headline
stringlengths 5
185
| date
stringlengths 19
19
⌀ | author
stringlengths 6
16
⌀ | mail
stringlengths 15
30
⌀ | category
stringclasses 9
values | sub_category
stringlengths 3
20
| body
stringlengths 25
116k
| link
stringlengths 30
34
|
|---|---|---|---|---|---|---|---|
Бээжингийн хүн ам 2003 оноос хойш анх удаагаа буурчээ
|
2023-03-23 14:54:53
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
БЭЭЖИН. /Reuters/. Хятадын нийслэл Бээжин хотод 2022 онд нас баралтын
түвшин төрөлтийн түвшнээс давснаар хүн амын ердийн өсөлт 2003 оноос хойш анх
удаагаа буурсан үзүүлэлттэй гарчээ.Бээжингийн засаг захиргаанаас танилцуулсан албан ёсны статистик мэдээллээс үзвэл, 21.84 сая оршин суугчтай, Хятадын
хамгийн олон хүн амтай хотуудын нэг болох тус хотод 1000
хүнд ногдох нас баралтын түвшин 5.72 болж өссөн бол төрөлт 5.67-д хүрч буурсан байна.“Хүн амын тоо
буурах хандлагатай байсан, ялангуяа Бээжин хотод” гэж Австралийн “Victoria” их сургуулийн Бодлого судлалын төвийн
судлаач, доктор, Пэн Сюжян ярилаа. Бээжин болон бусад хот, мужийн төрөлтийн түвшнийг
байнгын оршин суугчдад үндэслэн тооцдог бөгөөд шилжин суурьшигчдыг оруулдаггүй
байна.“Бээжин хот дахь
амьжиргаа, боловсролын өртөг болон боловсролын түвшин зэргийг харгалзан үзвэл
байнгын оршин суугчдын төрөлтийн түвшин доогуур байх нь маш хэвийн үзэгдэл юм”
гэж П.Сюжян онцлоод, Бээжингийн хүн амын үзүүлэлт улсын дундажтай нийцэж
байгааг мөн дурдав. Хятадын хүн амын тоо 2022 онд сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаагаа буурсан бөгөөд үүнд томоохон хотуудад амьдрах өртөг нэмэгдсэн, эдийн засгийн өсөлт сул байсан, иргэдийн хүүхэд төрүүлж, өсгөх хандлага өөрчлөгдсөн зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.
Бээжинд 2022 онд 1000
хүнд ногдох хүн амын ердийн өсөлт -0.05 хувьтай байжээ. Мөн Хятадад 1000 хүнд
ногдох төрөлтийн түвшин 2022 онд 6.77-д хүрсэн нь түүхэн дэх хамгийн сул
үзүүлэлт болсон бол нас баралтын түвшин 7.37 байсан нь 1974 оноос хойших
хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
|
https://montsame.mn/mn/read/315278
|
Саудын Араб, АНЭУ Илон Маскийн компанид хөрөнгө оруулахаар төлөвлөж байна
|
2023-03-23 14:30:30
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ВАШИНГТОН. /The Information/. Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/ Америкийн тэрбумтан, бизнес эрхлэгч Илон Маскийн “SpaceX” хувийн компанид хөрөнгө оруулахаар төлөвлөж байна гэж “The information” мэдээллийн цахим хуудас эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, хөрөнгө оруулалтыг Саудын Арабын Баялгийн сангийн бүрэлдэхүүнд ордог “Badeel”, АНЭУ-аас “Alpha Dhabi” компани гаргах төлөвтэй байна. Тэд И.Маскийн компанид “олон тэрбумын олон удаагийн санхүүжилт хийхээр” төлөвлөж байна гэж тус цахим хуудас мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, “SpaceX”-ийн санхүүжилтийг “Morgan Stanley” банкаар дамжуулан олгох аж. Үүний сацуу “Bloomderg” агентлаг эх сурвалжуудаас эш татан мягмар гарагт мэдээлэхдээ, АНУ-ын засаг захиргаа улс орных нь хувьд чухал салбаруудад үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хянадаг И.Маскийн нөлөө улам бүр нэмэгдэж байгаад санаа зовж, түүний хөрөнгийг хүчээр дахин хуваарилах боломжийн талаар ярилцаж байна гэжээ.“SpaceX” компанийг И.Маск 2002 онд байгуулжээ. Тус компани нь “Falcon 1”, “Falcon 9”, “Falcon Heavy” зөөгч пуужингууд, мөн дахин ашиглах боломжтой “Dragon”, “Crew Dragon” болон “Starship” хөлгийг бүтээж хөгжүүлж байна.
|
https://montsame.mn/mn/read/315275
|
Германы эдийн засгийн төлөв сайжирч байгаа ч бүрхэг хэвээр байна
|
2023-03-23 13:31:19
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
БЕРЛИН. /DW/. Европын хамгийн том эдийн засаг болох Германы
эдийн засгийн богино хугацааны төлөв сүүлийн саруудад сайжирсныг тус улсын
Эдийн засгийн шинжээчдийн зөвлөлийн лхагва гарагт танилцуулсан тайлан
харууллаа.Гэхдээ аливаа
өсөлт нь инфляцын өндөр түвшин, санхүүгийн нөхцөл байдал, гадаад эрэлт зэргээр
хязгаарлагдах төлөвтэй байгааг шинжээчид онцолжээ. Тайланд дурдсанаар,
эрчим хүчний хангамж харьцангуй тогтворжиж, үнэ буурсантай холбоотойгоор Германы
эдийн засгийн богино хугацааны төлөв үл ялиг сайжирчээ. Тодруулбал, 2023
онд дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт 0.2 хувьтай байна гэж төсөөлж байна.
Өмнө нь энэ үзүүлэлтийг 0.2 хувиар агшина гэж таамаглаж байсан юм. Тайланг гаргасан
шинжээчид 2024 онд ДНБ 1.3 хувиар өснө гэж тооцоолсон байна. Гэхдээ инфляц
өссөөр байгаа нь худалдан авах чадвар, хэрэглэгчдийн эрэлтэд нөлөөлж байгааг
мөн дурджээ. Үүний зэрэгцээ
бодлогын хүүгийн өсөлт нь санхүүгийн нөхцөл байдлыг улам дордуулж, хөрөнгө оруулалт
буурахад хүргэж байна.
Хэдийгээр инфляц буурах
төлөвтэй байгаа ч 2023 онд дунджаар 6.6 хувьтай буюу харьцангуй өндөр түвшинд хэвээр байна гэж
шинжээчид үзэж байна. Харин ирэх онд 3 орчим хувьд хүрч буурна гэж тооцоолжээ.
|
https://montsame.mn/mn/read/315269
|
Э.Макрон: Тэтгэврийн шинэчлэлийг оны эцэс гэхэд хэрэгжүүлэх хэрэгтэй
|
2023-03-23 11:13:34
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ПАРИС. /France24/.
Францад маргаан дагуулаад байгаа тэтгэврийн шинэчлэл нь хүн
ам зүйн байдал өөрчлөгдөж байгаа нөхцөлд тэтгэврийн тогтолцоог ойрын жилүүдэд тэнцвэржүүлэхэд
"шаардлагатай" гэж Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгдлээ.Тэрбээр лхагва гарагт тэтгэврийн шинэчлэлийн талаар телевизэд ярилцлага өгчээ. “Бид удаан хүлээх
тусам байдал улам дордоно” гэж Францын Ерөнхийлөгч хэлсэн байна. Түүний Засгийн
газар олон нийтийг, тэр байтугай олон эдийн засагчийг шинэчлэл хийх
шаардлагатай гэдэгт ятгаж чадаагүй юм.“Энэхүү шинэчлэлийг
хийх зайлшгүй шаардлагатай, үүнд би таатай хандахгүй байгаа, миний хувьд ийм
шинэчлэлийг хийхгүй байхыг илүүд үзэх байсан” гэж Э.Макрон хэлээд, шинэчлэлийг
2023 оны эцэс гэхэд хэрэгжүүлэхийг уриалжээ.
Тэтгэврийн
насныхан болон ахмад ажилтнуудын дэмжлэгийг хамгийн их хүлээдэг Э.Макроны
хэлснээр, энэ өөрчлөлтийг хийснээр 1.8 сая тэтгэвэр авагчийн “тэтгэвэр жилд дунджаар
600 еврогоор нэмэгдэж эхлэх” юм байна.
|
https://montsame.mn/mn/read/315246
|
Дэлхий даяар булчин задрах тахал тархах эрсдэл их байгааг ДЭМБ анхаарууллаа
|
2023-03-23 10:46:38
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭРҮҮЛ МЭНД
|
ЖЕНЕВ. /TASS/. Холер буюу булчин задрах тахал дэлхий даяар цаашид тархах эрсдэл маш их байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ анхаарууллаа.Пүрэв гарагт шилжих шөнө нийтэлсэн ДЭМБ-ын тойм мэдээнд тэмдэглэснээр, гуравдугаар сарын 20-ны байдлаар 24 улсад өвчний шинэ тохиолдол бүртгэгдсээр байна. "2023 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс буюу өвчний талаарх өмнөх тойм мэдээ нийтлэгдсэнээс хойш нөхцөл байдал улам дордов. Шинээр дөрвөн улсад өвчний дэгдэлт бүртгэгдэж, гуравдугаар сарын 20-ны байдлаар нийт тоо 24-т хүрсэн. Өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан дэлхий даяар тархах эрсдэлийг маш их гэж үнэлж байна" гэж ДЭМБ-ын мэдээнд онцлон тэмдэглэжээ. Он гарснаас хойш Зүүн-Өмнөд Африкт булчих задрах тахал өвчний дэгдэлт эрс нэмэгдсэн байна. Мэргэжилтнүүд ялангуяа "Фредди" хар салхины улмаас гуравдугаар сард Малави, Мозамбик улсуудад байдал улам дордож болзошгүй гэж санаа зовж байна. Оны эхээр Замби, Зимбабве, Танзани, Өмнөд Африк болон Африк тивийн зүүн хэсэгт шинэ дэгдэлт бүртгэгджээ. ДЭМБ ялангуяа булчин задрах тахалтай холбоотой нас баралтын үзүүлэлт өндөр байгаад түгшиж байна. “Олон улс оронд өмнөх жилүүдтэй харьцуулахад нас баралтын түвшин өндөр байна" гэж тус байгууллага мэдэгдэв.
|
https://montsame.mn/mn/read/315247
|
Туркийн Ерөнхийлөгч үр тарианы гэрээний талаар В.Путинтэй утсаар ярина
|
2023-03-23 09:47:33
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
АНКАРА. /Anadolu/.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип
Эрдоган Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар ОХУ-ын төрийн тэргүүн
Владимир Путинтэй ойрын өдрүүдэд утсаар ярина гэдгээ лхагва гарагт мэдэгдлээ.“Бид В.Путинтэй
ойрын 2-3 хоногт утсаар ярина” гэж Р.Эрдоган Туркийн “NTV”, “Star”
телевизүүдээр шууд дамжуулсан ярилцлагынхаа үеэр хэлжээ. Турк улс Орос, Украины
хооронд зуучийн үүрэг гүйцэтгэж байгааг дэлхий нийт үнэлж байгааг тэрбээр
онцолсон байна. Өнгөрсөн долоодугаар
сард Турк, НҮБ, Орос, Украины төлөөлөгчид Истанбул хотноо Украины Хар тэнгисийн
гурван боомтоос үр тарианы экспортыг үргэлжлүүлэх тухай гэрээнд гарын үсэг
зурсан юм. 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн дайны улмаас үр тарианы экспорт
зогсоод байв. Р.Эрдоган өнгөрсөн
долоо хоногийн сүүлээр Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө гэрээ
сунгагдсан талаар мэдэгдсэн юм.Ерөнхийлөгч мөн ядуу
буурай орнууд руу үр тариаг үнэ төлбөргүй илгээх В.Путиний саналын талаар
сануулан дурдсан байна. Түүний хэлснээр, Турк улс улаан буудайг худалдан авч
гурил үйлдвэрлээд, ядуу буурай орнууд руу илгээхээр бэлтгэлээ базааж байгаа ажээ.
“В.Путинтэй
хамтран бид энэ чиглэлээр мөн ажил өрнүүлэх болно” гэж Р.Эрдоган хэлсэн байна.
Анкарагийн засаг захиргаа мөн Оросын бордоог буурай хөгжилтэй орнуудад
нийлүүлэхээр зорьж байгааг тэрбээр нэмж хэлжээ.
|
https://montsame.mn/mn/read/315238
|
АНУ-ын ХНС бодлогын хүүгээ өсгөжээ
|
2023-03-23 09:41:03
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөж, 4.75-5.0 хувьд хүргэсэн нь 2006 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт боллоо. 2023 оны эцэс гэхэд бодлогын хүүгийн дундаж түвшин 5.1 хувь байх төлөвтэй байна гэж шинжээчид таамаглаж байна.“Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааны хороо ажилгүйдлийн түвшнийг бууруулж, инфляцыг 2 хувьд хүргэхийг зорьж байна. Эдгээр зорилтдоо хүрэхийн тулд бодлогын хүүг 4.75-5.0 хувьд болгож өсгөх шийдвэр гаргалаа” гэж тус хорооны мэдээлэлд дурдсан байна. ХНС-гийн мэдэгдэлд мөн АНУ-д инфляц өндөр хэвээр байгааг дурджээ. Инфляцын талаарх энэ оны таамаглалаа тус сан 3.1 хувиас 3.3 хувь болгож өсгөсөн бол 2024 оныхыг 2.5 хувийн түвшинд хэвээр үлдээсэн байна. Түүнчлэн энэ оны болон ирэх оны ДНБ-ий төсөөллийг тус тус 0.5 хувиас 0.4 хувь, 1.6 хувиас 1.2 хувь болгон бууруулжээ
|
https://montsame.mn/mn/read/315235
|
БНАСАУ далавчит пуужингууд харважээ
|
2023-03-23 09:00:38
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ өнөөдөр Зүүн тэнгис рүү /Япон тэнгис/ хэд хэдэн далавчит пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн лхагва гаргийн орой мэдээлэв.
БНСУ-ын Зэвсэгт
хүчний Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр, БНАСАУ-ын зүүн эргийн Хамхун
бүсийн орчмоос орон нутгийн цагаар 10:15 цагийн орчимд пуужин харвасныг
илрүүлжээ. Одоогоор өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Энэ удаагийн
туршилтын үеэр “Tomahawk” пуужингийн БНАСАУ-ын хувилбар гэгддэг алсын зайн
тусгалт стратегийн далавчит пуужинг харвасан байх магадлалтай хэмээн ажиглагчид
таамаглаж байна.
БНСУ, АНУ-ын цэргийнхэн “Freedom Shield” команд штабын хамтарсан сургуулилалт, мөн “Warrior Shield” хээрийн
сургуулилалтаа явуулж байгаа үед Пёньян пуужин харважээ. Нийт 11 хоног
үргэлжлэх “Freedom Shield” сургууль пүрэв гарагт дуусна.
“Манай арми “Freedom
Shield” сургуулийг амжилттай дуусгаж, одоогоор үргэлжлэн явагдаж буй “Warrior
Shield” сургуулийг өндөр эрчимтэй үргэлжлүүлэх болно” гэж Штабуудын дарга нарын
хорооны хэвлэлийн мэдээнд дурджээ.
БНАСАУ өнгөрсөн
ням гарагт ойрын зайн тусгалт баллистик пуужинг Зүүн тэнгис рүү харвасан бөгөөд
түүнийгээ тактикийн “цөмийн сөрөг довтолгооны” сургуулилалт байсан гэж
мэдэгдсэн юм.
|
https://montsame.mn/mn/read/315229
|
Ши Жиньпиний айлчлалыг Барууны хэвлэлүүд хэрхэн дүгнэв
|
2023-03-23 08:34:13
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д хийсэн гурван өдрийн төрийн айлчлалаа дуусгалаа. Хоёр улсын удирдагчид хэлэлцээ хийж, стратегийн хамтын ажиллагааны тухай болон эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хоёр мэдэгдэлд гарын үсэг зурсан. Хятад улс Орос-Украины мөргөлдөөнийг зохицуулах энхийн төлөвлөгөөгөө танилцуулаад байгаа үед Ши Жиньпин ОХУ-д айлчилсан нь дэлхийн томоохон орнуудын удирдагчдын анхаарлыг ихээхэн татав. Ингээд барууны хэвлэлүүдэд түүний айлчлалыг хэрхэн дүгнэснийг хүргэж байна. Reuters: Ши Жиньпин, Владимир Путин нар дэлхийн шинэ дэг журам тогтоохыг зорилго болгон тавилаа. Ши Жиньпин Барууны эсрэг Путинтэй хамт зогсоно гэдгээ эрс шийдэмгий харууллаа. Тэрбээр явахдаа: “100 жил болоогүй өөрчлөлтүүд одоо болж байна. Бид хамтдаа байхдаа энэ өөрчлөлтүүдэд тус нэмэр болж чадна” гэж түүнд хэлэв.New York Times: Москвад хийсэн Ши-гийн төрийн айлчлалын хоёр дахь өдөр хоёр удирдагчийн өгсөн эдийн засгийн амлалтууд нь Хятад улс АНУ эсвэл Европын аливаа арга хэмжээг үл тоомсорлон Оростой урьдын адил бизнес хийсээр байх болно гэсэн дохио байв. Ши Жиньпин энэ айлчлалаараа Хятад бол бусдаар юу хийхээ заалгахгүй улс гэдгийг дэлхий дахинд хэлэв. “Путин бол муу жаал, тоглоомын талбай дээр түүнтэй бүү уулзаж бай" гэж хэлэх гэсэн Барууныхны оролдлого Хятадад ямар ч нэмэр болохгүй. Bloomberg: Ши Жиньпиний айлчлал хоёр удирдагчийн хоёулангийнх нь улс төрийн ялалтыг харууллаа. Саудын Араб, Ираны хооронд гэрээ байгуулахад зуучилсныхаа дараа Ши Жиньпин АНУ-д хариу цохилт өгч, дэлхийн хэмжээний төрийн зүтгэлтэн гэсэн дүр төрхөө бэхжүүлэх боломжийг олж харсан. Харин Путин АНУ болон тус улсын холбоотнууд түүнийг тусгаарлахыг оролдож байгаа үед ч гэсэн дэлхийн хамгийн хүчирхэг удирдагчдын нэг өөрийг нь дэмжиж байгааг харуулав.Washington post: Энхийг сахиулагчийн дүрд тоглосноороо Ши хэрвээ Украин гал зогсоохоос татгалзвал тус улсын эсрэг илүү хатуу арга хэмжээ авахыг зөвтгөж болох өөрт нь илүү ашигтай байр суурийг баримталж магадгүй юм. Тухайлбал, тэрбээр Орост зэвсэг өгснөөр нөхцөл байдлыг тэнцвэржүүлж байна гэж баталж магадгүй. Эсвэл Украинд шахалт үзүүлэхийг дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн Энэтхэг, Өмнөд Африк, Бразил зэрэг орнуудаас шаардаж мэднэ. Бүхэл бүтэн нэгэн үеийн турш Хятадыг Оросоос холдуулах нь АНУ-ын гадаад бодлогын гол зорилго байсныг харгалзан үзвэл Евразийн эвслийн удирдагчийн хувиар гарч ирж буй Ши Жиньпиний шинэ дүр Америкийн стратегичдийг хүндхэн нөхцөл байдалд оруулж байна. Guardian: Украины талаар гаргаж буй Ши Жиньпиний хүчин чармайлт мөргөлдөөнийг эцэслэхэд нөлөөлөх нь юу л бол. Гэхдээ түүний айлчлалыг Барууны орнуудын удирдагчид анхааралтай ажиглалаа. Дээрээс нь энэ айлчлалыг Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өндрөөр үнэлэв.
|
https://montsame.mn/mn/read/315214
|
Газрын тосны үнэ өсжээ
|
2023-03-22 18:55:50
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
НЬЮ-ЙОРК. /Xinhua/.
Дэлхийн банкны системийн хямралтай
холбоотой болгоомжлол намжсаны дараа мягмар гарагт газрын тосны үнэ
өсжээ.Тодруулбал, Нью-Йоркийн
биржид “WTI” маркийн нэг торх
газрын тосны ирэх дөрөвдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.69
ам.доллар буюу 2.5 хувиар өсөж, 69.33 ам.долларт хүрсэн байна. Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны тавдугаар сард нийлүүлэх
үнэ 75.32 ам.доллар болж, 1.53 ам.доллароор /2.07 хувь/ өслөө.“Өнгөрсөн 24 цаг
гаруйн хугацаанд ямар нэгэн банкны үйл ажиллагаа доголдоогүй нь газрын тосны үнэ өсөхөд
нөлөөлсөн” гэж “PRICE Futures” группийн ахлах шинжээч Фил Флинн мягмар гарагт гаргасан
тэмдэглэлдээ дурджээ.
“Credit Suisse”
банкийг худалдан авсны дараа санхүүгийн зах зээл “тайвширсан” байна. Түүнчлэн банкирууд 30 тэрбум ам.долларын бэлэн мөнгө нийлүүлэх төлөвлөгөө боловсруулж
байгаатай холбоотойгоор АНУ-ын “First Republic Bank” дампуурлаа зарлах нь гэсэн
айдас мөн намжжээ.
|
https://montsame.mn/mn/read/315203
|
SCMP: Монгол Улс нэгдсэн зах зээлээс татгалзаж, эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байна
|
2023-03-22 16:25:35
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
УЛААНБААТАР. /SCMP/. Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, нэгдсэн зах
зээлээс хамааралтай байдлаа багасгах талаар “ярилцаж байна” гэж тус улсын
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Үүний зэрэгцээ тэрбээр уур амьсгалын
өөрчлөлтөөс эхлээд цар тахлын дараах хямралаас сэргэх зэрэг дэлхий нийтэд
тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд голлох үүрэг гүйцэтгэхийг БНХАУ, АНУ-д
уриаллаа.Эдийн засгаа
сэргээхийн тулд хүчин чармайлт гаргаж байгаатай зэрэгцэн геополитикийн
тодорхойгүй байдал үргэлжилж байгаа энэ үед Л.Оюун-Эрдэнэ саяхан нийслэл
Улаанбаатар хот дахь өөрийн ажлын байрандаа хэвлэлүүдэд ганцаарчилсан ярилцлага
өгөх үеэрээ Хонконгт төвтэй “South China Morning Post” сонины сурвалжлагчтай
уулзаж ярилцжээ.“Бид дэлхийн бүх улс орон, бүх хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад нээлттэй, тэдэнтэй бизнес эрхлэхэд бэлэн байна. Европын Холбоо болон Франц, Герман зэрэг тус холбооны гишүүн орнууд, мөн Япон, БНСУ зэрэг олон улсын бусад түншүүдтэйгээ цаашид хамтран ажиллах талаар бид хэлэлцээ өрнүүлж байна” гэж тэрбээр хэллээ.Хятад, Оросын
дунд хавчуулагдсан, далайд гарцгүй хоёр дахь том орон болох Монгол Улс хүчирхэг
холбоотон нь байсан ЗХУ-ыг задран унасны дараах сүүлийн гуч гаруй жил өөрийн
гэсэн ардчиллын замаар замнаж ирсэн билээ. Дөчин хоёр
насандаа Монголын хамгийн залуу удирдагчдын нэг болсон Л.Оюун-Эрдэнэ хүн амынх
нь 65 орчим хувийг 40-өөс доош насныхан эзэлж байгааг онцоллоо. Тэрбээр
улсынхаа “ардчилалд шилжих үе”-ийг туулж өнгөрүүлсэн бөгөөд түүний хэлснээр энэ
үйл явц нь Монгол Улсын хувьд дипломат болон худалдааны үйл ажиллагаанд
тэнцвэрийг авчирчээ. Уур амьсгалын
өөрчлөлт, өлсгөлөн, ядуурал дэлхий нийтийг сорьж байгаа энэ цаг үед олон улсын
харилцааг зохицуулахад дагаж мөрдөх ёстой “гол зарчим” бол бүх улс орон энх тайвныг
сахин хамгаалахад анхаарч, харилцан ойлголцох, хүндэтгэх бодлогыг баримтлах юм
гэж тэрбээр нэмж хэлэв.“Орос, Хятадтай
өрнүүлж буй манай харилцааны талаар олон маргаан гарч байгаа. Гэхдээ хөрш хоёр
орон маань манай газарзүйн өвөрмөц байршлыг бүрэн ойлгож, үнэлдэг гэдэгт бид
итгэдэг” гэж Монголын Ерөнхий сайд хэллээ.Тэрбээр мөн “АНУ,
Хятад хоёр бол дэлхийг манлайлан удирдах үүрэг хүлээсэн их гүрнүүд” гэж хэлсэн
байна.“Дэлхий даяар
байгалийн нөөц багасаж байна. Бид дэлхийн хэмжээний ийм асуудлуудыг
шийдвэрлэхэд голчлон анхаарч, хамтран ажиллах ёстой” гэв. АНУ, Хятад хоорондоо
ялгаатай, мөн өөр өөр бодлого баримталдаг ч дэлхий нийтэд тулгамдаж буй
сорилтуудыг шийдвэрлэхэд тэгш боломж байгаа гэдэгт би итгэдэг гэж ярилаа.Монгол Улс
сүүлийн саруудад тэдгээр хоёр улсын аль алинтай нь гэрээ хэлэлцээр байгуулсан
нь шуугиан тарьсан. Тухайлбал, наймдугаар сард Монгол Улс БНХАУ-тай “хамтын
ажиллагааны баримт бичгүүд”-д гарын үсэг зурснаар худалдааны харилцаа
сайжирсан. Мөн өнгөрсөн сард АНУ, Монголын төлөөлөгчид эдийн засгийн бодлогын
асуудлаарх дөрөв дэх яриа хэлэлцээгээ Вашингтонд хийсэн юм.Л.Оюун-Эрдэнэ
хэлэхдээ, манай улсын залуу үе “барууны соёл руу хэлбийх хандлагатай байгаа”
гэв. Гэсэн хэдий ч “Сант Марал” сангаас 5-6 дугаар сарын хооронд олон нийтийн дунд
явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, түүнд оролцсон 1200 хүний 83.8 хувь нь
Оросыг Монголын “хамгийн сайн түнш” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол 36 хувь
нь Хятад, 17.7 хувь нь АНУ гэсэн хариулт өгчээ.Лондоны Эдийн
засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн “LSE IDEAS” судалгааны төвийн
ажиглагч Билл Бикалес, “Украин руу довтолсных нь дараа Монгол Улс Оростой
харилцаагаа таслаагүй нь тодорхой” гэж хэлсэн юм.“Тэд НҮБ-ын бүх
санал хураалтад няхуур хандаж түдгэлзсээр ирсэн. Монголчуудын маш цөөхөн хэсэг
нь л Оросуудыг буруушаахад бэлэн байдаг. Хятадын нөлөөг тэнцвэржүүлэх нь тэдний
хувьд маш чухал юм” гэж тэрбээр ярилаа.Л.Оюун-Эрдэнэ
Хятадыг улсынхаа худалдааны хамгийн том түнш гэж тодорхойлсон. Монгол Улсын
экспортын 95 орчим хувь нь үндсэндээ Хятад руу гардаг. Энэ нь тус улсад бараа
ачиж тээвэрлэх боомтууд байдаггүйтэй холбоотой.
“Хятадын Засгийн
газар манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй бөгөөд бидний хөгжлийн
замнал, Монголын ард түмний сонгосон төрийн тогтолцоог хүндэтгэдэг” гэж тэрбээр
хэллээ.
|
https://montsame.mn/mn/read/315201
|
Р.Эрдоган ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ өгчээ
|
2023-03-22 13:11:19
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
АНКАРА. /Anadolu/. Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн дээд зөвлөлд (Сонгуулийн төв хороо) албан ёсоор хүргүүллээ.Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль Туркт тавдугаар сарын 14-нд болно. Одоогийн байдлаар 18 улстөрч төрийн дээд албан тушаалын төлөө өрсөлдөхөө мэдэгдээд байна. Р. Эрдоганы гол өрсөлдөгч нь гол сөрөг хүчин болох “Бүгд найрамдах ардын нам”-ын дарга Кемаль Кылычдароглу байх төлөвтэй байна.Сонгуулийн дээд зөвлөлөөс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн эцсийн жагсаалтыг гуравдугаар сарын 31-нд танилцуулах бөгөөд энэ өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.
|
https://montsame.mn/mn/read/315160
|
В.Путин: Хятадын талтай “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг нарийвчлан хэлэлцсэн
|
2023-03-22 11:36:13
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
МОСКВА. /RIA Novosti/. Орос-Хятадын хэлэлцээний үеэр Монгол Улсын нутгаар дайруулан тавих “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн төслийг нарийвчлан хэлэлцсэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. "Алс Дорнодын чиглэлээр хий нийлүүлэх тухай нэгдүгээр сард байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг, мөн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан тавих “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг хэрэгжүүлснээр цаашид Хятад руу Оросын байгалийн хийн экспорт нэмэгдэнэ. Бид энэ талаар дэлгэрэнгүй ярилцсан, Монголын талтай бүх тохиролцоонд хүрсэн, энэ хоолойгоор 50 тэрбум шоо метр хий экспортолно" гэж В.Путин Москвад төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.Хий дамжуулах уг хоолойн тухай баримт бичигт гарын үсэг зурах бэлтгэл ажлыг аль болох хурдан дуусгахыг хоёр орны удирдагчид үүрэг болгосныг ОХУ-ын Шадар сайд Александр Новак сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Түүний мэдээлснээр, “Сибирийн хүч-2” дамжуулах хоолойн асуудлыг В.Путин, Ши Жиньпин нар гуравдугаар сарын 21-нд цөөн болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийх үеэрээ хэлэлцсэн байна. “Энэхүү төслийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн. Уг төсөл нь манай хоёр улсын эрчим хүчний хамтын ажиллагаанд маш чухал” гэж А.Новак онцолжээ.
|
https://montsame.mn/mn/read/315140
|
Афганистанд хүчтэй газар хөдөлжээ
|
2023-03-22 10:54:48
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
КАБУЛ. /Al
Jazeera/. Афганистанд 6.5
магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Пакистаны хойд нутагт хоёр хүн
амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл
Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод хүртэл мэдрэгдсэн байна.Газар хөдлөлтийн
голомт Пакистан, Тажикистаны хилийн ойролцоо оршдог Афганистаны Журм суурингийн
зүүн өмнөд хэсэгт 40 км-ийн гүнд байсан гэж АНУ-ын Геологийн албанаас мягмар
гарагт мэдэгджээ. Харин Пакистаны
Цаг уурын газар уг газар хөдлөлтийг 6.8 магнитудын хүчтэй байсан хэмээн
мэдээлсэн бөгөөд хожим нь Афганистаны хил орчмын Хиндукуш бүсэд 3.7 магнитудын
хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн гэж мэдээлсэн байна.Пакистаны баруун
хойд нутгийн Хайбер-Пахтунхва мужид байгалийн гамшгийн улмаас хоёр хүн амиа алдсаны нэг нь хүүхэд байсан гэж
аврах албаныхан “Al Jazeera” телевизэд
мэдээлжээ. “Байшингийнх нь хана нурсны улмаас Сват дүүрэгт 10 настай охин, Дир
дүүрэгт 24 настай эрэгтэй амь эрсэдсэн” гэж аврах албаны хэвлэлийн төлөөлөгч хэлсэн
байна. Түүний мэдээлснээр,
нийслэл Исламабад хотоос баруун хойд зүгт 180 км зайд оршдог Сват дүүрэгт
хөрсний гулгалтын улмаас ихээхэн хохирол учирчээ. Байгалийн гамшгийн улмаас 20
гаруй байшин барилга сүйдэж, олон хүн гэмтэж бэртсэн байна. Хайбер-Пахтунхва
мужийн Сват хөндийн эмнэлгүүд 250 өвчтөнийг эмчилж байгаагаас 15 нь хөнгөн
бэртсэн бол 200 гаруй хүн ухаан алдсан байдалтай байжээ. Тус мужийн бусад
хэсгүүдэд 52 хүн гэмтэж бэртсэн гэж албаныхан мэдээлж байна. Пакистаны Ерөнхий
сайд Шехбаз Шариф онцгой байдлын албаныханд газар хөдлөлтийн уршигт үр дагаврыг
харгалзан сонор сэрэмжтэй байхыг уриалжээ. Мөн Афганистаны зүүн хойд нутгийн Лагман мужид хоёр хүн амиа алдсан гэж тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах яамны хэвлэлийн төлөөлөгч Шафиулла Рахими
мэдээлсэн байна. Улсын хэмжээнд эрүүл мэндийн төвүүдийг өндөржүүлсэн бэлэн
байдалд шилжүүлжээ. Газар хөдлөлтийн
чичирхийлэл Афганистаны нийслэл Кабул хотоос гадна Исламабад, Лахор зэрэг Пакистаны
олон хотод мэдрэгдсэн байна. Исламабад хотын оршин суугч Сара Хасаны “Al
Jazeera” телевизэд мэдээлснээр,
газар хөдлөх үеэр байшингийнх нь хана чичирч байсан бөгөөд эхэндээ аажмаар
хөдөлж байсан ч сүүлдээ улам хүчтэй болсон байна. Мөн Энэтхэгийн
захиргаанд байдаг Кашмир мужид газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн гэдгийг оршин суугчид хэлж
байна. Өнгөрсөн сард Турк, Сирид хоёр хүчтэй газар хөдлөлтийн улмаас 50 мянга гаруй
хүн амиа алдсан харамсалтай явдлын талаар мэдэж байсан тул хүмүүс гэрээсээ яаран сандран гарсан байна.
