headline stringlengths 5 185 | date stringlengths 19 19 ⌀ | author stringlengths 6 16 ⌀ | mail stringlengths 15 30 ⌀ | category stringclasses 9 values | sub_category stringlengths 3 20 | body stringlengths 25 116k | link stringlengths 30 34 |
|---|---|---|---|---|---|---|---|
БНАСАУ-д хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгджээ | 2023-02-20 13:34:14 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ ойрын өдрүүдэд алсын зайн тусгалт баллистик пуужин туршиж,
ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасантай холбогдуулан БНСУ тус
улсад дангаар хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэснээ өнөөдөр мэдэгдэв."Засгийн газар БНАСАУ-ын
цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой, мөн Пёньянд хориг арга хэмжээг тойрон
гарахад тусалж байгаа гэж үзэж буй дөрвөн хувь хүн, таван байгууллагад хориг
тавьж байна" гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдээлжээ. Хоригийн жагсаалтад
оруулсан хүмүүсийн дунд Монгол Улс дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамны эдийн
засаг, худалдааны зөвлөх асан Ри Сон Ун болон БНАСАУ-д хууль бусаар газрын тос
худалдан авахад тусалсан Орос гаралтай Өмнөд Африкийн иргэн Владлен Амченцев
нар багтсан байна.
Харин хориг арга
хэмжээ авсан байгууллагуудад “Songwon Shipping & Management”, “Korea Daizin Trading Corp”, “Transatlantic Partners Pte” зэрэг Вашингтоны засаг захиргааны хоригийн
жагсаалтад хэдийнээ орсон компаниуд оржээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн
засаг захиргаа хамгийн сүүлд хоёрдугаар сарын 10-нд криптовалютын хулгай, цахим
халдлагатай холбогдуулан хориг арга хэмжээ аваад байсан юм. | https://montsame.mn/mn/read/313474 |
World Photography Awards 2023: Үндэсний шилдэг гэрэл зургууд | 2023-02-20 13:17:06 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН | САН-ДИЕГО. /worldphoto.org/. Олон улсын “Sony World Photography Awards” уралдааны зохион байгуулагчид “Үндэсний шагнал” төрөлд ялагчдын нэрсийг зарлажээ. Энэ жилийн уралдаанд 200 гаруй орноос 415 мянга гаруй гэрэл зураг, нээлттэй уралдаанд 200 мянга гаруй гэрэл зураг ирснээс 55 гэрэл зурагчин улсынхаа хамгийн шилдгээр шалгарсан байна. Энэхүү уралдаан нь мэргэжлийн болон авьяаслаг гэрэл зурагчдад ур чадвараа харуулах боломжийг олгодог. Ялагчид бүгд мөнгөн шагнал хүртэхээс гадна, “Sony”-гийн мэргэжлийн гэрэл зургийн аппарат авах бөгөөд бүтээлүүд нь Лондонд болох үзэсгэлэнд дэлгэгдэж, “Sony World Photography Awards” номд орно.Ингээд шилдэг бүтээлүүдээс хүргэж байна.Мексикийн гэрэл зурагчин Павел Велес (Pável Vélez)-ийн бүтээл. Санта Роза Хочиак хот дахь шинэ жилийн салютКатманду хотод Индра Жатра хэмээх шашны наадмын үеэр. Балбын гэрэл зурагчин Рабик Упадхаяд (Rabik Upadhayay)Бангладешийн гэрэл зурагчин Протапа Шехора Моханто (Protap Shekhor Mohanto) энэхүү зургаа ботаникийн цэцэрлэгт авчээМатеуш Журовскийн "Siren’s
Dawn" нэртэй бүтээл Польшид түрүүлэв"Family Donation". Мьянмарын зурагчин Си Ту Йе Мьинт (Si Thu Ye Myint)-ийн бүтээлАНУ-ын гэрэл зурагчин Анжела Перезд (Angela Perez)-ийн бүтээлГюроймак дахь халуун рашаан дээр авсан Эрхан Корал (Erhan Coral)-ын зураг Туркт түрүүлжээНукабари Опуама (Nukabari Opuama)-гийн бүтээл 2023 оны "Sony World Photography Awards"-аас Нигери улсад шилдгээр шалгарчээ"Галт шувуу" зургаараа Хажиме Хирано (Hajime Hirano) Японы үндэсний шагналыг хүртэвЛео Хуан (Leo Huang) энэ бүтээлээрээ Тайванийн "Үндэсний шагнал"-ын тэргүүн байрт шалгарчээЭнэтхэгийн үндэсний шагналын эзэн Прадип Кодимана Рамакришнан (Pradeep Kodimana Ramakrishnan)-ы бүтээлТакахиро Тогийн бүтээлийг мэргэжилтнүүд Японы үндэсний шагналын гуравдугаар байрт шалгаруулжээШри-Ланкийн үндэсний шагнал. "Араатны харц". Ражив Абейсекара (Rajeev Abeysekara) | https://montsame.mn/mn/read/313455 |
АНУ байгалийн гамшигт өртсөн Турк, Сирид нэмж тусламж үзүүлнэ | 2023-02-20 12:56:13 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ВАШИНГТОН. /VOA/. АНУ хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Турк, Сирид байгалийн гамшгийг уршгийг арилгахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нэмж 100 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Тус хоёр улсад байгалийн гамшгийн улмаас амь эрсэдсэн хүний тоо 46 мянга давж, олон сая хүн орон гэргүй болоод байгаа юм. Ингэснээр АНУ-аас
үзүүлэх нийт тусламжийн хэмжээ 185 сая долларт хүрэх бөгөөд аврах, сэргээн
босгох ажилд оролцож буй олон улсын болон төрийн бус байгууллагуудад олгоно. АНУ-ын
Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ сарын эхээр 7.8 магнитудын хүчтэй
газар хөдлөлтөд өртсөн бүсийн нөхцөл байдалтай биечлэн танилцахаар Турк улсад
ням гарагт хүрэлцэн ирсэн юм.
“Энэхүү тусламж нь
хөнжил, гудас, хүнсний багц, дулаан хувцас, майхан, орон байрны материал зэрэг
зүйлсийг худалдан авахад туслахаас гадна эм, эмийн бүтээгдэхүүн, эрүүл мэндийн тусламж
үйлчилгээ, цэвэр ус, ариун цэврийн байгууламжаар хангах, газар хөдлөлтөд
нэрвэгдсэн хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлнэ”
гэж тэрбээр хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. | https://montsame.mn/mn/read/313463 |
“Facebook”-ийн хаяг баталгаажуулахад төлбөртэй болно | 2023-02-20 11:58:22 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын “Meta” корпорацын гүйцэтгэх захирал Марк Цукерберг олон нийтийн сүлжээнүүдийнхээ хэрэглэгчдэд хаягаа баталгаажуулах төлбөртэй үйлчилгээ нэвтрүүлэхээр болсныг мэдэгджээ.Цукербергийн мэдэгдсэнээр, “Facebook”, “Instagram” олон нийтийн сүлжээ хэрэглэгчдэд зориулсан “Meta Verified” үйлчилгээг энэ долоо хоногоос нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү үйлчилгээг авснаар хэрэглэгчдийн хаягийн ард хөх өнгийн тэмдэглэгээ байршихаас гадна, ийм тэмдэгтэй хэрэглэгч бусад үйлчилгээг авах эрхтэй болох аж. “Хөх тэмдэглэгээтэй болсноор таны нэрээр хуурамч хаяг үүсгэхээс хамгаалагдаж, үйлчилгээний аюулгүй байдал сайжирна” гэж “Meta”-гийн тэргүүн мэдэгдсэн байна. Энэхүү үйлчилгээ нь вэб хуудсаар 11.99 ам.доллар, гар утасны төхөөрөмж дээр сард 14.99 ам.долларын үнэтэй байх аж.“Meta” корпорац нь энэхүү шинэ үйлчилгээгээ нэлээн эгзэгтэй үед нэвтрүүлж байгааг шинжээчид онцолж байна. Өнгөрсөн онд тус корпорац ажилтнуудынхаа 13 хувь буюу 11 мянган ажилтнаа цомхотгосон нь компанийн түүхэн дэх хамгийн том хэмжээний цомхотгол болсон. Түүнчлэн хувьцааных нь үнэ гуравны хоёр хувиар унасан боловч 2023 он гарсаар зургаан долоо хоногийн дотор дахин сэргэж чаджээ. | https://montsame.mn/mn/read/313439 |
“BAFTA” наадмаас “All Quiet on the Western Front” хамгийн олон шагнал хүртлээ | 2023-02-20 11:47:21 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ | ЛОНДОН. /BBC/. Их Британийн кино, телевизийн урлагийн академийн “BAFTA” кино наадмын 76 дахь удаагийн шагнал гардуулах ёслол ням гаргийн орой амжилттай болж өнгөрлөө.Дэлхийн I дайны үеийн үйл явдлыг өгүүлэх “All Quiet on the Western Front” уран сайхны кино энэ удаагийн ёслолын арга хэмжээний “Шилдэг
кино” тэргүүтэй долоон төрөлд тэргүүлснээр хамгийн олон шагналыг хүртжээ. Тодруулбал, “Шилдэг
кино зохиол”, “Гадаад хэлээрх шилдэг кино” зэрэг төрөлд шалгарснаас Германы найруулагч
Эдвард Бергерт “Шилдэг найруулагч” шагналыг авчирсан байна.“BAFTA-2023” наадмаас хамгийн олон шагнал хүртсэн бүтээлүүд: “All Quiet on the Western Front” - 7“Banshees of Inisherin” - 4“Elvis” - 4“All Quiet on the Western Front” ийнхүү долоон төрөлд шалгарснаар “BAFTA”-гийн түүхэнд хамгийн олон шагнал хүртсэн
гадаад хэлээрх киногоор тодорлоо. Энэхүү киног Германы зохиолч Эрих Мария Ремаркийн 1928 онд бичсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээжээ.Харин эмгэнэлт,
инээдмийн жанрын “Banshees of Inisherin” уран сайхны киноны хувьд “Их Британийн шилдэг кино”-гоор шалгарснаас гадна туслах жүжигчдийн хоёр төрөлд тэргүүлснээр нийтдээ дөрвөн шагналыг хүртсэн байна. Америкийн алдарт дуучин Элвис Преслигийн намтар түүхийг өгүүлэх “Elvis” уран сайхны кино мөн адил дөрвөн
төрөлд шалгарчээ. Австралийн найруулагч Баз Лурманы найруулсан энэхүү кино нь “Шилдэг хувцас дизайн, “Шилдэг нүүр будаг, үс засалт”, “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрлүүдэд тэргүүлсэн байна.Шотландын кино
зохиолч, продюсер Лесли Патерсон “All Quiet on the Western Front” киногоороо “Шилдэг кино зохиол” төрөлд
шалгарлаа“All Quiet on the Western Front” киноны найруулагч Э.Бергер “Шилдэг найруулагч”-аар
тодорлооИрландын жүжигчин
Керри Кондон “The Banshees of Inisherin” киноны дүрээрээ “Шилдэг эмэгтэй туслах жүжигчин”-ээр шалгарлаа
Элвис Преслигийн
дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Остин Батлер шагналаа гардан авах үеэрээ
Преслигийн гэр бүлийнхэнд талархал илэрхийллээ | https://montsame.mn/mn/read/313449 |
Туркт байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ | 2023-02-20 10:32:44 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | АНКАРА. /Anadolu/.
Туркийн зуун нутагт энэ сарын эхээр
болсон хоёр хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 41 020-д
хүрээд байна гэж тус улсын Онцгой байдлын газраас мэдээлэв.Энэ сарын 6-ны
өдөр болсон 7.7, 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Кахраманмарас
мужид байсан бөгөөд Хатай, Газиантеп, Адияман, Малатья, Адана, Диярбакыр,
Килис, Османие, Шанлыурфа зэрэг 10 муж нэрвэгджээ. Байгалийн
гамшигт 13 сая гаруй хүн өртөөд байна.Туркт 10 хүрэхгүй
цагийн зайтай болсон хоёр газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл мөн Сири, Ливан
зэрэг бүс нутгийн хэд хэдэн оронд мэдрэгдсэн юм. Туркийн Онцгой байдлын газрын
мэдээлснээр, газар хөдлөлтийн дараа 6210 гаруй чичирхийлэл бүртгэгджээ. Ням гаргийн
байдлаар, байгалийн гамшигт өртсөн бүсэд дотоод, гадаадын эрэн хайх, аврах
албаны 19 436 алба хаагч ажиллаж байгаа бөгөөд аврах албаныхан холбогдох яам,
байгууллагууд болон гадаадын улс орон, олон улсын байгууллагуудаас илгээсэн
нийт 216 166 майхныг барьжээ. Түүнчлэн Кахраманмарас,
Хатай мужаас бусад байгалийн гамшигт өртсөн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаа
дууссан гэдгийг Онцгой байдлын газрын дарга Юнус Сезер сэтгүүлчдэд мэдээлсэн
байна. Түүний хэлснээр, 40 орчим барилгын орчимд эрэн хайх, аврах ажиллагаа
үргэлжилж байна. Тэрбээр багалийн
гамшигт өртсөн бүсээс бусад муж руу иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа
үргэлжилж байгааг онцлон тэмдэглээд, одоогийн байдлаар 460 900 хүнийг нүүлгэн
шилжүүлээд байгааг эш татан мэдээлжээ. Мөн 800 мянга орчим иргэнд 10 мянган лирагийн
/531 ам.доллар/ мөнгөн тусламж үзүүлээд байгааг дурдсан
байна.
Байгаль орчин,
хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Мурат Курум Газиантеп
мужид сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, газар хөдлөлтийн бүс дэх 927 мянган
барилгад шалгалт хийж дууссан хэмээгээд, байгалийн гамшигт өртсөн 11 мужид гамшгийн
дараа орон сууц барих, улсынхаа түүхэн дэх хамгийн том аяныг өрнүүлнэ гэж
мэдэгджээ. | https://montsame.mn/mn/read/313442 |
Жо Байден Польшид айлчилна | 2023-02-20 09:50:19 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хоёрдугаар сарын 20-22-нд Польш улсад айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Анжей Дуда болон НАТО-гийн зүүн жигүүрийн есөн орон болох “Бухарестийн ес”-ийн удирдагчидтай уулзана.Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, Ж.Байден Польшийн Ерөнхийлөгчтэй хоёр талын хамтын ажиллагааны асуудлууд мөн Украиныг дэмжих хамтын хүчин чармайлтын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.Хоёрдугаар сарын 21-нд тэрбээр ОХУ Украин руу довтолсноос хойш нэг жил өнгөрч байгаад зориулж үг хэлнэ. АНУ-ын Ерөнхийлөгч үг хэлэх үеэрээ "Украиныг дэмжихэд олон улсын хамтын нийгэмлэгийн шийдэмгий байдал, эв нэгдэл чухал болохыг онцлон тэмдэглэнэ. Ерөнхийлөгч мөн АНУ-аас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх талаар Украинд “дохио илгээнэ"" гэж Цагаан ордон мэдээлжээ. Энэ үеэр Варшавт Болгар, Чех, Эстони, Унгар, Латви, Литва, Польш, Румын болон Словак улс багтдаг “Бухарестийн ес”-ийн дээд хэмжээний уулзалт болно. Айлчлалынхаа үеэр Ж.Байден эдгээр улсын удирдагчидтай уулзана. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден хамгийн сүүлд өнгөрсөн оны гуравдугаар сард Польшид айлчилсан юм. Польш бол НАТО дахь АНУ-ын холбоотнуудын нэг билээ. Одоогоор тус улсад Америкийн олон мянган цэрэг байрлаж байгаа бөгөөд Украины цэргүүдийг сургаж байгаа юм. Тус улс нь мөн барууны орнуудын зэвсгийг Украинд нийлүүлэх төв болоод байгаа юм. | https://montsame.mn/mn/read/313430 |
БНАСАУ баллистик пуужин харважээ | 2023-02-20 08:11:07 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ өнөө өглөө Япон тэнгис рүү хоёр баллистик
пуужин харвалаа гэж Японы Батлан хамгаалах яам мэдээлжээ. Пёньян хоёр хоногийн өмнө тив алгасагч баллистик пуужин туршилтаар харваад байв.Хоёр пуужин Японы
эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бөгөөд нисэх онгоц, хөлөг онгоцонд
хохирол учирсан талаарх мэдээлэл алга гэж яамны мэдэгдэлд дурдсан байна. Өглөөний 6:59
цагийн орчимд харвасан эхний пуужин 400 орчим км зайд ниссэн бөгөөд
нислэгийн дээд өндөр нь 100 км байсан бол 7:10 цагийн орчимд харвасан
хоёр дахь пуужин 50 км өндөрт 350 км зайд нисжээ.Японы Засгийн газар БНАСАУ-д пуужин харвасантай нь холбогдуулан эсэргүүцэл илэрхийлсэн байна. БНАСАУ-ын
удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон мөн даваа гарагт Пёньян Номхон
далайн руу, магадгүй Японы дээгүүр пуужин харваж магадгүй хэмээн анхааруулсан
мэдэгдэл гаргажээ. “Номхон далайг сургуулилалтын
буудлагын бай болгон байнга ашиглах эсэх нь АНУ-ын цэргийнхний үйл
ажиллагаанаас хамаарна” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаар /KCNA/ дамжуулан
хийсэн мэдэгдэлд тэмдэглэсэн байна. АНУ ням гарагт
Япон, БНСУ-тай тус тусад нь агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ.
“Хэрэв АНУ-ын үйл
ажиллагаа шууд болон шууд бусаар аюул заналхийлсэн гэж үзвэл БНАСАУ “зохих хариу
арга хэмжээг авах болно” гэж Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч
дарга Ким Ё Жон мэдэгдсэн байна. | https://montsame.mn/mn/read/313407 |
Туркт ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулахгүй хийхээр төлөвлөж байна | 2023-02-19 15:44:42 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | АНКАРА. /Habertürk/. Туркийн эрх баригчид ерөнхийлөгчийн сонгуулиа товлосон ёсоор тавдугаар сарын 14-нд явуулахаар төлөвлөж байна. Энэ талаар тус улсын телевизийн “Habertürk” суваг эрх баригч "Ардын холбоо" эвсэл дэх эх сурвалжаасаа эш татан мэдээлжээ. Эрх баригч эвслийг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы тэргүүлдэг “Шударга ёс, хөгжлийн нам” болон “Үндэсний эв нэгдлийн нам” бүрдүүлдэг. Р.Эрдоган энэ долоо хоногт “Үндэсний эв нэгдлийн нам”-ын дарга Девлет Бахчелитэй уулзжээ. Туркийн сөрөг хүчин ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг хойшлуулж болохгүй, тавдугаар сарын 14-нд явуулахыг шаардаж байгаа юм. Тус улсын өмнөд нутагт хүчтэй газар хөдлөлт болсонтой холбоотойгоор эрх баригчид бүх нийтийн сонгуулийг хойшлуулж магадгүй гэж сөрөг хүчний хэвлэлүүд өмнө нь мэдээлжээ. Үндсэн хуульд нь зааснаар сонгуулийг зургаадугаар сарын 18-наас хэтрэхгүй явуулах ёстой аж.Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Кахраманмараш мужид хоёрдугаар сарын 6-нд 7.7 болон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт 9 цагийн зайтай болж, тус улсын 10 мужид асар их сүйрэл дагуулсан. Хүчтэй газар хөдлөлтийн дараах олон зуун чичирхийлэл хөрш зэргэлдээ орнуудад мэдрэгдэж, үүнээс Сири улс хамгийн их хохирол амссан. Хамгийн сүүлийн мэдээллээр, Туркт байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 40.6 мянга давж, 108 мянга гаруй хүн гэмтэж бэртжээ. | https://montsame.mn/mn/read/313390 |
БНАСАУ байлдааны бэлэн байдлыг шалгах зорилгоор баллистик пуужин харважээ | 2023-02-19 12:40:50 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ПЁНЬЯН. /KCNA/. Умард Солонгосын цэргийнхэн бямба гарагт тив алгасагч "Хвасон-15" баллистик пуужинг харвасан тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, пуужин 67 минутын дотор 989 км зайд ниссэнийхээ дараа Япон тэнгис дэх “байд” оновчтой тусжээ. Нислэгийн дээд өндөр нь 5.77 мянган км байсан байна. Уг пуужинг байлдааны бэлэн байдлын гэнэтийн шалгалтын хүрээнд урьдчилан төлөвлөхгүйгээр харвасан байна. "Хоёрдугаар сарын 18-ны үүрээр өгсөн галын хүчний байлдааны бэлэн байдлын тухай тушаалын дагуу урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэтийн сургуулилалт хийв" гэж KCNA-гийн мэдээнд дурджээ.Энэ удаагийн сургуулилалтад 2022 оны 11 дүгээр сард "Хвасон-17" шинэ төрлийн тив алгасагч пуужинг харваж байсан сургуулилалтаас ялгаатай нь "стратегийн үүрэг хүлээсэн анги нэгжүүд" дотроос хамгийн туршлагатай, байлдаанд бэлэн болсон "анхны улаан тугийн одонт баатар рот" оролцсон байна. "АНУ, Өмнөд Солонгосын цэргийн аюул занал үл тоомсорлож боломгүй ноцтой болж байгаа өнөөгийн нөхцөлд явуулсан тив алгасагч баллистик пуужин бүхий гэнэтийн сургуулилалт нь манай цөмийн тогтоон барих хүчирхэг хүчний найдвартай байдлын баталгаа боллоо" гэж KCNA мэдээлжээ.БНАСАУ бямба гарагт дахин баллистик пуужин харвасан талаар Японы Засгийн газар мэдээлжээ. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, пуужин 66 минут нисэж, Япон тэнгист унасан байна. Пёньяны энэ үйлдлийг “G7”-гийн орнууд мөн эрс буруушаажээ. | https://montsame.mn/mn/read/313388 |
Япон улс гадаадын мэргэшсэн мэргэжилтнүүдэд виз олгох журмаа хялбаршуулна | 2023-02-18 10:11:56 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ТОКИО. /Kyodo/. Японы Засгийн газар гадаадын өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдэд виз олгох журмаа хялбаршуулах шийдвэрийг баасан гарагт гаргажээ. Энэ талаар тус улсын Сайд нарын
танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү мэдээлсэн байна. Шинэ хялбаршуулсан журмын дагуу ажиллах виз авахын тулд тухайн гадаадын иргэн жилд 20 сая иен буюу 148 000 орчим ам.долларын орлоготой, мөн магистрын зэрэгтэй байх шаардлагатай. Энэхүү шинэ журмыг ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Шинэ
шалгуурыг хангасан гадаадын мэргэжилтнүүд түргэвчилсэн журмаар 5 жилийн
хугацаатай виз авах бөгөөд виз авснаасаа хойш нэг жилийн дараа байнгын
оршин суух хүсэлт гаргаж болох аж. Одоогийн журмаар бол ийм
эрхтэй болохын тулд гадаадын мэргэшсэн мэргэжилтнүүд Япон улсад доод тал нь гурван жил ажилласан байх ёстой юм.Японы Засгийн газар мөн гадаадын иргэн, харьяатын албанаас баталж гаргасан гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиудын жагсаалтад орсон сургууль
төгсөгчдөд хялбаршуулсан журмаар хоёр жилийн хугацаатай виз олгох, энэ хугацаанд тэд Япон
улсад ажил хайх эрхтэй болох шийдвэрийг гаргажээ. | https://montsame.mn/mn/read/313341 |
XINHUA: Гадаад бодлогын уялдаа холбоогоо бэхжүүлэхийг Монгол Улсад санал болгов | 2023-02-18 09:57:30 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Коммунист Намын Төв хорооны Гадаад хэрэг эрхэлсэн хорооны тамгын газрын дарга, Улс төрийн товчооны гишүүн Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй Мюнхен хотноо уулзах үеэрээ гадаад бодлогын чиглэлээр хамтын ажиллагаагаа нягт уялдуулан зохицуулахыг санал болгов гэж "Xinhua" агентлаг мэдээллээ. "Хятад, Монгол хоёр улс бол ойр хөршүүд, бид холбоо харилцаагаа байнга хадгалж, харилцан, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон улсын болон бүс нутгийн асуудлыг шийдвэрлэхэд байр сууриа нягт уялдуулан зохицуулах ёстой" гэж Хятадын дипломатч хэлжээ. Б.Батцэцэг хариуд нь Монгол Улс 2023 онд Хятад улстай харилцаагаа өндөр түвшинд хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэсэн байна.Ван И Мюнхений аюулгүй байдлын 59 дүгээр бага хурал болж буй Германд хүрэлцэн иржээ. Тэрбээр улс төрийн айлчлалынхаа үеэр Франц, Италид очсон байна. Хоёрдугаар сарын 22-ныг дуустал үргэлжлэх түүний айлчлалын хөтөлбөрт мөн Унгар болон ОХУ багтжээ. | https://montsame.mn/mn/read/313365 |
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Германы Канцлертай Украин, Хятадын асуудлаар хэлэлцжээ | 2023-02-18 09:30:33 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | МЮНХЕН. /VAO/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис баасан гарагт Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр ХБНГУ-ын Канцлер Олаф Шольцтой хэлэлцээ хийлээ. К.Харрис, О.Шольц нар Оросын түрэмгийлэл, Украинд үзүүлж буй дэмжлэг, түүнчлэн Хятад улсаас учирч буй сорилтуудын талаар хэлэлцлээ гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэв. Цагаан ордны хэвлэлийн мэдээнд дурдсанаар, АНУ-ын дэд Ерөнхийлөгч дэлхий дахинд манлайлж буйд Канцлер О.Шольцод талархал илэрхийлжээ. "Батлан хамгаалахын салбарт оруулсан ХБНГУ-ын түүхэн хөрөнгө оруулалт, Украинд үзүүлж буй хүмүүнлэг, эдийн засаг, аюулгүй байдлын томоохон тусламж, тэр дундаа Германы “Leopard” танкийг Украинд нийлүүлж, төсвийн дэмжлэг үзүүлэхээр болсныг Дэд ерөнхийлөгч сайшаав" хэмээн дурдсан байна.Мөн уур амьсгалын хямралыг даван туулах, цэвэр эрчим хүчинд шилжих зэрэг асуудлуудыг хөндсөнийг онцолжээ.Гадаад бодлого, батлан хамгаалах асуудлаарх дэлхийн хамгийн чухал чуулга уулзалт болох Мюнхений аюулгүй байдлын бага хурал баасан гарагт эхэлжээ. Энэ жилийн бага хурлын гол сэдэв нь Украин дахь Оросын дайн байх юм. ОХУ-ын албан ёсны төлөөлөгчдийг 1990-ээд оны сүүлээс хойш анх удаа бага хуралд уриагүй байна. Зохион байгуулагчдынх нь хэлснээр, тус улсыг "суртал ухуулгын платформ"-оор хангахыг хүсээгүй байна. Харин Оросын албаны хүмүүс уригдсан байсан ч Мюнхенд очихгүй байсан гэж мэдэгджээ. Бавари мужийн нийслэлд дэлхийн өнцөг булан бүрээс 40 гаруй төр, засгийн тэргүүн, 90 орчим сайд, мөн олон зуун улстөрч, шинжээчид ирэх төлөвтэй байна. | https://montsame.mn/mn/read/313363 |
The Telegraph: Монгол Улс бол асар их боломж бүхий эдийн засгийн шинэ тоглогч | 2023-02-17 16:55:08 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ | ЛОНДОН. /The Telegraph/. Их Британийн “The Telegraph” сонинд гарсан Монголын тухай нийтлэлийг толилуулж байна.Монгол Улс бол зөвхөн алтны уурхай бус дэд бүтэц, боловсрол, санхүү, ногоон эрчим хүч зэрэг хөрөнгө оруулах өргөн боломжоор дүүрэн орон юм. Хэн нэгнээс Монголын талаар санаанд тань юу бууж байна вэ гэж асуувал олон зууны турш өөрчлөгдөөгүй нүүдлийн соёл иргэншилтэй, Төв Азийн өргөн уудам газар нутагтай орон гэж хариулах байх. Орчин үеийн эдийн засгийн асуудлаас хол тусгаарлагдсан улс гэж ч хариулж магад.Мэдээж найзын тань зөв байж магад. Монгол бол дэлхийн хамгийн сийрэг хүн амтай буюу нэг хавтгай дөрвөлжин бээр газар ердөө зургаан хүнд оногддог улс билээ. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 18 дугаарт жагсдаг тус улс 3.3 сая хүн амтай бөгөөд нийт хүн амынх нь бараг тал хувь нь нийслэл Улаанбаатар хотдоо оршин суудаг. Хүн амынх нь гуравны нэг нь одоо ч нүүдлийн, хагас нүүдлийн хэв маягаар амьдарч байна. Гэхдээ 2011 онд “Citibank”-ны эдийн засагчдын гаргасан тайланд Монгол Улсыг “дэлхийн өсөлтийн үүсгүүр” гэж нэрлэгдсэний дараа дэлхий нийтээрээ тус улсыг “бараг гар хүрээгүй”, асар их боломж бүхий хөгжиж буй эдийн засаг хэмээн анзаарч эхэлсэн юм.Монгол Улсын нөөц боломж үндсэндээ байгалийн баялагтаа суурилдаг хэдий ч хоёрдогч, гуравдагч худалдаа, хөрөнгө оруулалтын олон боломжууд бий. 6000 орчим эрдэс баялгийн нөөцтэй тул уул уурхайн салбар тус улсын ДНБ-ний 25 хувийг, экспортын 84 хувийг бүрдүүлж байгаа нь тийм ч гайхмаар тоо баримт биш юм. Мөн тус улсын газар нутгийн дөрөвний нэг орчимд л зохих судалгаа хийсэн гэх тооцоо бий.Шинжээчид тус улсыг 1-3 их наяд ам.долларын түүхийн эдийн баялаг нөөцтэй гэж таамаглаж байна. Энэ нь уул уурхайн салбарын геологийн эрэл хайгуул, олборлох, боловсруулах, судлах чиглэлээр мэргэшсэн хүмүүст болон уул уурхайн машин тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн хувьд өргөн боломжийг нээж өгч байна. Гэхдээ уул уурхайн шинэлэг, байгаль орчинд ээлтэй аргуудыг ихээхэн сонирхож байгаа бөгөөд уул уурхайн салбар хэдий чинээ эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн болж чадна төдий чинээ оролцогч талуудад ашигтай. Байгалийн баялгийн нөөцөөс гадна түүхий эдийнхээ худалдааг үр ашигтай явуулахын тулд Монгол Улс нь тээврийн дэд бүтцээ сайжруулахад онцгой анхаарч байна. Ялангуяа төмөр замын бүтээн байгуулалт болон холбогдох үйлдвэрүүд ойрын ирээдүйн тэргүүлэх чиглэл болоод байна. Далайд гарцгүй, цөөн тооны нисэх онгоцны буудалтай тул тус улс нь автозамын болон төмөр замын тээврийн сүлжээнээс ихээхэн хамааралтай байдаг билээ.Үүний нэгэн адил уул уурхайн салбарын тэлэлт нь шинэчлэх шаардлагатай байгаа эрчим хүчний системд илүү их шаардлага тавигдаж эхэлнэ. Монголын Засгийн газар дэлхийн нийтийн чиг хандлагын дагуу, тэр дундаа нэг хүнд ногдох нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх хамгийн чадамжтай улс гэж үнэлэгдсэнтэй холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчний нөөцөө судлахыг зорьж байна. Тус улс 2030 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэх том зорилт тавьжээ.Байгалийн баялгийг эргэлтэд оруулахтай холбоотой бусад үйл ажиллагааг дурдвал, Монголын уул уурхайн хэд хэдэн компани “IPO”-гоо гаргахаар идэвхтэй ажиллаж байна, Түүнчлэн Улаанбаатар хотод олон улсын санхүүгийн төв байгуулах хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Их Британийн банкууд, зөвлөх пүүсүүд болон бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийн туршлага нь тус улсын санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулах боломж бий.Монгол Улсын эдийн засгийн боломжуудтай зэрэгцэн боловсролын салбарт тогтвортой хөрөнгө оруулах шаардлага тулгарч буй. Тус улс нь бага, дунд боловсролын сайн тогтолцоотой, мөн 1993-2010 оны хооронд бакалаврын зэрэгтэй оюутнуудын тоо зургаа дахин нэмэгдэж, их дээд сургуулиудын тоо ч мөн адил нэмэгджээ. Гэсэн хэдий ч багш нарт зориулсан сургалтыг сайжруулахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагааны түншлэл, алслагдсан орон нутгийн сургуульд анхаарах, англи хэлний сургалтыг өргөжүүлэн сайжруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлага байсаар байна. Уул уурхай, дэд бүтцийн салбарыг өргөжүүлэхэд туслах мэргэшсэн боловсон хүчнийг ихэвчлэн корпорацуудын дэмжлэгтэйгээр бэлтгэдэг бөгөөд инженерчлэл, геодези, геологи, нийтийн аж ахуйн менежмент, хот төлөвлөлт зэрэг салбарт боловсон хүчний эрэлт ирэх жилүүдэд улам өсөх төлөвтэй байна.Монгол Улсад түүхий эдээс эхлээд хот байгуулалт хүртэл асар их нөөц бололцоо бий бөгөөд энэ нь амжилтынхаа түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж, түүний нэг хэсэг болохыг эрмэлзэж буй Их Британийн компаниудад том боломж болж байна. | https://montsame.mn/mn/read/313319 |
“Tesla” 360 мянга гаруй автомашинаа эргүүлэн татна | 2023-02-17 14:01:04 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ | ВАШИНГТОН. /CNBC/. Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани бүрэн
автомат жолоодлогын системээр /FDS/ тоноглосон 362 758 автомашинаа эргүүлэн татахаар болсноо пүрэв гарагт мэдэгджээ.Тус компани хэрэглэгчийн аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг харгалзан уг системээр тоноглогдсон дөрвөн загвараа эргүүлэн татах хүсэлтээ
АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газарт /NHTSA/ хүргүүлсэн байна. Үүнд 2016-2023
оны “Model S”, “Model
X”, 2017-2023 оны “Model 3”, 2020-2023 оны “Model Y” загварын тээврийн хэрэгслүүд багтсан
бөгөөд “FDS” системийн осол
гаргаж болзошгүй доголдлыг засах шинэчилсэн программ хангамжийг суулгах ажээ.
