headline
stringlengths
5
185
date
stringlengths
19
19
author
stringlengths
6
16
mail
stringlengths
15
30
category
stringclasses
9 values
sub_category
stringlengths
3
20
body
stringlengths
25
116k
link
stringlengths
30
34
Хөрөнгө оруулагчид сансрын технологийн гарааны бизнест их хэмжээний хөрөнгө оруулж байна
2023-02-08 13:51:57
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /The Times/. Хөрөнгө оруулагчид хоёр дахь жилдээ сансрын технологийн салбарын гарааны бизнест их хэмжээний хөрөнгө оруулсан талаар Их Британийн “The Times” сонин мэдээлжээ. 2022 онд сансрын технологийн төслүүд 8.9 тэрбум орчим ам.долларын санхүүжилт авсан нь өмнөх оныхоос бага боловч өнгөрсөн жилүүдэд авсан санхүүжилтээс хамаагүй их юм гэж тус сонинд бичжээ. Сансрын технологийн хөрөнгө оруулалтын “Seraphim Space” компанийн шинжээчдийн үзэж байгаагаар, хөрөнгө оруулалтын хэмжээ урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хэвээр байгаа бөгөөд эдийн засгийн байдал сайжрахын хэрээр өсөх гэнэ. Сансрын технологид оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр АНУ тэргүүлсэн хэвээр байна. Их Британи, Энэтхэг, Австрали, Герман улсууд мөн энэ салбарт томоохон хөрөнгө оруулагчдын тоонд орж байна. “Сансрын технологи өдгөө үнэхээр олон улсын хэмжээнд хүрсэн, Ази, Европ байгуулсан гэрээ хэлцлийн тоогоор Хойд Америкийг гүйцэж байна” гэж “Seraphim Space”-ийн гүйцэтгэх захирал Марк Боггет хэлжээ. Түүний хэлснээр, 2022 онд Азид байгуулсан гэрээ хэлцлийн тоо 80 хувиар, Европын орнуудад 50 хувиар нэмэгдсэн байна. 2023 оны хувьд хөрөнгө оруулалтын гол чиг хандлага сансрын өргөн зурвасын сүлжээ, Сар луу нислэг үйлдэх сонирхол сэргэж буйг арилжааны хэлбэрт оруулах, Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор улс орнуудын батлан хамгаалах төсөв өсөн нэмэгдэж буйг сансрын компаниуд ашиглаж эхэлсэнтэй холбоотой байх төлөвтэй байна.
https://montsame.mn/mn/read/312691
АНУ-ын байгалийн хийн олборлолт 2023 онд түүхэн дээд үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байна
2023-02-08 13:51:33
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын байгалийн хийн олборлолт 2023 он түүхэн дээд үзүүлэлтэд хүрнэ гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагаас мягмар гарагт танилцуулсан эрчим хүчний ойрын төлөв байдлын тайланд дурджээ.Тодруулбал, 2022 онд түүхэн дээд үзүүлэлтдээ хүрсэн /29.89 тэрбум шоо метр/ байгалийн хийн олборлолт энэ онд хоногт 30.56 тэрбум шоо метрт, 2024 онд 30.99 тэрбум шоо метрт хүрэх төлөвтэй байна. АНУ-ын байгалийн хийн олборлолт нэмэгдэж байгаа нь сүүлийн саруудад эрэлтээс давсан нь үнэ буурахад нөлөөлсөн гэдгийг тайланд цохон тэмдэглэжээ. Мөн тус агентлаг байгалийн хийн дотоодын хэрэглээ 2023 онд 26.52 тэрбум шоо метрт, 2024 онд 26.24 тэрбум шоо метрт хүрч буурна гэж таамагласан байна. Энэ үзүүлэлт 2022 онд мөн түүхэн дээд үзүүлэлт болох 27.01 тэрбум шоо метрт хүрээд байсан юм. Хэрэв таамаглал биеллээ олбол 2024 онд олборлолт 2015 оноос хойш анх удаагаа дөрвөн жил дараалан өсөж, эрэлт 2006 оноос хойш анх удаагаа хоёр жил дараалан буурна. Эрчим хүчний мэдээллийн агентлагийн төсөөллөөр, АНУ-ын газрын тосны олборлолт энэ онд хоногт 590 мянган торхоор нэмэгдэж, 12.49 сая торход, мөн ирэх онд 12.65 сая торход хүрэх тооцоотой байна. Дэлхийн газрын тосны олборлолт эрэлтээс давж, нөөц нэмэгдсэнээр “Brent” маркийн нефтийн үнэ эхний хагаст нэг торх нь 85 ам.долларт, хоёрдугаар хагаст 82 орчим ам.доллар болж буурах төлөвтэй байна.
https://montsame.mn/mn/read/312698
Франц даяар тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал дахин боллоо
2023-02-08 11:40:01
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ПАРИС. /France24/. Францын үйлдвэрчний эвлэлүүд Ерөнхийлөгч Эммануэль Макроны тэтгэврийн тогтолцоог шинэчлэх тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэж эхэлсний маргааш буюу мягмар гарагт бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалын гурав дахь давлагааг эхлүүлжээ. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, улс даяар 750 мянга гаруй хүн жагсаалд оролцсоноос зөвхөн Парис хотод гэхэд 57 мянган хүн жагссан байна.Үйлдвэрчний эвлэлүүдийн уриалгаар олон хүн ажлаа хаян жагсаалд оролцсоны улмаас улс даяар шатахууны нийлүүлэлт, нийтийн тээврийн үйлчилгээ тасалдаж, 100 гаруй дунд сургуулийн хичээл завсарджээ. Тэтгэврийн шинэчлэлийн тухай маргаан дагуулсан уг хуулийн төслийг Францын парламент даваа гарагт хэлэлцэж эхэлсний маргааш олон салбарт ажил хаялт зарласан нь Э.Макроны хувьд Үндэсний ассамблейн олонхын дэмжлэггүйгээр энэ шинэчлэлийг хийж чадах эсэхэд сорилт болж байна. Эсэргүүцлийн жагсаалын үеэр тус улсын баруун хойд хэсэгт орших Реннес хотод жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, улмаар 13 хүнийг  саатуулжээ.  Тэтгэврийн насыг 62-оос 64 болгож нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн эхний жагсаал нэгдүгээр сарын 19-нд болсон бөгөөд улс даяар нийт 1.2 сая хүн оролцсон байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн удирдлагууд хоёрдугаар сарын 11-нд дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгджээ.
https://montsame.mn/mn/read/312664
БНАСАУ-ын удирдагч охинтойгоо хамт Солонгосын ардын армийн генералуудтай уулзжээ
2023-02-08 11:02:59
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Солонгосын ардын арми үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан армийн генералуудтай мягмар гарагт охин Ким Жу Э-гийн хамт уулзжээ. Энэ талаар “Солонгосын дуу хоолой” радио мэдээлсэн байна. Умард Солонгосын удирдагч генералуудын байрласан “зочид буудалд” хүрэлцэн очиж, түүнийг өндөр албан тушаалын генералууд, командлагч нар угтан авчээ. Ким Жөн Уныг зочлон ирсний дараа хүлээн авалт болж, тэрбээр үг хэлсэн байна. Үг хэлэх үеэрээ БНАСАУ-ын удирдагч АНУ эсвэл Өмнөд Солонгосын талаар тусгайлан дурдаагүй аж. "БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун гүн хүндэтгэл илэрхийлж, Солонгосын хувьсгалын бүхнийг ялах хүчирхэг салхийг амь биеэ үл хайрлан, бут цохигдошгүй цэргийн хүчээр хамгаалж, улс орны аугаа сүр хүчийг баталгаажуулсан БНАСАУ-ын Зэвсэгт хүчний бүх цэргийн албан хаагчдад халуун баяр хүргэлээ” гэж Солонгосын дуу хоолой радио мэдээлжээ. Харин Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээллээс эш татан Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч охины хамт Солонгосын ардын армийн “офицеруудын хуаранд” зочилсон байна. Солонгосын ардын арми үүсэн байгуулагдсаны өдрийг тохиолдуулан Пёньянд лхагва гарагт цэргийн парад болж магадгүй гэж “Yonhap” мэдээлжээ.
https://montsame.mn/mn/read/312677
Нурсан барилгаас дөнгөж төрсөн нярайг аварчээ
2023-02-08 09:45:02
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ДАМАСК. /BBC/. Сирийн баруун хойд нутагт даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан барилгын нурангин доороос дөнгөж төрсөн нярай охиныг аварчээ.Охины ээж газар хөдлөлт болсны дараахан амаржиж, хүүхдээ төрүүлээд өөд болсон гэж нэгэн хамаатан нь ярьжээ. Түүний аав, дөрвөн ах эгч, авга ах нь мөн амиа алдсан байна. Жандарис хотын нэгэн барилгын нурангин доороос олдсон нярайг ойролцоох Африн хотын эмнэлэгт хүргэжээ. Охины биеийн байдал тогтворжсон гэж уг эмнэлгийн эмч мэдээлсэн байна. Охины гэр бүлийн амьдарч байсан байшин нь Жандарист 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан 50 орчим барилгын нэг юм. Сөрөг хүчний хяналтад байдаг тус хот нь Турктэй хил залгаа Идлиб мужид оршдог. Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1800 даваад байгаа талаар Дамаскт төвтэй Засгийн газар болон “Цагаан дуулгатнууд” сайн дурын байгууллага мэдээлсэн байна. “Цагаан дуулгатнууд”-ын сайн дурынхан сөрөг хүчний хяналтад байдаг газруудад тусламж үзүүлж байгаа аж. Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг эш татан “AFP” агентлагаас мэдээлснээр, Турк, Сирид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 7800 давжээ. Туркт 5894 хүн, Сирид 1932 хүн амь эрсэдсэн байна.
https://montsame.mn/mn/read/312668
Тайвань 1200 орчим км-ийн тусгалтай далавчит пуужин туршжээ
2023-02-08 09:02:13
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ХОНКОНГ. /South China Morning Post/. Тайванийн зэвсэг хөгжүүлэгч Жүншаны шинжлэх ухаан, технологийн хүрээлэн өнөө өглөө хамгийн сүүлийн үеийн далавчит пуужин туршлаа гэж Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Тус сонины мэдээлж буйгаар, 1200 хүртэлх км-ийн зайд байд тусах чадалтай уг далавчит пуужинг Пиндүн хошууны Зюпэн баазаас харвасан байна. “Газар-газар” ангиллын энэхүү пуужин нь тусгалын хүрээг нь нэмэгдүүлсэн “Hsiung Feng IIE” пуужингийн шинэчлэн сайжруулсан хувилбар болохыг хэвлэлд онцолжээ. Жуншаны шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн мэдэгдэж байгаагаар, далавчит пуужин нь Хятадын зүүн эрэг дээрх Чиндао эсвэл Хятадын төв хэсэгт орших Ухань зэрэг эх газрын томоохон хотуудад хүрэх чадалтай гэнэ. Туршилтын өмнөх өдөр Тайванийн загас агнуурын газраас агаар, далайн орон зайг хаах мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд дурдсанчлан, энэ сард дахин дөрвөн туршилт болно.“South China Morning Post” сонинд мэдээлж буйгаар, өнгөрсөн оны сүүлчээр дор хаяж зургаан пуужингийн туршилт явуулахаар төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас эсвэл Хятадын Ардын чөлөөлөх армийн сургуулилалтаас шалтгаалж цуцалсан байна. Өнөөдрийн туршилт нь Жуншаны Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн хувьд энэ жилийн анхны туршилт юм.
https://montsame.mn/mn/read/312661
Испанид нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх журмыг цуцалж байна
2023-02-08 08:58:44
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
МАДРИД. /AFP/. Испанийн Засгийн газар нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт заавал зүүх журмыг мягмар гарагт цуцалжээ.Ингэснээр галт тэрэг, автобус, усан онгоцонд лхагва гаргаас эхлэн амны хаалт зүүх шаардлагагүй болж байгаа бол эмнэлэг, асрамжийн газруудад уг журмыг үргэлжлүүлэн мөрдөнө гэж Эрүүл мэндийн сайд Каролина Дариас мэдэгдсэн байна. Испанид “COVID-19” халдварын нөхцөл байдал энэ цаг мөчид ерөнхийдөө тогтворжоод байгаа тул ийм арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг К.Дариас Засгийн газрын хуралдааны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр онцолжээ. Тус улсад битүү орчинд амны хаалт зүүх журмыг хоёр жил орчмын турш мөрдсөний эцэст 2022 оны дөрөвдүгээр сард цуцалсан ч нийтийн тээврийн хэрэгсэл, эмнэлэг, асрамжийн газруудад үргэлжлүүлэн мөрдөж байсан юм. 2020 оны эхээр “COVID-19” цар тахал дэгдэж эхлэх үеэс Испанид битүү орчин, задгай талбайн аль алинд амны хаалт заавал зүүхийг журамласан. Улмаар задгай талбайд амны хаалт зүүх журмыг 2021 оны дундуур цуцалсан ч “оимкрон” хувилбарын давлагааны үеэр буюу 12 дугаар сараас хоёрдугаар сарын хооронд дахин тогтоож байв.
https://montsame.mn/mn/read/312613
Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 5000 давжээ
2023-02-07 18:07:39
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
АНКАРА. /BBC/. Туркийн зүүн өмнөд болон Сирийн хойд нутаг болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний 5000 даваад байна. Туркийн Онцгой байдлын газраас мэдээлснээр, тус улсад амиа алдсан хүний тоо 3419-д хүрч, 20 426 хүн гэмтэж бэртэж, 5775 байшин барилга нурсан байна. Сирийн Идлиб, Алеппо, Хама, Латакиа, Ракка мужуудад 1 600 гаруй хүн амиа алджээ. Туркийн түүхэнд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож буй байгалийн гамшигт энэ үзэгдэлд 13.5 сая хүн нэрвэгдсэн гэж тус улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Мурат Курум мэдээллээ. Тэрбээр байшин барилгын нурангинд дарагдсан хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгааг мэдээлээд, ийм ажиллагаанд эхний 72 цаг амин чухал гэдгийг цохон тэмдэглэжээ. Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг аврах, эрэн хайх ажиллагаанд 65 орны 2660 алба хаагч оролцож байна гэж тус улсын Онцгой байдлын газраас мэдээллээ. Туркийн аврах албаныхантай хамтран 13 740 хүн байгалийн гамшигт өртсөн бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд аврах, эрэн хайх ажиллагаанд 629 өргүүр кран, 360 тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа аж. Гамшгийн уршгийг арилгах ажиллагаатай холбогдуулан Туркийн Батлан хамгаалахын нисэх хүчний тээврийн онгоцнуудыг дайчлан тусламжийн ажиллагаанд оролцуулж байгаагаас гадна, Кахраманмараш, Газиантеп хотуудын нисэх онгоцны буудлуудын иргэний агаарын тээврийн нислэгийг цуцалжээ. Онцгой байдлын газрын мэдээлснээр, тусламж хүргэх 146 нислэг үйлдэж, нийтдээ 300 мянган хөнжил, 41 504 майхан болон халаагуур, гал тогооны хэрэгслийг хүргэсэн байна.  Түүнчлэн Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгээс газар хөдлөлтөд гэмтэж бэртсэн хүмүүст зориулж цус сэлбэлтийн нөөц илгээн, улс орон даяар цусаа хандивлах аян зарлажээ.Турк, Сирийн засгийн газарт тусламж үзүүлэхээ Европын Холбоо, НАТО болон бусад олон улсын байгууллагуудаас гадна дэлхийн олон улс орон мэдэгдээд байна.НҮБ-ын байгууллагууд газар хөдлөлтийн бүсэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бол АНУ, Франц, Их Британи, Итали, Нидерланд, Австри, Чех, Беларусь, Гүрж, Япон, Тайвань, Алжир, Мексик, Казахстан, ОХУ, БНСУ болон бусад олон орны эрх баригчид гамшгийн бүсэд аврагчдаа илгээгээд байна. Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо Турк, Сирийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст 75.6 сая орчим ам.долларын хэмжээтэй тусламж үзүүлэхийг дэлхийн хамтын нийгэмлэгт уриаллаа.Гамшгийн уршгийг арилгахад зориулж, Швед улс 657 000 ам.доллар, Ирланд улс 2 сая еврогийн тусламжийг Турк, Сирийн засгийн газарт үзүүлэхээр болжээ.Түүнчлэн Австралийн Засгийн газар 10 сая австрали.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг тус улсын Ерөнхий сайд Энтони Албанезе мэдэгдлээ. Мөн Шинэ Зеландын Засгийн газар 1.5 сая шинэ зеланд.долларын тусламж үзүүлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Крис Хипкинс Австралид айлчлах үеэрээ мэдэгдсэн байна.
https://montsame.mn/mn/read/312631
“Saudi Aramco” ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосны үнээ нэмжээ
2023-02-07 15:56:56
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Саудын Арабын төрийн өмчит газрын тос, байгалийн хийн “Saudi Aramco” компани Ази, Европ болон АНУ-ын зах зээлд ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосныхоо үнийг нэмлээ гэж “Bloomberg” агентлаг компанийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ. “Saudi Aramco” гол зах зээл болох Азийн худалдан авагчдад газрын тосныхоо үнийг нэмсэн нь гэнэтийн шийдвэр байлаа. Учир нь “Bloomberg”-ийн санал асуулгад оролцсон шинжээчид тус компанийг ирэх сард үнээ бууруулна гэж таамаглаж байв. Түүнээс гадна газрын тосны үнэ 6-8 хувиар унаад байгаа үед энэ шийдвэрийг гаргажээ.  Азийн худалдан авагчдын хувьд “Arab Light” маркийн газрын тосны үнэ нэг торх тутамд 0.2 ам.доллароор нэмэгдсэн байна. Ингэснээр уг маркийн тос “Oman/Dubai” сортуудын сагсны үнээс нэг торх тутам нь 2 ам.доллароор үнэтэй болжээ. Европын худалдан авагчдад зориулсан үнийг баррель тутамд 2 ам.доллароор, АНУ-ын зах зээлд нийлүүлэх үнийг 30 центээр өсгөсөн байна.Өмнө нь тус компани хоёрдугаар сард нийлүүлэх нефтийн үнийг Ази, Европын орнуудад буулгаж, харин АНУ-ын худалдан авагчдад хэвээр үлдээж байжээ.
https://montsame.mn/mn/read/312618
АХБ: Ази, Номхон далайн аялал жуулчлалын салбар 2024 он гэхэд цар тахлын өмнөх түвшинд хүрч сэргэнэ
2023-02-07 15:10:54
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
МАНИЛА. /Xinhua/. Ази, Номхон далайн бүс нутгийн аялал жуулчлалын салбар 2024 он гэхэд цар тахлын өмнөх түвшинд хүрч сэргэж магадгүй байна гэж Азийн хөгжлийн банкнаас мягмар гарагт танилцуулсан тайланд тэмдэглэжээ.“Азийн эдийн засгийн интеграцийн тайлан-2023”-т дурдсанаар, Ази, Номхон далайн бүс нутагт 2022 оны эхний найман сарын хугацаанд ирсэн гадаадын жуулчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 399 хувиар өссөн ч 2019 оны мөн үзүүлэлтийн ердөө 10.3 хувьтай тэнцсэн байна. Улс орнуудаар авч үзвэл хилээ нээсэн хугацаа, дагаж мөрдөж буй эрүүл мэндийн протокол зэргээс шалтгаалан ялгаатай байгаагаас гадна Азийн аялал жуулчлалын салбарт Орос-Украины дайн сөргөөр нөлөөлж байгааг тайланд дурджээ. Мөн шатахуун, түлшний үнэ нэмэгдэж байгаа нь нислэгийн тийз болон аялалын бусад зардлыг өсгөж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв сул байгаа нь аялал жуулчлалын салбарын сэргэлтийн эрчмийг сааруулж байгааг шинжээчид онцолсон байна.
https://montsame.mn/mn/read/312604
Сири дэх ОХУ-ын цэргүүд газар хөдлөлтийн уршгийг арилгах ажлаа үргэлжлүүлж байна
2023-02-07 14:58:49
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
МОСКВА. /Interfax/. Сири улсад байрлаж буй ОХУ-ын цэргүүд газар хөдлөлтийн уршгийг арилгах ажлаа үргэлжлүүлж байгаа талаар тус улсын “Сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх төв”-ийн орлогч дарга, хошууч генерал Олег Егоров мэдээлжээ.“Газар хөдлөлтийн гамшигт хамгийн их өртсөн Алеппо, Хама, Латакия хотууд болон Джебла, Стаму, Бустан-Эль-Баша суурингуудад зургаан төв байгуулж, гамшигт нэрвэгдсэн хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэллээ” гэж О.Егоров мэдээлсэн байна. Үүнээс гадна, Оросын цэргүүд гамшгийн бүсэд барилгын нурангийг зайлуулж цэвэрлэх, нуранги доор дарагдсан хүмүүсийг эрж хайх, гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байна. Хүмүүнлэгийн тусламжийн ажиллагаанд 60 гаруй техник хэрэгсэл бүхий 300 гаруй цэргийн албан хаагч оролцож байгаа аж. “Хмеймим" онгоцны буудал дээр Оросын цэргийн эмч нарын хөдөлгөөнт эмнэлэг байгуулж, донорын цус авах дөрвөн цэг, мөн Сирийн талд тусламж үзүүлэхэд оролцож буй хүн хүч, техник хэрэгслийн үйл ажиллагааг зохицуулах Хамтарсан төв штаб ажиллуулж байна" гэж О.Егоров мэдээлжээ.Сирийн Засгийн газарт тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ Арабын Нэгдсэн Эмирт Улс, Кувейт,  Катар зэрэг арав гаруй улс илэрхийлээд байгаа бөгөөд тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа НҮБ-ын байгууллагууд газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх, байгалийн гамшгаас учирсан хохирлын хэмжээг үнэлэх ажлаа үргэлжлүүлж байна.Даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас доод тал нь 769 хүн амиа алдаж, 1448 хүн гэмтэж бэртсэн гэж Сирийн Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
https://montsame.mn/mn/read/312597
“Dell” 6000 гаруй ажилтнаа цомхотгоно
2023-02-07 14:21:15
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Reuters/. Дэлхий даяар зөөврийн болон суурин компьютерийн эрэлт саарах болоод байгаа энэ үед Америкийн технологийн “Dell” компани 6650 ажилтнаа буюу нийт ажиллах хүчнийхээ 5 хувийг цомхотгохоор болсноо даваа гарагт мэдэгджээ.Энэ он гарсаар “Goldman Sachs Group”-ээс эхлээд “Alphabet” тэргүүтэй Америкийн олон компани эдийн засгийн хэтийн төлөв байдалтай холбогдуулан олон мянган ажилтнаа цомхотгох шийдвэр гаргаад байгаа юм.Орлогынх нь тэн хагасаас илүү хувийг бүрдүүлдэг суурин компьютерын борлуулалт нь цар тахлын дараа эрс буурсан “Dell” компанийн хувьд шинээр ажилтан шалгаруулж авахаа түр зогсоох зэргээр зардлаа танах алхмуудыг хэдийнээ авч хэрэгжүүлсэн юм.Гэвч тэдгээр арга хэмжээнүүд нь “хангалтгүй” байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Жефф Кларк ажилтнууддаа хаягласан захидалдаа тэмдэглэжээ. “Dell” 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 133 мянга орчим ажилтантай байсны гуравны нэг орчим нь Америкт ажилладаг байжээ.Тус компанийн өрсөлдөгч “HP” компани мөн 6000 ажилтнаа цомхотгохоор болсноо саяхан мэдэгджээ. Цар тахлын үеэр зайнаас ажиллах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор хурдацтай өсөлт үзүүлж байсан суурин компьютер, таблетын нийлүүлэлт 2023 онд дахин 2.6 хувиар буурах төлөвтэй байгааг “IDC” судалгааны фирм урьд нь мэдээлсэн юм.
https://montsame.mn/mn/read/312600
“iPhone”-ы хамгийн сүүлийн загварууд Хятадад хямдрав
2023-02-07 12:10:00
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /CNBC/. Хятадын тэргүүлэх жижиглэнгийн худалдаачид дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох тус улсад ухаалаг гар утасны эрэлт сул байгаатай холбогдуулан “iPhone” гар утасны хамгийн сүүлийн үеийн загваруудын үнийг хямдрууллаа гэж "CNBC" телевиз мэдээлжээ. Тодруулбал, “Apple Inc”-ийн Хятад дахь албан ёсны борлуулагч, цахим жижиглэнгийн худалдаа эрхлэгч “JD.com”, жижиглэнгийн худалдаа эрхлэгч өөр нэг томоохон компани болох “Suning” компаниуд  “iPhone 14 Pro”, “iPhone 14 Pro Max” загваруудын үнийг 800 юаниар хямдруулсан байна. Хятадад одоо “iPhone 14 Pro” загвар 7 199 юань буюу 1 062 ам.доллароор, харин томруулсан дэлгэцтэй хувилбар нь 8199 юанийн үнээр худалдаалагдаж байгаа аж. Харин Хятад дахь “Apple”-ийн албан ёсны цахим хуудсанд үнэ өөрчлөгдөөгүй хэвээр буюу “iPhone 14 Pro” 7 999 юань , "Pro Max" загварын үнэ 8 999 юаниас эхэлж байна. “Apple” компани Хятад дахь бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг хатуу хянадаг бөгөөд гуравдагч этгээдэд хямдрал санал болгохыг ховорхон зөвшөөрдөг гэж “CNBC” тэмдэглэжээ. Хятадын жижиглэнгийн худалдаачид хамгийн сүүлд 2020 оны зургаадугаар сард “Apple”-ийн бүтээгдэхүүнүүдийг хямдруулж байжээ.Судалгааны “IDC” фирмийн мэдээлснээр, өнгөрсөн онд Хятадад ухаалаг гар утасны борлуулалт 13.2 хувиар унаж, 285.8 сая болсон нь сүүлийн 10 жилд анх удаа 300 саяас доош буурсан үзүүлэлт юм. “iPhone”-ы борлуулалт 4 хувиар буурсан байна.
https://montsame.mn/mn/read/312581
Грэмми наадмын үзэгчдийн тоо нэмэгджээ
2023-02-07 11:19:17
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОЁЛ УРЛАГ
НЬЮ-ЙОРК. /AP/. Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг Грэмми наадмын шагнал гардуулах ёслолыг телевизээр 12.4 сая хүн үзэж сонирхсон талаар “Nielsen” компани даваа гарагт мэдээллээ. Дэлхий нийт “COVID-19” цар тахалд нэрвэгдсэн өнгөрсөн хоёр жилийнхтэй харьцуулахад энэ нь өссөн үзүүлэлт болжээ. Ёслолын шууд дамжуулалтыг 2021 онд 8.8 сая, 2022 онд 8.9 сая хүн үзэж байсан юм.Хэдийгээр "Грэмми-2023" шагнал гардуулах ёслолын үзэгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн ч 2020 онд 18.7 сая хүн үзэж байсан цар тахлын өмнөх түвшинд хүрч чадаагүй байна.  Сүүлийн жилүүдэд телевизийн шууд дамжуулалтыг үзэх үзэгчдийн тоо буурах болоод байгаа хэдий ч мэргэжлийн хөл бөмбөгийн тэмцээн зэрэг цөөн хэдэн арга хэмжээ үзэгчдийн тоогоо хадгалсаар байна.
