headline stringlengths 5 185 | date stringlengths 19 19 ⌀ | author stringlengths 6 16 ⌀ | mail stringlengths 15 30 ⌀ | category stringclasses 9 values | sub_category stringlengths 3 20 | body stringlengths 25 116k | link stringlengths 30 34 |
|---|---|---|---|---|---|---|---|
БНСУ-ын Ерөнхийлөгч ОУАЭХА-ийн тэргүүнтэй уулзжээ | 2022-12-16 12:56:37 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл Олон улсын атомын
эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ тэргүүн Рафаэль Гросситой пүрэв
гарагт уулзаж, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр тэргүүтэй бусад асуудлаар санал бодлоо
солилцжээ.Уулзалтын үеэр Юн
Сок Ёл БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудалд санаа зовниж буйгаа
илэрхийлээд, Пёньяны цөмийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, шалгалтыг бэхжүүлэх
замаар тус улсыг цөмийн зэвсгээс ангижруулахад хувь нэмрээ оруулахыг хүссэн
байна. Үүний хариуд
Р.Гросси ОУАЭХА БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоон, цөмийн зэвсгийг үл
дэлгэрүүлэхийн төлөө бүхий л хүчин чадлаа дайчлах болно гэж мэдэгджээ.
ОУАЭХА-ийн
тэргүүн Сөүлийн засаг захиргааны төлөөлөгчидтэй БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, "Фүкүшима" атомын цахилгаан станцын
цацраг идэвхт усыг далайд асгах Японы төлөвлөгөө зэрэг өргөн хүрээний асуудлаар хэлэлцэхээр лхагва гарагт БНСУ-д хүрэлцэн
ирсэн юм. | https://montsame.mn/mn/read/309929 |
ЕХ Босни-Херцеговинд нэр дэвшигчийн статус олгожээ | 2022-12-16 10:28:44 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | БРЮССЕЛЬ. /DW/.
Европын Холбооны /ЕХ/ 27 гишүүн орны төр, засгийн тэргүүн нар Брюссель хотноо
болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Босни-Херцеговин улсад нэр дэвшигчийн
статус олгохоор тохиролцжээ. Босни-Херцеговин
ЕХ-нд нэгдэх хүсэлтээ 2016 оны хоёрдугаар сард гаргаж байжээ. Улмаар Европын
Комисс тус улсад нэр дэвшигчийн статус олгохыг 2022 оны 10 дугаар сард санал
болгосон байна. ЕХ-нд гишүүнээр
элсэх нэр дэвшигчийн статустай улсуудад Албани, Молдова, Бүгд Найрамдах Умард
Македон Улс, Монтенегро, Серби, Турк, Украин багтаж байгаа юм. Пүрэв гарагт мөн
Косово нэр дэвшигчийн статус авах хүсэлтээ албан ёсоор өргөн барьсан байна. ЕХ Молдова,
Украинд энэ оны зургаадугаар сард нэр дэвшигчийн статус олгосон юм.
ЕХ-ны өргөжин
тэлэх үйл явц олон жилийн турш зогсонги байдалд байсан бөгөөд хамгийн сүүлд
Хорват улс 2013 онд гишүүнээр элсжээ. | https://montsame.mn/mn/read/309916 |
АНУ-ын батлан хамгаалах салбарын төсвийг баталжээ | 2022-12-16 09:49:51 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим 10 дугаар сарын 1-нээс эхэлсэн 2023 оны санхүүгийн жилд батлан хамгаалах салбарынхаа төсвийг 858 тэрбум ам.доллар байхаар баталлаа.Уг баримт бичгийг 83 хууль тогтоогч дэмжиж, 11 нь эсэргүүцсэн байна. Өмнө нь энэ хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дэмжсэн юм. Одоо тус улсын Ерөнхийлөгч Жо Байденд гарын үсэг зуруулахаар хүргүүлнэ.Энэхүү хуулийн төсөлд аюулгүй байдлыг хангах чиглэлээр Украинд тусламж үзүүлэхэд хамгийн багадаа 800 сая ам.доллар, ОХУ-ын эсрэг Европын тогтоон барих санаачилгад 6 тэрбум ам.доллар хуваарилахаар тусгажээ. Баримт бичигт мөн ОХУ-тай алттай холбоотой үйл ажиллагаанд хориг тавьж, цэргийн салбарт хамтран ажиллахыг хориглосон хугацааг таван жилээр сунгахаар тусгасан бол "ОХУ-тай пуужингийн довтолгооноос хамгаалах системтэй холбоотой мэдээлэл солилцоход тавьсан хоригийг байнгын болгожээ". Үүнээс гадна, Вашингтон "Хорийн бүлэг" болон олон улсын бусад байгууллагын үйл ажиллагаанд ОХУ-ын төлөөлөгчдийг оролцуулахгүй байхыг зорьж байгааг дурдсан байна.Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутгийн батлан хамгаалах бодлогыг тогтоон барихад 11.5 тэрбум ам.доллар хуваарилахаар тусгажээ. Уг баримт бичигт мөн "Тайваньтай батлан хамгаалах салбарт хийж буй хамтын ажиллагааг Конгресс дэмжиж байгааг" болон 2024 онд Номхон далайд хийх “RIMPAC” тэнгисийн цэргийн сургуулилалтад Тайванийг оролцохыг урьсныг тэмдэглэжээ. Хууль тогтоогчид тус аралд зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж худалдах, цэргийн бэлтгэл сургалт болон бусад аюулгүй байдлын тусламж үзүүлэхэд зориулж таван жилийн хугацаанд 10 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна.Ерөнхийдөө АНУ-ын хууль тогтоогчдын тохиролцсон төслийн хэмжээ энэ оны эхээр Цагаан ордноос хүссэн хэмжээнээс 45 тэрбум ам.доллароор их байна.2022 онд АНУ-ын батлан хамгаалах салбарын төсвийн хэмжээ 778 тэрбум ам.доллар байжээ. | https://montsame.mn/mn/read/309912 |
Израилд инфляц 14 жилийн дээд түвшинд хүрчээ | 2022-12-16 08:46:11 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ЙЕРУСАЛИМ. /Bloomberg/. Израилд инфляцын түвшин сүүлийн хоёр сар дараалан 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Статистикийн төв хорооны мэдээлснээр, 10 дугаар сард 5.1 хувьтай гарсан инфляцын түвшин 11 дүгээр сард 5.3 хувьд хүрч өссөн байна. Тодруулбал, орон сууц, орон сууцны завсар үйлчилгээ, хоол хүнсний үнэ хамгийн ихээр өсжээ. Израилын Төв банк инфляц оргил цэгтээ хүрэхэд ойртож байгаа гэсэн төсөөлөлд тулгуурлан бодлогын хүүгээ өсгөх хурдацаа саяхнаас сааруулж эхлээд байсан юм. Гэвч цаашид дахин нэмэгдүүлэх хандлагатай байгааг албаны төлөөлөгчид хэлж байна. Бодлого боловсруулагчид инфляцын түвшин 2023 оны эхний улирлаас буурч эхэлж, тухайн оны хоёрдугаар хагаст Засгийн газрын зорилтот түвшин болох 1-3 хувьд хүрч буурна гэж таамаглаж байгаа талаар Төв банкны төлөөлөгч Эндрю Абир саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. | https://montsame.mn/mn/read/309903 |
БНАСАУ “стратегийн шинэ зэвсэг”-т ашиглах хөдөлгүүр туршсанаа мэдэгджээ | 2022-12-16 08:16:43 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ “стратегийн шинэ төрлийн зэвсгийн системд” ашиглах “хатуу түлшээр ажилладаг, хүч ихтэй хөдөлгүүр” амжилттай туршлаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлж буйгаар, 140 тоннын түлхэлтийн хүчтэй, хатуу түлшт хөдөлгүүрийн статик галын туршилтыг 12 дугаар сарын 15-ны өглөө “Сохэ” сансрын буудалд амжилттай явуулжээ. "Энэхүү чухал туршилтын үр дүн нь стратегийн шинэ төрлийн зэвсгийн системийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, техникийн найдвартай баталгааг" өгсөн гэж KCNA онцолсон байна. Туршилтыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун удирдсан байна. Тэрбээр "стратегийн дахиад нэг шинэ төрлийн зэвсгийг тун удахгүй бүтээнэ” гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.“Reuters” агентлагийн мэдээлснээр, БНАСАУ энэ онд хамгийн олон удаа пуужингийн туршилт явуулжээ. Тухайлбал, тус улс 11 дүгээр сарын 18-нд тив алгасагч "Хвасон-17" пуужинг туршсан. БНСУ-ын цэргийн шинжээчдийн мэдээлснээр, уг пуужин нь 15 мянга гаруй км нисэж, АНУ-ын эх газарт тусах чадалтай байна. | https://montsame.mn/mn/read/309897 |
Энэ онд дэлхий даяар 57 сэтгүүлч амиа алджээ | 2022-12-15 15:43:32 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ПАРИС. /NHK/.
Энэ онд дэлхий даяар 57 сэтгүүлч
ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа амиа алдсан талаар олон улсын сэтгүүлчдийн
байгууллага мэдээллээ.Парис хотноо
төвтэй Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас лхагва гарагт гаргасан тайланд
дурдсанаар, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ны хооронд
бүртгэгдсэн дээрх үзүүлэлт өмнөх оныхоос есөөр нэмэгджээ. Улс орнуудаар авч
үзвэл, Мексикт хамгийн олон буюу 11 сэтгүүлч, Украинд найман сэтгүүлч амиа
алдсан байна. 2022 онд амиа алдсан сэтгүүлчдийн тоо нэмэгдэхэд Украины дайн
нөлөөлсөн гэдгийг тайланд тэмдэглэжээ. Мөн энэ онд 533
сэтгүүлч баривчлагдсан нь энэ талаарх мэдээллийг 1995 оноос эмхэтгэж эхэлснээс
хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Жагсаалтын эхэнд 110 сэтгүүлч
баривчлагдсан Хятад, 62 сэтгүүлч баривчлагдсан Мьянмар бичигдсэн байна. Харин
ОХУ-д 18 сэтгүүлч баривчлагдаад байна.
Хил хязгааргүй
сэтгүүлчид байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар тайландаа, “дарангуйллын, захиргаадалтын дэглэмүүд сэтгүүлчдийг хорих үзэгдэл урьд өмнөхөөсөө нэмэгдэж”
байгааг онцлоод, “сэтгүүл зүйн чөлөөт, хараат бус байдал, олон ургалч үзлийг
эрхэмлэгч хэн бүхэн эв санааны нэгдлээ харуулах” нэн шаардлагатай байгааг
тэмдэглэжээ. | https://montsame.mn/mn/read/309881 |
Ангараг гаргийн хуй салхины дуу чимээг эрдэмтэд анх удаа бичиж авчээ | 2022-12-15 15:04:41 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | ЛОНДОН. /Nature Communications/. Олон улсын эрдэмтдийн баг Улаан нүдэн гаргийн гадаргуу дээр үе үе үүсдэг элсэн хуйн дуу чимээг анх удаа бичиж авчээ. Судалгааны үр дүнг “Nature Communications» шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна. Энэ дуу чимээг NASA-гийн “Perseverance” өөрөө явагч төхөөрөмжид суурилуулсан хоёр өдөр тутамд гурав орчим минутын бичлэг хийдэг тусгай микрофоныг ашиглан бичсэн байна. “Perseverance”-ийн газардсан Жезеро тогооноос боссон элсэн хуйн зургийг мөн уг роверт суурилуулсан камераар буулгаж авч чаджээ. Ангараг гараг дээр газардсанаасаа хойш “Perseverance” 100 шахам элсэн хуй бүртгэжээ. Энэ үзэгдлийг эрдэмтэд сайн мэддэг боловч дуу чимээнийх нь аудио бичлэгийг анх удаа хийж чадсан байна.Эрдэмтэд өгөгдлүүдийг загварчлалтай нэгтгэж үзэхэд, энэ нь секундэд тав орчим метрийн хурдтай, 25 метр өргөн, дор хаяж 118 метрийн өндөрт эрчлэн боссон хүчтэй салхи байжээ. Энэхүү бичлэг нь Ангарагийн цаг агаарын байдлыг илүү сайн ойлгоход тус дөхөм болно гэж судлаачид хэлсэн байна. Гадаргуу орчмын дулаан агаар эргүүлгийн төвдөө даралтыг бууруулж, хүчтэй эргэлтийн урсгалыг бий болгон дээшлэн эргэлдэж эхлэхэд элсэн хуй үүсдэг байна. Ангараг гаргийн хуй салхины хурд ширүүн байдаг боловч агаар нь маш сийрэг учраас эргүүлэг нь сул байдаг аж. | https://montsame.mn/mn/read/309872 |
Японы Гадаад хэргийн сайд Хятадад айлчлахаар төлөвлөж байна | 2022-12-15 13:10:28 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ТОКИО. /Nippon/. Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Хятадын
Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзахаар энэ сарын сүүлээр Бээжинд айлчлахаар
төлөвлөж байна гэж дипломат эх сурвалжууд лхагва гарагт мэдээлжээ.Японы Гадаад
хэргийн сайдын 2019 оны 12
дугаар сараас хойш Хятадад хийх анхны айлчлал энэ болно. Өнгөрсөн сард Японы
Ерөнхий сайд Кишида Фүмио, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Тайландад сүүлийн
гурван жил орчмын хугацаанд анх удаа нүүр тулан уулзах үеэрээ нягт харилцаа
холбоогоо хадгалан бэхжүүлэхээр тохиролцсоноос гадна Х.Ёшимасагийн айлчлалыг зохион байгуулах талаар
хэлэлцсэн юм.
Х.Ёшимаса Ван
Итэй уулзах үеэрээ Япон-Хятадын “бүтээлч, тогтвортой” харилцааг хөгжүүлэхийн
төлөө яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх талаар, мөн Тайванийн эргэн тойрны нөхцөл байдал
болон Зүүн Хятадын тэнгист Бээжингийн үйл ажиллагаа тэлж байгаа талаар хэлэлцэх
төлөвтэй байна. | https://montsame.mn/mn/read/309861 |
НАТО-гийн ирэх оны цэргийн төсвийн хэмжээг нэмэгдүүлжээ | 2022-12-15 11:38:31 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | БРЮССЕЛЬ. /RT/. Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО 2023 оны цэргийн төсвөө энэ оныхоос 25 хувиар өсгөж, 2 тэрбум шахам евро байхаар тогтсон гэж эвслийн хэвлэлийн алба лхагва гарагт мэдээлэв."Холбоотнууд лхагва гарагт хийсэн Умард Атлантын зөвлөлийн хуралдаанаар НАТО-гийн 2023 оны иргэний болон цэргийн төсвийг хэлэлцэн тохиролцлоо. Иргэний төсвийг 370.8 сая еврогоор, цэргийн төсвийг 1.96 тэрбум еврогоор тогтсон нь 2022 оныхоос 27.8 хувь ба 25.8 хувиар их байна" гэж мэдээлэлд дурдсан байна. Мэдэгдэлд тайлбарласнаар, иргэний төсөвт НАТО-гийн төв байр болон түүний олон улсын төв байранд ажиллах боловсон хүчин, үйл ажиллагааны болон янз бүрийн хөтөлбөрийн зардлыг тусгадаг. Харин цэргийн төсвөөс командлалын штабын үйл ажиллагааны зардал, дэлхий даяар явуулж буй ажиллагаануудыг санхүүжүүлдэг.Үүнээс гадна, иргэний болон цэргийн барилга байгууламж, хяналт, удирдлагын системд томоохон хөрөнгө оруулдаг аюулгүй байдлын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг (NSIP) нийт төсвөөс санхүүжүүлдэг байна. 2023 онд энэ хөтөлбөрийн санхүүжилтийн дээд хязгаарыг 1 тэрбум евро байхаар тогтсон нь энэ оныхоос 26.6 хувиар ихэссэн дүн юм гэж НАТО-гийн мэдэгдэлд тэмдэглэжээ. | https://montsame.mn/mn/read/309848 |
Ираныг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн комиссоос хасжээ | 2022-12-15 10:06:50 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | НЬЮ-ЙОРК. /DW/.
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл Иран
улсыг охид, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн хэмээн үзэж, Эмэгтэйчүүдийн аж
байдлын комиссоос хасах асуудлаар лхагва гарагт санал хураалт явуулжээ.АНУ-ын санал
болгосон тогтоолын төслийг батлах эсэх талаарх санал хураалтад 29 гишүүн
дэмжсэн санал өгсөн бол 8 гишүүн эсрэг санал өгч, 16 гишүүн түдгэлзсэн байна. Харин Ираны гол
холбоотон ОХУ санал хураалтын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд, Эдийн
засаг, нийгмийн зөвлөл Техраныг комиссоос хасах нь хууль ёсны эсэх талаар НҮБ-ын
хуулийн мэргэжилтнүүдээс дүгнэлт гаргахыг хүсжээ. Тогтоолд Иранд энэ
оны есдүгээр сараас хойш “эмэгтэйчүүд, охидын хүний эрхийг зөрчсөн” арга
хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаад “ихээхэн санаа зовниж” байгаагаа
илэрхийлсэн байна.Мөн тайван
жагсаалд оролцож буй хүмүүс, түүний дотор охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүч
хэрэглэсний улмаас хүний амь нас эрсэдсэн явдал гарсныг зэмлэн буруушаагаад,
Техраны бодлого Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын чиг үүрэгтэй “илэрхий” зөрчилдөж
байна гэж үзжээ.
Эмэгтэйчүүдийн аж
байдлын комиссын 45 гишүүнийг Эдийн засаг, нийгмийн зөвлөл дөрвөн жилийн хугацаатайгаар
сонгодог бөгөөд лхагва гаргийн санал хураалтаар Ираныг 2022-2026 он
хүртэл бүрэн эрхийн үлдсэн хугацаанд нь хасахаар шийдвэрлэсэн байна. | https://montsame.mn/mn/read/309841 |
Хятадын технологийн 30 гаруй компани хоригт орно | 2022-12-15 09:36:26 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Санах ойн чип үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани болох “YMTC” зэрэг Хятадын технологийн 30 гаруй компанид АНУ-ын эрх баригчид энэ долоо хоногт хориг тогтооно гэж “Bloomberg” агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. Хар жагсаалтад орно гэдэг нь ханган нийлүүлэгчид АНУ-ын Худалдааны яамнаас олгодог экспортын тусгай зөвшөөрлийг аваагүй л бол Америкийн хагас дамжуулагч, микро схем үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдаж авах хориотой гэсэн үг юм. АНУ-ын засаг захиргаа ийм алхам хийх гэж байгаа нь технологийн салбар дахь Хятад-Америкийн сөргөлдөөн даамжирсныг харуулж байна гэж “Bloomberg” онцолсон байна. Өнгөрөгч 10 дугаар сард Хятадын технологийн 28 компани дэлхийн өнцөг булан бүрд Америкийн технологиор үйлдвэрлэсэн хагас дамжуулагч чипийг ашиглах боломжоо хязгаарлуулсан байна. Үүнээс гадна, АНУ-ын Худалдааны яам “YMTC”-ыг оруулаад БНХАУ-ын 31 байгууллагыг шалгахад бэрхшээлтэй импортлогчид (Unverified List, UVL) гэдэг нэртэй жагсаалтдаа оруулжээ. Эдгээр компани үйл ажиллагаа нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулаагүй гэдгийг 60 хоногийн дотор нотлох ёстой байсан аж. Вашингтоны үүрэг бол Хятадын эдийн засгийн өсөлтийг удаашруулах биш, харин цэргийн чадавхаа хөгжүүлэхэд Америкийн технологийг ашиглахыг зөвшөөрөхгүй байх явдал юм гэж АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо мэдэгджээ. Харин Бээжин мэдэгдэхдээ, АНУ хөгжиж буй эдийн засгийн хөгжлийг хязгаарлах, боомилохын тулд технологийн ноёрхлоо ашиглаж байгаа бөгөөд Вашингтоны шинжлэх ухаан, технологийн ноёрхол нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, аж үйлдвэрийн сүлжээг тасалдуулж болзошгүй гэсэн байна. | https://montsame.mn/mn/read/309837 |
АНУ-ын ХНС бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөлөө | 2022-12-15 09:07:01 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ лхагва гарагт дахин өсгөснөөр сүүлийн 15 жилийн хамгийн
өндөр түвшинд хүргэлээ. Энэ нь сүүлийн үед нааштай өөрчлөлт ажиглагдсан ч
инфляцын эсрэг тэмцэл дуусаагүйг илтгэн харуулж байна.ХНС бодлогын
хүүгээ урьдчилан таамаглаж байсанчлан 50 суурь нэгжээр өсгөснөөр 4.25-4.5 хувьд
хүргэжээ. Төв банкны үүрэг гүйцэтгэгч ХНС инфляцыг бууруулахын тулд 1980-аад оноос хойших хамгийн түрэмгий бодлогыг
баримталж, бодлогын хүүгээ дөрөв дараалан 75 суурь нэгжээр өсгөөд байсан юм. Бодлогын хүүг
2024 он хүртэл бууруулахгүй бололтой байгааг албаны төлөөлөгчид хурлын дараа хийсэн хэвлэлийн бага
хурлын үеэр мэдээлсэн бөгөөд мэргэжилтнүүд хүлээгдэж буй “эцсийн түвшин” буюу өсөлтийг
зогсооно хэмээн найдаж буй цэгийг 5.1 хувь гэж тооцоолон гаргажээ.
ХНС-гийн тэргүүн Жером
Пауэллын хувьд, “Үнэ өснө гэсэн хүлээлтийг газар авхуулахгүйн тулд инфляцтай үргэлжлүүлэн
тэмцэх хэрэгтэй. Энэ оны 10, 11 дүгээр сарын инфляцын тайлан урьдчилан төсөөлж
байснаас нааштай гарсан ч инфляц буурах хандлагатай байгаа гэж үзэхэд илүү их тоо
баримт шаардлагатай” гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. | https://montsame.mn/mn/read/309833 |
КАТАР-2022: ДАШТ-ий шигшээ тоглолтод Аргентин, Францын шигшээ багууд тоглохоор боллоо | 2022-12-15 08:05:24 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | ЭЛЬ-ХАУР /Катар/. /TASS/. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хагас шигшээ тоглолт лхагва гарагт Катарын Эль-Хаур хотын "Эль-Байт" цэнгэлдэх хүрээлэнд болж, Францын шигшээ баг Марокког 2:0 оноогоор хожлоо. Францын шигшээ багийн зүүн жигүүрийн хагас хамгаалагч Тео Эрнандес (5 дахь минут), довтлогч Рандаль Коло-Моуани (79) нар гоол оруулжээ. Тус шигшээ багийн хаалгач, ахлагч Уго Льорис ДАШТ-нд 19 дэх тоглолтоо хийж, энэ үзүүлэлтээрээ хаалгачдын дунд Германы Мануэль Нойертэй хамт эхний байрыг эзэлж байна.Аваргын төлөөх тоглолтод Францын баг мягмар гарагт хорватчуудыг хожсон (3:0) Аргентины багтай 12 дугаар сарын 18-нд тоглоно. Тоглолт Улаанбаатарын цагаар 23:00 цагт эхэлнэ. Харин Мароккогийн шигшээ баг 12 дугаар сарын 17-нд гуравдугаар байрын төлөөх тоглолтод Хорватын багтай учраа таарах бөгөөд тоглолт Улаанбаатарын цагаар 23:00 цагаас эхэлнэ.Францчууд хоёр ДАШТ дараалан финалд шалгарч байгаа бөгөөд 2018 онд Москвагийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болсон шийдвэрлэх тоглолтод хорватчуудыг хожиж (4:2) байв. Хоёр удаа дараалан дэлхийн аваргын цомыг Италийн баг (1934, 1938) болон бразилчууд л (1958, 1962) хүртэж байв. Францын баг дөрөв дэх удаагаа ДАШТ-ий шувтаргын тоглолтод шалгарлаа. 1998 онд нутагтаа болсон тэмцээнд францчууд шийдвэрлэх тоглолтод бразилчуудыг (3:0) хожиж байсан бол 2006 онд Германд италичуудад (1:1, торгуулийн цохилтоор 3:5) хожигдож байв.Мароккогийн шигшээ багийн хувьд ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан Африк тивийн анхны баг болсон. Урьд нь энэ тивээс ердөө гурван баг л дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарч байв. Мароккогийн багаас гадна, Сенегалын баг 2002 онд, Гана улсын баг 2010 онд энэ шатанд шалгарсан юм.Аргентины шигшээ баг ДАШТ-д хоёр удаа (1978, 1986) түрүүлсэн. ДАШТ-д түрүүлсэн тоогоороо Бразилын шигшээ баг (таван удаа) дээд амжилтыг эзэмшиж байгаа бол италичууд дөрвөн удаа цом хүртжээ. Уругвайн шигшээ баг хоёр удаа, Английн баг нэг удаа түрүүлсэн байна. | https://montsame.mn/mn/read/309827 |
Шинэ Зеландын залуу үеийнхэнд тамхи худалдаалахыг хориглоно | 2022-12-14 16:11:03 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ВЕЛЛИНГТОН. /BBC/. Шинэ Зеландын парламент 2008 оноос хойш төрсөн
хүмүүст тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдаалахыг хориглох тухай хуулийг мягмар
гарагт баталжээ. Ингэснээр ирэх
оны нэгдүгээр сараас эхлэн тамхи худалдан авах боломжтой хүмүүсийн тоо жил ирэх
тусам буурахаар болж байна. Өөрөөр хэлбэл, 2050 он гэхэд 40 настнуудад тамхи зарахгүй гэсэн
үг юм. Энэхүү хуулийн
төслийг танилцуулсан Эрүүл мэндийн сайд Аиша Верралл парламентын шийдвэрийг “тамхигүй
ирээдүйн төлөөх” томоохон алхам болж байна хэмээн цохон тэмдэглэжээ.Шинэ Зеландад
тамхидалтын түвшин хэдийнээ түүхэн доод үзүүлэлтэд хүрээд байгаа юм.
