headline
stringlengths 5
185
| date
stringlengths 19
19
⌀ | author
stringlengths 6
16
⌀ | mail
stringlengths 15
30
⌀ | category
stringclasses 9
values | sub_category
stringlengths 3
20
| body
stringlengths 25
116k
| link
stringlengths 30
34
|
|---|---|---|---|---|---|---|---|
БНХАУ-ын гадаад бодлого, дипломат харилцаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ
|
2023-03-09 14:44:23
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган 14
дэх сонгуулийн Бүх
Хятадын Ардын төлөөлөгчдийн их
хурлын анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурлын үеэр улс орныхоо гадаад
бодлого, дипломат харилцаатай холбоотой асуултуудад хариуллаа.Хятад улс
дангаар ноёрхох, хүч хэрэглэх аливаа бодлогыг эрс эсэргүүцнэХятад улс дангаар
ноёрхох, хүч хэрэглэх аливаа бодлого, хүйтэн дайны үеийн сэтгэхүй, бүлэг эвслүүдийн
сөргөлдөөн, дарангуйллыг эрс эсэргүүцнэ. Хятад улс
гадаадын улс орнуудтай харилцан солилцоо, хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж
байгаа бөгөөд Хятадын дипломат ажиллагаа цаашид улам идэвхжинэ. Тус улс энэ онд
Хятад-Төв Азийн анхдугаар дээд хэмжээний уулзалт, “Бүс ба Зам” олон улсын
хамтын ажиллагааны гуравдугаар чуулга уулзалт гэсэн хоёр томоохон дипломат арга
хэмжээг зохион байгуулна.Хятад маягийн
орчин үеийн шинэчлэл нь дэлхийн энх тайван, шударга ёс, хөгжил дэвшилд түлхэц
болж байна Хятад маягийн
орчин үеийн шинэчлэл нь бусад улс орнуудад ард түмнээ эн тэргүүнд тавих, бүх
нийтийн хамтын хөгжил цэцэглэлтийн хөшүүрэг болж байна. Хятад-Оросын
харилцааХятад, Орос хоёр улс нь том
гүрнүүдийн харилцааны хөгжлийн замыг олсон. Хоёр талын
харилцаа нь эвсэл бүлэг байгуулахаас татгалзах, сөргөлдөөнөөс зайлсхийх зарчим
дээр тулгуурладаг бөгөөд аливаа гуравдагч талыг чиглээгүй.Дэлхий тогтворгүй
болохын хэрээр Хятад, Орос улсууд харилцаагаа тасралтгүй хөгжүүлэх нь зайлшгүй
шаардлагатай болж байна.Дэлхийн засаглалХятад улс дэлхийн
засаглалд үргэлж алсын хараатай байж, идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ.Дэлхийн засаглал
нь НҮБ-ын Дүрэмд тусгагдсан олон улсын эрх зүйн зарчмуудыг дагаж мөрдөж, шударга
ёсыг сахиж, их гүрний дээрэнгүй үзэл ба ашиг хонжоо хайсан хандлагыг сөрөн
зогсох ёстой.Хятад-АНУ-ын
харилцааАНУ агаарын бөмбөлөгтэй
холбоотой асуудалд олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, хэтийдсэн хариу үйлдэл
үзүүлж, хүч хэрэглэсэн.Хятадын талаарх АНУ-ын
ойлголт, хандлага ноцтой гажуудсан байна.АНУ-ын өрсөлдөөн
гэж нэрлэж буй зүйлийн зорилго бол Хятадыг тогтоон барих, дарамт шахалт үзүүлэх
бөгөөд хоёр улсыг харилцан ашиггүй нөхцөл рүү түлхэнэ. Хятад улсыг тогтоон
барьж, дарамт шахалт үзүүлэх нь АНУ-ыг агуу орон болгохгүй бөгөөд энэ нь Хятадын
хөгжил цэцэглэлтийг зогсоож чадахгүй.Тайванийн
асуудлаарТайваньтай
холбоотой асуудлыг зохицуулах нь Хятадын ард түмний дотоод асуудал бөгөөд үүнд аливаа
улс орон хөндлөнгөөс оролцох ёсгүй. Тайванийн асуудал
бол Хятад-АНУ-ын харилцааны хэзээ ч давж болохгүй эхний улаан шугам юм. АНУ
Тайванийн асуудлаар далимдуулан Хятадыг хазаарлахаа болих хэрэгтэй. Хятад улс энэ
асуудалд чин сэтгэлээсээ хандсаар байх бөгөөд тайван замаар дахин нэгдэхийн
төлөө хүчин чармайлт гаргах болно, гэхдээ шаардлага гарсан тохиолдолд бүх арга
хэмжээг авах боломжийг хэвээр үлдээнэ. Украины хямрал Украины хямрал
бол зайлсхийж болох байсан харамсмаар явдал юм. Хятад улс дайн,
хориг арга хэмжээнээс илүүтэй энх тайван, яриа хэлэлцээг эрхэмлэдэг. Хятад улс Украины
хямралыг зохицуулах 12 санал дэвшүүлсэн. Бид Украины
мөргөлдөөнд оролцогч талуудын алинд нь ч ямар ч зэвсэг нийлүүлээгүй. Талуудын хооронд
энхийн хэлэлцээг аль болох хурдан эхлүүлэх хэрэгтэй. “Бүс ба Зам”
санаачилга“Бүс ба Зам”
санаачилга бол Хятадын талын санаачилж, дэлхийн улс орнуудтай хуваалцаж буй
нийтийн сайн сайхны төлөөх санаачилга юм. Энэхүү санаачилгын
хүрээнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд 3000 гаруй хамтын ажиллагааны төслийг
хэрэгжүүлээд байна. Ямар ч тохиолдолд
Хятад улсыг өрийн занга гэгч зүйлийг бий болгосон гэж буруутгах ёсгүй. Хятад-Японы
харилцааХятад, Япон
улсууд шинэ эринд харилцаагаа сайжруулахын тулд өнгөрсөн түүхээсээ сургамж авах
хэрэгтэй. Япон улс “хөрш орнуудынхаа
эдийн засагт хортой хандлага”-ыг сонгохгүй байх хэрэгтэй. Хятадын ард түмэн ревизионизмийн аливаа хэлбэрийг
хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.Хятад, Япон
харилцан ашигтай хамтын ажилллагааг хөхиүлэн дэмжиж, аж үйлдвэр, нийлүүлэлтийн
гинжин хэлхээний тогтвортой, тасралтгүй байдлыг хамтран хангах ёстой. Фүкүшимагийн
атомын цахилгаан станцын усыг асгах асуудалд зохих хариуцлагатай арга хэмжээ
авахыг Японд уриалж байна. Энэтхэг-Номхон
далайн талаар баримталж буй АНУ-ын стратегиЭнэтхэг-Номхон
далайн талаар баримталж буй АНУ-ын стратеги бол явцуу эвсэл байгуулах,
сөргөлдөөн өдөөх гэсэн оролдлого юм. АНУ-ын энэ стратеги
нь Ази-Номхон далайн бүс нутагт НАТО-гийн хувилбарыг бий болгоход чиглэгдэж
байна. Ази болон
Ази-Номхон далайн бүс нутаг нь харилцан ашигтай хамтын ажиллагааны индэр байх
ёстой. Хятад-ЕХ-ны
харилцааХятад-Европын
харилцаа нь аливаа гуравдагч талыг чиглээгүй, мөн аливаа гуравдагч талын
хяналтад байдаггүй. Хятад улс Европыг үргэлж иж бүрэн стратегийн түншээ гэж үздэг. Хятад улс Европыг
стратегийн хувьд бие даасан, тогтвортой, аюулгүй байдалд хүрч чадна гэж найдаж
байна. Хятад улс олон
талт үзлийг дэмжихэд Европтой хамтран ажиллахад бэлэн байна. БНХАУ-ын Гадаад
хэргийн сайд Хятадын залуучуудад хандаж хэлэхдээ, Залуучууд бол бидний итгэл
найдвар, ирээдүйг тэд тодорхойлно. Хятадын дуу
хоолойг дэлхий дахинд чанга, тод сонсгоход чухал үүрэг гүйцэтгэхийг Хятадын залуу
иргэдэд уриалж байна гэлээ.
|
https://montsame.mn/mn/read/314280
|
Чехийн шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр болно
|
2023-03-09 12:14:03
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ПРАГА. /CTK/. Бүгд Найрамдах Чех Улсын шинэ Ерөнхийлөгч Петр Павел гуравдугаар сарын 9-нд буюу өнөөдөр тангаргаа өргөнө.Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Милош Земаны хоёр дахь бөгөөд эцсийн бүрэн эрхийн хугацаа гуравдугаар сарын 9-нд шилжих шөнө дунд дуусгавар болжээ. Чех Улс П.Павелыг тангаргаа өргөсний дараа л буюу пүрэв гаргийн үдээс хойш шинэ Ерөнхийлөгчтэй болох юм. Энэ хугацаанд төрийн тэргүүний үүрэг Ерөнхий сайд Петр Фиала, Сенатын танхимын дарга Милош Выстрчил, парламентын доод танхимын дарга Маркета Пекарова Адамова нарт шилжжээ. П.Павелын тангараг өргөх ёслол уламжлал ёсоор Прага шилтгээн дэх ерөнхийлөгчийн ордны Владиславын танхимд орон нутгийн цагаар 14:00 цагт Төлөөлөгчдийн болон Сенатын танхимын хамтарсан хуралдаанаар эхэлнэ. Түүний тангараг өргөх ёслолд 800 орчим улс төрч, зочид төлөөлөгчид оролцох юм байна.
|
https://montsame.mn/mn/read/314261
|
Гүржийн нийслэлд жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ
|
2023-03-09 12:12:11
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ТБИЛИСИ. /DW/. Гүржийн нийслэл Тбилисид гадаадын агентуудын
тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаалд оролцогчид гуравдугаар сарын 9-нд шилжих шөнө
цагдаа нартай дахин мөргөлджээ. Цагдаа нар цугласан олныг тараахын тулд өмнөх өдрийн адил нулимс асгаруулагч хий, ус шүршигч, чанга чимээ гаргагч гранат ашиглажээ. Жагсагчид гудамжинд хаалт босгохыг оролдож, зарим нь Гүржийн тусгай хүчнийхэн рүү янз бүрийн зүйл шидсэн байна.Гадаадын агентуудын тухай хуулийн төслийг Гүржийн парламент
анхны хэлэлцүүлгээрээ дэмжсэний дараа нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал
гуравдугаар сарын 7-ны мягмар гарагт парламентын ордны дэргэд болжээ.
Гуравдугаар сарын 8-ны орой маргаан дагуулсан уг хуулийн төслийг эсэргүүцсэн мянга мянган
сөрөг хүчнийхэн Тбилисийн төвд дахин цуглаж, эхний хэлэлцүүлгээр
дэмжигдсэн хуулийн төслийг парламентаас эгүүлэн татах, мягмар гарагт баривчлагдсан жагсагчдыг суллахыг шаарджээ.Жагсагчдын зарим нь парламентын ордны хашааны хаалгыг
эвдэхийг оролдсон тул цагдаа нар нулимс асгаруулагч хий, ус шүршигч ашиглаж парламентын
ордон болон түүний өмнөх талбайгаас цугласан олныг тарааж чадсан аж. Гэвч хэсэг
хугацааны дараа жагсагчид дахин парламентын ордон руу дайрч, цагдаа нар тэднийг
тараан заримыг нь баривчилсан байна. Жагсаал эхэлснээс хойших хоёр өдрийн хугацаанд хууль
сахиулах байгууллагынхан танхайрсан, цагдаа нарын
шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр 76 хүнийг баривчилсан байна.
Мөн цагдаагийн ажилтан руу халдсан хэргээр нэг хүн баригдаад байгаа
аж. Мөргөлдөөний улмаас 50 орчим цагдаагийн ажилтан гэмтэж бэртсэн гэж Гүржийн
Дотоод хэргийн яам мэдээлсэн боловч хэдэн жагсагч гэмтэл бэртэл авсан талаар
мэдээлээгүй байна. “Гадаадын нөлөөллийн” талаарх маргаан дагуулсан хуулийн
төслийг ОХУ Украин руу халдан довтолсны дараахан байгуулагдсан “Ард түмний хүч”
нэртэй олон нийтийн хөдөлгөөнийхөн парламентад өргөн барьжээ. Уг хөдөлгөөний нэг зорилго нь “либерал үзэл суртлын ухуулга” болон “Гүржийг дайнд
татан оролцуулах барууныхны эрмэлзлийг” эсэргүүцэх явдал аж. Дээрх хуулийн төсөлд зааснаар,сурталчилгааны гэрээг
тооцохгүйгээр санхүүжилтийнхээ 20 гаруй хувийг гаднаас авдаг төрийн бус
байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийг “гадаадын нөлөөллийн төлөөлөгч” гэж
үзэх ёстой.“Ард түмний хүч” хөдөлгөөнийхний санаачилгын бас нэг маргаан
дагуулж буй асуудал бол гадаадын агентын бүртгэлийн талаарх хуулийн заалт
бөгөөд түүний дагуу хуулийн этгээд төдийгүй хувь хүмүүсийг гадаадын агент гэж
үзнэ гэсэн заалт юм.Уг хуулийн хоёр төслийг засгийн эрх барьж буй “Гүржийн хүсэл
мөрөөдөл” нам дэмжиж байгаа бөгөөд уг нам ба “Ард түмний хүч” хөдөлгөөн хамтдаа
парламентын үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байгаа аж. Сөрөг хүчний төлөөлөгчид болон улс төрчид энэхүү хуулийн
хоёр төслийг эрх баригч нарт таалагдаагүй ТББ, хэвлэл мэдээллийн хэрэгслийг
ялгаварлан гадуурхаж, үйл ажиллагааг нь хязгаарлах зорилготой гадаадын
агентуудын тухай Оросын хуулийн өнгө аясыг хуулбарласан хуулийг хэрэгжүүлэх гэж байна хэмээн шүүмжилжээ. Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили АНУ-д айлчилж байгаа
бөгөөд тусгай мэдэгдэл гарган гадаадын агентуудын тухай хуулийн төслийг
эсэргүүцэн жагсагчдыг дэмжиж байгаагаа мэдэгдэж, мөн энэ хуулийн төслийг парламентаар баталбал хориг
тавина гэдгээ амласан байна.
Европын Холбоонд элсэхээр хүсэлтээ гаргаад буй Гүрж улс нь
уг хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээрээ дэмжсэн нь ЕХ-ны стандарт, үнэт
зүйлстэй зөрчилдөж байна гэж ЕХ
мэдэгджээ.
|
https://montsame.mn/mn/read/314253
|
Жо Байден, Юн Сог Ёль нар хоёр талын дээд хэмжээний уулзалт хийнэ
|
2023-03-09 09:37:31
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ВАШИНГТОН. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль АНУ-ын төрийн
тэргүүн Жо Байдентай дээд хэмжээний уулзалт хийхээр ирэх сард Вашингтон хотноо
айлчилна гэж Цагаан ордон мэдэгдэв.“Ерөнхийлөгч Жо
Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нар АНУ-д төрийн айлчлал хийх БНСУ-ын Ерөнхийлөгч
Юн Сог Ёль, тэргүүн хатагтай Ким Кён Хи нарыг 2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны
өдөр хүлээн авч уулзаж, төрийн зоог барина” гэж Цагаан ордны хэвлэлийн
албаны нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгджээ.Юн Сог Ёлийн айлчлал нь Ж.Байденыг 2021 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсноос хойш АНУ-д гадаадын улс орны удирдагчийн хийж буй хоёр дахь төрийн
айлчлал болно гэдгийг К.Жан-Пьер онцолсон байна.“АНУ, БНСУ-ын холбоотны харилцааны 70 жилийн ойг тохиолдуулан хийх энэхүү айлчлал нь зөвхөн хоёр орны
төдийгүй Энэтхэг-Номхон далайн бүс нутаг, цаашлаад дэлхий даяар энх тайван,
тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих чухал ач холбогдолтой" гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. Мэдэгдэлд мөн “Ж.Байден, Юн Сог Ёль нар АНУ-БНСУ-ын бат бөх холбоотны харилцааны ач холбогдол хийгээд БНСУ-д өгсөн үүрэг амлалтдаа АНУ тууштай хэвээр байх болно гэдгийг цохон тэмдэглэнэ” гэж дурдсан байна.БНСУ, АНУ 70
жилийн тэртээ 1953 оны 10 дугаар сард батлан хамгаалахын салбарт харилцан туслалцах
гэрээ байгуулсан түүхтэй.Байден-Юн нарын
дээд хэмжээний уулзалт БНАСАУ-аас учрах цөмийн болон пуужингийн аюул занал урьд
хожид байгаагүй түвшинд хүрээд байгаа үед болох гэж буй юм.
Пёньян өнгөрсөн
онд түүхэндээ хамгийн олон буюу 69 баллистик пуужин харвасан бөгөөд урьд нь нэг
жилд хамгийн олондоо 25 пуужин харваж байжээ.
|
https://montsame.mn/mn/read/314244
|
АНУ-ын цэргүүдийг Сириэс татах тухай тогтоолын төслийг баталсангүй
|
2023-03-09 08:30:32
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ВАШИНГТОН. /The Eastern Herald/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим лхагва гаргийн хуралдаанаараа тус улсын цэргүүдийг Сириэс татах тухай тогтоолын төслийг батлаагүй байна. Уг баримт бичгийг батлахыг хууль тогтоогчдын 103 нь дэмжиж, 321 нь эсэргүүцжээ. Тогтоолд тэмдэглэснээр, "баримт бичгийг баталснаас 180 хоногийн дараа" АНУ-ын цэргүүдийг Сириэс гаргах ёстой. Энэхүү тогтоолыг хоёрдугаар сард Конгресст хэлэлцүүлэхээр өргөн барьсан бөгөөд санаачлагч нь Флорида муж улсаас Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон Бүгд Найрамдах намын гишүүн Мэтт Гетц юм. Тэрбээр Конгресс Сирийн нутаг дэвсгэрт Америкийн хүчийг ашиглах зөвшөөрөл өгөөгүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна. М.Гетцийн мэдээлснээр, 2022 оны 12 дугаар сард Арабын энэ улсад 900 орчим америк цэрэг байрлаж байсан байна. АНУ Дамаскийн эсрэг эсвэл түүний талд дайн хийхгүй байгааг Конгрессын гишүүн онцолжээ. "Тэгвэл бид яагаад тэнд аюултай цэргийн ажиллагаа явуулж байгаа юм бэ? Ерөнхийлөгч Жо Байден Америкийн бүх цэргийг Сириэс гаргах ёстой" гэж М.Гетц хоёрдугаар сард мэдэгдэхдээ цохон тэмдэглэж байв.
|
https://montsame.mn/mn/read/314239
|
НҮБ-ын тэргүүн Украинд айлчилна
|
2023-03-08 10:58:08
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
КИЕВ. /Reuters/.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Антонио Гутерриш Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар Киевийг зорьж
байна.Польшид мягмар гарагт
хүрэлцэн ирсэн А.Гутерреш В.Зеленскийтэй Киев хотноо лхагва гарагт уулзана. НҮБ-ын
тэргүүн Украинд өнгөрсөн нэг жилийн хугацаанд гурав дахь удаагаа
айлчлах гэж буй нь энэ юм. НҮБ-ын
төлөөлөгчдийн мэдээлснээр, А.Гутерриш, В.Зеленский нар Хар тэнгисээр үр тариа
тээвэрлэх гэрээний талаар хэлэлцэнэ. Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн
экспортыг хөнгөвчлөх зорилго бүхий баримт бичгийн хэрэгжих хугацаа энэ сарын
18-нд дуусах юм.
НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак мягмар гарагт
сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, НҮБ-ын тэргүүн Москвад айлчлахаар төлөвлөөгүй
байгааг дурджээ. Түүний хэлснээр, А.Гутерриш Нью-Йоркоос хөдлөхөөсөө өмнө ОХУ-ын
Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершининтэй утсаар ярьсан бөгөөд Оросын төлөөлөгчид
Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар хэлэлцэхээр Женевт ирэх долоо
хоногт хүрэлцэн ирэх ажээ.
|
https://montsame.mn/mn/read/314220
|
Гүржийн Ерөнхийлөгч гадаадын агентуудын тухай хуулийн төслийг эсэргүүцсэн иргэдээ дэмжжээ
|
2023-03-08 10:42:35
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ТБИЛИСИ. /Anadolu/. Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили гадаадын агентуудын тухай хуулийн төслийг эсэргүүцэн жагсагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр энэ хуулийн төслийг парламентаар баталбал хориг тавина гэдгээ амласан байна. “Миний нэг бус удаа зогсон байсан Руставелигийн өргөн чөлөөнд энэ үдэш зогсож байгаа та бүхэнд би хандаж байна. Өнөөдөр би Нью-Йоркт зогсож байна, миний ард Эрх чөлөөний хөшөө байна. Энэ бол Гүржийн үргэлж тэмцэж ирсэн зүйлийн бэлгэдэл бөгөөд өнөөдрийг хүртэл бид энэ бүхний төлөө тэмцэж ирсэн юм. Өнөөдөр та бүхэн эрх чөлөөт Гүрж орныг төлөөлж байгаа тул би та бүхэнтэй хамт байна" гэж С.Зурабишвили дүрс бичлэгээр мэдэгджээ. Гүржийн төрийн тэргүүн мөн гадаадын агентуудын тухай хуулийн төслийг цуцлах ёстой гэж нэмж хэлээд хориг тавина гэдгээ мэдэгджээ. Тэрбээр мөн уг төслийг дүгнэлт гаргуулахаар Венецийн комисс руу илгээх шаардлагагүй, зүйл заалтаар нь ч авч хэлэлцэх ёсгүй гэж тэмдэглэсэн байна.С.Зурабишвили гуравдугаар сарын 5-наас Нью-Йоркт ажлын айлчлал хийж байгаа бөгөөд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганд оролцож байгаа юм. Тэрбээр АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Йелийн болон Харвардын их сургуульд зочлох ёстой байсан ч эсэргүүцлийн жагсаалын улмаас Нью-Йоркт хийх бүх уулзалтаа цуцалсан байна. Гүржийн Ерөнхийлөгч мөн өөр олон орны эмэгтэй удирдагчидтай хоёр талын хэлэлцээ хийхээр төлөвлөж байжээ.Гадаадын агентуудын тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Гүржийн нийслэл Тбилисид гуравдугаар сарын 7-ны мягмар гарагт парламентын ордны дэргэд болжээ. Уг хуулийн төслийг тус улсын парламент анхны хэлэлцүүлгээр дэмжсэний дараа жагсаалын нөхцөл байдал хурцадсан байна. Жагсагчид парламентын ордон руу дайран орохыг оролдож улмаар цагдаа нартай мөргөлдсөн байна. Цагдаа нар цугласан олныг тараахын тулд нулимс асгаруулагч хий, ус шүршигч ашиглажээ.Гадаадын агентуудын тухай хуулийн төсөлӨнгөрөгч хоёрдугаар сард Гүржийн парламент дээрх хуулийн төслийн хоёр хувилбарыг бүртгэжээ. Эдгээр нь Гүржийн хувилбар ба гадаадын агентуудыг бүртгэх тухай АНУ-ын хуулийн орчуулга болох Америкийн хувилбар юм. Уг баримт бичгийн гүрж хувилбарт зааснаар, санхүүжилтийнхээ 20 гаруй хувийг гаднаас авдаг хуулийн этгээдийг гадаадын нөлөөллийн төлөөлөгч гэж үзэх ёстой. Гадаадын агент нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл байж болох бол энэ хувилбар нь хувь хүмүүст хамаарахгүй байна. Харин америк хувилбар нь хуулийн этгээдэд төдийгүй хувь хүмүүст ч хамаатайгаас гадна, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай зүйл заалттай аж.
|
https://montsame.mn/mn/read/314219
|
Уур амьсгалын өөрчлөлт Германд олон тэрбум еврогийн зардал учруулж болзошгүй байна
|
2023-03-07 16:04:47
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
БЕРЛИН. /DW/. Уур амьсгалын өөрчлөлт энэ зууны дунд үе гэхэд
Германд 900 тэрбум хүртэлх еврогийн /956.8 сая ам.доллар/
зардал учруулж магадгүй байгааг тус улсын Засгийн газраас даваа гарагт
танилцуулсан судалгаа харуулжээ.Энэхүү судалгааг Германы Экологийн
эдийн засгийн судалгааны хүрээлэн, Эдийн засгийн судалгааны нийгэмлэг, “Prognos” судалгааны компанийн судлаачид хамтран хийжээ. “Германд уур
амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс үүдэн учрах зардал” нэртэй тайланд 2022-2050 онд
уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн нүүрлэж болзошгүй янз бүрийн нөхцөл байдлуудад
үндэслэн тооцоо гаргасан байна. Судалгааны дүнгээс
үзэхэд, “уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл сул” байх хамгийн таатай нөхцөлд
280 тэрбум еврогийн зардал учрах бол эсрэгээрээ хамгийн таагүй хувилбараар
тооцоолоход 900 тэрбум евро зарцуулж магадгүй байна. Судлаачдын
гаргасан загварчлалаар бол, хэт халах үзэгдэл, үерийн аюул зэрэг байгалийн
үзэгдлүүдийн улмаас жилд учрах зардлын хэмжээ 2050 он гэхэд 1.5-5 дахин өснө. Гэхдээ хотуудын
ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах,
дасан зохицох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлбэл дээр дурдсан зардлыг 60-100
хүртэлх хувиар бууруулах боломжтой байна. Түүнчлэн загварчлалаар тооцоогүй нөхцөл
байдал үүсвэл зардлын хэмжээ улам бүр нэмэгдэж болзошгүй гэдгийг ч судлаачид онцолжээ.
Эдийн засгийн
яамны мэдээлснээр, Германд 2000-2021 онд уур амьсгалын өөрчлөлт, байгалийн
гамшигт үзэгдлүүдийн уршгийг арилгахад 145 тэрбум еврогийн зардал гарснаас сүүлийн таван жилд л гэхэд 80 тэрбумыг нь зарцуулжээ. 2021 онд тус улсын Рейнланд-Пфальц, Хойд
Рейн-Вестфали мужууд үерийн гамшигт нэрвэгдсэн юм.
|
https://montsame.mn/mn/read/314184
|
Швейцарын "One World" сэтгүүл Монголын бизнес эрхлэгч эмэгтэйг онцолжээ
|
2023-03-07 15:44:45
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
БЕРН. /One World/. Швейцарын Хөгжил, хамтын ажиллагааны агентлагаас эрхлэн гаргадаг “One World” сэтгүүл хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй Дорлигжавын Төмөртогоо хэмээх Монголын бизнес эрхлэгч эмэгтэйг онцолжээ. Д.Төмөртогоо нь Герман улсын Илменаугийн Техникийн их сургуулийг 1986 онд төгссөнийхөө дараа Улаанбаатар хотын Хавдар судлалын үндэсний төвд эмнэлгийн физикчээр ажлын гараагаа эхлүүлжээ. Тэрбээр 2000 онд Хейделбергийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. Түүнчлэн туяаны эмчилгээ, төслийн менежмент, бизнесийн менежментийн чиглэлээр олон сургалтад хамрагдаж байжээ. Харин 2001 оноос хувийн салбарт бизнес эрхлэх болсон байна. Тэрбээр хобби нь яаж өдөр тутмынх нь ажил болсон, яагаад бяслаг үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэх болсон тухайгаа ярьсныг хүргэж байна. Д.Төмөртогоо "Би туяаны эмчилгээний мэргэжлээр Герман улсад дээд сургууль төгсөж ирээд, Хавдар судлалын төвд олон жил ажилласан. 2013 онд манай гэр бүл Монголын хойд нутгийн Хөвсгөл аймгийн Таван гол гэдэг газар жуулчны бааз байгуулсан юм. Бид уг газрын нэрээр жуулчныхаа баазыг нэрлэсэн. Би анх энэ сайхан нутагт мянга мянган хар ямаа ногоон хөндий, уулын бэлээр дүүрэн бэлчиж явааг харж билээ.Хар ямааны ноолуур нь дэлхийн хамгийн нарийн ширхэгтэй, үнэтэй ноолуур тул нутгийн малчид ноолуурыг нь самнахын тулд хар ямаа малладаг. Харин ямааныхаа сүүг бараг саадаггүй, гэр бүлийнхээ хэрэгцээг хангах бага хэмжээгээр л саана. Одоо ч гэсэн Монголд энэ байдал хэвээр байгаа нь харамсмаар санагддаг. Яагаад гэвэл, ямааны сүүний үнэ хямдаас гадна, хот руу сүүгээ тээвэрлэхэд цаг их зарцуулж, хүндрэлтэй байдаг учраас малчдад ямаагаа саах нь тийм ч ашигтай байдаггүй.Таван голын малчдын энэ байдлыг хараад би заримтай нь ярилцаж, энэхүү маш үнэ цэнтэй, эрүүл мэндэд тустай сүүг хэрхэн яаж ашиглах вэ гэж бодож, улам лавширсаар, бяслаг хийе гэсэн санаа төрсөн. Эхэндээ би зөвхөн зуны улиралд жуулчны баазад маань ирсэн зочдод зориулж ямааны сүүний бяслаг хийе гэж бодож байсан л даа. Гэхдээ удаан бодсоны эцэст үнээний сүүгээр бас бяслаг хийхээр шийдсэн. Би өмнө нь Германд сурч байсан, хэл мэддэг болохоор Герман явж бяслаг хэрхэн хийх талаар янз бүрийн сургалтад хамрагдсан. Сүүний бүтэц найрлагаас эхлэн янз бүрийн бяслаг хийх арга, үйлдвэрлэлийн үед гардаг түгээмэл алдаа, эцэст нь үр бүтээмжтэй менежментийн үндсийг судалж, их зүйл сурлаа. 2017 онд бид Улаанбаатараас 130 км зайтай газарт 30 үнээтэй ферм байгуулж, хажууд нь сүүн бүтээгдэхүүний жижиг үйлдвэртэй болсон юм. Өвлийн улиралд зориулсан малын фермээ бид өөрсдөө барьсан. Олон сар туршсаны эцэст өдгөө бид үйлчлүүлэгчдэдээ олон нэр төрлийн бяслаг санал болгож чаддаг болсноороо их бахархаж байна. Яг үнэндээ бид Монголд үйлдвэрлэдэггүй, зөвхөн Европоос импортолдог бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Тухайлбал, камамберт бяслагийг нэрлэж болно. Хэдийгээр хэрэглэгчид худалдаж авах хүсэлтэй байдаг боловч Монголд үйлдвэрлэсэн бяслаг үндсэндээ ховор хэвээрээ байна. Сүү боловсруулах үйлдвэрлэлээ сайжруулах талаар Монголд цаашид хийх ажил олон бий. Тухайлбал, манай улсын хувьд Герман, Швейцарын мэргэжилтнүүдийн түвшинд хүрэх хараахан болоогүй байгаа. Тийм ч учраас бид Германы ахмад мэргэжилтнүүдийн туршлага солилцох “Senior Expert Service” хөтөлбөрийн хүрээнд гадаадын мэргэжилтэн урихаар хүсэлт гаргасан юм. Ингээд дөрвөн жил орчим хүлээсний эцэст 2022 оны наймдугаар сард Швейцарын бяслагийн мастер мэргэжилтэн Карлос Марбах манай үйлдвэр дээр хүрэлцэн ирсэн билээ. Тэрбээр нөр их мэргэжлийн туршлага, чин сэтгэлийн эрмэлзлээрээ бидэнд тусалж, манай үйлдвэрлэлийн үйл явцыг хамгийн боловсронгуй түвшинд хүргэн стандартжуулж өгсөн төдийгүй бяслагийн нэр төрлийг олшруулж өгсөн нь бахдалтай. Энэ мастер мэргэжилтэнтэйгээ бид ирэх жилүүдэд үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт найдаж байгаа" хэмээн ярилаа.
