headline
stringlengths
5
185
date
stringlengths
19
19
author
stringlengths
6
16
mail
stringlengths
15
30
category
stringclasses
9 values
sub_category
stringlengths
3
20
body
stringlengths
25
116k
link
stringlengths
30
34
Илон Маскийн компани зургаан сарын дараа хүний тархинд чип суулгахаар төлөвлөж байна
2022-12-01 14:21:59
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн тэрбумтан, “SpaceX”, “Tesla” компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск “Neuralink” компани нь компьютер, гар утсыг бодлоороо удирдан ашиглах боломжтой чипийг зургаан сарын дараа хүний тархинд суулгахаар төлөвлөж байгааг мэдэгджээ. "Зургаан сарын дараа бид анхны чипийг хүнд суулгах боломжтой болно гэж бодож байна" хэмээн И.Маск лхагва гарагт хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.Тэрбээр компани нь маш болгоомжтой ажиллана гэж амлаад амьтдад дээр хийсэн өмнөх туршилтын үеэр чип суулгахдаа шаардлагатай урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч байсан гэдгийг хэлжээ.И.Маскийн хэлснээр, чипээ хүн дээр турших зөвшөөрөл авахад шаардагдах ихэнх бичиг баримтыг  холбогдох байгууллагуудад хэдийнээ өгөөд байгаа аж. “Neuralink” компанийг И.Маск мэдрэлийн интерфэйсийг хөгжүүлэх, тархинд хязгааргүй шахам олон тооны электродыг бүрэн автомат горимоор суулгах робот бүтээх чиглэлээр тэргүүлэгч мэргэжилтнүүдийн хүчин чармайлтыг нэгтгэх зорилгоор 2016 долоодугаар сард байгуулжээ. Ийм мэдрэлийн интерфэйс нь алс ирээдүйд хүнийг хиймэл оюун ухааныг эсэргүүцэх чадвартай киборг болгох боломжтой бөгөөд хүмүүст бодлын хүчийг ашиглан компьютерыг шууд удирдаж сурахад тусална гэж тэрбээр үзэж байгаа юм.2021 оны хоёрдугаар сард И.Маскийн компани чипээ сармагчинд суулгаж туршжээ. Тус компани макак сармагчны тархинд хоёр ширхэг бичил электрод суулгасан бөгөөд электродоос ирсэн дохиог утасгүй сүлжээгээр дамжуулан, компьютероор дохиог хөрвүүлснээр компьютерын гар ашиглан тоглодог тоглоомыг сармагчин зөвхөн бодлоороо удирдан тоглосон ажээ.
https://montsame.mn/mn/read/309104
Францын түүхэн дэх хамгийн халуун жил энэ онд тохиожээ
2022-12-01 14:15:56
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ПАРИС. /AFP/. Дэлхийн дулаарлын нөлөөнөөс үүдэн дэлхий даяар агаарын температур нэмэгдэх болоод байгаа энэ үед Францын түүхэн дэх хамгийн халуун жил энэ онд тохиосон талаар тус улсын Үндэсний цаг уурын хүрээлэн лхагва гарагт мэдээллээ.Францад энэ оны 5-10 дугаар сард олон жилийн дунджаас хэт халж, улмаар баруун хойд нутгийн Бретань муж зэрэг бүсүүдэд ойн түймэр дэгдсэн юм. Цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр, энэ оны 1, 4 дүгээр сараас бусад бүх сар ердийнхөөс дулаахан байжээ. Тус байгууллагын тооцоогоор, 12 дугаар сарын температураас хамааран энэ жилийн дундаж температур цельсийн 14.2-14.6 хэм байх төлөвтэй байна. Энэ нь 2020 онд бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлт болох 14.07 хэмээс ихээхэн өссөн үзүүлэлт болоод зогсохгүй ийм мэдээллийг бүртгэж эхэлсэн 1990 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Мөн жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас 25 хувиар бага, долоодугаар сарынх мөн дунджаас 85 хувиар бага байх тооцоо гарчээ. Францад 1989 онд хамгийн их хуурайшилттай жил тохиож байв. Дэлхийн хэмжээнд 2022 оны сүүлчээр мэргэжилтнүүдийн төсөөлж байгаачлан дулаан байвал сүүлийн найман жил 2015 оноос өмнөх жилүүдийнхээс илүү халуун байх болно гэж НҮБ мэдээлжээ. Дэлхий 19 дүгээр зууны сүүл үеэс хойш цельсийн 1.1 хэмээр дулаараад байгаагийн тэн хагас орчим нь сүүлийн 30 жилд бүртгэгдсэн гэж Дэлхийн цаг уурын байгууллага 11 дүгээр сард гаргасан тайландаа цохон тэмдэглэсэн юм.
https://montsame.mn/mn/read/309107
Э.Макрон: Франц, АНУ сансарт үйл ажиллагаа явуулах "шинэ дүрэм"-ийг хамтран боловсруулахыг эрмэлзэж байна
2022-12-01 11:47:06
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /RT/. Франц улс АНУ-тай сансар огторгуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байгаа бөгөөд Парис, Вашингтон "сөргөлдөөний шинэ талбар" болон хувирч буй дэлхий орчмын орон зайн "шинэ дүрэм"-ийг хамтран боловсруулахыг эрмэлзэж байна.Ийм мэдэгдлийг АНУ-д төрийн айлчлал хийж буй Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон лхагва гарагт NASA-ийн төв байранд зочлох үеэрээ хийжээ.Э.Макроны хэлснээр, АНУ, Франц нь "ардчилсан үнэт зүйлс"-ийг хуваалцдаг бөгөөд сансарт үйл ажиллагаа явуулах "шинэ дүрэм"-ийг хамтран боловсруулахыг эрмэлзэж байна.“Өнгөрсөн арван жилд бид олон зүйлийг хамтдаа хийсэн. Тиймээс бид мөн олон шинэ зүйлийг хийж чадна гэж үзэж байна. Бидэнд олон хамтарсан төсөл бий” гэж тэрбээр хэлжээ. Францын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр лхагва гарагт АНУ-д хүрэлцэн очсон юм. Тэрбээр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрисын хамт NASA-ийн төв байранд зочилжээ. К.Харрисс жилийн өмнө Францад айлчилж байсан бөгөөд энэ үеэр талууд “сансар судлалын хамтын ажиллагаа болон сансар огторгуйн асуудлаар илүү өргөн хүрээнд стратегийн яриа хэлцээгээ бэхжүүлэхээр тохиролцсон юм".
https://montsame.mn/mn/read/309089
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Жеффрисийг сонгожээ
2022-12-01 11:42:52
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын дээд удирдлагын албан тушаалд Хаким Жеффрисийг сонгожээ. Тэрбээр АНУ-ын түүхэнд энэхүү өндөр албыг хашсан анхны өнгөт арьст иргэн болох юм.Нийт 435 гишүүнтэй Төлөөлөгчдийн танхимд залуу үеийн удирдагчдын эрин эхэлж, Нэнси Пелоси тэргүүтэй 80 гаруй насны ахмад төлөөлөгчдийн үе дуусаж буй бололтой байгааг энэхүү санал хураалтын дүн илтгэж байна. Нью-Йорк муж улсаас Конгресст сонгогдсон, өдгөө 52 настай Х.Жеффрис нь ирэх оны нэгдүгээр сарын 3-ны өдөр анхны хуралдаанаа хийх 118 дугаар Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын бүлгийн даргын албыг хашина.
https://montsame.mn/mn/read/309091
Монгол Улсын Ерөнхийлөгч Японы Эзэн хаанд бараалхлаа
2022-12-01 11:17:16
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /Jiji Press/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Японы Эзэн хаан Нарүхито, хатан Масако нарт Токио хот дахь Эзэн хааны ордонд пүрэв гарагт бараалхлаа.  Эзэн хааны ордны хэрэг эрхлэх газрын мэдээлснээр, Нарүхито 30 минутын турш үргэлжилсэн уулзалтын үеэр Япон-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгааг цохон тэмдэглээд, “хоёр орны найрсаг харилцаа улам хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсний сацуу Монгол Улсын Ерөнхийлөгч Япон Улсад айлчилж байгаад талархал илэрхийлжээ”. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад айлчилж, Эзэн хаан, хатанд бараалхаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Эзэн хаан Нарүхито 2007 онд угсаа залгамжлах хунтайж байхдаа Монгол Улсад айлчилж байсан талаар Ерөнхийлөгч мөн дурдаад, энэхүү гайхалтай айлчлалын талаар Монголын ард түмэн одоо ч дурсан ярьдаг гэдгийг тэмдэглэжээ. Пүрэв гаргийн орой Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний гэргий нарын хамтаар Монгол Улсын морин хуурын чуулгын тоглолтыг үзэж сонирхов. Эзэн хаан Монгол Улсад айлчлах үеэрээ тус чуулгын уран бүтээлчидтэй хамт хийл хөгжим тоглож байсан билээ.
https://montsame.mn/mn/read/309083
Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Токиод эхэлжээ
2022-12-01 10:49:28
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /TASS/. Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт (Central Asia Investment Forum 2022) пүрэв гарагт Японы нийслэл хотноо эхэллээ. "Тогтвортой өсөлтийн гүүр бий болгох нь" уриан дор болж буй уг чуулганыг Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Японы Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагтай хамтран зохион байгуулж байгаа юм. Чуулга уулзалтад Казахстаны шадар сайд бөгөөд Сангийн сайд Ерулан Жамаубаев, Киргизийн Засгийн газрын тэргүүн Акылбек Жапаров, Эрчим хүчний сайд Таалайбек Ибраев, Тажикастаны тэргүүн шадар сайд Давлатали Саид, Туркменистаны Санхүү, эдийн засгийн сайд Мухамметгелди Сердаров, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Ази болон Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Жужанна Харгитай нар, түүнчлэн бүс нутгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид оролцож байна. Нэг өдөр үргэлжлэх уулзалтад оролцогчид Төв Азийн худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн бүс нутгийн эрчим хүчний салбарын өөрчлөлт, ногоон эрчим хүч, дэвшилтэт дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр хэд хэдэн хуралдаан зохион байгуулна. Японы эрх баригчид сүүлийн үед Төв Азийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. 11 дүгээр сард Токио хотноо Япон болон Төв Азийн орнууд хоорондын найрамдлын төлөөх парламентын гишүүдийн холбоо байгуулагдсан. Тус холбоог эрх баригч Либерал Ардчилсан намын орлогч дарга, Ерөнхий сайд асан Таро Асо тэргүүлжээ. 12 дугаар сарын эцсээр мөн Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистаны Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг Токиод зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
https://montsame.mn/mn/read/309078
БНАСАУ-ын эрх баригч намын Төв хорооны нэгдсэн хурал болно
2022-12-01 10:03:59
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны хурлыг даргалж, гол нэгдсэн хуралдааныг 12 дугаар сарын сүүлчээр хийхээр шийдлээ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ. "Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчоо намын 8-р Төв хорооны 6-р нэгдсэн хурлыг 12 дугаар сарын сүүлчээр хуралдуулж, нам, төрийн 2022 оны бодлогын хэрэгжилтийн явцыг дүгнэх, 2023 онд хийх ажлын төлөвлөгөө, өнөөгийн цаг үед нам, хувьсгалын хөгжилд тулгамдаж буй хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргахаар шийдвэрлэв" гэж KCNA мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун Хөдөлмөрийн намын Төв хорооны удирдлагын ачаар улсын хөгжлийн шинэ үе шат эхэлж, улс орны нэр хүнд шинэ шатанд гарсныг мэдэгджээ.
https://montsame.mn/mn/read/309075
ДОХ-оос ангижрах зорилгодоо хүрч чадахгүй бололтой байна
2022-12-01 09:36:27
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Дэлхий дахин 2030 он гэхэд ДОХ-оос ангижрах зорилгодоо хүрч чадахгүй бололтой байгааг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүн Чаба Короши лхагва гарагт анхааруулаад, энэ чиглэлд хүчин чармайлт гаргахыг уриалжээ.Ч.Короши жил бүрийн 12 дугаар сарын 1-ны өдөр тохиодог ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан хэлсэн үгэндээ, “Тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, хүний эрхийг үл тоомсорлосон байдал нь 2030 он гэхэд ДОХ-оос ангижрах зорилгодоо хүрэх чиглэлд гаргаж буй ахиц дэвшилд саад болж, улмаар энэ зорилгодоо хүрч чадахгүй бололтой байна” гэж мэдэгдсэн байна. “ХДХВ/ДОХ 40 гаруй жилийн турш нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал байсаар ирсэнд нөлөөлж буй эдгээр сорилтыг бид зохицуулах ёстой” гэж тэрбээр хэлжээ. Олон улсын хамтын нийгэмлэг хүчин чармайлт гаргавал энэ 10 жилд ХДХВ-ний 3.6 сая тохиолдол шинээр илрэхээс, ДОХ-ын улмаас 1.7 сая хүн нас барахаас урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг мөн эш татжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2021 онд баталсан ДОХ-ын асуудлаарх улс төрийн тунхаглалд тусгасан 2025 он гэхэд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтууд нь зоримог хэдий ч засгийн газар, олон нийтийн хувьд хэрэгжүүлэх боломжтой гэдгийг Ч.Короши онцлоод, ДОХ-оос ангижрах чиглэлд өгсөн улс төр, санхүүгийн үүрэг амлалтаа шинэчлэхийг бүх гишүүн орон, оролцогч талуудад хандан уриалсан байна.
https://montsame.mn/mn/read/309068
Украинд зориулж "NASAMS" системийг үйлдвэрлэх гэрээ байгуулжээ
2022-12-01 09:17:00
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын эрх баригчид Украинд зориулж “NASAMS” зенитийн пуужингийн зургаан систем үйлдвэрлэх 1.2 тэрбум ам.долларын гэрээг “Raytheon” компанитай байгууллаа гэж Пентагоны хэвлэлийн алба мэдээлжээ. “Украинд аюулгүй байдлын чиглэлээр тусламж үзүүлэх санаачилгын тав дахь багцын хүрээнд АНУ-ын арми “NASAMS” цогцолборын зургаан суманг Украинд нийлүүлэх, тус улсын Зэвсэгт хүчин, аюулгүй байдлын хүчинд материал-техникийн дэмжлэг үзүүлэх, сургалт явуулах 1.2 тэрбум ам.долларын гэрээг “Raytheon Missiles and Defense” компанитай байгууллаа” гэж мэдэгдэлд дурдсан байна. Агаарын довтолгооноос хамгаалах уг цогцолборыг үйлдвэрлэх, нийлүүлэхэд хоёр жил орчим хугацаа шаардагдах боловч АНУ-ын арми болон үйлдвэрлэгчид энэ хугацааг багасгахаар ажиллаж байгааг тэмдэглэжээ.Украинд нэмж зургаан “NASAMS” зенитийн пуужингийн системийг нийлүүлэхэд "хоёр жил" шаардлагатай гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга, АНУ-ын Агаарын цэргийн хүчний бригадын генерал Патрик Райдер урьд нь мэдэгдэж байсан юм.  Өмнө нь АНУ агаарын довтолгооноос хамгаалах хэд хэдэн ийм системийг Украинд нийлүүлсэн билээ.
https://montsame.mn/mn/read/309061
БНХАУ-ын дарга асан Зян Зэминь таалал төгсжээ
2022-11-30 16:35:24
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга асан Зян Зэминь цусны хорт хавдар, олон эрхтний дутагдлын улмаас Шанхай хотноо 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12:13 цагийн орчимд 96 насандаа таалал төгсжээ. Энэ талаар Хятадын Коммунист намын Төв хороо, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хороо, Төрийн зөвлөл, Хятадын Улс төрийн асуудлаар зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хороо, Хятадын Цэргийн төв зөвлөл мэдэгдсэн байна. Нам, цэргийн бүх албан тушаалтан, Хятадын нийт ард түмэнд хандан гаргасан захидалд, нөхөр Зян Зэминь таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлээд, тэрбээр нам, цэргийнхэн, Хятадын нийт ард түмний дунд нэр хүндтэй гарамгай удирдагч, төрийн нэрт зүтгэлтэн, цэргийн стратегич, дипломатч, Хятадын онцлогтой социализмыг байгуулах их үйл хэргийн нэрт зүтгэлтэн байсан гэж цохон тэмдэглэжээ. Тэрбээр Гурван төлөөллийн онолыг үндэслэгч, ХКН-ын гурав дахь үеийн удирдлагын гол цөм байсан юм.
https://montsame.mn/mn/read/309036
Украины цэргүүдийг Чехийн нутагт сургаж бэлтгэнэ
2022-11-30 15:21:40
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ПРАГА. /TASS/. Чехийн парламентын депутатуудын танхим (доод танхим) Украины Зэвсэгт хүчний алба хаагчдыг нутаг дэвсгэртээ сургаж бэлтгэх зөвшөөрлийг мягмар гаргийн орой өгчээ. Энэ тухай Чехийн мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.Парламентын гишүүд олонхын саналаар хээрийн сургуулийн “Либава” талбайд Украины цэргүүдийг байлгахыг зөвшөөрчээ. “Либава”-д 2023 он дуустал 800 хүртэлх цэргийн алба хаагчийг хамруулсан таван сарын сургалт зохион байгуулна. Депутатууд мөн Чехийн цэргийн сургагч нарт Европын Холбооны бусад оронд Украины цэргүүдийг сургаж бэлтгэхэд оролцохыг зөвшөөрсөн боловч ийм сургагч нарын тоо 55-аас хэтрэхгүй байх ёстой.Үүний сацуу парламентын гишүүд 2023, 2024 онд Чехийн цэргийн алба хаагчдыг Иракт явуулж буй НАТО-гийн ажиллагаанд оролцуулахыг зөвшөөрсөн байна. Түүнчлэн өөрийгөө зарлан тунхагласан Косово улс руу руу 40 цэргийн цагдаа илгээх зөвшөөрлийг өгчээ. Тэд тэнд Италийн цэргийн цагдаагийн бие бүрэлдэхүүний хамт дэг журам сахиулах юм.
https://montsame.mn/mn/read/309024
Швейцарын Зэвсэгт хүчин томоохон сургуулилалт хийжээ
2022-11-30 14:52:42
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЕРН. /SwissInfo/. Швейцарын Зэвсэгт хүчин сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн том цэргийн сургуулилалт хийлээ гэж тус улсын өргөн нэвтрүүлгийн корпорацын цахим хуудсанд мэдээлжээ.Швейцарын Берн, Золотурн, Аргау, Люцерн, Цюрих зэрэг кантонуудад долоо хоног үргэлжилсэн сургуулилалтад 5000 цэргийн алба хаагч оролцож, гадны түрэмгийллийг няцаах тактик боловсруулсан байна. "PILUM 22" хэмээн нэрлэсэн энэ удаагийн сургуулилалтаар тус улсын Зэвсэгт хүчин анги, салбаруудынхаа хамтын ажиллагааг зохион байгуулахад үнэтэй, бодит туршлага хуримтлууллаа гэж сургуулилалтыг удирдан явуулсан хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Рене Веллингер мэдэгджээ.Сүүлийн хоёр жилийн турш төлөвлөсөн энэхүү сургуулилалт нь “ОХУ Украин руу халдан довтлоод байгаа энэ үед онцгой ач холбогдолтой болж байгааг" тэрбээр мөн онцолсон байна.
https://montsame.mn/mn/read/309017
“COVID-19”-тэй холбоотой буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх бодлого хэрэгжүүлэхээ зогсооно
2022-11-30 14:51:45
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /Reuters/. “Twitter” нийгмийн сүлжээний компани “COVID-19”-тэй холбоотой буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх бодлогоо хэрэгжүүлэхээ зогсоохоор болсноо мэдэгджээ. Ингэснээр Хятад тэргүүтэй дэлхийн олон оронд халдварын тохиолдол дахин нэмэгдэх болоод байгаа энэ үед буруу ташаа мэдээлэл тархах эрсдэл нэмэгдэж магадгүй байна.“Twitter”-ийн шинэ эзэн Илон Маск компанийнxaa ажилтнуудын тэн хагас орчмыг, тэр дундаа контентын зохицуулалт хариуцсан ажилтнуудыг ажлаас нь халсантай холбоотойгоор буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх чадамжид нь олон нийт эргэлзэх болоод байгаа үед дээрх шийдвэрийг гаргажээ. “2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн “COVID-19”-тэй холбоотой буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх бодлогыг хэрэгжүүлэхгүй” гэж “Twitter” компанийн цахим хуудсанд нийтэлсэн байна. Энэ талаар “CNN” телевиз мягмар гарагт хамгийн эхэнд мэдээлжээ.  “Twitter” цаашид ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар тодруулах хүсэлтэд компанийн зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй байна. “COVID-19” цар тахал 2020 онд дэгдэж эхлэх үеэс “Twitter” дэлхий нийтэд нүүрлээд буй эрүүл мэндийн хямралын талаар маргаантай мэдээлэл агуулсан жиргээнүүдэд таних тэмдэг тавих, анхааруулга хүргүүлэх зэргээр олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирсэн юм. “Meta” компанийн “Facebook” нийгмийн сүлжээ, “Alphabet” компанийн “YouTube” платформ ч мөн төстэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн бөгөөд одоог хүртэл мөрдсөн хэвээр байгаа юм.Америкийн тэрбумтан Илон Маск “Twitter” компанийг 10 дугаар сарын 27-ны өдөр 44 тэрбум ам.доллароор худалдан авснаасаа хойш бүтээгдэхүүн, ажилтнуудтай холбоотой олон өөрчлөлтийг санаачлан хэрэгжүүлжээ. Тэрбээр 10 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдэхдээ, нийгмийн сүлжээний контентыг зохицуулах “олон янзын үзэл бодол бүхий” зөвлөлийг байгуулна гэсэн байна.
https://montsame.mn/mn/read/309020
Э.Макрон төрийн айлчлал хийхээр АНУ-д хүрэлцэн очжээ
2022-11-30 12:34:42
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Agence France-Presse/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон таван өдрийн төрийн айлчлал хийхээр АНУ-ын нийслэл хотноо хүрэлцэн очлоо гэж “Agence France-Presse” агентлаг мягмар гарагт мэдээлжээ.  Тус агентлагийн мэдээлснээр, Францын Ерөнхийлөгчийн нисэх онгоц орон нутгийн цагаар 19 цаг 40 минутад Вашингтоны ойролцоо орших “Эндрюс” цэргийн баазад газардсан байна. Арваннэгдүгээр сарын 30-нд Францын төрийн тэргүүн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрисын хамт NASA-ийн төв байранд зочилно. Харин Э.Макрон, Ж.Байден нарын уулзалт 12 дугаар сарын 1-нд товлогджээ. Хоёр орны төрийн тэргүүн нар Украин, Хятад, Иран болон эрчим хүчний асуудлыг хэлэлцэнэ. Америкийн удирдагчтай хэлэлцээ хийх үеэрээ Францын Ерөнхийлөгч мөн хоёр орны худалдааны маргааныг хөндөх төлөвтэй байна. Э.Макрон 2021 оны есдүгээр сард “AUKUS” буюу АНУ, Их Британи, Австралийн гурван талт аюулгүй байдлын түншлэлийн хүрээнд Австралид шумбагч онгоц нийлүүлэх гэрээ байгуулснаас хойш 15 сарын дараа АНУ-д айлчилж байгаа юм. Энэхүү гэрээ байгуулагдсанаар 12 ширхэг цөмийн шумбагч онгоц Австралид нийлүүлэх 50 тэрбум ам.долларын дүнтэй Францын талын 2016 онд байгуулсан гэрээ цуцлагдаж, Францын оронд АНУ нийлүүлэгчээр тодорсон юм. Францын холбоотнуудтайгаа харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаагаа харуулахын тулд АНУ-ын эрх баригчид Э.Макроныг төрийн айлчлалд урьсан гэж ажиглагчид үзэж байна.
https://montsame.mn/mn/read/309000
Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ
2022-11-30 11:49:39
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын "Шэньжөү-15" жолоодлогот сансрын хөлөг лхагва гаргийн өглөө тойрог замын “Тяньгун” станцын үндсэн модульд амжилттай залгагдлаа  тус улсын Жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газраас /CMSA/ мэдээлэв.Уг хөлгийг мягмар гарагт Бээжингийн цагаар 23 цаг 08 минутад Хятадын баруун хойд нутагт орших Зюцюань сансрын буудлаас “Long March-2F Y15” зөөгч пуужингаар хөөргөжээ. "Шэньжөү-15" хөлөг Бээжингийн цагаар лхагва гаргийн 05 цаг 42 минутад Хятадын сансрын станцын Тяньхэ модульд амжилттай залгагдав гэж CMSA мэдээлсэн байна. Станц руу ойртох болон залгагдах үйл явц 17 цаг 30 минут орчим үргэлжилжээ.  "Шэньжөү-15" хөлгийн багийнхан төлөвлөсний дагуу “Тяньхэ” модуль руу орно. "Шэньжөү-14" багийн гишүүд гурван сансрын нисэгчийг угтан авч, байрлуулахаар бэлтгэл ажлыг хангасан гэж мэдээнд дурдсан байна.Хятадын “Тяньгун” станц нь дэлхийн сансар судлалын түүхэнд “Мир” болон Олон улсын сансрын станцын дараах гурав дахь олон модуль бүхий станц юм. Гэхдээ хэмжээний хувьд нөгөө хоёроосоо бага юм.
https://montsame.mn/mn/read/308996
Юн Сок Ёл, Жо Байден нар Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалтыг хамтран зохион байгуулна
2022-11-30 11:37:34
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Ардчиллын төлөөх II дээд хэмжээний уулзалтыг 2023 оны гуравдугаар сарын 29-30-ны өдрүүдэд хамтран зохион байгуулна гэж Юн Сок Ёлын ажлын албанаас өнөөдөр мэдээлжээ.Цахим хэлбэрээр болох дээд хэмжээний уулзалтыг Нидерланд /Европ/, Замби /Африк/, Коста-Рика /Латин Америк/ зэрэг тив тивийн гурван төлөөлөлтэй хамтран зохион байгуулна гэж уг мэдэгдэлд дурдсан байна. “Ирэх онд болох дээд хэмжээний уулзалт нь ардчиллын туршлага, авлигатай тэмцэх хүчин чармайлтаа олон улсын хамтын нийгэмлэгтэй хуваалцах замаар улс орны үнэт зүйлд суурилсан дипломат ажиллагааны хүрээг байнга өргөжүүлэн тэлэх боломжийг олгоно хэмээн үзэж байна” гэж Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ. Энэхүү уулзалтаар дэлхий даяар ардчиллыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, хүний эрхийг хамгаалах талаар хэлэлцэх ажээ. 2021 оны 12 дугаар сард болсон Ардчиллын төлөөх анхны дээд хэмжээний уулзалтад 110 орчим улс орны удирдагчид оролцсон юм.
https://montsame.mn/mn/read/308998
Хятадад өндөр настнуудыг “COVID-19”-ийн вакцинжуулалтад өргөн хамруулна
2022-11-30 10:46:33
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Засгийн газар эмзэг бүлгийн хүн амыг “COVID-19” халдвараас хамгаалах зорилтын хүрээнд өндөр настнуудыг вакцинжуулалтад өргөн хамруулах ажлын төлөвлөгөөгөө танилцуулжээ.Мягмар гарагт Төрийн зөвлөлийн “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хянах хамтарсан механизмаас танилцуулсан ажлын төлөвлөгөө нь өндөр настнуудын халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх, нас барах эрсдэлийг бууруулахын тулд вакцинжуулалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилготой байна. Үүнд нарийн судалгаа, менежментийг хангах, холбогдох үйлчилгээг улам боловсронгуй болгох, өндөр настнуудыг вакцинжуулах ажилд тавих хяналтыг сайжруулах нь ихээхэн ач холбогдолтой болохыг онцолжээ. Мөн 80 болон түүнээс дээш насны иргэдийн вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, 60-79 насны иргэдийн вакцинжуулалтын түвшнийг үргэжлүүлэн нэмэгдүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргахыг уриалсан байна.