“Турк, Сирид
болсон эмгэнэлтэй явдлын дүр зураг одоо ч нүдэнд маань тодхон санагдаж байна.
Чичирхийлэл тийм ч хүчтэй мэдрэгдээгүй ч гэрээсээ гүйн гарахад бүгд л гудамжинд
гараад ирчихсэн зогсож байсан” гэж Сринигар хотын оршин суугч “Al
Jazeera”-гийн сурвалжлагчид ярьжээ.
Өнгөрсөн онд Афганистаны зүүн нутагт 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлсний
улмаас 1000 гаруй хүн амиа алдсан юм.
|
https://montsame.mn/mn/read/315138
|
Японы Ерөнхий сайд Украинд гэнэтийн айлчлал хийж, үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлалаа
|
2023-03-22 10:00:36
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх тавдугаар
сард “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахынхаа өмнө Украины
нийслэл Киев хотноо мягмар гарагт айлчилж, Ерөнхийлөгч Владимир Зеленскийд улс
оронд нь үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлав.В.Зеленскийтэй уулзсаныхаа дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр К.Фүмио Украины Ерөнхийлөгчийг
Хирошима хотноо болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад цахимаар
оролцохыг урьсан гэдгээ мэдэгдлээ. Мөн Украинд НАТО-гийн сангаар дамжуулан 30
сая ам.долларын өртөг бүхий үхлийн хөнөөлгүй зэвсэг нийлүүлэхээ амлажээ.Украинд хүрэлцэн
ирэх хүртэл нь нууцалж байсан Японы Ерөнхий сайдын айлчлал нь дайн эхэлснээс хойш
тус улсад хийсэн К.Фүмиогийн анхны айлчлал болсон бөгөөд Энэтхэгийн Ерөнхий
сайд Нарендра Модитой Шинэ Дели хотноо уулзсанаас нэг хоногийн дараа болсон юм.
Японы удирдагчийн хувьд гадаадын улс оронд урьдчилан зарлахгүйгээр
айлчлах нь тун ховор тохиолдол юм.Япон улс энэ онд “Долоогийн
бүлэг”-ийг даргалж байгаа бөгөөд ОХУ 2022
оны хоёрдугаар сард хөрш улс руугаа довтолсноос хойш тус бүлгийн орнуудын удирдагчдаас К.Фүмио л Украинд хараахан
айлчлаагүй байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард Киевт
айлчилсан билээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар
Москвад даваа гаргаас гурван өдрийн айлчлалаа эхлүүлээд байгаа үед К.Фүмио Украинд
айлчилсан юм. Улмаар Японы Ерөнхий сайдын Украинд хийсэн айлчлал Хятадын Засгийн
газрын эсэргүүцэлтэй тулгарчээ. Украинд тохиромжтой цаг үед айлчилна гэж найдаж байгаагаа илэрхийлж байсан
К.Фүмио ням гарагт Энэтхэг улсыг зорихынхоо өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөх
үеэрээ, Киевт айлчлах төлөвлөгөө хараахан гараагүй байна хэмээн мэдэгдэж байжээ.
Харин даваа
гарагт Н.Модитой хэлэлцээ хийснийхээ дараа К.Фүмио Польшоор дамжин Украинд
очжээ. Японы Засгийн газар Киевт хийх Ерөнхий сайдын айлчлалын талаар аюулгүй
байдалтай холбоотой шалтгаанаар урьдчилан мэдэгдээгүй бөгөөд хожим нь
хэвлэлүүдээр айлчлалын талаарх мэдээлэл цацагдсаны дараа баталсан байна. Киевт хүрэлцэн
ирснийхээ дараа К.Фүмио Буча хотод очжээ. Оросын цэргүүдэд эзлэгдсэнийх нь
дараа тус хотоос олон энгийн иргэний цогцос олдсон юм. “Япон улс энх тайвныг
сэргээн тогтоохын төлөө Украинд дэмжлэг үзүүлэхийн тулд үргэлжлүүлэн хүчин
чармайлт гаргана” гэж К.Фүмио Бучад сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлжээ. Япон улс Украинд
санхүүгийн дэмжлэг санал болгосноос гадна хүмүүнлэгийн болон эмнэлгийн
хэрэгслийн тусламж, мөн сум нэвтэрдэггүй хантааз, дуулга зэрэг батлан
хамгаалахын хэрэгслүүдийн тусламж үзүүлсэн. Гэхдээ дайны дараах энх тайванч
үзэлтэй Үндсэн хуульд Өөрийгөө хамгаалах хүчнийг гадаадын хүчинд цэргийн зэвсэг
нийлүүлэхийг хориглосон байдаг тул Токио Украинд зэвсэг нийлүүлээгүй юм. К.Фүмио зөрчил
мөргөлдөөний хөлд нэрвэгдсэн Украиныг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх хүсэлтэй
байгаагаа илэрхийлжээ. Хоёр орны удирдагчид статус-квог дангаар өөрчлөх гэсэн Оросын
оролдлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн сацуу хууль дээдлэх зарчимд
суурилсан олон улсын дэг журмыг сахин хамгаалахын төлөө хамтран ажиллана гэдгээ
баталлаа.ОХУ-тай найрсаг
харилцаатай Хятад улс хямралыг шийдвэрлэхийн тулд яриа хэлэлцээ хийхийг
уриалаад байгаа энэ үед Украинтай холбоотой асуудлууд нь Хирошимад болох “Долоогийн
бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх гол сэдэв болох төлөвтэй байна.Мягмар гарагт Хятадын
Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага
хурлын үеэрээ К.Фүмиог шүүмжлээд, олон улсын хамтын нийгэмлэг энхийн хэлэлцээг
түргэтгэж, Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах нөхцөлийг бүрдүүлэх
ёстой хэмээн мэдэгджээ. “Япон улс нөхцөл байдлыг хурцатгах бус намжаахын төлөө
илүү их хувь нэмэр оруулна гэдэгт манай улс найдаж байна” гэж Ван Вэньбинь
хэлсэн байна.
Харин АНУ-аас
Япон улсад суугаа Элчин сайд Рам Эмануэль “Twitter” хуудсандаа, К.Фүмио Украины ард түмнийг
хамгаалж, НҮБ-ын Дүрэмд заасан үнэт зүйлсийг сурталчлах зорилгоор Украинд
түүхэн айлчлал хийж байна” хэмээн нийтэлжээ. К.Фүмио лхагва гарагт Польшид
дахин очиж, пүрэв гаргийн өглөө Токиод эргэн ирэх төлөвтэй байна гэж Засгийн
газрын нэгэн төлөөлөгч мэдээлсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/315123
|
В.Путин, Ши Жиньпин нар шинэ эринд стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэхээр тохиролцлоо
|
2023-03-22 10:00:28
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
МОСКВА. /TASS/. Орос, Хятадын харилцаа "орчин үеийн дэлхийн дэг журамд амин чухал ач холбогдолтой” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москвад хийж буй төрийн айлчлалынхаа хоёр дахь өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн хэлэлцээний дараа мэдэгдэв. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр орны худалдааны харилцаа улам бүр гүнзгийрч байгааг тэмдэглээд, Украины хямралыг тайван замаар зохицуулах Бээжингийн саналыг "үндэслэл болгон авч болохуйц" хэмээн өндрөөр үнэллээ.Мягмар гарагт болсон хэлэлцээ гурав орчим цаг үргэлжилжээ. Кремлийн Их ордонд болсон уулзалт цөөн бүрэлдэхүүнтэй эхэлж, дараа нь өргөтгөсөн хэлбэрээр үргэлжилсэн байна.Үүний дараа хоёр орны удирдагчид шинэ эринд Орос, Хятадын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Орос-Хятадын Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав.Хэлэлцээний үр дүнгийн тухайд• “Өчигдөр болон өнөөдөр нүүр тулсан хэлбэрээр, цөөн хүний бүрэлдэхүүнтэй болон төлөөлөгчдийн оролцоотой хийсэн хэлэлцээ халуун дулаан, найрсаг, бүтээлч уур амьсгалд амжилттай боллоо” гэж В.Путин мэдэгдэв. • Ши Жиньпин “уламжлал ёсоор халуун дотноор хүлээн авсанд” В.Путинд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр талын яриа хэлэлцээг "илэн далангүй, найрсаг, үр дүнтэй болсон" гэж тодорхойллоо. Худалдааны тухайд • В.Путиний тэмдэглэснээр, Хятад улс Оросын гадаад худалдааны тэргүүлэх түншийн байр суурийг бат эзэлдэг. Түүний хэлснээр, энэ жил ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрэх төдийгүй энэ амжилтаа давах төлөвтэй байна.• Үүнээс гадна, ОХУ “Хятадын том зах зээлд” хүнсний нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ. Тухайлбал, “БНХАУ руу мах, үр тариа болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүний экспортыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломж бий”. ОХУ-ын холбогдох яамд "ОХУ-аас БНХАУ-д нийлүүлж буй бүтээгдэхүүний чанар стандартыг хангах, хүнсний бүтээгдэхүүний харилцан хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна."• Ши Жиньпин Москвад хийж буй айлчлалынхаа үеэр худалдааны иж бүрэн төлөвлөлт байгуулахаар тохиролцож чадсаныг онцлов. Тэрбээр мөн худалдааны эргэлт 10 жилийн хугацаанд 116 хувиар өссөн нь хоёр талын харилцааны материаллаг баазыг ихээхэн бэхжүүлсэн төдийгүй хоёр орны нийгэм-эдийн хөгжилд томоохон түлхэц үзүүлснийг тэмдэглэжээ. Эрчим хүчний тухайд• ОХУ Хятадад газрын тос, байгалийн хий, тэр дундаа шингэрүүлсэн хий, нүүрс, цахилгаан эрчим хүчний стратегийн нийлүүлэгч хэвээр байна. Оросын бизнес нь одоо хэрэгжиж буй болон хэлэлцэн зөвшилцөх шатандаа байгаа төслүүдийн хүрээнд Хятадын эдийн засагт өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эх үүсвэрийн хэрэгцээг хангах боломжтой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.• Орос, Хятадын удирдагчид цөөн бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцжээ. "Энэхүү хэлэлцээрийн бүх заалтыг үндсэндээ тохиролцсон. Энэ бол Оросоос 50 тэрбум шоо метр хийг найдвартай тогтвортой нийлүүлэх хоолой юм" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Украин дахь мөргөлдөөний тухайд• Украины асуудлаарх Хятадын энхийн төлөвлөгөөний олон зүйл заалт нь Оросын байр суурьтай нийцэж байгаа бөгөөд Барууны орнууд болон Киев түүнийг хэрэгжүүлэхэд бэлэн болох үед хямралыг тайван замаар зохицуулах үндэслэл болгон авч болно” гэж В.Путин мэдэгдэв. Гэсэн хэдий ч Кремль "ийм бэлэн байдлыг" хараахан олж хараагүй байна.• Их Британийн Батлан хамгаалахын дэд сайд Аннабел Голдигийн Украинд шавхагдсан уран агуулсан сум нийлүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдэгдэлд В.Путин тайлбар өгөхдөө, “Барууныхан үнэхээр сүүлчийн украин хүнийг үлдэх хүртэл Оростой үгээр биш, үйлдлээрээ тулалдахаар шийджээ” гэж мэдэгдсэн байна. Хэрэв ийм сум нийлүүлбэл Барууныхан цөмийн бүрэлдэхүүн хэсэгтэй зэвсэг ашиглаж эхлэх учир Орос зохих хариу арга хэмжээг авахаас өөр аргагүй болно гэж тэрбээр нэмж хэлэв. • Ши Жиньпин хариу мэдэгдэхдээ, Бээжин Украины асуудалд “бодитой, шударга байр суурь” баримталж, “эвлэрэл, хэлэлцээг сэргээхийг идэвхтэй дэмжиж байна”, мөн энх тайван, яриа хэлэлцээг дэмжинэ гэж онцлон тэмдэглэжээ. Олон улсын харилцааны тухайд• БНХАУ-ын даргын хэлснээр, хоёр удирдагч өнгөрсөн 10 жилийн хоёр талын харилцааны хөгжлийн үр дүнг хамтдаа дүгнэж, Хятад-Оросын харилцаа нь хоёр талын харилцаанаас хол давсан бөгөөд орчин үеийн дэлхийн дэг журамд чухал ач холбогдолтой гэдэгтэй санал нэгдэв. ОХУ, БНХАУ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүн орны хувьд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг тууштай хамгаалсаар байх болно гэж Ши Жиньпин хэлжээ. • ОХУ, Хятад "цэрэг, улс төр, эдийн засгийн давуу тал олж авахын тулд бусад орны хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж буй аливаа улс, блокуудыг хүчтэй эсэргүүцэж байна" гэж В.Путин онцлон тэмдэглэв.Хамтарсан мэдэгдэл• Шинэ эринд шилжиж буй иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд Москва, Бээжингийн харилцаа нь "төлөвшсөн, тогтвортой, бие даасан, хүчтэй", "гуравдагч орны эсрэг чиглээгүй" гэж удирдагчид мэдэгдэв. Баримт бичигт онцлон тэмдэглэснээр, "Орос Хятад улсад тогтвортой хөгжин цэцэглэхийг, Хятад улс ОХУ-д хүчирхэг, амжилттай байхыг хүсэж байна".• Есөн заалт бүхий хамтарсан мэдэгдэлд Хятад улс “Украины асуудлаарх энхийн хэлэлцээг аль болох хурдан дахин эхлүүлэх талаар Оросын тал хүчин чармайлт гаргахад бэлэн байгааг нааштай үнэлсэн бол асуудлыг зохицуулахад Хятад улс нааштай үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг ОХУ сайшаасан байна. Хоёр тал мөргөлдөөнийг хурцатгаж, даамжруулах алхмуудаас татгалзаж, "бүх улс орны аюулгүй байдлын хууль ёсны санаа зовоосон асуудал"-ыг хүндэтгэхийг уриалж, нэг талын хориг арга хэмжээг эсэргүүцжээ.• Үүнээс гадна, Орос, Хятад улс НАТО-д хандан бүс нутгийн болон батлан хамгаалах байгууллага байх үүргээ чандлан биелүүлэхийг уриалж, AUKUS түншлэлийн зүгээс учирч болзошгүй эрсдэлд ихээхэн санаа зовж байгаагаа илэрхийлж, Иран, Саудын Араб улсууд харилцаагаа хэвийн болгосныг сайшаасан байна. Түүнчлэн Москва Тайванийг БНХАУ-ын салшгүй хэсэг гэж үзэж, тусгаар тогтнолыг нь "ямар ч хэлбэрээр" эсэргүүцэж байгаагаа дахин нотлов.• Эдийн засгийн талаарх товч мэдэгдэлдээ В.Путин, Ши Жиньпин нар Орос-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж батлахыг Засгийн газрууддаа даалгасан байна.
|
https://montsame.mn/mn/read/315122
|
“TikTok”-ийн АНУ дахь хэрэглэгчдийн тоо 150 саяд хүрчээ
|
2023-03-21 15:31:42
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ВАШИНГТОН. /Reuters/. “TikTok” нийгмийн сүлжээний АНУ дахь сар тутмын
идэвхтэй хэрэглэгчдийн тоо 150 саяд хүрчээ. Энэ үзүүлэлт 2020 онд 100 саяд хүрч
байсан юм.Хятадын “TikTok” компанийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чу АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Эрчим хүч, худалдааны хороонд пүрэв гарагт мэдүүлэг өгөхөөр товлоод байгаа үед дээрх тоон мэдээллийг танилцуулжээ.Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын дахин зургаан сенатч үндэсний аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар “TikTok”-ийг хориглох эрх мэдлийг Ерөнхийлөгч Жо Байденд олгох тухай хуулийг дэмжжээ. Ж.Байдены засаг захиргаа Хятадын эзэмшигчдээс уг аппликейшний хувьцаанаасаа татгалзах эс бөгөөс АНУ-ын хоригтой нүүр тулахыг шаардсан гэж “TikTok” өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна.АНУ-ын хэрэглэгчдийн мэдээлэл Хятадын Засгийн газрын гарт орж болзошгүй хэмээн эмээж буй Конгрессийн олон төлөөлөгч “TikTok”-ийг хориглохыг уриалах болсон зэргээр уг аппликейшн нь Вашингтонд улам их дарамт шахалттай тулгарах болжээ. Дэлхийн хэмжээнд идэвхтэй хэрэглэгчдийнх нь тоо нэг тэрбум давсан талаар “TikTok” 2021 оны есдүгээр сард мэдэгдэж байсан юм.“TikTok”-ийн даваа гарагт танилцуулсан шинэ тоон үзүүлэлтүүд нь энэ аппликейшний хэрэглээ улам бүр өргөжиж байгааг, ялангуяа залуу америкчуудын дунд өсөн нэмэгдэж байгаагийн илрэл болж байна. АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо “Bloomberg” агентлагт ярилцлага өгөхдөө, “TikTok”-ийг хориглох нь улс төрийн үр дагавартай байж магадгүй юм. Та бүхнийг 35-аас доош насны сонгогчдоо үүрд алдахад хүргэж болзошгүй гэж би хувьдаа бодож байна” гэж хэлжээ. “TikTok”-ийн контент бүтээгчдийн зарим төлөөлөл энэ долоо хоногт мөн уг аппликейшнийг яагаад хориглох ёсгүйг тайлбарлах төлөвтэй байна.
|
https://montsame.mn/mn/read/315083
|
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын асуудлаар яаралтай хуралджээ
|
2023-03-21 14:22:18
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
НЬЮ-ЙОРК. /NHK/.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ тив
алгасагч баллистик пуужингийн туршилт хийсэнтэй холбогдуулан яаралтай хуралджээ.АНУ, Япон зэрэг
улсуудын хүсэлтээр даваа гарагт хийсэн хуралдааны үеэр Барууны орнуудын
төлөөлөгчид БНАСАУ-ыг Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн хэмээн шүүмжилсэн
байна. БНАСАУ өнгөрсөн
пүрэв гарагт Япон тэнгис рүү пуужин харвасан бөгөөд түүнээс нэг хоногийн дараа “Hwasong-17” пуужинг “харвах сургуулилалт” хийсэн гэдгээ
мэдэгдсэн юм. АНУ-аас НҮБ-ын
дэргэд суугаа байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд хуралдааны үеэр Хятад,
Оросыг Аюулгүйн Зөвлөлд саад учруулж байна гэж буруутгаад, тэд “Пёньяныг ямар
нэгэн шийтгэлгүйгээр баллистик пуужин хөөргөхийг дэмжиж байна” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр
БНАСАУ-аас Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг дагаж мөрдөхыг шаардсан мэдэгдэл
гаргах санал дэвшүүлсэн байна. Японоос НҮБ-д
суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Шино Мицүкогийн хувьд АНУ-ын саналыг дэмжиж
байгаагаа илэрхийлээд, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд
үүргээ биелүүлэхийг гишүүн орнуудад хандан уриалжээ.
Харин Хятад,
Оросын талууд АНУ-ын саналыг эсэргүүцсэн бөгөөд Хятадын төлөөлөгч уг саналыг
бүтээлч биш хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр бүс нутгийн хурцадмал байдал
даамжирч байгаад Солонгосын хойгийн эргэн тойронд явуулж буй АНУ-ын цэргийн
сургуулилалтуудыг буруутгажээ.
|
https://montsame.mn/mn/read/315072
|
Эрдэмтэд хоёр эр хулганын эсээс гөлчгий гарган авчээ
|
2023-03-21 14:21:18
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
ЛОНДОН. /The Guardian/. Японы биологичид лабораторийн хоёр эр хулганын эсээс эрүүл гөлчгий гарган авч чаджээ. Япончууд үүдэл эсийг бэлгийн эс болгон хувиргах арга дээр 1990-ээд оноос хойш ажиллаж байгаа юм. “Энэ бол хөхтөн амьтны амьдрах чадвартай өндгөн эсийг эр эсээс гарган авсан анхны тохиолдол юм” гэж Кюшюгийн Их сургуулийн профессор Хаяши Кацүхико мэдэгдсэн байна.Профессор Хаяши Кацүхико өмнө нь хэсэг эрдэмтэдтэй хамтран эм хулганаас авсан арьсны эсээс өндгөн эс бүтээж байжээ. Харин энэ удаагийн туршилтдаа эрдэмтэд эр хулганын сүүлний биологийн материалыг ашигласан байна. Эрдэмтэд ямар ч төрлийн эсэд хувирах чадвартай үүдэл эс буюу плюрипотен эсийг гарган авахын тулд эр хулганын сүүлний арьсны эсийг дахин программчилсан байна. Дараа нь энэ эсээ эм эс болгон хувиргаж, амьдрах чадвартай өндгөн эс гарган авчээ. Ингэхдээ Y-хромосомыг устгаж, оронд нь өөр эсээс авсан Х-хромосомыг суулгасан аж. Үүний дараа гарган авсан өндгөн эсүүдээ хэвийн эр бэлгийн эстэй нийлүүлж үр тогтоож, үр хөврөлүүдийг тээгч эм хулганад суулгасан байна. Биологийн туршилтын явцад нийтдээ хоёр эр хулганын эсээс гөлчгий гарган авах 630 оролдлого хийжээ. Эдгээрээс ердөө 7 нь л амжилттай болсон нь нийт оролдлогын 1 гаруйхан хувийг эзэлж байна. Долоон гөлчгийнүүдэд гажиг шинж тэмдэг илрээгүйгээс гадна, хоёр эр гөлчгий нь үр төлөө үлдээх чадвартай болохоо харуулжээ. Хаяши Кацүхико ажлынхаа үр дүнг дүгнэн хэлэхдээ, “хулгана, хүн хоёрын хооронд асар их ялгаа бий” гэсэн байна.Энэ аргыг хүмүүст хэрэглэхийн тулд ёс суртахууны болоод шинжлэх ухааны олон асуудлыг шийдэх шаардлагатай байгаа тул маш хол хэвээр байгааг тэрбээр онцолжээ.
|
https://montsame.mn/mn/read/315070
|
Япон Улсын Ерөнхий сайд Украинд айлчилна
|
2023-03-21 11:51:19
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ТОКИО. /Kyodo/. Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио Украинд мягмар
гарагт айлчилна гэж Засгийн газрын нэгэн эх сурвалж мэдээлжээ. Энэхүү айлчлал
нь К.Фүмио Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модитой Шинэ Дели хотноо уулзсанаас
хойш нэг хоногийн дараа болох юм.К.Фүмио Украин Улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийх төлөвтэй байна. Японы
удирдагчийн хувьд гадаадын улс оронд урьдчилан зарлахгүйгээр айлчлах нь тун
ховор тохиолдол юм. Украинд айлчлах
үеэрээ К.Фүмио Хирошима хотноо ирэх тавдугаар сард болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө дайны хөлд нэрвэгдсэн Украинд дэмжлэг үзүүлэх Японы амлалтыг харуулахаар төлөвлөж байна.ОХУ 2022 оны
хоёрдугаар сард хөрш улс руугаа довтолсноос хойш “Долоогийн бүлэг”-ийн орнуудын
удирдагчдаас К.Фүмио л Украинд хараахан айлчлаагүй байгаа юм. Япон улс энэ онд “Долоогийн
бүлэг”-ийг даргалж байгаа билээ. Тэрбээр Хирошима
хотноо тавдугаар сарын 19-нөөс эхлэн гурав хоног үргэлжлэх дээд хэмжээний
уулзалтыг даргалан явуулна. Энэхүү хот нь 1945 оны наймдугаар сард АНУ-ын
атомын бөмбөгдөлтөд өртөж байсан түүхтэй. Японы баруун
нутгийн тус хотоос парламентад сонгогдсон К.Фүмио Орос Украины эсрэг цөмийн
зэвсэг хэрэглэж
болзошгүй гэсэн болгоомжлол үүсээд байгаатай холбоотойгоор цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн талаарх алсын хараагаа
танилцуулна гэж амласан билээ. К.Фүмио “Долоогийн
бүлэг”-ийг даргалагчийн хувьд Украинд айлчлах хүсэлтэй байгаа боловч аюулгүй байдалтай
холбоотой шалтгааны улмаас түүний Украинд хийх айлчлалыг товлоход хэцүү байгаа
талаар Японы Засгийн газрын төлөөлөгч өмнө нь мэдээлж байсан юм. Украин руу
довтолсонтой нь холбогдуулан Москвагийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахад
Токио “Долоогийн бүлэг”-ийн бусад оронтой нэгдмэл байр суурь илэрхийлсэнтэй
холбоотойгоор Япон, Оросын харилцаа муудах болсон.
В.Зеленский
К.Фүмиод эх орондоо айлчлах урилгыг хүргүүлээд байгаа юм. Орос Украин руу
довтолсноос хойш нэг жилийн хугацаа өнгөрч байгаатай холбогдуулан хоёрдугаар
сарын 24-нд болсон “Долоогийн бүлэг”-ийн цахим дээд хэмжээний уулзалтад В.Зеленский
К.Фүмиогийн хүсэлтээр оролцсон билээ.
|
https://montsame.mn/mn/read/315049
|
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Мишель Сисон Монгол Улсад айлчилна
|
2023-03-21 10:45:28
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ВАШИНГТОН. /U.S. Department of State/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Олон
улсын байгууллагын асуудал эрхэлсэн туслах Мишель Сисон дэлхий нийтэд тулгарч
буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд олон талын хамтын ажиллагаа явуулах АНУ-ын
амлалтыг бататгахын тулд холбогдох албаны төлөөлөгчид болон НҮБ-ын төлөөлөгчидтэй
уулзахаар Мадакаскар, Өмнөд Африк, Маврики, Азербайжан, Монгол, Вьетнам,
Тайланд, Лаост гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 7-ны өдрүүдэд айлчилна.
М.Сисон Мадакаскарын
нийслэл Антананариву
хотод гуравдугаар сарын 22-нд, Өмнөд Африкийн Йоханнесбург хотод гуравдугаар
сарын 24-нд, Маврики улсын нийслэл Порт-Луи хотод гуравдугаар сарын 27-нд
хүрэлцэн очно. Түүний дараа Азербайжаны нийслэл Баку хотод гуравдугаар сарын
29-нд, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод гуравдугаар сарын 31-нд,
Вьетнамын нийслэл Ханой хотод дөрөвдүгээр сарын 4-нд, Тайландын нийслэл Бангкок
хотод дөрөвдүгээр сарын 5-нд, Лаосын нийслэл Вьентьян хотод дөрөвдүгээр сарын
6-7-ны өдрүүдэд айлчилна. Төрийн нарийн
бичгийн даргын туслах Бангкокт байх хугацаандаа НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн
засаг, нийгмийн комиссын төлөөлөгчидтэй уулзана. Тэрбээр айлчлалынхаа үеэр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний
аюулгүй байдал, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдал зэрэг үндэстэн дамнасан
асуудлуудыг шийдвэрлэхтэй холбоотой олон талын хамтын ажиллагааны
өнөөгийн болон боломжит чиглэлийн талаар хэлэлцэх ажээ.
|
https://montsame.mn/mn/read/315043
|
Xinhua: Ши Жиньпин В.Путинтэй Москвад уулзлаа
|
2023-03-21 09:47:47
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
МОСКВА. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин даваа гарагт Москва
хотноо хүрэлцэн ирснийхээ дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремлийн
ордонд уулзлаа.Ши Жиньпинийг
Кремлийн ордонд очих үед Кремлийн Комендантын алба угтан авав. В.Путин Ши
Жиньпинтэй халуун дотноор гар барьж, хамтдаа зураг авхууллаа. Хоёр орны төрийн
тэргүүн нар Хятад-Оросын харилцаа, харилцан сонирхсон асуудлаар гүн гүнзгий,
илэн далангүй санал солилцов. Ши Жиньпин
В.Путиний урилгаар ОХУ-д дахин төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байгаагаа
цохон тэмдэглэсний сацуу 10 жилийн өмнө БНХАУ-ын даргаар сонгогдсоныхоо дараа
айлчилсан анхны улс Орос болж байсныг дурсаад, тэрхүү айлчлалын дурсамж өдгөө ч
тодхон санагдаж байгааг онцолжээ. Ши Жиньпин өнгөрсөн
10 гаруй жилийн хугацаанд В.Путинтэй нягт харилцаа холбоогоо хадгалж ирсэн
хэмээгээд, Хятадын Коммунист намын 20 дугаар их хурлаар Коммунист намын Төв
Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар, мөн хожим нь БНХАУ-ын даргаар улиран
сонгогдсоны дараа баярын цахилгаан илгээсэнд В.Путинд талархаж байгаагаа
илэрхийлэв. Мөн ОХУ ирэх онд
ерөнхийлөгчийн сонгуулиа явуулна гэдгийг онцлоод, В.Путиний хүчирхэг удирдлага
дор Орос улсын хөгжил цэцэглэлтэд ихээхэн ахиц дэвшил гарсныг тэмдэглэлээ. Оросын ард
түмэн В.Путинд тууштай дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр мөн илэрхийлсэн
байна. Хятад, Оросын харилцааг өнөөгийн түвшинд хүргэсэн түүхэн гүн
гүнзгий учир шалтгаан байгааг БНХАУ-ын
дарга цохон тэмдэглэв. Хятад,
Орос бол харилцан бие
биенийхээ хамгийн том хөрш, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түнш юм.
