юм.Өдгөө 74 насыг зооглож буй III Чарльз 1066 оноос хойш Вестминстерийн сүмд хаан сэнтийд заларч буй 40 дэх хаан болж байгаа бөгөөд хамгийн сүүлийн титэм өргөх ёслолыг 70 жилийн тэртээ буюу одоогийн удирдагчийг дөрвөн настай байхад зохион байгуулж байв.Вестминстерийн сүмд III Чарльзыг тангараг өргөсний дараа Кентерберигийн хамба Жастин Уэлби Гэгээн Эдвардын титмийг хааны тэргүүнд зүүлгэжээ. Энэхүү ёслолд дэлхийн 100 орчим улс орны төр, засгийн тэргүүн нар, 203 орны 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.
https://montsame.mn/mn/read/318456
АХБ-ны 56 дахь удаагийн уулзалт болж шинэ хөтөлбөр танилцууллаа
2023-05-06 18:54:04
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ИНЧЕОН. /MONTSAME/. Жил бүр зохион байгуулагддаг Азийн хөгжлийн банкны /АХБ/ 56 дахь удаагийн уулзалт БНСУ-ын Инчеон хотноо “Азийг сэргээхүй: Сэргэлт, Эргэн нэгдэхүй, Шинэчлэл” сэдвийн дор энэ сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Дөрвөн өдөр үргэлжилсэн уг уулзалт нь цар тахал дэгдсэнээс хойш анх удаагаа “цахим бус” хэлбэрээр зохион байгуулагдаж, уулзалтад тус банкны гишүүн орнуудын Сангийн сайд нар, Төв банкны захирлууд, хөрөнгө оруулагчид, бодлого боловсруулагчид, сэтгүүлч, олон улсын байгууллагын мэргэжилтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч бүхий 4500 орчим хүн оролцов.Уулзалтын үеэр оролцогчид Ази, Номхон далайн бүс нутагт тулгарч буй нийгэм, эдийн засгийн асуудлуудаар семинар зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд цар тахлын дараах эдийн засгийн асуудал, түүнээс улбаатай тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт тэр дундаа ногоон шилжилт, ногоон ажиллах хүчний асуудалд түлхүү анхаарал хандуулсан хэлэлцүүлгүүд болж өндөрлөв.  Уулзалтыг нээн АХБ-ны Ерөнхийлөгч Масацугу Асагава үг хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд дайн дажин, өвчин эмгэг, эдийн засгийн хүндрэл бэрхшээл хүмүүсийн аж амьдралд ноцтой хохирол учруулсан. Бүс нутагт тулгараад буй хамгийн том сорилт бол уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөө улам даамжирч буй явдал юм.  Энэ нь тоо томшгүй олон төрөл зүйлд аюул занал учруулж байна. Иймд дэлхий дахин яаралтай хатуу арга хэмжээ авах ёстой. АХБ болон олон талт хөгжлийн банкууд үүнд чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд шаардагдах санхүүгийн нөөц боломжоо дайчлах, туршлага хуримтлуулахад тэд манлайлагч нь байх ёстой. Одоо байгаа нөөц бололцооноосоо илүүг гаргах шаардлагатайг бид ойлгож байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг хөгжлийн хөтөлбөрийн эн тэргүүний зорилт болгох нь нэн чухал юм. 2000 оноос хойш уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдлийн 40 гаруй хувь нь Ази, Номхон далайн бүс нутагт болж, гамшигт 3,5 тэрбум орчим хүн өртөж, 1 сая орчим хүн амь үрэгджээ. 2050 онд манай бүс нутгийн хот суурин газар амьдарч буй 1 тэрбум хүн агаарын бохирдол, хэт халуунаас үүдэлтэй хямралд өртөх эрсдэлтэй байна. Иймд АХБ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хатуу арга хэмжээ авч байна. 2019-2030 онд бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулж хөгжиж буй гишүүн орнууддаа 100 тэрбум ам.долларын санхүүжилтийг олгохоор зорьж байна. Бид 2025 оноос өмнө үйл ажиллагааагаа Парисын хэлэлцээртэй бүрэн уялдуулан зохицуулна. Бид нүүрсэнд хөрөнгө оруулахгүй бөгөөд сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ” гэлээ.Ийнхүү тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах хариу арга хэмжээ, нөөц бололцоог эрс нэмэгдүүлэхэд чиглэсэн ‘IF-CAP’ буюу “Ази, Номхон далайн Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулсан санхүүжилтийн шинэлэг /innovative/ хөтөлбөр”-өө танилцуулав. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулсан санхүүжилтэд олон тэрбумын хөрөнгө оруулалтыг богино хугацаанд татан төвлөрүүлэхэд чиглэсэн энэхүү хөтөлбөрт Дани, Япон, БНСУ, Швед, Их Британи болон АНУ анхдагч түншүүд нь болж байна. Ингэхдээ бизнес хийх болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга барилаа өөрчлөх замаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээ АХБ-ны Ерөнхийлөгч цохон тэмдэглэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээний санхүүжилтэд зориулж, гаднаас баталгаа олгуулах механизм аль ч олон талт хөгжлийн банканд урьд өмнө нь хэрэгжиж байгаагүйг онцлон тэмдэглэв. Нэгдсэн уулзалтад Монгол Улсаас Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран, болон “Хаан”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт” банкны төлөөлөгчид оролцлоо. Түүнчлэн уулзалтын үеэр болсон “Төв болон Баруун Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг сэргээхүй- Төв Азийн Бүс Нутгийн Хамтын Ажиллагаа (КАРЕК) хөтөлбөрийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт Уур амьсгалын ногоон сангийн Гадаад хэрэг хариуцсан захирал С.Оюун оролцож Монгол улсын талаар байр сууриа илэрхийлсэн юм.АХБ нь Монгол Улсын хувьд гадаад санхүүжилтийн гол эх үүсвэр юм. Тус банк нь явуулж буй  үйл ажиллагаагаа МУ-ын "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого болон Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулдаг бөгөөд 2017-2022 оны хугацаанд МУ-д жилд дунджаар 308.5 сая ам.долларын тусламж дэмжлэг үзүүлжээ. Одоогийн байдлаар АХБ-наас Монгол Улсын өөрчлөлт, шинэчлэлийг дэмжиж, хөдөө аж ахуй, боловсрол, эрчим хүч, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гээд бүхий л салбарт нийт 3.7 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, зээл олгоод байгаа аж. 1966 онд байгуулагдсан АХБ нь эгнээндээ 68 орныг нэгтгэдгээс 49 нь Ази, Номхон далайн бүсийн улс орон юм. АХБ нь Ази, Номхон Далайн бүсийн орнуудыг нэн ядуурлаас ангижруулахад хүчин чармайлт тавихын зэрэгцээ чинээлэг, хүртээмжтэй, эрсдэлийг даван туулах чадвартай, тогтвортой бүсийг бий болгохыг зорьдог бөгөөд үүндээ хүрэхийн тулд гишүүн орнууд, түншүүддээ буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгох, техникийн дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх замаар туслалцаа үзүүлдэг. Э.Аянзаяа
https://montsame.mn/mn/read/318455
Сербид галт зэвсгийн хяналтыг чангатгана
2023-05-06 10:47:29
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЕЛГРАД. /AFP/. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич галт зэвсгийн хяналтыг чангатгахаар төлөвлөж байгаагаа баасан гарагт мэдэгдлээ.Лхагва гарагт тус улсын нийслэл Белград хотын нэгэн ахлах сургуульд өсвөр насны хүү гал нээсний улмаас найман хүүхэд, сургуулийн хамгаалагч амиа алдсан хэрэг гарсан юм. Түүнээс нэг хоногийн дараа нийслэл хотоос холгүй орших сууринд 21 настай эрэгтэй автомашинаас гал нээсний улмаас найман хүн амиа алдаж, 14 хүн шархадсан харамсалтай хэрэг гарчээ.Сербийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Ерөнхийлөгч шинээр галт зэвсгийн зөвшөөрөл олгохыг түр зогсоож, ийм зэвсэг эзэмшигчдэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал байгаа эсэхийг шалгахаас гадна хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн тохиолдолд ногдуулах шийтгэлийг чангатгахаар төлөвлөж байгаа юм байна. Сербид 760 мянга гаруй галт зэвсэг бүртгэлтэй байдгаас гадна хууль бусаар эзэмшдэг олон галт зэвсэг байдаг гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.
https://montsame.mn/mn/read/318440
ДЭМБ “COVID-19”-тэй холбогдуулан зарласан онцгой байдлыг цуцаллаа
2023-05-06 09:18:23
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ЖЕНЕВ. /WHO/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд зарласан онцгой байдлыг цуцалж буйгаа баасан гарагт мэдэгдлээ. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Швейцарын Женев хотоос хийсэн цахим хэвлэлийн бага хурлын үеэрээ энэ талаар мэдэгджээ.ДЭМБ “COVID-19” халдварын тархалттай холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр олон улсын хэмжээнд зарлаж, түүнээс хойш гурван сар тутам шинжээчдийн хороог хуралдуулан сунгасаар ирсэн бөгөөд тус хорооны сүүлийн хуралдаан пүрэв гарагт болсон юм. “Онцгой байдлын асуудал эрхэлсэн хороо пүрэв гарагт 15 дахь удаагаа хуралдсаны дүнд “COVID-19”-тэй холбогдуулан зарласан онцгой байдлыг цуцлахыг зөвлөлөө. Иймд миний бие уг дэглэмийг цуцалж байгааг зарлаж байна” гэж Т.Гебрейесус мэдэгдсэн байна. “COVID-19” халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо /долоо хоног тутмын/ цар тахал дэгдсэнээс хойших хамгийн цөөн үзүүлэлтэд хүрч, дэлхийн ихэнх оронд амьдрал “хэвийн байдалдаа” эргэн ороод байгааг Т.Гебрейесус өмнө нь мэдэгдээд байсан юм. 2020 оны гуравдугаар сард ДЭМБ “COVID-19”-ийг цар тахал гэж албан ёсоор зарлаж байсан. 2023 оны тавдугаар сарын 3-ны өдрийн байдлаар, дэлхийн хэмжээнд уг халдварын 765 сая гаруй тохиолдол илэрч, 6.9 сая гаруй хүн нас баржээ. Лхагва гарагт ДЭМБ бэлэн байдал, хариу арга хэмжээний талаарх тайландаа улс орнуудыг яаралтай тусламжийн арга хэмжээнээсээ урт хугацаанд урьдчилан сэргийлэх, хянах чиглэлд шилжихийг уриалсан байна. ДЭМБ тайландаа “SARS-CoV-2” вирусний тархалтыг бууруулах; нас баралт, өвчлөл, урт хугацааны үр дагаврыг бууруулах зорилгоор “COVID-19”-ийг оношлох, эмчлэх; улс орнууд яаралтай тусламжийн арга хэмжээнээс урьдчилан сэргийлэх, хянахад шилжихэд нь дэмжлэг үзүүлэх гэсэн гурван зорилтыг тодорхойлжээ. Т.Гебрейесус баасан гарагт хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “COVID-19” бидний дэлхий ертөнцийг төдийгүй биднийг ч мөн өөрчиллөө хэмээгээд, шинэ хувилбарууд эрсдэл учруулж болзошгүй хэвээр байгааг мөн анхааруулсан байна.
https://montsame.mn/mn/read/318437
Японы төв нутагт хүчтэй газар хөдөлжээ
2023-05-05 22:52:42
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО. /Kyodo/. Японы төв нутгийн Ишикава муж болон ойр орчмын бүс нутагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн ч цунамийн аюул нүүрлээгүй гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдээлэв. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 14:42 цагийн орчимд 10 км-ийн гүнд болжээ. Гал сөнөөгчдийн мэдээлснээр, Сүзү хотод нэгэн эрэгтэй шатнаас унасныхаа дараа зүрх нь зогссон байна. Түүнчлэн тус хотод хоёр барилга нурсан бөгөөд барилга тус бүрд нэг хүн байсан байж магадгүй байна.   Мөн Нагано, Каназава буудлын хооронд зорчиж байсан гурван суман галт тэрэг цахилгаан тасарсны улмаас ослын зогсолт хийсэн гэж “East Japan Railway” компани мэдээлжээ.Ишикава дахь “Шика” атомын цахилгаан станц /АЦС/, мөн хөрш зэргэлдээх Ниигата мужийн “Кашивазаки-Карива” АЦС-д ямар нэгэн доголдол үүсээгүйг Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү мэдэгдсэн байна. Цаг уурын агентлагаас ойрын долоо хоногт дахин газар хөдөлж болзошгүйг анхааруулжээ.
