headline
stringlengths 5
185
| date
stringlengths 19
19
⌀ | author
stringlengths 6
16
⌀ | mail
stringlengths 15
30
⌀ | category
stringclasses 9
values | sub_category
stringlengths 3
20
| body
stringlengths 25
116k
| link
stringlengths 30
34
|
|---|---|---|---|---|---|---|---|
ОУВС: Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн том хөдөлгөгч хүч болно
|
2023-04-18 12:35:39
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ВАШИНГТОН. /Business Insider/. Хятад улс ирэх таван жилд дэлхийн эдийн
засгийн өсөлтийн хамгийн том хөдөлгөгч хүч болж, АНУ-тай харьцуулахад хоёр дахин их хувь
нэмэр оруулах төлөвтэй байгааг Олон улсын валютын сангийн /ОУВС/ тайлан мэдээнд дурджээ."Дэлхийн
эдийн засгийн төлөв байдал"-ын талаарх ОУВС-гийн тайлан мэдээлэлд үндэслэн “Bloomberg” агентлагийн тооцоолсноор, Хятад улс
дэлхийн Дотоод нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлтөд 22.6 хувийг, харин Энэтхэг 12.9 хувь, АНУ 11.3 хувийг бүрдүүлэх төлөвтэй байна.Эдгээр орнуудын
араас Индонез, Турк, Япон улсууд жагсаж байгаа бөгөөд тус бүр 3.6 хувиас бага хувь
нэмэр оруулах төлөвтэй байна. Ерөнхийд нь авч үзвэл, дэлхийн эдийн засгийн өсөлтийн дөрөвний гурвыг 20
орон бүрдүүлж, 50 гаруй хувийг нь Хятад, Энэтхэг, АНУ, Индонез эзлэх
тооцоо гарчээ.ОУВС-гийн таамаглаж байгаагаар, өсөлтөд
оруулах Бразил, Орос, Энэтхэг, Хятадын хувь нэмэр нь “Долоогийн бүлэг”-ийн орнуудынхыг давах төлөвтэй байна.
Дэлхийн эдийн засаг ирэх таван жилийн хугацаанд жилд дунджаар 3 хувиар өснө гэж
сангийн шинжээчид таамаглаж байгаа нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаан дахь
хамгийн сул төсөөлөл юм.Банкны салбарт саяхан үүссэн нөхцөл байдал, инфляц тогтмол өндөр байгаа зэрэг нь эдийн
засагт хямрал нүүрлэх эрсдэлийг нэмэгдүүлснийг тайланд онцолсон байна. Гуравдугаар сард
“Silicon Valley Bank”, “Signature” банкууд дампуурч, “Silvergate”, “Credit
Suisse” зэрэг банкууд хүндхэн нөхцөл байдалтай тулгарсан билээ.
|
https://montsame.mn/mn/read/317047
|
Тайвань АНУ-аас хөлөг онгоц эсэргүүцэх пуужин худалдаж авна
|
2023-04-18 11:18:38
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Тайвань Америкийн “Boeing” компаниас хөлөг онгоц эсэргүүцэх 400 пуужин худалдаж авна гэж “Bloomberg” агентлаг хэлэлцээрийн талаар мэдээлэлтэй эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлж байгаагаар, эдгээр нь “Harpoon” тактикийн пуужингууд аж. Пуужингуудыг АНУ-ын Конгрессын 2020 онд баталсан Тайваньд зэвсэг худалдах шийдвэрийн хүрээнд нийлүүлэх юм байна.АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин “Boeing” компанитай 1.7 тэрбум долларын өртөгтэй, хөлөг онгоц эсэргүүцэх 400 ширхэг “Harpoon” тактикийн пуужин болон холбогдох тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, нийлүүлэх гэрээ байгуулсан талаар дөрөвдүгээр сарын 12-нд "The Defense Post" сонин Пентагоны мэдэгдлийг эш татан мэдээлсэн. Тухайн үед Батлан хамгаалах яамны төлөөлөгчид эдгээр пуужин нь Тайваньд зориулагдсан эсэхийг тодорхой дурдаагүй байна.
|
https://montsame.mn/mn/read/317042
|
Их Британид пуужин харвах чадалтай нисгэгчгүй онгоц туршжээ
|
2023-04-18 10:36:23
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ТЕХНОЛОГИ
|
ЛОНДОН. /BBC/. “Flyby Technology” компани алсын удирдлагат пуужингаар цохилт өгөх чадалтай “Jackal” нисгэгчгүй онгоцоо Их Британид амжилттай туршжээ.Английн Йорк хотод төвтэй тус компанийн мэдэгдэлд дурдсанаар, 130 км-ийн нислэгийн хүрээтэй, далавчны урт нь 5 метр, 108 км/цагийн нислэгийн хурдтай, олон зориулалттай нисгэгчгүй онгоц нь эзэн хааны Агаарын цэргийн хүчинд зориулж зургаан долоо хоногийн турш явуулсан туршилтаар лазерын чиглүүлэгчтэй, 1.5 Махын хурдтай “Martlet” пуужингуудыг 6 км хүртэлх зайд газар дээр болон агаарт байгаа бай руу харвах чадалтай болохоо харуулсан байна. “Martlet” нь Францын цэрэг-аж үйлдвэрийн “Thales” группийн Белфаст дахь үйлдвэрт үйлдвэрлэсэн пуужин аж. Нислэгийн өндөр нь 4 мянган метрт хүрдэг “Jackal” нисгэгчгүй онгоцыг явган цэрэг, танк, бусад нисгэгчгүй онгоц болон нисдэг тэрэгний эсрэг байлдааны талбарт ашиглах боломжтой гэж компанийн мэдэгдэлд онцолжээ. “Flyby Technology” уг нисгэгчгүй онгоцоо бүтээхдээ Туркийн “Fly BVLOS Technology”, “Maxwell Innovations” компаниудтай хамтарсан байна.
|
https://montsame.mn/mn/read/317035
|
Э.Макрон тэтгэврийн хуулийг зөвтгөсөн мэдэгдэл хийжээ
|
2023-04-18 10:18:13
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ПАРИС. /France24/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон даваа гарагт ард түмэндээ хандан телевизээр үг хэлэхдээ тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэх нь тэтгэврийн тогтолцоог нуран унахаас сэргийлэхэд шаардлагатай гэж мэдэгдэж, маргаан дагуулсан тэтгэврийн шинэчлэлээ зөвтгөжээ.Гэхдээ тэрбээр энэхүү шинэчлэл нь олон нийтэд таалагдахгүй байгааг хүлээн зөвшөөрсөн байна. “Энэ шинэчлэл хүлээн зөвшөөрөгдсөн үү гэвэл хариулт нь мэдээж үгүй. Хэдийгээр олон сарын турш хэлэлцээ хийсэн ч зөвшилцөлд хүрээгүй байна, үүнд би хувьдаа харамсаж байна. Энэ бүгдээс бид сургамж авах ёстой” гэж Э.Макрон хэлжээ.Харин тэтгэврийн шинэчлэлийн эсрэг жагсаал цуглааныг удирдан зохион байгуулж буй үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлээд байна.Э.Макроныг үг хэлэх үеэр жагсагчид орон даяар засаг захиргааны байрнуудын өмнө тогоо, сав суулга цохиж, эсэргүүцлээ илэрхийлсэн бол Парист хэсэг бүлэг жагсагчид хогийн сав шатаажээ.Лион хотын цагдаа нарын мэдээлснээр, жагсагчид хогийн сав шатааж, цагдаа нар луу чулуу шидсэн нь нулимс асгаруулагч хий ашиглахад хүргэжээ. Мөн өөр томоохон хотуудад үүнтэй төстэй явдлууд гарсан байна.Францын Засгийн газар гуравдугаар сарын 16-ны өдөр тэтгэврийн шинэчлэлийг парламентад санал хураалт явуулахгүйгээр батлахын тулд Үндсэн хуулийн 49.3 заалтыг ашигласан нь олны дургүйцлийг хүргэж, эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн.Э.Макрон өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Үндсэн хуулийн зөвлөл тэтгэврийн шинэчлэлийг Үндсэн хуульд нийцсэн гэж үзсэнээс хэдхэн цагийн дараа уг хуульд гарын үсэг зурсан юм. Даваа гарагт Э.Макрон Засгийн газартаа улс орны байдлыг тогтворжуулахад 100 хоногийн хугацаа өгчээ.
|
https://montsame.mn/mn/read/317032
|
Энэтхэг улс хүн амын тоогоор Хятадыг гүйцжээ
|
2023-04-18 09:38:02
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
НЬЮ-ЙОРК. /MarketWatch/. Энэтхэг улс Хятадыг ардаа орхиж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс боллоо гэж санхүү, бизнес, хөрөнгийн зах зээлийн мэдээллийн “MarketWatch” цахим хуудас НҮБ-ын таамаглалд хийсэн дүн шинжилгээнээсээ эш татан мэдээлжээ. Дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар Энэтхэгийн хүн амын тоо 1,425,782,975 байсан гэж тус цахим хуудсанд тэмдэглэжээ. "World Population Review" (WPR) хараат бус байгууллагын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар Энэтхэгт 1,425,937,441 хүн амьдарч байгаа бол Хятадын иргэдийн тоо 1,425,744,008 байна.Энэтхэг нь хүн амын тоо хэмжээ төдийгүй хүн амын бүтцэд суурилсан эдийн засгийн асар их нөөц бололцоотой гэж дээрх цахим хуудас мэдээлжээ. Тус улсад хөдөлмөрийн чадвартай 100 иргэн тутамд нь 47 хөдөлмөрийн чадваргүй иргэн ногдож байгаа бөгөөд 25 жилийн өмнө энэ тоо 68 байжээ. Харин 2048 он гэхэд энэ харьцаа 45 болж буурч, энэ үзүүлэлт хамгийн бага орнуудын жагсаалтад эзлэх байр суурь нь 43 дугаар байраас 23 дугаар байр луу дээшилж ахина. Энэ нь Энэтхэгийн хувьд маш том давуу тал гэж "MarketWatch" онцолж байна.Хятад улсын тухайд хөдөлмөрийн чадвартай 100 иргэн тутамд хөдөлмөрийн чадваргүй 45 хүн ногдож байгаа боловч 25 жилийн хугацаанд дээрх жагсаалтын 146 байраас 68 дугаарт бичигдэх аж.Энэтхэг нь хөдөлмөрийн насны хүн амын тоо хүүхэд хөгшдийн эзлэх хувийг давж, эдийн засаг өсөх боломж бий болдог "demographic dividend" гэж нэрлэгддэг үеийг туулж байгаа аж. Гэсэн хэдий ч эдийн засгийнхаа боломжийг бүрэн нээлттэй болгохын тулд хөгжиж буй бусад орнуудаас хоцрогдож байгаа хөдөлмөрийн бүтээмж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтээ дээшлүүлэх шаардлагатай гэж "MarketWatch" онцолжээ.
|
https://montsame.mn/mn/read/317027
|
“Aramco”-ийн олон тэрбум ам.доллароор үнэлэгдэх хувьцааг Саудын Арабын баялгийн санд шилжүүлжээ
|
2023-04-17 16:40:02
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ЭР-РИЯД. /SPA/. Саудын Арабын төрийн өмчит эрчим хүчний томоохон компани болох “Aramco” -гийн хэдэн арван тэрбум ам.доллароор үнэлэгдэх хоёр дахь дөрвөн хувийн багц хувьцааг тус улсын баялгийн сангийн хяналтад шилжүүллээ. Саудын Арабын мэдээллийн агентлагийн мэдээлснээр, хувьцааг 620 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй, дэлхийн хамгийн том баялгийн сангуудын нэг болох Вант Улсын төрийн хөрөнгө оруулалтын сангийн (PIF) хяналтад байдаг “Sanabil Investments” компанид шилжүүлсэн байна.Ноднин жил тухайн үед 80 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан “Aramco”-гийн дөрвөн хувийн багц хувьцааг “PIF”-д шууд шилжүүлж байжээ.Хоёр дахь багц хувьцааны хувьд дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг болох “Aramco” -гийн одоогийн зах зээлийн үнэлгээг харгалзвал 80 шахам тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.
|
https://montsame.mn/mn/read/316998
|
“Starship” пуужин анхны туршилтын нислэгээ үйлдэнэ
|
2023-04-17 16:38:50
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
ВАШИНГТОН. /AFP/. Америкийн “SpaceX” компани сансрын нисгэгчдийг Сар, Ангарагт
хүргээд зогсохгүй түүнээс алсад илгээх зорилгоор бүтээсэн, олон удаа ашиглах зориулалттай пуужин болох “Starship”-ийн анхны туршилтын нислэгийг даваа гарагт үйлдэхээр төлөвлөж байна.Асар том пуужинг “SpaceX”-ийн Техас муж улс дахь “Starbase” сансрын буудлаас орон нутгийн цагаар
даваа гаргийн өглөө хөөргөхөөр товложээ. Хэрэв даваа гаргийн хөөргөх
ажиллагаа хойшлогдвол дараагийн товыг энэ долоо хоногийн сүүлчээр гаргах төлөвтэй байна.“SpaceX” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск
ням гарагт шууд дамжуулсан “Twitter Spaces” арга хэмжээний үеэр хэлэхдээ, “Энэ бол маш
эрсдэлтэй нислэг. Маш төвөгтэй, аварга том пуужингийн анхны хөөргөлт
шүү дээ. Нислэг бүтэлгүйтэж болзошгүй сая шалтгаан бий. Бид маш анхааралтай
байж, санаа зовоосон аливаа нөхцөл үүссэн тохиолдолд нислэгийг хойшлуулна”
гэжээ.
Тэрбээр мөн маргаашийн
нислэг амжилтгүй болж магадгүй тул хүлээлтийг бага байлгах хүсэлтэй байгаагаа
илэрхийлсэн байна. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах
төв /NASA/ 2025 оны сүүлчээр сансрын
нисгэгчдийг Саран дээр буулгах “Artemis III” хөтөлбөртөө “Starship” хөлгийг ашиглахаар сонгоод байгаа юм.
|
https://montsame.mn/mn/read/316997
|
Хүннүчүүд олон үндэстний их гүрэн байсныг эртний ДНХ-ийн судалгаа харуулжээ
|
2023-04-17 16:16:44
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
БЕРЛИН. /EVA
MPG/. Палеогенетикийн судлаачид эртний хүннүчүүдийн хоёр суурингаас олдсон олон тооны генийг судалж, Хүннүгийн эзэнт гүрэнд үндэстэн хоорондын гэрлэлт, садан төрлийн холбоогоор холбогдсон, Төв Азийн янз бүрийн ард түмний төлөөлөл нутаглаж байсныг тогтоожээ.Энэ талаар Германы Хувьслын антропологийн (EVA) хүрээлэнгийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.Xүннүгийн эзэнт гүрэн нь МЭӨ II зуунаас МЭ I зууны
хооронд оршин тогтнож байсан Төв Азийн
нүүдэлчдийн анхны томоохон нэгдмэл улс байсан юм. Орчин үеийн Монгол Улсын төвд энэхүү эзэнт гүрэн үүсэн бүрэлдсэн болохыг морь унах, морин дээрээс сур харвах өв соёлтой нь холбон тайлбарладаг.Германы Хувьслын антропологийн хүрээлэн, Сөүлийн Үндэсний их сургууль, Мичиганы их сургууль,
Харвардын их сургуулийн эрдэмтдээс бүрдсэн олон улсын судалгааны багийнхан Хүннү гүрний сурвалжит гаралтай хорь орчим хүний генийг сэргээж чадсан байна. Тэдний шарилыг орчин үеийн Монголын баруун хязгаарын Ховд аймгийн Тахилтын хотгор, Шомбуузын бэлчрийн хиргисүүрт оршуулсан
байжээ.Хүннү гүрний язгууртнууд нь генийн өндөр түвшний олон
янз байдлаараа, тэр дундаа сурвалжит гэр бүлийн дотор ялгаатай байсныг судалгаа харуулжээ.
Энэ нь янз бүрийн үндэстэн, ястнуудын сурвалжит язгууртнууд хоорондоо гэрлэх
нь маш түгээмэл байсныг илтгэж байна. Эдгээр үйл явцын хөдөлгөгч хүч нь эмэгтэйчүүд байсан байж магадгүй гэж судлаачид үзэж байгаа аж. Тахилтын хотгор, Шомбуузын бэлчрийн хиргисүүрээс олдсон
эмэгтэйчүүдийн шарилыг эрэгтэйчүүдийнхийг бодвол илүү их чимэглэсэн байжээ. Түүнчлэн эрх мэдэлтэй байсныг илтгэх олон тооны эд зүйл олдсон байна.Энэ тал дээр Хүннүгийн эзэнт гүрэн
нь Монголчуудын эзэнт гүрэнтэй ижил төстэй бөгөөд энэ нь мөн нүүдэлчдийн "төр барих" уламжлал Төв Азид урт удаан хугацааны туршид хадгалагдаж ирснийг илтгэж байна гэж судлаачид үзэж байна.
|
https://montsame.mn/mn/read/316963
|
Шведэд цэргийн томоохон сургуулилалт эхэлж байна
|
2023-04-17 14:49:14
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ЦЮРИХ. /RIA Novosti/. НАТО-гийн гишүүн орнуудын оролцоотой “Аврора-23” олон улсын цэргийн сургууль даваа гарагт Шведэд эхэлж байна тус улсын Батлан хамгаалах яам /БХЯ/ мэдээлжээ. Энэ нь сүүлийн 25 жилийн хугацаанд тус улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй хамгийн өргөн цар хүрээтэй сургуулилалт юм. Шведийн хуурай зам, тэнгисийн болон агаарын цэргийн хүчин оролцох уг сургуулилалтын зорилго нь зэвсэгт халдагын эсрэг үйл ажиллагааны тактик боловсруулах юм. Сургуулилалтад Австрали, Их Британи, Герман, Дани, Латви, Литва, Норвеги, Польш, АНУ, Украин, Франц, Финланд, Эстонийн 26 мянган цэргийн алба хаагч оролцоно. Гол сургуулилалт Шведийн өмнөд болон хойд хэсгийн хилийн бүс нутагт, түүнчлэн Готланд арлын орчимд явагдаж, тавдугаар сарын 11-нд дуусна.Өмнөх “Аврора-17” сургуулилалтын нэгэн адил том оврын хуягт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс хүрээлэн буй орчинд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарал хандуулна гэж Шведийн БХЯ мэдээлжээ.
|
https://montsame.mn/mn/read/316967
|
Дэлхийн хүнсний хөтөлбөр Судан дахь хүмүүнлэгийн ажиллагаагаа түр зогсооно
|
2023-04-17 14:38:21
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
РОМ. /Xinhua/.
Дэлхийн хүнсний хөтөлбөр /ДХХ/ Судан дахь
гурван ажилтан нь амиа алдсан харамсалтай явдал гарснаас нэг хоногийн дараа тус улс дахь хүмүүнлэгийн
ажиллагаагаа түр зогсооно гэдгээ мэдэгдлээ.Суданы Хойд
Дарфур мужийн Кабкабия дүүрэгт ажилтнууд нь амиа алдсан явдалд гүнээ эмгэнэж
байгаагаа ДХХ-ийн гүйцэтгэх захирал Синди Маккейн илэрхийлсэн байна. С.Маккейн
мэдэгдэл хийх үеэрээ тэдгээр ажилтныг дэлхийн өлсгөлөнгийн хямралын галын
шугамд үүрэг гүйцэтгэж байхдаа амиа алдсаныг батлаад, уг халдлагын үеэр өөр хоёр ажилтан шархадсан талаар мэдээлжээ.Амиа алдсан
ажилтнууд бүгд Суданы иргэд байсан гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж
байна. ДХХ-ийн мэдээлснээр, Суданд бямба гарагт болсон өөр нэгэн ослын улмаас “Хартум”
олон улсын нисэх буудал дахь хүмүүнлэгийн тусламжийн нисэх онгоц нь ноцтой сүйдсэн
байна. “Хүмүүнлэгийн
ажиллагааны үеэр хүний амь нас эрсдэх явдлыг хүлээн зөвшөөрөх аргагүй, бусад
ажилтнуудын аюулгүй байдлыг баталгаажуулах алхмуудыг нэн даруй авч
хэрэгжүүлэхийг шаардаж байна. Төвийг сахидаг тусламжийн ажилтнууд халдлагын бай
болох ёсгүй. Манай ажилтнуудад аюул занал учирч буй нь ДХХ-ийн амин чухал үйл
хэргийг гүйцэтгэх боломжийг үгүй хийж байна” гэж С.Маккейн мэдэгдэв. Мөн ДХХ
Судан дахь аюулгүй байдлын нөхцөлд үнэлгээ хийх хугацаандаа бүх үйл
ажиллагаагаа түр зогсоож байгааг уламжилжээ. Өнгөрсөн бямба гаргаас Суданы
зэвсэгт хүчин болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийхний хооронд
зэвсэгт мөргөлдөөн үүсээд байна. Суданы Эмч нарын хорооны мэдээллээр, мөргөлдөөний улмаас 97 энгийн иргэн амь үрэгдэж, 942 хүн шархаджээ. НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хоёр хүчний хооронд мөргөлдөөн үүссэнийг
зэмлэн буруушааж буйгаа мэдэгдээд, дайсагналаа нэн даруй зогсоохыг
талуудад уриалсан билээ.
|
https://montsame.mn/mn/read/316978
|
БНСУ, АНУ агаарын цэргийн томоохон сургуулилалтаа эхлүүлжээ
|
2023-04-17 12:36:36
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
СӨҮЛ. /Yonhap/.
БНСУ, АНУ Пёньянаас учрах цэргийн
аюул заналыг тогтоох барих хүчээ бэхжүүлэх хамтын хүчин чармайлтын хүрээнд агаарын
цэргийн томоохон хамтарсан сургуулилалтаа өнөөдрөөс эхлүүлсэн талаар БНСУ-ын Агаарын
цэргийн хүчин мэдээлжээ.Сөүл
хотоос 260 гаруй км зайд оршдог Кванжу хот дахь агаарын цэргийн баазад 12 хоног
үргэлжлэх “Korea Flying Training” сургуулилалтад /KFT/ 110
орчим нисэх онгоц, 1400 гаруй цэрэг оролцоно. Тодруулбал, БНСУ-ын “F-35A”, “F-15K”, “KF-16” зэрэг 60 гаруй онгоц, АНУ-ын талаас “F-16”, “A-10”, “F-35B”, “FA-18” зэрэг 40 орчим
байлдааны онгоц оролцох аж. Агаарын цэргийн
хүчний мэдээлснээр, энэ удаагийн сургуулилалт нь холбоотнуудын дэвшилтэт сөнөөгч
онгоцнуудын үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах чадавхыг дээшлүүлэхэд
чиглэнэ. “KFT” нь холбоотнуудын жил бүр тогтмол хийдэг
томоохон хоёр сургуулилалтын нэг юм. Уг сургуулилалтын хувьд оны эхний хагаст зохион
байгуулагддаг бол “Vigilant Storm” нэртэй нөгөө сургуулилалт нь оны сүүлийн хагаст болдог.
Пёньян өнгөрсөн пүрэв
гарагт хатуу түлшээр ажилладаг тив алгасагч баллистик пуужин харваж, БНАСАУ-ын
эргүүлийн завь бямба гарагт де-факто далайн хилээр нэвтэрсний дараа Солонгосын
хойгт хурцадмал байдал үүсээд байгаа үед энэ сургуулилт болж байна.
|
https://montsame.mn/mn/read/316958
|
Польш, Унгар улс Украинаас үр тариа импортлохыг хоригложээ
|
2023-04-17 11:04:51
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ЛИОН. /Euronews/.
Польш, Унгар улсын эрх баригчид дотоодынх нь тариаланчдад их хэмжээний хохирол учруулж байна гэсэн үндэслэлээр Украины үр тариа болон бусад хүнсний
бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон байна.Украины бүтээгдэхүүн Европынхоос хамаагүй хямд байдаг. ОХУ Украинд халдан
довтолсны дараа Хар тэнгисийн боомтууд хаагдаж, Украины экспортын дийлэнх хэсгийг хуурай замаар тээвэрлэж
эхэлсэн төдийгүй ЕХ Украины бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлжээ. Зарим мэдээллээр, сар бүр хагас сая гаруй тонн Украины бүтээгдэхүүн Польшоор
дамжин өнгөрч байгаа аж. Украины эрх баригчид дээрх шийдвэрийг радикал, нэг талыг
барьсан хэмээн буруушааж, түүнээс гадна Польш
улсын хувьд дөнгөж саяхан дөрөвдүгээр сарын эхээр байгуулсан хоёр талын
хэлэлцээрийг зөрчиж байна гэж мэдэгджээ.Гэсэн хэдий ч
Варшав, Будапешт тариаланчдаа хамгаалахаас өөр аргагүйд хүрсэн гэж мэдэгдэж, Киевтэй цаашид
хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа тэмдэглэсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/316940
|
Франциск Монгол Улсад айлчилсан анхны пап болно
|
2023-04-17 10:32:40
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ВАТИКАН. /Reuters/. Ромын пап Франциск Монгол Улсад айлчлахаар
төлөвлөж байгаагаа баталжээ. Тус улс нь 1500 хүрэхгүй католик шашинтантай хэдий ч Хятад улстай хиллэдэг тул Ромын Католик сүмийн хувьд стратегийн ач холбогдолтой юм.Франциск Монголд
айлчилж магадгүй талаараа Африкт энэ оны хоёрдугаар сард айлчлаад буцах үеэрээ
сэтгүүлчдэд анх ярьж байсан ч эцсийн шийдвэр хараахан гараагүй гэдгийг хэлж
байсан.Харин өнгөрсөн
баасан гарагт агаарын тээврийн “ITA Airways” компанийн удирдлагууд болон ажилтнуудтай уулзах
үеэрээ есдүгээр сард хийх айлчлалынхаа талаар баталжээ. “ITA
Airways” нь Ромын папын албан ёсны
тээвэрлэгч компани юм. Ромын пап, хоёр
долоо хоногийн дараа миний бие 41 дэх мөргөлөө үйлдэхээр Унгарыг зорино хэмээн энэ
сарын 28-30-нд Зүүн Европын оронд хийх айлчлалынхаа талаар дурдаад, “түүний дараа
Марсель, Монгол болон хүлээлгийн жагсаалтад байгаа бусад орнуудад айлчилна” гэж
хэлжээ.Франциск Марсель
хотоос шууд Монголыг зорино гэдгээ мэдэгдсэн бөгөөд тэрбээр Марсельд есдүгээр
сарын 23-нд хүрэлцэн очих юм. Өнгөрсөн наймдугаар
сард Франциск архиепископ Жоржо Маренгог Монгол дахь анхны хамба ламаар томилсон юм. Ватиканы зүгээс Хятадад католик
шажинтнуудын байдлыг сайжруулахыг оролдож буй бөгөөд Монгол Улс нь тус улстай урт
газраар хиллэдэг, нягт харилцаатай тул Ватиканы хувьд чухал ач холбогдолтой юм.Франциск мөн наймдугаар
сард Португалыг зорих бол ирэх онд Энэтхэгт айлчлахаар төлөвлөж байгаа ажээ.
|
https://montsame.mn/mn/read/316932
|
“Xiaomi” корпорац Украин улсад эсэргүүцлээ илэрхийлжээ
|
2023-04-17 10:02:55
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
БЭЭЖИН. /scmp/. Украины эрх баригчид Хятадын өндөр технологийн
"Xiaomi" корпорацыг "дайныг ивээн тэтгэгч олон улсын байгууллагуудын жагсаалт"-д оруулсантай холбогдуулан тус корпорац эрс эсэргүүцлээ илэрхийлжээ.""Xiaomi" нь Бээжин хотод үүсэн
байгуулагдсан бөгөөд дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байна. Украины Авлигаас урьдчилан
сэргийлэх үндэсний агентлаг (“NACP”) манай корпорацыг "дайныг ивээн тэтгэгч олон
улсын байгууллагуудын жагсаалт"-д оруулсныг бид эрс эсэргүүцэж байна" гэж тус корпорац мэдэгдэлдээ тэмдэглээд “Xiaomi” нь
дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутгийн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд "бид арилжааны үйл ажиллагаа явуулж буй
улс орон бүрийн хууль тогтоомжийг чанд сахидаг” хэмээсэн байна.Мэдэгдэлд дурдсанаар, Хятадын тус компани
нь энхийг эрхэмлэгч тул дайныг дэмжигч гэж үзэж болохгүй. "Бидний эрхэм
зорилго бол шинжлэх ухаан, технологийн үр
шимээр бүтээгдэж буй гайхамшигт
амьдралыг бүх хүнд хүртээх явдал юм" гэж "Xiaomi" мэдэгджээ.