Хоёр улс харилцаагаа дипломат ажиллагаа, гадаад харилцааны бодлогынхоо тэргүүлэх чиглэл гэж үздэг.Хятад улс бие даасан гадаад бодлогыг үргэлж баримталсаар
ирсэн. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Оросын харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх нь Хятад улс өөрийн
язгуур ашиг сонирхол, дэлхийн нийтлэг чиг хандлагад тулгуурлан хийсэн
стратегийн сонголт юм гэв.БНХАУ Оростой стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлэх ерөнхий чиглэлийг тууштай баримталж байна
гэж Ши Жиньпин хэлээд, Хятад,
Орос хоёр улс үндэсний хөгжил,
сэргэн мандалтын замыг тууштай баримталж, олон туйлт ертөнцийг дэмжиж,
олон улсын харилцааг илүү ардчилсан
болгохыг эрмэлзэнэ гэжээ.Хоёр орон үндэсний
хөгжил, сэргэн мандалтаа хурдасгахын
тулд, мөн дэлхийн энх тайван,
тогтвортой байдлын тулгуур болохын
тулд олон салбарын хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, НҮБ зэрэг олон
талт тавцан дахь уялдаа холбоо,
хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэж тэрбээр нэмж хэллээ. В.Путин ОХУ-д
төрийн айлчлал хийж буй Ши Жиньпинтэй халуун дотноор мэндчилж, БНХАУ-ын даргаар
улиран сонгогдсонд дахин баяр хүргэв. Өнгөрсөн 10 гаруй
жилийн хугацаанд Хятад улс хөгжлийн бүхий л салбарт гайхалтай амжилт гаргасныг
В.Путин онцлоод, энэ бүхэн Ши Жиньпиний гарамгай удирдлагын үр дүн бөгөөд Хятад
улсын төр, засаглалын тогтолцооны хүчирхэг байдлыг нотолж байна гэв. В.Путин Хятад улс
Ши Жиньпиний хүчирхэг удирдлага дор хөгжил цэцэглэлтийнхээ замыг үргэлжлүүлж, дэвшүүлсэн
бүх агуу зорилгоо амжилттай хэрэгжүүлэх нь дамжиггүй гэдэгт итгэлтэй
байгаагаа илэрхийллээ. Хоёр талын хамтын
хүчин чармайлтын дүнд сүүлийн жилүүдэд Орос-Хятадын харилцаа олон салбарт үр
өгөөжтэй үр дүнд хүрсэн гэж В.Путин хэлээд, ОХУ хоёр талын бодит хамтын
ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, олон улсын үйл хэрэг дэх харилцаа холбоо,
хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон туйлт ертөнцийг дэмжиж, олон улсын
харилцааг илүү ардчилсан болгоход бэлэн байна гэжээ. Хоёр тал Украины
асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.Украины асуудлын
тухайд Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад улс энх тайвны төлөө дуу хоолойгоо өргөж
байна. Ихэнх улс орон хурцадмал байдлыг намжаахыг, мөн энхийн хэлэлцээг
дэмжиж, гал дээр тос нэмэхийн эсрэг байна. Зөрчил мөргөлдөөнийг эцсийн дүндээ яриа
хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх ёстой гэдгийг түүх бидэнд харуулж байна гэв.Хятад улс Украины
хямралын талаар баримталж буй байр сууриа илэрхийлсэн баримт бичгээ нийтэлж,
хямралыг улс төрийн аргаар зохицуулахыг дэмжиж байгаа бөгөөд хүйтэн дайны үеийн
сэтгэлгээ, дангаар хориг арга хэмжээ авахаас зайлсхийж байна гэж Ши Жиньпин
хэллээ.В.Путиний хувьд, Хятад
улс олон улсын томоохон асуудлаар шударга, бодитой, тэнцвэртэй байр суурийг
баримталж байгаад ОХУ талархаж байна хэмээгээд, Украины асуудлыг улс
төрийн аргаар зохицуулах Хятадын талын байр суурийг анхааралтай
судалж, энх тайвны төлөө яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Хятад улс энэ талаар
бүтээлч үүрэг гүйцэтгэхийг ОХУ сайшааж байна гэв.
Хоёр улсын төрийн
тэргүүн нар мягмар гарагт албан ёсны хэлэлцээ хийж, ирэх жилүүдэд Хятад, Оросын
иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг зохицуулах шинэ төлөвлөгөө гаргахыг
тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ.
|
https://montsame.mn/mn/read/315035
|
РИА Новости: В.Путин, Ши Жиньпин нарын албан бус хэлэлцээ 4.5 цаг үргэлжилжээ
|
2023-03-21 09:19:07
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
МОСКВА. /RIA Novости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын Кремльд хийсэн албан бус хэлэлцээ 4.5 цаг үргэлжилж өндөрлөжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин төрийн айлчлал хийхээр даваа гарагт Москвад хүрэлцэн ирсэн юм. Хоёр удирдагчийн нүүр тулсан яриа хэлэлцээ Москвагийн цагаар 16:30 цагийн орчимд эхэлж, дараа нь оройн зоогийн үеэр үргэлжилсэн байна. В.Путин, Ши Жиньпин нар хоёр талын хамтын ажиллагаа болон Украины нөхцөл байдал, мөн Бээжингийн санал болгож буй энхийн төлөвлөгөөний талаар ярилцжээ.Хоёр улсын удирдагчдын албан ёсны уулзалт өнөөдөр Кремлийн Их ордонд Москвагийн цагаар 15:00 цагт эхэлнэ. Энэ нь БНХАУ-ын дарга улиран сонгогдсоноосоо хойш гадаадад хийж буй анхны айлчлал бөгөөд түүний айлчлал гурван өдөр үргэлжилнэ. Ши Жиньпин төрийн тэргүүний хувиар 2013 оноос хойш ОХУ-д найман удаа айлчилсан байна. В.Путин, Ши Жиньпин нар сүүлийн 10 жилийн хугацаанд нийтдээ 40 гаруй удаа янз бүрийн хэлбэрээр уулзжээ.
|
https://montsame.mn/mn/read/315029
|
НАТО-д элсэх Финландын хүсэлтийг Унгарын парламент энэ сард батална
|
2023-03-21 08:59:46
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БУДАПЕШТ. /MTI/. НАТО-д элсэх Финландын хүсэлтийг Унгарын Улсын их хурал гуравдугаар сарын 27-нд батлахаар болжээ. Энэ тухай Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистотой уулзахдаа мэдээлсэн байна. Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар даваа гарагт Брюссельд болсон Европын Холбооны гишүүн орнуудын гадаад бодлогын байгууллагуудын тэргүүн нарын уулзалтын үеэр уулзжээ.“НАТО-д гишүүнээр элсэх Финландын хүсэлтийг Унгарын парламент дараагийн долоо хоногийн даваа гарагт соёрхон батална гэдгийг би тус улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистод өнөөдөр мэдэгдлээ” гэж П.Сийярто “Facebook” хуудсандаа бичсэн байна. Харин тэрбээр Шведийн талаар дурдаагүй байна.
|
https://montsame.mn/mn/read/315028
|
В.Путин, Ши Жиньпин нарын уулзалт эхэлжээ
|
2023-03-20 17:18:13
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт эхэлсэн талаар Оросын удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ. Түүний мэдээлснээр, хоёр удирдагч нүүр тулсан яриа өрнүүлэх бөгөөд энэ нь албан бус оройн зоогийн үеэр үргэлжилнэ. "Өнөөдөр В.Путин, Ши Жиньпин нарын хооронд албан бус, гэхдээ шууд бөгөөд маш чухал уулзалт болно. Хоёр улсын тэргүүн нар хамгийн тулгамдсан асуудлуудыг хөндөх болно" гэж Кремлийн төлөөлөгч нэмж хэлэв.Ши Жиньпиний айлчлалын гол өдөр нь гуравдугаар сарын 21-ний мягмар гарагт болно гэдгийг Д.Песков дурджээ. БНХАУ-ын даргын айлчлалын хөтөлбөр маргааш Москвагийн цагаар 15:00 цагт эхлэх төлөвтэй байна.
|
https://montsame.mn/mn/read/315005
|
Алтны үнэ 2000 ам.доллар давжээ
|
2023-03-20 15:24:52
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
НЬЮ-ЙОРК. /RT/. Нью-Йоркийн “Comex” биржийн арилжааны явцад нэг унц алтны үнэ 2000 ам.доллар давсан байна. Нэг унц алтны үнэ хамгийн сүүлд 2022 оны дөрөвдүгээр сарын 18-нд 2000 ам.долларын босгыг давж байжээ. Арилжааны мэдээллээс үзвэл, дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ нэг унц нь 2 010.1 ам.долларт хүрсэн байна. Үүний зэрэгцээ мөнгөний ханш мөн өсөж, тавдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ нэг унц нь 22.657 ам.долларт хүрчээ. Энэ нь 0.89 хувиар өссөн үзүүлэлт юм.
|
https://montsame.mn/mn/read/314992
|
Финланд дэлхийн хамгийн аз жаргалтай орноор дахин шалгарчээ
|
2023-03-20 15:16:53
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ХЕЛЬСИНКИ. /DW/.
Финланд дэлхийн хамгийн аз жаргалтай
орноор зургаа дахь жилдээ дараалан шалгарсныг дэлхийн аз жаргалын өдрийг тохиолдуулан өнөөдөр танилцуулсан тайлан харууллаа.АНУ-ын судлаачид Дэлхийн аз жаргалын тайлангаа “Gallup” хүрээлэнгийн явуулсан санал асуулгын
дүнд үндэслэн гаргажээ. Санал асуулгын үеэр олон үндэстний төлөөлөл болсон хүмүүсээс
амьдралдаа хэр сэтгэл хангалуун байгааг нь тодруулан асуусан байна.Дэлхийн хамгийн
аз жаргалтай орнуудын жагсаалтыг Финланд, Дани, Исланд тэргүүлжээ. Израил улс энэ
онд өмнөх жилийнхээс таван байр ахиж дөрөвдүгээрт бичигдсэн бол Нидерланд
тавдугаарт жагссан байна. Улмаар эхний 10 байрт Швед, Норвег, Швейцар,
Люксембург, Шинэ Зеланд бичигджээ.Харин Герман улсын
хувьд өмнөх жилийнхээс хоёр байр ухарч 16 дугаарт жагслаа. АНУ, Их Британи, Франц
улсуудын хувьд тус тус 15, 19, 21 дүгээрт бичигдсэн байна. Эцэст нь, Афганистан,
Ливан жагсаалтын сүүлийг мушгижээ.
Дэлхийн аз
жаргалын тайланд улс орнуудын иргэдийн аз жаргалын түвшинг
тодорхойлохдоо нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн халамж, дундаж наслалт, иргэний
эрх чөлөө, авлигын түвшин, ажлын
байрны баталгаа, мөн олон нийтийн санал асуулгын дүн зэрэг хэд хэдэн
үзүүлэлтийг харгалздаг байна.
|
https://montsame.mn/mn/read/314993
|
В.Путин: ОХУ Украины байдлыг улс төр-дипломат арга замаар шийдвэрлэхэд нээлттэй хэвээр байна
|
2023-03-20 12:39:16
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
МОСКВА/БЭЭЖИН. /TASS/.
Украины нөхцөл байдлыг улс
төр, дипломат аргаар шийдвэрлэж болно, үүнд Москва бэлэн байна. Гэвч энэ үйл явцын ирээдүй нь бодит
байдлыг харгалзан үзэх чухал яриа
хэлэлцээ хийхийг нөгөө тал зөвшөөрөх эсэхээс хамаарна гэж "Жэньминь жибао" сонинд нийтлэгдсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний өгүүлэлд дурджээ. Энэ өгүүллийн Орос
хэлээрх бүрэн эх нь Кремлийн ордны цахим хуудсанд нийтлэгдсэн байна.“Украины хямралыг
улс төр-дипломат арга замаар зохицуулахад ОХУ бэлэн байна. Гэвч энхийн
хэлэлцээ бүр 2022 оны дөрөвдүгээр сард бидний зүгээс үл хамааран тасалдсан. Энхийн үйл явцын ирээдүй үүсэн бий болоод буй геополитикийн бодит
байдлыг харгалзан нухацтай яриа хэлцээ өрнүүлэхэд бэлэн болсон эсэхээс л хамаарна" гэж ОХУ-ын тэргүүн онцолжээ.Харамсалтай нь, ОХУ-д
тавьж буй хэт тулгасан
шаардлагууд нь бусад талууд энэ бодит байдлаас тасарч, одоогийн
нөхцөл байдлаас гарах арга замыг эрэлхийлэх сонирхолгүй байгааг илэрхийлж байна
гэж тэрбээр үргэлжлүүлсэн байна.Украинд болж буй
үйл явдлын талаар тэнцвэртэй байр суурь баримталж, энэ үйл явдлын үүсэл, бодит
шалтгааныг ойлгож байгаад Бээжинд талархаж байна гэж В.Путин тэмдэглэжээ. "Энэ
хямралыг зохицуулахын тулд үр бүтээлтэй үүрэг гүйцэтгэхэд Хятад улс бэлэн
байгааг бид баяртайгаар хүлээн авч байна" гэж Ерөнхийлөгч нэмж дурдав.
|
https://montsame.mn/mn/read/314961
|
Японы компаниуд жуулчдад тулгардаг хэлний бэрхшээлийг арилгахаар ажиллаж байна
|
2023-03-20 12:38:44
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ТОКИО. /NHK/. Японоор аялж буй жуулчид хэлний бэрхшээлийг арилгаж, хүссэн газраараа аялж зугаалахад илүү амар хялбар болгох технологийн дэвшлийн үр өгөөжийг улам их мэдрэх болжээ. Тухайлбал, Японы “Toppan” хэвлэлийн компанийн шинэ дэлгэц нь
харилцан яриаг шууд орчуулдаг байна. Түүнчлэн хэрэглэгчдэд нүдний харц, биеийн
хөдөлгөөнийг ажиглахад нь туслахын тулд дэлгэцийг нэвт харагддаг байдлаар бүтээжээ. Энэхүү систем нь
англи, хятад зэрэг 15 хэлээр орчуулга хийх чадвартай бөгөөд ирэх зургаадугаар
сараас худалдаанд гарах төлөвтэй байна. “Toppan” компанийн төлөөлөгч Носака Томоаки
ярихдаа, “Цар тахал намжиж байгаатай холбоотойгоор Японд ирэх жуулчдын тоо
нэмэгдэж байна. Жуулчдад хэлний бэрхшээл тулгарахаас сэргийлэхийн тулд бид илүү
олон дэлгэц суурилуулахыг зорьж байна” гэв. Мөн жуулчдын
аяллыг технологийн тусламжтайгаар хөнгөвчилж буй өөр нэгэн жишээ нь Японы такси
дуудлагын “Go” аппликейшн
болон Хятадын компаниудын хамтарсан үйлчилгээ юм. Үүний үр дүнд Хятадын жуулчид
өөрсдийн хятад хэлээрх аппликейшнээрээ дамжуулан такси дуудах боломжтой болжээ.
“Go” аппликейшнийг хариуцдаг Япон “Mobility
Technologies” компани мөн БНСУ болон Зүүн
Өмнөд Азийн компаниудтай дээрхтэй ижил тохиролцоонд хүрээд байгаа бөгөөд цаашид
бусад зах зээл дээрх компаниудтай гэрээ байгуулахаар ажиллаж байгаа ажээ.
|
https://montsame.mn/mn/read/314967
|
ОХУ-д хийх Ши Жиньпиний айлчлалыг Япон Улсын Засгийн газар анхааралтай ажиглана гэв
|
2023-03-20 11:20:33
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ТОКИО. /NHK/. Украины нөхцөл байдлын талаарх Орос, Хятадын үйл ажиллагааг Японы Засгийн газар анхааралтай ажиглана гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү мэдэгджээ.Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Москвад хийх айлчлалын талаарх асуултад хариулахдаа ийн мэдэгдсэн байна. "Украины нөхцөл байдлын тухайд бид Орос, Хятадын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байгаа" гэж тэрбээр хэлээд “Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдалд хариуцлагатай хариу арга хэмжээ авахыг" Токио Бээжинд уриалж байгааг тэмдэглэжээ. Ши Жиньпин гуравдугаар сарын 20-22-нд ОХУ-д төрийн айлчлал хийнэ. БНХАУ-ын даргын мэдээлснээр, түүний Москвад хийх айлчлал нь найрамдал, энх тайвныг бэхжүүлэх, Хятад, Оросын харилцаанд шинэ хэтийн төлөвийг нээх зорилготой аж.В.Путин, Ши Жиньпин нар Украины хямралын талаар санал бодлоо солилцох төлөвтэй байгаа юм. Айлчлалын өмнө Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч тэмдэглэхдээ, тус улс “Украины хямралын талаар баримталж буй бодитой, шударга байр сууриа хамгаалж”, энхийн хэлэлцээг урагшлуулахад үр бүтээлтэй үүрэг гүйцэтгэнэ гэжээ. Украины хямралыг улс төрийн арга замаар зохицуулахад чиглэсэн 12 заалт бүхий төлөвлөгөөгөө БНХАУ хоёрдугаар сарын 24-нд танилцуулсан юм.
|
https://montsame.mn/mn/read/314955
|
Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалын үеэр олон хүн баривчлагджээ
|
2023-03-20 11:02:44
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ПАРИС. /Anadolu/.
Францын Засгийн газар тэтгэврийн тогтолцоонд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентад санал хураалт явуулахгүйгээр
батлахаар болсныг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаа нар 500 гаруй хүнийг
баривчилжээ. Засгийн газар үндсэн хуулиар
олгогдсон тусгай эрх мэдлээ ашиглан тэтгэврийн шинэчлэлийг парламентын доод
танхимд санал хураахгүйгээр явуулахаар болсны дараа орон даяар гуравдугаар
сарын 16-аас эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлсэн байна. Шинэ хуулийн дагуу тэтгэврийн насыг 2030 он гэхэд 62-оос 64 болгож нэмэгдүүлэх
юм.Парист парламентын
эсрэг талын талбайд эсэргүүцлийн жагсаал хийхийг хориглосон ч бямба гарагт
жагсагчид тэнд болон “Champs Elysees” өргөн чөлөөний эргэн тойронд цуглажээ. Францын олон
нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, 500 гаруй жагсагч
баривчлагдсанаас 283 нь суллагдсан байна.Үүнээс гадна
зарим жагсагч Бүгд Найрамдах намын дарга Эрик Чоттикийн Ницца хот дахь ажлын
байр луу халдаж, цонхыг нь хагалжээ. Тэрбээр хагарсан цонхныхоо зургийг
нийтлээд, энэ халдлага нь өөрийг нь засгийн газарт итгэл үзүүлэхгүй байх
асуудлаар санал өгөхийг шахах зорилготой бололтой хэмээн бичсэн байна. Өнгөрсөн пүрэв
гаргийн өглөө Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон маргаан дагуулсан хуулийн
төслийг парламентад санал хураалт явуулахгүйгээр батлахын тулд Үндсэн хуулийн 49.3
заалтыг ашиглахаар шийджээ. Сенат буюу
парламентын дээд танхим баталсны дараа уг хуулийн төслийн эцсийн хувилбарыг
парламентаар батлуулах шаардлагатай байсан юм.
Гэхдээ Э.Макрон парламентын
процессыг тойрон гарахын тулд Үндсэн хуулийн тусгай эрх мэдлийг ашиглах эсэх
талаар Ерөнхий сайд Элизабет Борн болон бусад сайд нар, парламент дахь улс
төрийн намуудын бүлгийн дарга нартай хэлэлцсэн гэж “Le Figaro” сонинд мэдээлжээ. Түүний дараа Э.Борн
парламентын депутатуудад мэдэгдэл хийсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/314953
|
Казахстаны парламентад зургаан нам сонгогдох төлөвтэй байна
|
2023-03-20 10:29:02
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
АСТАНА. /Kazinform/. Казахстаны Мажилис буюу парламентын доод
танхимын ээлжит бус сонгуульд эрх баригч "Аманат" нам тэргүүлж байгааг "экзит полл" буюу санал хураалтын дараах санал асуулгын дүн харуулжээ. Тус нам 53.46 хувийн санал аваад байна гэж ням
гаргийн орой Евразийн интеграцийн хүрээлэн мэдээлсэн байна. Тус хүрээлэнгээс явуулсан "экзит полл"-ын дүнгээс үзвэл, эх
оронч “Ауыл” нам сонгогчдын 10.52 хувийн саналыг авч хоёрдугаарт бичигдсэн бол тус намын дараа 8.9 хувийн
санал авсан “Республика” нам оржээ.Түүнчлэн “Ак жол” нам (7.87 хувь), Казахстаны ардын нам (6.25 хувь), Бүх ард түмний социал-демократ нам
(5.31 хувь) сонгогчдын таваас дээш хувийн санал авч чадсан байна.Өнөөг хүртэл эрх баригчдын гурван намын төлөөлөлтэй байсан парламентад ийнхүү зургаан нам орох төлөвтэй байна. Сонгуулийн ирц 54
гаруй хувьтай гарчээ.Энэ удаагийн сонгуульд сүүлийн 20 орчим
жилд сөрөг хүчнийхэн анх удаагаа бие даан нэр дэвшжээ. Тус
улсад бүртгэлтэй долоон нам бүгд сонгуульд оролцсон байна.Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2022 оны эхээр засгийн газрын эсрэг томоохон жагсаал өрнөж, эмх замбараагүй байдал үүссэний дараа эхлүүлсэн шинэчлэлийн үйл явцын хүрээнд парламентын ээлжит бус сонгууль явуулах болсныг нэгдүгээр сард зарласан билээ.
|
https://montsame.mn/mn/read/314935
|
БНАСАУ тактикийн баллистик пуужингийн туршилт хийжээ
|
2023-03-20 10:06:23
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ПЁНЬЯН. /NHK/.
БНАСАУ ням гарагт тактикийн
баллистик пуужин туршилтаар харвасан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв.Эрх баригч
Хөдөлмөрийн намын “Rodong Sinmun” сонинд өнөө өглөө мэдээлснээр, тактикийн цөмийн сөрөг довтолгооны сургуулилалтын явцыг удирдагч Ким Жөн Ун ажигласан байна. Тодруулбал, цөмийн цэнэгт хошууг дуурайлган хийсэн цэнэгт хошуутай тактикийн баллистик пуужинг баруун хойд нутгийн Умард Пёнъань
мужийн зүүн эргээс далай руу харважээ. Пуужин 800 км зайд нисэж, усан дахь
байнаас 800 метрийн өндөрт дэлбэрсэн байна.
Уг туршилт нь
БНСУ-ын цэргийнхний ням гарагт мэдээлсэн пуужингийн туршилт бололтой. БНСУ-ын
Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, БНАСАУ ойрын зайн тусгалт нэг баллистик пуужинг
Умард Пёнъань мужаас Япон тэнгис рүү харважээ.
|
https://montsame.mn/mn/read/314943
|
Туркийн Ерөнхийлөгч Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээ сунгагдсаныг мэдэгджээ
|
2023-03-20 08:53:40
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
АНКАРА. /Anadolu/. Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээ сунгагдсан
гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.“Хоёр талтай
хийсэн хэлэлцээний дүнд бид гуравдугаар сарын 19-нд дуусах гэрээний хугацааг
сунгахаар баталгаажууллаа” гэж Р.Эрдоган мэдэгдсэн байна. Тэрбээр гэрээг
сунгахын төлөө ахин хүчин чармайлт гаргасан Орос, Украин болон НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нарт талархал илэрхийлжээ.“Энэхүү гэрээний
хүрээнд өнөөдрийг хүртэл 800 гаруй хөлөг онгоцоор 25 сая гаруй тонн үр тариаг дэлхийн
зах зээлд нийлүүлээд байгаа нь дэлхийн хүнсний хангамжийн тогтвортой байдалд
амин чухал ач холбогдолтой юм” гэж Туркийн Ерөнхийлөгч онцлон хэлсэн байна. Украины Дэд
бүтцийн сайд Александр Кубраковын мэдээлснээр, гэрээг “120 хоногоор сунгасан
байна”. “Антонио Гутерриш, Ерөнхийлөгч Р.Эрдоган, Туркийн Батлан
хамгаалахын сайд Хулуси Акар болон гэрээг дагаж мөрдөж буй бүх түншдээ талархал
илэрхийлье. Бидний хамтын хүчин чармайлтын үр дүнд Украины 25 сая тонн үр тариаг
дэлхийн зах зээлд нийлүүлээд байна” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Өнгөрсөн долоодугаар
сард Турк, НҮБ, Орос, Украины талууд Истанбул хотноо Украины Хар тэнгисийн
гурван боомтоос үр тарианы экспортыг үргэлжлүүлэх тухай гэрээнд гарын үсэг
зурсан юм. 2022 оны хоёрдугаар сард Орос-Украины дайн эхэлснээс хойш тэдгээр
боомтоос үр тариа экспортлох үйл явц зогсоод байсан юм. НҮБ-ын мэдэгдсэнээр,
25 сая тонн үр тариа,
хүнсний бүтээгдэхүүнийг 45 улс оронд хүргэсэн нь дэлхийн хүнсний үнийг
бууруулахад хувь нэмрээ оруулсан байна. “Бид Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх
санаачилгад дипломат болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлсэн Туркийн Засгийн
газарт талархал илэрхийлж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ. Хар тэнгисээр үр
тариа тээвэрлэх санаачилга болон Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордоог дэлхийн
зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг нь
дэлхийн хүнсний аюулгүй байдал, ялангуяа хөгжиж буй орнуудад чухал ач
холбогдолтойг мөн цохон тэмдэглэсэн байна. НҮБ хоёр гэрээнд тууштай хэвээр
байгаа бөгөөд тэдгээрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд хүчин чармайлтаа хоёр дахин
нэмэгдүүлэхийг бүх талуудад уриалжээ.
Хожим нь ОХУ-ын
Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова гэрээг 60 хоногоор
сунгасан талаар “TASS”
агентлагт мэдээлсэн байна. “ОХУ-ын ГХЯ болон НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын
төлөөлөгчдийн аль аль нь Оросын тал гэрээг 60 хоногоор сунгаж буйг хэлэлцээрийн бүх талуудад удаа дараа мэдэгдсэн. Энэ тухай бүх талд амаар
болон бичгээр мэдэгдсэн” гэж тэрбээр хэлжээ.
|
https://montsame.mn/mn/read/314932
|
Швейцарын “Credit Suisse” банкийг худалдаж авахаар болжээ
|
2023-03-20 08:05:17
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ЦЮРИХ. /RT/. Хямралын байдалд байгаа Швейцарын “Credit Suisse” банкийг тус улсын томоохон банк болох “UBS” худалдаж авахаар болсон байна. Энэ талаар Швейцарын Үндэсний банк мэдээлжээ. "Credit Suisse"-ийг худалдан авснаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах, онцгой энэ нөхцөл байдалд Швейцарын эдийн засгийг хамгаалах шийдэл олдлоо" гэж Үндэсний банк онцлон тэмдэглэсэн байна. Хэлэлцээнд оролцогч талуудын мэдээлснээр, “Credit Suisse”-ийг худалдан авах хэлцэл 3.24 тэрбум ам.доллар болжээ
|
https://montsame.mn/mn/read/314925
|
БНАСАУ баллистик пуужин харважээ
|
2023-03-19 11:07:06
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ өнөөдөр Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт нэг баллистик пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлэв. БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, пуужинг Умард Пёнъань мужийн Дунчан хошуу орчмоос орон нутгийн цагаар 11:05 цагийн орчимд харвасан байна. БНАСАУ-ын харвасан пуужин 800 км нисэж, Япон тэнгист унажээ. Японы Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээлснээр, пуужин тус улсын эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бололтой. Пуужин харвасантай нь холбогдуулан Японы Засгийн газар БНАСАУ-ын эрх баригчдад эсэргүүцлээ илэрхийлжээ.
|
https://montsame.mn/mn/read/314912
|
В.Путин Мариуполь хотод очжээ
|
2023-03-19 10:45:47
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
МОСКВА. /RT/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Мариупольд ажлын айлчлал хийлээ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. Тэрбээр тус хотод нисдэг тэргээр хүрэлцэн очиж, хэд хэдэн газраар машинаар явж, хотын иргэдтэй уулзсан байна.Айлчлалын үеэр Шадар сайд Марат Хуснуллин Мариуполь хот болон түүний ойр орчимд хийгдэж буй бүтээн байгуулалт, сэргээн босголтын ажлын явцын талаар Ерөнхийлөгчид дэлгэрэнгүй танилцуулсан байна. "Тодруулбал, шинэ орон сууцны бичил хороолол, нийгэм, боловсролын байгууламжууд, орон сууц, нийтийн аж ахуйн дэд бүтэц, эрүүл мэндийн байгууллагуудын барилгын явцын талаар илтгэв" гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ."В.Путин Невскийн бичил хороололд нэгэн гэр бүлийн урилгаар гэрт нь зочлов. Ерөнхийлөгч мөн Мариуполь хотын дарвуулт завины клуб, театрын барилга болон “хотын дурсгалт газруудтай танилцсан" гэж хэвлэлийн албаны мэдээнд дурджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Донбасст анх удаа айлчилсан нь энэ юм.Тэрбээр өчигдөр Севастопольд очсон байна. Гуравдугаар сарын эхээр Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Мариупольд айлчилсан юм. Тэрбээр цэргийн барилгачдын ажлыг шалгажээ.
|
https://montsame.mn/mn/read/314911
|
Казахстанд парламентын ээлжит бус сонгууль эхэлжээ
|
2023-03-19 10:09:30
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
АСТАНА. /Kazinform/. Казахстаны Мажилис буюу парламентын доод танхимын ээлжит бус сонгууль эхэллээ. Өнөөдөр мөн орон нутгийн бүх шатны төлөөллийн байгууллага болох маслихатын депутатуудыг сонгоно. Орон нутгийн цагаар 07:00 цагт тус улсын ихэнх бүс нутагт санал авах байрууд нээгдсэн бөгөөд нийт 10 мянга гаруй байранд санал хураана. Мөн гадаадын 62 оронд 77 санах авах байр нээгдэх аж. Сонгуулийн төв хорооны орлогч дарга Константин Петровын мэдээлснээр, орон нутгийн цагаар 07:00 цаг гэхэд санал авах 8000 гаруй байр нээгджээ. Харин таван бүс нутагт цагийн зөрүүтэй холбоотойгоор санал хураах байрууд нэг цагийн дараа нээгдэж, хаагдах аж. Санал хураалт 20:00 цагт дуусаж, сонгуулийн хороодын гишүүд санал тоолж эхэлнэ. Саналын хуудсуудыг 12 цагаас хэтрэхгүй хугацаанд тоолж дуусгах юм. Казахстаны Сонгуулийн төв хороо Мажилисын сонгууль явагдсанаас хойш 10 хоногийн дотор дүнгээ гаргана.Хугацаанаас өмнө болж буй парламентын доод танхимын энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж байгаа бөгөөд депутатуудын 70 хувь нь намын жагсаалтаар, 30 хувь нь нэг мандаттай тойргоос сонгогдоно. 20 сая орчим хүн амтай Казахстанд нийт 12 сая гаруй иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад оржээ.
|
https://montsame.mn/mn/read/314909
|
АНУ, Европ, Японы томоохон банкуудын хувьцааны ханш 16 хувиар унажээ
|
2023-03-18 11:33:08
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ЛОНДОН. /FT/. Америкийн “Silicon Valley Bank” (SVB) дампуурсан болон Швейцарын хоёр дахь том банк болон “Credit Suisse”-ийн асуудалтай холбоотойгоор АНУ, Европ, Японы томоохон банкуудын хувьцааны ханш гуравдугаар сарын эхнээс хойш дунджаар 16 хувиар /мөнгөн дүнгээр 459 тэрбум ам.доллар/ буурсан гэж “Financial Times” сонин мэдээлжээ. Тус сонинд мэдээлж байгаагаар, энэ нь 2020 оны гуравдугаар сарын 20-ноос хойших хамгийн том уналт юм. Одоогийн байдлаар банкны салбарын зохицуулагч байгууллагуудын нөхцөл байдлыг тогтворжуулах оролдlогыг бүрэн амжилтад хүрээгүй гэж дүгнэж болно гэж хэвлэлд тэмдэглэжээ. Дампуурлын ирмэгт тулаад байгаа Америкийн “First Republic”, Швейцарын “Credit Suisse” банк тус бүр 30 тэрбум болон 54 тэрбум ам.долларын яаралтай зээл авсан ч баасан гарагт хувьцааных нь ханш үргэлжлэн унасан байна. Үүсээд буй нөхцөл байдлын улмаас Америкийн “Goldman Sachs" банк мөн үнэт цаасны арилжаагаар 200 сая ам.долларын алдагдал хүлээсэн гэж сонины эх сурвалжууд мэдээлжээ. Харин тус банк энэ мэдээлэлд тайлбар өгөөгүй байна.
|
https://montsame.mn/mn/read/314900
|
Р.Эрдоган: Турк улс НАТО-д элсэх Финландын хүсэлтийг батлах үйл явцыг эхлүүллээ
|
2023-03-18 10:02:14
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
АНКАРА. /Anadolu/. Турк улс НАТО-д элсэх Финландын хүсэлтийг батлах үйл явцыг эхлүүллээ. Уг асуудлыг Туркийн парламентаар хэлэлцэнэ гэж Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган баасан гарагт Анкарад Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистётэй уулзсаныхаа дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.Турк улс НАТО-гийн “нээлттэй хаалганы” бодлогыг ямагт дэмжсээр ирсэн гэдгийг тэрбээр онцолсон байна.Р.Эрдоганы хэлснээр, “аюулгүй байдлын салбарт Анкараг түгшээж байсан асуудлуудыг шийдэхэд Финланд "чин сэтгэлээсээ, бодит алхам" хийжээ.Харин цэрэг-улс төрийн уг эвсэлд элсэх Шведийн хүсэлтийн тухайд Туркийн Ерөнхийлөгч мэдэгдэхдээ, тус улстай хийх хэлэлцээг эвслийн зарчмуудын дагуу, терроризмтой тэмцэх асуудалд Анкарагийн чиг хандлагыг харгалзан үргэлжлүүлнэ гэсэн байна. “Анкара Стокхолмд 120 террористын жагсаалтыг өгсөн. Эдгээр гэмт хэрэгтнүүдийг Туркт шилжүүлэн өгөхгүйгээр НАТО-д элсэх асуудлаарх хэлэлцээ нааштай байх боломжгүй. Терроризмтой тэмцэх асуудал бол Туркийн хувьд "улаан шугам" юм. Стокхолмын хүсэлтэд Анкара хэрхэн хандах нь Шведийн талын тодорхой алхмаар тодорхойлогдоно” гэж Р.Эрдоган хэлжээ.Тэрбээр НАТО-д элсэх Финландын хүсэлтийг Туркт тавдугаар сард болох сонгуулийн өмнө соёрхон батална гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё хариуд нь НАТО-д элсэх Хельсинкийн хүсэлтийг дэмжсэн Анкарагийн шийдвэрийг "Финландын бүх ард иргэдийн хувьд чухал мэдээ" гэж мэдэгдээд Ерөнхийлөгч Эрдоганд талархал илэрхийлжээ.