https://montsame.mn/mn/read/312578
Дэлхийн улс орнууд Турк руу аврах багаа илгээж байна
2023-02-07 10:38:55
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
АНКАРА. /Anadolu/. Европын Холбооны /ЕХ/ 13 улс байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдээд буй Турк улс руу аврах багаа илгээж байгааг Европын Комисс даваа гарагт мэдээлжээ.ЕХ-ны Гадаад бодлогын асуудал хариуцсан дээд комиссар Жозеп Боррель, ЕХ-ны Хямралын менежментийн асуудал хариуцсан дээд комиссар Жанез Ленарчич нарын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, “Болгар, Хорват, Чех, Франц, Грек, Нидерланд, Польш, Румын улсуудаас эрэн хайх, аврах ажиллагааны нийт 10 баг гамшиг болсон газарт ажиллахаар явахад бэлэн болсон байна".  Эдгээр улсаас гадна, Унгар, Итали, Испани, Мальта болон Словакийн эрх баригчид мөн аврах багаа илгээхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. ЕХ-ны дээд комиссаруудын мэдэгдэлд тус холбооны Онцгой байдлын төв Турк болон бусад улс оронтой тусламжийн үйл ажиллагаагаа уялдуулан ажиллана хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн ОХУ-ын Онцгой байдлын яамны гурван онгоц /хоёр Ил-76, нэг  Ан-148/ Туркийн Адана хотод газардаж, 100 аврагч, эмч нар болон есөн тусгай техник хэрэгслийг хүргэлээ хэмээн “TASS” агентлаг өнөөдөр мэдээллээ. ОХУ-ын Онцгой байдлын яам эмнэлэг болгон тоноглосон ИЛ-76 онгоцноос гадна, дрон, 4.5 метр хүртэлх гүнд эрэл хайгуул хийх чадалтай акустик төхөөрөмж, гео-радар, эндоскоп, телевизор зэрэг тоног төхөөрөмжийг Турк руу илгээжээ. Түүнчлэн эвдэрч сүйдсэн барилгын нуранги дороос эрэл хайгуул хийх туршлагатай аврагчдаа илгээсэн байна. Мөн Mалайзын засгийн газар 75 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах ажиллагааны тусгай багаа (“SMART”) даваа гаргийн орой илгээжээ.Үүнээс гадна, АНУ хоёр аврах багаа Турк руу илгээх гэж байна гэж “CNN” телевизийн суваг мягмар гарагт мэдээллээ."АНУ-аас тус бүр 70 орчим хүнтэй хоёр баг илгээх гэж байна. Нэг багийг Фэрфакс тойргоос, нөгөөг нь Лос -Анжелес хотоос илгээнэ. Эдгээр багийн бүрэлдэхүүнд хайгуулч нохойтой ажилтнууд, түргэн тусламжийн эмч нар багтана” хэмээн Турк дэх АНУ-ын Элчин сайд Жефф Флэйк мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Туркийн Ерөнхийлөгч  Режеп Тайип Эрдогантай утсаар ярилцахдаа, АНУ-ын зүгээс шаардлагатай бүх тусламжийг үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдсэн гэж өмнө нь Цагаан ордон мэдээлжээ.
https://montsame.mn/mn/read/312564
Финланд улс дангаар НАТО-д элсэхэд бэлэн байна
2023-02-07 10:09:40
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ХЕЛЬСИНКИ. /IltaLehti/. Хэрэв Турк, Унгар улсууд хүсэлтийг нь баталбал Финланд улс Умард Атлантын цэргийн эвсэлд Шведгүйгээр элсэнэ гэж “IltaLehti” сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. НАТО-д элсэх тухай Финланд, Шведийн хамтарсан хүсэлтийг эвслийн гишүүн 30 орноос Турк, Унгараас бусад 28 улс хэдийнээ батлаад байгаа юм. “Финланд улс Шведгүйгээр НАТО-д элсэхэд бэлэн байгаа. Хэрэв Турк болон Унгар Финландын гишүүнчлэлийг соёрхон баталбал ийм нөхцөл үүснэ” гэж уг хэвлэлд бичжээ. Энэ оны эхээр Шведийн Стокхолм хотод лалын шашны эсрэг ажиллагаа болсны улмаас Финланд, Шведийн НАТО-д элсэх хамтарсан хүсэлтийг соёрхон батлах үйл явц түр зогссон юм.
https://montsame.mn/mn/read/312565
ЕХ В.Зеленскийг Брюссельд болох дээд хэмжээний уулзалтад урьжээ
2023-02-07 09:26:02
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /Reuters/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Европын Холбооны /ЕХ/ удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьсан гэж ЕХ даваа гарагт мэдэгджээ.“Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель В.Зеленскийг удахгүй болох дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцохыг урьсан” гэж Ш.Мишелийн хэвлэлийн төлөөлөгч “Twitter” хуудсаараа дамжуулсан мэдээлсэн байна. ЕХ-ны дээд хэмжээний ээлжит уулзалт энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт Бельгийн нийслэл Брюссель хотноо болох юм. В.Зеленский дээд хэмжээний уулзалтад оролцож, Европын парламентын хуралдаанд үг хэлж магадгүй талаар даваа гарагт хэвлэл мэдээллийн олон хэрэгсэл мэдээлээд байв. Харин ЕХ-ны төлөөлөгчид энэ талаарх мэдээлэлд хариулт өгөхөөс татгалзаж байсан бөгөөд айлчлалын талаар урьдчилан мэдээлэх нь Украины удирдагчийн аюулгүй байдалд эрсдэл учруулж, айлчлал цуцлагдахад хүргэж болзошгүй гэдгийг зарим төлөөлөгч онцолсон байна. В.Зеленскийн ажлын албаны зүгээс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан мэдээлэлд хариу өгөөгүй байна. Украины Ерөнхийлөгч Брюссельд энэ долоо хоногт айлчилсан тохиолдолд Оросын довтолгоо эхэлснээс хойш түүний хилийн чанадад хийх хоёр дахь айлчлал нь болно. Тэрбээр өнгөрсөн 12 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж, Конгресст үг хэлэхээр Вашингтон хотод хүрэлцэн очсон юм.
https://montsame.mn/mn/read/312563
Турк, Сирид газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 3500 давжээ
2023-02-07 08:24:10
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
АНКАРА. /BBC/. Туркт хүчтэй газар хөдөлсний улмаас 2379 хүн амиа алдаж, 14 483 хүн гэмтэж бэртээд байгаа талаар тус улсын дэд Ерөнхийлөгч Фуат Октай мэдээллээ.Газар хөдлөлтийн улмаас 4747 байшин барилга нурсан бөгөөд 7840 хүнийг нурангин дороос аварсан гэж Ф.Октай мэдээлэл өгөх үеэрээ нэмж хэлжээ. Харин Сирид байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 1444 хүн амиа алдаад байна. Ингэснээр тус хоёр улсад амиа алдсан хүмүүсийн нийт тоо 3500 даваад байгаа ч аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа тул цаашид дахин нэмэгдэж болзошгүй байна. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ амиа алдагсдын тоо найм дахин нэмэгдэж болзошгүйг анхааруулаад байна. ДЭМБ-ын Европын асуудал эрхэлсэн төлөөлөгч Кэтрин Смоллвуд уг мэдэгдлийг хийх үед 2600 хүн амиа алдаад байжээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган даваа гарагт болсон газар хөдлөлттэй холбогдуулан үндэсний хэмжээнд долоо хоногийн гашуудал зарласан байна. Мөн Туркийн төрийн далбааг орон даяар, мөн хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газруудад хагас бөхийлгөхөөр болжээ.
https://montsame.mn/mn/read/312555
Азийн бүс нутагт хамгийн нөлөө бүхий орнуудын жагсаалтыг АНУ тэргүүлжээ
2023-02-06 16:55:06
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
СИДНЕЙ. /TASS/. Австралийн Сидней хотод төвтэй Лоуи судалгааны хүрээлэн Ази тивд хамгийн нөлөө бүхий улс орнуудын жагсаалтаа өнөөдөр танилцуулжээ. Тус хүрээлэнгийн “Asia power index 2022” жил тутмын тайланд тэмдэглэснээр, Азийн бүс нутагт хамгийн хүчирхэг орнуудын жагсаалтын эхний байрыг АНУ эзэлж байгаа бол хоёрдугаарт БНХАУ оржээ. Хятад  улсын хувьд “COVID-19”-тэй тэмцэх хатуу арга хэмжээ авч, хилээ хаасан нь сүүлийн жилүүдэд хүч нь сулрахад гол нөлөө үзүүлсэн байна. Жагсаалтын гуравдугаарт Япон, дөрөвдүгээрт Энэтхэг бичигдэж, тавдугаар байрыг ОХУ эзэлсэн бол Австрали, БНСУ, Сингапур, Индонез улсууд удаалсан байна.  АНУ-ын хувьд (80.7 оноо) цэргийн ерөнхий чадавх, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа, соёлын нөлөө гэсэн үзүүлэлтээр хамгийн ойрын өрсөлдөгч нь болох БНХАУ-ыг (72.5) ардаа орхисон байна. Үүнээс гадна шинжээчдийн үзэж байгаагаар, "АНУ нь хүн ам зүйн хувьд илүү таатай хэтийн төлөвтэй байгаа бол Хятад улсад төрөлтийн түвшин огцом буурч байна. Гэхдээ "2022 онд Хятадын дипломат үйл ажиллагааны нөлөө Азид эсрэгээрээ ихээхэн чухал байсан бөгөөд Бээжин бүс нутгийн ихэнх орнуудын таалалд нийцэж, хамгийн том худалдааны түнш хэвээр үлдсэн" гэж тайланд тэмдэглэжээ.Япон (37.2 оноо), Энэтхэг (36.3 оноо) улсуудын хувьд бүс нутагт нөлөөгөө тэлсээр байгаа ч тус хоёр улсад нэлээд ноцтой асуудлууд байгааг шинжээчид онцолжээ. Тухайлбал, Японы “хүн амын тоо буурч, хөдөлмөрийн чадвартай иргэдийн дундаж нас нэмэгдэж байгаагийн дээр ДНБ-ий өсөлт хэт удааширч байгаа юм". Харин Энэтхэгийн хувьд соёлын болон дипломат үйл ажиллагааны харилцаагаа өргөжүүлж байгаатай холбоотойгоор бүс нутгийн гол гэрээ хэлэлцээрүүдэд оролцохоос татгалзаж байгаа нь эдийн засгийн нөлөөг нь бууруулж байгаа аж. Гэсэн хэдий ч ирээдүйд Энэтхэг, Япон хоёул "бүс нутгийн маш чухал тоглогч хэвээр байх боловч тэдний хөгжлийн замнал нь АНУ эсвэл Австралийнхаас тэс өөр болж магадгүй" гэж шинжээчид онцолсон байна. ОХУ-ын тухайд рейтинг нь сүүлийн жилүүдэд бага зэрэг (1.4 нэгжээр) буурсан боловч Азийн бүс нутагт хамгийн хүчирхэг орнуудын жагсаалтад 100 онооноос 31.6 оноо авч тавдугаар байраа хадгалж чаджээ. “Эдийн засгийнх нь тогтвортой байдал болон гадны сорилтуудад тэсвэртэй байдал нь Оросын хамгийн хүчирхэг үзүүлэлт хэвээр байгаа” ч "бүс нутаг дахь Москвагийн нөлөөг газар зүйн байрлал нь ихээхэн хязгаарлаж байна" гэж шинжээчид тэмдэглэсэн байна. Азийн нөлөөллийн индекс нь Лоуи хүрээлэнгээс 2018 оноос хойш гаргаж буй жил тутмын судалгааны тайлан юм. Энэхүү баримт бичигт Австралийн эдийн засаг, цэрэг, улс төрийн тэргүүлэх шинжээчид бүс нутаг дахь улс орнуудын эрх мэдлийн хуваарилалт, нөлөөг үнэлж, эдгээр үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөхийг хянаж байдаг. Уг индекс нь 26 улс орон, нутаг дэвсгэрийг (баруун талаараа Пакистан, хойд талаараа Орос, Австрали, зүүн талаараа Шинэ Зеланд, дээр нь АНУ) багтаадаг. Улс онуудын хүч, нөлөөг үнэлэхдээ шинжээчид цэргийн чадавх, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, эдийн засаг, эдийн засгийн харилцаа, дипломат үйл ажиллагаа болон соёлын нөлөө, тогтвортой байдал, баялгийн хүртээмж гэсэн үндсэн найман ангилалд 133 шалгуурт үндэслэдэг байна.
https://montsame.mn/mn/read/312525
Бархасбадь гаргийн дагуулын тоо нэмэгджээ
2023-02-06 16:51:50
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /AP/. Одон орон судлаачид Бархасбадийн эргэн тойронд 12 шинэ сарыг нээснээр дагуулуудынх нь тоо 92-т хүрчээ.Ингэснээр нарны аймгийн хамгийн олон дагуултай гарагт тооцогдож байсан Санчир 83 дагуултайгаар хоёрдугаарт бичигдэж эхэлсэн байна. Бархасбадийн саруудыг Олон улсын одон орон судлалын холбооны жагсаалтад саяхан нэмж оруулсан гэж Карнегийн шинжлэх ухааны хүрээлэнгийн одон орон судлаач Скотт Шеппард мэдээлжээ. Тэдгээр дагуулыг 2021, 2022 онд Хавай, Чили дэх дуран авайнуудын тусламжтайгаар илрүүлж, улмаар холбогдох ажиглалтыг явуулсны дүнд тойрог замуудыг нь тогтоосон байна. Шинээр илрүүлсэн сарууд нь 1-3 километрийн хэмжээтэй гэж С.Шеппард хэлээд, гарал үүслийг илүү сайн тодорхойлохын тулд ойрын ирээдүйд эдгээр сарны аль нэгийг нь ойрын зайнаас дүрсийг нь буулгана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Ирэх дөрөвдүгээр сард Европын Сансар судлалын агентлаг Бархасбадийг, мөн түүний том, мөстсөн саруудыг судлах сансрын хөлгийг тус гараг руу илгээнэ. Мөн ирэх онд АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэх судлах төв /NASA/Бархасбадийн сарыг судлах “Europa Clipper” төхөөрөмжийг илгээх юм.Хэдэн жилийн өмнө Санчирын олон дагуулыг илрүүлж байсан С.Шеппард нь Бархасбадийн эргэн тойронд 70 сарыг илрүүлсэн судалгаанд оролцоод байгаа ажээ. Бархасбадь, Санчирын олон жижиг дагуулыг том сарууд өөр нэгэнтэйгээ, эсвэл сүүлт од, солиртой мөргөлдөх үед үүссэн хэлтэрхийнүүд гэж үздэг хэмээн С.Шеппард ярилаа. Тэнгэрийн ван, Далайн ванд ч мөн төстэй байдал ажиглагддаг ч дэлхийгээс хол зайд оршдог учир дагуулуудыг нь илрүүлэхэд хүндрэлтэй байдаг байна. Одон орон судлаачдын тогтоосноор, Тэнгэрийн ван 27, Далайн ван 14, Ангараг хоёр, Дэлхий нэг сартай байна. Харин Сугар, Буд гаргуудын хувьд дагуулгүй байна. Бархасбадийн шинээр илрүүлсэн дагуулуудад хараахан нэр оноогоогүй байгаа бөгөөд С.Шеппардын хэлснээр, тэдгээрийн тэн хагас орчим нь л нэр оноохуйц буюу 1.5 километрээс дээш хэмжээтэй ажээ.
https://montsame.mn/mn/read/312537
Турк, Сирид газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна
2023-02-06 16:28:33
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
АНКАРА. /Anadolu/. Туркийн өмнөд хэсэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа амь алдсан хүний тоо 284 болж, 2323 хүн гэмтэж бэртжээ. Байгалийн гамшигтай холбогдуулан Турк улс онцгой байдал зарлаж, Анкарад ажиллаж буй Онцгой байдлын удирдлагын төвд дэд Ерөнхийлөгч Фуат Октай, Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу, Байгаль орчин, хот байгуулалтын сайд Мурат Курум нар аврах болон тусламж үзүүлэх ажиллагааг шуурхай удирдлагаар ханган ажиллаж байгааг тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Сири улсад мөн хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь алдсан хүний тоо нэмэгджээ. Тус улсын “Al Eкhbariya” телевизээр Эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн мэдэгдлээс эш татан мэдээлснээр, байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо 237, гэмтэж бэртсэн хүний тоо 639 болсон байна.  Газар хөдлөлтийн гамшигт Сирийн Латакия, Алеппо, Хама, Тартус мужууд илүү их өртжээ. Сирийн Батлан хамгаалах яам нурангид дарагдсан хүмүүсийг аврах, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх ажиллагаанд бүх хүчээ дайчлан ажиллаж байна гэж "SANA" агентлаг мэдээлсэн байна.
https://montsame.mn/mn/read/312477
“Грэмми-2023” наадмын шилдгүүд тодорлоо
2023-02-06 16:09:49
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОЁЛ УРЛАГ
ЛОС-АНЖЕЛЕС. /CNN/. Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг Грэмми наадмын 65 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотноо амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн наадмыг “The Daily Show” нэвтрүүлгийн хөтлөгч асан Тревор Ноа хөтлөн явуулсан бөгөөд тайзнаа Харри Стайлс, Лиззо, Бэд Банни, Сэм Смит, Ким Петрас, Брэнди Карлайл тэргүүтэй дуучид уран бүтээлээ толилуулав.Дуучин Харри Стайлс “Harry’s House” цомгоороо “Оны шилдэг цомог” шагналын эзэн болов. Тэрбээр Адель, Бейонсе, “ABBA”, Бэд Банни зэрэг уран бүтээлчидтэй өрсөлдөн энэхүү шагналыг хүртжээ.Энэ жил 74 нас хүрч буй дуучин Бонни Райт “Just like that” дуугаараа “Оны шилдэг дуу” төрөлд тэргүүллээ. Тэрбээр “Грэмми-2023” наадамд дөрвөн төрөлд нэр дэвшиж гуравт нь ялалт байгуулжээ.“Оны шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг 23 настай жазз дуучин Самара Жой хүртлээ. Ташрамд дурдахад, 2021 онд “Jazz Times” сэтгүүлээс түүнийг “Шинэ шилдэг уран бүтээлч”-ээр нэрлэж байсан юм.Дуучин Тейлор Свифт “All Too Well: The Short Film” дууны клипээрээ “Шилдэг клип” төрөлд шалгарав. Нийт 15 минут үргэлжлэх энэхүү клипээ тэрбээр өөрөө найруулан үзэгчдийн хүртээл болгож байсан юм.“Шилдэг поп ганцаарчилсан үзүүлбэр” шагналыг дуучин Адель “Easy on you” дуугаараа хүртэв. Тэрбээр энэхүү шагналаа өөрийн хүү Анжелод зориулж байна хэмээн тайзан дээрээс хэлжээ.“Шилдэг поп дуэт/хамтлагийн үзүүлбэр” шагналыг дуучин Сэм Смит болон Ким Петрас нар “Unholy” уран бүтээлээрээ хүртэв. Германы дуучин Ким Петрас Грэммийн шагнал хүртсэн анхны трансжендер эмэгтэй уран бүтээлч болж байна.Дуучин Брэнди Карлайл “Broken Horses” дууны үзүүлбэрээрээ “Шилдэг рок үзүүлбэр” шагналын эзэн боллоо. Энэхүү дуу нь түүний 7 дахь цомог “In These Silent Days”-т багтсан юм.“Шилдэг металл үзүүлбэр” шагналыг Английн дуучин Оззи Осборн болон гитарчин Тони Айомми нарын хамтарсан уран бүтээл "Degradation Rules" хүртэв. О.Осборн “Patient Number 9” цомгоороо “Шилдэг рок цомог” төрөлд мөн ялалт байгуулсан юм.Америкийн рэпер Кендрик Ламар “The Heart Part 5” үзүүлбэрээрээ “Шилдэг рэп үзүүлбэр” төрөлд тэргүүллээ. Мөн тэрбээр “Шилдэг рэп дуу”, “Шилдэг рэп цомог” төрөлд шалгарлаа. Д. Амартуяа
https://montsame.mn/mn/read/312520
Австралид коала баавгайг ойн түймрээс хамгаалах арга хэмжээ авч байна
2023-02-06 14:34:45
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
КАНБЕРРА. /NHK/. Энэ зун Австралид ойн түймэр дэгдэх эрсдэл нэмэгдээд байгаатай холбоотойгоор зэрлэг ан амьтдын амьдрах орчныг хамгаалах арга хэмжээнүүдийг авч байна.Австралид гурван жилийн өмнө дэгдсэн ойн түймэрт 61 мянга орчим коала баавгай нэрвэгдсэн гэсэн тооцоог Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/ гаргажээ. Шинэ Өмнөд Уэльс муж дахь коала баавгайнуудыг хамгаалах ажлын хэсгийн хувьд түлэгдэж, гэмтэж бэртсэн амьтдыг эмчлэх гурван малын эмчийг хөлслөн ажиллуулж байгаагаас гадна сайн дурынхныг аль болох олон коала аварч, анхны тусламж үзүүлэхэд сургаж байна. Австралид их хэмжээний хур тунадас унаснаар өвс ургамал хурдан ургасан тул энэ зун олон ойн түймэр дэгдэж магадгүй байна. Үүнтэй холбоотойгоор гал түймэртэй тэмцэх албаныхан хяналтын камер, нийгмийн сүлжээг ашиглан нөхцөл байдлыг хянаж, түймэр тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд өвс ургамал идэх ямаануудыг ой руу оруулж байгаа юм байна. Шинэ Өмнөд Уэльсийн Гал түймэртэй тэмцэх албаны комиссар Роб Рожерс энэ талаар хэлэхдээ, ямаанууд байгаль орчин, хөрсийг сүйтгэхгүй, зөвхөн өвс ургамал идэж байгааг дурдаад, холбогдох албаныхан гал түймэрт өртөх, шатах эрсдэлтэй хүчин зүйлсийг бууруулах арга замыг эрэлхийлж байна гэсэн байна. Д.Амартуяа
https://montsame.mn/mn/read/312511
Украины Батлан хамгаалахын сайдыг солих төлөвтэй байна
2023-02-06 12:04:03
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
КИЕВ. /DW/. Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резниковыг солихоор төлөвлөж байгаа тухай тус улсын парламентын нөлөө бүхий гишүүн ням гарагт мэдээлжээ.Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрөөс нь огцрохыг хүссэн тохиолдолд л огцорно гэдгээ А.Резников саяхан мэдэгдсэн байна. “Цэргийн тагнуулын газрын дарга Кирилл Буданов Батлан хамгаалахын шинэ сайд болно” гэж парламентын гишүүн Давид Арахамия хэлээд, А.Резниковыг яамны өөр албан тушаалд томилно гэсэн байна. Халаа сэлгээг хэзээ хийх нь одоогоор тодорхойгүй байна. Батлан хамгаалах яам армийн хоол хүнсэнд хэт өндөр зардал гаргаж байгаа талаар Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсний дараа тус яамны дэд сайд Вячеслав Шаповалов огцорч, харин А.Резников олны шүүмжлэлд өртөөд байжээ. Тэрбээр 2021 оны 11 дүгээр сараас хойш Батлан хамгаалахын сайдаар ажиллаж буй юм.Нэгдүгээр сард дэгдэж эхэлсэн авлигын дуулианы улмаас В.Зеленский Засгийн газартаа тодорхой өөрчлөлтүүдийг хийхээ амласан бөгөөд үүнээс нэг өдрийн дараа В.Шаповалов болон Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга нарыг албан тушаалаас нь огцруулжээ.
https://montsame.mn/mn/read/312482
Турк, Сирид 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2023-02-06 11:53:36
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
АНКАРА. /RT/. Туркийн өмнөд нутгийн 1 сая гаруй хүн амтай Газиантал хотын ойролцоо 7.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө гэж Европ-Газрын Дундад тэнгисийн газар хөдлөл судлалын төв мэдээллээ.Тус төвөөс мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт хотоос 37 км-ийн зайд 10 км-ийн гүнд байсан байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараа зөвхөн Туркт л гэхэд 6-аас дээш магнитудын хүчтэй 22 чичирхийлэл бүртгэгджээ. Мөн Сиритэй залгаа хилийн бүсэд газар хөдөлсөн байна. Турк, Сирийн хэд хэдэн хотод олон арван байшин нурж, доод тал нь 20 хүн амиа алджээ.Европ-Газрын Дундад тэнгисийн газар хөдлөл судлалын төвийн мэдээллээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 04 цаг 17 минутад болжээ. Үүнээс 10 минутын дараа 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд голомт нь Туркийн өмнөд хэсэгт орших, 200 мянга гаруй хүн амтай Османие хотоос 37 км зайд 10 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Харин Туркийн Онцгой байдлын газраас мэдээлснээр, 04 цаг 17 минутад Кахраманмараш мужийн Пазаржик хотод 7 км-ийн гүнд 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлт Адана, Анкара, Анталия, Газиантеп, Кайсери, Мерсин, Трабзон, Урфа зэрэг хэд хэдэн бүс нутагт мэдрэгджээ.Байгалийн гамшгийн улмаас Османие мужид доод тал нь 5 хүн амиа алдаж, 34 байшин нурсанШанлыурфа мужид 16 байшин нурж, 12 хүн амиа алдсанДиярбакыр мужид найман давхар байшин нурсанАдана хотод 17 давхар байшин нурсанМалатья мужид 130 байшин нурж, гурван хүний цогцсыг гаргаж, 100 гаруй хүн гэмтэж бэртээд байна гэж Туркийн Онцгой байдлын газраас мэдээлж байна. Сирийн Хама хотод газар хөдлөлтийн улмаас найман давхар барилга нуржээ. SANA агентлагийн мэдээлснээр, Латакид ч мөн олон байшин барилга эвдэрч сүйджээ. Түүнчлэн Алеппо мужийн Фардус, Салахетдин, Бустан аль-Каср зэрэг олон хотод байшин нурсан тухай “Suriya” телевизийн сувгаар мэдээлж байна.