|
https://montsame.mn/mn/read/314152
|
Турк, Сири байгалийн гамшигт өртсөнөөс хойш нэг сар өнгөрч байна
|
2023-03-07 11:59:30
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
АНКАРА. /AP/. Турк, Сирийн нутгууд хүчтэй газар хөдлөлтөд
өртсөнөөс хойш нэг сарын хугацаа өнгөрч байгаа ч олон зуун мянган хүнд шаардлага
хангасан хоргодох байр, ариун цэврийн байгууламж хэрэгтэй байгаагаас гадна
байгалийн гамшигт өртсөн хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай байгаа
нэг тэрбум ам.долларын ердөө 10-хан хувь нь л цугларсан нь хүмүүнлэгийн
хямралыг даван туулах хүчин чармайлтад саад тотгор учруулж байна гэж НҮБ-ын
төлөөлөгч даваа гарагт мэдэгдлээ.Хоёрдугаар сарын
6-ны өдөр болсон газар хөдлөлт, түүний дараах хүчтэй чичирхийллүүдийн улмаас
Туркт 46 мянга гаруй хүн амиа алдаж, 230 мянга гаруй байшин барилга нурж
сүйдэж, олон зуун мянган хүн орон гэргүй болоод байгааг тус улсын орчин үеийн
түүхэн дэх хамгийн их уршиг дагуулсан гамшиг гэж тодорхойлж байна. НҮБ-ын
тооцоогоор, Сирид байгалийн гамшгийн улмаас 6000 орчим хүн амиа алдсаны дийлэнх
нь босогчдын хяналтад байдаг баруун хойд нутгийн оршин суугчид байжээ. Байгалийн гамшигт
өртсөн бүсээс ойролцоогоор хоёр сая хүнийг түр хоргодох байраар хангаж, нүүлгэн
шилжүүлээд байгааг Туркийн Засгийн газрын тайлан мэдээлэл харуулж байна. Тодруулбал,
1.5 сая орчим хүн майханд, 46 мянган хүн чингэлэгт хоргодож байгаа бол үлдсэн
хэсэг нь дотуур байр, зочид буудалд байрлаж байна гэж Засгийн газар мэдээлжээ. “Нүүлгэн
шилжүүлсэн, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо, учирсан хохирлын хэмжээ зэргийг авч үзэхэд бидэнд хүмүүнлэгийн тусламжийн асар их хэрэгцээ байна. Зарим мужид хагас
сая хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа учир тэднийг хоол хүнс, хоргодох байр,
ундны усаар хэрхэн хангах вэ гэдэг асуудал тулгарч байна” гэж Турк дахь НҮБ-ын
Суурин зохицуулагч Альваро Родригес “The Associated Press” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна. Өнгөрсөн сард НҮБ
Сирид байгалийн гамшигт өртсөн хүмүүст туслахад 397.6 сая ам.долларын тусламж
үзүүлэхийг уриалснаас тал гаруйхан хувь нь цугларсан байна. Харин Туркт ирэх гурван
сарын хугацаанд хоол хүнс, боловсрол, ундны ус, хоргодох байр зэрэг яаралтай
хэрэгцээг хангахад нэг тэрбум ам.долларын тусламж хэрэгтэй байгаагаас 10 хүрэхгүй
хувь нь л цугларсан гэж А.Родригес хэллээ. “Энэхүү тусламжийн
хэмжээ 10 хувиас хэтрэхгүй бол НҮБ болон түнш байгууллагууд хүмүүнлэгийн
хэрэгцээг хангаж чадахгүйд хүрнэ. Турк сүүлийн жилүүдэд Сирийн дөрвөн сая дүрвэгчид
дэмжлэг үзүүлсээр ирсэн, харин одоо олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Туркт
зохих дэмжлэгийг үзүүлэх цаг ирээд байна” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ. Дэлхийн банкны
тооцоолсноор, газар хөдлөлтийн улмаас Туркт 34.2 тэрбум ам.долларын шууд
хохирол учирсан нь тус улсын 2021 оны ДНБ-ий 4 хувьтай тэнцэж байна. Мөн
сэргээн босгох ажиллагаанд түүнээс илүү хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагдах
төлөвтэй байгааг тус банкны тайланд дурдаад, эдийн засгийн саатал тасалдлын
улмаас ДНБ буурах нь байгалийн гамшгаас учрах хохирлыг улам бүр нэмэгдүүлнэ хэмээн
дүгнэжээ. Харин Сири Улсад олон
хүний амь насыг авч одсон, хүчтэй газар хөдлөлт болсноос сарын дараах байдлаар
нөхцөл байдал хүнд хэвээр байна. Тусламжийн байгууллагууд хүн ихтэй түр
хоргодох байрнуудад амьдарч буй гэр бүлүүдийн эрүүл мэндийн байдалд, түүнчлэн байгалийн
гамшгийн улмаас дэд бүтцийн амин чухал байгууламжууд эвдэрч сүйдсэнд ихэд санаа
зовниж байна. Тухайлбал, Олон
улсын улаан загалмай нийгэмлэг олон жилийн насжилттайгаас гадна дайны хөлд өртөөд
байсан Алеппогийн усны байгууламж байгалийн гамшгийн улмаас улам эвдэрч сүйдсэнээр
“системийн хүчин чадал муудаж, бохирдсон ус усны хангамжийг бохирдуулж
болзошгүй эрсдэл нэмэгдээд байгааг” сэрэмжлүүлсэн мэдэгдэл гаргажээ.
Үүний зэрэгцээ хүмүүнлэгийн тусламжийг шаардлагатай хүмүүст нь хүргэхэд улс төрийн болон
логистикийн асуудал тулгарах тохиолдол гарч байна. Даваа гарагт “Amnesty
International” байгууллагаас
мэдээлснээр, хоёрдугаар сарын 9-22-ны өдрүүдэд Сирийн Засгийн газар хоол хүнс,
эмнэлгийн тусламж, майхан зэрэг нэн чухал хэрэгцээтэй тусламжийг тээвэрлэсэн
100 орчим ачааны тэргийг Алеппо хотын курдүүд зонхилон амьдардаг хороолол руу
нэвтрүүлэхийг хориглосон бол мөн хугацаанд Сирийн баруун хойд нутаг дахь
босогчдын бүлгүүд Африн хот руу курдүүдийн илгээсэн 30 орчим ачааны тэргийг нэвтрүүлээгүй
байна.
|
https://montsame.mn/mn/read/314156
|
Туркийн сөрөг хүчин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлажээ
|
2023-03-07 09:48:32
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
АНКАРА. /Reuters/.
Туркийн зургаан намаас бүрдсэн эвсэл
ирэх тавдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Кемаль Кылычдароглуг нэр
дэвшүүлэхээр болжээ. Өдгөө 74 настай тэрбээр Туркийн хоёр дахь том нам болох
Бүгд найрамдах ардын намын дарга юм.К.Кылычдароглу даваа
гарагт Анкара хотноо цугласан 2000 орчим дэмжигчдэдээ хандаж үг хэлэхдээ, “Улс
орондоо хөгжил цэцэглэлт, энх тайван, баяр баясгалантай өдрүүдийг авчрах нь бидний
цорын ганц зорилго юм. Бид зөвлөлдөж зөвшилцөхийн үндсэн дээр улс орноо
удирдана” гэж цохон тэмдэглэжээ. Сонгуулийн өмнөх
санал асуулгуудын дүнгээр сөрөг хүчний эвсэл эрх баригч эвслээс ялимгүй илүүрхэж
байгаагаас харахад хоёр сарын дараа болох ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулиар
ширүүн өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна.
Сөрөг хүчин
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эдийн засаг, иргэний эрх, гадаад харилцааны
талаарх олон бодлогыг өөрчлөхөө амлажээ. Удахгүй болох сонгуулиар сонгогчид
зөвхөн Туркийг хэн удирдахыг сонгоод зогсохгүй, тус улсыг хэрхэн удирдах, эдийн
засгийг хааш нь чиглүүлэх, Украины мөргөлдөөн, Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнийг
намжаахад ямар үүрэг гүйцэтгэхийг шийднэ.
|
https://montsame.mn/mn/read/314137
|
Японд шувууны томууны улмаас 680 мянган тахиаг устгалд оруулж магадгүй
|
2023-03-07 09:12:24
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ТОКИО. /Asahi/. Японы Нийгата мужийн шувуун фабрикт гоц халдварт шувууны томуу өвчин дэгдэж, өндөглөгч тахиа олноороо үхэхэд хүргэсэн байна.Тус мужийн шувуун фабрикууд нийт 680 мянган шувуутай бөгөөд халдвар тархахаас сэргийлж бүх шувууг устгалд оруулж магадгүй гэж Япон улсын Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ.“Хэрэв генийн шинжилгээгээр вирус гоц халдвартай болох нь тогтоогдвол мужийн 680
мянган шувууг устгалд оруулна. Тус мужид ойрмогхон шувууны томуу
өвчин дэгдсэн дөрөв дэх тохиолдол энэ болж байна” гэж “Asahi” сонин мэдээлсэн байна.Сүүлийн хэдэн
сарын хугацаанд Японд шувууны томууны улмаас 1.54 сая орчим тахиаг устгалд
оруулжээ. Халдварын дэгдэлт Нийгата мужийн Мураками, Ага, Жоэцү хотуудад гарсан байна.
|
https://montsame.mn/mn/read/314107
|
ОХУ Зэвсэгт хүчнийхээ талаарх мэдээллийг ЕАБХАБ-ын орнуудад өгөхөөс татгалзжээ
|
2023-03-07 08:42:37
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ВЕНА. /DW/. ОХУ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) гишүүдэд зориулсан 2011 оны Венийн баримт бичигт заасны дагуу Зэвсэгт хүчнийхээ талаар жил бүр мэдээлэл солилцох үйл ажиллагаанд оролцохоос татгалзжээ. Энэ тухай Америкийн Зэвсэглэлд хяналт тавих холбоо Оросын талын захидлаас эш татан мэдээлсэн байна. Дээрх мэдээллийг Венад цэргийн аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцээнд оролцож буй Оросын төлөөлөгчдийн тэргүүн Константин Гаврилов “РБК” мэдээллийн цахим хуудаст тайлбар өгөхдөө баталжээ.ОХУ 2023 оны зэвсэгт хүчнийхээ мэдээллийг өгөхгүй байх шийдвэрээ талуудад нэгдүгээр сарын 16-нд мэдэгджээ. Тухайн үед К.Гаврилов ЕАБХАБ-ын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалтыг даргалж байсан Босни Херцеговины төлөөлөгч Синиса Бенкунд холбогдох захидлыг илгээсэн аж. Түүний захидалд дурдсанчлан, энэхүү алхам нь Чех улс ОХУ-ын өмнө хүлээсэн "үүргээ түдгэлзүүлэх" шийдвэр гаргасан болон Украин энэ жил Венийн баримт бичгийн дагуу цэргийн мэдээлэл солилцоход оролцохоос татгалзсантай холбоотой байна. “Дипломат ажиллагааны гол зарчим бол харилцан хамтран ажиллах юм. ОХУ-ын Зэвсэгт хүчний талаарх мэдээллийг өгсөн тохиолдолд бидний мэдээлэл дээрх улсуудад очихыг бид зүгээр л зөвшөөрч чадахгүй" гэж Гаврилов "РБК"-д ярьжээ. Захидалд Оросын тал мөн Болгар, Польш, Франц зэрэг хэлэлцээрт оролцогч хэд хэдэн улсыг Венийн баримт бичгийн янз бүрийн заалтыг дагаж мөрдөөгүй гэж буруутгасан байна. Венийн баримт бичиг гэж юу вэИтгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх арга хэмжээний тухай Венийн баримт бичгийг 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталжээ. Уг баримт бичгийн зорилго нь ЕАБХАБ-ын гишүүн орнуудад итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, цэргийн мөргөлдөөний аюулыг бууруулах явдал юм.Тиймээс ЕАБХАБ-ын гишүүн орнууд зэвсэгт хүчин болон гол зэвсгийн системүүд, батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаа болон цэргийн төсвийн талаарх мэдээллээ жил бүр солилцох ёстой. Энэхүү баримт бичигт цэргийн ердийн бус үйл ажиллагаа, цэргийн шинж чанартай аюултай үйл явдлын талаар зөвлөлдөх, хамтран ажиллах механизмыг мөн тусгажээ. Зэвсэглэлд хяналт тавих холбооноос мэдээлснээр, энэ оны хоёрдугаар сар гэхэд тус байгууллагын гишүүн 57 орны 50 нь цэргийн үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг өгсөн байна.
|
https://montsame.mn/mn/read/314128
|
Украин ДНБ-ий өсөлтийн төсөөллөө бууруулжээ
|
2023-03-07 08:23:06
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
КИЕВ. /Reuters/. Украины Эдийн засгийн яам 2023 оны дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлтийн төсөөллөө 1 хувьд хүргэж бууруулсан талаар “Interfax-Ukraine” агентлаг тус яамны дэд сайдын хэлснийг эш татан даваа гарагт мэдээлжээ. Эдийн засгийн яам
өнгөрсөн онд ойролцоогоор гуравны нэгээр агшсан эдийн засгаа энэ онд 3.2 хувиар
тэлнэ гэж өмнө нь таамаглаж байсан юм. Харин Эдийн
засгийн дэд сайд Алексей Соболев даваа гарагт Киев хотноо болсон Эдийн засгийн стратегийн төвийн хэлэлцүүлгийн үеэр мэдэгдэхдээ, шинэ төсөөллийг байлдааны ажиллагаа энэ оны дунд үеэс
цааш үргэлжилнэ гэсэн үнэлгээ дүгнэлтэд тулгуурлан гаргасан гэдгийг онцолсон
байна. Тэрбээр мөн өнгөрсөн
онд 26.6 хувьд хүрсэн инфляц энэ онд 24 хувьд хүрч буурна хэмээн төсөөлж байгааг “Interfax” агентлаг уламжилжээ. Эдийн засгийн яам
“Interfax”-ын мэдээний талаар
тодруулах “Reuters”
агентлагийн асуултад одоогоор хараахан хариу өгөөгүй байна.
|
https://montsame.mn/mn/read/314127
|
БНСУ албадан хөдөлмөртэй холбоотой маргааныг шийдвэрлэх саналаа танилцуулав
|
2023-03-06 16:18:49
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Засгийн газар дайны үед албадан хөдөлмөрт өртөж байсан 10 гаруй хүний нөхөн төлбөрийг Японы компаниудаар шууд төлүүлэхийн
оронд Сөүлийн дэмжлэгтэй олон нийтийн сангаар дамжуулан олгох саналыг даваа гарагт буюу өнөөдөр албан ёсоор тавилаа.Гадаад хэргийн
сайд Пак Жины танилцуулсан энэхүү санал нь Дэлхийн II дайны үеэр хүнд хөдөлмөр эрхлүүлсэн гэж
буруутгагдсан Японы хоёр фирмийн эсрэг шүүхийн маргаанд ялсан
15 солонгос иргэнд нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэх зорилготой юм. 2018
онд БНСУ-ын Дээд шүүх “Mitsubishi Heavy Industries”, “Nippon Steel” компаниудад
тэдгээр иргэдэд нөхөн төлбөр олгохыг үүрэг болгосон билээ.Юн Сог Ёлийн
засаг захиргааны төлөвлөгөөний дагуу Дотоод хэргийн яамны харьяа "Албадан хөдөлмөрийн хохирогчдын сан" хувийн хэвшлийн салбарынхнаас “сайн дурын” хандив
цуглуулна. Түүнчлэн хараахан шийдэгдэгдээгүй байгаа хэргүүдийн бусад нэхэмжлэгч нарт нөхөн
олговор олгоход 2014 онд байгуулагдсан уг санг ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.
Ингэхдээ Засгийн газар 1965 онд байгуулсан хоёр
талын гэрээний үр өгөөжийг хүртсэн ган үйлдвэрлэгч “POSCO” гэх зэрэг БНСУ-ын
компаниудаас хандив хүсэх төлөвтэй байна. Уг гэрээний хүрээнд Токиогоос Сөүлд 300 сая ам.долларын буцалтгүй тусламж санал болгож байв.Гэсэн хэдий ч хохирогчид болон холбогдох иргэний бүлгүүд өмнө нь нээлттэй
сонсголын үеэр дэвшүүлсэн Засгийн газрын энэхүү төлөвлөгөөг
эрс эсэргүүцжээ.1910-1945
оны колоничлолтой холбоотой нөхөн төлбөрийн бүх асуудлыг 1965 онд хоёр
талын дипломат харилцааг хэвийн болгох тухай хэлэлцээрээр шийдсэн гэж Токиогийн засаг захиргаа мэдэгдсээр ирсэн юм.Юн Сог Ёлийн засаг
захиргаа БНАСАУ-ын цэргийн аюул заналыг сөрөн зогсохын тулд АНУ, Японтой гурван талын аюулгүй байдлын түншлэлийн харилцааг бэхжүүлэхийг
зорьж байгаатай холбоотойгоор энэхүү төвөгтэй асуудлын талаар хөрш орнууд сүүлийн хэдэн сар хэд хэдэн удаа албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Хоёр тал оюутнуудын тэтгэлгийг санхүүжүүлэх зорилгоор “ирээдүй
хойч үеийн сан” байгуулахаар
урьдчилсан байдлаар тохиролцсон гэж энэ талаарх мэдээлэл бүхий эх сурвалж мөн мэдээлжээ.Үүний зэрэгцээ
БНСУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгдэлдээ, 1998 онд тухайн үеийн БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жүн, Японы Ерөнхий сайд Кэйзо Обүчи нарын баталсан
хамтарсан тунхаглалыг хоёр улс дагаж мөрдөнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.Уг тунхаг бичигт хоёр удирдагч өнгөрсөн үеийг ардаа орхиж, шинэ
харилцаа тогтоохыг уриалсан бөгөөд К.Обүчи
Солонгосын ард түмэнд Японы колоничлол “ихээхэн хохирол, зовлон
зүдгүүр” учруулсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/314090
|
Өмнөд туйлын мөсөн бүрхүүлийн талбай түүхэн доод хэмжээнд хүрчээ
|
2023-03-06 16:18:21
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
ЛОНДОН. /The Guardian/. Дэлхийн өмнөд туйлын мөсөн бүрхүүлийн талбай 1979 оноос хойших хамгийн доод хэмжээнд хүрч багасжээ.
Сансрын хиймэл дагуулын зургаас харахад “Антарктид тивийн мөсөн бүрхүүл хайлах явц үргэлжилж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 25-ны байдлаар мөсөн бүрхүүлийн талбай 1.79 сая хавтгай дөрвөлжин км буюу хамгийн доод хэмжээнд хүрч багассан байна. Энэ нь өмнөх доод хэмжээний үзүүлэлтээс 136 мянган хавтгай дөрвөлжин км-ээр багассан буюу Тасманийн арлаас хоёр дахин их талбайтай тэнцэхүйц хэмжээний мөсөн бүрхүүл хайлсан гэсэн үг юм.Австрали улсын Тасманийн Их сургуулийн судлаач Уилл Хоббс хэлэхдээ, “Мөсөн бүрхүүл улам бүр багассаар байгааг бид харж байна. Энэ бол дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйлын эргэн тойронд болж буй эргэж буцахааргүй үзэгдэл юм” гэжээ.
|
https://montsame.mn/mn/read/314100
|
БНСУ-ын зэвсгийн экспорт өнгөрсөн онд огцом нэмэгджээ
|
2023-03-06 14:20:14
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
НЬЮ-ЙОРК. /NYT/. БНСУ-ын зэвсгийн экспорт өнгөрсөн онд 140 хувиар өсөж, 17.33 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн гэж “The New York Times” сонин мэдээлжээ. Украинд дайн эхэлснээс хойш Өмнөд Солонгосын эрх баригчид Киевийн эрх баригчдад зэвсэг нийлүүлэхээс татгалзаж, энэ шийдвэрээ тууштай баримталсаар байгаа бөгөөд Украинд зэвсэг нийлүүлэхийн оронд "дэлхийн зэвсгийн цоорхойг нөхөхөд" гол анхаарлаа төвлөрүүлсэн гэж сонинд бичсэн байна. Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын зэвсгийн хамгийн том худалдан авагч нь Польш улс байжээ. Тус улс Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчидтэй танк, охор их буу, сөнөөгч онгоц, пуужин харвагч зэрэг зэвсгийг Варшавт нийлүүлэх 12.4 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна. Өмнөд Солонгосын зэвсэг Зүүн Европын олон орны анхаарлыг татах болоод байна гэж “The New York Times”-ын нийтлэлд онцолжээ.2017-2021 онд БНСУ-ын батлан хамгаалахын аж үйлдвэрийн өсөлт зэвсэг экспортлогч хамгийн том 25 орны дунд хамгийн өндөр хувьтай гарчээ. Үйлдвэрлэлээ хурдасгахын тулд Өмнөд Солонгосын зэвсэг үйлдвэрлэгчид үйлдвэрээ өргөжүүлэх боломжийг хайж байна. Тухайлбал, “Hanwha Defence” компани “K9 Thunder” өөрөө явагч охор их бууны үйлдвэрээ Австралид байгуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна, Сөүлээс Варшавт нийлүүлж буй ийм ихэнх их бууг дотоодынх нь үйлдвэрүүдтэй хамтран Польшид угсрахаар төлөвлөж байгаа аж.
|
https://montsame.mn/mn/read/314066
|
Грект галт тэрэгний ослын дараа эхэлсэн жагсаалын үеэр мөргөлдөөн болжээ
|
2023-03-06 14:16:10
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
АФИН. /AFP/. Өнгөрсөн долоо хоногт Грект хоёр галт тэрэг мөргөлдөж, олон хүний амь насыг авч одсон осол болсон. Галт тэрэгний ноцтой осолд эрх баригчдыг буруутгасан иргэдийн жагсаал Афин хотын Парламентын ордны өмнө ням гарагт үргэлжилж жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ.Жагсагчдын зарим нь хогийн сав шатаан, шатамхай бодис бүхий шил шидэж, цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, чанга чимээ гаргагч гранат хэрэглэсэн байна. Грекийн цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, парламентын ордны өмнө 12 мянга орчим хүн цугласан байна. Жагсагчид галт тэрэгний ослын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулж зуу зуун хар өнгийн агаарын бөмбөлгүүдийг хөөргөжээ. Мөн өдрийн үдээс өмнө Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис ослын улмаас амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсдөөс уучлал хүссэн байна. "Грект хоёр галт тэрэг нэг замаар өөд өөдөөсөө хөдөлж, түүнийг нь хэн ч анзаараагүй нь байж боломгүй зүйл” гэж Засгийн газрын тэргүүн фэйсбүүк хуудсаараа ард түмэндээ хандан мэдэгдэхдээ цохон тэмдэглэсэн байна.Хоёрдугаар сарын 28-ны оройн 19:30 цагт тус улсын Ларисса хотоос холгүй Афин-Салоникийн чиглэлийн суудлын галт тэрэг Салоник хотоос Ларисса руу явж байсан ачааны галт тэрэгтэй мөргөлдөж 57 хүн амиа алдсан билээ. Энэ нь тус улсын түүхэн дэх томоохон осол юм.Грекийн галт тэрэгний сүлжээнд шинэчлэл хийж чадалгүй олон жил болж буй эрх баригчдыг олон мянган иргэд эсэргүүцэж байгаа аж. Ослын дараа Ларисса хотын төмөр замын өртөөний даргыг баривчилжээ. Тэрбээр хоёр галт тэргийг хоёр өөр замаар чиглүүлж чадаагүй буруутай гэдгээ хүлээсэн байна. 59 настай уг эрэгтэйг болгоомжгүй байдлын улмаас хүний аминд хүрсэн, бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт буруутгажээ.
|
https://montsame.mn/mn/read/314068
|
БНАСАУ: НҮБ хамтарсан сургуулиа зогсоохыг АНУ, БНСУ-аас шаардах ёстой
|
2023-03-06 13:44:30
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ПЁНЬЯН. /NHK/.
НҮБ цэргийн хамтарсан сургуулилалтаа
нэн даруй зогсоохыг АНУ, БНСУ-аас шаардах ёстой гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн
яам мэдэгджээ.БНАСАУ-ын Гадаад
хэргийн дэд сайд төрийн мэдлийн хэвлэлээрээ дамжуулан ням гарагт уг мэдэгдлийг
хийсэн байна. АНУ-БНСУ гуравдугаар сарын 13-23-ны өдрүүдэд ээлжит хамтарсан
сургуулиа хийхээр товлоод байгаа аж.Мэдэгдэлд АНУ-БНСУ-ын
хамтарсан сургуулийг, тэр дундаа баасан гарагт явуулсан агаарын цэргийн сургуулилалтыг
шүүмжлээд, тус хоёр орны хариуцлагагүй үйлдлүүдийн улмаас Солонгосын хойгийн байдал
маш түгшүүртэй чиглэлд шилжиж байгааг онцолжээ. Улмаар цэргийн
хамтарсан сургуулилалтаа зогсоохыг АНУ, БНСУ-аас шаардахыг НҮБ болон олон улсын
хамтын нийгэмлэгт хандан уриалсан байна. Хоёр улсын хамтарсан сургуулилалт нь хойгийн “сөргөлдөөний
байдлыг нэмэгдүүлж” байгааг мөн мэдэгдэлд дурджээ.
Пёньян удахгүй
болох хамтарсан сургуулилалтын үеэр өдөөн хатгасан үйлдэл хийж магадгүй гэдэгт
шинжээчид санаа зовниж байгааг “NHK” телевиз мэдээлсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/314082
|
“Creed III” тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ
|
2023-03-06 13:35:05
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
СОЁЛ УРЛАГ
|
ВАШИНГТОН. /AP/. Америкийн “MGM Studios” компанийн уран бүтээл “Creed III” уран сайхны кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн зах
зээлээс 58.7 сая ам.долларын орлого олсноор "Box Office"-ын жагсаалтыг тэргүүлжээ.Америкийн
жүжигчин, продюсер Майкл Б.Жордан найруулж, гол дүрийг нь бүтээсэн энэхүү кино
нь “Creed” цуврал киноны
гуравдугаар анги бөгөөд М.Жордан хүнд жингийн боксын аварга Адонис Кридийн
дүрийг дахин бүтээжээ. Олон улсын зах зээлээс 100.4 сая ам.долларын орлого олоод байгаа “Creed III” нь кино үнэлгээний “Rotten Tomatoes” цахим хуудасны мэдээллээр одоогоор 87 хувийн үнэлгээтэй
байна. Мөн кино үзэгчдийн зүгээс “A-” үнэлгээ өгснийг зах зээлийн судалгааны “CinemaScore” цахим
хуудасны мэдээлэл харуулж байна.
“Box Office”-ын жагсаалтын хоёрдугаарт “Disney” компани, “Marvel” студийн хамтарсан уран бүтээл “Ant-Man
and the Wasp: Quantumania” уран
сайхны кино 12.5 ам.долларын орлого олсноор бичигдсэн
бол “Universal” компанийн “Cocaine Bear” кино /11 сая ам.доллар/ гуравдугаарт жагсжээ.
|
https://montsame.mn/mn/read/314081
|
Хятадын батлан хамгаалахын төсөв энэ онд 7.2 хувиар өснө
|
2023-03-06 10:57:59
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ энэ онд үндэсний батлан хамгаалах салбартаа зарцуулах төсвийн зардлыг 7.2 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай ням гарагт эхэлсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 14 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганд танилцуулсан төв, орон нутгийн 2022 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан болон 2023 оны төв, орон нутгийн төсвийн төсөлд дурджээ. “Энэ онд үндэсний батлан хамгаалах салбарын зардлын хэмжээг 1.5537 их наяд юаньд ( 224.79 тэрбум орчим ам.доллар) хүргэнэ” гэж баримт бичигт дурдсан байна. 2022 онд Хятад улс батлан хамгаалахын зардлыг 7.1 хувиар нэмэгдүүлж, 1.451 их наяд юань (229.07 тэрбум орчим ам.доллар), 2021 онд 6.8 хувиар өсгөж 1.356 их наяд юаньд (209 тэрбум орчим ам.доллар) хүргэж байжээ.
|
https://montsame.mn/mn/read/314060
|
БНСУ-д хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 4.8 хувиар өсжээ
|
2023-03-06 10:55:30
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт
сүүлийн 10 сарын хугацаанд анх удаагаа өмнөх оны мөн үеийнхээс 5 хувиас доошилж
буурчээ. Гэхдээ нийтийн үйлчилгээний зардал дахин шинэ дээд түвшинд хүрсэн
байна.Инфляцын түвшин
буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс
5.2 хувиар өсөж байсан бол өнгөрсөн сард 4.8 хувьтай гарсан гэж Солонгосын
Статистикийн хорооноос өнөө өглөө мэдээлжээ. Ингэснээр инфляцын
түвшин энэ оны хоёрдугаар сард 23 дахь сардаа дараалан Төв банкны зорилтот түвшнээс /2 хувь/ давсан байна. Орос, Украины
дайны улмаас эрчим хүчний үнэ огцом өсөөд байгаа энэ үед нийтийн үйлчилгээний
үнэ өмнөх оны мөн үеийнхээс 28.4 хувиар өсжээ. Энэ нь өнгөрсөн сарынхаас /28.3/ үл ялиг өссөн үзүүлэлт болсон байна. Хөдөө аж ахуй, загас, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ
өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өссөн байна. Мөн аж
үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар өссөн
нь дизель түлшний үнэ 17.7 хувь, талхны үнэ 4.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Гэсэн хэдий ч энэ нь нэгдүгээр
сарын 6 хувийн өсөлтөөс
доогуур байжээ.