“Tesla” автомашинуудаа эргүүлэн татах тухай
мэдээлэл цацагдсаны дараа хувьцааны ханш нь нэг хувиар унасан ч удалгүй эргэн сэргэжээ. | https://montsame.mn/mn/read/313335 |
ЕХ Оросын эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байна | 2023-02-17 13:32:11 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | БРЮССЕЛЬ. /AP/.
Европын Холбоо /ЕХ/ ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх шинэ багц арга хэмжээний талаар хэлэлцэж
байна гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгджээ.Түүний мэдээлснээр,
ЕХ-ны 27 гишүүн орон Орост шаардлагатай цэргийн техник хэрэгслүүдийг
хязгаарлахыг зорьж байгаа бөгөөд Оросыг Ираны дроноор Украины иргэний дэд
бүтцэд цохилт өгөхөөс сэргийлэх зорилгоор Ираны долоон аж ахуйн нэгжид хориг
арга хэмжээ авах зэрэг саналуудыг тусгасан байна. У.Ляйен энэ сарын
эхээр болсон ЕХ-Украины дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын эсрэг 10 дахь багц
хориг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдээд байсан юм. “Хэрэв ЕХ-ны гишүүд
санал нэгтэй дэмжвэл тулааны талбараас олдсон бүх технологийн бүтээгдэхүүнийг
хориглоно” гэж ЕК-ын тэргүүн онцлон хэлжээ.
Украины дайн
эхэлсэн хоёрдугаар сарын 24-ний өдөр гэхэд эцэслэн батална гэж найдаж байгаа шинэ
багц хориг арга хэмжээний талаар ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар ирэх даваа
гарагт болох уулзалтынхаа үеэр хэлэлцэх төлөвтэй байна. Энэ удаагийн хоригт өмнөх багцуудын зарим арга хэмжээг тойрч гарах боломжийг олгосон цоорхойг арилгахыг мөн эрмэлзэж байгаа юм байна. | https://montsame.mn/mn/read/313328 |
Дэлхийн банкны тэргүүн хугацаанаасаа өмнө огцрохоор төлөвлөж байна | 2023-02-17 10:52:00 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВАШИНГТОН. /CNN/.
Дэлхийн банкны тэргүүн Дэвид Малпасс
бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас нэг жилийн өмнө албан тушаалаасаа огцрохоор
төлөвлөж байгаа талаар тус банкнаас мэдээлжээ.Уг албыг дөрвөн
жил гаруйн турш хашсан Д.Малпасс Дэлхийн банкны санхүүгийн жил дуусах зургаадугаар
сарын 30-ны өдөр албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болжээ. “Дэлхийн хөгжлийн
тэргүүлэх байгууллагын тэргүүнээр ажиллах нь асар их нэр төрийн хэрэг байлаа. Хөгжиж
буй орнууд урьд хожид байгаагүй хямралтай тулгарах мөчид Дэлхийн банк хурдтай, өргөн
цар хүрээтэй, шинэлэг, үр нөлөөтэй хариу арга хэмжээ авсанд миний бие бахархаж
байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Д.Малпасс дөрвөн жил үүрэг гүйцэтгэсэндээ “харамсахгүй” байгаагаа пүрэв гарагт “CNN” телевизийн сэтгүүлч Жулиа Чаттерлитай ярилцах үеэрээ илэрхийлээд, "бид бүхэн миний хүсэж зорьж байсан олон зүйлд хүрсэн" хэмээн цохон тэмдэглэжээ.Дэлхийн 187 улс орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн банк ядуурлыг бууруулах чиглэлээр голчлон үйл ажиллагаа явуулдаг. Тус банкны хамгийн том хувьцаа эзэмшигчийн хувьд АНУ тэргүүнийг томилдог уламжлалтай бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Д.Малпассыг 2019 онд Дэлхийн банкны тэргүүнээр таван жилийн хугацаатай томилсон билээ. | https://montsame.mn/mn/read/313314 |
Орос, Өмнөд Африк, Хятадын тэнгисийн цэргийн сургуулилалт Энэтхэгийн далайд эхэлнэ | 2023-02-17 10:03:07 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ПРЕТОРИ. /AFP/. ӨАБНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин, ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилалт хоёрдугаар сарын 17-ны баасан гарагт Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт эхэлнэ гэж ӨАБНУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ. “Exercise MOSI” нэртэй уг сургуулилалт хоёрдугаар сарын 27-ныг хүртэл Энэтхэгийн далай дахь Өмнөд Африкийн Тэнгисийн цэргийн хүчний гол бааз байрладаг Дурбан болон Ричардс булангийн хоорондох усан бүсэд явагдана.ОХУ-ын талаас энэхүү сургуулилалтад “Зөвлөлтийн флотын адмирал Горшков” харуулын хөлөг онгоц, “Кама” цэнэглэгч онгоц, Хятадын талаас эскадрын мина тээвэрлэгч хөлөг онгоц, харуулын хөлөг онгоц болон туслах хөлөг онгоц, манай улсаас нэг харуулын хөлөг онгоц, хоёр туслах хөлөг онгоц оролцоно гэж ӨАБНУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Өмнөд Африк, Орос, Хятадын гурван талын сургуулилалт хоёр дахь удаагаа болж байна. Өмнөх хамтарсан сургууль 2019 оны 11 дүгээр сард Өмнөд Африкийн баруун өмнөд хэсэгт орших Кейптаун хотын ойролцоо Атлантын далайд болжээ. | https://montsame.mn/mn/read/313310 |
Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 41 мянга давжээ | 2023-02-17 09:41:14 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | АНКАРА. /AFP/.
Турк, Сирид хүчтэй газар хөдлөлтийн
улмаас амиа алдсан хүний тоо өнөө өглөөний байдлаар 41 мянга даваад байгаа
бөгөөд амьд үлдсэн хүмүүсийг олох найдлага улам бүр багассаар байна.Холбогдох албаны
төлөөлөгчид, эмч нарын мэдээлснээр, Туркт байгалийн гамшгийн улмаас 38 044 хүн,
Сирид 3688 хүн амь эрсэджээ. Ингэснээр амиа алдсан хүний нийт тоо 41 732-т
хүрээд байна. Туркийн аврагчид
пүрэв гарагт 17 настай охин, 20-иод насны эмэгтэйг 7.8 магнитудын хүчтэй газар
хөдөлснөөс хойш 11 орчим хоногийн дараа нурангиас эсэн мэнд гаргажээ. Мөн Хатай мужид пүрэв
гаргийн шөнө дунд 12 настай хүүг газар хөдлөлт болсноос 260 цагийн дараа буюу
10 гаруй хоногийн дараа нурангиас авран гаргаж, эмнэлэгт хүргэсэн байна.
НҮБ-ын зүгээс хүмүүнлэгийн
хямралыг даван туулахад тулд нэг тэрбум ам.долларын тусламж дэмжлэг хэрэгтэй
байгааг пүрэв гарагт мэдэгджээ. | https://montsame.mn/mn/read/313308 |
Төв Азийн орнуудын эдийн засаг хамгийн хурдацтай өснө гэж таамаглаж байна | 2023-02-17 09:23:00 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ЛОНДОН. /EBRD/. Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EСБХБ) өөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бүс нутгийн эдийн засгийн байдлын талаарх тайлангаа пүрэв гарагт нийтэлжээ. Уг тайланд Төв Азийн орнуудын эдийн засаг 2023-2024 онд хамгийн хурдацтай өснө гэж таамаглаж байна. Тодруулбал, Төв Азийн орнуудын ДНБ-ий өсөлт 2023 онд 4.9 хувь, 2024 онд 5.4 хувь болно гэж таамаглаж байгаа бөгөөд үүнд Оросын бизнес эрхлэгчид, ажиллах хүчний урсгал тус бүс нутаг руу шилжиж байгаа нь зохих нөлөө үзүүлнэ гэжээ.Казахстан, Киргиз, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистаны эдийн засгийн дундаж өсөлт нь бүс нутгийн орнуудын дунд хамгийн өндөр түвшинд байх бөгөөд нийт 39 орны ерөнхий таамаглалыг (2023 онд 2.1 хувь, 2024 онд 3.3 хувь) хоёр дахин нэмэгдүүлнэ гэж тайланд дурдсан байна. Тодруулбал, Тажикистаны эдийн засаг дунджаар 8 хувь, Киргиз ба Монгол тус бүр 7 хувь, Туркменистан ба Узбекистан тус бүр 6.5 хувиар өсөх аж.“Газрын тос, байгалийн хий экспортлогч орнуудын хувьд түүхий эдийн үнийн өсөлт, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн болон хөрөнгө санхүүгийн урсгал нэмэгдсэн, мөн худалдааны эргэлт өссөн нь өнгөрсөн есдүгээр сард хийсэн таамаглалыг бага зэрэг (0.1 пунктээр) нэмэгдүүллээ” гэж тайланд дурдсан байна. “Төлөвлөсөн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, түүхий эдийн өндөр үнэ болон Оросын бизнесийн шилжилт зэргээс шалтгаалан 2024 онд өсөлт 5.4 хувьд хүрэх төлөвтэй байна” гэж Лондонд төвтэй банкны шинжээчид онцолжээ. | https://montsame.mn/mn/read/313297 |
Э.Блинкен Европын орнуудад айлчилна | 2023-02-17 09:08:17 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /U.S. Department of State/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони
Блинкен Герман, Турк, Грект энэ сарын 16-22-ны өдрүүдэд айлчилна. Э.Блинкен Мюнхены
аюулгүй байдлын бага хуралд оролцохоор пүрэв гарагт Герман улсыг зорих бөгөөд
Украиныг үргэлжлүүлэн дэмжих, Турк, Сирийн ард түмэнд тусламж үзүүлэх, мөн
Атлантын далайг дамнасан аюулгүй байдал, дүрэм журамд суурилсан олон улсын дэг
журмыг сахиулах талаар хэлэлцэхээр хоёр талын болон олон талын уулзалтуудад
оролцоно. Хоёрдугаар сарын
19-нд Э.Блинкен Турк улс дахь Инжирлик агаарын цэргийн баазад зочилж, Туркийн
эрх баригчдад газар хөдлөлтийн уршгийг арилгахад туслалцаа үзүүлж буй АНУ-ын хүчин
чармайлттай биечлэн танилцана. Түүний дараа Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют
Чавушоглу тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзахаар Анкара хотыг зорьж, Турк
болон Туркийн ард түмэнд АНУ-аас үзүүлэх тусламж, мөн НАТО-гийн холбоотон Турк улстай хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэх арга замын талаар хэлэлцэх юм.
Түүнчлэн Сирийн байгалийн гамшигт өртсөн бүс рүү хил дамнан тусламж илгээхэд
дэмжлэг үзүүлж буй Туркийн Засгийн газарт талархал илэрхийлэх ажээ.
Грекийн нийслэл Афин хотод Э.Блинкен
Грекийн Ерөнхий сайд Мицотакис, Гадаад хэргийн сайд Дендиас нартай уулзаж,
батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, эрчим хүчний аюулгүй байдал,
ардчиллыг хамгаалах үүрэг
амлалтын талаар хэлэлцэнэ. Мөн АНУ-ын
Төрийн нарийн бичгийн дарга хоёрдугаар сарын 21-нд АНУ-Грекийн стратегийн яриа
хэлэлцээний дөрөв дэх үе шатыг эхлүүлэх ажээ. | https://montsame.mn/mn/read/313303 |
АНУ чинээлэг хүмүүсийг хамгийн их татдаг орон байхаа больжээ | 2023-02-16 15:57:27 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. АНУ чинээлэг хүмүүсийг хамгийн их татдаг орнуудын дунд тэргүүлэх байр сууриа алдлаа гэж “Bloomberg” агентлаг Лондонд төвтэй “Henley & Partners” зөвлөх компанийн судалгаанаас эш татан мэдээлжээ. Судалгаанаас үзвэл, өнгөрсөн онд АНУ-ыг чиглэсэн саятнуудын урсгал цар тахлын өмнөхтэй харьцуулахад 80 хувиар буурчээ. 2014 онд тус улс нь ирж буй баячуудын тоогоор тэргүүлж байсан бол өнгөрсөн онд Арабын Нэгдсэн Эмирт Улс, Австрали, Сингапур, Канад, Швейцарын араас зургаадугаарт орсон байна. АНУ-д орж ирэх саятнуудын урсгал буурсны зэрэгцээ гадагшаа чиглэсэн урсгал нэмэгдсэн байна. Ялангуяа Орос, Хятад, Энэтхэгийн чинээлэг иргэд АНУ-аас гарч байгааг шинжээчид онцолжээ. | https://montsame.mn/mn/read/313282 |
“Аль-Каида” бүлэглэлийн шинэ толгойлогчийг зарлажээ | 2023-02-16 15:45:45 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ВАШИНГТОН. /AFP/. Террорист “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Айман
аль-Завахириг 2022 оны долоодугаар
сард устгасны дараа Иранд
оршин суудаг Египетийн иргэн Саиф аль-Адель уг бүлэглэлийн толгойлогч болсон
гэж АНУ-ын Төрийн департамент лхагва гарагт мэдээлэв.“Аль-Каида”-гийн де-факто шинэ толгойлогч Саиф аль-Адель Иранд оршин суудаг гэсэн бидний дүгнэлт
НҮБ-ынхтай таарч байгаа гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн
байна. Мягмар гарагт
НҮБ-аас танилцуулсан тайланд, тус байгууллагын гишүүн орнуудын олонх нь С.Аделийг бүлэглэлийн
шинэ толгойлогч гэж үзэж байгааг тэмдэглэжээ.Гэхдээ “Аль-Каида” түүнийг уг бүлэглэлийн “эмир” гэж албан ёсоор зарлаагүй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн онд А.Завахариг Кабул дахь гэрт нь АНУ пуужингийн цохилтоор устгасныг талибууд хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой гэж НҮБ-ын тайланд мэдээлсэн байна. Мөн лалын шашны
суннит урсгалыг дагадаг “Аль-Каида” бүлэглэл нь С.Аделийг шийт урсгалын дагагчид ихээр суурьшдаг
Иранд оршин сууж байгаад эмзэг хандаж байгааг НҮБ-ын тайланд дурджээ.Одоо 62 настай
С.Адель нь Египетийн тусгай хүчний дэд хурандаа асан, “Аль-Каида”-гийн ахмад
гишүүдийн нэг аж. Түүний хувьд бүлэглэлийн үйл ажиллагааны чадавхийг
бэхжүүлэхэд гар бие оролцож, 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон халдлагын
үеэр онгоц барьцаалсан этгээдүүдийн заримыг нь сургасан гэж АНУ-ын хэт давруу үзэлтнүүдтэй тэмцэх байгууллага мэдээлжээ. Тэрбээр 2002 юм
уу 2003 оноос хойш Иранд оршин сууж байгаа бөгөөд эхэндээ гэрийн хорионд байсан
ч хожим нь Пакистан руу зорчихоор хангалттай эрх чөлөөтэй болсон гэж Холбооны
мөрдөх товчооны терроризмтой тэмцэх тасгийн мөрдөн байцаагч асан Али Соуфан ярьжээ.
А.Соуфан 2021 онд
“West Point Combating Terrorism” төвийн “CTC” сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ, “Саиф бол дэлхийн жихадын
хөдөлгөөний хамгийн туршлагатай мэргэжлийн цэргүүдийн нэг бөгөөд биеэрээ дүүрэн
тулалдааны сорвитой” хэмээн бичсэн байна. | https://montsame.mn/mn/read/313279 |
Японы БХЯ Агаар-сансрын өөрийгөө хамгаалах хүчин байгуулна | 2023-02-16 15:30:32 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ТОКИО. /Sankei Shimbun/. Японы Батлан хамгаалах яам Агаарын цэргийн хүчнээ 2027 он гэхэд Агаар-сансрын өөрийгөө хамгаалах хүчин болгож өөрчлөн байгуулахаар төлөвлөж байна. Үүнд бэлтгэхийн тулд Японы хиймэл дагуулуудад учирч болзошгүй аюулыг ажиглах анги нэгжүүдийг энэ онд байгуулахаар төлөвлөж байна гэж "Sankei Shimbun" сонин өнөөдөр мэдээлжээ. Эдгээр анги нэгж нь тойрог замд байгаа сансрын төхөөрөмжүүдэд гэмтэл учруулж болзошгүй сансрын хог хаягдлын асуудлыг шийдэх аж. Харин дараа нь цэргийн болон тагнуулын хиймэл дагуулуудтай холбоотой үйл ажиллагаа явуулах ангиудыг байгуулахаар төлөвлөж байна. Ташрамд дурдахад, АНУ, Японы цэргийн болон гадаад бодлогын байгууллагын тэргүүн нар энэ оны нэгдүгээр сард уулзахдаа, сансрын орон зайн аюулгүй байдлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм. | https://montsame.mn/mn/read/313277 |
FIBA А.Анандыг онцолжээ | 2023-02-16 14:36:43 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | ЖЕНЕВ. /FIBA/. Монголын өсөж яваа тамирчин Ариунболдын Ананд энэ онд амжилтаа ахиулж улам олон сонирхолтой
тоглолтуудаар хөгжөөн дэмжигчдээ баярлуулахыг зорьж байна.Монголын “Сансар
ММС Energy” багийн ахлагч 25 настай А.Ананд нь 3х3 сагсан бөмбөгийн 2022
оны ДАШТ, Азийн аваргын тэмцээнд амжилттай оролцож Ази тивийн шилдэг тоглогчдын
нэг гэдгээ баталсан билээ. Тэрбээр “Manila
Masters 2022” тэмцээний үеэр дөрвөн удаагийн
тоглолтоор 30 оноо авч өрсөлдөгч нараа буулган авсан амжилтаараа цойлсон.1.96 метр
өндөр энэ тамирчин үсрэлтэн дундаа агаарт эргэлдэж оновчтой гоол хийх онцгой чадвараараа алдаршин хөгжөөн дэмжигчдийнхээ
дунд “Янки Ариунболд” гэдэг нэртэй болсон юм.Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбооны хөгжөөн дэмжигчдийн санал хураалтаар сонгогддог 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн 2022 оны Шилдэг тамирчнаар Монголын “Сансар ММС Energy” багийн ахлагч А.Ананд шалгарсныг 2023 оны хоёрдугаар сарын 14-нд Женевт зарлажээ.Түүний энэхүү огцом
шидэлтээр оновчтой гоол хийх чадварыг нь хөгжөөн дэмжигчид нь өндрөөр үнэлсэн тул Дэлхийн
2022 оны Шилдэг тамирчнаар (“MSP”) шалгарсан байна.Үүнээс гадна, А.Ананд нь өнгөрсөн жил 3х3 сагсан бөмбөгийн Сербийн тамирчин Страхиня
Стояажич (Ub Huishan NE), Бельгийн тоглогч Тибаут Мервоорт (Antwerp) зэрэг дэлхийн шилдгүүдийг ялсан нь хөгжөөн дэмжигчдийн дунд түүнийг улам нэр хүндтэй болгосон буйзаа. А.Ананд нь 3х3 сагсан
бөмбөгийн өсөж яваа тамирчны хувьд энэ жил дэлхийн шилдгүүдийн дунд хүлээн
зөвшөөрөгдөх шинэ сорилттой тулгарч байна. Үүний тулд “Сансар” баг дэлхийн
хэмжээний олон тэмцээнд байнга оролцох хэрэгтэй. Өнгөрсөн жилийн хувьд “Сансар”
баг зөвхөн Манила болон Себуд болсон тэмцээнд л оролцох эрх авсан. А.Ананд Дэлхийн болон Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцох замыг нь зассан Монголын 3х3 сагсан
бөмбөгийн домогт тамирчин Даваасамбуугийн Дэлгэрнямын халааг залгамжлах цаг нь ирсэн
байж магадгүй. Ази тивийн далайд гарцгүй энэ улсад 3х3 сагсан бөмбөгийг хөгжүүлэхэд Д.Дэлгэрням жинтэй хувь нэмэр
оруулсан бөгөөд тэрбээр одоо 32 настай, Монголын шилдэг багаар олон жил шалгарсан “Улаанбаатар ММС Энержи” багийн ахлагч юм. Хэрвээ
А.Ананд өөрийн амжилтыг ахиулж чадвал Монгол Улсад улам бүр хөгжиж буй энэ мэргэжлийн спортыг хөгжүүлж, цаашид “Сансар” багийнхан хойч үеийнхээ
авьяаслаг сагсан бөмбөгчдийг бэлтгэх бааз суурь болох боломж бий. Ирэх гуравдугаар сард Сингапурт болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд А.Ананд хэр зэрэг
амжилттай тоглохыг бид шимтэн хүлээж байна. Ямартаа ч Сингапурын “Enlio” спортын танхимд түүний уран гоё огцом хөдөлгөөнтэй тоглолтууд олны нүдийг
баясгана гэдэг нь баталгаатай. | https://montsame.mn/mn/read/313248 |
БНАСАУ-ын удирдагчийн охины зурагтай марк гаргана | 2023-02-16 14:16:38 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны охины зурагтай маркийг баасан гарагт гаргана гэж тус улсын төрийн өмчит Солонгосын маркийн корпорац цахим хуудсандаа мэдээлсэн нь Ким Жөн Уныг залгамжилж магадгүй байгаа охины нэр хүндийг өсгөж байгаа бололтой гэж Японы "Kyodo" агентлаг мэдээлэв.Ким Жөн Уны хоёр
дахь хүүхэд, 10 орчим настай Ким Жү Э-г гэж үзэж байгаа “хайрт охин”-ых нь зургийг
өнгөрсөн оны 11 дүгээр сард “Хвасон-17” тив алгасагч шинэ баллистик пуужинг амжилттай
туршсаныг тохиолдуулан гүйлгээнд гаргах найман маркийн тав дээр нь гаргахаар
болжээ. Төрийн мэдлийн
хэвлэлээр цацагдсан гэрэл зургуудад тулгуурлан гаргаж байгаа маркууд нь 11
дүгээр сарын 18-нд тив алгасагч баллистик пуужинг харвах үеэр, 11 дүгээр сарын
26-нд удирдагч, охиныхоо хамтаар пуужин бүтээхэд оролцсон төлөөлөгчидтэй уулзах
үеэр авхуулсан зургууд гэсэн тайлбартай байна. Солонгосын ардын
арми үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан Пёньян хотод энэ сарын
8-ны өдөр зохион байгуулсан цэргийн парадад БНАСАУ-ын удирдагч мөн охины
хамтаар оролцсоныг төрийн мэдлийн хэвлэлд нийтлэгдсэн гэрэл зургууд харуулсан
нь түүнийг залгамжлагчаар бэлтгэж байгаа гэх таамаглалыг улам бататгажээ.