|
https://montsame.mn/mn/read/314896
|
The Times: Хүйтэн дайны үеийнх шиг нөхцөл байдал үүсэхээс Монгол Улс болгоомжилж байна
|
2023-03-18 09:47:03
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ЛОНДОН. /The Times/. Дэлхий ертөнц талцаж хуваагдах нь Монголтой адил улс орнуудад илүү хүндээр тусна гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британийн “The Times” сонинд ярилцлага өгөх үеэрээ онцолжээ. “Дэлхий хүйтэн дайны нөхцөл байдал руу шилжиж байна. Барууны орнууд цөмийн шумбагч онгоц бүтээх “AUKUS” түншлэлийн хэлэлцээр зэрэг зэр зэвсгийн төслүүдэд зарцуулж буй хөрөнгө мөнгөө хөгжиж буй орнуудад зориулсан бол илүү утга учиртай байх байсан” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.Барууны орнуудтай цэрэг зэвсгийн талаар улам хүчтэй сөргөлдөж буй авторитар дэглэм бүхий Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд хавчуулагдсан ардчилсан Монгол Улсын эмзэг нөхцөл байдлыг ойлгож хандахыг тэрбээр олон улсаас хүсэв.“Их гүрнүүдийн шинэ сөргөлдөөнөөс хөгжиж буй жижиг улс орнууд хамгийн их хохирч үлдэнэ. Гэр бүл салахад хүүхдэд хамгийн хүнд тусдагтай адил” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн юм. Улс орон бүр үндэсний аюулгүй байдлаа хангахыг хүсэж байгаа нь мэдээж. Гэхдээ улс орнууд дайнд зарцуулж буй тэр их мөнгөө энгийн иргэдийн сайн сайхны төлөө, байгаль орчноо хамгаалахын төлөө зориулбал үр дүн, утга учир нь дайн байлдаанаас хавьгүй илүү гэдгийг Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Украин руу хийсэн Оросын довтолгоо болон Хятадын өөртөө итгэлтэй байдал улам нэмэгдэж байгаад Барууны орнууд түгшиж байгаа энэ үед Америк болон түүний холбоотнуудын талд орох уу, эсвэл Орос болон Хятадын талд зогсох уу гэсэн асуулт тулгарч байгаа нь жижиг улс орнуудыг хүнд хэцүү байдалд оруулж байгааг Л.Оюун-Эрдэнэ хэлж байна. Зүүн Өмнөд Азиас Латин Америк хүртэлх улс орнуудын удирдагчид худалдааны түнш нь болох Хятад улсыг тэднээс холдуулах үзэгдэлд тийм ч таатай хандахгүй байгаа юм. Их Британиас зургаа дахин том газар нутагтай ч Ирланд улсын хүн амаас бага буюу 3.5 сая хүн амтай Монгол Улс шиг нөхцөл байдалд байгаа улс орон цөөн. “Монгол Улс хоёр том гүрний дунд байрладаг, далайд гарцгүй, хөгжиж буй орон гэдгээрээ онцлог нөхцөл байдалтай. Хоёр авторитар гүрний дунд хавчуулагдсан хэрнээ ардчилсан нийгмийг цогцлоох гэж хичээж буй улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй” гэж Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрбээр энэ улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд юм.Монгол Улс шатахуун болон хийн импортоор ОХУ-аас хамааралтай байдаг бол Монголын зэс, нүүрс, ашигт малтмал болон ноолуурын гол экспортлогч нь БНХАУ юм. Монголын зэвсэгт хүчин хоёр том хөршийн өмнө хүчин мөхөс бөгөөд төв Азид алслагдсан газар зүйн байршлаас болоод Украин шиг зэр зэвсгийн тусламж аваад байх боломж хомс юм. “Рио Тинто” групптэй амжилттай хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газар дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу толгой ордын гүний уурхайн олборлолтыг эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ёслолд оролцлоо. Монгол Улс Путинд эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжилж Украин руу халдсан Оросын түрэмгийллийг буруушаах санал хураалтад Хятад, Иран, Энэтхэг зэрэг улсын хамт түдгэлзсэн санал өгснөөр НҮБ-ын өмнө таагүй байдалд орсон юм. Түдгэлзэнэ гэдэг амаргүй шийдвэр ч гэлээ дипломат тэнцвэрийг хадгалахын тулд энэ цаг үед бидний хийж чадах хамгийн зөв алхам юм гэж Ерөнхий сайд хэллээ. “Монгол Улс далайд гарцгүй хэдий ч Монголын ард түмэнд үзэл санааны хязгаар гэж үгүй. Монголчууд эрх чөлөө, ардчиллын талд тууштай зогсож, түүнийгээ хайрлан хамгаалдаг улс. Гэхдээ хэрэв та миний оронд байсан бол юу хийх байсан бэ” гэж тэрбээр асуув. Орост тавьж буй барууны хоригийг буруутгахгүй ч Монгол шиг жижиг улс орнуудад тусаж буй сөрөг үр дагаврыг анзаарахгүй өнгөрч болохгүй гэдгийг тэрбээр онцолж байна. Европын Холбоо ОХУ-ын агаарын тээврийн компаниудад хориг тавьсны хариуд ОХУ барууны нисэх онгоцнуудыг өөрийн агаарын орон зайд нисэхийг хориглосон. Үүнээс болж Монгол Улс навигацын хураамжийн орлогоо алдаж байна. Хятад Улс “Ковидыг тэглэх” бодлогыг хатуу баримтлан хилээ удаан хугацаагаар хаасан нь Монголын худалдаанд бас нөлөөлсөн."Энэ бүхэн биднээс үл шалтгаалах нөхцөл байдал боловч манай ард түмний аж амьдралд шууд сөрөг үр дагавар үзүүлж байна. Зүйрлэж хэлбэл, далайн шуургатай адил. Давлагаа эргийн хадыг мөргөхөд далай ч байдгаараа, хад ч хэвээрээ л байна. Харин хүчтэй давлагаанд шидэгдсэн далайн амьтад, загас жараахай дунд нь үрэгдэж байдаг” гэж тэрбээр жишээ болгон ярилаа.
|
https://montsame.mn/mn/read/314846
|
Олон улсын эрүүгийн шүүх В.Путинийг баривчлах зөвшөөрөл өгчээ
|
2023-03-18 09:29:18
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
АМСТЕРДАМ. /BBC/. Нидерландын Хааг хотод байрладаг Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг, түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийг хамгаалах тусгай эрхт төлөөлөгч Мария Львова-Белова нарыг баривчлах зөвшөөрлийг баасан гарагт олгожээ. Тэднийг Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрээс ард иргэд, хүүхдүүдийг ОХУ-ын нутаг дэвсгэр лүү хууль бусаар албадан нүүлгэсэн хэрэгт сэжиглэж байгаа гэж Олон улсын эрүүгийн шүүх мэдэгдсэн байна. "Өнөөдөр 2023 оны гуравдугаар сарын 17-нд Олон улсын эрүүгийн шүүхийн Урьдчилсан ажиллагааны хоёрдугаар танхим Украины нөхцөл байдалтай холбоотойгоор ноён Владимир Владимирович Путин, хатагтай Мария Алексеевна Львова-Белова нарын хоёр хүнийг баривчлах зөвшөөрөл өглөө" гэж шүүхийн мэдэгдэлд дурджээ.Украины хүүхдүүдийг Оросын нутаг дэвсгэр лүү нүүлгэн шилжүүлснийг дайны гэмт хэрэг гэж үзэж болно гэж НҮБ-ын Мөрдөн шалгах комисс пүрэв гарагт мэдэгджээ.Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийн талаар мэдэгдэхдээ, “түүхэн хариуцлага хүлээх түүхэн шийдвэр” гэсэн байна. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова, ОХУ Олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд гол баримт бичиг болох Ромын дүрмийг соёрхон батлаагүй учир уг шийдвэрийг хууль эрх зүйн талаасаа тус улсад ямар ч ач холбогдолгүй хоосон зүйл гэж мэдэгджээ.Хааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийг Орос хүлээн зөвшөөрдөггүй, түүний шүүн таслах эрхэд хамаарахгүй гэж В.Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мөн мэдэгдсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/314894
|
Илейн Конкиевич: НҮБХХ жендэр, дижиталчлал, тогтвортой санхүүжилтийн чиглэлд Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ
|
2023-03-17 16:00:55
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
Улаанбаатар. /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн (UNDP) Монгол дахь Суурин төлөөлөгчөөр 2019 оны 11 дүгээр сарын 9-нөөс томилогдон ажиллаж байгаа хатагтай Илейн Конкиевич Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт ярилцлага өглөө.-Сайн байна уу?
Бидэнд цаг гарган МОНЦАМЭ агентлагт ярилцлага өгч буй Танд баярлалаа.
Ярилцлага эхлэхээс өмнө Та
манай
уншигчдад өөрийгөө танилцуулна уу?-Баярлалаа. Намайг
Илейн Конкиевич гэдэг. Би НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр
гурван жил гаруй хугацаанд ажиллаж байна. Өмнө нь би
Казахстанд төвтэй НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Төв Ази дахь
төлөөлөгчөөр таван жил ажилласан. Мөн
Балкан, Зүүн Европ, Кавказ, болон Төв Азийн орнуудад
засаглал, хүний эрх, хуульт ёс, жендэрийн тэгш
байдлыг хангах, ардчилсан институцийг төлөвшүүлэх, зөрчилдөөн шийдвэрлэх, мөн
дипломат харилцааны чиглэлээр 30 орчим жил ажилласан
туршлагатай. -НҮБХХ-ийн Монгол дахь
үйл ажиллагаа болон тус байгууллагын манай
улс дахь
түүхийн талаар Та манай уншигчдад товч танилцуулбал?-НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Монгол Улсад тавь гаруй жил хэрэгжиж байна. Бидний албан ёсны хамтын ажиллагаа 1976 онд эхэлсэн ч үүнээс өмнө бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад эхэлсэн
байсан. Өдгөө бид Монгол Улсын төр засаг болон иргэдийн урт хугацааны итгэлт түнш болж чадсандаа баяртай байдаг. НҮБХХ нь 1990-ээд оны
ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн шилжилтийн үе
болон бусад олон чухал цаг үед Монгол Улсад хөгжлийн дэмжлэг үзүүлж ирсэн. Одоогоор бид засаглал,
уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн менежмент
болон Тогтвортой
хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Бид
олон жилийн хамтын ажиллагааны хүрээндээ Онцгой байдлын ерөнхий газар, Хүний эрхийн
үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар зэрэг төрийн
нэн чухал байгууллагууд мөн "Говь" ХХК болон "Хас банк" зэрэг хувийн хэвшлийн томоохон компаниудыг үүсгэн байгуулагдахад бодит дэмжлэг үзүүлж чадсандаа таатай байдаг. Мөн бид сүүлийн жилүүдэд томоохон хууль тогтоомжууд
болох Монгол
Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон
Генетик нөөцийн тухай хуулийг батлагдахад тухай бүрд нь дэмжлэг үзүүлсэний зэрэгцээ төрийн
албаны шинэчлэлийн ажлуудыг дэмжин ажиллаж байна. НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөр (НҮБХХ)-ийн
Монгол Улс дахь үйл ажиллагаа нь Тогтвортой хөгжлийн зорилтууд болон
Монгол Улсын тогтвортой, урт хугацааны хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд тэр дундаа
“Алсын хараа 2050”, мөн НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх
“Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ”
зэрэг баримт
бичгүүдтэй нягт уялдаа бүхий НҮБХХ-ийн 2023-2027 онд Монгол
Улсад хэрэгжүүлэх Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичгийн хүрээнд
явагддаг. -НҮБХХ-ийн Хөгжлийн
туслалцааны хөтөлбөрийн баримт бичгийн тухай илүү
дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?-Энэ бол
Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд болон хөгжлийн
түншүүд, олон улсын санхүүгийн байгууллага, олон
талт хамтын ажиллагааны байгууллагууд
зэрэг бусад түншүүдтэй зөвлөлдөх замаар таван жил тутамд боловсруулж баталдаг НҮБХХ-ийн үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг гол баримт бичиг л дээ. Мөн
хугацааныхаа туршид тухайн
улс орны өөрчлөгдөж буй хөгжлийн хэрэгцээ, хөгжлийн
тэргүүлэх
чиглэлүүдтэй уялдан өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Өнгөрсөн
оны
есдүгээр сард НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн хурлаар 2023-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх НҮБХХ-ийн Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн
баримт бичгийг
Монгол Улсын Засгийн газар соёрхсоны дагуу батлан энэ онд хэрэгжүүлж
эхлээд байна. -Баярлалаа. Тэгвэл
2017-2022 онд танай байгууллагын гаргасан гол үр дүн, ололт
амжилтууд юу байв?-2017-2022
оны НҮБХХ-ийн
Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичгийн
хүрээнд бид хүртээмжтэй ба
тогтвортой
хөгжил, оролцоотой мөн хариуцлагатай засаглал
зэрэг үндсэн чиглэлүүдэд анхаарч
ажилласан. Энэ
хүрээнд НҮБ-ын
Суурин зохицуулагчийн манлайлал дор, НҮБ-ын
ТХЗ-ын хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын бусад
байгууллагуудтай
хамтран боловсруулсан Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо,
стратеги, болон дагалдах арга хэрэгслүүд нь бидний томоохон
амжилтуудын нэг юм. Тогтвортой хөгжлийн үндэсний хороогоор дэмжигдээд байгаа энэхүү стратегийг бид Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран
хэрэгжүүлнэ. Үүнтэй холбогдуулан бид
Европын Холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөр эрхлэлтийн салбарт онцгой анхаарал
хандуулж, үр дүнд суурилсан төсөвлөлтийг яамдын түвшинд нэвтрүүлэхэд, тэр дундаа урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө болон төсөвлөлтийг
үр дүнтэй уялдуулахад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ нь Монгол Улсын
тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх ахиц дэвшлийг хурдасгахад чухал ач холбогдолтой. Уур амьсгалын өөрчлөлт,
биологийн олон янз байдлыг хамгаалах, аймаг, орон нутгийн иргэдийн эрсдэлийг даван туулах чадварыг бэхжүүлэх мөн
тогтвортой амжиргааг дэмжих хүрээнд Уур амьсгалын ногоон
сан болон Даян дэлхийн
байгаль орчны сангийн дэмжлэг дор бид олон ажил хийж байна. Онцлон
дурдваас бид уур
амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээг 6 аймагт
анхлан хийгээд байгаагаас гадна, Байгалийн нөөц
ашиглалтын хуулийн хэрэгжилтийг дэмжих замаар Монгол орны биологийн олон янз
байдал, экосистемийг хамгаалахад дэмжлэг үзүүлж байна. Засаглалыг дэмжих чиглэлд бид Швейцар Улсын
дэмжлэгтэйгээр аймаг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын
чадамж, чадавхыг бэхжүүлэхэд анхаарч ажилласны зэрэгцээ Канад Улсын
дэмжлэгтэйгээр төрийн
албаны шинэчлэлийг, тэр дундаа, төрийн албаны хүний
нөөцийн бүрдүүлэлтэд боловсон
хүчнийг сонгон шалгаруулахдаа меритэд суурилсан
зарчмыг баримтлах мөн төрийн албан дахь эмэгтэй удирдагчдын тоог нэмэгдүүлэх
чиглэлүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж, өнгөрсөн оны байдлаар төрийн
албан дахь эмэгтэй удирдагчдын тоо 8.6 хувиас 21 хувь болж өссөн таатай үр дүн гараад байна. Бид мөн жендэрийн тэгш
байдал, дижиталчлал зэрэг олон салбарыг хамарсан гол асуудлуудад
төвлөрөн ажиллаж байна.
Энэ хүрээнд КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр
шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Түүнчлэн
“Акселератор Лаб”-аараа дамжуулан эмзэг бүлгийнхний дижитал бичиг үсгийн
боловсрол, хог хаягдлын менежментийн систем зэрэг хөгжлийн нарийн, төвөгтэй
асуудлуудад инновац ба дижиталчлалд суурилсан шинэ шийдлүүдийг санал болгон ажиллаж чадсан. Мөн "Ковид-19"
цар тахлын
үеэр бид Японы засгийн газрын дэмжлэгтэйгээр нийгмийн ажилтнуудыг цахимжуулах,
тэдний чадавхыг сайжруулахад тусалж, нийгмийн чухал
үйлчилгээг үр дүнтэйгээр хүргэх боломжийг нэмэгдүүлж өгсөн.-Ирэх таван жилд
НҮБХХ-ийн Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн тэргүүлэх чиглэл юу байх вэ?-Бид ирэх таван жилд Монгол
Улсын Засгийн газарт
нэгдүгээрт, илүү
төрөлжсөн, хүртээмжтэй, ногоон эдийн засгийн шилжилт, хоёрдугаарт, эрсдэлийг
тооцож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон байгалийн экосистемийн
тогтвортой менежмент, гуравдугаарт, эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн байр суурийг бэхжүүлж, оролцоог хангасан
хариуцлагатай засаглалыг бэхжүүлж ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргах гэсэн
гурван үндсэн чиглэлд дэмжлэг үзүүлнэ. Энэ
жил бид Тогтвортой
хөгжлийн зорилтуудыг 2030 онд бүрэн хэрэгжүүлэх
замынхаа тэн хагаст ирээд байгааг та бүхэн мэдэж байгаа.Тиймээс ирэх таван жилд
бидний дэмжлэг ТХЗ-д хүрэхийн төлөө гаргаж буй Монгол Улсын Засгийн
газрын ахиц дэвшлийг хурдасгахад чиглэнэ. Бид инновац, шинэ
шийдлүүдийг ашиглан хөгжлийн нарийн, төвөгтэй сорилтуудыг даван
туулахын тулд арга барилаа өөрчилж, Портфолио буюу бие даан ажилладаг
тусдаа төсөл хөтөлбөрүүдтэй байх бус тэдний хоорондын харилцан уялдаа
холбоог ашиглах замаар нэгдсэн томоохон цогц үр дүн гаргахыг зорьж ажиллах юм. -Танай байгууллагын ирэх таван жилийн тэргүүлэх зорилтууд Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” аянтай
уялдаж байгаа юу? -Тэгэлгүй
яах вэ. Бид
Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2021 онд “Тэрбум мод ургуулах
санаачилга”-ын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг хийхэд
дэмжлэг үзүүлэн ажилласан.
Үүнээс гадна, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, байгалийн
нөөцийн менежментийн чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, мөн Тогтвортой
хөгжлийн санхүүжилт зэрэг бидний хийж буй ажлууд нь
нийтээрээ Монгол Улсын
цөлжилттэй тэмцэх, ойжуулалтыг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар
бууруулах талаар өмнөх Олон улсын талуудын бага хурлын үеэр хүлээсэн амлалтаа
биелүүлэхэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм. -Монгол Улсад тулгарч
буй гол сорилтуудыг Та юу гэж харж байна вэ, тэдгээрийг шийдвэрлэхэд НҮБХХ
хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ?-Монгол Улсын
эдийн засаг нь олборлох үйлдвэрлэлээс ихээхэн хамааралтай хэвээр байгаа тул
эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг хөгжлийн олон сорилттой
тулгарч байна. Дэд бүтцийн хөгжилд анхаарал хандуулах, хотуудаа
илүү тогтвортой хотын загварчлал руу шилжүүлэх, тэр дундаа эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн
аль алинд нь ашиг тустай, хүртээмжтэй хөгжлийг хангах замаар өсөн нэмэгдэж буй
эдийн засгаа дэмжихдээ эрчим хүчний тэгш
хүртээмжтэй
шилжилтэд анхаарлаа хандуулах нь чухал. Түүнчлэн хүн амын нэлээд
хувь нь
эдийн засгийн боломж нөөц хязгаарлагдмал хөдөө орон нутагт
амьдарч, ядуурлын түвшин хэдэн жилийн турш 27-28 хувь орчим байсаар байгаа тул
ядуурлыг бууруулах асуудал ихээхэн анхаарал татаж байна. Байгаль орчны
доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бий болж буй
байгалийн гамшгууд,
гадаад өрийн дарамт зэргээс гадна эдийн засгийн өсөлтөд
саад болж, иргэдийн итгэлийг алдагдуулдаг авлига зэрэг нь
тулгамдсан
асуудал болоод байна.Цаашилбал өсөн нэмэгдэж буй тэгш бус байдал болон
жендэрийн тэгш байдлыг хангах ялангуяа шийдвэр гаргах түвшинд Монгол Улсын
хүн амын 50 гаруй хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл маш хангалтгүй байгаа зэрэг нь мөн шийдвэрлэх ёстой
томоохон сорилт болж байна. Бид эдгээр нарийн, төвөгтэй сорилтуудыг шийдвэрлэхэд
“Акселератор
Лаб”-аараа
дамжуулан дижиталчлал, инновац зэрэг хөгжлийн гол салбарт Монгол Улсын Засгийн
газарт дэмжлэг үзүүлсээр байх болно. Цаашлаад хөдөлмөр эрхлэлтийн салбарт
онцгой анхаарал хандуулж, үр дүнд суурилсан төсөвлөлтийг
дэмжих
замаар нийтийн санхүүгийн удирдлагыг сайжруулахад дэмжлэг үзүүлэн, илүү
олон эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд урт хугацааны тогтвортой
албан ёсны ажлын байр олж, хөдөлмөр эрхлэх боломжийг олгоход дэмжлэг үзүүлнэ. Цаашид
ч төрийн албыг бэхжүүлэх, тэр дундаа төрийн удирдах
албан
тушаалын
эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн ажиллана
гэж найдаж байна. Түүнчлэн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог
дэмжих бодлого,
хууль тогтоомжийг боловсруулах, хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийг татан оролцуулах нь маш чухал.
Мөн бид хувийн хэвшлийн байгууллагуудад хүний эрхийн зөв дадал
хэвшилтэй болоход нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн
малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг
нэмэгдүүлэх, экосистем болон байгалийн
баялаг биологийн олон төрөл зүйлийг хамгаалахад үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлнэ. Энэ
бүх ажлын гол үндэс суурь нь Монгол Улсын хөгжлийн зорилтуудад шаардагдах тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор нэмэгдүүлэхэд үзүүлэх бидний дэмжлэг байх юм. -Монгол Улс хөгжлийн замаа хурдасгаж,
ТХЗ-д 2030 онд хүрэхийн тулд ямар давуу талаа илүү ашиглах
ёстой гэж Та боддог вэ?-Шийдвэр гаргах бүх түвшинд
эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, инновац, дижиталчлалыг хөшүүрэг
болгох, тогтвортой хөгжлийн төлөөх санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлүүдэд илүү анхаарах ёстой гэж бодож
байна. Мөн Монгол
Улсын анхаарал хандуулж, урагшлуулах ёстой гол чиглэлүүдийн нэг бол эрчим
хүчний шилжилт юм. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхины асар их
нөөцтэй бөгөөд энэ салбарыг хөгжүүлэх нь байгаль орчинд ээлтэй
төдийгүй ард иргэдийн эрүүл мэнд, эдийн
засгийн байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Тэгэхээр ирээдүйд
зөвхөн эрчим хүчээр хангах биш, харин эрчим хүчний шилжилт нь тэгш, хүртээмжтэй байх явдал. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэхүү
шилжилтийн үр шимийг бүгд эрх тэгш хүртэж, эдийн засгаа төрөлжүүлэх, шинэ ажлын
байр бий болох явцад хэнийг ч орхигдуулахгүй байхаас гадна байгаль орчинд ээлтэй, иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад эерэг нөлөөтэй байх тухай ярьж
байгаа юм.Эрчим хүчний шилжилтийг хүний хүчин зүйлийн өнцгөөс онцгой анхаарах хэрэгтэй. Монголчуудын хөгжин цэцэглэх, тогтвортой ирээдүйн төлөө уг эрчим
хүчний шилжилт хийгдэж байгаа.
Үүнтэй холбогдуулан бид ирээдүйд "Тэгш, хүртээмжтэй эрчим
хүчний шилжилт" нь Монгол Улсын хувьд чухам ямар ач холбогдолтой тухайд Монгол Улсын “Үндэсний хүний хөгжлийн илтгэл"-ийг
боловсруулахаар ажиллаж байна.
|
https://montsame.mn/mn/read/314856
|
БНХАУ-ын дарга ОХУ-д ирэх долоо хоногт айлчилна
|
2023-03-17 15:42:06
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЭЭЖИН. /CNBC/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д гуравдугаар сарын
20-22-ны өдрүүдэд айлчилна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас өнөөдөр
мэдээллээ.Энэ нь Орос
өнгөрсөн оны хоёрдугаар сарын сүүлээр Украин руу довтолсноос хойш Ши Жиньпиний
Москвад хийх анхны айлчлал болох юм. Хоёр орны
удирдагчид хамгийн сүүлд Узбекистаны Самарканд хотод өнгөрсөн есдүгээр сард
уулзсан юм. Хятадын Гадаад хэргийн
яамны мэдээлснээр, Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар тус
улсад айлчилна.
“Хоёр удирдагч
Хятад-Оросын иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн хоёр
талын хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурна” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдэгдсэн ч баримт бичгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.Хятад улс
Орос-Украины дайны галыг зогсоохыг дахин уриалж, нэг жил гаруйн өмнө эхэлсэн
мөргөлдөөнийг зохицуулах энхийн төлөвлөгөөгөө танилцуулаад байгаа юм. Бээжин Украин
руу хийсэн Москвагийн үндэслэлгүй халдлагыг түрэмгийлэл гэж нэрлэхээс
татгалзсаар ирсэн билээ.
|
https://montsame.mn/mn/read/314869
|
БНАСАУ тив алгасагч баллистик пуужин туршсанаа мэдэгджээ
|
2023-03-17 14:49:56
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ПЁНЬЯН. /NHK/. БНАСАУ пүрэв гарагт “Hwasong-17” тив алгасагч баллистик пуужинг “харвах
сургуулилалт” хийснээ мэдэгджээ. Уг пуужинг АНУ-ын эх газарт тусах хүчин
чадалтай гэж үздэг байна.Эрх баригч
Хөдөлмөрийн нам “Rodong Sinmun” сонинд баасан гарагт мэдээлснээр, Пёньян олон улсын нисэх буудлаас
харвасан пуужин далайд урьдчилан тогтоосон цэгт унасан бөгөөд нислэгийн дээд
өндөр нь 6045 км байжээ. Уг сургуулилалтыг
АНУ, БНСУ-ын цэргийн томоохон хамтарсан сургуулиудын хариуд явуулсан гэж дээрх
мэдээнд дурдсан байна. Пёньян “Hwasong-17” пуужинг харваснаа “сургуулилалт” гэж анх
удаа тодорхойлсон нь энэ бөгөөд өнгөрсөн 11 дүгээр сард уг пуужингийн “эцсийн
туршилтыг” амжилттай явуулсан гэж мэдээлж байжээ.
Японы Өөрийгөө
хамгаалах хүчний төлөөлөгчдийн мэдээлснээр, БНАСАУ тив алгасагч баллистик
пуужингийн ангиллын пуужинг Сунан бүсийнхээ орчмоос пүрэв гарагт эгц дээш нь харвасан
байна. Пуужин Япон тэнгист Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ.
|
https://montsame.mn/mn/read/314865
|
Европын Төв банк бодлогын хүүгээ өсгөжээ
|
2023-03-17 13:59:41
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ФРАНКФУРТ. /Reuters/. Европын Төв банкны бодлого боловсруулагчид
бодлогын хүүгээ төлөвлөж байсны дагуу дахин 50 суурь нэгжээр өсгөхөөр болсноо пүрэв гарагт
мэдэгдлээ.“Инфляц хэт урт
хугацаанд өндөр хэвээр байх төлөвтэй байна” гэж Төв банкны мэдэгдэлд дурджээ. Бодлогын
хүүг өсгөх шийдвэр нь инфляцыг зорилтот 2 хувьд хүргэж бууруулах бодлогоо
тууштай хэрэгжүүлж байгааг харуулж байна. Европын Төв
банкны Удирдах зөвлөлийн өмнөх хуралдаанаар бодлогын хүүг 50 суурь нэгжээр
нэмэгдүүлнэ гэж мэдэгдээд байсан юм. Тус банк хамгийн сүүлд хоёрдугаар сард
хүүгээ 50 суурь нэгжээр өсгөөд байв. Төв банкны эдийн
засагчдын гаргасан макро эдийн засгийн хамгийн сүүлийн үеийн төсөөлөлд еврогийн
бүсийн инфляцын таамаглалыг бууруулж, 2023 онд 5.3 хувь, 2024 онд 2.9 хувь,
2025 онд 2.1 хувь байх төлөвтэй байна гэж таамаглажээ.Харин эсрэгээрээ суурь үнийн дарамт хүчтэй хэвээр байна гэж банкны мэдэгдэлд дурдсан бөгөөд эрчим хүч,
хүнс зэргийг хасаж тооцсон суурь инфляц 2023 онд дунджаар 4.6 хувьтай байх
төлөвтэй байгаа нь 12 дугаар сарын төсөөллөөс өссөн байна.
Хэдийгээр үнийн
дарамт өндөр байх төлөвтэй байгаа ч эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ. Тодруулбал,
еврогийн бүсийн эдийн засаг 2023 онд 1 хувиар, 2024, 2025 онд 1.6 хувиар тэлнэ
гэж эдийн засагчид урьдчилан таамагласан байна.
|
https://montsame.mn/mn/read/314858
|
Япон, БНСУ-ын удирдагчид харилцаагаа сайжруулж, харилцан айлчлалаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо
|
2023-03-17 11:07:28
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ТОКИО. /Kyodo/. Япон, БНСУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт
пүрэв гарагт боллоо. Талууд дайны үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой томоохон маргааныг шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх замаар харилцаагаа хэвийн
болгохын тулд 12 жил завсарлаад байсан удирдагчдын харилцан айлчлал, хоёр талын
аюулгүй байдлын хэлэлцээг сэргээхээр тохиролцов.Токио хотноо
болсон хэлэлцээний үеэр Японы Ерөнхий сайд Кишида Фүмио болон сүүлийн дөрвөн
жилийн хугацаанд Японд айлчилсан БНСУ-ын анхны Ерөнхийлөгч болсон Юн Сог Ёль
нар “нягт харилцаа холбоогоо” хадгалж, улс төр, эдийн засаг, соёлын хамтын
ажиллагаагаа бэхжүүлэхээ нотолжээ. БНСУ дайны үеийн
хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх саналаа өнгөрсөн долоо хоногт
танилцуулсны дараа Юн Сог Ёль Японд хоёр өдрийн айлчлал хийж буй нь энэ юм.