Хүнс, хувцас, орон сууц зэрэг хүмүүсийн өдөр тутмын
амьдралтай салшгүй холбоотой 144 нэр төрлийн өдөр тутмын хэрэглээний барааны
үнэ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өссөн нь нэгдүгээр сард 6.1 хувиар өссөнөөс бага
зэрэг буурсан байна.Мөнгөний бодлогоо
чангатгах нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлол
улам бүр нэмэгдсээр байгаа тул өнгөрсөн сард Солонгосын Төв банк бодлогын хүүгээ сүүлийн 10 сарын хугацаанд анх удаа 3.5
хувьд хэвээр үлдээжээ. Тус банк
инфляцыг сааруулахын тулд
өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш бодлогын хүүгээ долоон удаа өсгөсөн юм.
|
https://montsame.mn/mn/read/314065
|
Сирид байгалийн гамшгийн улмаас 5.1 тэрбум ам.долларын хохирол учирчээ
|
2023-03-06 09:36:39
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ДАМАСК. /AP/. Өнгөрсөн сарын эхээр болсон хүчтэй газар
хөдлөлтийн улмаас Сирид 5.1 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж
Дэлхийн банк тооцоолжээ.Байгалийн гамшгийн
улмаас Турк, Сирид амь эрсэдсэн хүний тоо 50 мянга даваад байгаагийн 6000 орчим нь Сирид
амиа алджээ. Түүнчлэн олон арван мянга хүн сураггүй хэвээр байгаагаас гадна
олон зуун мянган хүн орон гэргүй болоод байна. Дэлхийн банкнаас
танилцуулсан тайланд дурдсанаар, Сирид учирсан хохирлын хэмжээ тус улсын
дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувьтай тэнцэж байна. Байгалийн гамшигт
хамгийн их нэрвэгдсэн Сирийн хойд нутгийн Алеппо мужид 2.3 тэрбум ам.долларын
хохирол учирсан нь нийт хохирлын 45 хувийг эзэлж байна. Баруун хойд нутгийн
босогчдын хяналтад байдаг бүс ч мөн газар хөдлөлтөд өртсөн бөгөөд энэ бүсэд 4.6 сая
орчим хүн амьдардаг. Байгалийн
гамшгаас учирсан хохирлын хэмжээгээр нь авч үзвэл, Алеппо мужийн дараа баруун
хойд нутгийн Идлиб /1.9
тэрбум ам.доллар/, Латакиа /549 сая ам.доллар/ мужууд оржээ. Гэхдээ Дэлхийн банк урьдчилсан үнэлгээг
гаргахад тодорхойгүй хүчин зүйлс их байсныг онцолсон байна. Дэлхийн банкны Ойрхи Дорнодыг хариуцсан тэргүүн Жан-Кристоф
Каррегийн хэлснээр, байгалийн гамшигт үзэгдэл Сирийн эдийн засгийн идэвхжлийг сулруулж, өсөлтийн
хэтийн төлөвт нь сөргөөр нөлөөлөх
төлөвтэй байна.
Өнгөрсөн
сарын газар хөдлөлтийн улмаас Туркт учирсан хохирлын хэмжээ 34.2 тэрбум
ам.долларт хүрсэн гэж Дэлхийн
банкнаас өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн юм.
|
https://montsame.mn/mn/read/314056
|
Хятадын эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэх зорилт тавьжээ
|
2023-03-05 11:09:19
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
БЭЭЖИН. /Reuters/. БНХАУ энэ онд эдийн засгийнхаа өсөлтийг 5 орчим хувьд хүргэх зорилт тавилаа. Энэ тухай өнөөдөр эхэлж буй Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) буюу парламентын ээлжит чуулганд танилцуулсан тус улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөнд дурджээ. Бүрэн эрх нь дуусгавар болж буй Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян тайлан илтгэлдээ, энэ онд хот суурин газруудад хамгийн багадаа 11 сая ажлын байр бий болгох өнгөрсөн оны зорилттой харьцуулахад 12 сая орчим ажлын байр бий болгох зорилт тавьж, эдийн засгийн тогтвортой байдлыг эн тэргүүнд тавих нь чухал гэж онцлон тэмдэглэсэн байна. Хятадын Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өнгөрсөн жил ердөө 3 хувиар өссөн нь сүүлийн 40 гаруй жилийн хамгийн муу үзүүлэлтүүдийн нэг болжээ. Үүний гол шалтгаан нь “COVID-19” цар тахлын улмаас тогтоосон гурван жилийн хязгаарлалт, үл хөдлөх хөрөнгийн салбарын томоохон хямрал, Хятадын экспортын эрэлт суларсан зэрэгтэй холбоотой юм.Төлөвлөгөөнөөс үзвэл, Ли Көчян улсын төсвийн алдагдлыг ДНБ-ий 3.0 хувьд хүргэх зорилт тавьсан нь өнгөрсөн оны 2.8 хувийн зорилтот үзүүлэлтээс бага зэрэг өссөн байна. БНХАУ-ын энэ оны дотоод улс төрийн гол үйл явдал болох тус улсын хууль тогтоох дээд байгууллагын жил тутмын чуулган өнөөдөр Бээжин хотын төв дэх Ардын их хурлын танхимд нээгдэж, тус улсын өнцөг булан бүрээс 3000 орчим депутат оролцож байна. Энэ өдрүүдэд тэд уламжлал ёсоор 2022 оны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт болон 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийн талаарх тайлан, төв, орон нутгийн өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл, энэ оны төсвийн төслийн талаарх тайлан, түүнчлэн Ардын дээд Прокурорын газар, Ардын Дээд шүүхийн ажлын тайлан, БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайланг сонсож, батална. Төлөөлөгчид мөн улс орны хууль тогтоох үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл болон нам, төрийн байгууллагыг шинэчлэх төлөвлөгөөг хэлэлцэж, түүнчлэн БНХАУ-ын дарга, дэд дарга, Төрийн Зөвлөлийн шинэ Ерөнхий сайд, БНХАУ-ын Ардын банкны дарга, шадар сайд, сайд нар, улсын комисс, хороодын дарга нарыг сонгоно.
|
https://montsame.mn/mn/read/314032
|
Израилд шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал ес дэх долоо хоногтоо үргэлжилжээ
|
2023-03-05 11:08:59
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ТЕЛЬ-АВИВ. /АР/. Засгийн газрынхаа шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Израилын хотуудад ес дэх долоо хоногтоо үргэлжилжээ. Эсэргүүцлийн жагсаал Тель-Авив, Иерусалим болон Кармиэл хотод болсон байна. Жагсагчид Израилын Дээд шүүхийн эрх мэдлийг хязгаарласан хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм.Өмнөх эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нартай мөргөлдөж эмх замбараагүй байдал үүсэж байсантай харьцуулахад бямба гаргийн жагсаал тайван болсон гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Хэрэв Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн засгийн газраас санал болгож буй дээрх хуулийн төсөл батлагдвал хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын эсрэг шийдвэр гаргах Дээд шүүхийн эрх хязгаарлагдаж, хууль тогтоогчид шүүгчдийг томилоход шийдвэрлэх эрх мэдэлтэй болох юм.
|
https://montsame.mn/mn/read/314034
|
Хятадын цэргийн шинэчлэл нэг ч улсад аюул учруулахгүй гэж мэдэгдэв
|
2023-03-04 15:56:02
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЭЭЖИН. /TASS/. Хятадын Ардын чөлөөлөх армийн шинэчлэл нь дэлхийн нэг ч улсад аюул занал учруулахгүй гэж Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 14 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы албан ёсны төлөөлөгч Ван Чао өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. “Хятад улсын ирээдүй бүх дэлхийн нийтийн ирээдүйтэй нягт холбоотой. Хятадын цэргийн шинэчлэл нь нэг ч улс оронд аюул занал учруулахгүй бөгөөд харин эсрэгээрээ бүс нутгийн тогтвортой байдал, дэлхийн энх тайвныг хамгаалах хүчтэй хүч юм” гэж тэрбээр хэлсэн байна. Түүний хэлснээр, аюулгүй байдлын салбарт тулгарч буй сорилтууд батлан хамгаалахын салбарын төсвийг өсгөхөөс аргагүйд хүргэж байна. "Цэргийн зардлыг нэмэгдүүлэх нь аюулгүй байдлын нарийн төвөгтэй сорилтод хариу арга хэмжээ авах, түүнчлэн томоохон гүрний үүргээ биелүүлэх хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй" гэж тэрбээр хэлэв. 2023 онд БНХАУ-ын батлан хамгаалах салбарын төсөв хэр нэмэгдэх талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Ван Чао, Хятадын ДНБ-д эзлэх цэргийн зардлын хувь олон жилийн туршид "үндсэндээ тогтвортой" хэвээр байна хэмээн тэмдэглээд тодорхой тоо хэлээгүй байна. Түүний хэлснээр, Хятадын батлан хамгаалахын төсөв дэлхийн дундаж үзүүлэлтээс доогуур бөгөөд нэмэгдэх хурдац нь харьцангуй аядуу, боломжийн байна.2022 онд Хятад улс батлан хамгаалах салбарын зардлаа 7.1 хувиар нэмэгдүүлж, 1.451 их наяд юань (мэдээлэл нийтлэгдэх үеийн валютын ханшаар 229.07 тэрбум орчим ам.доллар) болгохоор төлөвлөж байгаагаа мэдээлж байв. 2021 онд тус улс энэ зардлыг 6.8 хувиар нэмэгдүүлж, 1.356 их наяд юаньд (209 тэрбум орчим ам.доллар) хүргэжээ.Хятад улс цэргийн төсвийнхөө талаарх албан ёсны тоо баримтыг ихээхэн дарж мэдээлдэг бөгөөд бодит хэмжээ нь 25-50 хувиар их байж магадгүй гэж Стокхолмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн зэрэг олон улсын байгууллагууд үздэг. Шинжээчдийн үзэж байгаагаар, нийтлэгдсэн мэдээлэлд маш чухал зүйлүүд, тухайлбал, стратегийн хүчинд, батлан хамгаалахын шинжлэх ухаан, техникийг хөгжүүлэхэд, гадаадаас зэвсэг импортлоход, түүнчлэн Ардын зэвсэгт цагдаа (дотоодын цэрэгтэй адил) болон бусад хагас цэрэгжүүлсэн зэвсэгт бүрэлдэхүүнд зарцуулсан зардал гэх зэрэг чухал зардлууд, мөн цэргийн хэрэгцээнд зориулах муж орон нутгийн удирдлагуудын зардлын талаар ордоггүй байна.
|
https://montsame.mn/mn/read/314023
|
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден арьсны хорт хавдрын мэс засал хийлгэжээ
|
2023-03-04 14:23:10
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден арьсны хорт хавдар авах мэс засал хийлгэсэн тухай Цагаан ордны эмч Кевин О'Коннор мэдээлжээ.Ж.Байдены цээжний арьснаас илрүүлсэн бүх гэмтсэн эсийг хоёрдугаар сарын 16-нд Вашингтон хот дахь Уолтер Ридийн нэрэмжит Үндэсний цэргийн эрүүл мэндийн төвд авсан байна. "Өдгөө 80 настай Ерөнхийлөгч цаашид эмчилгээ хийх шаардлагагүй бөгөөд мэс заслын дараах эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, эрүүл саруул, "ажил үүргээ гүйцэтгэх боломжтой" болох нь эмчийн дүгнэлтээр тогтоогдсон" гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ. Цагаан ордны эмч О`Коннорын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгчид илэрсэн хорт хавдрын төрөл нь суурь эсийн хавдар аж. Хорт хавдрын бусад төрлөөсөө ялгаатай нь энэ нь үсэрхийлдэггүй байна.Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийнх нь мэдээллээс үзэхэд АНУ-д хамгийн түгээмэл тохиолддог арьсны хорт хавдрын хоёр хэлбэр нь суурь болон хучуур эсийн хорт хавдар байна.Арьсны хорт хавдрын сангийн мэдээллээр, АНУ-д жил бүр 3.6 сая хүнд суурь эсийн хорт хавдар оношлогддог бөгөөд бүх хорт хавдрын хамгийн түгээмэл хэлбэр нь ажээ. Гэхдээ эрт үед нь эмчилгээ хийлгэж эхэлбэл маш сайн эмчлэгддэг байна.Ийм хавдрыг 1930-аад онд Фредерик Мохсын боловсруулсан аргын дагуу бичил мэс заслын аргаар (өөрөөр хэлбэл микроскоп ашиглан) авдаг аж. Ж.Байдены гэргий, АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден мөн арьсны гурван ургацаг авхуулсан нь өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн бөгөөд хоёр нь суурь эсийн хавдар байсан нь эсийн шинжилгээгээр тогтоогджээ. Өмнө нь Ж.Байденд мөн хэд хэдэн удаа арьсны хавдар илэрч байсан ч меланома буюу арьсны хорт хавдрын хамгийн аюултай хэлбэр биш байсан байна.
|
https://montsame.mn/mn/read/314021
|
WSJ: АНЭУ ОПЕК-оос гарахаар төлөвлөж байна
|
2023-03-04 13:38:09
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
НЬЮ-ЙОРК. /WSJ/. Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/ Саудын Арабын зүгээс хэмжээг нь хязгаарлаад байгаа газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхийн тулд ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллагаас гарах боломжийн талаар дотооддоо хэлэлцэж байна гэж “The Wall Street Journal” сонин нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй эх сурвалжаас эш татан мэдээлэв.Сүүлийн жилүүдэд Арабын тус хоёр орны хооронд газрын тосны олборлолтын асуудалд өөр өөр байр суурьтай байгаагийн улмаас, түүнчлэн Йеменд нөлөөллөө тогтоох өрсөлдөөнөөс болж санал зөрөлдөөн гарах болсон гэж тус хэвлэлд онцолжээ. АНЭУ газрын тосыг илүү их хэмжээгээр олборлох боломжтой боловч энэ нөөц бололцоо нь, мөн олборлолтоос орох орлого нь ОПЕК-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хэм хэмжээгээр хязгаарлагддаг гэж “Wall Street Journal” цохон тэмдэглэсэн байна. 2022 оны 10 дугаар сард АНЭУ газрын тосны олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх Вашингтоны уриалгыг дэмжсэн боловч Саудын Араб эсэргүүцэж, байгууллагын уулзалтаар өөрсдийн тавьсан саналаа дэмжүүлж чаджээ. Йеменийг тойрсон асуудлын хувьд хуситуудтай мөргөлдөөнийг шийдвэрлэх санаачилгыг Саудын Араб гартаа бүрэн авч, тус улсад нөлөөгөө бэхжүүлж, улс орных нь эрх ашигт хохирол учруулж болзошгүй гэж болгоомжилж байгаа аж. АНЭУ нь нефть тээвэрлэгч хөлөг онгоцнууд нь өнгөрдөг далайн замын аюулгүй байдлыг хангахын тулд Йемений өмнөд эрэгт тодорхой хэмжээний нөлөөгөө хадгалахыг эрмэлзэж байна. Ерөнхийдөө АНЭУ эдийн засгийн хувьд хүчирхэгжихийн хэрээр тус улсын ашиг сонирхол Арабын хойгийн Арабын орнуудын дунд тэргүүлэгч хэвээр байгаа Эр-Риядын ашиг сонирхолтой улам бүр зөрчилдөж байгааг тус сонин онцолжээ.Харин “Wall Street Journal” сонины энэ нийтлэлийг Эмирт улсын хэд хэдэн өндөр албан тушаалтан үгүйсгэсэн гэж “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн эх сурвалжуудын нэгийнх нь хэлснээр, АНЭУ-ын эрх баригчид аль эвсэл холбоо нь улс орных нь урт хугацааны ашиг сонирхлыг хамгийн сайн хангаж байгаа талаар хэдэн жил эргэцүүлж ирсэн бөгөөд ОПЕК-оос гарах асуудлыг үе үе хөндөж байжээ. Гэсэн хэдий ч АНЭУ одоохондоо энэ байгууллагаас гарахгүй, учир нь ийм шийдвэрийн сул тал нь давуу талуудаасаа их байгаа гэж эх сурвалж хэлсэн байна. Хэрэв АНЭУ ОПЕК-оос гэнэт гарвал энэ нь тус улсын хамгийн том худалдааны түншүүдийн нэг болох Саудын Араб төдийгүй Персийн булан дахь Кувейт, Ирак зэрэг бусад холбоотнуудтайгаа улс төрийн эвдрэл үүсгэж болзошгүй гэж "Bloomberg" онцлон тэмдэглэсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/314015
|
Европ, Төв Азийн эртний хүмүүсийн генийг судалжээ
|
2023-03-04 12:20:27
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
НОВОСИБИРСК. /RIA Novosti/. Олон улсын судлаачдын баг өнөөгийн Европ, Төв Азийн 14 улсын нутаг дэвсгэрт 35-5 мянган жилийн өмнө амьдарч байсан 356 эртний хүний генийг судалжээ.Энэ нь олон улсын судлаачдын багийн анхны өргөн хүрээний судалгаа байсан бөгөөд уг багийн бүрэлдэхүүнд ОХУ-ын археологичид оролцсон талаар тус улсын Шинжлэх Ухааны Академийн /ШУА/ Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэн мэдээлжээ. Эрдэмтдийн судалгааны үр дүнг “Nature” сэтгүүлд нийтэлсэн байна.Судалгааны багийнхан Тажикистаны Туткаул сууринд Неолитын (шинэ чулуун зэвсгийн) үед амьдарч байсан хүний генийг тайлсан байна. Энэ газрыг судлах ажлыг Оросын шинжлэх ухааны сангийн дэмжлэгтэйгээр Сибирийн археологичид хийжээ. Европ тивд дээд палеолитын үед амьдарч байсан хэд хэдэн өөр хоорондоо ялгаатай археологийн соёлын олдвор бий. Гэхдээ эдгээр хүмүүсийн генетикийн ижил төстэй байдал одоо болтол тодорхойгүй байна. Европын янз бүрийн хэсэгт амьдарч байсан эртний хүмүүс нь хоорондоо генийн нягт холбоогүй байсан гэдгийг энэхүү генетикийн судалгаа харуулжээ.Эрт үед Европын хамгийн өргөн тархсан соёлын нэг бол 32-24 мянган жилийн өмнө Баруун-Өмнөд, Төв болон Өмнөд Европын нутаг дэвсгэрт оршин тогтнож байсан Граветтын соёл байв. Харин судлаачид эртний хүмүүсийн энэ популяци нь сүүлчийн мөстлөгийн оргил үеийн дараах энэ бүс нутгийн хүн амтай генетикийн хувьд холбоогүй болохыг тогтоосон байна. Цаг уур дулаарсны дараа ойролцоогоор 14 мянган жилийн өмнө Балканы хойгоос ирсэн эртний хүмүүс Италийн хойгт суурьшиж сүүл үеийн Эпиграветтийн соёлыг үүсгэсэн гэж эрдэмтэд үзэж байна.“Энэхүү судалгаагаар Туткаул суурингийн хүний генийг тайлж уншиж чадсан бөгөөд дээд палеолитын үед Зүүн Сибирьт (Эрхүү муж ба Красноярскийн нутаг дэвсгэр) суурьшиж байсан эртний хүмүүстэй генийн хувьд холбоотой байсан. Түүнчлэн Туткаулын хүний генд шинэ чулуун зэвсгийн үед одоогийн Иран улсад амьдарч байсан болон эртний Туран бүс нутгийн хүмүүсийн шинж тэмдэг илэрсэн” гэж Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн институтийн ажилтан Светлана Шнайдер онцолжээ.Ийнхүү Тажикистан дахь Туткаул суурингийн эртний оршин суугчийн генийн судалгаа нь Төв Ази бол үргэлж Европ, Азийн эртний хүмүүсийн шилжилт хөдөлгөөн сүлэлдэн холилдох гол цэг байсаар ирсэн гэдэг олон жилийн таамаглалыг баталж өгчээ.
|
https://montsame.mn/mn/read/313997
|
Хятадын "хоёр чуулган" эхлэх гэж байна
|
2023-03-04 09:58:32
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЭЭЖИН. /Xinhua/. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулган энэ сарын 5-нд буюу ням гарагт, Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны хуралдаан өнөөдөр буюу 4-ний өдөр Бээжин хотноо тус тус эхлэх гэж байна.Бүх Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 14 дэх Үндэсний хорооны /БХАУТЗЗҮХ/ анхдугаар чуулган нийслэл хотод бямба гарагт 15 цагт нээгдэнэ гэж энэхүү чуулганы албан ёсны төлөөлөгч Го Вэйминь баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Түүний мэдээлснээр, удахгүй нээгдэх гэж буй чуулган гуравдугаар сарын 11-ний үдээс хойш хаагдана. Харин тус улсын хууль тогтоох байгууллага болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ 14 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулган Бээжин хотноо гуравдугаар сарын 5-нд буюу маргааш нээгдэж, хагас сарын турш үргэлжилнэ. "Хоёр чуулган"-ы үеэр Хятадын депутатууд уламжлал ёсоор улс орны нийгэм, эдийн засгийн ололт амжилт, цаашдын хөгжлийн хэтийн төлөвийг хэлэлцэж, шинэ төслүүдийг батална. Үүний зэрэгцээ, төр, засгийн удирдлагуудын халаа сэлгээг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг дахин сонгож, түүнчлэн тус улсын Төрийн зөвлөлийн шинэ Ерөнхий сайдыг сонгох юм.
|
https://montsame.mn/mn/read/314014
|
“Crew Dragon” хөлөг ОУСС-тай залгагджээ
|
2023-03-03 16:48:32
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
ВАШИНГТОН. /NASA/. АНУ-ын “SpaceX” компанийн “Crew Dragon” сансрын хөлөг Олон улсын сансрын станцад /ОУСС/ баасан гаргийн өглөө автоматаар залгагджээ.Сансрын хөлгийг пүрэв
гаргийн өглөө АНУ-ын Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансар судлалын
төвөөс “Falcon 9” пуужингаар хөөргөсөн юм.Хөлгийн багийн
бүрэлдэхүүнд Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ сансрын нисгэгчид Стивен Боуэн, Уоррен
Хобург, мөн АНЭУ-ын сансрын нисгэгч Султан Алнеяди, ОХУ-ын “Роскосмос”-ын
сансрын нисгэгч Андрей Федяев нар багтжээ.
“NASA”-гийн мэдээлснээр, “Crew-6” багийнхан тодорхой материалууд бичил
таталцлын орчинд хэрхэн шатаж байгааг, мөн зүрх, тархи, мөгөөрсний эд эсийн үйл
ажиллагааг судлахаас гадна сансрын станцын гаднаас бичил биетийн дээж цуглуулах
судалгааны ажлуудыг хийх ажээ.
|
https://montsame.mn/mn/read/313998
|
Ой хамгаалах хөтөлбөрт Франц улс 50 сая евро олгоно
|
2023-03-03 16:35:52
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
ПАРИС. /AFP/. Ой мод, биологийн олон янз байдлыг хамгаалж буй улс орнуудыг
санхүүжүүлэх хөтөлбөрт Франц улс 50 сая евро олгоно гэж тус улсын Ерөнхийлөгч
Эмманюэль Макрон пүрэв гарагт мэдэгдлээ. Тэрбээр Габон улсад болсон “One Forest” дээд хэмжээний чуулга уулзалтын хаалтын үеэр энэ тухай мэдээлсэн байна. “Нүүрстөрөгчийг
шингээгч ой модны үнэт нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний
стратегийн хэрэгжилтийг хурдасгах хүсэлтэй байгаа улс орнуудад бид нэмж 100
сая евро олгоно” гэж Э.Макрон хэлжээ.Тэрбээр ойн нөөцөө
хамгаалж, нөхөн сэргээсэн гэдгээ нотолсон улс орнуудад урамшуулал олгохоор тусгасан уг хөтөлбөрийн нийт санхүүжилтийн талыг Франц улс
дангаараа гаргана гэлээ. Энэ
санхүүжилтийн үлдсэн тал хувийг ямар улс орнууд гаргах талаар мэдээлсэнгүй.Гуравдугаар сарын 1-2-ний өдрүүдэд Габон улсад болсон дээд хэмжээний уулзалтын нэг зорилго нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцод нэгдэн орсон талуудын 27 дугаар бага хурлаас хойш гарсан ахиц дэвшлийг үнэлэх, дэлхийн ойн нөөцийг хамгаалах, тогтвортой менежментийн зорилтыг шинэчлэх явдал байв.
|
https://montsame.mn/mn/read/313954
|
Дэлхийн хүн амын тэн хагасаас илүү хувь нь илүүдэл жинтэй болж магадгүй байна
|
2023-03-03 16:17:39
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ЛОНДОН. /BBC/. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй
бол дэлхийн хүн амын тэн хагасаас илүү хувь нь 2035 он гэхэд таргалалт, илүүдэл
жинтэй болж магадгүй байгааг Дэлхийн таргалалттай тэмцэх холбооноос /WOF/
анхааруулав.Тус байгууллагын
тайланд дурдсанаар, дөрвөн тэрбум гаруй хүн илүүдэл жинтэй болох тооцоо гараад
байгаа бөгөөд хүүхдүүдийн дунд илүү хурдацтай нэмэгдэх төлөвтэй
байна. Мөн Африк, Ази тивийн бага, дунд орлоготой орнуудад таргалалт огцом
нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Улмаар 2035 он
гэхэд дэлхий дахины таргалалттай тэмцэхэд зориулах зардал жилд 4 их наяд
ам.доллароос давж магадгүй байна. Улс орнууд яг одооноос
холбогдох арга хэмжээнүүдийг авахгүй бол ирээдүйд ямар эрсдэл бидэнтэй
тулгарахыг сануулж байна гэж Дэлхийн таргалалттай тэмцэх холбооны тэргүүн, профессор Луиза Баур тайлан гарсантай холбогдуулан мэдэгдсэн байна. Ялангуяа хүүхдүүд,
өсвөр насныхны дунд таргалалтын түвшин нэмэгдэж, 2035 он гэхэд 2020 оны
үеийнхээс хоёр дахин өсөх төлөвтэй байгааг тайланд онцлон анхааруулжээ. Л.Баур
үүнд хамгийн их санаа зовниж байгаагаа илэрхийлээд, дэлхийн улс орнуудын засгийн
газар, бодлого боловсруулагчид таргалалтад нөлөөлж буй “систем, хүчин зүйлс”-ийг
үнэлж, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн зардлыг залуу хойч үедээ дамжуулан өгөхгүйн
тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй гэсэн байна. Бага орлоготой орнуудад хүн амынх нь дунд таргалалт давамгайлж байгаагаас үүдэлтэй нөлөө их байгааг тайланд мөн онцлон тэмдэглэсэн байна. Таргалалт хамгийн их нэмэгдэх төлөвтэй байгаа 10 орны ес нь Африк, Ази тивийн бага, дунд орлоготой улсууд аж. Орлого багатай орнуудын “таргалалт, түүний үр дагаварт хариу арга хэмжээ авах чадвар хамгийн сул байдаг” байна. Хэт боловсруулсан хоол хүнсний хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний нийлүүлэлт, маркетингийг хянах бодлого сул, жингээ хянахад туслах эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, боловсрол дутмаг зэрэг нь таргалалтын голлох шалтгаан болдог байна. Таргалалт гэдэг нь биед илүүдэл хэмжээгээр өөх хуримтлагдахад хэрэглэдэг анагаах ухааны нэр томьёо юм. Энэхүү тайланд хүний биеийн өндөр, жинг харьцуулан тооцдог биеийн жингийн индексийг /БЖИ/ ашиглан дүгнэлт гаргажээ.
|
https://montsame.mn/mn/read/313991
|
Газрын тосны үнэ өсжээ
|
2023-03-03 11:59:06
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
НЬЮ-ЙОРК. /Xinhua/.
Хятадын эдийн засгийн хэтийн төлөв
эрчим хүчний эрэлтийг нэмэгдүүлэх хандлагатай байгаатай холбоотойгоор газрын тосны
үнэ пүрэв гарагт өсжээ.Тодруулбал,
Нью-Йоркийн биржид “WTI”
маркийн нэг торх газрын тосны ирэх дөрөвдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ
41 цент буюу 0.6 хувиар өсөж, 78.16 ам.долларт хүрсэн байна. Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны тавдугаар сард нийлүүлэх
үнэ 0.52 хувиар өсөж, 84.75 ам.долларт хүрчээ. Ингэснээр хоёр маркийн газрын
тосны аль алийнх нь үнэ сүүлийн хоёр долоо хоногийн дээд түвшиндээ хүрснийг зах
зээлийн мэдээлэл харууллаа.
“Хөрөнгийн зах зээлийн
арилжаа эрхлэгчид Хятадын газрын тосны эрэлт нэмэгдэнэ гэж таамаглаж байгаатай
холбоотойгоор үнэ нь өссөөр байна. Хэдийгээр АНУ-д хямрал үүсэж болзошгүй
гэдэгт тэд санаа зовниж байгаа ч Хятадын эдийн засгийн хүчтэй сэргэлт ийм эрсдэлийг
нөхөж байна” гэж “FX Empire” фирмийн шинжээч Владимир Зернов ярьжээ.
|
https://montsame.mn/mn/read/313965
|
“Хорийн бүлэг” Украины мөргөлдөөний асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргасангүй
|
2023-03-03 10:33:10
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ШИНЭ ДЕЛИ. /PTI/. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон “Хорийн
бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Барууны орнууд болон ОХУ-ын хооронд санал зөрөлдөөн үүссэний улмаас Украины мөргөлдөөний асуудлаар хамтарсан мэдэгдэл
гаргаж чадаагүй байна. НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик энэ талаар хэлэхдээ, уг асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргаж
чадаагүй нь зохион байгуулагч Энэтхэг улсын хүчин чармайлттай бус уулзалтад
оролцсон орнуудын “хуваагдал, санал зөрөлдөөнтэй” холбоотой гэв. “Хорийн бүлэг”-ийг
даргалж буй Энэтхэг улс пүрэв гарагт Шинэ Дели хотдоо уг уулзалтыг зохион байгуулсан бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад
хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган нар болон "Хорийн бүлэг"-ийн бусад орнуудын сайд нар оролцсон юм. Харин санал
зөрөлдөөнийг арилгах Энэтхэгийн хүчин чармайлтаас үл хамааран Украины
мөргөлдөөний асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргаж чадаагүй байна. Э.Блинкен
Энэтхэгийн нийслэлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, уулзалтын
үеэр хамтарсан мэдэгдлийг дэмжээгүй хоёр орон бол Орос, Хятад гэсэн байна. Пүрэв гарагт болсон НҮБ-ын
ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр С.Дюжаррикаас “Хорийн бүлэг”-ийн Гадаад
хэргийн сайд нарын уулзалт хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөж, Вашингтон үүнд
Москва, Бээжинг буруутгаж байгаа талаар тодруулахад дараах хариултыг өгчээ. “Хэдийгээр бид уулзалтад
оролцоогүй ч Украины асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргаагүй нь зохион
байгуулагч Энэтхэгийн хүчин чармайлттай холбоогүй гэж үзэж байна. Нэгэнт хэлэлцээний
ширээний ард суугаагүй тул асуудал юунд байгааг харьцуулж, буруутгаж, дүн
шинжилгээ хийх нь бидний үүрэг биш. Гэхдээ энэ нь олон улсын чуулга уулзалтуудын үеэр үүсэж байсан хуваагдал, санал зөрөлдөөний бас нэгэн жишээ болж байна” гэж тэрбээр
хэлсэн байна.