Охиныг төрийн
мэдлийн хэвлэлүүд удирдагчийн “хамгийн хайртай”, “нандин” хүүхэд гэж
тодорхойлсоор байгаа юм. Ким Жөн Уныг гурван хүүхэдтэй гэж үздэг бөгөөд нэг хүү
нь 2010 онд, Ким Жү Э 2013 онд, гурав дахь хүүхэд нь 2017 онд төрсөн гэж БНСУ-ын
хэвлэлүүд мэдээлдэг. | https://montsame.mn/mn/read/313258 |
Дубайд 2026 он гэхэд нисдэг такси үйлчилж эхэлнэ | 2023-02-16 14:14:16 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ | ДУБАЙ. /AP/. Дубайн захирагч, шейх Мохаммед бин Рашид Аль Мактум нисдэг такси хөтөлбөрөө дахин эхлүүлж байгаагаа “Twitter” хуудсаараа мэдэгджээ. Арабын Нэгдсэн Эмирт Улсын хамгийн алдартай тус хотод 2026 он гэхэд нисдэг такси үйлчилж эхэлнэ.2017 он анх танилцуулж байсан уг хөтөлбөрийн түншээр өмнө нь мэдээлж байсанчлан Хятадын EHang 184, XPeng X2 эсвэл Германы “Volocopter” биш харин Калифорнид төвтэй Америкийн “Joby Aviation” компани ажиллахаар болжээ. “Joby Aviation”-ы бүтээсэн цахилгаан хөдөлгүүрт нисдэг таксины загварыг Дубайд хоёрдугаар сарын 13-нд болсон “Дэлхийн засаглалын дээд хэмжээний уулзалт”-ын үеэр танилцуулсан байна.“Joby Aviation”-ы загвар нь нэг удаагийн цэнэглэлтээр 240 гаруй км зайд нисэж чадах бөгөөд босоо чиглэлд хөөрч, буудаг, хамгийн дээд хурд нь 320 км/цаг аж. Дубайн эрх баригчид Палм-Жумейра хиймэл арал болон хотын төвд байрлах Дубайн олон улсын нисэх онгоцны буудлын хажууд орших Дубай Марина дүүрэгт нисдэг таксины хөөрөх хоёр талбай, цэнэглэх дөрвөн цэгийг байгуулахаар төлөвлөж байна. Агаарын таксины үнэ "Дубайд лимузинээр зорчихтой ижил, магадгүй арай үнэтэй ч байж магадгүй" гэж Дубайн Зам, тээврийн газрын ажилтан Ахмед Бахрозян төрийн мэдлийн “Dubai Eye” радиод ярьжээ. Тус байгууллагын тооцоолж байгаагаар, агаарын такси үйлчилгээ нь "энгийн таксиныхаас дор хаяж 30 хувиар үнэтэй байх аж". | https://montsame.mn/mn/read/313251 |
БНСУ Умард Солонгосыг дахин “дайсан” гэж тодорхойлжээ | 2023-02-16 12:29:38 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Батлан хамгаалах яам 2022 оны "Цагаан ном"-доо Умард Солонгосын дэглэм болон Зэвсэгт хүчнийг зургаан жилийн дараа дахин “дайсан” гэж тодорхойлсон тухай “Yonhap” агентлаг энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.“Умардууд 2022 оны 12 дугаар сард болсон эрх баригч намынхаа Төв хорооны бүгд хурлаар биднийг “гарцаагүй дайсан” гэж тодорхойлж, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзалгүй цэргийн аюул занал учруулсаар байгаа тул Умард Солонгосын дэглэм ба энэ аюулыг гүйцэлдүүлэгч цэргийнхэн бидний дайснууд юм" гэж тус агентлаг уг баримт бичгийг эш татан онцолжээ. Харин Япон улсыг 2018 оноос хойш анх удаа "ойр хөрш" хэмээн тодорхойлсон байна. “БНСУ, Япон улсууд нь үнэт зүйлсээ хуваалцдаг бөгөөд Япон бол БНСУ-тай хамтын ашиг сонирхолд нийцсэн ирээдүйн харилцааг бий болгохын тулд хамтран ажиллах ёстой ойрын хөрш орон юм” гэж уг номд дурджээ. Пёньян Сөүлийг "галан далай" болгоно гэж сүрдүүлсний дараа анх 1995 онд батлан хамгаалах бодлогын уг баримт бичигт Умард Солонгосын армийг "дайсан" гэж тодорхойлж байжээ. 2004 онд хоёр Солонгосын харилцаа сайжрах хандлага ажиглагдаж байсантай холбоотойгоор энэ тодорхойлолтыг “цэргийн шууд аюул занал” гэж сольсон байна. Харин 2010 онд БНАСАУ-ыг дахин "дайсан" гэж нэрлэж, 2016 оныг хүртэл өөрчлөөгүй байна. Сүүлд 2018, 2020 онд Умардтай эвлэрэхийг эрэлхийлж байсан Ерөнхийлөгч Мүн Жэ Иний үед уг баримт бичгээс “дайсан” гэж дурдсан хэсгийг хасжээ.“Цагаан ном” нь Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яамны албан ёсны баримт бичиг юм. Энэхүү баримт бичгийг хоёр жил тутамд гаргадаг бөгөөд тус улсын цэргийн бодлогын талаарх мэдээллийг агуулдаг. | https://montsame.mn/mn/read/313246 |
АНУ-ын үнэт цаасанд хийсэн Оросын хөрөнгө оруулалт эрс буурчээ | 2023-02-16 11:01:53 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ВАШИНГТОН. /TASS/. Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын Засгийн газрын үнэт цаасанд оруулсан Оросын хөрөнгийн хэмжээ өмнөх сарынхтай харьцуулахад 3.3 дахин буурч, 629 сая ам.доллар болсныг АНУ-ын Сангийн яамны мэдээ баримт харуулж байна гэж ТАСС агентлаг мэдээлэв. 2022 оны 11 дүгээр сард энэ үзүүлэлт 2.092 тэрбум ам.доллар, 10 дугаар сард 2.034 тэрбум ам.доллар, есдүгээр сард 2.015 тэрбум ам.доллар байсан ба ерөнхийдөө гуравдугаар сараас хойш хоёр тэрбум ам.доллароос бага зэрэг давсан түвшинд байсан байна. ОХУ Америкийн үнэт цаасанд хийх хөрөнгө оруулалтаа 2018 оны хавраас огцом бууруулж эхэлсэн байна. Тодруулбал, дөрөвдүгээр сард 96 тэрбум ам.доллароос 48.7 тэрбум ам.доллар, тавдугаар сард 14.9 тэрбум ам.доллар болж буурчээ.Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын засгийн газрын үнэт цаасны хамгийн том эзэмшигч нь Япон улс (1.07 орчим их наяд ам.доллар) хэвээр байв. Хятад улс 867.1 тэрбум ам.долларын үзүүлэлтээр хоёрдугаарт орсон бол 654.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан Их Британи гуравдугаарт бичигджээ. | https://montsame.mn/mn/read/313242 |
Туркт байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 35 мянга давжээ | 2023-02-16 10:09:44 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | АНКАРА. /Anadolu/. Туркийн зүүн нутагт энэ сарын 6-ны өдөр болсон хоёр хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 35 418-д хүрээд байна гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ.Өнгөрсөн даваа
гарагт болсон 7.7, 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Кахраманмарас
мужид байсан бөгөөд Хатай, Газиантеп, Адияман, Малатья, Адана, Диярбакыр,
Килис, Османие, Шанлыурфа зэрэг есөн муж нэрвэгджээ. Байгалийн гамшигт 13 сая
гаруй хүн өртөөд байна.Туркт 10 хүрэхгүй
цагийн зайтай болсон хоёр газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл мөн Сири, Ливан
зэрэг бүс нутгийн хэд хэдэн оронд мэдрэгдсэн юм. Р.Эрдоган Анкара
хотод болсон Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийх үеэрээ, байгалийн
гамшгийн улмаас гэмтэж бэртсэн 13 208 хүн эмнэлэгт эмчлүүлж байгааг дурдсан байна.
Туркийн Онцгой
байдлын газраас мэдээлснээр, эрэн хайх, аврах ажиллагаанд 249 мянга
гаруй алба хаагч оролцож байна. Өнөөдрийн байдлаар 195 962 хүнийг байгалийн
гамшигт өртсөн бүсүүдээс нүүлгэн шилжүүлжээ. Дэлхийн өнцөг
булан бүрээс Туркт эмгэнэл илэрхийлэн эв санааны нэгдэлтэй байгаагаа уламжлан дамжуулж,
олон улсын зүгээс аврах баг, тусламжаа илгээсээр байна.Туркийн Эрүүл
мэндийн сайд Фахреттин Кожагийн мэдээлснээр, газар хөдлөлтөд нэрвэгдсэн 15
нярайг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулахаар Анкара дахь эмнэлэгт хүргэжээ.
“Байгалийн гамшигт өртсөн бүсэд 82 орны 9046 аврах багийнхан оролцож байна” гэж Гадаад хэргийн яам мягмар гарагт мэдээлсэн байна. Мөн гамшгийн дараа 100 орон тусламж санал болгоод байгаа бөгөөд нэмж хоёр орон аврагчдаа илгээх төлөвтэй байна. | https://montsame.mn/mn/read/313238 |
Yonhap: Газрын ховор элемент, дэд бүтцийн хөгжлийн салбаруудад хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо | 2023-02-16 09:12:09 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СӨҮЛ. /Yonhap/. Монгол Улсын Ерөнхий
сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын
Ерөнхийлөгч Юн Сог Ёльд лхагва гарагт бараалхаж, талууд газрын ховор элемент,
дэд бүтцийн хөгжил зэрэг олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр
тохиролцлоо гэж төрийн тэргүүний ажлын албанаас мэдээлэв.Юн Сог Ёль БНСУ-д
таван өдрийн албан ёсны айлчлал хийж буй Л.Оюун-Эрдэнэтэй Сөүл хот дахь
ерөнхийлөгчийн өргөөнд хэлэлцээ хийсэн гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч
Ли До Ун мэдээлжээ. Хэлэлцээ хийх
үеэрээ Юн Сог Ёль, хоёр улс 1990 онд дипломат харилцаа тогтоосноосоо хойш олон
салбарт харилцаагаа өргөжүүлсээр ирснийг тэмдэглэлээ. Л.Оюун-Эрдэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гараар бичсэн захидлыг БНСУ-ын
Ерөнхийлөгчид гардуулан өгсөн бөгөөд захидалд Дэлхийн экспог 2030 онд өмнөд
нутгийн Бусан хотдоо зохион байгуулах БНСУ-ын хүсэлтийг Монгол Улс дэмжиж
байгааг илэрхийлжээ. Үүний хариуд Юн
Сог Ёль хэлэхдээ, энэхүү экспог зохион байгуулах нь ард түмэн хоорондын
харилцааг бэхжүүлээд зогсохгүй эдийн засаг, аялал жуулчлал, соёл урлаг зэрэг олон салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэдгийг онцлов. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нар
хэлэлцээ хийсэн талаар тус улсын Гадаад хэргийн яам мэдээлжээ. Б.Батцэцэг
Монголын Засгийн газар Дэлхийн экспог зохион байгуулах Сөүлийн хүсэлтийг дэмжиж
байгааг уламжилсан байна.Сөүл хот дахь
Гадаад хэргийн яамны байранд болсон хэлэлцээний үеэр Пак Жин хүсэлтийг нь дэмжиж
байгаад талархал илэрхийлээд, энэхүү үйл ажиллагаа нь Сөүлийн Засгийн газарт
уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах, хамтын хөгжлийн талаарх
үзэл санаагаа олон улсын хамтын нийгэмлэгтэй хуваалцах талбар болно гэдгийг
тэмдэглэлээ. Хоёр орны Гадаад
хэргийн сайд нар мөн НҮБ зэрэг олон улсын тавцанд харилцан ашигтай хамтын
ажиллагаа өрнүүлэх талаар санал бодлоо солилцжээ. Пак Жинийг Монгол
Улсад өнгөрсөн наймдугаар сард айлчилснаас зургаан сар орчмын дараа энэхүү
уулзалт боллоо. | https://montsame.mn/mn/read/313233 |
Европт ачааны тэрэг, автобуснаас ялгарах утааг 90 хувиар бууруулахыг зорьж байна | 2023-02-16 08:33:40 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | БРЮССЕЛЬ. /DW/. Европын Комисс /ЕК/ 2040 он гэхэд хүнд даацын тээврийн
хэрэгслээс ялгарах утааг 2019 оны үеийнхтэй харьцуулахад 90 хувиар бууруулах
зорилт дэвшүүлжээ.Мөн 2030 оноос
хотын тээврийн шинэ автобуснуудад утаа ялгаруулдаггүй байх шаардлага тавихыг
санал болгосон байна. Европын
парламентын хууль тогтоогчид 2035 оноос Европын Холбоонд /ЕХ/ дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл худалдаалахыг хориглох шинэ
хуулийг баталсан өдөр ЕК дээрх саналыг дэвшүүлжээ. ЕХ зорилгодоо
хэрхэн хүрэх вэ?ЕХ-ны Уур
амьсгалын асуудал эрхэлсэн комиссар Франс Тиммермансын ярьж буйгаар, уур
амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгуудад хүрэхийн тулд тээврийн салбар бүхэлдээ
идэвхийлэн хувь нэмрээ оруулах хэрэгтэй. “2050 онд Европт
зорчих ерөнхийдөө бүх тээврийн хэрэгслийг утаа ялгардаггүй болгох хэрэгтэй, уур
амьсгалын тухай хууль ийм л зүйлийг шаардаж байгаа” гэж Ф.Тиммерманс Францын
Страсбург хотноо төлөвлөгөөг танилцуулах үеэрээ хэлжээ. Нийт 27 гишүүн
оронтой ЕХ 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг
тэглэх зорилго тавиад байгаа бөгөөд түүндээ хүрэхийн тулд холбогдох
зорилтуудыг дэвшүүлж буй. 2030 он гэхэд
хүнд даацын тээврийн хэрэгслийн утааны ялгарлыг 2019 оныхоос 45 хувиар, 2035
он гэхэд 65 хувиар, улмаар 2040 он гэхэд 90 хувиар бууруулах ЕК-ын саналыг цаашид
ЕХ-ны гишүүн орнууд, Европын парламент хянан авч үзнэ. Автомашин
үйлдвэрлэлийн салбарынхан дээрх саналыг хэрхэн хүлээж авав?Европын Автомашин
үйлдвэрлэгчдийн холбооны зүгээс 27 гишүүн орон даяар цэнэглэх станц, устөрөгч
түгээх станцуудын тоог нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулахыг уриалж байна. Тус байгууллагын
тооцоогоор, 2030 он гэхэд хүнд даацын тээврийн хэрэгслийн утааны ялгарлыг 45
хувиар бууруулахын тулд жилд утаа ялгаруулдаггүй ачааны тэрэгнүүдийн тоог
хамгийн багадаа 100 мянгаар нэмэгдүүлж, 400 мянгад хүргэх шаардлагатай байна. Мөн цаашид
хэрэгжүүлэх шаардлагатай бодит арга хэмжээнүүдийг тодорхойлсноос дурдвал, ирэх
долоон жилийн хугацаанд ачааны тэргэнд зориулан нийтэд нээлттэй 50 мянга гаруй цэнэглэх
станц барих шаардлагатайгаас 35 мянга нь өндөр хүчин чадалтай цэнэглэгч систем байх
ёстой. Мөн нэмэлтээр 700 устөрөгч түгээх станц шаардлагатай болох төлөвтэй
байна. Харин ЕХ-ны төлөвлөгөөг
эсэргүүцэгчдийн хувьд хэрэглэгчид болон аж үйлдвэрийн салбарын аль аль нь
дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс цахилгаан тээврийн хэрэгсэлд
ийм богино хугацаанд шилжихэд бэлэн болоогүй гэж үзэж байна. Мөн олон арван
мянган ажлын байр эрсдэлд орох төлөвтэй байгааг сэрэмжлүүлж байна. | https://montsame.mn/mn/read/313229 |
Дэлхийн дулаарал Цельсийн 1.8 хэмд хүрвэл мөсөн бүрхүүл хайлах явц 30 дахин хурдсана | 2023-02-15 17:06:20 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | СӨҮЛ. /IBS/. Дэлхийн уур амьсгал Цельсийн 1.8 ба түүнээс дээш хэмээр дулаарбал Гренланд болон Баруун Антарктидын мөсөн бүрхүүлийн эргэлт буцалтгүй хайлах явц огцом хурдсаж, дэлхийн далайн түвшин эрс нэмэгдэнэ гэж олон улсын цаг уур судлаачдын баг дүгнэжээ.Энэ талаар Өмнөд Солонгосын Суурь шинжлэх ухааны хүрээлэнгийн (“IBS”) хэвлэлийн алба мэдээлсэн байна.“Хэрэв хүн төрөлхтөн Дэлхийн дулаарлыг Цельсийн 1.8 хэмд барьж чадахгүй бол Гренланд болон Баруун Антарктидын мөсөн давхарга хагарч, маш хурдан хайлж эхэлнэ. Хэрвээ бид энэ талаар ямар нэг арга хэмжээ авахгүй бол энэ явц үргэлжлэн 130 жилийн дараа дэлхийн далайн түвшин нэг метр орчмоор нэмэгдэнэ” гэж “IBS”-ийн профессор Аксель Тиммерман хэллээ. А.Тиммерман ба түүний багийнхан хэрэв хүн төрөлхтөн дэлхийн дулаарлыг Цельсийн 1.8 хэмд барьж чадахгүй бол ойрын 10 гаруй жилийн дотор далайн түвшин хурдацтай нэмэгдэнэ гэдгийг тогтоожээ. Цаг уур судлаачид Гренланд ба Баруун Антарктидын мөсөн бүрхүүлийн компьютер загварчлалынхаа тусламжтайгаар ийм дүгнэлтэд хүрсэн байна.Уг загварчлалаар тэдгээр мөсөн бүрхүүлийн бүтцийн янз бүрийн өөрчлөлтүүд мөсний хайлах явцад хэрхэн нөлөөлж байгааг тооцоолжээ. Тухайлбал, мөсний цууралт хагаралт, мөсөн уул үүсэх явц ба мөсний гадаргуун дээрх хайлсан усны нөөц болон далайн эрэг рүү шилжих мөсөн давхаргын нүүдэл хурдсах, мөсний хэмжээ багасах зэрэг явцыг энэ загварчлал тооцсон байна.Судлаачдын тооцоолсноор, дэлхийн дулаарал Цельсийн 1.8 хэмд хүрэхэд эргэж буцашгүй өөрийн гэсэн онцлогтой мөс хайлах гинжин урвал эхэлж ирэх 150 жилийн хугацаанд мөсөн бүрхүүл хайлах хурд эрс нэмэгдэнэ гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, цаашид дэлхийн дулаарал үргэлжлэхийн хэрээр Гренланд, Баруун Антарктидын мөсөн бүрхүүлийн бүтцэд өөрчлөлт орж, хагарал үүссэнээр мөс хайлах явц 30 дахин хурдсаж, энэ явцыг зогсоох боломжгүй болно.Зөвхөн Гренланд, Баруун Антарктидын мөсөн бүрхүүлийн бүтцэд гарч буй өөрчлөлтөөс болж 2150 он гэхэд далайн түвшин 1 метр орчим нэмэгдэх ба хэрвээ нөхцөл байдал улам муудвал далайн түвшин 140 см гаруй нэмэгдэнэ гэж А.Тиммерманы багийн судлаачид дүгнэжээ.Дэлхийн дулаарал Дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд барьж чадахгүй бол өнөөгийн дэлхийн хэв загвар эрс өөрчлөгдөнө гэдэгтэй цаг уурчид санал нийлж байна. Үүнийг янз бүрийн зуу гаруй компьютер загварчлал төдийгүй сансрын, далайн болон газрын судалгаануудын хэмжилтүүд нотолж байгаа юм.Гренланд, Арктик болон хамгийн эмзэг нөхцөл байдалд ороод байгаа Баруун Антарктидын мөсөн бүрхүүл хайлснаар далайн түвшин нэмэгдэнэ гэж судлаачид үздэг. НҮБ-ын шинжээчдийн таамаглаж байгаагаар, хэрвээ дэлхий дахины хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ энэ хэвээрээ байвал энэ зууны сүүл гэхэд далайн түвшин 30-50 орчим см-ээр нэмэгдэнэ. | https://montsame.mn/mn/read/313192 |
“NASA” ОУСС руу дараагийн баг бүрэлдэхүүнээ илгээнэ | 2023-02-15 16:32:09 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | ВАШИНГТОН. /NASA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг
шинжлэн судлах төв /NASA/ Олон
улсын сансрын станц руу /ОУСС/ дараагийн баг
бүрэлдэхүүнээ “Crew Dragon” сансрын хөлгөөр энэ сарын 26-ны өдөр илгээхээр товложээ.Флорида муж улс дахь
Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвөөс “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгийг “Falcon 9” пуужингаар хөөргөнө. Уг хөлгөөр сансрын станц
руу “NASA”-гийн зургаа дахь
багийг илгээх гэж буй нь энэ юм.Энэхүү багийн
бүрэлдэхүүнд “NASA”-гийн
сансрын нисгэгчид болох Стивен Боуэн, Уоррен Хобург, мөн АНЭУ-ын сансрын
нисгэгч Султан Алнеяди, ОХУ-ын “Роскосмос”-ын сансрын нисгэгч Андрей Федяев нар
багтах ажээ.