К.Фүмио уг шийдвэрийг Токио-Сөүлийн харилцааг сайжруулах “томоохон алхам”
хэмээн тодорхойлжээ. Хоёр талын харилцаа Дэлхийн II дайнаас хойших хамгийн доод түвшиндээ хүрсэн гэж зарим
шинжээч үзэж байв.Хэлэлцээний дараа
болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр К.Фүмио, хоёр талын харилцааг бэхжүүлэх
нь “яаралтай тулгамдсан асуудал” гэдгийг онцлоод, БНСУ-д “тохиромжтой цагтаа”
айлчлах талаар тунгаан бодно хэмээн мэдэгджээ. Харин Юн Сог Ёлийн хувьд, БНСУ түүхэн
маргааныг шийдэх саналаа танилцуулсан нь хоёр орныг ирээдүйг харсан хөгжлийн талаар
яг одооноос хэлэлцэх үндэс суурийг тавилаа гэв. БНАСАУ-аас учрах
цөмийн болон пуужингийн аюул занал улам даамжирч, БНХАУ цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор Япон улс БНСУ-тай Гадаад хэрэг, Батлан
хамгаалах яамны төлөөлөгчдийг оролцуулсан аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцээг удахгүй
эхлүүлнэ гэж К.Фүмио мэдэгдсэн байна. Ийм хэлэлцээ хамгийн сүүлд 2018 онд болж байв. Юн Сог Ёлийн хэлснээр,
БНСУ Японтой байгуулсан Цэргийн мэдээллийн аюулгүй байдлын хэлэлцээр /GSOMIA/ хэмээх тагнуулын мэдээлэл солилцох гэрээг “бүрэн хэвийн
болгосон” байна. Түүний өмнөх Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уг гэрээг цуцална гэж
сүрдүүлж байсан удаатай.Пүрэв гаргийн
өглөө БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчин тив алгасагч
бололтой баллистик пуужин харвасан юм. Пуужинг Япон тэнгист Японы эдийн
засгийн онцгой бүсийн гадна унасан гэж үзэж байна. Токиог зорихынхоо
өмнөхөн Юн Сог Ёль Үндэсний аюулгүйн зөвлөлийг хуралдуулж, БНАСАУ бодлогогүй
өдөөн хатгасан үйлдлийнхээ хариуг хүртэх болно гэж мэдэгдсэн.
К.Фүмио, Юн Сог
Ёль нар мөн эдийн засгийн аюулгүй байдлын яриа хэлэлцээг эхлүүлэхээр
тохиролцсон байна. Энэхүү яриа хэлэлцээний хүрээнд талууд хагас
дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх арга замын талаар хэлэлцэж, дэлхий дахинд чипний хомсдолын улмаас тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахад хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа ажээ.
|
https://montsame.mn/mn/read/314832
|
Францад маргаан дагуулсан хуулийн төслийг парламентад санал хураахгүй батлахаар болсныг мэдэгджээ
|
2023-03-17 10:33:51
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ПАРИС. /France24/. Францын Ерөнхий сайд Элизабет Борн тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас санал болгосон хуулийн төслийг парламентад санал хураалт явуулахгүй батлахаар болсныг мэдэгджээ.Тэрбээр
пүрэв гарагт парламентын доод танхим буюу Үндэсний хурлын депутатуудад хандаж үг хэлэхдээ дээрх мэдэгдлийг хийсэн байна.“Бид парламентын хороод хооронд хүрсэн зөвшилцлийг эрсдэлд оруулж чадахгүй. Бид ирээдүйн тэтгэврийн
тогтолцоонд мөрий тавьж болохгүй. Энэ шинэчлэлийг зайлшгүй хийх
шаардлагатай. Манай Засгийн газар Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу зохицуулах хорооноос нэмэлт, өөрчлөлт оруулж, Үндэсний хуралд өргөн барьсан 2023 оны Нийгмийн даатгалын санхүүжилтийн тухай хуулийн төслийн хариуцлагыг бүхэлд нь хүлээж байна" гэж Францын Ерөнхий сайд хэлжээ. Засгийн газрын тэргүүний парламентад үг хэлэхээр товлосон хугацаа хэд хэдэн удаа хойшилжээ. Эхлээд сайд нарын танхимын гишүүд Ерөнхийлөгч Эммануэль Макроны
даргалдаг Сайд нарын зөвлөлийн
хуралдаанд саатсан бол дараа нь зүүний үзэл баримтлалтай улс төрийн намуудын
депутатууд төрийн дууллаа дуулж тэтгэврийн шинэчлэлийн хэлэлцүүлгийг тасалдуулжээ. Тэдний зарим нь Э.Борныг үг хэлж эхэлсний дараа ч төрийн дууллаа үргэлжлүүлэн дуулж, зарим нь уриа лоозон хашгирч, Засгийн газрыг огцрохыг шаардсан байна. Тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлт оруулах хуулийн төслийн олон
өдөр үргэлжилсэн хэлэлцүүлэг Үндэсний хуралд санал хураалт явуулснаар дуусгавар болгох ёстой байжээ. Уг хуулийн төсөлд тэтгэврийн насыг 64 болгон нэмэгдүүлэх, тэтгэврийн олон төрлийн хөнгөлөлтүүдийг цуцлах тухай тусгажээ. Францын
Сенат буюу парламентын дээд танхим уг хуулийн төслийг олонхын саналаар пүрэв
гаргийн өглөө баталсан юм.
|
https://montsame.mn/mn/read/314829
|
“Goldman Sachs”: АНУ-д хямрал болох магадлал 35 хувьтай
|
2023-03-17 07:45:02
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/.
Америкийн "Goldman Sachs" банкны эдийн засагчид банкны
салбарын нөхцөл байдлаас үүдэлтэй "эдийн засгийн үр дагаврын" улмаас ирэх жил АНУ-д хямрал болох
магадлалыг 35 хувьтай гэж үзэж байна.Өмнө нь "Goldman Sachs"-ийн шинжээчид энэ магадлалыг 25 хувь гэж таамаглаж байсан ч Америкийн “Silicon Valley Bank” дампуурсны дараа эдийн засагчид таамаглалаа нэмэгдүүлжээ. Гэхдээ энэ нь “Bloomberg”-ийн шинжээчдийн таамаглалаас доогуур байгаа юм. Тус агентлагийн шинжээчид АНУ-д хямрал болох магадлалыг 60 хувь гэж үзэж байгаа аж. Цахиурын хөндийн өндөр технологийн компаниудад зээл олгогчдын нэг болох “Silicon
Valley Bank” дампуурсныг Калифорни муж улсын Санхүүгийн хамгаалалтын газар гуравдугаар сарын 10-нд зарласан. Тус банк хоёр өдрийн дотор дампуурсан байна.“CNN”-ийн мэдээлснээр, энэ нь 2008 оны санхүүгийн
хямралаас хойших АНУ-ын банкны хамгийн том дампуурал болжээ. Одоо “Silicon
Valley Bank”-ыг Холбооны Хадгаламжийн даатгалын асуудлаарх
хорооны удирдлагад шилжүүлээд байна. Өнгөрсөн ням гарагт Нью-Йоркийн “Signature
Bank” бас дампуурсан юм.
|
https://montsame.mn/mn/read/314805
|
Герман 2022 онд хүлэмжийн хийг бууруулах зорилтдоо хүрчээ
|
2023-03-16 17:50:38
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
БЕРЛИН. /DW/. Германы хүлэмжийн хийн ялгарал 2022 онд өмнөх
оныхтой харьцуулахад 1.9 хувиар буурсныг тус улсын Байгаль орчны агентлагийн
урьдчилсан тайлан лхагва гарагт харууллаа. Энэ нь зарим салбар дэвшүүлсэн зорилгодоо
хүрч чадаагүй ч тус улсын 2022 оны зорилт биелсэн гэсэн үг юм.Тайланд дурдсанаар,
2022 онд 746 сая тонн хүлэмжийн хий ялгарсан нь тухайн оны зорилтоос 10 сая
тонноор бага байжээ. Герман улс 2030 он гэхэд ийм хийн ялгарлаа 1990 оныхтой
харьцуулахад 65 хувиар, цаашлаад 2045 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн
зөрүүг тэглэхийг зорьж байгаа юм. Байгаль орчны
агентлагийн мэдээлснээр, 2022 онд хүлэмжийн хийн ялгарал 1990 оныхоос
ойролцоогоор 40 хувиар буурчээ. Эрчим хүчний салбарын
“нааштай” тоон үзүүлэлтүүдГерманы эрчим
хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарал 4.4 хувиар өссөн бөгөөд 2022 онд нүүрсэн
цахилгаан станцуудыг ашигласантай холбоотойгоор тус салбар нь хүлэмжийн хийг
хамгийн их ялгаруулсан байна. 2030 оныхоо зорилтод
хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд илүү хурдтай
ажиллах хэрэгтэй гэж Байгаль орчны агентлагийн дарга Дирк Месснер хэлээд,
олборлодог түлшнээс хараат ийм байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй гэв.Гэхдээ 2022 онд
нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээр үйлдвэрлэсэн эрчим хүчний эзлэх хувь
түүхэн дээд үзүүлэлт болох 20.4 хувьд хүрч өссөнийг тайланд цохон тэмдэглэсэн
байна. Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек үүнийг “урам өгсөн, нааштай” үр
дүн хэмээн тодорхойлжээ.
Бусад салбаруудын хувьд авч үзвэл, хөдөө аж ахуй, хог хаягдлын салбар жилийн уур амьсгалын
зорилтдоо хүрсэн ч тээвэр, барилгын салбар биелүүлж чадаагүй байна. Тухайлбал, тээврийн
салбарын хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ 2021 онтой харьцуулахад нэг сая гаруй
тонноор нэмэгджээ.
|
https://montsame.mn/mn/read/314797
|
Дэлхий дээр соронзон шуурга гурав дахь өдрөө үргэлжилж байна
|
2023-03-16 14:45:19
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
МОСКВА. /ТАSS/. Наран дээр болсон цуврал дэлбэрэлтийн дараах соронзон шуурга дэлхий
дээр гуравдугаар сарын 13-наас эхэлж гурав дахь өдрөө үргэлжилж байна гэж
Геофизикийн асуудлуудыг судлах хүрээлэн лхагва гарагт мэдээлжээ.“Дэлхий орчмын
сансрын орон зайд нэвтэрсэн бага хүчтэй протоны урсгал үргэлжилсээр байна” гэж тус
хүрээлэн мэдээлэв.Сансрын цаг
агаарын мониторингийн мэдээллээр нарны дэлбэрэлтээс үүссэн хүчтэй протоны
урсгалын нөлөөллийн аюулын түвшин нь “S1” үзүүлэлтээс хараахан хэтрээгүй байна.
Уг аюулын түвшнийг таван шатлалаар хэмждэг бөгөөд “S5”-ыг хамгийн өндөр буюу аюултай түвшин гэж үздэг бол “S1” нь биологийн хувьд аюулгүй түвшин юм байна.Мөн соронзон шуурганы
далайцын түвшин “G1”
үзүүлэлтээс хэтрээгүй байгаа аж. Соронзон шуурганы далайцын түвшнийг таван
шатлалаар хэмждэг бөгөөд “G5”-ыг
хамгийн өндөр түвшин гэж үздэг. Соронзон шуурга “G1” далайцтай
байх үед цахилгаан сүлжээ болон сансрын төхөөрөмжид бага зэрэг хэлбэлзэл үүсэх
магадлалтай, түүнээс гадна туйлын туяа ажиглагдана. Гуравдугаар сарын
10-12-ны өдрүүдэд Наран дээр янз бүрийн зэрэглэлийн хүчтэй, өөр өөр үргэлжлэх
хугацаатай дэлбэрэлтүүд болсныг эрдэмтэд бүртгэсэн бөгөөд зарим дэлбэрэлтийнх
нь цацраг манай гараг руу шидэгдсэн аж.
Нар бол буцалж буй плазмын бөмбөрцөг бөгөөд гадаргуу нь маш
хүчтэй цахилгаан соронзон оронтой. Энэхүү цахилгаан соронзон орны хүрээ хязгаар
нь Нарны илүү нягт давхаргаас байнга дээш хальж, тэсрэх, задрах “хөдөлгөөнд”
оршдог тул Нарны толбо, дэлбэрэлт, титмийн хүчтэй шидэлт зэрэг үзэгдлийг
үүсгэдэг.
|
https://montsame.mn/mn/read/314780
|
Туркийн парламент НАТО-д элсэх Финландын хүсэлтийг ирэх сард баталж магадгүй байна
|
2023-03-16 14:42:02
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ЛОНДОН. /Reuters/. Туркийн парламент НАТО-д элсэх Финландын хүсэлтийг дөрөвдүгээр сарын дундуур хаалтын хуралдаанаа хийхээс өмнө соёрхон баталж магадгүй байна. Энэ тухай лхагва гарагт “Reuters”” агентлаг Туркийн хоёр албан тушаалтныг мэдэгдлээс эш татан мэдээлжээ.Эх сурвалжуудын мэдээлснээр, НАТО-д гишүүнээр элсэх Финландын хүсэлтийг Шведийнхээс тусад нь авч хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы засаг захиргаанаас лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Финландын төрийн тэргүүн Саули Ниинистё гуравдугаар сарын 16-17-нд Туркт ажлын айлчлал хийнэ. Хоёр улсын Ерөнхийлөгч нар НАТО-д элсэх Финландын хүсэлтийг хэлэлцэх төлөвтэй байна.
|
https://montsame.mn/mn/read/314786
|
“Samsung” БНСУ-д “дэлхийн хамгийн том” чипний төв байгуулна
|
2023-03-16 14:36:51
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
СӨҮЛ. /DW/. Дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбарт улам
их ахиц дэвшил гаргах БНСУ-ын үндэсний төслийн хүрээнд “Samsung Electronics” компани дэлхийн хамгийн том чипний төвийг
байгуулахад олон зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөвтэй байна.Тодруулбал, Сөүл “Samsung” компанийн 300 их наяд воны /230 тэрбум ам.доллар/ хөрөнгө
оруулалтаар дэлхийн хамгийн том
чипний төвийг ирэх 20 жилийн хугацаанд байгуулна гэдгээ мэдэгдсэн бөгөөд чип
үйлдвэрлэлийн “мега кластер” байгууламжуудыг Гёнги мужийн олон хэсэгт 2042 он
гэхэд байгуулах ажээ. Тус төв нь “Samsung”-ийн байгуулах таван шинэ хагас дамжуулагчийн үйлдвэрт тулгуурлах юм байна.
Төлөвлөгөөний тухайдБНСУ-ын Засгийн
газар нь чип, дэлгэц, дахин цэнэглэгддэг цэнэг хураагуур, цахилгаан тээврийн
хэрэгсэл, робот, био-технологи гэсэн технологийн зургаан салбарт ихээхэн
хөрөнгө оруулахыг зорьж байна. Хэдийгээр тус улсын хувьд эдгээр салбарт тэргүүлэх байр
суурийг эзэлдэг ч “5G”
утасгүй сүлжээ, хиймэл оюун ухаан, автомат жолоодлоготой автомашинууд зэрэг
шинэ технологиудыг нэвтрүүлснээрээ өсөн нэмэгдэж эрэлт хэрэгцээг хангаж чадна
гэж найдаж байгаа ажээ. “БНСУ 300 их наяд
воны хөрөнгө оруулалтаар нийслэл хотынхоо бүсүүдэд дэлхийн хамгийн том хагас
дамжуулагчийн кластерийг байгуулна” гэж тус улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль
мэдэгджээ. Тэрбээр эдийн засгийн бодлогын хуралдааны үеэр хэлсэн үгэндээ, “Хурд
хамгийн чухал. Засгийн газар кластерийн төслийг бодит үйл хэрэг болгохын төлөө
бүхий л хүч чадлаа дайчилна” гэсэн байна. Хагас дамжуулагчийн
төв нь материал, эд анги үйлдвэрлэх, өндөр технологийн чипүүдийг бүтээх 150 өөр
компанийг татан төвлөрүүлэхийг зорьж байгаа гэж БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр,
эрчим хүчний яам мэдээлжээ. “Samsung”-ийн шинэ үйлдвэрүүд нь БНСУ дахь
одоогийн үйлдвэрүүдийнхээ ойролцоо байрлах бөгөөд компанийн зүгээс мэдээлснээр, мэдээлэл хадгалахад хэрэглэдэг компьютерийн санах ойн чипнүүд болон илүү өргөн хүрээний функцийг гүйцэтгэхэд шаардлагатай логик
чипнүүдийн аль алийг нь үйлдвэрлэх ажээ.АНУ, Европын
Холбоо, Япон, Хятад зэрэг технологийн хүчирхэг гүрнүүд худалдааны хамгаалалтын арга хэмжээ авах,
татварыг бууруулах, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор дотоодын чипний
үйлдвэрлэлээ хөгжүүлж байгаатай холбоотойгоор БНСУ хэдийнээ хүчтэй байр сууриа эзэлж чадсан зах зээлдээ байр сууриа бэхжүүлэхийн
тулд өөрийн төлөвлөгөөгөө ийнхүү
танилцуулж байна.Ерөнхийлөгч Юн
Сог Ёль технологийн салбарыг улс орныхоо эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр
бөгөөд аюулгүй байдал, стратегийн энэ хөрөнгө нь ажлын байр бий болгох, мөн амьжиргаатай шууд холбоотой гэж тодорхойлжээ. Дэлхий даяар хэрэглэгдэж буй
өндөр технологийн микрочипнүүдийн дийлэнхийг нь “Samsung” болон Тайванийн “TSMC” компаниуд үйлдвэрлэдэг.
“Samsung” 2022 оны дөрөвдүгээр улиралд үйл
ажиллагааны ашиг нь өмнөх оны мөн үеийнхээс 70 орчим хувиар огцом буурсан
талаар өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлсэн бөгөөд Украины дайны улмаас дэлхийн
эдийн засагт тодорхойгүй байдал үүсэж, эрэлт буурсан зэрэг хүчин зүйлсийг
тайландаа онцолсон юм.
|
https://montsame.mn/mn/read/314784
|
Хятадын эрдэмтэд квант түлхүүрийн түгээлтийн хурдаар дээд амжилт тогтоожээ
|
2023-03-16 13:05:20
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
ШАНХАЙ. /Xinhua/. Хятадын эрдэмтэд квант харилцааны гол цөм болох квант түлхүүрийн түгээлтийн (Quantum Key Distribution/QKD) хурдаар дэлхийн дээд амжилт тогтоожээ. Эрдэмтэд 10 км урт стандарт шилэн кабелиар секундэд 115.8 мегабит хурдтай түлхүүр үүсгэх боломжийг олгодог өндөр хурдны квант түлхүүрийн түгээлтийн системийг боловсруулсан нь энэ салбарт дэлхийн шинэ дээд амжилт болсон байна. Өмнө нь өгөгдөл дамжуулах хамгийн өндөр хурд нь секундэд 10 мегабит байв. Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн (USTC) профессор Сюй Фэйху, энэхүү систем нь квант харилцаа холбоо, квант сүлжээг өргөн цар хүрээтэй ашиглахад чухал ач холбогдолтой хэмээн онцлов.Дээрх амжилтыг Хятадын физикч Пан Жианвэй, Сюй Фэйху нараар ахлуулсан USTC-ийн эрдэмтэн судлаачид тогтоожээ. Төсөлд мөн Шанхайн бичил схем, мэдээллийн технологийн хүрээлэн, Жинань дахь Квантын технологийн хүрээлэн, Харбины технологийн дээд сургуулийн мэргэжилтнүүд оролцсон байна.QKD нь фотон гэх мэт жижиг бөөмүүдийн квант төлөвийг ашиглан шифрлэлт үүсгэж, гуравдагч этгээд мэдээг цацагч болон хүлээн авагчийн дундуур мэдээлэлд нэвтрэхийг оролдох үед фотоны квант төлөвт өөрчлөлт орж халдлага явагдсан нь тэр дороо илчлэгддэг байна.
|
https://montsame.mn/mn/read/314768
|
Орос, Хятадууд зардлыг тохиролцсоны дараа Монголын тал хийн хоолойн маршрутыг шийднэ
|
2023-03-16 11:57:12
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
|
УЛААНБААТАР. /Reuters/. Монголын тал Орос-Хятадын хий дамжуулах хоолой газар нутгийнх нь аль хэсгээр дайрч өнгөрөх вэ гэдгийг хөрш хоёр улс нь уг төслийн зардлын асуудлыг тохиролцсоны дараа шийднэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэв.ОХУ-ын эрчим хүчний “Газпром” компани БНХАУ-д жил бүр 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх 2600 км урт “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойг 2030 он гэхэд тавьж дуусгахаар төлөвлөж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ мягмар гарагт “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө, Украины дайны улмаас хоёр том хөршийнх нь яриа хэлэлцээ хойшлогдсон боловч хоёр улс хэлэлцээний ширээний ард дахин суух төлөвтэй байна гэв.Л.Оюун-Эрдэнийн хэлснээр, хий дамжуулах уг хоолойг тавихад Монгол Улс нутаг дэвсгэрээ хэрхэн ашиглах вэ гэдгийг Орос, Хятад хоёр улс өртөг зардлаа тохиролцсоны дараа шийднэ.Монгол Улсын нийт экспортын 80 орчим хувь нь Хятад руу гардаг бөгөөд байгалийн баялаг ихтэй энэ улс худалдаа, уул уурхайн харилцаагаа Хятад, Орос хоёроос хальж бусад улс оронтой тэлэх талаар ажиллаж байна. Улмаар тус улс Европ, Азийг холбосон гүүр болно гэж найдаж байна. "Газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах талаар бид яриа хэлэлцээ хийж байна. Зэсийн үйлдвэрлэлийн талаар Герман, Францын талуудтай ярилцаж байна. Мөн БНСУ, Япон улстай хувийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна" гэж Л.Оюун-Эрдэнэ ярилаа.Удаан хугацаагаар хойшлогдсоны эцэст даваа гарагт тус улс “Оюу Толгой” төслийн гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ. Монгол Улс энэ уурхайн 34 хувийг, үлдсэн хувийг нь Англи-Австралийн уул уурхайн “Rio Tinto” компани эзэмшдэг.“Оюу Толгой”-н уурхай жилд 500 мянга гаруй тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монгол Улс нь дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болох юм.Ерөнхий сайдын хэлснээр, ДНБ-ийх нь дөрөвний нэг, экспортынх нь 93 орчим хувийг уул уурхайн салбар эзэлдэг тул Монгол Улс түүхий эдийн зах зээл дэх тогтворгүй байдлаас эдийн засгаа хамгаалах шинэчлэл хийж байна.“Түүхий эдийн үнийн тогтворгүй байдлаас хамааралтай байдлаа бууруулах, эдийн засгаа төрөлжүүлэх, дэд бүтэц, ложистикийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор бие даасан баялгийн санг шинээр байгуулна. Эдийн засгаа тэнцвэржүүлэх, үнийн тогтворгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд эдгээр арга хэмжээ ихээхэн хувь нэмэр оруулна” гэж Л.Оюун-Эрдэнэ хэлэв.
|
https://montsame.mn/mn/read/314753
|
Турк Украины үр тарианы гэрээг 120 хоногоор сунгахыг зорьж байна
|
2023-03-16 11:05:47
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
АНКАРА. /Reuters/. Турк улс Украины Хар тэнгисийн боомтуудаас үр
тариа тээвэрлэхийг зөвшөөрөх тухай гэрээг 60 хоног биш 120 хоногоор сунгахаар
үргэлжлүүлэн хэлэлцээ өрнүүлнэ гэж Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар
лхагва гарагт мэдэгджээ.“Бид гэрээний
анхны хувилбарын дагуу хэлэлцээг эхлүүлсэн. Гэрээг сунгах нь ихээхэн ач
холбогдолтой. Бид гэрээг хоёр сараар бус 120 хоногоор сунгах болно” хэмээн Х.Акар
мэдэгдсэнийг Батлан хамгаалах яам уламжилсан байна. Гэрээний талууд үнэлгээ
дүгнэлт хийж, хэлэлцээрийг дахин сунгах асуудлыг шийднэ гэж тэрбээр мөн хэлээд,
Анкара нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгааг илэрхийлжээ.Өнгөрсөн оны
долоодугаар сард байгуулсан гэрээгээр далайн хамгаалалттай дамжин өнгөрөх
зурвасыг байгуулсан бөгөөд дэлхий даяар хүнсний хомсдол үүсэхээс сэргийлэхийн
тулд үр тариа, тосны ургамлын томоохон экспортлогч Украины гурван боомтоос хөдөө
аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг экспортлохыг зөвшөөрсөн юм. ОХУ-ын Гадаад
хэргийн сайд Сергей Лавров Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглутай
лхагва гарагт утсаар ярих үеэрээ, Москва өөрийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн
болон бордооны экспорттой холбоотой асуудлуудыг “ерөнхий” хэлэлцээрт харгалзан
авч үзнэ гэдэгт найдаж байна гэсэн байна.“Украины үр тариа, Оросын бордоо, хүнсний бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээлд чөлөөтэй нэвтрүүлэх
тухай НҮБ-ын Ерөнхий нарийн
бичгийн даргын багц санаачилгыг бүрэн
дүүрэн, шударга хэрэгжүүлэх
шаардлагатай гэсэн Оросын
байр суурийг нотолсон” гэж Оросын
Гадаад хэргийн яам цахим хуудсаараа дамжуулан
мэдэгджээ. Орос, Украины
талууд НҮБ-ын дэмжлэгтэй Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээнд Туркт
долоодугаар сарын 22-ны өдөр гарын үсэг зурснаас хойш Украины боомтуудаас олон сая
тонн үр тариа болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг экспортлоод байгаа нь түүхэн
дээд үзүүлэлтдээ хүрээд байсан дэлхийн хүнсний үнийг бууруулахад ихээхэн үр
нөлөө үзүүлсэн юм.
Хэлэлцээ үргэлжилж
байгаа энэ үед Орос гэрээг 60 хоногоор буюу өмнө нь сунгаснаас хоёр дахин
богино хугацаагаар сунгах санал дэвшүүлээд байгаа бол Украины тал түүнийг нь хүлээн
зөвшөөрөхөөс татгалзсан байна.
|
https://montsame.mn/mn/read/314759
|
БНАСАУ Япон тэнгис рүү баллистик пуужин харважээ
|
2023-03-16 09:52:09
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ТОКИО. /Kyodo/.
БНАСАУ өнөө өглөө тив алгасагч ангиллын баллистик
пуужин харвалаа гэж Японы Засгийн газар мэдээлэв. Энэ нь Япон, БНСУ-ын төрийн
тэргүүн нар Пёньяны зүгээс учирч буй аюул заналтай холбогдуулан хамтран ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэхээр дээд хэмжээний уулзалт хийхээс хэдхэн цагийн өмнө
болж байна.Баллистик пуужинг Япон тэнгист 8:20 цагийн орчимд эдийн засгийн онцгой бүсийн гадна
унасан хэмээн үзэж байна гэж Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Одоогоор
нисэх онгоц, усанд онгоцонд ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл алга
байна. БНАСАУ-ын баруун
эргээс 7:10 цагийн орчимд харвасан пуужин 70 минут нисэж, 1000 орчим км зайг
туулсан бөгөөд нислэгийн дээд өндөр нь 6000 км байсан гэж яамны мэдэгдэлд
дурджээ. Улмаар Японы хойд нутгийн Хоккайдо арлын баруун эргийн ойролцоох жижиг
арал Ошима-Ошимагаас 200 км орчим зайд унасан байна. Токиогийн засаг
захиргаа уг явдалтай холбогдуулан Пёньянд эсэргүүцлээ илэрхийлж, пуужингийн туршилтыг эрс зэмлэн
буруушаагаад байна. Ерөнхий сайд Кишида Фүмио сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө,
Япон улс бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөө
холбоотнуудтайгаа улам илүү нягт хамтран ажиллах болно гэдгийг цохон тэмдэглэжээ.
БНСУ-ын
Ерөнхийлөгч Юн Сог Ёль Токиог зорихынхоо өмнө Үндэсний аюулгүйн зөвлөлийг
хуралдуулаад, БНАСАУ бодлогогүй өдөөн хатгасан үйлдлийнхээ хариуг хүртэх болно хэмээн
хэлсэн байна. Мөн БНСУ, Япон, АНУ-ын гурван талын хамтын ажиллагааг
бэхжүүлэхийг уриалжээ. Японы Засгийн
газрын төлөөлөгчдийн мэдээлснээр, пуужинг хүчин чадлыг нь шалгахын тулд эгц дээш
нь харвасан бололтой байна. БНСУ-ын цэргийнхэн мөн БНАСАУ Пёньяны Сунан
бүсээсээ алсын зайн тусгалт баллистик пуужин харвасан гэдгийг баталжээ.
Уг туршилт нь К.Фүмио,
Юн Сог Ёль нарыг Токиод уулзахаас хэдхэн цагийн өмнө болсон байна. Өнгөрсөн жил
төрийн тэргүүний үүрэгт ажилдаа орсон Юн Сог Ёлийн Засгийн газар Японтой дайны
үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой маргааныг шийдвэрлэх чиглэлд анхаарч
эхэлснээс хойш хоёр талын харилцаа сайжирч буй шинж илэрсээр байгаа билээ.
|
https://montsame.mn/mn/read/314750
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон Улсад айлчилна
|
2023-03-16 09:22:28
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой дээд хэмжээний уулзалт хийхээр өнөөдөр тус улсыг зорино. Энэхүү айлчлал нь удаан хугацааны турш хурцдаад байсан харилцаа дайны үеийн албадан хөдөлмөртэй холбоотой маргааныг шийдвэрлэх саналыг танилцуулсны дараа сайжирч байгааг харуулж байна.БНСУ-ын Ерөнхийлөгчийн сүүлийн 12 жилийн хугацаанд
хөрш орондоо хийж буй анхны харилцан айлчлал болох гэж буй энэхүү хоёр өдрийн айлчлал нь түүхэн маргааны
улмаас хоёр орны харилцаанд хэр урт удаан хугацаанд сэв суусныг илтгэж байна. БНСУ-ын
Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Японд 2019 онд айлчилсан хэдий ч энэ нь харилцан айлчлалаар
бус “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох зорилготой байв.Сөүлийн засаг
захиргаа 1910-1945 оны колоничлолын үед Японы үйлдвэрүүдэд албадан хөдөлмөр
эрхэлсэн солонгосчуудад нөхөр төлбөр олгохтой холбоотой маргааныг шийдвэрлэх
саналаа танилцуулснаас хойш хоёр хүрэхгүй долоо хоногийн хугацаа өнгөрч байгаа юм. Уг төлөвлөгөөний
дагуу Дотоод хэргийн яамны харьяа олон нийтийн сан дотоодын компаниудын хандиваар
нөхөн төлбөр олгоно. Гэхдээ Япон компаниудын оролцоо хангалтгүй байна гэх
шалтгаанаар энэ саналыг эсэргүүцэж байгаагаа зарим хохирогч хэдийнээ
илэрхийлжээ.БНСУ-ын төрийн
тэргүүн Юн Сог Ёлийн хувьд энэхүү шийдвэрийг БНСУ, Японы ирээдүйгээ харсан
харилцааг цогцлооход чиглэсэн хэмээн тодорхойлсон байна. БНАСАУ-ын цөмийн
зэвсгийн хөтөлбөрийн учруулж буй аюул заналыг тогтоон барихад хоёр талын
харилцааг сайжруулахын ач холбогдлыг тэрбээр мөн цохон тэмдэглэжээ. Түүнчлэн хоёр талын
харилцаа сайжирснаар хоёр орны бизнесийн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж,
улмаар хоёр орны эдийн засагт үр өгөөжөө өгнө гэдгийг онцолсон байна.
“Энэхүү айлчлал
нь өнөөг хүртэл хурцадмал байсан БНСУ-Японы харилцаа хэвийн болох шатандаа
орсныг илтгэх ач холбогдолтой юм” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ким Сун
Хан мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Түүний мэдээлснээр,
хоёр орны төрийн тэргүүн нар БНСУ-Японы харилцааг хэвийн болгох арга хэмжээнүүд,
тэр дундаа албадан хөдөлмөртэй холбоотой асуудлын шийдлийг хэрэгжүүлэх талаар
хэлэлцэх ажээ. Мөн эдийн засгийн хамтын ажиллагаанд бэрхшээл учруулж буй
бодлогын саад тотгорыг шийдвэрлэх арга зам, хоёр орны эдийн засгийн хамтын
ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцах боломж олдоно гэдэгт найдаж байна хэмээн Ким Сун Хан нэмж хэлжээ.
|
https://montsame.mn/mn/read/314745
|
Монголын энхийг сахиулагчид Өмнөд Суданы эмэгтэйчүүдэд сургалт зохион байгуулжээ
|
2023-03-15 17:07:05
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
|
РУВЕНГ. /UNMISS/.