https://montsame.mn/mn/read/308992
Монгол Улсын Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ
2022-11-30 09:30:27
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар мягмар гарагт Токио хотноо уулзлаа. БНАСАУ-ыг цөмийн туршилт явуулж болзошгүй гэж болгоомжилж байгаа энэ үед тус улс баллистик пуужинг удаа дараалан харваж байгаатай холбогдуулан талууд пуужин, цөмийн үйл ажиллагаагаа зогсоохыг Пёньянд уриалжээ.Уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд тэмдэглэснээр, К.Фүмио, У.Хүрэлсүх нар Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг хангах хүрээнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг “дагаж мөрдөхийг” Пёньянд уриалсан байна. Монгол Улсын төрийн тэргүүн болон Японы Засгийн газрын тэргүүн нар мөн 1970-1980-аад оны үед хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг “нэн даруй зохицуулахыг” Пёньянд уриалжээ. Монгол, БНАСАУ нь дипломат харилцаатай орнууд юм. Харин цөмийн зэвсэгтэй тус оронтой дипломат харилцаа тогтоогоогүй Токиогийн засаг захиргаа Пёньянтай хулгайлагдсан иргэдийн асуудлыг зохицуулахад зуучлахыг хүсэн Улаанбаатарт үе үе ханддаг.БНАСАУ энэ он гарсаар 30 гаруй удаагийн пуужингийн туршилт явуулахдаа далавчит байж болзошгүй пуужин болон баллистик пуужингуудыг харважээ. Мөн Пёньяныг цөмийн долоо дахь буюу 2017 оны есдүгээр сараас хойших анхны цөмийн туршилтаа явуулж магадгүй гэх таамаглал сүүлийн үед гарах болоод байгаа юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 2006 оноос хойш БНАСАУ-аас үй олноор хөнөөх зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрүүдээсээ бүрмөсөн, баталгаатай, эргэлт буцалтгүйгээр ангижрахыг шаардан, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан тогтоолуудыг баталсан юм. Мягмар гарагт К.Фүмио, У.Хүрэлсүх нар мөн “чөлөөтэй, нээлттэй” олон улсын дэг журмыг хөхиүлэн дэмжих нь урьд өмнөхөөс илүү чухал болсон бөгөөд статус квог дангаараа хүчээр өөрчлөх гэсэн аливаа оролдлогыг аль ч бүс нутагт хүлээн зөвшөөрөх ёсгүй гэдэгтэй санал нэгджээ.Ши Жиньпин тэргүүтэй Хятадын коммунист Засгийн газар шаардлагатай бол цэргийн хүчээр эх газартай нэгтгэх муж гэж үздэг, өөрийгөө удирддаг ардчилсан Тайванийн асуудлаар Хятад, АНУ-ын хоорондын хурцадмал байдал өсөн нэмэгдэж байгаа үед хоёр орны удирдагчид уулзсан юм. Орос Украин руу халдан довтолсон тухайд, К.Фүмио, У.Хүрэлсүх нар Украины “нөхцөл байдал хүнд байгаад санаа зовниж” буйгаа илэрхийлсэн ч хамтарсан мэдэгдэлдээ Москваг шүүмжлэхээс зайлсхийсэн байна. БНХАУ, ОХУ-ын дунд оршдог, далайд гарцгүй орон болох Монгол Улс нь тус хоёр том гүрнээс эрчим хүч, худалдааны хувьд ихээхэн хамааралтай байсаар ирсэн гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлжээ. Мягмар гаргийн өглөө Токиод хүрэлцэн ирсэн У.Хүрэлсүх Японы эзэн хаан Нарүхитод лхагва гарагт бараалхаж, баасан гарагт нутаг буцахынхаа өмнө Киото хотод зочлох ажээ.
https://montsame.mn/mn/read/308978
“Toyota” компанийн үйлдвэрлэл өсжээ
2022-11-29 16:35:38
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компанийн дэлхий даяарх үйлдвэрлэл 10 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 23 хувиар, борлуулалт 22.8 хувиар тус тус өссөн талаар тус компани өнөөдөр мэдээллээ.Тодруулбал, “Toyota” өнгөрсөн сард 771 382 автомашин үйлдвэрлэж, 832 373 тээврийн хэрэгсэл худалдаалснаар сүүлийн гурван сар дараалан өмнөх оны үзүүлэлтүүдийг давсан байна. “Toyota”-гийн дотоодын үйлдвэрлэлийн гарц өмнөх оны мөн үеийнхээс 33.7 хувиар өсөж, 203 149-т хүрсэн бол хилийн чанад дахь гарц 19.5 хувиар өссөнөөр 568 373-т хүрчээ. Түүнээс Хятад дахь үйлдвэрлэлийн гарц 18.4 хувиар, Хойд Америкийнх 16.2 хувиар тус тус өссөн байна.  Үүний зэрэгцээ дотоодын зах зээлийн борлуулалт 34.3 хувиар өссөнөөр 113 723 тээврийн хэрэгсэл худалдаалж, хилийн чанад дахь борлуулалт 21.2 хувиар өсөж, 718 650-д хүрснээс Хойд Америк дахь борлуулалт 26.8 хувиар өсжээ. Ингэснээр хилийн чанад дахь үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ 10 дугаар сарын дээд үзүүлэлтийг шинэчилсэн байна. “COVID-19” цар тахлаас үүдэн нийлүүлэлтийн сүлжээнд саатал тасалдал үүсээд байсан үетэй харьцуулахад нөхцөл байдал сайжирч сэргэж байгааг эдгээр үзүүлэлт харуулж байна. Гэвч хагас дамжуулагч хомсдолтой хэвээр байгаатай холбогдуулан “Toyota” 2022 оны санхүүгийн жилийн үйлдвэрлэлийн гарцын төлөвлөгөөгөө 9.7 сая байсныг 9.2 саяд хүргэж бууруулжээ.
https://montsame.mn/mn/read/308947
КАТАР-2022: Ираны шигшээ баг Уэльсийн багийг хожсонтой холбогдуулан 700 гаруй хоригдолд өршөөл үзүүлжээ
2022-11-29 16:18:31
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
ТЕХРАН. /Fars/. Үндэсний шигшээ баг нь хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Уэльсийн багийг хожсоны дараа Ираны эрх баригчид 715 хоригдолд өршөөл үзүүлжээ. Ийм шийдвэрийг Исламын Бүгд Найрамдах Иран Улсын шүүх засаглалын тэргүүн Холам Хоссейн Мохсени-Эжейгийн захирамжаар гаргасан гэж “Fars” агентлаг мягмар гарагт мэдээлсэн байна. Тэрбээр хөлбөмбөгчдийнхөө хожлыг өндрөөр үнэлж, "дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан хичээл зүтгэл нь Ираны ард түмэнд баяр баясгалан, аз жаргал бэлэглэж, үндэсний эв нэгдлийн илэрхийлэл болсон" гэж онцлон тэмдэглэжээ.Ираны шигшээ баг 11 дүгээр сарын 25-нд хийсэн хэсгийн эхний тоглолтод англичуудад 2:6 оноогоор хожигдсоныхоо дараа Уэльсийн багийг 2:0 оноогоор хожсон. Энэ нь иранчуудын хувьд ДАШТ-д оролцсон түүхэн дэх гурав дахь хожил юм. Иранчууд ДАШТ-ий хасагдах шатанд шалгарч байгаагүй ч одоо тэдэнд ийм боломж бий. Тус улсын шигшээ багийн дасгалжуулагч Карлуш Кейруп мягмар гарагт АНУ-ын багтай хийх шийдвэрлэх тоглолтын өмнө мэдэгдэхдээ, “Бидэнд нэг зорилго бий. Манай тоглогчид сайн тоглож, бид хожно гэж найдаж байна. Бид тэмцээний дараагийн шатанд шалгарна гэж найдаж байна" гэжээ.
https://montsame.mn/mn/read/308945
Хятад-Монголын харилцааг гурамсан хөдөлгүүрээр урагшлуулахуй
2022-11-29 15:46:08
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /CGTN/. Монгол Улсыг БНХАУ-тай холбосон гурав дахь төмөр зам буюу Зүүнбаян-Хангийн төмөр зам 11 дүгээр сарын 25-нд ашиглалтад орсноос хоёрхон өдрийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хятад улсад хоёр өдрийн төрийн айлчлал хийлээ.Хөрш хоёр орон нь "COVID-19" цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж, нэг нэгэндээ хонь болон цай харилцан бэлэглэх замаар энэ цар тахлыг дарахын тулд эв санаагаар нэг буйгаа илэрхийлцгээж байснаас гадна янз бүрийн салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр ирсэн юм.БНХАУ-ын дарга Ши Жиньпин даваа гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзахдаа, “Манай хоёр орон нь улс орнууд хоорондын төр засгийн харилцааны сайн үлгэр жишээ болсон” хэмээн цохон тэмдэглэсэн.Олон улсын тавцанд тогтворгүй бөгөөд тодорхойгүй байдал өсөн нэмэгдэж буй энэ цаг үед нийтлэг ирээдүйтэй хамтын нийгэмлэг байгуулах, хоёр улсын ард түмний аж амьдралыг улам бүр дээшлүүлэхийн тулд хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэхийн төлөө БНХАУ Монголын талтай хамтран ажиллахад бэлэн байна гэж Ши Жиньпин хэлсэн байна.Гурамсан хөдөлгүүрХоёр талын харилцааны цаашдын хөгжлийг гурамсан хөдөлгүүрээр урагшлуулахыг буюу “Бүс ба Зам” санаачилга болон Монголын “Талын зам” хөгжлийн стратеги, “Дэлхийн хөгжлийн санаачилга” болон Монголын “Шинэ сэргэлтийн бодлого”, Хятадын “Хоёр алхам” стратегийн төлөвлөгөө болон Монголын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого хоорондын уялдаа холбоог гүнзгийрүүлэх нь зүйтэй гэж Ши Жиньпин хэлсэн байна.Ши Жиньпин бүс нутгийн харилцаа холбоо болон эдийн засгийн интеграцыг сайжруулах зорилгоор 2013 онд “Бүс ба Зам” санаачилгаа танилцуулж байсан түүхтэй.Харин Монголын санаачилсан эдийн засгийн төлөвлөгөө буюу “Талын зам” хөгжлийн стратеги нь хөрш зах зээлүүдтэй худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.Монголын “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомт, эрчим хүч, аж үйлдвэр болон ногоон хөгжил зэрэг салбарт иж бүрэн шинэчлэл хийх зорилтуудыг тусгасан байна.Хятад улс эдийн засаг, худалдаа, эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг гүн боловсруулах зэрэг салбарт хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн буйг Ши Жиньпин даваа гарагт илэрхийлсэн.Мөн Монголын “Тэрбум мод” хөдөлгөөнийг Хятад улс дэмжиж буй бөгөөд цөлжилттэй тэмцэхийн тулд Хятад-Монголын  хамтын ажиллагааны төв байгуулах боломжийг судалж үзэхээ тэрбээр мэдэгдсэн байна.Түүнчлэн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт, Хятад-Оросын байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжин өнгөрүүлэх төслийн хэрэгжилтийг хөхиүлэн дэмжихээ БНХАУ-ын дарга илэрхийлжээ.БНХАУ-ын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Жиньжоу боомтоос Монгол Улсын Чойбалсан хотоор дамжин Финландын нийслэл Хельсинки хүрэх Хятад-Европ чиглэлийн анхны чингэлэгт галт тэрэг энэ оны наймдугаар сард хөдөлсөн нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор бий болгох төлөвлөгөөтэй нийцэж буй юм.10 тэрбум ам.доллар давлааШинэчлэлийн замаар үндэсний сэргэн мандалтад хүрэхээр тэмүүлж буй БНХАУ нь улс орныхоо хөгжил цэцэглэлтийг ахиулаад зогсохгүй хөрш орнууд болон дэлхий нийттэй хөгжлийн боломжуудыг хуваалцах болно гэж У.Хүрэлсүхэд Ши Жиньпин хэлжээ.БНХАУ нь Монголын хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр бөгөөд худалдааны хамгийн том түншийн байр сууриа сүүлийн 18 жил дараалан хадгалсан. Өнгөрсөн онд хоёр талын худалдааны хэмжээ түүхэндээ анх удаа 10 тэрбум ам.доллар давсан юм.Өдгөө Хятад болон Монгол Улс хоорондын худалдаа нь Монголын нийт гадаад худалдааны 60 гаруй хувийг бүрдүүлж байна. Гаалийн мэдээнээс үзвэл, энэ оны эхний 10 сарын хугацаанд хоёр талын хийсэн худалдааны хэмжээ 9.68 тэрбум ам.долларт хүрчээ.Дэлхийн энх тайван, хөгжлийн төлөө хүчин чармайлтаа нэгтгэхүйДэлхийн энх тайван, хөгжлийн төлөө хамтдаа хүчин чармайлт гаргахаар хоёр улсын удирдагчид даваа гарагт тохиролцсон байна.Олон улсын харилцааны шинэ хэлбэрийг хөгжүүлж, хүн төрөлхтний хувьд нийтлэг ирээдүй бүхий хамтын нийгэмлэгийг цогцлоон бий болгоход хувь нэмрээ оруулахыг Ши Жиньпин хоёр талд уриалжээ.БНХАУ болон Монгол Улс нь Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд бөгөөд олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нийтлэг ашиг сонирхол ихтэй улсууд гэж Ши Жиньпин онцлон тэмдэглэсний сацуу жинхэнэ олон талт үзлийг хамтдаа хамгаалж, олон улсын эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг хадгалахын төлөө БНХАУ Монголын талтай нягт хамтран ажиллахад бэлэн буйг илэрхийлсэн байна.Өдгөө олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал ээдрээтэй, адармаатай буйг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цохон тэмдэглээд, Азийн үнэт зүйлсийг хамгаалж, энэ тивийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжихийн төлөө хоёр тал хамтран ажиллах нь зүйтэй гэжээ.Дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, дэлхийн хөгжил болон НҮБ төвтэй олон улсын тогтолцоонд Хятад улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, Хятад улстай олон улсын үйл хэрэгт харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжлийг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулахад бэлэн буйгаа Монголын тал мөн илэрхийлсэн юм.Мөн Хятад улсын санаачилсан “Дэлхийн хөгжлийн санаачилга” болон “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ыг Монгол Улс дэмжиж буйг У.Хүрэлсүх хэлсэн байна.
https://montsame.mn/mn/read/308938
Узбекистантай "гурвалсан хийн холбоо" байгуулах талаар хэлэлцжээ
2022-11-29 14:53:09
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
АСТАНА. /Kazinform/. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар даваа гарагт Кремльд уулзах үеэрээ Оросын байгалийн хийг тээвэрлэх үйл ажиллагааг зохицуулах "гурвалсан холбоо"-г Узбекистантай байгуулах талаар хэлэлцсэн гэж Казахстаны удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Руслан Желдибай мэдээлжээ. "Төрийн тэргүүний Москвад хийсэн айлчлалын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс зарим асуулт ирж байна. Үүнтэй холбогдуулан Казахстан, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын Кремльд хийсэн яриа хэлцээний үеэр Оросын хийг Казахстан, Узбекистаны нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх үйл ажиллагааг зохицуулах зорилгоор Орос, Казахстан, Узбекистанаас бүрдсэн "гурвалсан холбоо" байгуулах талаар ярилцсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй" гэж тэрбээр өөрийн “Facebook” хуудсанд бичсэн байна. Түүний хэлснээр, Токаев, Путин нар "сонирхогч бүх талын ашиг сонирхлыг харгалзан үзэж энэ асуудалд оновчтой шийдэл олохын тулд гурван орны шинжээчдийн оролцоотойгоор нарийвчилсан хэлэлцээ хийх шаардлагатай" гэж үзжээ.В.Путин гурван талын холбоо байгуулах санал тавьсан бөгөөд энэ асуудлаар Узбекистаны Ерөнхийлөгчтэй утсаар ярилцахаар төлөвлөж байгаагаа Токаев ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинтэй даваа гарагт уулзах үеэрээ мэдээлсэн байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев даваа гарагт ОХУ-д албан ёсны айлчлал хийжээ. Энэ оны 11 дүгээр сарын 20-нд төрийн тэргүүнээр улиран сонгогдсоныхоо дараа түүний гадаадад хийсэн анхны айлчлал нь энэ юм. Москвад Касым-Жомарт Токаев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийсэн байна. Хоёр удирдагч Орос-Казахстаны стратегийн түншлэлийг цаашид хөгжүүлэх, мөн Евразийн орон зайд интеграцын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх хэтийн төлөвийн талаар хэлэлцэж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн тухай тунхаг бичигт гарын үсэг зуржээ.Үүнээс гадна, Кассым-Жомарт Токаев, Владимир Путин нар Оренбург хотноо энэ өдөр зохион байгуулагдсан Орос, Казахстаны бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны XVIII чуулганы нэгдсэн хуралдаанд оролцогчдод хандан цахимаар үг хэлсэн байна.
https://montsame.mn/mn/read/308926
ДЭМБ сармагчны цэцэг өвчний нэршлийг өөрчилжээ
2022-11-29 14:19:47
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /VOA/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сармагчны цэцэг өвчний нэршлийг ялгаварлан гадуурхах үзэгдлээс ангид байлгахын тулд “mpox” болгон өөрчилсөн талаараа даваа гарагт мэдэгдлээ.ДЭМБ-ийн хэвлэлийн мэдэгдэлд дурдсанаар, “mpox” болон сармагчны цэцэг гэх хоёр нэршлийг нэг жилийн хугацаатай хамтад нь хэрэглэж, улмаар цаашид сармагчны цэцэг гэх нэршлийг хэрэглээнээс хална.Энэ оны долоодугаар сард ДЭМБ сармагчны цэцэг өвчний тархалт эндемик болсон Африкийн орнуудаас гадна олон улс оронд бүртгэгдсэнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан юм. ДЭМБ-ын мэдээллээр бямба гаргийн байдлаар, дэлхийн 110 улс оронд халдварын 81 107 тохиолдол батлагдаж, 55 хүн нас барсан байна. Өнгөрсөн дөрвөн долоо хоногт илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь Америк /92.3 хувь/, Европт /5.8 хувь/ илэрчээ. Дэлхийн хэмжээнд 11 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд илэрсэн халдварын тохиолдлын тоог өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 46.1 хувиар буурсан байна. Сармагчны цэцэг өвчний хамгийн олон тохиолдол АНУ /29 001/, Бразил /9905/, Испани /7405/, Франц /4107/, Колумби /3803/, Их Британи /3720/, Герман /3672/, Перу /3444/, Мексик /3292/, Канадад /1449/ илэрсэн бөгөөд эдгээр нь дэлхийн хэмжээнд илэрсэн нийт тохиолдлын тоо 86 хувийг эзэлж байна гэж “Agence France-Presse” агентлаг мэдээлжээ.
https://montsame.mn/mn/read/308923
Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул дэлбэрчээ
2022-11-29 13:00:07
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ВАШИНГТОН. /BBC/. Хавай арал дээр оршдог Мауна-Лоа хэмээх дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул сүүлийн 40 орчим жилийн хугацаанд анх удаагаа дэлбэрчээ.Галт уулын хайлмаг буюу лаавын урсгал оршин суугчдад аюул учруулахуйц хүрээнд тархаагүй боловч анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. Өмнө нь үнс нурам цацагдах аюултайг сэрэмжлүүлээд байжээ. АНУ-ын Геологийн албанаас нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж болзошгүй гэж мэдээлсэн байна. Мөн галт уулын аюулын түвшнийг “зөвлөмж өгөх” түвшнээс “анхааруулах” буюу хамгийн өндөр түвшинд хүргэж ахиулаад байна. Одоогоор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гараагүй байгаа бөгөөд хүн ам суурьшсан газрууд байгалийн гамшигт үзэгдэлд өртөх магадлал бага байна гэж онцгой байдлын албаныхан мэдээлжээ. Хавайн галт уулын үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Мауна-Лоа галт уул нь далайн түвшнээс дээш 4169 метрийн өндөрт, 5189 хавтгай дөрвөлжин км талбайг хамран оршдог байна. Геологийн албаны мэдээллээр, Мауна-Лоа галт уул 1843 оноос хойш 33 удаа дэлбэрсэн бөгөөд хамгийн сүүлд 1984 онд дэлбэрч байжээ.
https://montsame.mn/mn/read/308915
Адроны их хурдасгуурыг унтраажээ
2022-11-29 11:17:49
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ЖЕНЕВ. /TASS/. Европын цөмийн судалгааны байгууллага (CERN) цэнэгжсэн бөөмсийн хурдасгуур буюу Адроны их хурдасгуурыг техникийн засвар үйлчилгээ хийхээр 11 дүгээр сарын 28-ны даваа гарагт унтраажээ. CERN-ийн хэвлэлийн төлөөлөгч Софи Тезоригийн мэдээлснээр, эрчим хүч хэмнэх үүднээс уг хурдасгуурыг төлөвлөснөөс хоёр долоо хоногийн өмнө унтраасан байна. Одоогоор 2023 оны хавар дахин ажиллуулахаар төлөвлөж байгаа ажээ. "Жилийн эцсийн техникийн зогсолт 2022 оны 11 дүгээр сарын 28-нд, өөрөөр хэлбэл өмнө нь төлөвлөж байснаас хоёр долоо хоногийн өмнө эхлэх бөгөөд 2023 онд хурдасгуурын цогцолборын ажиллагаа 20 хувиар буурна” гэж “CERN” есдүгээр сарын сүүлчээр мэдээлжээ. Энэ төлөвлөгөөг ирэх саруудад "эрчим хүч хэмнэх тохиргоо" хийх үүднээс “эрчим хүч нийлүүлэгч Францын “Electricite de France” компанитай зөвшилцсөний үндсэн дээр гаргасан болохыг” тус байгууллагын цахим хуудсанд онцолсон байна. Адроны их хурдасгуурыг 2018-2022 он хүртэл үргэлжилсэн техникийн томоохон шинэчлэлт хийсний дараа энэ оны долоодугаар сарын 5-нд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулсан юм. CERN-ийн мэргэжилтнүүд 450 гигаэлектронвольт (GeV) энерги хүртэл хурдасгасан протоны хоёр туршилтын цацрагийг хурдасгуурын гол цагирагт ажиллуулснаар шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын сүүлчээр албан ёсоор дууссан байна. Дараагийн хоёр сард нь эрдэмтэд бүх шинэчлэлт, Адроны их хурдасгуурын шинэ системийг болон бөөмсийг илүү их энергид буюу 13.6 тераэлектронвольт (TeV) хүртэл хурдасгах бэлтгэлийг шалгажээ.
https://montsame.mn/mn/read/308908
Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв
2022-11-29 10:46:44
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй Ардын Их Хурлын ордонд даваа гарагт хэлэлцээ хийлээ.Ши Жиньпин У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзах үеэрээ хоёр орны төрийн тэргүүн нар амласан ёсоороо хоёр сарын дараа дахин уулзсан нь Хятад, Монголын харилцаа өндөр түвшинд хөгжиж буйг илэрхийлж байгааг онцолжээ. Ши Жиньпин хэлсэн үгэндээ, харилцан бие биеийнхээ чухал хөрш орны хувьд сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хадгалах нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ. Хятад улс найрсаг, үнэнч, харилцан ашигтай, хүртээмжтэй байх зарчмыг баримтлан хөрш орнуудтайгаа найрамдалт түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг эрхэмлэдэг тул Монгол Улстай найрамдал, харилцан итгэлцэл, нийтлэг ашиг сонирхлыг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг гэв. “Хоёр орон “COVID-19” цар тахалтай тэмцэхэд бие биеэ дэмжиж, уламжлалт найрамдалт харилцаагаа бэхжүүлсээр ирсэн. Мөн хоёр орны олон салбарын харилцаа солилцоо, хамтын ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил гарч, улс хоорондын харилцааны үлгэр жишээг үзүүлж байна” гэж тэрбээр хэлжээ.Олон улсын нөхцөл байдал улам бүр тогтворгүй хийгээд тодорхойгүй болж буй энэ үед Монгол Улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлж, хоёр орны ард түмэнд ашиг тусыг нь хүртээхэд Хятад улс бэлэн байна гэж Ши Жиньпин хэллээ.Хятад, Монгол харилцан бие биеийнхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тус тусын сонгосон хөгжлийн замналыг хүндэтгэж, язгуур ашиг сонирхол, гол асуудлуудтай холбоотой асуудлаар бие биеэ дэмжинэ. Хоёр орон бүх түвшинд яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, засаглалын талаар туршлага солилцож, “Бүс ба Зам”-ыг “Хөгжлийн зам” санаачилгатай, Дэлхийн хөгжлийн санаачилгыг Монголын “Шинэ сэргэлтийн бодлого”-той, Хятадын хоёр үе шаттай хөгжлийн стратеги болон Монголын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ. Эдгээр гурван чиглэлийн хүчин чармайлт нь Хятад, Монголын харилцааг гүнзгийрүүлж, түүний өсөлтөд хүчтэй түлхэц өгнө гэж Ши Жиньпин хэлжээ.Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, Хятад улс Монгол Улстай эдийн засаг, худалдаа, эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн холболт зэрэг гол салбаруудын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн зэрэгцээ мэдээллийн технологи, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг гүн боловсруулах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Хоёр орны эрх бүхий удирдах байгууллага нягт зөвлөлдөн, дэд бүтцийн шинэ холболтын сувгийг аль болох эрт нээх, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор болон Хятад-Оросын байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулан тавих төслийг идэвхтэй ахиулан ажиллах хэрэгтэй гэв.Мөн “Монголын “Тэрбум мод” санаачилгыг Хятад улс сайшаан дэмжиж байгаа бөгөөд цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв байгуулах асуудлыг Монголын талтай хэлэлцэхэд бэлэн байна. Хоёр тал хууль тогтоох байгууллага, засгийн газар, улс төрийн намууд болон орон нутгийн түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу Хятад, Монголын найрамдлыг бэхжүүлж, хоёр орны ард түмэнд ашиг тусыг хүртээхийн тулд шинжлэх ухаан, технологи, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн салбарт болон залуучууд, иргэдийг харилцан аялуулах чиглэлээр улам нягт хамтран ажиллана. Хятад, Монголын найрамдлын шинэ бүтээн байгуулалт болох Монголын залуучуудын спортын төв болон бусад төслийг Хятад улс идэвхтэй дэмжинэ” гэж тэрбээр нэмж хэлжээ. Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын хувьд Хятад, Монгол хоёр орон олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт өргөн хүрээний нийтлэг ашиг сонирхолтой байгааг Ши Жиньпин онцлоод, Хятад улс жинхэнэ олон талт үзлийг хамтдаа хамгаалж, эвсэл бүлэг хоорондын сөргөлдөөнийг эцэс болгох, олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улстай уялдаа холбоотой хамтран ажиллана гэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, ХКН-ын XX дугаар их хурал амжилттай болж, Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд дахин баяр хүргэв. ХКН-ын удирдлага дор Хятад улс анхны зуун жилийн зорилтоо амжилттай биелүүлж байгаад Монголын тал баяртай байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши болон ХКН нь орчин үеийн социалист улсыг бүх талаар байгуулахад Хятадын ард түмнийг удирдан чиглүүлнэ гэдэгт манай улс итгэлтэй байна хэмээн тэрбээр тэмдэглэлээ. У.Хүрэлсүх Монгол Улс “Нэг-Хятад” бодлогыг тууштай баримталж буйг дахин нотлов. “Хятад улс түүхэндээ бусад улсад халдаж байгаагүй, харин бусад орныг хөгжүүлэхэд чин сэтгэлээсээ тусалж ирсэн энхийг эрхэмлэгч орон юм. Хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн төлөөх Хятадын талын санаачилсан “Дэлхийн хөгжлийн санаачилга” болон “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ыг Монгол Улс бүрэн дэмжиж байгаа. Монголын тал стратегийг уялдуулж, “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааг ахиулж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, ашигт малтмал, эрчим хүч, дэд бүтэц, уур амьсгалын хариу арга хэмжээ, ногоон хөгжил болон цөлжилттэй тэмцэх зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг байгуулахад  Хятадын талтай хамтран ажиллахад бэлэн байна” гэж хэлэв. “Олон улсын болон бүс нутгийн байдал ээдрээтэй байгаа энэ үед хоёр тал Азийн үнэт зүйлсийг сурталчилж, Азийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамтдаа дэмжих нь чухал юм. Дэлхий дахинд энх тайвныг сахин хамгаалах, тогтвортой байдал, хөгжлийг хөхиүлэн дэмжих, НҮБ-д суурилсан олон улсын харилцааны тогтолцоог дэмжих чиглэлд гаргаж буй Хятад улсын хүчин чармайлтыг Монгол Улс өндрөөр үнэлж байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэн хэллээ.Хоёр тал “Шинэ эринд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргаж, шинэчлэл хөгжлийг ахиулах, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан нийтлэг ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулахын төлөө хамтран ажиллахаар тохиролцжээ. Энэхүү хэлэлцээний төгсгөлд хоёр улсын төрийн тэргүүн нар эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, гааль болон цөлжилтийг сааруулах чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав.Хэлэлцээний өмнө Ши Жиньпин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг АИХ-ын хойд танхимд угтан авсан юм. Энэ үеэр БНХАУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж, Тяньаньмэний талбайд 21 удаа ёслолын буудлага хийв. Хэлэлцээний дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нартай хүндэтгэлийн зоог барив.