Тодруулбал, 11 дүгээр сард Засгийн газраас танилцуулсан статистик мэдээллээр
насанд хүрэгчдийн ойролцоогоор 8 хувь нь өдөр тутам тамхи татдаг гэсэн тооцоо
гарсан байна. Энэ нь өмнөх оныхоос 1.4 хувиар буурчээ.
Харин Тамхигүй
орчны тухай хуулийн төсөлд энэ үзүүлэлтийг 2025 он гэхэд 5 хүрэхгүй хувьд
хүргэн бууруулж, улмаар урт хугацаандаа тэглэх зорилтыг дэвшүүлсэн байна. Мөн
тамхин бүтээгдэхүүн худалдаалдаг жижиглэн худалдааны газруудын тоо одоогоор 6000
байгааг 600-д хүргэн хязгаарлаж, тамхины донтуулах үйлчилгээг бууруулахын тулд
никотины түвшнийг багасгах талаар тусгасан байна. | https://montsame.mn/mn/read/309817 |
Турк ирэх оноос жуулчдаас татвар авч эхэлнэ | 2022-12-14 14:57:48 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | АНКАРА. /RIA Novosti/. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Турк улсад аялах жуулчид үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний татвар төлж эхэлнэ гэж телевизийн “NTV” суваг мэдээлжээ.Тодруулбал, зочид буудлууд, рашаан сувиллын газрууд, бютик зочид буудлууд, дэн буудлууд, хоол унд, үйлчилгээ бүхий хөлсний байрууд, уулын байшингуудад буудалласан жуулчдаас байрласны татвар авна. Татварын хэмжээ үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх юм байна. Ийм татварыг мөн “gesthouse” буюу гэр буудал, амралт, зуслангийн баазуудад байрлавал авна. Харин оюутнуудын дотуур байр, хостел, зусланд байрлах үйлчилгээг энэ татвараас чөлөөлжээ. Гадаадын дипломат ажилтнууд мөн татвар төлөхгүй байна. | https://montsame.mn/mn/read/309810 |
Европын парламентын 10 орчим байрыг битүүмжилжээ | 2022-12-14 14:14:47 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | СТРАСБУРГ. /Politico/. Катарт болж буй хөл бөмбөгийн ДАШТ-тэй холбоотой томоохон авлигын дуулиан Европын Холбоонд дэгдээд байгаа билээ. Уг хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд Страсбург хот дахь Европын парламентын (EП) 10 орчим байрыг EП-ын аюулгүй байдлын албанаас битүүмжлээд байна гэж “Politico” сонин мэдээлжээ. Тус сонинд бичсэнээр, Европын парламент дахь Италын гишүүн Пьетро Бартологийн Страсбург дахь оффисыг мөн битүүмжилж, хаасан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэдийнээ "Qatargate" гэж нэрлэгдээд байгаа энэ хэрэгт Катарт болж буй ДАШТ-ий бэлтгэл ажлын өмнөхөн Европын парламентын шийдвэрт нөлөөлсөн гишүүдийг их хэмжээний мөнгө, их хэмжээний бэлэг авсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа гэж Европын прокурорын газар мэдээлжээ.Энэ хооронд Европын Комиссын орлогч дарга Маргарит Шинас энэ дуулиан шуугиан дэгдсэний дараа анх удаа олон нийтэд үг хэлэхдээ авлигын дуулиантай ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.EП-ын орлогч дарга Эва Кайли болон бусад гурван хүнийг баривчлахад хүргэсэн авлигын энэхүү дуулиантай холбоотойгоор ЕП нь дотоод мөрдөн шалгалтыг эхлүүлж, парламентын гишүүдийн бусад улс орон, гадаадын иргэдтэй тогтоох харилцаанд тавих хяналтыг чангатгах шинэчлэлийг хийнэ гэж ЕП-ын дарга Роберта Метсола даваа гарагт мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Бельгид Европын парламентын дэд дарга Кайли, түүний хоёр хамтран зүтгэгч болон Брюсселийн нэрээ нууцалсан лоббич Катартай холбоотой авлигын хэргээр баривчлагдсан юм. | https://montsame.mn/mn/read/309803 |
Ираныг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссоос хасаж магадгүй | 2022-12-14 13:55:59 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | НЬЮ-ЙОРК. /Reuters/. Иран улсыг эмэгтэйчүүд, охидын эрхэнд харш
бодлого явуулсан хэмээн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын
комиссоос лхагва гарагт хасаж магадгүй байгаа хэдий ч ч хэд хэдэн орон санал өгөхөөс
түдгэлзэх төлөвтэй байна гэж дипломатчид мэдээлжээ.Нийт 54 гишүүнтэй
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл Ираныг Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссоос 2022-2026
он хүртэл бүрэн эрхийн үлдсэн хугацаанд нь хасах АНУ-ын боловсруулсан тогтоолын
төслийг батлах эсэх талаарх санал хураалтыг өнөөдөр явуулах ажээ.
Харин Иран
тэргүүтэй 18 улс орон даваа гарагт Эдийн засаг, нийгмийн зөвлөлд хаяглан илгээсэн
захидалдаа уг санал хураалт нь “өөр өөр соёл, зан заншил, уламжлалтай гишүүн орнуудыг
ийм байгууллагын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахад саад тотгор болох таагүй
жишгийг бий болгоно” хэмээн тэмдэглэсэн байна. | https://montsame.mn/mn/read/309806 |
ОПЕК 2022, 2023 оны газрын тосны эрэлтийн төсөөллөө хэвээр үлдээжээ | 2022-12-14 12:17:44 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ЛОНДОН. /Reuters/. Газрын тос экспортлогч
орнуудын байгууллага /ОПЕК/ энэ онд хэд хэдэн удаа бууруулсан 2022, 2023 оны
газрын тосны эрэлтийн өсөлтийн төсөөллөө дэлхийн эдийн засаг саарах нь “тодорхой”
байгаа ч Хятадад “COVID-19” халдвартай тэмцэх бодлогыг сулруулж байгаа зэрэг хүчин зүйлийг харгалзан хэвээр
үлдээжээ.Газрын тосны эрэлт 2022 онд өдөрт 2.55 сая торхоор, 2023 онд 2.25 сая
торхоор буюу ойролцоогоор 2.3 хувиар өснө гэж ОПЕК мягмар гарагт танилцуулсан сар тутмын шинэ тайландаа
тэмдэглэсэн нь өнгөрсөн сарынхаас өөрчлөгдөөгүй байна. “Хэдийгээр дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал өсөн нэмэгдэж, голлох
эдийн засгуудын өсөлт саарах эрсдэлтэй байгаа ч өнөөгийн болон цаашдын
сорилтуудыг саармагжуулж чадах хүчин зүйлс мөн бий болж байна” гэж ОПЕК-ийн
тайланд дурджээ.
ОПЕК газрын тосны эрэлтийн өсөлтийн төсөөллөө хэвээр үлдээсэн хэдий ч 2022
оны дөрөвдүгээр улирал, 2023 оны нэгдүгээр улирлын эрэлтийн төсөөллөө
бууруулсан байна. | https://montsame.mn/mn/read/309796 |
АНУ “Patriot” цогцолбороо Украинд нийлүүлэхээр бэлтгэж байна | 2022-12-14 10:51:47 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /BBC/. Вашингтон агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Patriot” цогцолбороо Украины Зэвсэгт хүчинд нийлүүлэх тухай "гэрээний бэлтгэл ажлыг эцэслэж байна" гэж телевизийн "CNN" компани болон "Reuters" агентлаг АНУ-ын засаг захиргаан дахь эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, холбогдох шийдвэрийг энэ долоо хоногт гаргаж магадгүй байна. Пентагоны төлөвлөгөөг АНУ-ын Ерөнхийлөгчид гарын үсэг зуруулахаар хүргүүлэхийн өмнө Батлан хамгаалахын сайд Ллойд Остин батлах ёстой. Ийм зөвшөөрөл хүлээгдэж байгааг гурван албан тушаалтан "CNN" -д баталжээ.Украины Зэвсэгт хүчин хэдэн ийм төхөөрөмж хүлээж авах боломжтойг "CNN"-ий эх сурвалж хэлээгүй байна. “Patriot”-ын нэг суман радар, команд штабын машин, туслах техник болон тус бүр нь дөрвөн пуужин бүхий найм хүртэлх төхөөрөмжөөс бүрддэг гэдгийг сэтгүүлчид сануулж байна.11 дүгээр сарын сүүлчээр ОХУ эрчим хүчний байгууламжуудад нь дахин цохилт өгсний дараа Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Украины Зэвсэгт хүчнийг агаарын довтолгооноос хамгаалах шинэ системээр аль болох хурдан хангахыг холбоотнуудаасаа хүсжээ. | https://montsame.mn/mn/read/309787 |
И.Маск дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн байр сууриа алджээ | 2022-12-14 10:00:22 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВАШИНГТОН. /BBC/. Энэ онд цахилгаан
автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийнх нь хувьцааны ханш огцом
унасантай холбоотойгоор Илон Маск дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн байр сууриа
алджээ.“Forbes” сэтгүүл, “Bloomberg” агентлагийн мэдээллээр, дэлхийн хамгийн чинээлэг
эрхмүүдийн жагсаалтыг Францын тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
“LVMH” группийн тэргүүн Бернар
Арно тэргүүлж эхэлсэн байна. Хувьцааны ханш нь ойролцоогоор 14 хувиар унаад байгаа “Tesla” компанийн гүйцэтгэх захирал, хамгийн том хувьцаа
эзэмшигч И.Маск энэ оны 10 дугаар сард “Twitter” нийгмийн сүлжээг 44 тэрбум ам.доллароор худалдан
авах гэрээг эцэслэн байгуулсан юм.
“Forbes”
сэтгүүлийн мэдээлснээр, И.Маскийн хөрөнгө одоогоор 178 тэрбум ам.доллароор
үнэлэгдэж байгаа бол Б.Арногийнх 188 тэрбум ам.доллартой тэнцэж байна. | https://montsame.mn/mn/read/309775 |
"TikTok"-ийг хориглох тухай хуулийн төслийг Конгресст өргөн барьжээ | 2022-12-14 09:25:53 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /TASS/. "TikTok" нийгмийн сүлжээг АНУ-д ашиглахыг хориглох, мөн Орос, Хятад болон бусад хэд хэдэн орны хяналтад байгаа хэвлэл мэдээллийн компаниудад хориг арга хэмжээ авах эрх олгох тухай хуулийн төслийг Америкийн хууль тогтоогчид Конгрессын хоёр танхимд өргөн барьжээ.Уг баримт бичгийг Сенатын танхимын гишүүн Марко Рубиогийн цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн байна. Дээр дурдсан хуулийн төслийг Марко Рубио болон Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүд болох Майк Галлахер / Висконсин муж улсаас сонгогдсон Бүгд Найрамдах намын гишүүн/, Ража Кришнамурти / Иллинойс муж улсаас сонгогдсон Ардчилсан намын гишүүн/ нар боловсруулжээ. Тэдний үзэж байгаагаар, энэхүү хуулийн төсөл нь “олон нийтийн сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг одоо байгаа эсвэл ирээдүйд бий болох компаниуд"-ыг ашиглахтай холбоотой зарим дайсагнагч улсаас учирч буй аюулаас америкчуудыг хамгаална”. Нийгмийн сүлжээний тусламжтайгаар бусад улс орон "америкчуудыг хянах эсвэл хянах, тэдний талаар чухал мэдээлэл цуглуулах, нөлөөллийн кампанит ажил, суртал ухуулга явуулах, цензур тогтоох" оролдлого хийж болзошгүй гэж хуулийн төслийг санаачлагчид үзэж байгаа ажээ. Хятадын Коммунист нам өөрийн ашиг сонирхолдоо нийгмийн сүлжээний давуу талыг ашиглаж болзошгүй тул “TikTok”-ийг АНУ-д хориглох хэрэгтэй гэж хууль тогтоогчид шаардаж байгаа юм. Рубиогийн хэлснээр, “TikTok” "өдөр бүр хэдэн арван сая америк хүүхдүүд, насанд хүрэгчдийн талаарх мэдээллийг цуглуулдаг." Хоригийг “TikTok”-ийг эзэмшдэг “ByteDance” компанид тогтоохыг санал болгож байна.Үүнээс гадна, уг хуулийн төсөлд Венесуэл, Иран, Хятад, Умард Солонгос, Куба, ОХУ-ын эрх баригчдын хяналтад байгаа гэж Вашингтон үзэж байгаа олон нийтийн сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай "аливаа гүйлгээ" хийхийг хориглох эрхийг АНУ-ын Ерөнхийлөгчид олгох талаар тусгажээ. | https://montsame.mn/mn/read/309771 |
АХБ Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулжээ | 2022-12-14 08:47:43 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | МАНИЛА. /Nikkei/. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч,
Украинд дайн үргэлжилж байгаатай холбоогоор Азийн хөгжиж буй орнуудын эдийн
засгийн өсөлт өмнөх төсөөллөөс буурах төлөвтэй байна гэж Азийн хөгжлийн банкны /АХБ/ шинэ тайланд тэмдэглэжээ.Тодруулбал, АХБ Азийн
хөгжиж буй 46 орныг хамардаг бүс нутгийн 2023 оны өсөлтийн төсөөллийг 4.9-өөс
4.6 хувьд хүргэн бууруулсан байна. Тус бүс нутаг энэ онд 4.2 хувийн өсөлт
үзүүлэх төлөвтэй байгаа нь есдүгээр сарын төсөөллөөс /4.3 хувь/ үл ялиг буурчээ. “Азийн хөгжиж буй
орнуудын эдийн засгийн сэргэх үйл явцад БНХАУ-д үе үе тогтоож буй хөл хорио,
Украины дайн, дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв байдал гэсэн гурван хүчин
зүйл үргэлжлэн сөргөөр нөлөөлөх хандлагатай байна” гэж АХБ-ын хэтийн төлөвийн
шинэ тайланд дурдсан байна. Ингэснээр АХБ энэ
он гарсаар тус бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг гурав дахь удаагаа
бууруулжээ. Харин энэ оны инфляцын төсөөллийг 4.5 хувиас 4.4 хувьд хүргэж
бууруулсан бол ирэх оны үнийн өсөлтийн төсөөллийг 4.0 хувь байсныг 4.2 хувьд
хүргэж өсгөсөн байна. АХБ-ны
мэдээлснээр, эдгээр төсөөллийг 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх буюу
Хятадад “COVID-19” халдвартай
тэмцэх хязгаарлалтуудыг сулруулж эхлэхээс долоо хоногийн өмнөх үеийн мэдээлэлд
тулгуурлан гаргажээ. Шинэ
тайланд Хятадын эдийн засгийн ирэх оны төсөөллийг 4.5 хувиас 4.3 хувьд хүргэж
бууруулсан бол бүс нутагтаа Хятадын дараах хоёр дахь том эдийн засагт
тооцогддог Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 7.2 хувьд хэвээр үлдээсэн
байна.
АХБ Зүүн Өмнөд
Азийн эдийн засаг энэ онд 5.5 хувиар өснө гэж урьдчилан таамагласан нь өмнөх
төсөөллөөс /5.1 хувь/ өссөн үзүүлэлт болжээ. Гэсэн хэдий ч ирэх оныхыг 5.0 хувиас 4.7
хувьд хүргэж бууруулсан байна. | https://montsame.mn/mn/read/309768 |
КАТАР-2022: Аргентины шигшээ баг шувтаргын тоглолтод шалгарлаа | 2022-12-14 07:44:34 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | ЛУСАИЛ /Катар/. /TASS/. Катарт болж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хагас шигшээ тоглолтод Аргентины шигшээ баг Хорватын багийг 3:0 оноогоор буулган авлаа. Тоглолт мягмар гарагт Лусаил хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Хорватын шигшээ багийн хаалганд Лионель Месси (34 дэх минутад, торгуулийн цохилт), Хулиан Альварес (39, 69 дэх минутад) нар гоолджээ. 2018 онд ОХУ-д болсон тэмцээнд Аргентин, Хорватын шигшээ багууд учраа таарч, Нижний Новгород хотод болсон хэсгийн тоглолтод хорватууд (3:0) хожиж байв.Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси ДАШТ-д 25 дахь тоглолтоо хийж, ДАШТ-д оролцсон тоогоор Германы Лотар Маттеусын амжилтыг давтав. Энэ удаагийн дэлхийн аварга бол Мессигийн хувьд тав дахь нь (2006, 2010, 2014, 2018, 2022) юм. Маттеус 1982, 1986, 1990, 1994, 1998 онуудад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байжээ.Аргентины хөлбөмбөгчин мөн ДАШТ-д оруулсан гоолынхоо тоогоор шигшээ багийнхаа дээд амжилтыг эзэмшигч болжээ. Хорватчуудын хаалганд оруулсан гоол Мессигийн 11 дэх гоол байсан бол Габриэль Батистута (10 гоол) түүний араас бичигдэж байна. Энэ удаагийн тэмцээний мэргэн буучдын жагсаалтад Месси Францын тамирчин Килиан Мбаппегийн хамт эхний байрыг эзэлж байгаа бөгөөд хоёр тоглогч таван гоол оруулжээ.Аргентины шигшээ баг зургаа дахь удаагаа (1930, 1978, 1986, 1990, 2014, 2022) ДАШТ-ий финалд тоглоно. Аргентинчууд тус тэмцээнд хоёр удаа (1978, 1986) түрүүлсэн билээ. | https://montsame.mn/mn/read/309763 |
Японд iPS эс ашиглан хорт хавдрын дархлааны эмчилгээг амжилттай туршжээ | 2022-12-13 15:32:58 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | ТОКИО. /TASS/. Японы Киотогийн их сургуулийн эрдэмтэд лабораторийн нөхцөлд гаргаж авсан буюу өдөөгдсөн үүдэл эсүүдийг /iPS эс/ ашиглан хорт хавдрын дархлааны эмчилгээг амжилттай туршсаныг тус их сургуулийн цахим хуудсанд мэдээлжээ. Судалгааныхаа явцад эрдэмтэд хорт хавдарт өртсөн эд эсүүд рүү довтлох чадварыг нь сайжруулсан дархлааны эсүүдийг iPS эсээс гаргаж авсан байна. Дараа нь тэдгээрийг хорт хавдартай хулгануудад тарьжээ. Ингэхэд мэрэгч амьтдын биед хавдрын өсөлт дарангуйлагдах зэрэг эерэг өөрчлөлтүүд ажиглагдсан байна. CAR-T /Chimeric antigen receptor-T cells/ гэж нэрлэгддэг нэг төрлийн дархлааны эмчилгээг цусны хорт хавдартай өвчтөнүүдийг эмчлэхэд ашигладаг. Энэ нь цусны цагаан эсэд хорт хавдрын эсрэг программ суулгах эмчилгээ юм. Өнөөг хүртэл үүнийг зөвхөн өвчтөний өөрийнх нь эсэд хийх боломжтой байсан бол Японы эрдэмтдийн хийсэн туршилтууд iPS эсүүд энэ аргад бас тохиромжтой болохыг харуулжээ. Энэ эсийг хэрэглэх нь эмчилгээний зардлыг бууруулах юм.Японы эрдэмтэн Яманака Шинья үүдэл эсийн чиглэлээр хийсэн судалгаагаараа 2012 онд физиологи, анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэний дараа тус улсад олон нийт, төр засгийнхан энэ сэдвийг сонирхох нь хэд дахин нэмэгдэж, нөхөн сэргээх анагаах ухааныг шинжлэх ухааныг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийн нэг гэж зарласан билээ.iPS эсүүд нь химийн тодорхой нөлөөн дор ямар ч төрлийн эс болж хувирдаг бөгөөд энэ нь онолын хувьд янз бүрийн эрхтнүүдийн эд эсийг ургуулах боломжийг олгодог. Гэсэн хэдий ч эрдэмтдийн үзэж байгаагаар, ургуулсан эд эсийг шилжүүлэн суулгах нь хорт хавдрыг даамжруулах эрсдэлтэй байна. | https://montsame.mn/mn/read/309749 |
ЕХ-нд электрон төхөөрөмжүүдэд нэг төрлийн цэнэглэгч хэрэглэж эхлэх товыг танилцуулжээ | 2022-12-13 14:48:17 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ | БРЮССЕЛЬ. /BBC/.
Европын Холбоонд /ЕХ/ 2024 оны 12 дугаар сарын 28-наас эхлэн электрон
төхөөрөмжүүдэд нэг төрлийн цэнэглэгч хэрэглэх шаардлага тавихаар болжээ. Өмнө нь тус холбоо шинэ
зөөврийн электрон төхөөрөмжүүдийг “USB Type-C” төрлийн цэнэглэгчтэй болгох тохиролцоонд хүрээд байсан юм.Ийнхүү ЕХ-ны Албан
ёсны сэтгүүлд нийтэлсэн холбогдох баримт бичигт дээрх шаардлагыг мөрдөж эхлэх огноог
тодорхой тусгажээ. Ингэснээр “Apple” тэргүүтэй компаниуд дээр дурдсан стандартыг нэвтрүүлээгүй тохиолдолд ЕХ-ны зах зээлд бүтээгдэхүүнүүдээ худалдаалах боломжгүй болох юм.
“Apple” нь электрон төхөөрөмжүүддээ
тусгайлан тохируулсан цэнэглэгч ашигладаг хамгийн том үйлдвэрлэгч юм. Тухайлбал, “iPhone” загварын гар утаснууд нь “Lightning” цэнэглэгчээр цэнэглэгддэг. ЕХ-ны
мэдээлснээр, шинэ дүрэм журам нь гар утас, таблет, чихэвч, тоглоомын гар зэрэг “жижиг, дунд оврын зөөврийн электрон төхөөрөмжүүд”-ийг хамрах ажээ. | https://montsame.mn/mn/read/309745 |
“Долоогийн бүлэг” Орост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлнэ | 2022-12-13 13:04:18 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /Kyodo/.
“Долоогийн бүлэг”-ийн удирдагчид
Орост үзүүлэх эдийн засгийн шахалтаа нэмэгдүүлж, Киевт нэн шаардлагатай байгаа
агаарын хамгаалалтын системээр хангах чиглэлд хүчин чармайлт гаргахаа амлажээ.АНУ, Япон, ЕХ
тэргүүтэй “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчид мэдэгдэлдээ, Украинд эрчим
хүч, ундны усны амин чухал дэд бүтцийг сэргээн засварлах, хамгаалахад тусламж
үзүүлнэ хэмээн тэмдэглэсэн байна. “Украиныг тууштай
дэмжиж, эв санааны хувьд нэгдмэл байгаагаа өнөөдөр бид дахин нотолж байна. Украины
өөрийгөө хамгаалах цэргийн техник хэрэгслийн нэн шаардлагатай хэрэгцээг хангах
нь “нэн даруй анхаарах асуудал” юм” гэж мэдэгдэлд дурджээ.АНУ-ын талын
хувьд Орос, Ираны цэргийн хамтын ажиллагаа өргөжиж байгаад санаа зовниж буйгаа
илэрхийлээд, Техран Москваг байлдааны талбарт ашиглах, тэр дундаа иргэний
байгууламжуудад цохилт өгөх дронуудаар хангаж байгааг эш татсан байна.
“Долоогийн бүлэг”
Оросын дайны хариуд “урьд хожид байгаагүй уялдаа холбоо бүхий хориг арга
хэмжээнүүдийг” тууштай хэрэгжүүлж, Москва болон хориг арга хэмжээнээс тойрон
гарч буй талуудад үзүүлэх эдийн засгийн шахалтыг улам нэмэгдүүлэхээ амлажээ. | https://montsame.mn/mn/read/309734 |
Геминид солирын урсгал өнөө шөнө оргилдоо хүрнэ | 2022-12-13 12:53:55 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | МОСКВА. /TASS/. Геминид солирын урсгалын оргил үе лхагва гарагт шилжих шөнө тохионо гэж Москвагийн одон орон судлах төвийн хэвлэлийн алба мэдээлжээ.Энэ жил урсгалын хурд нь секундэд 34 км байх бөгөөд хамгийн оргил үедээ цагт 150 хүртэл солир ажиглагдах боловч Сарны гэрэл ажиглалтад саад болно гэж Солир судлалын олон улсын байгууллага мэдээлсэн байна. Учир нь солирын урсгалын сүүлийн мөчлөг Сартай ойрхон байх ажээ. Солирын урсгал цацрах цэг нь Ихрийн одны ордны Кастор одны ойролцоо байрлах гэнэ.Геминид бол жил бүрийн 12 дугаар сарын 4-нөөс 17-ны хооронд ажиглагддаг хамгийн хүчтэй солирын урсгалуудын нэг юм. Бусад ихэнх "солирын борооноос" ялгаатай нь энэ урсгалын үүсгүүр нь сүүлт од биш харин 1893 онд нээсэн 3200 Фаэтон (3200 Phaethon) хэмээх бага гараг ажээ. Одон орон судлаачид Геминидийг солир ба сүүлт оддын хоорондох завсрын биет гэж үздэг байна. | https://montsame.mn/mn/read/309731 |
“Харри Поттер” киноноос сэдэвчилсэн парк Токиод ирэх зун нээгдэнэ | 2022-12-13 11:15:25 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ТОКИО. /NHK/.