“Crew-6” багийнхан сансар судлалын төвөөс хөөрснөөсөө
хойш ойролцоогоор 23 цагийн дараа ОУСС-ын “Harmony” модульд залгагдана гэж “NASA” мэдээлжээ. Багийн гишүүд сансрын станц
руу нисэхдээ бэлтгэн өнгөрсөн ням гаргаас эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай
тусгаарлагдсан байна. | https://montsame.mn/mn/read/313205 |
Yonhap: Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар юу хэлэлцэв? | 2023-02-15 16:18:00 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СӨҮЛ. /Yonhap/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийж, газрын ховор элемент, дэд бүтцийн хөгжил, мөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хариу арга хэмжээ авах чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо.БНСУ-д таван өдрийн албан ёсны айлчлал хийж буй Л.Оюун-Эрдэнэ мөн Монгол Улс 2030 оны Дэлхийн экспог БНСУ-ын зүүн өмнөд нутгийн Бусан боомт хотод зохион байгуулах Сөүлийн хүсэлтийг дэмжиж байгааг илэрхийлсэн гэж Хан Дог Сүгийн ажлын албанаас мэдэгджээ.Хан Дог Сү хэлэлцээ хийх үеэрээ, БНСУ, Монгол Улс нь нийтлэг үнэт зүйлсийг хуваалцдаг, олон салбарт харилцан бие биеэ нөхөх давуу талтай стратегийн түншүүд юм хэмээн онцолсон байна.“Бид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хариу арга хэмжээ авах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг салбарт хамтран ажиллах боломжийг идэвхийлэн нээж хөгжүүлнэ гэдэгт найдаж байна” гэж БНСУ-ын Ерөнхий сайд хэллээ.Үүний хариуд Л.Оюун-Эрдэнэ, “Монголын нийгэмд өрнөж буй бүхий л өөрчлөлтөд Солонгосын ард түмэн асар их хувь нэмэр оруулж байгааг Монголын ард түмэн өндрөөр үнэлдэг” хэмээн онцлон хэлэв.Тэрбээр мөн сүүлийн 30 гаруй жилийн улс төрийн харилцааны амжилтад тулгуурлан ирэх 30 жилд ард түмэн хоорондын харилцаа, хөрөнгө оруулагчдын солилцоо, бизнесийн хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт найдаж байна гэж тэмдэглэлээ.Уулзалтын дараа байгуулсан урьдчилсан хэлэлцээрээр БНСУ, Монгол Улс газрын ховор элемент болон бусад ховор металлын асуудлаар жил тутам уулзалт зохион байгуулахаар болжээ.Хоёр орон мөн Монгол Улсад ховор металлуудын хайгуул, олборлолтыг хамтран хийхээр болсныг мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн хоёр улсын хооронд хөрөнгө оруулалт, худалдааг өргөжүүлэх эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаарх яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон байна.Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн экспог зохион байгуулах БНСУ-ын хүсэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлэхдээ, “Бусанд Дэлхийн экспог амжилттай амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна, энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар Солонгосын олон улсын хамтын нийгэмлэг дэх байр суурь өснө гэдэгт итгэж байна” хэмээн хэлжээ. | https://montsame.mn/mn/read/313198 |
Олон улсын хамтын нийгэмлэг Сири улсад тусламжаа илгээсээр байна | 2023-02-15 15:32:06 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ДАМАСК. /SANA/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 37 тонн хүмүүнлэгийн тусламж ачсан нисэх онгоц Сирийн нийслэл Дамаск хотын олон улсын нисэх онгоцны буудалд мягмар гарагт газарджээ.Түүнчлэн 25 тонн эмнэлгийн хэрэгсэл ачсан өөр нэг онгоц газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст туслахаар Данийн нийслэл Копенхагенаас Сирийн нийслэл хотын онгоцны буудалд буусан байна. Уг нисэх онгоц НҮБ-ын Хүүхдийн сангаас илгээсэн тусламжийг хүргэжээ. Мягмар гарагт мөн Пакистан улсын тусламжийг тээвэрлэсэн хоёр дахь онгоц Дамаск хотод газардав. Энэ удаад 17.9 тонн хүнс, эмнэлгийн хэрэгслээс гадна, 10 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг ирлээ” гэж Сирид суугаа Пакистаны Элчин сайд Шахид Ахтар мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн дараа Сирид тусламж үзүүлэх зорилгоор 80 сая крон буюу 7.71 сая ам.доллар нэмж олгож байгаагаа Шведийн Засгийн газар мэдэгдлээ. Сирид үзүүлэх тусламжийг НҮБ-ын байгууллагууд, Шведийн Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан олгох бөгөөд шатахуун, хүнсний бараа, байр сууц, түргэн тусламжийн машинаар хангахад зарцуулах аж.Одоогийн байдлаар Шведийн эрх баригчид Турк, Сирид газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх зорилгоор нийт 11.28 сая ам.доллар гаргаад байгаа юм. Хоёрдугаар сарын 9-нд тус улс 45 аврагч, эрэлч нохойноос бүрдсэн эрэн хайх, аврах багаа Турк руу илгээсэн бол хоёрдугаар сарын 12-нд 300 майхан илгээсэн байна.Хүмүүнлэгийн ачаа ачсан Хятадын тусгай нисэх онгоц газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сири улс руу мягмар гаргийн үүрээр хөөрч, лхагва гарагт газардсан талаар Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (CIDCA) мэдээллээ. Уг онгоцоор 30 мянга орчим анхны тусламжийн иж бүрдэл, 10 мянган даавуун халаад, 300 даавуун майхан, 20 мянган хөнжил, хэвтрийн хүнд зориулсан 70 мянган живх, амьсгалын аппарат, мэдээ алдуулах аппарат, хүчилтөрөгчийн аппарат, мэс заслын LED гэрэл зэрэг яаралтай тусламжийн тоног төхөөрөмж бүхий хүмүүнлэгийн ачаа илгээжээ. Түүнчлэн Японы Засгийн газраас үзүүлж буй тусламжийг тус улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар (JICA) дамжуулан олгож байна. “Майхан, гудас зэрэг тусламжийн бараа ачсан онгоц Дамаск хотод лхагва гарагт буусан” гэж Сири улсад суугаа Японы ЭСЯ-аас мэдээлсэн байна.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сирийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд нийт 397 сая ам.доллар санхүүжилт олгохыг улс орнуудад уриалсан байна. Сирид таван сая орчим хүнд тусламж үзүүлэх шаардлагатай байгааг тэрбээр нэмж дурджээ. | https://montsame.mn/mn/read/313112 |
Yonhap: Монгол Улс, БНСУ газрын ховор металл нийлүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа | 2023-02-15 14:27:34 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СӨҮЛ. /Yonhap/. Монгол Улс, БНСУ цагаан тугалга, никель болон бусад ховор металлыг нийлүүлэх сүлжээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр
тохиролцлоо гэж БНСУ-ын Худалдаад, аж үйлдвэр, эрчим хүчний яам мэдээллээ.Монгол Улсын Уул
уурхайн сайд Ж.Ганбаатар, БНСУ-ын Аж үйлдвэрийн дэд сайд Пак Ил Жун нар Сөүл
хотноо гарын үсэг зурсан харилцан ойлголцлын уг санамж бичигт нөөцийн хайгуул,
технологийн хамтын ажиллагаа, боловсон хүчин болон мэдээлэл харилцан солилцох хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор ховор металлын салбарын хоёр талын хамтын ажиллагааны хороо байгуулахаар тусгажээ. Сайд нарын
түвшний энэхүү хороог энэ ондоо багтаан Засгийн газар болон холбогдох байгууллагуудын
мэргэжилтнүүд, төлөөлөгчдийг оролцуулан байгуулах бөгөөд жил бүр хуралдаж хэлэлцүүлэг
хийнэ гэж Аж үйлдвэрийн яам мэдээлсэн байна.БНСУ нь дэлхийн
хэмжээнд өрсөлдөөн ширүүсэж, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд асуудлууд тулгарах болоод байгаа энэ үед гол ашигт малтмалыг тогтвортой хангахын тулд нөөц
баялаг ихтэй улс орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр ажиллаж байгаа юм.Харин Монгол Улс нь молибден,
никель зэрэг төрөл бүрийн ховор металлаар баялаг нөөцтэй орон юм. Түүнчлэн газрын ховор
элементүүдтэй гэж таамаглаж байгаа боловч технологи, дэд бүтэц хангалтгүй байгаагаас олборлолт, хайгуулын ажил хязгаарлагдмал байгааг холбогдох албаныхан хэлж
байна.“БНСУ тэдгээр
ашигт малтмалыг олборлох, боловсруулах дэвшилтэт технологитой тул хоёр талын
хамтын ажиллагаа нь харилцан ашигтай байх болно” гэж яамны мэдэгдэлд
дурджээ. | https://montsame.mn/mn/read/313178 |
“Toyota” компанийн хүндэт тэргүүн Тойода Шоичиро таалал төгсжээ | 2023-02-15 11:30:12 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ТОКИО. /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компанийн хүндэт тэргүүн Тойода Шоичиро мягмар
гарагт зүрхний дутагдлын улмаас 97 насандаа таалал төгсжээ.“Toyota” компанийг
үүсгэн байгуулагч Тойода Киичирогийн ууган хүү тэрбээр 1952 онд автомашин
үйлдвэрлэгч тус компанид ажлын гараагаа эхлүүлж байвТ.Шоичиро 1982
оноос “Toyota Motor”
компанийн ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлсэн бөгөөд АНУ-ын Кентукки муж улс,
Канад, Их Британид үйлдвэрүүдээ байгуулжээ. Тэрбээр компаниа дэлхийн хамгийн
том автомашин үйлдвэрлэгчдийн нэг болгон өргөжүүлсэн хүндтэй эрхэм юм.1992 онд
компанийнхаа тэргүүн болсны дараа Т.Шоичиро Японы бизнесийн салбарт түлхүү
анхаарч, 1994 оноос эхлэн дөрвөн жилийн хугацаанд Японы Бизнесийн холбооны
тэргүүнээр ажиллаж байжээ.
Улмаар 1999 онд “Toyota” компанийн хүндэт тэргүүн болж, менежментийн
тэргүүн эгнээнээс нэрээ татсан бөгөөд 2009 онд компанийн ерөнхийлөгч болсон хүү Тойода
Акиогоо дэмжсээр ирсэн байна. | https://montsame.mn/mn/read/313160 |
Нидерланд, Дани улсууд Украинд танк нийлүүлэхэд оролцохгүй байхаар болжээ | 2023-02-15 11:29:16 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | БЕРЛИН. /Die Welt/. Дани, Нидерланд улсууд “Leopard 2” байлдааны танкийг Киевт нийлүүлэх шийдвэрээ эргэн харжээ. Энэ талаар Германы “Die Welt” сонин тус хоёр улсын Засгийн газраас эдгээр танкийг Украинд нийлүүлэх эсэх талаар лавласан хүсэлтийнхээ хариуг эш татан мягмар гаргийн орой мэдээлжээ.Нидерланд улсын хувьд Германаас түрээсээр авсан 18 ширхэг “Leopard 2” танкийг Украинд нийлүүлэх боломжтой гэж тус улсын Ерөнхий сайд Марк Рютте мэдэгдэж байв. Гэвч одоо нийлүүлэх боломжгүй болсныг Нидерландын эрх баригчид “Die Welt” сонинд мэдээлсэн байна. “Нидерланд, Германы хооронд нягт зөвлөлдсөний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан” гэж эрх баригчид мэдэгджээ. Данийн тухайд тус улс мөн Киевт танк нийлүүлэх орнуудын эвсэлд оролцохгүй болсныг засгийн газрынх нь хүрээлэл дэх эх сурвалжууд мэдээлжээ. Данийн зэвсэглэлд орчин үеийн “Leopard 2A7” загварын танк 44 ширхэг байдаг байна. “"Leopard 2” танкийг Украинд нийлүүлэх эвсэлд оролцохоос татгалзсаныхаа нөхөн олговор болгож Нидерланд, Дани улсууд Германы аж үйлдвэрийн нөөцөөс 100 ширхэг “Leopard 1” танкийг засварлаж, нийлүүлэхэд бэлэн байна. Эдгээр улс өөрсдөө ийм хуучирсан танкийг эзэмшдэггүй" гэж “Die Welt” сонинд бичжээ. Тус сонинд сонинд бичиж буйгаар, Финланд, Швед улсууд мөн НАТО-д элсэхээсээ өмнө Киевт танк нийлүүлэхэд бэлэн биш байгаа аж. | https://montsame.mn/mn/read/313159 |
“Samsung” 2050 он гэхэд гар утаснууддаа 100 хувь дахин боловсруулсан хуванцар ашиглана | 2023-02-15 10:06:17 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | СӨҮЛ. /Yonhap/.
БНСУ-ын “Samsung Electronics”
компани ухаалаг гар утасны бүх бүтээгдэхүүндээ байгальд ээлтэй материалыг
түлхүү ашиглахыг зорьж байгаагаа мэдэгджээ.Дэлхийн гар
утасны хамгийн том үйлдвэрлэгч компани 2025 он гэхэд “Galaxy” загварын бүх
шинэ гар утсандаа дахин боловсруулан хуванцар материал ашиглаж, баглаа
боодолдоо хуванцар ашиглахаа зогсоохоор төлөвлөж байгаа ажээ. Улмаар 2050 он
гэхэд бүх ухаалаг гар утасны бүтээгдэхүүндээ 100 хувь дахин боловсруулсан
хуванцрыг ашиглах зорилт дэвшүүлсэн байна.Энэ сарын эхээр “Samsung”
компани “Galaxy S” цувралын “Galaxy S23”, “Galaxy S23 Plus”, “Galaxy S23 Ultra”
гэсэн гурван шинэ гар утсаа танилцуулсан юм. Байгаль орчноо хамгаалах хүчин
чармайлтын хүрээнд “S23 Ultra” гар утсанд байгальд ээлтэй материалаар хийсэн 12 ширхэг дотоод болон гадаад эд ангийг, мөн “S23”, “S23 Plus”-т 11 ийм эд ангийг ашиглажээ. Тухайлбал,
“Galaxy S23 Ultra” загварын арын шил зэрэгт хаягдсан PET савнаас дахин
боловсруулсан хуванцрыг, хажуугийн болон дууны товчлуур, сим картын оролт
зэрэгт дахин боловсруулсан хөнгөн цагааныг ашиглажээ.
“Samsung”-ийн
мэдээлснээр, хамгийн сүүлийн үеийн загварын гар утаснуудад дахин боловсруулсан
хуванцрыг ашигласнаар 2023 онд 15 тонн гаруй хаягдсан загас агнуурын тор далайг
бохирдуулахаас сэргийлэх юм байна. Тус компани мөн алт, кобальт зэрэг ховор
металлуудын дахин боловсруулалтыг нэмэгдүүлэхээр түншүүдтэйгээ хамтран ажиллаж
байгаа ажээ. | https://montsame.mn/mn/read/313153 |
Шинэ Зеландад онцгой байдал зарлажээ | 2023-02-15 09:41:29 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ВЕЛЛИНГТОН. /Reuters/. Шинэ Зеландын эрх баригчид хүчтэй давлагаа, үер, хөрсний гулгалт дагуулсан “Gabrielle” хар салхины улмаас мягмар гарагт түүхэндээ гурав дахь удаагаа үндэсний хэмжээнд онцгой байдал зарлалаа. “Шинэ
Зеландчуудын хувьд улс даяар аюултай нөхцөл байдал үүсээд байна. Ялангуяа Умард арлын хойд хэсгийн олон мянган хүн орон гэрээ орхин нүүж, олон мянган өрх гэрэл цахилгаангүй болж, улсын хэмжээнд ихээхэн гарз хохирол учраад байна” гэж Ерөнхий сайд
Крис Хипкинс онцгой байдал зарласныхаа дараа мэдэгдсэн байна. Байгалийн гамшгийн улмаас 38 мянга орчим өрх буюу 225 мянган хүн гэрэл цахилгаангүй болжээ.Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд Киран Маканулти энэ хар
салхийг урьд өмнө тохиож байгаагүй
цаг агаарын үзэгдэл болж байна хэмээгээд, хүчтэй салхилж, аадар бороо үргэлжлэн орно гэж мэдээлсэн байна.Эрх бүхий
байгууллагууд эрэг орчмын оршин суугчдыг нүүлгэн
шилжүүлжээ. Олон зам үерт автан хаагдаж, гар утасны сүлжээ тасарч, зарим жижиг
хотын зам харилцаа тасраад байна. Шинэ Зеландын
орон нутгийн бүх нислэг, түүнчлэн Окландад ирэх, буцах бүх нислэгүүд
цуцлагджээ.Лхагва гаргийн өглөөний байдлаар хар салхины
улмаас гурван хүн
амиа алдаад байна гэж эрх баригчид мэдээлжээ.Эрх баригчдын мэдээлснээр, Окландын зүүн өмнөд хэсгийн
Хоукийн тохойд үерт боогдон байшингийн дээвэр дээр гарсан
300 хүнийг нисдэг тэрэг, завиар очиж
аварчээ. Гамшгийн бүсээс мөн 10
500 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Шинэ Зеландын хойд нутагт цахилгааны эрчим хүчний хангамжийг бага багаар сэргээж байгаа хэдий ч 140
мянган хүн гэрэл цахилгаангүй хэвээр байна. Тус улс өмнө
нь 2011 оны газар хөдлөлтийн дараа, 2020 онд “COVID-19” цар тахлын үеэр онцгой байдал зарлаж
байжээ. | https://montsame.mn/mn/read/313105 |
Н.Хейли АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн БНН-ын сунгаанд өрсөлдөхөө мэдэгдлээ | 2023-02-15 09:24:31 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН.
/CNN/. АНУ-ын Өмнөд Каролина муж
улсын захирагч асан Никки Хейли 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн Бүгд
найрамдах нам /БНН/ доторх сунгаанд өрсөлдөнө гэдгээ мягмар
гарагт дүрс бичлэгээр дамжуулан мэдэгдсэнээр Ерөнхийлөгч асан Дональд Трампын эхний томоохон өрсөлдөгч боллоо.“Вашингтоны засаг
захиргаа бидний итгэлийг удаа дараа хөсөрдүүллээ. Шинэ үеийн
удирдагчид санхүүгийн хариуцлагыг дахин сэргээж, хил хязгаараа хамгаалж, улс орон, бахархал,
зорилгоо бэхжүүлэх цаг нь ирээд байна” гэж Н.Хейли мэдэгджээ. Тэрбээр лхагва
гарагт Өмнөд Каролинагийн Чарлстон хотоос кампанит ажлаа эхлүүлэх төлөвтэй
байна. Өдгөө 51 настай Н.Хейли
Д.Трампын засаг захиргааны үед АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн алба
хашиж байсан юм. Өнгөрсөн онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдсэн
Д.Трамп сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Н.Хейли сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэхээр эрмэлзэж
байгаа талаараа надад утсаар хэлсэн бөгөөд миний хувьд түүнд өрсөлдөх хэрэгтэй
хэмээн хариулсан гэсэн байна.
Энэтхэг цагаачдын
гэр бүлд төрсөн Н.Хейли ерөнхийлөгчийн сонгуулийн намын сунгаанд ялсан тохиолдолд
БНН-аас ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны эмэгтэй болоод зогсохгүй анхны Ази
гаралтай америк хүн болно. Одоогоор БНН-ын сунгаанд өрсөлдөнө гэдгээ Д.Трамп,
Н.Хейли нар л албан ёсоор мэдэгдээд байгаа бөгөөд Флорида муж улсын захирагч
Рон ДеСантис, дэд Ерөнхийлөгч асан Майк Пенс, Төрийн нарийн бичгийн дарга асан
Майк Помпео тэргүүтэй төлөөлөгчид нэрээ дэвшүүлж магадгүй байна. | https://montsame.mn/mn/read/313146 |
Газар хөдөлснөөс хойш 212 цагийн дараа 77 настай эмэгтэйг аварчээ | 2023-02-15 08:20:52 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | АДЫЙАМАН. /Anadolu/. Туркийн Адыйаман мужид газар хөдөлснөөс хойш 212 цагийн дараа 77 настай эмэгтэйг нурангин доороос эсэн мэнд гаргаж авчээ.Фатма Гюнгёр гэх уг эмэгтэйг мужийн засаг захиргааны төвд нурсан барилга дороос аварч, эмнэлэгт хүргэсэн байна. Адыйаман мужийн нийслэлд аврагчид мөн газар хөдөлснөөс хойш 207 цагийн дараа 12 настай хүүг нурангин дороос эсэн мэнд гаргаж чаджээ.Түүнчлэн Хатай мужийн засаг захиргааны төв Антакья хотод 209 цагийг нурангин дор өнгөрүүлсэн нэгэн хосыг аварсан байна. Туркийн Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, тус улсын өмнөд нутагт өнгөрсөн долоо хоногт болсон байгалийн гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаанд 82 орны 9046 аврагч оролцож байна. Хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 35 мянга давжээ. | https://montsame.mn/mn/read/313143 |
Мичиганы их сургуульд гал нээсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ | 2023-02-14 16:21:13 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ВАШИНГТОН. /VOA/.
АНУ-ын Мичиганы их сургуульд орон
нутгийн цагаар даваа гаргийн орой зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас гурван
хүн амиа алдаж, таван хүн шархаджээ.Шархадсан хүмүүсийг
эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байна гэж тус их сургуулийн оюутны
хотхоны цагдаагийн хэлтсийн төлөөлөгч Крис Розман мягмар гаргийн өглөө
сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлсэн байна. Түүний мэдээлснээр,
уг хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэж буй 43 настай эрэгтэй оюутны
хотхоны гадна амиа егүүтгэсэн байдалтай олдсон бөгөөд уг этгээд сургуультай ямар
нэгэн холбоо хамааралгүй байжээ. “Сэжигтэн их
сургуулийн байранд ямар шалтгааны улмаас ирсэн нь тодорхойгүй байна. Мөрдөн
шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэж К.Розман хэлсэн байна.
Мичиганы их
сургуулийн засаг захиргаа болсон хэрэг явдалтай холбогдуулан оюутны хотхоны бүх
үйл ажиллагааг 48 цагийн хугацаатайгаар цуцалжээ. Детройт хотоос баруун хойд
зүгт 145 км зайд оршдог Зүүн Лансинг хот дахь оюутны энэ хотхонд 50 мянга орчим
оюутан суралцдаг байна. | https://montsame.mn/mn/read/313108 |
Монгол Улс Дэлхийн экспог зохион байгуулах БНСУ-ын хүсэлтийг дэмжиж байна | 2023-02-14 16:19:22 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СӨҮЛ. /Yonhap/. 2030 онд Дэлхийн экспог өмнөд нутгийн Бусан хотдоо
зохион байгуулах БНСУ-ын хүсэлтийг Монгол Улс дэмжиж байна гэж тус улсын Ерөнхий
сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.“Монгол Улсын
Засгийн газар 2030 оны Дэлхийн экспог зохион байгуулах БНСУ-ын хүсэлтийг дэмжиж байна”
гэж Л.Оюун-Эрдэнэ Монгол-Солонгосын бизнес форумд оролцох үеэрээ тэмдэглэжээ. БНСУ дэлхийн
эдийн засгийн хүчирхэг гүрэн болж байгаа бөгөөд цаашид хөгжин цэцэглэх тусам
Азийн бүх оронд үр өгөөжөө өгнө гэж тэрбээр хэлсэн байна. Л.Оюун-Эрдэнэ
БНСУ-ын Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээр
Сөүл хотноо энэ долоо хоногт таван өдрийн албан ёсны айлчлал хийж буй юм. Тэрбээр Бусан
хотыг “Монгол Улсыг Номхон далайтай холбох боомт хот” хэмээн тодорхойлоод,
БНСУ-тай бизнес, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаа, харилцан
солилцоог гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Монгол Улс нь бизнесийн
түншлэлийн талаар хэлэлцэх боломжтой иргэний агаарын тээврийн салбар болон
төмөр замын дэд бүтцийн олон төслийг хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд онцолсон
байна. Монгол-Солонгосын
бизнес форумд оролцогчид мөн ашигт малтмал, байгалийн нөөцийн нийлүүлэлтийн
сүлжээ зэрэг хоёр талын харилцан сонирхсон сэдвээр өргөн хүрээний хэлэлцүүлэг
өрнүүлсэн гэж уг арга хэмжээг зохион байгуулагчдын нэг Солонгосын Худалдаа, аж
үйлдвэрийн танхимаас мэдээлжээ.
Энэхүү форумд
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Худалдааны дэд сайд Жён Дэ Жин
тэргүүтэй өндөр албан тушаалын төлөөлөгчид оролцлоо. Бизнесийн форум сүүлийн таван жилд
анх удаагаа зохион байгуулагдаж буй нь энэ юм. | https://montsame.mn/mn/read/313115 |
Хятадын хамгийн том нийлүүлэгч нүүрсээ цахимаар арилжиж байна | 2023-02-14 16:16:49 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ | НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Хятадын гангийн үйлдвэрлэлийн нүүрсний хамгийн том нийлүүлэгч Монгол Улс ил тод байдлыг сайжруулах, экспортын гол орлогыг бүрдүүлэгч нүүрсний өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүнээ борлуулах арга барилаа өөрчилж байна.Өнгөрсөн оны нүүрсний дуулиантай холбоотойгоор засгийн газар Хятадын худалдан авагчдын хувьд таатай байсан урт хугацааны гэрээний оронд нүүрсээ цахимаар арилжаалах шинэ тогтолцоо руу шилжиж байна. Ингэснээр худалдан авагчид мөн тээврийн зардлаа нэмж гаргах хэрэгтэй болж байгаа юм.Сүүлийн жилүүдэд, ялангуяа гангийн үйлдвэрлэлд ашиглагддаг өндөр зэрэглэлийн нүүрсний гол нийлүүлэгч Австралиас нийлүүлэлтээ зогсоосны дараа Бээжин Монголтой нүүрсний худалдаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байлаа.Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнгөрсөн долоо хоногт тус улсын хэвлэлүүдэд мэдээлэл хийх үеэрээ долоодугаар сар гэхэд дуудлага худалдаагаар 12 сая тонн нүүрс борлуулах зорилт тавин ажиллаж байна гэсэн юм. Засгийн газар мөн 2024, 2025 онуудад гангийн үйлдвэрийн коксжих нүүрс болон дулааны цахилгаан станцын эрчим хүчний нүүрс зэрэг бүх нүүрсний арилжааг дуудлага худалдаагаар явуулахыг зорьж байна.БНХАУ нь Монголын түүхий эдийн хамгийн том худалдан авагч бөгөөд өнгөрсөн онд хойд хөршөөсөө 26 сая орчим тонн коксжих нүүрс импортолсон нийт худалдан авалтынх нь 40 хувийг эзэлж байна. Арилжааны энэхүү шинэ арга нь мөн Хятадын эрх баригчид 2021 оны сүүлчээр Австралийн нүүрсний импортод тавьсан хоригоо цуцалж, Канберратай харилцаагаа сайжруулж байгаа үетэй давхцаж байгаа юм.Хятадын худалдан авагчид одоо илүү олон сонголттой болох тул энэ нь Монголын уурхайчдад эрсдэл үүсгэнэ. Үүнээс гадна, урт хугацааны гэрээ нь худалдагч талыг үнийн хэлбэлзлээс хамгаалдаг байсан бол Хятадын гангийн салбарын хэтийн төлөв тодорхойгүй байна.Бээжин ковидын хязгаарлалтаа цуцалсны дараа эдийн засгийнх нь өсөлт сэргэнэ гэж Монгол Улс үзэж байж магадгүй. Гэхдээ Хятадын гангийн үйлдвэрийн хамгийн гол хэрэглэгч болох үл хөдлөх хөрөнгийн салбар дарамттай хэвээр байгаа билээ. | https://montsame.mn/mn/read/313075 |
Дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт ойрын гурван жилд нэмэгдэнэ | 2023-02-14 15:11:30 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ПАРИС. /Xinhua/. 2023-2025 онд дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт жилд дунджаар гурван хувиар нэмэгдэх бөгөөд өсөн нэмэгдэх эрэлтийн ихэнх хувь хэмжээ Ази тивд ногдоно гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ тайланд дурджээ. Өнгөрсөн онд нүүрлэсэн эрчим хүчний хямрал болон зарим бүс нутагт ажиглагдсан хэвийн бус цаг агаарын улмаас дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт 2 хувиар буурсан нь цар тахлын өмнөх түвшнээс доогуур байгааг тайланд тэмдэглэсэн байна. 2022 онд эрчим хүчний эх үүсвэрийн үнэ огцом өссөний нөлөөгөөр Европын Холбооны орнуудад эрэлт 3.5 хувиар унасан бол Энэтхэгт эдийн засаг нь эрчимтэй сэргэж, халуун зун болсонтой холбоотойгоор 8.4 хувиар нэмэгджээ. Харин АНУ-д цахилгаан эрчим хүчний эрэлт 2.6 хувиар нэмэгдсэн байна. Дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт ойрын гурван жилд жилд дунджаар 3 хувиар нэмэгдэж, 70 гаруй хувь нь Ази тивд ногдоно гэж шинжээчид таамаглаж байна.ОУЭХА-ийн гүйцэтгэх захирал Фатих Бирол тайлан гарсантай холбогдуулан мэдэгдэхдээ, эрчим хүчний эрэлт хурдацтай нэмэгдэх хэдий ч сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний хөгжлийн хурдац шинэ эрэлт хэрэгцээг бараг бүхэлд нь хангана гэжээ. | https://montsame.mn/mn/read/313100 |
Европын эдийн засгийн хэтийн төлөвийг танилцуулав | 2023-02-14 14:53:57 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | БРЮССЕЛЬ. /DW/. Европын Комисс /ЕК/ Европын орнуудын эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллийг үл ялиг ахиулан нэг орчим хувиар өснө хэмээн урьдчилан таамаглалаа. Инфляцын хувьд саарах төлөвтэй
байгаа ч өндөр хэвээр байна гэж үзэж байна.ЕК-ын мэдээлснээр,
2023 онд еврогийн бүсийн 20 орны эдийн засаг 0.8 хувиар өсөх төлөвтэй байгаа
бол 27 гишүүнтэй Европын Холбооны өсөлт 0.9 хувьтай байх төлөвтэй байна. Энэ нь
өмнөх улирлын тайлангийн төсөөлөлтэй /0.3/ харьцуулахад өссөн үзүүлэлт боллоо. 2022 оны сүүлийн
улиралд ЕХ-ны эдийн засаг ердөө 0.1 хувийн өсөлт үзүүлсэн бөгөөд дээрх
төсөөллөөр техникийн хямралд орохоос зайлсхийх төлөв ажиглагдаж байна. Эдийн засаг хоёр улирал дараалан агшсан тохиолдолд техникийн хямралд орох
эрсдэлтэй гэж эдийн засагчид үздэг.
