headline stringlengths 5 185 | date stringlengths 19 19 ⌀ | author stringlengths 6 16 ⌀ | mail stringlengths 15 30 ⌀ | category stringclasses 9 values | sub_category stringlengths 3 20 | body stringlengths 25 116k | link stringlengths 30 34 |
|---|---|---|---|---|---|---|---|
Их Британи Оросын цөмийн түлшнээс хараат байдлаа багасгана | 2023-01-03 10:27:52 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ЛОНДОН. /BBC/. Их Британийн Засгийн газар цөмийн түлшнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 75 сая фунт стерлинг буюу 90.5 сая ам.доллар хуваарилжээ.Тус улсын Бизнес, эрчим хүч, стратегийн аж үйлдвэрийн яамнаас даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Оросын түлшнээс хараат байдлыг багасгах үүднээс ийм арга хэмжээ авч байгаа аж. “Өнгөрсөн оны зургаадугаар сард “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчид Оросын иргэний зориулалттай цөмийн болон дагалдах бараа бүтээгдэхүүний хангамжаас хараат байдлыг багасгах, тэр дундаа ураны нийлүүлэлт, цөмийн түлш үйлдвэрлэх хүчин чадлыг төрөлжүүлэх зэрэг хэлэлцэн тогтсон арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Одоогийн байдлаар ОХУ нь дэлхийн уран боловсруулах хүчин чадлын 20 хувь, баяжуулах хүчин чадлын 40 хувийг эзэлж байна. 75 сая фунт стерлингийн хэмжээтэй Их Британийн цөмийн түлшний сан нь цөмийн түлшний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, арилжааны чиглэлээр хөрөнгө оруулалтыг дэмжих, түүний дотор түлшний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар улс орны эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх болно” гэж тус яам мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ. Засгийн газрын энэхүү санхүүжилт нь вант улсад шинээр олборлосон төдийгүй дахин ашиглах ураныг боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад зарцуулагдах ёстой байна. Энэ зорилгоор 13 сая фунт стерлинг буюу 15.7 сая ам.долларыг Их Британийн хий хөргүүртэй реакторуудыг түлшээр хангадаг Английн Престон хот дахь цөмийн байгууламжуудад хуваарилжээ. Түүнчлэн төслүүд нь цөмийн түлшний зах зээлийг төрөлжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах компаниуд 50 сая фунт стерлинг (60 сая ам.доллар) авах боломжтой.Их Британийн цөмийн аж үйлдвэрийн холбооны тэргүүн Том Грейтрекс Засгийн газрын энэ төсөл нь цөмийн түлшний экспортыг цаашид нэмэгдүүлэх боломжийг олгоно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Тус улс 2050 он гэхэд эрчим хүчний хэрэгцээнийхээ дөрөвний нэгийг атомын цахилгаан станцуудад үйлдвэрлэхээр төлөвлөж байна. | https://montsame.mn/mn/read/310696 |
“Tesla”-гийн нийлүүлэлт шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ | 2023-01-03 10:05:19 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | НЬЮ-ЙОРК. /Reuters/.
Америкийн цахилгаан автомашин
үйлдвэрлэгч “Tesla” компанийн
нийлүүлэлт өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн ч ложистикийн
саатал бэрхшээл зэрэг бусад асуудлын улмаас шинжээчдийн төсөөлөлд хүрээгүй
байна.Дэлхийн хамгийн
үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгч 2022 оны сүүлийн гурван сарын хугацаанд 405 278 тээврийн
хэрэгсэл нийлүүлсэн нь Уолл Стритийн шинжээчдийн таамаглаж байсан түвшинд /431 117/ хүрээгүй болохыг “Refinitiv” компанийн мэдээлэл харуулсан байна.
“Tesla” 2021 оны дөрөвдүгээр улиралд 308 600
тээврийн хэрэгсэл нийлүүлж байсан бол өнгөрсөн оны мөн хугацаанд “Model 3”, “Model Y” загварын 388 131, “Model X”, “Model S” загварын 17 147 тээвэрийн хэрэгсэл нийлүүлжээ. Тус компани 2022 оны дөрөвдүгээр
улиралд нийтдээ 439 701 автомашин үйлдвэрлэсэн байна. | https://montsame.mn/mn/read/310695 |
АНУ, БНСУ хамтарсан цөмийн сургуулилалт хийх талаар хэлэлцээгүй гэв | 2023-01-03 09:16:52 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /TASS/. БНСУ-тай хийх хамтарсан сургуулилалтад Америкийн цөмийн хүчнийг оролцуулах асуудлыг одоогоор хэлэлцээгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгджээ. АНУ-ын цөмийн хүчний оролцоотой хамтарсан сургуулилалт хийх, мөн үйл ажиллагаагаа хамтдаа төлөвлөх талаар хоёр улс хэлэлцээ хийж байна гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль өмнө нь мэдэгдсэн юм.Үүнтэй холбоотойгоор АНУ одоо Өмнөд Солонгостой хамтарсан цөмийн сургуулилалт хийх талаар хэлэлцэж байгаа эсэхийг Ж.Байденаас асуухад дээрх хариултыг өгчээ.Юн Сок Ёль хэлэхдээ, БНАСАУ-ыг “өргөтгөсөн хүчээр үр дүнтэй тогтоон барих” зорилгоор Вашингтон, Сөүл "цөмийн зэвсгийн чиглэлээр хамтарсан төлөвлөлт, хамтарсан сургуулилалт хийх үзэл баримтлал"-ын талаар хэлэлцэж байгаа бөгөөд АНУ-д үүнд нэлээд нааштай хандаж байна” гэжээ. Мөргөлдөөн гарсан тохиолдолд АНУ Солонгосын хойгт орчин үеийн нисэх онгоц, шумбагч онгоц, нисэх онгоц тээгч хөлөг онгоц зэрэг "стратегийн хэрэгслээ" цаг алдалгүй байршуулахад бэлэн байгааг өмнө нь хоёр тал хоёул мэдэгдэж байв. Үүний зэрэгцээ БНСУ-ын удирдагч хамтын ийм ажиллагаа нь цөмийн зэвсгийг хамтран ашиглах тухай гэрээ хэлэлцээр байгуулахад хүргэхгүй гэдгийг онцлон дурджээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хуралдааны үеэр цөмийн сөрөг цохилт өгөх боломжийг олгох тив алгасагч шинэ баллистик пуужин бүтээх, тактикийн цөмийн зэвсгийн “масс” үйлдвэрлэлийг бий болгохыг даалгажээ. Энэ нь “Өмнөд Солонгос илт дайсан болсон” нөхцөлд зайлшгүй шаардлагатай гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. | https://montsame.mn/mn/read/310691 |
ОУВС-гийн тэргүүн: Дэлхийн эдийн засгийн гуравны нэг нь уналтад орно | 2023-01-03 08:54:14 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВАШИНГТОН. /BBC/. Энэ онд
дэлхийн эдийн засгийн гуравны нэг нь уналтад орно гэж Олон улсын валютын
сангийн /ОУВС/ тэргүүн Кристалина
Георгиева сэрэмжлүүллээ.Түүний хэлснээр,
АНУ, Европын Холбоо, Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа тул 2023 он
өнгөрсөн оныхоос “хүндхэн” байх төлөвтэй байна. Украины
дайн үргэлжилж байгаагаас гадна үнийн өсөлт газар авч, бодлогын хүү өндөр
түвшинд хүрсэнтэй зэрэгцэн Хятадад коронавирусний халдвар тархаж байгаа нь
дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх болоод байгаа юм. К.Георгиева
“CBS” телевизэд ярилцлага
өгөх үеэрээ, “Дэлхийн эдийн засгийн гуравны нэг нь уналтад орно гэж бид
таамаглаж байна. Цаашлаад эдийн засаг нь уналтад ороогүй орнуудад ч олон зуун
сая хүнд уналтад орсноос өөрцгүй санагдах бололтой байна” хэмээн хэлжээ. Өнгөрсөн 10
дугаар сард ОУВС Украины дайн, хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт
зэргийг харгалзан 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулж
буйгаа мэдэгдсэн юм. Түүнээс хойш Хятадад “COVID-19”-тэй тэмцэх бодлогыг цуцалж, халдвар
хурдацтай тархаж байсан ч эдийн засгаа үе шаттай нээж эхэлжээ. ОУВС-гийн
тэргүүний хэлснээр, дэлхийн хоёр дахь том эдийн засаг 2023 онд хүндхэн эхлэлтэй
нүүр тулах төлөвтэй байна. “Ирэх хэдэн сар Хятадын хувьд хүнд байх төлөвтэй
байна. Энэ нь Хятадын эдийн засагт төдийгүй бүс нутагт, цаашлаад дэлхийн эдийн
засагт сөрөг нөлөөтэй” гэж тэрбээр ярилаа.
ОУВС нь 190
гишүүн оронтой олон улсын байгууллага бөгөөд дэлхийн эдийн засгийг
тогтворжуулах чиглэлд хүчин чармайлт гаргадаг. Тус байгууллагын гол үүргүүдийн нэг
нь хямралаас урьдчилан сэргийлэх явдал юм. К.Георгиевагийн хэлсэн үг 2022 онд
хүнд хэцүү жилийг ардаа үдсэн Ази гэлтгүй дэлхий дахинд сэрэмжлүүлэг болж байна. | https://montsame.mn/mn/read/310689 |
Турк улс сансрын нисэгчээ Олон улсын сансрын станц руу илгээнэ | 2023-01-02 15:51:51 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | АНКАРА. /Anadolu/. Турк улс Олон улсын сансрын станц руу сансрын нисэгчээ энэ онд илгээхээр бэлтгэж байгаа тухай тус улсын Үйлдвэр, технологийн сайд Мустафа Варанк өнөөдөр мэдэгджээ. “Шаардлагатай бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа бид сансрын нисэгчээ Олон улсын сансрын станц руу 2023 оны хоёрдугаар хагаст илгээж, шинжлэх ухааны судалгаа хийлгэхээр төлөвлөж байна” гэж тэрбээр сансар судлалын үндэсний хөтөлбөрийнхөө хүрээнд хийсэн ажлыг дүгнэхдээ мэдээлсэн байна. Түүний хэлснээр, сансар судлалын үндэсний хөтөлбөрийн хүрээнд Туркийн сансрын агентлагийн боловсруулсан төслүүдийн өртөг зардлыг тооцох, техник-эдийн засгийн үндэслэлийг гаргах ажил хэдийнээ дууссан бол сарыг судлах хөтөлбөр, “Туркийн сансрын нисгэгч ба шинжлэх ухааны хөтөлбөр”-ийг боловсруулах ажил үргэлжилж байгаа ажээ.Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Туркийн Шинжлэх ухаан, технологийн судалгааны зөвлөл (TÜBİTAK) эрдэмтдийг дэмжих хөтөлбөрөөр дамжуулан сансрын шинжлэх ухааны салбарт 169 хүнд 40.9 сая турк лирийн (2.2 сая ам. доллар) дэмжлэг үзүүлсэн гэж Мустафа Варанк хэллээ. Мөн сансар судлалын чиглэлээр 31 төсөлд 30.2 сая турк лирийн (1.6 сая гаруй ам. доллар) хөрөнгө оруулжээ. | https://montsame.mn/mn/read/310660 |
Дэлхий дахинд 2023 онд тохиох томоохон үйл явдлууд | 2023-01-02 15:44:05 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ПАРИС. /France24/. Их Британийн хаан III Чарльзыг хаан ширээнд залах ёслол, Африкийн Супер лигийн анхны тэмцээн, Испанийн алдарт зураач Пабло Пикассогийн таалал төгссөний 50 жилийн ой зэрэг 2023 онд тохиох томоохон үйл явдлуудыг Францын “FRANCE24” агентлаг нэрлэжээ. Хорват еврод
шилжиж, Шенгений бүсэд нэгдлээХорват улс
Европын Холбоонд 2013 оны долоодугаар сарын 1-ний өдөр гишүүнээр элссэнээсээ хойш есөн
жилийн дараа еврогийн бүсийн 20 дахь, Шенгений бүсийн 27 дахь гишүүн боллоо.
Ингэснээр тус улс евро хэрэглэдэг 19 орон болон Европын Төв банктай санхүүгийн
харилцаагаа улам гүнзгийрүүлэх боломж бүрдэж байна. Мөн еврогийн бүсийн аялагчид еврогоо
Хорватын кунагаар солиулах шаардлагагүй болж байна. Хорватын Ерөнхий
сайд Андрей Пленкович саяхан “AP” агентлагт өгсөн ярилцлагадаа, “Хорват ЕХ-нд
гишүүнээр элссэнээсээ 10 жилийн дараа Шенгений болон еврогийн бүсэд нэгэн өдөр нэгдсэн түүхэн дэх цорын ганц улс болохын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргасныг цохон
тэмдэглээд, үүнээс үүдэн гарах өөрчлөлтүүд нь “манай эдийн засагт үлэмж нөлөө
үзүүлнэ” хэмээн хэлжээ. Харин зарим
хорватчуудын хувьд 1991 оны зургаадугаар сарын 25-нд тусгаар тогтнолоо зарласнаасаа хойш хэрэглэж эхэлсэн мөнгөн дэвсгэртээсээ
үе шаттайгаар татгалзах өөрчлөлтөд дурамжхан хандаж байна. Тэд мөн бизнес
эрхлэгчид кунагаас евро руу хөрвүүлэх явцад үнэ өсөх вий гэдэгт санаа
зовж байгаагаа илэрхийлж байна.Пабло Пикассогийн
таалал төгссөний 50 жилийн ойИспанийн алдарт
зураач Пабло Пикассогийн таалал төгссөний 50 жилийн ой энэ онд тохионо. Тэрбээр
1973 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр таалал төгссөн билээ. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан зохион
байгуулах “1973-2003 Picasso Celebration” хэмээх үйл ажиллагаанд Европ, АНУ-ын олон музей оролцох бөгөөд үзэсгэлэн, арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Мөн ЮНЕСКО-гийн төв байранд “Пикассо
21 дүгээр зуунд: түүхэн болон соёлын асуудлууд” сэдвийн хүрээнд олон улсын симпозиум 12 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд болно. Их Британийн хаан III
Чарльзыг хаан ширээнд залах ёслолIII Чарльзыг хаан
ширээнд залах ёслол Вестминстерийн сүмд тавдугаар сарын 6-ны өдөр болно. Энэхүү ёслол нь 1953 оны
зургаадугаар сарын 2-ны өдөр хатан хаан II Элизабетыг хаан ширээнд залах ёслол болсноос 70 жилийн дараа
болох юм. “Хаан ширээнд залах ёслол нь эртний уламжлал, сүр
жавхлант байдалд тулгуурлан эзэн хааны өнөөгийн үүргийг тусгаж, ирээдүйг харсан
шинжтэй байна” гэж Букингемийн ордны мэдэгдэлд цохон тэмдэглэжээ. Ордны эх сурвалжуудын мэдээлснээр,
эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор ёслолыг цомхон зохион байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал,
хатан хааныг хаан ширээнд залах ёслол гурван цаг үргэлжилж байсан бол энэ удаа
нэг цаг болгон богиносгож, зочдын тоог 8000-аас 2000-д хүргэж бууруулах ажээ. Туркийн бүх
нийтийн сонгууль
Туркийн Ерөнхийлөгч
Режеп Тайип Эрдоганы дэмжигчдийн тоог буурахад нөлөөлж буй эдийн засгийн хямрал
үргэлжилж байгаа энэ үед Туркийн сонгогчид зургаадугаар сарын 18-ны өдөр сонгуульд саналаа өгнө. “Р.Эрдоганы автократ засаглал улс төрд үргэлжлэх эсэхийг шийдвэрлэх тул түүхэн сонгууль болно” гэж Сан-Диегогийн их сургуулийн
улс төрийн шинжлэх ухааны профессор Ахмет Куру нийтлэлдээ бичсэн байна. Эмэгтэйчүүдийн хөл
бөмбөгийн ДАШТ Австрали, Шинэ Зеландад болноАвстрали, Шинэ
Зеланд 2023 оны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ долоодугаар сарын 20-ноос
наймдугаар сарын 20-ны өдрүүдэд есөн хотдоо хамтран зохион байгуулна. Нийт 32
баг хурд хүчээ зорих энэхүү тэмцээн нь эмэгтэйчүүдийн хамгийн том хөл бөмбөгийн
ДАШТ болно гэдгээрээ онцлогтой. Эхний тоглолт Шинэ Зеландын Окленд хотын “Eden” цэнгэлдэх хүрээлэнд Шинэ Зеланд, Норвегийн шигшээ
багуудын хооронд өрнөх бол сүүлийн тэмцээн Сидней хотод “Stadium
Australia” цэнгэлдэх хүрээлэнд
болно. Африкийн Супер
лигийн тэмцээнОлон улсын хөл
бөмбөгийн холбооны тэргүүн Жианни Инфантино 2019 оны 11 дүгээр сарын 29-ний
өдөр анх танилцуулсан Африкийн Супер лигийн анхны тэмцээн 2023 оны наймдугаар
сард болно. Африкийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн Патрис Моцепе, “Энэхүү
тэмцээнийг Африкийн хөл бөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөм
төслүүдийн нэг” хэмээн тодорхойлжээ. Тус холбоо тэмцээнд нийт 200 сая ам.долларын
хөрөнгө оруулна. Эрэгтэйчүүдийн регбигийн
ДАШТ Францад болноФранцад есдүгээр
сарын 8-наас 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд болох эрэгтэйчүүдийн регбигийн 10
дахь удаагийн ДАШТ-д 20 орон оролцоно. Энэхүү тэмцээн “Stade of France” цэнгэлдэх хүрээлэнд Франц, Шинэ Зеландын
тоглолтоор эхэлнэ. Парисын хойд хэсэгт орших уг цэнгэлдэх хүрээлэнд тэмцээний
сүүлийн тоглолт мөн болно. Чили регбигийн ДАШТ-д анх удаагаа оролцох бол
Португал 16 жилийн дараа түүхэндээ хоёр дахь удаагаа оролцох ажээ. “NASA”-гийн “OSIRIS-REx” эргэн ирнэ“Osiris-Rex” нь солироос дээж цуглуулсан АНУ-ын
Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэх судлах төвийн /NASA/ анхны төхөөрөмж юм. Дэлхийгээс
2016 оны есдүгээр сарын 8-ны өдөр хөөрсөн энэхүү аппарат Бенну
солирт 2018 оны 12 дугаар сарын 3-нд хүрч очжээ. Улмаар 2020 оны 10 дугаар
сарын 20-нд дээж цуглуулсан бөгөөд ирэх оны есдүгээр сарын 24-ний өдөр эх
дэлхийдээ эргэн ирэх төлөвтэй байна. Энэхүү судалгаа нь эрдэмтдэд гаргууд
хэрхэн үүссэн, амьдрал хэрхэн эхэлсэн, ирээдүйд дэлхийд нөлөөлж болзошгүй солируудын
талаар илүү сайн судлахад тус дөхөм болох ажээ. АНЭУ “COP28” бага хурлыг зохион байгуулнаЕгипетэд болсон Уур
амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцод
нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 27 дахь удаагийн чуулганаар /COP27/ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, олборлодог түлшний
хэрэглээг зогсоох чиглэлд ахиц дэвшил гараагүйд сэтгэл дундуур байгаагаа
Францын Эрчим хүчний шилжилтийн асуудал эрхэлсэн сайд Аньес Панье-Рунашер
мэдэгдэж байв. Харин энэ оны “COP28” чуулганыг АНЭУ 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын
12-ны өдрүүдэд Дубай хотноо зохион байгуулах бөгөөд “COP”-ыг зохион байгуулсан
Ойрхи Дорнодын хоёр дахь орон болох юм.
АНЭУ-ын Ерөнхийлөгч,
шейх Мохаммед Бин Заид Аль Нахаян 11 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ,
“бидэнд ганцхан гараг бий гэдгийг оюун санаандаа тунгаан нягт хамтран ажиллах зайлшгүй
шаардлага тулгараад байгааг” цохон тэмдэглээд, “COP28” нь манай улсын хувьд 2023
оны хамгийн чухал үйл явдал болно гэдгийг онцлон хэлжээ. АНЭУ нь Ойрхи Дорнод,
Хойд Африкийн орнуудаас Парисын гэрээг соёрхон баталсан анхны улс бөгөөд 2050
он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа тэглэх зорилт дэвшүүлээд байгаа юм. | https://montsame.mn/mn/read/310656 |
Цөмийн хаягдлыг газрын гүнд хадгалах дэлхийн анхны байгууламж Финландад ашиглалтад орно | 2023-01-02 13:38:29 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ХЕЛЬСИНКИ. /Nature/. 2015 онд Финланд улсын засгийн газар цөмийн хаягдлыг газрын гүнд хадгалах агуулах барих шийдвэрийг гаргасан анхны засгийн газар болж байсан бол уг байгууламж энэ онд ашиглалтад орох гэж байна. Дээрх шийдвэрийг гаргахын өмнө тохиромжтой газрыг 30 жил эрж хайсан бөгөөд олон жилийн эрэл хайгуулын дүнд Финланд улс баруун өмнөд эргээсээ холгүй орших Олкилуото арлыг цөмийн хаягдал хадгалахаар сонгожээ. Нийтдээ 6500 хүртэл тонн цацраг идэвхт ураныг зэс саванд хийсний дараа шавраар хучиж, газрын хөрснөөс 400 метрийн гүнд боржин хавтангуудын дунд хадгалах юм. Агуулах дүүрсний дараа энэхүү хонгилыг битүүмжлэх бөгөөд тэр үеэс хэдэн зуун мянган жилийн дараа цацрагийн идэвхжил аюулгүй түвшинд хүрнэ гэж тооцоолжээ. Финландын эрдэмтэд цөмийн хаягдал хадгалах байгууламжийг нээхээр ажиллаж байгаагаас гадна, хүний геномыг засварлах, Альцгеймерийн өвчнийг эмчлэх арга, түүнчлэн хумхаа, сүрьеэ, бэлгийн хомхой өвчний вакцин бүтээх арга замыг эрчимтэй судалж байгаа ажээ. | https://montsame.mn/mn/read/310648 |
“Долоогийн бүлэг”-ийн дээд түвшний уулзалтад Украины Ерөнхийлөгчийг урихаар төлөвлөж байна | 2023-01-02 11:42:07 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ТОКИО. /Nikkei/. Японы эрх баригчид тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Хирошима хотод болох “G7” буюу “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг цахим хэлбэрээр оролцохыг урихаар төлөвлөж байна гэж “Nikkei” сонин мэдээлжээ. Япон улс нь өнгөрсөн онд Германд болсон дээд хэмжээний уулзалтын нэгэн адил, түүнчлэн “Долоогийн бүлэг”-ийг даргалж буй орны хувьд Украины асуудлыг эрчимтэй хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. В.Зеленскийн хэлэх үг “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчдыг Украины өнөөгийн нөхцөл байдалтай танилцуулна гэж Токио үзэж байгаа аж. "Японы эрх баригчдын хувьд Украины асуудлаар “G7”-ийн орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулах нь Хятад, Тайванийн хооронд гарч болзошгүй зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэхэд чухал алхам юм. Ийм мөргөлдөөн гарсан тохиолдолд Япон улс шууд татагдан орж, АНУ, Европын орнуудын хамтаар ОХУ-д хэрэгжүүлсэнтэй адил Хятадын эсрэг түргэн шуурхай, хатуу хариу арга хэмжээ авна гэж Японы эрх баригчид үзэж байна" гэж “Nikkei” сонинд бичжээ. “G7”-ийн дээд хэмжээний уулзалтад Украинаас гадна, энэ онд "Хорийн бүлэг"-ийг /G20/ даргалж байгаа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Зүүн-Өмнөд Азийн орнуудын холбоог /АСЕАН/ даргалах үүргийг хүлээн авсан Индонезын Ерөнхийлөгч Жоко Видодо нарыг урихаар төлөвлөж байна. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нэгдүгээр сарын эхний хагаст “G7”-ийн орнуудад айлчлахаар төлөвлөж байна. Тэрбээр айлчлалаа нэгдүгээр сарын 8-ны орчимд эхлүүлж, Их Британи, Франц, Итали, Канадад айлчлах бөгөөд нэгдүгээр сарын 13-нд АНУ-д хүрэлцэн очих төлөвтэй байна. | https://montsame.mn/mn/read/310636 |
БНАСАУ Япон тэнгис рүү баллистик пуужин харважээ | 2023-01-02 11:40:45 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ Япон тэнгис рүү гурван баллистик пуужин
харваснаасаа хойш нэг хоногийн дараа ням гарагт тус тэнгис рүү дахин баллистик
пуужин харвасан талаар БНСУ-ын цэргийнхэн мэдээлэв."БНАСАУ сүүлийн
хоёр өдөрт “зэрэг галлагч хэт том тийрэлтэт систем” туршсан бөгөөд бямба гарагт
гурван сум байгаа оносон" гэдгийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/
уламжилжээ. БНСУ-ын Штабуудын
дарга нарын хорооны мэдээлснээр, Пёньян хотын Рёнсон бүсээс 2:50 цагийн орчимд харвасан пуужин 400 гаруй км
зайд нисэж далайд унасан байна. БНАСАУ шинэ оны
эхний өдөр пуужин харвах нь тун ховор тохиолдол юм. “KCNA” агентлаг зэрэг галлагч хэт том тийрэлтэт систем
нь тактикийн зориулалттай цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай гэж мэдээлжээ. Японы Батлан
хамгаалахын сайд Хамада Ясүказүгийн мэдэгдсэнээр, пуужин 350 км зайд нисэж
Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бөгөөд нислэгийн дээд өндөр нь
100 км байжээ. Нисэх онгоц, хөлөг онгоцонд ямар нэгэн хохирол учирсан талаар
мэдээлэл байхгүй гэж Японы Засгийн газрын төлөөлөгч хэлсэн байна. Токиогийн засаг
захиргаа Бээжин хот дахь Японы Элчин сайдын яамаараа дамжуулан сүүлд явуулсан
туршилттай нь холбогдуулан БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлсэн байна. АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлал мэдэгдэхдээ, эдгээр үйлдэл нь
Пёньяны хууль бус үй олноор хөнөөх зэвсэг
болон баллистик пуужингийн хөтөлбөрүүдийн тогтвортой байдлыг алдагдуулах үр
дагаврыг тодоор харуулж байна гэдгийг онцолжээ. Мөн БНСУ, Японыг батлан хамгаалах Вашингтоны үүрэг амлалт “төмөр мэт бат
бөх хэвээр байгааг” цохон тэмдэглэсэн байна.Японы Ерөнхий сайд Кишида Фүмио олон
нийтэд шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай хүргэж, нисэх онгоц, хөлөг онгоцнуудын
аюулгүй байдлыг хангаж, болзошгүй нөхцөл байдалд бэлтгэлтэй байхыг холбогдох
албаныханд үүрэг болгожээ.