Японы нийслэл Токио хотын Нэрима
дүүрэгт “Харри Поттер” уран зөгнөлт цуврал киноноос сэдэвлэсэн паркийг ирэх зун
нээнэ гэж Америкийн “Warner Bros” компанийн Япон дахь төлөөлөл мэдээлжээ.Өдгөө үйл
ажиллагаагаа зогсоогоод буй “Toshimaen” соёл амралтын хүрээлэн байсан газарт өнгөрсөн оны тавдугаар сараас бүтээн
байгуулалтын ажил эхлэн үргэлжилсээр байгаа юм. Токио хотын засаг
захиргаа газрыг нь худалдан авч, нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэр
гаргасны дараа 2020 онд “Toshimaen” хүрээлэн хаагджээ. Албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, шинэ хүрээлэнг мөн гамшгийн
үед тусламж үзүүлэх зориулалтаар ашиглана.
“Харри Поттер”-ын сэдэвчилсэн парк бүхий шинэ хүрээлэн
олны анхаарлыг татна гэж хотын засаг захиргааны төлөөлөгчид найдаж байна. Тус
хүрээлэнг 2029 оны санхүүгийн жилд нээхээр төлөвлөж байгаа хэдий ч цэцэгт
талбай, голын эргийн дагуу зугаалах талбай зэрэг гурван хэсгийг ирэх оны тавдугаар сард нээх ажээ. | https://montsame.mn/mn/read/309727 |
БНХАУ ковидын хязгаарлалтаа сулруулсаар байна | 2022-12-13 10:08:32 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | БЭЭЖИН. /АР/. “Ковидыг тэглэх” бодлогыг зөөлрүүлэх шийдвэр гарсны дараа Хятадын эрх баригчид даваа гаргаас эхлэн иргэдийнхээ хөдөлгөөний гар утасны аппликейшнээр хянахаа зогсоожээ. "Associated Press" агентлагийн мэдээлснээр, гар утасны хяналтын программыг даваа гаргийн шөнө дундаас идэвхгүй болгосон байна.Гэхдээ “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь халдвартай гарсан эсвэл дэгдэлт намжаад удаагүй байгаа бүсэд зорчсон хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг хянах бусад программыг ажиллуулсан хэвээр байх аж. Дэлхийн ихэнх улс бүх хязгаарлалтаа бүгдийг нь шахам цуцалсан ч Хятад улс Ши Жиньпин даргын “COVID-19”-тэй тэмцэх бодлогыг баримталсаар байгаа юм. Ялангуяа, тус улсын удирдлагууд цар тахал дэгдсэнээс хойш гагц хөл хорих, бүх иргэнийг шинжилгээнд хамруулах замаар халдвартэй тэмцэхийг хичээж байгааг "AP" дурджээ. Тус агентлагийн мэдээлснээр, Хятадын хотуудын таван оршин суугч тутмын нэг нь ажилгүй болсон бол тус улсын жижиг, дунд бизнес эрхлэгчид хүнд стресст оржээ. Үүний гол шалтгаан нь бүхэл бүтэн хотыг ковидын тусгаарлалтад оруулсан, хорио цээрийн хатуу арга хэмжээ болсон байна. Улмаар тус улсад “COVID-19”-ийн шинэ давлагаатай тэмцэхийн тулд эрх баригчдын тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал цуглаан эхэлсэн билээ. Жагсаал цуглаантай холбоотойгоор Бээжин коронавирустэй тэмцэх хязгаарлалтыг цаашид сулруулж, нийтийн тээврээр зорчихын тулд шинжилгээний хариу сөрөг гарсан байх шаардлагыг цуцалж байгаагаа 12 дугаар сарын эхээр мэдэгдсэн юм. | https://montsame.mn/mn/read/309719 |
БНАСАУ-ыг цөмийн туршилт явуулахад бэлэн болсон гэж мэдэгджээ | 2022-12-13 09:51:16 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Су БНАСАУ цөмийн бөмбөгийн туршилт явуулахад бэлэн болсон талаар мэдэгдээд, БНСУ болон түүний холбоотнууд БНАСАУ-ын томоохон өдөөн хатгалгад үргэлж бэлтгэлтэй байсаар ирснийг тэмдэглэжээ. “Тэднийг бэлэн
болсон гэж бид үзэж байна, гэхдээ цөмийн туршилт яг хэзээ болохыг тодорхой мэдэхгүй
байна” гэж Хан Док Су Их Британийн “Sky News” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна. Энэ он гарсаар
БНАСАУ богиноос эхлээд алсын зайн тусгалтай олон пуужинг туршилтаар харваад
байгаа бөгөөд улмаар цөмийн долоо дахь туршилтаа хийж болзошгүй гэх таамаглал
гарах болоод байгаа юм.Хан Док Сугийн
хэлснээр, БНСУ болон түүний холбоотнууд БНАСАУ-ыг цөмийн туршилт явуулж болзошгүйг
харгалзан сонор сэрэмжээ хадгалсаар байна. “Бид туйлын
таагүй ийм үйлдэлд үргэлж бэлтгэлтэй байсаар ирсэн. Ямар хариу арга хэмжээ
авахыг одоогоор бид хэлж болохгүй” гэж тэрбээр ярилцлагынхаа үеэр хэлжээ. БНСУ-ын
Ерөнхийлөгч Юн Сок Ёлын Засгийн газрын хатуу чиг шугам баримталсан
бодлого БНАСАУ-ыг өдөөн хатгасан үйлдлүүд хийхэд нөлөөлсөн байж болох эсэх
талаар тодруулахад Хан Док Су, “Тогтоон барих хүчин чадавхиа бэхжүүлж байгааг “илүү хатуу чиг шугам” хэмээн нэрлэж болох ч аливаа
улс орны хувьд аюулгүй байдлын хувьд хүчин чадавхиа нэмэгдүүлж байгаа нь зүйн
хэрэг юм” хэмээн хариулсан байна. “Бид БНАСАУ-ын
тулган шаардаж байгаагаар бус өөрсдийн нөхцөлөөр энх тайвнаа баталгаажуулах
болно” гэж тэрбээр тэмдэглэжээ. Өнгөрсөн сард
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тив алгасагч баллистик пуужингийн туршилтыг
удирдан явуулсныхаа дараа бага насны охиныхоо хамтаар олны өмнө гарч ирсэн юм.
“Тив алгасагч
баллистик баллистик пуужин харвах нь БНАСАУ-ын хувьд томоохон үйл явдал гэдэг
нь эргэлзээнгүй. Ким Жөн Уны хувьд охиноо олон нийтийн өмнө гаргасан нь ямар
нэгэн дохио өгөхийг эрмэлзсэн байж болох юм” гэж тэрбээр ярьсан байна. | https://montsame.mn/mn/read/309718 |
Туркт газрын тосны томоохон орд илрүүлснийг зарлажээ | 2022-12-13 09:21:36 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | АНКАРА. /Anadolu/. Туркийн зүүн өмнөд нутагт 150 сая торх газрын тосны нөөцтэй томоохон орд илрүүлжээ. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэнийг “Anadolu” агентлаг уламжиллаа. Уг орд газрыг Ширнак мужийн Габар уулын бүс нутагт илрүүлжээ. "Энэ бол 2022 онд хуурай газраас нээсэн хамгийн том 10 ордын нэг" гэж Эрдоган онцолсон байна. Түүний хэлснээр, шинэ орд нь 12 тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэх нөөцтэй” ажээ. Ширнак мужид газрын тосны орд илрүүлсэн тухай Эрдоган удахгүй мэдэгдэнэ гэж Туркийн “Sabah” сонин 12 дугаар сарын 6-нд мэдээлж байжээ. Тухайн үед хоногт олборлох түүхий эдийн хэмжээг өдөрт 5 мянган торх гэж үзэж байсан бөгөөд энэ хэмжээг 20 мянгад хүргэх боломжтой гэж тооцоолж байсан байна.Туркийн Адан хотод хоёр цооногоос сайн чанарын газрын тос илэрсэн гэж Эрдагон зургаадугаар сард мэдээлж байсан юм. Энэхүү орд нь нэг тэрбум ам.долларын нөөцтэй гэж тэрбээр онцолж байв. | https://montsame.mn/mn/read/309716 |
ЕХ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авчээ | 2022-12-13 08:47:13 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | БРЮССЕЛЬ. /Reuters/.
Европын Холбооны /ЕХ/ Гадаад хэргийн сайд нар даваа гарагт Ираны эсрэг шинэ арга хэмжээ авчээ.
Иранд жагсаалыг нухчин дарж байгаагаас гадна Техраныг Орост дрон
нийлүүлсэнтэй холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна. Харин Оросын
эсрэг шинэ багц хориг арга хэмжээг батлахаа энэ долоо хоногийн эцэс хүртэл
хойшлуулжээ.Тодруулбал, Гадаад
хэргийн сайд нар Иран дахь хүний эрхийн асуудалтай холбогдуулан ЕХ-ны хоригийн
жагсаалтад 12 хувь хүн, нэг байгууллагыг, мөн дрон нийлүүлсэн асуудалтай холбоотой дөрвөн
хүн, дөрвөн байгууллагыг оруулахаар шийдвэрлэсэн байна. ЕХ-ны Гадаад
харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп
Боррель хэлсэн үгэндээ, шинэ хориг арга хэмжээний хүрээнд хөрөнгийг царцааж, ЕХ
руу зорчихыг хориглоно хэмээгээд, залуу эмэгтэйчүүд, тайван жагсагчдыг
дэмжихийн төлөө шаардлагатай арга хэмжээг авна гэсэн байна.
Даваа гарагт
Техран засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалд оролцогчдын дундаас хоёр дахь хүнд оногдуулсан
цаазаар авах ялыг гүйцэтгэжээ. | https://montsame.mn/mn/read/309712 |
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уламжлалт хэвлэлийн хурлаа хийхгүй | 2022-12-13 08:14:30 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | МОСКВА. /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн 12 дугаар сард зохион байгуулдаг уламжлалт хэвлэлийн хурлаа хийхгүй байхаар болжээ. “Хэвлэлийн том хурлын тухайд гэвэл, тиймээ шинэ он гартал байхгүй” гэж Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна.Ингэхдээ тэрбээр В.Путинийг хэвлэлийнхэнтэй харилцахаас зайлсхийхгүй гэдгийг хэлсэн байна. "Ерөнхийлөгчид сэтгүүлчидтэй харилцах боломж олдсон хэвээр байна гэж найдаж байна. Тэрбээр сэтгүүлчидтэй байнга харилцаатай байдаг, тэр дундаа гадаадад хийх айлчлалынхаа үеэр" гэж Д.Песков хэлжээ.В.Путин он дуусахаас өмнө Холбооны улсын хуралд илгээлт тавих эсэхийг асуухад "үүнийг тодруулах шаардлагатай" гэж түүний хэвлэлийн төлөөлөгч хариулсан байна.ОХУ-ын Ерөнхийлөгч 2001 оноос хэвлэлийнхэнтэй хэвлэлийн том хурал зохион байгуулах хэлбэрээр уулзаж эхэлсэн бөгөөд 2012 оноос хурлаа 12 дугаар сард зохион байгуулдаг болжээ. В.Путиний жил бүр хийдэг хэвлэлийн хурлыг 2005 онд л ганц удаа цуцалж байсан. Мөн 2009-2011 онд түүнийг засгийн газрыг тэргүүлж байх үед болоогүй юм.Өнгөрсөн онд тэрбээр уламжлалт хэвлэлийн хурлаа 12 дугаар сарын 23-нд хийж байв. | https://montsame.mn/mn/read/309709 |
Инфляц оргил цэгтээ хүрсэн ч ирэх онд цар тахлын өмнөх түвшинд хүрч буурахгүй | 2022-12-12 15:42:59 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВАШИНГТОН. /CNBC/. Инфляцын түвшин хэдийнээ оргил цэгтээ хүрсэн ч
2023 онд цар тахлын өмнөх түвшиндээ хүрч буурахгүй гэж “Mastercard” эдийн засгийн хүрээлэнгийн Ази-Номхон
далай, Ойрхи Дорнод, Африкийн асуудал эрхэлсэн ахлах эдийн засагч Дэвид Мэнн
хэлжээ.“Инфляц энэ онд
оргил цэгтээ хүрсэн хэдий ч ирэх онд цар тахлын өмнөх түвшнээс өндөр хэвээр
байх төлөвтэй байна” гэж тэрбээр “CNBC” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна. Түүний ярьснаар, инфляц 2019
оны түвшиндээ эргэн очиход хэдэн жилийн хугацаа шаардагдана. Дэлхийн улс
орнуудын төв банкууд энэ онд өндөр түвшинд хүрсэн инфляцыг бууруулахын тулд
бодлогын хүүгээ ихээхэн өсгөсөн юм. Тухайлбал, АНУ-ын Холбооны нөөцийн сан энэ
он гарсаар бодлогын хүүгээ 375 суурь нэгжээр өсгөөд байгаа бөгөөд энэ долоо
хоногт ээлжит хурлаа хийнэ.
“Огцом нэмэгдэж, өндөр
түвшинд хэвээр байгаа инфляц маш том сорилт болоод байна” гэж Д.Мэнн хэлсэн ч төв
банкууд хүүгээ шаардлагатай түвшнээсээ илүү өсгөх нь эрсдэлтэй гэдгийг мөн анхааруулсан
байна. | https://montsame.mn/mn/read/309694 |
Япончууд “тулаан” гэсэн утгатай ханзыг оны бэлгэдлээр сонгожээ | 2022-12-12 15:13:52 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ТОКИО. /Kyodo/. Японд жил бүр тухайн оны онцлогийг агуулсан иероглиф буюу ханз үсгийг сонгодог уламжлалтай. Энэ жилийн оны онцлох ханз нь "икуса" буюу “тулаан, дайн” гэсэн утгыг илэрхийлдэг дүрс үсэг болжээ.Оны бэлгэдлийг илэрхийлсэн ханзыг уран бичих ёслол Киото хот дахь буддын шашны “Киёмизү” сүмд болж, Японы томоохон телевизүүд шууд дамжуулсан байна. Сүмийн лам Сэйхан Мори 130 х 150 см-ийн хэмжээтэй, цагаан будааны цаасан дээр уран бичлэгээр бичжээ. Тэрбээр жил бүр оны бэлгэ тэмдэг ханзыг 33 см-ийн урттай бийрээр уран бичлэгээр бичдэг уламжлалтай. Зохион байгуулагчдын онцолсноор, коронавирустэй хийж буй тэмцэл болон Украины мөргөлдөөн үргэлжилж байгаа, түүнчлэн Японы тамирчид Бээжингийн өвлийн олимпод амжилттай оролцсон зэрэг хэд хэдэн шалтгаанаар ийм сонголт хийсэн байна. Оны бэлгэдэл ханзыг 1995 оноос хойш зохион байгуулж буй бүх нийтийн санал хураалтын дүнд үндэслэн сонгодог.Энэ жил улсын хэмжээнд явуулсан санал асуулгад 220 мянган хүн оролцжээ. Хэрэглэгдэж байгаа утгаасаа хамааран “хямд” эсвэл “аюулгүй” гэсэн утгатай “ан” гэдэг ханзанд олон хүн саналаа өгч хоёрдугаарт оржээ. Японд энэ жил иенийн ам.доллартой харьцах ханш сүүлийн 30 гаруй жилийн доод түвшинд хүрч унасан нь энэ ханзыг сонгох хүчин зүйлсүүдийн нэг болсон байна. Үүнээс гадна, уг ханз нь энэ зун бусдын гарт амиа алдсан Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн овог нэрийг бичихэд ордог ажээ.Жагсаалтын гуравдугаарт "хөнгөн, хөгжилтэй" гэсэн утгатай, "гаку", "раку" гэж уншдаг ханз үсэг бичигдсэн байна. Энэ жил коронавирусний халдварын нөхцөл байдал сайжирч, чөлөөт цагаа өнгөрүүлэх эрх чөлөө, боломжийг мэдэрсэн учир сонгосон хэмээн энэ ханзыг сонгосон хүмүүс тайлбарлажээ.Япончууд өнгөрсөн онд “кин” буюу “алт” гэсэн утгатай ханзыг оны бэлгэдэл ханзаар сонгосон юм. Уг ханз нь бас "мөнгө" гэсэн утгыг илэрхийлдэг байна. Энэ ханзыг 2021 оны зун Токио хотноо болсон Олимпын наадмаас Японы тамирчид хамгийн олон алтан медаль хүртсэнд зориулж сонгосон юм. | https://montsame.mn/mn/read/309683 |
АНЭУ Сар луу судалгааны аппаратаа илгээжээ | 2022-12-12 14:43:30 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | АБУ-ДАБИ. /Anadolu/. АНЭУ Сарыг судлах “Rashid” хэмээх нэртэй сарнаа явагч аппаратаа ням гарагт амжилттай илгээжээ.Арабын ертөнцийн анхны сарнаа
явагчийг Америкийн “SpaceX”
компанийн “Falcon 9”
пуужингаар Флорида муж улсын Канаверал хошууны сансрын буудлаас хөөргөсөн байна. Энэхүү аппарат манай
гаргийн дагуул дээр сарны 14 өдөр /сарны нэг өдөр дэлхийн 14 өдөртэй тэнцэнэ/ судалгаа хийнэ. “Манай улс Саран дээр судалгааны
аппаратаа газардуулсан дэлхийн дөрөв дэх, Арабын ертөнцийн анхны орон болох
зорилготойгоор “Rashid”-ыг
хөөргөлөө” гэж АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Рашид
Аль Мактум “Twitter” хуудсаараа
дамжуулан мэдэгджээ. Дубай хот дахь Мохаммед
бин Рашидын нэрэмжит Сансрын төвийн мэдээлснээр, “Rashid” сарнаа явагч “шинэ хийгээд өндөр үнэ цэнтэй өгөгдөл, гэрэл
зургуудаас гадна Нарны аймгийн гарал үүсэл, манай гараг болон амьдралтай холбоотой
шинжлэх ухааны мэдээлэл цуглуулах ажээ”.
“Rashid” нь АНЭУ-ын Ангарагаас эхлээд Сарыг,
цаашлаад Сугар гаргийг судлах зорилго бүхий сансрын хөтөлбөрийн нэгээхэн хэсэг
юм. Бид дараагийн удаа илүү том алхам хийнэ” гэж М.Мактум хэлжээ. | https://montsame.mn/mn/read/309676 |
БНСУ дотооддоо залуурт пуужин бүтээнэ | 2022-12-12 13:53:40 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СӨҮЛ. /TASS/. БНСУ-ын эрх баригчид “агаар-газар” ангиллын залуурт пуужин бүтээхэд 146 сая орчим ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна гэж тус улсын Үндэсний батлан хамгаалах салбарын худалдан авалтын газар цахим хуудсандаа мэдээлжээ. Энэ нь Өмнөд Солонгосын дотооддоо бүтээсэн анхны залуурт пуужин болно. Тус улсын мэргэжилтнүүд нисэх онгоцыг пуужингаар тоноглох, ашиглах явцад салгахтай холбоотой туршлага, технологигүй байсан ч инженерүүд энэ асуудлыг шийдвэрлэх чадвартай болох нь сүүлийн үеийн судалгаагаар батлагдсан гэж дээрх байгууллагын мэдээнд онцолсон байна. Пуужинг батлан хамгаалах салбарын худалдан авалтын газар өөрөө бүтээх бол үйлдвэрлэх ажлыг дотоодын компаниуд хийнэ. Одоо бүтээж байгаа “KF-21” сөнөөгч онгоцыг уг пуужингаар тоноглохоор төлөвлөж байгаа ажээ. Хэрэв төлөвлөгөө хэрэгжвэл энэ пуужин нь агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах, өрссөн цохилт өгөх, дайсны удирдлага руу довтлох зэргийг тусгасан БНСУ-ын "гурван тэнхлэг" үзэл баримтлалын нэг хэсэг болох юм. | https://montsame.mn/mn/read/309664 |
Ж.Йеллен: АНУ-ын инфляц 2023 оны эцэс гэхэд нэлээд бага түвшинд байна | 2022-12-12 13:02:37 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВАШИНГТОН. /Reuters/.
АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен
Америкийн инфляц 2023 онд нэлээд буурна гэж төсөөлж байгаа талаараа ням гарагт
ярьжээ.“Урьдчилан
тооцоолоогүй цочрол үүсээгүй тохиолдолд ирэх оны эцэс гэхэд инфляц нэлээд бага
түвшинд хүрнэ хэмээн үзэж байна” гэж тэрбээр “CBS” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна. Эдийн засаг
уналтад орох эрсдэлийн талаарх асуултад Холбооны нөөцийн сангийн /ХНС/ тэргүүн асан Ж.Йеллен хариулахдаа, “Эдийн засаг уналтад орох эрсдэл бий. Гэхдээ энэ нь инфляцыг
бууруулах шаардлага үүсгэж байна гэж би үзэхгүй байна” хэмээн хэлжээ.
ХНС энэ онд
бодлогын хүүгээ хурдацтайгаар өсгөж буйгаа сааруулах төлөвтэй байгаа энэ үед
Ж.Йеллен ийнхүү ярьсан байна. ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл саяхан хэлсэн үгэндээ,
энэ онд 75 суурь нэгжээр дөрөв дараалан өсгөөд байгаа бодлогын хүүг 50 суурь
нэгжээр өсгөн 4.25-4.5 хувьд төлөвтэй байна гэсэн юм. | https://montsame.mn/mn/read/309661 |
Ж.Байден Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ | 2022-12-12 12:54:36 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсан талаар Цагаан ордны хэвлэлийн алба мэдээллээ. Уг мэдээнд дурдсанаар, НҮБ-ын Дүрмийн үндсэн зарчмуудад суурилсан шударга ертөнц байгуулахад бэлэн байна гэж Украины Ерөнхийлөгч мэдэгдсэнийг Америкийн удирдагч сайшаасан байна. Ж.Байден мөн Украинд эдийн засаг, хүмүүнлэгийн, түүнчлэн аюулгүй байдлын салбарт тусламж үзүүлэх амлалтаа дахин нотолжээ."Ерөнхийлөгч Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлэх нь батлан хамгаалах салбарт үзүүлж буй тусламжийн тэргүүлэх чиглэл гэдгийг цохон тэмдэглэлээ" гэж Цагаан ордны мэдээнд дурдсан байна. ОХУ-ын нисэгчгүй онгоцыг эсэргүүцэх систем зэрэг нэмэлт сум, тоног төхөөрөмжийг Украинд нийлүүлэхэд 275 сая ам.доллар гаргаж буйгаа АНУ 12 дугаар сарын 9-нд мэдэгдсэнийг, түүнчлэн Украины эрчим хүчний дэд бүтцийг сэргээхэд зориулж, 53 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэдгээ 11 дүгээр сарын 29-нд мэдэгдсэнийг Ж.Байден мөн онцолсон байна. Украины төрийн тэргүүн В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгчтэй ярилцах үеэрээ "G7"-ийн орнуудын удирдагчдын цахим дээд хэмжээний уулзалтын өмнө түүнтэй байр сууриа нэгтгэсэн гэж "Telegram" хуудсандаа мэдэгджээ. Түүний хэлснээр цахим уулзалт өнөөдөр болох бөгөөд Украин оролцох аж. Тэрбээр мөн 2022 оны хоёрдугаар сард ОХУ халдан довтолсны дараа улс оронд нь "урьд хожид байгаагүйгээр" тусламж үзүүлж буйд талархал илэрхийлсэн байна. | https://montsame.mn/mn/read/309651 |
“Orion” хөлөг Номхон далайн усанд амжилттай газарджээ | 2022-12-12 10:56:49 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | НЬЮ-ЙОРК. /VOA/. АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн “Orion” сансрын хөлөг Сарыг тойрон автомат нислэг хийх даалгаврыг амжилттай гүйцэтгэснийхээ дараа ням гарагт Номхон далайн усанд газарджээ. Төрөл бүрийн мэдрэгчээр тоноглогдсон гурван хиймэл хүн бүхий сансрын хөлөг дэлхий рүү амжилттай буцаж ирснээр ирээдүйд Сар луу нисэх сансрын нисгэгчид эх дэлхийдээ аюулгүй эргэн ирэх боломжтой гэдгийг харууллаа гэж NASA онцолсон байна. “Orion” хөлөг Сарны тойрог замд 25 өдөр ажиллажээ. Уг хөлгийг 11 дүгээр сарын 16-нд Флорида муж улсын Кеннедийн нэрэмжит Сансрын буудлаас “Space Launch System” хэт хүнд пуужингаар хөөргөсөн билээ. Шинэ үеийн энэхүү пуужин нь өдгөө хамгийн хүчин чадалтайд тооцогдож байгаа бөгөөд “Apollo” хөтөлбөрийн үед бүтээсэн “Saturn V” пуужингаас хойших NASA-гийн хамгийн том пуужин юм. “SLS-Orion”-ы анхны нислэг нь “Apollo” хөтөлбөрийн үргэлжлэл “Artemis”-ийг эхлүүлж буй юм. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь энэ арван жилд сансрын нисэгчдийг Сар луу ахин илгээх, ирээдүйд хүн төрөлхтөн Ангараг гаргийг эзэмшихэд ашиглах баазыг Саран дээр байгуулах юм. “Orion” хөлөг эх дэлхийдээ буцаж ирсэн өдөр АНУ-ын сансрын нисэгч Южин Сернан, Харрисон Шмитт нар Саран дээр хөл тавьсны 50 жилийн ойтой давхцсан байна. Тэд 1969 оноос хойш “Apollo” хөтөлбөрийн хүрээнд хийсэн зургаан нислэгээр Саран дээр алхсан NASA-гийн 12 сансрын нисэгчийн сүүлчийн хоёр нь байжээ. | https://montsame.mn/mn/read/309631 |
“Junior Eurovision” тэмцээнд Франц хүү түрүүлжээ | 2022-12-12 09:49:16 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ | ЕРЕВАН. /BBC/. Арменийн
нийслэл Ереван хотноо зохион байгуулагдсан “Junior Eurovision-2022” олон улсын хүүхдийн дууны уралдаанд Франц
хүү Лиссандро түрүүлжээ.Өдгөө 13
настай Лиссандро “Oh Maman!”