Өмнөд Суданд НҮБ-ын энхийг
сахиулах “UNMISS” ажиллагаанд оролцож буй Монголын “цэнхэр дуулгатнууд” Рувенгийн засаг захиргааны бүсийн Парянг хотод “Эмэгтэйчүүдийн анхан шатны эрүүл мэнд, эрүүл
ахуй” сэдвээр сургалт зохион байгуулжээ."Цэнхэр дуулгатнууд"-ын зохион байгуулсан сургалтад эх баригчид, багш нар, иргэний нийгмийн болон засаг
захиргааны байгууллагын төлөөлөгчид, өсвөр насны охид зэрэг 50 гаруй эмэгтэйчүүд оролцсон байна.Дэлхийн хамгийн
отгон улс болох Өмнөд Суданы Рувенгийн засаг захиргааны бүсийн Эрүүл мэнд, байгаль орчны газрын дарга Адут
Дхию Мониёк уг сургалтын нээж үг хэлэхдээ, “Эрүүл мэндийн байгууллагууд, ялангуяа
эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээ хомс байгаагийн улмаас бид их зовж шаналж байна” гэжээ.Энэхүү сургалтын явцад
эмэгтэйчүүд, охидод анхан шатны эрүүл мэндийн ойлголт, эрүүл ахуйн асуудал,
халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ундны уснаас үүдэлтэй өвчлөлийн талаарх
мэдлэг олгон гараа яаж зөв угаах талаарх зөвлөмж өгсөн байна.“Би энэ сургалтад
оролцсондоо их баяртай байна. Төрөлтийн хүндрэл энд их түгээмэл байдаг. Эрүүл ахуйн дэглэмийг
сахиж, ариутгалыг өндөр түвшинд хийх нь төрөх үеийн хүндрэлээс зайлсхийх үндсэн
зарчим гэдгийг над шиг эх баригч нар ойлгох нь маш чухал байлаа” гэж эх баригч Мэри Абуи Кур ярилаа.Сургалтын үндсэн
хөтөлбөр дууссаны дараа сургалтад хамрагдсан охид эмэгтэйчүүд НҮБ-ын эмэгтэй
энхийг сахиулагчидтай чөлөөт уулзалт хийжээ. “Монголоос ирсэн
эдгээр гайхалтай ирмүүн бүсгүйчүүдтэй бүтэн өдрийг хамтдаа өнгөрөөхөд бахдам сайхан байлаа” гэж сургалтад оролцсон
өсвөр насны охин Эеэн Энтони Киир сэтгэгдлээ ярьж, “Би эрүүл мэндийн олон ашигтай дадлын талаар
мэдэж авснаас гадна, Монгол бүсгүйчүүдтэй гар бөмбөг тоглож, бас бүжгийн хэд хэдэн
шинэ гишгэдэл залгаад авлаа шүү дээ. Би том болоод яг энэ бүсгүйчүүдтэй адилхан өөртөө итгэлтэй, зоригтой болохыг хүсэж байна” гэж нүүр дүүрэн инээмсэглэн хэлжээ.
|
https://montsame.mn/mn/read/314715
|
Олон улсын патентын хүсэлтийн тоогоор Хятад улс тэргүүлжээ
|
2023-03-15 15:58:10
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ЖЕНЕВ. /WIPO/. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын (WIPO) сүүлийн мэдээгээр 2022 онд БНХАУ-ын олон улсын патентын хүсэлтийн тоо анх удаа 70 мянгаас давжээ.Энэ үзүүлэлтээрээ
тус улс дөрвөн жил дараалан дэлхийд тэргүүлж байна.2022 онд дэлхийн нийт
патентын хүсэлтийн тоо 278 100-д хүрч, өнгөрсөн оныхтой харьцуулахад 0.3
хувиар өсжээ. Патентын хүсэлтийн тоогоор Азийн орнууд сайн үзүүлэлттэй
гарсан байна. Хятад улс өнгөрсөн оныхоос 0.6 хувиар олон буюу 71 500, Энэтхэг өнгөрсөн онтой харьцуулахад 25 хувиар олон буюу 2618, БНСУ 6.2 хувиар олон буюу 22000 хүсэлт гаргажээ. Хятадын дараа
хоёрдугаарт бичигдсэн АНУ-ын хувьд хүсэлтийнх нь тоо өнгөрсөн оныхоос 0.6 хувиар
буурч, 59 100 болсон бол гуравдугаарт орсон Япон улсынх өмнөх
оныхоос 0.1 хувиар өсөж, 50 300-д хүрчээ.
Корпорацуудын
хувьд Азийн өндөр технологийн компаниуд өнгөрсөн онд идэвхтэй үйл ажиллагаа
явуулжээ. Тодруулбал, Хятадын “Huawei” компани 7689 патентын хүсэлтээр эхний
байранд орсон байна. БНСУ-ын “Samsung Electronics” (4387) хоёрдугаарт бичигдсэн бол гурав, дөрөвдүгээрт АНУ-ын “Qualcomm” (3.855) Японы “Mitsubishi
Electric” компани (2320) тус тус оржээ.
|
https://montsame.mn/mn/read/314690
|
"Moody’s" АНУ-ын банкны тогтолцооны үнэлгээг бууруулжээ
|
2023-03-15 12:15:40
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
НЬЮ-ЙОРК. /СNBC/. Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг АНУ-ын банкны тогтолцооны үнэлгээг тогтвортой төлөвөөс сөрөг
болгон буурууллаа.Энэ нь АНУ-ын “Silicon Valley Bank”, “Signature Bank”, “Silvergate
Bank” гэсэн банкууд дампуурсны дараа "банкны тогтолцооны үйл ажиллагааны орчин эрс
муудсанай холбоотой" гэж “Moody’s”-ын тайланд мэдээлжээ.“Банкны салбарыг
бэхжүүлэх, хохирол амссан банкуудад дэмжлэг үзүүлэх талаар АНУ-ын зохицуулах
агентлагууд буюу Сангийн яам, Холбооны Нөөцийн Сан /ХНС/ болон Холбооны хадгаламжийн даатгалын корпорациуд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа боловч бодит бус алдагдалтай бусад санхүүгийн байгууллагууд, даатгалгүй хадгаламж
эзэмшигчид эрсдэлтэй хэвээр байгааг” тус агентлаг онцлон тэмдэглэсэн байна.АНУ-ын инфляц зорилтот түвшинд нь (одоо 4.5-4.75 хувьтай байгаа) хүрч буурах хүртэл ХНС-гийн мөнгөний бодлого улам чангарч, бодлогын хүү өндөр хэвээр байна гэж "Moody's" таамаглаж байна. Түүнчлэн зарим банк хадгаламжийн хэт их илүүдэлтэй байгаа нь тухайн банкны орлогыг бууруулж
болзошгүй” гэдгийг тэмдэглэжээ.
|
https://montsame.mn/mn/read/314668
|
Цэргийн технологийн үзэсгэлэн Японд нээгджээ
|
2023-03-15 11:57:43
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ТЕХНОЛОГИ
|
ТОКИО. /Kyodo/. Цэргийн технологийн “DSEI-Japan” үзэсгэлэн Японы Чиба хотноо өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэнг зохион байгуулагчдын мэдээлснээр, АНУ, Их Британи, Турк, Австрали, Израил зэрэг 24 орны компаниуд өөрсдийн технологи, сүүлийн үеийн ололт амжилтаа танилцуулж байна.Гурван өдөр үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр мөн аюулгүй байдлын асуудлаар бага хурал зохион байгуулах бөгөөд түүнд оролцогчид олон улсын аюулгүй байдалд тулгарч буй орчин үеийн сорилтууд, батлан хамгаалах салбарын хамгийн сүүлийн үеийн технологийн талаар хэлэлцэнэ. Хэлэлцэх сэдвүүдийн нэг нь мөн Украины нөхцөл байдал байх аж. "DSEI-Japan 2023” үзэсгэлэн нь Азийн бүс нутагт болон тус бүс нутгийг хүрээлэн буй далай тэнгисийн аюулгүй байдлыг хангахад учирч буй сорилтуудад үнэлэлт дүгнэлт өгнө гэж зохион байгуулагчид нь мэдэгджээ. “DSEI-Japan” нь Лондонд хоёр жил тутамд зохион байгуулагддаг олон улсын зэвсгийн алдарт “DSEI” үзэсгэлэнгийн салбар юм. 2019 оноос хойш Чиба хотод зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэнд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын үйлдвэрлэгчид голчлон оролцдог боловч дэлхийн бусад орны компаниуд ч мөн хамгийн сүүлийн үеийн зэвсэг, тоног төхөөрөмж, технологио танилцуулдаг болсон байна.
|
https://montsame.mn/mn/read/314669
|
Их Британийн Ерөнхий сайд асан Тереза Мэй шинэ номоо хэвлүүлнэ
|
2023-03-15 11:24:44
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ЛОНДОН. /Headline.co/. 2016-2019 онд Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Тереза Мэй шинэ номоо ирэх есдүгээр сарын 14-нд худалдаанд гаргах гэж байгаа талаар “Headline” хэвлэлийн газар мэдээлжээ. "Эрх мэдлээ урвуулан ашиглах нь" (Abuse of Power) нэртэй уг номдоо тэрбээр Их Британид улс төрийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа талаар санал бодлоо хуваалцсан байна.“Тереза Мэй нь эрх мэдлээ урвуулан
ашигласны хөнөөлт үр дагаврыг хувь
хүмүүс үүрч, улс төрчид, төрийн
байгууллагуудын нэр хүнд унаж, тэдэнд итгэх итгэлийг алдагдуулж буй олон асуудалтай нүүр тулж
байжээ” гэж хэвлэлийн газар мэдэгдэлдээ дурджээ. Тухайлбал, 2017 онд “Grenfell Tower” орон сууцны олон давхар байшинд гарсан түймрийн
улмаас 71 хүний амь эрсэдсэн үйл явдлыг дурдсан байна. Үүнээс гадна, 1987 онд
болсон хувийн мөрдөгч Дэниел Морганы аллага, "Хиллсборо" цэнгэлдэх хүрээлэнд 1989 онд болсон эмгэнэлт
явдал, мөн парламентын бусад олон
дуулиант хэргүүдийн үед Их Британийн эрх баригчид ямар арга хэмжээ авсан талаар
Т.Мэй өөрийн дүгнэлтийг өгсөн аж. “Headline” хэвлэлийн газрынхан Ерөнхий сайд асны номыг “шударга бус явдлыг хайр
найргүй илчилж, эрх мэдлээ нийтийн сайн сайхны төлөө ашиглахыг чин сэтгэлээсээ уриалсан”
ном хэмээн тодорхойлжээ. Харин Т.Мэй мэдэгдэхдээ, “Би анх Ерөнхий
сайдын хувиар Даунинг гудамжны 10-р байрны шатан дээр зогсож байхдаа шударга бус
явдалтай тэмцэж, хүчирхэг хүмүүсийн төлөө биш, харин ард түмний төлөө төрийн жолоог атгах хүсэл эрмэлзлээ тодорхойлсон байлаа. Засгийн газарт ажиллах хугацаандаа
сорилт бэрхшээл тулгарах үед төрийн байгууллагууд үнэнийг эрэлхийлэхийн оронд өөрсдийгөө
хамгаалахын тулд эрх мэдлээ хэрхэн урвуулан ашиглаж байдгийг олон удаа харж байсан” гэж онцлон тэмдэглэсэн байна. Их Британийн ардчилал "төрийн байгууллагадаа, улс төрчдөдөө итгэдэг ард иргэдээсээ хамааралтай" гэж Засгийн
газрын тэргүүн асан нэмж хэлсэн байна. "Би "Headline"-тэй хамтран ажиллаж
байгаадаа баяртай байна. Учир нь миний энэ номонд оруулсан жишээ баримтууд цаг хугацааны явцад энэ итгэл хэрхэн алдарч, бид яагаад өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатайг харуулж байна" гэж тэрбээр хэлжээ. Т.Мэй 2019 онд Ерөнхий сайдын албан тушаалаас буусны дараа улс төрд үлдэж, Их Британийн парламентын дээд танхимд дахин сонгогдсон юм.
|
https://montsame.mn/mn/read/314656
|
“Meta” дахин 10 мянган ажилтнаа цомхотгоно
|
2023-03-15 10:15:01
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
МЕНЛО-ПАРК. /BBC/. "Facebook", "Instagram", "Whatsapp" мессенжер зэрэг олон нийтийн сүлжээг эзэмшдэг “Meta Platforms” корпорац 10 мянган ажилтнаа цомхотгохоор бэлтгэж байгаагаа зарлалаа. Энэ нь сүүлийн зургаан сарын хугацаанд “Meta” компанийн хоёр дахь томоохон цомхотгол бөгөөд 11 дүгээр сард тус компани 11 мянган ажилтнаа халсан юм.Гүйцэтгэх захирал Марк Цукерберг ажилтнуудаа хандан мэдэгдэл хийхдээ, цомхотгол хийх "амаргүй" байгааг хэлж, энэ нь "үр ашгийн жил" нэртэй компанийн төлөвлөгөөний нэг хэсэг болохыг дурджээ. Мөн тус компани одоо байгаа 5000 сул орон тоонд ажилтан авахгүй байна. Орлого нь ихээхэн буурсан 2022 он компанийн хувьд "сэхээрэл, түгшүүрийн дохио өгсөн" жил байсан гэж М.Цукерберг үзэж байна. Компанийн ирээдүйн хувь заяаг тодорхойлох хүчин зүйлсүүдээр тэрбээр бодлогын хүүгийн өсөлт, дэлхийн геополитикийн тогтворгүй байдал, зах зээлийн илүү хатуу зохицуулалт зэргийг нэрлэжээ.“Бид эдийн засгийн энэ шинэ бодит байдал олон жилийн турш үргэлжлэхэд бэлэн байх ёстой гэж бодож байна” гэж М.Цукерберг мэдэгдсэн байна. Эхний цомхотголыг компанийн техникийн хэлтсүүдэд дөрөвдүгээр сарын сүүлчээр, бизнесийн хэлтсүүдэд тавдугаар сарын сүүлчээр эхлүүлэх аж. “Meta” ажилтнуудынхаа тоог цөөлж байгаа IT салбарын цорын ганц компани биш юм. “Google”-ийг эзэмшдэг “Alphabet” компани хэдийнэ 12 мянган хүнээ цомхотгосон бол “Amazon” компани "эдийн засгийн тодорхойгүй байдлын" улмаас 18 мянган ажилтнаа цомхотгох болсноо мэдэгдээд байна. “layoff.fyi” цахим хуудсанд мэдээлснээр, энэ онд IT салбарын нийтдээ 128 мянга гаруй ажилтан цомхотголд орсны улмаас ажлаасаа халагджээ.
|
https://montsame.mn/mn/read/314651
|
“Brent” газрын тосны үнэ 77 ам.доллароос доошилж унажээ
|
2023-03-15 09:02:43
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ЛОНДОН. /tradingeconomics/. Лондоны "ICE" биржийн мягмар гаргийн арилжааны явцад “Brent” маркийн газрын тосны тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2022 оны 12 дугаар сарын 12-ноос хойш анх удаа 77 ам.доллароос доошилж буурчээ. Арилжааны мэдээллээс үзвэл, тавдугаар сарын фьючерс үнэ 4.72 хувиар буурч, нэг торх нь 76.96 ам.доллар болсон байна. Үүний сацуу "WTI" маркийн газрын тосны дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 71.02 ам.доллар болж, 5 орчим хувиар буурчээ. "Brent" газрын тосны үнэ ийнхүү буурсан нь Цахиурын хөндийн банк дампуурсантай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Үүний зэрэгцээ, БНХАУ-д эрэлт сэргэж, ам.долларын ханш буурна гэсэн итгэл найдвар нь үнийг доод цэгт хүргэж унагалгүй барьжээ. Гуравдугаар сарын тайландаа ОПЕК БНХАУ дахь газрын тосны эрэлтийн талаарх энэ оны урьдчилсан таамаглалаа өсгөсөн бол дэлхийн газрын тосны эрэлтийн өсөлтийн таамаглалыг хэвээр үлдээсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/314640
|
Bloomberg: “Rio Tinto” Монголд гүний уурхайн олборлолтоо эхлүүллээ
|
2023-03-14 17:19:26
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
|
УЛААНБААТАР. /Bloomberg/. “Rio Tinto” групп Монгол Улс дахь зэс-алтны уурхайнхаа гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ. Олон жил хойшлогдож, Монголын Засгийн газартай олон тэрбум ам.долларын зардлын асуудлаар маргалдсаны эцэст энэхүү өргөтгөл ашиглалт орсон нь уг уурхайг дэлхийн хамгийн том уурхайнуудын нэг болгох юм.“Оюу толгой” төсөл нь одоогоор говь цөлийн гадаргаас доош 1.3 км-ийн гүнд хүдэр олборлож байна гэж “Rio Tinto” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм уурхайн нээлтийн үеэр сэтгүүлчдэд мэдээллээ. Дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг уул уурхайн тус компани өсөлтийн төлөвлөгөөнийхөө гол цөмд тооцдог уг далд уурхайн төсөлд 7 тэрбум ам.доллар зарцуулж байгаа аж.Эрчим хүчний шилжилт хурдсахын хэрээр өсөн нэмэгдэж буй зэсийн эрэлт хэрэгцээг хангах дэлхийн цөөхөн том шинэ эх үүсвэрүүдийн нэг болж байгаа тул энэ уурхай нь “Rio Tinto”-гийн хувьд том “олз” юм.“Rio Tinto”-гийн мэдээлснээр, 2030 онд олборлолтынхоо оргил үед Монгол дахь уурхай нь жилд хагас сая тонн зэс олборлож, дэлхийн зэсийн дөрөв дэх том эх үүсвэр болно. Энэ нь зургаан сая орчим цахилгаан авто машин үйлдвэрлэх, эсвэл 60 том салхин цахилгаан станц барихад хангалттай хүрэлцэхүйц хэмжээ ажээ. Гэвч 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан "Оюу толгой"-н гүний олборлолтыг эхлүүлэх хүнд хэцүү зам нь шинэ эрэлтийг хангах эх үүсвэр болоход сорилт бэрхшээлүүд тулгарна гэдгийг харуулж байна. Үүний нэг шалтгаан нь Монгол зэрэг байгалийн баялаг ихтэй орнууд дэлхийн том уул уурхайн компаниудаас илүү сайн нөхцөл шаардах болсонтой холбоотой. “Оюу толгой” нь Төв Азийн энэхүү улсын эдийн засгийн хэмжээг гуравны нэгээр нэмэгдүүлж чадна.“Rio Tinto” нь 2009 онд “Оюу Толгой”-г ашиглах 30 жилийн гэрээ байгуулснаар Монголын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч болсон билээ. Ил уурхайн олборлолт 2013 онд эхэлсэн боловч илүү ашигтай гүний уурхайн төсөл гацаанд орж, хувьсамтгай ардчилал “Rio Tinto”-г удаа дараа сорьж байлаа. Сонгууль болгоны сурталчилгааны үеэр гадаадынхан тус улсын эрдэс баялгийг цөлмөж байна гэсэн мэдэгдэл давамгайлж байв. Дэлхийн түүхий эдийн зах зээл дэх үнийн савлагаа, “COVID-19” цар тахлын улмаас нөхцөл байдал бүр ч дорджээ.Монголын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гүний уурхайн нээлтэд оролцож үг хэлэхдээ, уг төсөлтэй холбоотой олон "асуудал" байсныг хүлээн зөвшөөрч, “Rio Tinto”-той хийсэн хүнд хэцүү хэлэлцээ нь улс орныхоо ард түмэнд хамгийн их ашиг хүртээх гэсэн хүсэл эрмэлзлээс үүдэлтэй гэж хэлсэн байна. Чухал хэлэлцээр2021 онд Монголын талын 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэх хэлэлцээ тухайн үед санхүү хариуцсан захирал байсан Я.Стаусхольмын хувьд чухал сорилт байв. Тэрбээр 2020 оны сүүлчээр гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Чухамхүү уг хэлэлцээрийн үр дүнд өнөөдрийн гүний уурхайн нээлтийг зохион байгуулах боломжтой болсон билээ.“Rio Tinto”-гийн мэдээлснээр, тус компани Монгол Улсад 4 тэрбум ам. долларын татвар болон бусад төлбөрийг оруулаад 15 тэрбум ам.доллар зарцуулаад байна.Монголын Засгийн газар “Оюу Толгой”-н 34 хувийг эзэмшдэг бөгөөд одоогийн байдлаар уг баялгийн 80 орчим хувь нь газрын хөрсөн доор бий. Дэлхийн олон ил уурхайн ашиглалтын хугацаа аажмаар дуусаж байгаа өнөө үед энэ мэт шинэ эх үүсвэрийг олох нь улам бүр хэцүү болж байна.
|
https://montsame.mn/mn/read/314572
|
Токиод сакура цэцэглэж эхэлжээ
|
2023-03-14 14:42:28
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
ТОКИО. /TASS/. Токио хотод сакура цэцэглэх улирал мягмар гарагт буюу өнөөдөр албан ёсоор эхэлснийг Японы үндэсний цаг уурын албанаас зарлалаа. Өнөөдөр Токио хотын шинто шашны Ясүкүни сүм дэх "тусгай хяналтад” байдаг модонд анхны цэцэг дэлбээгээ нээжээ. Цаг уурчдын мэдээлснээр, энэ оны хувьд нийслэл Токио хотод сакура цэцэглэх улирал жилийн дунджаас 10 хоногийн өмнө эхэлсэн бөгөөд 1953 оноос ийм статистик хөтөлж эхэлснээс хойш цагаасаа эрт цэцэглэсэн гурван жилийн (2020, 2021 он) нэг болжээ. "Тусгай хяналтад” байдаг модонд эхний таван цэцэг дэлбээлэх үед Токиод сакура цэцэглэх улирлыг албан ёсоор эхэлсэнд тооцдог аж. Интоорын модны бүх ойг хянадаг Японы цаг уурын албаныхан цэцэг дэлбээлэх явцыг гуравдугаар сарын эхнээс ажиглаж эхэлдэг байна. Тус албаны ажилтан Ясүкүни сүмд очиж интоорын модны мөчир дээрх ягаан цэцгийн дэлбээг нүдээр харснаар “Токиод сакура цэцэглэлээ” хэмээн албан ёсоор зарладаг.Энэ жил коронавирусний халдварын тархалт Японд үндсэндээ хумигдсан тул сакура цэцэглэдэг цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хязгаарлалт тогтоохгүй байх төлөвтэй байна. Япончууд сакураг улс үндэстнийхээ бэлгэ тэмдэг гэж үздэг. Интоорын мод бүрэн цэцэглэх үе ихэвчлэн дөрөвдүгээр сарын эхээр тохиодог ажээ. Японд нийтдээ сакурагийн үндсэн таван төрөл, 200 орчим эрлийз сорт ургадаг байна.
|
https://montsame.mn/mn/read/314609
|
ОХУ Хар тэнгисээр үр тариа экспортлох тухай гэрээг 60 хоногоор сунгах санал тавьжээ
|
2023-03-14 12:52:18
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ЖЕНЕВ. /NHK/. Украины боомтуудаас үр тариа экспортлох тухай гэрээг 120 биш 60 хоногоор сунгавал дахин сунгахыг эсэргүүцэхгүй гэж ОХУ-ын тал мэдэгджээ.Дэлхийн хүнсний хямралаас урьдчилан сэргийлэх зорилгоор НҮБ, Туркийн зуучлалтайгаар өнгөрсөн оны долоодугаар сард байгуулсан энэхүү гэрээ нь Украины үр тариаг экспортолж буй хөлөг онгоцнуудыг Хар тэнгисээр аюулгүй явж өнгөрөх боломжийг олгосон юм.Уг гэрээг өнгөрсөн оны 11 дүгээр сард 120 хоногоор сунгасан бөгөөд энэ сарын 18-нд хугацаа нь дуусна. Оросын удирдлага өмнө нь гэрээг сунгах хүсэлгүй байгаагаа илэрхийлж, Украины үр тариа экспортлогдож, харин Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт хаагдаж байна гэж мэдэгдсэн.Тус улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершинин энэ асуудлаар НҮБ-ын төлөөлөгчидтэй даваа гарагт Женевт уулзсаныхаа дараа мэдэгдэл хийжээ. Тэрбээр хэлэхдээ, ОХУ “Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилга”-ыг 60 хоног сунгах тохиолдолд л уг гэрээг дахин сунгахад татгалзах зүйлгүй гэсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/314596
|
Нью-Йоркийн хөрөнгийн бирж дөрвөн банкны хувьцааны арилжааг зогсоожээ
|
2023-03-14 12:03:14
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
НЬЮ-ЙОРК. /WSJ/. Нью-Йоркийн хөрөнгийн бирж даваа гаргийн арилжааны явцад үнэт цаасных нь үнэ огцом унасны дараа “First Republic”, “PacWest Bancorp”, “Regions Financial”, “Zions Bancorporation” гэсэн дөрвөн банкны хувьцааны арилжааг зогсоожээ. “First Republic” банкны хувьцаа 76.76 хувиар, “PacWest Bancorp”-ынх 50.37 хувиар, “Regions Financial”-ынх 9.42 хувиар “Zions Bancorporation” банкных 27.81 хувиар унасан байна.Активынхаа хэмжээгээр АНУ-д 16 дугаарт бичигддэг “Silicon Valley Bank” гуравдугаар сарын 11-нд дампуурлаа зарласан. Энэхүү зээлийн байгууллагын дампуурал нь 2008 оны хямралаас хойших хамгийн том дампуурал болсон байна. Үүний дараа системийн эрсдэлтэй холбоотойгоор Нью-Йорк муж улсын зохицуулагч байгууллага “Signature Bank”-ийг хаах шийдвэр гаргажээ. Америкийн хоёр том банк дампуурсан нь санхүүгийн хямралд орж болзошгүй гэсэн болгоомжлолыг үүсгэсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/314588
|
Австрали улс цөмийн шумбагч онгоцны флот байгуулахад 245 тэрбум ам.доллар зарцуулна
|
2023-03-14 11:35:27
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
СИДНЕЙ. /TASS/. Австрали, Их Британи, АНУ-ын гурван талын түншлэл буюу AUKUS эвслийн гэрээний хүрээнд Австралийн Засгийн газар цөмийн шумбагч онгоцны флот байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ирэх 32 жилийн хугацаанд 245 тэрбум орчим ам.доллар зарцуулахаар болжээ. Австралийн Сангийн сайд Жим Чалмерс өнөөдөр мэдэгдэхдээ, Тэнгисийн цэргийн флотод зориулж цөмийн шумбагч онгоц бүтээх хөтөлбөрийн өртөг зардал "2023 оноос 2050-иад оны дунд үе хүртэл буюу энэхүү хөтөлбөр хэрэгжих хугацаанд жил бүр ДНБ-ий дор хаяж 0.15 хувийг эзэлнэ" гэлээ."Засгийн газар цөмийн шумбагч онгоц бүтээх зардлын тодорхой хэсгийг төсөвлөсөн байгаа тул ирэх 10 жилд хөтөлбөрийн зардал 58 тэрбум австрали доллароос /38.6 тэрбум ам.доллар/ хэтрэхгүй. Гэхдээ зардлын хэмжээ цаашид нэмэгдэнэ" гэж Сангийн сайд хэлээд хөтөлбөрийн нийт зардал 368 тэрбум орчим австрали доллар (244.8 тэрбум ам.доллар) болно гэж онцолсон байна. Санхүүгийн сайд "зардал их гарч, холбооны улсын төсөвт ноцтой дарамт үзүүлнэ" гэж хэлсэн ч "Австрали энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байж болохгүй" гэж онцлон тэмдэглэв. “Цөмийн шумбагч онгоцны хөтөлбөр нь ирээдүйд манай үндэсний аюулгүй байдал, эдийн засагт асар их ашиг тусаа өгнө” гэж тэрбээр хэлжээ. Австралийн Сангийн яамны мэдээллээр, тус улсын одоогийн батлан хамгаалахын төсөв 48.6 тэрбум австрали доллар (32.3 тэрбум доллар) байгаа нь ДНБ-ий 2.11 хувьтай тэнцэж байна. Цөмийн шумбагч онгоц бүтээх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд батлан хамгаалахын төсвийн энэ хэмжээг хамгийн багадаа жилд 59.6 тэрбум австрали доллар (39.6 тэрбум ам.доллар) болгож нэмэгдүүлэх шаардлагатай бол тус улсын ДНБ-д батлан хамгаалах зардлын эзлэх хувь 2.6 хувьд хүрч нэмэгдэнэ. Австралийн цөмийн шумбагч онгоцны флотАвстрали улс Их Британи, АНУ-тай цэргийн эвсэл байгуулснаа зарласны дараа 2021 оны намар цөмийн шумбагч онгоцны флот байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. Гуравдугаар сарын 13-ны өдөр буюу даваа гарагт гурван улс Сан-Диего хот дахь АНУ-ын тэнгисийн баазад Канберраг цөмийн шумбагч онгоцоор хангах гурван үе шаттай төлөвлөгөөг баталжээ. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд 2027 он гэхэд АНУ, Их Британийн Тэнгисийн цэргийн хүчний таван цөмийн шумбагч онгоцыг Австралид байрлуулна. Мөн 2033 оноос Австралийн Тэнгисийн цэргийн хүчинд зориулж Америкийн “Virginia” ангиллын гурван шумбагч онгоцыг худалдаж авах бол 2040-өөд оны эхээр Их Британи Австралийн анхны “SSN AUKUS” ангиллын шумбагч онгоцыг бүтээх аж.
|
https://montsame.mn/mn/read/314584
|
Хятадын засгийн газарт дөрвөн шадар сайд шинээр томилогджээ
|
2023-03-14 10:25:08
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЭЭЖИН. /Reuters/. БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал /БХАТИХ/ шинэ Ерөнхий сайд Ли Цяны Засгийн газрын бүрэлдэхүүнийг ням гарагт баталлаа. Ли Цян таван жилд нэг удаа болдог халаа сэлгээгээр бямба гарагт Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон юм. Ингээд даваа гарагт хаалтын хуралдаанаа хийсэн БХАТИХ-ын анхдугаар чуулганы үеэр хийгдсэн халаа сэлгээг танилцуулж байна.
Дөрвөн шинэ шадар сайд:60 настай Дин Шюэшян. Тэргүүн зэрэглэлийн шадар сайд, мөн Хятадын эрх барих дээд байгууллага болох Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн юм. Тэрбээр Ши Жиньпиний итгэлт хүн бөгөөд 2006 оноос Шанхайд, харин сүүлийн 10 жил Бээжинд Ши Жиньпиний тамгын газрын даргаар ажиллаж байжээ.68 настай Хэ Лифэн нь Лю Хэг залгамжлан эдийн засгийн асуудал хариуцсан дараагийн шинэ удирдагч болж байна. Тэрбээр Ши Жиньпиний эртний хамтран зүтгэгч бөгөөд өмнө нь төрийн төлөвлөлтийн том агентлаг болох Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороог тэргүүлж байсан юм.58 настай Жан Гоучин. Эдийн засгийн ухааны доктор тэрбээр Чунцин, Тяньжин хотуудад, мөн Ляонин мужид удирдах албан тушаал хашихаасаа өмнө батлан хамгаалахын корпорацуудад 20 жил ажиллажээ.Өдгөө 60 настай Лю Гуожун нь Шаньси мужийн Коммунист намын даргаар ажиллаж байсан юм.БНХАУ-ын Төрийн зөвлөлийн таван шинэ гишүүнХятадын батлан хамгаалахын шинэ сайдаар өдгөө 65 настай Ли Шанфу томилогджээ. Хятадын хиймэл дагуулын хөтөлбөрт ажиллаж байсан тэрбээр ОХУ-ын зэвсгийн гол экспортлогч Рособороноэкспортоос байлдааны нисэх онгоц болон бусад тоног
төхөөрөмж худалдаж авсан хэмээгдэж АНУ-ын хоригт орсон байгаа юм.
Өдгөө 65 настай Ван Шяохун мөн Олон нийтийн аюулгүй
байдлын сайд буюу Цагдаагийн газрын даргын албан тушаалыг хашихаар болж байна. 1990-ээд оны эхээр Ши Жиньпинийг Фужоу хотын намын дарга байх үед тус хотын цагдаагийн даргаар ажиллаж байсан тул түүнийг Ши-гийн ойрын хамтран зүтгэгч гэж үздэг.58 настай У Жэнлүн Төрийн зөвлөлийн нарийн
бичгийн дарга бөгөөд тэрбээр өмнө нь Жянсу мужийн намын дарга байжээ.Өдгөө 63 настай Шэнь Ичинь Хятадын хамгийн өндөр албан
тушаалтай эмэгтэй болжээ. Өнгөрсөн 10 дугаар сард 24
гишүүнтэй Улс төрийн товчоондоо нэг ч эмэгтэй хүн томилоогүй Коммунист нам уламжлалаа эвдсэн нь ажиглагчдын гайхширлыг төрүүллээ. Гуйжоу мужийн намын дарга асан тэрбээр Төрийн зөвлөлийн цорын ганц
эмэгтэй гишүүн болж байна.Чин Ган, 57 настай, Гадаад харилцааны сайдын
албыг мөн хашина. Өмнө нь АНУ-д Элчин сайдаар сууж байсан тэрбээр 2014-2018 онуудад Ёслол Протоколын албаны дарга байхдаа Ши Жиньпинтэй нягт хамтран ажиллаж байжээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүд нь шадар сайд нараас доогуур зиндааны боловч Засгийн газрын сайд нараас дээгүүр эрэмбэлэгддэг. Засгийн газрын түвшинд халаа сэлгээг зөвхөн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон Батлан хамгаалах яаманд хийжээ.
|
https://montsame.mn/mn/read/314528
|
БНАСАУ ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харважээ
|
2023-03-14 09:45:35
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
СӨҮЛ. /Yonhap/.