https://montsame.mn/mn/read/308904
Хятадын зарим хотод ковидын хязгаарлалтыг сулруулжээ
2022-11-29 10:23:46
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. БНХАУ-ын нийслэл Бээжин, Гуанжоу болон Өрөмч хотын эрх баригчид оршин суугчид нь  ковидтой тэмцэх арга хэмжээг эсэргүүцэж байгаатай холбогдуулан коронавирусээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг илүү оновчтой болголоо гэж Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, Бээжин хотын эрх баригчид вирусний халдвар тархах эрсдэл ихтэй бүсүүдийг тогтоож, байшин, барилгад хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Халдварын эх үүсвэр тодорхойгүй эсвэл вирус нийгэмд хурдацтай тархаж байгаа тохиолдолд эдгээр бүсийг өргөжүүлж магадгүй. Өмнө нь эрх баригчид нэг өвчтөн илрэхэд л бүхэл бүтэн орон сууцны цогцолборуудыг "хааж" байсан юм.Үүнээс гадна, нийслэлийн удирдлагууд эрсдэл ихтэй бүс гэж тогтоосон газруудыг хаахдаа “хатуу зүйл” ашиглахыг хоригложээ. Түүнчлэн барилга руу орох хаалгыг болон нүүлгэн шилжүүлэн гарцыг хаахыг хориглосон байна. Өмнөд Хятадын Гуандун мужийн засаг захиргааны төв болох Гуанжоу хотод эрх баригчид ковидын хязгаарлалтын улмаас гэрээсээ гарахгүй байгаа иргэдийг өдөр бүр заавал өгөх шинжилгээнээс чөлөөлсөн байна. Тодруулбал, цахимаар хичээллэж буй багш, оюутнууд, мөн гэрээсээ ажиллаж буй ажилчдыг чөлөөлжээ.БНХАУ-ын баруун хойд нутагт орших Шинжаан-Уйгурын өөртөө засах орны нийслэл Өрөмч хотод мөн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сулруулжээ. Вирусний халдвар тархах эрсдэл багатай хотын дүүргүүдэд нийтийн тээвэр, хүргэлтийн үйлчилгээг сэргээсэн байна. Тус хотод ковидтой тэмцэх арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал болсны дараа ийм шийдвэр гарчээ.   Хятадад өрнөсөн эсэргүүцлийн жагсаалӨнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын хэд хэдэн хотод ковидтой тэмцэх арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал болсон юм. Бээжин хотын Чаоян дүүрэгт болсон эсэргүүцлийн жагсаалд л гэхэд хэдэн зуун хүн оролцжээ. Жагсагчид эрх баригчдаас ковидтой тэмцэх арга хэмжээг сулруулахыг шаардсан байна. Жагсагчдын зарим нь "11 дүгээр сарын 24-нд Өрөмч хотод амиа алдсан эх орон нэгтнүүдийн дурсгалд зориулав" гэсэн бичигтэй цаас барьсан байжээ. Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөх болсны нэг шалтгаан нь Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Өрөмч хотын нэгэн өндөр байшинд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт гарсан гал юм. Энэхүү эмгэнэлт явдлын улмаас 10 хүн амиа алдаж, есөн хүн түлэгдэж гэмтсэн байна. Тус байрны оршин суугчдыг ковидын дэгдэлтийн улмаас хөл хорионд оруулсан байжээ.Хорионд орсны улмаас иргэд орон сууцнаас хурдан гарч чадаагүй, зам хаасны улмаас гал сөнөөгчид, тусгай техник хэрэгсэлтэйгээ ослын газарт очиход удсан гэх батлагдаагүй мэдээлэл Хятадын олон нийтийн сүлжээгээр гарсан юм. Харин эрх баригчид энэ мэдээллийг үгүйсгэсэн байна.
https://montsame.mn/mn/read/308894
Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ, БНХАУ-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь чухал болохыг онцлов
2022-11-29 08:42:58
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
УЛААНБААТАР. /TASS/. Монголын эрх баригчид БНХАУ, ОХУ-тай гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Бээжин хотноо уулзах үеэрээ мэдэгдлээ.“Монгол, Хятад, Оросын гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай улс өндөр ач холбогдол өгдөг” гэж У.Хүрэлсүх хэлснийг түүний хэвлэлийн алба уламжлав.Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын даргатай гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцжээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөвхөн гурван улсын хувьд төдийгүй бүс нутгийн хэмжээнд чухал ач холбогдолтой гэдэгтэй талууд санал нэгдсэн байна.Хоёр орны төрийн тэргүүн нар Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, Бээжин, Улаанбаатарын хооронд харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцжээ."БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад бодлогын нэн тэргүүний зорилт юм. Ялангуяа олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, дэлхий нийтийг хамарсан цар тахал үргэлжилж, шинэ сорилтууд тулгарч байгаа амаргүй энэ үед Монгол, Хятад хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх нь чухал” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.Айлчлалын үеэр хоёр орны удирдагчид ирэх таван жилд худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх, түүнчлэн Хятад руу Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Талууд мөн цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна гэж ТАСС агентлаг мэдээлэв.
https://montsame.mn/mn/read/308882
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд бараалхлаа
2022-11-28 17:16:30
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян тус улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бээжин хотноо даваа гарагт бараалхлаа. Талууд хоёр талын харилцааг улам өргөжүүлэх чиглэлд хамтын хүчин чармайлт гаргахаар тохиролцжээ.Хятад болон Монгол нь найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх өвөрмөц нөхцөлтэй, олон талаар харилцан бие биеэ нөхөх давуу талтай найрсаг хөршүүд юм гэж Ли Көчян хэлээд, Хятад улс Монгол Улстай тогтоосон харилцаагаа үргэлж чухалчилж, хөршийн дипломат ажиллагаанд хоёр орны харилцаа чухал байр суурь эзэлсээр ирсэн гэв.Хятад улс Монгол Улстай өндөр түвшний нягт хэлхээ холбоогоо хадгалж, бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутаг, олон улсын үйл хэрэг дэх харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлэхийн сацуу хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахад бэлэн байна гэж Ли Көчян хэлжээ.Түүнчлэн Хятад, Монголын хамтын ажиллагаа нь бүс нутгийн тогтвортой байдал, хөгжилд төдийгүй дэлхийн энх тайвныг тогтооход хувь нэмэр оруулж байгааг онцолжээ. Манай улс Монгол Улстай хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг сайжруулж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, нүүрс болон бусад эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хангамжийг хамтаар хамгаалахад бэлэн байна гэж тэрбээр хэлэв. Хятад улс хилээр дамжин өнгөрөх тээвэр, төмөр замын харилцааны хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаагаа бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад хүчин чармайлт гаргана гэж Ли Көчян нэмж хэлжээ.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд, Монгол, Хятад нь сайн хөрш, сайн нөхөр, сайн түнш гэдгийг цохон тэмдэглэжээ. Мөн Хятад улстай урт хугацааны, тогтвортой, сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглээд, хоёр орны хөгжлийн стратегийн уялдаа холбоог сайжруулж, хоёр талын худалдааг өргөжүүлэхэд бэлэн байна гэв. Монгол Улс дэд бүтэц, эрчим хүч, цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ложистик, тээвэрлэлтийг хөнгөвчлөх, хилийн боомтуудын гаалийн бүрдүүлэлт хийх ажлыг сайжруулах, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахын төлөө хамтын хүчин чармайлт гаргахад БНХАУ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэж У.Хүрэлсүх хэлжээ.
https://montsame.mn/mn/read/308854
CGTN: Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал Хятад-Монголын харилцааг шинэ шатанд гаргана
2022-11-28 16:23:16
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /CGTN/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал Хятад-Монголын харилцааг шинэ шатанд гаргана гэсэн гарчиг бүхий нэгэн нийтлэл Хятадын Төв Радио Телевизийн “CGTN” телевизийн цахим хуудсанд гарсныг орчуулан хүргэж байна.БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны наймдугаар сард Монгол Улсад төрийн айчлал хийх үеэрээ “Хямралын үед бие биендээ тусалж, Хятад-Монголын харилцааны хөгжлийн шинэ эрин үеийг хамтдаа бүтээцгээе” хэмээх сэдвийн хүрээнд Монголын төрийн ордонд илтгэл тавьж байсан билээ. Тэрбээр уг илтгэлдээ Хятад-Монголын найрамдлыг тодорхойлон хэлэхдээ, “Сайн хөрш алтнаас ч үнэтэй. Хятад улс бол дэлхийн хамгийн олон хөрштэй орон бөгөөд манай улс хөрш орнуудаа ‘үнэт баялаг’ гэж үздэг” гэсэн юм. 1960 оны хавар тухайн үеийн Хятад улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай Монголд айлчлах үеэр хоёр улс эдийн засгийн харилцан туслалцаа үзүүлэх, шинжлэх ухаан ба технологийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тухай Найрамдал, харилцан туслалцааны гэрээнд гарын үсэг зурж байсан түүхтэй. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны наймдугаар сарын 7-нд нийслэл Улаанбаатар хотноо БНХАУ-ын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-г хүлээн авч уулзах үеэрээ Хятад улсыг “алтнаас ч үнэтэй” сайн хөрш гэж тодорхойлон хэлсэн. “Бээжин 2022” өвлийн олимпын наадмыг “бойкотлохыг” АНУ тэргүүтэй улс орнууд уриалж байсан ч Л.Оюун-Эрдэнэ энэ олимпын наадмын нээлтийн ёслолд биечлэн оролцсон нь Хятад-Монголын харилцааг улам бүр бэхжүүлж өгсөн юм.Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хятад улсад одоо хийж буй хоёр өдрийн айлчлал нь хоёр талын харилцааны шинэ эрин үеийг эхлүүлэх төлөвтэй байна.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Хятад улсад хийж буй У.Хүрэлсүхийн анхны төрийн айлчлал нь Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурал өндөрлөсний дараахан болж байна. Энэ нь Монгол Улс дэлхийн тавцанд Хятад улсын үзүүлж буй нөлөө болон Хятад улстай харилцаагаа бэхжүүлэхийг ихээхэн чухал ач холбогдол өгдөг болохыг илтгэн харуулж байна.2022 оны есдүгээр сарын 15-нд Узбекистаны Самарканд хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын үеэр У.Хүрэлсүх БНХАУ-ын даргатай уулзахдаа, “Манай хоёр улс хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь бидний уламжлалт найрсаг харилцаа улам бат бөх болж буйн илрэл” гэж хэлсэн юм.Хятад улсын “Бүс ба Зам” санаачилгыг Монгол Улс тууштай дэмжсээр ирсэн билээ.  Монгол Улс нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын түнш орон юм.Харин БНХАУ нь уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилттэй тэмцэхийн тулд 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарих зорилгоор хэрэгжүүлж буй Монголын “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.У.Хүрэлсүхийн айлчлал нь Монгол-Хятадын улс төр, эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлэх болно. Хятадын хөрөнгө оруулалт нь Монголын нийгэм-эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц болсоор ирсэн учир энэ айлчлал нь Монголын Засгийн газрын гаргаж буй улс төрийн прагматик овсгоо самбаа, ур чадварын илэрхийлэл болж байна.БНХАУ нь Монголын хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр бөгөөд худалдааны хамгийн том түншийн байр сууриа сүүлийн 18 жил дараалан хадгалсаар иржээ.2022 оны наймдугаар сарын байдлаар, Монголын Хятад улстай хийсэн худалдааны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.4 хувиар өсөн 8.5 тэрбум ам.долларт хүрчээ. Тодруулбал, Монголын Хятадтай хийсэн экспортын хэмжээ 6.59 тэрбум ам.долларт хүрсэн бол импорт нь 1.91 тэрбум ам.доллароор хэмжигдсэн байна.Түүнчлэн “Бүс ба Зам” болон Монголын “Талын зам” хөтөлбөр нь Хятад, Монголын хувьд хоёр талын хөгжлийн стратегиудаа нэгтгэх замаар  харилцаагаа бэхжүүлэх зөв зам юм. Тус хоёр улс нь энэ айлчлалыг стратегийн харилцан илтгэлцлээ гүнзгийрүүлж, худалдаа болон хөрөнгө оруулалтын салбарын прагматик хамтын ажиллагааг ахиулж, аюулгүй байдал ба батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр талын харилцаагаа шинэ шатанд гаргах “боломж” болгон ашиглах хэрэгтэй.
https://montsame.mn/mn/read/308849
Ким Жөн Ун: БНАСАУ-ын эцсийн зорилго "дэлхийн хамгийн хүчирхэг стратегийн цөмийн хүчинтэй болох"
2022-11-28 16:12:53
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын эцсийн зорилго бол "дэлхийн хамгийн хүчирхэг стратегийн цөмийн хүчинтэй болох явдал юм" гэж тус улсын удирдагч Ким Жөн Ун мэдэгдсэнийг KCNA агентлаг уламжлав. "Бүх цаг үед төр, ард түмнийхээ нэр төр, тусгаар тогтнолыг найдвартай хамгаалахын тулд цөмийн хүчийг бий болгох нь бидний хамгийн том, хамгийн чухал хувьсгалт зорилго юм. Мөн бидний туйлын зорилго бол дэлхийн хамгийн хүчтэй стратегийн хүч, өнгөрсөн зуунд байгаагүй үнэмлэхүй хүчийг эзэмших явдал юм" гэж Ким Жөн Ун сүүлд явуулсан тив алгасагч «Хвасон-17» баллистик пуужингийн туршилтад оролцсон цэргийн алба хаагчид, эрдэмтэд, техникийн ажилтнуудын зэрэг дэвийг нэмэгдүүлэх, урамшуулах тухай зарлигтаа дурджээ. БНАСАУ 11 дүгээр сарын 18-нд тив алгасагч "Хвасон-17" баллистик пуужин харвасан юм. Өмнөд Солонгосын цэргийн шинжээчдийн мэдээлснээр, энэ пуужин нь 15 мянга гаруй км нисэж, АНУ-ын эх газарт тусах чадалтай байна.
https://montsame.mn/mn/read/308841
Газрын тосны үнэ унажээ
2022-11-28 15:57:53
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /Reuters/. Дэлхийн газрын тосны хамгийн том импортлогч орон болох Хятад улсад “COVID-19” халдвартай тэмцэх хязгаарлалтуудыг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн нь газрын тосны эрэлтэд нөлөөлөх вий гэх болгоомжлол үүсэж, улмаар даваа гарагт газрын тосны үнэ 2 гаруй ам.доллароор унаж, “WTI” маркийн газрын тосны үнэ 11 сарын доод түвшинд хүрчээ.Тодруулбал, “Brent” маркийн газрын тосны нэг торхийн үнэ 2.16 ам.доллар буюу 2.6 хувиар буурч, 81.47 ам.долларт хүрсэн нь нэгдүгээр сарын 11-нээс хойших хамгийн сул үзүүлэлт болжээ. Мөн “WTI” маркийн газрын тосны үнэ 2.08 ам.доллароор /2.7 хувь/ буурснаар 74.20 ам.долларт хүрсэн байна. Олон улсын жишиг хоёр маркийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоног дараалан буурч, өнгөрсөн долоо хоногт сүүлийн 10 сарын доод түвшинд хүрээд байсан юм. Өнгөрсөн долоо хоногт “Brent” 4.6 хувь, “WTI” 4.7 хувиар тус тус үнэ нь унасан байна. “Хятадад “COVID-19” халдварын тохиолдол нэмэгдэж, Засгийн газраас халдвартай тэмцэхийн тулд хэрэгжүүлж буй хатуу арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн нь газрын тосны эрэлт буурах вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа үед үнэ ийнхүү буурч байна” гэж “Nissan Securities” компанийн судлаач Кикүзава Хироюки мэдээлжээ.
https://montsame.mn/mn/read/308845
Малайзын шинэ Ерөнхий сайд зардлыг бууруулахын тулд “Mercedes S600” автомашинаас татгалзжээ
2022-11-28 14:10:17
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /TASS/. Малайзын шинэ Ерөнхий сайд Анвар Ибрахим зардлыг бууруулах зорилгоор Засгийн газрын тэргүүнээр томилогдсонтой нь холбогдуулан өгсөн тансаг зэрэглэлийн “Mercedes S600” автомашинаас татгалзахаар шийджээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсанд мэдэгдсэн байна."Би “Mercedes S600”-аас татгалзахаар шийдсэн. Миний ажилд нэмэлт зардал гарахыг би хүсэхгүй байна. Энэ машины оронд өөрийн засаг захиргааны мэдэлд байгаа бусад тээврийн хэрэгслийг ашиглана" гэж Ибрахим онцолжээ.Танхимынхаа сайд нарын тоог цөөлж, цалинг нь бууруулахаар төлөвлөж байгаагаа Малайзын Ерөнхий сайд 11 дүгээр сарын 25-нд мэдэгдсэн юм.Малайзад энэ сарын 19-нд болсон бүх нийтийн сонгуулиар аль ч нам, эвсэл парламентын доод танхимд олонхын суудал авч чадаагүй байна. Үүнтэй холбоотойгоор өрсөлдөгч намууд хамтарсан Засгийн газар байгуулах зайлшгүй шаардлага бий болжээ. Гэвч энэ асуудлаар талууд зөвшилцөлд хүрч чадаагүй тул шинэ Ерөнхий сайдыг томилох шийдвэрийг хаан гаргасан бөгөөд түүний сонголт нь өмнө нь Шадар сайдын албыг хашиж байсан Анвар Ибрахим байв. “Итгэл найдварын эвсэл”-ийг тэргүүлдэг Ибрахим 11 дүгээр сарын 24-нд албан ёсоор тангаргаа өргөжээ.
https://montsame.mn/mn/read/308833
Монголтой залгаа Тувагийн хилийн боомтод эдийн засгийн онцгой бүс байгуулна
2022-11-28 13:11:47
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын эрх баригчид Орос, Монголын хилийн “Хандгайт” авто замын боомтын бүсэд эдийн засгийн онцгой бүс байгуулахаар төлөвлөж байгаа талаар Тувагийн тэргүүн Владислав Ховалыг мэдээлжээ. Эдийн засгийн ийм бүс нээхийн тулд техник, эдийн засгийн үндэслэл тооцоог хийх шаардлагатай. ТЭЗҮ үндсэндээ бэлэн болсон гэж тэрбээр мэдээлсэн байна.Одоо “Хандгайт” боомтыг шинэчлэн засаж байгаа юм. Уг боомтын дэргэд тээвэр, ложистикийн төв баригдах аж. Тувагийн Засгийн газар анхны хөрөнгө оруулагчдыг хайж байгаа бөгөөд 2024 онд ажил эхэлнэ гэж бүс нутгийн тэргүүн үзэж байна.Тувагийн эрх баригчид Монгол Улсаар дамжин БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орон руу хил дамнасан гарц бий болгохоор төлөвлөж байгаа ажээ. Монголын талд “Боршоо” шалган нэвтрүүлэх боомт бий. Шинэчилж зассаны дараа боомтоор дамжих худалдааны эргэлт дор хаяж гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна.
https://montsame.mn/mn/read/308821
Индонезид газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэнэ
2022-11-28 11:48:16
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ЖАКАРТА. /Xinhua/. Индонезийн Засгийн газар Баруун Ява мужид болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст зориулан шинээр аюулгүй газарт олон зуун байшин барихаар төлөвлөж байна гэж тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах хороо ням гарагт мэдэгджээ.Байгалийн гамшгийн уршгийг арилгах хорооны дарга Сухарьянтогийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлснээр, Нийтийн аж ахуй, нийтийн орон сууцны яамны хэрэгжүүлэх хоёр га газарт шинэ байшингуудыг барих ажил ирэх долоо хоногоос эхлэх ажээ. “Газар хөдлөлтийн улмаас гэр орон нь ноцтой нурж сүйдсэн, цаг уур, уур амьсгал судлал, геофизикийн газруудын хориглосон газруудад амьдарч буй оршин суугчдыг нүүлгэхийг нэн тэргүүнд чухалчилна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Нийт 200 байшинг шинэ байршилд сэргээн байгуулна гэж Чианжур хотын засаг захиргааны тэргүүн Херман Сухерман хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ. Сухарьянтогийн хэлснээр, эвдэрч сүйдсэн ч сэргээн босгох боломжтой байшингуудад Засгийн газрын зүгээс 50 сая хүртэлх рупигийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Өнгөрсөн даваа гарагт Баруун Ява мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо ням гаргийн байдлаар 321-т хүрч нэмэгдэж, 11 хүн сураггүй хэвээр байгаа бол 73 874 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 62 628 байшин барилга эвдэрч сүйдсэн байна.
https://montsame.mn/mn/read/308820
БНАСАУ-ын удирдагчийн охин дахин олны өмнө гарч иржээ
2022-11-28 10:58:09
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ПЁНЬЯН. /AP/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны охин дахин олны өмнө гарч иржээ. Энэ удаа пуужин бүтээхэд оролцсон албаны хүмүүстэй уулзсан түүнийг аавынхаа “хамгийн хайртай охин” хэмээн тодорхойлжээ. Дөнгөж 10 орчим настай ч зоримог төрхтэй шинэ зургууд нь түүнийг залгамжлагчаар томилох эсэх талаарх маргааныг улам гүнзгийрүүлж байна.Ким Жөн Уны хоёр дахь хүүхэд болох 9, 10 орчим настай Жү Э гэж үзэж байгаа охин тив алгасагч баллистик пуужингийн туршилтыг эцэг эх болон бусад өндөр албан тушаалтнуудын хамтаар үзсэнийг харуулсан гэрэл зургуудыг БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл 11 дүгээр сарын 19-нд нийтэлсэн юм. Улмаар ням гарагт Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээндээ охины талаар хоёр дахь удаагаа дурдаж, түүнийг удирдагчийн хамтаар “Хвасон-17” тив алгасагч пуужинг туршилтаар харвахад оролцсон эрдэмтэд, албаны төлөөлөгчид тэргүүтэй хүмүүстэй хамт зургаа авхуулсан талаар мэдээлжээ. “KCNА” охины талаар энэ удаа мэдээлэхдээ Ким Жөн Уны “хайрт охин” хэмээх өмнөх тодорхойлолтоосоо илүү хүндэтгэсэн байдалтайгаар “хамгийн хайртай” хүүхэд хэмээн тодорхойлсон байна. Гэрэл зургуудаас үзэхэд охин урт, хар өнгийн хүрэм өмсөж, аавынхаа гараас сугадсан байжээ.
https://montsame.mn/mn/read/308815
Ираны парламент ШХАБ-д элсэн орох тухай хуулийн төслийг баталжээ
2022-11-28 10:23:05
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТЕХРАН. /Mehr/. Исламын Бүгд Найрамдах Иран Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад /ШХАБ/ элсүүлэх тухай хуулийн төслийг тус улсын Межлис буюу парламент олонхын саналаар баталлаа гэж “Mehr” агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, хуулийн төслийг батлахыг парламентын гишүүдийн 205 нь дэмжиж, гурав нь эсэргүүцсэн бол дөрвөн хүн түдгэлзсэн байна. Ираны парламентын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын комиссын хэвлэлийн төлөөлөгч Абольфазль Амуйи хэлэхдээ, "Ираныг гишүүнээр элсүүлэх нөхцөл бол тус байгууллагаас өнөөг хүртэл баталсан бүх баримт бичгийг батлах явдал юм" гэжээ. "Хэрэв ШХАБ ойрын хугацаанд ямар нэгэн шинэ баримт бичиг баталбал Межлис мөн үүнийг хэлэлцэж батлах ёстой" гэж Амуйи онцолжээ.Ираныг ШХАБ-д элсүүлэх тухай хуулийн төсөлд тус улсын Ерөнхийлөгч Эбрахим Раиси есдүгээр сарын 30-нд гарын үсэг зурсан байна. “Залуу сэтгүүлчдийн клуб” агентлагийн мэдээлснээр, Раиси уг хуулийн төслийг парламентад хэлэлцүүлэхээр илгээжээ.ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Узбекистаны Самарканд хотноо есдүгээр сарын 15-16-нд болсон байна. Энэ удаагийн уулзалтаар Беларусийг тус байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх үйл явцыг эхлүүлж, Ираны төлөөлөгчид ШХАБ-д элсэх үүрэг амлалтын тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. Түүнчлэн Египет, Катар улсууд яриа хэлцээний түнш орон болсон бол Бахрейн, Кувейт, Мальдив, Мьянмар, АНЭУ энэ статусыг авах үйл явцыг эхлүүлсэн байна.