БНАСАУ өнгөрсөн онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчин түүхэндээ
хамгийн олон буюу 37 удаагийн пуужингийн туршилт явуулсан байна. | https://montsame.mn/mn/read/310638 |
Их Британи ОХУ-аас шингэрүүлсэн хий импортлохоо зогсоожээ | 2023-01-02 09:14:30 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ЛОНДОН. /RT/. Их Британи нэгдүгээр 1-нээс эхлэн ОХУ-аас шингэрүүлсэн байгалийн хий импортлохоо зогсоосныг тус улсын Гадаад хэргийн яам ням гарагт твиттер хуудсандаа мэдээлжээ. 2022 онд Их Британи Оросоос 3.12 тэрбум шоо метр хий импортолсон нь энэ төрлийн түлшний нийт хэрэглээнийх нь 4 хувьтай тэнцэх хэмжээ юм. Украинд ОХУ-ын цэрэг дайны ажиллагаа эхэлсний дараа Их Британи Оросын хийн импортыг огцом бууруулсан билээ. 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ОХУ-аас шингэрүүлсэн байгалийн хий импортлохоо бүрмөсөн зогсоох төлөвлөгөөтэй байгаагаа Их Британийн эрх баригчид өмнө нь зарласан. Тус улс жилд дунджаар 75 тэрбум орчим шоо метр хий хэрэглэдэг байна. | https://montsame.mn/mn/read/310629 |
Дэлхий дахин шинэ жилийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ | 2023-01-02 08:56:16 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ЛОНДОН. /BBC/. Дэлхий
дахин “COVID-19” цар
тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд цомхон хүрээнд тэмдэглээд байсан
шинэ жилийн баяраа өргөнөөр тэмдэглэн өнгөрүүллээ.АНУ,
Бразил, Аргентин, Карибын тэнгисийн орнуудад шинэ жилийн баярыг тохиолдуулан
томоохон арга хэмжээнүүд зохион байгуулсан бол Европ, Африк, Азийн орнуудад
шинэ он айлчлан ирж буйг угтан ёслолын буудлага хийжээ. Хятадад коронавирусний
халдвартай тэмцэхээр авч хэрэгжүүлж байсан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг
саяхан цуцалсан тул иргэд олноороо цуглан баяраа тэмдэглэсэн байна. Саяхныг
хүртэл тус улсад “ковидыг тэглэх” бодлогыг мөрдөж, хатуу хөл хорио тогтоож
байв. Гэсэн хэдий
ч “COVID-19”-ийн өвчлөл сүүлийн үед орон даяар нэмэгдэх болоод байгаа бөгөөд олон улс орон Хятадаас ирэх хүмүүст
зорчих хөдөлгөөний тодорхой хязгаарлалтуудыг тогтоож, хамгийн сүүлд Австралийн
эрх баригчид ийм шийдвэрийг гаргаад байна. Тайванийн Ерөнхийлөгч
Цай Инвэнь шинэ жилийн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ, Хятадад
сүүлийн үед нэмэгдэх болоод буй халдварын тархалттай тэмцэхэд тусламж дэмжлэг
санал болгож буйгаа илэрхийлжээ. Харин Лондон
хотод хатан хаан Элизабетийн дурсгалд зориулсан дроны үзүүлбэр үзүүлсэн бол
Эдинбургийн олон мянган оршин суугч сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаагаа "Хогманай" баяраа өргөнөөр тэмдэглэсэн байна. Үүнээс гадна Лондонд
“London Eye” алсыг харагчийг
Украины далбааны өнгө болох хөх, шар өнгөөр гэрэлтүүлсэн байна.Харин Украинд
шөнө дунд агаарын түгшүүр зарлаж, Киев дахин цохилтод өртсөн талаар холбогдох албаныхан
мэдээлжээ. Одоогоор хэн нэгэн хүн гэмтэж бэртсэн талаар мэдээлэл алга байна. ОХУ-ын
Ерөнхийлөгч Владимир Путин, Украины төрийн тэргүүн Владимир Зеленский нар шинэ
жилийн баярын мэндчилгээ дэвшүүлсний дараа дээрх явдал болжээ. В.Путин цэргүүдийн
өмнө зогсон мэндчилгээ дэвшүүлэхдээ улс орны ирээдүй эрсдэлд ороод байгааг
тэмдэглэсэн байна. Өдгөө 70 настай
төрийн тэргүүн Украин дахь цэргүүддээ хандан хоёрдугаар сараас хойш гаргасан
хүчин чармайлтыг нь сайшаагаад, “түүхэн үнэн” та бүхний талд байна хэмээн
хэлжээ.Харин В.Зеленский
Оросын иргэдэд хандан эх хэлээр нь, “Ерөнхийлөгч чинь та бүхний ард нуугдаж,
улс орон, ирээдүйг чинь галдан шатааж байна” гэж хэлсэн байна. Мөн Украины цэргүүд “ялалт”-д хүрэх хүртлээ тулалдана гэдгийг ард түмэндээ
тангараглажээ.Үүнээс гадна
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхээ
амласан байна. Тэрбээр мөн шинэ оны эхний өдөр баллистик пуужин туршжээ.
Хорват улс 2023
оны эхний өдрөөс Европын визгүй зорчих бүс болох Шенгений бүс болон еврогийн бүсэд нэгдлээ. | https://montsame.mn/mn/read/310628 |
Израил ажиглалтын хиймэл дагуул хөөргөжээ | 2022-12-31 13:27:38 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | ЙЕРУСАЛИМ. /The
Jerusalem Post/. АНУ-ын Калифорни
муж улс дахь Ванденберг баазаас “EROC-С3” ажиглалтын хиймэл дагуулыг баасан гарагт амжилттай хөөргөсөн талаар Израилын
“Israel
Aerospace Industries” төрийн
өмчит корпораци мэдэгджээ.“Өнөөдөр “EROS-C3”
хиймэл дагуулыг хөөргөсөн нь Израилын сансар судлалын салбарын томоохон
төлөөлөл болох “IAI” корпорацийн дэвшилтэт технологийн хүчин чадавхийн дараагийн
илэрхийлэл болж байна” гэж тус корпорацийн тэргүүн, гүйцэтгэх захирал Боаз Леви
цохон тэмдэглэжээ.
Хиймэл
дагуул дэлхийн тойрог замд амжилттай орж, станц руу мэдээлэл дамжуулж эхэлсэн гэдгийг тэрбээр онцолжээ. “IAI” нь технологийн ололт амжилт, шинжлэх ухааны
судалгаа, ирээдүйн сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын харьяа агентлаг, эрдэм шинжилгээний байгууллагууд, мөн дотоод, гадаадын төрийн бус
байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай
хамтран ажилладаг байна. | https://montsame.mn/mn/read/310613 |
К.Роналду Саудын Арабын “Аль-Наср” клубтэй гэрээ байгуулжээ | 2022-12-31 12:18:15 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | ЭР-РИЯД. /AFP/.
Саудын Арабын “Аль-Наср” клуб Португалын хөлбөмбөгчин Криштиану
Роналдутай баасан гарагт гэрээ
байгуулсан талаараа мэдэгдлээ.Өдгөө 37 настай К.Роналду
2025 оны зургаадугаар сар хүртэл тус клубт тоглох гэрээ байгуулсан байна. Манчестер
Юнайтед, Реал Мадрид, Ювентус клубт харьяалагдаж байсан тэрбээр өөр улс орны
өөр лигийн клубт шинэ туршлага хуримтлуулахыг тэсэн ядан хүлээж байгаагаа
илэрхийлжээ.
“Аль-Наср” клуб К.Роналдугийн
7 дугаарын цэнхэр, шар өнгийн өмсгөл барин авхуулсан гэрэл зургийг “шинэ гэртээ
тавтай морил” хэмээх үгийн хамтаар “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна. | https://montsame.mn/mn/read/310611 |
В.Путин Ши Жиньпинийг ОХУ-д ирэх хавар айлчлахыг урилаа | 2022-12-31 11:49:45 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | МОСКВА. /Reuters/.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын
дарга Ши Жиньпинийг Москвад 2023 оны хавар төрийн айлчлал хийнэ гэдэгт найдаж байгаагаа
баасан гарагт түүнтэй цахимаар уулзах үеэрээ илэрхийлжээ.Энэхүү айлчлал нь
“Орос-Хятадын харилцааны ойр дотно, нягт байдлыг дэлхий дахинд илтгэн харуулна”
гэж В.Путин хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. Ойролцоогоор найман минут үргэлжилсэн цахим
уулзалтын үеэр Оросын төрийн тэргүүн хоёр орны харилцаа нь олон улсын
тогтворжуулах чухал хүчин зүйлийн хувьд улам бэхжиж буйг онцлоод, цэргийн
хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлсэн байна. Үүний хариуд Ши
Жиньпин, Хятад улс дэлхийн хэмжээнд “хүнд хэцүү” нөхцөл байдал үүсээд байгаатай
холбогдуулан Оросын талтай стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн
байна гэв. Барууны орнууд ОХУ-ын эсрэг урьд өмнө байгаагүй хориг арга
хэмжээнүүдийг тогтоогоод байгаа бол Хятад улс Москвагийн цэргийн ажиллагааг
зэмлэн буруушаахаас зайлсхийж, харин энх тайвныг тогтоох хэрэгтэй гэдгийг цохон
тэмдэглэж байгаа юм.
Мөргөлдөөн эхэлснээс
хойш Оросоос Хятад руу эрчим хүчний экспорт нэмэгдэж, өдгөө Орос нь Хятадын хамгийн
том газрын тосны нийлүүлэгч болжээ. Гэхдээ Бээжингийн засаг захиргаа барууны
орнуудыг Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахад хүргэж болохуйц тусламж
үзүүлэхээс зайлсхийж байгаа ажээ. | https://montsame.mn/mn/read/310609 |
БНАСАУ Япон тэнгис рүү гурван баллистик пуужин харважээ | 2022-12-31 10:27:13 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ПЁНЬЯН. /Kyodo/.
БНАСАУ өнөө өглөө Япон тэнгис рүү гурван
баллистик пуужин харвасан талаар Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.Нийслэл Пёньян
хотын зах орчмоос 08:00 цагийн үед харвасан пуужин 350 орчим км зайд нисэж,
Солонгосын хойгийн зүүн эргийн орчимд унасан бөгөөд нислэгийн дээд өндөр нь 100
км байсан гэж тус яам мэдээлжээ. БНАСАУ 2022 он
гарсаар 37 дахь удаагаа пуужин харвасан нь энэ юм. Ингэснээр энэ онд түүхэндээ хамгийн
олон удаа туршилт явуулаад байна. Тус улс хамгийн сүүлд 12 дугаар сарын 23-ны
өдөр пуужин харваад байв. Цэнэгт хошуунууд Японы
эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бололтой байгаа бөгөөд нисэх онгоц,
хөлөг онгоцонд ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл байхгүй гэж яамны мэдэгдэлд
дурджээ. Ерөнхий сайд Фүмио
Кишида олон нийтэд шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай хүргэж, нисэх онгоц,
хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангаж, болзошгүй нөхцөл байдалд бэлтгэлтэй
байхыг холбогдох албаны төлөөлөгчдөд үүрэг болгосон талаар түүний ажлын
албанаас мэдэээлсэн байна. Японы Засгийн
газар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн үйлдлийг эсэргүүцэж
байгаагаа Бээжин хот дахь Элчин сайдын яамаараа дамжуулан БНАСАУ-д илэрхийлжээ.
Мөн АНУ-ын
Энэтхэг, Номхон далайн командлал мэдэгдэхдээ, БНАСАУ-ын үйлдэл АНУ-ын цэргийн
бие бүрэлдэхүүн, нутаг дэвсгэр, мөн Япон болон бусад холбоотнуудад шууд аюул
занал учруулаагүй гэдгийг тэмдэглээд, харин Пёньяны хууль бус үй
олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрүүдийн тогтвортой
байдлыг алдагдуулах үр дагаврыг тодоор харуулж байна гэдгийг онцолсон байна. | https://montsame.mn/mn/read/310608 |
2022 он: Дэлхийн анхааралд байсан онцлох үйл явдлууд | 2022-12-31 08:38:35 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | УЛААНБААТАР. /МОНЦАМЭ/. Улиран одож буй 2022 онд дэлхий дахины анхаарлыг хамгийн их татсан үйл явдлуудыг МОНЦАМЭ агентлаг нэрлэж байна.Дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрлээ Дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрснийг НҮБ 11 дүгээр сарын 15-нд мэдээллээ. 2010 онд 7 тэрбумд хүрснээсээ хойш ийнхүү 11 жилийн дараа дахин нэг тэрбумаар нэмэгдэж байна.XX дугаар зууны дунд үед хурдацтай өссөн дэлхийн хүн ам 2037 онд 9 тэрбум, 2080 онд 10.4 тэрбум хүрээд 2100 он хүртэл тогтвортой байх тооцоог НҮБ гаргажээ.Сүүлийн 200 жилийн хугацаанд дэлхийн хүн ам 8 дахин өссөн байна. Жишээлбэл, 1900-аад оны эхээр манай гараг дээр ердөө 1.6 тэрбум хүн амьдарч байсан бол 2000-аад оны эхээр 6 тэрбум, 2011 онд 7 тэрбумуулаа болжээ. Ийм хурдацтай өссөний шалтгааныг анагаах ухааны хөгжил, ариун цэврийн байгууламжийн дэвшил, ундны усны хүртээмж нэмэгдсэн болон вакцинжуулалтад өргөн цар хүрээтэй хамрагддаг болсонтой холбон тайлбарлаж байна.Хүн амын тоо тогтмол нэмэгдэж байгаа хэдий ч өсөлтийн хурд сүүлийн үед удааширчээ. 2022-2050 оны хооронд 60 гаруй орны хүн амын тоо “төрөлтийн түвшин буурч байгаатай холбоотойгоор” 1 хувь ба түүнээс дээш хувиар буурна гэж шинжээчид таамаглаж байна. НҮБ-ын тооцоолсноор, 2050 он хүртэл дэлхийн хүн амын өсөлтийн талаас илүү хувь нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Египет, Этиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин, Танзани гэсэн найман улсад төвлөрөх ажээ. Хүн төрөлхтөн Хатан хаан II Элизабет хийгээд Абэ Шинзог үдэвИх Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын түүхэнд хаан сэнтийд хамгийн удаан заларсан Цог Жавхлант Хатан хаан II Элизабет есдүгээр сарын 8-нд Шотланд дахь Балморал шилтгээндээ 96 насандаа таалал төгсөв. II Элизабет 1952 оны хоёрдугаар сарын 6-нд эцэг VI Жорж хааныг нас барсны дараа хатан хаан болсон юм. Элэнц эмээ, хатан хаан Викториа нь 1837-1901 он хүртэл 63 жилийн турш төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэсэн бол Элизабет Хатан хааны сэнтийд 70 жил заларсан ёслолоо дөрөвдүгээр сард хийгээд байв.Хатан хаан II Элизабет хаан сэнтийд залрах хугацаанд дайны дараах хэмнэлтийн үе, эзэнт гүрнээс Хамтын нөхөрлөлд шилжих шилжилт, Хүйтэн дайны төгсгөл хийгээд Их Британи Европын Холбоонд элссэн болон гарсан түүхэн үйл явдлууд болж, 15 Ерөнхий сайд солигджээ. Эрхэмсэг хатан хаантай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслол есдүгээр сарын 19-нд болж, 200 орчим улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд зэрэг дээд, өндөр түвшний 500 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаан Улсын шинэ хаанаар ууган хүү III Чарльзыг нь өргөмжилсөн юм.Энэ үйл явдлаас яг хоёр сарын өмнө буюу долоодугаар сарын 8-нд дэлхий дахинаа алдаршсан улстөрч, Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо Японы баруун нутгийн Нара хотод сонгуулийн кампанит ажлын үеэр үг хэлж байхдаа бууны суманд өртөн амиа алдсан юм. Түүнтэй салах ёс гүйцэтгэх төрийн оршуулгын ёслол Токио хотноо есдүгээр сарын 27-ны өдөр болов. Энэхүү ёслолд дэлхийн 200 орчим улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн 4000 гаруй хүн оролцлоо. Гэмт этгээдийг хэргийн газарт нь баривчилсан бөгөөд сэжигтэн мэдүүлэхдээ, "А.Шинзог нягт холбоотой гэж боддог шашны бүлэглэлд дургүй байсан. Ээж нь уг бүлэглэлд их хэмжээний мөнгө хандивласан нь гэр бүлийнх нь аж амьдралд ноцтой хохирол учруулсан" гэжээ. А.Шинзогийн амиа алдсан хэрэгт холбогдож буй “Эв нэгдлийн сүм” гэгддэг шашны байгууллага нь дагагчдадаа эд зүйл худалдан авахыг албаддаг гэж буруутгагдсан ба уг байгууллагын улс төрийн хамаарал, тэр дундаа эрх баригч Либерал Ардчилсан намынхантай холбоотой эсэх асуудал Японы олон нийтийн анхаарлын төвд ороод байна.James Webb: Орчлонт ертөнцийн өнгийг хамгийн тод өнгөөр харуулавХэт улаан туяагаар ажилладаг сансрын дурайн авайнуудаас хамгийн “хүчирхэг” нь гэгдэж буй “James Webb”-ийн авсан сансрын уудмын анхны өнгөт зургийг долоодугаар сарын 11-нд олон нийтэд танилцууллаа. Энэхүү зургийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус улсын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ төлөөллүүдийн хамт танилцуулж, хүн төрөлхтөн сансар судлалдаа асар том алхам хийснийг зарлав.NASA уг телескопоос ирсэн бусад зургуудыг үргэлжлүүлэн танилцуулсаар байгаа юм. Тухайлбал, хамгийн эртний хоёр галактикийг хамгийн тод томруун буулгасан зургийг энэ оны 11 дүгээр сард олон нийтэд дэлгэсэн. Эдгээр галактик нь Их тэсрэлтээс хойш 350 сая ба 450 сая жилийн дараа үүсжээ. “James Webb” мөн Далайн ван гаргийн цагаригийн тод зураг зэрэг манай Нарны аймгийн тод зургуудыг дэлхийд илгээгээд байна. Энэ зургууд нь одон орон судлаачдад гаргуудын бүтэц, үүслийг илүү сайн судлах боломжийг олгох юм. Сансрын энэхүү дуран авай нь өмнөх үеийнхээ дурангаасаа даруй 100 дахин илүү хүчтэй бөгөөд бүтээх ажил 1990-ээд оны сүүлээр эхэлж, 2021 оны сүүлээр албан ёсоор ажиллуулж эхэлсэн юм. 6.5 м-ийн голчтой толь суурилуулсан уг дуран авайгаар эрдэмтэд Их тэсрэлтийн дараа үүссэн Орчлонт ертөнцийн хамгийн эртний одод, галактикуудыг судлахаас гадна амьдрал байх боломжтой гаргуудыг хайхад ашиглахаар төлөвлөж байна.Хүнийг саран дээр авчирсан сансар огторгуйн "Аполлон" хөтөлбөрийн дарга Жеймс Уэббийн нэрээр нэрлэсэн энэ дуранг 2021 оны 12 дугаар сард Францын Гвиан муж дахь “Куру” сансрын буудлаас “Ariane 5” зөөгч пуужингаар хөөргөсөн билээ.Дэлхийн шинэ хямрал: Орос, Украины дайн2022 оны хоёрдугаар сарын 24-ний өглөө ОХУ-ын талаас Украины цэргийн дэд бүтэц, агаарын довтолгооноос хамгаалах системүүдийн байрлал, цэргийн нисэх буудлуудад цохилт өгснөөр Орос, Украины дайн эхэллээ. Оросын энэ үйлдлийг дэлхийн хамтын нийгэмлэгийн ихэнх улс орон, олон улсын байгууллагууд эрс буруушааж, АНУ, Европын Холбоо, Япон тэргүүтэй олон улс ОХУ-д хатуу хориг арга хэмжээ авсаар байна. Орос, Украины дайны үр дагавар дэлхий нийтийг эрчим хүчний хямралд оруулж, үүнээс улбаатай инфляц, үнийн хөөрөгдөл хөгжиж буй орнууд төдийгүй, хөгжингүй орнуудын эдийн засагт нөлөөлсөөр байна. Дайны эхэн үед ОХУ, Украин мөргөлдөөнийг дипломат арга замаар шийдвэрлэхийг оролдож хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй юм. Улмаар тавдугаар сарын 17-нд талууд хэлэлцээгээ зогсоож байгаа тухай мэдэгдэв. Украин, Орос нь дэлхийн үр тарианы хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогчдын тоонд ордог. Дайны улмаас Украины боомтууд хаагдсанаас үүдэн дэлхийн хүнсний хямрал үүсэх эрсдэл үүсээд байсан ч НҮБ, Туркийн талын зуучилсан гэрээ нөхцөл байдлыг намжаагаад байгаа юм.Түүнчлэн Орос, Украины дайны улмаас Европын улсууд үндэсний аюулгүй байдлын стратегиа шинэчлэн боловсруулах, батлан хамгаалах зардлаа өсгөх, зэвсэг, техник хэрэгсэл худалдан авах, цэргийн албан хаагчдынхаа тоог өсгөх замаар үндэсний батлан хамгаалах, цэргийн хүчин чадлаа бэхжүүлэх арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх боллоо.Орос,Украины дайн эхэлснээс хойш Умард Атлантын эвсэлд элсэхийг дэмжиж буй финландчууд, шведүүдийн тоо эрс өсөж, төвийг сахих бодлогыг 200 гаруй жилийн турш баримталж ирсэн Швед, дэлхийн II дайнаас хойш төвийг сахигчийн статустай байгаа Финланд гэсэн Скандинавийн хойгийн хоёр улс НАТО-д элсэх хүсэлтээ тавдугаар сарын 18-нд гаргасан нь олон улсын ажиглагчдын анхаарлыг хамгийн ихээр татлаа.Спортын ертөнцөд бүтээсэн түүх: Хөл бөмбөгийн ДАШТ ба Өвлийн олимпӨвлийн олимп-2022 наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд “Нийтлэг ирээдүйн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулагдлаа. Өвлийн олимпын наадмыг зохион байгуулахдаа БНХАУ нь шинжлэх ухаан технологийн ололт инновац шингэсэн, ногоон, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчиндоо ээлтэй байх даян дэлхийн орчин үеийн хөгжлийн хандлагыг илүүтэй ашигласан нь онцлогтой байлаа. Түүнчлэн коронавирусний цар тахалтай холбоотойгоор урьд хожид байгаагүй аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэнээрээ онцлог байв. Мөн Бээжин хот нь зуны /2008/ болон өвлийн олимпын наадмын аль алиныг зохион байгуулсан түүхэн дэх анхны хот болж түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ. “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд 2871 тамирчин спортын 15 төрлөөр 109 тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос Норвег, Герман, Хятад медалийн чансааг тэргүүлэв. Харин Паралимпын наадам Бээжин, Яньцин болон Жанчхүү гэсэн гурван газар гуравдугаар сарын 4-нөөс эхлэн есөн өдөр үргэлжилж, зургаан спортын төрлөөр 78 тэмцээн уралдаанд 46 улс орны 600 орчим тамирчин өрсөлдлөө. Зохион байгуулагч Хятад улсын баг нийт 61 медаль, тэдгээрийн дотор 18 алтан медаль хүртсэнээр паралимпын наадамд медалийн тоогоор тэргүүлсэн бол Украин улс нийт 29 медаль хүртсэнээр хоёрдугаар байрт орлоо. Харин Канад улс нийт 25 медаль хүртсэнээр гуравдугаарт оров. “Бээжин-2022” наадмын хаалтын ёслолын үеэр олимп, паралимпын тугийг 2026 оны өвлийн наадмыг зохион байгуулах Италийн Милан болон Кортина д'Ампеццо хотод гардуулан өглөө.Энэ онд тохиосон спортын бас нэгэн онцлох үйл явдал бол 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 18-нд зохион байгуулагдсан “Катар-2022” хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ байлаа. Түүхэндээ анх удаагаа Арабын оронд, мөн өвлийн улиралд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой энэ удаагийн ДАШТ-д Аргентины шигшээ баг түрүүлж, дэлхийн аваргын цомыг гурав дахь удаагаа хүртлээ. Катарчууд ДАШТ-ийг зохион байгуулахад зориулан цэнгэлдэх хүрээлэн, зам, зочид буудлуудыг бүтээн байгуулахад 220 тэрбум гаруй ам.долларыг зориулжээ. Тив тивийн төлөөлөл болсон шилдэг 32 баг уламжлал ёсоор дөрөв дөрвөөрөө найман хэсэгт хуваагдан Катарын таван хотын найман цэнгэлдэх хүрээлэнд хурд хүчээ сорив. Энэ удаагийн ДАШТ-д Азийн хөл бөмбөгийн холбоог БНСУ, Австрали, Японы шигшээ багууд төлөөлсөн нь тус тивийн удирдах байгууллагын хувьд дээд амжилт болсон юм. Гэвч эдгээр багууд бүгд шөвгийн 16-гийн тоглолтын дараа нутаг буцав. Мөн эмэгтэй шүүгчдийн баг түүхэндээ анх удаа тоглолтыг шүүлээ. Түүнчлэн энэ удаагийн тэмцээн нь шувтаргын шатанд 32 баг тунан үлдэж буй сүүлийн ДАШТ болсон бөгөөд 2026 оноос аваргын цомын төлөө 48 баг өөр хоорондоо өрсөлдөх юм. | https://montsame.mn/mn/read/310602 |
“China Media Group” энэ оны цэргийн гол үйл явдлаар Украин дахь мөргөлдөөнийг нэрлэв | 2022-12-30 17:28:50 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | БЭЭЖИН. /China Media Group/. Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн гол байгууллага болох “China Media Group” улирч буй оны олон улсын цэргийн гол үйл явдлаар Украин дахь мөргөлдөөнийг нэрлэлээ. Цэрэг армийн сэдэвтэй холбоотой, 2022 оны гол арван мэдээний жагсаалтын нэгдүгээрт Украины хямрал бичигдлээ гэж Хятадын төв телевиз өнөөдөр мэдээлжээ. Уг жагсаалтын хоёр, гуравдугаарт, цөмийн зэвсэгтэй таван гүрэн болох Их Британи, БНХАУ, ОХУ, АНУ, Францын нэгдүгээр сард гаргасан хамтарсан мэдэгдэл болон Ж.Байдены засаг захиргаанаас хоёрдугаар сард танилцуулсан “Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн шинэ стратеги” орсон байна. Харин эхний тавд Японы үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн стратеги, мөн ОХУ-ыг эвслийн орнуудад учирч буй гол аюул занал, Хятадыг тэдэнд учирч буй сорилт хэмээн тодорхойлсон НАТО-ийн шинэ стратеги багтжээ. Жагсаалтын зургаадугаар байрт ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас нийтэлсэн Украин дахь АНУ-ын биологийн лабораторитой холбоотой үйл ажиллагааны талаарх баримт бичгүүд оржээ. Дараа нь Казахстан дахь үймээн самуун ба тус улсад явуулсан ХАБГБ-ын ажиллагаа бичигдсэн байна. Цэрэг армитай холбоотой шилдэг 10 мэдээний сүүлийг АНУ-ын ивээл дор Номхон далайд явуулсан “RIMPAC-2022” цэргийн сургуулилалт, сансар огторгуйг цэрэгжүүлэх АНУ-ын үйл явц хурдассан явдал болон НАТО-ийн цөмийн сургуулилалт мушгив. “China Media Group” мөн Коммунист намын ХХ их хурлын үеэр намын Төв Хорооны шинэ Цэргийн зөвлөл байгуулсныг Хятадын дотоодын цэргийн гол үйл явдлуудыг нэрлэжээ. Түүнчлэн Хятадын армийн байлдааны бэлэн байдлыг цогцоор нь бэхжүүлэх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний уриалга, мөн АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлал, энэ айлчлалтай холбогдуулан арлын бүсэд хийсэн Хятадын Ардын Чөлөөлөх Армийн цэргийн сургуулиудыг дотоодын цэргийн гол үйл явдлуудын жагсаалтад оруулсан байна. “China Media Group” нь БНХАУ-ын төрийн өмчит хэвлэл мэдээллийн гол корпорац юм. Түүний бүрэлдэхүүнд Хятадын төв телевиз, олон хэлээр нэвтрүүлгээ цацдаг CGTN телевизийн суваг, Хятадын үндэсний радио, Хятадын Олон улсын радио ордог. | https://montsame.mn/mn/read/310596 |
Хятад, Хонконгийн хөрөнгийн биржийн индекс огцом унажээ | 2022-12-30 16:22:25 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | БЭЭЖИН. /RT/. Хятадын “Shanghai Composite”, “Shenzhen Composite” индексүүд баасан гаргийн арилжаа эхлэхэд 2018 оноос хойших хамгийн огцом хурдацтайгаар унаж, 15.1 хувь ба 21.9 хувиар тус тус буурчээ. Түүнчлэн Хонконгийн “Hang Seng” индекс 15.3 хувиар унаж, 2011 оны түвшинд хүрсэн байна. Харин арилжаа дуусах мөчид Шанхайн хөрөнгийн биржийн байдлыг тодорхойлдог “Shanghai Composite Index” 0.51 хувиар өсөж, 3089.26 нэгж, Шэньжэний хөрөнгийн биржийн гол индекс “Shenzhen Composite” 0.37 хувиар дээшилж, 1975.61 нэгж болсон бол “Hang Seng Index” 19827.5 нэгж болж, 0.44 хувиар өсжээ. 12 дугаар сарын туршид “Shanghai Composite Index” 1.9 хувиар, “Shenzhen Composite Index” 2.1 хувиар буурчээ. Харин дөрөвдүгээр улиралд 2.2 хувь ба 3.3 хувиар тус тус өссөн байна. Хонконгийн “Hang Seng Index” -ийн хувьд 12 дугаар сарын турш 6.6 хувиар, энэ улиралд 15.1 хувиар өсжээ. | https://montsame.mn/mn/read/310588 |
2022 он Их Британийн түүхэн дэх хамгийн дулаан жил болох төлөвтэй байна | 2022-12-30 15:51:32 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ЛОНДОН. /Reuters/. Энэ он Их Британийн түүхэн дэх хамгийн дулаан жил
болж байгаа талаар тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ.Урьдчилсан
мэдээгээр жилийн дундаж температур 2014 онд бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлтээс
давж, цельсийн 9.88 хэмд хүрэх төлөвтэй байна. “Энэ жилийн
дөрвөн улирал бүгд 1884 оноос хойш бүртгэгдсэн хамгийн дулаан 10 улирлын нэгд
багтаж байна. Түүгээр ч зогсохгүй түүхэн дэх хамгийн дулаан 10 жил бүгд 2003
оноос хойш тохиож байна” гэж Цаг уурын хүрээлэнгийн тайланд дурджээ. Ингэснээр 139 жилийн дундаж температурын дээд үзүүлэлт энэ онд шинэчлэгдэх
өндөр магадлалтай байна.“2022 он Их
Британийн түүхэн дэх хамгийн халуун жил болох төлөвтэй байна. Зун хэт халсныг
олон хүн мэдэж байгаа ч жилийн туршид харьцангуй дулаан байсныг онцлох нь
зүйтэй. Энэ оны 12 дугаар сараас бусад бүх сар дунджаас дулаан байсан” гэж Цаг
уурын мэдээллийн үндэсний төвийн дарга Марк Маккарти мэдээлжээ. “Ийнхүү дулаарч
байгаа нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн үр
дагавраар учрах бодит нөлөөлөлтэй нийцэж байна. Хэдийгээр энэ нь цаашид жил бүр
хамгийн дулаан жил болно гэсэн үг биш ч уур амьсгалын өөрчлөлт ирэх жилүүдэд
улам бүр дулаарах магадлалыг нэмэгдүүлсээр байна” гэж тэрбээр ярилаа.
