headline
stringlengths
5
185
date
stringlengths
19
19
author
stringlengths
6
16
mail
stringlengths
15
30
category
stringclasses
9 values
sub_category
stringlengths
3
20
body
stringlengths
25
116k
link
stringlengths
30
34
“ВВС”-гийн дарга Р.Шарп албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдэв
2023-04-29 10:03:47
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЛОНДОН./ВВС/. “ВВС”-гийн дарга Ричард Шарп тухайн үеийн Ерөнхий сайд Борис Жонсоны зээлийн асуудалтай холбогдож, төрийн албаны томилгооны дүрмийг зөрчсөн болохыг хараат бус тайлан харуулсны дараа албан тушаалаасаа огцорч буйгаа баасан гарагт мэдэгджээ.Өөрийг нь залгамжлах хүнийг томилтол зургаадугаар сарын эцэс хүртэл үргэлжлүүлэн ажиллах Засгийн газрын хүсэлтийг хүлээж авсан гэдгээ Р.Шарп хэлсэн байна.Тус улсын төрийн албаны томилгоог хянадаг байгууллага Засгийн газар 2021 онд Р.Шарпыг “ВВС” корпорацын даргаар  хэрхэн сонгосныг судалж, төрийн албаны томилгооны дүрмийн дагуу тухайн үед ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллээ хэлээгүй болохыг тогтоожээ. Уг тайланд мөн энэхүү дүрмийг зөрчсөн явдлыг түүний албан тушаалыг заавал хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзсэн байна.Гэсэн хэдий ч Р.Шарп дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллабал, байгууллагынхаа  "сайн ажиллаж буй” нэр хүндийг сэвтүүлэх болно гэжээ."BBC-гийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь зөв гэж би шийдсэн тул өнөө өглөө Төрийн сайд болон ТУЗ-д ВВС-гийн даргын албан тушаалаас огцрох өргөдлөө өгсөн" гэж Р.Шарп мэдэгдэлдээ дурдсан байна.
https://montsame.mn/mn/read/317915
Монгол, Хятад байгаль орчны салбарт уялдаа холбоогоо илүү сайжруулах шаардлагатай
2023-04-28 16:54:58
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
БЭЭЖИН. /China Daily/. Жилийн гурав, дөрөвдүгээр саруудад нүүрлэдэг элсэн шуурга сүүлийн жилүүдэд намжмал байсан боловч энэ жил Хятадын хойд нутаг болон зүүн нутгийн зарим хэсгийг хүчтэй шуурга дайран өнгөрсөн нь олон хүнийг гайхшрууллаа. Хятад улс сүүлийн олон арван жилийн турш цөлжилттэй тэмцсэн боловч ийм үзэгдэлд нэрвэгдсэнд мөн олон нийт гайхаж байна. Элсэн шуурга Монголоос үүсэлтэй тул Хятад улс цаг агаарын ийм үзэгдлээс сэргийлэхийн тулд тус улстай байгаль орчны менежментийн чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байна. Хятадын хойд нутаг нь Монголын өмнөд хэсэгтэй төстэй уур амьсгалтай ч Монгол Улс нь хуурай, нэлээд эмзэг экологийн орчинтой учир уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны доройтолд илүү их өртөх эрсдэлтэй.Мөн Монголд агаарын дундаж температур өнгөрсөн 80 жилийн хугацаанд Цельсийн 2.25 хэмээр нэмэгдээд байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин их байна. Монголын газар нутгийн дөрөвний гурваас илүү хувь нь цөлжилтөд өртөөд байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэх нь нэмэгдээд байна, ялангуяа сүүлийн 10 жилд. Тэр дундаас элсэн шуурга нь нутгийн иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учруулж болзошгүй юм. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар цөлжилтийн асуудлыг шийдэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа ч хүний үйл ажиллагаа болон байгаль орчин, экологийн нөхөн сэргэлтийн хоорондох асар их зөрүү нь байгаль орчны ужиг асуудал хэвээр байна. Хятад улс цөлжилттэй тэмцэх, элсэн шуурганы эрсдэлийг бууруулах чиглэлд Монгол Улстай хамтран ажилласаар ирсэн. Гэсэн хэдий ч элсэн шуурганаас урьдчилан сэргийлэхийн тулд гүний усны түвшнийг нэмэгдүүлэх, хөрсийг нөхөн сэргээхэд илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтын хүрээнд 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүнээс гадна Монгол Улстай хил залгаа оршдог Шинжаан-Уйгур, ӨМӨЗО нь тус улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, “ногоон хэрэм” босгоход нь тус дөхөм болж чадна. Энэ нь мөн Хятадын “Ногоон хэрэм”-ийг илүү сайн хамгаалахад, мөн “Умардын гурван хамгаалалт” хөтөлбөр болон Хятадын хойд, баруун хойд, зүүн хойд нутгийн ойжуулалтын төсөлд хувь нэмрээ оруулна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц болон Парисын хэлэлцээрт оролцогч талуудын хувьд Хятад, Монгол хоёр улс олон улсын хоёр гэрээ, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоор дамжуулан хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой юм.Мөн “Бүс ба Зам”-ын орнуудын хамтын ажиллагаа, хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан Торгоны зам сангийн хүрээнд Хятад, Монгол улсууд хамтран “ногоон сан” байгуулах боломжтой бөгөөд ингэснээр Монгол Улс “Тэрбум мод” зэрэг ногоон хөгжлийн төслүүд, тэр дундаа ногоон хөгжлийн төслүүдийн санхүүжилтийг авах боломжтой болох юм. Түүнчлэн Монголын Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо мод тарих хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын зорилтыг тодорхойлох, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбарыг сайжруулах зэрэг үндэсний хөтөлбөрийг идэвхжүүлэх 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан билээ. ӨМӨЗО, Шинжаан нь Монгол Улстай эдгээр салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжтой бөгөөд ингэснээр Хятадын ногоон хөгжлийн төслүүдэд ч ашиг тусаа өгөх боломж бүрдэнэ. Мөн ган гачигт тэсвэртэй, эдийн засгийн ач холбогдолтой хятад ургамлуудыг Монголын нутагт тариалж, хөрсний эвдрэл, элсэн шуурганаас урьдчилан сэргийлэх боломжтой. Хамтарсан тариалалт нь экологийн орчныг сайжруулж, Монгол Улсын байгаль орчныг дасан зохицох чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй нутгийн тариаланчид, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломжтой.Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий нийтэд тулгамдаж буй нийтлэг сорилт. Хүн байгаль зохицон оршиж, тогтвортой хөгжилд хүрэхийн тулд илүү сайн төлөвлөлт хийж, байгаль орчны хохирлыг багасгахын тулд хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчилсөн тохиолдолд л уур амьсгалын асуудлын шийдлийг олж чадна. Уур амьсгалын асуудлыг дэлхийн хэмжээнд зохицуулах нь бүх улс орны хувьд зайлшгүй шаардлагатай болоод байна гэж ӨМӨЗО-ы Нийгмийн шинжлэх ухааны академийн судлаач Фань Лижюнь, Жао Ригэтү, Монгол Улсын их сургуулийн докторант Хуан Тунлага нар бичжээ.
https://montsame.mn/mn/read/317902
Олон улсын сансрын станцыг 2030 он хүртэл ашиглана
2023-04-28 16:18:41
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /NASA/. Олон улсын сансрын станцын (ОУСС) төсөлд оролцогч бүх улс орон энэхүү тойрог замын цогцолборыг 2024 оноос хойш үргэлжлүүлэн ашиглахаар тохиролцлоо гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв (НАСА) цахим хуудсаараа пүрэв гарагт мэдэгджээ.“Тус ОУСС-ыг АНУ, Япон, Канад болон Европын Сансрын агентлаг (ESA) 2030 он хүртэл ашиглахыг, харин ОХУ 2028 он хүртэл ашиглахыг дэмжиж байгаагаа нотоллоо” гэж мэдэгдэлд дурдсан байна. “Дэлхий орчмын нам өндөртэй тойрог замд үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд “НАСА” түншлэгч талуудтайгаа цаашид хамтран ажиллана. Түүнчлэн сансрын станцын үйл ажиллагааг ирээдүйд арилжааны тавцан болгох шилжилтийг дэс дараатайгаар аюулгүй ажиллагааны горимыг сахин хэрэгжүүлнэ" гэсэн байна. Энэхүү ОУСС нь 1998 оны 11 дүгээр сарын 20-ноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа олон модульт сансрын станц юм. Уг станц нь 435 тонн жинтэй бөгөөд сансрын хөлөг залгагдсан үед 470 тонн хүрдэг аж. ОУСС-ын төсөлд Орос, АНУ, Канад, Япон болон ESA-гийн гишүүн 10 орон (Бельги, Дани, Франц, Герман, Итали, Нидерланд, Норвег, Испани, Швед, Швейцар) хамтарч ажилладаг бөгөөд  уг станц нь 1998 оноос  хойш нийт 20 улсын 266 сансрын нисгэгчийг хүлээн авсан байна.
https://montsame.mn/mn/read/317896
ИБУИНХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар Фиона Блитийг томилжээ
2023-04-28 15:17:42
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЛОНДОН. /GOV.UK/. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албыг хашиж буй Филип Мэлоун өөр дипломат албанд томилогдох болсон тул түүний оронд Фиона Блитийг томилжээ. Ф.Блит 2023 оны долоодугаар сараас үүрэгт ажилдаа орно. Тэрбээр 2006-2010 онд Британийн армид офицер, 2011-2012 онд Европын Терроризмтой тэмцэх албаны ажилтан, 2012 онд “Клинтон сан”-гийн бодлогын асуудал эрхэлсэн газарт судлаач, 2013 онд Олон улсын энх тайвны хүрээлэнд бодлогын шинжээч, 2013-2017 онд НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт бодлогын ахлах зөвлөх, 2017-2020 онд НҮБ-ын Сомали дахь Суурин төлөөлөгчийн газарт улс төрийн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн, 2020-2021 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ерөнхий шинжээч /Ойрхи Дорнод/, 2021-2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Орос, Украины асуудал хариуцсан бүлгийн ахлагч, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын газарт тус тус ажиллажээ.
https://montsame.mn/mn/read/317892
Дэлхийн банк: Түүхий эдийн үнэ энэ онд буурна
2023-04-28 14:01:32
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /World Bank/. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ энэ онд цар тахал дэгдсэнээс хойш хамгийн огцом буурах төлөвтэй байгаа ч хүнсний үнэ түүхэн дээд үзүүлэлт рүү ойр хэвээр байна гэж Дэлхийн банк пүрэв гарагт мэдэгджээ.“Түүхий эдийн үнэ энэ онд “COVID-19” тахал эхэлснээс хойш хамгийн хурдацтай буурах төлөвтэй байгаа нь түүхий эдийн экспортоос хамааралтай хөгжиж буй эдийн засгуудын бараг гуравны хоёрын өсөлтийн хэтийн төлөвийг бүрхэг болгож байна" гэж Дэлхийн банкны мэдэгдэлд дурджээ. Тус банк түүхий эдийн зах зээлийн төлөв байдлын тайлангаа танилцуулах үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.2023 онд түүхий эдийн үнэ өмнөх оныхоос 21 хувиар буурах төлөвтэй байна гэж тайланд дурджээ. Тухайлбал, нэг торх“Brent” маркийн газрын тосны үнэ дунджаар 84 ам.доллар байх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оны дунджаас 16 хувиар буурна гэсэн үг юм.Мөн Европ, АНУ-ын байгалийн хийн үнэ 2022-2023 оны хооронд хоёр дахин буурч, 2023 онд нүүрсний үнэ 42 хувиар буурах төлөвтэй байна гэж Дэлхийн банк мэдээлжээ. Энэ онд хүнсний үнэ 8 хувиар буурах төлөвтэй байгаа ч 1975 оноос хойших хоёр дахь хамгийн өндөр түвшинд хэвээр байх тооцоо гарсан байна. Бордооны үнэ мөн 2023 онд 37 хувиар буурах төлөвтэй байгаа нь 1974 оноос хойших жилийн хамгийн том уналт болох төлөвтэй байна. Хэдийгээр уналттай байгаа ч бүх гол түүхий эдийн үнэ 2015-2019 оны дундаж түвшнээсээ нэлээд дээгүүр хэвээр байх болно гэж Дэлхийн банк тэмдэглэжээ.
https://montsame.mn/mn/read/317878
Испанид агаарын температур 38.8 хэмд хүрчээ
2023-04-28 13:26:15
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
БАРСЕЛОН. /ВВС/. Испанийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар болж байна гэж тус улсын цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлжээ.Испанийн өмнөд хэсэгт байрладаг Кордоба нисэх буудлын агаарын температур пүрэв гарагт орон нутгийн  цагаар 15.00 цагт 38.8 хэмд хүрч хамгийн дээд үзүүлэлт бүртгэгдсэн байна. Тус улсын нийт газар нутаг сүүлийн хэдэн өдөр дараалан хүчтэй халж, агаарын температур  дөрөвдүгээр сарын олон жилийн дунджаас 10-15 хэмээр илүү халж байгаа аж. "Энэ бол хэвийн үзэгдэл биш. Энэ жилийн агаарын температурын үзүүлэлт хяналтаас бүрэн гарлаа" гэж Испанийн Цаг уур, орчны шинжилгээний газрын ажилтан Кайетано Торрес "ВВС"-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.Ялангуяа, сүүлийн хэдэн өдөр Испанийн өмнөд хэсгийн агаарын температур хэт халж байгаа нь шинжээчдийг гайхшируулж байгаа аж. Өдрийн хэт халуун үеэс зайлсхийж  хичээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулахыг сургуулиудад зөвшөөрчээ. Мөн Мадридын метроны галт тэрэгний хуваарийг өөрчилж, платформ дээрх хүлээлгийн хугацааг богиносгожээ. Түүнчлэн нийтийн усан сангуудыг нээх хуваарийг нэг сараар урагшуулаад байна.
https://montsame.mn/mn/read/317871
Улаан талбайг хаажээ
2023-04-28 12:37:57
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. Ялалтын баярын бэлтгэл ажлын улмаас Москва хотын Улаан талбайг пүрэв гаргаас эхлэн хоёр долоо хоногийн хугацаагаар хаажээ. “1941-1945 оны Аугаа Эх орны дайны ялалтын 78 жилийн ойн баяр ёслолын ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулахтай холбогдуулан 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 10-ны өдрүүдэд Улаан талбайг хаана” гэж ОХУ-ын хамгаалалтын албаны олон нийттэй харилцах хэлтэс мэдээлжээ.  Үүнээс гадна Кремль жуулчдад үйлчлэх хуваарьтаа өөрчлөлт оруулсан байна.   Улаан талбай дээр болох Аугаа Эх орны дайны ялалтын 78 жилийн ойн баярт зориулсан цэргийн параданд 10 гаруй мянган хүн, 125 нэгж зэвсэг, цэргийн техник хэрэгсэл оролцоно гэж  Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өмнө нь мэдээлсэн юм.
https://montsame.mn/mn/read/317785
АНУ-ын Боксын холбоо ОУБХ-ны гишүүнчлэлээсээ татгалзжээ
2023-04-28 12:19:38
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
ВАШИНГТОН./USA Boxing/. Олон улсын боксын холбооны (ОУБХ) гишүүнчлэлээсээ татгалзаж буйгаа АНУ-ын Боксын холбоо албан ёсоор мэдэгджээ.ОУБХ нь 2022 оны 10 дугаар сарын 5-нд Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх хоригийг цуцалж, тэдгээр улсын боксчдыг үндэснийхээ бэлгэ тэмдгийн дор олон улсын тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн аж. АНУ-ын Боксын Холбоо гуравдугаар сард  Шинэ Делид болсон эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “бойкотолжээ”.Мөн Их Британи, Польш, Швейцар, Нидерланд, Ирланд, Чех, Швед, Канад, Украйны боксын холбоод дэлхийн эрэгтэй, эмэгтэй аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцохоос татгалзсанаа зарлаад байгаа аж.АНУ, Их Британийн боксын холбоод ОУБХ-ны гишүүнчлэлээс татгалзаж шинээр “Дэлхийн Бокс” (World Boxing) хэмээх шинэ байгууллагыг хамтран байгуулах бодолтой байгаа тухай тус  байгууллагын мэдэгдлийг эш татан дөрөвдүгээр сарын 13-нд “Inside the Games” цахим хуудас мэдээлжээ. АНУ, Их Британийн холбоодтой Европын хэд хэдэн улсын байгууллагууд нэгдэнэ хэмээн уг мэдээнд дурджээ. “World Boxing” байгууллагад гишүүнээр элсэх өргөдлөө лхагва гарагт хүргүүлсэн тухайгаа АНУ-ын Боксын холбооны хэвлэлийн алба мэдэгджээ. Ташрамд дурдахад, ОУБХ-ны санхүү, менежментийн хямралаас болж тус байгууллагын  статусыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шийдвэрийг Олон улсын олимпын хороо 2019 онд гаргасан аж.
https://montsame.mn/mn/read/317823
The Telegraph: III Чарльзыг хаан ширээнд залах ёслолд БНХАУ-ын дэд дарга оролцох уу?
2023-04-28 12:17:34
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЛОНДОН. /The Telegraph/. III Чарльзыг хаан сэнтийнд залах ёслолын ажиллагаанд  БНХАУ-ыг төлөөлж дэд дарга Хань Жэн оролцохоор болбол дипломат дуулиан дагуулж магадгүй.Бээжин энэ ёслолын ажиллагаанд Хань Жэнийг явуулна гэж бодож байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны ажилтан  "The Telegraph" сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. БНХАУ-ын дарга  Ши Жиньпинд албан ёсны урилга илгээсэн.  Ёслолын протоколын журмын дагуу урилга хүлээн авсан тухайн төрийн удирдагч өөрийнхөө оронд төлөөлөгчөө ёслолын ажиллагаанд илгээж болдог.БНХАУ-ын дэд даргын албан тушаалд нэг сарын өмнө томилогдсон Хань Жэн нь сүүлийн 5 жилийн турш Хонконгийн талаарх эх газрын Хятадын бодлогыг хариуцаж байсан аж. Уг бодлогыг Лондон хатуу шүүмжилж улмаар Британи-Хятадын харилцаа муудахад хүргэсэн тул Ши Жиньпиний сонгосон төлөөлөгч асуудал дагуулж болзошгүй юм.“Ардчиллын төлөө тайван жагсаал зохион байгуулсан хүмүүсийг Хонконгийн эрх баригчид мөрдөн хавчих ажиллагаа  явуулж, Хятад-Британийн хамтарсан тунхаглал  (1984 онд байгуулсан Хонконгийг БНХАУ-д шилжүүлэх тухай)  нэртэй олон улсын гэрээг зөрчсөн явдлыг энэ хүн хариуцна. Ийм зүйл хийсэн хүнийг Лондонд болох ёслолын ажиллагаанд оролцуулахаар хүлээн авна гэхээр санаанд багтахгүй байна” гэж Их Британийн эрх баригч Консерватив намын дарга асан Иан Дункан Смит тус сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.III Чарльзыг хаан ширээнд залах ёслолын ажиллагаанд  Хань Жэнийг төлөөлөгчөөр оролцуулах болбол Их Британйин “эрх чөлөөг эрхэмлэгч ард түмнийг доромжилж буй хэрэг болно” гэж Консерватив намаас сонгогдсон парламентын гишүүн Тим Лафтон мэдэгджээ. Түүнийг энэ ёслолын ажиллагаанд  оролцуулахыг Сайд нарын танхимын гишүүн асан Саймон Кларк мөн эсэргүүцжээ. Букингеймийн ордон энэ асуудлаар тайлбар өгөхөөс түдгэлзсэн аж.Бээжингийн асуудлаарх Лондонгийн бодлогын талаар  өргөн цар хүрээг хамарсан мэтгэлцээний  дараа Хан Жэний айлчлалын талаарх маргаан өрнөөд байна. Их Британи улс үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж,  хэрвээ Бээжин "олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчвөл", уг асуудлыг нээлттэй  шүүмжилж байж Хятадтай хийх хүйтэн дайнаас сэрэмжлэн, Хятадтай харилцаагаа хадгалж, хөгжүүлэх шаардлагатай гэж Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли дөрөвдүгээр  сарын 26-нд тавьсан илтгэлдээ дурджээ.  Гадаад хэргийн сайдын энэ мэдэгдэлд  эрх баригч намын хэд хэдэн парламентын гишүүн дургүйцлээ илэрхийлж, Хятад улсыг Их Британид заналхийлж байгааг албан ёсоор зарлаж, цаашид Хятад улстай  илүү болгоомжтой харилцахыг шаардсан аж.
https://montsame.mn/mn/read/317809
“SpaceX” компани 46 хиймэл дагуул хөөргөжээ
2023-04-28 11:00:59
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ТЕХНОЛОГИ
ВАШИНГТОН. /Space/. Америкийн “SpaceX” компани “Starlink” сүлжээний 46 хиймэл дагуулыг Флорида муж улсын Канавералын хошууны сансрын буудлаас пүрэв гарагт амжилттай хөөргөж, тойрог замд оруулжээ.Хиймэл дагуулуудыг орон нутгийн цагаар 06:20 цагт “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн байна. Ийнхүү хөөргөсний дараа “SpaceX” компани “Starlink”-ийн хиймэл дагуулууд байршсан гэдгийг батлан мэдээлжээ. “Starlink” нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хэрэглэгчдийг өндөр хурдны өргөн зурвасын интернэтээр хангах зорилготой хиймэл дагуулын сүлжээ юм. Энэхүү сүлжээ нь одоогийн байдлаар 4000 орчим хиймэл дагуулаас бүрдэж байгаа бөгөөд цаашид энэ тоог 40 мянга давуулахаар төлөвлөж байгаа ажээ.
https://montsame.mn/mn/read/317861
Талибуудын шийдвэрийг буруушаасан тогтоолыг НҮБ-ын АЗ баталжээ
2023-04-28 10:50:44
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /UN/. Эмэгтэйчүүдийг Нэгдсэн Үндэстний Байгууллагад (НҮБ) ажил эрхлэхийг хориглосон талибуудын шийдвэрийг буруушаасан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл пүрэв гарагт санал нэгтэйгээр баталжээ.Уг тогтоолыг дэмжиж буйгаа 90 гаруй улс орон илэрхийлээд байна. Тогтоолд эмэгтэйчүүдийг НҮБ-д ажил эрхлэхийг хориглосныг буруушааж, Афганистаны “де факто” эрх баригчдыг энэ шийдвэрээ цуцлахыг уриалсан байна.Талибууд 2021 онд засгийн эрхийг авсныхаа дараа охид, эмэгтэйчүүдийг дунд сургууль болон  их дээд сургуульд суралцах боломжийг хязгаарласан бөгөөд 2022 онд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг мөн хязгаарлажээ. 2023 оны эхээр энэ хязгаарлалтаа чангатгасны улмаас НҮБ-д ажилладаг эмэгтэйчүүд хэдэн долоо хоногийн турш ажилдаа явах боломжгүй болж хүмүүнлэгийн тусламжийн ажиллагаа хумигдсан байна.
https://montsame.mn/mn/read/317846
Р.Десантис ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зургаадугаар сард зарлаж магадгүй
2023-04-28 10:21:12
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /АBC/. АНУ-ын Флорида муж улсын захирагч Рон Десантис ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанд өрсөлдөхөө зарлахын өмнөх томоохон алхмыг ирэх сарын дунд үе гэхэд хийж магадгүй байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд пүрэв гарагт мэдээлжээ.Тодруулбал, Р.Десантис тавдугаар сарын дунд үе гэхэд судалгааны хороо байгуулж, улмаар зургаадугаар сарын дундуур албан ёсны мэдэгдлээ хийхээр төлөвлөж байна хэмээн эх сурвалжууд ярьсан байна. Энэ талаар “NBC” телевиз Бүгд найрамдах намын эх сурвалжуудыг эш татан хамгийн анх мэдээлжээ. Харин Р.Десантисын хэвлэлийн төлөөлөгч энэ талаар тодруулга авах хүсэлтэд одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна. Флорида муж улсын захирагчийг нам доторх сунгаанд Ерөнхийлөгч асан Дональд Трампын хамгийн хүчтэй өрсөлдөгч болно гэж шинжээчид үзэж байгаа юм.
https://montsame.mn/mn/read/317855
Суданд гал зогсоох тохиролцоог сунгажээ
2023-04-28 08:53:50
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ХАРТАМ. /DW/. Суданы арми болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчин гал зогсоох тохиролцоогоо дахин 72 цагаар сунгахаар болсноор пүрэв гарагт мэдэгдэв."2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны пүрэв гаргийн оройн 12 цагаас эхлэн хүмүүнлэгийн түр эвлэрэл тогтоох хугацааг нэмж 72 цагаар сунгах талуудын саналыг зөвшөөрснөө мэдэгдэж байна" гэж шуурхай хариу арга хэмжээ авах хүчин “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Түр эвлэрлийг АНУ, Саудын Арабын талууд зуучилсан байна. “Суданы арми болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчний гал зогсоох тохиролцоогоо 72 цагаар сунгах мэдэгдлийг бид сайшаан хүлээн авч байна. Зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох үүрэг амлалт өгч, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэх боломжийг бүрдүүлэхийг талуудад уриалж байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. Саудын Арабын Гадаад хэргийн яам мөн гал зогсоохоор болсон тухай мэдэгдлийг сайшаагаад, тохиролцоогоо “бүрэн хэрэгжүүлэхийг” уриалсан байна. Суданы арми мягмар гаргаас мөрдөж эхэлсэн гал зогсоох дэглэмийг сунгахаар тохиролцсон гэдгээ пүрэв гаргийн өглөө мэдэгджээ. Пүрэв гаргийн шөнө дунд хүртэл мөрдөгдөх байсан тохиролцоо нь мөргөлдөөнийг зогсоогоогүй ч иргэдэд аюулгүй газар луу дүрвэх, улс орнуудад нүүлгэх шилжүүлэх ажиллагаа явуулах боломжийг олгосон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Суданд зэвсэгт мөргөлдөөн хоёр долоо хоног орчмын өмнө эхэлснээс хойш 460 хүн амиа алдаж, 4100 гаруй хүн шархаджээ. Гэхдээ амь үрэгдсэн хүмүүсийн бодит тоо хавьгүй өндөр байж болзошгүй байна.
https://montsame.mn/mn/read/317836
“Samsung Electronics” компанийн ашиг огцом буурчээ
2023-04-27 16:43:01
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ. /Reuters/. Дэлхий даяар хэрэглээний цахилгаан барааны эрэлт буурч, чипний илүүдэл үүссэн нь үндсэн бизнест нь нөлөөлсний улмаас БНСУ-ын “Samsung Electronics” компанийн өнгөрсөн улирлын ашиг сүүлийн 14 жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрч буурчээ.Тодруулбал, энэ оны нэгдүгээр улиралд үйл ажиллагааны ашиг нь 640.2 их наяд вонд /478 сая ам.доллар/ хүрч, өмнөх оны мөн үеийнхээс /14.12 их наяд вон/ 95 хувиар буурсан байна. Мөн цэвэр орлого нь 1.57 их наяд вон болж, 86.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Улмаар “Samsung”-ийн чипний бизнесийг хариуцдаг “Device Solution” дэлхий дахин 2008 оны санхүүгийн хямралын үр дагавартай нүүр тулж байсан 2009 оноос хойш анх удаагаа алдагдал хүлээсэн байна. “Device Solution” 4.85 их наяд воны /3 тэрбум орчим ам.доллар/ алдагдал хүлээжээ. Энэ сарын эхээр “Samsung” үйлдвэрлэлийн гарцаа хиймлээр бууруулахгүй гэсэн байр сууриасаа ухарч, чипний үйлдвэрлэлээ “ихээхэн” бууруулахаар болсноо мэдэгдсэн юм. Тус компанийн мэргэжилтнүүд дэлхийн чипний зах зээл энэ онд 6 хувиар агшиж, 563 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаа бөгөөд хүндхэн нөхцөл байдал жилийн турш үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулсан байна.