https://montsame.mn/mn/read/308811
Шанхай, Бээжин болон Хятадын бусад хотод томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болжээ
2022-11-28 09:43:17
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
БЭЭЖИН. /BBC/. Хятадад ковидтой тэмцэх засгийн газрын арга хэмжээг эсэргүүцэх нь улам нэмэгдэж, эсэргүүцэгчид улс төрийн шинжтэй, засгийн газрын эсрэг уриа лоозон барин жагсах болжээ. Өнгөрсөн амралтын өдөр Шанхай хотын гудамжинд олон мянган хүн жагссан бол Бээжин, Нанжин хотын их сургуулиудын оюутнууд жагсаал зохион байгуулсан байна. Хятадын томоохон хот бөгөөд дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг Шанхай хотод болсон жагсаалын үеэр "Ши Жиньпин яв!", "Коммунист намынхан яв!" хэмээн хашхиралдаж байжээ.Ийм уриа лоозонгууд нь Хятадын хувьд нэн ховор бөгөөд засгийн газар болон төрийн тэргүүнийг шууд шүүмжлэх нь эмгэнэлтэйгээр төгсдөг билээ.Гэхдээ саяхан үргэлжилнэ гэж мэдэгдсэн Ши Жиньпиний "тэг ковид" бодлогод сэтгэл дундуур байгаа нь улам бүр нэмэгдэж байгааг Засгийн газар ихээхэн дутуу үнэлсэн бололтой гэж ажиглагчид үзэж байна. Шанхай хотод болсон эсэргүүцлийн жагсаалын нэгэн оролцогч “ВВС”-д ярихдаа, хүмүүс гудамжинд цуглахыг хараад "ихэд цочирдож, сандарсан" хэмээгээд Хятадад ийм цар хүрээтэй эсэргүүцэл гарч байгаа анхны тохиолдол нь энэ гэжээ. Өөр нэг жагсагч хэлэхдээ, тэд цагдаа нараас жагсаалын талаар ямар сэтгэгдэлтэй байгааг асуухад "та нартай л адил" хэмээн хариулжээ. Гэвч тэд төрийн дүрэмт хувцас өмсдөг тул ажлаа л хийж байна гэж жагсагч хэлсэн байна. Гэсэн ч цагдаагийнхан хүч хэрэглэсэн талаар бусад жагсагчид ярьсан байна. Жагсаалын үеэр найзыг нь цагдаа нар зодсон, бас бусад хүмүүс рүү нулимс асгаруулагч цацсан гэж жагсагчдын нэг “Ассошиэйтед Пресс” агентлагт ярьжээ.Хэдийгээр ням гаргийн өглөө гэхэд Шанхай хотод эсэргүүцэл намжсан ч жагсаал болсон гудамжуудад олон арван цагдаа, хувийн хамгаалалтын ажилтнууд, энгийн хувцастай цагдаа нар нэмэгдэж ирснийг "ВВС" тэмдэглэсэн байна. Өрөмч хотод гал түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан гэрэл зураг, дүрс бичлэг интернэтэд тавигдсан бөгөөд үүнээс одоогийн эсэргүүцэл эхэлж, Бээжин, Нанжины их сургуулиудын оюутнууд эсэргүүцлийн арга хэмжээ эхлүүлжээ. Нийслэл хотын Цинхуа их сургуульд болсон ийм жагсаалд олон зуун хүн оролцсон гэж нэгэн оюутан “AFP” агентлагт ярьсан байна. Жагсагчид хоосон цаас барин зогссон бөгөөд энэ нь Хятадын цензурийг эсэргүүцэж буйн шинэ бэлгэдэл болж, хүмүүс мөн эрх чөлөө, ардчилалд уриалан хашхирч байсан гэнэ. Эсэргүүцэл эхлэх болсон шалтгаанШинжаан-Уйгурын өөртөө засах орны Өрөмч хотод коронавирусний эсрэг хатуу хязгаарлалтыг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаалын дүрс бичлэг өмнө нь Хятадын олон нийтийн сүлжээгээр гарчээ. Тус хотод олон давхар орон сууцны барилгад өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт гал гарч, 10 хүн амиа алдсаны дараа эсэргүүцэл дэгдсэн байна.  Дүрс бичлэгт олонх нь маск зүүсэн оршин суугчид бүрий болмогц хотын гудамжинд цугларч, эрх баригчдын төлөөлөлтэй зөрчилдөн "Ковидын хөл хориог дуусга!" хэмээн хашгиралдаж байсан байна. Өөр нэг бичлэгт, хотын албаны ажилтнуудын барьж буй хамгаалалтын хашааг олон хүн давж, эвдэж байгааг харуулжээ.Өрөмч хотод гарсан гал түймэр нь сүүлийн саруудыг хатуу хөл хорионд өнгөрүүлсэн хятадуудын хувьд аймшигт үйл явдал болсон юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, орон сууцанд хөл хорио тогтоож, цоожилсон байсан тул оршин суугчид гадагш гарах боломжгүй байжээ. Харин үүнийг эрх баригчид няцаасан ч олны эсэргүүцэл, түгшүүрийг зогсоож чадаагүй байна.Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, олон сая хүн гурван жилийн туршид хөдөлгөөнөө хязгаарлуулж, өдөр бүр ковидын шалгалтад орохоос залхаж эхэлжээ. Энэхүү бухимдал Хятадын томоохон хотуудаас эхлээд Шинжаан, Төвөд зэрэг алслагдсан бүс нутгийг хамарч, их сургуулийн оюутнууд, үйлдвэрийн ажилчид, жирийн иргэд зэрэг нийгмийн бүхий л салбарыг нэгтгэжээ.Энэ бухимдал нэмэгдэхийн хэрээр ковидын эсрэг арга хэмжээг эсэргүүцэх жагсаал улам бүр нэмэгдсээр байна. Гэхдээ энэ амралтын өдрүүдэд болсон жагсаал цуглаанд цугларсан хүмүүс Засгийн газар болон Ши Жиньпинийг ил тод шүүмжилсэн нь Хятадын хувьд ер бусын үзэгдэл юм.Зарим нь Хятадын төрийн далбаагаа барин эсэргүүцлээ илэрхийлж, төрийн дууллаа дуулж, ард түмнийг “босохыг” уриалжээ. Энэ бол эх оронч үзлийн илрэл бөгөөд Ши Жиньпиний "тэг ковид" бодлогоос болж хохирч буй нутаг нэгтнүүдтэйгээ эв санаа нэгтэй байгаагийн илэрхийлэл, босож хөдлөхийг уриалж буй уриалга гэж ажиглагчид үзэж байна.
https://montsame.mn/mn/read/308806
К.Фүмиогийн Засгийн газрын дэмжигчдийн түвшин буурчээ
2022-11-28 09:16:50
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Засгийн газрын дэмжигчдийн түвшин 33.1 хувьд буюу өнгөрсөн онд эмхлэн байгуулагдсанаасаа хойших хамгийн сул үзүүлэлтэд хүрснийг “Kyodo” агентлагаас ням гарагт танилцуулсан санал асуулгын дүн харуулжээ. Засгийн газрын гурван сайд сар хүрэхгүй хугацааны дотор огцорсны дараа санал асуулгыг явуулсан байна.Дэмжигчдийн түвшин 10 дугаар сүүлээр явуулсан өмнөх санал асуулгын дүнгээс 4 гаруй хувиар буурсан бол санал асуулгад оролцогчдын 51.6 хувь нь Засгийн газрыг дэмжихгүй байгаагаа илэрхийлснээр энэ үзүүлэлт К.Фүмиог өнгөрсөн оны 10 дугаар сард албан тушаалдаа орсноос хойш анх удаагаа 50 хувийн босгыг давсан байна. Өнгөрсөн бямба, ням гарагт орон даяар утсаар явуулсан санал асуулгад оролцогчдоос Ерөнхий сайдыг хэзээ огцруулах хүсэлтэй байгаа талаар тодруулахад, 30.2 хувь нь “нэн даруй” огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.Харин 29.4 хувь нь эрх баригч Либерал Ардчилсан намын даргын бүрэн эрхийн хугацаа нь 2024 оны есдүгээр сар дуусах хүртэл, 23.6 хувь нь ирэх оны тавдугаар сард Хирошима хотод зохион байгуулагдах “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг өнгөртөл хүлээнэ гэж хариулсан байна. Мөн санал асуулгад оролцогчдын 62.4 хувь нь К.Фүмиог гурван сайдыг огцруулах шийдвэрийг хэт хожуу гаргасан гэж үзсэн бол 26.0 хувь нь тохиромжтой хугацаанд шийдвэр гаргасан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд Терада Минорү өнгөрсөн ням гарагт улс төрийн санхүүжилттэй холбоотой дуулианы улмаас огцорсон юм. Түүнчлэн 10 дугаар сарын сүүлээр Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ямагива Дайширо “Эв нэгдлийн сүм”-тэй холбоотой байсан нь илчлэгдсэнтэй холбоотойгоор, мөн 11 дүгээр сарын эхээр Хууль зүйн сайд Ханаши Ясүхиро цаазын ялын талаар зохисгүй үг хэлснийхээ улмаас огцорчээ.Санал асуулгын хүрээнд түүврийн аргаар сонгосон, санал өгөх эрхтэй сонгогч бүхий 519 өрхийн суурин утас, 1913 гар утасны дугаар луу залгаснаас 420 өрхийн гишүүн, 615 гар утасны хэрэглэгчийн хариултад тулгуурлан дээрх дүнг гаргажээ.
https://montsame.mn/mn/read/308808
Цар тахлын дараа жуулчдын хамгийн их аялсан орнуудыг нэрлэжээ
2022-11-25 16:30:13
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /CNBC/. Аялагчид ирэх онд зорин очих газруудаа төлөвлөх цаг ойртож буйтай холбогдуулан 2022 онд жуулчдын хамгийн их аялсан орнуудыг нэрлэжээ.Нислэгийн тийзийн мэдээллийг судалдаг “ForwardKeys” компани жил тутмын тайландаа улс орнуудыг “COVID-19” цар тахлын улмаас 2020, 2021 онд огцом буурсан аялал жуулчлалын үзүүлэлтээр нь жагсаасан байна. Жагсаалтын эхний 20 байрт орсон орнуудын дийлэнх нь Төв Америк, Карибын тэнгисийн орнууд байжээ. “ForwardKeys”-ийн мэдээлснээр, эдгээр бүсийн аялал жуулчлалаас ихээхэн хамааралтай олон улс орон “COVID-19”-тэй холбоотой зорчих хөдөлгөөний харьцангуй зөөлөн хязгаарлалтыг тогтоож, цар тахлын үед ч жуулчдын урсгалыг тогтвортой байлгаж чадсаныг энэхүү статистик харуулсан байна.Ийнхүү 2022 онд хамгийн их жуулчин аялсан орноор Доминиканы Бүгд Найрамдах Улс шалгарчээ. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 18-ны хооронд тус улс 2019 оны мөн үеийнхээсээ 5 хувиар илүү жуулчин хүлээн авсан байна. Ингэснээр Карибын тэнгисийн орнуудаас хамгийн олон жуулчин хүлээн авсан орон болсныг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлэл харуулжээ. Доминикан улс нь жилийн аль ч үед очиж тоглох боломжтой гольфын талбайгаараа алдартайгаас гадна Карибын тэнгисийн эргийн хамгийн тансаг зэрэглэлийн амралтын газрууд Пунта-Кана, Ла-Романа хотуудад нь байдаг. Тус улсын араас Турк, Коста-Рика, Мексик, Ямайка, Пакистан, Бангладеш, Грек, Египет, Португал эхний 10-т жагсжээ. Жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Турк улсын хувьд энэ онд 2019 оныхтой харьцуулахад 66 хувиар илүү жуулчин хүлээн авсан байна. Гэхдээ “ForwardKeys”-ийн тайланд дурдсанаар, 2022 онд тус улсын аялал жуулчлалын үзүүлэлтүүд 2019 оныхтой ойролцоо түвшинд байжээ. Харин Коста-Рика жагсаалтын гуравдугаарт орсон бөгөөд серфингийн спортоор хичээллэх гайхалтай боломжийг олгодгийн сацуу галт уул, биологийн төрөл зүйлээрээ алдартай. Мөн тус улс нь тайван амрах нөхцөлийг бүрдүүлдэг, тайван амьдралын хэв маягийг эрхэмлэдэг гэдгээтэй нэртэй байна.
https://montsame.mn/mn/read/308738
И.Маск “Twitter”-ийн хаагдсан хаягуудыг сэргээхээ мэдэгджээ
2022-11-25 14:49:02
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ВАШИНГТОН. /Reuters/. “Twitter” компанийн шинэ эзэн Илон Маск хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулсныхаа дараа ирэх долоо хоногоос эхлэн хууль зөрчөөгүй хэрэглэгчдийн хаагдсан хаягуудад “бүх нийтийг хамарсан өршөөл” үзүүлэхээ пүрэв гарагт мэдэгджээ.Түүний “Twitter” нийгмийн сүлжээнд лхагва гарагт нийтэлсэн санал асуулгад 3.16 сая гаруй хэрэглэгч оролцсоны 72.4 хувь нь хаяг нь хаагдсан хэрэглэгчдийг эргүүлэн авчрахыг дэмжсэн санал өгсөн байна. “Twitter” компанийг өнгөрсөн сард худалдан авсан И.Маск пүрэв гарагт өөрийн хаягтаа, “Хүмүүс өөрсдийн саналаа илэрхийллээ. Ирэх долоо хоногоос өршөөл үзүүлж эхэлнэ” хэмээн нийтэлжээ. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, “Babylon Bee” цахим хуудас, инээдмийн жүжигчин Кэти Гриффин нарын хаагдсан хаягийг сэргээсэн юм. И.Маск нийгмийн сүлжээний контентыг зохицуулах “олон янзын үзэл бодол бүхий” зөвлөлийг байгуулна гэдгээ 10 дугаар сард “Twitter” хуудсандаа жиргээд, зөвлөлийг байгуулагдахаас өмнө контент болон хаягийг сэргээхтэй холбоотой томоохон шийдвэр гаргахгүй гэсэн байна. “Twitter”-ийн эзэн болсон эхний хэдэн долоо хоногтоо тэрбээр дуулиан шуугиантай олон өөрчлөлт шийдвэрийг гаргаж, компанийн гүйцэтгэх захирал асан Параг Агравал тэргүүтэй удирдах албан тушаалтнуудыг ажлаас нь халжээ. Мөн аюулгүй байдал, хувийн мэдээлэл хариуцсан өндөр албан тушаалтнууд ажлаасаа гарсан мэдээлэл гарсан байна.
https://montsame.mn/mn/read/308718
КАТАР-2022: Нэг ч гоол оруулахгүйгээр тэнцэх тохиолдол их байна
2022-11-25 12:59:58
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
ДОХА. /France24/. Пүрэв гарагт Уругвай, БНСУ-ын шигшээ багуудын тоглолт 0-0 онооны харьцаатай тэнцээгээр өндөрлөснөөр энэ удаагийн ДАШТ-д нэг ч гоол оруулахгүйгээр тэнцсэн тохиолдлын тоо дөрөв болжээ.Ингэснээр өмнөх хөл бөмбөгийн ДАШТ-үүдэд тогтоосон дээд үзүүлэлтийн тэн хагасаас даваад байна. Тодруулбал, 0-0 харьцаатайгаар тэнцсэн хамгийн олон буюу долоон тохиолдол 1982, 2006, 2010, 2014 оны ДАШТ-ий үеэр гарч байжээ. Харин 2018 онд ОХУ-д болсон ДАШТ-ий үеэр ердөө ганцхан буюу Дани, Францын шигшээ багуудын тоглолт 0-0 харьцаатай өндөрлөж байжээ. Түүнчлэн 1930, 1934, 1938, 1950, 1954 оны ДАШТ-үүдэд ийм тохиолдол гараагүй байна. Катарт энэ сарын 20-24-ний өдрүүдэд болсон 16 тоглолтоос Мексик-Польш, Дани-Тунис, Хорват-Марокко, БНСУ-Уругвайн шигшээ багийн тоглолтууд 0-0 харьцаатай өндөрлөөд байна.
https://montsame.mn/mn/read/308701
“Хү” хамтлагийг ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр сонгохоор шийджээ
2022-11-25 10:53:48
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОЁЛ УРЛАГ
НЬЮ-ЙОРК. /UNESCO/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ Ерөнхий захирал Одри Азуле Монголын хүнд металл урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Хү” хамтлагийг ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр сонгох шийдвэрээ энэ сарын 25-ны баасан гарагт тус байгууллагын төв байранд болох ёслолын үеэр зарлана.О.Азуле Монгол Улсад 2022 оны наймдугаар сард албан ёсны айлчлал хийх үеэрээ “Хү” хамтлагийн найман гишүүнтэй уулзсан бөгөөд тэдний хөгжмийн хэв маяг, үзэл санаа нь ЮНЕСКО-гийн үнэт зүйлс, үйл хэрэгтэй нийцэж байжээ. Улаанбаатар хотноо 2016 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш дэлхий даяар олон мянган шүтэн бишрэгчтэй болж чадсан “Хү” хамтлаг нь “Хүннү рок” хэмээх хөгжмийн ер бусын урсгалыг бий болгосон юм. Ингэхдээ рок, хүнд металл урсгалыг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад орсон хөөмий, цуур, морин хуур зэрэг Монголын уламжлалт урлаг, хөгжмийн зэмсгүүдтэй хослуулдаг. Баасан гарагт “Хү” хамтлагийг “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр зарлах гэж буй нь ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал энэхүү өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Үүний хариуд хамтлагийн гишүүд ЮНЕСКО-гийн энэ чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн төлөөлөгчөөр ажиллаж, холбогдох үйл ажиллагаанд оролцож, тус байгууллагын илэрхийлж буй үзэл санаа, дохиог дамжуулан хүргэх амлалт өгөх ажээ. “Хүн” хэмээх үгийн үндэс“Хү” нь монгол хэлний “хүн” хэмээх үгийн язгуур юм. Ийнхүү нэрийдсэнээрээ хамтлагийн гишүүд хүмүүнлэгийг эрхэмлэгч гэдгээ илтгэж байна. Тэд хөгжмөөрөө дамжуулан жендерийн тэгш байдал, ялгаатай байдлыг хүндэтгэх хийгээд байгалиа хамгаалахын ач холбогдлыг агуулсан сэдвүүдийг хөнддөг. Түүгээр ч зогсохгүй устаж үгүй болох аюулд орсон нутгийн аялгууг ашиглан хэлний олон янз байдлыг сурталчилдаг. Дэлхийн тавцанд амжилт гаргаж, Монгол соёлыг сурталчлах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Хү” хамтлагийн гишүүдийг 2019 онд Монгол Улсын Соёлын элчээр томилж, 2020 онд төрийн дээд шагнал "Чингис хаан" одонгоор шагнаж урамшуулжээ.
https://montsame.mn/mn/read/308688
Японы Ерөнхий сайд АНУ-д айлчлахаар төлөвлөж байна
2022-11-25 10:19:49
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийхээр АНУ-д ирэх оны нэгдүгээр сард айлчлахаар төлөвлөж байна гэж Японы Засгийн газрын эх сурвалжууд пүрэв гарагт мэдээлжээ.Айлчлалыг нэгдүгээр сарын 7-9-ны орчимд хийхээр товлож байгаа бөгөөд энэ нь К.Фүмиогийн хувьд Ерөнхий сайдын албыг өнгөрсөн оны 10 дугаар сараас хашиж эхэлснээсээ хойш Вашингтонд хийх анхны айлчлал болох ажээ. Ерөнхий сайд мөн нэгдүгээр сарын дундуур Швейцарын Давос хотод болох олон улсын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Европын орнуудаар хийх айлчлалаа төлөвлөж байгаа гэж эх сурвалжууд хэлжээ. Тэдний мэдээлснээр, Токио, Вашингтоны засаг захиргаа мөн Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нарын “2+2” хэлбэрийн аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцээг Вашингтон хотноо нэгдүгээр сарын дундуур зохион байгуулахаар төлөвлөж байна. БНАСАУ баллистик пуужинг урьд хожид байгаагүй олноор харваж, тэр дундаа 10 дугаар сарын эхээр Японы бүлэг арлуудын дээгүүр 2017 оноос хойш анх удаагаа пуужин харваад байгаа энэ үед Япон АНУ, БНСУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж байгаа ажээ. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси наймдугаар сард Тайваньд айлчилсны дараа Хятад улс тус арлын эргэн тойронд томоохон цэргийн сургуулилалт хийснээс хойш Тайваньтай холбоотой хурцадмал байдал мөн нэмэгдсэн байна. К.Фүмио мөн Япон улс ирэх оны тавдугаар сард Хирошима хотод “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахыг Ж.Байденд уриалах төлөвтэй байна гэж эх сурвалжууд ярьжээ. Япон, АНУ-ын удирдагчид хамгийн сүүлд энэ сарын эхээр Камбожид болсон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр тулан уулзсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, Европт айлчлах үеэрээ К.Фүмио Давосын чуулга уулзалтад эдийн засгийн бодлогынхоо талаар илтгэл тавьж, “Долоогийн бүлэг”-ийн бусад орнуудад айлчлахаар төлөвлөж байгаа ажээ.
https://montsame.mn/mn/read/308683
Шведийн Төв банк бодлогын хүүгээ өсгөнө
2022-11-25 09:03:18
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
СТОКХОЛМ. /Reuters/. Шведийн Төв банк /Riksbank/ бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөж, 2.5 хувьд хүргэхээр болсноо пүрэв гарагт мэдэгдсэн нь сүүлийн 14 жилийн хамгийн өндөр түвшин болж байна.Төв банкны мэдээлснээр, хэрэглээний үнийн индекс 10 дугаар сард 10.9 хувьд хүрээд байгаа энэ үед 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хэрэгжиж эхлэх бодлогын хүүг өсгөх шийдвэр нь чухал ач холбогдолтой байна. “Инфляцыг бууруулж, зорилтот 2 хувьд аль болох боломжтой ойрын хугацаанд хүргэхийн тулд мөнгөний бодлогыг чангатгах нь ихээхэн чухал байна” гэж “Riksbank”-ны хэвлэлийн мэдэгдэлд дурджээ. Ингэснээр тус банк энэ оны тавдугаар сараас хойш бодлогын хүүгээ дөрөв дэх удаагаа өсгөх бөгөөд цаашид ч өсгөх төлөвтэй байгаагаа мэдээлжээ. Тодруулбал, ирэх оны эхээр дахин нэмэгдүүлж, 3 орчим хувьд хүргэж магадгүй байна.   “Riksbank” Мөнгөний бодлогын тайландаа, Шведийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 1.2 хувиар агшиж, 2024 оноос аажмаар өсөж эхлэх төлөвтэй байгааг мөн дурджээ.
https://montsame.mn/mn/read/308677
Терроризмыг ивээн тэтгэгч улс гэж зарлажээ
2022-11-24 10:16:10
Батбаяр.Л
172@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БРЮССЕЛЬ (Reuters). Европын Парламент лхагва гарагт ОХУ-ыг терроризмыг ивээн тэтгэгч улс хэмээн зарлаж, тус улсын зүгээс Украины эрчим хүчний дэд бүтэц, эмнэлэг, сургууль, хоргодох байруудад цэргийн цохилт өгч байгаа нь олон улсын хууль эрх зүйг зөрчиж буй хэрэг юм гэж мэдэгджээ.  Европын хууль тогтоогчид Оросыг терроризмыг ивээн тэтгэгч улс хэмээн хүлээн зөвшөөрсөн тогтоолыг баталсан байна. Оросын эрх баригчид Европын парламентын уг шийдвэрт дургүйцэж байгаа юм. “Европын парламентыг тэнэглэлийг ивээн тэтгэгч хэмээн тодорхойлохыг санал болгож байна” гэж ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Telegram хуудастаа бичжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Европын парламентын уг шийдвэрийг талархан хүлээн авч буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Оросыг терроризмыг ивээн тэтгэгч улс хэмээн зарлахыг АНУ-д уриалсан байна. АНУ-ын Конгрессын хоёр танхим Оросыг терроризмыг ивээн тэтгэгч улсуудын жагсаалтанд оруулах тухай тогтоол гаргасан хэдий тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнөөг хүртэл хэрэгжүүлэхээс татгалзаж байгаа юм.   Өнөөдрийн байдлаар АНУ-ын Төрийн Департамент Куба, Умард Солонгос, Иран, Сирийг терроризмыг ивээн тэтгэгч улс хэмээн зарлаад байгаа билээ.
https://montsame.mn/mn/read/308628
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулжээ
2022-11-23 16:01:59
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ПАРИС. /Xinhua/. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт энэ онд 3.1 хувьд, 2023 онд 2.2 хувьд хүрч буурах төлөвтэй байна гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/ мягмар гарагт танилцуулсан тайландаа мэдээллээ.Ингэснээр энэ оны үзүүлэлт дэлхийн эдийн засаг коронавирусний цар тахлын үр дагавраас сэргэж байсан 2021 оныхтой /5.9 хувь/ харьцуулахад ойролцоогоор тэн хагаст нь хүрч, улмаар Орос-Украины зөрчлийн улмаас 2023 онд улам саарах төлөвтэй байна. “Ази тив 2023, 2024 онд өсөлтийн гол хөдөлгүүр болох бол Европ, Хойд Америк, Өмнөд Америк маш сул өсөлт үзүүлнэ” гэж Эдийн засгийн хэтийн төлөвийн тайланд дурджээ. ЭЗХАХБ-ын төсөөлж байгаагаар, Азийн хөгжиж буй томоохон зах зээлүүд 2023 оны дэлхийн ДНБ-ий өсөлтийн дөрөвний гурав орчмыг бүрдүүлэх хандлагатай байгаа бол АНУ, Европын эдийн засгууд саарах төлөвтэй байна. “Эрчим хүч, хүнсний үнэ өсөж, хэрэглэгчдийн итгэл сулран, нийлүүлэлтийн сүлжээний саатал тасалдал үргэлжилж, мөнгөний бодлогыг чангатгасны нөлөөгөөр еврогийн бүсийн эдийн засгийн өсөлт 2023 онд 0.5 хувьд хүрэх тооцоотой байна” гэж тус байгууллага мэдээлжээ. Мөн АНУ-ын эдийн засаг 2022 онд 1.8 хувь, 2023 онд ердөө 0.5 хувийн өсөлт үзүүлэх төлөвтэй байна. Эрчим хүчний зах зээлийн хувьд гол эрсдэлүүдийн нэг хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор цэвэр эрчим хүчний эх үүсвэр, технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг түргэсгэх нь эрчим хүчний хангамжийг төрөлжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг ЭЗХАХБ тайландаа онцолжээ.
https://montsame.mn/mn/read/308598
"ОПЕК+" газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхгүй гэв
2022-11-23 16:00:45
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ЭР-РИЯД. /SPA/. “ОПЕК+” буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын гишүүн орнууд болон гишүүн бус 11 улс олборлолтоо өдөрт 500 мянган торхоор нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна гэх мэдээллийг Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдель Азиз бен Сальман эрс үгүйсгэлээ.“ОПЕК+” ирэх сард болох уулзалтынхаа өмнө ямар нэгэн шийдвэрийн талаар хэлэлцээгүй. Олборлолтыг хоногт 2 сая торхоор бууруулах одоогийн төлөвлөгөөг ирэх оны сүүлч хүртэл хэрэгжүүлнэ. Хэрэв эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэхийн тулд олборлолтыг бууруулах цаашдын арга хэмжээ авах шаардлагатай бол бид үүнд үргэлж бэлэн байх болно" гэж сайд хэлсэн байна. АНЭУ-ын Эрчим хүч, дэд бүтцийн сайд Сухеил Аль Мазруи ч мөн тус улс 2023 оныг дуустал хүчинтэй хэрэгжих “ОПЕК+”-ийн хэлэлцээрийг өөрчлөх талаар ямар ч хэлэлцээнд оролцоогүй гэдгийг мэдэгджээ.“Саудын Араб болон “ОПЕК+”-ийн бусад орнууд 12 дугаар сарын 4-нд болох уулзалтынхаа үеэр газрын тосны олборлолтоо өдөрт 500 мянган торхоор нэмэгдүүлэх шийдвэр гаргах боломжийг хэлэлцэж байна” гэж “Wall Street Journal” сонин урьд нь мэдээлсэн байна. АНЭУ, Кувейт, Алжир зэрэг орны Эрчим хүчний сайд нар дээрх мэдээлэлтэй холбогдуулан мягмар гарагт мэдэгдэл гаргаж, "ОПЕК+"-ийн хурлаар олборлолтыг нэмэгдүүлэх асуудал авч хэлэлцэхгүй гэдгээ нотолжээ.
https://montsame.mn/mn/read/308595
Японд “COVID-19”-ийн шинэ эмэнд зөвшөөрөл олгожээ
2022-11-23 15:06:04
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
ТОКИО. /Kyodo/. Японы Эрүүл мэндийн яам “Shionogi & Co” компанид гарган авсан “COVID-19”-ийн “Xocova” эмийг яаралтай журмаар хэрэглэхийг мягмар гарагт зөвшөөрчээ. Ингэснээр коронавирусний эсрэг үйлчилгээтэй дотооддоо гарган авсан анхны дотуур ууж хэрэглэдэг эмэнд зөвшөөрөл олгож байна.“COVID-19”-өөр халдварлан хөнгөн шинж тэмдэг илэрч буй 12-оос дээш насныхан хэрэглэх боломжтой энэ эм нь тавдугаар сард баталсан яаралтай журмаар зөвшөөрөл олгох шинэ журмын дагуу зөвшөөрөгдсөн анхны эм болжээ. “Бид эмийг түгээх систем бэлэн болсон даруйд 12 дугаар сарын эхэн үеэс эмчилгээнд хэрэглэх зориулалтаар түгээж эхлэхээр төлөвлөж байна” гэж Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Като Кацүнобү ажлын хэсгийн уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна. Японд сүүлийн үед өдөрт шинээр илрэх “COVID-19” халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болоод байгаа бөгөөд мягмар гарагт орон даяар 124 004 тохиолдол илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 18 мянгаар өссөн үзүүлэлт болжээ. Түүнээс Токиод өнгөрсөн хоногт 12 758 хүнээс халдвар илэрсэн бол Хоккайдо болон зүүн хойд нутгийн Иватэ, Ямагата мужид хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна.