“Хорийн бүлэг”-ийн
уулзалтын үеэр Э.Блинкен, С.Лавров нар Орос Украин руу нэг жилийн өмнө довтолсноос
хойш анх удаагаа нүүр тулан уулзжээ. Энэ уулзалтын талаар НҮБ-ын тэргүүн ямар
бодолтой байгаа талаарх асуултад С.Дюжаррик, “Нэг талаас бид ямар нэгэн гэрээ,
хамтарсан хэлэлцээр, хамтарсан мэдэгдлийг хараагүй, харин нөгөө талаас ОХУ,
АНУ-ын хооронд шууд яриа хэлэлцээ хийх ямар ч боломжийг сайшаах ёстой. Гэхдээ талууд
юуны талаар ярилцсан талаар одоогоор надад дэлгэрэнгүй мэдээлэл алга байна.
Гэсэн хэдий ч бид үргэлж шууд хэлэлцээ хийх, нүүр тулан ярилцах нь хамгийн сайн
арга гэдэгт итгэдэг" хэмээн хариулсан байна.
|
https://montsame.mn/mn/read/313949
|
М.Пенс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд оролцох эсэхээ шийдээгүй байна
|
2023-03-03 10:21:17
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ВАШИНГТОН. /CBSNews/. АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Майк Пенс 2024 оны ерөнхийлөгчийн
сонгуульд нэр дэвших сунгаанд оролцох эсэх шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа талаараа “CBS News” телевизэд ярилцлага
өгөх үеэрээ мэдэгджээ.“Бүгд найрамдах намаас /БНН/ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд оролцох эсэх тал дээр эхнэр бид хоёр нухацтай хандаж байгаа” гэж М.Пенс хэлсэн байна. Тэрбээр мөн БНН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд нэрээ дэвшүүлээд байгаа Никки Хейлигийн мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгаагаа хэлжээ. Н.Хейли өмнө нь мэдэгдэхдээ, 75-аас дээш насны нэр дэвшигчид сэтгэцийн эрүүл мэндийн сорил өгөх ёстой гэсэн юм. “Америкийн ард
түмэн энэ талаар сонголтоо хийж чадна гэж би бодож байна. Олон жилийн турш
тасралтгүй үргэлжилж буй манай улсын түүх америкчуудын цэцэн цэлмэг, саруул
ухаан, ухаалаг
шийдвэр гаргах чадварыг дахин дахин нотолсоор ирсэн билээ” гэж тэрбээр хэлжээ.Сэтгүүлч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены ажил үүргээ гүйцэтгэх оюуны болон бие бялдрын чадварын талаар санал бодлыг нь асуухад “Ерөнхийлөгч Байдены хувьд асуудал бол манай улсын
дотоодод төдийгүй гадаадад баримталж буй бодлого нь бүтэлгүйтсэн явдал шүү дээ” гэж хариулсан байна. М.Пенс мөн Ерөнхийлөгч
асан Дональд Трампын хэргээр шүүхэд мэдүүлэг өгөх тусгай прокурорын зарлан дуудах бичгийг эсэргүүцсэн шийдвэрээ зөв байсан гэж мэдэгджээ.“Мөр зэрэгцэн ажиллаж
байсан Ерөнхийлөгчийнхөө эсрэг шүүхэд мэдүүлэг өгөхийг дэд ерөнхийлөгч байсан
хүнээс шаардана гэдэг нь байж боломгүй
зүйл, тэр ч бүү хэл энэ бол Үндсэн
хуулийг зөрчиж буй хэрэг гэж би бодож байна” гэж М.Пенс хэлээд ярилцлагаа өндөрлөсөн байна. Ташрамд сануулахад, өнгөрсөн оны 11
дүгээр сард АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Меррик Гарланд
Ерөнхийлөгч асан Д.Трампын хэргийг мөрдөх шалгах тусгай прокуророор Жек Смитийг
томилсноо мэдэгдсэн билээ.
|
https://montsame.mn/mn/read/313941
|
БНСУ сансар судлалын агентлаг байгуулна
|
2023-03-03 08:46:03
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ энэ оны эцэс гэхэд сансрын хөтөлбөр, агаарын
нислэгийн судалгааны ажлыг бүрэн хариуцах бие даасан сансар судлалын агентлаг
байгуулна гэж тус улсын Шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны яам АНУ-ын Агаарын
нислэг, сансрын уудмыг шинжлэх судлах төвийн /NASA/ Солонгос хувилбарыг байгуулах тусгай хуулийг батлуулахаар
төлөвлөж байгаагаа урьдчилан зарлажээ.Тус яам парламент
баримт бичгийг зургаадугаар сард баталж, улмаар 12 дугаар сард агентлагийг байгуулна
гэж төлөвлөж байна. Шинэ хуулийн дагуу энэхүү агентлаг нь сансрын хөтөлбөр,
агаарын нислэгийн судалгаа болон Сар, Ангараг гаргийг судлах төсөл зэрэг сансар судлалын хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлнэ.Агентлагт сансар
судлалын салбарын дотоод, гадаадын шилдэг мэргэжилтэн, судлаачдыг сонгон
шалгаруулах бөгөөд гадаадын иргэд мөн ажиллах боломжтой гэж Шинжлэх ухааны яам мэдээлжээ. Одоогоор БНСУ-ын
сансрын төслүүдийг Засгийн газар болон Солонгосын Сансар судлалын хүрээлэн
голлон удирдан хэрэгжүүлж байгаа юм. 1992 онд анхны хиймэл дагуул “KITSAT-1”-ийг тойрог замд гаргаснаасаа хойш тус улс нь хэд
хэдэн хиймэл дагуулыг сансарт хөөргөжээ.
Мөн өнгөрсөн онд
дотооддоо бүтээсэн “Nuri”
пуужингаа ашиглан хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн байна. Түүнчлэн Сарны гадаргуугийн
төлөв байдал, соронзон хүч, гамма туяа болон бусад шинж чанарыг судлахаар “Danuri” сансрын автомат төхөөрөмжөө өнгөрсөн онд
хөөргөсөн билээ.
|
https://montsame.mn/mn/read/313921
|
Э.Блинкен, С.Лавров нар Украинд дайн эхэлснээс хойш анх удаа уулзав
|
2023-03-03 08:35:36
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ШИНЭ ДЕЛИ. /Reuters/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар Энэтхэгт болсон “Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Украинд дайн эхэлснээс хойш анх удаа нүүр тулан уулзжээ. Америкийн өндөр албан тушаалтнуудын хэлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт хандан дайнаа зогсоож, "Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ түр түдгэлзүүлэх шийдвэрээ цуцлахыг Москвад уриалсан байна. Харин Оросын мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, С.Лавров, Э.Блинкен нар “хаалттай хурал дууссаны дараа 10 хүрэхгүй минут ярилцсан бөгөөд ямар нэг хэлэлцээ хийгээгүй байна”.Э.Блинкен дараа нь хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, С.Лавровт төлөвлөгөөгүй уулзалтын үеэр ч дипломат үйл ажиллагаа явуулж байхыг хэлсэн гэжээ.“Би Гадаад хэргийн сайд С.Лавровт дэлхий даяар эсвэл манай хоёр улсын харилцаанд юу болж байгаагаас үл хамааран АНУ нь Хүйтэн дайны ид дунд үед АНУ, ЗХУ-ын нэгэн адил стратегийн зэвсгийг хянах талбарт оролцож, ажиллахад үргэлж бэлэн байх болно гэж хэлсэн" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/313938
|
Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдагсдын тоо 51 мянгад дөхөөд байна
|
2023-03-02 14:22:39
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
ИСТАНБУЛ. /Reuters/. Туркт өнгөрсөн сард болсон хүчтэй газар хөдлөлтийн
улмаас амиа алдсан хүний тоо 45 089-д хүрээд байна гэж тус улсын Онцгой байдлын
газраас лхагва гарагт мэдээлэв. Ингэснээр байгалийн гамшигт өртсөн Турк, Сирид
амь эрсдэгсдийн тоо 51 мянгад дөхөөд байна.Хоёрдугаар сарын
эхээр болсон газар хөдлөлт болон түүний дараах хүчтэй чичирхийллүүдийн улмаас
Туркт 108 мянга гаруй хүн гэмтэж бэртээд байгаа бөгөөд олон сая хүн орон гэрээ
орхин майханд хоргодож, өөр хотууд руу нүүхээс өөр аргагүйд хүрчээ. Туркийн
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нурсан байшин барилгуудыг нэг жилийн дотор
сэргээн босгохоо амлаад байгаа ч майхан, чингэлэгт хоргодож буй олон мянган хүн
байнга оршин суух газар луугаа нүүхэд олон сарын хугацаа шаардагдах төлөвтэй
байна. Туркийн орчин
үеийн түүхэн дэх хамгийн их уршиг дагуулсан байгалийн гамшигт үзэгдэлд
тооцогдож байгаа газар хөдлөлтийн улмаас тус улсад 160 мянга гаруй байшин
барилга нурж, эвдэрч сүйджээ. Газар хөдлөлтийн дараа 11 мянга гаруй чичирхийлэл
мэдрэгдсэн тус бүс нутгаас хоёр сая орчим хүн дүрвэсэн байна.
Мягмар гарагт
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус байгалийн
гамшгийн уршгийг арилгахад ДЭМБ-ын зүгээс Анкарад дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ. Турк
хэдийгээр “бүх хүчин чадлаа дайчилж байгаа” ч байгалийн гамшигт нэрвэгдсэн
хүмүүст олон улсын тусламж дэмжлэг хэрэгтэй байна гэж тэрбээр хэлсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/313903
|
Э.Макрон Африкийн орнуудаар хийх айлчлалаа Габон улсаас эхлүүллээ
|
2023-03-02 14:19:31
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ПАРИС. /France24/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль
Макрон Төв Африкийн орнуудаар хийх долоо
хоногийн айлчлалаа Габон улсаас эхлүүлж, лхагва гаргийн орой тус улсын нийслэл Либревиль хотод хүрэлцэн ирлээ гэж Елисейн ордноос мэдээлжээ.“Э.Макрон Габоны Ерөнхийлөгч Али Бонго Ондимбатай оройн зоог барих үеэр уулзав” гэж
Францын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлсэн боловч яриа хэлэлцээний сэдвийн
талаар дурдаагүй байна. Францын төрийн тэргүүн айлчлалаа эхлүүлэхийнхээ өмнө Парис хотноо мэдэгдэл хийхдээ, Африк тивд байрлаж буй Францын цэргийн
бие бүрэлдхүүний тоог “эрс цөөлнө” гэсэн боловч яг хэдээр цөөлөх төлөвлөгөөтэй
байгаагаа хэлээгүй байна.Пүрэв гарагт
Э.Макрон ой хамгаалах, ялангуяа Конго голын сав нутгийн ойг
хамгаалах тухай “One Forest” дээд хэмжээний уулзалтад оролцож, экологийн
асуудлаар хэд хэдэн уулзалт хийнэ.Францын Ерөнхийлөгч пүрэв
гаргийн орой Ангол улсын нийслэл Луанда хотыг зорино. Африк тивд хийж буй түүний айлчлалын хөтөлбөрт мөн Бүгд Найрамдах Конго Улс болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс багтжээ.
|
https://montsame.mn/mn/read/313899
|
Германы инфляц хоёрдугаар сард 9.3 хувиар өсжээ
|
2023-03-02 13:56:30
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
БЕРЛИН./Reuters/. Германд Европын Холбооны
стандартаар тооцсон хэрэглээний үнэ хоёрдугаар сард 9.3 хувиар өссөн талаар тус улсын Статистикийн газрын (“Destatis”) урьдчилсан мэдээнд дурджээ“Trading
Economics” судалгааны байгууллагын
асуулгад оролцсон шинжээчид Германы
инфляц хоёрдугаар сард 9 хувь болж буурна гэж таамаглаж байв. Тус улсын инфляцын түвшин нэгдүгээр сард 9.2 хувьтай байсан байна.Хоёрдугаар сарын
хэрэглээний үнэ нэгдүгээр сартай харьцуулахад 1 хувиар өссөн нь сүүлийн дөрвөн сарын
хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Өнгөрсөн
нэгдүгээр сарын хэрэглээний үнийн өсөлт 0.5 хувь байсан бөгөөд шинжээчид
хоёрдугаар сарын өсөлт 0.7 хувьд хүрнэ гэж таамаглаж байжээ.Германы стандартын дагуу тооцсон үнэ жилийн 8.7 хувь, сарын дүнгээр 0.8 хувиар өссөн байна. Нэгдүгээр сард тус тус 8.7 хувь болон 1 хувиар өссөн
дүн гарч байжээ.Германы хүнсний бүтээгдэхүүний
үнэ хоёрдугаар сард өмнөх жилийнхтэй харьцуулбал 21.8 хувиар, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ
19.1 хувиар өссөн байна.
Нийт бараа
бүтээгдэхүүний үнэ 12.4 хувиар, үйлчилгээний үнэ 4.7 хувиар тус тус өсжээ.
|
https://montsame.mn/mn/read/313890
|
Грекийн Тээврийн сайд огцорчээ
|
2023-03-02 11:38:49
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
АФИН. /AMNA/.
Грекийн төв нутагт мягмар гарагт
галт тэрэг осолдсоны улмаас олон хүн амиа алдсан харамсалтай явдалтай
холбогдуулан тус улсын Дэд бүтэц, тээврийн сайд Костас Караманлис лхагва гарагт
албан тушаалаасаа огцорчээ. Ослын улмаас 36 хүн амиа алдсан байна.“Грекийн төр, улс
төрийн тогтолцооны ужгирсан алдаа дутагдлын хариуцлагыг хүлээж, цаг бусаар амиа
алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж буйн өчүүхэн илэрхийлэл болгон албан
тушаалаасаа огцрохыг үүргээ гэж үзэж байна. Амиа алдагсдын ар гэрийнхэнд дахин
гүнээ эмгэнэл илэрхийлье” гэж тэрбээр мэдэгджээ. Грекийн төмөр
замын салбарын түүхэн дэх хамгийн том ослуудын нэгд тооцогдож байгаа уг ослын
шалтгааныг нарийвчлан шалгана гэдгээ Засгийн газрын зүгээс мэдэгдээд байгаа юм. Мягмар
гаргийн орой Ларисса хотын ойролцоо Афин-Салоникийн чиглэлийн суудлын
галт тэрэг Салоникоос Афин руу зорчиж явсан ачааны галт тэрэгтэй мөргөлджээ. Грекийн гал
түймэртэй тэмцэх албанаас эрэн хайх, аврах ажиллагаа лхагва гарагт үргэлжилж байгааг мэдээлсэн байна. Ослын
газарт хийсэн дүгнэлтэд үндэслэн хэлэхэд амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж
магадгүй байна гэж гал түймэртэй тэмцэх албаны хэвлэлийн төлөөлөгч Василиос Ватракояннис хэлжээ. Лхагва гаргийн
үдийн байдлаар, 72 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагийн зургаа нь эрчим эмчилгээний
тасагт хэвтэж байна. “Hellenic Train” төмөр замын оператор компанийн мэдээлснээр, суудлын галт тэргэнд 342
зорчигч, 10 ажилтан зорчиж явсан бол ачааны галт тэргэнд хоёр ажилтан сууж байжээ.
Грект үндэсний
хэмжээнд гурван хоногийн гашуудал зарласан байна.
|
https://montsame.mn/mn/read/313886
|
Харри, Меган хоёрыг Виндзорын шилтгээн дэх байшингаа суллаж өгөхийг шаарджээ
|
2023-03-02 11:34:04
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ЛОНДОН. /ВВС/. Их Британийн хунтайж Харри, түүний эхнэр Меган
нарыг Виндзорын шилтгээн дэх Фрогморийн байшингаа суллаж өгөхийг шаардсан
гэдгийг тэдний хэвлэлийн төлөөлөгч батлав.Энэ талаар Букингемийн ордноос тайлбар өгөөгүй байна. Өмнө
нь Йоркийн гүн Эндрьюг Виндзорын шилтгээн дэх Фрогморийн байшинд амьдрахыг санал
болгосон тухай мэдээлж байсан. Сассексийн гүн ба гүнгийн ахайтан нар одоо хоёр хүүхдийн
хамт АНУ-ын Калифорни муж улсад амьдарч байгаа юм. Тэд 2020 онд хааны удмын цол хэргэмээсээ
татгалзсаныхаа дараахан Их Британиас явцгаасан
билээ. Беркширт байдаг Виндзорын шилтгээн дэх Фрогморийн байшин нь хоёрдугаар
зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд 10 унтлагын өрөөтэй. Хааны удмынхны эзэмшлийн хөрөнгө болох энэ байшинг Харри, Меган нарт Хатан хаан бэлэглэж байжээ.Сассексийн гүн ба гүнгийн ахайтан 2018-2019 онд 2.4 сая фунт
стерлингийн зардлаар энэ байшинд засвар хийлгэсэн аж. Засварын зардлыг тухайн
үед “Sovereign Grant” сангаар дамжуулан татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн агаад
дараа нь гүнтэн уг зардлыг бүрэн гүйцэд буцааж төлсөн аж.Өнгөрсөн нэгдүгээр сард Харригийн дуулиан дагуулсан “Spare” дурсамж
ном хэвлэгдсэний дараа уг байшинг суллаж өгөхийг Букингемийн ордноос шаардсан
байна. Түүний ном борлуулалтаараа 1998 оноос хойших уран зохиолын бус
сэдэвтэй номын дээд амжилтыг эвдсэн билээ.
Хатан хааны хоёр дахь хүү, Йоркийн гүн Эндрью нь одоо 31 унтлагын өрөөтэй, Виндзорын Цэцэрлэгт Хүрээлэн дэх “Royal Lodge” хэмээх тансаг ордонд амьдарч байгаа ажээ. Тэрбээр 2019 оны дуулианы дараа хааны удмын цол
хэргэмээсээ татгалзсан юм. Хаан Чарльз дүү Эндрюгийн жил тутмын тэтгэлгийг танах
төлөвлөгөөтэй байгаа тул түүнийг одоо амьдарч буй тансаг ордныхоо урсгал зардлыг
төлж дийлэхгүй байх гэж хэвлэлүүд мэдээлжээ.
|
https://montsame.mn/mn/read/313878
|
Украинаас Польш руу дүрвэгсдийн тоо 10 сая давжээ
|
2023-03-02 11:13:10
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
КИЕВ. /Anadolu/. Дайн эхэлснээс хойш Украинаас Польш руу дүрвэн ирсэн иргэдийн тоо 10 сая даваад байгаа тухай Польшийн хилийн хамгаалалтын алба лхагва
гарагт мэдээлэв.“Өнгөрсөн онд
Украинд дайн эхэлснээс хойш манай улс дүрвэгсдийн томоохон давлагаанд өртөөд
байна” гэж тус албаны мэдэгдэлд дурджээ. Украинаас
Польш руу дүрвэсэн хүмүүсийн тоо хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 10 137 000-д хүрээд байгаа бол өнгөрсөн
хоногт л гэхэд 20 200 хүн хилээр нэвтэрсэн байна.
НҮБ-ын
мэдээллээр, Орос Украин руу 2022 оны хоёрдугаар сарын 24-нд довтолсноос хойш
8000 гаруй энгийн иргэн амиа алдсан бөгөөд Украины иргэд аюулгүй орнууд
руу дүрвэсээр байна.
|
https://montsame.mn/mn/read/313877
|
“Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар Энэтхэгт уулзаж байна
|
2023-03-02 10:18:23
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ШИНЭ ДЕЛИ. /VOA/. Украины дайнаас үүдэлтэй геополитикийн хурцадмал байдал даамжирч, дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын харилцан зөвшилцөх хүчин чармайлтад хүндрэл учруулж байгаа энэ үед “Хорийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо уулзаж байна. Энэхүү уулзалтад оролцох төлөөлөгчдийн дунд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд
Сергей Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган нар байна. Украины дайнаас
гадна, өнгөрсөн сард АНУ Хятадын тагнуулынх байж болзошгүй агаарын бөмбөлгийг
зүүн эргийнхээ дээгүүр нисэж байхад нь харван унагаасны дараа Вашингтон,
Бээжин хоорондын хурцадмал байдал улам даамжраад буй. “Мэдээж хэрэг Орос-Украины мөргөлдөөн пүрэв гарагт болох яриа хэлэлцээний чухал хэсэг байх болно” гэж Энэтхэгийн Гадаад
хэргийн сайд Винай Кватра лхагва гарагт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Энэтхэг улс энэ жил “Хорийн бүлэг”-ийг даргалж байгаа юм.Үүний сацуу шинжээчдийн үзэж байгаагаар, Энэтхэгт өнгөрсөн долоо хоногт болсон “Хорийн бүлэг”-ийн Сангийн сайд нарын уулзалтыг таагүй
болгосон уур амьсгал энэ уулзалтаар давтагдаж магадгүй байна. Уг уулзалтын үеэр Хятад, Оросын талууд Москвагийн түрэмгийллийг
буруушаах гэсэн үг хэллэгийг эсэргүүцсэнтэй холбоотойгоор хамтарсан мэдэгдэл
гаргалгүй өндөрлөсөн юм. Харин Гадаад хэргийн
сайд нарын энэ уулзалтын үеэр АНУ болон түүний холбоотнууд “Хорийн бүлэг”-ийг Украины
дайны асуудлаар хатуу байр суурь баримтлахад түлхэц үзүүлэх төлөвтэй байна. Европын Холбооны
зүгээс мэдэгдэхдээ, энэ удаагийн уулзалт амжилттай болох эсэх нь Украины мөргөлдөөнтэй
холбоотой ямар алхам хийхээс шалтгаална гэсэн байна. “Энэ дайныг зэмлэн
буруушаах хэрэгтэй. Энэ дайныг зогсоох ёстой гэдгийг Орост ойлгуулахын тулд Энэтхэг дипломат албаныхаа чадавхыг ашиглана гэдэгт би итгэлтэй байна” гэж ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын
асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель Шинэ Дели хотод сэтгүүлчдэд
мэдээлэл хийх үеэрээ хэлжээ. Харин ОХУ-ын тал “Хорийн
бүлэг”-ийг “бүх хүн төрөлхтний ашиг сонирхлын төлөө тэнцвэртэй зөвшилцөл, шийдэлд хүрэх ёстой” нэр хүндтэй форум гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Шинэ
Дели дэх ОХУ-ын Элчин сайдын яам мягмар гаргийн орой хийсэн мэдэгдэлдээ, АНУ болон түүний
холбоотнуудын "хортой бодлого дэлхийг сүйрлийн ирмэгт хэдийнэ
авчирч, нийгэм, эдийн засгийн хөгжлийг ухрааж, ядуу буурай орнуудын нөхцөл байдлыг
улам дордуулсан" хэмээн шүүмжилжээ.
Үүсээд буй нөхцөл
байдлаас үзэхэд яриа хэлэлцээний төгсгөлд Энэтхэг улс талуудын байр суурийг нэгтгэхэд амаргүй сорилттой тулгарна гэж шинжээчид үзэж байна.
|
https://montsame.mn/mn/read/313867
|
Беларусь, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдлийг батлав
|
2023-03-02 09:09:08
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЭЭЖИН./BelTA/. БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко тус улсын дарга Ши Жиньпинтэй Ардын их хурлын ордонд лхагва гарагт хэлэлцээ хийлээ. Хоёр улсын төрийн тэргүүн нар өргөн болон цөөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийснийхээ дараа Беларусь, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эринд хөгжүүлэх үндсэн зарчмын тухай хамтарсан мэдэгдлийг баталлаа. Түүнчлэн хоёр орны удирдагч нарыг байлцуулан эдийн засаг, худалдаа, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, гааль, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, аялал жуулчлал, спорт, бүс нутаг хоорондын харилцаа зэрэг янз бүрийн салбарын хамтын ажиллагааны тухай томоохон багц баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна.Хэлэлцээ эхлэхийн өмнө Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн оны есдүгээр сард Самарканд хотноо Хятад-Беларусийн харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэх шийдвэр гаргасан нь хоёр орны өргөн хүрээний хамтын ажиллагаанд хүчтэй түлхэц болсон гэв. Тэрбээр мөн Хятад, Беларусь хоёр орон бат бөх, эвдрэшгүй найрамдалт харилцаатай хэмээн онцлон тэмдэглээд, талууд улс төрийн харилцан илтгэлцлээ үргэлж бэхжүүлж, бие биенийхээ жинхэнэ найз, найдвартай түнш байх ёстой гэлээ. А.Лукашенко Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурал амжилттай болсонд дахин халуун баяр хүргэж, Ши Жиньпин даргын бат бэх удирдлага дор Хятад улс шинэ гялалзсан ололт амжилтад хэлбэрэлтгүй хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.Хэлэлцээ эхлэхийн өмнө Ши Жиньпин Ардын хурлын ордны хойд танхимд Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенког угтан авах ёслол хийсэн байна.А.Лукашенког Тяньаньмэний талбайд хүрэлцэн ирэхэд ёслолын буудлага буудуулж, хүндэт харуул жагсжээ. Хэлэлцээний дараа Ардын хурлын ордны Алтан танхимд Беларусийн Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх албан ёсны үдийн зоог барьсан байна.
|
https://montsame.mn/mn/read/313860
|
“Tesla” шинэ үйлдвэрээ Мексикт байгуулахаар болжээ
|
2023-03-01 16:07:49
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ВАШИНГТОН. /CNBC/. Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla”
компани Мексикийн Монтеррей хотод шинэ үйлдвэрээ байгуулахаар болсон талаар Мексикийн
Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор мягмар гарагт мэдэгдлээ.“Tesla” тээврийн
хэрэгслийн үйлдвэрлэлийн бүх ажиллагаандаа дахин боловсруулсан ус ашиглахыг
зөвшөөрсөн гэдгийг тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр цохон тэмдэглээд, тус
компани лхагва гарагт болох Хөрөнгө оруулагчдын өдөрлөгийн үеэр шинэ
үйлдвэрийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулна хэмээн хэлсэн байна. А.Обрадор “Tesla”-гийн гүйцэтгэх захирал Илон Масктай
баасан, даваа гарагт утсаар ярьсан талаараа ярихдаа, И.Маск бидний дэвшүүлсэн
асуудлуудыг ойлгон хүлээн авч, саналуудыг маань хүлээн зөвшөөрсөн гэлээ.
Мексикийн төрийн тэргүүн мөн энэхүү үйлдвэр нь томоохон хөрөнгө оруулалт болж, олон
ажлын байр шинээр бий болгоно гэдгийг онцолжээ.
Монтеррей хот нь
АНУ-Мексикийн хилээс холгүй оршдог аж үйлдвэрийн хот бөгөөд “Tesla”-гийн шинэ үйлдвэр байгуулагдах магадлал
өндөр газруудын тоонд багтсаар ирсэн байна. Тус компани нь одоогоор хилийн чанадад
хоёр үйлдвэртэй бөгөөд Хятад, Германд байрладаг юм.
|
https://montsame.mn/mn/read/313840
|
Грект галт тэрэгний томоохон осол гарчээ
|
2023-03-01 15:43:29
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
АФИН. /Reuters/. Грек улсад сүүлийн арваад болж байгаагүй галт тэрэгний томоохон ослын улмаас тус улсын төмөр замын "Hellenic Train" компани лхагва гарагт 14 чиглэлд суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ.Орон нутгийн цагаар 19:30 цагт тус улсын Ларисса хотоос холгүй Афин-Салоникийн чиглэлийн суудлын галт тэрэг Салоник хотоос Ларисса руу явж байсан ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Грекийн гал түймэртэй тэмцэх албаны дарга Василис Ватракояннисийн мэдээлснээр, ослын улмаас 32
хүн амиа алдаж, 85 хүн гэмтэж бэртжээ. Осол болох үеэр
суудлын галт тэргэнд 350 хүн зорчиж байсан гэж “Hellenic Train” компани мэдээлсэн байна. Ослын газарт
аврах ажиллагааг шөнийн турш явуулжээ.
|
https://montsame.mn/mn/read/313829
|
ХДХВ-ний халдвараас эдгэрсэн шинэ тохиолдлын талаар мэдээлжээ
|
2023-03-01 13:40:27
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
БЕРЛИН. /kommersant/. Германы эмч нар чөмөгний үүдэл эсийг шилжүүлэн суулгаснаар ХДХВ-ний халдварыг эмчилснээ зарлажээ. Энэхүү ховор тохиолдлын талаарх өгүүлэл “Nature” сэтгүүлд нийтлэгджээ. ХДХВ-ний халдвартай 50 гаруй насны уг өвчтөн халдвар дарангуйлах эм ууж байжээ. Халдвар авсан хүмүүс ийм эмийг насан туршдаа уудаг. Энэ эм нь бие махбод дахь вирусний концентрацийг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулж, ХДХВ тээгчдийг хэвийн амьдрах боломжтой болгодог аж. Гэвч өвчтөнд цусны хорт хавдар оношлогдож биеийн байдал нь хүндэрчээ. Энэ өвчин ХДХВ-ний халдвартай хавсарсан үед хүний биеийн дархлааны эрхтэн тогтолцоо энгийн эмчилгээг хүлээж авдаггүй тул өвчтөний биеийг асар хурдан доройтуулдаг байна. Тиймээс түүнд чөмөг шилжүүлэн суулгахыг санал болгожээ.Мэс засал ч амжилттай болсон төдийгүй цусны хорт хавдрын шинж тэмдэг арилах шатандаа орсон байна. Уг өвчтөний чөмөгний донор нь ХДХВ-ийг дархлааны тогтолцооны эсүүдэд нэвтрүүлдэггүй ховор мутацитай байжээ.Чөмөг шилжүүлэн суулгаснаас хойш зургаан жилийн дараа өвчтөн ХДХВ-ний эм уухаа больжээ. Одоо бол мэс засал хийснээс хойш арван жил өнгөрөөд байгаа бөгөөд өвчтөний биед ХДХВ байхгүй болохыг шинжилгээнүүд харуулсан байна. Өвчнөө ялж чадсан энэ хүн "Дюссельдорфын өвчтөн" гэгдэх болжээ. Тэрбээр ХДХВ-ийн халдвараас бүрэн эдгэрсэн гурав дахь хүн юм. Анхны тохиолдол 15 жилийн өмнө Германд бүртгэгдсэн бөгөөд "Берлиний өвчтөн" гэгддэг. Хоёр дахь нь 2020 онд эдгэрснийг нь зарласан "Лондоны өвчтөн" билээ. Эдгэрсэн өвчтөнүүдийн хэн нь ч нэрээ нууцлаагүй юм. “Берлиний өвчтөн”-ийг Тимоти Рей Браун гэдэг бөгөөд тэрбээр америк хүн бол “Лондоны өвчтөн” гэгддэг Адам Кастильехо нь Венесуэл гаралтай Британийн иргэн юм. ХДХВ-ний халдвараас эмчлэгдсэн өөр хоёр тохиолдлыг анагаахын бага хурлуудаар хэлэлцэж байгаа боловч шаардлагатай шалгалтуудыг хараахан даваагүй байгаагаас гадна, тэдний эмчилгээний талаарх өгүүлэл шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэгдээгүй тул одоогоор албан ёсоор эдгэрсэнд тооцоогүй байна.
|
https://montsame.mn/mn/read/313811
|
Туркийн Ерөнхийлөгч байгалийн гамшигт өртсөн бүсийг сэргээн босгохоо амлажээ
|
2023-03-01 10:23:22
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ сарын
эхээр хүчтэй газар хөдлөлтөд өртсөн зүүн бүс нутгаа сэргээн босгохоо мягмар гарагт
амлажээ.“Барилгын
нурангийг бүрэн зайлуулж цэвэрлэсний дараа сэргээн босгох ажлыг эхлүүлнэ” гэж
Р.Эрдоган газар хөдлөлтийн голомт Кахраманмарас мужийн Эльбистан дүүрэгт очих
үеэрээ мэдэгдсэн байна. Ойрын саруудад 309 мянган байшинг барих ажлыг эхлүүлнэ
хэмээн тэрбээр хэлжээ. Хоёрдугаар сарын
6-ны өдөр болсон 7.7, 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд Адана, Адияман,
Диярбакыр, Элазиг, Хатай, Газиантеп, Кахраманмарас, Килис, Малатья, Османие,
Шанлыурфа зэрэг 11 муж өртсөн бөгөөд Туркийн зүүн нутаг, Сирийн баруун хойд
нутгийн олон сая оршин суугч нэрвэгдсэн юм. Эрдэмтэд уг
гамшгийг “байгалийн онцгой үзэгдэл” гэж тодорхойлж байгааг Р.Эрдоган дахин онцлон
хэлсэн байна. “Бид байгалийн гамшигт өртсөн муж, дүүрэг, тосгодыг сэргээн
босгоод зогсохгүй ижил аюул нүүрлэж байгаа бусад нутаг дэвсгэрт холбогдох
ажлуудыг хийнэ” гэж тэрбээр хэллээ. Ерөнхийлөгч мөн газар хөдлөлтийн дараах
чичирхийлэл үргэлжлэн мэдрэгдсээр байгааг олон нийтэд анхааруулаад, нурсан
барилгаас болгоомжлохыг уриалжээ.