https://montsame.mn/mn/read/312485
Бейонсе Грэммийн түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч боллоо
2023-02-06 11:47:26
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОЁЛ УРЛАГ
ЛОС-АНЖЕЛЕС. /CNN/. Америкийн алдарт дуучин Бейонсе Грэммийн шагнал гардуулах 65 дахь удаагийн ёслолоос 32 дахь цомоо хүртсэнээр энэхүү наадмын түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлчээр тодорлоо.Тэрбээр “Renaissance” цомгоороо “Шилдэг электоник цомог” төрөлд шалгарснаар Унгар-Британи гаралтай уран сайхны удирдаач Георг Шолтийн 20 гаруй жилийн турш эзэмшсэн амжилтыг /31 шагнал/ шинэчлэн тогтоосон байна. Бейонсе шагналаа гардан авах үеэрээ гэр бүлийнхэндээ, ялангуяа нэр алдарт хүрэхээс нь өмнө тайзны хувцсаа хийхэд нь тусалж байсны зэрэгцээ “Renaissance” цомгоо бүтээх сэдлийг төрүүлсэн хөгжмийн урсгалтай танилцуулсан авга ах Жоннидоо талархал илэрхийлжээ. Лос-Анжелес хотноо болж буй Грэммийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ цаг мөчид үргэлжилсээр байна. Бейонсегийн хувьд мөн наадмын гол шагнал болох “Шилдэг цомог”-оос гадна “Break My Soul” дуугаараа “Шилдэг дуу” төрлүүдэд нэр дэвшиж байгаа юм.
https://montsame.mn/mn/read/312486
Ираны дээд удирдагч олон "арван мянган" хоригдолд өршөөл үзүүлэхээр болжээ
2023-02-06 11:04:30
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ТЕХРАН. /IRNA/. Ираны дээд удирдагч, шашны тэргүүн Али Хаменеи Исламын хувьсгалын ойг тохиолдуулан засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон хэргээр ял шийтгүүлсэн “олон арван мянган” хоригдолд өршөөл үзүүлэхээр болсныг "IRNA" агентлаг ням гарагт мэдээлжээ.Тус агентлагийн мэдээлснээр, А.Хамени улс оронд нь саяхан болсон үйл явдлын үеэр баривчлагдсан хэдэн арван мянган хүнийг өршөөлд хамруулах, ялыг нь хөнгөлөх талаар гаргасан Дээд шүүхийн дарга Голям Хосейн Мохсени-Эжеигийн саналыг зөвшөөрсөн байна.Гэхдээ хүн амины хэрэг үйлдсэн, төрийн өмчийг устгасан, эвдлэн сүйтгэсэн эсвэл шатаасан, түүнчлэн тагнуул хийсэн, гадаадын тагнуулын албаны талд ажилласан хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийг өршөөлд хамруулахгүй гэдгийг “IRNA” агентлаг тэмдэглэжээ.Өнгөрсөн оны есдүгээр сард 22 настай Махса Амини гэх бүсгүй толгойн алчуураа зохисгүй байдлаар зүүсэн гэх шалтгаанаар цагдаа нарт саатуулагдсаныхаа дараа амиа алдсан хэрэг гарч, улмаар олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болсон. Ираны шүүхээс үймээн самуунд өдөөн турхирсан, аюулгүй байдлын хүчнийхэнд халдсан хэргээр хэд хэдэн хүнд цаазаар авах ял оноосон бөгөөд анхны цаазын ялыг өнгөрсөн 12 дугаар сарын 8-нд гүйцэтгэсэн тухай хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн юм.
https://montsame.mn/mn/read/312468
Ромын пап Монгол, Энэтхэгт айлчлахаар төлөвлөж байна
2023-02-06 10:05:04
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
РОМ. /AP/. Ромын пап Франциск ирэх онд Энэтхэгт айлчлахаар төлөвлөж байгаагаас гадна, 2023 оны сүүлчээр Монголд айлчлах боломжийг судалж байгаа тухайгаа ням гарагт мэдэгджээ. Энэ нь Ромын папын хувьд Монголд хийх анхны айлчлал болох юм.Франциск Өмнөд Суданаас Италийн нийслэл Ром хот руу буцах нислэгийн үеэр айлчлалынхаа төлөвлөгөөний талаар танилцуулжээ. Тэрбээр энэ оны наймдугаар сарын эхний долоо хоногт Дэлхийн залуучуудын өдрийг тохиолдуулан Португалын нийслэл Лисбон хотод айлчилж, есдүгээр сарын 23-нд Францын Марсель хотод хамба лам нарын хуралд оролцох аж. Тийнхүү Ромын пап Марсель хотоос Монголыг зорьж магадгүй хэмээн хэлсэн байна. Мөн Энэтхэгт ирэх онд айлчлахаар төлөвлөж байгаагаа ярьжээ. Тэрбээр тус улсад 2017 онд айлчлахаар төлөвлөж байсан ч цуцлагдаж байжээ.
https://montsame.mn/mn/read/312470
NYT: Хятадын агаарын бөмбөлгийн үлдэгдлийг цуглуулах ажиллагаа хэд хоног үргэлжилнэ
2023-02-06 09:35:00
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Бямба гарагт АНУ-ын цэргийнхний буудан унагасан Хятадын агаарын бөмбөлгийн үлдэгдлийг цуглуулах ажиллагаа хэд хоног үргэлжилнэ гэж “The New York Times” сонин Пентагоны төлөөлөгчийн хэлснээс эш татан мэдээлжээ. Уг агаарын бөмбөлгийн үлдэгдлийг цуглуулах ажиллагааг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний шумбагчдын оролцоотойгоор бөмбөлөг усанд унасны дараахан эхлүүлжээ. Эрлийн ажиллагаа Америкийн сөнөөгч онгоц Хятадын агаарын бөмбөлгийг пуужингаар харваж унагасан бүсэд буюу Өмнөд Каролина муж улсын эргээс 9.7 орчим км-ийн зайд явагдаж байгаа аж. Бөмбөлгийн үлдэгдэл 15.5 метрийн гүнтэй Атлантын далайн эргийн бүсэд унасан байна.Пентагоны төлөөлөгчийн хэлснээр, бүх хэсгийг цуглуулсны дараа хууль сахиулах болон тагнуулын байгууллагад шилжүүлэн өгөх аж. Үүний зэрэгцээ АНУ-ын цэргийнхний үзэж байгаагаар, агаарын бөмбөлөг Монтана дахь цэргийн байгууламжуудын дээгүүр нисэх үед Хятадын талд тийм ч их ашигтай байж чадаагүй, учир нь ийм хэмжээний мэдээллийг тагнуулын хиймэл дагуулаас авах боломжтой аж. АНУ-ын цэргийнхэн Хятадын агаарын бөмбөлгийг Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар бямба гарагт Өмнөд Каролина муж улсын эрэг хавьд буудан унагасан юм.
https://montsame.mn/mn/read/312466
Арабын болон Барууны зарим орон Кабул дахь ЭСЯ-аа хаахаар шийджээ
2023-02-06 08:56:34
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ДУБАЙ. /Al Arabiya/. Арабын болон Барууны зарим орон Афганистаны нийслэл хот дахь дипломт төлөөлөгчийн газраа хаахаар шийдсэн гэж “Al Arabiya” телевизийн суваг эх сурвалжуудаасаа эш татан мэдээлжээ.  Эх сурвалжуудын мэдээлснээр, ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь “аюулгүй байдалтай” холбоотой аж. Чухам ямар орнууд Кабул дахь Элчин сайдын яамаа /ЭСЯ/ түр хаахаар болсныг эх сурвалжууд тодорхой хэлээгүй байна. Афганистаны “Hasht-e Subh” сонинд ням гарагт эх сурвалжуудаас эш татан мэдээлснээр, Саудын Арабын ЭСЯ-ны ажилтнууд тус улсын нутаг дэвсгэрийг орхин гарч, нутаг буцжээ. Ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь Афганистанд эрх мэдлийг булаан авсан хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөнийхний зүгээс ЭСЯ-ны ажилтнуудад мэргэжлийн үүргээ биелүүлэхэд тавьсан хязгаарлалтаас гадна, аюулгүй байдлаа хангахтай ч холбоотой байж магадгүй гэж эх сурвалжууд хэлсэн байна. Саудын Арабын тал энэ мэдээлэлд одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.Үүнээс өмнө Пакистаны ГХЯ Афганистанаас дипломат ажилтнуудаа нүүлгэн шилжүүлсэн гэх мэдээллийг няцаажээ.
https://montsame.mn/mn/read/312462
"Грэмми-2023": В.Дэвис Эмми, Грэмми, Оскар, Тони шагналыг хүртсэн эрхэм боллоо
2023-02-06 08:53:10
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОЁЛ УРЛАГ
ЛОС-АНЖЕЛЕС. /BBC/. АНУ-ын Лос-Анжелес хотноо болж буй Грэммийн шагнал гардуулах 65 дахь удаагийн ёслолын үеэр Америкийн жүжигчин, продюсер Виола Дэвис Эмми, Грэмми, Оскар, Тони шагналыг хүртсэн 18 дахь эрхэм боллоо.В.Дэвис “Finding Me” намтар номоороо Грэмми наадмын “Шилдэг аудио ном” төрөлд шалгарснаар “ЭГОТ”-ын /Эмми, Грэмми, Оскар, Тони/ эзэн болжээ. “Зургаан настай Виолад зориулан бичсэн энэхүү номондоо түүний аж амьдрал, баяр баясгалан, сэтгэлийн шаналал гээд бүхнийг багтаахыг хичээсэн” гэж В.Дэвис хэлсэн байна. Тэрбээр 2016 онд “Fences” кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар”-ын “Шилдэг туслах дүр” шагналыг хүртсэн юм. Мөн “How To Get Away With Murder” телевизийн цувралд бүтээсэн дүрээрээ “Эмми”-гийн шагналыг гардан авсны сацуу “Тони” шагналыг хоёр удаа /“King Hedley II (2001), “Fences” (2010)/ хүртсэн билээ. Грэммийн шагналаа гардан авах үеэрээ В.Дэвис “ЭГОТ”-ын эзэн болсноо баяртайгаар дуулгаад, “номынхоо гол хэсэг нь болсон гэр бүлийнхэндээ” талархал илэрхийлсэн байна. “ЭГОТ”-ыг Английн жүжигчин Жон Гилгуд, Пуэрто-Рикогийн жүжигчин Рита Морено, Английн хөгжмийн зохиолч Эндрю Ллойд Уэббер, Америкийн дуучин Жон Леженд, Америкийн дуучин, жүжигчин Женнифер Хадсон тэргүүтэй 17 эрхэм хүртсэн байдаг. Грэммийн шагнал гардуулах 65 дахь удаагийн ёслолын үйл ажиллагаа үргэлжилж байгаа энэ цаг мөчид Америкийн дуучин Бейонсе хэдийнээ хоёр шагналын эзнээр тодроод байна. Ингэснээр тэрбээр Грэммийн түүхэнд хамгийн олон шагнал хүртсэн эрхэм болоход нэг алхам ойртлоо. Одоогийн байдлаар Бейонсе Грэмми наадмаас 30 шагнал хүртээд байгаа бөгөөд Унгар-Британи гаралтай удирдаач Георг Шолтийн тогтоосон амжилттай /31/ эн зэрэгцэхэд ердөө нэгхэн шагнал дутуу байна.
https://montsame.mn/mn/read/312463
Канад улс дөрвөн “Leopard 2” танкийн эхнийхийг Украин руу илгээжээ
2023-02-05 09:39:17
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ОТТАВА. /CBC/. Канад улс Киевт амласан дөрвөн “Leopard 2” танкийн эхнийхийг бямба гарагт Украин руу илгээсэн тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Анита Ананд мэдэгджээ.“Өнөөдөр Канадын Агаарын цэргийн хүчний нисэх онгоц Канадаас Украин руу илгээж буй эхний “Leopard 2” танкийг хүргэхээр Халифаксаас хөөрлөө” гэж А.Ананд твиттер хуудсандаа бичсэн байна.Тэрбээр Оттава Киевийг “шаардлагатай тоног төхөөрөмжөөр” үргэлжлүүлэн хангасаар байх болно гэдгийг нэмж хэлжээ. Канад улс Украинд “Leopard 2” танк дөрвийг нийлүүлэхээр төлөвлөж байгааг А.Ананд нэгдүгээр сарын сүүлчээр мэдэгдэж байв. Канадын “Toronto star” сонинд мэдээлснээр, Оттава байлдааны энэ машины хамт сэлбэг хэрэгсэл, сум зэргийг өгөхөөс гадна, Украины цэргүүдийг уг танкийг ашиглахад сургана. Канадын зэвсэглэлд нийтдээ ийм загварын 112 танк байдаг байна.
https://montsame.mn/mn/read/312450
АНУ Хятадын агаарын бөмбөлгийг буудаж унагажээ
2023-02-05 09:10:55
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /СNN/. АНУ-ын цэргийнхэн Хятадын агаарын бөмбөлгийг Атландын далай дээр “AIM-9X” пуужингаар харваж унагасан тухай "CNN" телевизийн суваг Пентагоны өндөр албан тушаалтны мэдэгдлээс эш татан мэдээлжээ.Уг ажиллагаанд Виржини муж улсын "Лэнгли" агаарын цэргийн баазын “F-22” сөнөөгч онгоцууд оролцжээ. "CNN"-ийн эх сурвалжийн мэдээлснээр бай руу нэг пуужин харвасан байна.АНУ-ын эрх баригчид тус улсын эх газрын агаарын орон зайд "тагнуулын агаарын бөмбөлөг" илрүүлсэн талаар "NBC" телевизийн суваг Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Патрик Райдерын мэдэгдлээс эш татан хоёрдугаар сарын 2-ны өдөр мэдээлжээ. Түүний хэлснээр, агаарын бөмбөлөг арилжааны агаарын тээврийн стандарт үзүүлэлтээс хамаагүй өндөр өндөрт байсан бөгөөд оршин суугчдад аюул учруулаагүй байна.АНУ-ын Зэвсэгт хүчин Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар хоёрдугаар сарын 4-нд буюу бямба гарагт Өмнөд Каролинагийн эргийн ойролцоо уг бөмбөлгийг устгажээ.Хятадын ГХЯ-ны төлөөлөгч "энэ бөмбөлөг Хятадынх мөн бөгөөд иргэний зориулалттай, цаг уурын судалгаанд ашигладаг" гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, “баруун зүгийн хүчтэй салхины улмаас бөмбөлөг удирдлагаа алдаж, тогтоосон чиглэлээсээ хазайжээ”. Хятадын ГХЯ цаг уурын судалгааны бөмбөлөг нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас АНУ-ын агаарын орон зайд нэвтэрсэнд харамсаж буйгаа, түүнчлэн нөхцөл байдлыг зохицуулахын тулд АНУ-ын эрх баригчидтай холбоо тогтооход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Уг үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад хийх айлчлалаа хойшлуулсан юм.
https://montsame.mn/mn/read/312449
Орос, Беларусийн тамирчдыг төрийн далбаа, дууллаа ашиглахыг хориглохыг дэмжиж байна
2023-02-04 15:42:43
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
ВАШИНГТОН. /White House/. АНУ-ын эрх баригчид ОХУ, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцохдоо төрийн далбаа, дууллаа ашиглахыг хориглохыг дэмжиж байгаа бөгөөд эдгээр орны тамирчдыг төвийг сахисан статустай оролцохыг зөвшөөрөх ёстой гэж үзэж байна. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер мэдээлжээ.2024 оны Парисын зуны олимпод тус хоёр улсын тамирчдыг оролцуулах талаар АНУ ямар байр суурь баримталж байгаа талаар түүнээс тодруулахад, “Олон улсын олимпын хороо /ОУОХ/ зэрэг байгууллагууд спортын арга хэмжээнд Орос, Беларусийн тамирчдыг оролцуулахаар шийдсэн тохиолдолд тэдгээр тамирчид Орос, Беларусь улсыг төлөөлөхгүй гэдэг нь туйлын тодорхой байх ёстой. Түүнчлэн Орос, Беларусийн төрийн далбаа, сүлд, дууллыг албан ёсоор хэрэглэхийг хориглох хэрэгтэй. Энэ бол бидний баримталж буй байр суурь"  гэж хариулсан байна.Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, Украинд халдан довтолсонтой холбогдуулан “ОХУ, Беларусийн үндэсний спортын байгууллагуудын олон улсын спортын холбоод дахь гишүүнчлэлийг түдгэлзүүлэх, Олон улсын спортын холбоодын удирдах зөвлөл, зохион байгуулах хороо зэрэг нөлөө бүхий албан тушаалаас Орос, Беларусийн төртэй нягт холбоотой хүмүүсийг хасах, түүнчлэн нутаг дэвсгэрт нь олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулахгүй байхыг АНУ дэмжиж байгаа аж.ОХУ-ыг Украин руу довтолсны дараа ОУОХ өнгөрсөн оны хоёрдугаар сарын сүүлчээр Орос, Беларусийн тамирчдыг тэмцээн уралдаанаас хасахыг спортын холбоодод зөвлөж байсан. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд шинэ зөвлөмж гаргаж, Украин дахь дайны үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогүй тамирчдыг олон улсын уралдаан тэмцээнд төвийг сахисан статустай оролцохыг зөвшөөрсөн байна.
https://montsame.mn/mn/read/312424
Японы судлаачид Орчлон ертөнцөөс таталцлын долгион хайх төслөө үргэлжлүүлнэ
2023-02-04 15:36:33
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ТОКИО. /NHK/. Токиогийн Их Сургуулийн Сансрын туяа судлалын хүрээлэнгийн эрдэмтэд “KAGRA” огторгуйн дурангаар Орчлон ертөнц дэх таталцлын долгионыг илрүүлэх оролдлогоо тавдугаар сараас үргэлжлүүлэхээр болсноо мэдэгджээ. Японы төв хэсгийн Гифу мужид байрладаг "KAGRA" ажиглалтын төв нь хар нүх, нейтрон оддын нэгдэл зэрэг асар том үйл явдлуудаас үүссэн орон зай, цаг хугацааны өчүүхэн гажуудлыг илрүүлэх зориулалттай юм. "KAGRA" төслийнхөн 2020 онд хийсэн анхны ажиглалтынхаа үеэр таталцлын долгионыг илрүүлж чадаагүй байна. Уг телескопын мэдрэгчийг хангалттай түвшинд тохируулга хийхэд багийнханд коронавирусний цар тахал саад болсон гэж хүрээлэнгийн захирал, Нобелийн шагналт физикч Такааки Казита ярьжээ. Тэрбээр төслийн оролцогчид энэ гурван жилийн хугацаанд дахь анхны ажиглалтаа тавдугаар сард хийх гэж байгааг нэмж хэлсэн байна.  Судлаачид ирэх хавар гэхэд "KAGRA" дурангийн мэдрэгчийн хүчин чадлыг арав дахин нэмэгдүүлнэ гэж найдаж байгаа аж. Тус багийнхан энэ чиглэлээр туршлагатай гадаадын байгууллагуудтай хамтран 18 сарын хугацаанд хийх төлөвлөгөөт ажиглалтынхаа үеэр таталцлын долгион илрүүлэхийг зорьж байна.
https://montsame.mn/mn/read/312447
ОХУ-ын бизнес эрхлэгчийн хураагдсан хөрөнгийг Украинд шилжүүлж буйгаа АНУ мэдэгджээ
2023-02-04 14:08:31
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд хоригт орсон Оросын олигархын хураагдсан хөрөнгийг Украинд шилжүүлнэ гэж баасан гарагт мэдэгдэв.Тодруулбал, 2014 оноос хойш АНУ-ын хориг арга хэмжээнд өртөөд байгаа Оросын бизнес эрхлэгч, "Царьград" телевизийн сувгийг үүсгэн байгуулагч Константин Малофеевээс хураан авсан 5.4 сая ам.долларыг Украинд шилжүүлэн өгөх аж. CNN телевизээр мэдээлж буйгаар, М.Гарланд Украины Ерөнхий прокурор Андрей Костинтой уулзахдаа дээрх мэдэгдлийг хийжээ.АНУ-ын шүүх Константин Малофеевын 5.4 сая ам.долларыг хураан авахыг өнгөрсөн пүрэв гарагт буюу хоёрдугаар сарын 2-нд прокурорт зөвшөөрсөн байна. Энэ нь ОХУ Украин руу халдан түрэмгийлсний дараа АНУ болон түүний холбоотнуудын авсан хориг арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор “KleptoCapture” нэртэй тусгай бүлгийг өнгөрсөн онд байгуулснаас хойш Оросын олигархын хөрөнгийг хурааж авах шүүхийн анхны шийдвэр юм.
https://montsame.mn/mn/read/312446
Э.Блинкен: Агаарын бөмбөлгийн дуулиан хоёр талын харилцааг сайжруулах боломжийг үгүй хийж байна
2023-02-04 11:51:08
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /AP/. Хятад улсын агаарын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэнтэй холбоотой нөхцөл байдал Вашингтон, Бээжингийн харилцааг сайжруулах суурийг бий болгох боломжийг үгүй хийж байна гэж Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. Сүүлийн өдрүүдэд тагнуулын зориулалттай байж болзошгүй Хятадын агаарын бөмбөлөг АНУ-ын хойд хэсгээр ниссэнийг  тус улсын эрх баригчид ажиглаж байна гэж "NBC" суваг Пентагоны төлөөлөгчийн мэдэгдлээс эш татан пүрэв гарагт мэдээлсэн байна.  Уг бөмбөлгийг лхагва гарагт Монтанад анх илрүүүлсэн бөгөөд Алеутын арлуудаас Канадаар дамжин тус мужид ирсэн гэж үзэж байгаа аж. Хүн ам суурьшсан газарт унах эрсдэлтэй байсан тул АНУ-ын цэргийхэн сэжигтэй бөмбөлгийг буудаж унагаагүй байна. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам баасан гарагт мэдэгдэхдээ, Хятадын тагнуулынх гэж Вашингтоны нэрлэж байгаа агаарын бөмбөлөг нь шинжлэх ухааны, гол төлөв цаг уурын судалгааны зорилгоор ашигладаг бөгөөд хүчтэй салхины улмаас чиглэл нь өөрчлөгдөж АНУ-ын нутаг дэвсгэрт санамсаргүй нэвтэрсэн гэж мэдэгджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ бөмбөлөгтэй холбоотой хэрэг явдлын дараа хоёрдугаар сарын 5-6-нд Хятадад хийхээр төлөвлөж байсан айлчлалаа хойшлуулж буйг баасан гарагт мэдэгдсэн байна. “Энэ нь айлчлалын гол зорилго, ялангуяа харилцааны суурийг босгох байнгын хүчин чармайлтыг үгүй хийх нөхцөл байдлыг бий болгосон. Хэрэв Хятадын талд ийм хэрэг явдал болсон бол тэд ямар хариу өгөхийг би төсөөлж байна" гэж Э.Блинкен сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.Сүүлийн үед Хятад, АНУ-ын хоорондын харилцаа муудсан. Энэ нь 2022 оны наймдугаар сард Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси Тайваньд айлчилсантай холбоотой юм.  2022 оны 11 дүгээр сард "G20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар төрийн тэргүүний хувиар анх удаагаа уулзсан. Гурван цаг гаруй хугацаанд үргэлжилсэн уг уулзалт хоёр талын байр суурийг ойртуулахад чухал алхам болж байв.
https://montsame.mn/mn/read/312404
“Tesla” өнгөрсөн онд биткоинд 140 сая ам.доллар алджээ
2023-02-03 16:11:27
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /BBC/. Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани 2022 онд биткоинд оруулсан хөрөнгө оруулалтаасаа 140 сая ам.долларын алдагдал хүлээснээ тайлан мэдүүлэгтээ дурджээ.Тодруулбал, “Tesla” өнгөрсөн онд биткоинд 204 сая ам.доллар алдсан ч арилжаагаар 64 сая ам.долларыг эргүүлэн олсон байна.“Tesla” компани 2021 оны эхээр биткоинд нийт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, гүйцэтгэх захирал Илон Маск төлбөр тооцооны хэрэгслээ болгон ашиглана хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч хэдхэн долоо хоногийн дараа шийдвэрээсээ ухарч, биткоиныхоо ихэнхийг нь зарсан бөгөөд одоогоор 184 сая ам.долларын үнэ бүхий биткоин эзэмшдэг байна.“Tesla” компанийн 2021 оны хоёрдугаар сард хийсэн биткоины худалдан авалт нь уг криптовалютын ханшийг даруй 25 гаруй хувиар өсгөж, 48 мянган ам.долларт буюу тухайн цаг үедээ хамгийн өндөр түвшинд хүргэж байв. Улмаар 2021 оны гуравдугаар сард И.Маск “Tesla”-гийн автомашиныг биткоиноор худалдан авч болно хэмээн твиттер хуудсаараа мэдэгдсэний дараа дахин өсөж байсан юм.Гэвч хоёр сарын дараа “Tesla” уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг харгалзан төлөвлөгөөнөөсөө ухрах үед биткоины ханш 10 гаруй хувиар огцом унасан байна. Их Британийн Сангийн яамны мэдээлснээр, биткоины жилийн эрчим хүчний хэрэглээ Их Британийн нийт эрчим хүчний хэрэглээний 39 орчим хувьтай тэнцдэг бөгөөд зарим шинжээчид түүнээс ч өндөр тооцооллыг гаргасан байдаг аж.Д. Амартуяа
https://montsame.mn/mn/read/312425
Саудын Араб Азийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулна
2023-02-03 15:56:12
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
МАНАМА. /Xinhua/. Бахрейны нийслэл Манама хотод болсон Азийн хөл бөмбөгийн холбооны /АХБХ/ 33 дугаар их хурлаар Азийн хөл бөмбөгийн 2027 оны аварга шалгаруулах тэмцээнийг /АШТ/ Саудын Арабад зохион байгуулахаар шийдвэрлэжээ.Саудын Арабын шигшээ баг 1984, 1988, 1996 онуудад Азийн аваргаар шалгарч байсан бөгөөд АШТ-ийг тус улсын нутаг дэвсгэрт анх удаа зохион байгуулах гэж буй нь энэ юм.Энэ талаар АХБХ-ны тэргүүн, Шейх Салман бин Ибрагим Аль Халифа хэлэхдээ, “2027 онд энэхүү тэмцээнийг шүтэн бишрэгчид, тамирчдын хувьд дурсамж дүүрэн зохион байгуулахын төлөө Саудын Арабын Засгийн газар болон хөл бөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана” гэв. Шейх Салман энэ удаагийн их хурлаар АХБХ-ны тэргүүнээр гурав дахь удаагаа улиран сонгогджээ. 2013 оноос хойш тасралтгүй энэ албыг хашиж буй тэрбээр холбооны гишүүддээ талархал илэрхийлээд, АХБХ-ны хөгжил дэвшлийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгджээ. Д.Амартуяа
https://montsame.mn/mn/read/312423
Парисын Олимпын наадмыг 40 орчим орон эсэргүүцэж магадгүй
2023-02-03 15:01:57
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
ВАРШАВ. /BBC/. Францын нийслэл Парис хотноо 2024 онд болох Олимпын наадмыг 40 орчим орон эсэргүүцэж магадгүй гэж Польшийн Спорт, аялал жуулчлалын сайд Камиль Бортничук мэдэгджээ.Орос, Беларусийн тамирчдыг 2024 оны наадамд оролцуулахыг зөвшөөрөх тухай Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагаа Польш, Латви, Литва, Эстони хамтран илэрхийлсний дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. Украин улсын хувьд дээр дурдсан тамирчдыг Олимпод оролцохыг зөвшөөрвөл тус наадамд оролцохоос татгалзаж, “бойкотлохыг” үгүйсгэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Харин ОУОХ пүрэв гарагт мэдэгдэхдээ, аливаа улс орон наадамд оролцохгүй байх нь зөвхөн “тамирчдад л шийтгэл болно” гэсэн байна. Польшийн Спорт, аялал жуулчлалын сайд К.Бортничук хоёрдугаар сарын 10-нд болох хурлаас өмнө ОУОХ-ны төлөвлөгөөг цуцлахад дэмжлэг үзүүлэх Их Британи, АНУ, Канад зэрэг 40 орны эвслийг байгуулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн долоо хоногт ОУОХ Орос, Беларусийн тамирчдыг Парисын наадамд төвийг сахисан статустай оролцохыг зөвшөөрөх “арга замыг судална” хэмээгээд, “ямар ч тамирчныг зөвхөн иргэншлийнх нь улмаас тэмцээн уралдаанаас хасаж болохгүй” гэж мэдэгдсэн юм.