https://montsame.mn/mn/read/308591
ОХУ-ын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоож байгааг мэдэгджээ
2022-11-23 12:57:05
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын Сангийн яам энэ оны 12 дугаар сарын 5-наас эхлэн ОХУ-ын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоож байгаагаа мэдэгджээ. Тус яамны мэдээлснээр, ОХУ-ын газрын тосны үнийн таазыг АНУ болон түүний холбоотнууд боловсруулах шаардлагатай байгаа хэд хэдэн "техникийн журам" гарсны дараа тогтоох бөгөөд тээврийн болон даатгалын зардлыг оруулахгүй байна. Хэрэв тогтоосон дээд хязгаараас хэтрэхгүй үнээр худалдаж авах бол Оросын газрын тостой холбоотой хэлцэлд үйлчилгээ үзүүлэхийг Америкийн хувь хүн, хуулийн этгээдэд зөвшөөрнө. Ийм үйлчилгээнд худалдааны, зуучлалын, санхүүгийн, гаалийн зуучлалын, тээврийн, даатгал болон нөхөн төлбөрийн, хөлөг онгоцны бүртгэлийн зэрэг үйлчилгээнүүд орох аж. АНУ-ын Сангийн яам мөн "Сахалин-2" төслийн хүрээнд Япон руу далайгаар эрчим хүчний эх үүсвэр тээвэрлэхтэй холбоотой гүйлгээг зөвшөөрсөн боловч 2023 оны есдүгээр сарын эцэс хүртэл зөвшөөрсөн байна. Түүнчлэн Болгар, Хорват болон далайд гарцгүй ЕХ-ны хэд хэдэн орныг холбогдох хязгаарлалтын арга хэмжээнээс хасжээ.  АНУ-ын Сангийн яам ОХУ-ын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоох арга хэмжээг хэрэгжүүлэх удирдамжийг ойрын үед нийтлэхээр төлөвлөж байна.
https://montsame.mn/mn/read/308577
Индонезид эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2022-11-23 12:53:20
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ЖАКАРТА. /AP/. Даваа гарагт хүчтэй газар хөдлөлт болсон Индонезийн Ява арал дээр аврах албаныхан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.Чианжур хотын Байгалийн гамшгийн уршгийг арилгах хорооны мэдээлснээр, газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 268-д хүрч нэмэгдэж, олон зуун хүн гэмтэж бэртжээ. Одоогоор 150 гаруй хүн сураггүй хэвээр байна. АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр, 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Чианжур жижиг хотод байжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл тус хотоос ойролцоогоор 70 км зайд орших нийслэл Жакарта хотод мэдрэгдсэний улмаас өндөр барилгуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна.Газар хөдлөлт үе үе болдог Индонезид даваа гаргийнхаас хүчтэй газар хөдлөх нь олонтаа байдаг. Гэвч энэ удаа харьцангуй бага гүнд газар хөдлөлт болсон нь ноцтой хохирол дагуулсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Газар хөдлөлтийн голомт 10 км гүнд байжээ. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо мягмар гарагт Чианжурт очиж нөхцөл байдалтай биечлэн танилцахдаа дэд бүтэц, тэр дундаа Чианжурыг бусад хоттой холбодог гол гүүрийг сэргээн босгож, орон гэр нь нурж сүйдсэн хүмүүст тусламж үзүүлэхээ амласан байна. Индонез нь Номхон далайн “Галт цагираг” гэж нэрлэдэг бүсэд оршдог тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, цунамийн гамшигт үе үе нэрвэгддэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд, Баруун Суматра мужид 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 25 хүн амиа алдаж, 460 хүн гэмтсэн бол Баруун Сулавеси мужид 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 100 гаруй хүн амиа алдаж, 6500 орчим хүн гэмтэж бэртсэн байна.
https://montsame.mn/mn/read/308574
Иран уранаа 60 хувь хүртэл баяжуулж эхэлжээ
2022-11-23 11:31:19
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТЕХРАН. /ISNA/. Иран улс "Фордоу" цөмийн байгууламждаа “IR-6” центрифугийн каскад ашиглан ураныг 60 хувь хүртэл баяжуулж эхэлжээ. Энэ тухай Ираны Атомын эрчим хүчний байгууллага мэдэгдсэнийг төрийн мэдлийн “ISNA” агентлаг уламжилсан байна. Тус агентлагийн мэдээлснээр, ураны агуулгыг 60 хувьд хүргэн баяжуулах шийдвэрийг АНУ болон “Европын гурвал”-ын (Их Британи, Франц, Герман) хамтран боловсруулсан Ираны цөмийн хөтөлбөрийн тухай тогтоолын төслийг Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ Удирдах зөвлөл баталсны хариуд гаргасан байна. “ISNA” мөн Натанза хот дахь цөмийн байгууламжид уран баяжуулахад "IR-2m",  "IR-4" центрифугийг ашиглаж байгаа гэх баримт мэдээг нотолжээ. АНУ болон “Европын гурвал”-ын тогтоолын төслийг ОУАЭХА-ийн Удирдах зөвлөл 11 дүгээр сарын 17-нд баталсан байна. Уг тогтоолд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдуулан баталгаа хэрэглэх тухай хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Иранд уриалжээ. Үүнээс гадна, тус улсын нутаг дэвсгэрт байгаа илтгэж мэдэгдээгүй байгууламжуудаас олдсон цөмийн материалын гарал үүслийг яаралтай тайлбарлаж, бичиг баримт гарган өгч, эдгээр байгууламжид нэвтрүүлэхийг шаардсан байна. Уг тогтоолыг батлахыг 35 орноос 26 нь дэмжиж, тав нь түдгэлзсэн бол ОХУ, БНХАУ эсэргүүцсэн санал өгчээ.
https://montsame.mn/mn/read/308559
Ким Ё Жон НҮБ-ын АЗ-ийн хуралдааныг шүүмжилжээ
2022-11-23 11:08:26
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ПЁНЬЯН. /NHK/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон Пёньяны сүүлд явуулсан тив алгасагч баллистик пуужингийн туршилтыг шүүмжилсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ гишүүдийг буруушаасан мэдэгдэл хийжээ.Ким Ё Жон АЗ-ийн гишүүдийг яаралтай хуралдсанаас нэг хоногийн дараа мягмар гарагт мэдэгдэл гаргасан байна. АНУ тэргүүтэй бусад гишүүн орнууд БНАСАУ-ын өнгөрсөн баасан гарагт явуулсан “Хвасон-17” пуужингийн туршилтыг НҮБ-ын АЗ-ийн тогтоолуудыг зөрчсөн үйлдэл хэмээн тодорхойлоод, үүний хариуд ямар арга хэмжээ авах талаар хэлэлцжээ.Ким Ё Жоны мэдэгдэлд зөвлөлийн зарим гишүүн АНУ-ын санаачилгаар хамтарсан мэдэгдэл гаргасныг дурдаад, БНАСАУ-ын Засгийн газар үүнийг “бодлогогүй үйлдэл”, “улс төрийн ноцтой өдөөн хатгалга” хэмээн эрс зэмлэн буруушааж байгааг онцолжээ. Мөн ийм үйлдэл нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хямралын шинэ шатанд хүргэнэ гэдгийг хэлсэн байна. “Улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалахын тулд өөрийгөө хамгаалах эрхээ эдэлж байгаа явдлыг гүтгэхийг бид огтхон ч тэвчихгүй, харин эцсийн мөч хүртэл хамгийн хатуу хариу арга хэмжээ авах болно. Хэрэв АНУ БНАСАУ-ын эсрэг бодлогоо үргэлжлүүлэн баримталбал Вашингтон илүү их хор хохирол дагуулах аюулгүй байдлын хямралтай нүүр тулна” гэж тэрбээр анхааруулжээ.
https://montsame.mn/mn/read/308563
"Манчестер Юнайтед" Криштиану Роналдутай гэрээгээ цуцалжээ
2022-11-23 09:54:36
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
ЛОНДОН. /TASS/. Английн хөл бөмбөгийн "Манчестер Юнайтед" клуб португал довтлогч Криштиану Роналдутай гэрээгээ цуцалсныг тус клубийн хэвлэлийн алба мэдээлжээ. Катарт ДАШТ эхлэхийн өмнө Роналду Британийн “The Sun” сонинд ярилцлага өгөхдөө багийн одоогийн нидерланд дасгалжуулагч Эрик тен Хагийг хүндэтгэдэггүй гэж мэдэгджээ. Португал довтлогчтой байгуулсан гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр цуцалсан гэж клубийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. "Криштиану Роналду харилцан тохиролцсоны үндсэн дээр “Манчестер Юнайтед”-ыг орхино. “Олд Траффорд”-д хоёр улирал тоглохдоо 346 тоглолтод 145 гоол оруулж асар их хувь нэмэр оруулсанд нь клуб талархал илэрхийлж, түүнд болон түүний гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. “Манчестер Юнайтед” Эрик тен Хагийн удирдлага дор ажиллахад урьдын адил анхаарлаа төвлөрүүлсээр байна" гэж клубийн мэдэгдэлд дурджээ.Өдгөө 37 настай Роналду “Алтан бөмбөг” шагналыг таван удаа хүртсэн бөгөөд Аваргуудын лигийн таван удаагийн аварга, Европын аварга, Үндэстнүүдийн лигийн аварга юм. Тэрбээр үндэсний шигшээ баг, Европын аварга шалгаруулах тэмцээн, Аваргуудын лиг, Клубүүдийн дэлхийн аварга, “Реал Мадрид”-ын түүхэн дэх шилдэг мэргэн бууч болсон билээ. Роналду 2021 оны зун “Манчестер Юнайтед” багт ирсэн бөгөөд өмнө нь 2003-2009 оны хооронд тус багт тоглож байсан. Мөн карьерынхаа явцад Португалын “Спортинг”, Испанийн “Реал”, Италийн “Ювентус” багуудад хүчин зүтгэж байв.
https://montsame.mn/mn/read/308520
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны харилцааг улам өргөжүүлэн бэхжүүлнэ гэдэгт найдаж байна
2022-11-23 09:54:23
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /Xinhua/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн удахгүй хийх айлчлалыг Хятад улс хоёр орны стратегийн харилцан итгэлцэл, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх завшаан хэмээн үзэж тэсэн ядан хүлээж байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр болсон талаар мягмар гарагт мэдэгдсэн юм. “Хятад Улс энэхүү айлчлалыг стратегийн харилцан итгэлцэл, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятад, Монголын харилцааг шинэ шатанд гаргахад сайн хөршийн харилцаанд үлгэр жишээ үзүүлэх боломж болгон ашиглахын тулд Монгол Улстай хамтран ажиллахыг хүсэж байна” гэж хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь мэдээлжээ. Айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны барим бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга нар тус тус уулзана гэж хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна. Хоёр орны удирдагчид хоёр орны харилцаа, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, Хятад, Монголын харилцааны цаашдын хөгжлийг хамтаар төлөвлөнө гэж тэрбээр хэлжээ. Удахгүй болох айлчлал нь У.Хүрэлсүхийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Хятад улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр орны найрамдал хийгээд өндөр дээд түвшинд нягт хэлхээ холбоотой байдаг сайхан уламжлалыг үргэлжлүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хөгжиж буйг харуулж байгааг хэвлэлийн төлөөлөгч онцолжээ. У.Хүрэлсүх 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Хятад улсад албан ёсны айлчлал хийж байв.
https://montsame.mn/mn/read/308553
Нянгийн халдвар дэлхий дахины нас баралтын тэргүүлэх шалтгааны хоёрдугаарт бичигджээ
2022-11-22 16:30:41
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ЛОНДОН. /AFP/. Дэлхийн хэмжээнд 2019 онд нас барсан найман хүн тутмын нэг нь нянгийн халдварын улмаас нас баржээ. Ингэснээр нянгийн халдвар нь дэлхий дахины нас баралтын тэргүүлэх шалтгааны хоёрдугаарт бичигдсэн болохыг энэ талаарх дэлхийн хэмжээний анхны судалгааны дүн харуулжээ.Анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд нийтэлсэн томоохон шинэ судалгаагаар дэлхийн 204 улс орон, нутаг дэвсгэр дэх 33 нийтлэг нянгийн эмгэг төрүүлэгч болон 11 төрлийн халдварын улмаас нас барсан тохиолдлуудыг судалсан байна.Үүний дүнд “COVID-19” цар тахал дэгдэхээс өмнөх жил болох 2019 онд 7.7 сая хүн буюу нийт нас барсан хүмүүсийн 13.6 хувь нь нянгийн халдварын улмаас нас барсныг тогтоожээ. Ингэснээр нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрхний шигдээс зэрэг зүрхний ишеми өвчний дараа хоёрдугаарт жагссан байна.Судалгаанд дурдсанаар, нас барсан тохиолдлуудын тэн хагас нь 33 нянгийн ердөө тавтай нь л холбоотой байсан нь стафилококк ауреус, гэдэсний савханцар, стрептококк пневмони, клебсиелла пневмони зэрэг байна. Стафилококк ауреус нь арьс, хамарт түгээмэл илэрдэг, олон өвчнийг үүсгэдэг нян бол гэдэсний савханцар нь ихэвчлэн хоолны хордлогот халдвар үүсгэдэг. Энэхүү судалгааг “Билл ба Мелинда Гейтсийн сан”-гаас санхүүжүүлдэг дэлхийн олон мянган судлаачийг хамарсан өргөн хүрээний судалгааны хөтөлбөрийн хүрээнд явуулжээ. АНУ-д төвтэй Эрүүл мэндийн хэмжигдэхүүн, үнэлгээний хүрээлэнгийн дарга, судалгаанд оролцсон Кристофер Мюррей хэлэхдээ, дэлхийн нийтийн эрүүл мэндэд нянгийн халдвараас үүдэн тулгарч буй сорилтыг эдгээр шинэ мэдээлэл анх удаа бүрэн хэмжээгээр харуулж байна гэв. “Судалгаанаас гарсан үр дүнг дэлхийн эрүүл мэндийн санаачилгуудын анхаарлын төвд оруулах нь нэн чухал бөгөөд ингэснээр эдгээр аминд халтай эмгэг төрүүлэгчдийг нарийвчлан судалж, халдварын үзүүлэлтүүдийг бууруулахын тулд зохих хөрөнгө оруулалтыг зориулах боломж бүрдэнэ” гэж тэрбээр нэмж хэлжээ. Ядуу буурай, баян чинээлэг бүс нутгуудын хооронд эрс ялгаа байгаа нь мөн судалгааны дүнгээс харагдсан байна. Тухайлбал, Сахарын цөлөөс урагш орших Африкийн орнуудад 100 мянган хүн тутамд 230 хүн нянгийн халдварын улмаас нас барж байгаа бол Баруун Европ, Хойд Америк, Австралазийн орнуудыг багтаасан “өндөр орлоготой супер бүс” гэж судалгаанд нэрлэсэн бүсэд энэ үзүүлэлт 100 мянгад 52 байна. Судлаачид нас барагсдын тоог бууруулахын тулд шинэ вакцин зэрэгт шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэхийг уриалсны сацуу “антибиотикийг зохисгүй хэрэглэх”-гүй байхыг сэрэмжлүүлжээ. Мөн гараа угаах нь халдвараас урьдчилан сэргийлэх нэгэн арга гэдгийг судалгаандаа дурдсан байна.
https://montsame.mn/mn/read/308523
АНУ-ын муж улсуудын захирагчийн албыг хамгийн олон эмэгтэй хашина
2022-11-22 15:25:44
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын муж улсуудын захирагчийн албыг ирэх онд түүхэндээ хамгийн олон эмэгтэй хашихаар болжээ. Тус улсад 50 муж улсын 36-гийн захирагчийг сонгох санал хураалт 11 дүгээр сарын 8-ны өдөр болсон юм.Одоогоор 12 эмэгтэй нэр дэвшигч, түүний дунд Ардчилсан намаас нэр дэвшсэн найм, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн дөрвөн хүн ялалт байгуулах нь тодорхой болоод байгаа нь 2004 онд бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлтийг /9/ шинэчилж байна. Тодруулбал, Мичиган, Нью-Йорк зэрэг найман муж улсын одоогийн эмэгтэй захирагч нар улиран сонгогдох төлөвтэй байна. Мөн Арканзас муж улс түүхэндээ анх удаа эмэгтэй захирагчтай болох гэж байна. Харин Ардчилсан намын нэр дэвшигч Мора Хили, Тина Котек нарын хувьд Массачусетс, Орегон муж улсад албан тушаалдаа орохдоо ижил хүйстэн гэдгээ ил тод мэдэгдсэн анхны захирагч нар болно. Ингэснээр ирэх оны нэгдүгээр сараас бүрэн эрхийн хугацаа нь эхлэхэд эмэгтэй захирагч нар нийт муж улсын захирагч нарын дөрөвний нэгийг бүрдүүлэх ажээ.
https://montsame.mn/mn/read/308514
Японы Ерөнхий сайд Засгийн газартаа халаа сэлгээ хийж магадгүй
2022-11-22 14:04:35
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Засгийн газартаа болон эрх баригч Либерал ардчилсан намын /ЛАН/ удирдлагад халаа сэлгээ хийж магадгүй тухай “Mainichi” сонин мэдээлжээ. К.Фүмиогийн танхимын сайд нар “Эв нэгдлийн сүм” гэх шашны байгууллагатай холбоотой байсныхаа улмаас огцорсонтой холбоотой хэд хэдэн дуулиан гараад буй үед дээрх мэдээ гарч байгаа юм. “Mainichi” сонинд мэдээлснээр, Засгийн газрын бүрэлдэхүүнийг парламентын чуулган эхлэхийн өмнө 12 дугаар сүүлч, нэгдүгээр сарын эхээр өөрчилж магадгүй байна. Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр дээрх мэдээлэлд тайлбар хийхдээ, "энэ асуудал нь зөвхөн Ерөнхий сайдын бүрэн эрхэд байдаг учраас би хариулж чадахгүй. Гэсэн хэдий ч миний мэдэж байгаагаар энэ асуудлыг авч үзэж байгаа гэх мэдээ баримт бодит байдалтай нийцэхгүй байна” гэжээ. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнгөрсөн долоодугаар сард бусдын гарт амиа алдсаны дараа “Эв нэгдлийн сүм” гэдгээрээ илүү танигдсан “Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо” хэмээх шашны байгууллагатай тус улсын улстөрчид ямар хэлхээ холбоотой талаар мэдээллүүд ил болж эхэлсэн. Гэмт этгээд байцаалт өгөх үеэрээ ээжийнх нь бараг бүх хадгаламжийг луйвардаж авсан энэ байгууллагатай Абэ холбоотой байсан нь гэмт хэргийнх нь сэдэл болсон гэж мэдүүлсэн юм.ЛАН-аас парламентад сонгогдсон депутатууд, сайд нарын танхимын гишүүдийн тал шахам нь “Эв нэгдлийн сүм”-тэй холбоотой байсан нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна. Японы иргэдийн 80 гаруй хувь нь ийм хэлхээ холбоог таслан зогсоохыг шаардаж байгааг олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Өнгөрсөн сард К.Фүмиогийн танхимаас гурван сайд уг сүмтэй холбоотой байсан нь ил болсонтой холбоотойгоор огцорсон бол Засгийн газрын рейтинг 30 орчим хувьтай хэвээр байна.
https://montsame.mn/mn/read/308498
“NASA”-гийн сансрын хөлөг Саранд хамгийн их ойртжээ
2022-11-22 12:39:19
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ “Orion” сансрын хөлөг даваа гарагт Саранд хамгийн их ойртох нислэгээ амжилттай гүйцэтгэжээ.Тодруулбал, “Orion” Сарны гадаргуугаас 130 км зайд дөхөж очсон байна. Энэхүү хөлгийг тээсэн “Space Launch System” пуужин өнгөрсөн лхагва гарагт Флорида муж улсын Кеннедийн нэрэмжит Сансрын төвөөс хөөрсөн юм. “Orion” хөлөг нь Сарыг тойрон автомат нислэг хийснийхээ дараа 12 дугаар сарын 11-нд дэлхийд буцаж ирж, Калифорни муж улсын Сан-Диего хотын эргийн орчимд газардана. Энэхүү ажиллагаа нь 2025 он гэхэд Саран дээр сансрын нисэгчдийг буулгах зорилго бүхий “Artemis” хэмээх Сарыг судлах олон улсын төслийн нэг хэсэг юм.
https://montsame.mn/mn/read/308492
Газрын тосны үнэ буурчээ
2022-11-22 10:48:57
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Газрын тосны эрэлт буурахтай холбоотой болгоомжлол зах зээлд нөлөөлсөөр байгаатай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт буураад байсан газрын тосны үнэ даваа гарагт мөн унажээ.Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх газрын тосны 12 дугаар сард нийлүүлэх үнэ 35 цент буюу 0.44 хувиар буурч, 79.73 ам.долларт хүрсэн бол Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны нэгдүгээр сард нийлүүлэх үнэ 17 центээр /0.19 хувь/ буурч, 87.45 ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт “WTI” маркийн газрын тосны үнэ 9.98 хувиар, “Brent” маркийн 8.7 хувиар тус тус буурсан юм. Дэлхийн эдийн засаг саарч байгаа нь эрчим хүчний эрэлтийг бууруулна гэдэгт хөрөнгийн зах зээлийн арилжаа эрхлэгчид санаа зовнисоор байна. Үүний зэрэгцээ АНУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш чангарч байгаа нь ч мөн сөрөг нөлөө үзүүлж байна. Даваа гаргийн арилжаагаар голлох зургаан валютын эсрэг ханшийг нь илтгэдэг ам.долларын индекс 0.85 хувиар өсөж, 107.8350 нэгжид хүрчээ.
https://montsame.mn/mn/read/308480
Их хэмжээний цас орсны улмаас Нью-Йорк муж улсад онцгой байдал зарлажээ
2022-11-22 10:37:44
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ВАШИНГТОН. /RT/. Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч байгаагийн улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Нью-Йорк муж улсад онцгой байдал зарлалаа гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна. Ж.Байден мөн байгалийн гамшгийн уршгийг арилгахад Холбооны улсын тусламжийг үзүүлэхийг үүрэг болгожээ. АНУ-ын Нью-Йорк муж улсад өнгөрсөн долоо хоногийн баасан гаргаас эхлэн их хэмжээний цас орж, одоог хүртэл үргэлжилж байгаа аж. Нью-Йорк муж улсын баруун хэсэгт “түүхэнд тэмдэглэгдээгүй цасан шуурга болж байна” гэж “CNN” суваг ням гаргийн орой мэдээлжээ. “WABC” радиогийн мэдээлснээр, тус муж улсад 24 цагийн дотор орсон цасны хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Нью-Йоркийн Эри тойргийн зарим газарт цасны зузаан 1.8 болон 2 метр хүрчээ. Их хэмжээний цас орсны улмаас замууд хаагдаж, нислэгүүд цуцлагдсан байна. Хамгийн сүүлд 2021 оны есдүгээр сард Нью-Йорк муж улсад цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан яаралтай онцгой байдал зарлаж байжээ. Тухайн үед тус муж улс “Айда” шуурганы улмаас үерт автсан юм.
https://montsame.mn/mn/read/308475
БНАСАУ-ын асуудлаарх тогтоолын төслийг АЗ-д өргөн барихаар төлөвлөж байна
2022-11-22 09:38:20
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
НҮБ. /TASS/. БНХАУ болон ОХУ Умард Солонгосын нөхцөл байдлын талаар бэлтгэсэн тогтоолын төслөө НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд /АЗ/ өргөн барихаар төлөвлөж байна. Энэ талаар БНХАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Жан Жюнь даваа гарагт болсон АЗ-ийн хурлын үеэр мэдэгджээ.Түүний хэлснээр, уг тогтоолын төсөл нь хүмүүнлэгийн байдлыг сайжруулахын сацуу яриа хэлцээ хийх нөхцөлийг бий болгож, улс төрийн шийдэлд хүрэхэд тус дөхөм болох ёстой. “Бүх талууд энэхүү төслийг нааштайгаар авч үзнэ гэж бид найдаж байна" гэж Хятадын дипломатч тэмдэглэсэн байна. БНАСАУ энэ сарын 18-нд тив алгасагч баллистик пуужин туршсан нь эгц траектороор 1000 орчим км ниссэн бөгөөд нислэгийн дээд өндөр нь 6000 км-т хүрчээ. Пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн дотор Хоккайдо арлаас баруун тийш 200 км-ийн зайд унасан байна. Ердийн траектороор харвахад ийм пуужин 15 мянга гаруй км нисэж, АНУ-ын эх газарт хүрч чадна гэж Японы Батлан хамгаалах яам мэдээлжээ. "Хвасон-17" пуужингийн туршилт амжилттай боллоо гэж пуужин харвасны маргааш нь буюу өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.
https://montsame.mn/mn/read/308465
Индонезид газар хөдөлсний улмаас 162 хүн амиа алджээ
2022-11-22 09:00:49
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ЖАКАРТА. /VOA/. Индонезийн Ява аралд даваа гарагт харьцангуй бага гүнд хүчтэй газар хөдөлсний улмаас 162 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртжээ. Аврах албаныхан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.Байгалийн гамшгийн уршгийг арилгах хорооны даргын мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас олон арван байшин барилга нурж сүйджээ. Баруун Ява мужийн захирагч Ридван Камилийн хэлснээр, гэр орон нь ноцтой сүйдсэн 13 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх төвүүд рүү шилжүүлсэн байна. “Маш олон барилга нурсан тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна. Одоогоор 326 хүн гэмтэж бэртээд байна. Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд олон хүн гацсан хэвээр байгаа тул гэмтэж бэртсэн, амиа алдсан хүний тоо цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэж болзошгүй” гэж Р.Камиль нэмж хэлсэн байна. АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр, 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Чианжур жижиг хотод байжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоогоор 70 км зайд орших нийслэл Жакарта хотод мэдрэгдсэний улмаас өндөр барилгуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна. “Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байсан. Газар хөдлөх үед сургуулиуд хичээллэж, лалны шашны сургуулиудад нэмэлт хичээл орж байсан” гэж Р.Камиль ярьжээ. Чианжурт лалын шашны олон сургууль, сүм байдаг аж. Даваа гарагт газар хөдөлсний дараа 88 чичирхийлэл мэдрэгджээ. Хөрсний гулгалт үүссэний улмаас хотын ойр орчмын замууд хаагдсан байна. Нурж сүйдсэн олон арван барилгын дотор лалын шашны сургууль, эмнэлэг, бусад байгууламжууд байсан гэж эрх баригчид мэдээлж байна. Мөн цахилгаан хангамж тасалдсан талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Нийт 270 сая гаруй хүн амтай Индонез нь Номхон далайн “Галт цагираг” гэж нэрлэдэг бүсэд оршдог тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, цунамийн гамшигт үе үе нэрвэгддэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд, Баруун Суматра мужид 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 25 хүн амиа алдаж, 460 хүн гэмтсэн бол Баруун Сулавеси мужид 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 100 гаруй хүн амиа алдаж, 6500 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Мөн 2004 онд Энэтхэгийн далайн газар хөдлөлт, цунамийн улмаас 10 гаруй оронд 230 мянга орчим хүн амиа алдсаны дийлэнх нь Индонезийн иргэд байжээ.