дуугаараа 203 оноо авснаар тэргүүн байр эзэлсэн бол зохион байгуулагч Армени
хоёрдугаарт, Гүрж гуравдугаарт, Ирланд дөрөвдүгээрт шалгарсан байна. Их
Британийн оролцогчийн хувьд олон нийтийн санал асуулгад түрүүлсэн ч 146
оноотойгоор тавдугаар байр эзэлжээ. Лиссандро шагналаа
гардан авсныхаа дараа, “Би маш их баяртай байна, бүгдэд нь талархал илэрхийлье.
Франц улс өнө мөнх орших болтугай” хэмээн хэлсэн байна.
Энэ жил “Junior Eurovision” тэмцээний
20 жилийн ой тохиож байгаа бөгөөд 16 улс орны төлөөлөл оролцжээ. 9-14 насны
хүүхдүүд оролцдог энэхүү тэмцээнийг “BBC” телевиз анх удаагаа нэвтрүүлжээ. | https://montsame.mn/mn/read/309629 |
Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар хэлэлцжээ | 2022-12-12 08:51:42 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ИСТАНБУЛ. /Reuters/. Туркийн Ерөнхийлөгч Режеп
Тайип Эрдоган Орос, Украины төрийн тэргүүн нартай Хар тэнгисээр үр тариа
тээвэрлэх гэрээний талаар ням гарагт хэлэлцжээ.Украины боомтуудаас үр тариа экспортлох тухай гэрээнд Турк НҮБ-ын хамтаар зуучийн
үүрэг гүйцэтгэж байгаа юм. Москвагийн хувьд хүнс, бордооны экспортдоо илүү баталгаа эрэлхийлж байгаа
бол Киев тээврийн зориулалтаар нээх Украины боомтуудын тоог нэмэгдүүлэхийг эрмэлзэж
байгаа ажээ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсныхаа дараа Р.Эрдоган, сөргөлдөөнийг
хурдан зогсоохыг уриалаад, Москва Хар тэнгисийн үр тарианы коридороор илүү их
хүнсний бүтээгдэхүүн экспортлох ажлыг эхлүүлэх боломжтой гэж
мэдэгджээ. Москваг бордоо, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг чөлөөтэй экспортлох
нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Өрнөдийн орнуудад зарим хориг арга хэмжээг цуцлах
шахалт үзүүлэхийг ОХУ-ын зүгээс НҮБ-д уриалсаар ирсэн байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Р.Эрдогантай үр тарианы коридорыг
өргөтгөх боломжийн талаар хэлэлцсэн” гэж “Twitter” хуудаараа дамжуулан ням гарагт
мэдээлжээ. Украин, Орос нь
дэлхийн үр тарианы хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогчдын тоонд ордог. Энэ оны
эхээр Украины боомтууд хаагдсанаас үүдэн дэлхийн хүнсний хямрал үүсэх эрсдэл
үүсээд байсан ч Туркийн талын долоодугаар сарын сүүлээр зуучилсан гэрээ нөхцөл
байдлыг намжаагаад байгаа юм.
Кремлийн
мэдээлснээр, В.Путин, Р.Эрдоган нар мөн Оросын байгалийн хийн экспортын баазыг
Туркт байгуулах тухай Оросын саналын талаар хэлэлцсэн байна. | https://montsame.mn/mn/read/309625 |
"КАТАР-2022": ДАШТ-ий хагас шигшээ болон шигшээ тоглолтын бөмбөгийг танилцууллаа | 2022-12-12 08:25:23 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | ЦЮРИХ. /Anadolu/. Энэ өдрүүдэд Катар улсад болж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хагас шигшээ болон шувтаргын тоглолтын бөмбөгийг Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/ албан ёсны цахим хуудсаараа танилцууллаа. Бөмбөгийг “Al Hilm” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь арабаар "Мөрөөдөл" гэсэн утгатай ажээ. Тэмцээний хэсгийн шат болон хасагдах шатны эхний хоёр тоглолтод "Аялал" гэсэн утгатай “Al Rihla” хэмээн нэрлэсэн бөмбөгөөр тоглосон юм. “Al Hilm” бөмбөгт мөн “Connected Ball" технологийг ашигласан бөгөөд энэ нь тоглолтын үеэр шүүгчдэд үнэн зөв, хурдан шийдвэр гаргахад тусалдаг аж. Бөмбөгийг анх удаа зөвхөн усан суурьтай бэх, цавуу ашиглан хийжээ. Гол өнгө нь алтан шаргал өнгө юм. Мөн Доха хотыг тойрсон элсэн цөлөөс санаа авсан гурвалжин хээ оруулжээ. ““Al Hilm” бол дэлхий нийтийг нэгтгэдэг спорт, хөл бөмбөгийн хүч чадлыг илэрхийлнэ" гэж “Аdidas” компанийн топ менежер Ник Краггс мэдэгдсэн байна."Катар-2022" хөл бөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод Аргентины шигшээ баг Хорватын багтай (12 дугаар сарын 13), Франц Мароккогийн шигшээ багтай тоглоно.Шувтаргын тоглолт 12 дугаар сарын 18-нд «Лусаил» цэнгэлдэх хүрээлэнд болж, дэлхийн аварга тодорно. | https://montsame.mn/mn/read/309565 |
Цөмийн зэвсгийн нөөцөө зузаатгаж, шинэчлэн сайжруулж байна гэж мэдэгдэв | 2022-12-10 15:08:33 | Батбаяр.Л | 172@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | НЬЮ-ЙОРК. (Reuters). Орос,
Хятад хоёр цөмийн зэвсгийн нөөцөө зузаатгаж, шинэчлэн сайжруулж байна гэж
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин баасан гарагт тус улсын зэвсэгт
хүчний Стратегийн командлалын шинэ захирагч Энтони Коттоныг үүрэгт
ажилд нь оруулах ёслолын ажиллагааны үеэр мэдэгдсэн тухай Ройтерс агентлаг
мэдээлэв.“Стратегийн өрсөлдөгч болох цөмийн зэвсэгтэй хоёр
их гүрэнтэй нүүр тулах шинэ үе шатны босгон дээр хүрч АНУ ирээд байна. БНХАУ цөмийн
зэвсгийн нөөцөө зузаатгаж, шинэчлэн сайжруулж, төрөлжүүлж байхад ОХУ ч ийм нөөцөө
шинэчлэн сайжруулж, зузаатгаж байна” гэж Ллойд Остин тэмдэглэжээ. Дурдсан хоёр улс цөмийн зэвсгийн нөөцөө хэрхэн шинэчлэн сайжруулж,
зузаатгаж байгаа талаар нарийн ширийн зүйлийг хэлээгүй хэдий ч АНУ ч бас цөмийн
зэвсгийн гурван төрлийн нөөцөө боловсронгуй болгож байгааг Остин онцолсон байна.
Түүний хэлснээр, АНУ-ын зэвсэгт хүчний Стратегийн командлалын чиг үүрэг нь тус
улсын цөмийн зэвсгийн нөөцийн хариуцлагатай хадгалагч байх явдал ажээ.
“Цөмийн зэвсэгтэй гүрнүүд нь өдөөн хатгасан үйлдүүдээс сэрэмжлэх, цөмийн
зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийг бууруулах, түгшүүртэй байдлыг намжаах, цөмийн дайн
гаргахгүй байх талаар суурь хариуцлага хүлээж байгаа билээ” гэж Пентагоны
тэргүүн нэмж хэлсэн байна. | https://montsame.mn/mn/read/309603 |
Японы тэрбумтантай хамт Сар луу аялах хүмүүсийн нэрс тодорчээ | 2022-12-09 16:25:29 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | ТОКИО. /Kyodo/. Японы тэрбумтан, бизнес эрхлэгч Маэзава Юсакү ирэх
онд Сар луу хамт аялах найман хүний нэрсийг өнөөдөр танилцуулсны дунд “K-pop” уран бүтээлч Топ, Америкийн DJ Стив Аоки нар багтжээ.Өнгөрсөн онд Олон
улсын сансрын станцад очсон анхны Японы энгийн иргэн болсон М.Юсакү “Twitter” хуудсаараа дамжуулан “dearMoon” төслийн хүрээнд аялах хүмүүсийн нэрийг
танилцуулсан байна. Америкийн “SpaceX” компанийн бүтээсэн хөлгөөр аялах хүмүүсийг
хүсэлтээ ирүүлсэн нэг сая орчим хүний дундаас сонгожээ. М.Юсакү Сар луу нисэж, тойрон аялах долоо
хоногийн аяллын бүх төлбөрийг төлөх юм. Хөлгийн багт мөн
Ирландын гэрэл зурагчин Рианнон Адам, Энэтхэгийн жүжигчин Дев Жоши, Америкийн
иргэн, “YouTube” платформд
шинжлэх ухааны чиглэлийн контент бүтээн нийтэлдэг Тим Додд нар багтсан байна. Японы бүжигчин
Мию, Америкийн снөүбордын тамирчин Кейтлин Фаррингтон нар нөөцийн багийн гишүүд
болно гэдгийг мөн М.Юсакү зарлажээ.
Хувцасны цахим
худалдааны “Zozo” компанийг
үүсгэн байгуулсан бизнес эрхлэгч тэрбээр өөртэйгээ хамт Сар луу аялахыг урьж
байгаагаа өнгөрсөн оны гуравдугаар сард мэдэгдээд байсан юм. | https://montsame.mn/mn/read/309577 |
Б.Нетаньяху засгийн газрыг эмхлэн байгуулах хугацаагаа сунгах хүсэлт гаргажээ | 2022-12-09 14:39:56 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ЙЕРУСАЛИМ. /Haaretz/.
Израилын Ерөнхий сайд асан Биньямин
Нетаньяху шинэ эвслийн засгийн
газар байгуулах хугацаагаа сунгах хүсэлтийг Ерөнхийлөгч Исаак Херцогт пүрэв
гарагт гаргасан талаар “Ликуд” нам мэдэгджээ.“Ликуд” нам
эвслийн засгийн газрыг байгуулах хугацааг дахин 14 хоногоор сунгах хүсэлтээ
И.Херцогт албан ёсоор өргөн барьсан гэж мэдэгдэлд дурдсан байна. Ерөнхийлөгч одоогоор
шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа бөгөөд тэрбээр хүсэлтийг хүлээн авахаас
татгалзвал Б.Нетаньяхугийн 28 хоногийн мандат бямба гаргаас ням гарагт шилжих
шөнө дуусгавар болно.
Б.Нетаньяху
хүсэлтдээ, “эвслийн засгийн газар байгуулах хэлэлцээ ид өрнөж, ихээхэн ахиц
дэвшил гарч байгааг” онцлоод, шинэ засгийн газрыг эмхлэн байгуулахад илүү цаг
хугацаа хэрэгтэй байгааг тэмдэглэжээ. | https://montsame.mn/mn/read/309573 |
КАТАР-2022: Бразил Хорватын эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй | 2022-12-09 12:24:21 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | ДОХА. /Xinhua/. Бразилын шигшээ баг “Катар-2022” хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шөвгийн наймын тоглолтод учраа таарсан Хорватын багийн эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй гэж Бразилын багийн хамгаалагч Данило хэлжээ.“Хорватын
эсрэг тоглолтдоо бид шигшээ багийнхаа энэ ДАШТ дэх хамгийн шилдэг тоглолтыг үзүүлэх
хэрэгтэй. Өмнөх ДАШТ-д хорватчууд шувтаргын тоглолтод шалгарсан, тэд ялах хүсэл
эрмэлзэлтэй сайн тоглогчдын бүрэлдэхүүнтэй. Тэднийг ялах ганцхан арга бол бүх
хүчин чадлаа дайчлах юм” гэж Данило хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ.
Тэрбээр мөн “G” хэсгийн хоёр дахь буюу Швейцарын шигшээ
багийн эсрэг тоглолтын үеэр гэмтэл авсан Ювентус клубийн тамирчин Алекс Сандро
баасан гаргийн тоглолтоос өмнө эдгэрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн
байна. Гэхдээ Сандро тоглох боломжгүй болсон тохиолдолд Данило зүүн жигүүрийн хамгаалалтад тоглож чадна хэмээн ярилаа. | https://montsame.mn/mn/read/309563 |
АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ | 2022-12-09 11:23:33 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 10 дугаар сарын 1-нээс эхэлсэн 2023 оны санхүүгийн жилийн батлан хамгаалах салбарын төсвийн төслийг 858 тэрбум ам.доллароор баталлаа.Доод танхимын хэвлэлийн албанаас мэдээлснээр, пүрэв гаргийн хуралдаанаар хэлэлцсэн уг баримт бичгийг 350 хууль тогтоогч дэмжиж, 80 нь эсэргүүцсэн байна. Төсвийн төслийг одоо Сенатын танхимаар хэлэлцүүлнэ. Хэрэв Конгрессын дээд танхим төслийг дэмжвэл Ерөнхийлөгч Жо Байденд гарын үсэг зуруулахаар хүргүүлнэ. Энэхүү төслийг өмнө нь Конгрессын хоёр танхимын холбогдох хороод хэлэлцэн баталсан юм. Уг төсөлд аюулгүй байдлыг хангах чиглэлээр Украинд тусламж үзүүлэхэд хамгийн багадаа 800 сая ам.доллар, ОХУ-ын эсрэг Европын тогтоон барих санаачилгад 6 тэрбум ам.доллар хуваарилахаар тусгажээ. Баримт бичигт мөн ОХУ-тай алттай холбоотой үйл ажиллагаанд хориг тавьж, цэргийн салбарт хамтран ажиллахыг хориглосон хугацааг таван жилээр сунгахаар тусгасан бол "ОХУ-тай пуужингийн довтолгооноос хамгаалах системтэй холбоотой мэдээлэл солилцоход тавьсан хоригийг байнгын болгожээ". Үүнээс гадна, Вашингтон "Хорийн бүлэг" болон олон улсын бусад байгууллагын үйл ажиллагаанд ОХУ-ын төлөөлөгчдийг оролцуулахгүй байхыг зорьж байгааг дурдсан байна.Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутгийн батлан хамгаалах бодлогыг тогтоон барихад 11.5 тэрбум ам.доллар хуваарилахаар тусгажээ. Уг баримт бичигт мөн "Тайваньтай батлан хамгаалах салбарт хийж буй хамтын ажиллагааг Конгресс дэмжиж байгааг" болон 2024 онд Номхон далайд хийх “RIMPAC” тэнгисийн цэргийн сургуулилалтад Тайванийг оролцохыг урьсныг тэмдэглэжээ. Хууль тогтоогчид тус аралд зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж худалдах, цэргийн бэлтгэл сургалт болон бусад аюулгүй байдлын тусламж үзүүлэхэд зориулж таван жилийн хугацаанд 10 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна.Ерөнхийдөө АНУ-ын хууль тогтоогчдын тохиролцсон төслийн хэмжээ энэ оны эхээр Цагаан ордноос хүссэн хэмжээнээс 45 тэрбум ам.доллароор илүү байна.АНУ-ын батлан хамгаалах салбарын төсвийн хэмжээ 2022 онд 778 тэрбум ам.доллар байв. | https://montsame.mn/mn/read/309549 |
Саудын Араб, БНХАУ "иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа | 2022-12-09 09:44:40 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ЭР-РИЯД. /Anadolu/. Саудын Араб, БНХАУ “иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Саудын Арабын мэдээллийн SPA агентлагийн мэдээлснээр, гурван өдрийн айлчлал хийхээр нийслэл Эр-Рияд хотноо хүрэлцэн ирсэн БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман “Ямаме” ордонд хүлээн авч уулзсан байна.Албан ёсны ёслол болсны дараа Ши Жиньпин Саудын Арабын хаан Салман бин Абдель Азизтай уулзав. Уулзалтын үеэр Саудын Араб, БНХАУ-ын түүхэн найрамдлын хэлхээ холбоо, эдгээр харилцааг хоёр орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн сайжруулах арга замын талаар ярилцжээ.Уулзалтын төгсгөлд хаан Салман, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр улсын хооронд “иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурсан байна.Ши Жиньпин Саудын Арабад айлчлах хугацаандаа Хятад-Арабын орнуудын дээд хэмжээний уулзалт болон Хятад-Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Саудын Арабын албаны хүмүүстэй хэд хэдэн уулзалт хийнэ. | https://montsame.mn/mn/read/309539 |
Хорват улс Шенгений бүсэд ирэх нэгдүгээр сараас нэгдэнэ | 2022-12-09 09:44:12 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | БРЮССЕЛЬ. /France24/.
Европын Холбооны /ЕХ/ орнууд Хорват улсыг Европын визгүй зорчих бүс болох Шенгений бүсэд
нэгдэхийг зөвшөөрчээ. Харин Болгар, Румынтэй холбоотой шийдвэрийг хойшлуулсан
байна.“Шенгений бүс
сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа өргөжиж байна. Хорват улс 2023 оны
нэгдүгээр сарын 1-нээс нэгдэнэ” гэж ЕХ-г даргалж буй Чехийн тал Бельгийн нийслэл Брюссель хотноо
болсон Дотоод хэргийн сайд нарын уулзалтын дараа мэдэгджээ.
Шенгений бүс нь
дэлхийн хамгийн том чөлөөт аяллын бүс бөгөөд ЕХ-ны 22 орон болон Исланд,
Лихтенштейн, Норвег, Швейцар гэсэн 26 орноос бүрддэг. Ойролцоогоор 1.7 сая хүн Шенгений
бүсийн нэг оронд амьдарч, нөгөөд ажилладаг байна. Мөн өдөрт 3.5 сая орчим хүн хилээр
нэвтэрдэг ажээ. | https://montsame.mn/mn/read/309540 |
Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ | 2022-12-09 09:28:32 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | РОМ. /TASS/. Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсан тухай мэдээлэлд Италийн эрх баригчид дургүйцлээ илэрхийлжээ. Энэ тухай Ерөнхий сайд Жоржи Мелони пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна. “Эрх чөлөөнийхөө төлөө жагсаалд нэгдсэн залууд оногдуулсан цаазаар авах ялыг гүйцэтгэсэнд Италийн Засгийн газар эгдүүцэж байна. Ираны эмэгтэйчүүд, залуусын амьдрал, эрх чөлөөнийхөө төлөөх шаардлагыг зогсоож чадахгүй шиг Ираны эрх баригчдын энэхүү хүлээн зөвшөөрч болохгүй хэлмэгдүүлэлтийг олон улсын хамтын нийгэмлэг ч мөн хайхрахгүй орхиж чадахгүй" гэж тэрбээр мэдэгджээ. Иранд болсон жагсаалын үеэр аюулгүй байдлын хүчнийхэн рүү дайрч, нэгийг нь шархдуулсан гэм буруутай нь тогтоогдсон иргэнд оноосон цаазаар авах ялыг гүйцэтгэсэн талаар “Tasnim” агентлаг пүрэв гарагт мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр, уг эрэгтэйг Мохсен Шекари гэдэг бөгөөд тэрбээр Техран хотын нэгэн гудамжны замын хөдөлгөөнийг хаахад оролцож, аюулгүй байдлын хүчний ажилтнуудын нэгийг хутгаар гэмтээжээ. Хижаб буюу толгойн алчуураа зохисгүй байдлаар зүүсэн гэх шалтгаанаар ёсзүйн цагдаа нарт баривчлагдаж, удалгүй нас барсан 22 настай Махса Амини гэх бүсгүйн үхэлд цагдаагийнхныг буруутгасан эсэргүүцлийн жагсаал Иранд есдүгээр сарын 16-нд дэгдсэн юм. | https://montsame.mn/mn/read/309535 |
БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудалд санаа зовниж байна | 2022-12-09 09:02:29 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ энэ он гарсаар
баллистик пуужингийн туршилтыг “урьд хожид үзэгдээгүй олноор” явуулаад байгаад
санаа зовниж буйгаа БНАСАУ-ын асуудал
эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким Солонгосын хойгийн асуудал эрхэлсэн БНХАУ-ын тусгай
төлөөлөгч Лю Сяоминд илэрхийлээд, Пёньяны эсрэг хориг арга хэмжээнүүдийг бүрэн
хэрэгжүүлэхийн ач холбогдлыг цохон тэмдэглэжээ.БНАСАУ-тай холбоотой асуудлаар хэлэлцэх зорилго бүхий лхагва гарагт болсон
цахим бага хурлын үеэр Сун Ким ийнхүү хэлсэн гэж Төрийн департаментаас пүрэв
гарагт мэдээлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Индонезид
болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсанаас хойш хоёр
орны өндөр түвшний төлөөлөгчдийн хамгийн сүүлд хийсэн яриа хэлэлцээ энэ болж
байна.Сун Ким БНАСАУ пуужингийн туршилтыг удаа дараалан явуулж, түүний дотор тив
алгасагч баллистик пуужингийн туршилт багтсаныг эрс зэмлэн буруушаагаад, ийм
үйлдэл нь Пёньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хязгаарлах зорилготой НҮБ-ын
Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж байгааг онцолжээ. БНАСАУ-ын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч мөн “НҮБ-ын бүх гишүүн
орон хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх ёстой” гэдгийг цохон
тэмдэглэсэн гэж Төрийн департамент мэдээлсэн байна. Гэхдээ тэрбээр АНУ цөмийн зэвсгээс ангижруулах талаар яриа хэлэлцээ хийхээр
БНАСАУ-ын талтай уулзахад “хэзээд” бэлэн байгааг мөн дахин нотолжээ. | https://montsame.mn/mn/read/309534 |
Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачнаар солилцжээ | 2022-12-09 08:24:31 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /VOA/. АНУ, ОХУ-ын талууд ялтан солилцох тохиролцоонд хүрч, сагсан бөмбөгийн од Бриттни Грайнерыг зэвсгийн наймаачин Виктор Бутаар солилцжээ.“CNN” телевизээр мэдээлснээр, солилцоо пүрэв гаргийн өглөө Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Абу Даби хотод болсон байна. Суллагдсаныхаа дараа Грейнер Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьжээ. “Тэр одоо аюулгүй, онгоцондоо суусан байна" гэж Ж.Байден твиттер хуудсандаа бичсэн байна. Өдгөө 32 настай Бриттни Грайнер мансууруулах бодис биедээ авч явсан хэргээр чанга дэглэмтэй хорих ангид есөн жил хоригдох ял авсан юм. Түүнийг 2022 оны хоёрдугаар сард Москвагийн нисэх онгоцны буудалд тээшнээс нь каннабисын тос агуулсан вэйп буюу электрон тамхи олдсоны улмаас саатуулсан байна. Тэрбээр Екатеринбургийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн клубт тоглох зорилготой ирж байжээ. АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд Грайнер Олимпын наадамд хоёр удаа түрүүлсэн юм.Энэ бодисыг ОХУ-д хориглосон байдаг боловч АНУ-ын зарим муж улсад хуулиар зөвшөөрсөн байдаг ажээ.Виктор Бутыг 2008 онд АНУ-ын талын хүсэлтээр Тайландад баривчилсан бөгөөд 2012 онд хууль бусаар зэвсэг наймаалсан, терроризмыг дэмжсэн хэргээр 25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. | https://montsame.mn/mn/read/309526 |
КАТАР-2022: Хэн хамгийн олон гоол оруулаад байна вэ? | 2022-12-08 16:35:37 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | ДОХА. /Euro
Sport/. “Катар-2022” хөл бөмбөгийн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Алтан шаахай” шагналыг хэн хүртэх вэ?