Р.Эрдоган дараа нь Кахраманмарасын Афсин дүүрэгт очих үеэрээ Засгийн газар байгалийн
гамшгийн улмаас хохирсон хүмүүст тулгарч буй санхүүгийн бэрхшээлийг арилгах
алхмуудыг нэн даруй авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг мэдэгдсэн байна. Байгалийн
гамшигт өртсөний улмаас орон гэрээ орхин нүүхээс өөр аргагүйд хүрсэн хүмүүст 15
мянган лира /794 ам.доллар/ олгож эхлээд байгааг тэрбээр нэмж хэлжээ.
|
https://montsame.mn/mn/read/313785
|
Европын Холбоо ажилтнууддаа “TikTok”-ийг албаны гар утсанд ашиглахыг хоригложээ
|
2023-03-01 10:14:31
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ПАРИС. /France24/. Мэдээллийн аюулгүй байдлын үүднээс ажилтнууддаа албаны төхөөрөмжүүдэд “TikTok” аппликэйшныг ашиглахыг хориглох шийдвэрийг Европын Комисс гаргалаа."Энэхүү хязгаарлалт нь ажилтнуудын хувийн төхөөрөмжид үл хамаарна” гэж Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.Европын Зөвлөлийн ажилтнуудад мөн ижил удирдамж өгсөн бол Европын парламентын ажилтнуудад албаны цахим шуудан зэрэг байгууллагын аливаа үйлчилгээнд нэвтэрдэг хувийн гар утаснаасаа “TikTok”-ийг устгахыг үүрэг болгосон байна.АНУ-ын төрийн байгууллагуудын ажилтнууд албаны төхөөрөмжүүдээсээ “TikTok” аппликэйшнийг 30 хоногийн дотор устгах үүрэг өгсөн талаар тус улсын хэвлэлүүд мягмар гарагт мөн мэдээлжээ. Түүнчлэн интернэт хаяг дээр ирж буй богино хэмжээний дүрс бичлэг үзэх Хятадын үйлчилгээтэй холбоотой бүх хүсэлт хаагдах аж.
|
https://montsame.mn/mn/read/313778
|
Токаев: Казахстан улс АНУ-тай цаашид хамтран ажиллахад бэлэн байна
|
2023-03-01 09:35:23
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
АСТАНА. /Kazinform/. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев албан ёсны айлчлал хийхээр Астанад мягмар гарагт хүрэлцэн ирсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкенийг хүлээн авч уулзжээ. Төрийн тэргүүн Америкийн дипломатчийг хүлээн авч уулзахдаа, Казахстан, АНУ дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын болон олон талын хэлбэрээр үлгэр жишээ хамтын ажиллагаа өрнүүлсээр ирснийг онцолсон байна. Касым-Жомарт Токаев мөн Вашингтон, Астанагийн стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нэмэлт түлхэц өгөх нь чухал болохыг тэмдэглээд, аюулгүй байдал, эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг стратегийн чухал салбар дахь найдвартай урт хугацааны түншлэлийг өндрөөр үнэлэв.Казахстаны төрийн тэргүүн хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд, Казахстаны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг тууштай дэмжиж байгаад Америкийн талд талархал илэрхийлжээ.Эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярихдаа, Ерөнхийлөгч АНУ нь Казахстанд нийт 62 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг гэдгийг мэдээлсэн байна. Тэрбээр мөн “C5+1” хэлбэрээр хийж буй хамтын ажиллагааг урагшлуулах талаар гаргаж буй АНУ-ын хүчин чармайлтыг сайшааж, Төв Азийн орнууд болон АНУ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг Астана хотод зохион байгуулах нь чухал болохыг цохон тэмдэглэжээ.Хариуд нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга найрсгаар хүлээн авсанд Касым-Жомарт Токаевт талархал илэрхийлж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены мэндчилсэн халуун үгсийг түүнд уламжилсан байна. Э.Блинкен хоёр орны харилцааны 30 гаруй жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтыг улам ахиулж, Казахстан-Америкийн түншлэлийн харилцааг хоёр талын түвшинд гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэжээ.АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр, Казахстан, Америк бат бөх харилцаатай бөгөөд энэ харилцаа цаашид ч бэхэжиж, АНУ энэ чиглэлээ тууштай баримтлах болно. Э.Блинкен мөн Казахстанд хийгдэж буй улс төр, эдийн засгийн шинэчлэлийг өндрөөр үнэлэсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/313777
|
Японд төрөлт түүхэн доод түвшинд хүрч буурчээ
|
2023-03-01 09:07:56
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ТОКИО. /Kyodo/.
Японд 2022 онд шинээр төрсөн
хүүхдүүдийн тоо долоо дахь жилдээ дараалан түүхэн доод түвшинд хүрч, төрөлтийн мэдээллийг 1899 оноос эмхэтгэж эхэлснээс хойш анх удаа 800 мянгаас
доошилж буурчээ.Японы Эрүүл
мэндийн яамнаас танилцуулсан урьдчилсан мэдээллээр, 2022 онд төрөлт өмнөх
оныхоос 5.1 хувиар буурч, 799 728-д хүрсэн байна. Ингэснээр 2033 онд төрөлт 800
мянгаас доошилж буурна гэж төсөөлж байсан 2017 оны Засгийн газрын таамаглалаас нэлээд эрт
ийм түвшинд хүрчээ.“COVID-19” цар
тахлын нөлөөгөөр амьдралын хэв маяг өөрчлөгдөж, гэрлэлтээ хойшлуулах, улмаар
гэрлэхгүй байх шийдвэр гаргах хүмүүсийн тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа
нь төрөлтийн түвшин буурахад нөлөөлсөн гэж зарим шинжээч үзэж байна. Залуучуудын
санхүүгийн нөхцөл байдлаас гадна хүн хоорондын харилцаа хязгаарлагдсан зэрэг
олон төвөгтэй хүчин зүйлийн нөлөө мөн байгааг Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яамны нэгэн төлөөлөгч ярьжээ.“Хосууд
гэрлэснээсээ хойш хоёр жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авах нь түгээмэл
байдагтай холбон авч үзвэл 2022 онд төрөлт буурсан нь 2020 онд цар тахлын
улмаас гэрлэгсдийн тоо буурсантай холбоотой байх магадлалтай” гэж Японы
Судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Фүжинами Такүми хэллээ.
Японд 2022 онд 1
582 033 хүн нас барсан нь мөн тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд өмнөх
оныхоос 129 744-өөр нэмэгдсэн байна. Харин 2021 онд цар тахлын үеэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн доод түвшинд хүрч буураад байсан гэрлэлтийн тоо өнгөрсөн онд сүүлийн
гурван жилд анх удаагаа өсжээ.
|
https://montsame.mn/mn/read/313773
|
Ази тивийн аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамтдаа хамгаалахаар тохиролцов
|
2023-02-28 15:40:56
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЭЭЖИН. /TASS/. Азийн асуудлаарх БНХАУ, ОХУ-ын зөвлөлдөх уулзалтын шинэ үе шат болж, бүс нутгийн аюулгүй байдал,
хөгжлийн асуудлаарх хоёр улсын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх түүнчлэн бүс нутгийн аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамтдаа хамгаалахаар тохиролцлоо
гэж мягмар гарагт БНХАУ-ын ГХЯ-ны цахим хуудсанд мэдээлжээ.Зөвлөлдөх уулзалт
хоёрдугаар сарын 27-нд Бээжин хотноо болж
БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын захирал Лю Жиньсун, ОХУ-ын ГХЯ-ны Ази, Номхон
далайн хамтын ажиллагааны газрын захирал Алексей Овчинников нар уг хуралдааныг
хамтран даргалсан байна. “Талууд Азийн бүс нутгийн байдал, бүс нутгийн хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Орос
улсууд хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлж, бүс нутгийн аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамтран хамгаалах талаар санал нэгдлээ” гэж БНХАУ-ын ГХЯ мэдээлжээ.
|
https://montsame.mn/mn/read/313741
|
Туркт даваа гарагт газар хөдөлсний улмаас 100 гаруй хүн гэмтэж бэртжээ
|
2023-02-28 15:40:19
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
АНКАРА. /DW/. Туркийн зүүн өмнөд нутагт энэ даваа гарагт дахин газар
хөдөлж, аврах албаныхан нурангинд дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа явуулж
байна.Тус бүс нутагт
сүүлийн гурван долоо хоногт дөрөв дэх удаагаа газар хөдөлсөн нь энэ юм. Энэ сарын
6-нд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк, Сирид 50 мянга гаруй хүн амиа
алдаад байна. Туркийн холбогдох
албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, даваа гарагт Малатья мужид 5.6 магнитудын
хүчтэй газар хөдөлжээ. Харин Европ-Газрын
Дундад тэнгисийн газар хөдлөлт судлалын төвийн мэдээллээр, 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт 6.15 км-ийн гүнд
болжээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нэг хүн амиа алдаж, 110 орчим хүн гэмтэж
бэртсэн гэж Туркийн эрх баригчид мэдээлээд байна. Түүнчлэн 29 байшин барилга эвдэрч
сүйджээ. Энэ сарын эхээр болсон газар хөдлөлт Малатьяд их хэмжээний хохирол
дагуулсан бөгөөд 2300 орчим оршин суугч амь эрсэдсэн гэж тус мужийн захирагч Селахаттин
Гуркан мэдээлжээ.Хоёрдугаар сарын 6-нд 7.7, 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Турк болон хөрш залгаа Сири улсад аврах, сэргээн босгох ажиллагаа үргэлжилж, амь эрсэдсэн хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.Туркт байгалийн гамшигт үзэгдэлд 20 сая гаруй хүн нэрвэгдсэн бол Сирид 8.8 сая хүн өртжээ. НҮБ-ын мэдээлснээр, хоёрдугаар сарын 6-ны газар хөдлөлт нь Туркийн түүхэн дэх хамгийн олон хүний амь насыг авч одсон байгалийн гамшигт үзэгдэлд тооцогдож байна. Уг газар хөдлөлтийн улмаас160 мянга гаруй барилга нурж сүйджээ.Өнөөдрийн байдлаар Туркийн эрх баригчид байгалийн гамшигт өртсөн бүсэд олон тооны барилга нурж сүйдсэнтэй холбогдуулан 184 хүнийг баривчлаад байна. Мөн өнгөрсөн бямба гарагт хууль сахиулагчид мөрдөн шалгах ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдгээ мэдэгджээ.
|
https://montsame.mn/mn/read/313745
|
"Cobra Gold" олон улсын цэргийн сургуулилалт эхэллээ
|
2023-02-28 13:49:55
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БАНГКОК. /TASS/. Зүүн Өмнөд Азидаа хамгийн томд тооцогддог "Cobra Gold" (Кобра Гоулд) олон улсын цэргийн 42 дахь удаагийн сургуулилалт Тайландад мягмар гарагт буюу өнөөдөр албан ёсоор эхэллээ. Коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш анх удаа бүрэн хэлбэрээрээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн сургуулилалт гуравдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.Олон үндэстний цэргийн сургуулийг нээх ёслол Тайландын Чонбури мужид болж, тус улсад суугаа АНУ-ын Элчин сайд Роберт Годек үг хэллээ. Тэрбээр мэдэгдэхдээ, энэхүү сургуулилалт нь хоёр орны хувьд төдийгүй бүс нутгийн болоод дэлхийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хэмээн онцлон тэмдэглэв. "Cobra Gold” нь нийтлэг ашиг сонирхлыг хөхиүлэн дэмжих, харилцан хамтын ажиллагааг бий болгоход хувь нэмэр оруулахын сацуу Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй байдлыг хангахад холбоотнууд, түншүүддээ бид онцгойлон анхаарч байгаагийн илрэл болж байна" гэж дипломатч хэллээ. Тайланд, АНУ-ын хооронд хоёр талын Тэнгисийн цэргийн сургууль хийснээр эхэлж байсан сургуулилалтууд нь хамтын ажиллагааны шинэ боломжууд нээгдэж байдгийн ачаар жил ирэх тусам өргөжин тэлж байгааг тэрбээр онцолжээ. Нээлтийн ёслолд АНУ-ын Зэвсэгт хүчний Энэтхэг-Номхон далайн командлалын дарга, адмирал Жон Аквилино мөн үг хэлжээ. Тэрбээр “Cobra Gold” нь "аюулгүй байдлын салбарын өндөр технологийн хамтарсан энхийг сахиулах үйл ажиллагааг бүх салбарт төлөвлөх чадварыг бэхжүүлдэг" хэмээн цохон тэмдэглэсэн байна. Сургуулилалтад оролцож буй улс орнуудЭнэ жил АНУ, Тайландаас гадна, олон арван орны 7300 гаруй цэргийн алба хаагч оролцож, ажиглана. Үндсэн сургуулилалтад Индонез, Малайз, Сингапур, БНСУ, Японы цэргүүд, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх сургуульд Австрали, Энэтхэг, БНХАУ-ын цэргийн албан хаагчид оролцоно. Бразил, Вьетнам, Герман, Грек, Камбож, Кувейт, Лаос, Пакистан, Швед, Шри-Ланка зэрэг улсын цэргүүд энэ жил ажиглагчаар оролцож байна. Үүнээс гадна, Бангладеш, Бруней, Их Британи, Канад, Монгол, Балба, Шинэ Зеланд, Фижи, Филиппин, Франц улсууд олон үндэстний төлөвлөлт, тэлэлтийн бүлэгт нэгджээ.Хуурай газар, далай, түүнчлэн агаар, сансрын болон кибер орон зайд аюул заналтай тэмцэх командлалын томоохон сургалт бүхий команд-штабын сургуулилалтыг хоёр долоо хийхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ оролцогчид кибер халдлагатай тэмцэх, кибер аюулыг илрүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах стратегийг судлах болно. Цэргийн алба хаагчид мөн харилцаа холбоо, хиймэл дагуулын дохиог тасалдуулж, цэргийн ажиллагаанд нөлөөлдөг нарны болон геомагнитын шуурга гэх зэрэг сансрын үзэгдлийн үр дагавартай хэрхэн тэмцэх талаар суралцана. Сургалтын мэдээллийг Америк, Тайланд, Японы цэргийн болон иргэний сансрын агентлагууд өгөх ажээ.Үүний зэрэгцээ хүмүүнлэгийн иргэний тусламж үзүүлэх, байгалийн гамшигт хариу арга хэмжээ авах чиглэлээр хэд хэдэн сургууль хийнэ. Сургуулилалтын явцад гамшигт өртсөн хүмүүсийг хэрхэн хайх, аврах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, нүүлгэн шилжүүлэх, алдагдсан химийн бодисыг цэвэрлэх, гал түймрийг унтраах талаар оролцогчдод үзүүлнэ. Түүнчлэн хээрийн сургууль хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр хуурай замын цэрэг, тэнгисийн болон агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилалт болж, шүхрээр үсрэх, энгийн иргэдийг байлдааны бүсээс нүүлгэн шилжүүлэх, буудлага хийх дасгал сургууль хийнэ.“Cobra Gold” сургуулилалтын түүхээсЭнэхүү сургуулилалтыг Тайландын хаант улсад 1982 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд АНУ, Тайландын цэргийн хамтын ажиллагааны гол бэлгэдлүүдийн нэг юм. Сүүлийн 10 жилд АНУ-ын талаас оролцогч цэргийн албан хаагчдын тоо 10 мянгаас 6-7 мянга орчим болж буурчээ. 2021 онд коронавирусний улмаас Чонбури мужийн Саттахип эрэг дээр ихэвчлэн явагддаг байсан тэнгисийн цэргийн десант буух сургуулийг цуцалсан боловч анги нэгжүүдийн хооронд тусдаа хээрийн сургуулийг хийсээр иржээ.
|
https://montsame.mn/mn/read/313731
|
Илон Маск дэлхийн хамгийн баян хүн цолоо эргүүлэн авчээ
|
2023-02-28 11:44:43
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. “Tesla”, “SpaceX” компанийн тэргүүн, “Twitter” компанийн эзэн Илон Маск “Bloomberg” агентлагаас гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг дахин тэргүүлж эхэлжээ.Тус агентлагийн мэдээлснээр, И.Маскийн хөрөнгө 187.1
тэрбум ам.доллар болсон байна. Тэрбээр 185.3
тэрбум ам.долларын хөрөнгөтэй LVMH (Louis Vuitton Moet Hennessy) компанийн ерөнхийлөгч Бернар Арног гүйцэн түрүүлж дэлхийн хамгийн баян хүний цолоо эргүүлэн авчээ.
“Tesla” компанийн хувьцааны үнэ 70 орчим хувиар өсөж, И.Маскийн хөрөнгийн хэмжээ нэмэгджээ. Цахилгаан машиныхаа үнийг буулгасны дараа эрэлт нэмэгдсэн нь тэрбумтны хөрөнгийн хэмжээ
өсөхөд мөн нөлөөлсөн байна.
|
https://montsame.mn/mn/read/313714
|
Орост Б.Немцовын дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа болжээ
|
2023-02-28 11:31:41
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
МОСКВА. /DW/. ОХУ-ын сөрөг хүчний нөлөө бүхий улстөрч Борис Немцов одоогоос найман жилийн өмнө 2015 оны хоёрдугаар сарын 27-ны үдэш Москва хотод бусдын гарт амиа алдсан юм. Түүний дурсгалыг хүндэтгэх, түүнчлэн Украины дайныг эсэргүүцсэн үйл ажиллагаа даваа гарагт Оросын нийслэл болон бусад хэд хэдэн хотод болж өнгөрчээ. “Эрх чөлөө" радиогийн мэдээлснээр, улстөрчийн амиа алдсан Москва голын гүүрэн дээр олон хүн цэцэг, лаа авчирч тавьсан байна. Цагдаа нар хажуугаар өнгөрсөн хүмүүсийг сонгон зогсоож байсан ч саатуулаагүй гэж "Сота" хэвлэл мэдээлжээ. Өнгөрсөн хугацаанд нийтийн аж ахуйн албадынхан цэцэг, гэрэл зургийг удаа дараа авч, идэвхтнүүдийг саатуулж байсан ч иргэд дахин тавьдаг байв. Харин сүүлийн үед эрх баригчид гар хүрэхээ больжээ."Настоящее время" сувгаар мэдээлснээр, Б.Немцовын дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа мөн Казань, Пермь, Екатеринбург, Новосибирск хотуудад болж, хүмүүс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөө дурсгалуудад цэцэг өргөсөн байна. Екатеринбург хотын Хөдөлмөрийн талбайд оршин суугчид Б.Немцовын дурсгалыг хүндэтгэх жагсаал зохион байгуулжээ. Свердловск мужийн эрх баригчид хөрөг зураг, зурагт хуудас, лаа авчрахыг хориглосон ч цэцэг тавихыг зөвшөөрсөн байна.Барнуал хотод улстөрч агсны дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа өмнөх өдөр нь болж, “Яблоко” намын салбар зохион байгуулжээ. Жагсаал хотын төвд, Эрх чөлөөний талбайд, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд болсон байна. Уг арга хэмжээг хотын захирагчийн ажлын албанаас зөвшөөрчээ. Барнаул бол Оросын эрх баригчид ийм үйл ажиллагаа зохион байгуулахыг зөвшөөрдөг цорын ганц хот гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ. Борис Немцовыг 2015 оны хоёрдугаар сарын 27-нд Большой Москворецк гүүрэн дээр буудан хөнөөсөн билээ. Шүүхээс энэ хэрэгт Чеченийн хүчний байгууллагуудынофицер зэрэг таван хүнийг гэм буруутай гэж үзэж, олон жилийн хорих ял оноосон. Эдгээр нь Заур Дадаев /захиагат аллагын гүйцэтгэгч/, Анзор Губашев, Шагит Губашев, Тамерлан Эскерханов, Хамзат Бахаев нарын таван хүн юм.Б.Немцовын аллагын захиалагчид нь өнөө хэр тогтоогдоогүй байгаа юм. Түүний хамтран зүтгэгчид мөрдөн шалгалтын явцыг шүүмжилж, олонх нь улстөрчийг хөнөөсөн хэрэгт Чечень эсвэл Оросын удирдлага холбоотой гэж үздэг.
|
https://montsame.mn/mn/read/313716
|
Япон, АНУ, БНСУ, Тайвань хагас дамжуулагчийн асуудлаарх яриа хэлэлцээг эхлүүлжээ
|
2023-02-28 10:32:37
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ТЕХНОЛОГИ
|
ТОКИО. /Kyodo/. Япон, АНУ, БНСУ, Тайвань хагас дамжуулагчийн
нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилго бүхий АНУ-ын санаачилгын хүрээнд анхны
уулзалтаа хийсэн талаар Японы Аж үйлдвэрийн яамнаас даваа гарагт мэдээлжээ.“Chip 4” эвслийн цахим хуралд дөрвөн орны аж
үйлдвэрийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож, байгалийн гамшиг болон
урьдчилан тааварлашгүй бусад нөхцөл байдал тулгарсан үед нийлүүлэлтийг
тогтвортой байлгах арга замын талаар хэлэлцсэн байна. Энэхүү санаачилга нь чипний нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгож, Хятадын оролцоог багасгах АНУ-ын стратегийн нэг хэсэг аж. Аж үйлдвэрийн яамны мэдээлснээр, дэлхийн тэргүүлэгч чип үйлдвэрлэгчид болон холбогдох материал, тоног төхөөрөмж нийлүүлэгчид байрладаг дөрвөн орны засгийн газар уулзалтад ажиглагчаар оролцсон байна.Дэлхийн хэмжээнд “COVID-19” цар тахлын улмаас ухаалаг гар утаснаас эхлээд пуужин хүртэлх олон төрлийн бараа бүтээгдэхүүнд хэрэглэгддэг чипний нийлүүлэлт тасалдаж, улмаар хомсдол үүссэний дараагаар АНУ тус бүлгийн бэлтгэл уулзалтыг хуралдуулсан талаар өнгөрсөн есдүгээр сард Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байв.
|
https://montsame.mn/mn/read/313707
|
ЕХ, Их Британи Умард Ирландын асуудлаар зөвшилцөлд хүрчээ
|
2023-02-28 10:31:54
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ЛОНДОН. /ВВС/. Европын Холбоо, Их Британи “Brexit”-ийн дараа Умард Ирландын асуудлаар удаан үргэлжилсэн худалдааны маргаанаа шийдвэрлэх тохиролцоонд хүрчээ. Энэ тухай Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Европын Комиссын дарга Урсула
фон дер Ляйен нар даваа гарагт хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдсэн байна. Их Британийн Засгийн газрын тэргүүний онцлон тэмдэглэснээр, “Brexit”-ийн дараа Умард Ирландын хил, гаалийн асуудлыг
зохицуулж байсан Умард Ирландын асуудлаарх анхны протоколыг
өөрчлөхөөр болжээ. Ингэснээр Ирландын тэнгист хил хязгааргүй, саадгүй, чөлөөт худалдаа явуулах боломжтой болно гэж улстөрч хэлээд уг баримт бичиг нь Их Британи, ЕХ-ны харилцаанд шинэ бүлэг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.2020 оны “Brexit”-ийн тухай гэрээний нэмэлт баримт бичиг болох
Умард Ирландын протокол нь энэхүү
удаан хугацаагаар үргэлжилж буй маргааны гол сэдэв болж байв. Уг протоколоор Их
Британийн муж болох Умард Ирланд болон ЕХ-ны гишүүн Ирланд хоорондын
худалдааг зохицуулдаг. Ирландын арал дээр хатуу хяналттай хил
үүсэж, хэдэн арван жилийн турш үргэлжилсэн Умард Ирландын мөргөлдөөнийг дахин эхлэхээс сэргийлэх зорилгоор уг баримт
бичгийг зохих хүрээнд өөрчилнө. Гол төлөв протестантуудаас бүрдсэн Британийн талыг баримтлагч Умард Ирландын Холбоотнуудын намынхан (DUP) ба католикууд дийлэнхийг нь бүрдүүлдэг Умард Ирландыг Бүгд Найрамдах Ирланд Улстай нэгтгэх чиг хандлагыг баримтлагч нарын хооронд шинэ зөрчил тэмцэл өрнөх вий гэсэн болгоомжлол үүсэж байжээ.Их Британид бүх нийтийн
санал асуулга явуулж ЕХ-ноос гараад гурван жил болж байна. Энэ маргаанаас болж Лондон, Брюсселийн хоорондын харилцаа чамгүй хурцдаж байсан билээ.
|
https://montsame.mn/mn/read/313705
|
Дэлхийн банк: Туркт байгалийн гамшгийн улмаас 34 тэрбум ам.долларын хохирол учирсан
|
2023-02-28 09:50:48
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ВАШИНГТОН. /Reuters/. Туркт энэ сарын 6-ны өдөр болсон хоёр хүчтэй газар
хөдлөлтийн улмаас 34.2 тэрбум ам.долларын шууд хохирол учирсан гэсэн тооцоог Дэлхийн
банкнаас даваа гарагт танилцуулав.Мөн байгалийн
гамшигт үзэгдэл нүүрлэсэнтэй холбоотойгоор 2023 онд 3.5-4 хувьтай гарна хэмээн урьдчилан төсөөлж буй Туркийн дотоодын
нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт 0.5 функтээр буурч магадгүй байгаа талаар Дэлхийн
банкны Турк улсыг хариуцсан захирал Умберто Лопес ярилаа. Дэлхийн банкны
Европ, Төв Ази хариуцсан дэд ерөнхийлөгч Анна Бьердегийн хувьд, хүчтэй газар хөдлөлтөд
мөн адил нэрвэгдсэн Сири улс дахь нөхцөл байдал “маш хүнд” байгааг онцолжээ. Тус
банк Сирид учирсан хохирлыг тооцоолсон тайлангаа мягмар гарагт танилцуулна. А.Бьердегийн
хэлснээр, Туркт эхний үнэлгээгээр 34.2 тэрбум ам.долларын хохирол учирсан гэсэн
тооцоо гарсан нь 2021 оны ДНБ-ийх нь дөрвөн хувьтай тэнцэж байна. Гэхдээ үүнд
эдийн засгийн өсөлтөд учрах шууд бус буюу хоёрдогч нөлөөлөл хийгээд долоо
хоногийн өмнө болсон газар хөдлөлтийн уршгийг оруулаагүй байна. Түүнчлэн сэргээн
босгох ажиллагаанд дээр дурдсан хохирлоос даруй хоёр юм уу гурав дахин их
зардал шаардагдах төлөвтэй байгааг тэрбээр нэмж хэлжээ. Энэ сарын 6-ны өдөр болсон
7.8, 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь Туркийн орчин үеийн түүхэн дэх
хамгийн олон хүний амь насыг авч одсон гамшигт тооцогдож байгаа бөгөөд 44 300
гаруй хүн амь эрсэдсэн байна.
Дэлхийн банкны
мэдээлснээр, газар хөдлөлтийн дараа 7500 гаруй чичирхийлэл мэдрэгджээ. Тус
банкны Гамшгийн дараах хохирлын үнэлгээ хийх тайланд дурдсанаар, амьдарч байсан
гэр орон нь нурж сүйдсэний улмаас 1.25 сая хүн орон гэргүй болжээ. Мөн ядуурлын
түвшнээрээ дээгүүрт бичигддэг, Турк дэх Сирийн дүрвэгчдийн тэн хагас нь буюу
1.7 сая дүрвэгч амьдардаг Туркийн зүүн нутгийн 11 мужид хамгийн их хохирол учирсан байна.
|
https://montsame.mn/mn/read/313703
|
Л.Месси ОУХБХ-ны оны шилдэг тоглогчоор шалгарчээ
|
2023-02-28 08:57:54
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
СПОРТ
|
ЦЮРИХ. /AFP/.