Цаг уурын
хүрээлэн эцсийн тоон үзүүлэлтүүдийг оны эцэст танилцуулах
ажээ. | https://montsame.mn/mn/read/310584 |
“YG” энтертайнмент охидын шинэ хамтлагаа танилцуулна | 2022-12-30 15:21:24 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ | СӨҮЛ. /Yonhap/.
БНСУ-ын “YG” энтертайнмент охидын шинэ хамтлагаа танилцуулна
гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.Тодруулбал, “YG
Next Movement”, 2023 оны нэгдүгээр
сарын 1 хэмээн бичсэн долоон охины дүрс бүхий зурагт хуудсыг нийтэлжээ. “YG” энтертайнментын зүгээс зурагт хуудсан
дээрх долоон охин шинэ хамтлагийн гишүүд болохыг баталсан боловч тэдний нэр,
үндэс угсаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна. Тус энтертайнментыг
шинэхэн хамтлагаа гаргахаар олон жилийн турш бэлдэж байгаа талаар олон
нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсээр ирсэн юм.
“Манай
энтертайнментын дараагийн охидын хамтлаг өдгөө дэлхийг тойрон аялан тоглолтоо хийж буй дэлхийн
хамгийн нэр хүндтэй охидын хамтлаг болох “BLACKPINK”-ийн залгамж халааг авна”
гэж мэдэгдэлд дурджээ. | https://montsame.mn/mn/read/310582 |
Ж.Байден АНУ-ын төсвийн тухай хуульд гарын үсэг зуржээ | 2022-12-30 11:25:45 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд дэмжлэг үзүүлэхэд 45 тэрбум ам.доллар хуваарилахаар тусгасан тус улсын төсвийн тухай хуульд пүрэв гарагт гарын үсэг зурлаа. Энэ нь Ж.Байден Конгрессоос анх хүсэж байсан хэмжээнээс их байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна. 2023 оны есдүгээр сар хүртэлх АНУ-ын нийт төсөв 1.7 их наяд ам.доллар бөгөөд үүний тал хувь нь (858 тэрбум орчим ам.доллар) батлан хамгаалах салбарыг санхүүжүүлэхэд зарцуулагдана.АНУ-ын төсөвт Украиныг дэмжихэд хуваарилсан 45 тэрбум ам.долларын 9 тэрбумыг нь цэргийн тусламжид зориулах бол 16 тэрбум ам.долларыг ОХУ-ын халдлагад өртсөн тус улсад үзүүлэх эдийн засаг, хүмүүнлэгийн тусламжийг санхүүжүүлэхэд зарцуулах аж. Харин 12 тэрбум ам.долларыг одоо бэлэн байгаа зэвсгийг Украинд өгсний дараа АНУ-ын армийн нөөцийг зэр зэвсгээр дүүргэх зардлыг нөхөхөд зарцуулах ёстой байна. Европт байрлаж буй АНУ-ын цэргүүдийн нэмэлт зардалд Вашингтон дахин 7 тэрбум ам.доллар хуваарилахаар тусгажээ. | https://montsame.mn/mn/read/310546 |
Юньнань мужаас үлэг гүрвэлийн чулуужсан яс олджээ | 2022-12-30 11:18:06 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | КУНЬМИН. /Xinhua/. Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн есөн
байршлаас 2020 оны эцсээс хойш үлэг гүрвэлийн олон чулуужсан яс олдоод байгаа
талаар тус мужийн засаг захиргааны хэвлэлийн албанаас мэдээлжээ.Хятадын Шинжлэх
Ухааны Академийн харьяа Сээр нуруутан амьтдын палеонтологи, палеоантропологийн
хүрээлэн үлэг гүрвэлийн олдворуудыг малтах ажлыг удахгүй явуулах ажээ.Юньнань мужийн
Луфэн хот, Удин тойрог, Чосюн-И өөртөө засах тойргийн Шуанбай хошуу зэргээс
олдсон үлдэгдлүүд нь өнгөцхөн булагдсан байсан бөгөөд ясны хэлбэр нь амархан
танигдаж байгаа гэж мужийн Байгалийн нөөцийн газрын орлогч дарга Чэнь Жунь
мэдээлээд, тэдгээрийн зарим нь борооны улмаас ил гарч ирсэн байж болохыг хэллээ.
Шуанбай хошуунаас олдсон үлэг гүрвэлийн хэсэг олдвор нь Юрийн галавын дунд ба хожуу үед, бусад нь
Юрийн галавын эхэн үед хамаарагдаж байгааг урьдчилсан судалгааны дүн харуулж
байна.
Чосюн-И өөртөө
засах тойргоос 1938 оноос хойш үлэг гүрвэлийн 410 гаруй багц олдвор олджээ. | https://montsame.mn/mn/read/310550 |
Израилын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ | 2022-12-30 10:01:27 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ЙЕРУСАЛИМ. /The
Times of Israel/. Израилын Ерөнхий
сайдаар томилогдсон Биньямин Нетаньяху 37 дахь Засгийн газрын бүрэлдэхүүнийг
пүрэв гарагт танилцууллаа. Израилд энэ оны 11 дүгээр сард болсон сонгуулиар Б.Нетаньяхугийн
эвсэл Кнессет буюу парламентын 120 суудлын 64-ийг авсан юм.Хэдийгээр эвсэл эв
нэгдэлтэй байсан ч засгийн газар байгуулагдах хүртэл олон долоо хоногийн турш
хэлэлцээ, маргаан өрнөж, Б.Нетаньяху сайд нараа танилцуулахаар Кнессетийн индэр
дээр гарч ирэх хүртэл Гадаад хэргийн сайд тэргүүтэй гол албан тушаалууд
солигдсоор байлаа. Шинэ Засгийн газрын
31 гишүүний дунд ердөө таван эмэгтэй гишүүн байна. Засгийн газрын гишүүдээс
хамгийн ахмад нь 75 настай Ави Дихтер бол хамгийн залуу нь 30 настай Ицхак
Вассерлауф аж. Өдгөө 73 настай Б.Нетаньяхугийн хувьд хоёр дахь ахмад гишүүн
болж байна. Тэрбээр Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан эрхэм юм.
Ийнхүү Батлан хамгаалахын
сайдаар генерал асан Йоав Галлантыг, Гадаад хэргийн сайдаар Эдийн засгийн
сайдын албыг хашиж байсан Эли Коэныг, Хууль зүйн сайдаар Израилын Хуульчдын
холбооны дэд даргаар ажиллаж байсан Ярив Левиныг, Боловсролын сайдаар Йоав Киш тэргүүтэй албан тушаалтнуудыг томилжээ. | https://montsame.mn/mn/read/310539 |
Оросын хамгийн чинээлэг иргэд 90 гаруй тэрбум ам.доллар алджээ | 2022-12-30 09:35:25 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. ОХУ-ын хамгийн чинээлэг иргэд Украины нөхцөл байдлын улмаас энэ онд 92.6 тэрбум орчим ам.доллар алдсан гэж “Bloomberg” агентлаг мэдээлэв. Тус агентлагийн мэдээлж байгаагаар, чинээлэг оросуудын нийт хөрөнгө хоёрдугаар сард 46.6 тэрбум ам.доллароор буурсан байна. Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа тэд дахин 47 тэрбум ам.доллар алджээ. Он гарснаас хойш Оросын хамгийн баян бизнес эрхлэгчдийн хөрөнгө 74.3 тэрбум ам.доллароор буурсан гэж 2012 оноос хойш гаргаж байгаа “Bloomberg Billionaires Index”-т энэ сарын эхээр мэдээлсэн байна. Уг индексийг гаргахдаа бизнес эрхлэгчдийн компаниудын хувьцааны үнэд үндэслэдэг. Тухайлбал, уул уурхай, металлургийн “Evraz” холдингийн хувьцаа эзэмшигч Роман Абрамович 9.3 тэрбум ам.доллар алдаж, хөрөнгө нь 8.7 тэрбум ам.доллар болж буурчээ. Үүнээс гадна байгалийн хий үйлдвэрлэгч “Новатэк” компанийн хувьцаа эзэмшигч Геннадий Тимченкогийн хөрөнгө 13.9 тэрбум ам.доллар болж буурч, 8.48 тэрбум ам.доллар алдсан бол “Северсталь” компанийн гол хувьцаа эзэмшигч Алексей Мордашов 7.79 тэрбум доллароор ядуурч, 21 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна. | https://montsame.mn/mn/read/310534 |
Бразилын домогт хөлбөмбөгчин Пеле таалал төгсжээ | 2022-12-30 08:06:59 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | БРАЗИЛИА. /NHK/.
Бразилын домогт хөлбөмбөгчин,
дэлхийн гурван удаагийн аварга Пеле 82 насандаа таалал төгслөө.Түүний жинхэнэ
нэрийг Эдсон Арантис ду Насименту гэдэг бөгөөд Бразилын зүүн өмнөд нутгийн Минас-Жерайс
мужид 1940 онд төржээ. Пеле 17 настайдаа
үндэснийхээ шигшээ багт нэгдэж, 1958 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ анх
удаагаа түрүүлэхэд нь хувь нэмрээ оруулсан юм. Энэхүү тэмцээний үеэр тэрбээр дөрвөн
тоглолтод зургаан гоол оруулжээ. Улмаар 1962 онд
гэмтэлтэй байсан хэдий ч шигшээ багаа ДАШТ-д аваргын цолоо хамгаалахад үнэтэй
хувь нэмэр оруулсан түүхтэй. Мөн 1970 оны ДАШТ-д Бразилын шигшээ багаа ахлан зургаан
тоглолтод дөрвөн гоол оруулснаар дахин аваргын цом хүртсэн билээ. Пеле өөрийн гайхалтай ур чадвараараа дэлхийн хамгийн агуу
хөлбөмбөгчинд зүй ёсоор тооцогддог
байв. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард бүдүүн гэдэснээсээ хавдар авхуулах мэс
засалд орсноосоо хойш эмнэлэгт олон удаа хэвтэн эмчлүүлсэн байна.
Пелег таалал
төгссөн талаар түүний албан ёсны “Instagram” хаягаар дамжуулан пүрэв гарагт мэдэгджээ. Дэлхийн хөл бөмбөгийн хаан гэгддэг тэрбээр
21 жилийн замналдаа 1363 тоглолтод оролцож, 1281 гоол оруулснаараа
дэлхийн дээд амжилтыг тогтоосон билээ. | https://montsame.mn/mn/read/310531 |
ОХУ-аас Монгол, Хятад руу экспортлох эрчим хүчний хэмжээ нэмэгдэнэ гэж таамаглаж байна | 2022-12-29 13:34:32 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | МОСКВА. /TASS/. 2022 оны эцэс гэхэд ОХУ-аас Хятад, Монгол руу экспортлох цахилгаан эрчим хүчний хэмжээ нийтдээ 20 хувиар нэмэгдэнэ гэж тус улсын Эрчим хүчний сайд Николай Шульгинов "Россия-24" телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ."Оны эцэс гэхэд Хятад руу экспортлох эрчим хүчний хэмжээ 16 орчим хувиар нэмэгдэнэ" гэж тэрбээр хэлсэн байна.Шульгиновын хэлснээр, Хятад, Монгол руу нийлүүлж буй эрчим хүчний нийт хэмжээ 20 хувиар нэмэгджээ.ОХУ-ын эрчим хүчний экспорт, импортын оператор компани болох “Интер РАО”-гийн ерөнхий захирал Борис Ковальчук өмнө нь хэлэхдээ, энэ онд Хятад руу экспортлох эрчим хүчний хэмжээ 4.4-4.5 тэрбум кВт.цаг болж дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна гэсэн байна. | https://montsame.mn/mn/read/310513 |
БНСУ-ын сансрын төхөөрөмж Сарны тойрог замд оржээ | 2022-12-29 13:14:42 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын дотооддоо хөгжүүлсэн “Danuri” нэртэй, сансрын автомат төхөөрөмж Сарны тойрог замд амжилттай орсныг тус улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны яам мэдэгдлээ.“Pathfinder Lunar Orbiter” гэгддэг уг төхөөрөмж мягмар гарагт Сарны таталцлын хүчинд орж, түүнийг тойрч эргэж эхэлсэн байна.“Danuri” 12 дугаар сарын 17-ноос хойш гурван маневр гүйцэтгэснийхээ дараа Сарны тойрог замд орж чаджээ. Ийнхүү манай гаргийн дагуулын гадаргаас 100 гаруй км зайнаас нэг жилийн турш судалгаа, шинжилгээ хийх юм.Уг төхөөрөмж нийт таван удаагийн маневр хийснийхээ дараа пүрэв гарагт Сарны тойрог замд орох ёстой байсан боловч төлөвлөснөөс эрт зорилгодоо хүрсэн байна. “Danuri” төхөөрөмж 145 хоног сансарт аялсныхаа дараа Сарыг одоо хоёр цагийн тогтмол циклээр секундэд 1.62 километрийн хурдтайгаар тойрч байгаа аж.Уг төхөөрөмжид 93 кг түлш үлдсэн бөгөөд энэ нь ирэх жилийн даалгаврыг гүйцэтгэхэд хангалттай хүрэлцэх юм.Өмнөд Солонгосын сансрын төхөөрөмж нь зургаан төрлийн багаж ашиглан соронзон талбайн хүч, гамма туяа болон сарны гадаргуугийн бусад шинж чанарыг хэмжих юм. Түүнчлэн ирээдүйд Саран дээр буухад тохиромжтой газрыг тодорхойлох аж. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ель уг төхөөрөмжид ихээхэн найдлага тавьж байгаагаа мэдэгдэж, “Манай улс сансрын эдийн засгийн тоглогч болох эхлэл тавигдлаа” хэмээн мэдэгдэж байсан билээ. | https://montsame.mn/mn/read/310512 |
Тайванийн эрх баригчид хүн амаа бөмбөгдөлтөөс хамгаалах газрууд бэлдэж эхэлжээ | 2022-12-29 12:24:46 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ТОКИО. /Nikkei/. Тайванийн эрх баригчид пуужингийн цохилт, бөмбөгдөлтөөс хоргодох газрууд бэлдэж эхэлсэн талаар Японы “Nikkei” сонинд арлын дотоод хэргийн яамны мэдээллээс эш татан бичжээ.Тус сонинд мэдээлж байгаагаар, арлын эрх баригчид 10.5 мянган байгууламжийг хоргодох байр болгон тоноглож байгаа гэнэ. Эдгээр байранд 86 сая хүн хоргодох боломжтой бөгөөд энэ нь арлын хүн амаас гурав дахин их юм.Хоргодох байруудыг Тайвань даяар бэлдэж байгаа аж. Одоогийн байдлаар, тус арал дээр гадаадын иргэдийг оруулаад 24 сая хүн амьдарч байна.“Nikkei” сонинд мэдээлснээр, ихэнх хоргодох байр нь удаан хугацаагаар оршин суух зориулалтгүй бөгөөд автомашины зогсоол, доод хонгил зэрэг барилга байгууламжийн газар доорх хэсгүүдийг ашиглах аж. 1970-аад оноос хойш арлын хууль тогтоомжийн дагуу зургаан давхраас дээш өндөртэй бүх барилга газар доорх байгууламжтай байх ёстой байна. Энэ оны наймдугаар сард Тайбэй хотын эрх баригчид хамгийн ойр орших бөмбөгдөлтөөс хоргодох байрны байршлыг тогтоох боломжтой гар утасны программыг ухаалаг утсандаа татаж авахыг иргэддээ уриалж байв. Тайванийн засаг захиргааны төв болох энэ хотод одоогоор 5700 гаруй ийм объект байдаг аж. Эдгээр газар нь 13 сая орчим хүн хоргодох багтаамжтай бөгөөд энэ нь хотын хүн амаас бараг тав дахин их юм.БНХАУ-ын цэргийнхэн Тайванийн бүсэд томоохон хэмжээний цэргийн сургууль явуулсантай холбоотойгоор энэ программыг татаж авахыг уриалжээ. | https://montsame.mn/mn/read/310508 |
АНУ-д Хятадаас ирэх зорчигчдоос ковидын шинжилгээний хариу шаардана | 2022-12-29 11:37:35 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ВАШИНГТОН. /AFP/. БНХАУ иргэдийнхээ гадаад аялалд тавьсан хоригийг нэгдүгээр сараас цуцалж байгаагаа зарласны дараа АНУ-ын эрх баригчид тус улсаас ирэх зорчигчдод нэвтрэх хязгаарлалт тогтоож байна. Тодруулбал, “нэгдүгээр сарын 5-наас эхлэн Хятадаас тус улсад нисэх онгоцоор ирж буй 2 ба түүнээс дээш насны бүх зорчигч Хятад, Хонконг, Макаогоос нисэхээсээ хоёроос илүүгүй хоногийн өмнө шинжилгээ өгч, агаарын тээврийн компаниудад шинжилгээний “сөрөг” хариуг үзүүлэх ёстой”. "Сүүлийн үед Хятадад “Covid-19”-ийн халдвар хурдацтай нэмэгдэж байгаа нь вирусний шинэ хувилбар гарах магадлалыг нэмэгдүүлж байна" гэж АНУ-ын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ.Хятадын эх газраас ирэх зорчигчдод тавих хяналтыг чангатгах арга хэмжээг Япон, Малайз, Тайвань, Энэтхэг улсууд хэдийнээ авч эхлээд байгаа бөгөөд лхагва гарагт Итали улс эдгээр улстай нэгдэж, ирж буй зорчигчдыг коронавирус илрүүлэх шинжилгээнд заавал хамруулах төлөвлөгөөгөө зарласан юм.Миланы нисэх онгоцны буудал дээр ийм шалгалтуудыг хэдийнээ эхлүүлээд байгаа бөгөөд “la Repubblica” сонинд мэдээлснээр, энэ өдрүүдэд Хятадаас Мальпенса нисэх онгоцны буудалд газардсан нислэгүүдийн нэгийнх нь зорчигчдын 52 хувьд нь коронавирус илэрсэн байна.Итали улс 2020 онд коронавирусний дэгдэлтэд хамгийн их өртсөн бөгөөд Хятадаас зөөвөрлөгдөн ирсэн халдварын гол голомтуудын нэг нь яг энэ нисэх онгоцны буудлын хажууд байв. | https://montsame.mn/mn/read/310506 |
Чехийн эмч нар түрүү булчирхайн хорт хавдрын эм бүтээжээ | 2022-12-28 16:27:11 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД | ПРАГА. /TASS/. Чехийн эмч нар хожуу шатандаа орсон түрүү булчирхайн хорт хавдрыг эмчлэх эм бүтээж, яс шилжүүлэн суулгах мэс засалд 3D принтерээр хэвлэсэн материалыг ашиглаж эхэлжээ. “Pluvicto” гэж нэрлэсэн уг эмийг Европын комисс хэдхэн хоногийн өмнө түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрчээ. Уусмал хэлбэрээр хэрэглэдэг энэ эм нь хорт хавдрыг хожуу үе шатанд эмчилдэг бөгөөд бусад төрлийн эмчилгээ тус болоогүй өвчтөнүүдэд зориулагдсан аж.Чехийн зүүн хойд нутагт орших Оломоуц хотын Факультетийн эмнэлгийн Цөмийн анагаах ухааны эмнэлэгт явуулсан эмнэлзүйн туршилтын үеэр “Pluvicto”-г анх удаа өвчтөнүүдэд өгчээ. Одоогоор уг эмийг олноор нь үйлдвэрлэж эхлэх, Чехийн өвчтөнүүдэд хангалттай хэмжээгээр нийлүүлэх хугацаа тодорхойгүй байна.Чехийн эмч нар мөн Төв болон Зүүн Европын орнуудаас анх удаа 3D принтерээр хэвлэсэн хиймэл ясыг шилжүүлэн суулгах мэс заслыг хийжээ. Тодруулбал, шагайн яс солих мэс засал хийсэн байна. Мэс заслыг тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Брно хотын Факультетын эмнэлгийн Гэмтлийн клиникт хийжээ. | https://montsame.mn/mn/read/310492 |
БНСУ-ын ерөнхийлөгч асан Ли Мён Бакт өршөөл үзүүлжээ | 2022-12-28 15:33:41 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | СӨҮЛ. /NHK/.
БНСУ-ын Засгийн газар авлига, хээл
хахуулийн хэргээр 17 жилийн хорих ял эдэлж буй ерөнхийлөгч асан Ли Мён Бакт
тусгай өршөөл үзүүлэхээр болжээ.Мягмар гарагт
Засгийн газар 2013 он хүртэл консерватив засгийн газрыг тэргүүлж байсан Ли Мён
Бак тэргүүтэй 1300 гаруй хүнд өршөөл үзүүлсэн байна. “Эдгээр хүмүүст
өршөөл үзүүлэх шийдвэр нь үндэсний хүчийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт
найдаж байна” гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл Засгийн газрын хуралдааны үеэр
хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. Эрх баригч намын
хууль тогтоогчид Ерөнхийлөгчийн шийдвэр хийгээд үндэсний эв нэгдлийг төлөөх
зорилтыг сайшаасан бол сөрөг хүчнийхэн шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн
байна. Өдгөө 81 настай Ли Мён Бак
БНСУ-ын хамгийн том конгломерат болох “Samsung” группийн цөм гэгддэг “Samsung Electronics” компаниас хахууль авсан зэрэг хэргээр ял
сонссон юм.
Ли Мён Бак нь
өршөөлд хамрагдсан БНСУ-ын дөрөв дэх ерөнхийлөгч болж байгаа бөгөөд Чун Ду Хван, Ро Тэ У нарыг
1997 онд, Пак Ын Хэг 2021 онд өршөөлд хамруулжээ. | https://montsame.mn/mn/read/310483 |
Тайваньд цэргийн алба хаах хугацааг сунгана | 2022-12-28 14:09:08 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ТАЙБЭЙ. /DW/. Тайваньд цэргийн алба хаах хугацаа одоогоор дөрвөн
сар байгааг нэг жил болгон сунгана гэж тус арлын засаг захиргааны тэргүүн Цай
Инвэнь мягмар гарагт мэдэгджээ.“Тайвань
хангалттай хүчтэй байх тусам тулааны талбар бус,
харин ардчилал, эрх чөлөөний өлгий нутаг байх болно” гэж тэрбээр хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна. Тайванийн Үндэсний
аюулгүй байдлын зөвлөл Хятадын зүгээс аюул занал нэмэгдэж байгаад бэлтгэх
үүднээс арлын иргэний хамгаалалтыг бэхжүүлэх арга замын талаар хэлэлцсэний
дараа ийнхүү мэдэгджээ. Цэргийн алба хаах
одоогийн дөрвөн сарын хугацаа нь хурдан бөгөөд тасралтгүй өөрчлөгдөж буй нөхцөл
байдалд хангалтгүй байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ.