https://montsame.mn/mn/read/312416
Францын иргэн санамсаргүй 17 сая евро сугалаагаар хожжээ
2023-02-03 12:53:51
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОНИН ХАЧИН
ПАРИС. /TASS/. Францын нэгэн иргэн цахим сугалаанд оролцохдоо хонжвор гарах өдрийг санамсаргүй алдаж сонгож, 17 сая евро хожжээ.Францын мөрийтэй тоглоомын зохицуулагч “Francaise des jeux” газраас мэдээлж байгаагаар, энэ явдал нэгдүгээр сард болсон аж. Интернэтээр тоглосон уг оролцогч зориуд "13-ны баасан гарагт азаа үзэхийг хүссэн ч өдрөө сонгохдоо санамсаргүй алдаа гаргаж, нэгдүгээр сарын 14-ний өдрийг тэмдэглэсэн байна".Нэрээ нууцлахыг хүссэн азтан одоо ажлаасаа гарч бизнес эрхлэх, байшин худалдаж авах, аялахаар төлөвлөж байгаа гэнэ. Түүнчлэн “супермаркетаас мах худалдаж авдгаа больж шинэ мах худалдан авдаг болно” гэж өдгөө 40 настай тэрбээр ярьжээ.  Ташрамд сонирхуулахад, 2021 оны 10 дугаар сард Францын Поленизийн иргэн болох нэгэн эмэгтэй “EuroMillions” сугалаанаас 220 сая евро хожиж, энэхүү сугалааны түүхэн дэх хамгийн их жекпот хонжворын эзэн болж байжээ.
https://montsame.mn/mn/read/312384
ЕХ-Украины дээд хэмжээний уулзалт болно
2023-02-03 11:09:29
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
КИЕВ. /Ukrinform/. Европын Холбоо-Украины дээд хэмжээний уулзалт баасан гарагт буюу өнөөдөр Украины нийслэл Киев хотод болно гэж тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдээллээ. Орос Украин руу довтолсноос хойш болон тус улсад ЕХ-нд гишүүнээр элсэх нэр дэвшигч орны статусыг олгосноос хойш анх удаа ийм дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байгааг тэрбээр онцолжээ. Уулзалтын үеэр Украиныг ЕХ-нд элсүүлэх асуудал, Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мөргөлдөөнийг зохицуулах энхийн төлөвлөгөө, тус улсад ЕХ-ноос үзүүлэх тусламж, түүнчлэн хүнсний аюулгүй байдал гэсэн үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцэх аж. Энэхүү уулзалтад ЕХ-г Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишель, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, ЕХ-ны дипломат байгууллагын тэргүүн Жозеп Боррель, мөн гол 14 комиссар төлөөлөн оролцох бөгөөд ЕХ-ны төлөөлөгчид пүрэв гарагт Киевт иржээ.Украин, Молдова улсуудад ЕХ-нд элсэх нэр дэвшигчийн статус олгох шийдвэрийг тус хамтын нийгэмлэгийн төр, засгийн тэргүүн нар 2022 оны зургаадугаар сарын 23-нд гаргасан билээ.
https://montsame.mn/mn/read/312379
“Apple” компанийн борлуулалт буурав
2023-02-03 10:22:43
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /BBC/. Амьжиргааны өртөг нэмэгдэж хэрэглэгчдийн худалдан авалт буурч байгаатай холбоотойгоор Америкийн “Apple” компанийн борлуулалт 2022 оны сүүлээр буурсан үзүүлэлттэй гарчээ.Тодруулбал, өнгөрсөн оны 10-12 дугаар сард “iPhone” гар утсыг үйлдвэрлэгч компанийн борлуулалт 2021 оны мөн үеийнхээс 5 хувиар буурсан байна. Энэ нь 2019 оноос хойших хамгийн их бууралт болсон бөгөөд шинжээчдийн таамаглаж байснаас тааруу гарчээ. Дэлхий даяарх олон компани, ялангуяа цар тахлын үеэр өндөр өсөлт үзүүлсэн технологийн салбарын компаниуд эдийн засгийн өсөлт саарах хэтийн төлөвийн талаар анхааруулаад байгаа үед ийм үр дүн гарч байна. “Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Кук хэлсэн үгэндээ, компани нь “хүч сорьсон нөхцөл байдал”-тай тулгарч байгааг онцлоод, “iPhone” гар утасны дийлэнх хувийг үйлдвэрлэдэг Хятад улсад цар тахлын улмаас нийлүүлэлтэд саатал тасалдал үүссэн, ам.долларын ханш чангарсан, үнийн өсөлт, Украины дайн, цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн үзүүлэлтүүд саарсан зэргээс шалтгаалан борлуулалт буурсан хэмээн тайлбарлажээ. “Дэлхий дахин урьд хожид үзэгдээгүй нөхцөл байдалтай үргэлжлэн тулгарсаар байгаа. “Apple” ч мөн түүний үр дагаварт өртөж байна” гэж Т.Кук хөрөнгө оруулагчдадаа хандан хэлсэн байна. “Apple”-ийн мэдээлснээр, борлуулалт дэлхийн хэмжээнд буурснаас гадна ихэнх бүтээгдэхүүнийг нь хамарчээ. Тодруулбал, эрэлт ихтэй “iPhone” гар утасны борлуулалт 8 хувиар, “Mac” компьютеруудынх 29 хувиар буурсан байна. Улмаар эдгээр нь компанийн ашигт нөлөөлж, өмнөх оныхоос 13 хувиар буурснаар 30 тэрбум ам.долларт хүрчээ. “PP Foresight” фирмийн шинжээч Паоло Пескаторе хэлэхдээ, “Apple” бусад электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдийн нэгэн адил хэрэглэгчдэд “өмнөх загваруудаасаа ахисан сайжруулалтыг санал болгож” чадахгүй байгааг онцлоод, “хүн бүр бүсээ чангалж байгаа үед ийм шаардлага улам их байгааг” нэмж хэлжээ. Зах зээлийн судалгааны “Canalys” фирмийн мэдээллээр, дэлхийн ухаалаг гар утасны нийлүүлэлт өнгөрсөн онд 12 хувиар буурсан байна.
https://montsame.mn/mn/read/312390
ЕХ Оросын эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авна
2023-02-03 09:11:50
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
БРЮССЕЛЬ. /Anadolu/. Европын Холбоо /ЕХ/ Украины дайн эхэлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөх гэж байгаатай холбогдуулан ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авна гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен пүрэв гарагт мэдэгдлээ.“Бид “Долоогийн бүлэг”-ийн түншүүдтэйгээ Оросын газрын тосны бүтээгдэхүүний үнэд нэмэлт хязгаарлалт тогтооно. Оросын довтолгоо эхэлсэн хоёрдугаар сарын 24-ний өдөр гэхэд бид 10 дахь багц арга хэмжээг авахаар зорьж байна” гэж У.Ляйен Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Киев хотноо хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдсэн байна. ЕХ-ны тооцоогоор, газрын тосны экспортод одоогоор тогтоогоод байгаа үнийн дээд хязгаар нь Москвад 160 сая евротой /176 сая ам.доллар/ тэнцэх хэмжээний хохирол учруулж, Орост хэдийнээ “хүндээр тусаж” байгаа хэмээн ЕК-ын тэргүүн тайлбарлажээ.   У.Ляйен болон Европын Комиссын 15 гишүүн Украины нийслэлд баасан гарагт буюу өнөөдөр болох ЕХ-Украины дээд хэмжээний уулзалтыг угтан Засгийн газрын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээр пүрэв гарагт Киевт хүрэлцэн ирсэн байна. Дээд хэмжээний уулзалтад У.Ляйен, Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Украины Ерөнхийлөгч В.Зеленский тэргүүтэй төлөөлөгчид оролцоно.
https://montsame.mn/mn/read/312377
Украин улс энэ жил 49.5 сая тонн үр тариа хураан авна гэж таамаглаж байна
2023-02-02 16:26:34
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
КИЕВ. /Xinhua/. Украин улс энэ онд 49.5 сая орчим тонн үр тариа хураан авах төлөвтэй байна гэж "Интерфакс-Украин" агентлаг тус улсын Эдийн засгийн хөгжлийн яамны таамаглалаас эш татан мэдээлжээ.Энэ нь Украины үр тарианы дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэж тус улсын Эдийн засгийн тэргүүн дэд сайд Денис Кудин  ургац хураалтын талаарх урьдчилсан таамагт тайлбар өгөхдөө мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, одоогийн байдлаар Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах шаардлагагүй гэж үзэж байгаа аж.Нэгдүгээр сарын 27-ны байдлаар тус улсын тариаланчид 2022 онд тариалсан нийт талбайн 96 хувь буюу 52.6 сая тонн үр тариа, буурцагт ургамал хураан авсан байна.Украин улс нь олон жилийн туршид улаан буудай, эрдэнэ шиш, наран цэцгийн тосны гол үйлдвэрлэгч байсаар ирсэн бөгөөд одоо ч хэвээр байгаа юм. 2021 онд тус улсын үр тариа, буурцагт ургамлын ургац өмнөх оныхоос 28.5 хувиар өсөж, 84 сая тонн хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. 2022 оны долоодугаар сарын 1-нээс 2023 оны нэгдүгээр сарын 30-ны хооронд Украин улс 26.3 сая тонн үр тариа экспортолсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 30.8 хувиар буурсан байна.
https://montsame.mn/mn/read/312352
Европт цахилгаан автомашины борлуулалт өссөөр байна
2023-02-02 15:56:57
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
БРЮССЕЛЬ. /DW/. Европын Холбооны /ЕХ/ орнуудад цахилгаан автомашины борлуулалт хурдацтай өссөөр байгааг Европын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос /ACEA/ лхагва гарагт танилцуулсан шинэ тайлан харууллаа.ЕХ-ны зах зээлд 2022 онд 9.1 сая автомашин худалдаалагдсаны 12.1 хувийг бүрэн цахилгаан тээврийн хэрэгсэл эзэлсэн байна. Энэ үзүүлэлт 2021 онд 9.1 хувь байсан бол 2019 онд ердөө 1.9 хувийг эзэлж байжээ. Өнгөрсөн онд Германд цахилгаан автомашины борлуулалтын тоон үзүүлэлт дунджаас давсан нь дээрх өсөлтөд мөн нөлөөлсөн байна. Тус улсад цахилгаан тээврийн хэрэгсэл худалдан авахад төрөөс татаас олгох журмын хэрэгжих хугацаа 2023 он гэхэд дуусах байсантай холбоотойгоор борлуулалт өсжээ. Европт өнгөрсөн онд худалдаалагдсан нийт автомашины 22.6 хувийг хос хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл, харин 9.4 хувийг илүү орчин үеийн, цэнэглэдэг, хос хөдөлгүүртэй автомашинууд эзэлжээ. Мөн Европын хамгийн чинээлэг орнуудын нэг Бельгид 2022 онд худалдаалагдсан таван автомашин тутмын дөрөв нь цахилгаан хөдөлгүүртэй байжээ. Бензин, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийн ноёрхол дуусах дөхөж байнаЕХ 2035 он гэхэд бензин, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийн худалдааг зогсоохоор төлөвлөж байгаа энэ үед ийм автомашинуудын борлуулалт буурсаар байгаа ч шинэ тээврийн хэрэгслийн борлуулалтын тэн хагасаас илүү хувийг эзэлсэн хэвээр байна.Бензин хөдөлгүүртэй автомашинууд өнгөрсөн жил худалдаалагдсан тээврийн хэрэгслүүдийн хамгийн их буюу 36.4 хувийг эзэлсэн бол дизель хөдөлгүүртэй машинууд 16.4 хувийг эзэлжээ. Харин 2022 оны дөрөвдүгээр улиралд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийн борлуулалт түүхэндээ анх удаа бензин, дизель хөдөлгүүртэй машинуудыг давсан байна. Автомашин үйлдвэрлэгчдийн холбоо цэнэглэх станцыг нэмэгдүүлэхийг уриалж байнаЦахилгаан автомашин худалдан авахад тодорхой саад бэрхшээл тулгарсаар байгаагаас үнэ өртөг, цэнэглэх газар зэргийг хамгийн эхэнд дурдах нь зүйтэй.Цахилгаан, хос хөдөлгүүртэй загварууд нь төрийн зүгээс татаас урамшуулал олгож байгааг үл харгалзан дотоод шаталтын хөдөлгүүртэйгээс илүү өндөр үнэтэй байдаг. Хэдийгээр ихэнх цахилгаан автомашин туулах зайны хувьд хангалттай гэж хэлж болохоор байгаа боловч цэнэглэгч станцын хүртээмж тулгамдсан асуудал хэвээр байна.Үүнтэй холбоотойгоор Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Лука де Мео цэнэглэгч станц барих амлалтаа биелүүлэхийг Европын Засгийн газруудад уриалж байна. “Олон мэдэгдлийг хийж, олон амлалт өгсөөр байгаа ч дэд бүтцийн бүтээн байгуулалт хоцорсоор байна” гэж тэрбээр хэлжээ. Одоогоор цахилгаан автомашинуудыг голчлон “чинээлэг” өрхүүд худалдан авч байгааг Л.Мео мөн хүлээн зөвшөөрөөд, цаашид энэ байдлыг аль болох богино хугацаанд өөрчлөх хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
https://montsame.mn/mn/read/312355
Филиппиний цэргийн баазуудыг АНУ-д ашиглахыг зөвшөөрөх талаар тохиролцоонд хүрчээ
2023-02-02 15:01:12
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /WP/. Филиппиний дөрвөн цэргийн баазыг АНУ-ын цэргүүдэд ашиглахыг зөвшөөрөх талаар хоёр тал тохиролцоонд хүрсэн гэж Пентагоны хэвлэлийн алба мэдэгджээ. “Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай гэрээнд (EDCA) Филиппиний таван баазыг АНУ-д ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд “тус улсын стратегийн бүсэд” нэмээд дөрвөн баазыг ашиглах талаар тохиролцоонд хүрлээ гэж уг мэдэгдэлд тэмдэглэсэн байна. "Эдгээр шинэ байгууламжийг “EDCA”-ийн хүрээнд ашиглахыг зөвшөөрсөн баазуудын тоонд оруулснаар Филиппинд хүмүүнлэгийн болон байгалийн гамшгийн уршгийг арилгахад илүү хурдан дэмжлэг үзүүлэх, түүнчлэн бусад нийтлэг сорилтод хариу өгөх боломжийг олгоно" гэж Пентагон мэдэгджээ. АНУ, Филиппиний хооронд Батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны гэрээг (EDCA) 2014 онд байгуулсан бөгөөд АНУ-ын арми Филиппиний таван баазыг ашиглах боломжтой болсон байна. “ABS-CBN” медиа группийн мэдээлснээр, Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертегийн үед уг гэрээ зогссон боловч шинэ засаг захиргаа хэрэгжилтийг хурдасгахыг зорьж эхэлжээ. Гэрээг өргөжүүлснээр АНУ дор хаяж есөн цэргийн баазыг ашиглах боломжтой болох аж.
https://montsame.mn/mn/read/312345
Японы хөлбөмбөгчин Казүёши Миүра Португалын багтай гэрээ байгуулжээ
2023-02-02 14:54:37
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
ЛОНДОН. /BBC/. Японы хөлбөмбөгчин, өдгөө 55 настай Казүёши Миүра “Yokohama” клубээс Португалын хоёрдугаар лигийн “Oliveirense” багт зээлээр тоглохоор болжээ. Тэрбээр Португалын багтай гэрээ байгуулсан талаараа хэлэхдээ, хэдийгээр миний хувьд шинэ орчин, шинэ газар боловч өөрийн ур чадвараа харуулахын төлөө хичээх болно гэсэн байна. К.Миүра 1986 онд Бразилын Сантос багаас мэргэжлийн хөл бөмбөгийн гараагаа эхлүүлж, Япон, Итали, Хорват, Австралийн лигүүдэд тус тус тоглож байжээ. Энэ сард 56 нас хүрэх ахмад тамирчин 60 нас хүртлээ зодог тайлахгүй хэмээн хэлж байсан удаатай.2017 онд 50 нас 14 хоногтой байхдаа тэрбээр “Thespakusatsu Gunma” багийн хаалганд гоол оруулснаар Японы мэргэжлийн лигийн тоглолтод гоол оруулсан хамгийн өндөр настай тоглогч болж байсан юм."Кинг Казү" хэмээн алдаршсан тэрбээр Японы ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн тамирчдын нэг бөгөөд 1993 онд Японы мэргэжлийн хөл бөмбөгийн лигийн нүүр царай болж байжээ. К.Миүра Японы үндэсний шигшээ багийн 89 тоглолтод нийт 55 гоол оруулсан байна. Д. Амартуяа
https://montsame.mn/mn/read/312347
Еврогийн бүсийн инфляц 8.5 хувьд хүрч буурах төлөвтэй байна
2023-02-02 14:49:39
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
БРЮССЕЛЬ. /CNBC/. Еврогийн бүсийн инфляц нэгдүгээр сард 8.5 хувьд хүрч буурах төлөвтэй байгааг лхагва гарагт танилцуулсан урьдчилсан мэдээлэл харуулжээ.Ингэснээр Еврогийн бүсийн инфляц өнгөрсөн оны 10 дугаар сард дээд цэгтээ /10.6 хувь/ хүрснээсээ хойш гурав дахь сардаа дараалан буурах төлөвтэй байна. Өнгөрсөн 12 дугаар сард инфляц 9.2 хувьтай гарсан юм.“Eurostat” статистикийн газрын урьдчилан таамаглаж буйгаар, эрчим хүчний үнэ нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс хамгийн их буюу 17.2 хувиар өсжээ. Гэхдээ энэ нь 12 дугаар сарын өсөлттэй /25.5 хувь/ харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн сард хүнс, согтууруулах ундаа, тамхины үнэ 14.1 хувиар өссөн байна. Еврогийн бүсийн орнуудаас Латви /21.6 хувь/, Эстони /18.8 хувь/, Литва /18.4 хувь/ инфляцын түвшин хамгийн өндөр байна гэж “Eurostat” тооцоолжээ.
https://montsame.mn/mn/read/312346
Их Британид “Лхагва гаргийн ажил хаялт”-д багш, төрийн албан хаагчид нэгджээ
2023-02-02 13:49:24
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ЛОНДОН. /Reuters/. Их Британид сүүлийн 10 жилийн турш болоогүй өргөн хүрээг хамарсан, зохион байгуулалттай нийтийн ажил хаялтад цалингаа нэмүүлэхийг шаардаж буй хагас сая орчим багш, төрийн албан хаагч, галт тэрэгний жолооч нар оролцжээ.Цалин нэмэх асуудалд цааргалж буй эрх баригчдад шахалт үзүүлнэ гэдгээ үйлдвэрчний эвлэлүүд мэдэгдээд байна. Нийтийг хамарсан “Лхагва гаргийн ажил хаялт”-ын улмаас улс даяар сургуулиудын үйл ажиллагаа түр зогсож, галт тэрэгний ихэнх шугамын үйлчилгээ зогссоноос гадна цэргийнхэн хилийн шалган нэвтрүүлэх албаныханд туслахад хүрчээ.2011 онд болсон төрийн албан хаагчдын жагсаалаас хойших хамгийн олон хүнийг хамарсан ажил хаялтад оролцсон хүмүүсийн дийлэнх нь буюу 300 мянга орчим нь багш нар байлаа гэж үйлдвэрчний эвлэлийнхэн мэдээлж байна.Ерөнхий сайд Риши Сунак  улс орон даяар сая сая хүүхдийн сургуулийг завсардуулсан ажил хаялтыг зэмлэн буруушаажээ. Тэрбээр, “Үр хүүхдүүдийн маань боловсрол хамгийн үнэ цэнтэй гэдгийг би тодорхой хэлье. Өнөөдөр тэд сургуульдаа явж, хичээлээ заалгах эрхтэй” гэж мэдэгджээ.Р.Сунакийн Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг их хэмжээгээр нэмбэл өсөн нэмэгдсээр байгаа инфляцыг улам хөөрөгдөх болно хэмээн үзэж үйлдвэрчний эвлэлүүдийн шаардлагын эсрэг хатуу байр суурь баримталж байгаа аж.Лондон хотын төвийн дүүрэгт  “Хүүхдүүд илүү сайн сайхныг хүртэх эрхтэй”, “Сургуулийг маань хэвийн ажиллуулъя гэвэл цалингаа нэм” гэсэн үгтэй уриа лоозонг барьсан олон мянган багш жагсжээ.  Жагсаалд оролцсон төрийн албаны 120 гаруй нэгж хэлтсийн 100 мянга орчим ажилтныг төлөөлж буй “PCS” эвлэлийнхэн зохион байгуулалттай ажил хаялтыг цаашид дахин зохион байгуулж тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ анхааруулсан байна.  “Хэрвээ Засгийн газар энэ асуудлаар ямар нэг арга хэмжээ авахгүй бол бусад олон үйлдвэрчний эвлэл бидэнтэй нэгдэж өнөөдрийнх шиг өдөр олон удаа давтагдана гэж бодож байна” гэж “PCS”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Сервотка  “Reuters” агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.Их Британид инфляц 10 гаруй хувьд хүрсэн нь сүүлийн 40 жилд тохиогоогүй өндөр үзүүлэлт бөгөөд төрийн байгууллага, хувийн хэвшлийнхний ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал сүүлийн хэдэн сарын турш үргэлжилж байна. Өмнө нь эрүүл мэнд, тээврийн салбарынхан болон “Amazon” компанийн агуулахын ажилчид “Royal Mail” шуудангийн ажилтнууд жагсжээ. Ирэх долоо хоногт сувилагч, түргэн тусламжийн тасгийнхан, эмч, яаралтай тусламжийн дуудлагын оператор зэрэг эрүүл мэндийн салбарын бусад ажилтнууд ажил хаялт зохиохоор төлөвлөж байгаа бол гал сөнөөгчид энэ долоо хоногт нийтийн ажил хаялтыг дэмжсэн байна. Огцом өсөж байгаа хоол хүнс, эрчим хүчний төлбөрийг төлөхөд цалин хүрэлцэхгүй байгаа тул цалинг инфляцын түвшнээс дээгүүр хувиар нэмэгдүүлэхийг жагсагчид шаардаж байгаа аж.
https://montsame.mn/mn/read/312326
Дуучин Бейонсе долоон жилийн дараа аялан тоглолтоо хийнэ
2023-02-02 13:49:20
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОЁЛ УРЛАГ
ЛОНДОН. /Reuters/. Америкийн алдарт дуучин Бейонсе долоон жилийн дараа аялан тоглолт хийх гэж байгаагаа лхагва гарагт зарлажээ.Европ, Хойд Америкийн орнуудаар хийх тоглолтод түүний 2022 онд гаргасан “Renaissance” цомогт багтсан уран бүтээлүүд эгшиглэнэ. Энэхүү цомог нь Грэммийн шагнал гардуулах 65 дахь удаагийн ёслолын “Шилдэг цомог” төрөлд нэр дэвшиж байгаа юм. “Renaissance World Tour” аялан тоглолт Европт ирэх тавдугаар сарын 10-ны өдөр Шведийн нийслэл Стокхолм хотоос эхэлж зургаадугаар сард дуусах хуваарьтай байгаа бол Хойд Америк дахь тоглолт долоодугаар сарын 8-ны өдөр Канадын Торонто хотоос эхэлж есдүгээр сард АНУ-ын Нью-Орлеанс хотод өндөрлөнө.  Бейонсе хамгийн сүүлд 2016 онд “Lemonade” цомогт багтсан уран бүтээлүүдээрээ “Formation” нэртэй аялан тоглолтоо хийж байсан юм. Д. Амартуяа
https://montsame.mn/mn/read/312339
Израилын арми Газын зурваст цохилт өгчээ
2023-02-02 11:58:53
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ. /TASS/.  Израилын нутаг дэвсгэр лүү пуужин харвасны хариуд тус улсын батлан хамгаалах хүчин /ЦАХАЛ/ Газын зурвас дахь “ХАМАС” хөдөлгөөний байгууламжуудад цохилт өгчээ.Энэ тухай Израилын батлан хамгаалах хүчний хэвлэлийн алба твиттер хуудсандаа мэдээлсэн байна.Израилын цэргийнхний мэдээлснээр, “Газын зурвасын төв хэсэгт байрлах, террорист "ХАМАС" бүлэглэлийн пуужин үйлдвэрлэхэд ашигладаг химийн бодис үйлдвэрлэх, хадгалах байгууламжид, түүнчлэн зэвсгийн үйлдвэрлэлийн объектод сөнөөгч онгоцоор цохилт өгчээ”. Цохилтыг Газын зурвасаас Израилын нутаг руу пуужин харвасны хариуд өгсөн” гэж мэдэгдсэн байна. Израилын армийг довтлохоос хэдхэн цагийн өмнө Газын зурвасаас тус улсын өмнөд хэсгийн Сдерот хот руу пуужин харважээ. Пуужинг “Төмөр дээвэр” агаарын довтолгооноос хамгаалах систем нь амдан сөнөөсөн байна. Палестины "ХАМАС" хөдөлгөөн пуужин харваснаа баталж, "сионистуудын түрэмгийлэл"-ийн хариуд харвасан гэж мэдэгджээ.