ОХУ-д үйл
ажиллагаагаа үргэлжлүүлж буйтай нь холбогдуулан “Xiaomi” корпорацыг өнгөрсөн долоо хоногт "дайныг ивээн тэтгэгч олон улсын байгууллагуудын" жагсаалтад
оруулсан байна. Үүнээс өмнө уг
жагасаалтад “Procter & Gamble”, “OpenWay Group”,” Danieli”, “TMS Tankers”, “Minerva Marine”, “Thenamaris Ships Management”, “Delta Tankers”, “Dynacom Tankers Management”, “Leroy Merlin”, “ComNav Technology”, “Mondi Group/Mondi PLC”,
“eKassir”, “Liberian International Ship & Corporate Registry”, “Bonduelle”, “Auchan” компаниудыг оруулжээ.
|
https://montsame.mn/mn/read/316921
|
Суданд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 83 хүн амиа алджээ
|
2023-04-17 09:38:20
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
КАИР. /Al Hadath/. Суданы армийн ангиуд болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийхний /тусгай алба/ хооронд дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас 83 хүн амиа алдаж, 1126 хүн шархдсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч мэдээлжээ.Түүний хэлснээр, “одоогийн үйл явдлаас өмнө нийслэл Хартум хотын эмнэлгүүд, цэргийн эмнэлгүүдэд тараагаад байсан эмнэлгийн хэрэгслүүд яг одоо дуусаж байна”. “Аюулгүй байдлыг хангаагүйн улмаас эмч, эмнэлгийн ажилтнууд төдийгүй эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууд Хартум хотод ихээхэн хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байгааг" ДЭМБ-ын төлөөлөгч мөн онцлон хэлжээ. Суданы армийн командлагч, тус улсын удирдах байгууллага болох Бүрэн эрхт зөвлөлийг тэргүүлдэг Абдель Фаттах аль-Бурхан болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчний командлагч бөгөөд тус зөвлөлд түүний орлогч болох Мухаммед Хамдан Дагало нарын хооронд санал зөрөлдсөний улмаас Суданы байдал хурцадсан байна. Дөрөвдүгээр сарын 15-ны өглөө Серов хот болон Хартум дахь цэргийн баазын ойролцоо эдгээр хоёр бүтцийн хооронд мөргөлдөөн эхэлжээ.
|
https://montsame.mn/mn/read/316912
|
“Долоогийн бүлэг”-ийн Байгаль орчны сайд нар тээврийн хэрэгслийн СО2-ын ялгарлыг бууруулахаар тохиролцжээ
|
2023-04-17 08:53:06
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
САППОРО. /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн Байгаль орчны сайд нар
тээврийн хэрэгслийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах чиглэлд
хүчин чармайлт гаргахаар тохиролцлоо.Талууд 2035 он
гэхэд СО2-ын ялгарлыг 2000 оныхтой харьцуулахад тал хувиар бууруулахыг зорьж
байна. Саппоро хотноо
хоёр өдөр үргэлжилсэн Уур амьсгал, эрчим хүчний асуудлаарх сайд нарын уулзалтаар
энэхүү тохиролцоонд хүрчээ. Автомашины хорт хийн ялгарлыг хэрхэн бууруулах нь
олны анхаарлын төвд байсан юм. “Долоогийн бүлэг”-ийн
мэдэгдэлд дурдсанаар, гишүүн орнууд дээрх зорилтод хүрэхийн тулд
өөрсдийн гаргаж буй ахиц дэвшлээ жил бүр хянан нягтлах шаардлагатай байна. Ингэхдээ СО2-ын ялгарлын түвшнийг тээврийн
хэрэгслүүдийн тоо хэмжээнд тулгуурлан тооцоолно. Гэхдээ нүүрсээр
ажилладаг цахилгаан станцуудыг ашиглалтаас гаргах хугацааны талаар баримт бичигт
тусгаагүй байна. Харин түүний оронд нүүрс, газрын тос, байгалийн хийн
хэрэглээнээс үүдэлтэй хорт утааг бууруулах хангалттай арга хэмжээ байхгүй
тохиолдолд тэдгээрийг үе шаттайгаар зогсоох ёстой гэжээ.Сайд нар мөн хуучин
электрон бараанаас дахин боловсруулах замаар газрын ховор элемент болон бусад
гол материалын дэлхийн нөөц хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд идэвх санаачлагатай
ажиллахаар тохиролцсон байна. Үүний зэрэгцээ
2040 он гэхэд далай тэнгис хуванцар хог хаягдлаар бохирдохоос сэргийлэх шинэ
зорилт дэвшүүлжээ.
Сайд нар эдгээр тохиролцоогоо
ирэх сард Хирошима хотноо болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын
хэлэлцүүлэгт тусгаж магадгүй байгаа хамтарсан мэдэгдэлдээ оруулсан байна.
|
https://montsame.mn/mn/read/316915
|
Герман улс гурван атомын цахилгаан станцаа хаалаа
|
2023-04-16 20:46:56
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
БЕРЛИН. /DW/. Герман улс ашиглаж байсан сүүлчийн гурван атомын цахилгаан станцаа /АЦС/ дөрөвдүгээр сарын 15-ны бямба гарагт хаалаа. Эдгээр станцыг 2022 оны эцсээр үе шаттайгаар хаахаар төлөвлөж байсан боловч Украины дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямралын улмаас хэдэн сараар сунгах шаардлагатай болоод байв.Бавари мужид орших "Isar 2", Баден-Вюртемберг дэх "Neckarwestheim 2", Доод Саксонийн "Emsland" станцуудыг хаасан байна.Бямба, ням гарагт Германы хотуудад АЦС-аас татгалзахыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн жагсаал болжээ."YouGov" социологийн хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд германчуудын гуравны хоёр орчим нь цөмийн эрчим хүчийг "энхийн зорилгоор ашиглахаас" татгалзахыг дэмжихгүй байгаа бол 32 хувь нь АЦС-ын ашиглах хугацааг хязгаарлалттайгаар сунгах, 33 хувь нь хязгаарлалтгүйгээр сунгахыг уриалжээ. Харин санал асуулгад оролцогчдын дөнгөж 26 хувь нь Германд үлдсэн АЦС-уудыг нэн даруй хаах нь зөв гэж үзэж байна.
|
https://montsame.mn/mn/read/316863
|
И.Маск “OpenAI”-тай өрсөлдөх компани байгуулахаар төлөвлөж байна
|
2023-04-16 13:35:19
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ТЕХНОЛОГИ
|
ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск “OpenAI” компанитай өрсөлдөх хиймэл оюун ухааны компани байгуулахаар төлөвлөж байгаа талаар “Financial Times” сонин мэдээлжээ. “SpaceX”, “Twitter” компанийн гүйцэтгэх захирал тэрбээр судлаач, инженерүүдийн баг бүрдүүлж, олон хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээ хийж байгаа талаар сонинд уг мэдээлэлд ойр эх сурвалжуудыг эш татан мэдээлсэн байна. Тэрбээр мөн “Alphabet” группийн “DeepMind” зэрэг хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч томоохон компаниудаас ажилтан элсүүлж байгаа аж. Сонины мэдээнд дурдсанаар, И.Маск мөн “Nvidia” компаниас олон мянган чип худалдан авсан бөгөөд эдгээр нь “OpenAI”-ийн чатботтой өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг гаргахад зайлшгүй шаардлагатай байна. И.Маск энэ талаар тодруулга авах “CNBC” телевизийн хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна.
|
https://montsame.mn/mn/read/316903
|
Э.Макрон тэтгэврийн шинэчлэлийн тухай хуульд гарын үсэг зуржээ
|
2023-04-16 11:40:50
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ПАРИС. /DW/.
Францын Ерөнхийлөгч
Эмманюэль
Макрон олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байгааг үл харгалзан тэтгэврийн насыг хоёр жилээр
нэмэгдүүлсэн тэтгэврийн шинэчлэлийн тухай хуульд гарын үсэг зуржээ.Хуулийн төслийн
эх бичвэрийг бямба гарагт Францын албан ёсны сэтгүүлд нийтэлсэн байна. Энэхүү
хуулиар тэтгэврийн
насыг 62-оос 64
болгож нэмэгдүүлэх юм. Тус улсын тэтгэврийн
тогтолцоо нь аж үйлдвэржсэн орнуудын дундаа хамгийн “өгөөмөрт” тооцогддог бөгөөд
Европын бусад орнуудад тэтгэврийн нас 65 байдаг.Баасан
гарагт есөн гишүүний бүрэлдэхүүнтэй Үндсэн хуулийн зөвлөл тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь үндсэн
хуульд нийцсэн гэж үзжээ. Францчууд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн ажил хаяж, эсэргүүцлийн жагсаалыг олон долоо хоногийн турш өрнүүлсээр байгаа юм. Харин Э.Макрон бүрэн эрхийнхээ эхний хугацаанд батлахыг оролдож байсан төлөвлөгөөгөө тэтгэврийн тогтолцоог тэнцвэржүүлэхэд шаардлагатай цорын ганц арга зам хэмээн мэдэгдэж, он
дуусахаас өмнө хүчин төгөлдөр болно гэдэгт
найдаж байгаагаа илэрхийлжээ.
Францын үйлдвэрчний
эвлэлүүд ирэх тавдугаар сарын 1-ний өдөр болох Олон улсын хөдөлмөрчдийн
эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан улс орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнүүлэхийг
уриалсан байна.
|
https://montsame.mn/mn/read/316902
|
Японы Ерөнхий сайд бямба гарагт болсон халдлагыг зэмлэн буруушаажээ
|
2023-04-16 09:55:39
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио бямба гарагт баруун нутгийн Вакаяма хотод сонгуулийн сурталчилгааны үеэр өөрийг нь үг хэлэхийн өмнөхөн тэсрэх төхөөрөмж дэлбэлсэн явдлыг зэмлэн буруушааж буйгаа мэдэгдлээ. “Ардчиллын үндэс
суурь болсон сонгуулийн үеэр гарч буй аливаа хүч хэрэглэсэн үйлдлийг хэзээ ч
тэвчиж болохгүй” гэж К.Фүмио өнөө өглөө хэлжээ. Тэрбээр мөн дөрөвдүгээр сарын 23-нд болох
доод болон дээд танхимын нөхөн сонгуулийн сурталчилгааны үеэр аюулгүй байдлыг
чангатгахыг уриалсан байна.Өнгөрсөн оны
долоодугаар сард Ерөнхий сайд агсан Абэ Шинзо Нара хотод доод танхимын
сонгуулийн өмнө үг хэлж байхдаа бууны суманд өртөн амиа алдсан нь Үндэсний
цагдаагийн газрыг холбогдох хамгаалалтаа бэхжүүлэхэд хүргэснээс хойш нэг жил
хүрэхгүй хугацааны дараа ийм халдлага болж байна. К.Фүмиог Вакаяма
хотын боомт дээр олны өмнө үг хэлэх гэж байх үед нэгэн эрэгтэй цилиндр
хэлбэртэй тэсрэх төхөөрөмжийг олны дундаас шидсэн нь цугласан олныг үймж сандрахад
хүргэсэн бөгөөд Ерөнхий сайд гэмтэж бэртээгүй байна. Хёго мужийн оршин суугч, 24 настай Кимүра Рюжи гэгч этгээдийг хэргийн газарт баривчилжээ. Сэжигтэн өмгөөлөгчгүйгээр
цагдаагийн асуултад хариулахаас татгалзсан байна. Цагдаа
нар К.Рюжигийн гэрт өнөө өглөө нэгжлэг хийжээ. Хэргийг мөрдөн шалгаж буй эх
сурвалжийн мэдээлснээр, сэжигтэн тэсрэх төхөөрөмж байж болзошгүй хоёр зүйлийг хэргийн газарт авчирч, нэгийг нь ашигласан байна.
|
https://montsame.mn/mn/read/316900
|
“ESA” Бархасбадийн дагуулуудыг судлах аппаратаа хөөргөжээ
|
2023-04-15 12:34:31
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
БРЮССЕЛЬ. /AFP/.
Европын Сансар судлалын агентлаг /ESA/ Бархасбадь гаргийн дагуулуудыг судлах “Jupiter Icy Moons Explorer” /Juice/ сансрын хөлгийг тээсэн “Ariane 5” пуужинг баасан гарагт амжилттай хөөргөжээ.“Juice” хөөрснөөсөө 28 минутын дараа “Ariane 5” пуужингаас салж, Европын Сансар судлалын
агентлаг нэг цагийн дараа аппаратын анхны дохиог хүлээн авсан байна. Ирэх
17 хоногийн хугацаанд “Juice” нарны зай хураагуур, антен болон бусад хэрэгслээ дэлгэж, гурван сарын дараагаас гараг
хоорондын аяллаа эхлүүлнэ.
Энэхүү хөлөг нь манай Нарны аймгийн хамгийн том гараг Бархасбадид хүрэхэд найман жилийн хугацаа шаардагдах бөгөөд 2031 оны долоодугаар сард тус гаргийн тойрог замд орох төлөвтэй байна. Үүний дараа шинжлэх ухааны багаж хэрэгслүүдийнхээ тусламжтайгаар Бархасбадийн гурван дагуул болох Ганимед, Каллисто, Европагийн гадаргуу доор байдаг
гэж үздэг мөсөн давхаргад амьдралын ул мөр хайх ажээ.
|
https://montsame.mn/mn/read/316881
|
“Долоогийн бүлэг”-ийн Эрчим хүч, байгаль орчны сайд нар уулзаж байна
|
2023-04-15 11:29:55
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
САППОРО. /Kyodo/.
“Долоогийн бүлэг”-ийн Эрчим хүч,
байгаль орчны сайд нарын хоёр өдрийн уулзалт Японы хойд нутгийн Саппоро хотноо
өнөөдөр эхэлж байна. Талууд эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхийн сацуу
нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах хүчин чармайлтыг эрчимжүүлэх арга замыг эрэлхийлнэ.
Уур амьсгал,
эрчим хүч, байгаль орчны асуудлаарх уулзалт нь ирэх тавдугаар сард болох “Долоогийн
бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө сайд нарын биечилсэн хэлбэрээр хийх
уулзалтуудын эхнийх нь юм. Энэхүү уулзалтаар нүүрстөрөгчийн давхар ислийн
ялгарлыг бууруулах зорилтууд, ялангуяа цахилгаан эрчим хүч, тээврийн хэрэгслийн
салбарын зорилтуудын талаар нэгдсэн байр суурьт хүрч чадах эсэх нь олон нийтийн
анхаарлыг татаж байна.
|
https://montsame.mn/mn/read/316878
|
Украины асуудлаар яриа хэлэлцээ хийх шаардлагатай гэдэгт санал нэгджээ
|
2023-04-15 10:04:47
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЭЭЖИН. /NHK/.
Хятад, Бразилын төрийн тэргүүн нар яриа хэлэлцээ хийх нь Украинд үүсээд
буй нөхцөл байдлыг
зохицуулах цорын ганц боломжит арга
зам гэдэгт
санал нэгджээ.БНХАУ-ын
дарга Ши Жиньпин тус улсад айлчилж буй Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силватай Бээжин хотноо баасан гарагт уулзсан юм.Украины
хямралыг энхийн замаар зохицуулах бүх хүчин чармайлтыг дэмжих ёстой гэдэгт хоёр орны удирдагчид санал нэгдлээ гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдээлжээ.Ши
Жиньпин хэлсэн үгэндээ, Хятад, Бразил нь “иж бүрэн стратегийн түншүүд” гэдгийг цохон тэмдэглээд,
хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц болон бусад салбарт хамтын ажиллагаагаа
хөгжүүлэх хэрэгтэйг онцолжээ.Харин Лула да Силвагийн хувьд, Бразил улс олон улсын
оновчтой дэг журмыг хөхиүлэн дэмжих стратегийн үзэл санааны үүднээс
Хятад улстай илүү ойр дотно, нягт харилцааг хөгжүүлэхэд бэлэн байгааг илэрхийлсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/316875
|
Хар нүхний анхны зургийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар тодруулжээ
|
2023-04-14 16:38:59
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
НЬЮ-ЙОРК. /AP/. Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө эрдэмтдийн буулгасан хар нүхний анхны зурагт бүрсгэр гэрэлтсэн дугуй хэлбэртэй биет харагдаж
байсан билээ. Тэгвэл энэ зургийг судлаачид хиймэл оюун ухааны тусламжтайгаар
тодруулсан байна.Шинжлэх ухааны “Аstrophysical Journal Letters” сэтгүүлд пүрэв
гарагт нийтлэгдсэн энэхүү зурагт анхны дүрс ерөнхийдөө хэвээр
харагдаж байсан ч цагариг нь улам нарийсаж, нягтаршил нь сайжирчээ.2019 онд олон
нийтэд дэлгэж байсан өмнөх зураг нь дэлхийгээс 53 сая гэрлийн жилийн зайд
орших “M87” галактикийн төв дэх асар том хар нүхийг хүн төрөлхтөнд анх удаа харах боломжийг
олгож байсан юм. Нэг гэрлийн жил нь 9.4 их наяд км-тэй
тэнцдэг. Тухайн үед зургийг дэлхий даяарх дуран авайнуудын сүлжээгээр
цуглуулсан өгөгдлийн тусламжтайгаар буулгаж байсан билээ.Гэхдээ олон дуран
авай ашигласан хэдий ч өгөгдөлд дутуу хэсгүүд байсаар байжээ. Харин хамгийн
сүүлийн судалгаагаараа судлаачид уг дутуу хэсгүүдийг нөхөхдөө "машин сургалтын" аргыг ашигласан байна. Үр дүнд нь гарч ирсэн зураг анхныхтайгаа төстэй
байсан ч цагариг нь улам нарийсаж, төв хэсэг рүүгээ илүү хар болж өөрчлөгджээ.“Бид хар нүхийг одоо л жинхэнээсээ харж байгаа мэт санагдаж байна” гэж судалгааг ахлан явуулсан Нью-Жерси муж улсын Дэвшилтэт судалгааны хүрээлэнгийн астрофизикч Лиа Медейрос хэллээ.
Судлаачдын хувьд
илүү тод зурагтай болсноор ирээдүйд хийх судалгаагаараа хар нүхний
шинж чанар, таталцлын талаар илүү ихийг олж мэднэ гэж найдаж байна. А.Медейросын
хэлснээр, багийнхан цаашид огторгуйн биетүүдийн бусад зургууд, тэр дундаа манай
“Сүүн зам” галактикийн төвд байдаг хар нүхний зураг дээр "машин сургалтын" аргыг ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.
|
https://montsame.mn/mn/read/316852
|
ЕХ Оросын эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авна
|
2023-04-14 16:05:02
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БРЮССЕЛЬ. /CNBC/. Европын Холбоо /ЕХ/ Оросын эсрэг 11 дэх багц хориг арга хэмжээг авахаар бэлтгэж байна гэж
Европын Комиссын Санхүүгийн тогтвортой байдлын асуудал эрхэлсэн комиссар Мейрид МакГиннесс Америкийн “CNBC” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.“Европ 10 багц хориг
арга хэмжээ аваад байгаа, цаашид дахин нэг багц хориг тавина. 11 дэх багцын
хувьд өмнөх арга хэмжээнүүдийг тойрч гарах асуудалд чиглэнэ. Бид хориг арга хэмжээг
тойрон гарах арга замыг хаах ёстой” гэж тэрбээр ярьсан байна.ЕХ Улаан өндөгний
баярын /өнгөрсөн ням гарагт
болсон/ дараа 11 дэх багц
хориг арга хэмжээний талаар хэлэлцэж эхэлнэ гэж “Politico” сонин өмнө нь
мэдээлээд байсан юм.
Европын Комиссын тэргүүн
Урсула фон дер Ляйен гуравдугаар сарын сүүлчээр мэдэгдэхдээ, шинэ багц нь хориг арга
хэмжээнүүдийг тойрч гарах арга замыг хаахад чиглэнэ гэсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/316851
|
Японы анхны казиног Осакад байгуулах төлөвлөгөөг баталжээ
|
2023-04-14 16:01:10
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ТОКИО. /Kyodo/. Японы баруун нутгийн Осака хотод тус улсын анхны казиног байгуулах төлөвлөгөөг Засгийн газар өнөөдөр баталлаа. Ингэснээр дотоод, гадаадын жуулчдыг татах томоохон цогцолбор байгуулах эхлэл тавигдаж байна. Коронавирусний
цар тахлын хязгаарлалтууд цуцлагдсаны дараа зарим орон нутгийн засаг захиргаанаас томоохон зочид буудал, хурлын танхим, тоглоомын
газруудтай амралтын цогцолбор газар байгуулах зэргээр жуулчдыг татах аргаа шинэчлэх хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлжээ.Осакагийн булан дахь “Yumeshima” хиймэл арал дээр баригдах уг амралтын
цогцолборыг эрх баригчид 2029 оны сүүлийн хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.АНУ-ын “MGM
Resorts International” болон
Японы “Orix” корпорацтай хамтран байгуулах тус амралтын газар нь жилд 20 орчим
сая жуулчныг татаж, Японы баруун бүс нутагт жил бүр 1.14 их наяд иенийн (8.5 тэрбум ам.доллар) эдийн засгийн үр ашиг авчрах төлөвтэй байна.2018 онд гурав
хүртэлх ийм амралтын цогцолбор байгуулахыг зөвшөөрсөн хууль батлагдсан боловч казиногоор дамжуулан
эдийн засгийг эрчимжүүлэх уг
төлөвлөгөө нь мөрийтэй тоглоомын сөрөг нөлөөний талаар санаа зовнисон олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарчээ.Үүнээс гадна, цар
тахлын үеэр гарсан процедурын саатал, гадаадын оператор компаниуд гарсны улмаас болон казиног хуульчлахыг дэмжсэн гишүүн 2019 онд баривчлагдахад хүргэсэн авлигын дуулианы улмаас удааширсан байна.
|
https://montsame.mn/mn/read/316845
|
Хятадын бүтээсэн "хиймэл нар" шинэ амжилт тогтоов
|
2023-04-14 15:06:43
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
Хэфэй. /Xinhuа/. Хятадын “хиймэл нар” гэгддэг “EAST” туршилтын реакторын төхөөрөмж плазмыг 403 секундийн турш тогтоон барьж чадсан нь халуун цөмийн реакторыг хөгжүүлэх замд чухал алхам болжээ.120 000 гаруй удаагийн туршилтын үр дүнд хүрсэн энэ ололт нь 2017 онд тогтоосон 101 секундийн өмнөх дээд амжилтыг эрс ахиулсан байна. Хэфэй хот дахь Хятадын Шинжлэх ухааны академийн Плазмын физикийн хүрээлэнд /ASIPP/ байх энэхүү “хиймэл нар”-ыг бүтээх эцсийн зорилго нь далайд элбэг тохиолддог хүнд устөрөгч дейтерийг ашиглан наран дээр явагддагтай адил халуун цөмийн урвал үүсгэх бөгөөд ингэснээр хязгааргүй эрчим хүчний эх үүсвэртэй болно гэж физикчид найдаж байна."EAST" реакторын төхөөрөмж нь 2006 онд ашиглалтад орсноосоо хойш Хятад болон гадаадын эрдэмтдийн халуун цөмийн синтезтэй холбоотой туршилт, судалгаа явуулах нээлттэй талбар болоод байгаа билээ.Хятад улсын эрдэмтэд мөн дараагийн үеийн "хиймэл нар" буюу "CFETR" хэмээн нэрлэсэн, туршилтын халуун цөмийн реакторынхаа зураг төслийг боловсруулж дуусжээ.
|
https://montsame.mn/mn/read/316833
|
"G7" ашигт малтмалын нийлүүлэлтийг тогтворжуулах үйл ажиллагааны төлөвлөгөө батална
|
2023-04-14 13:28:46
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ТОКИО. /Yomiuri/. “Долоогийн бүлэг”-ийн /“G7”/ орнуудын Байгаль орчны сайд нар ашигт малтмалын нийлүүлэлтийг тогтвортой байлгах үйл ажиллагааны төлөвлөгөө батлахаар төлөвлөж байна. Уг төлөвлөгөөг Саппоро хотноо дөрөвдүгээр сарын 15-16-нд болох “G7”-ийн орнуудын Байгаль орчны сайд нарын уулзалтын дараа батална. “Yomiuri” сонинд мэдээлснээр, кобальт, литий, никель зэрэг ашигт малтмалын нийлүүлэлтэд голчлон анхаарах аж. Талууд мөн уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд 1 их наяд орчим иен буюу 7.54 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.“G7”-ийн сайд нар мөн хүлэмжийн хийн хаягдлыг бууруулахад чиглэсэн бодлогоо үргэлжлүүлэхээр тохиролцох төлөвтэй байна.
|
https://montsame.mn/mn/read/316827
|
Баруун хойд Австралийг хүчтэй хар салхи дайрчээ
|
2023-04-14 12:53:03
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
КАНБЕРРА. /ABC/. Австралийн хүн ам сийрэг суурьшсан баруун хойд эргийг сүүлийн найман жилд
тохиож байгаагүй хүчтэй хар салхи дайрчээ. Баасан гарагт салхины хурд цагт 289 км хүрсэн ч удалгүй суларсан байна Одоогийн байдлаар гэмтэж бэртсэн хүн бүртгэгдээгүй байна.Хамгийн хүчтэй
буюу 5 дугаар зэрэглэлийн “Ilsa” хар салхи Баруун Австралийн Пилбара эргийг дайран өнгөрч, эх газрын гүн рүү чиглэлээ өөрчлөхдөө салхины эрч 3 дугаар зэрэглэлд хүрч суларсан гэж тус улсын Цаг уурын товчоо мэдээлжээ.“Ilsa” хар салхинаас учирсан хохирлыг үнэлэх ажил үргэлжилж
байна. Тухайлбал, төмрийн хүдрийн экспортын боомт хот болох Порт Хедланд болон
Валлал Даунс өртөөний хооронд орших 2 020 хавтгай дөрвөлжин талбай бүхий
мал аж ахуйн томоохон фермд хөрсний нуралт үүсжээ. Порт Хедланд
хотоос зүүн хойд зүгт 150 км-ийн зайд орших алслагдсан "Pardoo Roadhouse and tavern" дэн буудал хар салхинд хамгийн их нэрвэгдсэн гэж Гал түймэр, онц
байдлын албаны ажилтан Петер Суттон мэдээлсэн байна. “Ilsa” хар салхи нь үер дагуулсны улмаас эх газрын зарим хот суурингийн зам харилцаа тасарч
болзошгүй гэж цаг уурчид анхааруулжээ
|
https://montsame.mn/mn/read/316813
|
Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал дахин өрнөжээ
|
2023-04-14 12:15:15
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ПАРИС. /France24/.
Францад тэтгэврийн шинэчлэлийг
эсэргүүцсэн жагсаал пүрэв гарагт дахин өрнөж, олон зуун мянган хүн оролцжээ. Үндсэн хуулийн
зөвлөл маргаан дагуулсан хуулийн төслийн талаар тогтоол гаргахаас нэг өдрийн
өмнө жагсагчид эсэргүүцлээ илэрхийлсэн байна.Дотоод хэргийн
яамны мэдээллээр, пүрэв гарагт орон даяар 380 мянган хүн жагсаал цуглаанд
оролцсон нь долоо хоногийн өмнөхөөс 200 мянга орчмоор буурсан байна. Харин өнгөрсөн пүрэв гарагт хоёр сая гаруй хүн жагссан гэж мэдээлж байсан үйлдвэрчний эвлэлүүд энэ долоо хоногт нэг
сая гаруй хүн жагсаалд оролцсон хэмээн тооцоолжээ.Сүүлийн долоо
хоногуудад Ерөнхийлөгч Эмманюэль Макрон үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудтай
хэлэлцээ хийх уриалгыг хүлээн авахаас татгалзсан ч баасан гарагт зөвлөлийн шийдвэр гарсны дараа
тэднийг хэлэлцүүлэгт урина гэдгээ мэдэгдсэн байна. Францын Засгийн газар
гуравдугаар сарын 16-ны өдөр тэтгэврийн шинэчлэлийг парламентад санал хураалт
явуулахгүйгээр батлахын тулд Үндсэн хуулийн 49.3 заалтыг ашигласан нь олны
дургүйцлийг хүргэжээ.