Энэхүү өөрчлөлт
нь 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжинэ. | https://montsame.mn/mn/read/310473 |
Ким Жөн Ун БНАСАУ-ын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилт тавьжээ | 2022-12-28 13:25:22 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны VI бүгд хурлын хоёр дахь өдрийн хуралдааны үеэр 2023 онд батлан хамгаалах хүчээ бэхжүүлэх зорилтыг тодорхойллоо гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.Хурлын үеэр Ким Жөн Ун Солонгосын хойгт үүссэн "шинэ ээдрээтэй байдал" болон олон улсын улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн илтгэл тавьсан байна."Өөрийгөө хамгаалах чадавхыг бэхжүүлэх шинэ гол зорилтуудыг тавьж, үүнд хүрэхийн тулд өөрчлөгдөж буй хүнд нөхцөл байдлын хариуд 2023 онд ихээхэн хүчин чармайлт тавих хэрэгтэй" гэж KCNA-ийн мэдээнд дурджээ.БНАСАУ-ын удирдагч мөн "2022 онд шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд зэрэг социалист соёлын бүтээн байгуулалтын янз бүрийн салбарт олсон амжилт, туршлагыг арвижуулах зарчим, арга замуудыг дурдсан байна".Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурал даваа гарагт эхэлсэн бөгөөд хэд хоног үргэлжлэх төлөвтэй байна. | https://montsame.mn/mn/read/310463 |
ОХУ үнийн дээд хязгаарыг мөрдөж буй орнуудад газрын тос экспортлохгүй | 2022-12-28 12:13:18 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | МОСКВА. /VOA/. ОХУ энэ сарын эхнээс хэрэгжиж эхэлсэн газрын
тосны үнийн дээд хязгаар тогтоохыг зөвшөөрсөн орнуудад газрын тос экспортлохыг
хориглоно гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт мэдэгджээ.“Оросын газрын
тос, газрын тосны бүтээгдэхүүнийг гадаадын хуулийн этгээд, хувь хүмүүст нийлүүлэх
гэрээнд үнийн дээд хязгаарыг ашиглаж байгаа тохиолдолд экспортлохыг хориглоно”
гэж Кремлийн цахим хуудсанд нийтэлсэн ерөнхийлөгчийн зарлигт тэмдэглэсэн байна.
Уг зарлигийг “АНУ
тэргүүтэй улс орнууд, олон улсын байгууллагуудын найрсаг бус, олон улсын хууль
тогтоомжид харшлах үйлдлүүд”-ийн хариу арга хэмжээ болгон гаргаж байгаа талаар “Reuters” агентлаг мэдээлжээ.Канад, Франц,
Герман, Итали, Их Британи, АНУ болон Европын Холбооноос бүрддэг “Долоогийн
бүлэг”-ийн орнууд энэ сарын эхээр газрын тосны үнэд дээд хязгаар тогтоох
тохиролцоонд хүрсэн юм. “Үнийн дээд
хязгаарыг тогтоосон нь гурван зорилготой. Нэгдүгээрт, хориг арга хэмжээний үр
нөлөөг чангатгах, хоёрдугаарт, Оросын орлогыг улам хязгаарлах, гуравдугаарт,
дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах юм” гэж Европын Комиссын тэргүүн
Урсула фон дер Ляйен талууд тохиролцоонд хүрсний дараа мэдэгдэж байв. Харин Оросын тал
газрын тосны үнийн дээд хязгаар нь Украин дахь цэргийн ажиллагаанд нөлөөлөхгүй
хэмээгээд, газрын тосны бүтээгдэхүүнүүддээ шинэ худалдан авагч олно гэдэгтээ
итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Саудын Арабын
дараа орох дэлхийн хоёр дахь том газрын тос экспортлогч орон болох Орос улс
хориг арга хэмжээ хоёрдугаар сарын 1-нээс долоодугаар сарын 1-ны хооронд
хэрэгжинэ гэж мэдэгджээ. | https://montsame.mn/mn/read/310466 |
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл “Талибан”-ы бодлогыг шүүмжилжээ | 2022-12-28 11:01:31 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | НЬЮ-ЙОРК. /BBC/. НҮБ-ын
Аюулгүйн Зөвлөл Афганистан дахь охид, эмэгтэйчүүдийг чиглэсэн “Талибан”
хөдөлгөөний засгийн газрын бодлогыг шүүмжилжээ.Талибууд эмэгтэйчүүдийг
их сургуульд суралцах, төрийн бус байгууллагуудад ажиллахыг хориглох шийдвэрийг
өнгөрсөн долоо хоногт гаргаад байгаа юм. Харин 15
гишүүнтэй Аюулгүйн Зөвлөл эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийг хязгаарлах явдал
нэмэгдэж байгаад “ихэд түгшиж” байгаагаа илэрхийлсэн байна. НҮБ-ын
Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ, талибуудын сүүлд гаргасан шийдвэрүүдийг
“хүний эрхийг зөрчсөн үйлдэл” хэмээн тодорхойлоод, “хүчингүй болгох ёстой” гэж
мэдэгджээ. Аюулгүйн Зөвлөл
Афганистаны охид, эмэгтэйчүүдийн “бүрэн, тэгш оролцоог хангахыг”, мөн “сургуулиудыг
нээж, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хязгаарлаж буй бодлого шийдвэрээ цуцлахыг” талибуудад
уриалсан байна. “Хүмүүнлэгийн
эмэгтэй ажилтнуудыг ажил үүргээ гүйцэтгэхийг хориглосон нь тус улс дахь
хүмүүнлэгийн ажиллагаанд шууд нөлөөлнө” гэж Аюулгүйн Зөвлөлийн мэдэгдэлд дурджээ. “Талибан”-ы засгийн
газар эмэгтэйчүүдийг төрийн бус байгууллагуудад ажиллахыг хориглосноос хойш
таван томоохон байгууллага Афганистан дахь үйл ажиллагаагаа зогсооход хүрсний
дунд “Care International”,
“Save the Children” багтаж байна. Үүнээс гадна, нийслэл
Кабул хотод өнгөрсөн долоо хоногт эмэгтэйчүүдийг их сургуульд суралцахыг
хориглосон шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал оролцсон таван эмэгтэйг баривчилжээ. Мөн
гурван сэтгүүлч баривчлагдсан байна.
“Талибан” өнгөрсөн онд
засгийн эрхийг авсныхаа дараа урьдынхтайгаа харьцуулахад аядуу бодлого
баримтлахаа амлаад байсан боловч эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг улам
хязгаарласаар байна. Өнгөрсөн сард талибууд эмэгтэйчүүдийг нийслэл хотын соёл
амралтын хүрээлэн, бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлэхийг хоригложээ. | https://montsame.mn/mn/read/310456 |
К.Фүмио, Ж.Байден нар нэгдүгээр сард Вашингтонд уулзаж магадгүй | 2022-12-28 10:13:38 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ТОКИО. /Yomiuri/. Япон болон АНУ-ын Засгийн газар хоёр улсын удирдагчдын Вашингтонд хийх уулзалтыг зөвшилцөж байна гэж "Yomiuri" сонин эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентэй нэгдүгээр сарын 13-нд уулзаж магадгүй байна. Уулзалтын үеэр Ф.Кишида үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн стратеги болон НАТО-гийн жишгээр 2027 он гэхэд батлан хамгаалах зардлыг ДНБ-ий 2 хувьд хүргэж нэмэгдүүлэх төлөвлөгөөнийхөө талаар ярих төлөвтэй байна. Энэхүү төлөвлөгөөг Японы Засгийн газар энэ сард баталсан билээ.Нэгдүгээр сарын эхний хагаст Японы Ерөнхий сайд мөн Их Британи, Франц, Италид айлчлахаар төлөвлөж байгаа аж. Эдгээр айлчлалын үеэр тэрбээр ирэх онд даргалах "Долоогийн бүлэг"-ийн /G7/ хүрээнд хоёр талын асуудал, хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байна гэж "Yomiuri" сонин мэдээлжээ. | https://montsame.mn/mn/read/310448 |
“Tesla” Хятадад 10 мянга дахь цэнэглэгч станцаа барьжээ | 2022-12-27 12:55:23 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ШАНХАЙ. /ECNS/.
Америкийн цахилгаан автомашин
үйлдвэрлэгч “Tesla” компани
Хятадын эх газарт 10 мянга дахь цэнэглэгч станцаа барьсан талаараа даваа гарагт
мэдэгджээ.Уг станц нь
Шанхай хотын санхүүгийн дүүрэг гэгддэг Лужязуй дүүргийн “Oriental Pearl” цамхгийн доор байрлаж байна. “Tesla” 9000 дахь цэнэглэгч станцаа Хятадын төв
нутгийн Хунань мужид барьсан тухайгаа энэ оны есдүгээр сард мэдэгдээд байжээ.11 дүгээр сард “Tesla”-гийн Шанхай дахь үйлдвэр 100 291
цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэснээр сарын үйлдвэрлэлийнх нь хэмжээ дахин
шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн байна. 2022 оны эхний 11
сарын хугацаанд Шанхайн үйлдвэрт 650 мянга гаруй цахилгаан тээврийн хэрэгсэл
үйлдвэрлэжээ. | https://montsame.mn/mn/read/310410 |
Умардын дронуудыг эсэргүүцэх Өмнөд Солонгосын цэргийн ажиллагаа таван цаг орчим үргэлжилжээ | 2022-12-27 12:37:18 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын агаарын орон зайд нэвтэрсэн Умард Солонгосын дронуудыг эсэргүүцэх цэргийн ажиллагаа таван цаг орчим үргэлжилсэн байна. Энэ тухай “Yonhap” агентлаг БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны мэдэгдлээс эш татан мэдээлэв. Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр, даваа гарагт орон нутгийн цагаар 10:25 цаг орчимд Умард Солонгосын таван дрон хил давж орж ирсэн байна. Нийслэл Сөүл хотын захад хүрээд буцсан дронуудын нэг нь Өмнөд Солонгосын тэнгэрт гурав орчим цаг ниссэн байна. Үлдсэн дөрвөн дрон нь радараас алга болжээ. Өмнөд Солонгосын цэргүүд Ганхвадо арлын ойролцоо нисэж байсан дроныг унагах оролдлого хийсэн боловч чадаагүй аж. Умард Солонгосын дронууд Өмнөд Солонгосын агаарын орон зайд дор хаяж долоон цаг байсан гэж өмнө нь мэдээлж байв. “Умардын дронууд хувийн байшин, хотуудын төвүүдийн дээгүүр нисэж байсан тул иргэдэд учирч болох хохирлыг тооцон унагаж чадахгүй байсан" гэж Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний төлөөлөгч хэлжээ.БНСУ хариуд нь нисэх онгоцууд, нисдэг тэргүүд болон нисэхийн бусад техник хэрэгслүүдээ хөөргөж, анхааруулах гал нээснийхээ дараа "дронуудыг устгах ажиллагааг" эхлүүлжээ. Үүнээс гадна, тагнуулын хэрэгслээ хилийн бүс рүү, тодруулбал хоёр Солонгосын цэрэггүй бүсийн хойд хэсэг рүү илгээж, "адил хариу арга хэмжээ" авсан байна.Хариу арга хэмжээнд оролцсон Өмнөд Солонгосын "KA-1" байлдааны хөнгөн нисэх онгоц хөөрснийхөө дараа тодорхойгүй шалтгаанаар 11:39 цагийн орчимд осолдсон байна. Уг онгоцны хоёр нисэгч шүхрээр эсэн мэнд газардаж чаджээ. БНАСАУ-ын дронууд хамгийн сүүлд 2017 онд хил зөрчиж байсан байна. | https://montsame.mn/mn/read/310407 |
Хятадад хилийн чанадаас ирж буй иргэдийг тусгаарлахгүй | 2022-12-27 09:23:29 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | БЭЭЖИН. /AFP/. Хятадын эрх баригчид ирэх сарын 8-ны өдрөөс эхлэн хилийн
чанадаас ирж буй иргэдийг тусгаарлах журмаа цуцлахаар болсон талаараа даваа
гаргийн орой мэдэгджээ.Эдийн засагт сөрөг
нөлөө үзүүлж, орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн “COVID-19”-тэй тэмцэх хатуу хязгаарлалтын арга хэмжээнүүдийг
гэнэт цуцалснаас хойш тус улсад халдварын тохиолдол эрс нэмэгдэх болоод байгаа
юм. 2020 оны
гуравдугаар сараас хойш Хятадад ирж буй бүх зорчигчид заавал тусгаарлагдах шаардлага тавьсаар ирсэн. Тусгаарлах хугацааг энэ зун гурван долоо хоногоос
нэг долоо хоногт, өнгөрсөн сард таван хоногт хүргэж богиносгоод байв.
Харин “COVID-19”-ийг халдварт өвчний А ангиллаас шат
бууруулан B ангилалд оруулах
үеэс буюу нэгдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхлэх шинэ журмын дагуу хилийн
чанадаас иргэдийг тусгаарлах шаардлагагүй болж байна. | https://montsame.mn/mn/read/310398 |
Украин энх тайвны төлөөх дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг зорьж байна | 2022-12-27 08:41:06 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | КИЕВ. /Xinhua/. Украины энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэх
дээд хэмжээний уулзалтыг ирэх хоёрдугаар сарын сүүлээр зохион байгуулахыг зорьж
байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгдсэнийг “Interfax-Ukraine” агентлаг даваа гарагт уламжилжээ.Д.Кулеба НҮБ-ыг энэхүү
дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хамгийн тохиромжтой платформ хэмээн
тодорхойлоод, НҮБ-ын тэргүүн Антонио Гутеррешийг энхийн хэлэлцээний боломжит
зуучлагчаар нэрлэсэн байна. Харин Орос улсыг
энхийн хэлэлцээ хийхэд бэлэн биш гэж үзэж байгаагаа Гадаад хэргийн сайд илэрхийлсэн
ч “бүх дайн хэлэлцээний ширээний ард хийгээд дайны талбарт авч хэрэгжүүлсэн
арга хэмжээний дүнд дуусдаг” гэдгийг онцолжээ.Д.Кулеба Украины
Ерөнхийлөгч Владимир Зеленскийн АНУ-д хийсэн айлчлалын тухайд хэлэхдээ, үр дүнд
нь “туйлын сэтгэл хангалуун” байгаагаа илэрхийлсэн байна.
В.Зеленский Индонезийн
Бали аралд өнгөрсөн 11 дүгээр сард болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний
уулзалтын үеэр Орос-Украины дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг дэвшүүлжээ. | https://montsame.mn/mn/read/310394 |
“Toyota” компанийн үйлдвэрлэл өсжээ | 2022-12-26 16:14:09 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компанийн дэлхий даяарх үйлдвэрлэл 11
дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 1.5 хувиар өсөж, үйлдвэрлэсэн тээврийн
хэрэгслийн тоо 833 104-т хүрсэн нь 11 дүгээр сарын хамгийн өндөр үзүүлэлт
болжээ.Үйлдвэрлэл
сүүлийн дөрвөн сар дараалан өссөн үзүүлэлттэй гарч байгааг “Toyota” цохон тэмдэглээд, “COVID-19” халдварын тархалтаас үүдэн автомашины эд
ангийн нийлүүлэлтэд үүсээд байсан саатал тасалдал намжиж байна гэж мэдээлсэн
байна. Өнгөрсөн сард хагас
дамжуулагч хомсдолтой хэвээр байсантай холбоотойгоор дотоодын үйлдвэрлэлийн
гарц 3.3 хувиар агшиж, 266 174-т хүрчээ. Харин хилийн чанад дахь үйлдвэрлэлийн
гарц 3.8 хувиар өссөнөөр 566 930-д хүрсэн бөгөөд Хойд Америк дахь үйлдвэрлэл
5.9 хувиар өссөн байна. Мөн “Toyota”-гийн дэлхий даяарх борлуулалт 11 дүгээр
сард өмнөх оны мөн үеийнхээс 2.9 хувиар /796 484/ өсжээ. Ингэснээр
сүүлийн дөрвөн сар дараалан өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Тодруулбал, хилийн чанадад борлуулалт 4.4 хувиар, Хойд Америкт 11 хувиар өсжээ.
Харин Хятад дахь борлуулалт 18.4 хувиар буурчээ.
Өнгөрсөн сард “Toyota” хагас дамжуулагч хомсдолтой байгааг
харгалзан ирэх гуравдугаар сард дуусах 2022 оны санхүүгийн жилд үйлдвэрлэх
тээврийн хэрэгслийн тоогоо 9.7 саяас 9.2 саяд хүргэж бууруулахаар төлөвлөж
байгаагаа мэдэгдсэн юм. 11 дүгээр сард Япон дахь найман үйлдвэрийн 11
үйлдвэрлэлийн шугамын үйл ажиллагааг хагас дамжуулагчийн хомсдолын улмаас түр
зогсоожээ. | https://montsame.mn/mn/read/310381 |
Дэлхий дахинд 2022 онд нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлүүд | 2022-12-26 16:08:50 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | АНКАРА. /Anadolu/. Энэ онд дэлхийн олон улс оронд байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэсний улмаас олон мянган хүн амь насаа алдаж, их хэмжээний санхүүгийн хохирол амслаа. Тухайлбал,
Бразилд хүчтэй аадар бороо орсноос үүдэн үерийн гамшиг нүүрлэсний улмаас 232
хүн амиа алдсан бол Афганистаны зүүн нутгийн Пактика мужид 5.9 магнитудын
хүчтэй газар хөдөлсний улмаас 1000 орчим хүн амь насаа алджээ. Мөн Пакистанд олон сарын турш нүүрлэсэн үерийн гамшиг 1793 хүн амь насыг авч одсоноос гадна 13 мянган хүн
гэмтэж бэртсэн байна. Нэгдүгээр сарын
15. Усан доор орших галт уул дэлбэрч, цунамийн аюул нүүрлэсний улмаас Номхон
далайн арлын Тонга улсад зургаан хүн амиа алджээ. Галт уулын дэлбэрэлтийн
улмаас Япон, Австралид цунамийн түгшүүр зарлаж, Перу 80 боомтоо хаахад хүрсэн
байна. Нэгдүгээр сарын
30. АНУ-ын Атлантын далайн эргийн дагуух төв, зүүн хойд нутгийн муж улсуудад
цасан шуурганы улмаас 100 мянга гаруй хэрэглэгчийн гэрэл цахилгаан тасалджээ. Хоёрдугаар сарын
2. Эквадорт хүчтэй аадар бороо орсны улмаас үерийн гамшиг нүүрлэж, 23 хүн амиа
алдаж, 47 хүн гэмтэж бэртсэн байна. Хоёрдугаар сарын
3. АНУ-ын төвийн нутгийн цасан шуурганы улмаас 4000 гаруй нислэг цуцлагдаж, 100
мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалджээ. Хоёрдугаар сарын
8. Сомалийн хойгийн орнуудад 1981 оноос хойш үзэгдээгүй ган гачиг нүүрлэсэн
талаар Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдээлээд, ойролцоогоор 13 сая хүн өлсгөлөнд
нэрвэгдэх аюулд байгааг сэрэмжлүүллээ. Хоёрдугаар сарын
11. Сицили арал дээр орших Этна идэвхтэй галт уул үнс нурам цацжээ. Хоёрдугаар сарын
16. Бразилын Рио-де-Жанейро муж хүчтэй аадар борооны улмаас үерийн гамшигт
нэрвэгдэж, улмаар 230 хүн амиа алджээ. Хоёрдугаар сарын
19. Аргентины зүүн хойд нутгийн Корриентес мужид нэгдүгээр сарын дунд үеэс хойш
дэгдсэн ойн түймрийн улмаас 785 мянган га талбай сүйджээ. Үүний зэрэгцээ Германд
“Зейнеп” хар салхины улмаас гурван хүн амиа алдсан байна. Гуравдугаар сарын
8. Австралийн Сидней хотод гуравдугаар сарын эхэн үеэс үерийн гамшиг нүүрлэсний
улмаас 20 орчим хүн амиа алджээ.Гуравдугаар сарын
16. Японы зүүн хойд нутгийн Тохокү бүсэд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний
улмаас гурван хүн амиа алджээ. Дөрөвдүгээр сарын
11. Филиппинийг “Меги” хар салхи дайран өнгөрснөөс үүдэн үерийн гамшиг нүүрлэж,
хөрсний гулгалт үүссэний улмаас 56 хүн амиа алджээ. Тавдугаар сарын 1.
Иракийн хойд нутгийн Салах аль-Дин мужид элсэн шуургад 215 хүн нэрвэгджээ. Тавдугаар сарын 3.
Энэтхэгийн Махараштра мужид сүүлийн зургаан жилд үзэгдээгүйгээр хэт халсны
улмаас 25 хүн амиа алджээ. Агаарын температур цельсийн 46 хэмд хүрсэн байна. Тавдугаар сарын
16. Элсэн шуурганы улмаас 2000 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар
Иракийн Засгийн газар мэдээлжээ. Тавдугаар сарын
21. Энэтхэг, Бангладешт хүчтэй борооны улмаас үерийн гамшиг нүүрлэн хөлсний
гулгалт үүсэж, 57 хүн амиа алджээ. Тавдугаар сарын
29. Бразилын Пернамбуку мужид үер, хөрсний гулгалтын улмаас 130 орчим хүн амиа
алдсан байна. Зургаадугаар
сарын 14. Пакистан үерийн гамшигт таван сарын турш нэрвэгдсэний улмаас 1700
гаруй хүн амиа алдаж, 13 мянган хүн гэмтэж бэртжээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс
үүдэлтэй гамшигт үзэгдлийн улмаас 2 сая гаруй байшин барилга эвдэрч сүйдсэн
байна. Дэлхийн нүүрстөрөгчийн хийн ялгарлын ердөө 0.8 хувийг эзэлдэг Пакистанд
30 тэрбум гаруй ам.долларын хохирол учирчээ. Олон улсын шилжилт хөдөлгөөний
байгууллагын мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас 10 сая орчим хүн орон гэрээ
орхин явахаас өөр аргагүйд хүрчээ. Зургаадугаар
сарын 15. Колумбид гуравдугаар сарын эхэн үеэс аадар бороо орж, хөрсний гулгалт
үүссэний улмаас 80 хүн амиа алдаж, 10 хүн сураггүй болжээ. Испанид агаарын
температур цельсийн 44 хэмд хүрсэн нь сүүлийн 20 жилийн хугацаанд зургаадугаар
сард бүртгэгдээгүй өндөр хэм болжээ. Зургаадугаар
сарын 21. Энэтхэгийн Ассам, Мегхалая, Аруначал-Прадеш мужид үер, хөрсний
гулгалтын улмаас 130 орчим хүн амиа алджээ. Зургаадугаар
сарын 22. Афганистаны Пактика мужид 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний
улмаас 1000 орчим хүн амиа алдсан байна. Зургаадугаар
сарын 23. Энэтхэгийн Ассам мужид үерийн улмаас амиа алдсан хүний тоо 100
давжээ. Зургаадугаар
сарын 25. Бангладешт хүчтэй аадар бороо орсны улмаас 73 хүн амиа алджээ. Долоодугаар сарын
6. Японд хэт халсны улмаас 15650 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Долоодугаар сарын
20. Испанид 10 өдрийн турш хэт халсны улмаас 678 хүн амиа алдсан бол хөрш
залгаа Португал улсад 1065 хүн амь насаа алджээ. Долоодугаар сарын
28. Энэ он гарсаар ЕХ-ны орнуудад дэгдсэн ойн түймрийн тоо тус холбооны сүүлийн
15 жилийн мөн хугацааны дунджаас ойролцоогоор дөрөв дахин ихэссэн байна. Наймдугаар сарын
11. Францад оны эхэн үеэс дэгдсэн ойн түймрийн улмаас 57 600 га талбай сүйдсэн
байна. Наймдугаар сарын
12. Английн хамгийн чухал усны эх үүсвэрүүдийн нэг болох Эйвон голын олон хэсэг
ширгэжээ. Наймдугаар сарын
15. Афганистаны Кабул мужийн Карте-Парван бүсэд хүчтэй аадар борооноос үүдэлтэй
үерийн гамшгийн улмаас 31 хүн амиа алджээ. Наймдугаар сарын
21. Суданд үерийн гамшгийн улмаас 79 хүн амиа алдсантай холбогдуулан онцгой
байдал зарлалаа. Наймдугаар сарын
22. Швейцарын Альпийн нурууны мөсөн голын хайлах явц уур амьсгалын өөрчлөлтийн
улмаас сүүлийн жилүүдэд түргэсэж, 1931 оноос хойш тэн хагас нь хайлжээ. Наймдугаар сарын
23. Европт сүүлийн 500 жилд үзэгдээгүй хамгийн их хуурайшилттай жил тохиож
байгаа талаар ЕХ-ны Хамтарсан судалгааны төвийн мэргэжилтнүүд мэдээлжээ. Наймдугаар сарын
25. Афганистаны олон мужид үерийн гамшгийн улмаас 182 хүн амиа алдсан байна. Есдүгээр сарын 3.
Энэ зун Францад хэт халсны улмаас амиа алдсан хүний тоо сүүлийн 19 жилийн хамгийн
өндөр үзүүлэлтэд хүрчээ.Есдүгээр сарын
24. “Фиона” хар салхи дайран өнгөрсний улмаас Пуэрто-Рикод 588 мянган хэрэглэгч
таван хоногийн турш гэрэл цахилгаангүй байжээ. Есдүгээр сарын
28. “Иан” хар салхины улмаас Кубад цахилгаан хангамж тасалдсанаас гадна АНУ-ын
Флорида муж улсад 2.5 сая оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гаргажээ. Мөн
Филиппинд “Налгае” шуурганаас үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 155
хүн амиа алдсан байна. 10 дугаар сарын
10. Венесуэлийн Арагуа мужид хүчтэй аадар орсноос үүдэн хөрсний гулгалт
үүссэний улмаас 25 хүн амиа алдаж, 52 хүн сураггүй болжээ. Энэтхэгийн хойд
нутгаар хүчтэй бороо орсны улмаас 20 гаруй хүн амиа алдсан байна. 10 дугаар сарын
25. Бангладешт “Ситранг” шуурганы улмаас эргийн дагуу амьдардаг олон зуун
мянган хүмүүст нүүлгэн шилжүүлэх зөвлөмж хүргүүлжээ. Шуурга 31 хүний амь насыг
авч оджээ. 10 дугаар сарын
28. Филиппинд энэ онд нүүрлэсэн 16 дахь шуурга болох “Налгае” шуурганы улмаас
50 хүн амиа алдсан байна. 11 дүгээр сарын
21. Индонезийн Баруун Ява мужид 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас
320 гаруй хүн амиа алджээ. 12 дугаар сарын
5. Колумбид хурдны зам дээр хөрсний гулгалт үүссэний улмаас 27 хүн амиа алдсан
байна.