Харин 2024 оны
өсөлтийн төсөөллийг хэвээр үлдээсэн бөгөөд ЕХ 1.6 хувь, еврогийн бүс 1.5 хувийн өсөлт үзүүлнэ гэж таамагласан байна. Инфляцын хувьд 2023 онд Еврогийн бүсэд 5.6 хувь, ЕХ
даяар 6.3 хувьтай байх төлөвтэй байна. Еврогийн бүсэд инфляц өнгөрсөн 10 дугаар
сард дээд цэгтээ буюу 10.6 хувьд хүрснээс хойш аажмаар буурч, нэгдүгээр сард
8.5 хувьд хүрээд байгаа юм. | https://montsame.mn/mn/read/313101 |
Япон, АНУ, БНСУ нягт хамтран ажиллахаа дахин нотолжээ | 2023-02-14 14:02:56 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ТОКИО. /NHK/. Япон, АНУ, БНСУ-ын дипломатчид БНАСАУ-ын пуужин,
цөмийн аюул заналд хариу арга хэмжээ авахад нягт хамтран ажиллахаа дахин
нотоллоо.Японы Гадаад
хэргийн дэд сайд Мори Такео, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди
Шерман, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чо Хюн Дун нар Вашингтон хотноо даваа
гарагт уулзсан байна. Талууд БНАСАУ-тай холбоотой
асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцсоноо хэлэлцээний дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тус улс баллистик
пуужингийн туршилтыг урьд байгаагүй олноор явуулсаар байгаа юм. Түүнчлэн цөмийн
долоо дахь туршилтаа хэзээ мөдгүй явуулж магадгүй гэж шинжээчид таамаглах болсон.М.Такеогийн
мэдээлснээр, талууд бүс нутгийн тогтоон барих хүчин чармайлтыг бэхжүүлэх,
түүнчлэн НҮБ-ын хүрээнд, тэр дундаа Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаанд нягт
хамтран ажиллахаар тохиролцжээ. Япон улс нь тус зөвлөлийн байнгын бус
гишүүн юм. Талууд мөн
БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд дипломат хүчин чармайлт
гаргахад хамтран ажиллахаа дахин нотлов. В.Шерманы хувьд
Япон, БНСУ-ыг батлан хамгаалах АНУ-ын үүрэг амлалтыг онцлон тэмдэглэжээ. БНСУ-ын Гадаад
хэргийн дэд сайд хэлсэн үгэндээ, Солонгосын хойгийн энх тайван, хөгжил
цэцэглэлтийн төлөөх гурван талын хамтын ажиллагаа хамгийн дээд түвшинд хүрч
байгааг онцолсон байна. | https://montsame.mn/mn/read/313087 |
Хятад, Европ Нарны нөлөөг хамтран судална | 2023-02-14 11:40:29 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | БЭЭЖИН. /Xinhua/. Хятад болон Европын сансрын агентлаг (ESA) Дэлхийн соронзон мандалд үзүүлэх Нарны нөлөөг судлах зорилгоор “Smile” сансрын төхөөрөмжийг хөөргөнө гэж Хятадын Шинжлэх ухааны академи мэдээлэв. Уг төхөөрөмжийг дэлхийн соронзон гадаргуугийн гадаад зах, туйлын туяа болон энэ үзэгдэл болдог орон зайн зургийг авах камераар тоноглох гэнэ. Нарны салхины үзүүлэлтийг хэмжиж, доторх ионууд болон соронзон давхаргыг ажиглаж тандахын зэрэгцээ соронзон оронд гарч буй өөрчлөлтийг бүртгэх энэхүү судалгааны төхөөрөмжийг “Vega-C” зөөгч пуужингаар хамгийн их налуу өнцөг бүхий зууван тойрог замд гаргах ажээ. Хятад болон Европын сансрын агентлаг сансрын энэ төхөөрөмжөө 2025 онд Францын Гвиан мужийн Куру сансрын буудлаас хөөргөхөөр төлөвлөжээ. | https://montsame.mn/mn/read/313071 |
Мичиганы их сургуульд зэвсэглэсэн этгээд гал нээжээ | 2023-02-14 11:21:46 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ВАШИНГТОН. /CNN/.
АНУ-ын Мичиганы их сургуульд
зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас нэг хүн амиа алдсан бөгөөд амь эрсэдсэн
хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна гэж тус их сургуулийн хэвлэлийн
төлөөлөгч “Detroit News”
сонинд мэдээлжээ.“Сэжигтэн хэргийн
газраас зугтсан. Оюутны хотхоны дотор болон ойролцоо байгаа хүмүүс байгаа
газраасаа гарахгүй байх хэрэгтэй. Цагдаагийн ажилтнууд холбогдох ажиллагааг
явуулж байна” гэж Мичиганы их сургуулийн хамгаалалтын алба мэдээлсэн байна. Цагдаа нар сэжигтнийг
эрэн сурвалжилж байгаа бөгөөд түүнийг нүүрээ халхалсан, намхан эрэгтэй хүн гэж
тодорхойлжээ. Цагдаа нарын
мэдээлснээр, шархадсан хүмүүсийг Лансинг хотын эмнэлэгт хүргэсээр байна.
Одоогоор хэдэн хүн шархадсан, хохирогчдын биеийн байдал ямар байгаа талаар
мэдээлэл алга байна.
Зэвсэглэсэн этгээд
гал нээсэнтэй холбогдуулан Мичиганы их сургуулийн бүх хичээл сургалтыг 48
цагийн хугацаагаар түр зогсоожээ. | https://montsame.mn/mn/read/313072 |
Монголд зусдаг судалт галуу Энэтхэгийн дархан цаазат газарт өвөлжиж байна | 2023-02-14 10:56:05 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ШИНЭ ДЕЛИ. /The Hindu Bureau/. Монголд зусдаг судалт галуу
Энэтхэгийн өмнөд нутгийн Тирунелвели мужийн Күүнтакулам-Каданкуламын
шувууны дархан цаазат газарт дахин бүртгэгджээ.Зүүн Ази болон Өмнөд Азийн хооронд нүүдэллэн амьдардаг хээрийн
галуу нь Төв болон Зүүн Азийн нутгаас гарал үүсэлтэй учир барууны орнуудад Ази галуу гэх нь түгээмэл. Их бие нь цагаан, буурал, хөл ба хошуу нь улбар шар өнгөтэй, дагзан дээрээ тод хоёр
бараан судалтай учраас “судалт галуу” гэж
нэрлэгддэг. Энэ шувуу нь өвс, усны ургамал, шавжаар хооллодог аж.Жилдээ хоёр удаа Хималайн нурууг нааш цааш давж нүүдэллэдэг тул хамгийн эрэлхэг, тэвчээртэй
шувуу хэмээгддэг энэ галуу Күүнтанкуламд өвөлжихөөр ирсэн байгаа нь энэ аж. Энэтхэгийн өмнөд хэсэгт өвөлжиж, Хималайн өндөр уулсын дээгүүр нүүдэллэн аялах
үеэр судалт галууны далавч нь цантаж, заримдаа мөс тогтох үе ч бий. Энэхүү
судалт галуу нь өдөрт 1600 км зам туулах чадвартай бөгөөд хамгийн өндөрт буюу 8990
метрийн өндөрт нисдэг, тэсвэр тэвчээртэй гээд олон чадвараараа судлаачдын
анхаарлыг татдаг. Нэгдүгээр сарын 28-ны орой дархан цаазат газрын Каданкуламын
сав газарт ахлах судлаач М.Мативанан, зураглаач Валачандар хоёр хөлдөө ногоон
өнгийн бөгжтэй нэгэн судалт галууны зургийг дарж амжжээ. Тэр галууны бөгж нь “F60”
гэсэн тэмдэглэгээтэй байсан агаад энэ нь Монголын шувуу судлаачдын тэмдэглэгээ
гэдэг нь батлагдсан аж.“Монголын шувуу судлаачид ийм ногоон өнгийн бөгж хэрэглэдгийг
бид мэддэг болохоор Монголын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн ахлах судлаач
Н.Цэвээнмядагт цахим шуудан илгээж лавласан. Монгол Улсын Архангай аймгийн
Тэрхийн цагаан нуурын баруун хойд эрэгт зусаж байсан галуунд 2014 оны
долоодугаар сарын 7-нд “F60” гэсэн дугаартай бөгжийг шувуу судлаач Б.Нямбаяр
зүүж тавьсан гэсэн хариу авсан” гэж М.Мативанан хэллээ.Тухайн үед Монголын судлаачид галуунд бөгж зүүх үед уг галуу
нь 2340 грамм жинтэй нас бие гүйцсэн эр галуу байсныг бүртгэж авчээ. Монголын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн ахлах судлаач
Н.Цэвээнмядагийн хариу захидалд “Энэ “F60” дугаартай судалт галууг өмнө нь хоёр
удаа Энэтхэг улсад бүртгэж байсан мэдээлэл надад бий. 2017 оны 12 дугаар сарын
8-нд Тирунелвели мужид, дараа нь 2018 оны дөрөвдүгээр сарын 3-нд Мисори мужийн
Хадинари нууранд өвөлжиж байсан зургийг Энэтхэгийн шувуу судлаачид илгээж байсан”
хэмээжээ.
Борооны улиралд бороо хур бага орсон тул Күүнтакулам-Каданкуламын шувууны дархан цаазат
газрын усны түвшин харьцангуй бага байна. Гэхдээ шувуудын хооллодог өвс ургамал
хангалттай байгаа, мөн Күүнтакулам тосгоны иргэдийн өгөөмөр сэтгэлийг шувууд
маань андахгүй гэж тус дархан цаазат газрын ажилтнууд хэлж байлаа. | https://montsame.mn/mn/read/313050 |
“Хү” хамтлаг У.Дювальтай хамтран “This Is Mongol” дууныхаа шинэ хувилбарыг гаргалаа | 2023-02-14 10:22:10 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ | ВАШИНГТОН. /Planet Radio/. Монголын фолк металл урсгалаар уран
бүтээлээ туурвидаг “Хү” хамтлаг Америкийн алдарт “Alice In Chains” рок хамтлагийн дуучин Уильям Дювальтай
хамтран “This Is Mongol”
дууныхаа англи хэлээрх хувилбарыг гаргалаа.“Хү” хамтлагийн хоёр дахь цомог “Rumble of Thunder”-ийн эхний дуу “This Is Mongol”-ын анхны клип өнгөрсөн зун цацагдсан билээ.
Харин шинэчилсэн хувилбар болох “This Is Mongol (Warrior Souls)”-т Монгол соёлыг сурталчлан таниулах, эх
дэлхийгээ хайрлан хамгаалах тухай дууны үзэл санааг онцгойлон тусгажээ. Шинээр цацагдсан “This
Is Mongol (Warrior Souls)” дууны
клипийг Америкийн продюсер Майкл Ломбарди хамтран найруулжээ. Тэрбээр “Хү”
хамтлагийн гишүүд дүр бүтээсэн “The Retaliators” аймшгийн, триллер киноны /2022/ гол дүрийн жүжигчин юм. Хамтлагийн гишүүд
мөн уг киноны дуун дээр ажиллажээ. У.Дюваль шинэ
дууныхаа талаар сэтгэгдлээ хуваалцахдаа, “Хү”-гийн мэдрэмжийг хадгалан өөрийнхтэйгээ хослуулан туурвих нь үнэхээр сэтгэл хөдөлгөм гайхалтай байлаа. Бид гарал угсаанаасаа үл хамааран эцсийн дүндээ өөдөөс тулгарсан саад бэрхшээлийг
үл хайхран өөрсдийн цаг үед өсөж дэвшиж, өмнөх үеийнхнээрээ бахархаж, ирээдүй
хойч үедээ зохих ёсны өвийг үлдээх гэсэн адилхан зүйлийг л хүсдэг билээ. “Хү”
хамтлагийнхантай хамтран ажилласандаа баяртай байна, үр дүндээ ч мөн сэтгэл
хангалуун байна” хэмээн ярьжээ. “Хү” хамтлагийн товшуурчин Тэмкагийн хувьд, “This is Mongol (Warrior Souls)” дуугаа У.Дювальтай хамтран туурвисандаа бид баяртай байгаа хэмээн хэлээд, “Тэрбээр гайхалтай дуучин төдийгүй өөрийн өвөрмөц хэмнэл, техниктэй, түүний хэв маяг нь бидний эрч хүч, хөөмийтэй нийцдэг. Энэхүү дуу нь бидний дотор оршдог дайчин сүнснүүдийн тухай бөгөөд бусдад урам зориг өгч, сүнсийг нь сэрээх зорилготой юм. Уран бүтээл маань сонсогчдод таалагдана хэмээн найдаж байна” гэв.“Хү” хамтлагийнхан “Black Thunder” аялал тоглолтынхоо хүрээнд 2022 оны 11, 12 дугаар сард Их Британийн хотуудаар аялан тоглосон юм. Ташрамд дурдахад, “Хү” 2020 оны 12 дугаар сард Америкийн алдарт “Metallica” хамтлагийн “Sad But True” дууг өөрсдийн өнгө төрхийг шингээн сонсогчдын хүртээл болгож байсан юм. Тэд мөн хоёр жилийн өмнө “Metallica”-гийн “Blacklist’” цомогт зориулж “Through the Never” дууг нь өөрсдийн хувилбараар туурвисан билээ. | https://montsame.mn/mn/read/313063 |
Израилд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөж байна | 2023-02-14 09:04:30 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ЙЕРУСАЛИМ. /Xinhua/. Израилд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2022 онд нийт хэрэглээний 10 хувийг давсан талаар тус улсын Цахилгаан эрчим хүчний удирдах газраас мэдээлжээ.Тус байгууллагын
жил тутмын тайланд дурдсанаар, ийм цахилгаан
эрчим хүчний хэрэглээ 2021 онд нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний
8.2 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн онд 10.1 хувьд хүрч нэмэгдсэн байна. Израилын Засгийн
газар сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний
хэрэглээг 2025 онд нийт хэрэглээний 20 хувьд, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт дэвшүүлээд байгаа
юм.
Тус улсад сэргээгдэх
эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2022 оны эцэст 4795 мвт-д хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс
31.1 хувиар өссөн байна. | https://montsame.mn/mn/read/313045 |
Туркийн ГХЯ: Эрэн хайх, аврах ажиллагаанд 80 орны аврагчид оролцож байна | 2023-02-14 08:20:11 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | АНКАРА. /Anadolu/. Туркийн өмнөд хэсэгт өнгөрсөн долоо хоногт болсон байгалийн гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаанд 80 орны аврах багийнхан оролцож байна гэж тус улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/ твиттер хуудсандаа мэдээлжээ. Тус яамны мэдэгдсэнээр, гамшгийн дараа нийт 100 гаруй улс Анкарад тусламж санал болгосон байна. Одоогийн байдлаар газар хөдөлсөн бүсэд гадаадын 9247 аврагч ажиллаж байгаа бөгөөд нэмж таван орны аврагчид ирэх төлөвтэй байна гэж ГХЯ мэдээлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, голомт нь Туркийн Кахраманмараш хотод бүртгэгдсэн хүчтэй газар хөдлөлтийн уршгаар амиа алдсан хүний тоо 31 600 давсан байна. Туркийн
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган асар их хохирол, сүйрэл дагуулсан байгалийн
гамшигтай холбогдуулан орон даяар гашуудал зарласан билээ. | https://montsame.mn/mn/read/313040 |
“Magic Mike’s Last Dance” тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ | 2023-02-13 17:13:07 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ | ВАШИНГТОН. /AP/. Америкийн “Warner Bros” компанийн уран бүтээл “Magic Mike’s Last Dance” мюзикл инээдмийн уран сайхны кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 8.2 сая ам.долларын орлого олсноор "Box Office"-ын жагсаалтыг тэргүүллээ гэж “Comscore” судалгааны компани ням гарагт мэдээлжээ.Энэхүү кино нь “Magic
Mike” франчайзын гуравдугаар анги
бөгөөд өмнө нь 2012 онд “Magic Mike”, 2015 онд “Magic Mike XXL” ангиуд нь гарч байсан юм. Америкийн жүжигчин Ченнинг Татум Майкийн дүрийг бүтээсэн
бол найруулагчаар Стивен Соденберг ажиллажээ. Харин Канадын найруулагч
Жеймс Кэмероны "Avatar: The Way of Water" кино өнгөрсөн долоо
хоногт нийт 6.88 сая ам.долларын ашиг олсноор жагсаалтын хоёрдугаарт оржээ.
Ийнхүү “Avatar” киноны хоёрдугаар анги Хойд Америкийн зах зээлээс хамгийн их
ашиг орлого олсон кинонуудын 10 дугаарт жагсаж байна. “Box
Office”-ын жагсаалтын гуравдугаарт, “Titanic” уран сайхны киноны 25 жилийн ойд зориулан
шинэчилсэн хувилбар бичигджээ. Нээлтээ хийсэн долоо хоногтоо 6.4 сая ам.долларын ашиг
олоод байгаа уг киног гэгээн хайрын баярыг угтан энэ сарын 10-ны өдрөөс эхлэн
өндөр чанартайгаар кинотеатруудаар гаргаж байгаа юм. “Super Bowl” буюу
АНУ-ын үндэсний хөл бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн болдог амралтын
өдрүүдэд кино үзвэрийн орлого ихэвчлэн бага байдаг бөгөөд өнгөрсөн амралтын
өдөр кинонуудын нийт орлого ердөө 51.1 сая ам.доллар байсан гэж “Comscore” мэдээлжээ.
Д. Амартуяа | https://montsame.mn/mn/read/313016 |
БНАСАУ-ын удирдагчийн охины цагаан морийг парадын үеэр харуулжээ | 2023-02-13 17:09:47 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | СӨҮЛ. /Korea Times/. БНАСАУ-ын төрийн мэдлийн телевиз ням гарагт
удирдагч Ким Жөн Уны охин Жү Э-гийнх бололтой цагаан морины дүрс бичлэгийг үзүүлсэн
нь түүнийг эрх баригч Пэктүгийн гэр бүлийн удам гэдгийг бататган харуулж байгаа
бололтой гэж "Korea Times" сонин мэдээлжээ. Солонгосын төв
телевизээр дамжуулсан дүрс бичлэгээс үзэхэд, цагаан морийг өнгөрсөн лхагва
гарагт Солонгосын ардын арми үүсэн байгуулагдсаны 75 жилийг ойг тохиолдуулан
Пёньян хотноо зохион байгуулсан цэргийн парадын үеэр харуулжээ. Нэвтрүүлэгч
морийг удирдагчийн “хайртай” хүүхдийнх нь “хамгийн хайртай” морь хэмээн тайлбарласан
байна. Цагаан морь нь
Ким овогт гэр бүлийн бэлгэ тэмдэг бөгөөд удирдагч Ким Жөн Ун 2019 оны 10 дугаар
сард Пэктүсан ууланд цагаан морь хөлөглөн гарч байсан удаатай. Энэ үйл явдал
Ким Жөн Ун, АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трамп нарын Ханойд хийсэн дээд хэмжээний уулзалт тохиролцоонд хүрч чадалгүйгээр өндөрлөснөөс
найман сарын дараа болж байв.
Үүнээс гадна, БНАСАУ-ын
эрх баригчид Жү Э нэртэй хүмүүсийг нэрээ өөрчлөхийг шаардаж байгаа талаар АНУ-ын
“Radio Free Asia” радио эх
сурвалжуудын мэдээллийг эш татан бямба гарагт уламжилжээ. БНАСАУ-д өмнөх болон
одоогийн удирдагчидтай ижил нэртэй байхыг хориглодог байсан гэдгийг уг мэдээнд
дурдсан байна. | https://montsame.mn/mn/read/313015 |
Шанхай хотын Ерөнхий прокурор асанд эрүүгийн хэрэг үүсгэжээ | 2023-02-13 17:06:03 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ШАНХАЙ. /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Фүжянь мужийн Шэмянь хотын дунд шатны Ардын шүүхээс авлига авсан хэрэгт сэжиглэгдэж буй Шанхай хотын Ерөнхий прокурор асан Жан Бэньцайд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Ерөнхий прокурор асанд намын дотоод мөрдөн шалгалтыг холбогдох хяналт шалгалтын байгууллагууд өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн байна. Харин есдүгээр сард түүнийг Хятадын Коммунист намаас хөөж, төрийн албанаас халсан бөгөөд 11 дүгээр сард баривчилжээ. Жан Бэньцай нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувьдаа хөрөнгөжсөн, бизнестэй холбоотой янз бүрийн асуудлыг шийдвэрлэх, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд гуравдагч этгээдээс их хэмжээний авлига авч байсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогджээ. Энэ нь Шанхай хотын шүүхийн тогтолцоо, Прокурорын газар дахь авлигын анхны дуулиан биш юм. Өмнө нь 2018 оны 10 дугаар сарын сүүлчээр Шанхай хотын Ерөнхий прокурор асан Чэнь Сюй хээл хахууль, авлига авсан хэргээр бүх насаараа хоригдох ял авсан байна. Хятадад Ши Жиньпин тэргүүтэй тус улсын удирдлагын “тав дахь үе” 2012 онд төрийн эрхэнд гарсны дараа авлигатай тэмцэх кампанит ажлыг эхлүүлсэн билээ. Авлигатай тэмцэх томоохон кампанит ажлын үр дүнд сүүлийн хэдэн жил тус улсад энгийн албан тушаалтан төдийгүй өндөр дээд тушаалтнууд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, шоронд хоригдох зарим тохиолдолд бүх насаараа хоригдох ял сонсжээ. | https://montsame.mn/mn/read/313014 |
Шинэ Зеландын эргээс эртний оцон шувууны үлдэгдлийг олжээ | 2023-02-13 17:02:58 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | МОСКВА.
/RIA Novosti/. АНУ-ын эрдэмтэд Шинэ Зеландын эргээс манай гараг дээр 50 сая жилийн өмнө амьдарч байсан хамгийн том оцон
шувууны чулуужсан үлдэгдлийг олжээ. Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүлэл “Journal of Paleontology” сэтгүүлд нийтлэгдсэн байна.“Шинэ Зеландаас саяхан
олдсон чулуужсан олдворууд нь оцон шувууны сүрэг гайхалтай олон янз байсныг харуулж байна. Энэхүү оцон шувууг “Kumimanu fordycein” хэмээх шинэ төрөл зүйлд оруулсан бөгөөд оцон шувуудын төрлөөс хамгийн том нь юм" гэж эрдэмтэд онцолсон байна. Эрдэмтдийн мэдээлснээр, уг оцон шувуу нь одоог хүртэл шинжлэх ухаанд мэдэгдэж байгаа оцон шувуунуудаас хамгийн том нь бөгөөд 154 жинтэй, мэдээж нисэж чаддаггүй байсан ч ус руу гүн шумбах, мөн хэт
хүйтэн орчинд биеийн дулаанаа удаан
хадгалах чадвартай байжээ. | https://montsame.mn/mn/read/313008 |
Испанийн эрүүл мэндийн салбарынхан томоохон жагсаал зохион байгуулжээ | 2023-02-13 13:37:26 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | МАДРИД. /Reuters/. Испанийн эрүүл мэндийн салбарын хэдэн зуун мянган ажилтан ням гарагт Мадрид хотод жагсаал зохион байгуулжээ. Тэд улс орны эрүүл мэндийн тогтолцоог сүйрлийн ирмэгт авчирсан хэмээн бүс нутгийн эрх баригч консерватив намынхныг эсэргүүцэн жагсжээ.Мадридын засгийн газар сүүлийн жилүүдэд, ялангуяа 2020 онд "COVID-19" цар тахал дэгдсэний дараа эмнэлгүүд, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний төвүүдэд боловсон хүчин дутмаг байгаагийн улмаас шүүмжлэлд өртсөөр иржээ. Жагсагчдын хэлж байгаагаар, нийгмийн эрүүл мэндийн салбарын байдал улам дордсоор байхад эрх баригчид хувийн хэвшлийнхнийг дэмжиж байгаа аж. “Эрх баригчид бидний цалинг нэмэхийн
оронд харин ч эсрэгээрээ цалин хассан. Бид маш их ачаалалтай ажиллаж байна, биднийг
огт дэмжихгүй байна. Бид сүйрлийн ирмэгт ирээд байна” гэж жагсагчдын
төлөөлөл болох “El Molar” эрүүл мэндийн
төвийн сувилагч, 61 настай Лилиен
Рамис “Reuters” агентлагийн
сурвалжлагчид ярьжээ.Испанийн улс төрийн тогтолцооны дагуу бүс нутгуудын засгийн газрууд эрүүл мэндийн салбарын төсвийн дийлэнхийг хариуцдаг аж.Мадридад болсон жагсаалд 250
мянган хүн оролцсон гэж эрх баригчид мэдэгдсэн бол жагсаалыг зохион байгуулагчид 1 сая орчим хүн жагссан гэж мэдээлсэн байна. Жагсагчид хотын төвийн “Plaza Cibeles”
талбайд цуглаж, уриа лоозон хашхиралдаж, туг далбаа барьцгаасан байжээ. Испанийн баруун хойд хэсэгт оорших Сантьяго-де-Компостела
хотод мөн эрүүл мэндийн салбарын олон мянган ажилтан жагсаж, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог хамгаалахыг шаарджээ. Хотын цагдаагийн газраас мэдээлснээр, жагсаалд 20 мянган хүн оролцсон байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Мадрид хотод хэдэн арван мянган хүн эрүүл мэндийн салбарынхныг дэмжин жагсаж, ажиллах нөхцөлийг нь сайжруулахыг шаардаж байжээ. | https://montsame.mn/mn/read/312979 |
Дуучин Рианна дахин хөл хүнд болсноо зарлажээ | 2023-02-13 13:36:02 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ | ВАШИНГТОН. /CNBC/.