Хэдийгээр жагсагчдын
тоо цөөрсөн ч Парис, Ренн, Нант зэрэг хэд хэдэн хотод жагсагчид, цагдаа нарын
хооронд мөргөлдөөн болжээ. Түүнчлэн Парист төмөр замын 100 гаруй ажилтан “LVMH”
группийн төв байр луу дайран орсон байна.
|
https://montsame.mn/mn/read/316819
|
“ChatGPT” чатботын серверүүд хэр их ус хэрэглэж байгааг тооцоолжээ
|
2023-04-14 11:26:57
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
ВАШИНГТОН. /gizmodo/. Америкийн судлаачид “OpenAI” компанийн бүтээсэн хиймэл оюун ухаант “ChatGPT” чатботын серверүүд хэр их ус хэрэглэж байгааг тооцоолжээ. Ингэхэд 50 асуултад хариулахын тулд 1 литр ус шаардагдах тооцоо гарсан байна.Шинжээчдийн тооцоолсноор, “GPT-3” загвар дээр суурилсан “ChatGPT”-ийг бүтээж, сургахын тулд өдөрт 700 000 литр ус зарцуулжээ. Энэ нь 5000 хүн амтай жижиг тосгоны өдөр тутмын хэрэглээтэй дүйцэхүйц хэмжээ юм. “ChatGPT”-ийг сургах үйл явц хэр удаан үргэлжилсэн нь одоогоор тодорхойгүй байна. Хэрэв энэ хугацаа нэг сар орчим байсан бол зарцуулсан усны хэмжээ Оросын нийслэл Москва хотын хэрэглээг хангах хэмжээтэй дүйх аж. Асуудал үүгээр дуусахгүй. Серверүүдийг хөргөх, хэт ачаалахаас зайлсхийхийн тулд ундны цэвэр ус хэрэглэдэг гэдгийг хүн бүр мэддэг. Өдөр бүр сая сая хэрэглэгч “ChatGPT”-ээс асуулт асууж байгаа бөгөөд хүмүүсийн асуултад хариу өгөхийн тулд серверүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах ёстой. 50 асуулт тутамд 1 литр усСудлаачдын тооцоогоор, хиймэл оюун ухаан нь 50 асуултын хариуг өгөхийн тулд “OpenAI”-ын хиймэл нейроны сүлжээ нь чухамдаа ийм хэмжээний ус хэрэглэж байна. Гэхдээ “GPT-3”-т суурилсан “ChatGPT” нь хоёр дахин бага буюу 100 асуулт тутамд 1 литр ус хэрэглэдэг гэдгийг судлаачид онцолжээ. Харин “GPT-4” хэлний загвар бүхий чатботын хамгийн сүүлийн хувилбарыг “усны мангас" гэж нэрлэж болох аж. 2023 оны хоёрдугаар сарын мэдээллээр, “ChatGPT”-ийн цахим хуудсанд өдөрт 13 сая хүн ханддаг бөгөөд энэ нь секундэд 150 хүн орж байна гэсэн үг юм.
|
https://montsame.mn/mn/read/316810
|
БНАСАУ анх удаа хатуу түлшт тив алгасагч баллистик пуужин туршжээ
|
2023-04-14 10:27:26
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ПЁНЬЯН. /NHK/.
БНАСАУ пүрэв гарагт хатуу түлшээр ажилладаг “Hwasong-18” шинэ
төрлийн тив алгасагч баллистик пуужинг анх удаа туршсанаа мэдэгдэв.Уг пуужингийн туршилтын талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлсэн
байна. Хэвлэлд мэдээлж буйгаар, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун туршилтыг ажиглаж удирдан явуулжээ.Хатуу түлшээр ажилладаг пуужингуудыг шингэн түлшт пуужинтай харьцуулахад илүү хурдан харвах боломжтой учир илрүүлэх,
амдан сөнөөхөд хэцүү байдаг байна.
Пүрэв гарагт Пёньян хотын орчмоос харвасан уг пуужинг БНСУ-ын цэргийнхэн дунд зайн тусгалт
юм уу тив алгасагч баллистик пуужин байх магадлалтай гэж мэдээлсэн юм.
|
https://montsame.mn/mn/read/316805
|
Хятадын түүхий газрын тосны импорт 22.5 хувиар өсжээ
|
2023-04-14 10:13:01
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
БЭЭЖИН. /Reuters/. Газрын тос боловсруулах үйлдвэрүүд түлш шатахууны эрэлтийг хангах үүднээс нийлүүлэлтээ нэмэгдүүлсний зэрэгцээ дотоодын эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлттэй холбоотойгоор өнгөрсөн сард Хятадын түүхий газрын тосны импорт өмнөх жилийнхээс 22.5 хувиар өсөж 2020 оны зургаадугаар сараас хойших хамгийн дээд үзүүлэлтэд хүрчээ.Хятадын Гаалийн ерөнхий
газрын мэдээллээр, тус улс өнгөрсөн сард 52.3 сая тонн буюу өдөрт 12.3 сая торх түүхий тос импортолжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард
өдөрт импортолсон газрын тосны хэмжээ 10.1 сая торх байсан байна.2022 оны
сүүлчээр ковидын хязгаарлалтыг цуцалсны дараа эрэлт сайжирсантай холбоотойгоор газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэл нэмэгдэж, түүхий газрын тосны нөөц багасна гэсэн таамаглалттай холбоотойгоор импорт ийнхүү нэмэгджээ. ОХУ-ын түүхий газрын тосны үнэ хямдарсан нь Хятадын импортын өсөлтийн бас нэг шалтгаан гэж шинжээчид
үзэж байна."Оросын газрын
тосны үнэ хямдарсны зэрэгцээ, тус бүтээгдэхүүний
эрэлт өсөх хандлагатай байгаа нь импортын хэмжээ нэмэгдэх бас нэг хүчин зүйл юм" гэж “ANZ” банкны шинжээчид тэмдэглэжээ.Нэгдүгээр улирлын импортын үзүүлэлтийн тухайд 136.6 сая тонн болж өмнөх оны мөн үеийнхээс (127.9 сая тонн) 6.7 хувиар өссөн байна. Хятад улс
гуравдугаар сард 8.9 сая тонн байгалийн хий импортолсон нь өмнөх жилийнхээс (8 сая тонн) 11.2 хувиар
өссөн бол нэгдүгээр улирлын байгалийн хийн импорт 26.7 сая тонн болж өмнөх
жилийнхээс 3.6 хувь буурсан үзүүлэлттэй гарчээ.
|
https://montsame.mn/mn/read/316773
|
Ж.Байден Ерөнхийлөгчийн дэргэдэх соёлын хорооны хамтран даргалагчаар Леди Гагаг томилжээ
|
2023-04-14 08:57:00
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
СОЁЛ УРЛАГ
|
ВАШИНГТОН. /CNN/. Дуучин, жүжигчин Леди Гагаг Жо Байден Ерөнхийлөгчийн дэргэдэх соёл, урлагийн хорооны хамтран даргалагчаар томиллоо гэж Америкийн удирдагчийн хэвлэлийн алба пүрэв гарагт мэдээлжээ. Леди Гага нь (жинхэнэ нэр нь Стефани Жоанн Анжелина Жерманотта) Грэммийн 13 шагналын эзэн бөгөөд арилжааны хувьд түүхэн дэх хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэг хэмээн мэдээнд онцолжээ. “Time” сэтгүүл өмнө нь түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад оруулж байв. Леди Гага буяны үйл ажиллагаа, олон нийтийн зарим кампанит ажилд идэвхтэй оролцдог гэж мөн тэмдэглэсэн байна.1982 онд байгуулагдсан энэхүү хороо нь АНУ-ын Ерөнхийлөгч болон төрийн байгууллагуудын дарга нарт соёлын бодлогын асуудлаар зөвлөмж өгдөг. Ж.Байден уг хороог хамтран даргалах өөр нэг хүнийг пүрэв гарагт томилсон нь продюсер Брюс Коэн юм. Леди Гага Ж.Байдены сонгуулийн өмнөх кампанит ажилд нэг бус удаа үг хэлж, түүнийг дэмжих кампанит ажилд идэвхтэй оролцож байсан юм. 2021 оны нэгдүгээр сард тэрбээр Ж.Байдены тангараг өргөх ёслолд АНУ-ын төрийн дууллыг дуулсан билээ.
|
https://montsame.mn/mn/read/316789
|
Нууц баримт бичиг задруулсан хэргийн сэжигтнийг баривчилжээ
|
2023-04-14 08:56:41
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын тагнуулын нууц мэдээллийг цахим сүлжээнд
цацсан хэрэгт холбогдуулан Массачусетс муж улсын Агаарын цэргийн хүчний үндэсний
гвардын гишүүн Жэк Тейшераг пүрэв гарагт баривчилжээ.Нууцын зэрэглэлийн
баримт бичгүүд нь өнгөрсөн сард “Discord” олон нийтийн сүлжээнд цацагдсан юм.
Өдгөө 21 настай Ж.Тейшейраг баримт бичгүүдийг байрлуулсан “Discord” дахь групп
чатыг ахалдаг нэгэн гэж үзэж байгаа хэмээн АНУ-ын албаны төлөөлөгчид “CNN” телевизэд мэдээлсэн
байна.Тэдгээр баримт
бичигт АНУ-ын холбоотнууд болон өрсөлдөгчдийн талаарх мэдээллүүд, түүнчлэн Украин дахь дайны
нөхцөл байдлын талаарх тагнуулын нарийвчилсан үнэлгээнүүд багтжээ.Пентагон нууц мэдээлэл
цацагдсаны дараа Засгийн газраас маш нууц зэрэглэлд хамаарах өдөр тутмын
тагнуулын мэдээлэл хүлээн авдаг хүмүүст хязгаар тогтоож эхэлсэн байна.
Сэжигтнийг баривчлахаас өмнө дор хаяж хоёр хоногийн турш ажигласан гэж уг хэргийн талаар сайн мэддэг засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.
|
https://montsame.mn/mn/read/316793
|
Японы компани буугч аппаратаа Саран дээр газардуулахаар төлөвлөж байна
|
2023-04-13 17:06:18
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
ТОКИО. /Kyodo/. Японы “ispace” гарааны компани буугч аппаратаа
дөрөвдүгээр сарын 26 гэхэд Саран дээр газардуулахаар төлөвлөж байгаагаа лхагва гарагт мэдэгдлээ.
Энэ нь хувийн компани аппаратаа Сарны гадаргуу дээр буулгасан дэлхийн анхны тохиолдол
болно.“ispace” өөрсдийн бүтээсэн буугч аппаратаа
амжилттай газардуулж чадвал Японы хувийн хэвшлийн болон төрийн байгууллагуудаас
мөн анхдагч нь болох юм. Өнгөрсөн онд Японы Сансар судлалын агентлаг /JAXA/
“Omotenashi” сансрын аппаратаа Саран дээр буулгаж чадаагүй
юм. “Hakuto-R” судалгааны хөтөлбөрийнхөө хүрээнд “ispace” компани буух технологио туршихын тулд буугч модуль хөөргөсөн бөгөөд Токио хот дахь удирдлагын төвөөсөө маневр хийн Сарны гадаргуу дээр
зөөлөн газардуулахыг зорьж байгаа ажээ.“Сарыг судлах
арилжааны хөтөлбөрүүдийн шинэ эриний эхлэлийг тавих түүхэн үйл явдлын гэрч болохыг
тэсэн ядан хүлээж байна” гэж “ispace” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Хакамада Такэши мэдэгджээ.Буугч аппаратыг
өнгөрсөн оны 12 дугаар сард “SpaceX” компанийн “Falcon 9”
пуужингаар АНУ-ын Флорида муж улсын Канаверал хошууны сансрын буудлаас хөөргөсөн
юм. Бага түлш
тээвэрлэхийн тулд уг аппарат нь Сар луу хүрэх илүү урт, эрчим хүчний
хэмнэлттэй замыг туулсан бөгөөд нэгдүгээр сард дэлхийгээс 1 376 000 км-ийн зайд
байжээ. Улмаар гуравдугаар сард Сарны тойрог замд орсон байна. Ойролцоогоор 2.3
метр өндөр, 2.6 метр өргөнтэй буугч аппарат нь “JAXA” болон тоглоомын “Tomy Co”
компанийн бүтээсэн жижиг робот зэрэг ачааг тээвэрлэжээ.
Хэрэв даалгавар
төлөвлөсний дагуу хэрэгжвэл Японы цагаар дөрөвдүгээр сарын 26-ны 01:40 цагийн
орчимд аппарат Саран дээр газардана. Хөтөлбөрийн эхний үе шатыг Японы ардын
аман зохиолд гардаг Саран дээр амьдардаг цагаан туулайн нэрээр нэрлэжээ.
|
https://montsame.mn/mn/read/316763
|
Төвөдүүд өндөрлөг газарт хэрхэн дасан зохицсоныг тогтоожээ
|
2023-04-13 17:06:07
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
БЕРЛИН. /SHH MPG/. Олон улсын палеохимичдийн баг Төвөдийн өндөрлөг газрын оршин суугчид хэрхэн өндөрт дасан зохицсоныг бодит нотолгоогоор баталжээ. Энэ талаар Германы Макс Планкийн Геоантропологийн хүрээлэн (“SHH MPG”)-гийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Тодруулбал, өндөрлөг газар мал аж ахуй эрхлэн амьдардаг оршин суугчид сүүн бүтээгдэхүүн шингээх чадвартай генийнхээ ачаар дасан зохицож чадсаныг нотолсон байна."Бидний судалгаа маш тодорхой зүйл рүү хөтөлсөн. Газар тариалан эрхлэх боломжгүй Төвөдийн баруун болон хойд хэсгийн өндөр газарт амьдарч байсан эртний хүмүүсийн шүдэнд л сүүний уураг байсан" гэж тус хүрээлэнгийн судлаач Тан Ли хэлээд харин газар тариалан эрхлэхэд илүү тохиромжтой төв болон зүүн өмнөд хэсгийн хөндийн оршин суугчдаас ийм ул мөр илрээгүй гэж нэмж хэлжээ.3 500 орчим жилийн тэртээ далайн түвшнээс дээш 3.7-4.65 мянган метрийн өндөр, хүрч очиход бэрх уулархаг бүс нутагт амьдарч байсан хүмүүсийн шүдний химийн найрлага нь энэ бүс нутагт сүүний чиглэлийн мал аж ахуй өргөн тархсан байсныг харуулжээ. Энэ бүс нутгийн үндсэндээ бүх оршин суугчийн шүдэнд хонь, ямааны сүүний үндсэн найрлага болох уураг байдаг нь ургамлын гаралтай хүнс хэрэглэдэг нам дор газар, хөндийн оршин суугчдаас ялгарах гол онцлог шинж нь аж. Судлаачдын үзэж байгаагаар, газар тариаланд тохиромжгүй Төвөдийн өндөрлөг газрын оршин суугчид сүүг өргөнөөр хэрэглэдэг байсан нь тэдний дасан зохицох чадварт мал аж ахуй хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг харуулж байгаа аж. Үүнийг мөн Төвөдийн эртний оршин суугчдын чулуужсан ДНХ-д байнга илэрдэг сүүн бүтээгдэхүүнийг шингээхэд шаардагддаг генийн хувилбарууд нотолж байгаа юм.Төвөдийн тэгш өндөрлөг бол дэлхий дээрх хүн амьдрахад хамгийн таагүй газруудын нэг юм. Далайн түвшнээс дээш 4.3 мянган метрийн өндөрт орших энэ нутаг, ялангуяа Хималайн нурууны ноён оргилуудын ойролцоох төв ба өмнөд бүс нь маш хатуу ширүүн уур амьсгалтай.Ген судлаачид Төвөдийн амьдралын өвөрмөц нөхцөл нь оршин суугчдынх нь хувьслын явцыг түргэсгэж, хүйтэнд тэсвэртэй, бага хүчилтөрөгчтэй нөхцөлд дасахад нь тусалдаг өвөрмөц генүүдтэй болгосныг саяхан тогтоожээ. Энэ нь өндөрлөг газарт хүмүүс хэзээнээс суурьшиж эхэлсэн, суурьшлын үйл явц нь яг хэрхэн явагдсан талаар хүн судлаачдын сонирхлыг ихэд татахад хүргэжээ.
|
https://montsame.mn/mn/read/316747
|
Японы хүн ам 12 дахь жилдээ дараалан буурчээ
|
2023-04-13 14:45:43
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ТОКИО. /NHK/. Японы хүн амын тоо 12 дахь жилдээ буурсан
үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ Токио хотын оршин суугчдын тоо сүүлийн хоёр жилийн
хугацаанд анх удаагаа өссөн байна.Дотоод хэргийн
яамны мэдээллээр, гадаадын оршин суугчдыг оруулан тооцдог нийт хүн амын тоо
2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 124 947 000-д хүрчээ. Энэ нь
өмнөх оны мөн үеийнхээс 556 мянгаар буюу 0.44 хувиар буурсан үзүүлэлт юм. Тодруулбал, 65
болон түүнээс дээш иргэдийн тоо 36.2 саяд хүрснээр улсын нийт хүн амын 29
хувийг эзэлж байгаа нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон
байна. Харин 15 хүртэлх насны иргэдийн тоо 14.5 сая байгаа нь хүн амын 11.6
хувьтай тэнцэж, түүхэн доод үзүүлэлтэд хүрчээ. Өнгөрсөн онд Японы 47 мужаас
зөвхөн Токиод л хүн амын тоо өссөн үзүүлэлттэй гарчээ. Тус хотод өдгөө 14 сая
гаруй хүн амьдарч байна. 2021 онд цар тахлын улмаас нийслэлд шилжин суурьших
иргэдийн тоо буураад байсан бол 2022 онд Токио руу 440 мянга орчим хүн нүүсэн
байна.
Дотоод хэргийн
яамнаас мэдээлснээр, цар тахал намжиж байгаатай холбоотойгоор иргэд хотын
бүсүүдэд эргэн шилжин суурьших нь нэмэгдэж байна. Гэхдээ Японы хүн ам цаашид үргэлжлэн
буурах хандлагатай байгааг тайланд дурджээ.
|
https://montsame.mn/mn/read/316757
|
Олон улсын түншүүдээс Украинд дахин 115 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж олгоно
|
2023-04-13 14:38:12
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
КИЕВ. /Unian/. Украин улс олон улсын түншүүдээсээ дор хаяж 115 тэрбум ам.долларын урт хугацааны санхүүгийн тусламж авахаар төлөвлөж байгааг тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдэгджээ. "Олон улсын түншүүд Украинд 115 тэрбум ам.долларын урт хугацааны дэмжлэг үзүүлнэ. Энэ нь манай санхүүгийн тогтвортой байдлыг хангаад зогсохгүй Украины холбоотнууд бидэнд шаардлагатай хэмжээгээр дэмжлэг үзүүлнэ гэсэн дохио болж байна" гэж тэрбээр пүрэв гарагт шилжих шөнө “Telegram” сувагтаа бичсэн байна. Энэ жил сэргээн босгох төслүүдэд 14 тэрбум ам.доллар шаардлагатай байгааг Д.Шмыгаль дурдаад "Бид энэ зун шаардлагатай бүх хөрөнгийг татахын тулд түншүүдтэйгээ хэлэлцээ хийж байна" гэж онцолжээ. Д.Шмыгаль мөн АНУ, ЕХ, Дэлхийн Банк (ДБ), ОУВС, “G7”-ийн орнууд болон "сэргээн босголтыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж буй" олон улсын бүх түншдээ талархал илэрхийлсэн байна. ДБ-ны ерөнхийлөгч Дэвид Мэлпас урьд нь мэдэгдэхдээ, энэ жил Украины эдийн засгийн гол зардалд нэмээд 11 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн байна. Түүний хэлснээр, ДБ яаралтай санхүүжилтийн хүрээнд Украинд зориулж 23 тэрбум ам.доллар төвлөрүүлж чадсан бөгөөд үүнээс 20 тэрбум ам.долларыг нь хуваарилаад байгаа аж.
|
https://montsame.mn/mn/read/316756
|
Энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэхээ нэн даруй зогсоохыг Мьянмарын цэргийнхэнд уриалжээ
|
2023-04-13 14:18:05
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БАНГКОК. /AP/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо (АСЕАН) Мьянмарын Сикайн мужийн нэгэн тосгонд тус улсын цэргийн эрхтнүүд агаарын цохилт өгснийг буруушааж, хүчирхийллийн бүх хэлбэрийг, тэр дундаа энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэхээ нэн даруй зогсоохыг шаарджээ. Тус холбооноос пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд энэ тухай дурдсан байна."Мьянмарын Зэвсэгт хүчин хэдхэн хоногийн өмнө Сикайн мужийн нэгэн тосгонд агаараас цохилт өгснийг АСЕАН эрс буруушааж байна. Хүчирхийллийн бүх хэлбэр, ялангуяа энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэхийг нэн даруй зогсоох ёстой" гэж мэдэгдэлд цохон тэмдэглэээд энэ нь Мьянмарт энх тайвны шийдлийг олоход чиглэсэн үндэсний хэмжээнд хүртээмжтэй яриа хэлэлцээ хийх таатай орчныг бүрдүүлэх цорын ганц арга зам юм" гэж онцолжээ.Түүнчлэн “Таван заалт бүхий зөвшилцөл”-ийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар одоог хүртэл үргэлжилж буй хямралыг даван туулах, урт хугацааны шийдэл олоход Мьянмарт үргэлжлүүлэн туслах АСЕАН-ы амлалтыг дахин нотолсон байна”.2021 оны дөрөвдүгээр сард АСЕАН-ы орнууд, түүний дотор Мьянмар улс "Таван заалт бүхий зөвшилцөл"-ийг хэрэгжүүлэх талаар тохиролцоонд хүрсэн юм. Энхтайван тогтоох энэхүү төлөвлөгөөнд хүчирхийллийг нэн даруй зогсоохыг, мөн цэргийнхэн болон сөрөг хүчний хөдөлгөөн хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлэхийг уриалжээ.Мьянмарын цэргийнхэн Сикайн мужийн нэгэн тосгонд агаараас цохилт өгсний улмаас 100 орчим хүн амиа алдсан гэж “Associated Press” агентлаг дөрөвдүгээр сарын 11-нд мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, эрх баригчдыг эсэргүүцэгчдийн зохион байгуулсан ёслолын ажиллагаанд оролцогчдод цохилт өгсөн байна. Хожим нь Мьянмарын цэргийнхэн энэ нутагт дахь террористуудын байрлалд цохилт өгсөн гэж мэдэгдэж, агаарын цохилт өгсөн гэдгээ баталжээ.
|
https://montsame.mn/mn/read/316749
|
Хунтайж Харри III Чарльзыг хаан ширээнд залах ёслолд оролцоно
|
2023-04-13 12:20:22
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ЛОНДОН. /BBC/. Суссексийн гүн Харри Их Британийн хаан III Чарльзыг хаан ширээнд залах ёслолд оролцоно, харин гүнгийн ахайтан Меган оролцохгүй гэж
Букингемийн ордон мэдэгдэв.Харри, Меган нар ёслолын үйл
ажиллагаанд оролцох эсэх талаар янз бүрийн таамаглал гараад байсан ч хунтайж
Харри ганцаараа оролцохоор болсон нь ийнхүү тодорхой болж байна. Вестминстерийн
сүмд тавдугаар сарын 6-ны өдөр болох ёслолд 2000 гаруй зочид төлөөлөгчид
оролцоно. Хунтайж Харригийн
хувьд дуулиан тарьсан “Spare” дурсамж номоо хэвлүүлж уншигчдийн хүртээл
болгосноос хойш хааны удмын гэр бүлийнхэнтэйгээ олны өмнө анх удаа гарах гэж буй
нь энэ юм.
Тэрбээр номдоо хааны
гэр бүлийн бусад гишүүдтэй хэрхэн маргалдаж зөрчилддөг байснаа илэн далангүй
дэлгэсэн юм. Харин Меган ёслолд оролцох урилгыг хүлээн авахаас татгалзсанаас харахад гэр
бүлийн шийдэгдээгүй маргаан үргэлжилсээр байгаа бололтой.
|
https://montsame.mn/mn/read/316733
|
БНХАУ, АНУ-ын худалдааны эргэлтийн хэмжээ буурчээ
|
2023-04-13 11:34:25
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас пүрэв гарагт гаргасан мэдээллээр энэ оны эхний улиралд АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлтийн хэмжээ 13.1 хувиар буурч, 161.587 тэрбум ам.доллар болжээ.Гэсэн хэдий ч АНУ нь АСЕАН болон Европын Холбооны хамтаар Хятадын худалдааны гол гурван түнш хэвээр байна. Хятадын гаалийн мэдээллээр 1-3 дугаар сард тус улсаас АНУ руу хийсэн экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 17 хувиар буурч, 115.237 тэрбум ам.доллар болсон бол АНУ 46.350 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн Хятад руу гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 хувиар бага үзүүлэлт болжээ. Гуравдугаар сард хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээ 59.760 тэрбум ам.доллар байв. 2022 оны эцэст Хятад, Америкийн худалдааны эргэлт 0.6 хувиар нэмэгдэж, 759 тэрбум 427 сая ам.долларт хүрч байжээ.Харин Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ энэ оны эхний улиралд 38.7 хувиар өсөж, 53.845 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн улиралд Хятад улс ОХУ руу 24.073 тэрбум ам.долларын бараа экспортолсон нь 2022 оны мөн үеийнхээс 47.1 хувиар өссөн үзүүлэлт бол импортын хэмжээ мөн 32.6 хувиар өсөж, 29.722 тэрбум ам.долларт хүрсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/316725
|
Өмнөд Солонгосыг шар шороон шуурга бүрхжээ
|
2023-04-13 10:58:36
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
СӨҮЛ. /Yonhap/. Хятадын хойд нутаг болон Монголын өмнийн говьд дэгдсэн шар шороон шуурга лхагва гарагт БНСУ-ын бараг бүх нутгийг бүрхжээ.Шар шороон шуурга
өглөөний 7 цагийн байдлаар тус улсын бараг бүх нутгийг нөмөрсөн бөгөөд пүрэв гараг
хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэж Өмнөд Солонгосын цаг уурын удирдах газар (“KMA”) мэдээлсэн
байна.Тус улсын бүх хэсэгт нарийн ширхэгт тоосонцрын талаар сэрэмжлүүлэг гаргасан гэж эрх баригчид мэдээлжээ. Нийслэл Сөүл хотод өглөөний 7
цагийн байдлаар 10 микрометрээс бага голчтой "PM 10" нарийн ширхэгт тоосонцрын цагийн дундаж агууламж шоо метр тутамд 192 микрограмм, Сөүлээс зүүн урд зүгт 307 км-ийн зайд орших Ульсан хотод 494 микрограмм болж нэмэгдлээ гэж “КМА” мэдээлсэн байна."PM 10" тоосонцорын
агууламж хоёр цагаас илүү хугацаагаар 150 микрограммаас дээш үзүүлэлттэй байвал
нарийн ширхэгт тоосонцроос сэргийлэх зөвлөмж гарган иргэдэд анхааруулдаг аж.Өмнөд Солонгосын цаг уурын алба "PM 10"-ын агууламж 0-30
микрограмм байвал "сайн", 31-80
байвал "хэвийн", 81-150 байвал
"муу", 151-ээс дээш нь байвал "маш муу" түвшин гэж ангилдаг
байна.“КМА”-ийн мэдээлж байгаагаар, "PM 10" тоосонцорын агууламж "маш муу" түвшинд пүрэв гараг хүртэл үргэлжилнэ.Эрх баригчид амьсгалын замын өвчтэй хүмүүс болон хүүхэд, настайчуудыг гэртээ байж, гадагш гарахдаа амны хаалт зүүхийг зөвлөжээ.
|
https://montsame.mn/mn/read/316702
|
NASA Ангараг гараг дээр амьдрах туршилтын байгууламжийг үзүүлжээ
|
2023-04-13 10:07:38
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
СОНИН ХАЧИН
|
ХЬЮСТОН. /NHK/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) Ангараг гараг дээр амьдрах нөхцөлийг загварчилсан байгууламжаа танилцуулжээ. Туршилтын объектыг Техас дахь NASA -гийн Линдон Жонсоны нэрэмжит сансрын төвд үзүүлсэн байна. 160 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий уг модулийг 3D принтерээр “хэвлэсэн” бөгөөд дөрвөн унтлагын өрөө, шүршүүрийн өрөө, нийтийн нэг өрөө, хүнсний ногоо тариалах лабораторитой ажээ.NASA зургаадугаар сараас эхлэн энэхүү байгууламждаа нэг жил орчим сайн дураар амьдрах дөрвөн хүнийг элсүүлэхээр төлөвлөж байна.
|
https://montsame.mn/mn/read/316708
|
Бразилын Ерөнхийлөгч Хятадад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ
|
2023-04-13 09:36:00
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЭЭЖИН. /DW/.
Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу
Лула да Силва БНХАУ-д төрийн айлчлал хийхээр Шанхай хотноо лхагва гарагт
хүрэлцэн иржээ. Энэхүү айлчлалаар хоёр орны харилцааг хэвийн болгохыг зорьж
байгаа ажээ.Лула болон түүний
гэргий Росанжела да Силваг Хятадын Гадаад хэргийн дэд сайд Се Фэн нисэх буудал
дээр угтан авчээ.Бразилын зүүний
үзэлт Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Бээжин хотод баасан гарагт
уулзаж, худалдаа, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, найрамдлын гэрээний талаар хэлэлцэнэ гэж Бразилын Засгийн газар мэдээлжээ. Энэхүү айлчлалыг
гуравдугаар сард хийхээр товлоод байсан боловч Лула уушгины хатгалгаа туссаны
улмаас хойшлуулсан юм.Худалдааны гол
түншүүдЛула хэт барууны үзэл баримтлагч, өмнөх Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн дөрвөн жилийн
турш баримталж байсан Бразилыг Хятадаас тусгаарлах, сөргөлдөх бодлогын дараа тус улстай харилцаагаа
сэргээнэ гэж найдаж байна. Бразил нь Хятад
руу хамгийн их бараа бүтээгдэхүүн, тэр дундаа олон арван тэрбум ам.долларын үнэ
бүхий шар буурцаг, үхрийн мах, төмрийн хүдэр, шувууны мах, чихрийн нишингэ,
хөвөн экспортолдог.Мөн Латин
Америкийн бусад орнуудтай харьцуулахад Хятадаас хамгийн их хөрөнгө оруулалт авдаг.
Хоёр орны
төлөөлөгчид Лулагийн айлчлалын үеэр хоёр талын 20 орчим хэлэлцээрт гарын үсэг
зурах төлөвтэй байна. Бразилыг “газрын
зурагт” эргэн оруулах нь Бразилын Ерөнхийлөгч
АНУ-ын төрийн тэргүүн Жо Байдентай энэ оны хоёрдугаар сард Вашингтон хотноо
дээд түвшний хэлэлцээ хийснийхээ дараа Хятадад айлчилж буй юм. Бразилын Ерөнхийлөгчийн
албыг 2003-2010 онд хашиж байсан Лула Ж.Болсонаругийн он жилүүдийн дараа
улс орноо дэлхийн тавцанд гол тоглогч болж өсөн дэвшинэ гэдэгт найдаж байна. Гэхдээ Украины
дайныг хэрхэн дуусгах талаарх түүний байр суурь Украины Өрнөдийн дэмжигчдийн
дунд болгоомжлол төрүүлээд байгаа юм. Украины дайнтай холбоотой сэдэв Ши Жиньпинтэй
хийх уулзалтын үеэр хөндөгдөх төлөвтэй байгаа аж.
Лула мөн өөрийн
холбоотон, Бразилын Ерөнхийлөгч асан Дилма Руссеффийг БРИКС-ийн хөгжлийн банкны
тэргүүнээр томилох ёслолд оролцоно. БРИКС нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад,
Өмнөд Африкийг эгнээндээ нэгтгэдэг хөгжиж буй орнуудын бүлэг юм.
|
https://montsame.mn/mn/read/316694
|
Катар, Бахрейн дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцов
|
2023-04-13 09:15:20
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ДУБАЙ. /BNA/. Катар, Бахрейн улс 2017 онд тасалсан дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцсон талаар Катарын Гадаад хэргийн яам мэдээлжээ. Тус яамны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсанаар, "Бахрейн-Катарын цаашдын алхмуудын асуудлаарх хорооны хоёр дахь уулзалт лхагва гарагт болсон бөгөөд энэ үеэр "НҮБ-ын Дүрмийн зарчим, Дипломат харилцааны тухай 1961 оны Венийн конвенцын заалтын дагуу хоёр орны дипломат харилцааг сэргээх шийдвэр гаргасан байна". Тус хорооны хурал Эр-Рияд дахь Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын төв байранд болжээ. 2017 оны зун Саудын Араб, АНЭУ, Бахрейн болон Египет улс Катарыг терроризмыг дэмжиж, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцож байна хэмээн буруутгаж, тус улстай дипломат харилцаагаа тасалж байгаагаа зарласан. Үүний дараа эдийн засгийн хориг арга хэмжээ авч, Катарыг тээврийн бүслэлтэд оруулсан билээ.
|
https://montsame.mn/mn/read/316691
|
БНАСАУ-ын харвасан пуужингийн улмаас Хоккайдод зарласан түгшүүрийг цуцалжээ
|
2023-04-13 08:46:08
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ТОКИО. /Kyodo/. БНАСАУ-ын өнөө өглөө харвасан баллистик байх
магадлалтай пуужин Японы хойд нутгийн Хоккайдо арлын орчимд унаж болзошгүй байсантай холбогдуулан тус улсын Засгийн газар түгшүүр
зарласан ч дараа нь цуцалжээ. Баллистик байх магадлалтай пуужин газардсан гэдгийг Японы Эргийн
хамгаалалтын албанаас мэдээлжээ.Японы Батлан
хамгаалахын сайд Хамада Ясүказү сэтгүүлчдэд мэдээлэхдээ, пуужин Японы нутаг
дэвсгэр юм уу эдийн засгийн онцгой бүсэд унаагүй гэсэн байна.
БНСУ-ын Штабуудын
дарга нарын хорооны мэдээллээр, БНАСАУ Пёньян хот орчмоосоо Япон тэнгис рүү дунд
эсвэл түүнээс хол зайн тусгалт баллистик пуужин харважээ.
|
https://montsame.mn/mn/read/316683
|
Хятад улс цэрэг татлагын журмаа шинэчилжээ
|
2023-04-12 17:28:22
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөл болон Цэргийн төв хороо үндэсний батлан хамгаалах хүчнээ бэхжүүлэх, хүчирхэг зэвсэгт хүчнийг бий болгох институцийн баталгааг хангах
зорилгоор цэрэг татлагын журмаа шинэчилжээ. 11 бүлэг, 74 заалт бүхий шинэ журам нь илүү өндөр мэргэшсэн цэргүүдийг элсүүлэх, цэрэгт татах журмыг стандартчлах, оновчтой болгох, системийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн аж.Энэхүү журам нь 2023 оны тавдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ.
|
https://montsame.mn/mn/read/316669
|
Шувууны томууны улмаас хүний амь эндсэн анхны тохиолдол бүртгэгджээ
|
2023-04-12 17:15:58
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭРҮҮЛ МЭНД
|
БЭЭЖИН. /DW/. Хятадад “H3N8” шувууны томууны халдвар авсан нэгэн эмэтгэй нас барсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ орон нутгийн цагаар мягмар гаргийн орой мэдээлжээ. Энэ нь шувууны томууны улмаас хүний амь эндсэн анхны тохиолдол юм.Хятадын өмнөд
нутгийн Гуандун мужид 56 настай эмэгтэй халдварын улмаас нас барсан
байна.Уг вирус хүмүүсийн дунд өргөн хүрээгээр тархах магадлал бага
байгаа ч “хүний [эсвэл амьтны] эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй томууны вирусүүдтэй
холбоотой вирус судлал, эпидемиологийн болон эмнэлзүйн өөрчлөлтийг илрүүлэхийн
тулд тандалт хийх нь чухал” гэдгийг ДЭМБ онцолжээ.Нас барсан эмэгтэй олон архаг хууч өвчтэй байснаас гадна фермийн шувуу, зэрлэг шувуудтай ойр
харьцаж байсан болохыг өвчний түүхэнд нь тэмдэглэжээ. Өвчтөн хоёрдугаар сарын 22-ноос
өвдөж эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 3-нд уушгины хатгалгаа гэсэн оноштой
эмнэлэгт хэвтэж, улмаар 16-ны өдөр нас барсан байна.
ДЭМБ-ын мэдээлэлд дурдсанаар, өвчтөний үйлчлүүлсэн нойтон махны захаас цуглуулсан дээжээс
томуугийн A(H3) халдвар илэрсэн тул тэндээс халдвар авсан байж болзошгүй байна.
Нас барсан эмэгтэйтэй ойр байсан хүмүүсээс халдвар илрээгүй байна.
|
https://montsame.mn/mn/read/316667
|
Цагаачдын урсгалд дарагдсан Италид онц байдал зарлалаа
|
2023-04-12 16:57:14
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
РОМ. /ANSA/. Италийн Сайд нарын зөвлөл Газрын Дундад тэнгисээр дамжин тус улсад ирж буй цагаачдын урсгал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор орон даяар зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа.Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн ажлын албанаас мэдээлснээр, цагаачдын
урсгалд хамгийн их дарагдаж буй өмнөд бүс нутгуудад таван сая еврогийн тусламж үзүүлэхээр болжээ. Энэ хөрөнгийг
цагаачдыг хүлээн авах шинэ төвүүд байгуулах зэрэг ажилд зарцуулах аж. Онцгой байдлын дэглэмийн үеэр ийм төвүүдийг байгуулах
нь илүү хялбар байх бөгөөд гэхдээ үүнтэй зэрэгцэн хууль бус цагаачдыг албадан гаргах журмыг мөн хялбаршуулах юм.Харин Италийн Иргэний хамгаалалт, тэнгисийн бодлогын
сайд Нелло Мусумечи авсан арга хэмжээ хангалтгүй гэж мэдэгдэл хийжээ. Тэрбээр тус улсад нүүрлэсэн цагаачдын хямралыг шийдвэрлэхэд Европын Холбоо "хариуцлагатайгаар
оролцох хэрэгтэй" хэмээн уриалсан байна. Албан ёсны мэдээллээр, он гарснаас хойш Италид 31 мянга
гаруй хууль бус цагаач иржээ. Өнгөрсөн оны мөн үед 7900 цагаач ирж
байжээ. Тунис, Ливи улсаас Газрын Дундад тэнгисээр дамжин өмнөд Итали, Мальтаг зорьж буй дүрвэгсдийн зарим нь энэ замыг туулах боломжгүй завь ашигласны улмаас осолдон олон хүн амиа алдсан явдал
удаа дараа гарсаар байна.Засгийн газар энэ
хямрал цаашид даамжрахаас зайлсхийхийн тулд хууль
бус цагаачлалыг зогсоохоор шийдсэн
гэж Ерөнхий сайд Жоржиа Мелони хоёрдугаар
сард мэдэгдэж байв.
|
https://montsame.mn/mn/read/316664
|
CNN: Украин дайныг хурдан дуусгаж чадна гэдэгт АНУ эргэлзэж байгааг нууц баримт бичгүүд харуулж байна
|
2023-04-12 16:41:25
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ВАШИНГТОН. /CNN/. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан Пентагоны маш нууц баримт бичгүүд нь АНУ Украины дайны явцын талаар гутранги төсөөлөлтэй байгааг харуулж байна гэж "СNN" суваг мэдээлжээ. Уг баримт бичгүүдэд Украины зэр зэвсэг, агаарын довтолгооноос
хамгаалах системийн сул талыг тодотгож, ирэх саруудад дайны явц мухардалд орно гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байна.Энэ оны хоёр, гуравдугаар сарын өдрүүдээр огноолсон энэ баримт бичгүүдэд Киев Оросын эсрэг хаврын сөрөг довтолгоонд
бэлтгэж буй энэ үед Украины цэрэг зэвсэгт сул талууд олон байгааг дэлгэрэнгүй тодорхойлон бичжээ.Тухайлбал, зарим
баримт бичигт Украины фронтын тэргүүн эгнээний цэргүүдийг хамгаалах дунд тусгалын пуужингийн довтолгооноос
хамгаалах системийг “Оросын тал тавдугаар сарын 23 гэхэд үндсэндээ тооцоолж мэднэ” гэж анхааруулж байгаа нь Орос удахгүй агаарын довтолгооны хувьд давуу талыг олж авах,
Украин сөрөг довтолгоонд хуурай замын цэргийн хүчээ төвлөрүүлэх чадвараа алдаж
болзошгүйг харуулж байгаа аж.Баримт бичгүүдэд мөн Оросын өөрийнх нь цэргийн довтолгоотой холбоотой
асуудлууд хэвээр байгааг дурдаад, үр дүнд
нь ойрын ирээдүйд хоёр тал мухардалд орно гэж таамаглажээ.“CNN” суваг дайны нөхцөл байдлын талаар мэдээлэл бүхий албаны хүмүүсийг эх сурвалж болгон мэдээлэхдээ, эдгээр
баримт нь Пентагоны удирдлагууд,
тэр дундаа Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Милли тэргүүтэй хүмүүст зориулан
бэлтгэсэн өдөр тутмын тагнуулын товч мэдээллийн нэг хэсэг бололтой гэжээ. Ихэнх нь "маш нууц" гэсэн тэмдэглэгээтэй баримт
бичгүүдийг задруулсан нь үндэсний аюулгүй байдлыг ихээхэн алдагдуулж байгаа
бөгөөд Хууль зүйн яам эдгээр баримтыг хэн задруулж болох талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бол Пентагон АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгааг шалгаж байна гэж “CNN" мэдээлсэн байна. Баримт бичгүүдэд Украины
дайны явцад хийсэн дүгнэлтээс гадна АНУ-ын холбоотнууд болон өрсөлдөгчдийн аль алиных нь талаар цуглуулсан мэдээллүүд байгаа аж.
|
https://montsame.mn/mn/read/316652
|
Японы баруун өмнөд бүс нутгийг хүчтэй шороон шуурга нөмөрчээ
|
2023-04-12 15:18:01
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
ТОКИО. /NHK/. Монгол, Хятадаас ирсэн хүчтэй шороон шуурга лхагва гарагт Японы баруун өмнөд бүс нутгийг нөмөрчээ. Энэ тухай тус улсын Цаг уурын үндэсний газраас мэдээлсэн байна.Шиманэ, Фүкүока, Нагасаки, Ямагүчи, Тоттори, Сага зэрэг хэд хэдэн мужид үзэгдэх орчин эрс муудсан тул замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг жолооч нарт анхааруулж байна.Түүнчлэн эдгээр бүс нутгийн оршин суугчдад тагтан дээр хувцас хатаахгүй байх, гэрээсээ гарахдаа амны хаалт зүүж, хүүхдүүдээ мөн гадаа тоглуулахгүй байхыг зөвлөжээ. Ойрын өдрүүдэд Японы үндсэндээ бүх нутаг дэвсгэрийг шороон үүл бүрхэж магадгүй гэж цаг уурчид мэдээлж байна. Тус улсын нийслэл Токиод одоогоор хүчтэй салхи шуурч байгаа ч агаар шороо тоосжилтгүй байгаа аж.
|
https://montsame.mn/mn/read/316653
|
Еврейчүүд, жуулчдад Рамадан сарыг дуустал Ариун сүмийн ууланд очихыг хоригложээ
|
2023-04-12 14:21:03
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ТЕЛЬ-АВИВ. /jpost/. Еврейчүүд болон лалын шашны шүтлэггүй жуулчид энэ жил дөрөвдүгээр сарын 21-нд дуусах исламын шашны ариун Рамадан сарыг дуустал Иерусалим дахь Ариун сүмийн ууланд очих боломжгүй болжээ. Ийм шийдвэрийг мягмар гарагт Израилын гол сайд нар, хүчний байгууллагуудын дарга нарын оролцоотой аюулгүй байдлын асуудлаар хийсэн уулзалтын дараа гаргасан гэж Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн ажлын алба мэдэгдэв."Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын дарга, Аюулгүй байдлын ерөнхий албаны дарга, Цагдаагийн газрын даргын санал нэгтэй зөвлөсний дагуу Рамадан сарыг дуустал еврейчүүд болон жуулчдыг Ариун сүмийн ууланд очихыг хориглох шийдвэр гаргасан" гэж мэдээнд дурджээ.Үүнээс гадна, Нетаньяху болон сайд нар “Баруун хана сүмд мөргөл үйлдэж буй хүмүүсийг, мөн энэ сүмийг чиглэсэн замуудыг хамгаалахын тулд бүх хүчнийг дайчлахыг даалгасныг” онцолсон байна. Рамадан сарыг дуустал Ариун сүмийн ууланд очих боломжийг хаах шийдвэрийг еврейн хуанлигаар долоон өдрийн турш тэмдэглэдэг еврейчүүдийн гол баяруудын нэг болох “Песах” баяр дуусаж байгааг тохиолдуулан гаргажээ. Өнгөрсөн долоо хоногийн эхнээс хойш тэмдэглэж буй энэ баярын үеэр нийтдээ 2 600 гаруй еврей мөргөлчид Ариун сүмийн ууланд очжээ. Палестин-Израилын мөргөлдөөний эргэн тойронд хурцадмал байдал үүсээд буйтай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Ариун сүмийн уулан дахь “Аль-Акса” сүмд палестинчууд болон Израилын цагдаа нарын хооронд хэд хэдэн удаа мөргөлдөөн болжээ. Рамадан нь исламын хуанлийн есдүгээр сар бөгөөд энэ үеэр мусульманчууд мацаг барьдаг. Энэ жил Рамадан сар гуравдугаар сарын 22-нд нар жаргахаас эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 21-нд дуусаж, итгэгчид Ид аль-Фитр (Ураза-байрам) баяраа тэмдэглэнэ. Эртний Египетийн боолчлолоос еврейчүүд чөлөөлөгдсөнд зориулсан еврейчүүдийн гол баяруудын нэг болох "Песах" буюу еврейчүүдийн Улаан өндөгний баярыг энэ жил дөрөвдүгээр сарын 5-аас 13-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлж байна. Ариун сүмийн уул ба Иерусалимын статусАриун сүмийн уул нь Иерусалимын зүүн хэсэгт Хуучин хотын төвд оршдог. Араб хэлээрх нэр нь Аль-Харам аль-Шариф ("Эрхэм ариун газар"), харин еврейчүүд Хар ха-Байт (толгодын орой дээр орших еврейчүүдийн гол сүм буюу "Бурханы өргөө" гэсэн утгатай) гэж нэрлэдэг байна. Энэхүү сүм нь еврейчүүдийн хувьд ч мусульманчуудын хувьд ч ариун газар нь юм.Одоо энэ газарт “Масжид Куббат ас-Сахра” болон “Аль-Акса” сүм байдаг бөгөөд Саудын Арабын Мекка, Мединагийн дараа лалын шашны гурав дахь чухал ариун газарт тооцогддог. Сүмийн цогцолборыг МЭ-ий 70 онд ромчуудын сүйтгэсэн еврейчүүдийн сүмийн суурин дээр барьжээ. Энэхүү эртний сүм хийдийн цогцолборын балгас болох Баруун хана нь еврейчүүдийн хувьд хамгийн том ариун газар нь юм.Ариун сүмийн уулын статус нь Палестин-Израилын сөргөлдөөний хамгийн хурц асуудлуудын нэг төдийгүй Христ, Иудей, Ислам гэсэн гурван шашны хот болох Иерусалимын ч асуудал юм. Израилчууд 1967 оны дайны үеэр Иерусалимын зүүн хэсгийг эзэлжээ. Иерусалим бол Израилын "нэг хэсэг бөгөөд хуваагдашгүй" нийслэл гэж израилчууд үздэг бол палестинчууд хотын зүүн хэсгийг улсынхаа нийслэл болгохыг хүсдэг.Одоогоор зөвхөн мусульманчууд цогцолборын нутаг дэвсгэр дээрх сүмүүдэд залбирч болох бөгөөд бусад шашны төлөөлөгчид, түүний дотор иудейчүүд зөвхөн аялал жуулчлалын зорилгоор нэвтрэх боломжтойгоос гадна, зөвхөн ням гаргаас пүрэв гараг хүртэл өдөрт хэдэн цаг өглөө, үдээс хойш нээлттэй байдаг ажээ. Үүнээс гадна, лалын шашин шүтдэггүй хүмүүст зориулж, тусгай хаалга нээсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/316637
|
М.Жорданы пүүз 2.2 сая ам.долларын үнэ хүрчээ
|
2023-04-12 14:19:53
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
СПОРТ
|
НЬЮ-ЙОРК. /CNBC/. Америкийн домогт сагсанбөмбөгч Майкл Жорданы гарын
үсэг бүхий пүүз дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан гутал болжээ.“Sotheby's” дуудлага худалдааны ордноос мэдээлснээр,
“Nike” брэндийн “Air
Jordan 13” пүүз мягмар гарагт 2.2
сая ам.доллароор зарагдсан байна. М.Жордан энэ
пүүзээ “The Last Dance” хэмээн
нэрлэгддэг 1998 оны “NBА”-ын
шувтаргын тоглолтынхоо үеэр өмсөж байжээ. Хэдийгээр дуудлага худалдаагаар зарагдсан үнээрээ дэлхийн
дээд амжилтыг шинэчилсэн ч 2-4 сая ам.долларын үнэ хүрнэ хэмээн урьдчилан
тооцоолж байсантай харьцуулахад доогуур үнээр зарагдсан байна. “Майкл Жорданы
спортын холбогдолтой дурсгалт эд зүйлсийн эрэлт хэрэгцээ хүлээлтээс давсаар
байгааг өнөөдрийн түүхэн үзүүлэлт нотолж байна” гэж “Sotheby's” ордны мэргэжилтэн Брам Вахтер хэлжээ.
Ташрамд дурдахад,
М.Жорданы “Air Ships” пүүз
2021 онд болсон дуудлага худалдаагаар 1.4 сая ам.доллароор зарагдаж байсан бол 1998
оны “NBA”-ын шувтаргын
тоглолтын үеэрээ өмссөн өмсгөл нь өнгөрсөн онд 10.1 сая ам.долларын үнэ хүрсэн
билээ.
|
https://montsame.mn/mn/read/316641
|
Дэлхийн гүнээс өмнө нь мэдэгдэж байгаагүй шинэ бүтэц илрүүлжээ
|
2023-04-12 13:56:50
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
ЛОНДОН. /Nature
Communications/. Газар хөдлөлтийн чичирхийллийн долгионыг
судалсны үр дүнд урьд өмнө нь мэдэгдэж байгаагүй давхарга дэлхийн гүнд байгааг эрдэмтэд тогтоожээ.Манай гаргийн
дотоод бүтэц нь царцдас, манти,
гадаад болон дотоод цөм гэсэн геологийн үндсэн дөрвөн
давхаргаас бүрддэг билээ. Гэхдээ удахгүй эрдэмтэд геологийн сурах бичгийг дахин шинэчилж бичих шаардлагатай болж байгаа бололтой.Өмнө нь мэдэгдээгүй байсан
бүтэц дэлхийн гүнд байгааг Австралийн судлаачид илрүүлжээ. Судлаачид шинэ бүтцийг “хамгийн
дотоод цөм” гэж нэрлээд байна. Энэ нь бөмбөрцөг хэлбэрийн төмөр, никелийн нийлмэл хайлш бөгөөд
судлаачдын үзэж буйгаар дэлхийн эртний түүхийн нууцыг агуулж байгаа аж.Эрдэмтэд манай гаргийн дотоод
бүтцийн чичирхийллийн долгионы тархалтыг судлах явцдаа энэхүү нуугдмал давхаргыг илрүүлжээ. Ийм чичиргээнд нэг л удаа дүн шинжилгээ
хийдэг байсан өмнөх судалгаанаас ялгаатай нь энэ удаад чичирхийллийн
“доргиог” таван удаа хүртэл тандан судалснаар өмнө нь мэдэгдээгүй байсан шинэ
мэдээллийг олж авсан байна.Энэхүү судалгаа
нь дэлхийн дотоод цөмийг судлах шинэ аргыг нээж байна гэж судалгаа хийсэн
эрдэмтэд үзэж байна. Дэлхийн хамгийн дотоод энэхүү цөм дотор гаргуудын дотоод бүтэц өөрчлөгдөхөд нөлөөлсөн сансрын эртний үйл явцын шинж тэмдгүүд агуулагдаж байгаа гэж эрдэмтэд
таамаглаж байгаа ажээ.Судалгааны явцад олж авсан шинэ мэдээлэл
нь дэлхийн соронзон орон хэрхэн үүссэнийг тайлбарлахад тус дөхөм болно гэж судлаачид мөн онцолжээ. Соронзон орон нь манай гараг
дээр амьдрал оршин байх тохиромжтой нөхцөл бүрдэхэд асар их үүрэг гүйцэтгэдэг. Учир нь соронзон орон нь
дэлхийн гадаргууг огторгуйн цацрагаас, түүнчлэн амьдралын үндэс
болсон далай тэнгисийг дэлхийгээс сансар луу "нисэн одохоос" хамгаалдаг билээ.Судалгааны талаарх өгүүлэл “Nature Communications”
сэтгүүлд нийтлэгджээ.
|
https://montsame.mn/mn/read/316616
|
Салхи, нарны эрчим хүч дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 12 хувийг эзэлжээ
|
2023-04-12 12:44:39
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
ЛОНДОН. /Anadolu/. Салхи, нарны эрчим хүчний үүсгүүрүүд өнгөрсөн онд дэлхийн
цахилгаан эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 12 хувийг эзэлснээр түүхэн дээд үзүүлэлтэд
хүрснийг Их Британийн нийслэл Лондон хотод төвтэй “Ember” эрчим хүчний судалгааны төвөөс лхагва гарагт
танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа. 2021 онд энэ үзүүлэлт 10 хувьтай байсан
юм. “Уур амьсгалын
өөрчлөлттэй тэмцэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх 10 жил үргэлжилж байгаа үед энэ
нь олборлодог түлшний эрин үе дуусаж байгаагийн илэрхийлэл болж байна. Бид цэвэр
эрчим хүчний эринд шилжиж байна” гэж судалгааны төвийн цахилгаан эрчим хүчний
шинжээч Малгорзата Виатрос-Мотыка ярьжээ. Энэхүү тайланд дэлхийн
эрчим хүчний хэрэгцээний 93 хувийг бүрдүүлдэг 78 орны эрчим хүчний мэдээлэлд
дүн шинжилгээ хийсэн байна. Ингэхэд 2022 онд салхины эрчим хүчний үүсгүүрүүдийн
дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хувь хэмжээ 7.6 хувьд хүрч, өмнөх
оныхоос 1 хувийн өсөлт үзүүлжээ. Салхины эрчим хүчний үйлдвэрлэл өмнөх жилийнхээс
17 хувиар өссөн нь Их Британийг бүхэлд нь хангах хэмжээтэй тэнцэж байна. Харин 2021 онд дэлхийн
цахилгаан эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 3.7 хувийг эзэлж байсан нарны эх
үүсвэрүүдийн үйлдвэрлэл өнгөрсөн онд 4.5 хувьд хүрч өссөн байна. Нарны эрчим хүчний
үйлдвэрлэл өмнөх оныхоос 24 хувиар өссөнөөр /Өмнөд Африкийн эрчим хүчний хэрэгцээг бүхэлд нь
хангахуйц хэмжээгээр/ 18 дахь
жилдээ дараалан хамгийн их өсөлт үзүүлсэн эрчим хүчний эх үүсвэр болжээ. Нарны эрчим
хүчний үйлдвэрлэлийн эзлэх хувь хэмжээ өсөж байгаад Хятад улс хамгийн их хувь
нэмэр оруулсан бөгөөд нийт өсөлтийн 37 хувийг дангаараа эзэлсэн бол АНУ 17
хувийг нь бүрдүүлсэн байна. “Global Electricity Review” тайланд дурдсанаар, өдгөө дэлхийн 60 гаруй оронд
цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийнх нь 10-аас дээш хувийг салхи, нарны эрчим
хүчний эх үүсвэрүүд бүрдүүлж байна. Нүүрс цахилгаан
эрчим хүчний хамгийн том эх үүсвэр хэвээр байнаЦэвэр эрчим
хүчний бүх эх үүсвэр нийлээд дэлхийн цахилгаан эрчим хүчний 39 хувийг
үйлдвэрлэснээр мөн л шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ. Түүнээс цэвэр эрчим хүчний хамгийн
том эх үүсвэр болох усан цахилгаан станцууд нийт үйлдвэрлэлийн 15 хувийг
эзэлсэн бол атомын цахилгаан станцууд 9 хувийг бүрдүүлсэн байна. Хэдийгээр цэвэр
эрчим хүчний эх үүсвэрүүдийн үйлдвэрлэл түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн ч
олборлодог түлшнүүд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 61 хувийг эзэлсэн
хэвээр байна. Тухайлбал, нүүрс нь дэлхийн цахилгаан эрчим хүчний хамгийн том эх
үүсвэрийн байр сууриа хадгалж, 2022 онд нийт үйлдвэрлэлийг 36 хувийг эзэлжээ. Гэхдээ
салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл өсөж байгаа нь нүүрсэн цахилгаан станцын
үйлдвэрлэлийн өсөлтийг 1.1 хувьд хязгаарласан байна. Эрчим хүчний
салбарын СО2-ын ялгарал өнгөрсөн онд “дээд цэг”-тээ хүрсэн байж магадгүйДэлхийн цахилгаан
эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрс, хийн эзлэх хувь хэмжээ өндөр хэвээр байгаатай
холбоотойгоор эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал
өнгөрсөн онд 1.3 хувиар өссөнөөр түүхэн дээд үзүүлэлтдээ хүрсэн байна. Цэвэр
эрчим хүчний эх үүсвэрүүдийн үйлдвэрлэл нэмэгдсэн хэдий ч цахилгаан эрчим
хүчний хэрэгцээ өссөнтэй холбоотойгоор СО2-ын ялгарал ийнхүү нэмэгджээ.