https://montsame.mn/mn/read/317824
ОУЭХА: Цахилгаан автомашины борлуулалт 2023 онд 35 хувиар өснө
2023-04-27 13:50:32
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ПАРИС. /IEA/. Дэлхийн хэмжээнд 2023 онд цахилгаан автомашины борлуулалт 35 хувиар өсөж, нийт автомашины зах зээлийн тавны нэг орчмыг эзлэх төлөвтэй байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ лхагва гарагт мэдээллээ.ОУЭХА-ийн Дэлхийн цахилгаан тээврийн хэрэгслийн төлөв байдлын жил тутмын шинэ тайланд дурдсанаар, 2022 онд дэлхий даяар 10 сая гаруй цахилгаан автомашин худалдаалагдаж байсан бол 2023 онд энэ тоо 14 саяд хүрэх тооцоо гарчээ. Дэлхийн хэмжээнд энэ оны эхний улиралд 2.3 сая цахилгаан автомашин худалдаалагдаад байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. ОУЭХА-ийн мэдээлснээр, цахилгаан автомашины нийт автомашины зах зээлд эзлэх хувь 2020 онд 4 орчим хувь байсан бол 2022 онд 14 хувь болж өссөн бөгөөд энэ онд 18 хувьд хүрэх төлөвтэй байгаа ажээ. Өнгөрсөн онд Хятад улс дэлхийн цахилгаан автомашины нийт борлуулалтын 60 хувийг эзэлснээс гадна дэлхий даяарх бүх цахилгаан автомашины талаас илүү хувь нь Хятадад зорчиж байгааг тайланд дурджээ. “Цахилгаан тээврийн хэрэгслүүд нь эрчимтэй хөгжиж буй дэлхийн шинэ эрчим хүчний эдийн засгийн хөдөлгөгч хүчнүүдийн нэг бөгөөд дэлхийн автомашины үйлдвэрлэлийн салбарт түүхэн өөрчлөлтийг авчирч байна” гэж ОУЭХА-ийн тэргүүн Фатих Бирол мэдэгджээ. 2030 он гэхэд цахилгаан автомашинууд өдөрт хамгийн багадаа 5 сая торх газрын тос хэмнэх болно гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
https://montsame.mn/mn/read/317791
“Brent” маркийн газрын тосны үнэ 78 ам.доллароос доошилж буурчээ
2023-04-27 11:07:13
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /Reuters/. Лондоны “ICE” биржийн арилжааны явцад  “Brent” маркийн газрын тосны долоодугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ гуравдугаар  сарын 31-нээс хойш анх удаа  нэг торх нь  78 ам.доллароос доошилж буурчээ.Арилжааны мэдээллээс үзвэл,  лхагва гаргийн орой “Brent” маркийн  газрын тосны үнэ 3.75 хувиар буурч  нэг торх нь 77.73 ам.долларт хүрсэн байна.  Үүний сацуу,  “WTI” маркийн газрын тосны зургаадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 74.09 ам.доллар болж, 4.35 хувиар буурчээ.
https://montsame.mn/mn/read/317763
Юн Сог Ёль И.Маскаас БНСУ-д хөрөнгө оруулахыг хүсжээ
2023-04-27 11:00:58
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай лхагва гарагт уулзаж, БНСУ-д гига-үйлдвэрээ байгуулахад хөрөнгө оруулахыг хүсжээ.Энэхүү уулзалтыг Юн Сог Ёлийн АНУ-д хийж буй төрийн айлчлалын үеэр И.Маскийн хүсэлтээр хийсэн гэж Ерөнхийлөгчийн эдийн засгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Чой Сан Мок мэдээлсэн байна. Өмнөд Солонгос нь дэлхийн жишигт нийцсэн роботууд, мэргэшсэн ажиллах хүчний нөөцтэй тул гига-үйлдвэр байгуулахад тохиромжтой гэдгийг Юн Сог Ёль хэлсэн үгэндээ онцолжээ. “Tesla” хөрөнгө оруулах шийдвэр гаргавал бид байршил, ажиллах хүчин, татварын тал дээр идэвхтэй дэмжлэг үзүүлнэ гэж БНСУ-ын төрийн тэргүүн хэлсэн байна. Хариуд нь И.Маск БНСУ нь гига-үйлдвэрийг байгуулахад сонирхол татахуйц, тэргүүлэх сонголтуудын нэгд тооцогдож байгааг онцлоод, тус улсад хүрэлцэн очих бодолтой байгаагаа илэрхийлжээ. Юн Сог Ёль мөн БНСУ-ын компаниуд И.Маскийн сансрын хөлөг үйлдвэрлэгч “SpaceX” компанитай хамтран БНСУ-ын сансар судлалын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
https://montsame.mn/mn/read/317761
Япон “COVID-19”-тэй холбоотой хилийн хяналтын арга хэмжээнүүдээ цуцална
2023-04-27 10:17:52
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар “COVID-19” халдвартай холбогдуулан хилийн чанадаас ирэх хүмүүст тавьж буй шаардлагуудаа энэ долоо хоногийн бямба гаргаас цуцлахаар төлөвлөж байна.Засгийн газар хилийн хяналтын арга хэмжээнүүдийг тавдугаар сарын 8-наас буюу “COVID-19”-ийг улирлын томууныхтай ижил ангилалд оруулах үеэс цуцлах шийдвэрийг өмнө нь гаргаад байсан юм. Гэсэн хэдий ч эрх баригчид хилийн хяналтын арга хэмжээнүүдийг цуцлах хугацааг урагшлуулах асуудлыг хэлэлцэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн байна. Одоогоор Японы хилээр нэвтэрч буй иргэдэд коронавирусний вакцины гурван тунд хамрагдсаныг нотлох гэрчилгээ эсвэл 72 цагийн дотор өгсөн шинжилгээний сөрөг хариугаа үзүүлэх шаардлага тавьж байгаа юм. Засгийн газар мөн эх газрын Хятадаас шууд нислэгээр ирж буй зорчигчдыг шинжилгээнд хамруулах шаардлагыг цуцлах төлөвтэй байна. Японд хаврын баярын “алтан долоо хоног”-ийн амралт энэ долоо хоногийн амралтын өдрүүдээс тавдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэ үеэр хилийн чанадыг зорих япончуудын тоо нэмэгдэх төлөвтэй байна. Түүнчлэн Засгийн газар нутагтаа ирэх иргэдийн мөрдөх журмыг хялбаршуулахыг зорьж байна гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ хилийн хяналтын арга хэмжээнүүдийг цуцалсны дараа ч хилээр нэвтрэх үедээ халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа хүмүүсийг сайн дурын үндсэн дээр шинжилгээнд хамруулна гэдгийг холбогдох албаны төлөөлөгчид мэдэгджээ. Мөн вирусний геномын тандалтыг явуулах ажээ.
https://montsame.mn/mn/read/317749
Украин руу илгээх Хятадын тусгай төлөөлөгчдийг Москвад сууж байсан Элчин сайд тэргүүлнэ
2023-04-27 10:01:30
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /RT/. Украины хямралыг зохицуулах асуудлаарх тусгай төлөөлөгчдийг Евразийн асуудал хариуцсан БНХАУ-ын тусгай төлөөлөгч Ли Хуэй тэргүүлнэ. Тэрбээр БНХАУ-аас ОХУ-д суух Элчин сайдын албыг хашиж байжээ. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны Төв Ази болон Дорнод Европын орнуудын газрын орлогч дарга Юй Зюнь лхагва гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.  БНХАУ-ын дарга Ши Жиньпин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй лхагва гарагт утсаар ярьсан билээ. Утсаар ярих үеэрээ Ши Жиньпин, Хятад улс Украины хямралыг улс төрийн арга замаар зохицуулах талаар санал бодлоо сайтар солилцохын тулд Евразийн асуудал эрхэлсэн Засгийн газрын тусгай төлөөлөгчийг Украин болон бусад орнуудад илгээнэ гэж мэдэгдсэн.Ли Хуэй нь БНХАУ-аас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албыг 2009-2019 онд хашиж байжээ.
https://montsame.mn/mn/read/317741
АНУ, БНСУ цөмийн тогтоон барих хүчний тухай Вашингтоны тунхаглалыг баталжээ
2023-04-27 09:32:04
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /White House/. АНУ, БНСУ-ын эрх баригчид цөмийн төлөвлөлтийн асуудлаарх зөвлөлдөх бүлэг байгуулах, мөн тогтоон барих чадавхыг харуулах хэд хэдэн алхмыг тусгасан Вашингтоны тунхаглалыг баталжээ. Баримт бичгийг Цагаан ордны хэвлэлийн алба лхагва гарагт нийтэлсэн байна. Тунхаглалд онцлон тэмдэглэснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНСУ-ын төрийн тэргүүн Юн Сог Ёль нар лхагва гарагт Вашинтонд уулзахдаа, "хамтын батлан хамгаалах салбарт улам бат бөх харилцааг хөгжүүлэх" эрмэлзэлтэй байгаагаа дахин нотолжээ. “БНСУ өргөтгөсөн тогтоон барих чиглэлээр АНУ-ын үүрэг амлалтад бүрэн дүүрэн итгэж байгаа бөгөөд цөмийн хүчийг тогтоон барих АНУ-ын амлалтад найдах нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрч байна" гэж баримт бичигт онцолсон байна. Уг тунхаглалд Вашингтон, Сөүл хоёр цөмийн хүчийг тогтоон барих талаар шийдвэр гаргахдаа зөвлөлдөх уулзалт хийхээр төлөвлөж байна гэж дурджээ. Ж.Байден, Юн Сог Ёль нар “өргөтгөсөн тогтоон барих чадавхыг бэхжүүлэх, БНАСАУ-аас цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх ёс журамд учирч буй аюул заналд хариу арга хэмжээ авах зорилгоор цөмийн салбарын асуудлаар зөвлөлдөх бүлэг байгуулахаа мэдэгдсэн байна”. Талууд мөн Солонгосын хойгт цөмийн хүчийг тогтоон барих чиглэлээр цэргийн сургуулилалтаа идэвхжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн БНАСАУ-аас учирч буй цөмийн аюулын талаарх түгшүүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Сөүлийг илт дэмжиж буйг харуулахаар сүүлийн 40 гаруй жилийн дараа Америкийн цөмийн шумбагч онгоцуудыг БНСУ-д байрлуулахаар төлөвлөж байгааг баримт бичигт тэмдэглэжээ.
https://montsame.mn/mn/read/317736
Р.Эрдоганы эрүүл мэндийн талаарх “үндэслэлгүй мэдээллийг” няцаажээ
2023-04-27 09:10:33
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
АНКАРА. /Anadolu/. Турк улс лхагва гарагт Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эрүүл мэндийн талаарх “үндэслэлгүй” мэдээллийг няцаажээ.“Ерөнхийлөгч Р.Эрдоганы эрүүл мэндийн талаарх ийм үндэслэлгүй мэдээллийг бид эрс няцааж байна. Ерөнхийлөгч маргааш болох атомын цахилгаан станцын нээлтэд цахимаар оролцоно” гэж Туркийн Харилцаа холбооны газрын дарга Фахреттин Алтун “Twitter” хуудсаараа мэдэгдсэн байна. Тус улсын Хуурамч мэдээ мэдээлэлтэй тэмцэх төв мөн Ерөнхийлөгч Р.Эрдоган “зүрхний шигдээс болж, эмнэлэгт хүргэгдсэн” гэх нийгмийн сүлжээнд цацагдсан мэдээлэл нь хуурамч болохыг мэдээлжээ. Мөн Р.Эрдоганы эрүүл мэндийн байдлын талаар гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “ёс суртахуунгүй худал” мэдээлэл гарч байгаа талаар “Шударга ёс, хөгжлийн нам”-ын хэвлэлийн төлөөлөгч Омер Челик мэдэгдээд, “төрийн тэргүүн үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд түр амарсныхаа дараа төлөвлөсөн ажлуудаа урьдын адил үргэлжлүүлнэ” гэж “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.
https://montsame.mn/mn/read/317735
Ши Жиньпин Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярилаа
2023-04-26 20:45:41
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /CCTV/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй өнөөдөр утсаар ярилаа. Хятадын Төв телевизээр мэдээлснээр, талууд хоёр талын харилцааны талаар хэлэлцэж, Украины нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцсон байна. Ши Жиньпин В.Зеленскийтэй ярилцахдаа, Украинд аль болох ойрын үед гал зогсоох талаар Хятад улс хүчин чармайлт гаргана гэж мэдэгджээ. “Хятад улс яриа хэлэлцээний үйл явцад болон аль болох ойрын үед  гал зогсооход чиглэсэн хүчин чармайлтад шийдвэртэй дэмжлэг үзүүлнэ” гэж Хятадын удирдагч хэлсэн байна. Тэрбээр цааш нь, яриа хэлэлцээ бол мөргөлдөөнөөс гарах цорын ганц боломжит арга зам мөн гэдгийг онцлон дурджээ. Цөмийн дайнд ялагч гэж байдаггүй, бүгдээрээ хүлээцтэй байх ёстой гэж Ши Жиньпин хэллээ. Хятад улс хямралыг зохицуулахын тулд тусгай элч төлөөлөгчөө Украин руу илгээхээр болсныг БНХАУ-ын дарга мэдэгджээ. “Евразийн асуудал хариуцсан БНХАУ-ын Засгийн газрын тусгай төлөөлөгчийг Украин болон бусад улс руу илгээнэ" гэж Ши Жиньпин мэдэгдэв. Тусгай элч айлчлалынхаа үеэр "Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах асуудлыг бүх сонирхогч талтай нарийвчлан ярилцахаар төлөвлөж байна" гэж Хятадын удирдагч онцоллоо.Хятад Украины хямралыг зүгээр ажиглаад суухгүй, гэхдээ гал дээр тос нэмэхгүй гэж Ши Жиньпин хэлжээ. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский твиттер хуудсандаа БНХАУ-ын даргатай утсаар ярьснаа мэдээлээд “Ши Жиньпинтэй гүн гүнзгий утга агуулгатай яриа өрнүүллээ” гэжээ. “Би Хятадын удирдагч Ши Жиньпинтэй утсаар урт бөгөөд гүн гүнзгий агуулгатай яриа өрнүүллээ. Энэхүү яриа болон Хятад улсад суух Украины Элчин сайдыг томилсон нь манай хоёр орны харилцааны хөгжилд хүчтэй түлхэц өгнө гэдэгт итгэж байна" гэж Украины удирдагч бичжээ.Хятад, Украины удирдагчид хамгийн сүүлд 2022 оны нэгдүгээр сарын эхээр холбоо барьсан бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан баярын цахилгаан утас солилцсон байна.
https://montsame.mn/mn/read/317726
Японы хүн ам 2070 он гэхэд 87 сая болж буурах төлөвтэй байна
2023-04-26 17:25:00
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ТОКИО. /Kyodo/. Японы нийт хүн ам 2070 он гэхэд 87 саяд хүрч, 2020 оны үзүүлэлтээс 30 хувиар буурах төлөвтэй байгаа нь нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчлэхэд засгийн газарт үзүүлэх дарамтыг нэмэгдүүлнэ гэж эрх баригчид тооцоолж байна.Тус улсын Хүн ам, аюулгүй байдлын судалгааны үндэсний хүрээлэнгээс мэдээлснээр, 65 ба түүнээс дээш насныхан 2043 онд 39.53 саяд хүрч оргил үзүүлэлтдээ хүрсний дараа 2070 онд 33.67 саяд хүрч, хүн амын 38.7 хувийг бүрдүүлэх төлөвтэй байна. Ингэснээр нийгмийн хамгааллын зардал эрс нэмэгдэхэд хүргэнэ.  Эрүүл мэндийн яамны харьяа энэхүү судалгааны хүрээлэн нь хүн амын тооллого зэрэг олон нийтэд нээлттэй мэдээлэлд үндэслэн ойролцоогоор 5 жил тутамд хүн ам зүйн 50 жилийн урьдчилсан мэдээг гаргадаг аж.  Тус байгууллагын хамгийн сүүлийн үеийн мэдээг Засгийн газар ирээдүйн тэтгэврийн зардлыг тооцоолоход ашигладаг. 2020 оны байдлаар Японы хүн ам 126.15 сая байсан бол 2056 он гэхэд 100 саяас доошилж буурах төлөвтэй байна.Урьдчилсан таамгаар, даатгалын шимтгэл төлөх замаар улс орны нийгмийн хамгааллын тогтолцоог дэмждэг 15-64 насны хүн ам 2020 онд 75.09 сая байсан бол 2070 онд 45.35 сая болж огцом буурна.Мөн 14 болон түүнээс доош насныхан 2020 онд 15.03 сая байсан бол 2070 онд 7.97 сая болж буурна гэж тооцоолж байгаа бол 2020 онд 47.6 байсан хүн амын дундаж нас 54.0 болж өсөх төлөвтэй байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 2070 онд 85.89, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 91.94 болж өснө гэж хүн ам, аюулгүй байдлын судалгааны үндэсний хүрээлэн мэдээлжээ.
https://montsame.mn/mn/read/317718
Перу улсаас өсвөр насны хүүхдийн занданшсан шарил олджээ
2023-04-26 16:05:55
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ЛИМА. /AFP/. Перу улсын нийслэл Лима хотын захаас 800-1200 орчим жилийн өмнө амьдарч байсан өсвөр насны хүүхдийн арьс, үснийх нь зарим хэсэг нь хадгалагдаж, байгальд занданшсан шарил олдсон талаар малтлагын багийн ахлагч мягмар гарагт мэдээлжээ. “12, 13 настай гэж таамаглаж байгаа маш сайн хадгалагдсан хүүхдийн шарил Кахамаркильягийн археологийн малтлагын талбайд малтлага хийх үеэр хоёр метр гүн, том чулуугаар дарсан байсан булшнаас олдсон” гэж багийн ахлагч Ёмира Хуаман “AFP” агентлагт мэдээлсэн байна.Кахамаркилья нь МЭӨ 200 оны орчимд шавраар барьсан хот бөгөөд 10-20 мянган хүн оршин суудаг байсан гэж үздэг байна.Ё.Хуаманы ярьснаар, энэ бүс нутгийн элсний давсны агууламж өндөр байдаг нь хүүхдийн шарилыг занданшуулсан байж магадгүй бөгөөд одоогоор хүйсийг нь тогтоогоогүй байгаа аж. Шарилын гар, хөлөн дээр арьсны хэсгүүд нь хэвээр хадгалагдан үлдсэн байснаас гадна биеэс нь тусдаа байсан толгойноос нь үсний хэсгүүд олджээ. Мөн эрүүнд нь шүднийх нь үлдэгдлүүд байжээ. “Энэхүү олдворын хувьд маш сайн хадгалагдсан байсан тул ихээхэн ач холбогдолтой юм” гэж Лима хотын Сан-Маркосын их сургуулийн археологчдын багийг ахалж буй Ё.Хуаман хэлсэн байна. Судлаачид шарилын хажуугаас чулуун зэвсэг, таваг, зэс зүү, мөн нэхмэл эдлэл, эрдэнэ шиш, чинжүүний үлдэгдэл олжээ. Ташрамд дурдахад, 2022 оны хоёрдугаар сард археологичид Кахамаркильягаас 20 занданшсан шарил олсны найм нь хүүхдүүдийнх байжээ.
https://montsame.mn/mn/read/317706
Азийн тэргүүлэх хоёр гүрэн эв эеийг эрэлхийлж байна
2023-04-26 15:51:38
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ШИНЭ ДЕЛИ. /Times Now/. Энэтхэг, Хятадын цэргийнхэн Ладакх муж дахь хоёр улсыг зааглах шугамын дагуух бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудлаар ээлжит хэлэлцээ хийлээ. Энэхүү яриа хэлэлцээ нь Дели хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтын хүрээнд энэ долоо хоногт хийх Энэтхэг, Хятад улсын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтын оршил болжээ. Гурван жилийн өмнө Хималайн нуруунд шинэ дайны ирмэгт тулж байсан Энэтхэг, Хятад улсууд шинэ хурцадмал байдал үүсэх эрсдэлийг ийнхүү бууруулж байна.Өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш уулзаагүй Энэтхэг, Хятадын армийн корпусын командлагч нарын хэлэлцээ ням гарагт Ладакх муж дахь зааглах шугамын Хятадын тал дахь Чушул-Молдо хилийн шалган нэвтрүүлэх цэгт дахин эхэлжээ. Энэтхэгийн талыг төлөөлж буй дэслэгч генерал Рашим Бали "стратегийн ач холбогдол бүхий Депсангийн тал дахь хурцадмал байдлыг намжаахыг шаардсан" гэж “Times Now” сонин мэдээлэв. Харин Энэтхэгийн телевизийн “NDTV” сувгийн мэдээлснээр, Ладакхын уулархаг бүс нутгийн Депсанг болон Демчок нутгуудад цэргийн хүчийг нэмэгдүүлж байгаа асуудалд гол анхаарлаа хандуулжээ."Талууд хил орчмын бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг сэргээхийн тулд зааглах шугамын дагуух тулгамдсан асуудлуудыг илэн далангүй, нухацтай хэлэлцсэн нь хоёр талын харилцаанд ахиц дэвшил гаргахад хувь нэмэр оруулна" гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яам корпусын командлагчдын хооронд хийсэн 18 дахь удаагийн хэлэлцээний үр дүнг дүгнэхдээ мэдээлжээ. Харин Хятадын Батлан хамгаалах яам “яриа хэлэлцээ илэн далангүй, найрсаг уур амьсгалд болж”, талууд "цэргийн болон дипломат шугамаар нягт холбоо тогтоох, яриа хэлэлцээ хийх, Хятад-Энэтхэгийн хилийн баруун хэсэгт холбогдох асуудлыг шийдвэрлэх ажлыг хурдасгах, түүнчлэн хилийн бүс дэх энх тайван, тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хамгаалах талаар санал нэгдсэн" гэж мэдэгдсэн байна. Хоёр талын харилцаан дахь хурцадмал байдлыг намжаах талуудын эрмэлзлийг харуулж буй Энэтхэг, Хятадын энэхүү нааштай байдал нь Ладакхт болсон мөргөлдөөний гурван жилийн ойн өмнөхөн тохиолдож байна.  Уг мөргөлдөөний улмаас Азийн хоёр том гүрэн томоохон дайны ирмэгт тулаад байсан юм. Тухайн үед Энэтхэгийн эрх баригчид Ладакхт болсон хилийн зөрчлийг статус-квог өөрчлөх гэсэн, мөн Галван мөрний хөндийн стратегийн чухал ач холбогдолтой нутаг дэвсгэрт Бээжингийн эрхийг баталгаажуулах гэсэн урьдаас төлөвлөсөн акц гэж мэдэгдсэн. Үүний дараа Энэтхэгт олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал өрнөж, жагсагчид Хятадын далбаа, тус улсын дарга Ши Жиньпиний хөргийг шатааж байв. Хоёр орны харилцаа хурцадмал хэвээр байгаагийн хамгийн сүүлийн баталгаа нь хоёр долоо хоногийн өмнө Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Амит Шах Хятадтай хил залгаа Аруначал-Прадеш мужид айлчилж, мужийн иргэдийг дэмжих хөтөлбөрийг эхлүүлсэн дуулиан байв. Айлчлалынхаа үеэр Энэтхэгийн сайд Бээжинтэй газар нутгийн маргаантай байгаа Кибиту тосгонд зочилсон юм. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ уг айлчлалыг эрс буруушааж эсэргүүцлээ илэрхийлж байв.Дөрөвдүгээр сарын 27-28-нд болох ШХАБ-ын Батлан ​​хамгаалахын сайд нарын уулзалтын хүрээнд энэ долоо хоногт хийхээр төлөвлөж буй Энэтхэгийн Батлан ​​хамгаалахын сайд Ражнат Сингх, БНХАУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ли Шанфу нарын уулзалтыг Дели, Бээжингийн харилцааг хэвийн болгох бас нэгэн боломж болно гэж Энэтхэгийн тал үзэж байна. Энэтхэгийн эх сурвалжийн мэдээлснээр, хоёр сайдын тусдаа хийх уулзалтаар хэлэлцэх нэг сэдэв нь Ладакх дахь хурцадмал байдлыг намжаах арга хэмжээ байх аж.
https://montsame.mn/mn/read/317690
ЕХ цахим контентын дүрмийг заавал дагаж мөрдөх компаниудын жагсаалт гаргажээ
2023-04-26 14:54:36
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
БРЮССЕЛЬ. /EU/. Европын Холбоо /ЕХ/ цахим контентын дүрмийг нь заавал дагаж мөрдөх компаниудын жагсаалт гаргасныг тус холбооны Дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн дээд комиссар Тиерри Бретон мягмар гарагт мэдээлжээ.Уг жагсаалтад "Alphabet" компанийн таван охин компани, "Meta Platforms"-ын хоёр платформ, "Microsoft"-ын хоёр платформ, "Twitter", "Alibaba AliExpress" зэрэг 19 томоохон компани багтсан байна. Цахим платформууд:“Alibaba AliExpress”“Amazon Store”“Apple AppStore”“Booking.com”“Facebook”“Google Play”“Google Maps”“Google Shopping”“Instagram”“LinkedIn”“Pinterest”“Snapchat”“TikTok”“Twitter”“Wikipedia”“YouTube”“Zalando” Хайлтын системүүд:         “Bing”“Google Search”Эдгээр хамгийн том цахим платформ болон хайлтын системийг хэрэглэгчдийнх нь тоог үндэслэн энэ жагсаалтад оруулсан бөгөөд тэдгээрт сар бүр хамгийн багадаа 45 сая байнгын хэрэглэгч ханддаг аж.Цахим үйлчилгээний тухай хууль (“DSA”) гэж нэрлэгддэг энэхүү журам нь компаниудыг эрсдлийн менежмент болон хөндлөнгийн бие даасан аудит хийх, эрх бүхий байгууллага, судлаачидтай мэдээлэл хуваалцах, энэ оны наймдугаар сар гэхэд дотоод журмаа дүрэмд нийцүүлэн батлахыг шаарддаг байна.Компаниуд буруу ташаа мэдээлэл өгөхөөс зайлсхийх, хэрэглэгчдийн хувийн мэдээллийн хамгаалалтыг сайжруулах, мэдээллийн сонголтыг нэмэгдүүлэх, мөн хүүхдийг зохисгүй мэдээллээс хамгаалахын тулд энэхүү дүрмийг дагаж мөрдөх ёстой. Эс бөгөөс нийт хөрөнгийн эргэлтийнхээ 6 хүртэлх хувиар торгуулж болзошгүй байна.
https://montsame.mn/mn/read/317699
“Mattel” дауны хам шинжтэй барбигаа танилцуулжээ
2023-04-26 14:29:34
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ВАШИНГТОН. /France24/. Америкийн тоглоом үйлдвэрлэгч “Mattel” компани дауны хам шинжтэй шинэ барби хүүхэлдэйгээ мягмар гарагт танилцуулжээ. Дауны хам шинжтэй хүмүүсийг үнэн зөв дүрслэхийн тулд ийм өвчтэй хүмүүсийн нийгэмлэгтэй (NDSS) хамтран ажилласнаа тус компани мэдэгдэлдээ онцолсон байна. “Барби хүүхэлдэй нь хүүхдийн бага насандаа олж авдаг ойлголт мэдлэгт чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид тоглоомоор дамжуулан нийгэм дэх ялгаварлан гадуурхах үзэгдэлтэй тэмцэхийг зорьж байна” гэж “Mattel” компанийн төлөөлөгч Лиза Макнайт мэдээлжээ. "Бидний зорилго бол хүүхэд бүр барби хүүхэлдэйнээс өөрийгөө олж харах, өөртэй нь адилхан харагддаггүй хүүхэлдэйгээр тоглох урам өгөх юм гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Шинэ барбины нүүр нь илүү дугуй хэлбэртэйгээс гадна хамар, чих нь жижиг, нүд нь бага зэрэг ташуу аж. Мөн даашинзыг нь дауны хам шинжийг олон нийтэд таниулан сурталчлах бэлгэдэл болсон шар, цэнхэр өнгөтэйгээр бүтээжээ. “Mattel” компани нь нийтдээ 175 дүр төрхтэй барби хүүхэлдэй бүтээсэн байна.