Аргентины хөлбөмбөгч Лионель Месси
Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ОУХБХ/ 2022 оны шилдэг
тоглогчоор шалгарчээ.Өдгөө 35 настай Л.Месси
2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шувтаргын тоглолтод Аргентин-Францын шигшээ багуудын онооны харьцаа 3-3 тэнцэхэд хоёр гоолыг нь оруулсан бөгөөд аргентинчууд
торгуулийн цохилтоор илүүрхэж, дэлхийн аваргын цомыг өргөсөн билээ. Катарт болсон
ДАШТ-ий “Алтан бөмбөг”-ийн эзнээр тодорсон Л.Месси ОУХБХ-ны шилдэг
тоглогчийн шагналыг /2019,
2022/ хоёр дахь удаагаа
хүртэж буй нь энэ юм. Энэхүү шагналыг шигшээ багийн дасгалжуулагч, ахлагч нар
болон сэтгүүлч, хөгжөөн дэмжигчдийн саналаар олгодог.
Харин ОУХБХ-ны 2022
оны шилдэг эмэгтэй тоглогчийн шагналыг Испанийн хөлбөмбөгч Алексиа Путельяс
хүртжээ. Өнгөрсөн долоодугаар сард өвдөгний бэртлийн улмаас тоглолтуудаа
өнжихөөс өөр аргагүйд хүрээд байгаа тэрбээр бэртэхээсээ өмнө Эмэгтэйчүүдийн аваргуудын
лигийн шувтаргын тоглолт хүртэл “Барселона” клубтээ 11 гоол авчирсан байна.
|
https://montsame.mn/mn/read/313696
|
WSJ: Кремль газрын тосны хоригийг тойрч гарахад Африкийг ашиглаж байна
|
2023-02-27 16:31:08
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
НЬЮ-ЙОРК. /WSJ/. ОХУ-ын газрын тосны экспортод тавьсан хориг хэрэгжиж эхэлснээс хойш Хойд Африкийн орнууд тус улсаас газрын тосны бүтээгдэхүүн их хэмжээгээр импортолж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор шинжээчид Оросын ачааны зарим хэсгийг Европ руу дахин экспортолж байж болзошгүй хэмээн сэжиглэж байна гэж “The Wall Street Journal” сонинд бичсэн байна. Тус хэвлэлд бичиж буйгаар, 2021 онд 600 мянган торх байсан Оросын дизель түлшний импорт Маррокод нэгдүгээр сард хоёр сая торх болж нэмэгдсэн байна. Хоёрдугаар сард тус улсад дахин дор хаяж 1.2 сая торх дизель түлш ирэх төлөвтэй байгаа аж. Алжир, Египет зэрэг улсуудын импорт ч мөн нэмэгдэх хандлага ажиглагджээ. 2021 онд Оросоос газрын тосны бүтээгдэхүүн бараг импортлоогүй Тунис улсад гэхэд lхимийн бодис, хуванцар үйлдвэрлэхэд түгээмэл ашигладаг дизель түлш, хийн тос, бензин, лигроиныг сүүлийн саруудад ОХУ-аас оруулах болсон байна. Нэгдүгээр сард тус улс Оросоос 2.8 сая торх газрын тос импортолсон бөгөөд энэ сард дахин 3.1 сая торхыг импортолно. “The Wall Street Journal” сонинд бичиж буйгаар, Тунис, Мароккогийн импортын өсөлт газрын тосны бүтээгдэхүүнийх нь экспортын өсөлттэй давхцаж байгаа нь Оросын ачааг бусад газрын тосны бүтээгдэхүүнтэй хольж, дахин экспортолж байна гэсэн болгоомжлолыг шинжээчдийн дунд төрүүлж байгаа аж. Марокко өнгөрсөн сард Испанийн Канарын арлууд руу 280 мянган торх, Турк руу 270 мянган торх түлш нийлүүлсэн нь Марокко руу орж ирсэн Оросын дизель түлшний урсгалтай давхцсан байна.2022 оны тавдугаар сарын сүүлчээр ЕХ-ны орнуудын удирдагчид Оросын газрын тосны экспортод хориг тавихаар тохиролцож, хориг 12 дугаар сарын 5-наас хэрэгжиж эхэлсэн билээ.
|
https://montsame.mn/mn/read/313675
|
NASA "Crew Dragon" хөлгийг хөөргөхөө хойшлуулжээ
|
2023-02-27 16:22:16
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Флорида муж улсаас сансрын жолоодлогот “Crew Dragon” хөлгийг даваа гарагт Олон улсын сансрын станц руу хөөргөх
ёстой байсан “Falcon 9” пуужингийн хөөргөлтийг хойшлуулжээ. АНУ-ын сансар судлалын NASA агентлагаас мэдээлснээр, “газрын удирдлагын системд гарсан доголдлоос болж , "Crew 6” багийг ОУСС руу илгээхээ хойшлуулсан байна. Хөлгийн багийнхан сайн байгаа бөгөөд пуужингийн түлшийг буулгасны дараа багийн гишүүд хөлгөөс бууна гэж “SpaceX” корпорац “Twitter” хуудсандаа мэдээлжээ.“Crew
Dragon” сансрын хөлгөөр “NASA”-ийн хоёр сансрын нисгэгч буюу хөлгийн
дарга Стивен Боуэн, сансрын нисгэгч Вуди Хобург нараас гадна Арабын Нэгдсэн Эмирт
Улсын сансрын нисгэгч Султан Аль-Нейади, Оросын сансрын нисгэгч Андрей Федяев нарыг ОУСС руу илгээх юм. В.Хобург, С.Аль-Нейади нарын хувьд анх удаа сансарт ниснэ.ОХУ-ын гурван
сансрын нисгэгчийг Америкийн “Crew Dragon” хөлгөөр, АНУ-ын гурван сансрын нисгэгчийг Оросын “Союз МС” хөлгөөр тус
тус ээлжлэн нисгэх тухай "Роскосмос" болон NASA-гийн хооронд өнгөрсөн онд байгуулсан гэрээний дагуу А.Федяев
энэ хөлгөөр нисэх аж.
Үүнээс өмнө дээрх гэрээний дагуу Америкийн хөлгөөр Оросын Анна Кикина ОУСС руу нисжээ. Одоо тойрог замд ажиллаж буй олон улсын 68 дугаар багийн бүрэлдэхүүнд
А.Кикинагаас гадна АНУ-ын Николь Манн, Дош Кассада, Франциско Рубио, Японы сансрын
нисгэгч Ваката Коичи, Оросын сансрын нисэгч Сергей
Прокопьев, Дмитрий Петелин нар байгаа юм.
|
https://montsame.mn/mn/read/313674
|
“Хорийн бүлэг”-ийн хуванцрын хэрэглээ 2050 он гэхэд 1.7 дахин нэмэгдэж болзошгүй байна
|
2023-02-27 16:07:05
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
ТОКИО. /Kyodo/. “Хорийн бүлэг”-ийн орнууд хуванцрын хэрэглээгээ бууруулах шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхгүй бол 2050 он гэхэд 2019 оны түвшнээс даруй 1.7 дахин нэмэгдэж, далай тэнгисийн бохирдлын асуудал улам бүр даамжирч болзошгүй байгааг өнөөдөр танилцуулсан нэгэн судалгааны дүн харуулжээ.“Economist
Impact”, “Nippon Foundation” байгууллагын хамтарсан судалгааны дүнд
гаргасан тооцоогоор, 2019 онд 261 сая тонн байсан хуванцрын хэрэглээг бууруулах
чиглэлд нэмэлт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол 2050 онд 451 сая тоннд
хүрч өсөх хандлагатай байна. Түүнчлэн улс орнууд
зарим нэр төрлийн хуванцар бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглох, татвар ногдуулах
зэргээр дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг шийдэх чиглэлд ахиц дэвшил
гаргасан ч хуванцрын хэрэглээ 325 сая тоннд хүрнэ хэмээн судлаачид тооцоолжээ. "Өдгөө дэлхийн хэмжээнд хэлэлцэж
байгаа хуванцрын хэрэглээний талаарх олон улсын гэрээний хүрээнд хатуу арга
хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол далай тэнгисийн хуванцар хог хаягдлын
асуудлыг зогсоох аргагүйд хүрнэ" гэдгийг мөн судлаачдын баг анхааруулсан байна. 2022 оны
гуравдугаар сард НҮБ-ын Байгаль орчны ассамблейн чуулганаар дэлхийн 175 улс орон
хуванцрын хаягдлыг бууруулах тухай олон улсын баримт бичиг боловсруулахаар санал
нэгдсэн юм. Үүнд тусгах арга хэмжээнүүдийг хараахан тохиролцоогүй байгаа бөгөөд Засгийн газар хоорондын хороо 2024 оны эцэс гэхэд гэрээний төслийг
боловсруулах зорилт тавин ажиллаж байна. НҮБ-ын мэдээллээр,
жилд ойролцоогоор 11 сая тонн хуванцар хог хаягдал далай тэнгист хаягдаж байгаа
бөгөөд 2040 он гэхэд энэ тоо гурав дахин нэмэгдэж болзошгүй байна. Хуванцар нь
далайн болон эрэг орчмын 800 гаруй төрөл зүйлийн амьтныг ийм төрлийн хог
хаягдлыг залгих, орооцолдох зэрэг эрсдэлд оруулдаг байна.
“Хорийн бүлэг”
далай тэнгисийн хуванцар хаягдлыг бууруулах чиглэлд хүчин чармайлтаа
эрчимжүүлсээр байгаа бөгөөд 2019 онд уг асуудлыг шийдвэрлэх сайн дурын
алхмуудыг дэмжих олон улсын тогтолцоог бий болгохоор тохиролцжээ. Тус бүлэг нь Австрали,
АНУ, Аргентин, БНСУ, БНХАУ, Бразил, Герман, Европын Холбоо, Индонез, Итали, Их
Британи, Канад, Мексик, ОХУ, Өмнөд Африк, Саудын Араб, Турк, Франц, Энэтхэг, Япон
улсыг эгнээндээ нэгтгэдэг билээ.
|
https://montsame.mn/mn/read/313679
|
“Everything Everywhere All At Once” кино “SAG” наадмын гол шагналуудыг хүртлээ
|
2023-02-27 15:37:54
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
СОЁЛ УРЛАГ
|
ЛОС-АНЖЕЛЕС. /BBC/. Дэлхийн кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Screen Actors Guild” /SAG/ наадмын 29
дэх удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотноо ням гарагт болж
өндөрлөлөө.Шинжлэх ухааны
уран зөгнөлт “Everything Everywhere All At Once” уран сайхны кино энэ удаагийн ёслолын
томоохон шагналуудыг хүртсэнээр Оскарын наадамд өндөр амжилт үзүүлэх магадлалаа улам
бататгажээ. Энэхүү кино нь “SAG” наадмын хамгийн хүндтэй шагнал болох “Шилдэг
жүжигчдийн баг” цомыг хүртсэнээс гадна дүр бүтээсэн жүжигчид нь гол шагналын
эздээр тодорсон байна. Тухайлбал, Малайзын жүжигчин Мишель Йео “Шилдэг эмэгтэй
жүжигчин” төрөлд Австралийн жүжигчин Кейт Бланшеттийг илүүрхжээ.Түүнчлэн М.Йеогийн
хамтран тоглогч, Вьетнам-Америкийн жүжигчин Ке Хай Цюань “Шилдэг эрэгтэй туслах
дүр”-ийн шагнал хүртсэн анхны Ази жүжигчин болсон бол Америкийн жүжигчин Жейми
Ли Кертис мөн “Everything Everywhere All At Once” кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эмэгтэй
туслах дүр”-ийн эзнээр тодорлоо. “Everything Everywhere All At Once” кинонд М.Йео дэлхийг аврахын тулд олон ертөнц дэх өөрийнхөө хувилбартай холбогдож шилжих ёстой угаалгын газрын эзний дүрийг бүтээдэг байна. “SAG” наадмын олон төрөлд ялалт байгуулсанаараа тус кино нь ирэх гуравдугаар сарын 12-ны өдөр болох Оскарын шагнал гардуулах ёслолын “Шилдэг кино” шагналын төлөө өрсөлдөх кинонуудын эхний эгнээнд жагсаж байгаагаа харуулжээ. Мөн “SAG” наадмаас дөрвөн шагнал хүртсэнээр наадмын түүхэнд хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээл болжээ. Тус наадмын шилдэг жүжигчдийн төрөлд “Everything Everywhere All At Once” кинонд дүр бүтээгээгүй ганцхан ялагч тодорсон нь Канад-Америкийн жүжигчин Брендан Фрейзер бөгөөд тэрбээр “The Whale” киноны дүрээрээ “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр шалгарчээ.
|
https://montsame.mn/mn/read/313676
|
Францад ган гачгийн улмаас дөрвөн мужийн усны хэрэглээг хязгаарлажээ
|
2023-02-27 14:27:59
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
ПАРИС. /The Eastern Herald/. Францад газар тариалангийн шинэ улиралд
шаардагдах усан хангамжийн “үзүүлэлт түгшүүртэй түвшинд хүрээд байгаа” талаар тус улсын Экологийн өөрчлөлтийн сайд Кристоф Бешю ням гарагт “Sunday Journal” сонинд ярилцлага өгөхдөө мэдээлжээ.“2022 онд нүүрлэсэн ган
гачгийн улмаас хөрсний усны түвшин доошилж нөхцөл байдал муудаж эхэлсэн. Үүний
дараа энэ оны хоёрдугаар сар хүртэл маш бага бороо, хур тунадас унасан бол хоёрдугаар
сард олон жилийн дунджаас бага бороо орсон” гэж К.Бешю ярьсан байна. Тэрбээр өнөөдөр ган
гачгийн асуудлаар орон нутгийн засаг захиргааныхантай хамтарсан хурал хийжээ. Түүний хэлснээр, энэ оны
гуравдугаар сараас эхлэн орон даяар усны хязгаарлалт хийхээр төлөвлөж байгаа
аж. “2023 оны хоёрдугаар сар 1959 оноос хойших хамгийн хуурай сар болсныг" К.Бешю онцолсон байна.“Энэ жил өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад байдал илүү ноцтой байна. Бид хөрсний
усыг зохих түвшинд хүртэл нэмэгдүүлэхэд хоёр сараар хоцорч байна” гэж Францын Экологийн өөрчлөлтийн сайд хэлжээ. Сайдын мэдээлснээр, Францын Засгийн газар гуравдугаар сарын
эхээр яамд хоорондын ажлын хэсэг байгуулж,
нөхцөл байдлыг ажиглаж, холбогдох урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана. Одоогийн байдлаар тус улсын дөрвөн мужид усны хэрэглээг хязгаарласан бөгөөд үүнээс гадна 10 муж тусгай ажиглалтын горимд ороод байна.Францын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай ундны усны нөөцийн хомсдолыг тогтвортой байдлаар
шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулж байгаа бөгөөд К.Бешю усыг дахин хэрэглэх түвшинд цэвэрлэх байгууламжийн тоог нэмэгдүүлэх зэрэг энэхүү
төлөвлөгөөний хэд хэдэн чиглэлийг дурджээ.“Манай улсад 30 мянга гаруй ус цэвэрлэх байгууламж байдгаас дөнгөж 77 нь усыг дахин хэрэглэх
түвшинд хүртэл цэвэрлэх хүчин чадалтай” хэмээн тэрбээр тэмдэглээд чухам энэхүү нөхцөл байдлын улмаас “Франц
улс хэдэн сая шоо метр усаа алдаж байна” гэж К.Бешю цохон хэлсэн байна.
2022 онд Францын олон бүс нутагт тус улсын түүхэнд тохиож байгаагүй ган гачиг нүүрлэжээ.
|
https://montsame.mn/mn/read/313655
|
Италийн Ардчилсан намын даргаар эмэгтэй хүн сонгогджээ
|
2023-02-27 13:06:24
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
РОМ. /Reuters/.
Италийн сөрөг хүчний Ардчилсан
намын шинэ даргаар Элли Шлейн сонгогдлоо. Ням гарагт болсон
намын дотоод сонгуулийн урьдчилсан дүнгээр Э.Шлейн 53.8 хувийн санал, түүний өрсөлдөгч, Эмилия-Романья мужийн захирагч Стефано Стефано Боначчини 46.2
хувийн санал авчээ. Сонгуульд намын нэг сая гаруй дэмжигч оролцсон гэж "La Repubblica" сонин мэдээлжээ. Эмилия-Романья мужийн захирагч С.Боначчини өмнөх хэсгийн санал хураалтаар дөрвөн өрсөлдөгчөө ялж, Э.Шлейн хоёрдугаарт орсон байна. Ийнхүү тэд намын даргын дотоод сонгуульд нэр дэвшигчээр гарч иржээ. С.Боначчини ялагдлаа хүлээн зөвшөөрч, намаа
шинэчлэхэд Э.Шлейнтэй хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.Ардчилсан
намын өмнөх дарга бөгөөд Ерөнхий сайд асан Энрико Летта өнгөрсөн оны есдүгээр сарын 25-нд болсон парламентийн сонгуульд ялагдсаны дараа огцорчээ.Э.Шлейн нь Швейцар
улсад төрсөн, 37 настай бөгөөд аав нь еврей гаралтай Америкийн улс төр судлаач,
ээж нь Италийн улс төрчийн охин бөгөөд багш мэргэжилтэй. Тэрбээр анх 2008
онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обамагийн сонгуулийн
штабт сайн дурын үндсэн дээр ажиллаж улс төрийн гараагаа эхлүүлж байсан бөгөөд 2014 онд Европын парламентад Италийн
Ардчилсан намаас сонгогдож байжээ. Түүний нам дотор туулсан зам тийм ч амар байгаагүй. Намын нарийн бичгийн дарга Маттео Ренцитэй санал зөрөлдсөний улмаас намаасаа хэсэг хугацаанд хөндийрсөн байна. Дараа нь Э.Шлейн бүс нутгийн засгийн газарт С.Боначчинигийн орлогчоор ажиллаж байсан бөгөөд сүүлд болсон сонгуулиар парламентад сонгогджээ.Э.Шлейн нь намын даргаар сонгогдсоноор дэмжигчдээ алдаж буй Ардчилсан намыг шинэчилж, Италид барууны үзэл баримтлал улам бүр өсөн нэмэгдэж буй энэ үед зүүний төвч үзлийг сэргээх сорилт тулгарч байна гэж шинжээчид үзэж байна.Италийн Ардчилсан
нам нь 2007 онд байгуулагдсан бөгөөд албан ёсоор 2013-2022 онд засгийн эрхийг
барьж байсан авч дангаар бус сөрөг хүчнийхэнтэй хамтарсан эвслийн засгийн
газрыг удирдаж байжээ.
|
https://montsame.mn/mn/read/313633
|
“Nissan” 2030 он гэхэд шинэ загварын 27 машин танилцуулна
|
2023-02-27 12:21:13
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ТЕХНОЛОГИ
|
ТОКИО. /RIA Novosti/. Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor Co” компани 2030 он гэхэд 27 ширхэг шинэ загварын автомашин танилцуулахаар төлөвлөж байна. Тус компанийн цахим хуудсанд өнөөдөр нийтлэгдсэн стратеги төлөвлөгөөнөөс үзвэл, шинэ загваруудын 19 нь цахилгаан хөдөлгүүртэй байх бол 2024 оны санхүүгийн жилд танилцуулах цахилгаан машин нь зөвхөн Хятадын зах зээлд тусгайлан зориулсан загвар байх ажээ.Компани мөн 2026 он гэхэд цахилгаан болон хос хөдөлгүүрт автомашиныхаа хөгжүүлэлтэд 2 их наяд иений (14.7 орчим тэрбум ам.доллар) хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн 2026 он гэхэд цахилгаан болон хос хөдөлгүүрт машины Япон дахь борлуулалтад эзлэх хувийг 58 хувь, Европт 98 хувь болгож нэмэгдүүлэхийг зорьж байна. 2030 он гэхэд дэлхий зах зээлд худалдах шинэ автомашинуудын дунд цахилгаан хөдөлгүүрт автомашины эзлэх хувийг 55 хувьд хүргэхээр төлөвлөжээ.
|
https://montsame.mn/mn/read/313640
|
БНСУ-д ганц бие эмэгтэйчүүдийн 4 хувь нь л гэрлэж, хүүхэд төрүүлэхийг чухалчилж байна
|
2023-02-27 11:20:48
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д 20, 30-аад насны ганц бие эмэгтэйчүүдийн ердөө
4-хөн хувь нь л гэрлэж, хүүхэд төрүүлэхийг чухалчилж байгааг тус улсын Нийгмийн
судалгааны нийгэмлэгээс ням гарагт танилцуулсан санал асуулгын дүн харууллаа.Харин энэ насны
ганц бие эрэгтэйчүүдийн 12.9 хувь нь гэрлэж, хүүхэд төрүүлэх нь эмэгтэйчүүдийн
амьдралын салшгүй хэсэг гэдэгтэй санал нэгдсэн байна. 20-34
насны гэрлээгүй 281 хүний дунд санал асуулгыг явуулжээ. Санал асуулгад
оролцсон бүсгүйчүүдийн 53.2 хувь нь гэрлэж, хүүхэд төрүүлэх нь эмэгтэйчүүдийн хувьд
чухал биш гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол эрэгтэйчүүдийн 25.8 хувь нь ийм
хариулт өгсөн байна. Эдийн засгийн
удаашрал, орон сууцны өндөр үнэ зэрэг асуудлуудтай тулгарч байгаатай
холбоотойгоор БНСУ-д хүүхэдтэй болох төлөвлөгөөгөө хойшлуулах, улмаар цааргалах
залуучуудын тоо нэмэгдэж, төрөлтийн түвшин буурах болоод байгаа юм. Статистикийн
хорооны мэдээллээр, өнгөрсөн онд улсын хэмжээнд 249 мянган хүүхэд шинээр төрсөн
нь 2021 онд бүртгэгдээд байсан түүхэн доод үзүүлэлтээс 4.4 хувиар буурсан
байна. БНСУ-д нэг
эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 2022 онд 0.78-д буюу түүхэн дэх хамгийн бага
түвшинд хүрч буурсан нь хүн амын тоог 51.5 саяд тогтвортой байлгахад шаардлагатай
2.1-ээс хавьгүй доогуур үзүүлэлт болжээ.
2022 онд амаржсан
эхчүүдийн дундаж нас 33.5 байсан нь өмнөх оныхоос 0.2-оор өссөн байна. Мөн
анхны хүүхдээ төрүүлсэн эхчүүдийн дундаж нас 33 байсан бол хоёр дахь болон гурав
дахь хүүхдээ төрүүлсэн эхчүүдийнх тус тус 34.2, 35.6 нас байжээ.
|
https://montsame.mn/mn/read/313637
|
"Яндекс" Оросын хамгийн үнэ цэнтэй компаниудын чансааг дахин тэргүүлэв
|
2023-02-27 10:52:28
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ТЕХНОЛОГИ
|
МОСКВА. /TASS/. “Forbes" сэтгүүлээс гаргадаг Оросын хамгийн үнэ цэнтэй интернэт компаниудын жагсаалтыг “Яндекс" компани дахин тэргүүлжээ."Яндекс" тав дахь жилдээ дараалан Оросын хамгийн үнэ цэнтэй интернэт компани болж байгаа юм. “Forbes" сэтгүүлд мэдээлснээр, тус компанийн зах зээлийн үнэлгээ 10.2 тэрбум ам.доллар болсон байна. 2022 онд "Яндекс"-ын үнэлгээ 17.4 тэрбум ам.доллар байсан бол 2021 онд 22.98 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байв. Жагсаалтын хоёрдугаарт, 9.8 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй “Wildberries” компани, гуравдугаарт, 5.2 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй “Ozon” компани бичигджээ. Оросын хамгийн үнэ цэнтэй интернэт компаниудын чансаанд мөн “1С” (2.5 тэрбум ам.доллар), "Лаборатория Касперского" (2.4 тэрбум ам.доллар), “Avito” (2. тэрбум ам.доллар), "СКБ Контур" (1.8 тэрбум ам.доллар), “VK” (1.6 тэрбум), “Positive Technologies” ($1,5 млрд), “HeadHunter” (1 тэрбум ам.доллар) компаниуд багтсан байна.Жагсаалтад нийтдээ 30 компани орсон бөгөөд эдгээр компани нь интернэтээс ашиг орлогоо бүрдүүлдэг.
|
https://montsame.mn/mn/read/313629
|
Израил, Палестины төлөөлөгчид хурцадмал байдлыг намжаахаар тохиролцжээ
|
2023-02-27 10:25:00
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
АММАН. /DW/. Палестины нутаг дэвсгэрт хүчирхийлэл дахин хурцадсантай холбоотой асуудлыг хэлэлцэхээр Израил, Палестины төлөөлөгчид Йорданд уулзлаа. Талууд өмнө нь гарын үсэг зурсан бүх хэлэлцээрийг дагаж мөрдөж, шударга ёс, энх тайвныг ашид тогтоохын төлөө ажиллахаар тохиролцож, хурцадмал байдлыг намжааж, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэв гэж Йорданы Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах уулзалт Улаан тэнгисийн эрэг дээрх Акаба боомт хотод хоёрдугаар сарын 26-ны ням гарагт болжээ. Энэ хооронд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху террористуудад цаазаар авах ял оноох тухай хуулийн төслийг санаачилсан байна. Уулзалтын талаар мэдээлэлтэй эх сурвалжуудаас эш татан “AFP” агентлагийн мэдээлснээр, хэлэлцээнд Палестины тагнуулын албаны дарга Мажед Фараж, Израилын дотоодын тагнуулын байгууллагын дарга Ронен Бар, АНУ-ын Ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын асуудал хариуцсан зөвлөх Бретт Макгурк, мөн Йордан, Египетийн төлөөлөгчид оролцжээ. Израилын хоёр энгийн иргэн амиа алдавСүүлийн хэдэн сар Палестины нутагт палестинчууд болон Израилын цэргүүдийн хооронд ширүүн мөргөлдөөн болж байгаа юм. Хоёрдугаар сарын 26-нд Иордан голын Баруун эргийн хойд хэсэгт Израилын хоёр энгийн иргэн амиа алджээ. Амиа алдсан хоёр иргэн нь 20, 22 настай ах дүүс байсан бөгөөд Палестины Наблус мужаас өмнө зүгт орших Хавара хотын шалган нэвтрүүлэх цэгт машиндаа буудуулж, шархаа даалгүй эмнэлэгт нас барсан байна.Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир нар уг хоёр иргэн нь "палестинчуудын халдлагад" өртөж амиа алдсан гэж мэдэгджээ.Израилд террористуудад цаазын ял оноож магадгүйИзраилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж буйгаар, тус улсын Засгийн газар террорист ажиллагаа явуулсан хүмүүст цаазаар авах ял оноох хуулийн төсөл санаачилсан байна. Хуулийн төсөлд зааснаар, "Израилын иргэний амь насыг санаатай эсвэл санамсаргүй хөнөөсөн хүмүүст, хэрэв гэмт хэргийг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах сэдлээр эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг үзэн ядах зорилгоор үйлдсэн бол", түүнчлэн "Израил улс болон еврей ард түмний эх нутагтаа сэргэн мандах явцад хор хөнөөл учруулах зорилгоор үйлдсэн бол” ялын дээд хэмжээ оноож болно.Нетаньяху, Бен-Гвир нар уг хуулийн төслийг хамгаалсан байр сууриа илэрхийлжээ. Өмнө нь Израилын Ерөнхий прокурор Гали Бахарав-Миара энэ хуулийн төслийг эсэргүүцэж, Үндсэн хуульд нь нийцэж байгаа эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна. Израил, Палестин хоорондын хурцадмал байдалХоёрдугаар 22-нд Израилын цэргүүд Иордан голын Баруун эргийн Наблус хотод ажиллагаа явуулжээ. Уг ажиллагааг Баруун эрэгт үйлдсэн халдлагад холбоотой Палестины хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүдийн төлөөлөгчдийг баривчлах зорилгоор явуулсан гэж Израилын Батлан хамгаалах арми (ЦАХАЛ) мэдэгджээ. Ажиллагааны үеэр гурван сэжигтэн бууж өгөхөөс татгалзаж, Израилын цэргүүд рүү гал нээсэн боловч буудалцааны үеэр амиа алдсан гэж ЦАХАЛ тайлбар хийсэн байна. Харин Палестины талын мэдэгдсэнээр, доод тал нь 11 хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархаджээ. “AFP” агентлагийн тэмдэглэснээр, энэ ажиллагаа 2005 оноос хойш Израилын армийн Баруун эрэгт явуулсан ажиллагаануудаас хамгийн их цус урсгасан ажиллагаа болсон байна. Бүс нутгийн байдал ийнхүү хурцадсанд түгшиж буйгаа олон улсын хамтын нийгэмлэг илэрхийлж, хурцадмал байдлыг намжаахыг уриалсан юм. Тухайлбал, Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель олон улсын хүмүүнлэгийн хуулийг дагаж мөрдөх шаардлагатай байгааг онцлон тэмдэглээд хурцадмал байдлыг намжаахыг талуудад уриалжээ.
|
https://montsame.mn/mn/read/313618
|
Италийн эргийн орчимд завь осолдсоны улмаас олон цагаач амиа алджээ
|
2023-02-27 09:42:24
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
РОМ. /BBC/.
Италийн өмнөд хэсгийн эргийн орчимд нэгэн завь осолдсоны улмаас 59 цагаач, түүний дунд 12 хүүхэд амиа алдаж, олон арван
хүн сураггүй болоод байна.Завь Калабриа мужийн Кротоне хотын эргийн орчимд осолджээ. Эсэн мэнд аврагдсан
хүмүүсийн ярьж буйгаар, завин дээр 150 орчим хүн зорчиж байжээ. Осол болсон
газарт очиж нөхцөл байдалтай биечлэн танилцсан Дотоод хэргийн сайд Маттео
Пиантедоси сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, 30 орчим хүн сураггүй хэвээр байгааг онцолсон
байна. Амиа алдсан
хүмүүсийн дунд хэдхэн сартай нярай байсан гэж Италийн “Ansa” агентлаг мэдээлжээ. Эргийн хамгаалалтын
албаныхны мэдээллээр, осол болсны дараа эрэг рүү хүрч ирж чадсан хүмүүсийг
оролцуулаад 80 хүн эсэн мэнд олдсон байна. Завь осолдох
үед хэчнээн хүн сууж явсан нь тодорхойгүй байна гэж аврах албаныхан “AFP” агентлагт мэдээлсэн бөгөөд 200 гаруй хүн
тээвэрлэж явсан байж магадгүй гэсэн мэдээлэл байгаа нь 60 гаруй хүн сураггүй болсон гэсэн үг
юм.