12 дугаар сарын
13. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын нийслэл Киншаса хотод хүчтэй аадар
бороо орнсоос үүдэн үерийн гамшиг нүүрлэсний улмаас 100 орчим хүн амиа алджээ. | https://montsame.mn/mn/read/310380 |
Хятадад “COVID-19”-ийн тохиолдол эрс нэмэгджээ | 2022-12-26 15:07:07 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД | БЭЭЖИН. /Financial Times/. Хятадын Засгийн газар гурав шахам жил мөрдөгдөж, коронавирусийг хяналтдаа байлгаж байсан хазгаарлалтуудыг цуцалсны дараа 12 дугаар сарын эхний 20 хоногт 250 сая хүнээс “COVID-19”-ийн халдвар илэрчээ. Энэ нь тус улсын хүн амын 18 хувь юм.“Financial Times” сонинд бичиж буйгаар, зөвхөн өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт гэхэд л 37 сая хүн буюу хүн амынх нь 2.6 хувь нь коронавирусний халдвар авчээ. "Хаалттай хуралдааны үеэр өгсөн тоо баримт нь дурдсан хугацаанд “COVID-19”-ийн шинж тэмдэгтэй 62,592 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлсэн үндэсний эрүүл мэндийн комиссынх нь мэдээлэлтэй зөрж байна. Өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчид “COVID-19”-ийн шинжилгээг зогсоосны дараа халдварын нийт тоог тоолохыг зогсоосон" гэж тус хэвлэлд мэдээлсэн байна. Халдварын дэгдэлтийн улмаас нийслэл Бээжин болон бусад хотын эмнэлгүүд өндөр настай, хэвтэрт орсон өвчтөнүүдэд дарагджээ. Яаралтай болон эрчимт эмчилгээний тасагт цөөн тооны л хоосон ор үлдсэн байна. Гэсэн хэдий ч тус улс ковидын хязгаарлалтаас татгалзсан хэвээр байна."Хятад улс 12 дугаар сарын 1-нээс хойш ердөө найман хүн нас барсан тухай албан ёсоор мэдээлсэн. Энэ долоо хоногт эрүүл мэндийн өндөр албан тушаалтнууд “COVID-19”-өөс үүдэлтэй нас баралтын талаарх тодорхойлолтыг улам нарийвчилсан нь нийт нас баралтын тоог дарах боломжтой болгосон" гэж сонинд тэмдэглэжээ.“Financial Times” сонинд мөн Бээжин хотын цогцос чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй байгааг онцолсон байна. Үүнээс гадна, тус сонины сурвалжлагчид очсон эмнэлгүүдэд цогцос дүүрсэн байжээ. Хятад улс цар тахал дэгдсэнээс хойших “COVID-19”-ийн халдварын хамгийн том давлагаанд автаад байгаа бөгөөд тус улсад өдөрт илрэх халдварын шинэ тохиолдлын тоо 37 саяд хүрсэн байна. Өвчний шинэ давлагаа үүсэж болзошгүй байгаа тул Хятадад цар тахал дууссаныг зарлахад хол байна гэж шинжээчид үзэж байна. Хятадын эрх баригчид "ковидыг тэглэх" бодлогоосоо татгалзаж эхэлсний дараа эрдэмтэд ийм анхааруулгыг өгчээ. | https://montsame.mn/mn/read/310366 |
Красноярскийн хязгаараас Монгол оронд шилмүүст моддын суулгац нийлүүлэхэд бэлэн байна | 2022-12-26 13:30:45 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | КРАСНОЯРСК. /TASS/. Красноярскийн хязгаараас Монгол орны ойг нөхөн сэргээхэд зориулж 6 сая гаруй шилмүүст моддын суулгац нийлүүлэхэд бэлэн байна. Энэ тухай тус бүс нутгийн захирагч Александр Усс ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.“Красноярскийн хязгаар ойжуулах, ойг нөхөн сэргээх арвин туршлагатай. Монголын тал манай суулгацуудыг авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Бид шилмүүст моддын суулгацуудаа санал болгоход бэлэн байна. Тодруулбал, 6 сая гаруй суулгац нийлүүлэх боломжтой” гэдгийг Усс мэдээлээд, суулгацуудыг нийлүүлэх хугацааг “ярихад эрт байгааг” нэмж хэлсэн байна. Монгол Улсын "Тэрбум мод" тарих үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай гэрээнд тус бүс нутаг энэ зун гарын үсэг зурсан юм. Красноярскийн хязгаарт ОХУ-ын ойн нөөцийн 14 хувь нь байдаг. Тус бүс нутагт ойн салбарын 1500 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 40 мянган хүн ажиллаж байна. | https://montsame.mn/mn/read/310358 |
Ирэх онд Сар луу судалгааны төхөөрөмжөө илгээх орнууд | 2022-12-26 13:01:51 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | ЛОНДОН. /BBC/. 2023 онд Орос, Энэтхэг, Европын Сансар судлалын
агентлаг Сар луу, цаашлаад сансрын гүн рүү судалгааны төхөөрөмжүүдээ илгээхээр
төлөвлөөд байна.Саяхан АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний
төв /NASA/ Саран
дээр сансрын нисгэгчдийг дахин буулгах зорилгоор бүтээсэн сансрын хөлгөөр Сарыг
тойрон автомат нислэг үйлдсэн юм. Сар луу судалгааны
төхөөрөмжөө илгээх орнуудЭнэтхэг Сарны гадаргууг судлах газардагч модуль, өөрөө явагч төхөөрөмж бүхий “Чандраян-3”
аппаратаа 2023 оны зургаадугаар сард Сар луу хөөргөхөөр төлөвлөж байна. Тус улс нь 2008 оноос “Чандраян-1” аппаратынхаа тусламжтайгаар Сарыг судалж эхэлсэн юм. ОХУ 2023 оны
долоодугаар сард “Луна-25” аппаратаа Сар луу хөөргөж, өмнөд туйлаас нь дээж
авчрах төхөөрөмжийг буулгахаар зорьж байна. Европын Сансар
судлалын агентлаг “Jupiter Icy Moon Explorer” судалгааны аппаратаа 2023 оны дөрөвдүгээр сард илгээхээр төлөвлөж
байна. Энэхүү аппарат нь Бархасбадь гаргийн гурван дагуул болох Ганимед, Каллистро,
Европагийн гадаргуу доор нь байдаг гэж үздэг мөсөн давхаргад амьдралын ул мөр
хайна.“SpaceX” компани Японы тэрбумтан Маэзава
Юсакү тэргүүтэй есөн зорчигчийг “dearMoon” төслийн хүрээнд 2023 оны сүүлээр Сар луу
аялуулахаар товлоод байна. Энэ нь 100 хүнийг тээвэрлэх чадалтай “Starship” хөлгийн анхны аялал болох юм. АНУ-ын “NASA” агентлаг “Artemis”
хөтөлбөрийнхөө хоёр дахь үе шатыг 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа
бөгөөд энэ үе шатанд манай гаргийн цорын ганц дагуул руу сансрын нисэгчид
жолоодлогот хөлгөөр ниснэ. Улмаар “Artemis
III”-ыг 2025 юм уу 2026 онд хэрэгжүүлж,
Саран дээр анх удаагаа эмэгтэй хүн, мөн өнгөт арьстай хүнийг буулгахаар төлөвлөж
байна. Энэ нь “NASA” 1972 онд “Аполло” хөлгийг хөөргөснөөс
хойш хүн төрөлхтөн Саран дээр хөл тавьсан анхны тохиолдол болно. “NASA” энэхүү хөтөлбөртөө “Space X” компанийн “Starship”
хөлгийг ашиглахаа мэдэгдээд байгаа юм.
Хятад улс 2035 он
гэхэд ОХУ-тай хамтран Саран дээр судалгааны бааз байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд байгаа
ч төслийг хэрэгжүүлэх хугацааны талаар дэлгэрэнгүй танилцуулаагүй байна. | https://montsame.mn/mn/read/310355 |
АНУ-д цасан шуурганы улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ | 2022-12-26 12:41:19 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ВАШИНГТОН. /NPR/. АНУ-ын томоохон нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй цасан шуурганы улмаас амиа алдсан хүний тоо 34-т хүрч, цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Цаг агаарын таагүй байдлын улмаас 26-28 хүн амиа алдсан гэж өмнө нь мэдээлж байв. Хамгийн олон буюу 13 хүн амиа алдсан тохиолдол Нью-Йорк муж улсад бүртгэгджээ. Муж улсын эрх баригчдын мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд Баффоло хотод нэг метр гаруй зузаан цас орсон байна. Цасан шуурга АНУ-Канадын хилийн ойролцоох Их нууруудын бүсээс Мексиктэй залгаа АНУ-ын хилийн дагуух Рио-Гранде мөрөн хүртэл урьд өмнө байгаагүйгээр өргөн уудам газар нутгийг хамарчээ. Хэвлэлүүдэд бичиж байгаагаар, АНУ-ын хүн амын 60 орчим хувь нь цаг агаарын таагүй байдалтай холбоотой хэд хэдэн зөвлөмж, сэрэмжлүүлэг хүлээн авсан байна". Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас ням гарагт 1700 гаруй нислэг цуцлагдсан бол 200 мянга орчим хэрэглэгч халаалт, цахилгаанүй болжээ. Хүйтний эрч чангарч, шугам сүлжээний ачаалал ихсэж байгаа тул цахилгаан, хий, дулаанаа хэмнэхийг эрчим хүчний компаниуд зөвлөж байна. | https://montsame.mn/mn/read/310352 |
"Avatar: The Way of Water" кино дэлхий даяар 855 сая ам.долларын ашиг олжээ | 2022-12-26 11:36:45 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ | ВАШИНГТОН. /NBC News/. Энэ сарын 16-нд нээлтээ хийсэн, Канадын найруулагч Жеймс Кэмероны “Avatar: The Way of Water” кино дэлхийн кинотеатруудаас 855 сая ам.долларын ашиг олжээ.Үүний 254 сая ам.долларыг АНУ-ын зах зээлээс олсон байна. Хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурсны улмаас Америкийн кинотеатруудын тасалбарын борлуулалт буурсныг шинжээчид онцолсон байна. Найруулагч Жеймс Кэмероны хэлснээр, одоогийн байдлаар олсон ашиг нь киног ашиг орлоготой гэж хэлэх хэмжээний талд нь ч хүрэхгүй байгаа аж. 2009 онд дэлгэцнээ гарсан уг киноны нэгдүгээр анги дэлхийн бүх цагийн үеийн хамгийн их ашиг орлого олсон киногоор нэрлэгддэг бөгөөд дэлхий даяар 2.9 тэрбум гаруй ам.долларын ашиг олжээ. | https://montsame.mn/mn/read/310346 |
В.Путин: Орос Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байна | 2022-12-26 11:20:23 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | МОСКВА. /Reuters/. ОХУ Украины дайнд оролцож буй бүх талтай хэлэлцээ
хийхэд бэлэн байгаа боловч Киев болон түүний барууны дэмжигч талууд хэлэлцээ
өрнүүлэхээс татгалзаж байна гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт шууд
дамжуулсан ярилцлагын үеэр мэдэгджээ.Орос хоёрдугаар
сарын 24-ний өдөр Украин руу довтолсон нь Европт Дэлхийн II дайнаас хойших хамгийн их цус урсгасан мөргөлдөөнийг,
мөн Москва, Барууны орнуудын хооронд 1962 оны Карибын хямралаас хойших хамгийн
том сөргөлдөөнийг үүсгээд байна. Одоогоор дайн мөд
дуусах шинж алга байна. Кремль тавьсан бүх
зорилгодоо хүртлээ тулалдана гэж мэдэгдэж байгаа бол Украины эрх
баригчид “Крымийг оролцуулаад оросуудад эзлэгдсэн бүх нутаг
дэвсгэрээсээ Оросын бүх цэргийг хөөн гаргах хүртэл тэмцлээ зогсоохгүй” гэсэн
байр суурьтай байгаа юм.“Бид хүлээн зөвшөөрөхүйц
шийдлүүдийн талаар холбогдох бүх талтай хэлэлцээ хийхэд бэлэн байна, гэхдээ энэ
нь тэднээс хамаарна, хэлэлцээ хийхээс татгалзаж байгаа хүмүүс нь бид биш тэд”
гэж В.Путин “Россия 1” төрийн мэдлийн телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. АНУ-ын Тагнуулын
төв газрын дарга Уильям Бернс энэ сард хийсэн мэдэгдэлдээ, “Зөрчил
мөргөлдөөнүүд яриа хэлэлцээ хийсний дүнд зогсдог ч Орос одоохондоо хэлэлцээ
хийх асуудалд төдийлөн нухацтай хандахгүй байгааг Тагнуулын төв газрын үнэлгээ
харуулж байна” гэсэн байна.
Мөн Украины
Ерөнхийлөгч Владимир Зеленскийн зөвлөх Михаил Подоляк, “В.Путин бодит байдалдаа
эргэн орж, яриа хэлэлцээ өрнүүлэхийг хүсэхгүй байгаа тал нь Орос гэдгийг хүлээн
зөвшөөрөх хэрэгтэй” гэж мэдэгдээд байжээ. | https://montsame.mn/mn/read/310347 |
Японы Засгийн газрыг дэмжигчдийн тоо буурчээ | 2022-12-26 10:50:49 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ТОКИО. /Nikkei/. Японы Засгийн газрын нэр хүнд сүүлийн хоёр сард 2 суурь нэгжээр буурч, 35 хувьд хүрсэн нь Ерөнхий сайд Кишида Фүмиогийн засаглалын үеийн хамгийн муу үзүүлэлт болжээ. “Nikkei” сониноос явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, Засгийн газрын үйл ажиллагааг үл сайшаагчдын тоо өнгөрсөн сарынхтай харьцуулахад энэ сард 2 суурь нэгжээр өсөж, 57 хувь болсон байна. Улс орны батлан хамгаалах чадавхыг үндсээр нь бэхжүүлэх Японы Засгийн газрын шийдвэрийг хүн амынх нь дийлэнх нь дэмжиж байгаа боловч рейтинг нь унасаар байна. Санал асуулгад оролцогчдын 55 хувь нь энэ бодлогыг дэмжсэн бол 36 хувь нь эсэргүүцжээ.Үүний сацуу, санал асуулгад оролцогчдын 84 хувь нь өсөн нэмэгдэж буй цэргийн зардлыг санхүүжүүлэх үүднээс татвар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй холбоотой Ерөнхий сайдын тайлбарыг хангалтгүй гэж үзэж байна. Японы эрх баригчид НАТО-гийн загвараар 2027 он гэхэд цэргийн зардлыг бараг хоёр дахин нэмэгдүүлж, ДНБ-ий 2 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм. 12 дугаар сарын 23-25-ны хооронд явуулсан санал асуулгад мянга орчим хүн оролцсон байна. | https://montsame.mn/mn/read/310341 |
Украинаас 15 сая тонн үр тариа экспортолжээ | 2022-12-26 09:26:45 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | КИЕВ. /Anadolu/.
Украинаас үр тариа экспортлох гэрээний
хүрээнд Хар тэнгисийн үр тарианы коридороор 15 сая гаруй тонн үр тариа
тээвэрлээд байгаа талаар Туркийн Тээвэр, дэд бүтцийн сайд Адиль Караисмаилоглу
ням гарагт мэдээллээ.“Украины Одесса,
Чорноморск, Южный боомтуудаас ням гаргийг хүртэлх хугацаанд үр тариа
тээвэрлэсэн 585 хөлөг онгоц хөдөлсөн бөгөөд ачаа тээврийн хэмжээ 15
сая 80 мянган тонн даваад байна” гэж А.Караисмаилоглугийн мэдэгдэлд дурджээ. Тодруулбал, арвай,
улаан буудай, шар буурцаг, наранцэцгийн үрийн гурил, улаан буудайн хивэг, вандуй, наранцэцгийн үр,
боловсруулсан холимог хүнс, чихрийн нишингэ, наранцэцгийн тос, рапс үр, эрдэнэ
шиш, шар буурцгийн тос зэрэг 13 нэр төрлийн
үр тариаг хөлөг онгоцоор тээвэрлэсэн байна. Тээвэр, дэд бүтцийн
сайдын мэдээлснээр, 585 хөлөг онгоцны 200 нь Туркийн далбаатай юм уу тус улсын
эзэмшдэг, үйл ажиллагааг нь хариуцдаг хөлөг онгоцнууд байсан бол нийт хөлөг
онгоцны 171 нь Туркийн боомтуудад ачаа бараагаа тээвэрлэж авчирчээ. Нийт ачаа
тээврийн 15 хувийг Туркт авчирсан бол 12 хувь нь Африк руу, 29 хувь нь Ази руу,
44 хувь нь Европ руу тээвэрлэгджээ. Улсаар авч үзвэл Испани руу хамгийн их
буюу 2.9 сая тонн ачаа тээвэрлэсэн бол Турк руу 2.2 сая тонн, Хятад руу 2.1 сая
тонныг тус тус тээвэрлэсэн байна.
Энэ оны долоодугаар
сард Турк, НҮБ, Орос, Украины талууд Украины Хар тэнгисийн гурван боомтоос үр
тариа экспортлох гэрээг Истанбул хотноо байгуулсан юм. Ийнхүү хоёрдугаар сард
эхэлсэн Орос-Украины дайны улмаас зогсоод байсан үр тарианы тээвэрлэлтийг хянах
зохицуулалтын төвийг Истанбул хотноо байгуулжээ. Энэхүү гэрээний дагуу үр тариа
тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Украины Одесса боомтоос наймдугаар сарын 1-ний
өдөр хөдөлсөн билээ. | https://montsame.mn/mn/read/310336 |
АНУ-д цасан шуурганы улмаас 1 сая орчим хэрэглэгч цахилгаангүй болжээ | 2022-12-24 16:14:21 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ВАШИНГТОН. /CNN/. Их хэмжээний цас орж, огцом хүйтэрсний улмаас хойд Мэн муж улсаас эхлээд өмнөд Техас муж улс хүртэл АНУ-ын томоохон газар нутагт цахилгаан тасарчээ. АНУ даяар нийтдээ 1.4 сая орчим хэрэглэгч цахилгаан эрчим хүчгүй болсон бөгөөд Умард Каролина, Мэн, Нью-Йорк болон Виржиния муж улсын оршин суугчид хамгийн их өртжээ. Түүнчлэн хөрш Канад улсын Квебек мужид эрчим хүчний томоохон тасалдал гарсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Цаг агаарын таагүй байдлын улмаас мөн олон сая америкчууд зул сарын баярын аяллаасаа татгалзахаас аргагүйд хүрчээ. Баасан гаргийн орой нийтдээ 11 мянга гаруй нислэг цуцлагдсан байна. Цагдаа нарын мэдээлснээр, энэ долоо хоногт Кентукки, Канзас, Охайо, Оклахома муж улсуудад цасан шуурганы улмаас найман хүн автомашины ослоор нас баржээ. Хүчтэй цасан шуурганы улмаас үзэгдэх орчин эрс хязгаарлагдаж байгаа тул орон нутгийн удирдлагууд анхаарал болгоомжтой байхыг уриалж байна.Жолооч нарт тээврийн хэрэгслээ замаас гаргахыг үүрэг болгожээ. Замд гацсан хүмүүст цэргүүд дулаан хөнжил хүргэж өгч байна.Энэ долоо хоногт АНУ-ын нэлээд хэсэгт хүчтэй цасан шуурга шуурч, огцом хүйтэрсэн байна. Олон муж улсад цаг агаарын хамгийн бага хэм рүү ойртож хүйтэрсэн бол Вайоминг муж улсад 41 хэм хүрч хүйтэрчээ. | https://montsame.mn/mn/read/310325 |
Америкчуудын дундаж наслалт буурчээ | 2022-12-23 15:47:15 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ВАШИНГТОН. /ABC/.
Америкчуудын дундаж наслалт сүүлийн
26 жилийн хамгийн доод түвшинд хүрч буурсныг тус улсын Өвчинд хяналт тавих,
урьдчилан сэргийлэх төвийн тайлан мэдээлэл харууллаа.Эрүүл мэндийн
статистикийн үндэсний төвөөс танилцуулсан хоёр шинэ тайланд дурдсанаар, 2021
онд нас баралтын түвшин 100 мянган хүн тутамд 835.4-өөс 879.7-д хүрч, 5.3 хувиар
өссөн байна. Ингэснээр 2020
онд 77 жилд хүрч буураад байсан америкчуудын дундаж наслалт хоёр дахь жилдээ
дараалан буурснаар 76.4 жилд хүрсэн нь 1996 оноос хойших хамгийн сул үзүүлэлт
болжээ. Хэдийгээр өнгөрсөн
онд дундаж наслалт 0.6 жилээр буурсан нь бага үзүүлэлт биш боловч 2019-2020
оны хооронд 1.8 жилээр буурсантай харьцуулахад доогуур байна. Судлаачид дундаж
наслалт буурсныг “COVID-19”
халдвар болон мансууруулах бодисын тун хэтрүүлсний улмаас амиа алдсан хүмүүсийн
тоон үзүүлэлттэй холбон тайлбарлажээ. Хүйсээр авч үзвэл
эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалт ойролцоо хувь хэмжээгээр буурсан
байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 2021 онд өмнөх оныхоос 0.7
жилээр буурч 74.2-т хүрсэн бол эмэгтэйчүүдийнх 0.6 жилээр бууран 79.3-т хүрчээ. Арьс өнгө, үндэс
угсааны хувьд ерөнхийдөө бүх бүлгийн нас баралтын түвшин өссөн байна. Харин нас
баралтын тэргүүлэх 10 шалтгаан 2020 оныхоос нэг их өөрчлөгдөөгүй байна. Жагсаалтын
эхэнд зүрхний өвчин дахин бичигдсэн бол хорт хавдар, “COVID-19” удаалжээ. Энэ жагсаалтад цорын
ганц өөрчлөлт гарсан нь элэгний архаг өвчин, элэгний хатуурал нас баралтын
тэргүүлэх шалтгааны есдүгээрт орж, томуу, уушгины хатгалгаа байр ухарсан байна.
Тайланд дундаж наслалт
буурахад нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйлээр “COVID-19”-ийг нэрлэжээ. Өвчинд хяналт тавих, урьдчилан
сэргийлэх төвийн 2022 оны дөрөвдүгээр сарын тайлан мэдээллээр, АНУ-д 2021 онд уг
халдварын улмаас ойролцоогоор 460 мянган хүн нас барсан байна.
Мансууруулах бодисын тунг хэтрүүлэн
хэрэглэх нь дундаж наслалт буурах өөр нэгэн шалтгаан болжээ. 2021 онд 106 699
хүн буюу 100 мянган хүн ам тутамд 32.4 хүн ийм шалтгаанаар нас барсан бол 2020
онд 91 799 хүн нас барсан байна. | https://montsame.mn/mn/read/310301 |
Хятад улс амьдрал байх боломжтой гаргуудыг хайж эхэлнэ | 2022-12-23 15:44:21 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | БЭЭЖИН. /Global Times/. БНХАУ Нарны аймгийн гадна амьдрал байх боломжтой гаргуудыг 2030 он гэхэд хайж эхлэхээр төлөвлөж байгааг тус улсын Сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпорацын (CASC) дарга У Яньшэн мэдэгдлээ. "2030 он гэхэд бид "Дуу хоолойн эрэлд" нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Түүний зорилго бол Нарны аймгийн гаднах сансар огторгуйг судлах, хүн амьдрахад тохиромжтой гаргууд байгаа эсэхийг олж мэдэх юм" гэж тэрбээр мэдэгдсэн байна. У Яньшэний тодруулснаар, БНХАУ Бархасбадь, Тэнгэрийн ван гаргуудыг, түүнчлэн Нарны аймгийн зах хязгаарыг судлах зорилгоор гараг хоорондын станцыг ойрын жилүүдэд хөөргөхөөр төлөвлөж байна. 2025 оны орчимд Хятад улс дэлхийгээс харьцангуй ойрхон буй солирууд руу сансрын автомат хөлөг хөөргөнө гэж тэрбээр хэлэв."Үүнээс гадна, ойрын 10-15 жилд Хятад улс Ангараг гаргийн хөрсний дээжийг дэлхийд авчрах даалгаврыг гүйцэтгэнэ" гэж CASC-ын тэргүүн хэлсэн байна. 2028 он гэхэд Бээжин Саран дээр олон улсын станцын суурь бүтцийг бий болгохоор төлөвлөж байгааг тэрбээр нэмж дурдлаа. Түүнчлэн Хятадын мэргэжилтнүүд дэлхий орчмын тойрог замд 150 хүртэл тонн ачаа хүргэх хүчин чадалтай, "Чанжэн-9" шинэ хүнд зөөгч пуужин бүтээж байгааг сануулжээ. “Бидний зорилго бол 2030 он гэхэд бусад тэргүүлэх орны дунд Хятад улсын байр суурийг бэхжүүлж, 2045 он гэхэд бүх чиглэлээр сансрын хүчирхэг гүрэн болох юм" гэж У Яньшэн цохон тэмдэглэв. | https://montsame.mn/mn/read/310299 |
Женевт 2025 оноос автомат жолоодлоготой цахилгаан автобусны үйлчилгээ нэвтрүүлнэ | 2022-12-23 15:00:25 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ | ЖЕНЕВ. /Swiss Info/. Швейцарын Женев хотод автомат жолоодлоготой
цахилгаан автобусны 24 цагийн үйлчилгээг 2025 оноос туршилтын журмаар нэвтрүүлэхээр
болжээ.Швейцарын Өргөн
нэвтрүүлгийн корпорацийн “Swissinfo” цахим хуудсанд пүрэв гарагт мэдээлснээр, Женев “Horizon Europe” хөтөлбөрийн “ULTIMO” санаачилгын хүрээнд автомат жолоодлоготой
автобусны үйлчилгээг турших Европын гурван хотын нэгээр сонгогджээ.