https://montsame.mn/mn/read/318419
III Чарльзыг хаан ширээнд залах ёслолд 100 орчим улсын төрийн тэргүүн нар оролцоно
2023-05-05 15:58:46
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЛОНДОН. /ВВС/. Вестминстерийн сүмд тавдугаар сарын 6-нд болох III Чарльзыг хаан ширээнд залах ёслолд 100 орчим улсын төрийн тэргүүн нар оролцоно.Энэ ёслолд мөн 2 мянга гаруй зочин оролцох бөгөөд түүний дотор  Уэльс, Шотланд, Умард Ирландын тэргүүн сайд нар, Британийн Хамтын нөхөрлөлийн орнуудын амбан захирагч нар болон сүм хийд, зэвсэгт хүчний төлөөлөл, дипломат төлөөлөгчид, Нобелийн шагналтнууд болон нийгмийн сайн үйлийн байгууллагын нэрт зүтгэлтнүүд уригджээ.Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, БНХАУ-ын дэд дарга Хань Жэн, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогоос гадна, АНУ-ыг төлөөлж тэргүүн хатагтай Жилл Байден хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн байна. Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе, Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос, Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф, Польшийн  Ерөнхийлөгч  Анджей Дуда нар мөн оролцоно.Испанийн хаан Филип болон хатан Летизия, Япон улсын хааны угсаа залгамжлагч ханхүү Фүмихито, гүнж КиКо, Шведийн хаан Карл XVI Густав, охин Викториягийн хамт,  Монакогийн хунтайж Алберт, гүнж Шарлин нар энэ ёслолд хүрэлцэн ирнэ.Үүнээс гадна, Европын Холбооны дарга Урсула фон дер Ляйен хүрэлцэн ирнэ гэдгээ баталгаажуулжээ.Харин Афганистан, Беларусь,  Венесуэл, Иран, ОХУ,  Сири улсын төрийн тэргүүн нар энэ ёслолд оролцохгүй бөгөөд БНАСАУ, Никарагуагийн дээд албаны дипломат төлөөлөгчид уригдсан байна.
https://montsame.mn/mn/read/318413
Хятадын Элчин сайдыг Канадын ГХЯ-нд дууджээ
2023-05-05 15:50:55
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ОТТАВА. /BBC/.  Хятадын дипломат ажилтан Канадын парламентын гишүүн болон түүний гэр бүлийн гишүүдийг айлган сүрдүүлэх хуйвалдаанд оролцсон гэж Канадын тагнуулын алба мэдэгдсэний дараа БНХАУ-аас Канадад суугаа Элчин сайд Цун Пэйуг Канадын Гадаад хэргийн яаманд дууджээ. Энэ талаар “The Globe and Mail” сонин пүрэв гарагт мэдээлсэн байна. Тус сонинд бичиж буйгаар, Канадын Аюулгүй байдал, тагнуулын алба (CSIS) хүний эрхийг зөрчиж байна хэмээн Бээжинг шүүмжилдэг, парламентын гишүүн М.Чонгод Хятад улс дарамт үзүүлэхийг оролдсон гэж үзэж байна. Майкл Чонг нь сөрөг хүчний Консерватив намаас сонгогдсон гишүүн аж. Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли улс орных нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг Оттава үл тэвчинэ гэдгийг Хятадын Элчин сайд Цун Пэйуд тайлбарлахыг дэд сайддаа үүрэг болгожээ.  “Хүлээн зөвшөөрч боломгүй үйл явдал болсон байна. Иймэрхүү үйлдэл нь ямар үр дагаварт хүргэж болохыг тунгаах зуур Хятадын  дипломат ажилтнуудыг Канадаас хөөх хүртэлх боломжит бүх хувилбаруудыг бид судалж байна” гэж М.Жоли хэлсэн байна.2021 онд М.Чонг нь Шинжааны уйгуруудыг хавчин мөрдөж байгаа нь хоморголон устгах үйлдэл мөн гэж хүлээн зөвшөөрөх саналыг парламентад оруулжээ. CSIS-ын тайланд дурдсанаар, энэ явдлаас хойш Хятадын тагнуулынхан М.Чонгийг, ялангуяа Хонконгт амьдардаг түүний  төрөл төрөгсдийг сонирхож эхэлсэн байна. Бээжин үүнийг үгүйсгэсэн боловч М.Чонгод хориг тавьжээ.
https://montsame.mn/mn/read/318398
“Apple” компанийн орлого буурчээ
2023-05-05 13:34:32
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /CNN/. Хэрэглэгчид эдийн засгийн хямралаас болгоомжлон ухаалаг гар утас, компьютерт зарцуулах зардлаа танах болоод байгаа энэ үед Америкийн “Apple” компанийн энэ оны эхний улирлын орлого 94.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 3 хувиар буурчээ. Тус компанийн орлого “Wall Street”-ийн шинжээчдийн таамаглаж байснаас үл ялиг сайн үзүүлэлттэй гарсан ч хоёр дахь улиралдаа дараалан буурсан дүн үзүүлсэн байна. Түүнчлэн цэвэр ашиг нь өмнөх оныхоос 3 гаруй хувиар буурч, 24.2 тэрбум ам.долларт хүрчээ. Гэхдээ орлого буурсан ч таатай үзүүлэлтүүд ч мөн ажиглагдсан байна. “Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Кукийн мэдэгдсэнээр, “iPhone”-ийн нэгдүгээр улирлын борлуулалт макроэдийн засгийн нөхцөл хүндхэн байгааг үл харгалзан хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрснээс гадна идэвхтэй хэрэглэгдэж буй төхөөрөмжүүдийн тоо түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Мөн “Apple Music”, “Apple TV+” зэрэг үйлчилгээнүүд багтдаг “Apple”-ийн үйлчилгээний бизнесийн орлого нэгдүгээр улиралд 20.9 тэрбум ам.долларт буюу хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байна. Өдгөө “Apple”-ийн үйлчилгээнүүд 975 сая гаруй хэрэглэгчтэй болоод байгааг өнгөрсөн оныхтой харьцуулахад 150 саяар нэмэгджээ. Суурин компьютер, ухаалаг гар утасны борлуулалт цар тахлын эхэн үеэр дэлхий даяар огцом өссөнийхөө дараа буурах болоод буй. “Gartner” судалгааны компанийн мэдээлснээр, дэлхийн суурин компьютерын нийлүүлэлт 2023 оны эхний улиралд өмнөх оныхоос 30 хувиар буурчээ. Мөн ухаалаг гар утасны нийлүүлэлт өнгөрсөн улиралд 14.6 хувиар буурсан талаар “IDC” фирм мэдээлсэн билээ.
https://montsame.mn/mn/read/318400
Казахстан улс Тамань боомт руу төмөр замаар газрын тосны бүтээгдэхүүн хүргэхийг хориглоно
2023-05-05 12:09:40
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /Reuters/. "Казахстаны төмөр замууд" хувьцаат нийгэмлэг тавдугаар сарын 8-наас эхлэн Оросын Тамань боомт руу газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэхийг хориглохоор болсон байна. Энэ талаар Казахстаны төмөр замын сүлжээний оператор болох төрийн өмчит тус компанийн баримт бичигт дурджээ. Ачаа тээвэрлэгчдэд илгээсэн уг баримт бичигт хоригийн шалтгааныг дурдаагүй байна.Одоогийн байдлаар Тамань боомтоор дамжуулан тээвэрлэх газрын тос, шингэрүүлсэн хийн экспорт хэвийн үргэлжилж байгаа аж."Оросын төмөр замууд" компани мөн энэ долоо хоногийн лхагва гаргаас эхлэн Тамань боомт руу хийж буй төмөр замын нийлүүлэлтийг хязгаарласан байна. Эх газрыг Крымтэй холбосон гол гүүрний ойролцоо түлшний агуулахад түймэр гарсан гэж Оросын албаны хүмүүс мэдээлжээ.Тамань нь жилд 20 сая тонн газрын түүхий тос, газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн хийг шилжүүлэн тээвэрлэх хүчин чадалтай боомт юм. 2022 онд тус боомтод ОХУ, Казахстан, Киргизстаны нийт 7.3 сая газрын тосны бүтээгдэхүүнийг шилжүүлэн тээвэрлэсэн байна.Өнгөрсөн онд Таманиар дамжуулан Казахстан улс 1 сая гаруй тонн түлш, 230 мянга орчим тонн шингэрүүлсэн хий, 74 мянга орчим тонн вакуум хийн тос экспортолжээ.
https://montsame.mn/mn/read/318164
Италид гоймонгийн үнийн огцом өсөлтийг тусгай комиссоор хэлэлцүүлнэ
2023-05-05 11:23:53
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
РОМ. /RIA Novosti/. Италид гоймонгийн үнэ огцом нэмэгдсэнтэй холбогдуулан анх удаа тусгай комисс хуралдуулахаар болжээ.Гоймонгийн үнийн огцом өсөлтөд цогц дүн шинжилгээ хийх зорилгоор саяхан байгуулсан уг комиссыг хуралдуулахыг Италийн Эдийн засгийн хөгжлийн сайд Адольфо Урсо пүрэв гарагт үүрэг болгожээ. Комиссын хурлыг тавдугаар сарын 11-нд товлосон байна. Албан ёсны мэдээллээр, итали үндэсний олон алдартай хоол хийхэд хэрэглэдэг гоймонгийн үнэ гуравдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 17.5 хувиар өссөн байна. Улаан буудайн үр тариа, тэр дундаа гоймон хийдэг хатуу сортын үнэ ихээхэн буураад байгаа үед үнэ өсөж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.Италийн Хэрэглэгчдийн үндэсний холбооноос мэдээлснээр, тус улсад 2021 оны зургаадугаар сараас хойш гоймонгийн үнэ нэмэгдсэн бөгөөд энэ хугацаанд 37 хувиар өссөн байна. 2022 оны дөрөвдүгээр сараас хойш Италийн хатуу сортын улаан буудайн үнэ 28.3 хувиар, Европын Холбооны (ЕХ) гишүүн бус орнуудаас импортолдог үр тариа 34.4 хувиар буурсан гэж Хөдөө аж ахуйн хүнсний зах зээлийн үйлчилгээний хүрээлэнгээс (Ismea) мэдээлжээ.Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг өөр нэг байгууллага болох “Assoutenti” гуравдугаар сард Италийн янз бүрийн бүс нутаг, мужид гоймонгийн үнийн өсөлтийг нарийвчлан судалжээ. Судалгаагаар тус улсын олон бүс нутаг, мужид 1 кг гоймонгийн үнэ 2 еврогийн босгыг давсан нь тогтоогдсон байна. "Гоймон бол италичуудын хамгийн дуртай бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Жилд нэг хүнд ногдох хэрэглээ 23 орчим кг байдаг бөгөөд ийм өндөр үнэ нь хэрэглэгчдийн хэтэвчэнд ихээхэн нөлөөлөх нь ойлгомжтой” гэж “Assoutenti”-ийн ерөнхийлөгч Фурио Трузци хэлжээ.
https://montsame.mn/mn/read/318379
Японд хүүхдийн тоо 42 дахь жилдээ дараалан буурчээ
2023-05-05 10:35:15
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ТОКИО. /Kyodo/. Японд хүүхдийн тоо 42 дахь жилдээ дараалан буурч, түүхэн доод үзүүлэлтээ дахин шинэчилснийг Засгийн газраас пүрэв гарагт танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа.Дотоод хэргийн яамны мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 14 болон түүнээс доош насны хүүхдүүдийн тоо 14.35 саяд хүрсэн нь өмнөх жилийнхээс 300 мянга орчмоор буурсан үзүүлэлт болжээ. Ингэснээр хүүхдүүдийн нийт хүн амд эзлэх хувь 0.2 хувиар бууран 11.5 хувьд хүрсэн нь энэ талаарх мэдээллийг 1950 оноос эмхэтгэж эхэлснээс хойших хамгийн бага үзүүлэлт болсон байна. Өнгөрсөн сард Засгийн газар хүүхдийг асран хамгаалах бодлогод хяналт тавих зорилгоор Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулсан бөгөөд хүүхэд өсгөн хүмүүжүүлж буй өрхийн санхүүгийн эх үүсвэрийг хангах зэрэг олон арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа ч ийм санаачлага нь буурсаар буй төрөлтийн түвшнийг нэмэгдүүлэхэд үр нөлөөтэй эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.НҮБ-ын мэдээллээр, Япон улс нь 40 саяас дээш хүн амтай 36 орны дундаа хүүхдийн тоогоороо БНСУ /11.6 хувь/, Италийн /12.4 хувь/ араас хамгийн сүүлд жагсаж байна. Хүйсээр нь авч үзвэл, Японд нийт хүүхдийн 7.35 сая нь хөвгүүд, 7 сая нь охид байгааг Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны мэдээлэл харуулжээ. Японд хүүхдийн тоо 1954 онд 29.89 саяд буюу хамгийн дээд цэгтээ хүрч байсан бөгөөд 1982 оноос хойш тасралтгүй буурсаар байна. Засгийн газраас өнгөрсөн 10 дугаар сард танилцуулсан тайлан мэдээллээр, улсын бүх 47 мужид хүүхдийн тоо буурсан үзүүлэлттэй гарчээ. Түүнээс өмнөд нутгийн Окинавад хүүхдүүдийн хүн амд эзлэх хувь хамгийн өндөр /16.3 хувь/ байсан бол зүүн хойд нутгийн Акитад хамгийн бага /9.3 хувь/ байжээ.