Катарт ердөө найман орны шигшээ баг
тунан үлдээд байгаа энэ үед хэд хэдэн тоглогч энэхүү шагналын төлөө өрсөлдөж
байна. “Алтан шаахай”-н
төлөөх өрсөлдөөнийг Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе дөрвөн
тоглолтод таван гоол оруулсан амжилтаар тэргүүлж байна. Польшийн багийн эсрэг
тоглолтод хоёр гоол оруулсан түүнийг бямба гарагт англичуудтай хийх тоглолтод дахин
гоол оруулна гэж найдаж байна. Түүний араас есөн
тоглогч гурван гоол оруулсан амжилттайгаар жагсаж байгааг дурдвал, Аргентины
шигшээ багийн Лионель Месси, Бразилын багийн Ришарлисон, Португалын багийн Гонсало
Рамос, Францын багийн Оливье Жиру, Английн багийн Букайо Сака, Маркус Рэшфорд, Нидерландын
багийн Коди Гакпо нар юм. Мөн Хорватын
багийн Андрей Крамарич, Португалын багийн Бруно Фернандес, Аргентины багийн Хулиан
Альварес тэргүүтэй тоглогчид хоёр гоол оруулсан амжилтаар удаалж байна. “Алтан шаахай”
шагналын эзнийг хэрхэн тодруулдаг вэ?“Алтан шаахай”-г
ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан тоглогчид гардуулдаг. Хэрэв хоёр
тоглогч гоолынхоо тоогоор тэнцвэл торгуулийн цохилтоос цөөн гоол оруулсан
тоглогчид олгох бөгөөд цаашлаад оновчтой дамжуулалтын тоог нь харгалзан үздэг. Эдгээрийг
харгалзсаны дараа ч тоглогчид тэнцсэн хэвээр байвал тоглолтод оролцсон
хугацаагаар нь шалгаруулна. Лионель Месси,
Криштиану Роналду нар “Алтан шаахай” хүртэх үү?Лионель Месси,
Криштиану Роналду нарын хэн хэн нь сүүлийн ДАШТ-дээ өрсөлдөж байгаа бөгөөд хэн нь ч “Алтан шаахай”-н
эзнээр тодорч байгаагүй. К.Роналду “Катар-2022”
тэмцээний Португалын эхний тоглолтод гоол оруулснаар таван ДАШТ дараалан гоол
оруулсан анхны тоглогч болсон юм. Гэхдээ түүнээс хойш гоол оруулаагүй бөгөөд Швейцарын
эсрэг тоглолтын үед дасгалжуулагч нь түүнийг талбайд гаргалгүй сэлгээнд суулгажээ.
Португал шөвгийн
8-ын тоглолтод Мароккотой учраа таараад байна. Л.Мессигийн хувьд
ДАШТ-д одоогор гурван гоол оруулаад байгаа бөгөөд Нидерландын багийн эсрэг
тоглолтод гол тоглогчийн үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна. Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнүүдэд К.Роналдугийн хувьд нийт найман гоол, Л.Месси есөн гоол
тус тус оруулжээ. “Алтан шаахай”
шагналын эзэд1930: Гильермо
Стабиле (Уругвай, 8 гоол)1934: Олдрих
Неедлы (Чех, 5 гоол)1938: Леонидас
(Бразил, 7 гоол)1950: Адемир
(Бразил, 8 гоол)1954: Сандор
Кочиш (Унгар, 11 гоол)1958: Жюст Фонтен
(Франц, 13 гоол)1962: Флориан
Альберт, Валентин Иванов, Гарринча, Вава, Дразан Еркович, Леонель Санчес (Унгар,
Орос, Бразил, Бразил, Югослав, Чили, бүгд 4 гоол)1966: Эусебио
(Португал, 9 гоол)1970: Герд Мюллер
(Герман, 10 гоол)1974: Гжегож Лато
(Польш, 7 гоол)1978: Марио
Кемпес (Аргентин, 6 гоол)1982: Паоло Росси
(Итали, 6 гоол)1986: Гэри
Линекер (Англи, 6 гоол)1990: Сальваторе
Скиллачи (Итали, 6 гоол)1994: Олег
Саленко, Христо Стоичков (Орос, Болгар, 6 гоол)1998: Давор Шукер
(Хорват, 6 гоол)2002: Роналду
(Бразил, 8 гоол)2006: Мирослав
Клозе (Герман, 5 гоол)2010: Томас Мюллер
(Герман, 5 гоол)2014: Хамес
Родригес (Колумби, 6 гоол)2018: Харри Кейн
(Англи, 6 гоол)“Алтан бөмбөг”
шагналын тухайд“Алтан бөмбөг”
шагналыг ДАШТ-ий хамгийн шилдэг тоглогчид гардуулдаг. Олон улсын хөл бөмбөгийн
холбооноос тоглогчдын жагсаалтыг гаргаж, ялагчийг хэвлэл мэдээллийн
хэрэгслүүдийн төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулан тодруулдаг. Энэхүү шагналыг хамгийн
сүүлд Хорватын шигшээ багийн тамирчин Лука Модрич /2018/, Аргентины шигшээ багийн тамирчин Лионель Месси /2014/, Уругвайн шигшээ багийн тамирчин Диего
Форлан /2010/ нар хүртсэн юм.
ДАШТ-д хэн хамгийн
олон гоол оруулж байв?
Францын шигшээ
багийн тамирчин Жюст Фонтен 1958 оны ДАШТ-ий үеэр 13 гоол оруулсан түүхтэй. Энэхүү
тэмцээнд Франц шувтаргын тоглолтод шалгарч чадалгүй гуравдугаар байр эзэлсэн ч Ж.Фонтены
хувьд 1954 оны ДАШТ-ээр тогтоосон Сандор Кочишийн /11 гоол/ амжилтыг эвджээ. | https://montsame.mn/mn/read/309508 |
Дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ | 2022-12-08 15:23:49 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ Ерөнхийлөгч Мухаммед бен Заид Аль Нахайяны гэр бүл дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлээр тодорлоо гэж "Bloomberg" агентлаг мэдээлжээ. Газрын тосны мөнгө чөлөөтэй урсдаг АНЭУ-д Аль Нахайянчууд баян чинээлэг гэдэг нь хэнд ч нууц биш. Гэхдээ Рианнагийн дотуур хувцаснаас авхуулаад их өгөгдөл буюу биг дата, түргэн хоол, Илон Маскийн "SpaceX" компани зэрэг бүх зүйлд оруулсан зөв хөрөнгө оруулалт нь гэр бүлийнх нь баялгийг шинэ түвшинд гаргасан гэж тус агентлаг онцолсон байна. "Bloomberg"-ийн мэдээллээр, Аль Нахайяны гэр бүл 300 орчим тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй.Абу-Дабигаас гаралтай энэ гэр бүл нь санхүүгээс эхлээд роботын техник хүртэл төрөл бүрийн салбарт 27 мянга гаруй ажилтантай “Royal Group” компанийг эзэмшдэг. Түүнчлэн Английн хөл бөмбөгийн "Манчестер Сити" клуб, Илон Маскийн “SpaceX” компани, дуучин Рианнагийн “Savage x Fenty” загварын ордны хувьцааг эзэмшдэг байна. Жагсаалтын хоёрдугаарт, дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүр болох “Walmart”-ын эзэн Уолтоны гэр бүл 224.5 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө бичигджээ. Жагсаалтын эхний тавд шоколад үйлдвэрлэгч “Mars” компанийн эзэн Марсын гэр бүл (160 тэрбум ам.доллар), газрын тос болон химийн үйлдвэрлэл эрхэлдэг “Koch Industries” компанийг үүсгэн байгуулагч Кохын гэр бүл (128.8 тэрбум ам.доллар) болон Саудын Арабын хааны гэр бүлийнхэн (105 тэрбум ам.доллар) багтсан байна. | https://montsame.mn/mn/read/309499 |
Шанхайд “5G” сүлжээний 68 мянга гаруй суурь станц байгуулжээ | 2022-12-08 15:16:26 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ШАНХАЙ. /Xinhua/.
Хятадын санхүүгийн төв гэгддэг
Шанхай хотод “5G” сүлжээний
68 мянга гаруй суурь станц байгуулж, бүх 16 дүүрэгт сүлжээг нэвтрүүлээд байгаа
талаар тус хотын удирдлагууд өнөөдөр мэдээлжээ.“Энэ оны 10
дугаар сарын эцсийн байдлаар, Хятадын үүрэн холбооны томоохон операторууд болох
“China Telecom”, “China Mobile”, “China Unicom” компанийн Шанхай дахь салбаруудын “5G” сүлжээ
хэрэглэгчдийн тоо ойролцоогоор 12 саяд хүрсэн нь тус хотын нийт гар утас
хэрэглэгчдийн 27 хувьтай тэнцэж байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 51.4
хувиар өссөн үзүүлэлт юм” гэж Шанхайн Харилцаа холбооны удирдах газраас
мэдээлсэн байна.
Аж үйлдвэр,
мэдээллийн технологийн яамны мэдээллээр, есдүгээр сарын эцсийн байдлаар Шанхай
хот “5G” сүлжээний хүчин чадлын үзүүлэлтүүдээрээ энэ онд улсын хэмжээнд
тэргүүлжээ. Мөн Шанхайд 10 мянган оршин суугч тутамд 26.6 “5G” сүлжээний
суурь станц ногдож байгаагаараа улсдаа хоёрдугаарт жагсаж байна. | https://montsame.mn/mn/read/309505 |
Зэвсгийн хяналтын тухай Оросын тогтоолыг баталжээ | 2022-12-08 13:06:08 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | НҮБ. /RIA Novosti/. Зэвсэгт хяналт тавих тухай гэрээний тогтолцоог бэхжүүлэх талаар ОХУ-ын санаачлан өргөн барьсан тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей /ЕА/ баталжээ. "Зэвсэгт хяналт тавих, хураах, үл дэлгэрүүлэх тухай гэрээ, хэлэлцээрүүдийн тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх нь" хэмээх нэртэй уг тогтоолд эдгээр гэрээний бүх заалтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан бүх улс оронд уриалсан байна. Тогтоолыг санаачлагчид мөн зэвсгийн хяналтын чиглэлээрх гэрээний тогтолцоог бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг дурджээ.Баримт бичигт дурдсанаар, зэвсэгт хяналт тавих, хураах, үл дэлгэрүүлэх тухай баримт бичгүүдийн тогтолцоог алдагдуулж буй аливаа үйлдлийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн тогтвортой байдал хийгээд олон улсын аюулгүй байдлыг алдагдуулж байна гэж үзнэ.Тогтоолыг боловсруулагчид мөн ийм гэрээний бүрэн бүтэн байдлыг хадгалахад тусалж, улс орнуудад энэ төрлийн нэмэлт хэлэлцээр байгуулахад тус дөхөм болох арга хэмжээг нэмж боловсруулахад дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас хүссэн байна. | https://montsame.mn/mn/read/309485 |
КАТАР-2022: ДАШТ-ийг үзэхээр 765 мянга гаруй жуулчин иржээ | 2022-12-08 11:30:23 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ДОХА. /Reuters/. Катарт хөл бөмбөгийн дэлхийн аварга
шалгаруулах тэмцээн /ДАШТ/ эхэлсэн эхний хоёр долоо хоногийн
хугацаанд 765 мянга гаруй жуулчин ирсэн талаар “Reuters” агентлаг зохион байгуулагчдын тайланг эш
татан мэдээлжээ.Энэ нь нэг сар
орчмын турш үргэлжлэх тэмцээний үеэр 1.2 сая жуулчин хүлээн авна гэж урьдчилан
тооцоолж байсантай харьцуулахад сул үзүүлэлт болж байна. 11 дүгээр сарын
20-ны өдөр эхэлсэн ДАШТ-ий хүрээнд болох 64 тоглолтоос өдгөө ердөө найман
тоглолт үлдэж, Доха хотноо найман улсын шигшээ баг шигшигдэн үлдээд байгаа тул жуулчдын
тоо цаашид олноор нэмэгдэх магадлал бага байна. Зохион байгуулагчдын
хувьд 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд буюу өдөрт дөрвөн тоглолт явагдаж байх
үед гадаадын жуулчдын тоо оргил үедээ хүрнэ хэмээн урьдчилан тооцоолж байжээ. ДАШТ-ийг зохион
байгуулж буй хорооны 12 дугаар сарын 7-ны тайланд дурдсанаар, тэмцээн эхэлсэн
эхний 17 хоногт Катарт 765 859 жуулчин ирсний тэн хагасаас илүү хувь нь нутаг
буцсан байна. Мөн хугацаанд
Катарын найман цэнгэлдэх хүрээлэнд 3.09 сая тасалбар худалдаалагдсан гэдгийг тайланд тэмдэглэжээ. ДАШТ 12 дугаар сарын 18-ны өдөр өндөрлөх юм.
Нэрээ нууцлахыг
хүссэн Катарын нэгэн төлөөлөгч эдгээр тоон мэдээллийг баталжээ. Харин зохион
байгуулах хороо энэ талаар тодруулах “Reuters” агентлагийн хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй
байна. | https://montsame.mn/mn/read/309476 |
“Apple” компани мэдээллийг нууцлах шинэ систем бүтээж байна | 2022-12-08 11:29:38 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ | НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Apple” компани мэдээллийг нууцлах шифрлэлтийн шинэ систем бүтээж байна гэж “The Wall Street Journal” сонин мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, компанийн ажилтнууд мэдээллийг эхнээс нь эцэс хүртэл төгс шифрлэх “Advanced Data Protection” нэртэй шинэ систем дээр ажиллаж байгаа аж. Энэ систем нь “iCloud” үүлэн үйлчилгээнд хамаатай байх бөгөөд “Apple”-ийн серверүүдийг хакердсан үед ч тэнд хадгалагдаж байгаа мэдээллүүдийг бүрэн хамгаалах боломжийг олгоно. Энэхүү системийг АНУ дахь “Apple”-ийн хэрэглэгчид жилийн эцэст ашиглах боломжтой болох бол 2023 онд дэлхий даяар хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаа ажээ. Гэхдээ шифрлэлт нь цахим шуудан, холбоо барих жагсаалт, хуанли гэсэн гурван функцэд ажиллахгүй байна. | https://montsame.mn/mn/read/309469 |
ОУАЭХА-ийн тэргүүн БНСУ-д айлчилна | 2022-12-08 10:46:49 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СӨҮЛ. /Yonhap/.
Олон улсын атомын эрчим хүчний
агентлагийн /ОУАЭХА/ тэргүүн БНСУ-д ирэх долоо хоногт айлчилж,
Засгийн газрын төлөөлөгчидтэй цөмийн асуудлаар хэлэлцэнэ гэж тус улсын
Гадаад хэргийн яам лхагва гарагт мэдээлжээ.ОУАЭХА-ийн
тэргүүн Рафаэль Мариано Гросси Гадаад хэргийн яамны урилгаар ирэх мягмар
гаргаас дөрвөн өдрийн айлчлал хийх хугацаандаа Гадаад хэргийн сайд Пак Жинтэй
уулзана гэж тус яамны төлөөлөгчид мэдээлсэн байна. Айлчлалын үеэр
хэлэлцэх асуудлуудад БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрөөс эхлээд ирэх хавраас "Фүкүшима" атомын цахилгаан станцын цацраг идэвхт усыг далайд асгах Японы төлөвлөгөө зэрэг багтах төлөвтэй байна. Пак Жин, Р.Гросси
нар есдүгээр сард утсаар ярьсан бөгөөд тухайн үед Гадаад хэргийн сайд БНСУ-ын
ард иргэд Японы төлөвлөгөөний талаар санаа зовниж байгааг илэрхийлжээ.
Р.Гроссигийн
хувьд энэхүү айлчлал нь 2019 оны 12 дугаар сард албан тушаалдаа орсноосоо хойш
БНСУ-д хийж буй анхны айлчлал, мөн 2017 оны есдүгээр сараас хойш ОУАЭХА-ийн
тэргүүний тус улсад хийж буй анхны айлчлал болно. | https://montsame.mn/mn/read/309467 |
Японы Өөрийгөө хамгаалах агаарын хүчний нэрийг өөрчилнө | 2022-12-08 10:20:58 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар Өөрийгөө хамгаалах агаарын хүчнийхээ нэрийг Агаар-сансрын хүчин болгон өөрчлөхөөр төлөвлөж байгаа тухай “NHK” телевиз мэдээлжээ. Тийнхүү Японы эрх баригчид орчин үеийн нөхцөлд аюулгүй байдлыг хангахад сансрын салбар чухал ач холбогдолтой болохыг харуулахыг эрмэлзэж байна. 2020 онд тус улсын Өөрийгөө хамгаалах агаарын хүчний бүрэлдэхүүнд сансрын анги нэгтгэл байгуулсан бөгөөд түүний үүрэг нь Японы хиймэл дагуулууд руу үйлдэж болзошгүй халдлагуудыг эсэргүүцэх, түүнчлэн сансрын хог хаягдалтай мөргөлдөх аюулаас сэргийлэх юм.Он дуусахаас өмнө батлахаар төлөвлөж буй Японы үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн стратегид холбогдох өөрчлөлтүүдийг тусгана гэж шинжээчид үзэж байна. Цэргийн бүтцийн нэрийг албан ёсоор өөрчлөхийн тулд хууль тогтоомжид зохих өөрчлөлтийг оруулах шаардлагатай болно. Японы Өөрийгөө хамгаалах хүчний анги салбаруудын нэрийг 1954 онд байгуулагдсанаас нь хойш нэг ч удаа өөрчилж байгаагүй юм. | https://montsame.mn/mn/read/309460 |
Саудын Арабад БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн бүс нутгийн төв бий болно | 2022-12-08 09:34:10 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ЭР-РИЯД. /Al Arabiya/. Эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор Саудын Арабын нутаг дэвсгэрт БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн бүс нутгийн төвийг байгуулна гэж тус улсын Эрчим хүчний сайд Абдель Азиз бен Сальман Аль Сауд мэдэгдлээ. "Эр-Рияд, Бээжин эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг эрмэлзэж байна" гэж сайд онцлон хэлээд энэ зорилгоор “Саудын Арабын нутагт Хятадын аж ахуйн нэгжүүдийн бүс нутгийн төв байгуулна" гэж нэмж хэлсэн байна. Түүний мэдэгдсэнээр, "Хятадтай хийж буй Саудын Арабын хамтын ажиллагаа дэлхийн газрын тосны зах зээлд тогтвортой байдлыг хадгалахад хувь нэмэр оруулжээ". Саудын Араб "эрчим хүчний эх үүсвэрээр хангах асуудалд Бээжингийн найдвартай түнш хэвээр байх болно" гэж тэрбээр тэмдэглэсэн байна.Албан ёсны мэдээллээр, энэ оны наймдугаар сард Саудын Араб Хятадад нийлүүлсэн газрын тосны хэмжээгээрээ ОХУ-ыг ардаа орхисон байна. БНХАУ-ын Гаалийн удирдах газрын мэдээллээс үзвэл, наймдугаар сард Саудын Араб тус улсад нийт 6.8 тэрбум ам.долларын өртөг бүхий 8.48 сая тонн газрын тос нийлүүлжээ. Саудын Арабын эрчим хүчний сайд дээрх мэдэгдлийг Хятадын дарга Ши Жиньпиний Эр-Риядад гурван өдрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн тухай мэдээлэлтэй зэрэг шахам хийсэн юм. Энэ өдрүүдэд Хятадын удирдагч Саудын Арабын хаан болон Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын удирдагчидтай уулзаж, Хятад-Арабын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Эр-Риядад удахгүй болох уулзалтад Арабын 30 орон, байгууллагын удирдагчид уригджээ.Айлчлалын үеэр Хятад, Саудын Арабын стратегийн түншлэлийн харилцааны баримт бичигт гарын үсэг зурахаас гадна, хоёр улсын урт хугацааны хөтөлбөрүүд болох Саудын Арабын “Алсын хараа 2030” хөтөлбөр, Хятадын "Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах төлөвлөгөөнд гарын үсэг зурах төлөвтэй байна. Хятад-Саудын Арабын дээд хэмжээний уулзалтын үеэр мөн 29 тэрбум гаруй ам.долларын 20 гаруй урьдчилсан хэлэлцээр байгуулах төлөвтэй байна. | https://montsame.mn/mn/read/309451 |
“Time” сэтгүүл В.Зеленскийг “Оны хүн”-ээр тодруулжээ | 2022-12-08 09:34:01 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн “Time” сэтгүүл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг “Украины
хүсэл зориг”-ийг илэрхийлэгч хүмүүсийн хамтаар “Оны хүн”-ээр лхагва гарагт тодруулжээ.“Орос хоёрдугаар
сарын 24-нд Украинд довтолсноос хойш Киевээс зугтан гаралгүй үлдэх В.Зеленскийн
шийдвэр нь хувь заяаг тодорхойлох үйлдэл болсон” гэж “Time” сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фелсенталь
хэвлэлийн мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна. Сэтгүүлийн нүүрэнд
гарсан “Украины хүсэл зориг”-ийг илэрхийлэгчдэд Украинд эмч нарыг дайны шарх
эмчлэхэд сургаж бэлтгэсэн Британийн мэс засалч Дэвид Нотт, зоогийн газраа
цэргийн хоолны газар болгосон Киевийн тогооч Евгений Клопотенко, их буугаар
галлах үеэр эмнэлгийн хонгилд жирэмсэн эхчүүдэд амаржихад тусалсан хүүхдийн
анестезиологич Ирина Кондратова нар багтжээ.
Энэ долоо
хоногийн эхээр танилцуулсан “Оны хүн”-ээр тодруулахаар нэр дэвшүүлсэн хүмүүсийн
жагсаалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, өнгөрсөн онд “Оны хүн”-ээр тодорсон
Америкийн тэрбумтан Илон Маск, мөн Ираны жагсагч нар багтаж байснаас өдгөө 44
настай В.Зеленский, “Украины хүсэл зориг”-ийг илэрхийлэгчид ийнхүү шалгарсан
байна. | https://montsame.mn/mn/read/309457 |
БНСУ-д сансрын автомат жолоодлогот хөлөг хөгжүүлэх төв нээгджээ | 2022-12-07 16:43:48 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д дахин ашиглах боломжтой сансрын автомат жолоодлогот хөлгийн хөтөлбөрийг хөгжүүлэх судалгааны төвийн ажлыг албан ёсоор эхлүүллээ. Сөүлийн үндэсний их сургуулийн дэргэд нээгдэж буй тус төвийн гол үүрэг бол дахин ашиглах боломжтой сансрын автомат жолоодлогот хөлгүүдийн технологийг судлах, хөгжүүлэх явдал юм. Өмнөд Солонгосын Зэвсэглэл худалдан авах газар /DAPA/ ирэх зургаан жилд энэ зорилгод 27 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус төвийн ажилд 14 их, дээд сургуулийн 240 гаруй мэргэжилтэн оролцох юм байна. Мөн “Korea Aerospace Research Institute”, “Hanwha Aerospace Co.” зэрэг БНСУ-ын дөрвөн том компани төсөлд оролцож байгаа ажээ. Ийм төв нээх нь БНСУ-ын дэвшилтэт сансрын технологийг хөгжүүлэх бодлогын нэг хэсэг юм. БНСУ сансрын аппаратаа 2032 он гэхэд Сар луу, 2045 он гэхэд Ангараг гараг руу илгээхээр төлөвлөж байгааг Ерөнхийлөгч Юн Сок Ёл 11 дүгээр сард мэдэгдсэн. Ирэх жил тус улсад NASA-тай төстэй Үндэсний сансрын агентлаг байгуулагдах төлөвтэй байна. Сансар судлалын хөтөлбөрийг өргөжүүлэх нь Юн Сок Ёлын сонгуулийн өмнөх амлалтуудын нэг юм. | https://montsame.mn/mn/read/309427 |
Сэргээгдэх эрчим хүч 2025 он гэхэд цахилгаан эрчим хүчний хамгийн том эх үүсвэр болно | 2022-12-07 16:07:52 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ПАРИС. /DW/.
Дэлхийн сэргээгдэх эрчим хүч
үйлдвэрлэх хүчин чадал ирэх таван жилд 75 хувиар өснө гэж Олон улсын эрчим
хүчний агентлаг /ОУЭХА/ мягмар гарагт мэдээллээ. Украины дайнаас
үүдэн гарсан эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой болгоомжлол улс орнуудыг импортын
олборлодог түлшнээс хамааралтай байдлаа бууруулж, нар, салхи зэрэг сэргээгдэх
эрчим хүчний хэрэглээ рүү шилжихэд түлхэц болж байна. ОУЭХА-ийн
тайлангийн төсөөллөөр, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр 2025 он гэхэд нүүрсийг гүйцэж
түрүүлэн дэлхийн цахилгаан эрчим хүчний хамгийн том эх үүсвэр болж, ирэх таван
жилийн хугацаанд дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг эзлэх төлөвтэй
байна. Тус байгууллагын
тооцоолж буйгаар, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал
2400 гигаваттаар өсөх төлөвтэй байгаа нь жилийн өмнөх төсөөлөлтэй харьцуулахад 30 хувиар
өссөн үзүүлэлт болжээ. Түлш, цахилгааны үнэ өсөж байгаа нь хөрөнгө оруулагчид,
хэрэглэгчдийг сэргээгдэх эрчим хүчний салбарт илүү анхаарлаа хандуулахад
хүргэжээ. “Сэргээгдэх эрчим
хүчний салбар хэдийнээ хурдацтай өргөжин тэлж байсан хэдий ч дэлхийн эрчим хүчний хямрал шинэ
үе шатанд орууллаа. Дэлхий нийт ирэх таван жилийн хугацаанд сүүлийн 20 жилд бүтээсэнтэйгээ
тэнцэх хэмжээний сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмж бий болгохоор төлөвлөж байна” гэж
ОУЭХА-ийн гүйцэтгэх захирал Фатих Бирол ярьжээ. Украины дайн Европын сэргээгдэх эрчим хүчний салбарын хувьд шийдвэрлэх түлхэц болж, Засгийн
газар болон бизнес эрхлэгчид Оросын хийг аль болох түргэн хугацаанд өөр хувилбараар орлуулахыг эрэлхийлж байна. Үүний зэрэгцээ, АНУ, Хятад, Энэтхэг улсууд
сэргээгдэх эрчим хүчийг урьд нь
төлөвлөж байснаасаа илүү
хурдан нэвтрүүлэх бодлого, зах зээлийн шинэчлэлийг хэрэгжүүлж байна гэж тайланд
дурджээ.