Туркээс хэдэн
өдрийн өмнө хөдөлсөн завинд Афганистан, Пакистан, Сомали, Ираны зорчигчид
сууж явжээ.
|
https://montsame.mn/mn/read/313617
|
Ким Жөн Ун охины хамтаар ёслолд оролцжээ
|
2023-02-27 09:05:36
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ПЁНЬЯН. /NHK/.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Пёньян
хот дахь бүтээн байгуулалтын шинэ төслийн нээлтийн ёслолд охины хамтаар
оролцсон талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээлэв.БНАСАУ-ын төв
цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ ням гарагт мэдээлснээр, нээлтийн арга хэмжээ бямба гарагт болсон бөгөөд Ким Жөн
Ун охин болон бусад төлөөлөгчийн хамтаар оролцсон нь гэрэл зургаас харагджээ. Охиныг удирдагчийн “хамгийн хайртай” хүүхэд гэж тодорхойлсон байна. Уг төслийн
хүрээнд 4000 гаруй өрхийн орон сууц байгуулах ба БНАСАУ-ын өнцөг булан бүрээс
100 мянга гаруй залуучууд төслийн бүтээн байгуулалтад гар бие оролцоно гэж олон
нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Ким Жөн Уны охины
зургийг БНАСАУ-ын хэвлэлүүд анх өнгөрсөн 11 дүгээр сард баллистик пуужингийн
туршилтад аавынхаа хамтаар оролцсоных нь дараа нийтэлсэн юм. Харин эдийн засгийн
холбогдолтой үйл ажиллагаанд охиныг оролцуулсан анхны тохиолдол энэ болжээ.
Охиныг Ким Жөн
Уны хоёр дахь хүүхэд гэж БНСУ-ын тагнуулын албаныхан мэдээлж байгаа юм. Зарим
шинжээчийн хувьд, түүнийг Ким Жөн Уныг залгамжилж магадгүй хэмээн таамаглаж байна.
|
https://montsame.mn/mn/read/313612
|
БНСУ-ын баруун өмнөд нутгаас үлэг гүрвэлийн чулуужсан өндөг олджээ
|
2023-02-26 13:33:39
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
СӨҮЛ. /Yonhap/.
БНСУ-ын баруун өмнөд нутгийн Синан тойргоос
өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүдийн чулуужсан өндөг олдсон талаар судлаачдын баг
бямба гарагт мэдээлжээ. Өдгөөгөөс 10 гаруй
жилийн өмнө энэ нутгийн орчмоос махан идэшт үлэг гүрвэлүүдийн үлдэгдэл илрүүлж
байжээ. Махан идэшт болон өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн чулуужсан өндөг ижил
газраас олдох нь тун ховор тохиолдолд тооцогддог байна. Чоннам их
сургуулийн Үлэг гүрвэл судлалын төвөөс мэдээлснээр, Өмнөд Жёлла мужийн Синан тойргоос
олдсон үлэг гүрвэлийн дөрвөн өндөг маш сайн хадгалагдсан байсан бөгөөд өндөгний
100 гаруй хэлтэрхий олдсон байна. Мөн тус газраас үлэг гүрвэлийн чулуужсан яс олджээ. Нэмэлт судалгаагаар
олдворуудын зарим нь өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн том өндөгнийх болохыг тогтоосон
бөгөөд үлдсэн хэсэг нь ургамал иддэг жижиг үлэг гүрвэлүүд эсвэл шувуудынх
байсан хэмээн таамаглаж байна.Сүүлийн олдворуудыг
2009 онд махан идэшт үлэг гүрвэлүүдийн чулуужсан үүр олдсон газраас ердөө 100
орчим метрийн зайд хийсэн малтлагын үеэр илрүүлжээ. Тэдгээр олдворын аль аль нь
ижил чулуулгийн давхаргаас олдсон учир нэг үеийнх гэж таамаглаж байгаа аж.
“Үлэг гүрвэлүүд
өөрсдийн нутаг дэвсгэрт өндөглөж үржих хандлагатай байдаг тул өвсөн тэжээлт
болон махан идэшт үлэг гүрвэлийн олдворууд нэг газраас олдох нь маш ховор тохиолдол юм” гэж Үлэг
гүрвэл судлалын төвийн дарга Ху Мин ярьж байна.
|
https://montsame.mn/mn/read/313601
|
“Хорийн бүлэг”-ийн Сангийн сайд нарын уулзалт хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөжээ
|
2023-02-26 12:30:44
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЕНГАЛУРУ. /Reuters/.
Энэтхэгийн өмнөд нутгийн Бенгалуру
хотноо болсон “Хорийн бүлэг”-ийн орнуудын Сангийн сайд, Төв банкны тэргүүн
нарын уулзалт бямба гарагт хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөжээ.“Хорийн бүлэг”-ийг даргалж буй Энэтхэгт Сангийн
сайд, Төв банкны тэргүүн нарын уулзалт хоёр өдөр үргэлжилсэн юм. Эх
сурвалжуудын мэдээлснээр, “Хорийн бүлэг”-ийн ихэнх орон Украин дахь дайнд
Оросыг зэмлэн буруушаасан ч Орос, Хятадын төлөөлөгчид өөр байр суурьтай байжээ.
Энэхүү уулзалт нь
өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш дөрөв дэх удаагаа хамтарсан
мэдэгдэлгүй өндөрлөж буй нь энэ болж байна. Орос Украин руу довтолсноос хойш
нэг жилийн хугацаа өнгөрч байгаа ч “Хорийн бүлэг”-ийн орнууд олон улсын эдийн
засгийн асуудлыг шийдвэрлэх талаар ийнхүү дахин зөвшилцөлд хүрч чадаагүй байна.
|
https://montsame.mn/mn/read/313599
|
Японы хойд нутагт газар хөдөлжээ
|
2023-02-26 11:10:36
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
ТОКИО. /Kyodo/. Японы хойд хязгаарын Хоккайдо аралд бямба гаргийн орой урьдчилсан тооцооллоор 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, Хоккайдо арлын зүүн хэсэгт орон нутгийн цагаар 22:27 цагийн орчимд болсон газар хөдлөлтийн дараа цунамийн түгшүүр зарлаагүй байна. Одоогоор хүмүүс гэмтэж бэртсэн, байшин барилга эвдэрч сүйдсэн талаарх мэдээлэл алга байна. Куширо хотоос холгүй Номхон далайд 60 км-ийн гүнд болсон газар хөдлөлт Японы зүүн хойд хэсэг болон зүүн хэсгээр мэдрэгдсэн гэж агентлагийн мэдээнд дурджээ.
|
https://montsame.mn/mn/read/313598
|
БНХАУ Украины хямралыг зохицуулах саналаа нийтэлжээ
|
2023-02-25 15:11:43
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах саналаа Гадаад хэргийн яамныхаа цахим хуудсанд өнөөдөр нийтэлжээ.“Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх Хятадын байр суурь” нэртэй уг баримт бичиг нь дараах 12 заалттай байна. Бүх улс орны тусгаар тогтнолыг хүндэтгэх. БНХАУ нь олон улсын хууль тогтоомж, тэр дундаа НҮБ-ын Дүрмийг давхар стандартгүй дагаж мөрдөх шаардлагатайгаас гадна, "бүх улс орны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулах ёстой" гэж үзэж байна. “Хүйтэн дайны сэтгэхүйгээс татгалзах”. Хятад улс "нэг улсын аюулгүй байдлыг хангахдаа бусад орны аюулгүй байдлыг алдагдуулах замаар, бүс нутгийн аюулгүй байдлыг цэргийн блокуудыг бэхжүүлэх, өргөжүүлэх замаар хангах боломжгүй" гэдэгт итгэлтэй байна. Тус улс "бүх улс орны аюулгүй байдлын хууль ёсны ашиг сонирхолд" нухацтай хандах, мөн “Европт аюулгүй байдлын тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой бүтцийг байгуулахад дэмжлэг үзүүлэх”, " бүлэг лагериудын хооронд сөргөлдөөн үүсэхээс урьдчилан сэргийлэхийг” уриалж байна. Гал зогсоох. Хятад улс “дайнд ялагч байхгүй” гэдгийг сануулахын сацуу “талууд бүгд ухаалаг, тэвчээртэй, гал дээр тос нэмэхгүй, мөргөлдөөнийг хурцатгахгүй байж, Украины хямрал хяналтаас гарахаас сэргийлэх ёстой" гэж үзэж байна.Энхийн хэлэлцээг эхлүүлэх. “Украины хямралаас гарах цорын ганц бодит арга зам бол яриа хэлэлцээ хийх”, олон улсын хамтын нийгэмлэгээс мөргөлдөөнд оролцогч талуудад "улс төрийн аргаар зохицуулах үүд хаалгыг нээхэд" туслах, түүнчлэн энэ нөхцөлийг бүрдүүлж, хэлэлцээ хийх талбараар хангах ёстой” гэж БНХАУ үзэж байна. Хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх. Бээжин "энгийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах", тэднийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн зурвас /коридор/ бий болгох, хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, энэ асуудалд НҮБ-ын гүйцэтгэх үүргийг дэмжихийг уриалж байна.Энгийн иргэд, олзны хүмүүсийг хамгаалах. Мөргөлдөөнд оролцогч талууд энгийн иргэд болон иргэний зориулалттай байгууламжуудад халдахаасаа татгалзаж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалж, дайнд олзлогдогсдын эрхийг хүндэтгэх ёстойг Хятад улс тэмдэглэж байна. Тус улс Орос, Украины хооронд олзны хүмүүсийг солилцоход илүү таатай нөхцөл бүрдүүлэхийг уриалав.Атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг хангах. БНХАУ “энхийн зорилгоор ашиглаж буй цөмийн байгууламжууд руу”, ялангуяа атомын цахилгаан станцуудад зэвсэгт халдлага үйлдэхийг эсэргүүцэх шаардлагатай гэж үзэж байна. Баримт бичигт дурдсанаар, талууд цөмийн аюулгүй байдлын тухай конвенцыг дагаж мөрдөж, цөмийн ослоос зайлсхийх ёстой.Стратегийн эрсдэлийг бууруулах. Цөмийн зэвсгийг хэрэглэж болохгүй бөгөөд тэдгээрийг ашиглах эсвэл ашиглах аюулын эсрэг тэмцэх шаардлагатай байгааг Бээжин онцлон тэмдэглэж байна. Тус улс мөн "биологийн болон химийн зэвсгийг ямар ч нөхцөлд аль ч улс орон хөгжүүлэх, ашиглахыг эсэргүүцэж байна".Үр тарианы экспортыг баталгаажуулах. 2022 онд Орос, Украин, Турк болон НҮБ-ын гарын үсэг зурсан Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх тухай гэрээг талууд дагаж мөрдөх ёстой гэж БНХАУ үзэж байна. Хүнсний аюулгүй байдлын салбарт олон улсын хамтын ажиллагааны талаар БНХАУ-ын дэвшүүлсэн санаачилга нь дэлхийн хүнсний хямралыг даван туулах боломжтой хувилбар юм. Дангаар хориг арга хэмжээ авахаа зогсоох. Ийм арга хэмжээ нь "асуудлыг шийдэхгүй төдийгүй шинээр бий болгоно" гэж Хятад улс үзэж байна. Тус улс бүх улс оронд хандан "нэг талын хориг арга хэмжээг урвуулан ашиглахаа зогсоож", оронд нь "Украины хямралыг намжаах, хөгжиж буй орнуудын эдийн засгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүмүүсийн амьдралын нөхцөлийг сайжруулахад үүрэг гүйцэтгэхийг" уриалж байна.
|
https://montsame.mn/mn/read/313563
|
ЕХ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээг баталжээ
|
2023-02-25 13:54:44
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БРЮССЕЛЬ. /DW/.
Европын Холбоо /ЕХ/ ОХУ-ын эсрэг шинэ багц хориг арга хэмжээг баасан гарагт баталжээ. ЕХ-ны
гишүүн орнуудын баталсан 10 дахь багц хориг хэмжээ энэ болж байна.Европын Комиссын
тэргүүн Урсула фон дер Ляйен энэ сарын эхээр Киевт айлчлах үеэрээ Украины
Ерөнхийлөгч Владимир Зеленскийд хандан ЕХ Оросын довтолгоо эхэлсэн өдөр гэхэд “10
дахь багц хориг арга хэмжээг авахыг зорино” гэж амласан байна. Энэ оны эхэн үеэс
ЕХ-ны Зөвлөлийг даргалж буй Шведийн талын мэдэгдсэнээр, шинэ арга хэмжээ нь “дайныг
дэмжиж, суртал ухуулга тараасан, дайнд Оросын ашигласан дроныг нийлүүлсэн хувь
хүн, аж ахуйн нэгжийн эсрэг хязгаарлагдмал арга хэмжээ авахыг зорьжээ.”
“ЕХ-ны гишүүн
орнууд хамтдаа Украиныг дайнд ялахад нь тусламж дэмжлэг үзүүлэхийн тулд хамгийн
хүчтэй, өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээг авлаа. ЕХ Украин болон Украины
ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаа бөгөөд Украиныг хэрэгцээ шаардлагын
хэрээр дэмжсээр байх болно” гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.
|
https://montsame.mn/mn/read/313594
|
“Хү” хамтлаг богино хэмжээний баримтат киноныхоо эхний ангийг цацжээ
|
2023-02-25 12:26:55
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
СОЁЛ УРЛАГ
|
ЛОНДОН. /Rock
Sound/. Монголын хүннү рок урсгалаар
уран бүтээлээ туурвидаг “Хү” хамтлаг өнөөдрийг хүртэлх замналынхаа талаар
өгүүлэх “Citizens Of The World” нэртэй гурван ангит богино хэмжээний баримтат кино бүтээжээ.“Хү” хамтлагийнхан
сүүлийн таван жилийн хугацаанд Өрнөдийн орчин үеийн рок металл урсгалыг монгол
хөөмий, уламжлалт хөгжмийн зэмсгүүдтэй хослуулсан “хүннү рок” хэмээх урсгалаараа
дэлхийн өнцөг булан бүрт үзэгчдийг байлдан дагуулсаар ирсэн билээ. Тэд стриминг үйлчилгээгээр
нийтдээ 329 сая гаруй хандалт, “Youtube” платформд 290 сая гаруй хандалт аваад байгаа бөгөөд Америкийн “Billboard” сэтгүүлийн “Top 5 Mainstream Rock” жагсаалтад хоёр дуу нь багтаж, дэлхий
даяар олон аялан тоглолтынх нь тасалбар өндөр хувьтай борлогдсон амжилт үзүүлж,
“Coachella”, “Lollapalooza”, “Download Festival” зэрэг хөгжмийн наадамд оролцсоноос
гадна “Billboard”, “NPR”, “GQ”, “The Guardian”, “Revolver” зэрэг сонин сэтгүүлээр зогсохгүй алдарт
дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жоноос өндөр үнэлгээ аваад байгаа юм. “Citizens Of
The World” баримтат киноны эхний
ангиар үзэгчид хамтлагийг үүсгэн байгуулсан дөрвөн гишүүн Гала, Жаяа, Тэмка, Энкүш нартай,
мөн морин хуур, товшуур, төмөр хуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдтэй нь танилцах боломжтой. Түүнчлэн сонсогчдод өөрсдийнхөө дотор орших “дайчин сүнс”-ийг сэрээж,
түүгээрээ дамжуулан дэлхий даяар сайн сайхныг түгээн дэлгэрүүлэх үзэл санааных
нь талаар өгүүлсэн байна. "Хү"-г 2022 онд НҮБ-ын Боловсрол,
шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр тодруулснаар
уг анги төгсдөг. Ирэх гуравдугаар
сарын 1, 15-ны өдрүүдэд тус тус цацагдах сүүлийн хоёр ангид хамтлагийн гишүүд өнгөрсөн
12 дугаар сард ЮНЕСКО-гийн Парис хот дахь төв байранд хүрэлцэн очиж арга
хэмжээнд оролцсон тухай, мөн алдарт “Casino de Paris” концертын танхимд уран бүтээлээ толилуулсан
талаар өгүүлэх ажээ.
|
https://montsame.mn/mn/read/313593
|
Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 50 мянга давжээ
|
2023-02-25 10:50:47
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
АНКАРА. /Al Jazeera/. Турк, Сирид энэ сарын эхээр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 50 мянга даваад байна.Туркийн Онцгой
байдлын газраас баасан гарагт мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас 44 128
хүний амь эрсэдсэн байна. Харин Сирид 5914 хүн амиа алджээ. Хоёрдугаар сарын
6-нд болсон эхний газар хөдлөлтөд Туркийн зүүн өмнөд нутаг, Сирийн хойд нутаг
өртсөн бөгөөд 7.7 магнитудын хүчтэй байсан бол түүнээс удалгүй 7.6 магнитудын
хүчтэй дахин газар хөдөлсөн юм. Байгалийн гамшигт үзэгдлийн дараа 9000 гаруй
чичирхийлэл мэдрэгджээ. Туркийн байгалийн
гамшигт өртсөн 11 мужид 240 мянга орчим аврагч, сайн дурынхан үүрэг гүйцэтгэсээр
байна. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн зарим нутагт эхэндээ хүрч очиход хүндрэлтэй
байсан ч сэргээн босгох ажиллагаа явуулж, ахиц гаргахын хэрээр амиа
алдагсдын тоо нэмэгдэж байна. Сүүлийн өдрүүдэд хүмүүсийг барилгын
нурангинаас эсэн мэнд гаргасан талаар мэдээлэл гараагүй байна. Туркт
байгалийн гамшигт өртсөн бүсээс 530 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Туркийн Засгийн газрын мэдээлснээр, 173 мянган барилга нурж
сүйдэж, 1.9 сая хүн түр хорогдох байр, зочид буудал, нийтийн байгууламжуудад хорогдож
байна. Туркт газар
хөдлөлтөд 20 сая хүн нэрвэгдсэн бол НҮБ-ын тооцоогоор, Сирид 8.8 сая хүн байгалийн
гамшигт өртжээ. Олон жилийн иргэний дайны дараа олон хүн хүндхэн нөхцөлд
амьдарч байсан Сириэс харьцангуй бага мэдээлэл ирүүлсэн байна.
Туркийн Ерөнхийлөгч
Режеп Тайип Эрдоган байшин барилгуудыг нэг жилийн дотор сэргээн босгохоо амлаад
байгаа ч эрх баригчид цаг хугацаанаас илүүтэй юун түрүүнд аюулгүй байдлыг чухалчлах
хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.
|
https://montsame.mn/mn/read/313590
|
Монголд тулгарч буй сорилтууд ба боломжууд
|
2023-02-24 17:28:27
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ЛОНДОН. /King's College London/. Монгол Улс бол ОХУ, БНХАУ-ын дунд стратегийн хувьд чухал байрлалд оршдог орон юм. Арвин баялаг нөөцтэй, өргөн уудам газар нутагтай, 1991 оноос хойш ардчилал хөгжиж буй Монгол Улс нь “COVID-19” цар тахлын дараа дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил олон сорилттой тулгарч байна. Тус улс нь дэлхийн дулаарал, дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, Украин дахь Оросын түрэмгийллээс үүдэлтэй хүндрэл бэрхшээл зэрэг гаднаас ирж буй нөлөөллөөс гадна, хөдөлмөрийн харилцаанаас эхлээд тэгш бус байдал, засаглал зэрэг дотооддоо тулгамдаж буй олон асуудлыг даван туулах зайлшгүй шаардлагатай байна.Монгол Улсын Шадар сайд ноён С.Амарсайхан, Монгол Улсын Боомтын асуудал эрхэлсэн сайд хатагтай Х.Булгантуяа, Их Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч, парламентын гишүүн Дэниел Кавчински, Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Азийн судалгааны төвийн (MIASU) судлаач доктор Элизабет Фокс нартай хийсэн Лондон хот дахь “Эзэн хааны коллеж”-ийн профессор Керри Брауны энэхүү ярилцлагад Монгол Улсын хэтийн төлөв, хөгжил дэвшилд тулгарч буй сорилтуудын талаар онцлон ярилцжээ.“Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтол болон урьдчилан тооцож болшгүй үйл явдлын далайц, давтамж нэмэгдсэн нь бидний өмнө тулгарч буй сорилтуудыг улам нэмэгдүүлж байгаагаас гадна, геополитикийн нөхцөл байдал манай нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөөлж байна" гэж Шадар сайд С.Амарсайхан хэллээ.Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050” шинэ бодлогын талаар ярихдаа, 2050 он гэхэд Монгол улсыг Азийн тэргүүлэгч орнуудын нэг болгох зорилгоор худалдаа, цахимжуулалт, эрчим хүч, эдийн засгийн өсөлт, засаглалыг сайжруулах зэрэг эдийн засгийн олон чиглэлээр тулгарч буй бэрхшээлийг даван туулахыг зорьж байгаагаа хэлэв. Монгол Улсын хилийн боомтуудыг сайжруулах нь “Алсын хараа-2050” бодлогын нэг чухал хэсэг юм. “Эрдэс баялгийн экспортын 90 гаруй хувь нь хэдхэн хилийн боомтоор дамжин экспортлогдож байгаа тул бид автозамын, төмөр замын болон агаарын хилийн боомтуудад их хэмжээний хөрөнгө оруулж байна. 2030 он гэхэд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж нийт экспортын хэмжээг 20 тэрбум ам.доллар болгохыг зорьж байна” гэж хатагтай Х.Булгантуяа онцоллоо.Хөрш Хятад улсын тухайд өмнө нь тээврийн дэд бүтэц сул байснаас хүндрэл бэрхшээл үүсэж байсан тус улстай Монголын Засгийн газар түүхий эдийн худалдаагаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд хөрш орны харилцаанд чухал ач холбогдол өгч байгаа талаараа дурдлаа. “Хоёр улсын стратегийн түншлэл нь Шинэ сэргэлтийн бодлого болон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын уялдаа холбоог хангана” гэж Боомтын асуудал эрхэлсэн сайд хэлэв.Бид эдийн засгийн бие даасан байдлаа бэхжүүлэхийн тулд дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлд тээвэр, дэд бүтцийн боломжуудыг улам сайн ашиглан эрчим хүчний аюулгүй байдлаа сайжруулах шаардлагатай байна” гэж Шадар сайд С.Амарсайхан хэллээ.Энэхүү ярилцлагын үеэр Лондон дахь “Эзэн хааны коллеж”, Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Азийн судалгааны төвөөс (MIASU) хамтран гаргасан Монгол Улсын өмнө тулгамдаж буй сорилтууд, хэтийн төлөвийг тодорхойлсон тайланг танилцуулсан байна. Уг тайлан нь Монголын талаар Их Британи, Европ төдийгүй бусад бүс нутгийн улс орнуудад илүү өргөн хүрээнд таниулах зорилготой ажээ. Доктор Фокс Монгол Улс нь бүс нутагтаа онцгой байр суурь эзэлдэг, ардчилсан улсын статустай, 3.4 сая хүн амтай хэмээн яриад, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал, агаарын бохирдол, авлига зэрэг асуудлууд нь нэмэлт сорилтууд болж байна гэлээ.Шадар сайд С.Амарсайхан авлигын талаар ярихдаа, “Монгол Улс авлигын индексээрээ дэлхийд 110 дугаарт эрэмбэлэгдсэн, энэ тоог хоёр оронтой тоонд маш хурдан оруулах хэрэгтэй. Энэ бол манай Засгийн газрын зорилт” хэмээн тэмдэглэв.Тэрбээр Монгол Улс нь Их Британитай хийж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг дахин нотлоод "Манай засгийн газар хоёр орны ашиг сонирхол, үнэт зүйлд нийцүүлэн Их Британитай харилцаагаа бүх талаар хөгжүүлэхийн төлөө байгаа. Тиймээс манай хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өргөжин тэлэх боломжтой” хэмээн мэдэгдсэн юм.“Монголчууд биднийг гурав дахь хөрш хэмээн нэрлэж байгаад бид их бахархаж байна. Зөв түншлэлээр Монгол Улс дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг болж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж Их Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Даниел Кавчински хэллээ.
|
https://montsame.mn/mn/read/313549
|
Орос, Украин дайн эхэлснээс хойш 2000 гаруй олзлогдсон хүнийг солилцжээ
|
2023-02-24 15:56:06
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
АНКАРА. /Anadolu/. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-ний өдөр дайн эхэлснээс хойш Орос, Украин олзлогдсон 2000 гаруй хүнийг солилцсоныг “Anadolu” агентлагийн эмхэтгэсэн тоон мэдээлэл харуулж байна.Олзны хүмүүсийг солилцох
гэж байгаа талаарх анхны мэдэгдлийг Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн нарийн
бичгийн дарга Дарья Заривна гуравдугаар сарын 17-ны өдөр хийж байв. Тухайн үед
Украины Мелитополь хотын захирагч Иван Федоровыг Оросын есөн цэргээр солилцож
байжээ. Түүнээс хойш
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллээр, Украин өнөөдрийг хүртэл Оросын 800
цэргийг олзны хүмүүс солилцох шугамаар сулласан байна. Харин Украины
Ерөнхийлөгч Владимир Зеленский хоёрдугаар сарын 4-ний өдөр “Telegram”
хуудсаараа мэдэгдэхдээ, дайн
эхэлснээс хойш Украины 1762 иргэн эх орондоо эргэн ирсэн гэсэн байна. Мөн 2022 онд
Оросын тал 1596 иргэнийг шилжүүлэн өгсөн гэж Украины тал мэдэгдсэн бөгөөд 1464 нь цэргүүд,
132 нь энгийн иргэд байжээ. Орос, Украины талууд 2023 он гарсны дараа мөн олзны хүмүүсээ солилцсон бөгөөд хамгийн сүүлд хоёрдугаар сарын 16-нд Украины 101
цэргийг сулласан байна. Хоёр улс хэдийгээр олзны хүмүүсийг солилцсон ч Турк зэрэг бусад улсууд
Москва, Киевийн хооронд зуучилж, ийм ажиллагаанд хувь
нэмэр оруулжээ. Тухайлбал, есдүгээр сарын 22-нд В.Зеленский, Туркийн
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар хэлэлцээ хийсний дараа Украины 215 хүнийг солилцсон байна.
НҮБ-ын хамгийн
сүүлийн үеийн мэдээллээр, Орос Украинд “цэргийн тусгай ажиллагаа” явуулж
байгаагаа зарласнаас хойш 12 сар орчмын хугацаа өнгөрсний дараах
байдлаар 8006 энгийн иргэн амиа алдаж, 13 287 хүн шархаджээ.
|
https://montsame.mn/mn/read/313578
|
Японы Засгийн газар Турк, Сирид 27 сая ам.долларын тусламж үзүүлнэ
|
2023-02-24 15:36:03
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ТОКИО. /Kyodo/. Энэ сарын эхээр хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Турк, Сири улсуудад Японы Засгийн газраас 27 сая орчим ам.долларын яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү мэдэгджээ. Түүний мэдээлснээр, Турк, Сирид
газар хөдлөлтөд нэрвэгдэгдсэн хүмүүсийг түр хоргодох байр, хоол хүнс болон бусад хэрэгцээт зүйлсээр хангахад зориулж 16
сая ам.долларын яаралтай тусламжийг олон улсын
байгууллагуудаар дамжуулан үзүүлнэ. Токио мөн Японы төрийн бус байгууллагуудаар дамжуулан тус хоёр улсад 4 сая ам.долларын тусламж үзүүлэхээс гадна, олон улсын хамтын нийгэмлэгийн буцалтгүй тусламжийг Сири рүү илгээдэг итгэлцлийн санд 7 сая орчим ам.доллар хандивлана.Японы Засгийн газар Турк, Сири улсын байгалийн гамшигт сүйдсэн бүс нутгийг сэргээн босгоход хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлэн үзүүлнэ гэж М.Хироказү хэлжээ.Турк, Сирийн эрх баригчдын мэдээлснээр, хоёр улсад газар хөдөлсний улмаас амиа алдсан нийт хүний тоо 50 мянга давсан байна.
|
https://montsame.mn/mn/read/313571
|
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Казахстанд айлчилна
|
2023-02-24 13:58:50
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
АСТАНА. /Kazinform/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 2023 оны хоёрдугаар сарын 28-нд Астанад анхны албан ёсны айлчлалаа хийнэ гэж Казахстаны Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдээлжээ. Казахстанд айлчлах үеэрээ Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт бараалхаж, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мухтар Тлеубердитэй хэлэлцээ хийнэ. Мөн энэ өдөр тэрбээр Астана хотноо Төв Азийн орнууд болон АНУ-ын Гадаад хэргийн сайд нарын “С5+1” хэлбэрээр хийх уулзалтад оролцоно. Энэхүү уулзалтаар АНУ-тай бүс нутгийн хамтын ажиллагаа, түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж Казахстаны ГХЯ мэдээлжээ.
|
https://montsame.mn/mn/read/313568
|
Японд инфляц сүүлийн 41 жилийн дээд түвшинд хүрч өсжээ
|
2023-02-24 13:22:12
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ТОКИО. /NHK/.
Японд нэгдүгээр сард хэрэглээний
үнийн индекс сүүлийн 40 гаруй жилийн хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ. Ялангуяа
цахилгаан, хий, хүнсний үнэ огцом өсөж байна.Япон Улсын Дотоод
хэргийн яамнаас өнөөдөр мэдээлснээр, шинэ хүнсний үнийг хасаж тооцдог хэрэглээний
үнийн индекс өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 4.2 хувиар өсжээ. Энэ нь Япон улс
газрын тосны үнийн шооконд өртөж байсан 1981 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр
үзүүлэлт болжээ.Үнийн өсөлт
үргэлжилж байгаатай холбоотойгоор худалдан авагчид өнгөрсөн сард хүнсний
бүтээгдэхүүнд жилийн өмнөхөөс 7.4 хувиар илүү мөнгө төлсөн гэсэг үг юм. Мөн
хийн хэрэглээний төлбөр 24.3 хувиар, цахилгааны төлбөр 20.2 хувиар тус тус өсжээ.
Үнийн өсөлтийг
цаашид үргэлжлүүлэн сайтар хянана гэж яамны төлөөлөгчид мэдэгдсэн байна. Эрчим хүчний
компаниуд айл өрхийн цахилгааны төлбөрийг нэмэх зөвшөөрлийг Засгийн газраас хүссэн
гэдгийг тэд мөн нэмж хэлжээ. Цаашид хүнсний
болон бусад барааны үнэ улам өсөх хандлагатай байна.
|
https://montsame.mn/mn/read/313565
|
Испани Украинд нийлүүлэх танкны тоогоо нэмэгдүүлж магадгүй
|
2023-02-24 11:54:04
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
МАДРИД. /Reuters/. Испанийн Ерөнхий
сайд Педро Санчез Украины нийслэл Киев
хотод пүрэв гарагт айлчлах
үеэрээ тус улсад нийлүүлэх “Leopard 2A4” танкны тоог нэмэгдүүлж, 10 болгож магадгүй гэж мэдэгджээ.Германд
үйлдвэрлэсэн хуягт техникүүд нь Испанийн нөөцөд байгаа 50 гаруй “2А4” танкны
нэг хэсэг бөгөөд засвар шинэчлэлт шаардлагатай байна.