Америкийн үндэсний хөл бөмбөгийн
лигийн /NFL/ аварга
шалгаруулах “Super Bowl” тэмцээний завсарлагын тоглолтын тайзнаа дуучин Рианна хөл
хүнд гарч ирсэн нь олны анхаарлыг татсан онцгой үйл явдал боллоо. Өдгөө 34 настай
дуучин Рианна “Halftime”
шоуны тайзнаа “We found love”, “Where have you been”, “Diamonds”, “Work” зэрэг 10 гаруй уран бүтээлээ толилуулсан юм.Рианнагийн
төлөөлөгч 13 минутын турш үргэлжилсэн үзүүлбэрийн дараа дуучныг хөл хүнд болсон
талаар “The Hollywood Reporter” сэтгүүлд батлан мэдээлжээ. Америкийн рэпер АSAP
Rocky болон Барбадосын дуучин Рианна
нар 2022 оны тавдугаар сард анхны хүүгээ өлгийдөн авсан бөгөөд дуучин бүсгүй 7
жилийн дараа анх удаа тайзнаа гарч буй нь энэ юм.
Д. Амартуяа | https://montsame.mn/mn/read/312994 |
Туркт барилгын ажил гүйцэтгэлтэй холбогдуулан 113 хүнийг баривчлах зөвшөөрөл өгчээ | 2023-02-13 12:44:58 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | АНКАРА. /Independent/. Туркийн эрх баригчид өнгөрсөн даваа гарагт болсон хүчтэй
газар хөдлөлтийн улмаас нурсан барилга байшингуудын барилгын ажил гүйцэтгэлтэй
холбогдуулан 113 хүнийг баривчлах зөвшөөрөл олгожээ.Улмаар Туркийн
цагдаа нар барилгын гүйцэтгэгч зэрэг 12 хүнийг хэдийнээ саатуулсан байна. Эмгэнэлт
явдалд хэн буруутай вэ гэдэг асуудалд олон нийт анхаарлаа хандуулж буй энэ
үед илүү олон баривчилгаа явуулах төлөвтэй байна.Газар хөдлөлтийн
улмаас олон мянган барилга нурж сүйдсэнээс шалтгаалан хүний буруутай ажиллагаа байгалийн гамшгийн уршгийг улам бүр ихэсгэсэн үү гэх асуулт урган гарч
ирээд байна.Туркт шинээр
баригдсан олон барилга аюултай, найдваргүй болж байгааг, үүнд авлига хээл
хахууль, засгийн газрын бодлогууд холбоотой гэдгийг шинжээчид олон
жилийн турш анхааруулсаар иржээ. Мөн газар хөдлөхөөс өмнө барилгын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийн тулд барилгын
дүрэм журам зөрчсөн гүйцэтгэгчдэд, тэр дундаа газар хөдлөлтөд өртөмтгийн бүс нутагт өршөөл үзүүлээд байжээ. Туркийн Хууль
зүйн сайд гэм буруутай хүн бүрийг шийтгэнэ гэж мэдэгдээд, “газар хөдлөлтийн уршигтай холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах” товчоо байгуулсан байна. Прокурорууд мөн барилгын
ажилд ашигласан материалыг нотлох баримт болгон цуглуулж эхэлсэн байна. Газиантеп мужид нурсан барилгад зай талбай гаргахын тулд багануудыг нь нураасан
байж болзошгүй хоёр хүнийг баривчилжээ.
Мөн Антакья хотод нурсан 12 давхар тансаг зэрэглэлийн барилгын гүйцэтгэгчийг Туркээс явах нислэгт суух
гэж байх үед нь Истанбулд саатуулсан байна. | https://montsame.mn/mn/read/312981 |
“Harley-Davidson” мотоциклийн ховор загварыг үнэ хаялцуулжээ | 2023-02-13 12:04:25 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН | ЛАС-ВЕГАС. /AP/. АНУ-ын алдарт “Harley-Davidson” мотоциклийн ховор загвар 1 сая шахам ам.долларын үнэ хүрч, дуудлага худалдаанд хамгийн өндөр үнээр зарагдсан мотоцикл болжээ. 1908 онд үйлдвэрлэсэн уг мотоциклийг Лас-Вегаст болсон дуудлага худалдаагаар 935 мянган ам.доллароор (дуудлага худалдааны хураамжийг оруулаад) худалдсан байна. Одоо 12 ширхэг үлдсэн гэж үзэж байгаа энэ загвар нь тусгай никелиэр бүрсэн түлшний савыг их биед бэхэлсэн байдгаараа онцлог аж. | https://montsame.mn/mn/read/312980 |
Туркийн эдийн засагт учирсан хохирол 84 тэрбум ам.доллароос давж магадгүй байна | 2023-02-13 11:29:08 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | АНКАРА. /Bloomberg/. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Туркийн эдийн засагт 84 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний хохирол учирчээ. Энэ тухай “Bloomberg” агентлаг Бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбоо болон тус улсын бизнесийн хүрээний төлөөлөгчдийн тооцоонд үндэслэн мэдээлэв.Бизнесийн бүлгийнхний тооцоолсноор, Туркийн орон сууцны барилгын салбарт 70.8 тэрбум ам.долларын хохирол учирсан байна. Газар хөдөлсний уршгаар мөн тус улсын төсвийн орлого 10.4 тэрбум ам.доллароор буурахад хүрэхээс гадна, ажиллах хүчний алдагдал эдийн засагт нь 2.9 тэрбум ам.долларын хохирол учруулна гэж тооцоолжээ. Бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбооны тооцоо бусад эдийн засагчдынхаас их байгааг “Bloomberg” онцолжээ. Гамшгаас учирсан хохирлын хэмжээ нэмэгдэж магадгүй гэдэгтэй мөн олон шинжээч санал нэг байна.Туркийн хөрөнгийн бирж сүйтгэлт газар хөдлөлттэй холбоотойгоор тус улсын компаниудын хувьцаа унах эрсдэлээс зайлсхийхийн тулд хоёрдугаар сарын 14-ний оройг хүртэл арилжаагаа зогсоосон талаар “NTV” телевиз урьд нь мэдээлжээ. Ойрхи Дорнодын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, Турк, Сирид хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 33 мянга давсан байна. | https://montsame.mn/mn/read/312973 |
Сирид түр хоргодох 275 байр нээжээ | 2023-02-13 10:17:24 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ДАМАСК. /Xinhua/.
Энэ сарын 6-ны өдөр болсон хүчтэй газар
хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг байрлуулахаар 275 түр хоргодох байр нээгээд
байна гэж Сирийн Орон нутгийн захиргаа, байгаль орчны яамнаас ням гарагт
мэдээлжээ.Тус яамны
мэдэгдэлд тэмдэглэснээр, хойд нутгийн Алеппо мужид 235, баруун хойд нутгийн
Латакиа мужид 32, Хама мужид тав, Тартус мужид хоёр түр хоргодох байр нээсэн
байна. Харин Идлиб муж,
Алеппогийн хойд хэсэг дэх босогчдын хяналтад байгаа газруудын нөхцөл байдлын
талаар мэдэгдэлд дурдаагүй байна. Сирийн Эрүүл
мэндийн яамны мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас ням гаргийн оройны
байдлаар 1414 хүн амиа алдаж, 2349 хүн гэмтэж бэртсэн байна. Баасан гарагт НҮБ
Сирид газар хөдлөлтийн улмаас 5.3 сая орон гэргүй болсон гэж мэдээлсэн юм.
Мөн Сири дэх хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээллээр, Сирид
амь эрсэдсэн хүний тоо 5300-гаас давсан байж болзошгүй бөгөөд барилгын
нурангинд олон хүн дарагдсан хэвээр байгаа тул цаашид 7000-д хүрч нэмэгдэж болзошгүй байна. Турк, Сирид байгалийн
гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо ням гаргийн байдлаар 34 179-т хүрчээ. Тодруулбал, Туркт
29 605 хүн, Сирид 4574 хүн амь эрсэдсэнээс Сирийн Засгийн газрын хяналтад байдаг
бүсэд 1414, босогчдын хяналтад байдаг бүсэд 3160 хүн амиа алджээ. | https://montsame.mn/mn/read/312966 |
Канадтай залгаа хилийн ойролцоо буудан унагасан объект стандарт бус хэлбэртэй байжээ | 2023-02-13 10:06:18 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ВАШИНГТОН. /Fox News/. Канад улстай залгаа хилийн ойролцоо Америкийн сөнөөгч онгоцоор буудаж унагасан объект нь стандарт бус хэлбэртэй байсан талаар "Fox News" телевизийн сурвалжлагч Лукас Томлинсон Конгрессын гишүүн Жэк Бергманыг эх сурвалжаа болгон мэдээлэв.Эх сурвалжийн хэлснээр, АНУ-ын Агаарын цэргийн хүчний “F-16” сөнөөгч онгоц “Гурон” нуурын дээр үл мэдэгдэх “найман өнцөгт” объектыг "Сайдвиндер" пуужингаар харваж унагаасан байна. Энэ нь хоёрдугаар сарын 4-нд АНУ Өмнөд Каролинад Хятадын агаарын бөмбөлгийг устгаснаас хойш Америкийн цэргийнхний буудан унагаж буй дөрөв дэх агаарын объект юм. Хоёрдугаар сарын 10-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби Америкийн цэргийнхэн Аляскийн агаарын орон зайд "үл мэдэгдэх объект"-ыг устгасан талаар мэдээлсэн юм. Хоёрдугаар сарын 11-ний орой мөн Америкийн сөнөөгч онгоцоор Канадын агаарын орон зайд үл мэдэгдэх объектыг харван унагажээ. | https://montsame.mn/mn/read/312967 |
Израилын Ерөнхийлөгч жагсагчдыг сонсохыг уриалав | 2023-02-13 09:46:43 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ТЕЛЬ-АВИВ. /The Jerusalem Post/. Израилын Ерөнхийлөгч Ицхак Герцог ням гарагт телевизээр үг хэлэхдээ засгийн газраас явуулж буй шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалын улмаас тус улс "үндсэн хуулийн болон нийгмийн сүйрлийн" ирмэгт тулж ирснийг анхааруулаад, жагсагчдыг сонсохыг сайд нарын танхимдаа уриалав.“Яриа хэлцэлцээ дутмаг байгаа нь биднийг дотроо хагаралдахад хүргэж байна. Тиймээс би та бүхэнд энэ дарьтай торх дэлбэрэхэд ойрхон байгааг чанга, тодорхой хэлж байна. Энэ бол онц ноцтой байдал" гэж И.Герцог мэдэгджээ.Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн Засгийн газрын төлөвлөж буй өөрчлөлтүүд нь маш радикал шинжтэй байгаа нь Израилын ардчиллын ирээдүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, холбоотнуудтай харилцах харилцаанд тодорхой бус байдал үүсгэж, ноцтой түгшүүр төрүүлж байна гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. Тодруулбал, Б.Нетаньяху болон түүний талынхан шүүгчдийг томилоход Засгийн газрын үүрэг оролцоог нэмэгдүүлж, Дээд шүүхийн эрх мэдлийг ихээхэн хязгаарлахыг зорьж байгаа аж.Йерусалим болон Иордан голын Баруун эрэгт израилчууд, палестинчуудын хооронд хүчирхийлэл газар авч буй энэ үед шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж байгаад хэвлэлүүд ихээхэн анхаарал хандуулж байна.Үүнтэй холбоотойгоор Герцог "гаднаас ирэх аюул занал хангалттай их байна" хэмээн мэдэгдээд харилцан буулт хийхэд чиглэсэн яриа хэлэлцээ хийж, хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. | https://montsame.mn/mn/read/312961 |
Киприйн ерөнхийлөгчийн сонгуульд Гадаад хэргийн сайд асан Н.Христодулидис ялжээ | 2023-02-13 09:12:29 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | НИКОСИА. /DW/. Бүгд Найрамдах Кипр Улсын ерөнхийлөгчийн сонгуульд
Гадаад хэргийн сайд асан Никос Христодулидис дипломатч Андреас Мавруяннисыг
цөөн саналын зөрүүгээр ялжээ.Сонгуулийн албан
ёсны дүн мэдээгээр, Н.Христодулидис 52 орчим хувийн санал авч тэргүүлсэн бол
А.Мавруяннис 48.1 хувийн санал авсан байна. Санал авах байрууд орон нутгийн цагаар ням гаргийн 18:00 цагт хаагджээ. А.Мавруяннисыг коммунист
“AKEL” нам дэмжиж байсан бол Н.Христодулидис
эрх баригч консерватив “DISY”
намаас гарч, төвч, барууны үзэлт олон жижиг намын дэмжлэгийг авсан байна. “DISY” намын нэр дэвшигч Авероф Неофиту өнгөрсөн
долоо хоногт болсон эхний шатны санал хураалтад гуравдугаарт бичигдсэнээр тус
нам Киприйн түүхэнд анх удаагаа ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн шатанд оролцож
чадаагүй юм. Эрх баригч нам сонгуулийн эцсийн шатанд өрсөлдсөн нэр
дэвшигчдийн аль нэгийг дэмжсэн мэдэгдэл хийгээгүй байна. Н.Христодулидис
сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэний дараа түүнийг “DISY” намын эгнээнээс хассан бөгөөд сонгуульд бие даан
нэр дэвшжээ. Тийнхүү өнгөрсөн долоо хоногт болсон сонгуулийн эхний шатны санал
хураалтад 32.04 хувийн саналаар тэргүүлсэн байна. Тэрбээр 2014 онд Засгийн
газрын хэвлэлийн төлөөлөгчөөр, 2018 онд Гадаад хэргийн сайдаар томилогдож
байжээ. | https://montsame.mn/mn/read/312958 |
Турк, Сирид амь эрсэдсэн хүний тоо хоёр дахин нэмэгдэж болзошгүй байна | 2023-02-12 13:14:38 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | АНКАРА. /AFP/.
Турк, Сирид хүчтэй газар хөдөлснөөс
хойш долоо орчим хоногийн хугацаа өнгөрч байгаа энэ үед аврагчид барилгын
нурангиас долоон сартай хүүхэд, өсвөр насны охиныг аварчээ.Байгалийн
гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 28 мянгын босгыг даваад байна. Харин Туркт бямба гарагт хүрэлцэн ирсэн НҮБ-ын хүмүүнлэгийн
асуудал эрхэлсэн төлөөлөгч Мартин Гриффитс амь эрсэдсэн хүний тоо хоёр дахин
нэмэгдэж болзошгүйг анхааруулсан байна. Аврах албаны олон
арван мянган алба хаагчид тэсгим хүйтнийг үл хайхран нурангин доороос амьд
үлдсэн хүмүүсийг олж аврахын тулд эрэн хайх, аврах ажиллагаагаа үргэлжлүүлсээр
байна. Тухайлбал, Туркийн зүүн нутгийн Хатай
мужаас долоон сартай хүүхдийг газар хөдлөлт болсноос 140 гаруй цагийн дараа,
мөн Газиантеп хотоос 13 настай охиныг аварчээ. М.Гриффитс Туркийн Кахраманмарас мужийн байгалийн гамшигт өртсөн
бүсийн нөхцөл байдалтай бямба гарагт биечлэн танилцсаныхаа дараа “Sky News” телевизэд
мэдээлэхдээ, амь эрсэдсэн хүний тоо хоёр дахин, цаашлаад түүнээс ч ихээр
нэмэгдэж болзошгүй байна хэмээн хэлжээ.
НҮБ-аас анхааруулж буйгаар, Сирид 5.3 сая хүн орон гэргүй
болсон байж магадгүй бөгөөд Турк, Сирид хамгийн багадаа 870 мянган хүн халуун
хоол унд идэх шаардлагатай байна. Мөн газар хөдлөлтөд 26
сая хүн нэрвэгдсэн гэсэн тооцоог ДЭМБ танилцуулаад, эрүүл мэндийн тусламж дэмжлэг
үзүүлэхэд 42.8 сая ам.долларын санхүүжилт нэн шаардлагатай байгааг мэдэгджээ. | https://montsame.mn/mn/read/312945 |
АНУ, Канадын цэргийнхэн үл мэдэгдэх объектыг буудан унагаажээ | 2023-02-12 11:40:56 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ОТТАВА. /BBC/. Хойд
Америкийн агаарын орон зайд дахин нэг үл мэдэгдэх объектыг буудан унагаасан
талаар Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдэв.Түүний хэлснээр,
уг объект “Канадын агаарын орон зайг зөрчсөн” бөгөөд Канадын баруун хойд
нутгийн Юкон мужийн дээгүүр нисэж байхад нь буудан унагаажээ. Канад,
АНУ-ын онгоцуудыг объектыг хайж олоход дайчилсан бөгөөд АНУ-ын “F-22” сөнөөгч онгоцноос харван устгасан байна. Өнгөрсөн долоо
хоногийн хугацаанд Хойд Америкийн дээгүүр нисэж байхад нь буудан унагаасан
гурав дахь объект энэ болж байна. Тодруулбал,
Америкийн цэргийнхэн өнгөрсөн долоо хоногт Хятадын агаарын бөмбөлгийг, мөн энэ
баасан гарагт Аляскагийн дээгүүр нисэж байсан жижиг автомашины хэмжээтэй объектыг
буудан унагаасан юм. Канадын
Ерөнхий сайд Ж.Трюдогийн хувьд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьж, холбогдох
тушаалыг өгсөн гэдгээ мэдэгдсэн байна. “Канадын
цэргийнхэн одоо объектын үлдэгдлийг сэргээж, дүн шинжилгээ хийнэ” гэж Ж.Трюдо “Twitter” хуудсандаа нийтэлжээ.
Канадын Батлан хамгаалахын сайд Анита Анандын сэтгүүлчдэд мэдээлснээр, объект
Юконы төвийн хэсгийн дээгүүр 12 мянга орчим метрийн өндөрт нисэж байсан бөгөөд
бямба гарагт орон нутгийн цагаар 15:41 цагийн орчимд буудан унагаасан байна. Тэрбээр
объектыг “жижиг”, “цилиндр хэлбэртэй” гэж тодорхойлжээ. | https://montsame.mn/mn/read/312941 |
ДЭМБ-ын тэргүүн Сирийн Алеппо хотод хүрэлцэн иржээ | 2023-02-12 10:47:20 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | АЛЕППО. /AFP/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сирийн Алеппо хотод хүрэлцэн ирсэн талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллээ. Т.Гебрейесус Сирийн Эрүүл мэндийн сайд, Алеппо хотын захирагч нартай эмнэлэг, хорогдох байрнуудын нөхцөл байдалтай танилцахаар Алеппо хотод ирээд байна гэж “SANA” агентлаг мэдээлжээ. Турк, Сирид 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс таван хоногийн дараа энэ айлчлал болж байна. Байгалийн гамшгийн улмаас 24 мянга гаруй хүн амиа алдаад байгаагаас Сирид 3553 хүн амь эрсэдсэн байна. Айлчлалынхаа өмнө Т.Гебрейесус мэдэгдэхдээ, Сирид 37 метр тонн орчим яаралтай тусламжийн эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүлэхээр болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд, энэ нь бидний илгээж буй анхны тусламж юм хэмээн хэлжээ. Тэрбээр ДЭМБ эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх бөгөөд маргааш дахин 30 гаруй метр тонн тусламж илгээнэ гэв. Мөн газар хөдлөлтийн дараах үр дагаварт, ялангуяа эмнэлгийн тусламж үйлчилгээ тасалдсанд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.“Байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдээд байгаа энэ үед зөвхөн яаралтай тусламж үзүүлээд зогсохгүй газар хөдлөлтийн уршгийг арилгахад бид хамтран ажиллана” гэж тэрбээр мэдэгджээ. Даваа гаргийн газар хөдлөлтөөс хойш аврагчид, сайн дурынхан эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байна. | https://montsame.mn/mn/read/312938 |
Туркт 190 мянган хүнийг байгалийн гамшигт өртсөн бүсээс нүүлгэн шилжүүлжээ | 2023-02-11 10:13:20 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | АНКАРА. /Anadolu/.
Турк, Сирид хүчтэй газар хөдөлсний
улмаас амиа алдсан хүний тоо 23 мянга даваад байна.Туркийн Эрүүл
мэндийн сайд Фахреттин Кожагийн мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас 20 213 хүн
амь эрсдэж, 80 052 хүн гэмтэж бэртжээ. Харин Сирид баруун
хойд нутгийн босогчдын хяналтад байдаг бүсэд 2166 хүн, Засгийн газрын хяналтад
байдаг бүсэд 1347 хүн амиа алдсанаар амь эрсэдсэн хүний нийт тоо 3384-т хүрээд
байна. Үүнээс гадна 5245 хүн гэмтэж бэртсэн байна. Даваа гарагт Туркийн
Кахраманмарас мужид болсон 7.7, 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд тус улсын
10 мужийн 13 сая гаруй оршин суугч нэрвэгджээ. Мөн Сири, Ливан зэрэг бүс
нутгийн хэд хэдэн улсад хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна. Туркийн дэд
Ерөнхийлөгч Фуат Октай нийслэл Анкара хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэхдээ,
сүүлийн 24 цагийн хугацаанд 67 хүнийг аварсныг онцлоод, байгалийн гамшигт өртсөн бүсүүдээс 190 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна гэв. Онцгой байдлын газрын
мэдэгдэлд дурдсанаар, эрэн хайх, аврах ажиллагаанд 159 146 алба хаагч оролцож байгаа
бөгөөд байгалийн гамшигт өртсөн бүсэд гадаадын 7716 алба хаагч үүрэг гүйцэтгэж
байна. Дэлхийн 97 улс орон тусламж үзүүлэх санал тавиад байгаа талаар Гадаад
хэргийн яамнаас мэдэгджээ.
Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд эмнэлгийн 141 779 ажилтан үүрэг гүйцэтгэж байна гэж эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мөн мэдээлээд байна. Одоогоор ерөнхийлөгчийн нисэх онгоцуудаар гэмтэж бэртсэн 126 хүнийг, түүний
дотор 16 нярай хүүхдийг Анкарагийн эмнэлгүүдэд хүргэжээ. | https://montsame.mn/mn/read/312932 |
Аляскагийн дээгүүр нисэж байсан үл мэдэгдэх объектыг буудан унагажээ | 2023-02-11 09:22:05 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН.
/VOA/. Баасан гарагт
АНУ-ын агаарын орон зайд нэвтрэн өндөрт нисэж байсан үл мэдэгдэх объектыг
арилжааны агаарын тээвэрт аюул учруулж болзошгүйг тогтоосны дараа Ерөнхийлөгч
Жо Байдены тушаалаар буудаж унагажээ.Пентагоны
мэдээлснээр, уг объект АНУ-ын агаарын орон зайд пүрэв гаргийн орой анх нэвтэрсэн
бөгөөд Аляскагийн зүүн хойд хэсгийн дээгүүр 12 мянга орчим метрийн өндөрт
тогтмол хөдөлж байх үед нь Зэвсэгт хүчний командлал илрүүлсэн байна. “Америкийн
онгоцууд жижиг автомашины хэмжээтэй объект руу ойртож, дотор нь хүн байхгүйг тогтоосны дараа “F-22” сөнөөгч онгоцны нэг
нь “AIM-9x” пуужингаар харвасан” гэж Пентагон,
Цагаан ордны төлөөлөгчид мэдээлжээ.
“Объектыг маневр хийх чадвартай байсан гэж үзэх нотолгоо одоогоор байхгүй байна. Мөн хүчин чадал, зорилго, гарал үүсэл зэрэг нь тодорхойгүй байна” гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер
сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлжээ.Одоогийн байдлаар холбогдох албаныхан
объектын үлдэгдлийг цуглуулах ажиллагаа явуулж байна. | https://montsame.mn/mn/read/312931 |
“Tesla” Хятадад “Model Y” автомашиныхаа үнийг нэмжээ | 2023-02-10 16:37:12 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ШАНХАЙ. /CNBC/. Америкийн “Tesla” компани энэ оны эхээр цахилгаан хөдөлгүүрт автомашинуудынхаа үнийг бууруулсны дараа эрэлт ихээхэн нэмэгдсэн тул Хятадад “Model Y” загварынхаа үнийг 0.8 хувиар нэмж, 261900 юань /38 577 ам.доллар/ болгожээ.“Tesla” компанийн цахим хуудсанд өнөөдөр
нийтлэгдсэн мэдээлэлд дурдсанаар, Хятадад “Model Y” автомашины ардаа хөтлөгчтэй загварын үнийг 259900
юаниас 2000 юаниар нэмэгдүүлсэн байна. АНУ-ын цахилгаан
автомашин үйлдвэрлэгч компани үнийг бууруулснаас үүдэн огцом нэмэгдээд буй эрэлтийг
хангахын тулд Шанхай дахь үйлдвэрлэлээ ирэх хоёр сарын хугацаанд нэмэгдүүлэхээр
төлөвлөж байна гэж “Reuters” агентлагт
өмнө нь мэдээлж байсан юм. Хятадын цахилгаан
автомашины зах зээлд “Tesla”
компанийн эзлэх хувь 12 дугаар сард 9 хувь байсан бол нэгдүгээр сард 12.5 хувь болж
өссөн гэсэн тооцоог “Reuters” салбарын мэдээлэлд тулгуурлан гаргажээ. “Tesla” компани “Model Y” автомашины бусад загвар болон “Model 3” автомашины үнийг хэвээр үлдээсэн байна.