https://montsame.mn/mn/read/318376
Европын Төв банк бодлогын хүүгээ өсгөжээ
2023-05-05 09:15:34
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ФРАНКФУРТ. /Reuters/. Европын Төв банк инфляцыг тогтоон барихын тулд бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөлөө. Германы Франкфурт хот дахь тус банкны төв байранд пүрэв гарагт болсон Удирдах зөвлөлийн хурлаар уг шийдвэрийг гаргажээ.Ингэснээр энэ сарын 10-наас эхлэн бодлогын хүү 3.75 хувьд хүрэх юм. Энэ нь 2008 оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Еврогийн бүсийн инфляц зорилтот 2 хувиас өндөр хэвээр байгаа бөгөөд дөрөвдүгээр сард 7 хувьтай гарчээ. “Инфляц сүүлийн саруудад буурсан ч үнийн дарамт хүчтэй хэвээр байна” гэж Төв банкны мэдэгдэлд дурджээ. Гэхдээ тус банк гурав дараалан 50 суурь нэгжээр өсгөөд байсан бодлогын хүүгээ энэ удаа 25 суурь нэгжээр өсгөсөн байна. Энэ нь бодлого боловсруулагчид бодлогын хүүг өсгөж байгаагаас үүдэн гарах үр дагаврыг анхаарч үзсэнийг харуулж байна хэмээн шинжээчид үзэж байна. Еврогийн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд ердөө 0.1 хувийн өсөлт үзүүлсэн юм.
https://montsame.mn/mn/read/318358
Азид НАТО-гийн анхны холбоо тогтоох оффис нээгдэнэ
2023-05-04 16:43:05
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /Nikkei/. Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО бүс нутгийн холбоотнуудтайгаа тогтмол зөвлөлдөх зорилгоор холбоо тогтоох оффисоо Токиод нээхээр төлөвлөж байна гэж “Nikkei Asia” сонин Японы болон НАТО-гийн албаны эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. Азид анхных нь болох уг газрыг нээснээр НАТО нь Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг бүс нутгийн гол түншүүдтэй зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах боломжтой болох юм. "Хятад болон тус улсын Оростой хийж буй хамтын ажиллагаа нь эвслийн хувьд шинэ сорилт болж байгаа" тул холбоо тогтоох газрыг нээх зайлшгүй шаардлагатай гэж сонинд тэмдэглэсэн байна. Санал болгож буй оффисыг ирэх жил Токиод нээх гэж байгаа бөгөөд байр, санхүүжилт гэх зэрэг нарийн ширийн зүйлүүд нь хэлэлцэх шатандаа байгаа аж.Япон болон НАТО нь мөн тусдаа түншлэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Уг төлөвлөгөөний дагуу "хоёр улс кибер аюул заналтай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, шинэ технологийн салбарт хамтран ажиллаж, хуурамч мэдээлэлтэй тэмцэх талаар мэдээлэл солилцоно" гэж “Nikkei Asia” мэдээлсэн байна.
https://montsame.mn/mn/read/318336
ДЦУБ: Дэлхий “Эль-Нино” үзэгдэлд бэлтгэх ёстой
2023-05-04 15:58:55
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ЖЕНЕВ. /AFP/.  Ирэх саруудад “Эль-Нино” хэмээх байгалийн үзэгдэл болж, улмаар дэлхийн агаарын температур нэмэгдэж шинэ дээд үзүүлэлтүүд бүртгэгдэж болзошгүй байгааг НҮБ-ын цаг уурын байгууллагаас анхааруулжээ. “Эль-Нино үзэгдэл долоодугаар сарын сүүлчээс өмнөх болох магадлал 60 хувь, есдүгээр сарын сүүлчээс өмнө ажиглагдах магадлал 80 хувьтай байна гэж Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/ тооцоолсон байна. “Эл үзэгдэл дэлхийн өнцөг булан бүрд цаг уурын нөхцөлийг өөрчилнө” гэж ДЦУБ-ын бүс нутгийн цаг уурын урьдчилсан мэдээний газрын дарга Вилфран Муфума Окиа Женевт сэтгүүлчдэд мэдэгджээ. Дэлхийн зарим хэсэгт “Эль-Нино” үзэгдлээс үүдэлтэй ган гачиг болдог бол зарим хэсэгт нь хүчтэй аадар бороо ордог. Хэдэн жилд нэг удаа ажиглагддаг энэ үзэгдэл нь Номхон далайн халуун бүсийн гадаргын усны хэмийг эрс дээшлүүлдэг бөгөөд хамгийн сүүлд 2018-2019 онд ажиглагджээ.Харин 2020 оноос уг үзэгдлийн эсрэг үзэгдэл болох “Ла-Нина” эхэлсэн байна. Гэсэн хэдий ч НҮБ-ын мэдэгдсэнээр, “Ла-Нина”-гийн зөөсгөрүүлэх нөлөө сүүлийн найман жилийн бараг тал гаруй хугацаанд нь үргэлжилсэн боловч сүүлийн найман жил цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан жил байжээ. ““Ла-Нина” дэлхийн температурын өсөлтөд түр зуурын тоормосны үүрэг гүйцэтгэсэн" гэж ДЦУБ-ын дарга Петтери Таалас мэдэгджээ. “Дэлхий ертөнц одоо “Эль-Нино” үзэгдэлд бэлтгэх ёстой” гэж тэрбээр хэлсэн байна.
https://montsame.mn/mn/read/318326
ДЭМБ “COVID-19”-тэй холбогдуулан зарласан онцгой байдлыг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэнэ
2023-05-04 15:20:40
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /NHK/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд үргэлжлүүлэн онцгой байдал зарлах эсэх асуудлаар хэлэлцэх шинжээчдийн хороог пүрэв гарагт хуралдуулна.ДЭМБ коронавирусний тархалттай холбогдуулан 2020 оны нэгдүгээр сард олон улсын хэмжээнд онцгой байдал зарлаж, түүнийг үргэлжүүлэх эсэх талаар тогтмол хуралдаж ирсэн юм. Хамгийн сүүлд нэгдүгээр сард болсон хуралдаанаар хорооны гишүүд онцгой байдлыг цуцлахад хэт эрт байна гэж дүгнэсэн билээ. ДЭМБ-ын мэдээлснээр, “COVID-19” халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо энэ оны эхээр Хятадад халдвар тархсаны дараа өссөн ч түүнээс хойш буурсаар байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн дөрвөн долоо хоногт халдвараар нас барагсдын тоо 10 мянгад хүрчээ. “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан зарласан онцгой байдлыг энэ ондоо багтаан цуцална гэдэгт найдаж байгаагаа ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлжээ. Гэхдээ вирус байсаар байна гэдгийг тэрбээр мөн нэмж хэлсэн байна.
https://montsame.mn/mn/read/318318
“Google” Охайод дахин хоёр дата төвөө байгуулна
2023-05-04 14:26:13
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /AP/. Америкийн “Google” компани хиймэл оюун ухаант технологи болон бусад хэрэгслүүдийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд Охайо муж улсад дахин хоёр дата төв байгуулахаар төлөвлөж байгаагаа лхагва гарагт мэдэгдлээ.Охайо муж улсын Колумбус хотод нэг дата төвтэй “Google” нь дахин хоёр шинэ төвөө байгуулснаар тус муж улсад оруулах нийт хөрөнгө оруулалтынх нь хэмжээ 2 тэрбум ам.доллар давах юм.Технологийн салбарынхны хөрөнгө оруулалтыг ихээр татах болоод буй Охайод мөн “Intel” компани 20 тэрбум ам.долларын чипний үйлдвэрээ барьж байгаагаас гадна “Honda”, “LG” компаниуд Колумбус, Цинциннати хотын хооронд 3.5 тэрбум ам.долларын цэнэг хураагуурын үйлдвэрээ барих гэж буй юм. Мөн Колумбусын эргэн тойрны бүсэд “Facebook”, “Amazon” компаниудын дата төвүүд байдаг. “Google”-ийн хувьд шинэ дата төвөө Колумбус, Ланкастер хотуудад байгуулах юм байна. Охайо муж улсын захирагч Майк Девайны хувьд, муж улсаа өсөн дэвшиж буй технологийн төв, дата төвийн зах зээл хэмээн тодорхойлоод, “Google”-ийн хоёр шинэ төслийг сайшаан хүлээн авч байгаагаа мэдэгджээ.
https://montsame.mn/mn/read/318315
Туркийн газрын тосны шинэ ордын нөөцийг 1 тэрбум торх гэж тооцжээ
2023-05-04 13:54:47
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
АНКАРА. /CNN Turk/. Туркийн зүүн өмнөд хэсэгт илэрсэн газрын тосны шинэ ордын нөөцийг 1 тэрбум торх гэж тооцож байна. Энэ тухай лхагва гаргийн орой Дамжуулах хоолойн үндэсний компанийн тэргүүн Мелих Хан Билгин “CNN Turk” телевизийн нэвтрүүлгээр мэдэгджээ.“Шинэ ордын нөөцийг бид 1 тэрбум торх,  нөөцийн өртгийг 70 тэрбум ам.доллар гэж тооцоолж байна” гэж тэрбээр хэлээд цаашдаа экспортлохоор төлөвлөж байгааг нэмж дурдсан байна.Туркийн Ширнак мужид газрын тосны шинэ орд илрүүлснийг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мягмар гарагт мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, 2.6 км-ийн гүнээс газрын тос илэрсэн бөгөөд орд газрын олборлох хүчин чадал нь өдөрт 100 мянган торх аж.
https://montsame.mn/mn/read/318306
Украин, ЕХ хөнгөлөлттэй худалдааны журмыг нэг жилээр сунгахаар тохиролцжээ
2023-05-04 13:04:50
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
КИЕВ. /Xinhua/. Украин, Европын Холбоо /ЕХ/ хөнгөлөлттэй худалдааны журмыг нэг жилээр сунгахаар тохиролцсон талаар Украины Ерөнхий сайд Денис Шмигаль лхагва гарагт мэдэгджээ. Уг журмын хэрэгжих хугацаа ирэх зургаадугаар сарын 5-ны өдөр дуусах байв."Украин, ЕХ хөнгөлттэй худалдааны журмыг дахин нэг жилээр сунгах тохиролцоонд хүрлээ. Украины аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ ЕХ руу үргэлжлүүлэн ямар нэгэн квот, татваргүйгээр нийлүүлэх боломжтой болж байна" гэж Д.Шмигаль “Telegram” хуудсандаа нийтэлжээ. Түүнчлэн энэхүү журмыг сунгасан нь Украины эдийн засгийг сэргээхэд хувь нэмрээ оруулна гэдгийг тэрбээр онцолсон байна. Украины аж үйлдвэрийн бараа, хүнсний бүтээгдэхүүнийг татвар, квотоос чөлөөлөх Украин-ЕХ-ны хөнгөлөлттэй худалдааны журам 2022 оны зургаадугаар сард хэрэгжиж эхэлсэн юм.
https://montsame.mn/mn/read/318304
АНУ-д амьсгалын замын синцитиал вирусний анхны вакцинд зөвшөөрөл олгожээ
2023-05-04 11:38:12
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /Axios/. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ лхагва гарагт Британийн “GlaxoSmithKline” компанийн амьсгалын замын синцитиал вирусний /RSV/ вакцинд зөвшөөрөл олгожээ. Ингэснээр АНУ-д зөвшөөрөгдсөн “RSV” вирусний анхны вакцин боллоо.“Arexvy” вакциныг “RSV” халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэлтэй 60 болон түүнээс дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрчээ. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /СDC/ мэдээллээр, энэ өвчний улмаас жилд 65-аас дээш насны 10 мянган хүн нас барж, 160 мянга гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. “FDA” мөн “Pfizer” компанийн “RSV” вирусний вакциныг дээр дурдсантай ижил насны бүлгийнхэнд хэрэглэхийг зөвшөөрөх шийдвэрийг ойрын хугацаанд гаргах төлөвтэй байна. Шинжээчдийн бүлэг “Pfizer”, “GlaxoSmithKline” компанийн вакцинуудын аль алийг нь аюулгүй, үр дүнтэй гэж дүгнэжээ. “Өнөөдөр анхны “RSV” вакцинд зөвшөөрөл олгосон нь амь насанд аюул учруулж болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо” гэж “FDA”-ийн Биологийн үнэлгээ, судалгааны төвийн дарга Питер Марк хэлсэн байна. Туршилтын үр дүнгээс үзэхэд, “GlaxoSmithKline”-ийн вакцин хүндээр өвчлөх эрсдэлийг 94 хувийн үр дүнтэй бууруулжээ. Харин “Pfizer”-ийн вакцин 86 хувийн үр дүн үзүүлсэн байна. Таваас доош насны хүүхдүүд ч мөн “RSV”-ээр халдварласан тохиолдолд өвчин хүндрэх эрсдэлтэй байдаг ч “FDA” одоогоор хүүхдэд зориулсан вакцинтай холбоотой асуудлыг хараахан хэлэлцээгүй байна. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс холбогдох зөвшөөрлийг олгосны дараа “Arexvy” вакцинд олон нийтийг хамруулж эхлэх юм. Тус төвийн Дархлаажуулалтын асуудал хариуцсан зөвлөх хороо ирэх зургаадугаар сарын эцсээр хуралдахаар товлоод байгаа ажээ.