https://montsame.mn/mn/read/317687
ХАЧА Зүүн Хятадын тэнгист сургууль хийж байна
2023-04-26 13:00:23
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Ардын чөлөөлөх арми /ХАЧА/ өнөөдөр Зүүн Хятадын тэнгист сургууль хийж байгаа талаар тус улсын зүүн хэсэгт орших Жэжян мужийн Далайн аюулгүй байдлын албанаас мэдээлэв.Байлдааны буудлага бүхий сургууль эхэлсэнтэй холбоотойгоор сургуулилалтын бүсэд хөлөг онгоцны хөдөлгөөнийг хориглосныг тус байгууллага цахим хуудсандаа мэдэгджээ. ХАЧА-ийн сургууль Бээжингийн цагаар 11 цагт эхэлсэн бөгөөд 18:30 цагт дуусах аж. Сургуулилалтад ямар хөлөг онгоцнууд оролцож байгаа талаар дээрх байгууллага тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
https://montsame.mn/mn/read/317680
Кабулын нисэх буудалд халдлага зохион байгуулсан этгээдийг устгажээ
2023-04-26 11:25:31
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ВАШИНГТОН. /CNN/. Афганистаны нийслэл Кабул хотын нисэх буудалд 2021 онд болсон халдлагыг зохион байгуулсан “Лалын улс-Хорасан” бүлэглэлийн толгойлогчийг “Талибан хөдөлгөөн устгасан гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдээлжээ.АНУ-ын засаг захиргаа “Лалын улс-Хорасан” бүлэглэлийн толгойлогчийн нэрийг зарлаагүй ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн холбоо харилцааны төлөөлөгч Жон Кирби түүнийг Америкийн цэргүүдийг Афганистанаас гаргах үеэр үйлдсэн “аймшигт халдлагыг зохион байгуулагч” гэж мэдэгджээ. Гэхдээ Ж.Кирби талибууд хэзээ “Лалын улс-Хорасан”-ы толгойлогчийг устгасан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Талибуудыг засгийн эрхэнд гарсны дараа суллагдаад байсан Абдуль Рехман Аль-Логри гэгч этгээд нисэх буудалд амиа золиослон тэсрэх бөмбөг дэлбэлжээ. Уг халдлагын улмаас Америкийн 13 цэрэг, Афганистаны 170 гаруй иргэн харамсалтайгаар амиа алдсан байна. “Лалын улс-Хорасан” нь Афганистан болон эргэн тойрны бүс нутагт нь үйл ажиллагаа явуулдаг террорист бүлэглэл юм.
https://montsame.mn/mn/read/317668
Буугч төхөөрөмжөө Саран дээр газардуулах Японы компанийн оролдлого амжилтгүй болжээ
2023-04-26 11:19:27
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ТОКИО. /Kyodo/. Сарнаа явагч судалгааны төхөөрөмжөө газардуулж чадсангүй гэж Японы “ISpace” компани мэдээллээ. Токиод төвтэй тус компани судалгааны "ровер" болон теннисний бөмбөгний хэмжээтэй жижиг роботыг буугч аппарат нь  амжилттай газардуулж, сансрын аппаратаа Саран дээр буулгасан анхны хувийн компани болно гэж найдаж байв. Саран дээр газардахаас хэдхэн минутын өмнө буугч төхөөрөмж “Hakuto-R”-тэй холбоо тасарчээ. "Холбоо тасарсан тул бид сарны гадаргуу дээр газардаж чадсангүй гэж үзэхээс өөр аргагүй боллоо" гэж “ISpace”-ийн гүйцэтгэх захирал Такеши Хакамада компанийнх нь инженерүүд буугч аппараттай холбоогоо сэргээхийг оролдож байх хооронд мэдээлсэн байна.  Одоо инженерүүд юунаас болж холбоо тасарсныг тодруулахаар ажиллаж байгаа аж.Хакамадагийн хэлснээр, буугч аппаратыг өнгөрсөн оны 12 дугаар сард “SpaceX” компанийн пуужингаар Флорида муж улсын Канаверал хошууны сансрын буудлаас хөөргөсөн бөгөөд сансарт гүйцэтгэх 10 даалгаврын наймыг нь гүйцэтгэжээ. Эдгээр даалгаврын үр дүнг сарны модулийг газардуулах дараагийн оролдлогод бэлтгэхэд ашиглах аж. Дараагийн нислэгийг 2024 онд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд түүнд зориулан сансрын хөлөг бүтээх ажил хэдийнээ эхэлсэн гэж Хакамада мэдээлжээ.“Hakuto-R” төхөөрөмж саран дээр амжилттай газардсан бол Японы сансрын хөтөлбөрт нэмэлт түлхэц өгөх байлаа.  Япон улс сансрын үндэсний технологио хөгжүүлэх том зорилт тавьсны дотор энэ арван жилийн эцэс гэхэд сансрын нисгэгчээ Сар луу илгээх төлөвлөгөөтэй байгаа билээ.  Одоогийн байдлаар АНУ, ЗСБНХУ, Хятад улс л Сарны гадаргуу дээр сансрын аппаратаа амжилттай буулгаж чадсан бөгөөд эдгээр хөтөлбөр нь төрийн санхүүжилтээр хэрэгжсэн юм. Харин Энэтхэг, Израилын хувийн компанийн оролдлогууд амжилтгүй болжээ.
https://montsame.mn/mn/read/317657
БНСУ, АНУ-ын Ерөнхийлөгч нар өнөөдөр уулзана
2023-04-26 10:29:18
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден нар Вашингтон хотноо лхагва гарагт хэлэлцээ хийнэ. Ерөнхийлөгч нар хоёр талын холбоотны харилцаа, БНАСАУ-ыг тогтоон барих арга хэмжээ, Украины байдал болон эдийн засгийн аюулгүй байдал, дэвшилтэт технологийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байна гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээлжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч 12 жилийн дараа АНУ-д анх удаа төрийн айлчлал хийж байгаа бөгөөд энэ жил тус хоёр орон холбоотон улс болсны 70 жилийн ой тохиож байгаа юм.Мягмар гарагт Юн Сог Ёль хоёр улсын харилцааг "төгс түншлэл" гэж тодорхойлоод, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын удирдагчдаас Жо Байдены засаг захиргааны үед хамгийн түрүүнд төрийн айлчлал хийхээр ирсэн гэдгээ онцолжээ. Айлчлалын үеэр дэвшилтэт технологи, эдийн засгийн аюулгүй байдал, БНАСАУ-ыг тогтоон барих зэрэг асуудлуудыг нарийвчлан хэлэлцэхээр төлөвлөж байна гэж Юн Сог Ёль мөн мэдэгдсэн байна.
https://montsame.mn/mn/read/317659
Ганцмод боомтын ачаа эргэлтийн хэмжээ 10 сая тонн давжээ
2023-04-26 10:10:52
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ХӨХ ХОТ. /Xinhua/. Хятад, Монголын хамгийн том авто замын боомт болох Ганцмод боомтын ачаа эргэлтийн хэмжээ энэ он гарсаар 10 сая тонн давжээ. Энэ талаар тус боомтын захиргаанаас мэдээллээ.Хятадын хойд нутгийн ӨМӨЗО-д байрладаг Ганцмод боомтоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 22-ны хооронд 10.02 сая тонн буюу өдөрт 112 600 тонн ачаа тээвэрлэжээ.Ингэснээр Ганцмод нь 2023 он гарсаар 10 сая тонн ачаа тээвэрлэсэн тус бүс нутаг дахь анхны авто замын боомт болж, 2022 оныхоос ойролцоогоор дөрвөн сарын өмнө уг үзүүлэлтэд хүрсэн байна. Боомтын худалдааг хөнгөвчлөхийн тулд нэмэлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх замаар гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлахаар ажиллаж байгааг захиргааны төлөөлөгчид онцолжээ. Ганцмод боомт нь Хятадын эрчим хүчний эх үүсвэрийн импортын томоохон суваг бөгөөд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа юм.
https://montsame.mn/mn/read/317653
“Долоогийн бүлэг”-ийн сайд нар хиймэл оюун ухааны талаар хэлэлцэнэ
2023-04-26 09:16:49
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Дижиталчлал, технологийн сайд нар Японы Такасаки хотноо бямба гарагт эхлэх уулзалтынхаа үеэр хиймэл оюун ухааны эрсдэл, сорилтуудын талаар хэлэлцэнэ. "ChatGPT" зэрэг программуудын хэрэглээ өсөж, хил дамнасан мэдээлэл солилцох талаар мэтгэлцээн ширүүсэж байгаа үед сайд нар энэ асуудлыг хэлэлцэх гэж байна. Уулзалтын хамтарсан мэдэгдлийн төсөлд дурдсанаар, хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжил нь нийгэмд томоохон нөлөө үзүүлж байгааг онцлоод, буруу ташаа мэдээлэл агуулсан бичвэр, зургийг боловсруулж болзошгүйг анхааруулжээ.Иймд хиймэл оюун ухааны эрсдэл, үр нөлөөг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага зэрэг олон улсын байгууллагууд судлах хэрэгтэй хэмээн дурдсан байна. Сайд нар мөн хиймэл оюун ухааныг зүй зохистой хэрэглэхэд зориулсан удирдамж боловсруулахыг зорьж байгааг тэмдэглэжээ. Түүнчлэн улс орнууд өөр өөр дүрэм журмыг дагаж мөрдөж байгаа нь хил дамнасан мэдээллийг ашиглах үед бизнес эрхлэгчдэд саад тотгор болж байгааг цохон тэмдэглээд, талууд олон улсын дүрэм журмыг боловсруулахад хувь нэмрээ оруулах тогтолцоог бий болгох чиглэлд хүчин чармайлт гаргана хэмээн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
https://montsame.mn/mn/read/317647
Ж.Байден 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ
2023-04-25 21:06:10
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд улиран сонгогдохын төлөө өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.Ж.Байден мягмар гарагт дүрс бичлэгээр дамжуулан мэдэгдэл хийх үеэрээ “эхлүүлсэн үйл хэргээ дуусгах” боломжийг олгохыг сонгогчдоосоо хүсжээ. Тэрбээр 2020 оны сонгуулийн кампанит ажлаа мөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эхлүүлж байв.Өдгөө 80 настай Ж.Байден хэдийнээ АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч болсон юм. Хэрвээ тэрбээр 2024 оны 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялбал бүрэн эрхийн хоёр дахь хугацаа нь дуусах үед 86 нас хүрнэ.
https://montsame.mn/mn/read/317634
Японы эрдэмтэд судас, мэдрэлийн судлыг шинжлэх уян дуран бүтээжээ
2023-04-25 17:11:21
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ТОКИО. /NHK/. Японы судлаачид судас, мэдрэлийн судлыг шинжлэхэд зориулж дуслын тарианы зарим зүүнээс ч нарийхан голчтой уян дуран /эндоскоп/ бүтээжээ.Энэхүү 1.25 мм-ийн голчтой дуранг ашиглан өвдөгний үе мөчний шинжилгээ хийвэл өвчтөнд өгөх ачааллыг бууруулна гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Одоо ашиглаж буй технологиор бол энэхүү шинжилгээг мэдээ алдуулагч хэрэглэн мэс заслын аргаар хийдэг.  Харин уг  дуранг маш жижиг хэмжээний нүхээр буюу тухайлбал, дуслын тарианы зүүгээр дамжуулан хүний биед оруулах боломжтой ажээ. “Энэ дуран бол маш нарийхан хэрнээ дамжуулж буй дүрсний чанар сайтай тул өмнө нь харж чадахгүй байсан хэсгүүд буюу жишээлбэл судас, мэдрэлийн судлуудыг харах боломжтой болно. Миний хувьд зөвхөн үе мөчний холбоос төдийгүй, биеийн бусад хэсгүүдийг шинжлэхэд ч энэ дуранг ашиглах хүсэлтэй байна” судалгааны багийн гишүүн Кейогийн Их сургуулийн анагаах ухааны факультетын профессор Масая Накамура хэлжээ. Энэхүү уян дуранг бүтээхийн тулд эрдэмтэд тусгай шилэн мяндасны (optical fiber) шинж чанарыг ашигласан бөгөөд энэ нь линзтэй адилхан гэрлийн хугарлыг ашиглан дүрс дамжуулах боломжийг олгодог аж. Ийм дуранг хуванцараар үйлдвэрлэж болох гэнэ. Ингэснээр үйлдвэрлэлийн зардал багасаж, мөн өвчтөнд үзүүлэх нөлөөлөл нь аюулгүй байна гэж эрдэмтэд үзэж байна. Хэт нарийн энэ дуранг 2024 онд хэрэглээнд нэвтрүүлнэ гэж тэд найдаж байгаа аж.
https://montsame.mn/mn/read/317607
АНЭУ-ын сансрын аппарат Ангарагийн сарны нарийвчилсан зургийг авчээ
2023-04-25 17:00:41
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
АБУ-ДАБИ. /AFP/. АНЭУ-ын “Al-Amal” сансрын аппарат Ангараг гаргийн жижиг сар болох Деймосын зургийг урьд өмнө байгаагүйгээр нарийвчлалтай авсан нь овон товон бүхий гадаргуутай, нууцлаг дагуулын гарал үүслийн талаарх судалгаанд шинэ нээлтийг авчирч магадгүй байна. Арабын ертөнцийн анхны гараг хоорондын судалгааны аппарат нь Ангарагийг хоёр жилийн турш тойрон эргэж байгаа бөгөөд Деймос болон том сар Фобосынх нь хажуугаар тогтмол нисэн өнгөрч байгаа юм. “Al-Amal” Деймост 110 км-ийн зайд ойртсон гэж Эмиратын Ангарагийг судлах баг мэдээлжээ. Деймос нь ердөө 12 км-ийн өргөн бүхий шош шиг хэлбэртэй чулуурхаг биет юм. “Al-Amal” буюу араб хэлээр “Итгэл найдвар” хэмээн нэрлэсэн аппарат хэт улаан туяаны болон хэт ягаан туяаны диапазоны долгионы уртыг хэмжих төхөөрөмжүүдийнхээ тусламжтайгаар авсан уг сарны хамгийн нарийвчилсан зургууд болон ажиглалтын мэдээллийг Дэлхий рүү илгээжээ. Түүнчлэн анх удаа уг сарны нөгөө талыг ажигласнаар огт судлагдаж байгаагүй хэсгийг нь нээсэн байна.Ингэснээр өвөрмөц сарнууд Ангарагийн тойрог замд хэрхэн орсон талаар шинэ мэтгэлцээнийг үүсгэж магадгүй байна. “Бид Фобос, Деймос хоёрын гарал үүсэлд эргэлзэж эхэлж байна” гэж судалгааны багийн ахлагч Хесса Аль Матруши хэлжээ. Үндсэн онолуудын нэгээр бол, хоёр сарыг Ангарагийн хажуугаар өнгөрөх үедээ тойрог замд гэнэт орсон солирууд гэж үздэг байна. Гэхдээ Х.Матрушигийн ярьснаар, Деймост одоогоор хийгээд буй ажиглалт нь түүнийг Ангараг гаргаас үүсэлтэй байж болохыг харуулж байна.Судалгааны аппаратын шинжлэх ухааны хэрэгслүүдийн нэгийг хариуцдаг эрдэмтэн Кристофер Эдвардсын хэлснээр, дагуулуудын аль аль нь солироос илүүтэй Ангарагтай төстэй хэт улаан туяаны шинж чанартай байгаа юм байна. Энэ нь чулуурхаг биетүүд нэгэн цагт Ангарагийн нэг хэсэг байсан бөгөөд хүчтэй нөлөөгөөр түүнээс тасран салж тойрог замд нь орсон байж болзошгүй гэсэн үг аж.Даалгаврын үргэлжлэх хугацааг сунгажээАНЭУ-ын Ерөнхий сайд Мохаммед бин Рашид Аль Мактум “Twitter” хуудсандаа, судалгааны аппарат нь сар нэгэн цагт солир байсан гэх онолыг “няцааж”, “олон сая жилийн өмнө Ангарагаас салсан нэг хэсэг” байсныг харууллаа хэмээн бичжээ.АНЭУ-ын Сансар судлалын агентлаг судалгааны аппаратын даалгавраа гүйцэтгэх хугацааг дахин нэг жилээр сунгаж байгаагаа мөн мэдэгджээ. Тухайн хугацаанд “Al-Amal” Деймосын хажуугаар нисэж, илүү их мэдээллийг цуглуулах юм. Дэлхийгээс 2020 онд хөөргөж, улмаар 2021 онд Ангарагийн тойрог замд орсон энэхүү аппарат нь Улаан нүдэн гаргийн агаар мандлын иж бүрэн зургийг гаргахын тулд уг гаргийг судалж буй бусад төхөөрөмжүүдтэй харьцуулахад илүү холуур тойрон эргэж байгаа юм. Ингэснээр Деймосыг урьд хожид үзэгдэж байгаагүй өнцгөөс харахаас гадна, Улаан нүдэн гаргийг 23 мянга гаруй км зайд тойрон эргэдэг уг дагуулд илүү ойртох боломж бүрддэг байна. АНЭУ мөн манай гаргийн дагуул Саран дээр судалгааны аппаратаа ирэх жил буулгахаар төлөвлөж байгаа ажээ.
https://montsame.mn/mn/read/317603
А.Дуда: Монгол Улс бол асар их нөөц бололцоо бүхий чухал түнш
2023-04-25 15:54:19
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАРШАВ. /PAP/. Монгол Улс бол асар их нөөц бололцоо бүхий чухал түнш, бид цаашид хамтран ажиллах хүсэлтэй байна гэж Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй Улаанбаатар хотноо мягмар гарагт уулзсаныхаа дараа мэдэгдлээ.Хоёр улсын төрийн тэргүүн нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийхийнхээ өмнө эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа уул уурхай, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах олон хэлэлцээрт гарын үсэг зурав.Ерөнхийлөгч А.Дуда мэдээлэл хийх үеэрээ, энэхүү айлчлал нь Польш-Монголын харилцааг сэргээхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.Монгол Улс нь асар их нөөц бололцоотой, байгалийн арвин баялагтай маш чухал түнш гэдгийг тэрбээр цохон тэмдэглээд, “Бид ирээдүйд Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэж мэдэгдэв.А.Дуда Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ улс төрийн хамтын ажиллагааны талаар, түүнчлэн “COVID-19” цар тахал болон Украины эсрэг Оросын түрэмгийллийн улмаас хүндрээд байгаа олон улсын нөхцөл байдлын талаар хөндсөн гэдгийг мэдээлжээ. Тэрбээр мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид Киевт хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлсний сацуу Польшийн Элчин сайдын яам Монголын нийслэл Улаанбаатар хотноо нээгдэж байгааг мэдэгдлээ.
https://montsame.mn/mn/read/317593
Японы Төв банк бодлогын хүүгээ хэвээр хадгална
2023-04-25 14:31:00
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /Reuters/. Японы Төв банкны ерөнхийлөгч Казуо Уэда мөнгөний хэт зөөлөн бодлогыг одоогоор хэвээр хадгалах хэрэгтэйг онцолсон боловч инфляц, цалингийн өсөлт Төв банкны таамаглалаас хэтэрвэл зээлийн хүүг өсгөж магадгүйг тэмдэглэжээ."Эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, үнэ, санхүүгийн өөрчлөлтийг харгалзан, бондын өгөөжийн муруйг хянаж үзсэний үндсэн дээр бодлогын хүүг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзэж байна" гэж К.Уэда парламентад хэлсэн үгэндээ дурдсан байна.Инфляцыг 2 хувьд хүргэхийн тулд Японы мөнгөний зөөлөн бодлогыг цалин хөлсний өсөлттэй хамт тогтвортой байлгах шаардлагатай байна гэж тэрбээр дахин онцолжээ.“Гэхдээ цалингийн өсөлт, инфляц нь таамаглаж байснаас түргэн өсөж, мөнгөний бодлогыг чангалах шаардлагатай болбол Төв банк зээлийн хүүг өсгөх зэргээр хариу арга хэмжээ авахад бэлэн байна” гэж К.Уэда хэлсэн байна.
https://montsame.mn/mn/read/317574
БНСУ-аас Киевт зэвсэг нийлүүлэх асуудлыг Ж.Байден, Юн Сог Ёль нарын уулзалтаар хэлэлцэхгүй
2023-04-25 14:03:44
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. Сөүлээс Киевт цэргийн тусламж үзүүлэх асуудал БНСУ, АНУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтаар хэлэлцэх сэдэвт ороогүй гэж БНСУ-ын төрийн тэргүүний засаг захиргааны төлөөлөгч мэдээлжээ.“Киевт зэвсгийн дэмжлэг үзүүлэх тухайд одоогоор энэ асуудлыг хэлэлцэхгүй” гэж төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. АНУ, БНСУ-ын удирдагчид Украины байдлыг дэлхий дахинд тулгамдаж асуудлуудын хүрээнд хэлэлцэнэ гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Жейк Салливан даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Ж.Байден, Юн Сог Ёль нарын яриа хэлэлцээны чухал сэдэв нь Украин байх болно гэж мэдэгдсэн ч өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.БНСУ-ын Ерөнхийлөгч өмнө нь Украинд сум, хуягт техник нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Юн Сог Ёль АНУ-д төрийн айлчлал хийж байгаа бөгөөд түүний айлчлал дөрөвдүгээр сарын 28-нд дуусна.
https://montsame.mn/mn/read/317579
Хятад улс Сарны гадаргуугаас авчирсан дээжийг Орос, Францад бэлэглэжээ
2023-04-25 13:35:52
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
БЭЭЖИН. /People's Daily/. Хятад улс гараг ​​хоорондын "Чанъэ-5" автомат станцаар 2020 онд дэлхийд авчирсан Сарны хөрсний дээжийг Орос, Францад бэлэглэсэн тухай тус улсын сансар судлалын газар /CNSA/ Үндэсний сансрын нисгэгчдийн өдрийг нээх ёслолын үеэр мэдээлжээ. Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг 2022 оны хоёрдугаар сарын 4-нд БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэр тус улс 1.5 грамм сарны хөрсийг Оросын талд өгчээ. Харин энэ оны дөрөвдүгээр сард Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг айлчлах үеэр мөн 1.5 грамм сарны хөрс бэлэглэсэн байна. 2023 оны гуравдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр Орос улс мөн хариу бэлэг болгож Хятадад 1.5 грамм сарны дээжийг шинжлэх ухааны судалгаанд зориулан өгчээ. Орос, Францад өгсөн сарны хөрсний дээжийг Хятадын “Чанъэ-5” аппарат 2020 оны 12 дугаар Сарны гадаргуугаас цуглуулсан бол 1970 онд Зөвлөлтийн гараг хоорондын "Луна-16" станцын цуглуулсан дээжийг Оросоос Хятадад өгсөн байна. 2020 оны 12 дугаар сард Хятадын сансар судлалын үндэсний газар сарны дээжийн судалгааг идэвхжүүлж, шинжлэх ухааны үр дүнг солилцоход туслах зорилгоор "Сарны дээжийг ашиглах арга хэмжээ" нэртэй төлөвлөгөөгөө нийтэлжээ.  “Чанъэ-5” хөлгөөр дэлхийд авчирсан сарны дээжийг судлах судалгаанд өнөөдрийг хүртэл ОХУ, Франц, Австрали, АНУ, Их Британи, Шведийн эрдэмтэд оролцсон байна.
https://montsame.mn/mn/read/317568
“Netflix” БНСУ-д 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
2023-04-25 12:02:41
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ВАШИНГТОН. /Yonhap/. Америкийн стриминг үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компани телевизийн цуврал, кино, шоу бүтээхэд зориулан БНСУ-д ирэх дөрвөн жилийн хугацаанд 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ даваа гарагт мэдэгдэв.АНУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд буй БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, “Netflix” компанийн гүйцэтгэх захирал Тед Сарандос нарын уулзалтын дараа стриминг үйлчилгээний компани дээрх төлөвлөгөөнийхөө талаар танилцуулжээ. “Солонгосын контентын салбарт ихээхэн итгэл хүлээлгэж байгаа тул ийм шийдвэр гаргалаа, бид цаашид гайхалтай уран бүтээлүүдээ үргэлжлүүлэн туурвих болно. Манай хөрөнгө оруулалт Солонгостой өрнүүлэх урт хугацааны түншлэлийг бэхжүүлнэ гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна” гэж Т.Сарандос уулзалтын дараа мэдэгджээ. Түүний хэлснээр, ирэх дөрвөн жилийн хугацаанд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь БНСУ-д “Netflix”-ийн 2016 оноос хойш оруулсан хөрөнгө оруулалтаас хоёр дахин их байна. Тэрбээр мөн “Squid Game”, “The Glory”, “Physical 100” зэрэг Солонгосын шилдэг бүтээлүүдийн амжилтыг онцлон дурджээ.  БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн хувьд энэхүү хөрөнгө оруулалтыг сайшаагаад, БНСУ-ын контентын салбар, уран бүтээлчид болон “Netflix”-т “томоохон боломж” болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
https://montsame.mn/mn/read/317557
Орос, Монголын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар хэлэлцжээ
2023-04-25 11:59:27
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Шадар сайд Алексей Оверчук, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн сайд бөгөөд Шадар сайд Ч.Хүрэлбаатар нар даваа гарагт уулзах үеэрээ хоёр улсын худалдаа-эдийн засгийн харилцаа тэр дундаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцжээ. "Хэлэлцээний гол сэдэв нь худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр-ложистик, эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх хамтарсан төслүүдийг цаашид хэрэгжүүлэх боломжийн тухай байв" гэж ОХУ-ын Засгийн газрын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээнд дурдсан байна. Түүнчлэн Орос, Монголын соёлын хэлхээ холбоо, түүхэн ойр байдлыг харгалзан “хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэх, Орос-Монголын яриа хэлцээнд хүний хөгжлийг нарийвчилж оруулахад анхаарал хандууллаа” гэж онцлон тэмдэглэжээ.Үүнээс гадна, А.Оверчук, Ч.Хүрэлбаатар нар дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, "дэлхий даяар болон бүс нутагт болж буй өөрчлөлтүүдээс Евразийн гео-эдийн засгийн бүтцэд үзүүлж буй нөлөөллийн” талаар санал бодлоо солилцож, Москва, Улаанбаатарын худалдааны салбарын яриа хэлэлцээг сайжруулах арга хэмжээ авах асуудлыг хөндсөн байна.“Сүүлийн жилүүдэд хоёр талын худалдааны хэмжээ ихээхэн нэмэгдэж байгаа боловч Монголын талд ашиггүй худалдааны тэнцвэргүй байдал хэвээр байгаатай Шадар сайд нар санал нэгдэв. Үүнтэй холбогдуулан талууд одоо байгаа тэнцвэргүй байдлыг засаж залруулах, худалдааны харилцааг уялдуулах, эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа харилцан илэрхийллээ" гэж Засгийн газрын мэдээнд дурджээ.
https://montsame.mn/mn/read/317550
Пакистаны терроризмтой тэмцэх албаны зэвсгийн агуулахад дэлбэрэлт болж олон хүн амиа алдав
2023-04-25 11:51:34
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ПЕШАВАР. /Reuters/. Пакистаны баруун хойд хэсэгт терроризмтой тэмцэх албаны зэвсгийн агуулахад даваа гаргийн шөнө цуврал хоёр дэлбэрэлт болсны улмаас 13 хүн амиа алдаж, 50 гаруй хүн гэмтэж шархаджээ.Пакистаны баруун хойд нутгийн “Swat” хөндийд байрладаг терроризмтой тэмцэх албаны байранд цуврал дэлбэрэлтүүд боллоо гэж мужийн цагдаагийн дарга Ахтар Хаят мэдээлжээ. Өмнө нь энэ хөндий лалын шашинтнуудын зэвсэгт бүлэглэлийн хяналтад байсан бөгөөд 2009 онд явуулсан цэргийн ажиллагаагаар засгийн газар хяналтдаа авсан байна. Харин цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн сүүлд гаргасан мэдэгдэлд зэвсгийн агуулахад гарсан түймэр нь “цахилгааны богино холболтын улмаас үүссэн бололтой. Гаднын дайралтын ул мөр одоогоор олдоогүй байна” гэжээ.Дэлбэрэлттэй холбоотой бусад асуудлыг бид мөрдөн шалгаж байна гэж мэдэгдэлд мөн дурдсан байна. Тус бүс нутагт зэвсэгт бослого гардаг тул Пакистаны цагдаа, цэргийн хүчнээс бүрдсэн терроризмтой тэмцэх албаны томоохон бие бүрэлдхүүнийг байрлуулдаг аж.Дэлбэрэлтэд амиа алдсан хүмүүсийн ихэнх нь терроризмтэй тэмцэх албаны ажилтнууд байсан бөгөөд хажуугаар нь өнгөрч явсан нэгэн эмэгтэй болон түүний хүүхэд мөн амиа алдсан гэж цагдаагийн дарга А.Хаят мэдээлжээ.Энэ хөндийд Нобелийн энх тайвны шагналт Малала Юсафзай 2012 онд буудуулж шархдаж байсан юм. Түүнээс гадна Пакистаны талибуудын бүлэглэлийн толгойлогч агсан Муллах Фазлулах энэ хөндийд төрсөн бөгөөд тэрбээр 2018 онд хөрш Афганистанд агаарын дайралтын үеэр амиа алдсан байна.