Хэрэв өнгөрсөн
онд салхи, нарны үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг олборлодог
түлшээр үйлдвэрлэсэн бол СО2-ын ялгарал 20 хувиар өндөр байх байсан гэж “Ember”-ийн судлаачид тооцоолжээ. Мөн цэвэр эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байгааг харгалзан 2022
онд эрчим хүчний салбарын СО2-ын ялгарал “дээд цэгтээ” хүрсэн байж магадгүй хэмээн
таамагласан байна.
|
https://montsame.mn/mn/read/316619
|
АНУ, Филиппин батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ
|
2023-04-12 11:05:07
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ВАШИНГТОН. /TASS/. АНУ, Филиппин болзошгүй аюул заналыг тогтоон барих, хариу арга хэмжээ авах зорилгоор батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов.Энэ тухай мягмар гарагт Вашингтонд "2+2" хэлбэрээр хийсэн уулзалтын дараа баталсан хоёр улсын Батлан хамгаалахын болон Гадаад хэргийн сайд нарын хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.“Сайд нар Номхон далайд, тэр дундаа Өмнөд-Хятадын тэнгист гарч болзошгүй гаднын зэвсэгт халдлагаас хамгаалах нэгдмэл шийдвэртэй байгаагаа дахин нотоллоо. Хамтарсан тогтоон барих арга хэмжээг бэхжүүлэхийн тулд АНУ-Филиппиний хамтын ажиллагааг шинэчлэх амлалтаа мөн дахин нотлов. Хоёр тал янз бүрийн салбарт учирч болзошгүй аюул заналын шинж чанар болон үр дүнтэй хариу арга хэмжээний талаар үргэлжлүүлэн ярилцана гэж найдаж байна" гэж Төрийн департаментын хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ. АНУ, Филиппиний сайд нар мөн хэд хэдэн чиглэлээр үүрэг хүлээжээ. Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, хоёр улс хямралын нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авахад шаардлагатай "хоёр талын төлөвлөлт ба хамтын ажиллагааны чадвар"-ыг бэхжүүлэхийн төлөө ажиллана. Энэ зорилгоор хамтарсан сургуулилалтууд болон бусад хамтарсан арга хэмжээг зохион байгуулна. Манила, Вашингтон мөн "хамтарсан батлан хамгаалах чадавхыг", ялангуяа далай тэнгисийн салбарт шинэчлэхээр төлөвлөж байгаа бөгөөд "Филиппиний Агаарын цэргийн хүчинд зориулж, олон талын зориулалттай сөнөөгч онгоц" авах төлөвлөгөөг түргэтгэх асуудлыг хэлэлцэхээр тохиролцсон байна. Талууд "далай тэнгисийн хамтарсан үйл ажиллагааг", тэр дундаа Өмнөд-Хятадын тэнгист дахин эхлүүлэх төлөвлөгөөг эцэслэн боловсруулахаар төлөвлөж байгааг мэдэгдэлд тэмдэглэжээ. Түүнчлэн "АНУ, Филиппиний эвсэлд ялангуяа Энэтхэг-Номхон далайн бүс нутагт тулгарч буй гол сорилтууд”-ын талаар мэдээлэл солилцох ажлыг өргөжүүлэхээр төлөвлөж байна.
|
https://montsame.mn/mn/read/316611
|
ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулав
|
2023-04-12 08:07:05
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ВАШИНГТОН. /NHK/. Олон улсын валютын сангийн /ОУВС/ шинжээчид дэлхийн эдийн засаг энэ онд 2.8 хувиар өснө гэж урьдчилан таамаглажээ. Энэ нь нэгдүгээр сарын төсөөллөөс 0.1 хувиар буурсан үзүүлэлт юм. ОУВС-гаас мягмар
гарагт танилцуулсан "Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын хамгийн сүүлийн үеийн
тайлан"-д 2024 онд эдийн засгийн өсөлт 3 хувьд хүрнэ гэж таамагласан байна. Үнийн өсөлтийн
хувь хэмжээ дэлхийн хэмжээнд ерөнхийдөө буурах хандлагатай байгаа ч инфляц
өндөр хэвээр байх төлөвтэй байгааг тайланд дурджээ. Мөн саяхан санхүүгийн
салбарт гарсан үймээнийг онцолсон байна. Түүнчлэн Төв
банкнуудын бодлогын хүүгээ огцом өсгөсөн шийдвэрээс үүдэн гарах сөрөг үр дагаврууд харагдаж эхэлж байгааг тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ банкны салбарт гарч
болзошгүй уналт дампуурал нь дэлхийн эдийн засагт ноцтой нөлөө үзүүлж магадгүй
талаар тайланд дурдсан байна.
“ОУВС бодлогын хүүгийн
өсөлт болон бусад мөнгөний хатуу бодлогын сөрөг үр дагаврын талаар удаа дараа
анхааруулж байсан. Дэлхийн санхүүгийн нөхцөл байдал огцом хүндрэх нь зээлийн
нөхцөл, улс орны санхүү, ялангуяа хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй эдийн
засгуудад эрс нөлөөлнө” гэж ОУВС-гийн Судалгааны газрын дарга Пьер-Оливье
Гуринша мэдэгджээ.
|
https://montsame.mn/mn/read/316591
|
Хятадын “Alibaba” компани хиймэл оюун ухаант чатботын өрсөлдөөнд нэгдлээ
|
2023-04-12 07:57:53
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ТЕХНОЛОГИ
|
БЭЭЖИН. /СNBC/. Хятадын цахим худалдааны хамгийн том компани болох “Alibaba Group Holding”-ын эзэмшдэг “Alibaba Cloud” компани өөрийн бүтээсэн “Tongyi Qianwen” чатботоо мягмар гарагт танилцууллаа. “CNBC” уг технологийг энэ оны эхээр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байсан “ChatGPT” чатботын хувилбар гэж нэрлэж байна.Тус компани ойрын хугацаанд “Tongyi Qianwen” чатботоо “Alibaba”-гийн хэрэглээний бүх программд нэгтгэхээр төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн ч чухам хэзээ гэдгийг нь тодорхой дурдсангүй. Уг ботын нэр нь "мянган асуулт асууж, хариулт хай" хэмээн орчуулагдах аж.“Alibaba" чатботоо эхний ээлжинд "DingTalk" бизнесийн харилцааны платформ болон "Tmall Genie" ухаалаг гэрийн төхөөрөмжүүдэд суулгахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр "хүүхдэд үлгэр зохиож, ярьж өгөх, эрүүл хоолны жор санал болгох, аяллын зөвлөмж өгөх, дасгал хөдөлгөөн хийх хөгжим сонгох боломжтой болох гэнэ".“ChatGPT”-тэй өрсөлдөхүйц чатбот бүтээж байгаагаа тус компани энэ оны эхээр зарласан юм.
|
https://montsame.mn/mn/read/316590
|
К.Фүмио Африкийн орнуудад айлчилна
|
2023-04-11 16:57:00
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ТОКИО. /Kyodo/.
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх
сард Хирошима хотноо болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө Египет,
Гана, Кени, Мозамбикт энэ сарын эцсээр эхлэх “алтан долоо хоног”-ийн амралтын
үеэр айлчилна гэж тус улсын Засгийн газар мэдээлэв.Дэлхий нийтэд
тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Африкийн томоохон орнуудтай хамтран ажиллахаа нотлох нь энэ онд “Долоогийн бүлэг”-ийг даргалж буй Японы хувьд “чухал
ач холбогдолтой” гэж Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно
Хироказү ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. “Долоогийн бүлэг”-ийн
дээд хэмжээний уулзалт сонгогдсон тойрогт нь болох цаг мөч ойртож байгаа энэ үед К.Фүмио
“Дэлхийн өмнөд хэсэг” буюу экваторын өмнөд хэсэгт орших хөгжиж буй орнуудтай
харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
2022 оны
хоёрдугаар сард Орос Украин руу довтолж эхэлснээс хойш хөгжиж буй олон улс орон,
тэр дундаа Африкийн орнууд аль нэг талыг дэмжихээс зайлсхийхийг хичээсээр ирсэн.
М.Хироказү Японы Ерөнхий сайдын тус тивд хийх айлчлалын маршрутын талаар
дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Японд дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын эхэнд болдог бүх нийтийн баярын амралтын өдрүүдийг "алтан долоо хоног" гэж нэрлэдэг.
|
https://montsame.mn/mn/read/316578
|
Камчаткийн хойгт галт уул дэлбэрчээ
|
2023-04-11 16:47:27
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
МОСКВА. /TASS/. Орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 11-нд шилжих шөнө Камчаткийн хойгийн Шивелуч галт уул дэлбэрч, 15 км-ын өндөрт үнс нурам цацжээ. Галт уулын халуун хайлмагийн урсгалд зам хаагдах эрсдэл үүсээд байгааг ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын салбарын Галт уул, газар хөдлөлийг судлах хүрээлэнгээс мэдээлжээ. "Дөрөвдүгээр сарын 11-ний шөнө Шивелуч галт уулын
дэлбэрэлт үндсэн үе шатандаа (халуун хайлмаг галт уулын энгэрийг даган
урсах) хүрлээ. Цаг агаарын таагүй байдлын улмаас галт уулын видео ажиглалтыг хийхэд хүндрэл учирч байгаа бөгөөд энд циклоны нөлөөгөөр цасан шуурга үргэлжилж байна. Гэсэн хэдий ч үнс нурман үүлний өндөр 15 км-т хүрлээ гэж тооцоолов"
гэж мэдээнд дурдсан байна. Одоогийн байдлаар агаарын тээвэрт учруулах аюулын зэрэглэлийг “улаан” түвшинд шилжүүлээд байна гэж тус хүрээлэн
мэдээлээд халуун хайлмаг 20 хүртэл км зайд урсаж, тус хойгийн Петропавловск-Камчатский болон Усть-Камчатск
хотын гол замыг хааж магадгүйг анхааруулжээ. Галт уулаас хэдэн арван километрийн радиуст тэнгэрийг хар үүл бүрхэж, Усть-Камчатск дүүргийн 4 мянга орчим хүн амтай Ключи
тосгонд үнс нурам бударч эхэллээ гэж тус хүрээлэн мэдээлжээ. Галт уулаас цацагдсан үнс нурамны улмаас
тус тосгоны хоёр сургуулийн сурагчид өнөөдөр зайнаас хичээллэнэ гэж
тосгоны захиргаа мэдээлсэн байна.Шивелуч нь
Камчаткийн хойгийн хамгийн том галт уулуудын нэг бөгөөд өндөр нь 3283 метр юм.
|
https://montsame.mn/mn/read/316575
|
Японы ГХЯ Хятад улсыг "стратегийн хамгийн том сорилт" хэмээн тодорхойлов
|
2023-04-11 16:11:24
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ТОКИО. /RT/. Японы Гадаад хэргийн яам жил тутам гаргадаг гадаад бодлогын Хөх номдоо Хятадын талаарх үг хэллэгээ анх удаа хатуу ширүүн болгож, тус улсын гадаад бодлого, цэргийн хөгжлийг "стратегийн хамгийн том сорилт" хэмээн тодорхойлжээ. Өнгөрсөн оны баримт бичигт Японы эрх баригчид Хятадын үйл ажиллагаа нь "аюулгүй байдлын хувьд ноцтой болгоомжлол үүсгэж байна" хэмээн тодорхойлж байв.“Сүүлийн жилүүдэд Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгт улс төр, эдийн засгийн төдийгүй цэрэг зэвсгийн бодлогоор нөлөөгөө бэхжүүлсэн. Хятад улсын өнөөгийн гадаад бодлого, цэргийн талаар баримталж буй чиг хандлага нь Япон болоод олон улсын хамтын нийгэмлэгийн дунд ихээхэн болгоомжлол төрүүлж, стратегийн том сорилт болж байна” гэж уг баримт бичигт онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн "Хятад улс цэргийн хүчээ эрчимтэй зузаатгаж байгаагийн хариуд Японы Засгийн газар дэлхийн зэвсэглэлд хяналт тавих, зэвсэг хураах асуудлаар ил тод, бүтээлч хамтын ажиллагааг хангах зорилгоор найрсаг орнуудтай нягт хамтран ажиллахаар төлөвлөж байна" хэмээн тэмдэглэсэн байна.“Дипломат үйл ажиллагааны хөх ном” нь Японы Гадаад хэргийн яамнаас жил бүр гаргадаг тайлан бөгөөд тухайн жилд дэлхийн улс орнуудтай өрнүүлэх харилцаа, тус улсыг тойрсон олон улсын байдлын өөрчлөлт хувиралт, түүнд баримталж буй бодлогын чиг хандлагыг тайлбарласан байдаг.
|
https://montsame.mn/mn/read/316570
|
Саппоро хот өвлийн олимп зохион байгуулах хүсэлтээ хойшлуулж магадгүй
|
2023-04-11 15:26:43
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
СПОРТ
|
ТОКИО. /AFP/. Япон улс өвлийн олимпын наадам зохион байгуулах хүсэлтийнхээ хугацааг 2034 онд болгон дөрвөн жилээр хойшлуулж магадгүй гэж тус улсын Олимпын хорооны тэргүүн Ясүхиро Ямашита мэдэгджээ. Японы хойд
нутгийн Саппоро хот 2030 оны олимпыг зохион байгуулахыг зорьж байсан боловч Я.Ямашита, “хүмүүсийн итгэлийг эргүүлэн олж авахгүйгээр
төлөвлөгөөг урагшлуулан хэрэгжүүлэхэд хүндрэлтэй” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Цар тахлын улмаас
2021 онд болж хойшлогдсон Токиогийн зуны олимпын үеэр авлига авсан, тендер
будлиантуулсан байж болзошгүй хэргийг прокурорууд шалгаж байгаа энэ үед тэрбээр
дээрх мэдэгдлийг хийжээ. Японы хэвлэлүүдийн
мэдээлж буйгаар, Я.Ямашита олимпыг зохион байгуулах хүсэлтийн талаар өнгөрсөн
ням гарагт улиран сонгогдсон Саппоро хотын захирагчтай хэлэлцэх ажээ. Я.Ямашитагийн хэлснээр, уулзалтын үеэр олимпыг 2030 онд бус 2034 онд зохион байгуулах хүсэлт
гаргах талаар хэлэлцэнэ.“Jiji” агентлагийн явуулсан санал асуулгын
дүнгээр хотын даргын сонгуульд саналаа өгсөн сонгогчдын дийлэнх олонх нь
Саппород олимп зохион байгуулахыг эсэргүүцэж байгааг олж тогтоожээ. Тодруулбал,
сонгогчдын 53 хувь нь олимпыг зохион байгуулахыг эсэргүүцэж байгаагаа
илэрхийлсэн бол 27 хувь нь дэмжиж, 20 хувь нь тодорхой хариулт өгөөгүй байна. Саппоро хотын
зүгээс олимпыг зохион байгуулах талаар бүх нийтийн санал хураалт явуулахгүй
гэдгээ хэдийнээ мэдэгджээ. Гэхдээ өнгөрсөн 12 дугаар сард олимп зохион
байгуулахыг идэвхтэй сурталчлахаа зогсоож, олон нийтийн санаа бодлыг судлахын
тулд орон даяар санал асуулга явуулна гэдгээ зарласан байна.
2030 оны өвлийн
олимпыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байсан АНУ-ын Солт-Лейк хот мөн
2034 оны олимпыг зохион байгуулахыг илүүд үзэж байгаагаа илэрхийлээд байгаа юм.
Харин энэ оны хоёрдугаар сард Швед улс 2030 оны олимпыг зохион байгуулах
боломжийг судлахаар болсон талаараа мэдэгдсэн билээ.
|
https://montsame.mn/mn/read/316563
|
Турк улс байлдааны дрон тээвэрлэгч дэлхийн анхны хөлөг онгоцыг зэвсэглэлдээ хүлээн авчээ
|
2023-04-11 14:10:28
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
АНКАРА. /Anadolu/. Турк улс тус улсын хамгийн том цэргийн хөлөг онгоц, мөн байлдааны нисгэгчгүй нисэх онгоц тээвэрлэгч дэлхийн анхны хөлөг онгоц болох “TCG Anadolu”-г ашиглалтад орууллаа. Уг хөлөг онгоцыг Туркийн зэвсэглэлд хүлээн авах ёслол даваа гарагт болжээ. “TCG Anadolu” хөлөг онгоцыг зэвсэглэлдээ оруулснаар Турк улс нөхцөл байдлыг газар дээр нь өөрчилдөг технологи, систем, шийдлээр дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд орж байна" гэж тус улсын Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган мэдэгдэв. Тэрбээр энэхүү хөлөг онгоцыг Туркийн бахархал хэмээн тодорхойлжээ. Хөлөг онгоцны урт 231 метр, өргөн нь 32 метр бөгөөд 13 танк, газар уснаа явагч 27 хуягт тээвэрлэгч, зургаан хуягт тээвэрлэгч, дөрвөн завь зэрэг 94 нэгж техникийг тээвэрлэх зориулалттай. Түүнчлэн тавцан дээр нь 10 нисдэг тэрэг, 11 цохилтын нисгэгчгүй онгоц, ангарт нь 30 дрон, 19 нисдэг тэрэг байрлуулах боломжтой. Нисэх онгоц тээгч уг хөлөг онгоц НАТО-гийн сургуулилалтад мөн оролцох төлөвтэй байна."TCG Anadolu" (L-400) “универсал” десантын хөлөг онгоцыг бүтээх ажил 2022 онд дуусжээ.
|
https://montsame.mn/mn/read/316547
|
Биткойны ханш 30 мянган ам.доллар давжээ
|
2023-04-11 12:59:46
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
НЬЮ-ЙОРК. /Coindesk/.
Гуравдугаар сарын банкны салбарын
дуулиан намжиж, хөрөнгө оруулагчид АНУ-ын Төв банкны мөнгөний бодлогын
талаар илүү өөдрөг үзэлтэй болоод
буй энэ үед биткойны ханш 30 мянган ам.доллароос дээшилж өслөө.Зах зээлийн үнэлгээгээр хамгийн
томд тооцогддог энэхүү криптовалютын ханш сүүлийн 24 цагийн дотор 6.75 хувиар
өсөж 30 237 ам.доллароор арилжаалагджээ. Хамгийн сүүлд биткоины ханш 2022 оны зургаадугаар сарын 10-нд
30 мянган ам. доллар давж байсан бөгөөд түүнээс хойш 2022 оны сүүлчээр болон 2023 оны эхний хэдэн долоо хоногийн турш 20 мянган ам.доллароос
доошилж буурсан үзүүлэлттэй байв.Инфляц саарах шинж тэмдэг ажиглагдаж эхэлж байсан нэгдүгээр сард биткойны ханш хурдацтай өсөж, хоёрдугаар сард зогссон боловч “Silicon Valley”, “Signature” банкны дампуурлын дараа хөрөнгө
оруулагчид АНУ-ын мөнгөний тогтолцооны
тогтвортой байдалд эргэлзэж, үнэ цэнээ үл алдах хөрөнгийг илүү сонирхож эхлэх
үед гуравдугаар сарын сүүлчээр дахин огцом өсөж эхэлжээ. Алтны үнэ сүүлийн үед мөн огцом өсөж 2020 оноос хойш анх удаа 2 мянган
ам.доллар даваад байна.
|
https://montsame.mn/mn/read/316532
|
АНУ-ын стратегийн цөмийн хүчний сургуулилалт эхэлнэ
|
2023-04-11 12:43:09
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
НЬЮ-ЙОРК. /apa/. АНУ-ын Зэвсэгт хүчний Стратегийн командлал (USSTRATCOM) цөмийн хүчнийхээ бэлэн байдлыг шалгах “Global Thunder 23” жил тутмын сургуулилалтаа дөрөвдүгээр сарын 11-нд эхлүүлнэ гэж тус командлалын хэвлэлийн алба мэдээлжээ. Ийм сургуулилалтуудыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд аль нэг улсын үйл ажиллагааны хариуд явуулаагүй гэдгийг онцолжээ. “Global Thunder 23”-ын гол зорилго нь цөмийн хүчний бэлэн байдал болон стратегийн тогтоон барих чадавхыг дээшлүүлэх юм. Хэвлэлийн албаны мэдээлснээр, Их Британи зэрэг АНУ-ын гол холбоотнууд оролцох бөгөөд сургуулилалт хийх хугацаанд бөмбөгдөгч онгоцуудын нислэгийн тоог нэмэгдүүлнэ.
|
https://montsame.mn/mn/read/316535
|
БНСУ, АНУ, Япон батлан хамгаалахын гурван талын хэлэлцээ хийнэ
|
2023-04-11 11:47:24
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ, АНУ, Япон энэ долоо хоногийн сүүлээр АНУ-д батлан
хамгаалахын гурван талын хэлэлцээ хийнэ гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж даваа гарагт мэдээлжээ.Дэд сайдын
түвшний батлан хамгаалахын гурван талын хэлэлцээ баасан гарагт болно гэж нэрээ
нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна. Ийм хэлэлцээг хамгийн сүүлд 2020 онд
цахимаар хийж байжээ. Талууд БНАСАУ-аас
учрах цөмийн болон пуужингийн аюул заналтай тэмцэхийн тулд пуужингийн сэрэмжлүүлгийн
мэдээллийг цаг тухайд нь солилцох арга замын талаар хэлэлцэх төлөвтэй байна. БНАСАУ-ын өдөөн
хатгасан үйлдлүүдийн улмаас, тэр дундаа цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай
шумбагч дрон туршсан, “Hwasan-31” тактикийн цөмийн цэнэгт хошуугаа үзүүлсэн зэрэгтэй холбоотойгоор хурцадмал
байдал өсөн нэмэгдээд байгаа үед энэ уулзалт болно. Сөүл дайны үед албадан хөдөлмөр эрхэлсэн хохирогчдод нөхөн төлбөр олгохтой холбоотой асуудлыг шийдэх саналаа танилцуулснаас хойш Вашингтон Азийн хоёр холбоотонтойгоо гурван талын аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болоод байна.Батлан хамгаалахын гурван талын хэлэлцээнээс өмнө Сөүл, Вашингтон батлан хамгаалахын асуудлаарх ээлжит хэлэлцээгээ АНУ-ын нийслэл хотод мягмар, лхагва гарагт хийх ажээ.
|
https://montsame.mn/mn/read/316528
|
Хятадын суудлын автомашины борлуулалт өнгөрсөн сард өөрчлөгдсөнгүй
|
2023-04-11 11:18:45
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
БЭЭЖИН. /Reuters/. Автомашины компаниуд үнээ бууруулж, орон нутгийн засаг захиргаанаас урамшуулал хэрэгжүүлсэн нь эрэлтийг дэмжихэд тусалсан хэдий ч гуравдугаар сард Хятадын суудлын автомашины борлуулалтын өсөлт өмнөх оныхтой харьцуулахад өөрчлөгдөөгүйг даваа гарагт танилцуулсан салбарын мэдээлэл харуулжээ. Хятадын Суудлын автомашины холбооноос (CPCA) мэдээлснээр, гуравдугаар сард 1.61 сая автомашин борлуулсан бол энэ оны эхний гурван сарын борлуулалт 13.4 хувиар унаж, 4.33 сая болсон байна. Харин цэнэг хураагууртай цахилгаан машин болон хосолмол хөдөлгүүрт зэрэг шинэ эрчим хүчний машины борлуулалт гуравдугаар сард 21.9 хувиар өсөж нийт борлуулалтын 34 хувийг эзэлжээ.Нийт борлуулалтын 35.5 хувийг Хятадын автомашин үйлдвэрлэгч “BYD” компани, харин “Tesla” компани 14 хувийг эзэлсэн байна.“CPCA” -ын ерөнхий нарийн бичгийн дарга Куй Донгшю сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын борлуулалт бага үзүүлэлттэй байсныг дурдаад энэ жилийн дөрөвдүгээр сард борлуулалт маш сайн өснө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа мэдэгджээ. Ташрамд дурдахад, Хятадын эрх баригчид Шанхай зэрэг томоохон хотууддаа 2022 оны дөрөвдүгээр сард хатуу хөл хорио тогтоосон.Энэ онд “Tesla” компанийн эхлүүлсэн "үнийн дайнд" 40 гаруй брэнд нэгдсэн бөгөөд “Nissan”, “Toyota”, “Volkswagen” зэрэг компаниуд зах зээлд эзлэх байр сууриа хамгаалахын тулд дотоод шаталтат хөдөлгүүр бүхий хамгийн сайн борлуулалттай загварууддаа ихээхэн хөнгөлөлт үзүүлж эхэлсэн билээ.
|
https://montsame.mn/mn/read/316505
|
Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулав
|
2023-04-11 10:53:45
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ВАШИНГТОН. /Reuters/. Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн 2023 оны
өсөлтийн төсөөллийг 1.7 хувиас 2 хувьд хүргэж ахиулсан талаар тус банкны тэргүүн
Дэвид Малпасс даваа гарагт мэдэгдлээ.Гэхдээ дэлхийн
эдийн засгийн өсөлт 2022 оныхтой харьцуулахад саарч байгаа нь хөгжиж буй
орнуудын өрийн дарамтыг нэмэгдүүлэх төлөвтэй байгааг Д.Малпасс Вашингтон хотноо
сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлсэн байна. Хятадын эдийн
засаг сэргэж, АНУ, Европын орнууд тэргүүтэй хөгжингүй орнуудын эдийн засгийн
үзүүлэлтүүд нэгдүгээр сарын төсөөлөлтэй харьцуулахад сайжирч байгаатай
холбогдуулан өсөлтийн таамаглалыг үл ялиг ахиулжээ.