https://montsame.mn/mn/read/318295
Персийн булангийн орнууд визийн нэгдсэн бүс бий болгох талаар хэлэлцэж байна
2023-05-04 11:29:41
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ДУБАЙ. /Arabian Business/. Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнууд болох Саудын Араб, АНЭУ, Катар, Бахрейн, Кувейт, Оман улс Шенгений бүс нутгийн жишгээр визийн нэгдсэн бүс бий болгох талаар хэлэлцэж байна гэж “Arabian Business” хэвлэл мэдээлжээ. Тодруулбал, Бахрейны Аялал жуулчлалын сайд Фатима ас-Сайрафи, АНЭУ-ын Эдийн засгийн сайд Абдулла Аль Салех, Саудын Арабын Аялал жуулчлалын газрын дарга Фахд Хамидаддин нар даваа гарагт Дубай хотноо нээгдсэн “Arabian Travel Market” үзэсгэлэнгийн үеэр хэлэлцээ хийжээ. Уулзалтад оролцогч талууд дээрх зөвлөлийн гишүүн орнуудад мөрдөгдөж буй визийн журмыг нэг хэлбэрт оруулах шаардлагатай байгаа талаар ярилцсан байна. "Персийн булангийн бүс нутагт Шенгений төрлийн виз маш их ашиг тустай байж болох нь улам бүр хүлээн зөвшөөрөгдөж байна. Энэ нь аялал жуулчлалын салбарын хөгжилд таатай нөлөө үзүүлэх бөгөөд аялагч хилээр саадгүй нэвтрэх боломжтой болох юм" гэж Саудын Арабын Аялал жуулчлалын газрын дарга Фахд Хамидаддин хэлжээ.Дээрх орнууд аялал жуулчлалын урсгалыг хамтран зохицуулах анхны туршлагыг Катарт болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр олж авсан гэж “Arabian Business” бичсэн байна.
https://montsame.mn/mn/read/318294
АНУ-ын ХНС бодлогын хүүгээ өсгөжээ
2023-05-04 10:27:15
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Xinhua/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ лхагва гарагт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөн 5.00-5.25 хувьд хүргэж, "инфляцын эрсдэлд урьдын адил анхаарал хандуулсаар байгаа” гэж мэдэгдлээ. Энэ нь 2022 оны гуравдугаар сараас хойших бодлогын хүүг өсгөх арав дахь удаагийн шийдвэр бөгөөд мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн чангаруулж байгаа нь зах зээлийн хүлээлттэй нийцэж байна.Гэсэн хэдий ч инфляц сүүлийн үед буурч, эдийн засаг уналтад орох эрсдэл нэмэгдсэн тул бодлогын хүүг өсгөхөө түр зогсоохыг уриалах нь ихэсжээ. Тухайлбал, энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Конгрессын хэсэг гишүүд лхагва гарагт хуралдахдаа бодлогын хүүг өсгөхөө түр зогсоохыг шаардсан захидлыг сангийн дарга Жером Пауэллд илгээсэн байна
https://montsame.mn/mn/read/318283
ОХУ: Украин В.Путиний аминд хүрэхийг завдсан
2023-05-04 09:34:04
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
МОСКВА. /Reuters/. Нисгэгчгүй онгоц ашиглан Кремль рүү шөнийн цагаар дайрч, Ерөнхийлөгч Владимир Путиний амь насанд халдахыг завдсан гэж ОХУ лхагва гарагт Украиныг буруутгажээ. Энэ нь дайн эхэлснээс хойших 14 сар гаруйн хугацаанд Киевийг хамгийн ноцтойгоор буруутгасан тохиолдол болж байна.  Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Финландын нийслэл Хельсинки хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр, “Бид Путин, Москва руу дайрдаггүй, бид өөрсдийнхөө нутаг дэвсгэрт тулалддаг” хэмээн дээрх мэдээллийг няцаажээ. Мөн В.Зеленскийн туслах хэлэхдээ, энэ хэрэг Москва томоохон “террорист өдөөн хатгалгад” бэлтгэж байгааг илэрхийлж байна гэсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений хувьд, Вашингтон уг халдлагыг баталгаажуулаагүй байгааг мэдэгдээд, Оросын мэдэгдлийг “шүүлтүүртэй” хүлээж авах ёстой гэж хэлжээ. В.Путиний ажлын албанаас Орос хариу арга хэмжээ авах эрхтэй гэдгийг мэдэгдсэн бөгөөд Оросын хатуу чиг шугам баримтлагчид В.Зеленскийн эсрэг үтэр түргэн хариу арга хэмжээ авахыг шаардсан байна. “Нисгэгчгүй хоёр онгоц Кремль рүү чиглэж байсан. Цэргийнхэн болон тусгай албад радарын системийг ашиглан цаг тухайд нь авсан арга хэмжээний дүнд төхөөрөмжүүдийг ажиллагаагүй болгосон" гэж Кремлийн мэдэгдэлд дурджээ.
https://montsame.mn/mn/read/318274
ХДХВ-ийг устгах генийн эмчилгээний арга боловсруулжээ
2023-05-03 16:34:08
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ФИЛАДЕЛЬФИ. /TASS/. Америкийн молекулын биологичид ХДХВ-ээр халдварласан эсийг "цэвэрлэхийн" хажуугаар эрүүл дархлааны эсийн ДНХ-г вирусийн дайралтад тэсвэртэй болгодог генийн хос эмчилгээний аргыг боловсруулжээ. Энэхүү аргыг Нобелийн шагнал хүртсэн генийг засварлах аргад (CRISPR/Cas9) тулгуурлан боловсруулсан гэж Филадельфи хот дахь Темплийн их сургуулийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын үр дүнд ХДХВ-ний халдвартай өвчтөнүүдийг амжилттай эмчилсэн түүхүүд эрдэмтдийг уг вирусээс бүрэн ангижрахын тулд зөвхөн бие махбодыг вирусээс цэвэрлээд зогсохгүй дархлааны эсүүдээс CCR5-ийн бүх рецепторыг устгах шаардлагатай гэж үзэхэд хүргэсэн байна. "Эцэст нь бид CRISPR/Cas9-д суурилсан генийн эмчилгээний аргын тусламжтайгаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжийг олгодог илүү хялбар бөгөөд амьдрал дээр хэрэглэх боломжтой процедурыг боловсруулсан" гэж Темплийн их сургуулийн профессор Камель Халили ярьжээ. Генийн эмчилгээний аргаа эрдэмтэд хүний дархлааны эсийн өсгөвөр дээр туршиж үзсэнийхээ дараа дархлааных нь тогтолцоог хүнийхтэй хэсэгчлэн төстэй болгосон хулганы биед үзүүлэх нөлөөг ажиглажээ. Ингэхийн тулд биологичид мэрэгч амьтдыг ХДХВ-ээр халдварлуулж, халдварын архаг хэлбэр үүсэхийг хүлээж, түүнийгээ ретровирусний эсрэг эмийн тусламжтайгаар дарангуйлж, генийн эмчилгээгээ хийсэн байна. Эрдэмтэд энэ аргаа ойрын үед хүн дүрст мичнүүд дээр туршихаар төлөвлөж байгаа аж.
https://montsame.mn/mn/read/318242
Холливудын зохиолчид ажил хаяжээ
2023-05-03 16:09:19
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ЛОС-АНЖЕЛЕС. /BBC/. Америкийн Зохиолчдын эвлэлийн /WGA/ кино, телевизийн нэвтрүүлгийн зохиолчид сүүлийн 15 жилийн хугацаан дахь анхны ажил хаялтаа мягмар гаргаас эхлүүлжээ.Холливудын студиуд, стриминг үйлчилгээний компаниудтай зургаан долоо хоногийн турш хийсэн хэлэлцээ зөвшилцөлд хүрч чадаагүй тул ажил хаялт зарлахаар болсноо Америкийн Зохиолчдын эвлэл даваа гаргийн орой мэдэгдсэн байна. Тус эвлэл нь 11 мянга гаруй зохиолчийг төлөөлдөг. “Бид шударга гэрээ байгуулахын тулд авч болох хамгийн хүчтэй арга хэмжээг авна. Зохиолчдын эвлэлийн бүх гишүүн ажил хаялтын журмыг дагаж мөрдөх үүрэгтэй. Зохиолчид бол энэ салбарын тулгуур. Бидэнгүйгээр ямар ч бүтээл гарахгүй” гэж тус эвлэл мэдэгдсэн байна. Зохиолчдын ажил хаялт телевизийн зарим нэвтрүүлгийг тасалдуулж, энэ оны сүүлээр товлосон олон үзвэрийг хойшлогдоход хүргэж болзошгүй байна. Хамгийн сүүлд 2007 онд Зохиолчдын эвлэлийн зарласан ажил хаялтын улмаас Калифорнийн эдийн засагт ойролцоогоор 2 тэрбум ам.долларын хохирол учирч байжээ. Энэ удаад зохиолчид “Amazon”, “Disney”, “Netflix”, “Paramount” зэрэг томоохон студиудыг төлөөлдөг Кино, телевизийн продюсеруудын холбоотой /AMPTP/ өндөр цалин хөлс, орчин үеийн киноны ашгаас илүү их хувийг авахыг шаардан зөрчилдсөн байна.
https://montsame.mn/mn/read/318234
АНУ-ын сувилагч нарын гуравны нэг нь мэргэжлээ солих бодолтой байна
2023-05-03 16:02:01
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ВАШИНГТОН. /Reuters/. “COVID-19” цар тахлын үеэр хэт их ачаалалтай ажиллаж, ядаргаанд орсны улмаас АНУ-ын сувилагч нарын гуравны нэг нь мэргэжлээ орхих бодолтой байгааг судалгааны дүн харуулжээ.“AMN Healthcare Services” компаниас нэгдүгээр сард 18 мянга гаруй сувилагчийг хамруулсан хийсэн судалгаагаар, түүнд оролцогчдын 30 хувь нь ажил мэргэжлээ орхихыг хүсэж байна гэсэн нь цар тахлаас улбаатай ажлаас халагдах давлагаа эхэлж байсан  2021 оныхтой харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнээс гадна, сувилагч нарын 36 хувь нь салбартаа үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа боловч ажлын байраа сольж магадгүй байгааг судалгаа харуулжээ. Түүнчлэн олон өөрчлөлт хийх шаардлагатай байгааг харуулсан байна Тухайлбал, судалгаанд оролцогчдын 69 хувь нь цалингаа нэмүүлэхийг,  63 хувь нь стрессийг бууруулахын тулд илүү аюулгүй ажлын орчинд ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Цар тахлын үеийн ажлын хэт их ачааллаас болж 2021 оны сүүлчээс эхлэн дэлхий даяар олон тооны эмнэлгийн ажилтнууд ажлаасаа халагдах үзэгдэл түгээмэл болж,  өнгөрсөн оны эхээр оргил үедээ  хүрч сүүлийн хоёр жилийн турш эмнэлгийн ажилтнуудын хомсдол үүсгэсээр  байгаа аж. Хэдийгээр эмнэлгүүдэд боловсон хүчний хомсдол хэдэн жилийн турш асуудал байсаар ирсэн ч 2021 оны сүүлчээр дэлхий даяар эрчээ авч, эмнэлгийн ажилтнууд олноороо ажлаасаа халагдах үзэгдэл газар авсны улмаас өнгөрсөн оны эхээр оргил үедээ  хүрчээ.
https://montsame.mn/mn/read/318154
Ираны Ерөнхийлөгч Сирид мөргөлдөөн эхэлснээс хойш анх удаа айлчилж байна
2023-05-03 15:28:29
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ДАМАСК. /RT/. Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси албан ёсны айлчлал хийхээр лхагва гаргийн өглөө Сирид хүрэлцэн иржээ. Ираны Ерөнхийлөгч 2011 онд Сирид мөргөлдөөн эхэлснээс хойш тус улсад анх удаа айлчилж байгаа нь энэ юм. Э.Раисиг Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян, Батлан хамгаалахын сайд Мохаммад Реза Аштиани, мөн Газрын тосны сайд Жавад Оуджи зэрэг томоохон төлөөлөгчид дагалдан явж байна гэж SANA агентлаг мэдээлсэн байна. Дамаск хотын олон улсын нисэх онгоцны буудалд Э.Раисиг Сирийн Эдийн засгийн сайд Мохаммед Самер аль-Халиль угтан авчээ. Сирийн “Al-Watan” сонинд өмнө нь мэдээлж байснаар, Ираны төрийн тэргүүний айлчлал хоёр хоног үргэлжлэх бөгөөд айлчлалынхаа хүрээнд тэрбээр Ерөнхийлөгч Башар аль-Асадтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны стратегийн хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэнэ. Э.Раисигийн айлчлалын үеэр мөн Иран, Сирийн хооронд эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай олон тооны гэрээ хэлэлцээр, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.