https://montsame.mn/mn/read/308464
ОУАЭХА “Запорожье” станц руу галласныг зэмлэн буруушаажээ
2022-11-21 15:25:08
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
КИЕВ. /CNN/. Украины “Запорожье” атомын цахилгаан станцын /АЦС/ ойр орчимд олон хүчтэй дэлбэрэлт болсон нь тус байгууламжийн ойролцоох цэргийн ажиллагаа цөмийн аюул үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлолыг дахин сэргээжээ.Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ тэргүүн Рафаэль Гросси үүнтэй холбогдуулан хэлсэн үгэндээ, халдлагын ард байгаа тал “галаар наадаж байгааг” анхааруулсан байна. АЦС дахь шинжээчдийнхээ хэлснийг эш татан ОУАЭХА-ийн мэдээлснээр, орон нутгийн цагаар ням гаргийн өглөө богино хугацаанд 10 гаруй дэлбэрэлт сонсогдсон байна. Зарим дэлбэрэлтийг цонхоороо харсан гэж шинжээчид ярьжээ. “Халдлагын ард хэн ч байсан хамаагүй ийм үйлдлээ нэн даруй зогсоох хэрэгтэй” гэж Р.Гросси нэмж хэлсэн байна. "Одоогоор холбогдох албанаас ирүүлсэн мэдээллээс үзэхэд зарим барилга байгууламж, систем, тоног төхөөрөмжид гэмтэл учирсан ч тэдгээрийн дотор аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хэсэг байгаагүй" гэж ОУАЭХА мэдээлжээ. Мөн хэн нэгэн хүн амиа алдсан тухай мэдээлэл алга байна. Киев, Москвагийн талуудын хувьд харилцан бие биеэ халдлага үйлдсэн гэж буруутгаж байна.
https://montsame.mn/mn/read/308431
КАТАР-2022: ДАШТ-ий сүлд дуу 102 орны “iTunes”-ийн жагсаалтыг тэргүүлж байна
2022-11-21 14:09:50
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
ДОХА. /Yonhap/. БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлагийн гишүүн Жонгүг 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ “Dreamers” хэмээх сүлд дуугаараа дэлхийн 102 орны “iTunes”-ийн жагсаалтыг тэргүүлж байна.Шинэ дуу ням гарагт цацагдсанаасаа хойш нэг хоног хүрэхгүй хугацааны дараа АНУ, Их Британи, Япон, Франц, Канад зэрэг 102 орны “iTunes”-ийн шилдэг дуунуудын жагсаалтыг тэргүүлсэн амжилт үзүүлээд байна. Жонгүг ДАШТ-ий мөн чанарыг агуулсан энэхүү дуугаа Катар улсад болж буй хөл бөмбөгийн 22 дахь удаагийн ДАШТ-ий нээлтийн ёслолын үеэр толилуулсан юм. “Катар-2022” тэмцээний нээлтийн ёслолын үеэр үзүүлсэн түүний үзүүлбэрийг Олон улсын хөл бөмбөгийн холбооны “YouTube” сувагт нийтэлснээс хойш долоон цаг орчмын дараах байдлаар 2.6 сая гаруй удаа үзсэн байна.
https://montsame.mn/mn/read/308420
Хятадад сүүлийн зургаан сард “COVID-19”-өөр нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ
2022-11-21 11:15:23
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
БЭЭЖИН. /DW/. Хятадын нийслэл Бээжин тэргүүтэй хотуудад коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд шинэ хатуу арга хэмжээнүүдийг тогтоогоод байгаа энэ үед тус улсад сүүлийн хагас жил орчмын хугацаанд халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ.Эрүүл мэндийн үндэсний хорооноос ням гарагт мэдээлснээр, Бээжин хотын оршин суугч, 87 настай эрэгтэй халдварын улмаас нас барсан нь тавдугаар сарын 26-ны өдрөөс хойш бүртгэгдсэн анхны нас барсан тохиолдол болжээ. Өмнөх хоногт улсын хэмжээнд халдварын 24 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн байна. Энэ зун Шанхай хотод “COVID-19” халдварын тохиолдол эрс нэмэгдэх үеэр нас барсан сүүлийн тохиолдол бүртгэгдээд байжээ. Дэлхийн улс орнууд коронавирустэй зэрэгцэн амьдрах хэв маягт дасан зохицож байгаа бол Хятад улс нийтээр шинжилгээ хийх, тохиолдлыг тандах, хөл хорио тогтоох замаар тархалтыг зогсоох “COVID”-ыг тэглэх хатуу бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа юм.
https://montsame.mn/mn/read/308404
Ирак, Сирид 89 бай устгасан гэж мэдээлжээ
2022-11-21 10:54:24
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
АНКАРА. /TASS/. Ирак, Сирийн хойд хэсэгт ням гарагт шилжих шөнө явуулсан агаарын ажиллагаагаар 90 шахам байг устгасан гэж Туркийн Батлан хамгаалах яам /БХЯ/ мэдээлэв. "89 бай устгасан. Террорист байгууллагын (Курдийн Ажилчны нам) толгойлогчийг оруулаад олон тооны террористуудыг устгасан" гэж БХЯ-ны мэдээлэлд дурджээ.  Тус яамны мэдээлснээр, уг ажиллагааг террористуудаас учирч буй аюулыг арилгах, Туркийн хилийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор явуулсан байна. “Иракийн хойд нутгийн Кандиль, Асос, Хакурк бүс нутгуудад мөн Сирийн Арап-Пынары, Телль-Рифат, Жизр, Дерик хотуудад “Claw-Sword” ажиллагааг амжилттай явууллаа” Туркийн БХЯ тодруулсан байна.  Ажиллагаанд оролцсон бүх нисэх онгоц байнга байрладаг бааздаа буцаж ирсэн гэж мэдээлэлд дурджээ.  Энэ ажиллагаанд “F-16” загварын 50 гаруй сөнөөгч онгоц, 20 нисэгчгүй нисэх онгоц оролцсон гэж урьд нь мэдээлсэн байна. Агаарын цохилтыг Туркт террорист бүлэглэл гэж үздэг "Курдийн Ажилчны нам" болон түүний Сири дэх салбар болох "Ардын өөрийгөө хамгаалах хүчин"-ийхэн байрладаг газруудад өгчээ. Агаарын ажиллагаанд газраас их буугаар дэмжлэг үзүүлсэн байна. Туркийн Агаарын цэргийн хүчин Алеппо, Ракка, Хасака мужуудын курдүүд суурьшсан нутгуудад их хэмжээний цохилт өгсний улмаас Сирийн армийн 15 албан хаагч амиа алдсан гэж ням гарагт Иракийн Эрбил хотоос нэвтрүүлгээ цацдаг “Rudaw” телевизийн суваг мэдээлжээ.   Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон Бали аралд болсон "Хорийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтаас буцаж ирснийхээ дараа Ирак, Сирид агаарын ажиллагаа явуулах тушаал өгсөн гэж “TRT” сувгаар ням гарагт мэдээлсэн байна. Энэ сарын 13-нд Истанбул хотод террорист халдлага гарч, улмаар зургаан хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан билээ. Халдлагад курдүүдийн командлал болох “Ардчилсан Сирийн хүчин”-ий гол тулгууруудыг бүрдүүлдэг Сири дэх "Курдийн ажилчны нам" болон “Ардын өөрийгөө хамгаалах хүчин” оролцсон гэж Туркийн эрх баригчид мэдэгдсэн юм. Туркийн Агаарын цэргийн хүчин Сирийн хойд бүс нутгийн суурин газрууд руу дайрч, олон арван энгийн иргэний аминд хүрснийг “Ардчилсан Сирийн хүчин” (АСХ) буруушааж байгаагаа мэдэгдсэн байна.   “Курдийн дайчид энэ түрэмгий дайралтыг хариу өгөхгүй орхихгүй бөгөөд зөв газарт, зөв цагт нь Туркийн цэргүүдэд цохилт өгнө" гэж АСХ мэдэгдсэнийг “Al-Hadath” суваг уламжилжээ.
https://montsame.mn/mn/read/308390
“Долоогийн бүлэг” БНАСАУ-ын туршилтыг зэмлэн буруушаажээ
2022-11-21 09:56:24
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
РОМ. /Reuters/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын сүүлд явуулсан тив алгасагч баллистик пуужингийн туршилтын хариуд “дорвитой арга хэмжээ” авах хэрэгтэй гэж “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар ням гарагт мэдэгджээ.Аюулгүйн Зөвлөл АНУ-ын хүсэлтийн дагуу энэ он гарсаар пуужингийн олон удаагийн туршилт явуулаад байгаа БНАСАУ-ын талаар даваа гарагт хуралдахаар товлоод байгаа юм. “БНАСАУ-ын үйлдлүүдэд олон улсын хамтын нийгэмлэг нэгдмэл, тууштай хариу өгөх шаардлагатай байна” гэж АНУ, Япон, Канад, Герман, Их Британи, Франц, Италийн Гадаад хэргийн сайд нар мэдэгдсэн байна. Пёньян бүс нутгийн аюулгүй байдалд оролцоогоо нэмэгдүүлж буй Вашингтонд “цэргийн илүү хатуу хариу арга хэмжээ авахаа” сануулсныхаа дараа баасан гарагт АНУ-ын эх газарт тусах чадалтай баллистик пуужин туршсан юм. “Долоогийн бүлэг”-ийн мэдэгдэлд баасан гаргийн туршилтыг “бодлогогүй алхам”, НҮБ-ын тогтоолуудыг “дахин илэрхий зөрчсөн үйлдэл” гэж тодорхойлоод, тус улс 2022 онд баллистик пуужингийн туршилтаа урьд хожид үзэгдээгүйгээр явуулж байгаа нь бүс нутгийн төдийгүй олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж байгааг дурджээ.
https://montsame.mn/mn/read/308389
И.Маск Д.Трампын твиттер хаягийг сэргээжээ
2022-11-21 09:10:40
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Anadolu/. “Twitter”-ийн эзэн Илон Маск олон нийтийн сүлжээнд санал асуулга явуулсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хаягийг сэргээх шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Үүний дараахан тэр даруй нийгмийн сүлжээн дэх Д.Трампын хаяг дахин идэвхтэй болсон байна. И.Макс 11 дүгээр сарын 18-наас санал асуулга явуулж эхэлсэн бөгөөд түүнд оролцогчдын 51 хувь нь Д.Трампын хаягийг сэргээхийг дэмжжээ. “Хүмүүс саналаа өгсөн. Трампын хаягийг сэргээх болно” гэж тэрбээр санал асуулгын дараа “Twitter” хуудсандаа бичжээ. И.Маск мөн "Ард түмний дуу хоолой бол Бурханы дуу хоолой" гэсэн утгатай "Vox Populi, Vox Dei" гэсэн латин хэллэгийг эш татсан байна.“Twitter” нийгмийн сүлжээ нь 2021 оны нэгдүгээр сард Капитол руу дайрсны дараа "цаашид хүчирхийлэлд өдөөн турхирах эрсдэлтэй гэж үзэн" тухайн үед Ерөнхийлөгч байсан Трампын хаягийг бүрмөсөн хаасан билээ.
https://montsame.mn/mn/read/308382
Казахстан улс төрийн бүтцийн шинэ хэлбэрт шилжиж байгааг мэдэгдэв
2022-11-21 08:57:37
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
АСТАНА. /Kazinform/. Казахстан улс төрийн бүтцийн шинэ хэлбэрт шилжиж, Үндсэн хуулийн шинэчлэлийг тууштай, тодорхой хийнэ гэж тус улсын одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдлээ. "Бид Үндсэн хуулийн шинэчлэлийг тодорхой, тууштай хэрэгжүүлнэ. Бид улс орны улс төрийн бүтцийн шинэ хэлбэрт шилжиж байна" гэж Токаев мэдэгдсэнийг түүний сонгуулийн штаб “Telegram” сувагтаа эш татжээ.Токаев тус улсын эдийн засагт эрс өөрчлөлт гарч байгааг зарлав. “Бид иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлнэ. Энэ бүх зорилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл хэрэгтэй. Тиймээс та бүхнийг эв нэгдэлтэй байхыг уриалж байна" гэж Казахстаны Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.Сонгуулийн кампанит ажилКазахстанд болсон сонгуулийн кампанит ажил ил тод, шударга  болсон гэж Токаев үзэж байна. "Хэн нэгэнд хязгаарлалт байхгүй байв. Сонгогч бүрд сонголтоо хийх эрхийг олгосон. Тиймээс энэ кампанит ажил шударга, ил тод байсан" гэж тэрбээр хэлжээ.Түүний үзэж байгаагаар, Казахстаны сонгогчид түүнд итгэл хүлээлгэж буйгаа сонгуулиар илэрхийлсэн нь зөвтгөх үндэслэлтэй байх ёстой. "Энэ кампанит ажил бидний түүхэнд үлдэх нь дамжиггүй. “Exit poll”-ын /саналаа өгөөд гарч ирсэн сонгогчоос авдаг санал асуулга/ дүн гарлаа. Мэдээж бид сонгуулийн албан ёсны дүнг хүлээж байна. Гэсэн хэдий ч ард түмэн надад Ерөнхийлөгчийн хувиар болон та бүхэнд итгэж байгаагаа итгэлтэйгээр илэрхийлсэн гэж хэлж болно. Ард түмний итгэл бол хамгийн чухал үнэ цэн. Ард түмний энэ итгэлийг бид зөвтгөх ёстой. Тиймээс өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн бид бүгд ажилдаа орох ёстой" гэж тэрбээр онцолсон байна. Токаев мөн сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулагчдад талархал илэрхийлжээ. “Еxit poll”-ын дүн“Аманат” намын олон нийтийн бодлогын хүрээлэнгээс ням гарагт явуулсан “exit poll”-ын дүнгээс үзвэл, Токаев 85.52 хувийн саналаар ерөнхийлөгчийн сонгуульд ялж байна. "Социс-А" нийгмийн судалгааны нэгдсэн  хүрээлэн болон "Нээлттэй нийгэм" бүс нутаг судлалын олон улсын хүрээлэнгийн “exit poll”-ын дүнгээр тэрбээр 82.02 хувь, 82.45 хувийн саналыг тус тус авч байна. Сонгогчдын 1-4 хувь нь бусад нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн бол 3.4-5.2 хувь нь бүх нэр дэвшигчийн эсрэг санал өгчээ. Казахстаны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль 11 дүгээр сарын 20-нд болсон юм. 22:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 69.43 хувьтай байжээ.
https://montsame.mn/mn/read/308379
КАТАР-2022: Хөл бөмбөгийн ДАШТ эхэллээ
2022-11-21 08:47:45
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
ДОХА. /Xinhua/. Катар Улсад зохион байгуулж буй 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ нээлтийн ёслол ням гаргийн орой боллоо. Ийнхүү энэ оны хөл бөмбөгийн гол тэмцээн албан ёсоор эхэллээ. “Катар-2022” тэмцээн 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэ удаагийн ДАШТ нь Ойрхи Дорнодод зохион байгуулагдаж буй анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой. ДАШТ-ий тоглолтууд Катарын таван хотын найман цэнгэлдэх хүрээлэнд болно. Тив тивийн төлөөлөл болсон шилдэг 32 баг уламжлал ёсоор дөрөв дөрвөөрөө найман хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Сонирхуулахад, энэ удаагийн тэмцээн нь шувтаргын шатанд 32 баг тунан үлдэж буй сүүлийн ДАШТ болж байгаа бөгөөд 2026 оноос аваргын цомын төлөө 48 баг өөр хоорондоо өрсөлдөх ажээ.Катарын Эль-Хор хотын “Эль-Байт” цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслолын үеэр бүжигчид үзүүлбэр үзүүлж буй ньДэлхийн аварга шалгаруулах өмнөх тэмцээнүүдийн бэлгэ тэмдгүүдийг нээлтийн ёслолын үеэр үзүүлж буй ньДэлхийн аварга шалгаруулах өмнөх тэмцээнүүдийн бэлгэ тэмдгүүдийг нээлтийн ёслолын үеэр үзүүлж буй ньОлон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жианни Инфантино нээлтийн ёслолын дараа үг хэлж буй ньОлон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах нээлтийн ёслолд оролцож буй нь "Катар-2022" ДАШТ-ий бэлгэ тэмдэг Лаиб "Катар-2022" ДАШТ-ий бэлгэ тэмдэг Лаиб 2022 оны ДАШТ зохион байгуулагч орон Катар болон Эквадорын шигшээ багуудын тоглолтоор эхэлж, Эквадорын баг 2-0 онооны харьцаагаар ялжээ.
https://montsame.mn/mn/read/308376
“Twitter”-ийн олон ажилтан ажлаасаа гарах төлөвтэй байна
2022-11-18 15:55:24
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн “Twitter” нийгмийн сүлжээний компанийн шинэ эзэмшигч Илон Маск “олон цагаар шаргуу ажиллах” эсвэл ажлаасаа гарах шаардлагыг ажилтнууддаа тавьсантай холбоотойгоор олон зуун ажилтан ажлаа орхих төлөвтэй байна.Ажлын байрны нөхцөлийн талаар судалдаг “Blind” хавсралтын явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, 180 ажилтны 42 хувь нь ажлаасаа гарах замыг сонгосон гэдгээ хэлжээ. Энэхүү хавсралт нь ажилтнуудыг ажлынх нь цахим шуудангийн хаягаар баталгаажуулан нэрээ нууцлан мэдээлэл өгөхийг зөвшөөрдөг байна. Харин санал асуулгад оролцогчдын дөрөвний нэг нь ажилдаа “үлдэх” сонголтыг “дурамжхан” хийсэн хэмээн хариулсан бол ердөө 7-хон хувь нь “үргэлжлүүлэн ажиллана” гэсэн хариулт өгчээ. Үүнээс гадна И.Маск зарим шилдэг ажилтантай уулзаж, ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийг ятгаж байгаа талаар “Twitter” компанийн нэгэн ажилтан болон саяхан ажлаасаа гарсан ч хамтран ажиллагсадтайгаа холбоотой байгаа өөр нэгэн ажилтан мэдээлсэн байна. Хэдийгээр “Twitter”-ийн хэдэн ажилтан компанидаа үргэлжлүүлэн ажиллах замыг сонгосон нь тодорхойгүй байгаа ч И.Маск ажилчдынхаа тэн хагасыг, тэр дундаа өндөр албан тушаалтнуудыг яаравчлан халж, олон цагаар шаргуу ажиллахад онцгой анхаарал хандуулан тогтсон хэв маягийг өөрчилж байгаатай холбоотойгоор зарим ажилтан ажилдаа үлдэх дургүй байгааг дээрх тоо харуулжээ.
https://montsame.mn/mn/read/308339
Японы инфляц 40 жилийн дээд түвшинд хүрчээ
2022-11-18 14:20:48
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /Kyodo/. Японы хэрэглээний суурь инфляц 10 дугаар сард 3.6 хувьд хүрсэн нь сүүлийн 40 жилийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж “Kyodo” агентлаг засгийн газрын мэдээллээс иш татан уламжилжээ. Энэ нь Японы Төв банкны зорилтот 2 хувийн түвшнээс ихээхэн давсан үзүүлэлт юм. Тус банкны тэргүүн Курода Харүхико  инфляц тогтвортой байхгүй, иймээс мөнгөний бодлогод яаралтай өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж мэдэгдсэн байна. Японы үнийн өсөлтийг тусгасан гол үзүүлэлтэд шатахууны үнэ багтдаг боловч хурдан мууддаг бүтээгдэхүүний үнийг оруулдаггүй, учир нь ийм бүтээгдэхүүний үнэ хэт хүчтэй хэлбэлздэг байна. Яг энэ индексээр Японы Төв банк инфляцын зорилтот түвшинг тогтоодог. Есдүгээр сарын инфляц эдгээр барааны үнийг оруулсан тооцоогоор 3.7 хувьтай гарчээ. Дэлхийн хэмжээнд эрчим хүчний эх үүсвэр болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн, мөн иенийн ханш мэдэгдэхүйц суларсантай холбоотойгоор Японд инфляц дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Үнийн өсөлтийн хурдац мөн хэрэглээний татварын хэмжээ өссөний улмаас инфляцын хөөрөгдөл бүртгэгдэж байсан  2014 оны хурдцыг давжээ.Японд дөрөвдүгээр сараас хойш үнэ хурдацтай өсөж байгаа юм. Тодруулбал, амархан мууддаг бүтээгдэхүүний үнийн индексийг оруулаагүй тодорхойлсон үндсэн инфляц дөрөвдүгээр сард 2 хувийг давж, 2.1 хувьтай тэнцсэн байна. Тавдугаар сарын инфляц мөн ийм хувьтай гарсан бол зургаадугаар сард 2.2 хувь, долоодугаар сард 2.4 хувь, наймдугаар сард 2.8 хувь, есдүгээр сард 3 хувь болж өссөн байна.Инфляц долоо дахь сардаа дараалан Японы Төв банкны зорилтот түвшнээс давсан бөгөөд тус банк 2 хувийн тогтвортой инфляцад хүрэхийн тулд мөнгөний хэт сул бодлого баримталж, зах зээлийг идэвхжүүлэх зорилгоор бодлогын хүүг хасах түвшинд байлгаж байгаа юм. Энэ нь иенийн ханш сулрах гол шалтгаануудын нэг болж буй. Учир нь үнийн хэт өсөлттэй тэмцэхийн тулд бодлогын хүүгээ өсгөдөг Барууны орнуудтай хүүгийн зөрүүгээс болж доллароор илэрхийлэгдэх хэрэгсэлд хөрөнгө оруулах нь илүү ашигтай болдог байна. Баасан гаргийн өглөөний байдлаар нэг ам.доллартой тэнцэх иенийн ханш  140.37-140.38 түвшинд байна. Инфляц зорилтот хэмжээнээс нь давж, иенийн ханш унасан нь сөрөг хүчин болон хүн амын зарим хэсгийн шүүмжлэлд өртөх шалтгаан болж байгаа хэдий ч Японы Төв банкны удирдлага хэт зөөлөн бодлогоо өөрчлөхгүй гэдгээ мэдэгдэж, цар тахлын дараа тус улсын эдийн засаг сэргэх хурдац Өрнөдийнхөөс удаан байгааг онцлон тэмдэглэжээ.
https://montsame.mn/mn/read/308327
БНАСАУ-ын харвасан пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан бололтой байна
2022-11-18 12:58:36
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. БНАСАУ-ын өнөө өглөө харвасан баллистик пуужин Япон тэнгис дэх манай улсын эдийн засгийн онцгой бүсэд унасан бололтой байна Японы Ерөнхий сайд Кишида Фүмио мэдэгдээд, үүнийг “огт хүлээн зөвшөөршгүй” үйлдэл хэмээн зэмлэн буруушаажээ.“Тив алгасагч баллистик пуужингийн ангилал”-ын цэнэгт хошуу “эгц” траектороор ойролцоогоор 1000 км зайд ниссэн бөгөөд нислэгийн өндөр нь 6000 орчим км-т хүрсэн” гэж Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хирокацү мэдээлээд, Засгийн газар пуужинг сөнөөх тушаал өгөөгүй гэдгийг нэмж хэлсэн байна. Пуужинг Солонгосын хойгийн баруун эргийн орчмоос 10:14 цагийн орчимд харвасан гэж Батлан хамгаалах яам мэдээлжээ. Пүрэв гарагт Пёньян зүүн эргийн орчмоосоо мөн ойрын зайн тусгалт баллистик пуужин харвасан юм. “БНАСАУ өдөөн хатгасан үйлдлээ урьд хожид үзэгдээгүйгээр удаа дараалан хийж байна, үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй” гэж К.Фүмио Тайландын нийслэл Бангкок хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлээд, нисэх онгоц, усан онгоцонд хохирол учирсан талаар мэдээлэл байхгүй гэдгийг дурджээ.