https://montsame.mn/mn/read/317542
Э.Блинкен: Суданы мөргөлдөгч талууд 72 цагийн хугацаанд гал зогсоохоор тохиролцлоо
2023-04-25 10:11:13
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ХАРТУМ. /DW/. Суданы арми болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчин 72 цагийн хугацаанд гал зогсоохоор тохиролцсон талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен даваа гаргийн орой мэдэгдлээ.“Сүүлийн 48 цагийн турш эрчимтэй хэлэлцээ хийсний дүнд Суданы арми, шуурхай хариу арга хэмжээ авах хүчин дөрөвдүгээр сарын 24-ний шөнө дундаас орон даяар 72 цагийн хугацаанд гал зогсоохоор тохиролцлоо” гэж Э.Блинкен хэлжээ. Суданд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойших есөн өдрийн хугацаанд гурван удаа гал зогсоохоор тохиролцсон боловч аль нь ч бүрэн мөрдөгдөөгүй юм. Гэхдээ өнгөрсөн амралтын өдрүүдэд мөргөлдөөн харьцангуй намжсан нь нүүлгэн шилжүүлэх янз бүрийн ажиллагааг хуурай газар, далай, агаараар явуулах боломжийг олгожээ.  Э.Блинкений мэдэгдсэнээр, АНУ “мөргөлдөөнийг зогсооход дэмжлэг үзүүлэхийн тулд” бүс нутгийн болон олон улсын түншүүд, мөн Суданы иргэдийн сонирхлын бүлгүүдтэй уялдаа холбоотой ажиллах бөгөөд гал зогсоох хэлэлцээр болон хүмүүнлэгийн ажиллагааг хянах хороог бий болгоход хувь нэмэр оруулах ажээ.“Гал зогсоох нь хүмүүнлэгийн гарцуудыг нээх, энгийн иргэдийн аюулгүй бүс, эмнэлгүүдэд хүрэх шилжих хөдөлгөөнийг хөнгөвчилнө” гэж шуурхай хариу арга хэмжээ авах хүчин мэдэгджээ. Түүнчлэн дипломат төлөөлөгчийн газруудыг нүүлгэн шилжүүлэхэд тус дөхөм болох юм. Хагас цэрэгжсэн уг бүлэглэл гал зогсоох дэглэмийг дагаж мөрдөхөө амлаад, нөгөө тал “эвлэрлийн гэрээг байнга зөрчиж байгааг” сэрэмжлүүлжээ.
https://montsame.mn/mn/read/317539
Австрали улс батлан хамгаалахын салбартаа томоохон шинэчлэлийг эхлүүлжээ
2023-04-25 09:46:09
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
КАНБЕРРА. /AFP/. Австралийн эрх баригчид батлан хамгаалахын салбартаа сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том шинэчлэлийг эхлүүлж,  Зэвсэгт хүчнээ  учирч болзошгүй аливаа аюул заналыг тогтоон барих чадвартай байлдааны хүчин болгохоо амлав.Тодруулбал, тус улсын Батлан хамгаалахын сайд Ричард Марлес аюулыг хол байлгахын тулд пуужин, шумбагч онгоц, кибер хэрэгслийг ашиглан алсаас тогтоон барих үйл ажиллагаа руу хатуу шилжилт хийхийг уриалсан стратегийн тоймыг даваа гарагт танилцуулсан байна. “Өнөөдөр бид 35 жилийн хугацаанд анх удаа Австралийн Батлан хамгаалах хүчний үүрэг даалгаврыг эргэн харж байна” гэж Марлес хэлсэн байна. Хятад улс Зэвсэгт хүчнээ зузаатгаж буйг Дэлхийн II дайнаас хойших бүх улс орныхоос хамгийн амбицтай хэмээн тодорхойлсон уг тоймд "цэргийн хурцадмал байдал эсвэл буруу тооцооллын эрсдэл нэмэгдэж байгааг" анхааруулжээ. Энэхүү аюулын хариуд Австралийн Зэвсэгт хүчний агаар, газар, тэнгисээс цохилт өгөх чадварыг хөгжүүлж, хойд нутгийн баазуудыг бэхжүүлж, нэмж цэрэг элсүүлэх аж."Бид тооцооллыг өөрчлөхийг эрмэлзэж байгаа бөгөөд ингэснээр болзошгүй түрэмгийлэгч мөргөлдөөний олз ашиг нь эрсдэлээсээ давна гэсэн дүгнэлтэд хэзээ ч хүрэхгүй" гэж тоймд дурдсан байна.Австрали улс шинэ стратегийнх нь гол хэрэгсэл болох анхааруулга өгөхгүйгээр далавчит пуужингаар хариу цохилт өгөх чадалтай, радарт үл үзэгдэгч цөмийн шумбагч онгоц бүтээх төлөвлөгөө хэдийнээ зарласан билээ.
https://montsame.mn/mn/read/317533
НҮБ: Энэтхэг хүн амын тоогоороо Хятадыг энэ долоо хоногт гүйцнэ
2023-04-25 08:50:38
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /BBC/. Энэтхэг улс хүн амын тоогоороо Хятад улсыг энэ долоо хоногийн сүүлчээр гүйцэж, дэлхийн хамгийн их хүн амтай улс болно гэж НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл даваа гарагт мэдээлэв.Энэтхэгийн хүн ам дөрөвдүгээр сарын эцсээр 1,425,775,850-д хүрэх төлөвтэй байгааг шинэ тайлан мэдээлэл харуулжээ. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын өөр байгууллага Энэтхэг хүн амын тоогоороо Хятадыг энэ оны дундуур гүйцнэ гэж таамагласан юм. Азийн тус хоёр орон сүүлийн 70 гаруй жилийн турш дэлхийн нийт хүн амын гуравны нэгээс илүү хувийг эзэлж байгаа юм. “Хятад улс урт удаан хугацааны турш хадгалсаар ирсэн дэлхийн хамгийн их хүн амтай улсын статусаа удахгүй алдана” гэж Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн мэдэгдэлд дурджээ. Гэхдээ хүн амын тоог тооцоолох, таамаглахтай холбоотой тодорхойгүй байдлын улмаас Энэтхэг улс хүн амын тоогоороо Хятадыг гүйцэх хугацааг барагцаалан гаргаж байгаа бөгөөд дахин нягтлах шаардлагатай гэдгийг мөн онцолсон байна. НҮБ-ын Хүн амын сан өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ, Энэтхэг 2023 оны дунд үе гэхэд Хятадаас 2.9 саяар их хүн амтай болно гэсэн юм. Хятадад төрөлтийн түвшин сүүлийн жилүүдэд огцом буурч, өнгөрсөн онд хүн амын тоо нь 1961 оноос хойш анх удаагаа буурсан үзүүлэлттэй гарсан билээ. Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн мэдээлснээр, Хятадын хүн ам энэ зууны эцсээс өмнө нэг тэрбумаас доошилж буурч магадгүй байгаа бол Энэтхэгийн хүн ам ирэх хэдэн арван жилийн турш үргэлжлэн өсөх төлөвтэй байна. Гэхдээ Энэтхэгт ч мөн төрөлтийн түвшин буурч байгаа бөгөөд 1950 онд нэг эмэгтэйд дунджаар 5.7 төрөлт ногдож байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 2.2-т хүрээд байгаа ажээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард дэлхийн хүн ам найман тэрбумын босгыг давсан. Гэхдээ хүн амын тоо урьдынх шигээ хурдацтай өсөхөө больсон бөгөөд өдгөө 1950 оноос хойших хамгийн удаашралтай түвшинд хүрээд байгааг шинжээчид хэлж байна.
https://montsame.mn/mn/read/317527
Польшийн Ерөнхийлөгч Монголд эдийн засгийн харилцаа, дэлхий нийтийн аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ
2023-04-24 17:23:27
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАРШАВ. /Polskie Radio 24/. Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда тэргүүн хатагтайн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Монголын эрх баригчидтай эдийн засгийн харилцаа, дэлхий нийтийн аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ.Польшийн Ерөнхийлөгчийн Олон улсын бодлогын асуудал эрхэлсэн газрын дарга Марцин Пжидачийн мэдээлснээр, А.Дуда Украины эсрэг Оросын түрэмгийллийн талаарх Польшийн байр суурийг танилцуулна. “Ерөнхийлөгч геополитикийн нөхцөл байдал, түүнчлэн аливаа улсын, тэр дундаа Монголын сонголтыг гүнээ хүндэтгэдэг. Гэсэн хэдий ч тэрбээр манай улсын байр суурийг танилцуулна. Үүнийг хүлээн авч ойлгоно гэдэгт бид найдаж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.Гэхдээ Варшав, Улаанбаатарын харилцаа нь эдийн засаг, соёл, эрдэм шинжилгээний харилцаанд голчлон анхаардаг. Хоёр улсын төрийн тэргүүн нар Польш-Монголын бизнес форумыг нээнэ.“Бид энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн түүхий эдээр хязгаарлагдахгүй, Польшийн туршлагад тулгуурласан олборлох арга, технологийг мөн багтаах ёстой гэдгийг Монголын түншүүддээ ойлгуулахыг хүсэж байна. Хоёрдогч чухал салбар бол хүнсний үйлдвэр байх болно” гэж М.Пжидач хэлжээ.Польш нь Европын Холбооны орнууд дундаа Монголын хоёр дахь том экспортлогч бөгөөд 2021 онд тус улсын долоо дахь том экспортлогч болсон байна. Мөн Ерөнхийлөгч А.Дуда Улаанбаатарт айлчлах үеэрээ Польшийн Элчин сайдын яамыг албан ёсоор нээж, Монгол Улсын их сургуульд үг хэлэх бөгөөд түүнд хүндэт докторын зэрэг олгох ажээ.
https://montsame.mn/mn/read/317503
"Military Watch" Оросын хамгийн аюултай цэргийн хөлөг онгоцыг нэрлэжээ
2023-04-24 17:12:32
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ТЕХНОЛОГИ
ВАШИНГТОН. /Military Watch/. Дуунаас хэт хурдан “Циркон” далавчит пуужингаар зэвсэглэсэн "Маршал Шапошников" хөлөг онгоц бол Оросын тэнгисийн цэргийн хамгийн аюултай хөлөг онгоц гэж Америкийн “Military Watch” сэтгүүлд бичжээ.“1155M төслийн нэгдүгээр зэрэглэлийн уг хөлөг онгоцыг шинэчлэн сайжруулах томоохон хөтөлбөр хэрэгжүүлсэн” гэж сэтгүүлд гарсан нийтлэлд онцолсон байна. Нийтлэлд дурдсанаар, Оросын шумбагч онгоц эсэргүүцэгч энэхүү хөлөг онгоцны мэдрэгчүүд, электрон техник, зэвсгүүдийг 2017 оноос хойш ихээхэн шинэчлэн сайжруулжээ. “Маршал Шапошников”-ыг дуунаас хэт хурдан "Циркон" далавчит пуужингаар зэвсэглэсэн нь сайтар бодож төлөвлөж байж хийсэн сайжруулалт бөгөөд энэ зэвсэг нь хөлөг онгоц эсэргүүцэгч ангилалд багтдаг пуужингуудаас хамгийн аюултайд тооцогддог гэж нийтлэлд бичсэн байна.
https://montsame.mn/mn/read/317491
“Харри Поттер” киноноос сэдэвчилсэн парк урьдчилсан нээлтээ хийжээ
2023-04-24 17:11:05
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОНИН ХАЧИН
ТОКИО. /Kyodo/. Зургаадугаар сарын 16-нд албан ёсоор нээхээр товлоод байгаа, “Харри Поттер” уран зөгнөлт цуврал киноноос сэдэвлэсэн парк хэвлэл мэдээлэлийнхэнд зориулсан урьдчилсан нээлтээ хийлээ гэж паркийн оператор компани  “Warner Bros. Studios Japan LLC”  мэдээлжээ.Английн зохиолч Ж.К.Роулингийн алдарт зохиолуудаар бүтээсэн “Харри Поттер” цуврал киноноос сэдэвчилсэн Японы хоёр дахь парк Токиод нээгдэх гэж байна гэж тус компани онцолсон байна. Харри болон түүний найзуудын олон сонирхолтой адал явдлын тайз болсон, үзэсгэлэнт Хогвартс шилтгээний Их танхимын хуулбарыг үзэхээр хэвлэл мэдээллийнхэн болон бага сургуулийн 30 орчим сурагч уригдсан байна.Уг танхимын өвөрмөц хийц, түүний дотор лааны суурь өлгөдөг амьтны хэлбэртэй баримлууд, чулуун шал, киноны гол баатруудын биеийн хэмжээтэй хөшөөнүүд зэрэг янз бүрийн үзмэрүүдийг сурагчид үзэж сонирхжээ."Бүх зүйлс кинон дээрх шигээ яг адилхан хийгдсэн нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүллээ. Энэ парк хурдан нээгдээсэй гэж би тэсэн ядан хүлээж байна" гэж 11 настай, бага сургуулийн сурагч Сэцүна Гото хэвлэл мэдээллийнхэнд ярьсан байна.Энэхүү сэдэвчилсэн парк нь Токио хотын Нэрима дүүрэгт өдгөө үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа “Toshimaen” соёл амралтын хүрээлэн байсан газарт 30 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд баригдаж байгаа аж.  Тус соёл амралтын хүрээлэн байгуулагдсанаасаа хойш 100 орчим жилийн дараа 2020 оны наймдугаар сард хаагдсан юм.
https://montsame.mn/mn/read/317477
Хятад улс Ангарагийн анхны дэлгэмэл зургуудыг нийтэлжээ
2023-04-24 16:48:21
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
БЭЭЖИН. /China Daily/. Хятад улс “Tianwen-1” сансар судлалын аппаратаар авсан Ангараг гаргийн анхны дэлгэмэл зургуудыг өнөөдөр олон нийтэд дэлгэжээ.Улаан нүдэн гаргийн Зүүн болон Баруун тал бөмбөрцгийн дэлгэмэл зургуудыг гаргахдаа Робинсоны проекц, Меркаторын проекц, азимутын проекц, ортографийн проекцыг ашиглажээ. Ингэхдээ 76 метрийн орон зайн нарийвчлалтай зураг зүйн стандартын дагуу гаргасан байна.Зургуудыг Хятадын Үндэсний сансар судлалын газар, Шинжлэх ухааны академи хамтран “Хятадын Сансрын өдөр”-ийг тохиолдуулан Аньхуй мужийн нийслэл Хэфэй хотноо болсон ёслолын үйл ажиллагааны үеэр дэлгэжээ. “Сансрын өдөр” нь Хятадын анхны хиймэл дагуулыг 1970 онд хөөргөсөн өдөр болох дөрөвдүгээр сарын 24-ний өдөр тохиодог.Дэлгэмэл зургуудыг “Tianwen 1” тойрог замын аппаратын камераар 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны долоодугаар сарын хооронд авсан 14 757 зургийг боловсруулан бүтээжээ.“Эдгээр зураг нь дэлхий дахины эрдэмтэн судлаач, инженерүүдэд судалгаагаа хийх, ирээдүйд Ангараг руу аялах нислэгийн төлөвлөлтийг хялбар гаргахад тус дөхөм болох илүү чанартай суурь газрын зураг болно” гэж Үндэсний сансар судлалын агентлаг мэдээлсэн байна. Хятадын эртний шүлгээс сэдэвлэн “Tianwen-1” хэмээн нэрлэсэн аппаратыг 2020 оны долоодугаар сарын 23-ны өдөр хөөргөсөн юм. 2021 оны хоёрдугаар сард Ангарагийн тойрог замд орохоосоо өмнө уг аппарат 475 сая орчим км замыг туулж, хэд хэдэн удаа маневр хийжээ.Улмаар Хятадын эртний домгийн галын бурхны нэрээр нэрлэсэн “Zhurong” явагч төхөөрөмж Ангараг дээр 2021 оны тавдугаар сард газардаж, гаргийн гадаргуу дээр шинжлэх ухааны даалгавруудаа гүйцэтгэхээр аяллаа эхлүүлсэн билээ. “Zhurong” болон түүнийг дохиог дамжуулахаар Ангарагийг тойрон эргэхээс гадна шинжлэх ухааны судалгаа явуулж байгаа “Tianwen 1” нь Дэлхий рүү 1800 гигабайт боловсруулаагүй мэдээлэл илгээгээд байгаа ажээ. Улаан нүдэн гараг дээр “Zhurong” нь 1921 метр замыг туулаад байгаа бөгөөд одоогоор үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна. Хятадын эрдэмтэд “Tianwen-1”-ийн илгээсэн зураг, өгөгдлүүдийг судалсны дүнд уг аппаратын газардсан газрын эргэн тойронд олон геологийн биетүүдийг олж илрүүлж, тэдгээрийн 22-ыг нь Хятадын түүх, соёлын өв бүхий тосгодын нэрээр нэрлэсэн байна.
https://montsame.mn/mn/read/317489
Европт агаарын бохирдлын улмаас жилд 1200 гаруй хүүхэд нас барж байна
2023-04-24 15:57:34
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
БРЮССЕЛЬ. /AFP/. Европт агаарын бохирдлын улмаас жилд 18-аас доош насны 1200 гаруй хүн нас барж байгаагаас гадна хүүхдүүд хожим архаг хууч өвчтэй болох эрсдэл нэмэгдэж байна гэж Европын Холбооны /ЕХ/ Байгаль орчны агентлаг өнөө өглөө мэдээллээ.Хэдийгээр сүүлийн үед нааштай өөрчлөлтүүд ажиглагдаж байгаа ч Европын олон оронд, ялангуяа төв-зүүн хэсгийн орнууд, Италид агаарыг бохирдуулагч гол бодисуудын агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ зөвлөсөн хэмжээнээс өндөр хэвээр байна гэж ЕХ-ны 27 гишүүн орныг хамруулан 30 гаруй оронд хийсэн судалгаанд дурджээ. Гэхдээ Орос, Украин, Их Британи зэрэг аж үйлдвэрийн томоохон орнуудыг оруулаагүй тул нас барагсдын тоо тивийн хэмжээнд хавьгүй өндөр байх төлөвтэй байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Байгаль орчны агентлагаас мэдээлснээр, 2020 онд ЕХ, мөн Исланд, Лихтенштейн, Норвег, Швейцар, Туркт агаарын бохирдлын улмаас 238 мянган хүн зуурдаар нас баржээ. Харин сүүлд хийсэн судалгаа нь хүүхдүүдэд онцгойлон анхаарал хандуулсан анхны судалгаа болжээ. Хэдийгээр 18-аас доош насныхны нас баралт Европын нийт хүн амтай харьцуулахад бага байгаа ч эрт нас барах нь ирээдүйн боломжийг алдахад хүргэж байгаагаас гадна бага болон ахимаг насныхаа аль алинд нь архаг хууч өвчтэй болох эрсдэлийг дагуулж байгааг тайланд онцолсон байна. Иймд сургууль, цэцэрлэгүүд, мөн спортын байгууламж, нийтийн тээврийн хэрэгслийн буудлууд орчмын агаарын чанарыг сайжруулахад анхаарахыг холбогдох байгууллагуудад уриалсан байна. Мөн төрсний дараа бохирдолтой агаараар амьсгалах нь зүрхний хэд хэдэн өвчин, багтраатай болох, уушгины үйл ажиллагаа муудах, амьсгалын замын өвчин, харшилтай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг онцлон тэмдэглэжээ. Жилд долоон сая хүн агаарын бохирдлын улмаас нас барж байнаАгаарын чанар муу байгаа нь “Европ дахь хүүхэд, өсвөр үеийнхний есөн хувь нь өвчлөөд байгаа багтраа зэрэг өвчнийг улам хүндрүүлж, улмаар насанд хүрсэн хойноо ямар нэгэн архаг өвчтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна”. 2021 оны байдлаар хотын бүсийн оршин суугчдын 97 хувь нь ДЭМБ-ын зөвлөсөн түвшинд нийцээгүй агаараар амьсгалж байгааг өнөөдөр танилцуулсан тайлан мэдээлэлд дурджээ. Өнгөрсөн онд Байгаль орчны агентлаг ЕХ 2030 он гэхэд агаарын бохирдлын улмаас зуурдаар нас барах хүмүүсийн тоог 2005 онтой харьцуулахад 50 хувиар бууруулах зорилтоо биелүүлэх бололцоотой байгааг онцолжээ. 1990-ээд оны эхээр агаарын бохирдлын улмаас Европын 27 оронд жилд нэг сая орчим хүн зуурдаар нас барж байсан бол 2005 онд энэ тоо 431 мянгад хүрч буурчээ. Харин ДЭМБ-ын хувьд Европ дахь нөхцөл байдлыг бусад тивийнхээс харьцангуй сайн гэж үздэг бөгөөд дэлхийн хэмжээнд жилд долоон сая хүн агаарын бохирдлын улмаас нас барж байна. Энэ нь тамхидалт, буруу хооллолтоос болж нас барж байгаа хүмүүсийн тоотой ойролцоо үзүүлэлт аж. Автомашин, ачааны машинаас гол төлөв ялгардаг, уушгинд гүн нэвтэрдэг нарийн ширхэгт тоосонцрыг агаарын хамгийн аюултай бохирдуулагчид тооцдог бол араас нь азотын давхар исэл, озон ордог.
https://montsame.mn/mn/read/317481
Найрамдлын элч хулсны баавгайгаа Хятад улс АНУ-аас эргүүлэн авна
2023-04-24 15:04:01
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
БЭЭЖИН. /China Daily/. АНУ-ын Теннесси муж улсын Мемфис хотод 20 жилийг өнгөрүүлсэн Я Я хэмээх найрамдлын элч хулсны баавгайг Хятад улс эргүүлэн авахаар болжээ. Энэ тухай тус улсын Ой, тал хээрийн аж ахуйн улсын газар мэдэгдсэн байна. "АНУ-д 20 жил болж байгаа эм хулсны баавгайг ойрын өдрүүдэд Хятадад авчирна" гэж дээрх байгууллага мэдээлжээ. Талуудын хэлэлцэн тохирсны дагуу хулсны баавгайг Шанхай руу нислэг үйлдэх онгоцоор авчрах аж.Я Я баавгай Бээжингийн амьтны хүрээлэнд 2000 оны наймдугаар сард төржээ. Улмаар 2003 оны дөрөвдүгээр сард Ле Ле хэмээх хулсны баавгайн хамтаар найрамдлын элч болж Мемфис хотод ирсэн байна. Я Я баавгайг Хятад улс эргүүлэн авахаар болсныг хотын амьтны хүрээлэн 2022 оны сүүлчээр мэдэгджээ. Я Я баавгайг АНУ-д найрамдлын элчээр “суух” хугацааг анх 10 жилээр тохиролцож байсан бөгөөд 2013 онд дахин 10 жилээр сунгасан аж. Хятадын мэргэжилтнүүд хулсны баавгайн эрүүл мэндийн байдлыг шалгахаар өнгөрсөн хоёрдугаар сард Мемфис хотын амьтны хүрээлэнд очсон байна.
https://montsame.mn/mn/read/317470
Дэлхийг хүчтэй соронзон шуурга нөмөрчээ
2023-04-24 14:17:40
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
МОСКВА. /Ria Novosti/. Ням гарагт Дэлхийг хүчтэй соронзон шуурга нөмөрсөн талаар Оросын Хэрэглээний геофизикийн хүрээлэн мэдээлжээ. Сүүлийн 24 цагт соронзон шуурганы далайцын түвшин “G4” буюу маш өндөр үзүүлэлтэд хүрээд байгаа аж. Соронзон шуурганы далайцын түвшнийг таван шатлалаар хэмждэг бөгөөд “G5”-ыг туйлын өндөр түвшин,  “G1” – сул түвшин гэж үздэг. Соронзон шуурга “G4” түвшний далайцтай байх үед цахилгаан сүлжээний хүчдэл хэлбэлзэж гал хамгаалагч болон эрчим хүчний шугам сүлжээний бусад хэсэгт гэмтэл учруулж болзошгүй байдаг аж. Түүнчлэн сансрын хиймэл дагуулын болон радио давтамжийн байршил тогтоох төхөөрөмжүүдийн ажиллагаа олон цагаар сааталд орж болзошгүй.Соронзон шуурганы нөлөөгөөр ОХУ-ын Москва, Санкт Петербург зэрэг хэд хэдэн бүс нутагт туйлын туяа ажиглагдсан талаар өмнө нь мэдээлжээ.
https://montsame.mn/mn/read/317455
Суданд зэвсэгт мөргөлдөөн хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна
2023-04-24 14:10:11
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ХАРТУМ. /Anadolu/. Суданы арми болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийхний /RSF/ хооронд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөн лалын шашинтнуудын “Ид аль-Фитр” баярын үеэр түр гал зогсоосныг эс тооцвол хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна.Нийслэл Хартум болон бусад хотуудад энэ сарын 15-нд мөргөлдөөн эхэлснээс хойш 413 хүн амиа алдаж, 3551 хүн шархаджээ. Цэргийн аюулгүй байдлын шинэчлэлийн талаар сөргөлдөгч талуудын хооронд сүүлийн хэдэн сарын турш үргэлжилсэн санал зөрөлдөөн ийнхүү мөргөлдөөн болж хувираад байна. Уг шинэчлэлд “RSF”-ийг армийн үйл ажиллагаанд бүрэн оролцуулах талаар тусгажээ. Энэ нь иргэний болон ардчилсан засаглалд шилжихийн төлөө олон улсын болон бүс нутгийн талуудын явуулж буй хэлэлцээний гол асуудлуудын нэг юм.Армийн командлагч, генерал Абдель Фаттах аль-Бурхан болон “RSF”-ийн командлагч, генерал Мохамед Хамдан Дагало нарын хоорондох эрх мэдлийн төлөөх тэмцэл тус улсыг иргэний дайны ирмэгт авчраад байна. 2019, 2021 онд болсон цэргийн эргэлт, 2018 онд амьжиргааны өртөг нэмэгдсэнээс үүдэлтэй олон нийтийн эсэргүүцлийн дараа улс төр, эдийн засгийн байдал улам бүр тогтворгүй болоод байгаа үед ийм нөхцөл байдал үүсжээ. “RSF” дөрөвдүгээр сарын 13-нд Хартумаас хойд зүгт 436 км зайд орших “Мерове” нисэх онгоцны буудал дахь цэргийн бааз руу томоохон бүрэлдэхүүн илгээснээр мөргөлдөөнийг өдүүлсэн байна. Суданы Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр, Суданы Бүрэн эрхт зөвлөлийн дарга бөгөөд улсын де-факто удирдагч аль-Бурхан “RSF”-ийг улсын эсрэг босогч хүчин гэж зарлаж, татан буулгахаар шийджээ.