https://montsame.mn/mn/read/318231
Турк, Орос, Украины Батлан хамгаалахын дэд сайд нар уулзах төлөвтэй байна
2023-05-03 14:28:52
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
АНКАРА. /Reuters/. Турк, Орос, Украины Батлан хамгаалахын дэд сайд нар Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг сунгах асуудлыг хэлэлцэхээр Истанбул хотноо баасан гарагт уулзах төлөвтэй байна гэж Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар мэдэгджээ.“Турк, Украин, Оросын Батлан хамгаалахын дэд сайд нарын уулзалтыг Истанбулд тавдугаар сарын 5-ны баасан гарагт хийхээр төлөвлөж байна. Уулзалтын үеэр янз бүрийн асуудлууд, тэр дундаа Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар хэлэлцэнэ” гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Уг гэрээний хугацаа тавдугаар сарын 18-ны өдөр дуусах юм.“Энэхүү гэрээ нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд төдийгүй тодорхой улс орнуудад чухал ач холбогдолтой тул тасралтгүй хэрэгжинэ гэдэгт найдаж байна. Талуудын хувьд гэрээний сунгах хүсэлтэй байгаа, бид санаачилгыг ямар ч асуудалгүйгээр сунгахыг зорьж байна” гэж Х.Акар хэлжээ. Өнгөрсөн долоодугаар сард Турк, НҮБ, Орос, Украины талууд Истанбул хотноо Украины Хар тэнгисийн гурван боомтоос үр тарианы экспортыг үргэлжлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Мөн ачаа тээвэрлэлтэд хяналт тавих зорилгоор гурван улс болон НҮБ-ын төлөөлөл бүхий Хамтарсан зохицуулалтыг төвийг Истанбулд байгуулсан билээ.
https://montsame.mn/mn/read/318225
АНУ Украинд 300 сая ам.долларын зэвсэг илгээнэ
2023-05-03 12:53:11
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VOA/. АНУ Украинд 300 сая ам.долларын шинэ багц цэргийн тусламж илгээж байгаа бөгөөд албан ёсны мэдэгдлийг лхагва гарагт хийх төлөвтэй байна гэж тус улсын холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.Энэ удаагийн тусламжийн багцад их бууны сум, гаубиц, “HIMARS” тийрэлтэт системийн пуужин, миномёт, танк эсэргүүцэгч зэвсэг багтах юм байна. Мөн нисэх онгоцноос харвадаг “Hydra-70” пуужингуудыг АНУ анх удаагаа илгээх гэж байгаа бөгөөд үүнийг Украины хуурай замын цэргүүдийн давшилтад агаараас дэмжлэг үзүүлэхэд ашиглах боломжтой байна.Орос Украин руу 2022 оны хоёрдугаар сард довтолсноос хойш АНУ-аас Украинд үзүүлж буй 37 дахь багц тусламж энэ болох юм. Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников саяхан хаврын сөрөх довтолгооны талаар мэдэгдэхдээ, “Бүх зүйл бэлэн, бэлтгэл дуусах шатандаа орсон” гэжээ.
https://montsame.mn/mn/read/318210
Туркт Европын хамгийн том нарны цахилгаан станц ашиглалтад орно
2023-05-03 12:42:09
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
КОНЬЯ. /Anadolu/. Их Британийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр баригдсан Европын хамгийн том нарны цахилгаан станц Туркийн Конья мужид энэ сарын 5-нд ашиглалтад орох гэж байна.“Карапынар” хэмээн нэрлэсэн уг станц нь 1350 МВт-ын хүчин чадалтай бөгөөд “Kalyon Energy” компанийн эзэмшлийнх ажээ. Компанийн хэвлэлийн албаны мэдээлснээр, станц нь “Kalyon Fotovoltaik” компанийн үйлдвэрлэсэн 3 256 038 нарны хавтангаас бүрдсэн бөгөөд 20 сая хавтгай дөрвөлжин метр талбайг хамарч байна. Нарны цахилгаан станцын угсралтын ажил 2020 оны нэгдүгээр сард эхэлжээ. Энэхүү станц ашиглалтад орсноор Туркийн нарны эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 20 хувиар нэмэгдүүлнэ.Уг төсөлд Их Британийн Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд төслийн нийт өртөг нэг тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Үүний ихэнх хэсгийг Британийн экспортын зээлийн “UKEF” агентлагаар дамжуулан олгожээ.Шинэ нарны цахилгаан станц нь жилд 3 тэрбум кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд энэ нь Туркийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 1 хувьтай тэнцэж байна. “Карапынар” нь 2 сая орчим хүний цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах юм. Түүнчлэн байгаль орчинд 2 сая тонн хортой бодис ялгарахаас сэргийлнэ.
https://montsame.mn/mn/read/318214
АНУ Мексиктэй залгаа хил рүү цэрэг илгээнэ
2023-05-03 11:53:24
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ВАШИНГТОН. /CBS/. Цагаачдын урсгал нэмэгдэх төлөвтэй байгаатай холбоотойгоор АНУ-ын засаг захиргаа 1500 цэргийн алба хаагчийг Мексиктэй залгаа хилийн бүс рүү шилжүүлэн байрлуулахаар төлөвлөж байна. Цэргүүд хууль сахиулах байгууллагууд болон хилийн албаныханд цагаачдыг тээвэрлэх, мансууруулах бодис хайх зэргээр дэмжлэг үзүүлнэ. “CBS” сувгаар мэдээлснээр, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам өмнө нь дэмжлэг хүссэн байна. Коронавирусний цар тахлын улмаас тогтоогоод байсан хязгаарлалтыг цуцалсны дараа тус улсад ирэх цагаачдын тоо нэмэгдэнэ гэж эрх баригчид үзэж байна гэж тус суваг мэдээлжээ. Одоогийн байдлаар Мексиктэй залгаа АНУ-ын хилийн бүсэд Үндэсний гвардын 2500 орчим цэрэг байрлаж байгаа бөгөөд хил, гаалийн хяналтын албанынханд дэмжлэг үзүүлж байгаа аж.
https://montsame.mn/mn/read/318208
Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 88 дугаарт жагсжээ
2023-05-03 11:03:58
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ПАРИС. /Journalisten/. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллагаас /RSF/ дэлхийн 180 улс орныг хамруулсан дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ оны индексийг танилцууллаа.Хэвлэлийн эрх чөлөөгөөр Норвег улс долоо дахь жилдээ дараалан тэргүүлсэн бол өнгөрсөн онд зургаадугаарт жагсаж байсан Ирланд нь Дани, Швед, Финландыг гүйцсэнээр хоёрдугаарт бичигдсэн байна.Монгол Улс өнгөрсөн онд жагсаалтын 90 дүгээрт бичигдэж байсан бол энэ онд хоёр байраар ахиж, 88 дугаарт жагсжээ.  10 орны долоо нь муу үзүүлэлттэй байнаХэвлэлийн эрх чөлөөний индексээр дэлхийн 31 орон “маш муу”, 42 орон “муу”, 55 орон “асуудалтай” гэсэн үнэлгээ авсан байна. Харин 180 орноос ердөө 52 нь л “сайн”, “нэлээд сайн” гэж үнэлэгджээ. 2023 онд Хятад улс өмнөх жилийнхээс дөрвөн байраар ухарснаар 179 дүгээрт бичигдсэн байна. ОХУ-ын хувьд мөн л чөлөөт уналт хийсэн бөгөөд “RSF”-ийн дүгнэлтэд дурдсанаар, Орос Украин руу довтолсон нь бүс нутгийн байдлыг бүхэлд нь бүдэгрүүлжээ. Таагүй тайлан“Хэвлэлийн эрх чөлөөний индексийн тайлан сүүлийн жилүүдийнхтэйгээ адил таагүй гарлаа. Дэлхийн улс орнуудын дийлэнх нь хэвлэлийн эрх чөлөөний байдлаар муу, маш муу гэсэн ангилалд багтаж байна. Энэ нь мөн тэдгээр улсад ардчилал хумигдаж байгаагийн тодорхой илэрхийлэл болж байна” гэж Норвегийн Хэвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Элин Флобергхаген ярилаа.Норвег улсын хувьд долоо дахь жилдээ дараалан жагсаалтыг тэргүүлсэн нь сайн хэрэг, гэвч сайн үзүүлэлттэй орнууд маш цөөхөн байна шүү дээ гэж тэрбээр нэмж хэлжээ.Украины дайнОХУ Украин руу довтолсноосоо хойш үндэсний бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гадаадын хэвлэлүүдийг шахан гаргаж, системтэйгээр цензур тогтоож байгаа нь зөвхөн суртал ухуулга, төрийн мэдлийн хэвлэлүүд л үлдэхэд хүргэж байна гэж  “RSF”-ийн тайланд бичжээ.Орос хэвлэлийн эрх чөлөөний индексээр ухарсаар энэ онд 164 дүгээрт бичигджээ. “RSF”-ийн бичсэнээр, Москва Украины эзлэгдсэн нутгуудад Кремлийн суртал ухуулгыг түгээхийн тулд шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг асар богино хугацаанд байгуулсан байна. Болсанаругийн нөлөөнөөс ангижирсан ньЖаир Болсонаруг ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараа Бразил улс жагсаалтад 18 байраар ахиж, 92 дугаарт бичигдэж эхэлжээ. “RSF” Ж.Болсонаругийн ерөнхийлөгчөөр ажилласан үеийг сэтгүүлчдэд хэт дайсагнасан шинжтэй байсан гэж тодорхойлсон байна. Харин АНУ өмнөх оныхоосоо гурван байр ухарч, 45 дугаарт бичигдсэн бол Австрали улс 12 байраар ахиж, 27 дугаарт жагсжээ. Тажикистан /153 дугаарт/, Турк /165 дугаарт/, Энэтхэг /161 дүгээрт/ гэсэн гурван оронд хэвлэлийн эрх чөлөөний байдал “асуудалтай”-гаас “маш муу” ангилалд шилжсэн байна.Энэтхэгт Ерөнхийлөгч Нарендра Модитой ойр олигархууд хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагад хяналтаа тогтоосон бол Режеп Тайип Эрдоганы Засгийн газар Туркийн хараат бус сэтгүүлчдэд илүү шахалт үзүүлэх байдлаар удахгүй болох сонгуульдаа бэлтгэж байна “RSF” бичжээ. Энэ онд хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт хамгийн огцом унасан орнуудын тоонд өмнөх жилийнхээс 31 байраар ухарсан Сенегал /104/, 27 байраар ухарсан Тунис /121/, 33 байраар ухарсан Перу /110/, 50 байраар ухарсан Киргиз /122/ орсон байна. 2023 онд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг хоёр дахь жилдээ дараалан улс төрийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн нөхцөл байдал, нийгэм соёлын нөхцөл байдал, аюулгүй байдал гэсэн шинэ шалгууруудаар эмхэтгэжээ.
https://montsame.mn/mn/read/318200
Иран улс БРИКС-т элсэхэд бэлэн байгааг мэдэгджээ
2023-05-03 10:51:54
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЕЙРУТ. /Al Mayadeen/. Иран улс олон туйлт ертөнцийг бий болгоход оролцохын тулд БРИКС-т элсэхээр төлөвлөж байна гэж тус улсын  Ерөнхийлөгч Эбрахим Раиси мэдэгджээ. Тэрбээр энэ тухай мягмар гарагт Ливаны телевизийн “Al Mayadeen” сувагт ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна."Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элссэнийхээ дараа бид БРИКС-т хүсэлтээ өгөхөөр шийдсэн бөгөөд энэ бүлэгт элсэхээр бэлтгэж байгаа" хэмээн Ираны Ерөнхийлөгч хэлээд "АНУ болон бусад гурав, дөрвөн гүрэн өөрсдийгөө дэлхийн удирдагчид гэж үздэг нэг туйлт тогтолцоог бид буруушааж байна" гэж гтэмдэглэжээ.Э.Раиси хэлэхдээ, Хятад, Оростой сайн харилцаатай байсны ачаар ШХАБ-д элссэн нь Иранд үр өгөөжөө өгч, олон улсын зах зээлд гарах замыг нээж өгсөн гэжээ. "АНУ Ираныг тусгаарлаж, ШХАБ-д оруулахгүй байхыг хичээсэн боловч бүтэлгүйтсэн" гэж тэрбээр онцолсон байна."Бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн аль ч оронд бид найрамдлын гараа сунгадаг" гэж Э.Раиси онцлон тэмдэглээд, "Иран улс бүх улс оронтай нийтлэг ашиг сонирхолд суурилсан бүтээлч харилцаа тогтоохыг эрмэлздэг" гэжээ.