Женевээс гадна
Германы Кронах, Норвегийн Осло хотууд мөн сонгогдсон бөгөөд эдгээрт 45 тээврийн
хэрэгслийг туршилтын журмаар үйлчилгээнд нэвтрүүлэх ажээ. “Санаачилгын хүрээнд автомат
жолоодлоготой тээврийн хэрэгсэлд осол, зөрчил гарсан тохиолдолд хэрхэн хариу
арга хэмжээ авах зэрэг зорчигчдын аюулгүй байдлыг хангах асуудалд түлхүү
анхаарна. Мөн тасалбарын үнэ, автобусны зорчих зай болон бусад хууль эрх зүйн
орчныг судална” гэж дээрх мэдээнд дурджээ. | https://montsame.mn/mn/read/310296 |
В.Путин: “Patriot” цогцолборыг Украинд нийлүүлэх нь мөргөлдөөнийг сунжрахад хүргэнэ | 2022-12-23 14:39:15 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | МОСКВА. /Anadolu/. Киевт агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Patriot” цогцолборыг нийлүүлэх нь Украин дахь мөргөлдөөнийг гагцхүү сунжрахад хүргэнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Тэрбээр ийм мэдэгдлийг Залуусын талаарх бодлогын асуудал эрхэлсэн Төрийн зөвлөлийн хурлын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн байна. “"Patriot” бол нэлээд хуучирсан систем, манай С-300 шиг ажилладаггүй, "хор тайлах ерөндөг" үргэлж олддог" гэж Оросын удирдагч мэдэгджээ.Түүний хэлснээр, Москва Украин дахь дайныг хурдан дуусгахыг эрмэлзэж байна. “Бидний зорилго бол цэргийн мөргөлдөөний энэ ээрцэг дугуйг эрчлэн эргүүлэх бус харин эсрэгээрээ энэ дайныг дуусгах юм. Бид энэ дайныг дуусгахыг эрмэлзэж байгаа, цаашид ч эрмэлзэх болно. Мөн хурдан байх тусмаа сайн. Одоо юу болж байгаа, яаж байгаа талаар би аль хэдийн олон удаа хэлсэн. Байлдааны ажиллагааг эрчимжүүлэх нь зөвтгөх аргагүй алдагдалд хүргэдэг" гэж В.Путин хэлжээ. “Бүх зэвсэгт мөргөлдөөн хэлэлцээрээр дуусдаг. Бид хэлэлцээ хийхээс хэзээ ч татгалзахгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт талууд суугаад тохиролцдог” гэж Оросын удирдагч нэмж хэлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч мөн газрын тосны үнэд хязгаар тогтоосны хариуд авах арга хэмжээний тухай зарлигт ирэх долоо хоногийн эхээр гарын үсэг зурна гэдгээ мэдээлжээ. "Газрын тосны үнэд дээд хязгаар тогтоосны хариу нь урьдчилан сануулах арга хэмжээ байх болно. Учир нь энэ таазнаас ОХУ хохирол амсахгүй, бид ойролцоо үнээр газрын тосоо зардаг" гэж тэрбээр хэлсэн байна. Үүний сацуу тэрбээр газрын тосны үнэд хязгаар тогтоосныг "үнэ тэнгэрт хадаж болзошгүй” тул дэлхийн эрчим хүчийг тогтолцоог устгах зам гэж тодорхойлжээ. | https://montsame.mn/mn/read/310284 |
Марокко ОУХБХ-ны чансааны 11 дүгээрт бичигдэж эхэлжээ | 2022-12-23 11:23:21 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | ПАРИС. /Xinhua/. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ОУХБХ/ пүрэв гарагт танилцуулсан шинэчилсэн чансааны
жагсаалтад Мароккогийн шигшээ баг 22 дугаар байраас ахиж 11 дүгээрт бичигдэж эхэлжээ.Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээний /ДАШТ/
хагас шигшээд шалгарсан анхны Африкийн
баг болсон “Atlas Lions” ДАШТ-ий
хагас шигшээ тоглолтод Францын шигшээ багт 2-0 оноогоор ялагдаж, хүрэл медалийн
төлөөх тоглолтод хорватчуудад 2-1 харьцаагаар хожигдсон юм. Марокко өдгөө Африкийн
хамгийн өндөр чансаатай баг болж, Сенегал (19), Тунис (30), Камерун (33),
Нигерийн (35) баг тамирчдыг түүчээлж байна. Бразилын хувьд
энэ оны хоёрдугаар сараас хойш дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байгаа бол
Аргентин, Франц, Бельги, Англи удаалж байна.
Эдгээрийн араас
Нидерланд, Хорват, Итали, Португал, Испанийн шигшээ багууд эхний 10-т бичигдэж
байна. | https://montsame.mn/mn/read/310281 |
ОХУ-д зэвсэг нийлүүлсэн гэх мэдээллийг Умард Солонгос няцаав | 2022-12-23 10:50:11 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос ОХУ-д зэвсэг нийлүүлсэн гэх Японы хэвлэлүүдэд гарсан мэдээлэл болон Америкийн талын мэдэгдлийг тус улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/ няцаасан байна. "БНАСАУ Орост цэргийн ачаа нийлүүлсэн гэх Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гүжир мэдээлэл нь олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх гэсэн хамгийн утгагүй заль мэх тул ямар нэгэн тайлбар хийх шаардлага байхгүй" гэж Умард Солонгосын ГХЯ мэдэгджээ. ОХУ-ын цэргийн хувийн компани болох “Вагнер групп”-т БНАСАУ зэвсэг нийлүүлсэн бөгөөд дахин нийлүүлэхээр төлөвлөж байна гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбоо хариуцсан зохицуулагч Жон Кирби 12 дугаар сарын 22-нд буюу пүрэв гарагт мэдэгджээ. Америкийн засаг захиргааны төлөөлөгчийн энэ мэдэгдлийг БНАСАУ-ын ГХЯ Пёньяны нэр хүндийг гутаах гэсэн оролдлого гэж тодорхойлсон байна. Дээрх мэдэгдэлтэй холбогдуулан Оросын тал мэдэгдэхдээ, тус улсын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор үүрэг даалгавраа биелүүлж байгаа тул Украины нутаг дэвсгэрт явуулж буй цэргийн тусгай ажиллагаанд гадаадын хангамж шаардлагагүй гэдгийг удаа дараа онцолжээ. | https://montsame.mn/mn/read/310274 |
Афганистанд эсэргүүцлийн жагсаал өрнөжээ | 2022-12-23 09:56:53 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | КАБУЛ. /NHK/. “Талибан” хөдөлгөөн эмэгтэйчүүдийг их сургуульд
суралцахыг хориглосон нь Афганистанд эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэж, олон
улсын шүүмжлэлд өртөөд байна.Афганистаны хэвлэл
мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Кабул хот дахь нэгэн их сургуулийн гадна
пүрэв гарагт олон арван эмэгтэйчүүд эрх чөлөө, эрх тэгш байдлыг хангахыг
уриалан жагсжээ. Мөн баруун
нутгийн Тахар, Зүүн нутгийн Нангархар мужуудад эсэргүүцлийн жагсаал өрнөсөн
байна. “Талибан” эмэгтэй оюутнуудыг улсын болон
хувийн сургууль руу нэвтрэхийг дараагийн мэдэгдэл гарах хүртэл хориглож
байгаагаа пүрэв гарагт мэдэгджээ. Өнгөрсөн оны
наймдугаар сард засгийн эрхийг эргэн авсныхаа дараа тус хөдөлгөөн охидыг дунд,
ахлах сургуульд суралцахыг хориглоод байсан юм.
“Талибан”-ы
шийдвэр дэлхий нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, НҮБ шийдвэрээ нэн даруй цуцлахыг тус
хөдөлгөөнд уриалаад байна. | https://montsame.mn/mn/read/310271 |
NASA-ийн сансрын нисэгчид ОУСС-д шинэ нарны хавтан суурилуулжээ | 2022-12-23 09:48:12 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн сансрын нисэгч Жош Кассада, Фрэнк Рубио нар “iROSA” нарны зай хураагуурыг Олон улсын сансрын станцад (ОУСС) суурилуулахаар пүрэв гарагт задгай сансарт гарчээ.Задгай сансарт гарах ажиллагаа АНУ-ын Зүүн эргийн цагаар 08:19 цагт эхэлж, 15:27 цагт дууссан байна. Сансрын нисэгчид зургаан нарны хавтангаас дөрвийг нь суурилуулжээ. Америкийн сансрын нисэгчид 12 дугаар сарын 19-нд задгай сансарт гарахаар төлөвлөж байсан боловч "Союз МС-22" сансрын хөлгийн багаж угсрах тасалгааны бүрхүүлд гэмтэл гарсны улмаас хоёр хоногоор хойшлуулжээ. 12 дугаар сарын 21-нд ОУСС-д сансрын хог хаягдал ойртсон учир сансарт гарах хугацааг дахин хойшлуулсан байна. ОУСС-ын нарны хавтангууд хэвийн ажиллаж байгаа ч тэдгээрийн заримыг 2000 онд суурилуулсан тул элэгджээ. NASA одоогоор тус бүр нь 340 шахам кг жинтэй, зургаан ширхэг “iROSA” хавтанг суурилуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр станцын эрчим хүчний системийн хүчин чадал 160-аас 215 кВт болж нэмэгдэх аж. Эдгээр хавтангийн хоёрыг нь 2021 оны зургаадугаар сард угсарсан байна. Гурав, дөрөв дэхийг нь 11 дүгээр сард “SpaceX” компанийн сансрын ачааны “Dragon” хөлгөөр хүргэжээ. Тойрог замын станцад одоо Кассада, Рубио нараас гадна “Роскосмос”-ын сансрын нисэгчид болох Анна Кикина, Дмитрий Петелин, Сергей Прокопьев, Америкийн сансрын нисэгч Николь Манн, Японы сансрын нисэгч Коичи Ваката нар ажиллаж байгаа ажээ. | https://montsame.mn/mn/read/310270 |
“Долоогийн бүлэг” Украинд ирэх онд 32 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ | 2022-12-23 08:56:10 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ТОКИО. /Kyodo/.
“Долоогийн бүлэг”-ийн орнуудын Сангийн
сайд нар Украинд ирэх онд 32 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ пүрэв гарагт амлажээ.“Долоогийн бүлэг”
Украины яаралтай, богино хугацааны санхүүжилтийн хэрэгцээг шийдвэрлэхэд урьдын
адил үүрэг хүлээсэн хэвээр байна гэж сайд нар цахимаар хуралдсаныхаа дараа
мэдэгдсэн байна. Киет хүн амын
үндсэн хэрэгцээг хангах, нэн шаардлагатай сэргээн засварлах ажлуудыг гүйцэтгэх,
эдийн засгаа тогтворжуулах боломжийг бүрдүүлэх 32 тэрбум ам.долларын тусламжид
Европын Холбооноос /ЕХ/ үзүүлэх 18 тэрбум еврогийн тусламж багтжээ. Үүнээс гадна, “Долоогийн
бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар Украины эрчим хүч, дэд бүтцийн
байгууламжуудад халдсан явдалд Оросыг зэмлэн буруушаагаад, украинчуудад өвлийг
даван туулахад нь тус дэм болох дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. ОХУ Ираны пуужин,
дронуудыг ашиглан цохилт өгч байгаа нь “Украины олон сая иргэнийг харанхуй, хүйтэн
өвлийг даван туулахад хүргээд байна” гэж Германы Гадаад хэргийн сайд Анналена
Бербок мэдэгджээ. Ирэх оны
нэгдүгээр сард “Долоогийн бүлэг”-ийг даргалах үүргээ Японд шилжүүлэх Герман улс
сайд нарын цахим уулзалтыг зохион байгуулсан юм. Тус бүлэг нь Их Британи,
Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ, мөн ЕХ-ноос бүрддэг. “Долоогийн бүлэг”-ийн
Гадаад хэргийн сайд нар мөн Афганистанд талибуудын засгийн газар саяхан эмэгтэйчүүдийг
их сургуульд суралцахыг хориглох шийдвэр гаргасныг эрс зэмлэн буруушаагаад,
шийдвэрээсээ ухрахыг уриалсан байна.
“Хүйсээр
ялгаварлан гадуурхах нь хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэнтэй адил байж
болзошгүй юм” гэж мэдэгдэлд дурджээ. | https://montsame.mn/mn/read/310265 |
АНУ-д цаг агаарын таагүй байдлын улмаас 2000 гаруй нислэг цуцлагджээ | 2022-12-23 08:41:35 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ВАШИНГТОН. /FlightAware/. АНУ-ын төвийн болон зүүн нутгийн муж улсуудад цасан шуурга шуурч, агаарын температур доошилсны улмаас баасан гаргийн хоёр мянга гаруй хуваарьт нислэг цуцагджээ. Цаг агаарын байдал муудаж, эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор пүрэв гарагт 2294 нислэг цуцлагдаж, 7205 нислэгийг хойшлуулсан бол баасан гарагт АНУ-аас явах эсвэл дотооддоо үйлдэх 2075 нислэг цуцлагдаж, 1439 нислэг хойшлогдсон байна. АНУ-ын үндэсний цаг уурын албанаас мэдээлснээр, цасан шуурга ихэнх нутгаар долоо хоногийн эцэс хүртэл үргэлжилнэ. Арктикийн хүчтэй урсгал ойртож байгаагийн улмаас тус улсын зүүн болон төв хэсгээр эрс хүйтрэх төлөвтэй байна. | https://montsame.mn/mn/read/310264 |
“InSight” дөрвөн жил үргэлжилсэн даалгавраа дуусгав | 2022-12-22 17:33:50 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | ВАШИНГТОН. /TASS/. Ангараг гаргийн гадаргууг судлах зорилгоор илгээсэн “InSight” газардагч робот эрчим хүчгүй болсны улмаас даалгавраа дуусгаж байна гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) цахим хуудсандаа мэдээлжээ. “InSight” дөрвөн жилийн турш үүргээ амжилттай биелүүлсэн байна. NASA-гийн мэргэжилтнүүд "хоёр дараалсан оролдлогын дараа газардагч модультай холбогдож чадаагүй бөгөөд энэ нь сансрын хөлгийн нарны хавтангийн эрчим хүч дууссан гэсэн үг" ажээ. Гэхдээ төхөөрөмжөөс дохио хүлээн авах оролдлогыг дахин хийх боловч амжилтад хүрэх магадлал багатай гэдгийг NASA тэмдэглэжээ. “InSight”-тай хамгийн сүүлд 12 дугаар сарын 15-нд холбоо тогтоосон байна. Цагаасаа өмнө унтарч буйн шалтгаан нь Ангараг гараг дээрх шороон шуурга “InSight”-ийг тэжээлээр хангах нарны хавтанг ажиллагаагүй болгожээ.“InSight” төхөөрөмж 2018 оны 12 дугаар сард Ангараг гараг дээр газардсан бөгөөд уг гаргийн дотоод бүтэц, газар хөдлөлтийн идэвхжилийг судлах зорилгоор илгээжээ. Даалгаврынхаа эхний зургаан сард уг төхөөрөмж нь 170 орчим Ангарагийн газар хөдлөлтийг бүртгэсэн бөгөөд энэ нь эрдэмтдэд Улаан нүдэн гаргийн цөм, түүний царцдас, мантийн хэмжээг тодорхойлоход тусалсан байна. | https://montsame.mn/mn/read/310257 |
Японы шинэ зөөгч пуужинг ирэх онд хөөргөнө | 2022-12-22 16:38:43 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ | ТОКИО. /NHK/. Японы хүнд ангиллын “H3” шинэ зөөгч пуужинг ирэх оны хоёрдугаар сарын 12-нд баруун өмнөд Кагошима мужид байрлах Танэгашима сансрын буудлаас анх удаа хөөргөнө гэж "NHK" суваг сансрын салбарын эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Шинэ пуужингийн хөдөлгүүрийн туршилтыг Японы сансар судлалын агентлаг (JAXA) болон пуужин бүтээгч “Mitsubishi Heavy Industries” компани өнгөрсөн сард хөөргөх тавцан дээр хэд хэдэн удаа хийжээ. Туршилтууд амжилттай болсон бөгөөд ямар нэгэн асуудал илрээгүй байна.Энэхүү пуужинг анх 2020 онд хөөргөхөөр товлосон байсан боловч үндсэн хөдөлгүүрт нь чичиргээ илэрсэн тул хойшлуулжээ. “H3” нь шингэн түлшээр ажилладаг, Японы хамгийн том зөөгч пуужин юм. 63 метр урт, 5.2 метрийн диаметртэй, 4-6.5 тоннын даацтай уг пуужин нь 2000-аад оны эхэн үеэс хойш ашиглаж байгаа “H2A” зөөгч пуужинг орлох ёстой. H2A” бол дэлхийн хамгийн найдвартай пуужингуудын нэг бөгөөд 45 удаагийн хөөргөлтийн 44 нь амжилттай болсон байна. “H3” нь пуужин хөөргөх зардлыг бараг хоёр дахин бууруулж, Токиог олон улсын арилжааны хиймэл дагуул хөөргөх зах зээлд илүү өрсөлдөх чадвартай болгоно гэж JAXA найдаж байна. Одоогийн байдлаар “H2A”-г нэг удаа хөөргөхөд 10 тэрбум иен (одоогийн ханшаар 75 сая ам.доллар) зарцуулдаг бөгөөд энэ нь дэлхийн бусад улс орнуудын хөөргөх ажиллагаатай харьцуулахад хамаагүй үнэтэй аж. | https://montsame.mn/mn/read/310248 |
Испанийн түүхэн дэх хамгийн халуун жил энэ онд тохиожээ | 2022-12-22 16:08:43 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | МАДРИД. /AP/. Испанийн түүхэн дэх хамгийн халуун жил энэ онд
тохиосон талаар тус улсын Цаг уурын газраас лхагва гарагт мэдээлжээ.Цаг уурын
урьдчилсан тайлан мэдээллээр, 2022 онд агаарын дундаж температур цельсийн 15
хэмээс давсан нь ийм мэдээллийг 1961 оноос эмхэтгэж эхэлснээс хойших хамгийн өндөр
үзүүлэлт болжээ. Ингэснээр
Испанийн түүхэн дэх хамгийн халуун дөрвөн жил бүгд 2015 оноос хойш бүртгэгдэж
байгааг тайланд дурджээ. Мөн энэ он хамгийн их хуурайшилттай жилүүдийн нэг
болж, 2005, 2017 оны дараа бичигдэж байна.
Европт энэ онд
гойд хуурай, халуун жил болж өнгөрсөн нь ойн түймэр дэгдэх, ургац сүйдэх, мөн усны хэрэглээнд хязгаарлалт тогтооход хүргэжээ. Европын эрх баригчид, шинжээчид цаг уурын эдгээр үзэгдлийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. | https://montsame.mn/mn/read/310245 |
В.Зеленский Украины далбааг Н.Пелосид гардуулан өгчээ | 2022-12-22 12:27:32 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /Ukrinform/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Конгресст үг хэлснийхээ дараа Конгрессын гишүүдэд улсынхаа төрийн далбааг гардуулан өгчээ. Тэрбээр Украины төрийн далбааг Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосид гардуулан өгсөн байна. Түүний хэлснээр, уг далбааг Бахмут хотын фронтын шугамд байгаа цэргүүд түүнд өгчээ. Хариуд нь Н.Пелоси АНУ-ын далбаа бүхий хайрцгийг гардуулсан байна.Украины Ерөнхийлөгчийн хэлсэн үг хагас цаг орчим үргэлжилсэн бөгөөд гол төлөв АНУ-ын манлайлал, Украины удахгүй хүрэх ялалтын тухай уриа лоозонгуудаас бүрдсэн байсныг хэвлэлүүд онцолсон байна. Түүний хэлсэн өгүүлбэр бүрийг алга ташилтаар хүлээж авчээ. В.Зеленский 12 дугаар сарын 21-ний лхагва гарагт АНУ-д хүрэлцэн очсон. Вашингтонд Украины удирдагч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийсэн бөгөөд хоёр удирдагч хэлэлцээ хийснийхээ дараа Цагаан ордонд хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн юм. | https://montsame.mn/mn/read/310229 |
В.Путин жил тутмын илгээлтээ хойшлуулав | 2022-12-22 11:47:08 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | МОСКВА. /RT/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны улсын хурал буюу парламентдаа тавьдаг жил тутмын илгээлтээ ирэх онд тавина гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ. Кремлийн төлөөлөгч энэ үйл явдлыг хойшлуулсан шалтгааны талаар тайлбар хийгээгүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч жил бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурлаа энэ жил мөн хийгээгүй юм. Өнгөрсөн жил В.Путин дөрөвдүгээр сард парламендтаа хандаж үг хэлж байв. ОХУ-ын Ерөнхийлөгч улс орныхоо өнөөгийн байдлыг дүгнэж, дотоод, гадаад бодлогынхоо гол чиглэлүүдийг тодорхойлдог учир түүний илгээлт чухал ач холбогдолтойд тооцогддог. | https://montsame.mn/mn/read/310225 |
Японд хилийн чанадаас ирэх хүмүүсийн тоо өсжээ | 2022-12-22 11:33:05 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ТОКИО. /Kyodo/. Японд 11 дүгээр сард хилийн чанадаас ирсэн
хүмүүсийн тоо өмнөх сарынхаас 1.9 дахин өсөж, 934 500-д хүрчээ. Тус улсад “COVID-19”
халдварын тархалтыг хязгаарлахын тулд тогтоогоод байсан хилийн хяналтын арга
хэмжээнүүдийг 10 дугаар сард ерөнхийдөө бүхэлд нь цуцалсан юм.Японы Аялал
жуулчлалын агентлагийн мэдээлснээр, 11 дүгээр сард хилээр нэвтэрсэн хүмүүсийн
тоог цар тахал дэгдэхээс өмнөх 2019 оны үзүүлэлттэй харьцуулахад 61.7 хувиар
буурсан хэдий ч өмнөх оны мөн үеийнхээс 45.2 дахин өссөн байна. 11 дүгээр сард
гадаадын жуулчдын тоо өмнөх сарынхаас 2.5 дахин өсөж, ойролцоогоор 732 мянгад
хүрчээ.
Засгийн газар 10
дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоонд, мөн
хувиараа аялж буй жуулчдыг хилээр нэвтрүүлэхэд тавьж байсан хязгаарлалтуудаа
цуцалсан юм. Харин Японоос хилийн чанадыг зорьсон хүмүүсийн тоо 11 дүгээр сард
379 200-д хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 7.3 дахин өссөн бол 2019 оны мөн
сарынхаас 76.9 хувиар буурчээ. | https://montsame.mn/mn/read/310223 |
“Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийн “шорт-лист”-ийг танилцуулжээ | 2022-12-22 11:10:13 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ | НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн кино урлагийн академи “Оскар”-ын шагналын 10 төрлийн “шорт-лист”-д шалгарсан бүтээлүүдийг лхагва гарагт танилцууллаа. "Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино" төрөлд сонгон шалгаруулалтын шалгуурыг хангасан 15 кино "шорт-лист"-д багтсан бөгөөд тав нь уг шагналд нэр дэвших юм. 144 баримтат киноноос энэ жагсаалтад Канадын найруулагч Дэниел Роэрын бүтээсэн Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн тухай "Navalny" (2022), Энэтхэгийн найруулагч Шаунак Сенийн "All That Breathes" (2022), Америкийн найруулагч Маргарет Брауны "Descendant" (2022), Америкийн найруулагч, сэтгүүлч Лора Потрайсын "All the Beauty and the Bloodflow" (2022), Бретт Моргенийн "Moonage Daydream" (2022) зэрэг бүтээлүүд шалгарчээ. Америкийн кино урлагийн академи мөн "Гадаадын шилдэг уран сайхны кино" төрөлд өрсөлдөх бүтээлүүдийн богино жагсаалтыг танилцуулав. Жагсаалтад найруулагч Сантьяго Митрегийн "Argentina", (1985, 2002), Австрийн кино найруулагч Мари Кройцерын "Corsage" (2022), Бельгийн Лукас Донтын "Saint Omer" (2022), түүнчлэн Франц, Камбож, Дани, Герман, Энэтхэг, Ирланд, Мексик, Марокко, Пакистан, Польш, БНСУ, Шведийн найруулагчдын бүтээл багтсан байна. Үүнээс гадна, “Шилдэг богино хэмжээний баримтат кино”, "Шилдэг нүүр будалт, үс засалт", "Шилдэг хөгжим", "Шилдэг дуу", "Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино", "Шилдэг богино хэмжээний уран сайхны кино", "Шилдэг визуал эффект" төрөлд нэр дэвшигчдийн “шорт-лист”-ийг танилцуулжээ. "Оскар"-ын наадмын 95 дахь удаагийн шагнал гардуулах ёслол 2023 оны гуравдугаар сарын 12-нд болно гэж Америкийн кино урлагийн академийн хэвлэлийн алба урьд нь мэдээлсэн билээ. Шагналыг уламжлал ёслолоор Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт гардуулна. Кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэгэнд нэр дэвшигчдийг нэгдүгээр сарын 24-нд зарлана. | https://montsame.mn/mn/read/310210 |
Б.Нетаньяху эвслийн засгийн газрыг эмхлэн байгуулснаа мэдэгджээ | 2022-12-22 09:38:31 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ЙЕРУСАЛИМ. /Xinhua/. Израилын Ерөнхий сайдаар томилогдсон Биньямин
Нетаньяху эвслийн шинэ засгийн газрыг эмхлэн байгуулсан талаараа лхагва гаргийн
орой мэдэгдлээ.Тэрбээр засгийн
газрыг эмхлэн байгуулах хугацаагаа дуусахаас хэдхэн минутын өмнө “Twitter”
хуудсаараа дамжуулан дээрх мэдэгдлийг хийжээ. Израилын Ерөнхийлөгч
Исаак Херцогт шинэ засгийн газрыг амжилттай эмхлэн байгуулсан тухай мэдэгдлийг
хүргүүлсэн талаар Б.Нетаньяхугийн барууны үзэлт “Ликуд” нам тусдаа мэдэгдэл
гаргасан байна. “Ликуд” нам одоогоор
хэт баруун үзэлт гурван нам тэргүүтэй таван түншийнхээ дөрөвтэй нь эвслийн
хэлэлцээрт хараахан гарын үсэг зураагүй байгаа ажээ. Израилын хууль тогтоомжийн
дагуу шинэ засгийн газар 2023 оны нэгдүгээр сарын 2-нд тангараг өргөх ёстой. Б.Нетаньяху эвслийн
түншүүдийнхээ дэмжлэгийн хариуд тавьсан шаардлагыг нь биелүүлэхээр сүүлийн
хэдэн долоо хоногт ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Израилын Ерөнхий сайдын
албыг хамгийн удаан хашсан тэрбээр ердөө нэг жил хагасын өмнө албан тушаалаасаа
огцроод байсан юм.
Израилд 11 дүгээр
сарын 1-ний өдөр парламентын сонгууль явагдсан бөгөөд сүүлийн дөрөв хүрэхгүй
жилийн хугацаанд явагдсан тав дахь удаагийн сонгуулиар Б.Нетаньяхугийн “Ликуд” нам
болон түүний холбоотнууд парламентын 120 суудлын 64-ийг авсан билээ. | https://montsame.mn/mn/read/310203 |
Ж.Байден, В.Зеленский нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийв | 2022-12-22 08:35:03 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /CNN/.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины
төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй Цагаан ордонд лхагва гарагт хамтарсан хэвлэлийн бага
хурал хийлээ.Талууд В.Зеленскийг
Вашингтон хотноо хүрэлцэн ирсний дараа хоёр талын уулзалт хийжээ.
Украины Ерөнхийлөгч дайн эхэлснээс хойш хилийн чанадад анх удаагаа айлчилж буй
нь энэ юм. Хэвлэлийн бага
хурлын үеэр Ж.Байден АНУ Украинд агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Patriot” цогцолбор
бүхий 1.8 тэрбум ам.долларын шинэ багц тусламж үзүүлнэ гэдгийг мэдэгджээ. “Энэхүү
цогцолборыг ажиллуулахад шаардлагатай бэлтгэлийг хийхэд тодорхой хугацаа
шаардлагатай ч “Patriot” пуужингууд нь Украины батлан хамгаалах салбарын “чухал
хөрөнгө” болно” гэж АНУ-ын төрийн тэргүүн хэлсэн байна.