https://montsame.mn/mn/read/317460
Хятадын нүүрсний импорт гуравдугаар сард огцом нэмэгджээ
2023-04-24 13:59:30
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Bloomberg/. Хятадын нүүрсний импорт өнгөрсөн сард огцом нэмэгдсэн нь Орос, Монголоос хийсэн худалдан авалт дээд хэмжээнд хүрч, Австралиас нийлүүлэлт ихээхэн өссөнтэй холбоотой гэж тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.Гуравдугаар сард 41.2 сая тонн нүүрс импортолсон нь 2020 оны нэгдүгээр сарын 43.6 сая тоннын дээд амжилтын дараа орох үзүүлэлт болсон байна. Эдийн засаг нь дахин нээгдэж, гол түлшний эрэлт хэрэгцээ нэмэгдэж буйтай холбоотойгоор Хятадын засгийн газар эрчим хүчний аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж байгаа аж.Нийт импортын талаас илүү хувийг Индонез дангаар эзэлж, Хятадын хамгийн том нийлүүлэгч орон хэвээр байна. ОХУ-аас импортолсон нүүрс 8.8 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оныхоос бараг хоёр дахин, наймдугаар сард тогтоосон 8.5 сая тоннын өмнөх дээд үзүүлэлтээс давсан үзүүлэлт болжээ. Монголоос 5.8 сая тонн нүүрс импортолсон бол Австралиас импортолсон хэмжээ 2.2 сая тоннд хүрсэн нь хоёр орны худалдаа Бээжин Австралиас нүүрс тээвэрлэлтийг 2020 оны сүүлчээр зогсоохоос өмнөх түвшинд аажмаар эргэн хүрч байгаатай холбоотой байна.Бээжин хоригоо энэ оны эхэнд цуцалж, Хятадын цахилгаан станц, гангийн үйлдвэрүүд Австралийн өндөр чанартай нүүрсийг үргэлжлүүлэн худалдан авах боломжтой болжээ. Тарифыг тэглэх журам импортлогчдод тус болсон бөгөөд энэ журмыг 12 дугаар сар хүртэл сунгасан байна. Москва Украинд халдан довтолсноос хойш Хятадын чухал ханган нийлүүлэгч болжээ. Оросын эрчим хүчний нүүрс олборлогч хамгийн том компани хориг арга хэмжээний улмаас учирсан экспортын алдагдлыг нөхөхийн тулд энэ жил Хятад руу хийх нүүрсний экспортоо гурав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ цар тахлын улмаас тавьсан хязгаарлалтыг цуцалснаар Монгол Улсын хилээр нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний урсгал илүү чөлөөтэй болжээ.Гуравдугаар сарын нүүрсний импортыг өнгөрсөн сар болон өмнөх жилийнхтэй харьцуулбал:Индонезоос импортолсон хэмжээ: 22 сая тонн  (хоёрдугаар сард 16.5 тонн, жилийн өмнө 10 сая тонн байжээ)Австрали: 2.2 сая тонн  (хоёрдугаар сард 207 мянган тонн, жилийн өмнө 343 мянган тонн)ОХУ: 8.8 сая тонн  (хоёрдугаар сард 6.8 сая тонн, жилийн өмнө 3.1  сая тонн)Монгол: 5.8 сая тонн  (хоёрдугаар сард 4.6 сая тонн, жилийн өмнө 1 сая тонн)
https://montsame.mn/mn/read/317445
Цэргийн зардлаар АНУ, Хятад, ОХУ тэргүүлжээ
2023-04-24 11:41:56
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
СТОКХОЛМ. /SIPRI/. 2022 онд дэлхийн улс орнууд цэрэг зэвсгийн зардалд 2.24 их наяд ам.долларт зарцуулсан нь өмнөх оныхтой харьцуулахад 3.7 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Стокхолмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээс (SIPRI) даваа гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар, цэрэг арми, батлан хамгаалах салбартаа хамгийн их хөрөнгө мөнгө зарцуулсан орнуудын эхний гуравт АНУ, Хятад, ОХУ оржээ.Тус гурван улс дэлхийн улс орнуудын нийт зардлын 56 хувийг эзэлж байна. Украины байдал, Зүүн Азийн хурцадмал байдал 2022 онд цэргийн зардал өсөх гол хүчин зүйлс болжээ. Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудын цэргийн зардал найм дахь жилдээ дараалан нэмэгджээ. Европын орнуудын цэргийн зардал 13 хувиар өссөн нь үндсэндээ Орос, Украины мөргөлдөөнтэй шууд холбоотой байсан боловч тус улсад үзүүлж буй тусламж, ОХУ-аас учирч буй аюул занал бусад улс орнуудыг ч цэргийн төсвөө нэмэгдүүлэхэд хүргэсэн байна."Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд цэргийн зардлаа өсгөсөөр байгаа нь бид улам бүр найдваргүй болж буй ертөнцөд амьдарч байгаагийн шинж тэмдэг юм. Аюулгүй байдлын салбар муудаж байгаатай холбогдуулан улс орнууд цэргийн хүчээ бэхжүүлж байгаа бөгөөд ойрын ирээдүйд сайжрах хэтийн төлөв харагдахгүй байна” гэж SIPRI-ийн зэвсгийн зардал, үйлдвэрлэлийн хөтөлбөрийн ахлах судлаач Нан Тян онцолжээ. Төв болон Баруун Европын орнуудын цэргийн зардлын хэмжээ хүйтэн дайны үеийн түвшинд эргэн ирснийг тайланд онцлон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн онд Төв Европын орнуудын зардал 345 тэрбум ам.доллар болж, 1989 оны үзүүлэлтээс анх удаа давсан бөгөөд 2013 оныхтой харьцуулбал 30 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Зарим улс орон батлан хамгаалахын зардлаа хэдийнээ нэмэгдүүлсэн бол зарим нь нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдээд байгаа билээ. Финланд (36 хувь), Литва (27 хувь), Швед (12 хувь) болон Польш улс (11 хувь) цэргийн зардлаа эрс нэмэгдүүлжээ.Төв, Баруун Европын орнууд ийм шийдвэр гаргахад Украины байдал шууд нөлөөлсөн гэж хүрээлэнгийн шинжээчид үзэж байна. АНУ, Хятад, Оросын зардалЦэргийн зардлын хэмжээгээр АНУ тэргүүлсэн хэвээр байна. Өнгөрсөн онд тус улс 877 тэрбум ам.доллар зарцуулсан нь дэлхийн улс орнуудын нийт зардлын 39 хувийг эзэлж байгаа бөгөөд жагсаалтын хоёрдугаарт эрэмблэгдэж байгаа Хятадын цэргийн төсвөөс гурав дахин их байна. Хэрэв АНУ-ын инфляц 1981 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрч өсөөгүй бол цэргийн зардал бүр ч илүү их байх байсан гэж шинжээчид онцолжээ. "АНУ-ын цэргийн зардал 2022 онд нэмэгдсэн нь Украинд урьд өмнө байгаагүй их хэмжээний санхүүгийн тусламж үзүүлсэнтэй холбоотой. АНУ-ын зардал багахан хувиар өссөн ч дэлхийн цэргийн зардлын түвшинд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна" гэж Нан Тян бичжээ. Украинд үзүүлсэн АНУ-ын цэргийн тусламж 2022 онд 19.9 тэрбум ам.доллар болжээ. Хэдийгээр энэ нь хүйтэн дайн дууссанаас хойш нэг хүлээн авагчид олгосон хамгийн их хэмжээний тусламж боловч АНУ-ын цэргийн нийт төсвийн дөнгөж 2.3 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд тус улс цэргийн болон дэмжлэг үзүүлэх ажиллагаанд зориулж 295 тэрбум ам.доллар, зэвсэг худалдан авах, судалгаа, боловсруулалтын ажилд 264 тэрбум ам.доллар, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд зориулж 167 тэрбум ам.доллар зарцуулжээ. Цэргийн зардлын хувьд дэлхийн хоёр дахь том гүрэн Хятад улс өнгөрсөн онд цэргийн хэрэгцээнд зориулж 292 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь 2021 оныхоос 4.2 хувь, 2013 оныхоос 63 хувиар их үзүүлэлт юм. Тус улсын цэргийн зардлын хэмжээ 28 жил дараалан өсжээ.ОХУ-ын хувьд өнгөрсөн онд цэргийн зардал нь  SIPRI-ийн шинжээчдийн таамаглаж байсанчлан 9.2 хувиар нэмэгдэж 86.4 тэрбум ам.долларт хүрсэн нь ДНБ-ий 4.1 хувьтай тэнцсэн байна. Жилийн өмнө энэ үзүүлэлт ДНБ-ний 3.7 хувьд тэнцэж байжээ. Шинжээчид өнгөрсөн оны Оросын мэдээлэлд эргэлзэж байгаа бөгөөд нарийн, тодорхой бус гэж үзэж байна. Бусад орнуудын зардалНАТО-гийн гишүүн орнуудын нийт зардал 2022 онд 1.232 их наяд ам.доллар болж, өмнөх оныхоос 0,9 хувиар өссөн байна. Төв болон Баруун Европын орнуудаас Их Британи хамгийн их буюу 68.5 тэрбум ам.долларын зардал гаргасан бөгөөд үүний 2.5 тэрбум долларыг (3.6 хувь) Украинд тусламж үзүүлэхэд зарцуулжээ.2022 онд Украины цэргийн зардал 44 тэрбум ам.долларт хүрсэн нь нэг жилийн дотор 640 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ нь SIPRI-ийн цэргийн зардлын тооцооны түүхэнд тэмдэглэгдэж байгаагүй их хувь хэмжээ юм. Ази, Далайн орнуудын цэргийн нийт зардал 575 тэрбум ам.доллар болж, 2021 оныхоос 2.7 хувь, 2013 оныхоос 45 хувиар өсжээ. Японы цэргийн зардал 2021 оноос 2022 он хүртэл 5.9 хувиар нэмэгдэж, 46 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 1.1 хувьд хүрсэн байна. Энэ нь 1960 оноос хойш засгийн газраас цэрэг армидаа хуваарилсан хамгийн их хэмжээний хөрөнгө юм. "Япон цэргийн бодлогодоо гүн гүнзгий өөрчлөлт хийж байна. Тус улс цэргийн зардалдаа тавьсан хязгаарлалтыг сулруулж байгаа бололтой" гэж хөтөлбөрийн судлаач Сяо Лян онцолсон байна. 2022 онд Энэтхэг улс цэргийн зардлаар дөрөвдүгээрт оржээ. 2021 оныхтой харьцуулахад энэ зардал нь зургаан хувиар нэмэгдэж, 81.4 тэрбум ам.доллар болжээ. Цэргийн зардлаа 16 хувиар нэмэгдүүлж, 75 тэрбум ам.долларт хүргэсэн Саудын Араб жагсаалтын тавдугаарт бичигдсэн байна. Тус улсын батлан хамгаалахын салбартаа зарцуулсан хөрөнгө мөнгө 2018 оноос хойш анх удаа нэмэгджээ.
https://montsame.mn/mn/read/317438
БНСУ Япон улсыг худалдааны “цагаан жагсаалт”-даа буцаан оруулжээ
2023-04-24 11:38:20
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ Япон улсыг худалдааны найдвартай түншүүдийн “цагаан жагсаалт”-даа өнөөдөр буцаан оруулсан талаар Сөүлийн Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам мэдээллээ.Японыг уг жагсаалтаас хассанаас хойш гурван жилийн дараа гаргаж буй энэ шийдвэр нь хоёр талын эдийн засгийн болон дипломат харилцааг сайжруулах зорилготой байна. Ингэснээр хөнгөлөлттэй нөхцлөөр худалдаа хийх орнуудын тоо 29 болж байна. “Цагаан жагсаалт”-д АНУ, Франц, Их Британи тэргүүтэй орнууд багтдаг. БНСУ-ын шүүх дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг олгохыг Японы компаниудаас шаардсаны дараа Япон БНСУ-ыг холбогдох жагсаалтаасаа хасаж, улмаар Сөүлийн засаг захиргаа ижил шийдвэрийг гаргаад байсан юм. Харин өнгөрсөн сард БНСУ нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх саналаа танилцуулсны дараа хоёр тал дээрх шийдвэрээ эргэн харахаар болжээ. Одоогоор Япон улс БНСУ-ыг худалдааны цагаан жагсаалтдаа хэзээ буцаан оруулах талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Өнгөрсөн сард Япон улс БНСУ руу хийх гурван материалын экспортод тавьсан хязгаарлалтаа цуцалсан юм. Хагас дамжуулагч, дэлгэцийн үйлдвэрлэлд ихээхэн ач холбогдолтой эдгээр материалын экспортод 2019 оноос хязгаарлалт тавиад байсан билээ.
https://montsame.mn/mn/read/317441
“Хү” хамтлаг 12 мянган мод тарина
2023-04-24 10:46:40
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
НЬЮ-ЙОРК. /Consequence/. Эх дэлхийн өдрийг /дөрөвдүгээр сарын 22/ тохиолдуулан Монголын “Хү” рок хамтлаг “Mother Nature” /Байгаль эх/ дууныхаа шинэ хувилбарыг цацаж, Монгол Улсдаа 12 мянган Сибирийн хайлаас мод тарихаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.Тодруулбал, “Хү” байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах утга агуулга бүхий “Байгаль эх” дууныхаа үгийг англи хэл рүү орчуулсан хувилбарыг цацжээ. Энэхүү дууны шинэчилсэн хувилбар нь 2022 онд сонсогчдын хүртээл болсон “Rumble of Thunder” цомгийнх нь зургаадугаар сарын 30-нд гарах "люкс" хувилбарт багтах ажээ. “Энэ дэлхий дээрх хэн бүхэн байгаль эхтэйгээ холбоотой бөгөөд энэ дуунд эх үрийн холбоо, хүн байгалийн холбоо хамаарлын адил төсөөтэй байдлын талаар өгүүлдэг. Нэг талаараа, Дэлхий бол биднийг эх дэлхийд төрүүлсэн өөр нэгэн эх билээ. Монголчууд эхчүүд ээжүүдээ дээдлэн хүндэлдэг бөгөөд эхийн хайранд хязгаар үгүй учир насан эцэслэсний дараа ч сэтгэл зүрх нь хүүхдүүдээ хамгаалдаг гэдэгт итгэдэг” хэмээн хамтлагийн мэдэгдэлд дурджээ. Ийнхүү “Хү” хамтлаг “Байгаль эх” дууныхаа шинэ хувилбарыг шүтэн бишрэгчдийнхээ хүртээл болгохын сацуу Монголын зүүн өмнөд нутгийн элсэн цөлд 12 мянган модыг хамтлагийнхаа логоны хэлбэрээр тарих аяныг эхлүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Тус хамтлагийн логонд Хүннү овгийнхны хэрэглэж байсан эртний бэлгэдэлд тулгуурласан нэг эвэрт ирвэсийг дүрсэлсэн байдаг. Мод тарих аяныг “Шамбала-2056” төсөлтэй хамтран ирэх тавдугаар сараас эхлүүлэх ажээ.
https://montsame.mn/mn/read/317424
Японы алслагдсан арлуудад зенитийн пуужингийн цогцолбор байрлуулж байна
2023-04-24 08:35:18
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Японы Өөрийгөө хамгаалах хүчин Окинава мужийн алслагдсан арлуудад “Patriot PAC-3” цогцолборыг байрлуулж байгаа талаар “Kyodo” агентлаг мэдээлжээ. Уг цогцолборыг БНАСАУ-ын цэргийн хиймэл дагуулаа хөөргөхөөр төлөвлөж байгаа пуужингийн хэлтэрхийнүүдийг хэрэв шаардлагатай бол сөнөөхийн тулд байрлуулж байгаа аж. Зенитийн пуужингийн цогцолборуудын Мияко, Ишигаки, Ёнагүни арлуудад байрлуулж байна. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг эдгээр аралд байнгын байрлуулдаггүй ч 2012, 2016 онд Пёньян хиймэл дагуул хөөргөхөд Мияко, Ишигакид түр байрлуулж байжээ. Умард Солонгосын пуужин эсвэл хэлтэрхийнүүд нь аюул учруулбал пуужинг амдан сөнөөхийг Японы Батлан хамгаалахын сайд Хамада Ясүказү урьд нь тушаасан байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тус улсын анхны тагнуулын хиймэл дагуулыг хөөргөх бэлтгэл ажлыг эхлүүлэхийг үүрэг болгосон тухай KCNA агентлаг дөрөвдүгээр сарын 19-нд мэдээлсэн билээ.
https://montsame.mn/mn/read/317415
Их Британи, Хятад, АНУ, Францын иргэдийг Суданаас цэргийн нисэх онгоцоор татан авч байна
2023-04-23 12:55:49
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
КАИР. /Al Hadath/. Их Британи, Хятад, АНУ, Франц улс Агаарын цэргийн хүчнийхээ /АЦХ/ цэргийн тээврийн нисэх онгоцоор Суданаас иргэдээ нүүлгэн шилжүүлж байгаа талаар Суданы Зэвсэгт хүчний төлөөлөгч мэдээлжээ. Зэвсэгт хүчний төлөөлөгчийн мэдээлснээр, Саудын Арабын иргэдийг Хартум хотоос Улаан тэнгисийн эрэгт орших Порт-Судан хот руу бямба гарагт газраар тээвэрлэжээ. Түүний хэлснээр, тэд тэндээс эх орон руугаа нисэх онгоцоор буцсан байна. Саудын Арабын 91 иргэн, бусад улс орны 66 иргэнийг Суданаас нүүлгэн шилжүүлэх ажил амжилттай болсныг тус улсын Гадаад хэргийн яам өчигдөр мэдээлжээ. Үүнээс гадна, "Иорданы төлөөлөгчийн газрын ажилтнуудын нүүлгэн шилжүүлэх ажлыг зохих цагт нь явуулахаар бэлтгэж байгааг" төлөөлөгч мэдээлсэн байна.АНУ-ын Зэвсэгт хүчин Суданаас бүх төрийн албан хаагч, тэдний гэр бүлийнхэн, мөн гадаадын хэд хэдэн дипломатчийг буюу нийт 100 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Баасан гаргийн орой Суданы арми тус улсад хүмүүнлэгийн эвлэрлийг гурван өдрийн турш дагаж мөрдөхөд бэлэн буйгаа мэдэгджээ. Харин армитай ширүүн мөргөлдөж буй шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийхэн (тусгай хүчнийхэн) лалын шашинтнуудын мацаг тайлах баяр буюу Эид аль-Фитрийн үеэр гал зогсоохыг зөвшөөрч байгаагаа пүрэв гарагт зарласан."Улс орнуудын иргэдээ нүүлгэн шилжүүлэх хүсэлтэд Суданы Гадаад хэргийн яам нааштай хандаж байгаа" гэж тус яамны төлөөлөгч мэдээлсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ, "одоогийн хүмүүнлэгийн нөхцөл байдал, улс орнууд Суданаас иргэдээ татах хүсэлт гаргасантай холбоотойгоор мөргөлдөгч талууд түр эвлэрэх болсон" гэжээ.
https://montsame.mn/mn/read/317404
“Defender 23” цэргийн сургуулилалт Европт эхэлжээ
2023-04-23 11:50:55
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /AP/. НАТО-гийн холбоотнууд, түншүүдийн “Defender 23” олон үндэстний цэргийн сургууль бямба гарагт Европт эхэллээ. Дөрөвдүгээр сарын 22-ноос зургаадугаар 23-ны хооронд явагдах уг сургуулилалт нь АНУ болон НАТО-гийн холбоотнууд хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог нэмэгдүүлэх, бэлэн байдлыг дээшлүүлэх, Европ дахь Америкийн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний байлдааны хүчин чадлыг хурдацтай нэмэгдүүлэх зорилготой гэж сургуулилалтыг удирдан явуулж буй АНУ-ын Зэвсэгт хүчний Европын командлал мэдээлжээ. Сургуулилалтад НАТО-гийн гишүүн болон түнш 26 орны 9000 орчим америк, 17000 орчим европ цэргүүд оролцож байна.Европын 10 орны нутаг дэвсгэрт зохион байгуулах “Defender 23” сургууль нь "АНУ-ын Зэвсэгт хүчний холбоотнууддаа дэмжлэг үзүүлэх, энх тайванд аюул занал учруулж буй хүмүүсийг таслан зогсоох, Европ тивийг түрэмгийллээс хамгаалахын тулд байлдааны цэрэг, техникийг Европт шуурхай байрлуулах чадварыг харуулах зорилготой" гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Сабрина Сингх урьд нь онцолж байв.Эдгээр зорилгоор АНУ-аас 70 мянга орчим нэгж цэргийн техникийг Европт шилжүүлэн байрлуулжээ. Үүнээс гадна, Европ дахь Америкийн зэвсгийн агуулахад хадгалагдаж буй 13 мянга орчим нэгж цэргийн тоног төхөөрөмж оролцож байна.
https://montsame.mn/mn/read/317394
Польшид танкийн засвар үйлчилгээний төв байгуулахаар болжээ
2023-04-22 13:39:46
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЕРЛИН. /Welt/. Баасан гарагт Германы "Рамштайн" цэргийн баазад Өрнөдийн орнуудын Батлан хамгаалах сайд нарын ээлжит уулзалт боллоо. “Украины асуудлаар холбоо тогтоох бүлгийн өнөөдрийн хуралдаанаар агаарын довтолгооноос хамгаалах систем, сум, туслах хэрэгсэл гэсэн гурван гол асуудалд анхаарлаа хандуулна. Оросын пуужингийн аюул заналаас иргэдээ, дэд бүтцээ хамгаалахад Украинд бидний тусламж яаралтай хэрэгтэй байна" гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин уулзалтын үеэр хэлсэн байна.Уулзалтын үеэр мөн Украинд нийлүүлээд байгаа “Leopard 2” танкуудыг засварлах төвийг Польшид байгуулах тухай гэрээнд гарын үсэг зуржээ.  Засвар үйлчилгээний төв тавдугаар сарын сүүлчээр нээгдэх төлөвтэй байна гэж Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлсэн байна.  Нэгдүгээр сарын 25-нд Германы Засгийн газар 14 нэгж “Leopard 2” танкийг Украинд нийлүүлэхээр шийдсэнээ, мөн уг танкийг дахин экспортлохыг бусад улс орнуудад зөвшөөрнө гэдгээ мэдэгдсэн билээ. Хоёрдугаар сарын 24-нд Германы эрх баригчид Киевт Зэвсэгт хүчнийхээ нөөцөөс дахин дөрвөн танк нийлүүлэх шийдвэр гаргажээ. Амласан 18  танк нь Украинд ирснийг Берлин гуравдугаар сарын сүүлчээр баталсан байна. “Leopard 2” нь дэлхийн зэвсгийн зах зээл дээрх хамгийн орчин үеийн байлдааны танкуудын нэгд тооцогддог.
https://montsame.mn/mn/read/317392
Уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэлтүүд тасралтгүй эвдэгдэж байгааг анхаарууллаа
2023-04-22 12:23:37
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ЖЕНЕВ. /euronews/. Өнгөрсөн онд далайн түвшин эрс нэмэгдэж, мөсөн голууд хурдацтай хайлж, температурын дээд үзүүлэлтүүд эвдэгдснийг НҮБ-ын цаг уурын агентлаг (WMO) шинэ тайландаа анхаарууллаа.Дэлхийн цаг уурын байгууллага Эх дэлхийн өдрийг тохиолдуулан “Дэлхийн уур амьсгалын төлөв байдал 2022” тайлангаа нийтэлжээ.Тайланд дурдсанаар, дэлхийн далайн түвшин 1993 оноос хойш хоёр дахин хурдтай нэмэгдэж, шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ. Сүүлийн 20 жилд далайн түвшин хоёр дахин нэмэгдсэн байна. 20 жилийн өмнө далайн түвшин жилд 2.3 мм-ээр нэмэгддэг байсан бол одоо жилд 4.6 мм-ээр нэмэгдэж байгаа аж. Гренланд болон Антарктидын томоохон мөсөн голууд хайлж байна. Тэдгээрийн дундаж зузаан 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын хооронд 1.3 метрээр багасжээ. Энэ нь сүүлийн хэдэн арван жилийн дунджаас хамаагүй их үзүүлэлт юм.Өнгөрсөн онд мөн далай тэнгисийн дулааны хэмжээ шинэ дээд түвшинд хүрсэн байна. Дэлхийн агаар мандлын илүүдэл дулааны 90 гаруй хувийг далай тэнгис өөртөө шингээдэг учир далайн температур уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэлт болдог.Дэлхийн агаарын температур өнгөрсөн онд 1850-1900 оны дундаж түвшнээс 1.15 хэмээр илүү дулаан байсан байна.Өнгөрсөн онд Швед, Их Британи, Ирланд, Герман зэрэг хэд хэдэн улсад, мөн Европ даяар температурын дээд үзүүлэлтүүд эвдэгдсэн билээ. Уур амьсгалын өөрчлөлтийн дээд үзүүлэлтүүд тасралтгүй эвдэгдэж байгаагаас гадна 2021 онд хүлэмжийн гурван гол хий болох нүүрстөрөгчийн давхар исил, метан хий, азотын ислийн агууламж дээд үзүүлэлтэд хүрсэн гэж тайланд дурджээ.
https://montsame.mn/mn/read/317391
“Alphabet” хиймэл оюун ухааны судалгааны багуудаа нэгтгэнэ
2023-04-21 17:00:40
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн “Alphabet” компани “OpenAI” компанийн “ChatGPT” чатбот зэрэг системүүдтэй өрсөлдөхийн тулд хиймэл оюун ухааны судалгаагаа эрчимжүүлж байгаатай холбоотойгоор “Google Brain”, “DeepMind” судалгааны багуудаа нэгтгэхээр болжээ.“Шинэ хэлтсийг “DeepMind” компанийн гүйцэтгэх захирал Демис Хассабис удирдах бөгөөд энэ баг бүрдсэнээр ерөнхий хиймэл оюун ухааныг зоримог, хариуцлагатайгаар хөгжүүлэх боломж бүрдэнэ” гэж “Alphabet” компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай пүрэв гарагт блогтоо бичсэн байна.  “Alphabet”-ийн мэдээлснээр, нэгтгэх гэж буй багууд хамтран “OpenAI”-ийн зарим ажлын үндэс суурь болсон технологи болох “трансформер” зэрэг олны анхаарлыг татсан олон төслүүдийг хэрэгжүүлж байжээ.  Цаашид “Alphabet”-ийн мэргэжилтнүүд “OpenAI”-ийн хамгийн сүүлийн үеийн загвар болох “GPT-4” шиг “олон горимт” хиймэл оюун ухаан дээр ажиллана. “Google” нь хайлтын системийн зах зээлд олон арван жилийн турш ноёрхож, 80 гаруй хувийг нь эзэлсээр ирсэн ч хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухааны өрсөлдөөнд “Microsoft”-ын ард хоцорч болзошгүй байна. “Microsoft”-ийн санхүүжүүлсэн “OpenAI”-ийн технологи нь программ хангамж бүтээгч компанийн шинэчлэгдсэн “Bing” хайлтын системийг ажиллуулж байгаа юм. “Alphabet” энэ оны хоёрдугаар сард “ChatGPT”-тэй өрсөлдөх “Bard” чатботоо танилцуулсан. Гэвч “Bard” сурталчилгааны дүрс бичлэгийн үеэр буруу мэдээлэл өгсний улмаас компанийн зах зээлийн үнэлгээ хоёрдугаар сарын 8-ны өдөр 100 тэрбум ам.доллароор буурсан байна. “Alphabet”-ийн хувьцааны ханш пүрэв гарагт 2 хувиар өсжээ.
https://montsame.mn/mn/read/317377
“Долоогийн бүлэг” Орос руу хийх экспортыг бүхэлд нь хориглож магадгүй
2023-04-21 16:57:05
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. “Долоогийн бүлэг”-ийн орнууд Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ өргөжүүлэх зорилтынхоо хүрээнд Орос руу хийх экспортыг үндсэндээ бүхэлд нь хориглох хувилбарыг хэлэлцэж байна гэж Японы Засгийн газрын эх сурвалж өнөөдөр мэдээлжээ.Япон улс ирэх тавдугаар сард баруун нутгийн Хирошима хотдоо “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх, Орост тавьсан хоригийг чангатгах арга хэмжээнүүд болон бусад чухал сэдвүүдийн талаар хэлэлцэнэ. “Долоогийн бүлэг”-ийн орнууд Орос руу цэргийн зориулалтаар ашиглах боломжтой бүтээгдэхүүн, тансаг зэрэглэлийн бараа зэрэг өргөн хүрээний бараа бүтээгдэхүүнийг экспортлохоо хэдийнээ зогсоогоод байгаа юм. Харин сүүлийн төлөвлөгөөнд хуучин машин, дугуй, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл зэргийг хамруулан хоригийг өргөтгөж магадгүй гэж эх сурвалж хэлжээ. Тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд болох дээд хэмжээний уулзалтад Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ, мөн Европын Холбооны удирдагчид оролцоно. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг уулзалтад цахимаар оролцохыг уриад байгаа юм.