Д. Амартуяа | https://montsame.mn/mn/read/312920 |
ОХУ ирэх сард газрын тосны олборлолтоо бууруулна | 2023-02-10 16:35:18 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | МОСКВА. /RIA Novosti/. ОХУ гуравдугаар сард газрын тосны олборлолтоо хоногт 500 мянган торхоор бууруулна гэж шадар сайд Александр Новак мэдэгдлээ.“Өнөөдрийн байдлаар бид олборлосон бүх газрын тосоо худалдан борлуулж байгаа, гэхдээ өмнө нь мэдэгдсэнчлэн “үнийн тааз”-ын зарчмыг шууд болон шууд бусаар дагаж мөрдөж байгаа орнуудад газрын тосоо худалдахгүй. Үүнтэй холбоотойгоор ОХУ гуравдугаар сард газрын тосны олборлолтын хэмжээг сайн дурын үндсэн дээр хоногт 500 мянган торхоор бууруулна. Энэ нь зах зээлийн харилцааг сэргээхэд хувь нэмэр оруулна” гэж А.Новак мэдээлжээ. Тэрбээр Москва цаашдын шийдвэрийг гаргахдаа зах зээлийн нөхцөл байдалд үндэслэнэ гэдгийг тэмдэглэсэн байна. ЕХ, “G7”-гийн орнууд Оросын газрын тосны үнэд хязгаарлалт тогтоож, тус улс хариу хориг тавьсны дараа 2023 оны эхээр газрын тосны олборлолтыг 5-7 хувиар буюу хоногт 500-700 торхоор бууруулахад бэлэн байна гэж А.Новак өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдэж байв. А.Новакийг дээрх мэдэгдлийг хийсний дараа Лондоны “ICE” бирж дээр "Brent" маркийн газрын тосны энэ оны дөрөвдүгээр сард нийлүүлэх фьючерс гэрээний үнэ 1.5 гаруй хувиар өсөж, нэг торх нь 85.81 ам.доллар болсон байна. | https://montsame.mn/mn/read/312923 |
“SpaceX” компани сансрын хөлгийнхөө хурдасгуур блокийг амжилттай туршжээ | 2023-02-10 15:38:44 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | НЬЮ-ЙОРК. /Report/. Америкийн “SpaceX” компани олон дахин ашиглах зориулалттай “Starship” сансрын хөлгийнхөө хурдасгуур блокийг амжилттай туршжээ. Энэ талаар “SpaceX”-ийн тэргүүн Илон Маск твиттер хуудсандаа мэдээлсэн байна. Түүний мэдээлснээр, туршилтын үеэр 33 хөдөлгүүрээс 31 нь амжилттай ажилласан байна. Доголдол гарсан хоёр хөдөлгүүрийн нэгийг удирдлагын төвийн мэргэжилтнүүдийн шийдвэрээр унтраажээ. "Энэ бол тойрог замд гарахад хангалттай! Нэг л өдөр “Starship” биднийг Ангараг гараг руу аваачих болно" гэж И.Маск онцолсон байна.“Starship” бол олон дахин ашиглах зориулалттай шинэ үеийн сансрын хөлөг юм. И.Маск энэхүү хөлгөө ирэх гуравдугаар сард сансарт хөөргөхөөр төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдсэн билээ. | https://montsame.mn/mn/read/312907 |
БНСУ Хятадын иргэдэд виз олгож эхэлнэ | 2023-02-10 15:34:04 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | СӨҮЛ. /Yonhap/. БНХАУ-д халдварын тархалт буурч байгаатай холбогдуулан БНСУ-ын Засгийн газар бямба гаргаас
эхлэн тус улсаас ирэх аялагчдад богино хугацааны виз олгож эхлэх шийдвэр гаргажээ. Сүүлийн үед Хятадаас ирж буй зорчигчдын дунд коронавирусний шинжилгээний хариу нь халдвартай гарсан хүний эзлэх хувь нэг хүрэхгүй хувь болж буурсан гэж БНСУ-ын Онцгой байдлын үед авах арга хэмжээ, аюулгүй байдлыг хангах төв штабын өндөр албан тушаалтан Ким Сон
Хо мэдээлжээ. Түүний хэлснээр, Хятадад халдварын тархалт оргил цэгтээ хүрээд одоо буурч эхэлсэн байна.БНСУ-ын эрх баригчид Хятадын иргэдээс тус улсад зорчихоосоо өмнө болон дараа нь коронавирусний шинжилгээний хариу заавал үзүүлэхийг энэ оны нэгдүгээр сараас шаардаж эхэлсэн бөгөөд диломат шугамаар, албан ажлаар болон хүмүүнлэгийн ажлаар зорчихоос бусад тохиолдолд богино хугацааны виз олгохоо зогсоосон юм. | https://montsame.mn/mn/read/312901 |
Япон 2025 онд хамгийн олон жуулчин хүлээн авахаар зорьж байна | 2023-02-10 14:57:19 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | ТОКИО. /Kyodo/.
Япон улс 2025 онд түүхэндээ хамгийн
олон гадаадын жуулчин хүлээн авахаар зорьж байгааг Засгийн газрын төлөвлөгөөний
төсөлд дурджээ. Тус улсад өнгөрсөн оны 10 дугаар сараас хилийн хязгаарлалтуудыг
сулруулснаас хойш аялал жуулчлал аажмаар сэргэж байгаа юм.2023-2025 оны
санхүүгийн жилийг хамарсан аялал жуулчлалын төлөвлөгөөний төсөлд мөн нэг хүний
зардлыг 200 мянган иенд /1500
ам.доллар/ буюу 2019 оныхоос
25 орчим хувиар нэмэгдүүлэх, бүс нутгууд дахь гадаадын зочдын байрлах газруудын
тоог 10 хувиар өсгөх зорилт дэвшүүлжээ.Олон улсын
агаарын тээврийн салбар сэргэж, “Экспо-2025” зэрэг олон улсын арга хэмжээнүүд Японд
зохион байгуулагдсанаар жуулчдын тоо нэмэгдэх төлөвтэй байгааг харгалзан дээрх
зорилтыг дэвшүүлжээ. Пүрэв гарагт шинжээчдийн хуралдаанаар танилцуулсан төлөвлөгөөний
төслийг Засгийн газар гуравдугаар сард батлах төлөвтэй байна.
Хэдийгээр өмнөх төлөвлөгөөний
хэрэгжих хугацаа 2020 оны санхүүгийн жилд дууссан боловч коронавирусний цар тахал
аялал жуулчлалын салбарт хүнд цохилт болсон тул дүгнэлтийг хойшлуулжээ. Цар тахал
дэгдэхээс өмнө 2019 онд Япон түүхэндээ хамгийн олон буюу 31.88 сая жуулчин хүлээн
авч байсан юм. Гэвч “COVID-19” тархсанаас хойш 2020 онд 4.12 сая, 2021 онд 250
мянгад хүрч огцом буурчээ. | https://montsame.mn/mn/read/312902 |
Дэлхий дахинд 2023 онд нээгдэх 10 музей | 2023-02-10 14:52:11 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ | БЕРЛИН. /DW/. Египетийн их музейгээс эхлээд Африк-Америкийн олон
улсын музей зэрэг 2023 онд үүд хаалгаа нээх 10 музейг уншигчдадаа танилцуулж байна.Египетийн их музей - Каир, ЕгипетЕгипетийн
Гизагийн агуу пирамидын ойролцоо Египетийн их музейг бүтээн байгуулах ажил 20
жил үргэлжилсний эцэст энэ онд нээгдэх гэж байна. Музейг 2020 онд хэсэгчлэн нээх
хуваарьтай байсан ч 2023 он хүртэл хойшлуулжээ. Энэхүү музей нь Тутанхамоны
булшнаас олдсон олдворуудыг багтаасан 100 мянга гаруй үзмэрээс бүрдэх бөгөөд
үүд хаалгаа нээснээр дэлхийн хамгийн том археологийн музей болох юм.Африк-Америкийн
олон улсын музей - Чарльстон, АНУ Африкийн олон сая
иргэн олзлогдон Атлантын далай гаталж, АНУ-ын Өмнөд Каролина муж улсын Чарльстон
хотын Гадсден боомтод хөл тавьж боолын хөдөлмөр эрхэлж байсан түүхтэй. Энэ
түүхийн талаар өгүүлэх музей 2023 оны зун нээгдэнэ. Энэхүү музейн “Гэр бүлийн
түүхийн төв” нь мөн Африк гаралтай америк иргэдийн уг гарлын талаар судалгаа явуулахад зориулагджээ.
Ричард Гильдерийн
нэрэмжит шинжлэх ухаан, боловсрол, инновацийн төв - Нью-Йорк, АНУ Нью-Йорк хотноо
байрлах Америкийн байгалийн түүхийн музей 22 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий өргөтгөл хийж
байна. Энд байгальд яваа мэт мэдрэмж төрүүлэхүйц ногоон байгууламжтай бөгөөд амьд
хорхой, шавж, эрвээхийг үзэх боломжтой аж. Дугуй, агуйтай төстэй өргөтгөлийн загварыг “Studio Gang” архитектурын компани гаргасан бөгөөд 2023 оны сүүлчээр нээхээр төлөвлөж байна.Роботын шинжлэх
ухааны музей - Сөүл, БНСУБНСУ-ын Сөүл
хотноо сүндэрлэх энэхүү музей нь техник, технологийн хөгжил дэвшлийг олон нийтэд
түгээн таниулах зорилготой бөгөөд виртуал бодит байдал, хиймэл оюун ухаан,
робот техник зэргээс бүрдсэн баялаг сантай байх ажээ. Музей 2023 оны сүүлчээр
нээгдэх урьдчилсан тов гарчээ.Дүрслэх урлаг,
гэрэл зургийн музей - Бангалор, Энэтхэг Энэтхэгийн Дели
болон Мумбай хотын дараа орох гурав дахь том хот Бангалорт байгуулагдаж буй
“Дүрслэх урлаг, гэрэл зургийн музей” нь орчин үеийн шинэлэг загвар
шийдэлтэйгээрээ онцлогтой. Музейд 12 дугаар зуунаас өнөөг хүртэлх Энэтхэгийн
дүрслэх урлаг, гэрэл зургийн 60 мянга гаруй бүтээлүүдийг дэлгэхээр төлөвлөж байна.Манчестерийн
музей - Манчестер, Англи1867 онд
байгуулагдсан Манчестерийн музейг өргөтгөж байгаа бөгөөд дээд давхрыг сэргээн тохижуулснаар олон үйлчлүүлэгч
хүлээн авах боломжтой болно. Музей
хоёрдугаар сарын 18-нд үүдээ нээх бөгөөд байгалийн шинжлэх ухаан, антропологи,
археологийн 4.5 сая орчим олдвор, дурсгалуудыг дэлгэх ажээ. Үндэсний хөрөг
зургийн шинэ галерей - Лондон, Англи Лондон хотын
“Үндэсний хөрөг зургийн шинэ галерей”-г сэргээн засварлаж байгаа бөгөөд энэ оны зургаадугаар
сарын 22-нд дахин үүдээ нээнэ. Энд Тюдорын үеэс өнөөг
хүртэлх уран бүтээлүүдийг дэлгэх юм. Үзэсгэлэнгийн нээлт Английн гэрэл зурагчин Йвонде Миддлтоны бүтээлүүдээр
эхлэх бөгөөд зургаадугаар сарын 28-нд Пол Маккартнигийн хальснаа буулгасан алдарт Битлз
хамтлагийн гэрэл зургуудаар үргэлжлэх юм.Шотландын
үндэсний галерей - Эдинбург, Шотланд 1859 онд анх
нээгдэж байсан Шотландын үндэсний нео-классик галерейн үзэсгэлэнгийн талбайг
өргөжүүлэх ажил 2019 онд эхэлжээ. Галерейн шинэ жигүүр Шотландын зураач Уильям
МакТаггарт, Энн Редпат болон бусад зураачдын уран бүтээлээр сангаа баяжуулж энэ
зун үүд хаалгаа нээнэ.Истанбулын орчин
цагийн урлагийн музей - Истанбул, Турк Истанбулын орчин
цагийн урлагийн музей нь Каракой дүүргийн орчин үеийн хороолол дахь шинэхэн байршил
руугаа нүүж байна. Энэхүү барилга нь Италийн алдарт уран барилгач Ренцо Пианогийн
бүтээл ажээ. Музейд голчлон дотоодын уран бүтээлчдийн бүтээлүүдийг дэлгэхийг зорьж
байгаа бөгөөд үзэсгэлэнгээс гадна кинотеатр, номын сан, арга хэмжээ зохион
байгуулах талбайтайгаар зохион бүтээгджээ.Мэйсон Генсбур -
Парис, ФранцФранцын хөгжимчин,
зохиолч Серж Генсбурийн амьдарч байсан Парис дахь байшин болон түүний
ойролцоох барилгыг хамруулан хөгжимчний амьдрал, уран бүтээлийг дэлгэн
харуулсан музей болж 2023 онд нээгдэнэ. Мөн номын дэлгүүр болон амьд хөгжмийн
тоглолт зохион байгуулах хэсэгтэй байхаар төлөвлөж байгаа аж.
Д. Амартуяа | https://montsame.mn/mn/read/312898 |
“Умардын урсгал” хоолойд болсон дэлбэрэлтэд АНУ холбоотой гэх нийтлэлийг няцаав | 2023-02-10 13:43:46 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /Reuters/. Оросын байгалийн хий дамжуулах "Умардын урсгал", "Умардын урсгал-2" хоолойд болсон дэлбэрэлтэд АНУ холбоотой гэх нийтлэлийг тус улсын эрх баригчид няцааж, “худал, зохиомол” гэж мэдэгджээ. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр мэргэшсэн, Америкийн нийтлэлч Сеймур Херш АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний шумбагчид 2022 оны зургаадугаар сард болсон “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаар халхавчлан Оросын байгалийн хий дамжуулах “Умардын урсгал-1”, “Умардын урсгал-2” хоолойд тэсрэх төхөөрөмж тавьсан хэмээн эх сурвалжуудаас эш татан бичсэн нийтлэлээ хоёрдугаар сарын 8-нд нийтэлжээ. Уг нийтлэлд мөн энэхүү нууц ажиллагааг явуулах шийдвэрийг Ерөнхийлөгч Жо Байден гаргасан гэж бичсэн байна. Эдийн засгийн онцгой бүсээр нь дайруулан тавьсан хоолойнуудад өнгөрсөн оны
есдүгээр сард болсон уг дэлбэрэлтийг Швед, Дани улсууд санаатай хорлон сүйтгэх ажиллагаа гэж дүгнэсэн боловч ард нь хэн байгаа талаар тайлбар хийгээгүй юм.ОХУ-ын зүгээс Цагаан ордны
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Эйдриен Ватсоноос тайлбар хүсэхэд С.Хершийн
бичсэн хувилбар бол “маш худал, зохиомол” гэж хариулжээ.Цагаан ордон С.Хершийн блог хуудсыг лхагва гарагт хаасан байна.С.Херш нь өмнө нь “New
York Times” сонин, “New Yorker” сэтгүүлийн сурвалжлагч байсан бөгөөд Вьетнамын дайн, Иракийн дайны дараах 2004 оны дуулиант хэргийн
талаар бичсэн нийтлэлүүд нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон шагналыг хүртэж
байжээ. | https://montsame.mn/mn/read/312879 |
К.Роналду 500 дахь гоолоо оруулжээ | 2023-02-10 13:05:21 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | ЭР-РИЯД. /AFP/. Португалын
хөлбөмбөгчин Криштиану Роналду пүрэв гарагт Саудын Арабын “Аль-Наср” клуб “Аль-Вехда”
багийг 4:0 онооны харьцаагаар буулган авсан тоглолтод бүх гоолыг оруулснаар клубийн
карьерийнхаа 500 дахь гоолоо оруулав.Өдгөө 38 настай К.Роналду
таван өөр багт 503 гоол оруулаад байгаагаас Лиссабоны "Спортинг"-д 3,
Манчестер Юнайтед клубт 103, Реал Мадридад 311, Ювентуст 81 удаа тус тус гоол
оруулжээ. Харин ДАШТ-ий дараа гэрээ байгуулсан “Аль-Наср”-т таван гоол авчраад
байна. Пүрэв гарагт
болсон тоглолтын 21 дэх минутад К.Роналду зүүн хөлийн цохилтоор эхний гоолоо
оруулсан бөгөөд эхний үе дуусахын өмнөхөн тоглолтын тооны харьцааг 2:0 болгожээ. Үүний
дараа хоёрдугаар үед тоглолтын 8 дахь минутад торгуулийн цохилтоор гоол
оруулснаар карьерийн 61 дэх хет-трикээ хийсэн байна. Тэрбээр Саудын Арабын
“Аль-Наср” клубт 2025 оны зургаадугаар сар хүртэл тоглох гэрээ байгуулсан
билээ.
Д. Амартуяа | https://montsame.mn/mn/read/312892 |
Адаг чуулганы мананцараас галактикуудын мөргөлдөөний ул мөр илрүүлжээ | 2023-02-10 11:24:23 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН | ВАШИНГТОН. /ApJ/. Олон улсын одон орон судлаачдын баг Адаг чуулганы мананцар буюу Андромеда /М31/ галактикаас хоёр галактикийн мөргөлдөөний ул мөр илрүүлсэн талаар “The Astrophysical Journal” сэтгүүл мэдээлжээ. Адаг чуулганы мананцар нь манай галактикаас хамгийн ойрхон буюу 2.5 сая гэрлийн зайд орших мушгиа хэлбэрийн аварга том галактик юм. Одон орон судлаачид уг галактикийг АНУ-ын Эрчим хүчний яамны харанхуй энергийн спектроскопийн багажийг (DESI) ашиглан “Китт-Пик” одон орон судлалын төвийн Николас У.Майалл дурангаар ажигласан байна.Эрдэмтэд Андромедагийн гэрэлт цагариг доторх 7500 орчим одны хөдөлгөөний хэмжиж, эдгээр од нь хоёр тэрбум орчим жилийн тэртээ уг галактиктай мөргөлдөж нэгдэн нийлсэн өөр галактикийнх болохыг харуулсан зүй тогтолыг оддын хөдөлгөөн, байрлалаас илрүүлжээ. “DESI”-г Орчлон ертөнцийн тэлэлтийн хурдад үзүүлэх харанхуй энергийн нөлөөллийг хэмжихийн тулд ойр байрлаж буй хэдэн арван сая галактик, квазаруудын зураглалыг хийх зорилгоор бүтээжээ. Энэхүү багаж нь нэг шөнийн дотор 100 мянга гаруй галактикийн спектрийг хэмжих чадалтай, олон объектын судалгааны дэлхийн хамгийн “хүчирхэг” спектрограф юм. | https://montsame.mn/mn/read/312874 |
Yonhap: Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ | 2023-02-10 11:16:31 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | СӨҮЛ. /Yonhap/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ гэж Сөүлийн эрх баригчид өнөөдөр мэдээлэв. Энэхүү айлчлал нь хоёр орон улс төр, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа энэ үед болох гэж буй юм. “Л.Оюун-Эрдэнэ
БНСУ-д таван өдрийн айлчлал хийхээр ирэх даваа гарагт хүрэлцэн ирж, Ерөнхий
сайд Хан Док Сүтэй лхагва гарагт хэлэлцээ хийнэ” гэж БНСУ-ын Ерөнхий сайдын
ажлын алба мэдээлжээ. Энэ нь Монгол Улсын
Ерөнхий сайдын сүүлийн 12 жилийн хугацаанд БНСУ-д хийж буй анхны албан ёсны айлчлал болох юм гэж ажлын албаны мэдэгдэлд дурдсан байна.Айлчлалынхаа үеэр
Л.Оюун-Эрдэнэ хоёр орны бизнесийн салбарын манлайлагчидтай уулзаж, зүүн өмнөд нутгийн Бусан боомт хотод зочлох ажээ. Бусан хот нь 2030
онд Дэлхийн экспог зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж буй юм.
“Ерөнхий сайд
Л.Оюун-Эрдэнийн айлчлал Солонгос, Монголын стратегийн түншлэлийн харилцааг улам
гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. | https://montsame.mn/mn/read/312876 |
Байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 20 мянга давжээ | 2023-02-10 10:06:23 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | АНКАРА. /BBC/.
Даваа гарагт Турк, Сирид хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 20 мянгыг даваад байгаа ч гамшгаас учирсан хохирлын хэмжээ тодорхойгүй хэвээр байгааг НҮБ-аас анхааруулсаар байна.Гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр
байгаа боловч газар хөдөлснөөс хойш 100 орчим цагийн хугацаа өнгөрөөд байгаа тул хүмүүсийг
аврах найдлага улам бүр багассаар байна. Түүнчлэн тэсгим
хүйтэн байгаа нь хорогдох байр, ундны ус, хоол хүнсгүй байгаа олон мянган
хүний амь насанд аюул учруулж байна. Туркийн Ерөнхийлөгч газар хөдлөлтийг “зууны
хамгийн том гамшиг” гэж тодорхойлжээ. Дэлхийн олон улс орон, олон улсын байгууллагууд тусламж дэмжлэгээ илгээсээр байна. Пүрэв гарагт Дэлхийн банк Туркт суурь
дэд бүтцийг сэргээн босгох, байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст 1.78 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. Гэсэн хэдий ч аврах албаны
100 мянга гаруй алба хаагчийн хүчин чармайлтад тээврийн хэрэгсэл хомс, зам эвдэрсэн
зэрэг логистикийн олон саад бэрхшээл тулгарч байна.НҮБ-ын тэргүүн
Антонио Гутерриш байгалийн гамшигт үзэгдлээс үүдэн учирсан хохирлын хэмжээ, тэр
дундаа иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сирид тодорхойгүй хэвээр байгааг
анхааруулсаар байна. Пүрэв гарагт
НҮБ-ын хүмүүнлэгийн анхны тусламж Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужийн Баб
аль-Хава хилийн боомтоор нэвтэрсэн байна. Энэхүү боомт нь Сирийн Засгийн газрын
хүчний хяналтад байгаа бүс нутгаар дамжин өнгөрөхгүйгээр НҮБ-ын тусламжийг тус
бүс нутагт хүргэх цорын ганц зам юм.А.Гутерриш цаашид
илүү их тусламжийг үзүүлэхээ амлаад, олон боомтоор тусламж
нэвтрүүлэхийг зөвшөөрөхийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд уриалжээ.Газар хөдлөлтийн
дараа Алеппо хот руу дүрвэсэн, дөрвөн хүүхдийн ээж Мунира Мухаммед “Reuters”
агентлагт мэдээлэхдээ, “Өнгөрсөн шөнө бид даараад унтаж чадаагүй, халаагуур
болон өөр бусад тусламж бидэнд нэн шаардлагатай байна” гэсэн байна.“Сирийн баруун
хойд нутагт ирсэн НҮБ-ын цорын ганц цуваанд нурангид дарагдсан хүмүүсийг
аврахад шаардлагатай төхөөрөмжүүд байхгүй байсан” гэж “Цагаан дуулгатнууд” сайн
дурын байгууллага мэдээлжээ. Холбогдох албаны
төлөөлөгчдийн мэдээллээр, Туркт 17 134 хүн, Сирид 3162 хүн амиа алдсан байна. Туркт амиа алдсан хүний тоо тус улсын баруун хойд нутагт 1999 онд болсон газар хөдлөлтийн үеэр амь эрсэдсэн
хүмүүсийн тоог /17 мянга/
давжээ. Турк, Сирид байгалийн
гамшгийн улмаас орон гэргүй болсон олон арван мянган хүн түр хорогдох байранд
дөрөв дэх шөнөө өнгөрүүлж байна.
Туркийн зүүн өмнөд нутгийн оршин суугч Ресат Гозлугийн ярьснаар, газар
хөдөлснөөс хойш гурав хоног өнгөрөхөд аврагчид ирээгүй байсан бөгөөд олон хүн нурангид
дарагдаж, осгож амиа алджээ. Тэрбээр одоо гэр бүлийнхээ хамтаар нэгэн спорт цогцолборт хорогдож байгаа аж. Цаашид байдал энэ хэвээрээ үргэлжилбэл хүнд өвчин
хүрч болзошгүй байна гэж тэрбээр “BBC” телевизийн сурвалжлагчид ярьжээ. | https://montsame.mn/mn/read/312860 |
Д.Трампын “Facebook”, “Instagram” хаягуудыг сэргээжээ | 2023-02-10 09:43:50 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | НЬЮ-ЙОРК. /ТАSS/. "Meta" корпорац пүрэв гарагт АНУ-ын
Ерөнхийлөгч асан Дональд Трампын хоёр жил хаалттай байсан “Facebook” хаягийг
сэргээлээ.2021 оны нэгдүгээр сарын
6-нд буюу түүний дэмжигчид Капитолын ордон руу дайрсан өдөр АНУ-ын Ерөнхийлөгч асны “Facebook” хаягийг хаасан юм. "Meta" корпорацын дэлхийн асуудал эрхэлсэн ерөнхийлөгч Ник Клегг Д.Трампын “Facebook” хаягийг сэргээхээр төлөвлөж буй
талаар нэгдүгээр сарын сүүлчээр мэдээлж байв.Д.Трампын “Facebook” хаягийг сэргээснээс хэдхэн минутын
дараа 2021 оны нэгдүгээр сарын 6-наас
хойш хаагдаад байсан
“Instagram” хаягийг мөн сэргээсэн байна.АНУ-ын Ерөнхийлөгч асны “Twitter” хаягийг өмнө нь сэргээсэн боловч тэрбээр өөрийн нээсэн “Truth
Social” олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан дэмжигчдэдээ хандахыг илүүд үзэн хаягаа ашиглахгүй байгаа аж. | https://montsame.mn/mn/read/312846 |
АНУ Сирид тавьсан хоригийг түр зогсоожээ | 2023-02-10 09:08:05 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Сангийн яам байгалийн гамшгийн уршгийг арилгах ажиллагаатай холбоотойгоор Сири улсад тавьсан хоригийг түр зогсоосон байна. “Сирид байгалийн гамшгийн уршгийг арилгахтай холбогдуулан хориг арга хэмжээний заалтаар хориглосон бүх ажиллагааг 2023 оны наймдугаар сарын 8-ныг хүртэл зөвшөөрнө" гэж тус яам мэдэгджээ. Тодруулбал, хүчтэй газар хөдөлсний улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах үйл ажиллагааг дэмжих зорилгоор хандив мөнгө цуглуулах, шилжүүлэхэд тавьсан хязгаарлалтыг цуцалсан боловч газрын тостой холбоотой гүйлгээ, хориг арга хэмжээ авсан хүмүүс болон Сирийн Засгийн газартай холбоотой хориг хэвээр байх аж. Хоёрдугаар сарын 6-ны даваа гаргийн үүрээр Турк-Сирийн хилийн бүсэд хүчтэй газар хөдөлсний дараа Сирид авсан хориг арга хэмжээг нэн даруй түр зогсоохыг өмнө нь "Хүний эрхийг хамгаалах олон улсын нийгэмлэг" уриалсан юм. Барууны орнууд зөвхөн хууль бус зэвсэгт бүлэглэлийн хяналтад байгаа бүс нутагт тусламж илгээхэд бэлэн байгаа бөгөөд байгалийн гамшгийн уршгийг арилгахад Сирийн Засгийн газарт тусламж дэмжлэг үзүүлэхгүй байна гэж тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Бусейна Шаабан хэлсэн байна. | https://montsame.mn/mn/read/312848 |
Швед 2030 оны өвлийн олимпыг зохион байгуулах боломжийг судална | 2023-02-10 08:51:10 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ | CТОКХОЛМ. /AP/. Шведийн
Олимп, Паралимпын хороод 2030 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах
боломжийг судлахаар болсон талаараа лхагва гарагт мэдэгдлээ.Олон улсын
олимпын хороо /ОУОХ/ уг наадмыг зохион байгуулах хотыг сонгох хугацаагаа хойшлуулаад байгаа энэ үед
Скандинавын орон дээрх мэдэгдлийг хийжээ. 2021 онд Токио
хотод болсон зуны олимптой холбоотой дуулиан гарахаас өмнө 2030 оны өвлийн
наадмыг Японы Саппоро хотод зохион байгуулах магадлал өндөр байсан юм. Мөн
АНУ-ын Солт-Лейк хотын эрх баригчид 2034 оны олимпыг зохион байгуулахыг
эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Шведийн
Олимп, Паралимпын хороод болон Спортын холбоо 2030 оны өвлийн олимпыг зохион байгуулах
боломжийг судлах ажлыг эхлүүлж, судалгааныхаа тайланг ирэх дөрөвдүгээр сарын
20-ны өдөр танилцуулна гэж мэдэгджээ.