ОУЭХА-ийн
мэдээлснээр, ирэх таван жилд бий болох сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн
хүчин чадлын тэн хагас орчмыг Хятад улс дангаараа эзэлж магадгүй байна. Энэхүү өсөлтийг дэлхийн
хэмжээнд авч үзвэл Парисын гэрээгээр тохиролцсон дэлхийн
дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоон барих зорилгодоо хүрэх боломжоо хадгалж авч үлдэх хандлагатай байна. | https://montsame.mn/mn/read/309424 |
ЕХ ойн хомсдолыг даамжруулах бүтээгдэхүүнийг хориглохоор тохиролцжээ | 2022-12-07 15:36:54 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | БРЮССЕЛЬ. /AP/. Европын Холбооны /ЕХ/ хууль тогтоогчид, засгийн газрууд дэлхий даяар ойн хомсдолыг даамжруулахад
нөлөөлж буй бүтээгдэхүүнүүдийн импортыг хориглох тохиролцоонд мягмар гарагт
хүрчээ.ЕХ-ны парламент батлах
ёстой энэхүү урьдчилсан тохиролцоо нь компаниудаас ЕХ-нд худалдаалж буй
бүтээгдэхүүнүүдээ 2021 оны байдлаар дэлхийн хаа нэгтээ ойн хомдсол, доройтолд
хүргээгүй гэдгийг нотлохыг шаардах ажээ. Мөн компаниуд импортолж
буй бараа бүтээгдэхүүн нь тухайн улс орны дүрэм журам, тэр дундаа хүний эрх,
уугуул иргэдийг хамгаалах дүрэм журамд нийцэж байгааг батлан харуулах хэрэгтэй
байна.Дэлхий даяар ой
мод устах аюул улам бүр нэмэгдэх болоод байгаа бөгөөд НҮБ-ын Хүнс, хөдөө аж
ахуйн байгууллагын тооцоолсноор, 1990-2020 оны хооронд 420 сая га ЕХ-ны нутаг дэвсгэрээс том талбай
бүхий ой устжээ. Европын парламентын
Байгаль орчны асуудал эрхэлсэн хорооны дарга Паскаль Канфин 27 гишүүн орнуудын
хүрсэн тохиролцоог “дэлхийд анхных” хэмээн тодотгосон байна. “Хэрэв
импортлогчид гарал үүсэл нь ой мод сүйдсэн газартай холбоогүй гэдгийг баримтаар нотолж чадаагүй тохиолдолд ойн хомсдолд хамгийн их нөлөөлдөг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд Европ үүд хаалгаа хаах болно” гэж тэрбээр хэлээд, үүнд бидний
өглөө бүр уудаг кофе, иддэг шоколад, мах шарахдаа хэрэглэдэг нүүрс, номын
хуудасны цаас багтаж байгааг дурджээ.
Өнгөрсөн онд дэлхийн 100 гаруй улс орон уур амьсгалын
өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтын хүрээнд 2030 он гэхэд ойн хомсдолыг зогсоохоо
амласан билээ. Ургах явцдаа нүүрсхүчлийн хийг шингээдэг тул ой мод нь агаар мандлаас
хүлэмжийн хийг арилгах ач холбогдолтой байгалийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. | https://montsame.mn/mn/read/309421 |
Германд томоохон тусгай ажиллагаа явуулжээ | 2022-12-07 15:18:41 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | БЕРЛИН. /RIA Novosti/. ХБНГУ-ын цагдаа нар Бундестаг (Германы парламент) руу дайрахаар төлөвлөж байсан барууны хэт давруу үзэлтнүүдийн эсрэг лхагва гарагт томоохон ажиллагаа явуулж байна гэж “Spiegel” сэтгүүл эх сурвалжаас эш татан мэдээлэв.Тус хэвлэлд бичиж буйгаар, Германы цагдаагийн тусгай хүчин 11 мужид нэгэн зэрэг ажиллагаа явуулж байна. ХБНГУ-ын Ерөнхий прокурор болон Холбооны улсын эрүүгийн цагдаагийн газрын даалгавраар баруун жигүүрийн террорист байгууллагын гишүүн эсвэл энэ бүлэглэлийг дэмжсэн 25 эрэгтэй, эмэгтэйг баривчилжээ. 130 гаруй байшин, оффис болон бусад байранд нэгжлэг хийж байгаа эсвэл хэдийнээ хийсэн гэж хэвлэлд бичсэн байна. Сэжигтнүүд "Бундестаг руу зэвсэг агсан дайрч, улс төрчдийг баривчлах” гэх зэргээр төлөвлөж байсан гэдгийг онцолжээ. "Аюулгүй байдлын хүчний зарим төлөөлөгчид террорист бүлэглэлтэй нэг сонирхолтой байгаагаа харуулах бөгөөд энэ нь улмаар "төрийн эргэлт" хийхэд хүргэнэ гэж төлөвлөж байсан ажээ. | https://montsame.mn/mn/read/309412 |
ОУОХ 2030 оны өвлийн олимпыг зохион байгуулах хотыг сонгохоо хойшлуулжээ | 2022-12-07 13:24:01 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | ЛОЗАНН. /Kyodo/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/ уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нөлөөллийг харгалзан 2030 оны өвлийн олимпыг
зохион байгуулах хотыг сонгох эцсийн шийдвэрээ гаргах хугацааг 2023 оны 9-10
дугаар сарыг хүртэл хойшлуулахаар болжээ.ОУОХ Швейцарын
Лозанн хотноо болж буй Гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны үеэр тус наадмыг зохион
байгуулах хүсэлтэй гурван хот болох Японы Саппоро, АНУ-ын Солт-Лейк, Канадын
Ванкувер хотуудад эцсийн шийдвэр гаргах хугацааг хойшлуулсан талаарх мэдэгдлийг
хүргүүлсэн гэж мэдээлсэн байна. Өвлийн олимпыг
зохион байгуулах газрыг сонгох хороо “наадмыг зохион байгуулагчид тэмцээн болох газруудын 10 жилийн хугацаан дахь хамгийн бага температурын дундаж нь тэг хэмээс
доош байгааг нотлон харуулах” зэрэг хэд хэдэн санал болон үүсэж болзошгүй
бэрхшээлийг тодорхойлжээ.
Эрдэм
шинжилгээний тэргүүлэх судалгааны урьдчилсан дүн цаг уурын хувьд найдвартай
гэж үздэг зохион байгуулагчдын тоо буурч болзошгүйг харуулж байгааг тус хороо
эш татсан байна. Тиймээс ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл “эдгээр бүх хүчин зүйлийг
судлах, цаашдын зохион байгуулалтын талаар хамгийн сайн шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэхэд илүү хугацаа олгох” үүднээс дээрх шийдвэрийг гаргажээ. | https://montsame.mn/mn/read/309404 |
Цахилгаан автомашины батерейн үнэ сүүлийн 10 жилд анх удаа өсжээ | 2022-12-07 12:45:08 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Цахилгаан автомашины лити-ион батерейн үнэ 2022 он гарснаас хойш 7 хувиар өсөж, нэг кВт.цаг нь 151 ам.долларт хүрчээ.“Bloomberg" агентлагийн "New Energy Finance" судалгаанд мэдээлснээр, 2010 оноос хойш ийм төрлийн батерейн үнэ анх удаа нэмэгдэж байгаа нь энэ юм. Үнэ ийнхүү өссөн нь лити, никелийн өртөг нэмэгдсэнтэй холбоотой байна.2021 он гарснаас хойш литийн үнэ 10 дахин, никелийн үнэ 75 хувиар өсжээ. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, ирэх онд цахилгаан автомашины батерейн үнэ эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор нэг кВт.цаг нь 152 ам.доллар болж өснө. Ийм батарейн үнэ 2026 он гэхэд л нэг кВт.цаг нь 100 ам.доллар болж буурч магадгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж. | https://montsame.mn/mn/read/309398 |
Их Британи, АНУ эрчим хүчний салбарт шинэ түншлэл байгуулснаа мэдэгджээ | 2022-12-07 12:01:03 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ЛОНДОН. /TASS/. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар хамтарсан мэдэгдэл гаргаж, "ОХУ-ны эрчим хүчний эх үүсвэрээс дэлхийн хараат байдлыг бууруулах зорилгоор” эрчим хүчний салбарт шинэ түншлэл байгуулснаа мэдэгджээ. “Европ тив Оросын эрчим хүчний эх үүсвэрээс хараат байдлаа бууруулж байгаа энэ үед АНУ, Их Британи холбоотнуудынхаа дэмжлэгтэйгээр дэлхий даяар эрчим хүчний салбарын аюулгүй, тогтвортой, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг эрмэлзэж байна” гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.“Бидний ойрын нийтлэг зорилго бол эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах, эрэлтийг бууруулж, нийлүүлэлтийн аюулгүй байдлыг богино хугацаанд хангах явдал бөгөөд энэ нь 2050 он гэхэд цэвэр, тэг ялгаруулалт руу чиглэсэн эрчим хүчний тогтвортой шилжилтийг дэмжих урт хугацааны зорилгод тулгуурласан нь манай эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх болно" гэж удирдагчид онцолсон байна.Р.Сунак гэрээний талаар тайлбар хийхдээ, “энэхүү түншлэл нь Их Британийн хэрэглэгчдэд үнийг бууруулж, Оросын эрчим хүчний нөөцөөс хараат байдлыг нэгмөсөн эцэс болгоход тусална” гэжээ. "Эрчим хүчний аюулгүй байдал ба эрчим хүчний хүртээмжийн төлөөх Их Британи, АНУ-ын шинэ түншлэл"-ийн хүрээнд хоёр улс Оросын эрчим хүчний эх үүсвэрийн экспортоос дэлхийн хараат байдлыг бууруулах, эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах, эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх аж. Энэхүү санаачилгыг Их Британийн Засгийн газар болон Цагаан ордны өндөр албан тушаалтнуудаар ахлуулсан шинэ хамтарсан ажлын хэсэг удирдан явуулах юм. Ирэх онд АНУ Их Британид хамгийн багадаа 9-10 тэрбум шоо метр шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байгаа нь Лондон 3.9 тэрбум шоо метр Америкийн хийг худалдаж авч байсан 2021 оныхтой харьцуулахад 2-2.5 дахин их байгааг мэдэгдэлд онцолжээ. Урьдчилсан тооцоогоор, 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл Их Британи АНУ-аас 9.7 тэрбум шоо метр шингэрүүлсэн байгалийн хий импортолсон нь шингэрүүлсэн байгалийн хийн нийт импортын 40 гаруй хувийг эзэлж байна. АНУ-аас импортын хэмжээгээ нэмэгдүүлэх нь ОХУ-аас алдагдсан хангамжийг нөхөх ёстой юм. Өнгөрсөн онд Их Британи ОХУ-аас 3.1 тэрбум шоо метр шингэрүүлсэн байгалийн хий худалдаж авсан байна. Тус улсын хийн хэрэглээний жилийн дундаж хэмжээ нь 75 орчим тэрбум шоо метр боловч энэ өвөл хийн эрэлт 8 хувиар буурах төлөвтэй байна. | https://montsame.mn/mn/read/309389 |
Японы Шинжлэх ухааны зөвлөлийг өөрчлөн шинэчлэх төлөвлөгөөг танилцуулжээ | 2022-12-07 10:10:08 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар эрдэм шинжилгээний тэргүүлэх
байгууллага болох Шинжлэх ухааны зөвлөлийг өөрчлөн шинэчлэх эцсийн
төлөвлөгөөнийхөө талаар танилцуулжээ.Эдийн засгийг
сэргээх асуудал эрхэлсэн сайд Гото Шигэюки энэ талаар мягмар гарагт мэдэгдсэн
байна. Төлөвлөгөөний дагуу тус зөвлөл үндэсний хүрээлэнгийн статустай хэвээр
байна. Г.Шигэюки
хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгэндээ, шинэ технологийг нэвтрүүлэх, дэлхийн
дахинд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Засгийн газарт зөвлөлийн хувь нэмэр
шаардлагатай байгааг онцолжээ. Одоогоор Шинжлэх
ухааны зөвлөлийн гишүүдийг сонгоход Засгийн газар, зөвлөл оролцож байгаа бол
цаашид зөвлөлийн гишүүнийг сонгох үйл явцад гуравдагч этгээдийг оролцуулах
талаар төлөвлөгөөнд тусгасан байна.
Мөн Засгийн газар
зөвлөлийн чиг үүргийг бэхжүүлэхээр төлөвлөснөөс гадна ил тод байдлыг хангахын
тулд үйл ажиллагаанд нь гуравдагч талаар үнэлгээ хийлгэх хүсэлтэй байгаа ажээ. | https://montsame.mn/mn/read/309386 |
БНАСАУ дахин их буугаар галлажээ | 2022-12-07 09:10:37 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ПЁНЬЯН. /NBC/.
БНАСАУ мягмар гарагт БНСУ-ын цэргийн
сургуулилалтын хариуд зүүн эргээсээ тэнгис рүү хоёр дахь өдрөө дараалан их
буугаар олон удаа гал нээжээ.БНСУ-ын Штабуудын
дарга нарын хорооноос мэдээлснээр, БНАСАУ 22:00 цагийн орчимд зүүн эргийн
орчмоосоо их буугаар 90 орчим удаа гал нээсэн нь 2018 онд хурцадмал байдлыг
намжаахаар байгуулсан зааглах бүсийн хойд хэсэгт туссан байна. БНСУ хилийн
ойролцоох бүс нутагт их бууны сургуулилалт хийсэнтэй холбогдуулан БНАСАУ-ын Ардын
армийн жанжин штаб тэнгис рүү их буугаар галлах чиглэл өгсөн талаар мэдээлсний
дараахан ийнхүү галлажээ.
Даваа гарагт БНАСАУ
мөн зааглах бүсийн ойролцоох тэнгис рүү их буугаар 130 орчим удаа гал нээгээд,
БНСУ-ыг фронтын бүсэд хурцадмал байдлыг даамжруулж байна гэж буруутгасан байна. | https://montsame.mn/mn/read/309380 |
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Саудын Арабад айлчилна | 2022-12-07 08:43:53 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ЭР-РИЯД. /SPA/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Саудын Арабад албан ёсны айлчлал хийнэ гэж тус улсын төрийн мэдлийн “SPA” агентлаг мэдээлжээ. Хятадын дарга Саудын Арабын хаан Салман бен Абдель Азиз Аль Саудын урилгаар айлчилж байгааг тус агентлаг онцолсон байна. Айлчлалын үеэр Саудын Араб-Хятадын дээд хэмжээний уулзалт болж, хоёр улсын төрийн тэргүүн нар даргална.Ши Жиньпиний Эр-Риядад хийх айлчлалын үеэр 29 тэрбум гаруй ам.долларын 20 гаруй урьдчилсан гэрээнд гарын үсэг зурна гэж мягмар гарагт Саудын Арабын "Okaz" сонин мэдээлсэн байна. Үүнээс гадна, хоёр улсын стратегийн түншлэлийн тухай баримт бичиг болон урт хугацааны хөтөлбөрүүдийг уялдуулах төлөвлөгөөнд гарын үсэг зурна. Тодруулбал, Саудын Арабын “Алсын хараа-2030” хөтөлбөр, Хятадын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулах аж. | https://montsame.mn/mn/read/309377 |
“Парис-2024” олимпын бэлтгэлийн талаарх тайлан мэдээллийг хүргүүлжээ | 2022-12-06 16:36:52 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | ЛОЗАНН. /China
Daily/. “Парис-2024” олимпын наадмыг
зохион байгуулагчид наадмын бэлтгэлийн талаарх тайлан мэдээллийг Олон улсын
олимпын хорооны /ОУОХ/
Гүйцэтгэх зөвлөлийн даваа гаргийн
хуралдааны үеэр танилцуулжээ.Тодруулбал, “Парис-2024”
наадмын тасалбар борлуулах хөтөлбөр, наадмын бэлгэ тэмдэг, паралимпын наадмын
нээлтийн ёслол болох газраас гадна төсвийн тэнцлийн талаар тус зөвлөлд
танилцуулсан байна. ОУОХ-ны Олимпын наадмын
асуудал хариуцсан дарга Кристоф Дуби хэлсэн үгэндээ, “Паралимпын наадмын
нээлтийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэгд тооцогдох "Place de la Concorde" талбайд зохион байгуулах төлөвлөгөөний талаар сонслоо” хэмээн онцолжээ. Түүний хэлснээр, Гүйцэтгэх зөвлөл “Парис-2024” наадмын сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион
байгуулах газрыг өөрчлөх талаар хэлэлцсэн байна. Олон улсын сагсан бөмбөгийн
холбоо баасан гарагт удирдах зөвлөлийн хуралдааныхаа дараа тэмцээнийг Лилль
хотод зохион байгуулахыг зөвшөөрчээ. “Парис-2024” олимпын
наадам мөн оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд, Паралимпын
наадам наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны өдрүүдэд болох юм. Даваа гаргийн
хуралдаанаар мөн Африк тивд болох анхны олимпын тэмцээн болох “Дакар-2026”
залуучуудын олимпын наадмыг 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын
13-ны өдрүүдэд зохион байгуулахаар товложээ.
Залуучуудын IV олимпыг Сенегалд энэ онд зохион байгуулахаар
товлоод байсан хэдий ч “Токио-2020” тэргүүтэй олон улсын томоохон тэмцээнүүд
хойшлогдсонтой холбоотойгоор 2026 онд зохион байгуулах шийдвэрийг 2020 оны
долоодугаар сарын 17-ны өдөр гаргасан билээ. | https://montsame.mn/mn/read/309365 |
Хятадын сансрын станцад хүргэсэн ургамал ургаж эхэлжээ | 2022-12-06 15:37:38 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | БЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн долоо хоногт сансрын жолоодлогот “Shenzhou 15” хөлгөөр Хятадын тойрог замын станц руу илгээсэн “Arabidopsis thaliana” нэртэй цэцэгт ургамал ургаж эхэлжээ. “Shenzhou 15” хөлгийг 11 дүгээр сарын 29-нд Бээжингийн цагаар 23 цаг 08 минутад хөөргөсөн юм. 20 орчим цагийн дараа Хятадын сансрын нисэгчид уг ургамлыг сансрын станцынхаа "Вэньтянь" лабораторийн модулийн биологийн инкубаторт байрлуулсан байна."Бид сансрын бичил таталцлын орчин ургамлын эсийн бүтэц, үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдгийг судлахын тулд энэ ургамлыг бичил таталцлын нөхцөлд ургуулахыг зорьж байгаа" гэж Хятадын Шинжлэх ухааны академийн Ургамлын молекулын шинжлэх ухааны төвийн судлаач Цай Вэймин ярьжээ.Судлаачид дэлхий дээр энэ туршилтдаа зургаан жилийн турш бэлтгэсэн бөгөөд тойрог замд хийсэн туршилт нь ургамлын хэлбэрийг сайжруулж, ургацыг нэмэгдүүлэхэд тусална гэж найдаж байна.Ургамлын дээжийг эх дэлхийд буцааж авчирсны дараа судлаачид сансрын бичил таталцлын ургамалд үзүүлсэн нөлөөг дэс дараатайгаар судлах аж. | https://montsame.mn/mn/read/309354 |
БНСУ-ын хүн амын дундаж наслалт өсжээ | 2022-12-06 15:20:18 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын хүн амын дундаж наслалт өнгөрсөн онд 83.6
жилд хүрч өссөн нь өндөр хөгжилтэй томоохон орнуудын дунджаас дээгүүр байгааг
өнөөдөр танилцуулсан статистик мэдээлэл харуулжээ.Солонгосын Статистикийн
хорооны мэдээлснээр, 2021 онд хүн амын дундаж наслалт өмнөх оныхтой /83.5 жил/ харьцуулахад ялимгүй өссөн байна. Харин 1970, 2000
оны үзүүлэлттэй харьцуулахад 21.3, 7.6 жилээр тус тус өсжээ. Хүн амын дундаж наслалт
гэдэг нь шинэ төрсөн хүүхдийн цаашид үргэлжлэн амьдрах дундаж хугацаа /жил/ юм.
2021 онд БНСУ-д шинээр төрсөн эрэгтэй хүүхдүүд
80.6, эмэгтэй хүүхдүүд 86.6 жил амьдрах тооцоо гарчээ. Тус улсад дундаж наслалтын
хувьд хүйсийн ялгаа 1985 онд дээд цэгтээ /8.6 жил/ хүрснээсээ хойш буурсаар байна.