https://montsame.mn/mn/read/308317
ДАШТ-ийг өнжих алдартай хөлбөмбөгчид
2022-11-18 11:42:15
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
МОСКВА. /TASS/. Катар улсад хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ энэ ням гарагт эхэлнэ. Даваа гарагт Эквадорын шигшээ баг ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ хамгийн сүүлд зарлалаа. Харамсалтай нь спортод бэртэл гэмтэл авахгүй байна гэж байдаггүй тул зарим тоглогч энэ жилийн гол тэмцээнд оролцож чадахгүй болжээ. Ингээд од тоглогчдоос хэн хэн ДАШТ-ийг өнжихөөр болсныг хүргэж байна. "ПСЖ" клубийн хамгаалагч Преснель КимпембеФранцчууд 11 дүгээр сарын 10-нд ДАШТ-д оролцох шигшээ багийнхаа бүрэлдэхүүнийг танилцуулсан. Багийн бүрэлдэхүүнд "ПСЖ" клубийн хамгаалагч Преснель Кимпембе багтсан боловч 11 дүгээр сарын 14-нд Францын Хөл бөмбөгийн холбооны хэвлэлийн албанаас түүнийг бэртлээ эдгээж чадахгүй байгаа тул ДАШТ-ийг өнжихөөр боллоо гэж мэдээлжээ. Өмнө нь тэрбээр "ахиллийн" шөрмөстэй холбоотой асуудлаас болж Аваргуудын лигийн 6-р тойргийн тоглолтод Италийн “Ювентус” (2:1) багтай хийсэн тоглолтод “ПСЖ”-гийн бүрэлдэхүүнд багтаагүй юм. Бэртлийн улмаас хамгаалагч энэ улиралд ПСЖ-гийн төлөө ердөө 11 тоглолтод оролцож, гоол оруулаагүй байна. Гэмтсэн Кимпембэг ДАШТ-д “Монако” багийн тоглогч Аксель Дисаси орлоно.Францын шигшээ баг D хэсэгт Австрали, Дани, Тунисийн багуудтай тоглоно."Челси"-гийн хамгаалагч Бен ЧилуэллАнглийн шигшээ баг "Челси"-гийн хамгаалагч Бен Чилуэллгүйгээр ДАШТ-д оролцохоор болжээ. Тэрбээр өвдөгний шөрмөсний гэмтлийн улмаас тэмцээнийг өнжиж байгаа юм. Чилуэлл 11 дүгээр сарын 2-нд Аваргуудын лигийн хэсгийн шатны 6-р тойргийн тоглолтод Загребын “Динамо” багтай (2:1) тоглохдоо бэртжээ.  Энэ улиралд Чилуэлл “Челси”-гийн төлөө 14 тоглолтод оролцож, нэг гоол оруулж, хоёр оновчтой дамжуулалт өгчээ. Тэрбээр 2018 оноос хойш Английн шигшээ багт дуудагдаж байгаа бөгөөд 2021 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох бүрэлдэхүүнд багтаж байсан ч хэзээ ч тоглож байгаагүй юм.Англичууд В хэсэгт Иран, АНУ, Уэльсийн багуудтай тоглоно. “Вильярреал” багийн хагас хамгаалагч Жованни Ло ЧельсоАргентины шигшээ баг ДАШТ-ий өмнө багийн гол хагас хамгаалагчдынхаа нэгийг "алдлаа". Английн "Тоттенхэм"-ээс "Вильярреал" багт зээлээр тоглодог тус багийн хагас хамгаалагч Жовани Ло Чельсо Испанийн аварга шалгаруулах тэмцээнд Бильбаогийн "Атлетик"-тэй 10 дугаар сарын 30-нд хийсэн тоглолтын үеэр бэртжээ. Ло Чельсо “Вильярреал”-ын сүүлийн дөрвөн тоглолтод оролцоогүй ч булчингийн гэмтлээ эдгээж амжаагүй байна. Тэрбээр 2017 оноос хойш Аргентины шигшээ багт дуудагдаж байгаа бөгөөд багийнхаа хамтаар 2021 онд Өмнөд Америкийн орнуудын шигшээ багуудын дунд явуулдаг “Copa América”, 2022 онд “Finalísima”-д (Европын аварга шалгаруулах тэмцээн ба “Copa Amеrica”-д түрүүлсэн багууд хооронд болдог тэмцээн) түрүүлжээ. Сүүлийн үед Ло Чельсо үндэсний шигшээ багт байнга дуудагдаж байгаа юм. 2018 оны ДАШТ-д явсан ч нэг ч тоглолтод оролцоогүй.Аргентин С хэсэгт Саудын Араб, Мексик, Польштой тоглоно."Ювентус"-ийн хагас хамгаалагч Поль Погба2018 оны ДАШТ-нд шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд оролцож байсан, Италийн "Ювентус" багийн франц хагас хамгаалагч Поль Погба Катарын ДАШТ-ийг өнжихөөр болжээ. Погбагийн төлөөлөгч Рафаэль Пимента түүнийг есдүгээр сард хийсэн өвдөгний мэс заслаас эдгэрэх шаардлагатай гэж 10 дугаар сарын 31-нд мэдэгдсэн юм. 11 дүгээр сарын 9-нд Францын шигшээ баг ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ зарласан бөгөөд Погбаг оруулаагүй байна. Тэрбээр 2013 оноос хойш шигшээ багт дуудагдаж байгаа бөгөөд шигшээ багийн лидерүүдийн нэг гэгддэг.Франц D хэсэгт Австрали, Дани, Тунисийн багуудтай тоглоно.“Рома” клубийн хагас хамгаалагч Жоржиньо ВейналдумБэртлийн улмаас ДАШТ-ийг өнжихөөр болсон Нидерландын шигшээ багийн лидерүүдийн нэг бол Жоржиньо Вейналдум юм. Наймдугаар сарын 5-нд Италийн “Рома” баг түүнийг улирал дуустал ПСЖ-ээс "түрээсэлсэн". Харин 17 хоногийн дараа Ромын клубийн хэвлэлийн албанаас Вейналдумыг бэлтгэлийн үеэр баруун хөлнийхөө шилбэний ясыг хугалсан гэж мэдээлжээ. Вейналдум бэртлээ эдгээж амжаагүй тул Нидерландын шигшээ багийн эцсийн мэдүүлэгт ороогүй юм. Хагас хамгаалагч 2011 оноос хойш шигшээ багт дуудагдаж байгаа бөгөөд тэрбээр 86 тоглолтод оролцож, 26 гоол оруулжээ. Вейналдумын хувьд удахгүй болох ДАШТ нь түүний хоёр дахь ДАШТ болох байсан бөгөөд тэрбээр 2014 онд анх удаа ДАШТ-д оролцсон юм. Хагас хамгаалагч мөн 2021 онд Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ.Нидерландын шигшээ баг А хэсэгт Катар, Эквадор, Сенегалын багуудтай тоглоно.Дортмундын “Боруссиа” багийн хагас хамгаалагч Марко РойсСүүлийн үед олон улсын хэмжээнийн томоохон тэмцээнүүдэд хамгийн аз нь хаясан хүнээр “Боруссаи Дортмунд”-ийн хагас хамгаалагч Марко Ройс нэрлэгдэж байна. Хөлбөмбөгчин шагайны шөрмөс нь гэмтсэний улмаас ДАШТ-ийг өнжихөөр болжээ. Ройс 2011 оноос хойш Германы шигшээ багт тасралтгүй дуудагдсан боловч бэртлийн улмаас 2016, 2021 оны Европын аварга шалгаруулах тэмцээн, 2014 оны ДАШТ, 2017 оны “FIFA Confederations Cup” тэмцээнийг өнжсөн юм. Тэрбээр Германы баг гуравдугаар байр эзэлсэн жил буюу 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ. 2014 оны ДАШТ-д германчууд түрүүлэхэд Ройс шигшээ багт байгаагүй юм. Ройс энэ улиралд “Боруссиа Дортмунд”-ын төлөө 12 тоглолтод оролцож, гурван гоол оруулж, гурван оновчтой дамжуулалт өгчээ.Германы баг Е хэсэгт Испани, Коста Рика, Японы шигшээ багтай тоглоно.“Ливерпүүл”-ийн довтлогч Диого ЖотаДАШТ эхлэхээс өмнө Португалын шигшээ багийг ч бас "гарз хохирол" тойрч гарсангүй. 10 дугаар сарын 16-нд “Ливерпүүл”-ийн довтлогч Диого Жота Английн аварга шалгаруулах тэмцээнд “Манчестер Сити”-тэй хийсэн тоглолтын үеэр бэртсэн бол хоёр хоногийн дараа Мерсисайдын клубийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп португал залуу ДАШТ-ийг өнжихөөр болсныг мэдэгджээ. Жота Португалын шигшээ багт 2019 оноос хойш дуудагдаж байгаа бөгөөд 2021 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дөрвөн тоглолтод нэг гоол оруулсан байна. Португалын шинэ од болж байгаа Жота шигшээ багт 29 тоглолт хийхдээ 10 гоол оруулжээ. Жота энэ улиралд “Ливерпүүл”-ийн төлөө 8 тоглолтод оролцож, 5 оновчтой дамжуулалт өгсөн байна. Португалын шигшээ баг H хэсэгт Гана, Уругвай, Өмнөд Солонгосын багуудтай тоглоно.“Лейпциг”-ийн довтлогч Тимо ВернерГерманы шигшээ баг ДАШТ эхлэхийн бас нэгэн чухал хөлбөмбөгчнөө бэртлийн улмаас "алдсан нь" "Лейпциг" багийн довтлогч Тимо Вернер юм. Тэрбээр Аваргуудын лигийн 6-р тойргийн тоглолтод Украины “Шахтёр” багтай (4:0) тоглохдоо шагайндаа бэртэл авчээ. Германы клубийн хэвлэлийн алба Вернерийг ДАШТ-д явахгүй болсныг 11 дүгээр сарын 3-нд мэдэгдсэн байна. Довтлогч 2017 оноос хойш Германы шигшээ багт дуудагдаж байгаа бөгөөд шигшээ багийн гол тоглогчдын нэгд тооцогддог. Тэрбээр Германы шигшээ багийн бараг бүх хоёр дахь тоглолтод гоол оруулж, нийт 24 тоглолтод 55 гоол оруулжээ. Вернер 2017 оны “FIFA Confederations Cup”, 2018 оны ДАШТ, 2021 онд Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Өдгөө 26 настай довтлогч энэ улиралд “Лейпциг”-ийн төлөө янз бүрийн тэмцээнд 16 тоглолтод оролцож, есөн гоол оруулж, дөрвөн оновчтой дамжуулалт өгчээ.“Лейпциг”-ийн довтлогч Кристофер НкункуФранцын шигшээ багийн бас нэгэн "гарз хохирол" нь “Лейпциг”-ийн довтлогч Кристофер Нкунку юм. 11 дүгээр сарын 16-нд Францын хөл бөмбөгийн холбооны хэвлэлийн алба Нкунку бэлтгэлийн үеэр өвдгөндөө бэртэл авч, улмаар шөрмөс нь сунасан гэж оношлогдсон гэж мэдээлжээ. ДАШТ-д түүний оронд Германы "Айнтрахт" багийн довтлогч Рандаль Коло Муани оролцоно. Нкунку 2022 оноос хойш Францын шигшээ багт дуудагдсан бөгөөд шигшээ багийнхаа төлөө найман тоглолтод оролцож, хоёр гоол оруулжээ. Тэрбээр энэ улиралд “Лейпциг”-ийн бүрэлдэхүүнд 23 тоглолтод оролцож, 17 гоол оруулж, дөрвөн оновчтой дамжуулалт өгсөн байна.
https://montsame.mn/mn/read/308300
Хятад, Япон хоёр талын харилцаагаа тогтворжуулж, хөгжүүлэхээр тохиролцжээ
2022-11-18 11:40:33
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БАНГКОК. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмиотой Тайландын нийслэл Бангкок хотноо пүрэв гарагт уулзаж, талууд хоёр талын харилцаагаа тогтворжуулж, хөгжүүлэхээр тохиролцлоо. Уулзалтын үеэр Хятад-Японы харилцааны ач холбогдол өөрчлөгдөөгүй, цаашид ч өөрчлөгдөхгүй гэдгийг, мөн талууд улс төрийн дөрвөн баримт бичгийнхээ зарчмыг баримталж, хоёр тал хамтын ажиллагааны түнш, харилцан бие биедээ аюул учруулахгүй гэсэн улс төрийн зөвшилцлөө дагаж мөрдөх хэрэгтэй гэдэгтэй санал нэгджээ. Хоёр орны удирдагчид мөн улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, шинэ эриний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээлч, тогтвортой, ач холбогдол бүхий Хятад, Японы харилцааг хамтаар бүтээн байгуулахын тулд өндөр түвшний айлчлалын давтамж, харилцаа холбоогоо эрчимжүүлэх ёстой гэдэгтэй санал нэгдсэн байна.
https://montsame.mn/mn/read/308309
"Катар-2022" хөл бөмбөгийн ДАШТ энэ сарын 20-нд эхэлнэ
2022-11-18 11:13:34
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
ДОХА. /Sky Sports/. Катар Улсад болох 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ энэ сарын 20-ны ням гарагт Эль-Хаур хотын “Эль-Байт” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагч орон болон Эквадорын шигшээ багуудын тоглолтоор эхэлнэ.  Өмнөх төлөвлөгөөний дагуу ДАШТ нэг өдрийн дараа “Эль-Тумама” цэнгэлдэх хүрээлэнд Сенегал, Нидерландын багуудын тоглолтоор эхлэх байсан боловч Катарын шигшээ багт эх орондоо болж буй тэмцээнийг нээх боломжийг олгох үүднээс тоглолтыг нь урагшлуулжээ. Английн шигшээ баг тэмцээний хоёр дахь өдөр буюу 21-ний даваа гарагт В хэсгийн Ираны багийн эсрэг тоглоно. Уэльсийн багийн эхний тоглолт мөн 21-ний өдөр болно. Түүний дараа Уэльс, Английн шигшээ багууд 29-нд учраа таарна. “Катар-2022” ДАШТ-ий шувтаргын тоглолт Доха хотын “Лусаил” цэнгэлдэх хүрээлэнд 12 дугаар сарын 18-ны ням гарагт буюу зул сарын баяр болохоос яг нэг долоо хоногийн өмнө болно. ДАШТ-ий хэсгийн сугалаагаар 32 шигшээ баг дөрөв дөрвөөрөө найман хэсэгт дараах байдлаар хуваагдсан юм. А хэсэг: Катар, Эквадор, Сенегал, НидерландВ хэсэг: Англи, Иран, АНУ, УэльсС хэсэг: Аргентин, Саудын Араб, Мексик, ПольшD хэсэг: Франц, Австрали, Дани, ТунисЕ хэсэг: Испани, Коста-Рика, Герман, ЯпонF хэсэг: Бельги, Канад, Марокко, ХорватG хэсэг: Бразил, Серби, Швейцар, КамерунH хэсэг: Португал, Гана, Уругвай, БНСУТэмцээн болох газруудДАШТ-ий тэмцээнүүд “Эль-Байт” цэнгэлдэх хүрээлэн, “Халифа” олон улсын цэнгэлдэх хүрээлэн, “Эль-Тумама” цэнгэлдэх хүрээлэн, “Ахмед Бин Али” цэнгэлдэх хүрээлэн, “Лусаил” цэнгэлдэх хүрээлэн, “Рас Абу Абуд” цэнгэлдэх хүрээлэн, “Education City” цэнгэлдэх хүрээлэн, “Эль-Жануб” цэнгэлдэх хүрээлэн гэсэн найман цэнгэлдэх хүрээлэнд болно. 11-р сарын 21-ний даваа гарагА хэсэг: Катар - Эквадор (“Эль-Байт” цэнгэлдэх хүрээлэн, Улаанбаатарын цагаар 00:00 цагт тоглолт эхэлнэ)В хэсэг: Англи - Иран (“Халифа” олон улсын цэнгэлдэх хүрээлэн, 21:00)11-р сарын 22-ны мягмар гарагА хэсэг: Сенегал - Нидерланд (“Эль-Тумама” цэнгэлдэх хүрээлэн, 00:00)В хэсэг: АНУ - Уэльс (“Ахмед бин Али” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)С хэсэг: Аргентин - Саудын Араб (“Лусаил” цэнгэлдэх хүрээлэн, 18:00)D хэсэг: Дани - Тунис (“Education City” цэнгэлдэх хүрээлэн, 21:00)11-р сарын 23-ны лхагва гарагС хэсэг: Мексик - Польш (“Рас Абу Абуд” цэнгэлдэх хүрээлэн, 00:00)D хэсэг: Франц - Австрали (“Эль-Жануб” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)F хэсэг: Марокко - Хорват (“Эль-Байт” цэнгэлдэх хүрээлэн, 18:00)Е хэсэг: Герман - Япон (“Халифа” олон улсын цэнгэлдэх хүрээлэн, 21:00)11-р сарын 24-ний пүрэв гарагЕ хэсэг: Испани – Коста-Рика (“Эль-Тумама” цэнгэлдэх хүрээлэн, 00:00)F хэсэг: Бельги - Канад (“Ахмед бин Али” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)G хэсэг: Швейцар - Камерун (“Эль-Жануб” цэнгэлдэх хүрээлэн, 18:00)H хэсэг: Уругвай - Өмнөд Солонгос (“Education City” цэнгэлдэх хүрээлэн, 21:00)11-р сарын 25-ны баасан гарагH хэсэг: Португал - Гана (“Рас Абу Абуд” цэнгэлдэх хүрээлэн, 00:00)G хэсэг: Бразил - Серби (“Лусаил” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)В хэсэг: Уэльс - Иран (“Ахмед бин Али” цэнгэлдэх хүрээлэн, 18:00)А хэсэг: Катар - Сенегал (“Эль-Тумама” цэнгэлдэх хүрээлэн, 21:00)11-р сарын 26-ны бямба гарагА хэсэг: Нидерланд - Эквадор (“Халифа” олон улсын цэнгэлдэх хүрээлэн, 00:00)В хэсэг: Англи - АНУ (“Эль-Байт” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)D хэсэг: Тунис - Австрали (“Эль-Жануб” цэнгэлдэх хүрээлэн, 18:00)С хэсэг: Польш - Саудын Араб (“Education City” цэнгэлдэх хүрээлэн, 21:00)11-р сарын 27-ны ням гарагD хэсэг: Франц - Дани (“Рас Абу Абуд” цэнгэлдэх хүрээлэн, 00:00)С хэсэг: Аргентин - Мексик (“Лусаил” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)Е хэсэг: Япон – Коста-Рика (“Ахмед бин Али” цэнгэлдэх хүрээлэн, 18:00)F хэсэг: Бельги - Марокко (“Эль-Тумама” цэнгэлдэх хүрээлэн, 21:00)11-р сарын 28-ны даваа гарагF хэсэг: Хорват - Канад (“Халифа” олон улсын цэнгэлдэх хүрээлэн, 00:00 эхлэх)Е хэсэг: Испани - Герман (“Эль-Байт” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)G хэсэг: Камерун - Серби (“Эль-Жануб” цэнгэлдэх хүрээлэн, 18:00)H хэсэг: Өмнөд Солонгос - Гана (“Education City” цэнгэлдэх хүрээлэн, 21:00)11-р сарын 29-ний мягмар гарагG хэсэг: Бразил - Швейцар (“Рас Абу Абуд” цэнгэлдэх хүрээлэн, 00:00)H хэсэг: Португал - Уругвай (“Лусаил” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)А хэсэг: Нидерланд - Катар (“Эль-Байт” цэнгэлдэх хүрээлэн, 23:00)А хэсэг: Эквадор - Сенегал (“Халифа” олон улсын цэнгэлдэх хүрээлэн, 23:00)11-р сарын 30-ны лхагва гарагВ хэсэг: Уэльс - Англи (“Ахмед бин Али” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)В хэсэг: Иран - АНУ (“Эль-Тумама” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)D хэсэг: Австрали - Дани (“Эль-Жануб” цэнгэлдэх хүрээлэн, 23:00)D хэсэг: Тунис - Франц (“Education City” цэнгэлдэх хүрээлэн, 23:00)12-р сарын 1-ний пүрэв гарагС хэсэг: Польш - Аргентин (“Рас Абу Абуд” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)С хэсэг: Саудын Араб - Мексик (“Лусаил” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)F хэсэг: Хорват - Бельги (“Ахмед бин Али” цэнгэлдэх хүрээлэн, 23:00)F хэсэг: Канад - Марокко (“Эль-Тумама” цэнгэлдэх хүрээлэн, 23:00)12-р сарын 2-ны баасан гарагЕ хэсэг: Коста-Рика - Герман (“Эль-Байт” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)Е хэсэг: Япон - Испани (“Халифа” олон улсын цэнгэлдэх хүрээлэн, 03:00)G хэсэг: Өмнөд Солонгос - Португал (“Education City” цэнгэлдэх хүрээлэн, 23:00)G хэсэг: Гана - Уругвай (“Эль-Жануб” цэнгэлдэх хүрээлэн, 23:00)12-р сарын 3-ны бямба гарагH хэсэг: Серби - Швейцар (“Рас Абу Абуд” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)H хэсэг: Камерун - Бразил (“Лусаил” цэнгэлдэх хүрээлэн, 03:00) Ийнхүү шөвгийн 16-д буюу 1/8 финалд үлдсэн багуудын тоглолт цааш үргэлжилнэ.
https://montsame.mn/mn/read/308305
Нэнси Пелоси албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ
2022-11-18 10:10:15
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан намынхныг хорь шахам жил удирдсан Нэнси Пелоси албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ.Өдгөө 82 настай Н.Пелоси Конгресс дахь Ардчилсан намын хамгийн нөлөө бүхий гишүүн бөгөөд Төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдсон анхны эмэгтэй юм.Тэрбээр Конгрессын доод танхимд Калифорни муж улсын тойргоо үргэлжлүүлэн төлөөлнө. Түүний албан тушаалаа орхиж буйн шалтгаан нь завсрын сонгуулийн дүнгээр бүгд найрамдахчууд Төлөөлөгчдийн танхимд хяналтаа эргүүлэн авч байгаатай холбоотой юм. "Би гэрийн эзэгтэйгээс Төлөөлөгчдийн танхимын дарга хүртэл явна гэж хэзээ ч бодож байгаагүй" гэж Н.Пелоси мэдэгдэлдээ дурджээ.“Би дараагийн Конгресст Ардчилсан намын удирдагчийн хувиар дахин нэр дэвшихгүй. Шинэ үе Ардчилсан намын фракцийг удирдах цаг нь ирсэн" гэж тэрбээр хэлсэн байна.Н.Пелоси нэгдүгээр сар хүртэл буюу засгийн эрхэнд шинэ Конгресс гарах хүртэл спикерээр ажиллана. Нью-Йорк муж улсаас Конгресст сонгогдсон Хаким Жеффрис Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын дээд удирдлагын албан тушаалыг авах төлөвтэй байгаа бөгөөд тэрбээр АНУ-ын түүхэнд цөөнхийн бүлгийн анхны өнгөт арьст дарга болно.Төлөөлөгчдийн танхимын дарга нь АНУ-ын улс төрийн шатлан захирах тогтолцооны гурав дахь хүн юм.Төлөөлөгчдийн танхимын дарга, түүний орлогч нар болон байнгын хороодын дарга нар ямар хуулийн төслийг хэлэлцэж, санал хураахыг тодорхойлдог. Мөн хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож, хэлэлцүүлгийг зохицуулах журмыг гаргадаг.
https://montsame.mn/mn/read/308298
АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлнэ
2022-11-18 09:20:37
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БАНГКОК. /NHK/. Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ 21 гишүүн орны удирдагчдын хоёр өдрийн дээд хэмжээний Тайландын нийслэл Бангкок хотноо өнөөдөр эхэлнэ.Талууд худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх зэрэг бүс нутгийн эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Дээд хэмжээний уулзалтыг Тайландын тал даргалж байгаа бөгөөд Япон, Орос, АНУ, Хятад тэргүүтэй орнуудын төлөөлөгчид оролцох юм.АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг төлөөлөн дэд Ерөнхийлөгч Камала Харрис уулзалтад оролцоно. Мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг Тэргүүн шадар сайд Андрей Белоусов төлөөлнө. 21 орны сайд нар дээд хэмжээний уулзалтын өмнө холбогдох уулзалтуудыг хийсэн юм. Тайландын хувьд талуудыг нэгдсэн тохиролцоонд хүргэхийг зорьж байгаа бөгөөд эдийн засгийг өсгөх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээнүүдийг хослуулан хэрэгжүүлэх шинэ зорилтуудыг дэвшүүлэхийг уриалж байна. Үүнээс гадна АПЕК-ийн чуулга уулзалтыг зохион байгуулж буй газрын ойролцоо дээд хэмжээний уулзалтыг цуцлахыг уриалсан жагсаал өрнөж байна. Жагсагчид мөн Ерөнхий сайд Прают Чан-Очаг чуулга уулзалтыг даргалагчийн албанаасаа буухыг, түүнчлэн хаант засаглалыг шинэчлэхийг шаардаж байгаа юм байна.
https://montsame.mn/mn/read/308292
"Үр тариа тээвэрлэх гэрээ"-г 120 хоногоор сунгажээ
2022-11-18 09:19:34
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
АНКАРА. /Anadolu/. Энэ сарын 19-нд дуусгавар болж байгаа “Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээ”-г 120 хоногоор сунгасан тухай Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган пүрэв гарагт твиттер хуудсандаа мэдээлжээ. Турк, НҮБ, ОХУ, Украины төлөөлөгчдийн оролцоотойгоор Туркт байгуулсан дөрвөн талын хэлэлцээрийн хүрээнд энэхүү шийдвэрийг гаргасан гэж тэрбээр онцолсон байна.“Үр тариа тээвэрлэх коридор”-оор дөрвөн сарын хугацаанд 500 орчим хөлөг онгоцоор 11 сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь хэлэлцээрүүдийн ач холбогдлыг батлан харуулж байна гэж Туркийн Ерөнхийлөгч мэдэгджээ.  Р.Эрдоган НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины төрийн тэргүүн Владимир Зеленский нарт үр тарианы хэлэлцээрийг сунгах асуудлаар гаргасан хүсэл зоригт талархал илэрхийлж, энэ үйл явцад оролцсон бүх хүнд баяр хүргэжээ.
https://montsame.mn/mn/read/308291
ОУАЭХА-ийн тогтоол: Украинд “бохир бөмбөг” бүтээж байгааг нотлох баримт нотолгоо олдоогүй
2022-11-18 09:03:29
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВЕНА. /TASS/. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ Удирдах зөвлөл өчигдөр буюу пүрэв гарагт Украинд “бохир бөмбөг” хийж байгааг нотлох баримт олдоогүй гэж мэдэгдсэн тогтоолыг баталжээ. Энэ тухай тус байгууллагын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.“Украины газар нутгийн гурван хэсэгт явуулсан шалгалтаар “бохир бөмбөг” буюу цацраг идэвхт бодисоор хордуулдаг тэсрэх бөмбөг бүтээж байгааг нотлох баримт, материал олдоогүй гэсэн ерөнхий захирлын дүгнэлтийг Удирдах зөвлөл сайшааж байна” гэж мэдээлэлд дурджээ. ОУАЭХА-ийн Удирдах зөвлөл тогтоолдоо Украины цөмийн байгууламжуудад явуулж буй бүх үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг ОХУ-д уриалжээ. Үүнээс гадна, уг баримт бичигт "Запорожье" АЦС-ын Украины үйлчилгээний ажилтнуудад үзүүлж буй дарамт шахалт", мөн "зэргэлдээх нутаг дэвсгэр лүү гал нээсний улмаас гадаад эрчим хүчний хангамж удаа дараа тасалдсан"-д санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.Вена дахь ОХУ-ын байнгын төлөөлөгчийн мэдээлснээр, ОХУ, БНХАУ уг тогтоолыг батлахыг эсэргүүцсэн санал өгсөн бол Энэтхэг, Пакистан, Саудын Араб, Вьетнам, ӨАБНУ, Кени, Намибия улсууд санал өгөхөөс түдгэлзжээ. ОУАЭХА-ийн Удирдах зөвлөл есдүгээр сард явуулсан хаалттай хуралдаанаараа "Запорожье" АЦС-ын нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг ОХУ-аас шаардсан тогтоол баталсан юм. Энэхүү тогтоолыг 26 улс дэмжиж, долоон улс түдгэлзсэн байна.
https://montsame.mn/mn/read/308288
Их Британид инфляц 41 жилийн дээд түвшинд хүрчээ
2022-11-17 16:01:53
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /Reuters/. Их Британид инфляцын түвшин энэ оны 10 дугаар сард 11.1 хувьд хүрч өссөнөөр сүүлийн 41 жилийн дээд түвшинд хүрснийг лхагва гарагт танилцуулсан статистикийн мэдээлэл харууллаа.Их Британийн Засгийн газар эрчим хүчний төлбөрт дэмжлэг үзүүлэх багц танилцуулсныг үл харгалзан хий, цахилгааны үнэ инфляцын түвшин өсөхөд хамгийн их нөлөө үзүүлсэн гэж Үндэсний статистикийн товчоо /ONS/ мэдээлжээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийн үнэ ойролцоогоор 130 хувиар өссөн бол цахилгааны үнэ 66 орчим хувиар өссөн гэж тус товчооны ахлах эдийн засагч Грант Фитцнер ярьж байна. Хүнсний үнийн өсөлт мөн инфляц өсөхөд нөлөөлжээ. Эрчим хүч, хүнсний үнэ нэмэгдэж байгаа нь өндөр орлоготой өрхүүдтэй харьцуулахад нийт зардлынхаа ихэнх хувийг тэдгээрийг худалдан авахад зарцуулдаг бага орлоготой өрхүүдэд илүү нөлөөлж байгааг тайланд онцолсон байна. “Эрчим хүчний үнийн өсөлт инфляцыг дахин өндөр түвшинд хүргэсэн ч дээд цэгтээ хүрч байгаа шинж тэмдгүүд ажиглагдаж байна. 2023 онд инфляц нэг оронтой тоонд хүрч буурна гэж төсөөлж байна” гэж Их Британийн Аж үйлдвэрийн холбооны эдийн засагч Алпеш Палежа хэлжээ.
https://montsame.mn/mn/read/308253
Мьянмарын цэргийнхэн 6000 хоригдлыг суллажээ
2022-11-17 13:47:31
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
НЕЙПИДО. /France24/. Мьянмарын цэргийн хунтын удирдагчид Австралийн эдийн засагч бөгөөд Аун Сан Су Чигийн зөвлөх асан Шон Тернелл тэргүүтэй шоронд хоригдож байсан 6000 гаруй хүнийг өршөөлөөр сулласан талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөөдөр мэдээлжээ.Суллагдсан хүмүүсийн дунд Их Британиас Мьянмарт суух Элчин сайдын албыг хашиж байсан Вики Боуман болон түүний нөхөр, мөн АНУ-ын иргэн Кяу Тай Оо, Японы найруулагч Торү Күбота нар байжээ. 2002-2006 онд Элчин сайдын алба хашиж байсан В.Боуман нь наймдугаар сард гадаадын иргэний бүртгэлийн бичиг баримтдаа бичигдсэнээс өөр хаягт амьдарч байснаа мэдүүлээгүйнхээ улмаас нөхрийнхөө хамтаар баривчлагдсан байна.Хожим нь тэдэнд нэг жилийн хориx ял оноожээ. Түүний нөхөр нь нэртэй уран бүтээлч Хтейн Лин аж. Японы иргэн Т.Күботагийн хувьд үймээн самуун дэгдээсэн, харилцаа холбооны тухай хуулийг зөрчсөн хэргээр хоригджээ.Мьянмарт өнгөрсөн оны хоёрдугаар сард цэргийн эргэлт гарч, Аун Сан Су Чи тэргүүтэй иргэний нийгмийн төлөөлөл болсон удирдагчдыг баривчилснаас хойш улс төрийн үймээн дэгдээд байгаа юм. "Мьянмарын үндэсний өдрийг тохиолдуулан 5774 эрэгтэй, 676 эмэгтэй хоригдолд “хүмүүнлэгийн үндэслэлээр” өршөөл үзүүллээ" гэж төрийн мэдлийн хэвлэл мэдээлсэн байна. Тэдний дунд олны танил 11 хүн, мөн сайд асан, Аун Сан Су Чигийн ойрын туслах байсан хүн ч байжээ. Ш.Тернеллийн хувьд төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн хэргээр хорих ял сонсоод байжээ. Цэргийн хунтын хэвлэлийн төлөөлөгч дээрх мэдээллийн талаар тодруулах “Reuters” агентлагийн дуудлагад хариу өгөөгүй байна. Австралийн Гадаад хэргийн яам мөн тодруулга авах хүсэлтэд хариу өгөөгүй байгаа бол Японы Гадаад хэргийн яам Т.Күботагийн талаар мэдээлэл авсан гэж мэдээлжээ.