https://montsame.mn/mn/read/312322
“Samsung” шинэ гар утаснуудаа танилцууллаа
2023-02-02 09:57:16
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Samsung Electronics” компани “Galaxy S” загварын шинэ ухаалаг гар утаснуудаа АНУ-ын Сан-Франциско хотноо лхагва гарагт зохион байгуулсан “Unpacked” арга хэмжээнийхээ үеэр танилцууллаа.“Samsung” энэ удаа “Galaxy S23” цувралын “Galaxy S23”, “Galaxy S23 Plus” болон тансаг зэрэглэлийн загвар болох “Galaxy S23 Ultra”, мөн “Galaxy Book3” зөөврийн компьютеруудаа олон нийтэд танилцуулжээ. Өнгөрсөн жилүүдэд “COVID-19” цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулж байсан “Unpacked” арга хэмжээг сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаагаа уламжлалт хэлбэрээр явуулсан нь энэ юм. “Samsung” компани “Galaxy”-гийн шинэ инновациудаас хамгийн түрүүнд камерын хүчин чадлыг онцлон танилцууллаа. “Samsung Electronics”-ийн Гар утасны бизнес хариуцсан захирал Ро Тэ Мүн хэлсэн үгэндээ, “Samsung”-ийн шинэ гар утаснууд “өмнөх загваруудтай харьцуулахад илүү ухаалаг бөгөөд орчны гэрэл ямар байхаас үл хамааран хамгийн сайн гэрэл зураг, дүрс бичлэгийг танд санал болгох” камерын системтэй болсныг цохон тэмдэглэсэн байна. “Galaxy S23” гар утасны хувьд 200 мегапикселийн дүрс мэдрэгчтэй бөгөөд энэ нь шөнийн цагаар зураг авах хүчин чадавхыг нь ихээхэн сайжруулжээ. Уг мэдрэгч нь гэрэл багатай орчинд фокусыг хурдан тохируулах, илүү тод өнгөтэйгээр дэлгэцэнд буулгах боломжийг олгодог байна. Хамгийн сүүлийн үеийн “S23” ухаалаг гар утаснууд нь “Galaxy”-д зориулсан “Snapdragon 8 Gen 2” чиптэй бөгөөд Америкийн “Qualcomm” компани “Android” үйлдлийн системтэй гар утас үйлдвэрлэгчид зориулан чипээ тусгайлан өөрчилсөн анхны тохиолдол энэ болжээ. “Samsung”-ийн мэдээлснээр, Сан-Диего хотод байрладаг чип үйлдвэрлэгчтэй нягт хамтран ажилласны дүнд “Galaxy S23” загваруудад зориулан хүчирхэг чипийг бүтээжээ. Ингэснээр өмнөх “Galaxy S22” цувралаас графикийн өгөгдөл боловсруулах хурд нь 41 хувиар өссөн байна. “Galaxy S23” цуврал гар утаснууд хоёрдугаар сарын 17-ны өдрөөс худалдаанд гарна. БНСУ-д урьдчилсан захиалга хоёрдугаар сарын 7-13-нд явагдах бөгөөд “S23” загварын үнэ 1.15 сая воноос, “Plus” загвар 1.35 сая воноос, “Ultra” загвар 1.59 сая воноос тус тус эхэлнэ. Мөн “Samsung” хэрэглэгчдэдээ “Galaxy”-гийн шинэ загварын бүтээгдэхүүнүүдтэй танилцах боломжийг бүрдүүлэх “Galaxy Experience Spaces” дэлгүүрүүдээ Сан-Франциско, Лондон, Парис, Дубай зэрэг дэлхийн олон хотод нээх ажээ.
https://montsame.mn/mn/read/312301
Германы эрх баригчид пуужингийн довтолгооноос хамгаалах системээ бэхжүүлэх нь
2023-02-02 09:54:27
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЕРЛИН. /Bloomberg/. Германы эрх баригчид цэргийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хэд хэдэн компанитай 17 тэрбум хүртэл еврогийн өртөгтэй, пуужингийн довтолгооноос хамгаалах олон давхар бамбай бий болгоход оролцох талаар хэлэлцээ хийж байна гэж “Bloomberg” агентлаг эх сурвалжаасаа эш татан мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Канцлер Олаф Шольцын Засгийн газар Баварийн зэвсэг үйлдвэрлэгч “Diehl Defence” компанитай 2-3 тэрбум еврогийн үнэ бүхий найман “IRIS-T” пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем худалдаж авахаар хэлэлцээ хийж байгаа аж.Үүнээс гадна, хамгаалах системд “Israel Aerospace Industries” компанийн үйлдвэрлэсэн, 4 тэрбум еврогийн үнэ бүхий “Arrow 3” систем болон Америкийн “Patriot” систем багтах бөгөөд Берлин үүнд 10 тэрбум евро зарцуулж магадгүй гэж агентлагийн эх сурвалж хэлжээ. Түүний хэлснээр, энэ нь Германыг төдийгүй хөрш орнуудыг пуужингийн довтолгооноос хамгаалахад чиглэнэ.Германы Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга яриа хэлэлцээний нарийн ширийн зүйлийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан ч “IRIS-T” системтэй холбоотой хэлэлцээ “Diehl Defence”-тэй үргэлжилж байгааг баталжээ.
https://montsame.mn/mn/read/312297
АНУ-ын ХНС бодлогын хүүгээ өсгөлөө
2023-02-02 08:58:09
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ лхагва гарагт 25 суурь нэгжээр өсгөснөөр 4.5-4.75 хувьд хүргэсэн нь 2007 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.ХНС бодлогын хүүгээ өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш хамгийн бага нэгжээр өсгөж буй нь энэ бөгөөд салбарын шинжээчдийн таамаглаж байсантай нийцжээ. Гэхдээ АНУ-д инфляцын өсөлт саарах хандлагатай байгааг үл харгалзан бодлогын хүүг цаашид үргэлжлүүлэн өсгөж магадгүй гэдгийг ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл анхааруулсан байна. Лхагва гарагт дээрх мэдэгдлийг гарсны дараа Америкийн аж үйлдвэрийн гол индекс болох “Dow Jones” 1 хувиар, мөн тус улсын зах зээлийн томоохон 500 компанийн хувьцааг багтаадаг “S&P 500” 0.5 хувиар, “Nasdaq” 0.3 хувиар тус тус унажээ.
https://montsame.mn/mn/read/312295
БНСУ-ын томоохон компаниудын хүлэмжийн хийн ялгарал 5.9 хувиар өсжээ
2023-02-01 17:34:17
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын томоохон компаниудын хүлэмжийн хийн ялгарал сүүлийн жилүүдэд 6 орчим хувиар нэмэгдсэн нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах зорилтод нийцээгүй байна.“Leaders Index” индексийн мэдээллээр, БНСУ-ын томоохон 50 компанийн ялгаруулсан хүлэмжийн хийн хэмжээ 2021 онд 272.8 сая тоннд хүрсэн нь гурван жилийн өмнөхөөс 5.9 хувиар өсжээ. Тодруулбал, тэдгээр компанийн 25-ынх нь хүлэмжийн хийн ялгарал дээр дурдсан хугацаанд өссөн бол үлдсэн хэсгийнх нь буурчээ. Үүнд төрийн өмчит эрчим хүчний компаниудыг оруулаагүй байна.Харин өнгөрсөн гурван жилийн хугацаанд БНСУ-ын хүлэмжийн хийн ялгарал 6.6 хувиар буурч, 679.6 сая тоннд хүрчээ. Салбарын шинжээчдийн хувьд, хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг компаниуд холбогдох хуулийн дагуу хийн ялгарлаа бууруулахад илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу, БНСУ-ын компаниуд 2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 2018 оны түвшинтэй харьцуулахад 40 хувиар бууруулах шаардлагатай байв. “Leaders Index”-ийн мэдээллээр, ган, чип, химийн бодис үйлдвэрлэгчид болон газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн хүлэмжийн хийн ялгарал нэмэгдсэн бол автомашин, дэлгэц, харилцаа холбоо, цементийн үйлдвэрүүдийнх буурсан байна.Тухайлбал, ган үйлдвэрлэгч компани “POSCO” 2021 онд 78.5 сая тонн хий ялгаруулсан нь гурван жилийн өмнөхөөс 7.3 хувиар өссөн бол мөн салбарын “Hyundai Steel Co” компанийн үзүүлэлт 26.5 хувиар өсөж, 28.5 сая тоннд хүрчээ. Дэлхийн технологийн салбарт тэргүүлэгч “Samsung Electronics” компани 2021 онд хүлэмжийн хийн ялгаруулалт нь 34.5 хувиар нэмэгдэж, 14.5 сая тонн болсон бол химийн бодис үйлдвэрлэгч “OCI” компанийнх дурдсан хугацаанд хамгийн их буюу 42.2 хувиар буурсан дүн үзүүлсэн байна.
https://montsame.mn/mn/read/312260
ОУОХ: Оросын эсрэг хориг арга хэмжээнүүдээ баримталж байгаа
2023-02-01 16:28:11
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
ЛОЗАНН. /Reuters/. ОХУ-ын тамирчдыг 2024 оны Олимпын наадамд оролцуулахыг зөвшөөрч магадгүй талаар мэдээлэл цацагдаж эхэлснээс долоо хоногийн дараа Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Украин руу довтолсонтой нь холбогдуулан тус улсын эсрэг авсан хориг хэмжээнүүдээ баримталж байгаагаа мягмар гарагт мэдэгдлээ.ОХУ-ын Олимпын хорооны тэргүүн Станислав Поздняковын мягмар гаргийн өглөө сэтгүүлчдэд хийсэн мэдээллийн хариуд ОУОХ-ноос ийм мэдэгдэл хийжээ. Европт болох тэмцээн уралдаанд оролцохыг нь хориглоод байгаа Орос, Беларусийн тамирчид Азийн сонгон шалгаруулалтын системээр дамжуулан 2024 оны Парисын Олимпод оролцох эрх авч магадгүй талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан юм. Харин ОУОХ-ны “Twitter” хуудсанд мэдээлснээр, “Орос, Беларусь улсуудын төр, засгийн эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг дахин хэлэлцэх шаардлага байхгүй. 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр болсон хуралдаанаар тэдгээрийг санал нэгтэй баталжээ.”Тэдгээр хориг арга хэмжээнүүдэд Орос, Беларусийн төрийн албан тушаалтнуудыг олон улсын спортын тэмцээн уралдаанд урихгүй байх, нутаг дэвсгэрт нь спортын тэмцээн зохион байгуулахгүй байх зэргийг тусгасан байна. Гэвч Азийн олимпын зөвлөл Орос, Беларусийн тамирчдад Азид тэмцээн уралдаанд өрсөлдөх боломжийг санал болгосон гэж өнгөрсөн долоо хоногт ОУОХ мэдэгдсэн нь Оросын тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байхыг шаардсаар ирсэн Киевийн шүүмжлэлтэй тулгарчээ. С.Поздняков сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, “ОУОХ манай тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжийг олгох оролдлогыг хийж байна. Магадгүй дараагийн Олимпын наадмууд ч байж болох юм, тэгвэл мэдээж хэрэг бид талархалтайгаар хүлээж авах болно” гэсэн байна. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросыг 2024 оны Олимпод оролцохыг зөвшөөрөх нь “терроризмыг ямарваа нэгэн байдлаар хүлээн зөвшөөрч байгаагаас” өөрцгүй явдал болно гэж мэдэгдсэн байна. “Манай улс Орос, Беларусийн тамирчдыг Парисын Олимпод оролцохыг хориглох тал дээр олон улсын дэмжлэгийг авна гэж найдаж байна” хэмээн тус улсын Спортын сайд мягмар гарагт мэдэгдсэн бол албаны төлөөлөгчид мөн тэднийг тэмцээнд оролцохыг зөвшөөрвөл наадмыг “бойкотлож” магадгүй хэмээн ярьж байна.ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолсноос хойш спортын олон байгууллага эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Оросын баг, тамирчдын тэмцээнд оролцох эрхийг хассан бол ОУОХ Орост болох тэмцээнүүдийг цуцлахыг зөвлөсөн бөгөөд Орос, Беларусийн тамирчид төвийг сахисан статустай оролцож байгаа юм. ОУОХ 2024 онд Орос, Беларусийн тамирчдыг төвийг сахисан статустай оролцуулахыг эрмэлзэж байгаа, энэ нь Олимпын далбаан дор өрсөлдөнө гэсэн үг боловч тэд сонгон шалгаруулалтад оролцох эсэх нь тодорхойгүй хэвээр байна. ОУОХ өнгөрсөн долоо хоногт “ямар ч тамирчныг зөвхөн иргэншлийнх нь улмаас тэмцээн уралдаанаас хасаж болохгүй” гэж мэдэгдсэн. Саяхан болсон Австралийн нээлттэй тэмцээнд Орос, Беларусийн тамирчид төвийг сахисан статустайгаар өрсөлдөх боломжтой байжээ.
https://montsame.mn/mn/read/312261
У.Смит, М.Лоуренс нар “Bad Boys” кинонд дахин хамтран тоглоно
2023-02-01 15:31:40
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОЁЛ УРЛАГ
ВАШИНГТОН. /AP/. Америкийн жүжигчин Уилл Смит, Мартин Лоуренс нар адал явдалт, инээдмийн “Bad Boys” киноны дөрөвдүгээр ангид дахин хамтран тоглохоор болжээ. Мягмар гарагт “Sony Pictures” компани нэрийг нь хараахан оноогоогүй байгаа “Bad Boys” киноны шинэ ангийн бэлтгэл ажил явагдаж байгаа талаар мэдээлсэн байна. “Оскар”-ын шагнал гардуулах 94 дэх удаагийн ёслолын үеэр У.Смит болон Крис Рок нарын хооронд болсон явдлаас үүдэж киноны дараагийн ангийг хийх ажил хойшлогдсон гэх мэдээлэл өнгөрсөн оны гуравдугаар сард гарч байсан юм. Харин “Sony Pictures” компанийн захирал Том Ротман уг мэдээллийг үгүйсгэж байв. “Bad Boys” киноны гуравдугаар анги болох “Bad Boys for Life” нь 2020 оны нэгдүгээр сард нээлтээ хийж байсан бөгөөд тухайн үедээ “Box Office”-ын жагсаалтыг тэргүүлж, дэлхий даяар нийт 426 сая ам.долларын ашиг орлого олсон байна. Ташрамд дурдахад, энэхүү киноны бүх ангийн продюсероор ажилласан Жерри Брукхаймер болон “Bad Guys for Life” ангийн найруулагчаар ажилласан Адиль Эль Арби, Билал Фаллах нар шинэ ангид хамтран ажиллах юм байна. Д. Амартуяа
https://montsame.mn/mn/read/312255
Францын тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилсээр
2023-02-01 13:57:54
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ПАРИС. /France24/. Францын Засгийн газрын тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсагчдын шинэ давлагаа мягмар гарагт үргэлжилж, эрх баригчдын мэдээлснээр улс даяар 1.27 сая хүн жагсаалд оролцжээ. Тус улсын цагдаагийн газраас мэдээлснээр, зөвхөн Парис хотод гэхэд 87 000 хүн жагсаалд оролцсон байна. Энэ удаад жагсагчдын тоо хоёр долоо хоногийн өмнөх жагсаалынхаас давжээ. Францын хотуудад хоёр долоо хоногийн өмнө болсон жагсаалд улс даяар нийт 1.2 сая хүн оролцсон байна.Үйлдвэрчний эвлэлүүдийн удирдлагууд тэмцлээ үүгээр зогсоохгүй гэдгээ мэдэгдэж, хоёрдугаар сарын 7, 11-нд дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ.  Тэтгэврийн шинэчлэл нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны сонгуулийн өмнөх гол амлалтуудын нэг юм. Энэ шинэчлэлийн үндсэн санааг Францын Ерөнхий сайд Элизабет Борн тайлбарлахдаа, тэтгэврийн насыг 62-оос 64 болгож нэмэгдүүлнэ, мөн тэтгэврийн санд шимтгэл төлөх хамгийн доод хугацааг 43 жил болгож уртасгана гэжээ. Үүнээс гадна, тэтгэврийн доод хэмжээг сарын 1 200 евро болгож нэмэгдүүлнэ гэж Засгийн газар амлаж байгаа аж. Францын тэтгэврийн сангийн төсвийн алдагдал 2030 он гэхэд 20 тэр бум еврод хүрнэ гэж таамаглаж байгаа тул энэ алдагдлаас зайлсхийх шаардлагатай гэж Э.Борн мэдэгджээ. Харин үйлдвэрчний эвлэлүүд, хэт барууныг баримтлагч “Үндэсний нэгдэл” нам, зүүний чиг баримжаатай улс төрчид засгийн газрын шинэчлэлийн төлөвлөгөөг зөвтгөх аргагүй хэт хатуу гэж үзэж байгаа аж. Энэ шинэчлэл нь Францад ажил хөдөлмөр эрхэлж буй бүх хүнд, тэр дундаа ажлын гараагаа эрт эхлүүлсэн хүмүүст хүнд цохилт болно гэж Үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд мэдэгдэж байгаа юм. Учир нь ажлын гараагаа эрт эхлүүлсэн хүмүүс Франц улсын хүн амын дундаж наслалтаас богино насалдаг аж. Хэрэв тэтгэврийн шинэчлэл нь парламентад олонхын дэмжлэгийг авч чадахгүй бол Ерөнхий сайд Үндсэн хуулийн 49.3 дугаар заалтыг ашиглан санал хураалт явуулахгүйгээр уг хуулийг баталж болдог байна. Энэ тохиолдолд Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх талаар санал хураалт явуулахгүй байна.
https://montsame.mn/mn/read/312224
Европын Холбооны сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл байгалийн хийг давав
2023-02-01 13:37:26
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
БЕРЛИН. /DW/. Европын Холбооны /ЕХ/ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өнгөрсөн онд анх удаа байгалийн хийн хэрэглээнээс давлаа гэж уур амьсгалын бодлогод судалгаа хийдэг “Ember” төвөөс мягмар гарагт нийтэлсэн тайланд дурджээ.Тус байгууллагын тооцоолсноор, өнгөрсөн жил ЕХ-ны орнуудын нарны болон салхины эрчим хүчний үйлдвэрлэл нь нийт цахилгаан эрчим хүчний 22 орчим хувь болж түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн  байна. Эрчим хүчний салбарын байгалийн хийн хэрэглээ 2021 оныхоос нэг пунктээр багасаж, 20 хувь болжээ.ЕХ-ны улсууд 2022 онд 203 терават/цаг (TВтц) нарны эрчим хүч үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь  өмнөх жилийнхээс 39 TВтц -аар буюу 24 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Ийнхүү нэмэгдсэн нь байгалийн хий худалдан авахад  зарцуулах байсан 10 тэрбум орчим евро хэмнэх боломжийг олгосон гэж “Ember”-ийн судлаачид бичжээ. Мөн ЕХ-ны салхины эрчим хүч үйлдвэрлэл нь 2021 оныхоос 33 TВтц -аар илүү буюу 420 TВтц -т хүрсэн байна.Хамгийн их “ногоон” эрчим хүчийг Герман улс үйлдвэрлэжээЕХ-ны улсуудаас 2022 онд сэргээгдэх эх үүсвэрээс хамгийн их эрчим хүч үйлдвэрлэсэн улс бол ХБНГУ байлаа. Тодруулбал,  тус улс 59 TВтц салхины эрчим хүч, 126 TВтц нарны эрчим хүч үйлдвэрлэсэн аж. Гэхдээ  ЕХ-ны зарим улсын эрчим хүчний салбар дахь "ногоон" эрчим хүчний эзлэх хувь өндөр байна. Тухайлбал, Нидерландын нарны эрчим хүчний үйлдвэрлэл нь Европын нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 14 хувь, Грек ба Унгар тус бүр 13 хувийг эзэлж байгаа бол Герман улсынх ердөө 10 орчим хувьтай байна.Салхины эрчим хүч үйлдвэрлэлийн хувьд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 50 гаруй хувь нь Дани, 40 орчим хувь нь Литва улсад ногдож байгаа бол Ирланд 35 орчим хувийг эзэлж байна. Герман улсын хувьд салхины эрчим хүчний үйлдвэрлэлд 20 орчим хувийг эзэлжээ. Үүний зэрэгцээ Герман улс нарны эрчим хүчийг хөгжүүлэхэд Испани, Польш улсуудын хамт, түүнчлэн салхины эрчим хүчийг хөгжүүлэхэд мөн Польш улс болон Шведийн хамтаар хамгийн их ахиц дэвшил гаргажээ. “Ногоон” эрчим хүч рүү шилжих үйл явцыг өнөөгийн хямрал хурдасгав"Өнөөгийн хямрал Европ дахь эрчим хүчний шилжилтийг хурдасгасан нь эргэлзээгүй" гэж “Ember” төвийн мэдээллийн дүн шинжилгээний газрын дарга Дэйв Жонс тайлангийн үр дүнг танилцуулахдаа хэлжээ. Украины дайн болон дайнаас улбаалан Европт нийлүүлэх ОХУ-ын байгалийн хийн хангамж огцом багассан нь дэлхийн олон орныг эрчим хүчний өөр эх үүсвэр хайхад хүргэсэн юм.Тухайлбал, Герман улс жил хүрэхгүй хугацаанд Оросын байгалийн хийнээс хараат байдлаасаа бүрэн ангижирч чадсан хэдий ч нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа хаах, АЦС-аас аажмаар татгалзах бодлогоосоо зарим ухралт хийж байж ангижирсан байна.
https://montsame.mn/mn/read/312189
“PayPal” компани 2000 ажилтнаа цомхотгоно
2023-02-01 12:55:13
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Хосе хотод төвтэй цахим төлбөр тооцооны “Paypal” компани “макро эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан” 2000 ажилтнаа буюу нийт ажиллах хүчнийхээ 7 орчим хувийг цомхотгохоор болжээ.  “Paypal” цомхотголоо хүндрэлтэй нөхцөл байдалд илүүтэй өртөж буй компаниудаас ойрын долоо хоногт эхлүүлэхээр төлөвлөж байна. Тус компани нь “Venmo”, “Xoom”, “Honey” зэрэг олон компанийг эзэмшдэг. Технологийн компаниуд эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан ажиллах хүчээ цомхотгох болоод байгаа бөгөөд нэгдүгээр сард л гэхэд “Google”, “Microsoft”, “Salesforce” зэрэг томоохон компаниуд олон арван мянган ажилтнаа цомхотгохоо мэдэгдсэн юм. Өнгөрсөн зун “Elliott Management” хөрөнгө оруулалтын фирм “Paypal” компанийн ойролцоогоор 2 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хувьцааг худалдаж авсан бөгөөд мэдээлэл солилцох гэрээ байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна. “PayPal” компанийн гүйцэтгэх захирал Дэн Шульман мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ, “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид макро эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасны зэрэгцээ үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлсэн. Мөн зардлынхаа бүтцийг зөв зохистой болгох, нөөц бололцоогоо стратегийн үндсэн тэргүүлэх чиглэлдээ төвлөрүүлсэн ч цаашид хийж гүйцэтгэх ажил их байна” гэдгийг онцолжээ.“Paypal” компани хоёрдугаар сарын 9-нд улирлын тайлангаа танилцуулахаар товлоод байгаа юм. Тус компанийн хувьцааны ханш өнгөрсөн онд 53 орчим хувиар унасан бол мягмар гарагт 2.3 хувиар өсөж, 81.49 ам.долларт хүрсэн байна.Д. Амартуяа
https://montsame.mn/mn/read/312238
Э.Блинкен Хятадын талтай хоёр талын механизмын талаар хэлэлцэнэ
2023-02-01 11:50:49
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-д удахгүй хийх айлчлалынхаа үеэр тус улсын удирдлагуудтай хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн механизмыг сэргээх, түүнчлэн Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ тухай Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн холбоо харилцааны зохицуулагч Жон Кирби сэтгүүлчдэд зориулсан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Түүний хэлснээр, энэ айлчлалын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын өнгөрсөн оны 11 дүгээр сард Индонезын Бали аралд хийсэн "уулзалтын хүрсэн тохиролцооны хэрэгжилт"-д гол анхаарал хандуулна. Хоёр улсын удирдагчид уг аралд болсон "G20"-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзсан юм.Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен мөн Хятадын талтай хийх яриа хэлэлцээний үеэр “өөр олон асуудлыг” хөндөнө гэж Цагаан ордны төлөөлөгч онцлон тэмдэглэжээ.
https://montsame.mn/mn/read/312216
Туркийн аялал жуулчлалын орлого өсжээ
2023-02-01 11:01:18
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
АНКАРА. /Xinhua/. Туркийн аялал жуулчлалын орлого 2022 онд 46.28 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 53.4 хувиар өссөн гэж тус улсын Статистикийн хорооноос мягмар гарагт мэдээлэв.Өнгөрсөн онд Туркт 44.56 сая гадаадын жуулчин ирсэн нь өмнөх оныхоос 80.3 хувиар өссөн үзүүлэлт болсныг Туркийн Соёл, аялал жуулчлалын яамнаас танилцуулсан тайлан мэдээлэл харуулсан байна. Хүн амын тоогоороо Туркийн хамгийн том хотод тооцогддог Истанбул хот нь гадаадын жуулчдын сонирхлыг хамгийн их татсан бөгөөд 2022 онд 16 сая гаруй жуулчин хүлээн авчээ.
https://montsame.mn/mn/read/312227
ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө ахиулжээ
2023-02-01 09:26:21
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Anadolu/. Олон улсын валютын сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2023 оны төсөөллөө ахиулсан ч өсөлт 2024 онд эргэн сэргэхээсээ өмнө энэ онд саарна гэж таамаглаж байна.ОУВС-гийн тайланд дурдсанаар, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт Орос-Украины дайн үргэлжилж, инфляц өндөр байгаагийн улмаас сул хэвээр байх төлөвтэй байна. Дэлхийн эдийн засаг 2023 онд 2.9 хувиар өсөх төлөвтэй байгаа нь ОУВС-гийн өнгөрсөн 10 дугаар сарын төсөөллөөс /2.7 хувь/ ахисан үзүүлэлт боловч 3.4 хувиар өснө гэж 2022 онд таамаглаж байсантай харьцуулахад нэлээд буурчээ. ОУВС 2024 онд дэлхийн эдийн засаг 3.1 хувиар өснө гэж таамаглаж байна. Хөгжингүй орнуудын эдийн засгийн хувьд өсөлт нь үлэмж хэмжээгээр саарч, 2022 онд 2.7 хувьд хүрнэ гэж таамаглаж байсан үзүүлэлт 2023 онд 1.2 хувьд, 2024 онд 1.4 хувьд хүрэх төлөвтэй байна. Тухайлбал, АНУ-ын ДНБ-ий өсөлт 2023 онд 1.4 хувь, 2024 онд 1 хувьтай гарна гэсэн урьдчилсан таамаглал гарчээ. Харин Их Британийн эдийн засаг 2023 онд 0.6 хувиар агшсаныхаа дараа 2024 онд 0.9 хувиар өсөх төлөвтэй байна гэж тайланд дурдсан байна. Хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг авч үзвэл, 2023 онд 4 хувь, 2024 онд 4.2 хувьтай гарна гэж таамаглажээ. Өнгөрсөн онд 2.2 хувиар агшсан Оросын эдийн засаг энэ онд 0.3 хувиар, ирэх онд 2.2 хувийн өсөлт үзүүлэх төлөвтэй байна. ОУВС 10 дугаар сарын тайландаа, хөгжингүй орнуудын эдийн засаг 1.1 хувиар, хөгжиж буй орнуудын эдийн засаг 3.7 хувиар тэлнэ хэмээн таамаглаж байсан юм.