БНСУ-ын хүн амын дундаж
наслалтыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ 38 гишүүн орны хүн амынхтай
харьцуулахад эрэгтэйчүүдийнх 2.9 жилээр, эмэгтэйчүүдийнх 3.5 жилээр өндөр байна. | https://montsame.mn/mn/read/309352 |
Алт худалдан авах дэлхийн анхны АТМ-ийг Энэтхэгт суурилуулжээ | 2022-12-06 14:57:10 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН | ШИНЭ ДЕЛИ. /The Economic Times/. Зээлийн болон дебит картаар алтан зоос худалдан авах боломжтой дэлхийн анхны “АТМ”-ээр Энэтхэгийн Хайдарабад хотынхон үйлчлүүлж эхэлжээ.АТМ-ээр дамжуулан алт худалдах шинэлэг технологийг Энэтхэгийн “Goldsikka Pvt Ltd” компани боловсруулжээ. Тус компани мөн төхөөрөмжөө гаргасан байна. Энэхүү төхөөрөмж нь банк, үнэт эдлэлийн дэлгүүрт очихгүйгээр санхүүгийн алдагдлаас зайлсхийж, алтанд хөрөнгө оруулах таатай боломжийг хүссэн хүн бүрд олгоно гэж компанийн төлөөлөгч хэллээ. 24 каратын 5 кг алтан зоосны багтаамжтай уг АТМ-ээс үйлчлүүлэгчид 0.5 граммаас 100 грамм хүртэл найман сонголттойгоор алт худалдан авах боломжтой байна. Лондоны хөрөнгийн бирж дээр үнэт металлын үнэ өөрчлөгдөхөд дэлгэцэн дээр нь алтны үнэ шинэчлэгдэж байдаг нь АТМ-ийн чухал онцлог гэнэ. Түүнчлэн хакердахаас хамгаалах найдвартай системтэй, дүрс бичлэгийн камер, дуут дохиоллоор тоноглогдсон бөгөөд цагдаа нартай харилцах шугамтай ажээ. Шинэлэг АТМ ашиглалтад орсон эхний өдөр 20 үйлчлүүлэгч үйлчлүүлжээ. “Goldsikka” компанийнхан Энэтхэгийн хотуудад 3000 ийм АТМ суурилуулж, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гарахаар төлөвлөж байна. | https://montsame.mn/mn/read/309346 |
Нийлүүлэлт тасалдсан ч дэлхийн зэвсгийн худалдаа өсжээ | 2022-12-06 13:23:04 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СТОКХОЛМ. /RT/. Дэлхийн зэвсгийн худалдаа өнгөрсөн онд долоо дахь жилдээ дараалан өсжээ. Зэвсгийн худалдаагаар тэргүүлэгч 100 компанийн нийт худалдаа 2021 онд өмнөх онтой харьцуулахад 1.9 хувиар өсөж, 592 тэрбум ам.долларт хүрсэн гэж Стокхолмын олон улсын хүрээлэнгээс (SIPRI) даваа гарагт танилцуулсан дэлхийн зэвсгийн худалдааны нөхцөл байдлын талаарх тайланд дурдсан байна.Хэдийгээр 2020-2021 онд дэлхийн зэвсгийн худалдаа 2019-2020 оныхтой харьцуулахад (1.1 хувь) их хувиар өссөн ч ерөнхийдөө динамик нь цар тахлын өмнөх үеийнхээс доогуур буюу 3.7 хувийн түвшинд байжээ. Өнгөрсөн онд “COVID-19” цар тахал дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд ноцтой нөлөөлж, ихэнх нь тасалдсан байна. Түүнчлэн зэвсгийн үйлдвэрлэлийн түүхий эдийн чухал нийлүүлэгч нь ОХУ учраас Украины дайн ч мөн нөлөөлжээ. Энэ нь Украинд нийлүүлсний улмаас багассан зэвсгийн нөөцийг нөхөх, цэргийн чадавхыг бэхжүүлэх Европ, АНУ-ын хүчин чармайлтад саад учруулж болзошгүй гэж SIPRI-ийн тайланд дурджээ. “Үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд цаг хугацаа шаардагдана. Хэрэв нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдал үргэлжилсээр байвал зэвсгийн томоохон үйлдвэрлэгчдийн заримд нь Украинд болж буй дайнаас үүдэлтэй шинэ эрэлт хэрэгцээг хангахад хэдэн жил шаардагдаж магадгүй" гэж SIPRI-ийн ахлах судлаач Диего Лопес да Силва бичсэн байна. Тайланд дурдсанаар, ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн компаниудын хувьд үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр хагас дамжуулагчтай холбоотой бэрхшээлтэй тулгарч байгаа бөгөөд одоогоор тэдэнд олж авах боломж хязгаарлагдмал байна. Тус улсад тавьсан хориг ч мөн нөлөөлж байгаа бөгөөд үүний улмаас үйлдвэрлэгчид экспортолсон бүтээгдэхүүнийхээ төлбөрийг авч чадахгүй байгааг тэмдэглэжээ. Энэ талаар ялангуяа "Алмаз-Антей" компани энэ оны гуравдугаар сард мэдэгдсэн юм.2021 онд зэвсгийн худалдаагаар тэргүүлэгч 100 компанийн жагсаалтад ОХУ-ын зургаан компани багтаж, гурван компани хасагджээ. Тодруулбал, "Алмаз-Антей", "КРЭТ", "Росэлектроника" компаниудын талаарх мэдээлэл байхгүй байсан тул жагсаалтад багтаагүй юм. Оросын зургаан компанийн зэвсгийн худалдааны нийт хэмжээ өнгөрсөн онд өмнөх оныхоос 0.4 хувиар өсөж, 17.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Жагсаалтыг өмнөхийн адил АНУ-ын компаниуд тэргүүлж байна. Жагсаалтад багтсан тус улсын 40 компанийн зэвсгийн нийт худалдаа 299 тэрбум ам.доллар болжээ. Жагсаалтын эхний тавд мөн л АНУ-ын компаниуд бичигдсэн байна. Бусад орны зэвсгийн үйлдвэрлэгчид 2018 оноос хойш эхний тавд багтаж чадаагүй байгаа юм. Европын зэвсгийн үйлдвэрлэгчдийн тухайд уг жагсаалтад 27 компани орсон бөгөөд 2021 онд нийт худалдаа нь өмнөх оныхтой харьцуулахад 4.2 хувиар өсөж, 123 тэрбум ам.долларт хүрчээ. "Сансар судлалын салбарт мэргэшсэн Европын ихэнх компани өнгөрсөн онд алдагдал хүлээсэн бөгөөд энэ нь нийлүүлэлт тасалдсантай холбоотой гэж мэдээлсэн. Харин Европын усан онгоц үйлдвэрлэгчид эсрэгээрээ тахлын нөлөөнөөс бага хохирол амсаж, 2021 онд худалдаагаа нэмэгдүүлж чадсан бололтой" гэж SIPRI-ийн цэргийн зардал, зэвсгийн үйлдвэрлэлийн хөтөлбөрийн судлаач Лоренцо Скараццато тайланд тэмдэглэсэн байна. Европын компаниудаас Францын “Dassault Aviation Group” нийт 6.3 тэрбум ам.долларын үнэ бүхий 25 “Rafale” байлдааны онгоц нийлүүлж, борлуулалтаа 59 хувиар нэмэгдүүлжээ.Ази болон Далайн орнуудаас жагсаалтад 21 компани багтсан бөгөөд зэвсгийн худалдаа нь 136 тэрбум ам.долларт болсон нь өмнөх оныхоос 5.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 109 тэрбум ам.доллар нь нийт худалдаа нь өнгөрсөн онд 6.3 хувиар өссөн Хятадын найман компанид ногдож байна. “2010-аад оны дунд үеэс Хятадын зэвсгийн үйлдвэрүүдэд нэгдэн нийлэх давлагаа бий болсон. Өнгөрсөн онд Хятадын "CSSC" компани хоёр компанийг нэгтгэсний дүнд 11.1 тэрбум ам.долларын борлуулалттай, байлдааны хөлөг онгоц үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани болсон" гэж SIPRI-ийн цэргийн зардал, зэвсгийн хөтөлбөрийн судлаач Сяо Лян онцолжээ. Дээрх жагсаалтад багтсан Өмнөд Солонгосын компаниудын хувьд өнгөрсөн онд нийт 7.2 тэрбум ам.долларын зэвсгийн худалдаа хийсэн нь 2020 оныхтой харьцуулахад 3.6 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Ийнхүү өссөн нь “Hanwha Aerospace” компанийн зэвсгийн нийлүүлэлттэй холбоотой байна. Тус компани зэвсгийн худалдаагаа 7.6 хувиар нэмэгдүүлж 2.6 тэрбум ам.долларт хүргэжээ. Польштой томоохон гэрээ байгуулсантай холбоотойгоор энэхүү компанийн худалдаа ирэх жилүүдэд өсөх хандлагатай байна. | https://montsame.mn/mn/read/309329 |
Украинаас 25 мянган тонн үр тариа Зүүн Африкт тээвэрлэн хүргэжээ | 2022-12-06 12:31:25 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | НАЙРОБИ. /VOA/. Зүүн Африкт сүүлийн хэдэн
арван жилд үзэгдээгүй ган гачиг нүүрлээд байгаатай холбогдуулан үр тариаг нэн
хэрэгцээтэй орнуудад нийлүүлэх Украины санаачилгын хүрээнд эхний 25 мянган тонн
үр тариаг Жибутид хүргэхээр хөрш Этиопт тээвэрлэн хүргэжээ.Этиоп дахь Украины Элчин сайд яам Украинаас үр тариа нийлүүлэх санаачилга
нь НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн хүчин чармайлтаас тусдаа гэдгийг мэдэгдсэн байна.
Ирэх долоо хоногт 30 мянган тонн үр тариа бүхий хоёр дахь хөлөг онгоц Этиопыг
зорьж, Сомалид нийлүүлэх 25 мянган тонн үр тариаг гурав дахь хөлөг онгоцонд
ачаална гэж тус яам мэдээлжээ. Өнгөрсөн сард Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “хүнсний хямралд
хамгийн их нэрвэгдсэн орнуудад” тусламж үзүүлэх зорилго бүхий санаачилгынхаа
талаар танилцуулсан байна. Украин санаачилгынхаа хүрээнд Этиоп, Судан, Өмнөд
Судан, Сомали, Конго, Кени, Йемен зэрэг орнууд руу 60 гаруй хөлөг онгоцыг
илгээхээр төлөвлөжээ.
Этиоп, Сомали, Кенид ган гачгийн улмаас олон сая хүнд өлсгөлөнгийн аюул
нүүрлээд байгаа бол Этиоп, Сомали дахь зөрчил нь хямралыг улам даамжруулсан
байна. | https://montsame.mn/mn/read/309326 |
Дэлхийн ДНБ-ий өсөлтийн талаарх ирэх оны төсөөллөө бууруулжээ | 2022-12-06 10:39:15 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВАШИНГТОН. /TASS/. АНУ-д төвтэй “Fitch Ratings” агентлаг дэлхийн ДНБ-ий өсөлтийн талаарх ирэх оны таамаглалаа 1.7 хувиас 1.4 хувь болгон бууруулжээ. Энэ тухай олон улсын үнэлгээний тус агентлагийн даваа гарагт нийтэлсэн хэвлэлийн мэдээнд дурдсан байна."Төв банкууд инфляцтай хийх тэмцлээ эрчимжүүлж буйтай, мөн Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн төлөв муудаж байгаатай холбогдуулан дэлхийн ДНБ-ий өсөлтийн талаарх 2023 оны төсөөллийг дахин бууруулж байна" гэж “Fitch Ratings”-ийн дэлхийн эдийн засгийн төлөв (GEO) тайлан мэдээнд дурджээ.“Fitch” мөн “мөнгөний бодлого нь эрчимтэй чангарч байгаатай холбогдуулан АНУ-ын эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалаа 0.5 хувиас 0.2 хувь болгон бууруулсан байна. Түүнчлэн Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх 2023 оны төсөөллийг 4.5 хувиас 4.1 хувь болгон бууруулсан нь “орон сууцны барилгын ажил сэргэх хэтийн төлөв сул байгаатай холбоотой аж”. Харин Европын хийн хямрал бага зэрэг намжсантай холбоотойгоор еврогийн бүсийн ДНБ-ий өсөлтийн талаарх ирэх оны таамаглалыг -0.1 хувиас 0.2 хувь болгон нэмэгдүүлсэн байна. Гэвч Европын Төв банкны бодлогын хүүгийн огцом өсөлт эрэлтэд дарамт учруулна гэж үзэж байгаа аж. Түүнчлэн байгалийн шингэрүүлсэн хийн импорт нэмэгдэж, хийн хэрэглээ буурсантай холбоотойгоор Европын орнууд энэ өвөл байгалийн хийн хомсдолд орох эрсдэл багассан гэж “Fitch”-ийн шинжээчид үзэж байна. “Гэсэн хэдий ч хямрал дуусах болоогүй байгаа бөгөөд хийн бөөний үнэ өндөр байгаа нь пүүсүүдийн зардал болон өрхийн төсөвт ихээхэн дарамт үзүүлсээр байна" гэж шинжээчид мэдэгджээ.Үүний зэрэгцээ саяхан еврогийн бүс болон Их Британид инфляц 11 хувьд хүрсэн бөгөөд суурь инфляц өссөөр байгаа юм. Хүнс, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ тогтворжихын хэрээр 2023 онд үндсэн инфляц мэдэгдэхүйц буурна гэж тус агентлаг тооцоолж байна. | https://montsame.mn/mn/read/309309 |
Хятадад “COVID-19”-тэй тэмцэх хязгаарлалтуудыг сулруулж байна | 2022-12-06 10:29:03 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | БЭЭЖИН. /AP/. Хятадад “COVID-19” халдварын тархалттай тэмцэх хатуу
хязгаарлалтуудыг сулруулж, эрх баригчид коронавирусний шинэ хувилбарууд цаг хугацааны явцад
суларч байгааг хэлж байна. Гэвч “ковидыг тэглэх” бодлогыг хэзээнээс хэрэгжүүлэхээ
зогсоох талаар мэдэгдэл хийгээгүй байна.Даваа гаргаас
Бээжин тэргүүтэй 17 хотын нийтийн тээврийн зорчигчид сүүлийн 48 цагийн
хугацаанд өгсөн шинжилгээний хариугүйгээр автобус, метрогоор үйлчлүүлэх боломжтой болжээ. Тэд ийм журмыг сүүлийн хэдэн сарын турш мөрдөж байсан юм. Мөн Гуанжоу
зэрэг аж үйлдвэрийн төвүүдэд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сэргэж, хөл
хөдөлгөөнд тогтоосон ихэнх хязгаарлалтыг цуцалжээ. Харин халдвар илэрсэн
хорооллуудад хязгаарлалтын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн мөрдөж байна.
Мөн Хятадын Засгийн
газар “дэлхийн худалдаа, үйлдвэрлэлд саатал тасалдал учрахад нөлөөлж буй “ковидыг
тэглэх” бодлогыг хэрэгжүүлэхээ зогсоох нөхцөлд тооцоогдож буй” 70, 80 гаруй
насны олон сая иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөнийхөө талаар өнгөрсөн долоо
хоногт танилцуулсан юм. Энэ нь бодлогыг түргэн хугацаанд цуцалж магадгүй гэх
найдварыг төрүүлсэн байна. Гэвч эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, эдийн
засагчид 2023 оны дунд үе, цаашлаад 2024 онд вакцинжуулалтын түвшин хангалттай
өндөр хэмжээнд хүрч, эмнэлгүүдийн бэлэн байдал хангагдана гэдгийг сэрэмжлүүлж
байна. | https://montsame.mn/mn/read/309310 |
Украинд дэд бүтцээ сэргээн босгоход нь үргэлжлүүлэн туслахаар төлөвлөж байна | 2022-12-06 09:30:22 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /RT/. АНУ, Европын Холбоо /ЕХ/ Украины дэд бүтцийг сэргээн босгоход үргэлжлүүлэн тусалж, ОХУ-д үзүүлэх хориг арга хэмжээний шахалтаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.Энэ тухай даваа гарагт Вашингтонд болсон АНУ-ЕХ-ны Худалдаа, технологийн зөвлөлийн хурлын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ. Талууд Киевийг “хэдий хэмжээгээр шаардагдана төдий хэмжээгээр дэмжих амлалтаа” дахин нотолсон байна.Түүнчлэн талууд одоо байгаа экспортын хязгаарлалтын талаар мэдээлэл солилцох замаар АНУ, ЕХ-ны хооронд худалдаа хийхэд илүү таатай нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзэж байгаагаа тэмдэглэсэн байна. | https://montsame.mn/mn/read/309306 |
КАТАР-2022: Бразилын шигшээ баг БНСУ-ыг илт илүүрхэн дараагийн шатанд шалгарлаа | 2022-12-06 09:08:28 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | ДОХА. /Yonhap/. Даваа гаргаас мягмар гарагт шилжих шөнө болсон БНСУ,
Бразилын шигшээ багуудын тоглолт 4-1 онооны харьцаатайгаар
бразилчуудын ялалтаар өндөрлөлөө.Катарын нийслэл
Доха хотын “974” цэнгэлдэх
хүрээлэнд болсон тоглолтын эхний хагаст Бразилын шигшээ багийн дөрвөн өөр тоглогч
дөрвөн гоол оруулсан бол БНСУ-ын хөлбөмбөгч Пайк Сын Хо тоглолтын 76 дахь
минутад өрсөлдөгч багийнхаа хаалганд гоол оруулжээ. БНСУ-ын шигшээ баг хөл
бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хасагдах шатанд гурав дахь удаагаа шалгарсан нь энэ байсан юм. БНСУ Өмнөд
Америкийн тус багийг ДАШТ-ий тоглолтод ялж байсан удаагүй бөгөөд хоёр удаа
тэнцэж, таван удаа ялагдаж байжээ.
Дэлхийн хамгийн
олон буюу таван удаагийн аварга Бразилын шигшээ багийн хувьд хасагдах шатны
тоглолтод 1990 онд түүхэндээ ганц удаа Аргентинд хожигдож байжээ. Харин түүнээс
хойших ДАШТ бүрд хамгийн тааруу амжилт үзүүлсэн тохиолдол нь л гэхэд шөвгийн
наймд шалгарсан байна. Энэ удаагийн
ДАШТ-д Азийн хөл бөмбөгийн холбоог /AFC/ БНСУ, Австрали, Японы шигшээ багууд төлөөлсөн нь тус тивийн
удирдах байгууллагын хувьд дээд амжилт болсон юм. Гэвч эдгээр багууд бүгд
шөвгийн 16-гийн тоглолтын дараа нутаг буцахаар боллоо. | https://montsame.mn/mn/read/309303 |
БНАСАУ Япон болон Шар тэнгис рүү их буугаар бууджээ | 2022-12-05 16:52:28 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ Япон болон Шар тэнгисийн завсрын зааглах бүс рүү их буугаар 130 удаа гал нээж, хилийн бүсэд хурцадмал байдлыг намжаах тухай 2018 оны Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийг зөрчлөө гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдлээ. БНСУ-ын цэргийнхний мэдээлснээр, даваа гаргийн 14 цаг 59 минутын орчимд Канвондо, Хванхэ-Намдо мужуудаас Япон болон Шар тэнгис рүү тус тус 130 орчим удаа их буугаар бууджээ. БНСУ-ын цэргийнхэн Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийг зөрчсөн “өдөөн хатгалгаа” нэн даруй зогсоохыг Умард Солонгосын талаас шаардсан байна. БНАСАУ хамгийн сүүлд 11 дүгээр сарын 3-нд ийм буудлага хийжээ. Тухайн үед Япон тэнгис рүү 80 орчим удаа их буугаар гал нээсэн гэж мэдээлж байв. | https://montsame.mn/mn/read/309287 |
Амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотуудыг нэрлэжээ | 2022-12-05 16:33:48 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВАШИНГТОН. /CNBC/. Дэлхийн амьдрахад хамгийн өндөр өртөгтэй
хотуудын жагсаалтыг Сингапур энэ онд дахин тэргүүлж, Нью-Йорк хотын хамт эхний
байрт бичигдсэн талаар Их Британид төвтэй “Economist Intelligence Unit” байгууллага мэдээллээ.Ингэснээр Сингапур
сүүлийн 10 жилийн хугацаанд найм дахь удаагаа жагсаалтыг тэргүүлсэн байна. Харин
өнгөрсөн онд нэгдүгээрт жагссан Тель-Авив хот энэ оны жагсаалтын гуравдугаарт
бичигдсэнийг 172 хотыг хамруулсан амьдрах өртгийн шинэ судалгааны дүн харуулжээ.
Судалгаанд наймдугаар
сарын 16-наас есдүгээр сарын 16-ны хооронд явуулсан санал асуулгыг эш татан энэ онд амьжиргааны дундаж өртөг 8.1 хувиар өссөн гэж мэдээлсэн байна. 2021 оны
судалгаагаар энэ үзүүлэлт 3.5 хувийн өсөлттэй гарч байжээ. “Economist
Intelligence Unit” байгууллагын
шинжээч Упасана Датт энэ онд инфляц өссөн шалтгааныг Хятадын “COVID-19”-тэй тэмцэх бодлогоос үүдэлтэй
нийлүүлэлтийн сүлжээний саатал тасалдал, Орос-Украины дайнтай холбон
тайлбарласан байна. Судалгаагаар шатахууны үнэ хамгийн их өссөн болохыг
тогтоосон бөгөөд жилийн өмнөхөөс дунджаар 22 хувиар өсжээ. Нью-Йорк хотын
хувьд энэхүү жагсаалтыг анх удаа тэргүүлсэн бол АНУ-ын бусад хотууд ч мөн энэ
удаагийн жагсаалтад нэлээд олон байраар урагшилжээ. Тухайлбал, 2021 онд есдүгээрт
бичигдэж байсан Лос-Анжелес энэ онд дөрөвдүгээр байрт, өнгөрсөн онд эхний 10-т
багтаагүй Сан-Франциско энэ жил наймдугаарт жагссан байна. Мөн хамгийн их
өсөлт үзүүлсэн 10 хотын зургаа нь Америкийн хотууд байсны дунд Атланта,
Сан-Диего, Бостон багтжээ. Харин Сингапурын хувьд жагсаалтын нэгдүгээрт
бичигдсэн нь гайхах зүйл биш юм. Өнгөрсөн онд тус хот жагсаалтын хоёрдугаарт
Паристай цуг бичигджээ. Энэ онд үндэсний мөнгөн
тэмдэгтийнх нь ханш унасан орнуудын хотууд өмнөх жагсаалттай харьцуулахад олон
байраар ухарсан байна. Японы Осака хот энэ онд 43 дугаарт жагссан нь
өмнөх онд 10 дугаарт бичигдсэнтэй харьцуулахад огцом уналт болжээ. Мөн БНСУ-ын
Бусан хот өнгөрсөн оныхоос 25 байраар ухарч, 106 дугаарт жагсаж байна. “Economist
Intelligence Unit”-ийн тайланд
дурдсанаар, инфляц удахгүй буурч эхлэх төлөвтэй байна. Тодруулбал, энэ онд
дунджаар 9.4 хувьтай байгаа инфляцын түвшин 2023 онд 6.5 хувьд хүрч буурах
төсөөлөл гарчээ. Инфляцыг бууруулах арга хэмжээнүүдийн үр дүн ирэх оноос гарч
эхэлнэ гэж У.Датт ярьсан байна. 2022 оны амьдрахад
хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалт1. Сингапур1. Нью-Йорк3. Тель-Авив4. Хонконг4. Лос-Анжелес6. Цюрих7. Женев8. Сан-Франциско9. Парис10. Копенхаген
10. Сидней | https://montsame.mn/mn/read/309286 |
Газрын тосны үнэ өсжээ | 2022-12-05 16:14:12 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ЛОНДОН. /BBC/. Газрын тос олборлогч томоохон орнууд олборлолтоо
танах төлөвлөгөөгөө үргэлжлүүлж, “Долоогийн бүлэг”-ийн орнууд Оросын газрын тосонд
үнийн хязгаар тогтоохоор тохиролцсоны дараа газрын тосны үнэ өсжээ.Даваа гаргийн
өглөө “Brent” маркийн нэг
торх газрын тосны үнэ 0.6 хувиар өсөж, 86 ам.доллароос дээшилсэн байна. Өнгөрсөн баасан
гарагт “Долоогийн бүлэг” Орост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийн тулд тус улсын газрын
тосны үнийг нэг торх тутамд 60 ам.доллароор хязгаарлахаар тохиролцжээ. Үүний зэрэгцээ
газрын тос олборлогч ОПЕК+
бүлгийн орнууд олборлолтоо танах төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
шийдвэрийг ням гарагт гаргасан юм. Шинжээчдийн хэлж
буйгаар, Хятадын зарим хотод “COVID-19” халдвартай тэмцэх хязгаарлалтуудыг сулруулж байгаа нь мөн газрын тосны
үнэ өсөхөд нөлөөлж байна.