https://montsame.mn/mn/read/317351
ОУПХ хороодынхоо 10 эмэгтэй гишүүнийг онцолжээ
2023-04-21 16:46:45
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЖЕНЕВ. /IPU/. Жендэрийн тэгш байдал, залуучуудын оролцоо, энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжин ажиллаж байгаа Олон улсын парламентын холбоо (ОУПХ) хороодынхоо үлгэрлэн манлайлж буй парламентын эмэгтэй гишүүдийг онцолжээ.Сахаар Албазар, ЕгипетЗалуу парламентчдын форумын Удирдах зөвлөлийн ерөнхийлөгчДэлхийн хүн амын дийлэнхийг залуучууд эзэлж байгаа хэдий ч парламентын гишүүдийн дөнгөж 2.6 хувь нь 30-аас доош насныхан байна. Тиймээс Египетийн парламентын гишүүн бөгөөд Залуу парламентчдын чуулганы Удирдах зөвлөлийн ерөнхийлөгч хатагтай С.Албазарын ажил чухал ач холбогдолтой. Тус чуулган нь ардчилал дахь залуучуудын оролцоог нэмэгдүүлж, залуучуудын дуу хоолойг сонсгохын төлөө ажилладаг билээ. Хатагтай С.Албазар нь мөн Египетийн парламентын Гадаад харилцааны хорооны дэд дарга юм.Синтия Лопез Кастро, МексикОУПХ-ны НҮБ-ын асуудал эрхэлсэн байнгын хорооны гишүүнХатагтай Лопез Кастро нь 2018 оноос хойш Мексикийн Депутатуудын танхимын гишүүнээр ажиллаж буй хамгийн залуу парламентч юм.  2017 онд 30 настайдаа Мехико хотын үндсэн дүрмийг боловсруулах ажилд оролцсон бөгөөд одоо тус хотын хууль тогтоомжид залуучуудын квотыг оруулах санаачилгын гол дэмжигчдийн нэг байв.ОУПХ-ны НҮБ-ын асуудал эрхэлсэн байнгын хорооны гишүүний хувьд тэрбээр нэгдсэн улсын хэмжээнд төрийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувийг 29-өөс доош насныхан байлгахын төлөө идэвхтэй ажиллаж байна.Хатагтай Л.Кастро парламент дахь залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр хийсэн ажлынхаа төлөө 2022 онд Кигали хотноо болсон ОУПХ-ны 145-р Ассамблейн үеэр анхны “Cremer-Passy”-гийн шагналыг хүртжээ. Хасмик Хакобян, АрмениОУПХ-ны Энх тайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хорооны дэд ерөнхийлөгч Хатагтай Х.Хакобян нь ОУПХ-ны Энх тайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хорооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд энэхүү хороо нь дэлхий нийтийг хамарсан аюул занал үүссэн үед үр дүнтэй хариу арга хэмжээ авах, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах талаар гишүүүн парламентуудад улс төрийн ерөнхий хүрээг тодорхойлж өгдөг . Аджи Диарра Мергане Кануте, СенегалОУПХ-ны Гүйцэтгэх хорооны дэд ерөнхийлөгч Хатагтай Мергане Кануте нь ОУПХ-ны Гүйцэтгэх хорооны дэд ерөнхийлөгчийн хувьд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хорооныхоо захиргааны ажилд хяналт тавихаас гадна, ОУПХ-ны Захиргааны зөвлөлд зөвлөмж гаргахад зөвлөгөө өгдөг. Тус хороо нь Ерөнхий нарийн бичгийн даргын албанд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулалтад үнэлгээ өгч, жилийн ажлын төлөвлөгөө, төсвийн төслийг боловсруулж, ОУПХ-ны Ассамблей болон Захиргааны зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавин ажилладаг аж. Тэрбээр 43 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг, Сенегалын Үндэсний чуулганы гишүүн юм. Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөрөө Сенегал улс нь Африк тивдээ гуравдугаарт эрэмбэлэгддэг.  Тус улс мөн 2010 онд Руандагийн дараа улс төрийн намын нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байхыг шаардсан жендэрийн тэнцвэрт байдлын тухай хуулийг баталсан Африкийн хоёр дахь улс болсон. Ннаники Вэлхемина Тебого Маквинжа, БотсванаОУПХ-ны Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн хорооны гишүүнОйрхи Дорнодын асуудал эрхэлсэн хороо нь 1987 оноос хойш бүс нутгийн парламентын гишүүдийг нэг ширээний ард суулгаж байна. Ботсванагийн парламентын гишүүн хатагтай Т.Маквинжа нь Израил, Палестины төлөөлөл бүхий 12 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү хорооны гишүүн юм. Агнес Малдер, НидерландОУПХ-ны Тогтвортой хөгжлийн байнгын хорооны ерөнхийлөгчХатагтай А. Малдер Нидерландын парламентын гишүүн юм. Тэрбээр ОУПХ-ны Тогтвортой хөгжлийн хорооны ерөнхийлөгчийн хувьд дэлхийн нийтийн амьдрал, сайн сайхан байдлыг дээшлүүлэх, ядуурлыг арилгах, бүх нийтийн тогтвортой хөгжлийг хангахын төлөө ажиллаж байна. Хатагтай А.Малдер жендэрийн тэгш байдлыг идэвхтэй дэмжигч агаад ОУПХ-ны 145 дугаар Ассамблейн энэ сэдвээрх салбар хуралдаанд оролцож, дайны үеийн болон цагдаа нарын харгис хэрцгий үйлдэл эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцжээ. Милли Одхиамбо, КениПарламентчдын хүний эрхийн асуудал эрхэлсэн хорооны дэд ерөнхийлөгчОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн асуудал эрхэлсэн хорооны дэд ерөнхийлөгчийн хувьд хатагтай М.Одхиамбо нь дэлхийн өнцөг булан бүрд эрх нь зөрчигдсөн парламентын гишүүдийг хамгаалдаг.2007 оноос хойш парламентын гишүүнээр тасралтгүй ажиллаж буй түүнийг НҮБ-аас тус улсын "эрэлхэг улс төрчдийн" нэг хэмээн тодорхойлжээ. Тэрбээр парламентын гишүүн байх хугацаандаа Кени улсын шинэ Үндсэн хуулийг (2010 онд) батлахад оролцсон бөгөөд мөн эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг сайжруулах хуулийг санаачилсан байна. Дебора О'Нейл, АвстралиОУПХ-ны Олон улсын хүмүүнлэгийн хуулийг дээдлэх хорооны Ази, Номхон далайн бүсийн гишүүнХатагтай Д. О'Нейл хүний эрх, шашны эрх чөлөөний төлөө үнэнчээр зүтгэж байгаа улстөрч билээ. Олон улсын хүмүүнлэгийн хуулийг дээдлэх хорооны Ази, Номхон далайн бүсийн эмэгтэй төлөөлөгчийн хувьд Женевийн конвенцыг дагаж мөрдөж буй эсэхэд хяналт тавихаас эхлээд 2024 он гэхэд иргэний харьяалалгүй байдлыг эцэслэх зорилготой кампанит ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлыг гүйцэтгэж байна. Тус хороо нь 12 гишүүнтэй.Батсүхийн Саранчимэг, Монгол УлсОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны дэд ерөнхийлөгчМонголын парламентын гишүүн хатагтай Б.Саранчимэг нь ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны дэд ерөнхийлөгч юм.Тус хороо нь ардчилалд учирч буй заналхийлэл, сорилтуудад дүн шинжилгээ хийж, ОУПХ-ны бүх гишүүний баталсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг тухайн улсын парламентад санал болгодог. Хатагтай Б.Саранчимэг нь шинэ технологи ба түүний ардчилалд гүйцэтгэх үүргийг ОУПХ-ны үйл ажиллагаанд тэргүүн эгнээнд чиглүүлэх үүрэгтэй.Хатагтай Лесия Васильенко, УкраинОУПХ-ны Эмэгтэй парламентчдын товчооны ерөнхийлөгчХуульч, улс төрч хатагтай Л.Василенко нь Украины Дээд Радагийн депутат (парламентын гишүүн) бөгөөд ОУПХ-ны Эмэгтэй парламентчдын товчооны ерөнхийлөгчийн албыг хашиж байна.Тус товчоо нь эмэгтэй парламентчдын чуулганыг зохион байгуулдаг. Энэхүү чуулга уулзалт нь жендэрийн асуудалд анхаарлаа хандуулж, эмэгтэйчүүдийн асуудлаар тогтвортой хөтөлбөр боловсруулж, чухал хэлэлцүүлэгт эмэгтэй парламентчдын оролцоог нэмэгдүүлэхийг дэмжин ажилладаг.Украины парламентын гишүүн хатагтай Л.Василенко нь дайны үед ч парламентын гишүүний үүрэгт ажлаа тууштай гүйцэтгэж байгааг нь үнэлж, 2022 онд ОУПХ-ны анхны “Cremer-Passy”-гийн шагналыг хүртээсэн юм.
https://montsame.mn/mn/read/317335
Авлигын хэрэгт холбогдсон "AOKI Holdings" -ын тэргүүн асанд 2.5 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ
2023-04-21 13:23:15
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ТОКИО. /Kyodo/. Токиогийн олимпы наадмыг зохион байгуулах, бэлтгэхтэй холбоотой авлигын схемд оролцсон, Японы "AOKI Holdings" спорт хувцасны томоохон компанийн захирлуудын зөвлөлийн дарга асан Аоки Хиронорид 2.5 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Тус компанийн топ-менежер байсан өөр хоёр хүн тус тус 1 жил болон 1.5 жилийн тэнсэн харгалзах ял авсан байна.Өдгөө 84 настай Аоки Хиронори болон хоёр удирдах албан тушаалтныг 2022 оны наймдугаар сард баривчилжээ. “AOKI Holdings”-ийн хуучин удирдлагууд Олимпын наадмын ивээн тэтгэгчийн гэрээ байгуулахын тулд наадмыг зохион байгуулах хорооны гишүүн асан Такахаши Харүюкид нийт 28 сая иен буюу 215 мянга орчим ам.долларын хэд хэдэн хахууль өгч, Такахаши хариуд нь наадмын ивээн тэтгэгчийг сонгон шалгаруулах, цаашдын сурталчилгааны гэрээ байгуулахад тэдэнд таатай нөхцөл бүрдүүлж өгсөн болох нь мөрдөн шалгалтын явцад тогтоогджээ.Такахаши сурталчилгааны "Dentsu" компанийн ажилтан байхдаа "AOKI"-тай ойр бизнесийн харилцаатай байсан ч Наадмыг зохион байгуулах хорооны гишүүн болсон даруйдаа холбоогоо бүрмөсөн тасалсан гэж удаа дараа мэдэгджээ. Өнгөрсөн оны наймдугаар сард Такахашиг Токиогийн прокурорын газрын хүсэлтээр баривчилсан ч 12 дугаар сард биеийн байдал нь муудсан тул батлан даалтад гаргасан байна.
https://montsame.mn/mn/read/317334
“Twitter” төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн цэнхэр тэмдгийг арилгажээ
2023-04-21 12:09:45
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ВАШИНГТОН. /DW/. Америкийн тэрбумтан Илон Маск “Twitter” нийгмийн сүлжээн дэх хаягаа баталгаажуулах цэнхэр тэмдгийн сарын төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн энэ тэмдгийг арилгаж эхэлжээ.Тодруулбал, пүрэв гарагт Ромын пап, Бейонсе, Опра Уинфри, Дональд Трамп, Леди Гага зэрэг “Twitter”-ийн хамгийн олон дагагчтай олны танил эрхмүүдийн хаягийн ард байрлах цэнхэр тэмдэг байхгүй болсон байна.Өнгөрсөн онд И.Маск “сэтгүүл зүйг ардчилах, ард иргэдийн дуу хоолойг хүчтэй болгох” зорилгоор “Twitter Blue” нэртэй шинэ төлбөртэй үйлчилгээгээ танилцуулсан юм. И.Маскийг пүрэв гарагт баталгаажуулалтын системийг зогсоохоос өмнө 300 мянга орчим хэрэглэгч цэнхэр тэмдэгтэй байжээ. Энэхүү тэмдэг нь олны танил хүмүүсийн хувийн хаягийг хуурамч хаягнуудаас ялгахад тусалж, ташаа мэдээллээс урьдчилан сэргийлэх нэмэлт хамгаалалтын үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Гэхдээ Америкийн алдарт зохиолч Стивен Кинг тэргүүтэй зарим хэрэглэгч шинэ үйлчилгээнд ямар нэгэн төлбөр төлөөгүй ч цэнхэр тэмдэг нь хэвээр харагдаж байгаа талаар мэдээлсэн байна. Харин И.Маск түүний жиргээнд “Зүгээр дээ, намасте” хэмээн хариулсан бөгөөд “цөөн хэдэн хэрэглэгчийн төлбөрийг хувиасаа төлсөн” гэдгээ өөр нэгэн жиргээндээ баталсан байна.“Twitter” цэнхэр тэмдгийг 14 жилийн өмнө нэвтрүүлсэн юм. Харин И.Маск өнгөрсөн 10 дугаар сард “Twitter” компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авсныхаа дараа олон төрлийн үйлчилгээ санал болгох замаар тус платформын орлогыг нэмэгдүүлэхийг зорьсоор иржээ. Шинэ үйлчилгээний үнийн хувьд хувь хүмүүсийн хаяг сард 8 ам.доллар бол байгууллагууд цэнхэр тэмдгээ хадгалж авч үлдэхийн тулд сард төлөх төлбөр нь 1000 ам.доллароос эхэлнэ. “Similarweb” судалгааны компанийн мэдээллээр, өнгөрсөн сард ердөө 116 мянган хэрэглэгч “Twitter Blue”-д бүртгүүлжээ.
https://montsame.mn/mn/read/317326
Мексикийн Ерөнхийлөгчийн онгоцыг Тажикистанд худалджээ
2023-04-21 11:25:39
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
МЕХИКО. /AP/. Хэдэн жилийн өмнө худалдаанд тавьсан Мексикийн ерөнхийлөгчийн онгоцыг Тажикистаны Засгийн газарт 1.66 тэрбум песо буюу 92 сая ам.доллароор зарсныг тус улсын төрийн тэргүүн Андрес Мануэль Лопез Обрадор пүрэв гарагт мэдэгдсэн байна. "Ерөнхийлөгчийн нисэх онгоцыг худалдах, худалдан авах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурсныг би Мексикийн ард түмэнд мэдэгдэж байна. Тажикистаны Засгийн газар албан ёсны тооцооны дагуу 1.658.684.400 песо шилжүүлсэн" гэж тэрбээр твиттер хуудсандаа бичжээ.Мексикийн удирдагчийн хэлснээр, нисэх онгоцыг худалдсанаас олсон орлогыг хоёр эмнэлэг барихад зарцуулна. Ерөнхийлөгч Фелипе Кальдеронегийн үед 2012 онд захиалсан уг онгоцыг 2016 оны хоёрдугаар сард буюу Энрике Пенья Ньето тус улсыг удирдаж байх үед Мексикт авчирчээ. Янз бүрийн тооцоогоор 220 саяас 400 сая ам.доллароор худалдаж байна. 2018 оны 12 дугаар сарын 1-нээс тус улсыг удирдаж эхэлсэн Лопез Обрадор уг онгоцыг ашиглаагүй бөгөөд худалдана гэдгээ удаа дараа амлаж байсан юм.
https://montsame.mn/mn/read/317323
Хар тэнгисийн хийг Туркт нийлүүлэх ажлыг эхлүүлжээ
2023-04-21 11:24:15
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
АНКАРА. /TRT/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улсад Хар тэнгисийн хийг нийлүүлэх ажлыг пүрэв гарагт эхлүүллээ. Ёслол Зонгулдак мужийн “Фильос” хий боловсруулах цогцолборт болсон байна. “Өнөөдөр бид удахгүй болох Ураза-байрам болон Турк улс эрчим хүчний хувьд хараат бус болоход чухал алхмыг тавих Хар тэнгисийн хийн хангамжийг эхлүүлэх гэсэн хоёр баярыг нэгэн зэрэг тэмдэглэж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. Эхний ээлжид бид өдөрт 10 сая шоо метр хий олборлоно. Төсөл бүрэн хүчин чадлаараа ажилласнаар манай улсын байгалийн хийн хэрэгцээний 30 хувийг хангах боломжтой болохын сацуу энэхүү төслийн ачаар Фильос, Зонгулдак хот эрчим хүч, технологийн чухал бааз болно" гэж Р.Эрдоган хэлэв.Туркийн удирдагчийн хэлснээр, тус улсын иргэд гал тогоондоо, мөн ус халаахад хэрэглэх тохиолдолд жилийн турш хийн төлбөр төлөхгүй. Үүнээс гадна, орон сууцны халаалалтад ашиглахдаа нэг сарын турш үнэ төлбөргүй хий хэрэглэх боломжтой.  Хар тэнгисийн хийг туркчууд тавдугаар сарын эхний долоо хоногоос хэрэглэж эхлэх аж.Хар тэнгис дэх Туркийн байгалийн хийн хайгуулын нөөц одоогоор 710 тэрбум шоо метр байгаа нь дотоодынхоо хэрэгцээг 35 жилийн хугацаанд ахуйн хэмжээнд хангахад хангалттай хүрэлцэнэ гэж Туркийн Эрчим хүчний сайд Фатих Донмез ёслолын үеэр мэдэгджээ.Туркийн хэрэглэгчдэд Хар тэнгисийн хийг гуравдугаар сард нийлүүлж эхлэхээр төлөвлөж байсан хэдий ч хоёрдугаар сард тус улсын зүүн өмнөд нутагт хүчтэй газар хөдөлсний улмаас эрх баригчид төлөвлөгөөгөө эргэн харахаас өөр аргагүйд хүрчээ.
https://montsame.mn/mn/read/317317
Ж.Байден ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ ирэх долоо хоногт зарлаж магадгүй
2023-04-21 10:55:52
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /USA Today/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд улиран сонгогдохын төлөө өрсөлдөнө гэдгээ ирэх долоо хоногт зарлаж магадгүй гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж пүрэв гарагт мэдээлэв.Өдгөө 80 настай Ж.Байден ирэх мягмар гарагт мэдэгдэл хийх төлөвтэй байгаа нь дөрвөн жилийн өмнө 2020 оны сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж байсан өдөртэй нь давхцаж байгааг нэрээ нууцалсан эх сурвалж онцолжээ.Ж.Байден ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан билээ. Тэрбээр төлөвлөгөөнийхөө талаар “удахгүй” албан ёсны мэдэгдэл хийнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх бодолтой байгаагаа илэрхийлсээр ирсэн ч албан ёсны мэдэгдэл хийхгүй байсан нь дэлхийн хамгийн өндөр настай удирдагчдын нэгд тооцогддог түүнийг төрийн тэргүүний албыг дахин дөрвөн жил хаших эсэхэд эргэлзэхэд хүргээд байжээ. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялбал эрхийн хоёр дахь хугацаа нь дуусах үед 86 настай байх юм.
https://montsame.mn/mn/read/317319
"Starship"-ийг хөөргөх дараагийн туршилтыг хэдхэн сарын дараа хийхээр төлөвлөж байна
2023-04-21 09:56:29
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ТЕХНОЛОГИ
НЬЮ-ЙОРК. /CNN/. “SpaceX” компани “Starship” сансрын пуужингийн туршилтын загварыг хөөргөх дараагийн туршилтыг хэдхэн сарын дараа хийхээр төлөвлөж байна гэж Илон Маск твиттер хуудсандаа нийтэлжээ."“Starship”-ийн сэтгэл хөдөлгөм туршилтыг гүйцэтгэсэнд “SpaceX"-ийн багтаа баяр хүргэе. Бид хэдхэн сарын дараа хийх дараагийн туршилтад хэрэгтэй маш олон зүйлийг мэдэж авлаа” гэж тэрбээр бичсэн байна. И.Маскийн “SpaceX” компани дэлхийн хамгийн том сансрын пуужин бүтээснээ пүрэв гарагт туршсан боловч 120 метрийн урттай уг пуужин хөөрснөөс хойш хоёр минут хагасын дараа 39 км-ийн өндөрт хяналтгүй эргэлдэж эхэлсэн бөгөөд дахин нэг минут хагасын дараа дэлбэрчээ.Гэсэн хэдий ч пуужин хөөргөх талбайгаас хөөрч чадсан л бол туршилт амжилттай болсонд тооцогдоно хэмээн “SpaceX”-ийн цахим хуудсаар шууд дамжуулалтыг хөтөлж байсан хөтлөгчид онцлон тэмдэглэсэн байна.
https://montsame.mn/mn/read/317297
НҮБ-ын тэргүүн Суданд гал зогсоохыг уриалжээ
2023-04-21 08:56:15
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ХАРТУМ. /Reuters/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Суданы мөргөлдөгч талуудад лалын шашинтнуудын “Ид аль-Фитр” баярын үеэр гал зогсоож, энгийн иргэдийг аюулгүй газарт хүрэх боломжийг бүрдүүлэхийг уриалжээ.Пүрэв гаргийн байдлаар зэвсэгт мөргөлдөөн зургаа дахь өдрөө дараалан үргэлжилж байгаа бөгөөд нийслэл Хартум хотоос олон мянган иргэн дүрвэсээр байна. Мөн олон хүн баруун нутгийн Дарфур мужаас дүрвэн Чад улсад очжээ. А.Гутерришээс гадна АНУ, Саудын Араб, Катар, Турк, Египетийн эрх баригчид Суданы армийн командлагч, генерал Абдель Фаттах аль-Бурханд мөргөлдөөнийг зогсоохыг уриалаад байна. Өнгөрсөн бямба гарагт мөргөлдөөн эхэлснээс хойш 330 гаруй хүн амиа алджээ. НҮБ-ын тэргүүн Африкийн Холбоо, Арабын Лиг болон бусад байгууллагын удирдлагуудтай цахимаар уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Суданд үүсээд буй мөргөлдөөнийг зэмлэн буруушаах, байлдааны ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалах талаар зөвшилцөлд хүрснийг мэдэгдсэн байна. Тэрбээр гурван хоногийн хугацаанд гал зогсоож, зөрчил мөргөлдөөний бүсэд гацсан иргэдийг аюулгүй газарт хүрэх, эмнэлгийн тусламж, хоол хүнс болон бусад тусламжаар хангах боломжийг бүрдүүлэхийг уриалжээ. АНУ-ын эрх баригчид мөн гал зогсоох саналыг дэмжсэн байна.
https://montsame.mn/mn/read/317296
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Киевт айлчилжээ
2023-04-20 16:46:57
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
КИЕВ. /Reuters/. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ОХУ Украинд халдан довтолсноос хойш анх удаа Киевт өнөөдөр айлчилж, сөрөх довтолгоонд бэлтгэж байгаа Украиныг дэмжиж байгаагаа харууллаа. Й.Столтенберг дайнд амь үрэгдсэн Украины цэргүүдэд хүндэтгэл үзүүлж, Киевийн төв талбайд үзүүлэхээр тавьсан оросын цэргийн эвдэрсэн техникийг үзэж сонирхлоо гэж “Reuters”-ийн гэрэл зурагчин мэдээлжээ.Байлдааны үйл ажиллагаа явагдаж буй улс орнууд руу гэнэтийн айлчлал хийх нь НАТО-гийн өндөр албан тушаалтнуудын хувьд энгийн л ажил хэрэг юм.
https://montsame.mn/mn/read/317270
“Hyundai” Сарыг судлах аппарат бүтээнэ
2023-04-20 16:10:43
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани ирээдүйн техник хэрэгслүүдийн ханган нийлүүлэгч болох зорилтынхоо хүрээнд Сарыг судлах аппарат бүтээнэ гэдгээ өнөө өглөө мэдэгджээ.Өнгөрсөн оны долоодугаар сард “Hyundai” Солонгосын сансар судлалын хүрээлэн, Солонгосын автомашины технологийн хүрээлэн зэрэг зургаан судалгааны хүрээлэнтэй уг төслийн талаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна. “Hyundai” болон дээр дурдсан хүрээлэнгүүдийн мэргэжилтнүүд судалгааны аппаратаа Сарны өмнөд туйлд амжилттай газардуулсны дараа эрдэс бодис цуглуулж, хүрээлэн буй орчны шинжилгээ хийж, бусад шинжлэх ухааны төслүүдийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа ажээ. БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч тус компани 70 кг жинтэй, сарнаа явагчийнхаа концепт зургийг өнөөдөр олон нийтэд танилцуулжээ. “Hyundai” судалгааны аппаратынхаа хөгжүүлэлтийн загварыг ирэх оны хоёрдугаар хагаст дуусгахаар төлөвлөж байна. Улмаар эцсийн хувилбарыг нь 2027 онд танилцуулах зорилт тавьжээ.
https://montsame.mn/mn/read/317269
Сансарт зургийг нь авсан анхны кино өнөөдөр нээлтээ хийлээ
2023-04-20 15:14:42
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОЁЛ УРЛАГ
МОСКВА. /RT/. Олон улсын сансрын станцад (ОУСС) зургийг нь авсан дэлхийн анхны уран сайхны кино болох найруулагч Клим Шипенкогийн "Вызов" киноны нээлт өнөөдөр боллоо.Уг киноны зургийг авахаар найруулагч Клим Шипенко, гол дүрийн жүжигчин Юлия Пересильд нар сансрын нисгэгч Антон Шкаплеровын хамт "Союз МС-19" сансрын хөлгөөр 2021 оны 10 дугаар сарын 5-нд ОУСС руу ниссэн билээ. Зураг авалтынхаа дараа К.Шипенко, Ю.Пересильд нар 2021 оны 10 дугаар сарын 17-нд дэлхий рүү буцаж ирсэн юм.Цээжний хөндийн мэс засалч Женя (Юлия Пересильд) сансрын нисгэгчийг аврахын тулд нэг сарын дотор багтан сансрын нислэгийн бэлтгэл хийж, ОУСС-д очих ёстой болсноор киноны үйл явдал өрнөнө. Мэс засалч бүсгүй Сансрын нисгэгчийг дэлхий рүү амьд мэнд буцаахын тулд жингүйдлийн нөхцөлд маш нарийн төвөгтэй мэс засал хийх хэрэгтэй болно."Сансарт зургийг нь авсан анхны кино гэдэг нь л бүгдийг илэрхийлнэ. Зургийн талбайд биш, компьютер дээр ч биш, харин дэлхийгээс гарч үүрд мөнхийн орчлон, оддын дунд зураг авснаар кино урлагийн түүхэнд анх удаа үзэгчид сансрын орон зайг яг байгаагаар нь бодитоор харна" гэж “Нэгдүгээр суваг”-ийн ерөнхий захирал Константин Эрнст ТАСС-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.  Уг кино нь ОХУ болон бусад 20 гаруй орны кинотеатруудад гарна.
https://montsame.mn/mn/read/317259
Израилын компани “3D-принтер” ашиглан загасны мах үйлдвэрлэжээ
2023-04-20 14:53:08
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОНИН ХАЧИН
ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Лабораторийн нөхцөлд хиймэл мах бэлтгэх чиглэлээр мэргэшсэн Израилын "Stakeholder Foods" компани дэлхийд анх удаа “3D-хэвлэх” технологийг ашиглан загасны мах бүтээжээ.Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Реховот хотод орших тус компанийн үйлдвэрлэлийн талбарт лхагва гарагт зочилж, шинэлэг бүтээгдэхүүнийг амталж үзсэн талаар түүний ажлын алба мэдээлсэн байна.Б.Нетаньяхугийн ажлын албанаас мэдээлснээр, “Stakeholder Foods” нь мал нядлахгүйгээр лабораторид жинхэнэ махан бүтээгдэхүүн бэлтгэж байна. "Өнөөдөр дэлхийд анх удаа тус компани загасны махны үйлдвэрлэлд “3D-принтер” ашиглаж эхэллээ. Ерөнхий сайд лабораторийн нөхцөлд бэлтгэсэн загасны махыг амталж, төрөл бүрийн принтерийг үзэж сонирхлоо" гэж мэдээлжээ.Тус компанид зочлох үеэрээ Б.Нетаньяху "дэлхий даяар хүний хүнсний үйлдвэрлэлд хувьсгал өрнөж байгаа бөгөөд Израил бол хиймэл мах ургуулах  чиглэлээр судалгаа, бизнесээрээ дэлхийд тэргүүлэгч улс" хэмээн онцлон тэмдэглэсэн байна.Тэрбээр мөн хэлэхдээ, Израилын Засгийн газар нь компаниуд бизнесээ урагшлуулах, технологийн манлайллаа хадгалах, хөгжүүлэхэд тусалж дэмжихээр ажиллаж байна гэжээ.“Өнөөдөр бид загасны махаар бэлтгээгүй загас, үхрийн махаар бэлтгээгүй мах идлээ. Энэ бол хувьсгал юм. Израил улс хиймэл мах ургуулах технологиор дэлхийд тэргүүлэгч орон бөгөөд бид энэ манлайллыг үргэлжлүүлнэ. Удахгүй ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ зөвшөөрөл, мөн дэлхийг өөрчлөх шинэ шинэ санаачилгууд гарна” гэж Б.Нетаньяху мэдэгджээ.