https://montsame.mn/mn/read/312219
“2023 BU” дэлхийд аюул учруулж болзошгүй биетийг илрүүлэх хүчин чадал дутмаг байгааг харуулжээ
2023-01-31 16:54:22
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /Reuters/. Ачааны тэрэгний хэмжээтэй “2023 BU” хэмээх солирыг дэлхийн хажуугаар зөрөхөөс хэдхэн хоногийн өмнө илрүүлсэн нь хүн төрөлхтөн өөрсдийн гараг ертөнцдөө аюул учруулж болзошгүй биетүүдийг илрүүлэх хүчин чадал дутмаг байгааг тодотгон харуулсан явдал болжээ. АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэн судлах төв /NASA/ олон жилийн судалгаандаа “2023 BU”-гээс том хийгээд илүү бодитой аюул учруулах эрсдэлтэй солируудыг илрүүлэхэд гол анхаарлаа хандуулж ирсэн байна. “2023 BU” нь дэлхийн гадаргуугаас 3000 гаруй км-ын зайтай буюу зарим хиймэл дагуулаас ойр зайд зөрөн өнгөрсөн юм. Гэхдээ энэ солир нь жижиг буюу 5-50 метрийн голчтой солируудын ангилалд орж байгаа ч энэ ангилалд Олимпын усан бассейны хэмжээтэй солир ч мөн багтах аж. Ийм хэмжээтэй биетүүдийг дэлхийтэй ойртохоос нааш илрүүлэхэд хэцүү байдаг нь хүн ам суурьшсан газарт аюул учруулж болзошгүй биетийг тогтоох оролдлогыг улам хүндрүүлдэг байна. Сансрын чулуулаг биетийн дэлхийг мөргөх магадлал нь хэмжээнээсээ хамаарч харилцан адилгүй байдаг бөгөөд “NASA”-гийн мэдээллээр, 5 метрийн голчтой чулуулаг жилд нэг удаа дэлхий рүү чиглэнэ гэж тооцоолдог бол 50 метрийн голчтой чулуулаг чиглэн ирэх магадлал мянган жилд нэг удаа тохионо. Гэхдээ одон орон судлаачид одоогийн хүчин чадлаараа дэлхийг чиглэсэн ийм чулуулгыг хэдхэн өдрийн өмнө нь л илрүүлж чадна гэсэн үг юм байна.2013 онд 20 метрийн голчтой солир Оросын Челябинск хотын дээр дэлбэрснийг 100 жилд нэг тохиох үйл явдал гэж “NASA” мэдээлж байжээ. Уг дэлбэрэлтийн үеэр олон арван мянган цонх хагарч, 33 сая ам.доллартой тэнцэх хэмжээний хохирол учруулсан долгион үүссэн бөгөөд солирыг дэлхийн агаар мандалд нэвтрэхээс өмнө хэн ч олж хараагүй байна. Ирээдүйд “NASA”-гийн солир илрүүлэх хүчин чадавхад томоохон шинэчлэлийг авчрах хэрэгсэл бол “NEO Surveyor” огторгуйн дуран аж. Дэлхийгээс нэг сая гаруй км зайд хөөрч, солируудыг өргөн хүрээгээр ажиглах боломжтой энэхүү дуран нь өдгөө ашиглаж буй дурангуудаас олон давуу талтай байна. “Surveyor”-ыг 2028 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа ажээ.
https://montsame.mn/mn/read/312115
FT: Монгол Улс далайд гарцгүй ч оюун санааны хувьд хязгаарлагдмал биш
2023-01-31 16:47:41
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЛОНДОН. /Financial Times/. ОХУ-д тавиад буй Барууны хориг арга хэмжээ Монгол Улсын эдийн засагт ч мөн сөргөөр нөлөөлж байгааг тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британийн “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.  “Монгол Улс ардчилсан орон хэдий ч ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнээс үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг мэдэрч байгаа. Энэ хориг арга хэмжээ нь “бидний буруу биш ч гэсэн манай улсын эсрэг давхар хориг арга хэмжээ” болж байна" гэж тэрбээр хэлэв. Украинд үүсээд буй нөхцөл байдал нь зөвхөн хоёр улсын хоорондох зөрчилдөөн биш гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод энэ нь дэлхийн эдийн засагт маш том нөлөө үзүүлээд зогсохгүй далайд гарцгүй, жижиг улсуудад бүр ч илүү нөлөөлж байгаа, бусад улс орнуудад том хэмжээний, сөрөг нөлөө үзүүлж буй учир өргөн хүрээний судалгаанд үндэслэн эдийн засгийн хориг тавих нь зүйтэй гэв. Тухайлбал, Монгол Улс Европоос Ази руу Орос, Монголын агаарын орон зайгаар дамжин өнгөрөх нислэг үйлддэг байсан агаарын тээврийн компаниудын төлдөг навигацын хураамжийн орлогыг алдаад байна гэж Монголын Засгийн газрын тэргүүн тайлбарлалаа. Түүний хэлснээр, ЕХ-ны эсрэг авсан ОХУ-ын хариу арга хэмжээ нь тэдгээр компаниудын ихэнхийг Хойд туйлын дээгүүр эсвэл Төв Ази, Туркээр дамжин нисэхээс аргагүйд хүргэсэн байна. Түүнчлэн ОХУ-аас импортолж буй шатахууны төлбөрийг төлөхөд хүндрэлтэй байгаа, хориг арга хэмжээний нөлөөгөөр Оросын түншүүдээсээ ихэвчлэн авдаг хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт буурсан зэргийг Монголын Ерөнхий сайд дурдлаа. Л.Оюун-Эрдэнэ эдгээр асуудлыг сүүлийн саруудад хийсэн дипломат яриа хэлэлцээний үеэр, тэр дундаа өнгөрсөн оны 10 дугаар сард Германд айлчлахдаа, мөн наймдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийг Улаанбаатарт айлчлах үеэр онцолсоор ирсэн. Хятадын тухайн үеийн Гадаад хэргийн сайд Ван И Коммунист Намын Улс төрийн товчооны гишүүн болсныхоо дараа Монголд мөн өнгөрсөн оны сүүлчээр айлчилсан юм. “Бид Хятад, ЕХ, Герман улс Украины нөхцөл байдалд томоохон нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Энэ утгаараа би Германд албан ёсны айлчлал хийж, мөн Хятадын түншүүдтэйгээ, ялангуяа Ван И сайдыг Монголд айлчлах үеэр яриа хэлэлцээ хийсэн” гэж Л.Оюун-Эрдэнэ хэлжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээр Л.Оюун-Эрдэнэ Хятадтай хил дамнасан шинэ төмөр замын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон ба түүний Засгийн газар уг төмөр замын тусламжтайгаар цар тахлын өмнө жилд 30 сая тонн байсан нүүрсний экспортыг 80 сая тоннд хүргэхийг зорьж байна."Бид хоёр хөршөөсөө хүнс болон бусад бүтээгдэхүүний хувьд ч хараат байдаг. Гэвч Монгол Улс нь парламентын ардчилсан засаглалтай улс бөгөөд манай ард иргэдийн бодол санаа, нийгэм нь эдгээр улсуудаас маш өөр. Монгол Улс далайд гарцгүй хэдий боловч монголчууд оюун санааны хувьд хязгааргүй ард түмэн юм" гэж тэрбээр хэллээ. Ийм ардчилсан сэтгэлгээ нь Монголын эрх баригчдыг Орос, Хятадын удирдагчдад тэр бүр тохиолдоод байдаггүй олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарахад хүргэдэг байж болох юм. Өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр нүүрсний гэх асуудалд дургүйцсэн иргэд Улаанбаатар хот дахь Засгийн газрын ордон руу дайран орохыг завдсан.“Өнгөрсөн 32 жилийн хугацаанд бий болсон баялгийн тэгш бус хуваарилалтаас болж олон нийт бухимдаж, жагссан” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “FT” сонинд тусдаа ярилцлага өгөхдөө хэлжээ. Үүнээс хойш Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн өмчит уул уурхай, тээврийн компаниудын удирдлагуудыг шалгах томоохон ажиллагааг эхлүүлээд байна. Монголын Засгийн газар олон арван хүнийг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан, “үндэслэлгүй хөрөнгөжсөн” хэрэгт холбогдуулан баривчилсан бөгөөд цагдаа нар төрийн өмчит төмөр замын компанийн удирдах албан тушаалтны гэрээс 7.3 тэрбум төгрөгийг /2.1 сая ам.доллар/ хураан авчээ. Гэхдээ Засгийн газар 1995 оноос хойш нүүрсний экспортын орлого 45.2 их наяд төгрөг байсантай харьцуулахад төрийн нүүрсний нөөцөөс 40 их наяд төгрөг хулгайлсан гэж жагсагчдын мэдэгдэж байгаатай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байгаа юм.
https://montsame.mn/mn/read/312185
Хорюүжи сүмийн ховор үзмэрийг 8K нягтаршилтайгаар дэлгэжээ
2023-01-31 16:30:20
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ТОКИО. /NHK/. Японы Нара хотод байрлах Хорюүжи сүмийн хосгүй ховор үзмэрийн зургуудыг Токиогийн үндэсний музейн үйлчлүүлэгчид өндөр нарийвчлалтайгаар үзэх боломжтой болжээ. Японы зураач Хата но Читэй “Шотокү хунтайжийн зурагчилсан намтар” хэмээх бүтээлийг Хэйан эриний үед /794-1185/ буюу 1000 орчим жилийн өмнө туурвисан түүхтэй. Шотокү хунтайжийн домогт тулгуурлан бүтээсэн үзмэрийг гэмтэхээс хамгаалахын тулд олон нийтэд ховор дэлгэн үзүүлдэг байна. Харин Токиогийн үндэсний музей нь энэхүү бүтээлийг өндөр нарийвчлал бүхий 8К нягтаршилтайгаар дэлгэцнээ буулган үзэгчдийн хүртээл болгож байна. Үзэгчид мөн таблет ашиглан зургийг томруулж жижигрүүлэн харахаас гадна тайлбарыг нь унших боломжтой байна. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлийн хуулбарыг бодит хэмжээгээр нь харуулсан самбарыг мөн байрлуулсан нь дижитал зурагтай нь харьцуулах боломжийг үзэгчдэд олгож байгаа юм байна. Хорюүжи сүм нь Японы баруун хэсэгт орших эртний нийслэл Нара хотод байдаг, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм. Д. Амартуяа
https://montsame.mn/mn/read/312188
“NASA”-гийн аппарат баавгайн нүүртэй төстэй тогтоцын зургийг буулгажээ
2023-01-31 16:23:18
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН.  /CNN/. АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэн судлах төвийн /NASA/ “Mars Reconnaissance Orbiter” тойрог замын аппаратад суурилуулсан өндөр нарийвчлал бүхий зураг авах зориулалттай “HiRISE” камер өнгөрсөн 12 дугаар сард Ангараг гаргийн гадаргуу дээрх нэгэн өвөрмөц тогтоцын зургийг буулгажээ.Тодруулбал, Ангарагийн гадаргуу дээр үүссэн дугуй хэлбэртэй хагарал нь баавгайн толгойг, түүний дотор үүссэн хоёр тогоо нь нүдийг, V хэлбэрийн нуралт нь баавгайн хамрыг дүрсэлсэн мэт харагдаж байжээ.  Аризонагийн их сургууль “HiRISE” камерыг “Ball Aerospace” компанитай хамтран бүтээсэн бөгөөд энэхүү зургийг нэгдүгээр сарын 25-ны өдөр олон нийтэд нээлттэйгээр байршуулжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард “NASA”-гийн “Curiosity” төхөөрөмж Ангараг гараг дээр цэцэгтэй төстэй чулуулгийг мөн илрүүлж байсан юм. “HiRISE” камер нь 2006 оноос хойш буюу “NASA”-гийн аппарат Ангараг гаргийн тойрог замд ажилладаг болсноос хойш Ангарагийн зургийг авч байгаа юм. “NASA”-гийн эрдэмтэд энэхүү аппарат болон бусад хэрэгслүүдийн тусламжтайгаар Ангарагийн агаар мандал, цаг агаар, уур амьсгал, тэдгээрийн хувьсал өөрчлөлтийн талаар судалж байна. Мөн тойрог замын аппарат нь ус, мөсний ул мөр хайж байгаагаас гадна ирээдүйд Ангарагийг судлах төхөөрөмжүүдэд зориулан газардах газруудыг судалж байгаа ажээ.  Д. Амартуяа
https://montsame.mn/mn/read/312187
“Samsung” компанийн дөрөвдүгээр улирлын орлого 70 орчим хувиар буурчээ
2023-01-31 15:55:59
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ. /Yonhap/. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарсан нь цахилгаан бараа болон тэдгээрт өргөнөөр хэрэглэгддэг хагас дамжуулагчийн борлуулалтад нөлөөлсөнтэй холбоотойгоор “Samsung Electronics” компанийн өнгөрсөн дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеийнхээс 70 орчим хувиар буурчээ.Дэлхийн гар утас, санах ойн чипийн хамгийн том үйлдвэрлэгч компаниас өнөөдөр мэдээлснээр, 10-12 дугаар сарын үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеэс 69 хувиар агшиж, 4.3 их наяд вонд /3.49 тэрбум ам.доллар/ буюу сүүлийн найман жилийн доод түвшинд хүрч буурсан байна. Энэ нь технологийн салбарт тэргүүлэгч томоохон компанийн хувьд 2014 оны гуравдугаар улирлаас хойших хамгийн сул үзүүлэлт болсноос гадна “Yonhap” мэдээллийн агентлагийн “Yonhap Infomax” санхүүгийн мэдээллийн фирмийн дундаж тооцооллоос 18.6 хувиар бага үзүүлэлт болжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд борлуулалт 8 хувиар буурч, 70.46 их наяд вонд хүрсэн гэж “Samsung” мэдээлжээ. Жилийн өмнөх байдлаар чипийн бизнес нь “Samsung”-ийн нийт ашгийн ойролцоогоор 56 хувийг бүрдүүлж байсан бол сүүлийн үед эрэлт, үнэ нь огцом буурах болсон байна. Дэлхийн санах ойн чипийн орлого өнгөрсөн онд өмнөх оны үеийнхээс 10 хувиар буурсныг Америкийн технологийн судалгааны “Gartner” фирмийн мэдээлэл харуулж байгаа юм. Мөн өнгөрсөн оны хоёрдугаар хагаст дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв байдлыг харгалзан хэрэглэгчид зардлаа бууруулж эхэлснээр суурин компьютер, ухаалаг гар утасны эрэлт багасаж, улмаар аж ахуйн нэгжүүд ч мөн зардлаа танах болсон нь хагас дамжуулагчдын борлуулалтад нөлөөлсөн байна. “Samsung Electronics” компанийн дэд тэргүүн Хан Жон Хигийн хувьд энэ жил макро эдийн засгийн сорилт бэрхшээлүүд тулгарсан хэвээр байна гэж харж байна. Тэрбээр энэ сарын эхээр Лас-Вегаст болсон “CES 2023” үзэсгэлэнгийн үеэр болсон хэвлэлийн бага хурлын үеэр, “Samsung” эрэлт буурч, зардал өссөн зэрэг гадаад хүчин зүйлсийн улмаас хүнд цохилтод өртсөн гэдгийг онцлоод, эдийн засгийн хэтийн төлөв, нийлүүлэлтийн сүлжээн дэх эрсдэлүүд нь тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байгаа тул бизнесийн хүнд хэцүү нөхцөл байдал энэ жил үргэлжилнэ гэж бодож байна” хэмээн хэлжээ.
https://montsame.mn/mn/read/312184
Пакистаны сүмд халдлага үйлдсэний улмаас олон хүн амиа алджээ
2023-01-31 12:21:00
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ИСЛАМАБАД. /Dawn/.  Пакистаны баруун хойд нутгийн Хайбер-Пахтунхва мужийн Пешавар хотын сүмд дэлбэрэлт болсны улмаас 59 хүн амиа алдаж, 157 хүн шархадсан гэж тус улсын  "Dawn" сонин эмнэлгийн төлөөлөгчийн мэдэгдлээс эш татан мэдээлэв.Пакистаны Үндэсний аюулгүй байдлын албаныхны мэдээлснээр, уг сүмд үд дундын мөргөлийн үеэр амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна. Дэлбэрэлт болох үед сүмд 500 орчим хүн байсны ихэнх /300 орчим/ нь цэргийн болон цагдаагийн алба хаагчид байжээ.Халдлагын хариуцлагыг Пакистанд хориглосон "Tehreek-e-Taliban Pakistan" (Пакистаны талибуудын хөдөлгөөн) өөртөө хүлээсэн гэж "Geo TV" сувгаар мэдээлсэн байна.Пешаварын эрх баригчид хотын бүх эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр онц байдал зарлаж, мөн аврах байгууллагуудад яаралтай тусламжаа эрчимжүүлэхийг даалгасан байна.Хэт давруу үзэлтнүүдийн “ТТР” бүлэг Пакистаны Засгийн газартай 2022 оны зургаадугаар сард байгуулсан түр эвлэрлийн гэрээгээ цуцалж буйгаа 2022 оны 10 дугаар сард мэдэгдсэний дараа Хайбер-Пахтунхва мужийн байдал эрс хурцаджээ.
https://montsame.mn/mn/read/312150
АНУ-д “COVID-19”-тэй холбогдуулан зарласан онцгой байдлыг тавдугаар сард цуцална
2023-01-31 12:08:51
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан зарласан онцгой байдлыг ирэх тавдугаар сарын 11-ний өдөр цуцална гэдгээ даваа гарагт мэдэгджээ.Тус улсад халдварын тархалтыг зогсоохын тулд өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлснээс хойш гурван жил орчмын хугацаа өнгөрч буй юм. “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан орон даяар онцгой байдал зарлах шийдвэрийг 2020 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гаргаж байсан. Улмаар Ж.Байден хэрэгжих хугацааг нь удаа дараалан сунгаад байгаа юм.   Цагаан ордны даваа гарагт мэдээлснээр, онцгой байдлыг тавдугаар сарын 11 хүртэл дахин сунгаж, түүний дараа цуцална. Энэ нь онцгой байдлыг цуцлахаас 60-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх тухай засаг захиргааны өмнөх үүрэг амлалттай нийцэж байгааг мэдэгдэлд дурджээ.
https://montsame.mn/mn/read/312159
НҮБ Иранд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв
2023-01-31 11:58:27
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
НЬЮ-ЙОРK. /UN/. Ираны эрх баригчид газар хөдлөлтийн гамшгийн уршгийг арилгахад тусламж хүссэнтэй холбогдуулан НҮБ-аас тусламж үзүүлэхэд бэлэн байгааг тус байгууллагын албан ёсны төлөөлөгч мэдэгджээ. Өнгөрсөн бямба гаргийн орой Ираны баруун хойд нутгийн Хой хотод 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас гурван хүн амиа алдаж, 816 хүн гэмтэж бэртсэн байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараа тус улсын Гадаад хэргийн яам НҮБ-д хандан тусламж хүсжээ. "Ираны Гадаад хэргийн яам НҮБ-д хандаж тусламж хүссэн, Бид хүсэлтийг хангахад бэлэн байна" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ. Тэрбээр мөн Ираны Засгийн газарт болон газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх, байгалийн гамшгаас учирсан хохирлын хэмжээг үнэлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд Ираны Улаан хавирган сар нийгэмлэг яаралтай тусламжийн багаа дайчилж, эн түрүүнд шаардлагатай эд зүйлсийг хүргэж байгаа аж.
https://montsame.mn/mn/read/312131
“Lockheed Martin” дуунаас хурдан шинэ пуужин амжилттай туршжээ
2023-01-31 11:20:54
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ТЕХНОЛОГИ
ВАШИНГТОН. /TASS/. Америкийн “Lockheed Martin” корпорац HAWC (Hypersonic Air-breathing Weapon Concept) хөтөлбөрийн хүрээнд агаарын тийрэлтэт шулуун нарийн хөдөлгүүртэй, дуунаас хурдан шинэ пуужингийн хоёр дахь удаагийн туршилтыг амжилттай явуулснаа мэдэгджээ. Уг пуужинг АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоц болох “B-52”-оос харвасан байна. Туршилтын үеэр пуужин 18 гаруй километрийн өндөрт 5 Мах-аас дээш (цагт 6125 км) хурдтай 555.6 км зайг тууллаа гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.  Дуунаас хурдан шинэ пуужингийн туршилтыг АНУ-ын Батлан хамгаалахын дэвшилтэт технологийн судалгааны төслийн агентлаг (DARPA), АНУ-ын Агаарын цэргийн хүчний Судалгааны лаборатори (AFRL), “Lockheed Martin” болон пуужингийн хөдөлгүүр үйлдвэрлэгч “Aerojet Rocketdyne” компани хамтран явуулжээ.
https://montsame.mn/mn/read/312151
АНУ-д цаг агаарын таагүй байдлын улмаас 1000 гаруй нислэг цуцлагджээ
2023-01-31 10:27:38
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-д цасан шуурганы улмаас даваа гарагт 1000 гаруй ирэх, явах хуваарьт нислэг цуцлагдсаны тэн хагас орчим нь “Southwest Airlines” компанийн нислэгүүд байжээ.Нислэгийн мэдээллийг хянадаг “FlightAware” цахим хуудсанд мэдээлснээр, орон нутгийн цагаар 18:00 цагийн байдлаар 1019 нислэг цаг агаарын таагүй байдлын улмаас цуцлагдсан байна. Шинэ жилийн баярын амралтын үеэр цаг агаарын таагүй байдал, хуучирсан технологийн улмаас 16700 нислэгээ цуцалсан хямд өртөгтэй “Southwest” компани энэ сарын эхээр Засгийн газрын шүүмжлэлтэй тулгараад байжээ.  Тус компани нь даваа гаргийн хуваарьт нислэгийнхээ 12 орчим хувийг цуцалсан бол “American Airlines” 6 хувь буюу 200 нислэгээ цуцалсан байна. Харин мягмар гарагт орон даяар 797 нислэг цуцлагдаад байна.
https://montsame.mn/mn/read/312147
Биньямин Нетаньяху Францад айлчлахаар төлөвлөж байна
2023-01-31 10:24:36
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ. /Yedioth Ahronoth./ Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хоёрдугаар сарын 2-ны пүрэв гарагт Францад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна гэж тус улсын “Yedioth Ahronoth” сонин мэдээлжээ. Энэ нь түүний 2022 оны 12 дугаар сарын сүүлчээр Ерөнхий сайдын албан тушаалд буцаж ирснийхээ дараа гадаадад хийсэн анхны айлчлал болно гэж тус сонинд тэмдэглэсэн байна.Францад тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд Ерөнхий сайд бямба гаргийн орой Израил руу буцах ёстой гэж сонин онцолжээ.Б.Нетаньяху, Э.Макрон нар ням гаргийн орой утсаар ярьж, ойрын үед биечлэн уулзахаар тохиролцсон гэж Израилын Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газар даваа гарагт мэдээлсэн билээ.
https://montsame.mn/mn/read/312148
ОХУ-аас Хятад руу “Алс Дорнодын” чиглэлээр хий нийлүүлэх хэлэлцээрийн төсөл бэлэн болжээ
2023-01-31 10:02:40
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /RIA Novosti/. Орос, Хятадын тал “Алс Дорнодын” чиглэлээр байгалийн хий нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж дуусжээ. Энэхүү хэлэлцээр нь ОХУ-ын Приморийн хязгаарын Дальнереченск хотоос Уссури голоор дайруулан Хятадын Хулинь хот хүртэл хил дамнасан хэсгийг байгуулах тухай юм.Уг баримт бичиг нь “Алс Дорнодын” чиглэлээр байгалийн хий нийлүүлэх асуудлаарх хоёр улсын хамтын ажиллагааны үндсэн нөхцөлийг тодорхойлж, эрчим хүчний салбарын уялдаа холбоог бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ хэмээн хоёр тал онцолж байна. ОХУ-ын "Газпром" компани өнгөрсөн оны хоёрдугаар сарын эхээр Хятадын газрын тос, байгалийн хийн үндэсний компанитай “Алс Дорнодын” чиглэлээр жил бүр арван тэрбум шоо метр хий экспортлох урт хугацааны гэрээ байгуулсан юм. Төсөл хэрэгжсэний дараа тус компанийн нийлүүлэх нийт хэмжээ 48 тэрбум шоо метр болж өснө гэж таамаглаж байна.Одоо "Газпром" Хятад руу “Сибирийн хүч” дамжуулах хоолойгоор цэнхэр түлш нийлүүлж байна. Өнгөрсөн онд энэ хоолойгоор 15.5 тэрбум шоо метр хий экспортолжээ. Төсөл хэрэгжихийн хэрээр 2025 он гэхэд төслийн жилийн хүчин чадлыг 38 тэрбум шоо метрт хүргэж жил бүр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.“Хятадын чиглэл”-ийн бүтээн байгуулалт нь мөн Монголын нутгаар дайруулан тавихаар төлөвлөж байгаа, жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх хүчин чадалтай “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн маршруттай холбоотой бөгөөд энэхүү төсөл нь боловсруулалтын шатандаа байгаа юм.