https://montsame.mn/mn/read/318198
Инфляцын түвшин, амьжиргааны өртөг дэлхий даяар өндөр хэвээр байна гэж таамаглаж байна
2023-05-03 10:14:37
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /Anadolu/. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын (ДЭЗЧУ) судалгаанд оролцсон эдийн засгийн салбарын нэрд гарсан шинжээч, судлаачдын дийлэнх нь энэ онд инфляцын түвшин, амьжиргааны өртөг дэлхийн даяар өндөр хэвээр байх төлөвтэй байгаатай санал нэг байна.ДЭЗЧУ-аас эдийн засгийн салбарын хувийн болон төрийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор бэлтгэсэн “Урьдчилсан таамаг 2023” тайланд дурдсанаар, бүс нутгуудын эдийн засгийн өсөлт, инфляцын талаарх таамаглал өөр хоорондоо ихээхэн ялгаатай байна.Эдийн засагчдын 45 хувь нь энэ онд дэлхийн эдийн засаг хямарна гэж таамаглаж байгаа бол 45 хувь нь хямрал болох магадлал бага гэж үзэж байна.Хятадад “COVID-19”-тэй тэмцэх арга хэмжээг цуцалсантай холбоотойгоор Азийн бүс нутгийн эдийн засаг хамгийн их идэвхжих төлөвтэй байна. Эдийн засагчдын тал хувь нь энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт дунд зэргийн түвшинд байна гэж таамаглаж байгаа бол 43 хувь нь эрчимтэй өснө гэж үзжээ.Үүний зэрэгцээ 93 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт дунд зэрэг байна гэж таамаглаж байгаа бол 50 хувь нь АНУ-д, 75 хувь нь Европт сул буюу маш сул өсөлт ажиглагдана гэдэгт санал нэгджээ. Эдийн засагчдын 90 хувь нь Европт, 68 хувь нь АНУ-д инфляцын түвшин өндөр эсвэл маш өндөр байна гэж таамаглаж байна. Сахараас урагш орших Африкийн орнууд, Латин Америк болон Карибын тэнгисийн сав газрын орнуудад мөн инфляцын түвшин өндөр хэвээр хадгалагдана гэж эдийн засагчдын дийлэнх нь үзэж байна.  Үүнээс гадна, судалгаанд оролцсон эдийн засагчдын тал хувь нь Ойрхи Дорнод болон Хойд Африкт инфляц дээд хэмжээнд хүрнэ гэж таамаглаж байгаа бол ердөө 14 хувь нь ийм үзүүлэлт Хятадад мөн ажиглагдана гэж үзжээ. Эдийн засагчдын 79 хувь нь Төв банкуудын өмнө тулгамдаж буй асуудал бол инфляцыг удирдах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах хоёрын тэнцвэрийг хадгалах явдал гэж үзэж байна.Үүний зэрэгцээ 76 хувийнх нь үзэж байгаагаар, Төв банкууд инфляцыг зорилтот түвшинд хүртэл бууруулахад амаргүй байх аж.
https://montsame.mn/mn/read/318186
ОУВС Азийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
2023-05-02 17:02:41
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Reuters/. Олон улсын валютын сан /ОУВС/ Хятад улсын эдийн засаг сэргэж байгаатай холбогдуулан Азийн эдийн засгийн өсөлтийн талаарх энэ оны төсөөллийг ахиулжээ. Гэхдээ өндөр инфляц, дэлхийн зах зээлийн тогтворгүй байдал зэргээс үүдэлтэй эрсдэлүүд байгааг анхааруулсан байна.ОУВС-гийн мэдээлснээр, 2022 онд 3.8 хувийн өсөлттэй байсан Азийн эдийн засаг энэ онд 4.6 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь өнгөрсөн оны 10 дугаар сард танилцуулсан өмнөх урьдчилсан таамаглалтай харьцуулахад 0.3 хувиар өссөн үзүүлэлт юм.Бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлын тайланд, 2023 онд Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг нь Хятад, Энэтхэгийн өсөлтийн талаарх өөдрөг төлөвөөс хамааран дэлхийн томоохон бүс нутгуудаас хамгийн эрчимтэй өснө хэмээн бичжээ. Ази энэ онд дэлхийн өсөлтийн 70 хувийг бүрдүүлэх төлөвтэй байна. Хятад, Энэтхэгийн эдийн засаг 5.2, 5.9 хувиар тус тус өссөнөөр дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болно гэж ОУВС мэдээлсэн байна. Гэхдээ ОУВС ирэх оны Азийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа 0.2 хувиар бууруулан 4.4 хувь болгож, инфляц таамаглаж байснаас чангарах, дэлхийн эрэлт удаашрах, мөн АНУ, Европын банкны салбарын хямралын үр нөлөө зэрэг хүчин зүйлс урьдчилсан таамаглалд эрсдэл учруулж болзошгүйг анхааруулжээ.
https://montsame.mn/mn/read/318161
Япон улс Африк тивийн тогтвортой байдлын төлөө 500 сая ам.доллар зориулна
2023-05-02 15:35:14
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
АККРА. /Kyodo/. Японы эрх баригчид Африк тивийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хангахад ирэх гурван жилийн хугацаанд 500 орчим сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио даваа гарагт Гана улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ мэдэгджээ. К.Фүмио, Гана улсын Ерөнхийлөгч Нана Акуфо-Аддо нар мөн олон улсын хэд хэдэн асуудлыг, түүний дотор Судан, Украины нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна.  Японы Ерөнхий сайд Гана улсыг Африк тив дэх Японы чухал түнш хэмээн тодорхойлж, Африкийн улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэх бодолтой байгаагаа мэдэгджээ.Африк тивд хийж буй айлчлалынхаа хүрээнд К.Фүмио нь Кени, Мозамбик улсад мөн айлчлах аж.
https://montsame.mn/mn/read/318124
АНУ, Филиппин Өмнөд Хятадын тэнгист Бээжинг сөрөн зогсох асуудлыг хэлэлцжээ
2023-05-02 15:15:25
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /AFP/. Өмнөд Хятадын тэнгист Бээжинг сөрөн зогсох асуудал АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Филиппиний төрийн тэргүүн Фердинанд Маркос нарын Цагаан ордонд хийсэн хэлэлцээний гол сэдэв боллоо. Ф.Маркос АНУ-д дөрвөн өдрийн айлчлал хийж байгаа бөгөөд Ж.Байдентай даваа гарагт хэлэлцээ хийжээ. Тэрбээр "хүнд хэцүү цаг үе"-ийн талаар ярьж, тус улс одоо "дэлхийн геополитикийн хамгийн амаргүй нөхцөл байдал"-тай бүс нутагт байгааг онцлон тэмдэглэсэн байна."Тиймээс Филиппин улс Хятадын тэнгис, Ази, Номхон далайн бүс нутгийн эргэн тойронд одоо бидний харж буй хурцадмал байдал улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан харилцаагаа бэхжүүлж, бидний гүйцэтгэх үүргийг эргэн харах үүднээс дэлхийн цорын ганц гэрээний түншдээ хандаж байгаа нь зүйн хэрэг юм" гэж Филиппиний Ерөнхийлөгч хэлжээ.Цагаан ордны гадна цэргийн хүндэт харуулын жагсаалаар эхэлсэн Ф.Маркосын айлчлал нь сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр улсын хооронд "ийм түвшинд" хийсэн анхны айлчлал гэдгийг АНУ-ын өндөр албан тушаалтан онцлон тэмдэглэсэн байна.Өмнөд Хятадын тэнгис, түүний хүн оршин суудаггүй арлууд нь хөрш орнуудын хооронд газар нутгийн маргааны үндэс болсоор ирсэн билээ. Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь эзэмшихийг санаархаж, энэ нь хууль эрх зүйн үндэслэлгүй гэсэн олон улсын шийдвэрийг үл тоомсорлож улам бүр итгэлтэйгээр урагшилж байгаа нь Вашингтон болон түүний Азийн холбоотнуудад түгшүүрийн дохио илгээж байна гэж эх сурвалжууд бичиж байна. Далайн тээврийн гол замууд болон Тайваньтай ойрхон оршдог тул Филиппин улс нь  онцгой анхаарал татдаг. АНУ-ыг зорихынхоо өмнө Ф.Маркос сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Бид Филиппинийг ямар нэгэн цэргийн ажиллагаа явуулах түшиц газар болгон ашиглахыг зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэж, их гүрнүүдийн дунд шахагдахаас болгоомжилж буйгаа ил тод илэрхийлжээ.
https://montsame.mn/mn/read/318146
НҮБ: Суданы мөргөлдөөн 800 мянган хүнийг дүрвэхэд хүргэж болзошгүй
2023-05-02 14:29:01
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ХАРТУМ. /VOA/. Суданд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөн 800 мянга гаруй хүнийг тус улсаас дүрвэхэд хүргэж болзошгүй байгааг НҮБ даваа гарагт анхааруулав. Сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоогоо дахин гурван хоногоор сунгасан ч мөргөлдөөн үргэлжилсээр байна.НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлснээр, Суданаас 815 мянган хүн хөрш зэргэлдээ долоон орон руу дүрвэж магадгүй байна. Тэдний 580 мянга нь суданчууд бол үлдсэн нь гадаадын дүрвэгчид аж. Түүнчлэн 73 мянга орчим хүн хэдийнээ Суданыг орхин явжээ.Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди даваа гарагт “Twitter” хуудсандаа, зөрчил мөргөлдөөн үргэлжилсээр байвал аюулгүй газрууд руу дүрвэх хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ гэдгийг анхааруулсан байна. Суданы арми болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчин гал зогсоох тохиролцоогоо ням гаргаас дахин 72 цагийн хугацаатай сунгасан ч агаарын цохилт, их бууны чимээ сонсогдсоор байгаа талаар нийслэл Хартум хот болон зэргэлдээх хотуудын оршин суугчид мэдээлжээ. Суданы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 528 хүн амиа алдаж, 4599 хүн шархадсан байна.
https://montsame.mn/mn/read/318135
III Чарльз хатан хаан II Элизабетийн сэнтийд заларна
2023-05-02 13:06:20
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ЛОНДОН. /ВВС/. Вестминстерийн сүмд тавдугаар сарын 6-нд болох хаан ширээнд залах ёслолын үеэр Их Британийн хаан III Чарльз, хааны гэргий Камилла нар 1953 онд хатан хаан II Элизабетийг залах ёслолын үеэр анх хэрэглэж байсан тусгай сэнтийд заларна гэж Букингемийн ордны хэвлэлийн алба мэдээлжээ. XVII зууны хэв маягаар, эвэрлэг модоор урлаж, алтадаж чимэглэсэн, Лондоны "White, Allom and Company"-ийн эдгээр сэнтийд Эрхэм дээдсүүд ёслолын ажиллагааны эхний хэсэгт залрах ажээ. Эдгээр сэнтийг олон жилийн туршид Букингемийн ордны хаан ширээний танхимд дэлгэн үзүүлжээ.Ёслолын бэлтгэл ажлын хүрээнд “Royal Collection Trust” компанийн мэргэжилтнүүд тэдгээрийг сэргээн засварлаж, алтадсан хүрээг сэргээж бэхжүүлсэн бол “Humphries Weaving” компанийн оёдолчид суудлын бүрээсийг шинэчилжээ. Үүнээс гадна, Хааны хатгамлын сургуулийнхан II Элизабет болон түүний нөхөр хунтайж Филипийн нэрийн нийлмэл үсгийн оронд шинэ хааны нэрийн нийлмэл үсгийг алтан шаргал даавуугаар гараар оёж урласан байна. Зураг: III Чарльз хааны нэрийн нийлмэл үсэгҮүнээс гадна, Букингемийн ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, III Чарльз, Камилла нар титэм зүүлгэх, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааны үеэр 1937 онд Их Британийн хаан VI Жоржийг залах ёслолд зориулж мөн "White, Allom and Company"-ийн бүтээсэн сэнтийд залрах бөгөөд мөн л шинэчлэн сэргээжээ. “Тогтвортой хөгжлийн ашиг сонирхлын” үүднээс Эрхэм дээдэстэн хаан ширээнд залах өмнөх ёслолуудад зориулж урласан сэнтийнүүдийг сонгосон гэж Букингемийн ордон онцлон тэмдэглэсэн байна.Хатан хаан II Элизабетыг насан эцэслэснээс хойш найман сарын дараа Вестминстерийн сүмд болох гэж буй  III Чарльзыг хаан сэнтийд залах ёслолд 2 мянга орчим зочин оролцох аж. Уг ёслолд Франц, Ирланд, Унгар, Польш, Филиппины төрийн тэргүүн нар, Испани, Шведийн хаад, Монакогийн хунтайж, Японы эзэн хааны гэр бүл, ЕХ-ны удирдагчид, Британийн улс төрийн төлөөлөгчид болон Шотландын шинэ анхны сайд Хамза Юсаф нар уригджээ.