1912 оны зуны олимпыг
зохион байгуулж байсан Швед өвлийн спортод өндөр амжилт үзүүлдэг ч өвлийн
олимпыг зохион байгуулж байгаагүй юм. Тус улс өвлийн наадам зохион байгуулах
эрхийн төлөө найман удаа өрсөлдөж байжээ. | https://montsame.mn/mn/read/312847 |
Өнгөрсөн нэгдүгээр сар Европын түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг болжээ | 2023-02-09 16:05:08 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | БРЮССЕЛЬ./EC/. Өнгөрсөн нэгдүгээр сар Европын цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг боллоо гэж Европын Холбооны "Copernicus" хөтөлбөрийн мэдээлэлд дурджээ. 2023 оны нэгдүгээр
сар нь Европын түүхэн дэх гурав
дахь хамгийн дулаан нэгдүгээр сар болжээ. Үүний өмнөх хамгийн дулаахан
нэгдүгээр сар 2020, 2007 онд бүртгэгдсэн байна. Европын ихэнх
нутгаар нэгдүгээр сард олон жилийн дунджаас дулаахан байжээ. Ялангуяа Балканы хойг,
Зүүн Европод урьд өмнө ажиглагдаж байгаагүй дулаахан шинэ жилийн өдрүүд тохиосон бөгөөд Норвегийн Свалбардын арлуудын орчмоор мөн огцом дулаарсан аж.АНУ-ын зүүн эрэг,
Канад, Мексик, ОХУ-ын Европын хэсгийн баруун хойд-зүүн өмнөд хэсгийн нутгаар олон
жилийн дунджаас мөн дулаахан байжээ.Харин Сибирь,
Афганистан, Пакистан ба хөрш зэргэлдээх улсууд, Австралид агаарын
температур олон жилийн дунджаас доогуур байсан байна. | https://montsame.mn/mn/read/312815 |
Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 16 мянга давжээ | 2023-02-09 16:05:07 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | АНКАРА. /CNN/. Турк, Сирид даваа гарагт хүчтэй газар
хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 16 035-д хүрээд байна. Сирид байгалийн
гамшгийн улмаас 3162 хүн амь эрсэдсэнээс 1900 нь баруун хойд нутгийн босогчдын
хяналтад байдаг бүсэд амиа алдсан гэж “Цагаан дуулгатнууд” сайн дурын
байгууллага мэдээлжээ. Тус улсын төрийн мэдлийн хэвлэлийн мэдээллээр, Засгийн газрын
хяналтад байдаг бүсэд 1262 хүн амиа алдсан байна.
Харин Туркт амь
эрсэдсэн хүний тоо 12 873-т хүрч нэмэгдсэн гэж тус улсын Онцгой байдлын газраас
хамгийн сүүлд мэдээлээд байна. Байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо
цаашид олноор нэмэгдэж болзошгүйг тусламжийн байгууллагууд анхааруулсаар байна. Эрэн хайх, аврах албаныхан байгалийн гамшигт өртсөн бүсэд нурангин дундаас амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайсаар байгаа бөгөөд Туркийн Газиантеп
хотод нурангин доор 62 цагийн турш байсан хоёр эгч дүүг аварчээ. Газар хөдлөлтийн улмаас Америкийн гурван иргэн амиа
алдаад байгаа бол Австралийн дөрвөн иргэн сураггүй хэвээр байна гэж холбогдох
албаныхан мэдээлжээ. Түүнчлэн амь эрсэдсэн хэмээн таамаглаж байсан Украины хоёр
иргэн нэгэн барилгын нурангин доороос эсэн мэнд олдсон байна. | https://montsame.mn/mn/read/312816 |
“Toyota” компанийн ашиг буурчээ | 2023-02-09 15:59:31 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компанийн цэвэр ашиг 2022 оны сүүлийн
есөн сарын хугацаанд өмнөх оны мөн үеийнхээс 18 хувиар буурч, 1.9 их наяд иенд /14.5 тэрбум ам.доллар/ хүрчээ. Бараа материалын зардал өссөн нь ашиг
буурахад нөлөөлсөн байна.Мөн үйл ажиллагааны
ашиг 17.1 хувиар буурснаар 2.1 их наяд иен болсон бол борлуулалт 18 хувийн өсөлт
үзүүлж, 27.5 их наяд иенд хүрчээ. Дэлхий даяар
хагас дамжуулагчийн хомсдол үүсээд байгаатай холбогдуулан “Toyota” 2022 оны санхүүгийн жилд үйлдвэрлэх
тээврийн хэрэгслийн тоогоо өмнөх төсөөллөөсөө 0.1 саяар бууруулан 9.1 сая
болгожээ. Гэхдээ жилийн орлогын төсөөллөө хэвээр үлдээсэн байна.
“Toyota” ирэх гуравдугаар
сард дуусах санхүүгийн жилд 2.36 их наяд иений цэвэр ашиг олно гэж таамаглаж байгаа нь өмнөх оныхоос
17.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин борлуулалт 14.7 хувиар өсөж, 36 их наяд
иенд хүрнэ гэж тооцоолж байна. | https://montsame.mn/mn/read/312825 |
Турк Сири улс руу тусламж нэвтрүүлэх хоёр гарц нэмж нээнэ | 2023-02-09 15:32:19 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ | АНКАРА. /Xinhua/.
Турк Сири улс руу хүмүүнлэгийн
тусламж нэвтрүүлэх хоёр гарцыг нэмж нээхээр ажиллаж байна гэж тус улсын Гадаад
хэргийн сайд Мевлют Чавушоглу лхагва гарагт мэдээлжээ."“Чильвегозу" гарц
нээлттэй байгаа. Бид дахин хоёр гарцыг нээхээр ажиллаж байгаагаас гадна, Сирид
тусламж хүргэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байна” гэж М.Чавушоглу Туркийн
дэд Ерөнхийлөгч Фуат Октайн оролцсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд
мэдээлсэн байна. Туркээс Сирийн хойд хэсэг рүү нэвтэрдэг Баб аль-Хава хилийн боомт
руу хүрэх зам эвдэрч, босогчдын хяналтад байгаа баруун хойд нутагт тусламж
хүргэх ажиллагаа түр зогсоод байгаа юм байна. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлжээ.НҮБ Сири рүү тусламжийн
цуваа нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа ч Ерөнхийлөгч Башар аль-Ассадын
Засгийн газартай шинэ гэрээ байгуулах шаардлага үүсэж магадгүй байна гэж
С.Дюжаррик нэмж хэлсэн байна. "Чельвегозу" гарцаар дамжин өнгөрдөг "Баб аль-Хава" нь энэ бүс рүү НҮБ-ын тусламжийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн цорын ганц гарц аж.
Туркийн өмнөд
нутгийн Кахраманмараш мужид даваа гарагт орон нутгийн цагаар 04:17 цагийн
орчимд 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Үүнтэй холбогдуулан дэлхийн олон
улс орон, тусламжийн байгууллагууд Турк, Сирийн байгалийн гамшигт өртсөн бүс нутгууд
руу аврагчдаа илгээж, хүмүүнлэнгийн тусламж үзүүлж байна. | https://montsame.mn/mn/read/312805 |
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Африкийн орнуудаар айлчилжээ | 2023-02-09 13:36:43 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | МОСКВА. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын
Африкийн орнуудаар хийж буй айлчлал өнөөдөр өндөрлөнө.Лхагва гарагт С.Лавров Мавритан улсад айлчилсан бөгөөд энэ нь 1964 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших ОХУ-ын Гадаад хэргийн сайдын анхны айлчлал болжээ. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Мухаммед ульд аль-Шейх аль-Газуанид бараалхснаас гадна, Гадаад хэргийн сайд Мохаммед Салем ульд Мерзугтай уулзаж, Хойд Африк болон Ойрхи Дорнодын байдлын талаар хэлэлцсэн байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд хоёрдугаар сарын 7 буюу мягмар гарагт Малид мөн анх удаа айлчилсан байна. Бамакод тэрбээр Мали улсын түр Ерөнхийлөгч Ассими Гоит, Гадаад хэргийн сайд Абдулаие Диоп нартай хэлэлцээ хийж, хоёр улсын эдийн засгийн
харилцааг цаашид хөгжүүлэх, аюулгүй байдал, терроризмын асуудлууд, мөн энэ оны долоодугаар сард Санкт-Петербург хотноо
болох ОХУ-Африкийн дээд хэмжээний уулзалтын талаар ярилцжээ.Харин өнөөдөр С.Лавров Суданы нийслэл Хартум хотноо хүрэлцэн очжээ.
Тэрбээр Суданы Гадаад хэргийн сайд Али ас-Садык Али, Суданы шилжилтийн үеийн Тусгаар
тогтнолын зөвлөлийн орлогч дарга Мухамед Хамдан Дагало болон Тусгаар тогтнолын
зөвлөлийн тэргүүн Абдель Фаттах аль-Бурхан нартай уулзана. ОХУ-ын Гадаад
хэргийн яамны мэдээлснээр, талууд Орос-Суданы олон талт хамтын
ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, түүнчлэн олон
улсын болон бүс нутгийн байдал, тэр дундаа Ойрхи Дорнод, Африк тивийн хямралыг улс төр-дипломат
аргаар зохицуулах шийдлийг эрэлхийлэх шаардлагатай байгаа талаар дэлгэрэнгүй хэлэлцэнэ. Үүнээс гадна, ОХУ-Африкийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцэх аж.
Африкийн
орнуудаар айлчлахын өмнө С.Лавров хоёрдугаар
сарын 5-6-нд Ирак улсад ажлын айлчлал
хийсэн байна. | https://montsame.mn/mn/read/312781 |
Хятадын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ | 2023-02-09 13:29:06 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | НЬЮ-ЙОРК. /CNBC/. АНУ-д төвтэй “Fitch Ratings” агентлаг Хятадын эдийн засгийн өсөлтийн
төсөөллийг 12 дугаар сард урьдчилан таамаглаж байснаасаа 0.9 хувиар ахиулж, 5 хувьд хүргэсэн
талаараа лхагва гарагт мэдэгджээ.Хятадын эрх
баригчид “ковидыг тэглэх” бодлогоо 2022 оны сүүлээр сулруулснаас хойш эдийн
засгийн идэвхжил нь урьдчилан таамаглаж байснаас хурдан сэргэж байгааг тус
агентлаг онцолсон байна. Мөн Хятадын
худалдан авалтын менежерийн индекс /PMI/ өсөх төлөвтэй байгааг дурджээ. Тус улсын аж үйлдвэрийн салбарын PMI индекс 12 дугаар сард 47 байсан бол
нэгдүгээр сард 50.1 болж өсөж, үйлчилгээний салбарын PMI индекс 54.4 гарсан нь 2022 оны
зургаадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Тус улсад цар
тахалтай тэмцэх хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулсны дараа халдварын томоохон
давлагаа дэгдсэн ч сүүлийн үед намжиж буй байдал ажиглагдаж байгааг мэдэгдэлд
мөн тэмдэглэсэн байна. Хятадын ДНБ-ий 12 дугаар сарын өсөлт “Fitch”-ийн урьдчилан таамаглалыг давсан юм. | https://montsame.mn/mn/read/312792 |
Перуд өрнөж буй жагсаал зэсийн үнийг өсгөж магадгүй байна | 2023-02-09 11:43:54 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ | ЛОНДОН. /Financial Times/. Перу улсын Засгийн газрыг эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал цуглаан зэс олборлолтоор дэлхийд хоёрт ордог энэ улсын зэсийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, уг металлын үнийг цаашид өсгөж болзошгүй байна гэж “Financial Times” сонин мэдээлжээ.Перуд эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн 12 дугаар сарын дунд үеэс хойш үргэлжилж байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээгээр, жагсаалын үеэр хэдэн арван хүн амиа алдаж, мянга гаруй хүн гэмтэж шархаджээ. Жагсагчид Ерөнхийлөгчөө огцорч, конгрессын болон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж байгаа аж.“Financial Times” сонинд бичсэнээр, гол уурхайнуудад олборлолт зогссоны улмаас дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 10 орчим хувийг хангадаг Перуд үйлдвэрлэл удааширч, зэсийн үйлдвэрүүд хаагдахад хүрчээ.Дэлхийн зэх зээлд сүүлийн гурван сарын хугацаанд зэсийн үнэ тонн тутамд 9 мянган ам.доллар луу дөхөж, 20 гаруй хувиар өссөн нь Хятадад “COVID”-ийн хязгаарлалтыг гэнэт цуцалснаас үүдэлтэй эрэлт нэмэгдсэнтэй холбоотой аж.Перугийн нийлүүлэлттэй холбоотой асуудал үнэ өсөхөд шинэ түлхэц өгч магадгүй гэж шинжээчид үзэж байна. Ялангуяа Перугийн өмнөд хэсгийн уурхайнуудад тэслэх бодис, ган зэрэг материалууд дуусаж байгаагаас гадна, шинэ ажиллах хүч авахад асуудал гарч байна гэж тус улсын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан, “Southern Peru Copper Corporation” корпорацын санхүү хариуцсан захирал Рауль Жейкоб хэвлэлд ярьжээ. “Перу улсын зэсийн экспорт хоёр, гурван сарын өмнөхөөс илт багассан” гэж тэрбээр хэлсэн байна. | https://montsame.mn/mn/read/312773 |
БНАСАУ-д томоохон цэргийн парад зохион байгуулжээ | 2023-02-09 11:24:45 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ПЁНЬЯН. /Yonhap/.
БНАСАУ Солонгосын ардын арми үүсэн
байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан томоохон цэргийн парад зохион
байгуулж, тив алгасагч баллистик пуужингуудаа үзүүллээ.БНАСАУ-ын
удирдагч Ким Жөн Ун уг арга хэмжээнд гэргий Ри Соль Жу болон охин Жү Э нарын хамт оролцсон боловч олон нийтэд хандаж үг хэлээгүй гэж Пёньяны төрийн мэдлийн хэвлэл
мэдээлсэн байна. Жү Э-г Ким Жөн Уны хоёр дахь хүүхэд гэж таамагладаг. Тэрбээр Солонгосын
ардын арми үүсэн байгуулагдсаны ойг тохиолдуулан Ким Ир Сений нэрэмжит талбайд
зохион байгуулсан шөнийн цэргийн парадыг үзэхдээ урт хар хүрэм, бүрх малгай өмссөн байсан
нь БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч өвөө Ким Ир Сенийг нь санагдуулам байжээ. Солонгосын төв
цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, цэргийн парадын үеэр тив алгасагч баллистик пуужингууд болон
бусад томоохон зэвсгүүдийг үзүүлснээс гадна “тогтоон барих, цохилт өгөх
чадвараа” харуулахын тулд “тактикийн цөмийн цэргийн ангиудаа” парадад алхуулжээ.АНУ-д төвтэй
сансрын технологийн “Maxar Technologies” компанийн хиймэл дагуулуудаас авсан зургаас үзэхэд, БНАСАУ шинэ баллистик
пуужингуудаа, түүний дотор “Hwasong-17” тив алгасагч баллистик пуужингаа үзүүлсэн бололтой. Хэдийгээр олон пуужингийнх нь талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа ч хатуу түлшт пуужин байсан байх магадлалтай гэж зарим ажиглагч үзэж байна. Пёньян цэргийн
парадынхаа дүрс бичлэгийг өнөө орой телевизээр нэвтрүүлэх төлөвтэй байна.
БНАСАУ НҮБ-аас авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнүүдийг үл хайхран зэвсгийн
хөтөлбөрөө урагшлуулах хүчин чармайлтаа эрчимжүүлсээр байгаа юм. Ким Жөн Уныг 2011
оны сүүлчээр засгийн эрхэнд гарснаас хойш 13 удаа цэргийн парад зохион байгуулжээ. | https://montsame.mn/mn/read/312774 |
Э.Макрон, О.Шольц нар Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ мэдэгджээ | 2023-02-09 10:24:45 | Жаргал.Д | Jargal.d@montsame.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ПАРИС. /AFP/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц нар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Парисын Елисейн ордонд уулзахдаа Киевт үзүүлэх цэргийн тусламжаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлд ялахад Украин улсад дэмжлэг үзүүлж, зэвсэг нийлүүлэх талаар “хүчин чармайлтаа” үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. "Украинд ялалт байгуулж, хууль ёсны эрхээ сэргээхэд нь туслах шийдвэрээ Франц улс тууштай баримтална" гэж Э.Макрон хоёрдугаар сарын 8-ны лхагва гаргийн орой Елисейн ордонд Германы Канцлер Олаф Шольц, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нартай хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.Э.Макроны хэлснээр, удахгүй болох ажлын оройн зоогийн үеэр талууд Киевт “яаралтай шаардлагатай байгаа хэрэгцээний” талаар ярилцана. "Украин дайнд ялна гэдэгтээ Франц, Европын түншүүд, холбоотнууддаа найдаж болно. Орос улс ялж чадахгүй, ялах ёсгүй" гэж Францын удирдагч цохон тэмдэглэсэн байна. Германы Канцлер О.Шольц мөн Киевийг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Тэрбээр, жилийн өмнө Украинд Оросын бүрэн хэмжээний цэргийн довтолгоо эхэлснээс хойш Герман болон түүний түншүүд Киевийг "санхүү, хүмүүнлэгийн тусламж, зэр зэвсгээр хангаж дэмжиж ирсэн. Бид хэдий чинээ шаардагдана төдий чинээ тусламж дэмжлэгээ үргэлжлүүлнэ" гэж хэлжээ.Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский Киевийг байлдааны нисэх онгоц, хүнд зэвсгээр "аль болох хурдан" хангахыг уриалж, Оросын довтолгооны эсрэг тэмцэлд цаг хугацаа чухал үүрэг гүйцэтгэж байна гэж мэдэгджээ. “Украин улс алсын тусгалтай хүнд зэвсэг, байлдааны онгоц хэдий чинээ хурдан хүлээж авна, Оросын түрэмгийлэл төдий чинээ хурдан дуусаж, бид Европт энх тайван байдалдаа эргэн орох боломжтой” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Украины Ерөнхийлөгч Лондонд айлчиж, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунактай уулзсаныхаа дараа Парист хүрэлцэн очсон байна. Тэрбээр Их Британийн сайд нарын танхимын тэргүүнд дайны талбар дахь нөхцөл байдлын талаар, Украины Зэвсэгт хүчинд шаардлагатай байгаа зэр зэвсэг, цэргийн техникийн талаар мэдээлжээ. В.Зеленский Парист айлчилсныхаа дараа Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад оролцохоор Брюссель хотыг зорих төлөвтэй байна. | https://montsame.mn/mn/read/312763 |
Газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна | 2023-02-09 09:40:12 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | ДАМАСК. /CNN/. Турк, Сирид хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа
алдсан хүний тоо 15 мянга давжээ.Туркт байгалийн
гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо сүүлийн хэдхэн цагийн дотор 3000
гаруйгаар нэмэгдэж, 12 391-д хүрээд байна гэж тус улсын Онцгой байдлын газраас өнөө
өглөө мэдээллээ. Туркт газар хөдлөлтөд нэрвэгдсэн 10 мужид гурван сарын
хугацаатай онцгой байдал тогтоогоод байгаа юм. Харин Сирид амь
эрсэдсэн хүний тоо 2992-т хүрээд байна. Төрийн мэдлийн хэвлэлийн мэдээлснээр,
Засгийн газрын хяналтад байдаг бүсэд 1262 хүн амиа алдсан бол “Цагаан
дуулгатнууд” сайн дурын байгууллагын мэдээллээр босогчдын хяналтад байдаг бүсэд
1730 хүн амь эрсэджээ. Сирид байгалийн
гамшигт өртсөн бүсэд гэмтэж бэртсэн хүний нийт тоо 5108-д хүрээд байгаа бол Туркийн
Засгийн газар, “Цагаан дуулгатнууд”, Сирийн мэдлийн хэвлэлийн мэдээллээр, хоёр улсад нийтдээ 58 087 хүн гэмтэж бэртээд байна. Эрэн хайх, аврах
ажиллагаа үргэлжилсээр байгаа тул амиа алдсан, гэмтэж бэртсэн хүний тоо цаашид нэмэгдэхийн зэрэгцээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нурангин доороос амьд үлдсэн
хүмүүсийг олох боломж багасна гэдгийг холбогдох албаныхан анхааруулж байна. АНУ-ын Геологийн
албаны мэдээллээр, даваа гарагт орон нутгийн цагаар 04:17 цагийн үед Туркийн
Газиантеп хотын ойролцоо 18 км-ийн гүнд 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тус хот нь хоёр сая орчим хүн амтай юм. Газар хөдөлсний
дараа олон тооны хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна. Хил орчмын бүсэд энгийн
оршин суугчдаас гадна Сирийн иргэний дайн болон бусад зөрчил мөргөлдөөнөөс
дүрвэсэн олон сая хүн амьдардаг. | https://montsame.mn/mn/read/312757 |
Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна | 2023-02-08 16:50:10 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН | АНКАРА. /DW/. Турк, Сирид даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 9000 даваад байна. Туркийн Онцгой
байдлын газраас хамгийн сүүлд мэдээлснээр, амь эрсэдсэн хүний тоо 6957-д хүрч, 37 011 хүн гэмтэж бэртжээ. Сирид газар
хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоог баталгаажуулахад хүндрэлтэй байгаа ч 2500
гаруй хүн амиа алдсан гэж төрийн мэдлийн хэвлэл, аврах албаныхан мэдээлж
байна. Сирийн Эрүүл
мэндийн сайдын мэдээлснээр, Засгийн газрын хяналтад байдаг бүс нутагт 1250 хүн
амиа алджээ. Харин босогчдын хяналтад байдаг газруудад тусламж үзүүлж буй “Цагаан
дуулгатнууд” сайн дурын байгууллагын мэдээллээр амиа алдсан хүний тоо 1280-д хүрчээ.
Туркт байгалийн
гамшигт өртсөн бүсэд 16 139 баг эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа бөгөөд
70 гаруй улс орон аврагчдаа болон бусад тусламжийг илгээгээд байна. НҮБ байгалийн
гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн Турк, Сирид 25 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж
үзүүлэхээр болжээ. | https://montsame.mn/mn/read/312722 |
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Засгийн газрынхаа бүтцийг өөрчилжээ | 2023-02-08 16:46:56 | Одон.Д | odondarjaa@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ЛОНДОН. /Reuters/.
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак
эдийн засгийг эрчимжүүлэх, эрчим хүчний үнийг бууруулах амлалтаа биелүүлж, ирэх жилийн сонгуулиас өмнө намынхаа нэр хүндийг өсгөх зорилгоор танхимдаа бүтцийн өөрчлөлт хийжээ. Тэрбээр Эрчим хүчний аюулгүй байдал, нүүрсхүчлийн ялгарлыг тэглэх яам шинээр байгуулж, Бизнесийн сайд асан Грант Шэппсийг тус яамны сайдаар томилсон байна. Мөн өөр гурван шинэ яам байгуулсны нэг нь Их Британийн Ерөнхий сайдын сонирхлыг татдаг салбар болох Шинжлэх ухаан, инновацын яам юм. Нэгэн цагт эрсдэлийн санд ажиллаж байсан тэрбумтан, Сангийн сайд асан Р.Сунак эдийн засаг
зогсонги байдалд орж, инфляц хоёр оронтой тоонд шилжээд удаж байхад нэрмээс
болж буй эрчим хүчний үнийн өсөлт зэрэг өнөөгийн
эдийн засгийн нөхцөл байдлыг сэргээхийн тулд энэ бүтцийн өөрчлөлтийг
хийлээ гэж шинжээчид үзэж байна. | https://montsame.mn/mn/read/312716 |
АНУ-ын Ерөнхийлөгч Улс орны нөхцөл байдлын талаарх илтгэлээ тавилаа | 2023-02-08 15:40:07 | Хулан.Э | khulan@montsame.gov.mn | ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР | ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улс орныхоо нөхцөл
байдлын талаарх хоёр дахь удаагийн илтгэлээ мягмар гаргийн орой Конгресст
тавилаа. Сонгуульд дахин нэр дэвшихээ зарлах эсэх нь дэлхий нийтийн анхаарлыг татаад
байгаа үед тэрбээр илтгэлээ тавьсан байна. Ж.Байден бүрэн
эрхийнх нь хугацааны эхний хоёр жилд гарсан ололт амжилтыг онцолж, ирэх
жилүүдэд хэрэгжүүлэх бодлогынхоо талаар танилцуулжээ. Тэрбээр явуулж буй бодлого нь Америкийн эдийн засгийг сэргээсэн хэмээн тэмдэглээд, "дөрвөн жилийн хугацаанд
аль ч ерөнхийлөгчийн бүтээснээс илүү олон буюу 12 сая ажлын байрыг хоёр жилийн
дотор шинээр бий болгосон" гэв.“Хоёр жилийн өмнө
коронавирусний цар тахлын улмаас манай улсын бизнес, сургуулиуд хаагдаж, бид олон
боломжоо алдаж байсан бол одоо бидний амьдрал “ковид”-оос шалтгаалахаа
болиод байна” гэж тэрбээр хэлсэн байна. Ж.Байден мөн 2021
онд Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжигчид Капитолын ордон руу дайрч байсан
явдлыг дахин сөхөөд, АНУ-ын ардчилал Иргэний дайнаас хойших хамгийн том аюул
заналтай тулгарсан боловч өдгөө “мохоогүй, сөхрөөгүй, шантраагүй” хэвээр байна гэж хэлжээ.Өнгөрсөн оны завсрын
сонгуулиар Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхимд хяналтаа дахин тогтоосонтой холбоотойгоор тэрбээр эдийн засгаа сэргээн босгох, улс үндэстнээ нэгтгэх үйл хэрэгт Ардчилсан
намтай хамтран ажиллахыг бүгд найрамдахчуудад уриалжээ. | https://montsame.mn/mn/read/312712 |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.