https://montsame.mn/mn/read/312142
ДЭМБ “COVID-19”-тэй холбогдуулан зарласан онцгой байдлыг үргэлжлүүлэхээр боллоо
2023-01-31 09:26:53
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /CNBC/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд зарласан онцгой байдлыг үргэлжлүүлэхээр болсон талаараа даваа гарагт мэдэгдлээ.Гэхдээ ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус дэлхий дахин энэ онд цар тахалтай холбогдуулан онцгой байдал зарлах үеийг даван туулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. “Энэ онд дэлхий нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоог бууруулж, нас барсан тохиолдлын тоог боломжит хамгийн доод түвшинд хүргэх шинэ үе шатанд шилжиж, харин эрүүл мэндийн тогтолцоо “COVID-19”-ийг цогцоор нь тогтвортой даван туулах боломжтой болно гэж бид урьдын адил найдаж байна” хэмээн Т.Гебрейесус мэдэгдэлдээ дурджээ.ДЭМБ-ын онцгой байдлын асуудал эрхэлсэн хороо өнгөрсөн баасан гарагт хуралдсаны дүнд Хятадын Ухань хотод 2019 оны сүүлээр анх илэрсэн вирусний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал үргэлжлүүлэн зарлахыг Т.Гебрейесуст зөвлөсөн байна. ДЭМБ 2020 оны нэгдүгээр сард онцгой байдал зарлаж байв. Энэ сарын эхээр АНУ-ын эрх баригчид онцгой байдал зарлах шийдвэрээ ирэх дөрөвдүгээр сар хүртэл сунгасан юм. Даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Т.Гебрейесус, “Өдгөө дэлхий дахин жилийн өмнө “омикрон” хувилбар тархаж эхэлж байсан үетэй харьцуулахад хавьгүй илүү нөхцөл байдалд байна” гэв. ДЭМБ-ын тооцоогоор, дэлхийн хүн амын 90 орчим хувь нь вакцинжуулалтад хамрагдаж, халдвар авснаар “COVID-19”-ийн тодорхой хэмжээний дархлаа тогтжээ. Мөн ДЭМБ-ын “COVID-19” халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын тайланд дурдсанаар, нас барсан тохиолдлын тоо өнгөрсөн оны хоёрдугаар сард “омикрон”-ы давлагааны үеэр дээд цэгтээ хүрснээсээ хойш 70 хувиар буураад байна. Гэхдээ дэлхийн хамгийн их хүн амтай Хятад улсад өнгөрсөн 12 дугаар сараас ийм тохиолдлын тоо өсөж эхэлжээ. “COVID-19”-ийн тандалт судалгааны ажил хумигдаж, генийн дараалал тогтоох шинжилгээний тоо буурч байгаа тул хувилбаруудын тархалтыг тандах, шинээр илэрч буй хувилбаруудыг илрүүлэхэд хүндрэлтэй байгааг Т.Гебрейесус баасан гарагт мэдэгджээ. Түүний хэлснээр, өндөр настай тун цөөн хүн вакцинд бүрэн хамрагдаж, олон хүн вирусний эсрэг эмүүдийг хэрэглэх боломжгүй байна. “Энэ вирусийг дутуу үнэлж болохгүй. Вирус эрдэмтэн судлаачдыг гайхшруулсаар байгаа, цаашид ч бид эрүүл мэндийн хэрэгслүүдийг хэрэгтэй байгаа хүмүүст хүргэх, ташаа мэдээлэлтэй тэмцэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргахгүй бол хүмүүс халдвараар нас барсаар байх болно” гэж ДЭМБ-ын тэргүүн баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ. Т.Гебрейесус өнгөрсөн есдүгээр сард хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэл хийхдээ, дэлхий дахин “COVID-19”-ийг зогсооход үүнээс илүү байр суурьд хүрч байгаагүй гэдгийг тодотгоод, эцсийг нь үзэх хараахан болоогүй байгаа ч төгсгөл ойртож байна гэж хэлж байсан. Харин өнгөрсөн сард цар тахлын онцгой байдлын үе дуусахад урьд өмнөхөөсөө улам ойртоод байна гэж мэдэгдэж байв.
https://montsame.mn/mn/read/312137
“Тоyota” автомашины борлуулалтаар гурав дахь жилдээ дараалан тэргүүлжээ
2023-01-30 17:09:40
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /Kyodo/. Өнгөрсөн онд Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” корпорац гол өрсөлдөгч Германы “Volkswagen” компанийг дахин ардаа орхиж, автомашины борлуулалтаар гурав дахь жилдээ дараалан тэргүүлсэн байна.   Тус компани жижиг оврын автомашин үйлдвэрлэгч “Daihatsu Motor” болон ачааны машин үйлдвэрлэгч “Hino Motors” компанийн үйлдвэрлэсэн машинуудыг оруулаад 2022 онд дэлхий даяар нийт 10.48 сая машин борлуулсан нь 2021 оныхоос 0.1 хувиар бага үзүүлэлт болжээ. Коронавирусний цар тахал, эд ангийн нийлүүлэлтийн тасалдал зэргээс хамааран үйлдвэрлэлд сөрөг нөлөө учирсан хэдий ч Хойд Америк болон Ази дахь үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадсаны хүчинд корпорацын үйлдвэрлэл дэлхийн хэмжээнд нийт дүнгээрээ 5.3 хувиар өсөж, 10.61 сая нэгж болсон гэж “Toyota” компани мэдэгдсэн байна. “Toyota” корпорац нь ханган нийлүүлэгчидтэй нягт хамтран ажиллаж, хоёр жил дараалан дэлхий даяар үйлдвэрлэлээ өсгөж чадсан боловч шинэ автомашин худалдан авах эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй хэвээр байгаа бөгөөд  борлуулалтынх нь хэмжээ цар тахлын өмнөх 2019 оны 10.74 сая нэгж үйлдвэрлэсэн дээд үзүүлэлтэд хүрээгүй хэвээр байгаа юм. “Борлуулалтын хэмжээгээр тэргүүлэгч болох нь бидний гол зорилго биш. Бүс нутаг бүрд итгэл хүлээсэн компани байх зорилгоо бид үргэлжлүүлнэ” гэж “Toyota” корпорацын төлөөлөгч мэдэгджээ. “Toyota” -ийн өнгөрсөн оны дотоодын үйлдвэрлэл 7.7 хувиар буурч, 2.66 сая нэгж болсон нь 1976 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болсон бөгөөд ийнхүү буурахад эд ангиудын нийлүүлэлтийн тасалдал ихээхэн нөлөөлсөн байна. Тус компанийн дотоодын борлуулалт мөн 12.7 хувиар буурч, 1.29 сая нэгж болжээ. Харин гадаад дахь автомашины үйлдвэрлэл нь 11.7 хувиар өсөж, 6.38 сая нэгж болсон бол хилийн чанад дахь борлуулалтынх нь хэмжээ 1.7 хувиар өсөж, 8.28 сая нэгж буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн нь Ази тивийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байна.
https://montsame.mn/mn/read/312106
НАТО-гийн тэргүүн аюулгүй байдлын уялдаа холбоо чухал болохыг цохон тэмдэглэжээ
2023-01-30 16:04:53
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ Украины дайнд ОХУ-д дэмжлэг үзүүлж байгаа нь дэлхийн бусад улс орнууд аюулгүй байдлаа хангах хүчин чармайлтаа уялдуулах шаардлагатай байгааг бататган харуулж байна гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ням гарагт мэдэгджээ.Й.Столтенберг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жинтэй уулзах үеэрээ ийнхүү хэлсэн байна. “Улам таамаглашгүй, тодорхойгүй болж буй ертөнцөд дүрэм журамд суурилсан олон улсын дэг журам, эрх чөлөө, ардчиллыг эрхэмлэдэг улс орнууд нэгдмэл байх нь илүү их ач холбогдолтой гэж би бодож байна” гэж НАТО-гийн тэргүүн хэлсэн байна. “Мэдээж хэрэг бид БНАСАУ-ын пуужингийн туршилт, цөмийн хөтөлбөрүүдэд санаа зовниж байна. Украины дайн ч бас танай бүс нутагт нөлөөлж байгаа. БНАСАУ Оросын талд пуужин өгөх зэргээр цэргийн дэмжлэг үзүүлж байгааг бид мэднэ. Энэ нь бид хоорондоо хэр зэрэг холбоо хамааралтай болохыг харуулж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ. Сөүлд хоёр хоног айлчлах хугацаандаа Й.Столтенберг мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл болон Засгийн газрын бусад төлөөлөгчидтэй уулзана.Й.Столтенберг цааш хэлэхдээ, “Бидний айлчлал нь БНСУ, НАТО-гийн түншлэлийн харилцаанд асар их ач холбогдол өгч буйн тод илэрхийлэл юм. Хоёр талын түншлэлийг бэхжүүлэх, харилцан ашигтай байж болох олон салбар бий гэдэгт бид итгэж байгаа. Өнгөрсөн зургаадугаар сард болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Юн Сок Ёл оролцсон нь “түүхэн үйл явдал” болсон. Литвийн нийслэл Вильнюс хотод удахгүй болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр түүнтэй дахин уулзана гэж найдаж байна” гэжээ. Юн Сок Ёлыг НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа БНСУ НАТО-д төлөөлөгчийн газраа байгуулсан юм. Пак Жин хариуд нь БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн өдөөн хатгасан үйлдлүүдийг зогсоох чиглэлд гаргаж буй БНСУ-ын хүчин чармайлтыг дэмжиж байгаад НАТО-д талархал илэрхийлээд "өдгөө дэлхий дахинд урьд хожид байгаагүй сорилтууд тулгарч байгааг харгалзан эрх чөлөө, ардчилал, хууль дээдлэх ёсыг эрхэмлэдэг улс орнууд эв санааны хувьд нэгдмэл байх нь урьд урьдынхаас илүү чухал гэж бид үзэж байна" гэв. “Өнөөдөр бид цаашдын түншлэлээ хөгжүүлэх институцын үндэс суурийг бэхжүүллээ. Аюулгүй байдалд учирч буй өнөөгийн аюул заналыг арилгахын тулд НАТО-той илүү нягт хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэж  БНСУ-ын Гадаад хэргийн сайд хэлжээ.
https://montsame.mn/mn/read/312112
“Avatar 2” тасалбарын борлуулалтаараа 7 дахь долоо хоногтоо тэргүүлжээ
2023-01-30 13:18:22
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОЁЛ УРЛАГ
ВАШИНГТОН. /AP/. Канадын найруулагч Жеймс Кэмероны найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт “Avatar: The Way of Water” уран сайхны кино Хойд Америкийн зах зээлээс өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд 15.7 сая ам.долларын орлого олсноор “Box Office”-ын жагсаалтыг долоо дахь долоо хоногтоо дараалан тэргүүлжээ.Ингэснээр “Avatar 2” нэгдүгээр ангийнхаа 2009 онд тогтоож байсан амжилтыг давтсан байна. Кино урлагийн сүүлийн 25 жилийн түүхэнд “Titanic”  уран сайхны кино 15 долоо хоногийн турш “Box Office”-ын жагсаалтыг тэргүүлсэн дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд эдгээр гурван кино бүгд Ж.Кэмероны бүтээл юм. “Avatar: The Way of Water” нь хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий даяар 2.1 тэрбум ам.долларын орлого олсноор бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кинонуудын жагсаалтад “Star Wars: The Force Awakens”-ийг гүйцэж түрүүлж дөрөвдүгээрт бичигдэж эхэлсэн байна. Мөн уг жагсаалтын эхний дөрвөн байрт жагсаж буй кинонуудын гурвыг нь Ж.Кэмерон найруулжээ. “Жеймс Кэмерон бүх дээд амжилт, түүхэн үзүүлэлтүүдийг шинэчилсээр байна, цаашид ч олон боломж нээлттэй хэвээр байна” гэж “Comscore” фирмийн ахлах шинжээч Пол Дергарабедян ярьж байна. “Box Office”-ын жагсаалтын хоёрдугаарт “Universal”, “DreamWorks” компанийн бүтээл “Puss In Boots: The Last Wish” хүүхэлдэйн кино 10.6 сая ам.долларын орлогоор бичигдсэн бол түүний араас “Sony” компанийн инээдмийн, драм жанрын “A Man Called Otto” /6.8 сая/, “Universal” компанийн аймшгийн төрлийн “M3GAN” /6.4 сая/, мөн Энэтхэгийн “Pathaan” уран сайхны кино /5.9 сая/ тус тус жагсжээ. Америкийн кино урлагийн академиас өнгөрсөн мягмар гарагт “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг танилцуулсны дараа олон студи “Шилдэг кино” шагналын төлөө нэр дэвшиж буй кинонуудаа илүү олон кинотеатрын дэлгэцнээ гаргаж эхэлжээ. Тухайлбал, “Оскар”-ын хамгийн олон буюу 11 төрөлд нэр дэвшиж буй “Everything Everywhere All At Once” 1400 кинотеатрын дэлгэцнээ гарч эхэлснээр дахин нэг сая ам.долларын орлого олжээ. Ингэснээр дотоодын зах зээлээс 71 сая ам.долларын орлого олоод байна. Түүнчлэн Америкийн найруулагч Стивен Спилбергийн бүтээл, “Оскар”-ын долоон шагналд нэр дэвшээд буй “The Fabelmans” Хойд Америкийн 1962 кинотеатрын дэлгэцнээ гарч эхэлснээр ахин 760 мянган ам.долларын орлого олжээ. Ийнхүү “Оскар”-ын шагнал гардуулах ёслолтой холбоотойгоор кинотеатрыг зорин үйлчлүүлэх үзэгчдийн тоо өсөх хандлага ойрын хэдэн долоо хоногт үргэлжлэх төлөвтэй байна. Ёслолын арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 12-нд болох юм. “Оскар”-ын наадмын “Шилдэг кино” төрөлд нэр дэвшсэн уран бүтээлүүдийн эерэг нөлөөллийг бид нүдээр харж байна. Нэр дэвшсэн кинонуудынх нь тасалбарын борлуулалт нэмэгддэг үзэгдэл эргэн сэргэж байна. Өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд ийм байдал ажиглагдаагүй шүү дээ. 2023 оны хувьд сүүлийн гурван жил гэхээсээ илүү 2019 онтой ойролцоо байх төлөвтэй байна. Энэ бол кинотеатруудын хувьд сайхан мэдээ. “Оскар”-т нэр дэвшсэн кинонуудын тасалбарын борлуулалт нэмэгдэж, Энэтхэг кино шилдэг тавд багтаж, “Avatar” дээд амжилтуудыг шинэчилсээр байна” гэж П.Дергарабедян ярьжээ.
https://montsame.mn/mn/read/312096
Хятад улс Японы иргэдэд виз олгож эхэлжээ
2023-01-30 12:13:25
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эрх баригчид Японы иргэдэд энгийн виз олгож эхэлснээ болон 72, 144 цагийн дотор хилээр визгүй дамжин өнгөрөх журмаа сэргээж байгаагаа ням гарагт мэдэгджээ.  “Япон улсад суугаа ЭСЯ, Консулын газрууд Хятад улс руу зорчиж буй Японы иргэдэд энгийн виз олгох үйлчилгээгээ өнөөдрөөс эхлэн сэргээж байна” гэж Хятадын цагаачлалын асуудал эрхэлсэн газар “WeChat” сүлжээндээ мэдээлсэн байна. Японы иргэдэд виз олгох үйлчилгээгээ түр зогсоосон тухай мэдээллийг Токио хот дахь Хятадын дипломат төлөөгчийн газар нэгдүгээр сарын 10-нд өгсөн. Өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадад коронавирусний халдвар ихэссэнтэй холбоотойгоор Японы руу зорчиж буй Хятадын иргэдийг 72 цагийн дотор хийлгэсэн ковидын сөрөг шинжилгээний хариу үзүүлэх болон хил дээр ирмэгцээ “PCR” шинжилгээ өгөх журам тогтоосны дараа Хятадын тал виз олгохоо зогсоосон юм.
https://montsame.mn/mn/read/312068
Турк НАТО-д элсэх Финландын хүсэлтэд “өөрөөр” хариу өгч магадгүй
2023-01-30 11:32:23
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
АНКАРА. /Anadolu/. Турк улс НАТО-д элсэх Финландын хүсэлтэд “өөрөөр” хариу өгч магадгүй гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.“Бид шаардлагатай бол Финландад өөрөөр хариу өгч магадгүй. Швед улсын хувьд биднийг Финландад өөр хариу өгөхөд цочирдох байх. Гэхдээ Финланд тэр алдааг давтах ёсгүй” гэж Р.Эрдоган Билежик мужид залуучуудын төлөөлөлтэй уулзах үеэр хэлсэн байна.Анкарагийн засаг захиргаа Шведийн талд Турк руу шилжүүлэн өгөх 120 хүний жагсаалтыг өгснийг Р.Эрдоган дурдаад, тэдгээр террорист этгээдүүдийг НАТО-д нэвтрүүлэхгүйн тулд шилжүүлэх өгөх хэрэгтэй гэдгийг нэмж хэлжээ. Швед, Финланд улсууд ОХУ-ыг 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу довтолсны дараа НАТО-д элсэхээр шийдэж, эвсэлд нэгдэх хүсэлтээ тухайн оны тавдугаар сард албан ёсоор гаргасан юм. Гэвч НАТО-д 70 гаруй жилийн өмнө нэгдсэн гишүүн орон болох Турк тус хоёр орныг “Курдийн ажилчны нам” болон 2016 оны долоодугаар сарын 15-нд Туркт төрийн эргэлт гаргахыг завдсан бүлэглэлийн ард байсан “Фетулла” террорист байгууллага зэрэг террорист бүлэглэлүүдийг хүлээн зөвшөөрч, түүгээр ч зогсохгүй дэмжсэн гэж буруутгаж байгаа аж. Өнгөрсөн зургаадугаар сард Турк Скандинавын тус хоёр улстай НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Анкарагийн эрх баригчдыг түгшээж буй аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэх тухай санамж бичиг байгуулснаар тус эвсэлд гишүүнээр элсэхэд ахиц гараад байсан юм. Уг санамж бичигт Швед, Финланд улсууд террорист бүлэглэлийн аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэхийн тулд Курдийн өөрийгөө хамгаалах хүчний отряд болон “Фетулла” террорист байгууллагад дэмжлэг үзүүлэхгүй байх, терроризмын сэжигтнүүдийг шилжүүлэн өгөх, ийм төрлийн гэмт хэрэгт шийтгэл ногдуулах шинэ хууль тогтоомж гаргахаар тохиролцжээ.
https://montsame.mn/mn/read/312086
Пентагон: Ираны цэргийн байгууламжуудад өгсөн цохилтод АНУ оролцоогүй
2023-01-30 11:29:56
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Reuters/. Иранд өгсөн цохилтуудад АНУ-ын цэргүүд оролцоогүй гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Патрик Райдер мэдэгджээ. Тэрбээр Ираны Исфахан хот дахь зэвсгийн үйлдвэр лүү нисгэгчгүй нисэх онгоцууд халдсантай холбогдуулан ийм мэдэгдэл хийсэн байна. “Reuters” агентлагийн мэдээлж буйгаар, П.Райдер өөр дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй байна. Исфаханд болсон уг үйл явдалд АНУ оролцоогүй гэж нэрээ нууцалсан, Америкийн өөр хэд хэдэн албан тушаалтан мөн мэдэгдсэн тус агегтлаг мэдээлжээ. Ираны төвийн нутагт оршдог Исфахан хотод хүчтэй дэлбэрэлт болсон тухай "IRNA" агентлаг ням гарагт шилжих шөнө мэдээлсэн байна. Энэ талаар Ираны Батлан хамгаалахын яам мэдэгдэхдээ, өнгөрсөн бямба гарагт тус яамны төвүүдийн нэг рүү нисгэгчгүй нисэх онгоцууд ашиглан халдлага үйлдсэн бөгөөд халдлага амжилтгүй болсон гэжээ. Халдлагын улмаас хүний амь эрсдээгүй байна. Дронуудын нэгийг агаарын довтолгооноос хамгаалах систем амдан устгасан бол, хоёр нь “хамгаалалтын занганд” орж унаж, дэлбэрчээ. Уг мэдэгдэлд халдлагад хэн оролцсон гэж үзэж байгаа талаар тодорхой дурдаагүй байна. Халдлагын ард АНУ байж магадгүй тухай “Al Arabiya”, “Al Hadath” телевизийн сувгууд эх сурвалжуудаасаа эш татан мэдээлсэн байна. Уг халдлагыг АНУ-ын Агаарын цэргийн хүчин болон “өөр нэг улс” үйлдсэн гэж “Al Arabiya” суваг мэдээлсэн бол “Al Hadath” телевизээр халдлагын зорилго нь "баллистик пуужингийн үйлдвэрлэл, экспортод” АНУ саад хийхэд бэлэн байгааг “Иран, Орост харуулах" явдал байсан гэж америк эх сурвалжуудаасаа эш татан мэдээлжээ. Харин “The Wall Street Journal” сонин Исфахан дахь халдлагын ард Израил байгаа гэж Америкийн албаны хүмүүс болон нэрээ нууцалсан бусад албан тушаалтныг эх сурвалжаа болгон мэдээлсэн байна. Иран улс Оростой батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зэргээр "байдлыг тогтворгүйжүүлэх" алхам хийж байгааг сөрөн зогсох асуудлыг Израил, Америкийн төлөөлөгчид хэлэлцэж байгаа үед дээрх халдлага болсон юм. Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян уг халдлагыг хулчгар үйлдэл гэж мэдэгдээд цэргийн байгууламжууд руу нь халдсан нь энхийн зорилгоор ашиглах цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэхэд саад болохгүй гэжээ.
https://montsame.mn/mn/read/312080
Н.Жокович Австралийн нээлттэй тэмцээнд түрүүллээ
2023-01-30 09:31:27
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
МЕЛЬБУРН. /BBC/. Сербийн теннисчин Новак Жокович ням гарагт Грекийн тамирчин Стефанос Циципасыг шувтаргын тоглолтод буулган авснаар Австралийн нээлттэй тэмцээний 10 дахь түрүүгээ хүртлээ.Сербийн тамирчин Мельбурн хотын “Rod Laver” аренад болсон шувтаргын тоглолтод өрсөлдөгчөө 6-3, 7-6, 7-6 онооны харьцаагаар илүүрхсэнээр Их дуулгын цомыг 22 удаа өргөсөн Испанийн тамирчин Рафаэль Надалийн амжилттай эн зэрэгцжээ.Мөн Н.Жокович нэгдүгээр сарын 16-29-ний өдрүүдэд болсон Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлснээр дэлхийн чансааны тавдугаар байраас нэгдүгээр байр луу ахисан амжилт үзүүллээ. Өдгөө 24 настай С.Циципасын хувьд Сербийн теннисчинд баяр хүргээд, түүнийг хамгийн агуу теннисчин хэмээн тодорхойлжээ. Н.Жоковичийн хувьд “эелдэг, хүндэтгэлтэй хандсан” грек өрсөлдөгчдөө талархал илэрхийлсэн байна. “Үүсээд байсан нөхцөл байдлаас харгалзан үзэхэд амьдралын маань хамгийн том ялалт энэ болж байна” гэж Сербийн теннисчин өнгөрсөн оны Австралийн нээлттэй тэмцээнд “COVID-19”-ийн вакцинд хамрагдаагүй байсныхаа улмаас оролцож чадаагүй тухайгаа дурдан ярьжээ.
https://montsame.mn/mn/read/312076
Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд П.Павел ялжээ
2023-01-29 11:43:47
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ПРАГА. /CTK/. Бүгд Найрамдах Чех Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн баасан, бямба гарагт явагдсан хоёрдугаар шатны санал хураалтад чөлөөндөө гарсан генерал Петр Павел ялсныг бямба гарагт танилцуулсан сонгуулийн албан ёсны дүн харууллаа.Тодруулбал, П.Павел 3.36 сая сонгогчийн буюу нийт сонгогчдын 58 хувийн саналыг авсан бол Ерөнхий сайд асан Андрей Бабиш 42 хувийн санал авсан байна. Сонгуулийн ирц 70.25 хувьтай байсан нь ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Өдгөө 61 настай П.Павел нь НАТО-гийн цэргийн хорооны даргын албыг хашиж байсан бөгөөд түүнийг одоогийн эрх баригч засгийн газрын эвсэл дэмжиж байсан юм. Харин "Сэтгэл ханамжгүй иргэдийн хөдөлгөөн" намын дарга, 68 настай А.Бабишийн хувьд 2017-2021 онд Ерөнхий сайдын албыг хашиж байв.Нэгдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд болсон эхний шатны санал хураалтад найман нэр дэвшигч өрсөлдсөнөөс П.Павел 35.4 хувь, А.Бабиш 34.99 хувийн санал авснаар тунан үлдээд байсан юм. БНЧУ-ын ерөнхийлөгчийг сонгуулиар шууд сонгодог. Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа таван жил үргэлжлэх бөгөөд нэг удаа улиран сонгогдох эрхтэй байдаг.Чехийн одоогийн Ерөнхийлөгч Милош Земаны хоёр дахь бөгөөд эцсийн бүрэн эрхийн хугацаа ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр дуусна.
https://montsame.mn/mn/read/312059
Их аварга Хакүхогийн зодог тайлах ёслол боллоо
2023-01-29 09:50:19
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
ТОКИО. /Kyodo/. Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 удаа түрүүлэн дээд амжилт тогтоосон их аварга Хакүхогийн зодог тайлах ёслол Японы нийслэл Токио хотноо бямба гарагт боллоо. Энэхүү ёслолд зодог тайлсан сүмо бөхчүүд, нэр нөлөө бүхий эрхмүүд тэргүүтэй 280 орчим хүн оролцов.Монгол гаралтай ёкозүна Хакүхо 2021 оны есдүгээр сард зодог тайлсан бөгөөд Токиогийн “Рёгокү Кокүгикан” ордонд болсон ёслолд ёкозүна асан Кисеносато, Японы Ерөнхий сайд асан Мори Ёширо, “Toyota Motor” корпорацын ерөнхийлөгч Тоёода Акио тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.Дэвжээний багш асан Магакиг үсийг нь авахаас өмнө ёкозүна асан Харүмафүжи үсийг нь хөндөх үед Хакүхо нулимсаа барьж дийлээгүй байна. Өдгөө Миягино дэвжээний багш болсон Хакүхо, “Биеийнхээ нэгээхэн хэсгийг алдаж байгаа мэт гунигтай мэдрэмж төрлөө. Ёслолын үеэр сэтгэл санаагаа цэгцлэхэд хүнд байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Хакүхо мөн сүмогийн дохён дээр сүүлийн удаа гарах ёслолыг хийсэн бөгөөд үүнд шинэ жилийн башёд түрүүлсэн озэки Такакэйшо, Монгол гаралтай сүмоч, ёкозүна Асашорюүгийн үеэл дүү сэкивакэ Хошорюү нар оролцлоо. “Хошорюү ч мөн Монголоос ирсэн, түүний авга ах бид хоёр ойр дотно харилцаатай” гэж Хакүхо 2007 онд сүмогийн дээд цолыг хүртсэн Асашорюүгийн талаар хэлэв. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо 1187 даваа авсан зэрэг олон түүхэн дээд амжилтын эзэн юм. Тэрбээр өнгөрсөн оны долоодугаар сард Миягино дэвжээний багш болсон билээ. Ёслолын дараа дохёндоо мөргөсөн Хакүхо, “Миний бие ёкозүна, озэки нарыг өөрийн чадлын хэрээр аль болох богино хугацаанд төрүүлж, дохёндоо багшийн хувиар эргэн ирэхээ амласан. Миний хувьд энэ нь дэвжээндээ хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм” хэмээн ярьжээ.