https://montsame.mn/mn/read/318081
Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал болжээ
2023-05-02 11:42:46
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ПАРИС. /BBC/. Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаагийн 108 ажилтан гэмтэж бэртсэн гэж тус улсын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин мэдээлжээ.Ж.Дарманины хэлснээр, ийм олон цагдаа гэмтэж бэртэх тохиолдол маш ховор байдаг бөгөөд жагсаалын үеэр нийт 291 хүн баривчлагдсан байна. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны шинэчлэлийг эсэргүүцэн Олон улсын хөдөлмөрчдийн өдрөөр хийсэн жагсаал цуглаанд олон зуун мянган хүн оролцсон бөгөөд цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу хэрэглэжээ. Одоогоор хэчнээн жагсагч гэмтэж бэртсэн нь тодорхойгүй байна.Дотоод хэргийн яамны мэдээллээр, орон даяар жагсаал цуглаанд 782 мянган хүн, түүний дунд Парист 112 мянган хүн оролцжээ. Харин үйлдвэрчний эвлэлүүд түүнээс гурав дахин олон хүн оролцсон гэж мэдээлж байна. Тэтгэврийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байгаа Э.Макрон холбогдох хуульд дөрөвдүгээр сарын 15-нд гарын үсэг зурсан юм. Гэвч хүн амын дийлэнх олонх нь тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгааг олон нийтийн санал асуулгын дүнгүүд харуулж байна. Уг шинэчлэл нь ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.
https://montsame.mn/mn/read/318108
К.Фүмио БНСУ-д айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ
2023-05-02 11:16:46
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /Reuters/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой хэлэлцээ хийхээр тавдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд тус улсад айлчлахаар төлөвлөж байна. Энэ талаар “Kyodo” агентлаг Ерөнхий сайдын сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлсэн үгийг эш татан өнөө өглөө мэдээллээ.  К.Фүмио Африкт хийж буй айлчлалынхаа үеэр Гана улсын нийслэл Аккра хотноо сэтгүүлчдэд, БНСУ-д хийх айлчлалын төлөвлөгөөг эцэслэн гаргаж байгаагаа мэдэгдээд, энэхүү айлчлал нь Япон-БНСУ-ын харилцааг эрчимжүүлэх талаар санал бодлоо илэн далангүй солилцох бололцоог бүрдүүлнэ хэмээн хэлжээ. Энэхүү айлчлал нь Хирошима хотноо энэ сард болох “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын өмнө болно. Хоёр орны удирдагчид энэ оны гуравдугаар сард Токио хотноо уулзсан юм. БНСУ-ын Ерөнхийлөгчийн сүүлийн 12 жилийн хугацаанд Японд хийсэн анхны айлчлалын үеэр талууд гуравдагч тал зуучлагч болж асуудлыг шийдвэрлэхэд оролцдог дипломат ажиллагааг сэргээхээр тохиролцсон билээ.
https://montsame.mn/mn/read/318105
Монгол, Хятадын Гадаад хэргийн сайд нар хэлэлцээ хийв
2023-05-02 09:56:45
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /Xinhua/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ган нар Бээжин хотноо даваа гарагт хэлэлцээ хийлээ. Хятад, Монгол нь сайн хөрш, сайн нөхөр, сайн түншүүд гэдгийг Чинь Ган цохон тэмдэглээд, Хятад улс хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн чухал тохиролцоог хэрэгжүүлж, харилцан бие биеийн язгуур ашиг сонирхол, гол асуудлуудтай холбоотой асуудлаар харилцан дэмжлэг үзүүлж, улс төрийн харилцан итгэлцэл, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна гэв.Чинь Ган энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан туслалцах, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар тодорхойлогддог нийтлэг ирээдүй бүхий Хятад-Монголын хамтын нийгэмлэгийг байгуулахын тулд Хятад улс хоёр орны хөгжлийн стратегийг цаашид уялдуулах, “Бүс ба Зам” санаачилгын хамтын хөгжлийг дэмжих, дэд бүтцээр харилцан холбогдох, уул уурхай болон бусад салбарт хамтын ажиллагаагаа сайжруулахад бэлэн байгааг илэрхийлэв.Үүний хариуд Б.Батцэцэг, Монголын тал “Нэг Хятад” бодлогыг тууштай баримталж байгаа бөгөөд Тайванийн асуудал, Хонконг, Шинжаантай холбоотой асуудлуудыг Хятадын дотоод хэрэг гэж үздэг гэдгийг хэллээ. Монгол Улс Хятадын “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”, “Дэлхийн соёл иргэншлийн санаачилга”-ыг сайшаан дэмжиж байгааг илэрхийлээд, БНХАУ-тай улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, бодит хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр талын харилцааг бүс нутагтаа жишиг болгохыг эрмэлзэж байна гэв. Талууд мөн шар шороон шуурганаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцож, тогтвортой хөгжлийг хамтран ахиулахаар тохиролцжээ. Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо солилцсон байна.
https://montsame.mn/mn/read/318080
Узбекистаны Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжжээ
2023-05-01 16:27:16
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТАШКЕНТ. /UzA/. Урьдчилсан дүнгээр үндсэн хуулийн санал асуулгад оролцсон иргэдийн 90 гаруй хувь нь Узбекистаны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжжээ. Энэ талаар тус улсын Сонгуулийн төв хорооны дарга Зайнидин Нижамхожаев даваа гарагт мэдээллээ.“Урьдчилсан дүнгээр иргэдийн 90.21 хувь нь Узбекистаны Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж саналаа өгсөн бол,  9.35 хувь нь эсэргүүцэж, 0.49 хувийнх нь санал хүчингүйд тооцогдсон" гэж тэрбээр хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна. З.Нижамхожаевын мэдэээлснээр, бүх нийтийн санал асуулгын ирц урьдчилсан дүнгээр 84.54 хувьтай гарсан байна. Сонгогчдын жагсаалтад орсон нийт 19 сая хүний 16.6 сая  гаруй нь санал асуулгад оролцжээ. Санал асуулгын эцсийн дүнг удахгүй танилцуулах аж. Узбекистан улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулгыг ням гарагт явуулжээ. Үндсэн хуульд оруулах гол өөрчлөлтүүдийн нэг нь тус улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байсныг долоон жил болгон сунгахтай холбоотой юм. Энэхүү өөрчлөлтөөр одоогийн төрийн тэргүүн Шавкат Мирзиёев 2026 онд болох сонгуульд гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлэх боломжтой болно. Түүнчлэн сенатын гишүүдийн тоог 100 байсныг 65 болгон цөөлөх, цаазаар авах ялыг халах, тус улсын иргэнийг гадаад улсад шилжүүлэн өгөхийг хориглох тухай заалтууд багтаж байна. Үндсэн хуульд анх удаа иргэний нийгмийн институци, тэдгээрийн үйл ажиллагааны баталгааны тухай тусдаа бүлэг оруулжээ.
https://montsame.mn/mn/read/318026
Р.Эрдоган: Турк “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчийг устгасан
2023-05-01 16:15:41
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
АНКАРА. /CNN/. Туркийн тагнуулынхан Сирид “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчийг устгасныг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ням гарагт мэдэгдээд, Турк улс терроризмтой үргэлжлүүлэн тэмцэнэ гэж амлажээ.Туркийн Үндэсний тагнуулын газар Абу аль-Хуссейн аль-Хуссейни Аль-Курши гэгч этгээдийг “удаан хугацааны турш” мөрдөж байсан гэж Р.Эрдоган телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр хэлсэн байна.Тэрбээр цааш нь хэлэхдээ, “уг этгээдийг Сирид өчигдөр явуулсан Үндэсний тагнуулын газрын ажиллагааны үеэр устгасан. Одооноос бид террорист байгууллагуудыг ялгахгүйгээр тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэжээ.Мөн терроризмтой хийж буй Туркийн тэмцэл Европын аюулгүй байдалд хувь нэмрээ оруулж байгааг дурдаад, Европ энэ талаар мэдэхгүй, мөн мэдэхийг ч хүсэхгүй байна хэмээн ярьсан байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард Сири дэх Сирийн чөлөөт арми “Лалын улс”-ын толгойлогч Абу аль-Хасан аль-Хашми аль-Курайшиг устгасны дараа Аль-Куршиг толгойлогчоор тодруулаад байжээ. Аль-Куршигийн талаар мэдээлэл бага байдаг ч толгойлогчоор томилогдох үед нь “Лалын улс” бүлэглэлийнхэн түүнийг “ахмад дайчин” гэж тодорхойлдог байв.Р.Эрдоган бие нь чилээрхсэний улмаас олны нүднээс түр холдсоныхоо дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна.Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр бие нь муудаж, өнгөрсөн долоо хоногт төлөвлөж байсан сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнүүдээ цуцлаад байсан юм. Түүний биеийн байдал шийдвэрлэх сонгуулиас ердөө хоёр долоо хоногийн өмнө муудлаа гэж хэвлэлүүд мэдээлж байв. Харин өнгөрсөн пүрэв гарагт Туркийн Засгийн газар Р.Эрдоганы эрүүл мэндийн байдалтай холбоотой “үндэслэлгүй мэдээллүүд”-ийг няцаасан юм. Ерөнхийлөгч тухайн өдрөө “Akkuya” атомын цахилгаан станцын нээлтэд цахимаар оролцсон байна.   Улмаар гурван хоногийн турш олны нүднээс хол байсныхаа дараа бямба гарагт Истанбул хотод болсон нисэх онгоц, сансар огторгуй болон технологийн наадамд оролцож, дэмжигчдэдээ хандан үг хэлжээ. Туркийн ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын 14-ний өдөр болно.
https://montsame.mn/mn/read/318040
ДБ: Хиймэл оюун ухаан таван жилийн дотор бүх ажлын байрны дөрөвний нэг орчимд нөлөөлнө
2023-05-01 15:49:55
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Хиймэл оюун ухааны технологийн хурдацтай хөгжил хүн төрөлхтөнд шинэ боломжуудыг авчирч байгаа хэдий ч ялангуяа хөдөлмөрийн зах зээлд шинэ эрсдэлүүдийг бий болгож байгаа талаар Дэлхийн банкны /ДБ/ тайланд мэдээлжээ. Тодруулбал, ирэх таван жилийн хугацаанд хиймэл оюун ухааны технологи нь дэлхийн хөдөлмөрийн зах зээл дэх бүх ажлын байрны дөрөвний нэг орчмыг өөрчлөх гэнэ. Түүнчлэн тоон технологи нэвтрүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих, нийлүүлэлтийн сүлжээг дахин хуваарилах үйл явц ажлын байрт нөлөөлөх аж. ДБ-ны судалгаанд оролцсон 800 компанийн 75 орчим хувь нь ирэх таван жилд хиймэл оюун ухааны технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Тэдний тооцоолсноор, улмаар 26 сая хүртэлх ажлын байр цомхотголд орох бөгөөд нярав, нягтлан бодогч зэрэг захиргааны болон нягтлан бодох бүртгэлийн албан тушаалд ажиллаж буй ажилтнууд өртөнө.Хиймэл оюун ухааныг ажлын байруудад нэвтрүүлэх нь эхний үед хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлнө. Гэхдээ хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх ихэнх шинэ технологийн нөлөө ирэх таван жилд ерөнхийдөө таатай байна гэж ДБ тооцоолж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, кибер аюулгүй байдал, их хэмжээний өгөгдөл, тогтвортой менежментийн технологийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн хэрэгцээ нь дэлхийн ажил эрхлэлтийн өсөлтийн гол хүчин зүйл болно. Тайлангаас үзвэл, “ChatGPT” гэх зэрэг технологиуд гарч ирснээр харилцаа холбоо, үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой ажлын байруудыг автоматжуулах эсвэл орлуулах боломжтой болж байгаа аж. Үүний зэрэгцээ, одоо ажил эрхлэлтэд хамгийн том аюул учруулж байгаа хүчин зүйлс нь эдийн засгийн өсөлтийн удаашрал, нийлүүлэлтийн доголдол, инфляц гэсэн макро эдийн засгийн хүчин зүйлс юм. Байгаль орчинд ээлтэй технологид шилжихэд хийх хөрөнгө оруулалт, мөн дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг өргөн хүрээнд дахин чиглүүлсний ачаар шинэ ажлын байрууд бий болно гэж тус банкны шинжээчид үзэж байна.
https://montsame.mn/mn/read/318034
Монгол Улсаас нэн ховордсон хоёр цоохор ирвэсийг ОХУ-д шилжүүлэн өгнө
2023-05-01 14:17:11
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
MОСКВА. /Krasnaya vesna/. Монгол Улсын Ирвэс хамгаалах сангаас хоёр цоохор ирвэс өгөхөөр боллоо гэж  ОХУ-ын Байгаль орчны яам “Telegram”сувгаараа мэдээлжээ."Монгол Улсын Ирвэс хамгаалах сангаас ОХУ-д эмэгчин, эрэгчин хоёр цоохор ирвэсийг шилжүүлнэ" гэж уг мэдээнд дурдсан байна.Тэдгээр цоохор ирвэсийг Красноярскийн хязгаарын "Роев Ручей" амьтны хүрээлэнгийн зэрлэг амьтдыг дасгах, сэргээн эмнэх төв  рүү явуулах бөгөөд тэнд үржүүлэг хийсний дараа гарсан үр төлийг нь зэрлэг байгальд тавина. “Ийнхүү ОХУ дахь цоохор ирвэсийн тоо толгойг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэж Байгаль орчны яам мэдээлжээ.Улаан номд орсон цоохор ирвэс ОХУ-д одоогоор 90 орчим бий. Энэхүү нэн ховордсон амьтныг хамгаалах талаар “Экология” хөтөлбөр тус улсад хэрэгжиж байна.