Үүнээс гадна банкны
салбарын үймээн, газрын тосны үнийн өсөлт зэрэг нь 2023 оны хоёрдугаар хагасын
өсөлтийн төлөв байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг тэрбээр мөн анхааруулсан байна.
|
https://montsame.mn/mn/read/316519
|
MACRO ADVISORY: Монголын “7 С”
|
2023-04-11 10:21:10
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
|
ЛОНДОН. /Macro Advisory/. Евразийн бүс нутгийн талаар бие даасан стратегийн зөвлөгөө өгөгч, макро түвшний дүн шинжилгээний тэргүүлэх байгууллага болох "Маcro Advisory"-гийн шинжээч Кристофер Уифер Монголын өнөөгийн асуудлуудаар тойм бичсэнийг хүргэж байна.Өнгөрсөн жилийн энэ үед Монгол Улс өрийн дефолтын өндөр эрсдэлд орж хүндхэн ирээдүйтэй нүүр тулж байлаа. Тус улсын худалдааны гол түнш Хятад улс хилээ (ковидыг тэглэх бодлогын хүрээнд) үндсэндээ бүрэн хааж, Монголын экспортын хамгийн чухал хоёр бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн импорт буурсан юм. Үүнээс гадна, 2022 оны дөрөвдүгээр сард засгийн газрын алдаа дутагдал, эдийн засгийн муу хэтийн төлөв байдалд бухимдсан иргэд эсэргүүцлийн жагсаал хийж байлаа.Тэр цагаас хойш эдийн засгийн төлөв ихээхэн сайжирч, улс орны санхүүгийн байдал ч нэлээд тогтворжоод байна. Одоо тус улс дефолт зарлах эрсдэлгүй болж, ойрын жилүүдэд гадаад өрийнхөө хэмжээг багасгаж, илүү таатай түвшинд хүргэх боломжтой болох юм.Монгол Улсын ДНБ энэ жил хамгийн багадаа 6 хувиар өсөх (2022 онд 4.8 хувь, 2021 онд дөнгөж 1.4 хувь байсан) төлөвтэй байна. Харин сүүлийн хоёр жилд дунджаар 13 гаруй хувьтай байсан тус улсын инфляц энэ жил 10 хувиас доошилж буурна гэж таамаглаж байна. Тэгвэл худалдааны тэнцлийн хувьд 4.5 тэрбум ам.доллар болж, 2021 оныхоос хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа бол төсвийн алдагдал ДНБ-ний 2.5 хувь болж (өнгөрсөн жил 3.6 хувийн төсвийн алдагдалтай байсан) буурахаар байна.Тус улсын өнөөгийн энэхүү эерэг төлөв байдлыг дараах “долоон С”-ээр нэгтгэн тоймлон дүгнэж болох юм.China/Хятад: Бээжин ковидыг тэглэх хатуу бодлогоо цуцаллаа. Өөрөөр хэлбэл, Хятад улс хилээ бүрэн нээж, эдийн засаг сэргэх түүхий эдийн импортын урсгал чөлөөтэй болж байна гэсэн үг юм. Монголын экспортын 90 гаруй хувийг түүхий эд эзэлдэг бөгөөд нийт экспортын 80 хувь нь Хятад руу гардаг. 2021 болон 2022 оны намар хүртэл Хятадын хил хаагдсан нь тус улсын эдийн засагт хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн. Харин одоо хил нээгдсэнээр төлөв байдал эергээр эргэхэд томоохон нөлөө үзүүлж байна.Copper/Зэс: Оюутолгойн гүний уурхайн олборлолт хэдийнээ (гуравдугаар сарын эхээр) эхэлсэн бөгөөд уурхайн зэсийн баяжмалын үйлдвэрлэл гурав дахин нэмэгдэх ёстой. Өмнө нь ил уурхайн үйлдвэрлэл жилд дунджаар 1.5 сая тонн байсан бол далд уурхайн үйлдвэрлэл дунджаар 3 сая тонн болох төлөвтэй байна.Энэ нь зэсийн үнэ өснө гэж таамаглаж байгаа цаг мөчтэй давхцаж байгаа юм. Салбарын олон шинжээчийн таамаглаж байгаагаар, ирэх гурван жил зэсийн үнэ хоёр дахин өснө. Үнэ ийнхүү өснө гэж таамаглаж байгаагийн шалтгаан нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл хурдацтай өсөж байгаагийн зэрэгцээ (зэс нь цахилгаан дамжуулах хамгийн үр ашигтай, боломжийн арга хэвээр байгаа), дэлхий даяар цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл хүчээ авч байгаатай холбоотой. Мөн дэлхийн зэсийн илэрсэн нөөц дуусаж байгаатай холбоотой юм.Coal/Нүүрс: Хятад улс нүүрсээр ажилладаг шинэ цахилгаан станцуудыг үргэлжлүүлэн (2030 он хүртэл) нээж ашиглах бөгөөд энэ нь нүүрсний эрэлтийг нэмэгдүүлнэ. Гэсэн хэдий ч хориг арга хэмжээний улмаас Европын зах зээлээс шахагдсан ОХУ-ын олборлогчид нүүрсээ худалдахын тулд Азийн зах зээл рүү илүүтэй анхаарч байгаагийн улмаас үнийн хувьд дарамттай хэвээр байх төлөвтэй байна.Casinos/Казино: 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Засгийн газраас жуулчдыг татахын тулд олон төрлийн арга хэмжээ авч байгаагийн дотор нийт 34 орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөлжээ. Энэ онд нийт 1.5 сая жуулчин, 2024 онд 2 сая жуулчин нэмж татах зорилт тавиад байна. Жуулчдыг олноор нь татах хүчин чармайлтын нэг хэсэг нь казиног либералчлах явдал юм. Казинотой холбоотой хуулийн төслийг парламентад өргөн барьсан бөгөөд одоо хэлэлцэж байна. Уг хуулийн төслийн дагуу Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын ойролцоо 1000 га талбай бүхий чөлөөт худалдааны бүсэд казиногийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох юм. Гэхдээ Монголын иргэд биш зөвхөн жуулчдад казино тоглохыг зөвшөөрөх бөгөөд ашгийн 40 хувийн татвар ноогдуулна. 1990-ээд оны томоохон дуулианаас хойш Монголд казино, мөрийтэй тоглоомын асуудал нэлээд маргаантай байсаар ирсэн.Corruption/Авлига: Нүүрсний мафи гэх дуулиан нь (одоогийн болон өмнөх засгийн газрын дээд албан тушаалтнууд, түүнчлэн парламентын зарим гишүүнийг нүүрсний экспортын хэмжээг хуурамчаар үйлдэж, нууцаар ам.долларын хулгай хийхээр хуйвалдсан гэж буруутгаж байгаа) төрийн байгууллагууд дахь авлигалд бухимдсан хүмүүсийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард өрнөсөн олон нийтийн томоохон хэмжээний эсэргүүцэл засгийн газрыг уг асуудалд онцгой анхаарахад хүргэсэн билээ. Улмаар засгийн газар хэд хэдэн арга хэмжээ авахаа мэдэгдэж, шинэ хууль тогтоомж гарган 2023 оныг ”Авлигатай тэмцэх жил” болгон зарлаад байна. Эдгээр арга хэмжээ нь том хөрөнгө оруулалтыг, тэр дундаа үндэстэн дамнасан корпорацуудын хөрөнгө оруулалтыг татахад нөлөөлнө гэж найдаж байгаа аж.Credits/Зээл: Нэгдүгээр сард засгийн газар шинээр евробонд (2021 оны зургаадугаар сараас хойших эхний зээл) амжилттай гаргаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт хийсэн байна. Ингэснээр ДНБ-тэй харьцуулсан өрийн ачаалал буурч, 2023 болон 2024 онд өр барагдуулахад илүү тааламжтай нөхцөл бүрдэнэ. Засгийн газрын гадаад өр 2022 оны эцэст 76 гаруй хувь байсан бол энэ жилийн эцэст 71 хувь болж буурна. Ингэснээр мөн тус улсын өрийн эрсдэлийн үнэлгээ энэ жил сайжирна.Civic society/Иргэний нийгэм: Тус улсын хүн амын дийлэнхийг залуучууд эзэлдэг боловч хүн амын нэлээд хувь нь ядуурлын буюу түүнээс доогуур түвшинд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд байгаль орчны асуудал мөн улам дордож, (өнгөрсөн жилийн “Нүүрсний мафийн” том эсэргүүцлээс өмнө) эдгээр асуудлаар иргэд эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Иргэд одоо сул дорой, үр дүнгүй засгийн газар, төрийн байгууллагуудыг цаашид тэвчихгүй гэсэн ойлголт үүсээд байна. Нийгэмд үүссэн энэ ойлголтыг засгийн газар анхаарч байгаа бололтой. Тэгээд ч өмнөх жилүүдтэй харьцуулбал эдийн засаг, нийгмийн хөтөлбөрүүдэд илүү их мөнгө зарцуулах боломж бий.Гэхдээ энэ бүхэн зөвхөн ил байгаа “асуудлууд” юм.Нийгэм, улс төрийн тогтворгүй байдал дахин үүсэх эрсдэл байсаар байна. Дэлхийн Банкны мэдээлэлд дурдсанаар, тус улсын хүн амын 30 орчим хувь ядуурлын шугамаас доогуур түвшинд, дахиад 15 хувь нь уг шугамд тун дөхөж очсон түвшинд амьдарч байна. Ялангуяа албан тушаалтнууд төсвийн мөнгийг хулгайлж байгааг сонсоод хүмүүс маш их бухимдаж, цаашлаад жагсаал цуглаан хийх эрсдэл өндөр байна.Зарим улс төрийн фракцууд иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг өрсөлдөгч нарынхаа эсрэг ашиглах гэсэн оролдлогууд бүтэлгүйтээд байгаа. 2022 оны эсэргүүцлийн жагсаалууд нь гол төлөв аль нэг намын талыг баримтлаагүй байсан бөгөөд цаашид ч ийм байх магадлалтай. Энэ нь жишээлбэл, засгийн газар нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлуудыг шийдэх амлалтаа биелүүлэхгүй эсвэл авлигын дуулиан шуугиан улам бүр даамжирвал засгийн газарт илүү аюултай нөхцөл байдлыг бий болгоно.Хамгийн сүүлд өнгөрсөн оны сүүлчээр нүүрсний мафийн дуулиан шуугианы тухай мэдээ иргэдийг маш ихээр хилэгнүүлж, 12 дугаар сарын дундуур тэд Улаанбаатар хотын төвд (мөн өөр хэд хэдэн дүүрэгт) хэдэн өдрийн турш жагссан юм. Шөнийн цагаар агаарын температур Цельсийн хасах 20 хэмээс доошилж буураад байхад ч жагсагчид эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байсан нь тус улсын өнөөгийн нийгэм-улс төрийн тэнцвэр хэр зэрэг хэврэг болоод буйг нотолж байна.Засгийн газрын хувьд одоо санхүүгийн хувьд илүү таатай нөхцөл бүрдээд байгаа бөгөөд экспортын өсөлтийн хэтийн төлөв ч өнгөрсөн оны мөн үеэс хамаагүй дээр харагдаж байна.Өсөн нэмэгдэж буй экспортын болон татварын орлогыг хэрхэн зарцуулах вэ гэдэг нь хамгийн том асуудал юм. Байгаль орчны асуудлыг шийдэх, ядууралтай тэмцэх зэрэг яаралтай арга хэмжээ авах шаардлагатай хэд хэдэн салбар бий. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, шинэчлэх зорилтууд байгаа. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд өртөг их гарна. Өнгөрсөн үйл явдлуудаас сургамж авч, өнгөрсөн хугацаанд асуудал үүсгэж байсан цаг үеийн шаардлагад нийцүүлж зардал гаргахаасаа илүүтэй тогтвортой сэргэхэд чиглэсэн хөтөлбөрүүдэд анхаарна гэж найдаж байна.
|
https://montsame.mn/mn/read/316442
|
Ж.Байден 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байна
|
2023-04-11 09:08:08
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын
Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд улиран сонгогдохын
төлөө өрсөлдөхөөр “төлөвлөж байгаа” талаараа даваа гарагт ярилаа.Гэхдээ энэ
тухайгаа зарлахад хараахан бэлэн болоогүй байгаагаа нэмж хэлжээ. Ж.Байден
АНУ-ын “NBC” телевизэд ярилцлага
өгөх үеэрээ ийнхүү ярьсан байна. Урьд нь тэрбээр сонгуульд дахин өрсөлдөх “бодолтой
байгаагаа” илэрхийлээд байв. Өнгөрсөн оны
11 дүгээр сард болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч улиран сонгогдохын төлөө өрсөлдөх
хүсэлтэй байгаагаа хуваалцсан ч энэ талаараа жилийн эцсээр болдог баярын
үеэр гэр бүлийнхэнтэйгээ ярилцана хэмээн хэлсэн юм. Цагаан ордны
төлөөлөгч өмнө нь Ерөнхийлөгч албан ёсны мэдэгдлийг хоёрдугаар сарын эхэн үе гэхэд хийж
магадгүй гэж мэдэгдээд байсан ч хожим нь дөрөвдүгээр сар болгож хойшлуулсан
байна. Хамгийн сүүлийн
үеийн мэдээллээр, Ж.Байден олон нийтэд дэлгэхээсээ өмнө хандив
цуглуулж болох хугацааг уртасгахын тулд сонгуулийн сурталчилгааны ажилд хөрөнгө босгох шинэ улирал буюу долоодугаар сар хүртэл хүлээж магадгүй байна. Нийт босгосон
хандивын улирлын дүнг кампанит ажил хүчтэй байгаагийн чухал үзүүлэлт гэж үздэг.Одоогоор 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намын сунгаанд өрсөлдөнө гэдгээ хоёр
нэр дэвшигч мэдэгдээд байгаа нь шилдэг борлуулалттай номын зохиолч Марианна
Уильямсон, вакциныг эсэргүүцэгч идэвхтэн Роберт Кеннеди нар юм. Гэхдээ Ардчилсан намын нэр хүндтэй албан тушаалтнуудын хэн нь ч одоогийн
Ерөнхийлөгчтэй өрсөлдөх талаар бодохгүй байгаа бололтой байна.Намд нь
хүчтэй өрсөлдөгч байхгүй байгаа нь Ж.Байденд албан ёсны мэдэгдэл хийх
хугацаагаа гадны томоохон дарамт шахалтгүйгээр тогтоох боломжийг олгож байна. Өдгөө 80
настай Ж.Байден хэдийнээ АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч
болсон юм. Хэрвээ тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялбал бүрэн эрхийн хоёр дахь хугацаа нь
дуусах үед 86 нас хүрнэ.
|
https://montsame.mn/mn/read/316506
|
БНСУ чип, цэнэг хураагуур зэрэг салбаруудад 13.5 их наяд воны хөрөнгө оруулна
|
2023-04-10 16:56:55
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
СӨҮЛ. /Yonhap/.
БНСУ шинэлэг технологиудыг эзэмшиж,
эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд 2030 он гэхэд хагас дамжуулагч, цэнэг
хураагуур, атомын эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг аж үйлдвэрийн гол салбаруудад
13.5 их наяд воны /10.23 тэрбум
ам.доллар/ хөрөнгө оруулалт хийнэ гэж тус улсын Аж үйлдвэрийн яамнаас өнөөдөр
мэдэгдэв.Засгийн газар аж
үйлдвэрийн 11 томоохон салбарт 40 судалгаа, хөгжлийн төсөл хэрэгжүүлж, 2027 он
гэхэд 6.2 их наяд вон, 2030 он гэхэд нэмж 7.3 их наяд воны хөрөнгө оруулалт
хийхээр төлөвлөж байна гэж Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас
мэдээлжээ.
Тэдгээр салбарт хагас
дамжуулагч, дэлгэц, цэнэг хураагуур, гол түүхий эдүүд, дэвшилтэт үйлдвэрлэл,
ухаалаг робот, шинэ үеийн атомын эрчим хүч үйлдвэрлэх, шинэ эрчим хүч зэрэг
багтах ажээ. Төлөвлөгөөний хүрээнд тус яам “Hyundai Motor”, “POSCO Holdings”, “Samsung
Display” зэрэг есөн компани болон холбогдох дөрвөн байгууллагатай хамтын
ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.
|
https://montsame.mn/mn/read/316485
|
Австралид сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд зөвшөөрөл олгох нь ихэсжээ
|
2023-04-10 16:32:50
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БАЙГАЛЬ ОРЧИН
|
КАНБЕРРА. /ABC/. Австралид Лейборист нам 2022 оны тавдугаар сард засгийн эрхэнд гарснаас хойш сэргээгдэх эрчим хүчний салбарт 11 төсөл хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн нь өмнөх засгийн газрынхаас хоёр дахин өссөн үзүүлэлт болж байгаа талаар тус улсын Эрчим хүч, усны асуудал эрхэлсэн сайд Таня Плиберсек өнөөдөр мэдэгдлээ.Түүний хэлснээр,
Лейрорист нам уур амьсгалын бодлогоороо хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад “тодорхой
орчин нөхцөл” бүрдүүлж өгсний дүнд дээрх өсөлтийг үзүүлжээ. Тус нам нь Австралийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 2030 он гэхэд 2005 оныхоос 43
хувиар бууруулж, улмаар 2050 он гэхэд ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх амлалт өгөөд
байгаа юм.“Бид засгийн
газраа байгуулснаасаа хойших 10 сарын хугацаанд сэргээгдэх эрчим хүчний салбарт 11
төсөл хэрэгжүүлэхийг зөвшөөрөөд байна. Өмнөх засгийн газрын үед мөн хугацаанд таван
төсөлд л зөвшөөрөл олгоод байсан” гэж Т.Плиберсек “ABC” радиод ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. “2030 он
гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 82 хувьд хүргэх зорилт тавиад
байгаатай холбоотойгоор ийм төсөлд хөрөнгө оруулах хүсэлтэй
бизнес эрхлэгчид олширч байна” гэж тэрбээр ярьсан байна. Мөн одоогоор сэргээгдэх
эрчим хүчний 90 гаруй төсөл Т.Плиберсекийн зөвшөөрлийг хүлээж байгаа ажээ.
|
https://montsame.mn/mn/read/316483
|
Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 10 хот
|
2023-04-10 14:59:15
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
СОНИН ХАЧИН
|
НЬЮ-ЖЕРСИ. /Forbes/. “Forbes” сэтгүүлээс гаргадаг хамгийн олон тэрбумтантай 10 хотын жагсаалтыг энэ жил Америкийн Нью-Йорк хот тэргүүлжээ. Дэлхийн тэрбумтнуудын 25 орчим хувь нь эдгээр хотод оршин сууж байгаа бол хөрөнгийнх нь хэмжээ нийлээд 2.8 их наяд ам.доллароос давж байна. #1. Нью-ЙоркӨнгөрсөн оноос хойш Нью-Йоркийн тэрмбумтнуудын жагсаалтаас зургаан хүн хасагдсан хэдий ч тус хот тэрбумтнуудын нийслэл хэвээр байна. 101 тэрбумтан оршин суудаг энэхүү хотын хамгийн баян хүн нь 94.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Майкл Блүүмберг бол тэрбумтнуудынх нь хөрөнгө нийлээд 616.8 тэрбум ам.доллар болжээ. #2. ХонконгЖагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Хонконгод 70 тэрбумтан оршин сууж байна. Тус хотын тэрбумтнуудын эгнээнд хоёр хүн нэгдсэн нь сүлжээ зочид буудлын оператор компани “H World Group”-ын хамтран үүсгэн байгуулагч Жао Тонгтонг (1.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй), Хонконгод бүртгэлтэй “Melco Resorts” казиногийн тэргүүн Лоуренс Хо (1.2 тэрбум ам. доллар) нар юм. Хамгийн чинээлэг оршин суугч нь Ли Шау Ки (29.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй) аж. Тэрбумтнуудынх нь хөрөнгө нийлээд 286.8 тэрбум ам.доллар болж байна. #3. БээжинХятадын нийслэл Бээжин хот нь 2021 онд энэхүү жагсаалтыг тэргүүлж байсан бол 2022 онд хоёрдугаар байр луу ухарч, харин энэ жил гуравдугаарт бичигджээ. Бээжинд 68 тэрбумтан амьдарч байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 15-аар цөөрсөн үзүүлэлт юм. Хотын тэрбумтнуудын нийт хөрөнгө 247.2 тэрбум ам.доллар болжээ. Тэрбум ам.долларын хөрөнгөтэй байхаа больсон Бээжингийн оршин суугчдын нэг бол Жао Вейго юм. Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн томоохон компани болох “Tsinghua Unigroup”-ын тэргүүн асан Жаог Хятадын зохицуулагч байгууллага авлигын хэрэгт буруутгажээ. “TikTok” аппликейшнийг эзэмшигч “ByteDance” компанийн үүсгэн байгуулагч Жан Иминий хөрөнгө (45 тэрбум ам.доллар) өнгөрсөн оныхоос 5 тэрбум ам.доллароор буурсан хэдий ч хотын хамгийн баян иргэн хэвээр байна.# 4. Шанхай Энэ жил жагсаалтын эхний 10-т багтсан Хятадын цөөн хотуудын нэг бол Шанхай юм. Шанхайн тэрбумтнуудын тоо өнгөрсөн оныхоос 4-өөр нэмэгдэж, 65 болжээ. Тэрбум ам.доллароор тоологдох хөрөнгөтэй шинэ оршин суугчид нь “ZongMu Technology” автомат жолоодлогын технологийн гарааны компанийг үүсгэн байгуулагч Тан Руи (1.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй), цэцэрлэгийн багаж хэрэгслийн "Greenworks" компанийн тэргүүн Чен Инь (1.3 тэрбум ам.доллар), “Shanghai Chicmax Cosmetic” компанийн ерөнхий захирал Лю Исюн (1.1 тэрбум ам.доллар) нар юм. Харин цахим арилжааны томоохон компани болох “PPD Holdings”-ийг үүсгэн байгуулагч Колин Жэн Хуанг (30.2 тэрбум ам.доллар) одоогийн байдлаар хотын хамгийн баян иргэнд тооцогдож байна. Шанхайн тэрбумтнуудын хөрөнгө нийлээд 181,9 тэрбум ам.долларт хүрчээ. # 5. Лондон Их Британийн нийслэл Лондон хотын тэрбумтнуудын жагсаалтаас гурван хүн хасагдсан учир өнгөрсөн оны 4 дүгээр байраас ухарсан байна. Хотын хамгийн чинээлэг оршин суугч нь Лен Блаватник (32.1 тэрбум ам.доллар) болжээ. Тус хот нь 63 тэрбумтантай бөгөөд хөрөнгийнх нь хэмжээ нийлээд 294.9 тэрбум ам.доллар болсон байна. # 6. МоскваОросын хамгийн баян хүмүүсийн эсрэг авсан Өрнөдийнхний хориг арга хэмжээ хэрэгжсэн хэвээр байгаа ч тус улсын нийслэл Москва хот энэ жил өнгөрсөн оны 7 дугаар байраас 6 дугаар байр луу ахижээ. 61 тэрбумтных нь нийт хөрөнгө өнгөрсөн оныхоос 92 тэрбум ам.доллароор өсөж, 307 тэрбум ам.доллар болсон байна. Оросын нийслэлийн хамгийн баян оршин суугчаар 23.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, тус улсын хамгийн том компаниудын нэг болох «Интеррос»-ын эзэн Владимир Потанин нэрлэгджээ. # 7. МумбайЭнэтхэгийн Мумбай хот энэ жил нэг байр ахиж, хамгийн олон тэрбумтантай долоо дахь хот боллоо. “Reliance Industries” компанийн гол эзэмшигч Мукеш Амбани (83.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй) хотын хамгийн баян оршин суугч хэвээр байгаа бөгөөд хөрөнгийнх нь хэмжээ Мумбайн тэрбумтнуудын нийт хөрөнгийн 30 хувийг эзэлж байна. Тус хотын тэрбумтнуудын тоо өнгөрсөн оныхоос 5-аар нэмэгдэж, 56 болж, хөрөнгийнх нь хэмжээ нийлээд 276.4 тэрбумд хүрчээ. #8. ШэньжэньӨнгөрсөн онд жагсаалтын зургаадугаарт бичигдэж байсан Шэньжэнь хотын тэрбумтнуудын тооноос таван хүн хасагдаж, энэ жил наймдугаарт орсон байна. Интернэтийн аварга “Tencent” компанийн ерөнхий захирал Ма Хуатэн (35.3 тэрбум ам.доллар) хотын хамгийн баян хүн хэвээр байна. 54 тэрбумтных нь хөрөнгийн хэмжээ нийлээд 246 тэрбум ам.доллар болжээ. #9. СингапурСингапурын хувьд энэ жил тэрбумтнуудынх жагсаалтад 10 хүн шинээр нэмэгдэж, 46 болсон байна. Хамгийн чинээлэг оршин суугч нь Го Чен Лян (14.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй) бөгөөд хотын тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ 133.3 тэрбум ам.доллар болжээ. #10. Дели, Сан-ФранцискоЖагсаалтын 10 дугаарт нийт 37 тэрбумтантай Энэтхэгийн Дели болон АНУ-ын Сан-Франциско хот хамт бичигджээ. Дели хот нь анх удаа жагсаалтын эхний 10-т багтсан байна. Тус хотын тэрбумтнуудын тоо өнгөрсөн оныхоос 2-оор нэмэгджээ. Хамгийн чинээлэг иргэн нь Энэтхэгийн программ хангамжийн үйлчилгээ үзүүлэгч хамгийн том компаниудын нэг болох “HCL Technologies”-ийг үүсгэн байгуулагч Шив Надар (25.6 тэрбум ам.доллар) болсон байна. Хойд Калифорнийн соёл, худалдаа, санхүүгийн төв гэгддэг Сан-Францискогийн хувьд байр суурь нь ганхаж эхэлжээ. Сан-Францискогийн тэрбумтнуудын жагсаалтаас энэ жил долоон хүн хасагдсан байна. Хотын тэрбумтнуудын хөрөнгө нийлээд 114.2 тэрбум ам.доллар болсон бол “Airbnb” компанийн хамтран үүсгэн байгуулагч Брайан Чески (9.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй) урьдын адил хотын хамгийн баян оршин суугч хэвээр байна.
|
https://montsame.mn/mn/read/316466
|
“Долоогийн бүлэг”-ийн Эрчим хүчний сайд нар уулзана
|
2023-04-10 14:47:51
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ТОКИО. /NHK/.