https://montsame.mn/mn/read/312057
“2023 BU” солир дэлхийн хиймэл дагуулуудтай тун ойрхон зөржээ
2023-01-28 21:02:19
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /DW/. “2023 BU” хэмээн нэрлэсэн солир дэлхийн хиймэл дагуулуудтай хамгийн ойр зөрсөн огторгуйн биет боллоо. Дэлхийгээс хэдхэн мянган км-ын зайтай зөрөх ийм сансрын чулуунууд нь харилцаа холбооны амин чухал ач холбогдолтой хиймэл дагуулуудад аюул учруулах эрсдэлтэй юм. Харин солир судлаачид үнэн зөв тооцооллыг гаргасан байна.АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэн судлах төв /NASA/ солирыг дэлхийн хажуугаар зөрөхөөс нэг хоногийн өмнө мэдэгдэхдээ, “Солир дэлхийг мөргөх эрсдэл байхгүй. Гэхдээ мөргөсөн тохиолдолд ийм жижиг солир нь галт бөмбөг болон хувирч, агаар мандалд хор хөнөөлгүйгээр задарна” гэсэн байна.Судлаачид солирыг “жижиг” хэмээн тодорхойлж байгаа хэдий ч 3.5-8.5 метрийн хэмжээтэй байна. “NASA”-гийн мэдээлснээр, хэрэв солирын аль нэг хэсэг нь агаар мандалд нэвтэрсэн тохиолдолд “зарим том үлдэгдэл нь жижиг солирын чулуулаг болж унаж магадгүй” байжээ. “Солир манай гаргийн гадаргууд 3600 км ойртсон. Энэ нь геосинхрон хиймэл дагуулуудын тойрог замд ерөнхийдөө орсон гэсэн үг юм” гэж “NASA” мэдээлж байна. Геосинхрон хиймэл дагуулууд дэлхийгээс ойролцоогоор 37 000 км зайд оршдог. Тиймээс “2023 BU” солир манай гарагтай ойрхон өнгөрөхийн хэрээр тэдгээртэй ойртоно гэсэн үг. Эдгээр хиймэл дагуулын зарим нь телевизийн нэвтрүүлгийг дамжуулахад ашиглагддаг бол бусад нь цаг уурын хиймэл дагуулууд юм.
https://montsame.mn/mn/read/312054
АНУ-аас Украинд танк нийлүүлэхээр болсныг шүүмжилжээ
2023-01-28 11:46:57
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Украин руу танк илгээх АНУ-ын шийдвэрийг шүүмжилсэн мэдэгдлийг баасан гарагт хийжээ. Тэрбээр Вашингтоныг “улаан шугам” давж байна хэмээн мэдэгдсэн байна.“Европ тивийг бүхэлд нь дайны ноцтой аюулд оруулж, их, бага түгшүүр төрүүлсэн АНУ одоо улаан шугамыг давж байна” гэж БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны суртал, ухуулгын хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилжээ. АНУ Украинд 31 “M1 Abrams” танк нийлүүлэхээ энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм. “АНУ Украиныг хуурай замын довтолгооны цэргийн техник хэрэгслээр хангаснаар дайны байдлыг улам хурцатгаж байгаад миний бие ихэд түгшиж байгаагаа илэрхийлэхийн сацуу үүнийг эрс зэмлэн буруушааж байна” гэж Ким Ё Жон тэмдэглэжээ.
https://montsame.mn/mn/read/312053
Хятадад хаврын баярын үеэр 300 сая гаруй хүн дотооддоо зорчжээ
2023-01-28 10:45:25
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадад хаврын баярын амралтын үеэр 308 сая орчим хүн дотооддоо аялж зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 23.1 хувиар өссөн үзүүлэлт боллоо гэж тус улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв.Долоо хоног үргэлжилсэн баярын амралтын үеэр дотоодын аялал жуулчлалын орлого 375.8 тэрбум юаньд /55.52 тэрбум ам.доллар/ хүрч, өмнөх оныхоос 30 хувиар өссөнийг тус яамнаас танилцуулсан статистик мэдээлэл харуулжээ. Баярын амралтын үеэр аялал жуулчлалын А зэрэглэлийн 10 739 дурсгалт газар буюу улсын нийт дурсгалт газруудын 73.5 хувь нь ердийн хуваарийн дагуу ажилласан байна. Мөн шөнийн аялал жуулчлалыг сэргээхийн тулд улсын хэмжээнд соёл, аялал жуулчлалын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсан гэж яамны мэдэгдэлд дурджээ.
https://montsame.mn/mn/read/312052
Оросын тамирчдад Олимпын наадамд оролцохыг зөвшөөрвөл Украин эсэргүүцнэ
2023-01-27 17:14:57
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
ЛОНДОН. /ВВС/. ОХУ, Беларусийн тамирчдыг 2024 оны Парисын Олимпын наадамд оролцохыг зөвшөөрвөл Украин улс наадмыг эсэргүүцэж магадгүй гэж Их Британийн телевиз, радиогийн нэвтрүүлгийн “ВВС” корпорац пүрэв гарагт мэдээлжээ."Хэрэв биднийг сонсохгүй бол Олимпын наадамд оролцохоос татгалзаж, “бойкотлохыг” үгүйсгэхгүй"” гэж Украины Спортын сайд Вадим Гутцайт “Facebook” хуудсандаа бичсэнийг “ВВС” эш татсан байна.Лхагва гарагт Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ Орос, Беларусийн тамирчдыг 2024 оны Парисын наадам, 2026 оны Милано Кортинагийн Өвлийн олимпын наадамд “хатуу нөхцөлтэйгөөр” оролцуулах замын зураглалыг товч гаргажээ.ОУОХ өнгөрсөн онд ОХУ-ыг Украин руу довтолсны дараа Орос, Беларусийн тамирчдыг тэмцээн уралдаанаас хасахыг спортын холбоодоос хүсэж байсан бол лхагва гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ “ямар ч тамирчныг зөвхөн иргэншлийнх нь улмаас тэмцээн уралдаанаас хасаж болохгүй” гэж дурдсан байна. “Украинд дайн үргэлжилж байгаа цагт Орос, Беларусийн тамирчид олон улсын тэмцээнд оролцох ёсгүй” гэж В.Гутцайт хэлжээ.  Тэрбээр мөн Украины Үндэсний Олимпын Ерөнхийлөгч аж.
https://montsame.mn/mn/read/312038
Египетээс алтаар бүрхсэн занданшуулсан шарил олджээ
2023-01-27 16:24:54
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
КАИР. /BBC/. Египетийн археологичид 4300 жилийн туршид нээгдээгүй чулуун авснаас алтан навчаар бүрхсэн занданшуулсан шарил олсноо өчигдөр мэдэгджээ. Хекашепес гэдэг нэртэй эрэгтэй хүний энэхүү шарил нь Египетээс олдсон шарилуудын дотроос хамгийн эртний бөгөөд хааны удмын бус хүний хамгийн бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн занданшуулсан шарилд тооцогдож байгаа аж. Уг шарилыг Каир хотоос өмнө зүгт орших Саккара хот дахь эртний оршуулгын газраас 15 метрийн гүнд байх бунхнаас олжээ. Энэ бунхнаас бас өөр гурван булш олдсон байна.Археологичдын хэлснээр, гурван булшны нэг нь тайлгач, хянан шалгагч, язгууртнуудыг хянах үүрэгтэй, “хааны нууц хадгалагч” Хнумжедеф гэдэг эрэгтэй хүнийх бөгөөд эртний оршуулгын газраас олдсон булшнуудаас хамгийн том нь ажээ. Хоёр дахь нь Мери гэдэг эрэгтэй хүнийх бөгөөд тэрбээр тусгай зан үйл үйлдэх үүрэг бүхий бас “нууц хадгалагч” ордны том түшмэл хүн байжээ.Фатек хэмээх шүүгч, зохиолч хүнийх гэж таамаглаж байгаа гурав дахь булшийг өөр бунханд оршуулсан байжээ. Уг бунханаас мөн Египетийн эртний энэ оршуулгын газраас урьд өмнө олдож байсан чулуун хөшөөнүүдийн хамгийн томд тооцогдох чулуун хөшөөнүүд олдсон байна. Бунхнаас мөн ваар сав зэрэг өөр хэд хэдэн эд өлгийн зүйлс олджээ. Египетийн эртний эд өлгийн сайд асан, археологич Сахи Хавасын хэлснээр, энэхүү олдвор нь МЭӨ 25-22-р зууны үед хамаарна. “Энэ олдвор нь хаад болон тэдний ойрын тойрон хүрээлэгчдийнх учраас чухал ач холбогдолтой” гэж малтлагад оролцсон өөр нэг археологич Али Абу Дешиш хэлсэн байна. Саккара нь 3000 жилийн турш оршуулгын ёслол үйлддэг томоохон оршуулгын газар байсан бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн Соёлын Өвд бүртгэгджээ. Египетийн эртний нийслэл Мемфис хотын нутаг дэвсгэрт байх энэ оршуулгын газрын арав гаруй пирамидын нэг болох Алхамтын хажуухнаас дээрх бунхныг олсон аж.
https://montsame.mn/mn/read/312009
ДЭМБ “COVID-19”-тэй холбогдуулан зарласан онцгой байдлыг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэнэ
2023-01-27 15:44:32
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /WHO/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал үргэлжлүүлэн зарлах эсэх асуудлаар хэлэлцэх шинжээчдийн хороог баасан гарагт хуралдуулахаар болжээ.Энэхүү хуралдаан нь ДЭМБ коронавирусний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласны гурван жилийн ой болохоос /нэгдүгээр сарын 30/ гурван хоногийн өмнө болох юм.   Өнгөрсөн 10 дугаар сард болсон хуралдаанаар хорооны гишүүд шинээр үүсэж буй хувилбаруудын эрсдэлтэй холбоотой тодорхойгүй байдал зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзсэний дүнд онцгой байдлыг цуцлахад хэт эрт байна гэсэн дүгнэлтэд хүрсэн билээ. Олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах гэж юу вэ?ДЭМБ аливаа өвчин олон улсын хэмжээнд тархсан, үүнтэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай болсон үед олон улсын хэмжээнд онцгой байдал зарладаг. Мөн халдвар дэгдсэн улсынхаа хилээс даван олон нийтийн эрүүл мэндэд ноцтой, гэнэтийн, төсөөлөөгүй нөхцөл байдал үүсгэсэн үед тогтоодог байна.2005 онд баталсан Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу олон улсын онцгой байдал зарласан тохиолдолд дэлхийн улс орнууд нэн даруй шаардлагатай арга хэмжээ авах үүрэг хүлээдэг. Уг шийдвэрийг олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн ДЭМБ-ын Онцгой байдлын хороо олон нийтэд танилцуулдаг юм.ДЭМБ 2009 оноос хойш олон улсын хэмжээний онцгой байдлыг зургаа дахь удаагаа тогтоогоод байгаа нь энэ бөгөөд 2009 онд гахайн томуу, 2014 онд Полио вирус, 2016 онд зика вирус, 2014, 2019 онд эбола вирусний дэгдэлтийн үеэр тус тус зарласан байна. Онцгой байдал тогтоосноор ДЭМБ зөвлөмжүүдийг тогтмол өгч, гурван сар тутам тайлагнадаг.
https://montsame.mn/mn/read/312032
Японоос ОХУ руу цацраг идэвхт материал, вакцин, робот экспортлохыг хориглоно
2023-01-27 11:47:54
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар ОХУ-д авсан шинэ хориг арга хэмжээнийхээ хүрээнд тус улс руу цацраг идэвхт материал, вакцин, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, робот экспортлохыг хориглож байна. Энэ тухай тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам өнөөдөр мэдээлжээ.Экспортын хоригийн жагсаалтад эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн, цөмийн байгууламжийн болон газрын тос, байгалийн хийн хайгуулын тоног төхөөрөмж, нулимс асгаруулагч хий, хурууны хээний нунтаг зэрэг төрөл бүрийн химийн бодис багтсан байна. Үүнээс гадна, тэсрэх бодис илрүүлэх төхөөрөмж, зөөврийн генератор, лазер гагнуурын аппарат оржээ. Нийтдээ шинэ жагсаалтад 80 гаруй төрлийн бараа багтсан байна. Энэхүү арга хэмжээ хоёрдугаар сарын 3-наас хэрэгжиж эхэлнэ. Украин руу халдан довтолсонтой нь холбогдуулан хэд хэдэн үе шаттайгаар авсан Японы хориг арга хэмжээнд ОХУ-ын 900 гаруй хувь хүн, 50 гаруй байгууллага өртөөд байгаа юм. Япон улс мөн Оросын "Открытие", “Новикомбанк”, “Совкомбанк”, “ВТБ”, “Банк Россия”, “Промсвязьбанк”, “ВЭБ.РФ”, “Сбербанк”, “Альфа-банк” болон бусад 40 орчим байгууллага, компанийн хөрөнгийг битүүмжилжээ.
https://montsame.mn/mn/read/311995
“IDC”: Ухаалаг гар утасны нийлүүлэлт буурлаа
2023-01-27 11:30:31
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /CNBC/. Макро эдийн засгийн байдал, хэрэглэгчдийн эрэлт сул байсантай холбоотойгоор дэлхийн ухаалаг гар утасны нийлүүлэлт 2022 оны дөрөвдүгээр улиралд буюу шинэ жилийн баярын улирлын үеэр буурлаа гэж зах зээлийн судалгааны “IDC” фирм мэдээлэв.Тодруулбал, гар утас үйлдвэрлэгч компаниуд өнгөрсөн оны 10-12 дугаар сард 300.3 сая ухаалаг гар утас нийлүүлсэн нь өмнөх намрын улирлынхаас 18.3 хувиар буурч, улмаар нэг улиралд хамгийн их буурсан дүн үзүүлжээ. Мөн 2022 онд ухаалаг гар утасны нийлүүлэлт 1.21 тэрбумд буюу 2013 оноос хойших хамгийн сул үзүүлэлтэд хүрсэн нь хэрэглэгчдийн эрэлт буурч, инфляц өссөнтэй зэрэгцэн эдийн засгийн тодорхойгүй байдал үүссэнтэй холбоотой гэж “IDC” мэдээлсэн байна. “Баярын улирлын үеэрх нийлүүлэлт өмнөх улирлаас буурсан тохиолдол урьд өмнө нь гарч байгаагүй. Эрэлт сул, нөөц их байсантай холбоотойгоор борлуулагчид татан авалтаа багасгасан” гэж “IDC” фирмийн шинжээч Набила Попал тайлбарлалаа. Гар утасны нийлүүлэлт нь “Apple”, “Samsung” тэргүүтэй компаниудын жижиглэн худалдаачид болон гар утасны операторууд руу илгээх бүтээгдэхүүнүүдийн тоо хэмжээг төлөөлдөг. Энэ үзүүлэлтийн хувьд борлуулалтыг илэрхийлдэггүй ч эрэлт хэрэгцээ ямар байгааг илтгэн харуулдаг. “Apple” компанийн хувьд дэлхийд тэргүүлэгч гар утасны үйлдвэрлэгчийн байр сууриа хадгалсан хэвээр байна. Тус компани нь дөрөвдүгээр улиралд 72.3 сая “iPhone” гар утас нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 14.9 хувиар буурчээ. “Apple” нь зах зээлийн 24.1 хувийг эзэлсэн бөгөөд шинэ жилийн баярын улирлыг угтан хамгийн сүүлийн үеийн “iPhone 14” цуврал гар утаснуудаа танилцуулсныг үл харгалзан нийлүүлэлт нь ийнхүү буурсан байна.Мөн ухаалаг гар утасны зах зээлийн хоёр дахь том “тоглогч” болох “Samsung” компанийн гар утасны нийлүүлэлт өмнөх оныхоосоо 15.6 хувиар буурч, 58.2 саяд хүрчээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд шинэ ухаалаг гар утас танилцуулаагүй “Samsung” ирэх хоёрдугаар сарын 1-ний өдөр шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ зохион байгуулахаар товлоод байна. Хятадын цахилгаан бараа үйлдвэрлэгч “Xiaomi” компанийн хувьд мөн оны дөрөвдүгээр улиралд 33.2 сая гар утас нийлүүлсэн нь өмнөх оныхоос 26.3 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Ингэснээр ухаалаг гар утасны хамгийн том таван тоглогчийн /Хятадын “Oppo”, “Vivo” компаниуд багтдаг/ дундаас хамгийн их бууралтыг үзүүлсэн байна.
https://montsame.mn/mn/read/312008
Финландын их сургууль хиймэл оюун ухааныг сургалтын үйл ажиллагаандаа ашиглана
2023-01-27 11:13:44
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БОЛОВСРОЛ
ХЕЛЬСИНКИ. /Yle/. Финландын Ювясколийн их сургуулийн захиргаанаас хиймэл оюун ухааныг хичээл, сургалтын үйл ажиллагаанд ашиглахыг зөвшөөрчээ. Хельсинки болон Туркугийн их сургуулийн дараа гуравт ордог тус их сургуулийн Эдийн засгийн сургууль нь энэ хэрэгслийг заах аргад ашиглах анхны аргачлалыг боловсруулж байгаа аж. "Бид хиймэл оюун ухааныг судалгаанд ашиглахыг хориглох, хязгаарлах оролдлого хийхгүй" гэж их сургуулийн хэвлэлийн мэдээнд дурджээ.“ChatGPT” гэх зэрэг ашиглахад хялбар хиймэл оюун ухааны программууд байдаг бөгөөд боловсролын зарим байгууллагууд ийм программуудыг ашиглахыг эсэргүүцдэг байна. Өмнө нь Финландад хиймэл оюун ухааны талаар хүссэн хүн бүр үнэ төлбөргүй мэдлэг олж авах боломжтой сургалтыг тус улсын Хельсинкийн их сургууль зохион байгуулж байжээ.
https://montsame.mn/mn/read/312001
Японд “COVID-19”-ийн ангиллыг бууруулна
2023-01-27 10:01:07
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар “COVID-19”-ийг ирэх тавдугаар сарын 8-ны өдрөөс улирлын томуу зэрэг халдварт өвчнийхтэй ижил ангилалд оруулан шатлалыг нь бууруулахаар төлөвлөж байна.Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Кишида Фүмио уг халдварт өвчнийг томуутай ижил бүлэгт хамааруулан тавдугаар ангилалд шилжүүлэх асуудлыг энэ хавар зарчмын хувьд авч үзэхийг Эрүүл мэндийн сайд Като Кацүнобүд үүрэг болгожээ. Одоогийн байдлаар “COVID-19” нь Японы халдварт өвчний ангиллын системийн хоёр дахь онцгой аюултай шатлалд /хоёрдугаар ангилал/ багтаж байгаа юм. Энэ түвшин нь эрх баригчдад өвчний тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүсийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг хатуу арга хэмжээ авах боломжийг олгодог.Пүрэв гарагт К.Фүмио Эрүүл мэндийн сайд тэргүүтэй бусад төлөөлөгчидтэй хуралдаж дээрх товыг гаргажээ. Тавдугаар сарын 8 нь Японд дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжилдэг урт амралтын дараа гэсэн үг юм. Орон нутгийн засаг захиргаа, эмнэлгийн байгууллагууд холбогдох бэлтгэлийг хийхэд хангалттай хугацаа хэрэгтэй гэж төлөөлөгчид хэлсэн байна.  Засгийн газар баасан гарагт болох коронавирустэй тэмцэх асуудал эрхэлсэн ажлын хэсгийн хуралдаанаар “COVID-19”-ийн ангилалд өөрчлөлт оруулахтай холбоотой эцсийн шийдвэрийг гаргах ажээ.
https://montsame.mn/mn/read/311994
АНУ "Вагнер" компанийг үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага гэж зарлав
2023-01-27 09:54:01
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Сангийн яам ОХУ-ын цэргийн хувийн компани болох "Вагнер"-ыг үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага гэж зарлалаа. АНУ-ын Сангийн мөн тус компанид авсан хориг арга хэмжээгээ өргөжүүлж, Оросын цэргийн уг цогцолборын түншүүд болон дэмжлэг үзүүлэгч компаниудад шинээр хориг тогтоожээ. “Байлдааны машинаа зэвсэглэх, тоноглоход нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бид улам их саад хийх болно” гэж тус яам мэдэгдсэн байна. АНУ-ын эрх баригчид тус байгууллагыг Украинд явуулж буй Оросын дайнд оролцсон гэж буруутгаад зогсохгүй дэлхийн бусад улс оронд, тодруулбал, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс болон Малид үйлдэгдсэн гэмт хэрэгт холбоотой гэж буруутгаж байгаа юм. Америкийн хоригт мөн Оросын “Terra Tech”, Хятадын “Changsha Tianyi Space Science and Technology Research Institute Co. LTD” компани өртсөн байна. Хятадын компанийг хиймэл дагуулын зургуудаа “Вагнер”-т өгсөн гэж буруутгаж байгаа аж.
https://montsame.mn/mn/read/311993
Япон улс Умард Солонгосын харвасан пуужингуудыг сансраас ажиглана
2023-01-27 09:15:44
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ТЕХНОЛОГИ
ТОКИО. /Kyodo/. Нэгдүгээр сарын 26-ны пүрэв гаргийн өглөө Японы Кагошима мужийн Танегашима сансрын буудлаас “Mitsubishi Heavy Industries” компанийн бүтээсэн “H-2A” зөөгч пуужинг хөөргөжээ. Уг пуужин “Radar 7” тагнуулын шинэ хиймэл дагуулыг тойрогт замд оруулсан байна. Энэхүү хиймэл дагуул нь оптоэлектроник болон радарын төхөөрөмжөөр тоноглогдсон, тагнуулын найман аппаратаас бүрдсэн бүлгийн бүрэлдэхүүнд орох аж. “Radar 7”-г нэгдүгээр сарын 25-нд хөөргөхөөр төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас хойшлуулсан байна. Шинэ сансрын аппаратыг Умард Солонгосын харвасан пуужингуудыг ажиглах зорилгоор хөөргөжээ.
https://montsame.mn/mn/read/311988
Испанид нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх журмыг цуцална
2023-01-27 08:40:38
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
МАДРИД. /AP/. Испанид “COVID-19” цар тахал дэгдэж эхэлснээс хойш гурван жил орчмын турш мөрдөж буй нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх журмыг цуцлахаар төлөвлөж байна.Испанийн Эрүүл мэндийн сайд Каролина Дариас ирэх хоёрдугаар сарын 7-нд болох Засгийн газрын хуралдааны үеэр уг журмыг цуцлах саналыг хүргүүлнэ гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ. Харин эмнэлэг, эмийн санд амны хаалт заавал зүүх журмыг хэвээр үлдээнэ. Испанид коронавирусний халдварын эхний давлагааны үеэр буюу 2020 оны тавдугаар сараас битүү орчин, задгай талбайн аль алинд амны хаалт заавал зүүхийг журамлажээ. Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн иргэд нийтийн тээврийн хэрэгсэл, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх шаардлагатай болоод байгаа юм. Испани улс нь хүн амынхаа 90 гаруй хувийг вакцинжуулсны ачаар цар тахлыг даван туулж чаджээ.
https://montsame.mn/mn/read/311985
АНУ-д хамгийн эртний хоёр нутагтан амьтны үлдэгдлийг олжээ
2023-01-26 16:43:30
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ВЕРМОНТ. /Nature/. АНУ-ын эрдэмтэд Аризона муж улсын нутгаас 220 сая орчим жилийн өмнө буюу Триасын эриний сүүл үед амьдарч байсан хамгийн эртний хөлгүй, сээр нуруугүй амьтны чулуужсан үлдэгдэл олжээ. Энэхүү нээлт нь энэ амьтдын гарал үүслийн хугацааг 35 сая орчим жилээр урагшлууллаа гэж тус улсын “Virginia Tech” их сургуулийн хэвлэлийн алба лхагва гарагт мэдэгдсэн байна. “Палеонтологийн хамгийн маргаантай асуудлыг шийдвэрлэхэд чулуужсан үлдэгдлийн эрэл хайгуул ямар ач холбогдолтойг  энэ олдвор дахин нотоллоо. Би энэ олдворын хоёр эгнээ шүдийг хараад хөлгүй, сээр нуруугүй амьтдын хамгийн эртний төлөөлөгч гэдгийг шууд ойлгосон. Ийм олдвор амьдралд нэг л удаа тохионо” гэж “Virginia Tech” их сургуулийн судлаач Бен Клигман хэлжээ. Дэлхий дээр гурван төрлийн хоёр нутагтан (газар, уснаа явагч гэж бас нэрлэдэг) байдаг. Үүнд хамгийн түгээмэл нь сүүлтэй ба сүүлгүй хоёр нутагтан, харьцангуй ховор төрөл болох хөлгүй хоёр нутагтан-өт багтдаг ажээ. Гадаад төрхөөрөө эдгээр амьтад мэлхий, гүрвэл зэрэг сүүлтэй ба сүүлгүй хоёр нутагтан амьтдаас илүүтэй өт эсвэл могой загастай илүү төстэй байна. Сүүлийн хэдэн арван жилд палеонтологичид болон генетикчдийн хооронд хөлгүй хоёр нутагтан хэрхэн, хэзээ үүссэн талаар ширүүн маргаан өрнөсөөр байгаа билээ. Нэг талаас, өт хорхойн генийн шинжилгээ нь эдгээр хоёр нутагтан амьтад 370-270 сая жилийн өмнө буюу Цэрдийн болон Пермийн эрин үед, өөрөөр хэлбэл үлэг гүрвэлүүд үүсэхээс хамаагүй өмнө үүссэн болохыг баталдаг. Нөгөөтээгүүр, одоогоор олдоод байгаа олдворуудын хамгийн эртнийх нь Юрийн галавын эрин үед хамаарах бөгөөд тэдгээрийн нас нь ойролцоогоор 185 сая жил юм.Дэлхийн хамгийн эртний хоёр нутагтанКлигман болон түүний багийнхан Аризонагийн баруун хойд хэсэгт орших “Petrified Forest” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс олдсон энэхүү чулуужсан олдворыг судалснаар, дээр дурдсан маргааныг шийдвэрлэхэд томоохон алхам хийжээ. Тус хүрээлэнгийн нутаг дэвсгэрт Триасын сүүл үед үүссэн олон тооны эртний амьтдын чулуужсан үлдэгдэл, чулуужсан модод байдаг.Энэхүү дархан цаазат газраас Клигманы судалгааны баг урьд нь үл мэдэгдэх хөлгүй хоёр нутагтан амьтдын эрүү, их биеийн үлдэгдлийг олжээ. Эрдэмтэд олдвороо “Ohio Players” хамтлагийн “Funky Worm” дууны нэрээр болон Америкийн алдарт палеонтологич Нед Гилморыг хүндэтгэн  “Funcusvermis Gilmorei” хэмээн нэрлэсэн байна. Судлаачдын хэлснээр, эдгээр олдворын нас нь ойролцоогоор 220 сая жил бөгөөд энэ нь энэ амьтдын гарал үүслийн хугацааг 35 сая орчим жилээр урагшлуулж байна. Эдгээр хоёр нутагтан амьтны бие нь хэдхэн сантиметрийн урттай, маш бага жинтэй байсан гэж эрдэмтэд үзэж байгаа аж.“Funcusvermis Gilmorei” нь одоо үеийн хөлгүй хоёр нутагтан амьтдаас ялгаатай нь мэлхий, гүрвэлтэй илүү төстэй байсан бол ойрын төрөл нь орчин үеийн сүүлгүй хоёр нутагтан амьтдын өвөг болох устаж үгүй болсон диссофорид темноспондилууд гэж нэрлэдэг хоёр нутагтан амьтад байжээ. Мөн Триасын эрин үед экваторын ойролцоо байсан Аризона муж улсаас энэхүү олдвор олдсон нь уг хоёр нутагтан-өт нь өнөө үед ч ихэвчлэн тохиолддог дэлхийн экваторын бүс нутагт анх амьдарч байсныг нотолж байна гэж палеонтологичид дүгнэжээ.
https://montsame.mn/mn/read/311951