https://montsame.mn/mn/read/318017
“Super Mario” орлого нь тэрбум ам.долларын босго давсан энэ оны анхны кино болжээ
2023-05-01 12:51:16
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОЁЛ УРЛАГ
ЛОС-АНЖЕЛЕС. /AFP/. Америкийн “Universal Pictures” компанийн уран бүтээл “The Super Mario Bros. Movie” хүүхэлдэйн кино өнгөрсөн долоо хоногт “Box Office”-ын жагсаалтыг дахин тэргүүлснээс гадна дэлхийн зах зээлээс олсон орлогынх нь хэмжээ нэг тэрбум ам.долларын босго давсан талаар шинжээчид ням гарагт мэдээллээ.Видео тоглоомоос сэдэвлэсэн энэхүү кино нь өнгөрсөн баасан гаргаас ням гаргийн хооронд АНУ, Канадын кинотеатруудаас 40 сая ам.долларын орлого олсноор Хойд Америкийн зах зээлээс нийт 490 сая ам.долларын орлого олоод байна гэж “Exhibitor Relations” судалгааны фирм мэдээлжээ. Мөн бусад зах зээлээс 532 сая ам.долларын орлого олоод байгаа тул нийт орлогынх нь хэмжээ 1.02 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингэснээр “Universal”, “Nintendo”, “Illumination” студийн хамтын бүтээл “Super Mario” нь энэ он гарсаар нэг тэрбумаас дээш ам.долларын орлого олсон анхны кино болсны зэрэгцээ ийм амжилт үзүүлсэн 10 дахь хүүхэлдэйн кино боллоо гэж “Hollywood Reporter” сэтгүүлд мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногийн “Box Office”-ын жагсаалтын хоёрдугаарт “Warner Bros” компанийн “Evil Dead Rise” аймшгийн кино 12.2 сая ам.долларын орлогоор бичигдсэн бол араас нь “Are You There God? It's Me, Margaret” /6.8 сая ам.доллар/, “John Wick: Chapter 4” /5 сая ам.доллар/, “Return of the Jedi” /4.8 сая ам.доллар/ кинонууд удаалсан байна.
https://montsame.mn/mn/read/318007
Хятадын шатарчин анх удаа дэлхийн аварга болжээ
2023-05-01 11:33:25
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
АСТАНА. /Xinhua/. БНХАУ-ын Дин Лирэнь шатрын дэлхийн аварга цолын төлөөх тоглолтод ОХУ-ын их мастер Ян Непомнящийг 2.5:1.5 оноогоор хожиж, дэлхийн аварга болсон Хятадын анхны шатарчин боллоо. Өнгөрсөн онд цол горилогчдын тэмцээнд хоёдугаарт орсон Я.Непомнящий шатрын дэлхийн аваргын титмийн төлөөх тоглолтод Магнус Карлсентэй өрсөлдөх ёстой байсан юм. Гэвч Норвегийн шатарчин цолоо хамгаалахаас татгалзсан тул цол горилогчдын тэмцээнд гуравдугаарт байрт орсон Дин Лирэньтэй өрсөлдөхөөр болсон байна.  Бямба гарагт тоглолтын сонгодог хэсэг 7:7 харьцаагаар дуусжээ. Я.Непомнящий гурван ч удаа илүүрхсэн боловч Дин тэнцүүлж чадсан байна. Зургаан цаг 33 минут үргэлжилсэн финалын тойргийн дараа тэд ням гарагт түргэвчилсэн тоглолтоор тэмцээнээ үргэлжлүүлж гурав дараалан тэнцсэний дараа Дин дөрөв дэх өрөгт хараар тоглон хожжээ. Дин Лирэнь нь 30 настай бөгөөд 2019 оны “Grand Chess Tour” тэмцээний аварга,  БНХАУ -ын гурван удаагийн аварга аж. Тэрбээр дэлхийн шатрын 17 дахь аварга болж байна.
https://montsame.mn/mn/read/317970
Суданд гал зогсоох тохиролцоог дахин сунгажээ
2023-05-01 11:17:54
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ХАРТУМ. /DW/. Суданы арми ням гаргийн шөнө дунд хүртэл мөрдөх байсан гал зогсоох тохиролцоог дахин 72 цагаар сунгахаар шуурхай хариу арга хэмжээ авах хүчинтэй тохиролцсон талаараа ням гарагт мэдэгдлээ.Армийн мэдээлснээр, АНУ, Саудын Арабын зуучлалаар тохиролцоог сунгажээ. Шуурхай хариу арга хэмжээ авах хүчин мөн хүмүүнлэгийн түр эвлэрлийг дахин гурван хоногоор сунгахаар тохиролцсоноо мэдээлсэн байна. Хүмүүнлэгийн зурвас нээх, иргэд, оршин суугчдын хөдөлгөөнийг хөнгөвчлөх, улмаар тэдэнд аюулгүй газарт очих боломжийг бүрдүүлэх зорилгоор гал зогсоохоор тохиролцсон гэж хагас цэрэгжсэн бүлэглэл “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Өнгөрсөн пүрэв гаргаас 72 цагийн хугацаанд гал зогсоохоор тохиролцсон ч амралтын өдрүүдэд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсэн бөгөөд талууд хэлэлцээрийг зөрчсөн хэмээн харилцан бие биеэ буруутгасаар байна. Суданы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, гурав дахь долоо хоногтоо үргэлжилж буй мөргөлдөөний улмаас 500 гаруй хүн амиа алджээ. Харин Суданы Эмч нарын хороо 425 хүн амиа алдаж, 2091 хүн шархадсан гэж мэдээлж байна.
https://montsame.mn/mn/read/317992
"ОПЕК+" бүлгийн зарим орон олборлолтоо бууруулж эхэллээ
2023-05-01 09:52:32
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /RT/. “ОПЕК+” бүлгийн хэд хэдэн улс тавдугаар сарын 1-ний даваа гаргаас эхлэн газрын тосны олборлолтоо сайн дурын үндсэн дээр бууруулж эхэллээ. Олборлолтын хэмжээ нийтдээ өдөрт 1.66 сая торхоор буурах аж. "ОПЕК+"-ийн есөн орон олборлолтыг хязгаарлах нэмэлт арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал, Саудын Араб олборлолтоо өдөрт 500 мянган торх, Казахстан 78 мянган торх, Ирак 211 мянган торх, АНЭУ 144 мянган торх, Кувейт 128 мянган торх, Алжир 48 мянган торх, Оман 40 мянган торх, Габон 8 мянган торхоор бууруулна. Дээрх орнууд өнгөрсөн сард "ОПЕК+" эвслийн сайд нарын хяналтын уулзалт болохын өмнөх өдөр тавдугаар сараас энэ оныг дуустал газрын тосны олборлолтоо сайн дураар бууруулж байгаагаа гэнэт зарласан юм. Энэ шийдвэрийг ""ОПЕК+"-ийн хэлэлцээрт оролцогч зарим оронтой тохиролцсоны үндсэн дээр" гаргажээ. Уулзалтын дараа “ОПЕК”-ийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд, энэхүү "урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь "дэлхийн газрын тосны зах зээлд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх", түүнчлэн "зах зээлийн тогтвортой байдлыг хангахад" чиглэгдэнэ гэсэн байна.
https://montsame.mn/mn/read/317964
“Долоогийн бүлэг”-ийн сайд нар хиймэл оюун ухааны талаарх үйл ажиллагааны төлөвлөгөө баталжээ
2023-05-01 09:24:11
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Дижиталчлал, технологийн сайд нар хиймэл оюун ухааныг зүй зохистой хэрэглээг хангах зорилгоор үйл ажиллагааны төлөвлөгөө батлав.Японы Гүнма мужийн Такасаки хотноо болсон сайд нарын хоёр өдрийн уулзалт ням гарагт өндөрлөж, талууд хамтарсан мэдэгдэл гаргажээ. “ChatGPT” зэрэг бусад хиймэл оюун ухааны системүүдийг хэрэглэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа энэ үед сайд нар хиймэл оюун ухааныг хэрхэн хөгжүүлэх, зохицуулах талаар хэлэлцсэн байна.Ийм системүүдийн хэрэглээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаа нь хувийн нууцлалыг зөрчих, мэдээлэл алдагдах вий гэсэн болгоомжлолыг төрүүлэх болоод байгаа юм.Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, талууд хиймэл оюун ухааны зүй зохистой хэрэглээний тухай таван зарчмын талаар зөвшилцөлд хүрчээ. Үүнд хуулийг дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх зэргийг тусгасан байна. Мөн уг баримт бичигт технологийн хариуцлагатай хэрэглээг дэмжихийн тулд хиймэл оюун ухааны үр нөлөө, сорилтуудад дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулжээ.Сайд нар хил дамнан мэдээлэл дамжуулах асуудлын талаар мөн хэлэлцэж, “мэдээллийн итгэлтэй чөлөөт урсгал”-ын үзэл санааг дэмжих тогтолцоог бүрдүүлэхээр тохиролсон байна. Талууд мөн ОХУ-ын түрэмгийллийн үеэр дижитал дэд бүтэц нь хохирол амсаад байгаа Украинд дэмжлэг үзүүлэхээ дахин нотолжээ.
https://montsame.mn/mn/read/317958
Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж байна
2023-04-30 09:41:09
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ИЗМИР./ВВС/. Туркийн баруун эргийн Измир  хотод бямба гарагт болсон сонгуулийн сурталчилгааны цуглаанд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган оролцжээ.Цуглаанд туг далбаагаа барьсан олон хүн цугласны дотор сөрөг хүчнийхэн мөн олноороо ирсэн байв.  Уг арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган эрүүл чийрэг харагдаж байсны сацуу цугласан олны өмнө 40 орчим минут үг хэлжээ. Тэрбээр мягмар гаргийн орой телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр бие нь муудаж, өнгөрсөн долоо хоногт төлөвлөж байсан сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнүүдээ цуцлаад байсан аж.
https://montsame.mn/mn/read/317932
Техаст зэвсэгт этгээд хөршүүд рүүгээ гал нээжээ
2023-04-30 09:40:47
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ВАШИНГТОН. /ABC/. АНУ-ын Техас муж улсын Клевлэнд хотод зэвсэгт этгээд гал нээсний улмаас 5 хүн амиа алдсаны дотор 8 настай хүү байжээ. Цагдаагийн газрын  мэдээлснээр, баасан гаргийн орой хагас автомат буутай этгээдийг гэрийнхээ гаднах талбайд буудлагын сургуулилт хийхээ болихыг шаардсаны дараа тэрбээр хөршүүд рүүгээ гал нээсэн аж.  Сэжигтэн Франсиско Оропез нь 38 настай, Мексик гаралтай бөгөөд  хэргийн газраас оргон зайлжээ. Түүнийг ойролцоох ойд нуугдсан байж магадгүй хэмээн эрэлч нохой, дрон ашиглан эрэн сурвалжилж байна гэж тус хотын цагдаагийн дарга Грег Каперс бямба гарагт мэдээлжээ.
https://montsame.mn/mn/read/317933
Японы Ерөнхий сайд БНСУ-д айлчлахаар төлөвлөж байна
2023-04-29 10:24:50
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзаж, Умард Солонгосын баллистик пуужингийн хөтөлбөрт хамтран хариу арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэхээр тавдугаар сарын эхээр тус улсад айлчлахаар төлөвлөж байна гэж хоёр талын харилцаатай холбоотой эх сурвалжууд мэдээлжээ. Хэрэв энэ нь хэрэгжвэл К.Фүмиогийн айлчлал сүүлийн таван жилийн хугацаанд Японы Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн анхны айлчлал болох юм.Хоёр улсын Засгийн газар К.Фүмиогийн айлчлалыг тавдугаар сарын 7, 8-нд зохион байгуулахаар ажиллаж байгаа гэж эх сурвалжууд мэдээлсэн бөгөөд энэ сарын 19-21-нд Хирошимад болох "Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтаас өмнө харилцаагаа сайжруулахыг зорьж байгаа бололтой.Хамгийн сүүлд Японы Ерөнхий сайд 2018 оны хоёрдугаар сард БНСУ-д айлчилж байсан бөгөөд тухайн үеийн Ерөнхий сайд Абэ Шинзо Пёнчаны өвлийн олимпын наадмын нээлтэд оролцож байв.
https://montsame.mn/mn/read/317917