БНАСАУ мягмар гаргийн өглөө Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт хоёр баллистик
пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ.БНСУ-ын Штабуудын даргар нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр, пуужинг мягмар гаргийн өглөөний 7:41, 7:51 цагт Өмнөд Хванхэ мужийн Жанён хот орчмоос Япон тэнгис рүү харвасан байна. Эдгээр пуужин нь 620 орчим км
зайд ниссэн гэжээ.Өмнөд Солонгос,
АНУ-ын цэргийн хамтарсан 11 өдрийн сургуулилалт даваа гарагт буюу өчигдөр эхэлсэн юм. Уг сургуулилалт
эхэлснээс нэг өдрийн дараа БНАСАУ Япон тэнгис рүү пуужин харвасан бөгөөд тус улс өчигдөр мөн пуужин харвасан билээ.
|
https://montsame.mn/mn/read/314559
|
“COVID-19” цар тахал 2023 онд дуусна гэдэгт ДЭМБ-ын тэргүүн итгэлтэй байна
|
2023-03-14 09:33:50
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭРҮҮЛ МЭНД
|
ЖЕНЕВ. /TASS/.
“COVID-19” цар тахал 2023 онд дуусаж, энэ өвчинтэй
холбоотой олон улсын онцгой байдлын горим цуцлагдана гэдэгт ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус
итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр эрүүл мэндийг хамгаалах үйлст оруулсан хувь нэмрийг нь үнэлж бага Томас
Фрэнсисийн нэрэмжит одонг гардуулах үеэр ийм мэдэгдэл хийжээ. Түүний мэдэгдлийг
ДЭМБ-ын хэвлэлийн алба мягмар гарагт шилжих шөнө нийтэлсэн байна.“Нийтийн эрүүл
мэндийн салбарт олон улсын шинж чанартай онцгой байдал үүсгэсэн “COVID-19” цар тахал дууслаа хэмээн бид энэ оны аль нэг өдөр зарлана гэдэгт би
итгэлтэй байна” гэж Т.Гебрейесус
хэлжээ.Тэрбээр коронавирусний халдвар дэлхий даяар тархаж “цар тахлын нөхцөл
байдал үүссэнийг ДЭМБ анх зарласан” гуравдугаар сарын 19-нөөс хойш бүтэн
гурван жил өнгөрснийг сануулсан байна. “Цар тахал
эхэлснээс хойш одоо нөхцөл байдал хамаагүй дээрдээд байна”
гэж Ерөнхий захирал хэлээд "SARS-CoV-2" вирусний тархалтын талаар ДЭМБ “цар тахал” гэдэг үг
хэрэглэж эхэлснээс хойших гурван жилийн хугацаанд “долоо хоног тутам бүртгэгддэг нас баралтын
тоо анх удаа буурч, нөхцөл байдал эрс
сайжирч байгааг” тэмдэглэжээ.
|
https://montsame.mn/mn/read/314551
|
“Saudi Aramco”-гийн орлого түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ
|
2023-03-13 16:16:39
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ЭР-РИЯД. /DW/.
Саудын Арабын газрын тосны “Saudi Aramco” компанийн орлого 2022 онд 161.1 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд
үзүүлэлтдээ хүрчээ.Тус компанийн
орлого 2021 оныхтой харьцуулахад 46 хувиар өссөн нь Орос Украин руу довтолсны
дараа газрын тосны үнэ ихээхэн өссөнийг харуулж байна. Ингэснээр 2019
оноос хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэлснээс хойших орлогын дээд
үзүүлэлтээ шинэчилж, цар тахал
дэгдэхээс өмнөх 2019 оныхоос /88.2 тэрбум ам.доллар/ ойролцоогоор хоёр дахин их орлого олсон байна.
“Saudi Aramco”-гийн 2022 оны цэвэр орлого нь дэлхийн бусад томоохон газрын тосны
компаниуд болох “Shell”, “Chevron”, “ExxonMobil”, “BP”, “TotalEnergies”-ийн
мэдээлсэн түүхэн дээд үзүүлэлтүүдтэй ч мөн нийцсэн байна. Тухайлбал, өнгөрсөн
онд Америкийн “ExxonMobil” 55.7 тэрбум, Британийн “Shell” 39.9 тэрбум
ам.долларын орлого олжээ.
|
https://montsame.mn/mn/read/314522
|
Reuters: БНХАУ-ын дарга ОХУ-д айлчлахаар төлөвлөж байна
|
2023-03-13 15:48:05
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЭЭЖИН. /Reuters/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Москва хотноо ирэх долоо хоногт айлчлахаар төлөвлөж байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, айлчлал урьд нь таамаглаж байснаас ялимгүй эрт болох төлөвтэй байна.Хятад улс Украинд
энх тайван тогтооход зуучлах санал тавиад байгаа энэ үед айлчлалын төлөвлөгөө гарч байгаа юм. Тус улс Орост дипломат дэмжлэг үзүүлж байгаа
тул Барууны орнууд уг саналд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. В.Путин Ши Жиньпинийг хавар
айлчлахыг урьсан талаар Оросын “TASS” агентлаг нэгдүгээр сарын 30-ны өдөр мэдээлжээ. Харин өнгөрсөн сард “The Wall Street Journal” сонин уг айлчлалыг дөрөвдүгээр сард юм уу
тавдугаар сарын эхээр болно гэж мэдээлж байв.Ши Жиньпин
Москвад айлчлах эсэх талаар тодруулга авах хүсэлтэд Хятадын Гадаад хэргийн яам одоогоор
хараахан хариу өгөөгүй байгаа бол Кремль хариу өгөхөөс татгалзсан байна. Айлчлалын
талаар одоогоор өөр дэлгэрэнгүй мэдээлэл алга байна. Дээрх мэдээллийг өгсөн эх
сурвалжууд асуудлын эмзэг байдлыг харгалзан нэрээ нууцлахыг хүсжээ.
Хятад, Орос хоёр
улс 2022 оны хоёрдугаар сард буюу Орос Украин руу довтлохоос хэдхэн долоо
хоногийн өмнө “хязгааргүй” түншлэл байгуулсан бөгөөд талууд харилцаа нь бат бөх
байгаа гэдгийг нотолсоор байна.
|
https://montsame.mn/mn/read/314512
|
SIPRI: Европ зэвсэглэж, ОХУ зэвсгийн зах зээлд байр сууриа алдаж байна
|
2023-03-13 14:52:28
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЕРЛИН. /DW/. Өнгөрсөн таван жилд Европын орнуудын зэвсгийн импорт эрс нэмэгдсэн бол ОХУ дэлхийн хоёр дахь том зэвсгийн худалдагч хэвээр байгаа боловч жил ирэх тусам байр сууриа улам бүр алдаж байна гэж дэлхийн тулгамдсан асуудлуудыг судалдаг Стокхолмын олон улсын хүрээлэн (SIPRI) тайландаа дурджээ.Тайлангаас үзвэл, сүүлийн таван жилд Европын орнууд зэвсгийн импортоо 47 хувиар нэмэгдүүлсэн байна. SIPRI-ийн ахлан судлаач Питер Веземан энэ чиг хандлагын талаар тайлбарлахдаа, "дэлхий хэмжээнд зэвсгийн нийлүүлэлт багассан хэдий ч Орос болон Европын бусад ихэнх улсуудын хооронд үүссэн хурцадмал байдлын улмаас Европ руу нийлүүлэх зэвсгийн хэмжээ огцом нэмэгдсэн" гэжээ. ОХУ Украинд халдсаны дараа Европын орнууд зэвсгийн импортоо улам нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. ОХУ дэлхийн зэвсгийн зах зээлд эзлэх байр сууриа алдаж байнаВашингтон, Москва хоёр зэвсэг ханган нийлүүлэгчдийн зах зээлд удаан хугацаагаар ноёрхож байсан боловч сүүлийн таван жилд АНУ-ын тэргүүлэх байр суурь нэмэгдэж, гуравдугаарт бичигдэж буй Франц улсын байр суурь ОХУ-аас мэдэгдэхүйц зөрүүтэй болжээ. АНУ-ын зэвсгийн экспорт 14 хувиар нэмэгдсэн бол ОХУ-ынх 31 хувиар буурсан байна. ОХУ таван жилийн өмнө зэвсгийн зах зээлийн 22 хувийг эзэлж байсан бол одоо 16 хувийг эзлэх болжээ. Франц улсын хувьд мөн хугацаанд зэвсгийн худалдаагаа нэмэгдүүлж, зах зээлд эзлэх хувиа 7.1 -ээс 11 болгожээ. “Франц дэлхийн зэвсгийн зах зээл дэх байр сууриа улам бүр нэмэгдүүлсээр байна. Энэ нь Оросын зэвсгийн экспорт буурч байгаатай холбоотой бөгөөд 2022 оны эцэст Францын зэвсгийн экспортын дуусгаагүй захиалга Оросынхоос хамаагүй их байсан тул тус улсын байр суурь үргэлжлэн бэхжиж магадгүй" гэж П.Веземан хэллээ. ОХУ гол худалдан авагч 10 орныхоо наймд нь экспортоо бууруулсан байна. Сүүлийн таван жилд тус улс хамгийн том худалдан авагч Энэтхэгт 37 хувиар бага зэвсэг худалдсан бол бусад долоон оронд хийсэн экспорт дунджаар 59 хувиар буурчээ. Үүний зэрэгцээ ОХУ сүүлийн таван жилд Хятад руу экспортын хэмжээгээ 39 хувиар, Египет рүү 44 хувиар нэмэгдүүлсэн байна.Гэхдээ сүүлийн хоёр жилд ОХУ Египет рүү зэвсэг нийлүүлээгүй бол 2020-2022 онд Хятад руу нийлүүлсэн зэвсгийн хэмжээ 2018-2019 оныхоос хамаагүй бага байна. "Ойрын жилүүдэд энэ хоёр орны захиалгын хэмжээ буурах бүрэн магадлалтай" гэж SIPRI-ийн шинжээчид таамаглаж байгаа бөгөөд Бээжин Оросын зэвсгийн импортоос хамааралтай байдлаа улам багасгаж, өөрийн үйлдвэрлэлийг хөгжүүлж байгааг тэмдэглэжээ.Украин руу халдан довтолсны улмаас ОХУ зэвсгийн экспортоо үргэлжлүүлэн бууруулж, өөрийн армийг зэвсгээр хангахыг тэргүүлэх чиглэл болгох төлөвтэй байна гэж шинжээчид үзэж байна. Дэлхийн зэвсгийн зах зээл дэх Оросын эзлэх хувь буурахад нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл бол АНУ болон түүний холбоотнуудаас гуравдагч орнуудад тавьсан хориг арга хэмжээ, шахалт болно гэж SIPRI -ийн тайланд дурдсан байна.Украин зэвсгийн импортын хэмжээгээрээ гуравт орлоо2022 онд Украин зэвсгийн импортын хэмжээгээр Катар, Энэтхэг улсуудын дараа дэлхийд гуравдугаарт жагсжээ. 2018 оноос хойших таван жилийн хугацаанд тус улс дэлхийн импортын хоёр хувийг эзэлж, энэ үзүүлэлтээр 14 дүгээрт орсон байна. Киевийн хамгийн том ханган нийлүүлэгчид нь АНУ (34 хув), Польш (17 хувь), Герман (11 хувь) улсууд байв.Оросын довтолгооны дараа Украин руу АНУ-ын зэвсгийн экспорт огцом нэмэгдсэн хэдий ч Кувейт, Саудын Араб, Катар, Япон руу нийлүүлсэн хэмжээнээс доогуур хэвээр байна. Үүний шалтгаан нь АНУ эдгээр оронд байлдааны нисэх онгоц, агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг илүү дэвшилтэт, үнэтэй зэвсгийг нийлүүлж байгаатай холбоотой гэж SIPRI бичжээ. Харин Украин голдуу хуучин зэвсэг, тэр дундаа Пентагоны агуулахаас зэвсэг хүлээн авсан байна. Европ зэвсэглэж байнаОХУ-ын бодлогын улмаас бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал муудсантай холбогдуулан НАТО-гийн Европын гишүүд сүүлийн таван жил зэвсгийн импортоо 65 хувиар нэмэгдүүлжээ.Дайн эхлэхээс өмнө өгсөн захиалга болон Украины дайнтай холбогдуулан худалдан авалтын үйл явцыг хурдасгасантай холбоотойгоор Европын зэвсгийн импорт ирэх жилүүдэд ч өссөөр байх болно гэж шинжээчид таамаглаж байна. Тухайлбал, Польш улс 2018-2021 онд АНУ-аас 32 байлдааны нисэх онгоц, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах дөрвөн систем захиалсан бол 2022 онд Орос Украин руу довтолсны дараа тус улсын эрх баригчид АНУ-аас 394 танк, 96 байлдааны нисдэг тэрэг, агаарын довтолгооноос хамгаалах 12 систем, түүнчлэн байлдааны нисэх онгоц 48-ыг, 1000 танк, 672 өөрөө явагч их буу, Өмнөд Солонгосоос зэрэг галлагч 288 тийрэлтэт систем захиалсан тухайгаа зарласан. "Украин руу хийсэн ОХУ-ын довтолгооны улмаас Европын орнууд илүү их зэвсгийг хурдан импортлохыг эрмэлзэж байна" гэж SIPRI -ийн шинжээчид дүгнэжээ.
|
https://montsame.mn/mn/read/314505
|
“Хү” хамтлаг “Babymetal”-тай дахин хамтрахаар төлөвлөж байна
|
2023-03-13 14:47:10
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
СОЁЛ УРЛАГ
|
ЛОНДОН. /Music News/. Монголын “Хү” рок хамтлаг Японы “Babymetal” металл хамтлагтай дахин хамтрахаар
төлөвлөж байна.Монголын рок хамтлаг
2019 онд Сүзүка Накамото /Сү-металл/, Моа Кикүчи /Моаметалл/ нарын гишүүдээс бүрдсэн “Babymetal” хамтлагтай нэгэн тайзнаа гарч байсан бол ирээдүйд дахин хамтрах гэж
байгаа талаараа ярьжээ. Их Британийн “Metal
Hammer” сэтгүүлийн “fan Q+A” буланд “Хү” хамтлагийн гишүүн Галаа яриа
өгөхдөө, “Babymetal” бол гайхалтай
хамтлаг. Үзүүлбэрийнх нь урам зориг, эрч хүчийг юутай ч зүйрлэшгүй. Бид “Babymetal”-тай
дахин хамтран ажиллана гэдэгтээ эргэлзэхгүй байна, тэд гайхалтай уран бүтээлчид
төдийгүй аялан тоглолтын сайн хамтрагчид” гэжээ. Мөн тэрбээр
хамтлагийн гишүүд аялан тоглолтынхоо үеэр “оргилсон их эрч хүчээ дарахын тулд” видео
тоглоом тоглодог тухайгаа дэлгэжээ. Тус хамтлагийн уран бүтээлүүд “Star
Wars Jedi: Fallen Order”, “The
Sims 4” зэрэг тоглоомуудад эгшиглэдэг бөгөөд цаашид
шинжлэх ухааны уран зөгнөлт “Star Wars” цувралд зориулан дахин уран бүтээл туурвина гэдэгт найдаж байгаагаа
илэрхийлсэн байна. “Бидний хувьд аялан
тоглолтын шахуу хуваарьтай байдаг учраас видео тоглоомууд оргилсон их эрч хүчээ дарахад гол
туслах болдог. “UFC”, хөл бөмбөгийг
одоогоор бид илүүтэй дурлан тоглож байгаа, “Fallen Order”-ыг анх гарах үед нь бид байнга тоглодог байсан учраас
“Star Wars”-ын тоглоомоор
зогсохгүй ертөнцөд нь зориулан илүү олон уран бүтээл гаргана гэж найдаж байгаа”
гэж Галаа хэллээ.
“Хү” хамтлагийн
гишүүд нь Монгол Улсын соёлын элч нар бөгөөд эх орноо дэлхий даяар
сурталчлан таниулж байгаагаараа бахархаж, түүнийгээ “өндөр хариуцлага” хэмээн
үздэг. Тэд өмнө нь өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр, “Бид Монгол орныхоо соёлын
элчийн үүргийг гүйцэтгэж буйгаараа туйлын их бахархдаг. Гэхдээ энэ бол маш
өндөр хариуцлага юм. Бид улам их хөдөлмөрлөж хичээх ёстой. Уран бүтээлээ төгс
төгөлдөр болгохын тулд, үзүүлбэрүүдээ илүү үзүүлэхийн тулд бид илүү их хичээж,
Монгол орноо эергээр төлөөлөхийг хүсэж байна” хэмээн ярьж байжээ.
|
https://montsame.mn/mn/read/314479
|
“Оскар-2023” наадмын шилдгүүд тодорлоо
|
2023-03-13 13:58:37
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ЛОС-АНЖЕЛЕС. /BBC/. Америкийн кино урлагийн академийн "Оскар"-ын шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслол АНУ-ын
Лос-Анжелес хотноо болж шилдгүүдээ тодрууллаа. Ингээд “Оскар-2023” наадмын шилдгүүдийг танилцуулъя. Шилдэг кино:“Everything Everywhere All at Once” Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин:Брэндан Фрэйзер , “The Whale” Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин:Мишель Йео, “Everything Everywhere All at Once” Шилдэг найруулагч:Дэниел Кван, Дэниел Шейнерт, “Everything Everywhere All
at Once”Шилдэг визуал
эффект:“Avatar: The Way of Water”Шилдэг баримтат кино "Navalny"Шилдэг дуу
оруулалт:“Top Gun: Maverick”Шилдэг киноны дуу:“Naatu Naatu”, Каала Бхайрава, Рахул Сиплигуни
(“RRR”) Шилдэг тайз засалт:“All Quiet on the Western Front” Шилдэг хувцас загвар:
“Black Panther: Wakanda Forever”Шилдэг гадаад кино:“All Quiet on the Western Front” /Польш/ Шилдэг хүүхэлдэйн
кино:“Pinocchio”, Гюллермо дел Торо, Марк густафсон, Гэри Унгар, Алекс
Вурклеи Шилдэг эмэгтэй туслах дүр:Жэйми Ли Кёртис, “Everything Everywhere All at Once” Шилдэг эрэгтэй туслах дүр:Ке Хью Кван, “Everything Everywhere All at
Once”
|
https://montsame.mn/mn/read/314487
|
БНАСАУ шумбагч онгоцноос далавчит пуужин харважээ
|
2023-03-13 09:55:18
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ПЁНЬЯН. /Kyodo/.
БНАСАУ зүүн эргээсээ усан доороос стратегийн
далавчит пуужин харвах сургуулилалт хийлээ гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл
өнөө өглөө мэдээлэв.БНАСАУ-ын төв
цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, “усан доороос газрын гадаргуу руу цохилт өгөх” сургуулилалтын
хүрээнд “8.24 Yongung” шумбагч онгоцноос хоёр далавчит пуужинг ням гаргийн
өглөө харважээ. Уг туршилтыг БНСУ, АНУ-ын “Freedom Shield” цэргийн хамтарсан сургуулилалт
эхлэхээс нэг хоногийн өмнө хийсэн байна.БНСУ-ын цэргийхэн
мөн өнөө өглөө мэдээлэхдээ, БНАСАУ-ын шумбагч онгоцноос нэг хоногийн өмнө харвасан
наад зах нь нэг пуужинг илрүүлсэн гэсэн байна. Мөн Пёньян хамтарсан
сургуулилалттай холбогдуулан тив алгасагч баллистик пуужин туршиж магадгүй гэж Сөүлийн Тагнуулын агентлаг саяхан мэдээлжээ.
“БНАСАУ-ын цөмийн тогтоон барих хүчний бүрэлдэхүүнд
багтдаг шумбагч онгоцны анги нэгжүүдийн ням гарагт хийсэн сургуулийн үеэр
далавчит пуужингууд "1500 километр зайд наймын тооны хэлбэртэй нислэгийн зам”
туулсны дараа далай дээрх байг амжилттай оносон” гэж “KCNA” мэдээлсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/314469
|
Оскарын шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслол эхэллээ
|
2023-03-13 08:18:22
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
СОЁЛ УРЛАГ
|
ЛОС-АНЖЕЛЕС. /BBC/. Оскарын шагнал
гардуулах 95 дахь удаагийн ёслол АНУ-ын Лос-Анжелес хотноо эхэллээ. Энэ
удаагийн наадмыг Америкийн хөтлөгч Жимми Киммел хөтлөн явуулж байна.Холливудын
алдартай “А” зэрэглэлийн уран бүтээлчдийн төлөөлөл болсон олон эрхмүүд “Dolby” театрын гадаа дэвссэн оргилуун дарсны
өнгөтэй хивсэн дээгүүр алхлаа. Америкийн дуучин Леди Гага, Малайзын жүжигчин Мишель Йео, Америкийн жүжигчин Анжела Бассет нар“Шилдэг хүүхэлдэйн кино”, “Шилдэг эрэгтэй
туслах дүр”-ийн шагналыг хамгийн эхэнд гардуулах бөгөөд “Pinocchio” хүүхэлдэйн кино болон Вьетнам-Америк гаралтай жүжигчин Ке Хью
Кван нар шалгарах магадлал өндөр байна.Эдгээр шагналын
эздийг тодруулсны дараа зарлахад хамгийн хүнд төрлүүдийн нэг гэгддэг “Шилдэг
эмэгтэй туслах дүр”-ийг шалгаруулна. Энэхүү төрөлд Ирландын жүжигчин Керри
Кондон, Америкийн жүжигчид Анжела Бассет, Жейми Ли Кертис нарын жүжигчид
өрсөлдөж байна. “Everything Everywhere All At Once” өнгөрсөн долоо хоногт болсон "Independent Spirit Awards" наадмын "Шилдэг кино" төрөлд шалгарсан юмОскарын шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслолын сүүлчээр “Шилдэг кино” шагналын эзнийг тодруулах бөгөөд энэ жилийн нэр хүндтэй кино
наадмуудад өндөр амжилт үзүүлсэн “Everything Everywhere
All At Once” киног шалгарах
магадлалтай хэмээн шинжээчид таамаглаж байна. Гэхдээ энэхүү төрөлд “All
Quiet on the Western Front”, “The
Banshees of Inisherin” зэрэг
олон шилдэг бүтээл хүчээ үзэж байгааг мөн дурдах нь зүйтэй."Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналын төлөө өрсөлдөж буй Америк-Канад гаралтай жүжигчин Брендан Фрейзер, Америкийн жүжигчин Остин Батлер нарХарин шилдэг
жүжигчдийн төрөлд Америкийн жүжигчин Остин Батлер, Америк-Канад гаралтай
жүжигчин Брендан Фрейзер нар эрэгтэй гол дүрийн төрөлд, Австралийн жүжигчин Кейт
Бланшетт, Малайзын жүжигчин Мишель Йео нар эмэгтэй гол дүрийн төрөлд тус тус нэр дэвшиж
байна.
Лос-Анжелесийн
“Dolby” театрт болж буй шагнал гардуулах ёслолыг хөтлөн явуулж буй Ж.Киммелийн хувьд энэхүү
наадмыг гурав дахь удаагаа хөтөлж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2018 онд
хөтлөн явуулж байлаа. Сонирхуулахад, Оскарын наадмын улаан хивсний өнгийг 1961
оноос хойш анх удаагаа өөрчилсөн нь энэ юм.
|
https://montsame.mn/mn/read/314455
|
Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал үргэлжиллээ
|
2023-03-12 12:42:27
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ПАРИС. /Reuters/. Францын Засгийн газрын тэтгэврийн шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаал бямба гарагт тус улсын нийслэл Парис болон бусад хотуудад энэ он гарсаар долоо дахь удаагаа үргэлжлэн өрнөжээ. Үйлдвэрчний эвлэлүүдийн мэдээлснээр,
эсэргүүцлийн жагсаалд орон даяар сая гаруй хүн, түүний дотор Парист 300 мянган
хүн оролцжээ. Харин Дотоод хэргийн яамнаас орон даяар 336 мянган хүн, Парист 48
мянган хүн жагссан гэж мэдээлсэн байна. Жагсаалын дараа үйлдвэрчний эвлэлүүдийн
зүгээс шинэчлэлийн төслийн талаар Францын иргэдтэй зөвлөлдөхийг Засгийн газарт
уриалсан мэдэгдэл гаргаснаас гадна өөрсдийнх нь шаардлагыг биелүүлэхээс татгалзаж
байна гэж Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг шүүмжилжээ.
Мөн дараагийн эсэргүүцлийн жагсаал
гуравдугаар сарын 15-ны өдөр болно гэдгийг мэдэгдсэн байна. Засгийн газрын
шинэчлэлийн төлөвлөгөөгөөр тэтгэврийн насыг 62-оос 64 болгож нэмэгдүүлэх гэж
буй нь бүрэн тэтгэвэр тогтоолгохын тулд хамгийн багадаа 43 жил ажиллах шаардлагатай
гэсэн үг аж.
|
https://montsame.mn/mn/read/314444
|
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн энэ оны төсөөллийг ахиулжээ
|
2023-03-12 11:29:34
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ВАШИНГТОН. /Fitch Ratings/. АНУ-д төвтэй “Fitch Ratings” агентлаг дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх
2023 оны төсөөллөө 1.4 хувиас 2 хувьд хүргэж ахиулжээ.“Дэлхийн эдийн
засгийн өсөлтийн энэ оны төлөв байдал өнгөрсөн 12 дугаар сараас хойш мэдэгдэхүйц
сайжирсан” гэж тус агентлаг “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал”-ын тайландаа онцолжээ.
Гэхдээ бодлогын хүүгийн өсөлтийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл хэвээр байгаа
бөгөөд энэ оны сүүлээр АНУ-ын эдийн засгийг хямралд оруулах эрсдэл бийг дурдсан
байна. “Fitch” агентлагийн мэдээлснээр, дэлхийн эдийн засгийн
өсөлтийн төсөөллийг 2 хувьд хүргэн ахиулахад Хятад улс “COVID-19” цар тахалтай тэмцэхийн тулд хэрэгжүүлж байсан
хязгаарлалтын арга хэмжээнүүдээ цуцалсан, Европын байгалийн хийн хямрал сүүлийн
саруудад мэдэгдэхүйц намжсан зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.
Харин АНУ-ын
Холбооны нөөцийн сан, Европын Төв банк бодлогын хүүгээ өндөр хувиар нэмэгдүүлснээс
үүдэлтэй нөлөөллийг харгалзан “Fitch”-ийн
шинжээчид 2024 оны өсөлтийн төсөөллийг 2.7 хувиас 2.4 хувьд хүргэн бууруулсан
байна.
|
https://montsame.mn/mn/read/314441
|
Туркийн сонгуулийг тавдугаар сарын 14-нд явуулахаар товлов
|
2023-03-12 10:09:50
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
АНКАРА. /Politico/.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип
Эрдоган ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн товыг тавдугаар сарын 14-нд
болгон өөрчлөх тухай зарлигт гарын үсэг зуржээ.Ингэснээр Туркийн
удирдагчийн 20 жилийн засаглалын түүхэн дэх хамгийн хүчтэй хэмээн тодорхойлж болохуйц өрсөлдөөн өрнөх төлөвтэй байгаа сонгууль товлосон хугацаанаасаа нэг сарын өмнө
болохоор болж байна. Туркт өнгөрсөн
сард болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон арван мянган хүн амиа алдсанаас гадна байгалийн гамшигт өртсөн бүсэд сонгуулийг хэрхэн явуулах вэ
гэсэн асуулт урган гарч ирээд байгаа энэ үед дээрх мэдэгдлийг хийжээ. Р.Эрдоган сонгуулийн товын талаар мэдэгдэл хийх үеэрээ, тавдугаар сарын 14-ний өдрийг хоёрдугаар сарын 6-нд болсон газар хөдлөлтийн уршгийг арилгахын төлөөх өрсөлдөөн болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.Тэрбээр мөн эрх баригч “Шударга ёс, хөгжлийн нам” болон “Үндэсний хөдөлгөөний нам”-ын эвслээс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлажээ.Энэ долоо хоногийн эхээр тус улсын зургаан намаас бүрдсэн сөрөг хүчний эвсэл ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлаж, зүүний төвч үзэл баримтлалтай Бүгд найрамдах ардын намын дарга Кемал Кылычдароглуг нэр дэвшүүлсэн юм.
|
https://montsame.mn/mn/read/314439
|
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар Ли Цяныг томиллоо
|
2023-03-11 19:17:44
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ анхдугаар чуулганы төлөөлөгчид өнөө өглөө Ли Цяныг
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар батламжилсны дараа
БНХАУ-ын дарга Ши Жиньпин түүнийг уг албан тушаалд томилох зарлигт гарын үсэг
зуржээ.Төрийн зөвлөлийн шинэ Ерөнхий сайд Ли Цян Бээжин хотын Ардын их танхимд Үндсэн хуульд үнэнч байхаа олон нийтийн өмнө тангарагласан байна.Ли Цян БХАТИХ-ын 14 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулган дууссаны дараа Ардын их танхимд даваа гаргийн өглөө хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзана гэж тус чуулганы хэвлэлийн төвөөс мэдээлжээ.Энэхүү арга хэмжээг “China Media Group” шууд дамжуулан үзүүлж, “Хinhua” агентлаг цахим хуудсаараа гэрэл зураг, бичвэр хэлбэрээр шууд дамжуулан мэдээлнэ гэж хэвлэлийн төвийн мэдээнд дурдсан байна.БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллагын 14 дэх сонгуулийн анхдугаар чуулган өнөөдөр өндөрлөж, Ши Жиньпин болон Хятадын бусад удирдагчид Бээжин хотын Ардын их хурлын ордонд болсон чуулганы хаалтын хуралдаанд оролцжээ.
|
https://montsame.mn/mn/read/314434
|
Саудын Араб, Иран дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцжээ
|
2023-03-11 11:36:32
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЭЭЖИН. /Reuters/.
Саудын Араб, Иран олон жилийн турш
тасраад байсан дипломат харилцаагаа сэргээх тохиролцоонд баасан гарагт хүрлээ.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод дөрвөн өдөр үргэлжилсэн хэлэлцээний дүнд ийнхүү
тохиролцжээ.Хоёр улс Техран,
Эр-Рияд хотноо тус тусын Элчин сайдын яамаа хоёр сарын дотор дахин нээхээр төлөвлөж
байна гэж хамтарсан мэдэгдэлд тэмдэглэжээ. Талууд мөн харилцан бие биеийн бүрэн
эрхт байдлыг хүндэтгэж, дотоод хэрэгт оролцохгүй байхаа амласан байна. Цаашид бүтээлч
яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Саудын Арабын үндэсний
аюулгүй байдлын зөвлөх Мусаад бин Мохаммед аль-Айбан илэрхийлжээ. Харин Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан мэдэгдэхдээ, Ираны Засгийн газрын гадаад бодлогын гол тэнхлэг болох хөршийн бодлого нь зөв голдиролдоо орж байгааг онцолсон байна.Саудын Арабын эрх баригчид 2016 онд Ирантай дипломат харилцаагаа тасалжээ. Саудын Арабад шиит шашны алдартай номлогчийг цаазаар авсны дараахан Техран дахь Саудын Арабын Элчин сайдын яам руу халдсан явдал гарсны дараа уг шийдвэрийг гаргаж байв.
|
https://montsame.mn/mn/read/314422
|
ЕХ 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээгээ 11.7 хувиар бууруулна
|
2023-03-11 10:06:03
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БРЮССЕЛЬ. /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн
орнуудын
төлөөлөгчид болон Европын парламент 2030 он гэхэд эрчим
хүчний хэрэглээгээ 11.7 хувиар бууруулахаар тохиролцжээ. Тус холбоо нь Оросын эрчим хүчнээс хамааралтай байдлаа
бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд хүчин чармайлт гаргаж
байгаа үед дээрх тохиролцоонд хүрсэн байна. “Эрчим хүчээ хэмнэх нь эх дэлхийгээ хамгаалахын төлөөх
гол алхам юм. Сүүлийн саруудад европчууд ийм сорилттой тулгарахад бэлэн гэдгээ
харуулсан, мөн аж үйлдвэрийн салбар ч эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн процессоо
оновчтой болгох боломжтой гэдгээ нотолсон” гэж ЕХ-ны Комиссын дэд дарга Франс
Тиммерманс
мэдэгджээ. Одоо “Ногоон хэлэлцээр”-ийг эцсийн санал хураалт
явуулахаар Европын парламент болон гишүүн орнуудад шилжүүлэх бөгөөд ихэнх тохиолдолд
хуулийн төслүүдийг өөрчлөлт оруулахгүйгээр баталдаг билээ.