В.Зеленский лхагва
гаргийн орой Капитолын ордонд Конгрессын гишүүдэд хандан үг хэлнэ. | https://montsame.mn/mn/read/310199 |
Илон Маск 2022 онд өнгөрсөн оны орлогоосоо илүү их алдагдал хүлээжээ | 2022-12-21 17:38:34 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. “Tesla”, “SpaceX”, “Twitter” компаниудын тэргүүн Илон Маск энэ онд 122.6 тэрбум орчим ам.доллар алдсан нь 2021 онд олсон дүнгээс их байна гэж “Bloomberg” агентлаг бичжээ. Тус агентлагийн мэдээлж байгаагаар, И.Маскийн хөрөнгө 147.7 тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд энэ нь сүүлийн хоёр гаруй жилийн хамгийн бага хэмжээ юм. Түүний хөрөнгө үндсэндээ “Tesla” компанийнх нь хувьцаа, опционуудаас бүрддэг. Мягмар гарагт “Tesla”-ийн хувьцаа 10 дугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрч унасны улмаас И.Маск 7.7 тэрбум ам.доллар алдсан байна.Тэрбээр одоо “Bloomberg”-ээс гаргадаг тэрбумтнуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байгаа бол уг жагсаалтыг LVMH (Louis Vuitton Moet Hennessy) группийн ерөнхийлөгч Бернар Арно 161 тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөөрөө тэргүүлж байна. | https://montsame.mn/mn/read/310189 |
ОХУ, БНХАУ Сарыг хамтран судална | 2022-12-21 16:21:07 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | МОСКВА. /RIA Novosti/. ОХУ, БНХАУ Сарыг судлах, бааз байгуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан талаар “Роскосмос”-ын тэргүүн Юрий Борисов "Россия 24" телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна.“Хятадын талтай энэ чиглэлээр хамтран ажиллах тухай гэрээг бид саяхан байгуулсан. Бид дараагийн үе шат руу шилжиж байгаа бөгөөд ирээдүйн сарны бааз байгуулахад Хятадын түнштэйгээ нягт хамтран ажиллана” гэж тэрбээр хэлжээ. 2021 оны гуравдугаар сард ОХУ, БНХАУ Саран дээр олон улсын шинжлэх ухааны судалгааны станц байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.2021 оны зургаадугаар сард Оросын “Роскосмос”, Хятадын “CNSA” Саран дээр олон улсын станц байгуулах замын зургийг танилцуулсан. Станцын барилгын ажил 2035 он гэхэд бүрэн дуусах ба 2026-2030 оны хооронд Сар луу хоёр нислэг үйлдэж, ачаа тээвэрлэх технологийг турших, Дэлхий рүү сарны хөрсний дээжийг авчрахаар төлөвлөж байна.2031-2035 оны хооронд сарны тойрог зам болон сарны гадаргуу дээр дэд бүтэц байгуулах аж. | https://montsame.mn/mn/read/310168 |
Талибууд эмэгтэйчүүдийг их сургуульд суралцахыг хоригложээ | 2022-12-21 15:15:50 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | КАБУЛ. /BBC/. Афганистаны “Талибан” хөдөлгөөн эмэгтэй оюутнуудыг
их сургуульд суралцахыг хориглосон нь олон улсын шүүмжлэлийг дагуулаад байна.Афганистаны Дээд
боловсролын сайд мягмар гарагт энэ талаар мэдэгдэл хийх үеэрээ холбогдох шийдвэр нэн
даруй хэрэгжиж эхэлнэ гэдгийг онцолжээ. Өнгөрсөн онд
засгийн эрхэнд эргэн гарснаасаа хойш охидыг дунд, ахлах сургуульд явахыг
хориглоод байсан “Талибан” эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших эрхийг улам
хязгаарлаж байгаа нь энэ юм. Кабул хот дахь
эмэгтэй оюутнууд дээрх шийдвэр өөрсдөд нь ямар хүндээр тусаж байгаа талаар “BBC” телевизэд сэтгэгдлээ хуваалцжээ. Кабулын их
сургуулийн нэгэн оюутан хэлэхдээ, “мөрөөдөлтэй минь холбох цор ганц гүүрийг
нураалаа” гэсэн байна. Мягмар гарагт АНУ
“Талибан”-ы шийдвэрийг эрс зэмлэн буруушаагаад, ийм алхам нь “тодорхой үр
дагаврыг авчрах болно” гэж мэдэгдсэн байна. “Талибан”
Афганистаны бүх ард түмний эрхийг хүндэтгэхээс нааш олон улсын хамтын
нийгэмлэгийн хууль ёсны гишүүн байх боломжгүй гэж Төрийн нарийн бичгийн дарга
Энтони Блинкен мэдэгджээ.Өрнөдийн орнуудын
зүгээс Афганистаны засгийн газрыг албан ёсоор хүлээн
зөвшөөрүүлэхийг хүсвэл эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлэх шаардлагыг “Талибан”-д бүтэн
жилийн турш тавьсаар ирсэн байна.НҮБ мөн дээрх
шийдвэрт ихэд түгшиж байгаагаа илэрхийлээд байна. Афганистан дахь НҮБ-ын
хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн зохицуулагч Рамиз Алакбаров хэлсэн үгэндээ, “Сурч
боловсрох нь хүний үндсэн эрх юм. Эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших эрхийг
хязгаарлах нь Афганистаны ирээдүйг хааж боогдуулж байгаагаас өөрцгүй” гэсэн
байна.
“Талибан” өнгөрсөн
онд засгийн эрхийг авсныхаа дараа урьдынхтайгаа харьцуулахад аядуу бодлого
баримтлахаа амлаад байсан боловч эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг улам хязгаарласаар
байна. Өнгөрсөн сард талибууд эмэгтэйчүүдийг нийслэл хотын соёл амралтын
хүрээлэн, бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлэхийг хоригложээ. | https://montsame.mn/mn/read/310177 |
Катар ДАШТ-ий үеэр 1.4 сая гадаадын жуулчин хүлээн авчээ | 2022-12-21 12:05:05 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ДОХА. /Anadolu/. Катар улс хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнийг /ДАШТ/ зохион байгуулах үеэрээ 1.4 сая гаруй
жуулчин хүлээн авсан талаар тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр
мэдээллээ.Өнгөрсөн ням
гарагт болсон ДАШТ-ий шувтаргын тоглолтод Аргентины шигшээ баг Францыг торгуулийн
цохилтоор буулган авч, аваргын цом хүртсэн билээ. Катарын “QNA” агентлагийн мэдээлснээр, ДАШТ-ий тоглолтуудыг
нийт 3.4 сая үзэгч үзсэн бөгөөд нэг тоглолтыг дунджаар 53 мянган хөгжөөн
дэмжигч үзэж сонирхсон байна. “Катар-2022”
тэмцээнийг зохион байгуулах хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хассан Аль
Тавади хэлсэн үгэндээ, энэ удаагийн тэмцээнийг хөл бөмбөгийн ДАШТ-ий гайхалтай
хувилбар боллоо хэмээгээд, ирээдүйд томоохон тэмцээнүүдийг зохион байгуулагчдад
жишиг болж байна гэв.
Катарт 11 дүгээр
сарын 20-ноос 12 дугаар сарын 18-ны хооронд үргэлжилсэн энэхүү тэмцээн нь Арабын
оронд зохион байгуулагдсан анхны хөл бөмбөгийн ДАШТ болсон юм. | https://montsame.mn/mn/read/310158 |
Дэлхийн автомашины үйлдвэрлэлд чипний хомсдол ирэх оныг дуустал үргэлжлэх төлөвтэй байна | 2022-12-21 10:52:00 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ЛОНДОН. /Financial Times/. Дэлхийн автомашины үйлдвэрлэлд чипний хомсдол дор хаяж ирэх оны эцэс хүртэл үргэлжилнэ гэж хагас дамжуулагч үйлдвэрлэгчид анхааруулж байна.“2023 онд чипний зах зээлийн байдал дорвитой өөрчлөгдөхгүй. Эрэлт хэрэгцээг хангахын тулд бид улирал бүр үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээс аргагүй болно" гэж салбарын тэргүүлэгч компаниудын нэг болох АНУ-ын “Onsemi” компанийн гүйцэтгэх захирал Хассан Эль-Хоури хэллээ. Германы “Infineon” компанийн тэргүүн Йохен Ханебекийн үзэж байгаагаар, хомсдол “нэлээд удаан мэдрэгдэх төлөвтэй байна”. Дэлхийн дөрөв дэх том автомашины концерн болох “Stellantis”-ийн гүйцэтгэх захирал Карлос Таварес ч мөн адил ийм таамаг дэвшүүлж байна. Хагас дамжуулагчийн нийлүүлэлттэй холбоотой асуудал ирэх онд ч автомашины үйлдвэрлэлд нөлөөлнө гэж тэрбээр хэлжээ.Автомашины чипний зах зээлийн байдал нь компаниудыг үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд түлхэц өгч байна. Тухайлбал, “Infineon” компани Дрезден хотод үйлдвэр барихад таван тэрбум еврогийн хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Мөн ирэх жил Рожнов (Чех), Бусан (БНСУ), Нью-Хэмпшир (АНУ) дахь үйлдвэрүүддээ чипний үйлдвэрлэлийг 30 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Шинэ хүчин чадал нь юуны түрүүнд урт хугацааны гэрээ байгуулсан худалдан авагчдын эрэлт хэрэгцээг хангахад туслах юм.Коронавирусний цар тахлын үеэр нийлүүлэлтийн сүлжээ тасалдсаны улмаас хагас дамжуулагчийн хомсдол үүсэж, үргэлжилсээр байгаа юм. Үйлдвэрлэхэд илүү дэвшилтэт хагас дамжуулагч шаардагддаг цахилгаан автомашины нэр хүнд улам бүр өсөж байгаа нь чипний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлжээ. | https://montsame.mn/mn/read/310150 |
“Хү” хамтлагийн “This Is Mongol” дууны клип шилдгээр тодорчээ | 2022-12-21 10:12:45 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ | ЛОНДОН. /Louder Sound/. “Хү” хамтлагийн “This Is Mongol” дууны клип Их Британийн “Metal Hammer” хүнд металл, рок хөгжмийн сэтгүүлээс жил бүр тодруулдаг оны шилдэг 10 дууны клипийн нэгээр шалгарчээ.Тодруулбал, Германы “Rammstein” хамтлагийн “Adieu”, Шведийн “Sabaton” хамтлагийн “Race To The Sea”, Монголын “Хү” хамтлагийн “This Is Mongol”, Германы “Electric Callboy” хамтлагийн “Spaceman”, Германы “Kreator” хамтлагийн “Midnight Sun”, Америкийн “Lorna Shore” хамтлагийн “Pain Remains III: In A Sea Of Fire”, Шведийн “Avatar” хамтлагийн “The Dirt I'm Buried In”, Финландын “Insomnium” хамтлагийн “Lilian”, Норвегийн “Trollfest” хамтлагийн “Dance Like A Pink Flamingo”, Их Британийн “Ithaca” хамтлагийн “They Fear Us” дууны клипийг шилдгээр нэрлэсэн байна.“This Is Mongol” дууны клипийн талаар сэтгүүлд бичихдээ, “Монголын металл урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Хү” хамтлагийн дууны клип бүрийг үзсэн бол та тэдний төрөлх нутаг руу аялахаар зэхэж байж болох юм. Дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй тус хамтлаг уран бүтээлүүдээ эх орныхоо зэрлэг онгон байгальд дүрсжүүлдэг. Харин “This Is Mongol” дуугаа бүтээхдээ АНУ-ын Невада муж улсад орших Мохаве цөлийг зорьсон байна. Гэсэн ч урьд урьдынх шигээ үнэхээр гайхалтай болсон тул гомдоллох аргагүй юм” хэмээжээ. | https://montsame.mn/mn/read/310146 |
“Хятадын нууц цагдаагийн хэлтэс” үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээллийн мөрөөр шалгалт эхлүүлжээ | 2022-12-21 09:26:55 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СӨҮЛ. /Yonhap/. Дэлхийн олон оронд “Хятадын нууц цагдаагийн хэлтэс” үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээллийн мөрөөр БНСУ-ын эрх баригчид шалгалт эхлүүлсэн тухай “Yonhap” агентлаг тус улсын хууль сахиулах байгууллагууд дахь эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Шалгалтад БНСУ-ын цагдаагийнхан төдийгүй цэргийнхэн, ГХЯ-ны ажилтнууд оролцож байгааг тус агентлаг онцолсон байна."Хятадын нууц цагдаагийн хэлтэс" засгийн газрынхаа даалгавраар хилийн чандад үйл ажиллагаа явуулдаг талаар Испанийн хүний эрхийн “Safeguard Defenders” байгууллага анх мэдэгдсэн юм. Тус байгууллагын тайланд дурдсанаар, БНСУ зэрэг 53 оронд дор хаяж 102 "нууц хэлтэс" үйл ажиллагаа явуулдаг байна. Ийм нууц хэлтсүүд нь хилийн чанадад амьдарч буй Хятадын тэрс үзэлтнүүдийн талаарх мэдээллийг цуглуулж, зарим тохиолдолд “тэднийг нутаг буцаах ажлыг хийж гүйцэтгэдэг” аж. Хэрэв “Хятадын нууц цагдаагийн хэлтэс” үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл нотлогдвол энэ нь хоёр орны харилцаанд сэв суулгаж магадгүй гэж “Yonhap” агентлаг мэдээлж байна. Ийм алхмыг БНСУ-ын эрх баригчид улс орных нь бүрэн эрхт байдлыг зөрчсөн явдал гэж дүгнэж магадгүй. Харин Хятадын тал мэдэгдэхдээ, эдгээр "цагдаагийн хэлтэс" нь зөвхөн иргэддээ жолооны үнэмлэх солих, бүртгэлийн бичиг баримт бүрдүүлэх зэрэг хуулийн үйлчилгээ үзүүлдэг тул олон улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй гэсэн байна. | https://montsame.mn/mn/read/310110 |
АНУ-д “COVID-19” халдварын тохиолдлын тоо 100 сая давжээ | 2022-12-21 09:26:43 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД | НЬЮ-ЙОРК. /JHU/. АНУ-д илэрсэн “COVID-19” халдварын тохиолдлын тоо мягмар гарагт 100 сая
давсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн тоон мэдээлэл харууллаа.Тодруулбал, “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д
халдварын халдварын 100 002 248 тохиолдол илэрч, 1 088 218 хүн нас барсан
байна. Америкийн муж
улсуудаас Калифорнид хамгийн олон буюу 11.6 сая тохиолдол илэрсэн бол түүний
араас Техас /8.1 сая/, Флорида /7.3 сая/, Нью-Йорк /6.5 сая/ муж улсууд жагсаж байна. “COVID-19” халдварын тохиолдол, нас барсан
тохиолдлын тоогоороо дэлхийн улс орнуудаас нэгдүгээрт бичигдсэн хэвээр байгаа
АНУ-д дэлхийн хэмжээнд илэрсэн нийт тохиолдлын 15 хувь, нас барсан тохиолдлын тоо 16
хувь нь бүртгэгджээ.
АНУ-д илэрсэн
халдварын нийт тохиолдлын тоо 2021 оны 12 дугаар сарын 13-нд 50 саяд, 2022 оны
нэгдүгээр сарын 9-нд 60 саяд, нэгдүгээр сарын 21-нд 70 саяд, гуравдугаар сарын
29-нд 80 саяд, долоодугаар сарын 21-нд 90 саяд тус тус хүрсэн байна. | https://montsame.mn/mn/read/310140 |
BBC: В.Зеленский АНУ-д айлчлахаар төлөвлөж байна | 2022-12-21 09:09:20 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | КИЕВ. /BBC/. Украины
Ерөнхийлөгч Владимир Зеленский Вашингтон хотноо лхагва гарагт айлчлахаар
төлөвлөж байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж магадгүй гэж олон
улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.Энэ нь
Оросын довтолгоо хоёрдугаар сард эхэлснээс хойш түүний хилийн чанадад хийх анхны
айлчлал болно. В.Зеленский
мөн Конгресст үг хэлж магадгүй байна гэж нэрээ нууцалсан албаны төлөөлөгчид Америкийн
хэвлэлүүдэд мэдээлжээ. Одоогоор айлчлал болон төлөвлөгөөний талаар албан ёсоор
батлан мэдээлээгүй байна. АНУ-ын
Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси мягмар гарагт Конгрессын гишүүдэд хаягласан захидалдаа лхагва гаргийн орой хуралдаанд оролцохыг уриалжээ.В.Зеленский
нийслэл Киев хотдоо гадаадын улс орнуудын удирдагчдыг тогтмол хүлээн авч
уулздагаас гадна Украин даяарх цэргүүд дээрээ үе үе очиж нөхцөл байдалтай биечлэн
танилцдаг. Тэрбээр мягмар гарагт фронтын шугамын Бахмут хотод гэнэтийн айлчлал
хийжээ.
Украины
Ерөнхийлөгч мөн Киев дэх ажлын өрөөнөөсөө дэлхийн удирдагчидтай байнга утсаар
болон дүрсээр ярьсаар ирсэн. Гэхдээ хилийн чанадад гэнэтийн айлчлал хийх гэж
буй нь дайн эхэлснээс хойших анхны удаагийнх болохоос гадна Украинд цэргийн тусламж
дэмжлэг үзүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа АНУ-тай өрнүүлж буй харилцааны ач
холбогдлыг илтгэж байна. | https://montsame.mn/mn/read/310137 |
Э.Амартүвшин дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр тодорчээ | 2022-12-20 16:11:03 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ | НЬЮ-ЙОРК. /Opera Wire/. Монголын дуурийн дуучин Э.Амартүвшин дэлхийн дуурийн
урлагийн мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэдэг “Opera Wire” цахим хуудаснаас тодруулсан 2022 оны шилдэг 11
дуучны нэгээр шалгарчээ.Энэ оны шилдэг
дуучдаар Францын дуучин Бенжамин Бернхайм, Америкийн дуучин Ж'Най Брижес,
Италийн дуучин Элеонора Буратто, Британийн дуучин Аллан Клейтон, Америкийн
дуучин Энтони Рот Костанцо, Британи-Итали гаралтай дуучин Фредди Де Томмазо, Монголын
дуучин Энхбатын Амартүвшин, Америкийн дуучин Клэй Хилли, Польшийн дуучин Александра
Курзак, Италийн дуучин Лука Салси, Америкийн дуучин Коринн Винтерс нар
шалгарсан байна.
“Opera
Wire” цахим хуудсанд Э.Амартүвшиний
талаар бичихдээ, энэ үеийн шилдэг баритон хоолойтнуудын нэг хэмээгээд, өдгөө
дэлхийн томоохон дуурийн театруудын хамгийн эрэлттэй дуучдын нэг хэмээн
тодорхойлжээ. Мөн Италийн агуу хөгжмийн
зохиолч Ж.Вердийн бүтээлүүдийн өөрт оногдсон дүр бүрийг баргил сайхан хоолойгоороо байлдан дагуулж байгааг онцлон тэмдэглэсэн байна. | https://montsame.mn/mn/read/310109 |
“Rio Tinto” компани “Turquoise Hill”-ийн үлдсэн хувьцааг худалдан авчээ | 2022-12-20 14:35:02 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ЛОНДОН. /Reuters/. “Rio Tinto” компани “Turquoise Hill Resources” компанийн үлдсэн 49 хувийн хувьцааг худалдан авах үйл явцаа дуусгасан талаараа өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэнээр Монголын Оюу толгой зэс, алтны уурхайн 66 хувийг дангаараа эзэмшихээр болжээ. “Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчид 12 дугаар сарын 9-ны өдөр болсон хувьцаа эзэмшигчдийн бага хурлын үеэр компанийн үлдсэн хувьцааг 3.3 тэрбум ам.доллароор худалдах саналыг дэмжсэн юм. Дэлхий дахин ногоон эдийн засаг руу шилжих үйл явцаа түргэсгэж буй энэ цаг үед Оюу толгойн 66 хувийг шууд эзэмших нь “Rio Tinto”-д цэнэг хураагуурын металлын үйлдвэрлэлээр “BHP” групптэй өрсөлдөхөд тус дөхөм болно. “Гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл рүү шилжихээр хамтран ажиллаж байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газартай бид илүү хялбар хийгээд илүү үр ашигтай хувь эзэмшил, засаглалын бүтэцтэй болж байна” гэж “Rio Tinto”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд хэлжээ. Австралийн хөрөнгийн биржид “Rio Tinto” компанийн хувьцаа баасан гарагт 0.8 хувиар өссөн байна. | https://montsame.mn/mn/read/310102 |
Японы Засгийн газар стратегийн чухал нөөцийн жагсаалтыг баталжээ | 2022-12-20 14:24:07 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар стратегийн чухал ач холбогдол бүхий нөөц, материалын жагсаалтыг мягмар гарагт баталсан байна. Энэ талаар тус улсын сайд нарын танхимын хэрэг эрхлэх газрын цахим хуудсанд мэдээлжээ.Тухайлбал, уг жагсаалтад шингэрүүлсэн байгалийн хий, хагас дамжуулагч, бордоо, эмнэлгийн хэрэгсэл болон зай хураагуур /аккумулятор/ үйлдвэрлэх түүхий эд орсон байна. Энэхүү жагсаалтыг хууль тогтоох түвшинд батжуулсан нь Японы ханган нийлүүлэгчдэд хөрөнгө оруулалт, судалгаа, үйлдвэрлэлийн технологийг сайжруулахад эрх бүхий байгууллагаас санхүүгийн туслалцаа авах боломжийг олгож байгаа юм."Энэ бол нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх маш чухал алхам бөгөөд эдийн засгийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай нөөцийг тогтмол хүлээн авах боломжийг олгоно" гэж эдийн засгийн аюулгүй байдлын сайд Санаэ Такаичи хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.Дэлхий даяар хагас дамжуулагчийн хомсдолд ороод байгаа энэ үед Японы эрх баригчид аж ахуйн нэгжүүдээ ийм материалаар хангах асуудалд сүүлийн үед ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. Тухайлбал, тус улсын шинэ компани “Rapidus” дараагийн үеийн чип бүтээх, үйлдвэрлэх түншлэлийн гэрээг Америкийн технологийн аварга “IBM” компанитай энэ сард байгуулжээ. Үүнээс гадна, “Sony Group” зэрэг Японы хэд хэдэн компани хагас дамжуулагч үйлдвэрлэх хэд хэдэн шинэ үйлдвэр барихаар төлөвлөж байна. | https://montsame.mn/mn/read/310095 |
“Disney” компанийн хувьцаа унажээ | 2022-12-20 13:33:18 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВАШИНГТОН. /CNBC/. Канадын найруулагч Жеймс Кэмероны “Avatar:
The Way of Water” уран сайхны киноны
нээлтийн орлого урьдчилан таамаглаж байснаас сул гарсны дараа “Disney” компанийн хувьцааны ханш даваа гарагт
унажээ.Тодруулбал, “Disney” компанийн хувьцаа 4 гаруй хувиар буурч,
сүүлийн 52 долоо хоногийн хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ. Соёл урлагийн салбарын шинжээчид
үзэгчдийг удаан хугацааны турш хүлээлгэсэн “Avatar” киноны үргэлжлэлд ихээхэн найдлага тавьж байжээ.
“Avatar:
The Way of Water” кино нээлтээ
хийсэн эхний долоо хоногийн амралтын өдрүүддээ Хойд Америкийн зах зээлээс 134
сая ам.долларын орлого олсон юм. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 175 сая ам.доллар,
мөн “Disney” компанийн өөрийн
төсөөлөл болох 135-150 сая ам.долларт хүрээгүй байна.
Гэсэн хэдий ч шинжээчид
үүнд одоогоор тийм ч их санаа зовнихгүй байна. Учир нь тус кино эхний долоо
хоногтоо олон улсын зах зээлээс 300.5 сая ам.доллар буюу нийтдээ 435.5 сая
ам.долларын орлого олоод байгаа бөгөөд 2009 онд нээлтээ хийж байсан “Avatar” киноны эхний ангийн хувьд эхний долоо
хоногтоо ердөө 77 сая ам.долларын орлого олсон ч бүх цагийн үеийн хамгийн их
ашиг орлого олсон киногоор шалгарсан билээ. | https://montsame.mn/mn/read/310092 |
Иранд эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш 500 гаруй хүн амиа алджээ | 2022-12-20 12:53:21 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ТЕХРАН. /VOA/. Иранд есдүгээр сарын дунд үеэс эсэргүүцлийн
жагсаал өрнөж эхэлснээс хойш 500 гаруй хүн амиа алдсан гэж АНУ-д төвтэй “HRANA” хүний эрхийг хамгаалах байгууллага
мэдээлжээ.Тус байгууллагын
мэдээллээр, амиа алдсан хүмүүсийн 69 нь 18-оос доош насныхан байсан бөгөөд
18400 гаруй хүн баривчлагдсан байна. Өнгөрсөн ням
гарагт эсэргүүцлийн жагсаалд үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд оролцсоны дунд гал
сөнөөгчид, Табриз хот дахь цементийн үйлдвэрийн ажилчид байжээ. Үүнээс гадна
жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн эмэгтэй жүжигчин Таране Алидустийг
баривчлагдсан явдлыг эсэргүүцсэн жагсаал Техран хотын “Эвин” шоронгийн гадна өрнөсөн
байна.
Иранд 22 настай
бүсгүй Махса Амини толгойн алчуураа зохисгүй өмссөн гэх шалтгаанаар баривчлагдсаныхаа
дараа амиа алдсанаас хойш эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлжээ. | https://montsame.mn/mn/read/310084 |
НҮБ-ын тэргүүн: Украинд 2023 онд энх тайван тогтоно гэдэгт найдаж байна | 2022-12-20 11:20:50 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | НЬЮ-ЙОРК. /NHK/. НҮБ Украинд энх тайвныг тогтоохын төлөө
зогсолтгүй хүчин чармайлт гаргана гэж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдээд, Украинд 2023 онд энх
тайван тогтоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.НҮБ-ын тэргүүн АНУ-ын Нью-Йорк хотноо даваа гарагт болсон жилийн эцсийн
хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгэндээ, “Дэлхий дахин 2022 онд олон сорилт
шалгууртай нүүр туллаа. Геополитикийн хуваагдал дэлхийн нийтийн тулгамдсан
асуудлыг шийдвэрлэхэд улам хүнд, зарим үед боломжгүй болгож хувиргалаа” гэв. Тэрбээр Украины нөхцөл байдлын тухайд хэлэхдээ, ойрын ирээдүйд үр дүнтэй
энхийн хэлэлцээ хийнэ гэдэгт тийм ч итгэлтэй биш байгаагаа илэрхийлсэн байна. Харин НҮБ дэлхий дахинд хүнсний хямрал нүүрлэхээс сэргийлэхийн тулд Украин, Оросоос
хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлохыг үргэлжлүүлэн дэмжинэ гэж хэллээ. "Украины нөхцөл байдлыг цэргийн замаар шийдвэрлэнэ гэж байхгүй, харин улс
орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг олон улсын хууль
тогтоомж, НҮБ-ын дүрмийн дагуу шийдэх хэрэгтэй" гэдгийг НҮБ-ын тэргүүн хэвлэлийн бага хурлын үеэр цохон тэмдэглэжээ.