https://montsame.mn/mn/read/308239
Монгол Улсаар дамжин өнгөрөх ачааны хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна
2022-11-17 13:46:54
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. ОХУ-ын төрийн өмчит "Оросын төмөр замууд" /“ОТЗ”/ компани Монгол Улсаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж тус компанийн хэвлэлийн алба мэдээлжээ. "Бид ОХУ-ын экспортын ачааны тээвэр Монгол Улсаар дамжин өнгөрөх боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Монголын төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг хоёр тал “ОТЗ” компанийн тэргүүн Олег Белозеров, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарын уулзалтын үеэр хэлэлцсэн” гэж мэдээнд дурдсан байна. Уулзалтаар талууд УБТЗ-аас Монгол-Хятадын хилийн боомтоор дамжин өнгөрөх галт тэрэгний тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар ярилцжээ.Тус компанийн мэдээлснээр, 2021 онд "УБТЗ" -аар дамжин өнгөрсөн ачаа тээврийн хэмжээ 31.1 сая тонн болсон байна. “ОТЗ” хэвлэлийн мэдээндээ мөн төмөр зам тавих, шинэчлэх, цахимжуулах, харилцаа холбооны салбарт туршлага солилцоход бэлэн байгаагаа дурджээ.
https://montsame.mn/mn/read/308228
Японд цар тахлын найм дахь давлагаа эхэлжээ
2022-11-17 11:45:29
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
ТОКИО. /Kyodo/. Японд коронавирусний цар тахлын найм дахь давлагаа эхэлсэн талаар тус улсын Анагаах ухааны холбооноос лхагва гарагт мэдээлжээ.“Эрүүл мэндийн салбарын нөөц бололцоо хязгаарлагдмал байгаа тул “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийн тоо огцом нэмэгдэх нь эрүүл мэндийн тогтолцоонд дарамт учруулах болно” гэж тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Камаячи Сатоши хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Японд өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо лхагва гарагт 106 689-т хүрснээр хоёр хоног дараалан 100 мянгын босгыг давжээ. Түүнээс Хоккайдо, Нагано мужуудад урьд бүртгэгдэж байгаагүй хамгийн олон тохиолдол илэрсэн бол Токиод хоёр өдөр дараалан 10 мянгаас дээш хүнээс халдвар илэрчээ. “Бид нөхцөл байдлыг анхааралтай хянан ажиглаж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө чадах бүхнээ хийх болно” гэж Японы Ерөнхий сайд Кишида Фүмио мөн лхагва гарагт мэдэгдсэн байна.
https://montsame.mn/mn/read/308223
БНАСАУ Япон тэнгис рүү пуужин харважээ
2022-11-17 10:56:37
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ Япон тэнгис рүү ойрын зайн тусгалтай баллистик пуужин харвалаа гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хороо мэдээлжээ. Тус хорооноос мэдээлснээр, пуужинг орон нутгийн цагаар 10 цаг 48 минут орчимд Канвондо мужийн Вонсан хот хавиас харважээ. Пуужингийн нислэгийн  талаарх бусад мэдээлэлд дүн шинжилгээ хийж байгаа аж. АНУ өргөтгөсөн тогтоон барих хүчээ бэхжүүлэхээр тохиролцсоны болон Вашингтон болон түүний холбоотнууд бүс нутагт цэргийн үйл ажиллагаагаа идэвхжүүлсний хариуг БНАСАУ хатуу өгнө гэж тус улсын Гадаад хэргийн сайд Цой Сон Хи мэдэгдсэний дараа пуужин харвасан болохыг “Yonhap” агентлаг онцолсон байна. АНУ, БНСУ, Японы удирдагчид энэ сарын 13-нд Камбожод гурван талын дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ өргөтгөсөн тогтоон барих хүчээ бэхжүүлэхээр тохиролцжээ. БНАСАУ хамгийн сүүлд 11 дүгээр сарын 9-нд Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан юм.
https://montsame.mn/mn/read/308217
М.Макконнелл Сенатын танхимын БНН-ын бүлгийн даргаар улиран сонгогджээ
2022-11-17 10:31:10
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Конгрессын Сенатын танхимын Бүгд найрамдах намын /БНН/ бүлгийн даргаар Митч Макконнелл лхагва гарагт улиран сонгогджээ. Сенатын танхим дахь БНН-ын бүлгийн даргын албыг олон жил хашиж буй Кентукки муж улсын сенатч М.Макконнелл Флорида муж улсын сенатч Рик Скоттыг 37-10 саналын харьцаагаар ялсан байна. Өдгөө 80 настай М.Макконнелл уг албанд улиран сонгогдсондоо баяртай байгаагаа “Twitter” хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Ардчилсан намынхны /АН/ хувьд Сенатын танхимд олонхын байр сууриа хадгалах төлөвтэй байна. Харин завсрын сонгуулиар бүх 435 гишүүнийг сонгодог Төлөөлөгчдийн танхимд аль нам хяналтаа тогтоох нь тодорхойгүй хэвээр байна. БНН-ынхан одоогоор 217 суудалд ялалт байгуулснаар олонх болоход ердөө нэг суудал дутуу байгаа бол АН-ынхан 207 суудал аваад байгаа бөгөөд үлдсэн 11-д нь аль нам ялалт байгуулах нь тодорхойгүй байна.Мягмар гарагт Төлөөлөгчдийн танхимын БНН-ынхан одоогийн цөөнхийн бүлгийн дарга Кевин Маккартийг танхимын дараагийн даргын албан тушаалд нэр дэвшүүлжээ. Харин ирэх хоёр жилд Конгрессын доод танхимын АН-ын бүлгийг хэн даргалах нь одоогоор тодорхой болоогүй байна. Шинэ Конгресс 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр анхны хуралдаанаа хийнэ.
https://montsame.mn/mn/read/308209
К.Фүмио, Ши Жиньпин нар Бангкок хотноо уулзана
2022-11-17 10:29:56
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар пүрэв гарагт буюу өнөөдөр Бангкок хотноо хэлэлцээ хийнэ.Япон, Хятадад "хамтран ажиллах олон боломж байгаа боловч шийдэгдээгүй олон асуудал байна" гэж К.Фүмио өмнөх өдөр нь сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан тэрбээр удахгүй болох уулзалт нь Токио, Бээжингийн хооронд үр бүтээлтэй, тогтвортой харилцааг бий болгоход хувь нэмэр оруулна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эх сурвалжуудын мэдээлснээр, уулзалтын үеэр К.Фүмио Ши Жиньпинд Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд баяр хүргэж магадгүй. Японы Ерөнхий сайд Тайванийн асуудлаар байр сууриа илэрхийлж, асуудлыг хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг уриалж магадгүй гэж эх сурвалжууд үзэж байна.Ши Жиньпин 2020 оны хавар Японд айлчлах төлөвтэй байсан боловч цар тахлын улмаас айлчлал хойшлогдсон юм. Токио Хятадын даргын айлчлалд онцгой ач холбогдол өгч байсан бөгөөд энэ үйл явдал хоёр орны харилцаанд шинэ эрин үеийг нээх ёстой гэж Абэ удаа дараа мэдэгдэж байсан билээ.К.Фүмио, Ши Жиньпин нарын удахгүй болох уулзалт хоёр орны харилцаанд нэлээд хурцадмал асуудлууд үүсээд байгаа үед болох юм. Тэдгээрийн нэг нь Япон, Хятадын хооронд газар нутгийн маргааны сэдэв болоод буй Зүүн-Хятадын тэнгис дэх Сенкаку (Дяоюйдао) арлыг тойрсон зөрчил юм.  Түүнчлэн Тайванийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдал Японы эрх баригчдыг түгшээж байгаа юм. Долоодугаар сард Японы Батлан хамгаалах яам “Цагаан ном”-доо БНХАУ тус арал дээр десант буулгах бүрэн хэмжээний ажиллагаа явуулахыг үгүйсгэхгүй гэж тэмдэглэжээ. Үүнээс гадна, Тайваньд учирч болзошгүй аюул заналыг “онц өндөр” гэж үнэлж, цэргийн хүчний салбарын хүндийн төв Бээжин рүү шилжсэнийг онцолсон байна. Японы Ерөнхий сайд, БНХАУ-ын дарга хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард уулзсан бөгөөд тухайн үед Хятадын удирдагч Японы Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Абэ Шинзотой хэлэлцээ хийж байв.
https://montsame.mn/mn/read/308207
“NASA” Сар луу сансрын хөлгөө хөөргөжээ
2022-11-17 09:00:29
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ Сарыг тойрон нислэг хийх "Orion" сансрын хөлгийг тээсэн пуужинг лхагва гарагт хөөргөлөө.“NASA”-гийн “Space Launch System” нэртэй шинэ пуужин Флорида муж улсын Кеннедийн нэрэмжит Сансрын төвөөс хөөрсөн бөгөөд устөрөгчийн түлш алдагдсаны улмаас товлосноос 40 гаруй минут саатсан байна. “NASA”-гийн мэдээлснээр, “Orion” сансрын хөлөг пуужингаас төлөвлөгөөний дагуу салж, одоо Сарыг зорин аялж байгаа ажээ. Энэхүү хөлөг нь ойролцоогоор 25 өдрийн хугацаанд Сарыг тойрон нислэг хийснийхээ дараа дэлхийд эргэн ирэх юм. 2025 он гэхэд Саран дээр сансрын нисэгчдийг буулгах зорилго бүхий “Artemis” хэмээх Сарыг судлах олон улсын төслийн хүрээнд шинээр бүтээсэн “Space Launch System” пуужин мөн Японы хоёр жижиг сансрын хөлгийг тээн хөөрсөн бөгөөд эдгээр нь Саран дээр болон түүний эргэн тойронд ажиглалт судалгаа хийнэ. “Artemis” хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний үе шатанд “Space Launch System” пуужинд суурилуулсан “Orion” хөлөг Сарыг тойрон автомат нислэг хийснийхээ дараа дэлхий рүү буцаж ирнэ. 2023 онд товлосон хоёр дахь үе шатанд манай гаргийн цорын ганц дагуул руу сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр нисэх бол 2025 онд гурав дахь үе шатанд “NASA” сансрын нисэгчдээ Саран дээр буулгах ажээ.
https://montsame.mn/mn/read/308196
Төлөөлөгчдийн танхимд хяналтаа тогтоосонд бүгд найрамдахчуудад баяр хүргэв
2022-11-17 08:34:05
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын бүлгийн дарга Кевин Маккартид нам нь завсрын сонгуулиар олонхын суудал авсанд баяр хүргэжээ.  “Төлөөлөгчдийн танхим дахь олонхын суудлын төлөөх тэмцэлд ялсанд би Маккартид баяр хүргэж байна. Мөн би Бүгд найрамдах намын хууль тогтоогчидтой хамтран ажиллахад бэлэн байна” гэж Цагаан ордноос нийтэлсэн түүний мэдэгдэлд дурдсан байна. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн урьдчилсан таамгаар, бүгд найрамдахчууд 218 суудал авч байгаа бол Ардчилсан намынхан 208 суудлыг авчээ. Үлдсэн есөн суудлыг аль нам нь авах нь одоогоор тодорхой болоогүй байна. Жо Байдены намынхан Сенатын танхимд 50 суудал авч, олонхын суудлаа хадгалсан. Харин бүгд найрамдахчууд 49 суудал авчээ. АНУ-ын Конгрессын завсрын сонгууль 11 дүгээр сарын 8-нд болсон билээ. Сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байна.
https://montsame.mn/mn/read/308192
Японд “COVID-19” халдварын тохиолдлын тоо өсөж байна
2022-11-16 16:25:34
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
ТОКИО. /Kyodo/. Өнгөрсөн сараас хилийн хяналттай холбоотой хязгаарлалтуудыг цуцалж, дотоодын аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн Японд өдөрт илрэх “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаагаа 100 мянга давжээ.“COVID-19” халдварын найм дахь давлагаа дэгдэх төлөвтэй байгаа Японд мягмар гарагт 105 184 хүнээс коронавирусний халдвар илэрчээ. Ингэснээр өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо есдүгээр сарын 14-нөөс хойш /100 260 тохиолдол/ анх удаагаа 100 мянга давсан байна. Тодруулбал, жуулчдын сонирхлыг ихэд татдаг хойд нутгийн Хоккайдо аралд сүүлийн хоногт 10 906 тохиолдол илэрсэн нь тус арал дээр өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон бол нийслэл Токио хотод сүүлийн хоёр сарын хугацаанд өдөрт анх удаа 10 мянгаас дээш /11 196/ тохиолдол илэрчээ. Энэ оны 10 дугаар сард Японы Засгийн газар өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоонд тавих хязгаараа, мөн хувиараа аялах жуулчдыг хилээр нэвтрүүлэхэд тавьж байсан хязгаарлалтаа цуцалсан юм. Мөн дотоодын аялал жуулчлалыг сэргээхийн тулд татаас олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
https://montsame.mn/mn/read/308171
Орос, Монголын худалдааны эргэлт 2022 онд түүхэн дээд хэмжээнд хүрнэ
2022-11-16 16:02:22
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /TASS/. Орос, Монголын худалдааны эргэлт 2022 онд 2 тэрбум ам.доллар давж, түүхэн дээд хэмжээнд хүрч магадгүй байна гэж ОХУ-ын шадар сайд Виктория Абрамченко хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр мэдэгджээ. "Оны эцэс гэхэд хоёр улсын худалдааны эргэлт түүхэн дээд хэмжээндээ хүрч, 2 тэрбум ам.доллароос давах төлөвтэй байна" гэж тэрбээр онцолсон байна.Түүнчлэн 2021 онд ОХУ, Монгол Улсын худалдааны эргэлт 1.8 тэрбум ам.доллар болсон нь 2020 оныхоос 31 хувиар өссөн үзүүлэлт юм гэж Абрамченко нэмж хэллээ. Харин энэ оны эхний 9 сарын байдлаар энэ үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад  47 орчим хувиар өсжээ.
https://montsame.mn/mn/read/308164
“Хорийн бүлэг”-ийн удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргалаа
2022-11-16 15:17:35
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БАЛИ. /Al Jazeera/. “Хорийн бүлэг”-ийн удирдагчид Индонезийн Бали аралд хоёр өдөр чуулсны үр дүнд Украины эсрэг Оросын түрэмгийллийг “эрс” зэмлэн буруушаасан хамтарсан мэдэгдэл гаргалаа.Хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан энэхүү мэдэгдэлд гишүүн орнуудын дийлэнх олонх нь Украин дахь дайныг зэмлэн буруушаасан ч түүнээс өөр байр суурьтай орнууд ч мөн байв. ОХУ-ын зүгээс одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. “Олон улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой” гэж хамтарсан мэдэгдэлд цохон тэмдэглээд, цөмийн зэвсэг хэрэглэх аюул үүсгэж болохгүй хэмээн нэмж дурджээ. Үүнээс гадна Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгыг сайшаасан байна. “Олон гишүүн... мөргөлдөөний улмаас эрүүл мэндийн чухал дэд бүтцэд хохирол учирч, эрүүл мэндийн ажилтнуудын амь нас эрсэдсэн нь хамгийн эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хамгийн ихээр нөлөөлж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн” гэж мэдэгдэлд дурджээ. Мөн Украин дахь дайн дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг онцлоод, гишүүн орнуудын Төв банкууд мөнгөний бодлогыг чангатгах хурдацыг үргэлжлүүлэн тохируулна гэдгийг тэмдэглэсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөн Балид болсон дээд хэмжээний уулзалтад оролцсон бөгөөд “Украин дахь дайныг хурцдахаас сэргийлэх нь туйлын чухал” байгааг анхааруулсан байна. НАТО-гийн гишүүн улс болох Польшид дэлбэрэлт болсны дараа тэрбээр ийнхүү хэлжээ. “Хорийн бүлэг”-ийн удирдагчид мөн нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулах үйл явцыг түргэсгэх зэргээр дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоон барих чиглэлд хүчин чармайлт гаргахаар тохиролцсон байна. Үүний тулд бүх улс орон үр бүтээлтэй, үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатайг хамтарсан мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ.
https://montsame.mn/mn/read/308155
Ж.Байден: ОХУ-аас Польш руу пуужин харвасан байх магадлал бага байна
2022-11-16 13:47:07
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Anadolu/. ОХУ Польшийн нутагт пуужингийн цохилт өгснийг урьдчилсан мэдээлэл батлахгүй байна. ОХУ-аас Польш руу пуужин харвасан байх магадлал бага байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Индонезын Бали аралд дэлхийн удирдагчидтай яаралтай уулзалт хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдэгджээ.“Бидэнд байгаа урьдчилсан мэдээлэл үүнийг үгүйсгэж байна. Мөрдөн шалгах ажил дуустал би тодорхой хэлж чадахгүй ч пуужинг Оросоос харвасан байх магадлал бага байна” гэж Цагаан ордны тэргүүн хэлсэн байна. Уулзалтаар удирдагчид энэ асуудлыг шалгахад Польшийн эрх баригчдад дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон гэж АНУ-ын Ерөнхийлөгч тэмдэглэжээ. "Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хооронд бид хамтран ажиллаж, дараагийн алхмууд ямар байхыг шийднэ" гэж Америкийн төрийн тэргүүн онцолсон байна.Үүний зэрэгцээ Ж.Байден Балид "G20"-ийн дээд хэмжээний уулзалт үргэлжилж байх хооронд ч гэсэн ОХУ Украины чухал дэд бүтцэд цохилт өгсөөр байна гэж онцлон тэмдэглэжээ. Ж.Байдентай хийсэн уулзалтад Германы Канцлер Олаф Шольц, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель нар оролцсон байна. Украинтай залгаа Польшийн хилийн бүсэд орших Пшеводув сууринд пуужин унаж хоёр хүн амиа алдсан тухай урьд нь мэдээлсэн билээ. Үүний дараа Польшийн эрх баригчид тус улсын зарим цэргийн ангийн байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх шийдвэр гаргасан. НАТО-гийн олон орны эрх баригчид ч энэ үйл явдалд санаа зовниж байгаагаа илэрхийлж, нарийвчлан мөрдөн шалгах шаардлагатайг мэдэгджээ.
https://montsame.mn/mn/read/308139
АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар сармагчны цэцгийн оношлуурт зөвшөөрөл олгожээ
2022-11-16 13:33:33
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ сармагчны цэцгийн вирусээр халдварласан байж болзошгүй хүмүүсээс цуглуулсан сорьцоос уг вирусний ДНХ-г илрүүлдэг “Roche” компанийн оношлуурт яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрлийг мягмар гарагт олгожээ.Швейцарын компанид бүтээсэн оношлуур нь мөн ХДХВ, гепатит B, C вирусийг илрүүлдэг байна. Хүнс, эмийн чанарын хяналтын газрын мэдээлснээр, ийнхүү оношлох лабораториудад тодорхой шалгуур тавих ажээ. Энэ он гарсаар дэлхийн 100 орчим улс оронд сармагчны цэцэг өвчний ойролцоогоор 80 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд наймдугаар сард ийм тохиолдлын тоо оргил үедээ хүрснээсээ хойш буурах болжээ. АНУ-д энэ онд халдварын 28 мянга гаруй тохиолдол илэрч, хоёр хүн нас барсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан хэвээр байгаа юм.
https://montsame.mn/mn/read/308138
Д.Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгджээ
2022-11-16 11:19:58
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Флорида муж улсын Палм-Бич хот дахь Мар-а-Лаго эдлэнгээсээ мягмар гарагт мэдэгдэл хийх үеэрээ 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлажээ.“Америкийг дахин агуу хийгээд алдар суутай болгохын төлөө миний бие АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсноо мэдэгдэж байна” гэж тэрбээр хэлсэн байна. Өдгөө 76 настай Д.Трампын нэр дэвших эрхээ баталгаажуулсан бичиг баримт нь түүнийг мэдэгдэл хийхээс өмнөхөн Сонгуулийн хороонд иржээ. АНУ-д Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн, Сенатын танхимын 100 гишүүний 35-ыг сонгодог завсрын сонгууль явагдсанаас долоо хоногийн дараа дээрх мэдэгдлийг хийж байна. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Ардчилсан намынхан Сенатын танхимд олонх болох төлөвтэй байгаа бол Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах намынхан хяналтаа тогтоох төлөвтэй байна. Бүгд найрамдах намынхны завсрын сонгуулийн үзүүлэлтүүд урьдчилсан таамаглаж байсан түвшинд хүрээгүйг үл харгалзан Д.Трамп мягмар гаргийн орой үг хэлэхдээ тэдгээрийг сайшаажээ. 2017-2021 онд АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан Д.Трамп 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Жо Байденд ялагдсан ч түүнийгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар ирсэн байна. Ж.Байдены хувьд өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийх үеэрээ, ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх бодолтой байгаагаа илэрхийлээд, албан ёсны шийдвэрээ “ирэх оны эхээр” гаргана гэж хэлсэн юм. АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгууль мөн оны 11 дүгээр сарын 5-ны өдөр болно.
https://montsame.mn/mn/read/308125
“Grammy-2022” шагналд нэр дэвшигчид тодорчээ
2022-11-16 10:46:44
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОЁЛ УРЛАГ
НЬЮ-ЙОРК. /BBC/. АНУ-ын Үндэсний урлаг, дуу бичлэгийн академи 2022 оны “Grammy” хөгжмийн наадмын шагналд нэр дэвшигчдийг зарлажээ. Нэр дэвшигчдийн жагсаалтыг шагналын албан ёсны цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн байна. Нийтдээ 91 төрөлд нэр дэвшигчдийг танилцуулжээ. Энэ удаагийн наадамд нэр дэвшсэн шагналынхаа тоогоор дуучин Бейонсе тэргүүлж байна. Тэрбээр есөн номинацид нэр дэвшээд байгаа юм. Харин Реппер Кендрик Ламар найм, дуучин Адель долоон номинацид нэр дэвшжээ. “Grammy” хөгжмийн наадмын 65 дахь удаагийн шагнал гардуулах ёслол 2023 оны хоёрдугаар сарын 5-нд Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо болно.
https://montsame.mn/mn/read/308121
“Долоогийн бүлэг” болон бусад орны удирдагчид яаралтай хуралдаж байна
2022-11-16 10:12:29
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БАЛИ. /Kyodo/. Польшид пуужин унасантай холбогдуулан “Долоогийн бүлэг” болон бусад орны удирдагчид Индонезид яаралтай хуралдаж байгаа талаар Японы “Kyodo” агентлаг мэдээлэв. Польшийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Орост үйлдвэрлэсэн пуужин мягмар гарагт нутаг дэвсгэрт нь унасны улмаас хоёр хүн амиа алдсан байна. Польш нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Зүүн Европоос цэрэг, зэвсгээ татахыг уриалдаг НАТО-гийн гишүүн орон юм. “Хорийн бүлэг”-ийн удирдагчдын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт Индонезид мягмар гаргаас эхэлсэн боловч В.Путин уг уулзалтад оролцоогүй бөгөөд Гадаад хэргийн сайд Сергей Лавров түүнийг төлөөлж байгаа юм. “Долоогийн бүлэг”-ийн бүрэлдэхүүнд Их Британи, Канад, Герман, Франц, Итали, Япон, АНУ, Европын Холбоо багтдаг. Өнөө өглөөний яаралтай хуралдаанд Испани, Нидерландын төлөөлөгчид мөн оролцсон гэж Цагаан ордон мэдээлжээ. “Хорийн бүлэг”-т “Долоогийн бүлэг”-ийн орнуудаас гадна Аргентин, Австрали, Бразил, Хятад, Энэтхэг, Индонез, Мексик, Орос, Саудын Араб, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Турк багтдаг.
https://montsame.mn/mn/read/308118
ОХУ-д Монголын анхны эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэхээр боллоо
2022-11-16 10:09:23
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. Монголын анхны эмэгтэй сансрын нисэгчийг ОХУ-д бэлтгэхээр тохиролцсон тухай тус улсын шадар сайд Виктория Абрамченко мягмар гарагт мэдэгджээ."Сансар судлалын салбарт Орос, Монгол уламжлалт түншлэлтэй. Бид Монголын анхны эмэгтэй сансрын нисэгчийг Оросын мэргэжилтнүүдээр бэлтгүүлэх талаар тохиролцлоо. Энэ бол Владимир Жанибеков, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарын хамтарсан нислэгийн үргэлжлэл байх болно. Энэ нь мөн сансар судлалын салбарын уламжлалт түншлэлийн маш сайхан, өндөр ач холбогдолтой төсөл болно гэж бодож байна” гэж шадар сайд Виктория Абрамченко Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай тус улсын эмэгтэй сансрын нисэгчийг дэлхийн тойрог зам руу илгээх асуудлыг хэлэлцэж байгаа талаараа Оросын төрийн өмчит “Роскосмос” корпорац урьд нь мэдээлж байсан билээ. Одоо мөн 2023 онд “Союз” хөлгөөр тойрог зам руу хийх нислэгт Беларусь улсаас сансрын нисэгчийг сонгож байгаа юм байна. Оросын мэргэжилтнүүд Монголын сансрын нисэгчийг сансарт илгээх бэлтгэлийг хангах, хэрэгжүүлэх боломжит хувилбаруудыг Монголын талд танилцуулжээ.
https://montsame.mn/mn/read/308116
БНХАУ, БНСУ-ын төрийн тэргүүн нар уулзжээ
2022-11-16 09:38:53
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БАЛИ. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлтой Индонезийн Бали аралд мягмар гаргийн үдэд уулзжээ.Ши Жиньпин Хятад, Өмнөд Солонгос нь хэзээ ямагт зэрэгцэн орших ойр дотно хөрш, хамтын ажиллагааны түншүүд гэдгийг онцолсон байна. Хоёр орон бүс нутгийн энх тайвныг сахин хамгаалах, дэлхийн хөгжил цэцэглэлтийг ахиулахад чухал үүрэг хариуцлага хүлээхийн зэрэгцээ өргөн хүрээнд ашиг сонирхол нэгдэж байгааг тэрбээр хэлжээ. Энэ жил Хятад, Өмнөд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг мөн онцлон тэмдэглээд, хоёр орны харилцаа жигд, тогтвортой хөгжиж байгааг өнгөрсөн 30 жилийн түүх харуулж байна гэв. Хятад улс хоёр орны харилцааг бэхжүүлэн ахиулж, бүс нутаг болон дэлхий нийтийн тогтвортой байдлыг хангахад Өмнөд Солонгостой хамтран ажиллахад бэлэн байна гэж Ши Жиньпин хэллээ.Мөн хоёр тал стратегийн харилцаа холбоо, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлоод, хоёр орон хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо сайжруулж, хамтын хөгжил, хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин чармайлт тавих хэрэгтэй гэсэн байна. Хоёр орон хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай яриа хэлэлцээг түргэтгэж, өндөр технологийн үйлдвэрлэл, ногоон эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын чөлөөт худалдааны тогтолцоог хамтаар дэмжиж, дэлхийн аж үйлдвэрийн болон нийлүүлэлтийн сүлжээг аюулгүй, тогтвортой байлгаж, эдийн засгийн хамтын ажиллагааг улстөржүүлэхийн эсрэг байр суурь баримтлах хэрэгтэй гэдгийг тэрбээр онцлов.Хятад улс Өмнөд Солонгосын талтай соёлын солилцоо, хамтын ажиллагааг ахиулж, “Хорийн бүлэг” болон бусад форумын хүрээнд харилцаа холбоогоо өргөжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байгааг мөн нэмж хэлсэн байна. Юн Сок Ёл үүний хариуд хэлсэн үгэндээ, БНСУ-ын тал энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг Хятад улстай харилцан бие биеэ хүндэтгэх, харилцан ашигтай хамтран ажиллах зарчимд тулгуурласан харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх боломж болгон ашиглахад бэлэн байна гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, Өмнөд Солонгос Хятад улстай янз бүрийн түвшинд харилцаа холбоогоо хэвээр хадгалж, ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлж, чөлөөт худалдааны тогтолцоог дэмжин, дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг хамтаар зохицуулна хэмээн найдаж байна гэв.
https://montsame.mn/mn/read/308115