“Долоогийн бүлэг”-ийн Эрчим хүчний
сайд нар Японы хойд нутгийн Саппоро хотноо энэ долоо хоногийн сүүлчээр уулзаж, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдлын асуудалд
гол анхаарлаа хандуулах төлөвтэй байна.Хоёр өдөр
үргэлжлэх уулзалтын гол сэдвүүдийн нэг нь цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих зорилт дэвшүүлэх эсэх асуудал байх юм. АНУ, Их Британи
уг санааг дэмжиж байгаа бол Япон дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинуудад синтетик
түлш хэрэглэхийг уриалах төлөвтэй байна. Японд шатахуун-цахилгаан хосолсон
хөдөлгүүртэй автомашинууд цахилгаан тээврийн хэрэгслүүдээс илүү түгээмэл хэвээр
байгаа юм.Түүнчлэн санал зөрөлдөөн
үүсгэж буй бас нэгэн асуудал бол нүүрс юм. Европын орнуудын хувьд нүүрсээр ажилладаг цахилгаан
станцуудыг ашиглахаа зогсоох тодорхой хугацаа товлохыг хүсэж байна. Харин
Япон улс цахилгаан эрчим хүчний хангамжийн тогтвортой байдлыг хангахад
олборлодог түлшүүдийг чухал үүрэгтэй гэж үзэж байна. Мөн АНУ-Хятадын
өрсөлдөөн, Украины дайн гол асуудлууд
хэвээр байна. Зохион байгуулагч орны хувьд Япон улс ирэх тавдугаар сард Хирошима
хотноо болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаас өмнө эдгээр
асуудлаар зөвшилцөлд хүрнэ гэж найдаж байна.
|
https://montsame.mn/mn/read/316459
|
БНАСАУ Солонгос хоорондын дуудлагад дөрөв дэх өдрөө хариу өгсөнгүй
|
2023-04-10 11:48:37
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ өнөөдөр Солонгос хоорондын холбоо тогтоох шугам, цэргийн шууд утсаар дамжуулан БНСУ-тай хийдэг өдөр тутмын
дуудлагад дөрөв дэх өдрөө дараалан хариу өгсөнгүй гэж БНСУ-ын Засгийн газар мэдэгдлээ.Баасан гаргийн өглөө БНСУ-аас ирсэн дуудлагад хариу өгөхөө больсноосоо хойш БНАСАУ-ын тал өглөөний 9 цагт дахин хариу өгсөнгүй гэж Сөүлийн Үндэстнээ нэгтгэх яам мэдээлжээ. Хоёр Солонгос холбоо тогтоох шугамаар өдөрт хоёр удаа буюу 9:00, 17:00 цагт утсаар ярьдаг. Харин амралтын өдрүүдэд дуудлага хийдэггүй байна.БНСУ-ын
Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, даваа гарагт цэргийн утсаар хийсэн дуудлагад дөрөв дэх өдөртөө хариу өгөөгүй байна. Умардын тал
яагаад өдөр тутмын дуудлагад хариу өгөхгүй байгаа нь одоогоор тодорхойгүй байна.Гэхдээ БНСУ, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг, эсвэл БНАСАУ дахь хүний эрхийн асуудлын тухай яамнаас гаргасан сүүлийн
тайланг эсэргүүцэж байгаагаа
илэрхийлэн хариу өгөхөөс санаатайгаар татгалзаж байх магадлалтай байна.Урьд нь
Солонгос хоорондын холбоо тогтоох
шугамаар өдөр бүр хийдэг дуудлагад
техникийн шалтгааны улмаас хариу өгөхгүй байх тохиолдол гарч байсан. Тухайлбал, Пёньян өнгөрсөн зургаадугаар
сард хүчтэй аадар борооны улмаас
үүссэн техникийн саатлаас болж дуудлагад хариу өгөөгүй бололтой байв. БНАСАУ Сөүлийн
идэвхтнүүдийн Пёньяныг шүүмжилсэн суртал ухуулгын кампанит ажлыг эсэргүүцэн
холбоо барих шугамыг
тасалснаасаа хойш жил орчмын
дараа буюу 2021 оны долоодугаар сард уг шугамыг сэргээсэн
юм. Тус улс мөн тухайн оныхоо
наймдугаар сард дахин холбоо барих шугамаар
хийсэн дуудлагад хариу өгөөгүй нь Сөүл-Вашингтоны цэргийн сургуулилалтыг эсэргүүцсэнтэй
холбоотой гэж үзэж байжээ.
|
https://montsame.mn/mn/read/316446
|
Токиогийн их сургууль "ChatGPT" ашиглан бичсэн бүтээлүүдийг хориглов
|
2023-04-10 09:39:37
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
БОЛОВСРОЛ
|
ТОКИО. /TASS/. Токиогийн их сургуулийн удирдлага оюутнууддаа хиймэл оюун ухаанд суурилсан “ChatGPT” чатбот ашиглан бичсэн эрдэм шинжилгээний бүтээл ирүүлэхийг хоригложээ.“Оюутнууд эрдэм шинжилгээний өгүүллээ бие даан бичих ёстой гэж бид үзэж байгаа тул хиймэл оюун ухааны тусламжтайгаар бичсэн бүтээлийг үнэлгээнд тооцохгүй" гэж тус их сургуулийн цахим хуудсанд даваа гарагт байрлуулсан мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам боловсролын салбарт чатботыг их хэмжээгээр ашиглах нь оюутнуудын бие даан сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд саад учруулж болзошгүй гэж болгоомжилж, “ChatGPT”-ыг ашиглах зөвлөмж боловсруулж эхэлжээ.
|
https://montsame.mn/mn/read/316424
|
ХКН төрийн өмчит үйлдвэр, спортын байгууллагуудад томоохон шалгалт эхлүүлжээ
|
2023-04-10 09:11:40
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооноос санхүүгийн хүндрэлийг илрүүлэх, авлигатай үргэлжлүүлэн тэмцэх зорилгоор төрийн байгууллагууд, төрийн өмчит үйлдвэрүүд, спортын байгууллагуудад сахилгын хяналт шалгалтын кампанит ажлыг эхлүүллээ гэж "Xinhua" агентлаг мэдээлжээ. Энэ нь ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооноос эхлүүлж буй сахилгын хяналт шалгалтын эхний үе шат бөгөөд төрийн өмчит 30 аж ахуйн нэгж, 5 санхүүгийн агентлаг, Хятадын Спортын ерөнхий газарт явуулах аж. Энэхүү шалгалт нь “төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанарын хөгжилд саад болж буй үндсэн зөрчил, асуудлуудыг илрүүлэх, санхүүгийн салбарын илт анхаармаар асуудлуудыг шийдвэрлэх, түүнчлэн авлига, спортын институцийн гүн гүнзгий асуудалтай тэмцэхэд чиглэнэ” гэж мэдээлж байна.Хяналт шалгалтын багууд томилогдсон газрууддаа хийх шалгалтын төрлөөс хамааран ойролцоогоор нэг сар хагас, хоёр сар хагасын хугацаанд ажиллана. Одоогийн байдлаар 15 ийм комисс байгуулаад байгаа бөгөөд холбогдох байгууллагууд руу илгээгээд эхэлжээ. Үүнээс гадна, намын удирдлагуудын "сахилга бат зөрчсөн" хэргийн талаар иргэд холбогдох байгууллагад мэдээлэх боломжтой тусгай утасны шугам нээх аж. Сүүлийн жилүүдэд Хятадын хэд хэдэн банк санхүү, спортын байгууллагууд, ялангуяа хөл бөмбөгтэй холбоотой байгууллагуудад авлига, санхүүгийн ноцтой зөрчил илэрчээ.
|
https://montsame.mn/mn/read/316418
|
“Tesla” Шанхайд шинэ үйлдвэр байгуулна
|
2023-04-10 08:53:02
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани БНХАУ-ын Шанхайд хотод мега-үйлдвэр байгуулна гэдгээ “Twitter” хуудсаараа дамжуулан ням гарагт мэдэгдлээ.Уг үйлдвэр нь жилд 10 мянган “Megapack” цэнэг хураагуур үйлдвэрлэх хүчин
чадалтай байх аж. “Megapack” нь эрчим хүч хуримтлуулах маш том цэнэг хураагуур
бөгөөд эрчим хүчний сүлжээг тогтворжуулж, тасалдахаас сэргийлдэг. Тус компани шинэ үйлдвэрийнхээ талаар мэдэгдэхдээ Хятадад болсон гарын үсэг
зурах ёслолын гэрэл зургийг хамт нийтэлжээ.“Tesla”
Калифорни муж улс дахь “Megapack”-ийн үйлдвэрийнхээ гарцыг нэмэгдүүлэхийн тулд
Шанхайд ийм үйлдвэрээ байгуулна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск “Twitter”
хуудсандаа бичсэн байна.Хятадын төрийн мэдлийн “Xinhua” агентлаг энэ талаар
хамгийн анх мэдээлсэн бөгөөд цахилгаан автомашин үйлдвэрлэгч энэ оны
гуравдугаар улиралд үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2024 оны хоёрдугаар улиралд үйлдвэрлэлээ
эхлүүлнэ хэмээн мэдээлжээ.
“Tesla”
компани нь Калифорнийн Латроп хотод жилд 10 мянган “Megapack” үйлдвэрлэх хүчин
чадалтай мега-үйлдвэртэй юм.
|
https://montsame.mn/mn/read/316417
|
“TMK Energy” компани Монголын нүүрсний давхаргын метан хийг олборлохоор бэлтгэж байна
|
2023-04-09 14:21:49
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ПЕРТ. /The Werst Australia/. Австралийн Перт хотод төвтэй газрын тос, хийн хайгуулын “TMK Energy” компани нүүрсний давхаргын метан хий олборлох "Гурвантэс XXXV" (“CGS”) төслийнхөө туршилтын цооног өрөмдөх хөтөлбөрийг Монголд тун удахгүй эхлүүлэх гэж байна.Монгол орны Өмнийн говийн сав газарт, нийслэл Улаанбаатар хотоос баруун урд зүгт 600 км-ийн зайд орших Гурвантэс нь 1.2 их наяд фут шоо (2С) хийн нөөцтэй буюу тус улсын хамгийн том нөөцтэй орд гэж “TMK Energy” компани үзэж байна.Уг төслийн цооног өрөмдлөгийн гүйцэтгэгчээр дэлхийд тэргүүлэгч олон улсын өрөмдлөгийн компаниудын нэг болох “Major Drilling” ажиллах бөгөөд тус компани гэрээгээ байгуулж, тоног төхөөрөмжөө талбайд байрлуулж эхэлжээ. Өрөмдлөгийг хоёр долоо хоногийн дотор эхлүүлэх төлөвтэй байна. “TMK Energy” нь 40 хүний уурхайн кэмп барих, өрөмдлөгийн талбайг бэлтгэх зэрэг ажлаа эхлүүлээд маш завгүй байна гэж компанийн гүйцэтгэх захирал Брендан Статс ярилаа.“Бидний эхлүүлээд байгаа энэ ажил маань найман сарын турш үргэлжилнэ. Өнгөрсөн жил бид газрын гүнд байгаа хийн томоохон нөөцийг тодорхойлж чадсан бол туршилтын цооногийн хөтөлбөр нь арилжааны тааламжтай үнээр хийг гадаргуу дээр гаргах боломжтой гэдгийг харуулах зорилготой юм. Бид "Гурвантэс" төслийн нүүрсний давхаргын метан хийн нөөцийг харуулж, хийг газрын гадаргуу дээр анх удаа гаргах, арилжаалах эхний алхмыг хийх гэж байгаа учир туршилтын өрөмдлөг нь төсөл цааш хэрэгжихэд чухал үйл явдал болж байна” гэж тэрбээр хэлэв. “TMK Energy”-ийн эн тэргүүний зорилт бол төслийн талбайгаас хий гаргаж авах, улмаар Монголын бусад бүс нутагт, цаашлаад Хятад руу экспортлох явдал юм.Энэхүү туршилтын өрөмдлөгөөр хоорондоо 200 метрийн зайтай гурван цооногоос бүтээгдэхүүн гаргаж авах юм. Гурван цооногийн өрөмдлөг долоон долоо хоног орчим үргэлжлэх төлөвтэй байна. Өрөмдлөг дууссаны дараа гүний шахуурга суурилуулах, газрын гадаргуу дээрх төхөөрөмжүүдэд холбох ажилд дахин нэг сар орчим хугацаа хэрэгтэй ажээ.Үүний дараа шахуургыг шалгаж тохиргоо хийх, ус шавхах ажил эхлэх бөгөөд шаргуургыг ажиллуулж эхэлснээс хойш нэгээс хоёр сарын дараа хамгийн эхний ээлжийн хийг гаргаж авна. “TMK Energy” компани нь “Tamaska Oil and Gas” нэртэй байхдаа Гурвантэсийн эзэмшигч “Тэлмэн Energy” компаниас 2021 онд тус орд газрын лицензийг худалдан авчээ.Монгол Улс нь байгалийн хий олборлодоггүй бөгөөд ОХУ-аас баллонд савласан хий оруулж ирж байгаа юм. Гэхдээ тус улсын агаарын бохирдлыг бууруулахад энэ түлш нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Монголын нийслэл Улаанбаатар нь дэлхийн хамгийн бохирдсон агаартай хотуудын нэгд тооцогддог.
|
https://montsame.mn/mn/read/316263
|
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Энэтхэг улс дахь “Hyundai Motor” компанийн үйлдвэрт зочилжээ
|
2023-04-09 11:49:04
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн
ойг тохиолдуулан хийж буй айлчлалынхаа хүрээнд
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Энэтхэгийн өмнөд нутгийн Ченнай хотын “Hyundai
Motor” компанийн үйлдвэрт зочиллоо.БНСУ-ын Гадаад хэргийн яамны
мэдээлснээр, бямба гарагт Пак Жин “Hyundai Motor” компанийн ажилчидтай уулзаж, үйлдвэртэй
танилцсан байна. Уулзалтын үеэр ноён Пак
тус үйлдвэрт 9000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, автомашины болон
бусад үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх
замаар Өмнөд Солонгос, Энэтхэгийн хоёр талын харилцааг сайжруулахад дэмжлэг
үзүүлж буйд талархал илэрхийлэв. Үүнээс гадна, бямба гарагт Гадаад хэргийн сайд Энэтхэг улсад ажиллаж амьдарч буй “Hyundai
Motor”, “Samsung Electronics”, “Hyundai Glovis”, “ Lotte India” компанийн төлөөлөгчидтэй үдийн зоог
барьж, уулзалт хийсэн байна. БНСУ болон Энэтхэг улс нь 1973 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015
онд БНСУ-д айлчлах үеэр хоёр тал харилцаагаа "стратегийн тусгай түншлэлийн" түвшинд
хүргэн ахиулжээ.
|
https://montsame.mn/mn/read/316397
|
Тайванийн эргэн тойронд Хятадын цэргийн сургууль эхэлжээ
|
2023-04-09 11:42:51
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
НАНЖИН. /Xinhua/. Хятадын Ардын чөлөөлөх армийн зүүн бүсийн командлал бямба гарагт
Тайвань арлын эргэн тойронд байлдааны бэлэн байдлын эргүүл, цэргийн
сургуулилалт эхлүүлжээ. Сургуулилалт өмнө нь төлөвлөсний дагуу Бээжингийн цагаар
дөрөвдүгээр сарын 8-наас 10-ныг хүртэл үргэлжлэх аж.Тайваний хоолойн тэнгисийн бүс, агаарын орон зай, арлын хойд болон өмнөд эрэг, түүнчлэн арлын зүүн хэсэгт эргүүл, сургуулилалт явагдаж байна гэж командлалын хэвлэлийн төлөөлөгч Ши И мэдэгдэв.Энэхүү ажиллагаа нь
"Тайванийг тусгаар тогтнолуулахыг" эрмэлзэж буй салан тусгаарлах хүчин болон гадны хүчнийхэн хоорондын хуйвалдаан явуулга, тэдний өдөөн хатгасан үйл ажиллагаанд өгч буй хатуу анхааруулга
болж байна гэж Ши И хэлээд Хятадын үндэсний бие даасан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын
тулд энэхүү ажиллагааг явуулах шаардлагатай гэж нэмжээ.
|
https://montsame.mn/mn/read/316396
|
“Google” хайлтын системдээ хиймэл оюун ухаан бүхий чатбот нэвтрүүлнэ
|
2023-04-08 15:49:21
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ТЕХНОЛОГИ
|
ВАШИНГТОН. /WSJ/. “Google” компани хайлтын системдээ харилцан ярианы хиймэл оюун ухаан нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг тус компанийн ерөнхий захирал Сундар Пичаи “The Wall Street Journal” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Энэхүү функцийг нэвтрүүлсний дараа хэрэглэгчид хайлтын системтэй яг л хүнтэй харилцаж буй мэт харилцан яриа өрнүүлж, асуулт асууж, хиймэл оюун ухаанаас хариулт авах боломжтой болно гэж Пичаи онцолжээ. Үүнээс гадна, хэрэглэгчид мэдээлэл авсныхаа дараа лавлаж тодруулах боломжтой систем туршиж байгаа аж. “Google” шинэ функцээ хэдийд нэвтрүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Тус компани мөн энэ оны хоёрдугаар сард танилцуулсан “Bard” чатботоо үргэлжлүүлэн шинэчлэн сайжруулж, “Microsoft”-той өрсөлдөхүйц шинэ технологи бүтээхээр ажиллаж байгааг Пичаи нэмж хэлжээ.
|
https://montsame.mn/mn/read/316362
|
“Tesla” АНУ-д автомашиныхаа үнийг бууруулав
|
2023-04-08 12:45:12
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ВАШИНГТОН. /Reuters/. “Tesla” компани цахилгаан автомашиныхаа АНУ-д борлуулах үнийг 2-6 орчим хувиар бууруулсан тухай тус компанийн цахим хуудсанд мэдээлжээ.Цахилгаан автомашины хямдралын аянаа дахин сунгаж буй нь тус компанийн ашиг орлогыг бууруулж болзошгүй гэж шинжээчид анхааруулж байна.Он гарснаас хойш “Tesla” нь хамгийн том зах зээл дэх борлуулалтын үнээ тав дахь удаагаа бууруулж байгаа бөгөөд энэ нь АНУ цахилгаан машины татварын хөнгөлөлтийг хязгаарлах илүү хатуу шинэ стандартыг энэ сард нэвтрүүлэхээр бэлтгэж байгаатай холбоотой юм.Тус компанийн цахим хуудсанд мэдээлснээр, “Model 3” загварын машины хоёр хувилбарын үнийг 1000 ам.доллароор, “Model Y” машины үнийг 2000 ам.доллароор бууруулжээ. Мөн илүү үнэтэй машинууд буюу “Model S” болон “Model X”-ийн үнийг 5000 ам.доллароор хямдруулсан байна.Цаашид үнээ бууруулбал салбартаа тэргүүлэгч тус компанийн цэвэр ашгийн хэмжээ эрсдэлд орж болзошгүй гэж санаа зовж буйгаа зарим шинжээч илэрхийлжээ.Энэ оны эхний улиралд 423 000 орчим автомашин нийлүүлсэн гэж "Tesla" энэ долоо хоногт мэдээлсэн бөгөөд энэ нь АНУ, Хятад болон бусад зах зээлд эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор үнээ бууруулсны дараа өмнөх улирлаас ердөө 4 хувиар өссөн дүн юм.Тус компани энэ жил 1.8 сая автомашин нийлүүлэх зорилт тавьжээ. "Tesla" үндсэн "Model 3" загварынхаа үнийг он гарсаар 11 хувиар, "Model Y" машины үнийг 20 хувиар бууруулсан байна.
|
https://montsame.mn/mn/read/316381
|
БНАСАУ цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай шумбагч дрон дахин туршжээ
|
2023-04-08 12:11:01
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ энэ долоо хоногт дэлбэрснийнх нь дараа дайсны
усан онгоц, далайн боомтыг сөнөөх цунами
үүсгэх чадалтай цөмийн цэнэгт хошуу тээгч шумбагч дрон дахин туршлаа гэж тус улсын мэдээллийн төв агентлаг /”KCNA”/ мэдээлжээ.Тус агентлагийн мэдээлснээр, БНАСАУ “Haeil-2” стратегийн шумбагч зэвсгийн системийг туршжээ. “Haeil-2” шумбагч дрон нь Умард солонгосын зүүн
эргийн бүсэд өнгөрсөн мягмар гаргаас баасан гаргийн хооронд 71 гаруй цагийн
турш наймын тоо хэлбэрийн зууван траектортой замаар нийт 1000 км тууллаа гэж мэдээнд дурдсан байна.Мэдээнд дурдагдаж
буй энэхүү дроны туулсан замын урт нь
Япон тэнгисийг гаталж Япон улсын эрэгт хүрэх бүрэн боломжтой зай юм.Гуравдугаар сарын
сүүлчээр хийсэн өмнөх туршилтын үеэр “Haeil-1” шумбагч дрон 600 км зам туулсан гэж Умард Солонгосын хэвлэлүүдээр мэдээлсэн.Энэхүү сүүлчийн
туршилтаар шумбагч дроны тээсэн цэнэгт хошууг Өмнөд Хамён мужийн боомтоос холгүй
орших усан доорх байг дэлбэллээ гэж ”KCNA” мэдээлжээ.
|
https://montsame.mn/mn/read/316378
|
“Samsung Electronics” компанийн ашиг огцом буурах төлөвтэй байна
|
2023-04-07 16:55:46
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
СӨҮЛ. /Yonhap/. Эдийн засгийн хямралтай холбоотой болгоомжлол үүсэж,
чип, цахилгаан барааны эрэлт буурч байгаатай холбоотойгоор БНСУ-ын “Samsung
Electronics” компанийн нэгдүгээр
улирлын үйл ажиллагааны ашиг өмнөх оныхоос 96 орчим хувиар буурах төлөвтэй
байна.Дэлхийн санах ойн
чип, ухаалаг гар утасны хамгийн том үйлдвэрлэгч болох тус компанийн тооцоолж буйгаар, энэ оны
1-3 дугаар сард үйл ажиллагааны ашиг нь 600 тэрбум вонд /454.9 сая ам.доллар/ хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь жилийн өмнө 14.12 их наяд вонд хүрч байсантай харьцуулахад огцом буурсан үзүүлэлт юм.Мөн борлуулалт өмнөх
оны мөн үеийнхээс 19 хувиар буурч, 63 их наяд вонд хүрнэ гэсэн тооцоо гарчээ.
Харин цэвэр ашигтай холбоотой мэдээллийг одоогоор танилцуулаагүй байна. “Yonhap” агентлагийн санхүүгийн
мэдээллийн “Yonhap Infomax” фирмийн судалгаанаас үзэхэд, үйл ажиллагааны ашиг дундаж тооцооллоос 16.7 хувиар
буурах төлөвтэй байна.“Samsung” бизнесийн салбаруудынхаа тайланг одоогоор танилцуулаагүй байна. Шинжээчдийн тооцоолж буйгаар, чипний
бизнесийг хариуцдаг “Device
Solution” 4
их наяд орчим воны алдагдал хүлээж, 14 жилийн хугацаанд анх удаа санхүүгийн алдагдалд орох төлөвтэй
байгаа юм.“Samsung” баасан гарагт гаргасан урьдчилсан тайландаа, нөөцийн илүүдэл, санах ойн чипний үнэ унаж байгаа асуудлыг шийдэх зорилгоор чипнийхээ үйлдвэрлэлийг “ихээхэн” буруулна гэдгээ мэдэгджээ. Гэхдээ өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.Санах ойн чипний үйлдвэрлэлээр тэргүүлэгч тус компани энэ онд эрэлт огцом буурсантай
холбоотойгоор дэлхийн чипний зах зээл 6 хувиар агшиж, 563 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаагаас гадна, хүндхэн нөхцөл байдал жилийн турш үргэлжилж болзошгүйг анхааруулжээ.
“KB
Securities” судалгааны компанийн шинжээч
Ким Дун Воны хувьд,
нийлүүлэлтийн илүүдэлтэй холбоотой асуудлууд хэдхэн сарын дараагаас шийдэгдэж, “DRAM” болон “NAND” чипний үнэ
хоёрдугаар улиралд доод түвшинд хүрснийхээ дараа оны хоёрдугаар
хагаст сэргэж эхэлнэ гэж таамаглаж байна.
|
https://montsame.mn/mn/read/316364
|
“Toyota” 2026 он гэхэд цахилгаан автомашины 10 шинэ загвар гаргана
|
2023-04-07 15:20:38
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ТОКИО. /Reuters/. “Toyota Motor” корпорац нь цахилгаан автомашины үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд 2026 он гэхэд цэнэг хураагууртай цахилгаан автомашины 10 шинэ загварыг танилцуулна гэж компанийн удирдах ажилтан баасан гарагт мэдээллээ.“Toyota Motor” мөн цэнэг хураагуураар ажилладаг цахилгаан автомашины асуудлыг хариуцах шинэ, тусгай нэгж байгуулах бөгөөд 2026 он гэхэд жил бүр 1.5 сая ийм автомашин үйлдвэрлэх зорилт тавьж байна гэж тус компанийн технологийн газрын дарга Накажима Хироки мэдэгджээ.Энэ нь “Toyota”-гийн цахилгаан автомашины одоогийн үйлдвэрлэлийн түвшинг огцом өсгөх юм.Борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч тус компани цахилгаан хураагуураар ажилладаг автомашины үйлдвэрлэлд хэт удаан шилжиж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа үед дээрх мэдээллийг хийсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/316334
|
БНХАУ Хадсоны хүрээлэн, Р.Рейганы нэрэмжит номын сангийн эсрэг хориг арга хэмжээ авчээ
|
2023-04-07 14:45:48
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЭЭЖИН. /AP/. Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь АНУ-ын нутаг дэвсгэрээр дамжин айлчлал хийсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын эрх баригчид Америкийн Хадсоны хүрээлэн, Ерөнхийлөгч Рональд Рейганы нэрэмжит номын сангийн эсрэг хориг арга хэмжээ авч байгааг тус улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдэгджээ. "АНУ-ын тал Хятадын талаас удаа дараа гаргасан дипломат мэдэгдэл, эсэргүүцлийг үл тоомсорлож, Тайванийн бүс нутгийн тэргүүн Цай Инвэнийг улс төрийн үйл ажиллагаанд оролцохын тулд гуравдугаар сарын 29-31, дөрөвдүгээр сарын 4-6-нд нутаг дэвсгэрээрээ дамжин өнгөрөхийг зөвшөөрсөн. Тиймээс БНХАУ Хадсоны хүрээлэн, Рональд Рейганы нэрэмжит номын сан болон эдгээр байгууллагыг хариуцсан хүмүүст хариу арга хэмжээ авахаар шийдлээ" гэж мэдэгдэлд дурдсан байна. ГХЯ-ны мэдэгдэж байгаагаар, Хадсоны хүрээлэн болон Р.Рейганы номын сан нь “Цай Инвэньд салан тусгаарлах үйл ажиллагаагаа явуулах талбар гаргаж өгчээ". Ингэснээрээ АНУ нь "БНХАУ-ын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ихээхэн хохирол учруулж, "Нэг Хятад" зарчим, түүнчлэн энэ зарчмын талаар Бээжинтэй хүрсэн тохиролцоогоо ноцтой зөрчлөө” гэж Хятадын ГХЯ цохон тэмдэглэжээ. Хятадын эрх баригчид эдгээр байгууллагын тус улсын боловсролын байгууллагууд болон бусад бүтэц, түүнчлэн хувь хүмүүстэй харилцах эрхийг хассан байна. Үүнээс гадна, Хадсоны хүрээлэнгийн захирал Сара Мэй Стерн, дэд захирал Жон Уолтерс, Р.Рейганы нэрэмжит сангийн тэргүүн асан Жон Хойбуш, тус байгууллагын гүйцэтгэх захирал Жоанна Дрейк нарт хориг арга хэмжээ авчээ. Тэдний Хятад дахь бүх хөрөнгийг битүүмжилж, мөн БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчих, виз олгохыг хориглох аж.
|
https://montsame.mn/mn/read/316339
|
“Microsoft” хориг арга хэмжээг зөрчсөн тул гурван сая орчим ам.доллар төлнө
|
2023-04-07 14:42:37
|
Одон.Д
|
odondarjaa@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын хориг арга хэмжээг, түүний дотор
ОХУ-ын эсрэг тавьсан хоригийг зөрчсөн тул “Microsoft ” корпорац гурван сая орчим ам.доллар төлнө гэж АНУ-ын
Сангийн яамны гадаад хөрөнгийн хяналтын газар пүрэв гарагт мэдээлжээ.Сангийн яамны
мэдээлснээр, тус компани 1 300 гаруй зөрчлөө арилгах шаардлагатай аж.
“Microsoft” корпорац нь мөн Куба, Иран, Сирид тавьсан
хязгаарлалтуудыг зөрчсөн бөгөөд тодруулбал, АНУ-аас эдгээр улс руу хоригт заагдсан
үйлчилгээ болон программ хангамжийг экспортолсон гэж тус баримт бичигт дурджээ.
|
https://montsame.mn/mn/read/316324
|
“Истанбул” нисэх буудал хамгийн их ачаалалтай 10 нисэх буудлын нэг болжээ
|
2023-04-07 13:58:56
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
АНКАРА. /Anadolu/. Туркийн “Истанбул” нисэх буудал өнгөрсөн онд дэлхийн
хамгийн их ачаалалтай 10 нисэх буудлын нэг болсныг Олон улсын нисэх
буудлуудын зөвлөлийн /ACI/ тайлан
харууллаа.Дэлхийн хамгийн их ачаалалтай нисэх буудлуудын жагсаалтыг АНУ-ын “Атланта” нисэх буудал тэргүүлсэн бол араас нь “Даллас Форт-Уэрт”, “Денвер” нисэх буудлууд удаалжээ.“Истанбул” нисэх
буудал 2022 онд 64.29 сая зорчигч хүлээн авснаар жагсаалтын долоодугаарт бичигдсэн бөгөөд зорчигчдынх нь тоо өмнөх оныхоос 73.8 хувиар өсжээ. Энэхүү буудал нь 2021 онд
14 дүгээрт, 2020 онд 28 дугаарт жагсаж байв. Түүнчлэн “Истанбул”
нисэх буудлаар үйлчлүүлсэн зорчигчдын тоо 2019 оныхтой харьцуулахад 23.2 хувиар
өссөнийг тайланд дурджээ. Дэлхийн хамгийн их ачаалалтай 10 нисэх буудлаас зөвхөн “Денвер” /0.2 хувь/, “Истанбул”-ын л зорчигчдын тоо цар тахлын өмнөх үеийнхээс өссөн байна.Жагсаалтад багтсан бусад нисэх буудлуудыг нэрлэвэл, АНУ-ын “Чикаго О'Хара” (4 дүгээрт), АНЭУ-ын “Дубай” (5 дугаарт), Америкийн “Лос-Анжелес” (6 дугаарт), Британийн “Хитроу” (8 дугаарт), Энэтхэгийн “Индра Ганди” (9 дүгээрт), Францын “Шарль-де-Голль” (10 дугаарт) оржээ.
|
https://montsame.mn/mn/read/316335
|
Япон БНАСАУ-д авсан хориг арга хэмжээгээ сунгана
|
2023-04-07 13:06:11
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
ТОКИО. /NHK/.