https://montsame.mn/mn/read/317249
Хүүхдийн сан: Цар тахлын үеэр олон сая хүүхэд вакцинд хамрагдаж чадаагүй
2023-04-20 14:39:27
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
НЬЮ-ЙОРК. /AFP/. “COVID-19” цар тахлын улмаас хөл хорио тогтоож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасалдсаны улмаас 2019-2021 онд ойролцоогоор 67 сая хүүхэд вакцинд бүрэн болон хэсэгчлэн хамрагдаж чадаагүй гэж НҮБ-ын Хүүхдийн сан лхагва гарагт мэдээллээ.“Дэлхийн хүүхдийн аж байдал-2023: Хүүхэд бүрийг вакцинжуулалтад хамруулахын төлөө” тайланд дурдсанаар, тэдгээр хүүхдүүдийн 48 сая нь вакциндаа бүрэн хамрагдаж чадаагүй байна. “Вакцин хүмүүсийн амь насыг аврах ач холбогдолтой боловч өдгөө дэлхий даяар маш олон хүүхэд вакцинд хамрагдаагүй байна. Хүүхдүүдийг дархлаажуулах чиглэлд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гаргасан ололтууд өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрс уруудлаа” гэж тайланд бичжээ.Хувиар илэрхийлбэл, вакцинд хамрагдсан хүүхдүүдийн эзлэх хувь 5 хувиар буурч, 81 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, дэлхий дээрх таван хүүхэд тутмын нэг орчим нь вакцинд хамрагдсанаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчнүүдээс бүрэн хамгаалагдаж чадахгүй гэсэн үг юм. Тайланд мөн цар тахлын үеэр зарим оронд хүүхдийн вакцинуудад итгэх итгэл 44 хувиар буурсныг дурджээ. Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Кэтрин Рассел, эдгээр мэдээлэл нь сэтгэл түгшээсэн анхааруулга болж байгааг онцлоод, товлолт дархлаажуулалтад итгэх итгэлийг цар тахлын өөр нэг хохирогч болохыг зөвшөөрч болохгүй, эс тэгвээс нас баралтын дараагийн давлагаа улаанбурхан, сахуу зэрэг урьдчилан сэргийлэх боломжтой бусад өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийг нөмөрч болзошгүй хэмээн хэлсэн байна.
https://montsame.mn/mn/read/317258
Герман улс дүрвэгсдэд зориулах зардлаа бууруулна
2023-04-20 13:16:27
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
БЕРЛИН. /Reuters/. ХБНГУ энэ онд дүрвэгсдэд өмнөх жилийнхээс 3 орчим тэрбум еврогоор бага буюу 26.6 тэрбум евро (29.09 тэрбум ам.доллар) зарцуулахаар төлөвлөж байна гэж тус улсын Сангийн яам мэдээлжээ."Германы Засгийн газар дүрвэгсдэд нийт 26.6 тэрбум евро зарцуулах бөгөөд энэ онцгой нөхцөл байдлыг муж улсууд, хотууд бие даан шийдвэрлэх ёстой хэмээн орхихгүй" гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна. "Үндсэн хуулийн дагуу дүрвэгсдийг хүлээн авах, байрлуулах, санаа тавих, түүнчлэн холбогдох зардлыг ч муж улсууд хариуцах үүрэгтэй хэдий ч Засгийн газар дэмжлэг үзүүлэхгүй орхихгүй" гэж тэрбээр нэмж хэлжээ.
https://montsame.mn/mn/read/317236
“James Webb” дуран авай нэгдэн нийлж буй хоёр галактикийн зургийг буулгажээ
2023-04-20 12:38:33
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
НЬЮ-ЙОРК. /Fox News/. Огторгуйг тандан судлах шинэ үеийн “James Webb” дуран авай мушгиа хэлбэртэй хоёр галактикийн мөргөлдөөний зургийг буулгасан талаар АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) мэдээлжээ. NASA-гийн мэдээлснээр, “Arp 220” нэртэй, нэгдэн нийлж байгаа уг биет нь Зүүн далай (Serpens) одны ордонд, дэлхийгээс 250 сая гэрлийн жилийн алсад оршиж байгаа аж. Судлаачид “James Webb” дурангийн ойрын хэт улаан туяаны камер (NIRCam) болон дундын хэт улаан туяаны төхөөрөмжийг (MIRI) ашиглан “Arp 220”-ийг ажигласан байна.Мушгиа хэлбэртэй хоёр галактикийн мөргөлдөөн 700 сая орчим жилийн өмнө эхэлж, олон од үүсгэсэн асар хүчтэй дэлбэрэлтийг өдөөжээ. Галактикуудын энэ мөргөлдөөн нь нэг их наяд гаруй нарнаас ялгарч буй гэрэлтэй тэнцэхүйц хэмжээний хэт улаан туяа сацруулдаг байна. Харин манай Сүүн зам галактик нь арван тэрбум орчим нарны гэрэлтэй тэнцэхүйц гэрэл сацруулдаг аж. Сансар судлаачдын үзэж байгаагаар, “Arp 220” нь дэлхийд хамгийн ойр орших асар тод хэт улаан туяа сацруулагч галактик гэнэ. Уг биет нь одон орон судлаач Халтон Арпын эмхэтгэсэн өвөрмөц галактикуудын каталогийн 220 дахь биет ажээ.“James Webb” сансрын дуран авайг 2021 оны 12 дугаар сард Францын Гвиан муж дахь Куру сансрын буудлаас “Ariane 5” зөөгч пуужингаар хөөргөсөн билээ. Энэхүү дуран нь АНУ-ын сансар судлалын NASA агентлаг, Европын сансрын агентлаг (ЕКА) болон Канадын сансрын агентлагийн (CSA) хамтарсан төсөл юм. "James Webb”-д 6.5 м-ийн голчтой толь суурилуулсан ба уг толь 18 сегментээс бүрдэнэ. Сегмент тус бүр нь тэнцүү талт зургаан өнцөгт хэлбэртэй, 40 кг жинтэй ажээ. Сансрын энэхүү дуранг ашиглан эрдэмтэд Их тэсрэлтийн дараа үүссэн Орчлонт ертөнцийн хамгийн эртний одод, галактикуудыг судлахаас гадна, амьдрал оршиж байх боломжтой гаргуудыг хайж байна.
https://montsame.mn/mn/read/317229
НҮБ: Энэтхэг хүн амын тоогоороо Хятадыг удахгүй гүйцнэ
2023-04-20 11:53:15
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /CNBC/. Энэтхэгийн хүн ам 2023 оны дунд үе гэхэд 1.4286 тэрбумд хүрч, Хятадын хүн амыг /1.4257 тэрбум/ гүйцнэ гэж НҮБ тооцоолж байна. Лхагва гарагт шинэчлэн танилцуулсан НҮБ-ын Дэлхийн хүн амын төлөв байдлын тайланд энэ талаар дурджээ.НҮБ-ын өмнөх төсөөллөөр, Хятадын хүн ам 2050 он гэхэд 1.313 тэрбумд хүрч, 2100 он гэхэд 800 саяас доошилж буурах төлөвтэй байна. Шинжээчдийн хэлснээр, энэ нь нэг хүүхдийн бодлогыг удаан хугацааны турш баримталсантай холбоотой бөгөөд тус улсад 2016 оноос гэр бүлүүдийг хоёр хүүхэдтэй болохыг, 2021 оноос гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн юм.Харин Энэтхэгийн хүн амын өсөлт 2011 оноос хойш дунджаар 1.2 хувьтай байна. Гэхдээ энэ үзүүлэлт нь өмнөх арван жилд 1.7 хувь байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт болохыг “Reuters” агентлаг засгийн газрын тоон мэдээллийг эш татан уламжилжээ. НҮБ-ын мэдээллээр, Энэтхэгийн хүн амын 26 хувь нь 10-24 насныхан байгаа бол Хятадад энэ насныхан хүн амын 18 хувийг эзэлж байна. Энэтхэг улсын хамгийн сүүлд танилцуулсан хүн амын тооллогын мэдээлэл 2011 оных байгаа юм. НҮБ Энэтхэгийн хүн амын тоог 2050 он гэхэд 1.668 тэрбумд хүрнэ гэж таамаглаж байна. “Дэлхийн хүн амын төлөв байдал-2023” тайланд мөн Египет, Этиоп, Нигери, Танзани, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Пакистан, Филиппиний хүн ам хурдацтай өсөж байгааг онцлоод, эдгээр орон 2050 он гэхэд дэлхийн хүн амын өсөлтийн тэн хагасыг бүрдүүлэх төлөвтэй байгааг дурджээ.
https://montsame.mn/mn/read/317228
Тайланд улс жуулчдаас хураамж авах хугацаагаа хойшлуулжээ
2023-04-20 11:29:17
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
БАНГКОК. /Bangkok Post/. Тайландад агаарын тээврээр зорчин ирж буй гадаадын жуулчдаас хураамж авах хугацааг есдүгээр сар хүртэл хойшлуулсныг тус улсын Аялал жуулчлал, спортын сайд Пипат Ратчакипракан лхагва гарагт мэдээлжээ.Учир нь агаарын тээврийн компаниуд гадаадын иргэд, тайландчууд болон гадаадад амьдардаг цагаач тайландчуудыг ялган тодорхойлох аргыг хэрэгжүүлж чадахгүй байгаа аж.Үүний зэрэгцээ агаарын тээврийн компаниуд бүх зорчигчдод тэгш хандахыг шаардаж байгаа тул жуулчдаас авах хураамжийн талаар илүү тодорхой журам гаргахыг аялал жуулчлалын оператор компаниуд уриалжээ.Тайландын Засгийн газар зургаадугаар сарын 1-нээс эхлэн гадаадын жуулчдаас 150-300 батын (4-9 ам.доллар) хураамж авах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан юм.Агаарын тээврээр зорчин ирж буй жуулчдаас хураамж авахаа ийнхүү хойшлуулж байгаа бол хуурай газар болон далайн хилээр хүрэлцэн ирж буй жуулчдын хураамжийг мөн хойшлуулах хэрэгтэй гэж Пхукет мужийн аялал жуулчлалын оператор компаниудын холбоо мэдэгджээ. Түүнчлэн хуурай газраар хүрэлцэн ирж буй жуулчдаас 150 батын хураамж авах нь сар бүр амралтын өдрүүдээрээ Сонхла мужид ирдэг Малайзын жуулчид зэрэг хил дамнан байнга зорчдог аялагчдын тоонд нөлөөлж болзошгүйг аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд анхааруулсан байна. Тиймээс Засгийн газар янз бүрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, богино хугацааны аяллын хураамжийг тодорхой хугацаагаар зохицуулах арга хэмжээ авах ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.  Тайландын эрх баригчид байгалийн үзэсгэлэнт газруудыг нөхөөн сэргээх зорилгоор гадаадын жуулчдаас хураамж авах журам нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа 2019 оны тавдугаар сард мэдэгдэж байв. Түүний дараахан энэхүү хураамжаас цугласан хөрөнгийг мөн гэнэтийн осолд орсон жуулчдад туслах, жуулчдын аяллын шинэ чиглэлийг хөгжүүлэхэд зарцуулна гэж мэдээлжээ. Гэвч тухайн үед аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон байсан тул  давхар нэрмээс болно гэж үзээд 2019 оны есдүгээр сард уг төлөвлөгөөгөө хойшлуулсан байна. Харин 2020 оны хоёрдугаар сараас тус улсын Аялал Жуулчлалын яам коронавирусний цар тахлын улмаас жуулчдын урсгал эрс буурсантай холбоотойгоор жуулчдаас татвар авах төлөвлөгөөгөө дахин хэрэгжүүлэхээр төлөвлөж эхэлсэн боловч уг санаачилгыг хэрэгжүүлж эхлэх хугацааг тухай бүр хойшлуулж байжээ.
https://montsame.mn/mn/read/317216
Суданд гал зогсоохоор тохиролцсон ч мөргөлдөөн үргэлжилж байна
2023-04-20 11:00:53
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ХАРТУМ. /DW/. Суданы мөргөлдөгч талууд орон нутгийн цагаар лхагва гаргийн 18:00 цагаас гал зогсоох төлөвлөгөөнийхөө талаар зарласан ч зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгааг хэвлэлүүд мэдээлж байна.Өнгөрсөн бямба гаргаас хойш армитай ширүүн мөргөлдөж буй шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийхэн /тусгай алба/ галаа зогсоож буйгаа түрүүлж мэдэгджээ.“Бид гал зогсоож байгаагаа батлан мэдэгдэж байна, нөгөө тал ч мөн зарласан хугацаанд ийм амлалт өгнө гэж найдаж байна” гэж шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийхэн “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.Дараа нь Суданы арми “нөгөө тал гал зогсоох дэглэмийг дагаж мөрдсөн тохиолдолд хүмүүнлэгийн байгууллагуудал туслах зорилгоор” уг тохиролцоог мөрдөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Гэвч гал зогсоох дэглэм хэрэгжиж эхлээд удаагүй байхад нийслэл хотод буун дуу сонсогдсон гэж Германы “DPA” агентлаг сурвалжлагчийнхаа мэдээлснээс эш татан уламжилсан байна. “Reuters” агентлаг мөн гал зогсоохоор тохиролцсон хугацаа эхэлсний дараа ч мөргөлдөөн үргэлжилсээр байсныг нутгийн иргэдийг эх сурвалжаа болгон мэдээлжээ. Лхагва гаргаас гал зогсоох оролдлого ийнхүү дахин бүтэлгүйтжээ. Өмнө нь мягмар гаргийн оройноос лхагва гаргийн орой болтол гал зогсоохоор төлөвлөж байсан ч хэрэгжээгүй байна.Олон улсын зуучлалтайгаар хүрсэн 24 цаг түр эвлэрэх тохиролцоо зөрчигдсөнөөр Суданы арми, хагас цэрэгжсэн бүлэглэл хоорондын мөргөлдөөн лхагва гарагт тав дахь өдрөө үргэлжилж байна.Суданы армийн командлагч бөгөөд тус улсын "де-факто" удирдагч Абдель Фаттах аль-Бурхан болон түүний орлогч бөгөөд шуурхай хариу арга хэмжээ авах хүчний командлагч Мухаммед Хамдан Дагало нарт үнэнч зүтгэдэг хүчнүүд бямба гаргаас мөргөлдөж эхэлсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдэгдсэнээр, зэвсэгт мөргөлдөөний улмаас 270 хүн амиа алдаж, 2600 гаруй хүн шархадсан байна.
https://montsame.mn/mn/read/317220
Йеменд шахцалдаан болсны улмаас олон хүн амиа алджээ
2023-04-20 09:13:00
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ДУБАЙ. /Sky News Arabia/. Босогчдын “Ансар Аллах” (хуситууд) хөдөлгөөний хяналтад байдаг Сана хотод өглөг хандив тараах үеэр шахцалдаан болж хамгийн багадаа 90 хүн амь алдаж, 300 гаруй хүн гэмтэж бэртжээ.  Энэ тухай пүрэв гарагт  "Sky News Arabia" телевизээр  онцгой байдлын албаны эх сурвалжаас  эш татан мэдээлэв.Хотын төвийн Баб аль-Яман дүүрэгт пүрэв гарагт шилжих шөнө энэ явдал болсон байна. Телевизийн сувгийн мэдээлснээр, "хэсэг худалдаачид" хандив тараах үеэр хүмүүс үймэлдэж, шахцалдаан үүссэн аж. Одоогоор хандив тараасан худаалчдаас хоёр хүн баривчлагдаад байна.“Ансар Аллах”  хөдөлгөөний Улс төрийн дээд зөвлөлийн дарга Махди аль-Машат, дотоод хэргийн байгууллага, прокурорын газрын төлөөллөөс бүрдсэн тусгай  хороо байгуулж, болсон явдлыг мөрдөн шалгах үүрэг өглөө гэж тус зөвлөлийн  “Twitter” хуудсаар мэдээлжээ.
https://montsame.mn/mn/read/317190
Куба улсын Ерөнхийлөгч улиран сонгогджээ
2023-04-20 09:06:54
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ХАВАНА. /Prensa Latina/. Куба Улсын парламентын депутатууд Мигель Диас-Канелийг ирэх таван жилийн хугацаанд Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчөөр, Сальвадор Вальдесийг дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд улираан сонгов. Лхагва гарагт болсон Үндэсний ассамблейн X дугаар хууль тогтоох байгууллагыг үүсгэн байгуулах хуралдаанд оролцсон 462 парламентын гишүүд бүгд санал өгөх эрхээ эдэлсэн гэдгийг Үндэсний сонгуулийн зөвлөлийн ерөнхийлөгч Алина Бальсейро онцлон тэмдэглэжээ.Нийт саналын хуудасны 460 нь хүчинтэй, хоёр нь хоосон байсан бөгөөд депутатуудын 97.66 хувь нь Ерөнхийлөгчийг улираан сонгохыг дэмжсэн бол 93.4 хувь нь дэд Ерөнхийлөгчийг дэмжсэн санал өгсөн байна. Нэр дэвшигчдийг танилцуулах үеэр хэд хэдэн депутат хоёр удирдагчийг дэмжиж байгаагаа илэрхийлж, тэдний үйл хэргийг өндрөөр үнэлжээ. Мөн улс орныг тун таагүй нөхцөл байдалд удирдан залж, хамтын үйл хэрэг, инновац, шинжлэх ухаан зэрэгт эн тэргүүний ач холбогдол өгсөн Ерөнхийлөгчийн ажлыг үнэлсэн байна. Түүнчлэн орон нутагт айлчилж, иргэдийн санаа бодлыг сонсож, иргэний нийгмийн төлөөлөлтэй байнгын холбоотой байсан зэрэг ажлын арга барил нь иргэдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн гэдгийг мөн дурджээ.
https://montsame.mn/mn/read/317203
“NASA”-гийн хуучин хиймэл дагуулын хэсгүүд дэлхийд унана
2023-04-19 16:35:17
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ хуучин хиймэл дагуул дэлхийд энэ долоо хоногт унах төлөвтэй байгаа ч уг сансрын хөлгийг ажиглаж буй судлаачид ямар нэгэн аюул учруулах магадлалыг нь бага гэж үзэж байна.Ашиглалтаас гарсан “Rhessi” шинжлэх ухааны хиймэл дагуул нь лхагва гаргийн орой агаар мандал руу огцом унана гэж “NASA” болон Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.   “NASA”-гаас мягмар гарагт мэдээлэхдээ, хиймэл дагуул хэзээ, хаана унах нь тодорхойгүй байгаа тул агаар мандал руу орж ирэх цэгийн талаарх мэдээллийг өгөхгүй гэжээ. Ойролцоогоор 300 кг жинтэй хиймэл дагуулын ихэнх хэсэг нь дэлхийд эргэн ирэхдээ шатах боловч зарим хэсэг нь шатахгүй үлдэх төлөвтэй байна.Сансрын агентлагийн мэдэгдэлд дурдсанаар, дэлхий дээр хэн нэгэн унаж буй хиймэл дагуулын улмаас гэмтэж бэртэх эрсдэл “бага” бөгөөд 2467-д 1 тохиолдох магадлалтай байна. “Rhessi” хиймэл дагуулыг Нарыг судлах зорилгоор 2002 онд тойрог зам руу хөөргөжээ. Харилцаа холбооны доголдлын улмаас 2018 онд унтрахаасаа өмнө уг хиймэл дагуул нь нарны дэлбэрэлт, нарны титмийн массын шидэгдэлтийг ажигласан байна. Мөн өндөр эрчимтэй рентген туяа, гамма туяаны зургуудыг буулгаж, нарны 100 мянга гаруй үзэгдлийг бүртгэжээ.
https://montsame.mn/mn/read/317175
Японд гар хийцийн зэвсэг хийхтэй холбоотой мэдээллийг илрүүлэхэд хиймэл оюун ухаан ашиглана
2023-04-19 16:20:46
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ТОКИО. /NHK/. Японы цагдаа нар гар хийцийн буу, тэсрэх төхөөрөг хийхтэй холбоотой цахим орчин дахь мэдээллийг илрүүлэхэд хиймэл оюун ухаан ашиглахаар шийджээ.Тодруулбал, Үндэсний цагдаагийн газар “Natural Language Processing” хэмээх технологийг есдүгээр сараас нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь бичвэрүүдэд дүн шинжилгээ хийж, хүний амь насанд ноцтой эрсдэл учруулж болзошгүй агуулгатай мэдээллийг онцлон харуулна.Тус байгууллага нь энэ оны хоёрдугаар сараас эхлэн цахим хуудасны менежерүүдэд галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх төхөөрөг хэрхэн хийх тухай агуулга бүхий мэдээллийг устгах хүсэлт тавьж байгаа юм.Дээр дурдсан технологийг “Twitter” болон “YouTube” платформ дээрх нийтлэлүүдэд ашиглах бөгөөд түлхүүр үгсийг хайх замаар хор хөнөөлтэй контентуудыг цагдаа нараас илүү сайн илрүүлнэ хэмээн найдаж байгаа ажээ.
https://montsame.mn/mn/read/317165
Moody's: Хятад улс дахин нээгдсэнээр Ази номхон далайн бүсийн цөөн хэдэн банканд таатай нөлөөлнө
2023-04-19 16:10:54
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
КУАЛА-ЛУМПУР. /The Edge Markets/. Хятад улс дахин нээгдсэнээр Хонконг, Макао, Монгол, Тайланд гэсэн тус улстай хиллэдэг эсвэл аялал жуулчлал, эдийн засгийн нягт харилцаатай улсуудын эдийн засагт л эергээр нөлөөлж, банкны системд таатай нөлөө үзүүлнэ гэж "Moody’s" хөрөнгө оруулалтын үйлчилгээний компани мэдээлжээ.Үүнээс гадна, Хонконг болон Хятадын эх газарт том хэмжээний үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан банкууд өгөөжийг нь хүртэнэ гэж даваа гарагт нийтлэгдсэн тус компанийн тайланд дурдсан байна.Харин Хятадын эдийн засгийн сэргэлт нь дотоодод чиглэсэн үйлчилгээ, хэрэглээнээс шалтгаалах учир, түүнчлэн дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, Ази номхон далайн бүс нутгийн ихэнх оронд инфляцын өсөлт, өндөр хүүнээс улбаатай үр дагаврууд их байгаатай холбоотойгоор бүс нутгийн бусад хэсгийн банкуудад үзүүлэх таатай нөлөө бага байх болно гэж тайланд тэмдэглэжээ. Бараа таваарын урсгал, аялагчдын хөдөлгөөн хэвийн болох тул Хонконг (тогтвортой Aa3 түвшин), Макао (тогтвортой Aa3 түвшин), Монгол (тогтвортой B3 түвшин), Тайланд (тогтвортой Baa1 түвшин) улсуудын банкууд хамгийн таатай нөлөөлнө гэж "Moody's"-ын тайланд онцолсон байна.Тайланд дурдсанаар, Хонконг болон Хятадын эх газрын хоорондох ачаа тээврийн машины хөдөлгөөний хязгаарлалт цуцлагдсан учраас Хонконгийн экспорт сайжирна. Түүнчлэн, Хятадын жуулчдын урсгал нэмэгдэж аялал жуулчлалын салбар нь сэргэнэ.Монгол Улсын хувьд хилийн хяналтыг сулруулсны дараа Хятад руу хийх тус улсын экспорт сэргэж байгаа. Түүнчлэн Хятадын эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн худалдаа, аялал жуулчлал хэвийн болсноор Монгол, Хонконгод чанаргүй зээлийн (NPL) тоо буурна. "Ковид-19" цар тахлаас өмнө аялал жуулчлалын салбарт нь гол үүрэг гүйцэтгэж байсан Хятадын жуулчид дахин аялж эхэлснээр Тайланд, Макао улсын энэ салбар сэргэж, банкуудын активын чанарт үзүүлэх дарамтыг багасгана гэж "Moody's"-ын шинжээчид үзэж байна.
https://montsame.mn/mn/read/317162
Эртний Тартессын үеийн баримлууд Испаниас олджээ
2023-04-19 13:37:46
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
МАДРИД. /CSIC/. Археологичид Испани улсаас домогт Тартессын соёл, МЭӨ V зууны үед хамаарах хүний нүүр царайг дүрсэлсэн анхны баримлуудыг олжээ.Энэ талаар тус улсын Шинжлэх ухааны судалгааны дээд зөвлөлийн (“CSIC”) хэвлэлийн алба мягмар гарагт мэдээлсэн байна.Испанийн баруун өмнөд хэсгийн Гуаренья тосгоны (Экстремадурагийн автономит муж) орчимд хийсэн малтлагын үеэр "МЭӨ V зуунд хамаарах таван баримлын үлдэгдэл олдсон бөгөөд эдгээр нь тартессуудын соёлд (МЭӨ VIII-IV зуун) хамаарах анхны ийм баримлууд ажээ. Энэхүү шинэ олдвор нь хүний нүүр царайг дүрсэлснээрээ онцлогтой гэж зөвлөлийн мэдээнд дурджээ.Эрдэмтдийн мэдээлснээр, “Тартессын үеийн үнэт эдлэлийн хийцтэй” том сайхан ээмэг зүүсэн хоёр бүсгүйн баримлыг үндсэндээ бүтэн болгон эвлүүлж чаджээ. Тэдгээрийг "Тартессын шүтээний хоёр эмэгтэй бурхны" дүр зураг байж магадгүй гэж судлаачид таамаглаж байгаа аж. Судлаачид мөн "тартессын нийгмийн нэр хүндтэй хүмүүс" байх магадлалтай гэж үзэж байна.Олдворын бусад хэсгүүд нь хамгийн багадаа гурван өөр хүний, түүний дотор нэг дайчин эрийн нүүрний төрхтэй тохирох баримлын хэлтэрхийнүүд байв. Энэ нээлт нь "Тартессын соёлын талаарх шинжлэх ухааны хэвшмэл ойлголтод эрс өөрчлөлт оруулж буйг" илтгэж байна гэж эрдэмтэд хэлжээ. Уг соёл иргэншлийн үед бурханлаг мөн чанарыг гол төлөв амьтан, ургамлын сэдвээр дамжуулан дүрсэлж илэрхийлдэг байсан гэж өмнө нь үзэж байжээ.Тартесс нь МЭӨ нэгдүгээр мянганд Иберийн хойгийн нутаг дэвсгэрт оршин байсан эртний хот юм. Энэ соёл иргэншлийн тухай баталгаатай түүхэн мэдээлэл маш бага байдаг тул тус хот яг хаана байрлаж байсан нь ч тодорхойгүй байдаг. Тартессын оршин суугчид өөрийн гэсэн бичиг үсгийн соёлтой байжээ. Алалиягийн тулалдааны дараа МЭӨ 535 оны үед тус хот газрын хөрснөөс арчигдан алга болжээ. Шинжлэх ухааны зарим уран зөгнөлчид Тартесс болон Атлантидын домогт арал-улс хоорондоо харилцаатай байсан гэж ярих нь бас бий.