2021 онд ЕХ эрчим хүчний хэрэглээгээ 2030 он гэхэд 9
хувиар бууруулахыг зорьж байсан юм. Харин Орос Украин руу довтолсноос хойш олборлодог түлшнээс хамааралтай байдлаа бууруулах нь Европын орнуудад улам тулгамдсан асуудал болжээ.
|
https://montsame.mn/mn/read/314420
|
Дэлхий дахинд хүний эрх чөлөөний үзүүлэлт 17 дахь жилдээ дараалан буурчээ
|
2023-03-11 09:44:06
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ВАШИНГТОН. /VOA/. Хүний эрхийн "Freedom House" байгууллага "Дэлхийн эрх чөлөө-2023" шинэ тайлангаа пүрэв гарагт танилцууллаа. Тайлангаас үзвэл, дэлхийн дахинд хүний эрх, эрх чөлөөний түвшин 17 дахь жилдээ дараалан буурсан үзүүлэлттэй гарсан байна. "Украины эсрэг ОХУ-ын цэргийн түрэмгийлэл тус улсад хүний эрхийн олон зөрчил гарахад хүргэсэн хэдий ч өнгөрсөн онд гагц Зөвлөлтийн дараах орнуудад бус өөр орнуудад ч иргэний эрх чөлөөний түвшин буурч байгаа нь ажиглагдлаа. Тухайлбал, төрийн эргэлт хийх, хууль ёсны дагуу сонгогдсон засгийн газрыг огцруулах оролдлого өнгөрсөн нэг жилийн хугацаанд Буркина-Фасо, Тунис, Перу, Бразил зэрэг улсуудыг тогтворгүй болгов" гэж тайланд дурджээ. Тайланг гаргагчдын онцолсноор, улс төрийн болоод иргэний эрх чөлөөний үзүүлэлт нь сайжирсан болон дордсон улс орнуудын тоо хоорондын зөрүү сүүлийн 17 жилийн хугацаанд байгаагүйгээр ойртсон байна. Тодруулбал, Никарагуа, Тунис зэрэг 35 оронд эрх чөлөөний түвшин буурч, Кени, Косово зэрэг 34 оронд сайжирчээ. 2022 онд 195 орноос 84 улс эрх чөлөөт орон гэдэг тодорхойлолтод багтсан байна. Энэ жил 50 дахь удаагаа гарч байгаа уг тайланд засгийн газарт хариуцлага тооцоход ашиглаж болох иргэний эрх чөлөөнд, юуны түрүүнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах явдал хамгийн ноцтой асуудал болж байгааг онцолжээ.Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 4 оноос авахаас 0 үнэлгээ авсан улс орон, нутаг дэвсгэрүүдийн тоо 2005 онд 14 байсан бол өнгөрсөн онд 33 болж нэмэгджээ. 2022 онд наад зах нь 157 улс орон, нутаг дэвсгэрт хэвлэлийн эрх чөлөөг хавчин боогдуулсан байна.
|
https://montsame.mn/mn/read/314340
|
Турк, Финланд, Швед гурван талын санамж бичгийг хэрэгжүүлэхэд хийх бодит алхмуудын талаар хэлэлцжээ
|
2023-03-10 16:44:33
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ЛОНДОН. /Anadolu/. Турк, Финланд, Швед “терроризмтой тэмцэх байнгын
хамтарсан механизм нь урт хугацаандаа ач холбогдолтой гэдэгтэй санал нэгдээд,
цаашид энэ хэлбэрээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо” гэж НАТО пүрэв
гарагт мэдээлэв.Гурван орны
төлөөлөгчид мөн ирэх долоодугаар сард болох Вильнюсын дээд хэмжээний уулзалтаас
өмнө дахин уулзахаар тохиролцсон гэж дээрх мэдэгдэлд дурджээ. НАТО-гийн Ерөнхий
нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энэ талаар мэдэгдэхдээ, “Аюулгүй байдалтай нь холбоотой Туркийн талын санаа зовниж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд Финланд, Швед улсууд урьд өмнө байгаагүй алхмуудыг хийсэн. Вильнюст болох НАТО-гийн
дээд хэмжээний уулзалтын өмнө бүх холбоотнууд соёрхон батлах үйл явцыг дуусгаж,
Финланд, Шведийг эвслийн бүрэн эрхт гишүүнээр хүлээн авах цаг болжээ” гэв.Уулзалтын үеэр
гурван орны төлөөлөгчид өнгөрсөн оны зургаадугаар сард байгуулсан гурван талын
санамж бичгийг хэрэгжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх бодит алхмуудын талаар хэлэлцсэн байна.Турк, Финланд,
Швед Испанийн нийслэл Мадрид хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын
үеэр Анкарагийн аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн
тулд санамж бичигт гарын үсэг зурснаар Скандинавын хоёр орон тус холбоонд
гишүүнээр элсэхэд нэг алхам ойртсон юм.
Энэхүү санамж
бичигт зэвсгийн экспорт, терроризмын эсрэг тэмцэл зэрэг Туркт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байна. Нийт 30 гишүүн бүхий цэргийн эвсэлд
нэгдэх Швед, Финландын хүсэлтийг Унгар, Турк улсууд л хараахан батлаагүй байгаа
юм.
|
https://montsame.mn/mn/read/314406
|
АНУ-ын батлан хамгаалах салбарын зардлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна
|
2023-03-10 15:55:15
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын засаг захиргаа 2024 оны санхүүгийн жилд батлан хамгаалах зардлаа 3.2 хувиар нэмэгдүүлж, 842 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байгаа талаар Цагаан ордноос пүрэв гарагт нийтэлсэн ирэх оны төсвийн төсөлд дурджээ. Баримт бичигт дурдсанаар, 2024 оны санхүүгийн жилд батлан хамгаалах хэрэгцээнд зориулж, 842 тэрбум ам.доллар хуваарилах бөгөөд энэ нь "2023 оныхоос 3.2 хувиар буюу 26 тэрбум ам.доллароор их” байна. Пентагоны төсвийг нэмэгдүүлэх нь Хятадтай өрсөлдөж байгаа нөхцөлд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт АНУ-ын тогтоон барих чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай гэж төсвийн баримт бичигт онцолжээ. Вашингтон мөн Украинд, Европын холбоотнууд, түншүүддээ дэмжлэг үзүүлэхийг гол зорилтуудын нэгээр тодорхойлсон байна. Түүнчлэн Хятад, Орос, Умард Солонгос болон хэт давруу үзэлтнүүдийн байгууллагуудаас учирч болзошгүй аюулыг сөрөн зогсох, цөмийн зэвсгээ шинэчлэх, кибер аюулгүй байдлын салбарыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
|
https://montsame.mn/mn/read/314395
|
Ромын эзэн хааныг санагдуулам төрхтэй эртний сфинкс Египетээс олджээ
|
2023-03-10 15:11:20
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
ЛОНДОН. /ВВС/. Египетийн
өмнөд нутагт орших эртний сүмээс археологичид Ромын эзэн хаан Клаудиусыг санагдуулам инээмсэглэсэн төрхтэй сфинксийн хөшөө олсон тухай тус улсын Эртний эд өлгийн яам
мэдээлжээ. Энэхүү олдворыг
эртний Египетийн харьцангуй бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн сүмүүдийн нэг
болох Хатхор охин тэнгэрийн ариун сүмийн ойролцоогоос илрүүлсэн аж. Каир хотоос өмнө зүгт 450 км-ын зайд орших Кена мужид энэ сүм байдаг байна.Шохойн чулуугаар
хийсэн сфинксийн “инээмсэглэсэн царай, хацрын хоёр хонхорхой” нь Клаудиусын дүр төрхтэй үнэхээр гайхмаар адилхан байсан нь археологичдыг эртний барималч чухам эртний Ромын захирагчийг дүрслэхийг оролджээ гэж үзэхэд хүргэжээ. Өндөр нь 20 метр, дэлхийд алдартай Гизагийн Агуу сфинксээс ялгаатай нь инээмсэглэж
буй Клаудиус-сфинксийн өндөр нь ердийн хүний өндөртэй ойролцоо, хэвтэж буй биеийн урт
нь 2 орчим метр аж.Чухам Клаудиусын амьдарч байсан МЭ-ий нэгдүгээр зуунд Ромын эзэнт гүрний цэргүүд олон удаагийн аян дайн (41-54 онуудад) хийсний эцэст Африкийн хойд хэсгийг эзлэн авч, орчин үеийн Египетийн нутаг дэвсгэрт Ромын засаглалыг тогтоож байжээ.Эртний эд өлгийн яамнаас мэдээлснээр, “археологичид сфинксийн хөшөөний суурин дээрх тэмдэглэгээнүүдийг үргэлжлүүлэн судалж байгаа бөгөөд судалгааны үр дүнд сфинксийн талаарх мэдээлэл илүү тодорхой болох аж”.Дээрх сфинкс олдсон газрын ойролцоогоос эртний Египетийн өөр хэд хэдэн эд өлгийн зүйлс илрүүлсний дотор, латин
хэлээр болон египет дүрс үсгээр сийлсэн бичээстэй Ромын үеийн чулуун хавтан
олдсон байна.Сүүлийн жилүүдэд коронавирусний
цар тахлын улмаас жуулчдын урсгал эрс хумигдаж, аялал жуулчлалын салбараас ихээхэн
хамааралтай Египетийн эдийн засагт хүнд нэрмээс болоод байгаа билээ.
Археологийн энэ олдворын
талаарх чанга мэдэгдлийг зарим шинжээчид жуулчдын анхаарлыг татах гэсэн Египетийн эрх баригчдын ээлжит
оролдлого гэж үзэж байна.
|
https://montsame.mn/mn/read/314370
|
“NASA”-гийн хиймэл дагуул нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг хянахад хувь нэмрээ оруулж байна
|
2023-03-10 14:46:21
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
ВАШИНГТОН. /NASA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн
судлах төвийн /NASA/ ажиглалтын
хиймэл дагуул судлаачдад дэлхийн 100 гаруй улс орны нүүрстөрөгчийн давхар
ислийн ялгарлыг хянах судлахад хувь нэмрээ оруулж байгааг олон улсын судалгаа
харуулжээ.Нийт 60 гаруй
судлаачдын хийсэн судалгаагаар “NASA”-гийн “Orbiting Carbon Observatory-2” хиймэл дагуул болон газарт суурилсан ажиглалтын сүлжээний цуглуулсан
мэдээллийг ашиглан агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламжийн 2015-2020
оны хоорондох өсөлт, бууралтыг тооцоолсон байна.
“Энэхүү судалгаа
нь олборлодог түлшний ялгарал болон мод, бут сөөг, хөрс зэрэг экосистем дэх
нийт нүүрстөрөгчийн “нөөц”-ийн өөрчлөлтийн аль алийг нь хянах боломжтойг
харууллаа. Ийм мэдээлэл нь газрын бүрхэвчийн өөрчлөлттэй холбоотой
нүүрстөрөгчийн давхар ислийн хэлбэлзлийг хянахад онцгой ач холбогдолтой юм” гэж
“NASA” мэдээлжээ.
|
https://montsame.mn/mn/read/314379
|
БНАСАУ ойрын зайн тусгалт баллистик пуужин харважээ
|
2023-03-10 11:55:02
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ПЁНЬЯН. /DW/.
БНАСАУ Япон тэнгис рүү ойрын зайн
тусгалт баллистик пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ.БНСУ-ын Штабуудын
дарга нарын хорооны мэдээлснээр, пуужинг пүрэв гаргийн оройн 18:20 цагийн
орчимд баруун эргийн Нампо хот орчмын бүсээс тэнгис рүү харвасан байна. БНАСАУ-ын
удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон, Пёньян АНУ, БНСУ-ын эсрэг “шуурхай, шийдэмгий”
арга хэмжээ авахад бэлэн байна гэж мэдэгдсэнээс хоёр хоногийн дараа уг
туршилтыг хийжээ. Энэ долоо
хоногийн эхээр АНУ мөн БНСУ-тай хийсэн хамтарсан сургуулилалтынхаа үеэр БНАСАУ-ын пуужин, цөмийн аюул заналын эсрэг сүр хүчээ харуулахын тулд “B-52” бөмбөгдөгч онгоцыг нисгээд байжээ. АНУ Пёньянаас
учрах аюул занал нэмэгдэж байгаатай холбогдуулан сүүлийн үеийн
сургуулилалтууддаа цэргийн хүчирхэг техник хэрэгслүүдийг дайчлах болжээ. Гэхдээ пүрэв
гаргийн туршилт АНУ болон холбоотнуудад аюул учруулаагүй гэдгийг мэдээлсэн байна.
“Бид баллистик
пуужингийн туршилтын талаар мэдээлэлтэй байгаа бөгөөд холбоотон, түншүүдтэйгээ
нягт зөвлөлдөж байна. Уг үйлдэл нь АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн, нутаг
дэвсгэр болон холбоотнуудад шууд аюул занал учруулаагүй, харин Пёньяны
хууль бус үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрүүдийн
тогтвортой байдлыг алдагдуулах үр дагаврыг тодоор харуулж байна” гэж АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлал
мэдэгджээ.
|
https://montsame.mn/mn/read/314350
|
Гүржид гадаадын агентуудын тухай хуулийн төслийг эргүүлэн татжээ
|
2023-03-10 11:37:11
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ТБИЛИСИ. /Newsgeorgia/. "Гадаадын агентуудын" тухай хоёр хуулийн төслийг "бүх дүрэм журмын дагуу" эргүүлэн татаж байгаагаа “Гүржийн мөрөөдөл” намын бүлгийн дарга Мамука Мдирнаразе пүрэв гарагт болсон
хэвлэлийн шуурхай хурлын үеэр мэдэгдлээ.Эхний хэлэлцүүлгээр дэмжигдсэн “Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай” хуулийн төслийг олон нийтийн амгалан тайван байдлыг хадгалах үүднээс эргүүлэн
татаж байна гэж парламентын олонх дээрх хэвлэлийн бага хурал болохоос өмнө мэдэгдсэн боловч хуулийн төслийг эргүүлэн
татах бус харин дахин санал хураалт явуулах журмын дагуу шийдвэрлэх хэрэгтэй
гэдэг нь дараа нь тодорхой болсон аж.“Парламентын эхний хэлэлцүүлгээр дэмжигдсэн “Гадаадын нөлөөллийн
ил тод байдлын тухай” хуулийн төсөл нь хоёр дахь хэлэлцүүлгийн санал хураалтаар
хүчингүй болж цаашид энэ асуудлыг ахин хэлэлцэхгүй” гэж М.Мдирнаразе
мэдэгдсэн байна.Хуулийн хоёр дахь хувилбар буюу “Гадаадын агентуудын
бүртгэлийн тухай” хуулийн төслийн тухайд тэрбээр санал хураалт явуулаагүй тул уг хуулийг
санаачлагч “Ард түмний хүч” хөдөлгөөнөөс эргүүлэн татсан гэсэн байна. Гуравдугаар сарын 7-нд Гүржийн парламент гадаадын агентуудын тухай хоёр хуулийн төслийн нэгийг нь анхны хэлэлцүүлгээр нь баталсны дараа олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж, жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж даамжирсан юм.
|
https://montsame.mn/mn/read/314327
|
Ши Жиньпин БНХАУ-ын даргаар дахин сонгогдлоо
|
2023-03-10 10:52:20
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх
Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ анхдугаар чуулганы төлөөлөгчид өнөө өглөө Ши Жиньпинийг БНХАУ-ын дарга болон Цэргийн төв зөвлөлийн даргаар санал нэгтэй сонголоо.Ши Жиньпин Бээжин
хотын Ардын их танхимд Үндсэн хуульд үнэнч байхаа олон нийтийн өмнө тангарагласан
байна.
Мөн 14 дэх удаагийн сонгуулийн
БХАТИХ-ын Байнгын хорооны даргаар Жао Лэжи, БНХАУ-ын дэд даргаар Хань Жэн нар сонгогджээ. Ирэх зургаадугаар сард 70 нас хүрэх Ши Жиньпин 2018 онд БНХАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа тус улсын даргаар гурав дахь удаагаа дахин сонгогдох боломжтой болсон юм.
|
https://montsame.mn/mn/read/314336
|
Эдийн засаг хямарч болзошгүй гэх болгоомжлол газрын тосны үнэд нөлөөлжээ
|
2023-03-10 10:10:11
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ВАШИНГТОН. /Business
Times/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ инфляцыг тогтоон барихын тулд бодлогын хүүгээ үргэлжлүүлэн
өсгөх нь эдийн засгийг хямрахад хүрч, газрын тосны эрэлтийг бууруулж болзошгүй
гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаатай холбоотойгоор пүрэв гарагт газрын тосны
үнэ 1 орчим хувиар унаж, хоёр долоо хоногийн доод түвшинд хүрчээ.АНУ-ын Төв банк
инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ өсгөх арга хэмжээ авч байгаа юм. Гэвч
хүүгийн түвшин өндөр байх нь эдийн
засгийг сааруулж магадгүй байна. “ХНС инфляцыг
тогтоон барихын тулд бодлогын хүүгээ үргэлжлүүлэн өсгөх төлөвтэй байгаа нь хямрал
нүүрлэх, газрын тосны эрэлт буурах болгоомжлолыг бий болгож байна” гэж Нью-Йорк
хот дахь “Again Capital”
хөрөнгө оруулалын компанийн шинжээч Жон Килдафф ярьж байна. Пүрэв гарагт “Brent” маркийн газрын тосны нэг торхын үнэ 1.07
ам.доллар буюу 1.3 хувиар унаж, 81.59 ам.долларт хүрсэн нь хоёрдугаар сарын
22-ноос хойших хамгийн сул үзүүлэлт болжээ. Мөн “WTI” маркийн нефтийн үнэ 94 центээр /1.2 хувь/ буурч, 75.52 ам.долларт хүрснээр хоёрдугаар сарын
27-ноос хойших хамгийн доод түвшиндээ хүрсэн байна.
Ингэснээр хоёр
маркийн газрын тосны үнэ гурав дахь өдрөө дараалан унаж, мөн хугацаанд “WTI” 6 орчим хувиар, “Brent” 5 орчим хувиар тус тус үнэ нь буурчээ.
|
https://montsame.mn/mn/read/314329
|
Чехийн шинэ Ерөнхийлөгч Петр Павел үүрэгт ажилдаа орлоо
|
2023-03-10 09:27:28
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ПРАГА. /CTK/. Өнгөрсөн нэгдүгээр сард Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Петр Павел тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орлоо. Түүний тангараг өргөх ёслол Прага шилтгээний Владиславын түүхэн танхимд болж, ёслолын ажиллагааг Чехийн телевизийн сувгууд шууд дамжуулжээ. П.Павел Үндсэн хууль дээр гараа тавин Чехийн парламентын хоёр танхимын депутатуудын өмнө Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн байна. Энэхүү ёслолын ажиллагаанд тус улсын улс төр, соёл, бизнесийн элитүүдийн төлөөлөгчид оролцжээ. Тэдний дунд Чехийн өмнөх төрийн тэргүүн Милош Земан, мөн тус улсын Ерөнхийлөгч асан Вацлав Клаус, анхны Ерөнхийлөгч Вацлав Хавелын бэлэвсэн гэргий Дагмар Хавлова нар байв. Чехийн шинэ Ерөнхийлөгчийг тангаргаа өргөсний дараа түүнд хүндэтгэл үзүүлж их буугаар ёслолын буудлага буудуулсан байна. Үүний дараа П.Павел Владиславын танхимд цугласан олонд хандан, "Бүрэн эрхийнхээ эхний 100 хоногт хийх ажлынхаа төлөвлөгөөг удахгүй танилцуулна" хэмээн хэлээд илүү идэвхтэй Ерөнхийлөгч байх болно гэдгээ онцгойлон онцлон тэмдэглэжээ. П.Павел мөн инфляц, төсвийн алдагдлыг бууруулахыг уриалж, төрийн нийгмийн бодлогын хүрээг өргөжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/314326
|
Украин, НҮБ-ын тэргүүн нар Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг сунгахыг уриаллаа
|
2023-03-09 18:52:29
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
КИЕВ. /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, НҮБ-ын
Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар Хар тэнгисийн боомтуудаар
үр тариа экспортлох асуудлаар Москватай байгуулсан гэрээг сунгахыг
уриаллаа.В.Зеленский Киев
хотноо А.Гутерриштэй хэлэлцээ хийснийхээ дараа, Хар тэнгисээр үр тариа
тээвэрлэх санаачилга нь дэлхий дахинд чухал ач холбогдолтойг онцолжээ.
А.Гутерриш мөн энэхүү хэлэлцээр нь дэлхийн хүнсний аюулгүй байдал, хүнсний
үнэд ихээхэн ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна.“Хар тэнгисээр үр
тариа тээвэрлэх санаачилгын хэрэгжих хугацааг гуравдугаар сарын 18-наас цааш
үргэлжлүүлэн сунгах, Хар тэнгисээр дамжуулан экспортлох дэд бүтцийг бүрэн хэмжээгээр нь ашиглах
нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах нь онцгой чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэж байна” гэж А.Гутерриш хэлэв. НҮБ, Туркийн зуучлалаар
өнгөрсөн оны долоодугаар сард анх 120 хоногийн хугацаатай байгуулж, улмаар 11
дүгээр сард сунгасан уг гэрээг талууд эсэргүүцээгүй тохиолдолд гуравдугаар сарын 18-ны
өдөр дахин сунгах юм. Харин ОХУ гэрээг сунгахыг зөвшөөрөхөөс өмнө өөрийн улсын хөдөө
аж ахуйн экспортод тулгарч буй саад бэрхшээлийг арилгах шаардлагатай гэж мэдэгдээд
байна. Хар
тэнгисээр хийдэг Украины үр тарианы экспортыг үргэлжлүүлэх талаар Оросын талыг ятгахын тулд өнгөрсөн онд мөн гурван жилийн хугацаатай гэрээ байгуулж, НҮБ Оросын хүнс, бордооны экспортыг
хөнгөвчлөхөд туслахаар тохиролцсон юм.НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, НҮБ-ын Худалдаа,
хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан ирэх долоо хоногт Швейцарын Женев хотноо Оросын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, үр
тарианы хэлэлцээрийг сунгах асуудлаар хэлэлцээ хийнэ.
|
https://montsame.mn/mn/read/314291
|
Конгрессын тусгай хороо коронавирусний гарал үүслийн талаар сонсгол хийж эхэллээ
|
2023-03-09 17:06:46
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ВАШИНГТОН. /ВВС/. Коронавирусний гарал үүслийн асуудлаар АНУ-ын Конгресст тусгайлан байгуулсан хорооны сонсгол лхагва гарагт эхэлжээ. АНУ-ын зарим өндөр албан тушаалтан Хятадын Ухань хотын лабораториудын нэгээс коронавирус санамсаргүй байдлаар алдагдаж, халдвар тархах эх үүсвэр болсон гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Гэсэн хэдий ч энэ дүгнэлтэд шинжлэх ухааны ямар нэгэн нотолгоо байхгүй гэж олон эрдэмтэн үзэж байгаа төдийгүй Цагаан ордон ч мөн уг вирус анх тархсан голомтын талаар Засгийн газар санал нэгдээгүй байна гэж мэдэгдэж байгаа юм.Конгрессын тусгай хорооны сонсголд эхний илтгэлийг Америкийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн дарга асан доктор Роберт Редфилд тавьсан байна. Тэрбээр коронавирусийг лабораторийн гаралтай гэж үздэг хүмүүсийн нэг юм.Р.Редфилд хэлэхдээ, коронавирус нь байгалийн эх үүсвэртэй байх магадлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах боломжгүй гэж үзэж байна гэжээ. Р.Редфилд тусгай хорооны сонсголд оролцохдоо мөн судалгааныхаа үр дүнг сайжруулахын тулд лабораторийн нөхцөлд вирусийг илүү халдварлах чадвартай болгодог судалгааг эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийлсэн байна.Коронавирус нь чухам Хятадын Ухань хотод амьтнаас хүнд халдсан бөгөөд энэ үйл явц коронавирусийг судалж байсан дэлхийн тэргүүлэх судалгааны төвүүдийн нэг болох Уханийн Вирус судлалын хүрээлэнгээс холгүй байдаг янз бүрийн амьд амьтан, шувуу зардаг байсан зах дээр болсон байх магадлалтай гэж үздэг судлаачид бий.Вирус Хятадын лабораториудын нэгнээс алдагдсан гэдэг нь хамгийн магадлал өндөртэй хувилбар гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн АНУ-ын өндөр албан тушаалтнуудыг нэг бол ХМТ-ны дарга Кристофер Рей юм. Түүнээс өмнөхөн бүх биологийн лабораторийг хариуцдаг Эрчим хүчний яам мөн вирус Уханийн лабораториос алдагдсан байх магадлалтай гэж мэдээлж, гэхдээ ийм дүгнэлтэд “итгэл багатай” хүрсэн гэдгээ онцлон тэмдэглэжээ.Дээрх мэдэгдлүүдийн дараа энэ вирусний судалгаанд оролцож буй тэргүүлэх эрдэмтэд мэдэгдэхдээ, вирус лабораториос алдагдсан гэдэг таамаглалыг нотлох шинжлэх ухааны шинэ нотолгоо байхгүй байгааг тэмдэглэсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/314281
|
“TikTok” Европ дахь хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах шинэ арга хэмжээнүүдээ танилцуулжээ
|
2023-03-09 16:06:38
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ТЕХНОЛОГИ
|
ДАБЛИН. /Xinhua/.
Хятадын нийгмийн сүлжээний “TikTok” платформ Европ дахь хэрэглэгчдийнхээ
мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх шинэ арга
хэмжээнүүдээ лхагва гарагт танилцуулжээ.Үүнд, Европ дахь “TikTok”
хэрэглэгчдийн мэдээлэлд хандах, Европоос гадуур өгөгдөл дамжуулах явцыг хянах хамгаалалтын
шат дамжлагуудыг нэвтрүүлэх замаар хэрэглэгчдийн мэдээллийн хяналтыг сайжруулах арга хэмжээнүүд багтсан байна. “TikTok”-ийн мэдээлснээр, аливаа мэдээлэлд
хандахад холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөөд зогсохгүй хамгаалалтын шат
дамжлагууд, нэмэлт хяналт шалгалтыг давах шаардлагатай болох ажээ. Мөн эдгээр процессыг Европын аюулгүй байдлын компани хариуцна. Үүний зэрэгцээ “TikTok” хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг
хангах дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр болсноос дурдвал, хувийн мэдээллийг
хуурамч нэрээр нэрлэх бөгөөд ингэснээр нэмэлт мэдээлэлгүйгээр хувь хүнийг таних
боломжгүй болох юм байна. Тус компани нь Ирланд,
Норвегт хоёр шинэ дата төвөө нэмж байгуулснаар энэ оноос Европ дахь
хэрэглэгчдийнхээ мэдээллийг тэнд хадгалдаг болжээ. Өнгөрсөн онд “TikTok”-ийн Европ дахь анхны дата төв Ирландын
Даблин хотод байгуулагдсан юм.
“Project
Clover” хэмээн нэрлэж буй шинэ арга
хэмжээнүүдийг энэ оноос 2024 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Өдгөө “TikTok” нь Европ даяар 150 сая гаруй
хэрэглэгчтэй болжээ.
|
https://montsame.mn/mn/read/314298
|
Далай тэнгис дэх хуванцар хог хаягдлын хэмжээ хурдацтай нэмэгджээ
|
2023-03-09 15:22:43
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
ЛОНДОН. /ВВС/. Дэлхийн далай тэнгист 171 их наяд гаруй хуванцар хог хаягдал хөвж байна гэсэн тооцоог эрдэмтэд гаргажээ. Энэхүү хуванцар хог хаягдлууд нь загас, далай тэнгисийн амьтдыг үхэлд хүргэж, түүгээр барахгүй хүний биед орж байгаа бөгөөд хуванцрын хор хөнөөлыг бууруулахад хэдэн зуун жил шаардагдана гэж
судлаачид үзэж байна.2005 онд далай тэнгис дэх хуванцар хог хаягдал 16 их наяд
байсан бол өдгөө энэ тоо 10 гаруй дахин өсжээ.Энэхүү шинэ дүгнэлтийг 1979 оноос хойших мэдээлэл болон далай тэнгист
тусгай тороор хог хаягдлыг шүүн авч цуглуулсан судалгааны ажлын үр дүнг хослуулан хийсэн дүн шинжилгээнд үндэслэн хийсэн байна. Эдгээр 171
их наяд ширхэг хуванцрын тоонд саяхан хаягдсан шинэ хуванцруудаас гадна аль хэдийн
задралд орж эхэлсэн хуучин хуванцар хог хаягдлын аль аль нь орж байгаа гэж далай
тэнгис дэх хуванцар хог хаягдлын талаар судалгаа явуулдаг олон нийтийн “5Gyres Institute”
байгууллагын ахлах судлаач доктор Маркус Эриксен “BBC”-д ярьжээ.Сав, баглаа боодол, загасчлалын зарим хэрэгслийг
хийхэд ашигладаг нэг удаагийн хуванцар нь нарны гэрэл, механик үйл
явцын нөлөөгөөр эцэстээ жижиг хэсэг болж задардаг.Халим, яст мэлхий, загас зэрэг далайн амьтад, тэнгисийн
зарим шувууд хуванцар хог хаягдлыг хоол хүнс гэж андуурч иддэг бөгөөд хэрэв тэдгээр амьтдын гэдэс хуванцар хог хаягдлаар дүүрвэл өлбөрч үхдэг байна.Хуванцрын бичил хэсгүүд хүний уушги, хураагуур судас, түүгээр барахгүй ургийн ихэст илэрч байсан тохиолдлууд бий. Бичил хуванцрууд хүний биед ундны ус, хоол хүнсээр дамжин ордог. Гэхдээ бичил хуванцар хүний биед хэр хортой болохыг эрдэмтэд одоогоор баттай хэлж чадахгүй байна. Одоогийн байдлаар Атлантын далайн хойд хэсэг хуванцрын хог
хаягдлаар хамгийн их бохирдсон байгаа аж. Мөн бусад далай, түүний дотор Номхон
далайн зарим хэсэгт хог хаягдлын хэд хэдэн томоохонн “толбо”-нууд олджээ.Олон жилийн турш хэлэлцсэний эцэст дэлхийн 100 гаруй улсын төлөөлөгчид их далайг хамгаалах тухай түүхэн
гэрээнд (”High Seas Treaty”) энэ сарын 5-нд гарын үсэг зурсан билээ.Уг гэрээнд зааснаар, улс гүрнүүдийн усан хилээс гадуурх далайн эзлэх талбайн 30 хувийг (энэ нь их далайн нийт талбайн гуравны хоёр хувийг эзэлнэ) тусгай хамгаалалтад авах бөгөөд
ингэснээр далай тэнгисийн ургамал, амьтны аймгийг хамгаалж, нөхөн сэргээх
боломж бүрдэнэ.
Далай тэнгис дэх хуванцрын хог хаягдлыг бууруулахын тулд нэн
тэргүүнд хуванцрын хэрэглээ, үйлдвэрлэлийг бууруулахад анхаарах хэрэгтэй гэж
судлаачид дүгнэжээ. Харин хуванцрын
дахин хэрэглээ, далай тэнгис дэх хуванцар хог хаягдлын цэвэрлэгээ зэрэг асуудал
нь далай тэнгис дэх хог хаягдлыг бууруулахад маш бага нөлөөтэй гэсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/314270
|
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.