Хятадад “ковидыг
тэглэх” бодлогыг эсэргүүцсэн жагсаал өрнөсний дараа баруун хойд нутгийн Өрөмч
тэргүүтэй хотуудад хязгаарлалтыг сулруулахаар болжээ. | https://montsame.mn/mn/read/309282 |
“Orion” хөлөг Сарыг тойрох хоёр дахь нислэгээ хийнэ | 2022-12-05 16:06:18 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | ВАШИНГТОН. /NASA/. Америкийн “Orion” сансрын хөлөг Сарыг тойрох хоёр дахь туршилтын нислэгээ даваа гарагт хийснийхээ дараа дэлхий рүү буцна гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ мэдээлжээ. NASA-ийн мэдээлснээр, сансрын хөлөг Сарны гадаргууд 129 орчим км зайд ойртох ажээ. “Orion” хөлөг 12 дугаар сарын 1-нд Сарны алслагдсан тойрог замаас гарах маневрыг амжилттай хийсэн байна. Америкийн сансрын хөлөг уг тойрог замд зургаан өдрийн турш байрласан бөгөөд сарны гадаргуу хүртэлх зай нь 85 мянга орчим км байжээ. “Orion” энэ тойрог замд байрласан нь хөлгийн хүчин чадлыг үнэлж, дэлхийгээс алс хол зайд системийг нь турших боломжийг олгосон гэнэ. NASA-ийн мэдээлснээр, сансрын хөлөг 12 дугаар сарын 11-нд Калифорни муж улсын эрэгт газардах юм. Хөлгийн бүхээг дотор хүний биеийн хэмжээгээр хийсэн хиймэл хүнийг нисгэсэн бөгөөд ирээдүйд нисэх багийнханд үзүүлэх нислэгийн нөхцөлийн нөлөөллийг хэмжих мэдрэгчүүд суурилуулжээ. “Orion” хөлөг Сарыг тойрох анхны автомат нислэгээ 11 дүгээр сарын 21-нд амжилттай хийж, манай гаргийн дагуулын гадаргуугаас 130 км-ийн зайд ниссэн байна. Энэхүү хөлгийг 11 дүгээр сарын 16-нд Флорида муж улсын Кеннедийн нэрэмжит Сансрын төвөөс “Space Launch System” хэт хүнд пуужингаар хөөргөсөн билээ.2025 он гэхэд Саран дээр сансрын нисэгчдийг буулгах зорилго бүхий “Artemis” хэмээх Сарыг судлах олон улсын төслийн нэг хэсэг болох туршилтын энэхүү нислэг нь “SLS” пуужин болон “Orion” хөлөг жолоодлогот нислэг үйлдэхэд бэлэн эсэхийг шалгах зорилготой байна. | https://montsame.mn/mn/read/309271 |
ОХУ-ын газрын тосны экспортод тавьсан хориг болон үнийн дээд хязгаар хэрэгжиж эхэллээ | 2022-12-05 15:56:57 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | МОСКВА. /TASS/. ОХУ-ын газрын тосны экспортод тавьсан барууны хориг 12 дугаар сарын 5-ны даваа гаргаас буюу өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, Европын Холбоо /ЕХ/ ОХУ-аас далайгаар экспортолдог газрын тосыг хүлээн авахаа зогсоож байгаа бол далайгаар тээвэрлэдэг Оросын газрын тосны үнийг нэг торх тутамд 60 ам.доллароор хязгаарлах “Долоогийн бүлэг”-ийн орнууд, Австрали болон ЕХ-ны шийдвэр хэрэгжиж эхэлсэн байна. ОХУ нь Европт газрын тос нийлүүлэгч гол орон байсан бөгөөд Европын газрын тосны хэрэгцээний 20 орчим хувийг хангадаг байв. Гэвч Украинд явуулсан тусгай ажиллагааных нь хариуд барууны орнууд хориг арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд энэ нь газрын тосны экспортоос олох орлогыг нь хязгаарлах зорилготой юм.ЕХ өнгөрсөн зургаадугаар сард ОХУ-ын эсрэг зургаа дахь багц хориг арга хэмжээг баталж, далайн тээврээр орж буй ОХУ-ын газрын тосны импортыг 12 дугаар сарын 5-наас, газрын тосны бүтээгдэхүүнийг хоёрдугаар сарын 5-наас хориглох талаар тусгасан бол "Долоогийн бүлэг"-ийн орнууд, ЕХ болон Австрали ОХУ-ын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоох тохиролцоонд өнгөрсөн баасан гарагт хүрчээ. | https://montsame.mn/mn/read/309274 |
Хятадын сансрын нисэгчид эх дэлхийдээ эргэн иржээ | 2022-12-05 12:19:28 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын “Шэньжөү-14” жолоодлогот сансрын хөлгийн
багийн гурван сансрын нисэгч “Тяньгун” сансрын станцад зургаан сарын турш үүрэг
гүйцэтгэж, анхны гэх тодотголтой олон даалгаврыг гүйцэтгэснийхээ дараа эх
дэлхийдээ ням гарагт эргэн иржээ.Сансрын нисгэгч
Чэнь Дун, Лю Ян, Цай Сюйжэ нарыг тээсэн “Шэньжөү-14” хөлгийн капсул Өвөр
Монголын өөртөө засах орны Дунфэн газардах талбайд орон нутгийн цагаар 8:09
цагийн орчимд газардсан гэж Хятадын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн
газраас мэдээлсэн байна. "Сансрын нисэгчдийн
биеийн байдал сайн байгаа бөгөөд “Шэньжөү-14” хөлгийн баг бүрэлдэхүүн амжилттай
үүргээ гүйцэтгэлээ" гэж тус газрын мэдэгдэлд дурджээ. Тэд капсулаас буух үедээ
тайван амгалан харагдаж байсан бөгөөд хүмүүс рүү даллан мэндчилж байжээ. “Миний бие
улсынхаа сансрын станцыг бүтээн байгуулахад гар бие оролцсондоо баяртай байна. Улс
орноороо бахархаж байна” гэж тойрог замд 200 гаруй хоног ажилласан Хятадын
анхны сансрын нисэгч болсон Чэнь Дун хэлжээ. Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгч Лю
Яны хувьд, сансрын станцад мартагдашгүй дурсамж бүтээснээ дурсаад, эх орондоо
эргэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ оны
зургаадугаар сарын 5-ны өдөр сансрын станцад очсон сансрын нисэгчид үндсэн
модульд лабораторийн модулиуд болон жолоодлогот хөлгүүд залгагдах үйл явцыг
хянаж, задгай сансарт гурван удаа гарч, шинжлэх ухааны илтгэл тавьж, шинжлэх
ухаан, технологийн хэд хэдэн туршилтыг хийжээ. | https://montsame.mn/mn/read/309251 |
Иранд ёсзүйн цагдаагийн газрыг татан буулгажээ | 2022-12-05 10:33:59 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ТЕХРАН. /TASS/. Исламын шашны хэм хэмжээ, олон нийтийн ёс суртахууны хэрэгжилтэд хяналт тавьдаг “Гашт-и-Эршад” буюу шариатын ёсзүйн цагдаагийн газрыг татан буулгаж байгааг Ираны Ерөнхий прокурор Мохаммад Жафар Монтазери мэдэгджээ. Тэрбээр нийслэл Техран хотод ням гарагт олон нийттэй уулзах үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна. “Ёсзүйн цагдаагийн газар нь шүүх тогтолцоотой ямар ч холбоогүй тул татан буулгасан” гэж Ираны Ерөнхий прокурор тэмдэглэжээ. Тэрбээр мөн эрх баригчид эмэгтэйчүүд толгойн алчуур заавал зүүх тухай хуулийг дахин хянаж магадгүйг мэдэгдсэн байна. “Хуульчид энэ асуудлаар ажиллаж байгаа, нэгээс хоёр долоо хоногийн дотор саналаа парламентад өргөн барина” гэж Монтазери онцлон хэлжээ. Үүнээс өмнө лалын шашинт эмэгтэйчүүдийн хэрэглэдэг хижаб буюу толгойн алчуурыг заавал зүүх тухай хуулийг хүчингүй болгох хуулийн үндэслэлийг бэлтгэхийг шинэчлэгч-ерөнхийлөгч асан Мохаммад Хатамиг дэмжигч Ираны Исламын Ардын Нам эрх баригчдаас шаардсан ажээ. Шинэчлэлийг дэмжигчид мөн шариатын ёсзүйн цагдааг татан буулгахыг уриалсан байна. Иранд өнгөрсөн есдүгээр сард 22 настай Махса Амини гэх бүсгүй толгойн алчуурыг зохисгүй байдлаар зүүсэн гэх шалтгаанаар ёсзүйн цагдаа нарт баривчлагдсаныхаа дараахан нас барсан хэрэг гарч, бүсгүйн үхэлд цагдаа нарыг буруутгасан жагсаал дэгдсэн билээ.Саудын Арабын “Asharq Al-Awsat” сонинд мэдээлснээр, хоёр сар хагасын хугацаанд 157 хот, сууринд жагсаал, цуглаан болжээ. Жагсагчид ардчилсан өөрчлөлтөд уриалж, эрх баригчдын хэлмэгдүүлэлтийг буруушааж, баривчлагдсан хүмүүсийг суллахыг шаардаж байв. Есдүгээр сарын дунд үеэс хойш Иранд 18 мянга гаруй хүн саатуулагдсан гэж тус хэвлэл мэдээлжээ. Үймээнийг дарах үеэр 459 идэвхтэн, 49 цагдаа амиа алджээ. | https://montsame.mn/mn/read/309239 |
Индонезид галт уул дэлбэрчээ | 2022-12-05 10:19:18 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ЖАКАРТА. /BBC/. Индонезийн Ява арал дээр оршдог Семеру галт уул
дэлбэрч, үнс нурам цацагдаж байгаатай холбоотойгоор ойр орчмын оршин суугчдыг
нүүлгэн шилжүүлжээ. Эрх баригчид галт уулын идэвхжлийг харгалзан аюулын
түвшнийг хамгийн өндөрт хүргэн ахиулсан байна.Одоогоор хэн
нэгэн хүн гэмтэж бэртсэн талаар мэдээлэл байхгүй хэдий ч галт уулын эргэн
тойрны бүсээс 2000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Семеру галт уулаас халуун
лаав урсан гарч байгаа тул иргэдэд 8 км-ээс илүү зайд ойртохгүй байхыг уриалсан
байна. Галт уулын аюулын
түвшнийг нэмэгдүүлсэн нь хүмүүсийн орон гэрт аюул учрах эрсдэл үүссэнийг
илтгэж байна гэж Индонезийн Галт уул судлал, геологийн эрсдэлийг бууруулах төвийн
хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Тус төвийн мэдээлснээр, галт уулын өмнөх
дэлбэрэлтийн дараа сэргээн босгосон гүүр ноцтой эвдэрч сүйдсэн байна. Семеру галт уулын
дэлбэрэлттэй холбогдуулан Японы зүүн хэсгийн арлуудад цунамийн түгшүүр зарласан
ч өндөр давлагаа үүсэж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаагүй гэдгийг цаг уурчид
мэдээлж байна.
Индонез нь Номхон
далайн “Галт цагираг” гэж нэрлэдэг бүсэд оршдог тул галт уулын идэвхжил, газар
хөдлөлтөд үе үе нэрвэгддэг. Ява арлын хамгийн өндөр галт уул болох Семеру нь 3676
м өндөр бөгөөд хамгийн идэвхтэй галт уулуудын нэг юм. Энэхүү уул хамгийн сүүлд
нэг жилийн өмнө дэлбэрч, 50 гаруй хүн амиа алджээ. | https://montsame.mn/mn/read/309238 |
ОПЕК+ олборлолтын төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ | 2022-12-05 09:06:26 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВЕНА. /France24/. Саудын Араб, Оросын тэргүүлсэн газрын тос
олборлогч орнууд зах зээлийн тодорхойгүй байдал үргэлжилж, Оросын эсрэг шинэ
хориг арга хэмжээ ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх төлөвтэй байгааг харгалзан
олборлолтын түвшнээ хэвээр үргэлжлүүлэх тохиролцоонд ням гарагт хүрчээ.Тодруулбал, Эр-Риядын
тэргүүлсэн Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ 13 гишүүн, Москвагийн
тэргүүлсэн 10 холбоотон орны төлөөлөгчид 10 дугаар сард гаргасан газрын тосны
олборлолтоо өдөрт хоёр сая торхоор танах шийдвэрээ 2023 оны эцэс хүртэл
үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. ОПЕК+ мэдэгдэлдээ, 10 дугаар сард
гаргасан олборлолтыг танах тухай шийдвэрийг “зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр
гаргасан шийдвэр” гэж тодорхойлсон бөгөөд энэ нь “дэлхийн газрын тосны зах зээлийг тогтворжуулах
шаардлагатай хийгээд зөв
алхам байсан” гэдгийг онцолжээ.
ОПЕК-ийн Сайд нарын түвшний дараагийн
уулзалтыг 2023 оны зургаадугаар
сарын 4-ний өдөр товлосон хэдий ч шаардлагатай тохиолдолд уулзаж, нэн даруй
нэмэлт арга хэмжээ авахад бэлэн гэдгээ мөн мэдэгдсэн байна. | https://montsame.mn/mn/read/309228 |
“Tesla” Хятадын зах зээлээс 435 мянган автомашинаа эргүүлэн татна | 2022-12-02 16:08:14 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВАШИНГТОН. /CNBC/.
АНУ-ын цахилгаан автомашин
үйлдвэрлэгч “Tesla” компани арын гэрлийн доголдлыг засах шинэчилсэн программ хангамж
суулгахын тулд Хятадын зах зээлээс 435 мянга гаруй автомашинаа эргүүлэх
татахаар төлөвлөж байгаа талаар Хятадын Зах зээлийн зохицуулалтын газраас пүрэв
гарагт мэдээлжээ.Тодруулбал, “Model
3” загварын 142 277 автомашин, “Model
Y” загварын 292 855 тээврийн
хэрэгслийг арын гэрэл унтрахтай холбоотой программ хангамжийн доголдлын улмаас
эргүүлэх татах төлөвтэй байна. Жолооч нарын аюулгүй байдалд ийм доголдол нь аюул
учруулж байгааг албаны төлөөлөгчид хэлжээ. Өнгөрсөн сард “Tesla” АНУ-ын зах зээлээс 321 мянга гаруй
автомашинаа дээрхтэй ижил шалтгаанаар эргүүлэн татсан юм. Тус компани доголдлыг
засах шинэчилсан программ хангамжийг зайнаас суулгана. Хятад нь “Tesla” компанийн хамгийн том зах
зээлүүдийн нэг бөгөөд томоохон үйлдвэр нь Шанхай хотод байрладгаас
гадна Хятадад үйлдвэрлэгдсэн автомашинуудынх нь борлуулалт сүүлийн саруудад шинэ
дээд үзүүлэлтэд хүрэх болоод байгаа юм.
Гэхдээ Илон
Маскийн автомашин үйлдвэрлэгч компани Хятадын “BYD” болон “XPeng”, “Nio”, “Li Auto” зэрэг гарааны
компаниудын хүчтэй өрсөлдөөнтэй нүүр тулгарах болжээ. 2023 онд цахилгаан
автомашин үйлдвэрлэгчид зах зээлд нийлүүлэх тээврийн хэрэгслүүдийнхээ тоог
нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. | https://montsame.mn/mn/read/309195 |
Монголын говиос шинэ төрөл зүйлийн махчин үлэг гүрвэлийн үлдэгдэл олджээ | 2022-12-02 14:19:37 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | ВАШИНГТОН. /ABC News/. Эрдэмтэд Монголын говиос газар уснаа явагч махчин байж
магадгүй шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдэл олжээ.Өмнөговь аймгаас
олдсон ерөнхийдөө бүрэн гэж үзэж болох араг ясыг шувуун төст төрөл зүйлийнх
хэмээн үзэж, “Натовенатор полидонтус” буюу “олон шүдэт усанд сэлэгч анчин” гэж
нэрлэсэн талаар “Communications Biology” шинжлэх ухааны сэтгүүлд пүрэв гарагт гарсан нийтлэлд тэмдэглэжээ. “Монгол-БНСУ-ын
хамтарсан судалгааны баг 2008 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Хэрмэн цаваас 196 олдвор илрүүлсэн бөгөөд “Натовенатор полидонтус”-ыг Альбертогийн их
сургуулийн аспирант Робин Сиссонс олсон” гэж малтлагыг ахлан ажилласан сээр
нуруутан амьтдын палеонтологийн профессор Ли Ён Нам “ABC News” телевизэд мэдээлсэн байна.Үлэг гүрвэлийн
үлдэгдлийг олдсон газраасаа бүрэн ил гараагүй байхад Р.Сиссонс тухайн үед ямар
олдвор гэдгийг нь мэдэхгүй байсан хэдий ч гадуур нь гипсэн ороолт хийсэн гэж Ли
Ён Нам ярьжээ. Ийнхүү илрүүлсэн бүх олдворыг судлахад бэлтгэж, судалгаа
шинжилгээ хийх зорилгоор БНСУ руу илгээсэн байна. Шинэ төрөл
зүйлийн үлэг гүрвэлийн олдвор маш нарийн эмзэг хэдий ч сайн хадгалагдсан
байжээ. Үүнд гавлын яс, нурууны яс, нэг урд мөч, хоёр хойд мөчний үлдэгдэл
багтжээ. Ясны бүтцийн хувьд орчин үеийн шумбагч шувуудынхтай төстэй байснаас
гадна, галуу гэх мэт өнөө цагийн усны шувуудтай ижил урт хүзүүтэй байсан гэж
судлаачид ярилаа.Эдгээр онцлог
шинж нь усанд сэлэх үед олзоо олоход нь тусалдаг байсан байж магадгүй байна. Үүний
зэрэгцээ үлэг гүрвэлийн эрүүний хэмжээтэй харьцуулахад “ер бусын олон шүдтэй”
байсан нь загас юм уу шавьжаар хооллодог байсныг нь илтгэж байна хэмээн судлаачид
үзжээ.
“Олон
жижиг шүд бүхий гавлын яс,
маш урт хүзүүтэй байсан тул энэхүү
олдворыг онцгой гэдгийг нь бид шууд
мэдсэн” гэж Ли Ён Нам ярьжээ. Судлаачдын
үзэж байгаагаар, шувуутай төстэй биетэй, хоёр хөлөөрөө явдаг
махчин үлэг гүрвэлийн төрөл зүйл анх удаа олж илрүүлсэн нь энэ болсон байна. | https://montsame.mn/mn/read/309178 |
“Financial Times” оны хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийг нэрлэлээ | 2022-12-02 12:05:15 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ЛОНДОН. /TASS/. "Z үеийнхний дуу хоолой" гэгддэг Америкийн дуучин Билли Айлиш, Их Британийн ханхүү Харригийн гэргий, Сассексийн гүнгийн ахайтан Меган Маркл, зодог тайлсан теннисчин Серена Уильямс нар “Financial Times” сониноос танилцуулсан энэ оны хамгийн нөлөө бүхий 25 эмэгтэйн жагсаалтад багтжээ. Уг жагсаалтад мөн АНУ-ын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалыг хашиж буй Африк гаралтай анхны америк эмэгтэй болсон Кетанжи Браун Жексон, “Yves Saint Laurent” загварын ордны гүйцэтгэх захирал Франческа Беллеттини, “Citigroup” банкны гүйцэтгэх захирал Жэйн Фрейзер, Финландын Ерөнхий сайд Санна Марин, Колумбын дэд ерөнхийлөгч Франсия Маркес, Пакистаны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Шерри Рехман нарыг оруулсан байна. Түүнчлэн Барбадосын Ерөнхий сайд Миа Моттли, Их Британийн “Aviva” даатгалын компанийн тэргүүн Аманда Бланк, “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын салсан эхнэр, буяны үйлстэн Маккензи Скотт, Английн хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Сарина Вигман, “Everything Everywhere All at Once” /2021 он/ кинонд тоглосон Малайзын жүжигчин Мишель Йео, утга зохиолын салбарын Нобелийн шагналтан Францын зохиолч Анни Эрно нар багтжээ. Жагсаалтад мөн Украины Иргэний эрх чөлөөний төвийн удирдах зөвлөлийн дарга Александра Матвичук орсон байна. Тус төв нь Беларусийн өмгөөлөгч, идэвхтэн Алес Беляцкий, Оросын "Мемориал" төвийн (гадаадын тагнуулуудын жагсаалтад оруулж, шүүхийн шийдвэрээр татан буугдсан) хамт энэ оны Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн юм. АНУ-ын эмийн сангийн хамгийн том сүлжээг эзэмшдэг “CVS Health” компанийн тэргүүн Карен Линч, Америкийн зохиолч Жейми Фиор Хиггинс, Нидерландын эмэгтэйчүүдийн үр хөндөх эрхийн төлөө тэмцэгч Ребекка Гомпертс нар мөн оны хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр нэрлэгдлээ. Японы арми дахь бэлгийн дарамтын хэргийн талаар ярьсан тус улсын хуурай замын хүчний цэрэг асан Ирина Гоно, орон даяар эсэргүүцлийн жагсаалд оролцож буй Ираны эмэгтэйчүүд, Кенийн байгаль хамгаалагч идэвхтэн Паула Кахумба, Зимбабвегийн зохиолч Чики Дангаремгба, Германы зураач Энн Имхоф, “Turning Red” (2022) хүүхэлдэйн киног найруулсан Хятад гаралтай Канадын найруулагч Доми Ших нар мөн уг жагсаалтад багтсан байна. | https://montsame.mn/mn/read/309174 |
НҮБ: Украинаас 7.8 сая гаруй иргэн дүрвэжээ | 2022-12-02 11:06:57 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | НЬЮ-ЙОРК. /CNBC/.
Украинаас энэ оны хоёрдугаар сарын сүүлээс
хойш 7.8 сая гаруй иргэн хөрш орнууд руу дүрвэсэн талаар НҮБ-ын Дүрвэгсдийн
асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас мэдээлжээ.Тэдгээр иргэний 5
сая орчим нь Украинтай хөрш зэргэлдээ оршдог Баруун Европын орнуудаас түр оршин
суух зөвшөөрөл хүсээд байгааг тус байгууллагын цуглуулсан тоон мэдээлэл
харуулсан байна.
“Украинд
мөргөлдөөн хурцдаж байгаагийн улмаас энгийн иргэд амь насаа алдаж, иргэний дэд
бүтцийг сүйдэж байгаа нь украинчуудыг аюулгүй байдал, тусламж эрэлхийлэн
дүрвэхэд хүргэж байна” гэж тайланд тэмдэглэжээ. | https://montsame.mn/mn/read/309170 |
БНАСАУ-д хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгджээ | 2022-12-02 10:37:12 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СӨҮЛ. /Yonhap/. Япон, БНСУ-ын эрх баригчид БНАСАУ-д дангаар хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ. БНСУ-ын Засгийн газар Пёньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой гэж үзэж байгаа найман иргэн, долоон байгууллагыг хоригийн жагсаалтад оруулсан бол Японы Засгийн газар гурван байгууллага, нэг хүнд хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.“Тив алгасагч баллистик пуужин харвах зэргээр Солонгосын хойг төдийгүй манай гаргийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой сорилт учруулж буй Умард Солонгосын зүгээс цөмийн болон пуужингийн аюул занал өсөн нэмэгдэж буйд шийдэмгий хариу арга хэмжээ болгон цөмийн болон пуужингийн хөтөлбөрт хувь нэмэр оруулсан эсвэл Умардын эсрэг авсан хориг арга хэмжээнээс зайлсхийсэн найман хүн, долоон байгууллагын эсрэг дангаар нэмэлт хориг арга хэмжээ авах шийдвэр гаргалаа” гэж БНСУ-ын Засгийн газар мэдэгдэлдээ дурджээ. “Yonhap” агентлагийн мэдээлснээр, хоригийн жагсаалтад оруулсан хүмүүсийн дунд Тайвань, Сингапурын тус тус нэг иргэн байгаа бол үлдсэн зургаа нь Умард Солонгосын иргэд байна.Энэ оны тавдугаар сард засгийн эрхэнд гарсан БНСУ-ын шинэ засаг захиргаа Умард Солонгосын эсрэг дангаар хориг арга хэмжээ авах талаар гаргасан хоёр дахь шийдвэр нь энэ юм. Өнгөрсөн 10 дугаар сард БНСУ-ын Засгийн газар пуужингийн хөтөлбөртэй нь холбогдуулан Умард Солонгосын 15 иргэн, 16 байгууллагад хязгаарлалт тогтоосон юм.Японы Гадаад хэргийн яамнаас гаргасан жагсаалтад “Korea Haegumgang Trading Corporation” болон “Korea Namgang Trading Corporation” худалдааны компаниуд, “Lazarus Group” хакерын бүлэглэл, Вьетнам дахь БНАСАУ-ын зэвсгийн аж үйлдвэрийн газрын төлөөлөгч багтжээ. Токиогийн хориг арга хэмжээний жагсаалтад Умард Солонгостой холбоотой 68 байгууллага, 72 хувь хүн байгаа юм. | https://montsame.mn/mn/read/309164 |
БНСУ-д “COVID-19” халдварын тохиолдол буурч байна | 2022-12-02 10:33:14 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД | СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д өдөрт шинээр илрэх “COVID-19” халдварын
тохиолдлын тоо сүүлийн хоёр өдөр дараалан 60 мянгаас доошилж буурсан нь халдварын
тархалт тогтворжиж байж магадгүй болохыг харуулжээ.Солонгосын Өвчинд
хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24
цагийн хугацаанд “COVID-19”
халдварын 52 987 тохиолдол илэрснээр нийт тохиолдлын тоо 27 208 800-д хүрчээ. Шинээр илэрсэн
тохиолдлын тоог долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад 711-ээр буурсан ч сүүлийн долоо
хоногийн дундаж үзүүлэлтээс ялимгүй өндөр байна. Эрүүл мэндийн
байгууллагын мэргэжилтнүүдийн зүгээс вирусний шинэ хувилбарууд үүсэж, өвлийн улиралд
битүү буюу дотоод орчинд өнгөрүүлэх хугацаа нэмэгдэж байгаатай холбогдуулан халдвар
хамгааллын дэглэмээ баримталж, вакцины шинэчилсэн нэмэлт тунд хамрагдахыг олон
нийтэд уриалж байна.
БНСУ-д өнгөрсөн хоногт
халдварын улмаас 53 хүн нас барснаар ийм тохиолдлын тоо 30
621-д хүрсэн нь халдварын нийт тохиолдлын
0.11 хувьтай тэнцэж байна. Мөн биеийн байдал хүнд өвчтөнүүдийн тоо өмнөх өдрийнхөөс
30-аар нэмэгдэж, 460-д хүрсэн гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. | https://montsame.mn/mn/read/309166 |
Украины асуудлаар В.Путинтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ | 2022-12-02 09:35:27 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын засаг захиргааны тэргүүн Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааг дуусгах боломжийн талаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Гэхдээ тэрбээр Москва эхлээд тодорхой зохих шийдвэрийг гаргах ёстой гэж үзэж байгаа тул ойрын үед энэ асуудлаар холбоо тогтоох төлөвлөөгүй байгаа аж.Энэ тухай Америкийн удирдагч Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой Цагаан ордонд хэлэлцээ хийснийхээ дараа зохион байгуулсан хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Ж.Байден мөн Москватай хийх хэлэлцээг НАТО-той зөвшилцсөний үндсэн дээр хийнэ гэдгийг нэмж хэлсэн байна."Хэрэв тэр үнэхээр дайныг зогсоох сонирхолтой байгаа бол би ноён Путинтэй ярилцахад бэлэн байна" гэж Ж.Байден онцлон тэмдэглэжээ. | https://montsame.mn/mn/read/309156 |
КАТАР-2022: Японы шигшээ баг Испанийг илүүрхэж, хасагдах шатанд шалгарлаа | 2022-12-02 08:58:03 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | ТОКИО. /NHK/.
Катарт болж буй хөл бөмбөгийн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ Японы шигшээ
баг ахин нэг ялалт байгуулж, E хэсэгт дэлхийн аварга асан Испанийн багийг 2-1 харьцаатай илүүрхсэнээр
хасагдах шатанд шалгарлаа.
Испанийн
тамирчид тоглолтыг эхлэх үеэс нь хяналтдаа авч, 11 дэх минутад Альваро Мората
гоол оруулжээ. Харин хоёрдугаар хагаст энэ байдал эрс өөрчлөгдөж, Японы
хөлбөмбөгч Доан Рицү 48 дахь минутад гоол оруулснаар онооны харьцаа тэнцсэн юм.
Үүнээс ердөө
гуравхан минутын дараа Японы шигшээ баг хоёр дахь гоолоо оруулж, улмаар
Испанийн хүчтэй довтолгоог хамгаалснаар 2-1 онооны харьцаатайгаар ялалт
байгуулсан байна.
Японы шигшээ
багийн тамирчид мөн өнгөрсөн долоо хоногт Германы багийг ижил онооны харьцаагаар
буулган авсан юм. Ингэснээр “Samurai Blue” хоёр ДАШТ дараалан хасагдах шатанд
шалгарч, дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы баг тус шатанд шалгарч
чадаагүй байна. | https://montsame.mn/mn/read/309151 |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.