“Батлан
хамгаалахын сайд өчигдөр парламентад хандан хэлсэнчлэн бид зургаан “Leopard
2A4” танкийг Украин руу илгээнэ. Түүнчлэн ойрын үед 10 болгон
нэмэгдүүлэх эсэхийг судална” гэж П.Санчез Украины Ерөнхийлөгч
Владимир Зеленскийтэй уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлжээ. П.Санчез 2022 оны
хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украинд хоёр дахь удаагаа айлчилж буй юм.
Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Италийн Ерөнхий сайд Жоржиа
Мелони нар мөн Киевт айлчилсан билээ.
Энэ оны эхээр Украины
эрх баригчид Оросын давшилтыг зогсооход туслах орчин үеийн байлдааны танкуудыг илгээхийг
уриалж, Герман, Польш, Португал зэрэг НАТО-гийн гишүүн орнууд “Leopard 2” танк 48-ыг нийлүүлэхээ амлаад байгаа юм. В.Зеленский мөн
байлдааны нисэх онгоц нийлүүлэхийг хүссэн гэдгийг П.Санчез дурдсан ч энэ нь
НАТО болон Европын түншүүдтэйгээ хэлэлцэх асуудал гэдгийг
онцолсон байна.
|
https://montsame.mn/mn/read/313554
|
БНАСАУ стратегийн дөрвөн далавчит пуужин туршжээ
|
2023-02-24 11:04:13
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ПЁНЬЯН. /DW/. БНАСАУ “цөмийн байлдааны хүчин”-ийхээ “бэлэн
байдлыг” харуулахын тулд стратегийн дөрвөн далавчит пуужин харвасан гэж тус
улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлэв.Пуужингуудыг Япон
тэнгис рүү харвасан гэж БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/
мэдээлсэн байна. "Энэхүү
сургуулилалт нь БНАСАУ-ын цөмийн байлдааны хүчин дайсагнагч хүчнүүдийн эсрэг цөмийн
сөрөг довтолгооны чадавхиа бүх талаар бэхжүүлж буйг дахин харууллаа" гэж уг мэдээнд дурджээ.БНАСАУ алсын зайн
тусгалт далавчит пуужингийн системийг 2021 оны есдүгээр сард анх туршиж байсан
бөгөөд түүнээс хойш тэдгээр зэвсгийг “стратегийн” гэж тодорхойлж ирсэн байна. Тус улс нь
өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт тив алгасагч баллистик пуужин туршиж, энэ даваа гарагт ойрын зайн тусгалт хоёр пуужинг зүүн эргээсээ тэнгис рүү харваад
байсан юм.АНУ, БНСУ цэргийн
хамтарсан сургуулилалт хийжээЛхагва гарагт
АНУ, БНСУ-ын цэргүүд хамтарсан сургуулилалт хийсэн байна.“БНАСАУ сүүлийн
үед цөмийн зэвсгийн түрэмгий бодлого явуулж, цөмийн чадавхидаа ахиц дэвшил
гаргаж буйг харгалзан тус улсыг цөмийн зэвсэг ашиглах хувилбараар сургуулилалт
явуулсан” гэж хоёр талын хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Мөн АНУ, БНСУ,
Японы цэргүүд Япон тэнгист тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ. АНУ,
БНСУ ойрын хэдэн долоо хоногт дахин хамтарсан сургууль хийхээр төлөвлөж байгаа
юм байна.
|
https://montsame.mn/mn/read/313550
|
“Долоогийн бүлэг” Украинд 39 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ
|
2023-02-24 09:55:14
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
БЕНГАЛУРУ. /Kyodo/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Сангийн сайд нар
Украинд энэ онд үзүүлэх эдийн засгийн тусламжаа 39 тэрбум ам.долларт хүргэн нэмэгдүүлж, ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ тавих хэрэгтэй гэдэгт санал нэгджээ.“Долоогийн бүлэг”-ийн
өмнө нь амлаад байсан 32 тэрбум ам.долларыг ахиулсан энэхүү тусламж нь Украинд
эвдэрч сүйдсэн дэд бүтцийг сэргээн засварлах, эдийн засгийг тогтворжуулах, улс
орноо хамгаалахад тус дэм үзүүлэх зорилготой гэж “Долоогийн бүлэг” Энэтхэгийн
өмнөд нутгийн Бенгалуру хотод болсон хурлын дараа мэдэгджээ. Япон Улсын хувьд
нийтдээ 5.5 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлнэ. Дайны сөрөг үр
дагавар улам ихээр мэдрэгдэх болоод байгаа энэ үед Сангийн сайд, Төв банкны
тэргүүн нар эдийн засагт үзүүлэх эрсдэл, инфляцын дарамт, хөрөнгийн урсгал зэргийг үргэлжлүүлэн сонор сэрэмжтэй ажиглах шаардлагатайг цохон тэмдэглэжээ. “Бидний авч
хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнүүд Оросын дайтах чадавхыг сулруулж байна. Бид хориг арга хэмжээнийхээ үр нөлөөг хянаж, шаардлагатай
бол цаашид нэмэлт арга хэмжээ авах болно. Дайн эхэлснээс хойших жилийн
хугацаанд бид Украиныг тууштай дэмжиж, Оросын
түрэмгийллийг зэмлэн буруушааж байгаагаа дахин нотолж байна” гэж “Долоогийн
бүлэг”-ийн мэдэгдэлд дурдсан байна.
Энэхүү уулзалт нь
энэ долоо хоногт болж буй “Хорийн бүлэг”-ийн Сангийн сайд нарын уулзалтын хүрээнд
болжээ. Энэ онд Япон улс Их Британи, Канад, Герман, Франц, Итали, АНУ, Европын холбоог эгнээндээ
нэгтгэдэг “Долоогийн бүлэг”-ийг даргалж байгаа юм.
|
https://montsame.mn/mn/read/313543
|
НҮБ-ын ЕА Украины асуудлаарх Оросын эсрэг тогтоолыг баталжээ
|
2023-02-24 09:02:20
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
НҮБ. /kommersant/. НҮБ-ын Ерөнхий Ассамблей /ЕА/ барууны орнуудын өргөн барьсан Оросын эсрэг тогтоолыг баталжээ. “Украинд иж бүрэн, шударга, бат бөх энх тайван тогтоохын үндэс болсон Байгууллагын Дүрмийн зарчмууд” нэртэй энэхүү баримт бичгийг батлахыг 141 улс дэмжиж, 32 улс түдгэлзсэн бол Орос, Беларусь, Умард Солонгос, Мали, Никарагуа, Сири, Эритрей гэсэн долоон орон эсэргүүцсэн байна. Уг тогтоолд ЕА-гаас НҮБ-ын гишүүн орнууд болон олон улсын байгууллагуудад хандан "НҮБ-ын дүрмийн дагуу Украинд иж бүрэн, шударга, тогтвортой энх тайвныг тогтооход чиглэсэн дипломат хүчин чармайлтыг хоёр дахин дэмжихийг" уриалжээ. НҮБ-ын ЕА мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийн дотор Украины нэгдмэл байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдашгүй байх зарчмыг даган баримталж байгаагаа дахин нотолсон байна. Түүнчлэн Украины нутаг дэвсгэрээс цэргээ татах, чухал дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоохыг ОХУ-д уриалжээ. Энэхүү баримт бичиг нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудаас ялгаатай нь заавал биелүүлэх албагүй, бэлгэдлийн шинжтэй юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблей тогтоолд хоёр нэмэлт өөрчлөлт оруулах Беларусийн төлөөлөгчдийн саналыг дэмжээгүй байна. Тодруулбал, Минск Оросын Зэвсэгт хүчнийг гаргах тухай уриалгыг баримт бичгээс хасахыг санал болгосон ч байлдааны ажиллагааг зогсоох тухай уриалгыг хэвээр үлдээх, мөн энхийн хэлэлцээг эхлүүлэх уриалгыг нэмж, НҮБ-ын гишүүн орнуудыг "мөргөлдөөний бүс рүү зэвсэг илгээхгүй байхыг" уриалахыг санал болгосон байна. ОХУ Украинд халдан довтолсноос хойш нэг жил өнгөрч буйд зориулсан НҮБ-ын тусгай чуулган өчигдөр буюу хоёрдугаар сарын 23-нд болжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга, Унгарын дипломатч Чаба Кёрёоши ОХУ-д хандан тус улсыг НҮБ-ын хамгийн чухал гишүүн орон хэмээн тодорхойлоод, "энх тайвныг хадгалан сахиулах замдаа" эргэн орж, "түрэмгийллээ зогсоох"-ыг уриалсан байна.Ч.Кёрёоши “энэ дайныг цэргийн шийдвэрээр зогсоож чадахгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Орос-Украины мөргөлдөөнд энх тайвныг тогтоох хэтийн төлөв бүрхэг байна гэж үзэж байна. Харин НҮБ-д суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгч Василий Небензя болж буй үйл явдлыг “амьд үлдэхийн төлөө Өрнөдтэй хийж буй дайн” гэж тодорхойлжээ.
|
https://montsame.mn/mn/read/313542
|
Саран дээр ажиллах Оросын орчин үеийн түүхэн дэх анхны автомат станцыг энэ зун хөөргөнө
|
2023-02-23 12:08:47
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
МОСКВА. /ТАSS/. Сансрын "Луна-25" автомат станцыг ирэх долоодугаар сарын дундуур Сар луу хөөргөхөөр төлөвлөж байна гэж “Роскосмос” корпорацын хэвлэлийн алба пүрэв гарагт мэдээллээ.“Луна-25" аппаратыг 2023 оны одон орны үйл явдлыг харгалзан долоодугаар сарын 13-нд хөөргөхөөр төлөвлөж байна” гэж тус корпорац онцолжээ.Уг автомат станцыг өнгөрсөн онд хөөргөхөөр төлөвлөж байсан боловч хойшлуулсан байна. “Роскосмос”-ын хэвлэлийн албанаас мэдээлснээр, допплерийн хурд ба холын зайг хэмжигчийн хүчин чадал техникийн өгөгдлийн шаардлагыг хангаж чадахгүй байгаагаас төлөвлөсөн хугацааг хойшлуулахад хүрчээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард С.А.Лавочкиний нэрэмжит шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн төвд уг төхөөрөмжийг аваачиж туршилтын хэмжилт хийсний дараа "Луна-25" станцад суурилуулсан байна."Луна-25" станц нь Саран дээр ажиллах Оросын орчин үеийн түүхэн анхны автомат станц болох бөгөөд манай гаргийн дагуулын өмнөд туйл орчимд судалгаа хийнэ. Уг станцыг “Богуславскийн тогоо”-ноос холгүй газар буулгахаар төлөвлөж байгаа аж.
|
https://montsame.mn/mn/read/313529
|
Хятадад нүүрсний уурхай нурж, 57 хүн сураггүй болжээ
|
2023-02-23 11:42:45
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
БЭЭЖИН. /Xinhua/.
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Алшаа аймагт нүүрсний уурхай нурж, хоёр хүн амиа алдаж, 6 хүн гэмтэж бэртэн, 57 хүн сураггүй болоод байна.Уг нүүрсний
уурхайд лхагва гаргийн 17:13 цагт нуралт үүссэн бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин эрэн хайх, аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлан ажиллах үүрэг өгчээ.Ослын газар нийт
200 гаруй аврагч эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэж байна.
Үүнээс өмнө 2021
оны нэгдүгээр сард Шандун мужийн алтны уурхайд дэлбэрэлт болсны улмаас 10
уурхайчин амиа алдаж байжээ. Мөн 2020 оны 12 дугаар сард уурхайн аюулгүй
ажиллагааны дүрэм журмыг сахин ажиллагаагүйгээс 23 уурхайчин нүүрсхүчлийн дан
ислийн хийд хордон амиа алдсан байна.
|
https://montsame.mn/mn/read/313528
|
Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 50 мянга давжээ
|
2023-02-23 11:32:15
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
АНКАРА. /Anadolu/. Туркийн зүүн өмнөд нутагт хүчтэй газар хөдөлсний улмаас
амиа алдсан хүний тоо 43 556-д хүрээд байна гэж тус улсын Дотоод Хэргийн сайд Сулейман
Сойлу мэдээлэв.Хөрш Сири улсад газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 6
747 болсон гэж тус улсын Хүний эрхийн зөвлөлөөс лхагва гарагт
мэдээлсэн байна. Амиа алдагсдын 2 226 нь Засгийн газрын хяналтад байгаа бүс нутагт, харин 4 521 нь босогчдын хяналтад байгаа баруун хойд бүсэд байжээ.Турк-Сирийн хилийн бүсэд энэ сарын 6-ны өдөр болсон хоёр хүчтэй газар хөдлөлт 110 000 хавтгай дөрвөлжин километр талбайг хамарсан байна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Турк, Сирийн байгалийн гамшигт нийт 23 сая гаруй хүн өртжээ. Газар хөдлөлтөөс учирсан эдийн засгийн хохирлыг шинжээчид 20 тэрбум гаруй ам.доллар (18.8 тэрбум евро) гэж тооцоолж байна.
|
https://montsame.mn/mn/read/313525
|
Европт CO2 ялгаруулалтын квотын үнэ анх удаа тонн тутамд 100 евро давжээ
|
2023-02-22 09:53:42
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ЛОНДОН. /The Financial Times/. Европт нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын квотын үнэ анх удаа тонн тутамд 100 еврог давжээ.Мягмар гарагт Европын Холбооны “EU ETS” худалдааны системийн дагуу арилжаалагдсан квотын үнэ 2 хувиар өсөж, тонн тутамд 101 еврод болж дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Европт нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын квотын үнэ сүүлийн гурван жилд тав орчим дахин нэмэгджээ. Сүүлийн жилүүдэд квотын үнэ нэмэгдсэн нь Европт байгалийн хийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчид илүү хямд боловч бохир түлш болох нүүрсийг ашиглахаас өөр аргагүй болсонтой холбоотой юм. Нүүрс шатаах үед хий ашигласнаас хоёр дахин их CO2 ялгардаг байна.
|
https://montsame.mn/mn/read/313513
|
Хятад улс Украины асуудлыг зохицуулах төлөвлөгөөгөө ойрын өдрүүдэд танилцуулна
|
2023-02-22 09:36:36
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
НЬЮ-ЙОРК. /AP/. Хятад улс Украины асуудлыг тайван замаар зохицуулах саналаа ойрын өдрүүдэд танилцуулахаар төлөвлөж байна гэж НҮБ-д суугаа тус улсын байнгын төлөөлөгч Жан Зюнь мэдэгджээ. Тэрбээр НҮБ-ын төв байранд сэтгүүлчдэд холбогдох асуултад хариулахдаа энэ тухай мэдээлсэн байна. Бээжин Украины байдлыг зохицуулахад илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж байгаа талаар “The Wall Street Journal” сонин өмнө нь эх сурвалжуудаас эш татан мэдээлж байсан юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хооронд болох магадлалтай уулзалт нь "олон талт энхийн хэлэлцээ хийхэд чиглэсэн хүчин чармайлтын нэг хэсэг байх бөгөөд Хятад улс цөмийн зэвсэг хэрэглэхгүй байхыг дахин уриалах боломжийг олгоно" гэж тус сонинд бичжээ. Өнгөрсөн долоо хоногт ХКН-ын Төв Хорооны Гадаад хэргийн хорооны Тамгын газрын дарга Ван И мөн Бээжин Украины асуудлыг тайван замаар шийдвэрлэхийг тууштай дэмжиж байгаа бөгөөд энэ үйл явцад тус улс хэрхэн хувь нэмэр оруулах талаар анхаарч үзэхийг Европт уриалж байна гэж мэдэгдсэн. Хятад улс үүсээд буй нөхцөл байдалд “гал дээр тос нэмэхгүй байхыг хичээж байгаа” бөгөөд одоогийн нөхцөл байдлаас ямар нэгэн ашиг хонжоо олж авахыг оролдоогүй гэж тэрбээр хэлсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/313511
|
ОХУ Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээнд оролцохоо зогсоож байгааг мэдэгдэв
|
2023-02-22 09:03:21
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
МОСКВА. /RT/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээнд (START) тус улс оролцохоо түр зогсоож байгааг мэдэгдлээ. В.Путин энэ тухай хоёрдугаар сарын 21-ний мягмар гарагт Холбооны улсын хурал буюу парламентдаа жил тутмын илгээлтээ тавих үеэрээ мэдэгдсэн байна. Тэрээр мөн цөмийн туршилтад бэлтгэхийг Батлан хамгаалах яамдаа болон төрийн өмчит цөмийн эрчим хүчний “Росатом” корпорацад үүрэг болгожээ."Стратегийн давшилтын зэвсэглэлийн гэрээнд Орос улс оролцохоо зогсоож байгааг би өнөөдөр зарлахаас өөр аргагүй байна. Би давтан хэлье, ОХУ энэ гэрээнээс гарахгүй, оролцоогоо түр зогсоож байна" гэж Оросын төрийн тэргүүн хэлсэн байна. Үүний зэрэгцээ В.Путин ОХУ уг гэрээний хүрээнд ажлаа үргэлжлүүлэхийн тулд НАТО-гийн нийт цохилтын зэвсгийг хэрхэн харгалзан үзэх талаар ойлголттой болох ёстой гэдгийг цохон тэмдэглэжээ.Хоёрдугаар сарын эхээр НАТО ОХУ-аас START гэрээг “хэрэгжүүлэхэд эргэн орохыг”, тухайлбал, цөмийн батлан хамгаалах байгууламждаа нэвтрүүлэхийг шаардаж байсныг тэрбээр сануулсан байна. "Үнэндээ би үүнийг юу гэж нэрлэхээ ч мэдэхгүй байна. Энэ бол утгагүй жүжгийн нэг төрөл юм. Манай стратегийн нисэх хүчний баазад цохилт өгөх Киевийн дэглэмийн оролдлогод Өрнөдийнхөн шууд оролцож байгааг бид мэднэ. Одоо тэд бас манай батлан хамгаалах байгууламжийг шалгахыг хүсэж байна. Орчин үеийн нөхцөлд өнөөдрийн сөргөлдөөн бол зүгээр л ямар нэгэн утгагүй зүйл шиг сонсогдож байна" гэж В.Путин хэлжээ.В.Путиний хэлснээр, Вашингтон цөмийн зэвсгийн туршилт хийх талаар эргэцүүлж байна. Чингэвэл Москва ч бас цөмийн зэвсэг туршина гэж тэрбээр хэлжээ. "Энэ нөхцөлд ОХУ-ын Батлан хамгаалах яам, “Росатом” Оросын цөмийн зэвсгийг туршихад бэлэн байдлыг хангах естой. Мэдээж хэрэг, бид түрүүлж хийхгүй, гэхдээ АНУ туршвал бид бас туршина" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч тэмдэглэсэн байна. START бол Орос, Америкийн цөмийн зэвсэгт хяналт тавьдаг цорын ганц гэрээ юм. Гэрээний хугацаа 2026 онд дуусна.В.Путин мөн Украины дайнд Барууны орнуудыг буруутгаж, АНУ болон НАТО-гийн бусад орнууд Украинд зэвсэг нийлүүлэх нь мөргөлдөөнийг улам хурцатгана гэж анхааруулсан байна. "Тэд дайныг эхлүүлсэн. Харин бид зогсоохын тулд хүч хэрэглэж байна" гэж тэрбээр парламентдаа жил тутмын илгээлтээ тавихдаа хэлжээ. "2021 оны 12 дугаар сард бид НАТО-д аюулгүй байдлын баталгааны тухай гэрээний төслийг албан ёсоор илгээсэн боловч бүх байр сууринаас шууд татгалзсан хариу авсан. Тэр үед л түрэмгийллийг эхлүүлэх зөвшөөрөл өгсөн нь тодорхой болсон. Энэ аюул өдрөөс өдөрт нэмэгдсэн" гэж Оросын төрийн тэргүүн хэлэв.ОХУ-ын Ерөнхийлөгч мөн Барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлж байгааг шүүмжилж, Орос хариуг нь өгөх болно гэж анхааруулсан байна. "Нэг зүйл хүн бүрд ойлгомжтой байх ёстой. Украинд алсын тусгалын системүүд ирэх тусам бид аюулыг хилээсээ холдуулахаас өөр аргагүй болно" гэж В.Путин мэдэгджээ.ОХУ-ын Ерөнхийлөгч улс орных нь хувьд өнөөгийн нөхцөл байдлыг хүнд хэцүү гэж тодорхойлсон байна. "Өнөөдрийн илгээлтээ би улс орны хувьд хүнд хэцүү чухал цаг үед, дэлхий дахинд эргэлт буцалтгүй өөрчлөлтүүд өрнөж, улс орон, ард түмнийхээ ирээдүйг тодорхойлох түүхэн чухал үйл явдлууд тохиож байгаа үед тавьж байна" гэж В.Путин цохон тэмдэглэжээ.Тэрбээр мөн Барууны орнуудын удирдагчдад бүрэн итгэхгүй байгаагаа илэрхийлээд, барууны элитүүд “шударга бус худал хуурмагийн бэлгэдэл" болсон бөгөөд Оросыг төдийгүй ард түмнээ хууран мэхэлж байна гэж онцлон тэмдэглэжээ.Одоогийн зорилт зорилго бол Оросын шинжлэх ухааны баазад суурилан шинэ зэвсэг үйлдвэрлэх ажлыг эхлүүлэх явдал гэж В.Путин тэмдэглэв. Эдийн засгийн асуудлуудын талаар ярихдаа тэрбээр ОХУ-ын эсрэг авсан Барууны орнуудын хориг арга хэмжээ амжилтгүй болсон гэж мэдэгдэж, АНУ-ын доллароос хараат бус болохын тулд үргэлжлүүлэн ажиллахаа амлав.ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уламжлал ёсоор ойрын жилүүдэд болон ирээдүйд улс орноо хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг хэрхэн үзэж байгаагаа тодорхойлсон жил тутмын илгээлтээ Холбооны улсын хурал буюу парламентдаа тавьдаг. Энэ удаагийн илтгэлээ тэрбээр Москва хотын "Гостины двор" худалдааны төвд тавьсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч хамгийн сүүлд 2021 оны дөрөвдүгээр сарын 21-нд Холбооны улсын хуралдаа үг хэлж байв.
|
https://montsame.mn/mn/read/313508
|
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдаж байна
|
2023-02-21 12:08:03
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
НЬЮ-ЙОРК. /NHK/.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын баллистик пуужингийн туршилтын талаар хэлэлцэхээр
яаралтай хуралдаж байна.Өнгөрсөн
бямба гарагт БНАСАУ-ын харвасан тив алгасагч туршилтын баллистик пуужин Японы эдийн
засгийн онцгой бүсэд унажээ. Пёньян мөн даваа гаргийн өглөө Япон тэнгис
рүү ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасан юм.Япон, АНУ болон
бусад гишүүн орны хүсэлтээр Аюулгүйн Зөвлөл даваа гаргийн орой яаралтай
хуралдаж байна. Гишүүн орнууд БНАСАУ-ыг Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг
зөрчин пуужин харваж байгааг шүүмжилсэн байна. АНУ-аас НҮБ-д
суугаа байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд хэлэхдээ, НҮБ БНАСАУ бямба гаргаас хойш гурван удаа баллистик пуужин харвасныг эрс зэмлэн буруушааж байна гээд, тус улс
Азийн бүс нутаг төдийгүй дэлхий дахиныг бүхэлд нь зөрчил мөргөлдөөн гарах
эрсдэлд оруулж байгааг онцолжээ.
Аюулгүйн Зөвлөл
БНАСАУ-ын пуужингийн туршилтад хариу арга хэмжээ авах асуудлаар санал хуваагдсаар
ирсэн юм. Япон болон Өрнөдийн орнууд Пёньяны эсрэг авсан хориг арга
хэмжээг чангатгах хэрэгтэй гэж үздэг бол БНХАУ, ОХУ Солонгосын хойгийн эргэн
тойронд хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна гэж АНУ-ыг буруутгадаг байна.
|
https://montsame.mn/mn/read/313499
|
Ж.Байден Киевт гэнэтийн айлчлал хийжээ
|
2023-02-21 09:51:46
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд даваа гарагт гэнэтийн айлчлал хийжээ. Энэхүү айлчлал нь ОХУ Украин руу довтолж эхэлсэн өдрөөс хэдхэн өдрийн өмнө болж байна.“Жозеф Байден, Киевт тавтай морил! Таны айлчлал украинчуудад дэмжлэг үзүүлж байгаагийн илэрхийлэл болж байна” гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгджээ.Аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар урьдчилан зарлаагүй энэхүү айлчлал нь Ж.Байдены хувьд Оросын довтолгоо эхэлснээс хойш Украинд хийж буй анхны айлчлал боллоо.“Орос Украин руу довтолсноос хойш нэг жилийн хугацаа өнгөрөх гэж буй энэ үед миний бие Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзаж, Украины ардчилал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөөх тууштай үүрэг амлалтаа дахин нотлохоор өнөөдөр Киевт хүрэлцэн ирээд байна” гэж Ж.Байден мэдэгджээ.Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр В.Зеленский хэлсэн үгэндээ, Ж.Байдентай хийсэн хэлэлцээ Украиныг “ялалтад улам ойртуулж байгааг” онцлон тэмдэглэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Украинд 500 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээ амлажээ.“Өнөөдрийн яриа хэлэлцээ ихээхэн үр дүнтэй байлаа. Маш чухал, шийдвэрлэх ач холбогдолтой хэлэлцээ боллоо” гэж В.Зеленский мэдэгдсэн байна. Пентагоны мэдээлснээр, дайн эхэлснээс хойш АНУ-аас Украинд үзүүлсэн, мөн үзүүлэхээр амлаад байгаа цэргийн тусламжийн хэмжээ 30 тэрбум орчим ам.долларт хүрээд байна.Ж.Байдены Киевт хийсэн гэнэтийн айлчлал таван цаг орчим үргэлжилсэн гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Тэрбээр даваа гаргийн орой Польшид хүрэлцэн очжээ.
|
https://montsame.mn/mn/read/313498
|
Туркийн зүүн нутагт дахин хоёр газар хөдлөлт болжээ
|
2023-02-21 08:27:42
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
АНКАРА. /Anadolu/.
Туркийн зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс
хойш ердөө хоёрхон долоо хоногийн дараа зүүн хязгаарын Хатай мужид даваа
гаргийн орой хоёр газар хөдлөлт болжээ.Онцгой байдлын газрын
мэдээлснээр, 6.4 магнитудын хүчтэй эхний газар хөдлөлт орон нутгийн цагаар
20:04 цагийн орчимд Хатай мужийн Дефне дүүрэгт болсон бол түүнээс гурван
минутын дараа болсон 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт нь тус мужийн
төвийн Самандаг хотод байжээ. Эхний газар
хөдлөлтийн голомт 16.7 км-ийн гүнд байсан бол дараагийнх нь 7 км-ийн гүнд байсан
байна. Байгалийн гамшигт үзэгдэл эргэн тойрны бүс нутагт мэдрэгджээ. Газар хөдөлсний улмаас гурван хүн амиа алдаж, 213 хүн гэмтэж бэртсэн гэж Туркийн Дотоодын
хэргийн яамнаас мэдээлээд байна.Хоёр долоо
хоногийн өмнө Хатай мужаас 100 гаруй км зайд орших Кахраманмарас мужид болсон
газар хөдлөлт Хатайд ихээхэн хэмжээний уршиг дагуулсан юм. Онцгой байдлын
газрын зүгээс далайн түвшин нэмэгдэх аюулаас болгоомжилж, эргийн бүсэд очихгүй
байхыг оршин суугчдад анхааруулсан байна. Мөн Туркийн дэд
Ерөнхийлөгч Фуат Октай байгалийн гамшигт өртсөн бүсийн оршин суугчдад нурсан,
эвдэрч сүйдсэн барилгаас хол байхыг уриалжээ.Газар хөдөлсний дараа зарим барилга нурсан, мөн газар хөдлөлт хөрш залгаа Сирийн иргэдэд мэдрэгдсэн гэж “Anadolu” агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.Туркт энэ сарын 6-ны өдөр болсон 7.7, 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Кахраманмарас мужид байсан бөгөөд Хатай, Газиантеп, Адияман, Малатья, Адана, Диярбакыр, Килис, Османие, Шанлыурфа зэрэг 10 муж нэрвэгджээ. Байгалийн гамшигт 13 сая гаруй хүн өртөөд байгаа юм.Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Туркт амь эрсэдсэн хүний тоо 41 мянга даваад байгааг хамгийн сүүлийн үеийн албан ёсны тоон мэдээлэл харуулж байна. Мөн олон мянган хүн гэмтэж бэртжээ.
|
https://montsame.mn/mn/read/313493
|
Тайланд улс жуулчдаас хураамж авна
|
2023-02-20 13:38:50
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
БАНГКОК. /Thai PBS/. Тайландын Засгийн газар ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн гадаадын жуулчдаас 150-300 хүртэлх батын (4-9 ам.доллар) хураамж авах шийдвэр гаргажээ.“Thai PBS” сувгаар мэдээлснээр, тус улсад хуурай газраар болон далайн тээврээр хүрэлцэн ирж буй жуулчдаас 150 бат, нисэх онгоцоор зорчин ирэгсдээс 300 батын хураамж авах аж. Энэхүү хураамжаас цугласан хөрөнгийг гэнэтийн осолд орсон жуулчдад туслах, жуулчдын аяллын шинэ чиглэлийг хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Тайландын эрх баригчид байгалийн үзэсгэлэнт газруудыг нөхөөн сэргээх зорилгоор гадаадын жуулчдаас татвар хураамж авах журам нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа 2019 оны тавдугаар сард мэдэгдэж байв. Тухайн үед эрх баригчид энэ хураамжийн хэмжээ нь аялал жуулчлалын салбарын хөгжилд нөлөөлөхгүй бага хэмжээтэй байх болно гэж мэдэгдэж байжээ. Гэвч тухайн үед аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон байсан тул давхар нэрмээс болно гэж үзээд төлөвлөгөөгөө хойшлуулсан байна. Харин 2020 оны хоёрдугаар сараас тус улсын Аялал Жуулчлалын яам коронавирусний цар тахлын улмаас жуулчдын урсгал эрс буурсантай холбоотойгоор жуулчдаас татвар авах төлөвлөгөөгөө дахин хэрэгжүүлэхээр төлөвлөж эхэлсэн боловч уг санаачилгыг хэрэгжүүлж эхлэх хугацааг тухай бүр хойшлуулж байжээ.
|
https://montsame.mn/mn/read/313467
|
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.