Уур амьсгалын
өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээнүүдийн тухайд тэрбээр, дэлхийн улс орнуудын
удирдагчдад илүү их хүчин чармайлт гаргахыг уриалаад, уур амьсгалын өөрчлөлттэй
тэмцэх бодитой арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалтыг 2023
оны есдүгээр сард зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн байна. | https://montsame.mn/mn/read/310079 |
БНАСАУ-ын хиймэл дагуул, тив алгасагч баллистик пуужингийн талаарх эргэлзээг няцаажээ | 2022-12-20 09:49:42 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ё Жон Пёньяны
хиймэл дагуул, алсын зайн тусгалт баллистик пуужинг хөгжүүлэх үйл явцад гарч
буй ахиц дэвшилд эргэлзэж байгаа талуудыг шүүмжилсэн мэдэгдлийг өнөө өглөө
хийжээ.БНАСАУ-ын эрх
баригч Хөдөлмөрийн намын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга Ким
Ё Жон Пёньяны даваа гарагт нийтэлсэн Сөүл, Инчеон хотын нягтрал багатай, хар, цагаан
гэрэл зургуудыг хиймэл дагуулаас авсан гэхэд болхи гэж үзсэн БНСУ-ын болон
гадаадын шинжээчидтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Даваа гарагт БНАСАУ
цэргийн тагнуулын хиймэл дагуул бүтээх
төслийн хүрээнд пуужин хөөргөсөн гэж мэдэгдээд, туршилтын хиймэл дагуулаас авсан гэж таамаглаж буй хоёр зургийг
дэлгэсэн юм. Зарим шинжээчийн
хувьд тэдгээр зургийн чанарыг хэтэрхий тааруу гэж үзсэн байна. Харин Ким Ё Жон
хэлсэн үгэндээ, БНАСАУ-ын хиймэл дагуулын хүчин чадал, түүнтэй холбоотой
бэлтгэл ажлыг хоёрхон зургаар үнэлэх нь “зохисгүй хийгээд бодлогогүй” юм гэжээ.
Тэрбээр мөн Пёньяныг
тив алгасагч баллистик пуужинг агаар мандалд дахин оруулах технологийг эзэмшсэн
эсэхэд эргэлзэж буй талуудыг зэмлэн буруушаасан байна. | https://montsame.mn/mn/read/310069 |
ЕХ Оросын байгалийн хийн үнэд хязгаар тогтоох талаар зөвшилцөлд хүрчээ | 2022-12-20 09:43:17 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын байгалийн хийн үнэд хязгаар тогтоох асуудлаар улс төрийн зөвшилцөлд хүрлээ гэж тус холбооны хэвлэлийн мэдээнд дурджээ. Мэдээнд дурдсанаар, үнийн дээд хязгаар Европын хийн зах зээлийн тохируулгын механизмын хүрээнд мөрдөгдөнө. Хэрэв TTF индексээр байгалийн хийн ирэх сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ гурван өдрийн турш нэг мегаватт цагт 180 еврогийн (мянган шоо метр нь 2 мянга орчим ам.доллар) түвшнээс дээш байвал механизм идэвхэжнэ. ЕХ-ны гишүүн орнууд мөн хийн үнийг хязгаарлах механизмыг нэг сар, гурван сар, жилийн өмнөх дериватив гэрээнд хэрэглэх шийдвэр дээр санал нийлсэн байна. Энэхүү механизмыг 2023 оны хоёрдугаар сарын 15-наас мөрдөж эхэлнэ. “Эрчим хүчний эх үүсвэрийн үнэ огцом өсөхөөс иргэдээ хамгаалах чухал шийдвэрт бид хүрч чадлаа. Биднийг эрсдэлээс хамгаалах, хангамжийг найдвартай болгох, санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгахад шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг багтаасан бодитой, үр дүнтэй механизмыг бид бий болгоно" гэж Чехийн Үйлдвэр, Худалдааны сайд Жосеф Сикела энэ шийдвэрийн талаар тайлбар хийхдээ мэдэгджээ.Өмнө нь нэг мегаватт цагт 275 евро (мянган шоо метр тутамд 3000 орчим ам.доллар) байх "тааз"-ын хувилбар яригдаж байсан байна. | https://montsame.mn/mn/read/310063 |
И.Маск “Twitter”-ийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэх эсэх талаараа санал асуулга явуулж байна | 2022-12-19 16:25:38 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ВАШИНГТОН. /BBC/. “Twitter” компанийн эзэн Илон Маск компанийнхаа гүйцэтгэх захирлын үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх эсэх талаараа тус нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулж байна. Тэрбээр 122 сая
дагагчийнхаа дунд явуулж буй санал асуулгадаа, “Twitter”-ийн тэргүүний
албан тушаалаасаа огцрох эсэх талаар асуугаад, миний бие санал асуулгын дүнг
дагана хэмээн бичжээ. “Tesla”, “Space X” компанийн гүйцэтгэх захирлыг албыг мөн хашдаг
И.Маск “Twitter”-ийг худалдаж
авснаасаа хойш ихээхэн шүүмжлэлд өртөх болоод байгаа юм. Тэрбээр 10 дугаар сард
тус компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авсан билээ. Даваа гаргийн
өглөөний байдлаар, И.Маскийн санал асуулгад 13 сая гаруй хүн оролцсоноос 57 хувь
нь түүнийг албан тушаалаасаа огцрохыг дэмжиж байгаагаа илэрхийлээд байна. Лос-Анжелес
хотноо төвтэй “Wedbush Securities” фирмийн шинжээч Дэн Айвз “BBC” телевизэд мэдээлэл өгөхдөө, санал хураалт И.Маскийг “Twitter”-ийн
гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцроход хүргэнэ гэж үзэж байгаагаа
илэрхийлжээ. И.Маск нийгмийн
сүлжээний компанийг худалдан авснаасаа хойш маргаан дагуулсан олон өөрчлөлтийг хийсэн юм. Тухайлбал, “Twitter”-ийн ажилтнуудын тэн хагас орчмыг ажлаас нь халж,
хаягийг баталгаажуулах тэмдэгтэй холбоотой өөрчлөлт хийхийг оролджээ. Мөн контентыг
зохицуулахтай холбоотой арга барил нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн байна. Өнгөрсөн баасан
гарагт И.Маск нийгмийн сүлжээний компанийнх нь талаар сурвалжилж байсан хэд
хэдэн сэтгүүлчийн хаягийг хаах шийдвэр гаргасан явдлыг НҮБ, Европын Холбоо /ЕХ/ зэмлэн
буруушаажээ. Хаягаа хаалгасан сэтгүүчдийн дунд “New York Times”, “CNN”, “Washington
Post”-ын ажилтнууд байжээ. Хожим нь
тэдний хаягийг сэргээсэн байна.
НҮБ уг хэрэг явдалтай
холбогдуулан “Twitter” хуудсандаа, хэвлэлийн эрх чөлөө бол “тоглоом биш” хэмээн нийтэлсэн бол ЕХ “Twitter”-ийн эсрэг хориг арга хэмжээ авахад хүрч
болзошгүй гэдгийг анхааруулжээ. | https://montsame.mn/mn/read/310039 |
БНСУ-ын далайн түвшин 10 орчим см-ээр нэмэгджээ | 2022-12-19 13:50:13 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын далайн түвшин уур амьсгалын өөрчлөлтийн
нөлөөгөөр өнгөрсөн 33 жилийн хугацаанд 10 орчим см-ээр нэмэгджээ.Солонгосын Далай
тэнгис судлалын газрын мэдээлснээр, эргийн дундаж өндөр 1989-2021 оны хооронд
9.9 см-ээр буюу жилд дунджаар 3.01 мм-ээр нэмэгдсэн байна. Тодруулбал, Зүүн тэнгист
хамгийн их өсөлт ажиглагдаж, жилд дунджаар 3.53 мм-ээр нэмэгдсэн бол түүний
араас Шар тэнгис /3.08 мм/,
өмнөд тэнгисийн орчим /2.55 мм/ бичигджээ. Тус улсын далайн
эрэг орчмын 21 ажиглалтын цэгээс цуглуулсан мэдээлэлд үндэслэн энэхүү дүн шинжилгээг
хийсэн байна.
Баруун өмнөд
нутгийн Мокпо хотын хамгийн олон жилийн өмнө байгуулсан цэгийн мэдээллээр, далайн
түвшин сүүлийн 62 жилд 15.4 см-ээр буюу жилд 2.49 мм-ээр нэмэгджээ. | https://montsame.mn/mn/read/310026 |
Хятадын нүүрсний олборлолт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ | 2022-12-19 12:35:52 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | БЭЭЖИН. /TASS/. Хятад улсын хэмжээнд энэ оны 1-11 дүгээр сард олборлосон нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 9.7 хувиар өсөж, 4 тэрбум 90 сая тоннд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Хятадын эрчим хүчний үндэсний газрын цахим хуудсанд мэдээлснээр, дурдсан хугацаанд нийт олборлолтын 81 хувийг тус улсын хойд нутгийн дөрвөн бүс нутаг болох Шаньси, Шэньси, Шинжаан-Уйгурын өөртөө засах муж болон Өвөр Монголын өөртөө засах орон эзэлжээ. Эдгээр бүс нутагт 1-11 дүгээр сард 3 тэрбум 320 сая тонн нүүрс олборлосон байна. Өвөлжилтийн оргил ачааллыг даван туулах эгзэгтэй цаг мөчид нүүрсний олборлолтын хэмжээг харьцангуй өндөр түвшинд байлгаж байгааг Хятадын эрчим хүчний үндэсний газар онцолжээ. 12 дугаар сарын эхний хагаст үндэсний компаниудын олборлолтын дундаж үзүүлэлт хоногт 12.51 сая тонн байсан байна. | https://montsame.mn/mn/read/310011 |
КАТАР-2022: ДАШТ-ий аваргууд 42 сая ам.долларын шагнал хүртэнэ | 2022-12-19 12:08:19 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | ДОХА. /VOA/. Хөл бөмбөгийн дэлхийн
аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ аваргаар шалгарсан Аргентины шигшээ баг Олон улсын хөл
бөмбөгийн холбооноос /ОУХБХ/ 42 сая ам.долларын шагнал хүртэнэ.Харин мөнгөн медалийн эзэд болсон Францын хөлбөмбөгчид ДАШТ-ий 440 сая ам.долларын шагналын
сангаас 30 сая ам.долларыг хүртэх юм. Францын шигшээ баг 2018 оны ДАШТ-ий алтан цомын эзнээр тодрох үеэр тус улсын хөл
бөмбөгийн холбоо ОУХБХ-ны 400 сая ам.долларын шагналын сангаас 38 сая
ам.долларыг хүртэж байв. Хэдийгээр
тамирчдад бүх мөнгийг хуваарилахгүй ч нэлээд хэсэг ногддог. Тухайлбал,
шувтаргын тоглолтод Францын баг ялалт байгуулбал Килиан Мбаппе тэргүүтэй
тоглогчид 558 мянган еврогийн /586 мянган ам.доллар/ шагнал
хүртэнэ гэж Францын “L'Equipe” сонинд мэдээлж байжээ. Мөн энэ удаагийн
ДАШТ-д оролцсон хөл бөмбөгийн холбоо бүр 9 сая ам.долларын шагналын мөнгө, мөн
тэмцээнд бэлтгэсний зардал хэмээн 1.5 сая ам.долларыг хүлээн авна. “Катар-2022”
тэмцээний гуравдугаар байрт шалгарсан Хорватын шигшээ багийн хувьд 27 сая
ам.доллар, дөрөвдүгээр байр эзэлсэн Мароккогийн баг 25 сая ам.долларын шагнал
хүртэх ажээ.
ОУХБХ-ны өнгөрсөн
дөрвөн жилийн нийт орлого 7.5 тэрбум ам.долларт хүрсний дийлэнхийг тэмцээн дамжуулах эрх, ивээн тэтгэгчийн гэрээ, тасалбарын борлуулалт зэргээс олжээ. | https://montsame.mn/mn/read/310009 |
БНАСАУ тагнуулын хиймэл дагуул туршжээ | 2022-12-19 11:54:01 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын Сансар судлалын улсын байгууллага "тагнуулын хиймэл дагуул бүтээх эцсийн шатны чухал туршилтыг" хийв гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлснийг "Yonhap" агентлаг дамжуулсан байна.Тус агентлагийн мэдээлж буйгаар, Пёньян хиймэл дагуулын зураг авах үзүүлэлтийг үнэлж, Өмнөдийн нийслэл Сөүл болон Инчон боомт хотын зургийг нийтэлжээ.“Туршилтын явцад хиймэл дагуулын камерын удирдлагын технологи, сансрын орчинд өгөгдөл боловсруулах, дамжуулах хүчин чадал зэрэг техникийн чухал үзүүлэлтүүдийг баталгаажуулсан" гэж KCNA-ийн мэдээнд дурджээ. БНАСАУ цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулыг 2023 оны дөрөвдүгээр сар гэхэд бүтээж дуусгахаар төлөвлөж байгаа бололтой.Туршилтыг ням гарагт "Сохэ" сансрын буудалд явуулж, камер болон өгөгдөл дамжуулах төхөөрөмжөөр тоноглосон хиймэл дагуулыг зөөгч пуужингаар 500 км-ийн өндөрт хөөргөжээ. | https://montsame.mn/mn/read/310003 |
Хятадын баруун хойд нутгаас Тан гүрний үеийн Буддагийн баримал олджээ | 2022-12-19 10:48:20 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН | БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд тус улсын баруун хойд нутагт орших Сиань хотоос Тан гүрний (618-907) үеийн Буддагийн баримлуудыг илрүүлжээ.Хятадын мэргэжилтнүүд шавар, чулуугаар урласан баримлуудтай таарсан бөгөөд ихэнх нь эмтэрч гэмтсэн байсан байна. Эрдэмтэд нийтдээ 680 гаруй эртний баримал, баримлын хэлтэрхийг газар доороос гаргаж авчээ. Малтлагыг 1.5 мянган жилийн тэртээ Зүүн Азийн хамгийн том захуудын нэг байсан газарт хийсэн байна. Олдворуудын зарим нь алтадмал, будаж хээлсэн байжээ. Тан гүрний үед уг газар нь уран баримлын дэлгүүрийн агуулах байсан гэж нутгийн эрдэмтэд үзэж байгаа аж. Бүх баримлыг улсын сан хөмрөгийн нэгэнд байрлуулсан бөгөөд цаашид нарийвчлан судална гэж Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн мэдээлжээ. | https://montsame.mn/mn/read/309994 |
КАТАР-2022: Хамгийн олон гоол оруулсан тэмцээн боллоо | 2022-12-19 10:09:20 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | ДОХА. /Xinhua/.
Аргентин, Францын шигшээ багуудын
хооронд өрнөсөн шувтаргын тоглолтын үеэр зургаан гоол орсноор “Катар-2022” нь хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тэмцээн боллоо."Лусаил" цэнгэлдэх
хүрээлэнд ням гарагт болсон тоглолтын үеэр хоёр багийн тамирчид эсрэг багийн
хаалганд зургаан гоол оруулснаар энэ удаагийн ДАШТ-ий нийт гоолын тоо 172-т
хүрсэн байна. Энэ нь 1998, 2014 оны ДАШТ-үүдээс /171 гоол/ нэгээр илүү юм. Хэдийгээр хэсгийн
тоглолтын үеэр нэг ч гоол оруулахгүйгээр тэнцсэн зургаан тоглолт гарсан ч
Испанийн шигшээ баг Коста-Рикаг 7-0 харьцаагаар, Английн баг Ираныг 6-2
харьцаагаар илүүрхсэн зэрэг тоглолтуудын дүнгээр ийнхүү шинэ амжилт тогтоожээ.
2026 оны ДАШТ-ээр өрсөлдөх багуудын тоог 48-д хүргэн нэмэгдүүлж, Олон улсын хөл бөмбөгийн холбооны
шийдвэрээр багуудыг гурав, гурваар нь 16 хэсэгт юм уу дөрөв, дөрвөөр нь 12
хэсэгт хуваахаас хамааран хамгийн багадаа 80 тоглолт гарах тул гоолын дээд
амжилт шинэчлэгдэх магадлал өндөр байна. | https://montsame.mn/mn/read/309992 |
Австралийн Гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилна | 2022-12-19 09:58:31 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СИДНЕЙ. /TASS/. Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг 12 дугаар сарын 21-ний лхагва гарагт БНХАУ-д ажлын айлчлал хийнэ гэж тус улсын Ерөнхий сайд Энтони Альбанезе өнөөдөр мэдээлжээ. Түүний хэлснээр, "Австралийн Гадаад хэргийн сайд БНХАУ-ын урилгаар Бээжинд айлчилж, тус улсын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзана".Энэ нь Австралийн Гадаад хэргийн сайдын сүүлийн дөрвөн жилд БНХАУ-д хийж буй анхны айлчлал болох юм. | https://montsame.mn/mn/read/309990 |
КАТАР-2022: Аргентины шигшээ баг дэлхийн аваргаар тодорлоо | 2022-12-19 08:24:43 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | ДОХА. /BBC/.
Хөл бөмбөгийн дэлхийн аварга
шалгаруулах тэмцээний /ДАШТ/ түүхэн дэх хамгийн агуу шувтаргын тоглолтуудын нэг өнгөрсөн
шөнө болж, Аргентины шигшээ баг дэлхийн аваргын цомыг гурав дахь удаагаа
хүртлээ.Өдгөө 35 настай Лионель
Месси, 23 настай Килиан Мбаппе нарын хооронд үзэгчдийн хүсэн хүлээж байсан хүчтэй өрсөлдөөн өрнөсний эцэст /3-3/
аргентинчууд торгуулийн цохилтоор
4-2 онооны харьцаагаар ялалт байгуулжээ. "Лусаил" цэнгэлдэх
хүрээлэнд болсон тоглолтод К.Мбаппе хөл бөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолтын түүхэнд 1966 оноос хойш анх удаа хет-трик хийсэн хэдий ч шигшээ баг нь ялагдал хүлээсэн
байна. Л.Месси тоглолтын
23 дахь минутад гоол оруулснаар ДАШТ-ий түүхэнд нэг тэмцээний хэсгийн тоглолт,
шөвгийн 16, шөвгийн 8, хагас шигшээ, шигшээ тоглолтод гоол оруулсан анхны
тоглогч боллоо. Ийнхүү Аргентины
шигшээ баг тоглолтын эхний хагаст хоёр гоол оруулан тэргүүлж байсан боловч
К.Мбаппе 80, 81 дэх минутад буюу ердөө хоёрхон минутын дотор хоёр гоол
оруулснаар тоглолтын хувь заяаг эргүүлжээ. Улмаар Л.Месси 108, К.Мбаппе 118
дахь минутад тус тус гоол оруулснаар онооны харьцаа тэнцсэн байна. “Катар-2022”
тэмцээний шилдэг тоглогч буюу “Алтан бөмбөг”-ийн эзнээр Л.Месси тодорчээ.
Ингэснээр тэрбээр “Алтан бөмбөг” шагналыг 1982 оноос гардуулж эхэлснээс хойш
хоёр удаа хүртсэн анхны тоглогч болов. Харин К.Мбаппе шувтаргын
тоглолтод хет-трик хийж нийтдээ найман гоол оруулснаар “Алтан шаахай” шагналын
эзэн боллоо.
“Алтан бээлий”
шагналыг Аргентины шигшээ багийн хаалгач Эмилиано Мартинес, “Шилдэг залуу
тоглогч” шагналыг мөн Аргентины хөлбөмбөгч Энцо Фернандес нар хүртжээ. | https://montsame.mn/mn/read/309986 |
“NASA” дэлхийн гадаргын усыг судлах хиймэл дагуул хөөргөжээ | 2022-12-17 15:41:48 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ дэлхийн гадаргын усыг ерөнхийдөө бүхэлд нь судлах хамгийн сүүлийн үеийн хиймэл дагуулыг баасан гарагт хөөргөжээ.Гадаргын ус, далай тэнгисийн топографийг судлах аппаратыг /SWOT/ Калифорни муж улсын сансрын хүчний баазаас “SpaceX” компанийн пуужингаар хөөргөсөн байна.“NASA”-гийн мэдээлснээр, хиймэл дагуул дэлхийн гадаргын 90 гаруй хувийн усыг судлах бөгөөд түүнээс уур амьсгалын өөрчлөлтөд далай тэнгис хэрхэн нөлөөлж байгаа, дэлхий дулаарч байгаа нь нуур, гол мөрөнд хэрхэн нөлөөлж байгаа, мөн дэлхий нийт үер зэрэг байгалийн гамшигт хэрхэн бэлтгэлтэй байх талаар дүн шинжилгээ хийх ажээ.Хиймэл дагуул “SpaceX”-ийн “Falcon 9” пуужингийн хоёр дахь хэсгээс салсны дараа хянагч төхөөрөмжүүд хиймэл дагуулын дохиог амжилттай хүлээн авсан байна. Шинжлэх ухааны мэдээллийг ойролцоогоор зургаан сарын дараагаас цуглуулж эхлэхээсээ өмнө хиймэл дагуул хэд хэдэн хяналт шалгалт, тохируулгыг хийх гэнэ.“NASA”, Францын Сансрын судлалын агентлаг хамтран Канад, Их Британийн Сансар судлалын агентлагуудын оролцоотойгоор бүтээсэн “SWOT” нь дэлхийн гадаргын усыг ерөнхийдөө бүхэлд нь судлах анхны хөтөлбөр болж байгааг “NASA” цохон тэмдэглэжээ. | https://montsame.mn/mn/read/309973 |
Илон Маскийн талаар бичсэн зарим сэтгүүлчийн “Twitter” хаягийг хаажээ | 2022-12-16 15:26:54 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | НЬЮ-ЙОРК. /AP/. “Twitter” олон нийтийн сүлжээ АНУ-ын томоохон хэвлэлүүдийн хэд хэдэн сэтгүүлчийн хаягийг хаажээ. Энэ тухай хаягаа хаалгасан “The New York Times” сонины сэтгүүлч мэдээлсэн байна.Түүнээс гадна “CNN”, “The Washigton Post”, "Voice of America" болон “The Intercept", "Mashable” цахим хуудсуудад ажилладаг сурвалжлагчид, мөн бие даасан хэд хэдэн сэтгүүлчийн хаягийг хаажээ.Эдгээр сэтгүүлчийн хуудсууд руу хандахад олон нийтийн сүлжээний удирдлагаас "Twitter”-ийн дүрмийг зөрчсөн бүртгэлийг түдгэлзүүлдэг" гэсэн бичиг гарч ирж байгаа аж. “CNN”-ий онцолж байгаагаар, энэ арга хэмжээнд өртсөн сэтгүүлчид нь “Twitter”-ийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдал болон уг нийгмийн сүлжээг 10 дугаар худалдаж авсан И.Маскийн талаар идэвхтэй сурвалжилж байжээ.“Twitter”-ийн удирдлагууд лхагва гарагт мөн И.Маскийн хувийн нисэх онгоцыг бот ашиглан мөрдөж байсан хаягийг хаасан юм. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, уг хаяг нь Төв Флоридагийн их сургуулийн Жак Суини гэдэг оюутны 2020 оноос хойш хөтөлж байсан хаяг аж. Тэрбээр 150 мянга гаруй дагагчтай “Илон Маскийн онгоц” нэртэй твиттер хуудсандаа нислэг бүрийнх нь хугацаа, хаанаас хаа хүрсэн байршлыг дэлгэрэнгүй оруулдаг байжээ. Хаягаа 5 мянган ам.доллароор устгахыг И.Маск 2021 онд санал болгосон боловч Жак Суини шан харамжийг 50 мянган ам.доллар болгож нэмэгдүүлэхийг шаардаж татгалзжээ. Суинигийн хэлснээр, дараа нь “Twitter”-ийн эзэн түүнтэй хэд хэдэн удаа холбогдохыг оролдсон байна. “Аюулгүй байдалд минь эрсдэл учруулж байгаа нь олон нийтийн сүлжээний дүрмийг илт зөрчсөн хэрэг юм” гэж И.Маск дээрх хаягийг хаасантай холбогдуулан тайлбар хийхдээ мэдэгджээ. Хувийн мэдээллийг тараахтай холбоотой дүрэм бусад бүх хүмүүсийн нэгэн адил "сэтгүүлчдэд" ч мөн хамаатай" гэж тэрбээр нэмж хэлсэн байна. | https://montsame.mn/mn/read/309946 |
Токиод шинэ барилгуудад нарны хавтан суурилуулсан байх шаардлага тавина | 2022-12-16 15:20:32 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ТОКИО. /ABC/.
Японы нийслэл Токио хотод нүүрстөрөгчийн ялгарлыг
бууруулах зорилгын хүрээнд 2025 оны дөрөвдүгээр сараас хойш баригдах бүх шинэ
барилгад нарны хавтан суурилуулсан байх шаардлага тавихаар болжээ.Токиогийн
ассамблейн пүрэв гарагт баталсан шинэ журмын дагуу 2000 метр квадрат хүртэлх талбайтай байшин барилга, орон
сууцыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр, тэр дундаа нарны хавтангаар голчлон
тоноглох шаардлагатай болох ажээ. Өнгөрсөн долоо
хоногт Токиогийн захирагч Юрико Койкэ хэлсэн үгэндээ, одоогийн байдлаар нийслэл
хотын барилгуудын ердөө 4 хувьд нь л ийм эх үүсвэрийг суурилуулах боломжтой
байгааг цохон тэмдэглэсэн байна.
Токиогийн засаг
захиргаа 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 2000 оны түвшинтэйгээ харьцуулахад
50 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байгаа юм. | https://montsame.mn/mn/read/309950 |
“Омикрон”-ы шинэ дэд хувилбарууд вакцинд илүү тэсвэртэй байна | 2022-12-16 13:52:06 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД | ВАШИНГТОН. /Reuters/.
Коронавирусний “омикрон” хувилбарын
хурдацтай тархаж буй “BQ”, “XBB” дэд хувилбарууд “COVID-19”-ийн вакцинуудад, түүний
дотор шинэчилсэн нэмэлт тунд илүү тэсвэртэй байгааг нэгэн шинэ судалгааны дүн
харуулжээ.Шинжлэх ухааны “Cell” сэтгүүлд энэ долоо хоногт нийтэлсэн судалгаанд дурдсанаар, “BQ.1”, “BQ.1.1”, “XBB”, “XBB.1” нь одоогоор илэрсэн хамгийн тэсвэртэй хувилбаруудад тооцогдож байна. Эдгээр нь өнгөрсөн долоо хоногт илэрсэн “COVID-19”-ийн шинэ тохиолдлуудын 73 орчим хувийг эзэлснийг Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвүүдийн тоон мэдээлэл харуулж байна.Судлаачид “COVID-19”-ийн вакцины гурав болон дөрвөн тунг хийлгэсэн хүмүүс, гурван тунг хийлгэснийхээ дараа шинэчилсэн тунд хамрагдсан хүмүүс, мөн вакцинжуулалтад хамрагдсаныхаа дараа “BA.2”, “BA.5” дэд хувилбараар халдварласан хүмүүсийн цусны сорьцыг судалж үзжээ.Тэдний тогтоосноор, шинэчилсэн нэмэлт тун шинэ дэд хувилбаруудын эсрэг эхний тунгуудтай харьцуулахад ялимгүй илүү үр дүн үзүүлжээ. Гэхдээ “COVID-19”-ийн вакцинууд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, хүндээр өвчлөх, урт хугацааны зовуурь илрэхээс үр дүнтэй сэргийлсэн хэвээр байгааг судалгаандаа онцолсон байна. | https://montsame.mn/mn/read/309934 |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.