https://montsame.mn/mn/read/317125
Польш, Украин үр тарианы транзит тээврийг сэргээхээр тохиролцжээ
2023-04-19 13:06:05
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАРШАВ. /Xinhua/. Украинаас Польшоор дамжуулан хийх үр тарианы тээвэрлэлтийг баасан гаргаас сэргээнэ гэж Польшийн Хөдөө аж ахуйн сайд Роберт Телус Украины талтай хоёр өдрийн хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.“Украины нэг ч тонн үр тариаг Польшт үлдээхгүйн тулд ачаа тээврийг Польшийн нутгаар дамжин өнгөрөх үед тусгай электрон системээр хянана” гэж Р.Телус хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.Польшийн Хөгжил, технологийн сайд Вальдемар Будагийн хэлснээр, тус улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн импортод тавьсан хоригоо хэвээр үлдээх хэдий ч дөрвөн боомт руу нь, мөн Европын бусад орнууд руу нутгаараа дамжуулан тээвэрлэхийг зөвшөөрнө. Польшоор дамжин өнгөрөх үр тарианы тээвэрлэлтийг электрон “GPS” лацаар битүүмжилнэ гэдгийг тэрбээр тэмдэглэжээ. Унгар, Словак улсууд мөн Польштой ижил төстэй импортын хориг тавиад байгаа юм. Польшт тариаланчид Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хямд үнэтэй байгааг эсэргүүцэн олон долоо хоногийн турш жагсаал өрнүүлсний дараа тэдгээр бүтээгдэхүүнийг импортлох, дамжин өнгөрүүлэхийг хориглосон билээ. Варшавт хэлэлцээ хийхээр айлчилж буй Украины Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн сайд Юлия Свириденко хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Бид Польшийн тариаланчдын нөхцөл байдлыг мэдэж байгаа, Польшийн тал ч мөн Украины тариаланчдыг ойлгож байгаа” гэжээ. Гишүүн орнууд нь ийнхүү дангаар хориг тавьсныг Европын Холбоо /ЕХ/ шүүмжилсэн. ЕХ-ны төлөөлөгчид эдгээр арга хэмжээний талаар лхагва гарагт хэлэлцэхээр болсныг  тус холбооны өндөр албан тушаалтан мэдэгдсэн байна.
https://montsame.mn/mn/read/317139
Эрдэмтэд сүүлийн 40 гаруй жилд анх удаа ураны өвөрмөц изотопыг нээжээ
2023-04-19 10:48:21
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
НЬЮ-ЙОРК. /Live Science/. Олон улсын эрдэмтдийн баг өвөрмөц шинж чанар бүхий өндөр цацраг идэвхт шинэ изотопыг нээжээ. Эрдэмтэд үүнийгээ уран-241 гэж нэрлэсэн байна. Уран-241 нь ураны бүхий л изотоптой нэгэн адил 92 протон, харин 149 нейтронтой. Сүүлийнх нь ховор тохиолддог  бөгөөд өмнө нь физикчид нейтроноор баялаг ураны изотопыг 40 орчим жилийн өмнө нээж байсан юм.Уран нь "актинид" гэж нэрлэгддэг, үелэх системийн элементүүдийн ангилалд багтдаг. Тэдгээрийн протоны тоо 89-103 хооронд хэлбэлздэг ажээ. Бүх актинид нь цацраг идэвхт боловч ураныг радий, полоний, торийн хамтаар хамгийн их цацраг идэвхт дөрвөн элементийн нэг гэж тодорхойлдог. "Бид актинидын 19 өөр изотопын массыг өндөр нарийвчлалтайгаар хэмжсэн. Тэдний дунд ураны шинэ изотоп байсан. Энэ бол 40 гаруй жилийн хугацаанд нейтроноор баялаг изотопын анхны шинэ нээлт юм" гэж Японы өндөр эрчим хүчний хурдасгуур судалгааны байгууллагын (KEK) “Wako” Цөмийн шинжлэх ухааны төвийн (WNSC) судлаач Тошитака Ниваза тайлбарлав. Түүний хэлснээр, багийнхан уран-241-ийн хагас задралын хугацааг хараахан хэмжиж амжаагүй байгаа ч онолын хувьд 40 минут орчим гэж тооцоолжээ. Энэ нь бага хугацаа аж. Нүүрстөрөгч-14-ийн хагас задралын хугацаа 5730 жил, маш тогтворгүй технециум-99м изотопынх зургаан цаг, франц-223-ын хагас задралын хугацаа 22 минут байдаг байна.
https://montsame.mn/mn/read/317122
БНАСАУ-ын анхны тагнуулын хиймэл дагуулыг хөөргөхөд бэлэн болсныг мэдэгджээ
2023-04-19 10:46:18
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ПЁНЬЯН. /CNN/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тус улсын анхны цэргийн тагнуулын хиймэл дагуулыг хөөргөхөд бэлтгэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон талаар төрийн мэдлийн “KCNA” агентлаг лхагва гарагт мэдээлжээ.Мягмар гарагт Үндэсний сансрын технологийн хөгжлийн газарт зочлох үеэрээ Ким Жөн Ун, цэргийн хиймэл дагуул бүтээх ажил дууссаныг мэдэгдээд, “хэд хэдэн тагнуулын хиймэл дагуул”  хөөргөхийг үүрэг болгосон байна. БНАСАУ-ын удирдагч охиныхоо хамтаар тус байгууллагад зочилсон бөгөөд Жү Э хэмээн шинжээчдийн таамаглаж буй охин энэ он гарсаар аавтайгаа хамт олон үйл ажиллагаанд оролцоод байгаа юм. Өнгөрсөн 12 дугаар сард БНАСАУ тагнуулын хиймэл дагуул бүтээх “эцсийн шатны чухал туршилт”-ыг явуулснаа мэдэгдэж байсан. Мөн тус улсын сансрын технологийн хөгжлийн газар анхны хиймэл дагуулыг хөөргөх бэлтгэл ажлыг 2023 оны дөрөвдүгээр сард дуусгахаа зарлаад байв. Мягмар гарагт Ким Жөн Ун АНУ, БНСУ-аас учрах цэргийн аюул занал, сорилт нэмэгдэж буй энэ үед үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн тогтвортой байдлыг хамгаалахад хиймэл дагуулын үүрэг чухал болохыг онцолжээ. Тэрбээр мөн нөхцөл байдлыг харгалзан цэргийн хүчийг өрсөж байрлуулахад гүйцэтгэх үүрэг, стратегийн ач холбогдлынх нь талаар ярьсан байна. Цэргийн тагнуулын хиймэл дагуулыг эзэмших нь “зайлшгүй хэрэгтэй” гэдгийг Ким Жөн Ун хэлээд, тэдгээрийг “үндэсний бүрэн эрхт байдал, өөрийгөө хамгаалах эрх” гэж тодорхойлжээ. Тэрбээр Солонгосын хойг дахь хурцадмал байдал болон “нүүрлэж болзошгүй аюул заналыг” зохицуулах шаардлагатай байгааг эш татсан гэж “KCNA” мэдээлжээ.
https://montsame.mn/mn/read/317124
Хятадын бизнес эрхлэгчдийг АНУ-ын зэвсгийн томоохон үйлдвэрлэгчидтэй бизнес хийхийг хориглов
2023-04-19 09:54:24
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /RT/. Тайваньд зэвсэг нийлүүлсэнтэй нь холбоотойгоор Америкийн зэвсэг үйлдвэрлэгч “Lockheed Martin”, “Raytheon Missiles & Defense” компаниудтай экспорт, импортын үйл ажиллагаа явуулахыг Хятадын бизнес эрхлэгчдэд хориглолоо гэж тус улсын Худалдааны яам мягмар гарагт мэдээлжээ.  “"Lockheed Martin”, “Raytheon Missiles & Defense” компани Тайваньд зэвсэг худалдах ажиллагаанд эртнээс оролцож байгаа. Тиймээс бид Хятадын бүтээгдэхүүнийг цэргийн үйлдвэрлэлд ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд хоёр компанийг Хятадтай холбоотой импорт, экспортын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох шийдвэр гаргасан" гэж тус яам цахим хуудсандаа мэдэгдсэн байна. Үүнээс гадна, энэ оны хоёрдугаар сарын 16-наас эхлэн тус компаниудын дээд удирдлагын төлөөллийг БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчих, ажиллах, түр буудаллах, амьдрахыг хориглосон болохыг онцолжээ.Өмнө нь “Bloomberg” агентлаг эх сурвалжаас эш татан Тайвань Хятадын болзошгүй халдлагыг няцаахын тулд Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компаниас “Harpoon” пуужин 400-г худалдаж авна гэж мэдээлсэн билээ.
https://montsame.mn/mn/read/317116
Энэтхэгт “Apple”-ийн анхны дэлгүүр нээгджээ
2023-04-19 09:00:48
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
МУМБАЙ. /Reuters/. Энэтхэгийн Мумбай хотноо “Apple” компанийн жижиглэнгийн худалдааны анхны дэлгүүр нээгдлээ. Мягмар гаргийн үдээс хойш зохион байгуулагдсан нээлтэд оролцохоор Энэтхэгийн өнцөг булан бүрээс “Apple”-ийн үнэнч хэрэглэгчид болох 300 орчим хүн хуран цуглажээ. Нээлтийн үйл ажиллагаанд мөн “Apple”-ийн тэргүүн Тим Күүк оролцож, Энэтхэгийн зах зээлийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.“Apple”-ийн бүтээгдэхүүнүүдийг Энэтхэгт цахимаар худалдаж авах бололцоотой байсан хэдий ч зарим үнэнч хэрэглэгч өөрийн биеэр худалдаж авахын тулд урьд шөнөөс нь эхлэн дугаарлалтад зогсож хүлээсэн байна. Тэдний нэг болох 30 настай Пүрав Мехта “Reuters” агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө “eBay”-ээс худалдан авсан шинэ “iPod Touch”-ын хайрцаг дээр Т.Күүкийн гарын үсэг зуруулах, мөн шинэ дэлгүүрээс ухаалаг цаг худалдан авахаар хүлээн дугаарлаж буйгаа хэлээд  “Миний дотор хүн- фэн маань энэ зэргийн зүйлийг тоохгүй шүү дээ” хэмээжээ. Энд цугласан олон хэрэглэгч “Apple”-ийг үндэслэн байгуулагч Стив Жобсын дуртай байсан загварын биеийн тамирын цамцыг өмсөж, зарим нь компанийн логоны дүрсийг гарган үсээ засуулсан байсан төдийгүй нэгэн хэрэглэгч “Apple”-ийн хамгийн анхны буюу 1984 онд үйлдвэрлэсэн компьютерийг авч ирсэн байв. Өмнөд Азийн энэхүү том гүрэнд “Apple”-ийн дэлгүүрийг нээхэд өмнө нь хүндрэл үүсэж байсан аж. 2020 онд цахим дэлгүүрээ нээснээс хойш тус компанийн барааг цахим хуудсаараа борлуулж байжээ. Шинэ дэлгүүр нээгдсэнээр Энэтхэгийн хэрэглэгчид 120 ам.доллароос хямд үнэтэй бүтээгдэхүүнээс эхлээд сүүлийн үеийн шинэ ухаалаг утасны загваруудаас сонгон худалдан авах боломжтой болж байна.“Apple”-ийн үнэтэй гар утасыг худалдан авах бололцоотой хүмүүс одоо ч гэсэн Энэтхэгт цөөхөн байсаар байгаа бөгөөд гэхдээ тэд зах зээлийн дөнгөж 3 хувийг эзэлж байна. Ташрамд дурдахад, “Apple”-ийн хоёр дахь дэлгүүр Дели хотод ирэх пүрэв гарагт нээгдэх аж. Тус компани нь мөн гар утас болон “iPad”, “AirPod” зэрэг зарим бүтээгдэхүүнээ Энэтхэгт үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
https://montsame.mn/mn/read/317073
И.Маск “ChatGPT”-тэй өрсөлдөх платформ бүтээхээ мэдэгджээ
2023-04-19 08:52:13
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн тэрбумтан Илон Маск “Microsoft”, “Google” компаниудын санал болгож буй чатботуудтай өрсөлдөх “TruthGPT” хэмээх хиймэл оюун ухаант платформ бүтээнэ гэдгээ мэдэгджээ.Тэрбээр дуулиан шуугиан тариад буй “ChatGPT” чатботыг бүтээсэн, “Microsoft”-ийн дэмжлэгтэй “OpenAI” компанийг хиймэл оюун ухааныг “худал хэлэхэд сургаж байна” хэмээн шүүмжлээд, “OpenAI” одоо “Microsoft”-той нягт холбоо хамаарал бүхий “хаалттай эх сурвалж”, “ашгийн төлөө” байгууллага болсон гэж хэлсэн байна. И.Маск мөн “Google”-ийн хамтран үүсгэн байгуулагч Ларри Пейжийг хиймэл оюун ухааны аюулгүй байдлыг нухацтай авч үзэхгүй байна хэмээн буруутгажээ. “Миний бие орчлон ертөнцийн мөн чанарыг ойлгохыг оролддог туйлын үнэнийг эрэлхийлдэг “'TruthGPT'” гэж нэрлэгдэх хиймэл оюун ухаан бүтээхээр төлөвлөж байна” гэж И.Маск “Fox News” сувагт ярилцлага өгөх үеэрээ ярьсан байна.Түүний хэлснээр, “TruthGPT” нь хүн төрөлхтөнд аюул учруулах магадлал бага бөгөөд аюулгүй байдлын хамгийн шилдэг арга зам байж болох гэнэ. Түүнчлэн хожуу эхэлж байгаа ч гурав дахь сонголтыг бүтээхийг хичээх болно гэжээ.И.Маск “OpenAI”-тай өрсөлдөх гарааны компанийн байгуулахаар “Google”-ийн хиймэл оюун ухааны чиглэлийн судлаачдыг урвуулан авч байгаа талаар уг мэдээлэлд ойр эх сурвалжууд “Reuters” агентлагт мэдээлсэн байна. Мөн Америкийн тэрбумтан өнгөрсөн сард Невада муж улсад “X.AI” хэмээх шинэ компаниа бүртгүүлснийг холбогдох баримт бичгүүд харуулжээ.
https://montsame.mn/mn/read/317106
Д.Песков: Э.Макроны төлөвлөгөөний талаар Кремль мэдээлэлгүй байна
2023-04-19 08:45:50
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
МОСКВА. /Anadolu/. Орос, Украины хооронд хийх хэлэлцээнд Хятадтай хамтран бэлтгэх Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны төлөвлөгөөний талаар Кремль мэдээлэлгүй байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ. Кремлийн төлөөлөгчийн хэлснээр, Францын ийм төлөвлөгөө байгаа эсэхийг Оросын тал мэдэхгүй байгаа аж. "Хятадад хийсэн айлчлалын үеэр Францын тал зарим саналыг илэрхийлсэн тухай мэдээлэл байсан боловч өнөөг хүртэл тодорхойгүй байна" гэж Д.Песков мэдэгджээ.Францын Ерөнхийлөгч Э.Макрон Хятадад айлчлах үеэрээ тус улсын дарга Ши Жиньпинд Украины мөргөлдөөнийг зохицуулахад Бээжингийн зуучлалд найдаж байгаагаа хэлсэн гэж хэвлэлүүд урьд нь мэдээлсэн. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга мөн Бразилын төрийн тэргүүн Луис Инасиу Лула Да Силвагийн Украины мөргөлдөөнийг зохицуулах санаачилгад дүгнэлт өгөхөд одоогоор эрт байна гэж мэдэгджээ. Д.Песков түүнчлэн Орост нэгтгэсэн Украины Херсон, Луганск мужид хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний айлчлалд тайлбар өгсөн байна. Ерөнхийлөгч төв штабуудыг биечлэн шалгаж, "тусгай ажиллагааны явцын талаар газар дээр нь мэдээлэл авах нь чухал" байгаа тул “шинэ бүс нутгуудад” айлчилж байна гэж Кремлийн төлөөлөгч хэлжээ.В.Путин даваа гарагт Херсон чиглэлийн “Днепр” бүлэглэлийн цэргийн штаб болон Бүгд Найрамдах Луганск Ард Улс дахь “Восток” үндэсний гвардийн штабт очсон байна.
https://montsame.mn/mn/read/317105
Ардчилсан Монгол Улс Орос, Хятадтай нягт харилцаатай байдгийн учир
2023-04-18 19:11:50
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /The Diplomat/. Монгол Улс нь хөрш хоёр оронтойгоо найрсаг харилцаагаа хадгалахаас өөр хувилбаргүй хэдий ч энэ нь ардчиллын төлөөх амлалт, “гуравдагч хөршийн бодлогоосоо” ухарна гэсэн үг биш юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин гуравдугаар сарын сүүлчээр Москвад төрийн айлчлал хийж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан нь дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг Зүүн Хойд Ази руу чиглүүлсэн билээ. Орос-Украины дайн сунжирч, АНУ, Хятад хоорондын эдийн засгийн зөрчил хурцдаад байгаа энэ үед Монгол Улсын Бээжин, Москватай ойр байршил нь тус улсын хувьд  санаа зовоосон асуудал болоод байна. Геополитикийн ийм төвөгтэй байдлыг үл харгалзан Монгол Улс нь “гуравдагч хөрш орнуудтайгаа” харилцаагаа идэвхтэй хөгжүүлэхийн сацуу хөршүүдтэйгээ бат бөх харилцаагаа хадгалах бодлогоо баримталсан хэвээр байна. Путин, Ши Жиньпин нарын уулзалтын үеэр Зүүн Хойд Ази дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон нь Өрнөдийн эсрэг гэж үздэг авторитар дэглэм нь улам бэхжиж буй хоёр гүрний дунд хавчуулагдсан ардчилсан ганц улс болох Монголын геополитикийн байршлын ач холбогдол өсөн нэмэгдэж буйг тодотгосон явдал болов. Харин Монгол Улсын хувьд хөрш орнуудынх нь удирдагчдын уулзалт тийм ч гойд сонин байсангүй. Үнэн хэрэгтээ тус улс  өндөр дээд түвшний энэ уулзалтаас гурван талын дипломат болон эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлж байлаа. Тухайлбал, Ши, Путин нарын уулзалтын үеэр Орос-Монгол-Хятадын гурван талын “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойг тавих асуудлыг хэлэлцсэн нь тус улсын хувьд ихээхэн чухал сэдэв байв.  Монгол Улс хоёр хөршийнхөө транзит түнш болно гэж найдаж буй. Тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ В.Путин, Ши Жиньпин нарын уулзалтын өмнө “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө энэхүү томоохон төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай чухал алхамуудын талаар дурдаж байсан юм. Тэрбээр “Орос, Хятад хоёр төслийн зардлыг тохиролцсоны дараа газар нутгийнхаа аль хэсгээр хийн хоолойг тавих асуудлыг шийднэ” гэж мэдэгдсэн. Ийм өндөр түвшний уулзалтаас Монгол Улс эдийн засгийн үр өгөөж хүлээж байснаас гадна, Ши Жиньпин Путинийг Украины дайныг тайван замаар шийдэх гарц эрэлхийлэхийг ятгаж чадна гэж найдаж байв. Одоогоор Бээжингийн хувьд олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс дарамт шахалтыг мэдэрч байж магадгүй юм.Хэдийгээр геополитикийн одоогийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж байгаа боловч Хятад, Монгол, Оросын гурван талын харилцаа нь хүнд цаг үеийг даван туулах бат суурьтай хэвээр байна. Энэхүү түүхэн улбаатай гурван талын механизм нь өдгөө ч өндөр ач холбогдлоо хадгалсаар байгаа юм. Бээжин, Москватай хийж буй Улаанбаатарын гурван талын харилцаа нь гурван улсын эдийн засаг, тэр дундаа эрчим хүчний салбарын холбоо хамаарлаас үүдэлтэй. Байгалийн баялаг арвинтай Монгол Улсын хувьд Хятад нь эдийн засгийн чухал түнш юм. Нөгөө талд Москва бол эрчим хүчний орлуулшгүй ханган нийлүүлэгч билээ. Энэ бүхнээс харахад Монгол Улсын хувьд Орос, Хятадтай эдийн засгийн харилцаагаа эн тэргүүнд үргэлжлүүлэн тавихын сацуу ардчиллын үнэт зүйлсээ хэвээр хадгалж үлдэх нь чухал. Бээжин, Москвагийн засаглал улам бүр авторитар болж байгаа ч Монгол Улс ардчиллын үнэт зүйл, зарчмаа тууштай баримталсаар байна. Бертельсманы шилжилтийн индексээр (BTI) Монгол Улс “ардчиллын төлөөх улс төрийн шилжилтийн үзүүлэлтээр 10 онооноос 7.25 оноо авч, 137 орноос 26 дугаарт жагссан нь дэлхийн дунджаас (5.4 оноо) хавьгүй дээгүүр үзүүлэлт юм. Энэ үзүүлэлтээр тус улс нь BTI -ийн тодорхойлсноор “ЗХУ задран унасны дараах Евразийн бүс нутагтаа” тэрүүлж байна. Энэ бүс нутагт Кавказ, Төв Азийн орнууд багтдаг.ОХУ-ын хувьд 4.40 оноогоор “дунд зэргийн авторитар” ангилалд орж байгаа бол Хятад улс 3.23 оноо авч, “хатуу чанга авторитар дэглэмтэй" орнуудын тоонд багтжээ. Монголын засаглал ардчиллаа улам бэхжүүлэх шаардлагатай байгаа хэдий ч хоёр хөршийнхөө замыг дагахгүй байгаа нь сайшаалтай. Орос, Хятадтай өрнүүлж буй Монголын хоёр талын харилцаа нь Ши, Путин нарын урт хугацааны засаглалаас ч өмнө оршсоор ирсэн билээ. Монгол Улсын гадаад бодлого нь Бээжин, Москвагийн аль алинтай эдийн засаг, дипломат харилцаагаа бэхжүүлэхэд, түүнчлэн Монголын ардчиллын үзэл санаа, зарчмуудыг тууштай баримтлахад чиглэгддэг. Цаашилбал, нэг талаар Монгол-Оросын харилцаа нөгөө талаар Монгол-Хятадын харилцаа хоорондоо эрс ялгаатай. Гэсэн хэдий ч гадаад бодлогын уян хатан байдал, эдийн засгийн чадавхаа дээд зэрэгт хүргэхэд ОХУ, БНХАУ-тай хийж буй Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэл нь эн тэргүүний чухал ач холбогдолтой юм. Эдгээр харилцаа нь түүхийн хэлхээ, хүн хоорондын болоод соёлын харилцаа, хоёр талын харилцааг бат бөх болгодог бусад хүчин зүйлсээр улам бэхждэг. Орос-Украины дайн болж байгаа энэ үед Монгол Улс нь бүс нутгийн төдийгүй дэлхийн нийтийн аюулгүй байдлыг бэхжүүлэх энхийн яриа хэлэлцээг дэмжих бодлогоо үргэлжлүүлэн баримтална. Хятад, Оросын харилцаа нь Монголын эдийн засагт юугаар ч орлуулшгүй үнэ цэнтэй боловч аливаа улс орнуудтай энхтайвнаар зэрэгцэн оршиж, олон талын хамтын ажиллагаа өрнүүлэх нь түүнээс дутахгүй ач холбогдолтой. Монголын геополитикийн хязгаарлагдмал байдлыг харгалзан зарим шинжээч Монголын гуравдагч хөршийн гадаад бодлогыг дутуу үнэлэх нь бий. Гэвч энэ ойлголт нь хүйтэн дайны үед Орос, Хятадын тойрогт хамааруулж байсан Монгол Улсын талаарх хуучин хандлагаас өөрцгүй бөгөөд өнөөгийн Монгол Улсын бие даасан гадаад бодлогыг үл анзаарсан хэрэг юм. Ийм явцуу өнцгөөр харвал Монгол Улсын бие даасан гадаад бодлогын хүч, боломж, ач холбогдлыг бодитоор үнэлж дүгнэх боломжгүй юм хэмээн Монгол, Орос, Хятад, Япон, Зүүн Ази, Америк судлалаар мэргэшсэн судлаач Л.Болор бичсэн байна. Эх сурвалж: https://thediplomat.com/2023/04/explaining-democratic-mongolias-strong-ties-with-russia-and-china/?fbclid=IwAR28LX6HgcHUXbnTaE11QIhQIsZanR2SHisd0I4uSRqPdy8fmAU-uXf1CWQ
https://montsame.mn/mn/read/317089
Шанхайн олон улсын автомашины үзэсгэлэн нээгдлээ
2023-04-18 17:43:13
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОНИН ХАЧИН
ШАНХАЙ. /Xinhua/. Шанхайн олон улсын автомашины үйлдвэрлэлийн 20 дахь удаагийн үзэсгэлэнд тавигдах нийт 25 сая ам.долларын үнэ бүхий үзмэрүүдийг орууллаа гэж тус хотын гаалийн алба даваа гарагт мэдээлжээ.“Авто Шанхай 2023” хэмээн нэрлэдэг тус үзэсгэлэнд энэ жил тавигдах нийт 123 багц үзмэр оруулж ирсэн нь 2021 оны үзэсгэлэнгийнхээс 34 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт 25 сая ам.долларын үнэ бүхий үзмэр орж ирээд байгаа нь мөн энэ оныхоос 19 хувиар өссөн аж. Уг үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 18-наас 27-ны хооронд Үндэсний үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах бөгөөд нийт 360 мянган хавтгай метр талбайд үзмэрүүдийг дэлгэнэ. Энэ нь Хятад улс “COVID-19” цар тахалтай тэмцэх арга хэмжээгээ оновчтой болгосноос хойш тус улсад зохион байгуулагдаж буй "А" зэрэглэлийн анхны олон улсын авто шоу бөгөөд энэ жил дэлхийн 20 гаруй улс орон, бүс нутгийн 1000 орчим компани оролцож байна.
https://montsame.mn/mn/read/317057
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар Орос, Хятадын эсрэг нэгдмэл байр суурьд хүрчээ
2023-04-18 13:46:10
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. Японы төв нутгийн Нагано мужийн Карүизава хотод хийсэн “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын гурван өдрийн уулзалт мягмар гаргийн өглөө өндөрлөлөө.Уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд, Оросын цэргүүдийг Украины нутаг дэвсгэрээс нэн даруй гаргахыг уриалснаас гадна, статус-квог хүчээр албадан өөрчлөх гэсэн Хятадын оролдлогуудыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Уг мэдэгдэлд ОХУ-ыг зэмлэн буруушаагаад, Украинаас цэргүүдээ нэн даруй, нөхцөл болзолгүйгээр гаргахыг уриалжээ. "Долоогийн бүлэг" мөн Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэний сацуу Орост зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг гуравдагч орнуудад уриалсан байна. Талууд мөн Зүүн Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис дэх нөхцөл байдалд ихэд санаа зовниж буйгаа илэрхийлээд, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлын ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ. Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, дэлхий хаана ч аливаа статус-квог дангаараа өөрчлөх гэсэн оролдлогыг “Долоогийн бүлэг” эсэргүүцнэ гэдгийг сайд нар анх удаа баримт бичиг хэлбэрээр баталсныг онцолсон байна.“Бид мөн Япон улсын зүгээс чухал ач холбогдол өгдөг хууль дээдлэх зарчимд тулгуурласан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журамд оролцоно гэдгээ дахин нотолсон” гэж Х.Ёшимаса хэлжээ.
https://montsame.mn/mn/read/317059
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Латин Америкт айлчилж байна
2023-04-18 12:44:36
Одон.Д
odondarjaa@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дөрөвдүгээр сарын 17-ноос 21-ний өдрүүдэд Латин Америкт хийх айлчлалаа эхлүүлжээ.Айлчлалынхаа хүрээнд С.Лавров Бразил, Венесуэл, Никарагуа, Куба улсад айлчилж, эдгээр улсын дээд удирдлагатай уулзалт хийж, Гадаад хэргийн сайд нартай хэлэлцээ хийхээр төлөвлөж байна гэж Оросын дипломат албанаас мэдээлжээ.Тэрбээр улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэг, соёл болон бусад салбарт эдгээр орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой төлөвлөгөөтэйгөөр тус бүс нутгийг зорилоо гэж  ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээнд тэмдэглэсэн байна. “Бид НҮБ-ын Дүрэмд тулгуурласан орчин үеийн дэлхийн олон улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцээний төвд оруулахаар төлөвлөж байна. Латин Америк бол бидний хувьд найрсаг бүс нутаг бөгөөд олон тулгуурт ертөнцийг бий болгох төвүүдийн нэг юм. ОХУ тус бүс нутагтай гаднын нөлөөгүй хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хоёр талын бүтээлч яриа хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлнэ” гэж уг мэдээнд дурджээ.Өнөөдөр С.Лавров Бразил улсад хийж буй айлчлалаа дуусган Венесуэлийг зорих аж.
https://montsame.mn/mn/read/317048