Японы Засгийн газар БНАСАУ-д авсан
хориг арга хэмжээнийхээ хугацааг дахин хоёр жилээр сунгахаар шийдвэрлэжээ. Пёньян баллистик
пуужингийн туршилтыг ойр ойрхон явуулж байгаатай холбогдуулан ийм шийдвэр
гаргасан байна.Япон улс 2006 онд БНАСАУ-ыг
цөмийн туршилт хийж, баллистик пуужингууд харвасных нь хариуд дангаар хориг
арга хэмжээ авсан. БНАСАУ-ын хөлөг онгоцнуудыг Японы боомтуудад орохыг
хориглох, худалдаанд нь хориг тавих арга хэмжээнүүдийн хэрэгжих хугацаа
дөрөвдүгээр сарын 13-ны өдөр дуусах юм. Харин өнөөдөр Засгийн
газар тэдгээр арга хэмжээг хоёр жилээр сунгах шийдвэр гаргажээ. Пёньян
янз бүрийн баллистик пуужингийн туршилтаа үргэлжлүүлэн хийж, туршилтуудынх нь давтамж урьд байгаагүйгээр ойртож байгаагаас гадна
БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд ахиц дэвшил гарахгүй
байгааг Токио тэмдэглэжээ.
“Япон улс Пёньяны
цөмийн болон пуужингийн хөтөлбөр, мөн хулгайлагдсан иргэдийн асуудлыг цогцоор
нь шийдэхэд бүхий л хүчин чадлаа дайчилж, олон улсын хамын нийгэмлэгтэй хамтран
ажиллана” гэж Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү
мэдэгдсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/316326
|
Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилжээ
|
2023-04-07 11:41:53
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
ПАРИС. /France24/. Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал
11 дэх өдрөө үргэлжилж олон зуун мянган хүн оролцжээ.Дотоод хэргийн
яамны мэдээлснээр, пүрэв гарагт орон даяар 570 мянган хүн жагсаалд оролцсон бол
үйлдвэрчний эвлэлүүд хоёр сая орчим хүн жагссан гэж тооцоолсон байна. Парис, Нант,
Нанси, Ренн хотуудад жагсагч, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон байна. Засгийн
газрын мэдээлснээр, 111 хүнийг саатуулсан бөгөөд 154 цагдаа гэмтэж бэртжээ. Үйлдвэрчний эвлэлүүд
дөрөвдүгээр сарын 13-нд 12 дахь өдрөө жагсахыг уриалаад байна. Засгийн газар,
үйлдвэрчний эвлэлүүдийн хооронд хийж буй хэлэлцээ мухардалд ороод байгаа энэ үед
жагсаал өрнөсөн байна. Лхагва гарагт үйлдвэрчний эвлэлүүдийн төлөөлөгчид Францын
Ерөнхий сайд Элизабет Борнтой хийсэн хэлэлцээ нь "амжилтгүй" болсон гэж мэдэгджээ.Ерөнхийлөгч
Эмманюэль Макрон БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа юм. Түүний ажлын алба яриа хэлэлцээ амжилтгүй болсны хариуцлагыг хүлээхээс татгалзаж, үйлдвэрчний
эвлэлүүд, ялангуяа Засгийн газартай “зөвшилцөхийг хүсээгүй” гэж “CFDT” эвлэлийг буруутгасан байна.Гуравдугаар сарын
16-ны өдөр Э.Борн маргаан дагуулсан тэтгэврийн шинэчлэлийг парламентад санал хураалт явуулахгүйгээр батлахын тулд
Үндсэн хуулийн 49.3 заалтыг ашигласан нь олны дургүйцлийг
хүргэсэн юм. Э.Макрон тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэхээр санал болгож буй өөрчлөлтүүдийг тэтгэврийн тогтолцоог тэнцвэржүүлэхэд
шаардлагатай гэж мэдэгдсэн билээ.
|
https://montsame.mn/mn/read/316315
|
Э.Макрон дайныг зогсоохын тулд Кремльд нөлөөлөхийг Хятад улсад уриаллаа
|
2023-04-07 08:32:02
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
БЭЭЖИН. /BBC/. Бээжинд төрийн айлчлал хийж буй Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон пүрэв гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпинд хандаж, Украины дайныг зогсоохын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд үзүүлэх нөлөөгөө ашиглахыг уриаллаа.“ОХУ-д нөлөөлж, талуудыг хэлэлцээний ширээний ард дахин суулгана гэдэгт танд найдаж болно гэдгийг би мэднэ” гэж Э.Макрон Ши Жиньпинд хандан хэлсэн байна. Хариуд нь БНХАУ-ын дарга хэлэхдээ, талууд энхийн хэлэлцээг аль болох хурдан хийж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд Хятад, Франц хоёр улсад дэлхийн энх тайвныг хамгаалах "чадвар, хариуцлагын аль аль нь бий" гэжээ. Э.Макрон хэлэхдээ, өнөөгийн хямрал нь дэлхийн томоохон гүрнүүд хоорондоо дайсагнасан блокуудад хуваагдах аюул учруулж байна гэлээ. Энэ зуур Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков Украины нөхцөл байдал нь "тайван замаар шийдвэрлэх хэтийн төлөвийг харуулахгүй байна" гэж пүрэв гарагт дахин мэдэгджээ. Харин Украины Ерөнхийлөгчийн засаг захиргааны дарга Андрей Сибига үүнээс өмнө “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө, хэрэв тус улсын Зэвсэгт хүчин байлдааны ажиллагааны явцад Крымийн хойгийн хилд хүрвэл Киев уг хойгийн асуудлаар Москватай хэлэлцээ хийхэд бэлэн байна гэжээ. Э.Макрон мягмар гарагт Бээжинд хүрэлцэн очсон бол Европын комиссын /ЕК/ дарга Урсула фон дер Ляйен лхагва гарагт иржээ. Францын Ерөнхийлөгч ЕК-ын тэргүүнийг Хятадын даргатай хийх гурван талын хэлэлцээнд оролцохыг урьсан юм. Хятадад хийж буй Э.Макроны айлчлалыг олон улс онцгой анхааралтай ажиглаж байна. Учир нь сүүлийн жилүүдэд Бээжин болон Өрнөдийн орнуудын харилцаа тасралтгүй муудсан. Хятад улс мөн Орос Украинд халдан довтолсныг шууд буруушаахаас татгалзсан билээ. Үүнээс гадна, Э.Макрон Хятадтай худалдааны харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд түүнийг Францын бизнесийн төлөөлөгчдөөс бүрдсэн томоохон баг дагалдан явж байна. Энхийн төлөвлөгөө ба цөмийн зэвсэгПүрэв гаргийн үдээс хойш Э.Макрон Ши Жиньпинтэй хаалттай хаалганы цаана хэлэлцээ хийхээсээ өмнө Бээжинд цэргийн сүрлэг парадыг үзжээ. Хятад, Францын албаны хүмүүс хоёр улсын удирдагчдын яриа хэлэлцээг "илэн далангүй" бөгөөд "нөхөрсөг" болсон гэж тодорхойлсон байна.Хэлэлцээний дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ши Жиньпин Украины дайны талаар ярьж, "Хятад улс энхийн хэлэлцээг дэмжиж, мөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэхийг эрэлхийлж байна" гэжээ. Тэрбээр мөн олон улсын хамтын нийгэмлэгт болж буй үйл явдалтай холбогдуулан "ухаалаг тайван" байхыг уриалав.Хоёрдугаар сард Хятадын ГХЯ "Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах талаар байр сууриа илэрхийлсэн" баримт бичгийг нийтэлсэн. Бээжингийн “энх тайвны төлөвлөгөө” гэж нэрлэж буй 12 заалт бүхий уг баримт бичгийнхээ талаар Ши Жиньпин саяхан Москвад айлчлах үеэрээ мөн хэлэлцсэн юм.Өрнөдийн орнууд болон Украины эрх баригчид Хятадын санал болгож буй төлөвлөгөөг энх тайвныг тогтоох тодорхой механизм байхгүй бөгөөд энхийн төлөвлөгөө гэхээсээ илүүтэй дайны талаарх Бээжингийн үзэл бодол гэж мэдэгдсэн билээ. АНУ ч мөн хэдийгээр ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа ч Хятад улс ОХУ-д зэвсэг нийлүүлж эхлэх вий гэж болгоомжилж байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн. Э.Макронтой хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын удирдагч мөн энэ дайнд цөмийн зэвсэг ашиглах ёсгүй гэдгийг дахин мэдэгджээ. Гуравдугаар сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгээ байрлуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. Москвад болсон уулзалтын дараа В.Путин, Ши Жиньпин нар "цөмийн бүх гүрэн нутаг дэвсгэрээсээ гадна цөмийн зэвсэг байрлуулах ёсгүй бөгөөд гадаадад байрлуулсан бүх цөмийн зэвсгээ эргүүлэн татах ёстой” гэж дурдсан тунхаглалыг баталсан. Э.Макрон мэдэгдэхдээ, Украиныг түрэмгийлэн эзэлж байгаа цагт “Европ аюулгүй, тогтвортой байх боломжгүй” гэжээ. Тэрбээр НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн болох ОХУ энэ байгууллагын Дүрмийг зөрчиж байгаа нь хүлээж зөвшөөрч болшгүй нөхцөл байдал гэв.Макроны найрсаг өнгө аяс, фон дер Лейений хатуу ширүүн мэдэгдлүүдХэвлэлийн бага хурлын үеэр Э.Макрон Хятадын удирдагчтай найрсаг харьцаж, түүнд шууд хандаж байсан бол Ши Жиньпин хэвлэлийнхэнтэй нэлээн тайван ярилцаж байсныг ажиглагчид анзаарчээ. Харин ЕК-ын дарга тусдаа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэд хэдэн хатуу мэдэгдэл хийжээ. Тухайлбал, Бээжин ОХУ-д зэвсэг нийлүүлбэл олон улсын эрх зүйг зөрчиж, ЕХ, БНХАУ-ын харилцаанд "ихээхэн хохирол учруулна" гэжээ.Тэрбээр "Хятад улс шударга энх тайвныг тогтооход хувь нэмэр оруулах үүрэг гүйцэтгэнэ” гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Киев эзлэгдсэн нутаг дэвсгэртээ хяналтаа тогтоосноор дайн төгсгөл болгох хувилбарыг Украины Барууны холбоотнууд “шударга энх тайван" гэж нэрлэж байгаа юм. Фон дер Ляйен мөн Оросын цэргийг бүрэн гаргахыг шаардсан Украины удирдагч Владимир Зеленскийн энхийн төлөвлөгөөг дэмжиж байгаагаа мэдэгджээ.В.Зеленский Ши Жиньпинтэй шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа урьд нь мэдэгдсэн ч Хятадын дарга энэ саналд одоогоор албан ёсоор хариу өгөөгүй байна. Фон дер Ляйений хэлснээр, Ши Жиньпин В.Зеленскийтэй "тохиромжтой цаг хугацаа, нөхцөл нь бүрдвэл" ярилцахад бэлэн гэдгээ яриа хэлэлцээний үеэр баталжээ.Пүрэв гаргийн орой Хятадын эрх баригчид Э.Макронд зориулж хүндэтгэлийн оройн зоог зохион байгуулсан бол баасан гарагт Франц, Хятадын удирдагчид өмнөд нутгийн Гуанжоу хотод айлчилж, дахин хамтдаа зоог барих боловч энэ удаад хувийн хэлбэрээр зоог барих юм.Э.Макроны айлчлал яагаад чухал вэӨнгөрсөн оны 11 дүгээр сард Хятадын удирдагч Балид болсон “G20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, тэнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсанаас хойш энэ нь Ши Жиньпин болон Өрнөдийн орнуудын удирдагчдын нэг хооронд тогтоож буй үлэмж чухал холбоо харилцаа учраас Э.Макроны энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой юм.Үүнээс гадна, Э.Макрон олон улсын энхийг сахиулагчийн хувиар нэр хүндээ бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд Э.Макрон өмнө нь В.Путин, В.Зеленский нартай нэг бус удаа уулзаж байсан билээ.
|
https://montsame.mn/mn/read/316291
|
ОУВС: Дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд 3 хувьтай байх төлөвтэй байна
|
2023-04-07 07:40:29
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ВАШИНГТОН. /Reuters/. Олон улсын валютын сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн өсөлтийг ирэх таван жилийн хугацаанд ойролцоогоор 3 хувьтай байна хэмээн урьдчилан таамаглаж байна гэж тус байгууллагын тэргүүн Кристалина Георгиева пүрэв гарагт мэдэгдлээ.Энэ нь ОУВС-гийн 1990
оноос хойших дунд хугацааны хамгийн сул өсөлтийн төсөөлөл болж байгаа бөгөөд
сүүлийн 20 жилийн дундаж 3.8 хувиас доогуур байгааг К.Георгиева онцлон хэлжээ.Түүний хэлснээр,
өсөлтийн ийм хурд нь коронавирусний цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн
хохирлыг арилгах, ядуурлыг бууруулахад мөн хүндрэл учруулна. 2022 онд дэлхийн
эдийн засгийн өсөлт Украины дайн болон түүний өргөн хүрээний үр дагавраас шалтгаалан
өмнөх оныхтой харьцуулахад тал орчим хувиар буюу 6.1-ээс 3.4 хувь болтлоо
буурсан юм.“Хэдийгээр ихэнх
өндөр хөгжилтэй орнуудын хөдөлмөрийн зах зээл, хэрэглээний зардал тогтвортой
байгаагаас гадна Хятад улс хилээ нээснээс хойш тодорхой өсөлтүүд гарч байгаа ч
ирэх таван жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн өсөлт 3 хувьтай хэвээр байх
төлөвтэй байна” гэж ОУВС-гийн тэргүүн ярьжээ.
Мөн Төв банкуудын
бодлогын хүүгээ өсгөх шийдвэр эрэлтэд нь нөлөөлж байгаа АНУ болон еврогийн
бүсийн эдийн засгийн идэвхжил саарч байгааг дурдаад, өндөр хөгжилтэй орнуудын
90 орчим хувь нь “энэ онд өсөлтийн хурд нь буурах төсөөлөлтэй байгааг” нэмж
хэлсэн байна.
|
https://montsame.mn/mn/read/316289
|
Хятадын судлаачид роботуудад зориулан электрон арьс бүтээжээ
|
2023-04-06 18:20:58
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ШИНЖЛЭХ УХААН
|
НАНЬЖИН. /Xinhua/. Хятадын судлаачид роботуудад зориулж үзэгдэх орчин хязгаарлагдсан харанхуй үед хүрэлцэх мэдрэмжээр зүг чигээ олдог шинэ төрлийн электрон арьс (e-skin) бүтээжээ.Зөөлөн гелин электрон
арьсыг хүний арьсны шинж чанарыг дуурайлган хийсэн бөгөөд сунах, өөрийгөө
эдгээж чаддагаас гадна температур, даралтын өөрчлөлтийг мэдэрдэг байна.Хүний арьс шиг
физик-химийн болон мэдрэхүйн шинж чанартай тохирох нийлмэл материал байхгүй нь электрон арьсыг хөгжүүлэхэд тулгардаг гол бэрхшээл байсаар иржээ. Харин
“Southeast University” их
сургуулийн судлаачдын баг байгалийн торго, уургийн материал дээр суурилсан энэхүү шинэ
электрон арьсыг бүтээсэн байна.Электрон арьсыг
нийлэгжүүлэхийн тулд эрдэмтэд ус шингээх кальцийн ион, сул хүчиллэг устөрөгчийн ион,
хүрээлэн буй орчны нөлөөнд мэдрэмтгий хоёр хэмжээст наноматериалуудыг нэмсэн
байна.Энэхүү арьс нь
сунах чадвар, өөрийгөө эдгээх чадвар, сул хүчиллэг, нянгийн эсрэг ажиллагаа
зэрэг арьстай төстэй физик-химийн бүх шинж чанартай бөгөөд асаалттай үедээ
орчны температур, даралт, чийгшлийг мэдэрдэг гэж судалгааны багийн гишүүн Дуань
Шэньшун хэллээ.
“Электрон арьс
өөрөө өөрийгөө эдгээдэг” гэж тэрбээр нэмж хэлээд, шалбарсан хэсэгтээ шинэ хэсгийг
наах замаар арьсыг хялбархан шилжүүлэн суулгах боломжтой болохыг тэмдэглэсэн
байна. Судалгааны үр дүнгийн талаарх өгүүлэл “ACS Nano” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.
|
https://montsame.mn/mn/read/316278
|
Дэлхийн худалдааны өсөлт 1.7 хувьд хүрч саарна
|
2023-04-06 16:20:07
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ЖЕНЕВ. /AFP/. Энэ онд дэлхийн худалдааны өсөлт урьдчилан
таамаглаж байснаас ялимгүй сайжрах төлөвтэй байгаа ч Украины дайн, өндөр инфляц
зэргээс шалтгаалан “ердийнхөөс доогуур хэвээр” байх төлөвтэй байна гэж Дэлхийн
худалдааны байгууллага /ДХБ/ лхагва гарагт мэдээлэв.ДХБ-ын худалдааны
төлөв байдлын талаарх жил тутмын тайланд дурдсанаар, энэ онд дэлхийн худалдааны
өсөлт 1.7 хувьд хүрэх төлөвтэй байна. Энэ нь өмнөх оныхоос бүтэн нэг функтээр
буурсан үзүүлэлт боловч өнгөрсөн 10 дугаар сарын таамаглалаас 0.7 хувиар өсжээ.
Гэхдээ жилийн өмнөх төсөөллөөс /3.4 хувь/ хол зөрүүтэй хэвээр байна.Өсөлтийн төсөөллийг
ахиулахад Хятад улс “COVID-19” халдвартай тэмцэхийн тулд авч хэрэгжүүлж байсан хатуу арга хэмжээнүүдээ цуцалсан нь голлох нөлөө
үзүүлсэн байна. Тус улс хилээ нээсэн нь олон улсын худалдаанд түлхэц өгөх
төлөвтэй байгааг тайланд онцлон тэмдэглэжээ. ДХБ-ын ахлах
эдийн засагч Ральф Осса Женев хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Украины
дайныг энхийн замаар зогсоож, геополитикийн хурцадмал байдлыг намжаах нь
дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийг ихээхэн сайжруулах болно гэдгийг онцолсон
байна.
Түүнчлэн тэрбээр
банкны салбарт саяхан илэрсэн эмзэг нөхцөл байдал нь эрсдэл дагуулж, бодлогын
хүү хурдацтай өсөн нэмэгдэж байгаа нь санхүүгийн зах зээлд нэмэлт дарамт
үүсгэж, улмаар олон улсын худалдаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг мөн
анхааруулжээ.
|
https://montsame.mn/mn/read/316277
|
Б.Арно дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг тэргүүлжээ
|
2023-04-06 13:57:57
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
ЭДИЙН ЗАСАГ
|
ВАШИНГТОН. /Forbes/.
Францын “LVMH” группийн ерөнхий захирал Бернар Арно хөрөнгийнхөө
хэмжээгээрээ Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийг гүйцэж түрүүлжээ.Ингэснээр Америкийн бизнесийн “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг “Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн
жагсаалт”-ыг тэргүүлж эхэлсэн байна. “LVMH” групп нь “Louis Vuitton” тэргүүтэй 75 брэндийг эзэмшдэг бөгөөд Б.Арно болон
түүний гэр бүлийн хөрөнгө 211 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Харин И.Маск 180
тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. “Tesla” компанийн гүйцэтгэх захирал 2021 онд анх
энэхүү жагсаалтыг тэргүүлж байсан юм.
“Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, нэг тэрбум
ам.доллароос дээш хөрөнгөтэй хүмүүсийн тоо өмнөх жилийнхээс 28-аар буурч, 2640 болжээ.
Үүнд хувьцааны ханш унасан, бодлогын хүү өссөн зэрэг шалтгаанууд нөлөөлсөн
байна.
|
https://montsame.mn/mn/read/316255
|
БНСУ: БНАСАУ “хэзээ мөдгүй” цөмийн туршилт хийхэд бэлэн байна
|
2023-04-06 13:33:20
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
УЛС ТӨР
|
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ “хэзээ мөдгүй” цөмийн туршилт хийхэд бэлэн
байна гэж БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Жон Суп өнөө өглөө мэдэгдэж, Сөүл Пёньянаас учирч цөмийн болон пуужингийн аюул заналыг тогтоон барих хүчийг
бэхжүүлэх бодлогод гол анхаарлаа хандуулж байгааг нотолжээ.БНАСАУ-ын өдөөн
хатгасан үйлдлүүдийн улмаас хурцадмал байдал улам
даамжраад байгаа энэ үед Ли Жон Суп Үндэсний ассамблейн батлан хамгаалах
хороонд үг хэлэх үеэрээ дээрх мэдэгдлийг хийсэн байна. Умард Солонгос “Hwasan-31” тактикийн цөмийн цэнэгт хошуугаа саяхан үзүүлж, цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай шумбагч дрон туршсан билээ. “БНАСАУ цөмийн
долоо дахь туршилтаа хийх бэлтгэлээ хэдийнээ базаасан бөгөөд хэзээ мөдгүй
явуулахад бэлэн байна” гэж тэрбээр хууль тогтоогчдод хэлжээ. Ли Жон Суп батлан хамгаалахын
хороонд танилцуулсан тайландаа, БНАСАУ цөмийн туршилтаа түргэсгэвэл
цөмийн цэнэгт хошууг олноор үйлдвэрлэх, ашиглахад шаардлагатай “техникийн шалгалтуудыг”
эцэслэн хийж магадгүй байна гэж дурдсан байна. Тэрбээр мөн БНСУ, АНУ эвслийн сүр хүчийг харуулах зорилгоор БНАСАУ-ын хийж болзошгүй
цөмийн туршилтын хариуд цэргийн хамтарсан хариу арга хэмжээнүүдийг боловсруулсан гэдгийг онцолжээ. Тухайлбал, Америкийн стратегийн цэргийн хэрэгслийн оролцоотойгоор холбоотны
хүч чадлыг хамтран үзүүлэх аж. БНАСАУ цөмийн
цэнэгийг дамжуулах янз бүрийн техник хэрэгслүүдийг эзэмшихийн тулд тасралтгүй
хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд тэдгээр зэвсгийнхээ хүчин чадлыг шалгаж баталгаажуулахдаа БНСУ-АНУ-ын саяхан явуулсан цэргийн сургуулилалтуудыг шалтаг
болгон ашигласан гэж Ли Жон Суп мэдэгджээ.БНАСАУ хэзээ
цөмийн туршилтаа явуулах талаар янз бүрийн таамаг дэвшүүлээд байгаа юм. Удирдагч Ким
Жөн Ун улсынхаа цөмийн зэвсгийг “эрс” нэмэгдүүлэхийг уриалж байсан 2017 оны хамгийн
сүүлийн туршилтыг оруулаад зургаан туршилтаараа хангалттай технологиудыг
эзэмшсэн бололтой байгааг харгалзан үзвэл ойрын үед туршилт хийхгүй гэж
зарим шинжээч үзэж байна.
|
https://montsame.mn/mn/read/316247
|
Нидерландад алтанзул цэцгийн нэгэн сортыг АНУ-ын тэргүүн хатагтайн нэрээр нэрлэжээ
|
2023-04-06 12:19:12
|
Жаргал.Д
|
Jargal.d@montsame.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
СОНИН ХАЧИН
|
НЬЮ-ЙОРК. /Associated Press/. Нидерландад алтанзул цэцгийн нэгэн сортыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены гэргий Жилл Байдены нэрээр нэрлэжээ. Саглагар дэлбээ бүхий улбар шар “Жилл Байден” алтанзул цэцгийн баглааг АНУ-д суугаа Элчин сайд Андре Хаспелс Вашингтон хот дахь вант улсын дипломат төлөөлөгчийн газарт болсон уулзалтын үеэр Жилл Байденд бэлэглэсэн байна.Уулзалтын үеэр АНУ-ын тэргүүн хатагтай өөрийнх нь нэрээр нэрлэсэн цэцгийг хоёр орны олон жилийн найрамдлын бэлгэ тэмдэг болоосой хэмээн хүсжээ. Нидерландын түүхэнд долоон удаа АНУ-ын тэргүүн хатагтайн нэрээр алтанзул цэцгийн сортуудыг нэрлэжээ. Энэхүү хүндэтгэлийг хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, АНУ-ын 22, 24 дэх Ерөнхийлөгч (1885-1889 ба 1893-1897) болж байсан Гровер Кливлендийн гэргий Фрэнсис Кливленд анх хүртэж байсан байна. Жилл Байденаас өмнө хамгийн сүүлд АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч бага Жорж Бушийн (2001-2009) гэргий Лаура Бушийн нэрээр энэхүү цэцгийн сортыг нэрлэж байжээ.
|
https://montsame.mn/mn/read/316239
|
НҮБ-ын тэргүүн “Талибан”-ы хоригийг зэмлэн буруушаажээ
|
2023-04-06 11:03:35
|
Хулан.Э
|
khulan@montsame.gov.mn
|
ДЭЛХИЙН МЭДЭЭ
|
НИЙГЭМ
|
НЬЮ-ЙОРК. /BBC/. Афганистан
эмэгтэйчүүдийг НҮБ-д ажиллахыг хориглох “Талибан” хөдөлгөөний хоригийг НҮБ-ын
Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш эрс зэмлэн буруушаажээ.А.Гутерриш
уг явдлыг хүний эрхийг хамгаалах олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн, ялгаварлан
гадуурхсан үйлдэл хэмээн тодорхойлоод, Афганистаны эрх баригчдаас шийдвэрээ нэн
даруй хүчингүй болгохыг шаардсан байна. Афганистанд
эмэгтэй ажилтнууд НҮБ-ын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тэрбээр мөн онцолжээ. Талибууд 2021 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш эмэгтэйчүүдийн эрх
чөлөөг хязгаарлах нь улам бүр нэмэгдсээр ирсэн юм. "Талибан"-ы Засгийн газар яагаад ийм шийдвэр гаргасан талаараа одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй
байна. НҮБ-ын гадаад эмэгтэй ажилтнуудад уг шийдвэр хамаарахгүй байна. Эдийн
засаг, хүмүүнлэгийн ноцтой хямрал нүүрлээд байгаа Афганистаны 23 сая иргэнд
хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд НҮБ онцгой анхааран ажилласаар ирсэн. Эмэгтэй ажилтнуудын
хувьд энэхүү тусламжийн ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэдэг.
Ерөнхий
нарийн бичгийн дарга мэдэгдэлдээ, “Эмэгтэй ажилтнууд НҮБ-ын үйл ажиллагаанд, ялангуяа
тусламжийн ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг тул энэ шийдвэр нь Афганистаны
ард түмэнд, тусламж шаардлагатай олон сая хүнд сөргөөр нөлөөлнө” гэдгийг цохон
тэмдэглэжээ. Улмаар талибуудад хандан “охид, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх, сурч
боловсрох, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан бүх арга хэмжээгээ цуцлахыг”
уриалсан байна.
|
https://montsame.mn/mn/read/316233
|
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.